Huawei mobile brochure

Page 1

ДЭЛХИЙН ШИЛДЭГ БРЭНД МОНГОЛД

7777 7722


Дөрвөн мянга орчим доллараар телефон утас болон цахим төхөөрөмжийн энгийн эд ангийн худалдаагаар компани анхны гараагаа эхлүүлэв. C&C08 хөтөлбөрийн үр дүнд утасны дуудлага солих төхөөрөмж бүтээсэн нь тухайн үедээ Хятадад хамгийн хүчирхэгт тооцогдох болов Huawei нийт орлогынхоо 70 %-ийг хятадаас бусад орны зах зээлээс бүрдүүлж эхэлсэн түүхэн он.

1987 1993 2005

Дэлхийн харилцаа холбооны тэргүүлэх компаниудын нэг Их Британийн British Telecommunications компанитай тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулав.

2014

2015

Герман, Швед, АНУ, Франц, Итали, ОХУ, Энэтхэг, Хятад зэрэг улсуудад нийт 16 технологийн судалгааны хүрээлэн байгуулж, 6,4 тэрбум долларыг зарцуулжээ. Энэ ондоо нийт ажилчдынхаа 45 %-ийг гадаадын мэргэжилтнүүдээс бүрдүүлсэн байна. Энэ оны 3 дугаар сарын Технологиор Тэргүүлэгч Брэндээр Huawei ухаалаг цаг шалгарлаа. The New York Times сонин

“Бид өөрсдийн хамгийн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн, Nexus 6P-г Huawei-эй хамтран гаргаж байгаадаа баяртай байна” - Google “Дэлхийн топ 500 компани”-ийн 228-д Huawei компани жагслаа. Fortune сэтгүүл 7777 7722


АМ ДАМЖСАН ЯРИАНААС ДЭЛХИЙГ БҮРХСЭН АМЖИЛТЫН ТҮҮХ 1993-1996 онд HUAWEI брэнд дотоод зах зээлээсээ хальж, мэдээлэл технологийн чиглэлээр дэлхийд гарсан анхны Хятад компани болж шуугиан тарилаа. Энэ эрчээрээ 2001 онд Олон Улсын Мэдээлэл Харилцаа Холбооны гишүүн болсноор дэлхийн зиндааны технологийн нэвтрүүлэгч гэдгээ нотлон харууллаа. Өнөөдөр дэлхийн үүрэн телефоны компаниудын 80 орчим хувийн сүлжээний шийдлийг HUAWEI хийсэн бөгөөд дэлхийд танигдсан Vodafone, Motorolla, Orange, T-Mobile, Bell Canada, Everything Everywhere зэрэг компаниудын хамгийн гол түншлэгчдийн нэг болсон юм. Тэдний амжилтын нууц маш энгийн бөгөөд HUAWEI-н хамт олны зарчим бол бүгд компанийн эзэд мэт өөриймсөг хандлагаар ажиллах орчинг бүрдүүлсэнд оршино. Тэд өөрсдийгөө магтахаас илүү бүтээгдэхүүнээ дэлхийн хүн бүрт зориулж бүтээдэг гэдэгт бат итгэдэг. Хятадын үл танигдах бичил компаниас HUAWEI нь Fortune-н Шилдэг 500 компанийн жагсаалтад багтаж, нийт орлогынхоо 70 орчим хувийг дотоодын бус дэлхийн зах зээлээс бүрдүүлж чаддаг гэдгээр түүхэнд бичигдэж байна. HUAWEI бүтээгдэхүүний жагсаалтад технологийн шинэчлэлийг хямд өртөгтэй хослуулсан инновацын шилдэг гар утаснууд багтаж байгаа бөгөөд дэлхийн алдарт фото камерын Leica дурангаар инженерчлэгдэн тоноглогдсон, хамгийн хурдан 4G холболтын ид шидийг хэмнэлттэй үнээр өгөх Huawei P9, GR5зэрэг гар утас орлоо. Дэлхий аль хэдийнэ шилдгээ болгосон Huawei брэнд монголчуудад чин сэтгэлээсээ мэндчилж бүтээгдэхүүнийхээ дээжийг дэлгэж байна.

