Urnaa

Page 1

ЗҮЙ ТОГТОЛ

Энэбишийн Ариунзаяа

Ганболдын Уранцэцэг /Топ модель/

цэцэг Өтгөн шигүү, хахир хатуу, тэгээд хав хар өнгөт моддоор дүүрэн ширэнгэ-амьдрал дундуур туучиж явахдаа өргөсөнд хатгуулж, өвдгөө шалбалсан ч хэнийг ч хайрлахад бэлэн зүрхээ бүлээнээр нь, бүхнийг сайхнаар харж чаддаг нүдээ бүтнээр нь аваад гарах чадал хэн бүхэнд байдаггүй л байх. Бид алхам тутамдаа урт болоод өргөн сорилт, өндөр бас эгц даваатай таараад байдаггүй ч, таарсан нэгнийхээ өмнө өвдөг бохирч, заримдаа яг тэр унасан газраа л үлдчихдэг. Харин энэ эмэгтэй бол таарсан бүгдээ даваад гарсныхаа дараа огт сөхрөөгүй, шантраагүй үлдэж чадсан хүн. Яагаад гэвэл тэр амьдралыг ширэнгэ биш цэцэгт тал гэж, моддыг нь хар биш цагаан өнгөөр хардаг, магадгүй тэгж харахын тулд бүгдээс илүү хичээж чаддаг. Түүнтэй уулзчихаад гэртээ харих замд цас орж байлаа. Нойтон, зөөлөн, дулаан, гэрэлтэй цас. Тэгээд би өөртөө “Тэр модод үнэндээ яг л ийм цагаан байх” гэж хэлсэн юм. 30


