ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
УЛААНБААТАР 2014 ОН
Ховд аймгийн Алтай сум 1924-2014
/Ховд аймгийн Алтай сумын түүхт 90 жилийн ойд зориулан бүтээв./
Эмхтгэж хэвлэлд бэлтгэсэн: Д.Баатарсүрэн Х.Түмэндэлгэр Д.Баярцэцэг Г.Дандар Н.Тунгалаг С.Цогтсайхан Д.Баттогтох Б.Энхболд С.Гансүх Техник редактор: Р.Бадамцэцэг Б.Даваахүү Хэвлэлийн эх бэлтгэсэн: Я.Оюунбаяр Хэвлэлийн хуудас: 33.5 Хэвлэсэн тоо: 1500 ш
Зарим шаардлага хангаагүй зургийн чанарын талаар Хэвлэх үйлдвэр хариуцлага хүлээхгүй.
“Тод Үсэг” хэвлэх үйлдвэрт эхийг бэлтгэж хэвлэв. Утас: 94901020, 96079190 Е-mail: toduseg@yahoo.com
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
ОРШИЛ Манай сум анх 1924 онд Эрдэнэ уулын сум нэртэйгээр тэр үеийн Бүрнээ одоогийн Зэрэг сумтай хамт нэг сум болж байгуулагдан сумын даргаар тус сумын унаган хүү Баясгалан мээрэн ажиллаж байсан нь түүхэнд үлджээ. Улмаар 1925 онд Бодончийн Их асгатад нүүн ирж суурьшиж Алтай сум хэмээн нэрлэх болжээ. Үүнээс хойш сум маань өргөжин хөгжсөөр өнөөдөр 90 жилтэйгээ золгож байна. Түүхт ойгоо угтан тус сумын баг байгууллагууд хамтран “90 бүтээлч ажлын аян“ өрнүүлж энэ ажлын хүрээнд сумынхаа түүхийг бичиж үлдээхээр зориг шулуудан сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн захирамжаар сумын түүх бичих ажлын хэсэг байгуулан ажиллаж өнөөдөр энэхүү номыг та бүхний гар дээр тавьж байна. 90 жилийн түүхэнд холбогдох ном олон хэвлэгдсэн ч яг сумын түүхийг бичсэн нь тун ховор юм билээ. Бид түүхэнд бичигдээгүй олон зүйлийг судалж эмхтгэн чадан ядан бичиж түүхэнд үлдээхийг хичээлээ. Ямар ч байсан сумын түүхийн бичлэгийн эхийг тавьлаа. Хойшид улам гүнзгийрүүлэн судалж бүдгэрч байгаа хосгүй түүхийн талаар дараа дараагийн бичигч нар туурвина гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү номыг бүтээхэд өөртөө болон бусдад байгаа маш чухал материалуудыг авчран өгч дурдатгал, дурсамжаа бичиж, зөвлөгөө өгч, тусалж дэмжиж, хамтран ажилласан нийт Алтай суманд ажиллаж амьдарч байгаа ард иргэд, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд хотын нутгийн зөвлөлийн дарга тэргүүлэгчид болон ард иргэддээ номыг эмхтгэгч багийн зүгээс гүн талархал илэрхийлье. Бас энэхүү номын зардлыг бүрэн хариуцаж ивээн тэтгэж санхүүжүүлж өгсөн тус сумын хорин гурав дахь дарга О.Балжинням агсны хүү эдийн засгийн шинжлэх ухааны доктор, “Бөөний худалдаа” ХКний ерөнхий захирал Б.Очбадрах болон түүний гэр бүлд Алтай сумынхаа нийт ард иргэдийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж ажлын амжилт хүсье. Хугацаа хэдий бага байсан ч бид зорьсоноо биелүүлэхийг хичээлээ. Алдаа мадагтай зүйл байваас засаж залруулан уншихыг эрхэм уншигч танаас хичээнгүйлэн хүсье.
Редакцийн зөвлөл
3
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
МЭНДЧИЛГЭЭ Аргалант, Арцат, Алаг тэхтэйн Атираат хүрэн уулс дүнхийж Ангирт, Бодонч, Барлагийн голууд Ариун тунгалаг рашаан мэлмэрсэн Алтангадас, Улаанхайрхан, Бор цонж, Билэгтийн толгод гээд нэр нь хүртэл шүлэг, яруу найраг мэт, энэ сайхан нутаг усанд төрж өссөн нутгийн уугуул болон суугуул иргэд та бүхэндээ сумын Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллагын нэрийн өмнөөс аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Өнөөдрийн хөгжил дэвшилд хүрэх замыг тавилцан, хөдөлмөр бүтээлээ зориулж ирсэн Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа үе үеийн ахмад буурлууд, дунд үеийнхэн, цаашдын хөгжлийн түлхүүрийг атгаж байгаа залуус, хүүхдүүд та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна. Алтай сум маань өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, Монгол улсын жишиг сум болох эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Төрөлх нутаг минь анх тулгын чулуугаа тавиад өдгөө 90 жилийг ардаа орхин түүхэн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Алтай сумаар овоглосон нутгийн зон олон та бүхнийг түүхт ойн баяртаа хүрэлцэн ирж Ангиртын голдоо сайхан наадахыг хүсэн ерөөе. ИТХ-ЫН ДАРГА Ө.ЭНХБАТ
МЭНДЧИЛГЭЭ Алаг тэхтэй, Улаанхайрханы сүрлэг өндөр уулсаа түшиглэн Ариун уст Ангирт, Бодонч, Барлагийн голынхоо хөвөөнөө Алтайчууд бид хэдэн үеэрээ ажиллаж амьдарч ирсэн ард түмэн. Ийм сайхан нутагт төрж өссөн бид азтай хүмүүс. 1924 онд тулгын чулуугаа тавьж байсан сум маань өнөөдөр 90 нас хүрчээ. Ийнхүү сумынхаа түүхт 90 жилийн ойг тэмдэглэхээр бид хамтран хөдөлмөрлөж байна. Монгол эх орны минь 4 зүг 8 зовхист болон дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч яваа хийгээд өнөөдөр төрөлх нутгийнхаа гал голомтыг сахин түүний хөгжлийн төлөө тэмцэж, бүтээж яваа Алтай нутгийнхаа уугуул суугуул нийт иргэдэд сумын төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Алтайчууд бид сум байгууллагдсаны 90 жилийн ойгоо угтаж “90 бүтээлч” ажлын аян өрнүүлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтийг хамарсан бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, айл өрх, баг, байгууллага орчин тойрондоо ногоон зурвас бий болгосон ажлын амжилтаар түүхт ойгоо угтлаа. Сумынхаа уугуул болон суугуул иргэд, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст сум байгуулагдсаны 90 жилийн ойн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Сайхан наадаарай. ЗАСАГ ДАРГА Р.БАДАМЦЭЦЭГ
4
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ЗАХЧИН ТҮМНИЙ ГАРАЛ ҮҮСЭЛ ТҮҮХИЙН ЗАРИМ АСУУДАЛД
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ЗАХЧИН ТҮМНИЙ ГАРАЛ ҮҮСЭЛ ТҮҮХИЙН ЗАРИМ АСУУДАЛД Захчин түмний сэргэн мандаж, саатан доройтож явсан түүх, өнөөгийн хөгжил дэвшил бүхэн Ойрад-Монголчууд буюу Зүүн гарын хаант улсын түүх, Олноо өргөгдсөн Монгол улсын болон Ардын засгийн түүхийн салшгүй хэсэг юм. Ойрад-Монголчууд буюу Зүүн гарын хаант улс хэмээх хүчирхэг улс гүрэн 1635-1758 онд оршин тогтнож байсан түүхтэй. Тийнхүү оршин тогтнож байсан түүхэн цаг үедээ хил залгаа казакийн ханлигууд /одоогийн Казакстан/ ба монголстанд довтолдог, манжийн ноёрхлыг эсэргүүцэн туурга тусгаар нэгдсэн хүчирхэг Монгол улс байгуулахын төлөө халх монголын хаад ноёдтой тэмцэлдсээр байв. 1630-аад оны эхэн үед Эрдэнэ нэртэй баатар хун тайж /Эрдэнэбаатар хун тайж/ хасгийн ханлигуудыг буулган авч, өрсөлдөгчөө ялж Ойрад аймгуудыг нэгтгэн захирч Зүүн гарын хаант улсыг байгуулжээ. Зүүн гар улсын анхны хаан Эрдэнэбаатар хун тайж, дараа нь түүний хүү Сэнгэ нар 1635-1671 онд 36 жил төр барьсан байна. Тэгвэл Галдан Бошгот 30 орчим жил Зүүн гарын хаант улсыг захирахдаа улсынхаа дотоод байдлыг төвхнүүлэх, хил хягаарыг бэхжүүлэх, Монгол түмнээ нэгтгэн хүчирхэг улс болгохын төлөө манжийн эсрэг эцсээ хүртэл тэмцсэн түүхэн хүмүүсийн нэг байлаа. Эрдэнэбаатар хун тайж, Галдан Бошгот нарын үйл хэргийг үргэлжлүүлэн Цэвэээравдан, Галданцэрэн нар үе залгамжлан төр барьж манжийн эсрэг тэмцсээр байв. Галданцэрэн манжийн эсрэг хүч хавсран тэмцэхийг халхын ноёдод байнга уриалан тэмцэж явсаар 1745 өвчнөөр бие баржээ. Түүний оронд Галданцэрэнгийн балчир хөвгүүн Цэвээндоржнамжилыг хаан ширээнд өргөмжилсөн боловч Лхамдаржаа хорлон егүүтгэж хууль бусаар хаан болов. Лхамдаржаа /Киргизийн татвар эмээс төрсөн/-гийн эсрэг Галданцэрэнгийн ач хүү Даваач, Хойдын Амарсанаатай нийлж тэмцэн дарж хаан суув. Ойрадын хаад ноёдын хаан ширээ, эрх мэдлийн төлөө зөрчил тэмцэл Зүүн гар улсын хүчийг доройтуулж, эзлэн түрэмгийлэгч манж нарт ашигтай болж, Амарсанаа Даваач нарын үед улам бүр ширүүссэн байна. Амарсанаа дөрвөн ойрадын Хойдын хаан болсон хойно манжийн дарангуйллыг эсэргүүцсэн ард нийтийн хөдөлгөөнийг толгойлж Хотгойдын Чингүнжавтай хамтран Манжтай хийсэн дайнд ялалт байгуулж явсан эх оронч хэдий мөн боловч түүхчид түүнийг өнөөдрийн өнцгөөс эерэг, сөрөг хоёр талаас авч үздэг. Ер нь Манж-Хятадын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг эх орон, газар шороо, эв нэгдэл, үндэсний тусгаар тогнолынхоо төлөө эцсээ хүртэл тэмцэл хийсэн ард түмэн бол Зүүн гарын хаант улсын ард түмэн, хаад ноёд, баруун монголчууд яахын аргагүй мөн болохыг түүх гэрчилдэг. Тэр тэмцлийг удирдан зохион байгуулж алд бие, амь насаа золиослон тэмцэж явсан түүхэн хүмүүс бол Зүүн гар улсын Галдан бошгот хаан, алдарт Ану хатан, Хойдын Амарсанаа, Хотгоодын Чингүнжав нарын олон эх орончид түүхэнд тодоос тод үлдсэн. 1757 онд 3000 цэрэгтэй Амарсанаа манжийн 10000 цэрэгтэй тулалдан хүч тэнцвэргүй тэр тулалдаанд ялагдсан боловч манжийн эсрэг ард нийтийн хөдөлгөөн, бослого тэмцэл 1758 он хүртэл үргэлжилж байгаад бүрмөсөн дарагджээ. Манж нар Зүүн гар улсыг эзлэн авсны дараа хүчийг сарниулах алсын бодлого өвөрлөн Дөрвөн ойрдыг дөрвөн аймаг болгон жижиглэн хувааж Цоросын ханаар Галсандорж, Дөрвөдийн ханаар Цэрэн, Хошуудын ханаар Шагдарманж, Хойдын ханаар Амарсанаа нарыг өргөмжлөн ван, бээл, гүн цол олгосон байна. Ийнхүү Зүүн гарын хаант улс халх монгол манжид эзлэгдсэнээс хойш нэгэн жаран буюу 67 жилийн дараа манжийн эрхшээлд бүрэн орсон байна. Манжийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг зогсож хаант улсынхаа хил хязгаарыг сахин хамгаалж, ард нийтийн хөдөлгөөнд оролцон тэмцэж явсан эх оронч хүмүүсийн нилээд хэсэг нь захчингууд байсан. Захчин, омог ястны нэр биш ЗАХ гэсэн үгэнд эрхэлсэн ажил мэргэжлийг заадаг ЧИН дагавар залгаж /зах + чин/ бүтээсэн нэр гэж Ж.Цолоо “Захчин ардын аман аялгуу” гэх эрдэм шинжилгэний өгүүллэгтээ тэмдэглэсэн байна. Зүүн гарын хаант улсад хааны мэдлийн 24 отог байсны нэг отог нь захчин нар бөгөөд тэд нар бие даасан отог болон тоологддог байсан байна. Тэр үед Захчин отог 2000 гаруй өрхөөс бүрдэж байсныг хааны тохоосон гурван зайсанд хуваан захиргаж байсан ажээ. Энэ нь Зүүн гарын хаант улсад хилийн харуулын албыг улсын чухал алба хэмээн үздэг тул харуулын захчин нарыг аймгийн ноён биш хаан захирдаг байсантай холбоотой юм. Тийнхүү хил хязгаарыг сахин хамгаалах харуулын 20 өрх, дөч гэдэг захчин “Биднүүс бол өвөг дээдсийн үеэс өнөөг хүртэл улсынхаа хил хязгаарыг хамгаалж ирсэн хилийн харуулын улсууд байгаам” гэх буюу. 6
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ЗАХ ГАЗАР НУТАГЛАЖ ЯВ, ЗАГ ТҮЛЭЭ ТҮЛЖ ЯВ Ил галтай яв, эсгий гэртээ яв гэдгийм гэх түүхэн домог, хууч яриа бүр эрт үеэс уламжлан бидний үед хүрч ирсэн байдаг. Харин судлаачид “Хэсэг иргэд харуулын алба гүйцэтгэж захаар нутаглаж явсан учир ингэж нэрлэх болжээ” гэх юмуу... “Зүүн гарын хаант улсын хил хязгаарыг сахигч ардуудыг захчин гэж нэрлэснээр захчин хэмээх бүлэг буй болж түүхийн тавцан дээр гарч ирсэн” гэж үзсэн байна. Үүнийг гэрчлэх жишээ бол Г.Мэнэс болон А.Очир нарын захчины тухай хийсэн судалгаа, үнэлэлт дүгнэлтүүд хоорондоо бараг тохирдог. “Галдан бошгот хаан анх тайж нарын хувийн эзэмшил “анги” бүрээс цөөн албат өрхийг татан авч улсынхаа зүүн өмнөд Эрээн хавиргын газар хил харгалзуулан суулгасан ажээ” гээд цааш нь Зүүн гар улсын үед “Захчин нар халхтай хил залгадаг нутгийн дагуу Тэнгэр уулын ар, Эрээн Хавирга, Их Жултас, Бага Жултас, Булингар гол, Өрөнгө гол, Чингэл гол, Булган гол, Цагаан тохой зэрэг газар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг харгалзан сахиж байжээ” гэж бидэнд мэдэгдээд байгаа түүхэн баримтыг иш үндэс болгов хэмээн тэмдэглэцгээсэн байна. Дээр өгүүлсэн халх Монголтой хил залгадаг байсан хилийн харуулын хүмүүс болбаас захчин нар бөгөөд Зүүн гар улсын үед хааны тохоон томилсон хөгшин Мамуд, Орхимжи, Дондог нарын гурван зайсан нар тэднийг захирч байсан байна. Бас зайсан нарын доор дөчингүүдийг захирдаг тушаалтан байсныг “албач” гэдэг байжээ. Захчин нар өөрийн хүч хөрөнгөөр улсынхаа хил хязгаарыг сахин хамгаалахын зэрэгцээ ан авлаж улсад ангийн махаар алба өргөж бас зүүн гарын улсын хүрээ хийдэд суусан лам нарт жил алгасаад хүнс нийлүүдэг байв. Зүүн гарын улс цэрэг хөдөлгөн дайтах, харь улсад элч төлөөлөгч илгээх тохиолдолд захчин нараас нэмэгдэл алба татдаг байсан ажигуу. Манж чин улс Зүүн гарын улсыг байлдан дагуулах явцад хамгийн их өртсөн хүмүүс бол захчин нар түүний дотор Зүүн гар-Халхын хил дагуу суусан захчингууд илүү их зовлон зүдгүүр амссан ард түмэн юм байна. Тэнгэрийг тэтгэсний 19 дугаар он буюу 1754 онд манж нар Захчин 9 сумыг эзлэн авч нэг хошуу дөрвөн сум болгон өөрчилж, хошуу захирах бүгдийн даргаар зайсан Мамуудыг залан, занги нарын хамтаар тавьж захиргажээ. Дондог, Орхимж нарын захиргаанд явсан захчин нар Амарсанааг дэмжин манжийн эсрэг тэмцсэн тул тэдний ихэнхийг алж хядан үлдсэнийг Манж цэргийн дарга нарт зарц болгон өгч Хөлөн Буйр нуурт сарниулан тараасан байна. Манж нар тийнхүү цэргийн эзлэн түрэмгийлэл явуулсныхаа дараа Халхын хил дагуу сууж байсан 600 орчим захчин айл өрхөд Ямаатын улаанаас Хавтаг, Байтаг хүртэл нутаг заан өгч Улиастайн манж амбанд захиргаж Ховдын баруун урдуур хилийн дагуу суулгав. 1756 онд Хавтаг, Байтагт суулгасан захчин сумдыг Манжийн засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрч Мамудын ач хүү Жамцанд хошуу захирах эрх өгч, гуулин тамга олгож, газрын ойрыг харгалзан хилийн дагуу /харуулын/ суулгасан захчин нарыг Ховдын манжийн амбанд харьяалуулсан байдаг. Манж нар анх зохион байгуулсан захчины нэг хошуу 4 сумыг хоёр хошуу болгон өөрчилж, 4 сумыг бүгдийн даргын хошуунд, Мамуудын удмаас 30 өрх таслан нэг хондого сум зохиож гүнгийн хошуу Жамцаны хүү Мэндшид захиргав. Энэ нь манж нарын засаг захиргааны нэгжийг жижиглэн хувааж, нутаг заан суулгаж, хүчийг сарниулж, хяналтандаа байлгадаг эзэрхийлэн ноёрхох бодлого юм. Үүнийг дараахь жишээнээс харж болно. Манж Чин гүрэн Монгол, Төвд хоёр улсыг Хятад /Бээжин/ төвтэй “Гадаад муж” хэмээн үзэж 1789 онд монголчуудын дагаж мөрдөх 209 зүйл бүхий хууль зүйн бичиг гарган хэрэгжүүлсэн байна. Энэ хууль зүйн бичиг нь хошуу нутгийн хил хязгаарыг давах, хошуу нутгаас гарч нутаглахыг хоригложээ. Хэрэв зөрчсөн бол хошуу ноёны бүтэн жилийн пүнлүү/цалин/г олгохгүй, пүнлүүгүй тайж, тавнан байваас 50 морь ав, хошууны ардын хувьд мал, бүх эд хөрөнгө, гэр барааг хураан авах”-аар заажээ. Ингэснээр “Хошуу ноёд Улиастай, Их хүрээ, Ховдын амбаны тушаалгүйгээр нутгаа орхин гарч явах эрхгүй байсан бөгөөд зөвхөн шарын шашин л монголчуудыг холбож байсан”. гэж Германы монгол судлаач Удо.Баркманн Гадаад мужийг засах яамнаас 1815 оны “Гадаад мужид” зориулан гаргасан хууль зүйн бичиг- ийн тухай өгүүллэгтээ онцлон тэмдэглэсэн байна. 1800 онд Ховдын манжийн амбан сайдаас гадаад Монголын Төрийг засах яаманд мэдүүлж захчин бүгдийн даргад гуулин тамга олгуулж хошуу захирах эрхийг нь албан ёсны болгожээ. Манжийн эрх баригчдын дарангуйлал дор захчин нар тодорхой тооны агт морь гарган Улиастайн цэргийн агтад нийлүүлэхийн зэрэгцээ тэдний тарианы газарт очиж ажилладаг байв. Мөн Ховд хот Өрөмчийн манж сайд нарын тохиролцсон ёсоор Ховдоос Гүйчин хүртэл 8 суурь 7