7777 7722


ЗУРАГ АВАХ ХУВЬСГАЛ

ХАМТАРСАН ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ

Өнгөний сонголт

7777 7722

5.2” FullHD 145mm x 70.9mm x 6.95mm

GPS/A-GPS/Glonass/BDS

Үндсэн камер 12MP, урд камер 8MP

HUAWEI Kirin 955 (64-bit), Octa-core (4 x 2.5 GHz A72 4 x 1.8 GHz A53)

144г

3GB RAM + 32GB ROM 4GB RAM + 64GB ROM

3000 mAh

Хос сим карт 2G/3G/4G/LTE

4.2

Android 6.0 Marshmallow


ТОД, ӨНГӨЛӨГ ДЭЛГЭЦ Байгалийн амьд өнгөнд хамгийн дөхөх 96%-ийн ялгарлыг харуулж чадах 5.2 инчийн бүтэн HD 1080p чанарын дэлгэцтэй. Huawei p9 нь алмаазны гадаргуу мэт өө сэвгүй, гарт эвтэй, дугариг булангуудтай бөгөөд 2,5D шил болон хөнгөн цагааныг нийлүүлж нэгэн цул бие болгосон, нисэх онгоцонд ашигладаг технологиор бүтээгдсэн дэлгэцийн үзүүлэлттэй.

МЭРГЭЖЛИЙН КАМЕРЫН СОНГОЛТУУД Huawei P9 нь таны авсан гэрэл зургийг засварлах бас өөрчлөх мэргэжлийн программуудыг ашиглахад тохиромжтой RAW гаралтыгсонгох боломжийг олгоно. 8 мегапикселийн нүүрэн дээрх камераар та гэрэл хангалтгүй үед ч илүү тод чанартай сайнselfie авч чадна.

ИД ШИДИЙН ХОС КАМЕР Huawei P9 утасны 1.25 микрометрийн хэмжээтэй, тус бүр 12 мегапикселийн зураг авах чадвартай хос камер нь гэрэл муутайгаас эхлээд бүх нөхцөлд авсан таны зургийг IMAGEsmart 5.0 технологиор боловсруулан мэргэжлийн түвшиний чанартайгаар гаргана. Гэрэл муутай нөхцөлд ч, мэргэжлийн камераар авсан мэт чанартай зургийг Leica-тай хамтран бүтээсэн Зургийн Чанарын Алгоритмаар аваарай.

7777 7722

Лазерын тусгал болон гэрлийн ялгарлыг ашиглах “Хосолмол Фокус” технологиор гүн ялгаралтай зургийг авах дээд хурдыг мэдэрнэ үү. Хос камерын доторх тусгайлан тоноглосон Kirin 955 чипний бүрдэл энэхүү гайхамшигт хурдыг мэдрэх боломжийг олгож байна. Kirin 955-ын дотор өнгө болон гэрлийг боловсруулах хос цөм бүхий нэгж, мөн эхний дамжлагаас гарсан зургийг бодит байдалд илүү ойртууланөнгө ялгарлыг бүрдүүлэх тусгайлсан бас нэг нэгж бий.


ТАНЫГ ОНЦЛОХ ШИНЭ ТӨРХ

lite

5.2” FullHD 146.8mm x 72.6mm x 7.5mm

GPS/AGPS/Glonass

Үндсэн камер 13MP, урд камер 8MP

Kirin650 Quad-Core 2.0GHz + Quad-Core 1.7GHZ , 64-bit

147г

3GB RAM / RAM+16GB EMMC

3000 mAh

Өнгөний сонголт

4.2

Android 6.0 Marshmallow

АУДИО ТЭСРЭЛТ HiSilicon Hi6402 аудио боловсруулагч программ, 9 вольтын ухаалаг хос чанга яригч өөр ямар ч төхөөрөмжийн гаргаж чадахгүй чанартай дууг танд сонордуулна.

7777 7722


СУПЕР НИМГЭН Энэ гар утасны 76.4% нь дэлгэц байгаа нь урд хожид байгаагүй өндөр үзүүлэлт юм. Гарт нүнжигтэй металл ирмэг, ID дизайн, 5.2 инчийн FHD дэлгэц нь цөм цутгаж хийсэн нэгэн бүхэл их биед ямар ч өөгүй багтжээ.

ХАРСНЫГ ТАНЬ БАЙГААГААР НЬ БУУЛГАСАН ЗУРАГ Sony IMX214 линзний мэдрэгчтэй камераар тоноглогдсон Huawei P9 lite таны хүссэн өнгө дүрсний тод ялгарлыг зураг, видео бүрт шингээн буулгана. Сэлфи, байгалийн, хоолны зэрэг олон эффект төдийгүй цаг хугацаа, орон зайн мэдрэмжийг өөрчлөх, удаашруулсан болон хурдлуулсан видео горимыг ашиглах боломжтой.

