Оршил 1 Ойрхи Дорнодын Түүх 2 Ойрхи Дорнодын улс гүрнүүд 3 Ойрхи Дорнодын шашинууд 4 Ойрхи Дорнодын эмэгтэйчүүд 5 Ойрхи Дорнодын газар зүйн онцлог 6 Ойрхи Дорнодын байгалийн баялаг ба эдийн засаг 7 Олон улсын байгууллагууд 8 Арабын ертөнц Дүгнэлт Ашигласан материал
Ойрхи Дорнод нь Африк-Евразийн, тодорхой хил хязгааргүй түүхэн болон улс төрийн бүс юм. "Ойрхи Дорнод" буюу "Middle East" гэсэн нэр нь 1900-гаад оны үеэс Британид өргөнөөр хэрэглэгдэж ирсэн бөгөөд Баруун Ази болон Хойд Африкийн орнуудын хэсгүүдийг оролцуулдаг. Ойрхи Дорнод нь өөрийн түүхийн явцад дэлхийн үйл явдлуудын төв байжээ. Энэ бүст Христос, Ислам, Иудизм гэсэн дэлхийн 3 том шашин үүссэн байна. Ойрхи Дорнод нь халуун, чийг багатай уур амьсгалтай бөгөөд цөөн тооны газруудад л гол урсаж хөдөө аж ахуй эрхэлж болдог. Персийн буланг хүрээлж оршдог олон орнууд газрын тосоор баялаг. Өнөө үед Ойрхи Дорнод нь стратеги, эдийн засаг, улс төр, соёл урлаг, шашны хувьд эмзэг, тогтворгүй бүс болоод байна. Газарзүйн хувьд Ойрхи Дорнод нь нарийн тодорхойлсон хил хязгаар байдаггүй бөгөөд орчин үед энэ бүс нутагт: Бахрейн, Египт, Иран, Ирак, Израйль, Йордан, Кувейт, Ливан, Оман, Палестины нутаг, Катар, Саудын Араб, Сири, Турк, Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ), Йемен гэсэн улсууд багтана. Олон улсын хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр сүүлийн үед Азитай холбоогүй жишээлбэл Ливи, Тунис, Алжир зэрэг орнуудыг Хойд Африкийнх хэмээн хаяглах болсон. Ерөнхийдөө Ойрхи Дорнод нь газар нутгийн хувьд хуурай, хагас хуурай, ногоон, өргөн уудам тал мөн цөл газраас бүрдэнэ. Ойрхи Дорнодын ихэнхи газар нутагт усны хомсдол нь том асуудал бөгөөд үүний зэрэгцээгээр хүн амын огцом өсөлт, давсжилт болон байгалийн бохирдол нь усны нөөцөд аюул учруулж байна. Нил, Ефрат зэрэг үндсэн чухал голууд хөдөө аж ахуй ба газрыг усжуулах гол эх үүсвэр болдог байна. Ойрхи Дорнод нь маш олон үндэстэн, угсаатны өлгий нутаг билээ. Жишээлбэл Араб, Турк, Перс, Еврей, Армен, Гүрж, Египт, Ассир, Туркмен зэрэг олон угсаатан уг бүс нутагт оршдог. Шашин шүтлэгийн хувьд маш олон талын шашин байдаг бөгөөд ихэнх нь энэ бүс нутагт үүсч хөгжсөн байдаг. Лалын шашны маш олон хэлбэрүүд Ойрхи Дорнодоор хамгийн өргөн тархсан байдаг. Гэвч бусад шүтлэгүүд энд бас чухал үүрэг гүйцэтгэнэ, жишээлбэл Иүдаизм (еврей шашин), Христ зэрэг юм. Ойрхи Дорнод дахь хэлний бүлгүүд маш олон төрлөөс бүрддэг. ИндоЕвроп, Афро-Ази, мөн Алтайн хэлний бүлгүүд багтана. Араб болон Перс хэлний олон төрөл нь энэ бүс нутагт хамгийн өргөн хэрэглэгддэг хэл юм. Арабын орнуудад Араб хэл нь илүү зонхилно. Энэ бүс нутагт хэрэглэгддэг бусад хэл гэвэл Армен, Сийр хэл, Азери, Берберийн хэл, Гүрж хэл, Турк хэл болон Түрэг хэлний аймаг зэрэг таш олон хэл багтана.
Англи хэл нь Египт, Иордан, Израйль, Ирак, Кувейт орнуудын дундад ба дээд давхаргын хүмүүсийн дунд хэрэглэгддэг. Ойрхи Дорнод дахь нэг хүнд ноогдох дундаж орлогоороо тэргүүлдэг 3 орон нь АНЭУ – 49,700 ам. доллар, Катар – 29,800 ам. доллар, Кувейт – 23,100 ам. доллар. Харин энэ үзүүлэлтээрээ хамгийн доор ордог 3 орон нь : Афганистан – 800 ам. доллар, Йемен – 1000 ам. доллар, Ирак – 1900 ам. доллар зэрэг орнууд байгаа юм. Ойрхи Дорнодын улс үндэстнүүдийн эдийн засаг өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Жишээ нь Саудын Араб, АНЭУ, Кувейт зэрэг улсын эдийн засаг экспортын нефть, түүнтэй холбоотой бүтээгдэхүүнүүд дээр хүчтэй тулгуурлаж байхад бусад Турк, Египтийн зэрэг орны эдийн засаг олон талын үндэс суурьтай байдаг. Ойрхи Дорнод дахь эдийн засгийн салбаруудыг дурьдвал газрын тос түүнтэй холбогдох бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, хөвөн даавуу, үхэр мал, сүү сүүн бүтээгдэхүүнүүд, нэхмэл, савхи арьс шир, мэс заслын багаж, хамгаалалтын хэрэгсэл (буу, сум, танк, байлдааны онгоц, пуужин) гэх мэт. Мөн АНЭУ болон Бахрейнд банк нь эдийн засгийн маш чухал сектор болж өгдөг.Турк, Египтээс бусад оронд нутгийн хуучинсаг шинж чанар, болон зарим бүст улс төрийн үймээнээс болоод аялал жуулчлалын хөгжил их сул байдаг байна.
Ойрхи Дорнод хэмээх нэр томъёоны үүсэл
О
йрхи Дорнод хэмээх нэр томъёо нь Их Британи улс энэтхэгийг колончлож байсан үе буюу 1850 онд үүссэн байх магадлалтай бөгөөд Америкийн усан цэргийн ахмад Алфрейд Таеир Махан энэ нэр томёъог хэрэглэснээс хойш нэлээд тархсан. Энэ үе нь Британ болон Оросын эзэнт гүрэн төв Азид нөлөөгөө тогтоохын төлөө тэмцэлдэж байсан үе бөгөөдүүнийг нь “Их тоглоом” гэж нэрлэдэг. Махан энэ бүс нутгийн стратегийн ач холбогдлыг төдийгүй түүний төв болох Персийн буланг мэдэж байсан юм. Тэрээр Персийн булангийн эргэн тойрон дахь газрыг Ойрхи дорнод гэж үзсэн бөгөөд Сүэцийн сувгийн дараа орох энэ газар нь Британы хувьд Оросоос тэр үеийн колончлож байсан Британы эзэнт гүрнийхээ нутгийг хамгаалж үлдэхэд маш ач холбогдолтой газар байсан юм. Махан нь энэхүү нэр томъёог 1902 оны 9 сард Их Британий үндэсний сэтгүүлд хэвлүүлсэн “Персийн булан ба Олон улсын харилцаа ” хэмээх нийтлэлдээ анх удаа хэрэглэсэн. Дараа нь “Times” сонинд дахин хэвлэгдэж 10 сард нь Ignatius Valentine Chirol “Ойрхи Дорнодын асуудал” хэмээх гарчигтай 20 цуврал нийтлэлийг бичсэн байна. Энэ нийтлэлдээ Ignatius Valentine Chirol ойрхи дорнод гэсэн тодорхойлолтыг илүү өргөн хүрээнд авч үзсэн бөгөөд тэр үеийн Энэтхэгийн хилийг өргөжүүлэн Азийн бүс нутгийг
1
2
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц хамруулсан. Дэлхийн 2 дайныг хүртэл Туркийн эргэн тойрон дахь газар болон газар дундын тэнгисийн зүүн эргэ орчимын нутгийг Ойрхи Дорнод /Near East/ Хятадын ойролцоох нутгийг алс дорнод хэмээн ойлгож байсан. Харин Ойрхи дорнод /Middle East/ гэдэг нь Месопотамиагаас Бирм хүртэлх газар буюу Ойрхи дорнод/ Near East /ба алс дорнодын хоорондох газар хэмээн ойлгогдож байсан.1930-аад оны сүүлээр Их Британ улс Каирт үндэслэсэн Ойрхи Дорнодод цэргийнхээ хүчийг байршуулах төлөвлөгөөг боловсруулсан. Түүнээс хойш Ойрхи Дорнод хэмээх нэр томъёо нь Европ төдийгүй АНУ-д өргөнөөр хэрэглэгдэх болж 1946 онд Вашингтон хотноо Ойрхи Дорнодын институт байгуулагдсан байна.
Түүхээс Alfred Thayer Mahan September 27, 1840 – December 1, 1914 (aged 74)
Rear Admiral Alfred Thayer Mahan
Place of birth Allegiance Service/branch Rank Commands held Battles/wars
West Point, New York United States of America Union Union Navy Captain Rear Admiral (post retirement) USS Chicago American Civil War
3
4
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Ойрхи Дорнод хэмээх нэр томъёоны хэрэглээ
О
лон хүмүүс Ойрхи дорнод хэмээх нэр томъёог далд утгаараа Европын төв болж байна хэмээн шүүмжилж байсан. Энэхүү нэр томъёо нь Европ болон Еврон бус орнуудад тархаж байсан бөгөөд Арабын хэлэнд үндсэндээ хэрэглэгдэж байсан Машрик хэмээх үгний эсрэг утгийг илэрхийлж байсан. Ойрхи /Middle/ гэдэг үг нь Ойрхи дорнодын талаарх тодорхойлолтууд өөрчлөгдөх тусам төвөгтэй байдалд хүргэж байна. Дэлхийн 1-р дайны өмнө Ойрхи дорнод /Near East/ хэмээх үг нь Палканы орнууд болон Оттаманы эзэнт гүрэнтэй холбогдож хэрэглэгдэж байсан байхад Ойрхи Дорнод /Middle East/гэдэг үг нь Иран, Афганистан , Төв Ази, Туркистан, Кавказ зэрэг улстай холбогдож байсан. Нөгөө талаас Алс дорнод хэмээх үг нь Зүүн Азийн улс орнуудыг /Хятад , Япон, Солонгос, Конгконг/ илтгэж байсан. Зарим хүмүүс Баруун Ази гэх мэт арай өөр нэр томъёог хэрэглэхийг зөьлөдөг.Энэ бүс нутгийг НҮБ Баруун Ази хэмээн албан ёсоор тодорхойлдог. 1918 онд Оттаманы эзэнт гүрэн задран унасаны дараа Ойрхи дорнод /Near East/ хэмээх нэр томъёо нь хэрэглэгдэхээ больж Middle East хэмээх нэр томъёо Исламын ертөнцийн улсуудтай холбогдож гарч ирсэн. Хэдий тийм боловч археологи олон эртний түүх зэрэгт Near East нь хэрэглэгдсээр байгаа. АНУ-н хамгийн анхны Middle East хэмээх нэр томъёог Эйзенхаур токтрин хэмээх хүн Суэцийн хямралтай холбогдуулж гаргаж ирсэн. АНУ-н төрийн нарийн бичгийн дарга John Foster Dulles Ойрхи Дорнодын газар нутагт Баруун талаасаа Ливи, зүүн талаасаа Пакистан, хойд талаараа Сири, Ирак ,урд талаасаа Арабын хойг болон Судан ,Этиопийн хоорондох газрыг оруулж байсан. 1958 онд АНУ-н засгийн газар Near East, Middle East хэмээх ойлголтууд нь ижилхэн утгатай бөгөөд энэ бүс нутагт зөвхөн Египт, Сири, Израйль, Ливан, Иордан, Ирак, Сауди Араб, Кувет, Бархайн, Катар зэрэг улсыг багтаасан. Үүнтэй холбоотой сонин хэвлэлүүдэд ерөнхийдөө Near East нь Өрнөдын улсуудтай , Middle East нь илүү Дорнын улсуудтай холбогддог байсан бөгөөд одоо тэдгээр нь төсөөтэй ойлголтууд болсон. Түүхий баримт бичгүүдэд Near East-н оронд Middle East гэсэн нэр томъёог илүү их хэрэглэдэг.
Түүхээс
Ойрхи Дорнод болон Их Ойрхи Дорнод гэсэн ойлголтууд нь тодорхойлолт болон хил хязгаарын хувьд ч хоорондоо ялгаатай
5
6
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Их Ойрхи Дорнод
И
х Ойрхи Дорнод нь Бушын засгийн газрын үед Мусаллимын шашны ертөнц ялангуяа Иран, Турк, Афганистан, Пакистан зэрэг улстай холбогдож үүссэн улс төрийн ойлголт юм. Заримдаа Төв Азийн улсууд, доод Кавказын улсууд /Азарбажин, Армен, Жоржиа/ болон Грек , Кипр багтдаг. Зарим хүмүүс энэ нэр томъёог Мусламин шашин ноёлдог газруудыг илэрхийлэхэд хэрэглэдэг боловч энэ нь тийм түгээмэл биш. Их Ойрхи Дорнодыг заримдаа шинэ Ойрхи Дорнод эсвэл Их Ойрхи Дорнодын төсөл ч гэж нэрлэдэг.
