nom negtgel

Page 1

Шүд гэж юу бэ? Шүд нь амны хөндийн нэг хэсэг бөгөөд хүний биеийн хамгийн хатуу эдээр бүрхэгдсэн хоол, хүнснийг таслах, зулгаах, зажилах, бутлах үүрэгтэй , үг яриаг зөв дуудахад оролцдог, хүнийг эрүүл, залуу байхад чухал нөлөөтөй гоозүйн эрхтэн юм.

Хэрэв хэн нэгэн танаас "биеийн чинь хамгийн хатуу зүйл" гэж асуувал таны хариулт юу вэ? Энэ нь шүд бүрийн гадаргуйг бүхэлд нь бүрхсэн цагаан бүрхүүл паалан гэвэл та итгэх үү. Паалан нь кальци, эрдэс давс агуулсан маш хатуу, бат бөх эд юм. Шүдний хувийн бие хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг ба өдөр тутам зажилах үйлийн гадны нөлөөлөл болон шүдний дотор талын хэсгийг хамгаалж хамгаалж байдаг. Дентин буюу тугалмай нь паалангаас зөөлөн боловч маш хатуу. Тугалмай мэдрэлийн мэдрэхүйг дамжуулахад тусалдаг жижиг хоолойтой . Шүдний пааланг дэмжиж, шүдний хамгийн гүн хэсэг болох зөөлцийг бүрхэж байдаг. Зөөлц нь шүдний төвд байдаг зөөлөн эд юм. Энэ нь шүдний мэдрэлийн төгсгөл ба цусны судаснаас бүрдэнэ. Иймээс зөөлц нь тархинд дохиолол дамжуулж, шүдний эрүүл мэндийг сахихад тусалдаг. Ясжмаг эд нь хоншоор эрүүний ясанд бэхлэгдэх шүдний сурвалжийн хэсэг т бүрхэж байдаг. Ясжмаг эд болон хоншоор эрүүний ясны хооронд даралтаас хамгаалдаг зөөлөвч давхарга бүхий зөөлөн холбогч эдээр холбоддог.


Шүдний амьдрлын мөчлөг 1 Сүүн шүдний үе Хүүхдэд 6 сартайгаас эхлээд сүүн шүд ургаж эхлэх бөгөөд ихэвчлэн 3 настайд нийт 20 сүүн шүд ургаж гүйцсэн байдаг. Зарим хүүхдүүдийн өсөлтөөс хамаарч 3 сартайд анхны цахиур цуйх нь цөөнгүй. 5-6 настайд эхний сүүн шүд солигдож эхлэх бөгөөд энэ үеэс үлгэр, ид шидийн үе эхэлдэг. Сүүн шүд яагаад чухал бэ? Сүүн шүд нь байнгын шүдний байрлалыг хадгалж зөв байрлалд ургахад нь хөтлөхөд тусалдаг. Сүүн шүд нь ярих, зажилах үйлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг 2. Холимог үе Үлгэр , ид шидийн үе буюу сүүн шүд нэг нэгээрээ ээлж дараалан сурвалжийн хэсгээсээ эхлэн аажимаар шимэгдэн доороос байнгын шүд ургаж гарах процесс юм. 5-12 насанд явагддаг байнгын шүд ямар байхыг шийддэг маш чухал үе. 3. Байнгын шүдний үе Сүүн шүд унаж байнгын шүд бүрэн ургаж нийт байнгын шүд урагж гүйцдэг боловч 17-25 насанд онцгой 4 буюу агт араа шүднүүд ургаж нийт 32 шүдтэй болдог. Байнгын шүднүүд нь амьдрлын турш хамт байх найзууд юм.




Сүүн шүд байнгын шүдээр хэрхэн солигддог бэ?

Шүд хэдэн төрөл байдаг бэ, тэдгээрийн үүргийг юу вэ

Үүдэн шүд нь амний хөндийн урд буюу төв хэсэгт байрлах ба дээд, доод шүдний эгнээнд нийт 8 үүдэн шүднээс 4 төвийн үүдэн шүд, 4 хажуугийн үүдэн шүдтэй. Үүдэн шүднүүд нь яг л хайч шиг таслах бас зулгаах үүрэгтэй.