УРЛАГ Э.А. Загварын ертөнцөд цөөнгүй жилийг өнгөрөөхдөө ганхахгүйгээр баримталж байсан үзэл санаа, зарчим чинь юу байсан бэ? Г.У. Эхээс төрснөөс хойш амьдарсан хугацааны минь тал хувь нь загварын тайзтай ямар нэг байдлаар холбоотой байсан байна. Эндээс миний ойлгож, олж авсан, өөртөө үргэлж сануулдаг, бас ирээдүйд загвар өмсөгч болохыг хүсч байгаа хүүхдүүдэд хэлдэг гол зүйл бол мэргэжлийн байх. Энэ нь хийж байгаа ажлаа зуун хувь хийх, өөрийнхөө хийж чадах хэмжээнээсээ Энэбишийн Ариунзаяа Бурхан юуг ч төгс төгөлдөр бүтээгээгүй, бүтээдэггүй байх. Гэтэл хүн бүхэн төгс төгөлдөр рүү үргэлж тэмүүлж ч давуулж хийхийг хэлж байгаа юм. Загварын ертөнцийн бурхад нь загвар байдаг. Чиний хувьд төгс төгөлдөр хаана оршдог вэ? зохион бүтээгч бол тэдний бүтээл Ганболдын Уранцэцэг Магадгүй бурхан өөрөө төгс төгөлдөр байх. болох хувцсыг түгээж, үзүүлж буй Харин энэ орчлонд бурханаас өөр хэн төгс төгөлдөр байж болох вэ гээд бодох юм бол эх хүн гэж би бодож байна. Бурханы бүтээл, биет зүйл гэж хүмүүс тэнгэрийн элчүүд гэж би ойлгодог. үзвэл эх хүн л төгс төгөлдөрт ойртсон ганц зүйл байх. Э.А. Тэгвэл эмэгтэй хүн л төгс төгөлдөрт хүрэх боломжтой байх нь ээ? Э.А. Олон хүний танил байх, үргэлж Г.У. Ялангуяа орчин үед эмэгтэй хүний амьдралд өгөх ач холбогдол, утга нүднийх нь өмнө ил байх гэдэг учир олон зүйлээр илэрч байна л даа. Нийгэмд байр суурьтай, карьертэй заримдаа аймшигтай санагддаг. Сайн, муугаар дэндүү их будуулах энэ байх ёстой, иргэн хүний хувьд улс орондоо нэмэр хандив орчинд живээд орчихолгүй, өөрийгөө өгөх ёстой гэх мэт. Гэхдээ энэ бүгдээс эмэгтэй хүний тусгаар авч үлдэхийн тулд чи яадаг хамгийн том үүрэг нь, тэгээд тэр хүнийг агуу болгож байгаа вэ? зүйл нь эх хүн болох юм шиг ээ. Г.У. Хүн гэдэг яг л соронз шиг, сайныг Э.А. Бас амьдралаас авах хамгийн том аз жаргал ч мууг ч, орчин тойрондоо байгаа нь... Олон эмэгтэйчүүд эр нөхөргүйгээр энэ жаргалыг бүхнийг өөртөө татаж наалдуулчихаад эдлэхийг илүүд үздэг болж. Гэтэл хүүхдэд эцэг хэрэгтэй байдаг юм шиг. Би 13-хан настайдаа гэх хүмүүс бий. загвар өмсч эхэлж байлаа. Мэдээж Г.У. Хүүхэд эцэгтэй байх гэдгээс илүү хүүхэд гэр бүлийн ямар ч муу бодолгүй ийм насны бяцхан бүрэн бүтэн, халуун дулаан орчинд өсөх ёстой гэж би охин сайн загвар өмсөгч болж, “Гоёл” боддог. Тэр талаасаа эцэг эхэд маш их үүрэг оногддог, наадамд оролцож үзэхсэн гэсэн л маш гэтэл түүнийг эр хүн болсон залуу болгон, эм биеийг том мөрөөдөлтэй байсан. Харамсалтай олсон эмэгтэй бүр биелүүлж чаддаггүй. Минийхээр эхлээд гэх нь юу юм, гэхдээ загвар өмсөнө өөрийгөө олоод, дараа нь өөрийгөө олсон хэн нэгнийг олоод гэдэг зарим хүний хувьд хобби байдаг гэр бүл зохиож, хариуцлагаа үүрэх хэрэгтэй. бол миний хувьд мэргэжил. Олны Э.А. Эцэг эхийнхээ үг яриа, үйл хөдлөл, чамд өгсөн нүдэн дээр байдаг болохоор хэл бүхнээс олж авсан гол зүйл юу вэ? аманд өртөх тохиолдол бий, байлгүй Г.У. Эцэг эх, гэр бүлийн хүмүүжил намайг соёлтой, яахав. Олны хэл ам гэдгийг би эергээр боловсролтой, өөрийгөө авч явах чадвартай бие хүн болох бус сөргөөр олж харж байна л даа. замыг тавьж өгсөн. Миний сонголтыг үргэлж хүндэтгэж, Хүний амьдралд өдөр тутмын энгийн өөрийгөө таних боломжийг олгож байсан. Анх 16 настайдаа асуудлуудаас эхлээд бухимдах олон Герман явсан, тэндээс биеэ даасан хүн болж төлөвших зүйл таарна. Тэрэн дээрээс нэмээд чухал үе маань эхэлсэн дээ. Барууны соёлоос, хүмүүс биеэ тэр хэл амыг өөртөө тээж явна гэдэг хэрхэн авч явах, хоорондоо яаж харьцах, бусдын хэрэгт надад утгагүй, тиймээс түүнээс хөндлөнгөөс яаж оролцохгүй байх вэ гэх мэт энгийн холуур л байхыг хичээдэг. Хар муу зүйлсийг сурч аваад одооны би бүрэлдэж, миний ааш зан, юм болгон их хүнд байдаг болохоор дадал зуршил тогтсон болов уу. аль болох хөнгөхөн, биед, өөрт амар Э.А. Чи боксоор хичээллэж байсан, одоо ч үргэлж байх бүхнийг сонгох нь чухал юм шиг фитнесс, бассейнд орж биеийн хүчний дасгал сургууль санагддаг. Спортоор хичээллэж, йог, хийдэг. Ер нь спорт чамд юу өгдөг вэ? бясалгал хийснээр би энэ бухимдал, Г.У. Боксоор хичээллэсэн зорилго маань бас л өөрийгөө стрессээс өөрийгөө ангижруулах олохоор, бүтээхээр хичээж байсантай л холбоотой. Мэдээж, алхмыг хийж байгаа юм. Миний хувьд загвар өмсөгч хүний хувьд формоо хадгалахад хэрэгтэй амьдралыг гэгээлгээр харахад тусладаг, байсан. Ер нь спорт хүнд хамгийн гол нь ачаалал даах илүү чухал, илүү ач холбогдол өгөхөөр чадвар, тэвчээр, даван туулах зориг өгдөг. Бас эрүүл мэнд, зүйлс олон байдаг. зөв амьдралын хэмнэл. 31


