Bauhaus (part 01)

Page 1


Wolfgang Thöner http://www.bauhaus-dessau.de/de/stiftung/mitarbeiter/thoener.html

Судлаач

"Баухаусыг зүүн болон баруун Германд хүлээн авсан нь" 2005 он. (1-р хэсэг)


"ДАЙСАГНАСАН ГОЦ ҮЗЭГДЭЛ"-ЭЭС "ИРЭЭДҮЙН ЯРУУ САЙХАН" РУУ: ЗҮҮН ГЕРМАНД БАУХАУСЫГ ХҮЛЭЭН АВСАН НЬ, 1945-70 ОН 1. 1945-1949 онуудын хооронд Зүүн Герман Зөвлөлтийн мэдлийн бүсэд байсан ба сүүлд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс (БНАГУ) болсон.

2. Walter Gropius (1883-1969) Баухаус сургуулийг үүсгэн байгуулагч, Mies Van Der Rohe-той зэрэгцэн ажиллаж байсан, модерн архитектурын анхдагч гэж хүлээн зөвшөөрөгдсөн архитектор

3. Hannes Meyer (1889-1954) Dessauгийн Баухаус сургуулийн хоёр дах захирал, швейцарь архитектор

Баухаусын "Няцаашгүй санаа" ба түүнийг Зүүн Германд(1) хүлээн авсан үе. 20-р зууны хамгийн нөлөө бүхий модерн дизайны Баухаус хөдөлгөөн нь Зүүн Германд дан ганц сэтгэлгээний болон материаллаг замаар бус, харин ахмад багш нар, их дээд сургуулиудын оюутнуудын идэвхтэй үйл ажиллагаатай ихээхэн хамааралтайгаар байр сууриа олж авсан юм. Нийгмийн соёл, амьдралын хэв маягийн суурь асуудлуудтай холбогддог, өөрөөр хэлбэл БНАГУ-ын нэрлэснээр социалист хэлбэрийн амьдралтай Зүүн Германд тус хөдөлгөөн үргэлж улс төрийн онцгой хэрэгт тооцогдож байв. Хэрэвзээ Баухаусын өв уламжлалыг соёлын өөр орчинд нутагшуулахаар болбол Баухаусыг хүлээн авахыг Модерн урлагийг ерөнхийд нь хүлээн авахаас ялгаж, салгах нь чухал юм. 1919 оноос 1933 онуудын хооронд Баухаус олон улсын Авангард урсгалын нэг бүрэлдэхүүн гэж тооцогдож байв. Сургууль нь хаагдсаны дараа, бүр сүүлд Ludwig Mies van der Rohe Баухаусын "Няцаашгүй санаа"-ны талаар ярихдаа урлаг-түүхийн чиглэл байсан уу, эсвэл амьдарлын хэв маяг байсан уу гэсэн асуултыг онцлоогүй юм. Баухаус хүний амьдарч буй орчинг иж бүрнээр нь цэгцлэхийг оролдсон. Уг хандлагаас нь бодож үзэхэд бусад ямар ч институтээс, хөдөлгөөнөөс, тэр байтугай дизайнаас илүү үр нөлөөтэй, цогц шинж чанартай байсан нь үнэн юм. Баухаус нь сурган хүмүүжүүлэх шинэ аргыг хэрэглэж, хөгжүүлсэн сургууль байсан ба архитектур, хот төлөвлөлт, ландшафтын дизайн, үйлдвэрлэлийн дизайн, график дизайн, мөн дүрслэх урлаг гэх мэтийн салбаруудад идэвхтэй байв. Үүнтэй зэрэгцээд онолын мэтгэлцээн явуулах форумыг зохион байгуулж байлаа. Эдгээр оролдлогуудаар амьдралын шинэ нөхцөлд шаардагдах судалгааны материалуудыг цуглуулах өргөн хүрээний талбар болсон юм. Баухаус нь Walter Gropius(2) болон Зураг 01. Walter Gropius


1. Германы Барилгын Академи нь Германы Берлин хотод байдаг дээд боловсролын сургууль байсан.