Соёо шүд нь хажуугийн үүдэн шүднүүдтэй залгаа ард байрлах бөгөөд дээд, доод шүдний эгнээнд нийт 4 соёо шүдтэй. Соёо шүд хамгийн хурц ирмэгтэй, яг л сэрээ шиг хоол, хүнснийг жижиг хэсэгт хувааж хоол боловсруулахад маш чухал үүрэг гүйцтгэдэг.


Бага араа шүд нь соёо шүдний ард түшилцэж байрладаг. Дээд доод шүдний эгнээнд нийт 8 бага араа шүдтэй. Зажилах гадаргуу нь хавтгай хэлбэртэй хоол хүнсийг яг л бутлагч шиг бутлах үүрэгтэй. Хоол хүнсийг зажилах явцад хагас шингэн болгож саадгүй залгихад бэлдэж өгдөг.

Их араа шүд нь бага араа шүдтэй түшэлцэж шүдний эгнээний төгсгөлд байрладаг бөгөөд хамгий өргөн хавтгай хэлбэртэй. Дээд , доод шүдний эгнээнд Нэгдүгээр их араа шүд 4, хоёрдугаар их араа шүд 4 мөн гуравдугаар их араа буюу агт араа шүд 4 нийт 12 араа шүдтэй. Араа шүднүүд нь нүүрний өндрийг тодорхойлох мөн хоол хүнсийг зажлах явцад бутлах, нунтаглах чухал үүрэгтэй.


Амны Хөндийн Эрүүл Ахуй /АХЭА /-н хэрэглэгдэхүүнийг Та мэдэх үү? Үүнд:      

Шүдний Сойз Шүдний ОО Шүдний утас Хэлний өнгөр цэвэрлэгч Бохь Ам зайлах, ариутгах бэлдмэлүүд зэрэг багтана.

ШҮДНИЙ СОЙЗ Амны хөндийн хонхор, ховил, гүдгэр, хотгор гадаргууг ус болон бусад цэвэрлэгч бодисын тусламжтайгаар үрж зүлгэж цэвэрлэхэд зориулагдсан хамгийн чухал үндсэн хэрэглэгдэхүүн юм. Сойз нь толгой, хүзүү, бариул гэсэн 3 хэсгээс тогтох ба бид сойзыг сонгохдоо хамгийн чухал нь толгойн хэсэгт сайтар анхаарах хэрэгтэй. Сойзны толгойд сойзны үс байрлах ба үс нь үүдэн 2 шүдний өргөнтэй чацуу 2-3 эгнээнээс хэтрэхгүй хатуулаг нь medium / M / буюу дундаж хатуулагтай байвал таны хамгийн зөв сонголт байх юм. Хэрэв шаардлагатай тохиолдолд тусгай зориулалтын / шүдний заврын, гажиг заслын зэмсэгтэй болон хиймэл шүдтэй үйлчлүүлэгчид зориулсан / сойзыг шүдний мэргэжилтэнгүүд танд нэмэлтээр зөвлөх болно. Хувь хүн бүр өөрсдийн гэсэн тусдаа сойзтой бөгөөд сойзыг амаа угаасны дараа өлгүүр, саванд

байх хэрэгтэй цэвэр усаар сайтар зайлан тусгай хуурай газарт таглаж хадаглана хүснэгт 1. Шүдний сойзны стандарт хэмжээ

ШҮДНИЙ ОО

Шүдний ОО-г зориулалтаар нь Энгийн буюу Эрүүл ахуйн, Цайруулах үйлчилгээ бүхий, Хүүхдийн, Эмчилгээний зориулалттай Шүдний ОО гэж ангилана. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой ОО-г хэрэглэх нь үр дүнтэй боловч o Бага насны хүүхэд / 0-2 нас 6 сар / хүртэл фторын арууламжгүй, Зориулалт Үсний урт Өргөн Өндөр Эгнээ Хүүхдийн

18-25 мм

7-9 мм

5-7 мм

2-3 эгнээ

Насанд хүрэгсэдийн

23-25 мм

7.5-11 мм

5-7 мм

2-3 эгнээ

Тусгай зориулалт

Зориулалтаасаа хамаараад янз янз байна.