ТАНЫГ ТОДОРХОЙЛЛОХ НАРИЙВЧИЛСАН ҮЗҮҮЛЭЛТҮҮД Huawei P9 lite загвар нь 27 мм-ийн өргөн өнцөг, F2.0 бүхий 8 мегапикселийн нүүрний камер бүдэг гэрлийг хүртэл илүү мэдэрч, харанхуй нөхцөлд ч гоёмсог селфиг авахад тусална.

ЗӨВХӨН ТАНЫГ МЭДРЭХ ҮНЭНЧ НӨХӨР Гар утсанд ирэх дуудлага, мессеж, мөнгө, санхүүгийн гүйлгээ зэргийг нууцлахад зориулсан ARM TrustZone технологи зөвхөн таны л хурууг мэдрэх горимоор ажиллаж, хувийн мэдээллүүдийг чандлан хадгална.

7777 7722


ЭРЧ ХҮЧТЭЙ АМЬДРАЛЫГ ЭРЭЛХИЙЛЭГЧДЭД

4.0 Өнгөний сонголт

7777 7722

5.2” FullHD 151.3mm x 76.3mm x 8.15mm

GPS/A-GPS/Glonass

Үндсэн камер 13MP, урд камер 5MP

Qualcomm® MSM8939™ Octa-core(4×1.5GHz+4×1.2GHz)

158г

2GB RAM + 16GB ROM

3000 mAh

Хос сим карт 2G/3G/4G/LTE

Android 5.1 Lollipop


ХУРУУНЫ ТОВШИЛТООР БҮХ ҮЙЛДЛИЙГ . . 5.5 инчийн том дэлгэцтэй Huawei GR5 нь таны энтертайнмент хэрэгцээг бусад гар утаснаас илүү биелүүлэхээс гадна хурууны хээг мэдрэх технологийн дээд дэвшлийг ашиглан дэлгэцэнд хүрэх үйлдэл бүр онцгой мэдрэмжийг өгнө. Хурууны нэг л товшилтоор утсаа нээж, зураг авч, дуудлагад хариулах зэрэг олон үйлдлийг амжуулж чадах хүч чадал, хурдыг мэдэр.

НАРТАЙ , ХАРАНХУЙ ЯМАР Ч НӨХЦӨЛД СААДГҮЙ АЖИЛЛАХ ГАЙХАМШИГТ ДЭЛГЭЦ Энэ бол ердийн нэг 5.5 инчийн HD дэлгэцтэй утас биш юм. Харин гэрэл мэдрэх технологийн дэвшилтэт олон шийдлийг багтаасан онцгой бүтээгдэхүүн. Ухаалаг мэдрэгчүүд эргэн тойрны гэрлээ мэдрэхээс гадна эрчим хүч зарцуулалтыг багасган, хурц гялбасан гэрэлтэй үед ч өнгөний тод ялгарлыг үзүүлж чадах Aptical Assertive Display технологийн тохируулгууд бүхий дэлгэцтэй.

ДУРСАМЖУУДАА МӨНХӨЛ f/2.0, 13 мегапикселтэй Huawei GR5-н камер нь амьдралын аз жаргалтай мөчүүдийг алдалгүй хадгалахыг хүсэгч танд заавал байх хэрэгтэй хэрэгсэл юм. Олон төрлийн нөхцөл байдалд таарах тусгай эффектүүдээс сонгох боломжтой бөгөөд таны авсан хоолны зургийг илүү амттай мэт харагдуулах тусгай эффект хүртэл бий.

7777 7722


420 000

МЕТАЛ ГАДАРГУУ, АЙХ ШААРДЛАГАГҮЙ 5.0” FullHD 143.5mm x 71.0mm x 7.6mm

GPS/A-GPS/Glonass

Үндсэн камер 13MP, урд камер 5MP

MTK MTK6753T, Octa core, 1.5 GHz, Cortex-A53 64bit

135г

2GB RAM + 16GB ROM

2200 mAh

Өнгөний сонголт

7777 7722

4.0

Android 5.1 Lollipop


ГАЙХАЛТАЙ ХӨНГӨН ЦАГААН УРАН ХИЙЦ Хөнгөн цагаан хайлшаар хийсэн цул биед нь хүрээг нь шигтгэж, нягтруулсан керамикаар гүйцээсэн нь Huawei GR3-г алт, мөнгө, саарал туяагаар гялалзах урлагийн дэгжин бүтээл болгосон байна.