2. Kurt Liebknecht (1905-1994) Залуудаа модернист архитектороор идэвхитэй ажиллаж байсан.

3. Bruno Julius Florian Taut (1880-1938) Германы архитектор, хот төлөвлөгч, зохиогч. Онолын бүтээлүүд, дизайн, барилгуудаараа танигдсан.

Hannes Meyer(3) нараас өмнөх үетэй хамааралтай бөгөөд янз бүрийн амьдарлын хэв маягуудаас зүй ёсоор ялгарахаас гадна "стандарт амьдралын жишиг"-ыг тодорхойлох, "сайн дизайн" гэх ойлголтыг сонирхож үзэхийг оролдож байсан юм. Архитектур болон хот төлөвлөлт улсын мэдлийн хэрэг байдаг Зүүн Германд Баухаусыг хүлээн авах нь улсаас явуулсан томоохон шалтгалт байв. Засгийн Зураг 02. Hannes Meyer газраас гаргасан зааварчилгаа, төлөвлөгөөнүүд, тушаалуудад архитектурын аль модел шалгарах, мөн аль төсөл нь бодитойгоор хэрэгжихийг шийддэг байж. Ингээд улсын шийдвэрээр төслүүдийг хэрэгжүүлсэн, тус бүртээ модернизм болон Баухаусд өөр өөрөөр хандсан 4 ялгаатай мөчлөг өрнөсөн юм. Эхний мөчлөг нь (1945-50) хотын ландшафтын консептэд түлхүү тулгуурласан ба ландшафтын архитектор Reinhold Lingner, архитектор Hans Scharoun нар энэ үед нягт уялдан ажилласан. 1951-55 онуудад Deutsche Bauakademie(1) болон түүний захирал Kurt Liebknecht(2) голлох үүрэг гүйцэтгэсэн. Тэдний "үндэсний уламжлал" гэх консепт нь Модернизмын үзэл санаанаас татгалзсаны адилаар Баухаусыг гутааж байлаа. Gerhard Kosel-ийн нөлөөн дор 1955-70аад онууд өнгөрөв. Bruno Taut(3)-ийн ууган сурагч Kosel үйлдвэрийн төлөвлөгөөт, мөн шинжлэх ухаанч арга барилийг баримталж байв. Энэхүү мөчлөг 1970 оны чуулга уулзалтан дээр дуусгавар болгосныг мэдэгдэх хүртэл үргэлжилсэн. 1970 оны дараач үе нь БНАГУ-д өрнөсөн их барилгажилтын түүхэн үед, Gerhard Gißke-ийн удирдлагад хамаарах сүүлийн мөчлөг байлаа. Барилга барих явцыг зохион байгуулахад голчлон анхаарсан, хэтэрхий нэг талыг барьсан үе байсан бөгөөд архитектурын жинхэнэ эстетикийн үнэ цэнийг алдагдуулахад хүргэсэн юм. БНАГУ-д Баухаусыг хүлээн авах онцгой тохиолдол нь эхэндээ хэвийн үргэлжилсэн ч үнэгүйдэхэд хүрсэн ба сүүлд философичид, архитекторууд, дизайнерууд, мөн улс төрчдөөрөө ялгардаг Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (Баруун Герман)-ы зарим дүүргүүдэд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн байна. Зүүн Германы адилаар Баруун германд ахмад багш нар, оюутнууд нь Баухаусын архитектор, дизайнераар ажиллажээ. Архитектурын сургуулийнхан өөрсдийгөө уламжлалыг эсэргүүцэгчид буюу Баухаусыг дэлгэрүүлэгчид гэж үзэцгээж байв. Түүхийн янз бүрийн нөхцөл байдалд "Баухаусыг хүлээн авах" нь үндэсний эсвэл олон үндэстний уламжлалын тухай, бие даасан онцлог шинжийн тухай хэлэлцүүлгүүд, стил, эстетикийн үзэл баримтлалын


1. Цус ба газар шороо. Үндэсний цэвэр ариун цус болон газар нутгийн бүрэн бүтэн байдалд анхаарлаа хандуулсан идеалог 2. Архитектур болон Дүрслэх Урлагийн Дээд Сургууль. Өнөөдөр "Баухаусын Их Сургууль"Bauhaus University болсон.