нас 6 сартайгаас эхлэн фторын агууламж нь 500ppm -с ихгүй байх o Цаашлаад 6 настайгаас эхлэн энгийн шүдний ОО буюу 1200-1500ppm-н агууламж бүхий шүдний ОО-г сонгон ач холбогдолтой.

o 2

авах нь

ШҮДНИЙ ЗАВСАР ЦЭВЭРЛЭХ УТАС Завсар цэвэрлэгч утсанд ихэвчлэн кальци, витамин, ментол зэрэг бодисуудыг шингээсэн байдаг

фтор, С ба


шүдний утасыг сонгохдоо өөрийн шүдний зайнд тохируулан лавтай /waxed/, лавгүй /unwaxed/ төрлүүдээс сонгох боломжтой.

гэсэн

Шүдний утас нь сойз үс бүрэн хүрэхгүй шүд хоорондын түшилцэх гадаргууг цэвэрлэх зорилготой хэрэглэдэг юм. Түшилцэх гадаргуу нь сүүн ба байнгын шүдний алинд ч хамгийн их цоорол үүсэх эрсдэлтэй гадаргуу бөгөөд Шүдний утасыг хэрэглэхдээ шүдний завсрын түшилцэх гадаргыг дагуулан хөрөөдөх хөдөлгөөн оруулж, утсыг нааш цааш хөдөлгөн өнгөр болон хоолны үлдэгдэлийг арилгана. зураг1. Шүдний утас хэрэглэх заавар

ХЭЛНИЙ ӨНГӨР ЦЭВЭРЛЭГЧ Хэл нь амтлах болон ярих гэсэн хосолмол үүрэг гүйцэтгэдэг чухал эрхтэн бөгөөд хооллох бүрт хэлэн дээр маш их хэмжээний өнгөр хуримтлагдаж түүнээс үүдэлтэй амны эвгүй үнэр гардаг. Тэгвэл амнаас гарч буй нийт үнэрийн 90 орчим хувь нь хэлний өнгөрөөс хамааралтай юм. Иймд та шүдээ угаах бүртээ хэлний өнгөрийг зориулалтын цэвэрлэгчээр хэлний угаас үзүүрлүү чиглэлд зөөлөн хусах байдлаар цэвэрлэж хэвшээрэй. БОХЬ Бохь зажилсанаар шүлс ялгаралт ихсэж амны хөндийд өөрөө өөрийгөө цэвэрлэх үйл явц явагддаг. Гэвч бохийг зөв зохистой хэрэглээгүйгээс болж шүдний ломбо унах, гажиг заслын зэмсэг шүднээсээ салж ховхрох, цаашлаад удаан хугацаагаар зажлаад байвал эрүүний үений эмгэг үүсэх эрүү мултардаг болох аюултайг санаарай. АМ ЗАЙЛАХ, АРИУТГАХ БЭЛДМЭЛҮҮД Амны хөндийн эрүүл ахуйн байдал муугаас олон төрлийн бичил биет үржих таатай нөхцөл бүрдэн буйл, тулгуур эд болон тойрон эдийн мөн шүд цоорох өвчин үүсдэг. Энэхүү байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс хоол унд идэсний дараа угаах боломжгүй эсвэл шүд угаах үед хэт их эмзэглэлтэй тохиолдолд ам зайлах уусмалыг хэрэглэдэг. Гэхдээ энэ нь шүд угаасантай харицуулахад ач холбогдолын хувьд бага юм. Ам зайлах уусмал нь найрлагандаа үрэвсэлийн эсрэг, өвчин намдаах, нянгийн эсрэг үйлдэлтэй бодисуудыг агуулсан олон төрөл байдаг тул та мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч өөрт тохирох сонголтыг хийгээрэй.