Энэ өргөн ойлголт нь 2004 оны Их 8-н уулзалтанд зориулж Барууныхны Ойрхи Дорнодтой харилцах арга замыг өөрчлөх саналыг гаргаснаар АНУ үүнийг үндэслэсэн. АНУ-н Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх байсан Zbigniew Brzezinski орчин үеийн ойрхи дорнодыг Евро Азийн Балкан гэж нэрлэх газрыг удирдах чухал хөшүүрэг гэж үзэж байсан. ЕвроАзийн Балканд Кавказын улсууд / Азарбажин, Армен, Жоржиа, Төв Азийн улсууд/ Казакстан, Туркменистан, Узбекстан, Афганистан, Тажикстан, Киргизстан/ болон Туркийг багтааж байсан. Турк улс нь Ойрхи Дорнодын хойд хэсгийн ихэнх газрыг эзэлдэг. Туркын баруун талын газар нутаг нь Ойрхи Дорнод бус Зүүн өмнөд Европын нэг хэсэг ч гэж тооцогддог.
Ойрхи Дорнод хэмээх уламжлалт ойлголт Их 8-ын тодорхойлсон Их Ойрхи Дорнод Заримдаа Ойрхи Дорнодтой холбогдож байдаг Төв Ази
Ойрхи Дорнодын улс гүрнүүд
О
йрхи Дорнодын бүс нутаг нь Африк, Ази, Европ гэсэн 3 тивийг хооронд нь холбодог бөгөөд Христ, Ислам, Иудизмийн шашны өлгий нутаг юм. Энэ бүс нутагт тохиолддог бүхэл зүйл нь дэлхийн бусад улс орнуудад нөлөөлж байдаг. Ойрхи дорнодод яг ямар улсууд багтах вэ гэдэгт хүн болгон санал нэг байдаггүй. Энэ бүс нутгийг Баруун Ази Персийн булан гэж нэрлэдэг боловч Ойрхи Дорнод гэдэгт дараах улсуудыг багтааж үзэж болно. Үүнд: Бахрейн, Египт, Иран, Ирак, Израйль, Йордан, Кувейт, Ливан, Оман, Палестины нутаг, Катар, Саудын Араб, Сири, Турк, Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ), Йемен. Газар нутгийнхаа хувьд Ойрхи Дорнод гэдэгт Афганистан,Кургузтан, Узвекстан, Тажикстан, Казакстан, Пакистан, Туркминстан зэрэг нь ордог. Африкийн зарим улс болох Алжир, Египт, Ливи,Мароко, Субан, болон Тунис зэрэг нь энэ бүс нутгийн нэг хэсэг болох нь ч бий. Европын улс болон Турк нь энэ бүс нутагт хамаарагддаг.
7
8
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц Өнөө үед дэлхийн улсуудын хоорондын харилцаа болон худалдаа маш хурдацтайгаар өсөж байгаа тиймээс Барууны олон улс Ойрхи Дорнодын улсуудын газрын тосноос шууд хамааралтай байдаг. АНУ бол эдгээр барууны улсуудын нэг бодит жишээ юм. Нөгөө талаас Ойрхи Дорнодын улсууд нь Барууны улсуудаас санхүүгийн хувьд мөн хамааралтай байдаг.Дэлхийн улс орнууд хөгжиж цэцэглэхийн тулд бие биенээсээ бүрэн хамааралтай болж байгаа бөгөөд энэ нь улс орнууд өнөө үед өмнө нь байснаасаа илүү нягт холбоо харилцаатай байдаг гэсэн үг юм. Мөн улс төр, шашин ,эдийн засгийн зөрчил нь Орйхи Дорнодод үймээн самууныг үүсгэсээр байна.Ойрхи Дорнодын улс орнууд нь газрын тосны нийлүүлэлтийн төлөө бие биетэйгээ дайтаж байна. Үүнээс болоод газар нутгийн маргаан ч гарсаар байгаа бөгөөд шашин хоорондын тэмцэлч мөн хурцадмал байгаа. 1940-өөд оны сүүл 1950-д оны үеэр АНУ тэргүүтэй Барууны улсууд Арабын улсуудад ноёрхолоо тогтоосон юм. Олон Барууны улсууд Израйль хэмээх Еврейчүүдийн улсыг 1948 онд байгуулахыг дэмжиж байсан. Харин Арабын улсууд Мусалим бус хүмүүст газраа өгөх дургүй байсан. Энэ өнө удаан жил үргэлжилсэн тэмцлийг Израйль-Палистиний мөргөлдөөн гэж нэрлэдэг. Энэ нь АНУ болон бусад Барууны улсуудын колончлож байсан Арабын улсуудын дургүйцлийн төвд байсан. Арабчуудын дургүйцэл нь шашнаас гадуур байсан бөгөөд шашин бус улс болон дэлхий дахинд нөлөөлсөөр байна. 2001.9.11-ны АНУ-н эсрэг хийсэн террорист үйл ажиллагаа нь үүний илрэл юм.Энэхүү террорист үйл ажиллагааг зохион байгуулсан Ойрхи Дорнодын Осама бин Лабен АНУ-д маш их уурлаж байсан бөгөөд Ойрхи Дорнодын асуудалд АНУ хөндлөнгөөс оролцож байгаад нь маш ир дургүйцэж байсан. Тиймээс тэрхүү довтолгоо нь АНУ-г шийтгэх зорилготой байжээ. Энэхүү бие даалтанд гарч байгаа Ойрхи Дорнодын улсууд нь энэ бүс нутгийн гол төв нь төдийгүй мөн зөрчилдөөний гол оролцогчид юм.
CYPRUS Population: 767,314 Area: 3,572 sq. mi. Government: Republic Per Capita GDP: $15,000 Religion: 78% Greek Orthodox, 18% Muslim, 4% other Size: About half the size of Connecticut
LEBANON Population: 3.7 million Area: 3,950 sq. mi. Government: Republic Per Capita GDP: $5,200 Religion: 70% Muslim, 30% Christian Size: About half the size of Connecticut
SYRIA Population: 17.2 million Area: 71,498 sq. mi. Government: Republic under military regime Per Capita GDP: $3,200 Religion: 74% Muslim, 16% Christian, 10% Jewish Size: slightly larger than North Dakota
TURKEY Population: 67.3 million Area: 300,000 sq. mi. Government: Republican Parliamentary Democracy Per Capita GDP: $6,700 Religion: 99.8% Muslim, .2% other Size: state of Texas
EGYPT Population: 70.1 million Area: 386,660 sq. mi. Government: Republic Per Capita GDP: $3,700 Religion: 94% Muslim, 6% Christian Size: 3x New Mexico
ISRAEL Population: 6 million Area: 8,019 sq. mi. Government: Parliamentary Democracy Per Capita GDP: $19,000 Religion: 80% Jewish, 14% Muslim, 6% other Size: slightly smaller than New Jersey
SAUDI ARABIA Population: 23.5 million Area: 756,981 sq. mi. Government: Monarchy Per Capita GDP: $10,600 Religion: 99% Muslim, 1% other Size: 20 percent of the U.S.
JORDAN Population: 5.3 million Area: 34,342 sq. mi. Government: Constitutional Monarchy Per Capita GDP: $4,300 Religion: 92% Muslim, 6% Christian, 2% other Size: slightly smaller than Indiana
Map showing some of the major Middle Eastern countries
IRAQ Population: 24 million Area: 168,754 sq. mi. Government: Republic Per Capita GDP: $2,500 Religion: 97% Muslim, 3% Christian Size: state of California
IRAN Population: 66.6 million Area: 636,293 sq. mi. Government: Theocratic Republic Per Capita GDP: $7,000 Religion: 99% Muslim, 1% other Size: state of Alaska
KUWAIT Population: 2.1 million Area: 6,880 sq. mi. Government: Nominal Constitutional Monarchy Per Capita GDP: $15,100 Religion: 85% Muslim, 15% other Size: slightly smaller than New Jersey
QATAR Population: 793,341 Area: 4,416 sq. mi. Government: Traditional Monarchy Per Capita GDP: $21,200 Religion: 95% Muslim, 5% other Size: state of Connecticut BAHRAIN Population: 656,397 Area: 262 sq. mi. Government: Constitutional Heredity Monarchy Per Capita GDP: $13,000 Religion: 99% Muslim, 1% other Size: 3.5x Washington D.C.
YEMEN Population: 18.7 million Area: 203,800 sq. mi. Government: Republic Per Capita GDP: $820 Religion: 99% Muslim, 1% other Size: 2x state of Wyoming
UNITED ARAB EMIRATES Population: 2.4 million Area: 32,280 sq. mi. Government: Federation with specified powers delegated to the UAE federal government and other powers reserved to member emirates Per Capita GDP: $21,100 Religion: 96% Muslim, 4% other Size: state of Maine OMAN Population: 2.7 million Area: 120,000 sq. mi. Government: Monarchy Per Capita GDP: $8,200 Religion: 90% Muslim, 10% other Size: state of Kansas
Улс гүрнүүд
Египет
Е
гипт нь Хойд Африкийн улс боловч Ойрхи Дорнодын бүс нутгийн нэг хэсэг гэж тооцогддог. Энэ улс нь Газар Дундын тэнгис, Улаан тэнгис, Ливи , Судайн Газийн зурвас болон Израйльтай хиллэдэг. Дэлхийн хамгийн урт Нил мөрөн болон агуу Пирамидуудын өлгий нутаг юм. Египет, албан ёсоор Арабын Бүгд Найрамдах Египет Улс нь Хойд Африкт орших улс юм. Синайн хойг нь Египетийн хэсэг бөгөөд Азитай холбосон гүүр болж өгдөг. Нийт 1,001,450 квадрат километр газар нутагтай бөгөөд өмнөд талаараа Судан, зүүн талаараа Газын зурвас, Израйльтай тус тус хиллэдэг. Хойд эрэг нь Газар дундын тэнгис, зүүн эрэг нь Улаан тэнгистэй хиллэдэг. Египет нь Африк болон Ойрхи Дорнодын хамгийн их хүн амтай улсуудын нэг юм. Нийт 80,300,000 хүн амынх нь ихэнх хэсэг Нил мөрний эрэг дээр, 40,000 квадрат километр газар нутаг дээр амьдардаг бөгөөд энэ хэсэг газарт л хөдөө аж ахуй эрхлэх боломжтой. Сахарын цөлийн уудам зайн хүн амын нягтшил маш бага байдаг. Хүн амын тал орчим хувь нь хот суурин газарт, голдуу нягтшил ихтэй Каир, Александриа болон Нил мөрний бэлчир дахь хотуудад амьдардаг. Египет нь эртний иргэншил болон дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудад хамаарагддаг Гизагийн пирамидууд, Их Сфинкс зэргээрээ алдартай. Улсын өмнөд хэсэгт орших Луксор хотод Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон эртний дурсгалууд байдаг. Египетийг улс төр, соёлын хувьд Ойрхи Дорнодын чухал орон хэмээн үздэг.
Египет дэхь Султаны сүм
9
10
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Иран
И
ран албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Иран Улс хуучнаар (1935 он хүртэл) Перс нь Евразийн төвд орших Персийн булангийн зүүн хойд хэсэгт орших улс юм. Иран гэсэн нэр нь Ари гэсэн үгтэй адил үндэстэй бөгөөд "Аричуудын нутаг" гэсэн утгатай. Иран нь 1,648,195 км² газар нутагтай, үүгээрээ 18-д ордог бөгөөд хүн ам нь 70 сая гаруй. Евразийн төв хэсэгт орших тул геостратегийн хувьд чухал орон юм. Хойд талаараа Армен, Азербайжан, Туркменистан орнууд болон Каспийн тэнгис; зүүн талаараа Афганистан, Пакистан; өмнөд талаараа Персийн булан, Оманы булан; баруун талаараа Турк, Ирак улсуудтай хиллэдэг. Нийслэл Тегеран хот нь Ираны хамгийн том хот бөгөөд улс төр, соёл урлаг, худалдаа, аж үйлдвэрийн төв болдог. Иран бол газрын тос, байгалийн хий ихтэй бөгөөд үүгээрээ тухайн бүс нутагтаа нөлөөтэй байдаг. Иранд дэлхийн хамгийн эртний иргэншлүүдийн нэг байдаг бөгөөд МЭӨ 4000 оны үеийн суурин газар олджээ. МЭӨ 625 онд анх Мидичүүд Ираныг нэгтгэж улс болгосон байна. Тэднийг залгамжилж 1000 гаруй жилийн турш Ахеменид, Партиа, Сассанид гэсэн Ираны гурван династи захирч байв. Олон зууны турш харийн дарлал, богино хугацаагаар л захирсан династинуудын дараа 1551 онд Сефевид династи Ираныг дахин нэгтгэж, тусгаар тогтнуулжээ. Энэ династи нь Исламын шашны Шийт урсгалыг дэмжиж байсан бөгөөд энэ нь Исламын түүхэнд маш чухал үйл явдал болсон байна. 1501 оноос 1979 оны Ираны хувьсгал хүртэл Иран нь бараг тасралтгүй хугацаагаар шах буюу эзэн хаанаар удирдуулсан хаант улс байжээ. 1979 оны 4 сарын 1-нд Иран нь албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Улс болсон ажээ. Иран улс нь НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (Non-Aligned Movement), Исламын зөвөлгөөний байгууллага (Organization of the Islamic Conference), ОПЕК гэсэн байгууллагуудыг үүсгэхэд оролцсон, анхны гишүүдийн нь нэг юм. 1979 оны Үндсэн Хууль дээр нь тулгуурласан Ираны улс төрийн систем нь олон тооны, төвөгтэй бүтэц бүхий удирдах албуудаас бүрдэнэ. Төрийн тэргүүн нь Дээд удирдагч (Supreme Leader). Албан ёсны шашин нь Исламын шашны Шийт урсгал бөгөөд албан ёсны хэл нь Перс хэл.