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 өртөөний албыг гүйцэтгүүлэхээр захчинаас 80 өрх цэрэг гаргуулан хаалгасан нь манжийн дарангуйллын турш үргэлжилжээ. Манжийн ноёрхлыг түлхэн унагах нь монгол түмний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын амин чухал асуудал байсан бөгөөд эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө үе үеийн эх орончид тасралтгүй тэмцсээр ирсэн билээ. Тэрхүү тэмцэл хөдөлгөөнд эгэл жирийн ард иргэдээс эхлээд эрх мэдэлтэй язгууртан дээдэс хаад ноёд, лам хувраг зэрэг нийгмийн бүх анги давхарга нэгдэн нийлж нэгэн зорилгын дор зохион байгуулагдаж үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн болон өрнөж, монголчуудын үндэсний ухамсар сэргэж эхэлсэн. Монгол орон даяар өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1911 онд биеллээ олж, манжийн ноёрхлыг түлхэн унагаж Олноо өргөгдсөн Богд хаант монгол улс байгуулагдсан юм. Богд хаант Монгол улсын үед 4800 орчим хүн амтай захчины хоёр хошуу сайн заяат Дөрвөдийн Үнэн Зоригт хан аймагт харьяалагдаж байв. Улмаар 1912 онд Олноо өргөгдсөн Монгол улсын засгийн газар манжаас захчин хоёр хошуунд олгосон гуулин тамгыг хүчингүй болгож шинэ тамга олгон бүгдийн даргыг үе залгамжлах хошуу ноён болгож гүнгийн хэргэм шагнасан бол хуучин гүнгийн хошууны ноёнд бэйл хэргэм олгожээ. Тэр үеэс захчин хойд хошууг Захчин сэцэн гүний хошуу, урд хошууг Бэйлийн хошуу гэж нэрлэх болсон. Нэг суман гүнгийн хошуу гэдэг нь одоогийн Ховд аймгийн Үенч сум, дөрвөн суман захчин бүгдийн даргын хошуу нь Алтай, Мөст, Манхан, Зэрэг сумд болой. Д.Мөнхбаяр. Монгол улсын аймаг, хошуу, сумын лавлах бичигтээ: 2012 он 1.Олноо өргөгдсөн Монгол Улс. Ховд аймгийн Алтай сум. 1911-1924 он Аймаг. Хошуу. Дөрвөдийн үнэн зоригт хан аймаг.Хавсарсан захчин бээлийн хошуу 2.Ардын засгийн үед Ховд аймгийн Алтай сум. 1924-1931 он. Аймаг. Хошуу. Чандмань уулын аймаг. Хатанбаатар Хайрхан уулын хошуу гэжээ. Жич: Хатанбаатар гэхийг түүх архивын ихэнх бичиг хэрэгт Ханбаатар гэж бичсэн байгааг анзаарна уу. 1921 оны ардын хувьсгалын дараахнаас Ардын засгийн газар, засаг захиргааны бүтцэд өөрчлөлт шинэчлэлтийг эрчимтэй хийж эхэлсэн. Тэрхүү өөрчлөлт шинэчлэлтийн эхнийх нь 1923-1924 онд аймаг, хошуудын нэрийг хаад ноёдын нэрээр нэрлэдэг байсныг өөрчилж зургаан аймаг болгон шинэчлэн зохион байгуулж: Чандмань уулын аймаг, Цэцэрлэг мандал уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг, Богд хан уулын аймаг гэх мэтээр уул усны нэрээр нэрлэх болсон. Тэр өөрчлөлт шинэчлэлтийн явцад Чандмань уулын аймгийг Увс, Ховд аймаг болгон зохион байгуулснаар Ховд аймгийн харьяа 15 сумын нэг нь Алтай сум юм. Үүнийг дараахь баримт батална: 1929 онд Чандмань уулын аймгийн Ханбаатар Хайрхан уулын хошууны Алтай уулын сумын Бодонч дахь нам, эвлэлийн гишүүн, энгийн ардыг шалгагсан дүн гэх түүхийн баримт бичиг Улсын түүхийн архивын сан хөмрөг-176, данс-1, х/нэгж-17 гэсэн нэрээр хадгалагдаж байна. Уг бичиг баримтад тус сумын 43 хүний бичиг үсгийн чадвар, нам эвлэлийн гишүүн үү, эс бөгөөс энгийн ард уу, хоршооны гишүүн мөн эсэхийг тодорхойлжээ. 1931 оноос Ховд аймгийн Алтай сум хэмээн нэрлэсэн байна. ЗАХЧИНЫ ЭЛКЭН Захчин, омог ястны нэр биш хилийн харуул хийж явсан хүмүүсийг нэрлэсэн үг болохыг дээр өгүүлсэн билээ. Захчины ураг төрлийн тогтолцоо нь өнөө үеийг хүртэл эцгийн ясан төрлөөр угсаа залгах, элкэнээсээ гадуур ураглах хоёр ёсыг сахиж иржээ. Захчинд Элкэн буюу садан төрлөө малын им, тамгаар ялгадаг, таньж мэддэг байсан тун өвөрмөц ёс заншил, соёл өнөөдөр улам бүр илүү ач холбогдол өгсөөр байна. Элкэн гэдэг үг бол ураг төрлийн хэлхээг, бүр тодруулбал та бид нар төрлүүд юм шүү “Яс махны минь тасархай” гэсэн утга илэрхийлэх нэр. Орчин цагийн ургийн бичгийн тогтсон нэр томъёо болох овог гэдэг үгтэй элкэн утга дүйх бөгөөд захчин судлаачид малын тамгаар хөөн судалж захчинд 77 элкэн байгаа тухай мэдээлж байна. Одоо судлаачдын мэдээлсэн тэдгээр элкэнээс Алтай суманд ямар ямар элкэн байгаатай танилцъя. 1. Харнууд элкэн-ний нэлээд нь Алтай суманд байдаг. Дэгрээ тамгатай. Дундговь аймгийн 8
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Дэлгэрцогт, Луус, Гурвансайхан, Өндөршил суманд Харнууд овогтон цөөхөн байдаг гэсэн судалгаа гарчээ. 2. Шурдаанхан буюу Шурагтайнхан элкэн. Өргөстэй дэгрээ тамгатай. Харуулынханы нэг нь хүний өвөрт байсан бичгийг суган доогуур шургаж мэдэгдэлгүй авсан байж. Бичиг мэдэгдэлгүй авсан тэр хүнийг суган доогуур шургадаг гэснээр үр сад нь Шурагтайхан болсон гэх домогтой юм байна. 3. Сайн эмчийнхэн элкэн олон өрхтэй. Домогт Ойрдын хилийн захад 40 эр хүнээр харуул тавьж тэднийг тэжээж тэтгэж яв гэж 4 хүн томилсноос 11 элкэн болж үүссэн гэдэг. Өргөстэй дэгрээ тамгатай. 4. Харчин элкэн. Хүрд тамгатай. Хааны ундааны хар айраг, ямар ч хольцоогүй дан сүүгээр бэлддэг хүмүүсийг нэрлэсэн гэжээ. 5. Хүрд элкэн. Могой толгойтой дэгрээ тамгатай. 17 дугаар зуунд Ойрдын Зая бандида Намхайжамцын зохиосон Тод бичгийн зарим сурвалжид Хүрд элкэн тэмдэглэгдсэн байдаг гэжээ. 6. Хүү ноёдаанхан ба Хүүхэн ноёдаанхан элкэн. Ёнгоруун тамгатай. Төв халхад хас тамга гэдэг. 7. Хөхүүр тамгатай Мангадайхан элкэн Алтай суманд бүртгэгджээ. 8. Данжинаахан элкэн. Саран тамгатай. Зүүн гар Сэнгийн төрөл Даньдзин гэдэг хүн Енисейн хиргисийн нутагт суулгасан харуулыг захирч байсан гэх тодруулга буй. 9. Баяраанхан элкэн. Буу тамгатай. Астраханы Халимагууд буу тамгатай гэх тодруулга байна. 10. Нохойхон, Шальдийнхан, Савуурынхан, Овтгоонхон элкэний хүмүүс Алтай суманд бүртгэгдсэн гэх боловч зарим тамгыг тодорхойлоогүй байна. Захчины Элкэний тухай энэхүү танилцууулгыг миний бие судлаачдын тогтоосноор танилцуулж байгаа бөгөөд Д.Аюушийн 2001 онд бичиж хэвлүүлсэн “Ариун тансаг Алтай нутаг” гэдэг номонд манай Алтай сумын ард иргэд, айл өрхийн одоо хэрэглэж байгаа болон хэрэглэж байсан тамганы дүрс, хэв маяг зургийг хүснэгтээр маш тодорхой харуулсан байгаа. Гэхдээ бүрэн төгс судлагдаагүй, мэдээлэгдээгүй элкэн байхыг үгүйсгэхгүй. ХЭВТМЭЛ ХӨХ ТҮҮХ СЭРГЭЭХ ЁСОН Захчин хошуунд “Хэвтмэл хөх түүх сэргээх” гэх засаг захиргааны агуулгатай нэгэн ёслол болдог байжээ. Энэхүү ёсон нь жил бүр хошуу нутгийнхаа түүхээ он дараалан сэргээн бичиж хадгалах нөгөө талаас түүхээ бичиж тамга нээснээ ард нийтээр баясан ёсчилдог түүхийн уламжлалт ёс, зан заншил байсан ажээ. Өвлийн сүүл сарын 15 нд хошууны ноёд цугларч хошууны тамгыг нэг сарын хугацаатайгаар битүүмжилнэ. Битүүмжилсэн тэр хугацаанд аливаа хэрэг авч хэлэлцдэггүй. Ийнхүү хошуу тамга битүүмжилсний дараа “Хэвтмэл хөх түүх”-ийг нээдэг байна. Түүх сэргээхээр цугласан ноёд захчин хошуу хэрхэн үүссэн, ямар хүмүүсийн үр удам, хэн хаанаас яаж ирсэн, Хошуу нутгийн газрын тодорхойлолт, мөн хошуунд төрсөн, нас барсан, гаднаас ирсэн хүний тоо, өмч авч өрх тусгаарласан айл өрхийн тоо, хошуунд жилийн турш болсон гол үйл явдлууд тухайлбал нэр хүнд бүхий хүмүүс ирсэн эсэх, дайн дажин дайрсан тухай, элдэв өвчин тахал, бас хулгай зальхай зарга шийтгэл зэрэг болсон үйл явдал, түүх дансыг тэмдэглүүлж танилцуулна. Чингэсний дараа сумдын ноёд өөрийн сумдын түүхийг хэрхэн тусгахыг хэлэлцэнэ. Түүх дансыг бичгийн өндөр чадвартай, түүхийн мэдлэгтэй хүнээр тэмдэглүүлэн хянуулдаг байна. Тэгээд тамга нээхээс таван хоногийн өмнө “Хэвтмэл хөх түүх”-д бичсэн бүх зүйлийг бичгийн шинэ хүн ноёдод уншиж танилцуулсны дараа “Хэвтмэл хөх түүх”-д бичигдэх эрхээ олж авдаг байв. Захчины “Хэвтмэл хөх түүх” нь хэмжээний хувьд бага шиг тохмын дайтай байсан ба хөх даавуугаар гадарлаж хавтас хийгээд жасын мэдэлд шилжүүлнэ. Урьдах жилийн түүхийг Дөрвөдийн Төгс далай хааны жас-д хадгалдаг бөгөөд хэрвээ ямар нэг зарга, алдаа мадаг гарвал Далай ханы эхтэй тулгаж шагнадаг /залруулдаг/ байжээ. Түүхээ хоёр хошуунд тус бүр сэргээсний дараа тамга нээх баяр ёслол болно. Энэ нь Майдар эргэх шашны том ёслол юм байна. Ёслолын үед цогчин дуганы үүдэнд Лхам бурхан өлгөсөн байх ба бууртай хүмүүс буураа хөтөлж ирээд лам нараар утуулан ариулна. Тэгээд буураа тавьж ноцолдуулна. Том хүн, хүүхэд багачууд буурын ноцолдоон харж баясаж байхад сүсэгтэн олон мөргөл үйлдэнэ. Буурын ноцолдоон дуусах үеэр цам гарч төр шашны баясал ёсчлол төгсгөл болж, Хэвтмэл хөх түүх сэргээх ёслол өндөрлөдөг байжухуй. Хэвтмэл хөх түүх сэргээх энэ ёсон чухам хэдийд тасарсан нь тодорхойгүй бөгөөд өнөө цагт шинэ агуулгаар сэргээвэл болохгүй гэх зүйл үгүй болов уу. 9
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 МИНИЙ БАГАД МАНАЙ НУТГИЙН АХМАДУУД Ээ, Алтан Майдрам, Ээ, Алтан Майдрам хэмээн бишрэн сүсэглэдэг байсны учир ину Бодончийн хийдийн бурхан шүтээн нь Майдар бурхан байсны гэрч, бурхан шүтээндээ бишрэн сүсэглэж байгаагийн илэрхийлэл бөгөөд өдгөө уламжлалт ёс заншил, шашин соёлоо сэргээн хөгжүүлж эхэлсэн нь ардчилсан нийгмийн давуу тал, ач буян. Майдар бурхан бол Будда Шагжамүнигийн дараа энэ замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар гэдэг нэр нь асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай. Харин цамын бүжгийн хөдөлгөөнийг Монгол ардын бүжгийн суурь хөдөлгөөн болохыг урлаг судлаачид нэгэнт баталсан. Манай захчин ардын бүжиг ч түүнтэй агаар нэг. Ялангуяа БИЙ БИЙЛГЭЭ, ТАТЛАГА... зэрэг бүжиг болон харилцаа дуу, икэл-ийн татлага, урлагийн бүх төрөл захчин түмний бүтээн туурвисан үнэлж баршгүй үнэт соёл. Миний бие захчин түмний түүх, үүсэл гарлын тухай энэ өгүүллэгтээ: С.Бадамхатан “Монголын угсаатны зүй” хоёрдугаар боть 7 дугаар бүлэг, С.Мэнэс “Захчины угсаа гарал, засаг захиргаа, овгийн бүрэлдэхүүн” 1996 он, “Хөх толбо” сонины 2012 оны дугаар 26, 27. А.Очир, “Монгол улсын захчин нар” Б.Монголхүү, “Цаст Алтайн чуулган” 2006 он ШУАкадемийн хэл зохиолын хүрээлэнгийн хэвлэл, Ж.Цолоо “Захчины аман аялгуу”, Д.Аюуш “Ариун тансаг Алтай нутаг” 2001 он, Д.Мөнхбаяр “Монгол улсын аймаг, хошуу, сумын лавлах” 2012 он, Удо.Баркманн “Монголын түүхэн өгүүллэгүүд” 2012 он зэрэг бүтээлүүд болон Улсын түүхийн архивт хадагалагдаж байгаа Чандмань уулын аймгийн Ханбаатар хайрхан уулын хошууны архивын зарим баримт бичгийг ном зүй болгов. Зуун зууны тэртээгээс өртөөлөн улсынхаа хил хязгаарыг чин үнэнчээр сахин хамгаалж ирсэн Алтай нутгийн ажилсаг захчин түмэн ардын хувьсгал, ардчиллын он жилүүдэд сум орон нутаг, төр улсын хөгжилд бие болоод оюунаа чилээсээр.. Харуулын алба бол хааны алба бас төрийн алба. Төрийн ажлыг төвшин шударга гүйцэтгэж ирсэн саруул ухаантай, сайхан сэтгэлтэй, өнө эртний өндөр соёлтой энэ ард түмэн ардын аж ахуйтан хийгээд нэгдэл нийгмийн үед таван эрднийн мал сүргээ таван төрлөөр өсгөж, тариа ногоо тариалж аймаг улстаа алдаршиж явсан. Захчин түмний ая дуугаа улсынхаа нийслэлд өргөж зон олны талархал хүлээж, тусгаар тогтносон бүрэн эрхэт улсынхаа баруун хил хягаарыг хянан сахих сайн дурын отряд байгуулан ажиллаж, үүргээ нэр төртэй биелүүлсэн. 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн барааан сүүдэр бусдын нэгэн адил дайрч Бодончийн хүрээний лам хувраг илүү боловсролтой сэхээтэнлэг хүмүүсээ хилсээр хороолгож, Оспаны дээрэмчдийн халдлагад удаа дараа өртөж амь насаа алдаж, эд хөрөнгө мал сүргээ булаалгаж зовж зүдэрч явсан цаг бий. Дайчин баатар эрс нь Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд эх орон газар нутаг, эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалан тулалдаж ялалт байгуулан энх тайван, амар амгалан байдлыг тогтоолцсон. Шилжилтийн он жилүүдэд хүн бүхэн өмчтэй болж, эрдэс баялгаа ашиглаж айл өрх, хүмүүсийн амьдрал эрс сайжирчээ. Баруун тийш Шинжаанаар Хятадын, Баян-Өлгий, Цагаан нуураар дамжиж Орос, Казакстанын зах зээлд нутгийн бизнеменүүд гүн нэвтэрч үйлдвэрлэл үйлчилгээ өргөжиж ажил үйлчилгээ нэмэгдсээр байна. Сумын төв нүүж суугаад дөрвөн жил болсон хэдий ч сайхан тохижсон, өндөр хүчдэлд холбогдсон, ногоон байгууламж нь нүднээ илхэн, үүрэн телефон, компьютер, интернет хүн бүхний хэрэглээ болсон жишиг сум байх юм. Хэвтээ тэнхлэгийн зам барих их бүтээн байгуулалтын ажил Бодончийн хавцал, Цагдуултай, Хар чулуутад ёстой нэг өрнөх шиг болж байна. Тууз хайчлах цаг тун ойрхон байх шиг. Алтай нутаг минь аль эрт цагаас хил хязгаараа хамгаалан сахиж ирсэн Ханбаатар Хайрхан уулын хошууны нутаг. Ардын язгуур урлагийн арвин өв сантай, ажилч хичээнгүй баатарлаг захчин түмний өлгий нутаг. Алтай нутаг минь алт эрдэнэсийн орон. Аргаль, Янгир, Хулан бэлчсэн дэлхийд данстай ховор амьтдын орон. Сайн үйлс дэлгэртүгэй. Алтай сумын уугуул Буджавын Заяат
10