ҮР АШИГ ӨНДӨРТЭЙ ГҮЙЦЭТГЭЛ 64-bit бүтэцтэй найман цөмт процессор нь таныг аппликейшн хооронд шилжихэд үл саатах боломжийг олгоно. Дагалдах 2200mAh баттерей нь бүтэн өдрийн турш хангалттай.

АГШИНГ БҮҮ АЛД Төгс зураг авах боломжийг алдах дэндүү харамсалтай. Шуурхайлан зураг авах сонголттой 13 мегапикселийн камер нь таны үнэнч анд болно.

7777 7722


ДИЙЛДЭШГҮЙ ЧАНАРЫГ ИЛТГЭХ

Өнгөний сонголт

5.0” HD 143.1mm x 71.8mm x 9.7mm

GPS/AGPS

Үндсэн камер 13MP, урд камер 5MP

MT6735P 4×1.3GHz

160г

2GB RAM + 16GB ROM

4000 mAh

Хос сим карт 2G/3G/4G/LTE

4.0

ӨДРИЙН ТУРШ СААДГҮЙ АЖИЛЛАХ ОНЦГОЙ ХҮЧ ЧАДАЛ 4000mAh баттерей таныг хэзээ ч гонсойлгохгүй. Ухаалаг Эрчим Хүч Хэмнэх Технологи найман төрлийн технологийн шийдлээр утасны баттерейг хэмнэж, 10-хан хувийн цэнэгээр 24 цаг хэрэглэхэд ч гайхах зүйлгүй. Таны бусад хэрэгслүүдийг цэнэглэх чадвартай төдийгүй интернет орчинд 15 цаг, дуудлагын үед 39 цаг, дэлгэц асаалттайгаар 48 цаг, хөнгөн хэрэглээтэйгээр 90 цаг ажиллах онцгой чадалтай.

7777 7722

Android 5.1 Lollipop


ТӨГС ТӨГӨЛДӨРТ ХҮРЭХ ХҮСЭЛ

Өнгөний сонголт

5.0” HD 143.8mm x 72mm x 8.9mm

GPS

Үндсэн камер 8MP, урд камер 2MP

MT6735P,4*1.3GHz

135г

1GB RAM + 8GB ROM

2200 mAh

Хос сим карт 2G/3G/4G/LTE

4.0

Android 5.1 Lollipop

БОЛОР МЭТ ТУНГАЛАГ ӨНГӨӨР ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ ТОЛЬДОХ БОЛОМЖ Huawei Y5 II утасны 5 инчийн өндөр нягтаршилтай LCD дэлгэц хурц тод өнгөөрөө таны нүдийг баясгана. Дөрвөн цөмтэй 1.3GHz процессор ард нь ажиллаж байгаа таны олон апликейшнээс үл хамааран таны харж буй тод томруун дүрсийг хамгийн өндөр хурд, чанартайгаар үзүүлнэ.

7777 7722


СЭРГЭЛЭН ЦОГЛОГ АМЬДАР

Өнгөний сонголт

7777 7722

5.2” FullHD 134.18mm x 66.7mm x 9.9mm

GPS

Үндсэн камер 5MP, урд камер 2MP

MT6735M,4*1.0GHz

150г

1GB RAM + 8GB ROM

2100 mAh

Хос сим карт 2G/3G/4G/LTE

4.0

Android 5.1 Lollipop


АМЬДРАЛД ТАНЬ ӨНГӨ НЭМНЭ Утсанд тань мэдээлэл ирэх, сэрүүлэг дуугарах, апликейшнууд дохио өгөхөд Huawei Y3 II солонгын өнгөөр гэрэл цацруулж, дуудлага хэмнэлд тааруулан аянд бүжнэ.

ЧИХЭНД ТАНЬ ЧИМЭГ БОЛНО Дууны өндөр чанар, тоглолтынх мэт амьд чанар бүгд таны халаасанд багтана гэдэг үнэмшихийн аргагүй.

ӨНГӨНИЙ ӨРГӨН СОНГОЛТ Дасал болсон хар цагаан өнгөнд хязгаарлагдах шаардлага байхгүй. Сарнайн ягаан, тэнгэрийн хөх, цасан цагаан, элсэн шаргал гээд амьдралын баялаг өнгөнүүдээс утсаа сонго.

7777 7722


ДЭЛХИЙН ШИЛДЭГ БРЭНД МОНГОЛД

7777 7722 /huaweimobileMN

/huaweimobileMN

/huaweimobileMN


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.