тухай яриа, мөн амьдарлын хэв маяг, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлын талаарх ярианы нэг чухал хэсэг болдог байлаа. Мөнхүү Баухаус хөдөлгөөн нь Зүүн Германд "шинэ социалист" нийгмийн хөгжлийн зорилгуудтай, түүний архитектуртай нийцтэй байдлын тал дээр өргөн хүрээний хэлэлцүүлгүүдэд нягт холбогддог байсан. Архитектур өөрөө хэрхэн үзэл суртлаар баяжиж болох, хэрхэн үндэсний стил болж чадах тухай онц сонирхолтой асуудал болж байлаа. Зураг 03. 1990 он хүртэлх Баруун болон Зүүн Германы газар нутаг

3. Hermann Henselmann (1905-1995) Зүүн Герман дах барилгуудаараа алдартай Германы Архитектор. Баухаусын гишүүн биш боловч ач холбогдлыг нь чухалчилж үзсэн модерн архитектор. 4. Берлинд байдаг "Цагаан нуур" гэж нэрлэгдсэн дүүрэг.

Баруун Германы газар нутаг Зүүн Германы газар нутаг

БНАГУ-ын оршин тогтнолын эхний 20 жилд уур амьсгалыг 1920-оод оны хөгжилд хамаарах архитекторууд болон улс төрчид удирдаж байлаа. Тухайн цаг үед давамгайлж байсан архитектур болон амьдарлын хэв маягийн онолын хэлэлцүүлэгт Баухаус ихэнхдээ дайсны дүрээр дүрслэгдэж байв. Яг үнэндээ бодитоор хэрэгжсэн "Функционалист барилгын үйлдвэрлэл" мэтийн социалист хувилбарууд ихээхэн дэлгэрсэн бөгөөд Баухаусаас үүссэн Функционализмыг барилгын стил, амьдарлын хэв маяг гэж авч үлдэхийг хичээсэн. Ингэж БНАГУ-ын социалист онолын төлөвлөгөөнүүдээр баяжуулсан этгээд хачин зүйлс улам нэмэгдэх болов. Гэсэн ч Баухаусыг онол болон түүхийн талаас нь нарийн

ялгааг гаргах тусам, мөн эрх мэдэлтнүүдийн нааштай хариу нэмэгдэх тусам Баухаус ямар нэг үзэл сурталтай холилдох нь багасч ирлээ. 1960аад он гэхэд олон нийт илүү тодорхой ойлголтод хүрсэн байв.

ЗӨВЛӨЛТИЙН МЭДЛИЙН БҮСЭД БУЮУ БНАГУ-ЫН ЭХНИЙ ЖИЛҮҮДЭД БАУХАУСЫГ ХҮЛЭЭН АВСАН НЬ(1945–50) Дайны дараах хэдэн жилүүдэд Зөвлөлтийн мэдлийн бүсэд байсан Зүүн Герман бул хар чулуунуудын дунд, үгээр хэлэхийн аргагүй ядуурал, зовлон зүдгүүрийн дунд байх үед барилгын ажил, дизайны сургалтуудыг дахин эхлүүллээ. Энэ нь өргөн цар хүрээний дизайны зарчмуудад цоо


1. Congrès International d’Architecture Moderne. Модерн Архитектурын Олон Улсын Конгресс. 2. Нэгдсэн Социалист Нам (SED-The Socialist Unity Party of Germany)