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛД АЛТАЙН ЗАХЧИНГУУДЫН ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ Захчингууд нь Ховд аймгийн Алтай, Үенч, Мөст, Зэрэг, Манхан зэрэг таван суманд буюу Байтаг, Хавтагийн нуруунаас Хар Ус нуур, Ямаатын улаан уул хүртэлх нутагт бөөнөөрөө, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд хотод амьдарч байна. Ихэнх судлаачид Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахигч харуулын ардуудыг анх “захчин” хэмээн нэрлэснээр энэ үндэстэн угсаатны бүлэг буй болж, түүхийн тавцан дээр гарч ирсэн гэж үздэг юм билээ. Сурвалж бичигт тэмдэглэснээс үзэхэд Зүүнгарын улсын Галдан бошигт хаан /1671-1697/ анх ойрадын тайж нарын хувийн эзэмшил “анги” бүрээс цөөн албат татан гаргаж нийлүүлээд улсынхаа зүүн өмнөд Эрээн хавиргын газар хил харгалзуулан суулгасан нь 1670-аад оны үе бололтой. XVIII зууны эхний хагаст захчин нар Зүүнгарын хил дагуу уулын ар, Эрээн хавирга, Их жултас, Бага жултас, Булингар гол, Өрөнгө гол, Булган гол, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж, улсынхаа хилийг харгалзан сахиж байжээ. Тэд нутгийн зах хязгаарт сууж, хилийг харгалзах алба гүйцэтгэдэг байснаас захчин хэмээх нэр авсан байна. Энэ нь “зах” гэдэг идэвхтэй нэр үгийн язгуур дээр эрхэлсэн ажил мэргэжлийг заасан ерийн нэр бүтээдэг бүтээлч “чин” дагавар залгаж, “захчин” хэмээх ястны нэрийг бүтээжээ. Зах хязгаарт суулгаж олон хошуунаас татсан цэргийн албаны хүн захад сууснаар “захчин” болох үед “зах” гэдгийг ар газар “жах” гэж байсан тул одоо хүртэл өөрийгөө “жахчин” гэдэг нэр нь гэрчилдэг. Захад цэргийн хүнийг суулгаад “захчин” гэж нэрлэх болж байсан үед нь “з” гийгүүлэгч, тэр үеийн аман хэлнээ “ж” /дж/ байснаа “жахчин” гэж дуудаг албан нэр нь тэр хэвээрээ тухайн үеийн аман дуудлагыг хадгалсаар ирсэн аж. Захчин ястан анх Зүүн гарын улсын үед Булган, Цагаан тохой зэрэг газарт нутаглаж, Зүүнгар улсын захын харуулын алба гүйцэтгэж явсан торгууд, дөрвөд зэрэг омгийн цэргийн хүмүүсээс бүрэлджээ. Тэд өөрсдийгөө дөрвөдөөс тасарсан гэлцдэг. Захчинд дөрвөдөөс гадна торгууд бас халх омог бий. Захчины хэт тамгатан буюу Хэрэйд омгийг торгуудаас тасарсан, дэгрээ тамгатан омгийг дөрвөдөөс улбаатай, пүнлүү тамгатан буюу цалинчийн омгийг халхаас салсан гэлцдэг. Захчины гол омог нь дэгрээ, хэт тамгатны элкэн юм. Монгол утга зохиолын хэлээр “овог” хэмээн хэлдэг үгийг захчин аман аялгуунд “элкэн” гэдэг. Бас захчин ястны нэгэн гэрийн эр, эм хоёрын төрхөм хадам өрхүүдийн малын тамга ижил байдаг нь эрт үед нагац нараа түшин гэрлэх хэлцэлд овгууд нь ураг төрлийн хамааралт нэгэн бүлэгт багтдаг асны гэрч бололтой. Нутгийн ахмад настнуудын хууч ярианаас үзвэл Зүүнгарын хаант улсын үед Монгол, Зүүнгарын хаант улс хоёр хиллэдэг нутгаар Зүүнгарын хаант улсын хаад ноёдууд улсынхаа хилийг хамгаалуулах зорилгоор нутгийн гүнээс хамгийн “болдоггүй” гэгддэг хүмүүсийг зах хязгаарын ууланд аваачин суурьшуулжээ. Энэ нь явсаар байгаад, “Захын хар уулаар нутагтай Заг голдуу түлээтэй Захчингуудыг бий болгосон” гэж ам дамжуулан өгүүлж ирсээр энэ үетэй золгожээ. Тиймээс эрдэмтэн Д.Гонгор “захчин” гэдэг үг омог ястны нэр биш эрхлэх үйлийн нэр юм хэмээсэнтэй санал нийлэхээс өөр аргагүй билээ. Түүнээс гадна захчин хэмээгч үг нь харуулын цэрэг гэсэнтэй утга нэгийн дээр нэн эртнээс зайсанд захирагдмуй, Мамуд Алтайн харуулыг сахиж, Булган, Цагаан тохой газарт нутагламуй гэх зэргээр тэмдэглэгдэж ирснийг дурджээ. Захчинг зарим сурвалж бичигт “албач” гэж тэмдэглэсэн нь бий. /Магсаржав. “Монгол улсын шинэ гарсан түүх”, Гар бичмэл, УТНС-ийн бичмэлийн хөмрөг/. Тэрхүү албач нар өөрдсийн дээд зайсан нарын удирдлагаар харьяат дэчнээс шаардлагатай албыг хөөн гаргуулах үүрэгтэй байж. Ер нь тэр үед манай захчингууд өөрийнхөө хүч хөрөнгөөр улсынхаа хил хязгаарыг хамгаалан захирах үүрэг хүлээхийн зэрэгцээ өвөлдөө ав хоморго хийж, улсад ангийн махаар алба өргөдөг байсан бөгөөд Зүүнгарын хүрээ хийдэд шавилан суусан лам нарын хүнсэнд зориулан нэг жил алгасаад тодорхой тооны мал нийлүүлдэг байв. XVIII зууны дунд үеэр Манж Чин улс Зүүнгарыг байлдан дагуулахад захчингууд, ялангуяа түүний дотор Зүүнгар-Халхын хил дагуу суусан хүмүүс нь хамгийн түрүүнд өртсөн байна. Зүүнгарыг байлдахаар Алтайн нуруунд тулж очсон манжийн цэргийн эрхтэн нар Булган, Чингэл, Цагаан тохойд амьдрах захчингуудыг захирч асан, хөгшин зайсан Мамудыг 1754 оны намар гэнэдүүлэн баривчлаад Улиастайн цэргийн хороонд авчирсан байдаг юм. Олон ч хоног саатуулж, сэтгэл санаа бие махбодийн дарамтыг нэлээд хэмжээгээр үзүүлсэн бөгөөд Манжийн талд үйлчлэхийг байнга ятгаж, улмаар дээл, малгайгаар шагнан буцаажээ. Ингэснээр хожсон, хожигдсон эсэхийг мэдээжийн хэрэг түүх шүүж таараа. Манжууд 11
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 юу юугүй түүний толгойг цаазын тавцан дээр тавиагүйг бодоход тэрбээр нөлөө бүхий хүн байсан нь тодорхой. Бас зайсангийн хувьд манжуудын хүсэлтийг эцэс сүүлдээ хүлээж авсан нь улс орон, үндэстэн ястныхаа эрх ашгийг юу юунаас илүүтэйгээр дээдэлсэн байхыг хэн ч үгүйсгэхгүй билээ. 1755 онд Улиастайн жанжны газар захчингууд урьд өмнө нь буюу Зүүнгарын үед дэчинд хуваагдаж байсныг нь харгалзан есөн сум нэг хошуу болгон зохион байгуулж, мөн оны зун манжийн цэрэг захчины Дондогийг баривчлаад, Эрээн хавиргын газар түр нутаг заан суулгажээ. Ер нь захчин ястны гарал үүсэл, түүх Ойрадын болон дөрвөдүүдийн түүхтэй нэлээд хэмжээгээр холбоотой байдаг. Ойрадын гүрэн дөрвөн хаантай, 66 хошуутай, Ил, Тарвагатай, Ижил, Сайр, Хар мөрөн хэмээх газар хүртэл нутаглаж, угалз эврээр сийлж бүтээсэн алтан сүмтэй, голчлон мал аж ахуй, ан агнуур хийж амьдран түүхийн урт хугацааг элээжээ. Сурвалж бичигт дурьдсанаар XVIII зууны эхэн үед захчингууд Зүүн гарын хаант улсын болон Уйгар Киргизийн угсааны ханлиг улс, халх Монголтой хил залгадаг, Тэнгэр уулын /Тян Шань/ ар өвөр, Эрээн хавирга, Их бага Жултас, Булингар, Өрөнгө, Чингэл булган, Илийн голуудын сав газруудаар нутаглаж, улсынхан зүүн өмнө, зүүн хилийг харгалзан сахиж байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг юм. Түүхийн хураангуйд өгүүлснээр анх Ойрад буюу Дөрвөдийн хошуу нутгаас 200 өрх албатуудыг 20, 20-иор хуваан 10 хэсэг болгон зах хязгаар нутгуудаар хил сахих үүргийг гүйцэтгүүлж байсан гэж үздэг. Иймд захчин гэдэг үг нь омог ястны нэр биш эрхэлсэн ажил үйлээс гаралтай болно гэсэн дээр өгүүлсэн эрдэмтний дүгнэлтийн нэгэн баталгаа энэ болов уу хэмээн бодож байна. Тиймээс ч Зүүн гарын улсын үед нутгийн зах хязгаарыг манах харуулын албадад хүчин зүтгэж буй нутгийн ардуудыг зах хошууныхан буюу “захчин” хэмээн нэрийдсэн хэмээн тайлбарласан биз ээ. Ингэхэд тэнгэр тэтгэсний 19-р онд /1754 он/ Манжид Монгол эзлэгдэн, Монголын баруун хэсэг, Засагт хан аймгийн гүн Цэвдэнжавын мэдэлд түр зуур захирагдан байсан үе бий. 1750-иад оны үед Улиастайн амбанаас захчин хошууны ардуудыг Завхан, Хөх даваа зэрэг газруудаар нутаглуулан суурьшуулах гэснийг Манжийн хаан эс зөвшөөрсөн учир одоогийн Ховдийн Дарвийн нутаг хүртэл газруудаар нутаглуулж байгаад 1756 онд Зэрэг, Алтан тээл, Шар хулс хүртэл нутаг заан өгч суурьшуулжээ. Манжийн хааны үед захчин түмнийг урьдын адил зах хязгаарын албанд урт хугацаагаар тохоон суулгаж ирсэн бөгөөд тэнгэр тэтгэсэн хааны нэгэн зарлигт,“Захчин албатуудыг Халхын нутгийн цаана Өөлд, Тайж нарын суусан газрын наана суулгасугай. Ийн болбоос Алтайн наана бас нэгэн хайгуул халхавч илүү байгуулахын тулд ялангуяа бат бэх болно” гэж Зүүн гарын бичиг зохиолын 4-р дэвтрийн 47-р талд дурьдсан нь бий. Захчингууд Манжид эзлэгдэх үед есөн сум байсныг хоёр хошуу дөрвөн сум болгон өөрчлөн зохион байгуулж, хошууны захирагчид язгуурын зайсан Мамудын үеийг залгамжилж, чин вангийн зэрэгтэй сэцэн тайж цол олгосон байна. Мөн захчингууд гүн, бэйл, мээрэн, захирагчаар ахлуулсан таван хошуу байсан нь одоогийн Ховд нутгийн захчингуудын удам угсаа мөн болно. Захчин хошуу нь Бичгээ мээрэнгийн Манхан, Гүүж зангийн /Алтай, Мөст, /Балжинням захирагчийн/ Зэрэг, Манхан сумын хагас/, гүн Жанцангийн /Манханы хойд хэсэг/ гүний хошуу /Үенч/ гэж ангилж байсан байна. Захчин хошууны гүн цолтон /даамал нар/ Бөх Мамуд, Жанцан, Мэндэш, Тогтообат, Цээрэвдий, Минжүүрдорж, Цэрэндорж, Гомбо-Очир. Дамдинбазар, Баясгалан мээрэн гэх мэт тайж, залан, занги удмын хүмүүс байжээ. Захчин хошуудыг захирагсадыг Да гэдэг байсан бөгөөд 11 үеийн Даагийн үеийг өнгөрөөсөн байна. Үүнд Жанагвагда, Дансран, Сүрүмгой, Цэрэндорж, Шажинбат, Хува, Сүх, Зантуу, Далантай, Нямдэлэг нар хийгээд хамгийн сүүлчийнх нь Самбуу гэдэг Да байсан ажээ. 1775 онд захчин хошууг Засагт хан гүн Цэвдэнжавын харьяаллаас чөлөөлж, Ховд хотын Манжийн амбаны мэдэлд шууд захируулсан байдаг. Захчин аймгийн чуулга гэж байгаагүй, хошууд бүгдийн дарга, да, сумдыг Дэчин цолтон захирч, үнэн чанартаа угсаа залгамжилдаг байв. Ийнхүү угсаа залгамжлах ёс тэнгэр тэтгэсний 21 /1756/ оны зарлигаар зайсан Мамудын цол хэргэмийг ач хүү Жанцанд шилжүүлж хошууг захирах тамга олгосноор эхэлдэг. 1801 онд Ховд болон Урумч хотын Манжийн амбан, сайд хэргэмтнүүд хамтарч байгаад өртөөний албыг Халх ноёдын мэдлээс чөлөөлж, захчин хошууны албатуудын нуруун дээр тохсон түүхтэй. Дээрх өртөөгөөр үйлчлүүлэгсдийн унаа хөлс, хүнсний зардалд Манжийн амбанаас, өртөө бүр нэг жилд найман лан мөнгө олгодог байсан боловч, тэр нь юунд ч хүрдэггүй, захчины харц ард, хамжлагат ядуусыг туйлдуулж ядууран хоосроход хүргэжээ. 1911 онд монголчууд, манжийн 200 гаруй жилийн ноёрхлыг түлхэн унагаасны дараа 1912 онд автономит Засгийн газраас захчин хошуудыг Дөрвөд далай хааны харьяалалд захируулж, ноёд, гүн, мээрэн нарт Манжийн хаанаас олгосон эрх мэдэл, хэргэмийг хүчингүй болголоо. Дараа нь шинээр томилогдсон язгууртнуудад хошуу залгамжлах, хошуу ноён болох эрх мэдлийг эдлүүлсэн гэх ба тэр үеэс хойш Алтайн нурууны ар талаар нутагласан захчины хошууг арынхан ба Сэцээ гүний, өвөр хэсгийнхнийг өвөрийнхөн гэх буюу Бэйлийн хошуу хэмээн 12
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 нэрийдсэн байдаг. 1921 оноос Ардын засаг тогтоход захчингуудыг Дөрвөдийн Үнэн зоригт Далай ханы харьяаллын хошуунд оруулж байсан бөгөөд 1925 онд Дөрвөд Далай ханы аймгийн хошуудын төлөөлөгчдийн анхдугаар хурал болж, захчин хошууг Чандмань уулын аймагт захируулжээ. 1931 онд Чандмань уулын аймгийн газар нутаг уудам, харьяалахад бэрхшээлтэй байсан учир Увс, Ховд гэсэн хоёр аймаг болгосон ба түүнээс хойш захчин хошууд Ховд аймгийн харьяалалд багтан орох болсон байдаг. Алтай сум Ховд аймгийн зүүн урд хэсэгт орших Алтайн нуруунаас Их Бага Хавтаг, Хөх-Өндөр, Тахийн шар нуруу хүртэлх уудам нутгийг эзэгнэнхэн оршдог. БАРУУН ХИЛИЙН ЗЭВСЭГТ ТУЛГАРАЛТАД АЛТАЙЧУУД Алтай гэдэг нэрийн тухайд манай захчингууд Алтай ханы өврөөр нутаглаж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд Алтай уулын унаган иргэд юм. Иймд нутаг усаа хүндэтгэн дээдэлж сум, орон нутгаа Алтай гэж нэрлэсэн гэж настай буурлууд хуучилдаг. Алтайн захчингууд Хавтагийн 20 харуулд үе улиран сууж, улсын хил, тусгаар тогтнолоо хамгаалах ариун үйлсэд үеийн үед хүчин зүтгэж ирсэн жинхэнэ удмын хилийн харуулч, эх оронч, бас үндэсний үзэлтэй хүмүүс. Алтай сумын ард иргэдийг 1933-1948 онуудад хасгийн дээрэмчид удаа дараа тонон дээрэмдэж, Алтайн даваа, Барлагийн Намын даваа давж, Ховд аймгийн Мөст, Цэцэг, Зэрэг, Үенч, Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат сумдын нутаг хүртэл явж дээрэм тонуул хийж байв. Тэд ардуудын мал сүргийг туун улсын хил даваад зугтаачихна. Энэхүү түгшүүрт 1933-1948 онуудад хасгийн дээрэмчидтэй эх орон, төрөлх нутаг, эд хөрөнгө, мал сүргээ хамгаалан тэмцэж, улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүний үүрэг гүйцэтгэж, тусгай даалгавар, тагнуул туршуул, газарчны үүрэг биелүүлж явсан Б.Билэгт, М.Магнай, О.Цэрэндорж, Ц.Дуукаа, Ц.Баасуу, Б.Лувжаа, П.Намсрай, Т.Бордух, Г.Доноров зэрэг олон ахмад дайчид байлаа. Мөн 1930-1938 онд Монгол Улс даяар өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн үеэр Алтай сумын Бодончийн хүрээний 20 гаруй ламыг буудан хороож, сүмийг нь нураан, ном судруудыг шатаасан байдаг. Хамгийн харамсмаар нь олон жилийн түүхтэй Бодончийн сүмийг хоггүй болтол нураан устгаж, түүхийн үнэт зүйлийг үгүй хийжээ. 1939-1945 оны эх орны дайны жилүүдэд эх орны баруун хязгаарын Алтай сумын иргэн М.Пунцаграаш, С.Доноров, Х.Норов, Ш.Нусаа, С.Дагва зэрэг айлууд 3-5 агт морио фронтод бэлэглэж, баг тус бүр 3240-7700 төгрөг /тэр үеийн/, эд хэрэглэл цуглуулан ЗХУ-ын улаан армид тусламж болгон хүргүүлсэн байдаг. 1939 оны Халхын голын, 1945 оны чөлөөлөх дайнд тус сумаас хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн П.Чимэд, Б.Бошго, С.Шаадай, Би.Цүлтэм, Л.Дамдинсүрэн, ахмад дайчин Б.Түдэв, Х.Ноосон, Т.Сунгарав, Д.Баасанхөх, Р.Бөхчулуун, П.Павагжав, Ж.Намжаан, Р.Насан, Р.Намжаан, Р.Чулуунаа, Ц.Палаа, Н.Чурай, Д.Эрхэмбаяр, Ба.Цүлтэм, Н.Гаав, Ч.Хорлоо, Б.Үлэмж, Д.Дамиа, И.Жаргал, Б.Шилэг, Д.Гочоо зэрэг хүмүүс оролцож төр, засгийн шагнал хүртэж байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Захчингууд туурга тусгаар улсынхаа хил хязгаартай хэзээ ямагт хувь заяагаа холбож ирсэн. Хилийн цэргийг дахин байгуулагдсан 1967 оноос өнөөг хүртэл Алтай сумын харъяат Дансрангийн Хонгио, Дуукаагийн Цэдэв,Паваагийн Лхамхүү, Мягмарын Шагдар, Батын Цэгмэд, Базарсадын Жамсран, Павагийн Паламдорж, Зундуйн Ундрам, Мудагын Баяраа, Чүлтэмийн Уламбаяр, Чойшидийн Цагааннохой, Баастын Дашцэрэн, Загдаагийн Нацагдорж, Моломын Баатарсүрэн, Жамбалын Тогтох, Чүлтэмийн Ганхуяг, Ганжуурын Нямдаваа, Жанчивын Ганболд, Жамсрангийн Бямбасүрэн, Идэшийн Энхболд, Сүрэнгийн Чулуунбаатар, Батхуягийн Бадрал, Долдоогийн Батбаяр, Одхүүгийн Батаа, Цэгмэдийн Цэнд-нэрэн, Дорж-баатар, Мянганбуугийн Ариунболд, Батсүхийн Эрдэнэбаяр, Олонбаярын Мөнхбат, Хамбийгийн Булгандаш Баатарсүрэнгийн Ганжаргал нар офицероор, Очирын Довжуу, Магсарын Ядмаа, Намдагийн Батсүх, Буянтогтохийн Батсүх, Адуучийн Эрдэнэ-Очир, Эрдэнэ-Очирын Лувсандорж, Ноосонгийн Дамба, Базарын Сүмбэр, Сурмаагийн Батбаяр, Цэдээгийн Оюунбаатар, Сувсагийн Батсүх, Доржийн Дашцэрэн, Гаанжуурын Баярсайхан, Доржийн Батжаргал, Батбаяр, Лэгшидийн Баасанхүү, Сүмбэрийн Баатарсүрэн, Шагдарын Мөнхзул, Энхзул, Ариунзул, Батзул, Даржаагийн Уртнасан, Хоролжаагийн Галбадрах, Даваадоржийн Батзаяа, Доржийн Баасан зэрэг ахлагч нар удам залган хилийн цэрэгт албаа нэр төртэй хааж, харуулын даргаас заставын орлогч, дарга, албаны дарга, отрядын дарга, хил хамгаалах ерөнхий газрын хэлтэс, албаны дарга, ахлах мэргэжилтэн, ерөнхий нягтлан бодогч хүртэлх албан тушаалд амжилттай ажиллаж ирсэн нь Алтайчуудын эх оронч, хилч үзлийн бахархал юм. Алтай сумын харьяат Ламхүүгийн Цэцгээ, Баянбулаг, Жаргалбулаг, Бадамцэцэг,Норолхойн Гантөмөр, Ониогийн Лхамсүрэн, Гармаагийн Янжинсүрэн, Дадайхаан Бяцханхүү, Доржийн Бяцханхүү, 13