ЗҮЙ ТОГТОЛ

Э.А. Амьдралдаа чухалчлан авч үздэг тэр зүйлс чинь юу вэ? Г.У. Хүнд эрүүл мэнд үнэ цэнэтэй. Өөрийгөө яаж боловсруулж, хөгжүүлж байна гэдэг чухал. Юу бодож сэтгэж байна, юу ярьж, хийж байна, өөрийгөө хэнээр хүрээлүүлж байна гэдгээ анхаарч, анзаарч явах нь чухал. Бие хүн өөрөө өөртөө чухал. Өөрөө өөрийгөө олох нь магадгүй амьдралын хамгийн чухал зүйл байх. Өөрийгөө олоогүй хүн гэр бүл зохионо гэдэг утгагүй, карьер эхэлнэ гэдэг утгагүй. Хүн болгонд өөрийн гэсэн амьдралыг үзэх үзэл, илүү чухал гэх зүйлүүд байгаа, тэр болгон хүн бүрт өөрт нь л зөв. Хэн нэгэнд нөлөөлөх, бас хэн нэгнээр үнэлүүлж дүгнүүлэх нь надад чухал биш. Бусдын байгаа оршихуйг л хүндэтгэж үзэх хэрэгтэй. Э.А. Таван жилийн өмнөх Урнаа, арван жилийн өмнөх Урнаа хоёрын аль нь чамд илүү таалагддаг вэ? Чиний өөрчлөлтүүд дандаа дээшээ урсгалтай байж чадсан уу? Г.У. Энэ ертөнц бол бидний энэ биеэ олж ирсэн учрал тохиол юм. Энэ бол нэг л удаагийн амьдрал. Энэ амьдралдаа хүн өдөр, цаг, минут тутам маш олон сонголт хийж байдаг. Чиний өнгөрснөөс одоог хүртэл хийж ирсэн сонголтууд л өнөөдрийн чамайг бий болгож, тодорхойлдог. Тэгэхээр одоогийн намайг таван жилийн өмнөх Урнаа, арван жилийн өмнөх Урнаа хоёр хоёулаа хийсэн сонголтуудаараа бий болгосон. Ирээдүйн Урнааг би өнөөдөр бас л сонголтуудаараа бүтээж, босгож байна. Тэр сонголтууд зөв буруу байж, миний өөрчлөлт эерэг, сөрөг байж гэдгийг шүүж, зааглах шаардлагагүй юм шиг надад санагддаг. Ер нь аливаа зүйлийн араас тэгтлээ харамсаад байх хэрэггүй. Тэр үйлдэл нэгэнт өнгөрсөн цаг дээрээ дуусчихсан, түүх болчихсон. Өнгөрсөнд нэг их ач холбогдол өгөөд, харуусал цөхрөл хураагаад байх хэрэггүй дээ, энэ нөгөө л харыг хуримтлуулах эх үүсвэр болно. Болох ёстой юм бол нэг их хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр болчихдог үе бий, үнэхээр болохооргүй юм бол хэдэн жил, хичнээн зүтгэл, шаналал зовлон зориулаад ч бүтэхгүй байх нь бий. Тэрийг бодоод л, санаад л явна гэдэг ирээдүйд миний хийх үйлдлүүдийг илүү хязгаарлагдмал болгоод, хайрцагт оруулаад байдаг байх. Э.А. Хүсэл ерөөсөө дуусдаггүй гээд бодохоор хүсэл их хуурамч зүйл юм болов уу? Г.У. Хүсэл гэдгийг мөрөөдөлтэй холбож ойлговол энэ дуусашгүй байх нь тийм ч муу зүйл биш байх, гол нь үүнийг зорилготой байлгах хэрэгтэй. Юуны тулд, яах гэж, хэзээ, магадгүй яагаад гэдгийг тодорхой байлгах. Зорилгогүй хүсэл бол гэнэн тэнэглэл гээд хэлчихвэл арай хатуудах юм болов уу. Харин хүслийг шунал гэсэн талаас нь харвал энэ их зовлонтой зүйл болно. Би ер нь нэг их шунаад байдаггүй. Шунах юм бол би энэ өчүүхэн биеэ их зовоох юм шиг санагддаг. Э.А. Чи ер нь өөртөө итгэлтэй хүн үү? Г.У. Хэрвээ загвар өмсөгч Урнаагийн үүднээс үүнд хариулвал би тайзан дээр зуун хувь итгэлтэй байдаг. Урнаа гэдэг эмэгтэйн өмнөөс хариулвал, амьдрал хэзээ ч нэг талаасаа харагддаг зүйл биш гэж би ойлгодог. Заримдаа өөртөө итгэхгүй үе гаралгүй яахав, хүмүүсээс зөвлөгөө, дэмжлэг авахаас аргагүй үе олон гарна. Э.А. Хэний ч сануулга, зөвлөгөө, дэмжлэг, дарамтаас үл хамаарах чиний халдашгүй юу вэ? Г.У. Надад аливаа зүйлд дагаж мөрддөг, голлож явдаг зарчим байгаа. Миний зарчим зорилготой маань уялдаж, шат шатаар ахиж, эсвэл чиглэлээ бага зэрэг өөрчилж болно. Тэрнээс биш тэс өөр замаар явна гэж байхгүй. 32