шинэ боломжийг нээж өгсөн юм. Харин барууны мэдлийн бүсэд Баухаусыг фашизмын үзэл сурталд бохирдоогүй, Үндэсний Социалист дарангуйллын золиос, шинэ нийгэмд оруулах хэрэгтэй ямар нэг сайн зүйл гэж харж байлаа. Баухаустай холбогдсон олон ажлууд, хувь хүмүүсийн хувьд энэхүү ойлголт нь ижил үнэн байсан юм. Гэхдээ бүгдийнх нь хувьд үнэнд тооцогдсонгүй. Авангард архитектураас, авангард урлагийн бүтээлүүдээс гарсан шившигтэй дүр зураг Баухаусыг дэлгэрхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тухайн үед нацист Германд архитектур болон урлаг Авангард стилийн нөлөөн дор эрх чөлөөг илэрхийлсээр байв, өнөөдөр ч илэрхийлж байна. "Blut-und-Boden"(1) гэх үзэл суртлыг үл харгалзан, үйлдвэржсэн Нацист Германы модерн барилгажилтын бодит байдлыг анх харахад бодсоноос хамаагүй ээдрээтэй байв. Хэд хэдэн түүхийн болон улс төрийн хагаралдааны хажуугаар цусан холбоотой баруун болон зүүн Германд 1945 оны дараа "Үндэсний Социализм дах Баухаусын Модернизм" гэгчид Баухаусын ахмад гишүүд чухал дүрд тоглож байлаа. Зүүн Германд Баухаусыг үлгэр жишээ хэв маяг хэмээн ухамсартайгаар харж байсан архитектурын болон дизайны олон сургуулиуд үүсч, мөн дахин нээгдэж байв. Баухаусын үндсэн гишүүд бараг хаа сайгүй идэвхитэй байлаа. Ваймар хотод "Hochschule für Baukunst und bildende Künste(2) дээд сургуулийг дахин сэргээхийн төлөө Hermann Henselmann(3), Peter Keler, Gustav Hassenpflug нар ажилласан байдаг. Дессау хотод Hubert Hoffmann өөрийн эхлүүлсэн "Төлөвлөлтийн баг"-ийг ашиглан Баухаусыг дахин нээх алхам хийв. Mart Stam, Marianne Brandt, Selman Selmanagic зэрэг хүмүүс Дресден болон Берлиний "Weißensee"(4)-д, харин Walter Funkat-ийн хувьд "Halle’s Burg Giebichenstein"-д идэвхтэй ажиллажээ. Эдгээр өрнөлүүд 1949 онд БНАГУ-ыг байгуулахаас өмнөх явдал бөгөөд түүхий, дутуу төлөвлөгдсөн зорилгууд болж таарав. Тэд Социалист Реализмын Сталинист консепттэй мөргөлдсөн ба тухайн үед модернизмыг эсэргүүцэх улс төрийн бодлогууд танилцуулагдаж байлаа (1947 он гэхэд л уран зохиол, дүрлэх урлагт). Зөвлөлтийн соёлын албаныхнаар дэмжигдэж, хүлээн зөвшөөрөгдсөн Социалист Реализм нийгмийн соёл болон дизайны үлгэр жишээ мөн хэмээгдэж улс төрийн хувьд амжилт олж чаджээ. 1945 оны дараачаас Дессау хотын төлөвлөлтийг Hubert Hoffmannд даатгалаа. Walter Gropius-ийн CIAM(1)-ийн чуулга уулзалтан дээр танилцуулсан Дессау хотын нарийвчилсан судалгааг Hubert Hoffmann Баухаусын оюутнуудтай 1929-1931 онуудын хооронд цуглуулсан байсан учраас тус хотын нөхцөл байдлыг сайн мэдэж байсан юм. Тэрээр 3-р Reich-ийн үед бүсийн төлөвлөгчөөр идэвхитэй ажиллаж байсан ба 1940-д оны эхээр "хэсэгчилсэн бөгөөд сийрэг хот"-ыг санал болгосон байна. 80 гаруй хувь нь устсан Дессау хотын дахин барилгажилтад зориулж төлөвлөгөөнүүд боловсрууллаа. Үүний хажуугаар Баухаусыг дахин


1. Congrès International d’Architecture Moderne. Модерн Архитектурын Олон Улсын Конгресс. 2. Нэгдсэн Социалист Нам (SED-The Socialist Unity Party of Germany)