Шүд угаах аргууд Ихэнхи хүмүүс шүдээ угаах дургуй байдгийг нуух юун. Ялангуяа хүүхэд багачууд шүдээ угаахыг хүчээр шаардуулж ихэнхдээ шүд угаалтыг хэлбэрддэг билээ. Харин түүхийн хуудсыг сөхвөл одоогоос 6000 жилийн өмнөөс эртний Египет, Грек, Ромчууд шүд угаахын ач холбогдлыг сайтар ойлгож шүдээ арчилдаг байжээ. Тэр үед одооных шиг сойз, оо байгаагүй хэдий ч тэд модны мөчир, самбай ашиглаж, хуруугаараа хүртэл шүдээ угаах оролдлого хийдэг байжээ. Нунтагласан чулуу, элс, өндөгний хальс, давс, үнсийг оо болгон хэрэглэдэг байсан юм.


Эртний Энэтхэгт ч мөн Бурханы сургаалийн дагуу шүдний ариун цэвэрт хариуцлагатай ханддаг байв. Учир нь хиндучууд амыг бие махбодийн үүд гэж үздэг нь өнөө үед батлагдаж байгаа билээ. Амаар дамжин бид хооллодог бөгөөд ам бохир заваан нянтай байх юм тэдгээр нь ходоод гэдсэнд орж цусаар дамжин бидний биеийг хордуулж өвчний үүр болгодог байна. Бид шүдээ өдөрт хоёр удаагийн давтамжтай 2-3 минут угаахад аман доторх 600 гаруй нэр төрлийн нянг устгадаг байна. Хэрвээ эдгээр нянг арилгаж утсгахгүй бол энэ нь амны эвгүй үнэр, буйлны үрэвсэл болон шүд цоорлыг үүсгэх гол шалтгаан болдог. Иймээс эрдэмтэд амны хөндийг эрүүл байлгахыг чухалчилж шүдийг аль болох зөв угааж нянгуудыг бүрэн арилгах арга барилуудыг сэдэж эхэлсэн байдаг. Шүдний өнгөрийг цэвэрлэх олон арга байдаг бөгөөд эдгээр нь зохиосон эрдэмтний нэрээр нэрлэгдсэн билээ. Зарим нь өргөн хэрэглээнд нэвтрээгүй бөгөөд түүхэнд мэдээллийн чанартай үлдсэн байдаг. Шүд угаах дараах аргууд бий: •

Bass

• Stillman • Leonard • Fones • Charters

Шүдний сойзоо буйлнаас 45 градусын налууд ойр барьж шүдний гадаргууны бүх хэсэгт хүрч угаана. Өөрөөр хэлбэл эрүүний шүднүүдээ буйлнаасаа шүд рүүгээ буюу доороос нь дээш чиглэлд угаана гэсэн үг. Мэдээж хэлээ бас мартаж болохгүй. Бассын арга: Чичигнүүлэн угаах арга •

Сойзны үсний үзүүрийг шүд буйлны завсраар оруулан чичиргээ маягаар угаана

• Сойзыг шүд буйлтай

45 0 налуулж барина.

• Энэ арга нь буйлны ховил хэсгийг цэвэрлэхэд тохиромжтой Давуу тал • Буйлны ирмэг болон шүдний угийн өнгөрийг сайн цэвэрлэнэ. • Бүх насныханд тохиромжтой. Сул тал • Буйл гэмтээх магадлалтай • Шүдний түшилцэх гадаргууг угаах боломжгүй • Бугуйны уян хөдөлгөөний шаардсан тул бага насны хүүхдэд хийх хэцүү Стиллманы арга