Улс гүрнүүд
Иран эмэгтэй цэргүүд
11
12
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Израйль
И
зрайль албан ёсоор Израйль улс нь Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун азийн орон юм. Хойд талаараа Ливан, зүүн хойд талаараа Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египет орнуудтай хиллэдэг бөгөөд өөрийн харьцангуй жижиг нутаг нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлогтой. Баруун эрэг болон Газын зурвас ч мөн зэргэлдээ оршино. Израйлийн хүн амын ихэнх хувь нь Еврей үндэстэн бөгөөд үүгээрээ дэлхийн цорын ганц Еврей орон юм. Еврейчүүдээс гадна Арабын Мусульманьнууд, Христосын шашинтнууд, Друзе, Самаританчууд зэрэг үндэстэн, шашинтнууд оршдог. Өнөөгийн Израйль улс нь гурван мянга гаруй жилийн турш Жүдизмын хамгийн чухал ухагдахуунуудын нэг "Израйлийн нутаг" (Eretz Yisrael)-аас үндэстэй юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн Лиг нь "Еврей үндэстэнд өөрсдийн гэсэн орон" бүтээх зорилгоор Британы Палестин дахь мандатыг баталжээ. 1947 онд НҮБ нь Палестиний мандатыг Еврей, Араб хоёр улсад хуваахыг баталсан байна. Арабын Лиг нь энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн боловч 1948 оны 5 сарын 14-нд Еврейн түр зуурын засгийн газар Израйлийг тусгаар тогтносныг мэдэгджээ. Дараа нь болсон Араб-Израйлийн дайнд Израйль ялалт байгуулснаар энэ улсын хил хязгаарыг НҮБ-н хуваах төлөвлөгөөнд зааснаас ч илүүгээр сунгажээ. Энэ явдлаас хойш зэргэлдээ орших олон Араб оронтой мөргөлдөж, үр дүнд нь олон том дайн болж өндөрлөж байгаа бөгөөд энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр байна. Израйль улс анх байгуулагдсанаас хойш, ялангуяа зэргэлдээ орших Араб орнуудаас түүний хил хязгаар болон бүр оршин тогтнох эрх нь хүртэл зөрчилтэй тулгарч байна. Харин Израйль нь Египет, Йордан орнуудтай энх тайвны гэрээ байгуулж, Палестинчуудтай бүр мөсөн зохицолдох хэлэлцээр явуулсаар байна. Израйль нь төлөөллийн ардчилал бөгөөд парламентийн системтэй, сонгох эрх нь хүн бүрт оноогдоно. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израйлийн хууль тогтоох байгууллага нь Кнессет. ҮНБ-гаар тооцвол Израйлийн эдийн засаг нь дэлхийд 44-т орно. Хүний хөгжил, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн өрсөлдөөнөөрөөрөө Ойрхи дорнодын орнуудад дээгүүр жагсдаг. Улсын нийслэл ба засгийн газрын байрлах газар нь Иерусалим бол эдийн засгийн төв нь Тел Авив юм.
Улс гүрнүүд
Саудын Араб
С
аудын Арабын Хаант Улс нь Арабын хойгийн хамгийн том улс юм. Баруун хойд талаараа Йордан, хойд ба зүүн хойд талаараа Ирак, зүүн талаараа Кувейт, Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмирт Улс, зүүн өмнөд талаараа Оман, өмнөд талаараа Йемен орнуудтай хиллэдэг. Зүүн хойд талд нь Персийн булан, баруун талд нь Улаан тэнгис оршдог. Саудын Арабын хүн ам нь ойролцоогоор 27.6 сая бөгөөд газар нутаг нь 2,150,000 квадрат километр орчим. Саудын Арабт Мекка, Медина гэсэн Исламын шашны хамгийн ариун газрууд оршдог тул заримдаа "Хоёр ариун сүмийн нутаг" хэмээгддэг. Харин Монгол хэл, Англи хэлээр голдуу Саудын Араб гэгддэг. Энэ хаант улсыг анх Абдул-Азиз бин Сауд байгуулжээ. Түүний зүтгэл нь 1902 онд Ал-Саудын удмын нутаг болох Риядыг эзэлснээр эхлэсэн бөгөөд 1932 онд Саудын Арабын Хаант Улс тунхаглагдаж, хүлээн зөвшөөрөгдснөөр дууссан ажээ. Саудын Араб нь нефтийн экспортоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь эдийн засгийг нь хангадаг. Нийт экспортын 90 гаруй хувийг газрын тос эзлэдэг бөгөөд засгийн газрын орлогын бараг 75 хувийг эзлэдэг. Үүний үр дүнд улс нь хүн ардыгаа хангадаг бөгөөд газрын тосны үнэ буурсан үед бага зэрэг хэцүү болдог. Саудын Араб дахь хүний эрхийн байдалд Амнести Интернашональ (Amnesty International), Хүний эрхийн хяналт (Human Rights Watch) зэрэг байгууллагууд удаа дараа санаа тавьсан байдалтай хандаж байсан боловч эдгээрийг засгийн газар няцааж байна.
13
14
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Саудийн Арабын Медина хот
Улс гүрнүүд
Ирак
И
рак, албан ёсоор Бүгд Найрамдах Ирак Улс нь Баруун Азийн орон юм. Ирак нь Загросын нурууны баруун хойд хэсгийн ихэнх хэсгийг дагаж, Сирийн цөлийн зүүн хэсэг, Арабын цөлийн хойд хэсэгт оршдог. Өмнөд талдаа Кувэйт, Саудын Араб, баруун талдаа Йордан, баруун хойд талдаа Сири, хойд талдаа Турк, зүүн талдаа Иран орнуудтай хиллэдэг. Умм Касрт Персийн булан дээр маш нарийн эрэгтэй. Иракт орших гол мөрнүүд болох Тигр, Евфрат мөрнүүд нь Иракт хөдөө аж ахуй эрхэлж болох нутгийг бүрдүүлдэг. Нийслэл хот нь Багдад бөгөөд улсынх нь төв зүүн хэсэгт оршдог. Иракын түүх нь Эртний Месопотамиас эхлэдэг. Тигр, Ерврат мөрний хоорондох газар нутагт соёл иргэншил, бичиг үсэг анх үүссэн гэдэг. Ирак нь урт удаан түүхийнхээ явцад Аккадын, Ассирийн, Вавилоны, Аббасидын эзэнт гүрнүүдийн төв, мөн Ахеменидын, Македонийн, Партын, Сассанидын, Умаяяадын, Монголын, Османы, Британы эзэнт гүрнүүдийн хэсэг болж байжээ. 2003 онд Иракт довтолсны дараа олон орны (голдуу АНУ, Их Британи) цэргүүд Иракыг эзлэж байна. Энэ довтолгоо болон дайн нь маш олон үр дагаварт хүргэсэн бөгөөд үүнд, улс дотор үймээн самуун дэгдэх, улс төрийн тогтолцооны эвдрэл, хуучны ерөнхийлөгч Саддам Хуссейны буулгалт ба цаазлалт, мөн улс төрийн тэнцвэртэй байдал, эдийн засаг, дэд бүтэц, газрын тосны хэрэглээ г.м. олон тооны улсын хэмжээтэй том асуудал зэрэг байна. 2007 оны Сүйрсэн орнуудын индекст Ирак нь Суданы дараа дэлхийн хоёр дахь хамгийн тогтворгүй орон хэмээн тэмдэглэгджээ. АНУ-ын армийн удирдлага доор Ирак нь 18 мужаас бүтсэн (мухафадхат) парламентийн засаглалтай ардчилсан орныг бүтээж байна.
15
16
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Саддан Хусений төрсөн өдрийг тэмдэглэж буй Ирак охидууд
Улс гүрнүүд
Сири
А
рабын Бүгд Найрамдах Сири Улс нь баруун өмнөд Азид орших улс юм. Баруун талаараа Ливан, баруун өмнөд талаараа Израйль, өмнөд талаараа Йордан, зүүн талаараа Ирак, хойд талаараа Турк улсуудтай тус тус хиллэнэ. Мөн баруун талд нь Газар дундын тэнгис ба Кипр арал оршино. Эфрат мөрөн хойд талаасаа Сирийг дамжмин өнгөрдөг бөгөөд Баруун өмнөд талаар нь ороод Иракийн нутгаар цааш урсадаг. Энэ гол нь улсын усны хэрэгцээний 80%-г хангадаг. Газар дундын тэнгис нь Сирид их ашиг авчирдаг бөгөөд Булангийн улсуудаас шатахуун аваад Газар дундын тэнгист аваачин ашиг олдог. Газар нутаг нь нийтдээ 185180 км² бөгөөд дэлхийд 88-д ордог.Сирийн нийслэл нь Дамаск юм. Түүхчид энэ нутгийг үзэхдээ МЭӨ 2500 жилийн үед байгуулагдсаг гэж үздэг. Тиймээс энэ нь дэлхийн хамгийн эртний улс юм. Хүн ам нь 2007 оны тооцоогоор 20,314,747 бөгөөд дэлхийд 55-д ордог. Хүн амын 74% Мусалимийн Сүний шашинтай 10% Христ шашинтай.Нийт хүн амын 1% Еврей үндэстэн. Сири улс нь бусад хөрш улсуудыгаа бодвол газрын тос болон байгалийн хий багатай. Өөрсддөө байгаа бүхэл газрын тосоо боловсруулаад экспортолж гаргадаг. Жимс хүнсний ногоо даавуу зэргийг экспортолдог. Давстай нуурнаасаа давс боловсруулан гаргадаг. Олон мянган жилийн турш гадаадын колончлогчид Сирид ноёрхолоо тогтоож байсан. Дөнгөж 1946 онд Франц улсаас тусгаар тогтнолоо олж авсан. 1946-1970 оны хооронд Сирид маш их улс төрийн тогтворгүй байдал бий болж байсан. Хафиз ал-асад нь 1970-аад оны эхээр Сирийн удирдлагыг гартаа авч чадсан. Алавит шашинтай хүн байсан учраас хүний амын 74% Сүний шашинтай энэ улсыг удирдан гэдэг нь түүний хувьд гайхалтай байсан. Тэр 2000 он хүртэл ерөнхийлөгч байхдаа улс орноо тогтвортой байлгаж чадсан. Хэдийгээр засгийн газар нь тогтвортой байсан ч тийм ч төгс байгаагүй. Төрийн эрх мэдэл нь Сирийн ард түмэнд тэгш хувиарлагдаагүй байсан. АНУ-н засгийн газар Сирийг терроризмийг дэмждэг улс гэж тодорхойлж байсан. 1976 оноос хойш Сири улс нь Ливанд цэргээ байршуулж байсан. Улс төр болон цэргийн хувьд ноёрхолоо тогтоож байсан. Сири улс нь 1991 оны Персийн булангийн дайнд оролцож байсан. Сирийн ерөнхийлөгч Иракийн эсрэг АНУ-н талд зогсож байсан бөгөөд Кувет улсад АНУ хүч нөлөө ашиг сонирхолоо хамгаалахад нь тусалж байсан. Үүний ачаар Барууны улсуудаас 1,5 тэрбум долларыг авсан байна. АНУ болон ЗХУ нь Израйль болон Арабын улсуудыг хамтарч дэмжиж байсан. Ойрхи Дорнодод энх тайван тогтоохыг хүсэж байсан.
17
18
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Дамаскус хот шөнө дунд
Улс гүрнүүд
Дүгнэлт
О
йрхи Дорнодын улсууд нь хэдийгээр бие биенээсээ өөр боловч адил зүйл маш их байдаг. Ойрхи Дорнодын хүмүүсийн ихэнх нь Араб үндэстэн байдаг. Эдгээр улсуудын олонх нь Отоман болон Ромын эзэнт гүрнүүдийн нэг хэсэг болж байсан учраас түүх соёлоороо хоорондоо холбоотой байдаг. Мөн Исламын шашин зонхилдог. Үүнд нь Израйль улс ордоггүй. Олон Ойрхи дорнодын улсууд нь газрын тосоор баялаг байдаг бөгөөд тиймээс ч дэлхийн улсуудын анхаарлыг татдаг. \
19
Ойрхи Дорнодын шашин
И
слам, Христ, Иудизм зэрэг нь дэлхийн зонхилох шашин бөгөөд Ойрхи Дорнодын ч үндсэн 3 шашин юм. Бүдгээрээ энэ бүс нутагт үүссэн юм. Эдгээр шашнууд нь бүгд нэг бурханыг шүтдэг бөгөөд хоорондоо нийтлэг зүйл ихтэй. Христийн шашин нь Еврейчүүдээс гаралтай, Исламын шашин нь Иудизм болон Христийн шашин 2-с үүсэлтэй. Эдгээр 3 шашинууд нь Абрахамыг шашныхаа үндэслэгч гэж үздэг учраас. Энэ 3-г бас Аврахамын шашнууд гэж нэрлэдэг. Хэдийгээр энэ 3 шашинд ижил зүйл олон боловч хоорондын ялгаа нь зөрчилдөөнийг бий болгодог.энэ нь ялангуяа энэ бүс нутагт тод харагддаг. Ойрхи Дорнодын зөрчилдөөний ихэнх нь нэг шашин нь нөгөөгөө тэвчдэггүй байдлаас үүсэлтэй байдаг. Дэлхийн 2 дайн нь Еврейчүүдийг тусгаарлагдмал, орон гэргүй болгосон. Еврейчүүд нь ямар ч өөрийн гэх улсгүйгээр Европчуудаас чөлөөлөгдсөн. Тиймээс тэдний олонхи нь Ойрхи Дорнодын газар болох Палистинд очсон юм. Тэр үед Их Британи нь Палистиныг захирч байсан. Их Британы удирдагчид Исламын шашинтай Арабчууд болон Еврейчүүд нь
20
21
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц өөрийн гэсэн газар нутагтай болохыг хүсэж байгааг нь мэдэж байсан бөгөөд НҮБ газрыг нь хуваахаар шийдэж энэ 2 улсыг хооронд нь салгахаар шийдсэн. Арабын хүмүүс үүнд нь дургүйцэж байсан. Тэд нар Палистин болон Ойрхи Дорнодын газар нутгаа өөрсдийн эзэмшилд байлгахыг хүсэж байсан.1948.5.15-нд Египт Сири ,Ирак,Иордан, Ливи, Саудын Араб зэрэг улсууд нь Израйльд дайн зарласан. Израйль улс нь өөрийгөө амжилттай хамгаалж байсан боловч Арабын улсууд нь Израйлийг тусгаар тогтносон Еврей үндэстний улс гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан. Еврейчүүд нь Арабыг хүлээн зөвшөөрөхийг нь хүлээгээгүй. Тэгээд Израйльчүүд өөрсдийн газар нутгаасаа Еврейчүүдийг хөөсөн.Тэр үед 5 сая Еврейчүүд амьдарч байсан харин 217 сая Мусалиманчууд амьдарч байсан.