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Олзвойн Мөнхцэцэг, Бямбаагийн Бадамцэцэг, Нанжаасүрэнгийн Нансалмаа, Бямбарагчаа, Намсрайн Баяндүнгээ, Какаагийн Энхтуяа, Гаанжуурын Нямтуяа, Нямхүү, Баастын Цэрэнхүү, Жанцангийн Энхтуяа, Сурмаагийн Алимаа, Хоролжаагийн Алтанхүү, Эрдэнэ-Очирын Жавзанханд, Самданноровын Олзод, Чулуунаагийн Долгоржав зэрэг бүсгүйчүүд хилчин нөхрүүдтэйгээ мөр зэрэгцэн хилийн отряд, заставт төрөл бүрийн ажил хийж, хилчдийн нэгэн адил цэргийн алба хааж, хилчдийн найдвартай ар тал болж үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж “Эр цэрэг”-ийн алба хаасан, одоо ч албыг үргэлжлүүлэн хаасаар байна. Тахийн шар нуруунд отор нүүдэл хийж мал сүргээ онд мэнд оруулахын зэрэгцээ улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүний үүрэг гүйцэтгэж, хилийн хайч манаанд явах, хяналт хийх, хил зөрчигчийн тухай мэдээ хүргэх, хилчдэд газар оронг заах, мал сүргээ маллах ажиллагаанд заавар зөвлөмж өгөх зэргээр хилийн цэргийн отряд, заставын хилчидтэй байнгын холбоотой байж хилийн бүс зурваст нутаглаж байсан малчин агсан Гарьдын Баянцагаан, Нямын Буянаа, Магсарын Жаргал, Гаадангийн Сүрэн, Буянхишиг, Дорж, Дамдиа, Жигдэний Бааст, Доржийн Баатар, Пунцагийн Намсрай, лувжаан Рэгдэл, Балданы Бааст, Баастын Цэрэндаш, малчин Жанчивын Гантулга, Буджавын Хамбий, Гомбожавын Бааст, Доржийн Уртнасан, Жамбалын Гансүх, Идэшийн Шагдарсүрэн Онц хилчин Монгол Улсын аварга малчин Намдагийн Хөнхөө зэрэг малчид тэдгээрийн үр хүүхдүүд үе уламжлан Тахийн шар нуруу, Саарал морьт, Хүрэн дэл, Гурван шар хөтөл, Харган, модон хашаат зэрэг газруудаар нутагладаг байв. Хурандаа М.Баатарсүрэн
14
ХОЁРДУГААР БҮЛЭГ АЛТАЙ СУМЫН ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 СУМЫН ҮҮСЭЛ, ХӨГЖЛИЙН ТУХАЙ Зүүн гарын хаант улс хил хязгаарыг сахин хамгаалах харуулын албыг “захчин” гэж нэрлэснээс захчин үндэстэн түүхийн хуудсанд гарч иржээ. 18-р зууны эхний хагаст захчин нэр зүүн гарын хаант улс болоод Киргиз дундад азийн хот, Уйгар угсаатны зарим ханлиг улс, халхтай хил залгаа нутгийн дагуу тэнгэр уулын ар, эрээн хавирга, их жултас, бага жултас, булинга гол, өрөнгө гол, булган гол, чингал, цагаан гол улсын зүүн тохой зэрэг газраар сууж, улсын зүүн өмнө, зүүн зүгийн хилийг хамгаалж алба залгуулдаг байснаас “захчин” хэмээх нэр үүссэн байна. Тэр үе захчин отог 2000 гаруй өрхтэй байснаас 3 зайсанд захируулж, тэр дотроо дэчинд хуваагдаж байлаа. 18-р зууны дунд үеэс Манж чин улс зүүн гарыг байлдан дагуулахад захчин түүний дотор зүүн гар халхын хил дагуу суусан захчид юуны түрүүнд өртжээ. Энэ үед Манж чин нар Булган, чингэл, цагаан тохойд сууж байсан захчиныг захирч байсан зайсан өвгөн Мамудыг баривчлан Манжийн талд үйлчлэхийг ятгаад дээл малгайгаар шагнан буцаажээ. Гэвч Манжийн цэрэг 1754 оны сүүлчээр дайсан Мамудыг баривчилж, 250 гаруй хүнтэй захчин хүчийг эзлэн авчээ. Мөн хойтон жил нь захчины Дондог Манж нарын 1500 гаруй өрхийг олзлон авч захчины захирагч өвгөн Мамуд 1756 онд Амарсанаад баригдан алагдсан бөгөөд тэр үед Манж нар түүний ар гэрт 300 лан мөнгө шагнаад ач хүү Жанцад нь зэрэг олгон захчидуудыг зэрэг, шар хулсны газар суулгажээ. 1759 онд захчидад нутаг олгож Байтаг, Хавтагт нутаглуулжээ. Мамуд, Дондог нарын захиргаанд явсан захчид манжийн түрэмгийллийг эсэргүүцэн Амарсанаагийн талыг дэмжсэн тул Манж нар тэдний ихэнхийг нь хөнөөж, үлдсэнийг нь Хятадын Шанси мужид суугаа манж хятад цэргийн дарга нарын зарц болгожээ. Мөн Галзад овгийн захчин 2100 орчим өрхийг 1756 онд Хөлөн буйрын нуурын орчимд ирүүлэн үлдсэн хэсгийг нь цахар, Хар мөрөн хавьд тараан суулгажээ. Ийнхүү захчид 1750 оноос манж чин улсын алба залгуулан тэдний заавраар амьдарсаар Манжийн ноёрхлын турш энэ байдал үргэлжлэн 1911 онд Монголчууд Манжийн ноёрхлыг түлхэн унагаж 1912 онд Монголын Засгийн газар Манжийн үеийн засаг захиргааг устган захчины хоёр хошууг дөрвөд үнэн зоригт ханы аймагт нэгтгэжээ. Тэр үеэс захчины хойт хошууг захчин Сэцэн гүний хошуу урд хошууг захчин бэйлийн хошуу гэж нэрлэсэн. Захчин хоёр хошуу нь баруун талаараа шинэ торгууд хошуутай, баруун хойд талаараа урайнхайн баруун албаны хошуутай, хойд талаараа Засагт хан аймгийн урианхайн дайчин бэйс, дархан бэйлийн хошуутай хил залгаа байсан. 1925 онд Ардын засгийн шийдвэрээр захчин 2 хошууг нэгтгэн Баатархайрханчуудын хошуу хэмээн нэрлээд Улаан голд төвлөрсөн Чандмань уулын аймагт захируулж 1931 онд хуучин захчин бэйлийн хошуугаар Үенч, захчин гүнгийн хошуугаар Манхан, Зэрэг, Алтай, Мөст сумдыг байгуулж, Ховд аймагт захируулсан нь одоогийн зохион байгуулалт ажээ. Алтай сум нь 1924 онд Бүрнээ сумтай хамтран нэг сум болгон /одоогийн Зэрэг сумтай/ Баясгалан мээрэн захирч байсан. 1926 оны зул сарын 23-нд Бодонч голын Их асгат гэдэг газар Эрдэнэ уулын сум нэртэйгээр засаг захиргааны 4 орон тоотойгоор өөрчлөн байгуулагдаж, сумын даргаар Т.Янсан ажиллаж засаг захиргааны нэгжийг 10-т 25-тын дарга нараар дамжуулан алба ажлаа явуулж байсан. 1948 он хүртэл “Олон ендэр”, Ялаат, Буулт, Барлаг, Тахь, Ангирт, Бор үзүүр, Хөх толгой зэрэг газруудаар нүүдэллэн явсаар Бор үзүүрт суурьшжээ. Алтай сум үүссэн цагаасаа хойш Сургууль, Хүн эмнэлэг, Холбоо, Цаг уур, Алтайн хөгжил нэгдэл зэрэг олон байгууллагууд үүсэн хөгжиж ард түмнийхээ ахуй амьдрал, үйлс бүтээлд хөдөлмөр хүчээ зориулан ажиллаж иржээ. Алтайчууд хөдөлмөрч, дайчин уламжлалтай захчин ёс заншлаа эрхэмлэн дээдэлж хойч үедээ өвлүүлж яваа ард түмэн билээ. Алтай сум 1941 онд аймагт 1-р байр, 1943 онд улсад 3-р байр эзэлж мөнгөн сүлд бүхий Засгийн газрын Жуух, Сүхбаатарын цээж баримал, 40000 төгрөг, аймгийн шилжин явах туг, Улаан булангийн гэрээр шагнагдаж байсан. Алтайн хөгжил нэгдэл 1971 онд улсад 2-р байр эзэлж үүрд хадгалах диплом, 25000 төгрөг, 1976 онд улсад 3-р байр эзэлж диплом, 10000 төгрөгөөр шагнагдаж байсан нь Алтай нутгийнхний хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн дэмжлэгтэйгээр Алтай сумын төвийг Боомын аманд нүүлгэн шилжүүлэн суурьшуулах ажил 2006 оноос эхлэн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж Сургуулийн хичээлийн болон дотруур байр, урлаг, спортын заал, Цэцэрлэг, Хүн эмнэлэг, Цаг уур, Нутгийн удирдлагын ордон, ХААН банк, Соёлын төв, Цагдаагийн кубоны барилга тус тус иж бүрнээр баригдан ашиглалтанд орж 2009 оны 09 дүгээр сарын 06 нд шинэ сууринд шилжин суурьшсанаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Түүнчлэн төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага, хоршоо, нөхөрлөл, компани зэрэг 40 16
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 10 гаруй га газар мод тарьж ойжуулалт хийж, 30 сая төгрөгийн өртөгтэй гэрэлтүүлэг, “Магнай трейд”, “НИК”, “Хөрс” зэрэг ШТС-ууд, 2,6 км асфальтон зам, сумын төвийн ундны усны 3 худаг, Цэвэр, бохир усны инженерийн байгууламж, гар утасны Юнитель, Мобиком, Жи мобайлын сүлжээ тус тус ашиглалтанд орж төрөлх Алтай нутаг маань хөгжин дэвшихийн оргил өөд тэмүүлж гараа сайтай явна. НУТАГ ДЭВСГЭР, ХИЛ ХЯЗГААР Алтай сумын нутаг нь Улаанбаатар хотоос 1750 км, Ховд хотоос 290 км, Хилийн Ярант боомтоос 120 км алслагдсан. Сум өмнө талаараа БНХАУ, баруун талаараа Үенч, хойт талаараа Мөст, зүүн талаараа Цэцэг, Говь-Алтай аймгийн Тонхил сумтай хиллэдэг. Монгол Алтайн нуруу говь тал хосолсон 1343 км2 өргөн уудам нутагтай. 81248 га эдэлбэр газартай, газар нутгийнхаа хэмжээгээр улсад 2-р, аймагт 1-рт ордог. ГАЗРЫН ГАДАРГА Нийт газар нутгийн 75,2 хувийг ХАА-н зориулалтын, 0,77 хувийг хот тосгон бусад суурин газар, 0,15 хувийг зам, шугам сүлжээний газар, 15,06 хувийг ойн сангийн газар, 0,02 хувийг усан сан бүхий газар эзэлдэг бөгөөд 40 гаруй хувь нь тусгай хэрэгцээний /тусгай хамгаалалт/ газар нутаг эзэлдэг. Алтайн уулын хамгийн өндөр цэг нь Цагаан тэмээтийн оргил 3752 м, хамгийн нам дор орших цэг нь Цонжийн бор толгой 1127 м оршдог. Бодонч, Барлагийн голууд, Хөндий, Хонь ус, Тахь ус, Ёлхон, Цонжийн хотгоруудад хужирлаг давсархаг говийн бор саарал хөрстэй байхад уулын бэл, тал хөндийд бор цайвар, цайвар хөрс байдаг. Хөрсний бүтэц нь 6 хэв шинжтэй. Үүнд: 1.Уулын эх чулуулгын илэрц бүхий хөрс 333094 га 2.Уулын сулавтар хөгжилтэй хөрс 1519 га 3.Уулын цайвар хүрэн хөрс 149690 га 4.Карбонатлаг бор хөрс 555256 га 5.Алювийн хужирлаг хөрс 37518 га 6.Хөндийн цайвар хүрэн хөрс 509 га АШИГТ МАЛТМАЛ Алтай сумын нутаг нь ашигт малтмал, эрдэс баялгаар арвин, хөрсөн доороо эрдэнэ нууцалсан баян тансаг нутаг юм. Тухайлбал: Шилүүстэй, Чомоож, Шат, Элсэн толгой, Хөндлөн, Өртөнт, Ямаан ус, Алаг тэхтэй зэрэг газарт усан ба утаат болор, гялтгануур, шохойн чулуу, баргилт, гуранз, вольфром, биндэрьяа, шөрмөсөн чулуу, Улаанхайрханы төмрийн ба зэсийн хүдэр, Хөх булгийн занар, Гурван булгийн харандааны бал, Хонгор хайрханы 13 төрлийн шороон будаг зэрэг ашигт малтмалаас гадна дэлхийд үнэтэй алтны илэрцээс эхлээд Ёлхоны улаан, цагаан, морол давс, хөрзөн их хэмжээтэй байдаг. УУР АМЬСГАЛ Алтай сум нь Хонь ус, Тахь ус, Бор цонжийн өргөн уудам говь Цагдуултай, Дайргат, Алаг тэхт, Улаанхайрхан, Аргалантай, Халзан бүргэдэй, Бунхан, Хавтаг зэрэг өндөр уулстай, эх газрын эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө 35-45 хэм хүртэл хүйтэрч, зундаа 30-40 хэм хүртэл халдаг. ЦАГ УУРЫН НӨХЦӨЛ Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. • 1 дүгээр сарын дундаж температур -25 0C • 7 дугаар сарын дундаж температур +20 0C • Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с • Жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
17
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
ГАЗАР НУТАГ Нийт газар нутгийн хэмжээ 1373426 га Жилдээ дунджаар 5,7 мм тунадас унадаг, жилийн дундаж агаарын температур ер нь дулаан, хамгийн хүйтэн сар болох 1-р сарын дундаж температур 190С орчим, 3-р сарын сүүлчээс 10-р сарын сүүл хүртэл 210 гаруй хоног дундаж агаарын температур 0 С-аас дээш байна. Хур тунадасны эрчим их бус жилдээ 12 орчим удаа бороо орно. Харьцангуй чийгшлийн их утга өвлийн улиралд 84-88%, хавар хамгийн бага 52-54% орчим, жилийн дулаан улиралд бүх хугацааны гуравны нэгд нь хоногийн аль нэг хугацаанд харьцангуй чийгшлийн хэмжээ 30%-иас бага байдаг. Алтай сум нь говь газар орших боловч салхины хурд төдий л өндөр бус жилийн дундаж салхины хурд 2 м/с-ээс хэтрэхгүй, 15 м/с-ээс дээш хүчтэй салхитай өдрийн тоо жилд 2 өдөр орчим байдаг боловч ургамлын бүрхэвч ядуу, өнгөн хөрсний механик бүтцийн онцлогоос болоод шороон шуурга цөөнгүй тохиолдоно. Өвөл зүүн өмнөдийн салхи 22-39%-ийн давталттай зонхилох ба жилийн бусад улиралд баруун, баруун хойдын салхи зонхилдог байна. Салхины хурд онц их биш ч шороон шуурга жилдээ 29 орчим өдөр, явган шороон шуурга 40 гаруй өдөр тохиолдоно. 1944-1945 оны усан бичин жилд зуд болж 65000 толгой мал хорогдож, 1983, 1987, 1996 онуудад багагүй цас орж зуд, ган болж, 1975, 1993 онуудад гэнэтийн салхи шуурга болж олон айл өрхийн гэр орон эвдэрч байсан. 2009-2010 оны өвөл, 10-р сарын 29-нээс эхлэн их хэмжээний цас орж ууландаа 1,2-1,8 м, тал газартаа 0,60-0,80 см зузаан цасан бүрхүүл тогтож байгалийн гамшигт өртөж 100 гаруй мянган толгой мал хорогдож ард иргэд их хэмжээний хохирол амссан боловч ажилсаг, хөдөлмөрч ухаантай захчин түмэн маань сэтгэлийн эр зориг, амьдралын баялаг арга ухаанаараа амжилттай даван туулсан юм. ГОЛ, ГОРХИ, НУУР, РАШААН Алтай сумын нутагт том, жижиг гол горхи, булаг, шанд олон байдаг. Эдгээрээс томоохон нь Бодонч, Ангирт, Барлаг, Цагдуултай, Хиагт, Ембүү, Нарийн, Нүцгэн, Бураатын голууд багтдаг.Мөнххайрхан уулын мөсөн голын зүүн төгсгөлөөс эх авч, баруун урагш 168 км урсаж, Баруун хуурай, Бор Цонжийн хонхорт, зүүн уртрагийн 920, хойт өргөрөгийн 45037I-ын орчимд очиж ширгэдэг. Бодонч гол хамгийн том гол бөгөөд өргөн нь 7-18 м, гүн нь 0,2-1,0 м урсгалын хурд нь 0,21м/сек, голынхоо адагт олон салбарладаг бөгөөд газар тариалан, хадлангийн талбайг усжуулахад ашигладаг. Алтайн уулын зүүн гарын цутгамал болох Ангиртын гол 70 км урттай, Барлагийн гол нь зүүн уртрагийн 900, хойт өргөрөгийн 450-490 -д оршдог, Халиун, Өргөн ширэг, Өмнө, Хойт салаа, Бураат, Нүцгэн, Цагдуултай зэрэг 10 гаруй гол горхи, 20 гаруй булаг шандтай. Тахилт, Хар булаг, Асгат, Хиагт, Хөндлөн булгийн рашаан устай. Эдгээр нь хүний төрөл бүрийн өвчнийг анагаах увидастай. ЁЛХОН НУУР Алтай сумын төвөөс баруун урагш 60 км-т Ёлхон нуур хэмээх элстэй, хулстай баян бүрд байдаг. Ёлхон нуур нь 100 жилийн давсны нөөцтэй, 100 гаруй давсны цооногтой, Говийн их дархан цаазат газрын “Б” бүсэд багтах бөгөөд улсын нөөц газрын бүртгэлд бүртгэгдсэн. Төрөл бүрийн ан амьтан, өвс ургамал элбэгтэй.
18
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 УРГАМАЛ Алтайн өндөр уулсын 2000 м-ээс дээш нугын, 2000-1500 м-т хээр талын, 1500-1100 м-т говь, хагас цөлөрхөг байгалийн бүслүүртэй юм. Өндөр уулын бүсэд вансэмбэрүү, алтан гагнуур, рээгомбо, гишүүнэ, говь талдаа хулангийн ундаа, чихэр өвс, зээргэнэ зэрэг эмийн ургамал, гоёо болон хармаг, тошлой, хад, жимс элбэгтэй, харгана, арц, далан хальс, нохойн хошуу, яргай, тавилхай зэрэг бутлаг ургамал ерхөг, хялгана, ботууль, агь шаваг, шарилж зэрэг бэлчээрийн ургамал элбэг байдаг. Түүнчлэн говь цөлөрхөг газруудад хайлаас сухай, хонхот харгана, тосон торлог, заг, тэсгэнэ, загмал, баглуур, улаан бударгана зэрэг өвс ургамалтай. Аргаль, угалз янгир, хулан, хар сүүлт их хэмжээгээр өсч үржиж байна. Бас тарвага, зурам, үнэг, чоно, мэрэгч амьтдаас гадна тас, ёл, бүргэд, хойлог, гахууна, ногторуу, ангир, нугас, тогоруу, шонхор зэрэг 20 гаруй төрлийн жигүүртэн шувуудтай.
