I. M. Pei-гийн дизайн ба технологийн нэгдэл: Louvre-ийн музей Пирамид хэлбэртэй барилга дахин баригдах эсэх талаар бид өөрсдөөсөө асуух ёстой. - Kurt Mendelssohn, (New York, 1974)
M. Pei-гийн төлөвлөсөн Louvre-ийн музейн өргөтгөл нь 1980-аад оны, магадгүй бүр энэ зууны хамгийн сэтгэл хөдөлгөм төслийн “захиалга” юм. Louvre-ийн музей бол зүгээр нэг барилга, эсвэл гайхалтай музей төдий биш, урлаг соёлыг маш нухацтай хүлээн авдаг Франц орны өв соёлын гол зүрх нь юм. Louvre-ийн музейн энэхүү чухал ач холбогдлыг бодолцон үзээд, нэгэн хүнд (тэгээд ч болоогүй харь хүн), мөн түүний архитектурын фирмд өргөтгөлийн дизайн, төлөвлөлтийн ажлыг даатгасан явдал нь бүр ч гайхалтай хэрэг юм.
Зураг 1: Louvre-ийн музей Мэдээж хэрэг тухайн архитектор бүхэл бүтэн төслийн утга санаа, ач холбогдлыг ойлгохын тулд үндсэн музейн барилгыг өөрийг нь гайхан биширч, шагшин магтах ёстой. Хоосон пирамидуудын гоо үзэмж, газар доорх хонгилууд нь амьдралд ойр, няцаашгүй санаанууд бөгөөд үүнээс илүү чухал зүйл бол харагдах байдлын хувьд ч, үүрэг зориулалтын хувьд ч уран чадварлаг болж чадсан зорилтот хийцлэл, бүтээц юм. Музейн шинэ элемэнт нь нэгэн зэрэг уран баримал, шинэ гол орц, үндсэн барилгын 3-н жигүүрийг үр ашигтай холбосон холбоос, мөн олон нийтийн нээлттэй орон зай гэсэн зориулалтуудыг хангадаг. I.M.Pei-гийн төлөвлөлт гарцаа байхгүй эдгээр бүх шаардлагыг гайхамшигтайгаар хангаж чадаад зогсохгүй, үндсэн музейн барилгын ур хийц, мастер элементийг хэвээр нь хадгалж авч үлдэн, өргөтгөлийг нэгдүгээр давхарт зогсож буй үзэгчийн нүдэнд бараг харагдахгүй байхаар тооцож чадсан юм.