Шашин
Ойрхи Дорнодын шашнуудын бэлэг тэмдэгүүд
22
23
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
И
Ислам
слам нь 7-р зууны Арабын зөнч Мухаммедийн үндэслэсэн шашин юм. МЭ 570 онд Саудын Арабын Мика хотод төрсөн. 40 настай байхдаа Аллах бурханаас илгээлт авч эхэлсэн байна. Аллах гэдэг нь Арабаар Бурхан гэсэн үг юм. Исламын шашинтанг Мусульман гэдэг. Мусульманууд Мухаммедыг Аллахын хамгийн сүүлчин зөнч байсан гэж итгэдэг. Энэхүү зөнч нь Бурхантай шууд ярилцдаг хүнийг хэлдэг бөгөөд Мусульманууд нь Мухаммедыг аллахын хүү, эсвэл ариун сүнс гэхээсээ илүү хүн төрхтэй байсан гэдэгт итгэдэг. Мухаммед нь Мекагийн ард иргэдэд дургүй байсан. Тиймээс 610 онд Мекагаас яваад 620 онд Саудын арабын Тедина гэдэг хотод дагалдагч нартайгаа очсон. Тэнд Мусульманчууд нь өөрсдийн шашнаа чөлөөтэй түгээн дэлгэрүүлжээ. Медина уруу очсон тэр үеэс Исламчуудын хуанли нь тоологддож эхэлсэн.Энэ хуанли нь сарны тойрогийн дагуу тооцоологддог.Зарим хүмүүс Мухаммедийн ярьж байсан Аллах бурханы илгээмжийг бичиж авсан бөгөөд тэдгээрийн цуглуулга нь Исламын ариун судар болох Короныг үндэслэсэн. Мусуламьчууд дараах 5 үйл ажиллагааны дагуу амьдралаа авч явдаг. Үүнд: Итгэлийн илчлэл /Шахада/ "Аллахаас өөр бурхан үгүй, Мухаммедээс өөр элч байхгүй гэдгийг гэрчилж байна" гэж мөргөдөг. Өдөрт 5 удаагийн сүмийн мөргөл Өдөрт таван удаа Меккагийн зүг хандаж араб хэлээр мөргөл үйлддэг. Рамаданы мацаг барилт Рамадан нь исламын тооллоор 9 сард тохиодог бөгөөд энэ үеэр наран ургахаас жаргах хүртэл хооллож, тамхи татаж, архи ууж, амттан аль эсвэл мансууруулах зүйлс хэрэглэхийг, мөн секс хийхийг хориглодог байна. Харин өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд мөрддөггүй. Өглөг өгөх (Закат) Энэ ертөнцөд олсон эд хөрөнгө нь муу муухай зүйлээс олсон хөрөнгө тул хойд насандаа зовох нэг нөхцөл болдог. Тиймээс нэг хэсгийг нь Аллахад өргөл барьж, нөгөө хэсгийг нь хэрэглэх ёстой гэдэг байна. Исламын хуулиар газар эзэмшдэггүй хүн татвар төлөх үүрэг байхгүй боловч энэ нь нэг ёсны татварыг орлодог байна. Энэ нь ядуучуудыг тэтгэх мэтээр зарцуулагддаг тул "нийгмийн татвар"-ын үүргийг гүйцэтгэдэг юм. Даяанчлал (Хаж) Ислам шүтлэгтэй болгон Исламын тооллоор 12 сарын 7 - 12-ны өдрүүдэд Меккад очиж мөргөх ёстой гэнэ. Анх Арабын хойгийн Мекка нь Энэтхэгийн далайгаас Сири орох гол усан боомт болдог байжээ. Меккад байдаг солир (тэнгэрийн чулуу) нь эртнээс ариун газар гэж шүтэгдэж, хүмүүс жилд нэг удаа ирж мөргөдөг
Шашин байжээ. Энэ үед Арабын аймгууд дайн байлдаанаа зогсоож, амгалан байдал тогтоодог байв. Гэхдээ энэ үед Хобол, Манад, Араат, Эли Вассар гэх мэт олон янзын бурхадыг шүтдэг байв. Энэ мэтчилэн Мэкка нь эдийн засаг, нийгмийн хувьд Арабын бусад газраас бага зэрэг илүү хөгжилтэй, Арабын аймгуудыг нэгэн үндэстэн болгож шашин, соёлын төв нь болох асар их боломжтой байсан байна. Гэвч эдийн засаг нь хөгжихийн хэрээр хот хөдөө, баян ядуугийн ялгаа ихээр гарах болсон байна. Тэр үеийн Арабын дээдэс нь голдуу нүүдэлчид бөгөөд суурин газрын худалдаачид доод зэргийн давхаргад багтдаг байжээ. Иймээс нийгмийн шинэ хүчирэг хүчин болсон хүмүүсийн хувьд хуучны ёс заншил, шашин шүтлэг нь ямар нэгэн ашиг тус байхгүй байсан тул тэд шинэ шашин, шинэ ёс заншил хайж эхэлсэн байна. Энэ нь исламын шашин үүсэх хамгийн том нөхцөл болсон байна. Мухаммэд нь дээрх шинэ хүчин болох худалдаачин гаралтай хүн ажээ. Мухамид нас барсны дараа Мусульмчууд өөрсдийн удирдагчийг сонгох болсон бөгөөд тэд 2 бүлэгт хуваагдаж Сүнис, Шийтэс гэдэг 2 урсгалыг гаргаж ирсэн. Мусуламчуудын ихэнх хүмүүс нь Сүнис шашинтай. Эхэндээ Сүнисчүүд нь Мухамидыг нас барсны дараа удирдагчаа сонгохдоо хамгийн ахмад нь тэр хүнийг сонгох ёстой гэж үздэг байсан. Шийдэс урсгалийн хүмүүс нь Мусуламчуудын 10% энэ урсгалыг шүтдэг. Тэд үзэхдээ зөнч Мухамедийн гэр бүлээс түүний залгамжлагчийг сонгох ёстой гэж үздэг байсан. Тэд нар Мухамедийн үеэл Алийг сонгосон. Өнөөдөр ч гэсэн тэд зөнч Мухамедийн хамаатан нь удирдагч болох ёстой гэдэгт итгэдэг. Сүүлийн үед Исламын шашин нь нилээд бэрхшээлтэй учраад байгаа учир нь исламын шашныг хэт шүтэгчид корон судар нь шашнаа хамгаалж үлдэхийн тулд хүчирхийллийг үйлдэж болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэдэгт итгэдэг. Мусуламьчуудын ихэнх корон судар нь хүчирхийллийг хүлээн зөвшөөрдөггүй гэдэгт итгэдэг.
Исламын шашны бэлэг тэмдэг
24
25
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Х
Христ
ристийн шашин нь Есүс төрсөн үеэс эхэлдэг. Христчүүд нь Есүсийн ээж Мариад итгэдэг. Есүс нь Назарт төрсөн. Есүс, Их Эзэн, Назарын Есүс гэх зэрэг нь нэг л ойлголт юм.Түүнийг төрснөөс хойш дэлхийн он тооллыг тоолдог болсон.МЭӨ гэдэг нь Христийг төрснөөс өмнөх, харин МЭ гэдэг нь Христийг төрснөөс хойших хугацаа юм. Тиймээс Есүс нь 0 онд Бэтлэхэм хотод төрсөн юм. Есүс нь идэр залуу насаа мужаан хиж өнгөрүүлсэн. Энэ үед Израйль улс нь Ромын Эзэнт гүрний мэдэлд байсан. Есүс нь 30 настайгаасаа хойш Бурханы сургаалийг зааж мөн гайхамшигуудыг үзүүлж байсан. Есүс нь дараах сургаалаараа зуун зуун дагалдагчдыг өөртөө итгүүлж байсан. Бурхан чамайг хайрладаг, чамтай үргэлж хамт байдаг. Бие биенээ хайрла Хүн бүр үнэ цэнэтэй Бурханы хаанчлал дэлхий дээр ирсэн байна хэмээн тунхаглаж байсан. Хүн бүр нас барсныхаа дараа шүүгдэх бөгөөд диваажин эсвэл тамд очно. Уучлалт хүссэн хүн бүрийн Бурхан уучилдаг
Еврейчүүд нь Есүсийг өөрсдийнх нь хуулийг зөрчиж байна хэмээн Ромын засгийн газарт Есүсийг алахыг гуйсан. Тэгээд Есүсийг яллаж загалмай дээр цовдолсон. Гэвч тэр 3 хоногийн дараа дахин амилсан. Ромын эзэн хаан Конистантин МЭ 324 онд Христийн шашинд итгэдэг болсон бөгөөд түүний дараа Христийн шашин нь Ромын албан ёсны шашин болсон. Ромын эзэнт гүрэн нь Гэгээн Ромын эзэнт гүрэн болсон. Паул болон Бусад зохиолчид Есүсийн амьдралыг Ариун Библид бичиж үлдээсэн байдаг. Библи нь Хуучин гэрээ, Шинэ гэрээ гэсэн 2 хэсгээс бүрддэг. Христчүүд нь Ируселемийг ариун хот гэдэгт итгэдэг. Учир нь Христ тэнд нас барж мөн дахин амилсан. Христийн гол баяр нь Зул сарын баяр болон Дахин амилсны баяр юм. Христийн шашинууд нь итгэл үнэмшлийн хувьд олон урсгалд хуваагддаг. Дэлхий дээр 1000 гаруй урсгал байдаг.Христийн шашин нь хамгийн их хүн шүтдэг шашин нь юм. Үүнд дэлхийн хүн амын 3-ны 1 нь итгэдэг байна.
Шашин
Есүсийн Ромчуудад цовдлуулсан нь
26
27
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Христын шашин
Шашин
И
Иудизм
ундизм нь дэлхийн хамгийн эртний шашин юм. Одоогоор 4 мянган жилийн өмнө Абрахам хэмээх хүн үндэслэсэн. Абрахам нь одоогийн Ирак улсын газар нутаг болох Мисипутамын хэмээх ойрхи дорнодын нутагт амьдардаг байжээ. Еврейчүүд нь Аврахамыг Бурханы жинхэнэ зөнч гэж үздэг байсан. Бурхан Абрахамтай хэд хэдэн удаа ярьж байсан бөгөөд түүнийг одоогийн Израйлийн нутаг болох Кананд аваачин Бурхан цорын ганц байдаг хэрэв Бурханд итгэвэл улс нь баян болно хэмээн хүмүүст итгүүлсэн. Абрахамын амьдарч байсан үед Ойрхи Дорнод дахь хүмүүс нь хэд хэдэн Бурханд итгэдэг байсан. Абрахам нь тэднийг цорын ганц үнэн бурхан байдаг гэдэгт итгүүлэхийг оролдож байсан. Мөн дагалдагч нартай нэг л Бурханд залбирахыг зөвлөж байсан. Тэр үед Еврейчүүд нь Египтын дарлалд орж боолчлогдсон. Тиймээс Бурханы нэг элч болох Мосе тэднийг египтчүүдээс чөлөөлж Синай ууланд аваачин Бурханы 10 хуулийг дагаж мөрдөхийг заасан. Эдгээр нь: 1. Өөрийн бурхан эзэнийг хайрла 2. Эцэг эхээ хүндэл 3. Бүү хулгай хий 4. Бүү худал хэл 5. Хүн бүү ал 6. Бүү завхайр 7. Бүү шунхайр 8. Хөршөө өөрийн бие шигээ хайрла 9. Хиймэл шүтээнд бүү мөргө 10. Эзэний өдрийг ариунаар сахь
Энэ 10 хууль нь Еврейчүүдийн Ариун судар болох Торагийн чухал хэсэг юм. Еврей хүмүүс нь дэлхий даяар тархан амьдардаг бөгөөд ойролцоогоор 12-14 сая байдаг гэсэн тооцоо байдаг. Хэдий ийм их Еврей хүн амьдардаг боловч Иудизм нь дэлхийн хамгийн том 5 шашны нэгд тооцогддоггүй.