Энэ арга нь Bass – ын аргатай адилхан шүдний сойзыг шүдний хүзүүвч хэсэгт 45 өнцөг үүсгэж байрлуулана. Буйл болон шүдний гадаргууд сойзыг байрлуулж шүүрдэх болон эргүүлдүүлэх хөдөлгөөнөөр зажлах гадаргуу луу угааж өгдөг. Давуу тал  Буйланд массаж хийхийн зэрэгцээ бэхжүүлж өгдөг.  Буйлыг бага гэмтээдэг. Дутагдалтай тал  Сурахад төвөгтэй  Өнгөрийг хангалттай цэвэрлэж чаддаггүй.  Буйлан доорх өнгөрийг цэвэрлэж чаддаггүй. Фонесын арга Америкийн эрүүл ахуйн шүдний эмч зохиосон энэхүү арга нь хамгийн энгийн арга юм. Дээд доод шүдийг ирмэгээр нь нийлүүлж сойзоо шүдний гадаргууд перпендикуляр байрлуулж тойргоор эргэлдүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлэдэг (3-4 давталт). Давуу тал: Хялбар хөдөлгөөнтэй тул бага насны хүүхэд сурахад дөхөм Сул тал: Буйлны үрэвсэлтэй хүнд тохиромжгүй

Леонардын арга Сойзыг шүдний гадаргууд перпендикуляр байрлуулж шүдийг босоо хөдөлгөөнөөр цэвэрлэнэ. Давуу тал: буйл гэмтээхгүй Сул тал: буйлны ховилын өнгөрийг төдийлөн сайн арилгахгүй




Хоол хүнсний бүтээгдэхүүн шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Шүд болгон өөрийн гэсэн үүрэгтэй. Үүдэн бүлэг шүднүүд → таслах Соёо шүд→ зулгаах Араа бүлэг шүднүүд→ бутлах, зажлах Иймээс эрүүг өргөх буулгах булчинг идэвхитэй сайн үйл зүйн хөдөлгөөнд оруулдаг хоол хүнсийг идэх нь нэн чухал юм. Шүдэнд ээлтэй хоол хүнс: Байгалийн гаралтай, шүдийг эрдэсжүүлэх үйлчилгээтэй (кальци, фосфор, магни, цинк, витамин Д, витамин С, антиоксидант, пробиотик агуулдаг хүнс гм..) амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэвэл зохимжтой. Хатууллаг шинж чанартай зүйлс идэснээр зажуурын булчин идэвхитэй үйл зүйн хөдөлгөөнд орж шүлс ихээр ялгарч амны хөндий өөрөө өөрийгөө цэвэрлэх үйл явц явагдана мөн шүдэнд өнгөр үүсэхгүй байх боломж нэмэгдэнэ. Кальцаар баялаг сүүн бүтээгдэхүүн→ тараг, аарц, ааруул, баяслаг...

Фосфороор баялаг хүнс→ хулууны үр, загас, самар, өндөг, зутан шөл, дүпү

Зажуурын булчинг сайн ажилуулдаг хоол хүнс→ мах, хатуу ногоо, жимс, самар


Витамин Д, Витамин С баялаг хүнс→ хонхон чинжүү, жүрж, киви, гүзээлзгэнэ, броккли, буржгар байцаа

Антиоксидантаар баялаг хүнс→ эрүүл мэндэд ашигтай талаараа антиоксидант нь хамгийн шилдэг нь юм. Тэдгээр нь буйл болон бусад зөөлөн эдийг бактерийн халдвар болон эсйин эвдрэл болхоос хамгаалахад тусалдаг байна. Алим, усан үзэм, үзэм, самар, шош


Шүдэнд сөрөг нөлөө үзүүлдэг хүнс: Хийжүүлсэн ундаа, жүүс, чихэр нь пааланг сийрэгжүүлж, шүдэнд өнгөр ихээр үүсгэн нянгын үржил явагдуулж амны хөндийн саармаг орчинг хүчиллэг болгож шүд цоорох өвчин үүсдэг байна.

Гурилан, чихэрлэг бүтээгдэхүүн нь нүүрс ус ихтэй тул шүдэнд цоорол үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.