СУМЫН ХӨГЖЛИЙН ТҮВШИН ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАР Сумын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар нь уламжлалт мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлийн худалдаа үйлчилгээ байна. Сумын эдийн засгийн салбарын хөгжлийг хангахад төсөвт байгууллага 5 төсвийн бус болон аж ахуйн нэгж байгууллага 25, хувиараа худалдаа үйлчилгээ эрхлэгч 40 гаруй, 311 малчин өрх гол үүргийг гүйцэтгэж байна. ХӨДӨӨ АЖ АХУЙ Алтайн хөгжил нэгдэл 1955 оны 5 дугаар сард санаа бодол, хүч хөдөлмөрөө нэгтгэж хөдөө аж ахуйн нэгдэл байгуулах хөдөлгөөн өрнөж, 6 багийн 38 өрхийн 84 ард нэгдэн 1955 оны 09 дүгээр сарын 29-нд Буултын ширэг хэмээх газар Алтайн хөгжил нэгдэл байгуулагдсан цагаас эхлэн хөдөө аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлж, мал сүргийн тогтвортой өсөлтийг хангаж, иргэд, нэгдэлчдийн нийгэм, ахуйн соёлыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, хамтын хөдөлмөрийн давуу талыг харуулж чадсан хоршооллын томоохон байгууллага болон хөгжиж байгаад 1992 онд ард иргэдэд нэгдлийн мал, өмч хөрөнгийг хувьчлах шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа зогсоож татан буугдсан байна. 1992 оноос сумын Засаг даргын Тамгын газар нэртэйгээр засаг захиргааны нэгж шинэчлэгдэн байгуулагдаж, Хөдөө аж ахуйн улсын байцаагчийг орон тоогоор ажиллуулж, 2010 оны 10 дугаар сарын 01-нээс Засаг даргын Тамгын газрын бүтцэд “Мал эмнэлэг үржлийн тасаг” 3 орон тоотой байгуулагдан ажиллаж байна. “Мэнд сүрэг”, “Удамт эмч”, “Алтайн таван сувд” зэрэг мал эмнэлэг, үржлийн нэгж байгуулагдан малын удмын санг сайжруулах, малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Одоо тус сум нь 84043 толгой малтай, 420 өрхөд 370 гаруй өвөлжөө хаваржаа эзэмшүүлж, нийт сүргийн 44,8 хувь нь хээлтэгч мал, нийт ямаан сүргийн 93 хувийг Алтайн улаан үүлдрийн ямаа эзэлдэг. 2009-2010 оны өвөл их хэмжээний цас орж гамшигт автаж нийт малын 55.9 хувь буюу 100000 19
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 гаруй толгой мал хорогдсоноос шалтгаалан иргэдийн амьжиргааны түвшин буурах хандлагатай болсон. иймд ард иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал өсгөх, малжуулах, төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг бодлогын хүрээнд зохион байгуулж байна. 2010 онд НҮБын Хүн амын хөгжлийн сангаас 20 өрхөд тус бүр 1,0 сая төгрөгийн, 141 өрхөд тус бүр 300,0 төгрөгийн, НХХЯ-ны чиглэлээр загвар малчин бий болгох зорилгоор 35-аас доош насны, мал маллаж амьдардаг 5 залуу өрхийг нийт 20,0 сая төгрөгийн, ХХААЯ-ны хөрөнгө оруулалтаар 5 малчныг 10 сая төгрөгөөр малжуулах төсөл хөтөлбөрт хамрууллаа. Монгол улсын Засгийн газраас зохион байгуулсан төсөл хөтөлбөрийн хүрээнд зуданд малаа их хэмжээгээр хорогдуулсан, малчин 28 өрхийг тус бүр 1,7 сая, нийт 46.7 сая төгрөгийн малжуулах төсөлд хамрууласан байна. Сумын дүнгээр 2010 онд 175 малчин өрхийг малжуулахад 119,9 сая төгрөгийг зарцууллаа. 2013 оноос эхлэн Орон нутгийн хөгжлийн сангийн 150 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрээр Малжуулах төслийг хэрэгжүүлж 30 өрхийг малжуулаад байна. Алтай улаан ямааны үүлдрийн хэсэг
Алтайн улаан”Алтайн үүлдрийн хэсгийн ямааны ашиг шимийн үндсэн үзүүлэлт Алтайн улаан ямааны тоо
Нас, хүйс
Хаврын амьдын жин / кг/
Ноолуурын Гарц /гр/
Голч /мкм/
Урт /см/
2011 онд 38154
Бүдүүн ухна
42.3-1,26
454-11.9
15.9-0.24
6.1-0.25
2012 онд 42896
Шүдлэн ухна
20.6-0.51
320-9.4
13.9-0.13
5.7-0.22
2013 онд 42953
Эм ямаа
29.8-0.5
382-15.5
15.6-0.16
6.1-0.15
Охин шүдлэн
18.6-0.46
291-11.3
14.0-0.17
5.0-0.18
Бэлчээрийн төлөв байдлын үндсэн үзүүлэлт Үзүүлэлт
1
Нэгж
Нийт нутаг дэвсгэр
1314,4 мян.га
Бэлчээр
1019,4 мян.га
Мөнх цас
803 га
Хад асга
14,7 мян.га
Элс
707 га
Чулуутай бэлчээр
427,9 мян.га
Сөөгтэй бэлчээр
387,5 мян.га
Довонтой бэлчээр
17,3 мян.га
Өвслөг ургамалтай /цэвэр/бэлчээр
27,5 мян.га
Малд идэгдэх 1 га-гийн ургац Зун-намар
1.5 цн
өвөл-хавар
0,9 цн
Жилийн дундаж ургац
1,2 цн
3
Нийт тэжээлийн нөөц
1224 мян.цн
4
Даац ашиглалт
68,6 %
2
20
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
5
Талхлагдсан бэлчээр
106,3 мян.га
Дунд зэргийн талхлагдалд орсон
103,8 мян.га
Хүчтэй талхлагдалд орсон
2,5 мян.га
Цаашид ард иргэдийн амьжиргааны баталгаа болсон мал сүргээ өсгөн үржүүлэх, иргэдийг малжуулах ажлыг гол зорилго болгон ажиллаж байна. БООМЫН УСЛАЛТЫН СИСТЕМ 1977 онд Боомын услалтын систем байгуулагдаж 1996 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. Нийт 756 га талбайтай үүнээс 150 га усалгаатай талбайтай. Тухайн үедээ 1 мотор, 10 бороожуулагчтай, жилд 8-12 цн ургац авдаг байжээ. Ногоон тэжээл, арвай, хөх тариа, чацаргана, хүнсний ногоо, тарвас тарьж, арвайн гурилын үйлдвэрийн цех ажилладаг байсан ба 1996 онд хөрөнгөө хувьчилсан байна. Газар тариалангийн өсөлт Үзүүлэлт Тариалсан талбай (га) Хадлан (тн) Хураасан ургац (тн)
ГАЗАР ТАРИАЛАН 2011
2012
2013
11
15
8
1500
1500
1600
44
61.1
25.7
Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар тариалан эрхэлж хураан авах ургацын хэмжээ жилээс жилд өсч байна. ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор сумдад ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах чиглэлээр 2011, 2012, 2013 онуудад 180 сая төгрөгийн санхүүжилт ирсэн. ЖДҮийг дэмжих төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталж нийт 29 төсөл сонгон шалгарч үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Талх, нарийн боов Талх нарийн боов үйлдвэрлэх чиглэлээр “Хавтаг Алтай”, “Оцог хад”, “Алтайн тэмүүлэл”, “Жүгэнт Алтай” зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж сургуулийн сурагчдын Үдийн цай хөтөлбөрийн бүтээгдэхүүнийг чанарын баталгаатайгаар нийлүүлж, ард иргэдийг талх нарийн боовны бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. Ахуйн үйлчилгээ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд Бизнес инкубатор төвийг 59,6 сая төгрөгийн өртөгтэйгээр барьж ашиглалтанд орсноор Гутал засвар, Оёдол, Үсчин, гоо сайхан, Алт мөнгөний дархан зэрэг үйлчилгэээний цэг төвлөрч ард иргэдэд үйлчилж байна.
СУМАНД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭДИЙН ҮЙЛ АМЖИЛЛАГААНААС
Оёдолын цехын оёдолчин Д.Мөнхцэцэг
21
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
Дархан Л.Шуумар
Оёдолын цехын оёдолчин Ч.Энхтуяа
Мужаан Х.Уранбилэг
Мужаан Ц.Ням-Очир
Мужаан Б.Батнямын
22
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Худалдаа, үйлчилгээ Иргэдийн хэрэгцээг хангах чиглэлээр худалдаа-үйлчилгээний 4 төв, 40 гаруй ТҮЦ дэлгүүр, 6 цайны газар, хэвлэх, олшруулах үйлчилгээний цэг 1 ажиллаж байна. Бусад үйлдвэрлэл Суманд цахилгаан хөрөө 4, гагнуур 3, машин засвар 2 ажиллаж байна. СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ 1. Алтан бал - Д.Отгонбаатар /15 сая/ 2. 1000 тахиа - Б.Батсуурь /10 сая/ 3. Уран гар - Х.Уранбилэг /12 сая/ 4. Замын өнгөт хавтан, өнгөлгөөний тоосго үйлдвэрлэх - Б.Батхуяг /10 сая / 5. Зочид буудал үйлчилгээний төв - Б.Өсөхнаран /20 сая/ 6. Авто сервис - Б.Цэдэнжав /5 сая/ 7. Хүлэмжинд хүнсний ногоо тарьж даршлах - С.Ган-Эрдэнэ /6,4 сая/ 8. Мужаан, чанар хийц - Б.Батням /8 сая/ 9. Зоогийн газар - С.Энхбаяр /10 сая/ 10. Тогоон гарам - Х.Түмэнбаяр /10 сая/ 11. Эсгий урлал - А.Батжаргал /20 сая/ 12. Газар тариалан -Ш. Пүрэвдорж /5 сая/ 13. Гутал засвар - Д. Мөнход /7 сая/ Нийт 138,4 сая төгрөгийн төсөл шалгарууллаа. ДЭД БҮТЦИЙН САЛБАР Эрчим хүч 2009 оны онд Си Эс Би компани 35 км 0,4-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам татаж ашиглалтанд оруулснаар 2009 оны 7 дугаар сараас эхлэн 11 дүгээр сарын 01 хүртэл Ховд аймгийн Үенч сумын усан цахилгаан станцаас 24 цагийн цахилгаан эрчим хүчээр, өвлийн улиралд БНХАУ-ын Шинжан Уйгарын цахилгаан эрчим хүчээр хангагддаг байсан. 2011 оноос БНХАУ-аас цахилгаан эрчим хүчээр 100 хувь хангагдаж байна. Зам, тээвэр 2013 онд тус суманд суудлын болон ачааны авто машин 263, мотоцикль 221 байна. Хөшөөт Ярантын чиглэлд баригдсан асфальтан зам тус сумын нутаг дэвсгэр дээгүүр 95 км, Мянганы босоо тэнхлэгийн 110.8 км зам дайран өнгөрч байгаа бөгөөд зам дагаж хөгжин цэцэглэх бүрэн боломж нээгдээд байна. Малчдын нүүдлийн гол зам болох “Улаан ам”-ны бартаат замыг Хятадын замын компанийн өөрийн 370,0 гаруй сая төгрөгийн өртгөөр засч сайжрууллаа. 2010 онд Магнай трейдийн, 2011 онд НИК, Хөрс авто сервисийн ШТС-ууд баригдан ашиглалтанд орсноор иргэдийг А-80, АИ-92, ДТ зэрэг шатах тослох материалаар ханган үйлчилж байна. Харилцаа холбоо Юнителийн сүлжээ 2008 онд, Мобикомийн сүлжээ 2013 онд, Жи мобайлын сүлжээ 2014 онд ашиглалтанд орж ард иргэдэд үйлчилж байна. Барилга, газар зохион байгуулалт Ард иргэдийн санаачилга, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн дэмжлэгтэйгээр Боомын аманд шилжин суурьших асуудлыг УИХ-ын 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу 2006 онд Улаанбаатар хотын Барилгын зургийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээр сумын зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөө хийлгэж сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж мөрдөн ажиллаж байна. 2013 оны жилийн эцсийн байдлаар: өссөн дүнгээр 410 иргэнд 50.6 га газар өмчлүүлээд байна. Мөнгө санхүү Суманд ХААН, Төрийн банкны салбар ажиллаж байна. Сумын төсвийн нийт орлогын 97.6 хувийг татварын орлогоор, 2.4 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна. Төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл /сая.төг/ 2011
2012
2013
Нийт орлогын дүн
210306,1
361338,7
997710,5
Нийт зарлагын дүн
208129,7
310237,1
997496,9
23
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 НИЙГМИЙН САЛБАР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ Хүн амын тоо 2013 оны жилийн эцсийн хүн амын бүртгэлээр манай сум 3048 суурин хүн амтай байгаа нь Ховд аймгийн нийт хүн амын 4 хувийг эзэлж байна. Манай сумын нийт хүн амын 1492 буюу 48,95 хувийг эрэгтэйчүүд, 1556 буюу 51,05 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Нийт хүн амын 1044 буюу 34,2 хувийг 0-14 насны хүүхэд, 10138 буюу 37,3 хувийг 15-35 насны залуучууд эзэлж байна. Хүснэгт 1. Хүн амын тоо, оноор
Үзүүлэлт
2011
2012
2013
Нийт хүн ам
3127
3022
3048
Эрэгтэй
1532
1475
1492
Эмэгтэй
1595
1530
1556
Хүн амын тоо сүүлийн 3 жил харьцангуй өсөлттэй байгаа бөгөөд 2013 онд 2012 оныхоос 26 хүнээр буюу 9 хувиар өссөн байна. 2013 онд хөдөлмөрийн насны нийт амын 75.1 хувь ажиллагсад, 3.6 хувь бүртгэлтэй ажилгүйчүүд, 9.8 хувь нь ажил эрхлээгүй хүн ам, 6.7 хувь нь суралцагчид, 4.8 хувь нь хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадваргүй хүн ам байна. СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ БАЙГАЛИЙН ТҮҮХ ДУРСГАЛТ ГАЗАР Байгалийн сонин тогтоц бүхий эртний эдэлбэр газар, хадны сүг зураг, эрдэс баялаг, түүх дурсгал ихтэй. Сумын төвөөс 76 км Ёлхон хэмээх элстэй, хулстай баян бүрд байдаг. Тэрээр 100 гаруй давсны цооногтой, 100 жилийн давсны нөөцтэй. Ёлхон нуур Говийн их дархан цаазат газрын “Б” бүсэд багтах бөгөөд улсын нөөц газрын бүртгэлд бүртгэгдсэн. Ямаан усны бичигт хад, Хуц, Нохой, Тэмээн чулуу, 24 эх орончын хөшөө, 3 баатрын хөшөө, 90 гаруй км үргэлжилдэг Бодончийн хавцал манай суманд бий. Дэлхийд нэн ховордсон Тахь адууг өсгөн үржүүлж байна. БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ БОЛОН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД Газрын нэр
Тайлбар
Эртний сүг зураг бүхий хад
Сумын төвөөс баруун өмнө зүгт 19 км Ямаан усны хавцлын эгц босоо ханан хад дээр дүрсэлсэн балар эртний хүмүүсийн амьдарч байсан түүх соёлыг гэрчлэх баримт билээ.
Сэнжит цохио хад
Сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км Бодонч голын хавцалд орших байгалийн бүтээл маш сонин тогтоц юм.
Нохой чулуу
Домогт баатар САРТАГТАЙ хэмээх хүн мана нутгийн Бодончийн хавцлаар явж өнгөрөхдөө нүүдэл гүйцэхгүй хөгшин нохой, хуц, тэмээ болон маанийн эрхээ орхиод явсан гэнэ билээ гэж эртнээс настангууд ам дамжуулан ярьж ирсэн түүхтэй чулуунууд билээ.
Маань чулуу Хуц чулуу Тэмээ чулуу Сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-д Бодонч гол Цагдуултай Хүннүгийн үеийн булш бунхан голын бэлчирт байдаг Эртний хүннүчүүдийн аян дайны үед бүтээн байгуулсан булш бунхан юм. Даянчийн агуй
Сумын төвөөс зүүн зүгт 57 км Сэтэр модны заагт хувраг хүн бясалгал үйлдэн олон түмнээс хол хөндий сууж байсан оромж агуй юм.
Улаанхайрханы агуй
Сумын төвөөс зүүн зүгт 50 км Улаанхайрхан уулын энгэрт байгалийн жамаар үүссэн 1000 толгой бог мал багтдаг агуй юм.
24
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
Тахь зэрлэг адуу
Шинжлэх ухааны мэдээгээр 1967 оноос бүрэн устгасан ба манай суманд 2004 оноос сайн санаат хүмүүсийн ачаар сэргээн нутагшуулж буй адууны өвөг нэн ховор амьтан юм.
Х.Даржаагийн хөшөө
Гоминдааны дээрэмчид манай нутаг руу өнгөлзөж байсан үед хил дээр алба хааж байгаад баатарлагаар амь үрэгдсэн дайчин цэргийн дурсгал ба энэ хүн Увс аймгийн харъяат юм.
24 эх орончын хөшөө
Сумын төвөөс баруун өмнө зүгт 84 км, Зээгийн ус гэдэг хилийн зурвас газарт үүрэг гүйцэтгэж яваад 1944 оны 6 сард казакийн дээрэмчдэд онц хэрцгийгээр хөнөөгдсөн эх орончдын шарилыг тэмээгээр тээвэрлэж Цонжийн бор толгойд байрлуулсан түүхтэй.
Тооройн төгөл
Сумын төвөөс өмнө зүгт 60 км, Монголын хамгийн баруун хязгаарт ургаж буй элдэв навчит улиас буюу тооройн багаахан төгөл бүхий баян бүрд газар юм.
Алаг тэхт уул
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны 167 тоот тогтоолоор аймгийн орон нутгийн Тусгай хамгаалалтай газар болсон, 19294 га
Байгалийн үзэсгэлэнт газар
Ямаан усны бичигт хад
25
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
Ямаан усны бичигт хадны сүг зураг
Ямаан усны бичигт хадны сүг зураг
Хөшөөт ярантыг холбосон Авто зам
26
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
Янгирын сүрэг
Заган ой
СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ Тус сум нь “Арвин баян Алтай нутгаа шүтэж, захчин өв соёлоо уламжлан эзэмшиж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, дэд бүтэц, аялал жуулчлалыг хөгжүүлж баруун бүсийн загвар сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: • Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх. • Ажлын байрыг 2,3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах. • Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх.
27
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Алтай сумын онцлог • Алтай сум 1373.0 мян.км.кв нутаг дэвсгэртэй, газар нутгийнхаа хэмжээгээр улсын хэмжээнд 2 дугаар байранд ордог өргөн уудам нутагтай. • Дэлхийд нэн ховордсон тахийн сүргийг 2005 оноос эхлэн ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран тус сумын нутаг “Тахь усан”-д 1 азарга, 6 гүү сэргээн нутагшуулснаас хойш төлөөрөө өсөж, шинээр нэмж нутагшуулан нийтдээ 22 толгой болон өсөн үржиж нутагшиж байна. • Алтайн улаан зүсмийн үүлдрийн хэсгийн ямаатай. 2003 онд ХХАА-н сайдын А/42 тоот тушаалаар Алтайн үүлдрийн хэсгийн ямаагаар баталгаажуулсан. Ноолуурын микрон /голч/13,6 Алтайн улаан ямааг зэргэлдээх аймаг суманд шилмэл сайжруулагчаар 54 суманд авч ашиглаж байна. Цаашид сумын төвийг ойжуулах, иргэдийг малжуулах, газар тариалан эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүд барих, албан байгууллагуудын өргөтгөл хийж, цэвэр бохир усны байгууламжийг ашиглалтанд оруулах зэргээр салбар салбараар нь хөгжүүлж төрөлх нутгаа Монгол улсын “Жишиг сум” болгох эрхэм зорилготойгоор ажиллаж байна. АЛТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАГСАДЫН НЭРС №
Овог нэрс
Үндсэн захиргаа
Ажилласан онууд
Өөрчлөгдсөн байдал
0
1
2
3
4
1
Баясгалан “Мээрэн”
Алтай
1924-1925.11.
Насан өөд болсон
2
Төлөмжийн Янсан
Алтай
1926.11.-1928
Хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдсон Хятадын Шинжаанд оргосон
3
Гуужвайн Гонсрон
Алтай
1928-1929
Хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдсон хятадын Шинжаанд оргосон
4
Тумбаажийн Буянт
Алтай
1929-1930
Хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдсон
5
Сүхийн Сонинпил
Алтай
1930.3 -11 сар хүртэл
Өөр ажилд шилжсэн
6
Мантаагийн Жалцан
Алтай
1930.09.-1932.01.
Өөр ажилд шилжсэн
7
Минжүүрийн Баянжаргал
Мөст
1932.09.-1933
Өөр ажилд шилжсэн.
8
Тогосын Жадамбаа
Мөст
1934-1934.11.
Өөр ажилд шилжсэн.
9
Найдангийн Аюушжав
Алтай
1934.11.-1936
Аймгийн даргаар дэвшсэн
10
Бөндөөгийн Ланкаа
Алтай
1936-1938
Өөр ажилд шилжсэн.