Э.А. Тайзан дээрх чи, гав ганцаараа байх чи, нөхдийнхөө дунд байгаа чи бүгдээрээ өөр өөр дүр үү? Г.У. Тайзан дээрх Урнаа бол илүү их үүрэг хүлээсэн, зорилго нь тодорхой тийм эмэгтэй. Гэртээ бол би айлын охин, дүүгийнхээ эгч, шавь нартаа бол багш нь, найз нөхдөдөө дотны сайн анд нь. Энэ бүхэнд өөр дүр бүтээж, өөр үүрэг хүлээхээс аргагүй. Гэхдээ эцсийн эцэст эдгээр нь амьдралыг харах өнцөг, баримтлах зарчим, дадал зуршил гэх мэт зүйлс дээрээ цэглэн уулзаж л байдаг. Э.А. Хүн бүр давтагдашгүй. Бусад хүнээс, бусад эмэгтэйчүүдээс ялгарах чиний ялгарал юу вэ? Г.У. Миний зан чанар, амьдралыг харж байгаа өнцөг бусдаас өөр. Тэр нь бусдаас илүү юу, дутуу юу гэдэг нь гол биш. “Би би би” гэж ярьдаг хүн надад тийм таатай санагддаггүй болохоор би тийм байхаас зайлсхийхийг хичээдэг юм. Сонгосон мэргэжилтэй маань холбоотойгоор олны нүдэн дээр байна гэдэг нь би өөрийгөө заавал би гээд зарлаад байх шалтгаан биш. Гэхдээ энэ нь би энгийн, эгэл жирийн байхыг хүсдэг гэсэн үг бас биш. Э.А. Чиний маш сайн мэддэг тийм хүн байдаг уу? Г.У. Байдаг гэж хэлэхээс эмээж байна. Үнэн хэрэгтээ би тэр хүнийг тийм сайн мэддэггүй ч юм бил үү, тэр хүн миний мэдэхээс тэс ондоо ч хүн юм бил үү, ингэж эргэлзэх тохиол хүнд таардаг шүү дээ. Э.А. Ажил төрөл, орчин тойрноосоо үхтлээ залхаад, зугтчихмаар санагдах үе хүнд байдаг даа... Г.У. Анхнаасаа энэ замаар явснаар хатуужил, тэвчээр суучихсан болохоор ч тэр юм уу, ажил төрлөөсөө бол зугтаад, хаяад явмаар санагдах үе гарч байсангүй. Харин заримдаа аливаа зүйл дэндүү их юм шиг, хүмүүсийн хүрээлэл хэтэрхий их юм шиг, миний амьдрал руу хошуугаа дүрж байгаа нь, миний орон зай руу цөмрөх гэж хичээж байгаа оролдлогууд нь дэндүү их, дэндүү бүдүүлэг юм шиг санагддаг. Э.А. Мэргэжлээсээ олж авсан хатуужил тэвчээрээр сэтгэл зүрхээ удирдаж, чангалж, хүчирхэг байлгаж чаддаг уу? Г.У. Хайр сэтгэлийн тал дээр айхтар туршлага хуримтлуулсан нэгэн бол би биш л дээ. Сэтгэл зүрхнээсээ хайрладаг, дурладаг. Тэр хайрлаж дурласан хүн маань надад их эрхэм нандин санагддаг. Хүн тэр эрхэм нандин зүйлийг яг тэр эмзэг, гэгээлэг, хүчтэй, шинэлэг хэвээр нь хадгалах нь чухал. Тэрийг гэмтээх, уйтгартай, нуршсан утгагүй болгох, түүнд сэв суулгах гэдэг нь урьдны сайхан бүхнээ өөрийнхөө гараар устгаж байгаа хэрэг. Аливаа юмыг туйлд нь хүргээд, эцсийг нь үзчихвэл их хэцүү болчихдог юм шиг санагддаг. Сэтгэл зүрхний тал дээр би айхтар тэвчээр зааж чаддаг, эсвэл чаддаггүй гэж хэлэхийг хүсэхгүй байна. Тоо хэмжээст ч бай, тоон бус хэмжээст ч бай бүх л зүйл хэмжээ хязгаар, хил дотор оршдог болов уу. 33  33