28
29
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Шашин
Хиндизм
О
йрхи Дорнодод байдаг нэг шашин бол Хиндизм юм. Энэ шашин нь МЭӨ 4000-202 онд Энэтхэгийн хөндийд үүссэн гэж үздэг. Энэ хөндийн нь Энэхтэгийн баруун хойд хэсэгт оршдог. Дэлхийн хамгийн эртний шашны нэгд тооцогддог. Хинди шашины хамгийн чухал Бурхан нь Брахма. Хиндичүүд нь Брахма бол бүх зүйлийг бүтээгч гэдэгт итгэдэг. Өөр нэг Бурхан болох Вишнү нь Брахмагийн бүтээсэн зүйлийг хадгалж хамгаалдаг. 3 дахь Бурхан нь Шива. Хинди шашин нь 4 үндсэн зорилготой. Эхний 3-г нь Правритти гэдэг. Эдгээр нь хүмүүсийн хэрхэн амьдрах тухай байдаг. 4 дахь зорилго нь Нивритти, Энэ зорилго нь хүнийг нас барахад нь биелдэг гэж үздэг. Правритти: Дхарма: сайхан шашны амьдралаар амьдрах. Энэ нь хагийн чухал зорилго Арта: амжилттай байх, баялагийг эзэмших Кама: эрүүл байх, аз жаргалтай байх Нивритти: Мокса: зовлонгоос чөлөөлөгдөх, хүн нас барна гэдэг нь хүн дахин хэзээ ч зовохгүй гэсэн үг юм. Дэлхий дээр Хинди шашныг шүтдэг 750-900 сая хүн байдаг гэсэн тооцоо байдаг. Энэ нь дэлхийн хүн амын 13% бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том 3 дахь шашин болгож байгаа юм. Ойрхи Дорнодод Пакистан Кувейт зэрэг улсууд энэ шашныг шүтдэг.
30
31
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Вишну бурхан
Шашин
Друз
А
л-Хаким нь 17-р зууны эхэн үед Друзын шашныг үндэслэсэн Египтын хаан юм. Исламын шинэчлэлтийн хөдөлгөөнөөр анх эхэлсэн энэхүү шашин нь Грекийн Бурханд итгэх Исламын итгэл үнэмшил, Хинди шашны холимог юм.17-р зууны дунд үеэс энэхүү шашин нь нийгэмд хаалттай бус болсон. Друз шашинд төрсөн хүн өөр шашинд нэгдэх эрхгүй байсан. Мөн энэ шашинд төрөөгүй хүмүүс энэ шашинд нэгдэх эрхгүй байсан.Энэ нь Ойрхи Дорнодын хүмүүсийн 1% нь Друз шашныг шүтдэгийн нотолгоо юм. Друзчүүд Ал-Хакимийг дэлхий дээр Бурханы оронд ирсэн гэдэгт итгэдэг бөгөөд 1021 онд Ал-Хаким алга болсон. Тэгээд түүнийг цаг нь болоход дэлхий дээр буцаж ирэх бөгөөд дэлхийг гайхамшигт газар болгон гэдэгт итгэдэг. Ал-Хаким бол цорын ганц Бурхан бөгөөд бурханы мөн чанар нь хүн бүрт байгаа гэдэгт итгэдэг байжээ. Друз хэмээн нэр нь хамгийн эртний дагалдагчийн нэг болох Мухамаду Д-Даразийн нэрнээс гаралтай. Друзчүүд нь ихэвчлэн ууланд амьдардаг. Архи тамхи хэрэглэдэггүй, гахайн мах иддэггүй.Друзчүүд нь өөрсдийгөө Исламын шашны жинхэнэ элч гэдэгт итгэдэг. Друзчүүд нь Иундизм, Ислам, Христ зэрэг шашныг хүлээн зөвшөөрдөг.Учир нь Друзын зөнч нар нь энэ 3 шашнаас гаралтай. Друзын шашин нь амьдралдаа дагаж мөрдөх дараах журамуудтай байдаг. Үүнд:
Үнэнийг ярих
Бие биенээ халамжлах
Бусад шашинд итгэхгүй байх
Чөтгөр болон муу хүмүүсээс хол байх
Бие биентэйгээ зохицож амьдрах
Ал-хакимийн дүрмийг бүгдийг нь хүлээн зөвшөөрөх
Ал-Хакимийн чамаас хүсэх тэр зүйлийг хийх.
Друзчүүд нь хүн үхэсний дараа дэлхий дээр өөр хүний биеэр буцаж ирдэг гэдэгт итгэдэг. Ойрхи Дорнод болон Хойд Африкад ойролцоогоор 595 мянган Друзын шашинтан байдаг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Сири улсад амьдардаг. Хэдий тийм ч зарим хэсэг нь Израйль, Иордан, Ливанд амьдардаг.
32
33
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Друзчуудын мөргөлийн газар
Шашин
О
Дүгнэлт
йрхи Дорнод дахь шашинууд нь зарим гайхалтай ижил төстэй талтай байдаг ч бас бие биентэйн зөрчилдөөн үүсэх хангалттай ялгаатай тал ч байдаг. Жишээ нь: Ойрхи Дорнодод Мусалим болон Христийн шашинтнуудын хооронд зөрчил мөргөлдөөн гарсаар байгаа. Анх энэ зөрчил нь 1975 онд Ливан улсад эхэлсэн бөгөөд Мусалимчууд үзэхдээ Христчүүд нь эрх мэдэл, эдийн засгийн боломжуудаа хуваалцахгүй байна гэсэн байна.
34
Ойрхи Дорнод дахь эмэгтэйчүүд
О
йрхи дорнод дахь эмэгтэйчүүд нийгэмдээ тодорхой хэдэн үүргийг гүйцэтгэдэг. Тэд гэр бүлдээ тодорхой хэдэн хариуцлагыг хүлээж, эрэгтэйчүүдээс өөрөөр ажилладаг. Мөн засгийн газартаа өөр үүргийг гүйцэтгэдэг байна. Ойрхи дорнод дахь улсуудын эмэгтэйчүүдийн нийгэмдээ хүлээж буй ижил боловч нэг улсаас нөгөө улс хүртэл эмэгтэйчүүдийн эрхийн асуудал дээр ялгаатай байдаг. Шашин бол Ойрхи дорнодод эмэгтэйчүүдийг удирддаг хуулинд маш их нөлөөтэй байдаг. Зарим улс орнууд шашны хуулиар улсаа зохицуулдаг. Зарим улсын засгийн газар нь шашинд үндэслэдэггүй боловч хэд хэдэн асуудлыг шашны хуулиараа зохицуулахаар үлдээсэн байдаг. Зарим гэр бүл шашны хуулийг зөрчисний төлөө өөрийн гэр бүлийн гишүүдээ шийтгэдэг байна. Ихэнхи Ойрхи Дорнодын улсуудад эмэгтэйчүүд нь хоол хийх, хүүхдээ асрах, гэрийн ажлаа хийх зэрэг үүрэгтэй байдаг бөгөөд тэд ч мөн эрэгтэйчүүдийг гэр бүлээ тэжээх үүрэгтэй гэж үздэг. Гэр бүл болох нь бүх Ойрхи Дорнодын улсад хүлээн зөвшөөрөгддөг. Гэхдээ
34
35
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц зарим улс нь гэр бүлээсээ гадуур эрэгтэй хүнтэй уулзахыг зөвшөөрдөггүй бөгөөд эцэг эх нь хүүхдүүдийнхээ гэрлэлтийг товлодог байна. Мөн зарим Ойрхи Дорнодын улсуудад охин нь ирээдүйн нөхрийнхөө талаар саналаа хэлэх эрхтэй байдаг байна. Гэхдээ энэ бүс нутаг дахь бүх улс охидуудад сонголт олгодоггүй. Ойрхи Дорнод дахь эмэгтэйчүүдийг ажил хийж болох талаар улс орон бүр хоорондоо өөр өөр байдаг. Нэг улсад л гэхэд эмэгтэйчүүд нь ажиллах ёстой, харин эрчүүд нь шашны номлол сурч болдог байна. Ихэнхи улсууд нь эмэгтэйчүүд эрчүүдийн адил тэгш эрхийг эдлэнэ гэдэг боловч тэдний хооронд илт ялгаа байсаар байгаа. Жишээ нь эмэгтэй хүн тухайн заасан хувцас өмсөөгүй л бол гадагшаа гарч болохгүй, бас машин жолоодож болохгүй, тодорхой нэг төрлийн ажил мэргэжил хийж болохгүй гэх мэт. Хэдий ийм боловч зарим Ойрхи Дорнодын улсуудад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү эрхтэй байдаг. Зарим нь сонгууль өгөх эрхтэй, адилхан боловсрол эзэмших эрхтэй гэх мэт. Харин заримд улсад эмэгтэйчүүд цэрэгт явах ёстой байдаг. Бас сонгох, сонгогдох эрх ч эдлэдэг. Ойрхи Дорнодын эмэгтэйчүүдэд иймэрхүү маш олон хязгаарлалтуудыг тавьдаг боловч хүн болгон эдгээрийг сөрөг зүйл мэтээр ойлгодоггүй. Зарим эмэгтэйчүүд шашинд дэндүү их итгэх тусам тэдэнд тавьж байгаа хязгаарлалтуудыг хүлээн зөвшөөрдөг. Бид бие даалтынхаа энэхүү бүлэгтээ 5 улсыг сонгож авсан. Эдгээр улсууд нь эмэгтэйчүүдэд нөлөөлж байдаг хязгаарлалт, болон тэдний боогдмол эрхийн тухай бодит жишээ болохуйц улсууд юм.
Эмэгтэйчүүд 36
А
Афгинастан дахь эмэгтэйчүүд
фгинастан улс бол нэг үе Исламын шашинтнууд засгийн эрхийг атгаж байсан улс юм. Исламын шашин бол Коран хэмээх ариун сударт үндэслэдэг шашин гэдгийг бид өмнө нь дэлгэрэнгүй бичсэн билээ. Афгинастанд эмэгтэйчүүдийн эрхийг олон жилийн турш өөрчлөгдсөөр ирсэн. Өнгөрсөн 10 жилд эмэгтэйчүүдэд хандаж байсан хандлагад Талибчууд маш их нөлөө үзүүлж байсан. Тиймээс коран судрын хатуу журмыг дагаж биелүүлж, хэрэв зөрчвөл хатуу шийтгэж байсан юм. 1996-2001 онд Талибчууд Афгинастаныг удирдаж байсан бөгөөд энэ үеэрээ Афгинастанын 65-85 хувийг захирч байсан юм. 2001 онд АНУ Талибчуудыг цэргийн хүчээр дарж төрийн өндөрлөгөөс унагасан байна. Гэсэн хэдий ч тэдний нөлөө одоог хүртэл байсаар байгаа. 1970-1980 оны үед Талибчууд Афгинастанд нөлөөгөө тогтоохоос өмнө эмэгтэйчүүд Барууныхантай адил хувцаслаж байсан. Мөн эмэгтэйчүүд ХАА, эм зүй, хуулийн салбарт ажиллаж бараг эмч нарын 50 хувь нь эмэгтэйчүүд байсан байна. Мөн Кабул хотын багш нарын 70 хувь нь эмэгтэй хүмүүс байжээ. Тэгээд Талибчууд засгийн эрхийг авахад эмэгтэйчүүд хүссэн хувцсаа чөлөөтэй өмсөх, гадуур чөлөөтэй ажил хийх боломжгүй болсон байна. Исламын шашны дагуу эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь ижил тэнцүү үүрэг хариуцлагатай байх бөгөөд эмэгтэйчүүд нь хүүхдээ өсгөх, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээх ёстой байдаг байна. Талибын захиргааны дор эдгээр санаанууд нь хэтэрхий хэрэгжиж байсан. Эмэгтэйчүүд нь гэртээ хүүхдээ харж, гадагшаа гарах эрхгүй, бөгөөд зөвхөн засгийн газраас тохиолдлуудад л гадагшаа гарах эрхтэй байжээ. Талибчууд нь эмэгтэйчүүдэд гэрээсээ гарах тохиолдолд бурка хэмээх өмсгөлийг заавал өмсөх ёстой хэмээн хүчээр шаардаж байсан байна. Энэ өмсгөл нь эмэгтэйчүүдийн толгойноос эхлээд хөл хүртэлх бүх биеийг халхлах нэг төрлийн хувцас юм. Энэ өмсгөл нь маш хүнд бөгөөд өмсөхөд дэндүү халуун байдаг ажээ. Урдах замаа жижигхэн торон нүхээр хардаг, иймээс ч машинд дайруулах явдал маш их гардаг байжээ. Бурка нь мөн маш их үнэтэй. Талибчууд эмэгтэйчүүдийг ажил хийхийг зөвшөөрдөггүй байсан учраас ийм хувцасыг төдийлөн худалдаж авж чадахгүй байсан байна. Заримдаа хөрш эмэгтэйтэйгээ буркагаа дундаа хэрэглэдэг, иймээс ч ихэнхи цагийг гэрээ өнгөрүүлж байжээ. Талибчуудыг засгийн эрхээс унагаасан учраас эмэгтэйчүүд буркаг өмсөх шаардлагагүй болсон. Хэдий тийм ч олон эмэгтэйчүүд өмссөөр байгаа. Учир нь гэвэл түүнгүйгээр зарим эмэгтэйчүүд нь эвгүй байдаг бөгөөд мөн бас хулгайлагдчихаас айдаг байна. Мөн талибчууд нь эмэгтэй хүнийг гудамжинд ганцаараа явахыг нь хориглодог байсан бөгөөд хэрэв тэгж байвал шууд зоддог байжээ. Мөн тэд эмэгтэйчүүдийг сүмд өдөрт 5 удаа залбирч байхыг тушааж байсан
37
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц бөгөөд гэрээсээ гарч болохгүй учраас тэдэнд маш хэцүү байсан байна. Афгинастанд гэрлэлтийг төлөвлөдөг бөгөөд эцэг эх нь үүнийг шийддэг байна. Афгинастанчуудын ихэнхи нь Сүнни Муслиман шашинтай бөгөөд эмэгтэйчүүд нь нөхрөөсөө салахыг маш ховор зөвшөөрдөг байжээ. Боловсрол нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн аль алинд нь чухал бөгөөд Талибын үед эмэгтэйчүүдийг сургуульд явахыг нь зөвшөөрдөггүй байсан бөгөөд харин одоо чөлөөтэй сурах эрхтэй болсон. Афгинастан эмэгтэйчүүдийн үрээдүй ер нь бүрхэг байгаа. Хэдийгээр тэд хэд хэдэн эрхээ сэргээж авсан боловч олон талаараа хязгаарлагдмал байсаар байна. Талибын үеийн үзэл одоог хүртэл байсаар байгаа.буркагаа өмсөхийг шаардуулж, нөхөртөө мөнгөөр худалдаалагдаж, мөн хэн ч шинэ засгийн газар ямар хууль хэрэгжүүлэхийг мэддэггүй байна.