11
Лувжаагийн Дамдинсүрэн Алтай
1941.1943
Аймагт дэвшин ажилласан.
12
Бадарчийн Бошго
Алтай
1943-1945
Өөр ажилд шилжсэн.
13
Баярын Нооноо
Алтай
1946-1948
Өөр ажилд шилжсэн.
14
Давгын Гочоо
Алтай
1948.1954
Өөр ажилд шилжсэн.
15
Бадиан Самданноров
Алтай
1954.10.-1955.10.
Өөр ажилд шилжсэн.
16
Идэш Пагма
Булган
1955.10.1956.07
Өөр ажилд шилжсэн
17
Гэмбэлийн Гонгор
Мөст
1956.07.-1658.07.
Өөр ажилд шилжсэн
18
Жигжийн Бямбаа
Алтай
1958.08.-1959.09. Аймагт дэвшин ажилласан.
19
Гэмбэлийн Гонгор
Мөст
1959.09-1963.07
Өөр ажилд шилжсэн.
20 Чавгаан Баяраа
Алтай
1963.07-1969.06
Өөр ажилд шилжсэн.
21
Зэрэг
1969.06-10.
Өөр ажилд шилжсэн.
Түмэнжаргал Даш
28
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 22 Мандаан Пунцаг
Манхан
1969.10-1971.10
Өөр ажилд шилжсэн.
23 Түмэнжаргалын Даш
Зэрэг
1971.10-1977.06
Манхан суманд шилжсэн.
24 Очирын Балжинням
Алтай
1977.06-1981.10
Насан өөд болсон
25 Чимидийн Дамиран
Булган
1981.10-1989.06
Өөр ажилд шилжсэн
26 Магдаан Чулуунбаатар
Булган
1989.06-1991.02.
Булган суманд шилжсэн.
27
Алтай
1991.02-1992.10.
Тэтгэвэрт
28 Идэш Гансүх
Алтай
1992.10.1997.10
Баянхонгорт шилжсэн.
29 Ноосойн Чадраабал
Алтай
1997.10-2000.08.
Тэтгэвэрт
30 Идэш Бямбажав
Алтай
2000-2004
Улаанбаатар хотод ажиллаж байгаа
31
Алтай
2004-2008
Сумын ЗДТГ-ын дарга
Алтай
2008 одоо хүртэл
Батын Сүх
Даржаа Баатарсүрэн
32 Рэгдэл Бадамцэцэг
НЭГ. АНХНЫ ДАРГА БАЯСГАЛАНГИЙН МЭЭРЭН Анхны дарга нь Баясгалан мээрэн гэдэг хүн байсан бөгөөд сумын Занги хэмээх нэртэйгээр 19241925 онд ажиллажээ. Тэрээр амьдралын хар ухаан сайтай, удирдан зохион байгуулах авьяастай, шулуун шударга зантай хүн байсан тул анхны даргаар сонгогдсон билээ. Баясгалан гуайг ажиллаж байх үед бүх юм шинээр эхэлж байсан тул сумын иргэдийг удирдан зохион байгуулах ажил ихээхэн бэрхшээлтэй байсан бөгөөд энэ тухай тэр: Ардын засгийг толгойлох гэдэг хэцүү ажил юм. Хатуу барих гэвэл хагарчих гээд болдоггүй, зөөлөн барих гэвэл гоожиж мэдэх эд юм. Тэгвэл хатуу зөөлөн хоёрын хоорондох харьцааг баримтлах нь чухал юм” хэмээн хэлж байжээ. Энэ хүн Цэвэг, Зөөлөн хэмээх 2 охинтой байсан гэдэг. Цэвэг хэмээх хүнийнх нь талаар мэдээлэл олж амжсангүй.Харин Зөөлөн гэдэг охин нь Хулгана, Зазаалай гэж охин хүү хоёртой бөгөөд Хулганы охин Ж.Энхтуяа, хүү Ж.Бат-Эрдэнэ, Зазаалайн хүү З.Нямсүрэн, З.Эрдэнэсүрэн нар Улаанбаатар хот, Эрдэнэт, Алтай суманд тус тус амьдарч байна. ХОЁР. СУМЫН ДАРГА ТӨЛӨМЖИЙН ЯНСАН Төлөмжийн Янсан нь 1926-1928 онд сумын дарга буюу тэр үеийн нэрлэдэгээр сумын “гүнд” байв. Тэр үеийн сумын дарга нар гэрээр ажлаа хийдэг, хүн тус бүр хоёр морьтой, суман уяачтай. Алтайн нурууны ар зэрэгт Тамгын газар харьяатай байжээ. Янсан нь сумын даргаар ажиллаж байгаад ажлаасаа гарсны дараа 1931 онд баруун хил давсан бөгөөд долоон жил болоод нутагтаа эргэн иржээ. Нутагтаа мал аж ахуй эрхэлж байж байгаад 1941-1942 оны үед баривчлагдан сураггүй болсон хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Түүний дүү Төлөмжийн Бонд гэж хүн байсан бөгөөд Бондын хүү Магсар гэж аймгийн аварга тууварчин нэр төртэй малчин хүн 70 насны зоог амсаад 1999 онд өөд болжээ. Магсарын хүү Гинаажав, Гүнгээсүрэн, Готов, Гэрэлчулуун зэрэг хүүхдүүд нь Улаанбаатар, Дархан хот, Алтай суманд амьдарцгааж байна. Бас төрсөн дүү Содном гэж малчин хүн байжээ. Тэдний үр хүүхдүүд ямар хүмүүс хаана яваа нь тодорхой бус байна. Янсан даргын хүү Даржаа гэдэг малчин хүн нутаг усандаа амьдарч байсан бөгөөд түүний охин Д.Заяат Монголын Эмэгтэйчүүдийн 6 дугаар их хурлын төлөөлөгч, охин Долгорсүрэн МХЗЭ-ийн 16 дугаар Их хурлын төлөөлөгч, хүү Сүмбэнхүү -Газар холдинг компаны дэд захирал, хүү Д.Баатарсүрэн Засаг даргын Тамгын газрын даргаар тус тус сонгогдон ажиллаж, улс эх орондоо нэр хүндтэй хөдөлмөрлөж байна. ГУРАВ. СУМЫН ДАРГА ГУУЖВААНЫ ГОНСРОН Г.Гонсрон нь Алтай сумын даргаар 1928-1930 онд 1 жил сумын даргаар ажиллажээ. Энэ хүн даргын албыг нилээд хүнд хэцүү цаг үед хашиж байсан бөгөөд өөрийн төрсөн дүү Г.Сураваа гэдэг хүний хамт баруун хил давсан гэхээс өөр тодорхой баримт олдохгүй байна. Дүү Сураваагийнх нь хүү Бааст гэдэг хүн тус сумын Хожгор гэдэг хүний охинтой гэр бүл болжээ. Энэ хүн Алтай сумын ардын авьяастан Х.Баадайгийн төрсөн эгч ажээ. ДӨРӨВ. СУМЫН ДАРГА ТУМБААЖИЙН БУЯНТ Тумбааж овогтой Буянт нь 1929-1930 онд 1 жил сумын даргаар ажиллажээ. Энэ үед цаг төрийн байдал нилээд үймээнтэй байсан тул 1930 онд хувьсгалын эсэргүү хэмээгдэн баригдаж Говь-Алтай аймгийн Өвчүү хэмээх газар цаазаар авхуулжээ. Т.Буянт нь нутгийн эмэгтэй Балхааны Бомбороо 29
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 гэдэг хүнтэй гэр бүл болж байсан бөгөөд баригдах үед эхнэр нь жирэмсэн үлджээ. Хожим нь тэр хүн Тангадын Нийдэй гэдэг хүнтэй гэр бүл болж ээжийнхээ хэвлийд үлдсэн хүүхэд нь гарсан бөгөөд одоо Алтай суманд амьдарч буй Пагма хэмээх өндөр настан билээ. Охин Пагма нь А.Цэвээн гэдэг хүнтэй гэр бүл болж охин Саруул, Санжид, хүү Сонинпил, Сонинтөр, охин Лхагваа нарыг төрүүлсэн бөгөөд тэд Цэцэг, Алтай суманд амьдарч байна. Т.Буянт нь Т.Жомбоодой, Жуурандаан, Гэсгэлэн, Зодов нарын дүү бөгөөд Цогтоо, Олзвой, М.Сэртэв, М.Батмөнх, М.Халзаа, Тайван, З.Баадай нар түүний ач зээ нар юм. ТАВ. СУМЫН ДАРГА СҮХИЙН СОНИНПИЛ С.Сонинпил нь 1908 онд Алтай сумын Хөндийн Сэртэн хэмээх газар төржээ. Тэрээр 15 настайдаа Зэрэг сумын Алтан тээлийн танхимд сурч төгсөөд, 1 жил бичиг үсгийн багшаар ажиллажээ. Сонинпил 1927-1930 онд Алтай сумын нарийн бичгийн дарга, 1930-1931 онд Зэрэг сумын намын үүрийн дарга, 1935-1937 онд аймгийн намын хорооны намын ажил эрхэлсэн байцаагч, 1937-1942 онд Алтай сумын намын үүрийн даргаар ажиллаж байгаад өвчний учир цэл залуугаараа нас баржээ. Тэрээр охин хүү гуравтай байсан бөгөөд хүү Цэрэндорж нь Зэрэг суманд ажиллаж байгаад 1997 онд охин С.Галсан нь тус сумын сум нэгдлийн дарга Т.Даштай гэр бүл болж, 1995 онд, хүү С.Лэгшид нь мөн 1990-ээд онд нас баржээ. Хүү Лэгшидийн хүүхдүүд зураач Л.Мажигсүрэн Ховдод, охин Цэцэгчимэг нь Сэлэнгэд тус тус амьдарч байна. Бусад хүүхдүүд нь тодорхой бус байна. Охин Галсангийнх нь хүү Д.Бассайхан Улаанбаатарт ажиллаж байна. ЗУРГАА. СУМЫН ДАРГА МАНГААГИЙН ЖАЛЦАН М.Жалцан 1906 онд Алтай сумын нутаг Цагдуултай хэмээх газар төржээ. 1919 онд Тэнхимийн сургуульд суралцан төгсөж, 1924 онд тус сургуулийнхаа багш болжээ. Тэрээр 1930 онд Алтай сумын нарийн бичгийн дарга улмаар сумын дарга, Үенч сумын намын үүрийн дарга, Цагаан нуурын дамжлага баазын дарга, нягтлан бодогчоор 1943 он хүртэл ажиллаж байгаад 1955 онд Эрдэнэбүрэн сумын “Социализмын зам” нэгдэлд элсэн орж, мал маллаж байгаад 1974 онд насан өөд болжээ. Энэ хүний тухай нутгийн ард түмэн “Манараад байдаг Мараатын эхэн манаруулаад ирдэг Мангиан Жалцан” хэмээн дуулж байсан түүхтэй. М.Жалцаны охин Билгээ, Сонин, хүү Энхтөр нар нь одоо Эрдэнэбүрэн суманд амьдарцгааж байна. ДОЛОО. СУМЫН ДАРГА МИНЖҮҮРИЙН БАЯРЖАРГАЛ Мөст сумын харьяат Минжүүрийн Баяржаргал нь 1932-1933 онд тус сумын даргаар 1 жил ажиллаад өөр газар шилжжээ. Алтай сумын түүхэнд энэ хүний талаар болон хүүхдүүдийнх нь тухай тодорхой зүйл дурьдаагүй байна. НАЙМ. СУМЫН ДАРГА ТОГОСООГИЙН ЖАДАМБА Тогосоо овогтой Жадамбаа нь 1906 онд Алтай сумын 5 дугаар багийн ард Тогосоогийн 2 дахь хүү болон Их улаан давааны Хөх булгийн их өтөг гэдэг газар мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн хамт өнгөрүүлж бие даан бичиг үсэг сурч гэрийн боловсрол олсон байна. 1930 онд өөрийн нутгийн Түвшин овогтой Хулганаатай гэр бүл болон амьдарч байгаад 1934 онд Алтай сумын даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 1936 онд цэрэгт татагдан Дорнодын Тамсагбулагт цэргийн намын товчооны дарга, Улсын төрийн комиссороор ахлах дэслэгч цолтой алба хааж, Маршалын тушаалаар 1939 онд Халх голын байлдаанд оролцож явсан юм. Ахмад дайчин хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хүн юм. Дайн дуусах халх голын дайны гал дунд өөрийн том охин Үймээ нь төрсөн байна. Дайн дуусахад цэргийн албанаас бэлтгэл офицероор халагдан өөрийн төрсөн нутагтаа ирж энх цагийн бүтээн байгуулалтанд гар бие оролцон залуу үеийг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж байлаа. Мөст суманд улаан булангийн эрхлэгч, сургуулийн нярав, малчин зэрэг ажил хийж явсан. 1977 онд ертөнцийн мөнх бусыг үзжээ. Байлдааны гавъяаны улаан тугийн одон, халх голын ялалтын медаль, “Бид ялав”, ардын хувьсгалын ойн медалиудаар шагнуулж байсан тухайн үеийн /МАХН/ Монгол Ардын намын гишүүнд тодорхойлж байсан ба цэргийн албанд явж байсан тухай ардын Армийн төв архиваас товч авсан болно. Жадамбаагийн том охин Үймээгийн гэрийн хүн Зодовын Зальдан түүний 30
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 гарсан охин хүү 10 төрүүлэн өсгөж бүгд эсэн мэнд бойжиж Ховд аймгийн төв Мөст сум, Улаанбаатар хотод зах зээлийн журам ба хөдөө талд маллан дор бүрэндээ сайхан амьдарцгааж байна. Дээрхи 10 хүний бүх хүүхэд 54 үүнээс бэр 12, хүргэн 8, ач 31, зээ 23, бүгд 84 болтлоо олуулаа болжээ. ЕС. СУМЫН ДАРГА НАЙДАНГИЙН АЮУШЖАВ Алтай сумын унаган хүү Н.Аюушжав нь 1899 онд тус сумын нутаг Бодончийн Тэмээтэд төржээ. Бага насандаа монгол бичгийг бие даан сурчээ. Тэр 1921 онд цэргийн албанд мордсон боловч 1922 онд гачигдлаар түр халагдан ирж, 1923 онд сумын захиргааны нарийн бичгийн дарга, 1924 онд сумын орлогч даргаар ажиллаж байгаад 1926 онд дахин цэрэгт мордон 1930 онд халагдан иржээ. 1931 оноос хойш Наранхайрхан хошууны цэргийн хэлтсийн дарга, 1932 оноос Хатанбаатар хошууны Тамгын дарга, 1933 оноос мөн хошууны ангийн шүүхийн дарга, 1934-1936 онд Алтай сумын даргаар ажиллаж байхад нь 1936 оны 6 дугаар сард Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд аймгийн даргаар дэвшүүлэн томилжээ. Н.Аюушжав Ховд аймгийн даргаар 1939 оны 10 сар хүртэл ажиллаад өвчний учир ажлаасаа чөлөө гуйн орон нутагтаа иржээ. Тэрээр 1941-1946 онд Алтай сумын намын үүрийн даргаар ажиллаж байв. Тэрээр ажиллах хугацаандаа аймгийн Намын хорооны гишүүнээр 20-иод жил сонгогдон ажиллаж ирсэн байна. 1946 оноос хойш биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан удирдах ажлаас чөлөөлөгдөн мал маллан амьдарч байгаад 1969 онд өвчний учир насан өөд болжээ. Энэ үед аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Лувсанжамц, аймгийн дарга Ш.Хавдал нар анхаарал тавин “Өвчтөний биеийн байдлын талаар аймагт байнга мэдээлж, сайтар эмчлэн сувилж байх хэрэгтэй. Хэрэв эрс муудвал бидэнд мэдээл” гэсэн үүргийг Алтай сумын дарга нарт өгч байсан бөгөөд нас барахад нь аймгийн нэгдсэн хорооны товчоо, Захиргааны гишүүд ирж салах ёс гүйцэтгэн хүндэтгэлтэйгээр нутаглуулжээ. Тэр үеийн эмгэнэлийн бичигт: “Аюушжав 1969 оны 05 дугаар сарын 13-ны 14 цагт 32 минутанд биднээс харамсалтайгаар хагацан одлоо” хэмээн дуржээ. Н.Аюушжав нь Цэвээн, Бордух хэмээх 2 хүүтэй бөгөөд тэдний хүүхдүүд Саруул, Санжид, Сонинтөр, Дэнсмаа, Лхагваа, Нүүдээ, Дамдиндорж, Дамдинхүү нар Алтай, Цэцэг сумдад амьдарч байна. АРАВ. СУМЫН ДАРГА БӨНДӨӨГИЙН ЛАМКАА Б.Ламкаа нь 1906 онд Алтай сумын нутаг Бодончийн Их асгат хэмээх газар төржээ. Малчин байснаа Алтайн тээлийн тэнхимд орж, 17 насандаа монгол бичиг сурч, 1929 онд Бодончийн Олон ендэр хэмээх газар бүлгэмийн бичиг үсгийн багшаар ажиллаж улмаар сумын нарийн бичгийн даргын албанд томилогджээ. 1933 онд аймгийн эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж байгаад орон нутгийн гачигдлаар сумандаа ирж 1936 оныг хүргэжээ. Тэр 1936-1938 онд Алтай сумын дарга, 19381940 онд Хоршооны дарга, 1940-1941 онд Алтай сумын даргаар дахин ажиллажээ. 1941 онд Б.Ламкаа Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож байв. Тэр сургууль дамжин суралцаж, цэргийн алба хааж байсангүй. Учир нь тэднийх ядуу айл байсан тул суралцах боломж олдсонгүй. Эцэг эхээс хоёулаа бөгөөд дүү нь Өнөр гэж хүн байжээ. Ламкаа нь нутаг усандаа нэр хүндтэй сайн зохион байгуулагч байсан гэдэг. Тэр 1943 онд цэл залуу 37 насандаа өвчний учир нас баржээ. Ламкаан хүүхдүүд Бодонч багийн малчин, аймгийн аварга тууварчин П.Бөхчулуун, Бодонч багийн малчин А.Бадамдорж нар өнөр өтгөн айл өрх болж энх тунх сайхан амьдарцгааж байна. АРВАН НЭГ. СУМЫН ДАРГА ДОНДООГИЙН БАТ Ховд аймгийн Алтай сумын уугуул Дондой овогтой Батаа нь 1917 оны гал могой жил Чандмань уулын аймгийн Алтайн уулын хошуу одоогийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг Бөөргийн голд Дондойн Билэгтийн хүү болон мэндэлсэн. Эцэг нь цэрэгт яваад өөд болсон учир хөгшин аав Дондойгоор овоглосон байна. 16 нас хүртлээ хөгшин эцэг эхтэйгээ мал маллан амьдарч байхдаа нутгийн иргэн Аюушаар монгол бичиг заалган сурчээ. 1937 онд цэргийн албанд мордож Сүхбаатар аймгийн Улаан байшинтын отрядад цэргийн алба хаасан. Цэрэгт байхдаа жагсаалын дарга, эх зохиогч зэрэг үүрэг гүйцэтгэж байсан. Бие дааж монгол бичиг болон крилл үсэг сурсан. Тухайн үедээ боловсролтой хүний нэг байсан болохоор цэргээс ирээд багийн дарга, суман дарга, аймгийн захиргаанд аж ахуйн эрхлэгч зэрэг албыг хашиж байжээ. 1939-1940 онд Алтай сумын суман дарга байсан. Хожим Мөст суманд нэгдэл байгуулагдахад орж мал маллаж аймгийн сайн малчин болж улмаар хэсгийн ахлагч, намын хэсгийн ахлагч бригадын аж ахуйн эрхлэгч, сүүн тасгийн эрхлэгч зэрэг тухайн үедээ 31
