140x270mon bich

Page 1



ӨМНӨТГӨЛ

Б

идний амьдарч буй энэ цагийн амьдралын хэв шинж дэлхийн томоохон үндэстнүүдийн олон зуун жилээр буй болгосон соёл иргэншлээс улбаатай. Гэвч хэдэн зуун, мянганыг гатлан эдүгээ цагт энэ нарны гараг дээр хүмүүн төрөлхтний хэрэглэж буй түмэн зүйлийн анхдагч болсон Монгол хэмээх соёл иргэншлийн тухай дэлхий тэр бүр сайн мэддэггүй, бид ч их хэнгэрэгээ дэлдэн таниулаагүй. Харин өнөөдөр орчин үеийн Замбуутивийн соёл иргэншилд эд өлгийн болоод оюун санааны хувь нэмрээ оруулсан монголчуудын түүхийг дэлхий эргэн сөхөж эхэллээ. Дэлхийн түүхийг Монголын түүхээр баяжуулан, дахин нээн тамгалаж, ертөнцийн хөгжлийн огтлолцлын төв байсан үнэт түүхийг нотлох зорилгоор “Дэлхийн Монгол тамга” төслийг эхлүүлээд байна. Энэ төсөл бүхнийг монголчууд бүтээсэн, Монгол бүхний анхдагч хэмээх хууч яриагаар биш, түүхэн баримтыг орчин үетэй харьцуулан тунгааж, Монголын тухай нотлогдсон, нотлогдоогүй бүхий л мэдээллийг цуглуулж үнэн, худлыг эмхлэхийг эрхэм болгох болно. Олон үндэстэй, гарал угсаатай хүмүүс энх тайвнаар зэрэгцэн оршиж, дэлхийн шашнууд нигүүлсэнгүй үзлээр нэгдэн нэгэн улсын дээвэр дор амар тайван хамтдаа амьдарч, Чингис хааны үр удам нь сургууль байгуулж өтгөс ядуусыг дэмжсэн нийгмийн бодлого бас олон улсын худалдааны аюулгүй замуудыг нээж цаасан мөнгөөр арилжаа хөгжүүлж, байгалиа шүтсэн суурин хотуудыг босгож, олон үндэстэний мэргэдийн чуулган байгуулж зөвлөхүүдийнхээ санааг их бүтээн байгуулалтын шийдлүүдэд тусган, од гаригсийн ертөнцөд хараа тавьсан ордон байгуулж, усан онгоц шинэ технологийн төлөө оюун санааг хөгжүүлж аль тэртээх 13 дугаар зуунд дэлхийн хамгийн том космополитан хотыг сүндэрлүүлсэн гэдгийг мэдэх тусмаа монголчууд бид илүү дэлхийлэг, сэтгэл өөдрөг ирээдүйг эрхэмлэн алхах болноо.

Төслийн санаачлагч, удирдагч

Лха.Ариунбат


Боинг онгоцны технологийн олон шийдлийг монгол нумын харимхай чанар дээр суурилж бүтээсэн


Төслийн таних тэмдгийн тайлбар

Тойрог – Нар, Дэлхий, гэрийг бэлгэдэв. Монголчууд эртнээс нарыг хүж дэлхийн амьд бүхнийг гийгүүлэгч хэмээн шүтэж ирсэн бөгөөд хорол эрдэнийн тоонот гэрийхээ хойморт нарны гэрлийг залдаг ажгуу. Гурвалжин – Хүн, гал, сум болон гурван цагийг бэлгэдэв. Цоролзон асах галын дөл нь гурван цагийн туршид саар бүхнийг амарлиулан байдаг бөгөөд эртний дархчууд, баатар эрс ирт зэвсгээ галын дөлөөр ширээн зэхдэг байсан билээ. Тахир дүрс – Морь, нум, газар усыг бэлгэдэв. Морь бол хүн төрөлхтний үнэнч хань төдийгүй Монголын баатар эрс нум сумаа агсаж, хүлэг сайн морьдынхоо ачаар уул, тал, олон гол мөрнийг гатлан туулж хүссэн газартаа саадгүй хүрч, Дэлхийн талыг эзэлсэн түүхтэй. Түүнчлэн морины соёлыг хамгийн сайн хөгжүүлсэн улс бол Монгол.


Хубилай хааны зарлигаар барлаж бүтээсэн анхны мөнгөн тэмдэгт

Төслийн үндсэн сэдэв 1. Олон улсын харилцаа буюу Дэлхийн энхтайвны гүн ухааны үзэл 2. Дэлхийн Эдийн засгийн харилцаа 3. Дэлхий нийтийн нийгмийн болон оюун ухааны харилцаа, ШУ-ны хөгжил дэвшил 4. Улс төрийн шинжлэх ухаан, цэргийн онолын хөгжил 5. Байгаль хамгааллын тухай суурь үзэл гэсэн үндсэн 5 толгой сэдвийн дагуу дэд сэдвүүд, бүлгүүдэд хуваагдах бөгөөд төслийн эрдмийн зөвлөл болох дотоод гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана.