Бурка өмссөн Афгинастан эмэгтэйчүүд
Эмэгтэйчүүд 38
Египет дахь эмэгтэйчүүд
Е
гипет бол засгийн газар нь шашнаас ангид оршдог Ойрхи Дорнодын нэг улс юм. Засгийн газар нь хуулийг хэрэгжүүлдэг боловч зарим шашны удирдагчид зарим шийтгэлийг оноодог. Ихэнхи Египетчүүд нь Мусилман шашинтай учраас Исламын жендэрт үндэслэсэн хуулийн дагах хандлагатай байдаг. Ихэнхи Египет эмэгтэйчүүд нь гэр бүлээ өсгөх, гэрийн ажлаа хийдэг. Зарим эмэгтэйчүүд гэрээсээ гадна гадуур ажилладаг байна. Нөхөр нь гэр бүлээ тэжээх үүрэгтэй. Египет эмэгтэй нь гэр бүлийнхээ бүхий хоол хүнсний асуудлыг хариуцдаг. Охидууд нь 6, 7-хон настай байхдаа гэрийн ажилд туслаж эхлэдэг байна. Тэгээд 15 нас гэхэд л хоолоо хийгээд сурчихдаг байна. Египет эмэгтэйчүүд нь хэрэв хоол хийж чадахгүй бол нөхөр нь салчиж магадгүй хэмээн айж явдаг ажээ. Египетийн хотуутад өнөө үеп гэр бүлийн ажилаа хувааж хийх нь элбэг болж байгаа. Зарим тохиолдолд гэрийн ажлаа хийлгэх хүн хөлсөлдөг байна. Ихэнхи Египетийн охидууд гэрлэх хүртлээ гэрээ амьдардаг. Охин нь гэрлээд тусдаа гардаг. Египетэд эцэг эх нь охиныхоо гэрлэх хүнийг сонгох нь элбэг байдаг ч гэлээ одоо олон охидууд нь өөрсдөө сонгосоор байгаа. Египетэд олон хүүхэдтэй байхыг илүүд үздэг бөгөөд ялангуяа хөдөөний тосгодуудад хүүхдүүд нь газар тариаланд их тус болдог байна. Эрэгтэй хүн нь 4 хүртэлх эхнэртэй байх нь хуулиар зөвшөөрөгдсөн бөгөөд хэрэв нөхөр нь санхүүгийн хувьд боломжтой, хангалттай сайн чадвартай бол энэ асуудал нь боломжтой байдаг. Олон эхнэртэй байх нь илүү олон хүүхэдтэй болно гэсэн үг бөгөөд тэр хүүхдүүд нь эрэгтэй хүнд талбай дээр ажиллахад нь туслахад их хэрэгтэй байдаг. Тиймээс олон эхнэртэй байх нь хөдөө болон захын хот тосгодуудад их элбэг байдаг. 2000 онд Египетийн эмэгтэй нөхөрөөсөө салахыг зөвшөөрсөн хууль батлагдасан байна. Түүнээс өмнө, зөвхөн эрэгтэйчүүд л тийм эрхтэй байсан. Хүчэрхийлэл, дарамтанд байсан ч гэсэн нөхөр нь зөвшөөрөөгүй бол салж чаддаггүй байжээ. Салсан эмэгтэйчүүд нь мөн хүүхдийнхээ ааваасаа хүүхдээ өсгөхдөө дэмжлэг авах эрхийг шинэ хууль олгосон байна. Исламын шашинд хэрэв эмэгтэй, эрэгтэй хүмүүс биеээ ил гаргах нь эсрэг хүйстнээ өөртөө татах болно гэж ойлгогддог аж. Тиймээс биеийн хувьд цэвэр ариун байхын тулд Египетийн олон эмэгтэйчүүд гар, нүүрнээсээ бусад хэсгийг далдалсан хувцас өмсдөг байна. Египет эмэгтэйчүүд маш урт өмсгөл өмсдөг. Тиймээс ч эрэгтэйчүүд тэдний бие галбир харж чаддагүй учраас тэднийг сонирхдоггүй байна. Олон эмэгтэйчүүд мөн толгойндоо торон өмсгөл өмсдөг. Үүнийг хижаб гэж нэрлэдэг. Боловсрол мэдлэг өндөртэй, өндөр албан тушаалын эмэгтэй нь бараг үүнийг өмсдөггүй байна. Барууныхан Муслиманы шашны энэ хувцас болон хижабыг маш хаалттай, хязгаарлагдмал гэж боддог. Харин зарим Муслиман эмэгтэйчүүд энэ
39
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц хувцасаа бахархалтайгаар өмсөн явдаг бөгөөд тэд үүнийгээ цэвэр ариун байхын бэлэг тэмдэг гэж үздэг. Муслиман гэр бүлийн нэр хүнд бүхэлдээ эмэгтэйчүүдээс хамаардаг. Хэрэв эмэгтэйчүүд нь маш хүндэтгэлтэйгээр харьцаж байвал гэр бүл нь сайхын явдаг байна. Харин тэгж чадахгүй бол гэр бүлдээ муу нэр зүүдэг байна. Энэ үзэл нь Египет болон Ойрхи Дорнодын олон оронд олон эмэгтэйн амийг авч одсон ажээ. Хэрэв Муслиман эмэгтэй гэр бүлээсээ гадна өөр хүнтэй явалдаж байгаад баригдвал шууд үхэх ялтай байдаг байна. Үүнийг нэр төрийн үхэл гэж нэрлэдэг. Мөн зарим Христийн шашинтнууд ч үүнийг хэрэгжүүлдэг. Учир нь бусад хүмүүст энэ тухай тарж, гэр бүлээ гутааж байсан дор шууд л хүмүүс мэдэхээс өмнө нэр төртэйгээр алдаг байна. Энэ нэр төрийн үхэл нь хууль ёсны биш юм. Ислмын шашин үүнийг дэмждэггүй бөгөөд үүнийо оронд шийтгэлийг илүүд үздэг байна. Энэ аймшигт зан үйл Муслиман шашинтай бүх л улсад элбэг байдаг зүйл биш юм. Засгийн газар эмэгтэйчүүдийг ажил хийхийг зөвшөөрдөг бөгөөд 1920 оны эмэгтэйчүүдийн ажилчны холбоо байгуулагджээ. Энэ холбооны зорилно эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэн, тэдний эрх ашгийг хамгаалахд оршидог байна. Египетийн эмэгтэйчүүд 1956 оноос хойш төрийн албанд зүтгэх, засгийн эрхэд сонгогдож эхлэсэн байна. Энэхүү жил эмэгтэйчүүд анх удаа улсынхаа Ерөнхий ассемблэйд оролцох эрхтэй болсон байна. Анвар Садат ерөнхийлөгч байх хугацаандаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хууль баталж, Египетийн Ерөнхий ассемблэйн суудлын 10 нь эмэгтэйчүүд байх ёстой гэж үзжээ. 1984 онд Египетийн шүүх энэ хуулийг нь хүчингүй болгожээ. Түүнээс хойш эмэгтэйчүүдийн суудал 36аас 5 болж буурч, эрэгтэйчүүд засгийн газарт эмэгтэй хүн гол үүрэг гүйцэтгэх явдлыг эсэргүүцсэн байна. Египетийн хууль нь эмэгтэйчүүдэд эрх тэгш боловсрол эзэмших, ажилд орох, цалин авах, нийгмийн хамгаалалд хамрагдах эрхийг олгодог. Хэдийгээр Египет дэхь эмэгтэйчүүд шашны хатуу чанга дүрэм, нийгмийн зарим зохицуулалтыг дагаж мөрддөг ч гэлээ тэд Ойрхи Дорнодын зарим улсын эмэгтэйчүүдийн эдэлж чаддаггүй зарим эрх чөлөөг эдлэдэг байна
Барууны нөлөө Египтэд нэвтэрсэн нь
Эмэгтэйчүүд 40
Иран дахь эмэгтэйчүүд
А
фганистантай адил Иран нь нэг үе Мухаммад Риза Шах Пахлавигаар удирдуулсан ардчилсан засгийн газартай байсан. Риза нь 1941-1979 оны хооронд Ираны Ерөнхийлөгч байсан. Тэрээр улсаа Барууны чиг хандлагатай болгохыг хичээж байсан бөгөөд мөн засгийн газар дахь шашны оролцоог багасгахыг оролдож байсан. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө зүтгэж байсан. 1963 онд Риза нь эмэгтэйчүүдэд анх удаа сонгох эрхийг олгосон. Мөн тэднийг гэрээсээ гадуур ажил хийх, эрэгтэй хүнтэй адил боловсрол эдлэхийг дэмжиж байсан. Ризагийн үед сургуульд сурах эмэгтэйчүүдийн тоо 180 мянгаас 2 сая хүртэл өссөн. Тэрээр эмэгтэйчүүдийг толгойндоо торон өмсгөл заавал өмсөх явдалыг эсэргүүцэн халж чадсан. Иран дахь олон хүмүүс Ризагийн эдгээр шийдвэрт тийм ч дуртай байгаагүй. Тэд нар үзэхдээ Риза Иран улсыг хэтэрхий Барууны чиг хандлагатай болгохыг хичээж байна гэсэн. Зарим Мусаламинчүүд Барууны чиг хандлага нь хүмүүсийг шашнаас хол хөндийрүүлдэг гэж үздэг. 1979 онд Риза огцорч Мусалим шашны тэргүүн Аятоллах Комеини засгийн эрхэнд гарсан. Тэрээр ерөнхийлөгч болоод Иранд олон өөрчлөлтийг хийсэн бөгөөд улсаа Исламын шашны үзэл санаан дор удирдаж байсан. Тиймээс Иран улсыг Исламын Бүгд Найрамдах улс гэж нэрлэх болсон.Энэ Исламын шашны үзэлээр эмэгтэй хүмүүс нь бие бялдар, оюун ухаан, сургаал номлолын хувьд эрэгтэй хүнээс бүрэн хаммааралтай гэх бөгөөд түүнийг ерөнхийлөгч байх хугацаанд эмэгтэйчүүд нь маш цөөхөн эрхтэй мөн олон хязгаарлалтуудыг тавьж байсан.Түүний засгийн газар нь эрэгтэйчүүдэд гэр бүлийнхээ бүхий л шийдвэрийг гаргах эрхийг олгосон. Тиймээс эмэгтэй хүн нь гадагшаа гарахдаа заавал нөхрийн зөвшөөрлийг авч гарна. Түүний шашны үзлээр бол эмэгтэй хүн нь нөхрийнхөө боол хэмээн тооцогдож байсан. Эмэгтэй хүний үүрэг бол зөвхөн хүүхэдтэй болох түүнийгээ асрах, нөхрийгөө халамжлах зэрэг нь байсан. Комеинигийн дэглэмийн үед эрэгтэй хүн нь дээд тал нь 4 эхнэртэй байх эрхтэй байсан. Охидуудын гэрлэлтийн нас нь 18 нас байж байгаад 9 нас болж өөрчлөгдсөн. Тэрээр мөн эмэгтэйчүүд нь үс болон бүхэл биеэ халхалсан торон өмсгөлийг заавал өмсөх ёстой гэж үзсэн. Зөвхөн нүүр, гар нь л ил байхыг зөвшөөрч байсан.Мөн эмэгтэйчүүдийг нүүрээ буахыг хориглож байсан. Хэрэв үүнийг зөрчвөл тэднийг шоронд хийдэг байжээ. 1989 онд Комеинийг нас барсны дараа Иранд хэд хэдэн ерөнхийлөгч солигдсон. Комеинигийн дэглэмийн үед хэрэглэж байсан хууль дүрэм нь одоог хүртэл эмэгтэйчүүдэд нөлөөлсөөр байдаг.Ираны хууль нь эрэгтэйчүүдийг эхнэрээсээ салахыг зөвшөөрсөөр ирсэн харин өмнө нь эмэгтэйчүүд нь нөхрөөсөө салах эрхгүй байсан. Хэдийгээр эмэгтэйчүүд нь нөхрөөсөө салах хэцүү ч тодорхой хэдэн нөхцөлд үүнийг зөвшөөрдөг. Нөхөр нь хүчирхийлж, заналхийлж, оюун санааны хувьд дарамталдаг бол салах эрхтэй. Ираны ихэнх хууль нь мусалимийн шашны хуультай шууд холбоотой
41
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц байдаг. Түүнийг нь Шаригийн хууль гэж нэрлэдэг. Мусалимын шашин нь эмэгтэйчүүдийн нэр хүндийг хамгаалахын тулд тэдний үйл ажиллагааг хязгаарладаг.Жишээлбэл эмэгтэйчүүдийг эрчүүдийн хараанаас хол байлгахын тулд янз бүрийн өмсгөл, хууль дүрмийг ашигладаг. Шаригийн хуулийн дагуу гэр бүлээсээ гадуур өөр хүнтэй явалдах нь гэмт хэрэгт тооцогддог. Хэрэв ийм хэрэг хийвэл чулуугаар цохиж алах ялтай байдаг байна.Ийм хэрэг хийсэн эрэгтэй хүнийг бүсэлхий хүртэл нь булж, харин эмэгтэйг нь хүзүү хүртэл нь булаад чулуугаар шидэж алдаг байна. Иран дахь эмэгтэйчүүд нь хүссэн болгоноо сурах эрхгүй, олон охидууд нь эрх гэрлэдэг учраас сургуулиа эрт хаяхад хүрдэг.гарлэсэн тохиолдолд тэдний үүрэг нь гэр бүл болон нөхрөө халамжлах л байдаг. Хөдөө тосгодуудад охидуудын сургуулиа хаяж байгаа байдал нь 90% байдаг байна. 2001 онд Ираны засгийн газар гэрлээгүй эмэгтэйчүүдэд гадаадад тэтгэлэгээр сурах боломж олгосноор тэдэнд маш ач холбогдолтой болсон. Иран дахь эмэгтэйчүүд нь маш бага ажил хийх эрхтэй. 2000 онд эмэгтэйчүүдийн 9% нь гэрээсээ гадуур ажил хийдэг байсан.Ажиллаж байгаа хүмүүсийн 72% нь боловсролын салбарт ажилладаг байжээ. Ерөнхийлөгч Катами үзэхдээ эмэгтэйчүүдийн байх газар нь зөвхөн гэр орон нь тэд нар гэр орноо харж хандах л ажилтай хэмээн хэлсэн байдаг. Эмэгтэйчүүдийн жинхэнэ үнэ цэнэ нь тэд хэр их гэр бүлээ аз жаргалтай болгож байгаагаар үнэлэгддэг. Ираны эмэгтэйчүүд нь цусан төрлийн холбоогүй эрэгтэй хүнтэй харилцаатай байх эрхгүй. Энэ нь эмэгтэйчүүдийг гэрээсээ гадуур ажил хийхэд хүндрэлтэй болгож байдаг. Хөдөө тосгодуудад эмэгтэйчүүд нь хөдөө аж ахуй эрхлэж, зарим хэсэг нь багш ,сувилагч, нарийн бичиг хийдэг. Ажил хийдэг эмэгтэйчүүд нь эрчүүдээс бага цалин авдаг байна. Ираны эмэгтэйчүүд нь засгийн эрхэнд гардаг ч энэ нь маш цөөхөн байдаг. 1997 онд парламентэд 13 эмэгтэй сонгогдсон байна. Тэдний хийж байсан хамгийн өндөр албан тушаал нь эмэгтэйчүүдийн хэргийг хариуцсан Ерөнхийлөгчийн зөвлөл юм. 2003 оны 1 сарын хүртэл эмэгтэйчүүд нь ямар нэгэн спортын арга хэмжээнд оролцох эрхгүй байсан. Мөн засгийн газар нь эмэгтэйчүүдийг ямар нэгэн тоглолт үзэхийг зөвшөөрдөггүй байсан. Учир нь фенүүд нь муухай үг хэллэг хэрэглэдэг. 2003 онд анх удаа нэгэн хөл бөмбөгийн клуб эмэгтэйчүүдэд тоглолтыг нь үзэхийг зөвшөөрсөн бөгөөд үүнд 6 эмэгтэй оролцжээ.