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 сум орон нутгийн хариуцлагатай албан үүргийг гүйцэтгэж байсан хүн юм. Сурч төгссөн сургуульгүй ч өөрийн идэвх чармайлтаар хэнээс ч дутахааргүй бичиг үсэг сурч боловсрол эзэмшсэн, олон түмнийг удирдан зохион байгуулах авъяас чадвартай зарчимч хөдөлмөрч, шулуун шударга зантай тэр үеийн нийгэм улс төрийн зүтгэлтэн байсан. 1950 онд Н. Даваатай гэр бүл болж 11 хүүхэд төрүүлж эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж тус бүрд нь мэргэжил боловсрол эзэмшүүлсэн нь бүгд улс орны нийгэм улс төрийн салбарт ажиллаж амьдарч байгаа болохоор ачтай буянтай эцэг байсан. 1977 онд өндөр насны тэтгэвэрт гарч 1979 оны шороон хонин жил 63 насандаа бурхны оронд одсон. АРВАН ХОЁР. СУМЫН ДАРГА ЛУВЖААГИЙН ДАМДИНСҮРЭН 1912 онд Алтай сумын нутаг Ангиртын Бага даваан хэмээх төрсөн Лувжаагийн Дамдинсүрэн нь тус сумын даргаар ажилласан 12 дахь хүн юм. Тэр 1935-1938 онд цэргийн албыг Дотоодыг хамгаалах газрын одон тэмдэгт тусгай хороонд хаажээ. Л.Дамдинсүрэн 1938-1941 оны 6 сар хүртэл Булган сумын захиргааны дарга, 1941 оны 6 сараас 1943 оны 9 сар хүртэл Алтай сумын захиргааны даргаар, 1943-1951 он хүртэл аймгийн Яамны худалдаа үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, төлөвлөгөө тоо бүртгэл эрхэлсэн орлогч, аймгийн яамны орлогч, төлөвлөгөөний комиссын даргаар ажиллажээ. 1951-1954 онд Намын дээд сургуульд суралцан төгсөж Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1 дүгээр орлогч, Төлөвлөгөөний комиссын даргаар ажиллаж байгаад 1955-1975 онд улсын төлөвлөгөөний комиссын мэргэжилтнээр 20 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Түүнийг сумын даргаар ажиллаж байхад захиргааны үндсэн нэгж нь баг байж, дарга нар нь 15 төгрөгийн цалинтай байв. Мөн түүний ажиллаж байх үе буюу 1942 онд Алтай сум улсад 3 дугаар байр эзэлж байлаа. Энэ байрны шагналд тус сумыг Засгийн газрын хүндэт үнэмлэх, Жанжин Сүхбаатарын дээж барималаар шагнажээ. Тэр 1940-1947 онд баруун хилийн тулгаралтанд оролцож явсан ахмад дайчин байлаа. 1944 онд Булган сумын Алаг толгой хэмээх газар освантай хэлэлцээр хийх Засгийн газрын онцгой комиссын бүрэлдэхүүнд оролцож явжээ. Л.Дамдинсүрэнгийн хөдөлмөр зүтгэлийг өндөөр үнэлж төр засгаас Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар 2 удаа, улсын ойн баярууд, Зэвсэгт хүчин, НАХЯ, Халх голын ялалтын ойн медалиуд, Хувьсгалт тэмцлийн Ахмад зүтгэлтэн цол тэмдэг бусад шагналуудаар шагнажээ. Тэрбээр улсын 8 дугаар их хурал, МҮЭ-ийн 4,5 дугаар их хурал, Эд хэрэглэгчдийн хоршоодын төв холбооны их хурал, хоршооллын гар үйлдвэрлэгчдийн их хуралд тус тус төлөөлөгчөөр оролцож байв. АРВАН ГУРАВ. СУМЫН ДАРГА БАДАРЧИЙН БОШГО Б.Бошго нь 1919 онд Алтай сумын нутаг Хөндлөн хэмээх газар төржээ. 1927 онд 8 настайдаа Бодончийн хүрээнд лам болохоор Даяа гэлэнгийн гарын шавиар орсон боловч жилийн дараа Бодончийн хүрээнд хувьсгалын эсрэг бослого гарсан тул 18-аас доош насны банди нарыг хар болгон Үенчийн сургуульд оруулах ажил зохиогдоход 9 настай Бошго хүү хөдөө гарч малчин болжээ. 1938 онд 19 настайдаа цэргийн албанд мордон 1943 он хүртэл 5 жил хаагаад халагдан ирж сумын даргаар ажиллажээ. Ийнхүү түүний ажил амьдралын гараа сумын даргаар эхэлсэн байна. Дараа нь захиргааны ажилтны 1 жилийн курсад суралцаж төгсөж, Үенч сумын дарга, тус сумын намын хорооны даргаар ажиллажээ. 1954 онд Булган сумын “Жаргалын зам” нэгдэл байгуулалцан, анхны даргаар нь сонгогджээ. Тэрбээр 1959-1971 онд Булган сумын ХХ-н дарга, 1972-1977 онд Дархан хотын БУК-ын НХ-ын дарга, 1977-1982 онд Алтай сумын Намын үүрийн дарга, 1982-1995 онд Эрдэнэт хотын барилгын байгууллага, Ахмадын хорооны даргаар ажиллаж байв. Б.Бошго нь БНМАУын АИХ-ын депутат, аймгийн депутатаар удаа дараа сонгогдож, төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Алтангадас одонгоор 2 удаа, Ардын хувьсгалын 40,50,60,70 жилийн ойн медалиуд, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цол тэмдгээр шагнагджээ. Түүний 4 хүү Цэдэндамба, Алтанхуяг, Ганболд, охин Аня нар нь улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулсаар явна. БОХН-ийн болон МАХН-ын их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байлаа. Б.Бошго гуай 76 насны сүүдэр зооглож 1995 онд насан өөд болжээ. 32
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АРВАН ДӨРӨВ. СУМЫН ДАРГА ДАГВЫН ГОЧОО Алтай сумын унаган хүү Г.Гочоо нь 1920 онд Алтай сумын Бодончийн Улаан эрэгт төржээ. Дархан Дагвын 3 дахь хүү бага насандаа бичиг үсгийн бүлгэмд суралцаж Монгол бичиг эзэмшжээ. Тэр 1936 он хүртэл хүрээнд банди байсан бөгөөд 1936-1939 онд гэртээ байж байгаад цэргийн албанд мордсон байна. 1939-1943 он хүртэл 4 жил цэргийн алба хааж ирмэгцээ Алтай сумын захиргааны нарийн бичгийн дарга болжээ. 1946-1948 онд хэсгийн шүүхийн нарийн бичгийн дарга, 1948-1954 онд Алтай сумын захиргааны дарга, 1959 оноос Барлагийн голд байгуулагдсан шинэ сум нэгдлийн намын үүрийн дарга, дараа нь Алтайн хөгжил нэгдлийн бригадын дарга, тоо бүртгэгч, намын хэсгийн ахлагчийн ажлуудыг хийж байлаа. Д.Гочоо гуай цэрэг байхаасаа эхлээд удаа дараа хилийн тулгаралтад оролцож явсан ахмад дайчин байлаа. Гочоо дарга 1945 онд Монголын тусгаар тогтнолыг БНХАУ-аар зөвшөөрүүлэх бүх нийтийн гарын үсэг зурах ажлыг чадварлаг зохион байгуулсан юм. Тэрээр Зөвлөлт эх орны дайны үеэр фронтод туслах хөдөлгөөнийг өрнүүлэх, орон нутгийн сонгуулийг бэлтгэн явуулах, морин өртөөг тогтмол ажиллуулах, сум, орон нутгийг бараа таваараар хангах, 8 настай хүүхдүүдийг сургуульд эмчлүүлэх, цэрэг татлага, дайчилгааг зохион байгуулах зэрэг ажлуудыг биечлэн удирдаж байлаа. Д.Гочоо нь аливаа ажилд хөнгөн шуурхай ханддаг, бусадтай эвлэг зөөлөн харьцдаг, зорьсон ажлаа заавал хэрэгжүүлдэг, залуучуудад амьдралын туршлага, үнэт сургаалиа харамгүй хайрладаг, ард түмний хүндэтгэл хүлээсэн, нэр хүндтэй нэгэн байсан юм. Тэр улс, нийгэмд 43 жил ажиллахдаа ажлын алдаа дутагдал гаргаж байсангүй. Түүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, аймгийн болон улсын төв байгууллагуудын баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр удаа дараа шагнаж байлаа.Тэр эрхэм хүний үр хүүхдүүд Баатаржав, Баасансүрэн, Бадамхорлоо нар бөгөөд ач зээ нар нь улс эх орондоо оюун ухаан, ур чадвараа зориулж явна. Тэрбээр 2001 онд 82 насанд хорвоогийн мөн бусыг үзүүлжээ. АРВАН ТАВ. СУМЫН ДАРГА БАЯРЫН НООНОЙ Б.Нооной нь 1913 онд Бодончийн Цагдуултай хэмээх газар төрж, 15 насандаа Тэнхимийн сургуульд элсэн суралцаж төгсөөд 1982 он хүртэл уг сургуульдаа багшаар ажиллажээ. 1932-1937 онд цэрэгт татагдан Эрдэнэцагааны отрядад номын багшаар ажиллан албаа дуусгажээ. Тэр 1937-1942 онд Алтай сумын Захиргааны нарийн бичгийн дарга, 1942-1944 онд Үенч сумын захиргааны дарга, 1949-1952 онд Аймгийн Хоршоодын холбооны орлогч, дарга, 1952-1961 онд Булган сум дахь Мал аж ахуй машинт станцын дарга, 1961-1970 онд Алтай сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажиллаж байжээ. Б.Нооной нь хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаг, бусдад болон өөртөө өндөр шаардлагатай, ажлын хатуу зарчим баримтладаг, шударга, үнэнч, төр ард түмэндээ итгэгдсэн нэр хүндтэй удирдах ажилтан байлаа. Түүний үр хүүхдүүд Н.Хонгороо малын их эмч хийж байгаад нас барсан. Н.Идэш нэгдэлд олон жил мужаан хийсэн одоо тэтгэвэрт, Н.Ичинхорлоо нь хувийн хөдөлмөр эрхлэн амьдарч байна. Тэрээр 1972 онд өвчний учир 59 насандаа насан өөд болжээ. АРВАН ЗУРГАА. СУМЫН ДАРГА ИДЭШИЙН ПАГМА Булган сумын харьяат Идэшийн Пагма 1954-1955 оны үед 1 жил орчим Алтай сумын захиргааны даргаар ажиллаж байгаад өөр газар шилжжээ. Тэрээр хожим нь Алтай сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар дахин тус суманд ирж ажиллаж байгаад төрөлх Булган сумандаа шилжин суурьсан билээ. АРВАН ДОЛОО. СУМЫН ДАРГА БАДИАГИЙН САМДАНННОРОВ Б.Самданноров нь 1930 онд Алтай сумын Барлаг багийн нутаг Шовгор харын цагаан хэмээх газар ард эмэгтэй Бичгэндэйгийнд төржээ. Самданноровыг нагац ах Бадиа нь өргөн авч өсгөн хүн болгожээ. Тэр 9 нас хүртлээ эцэг эхийн гар дээр хүмүүжсэн, 1939 онд Алтайн бага сургуульд элсэн суралцжээ. Бага сургуулийн 4 дүгээр ангийг 1943 онд төгсөн 1950 он хүртэл хөдөө мал маллаж байгаад цэргийн албанд мордон 1953 онд халагджээ. Ажил амьдралын гараагаа 1953 оноос сумынхаа Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар эхэлжээ. Тэр 1956 он хүртэл худалдагчаар ажиллаад 1956-1957 онд Алтай сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1957-1965 онд ХБА-ийн дарга, 1965-1970 онд Алтайн хөгжил нэгдлийн нягтлан бодогч, 1970 оноос СЭЗТ-ийн нягтлангийн нэг жилийн курст суралцан төгсжээ. Улмаар 1972-1978 онд сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, Нягтлан бодогчоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Самданноров нь Нягтлан бодох бүртгэлийн ажилд гаргууд сайн гаршсан ня-бо байсан 33
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 тул аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хүндэт самбарт зураг нь тавигдаж, тэргүүний санхүүгийн ажилтнаар аймагтаа 5 удаа шалгарч, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, Ардын хувьсгалын ойн медалиар шагнагдсан байжээ. Тэр аливаа ажилд нухацтай ханддаг, хууль дүрмийг ягштал биелүүлдэг, үнэн шударга, нягт нямбай ажилтан байлаа. Түүний үр хүүхдүүд: Болзоо, Золбоо, Золтой, Олзот, Болор, Олбор, Боргоцой, Бололцоо, Золоор нар нийгмийн янз бүрийн салбарт хөдөлмөр бүтээлээ зориулж явна. Б.Самданноров 1995 онд өвчний учир 65 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. АРВАН НАЙМ. СУМЫН ДАРГА ГЭМБЭЛИЙН ГОНГОР Гэмбэлийн Гонгор нь 1928 оны могой жил малчин ард Гэмбэлийн 2-р хүү нь болон Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Зүүн бэлийн Баян-Өндөр гэдэг газар мэндэлж бага насандаа эцэг эхийн гар дээр өсөн бойжиж 1936 онд Цэцэг сумын бага сургуульд суралцаад 1940 онд 4-р анги төгсөж тэр жилээ Булган сумын 7 жилийн дунд сургуульд очиж суралцаад 1943 онд 7-р анги төгсөж хөдөө эцэг эхийн дэргэд малчин байж, 1948 онд цэргийн албанд нас бие тэнцэн явж Улаанбаатар хотод бага даргаар ажиллаж байгаад 1951 онд цэргийн албанаас халагдан орон нутагтаа ирж сумын анхны хоршоонд худалдагч хийж байгаад 1954 оны намар орон нутгийн сонгуулиар Үенч сумын даргаар сонгогдон ажиллаж ард түмэнд хүүндлэгдэн нэр төртэй ажиллаж байсан. 1956 оны сонгуулиар Алтай сумын даргаар сонгогдон 1961 оны 10-р сар хүртэл ажиллаж байтал аймгийн намын хорооны шийдвэрээр Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж 1961 оны 10-р сараас 1964 он хүртэл аймгийн Гүйцэтгэх захиргаанд хэлтсийн даргаар, 1964-1974 он хүртэл 10 жил ажиллажээ. 1974-1975 онд хөдөө талд намын томилолтоор Цэцэг суманд намын үүрийн даргаар 1976 оноос 1985 он хүртэл Мөст сумын намын хорооны дарга зэрэг ажлуудыг улсад тасралтгүй гуч гаруй жил нэр төртэй ажиллаж иржээ. Энэ хугацаанд намын төв хорооны дэрэгдэх намын 2 жилийн курс тухайн үеийн ЗХУ-ын Ташекинт, Эрхүү зэрэг мужуудад мэргэжил дээшлүүлэх курсууд төгссөн. Намын дээд мэргэжилтэй байсан. Гавъяа шагнал. Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медиалууд Хөдөлмөрийн хүндэт медиал, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Алтан гадас одонгоор 1954 онд нутгийн охин Пиджэй овогтой Тониртой гэр бүл болон амьдралынхаа хугацаанд хүү 2, охин 6 бүгд 8 хүүхэд төрүүлэн өсгөжээ. 1987 онд хүнд өвчны учир таалал төгсжээ. АРВАН ЕС. СУМ ДАРГА ДАРГА ЖИГЖИЙН БЯМБАА Ж.Бямбаа 1927 онд Бодончийн Хөндийн өмнө Өвөр булагт төржээ. Тэр 1941 онд шинэ үсгийн бүлгэмд суралцаж тэр үеийн хос бичигтэй болжээ. 1960 онд Алтай сумын бага сургууль, 1960-1961 онд онд Эдийн засгийн дээд сургуулийн нам, улс хариуцлагатны 1 жилийн курс, 1967-1969 онд НДСийн 2 жилийн ангийг төгсжээ. Ж.Бямбаа тэр үеийн олон нийтийн бараг бүх байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд нам, эвлэл, үйлдвэрчин, МЗНН, БОХН-ийн сургуульт ажлыг олон, жил хавсран гүйцэтгэж байлаа. Тэр аймгийн намын 7 удаагийн бага хурлын төлөөлөгч, АНХ-ны Шалган байцаах комиссын гишүүнээр тасралтгүй 14 жил сонгогдож байв. Мөн 1962-1992 он хүртэл нам байгууллагын товчооны гишүүн, 1952-1992 он хүртэл 40 жил аймаг, сумын депутатаар сонгогдож, 18 жил байнгын комиссын даргаар ажиллажээ. МБОХНийн 4 удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцсоны 2 их хуралд нь тэргүүлэгчээр сонгогджээ. 19881993 онд Ховд хотын Ахмадын хорооны даргаар, 1992-2001 онд Ю.Цэдэнбалын өв хөрөнгө, соёлын сангийн Ховд аймгийн зөвлөлийн даргын сонгуультай үүргийг нэр төртэй биелүүлж байв. Ж.Бямбаа 1948-1951 онд цэргийн алба хааж, 1951-1954 онд багийн агент, багийн дарга, орлогч дарга, 19541960 онд Алтай сумын нарийн бичгийн дарга, сум нэгдлийн дарга, 1961-1967 онд АНХ-д зааварлагч, Мянгад, Алтай сумдын намын үүр, хорооны дарга, 1969-1987 онд Ховд хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Ховд хотын даргаар ажиллаж байхдаа хотын тохижилт, соёлжилтыг сайжруулж, ойн ногоон зурвас байгуулан, төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэг бий болгон түүнд Явуухулан 4 номерийн мод тарьсан нь одоо хэмжээлшгүй их ой шугуй болжээ. Ж.Бямбаагийн зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж БОЯ-ны Хүндэт гишүүн цол тэмдэг, медаль, Ардын хувьсгалын 40,50,60,70,80 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас 34
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Кувейт улсын алтан цом, МАХН-ын “Ахмад зүтгэлтэн” цол тэмдэг, байгаль хамгаалагч хүндэт медаль, БОЯ-аас 1 сая төгрөгөөр тус тус шагнажээ. Түүний үр хүүхдүүд Б.Нацагдорж, Б.Долгор, Д.Должин, Б.Адьяа, Б.Долгормаа, Б.Дэнсмаа нар улс эх орныхоо өнцөг булан бүрт хөдөлмөр зүтгэлээ улс нийгмийнхээ хөгжлийн төлөө зориулж явна. ХОРЬ. СУМ НЭГДЛИЙН ДАРГА ЧАВГААГИЙН БАЯРАА Ч.Баяраа нь 1920 онд Алтай сумын Бодончийн Бор үзүүрт төржээ.Бага насааа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, бага, дунд сургууль төгсөж боловсрол эзэмшжээ. 1938-1940 онд Алтай суманд дэлгүүрийн худалдагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлж 1940-1945 онд цэргийн алба хаажээ. 1946 онд худалдааны техниккумын дэргэдэх курсад суралцан Нягтлан бодогч мэргэжилтэй болсон байна. Улмаар 1946-1948 онд Үенч сумын хоршоонд ня-бо, 1948-1950 онд мөн сумын хоршооны дарга, 1950-1952 онд Үенч сумын дарга, 1954-1955 онд аймгийн Нефть баазад ня-бо, 1955-1956 онд Буянт сумын МААИС-ын дарга, 1956-1959 онд Буянт сум-нэгдлийн дарга, 1969-1977 онд аймгийн ҮЭ-ийн зөвлөлд хэлтсийн эрхлэгч зэрэг албуудыг хашиж байжээ. Ч.Баяраа улсын хил хамгаалалтын ажилд багаасаа оролцож баруун хилийн хэд хэдэн тулгаралтанд үүрэг гүйцэтгэж, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Хятадын Дөлнуур хотыг нэвтэрч Цагаан хэрэм өнгөрч Гүү-нээ-хүү хотод очиж Японыг үг дуугуй бууж өгөх тухай Засгийн газрын шаардах бичгийг хүргэлцэж явсан ахмад дайчин юм. Тэднийх 4 үеэрээ улсын хил хамгаалах ажилд оролцож ирсэн сайхан уламжлалтай эрэлхэг дайчид байлаа. Түүнийг Алтай суманд ажиллаж байхад сумын төвд 3 баатрын хөшөө сүндэрлэж бусад түүх соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлажээ. Мөн Алтай сумыг Боомын аманд суурьшуулах саналыг нь аймаг дэмжин, улсын комисс тооцоо судалгаа хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Сумын төвийн арын хусны замыг Баяраа дарга засуулсан бөгөөд нутгийн ард түмэн үүнийг “Баяраан бүүвэй” хэмээн нэрлэдэг билээ. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж 1955 онд МАХН-ын төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1950 онд Монголын эд хэрэглэгчдийн 13, 1959, 1967 онд ХАА-н нэгдэлчдийн 2,3-р, 1965 онд Монголын тамирчдын 2-р, 1967 онд Холбоочдын 2-р зөвлөгөөн, хурлуудад болон аймгийн намын 10 удаагийн бага хурлын төлөөлөгчөөр сонгож, Японыг ялсны төлөө ЗХУ-ын медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 40, 50 жил, Японыг ялсны 30 жилийн ойн медаль болон Засгийн газрын жуух бичгээр шагнаж байжээ. Ч.Баяраагийн үр хүүхдүүд охин Оюун Алтай трейд ХХК-д, хүү Б.Болд аймгийн арслан цолтой бөх, спортын мастер, хүү Нацагдорж Солонгос улсад, охин Отгонсүрэн, Гэрэлмаа, хүү Амгалан нар нь улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж явна. ХОРИН НЭГ. СУМ НЭГДЛИЙН ДАРГА ТҮМЭНЖАРГАЛЫН ДАШ Зэрэг сумын уугуул Т.Даш 1921 онд төржээ. 1940 он хүртэл эцэг эхийн гар дээр мал маллаж байгаад цэргийн албанд мордон 1945 онд халагдан ирснээс хойш Ховд аймгийн Чандмань, Зэрэг, Булган, Манхан, Алтай, Мөнххайрхан, Мөст зэрэг сумдад тасралтгүй 38 жил Намын үүр, хорооны нарийн бичгийн дарга, сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны болон сум-нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1983 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ. Т.Даш Алтай суманд 2 удаа нийт 8 жил ажилласан бөгөөд түүнийг ажиллаж байх хугацаанд тус сум аймагт 1974 онд 1 дүгээр байр эзэлж байлаа. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ. Түүний хүү Д.Бассайхан одоо Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. ХОРИН ХОЁР. СУМ НЭГДЛИЙН ДАРГА МАНДААГИЙН ПУНЦАГ Манхан сумын харьяат Мандаагийн Пунцаг 1969-1971 онд тус суманд Сум нэгдлийн даргаар ажиллажээ. М.Пунцагийн сум нэгдлийн даргаар ажиллаж байх үед буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдэл улсад 3 дугаар байр эзэлж, шилжин явах туг, мөнгөн шагналаар шагнагдаж байжээ. М.Пунцагийн намтар түүхийг эрэн сурвалжилсан боловч олдоогүй. 35