Өнгөр + Нянгийн үржил = Шүдний хорхой

Шүдэнд ээлтэй болон сөрөг нөлөөтөй хүнсийг харьцуулсан зураглал:


Тайлбаргүй


Шүдний ховилыг цоорлоос хамгаалах наалт FISSURE- SEALANT Араа шүд нь анатом бүтцийн хувьд бусад шүднүүдийг бодвол илүү гүн ховилтой байдаг. Шүдний хүвилд хоол хүнсний үлдэгдэл хүримтлагдан шүд угаалтаар гүйцэт сайн цэвэрлэгдэж чаддаггүйгээс болж шүд цоорол үүсэх эрсдэл өндөр байдаг. Ихэнх тохиолдолд шинээр ургасан шүднүүд нь паалангийн эрдэсжилт бага тул амархан цоордог. Иймд шүдний ховилын наалт буюу Fissure – Sealant нь шүдийг цоорхоос урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга юм. Энэхүү материал нь найрлагандаа фтор агуулсан байдаг тул шүдний хатуу эдийг эрдэсжүүлэх давхар ач холбогдолтой.

Шүдний хатуу эдийн сийрэгжилтийг эрдэсжүүлэх хэт мэдрэгшлийг бууруулах түрхлэг Хүний биеийн хамгийн хатуу эд болох Шүдний паалан нь шүдний хамгийн гадна давхрага бөгөөд шүдийг гадны нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй байдаг. Паалан нь гадаад болон дотоод шалтгааны улмаас эрдэсжилтээ алдаж халуун хүйтэн, чихэрлэг, хүчиллэг зүйлд хэт мэдрэг болдог. Мөн паалангийн элэгдлээс болж хэт мэдрэгших нь элбэг тохиолддог. Эрдэсжүүлэх эмчилгээний төрөл болох фтор агуулсан түрхлэгүүд / фторт лак, фторт гель / нь шүдний хатуу эдэд нэвчин сийрэгжсэн пааланд тэжээл өгч бүтцийг нөхөн төлжүүлсэнээр паалангийн нягт байдал хэвэндээ орж хэд мэдрэгшлийг бууруулах гол үүрэгтэй. Фтор агуулсан эмчилгээний олон төрлийн материалуудыг нүүр амны эмчилгээнд ашиглаж байна. Ам зайлах фтор агуулсан уусмал , фторт түрхлэг, фтор агуулсан шүдний оо гэх мэт. Эдгээрийг 3-аас дээш бүх насныханд тун хэмжээг нь тохируулан хэрэглэх боломжтой.


Сүүн шүдний цоорлыг удаашруулах хар түрхлэг буюу сафорайд Цоорсон сүүн шүдэнд эмч нар хар өнгийн түрхлэг түрхдэг. Тэгвэл Сафорайд гэдэг энэ түрхлэгийг хүүхдийн сүүн шүдний өнгөц, дунд цооролтын үед хэрэглэх зориулалттай юм. Энэ түрхлэгийг эхний удаад түрхсэний дараа эмчдээ үзүүлээд шаардлагатай бол давтан түрхүүлж байх ёстой. Давтан түрхэх хугацаа нь үйлдвэрлэгчийн заавар болон цоорлын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг. Энэ бол цоорол зогсоох түрхлэг биш, харин цоорлыг удаашруулж, паалангүй болсон шүдийг хатууруулах үйлчилгээтэй.