Эмэгтэйчүүд 42
Израйль дахь эмэгтэйчүүд
И
зрайлийн засгийн газар нь шашинд зориулсан засгийн газар биш боловч шашин Израйлчуудын амьдралд хүчтэй нөлөөлдөг. Израйльчуудын 80% нь Еврейчүүд үлдсэн 20% нь Христ, Мусалим , Друзчүүд. Хүмүүс улс төрийн эрхээ хэрэгжүүлэх үү, эсвэл өөрсдийн шашны зан үйлээ дагах уу гэдгээ өөрсдөө сонгоцгоодог. Гэрлэх гэдэг нь Еврейчүүдийн хувьд маш чухал байдаг. Олон эмэгтэйчүүд ажил мэргэжлээ хаяж гэр бүлтэй болохыг сонгодог. Еврей гэр бүлийн хувьд эмэгтэй хүн нь хүүхэд , орон гэрээ харан, харин эрчүүд нь гэр бүлээ тэжээх үүрэгтэй. Израйль эмэгтэйчүүд нь 18 нас хүрээд сонгууль өгдөг.Олон арван жилийн турш эмэгтэйчүүд нь улсынхаа улс төрд оролцох эрхтэй байсаар ирсэн. Гэхдээ энэ нь маш бага хувьтай байсан. 1948 оноос хойш 6-хан эмэгтэй Израйлийн засгийн газарт алба хашиж байсан. Эмэгтэйчүүд нь ихэвчлэн дотоодын болон нийгмийн салбарын хороодуудад ажилладаг. 2001 онд Кенесетийн 120 гишүүний 16 нь эмэгтэйчүүд байсан. Эмэгтэйчүүд нь өндөр дээд албан тушаалыг эзэмшин гэдэг нь боломжгүй зүйл биш юм. Жишээлбэл Голда Меир 1969-1974 оны хооронд Израйлийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан.Мөн Израйлийн дээд шүүхэд эмэгтэйчүүд нь захирагч , шүүгч хийсээр байгаа. Ажиллах хүчний хувьд эмэгтэйчүүдийн 75% нь зохих ажлыг хийдэг. Тэдгээр нь гэвэл багш, эрүүл мэндийн ажилтан, нийгмийн ажилтан гэх мэт.Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийн авч байгаа цалингийн 80%-тай тэнцэхүйц тийм хэмжээний цалин авдаг байна. Үеийн үед эмэгтэйчүүд нь Израйлийн цэргийн асуудалд оролцсоор ирсэн. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нь Израйлийн цэрэгт татагдах бөгөөд 18 нас хүрмэгцээ хүүхэдгүй эрүүл эмэгтэйчүүд 1 жил 9 сар цэргийн алба хаадаг байна.
Израйлийн ерөнхий сайд асан Голда Меир
43
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц
Саудын Араб дахь эмэгтэйчүүд
С
аудын Араб бол эмэгтэйчүүдийнх нь үүрэг роль Исламын шашинд үндэслэдэг Ойрхи Дорнодын нэг улс юм. Саудын Арабын засгийн газар бол шашны засгийн газар бөгөөд Исламын шашны үндсэн дээр хуулиа батладаг. Саудын Арабын эмэгтэйчүүд нь бусад Исламын шашинтай улсуудын эмэгтэйчүүдээс илүү эрх чөлөөтэйд тооцогддог. Энэ улсын эмэгтэйчүүд нь боловсрол эзэмших, ажилд орох, гэрлэлтээ өөрсдөө сонгох эрхтэй. Нөгөө талаас тэд эрэгтэйчүүдийгээ бодвол иргэний эрхийн хувьд арай бага эрхтэй. Саудын Арабад охидууд нь гэрлэх хүртлээ гэртээ амьдардаг бөгөөд гэрлмэгцээ тусдаа гардаг. Тэд гэрлэснийхээ дараа нэрээ өөрчилдөггүй. Саудын Араб дахь ихэнх гэрлэлт нь төлөвлөгдсөн байдаг. Тиймээс эцэг эх нь хүүхдийнхээ ирээдүйн ханийг сонгодог бөгөөд хүүхдүүдээ гэрлэх хүртэл нь хооронд нь уулзуулдаггүй. Ихэнх Саудын Арабын эмэгтэйчүүд нь сууж гэж байгаа хүнийхээ талаар өөрийнхөө бодлоо хэлэх эрхтэй бөгөөд гэрлэхээсээ өмнө өмч, хүүхэд, салалт гэх зэргийн талаар харилцан тохиролцдог. Энэ улсад салалт маш түгээмэл байдаг. 2001 онд өдөрт 25-35 хос салдаг гэсэн тооцоо гаргажээ. Нийт эмэгтэйчүүдийнх нь тал хувь нь сургуульд явдаг. Охид хөвгүүд нь тус тусдаа сургуульд явдаг мөн нийгэмдээ эрэгтэй эмэгтэй хүмүүс нь бие биенээсээ тусгаарлагдмал байдаг. Эмэгтэйчүүд нь ажил хийх эрхтэй боловч нийт ажилчдын 6% нь л эмэгтэйчүүд байдаг. Тэд инженер, хууль, сэтгүүл зүйн салбарт ажиллах эрхгүй. Ихэнхдээ эрүүл мэнд боловсролын салбарт ажилладаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нь хоорондоо холбоогүй л бол бие биентэйгээ харилцахыг хориглодог.үүнийг нь зөвшөөрдөг ганц газар нь эмнэлэг байдаг. Энэ нь эмэгтэйчүүдэд нь ажил хийхэд нь маш их бэрхшээлийг учруулдаг. Саудын Арабын эмэгтэйчүүд нь хаана л явна эрчүүдээс тусгаарлагдмал байдаг.Жишээлбэл ресторанд л гэхэд эмэгтэй хүмүүсд зориулсан тусгай хэсэгтэй бас банк л гэхэд зөвхөн эмэгтэй хүмүүст үйлчлэх салбартай байдаг. Мөн хурим болоход бэр нь эмэгтэйчүүдтэйгээ, хүргэн нь эрэгтэйчүүдтэйгээ тус тусдаа өөр өрөөнд тэмдэглэдэг. Эмэгтэй эрэгтэй хүмүүс нь сонгууль өгөх эрхгүй. Хаан нь сонгодог бөгөөд язгууртны гэр бүлийн хүмүүс гишүүн нь болдог.Саудын Арабын эмэгтэйчүүд нь толгойноосоо хөл хүрэх урт цув өмсөх ёстой. Үүнийг нь Абаяас гэж нэрлэдэг.1990 оноос эмэгтэйчүүдийг жолоо барихыг нь хориглосон. Мөн эмэгтэйчүүдэд үйлчилдэг тусгай таксинууд байдаг. Эмэгтэйчүүд нь нөхөр эсвэл аавынхаа зөвшөөрөлгүйгээр гадагшаа аялаж болдоггүй байна.
Эмэгтэйчүүд 44
О
Дүгнэлт
йрхи Дорнод дахь эмэгтэйчүүд нь олон төрлийн шашны болоод нийгмийн хуулинд захирагддаг. Тэдэнд тавьдаг хязгаарлалтууд нь хувцаснаас авхуулаад тээвэр хүртэл байдаг. Олон Ойрхи Дорнодын улсууд нь шашныхаа хуулийг хадгалах төдийгүй бас эмэгтэйчүүдийнхээ эрхийг өргөжүүлэх арга хэмжээг авч байгаа.
Израиль-Палестины мөргөлдөөн
Э
нэ мөргөөлдөөнд хэд хэдэн байнгын болон олон улсын оролцогчид хамаардаг. Үүнд: Шууд хамааралтай оролцогчид болох Израилийн Засгийн Газар, Палестинийг Чөлөөлөх Байгууллага (ПЧБ). Зуучлагчийн хувиар Ойрхи Дорнодын Дөрвөл (АНУ,Орос, Европын холбоо, НҮБ ).Мөн Египет тэргүүтэй 5 улсаас бүрддэг Арабын Лиг нь гол оролцогч байсаар ирсэн. Энэхүү мөргөлдөөний гол эхлэл нь XIX-р зууны сүүлчээр Зионизм, Араб үндэстэн зэрэг үндэсний хөдөлгөөнүүд бий болсоноор эхлэл нь тавигдсан гэж үздэг.Зионизм нь 1897 онд байгуулагдсан, Жүдийн үндэсний улс төрийн хөдөлгөөн юм.Палестины газар нутаг бүр Оттаманы эзэнт улс, Их Британы мэдэлд байх үеэс Дэлхийн Зионист Байгууллага болон Жүдийн Үндэсний Сангаас газар ихээр худалдан авч, дэлхий даяар тарсан жүдүүдийг буцааж ирүүлэх бодлого явуулсаар ирсэн.