Төслийн үе шат болон бүтээгдэхүүнүүд •

Төслийн эхний үе шат судалгааны ажлаар эхлэх бөгөөд “Дэлхийн Монгол тамга” нэртэй Монгол бахархлын нэвтэрхий толийн тэргүүн дэвтрийг хэвлэн гаргах юм. Энэ үе шатанд эрдэмтдийн судалгааны ажил, цуврал лекцүүд, мөн төслийн сэдвийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлсэн ТВ нэвтрүүлгийг бэлтгэн цацна. Удаах үе шат нь эхний судалгаа шинжилгээний ажлаас гарсан тайлан нотолгоонд түшиглэн баримтат киног хийж эхлэх бөгөөд “Дэлхийн Монгол тамга” ерөнхий нэрийн дор цуврал кино гарах юм. Киног хийх хугацаанд судалгааны ажил, ТВ нэвтрүүлэг, сонины нийтлэлүүд үргэжлэн гарсаар байна. Гурав дахь үе шат нь “Дэлхийн Монгол тамга” үзэсгэлэн байх бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Цонжин болдог”-ийн ойролцоо үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж, зургийн цомог, хүүхдийн сурах бичиг, зурагт ном /комикс/ болон бэлэг дурсгал, тоглоом гэх мэт соёлын бусад бүтээгдэхүүнүүд багтах юм.

Монголын эзэнт гүрний Их хааны алтан гэрэгэ


Ивээн тэтгэх саналууд

Үндсэн ивээн тэтгэгч: 1. Номын эхний нүүрний хавтсанд танай үндсэн компанийн логог байршуулах 2. Нийт 9 орчим агуулга бүхий сэдвийн задаргаа тус бүрээс нэг сэдэв таны хүсэлтээр танай компанийн ивээн тэтгэлэг дор бүтээгдсэн өгүүлэмж хамт тавигдах. • Мөн энд танай лого хамт байрших • Танай компанийн нэр хүндийн баталгааг илэрхийлэх танилцуулга 1 хуудас (Номын үндсэн дизайн болон өнгө үзэмжинд бид ихээр анхаарч байгаа тул бидний санал үүнд давхар тавигдах бөгөөд хамтран хэлэлцэж бүтээгдэх болно)

Мөн үүнээс гадна нээлтийн арга хэмжээндэх үзэсгэлэн, хүлээн авалт болон бусад үйл ажиллагаа бүрт Та бүхэн бидэнтэй хамт байх болно


Бусад ивээн тэтгэгч: 1. Нийт 9 орчим агуулга бүхий сэдвийн задаргаа тус бүрээс нэг сэдэв таны хүсэлтээр танай компанийн ивээн тэтгэлэг дор бүтээгдсэн өгүүлэмж хамт тавигдах. (Үндсэн ивээн тэтгэгч сонгосны дараа сонгох эрхтэй) • Мөн энд танай лого хамт байрших болно 2. Нээлтийн арга хэмжээний үзэсгэлэндэх 1 үзмэр танай компанийн ивээн тэтгэлэг дор бүтээгдсэн өгүүлэмж логотой хамт тавигдах болно.

Хандив үйл ажиллагаа:

Таны болон танай компанийн нэр болон гарын үсэг логотой хамт бидэнд гүн тусалалцаа үзүүлсэн биднийг дэмжсэн болох тусгай хуудсан дээр тавигдах болно.


Төслийн эргэх холбоо

М

онголоор овоглосон энэхүү төслийн олон нийтийн хүртээл болох бүтээгдэхүүнүүдийг урлан бүтээж, үйлдвэрлэн гаргах сан хөмрөгт хувь нэмэр болгон өргөсөн Таны хандив дэмжлэг бүрийг Дэлхийг тамгалах Монгол дансандаа бүртгэн бүтээл бүрт хүндэтгэн бичих болно. Өөрсдийн бүтээсэн бүхнээ дэлхийд зарлан тунхаглахдаа Монголчуудын хөрөнгө, дэмжлэгээр босгохыг зорих болно. Дэлхийн түүхийг Монголоор тамгалж баяжуулан бичих Эрхэм Монгол таны бахархлын цахим хуудас: www.delkhiinmongoltamga.mn “Дэлхийн Монгол тамга” төсөлтэй холбогдох утас: 1968

40 сая хавтгай газар нутагтай Монголын Их эзэнт гүрний 1400 орчим өртөө өнөөдрийн дэлхийн шуудан харилцаа болон интернэтын эхлэл байсан




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.