Буйлны үрэвсэл Амны хөндийд шүд цооролтоос гадна бас нэг аюултай, хор хөнөөл ихтэй өвчин байдаг нь буйлны үрэвсэл юм. Буйлны үрэвсэл нь амны хөндийд гаднаас орж ирдэг нянгаар үүсгэгддэг (Streptococcus oralis, Bacteroides gingivalis). Шүлсээр дамжин халдварладаг. Тогтмол угаадаггүй шүдний гадаргад зөөлөн өнгөр тогтож удаан хуримтлагдасны эцэст хатуурч чулууждаг. Чулуу нь буйл шүдний завсар зайд нэвчин орж буйлыг үрэвсүүлж эхэлдэг. Учир нь тэр чулуун дотор маш их нянгууд үржиж байдаг. Өвчний эхэн үед буйлны ирмэгээр улаан хүрээ үүсэх нь үрэвслийн анхны шинж тэмдэг болдог юм. Яваандаа үрэвсэл даамжирч шүдийг ясанд нь бэхэлж тогтоодог холбоосууд хайлж эхэлдэг. Энэ үед буйлнаас цус гарч ам эвгүй үнэртэй болдог. Аажимдаа яс нь мөн л нянд идэгдсээр шимэгдэж шүд суларч хооронд нь зай гарна. Өвчин хүндрэх шатандаа орсноор буйл хавагнах, томрох, улаах, хөндүүрлэх, идээт шингэн ялгарах, ам өмхийрөх бөгөөд улмаар шүд ганхаж унана. Буйлны үрэвслийн үед нэгэн зэрэг хэд хэдэн шүд хөдөлж унадаг нь шүд цооролтой харьцуулвал илүү их хор хөнөөл учруулдаг юм. Үүнээс гадна буйлны үрэвсэлт өвчний улмаас амны хөндийд ил шархлаа үүсэж нян бактери хүний дотор эрхтэн тогтолцооруу нэвтрэх үүд хаалга болдог байна. Нян нь амны хөндийгөөс цусны урсгалд нэвтэрснээр бусад эрхтэн цусаар дамжин халдварлах боломж нээгдэнэ. Буйлны үрэвслийн нянгаар зүрх судасны эмгэг, хэрх, бөөрний өвчин үүсгэгддэг. Буйлны үрэвслийн шалтгаан: Амны хөндийн тогтмол бус болон буруу эрүүл ахуйн арчилгаанаас үүдэн үүссэн нян тээгч өнгөр. Буйлны үрэвсэл үүсэхэд хүргэх эрсдэлт хүчин зүйлс: •

Ерөнхий:

дархлаа сулрах;

чихрийн шижин зэрэг архаг өвчин;

В, С, Е амин дэмийн дутагдал;

хоол тэжээлийн дутагдал (хоолны дэглэм, мацаг барих);

зүрх судас болон хоол боловсруулах замын өвчин;

жирэмсэн эмэгтэйчүүд болон өсвөр насныхны шилжилтийн үеийн дааврын идэвхижилт

Хэсгийн:

түлэгдэл, салст гэмтэх;

тамхи татах;

хурц ирмэгтэй ломбо, тохиромж муутай шүдэлбэр;

шүдний эгнээний гажиг.

Шүдлэлтийн үед дэх амны бохирдол.


Эмчилгээ: Буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх нь тун хялбар бөгөөд өдөрт өглөө оройдоо ердөө 6 минут зарцуулахад хангалттай юм. Үүний тулд шүдээ тогтмол зөв угааж хэвших, мөн амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх. Хэрэв өвчний шинж тэмдэг илэрсэн бол цаг алдалгүй шүдний эмчид хандах. Эмч өвчний шалтгааныг тогтоож зөвлөгөө өгч, шүдний чулууг авч, шүдний өнгөрийг арилгах өнгөлгөө хийж, үрэвслийн эсрэг эмчилгээ хийх болно. Мөн шүд угаах аргыг зааж сургана. Ингэснээр та өөрийн шүдээ хадгалж үлдээнэ.

Зураг 1. Буйлны үрэвслийн үе шат

Зураг 2 Өвчний эхэн үе


Зураг 3. Шүдний чулуу Зураг 4. Шүдэн дээр наалдсан өнгөрийг будагч бодисоор тодорхойлсон нь


Зураг 5. 12 настай хүүхдийн буйлнаас цус гарч хавагнасан байдал

Зураг 6. Мөн хүүхэд эмчилгээний явцад

Зураг 7. Гажиг заслын зэмсэгтэй үеийн доод буйлны үрэвсэл


Зураг 8. Өнгөр тодорхойлсон байдал.

Зураг 9. Эмч шүд угаалтыг заана. Боловсруулсан: Г. Туяа


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.