45
46
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Артур Жэмис Балфоур. Палестины нутагт Жүдүүдийн улсыг байгуулах тухай “Балфоурын Тунхаглал”- ыг 1917 онд гаргасан. Дэлхийн I дайны дараа Оттоманы эзэнт улсын задарлын дараа Палестин нь СайкасПикотын гэрээгээр НҮБ-ээс мандат тогтоож Английн мэдэлд орсон. Яваандаа нутагтаа иргэн ирэх цагаачдын тоонд Английн зүгээс хязгаар тогтоосон болон бусад шалтгаанаар Араб, Жүдийн аль аль нь Английн мандатыг устгахын тулд хүч хэрэглэж эхэлсэн. Энэ нь1936-1939 оны Арабын бослого, Кинг Давид Зочид буудлын бөмбөг, алан хядлагад хүрсэн.Улмаар дээрх эсэргүүцэл болон Дэлхийн II дайны зардлаас шалтгаалан Англи улс Палестины асуудалд НҮБыг оролцуулах болсон. 1947 онд НҮБ-ээс Британы мандаттай Палестиныг Жүд ба Араб гэсэн хоёр хэсэгт хуваах шийдвэр гар гасан.Үүнээс шалтгаалан Израиль Палестины дотоодын бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөнт байдал бий болж иргэний дайны хэмжээнд хүрсэн. 1948-05-14-нд Дэвид Бэн-Гурион Израиль улс байгуулагдсаныг олон нийтэд мэдэгдэж байгаа нь
Үүнийг үл харгалзан Израиль нь 1948 оны 5сарын 14-нд тусгаар тогтнолоо зарласан. Ингэснээр иргэний дайн нь улс хоорондын дайн болж 1948 оны Араб-Израйлийн дайн эхэлсэн. Энэ дайн Израйлийн ялалтаар дууссан бөгөөд Палестинчууд нутгаасаа ихээр дүрэвсэн. Дайнаас хойш Арабууд Израилийн оршин тогтнолыг эсэргүүцсээр байсан. 1964 онд Палестины газар нутгийг бүхэлдээ Араб Палестинчуудын эх орон гэж үздэг Палестиныг Чөлөөлөх Байгууллага (ПЧБ) байгуулагдсан. ПЧБ-г Израиль хүлээн зөвшөөрөөгүй. 1967 онд дахин дайн эхэлж Зургаан Өдрийн Дайн гэж нэрлэгдсэн. Энэ дайн Израилийн ялалтаар дуусаж, Газын Зурвас, Баруун Эрэг, Зүүн Ерусалимыг эзлэн авсан.Зүүн, баруун Ерусалимыг нэгтгэн нийслэлээ болгосон. Энэ үеэс Израиль- Палестины хоорондын мөргөлдөөн улам хурцдах болсон. 1973 онд Египет, Сири тэргүүтэй Арабын орнуудын эвсэл Израилийн эсрэг дайн зарласан. Дайн эхлээд эхний 24-48 цагт Египет Сирийн тал давуу байсан бол түүнээс хойш Израиль давуу болж, гал зогсоосноор дууссан. Энэ дайны дараа цаашдаа энх тайвныг тогтоох зорилгоор Камп Давидын Тохиролцоо 1978 онд хийгдсэн. 1987 онд намжмал байдал эвдэгдэж, Зургаан өдрийн дайнаар эзлэгдсэн газар (Баруун Эрэг, Газын Зурвас, Зүүн Ерусалим) нутаг дахь
47 Израилийн эзлэн түрэмгийллийг эсрэг Палестины жагсагчид зэвсэглэсэн цэргүүдрүү чулуу шидсэнээр эхэлсэн. Энэ үед Ахмад Яассин, Абделл Азиз ал-Рантисси хамтран Хамас бүлэглэлийг 1987 онд байгуулсан. Хамас нь Израилийн эсрэг “зэвсэгт эсэргүүцэгчид” юм. Израиль болон ПЧБ-ын хоорондын хэлэлцээрүүд нь амжилтгүй болж байсан боловч 1993 оны Осло Энх Тайваны Хэлэлцээр нь мөргөлдөөнт байдалд эргэлт авчирсан. Яитзак Рабин, Билл Клинтон, Яасир Арафат Ослогын Хэлэлцээрийн үеэр 1993-09-13
Уг хэлэлцээрийн үеэр ПЧБ нь Газын Зурвас , Баруун Эрэгт Палестины хэргийг хамаарсан, засаглалын институттэй, бие даасан Палестиныг байгуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Израильтай зэрэгцэн оршихийг хүлээн зөвшөөрсөн явдал болсон. Гэсэн хэдий ч энх тайван байдал 2000 онд дахин эвдэгдэж, одоог хүртэл үргэлжилсээр байна. 2003 онд Израилийн Ерөнхий Сайд Ариел Шарон Энх Тайваны Төлөвлөгөөг (дайн тулаангүй байх) зарласан. Энэ төлөвлөгөөний дагуу Израилийн тал Газын Зурвас дахь энгийн иргэд болон цэргүүдээ гаргасан хэдий ч хэлийн хяналт, Газын Зурвас дахь агаарын орон зайн хяналт нь хэвээр байсан. Энх Тайвны Төлөвлөгөө нь 2005онд хэрэгжсэн.
Сүүлийн үеийн байдал Ослогийн Энх Тайвны Хэлэлцээр нь дээр дурьдсанаар хоёр улс зэрэгцэн оршихийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготой байсан. Хэдий тийм ч энэ үед олон тооны хүч хэрэглэх явдал аль аль талаас гарсаар байсан. Израилийн тал зөвхөн Палестины террорист үйлдлын хариуг л өгч байгаа гэдэг бол Палестинчууд, тэдний улс төрийн бие даасан байдал болон эрхэнд нь удаа дараа халдсан үйлдлийх нь хариу бөгөөд шудрага тэмцэл гэж тайлбарладаг. Хоёр тал аль аль нь энэхүү хэлэлцээрийн явцад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн. 2006 онд Палестины Хууль Тогтоох Зөвлөлд Хамас бүлэг олонхийг суудлыг авч засгийн эрхэнд гарч Израилийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ нээлттэй мэдэгдсэнээр АНУ болон Европын орнууд Палестинд үзүүлэх зээл тусламжаа зогсоосон. АНУ-аас Палестины Засгийн назарт гурван нөхцөл тавьсан нь: Хүч хэрэглэхээ зогсоох, Израилийг хүлээн зөвшөөрөх, энх тайвны хэлэлцээрээ(Road Map For Peace) дагаж мөрдөх байсан. Гэвч Палестины тал дээрх Энх Тайвны Хэлэлцээрт Израиль 14 зүйл
48
Ойрхи Дорнод ба Арабын ертөнц нэмэлтээр оруулж жинхэнэ утгыг нь алдагдуулсан болон бусад шалтгаанаар шаардлагыг хүлээж аваагүй. 2007 оны эхэн үед Палестины Хамас болон Фатах бүлэглэл Саудын Арабд хэлэлцээр хийж нэгдсэн эвслийн засгийн газар байгуулсан. Гэвч энэ нь удалгүй задарч хоёр бүлэглэл хоорондоо сөргөлдөх болсон. Израиль, АНУ болон хэд хэдэн орны зүгээс Израилийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь Хамас бүлэгийг буруутгаж байгаа бөгөөд Израилийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаа Ерөнхийлөгч Махмуд Аббас болон Фатах бүлгийг дэмжиж ажилладаг. НҮБ, Олон Улсын Шүүх болон олон нийтийн зүгээс харилцан хоёр талын бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөх, хүний эрх, НҮБ-ын тогтоолд нийцсэн энх тайваны хэлэлцээр хийх хэрэгтэй гэж үзэж байна. 2007 онд Израилийн Сдерот болон бусад хотуудруу Газын Зурвасаас хийсэн пуужингийн дайралтын хариуд Газын Цэргийн Ажиллагаа 2007-г Израиль явуулсан.
Сдерот хотруу харавсан Кассам пуужингууд
Израилийн энгийн иргэдийн оршин суудаг газруудруу мина харвагч, пуужингийн дайралт хийсний хариуд Газ дахь Хамасын дайчид, пуужин байрлах газар, базуудруу дайрах зорилготой Каст Леад Ажиллагааг Израиль 2008 оны 12 сард явуулснаар албан бус тоогоор хэдэн зуун Палестинчууд амь үрэгдсэний ихэнх нь Хамасын дайчид байсан ба 650 орчим хүн гэмтсэн гэж Палестины эмнэлэгийхэн мэдээлж байна.Эмнэлэг, Иргэний хамгаалалтын хүчнүүдэд ямар ч анхааруулга өгөлгүйгээр, энгийн иргэдрүү шууд хүч хэрэглэх, Израилийн хотуудруу галлах суман мөндрөө Хамас бүлэг зогсоохгүй байгааг нь Израилийн зүгээс тэвчиж чадахгүй гэдгээ Израиль мэдэгдсэн. Арабыг оролцуулсан хэд хэдэн орны удирдагчид дээрх түрэмгийллийг нь буруутгаж байна. Харин Израилийг хариу харгис хатуу дайралт хийж байгаад буруушааж байна. 2009-01-03- ны байдлаар НҮБ- ын хийсэн тооцоогоор 400 орчим Палестинчууд амь үрэгдсэний 25% нь энгийн иргэд байсан байна. Израилийн зүгээс энхийн хэлэлцээр хийхэд бэлэн байгаа боловч АНУ болон Израиль аль аль нь Хамас бүлэгийг Исламын террорист байгууллага гэж үздэг учир хоёр тал хэлэлцээр хийхэд хүндрэлтэй байна. Израилийн талын мэдээлснээр,Каст Леад Ажиллагаа нь Израилийн энгийн иргэдрүү харвах Хамасын пуужингийн дайралтыг зогсоож түүний хүчийг сулруулах зорилготой байсан гээд харин илүү аядуу бүлэг болох Фатах нь Газыг хяналтандаа авсанаар дахин ирээдүйд энх тайвны хэлэлцээр хийх боломжийг бий болгоно гэжээ.
49
50
51
Арабын Ертөнц Арабын Ертөнц дэхь Араб хэлээр ярьдаг 22 улс Африк тивд 10
Ази тивд 12
52
53 Арабын Ертөнц хаана байрладаг вэ? •Арабын Ертөнц нь Морокогоос Персийн булан хүртэл Хойд Африк хамран байрладаг. Арабын Ертөнц нь Ойрхи Дорнод болон Хойд Африкийн ихэнхи газрыг эзлэдэг. • Арабын хэл ноёлсон бүс нутаг юм.. • 22 орон энэ бүс нутагт ордог: Algeria, Bahrain, the Comoros Islands, Djibouti, Egypt, Iraq, Jordan, Kuwait, Lebanon, Libya, Morocco, Mauritania, Oman, Palestine, Qatar, Saudi Arabia, Somalia, Sudan, Syria, Tunisia, United Arab Emirates, and Yemen. • Iran and Turkey нь Арабын ертөнцийн улс биш бөгөөд Ойрхи Дорнодын бус бүх улс Арабын ертөнцөд хамаарагддаг
.
54 Арабын ертөнцийн бүс нутгийн стратегийн ач холбогдол
Ойрхи Дорнодын бүс нутаг нь Африк, Ази, Европ гэсэн 3 тивийг хооронд нь холбодог бөгөөд Христ, Ислам, Иудизмийн шашны өлгий нутаг юм. Энэ бүс нутагт тохиолддог бүхэл зүйл нь дэлхийн бусад улс орнуудад нөлөөлж байдаг. Ойрхи Дорнодын улсууд нь хэдийгээр бие биенээсээ өөр боловч адил зүйл маш их байдаг. Ойрхи Дорнодынын хүмүүсийн ихэнх нь Араб үндэстэн байдаг Учир эдгээр улсуудын олонх нь Отоман болон Ромын эзэнт гүрнүүдийн нэг хэсэг болж байсан учраас түүх соёлоороо хоорондоо холбоотой байдаг. Мөн Исламын шашин зонхилдог. Үүнд нь Израйль улс ордоггүй. Олон Ойрхи дорнодын улсууд нь газрын тосоор баялаг байдаг бөгөөд тиймээс ч дэлхийн улсуудын анхаарлыг татдаг. Ойрхи Дорнод дахь шашинууд нь зарим гайхалтай ижил төстэй талтай байдаг ч бас бие биентэйн зөрчилдөөн үүсэх хангалттай ялгаатай тал ч байдаг. Жишээ нь: Ойрхи Дорнодод Мусалим болон Христийн шашинтнуудын хооронд зөрчил мөргөлдөөн гарсаар байгаа. Анх энэ зөрчил нь 1975 онд Ливан улсад эхэлсэн бөгөөд Мусалимчууд үзэхдээ Христчүүд нь эрх мэдэл, эдийн засгийн боломжуудаа хуваалцахгүй байна гэсэн. Ойрхи Дорнод дахь эмэгтэйчүүд нь олон төрлийн шашны болоод нийгмийн хуулинд захирагддаг. Тэдэнд тавьдаг хязгаарлалтууд нь хувцаснаас авхуулаад тээвэр хүртэл байдаг. Олон Ойрхи Дорнодын улсууд нь шашныхаа хуулийг хадгалах төдийгүй бас эмэгтэйчүүдийнхээ эрхийг өргөжүүлэх арга хэмжээг авч байгаа. Арабуудын эх орон Арабын хойг нь түүний нүүдэлчин-бедиунчууд, цөөн тооны баян бүрдийн тариачин хүн амын хамт XX зууны эхэн үе гэхэд Ойрхи Дорнодын хоцрогдмол хязгаар хэвээр үлдсэн. Османы эзэнт улс задарсны дараа Арабын хойг дээр Хиджаз, Недж, Жебель-Шаммар, Асир, Йемен гэсэн 5 бие даасан улс үлдсэн. Эдгээр эмират улсуудын суурин дээр, эрх баригч овгийнхны хурц тэмцлийн явцад Арабын хойгийн орчин үеийн улс төрийн зураг бүрэлдсэн байна. Зууны эхээр эртний эвлэршгүй өрсөлдөгчдийн тэмцэл эхэлсэн. 1902 онд Неджд Саудидийн удмын Абд альАзиз эмир болж, Эр –Рияд нийслэлтэй ваххабитийн эмират улсыг сэргээсэн. Шинэ улсын газар нутаг түргэн өргөжиж эхэлсэн. Түүнд мусульманчуудын ариун хот Мекка, Медин бүхий Хиджаз, Аравийн бусад газар нутаг нэгдсэн. 1932 оноос Саудын Арабын Вант улс хэмээн нэрлэгдэх болсон.
Countries of the Middle East, Cory Gunderson, 2004 Women of the Middle East, Sheila Rivera, 2004 Religions of the Middle East, Cory Gunderson, 2004 http://en.wikipedia.org/wiki/Middle_East http://en.wikipedia.org/wiki/Greater_Middle_East Израйль- Палестины мөргөлдөөн, Ж.Намуун, Г.Нармандах, 2009