Монголоороо бахархах үзэлд шинэ хувьсгалыг танилцуулж байна. Монголчууд бид энэ дэлхий дээр юу бүтээж хүн төрөлхтөний түүхэнд ямар хувь нэмэр оруулсан бас бид яагаад дэлхийн хамгийн хүчтэй ард түмний нэг вэ? Энэ мөнхийн асуултын нэгэн хариуг АРИГҮ компани таньд санал болгож байна. Таны болон таны гэр бүлийн гар дээр очих энэ зурагт тууж нь бодит түүхийг бидний оюун ухааны өнөө цагийн уран зөгнөлийн ертөнцөд хувирган Их Эзэн Чингис хааны нэгэн нууцад хөтөлнө. Өнөөдрийн бидний мартах шахсан монголчуудын ололт амжилт бас дэлхийн өнөөгийн соѐл иргэншилийн нэгэн гол оюуны хөрөнгө оруулагч нь Монголчууд гэдгийг нотлох үүгээр бахархах бодит бүтээгдэхүүн байх юм. 40-50 нүүртэй энэ зурагт тууж нь 10000 хувь хүртэл хэвлэгдэх бөгөөд 2013 онд 2, 2014 онд нийт 6 дугаар хэвлэгдэх болно. Зохиолын товч танилцуулга Чингис хаан бидний цаг үед амьд сэрүүн байгаа бөгөөд байлдан дагууллаар дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг бүтээсний дараагаар зөвхөн энх тайвныг бий болгохыг хүссэн тэр бодлоороо өнөөдрийн дэлхийн хүн төрөлхтөний дайн болон бие биенээ устгаж байгааг зогсоохыг хүснэ. Тэрээр дэлхий рүү болон Монгол руу тэнгэрийн элчийг илгээн өөрийн илгээмжээ хүн төрөлхтөнд хүргэх даалгавар өгнө. Тэр элч хүн төрөлхтөнд мэдээлэл өгөхдөө монголчууд дэлхий дээр энхийн бодлогоос эхлээд олон зүйлийг бүтээснийг давхар тайлах үүрэг хүлээх бөгөөд монголчууд дэлхийг аврах үүрэг хүлээсэн агуу ард түмэн гэдгийг хэлэх нууцыг задлана. Элч өнөөдрийн Монгол орноос дэлхийн их эзэнт гүрэн байсан газар орноор аялж бүх түүхийн нууцыг дэлгэнэ. Харин яг энэ мөчид Атгаалжин Харын ертөнцөөс дэлхийг аврах, Монголчуудыг сэрээх төлөвлөгөөтэй Чингис хааны элчийг устгахаар өөрийн цэргүүдээ илгээн түүнтэй өнөөдрийн өдрүүдэд байлдан тэмцэлдэн үйл явдал өрнөнө.