Э.А. Ер нь хүн хайр дурлалын асуудалд туршлагажаад, дахиж алдаа хийхгүй болно гэж байх уу? Хичнээн олон удаа харилцаа тогтоолоо гээд хүн дахиад л шинээр дурладаг, дахиад л шинээр алддаг. Г.У. Шинээр дурлачихаад, хуучин алдаагаа дахин давтаж л болохгүй байх. Ер нь ямар нэг харилцаа дууссан бол түүнийг тэр чигт нь орхих нь зөв. Тэгснээр ирээдүйг харахад, өөрийгөө шинээр хайж олоход, дараагийн шат руу ахихад тустай. Э.А. Хайр дурлалын талбарт эмэгтэй хүн үргэлж л илүү их зовлонг үүрдэг ч юм шиг... Эмэгтэй хүн ер нь эр хүнээс юугаараа илүү вэ? Г.У. Эмэгтэй хүнийг би маш нарийхан утастай хөгжмийн зэмсэг, маш эмзэгхэн, хөнгөхөн зүйлээр төсөөлж байна. Үүгээрээ л эмэгтэй хүн эр хүнээс илүү байх. Э.А. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яагаад үл ойлголцдог юм бол? Г.У. Найдсан учраас, намайг тэр хүн яг над шиг ойлгоно гэж итгэсэн учраас. Тэгээд л хоёр талд найдаад л, хүлээгээд л, эцэст нь ингэх хэрэггүй гэдгийг ухаарна. Ер нь хэн нэгэнд хамаг найдвараа зориулна гэдэг дэмий зүйл шиг надад санагддаг. Энэ биеийн эзэн нь чи өөрөө учраас, асуудлыг чи л шийдэж чадна. Э.А. Үнэнч байх тийм хэцүү зүйл үү? Яагаад хэн нэгнээ хуурах явдал тийм их байдаг юм бэ? Г.У. Өөрийгөө дээд зэргээр үл хүндэтгээд зогсохгүй, хамгийн аймаар нь хайрласан, дурласан тэр хүнээ хэн ч биш гэж үнэлсэн учраас хуурч байна. Бодол санаа, хүсэл тэмүүллээрээ л хүн үйлдлээ удирддаг. Үйл үйлээ дагуулдаг ч гэдэг. Тэгэхээр бодол санаагаа цэгцтэй, хайр сэтгэлээ ариун байлгахын тулд чармайлт гаргаж чадахгүй байгаагаас л хуурч байгаа байх. Э.А. Надад заримдаа хүн нууж л байгаа бол хуурч байгаа юм шиг санагддаг. Хүн заавал нууцтай байх ёстой юм уу? Нууцын хязгаар ер нь хаагуур байх ёстой вэ? Г.У. Хүн нийгмийн харилцаанд ороход харилцааны давхаргууд байдаг шиг хэн нэгнийг өөрийн хязгаарт нэвтрүүлэх, чинадад нэвтрүүлэх хил хязгаар байлгүй яахав. Буурьтай хүний цаана булхай нуугддаг гэдэг шигээр нууцыг харвал арай өөр л дөө. Илүү нандин, гэгээн талаас нь харвал нууц яг нууцаараа л байсан нь дээр. Э.А. Чи амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу? Г.У. Би аливаа юмыг илүү сайн хийх юмсан гэдэг хүсэл эрмэлзэлтэй. Тэр намайг араас түлхэж байдаг. Одоо байгаадаа сэтгэл ханах биш, илүүг хийх юмсан л гэж боддог. Э.А. Хэзээ нэгэн цагт бүрэн дүүрэн сэтгэл хангалуун болох болов уу? Г.У. Сэтгэл хангалуун байх олон шалтгаан байж болох юм. Өнөөдрийн хийх ажлууд бүгдээрээ бүтчихээр сэтгэл ханаж болно, санаандгүйгээр асар их сэтгэл ханамж авах тохиолдол ч байдаг. Тэгэхдээ ихэнх нь цаг зуурын байдаг байх аа. Харин яг үхэх үедээ би үнэхээр сайхан амьдралыг өнгөрүүллээ гээд талархах бол сэтгэл хангалуун байх хамгийн эцсийн мөч болов уу гэж бодож байна. □ 34

Гэрэл зургийг Э.Бат-Энэрэл /А.К.А Bennie/

ЗҮЙ ТОГТОЛ


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.