нээхийг хичээж байв. Walter Gropius, Hannes Meyer нарын Баухаусын онолоос гарсан элемэнтүүдийг нэгтгэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийн шинэ санааг хөгжүүлсэн ба шинэ Баухаусд багш нарыг элсүүлэхийг хичээж байлаа. Багш нарын дотор одоогийн Харвардын профессор Gropius багтсан. Hubert Hoffmann болон түүний холбоотнууд хотыг хөгжүүлэх санааг гаргахын тулд үзэсгэлэн, уралдаануудыг зохион байгуулж байв. Баухаустай харилцах харилцаа тухайн цаг үеийн өдөр тутмын сонин хэвлэл, академик болон үйлдвэрийн сэтгүүлүүдэд хэвлэгдсэнээс илэрхий харагддаг. Гэвч зөвхөн сайнаар дэмжигдсэнгүй. Хуучныг баримталсан архитекторууд болон хот төлөвлөгчид модернист төлөвлөлтүүдийг эсэргүүцэж байв. Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болж эдгээр хүчин чармайлтуудын төгсгөл эрт ирэв. 1925 онд Дессау хотод Баухаусыг авчрах ажлыг хийлцэхэд оролцсон, хотын ардчилсан захирагч Hesse-ээс Hoffmann эхний дэмжлэгээ авмагцаа үүрэг даалгавартаа орсон бөгөөд энэ шалтгаанаар 1932 оноос эхлэн Нацистуудын оффиссоос мөшгүүлэхэд хүргэсэн юм. Улс төрийн карьер нь сэвтээгүй байсан Hesse-г Зөвлөлтийн талын удирдлагууд дайны дараах хамгийн эхний хотын захирагчаар томилсон. 1947 оны сонгуулийн үр дүнд Нэгдсэн Социалист Нам(2) засгийн эрхэнд гарсан ба Баухаусын төлөвлөгөөнүүдийг зогсоосон юм. Hoffmann Дессау хотыг орхисон бөгөөд 3-р Reich-ийн үед Ландшафтын төлөвлөгч байх үедээ хийсэн ажлуудаараа буруутгагдаж байсан. Үүнээс хойш Дессау хот Баухаусын төв байхаа больсон байна. Зураг 04. FranzEhrlich Дрездений Pirma болон Meißen орчмын газар нутгийн хооронд байх Шинэ Соёлын Төвд зориулсан төлөвлөлт. (1945-1946)


Дрезден хотод Franz Ehrlich Дессау хотын Hoffmann-тай ойролцоо албан тушаалд байлаа. Хуучны нягтаршилтай хотыг хэвээр үлдээх биш харин ландшафтаар баяжуулсан "Хотыг Хөгжүүлэх Төлөвлөгөө"-г 1945 онд Ehrlich анхлан санаачиллаа. Хоттой эд эсээрээ холбогдсоныхоо хувьд илүү сайхан Дрезденийг байгуулахад хамаарах хотын захын дүүргүүд нь орон сууцны шинэ хөгжлийн бүсээр танилцуулагдаж байв. Хэдийгээр хотыг хөгжүүлэх саналдаа бие даасан цэцэрлэгт хот байгуулахаар тусгасан ч гол зорилго нь байгаагүй юм. Баухаусын хоёр дах захирал Hannes Meyer-ийн 1933 оны CIAM-ийн конгресс дээр гаргасан санаануудтай Ehrlich-ийн төлөвлөгөөнүүд холбогдлоо. Түүнчлэн Hubert Hoffmann-ий дээр дурьдагдсан "хэсэгчилсэн болон нээлттэй хот"-ын консепт нь мөн л Ehrlich-ийн төлөвлөгөөтэй холбогдсон юм. Энд Hannes Meyer-ийн тодорхойлсноор модерн шинж чанар гэдэг бол албан ёсны, эсвэл стиллэг гэсэн утгатай биш, харин нийгмийн, техникийн, эдийн засгийн харилцаануудыг сайн талаас нь зохицуулах хот төлөвлөлтийн үйл явц гэдгээр ойлгох ёстой байлаа. Дрездений төвийн хэсэг мөн энэхүү төлөвлөлтөд нэгдэх хэрэгтэй байв. Ehrlich хотын хуучин бүтцийг өргөн цар хүрээнд хөдөлгөлгөхөөр төсөөлж, хуучны дурсгалт "Hofkirche", "Zwinger" зэрэг цөөхөн хэдэн барилгуудыг хэвээр нь үлдээн, сэргээн засварлахаар тооцов. Зуу зууны туршид хотын орон зайг хурдтайгаар өөрчилж, тэгш хэмгүй, хоорондоо уялдаагүй уламжлалт болон модерн барилгуудаар эрс ялгааг бий болгосон хотын ул мөр харагддаг...


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.