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ХОРИН ГУРАВ. СУМ НЭГДЛИЙН ДАРГА ОЧИРЫН БАЛЖИННЯМ Очирын Балжинням нь 1923 онд Ховд аймгийн Алтай сумын нутаг Ангиртын “Гашуун-Ус” гэдэг газар малчин ард Харчин овогт Баатарын Очирын ууган хүү болон мэндэлсэн. Тэрээр бага насандаа Монгол бичигт бүрэн тайлагдаж Багийн бичиг үсгийн багш, тоо бүртгэгч хийж байгаад цэргийн албанд орж /МАЦ-д/ МАЦ-гийн нисэх скадрилийн нисэгч болж 1939 оны Халх голын болон 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан, МАХН-н гишүүн, Улсын Багшийн Их Сургууль /УБИС/-ийг түүхч, газарзүйч, нийгэм судлаач, мэргэжлээр онц дүнтэй улаан дипломтой дүүргэжээ. 1956 оноос нам засгийн шийдвэрээр Баянхонгор аймгийн Өлзийт, Заг сумдын дунд сургууль, Ховд аймгийн төвийн 10-н жилийн сургууль, мөн Зэрэг Мөст сумдын дунд сургуулиудын захирлаар сургалт хүмүүжил, аж ахуйн зохион байгуулалтын ажлаараа Ардын боловсролын системд тэргүүн болон удаах байруудад шалгарч байжээ. Тэрээр удирдаж байсан сургуулиудынхаа хичээлийн байр, сурагчдын дотуур байр багш нарын орон сууц, хүнсний ногооны туршилтын талбай, туслах аж ахуй, хөдөлмөр сургалтын бааз, орон нутгийн амьтдын бичил хүрээлэнг бий болгож, түүнийг байгаль газарзүйн сургалтанд ашиглан таниулж арчлан тордож сургуулиудын уурын халаалтын бичил зуухны системийг анх туршин ажиллуулж амжилтанд хүрч байсан зэрэг нь түүний санаачлага хичээл зүтгэлийн үр дүн байлаа. О.Балжинням нь 1967 оноос Мөст, 1975 оноос Алтай сумдын сум-нэгдлийн даргаар тасралтгүй ажиллан улс аймаг, орон нутгийн хурлын Ардын Депутатаар удаа дараа сонгогдож, ажлынхаа амжилт, үр шимээр гадаад оронд аж ахуйн удирдлагын туршлага судлах, амарч, сувилуулах эрхийн бичгээр шагнуулж байсан бөгөөд төр засгаас О.Балжиннямын хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны болон Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Бид ялав” медаль, улс хувьсгалын болон таван жилийн гавшгайчийн медалиудаар шагнаж байсан бөгөөд түүний тэргүүлсэн Мөст сум нь Улсын тэргүүний нэгдэл болж, Мөнгөн тугалгаар шагнуулж, Түмэн сарлагын баяр хийж байв. Энэ хүний санаачлан, удирдаж, хийлгэж, бүтээлгэж байсан олон зүйл одоо хүртэл Мөстчүүдийн бахархал болж байдаг бөгөөд манай “Бааяа дарга” гэдэг нэрээр Мөстчүүдийн сэтгэл зүрхэнд мөнхрөн үлджээ. Төрөлх Алтай нутагтаа сум нэгдлийн даргаар ажиллахдаа ЗахчинМонгол түмний зан заншил, ардын соёл урлагийн үнэт өвийг сурталчлан өвлүүлэн хөгжүүлэх талаар идэвх зүтгэл санаачлагатай ажилласны үр дүнд сумын уран сайханчдын тоглолтонд улс аймагт өндөр үнэлэгдэж, улс аймгийн алдар цол медальтан олон уран сайханчид төрөн гарч байсан юм. Тэр үед Ховд аймгийн Мөст, Алтай сум нэгдлээс Ардын Их Хурлын Депутат, улс аймаг сумын аварга малчин, тууварчид олноороо төрөн гарсан нь сум нэгдлийн дарга н.Балжиннямын удирдлагын арга барил, бүтээлч санаачлага, чадвартай шууд холбоотой байсан юм. О.Балжинням нь аймаг, улсдаа нэртэй алдартай, домог болсон дарга нарын нэг байлаа. Гэргий Даваажавын Норзоо нь Эрдэнэбүрэн сумын харъяат, Багшийн сургууль, УБИС-ийг дүүргэж нөхрийн хамт дээрхи аймаг сумдын сургуулиуд болоод Нийслэлийн 70-р сургуульд бага анги, үйлчлэх хөдөлмөрийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэр хүндтэй багш билээ. Тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алдарт эхийн I, II одонгуудаар шагнагджээ. ХОРИН ДӨРӨВ. СУМ НЭГДЛИЙН ДАРГА ЧИМЭДИЙН ДАМИРАН Булган сумын уугуул Чимэдийн Дамиран нь тус сум нэгдлийн даргаар 6 жил 8 сар ажилласан юм. Тэрбээр ажил хөдөлмөрийг чин сэтгэлээсээ хийдэг, шулуун шударга, дайчин зохион байгуулагч байсан юм. Ч.Дамиран Булган сумандаа шилжин суурьшиж байгаад 2005 онд насан өөд болжээ. Алтай нутаг захчин түмний ойн баяр тохиож буй эл онд амжилт бүтээлээр дүүрэн байж, хөгжил дэвшил оргилж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Чимэд овогтой Дамиран нь Ховд аймгийн Алтай сумын нэгдэл, хоршооллын ажилд олон үр бүтээлтэй ажиллаж, өөрийн мэдлэг оюун, авъяас чадвар, ажил хөдөлмөрөө харамгүй зориулж нутаг орныхоо зон олны сэтгэл зүрх, оюун санаанд томоохон үнэлэлт авч мөнхрөн үлдсэн олон сайхан ачит буурлуудын минь нэг юм. Ховд аймгийн Алтай сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Алтайн хөгжил 36
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 нэгдлийн даргаар ажиллах хугацаандаа сумын төвийг тохижуулах, мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх, нэгдлийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд хүчин чармайлт, итгэл зүтгэл гарган ажиллаж байсныг өндрөөр үнэлэн сумын захиргаа, нэгдлийн зүгээс удаа дараа сайшаан урамшуулж байсан юм. Алтай сумын нэгдлийн даргаар ажиллахдаа ажилдаа үр бүтээлтэй, чин сэтгэлээсээ хандан олон ажлыг амжилттай хийж гүйцэтгэн төр засаг, ард түмнийхээ өмнө дааж авсан ажил, алба үүргээ өндөр гүйцэтгэлтэй тэргүүлэн хийж байсан. Ховд аймгийн сумдын дунд зохиогдох урлагийн наадам, Олимпийн бага наадамд олон жил дараалан Алтай сумын баг тамирчид, урлагийн уран сайханчдыг бэлдэн удирдан оруулахын сацуу сум орноо төлөөлөн нам төрийн олон ажилд идэвхитэй манлайлан оролцож орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан. Төр засаг, улс түмэн, олныхоо ажилд идэвхи санаачлагатай оролцож, цагийн ажлыг цагт нь-одоо хийхгүй бол хэзээ хийх юм гэдэг амьдралын шаргуу философийг баримтлан ажил үйлдээ хэрэгжүүлэн ажиллаж бас энэхүү ухаалаг санаагаа үр ач, хүүхдүүддээ сурган хүмүүжүүлэн хүн болгосон ачлалт аав, сайн өвөө юм. Монгол хүний суу билэг ухааныг өвлөн төрсөн бид бүхний аав, та бүхний анд нөхөр, ажлын хамтрагч, өвгөн буурай Чимэдийн Дамирангийн хийж бүтээсэн, сэтгэл шингэсэн бүхэн нь үнэлж баршгүй үнэтэй юм. Ховд аймгийн Алтай сумын 90 жилийн ой тохиож, сум орон байгуулагдсаны тэгш ойн баярыг тохиолдуулан гаргаж буй энэхүү номыг уншигч болон зохиогч таньд талархсанаа илэрхийлж та бүхний амьдралд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхэн, аз жаргалыг хүсэн ерөөж 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. ХОРИН ТАВ. СУМЫН ДАРГА БАТЫН СҮХ Алтай нутгийн унаган хүү Б.Сүх 1936 онд тус сумын нутаг “Ямаан ус” хэмээх газар төржээ. 1947-1951 онд Алтайн бага сургууль, 1951-1954 онд Булган сумын дунд сургуульд суралцан төгсөж, 1958 онд Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсгөжээ. Тэр 1958-1967 онд тус сумын Намын үүрийн орлогч нарийн бичгийн дарга, 1967-1997 он хүртэл Алтай, Үенч, Булган, Дарви сумын даргаар тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Б.Сүх 1974 онд НД сургууль төгсөж, улс төрийн дээд боловсрол эзэмшсэн бөгөөд ажиллаж байх хугацаанд АИХ-ын депутатаар сонгогдож, МАХН-ын ХҮШ, онц их хурлуудад төлөөлөгчөөр оролцсоны зэрэгцээ АНХ-ны гишүүнээр 16 удаа, сумын депутатаар 8 удаа сонгогдож, хамт олныхоо итгэл найдвар захиа даалгаврыг биелүүлж явжээ. Б.Сүхийн уйгагүй хөдөлмөрч зан чанар, бүтээлч дайчин ажиллагааг төр засгаас өндрөөр үнэлж Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Онц хилчин тэмдгээр 2 удаа шагнагджээ. Түүний Алтай суманд ажиллаж байх хугацаанд тус сум аймагт тэргүүн 5-р байранд тогтмол шалгарч байсан нь түүний хэр зохион байгуулагч болохыг харуулж байна. Энэ хүний үр хүүхдүүд С.Жавзмаа, Зоригт, Очир, Оюунбилэг, Болд, Даваадорж, Тэгшээ, Лхагвадорж, Баярцэцэг нар төрөл бүрийн мэргэжил эзэмшин алс холын Америк, өөрийн эх орондоо ажиллаж амьдарцгааж байна. ХОРИН ЗУРГАА. СУМЫН ЗАСАГ ДАРГА ИДЭШИЙН ГАНСҮХ Алтай сумын Барлаг багийн уугуул Идэшийн Гансүх нь “Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай” Монгол улсын шинэ хууль хэрэгжиж эхлэн засаг захиргааны бүтцэд өөрчлөлт орсноор анхны сумын Засаг даргаар ажилласан хүн юм. Тэрээр 1961 онд Алтай сумын ард Ноосойн Идэшийн 2 дугаар хүү болон мэндэлжээ. И.Гансүх нь бага, дунд сургууль, МУИС-ыг тус тус төгсөж, математикийн багшийн мэргэжил эзэмшжээ. Ажил хөдөлмөрийн гараагаа эгэл жирийн багшаар эхэлж Сургуулийн захирал, сумын Засаг дарга хүртэл дэвшин ажиллажээ. Тэрбээр 1992-1997 оны 9 дүгээр сар хүртэл тус сумын Засаг даргаар таван жил ажилласан байна. Тэр Баянхонгор аймагт шилжин суурьшиж Сургуулийн багш, захирлаар ажиллаж байна. И.Гансүх Баянхонгор нутгийн бүсгүй Ж.Батсэргэлэнтэй гэр бүл болж өнөр өтгөн сайхан амьдарч байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод мэргэжлээрээ ажиллаж байна. 37
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ХОРИН ДОЛОО. СУМЫН ЗАСАГ ДАРГА НООСОНГИЙН ЧАДРААБАЛ Н.Чадраабал 1946 онд Алтай суманд малчин ард Давхарын Ноосонгийн ууган хүү болж төржээ. Бүрэн дунд боловсролтой, ХАА-н ня-бо мэргэжилтэй, Арван зургаан настайгаасаа Алтайн хөгжил нэгдлийн бүртгэл санхүүтэй амьдралаа холбож, эдүгээ улс хоршооллын байгууллагад 40 шахам жил ажиллаж байна. Тэр баг, бригадын аж ахуйн эрхлэгчээр нэгдлийн туслах, ерөнхий ня-бо, орлогч дарга, сумын Засаг дарга хүртэл бүх шатанд ажиллаж өөрийн оюун билгээ Алтай сумын хөгжил цэцэглэлт, ард түмний амьдралын төлөө зориулж ирсэн билээ. Түүний хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Алтангадас одон, ХАА-н нэгдэлчдийн болон ҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байлаа. Н.Чадраабал нутгийн бүсгүй Ч.Дуламжавтай ханилж охин хүү дөрвийг төрүүлэн өгсөж хүмүүжүүлсэн өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн юм. Одоо Алтангадас багийн ИНХ-ын даргаар ажиллахын зэрэгцээ эрдэнэт сүргээ өсгөн сайхан амьдарч байна. ХОРИН НАЙМ. СУМЫН ЗАСАГ ДАРГА ИДЭШИЙН БЯМБАЖАВ И.Бямбажав 1963 онд Алтай сумын нутагт малчин ард Равагийн отгон хүү болон мэндэлжээ. Удалгүй нутгийн малчин ард Идэшийнд үрчлэгджээ. Тэрээр бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, 1971-1981 онд 10 жилийн сургууль, 1981-1987 онд АУДС-ийг төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөн төрөлх Алтай сумандаа ирж 1991 он хүртэл Хүн эмнэлгийн эрхлэгч эмч, 1997-2000 онд Улаанбаатар хотод Эмэгтэйчүүдийн эмч, 2000-2005 оны 01 сар хүртэл Алтай сумын Засаг даргаар ажиллаж байв. И.Бямбажав ажиллах хугацаандаа МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медалиар тус тус шагнагджээ. Тэрбээр Дөргөн сумын харьяат Цогзолмаатай гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлсэн бөгөөд одоо Улаанбаатар хотод амьдарч байна. ХОРИН ЕС. СУМЫН ЗАСАГ ДАРГА ДАРЖААГИЙН БААТАРСҮРЭН Д.Баатарсүрэн нь 1961 онд Алтай сумын нутагт малчин ард Даржаагийнд төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, 1969 онд Алтай сумын дунд сургуульд элсэн суралцаж, 1979 онд 10-р анги төгсжээ. 1979-1984 онд Улаанбаатар хотын Монгол улсын их сургуулийн харъяа Политехникийн дээд сургуульд элсэн, сантехникийн инженер мэргэжлээр төгсөж ажил хөдөлмөрийн гараагаа аймгийн НААҮ-ний газарт инженерээр эхэлж, орлогч дарга, ерөнхий инженер, 1992-1995 онд Алтай сумын Эрчим хүчний салбарт эрхлэгчээр, 1995-1996 онд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар, 1996-2000 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар, 2001-2004 онд сумын Засаг даргын орлогчоор, 2005-2008 онд сумын Засаг даргаар, 2009-2011 онд Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Ахлах мэргэжилтэн, даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2011-2012 онд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанд Ахлах мэргэжилтнээр, 2012 оноос эхлэн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байна. Д.Баатарсүрэн нь 1986 онд ОХУ-ын Волгоград хотод Ус сувгийн инженерээр мэргэжил дээшлүүлж, 1985, 1997, 2003, 2005, 2013 онд Төрийн удирдлагын хөгжлийн институтад төрийн захиргааны удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх дамжаанд 6 удаа хамрагдсан төрийн захиргааны ахмад ажилтан юм. Тэрээр Ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медаль, 2002 онд МУЗН-ийн Нигүүсэл медалиар, 2004 онд Үндэсний статистикийн газрын Хүндэт жуух бичгээр, 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр, 2013 онд Барилга хот, байгуулалтын тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнагдсан байна. 38
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Д.Баатарсүрэн Алтай сумын 2 дахь дарга Т.Янсангийн ач хүү бөгөөд эгч Д.Долгорсүрэн МХЗЭийн ХҮI их хуралд төлөөлөгчөөр оролцож, удам залгасан удирдах ажилтан, эгч дүүсээрээ их хурлын төлөөлөгчид юм. Эхнэр Д.Ганаа нь Алтай суманд сувилагч, охин Хишигсүрэн Алтай сумын сургуульд номын санч, хүү Б.Түмэнжаргал МУИС, Ховд их сургууль төгсөж физик байгаль шинжлэлийн багш мэргэжил эзэмшсэн, боловсрол судлалын магистр, удаах хүү Б.Түмэндэмбэрэл Монгол улсын Шинжлэх ухааны сургуулийн барилгын архитекторийн сургууль төгсөж архитекторч мэргэжил эзэмшсэн, одоо Улаанбаатар хотод барилгын зургийн “Автор” ХХК-д ажиллаж байна. ГУЧ. СУМЫН ЗАСАГ ДАРГА РЭГДЭЛИЙН БАДАМЦЭЦЭГ Р.Бадамцэцэг нь 1963 онд Алтай сумын нутаг Аралын “Дугираг усан” хэмээх газар Бодонч багийн малчин ард Рэгдэлийнд төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж хонь хурга хариулах, ямаа саах, аргал түүх зэргээр тухайн үеийн малчны борог амьдралд өсөж хүмүүжиж 1971 онд сургуульд орж 1981 онд 10 дугаар анги төгсжээ. 1981-1985 онд Багшийн дээд сургуульд суралцан багш мэргэжлийг эзэмшин төрөлх нутагтаа багшаар ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл төрийн албанд тасралтгүй 29 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа МУБИС-д “Боловсролын удирдлагын магистр”-ын зэрэг хамгаалж 2000-2002 онд Монгол улсын Удирдлагын академид суралцан Төрийн удирдлагын арга зүйч, менежер мэргэжил эзэмшжээ. Төрж өссөн төрөлх сумынхаа сургуульд 18 жил багшаар, 5 жил захирлаар ажиллан залуу зандан насаа захчин түмнийхээ үр хүүхдийн төлөө зориулж иржээ. Монгол оронд сэвэлзсэн ардчиллын үзэл санааг анхнаас нь дэмжин сумын Ардчилсан намын даргаар 13 жил ажиллан 2000, 2004, 2008, 2012 оны орон нутгийн сонгуулиар дараалан сумын ИТХын төлөөлөгчөөр сонгогджээ. Улмаар 2008, 2012 оны сонгуулиар түмэн олныхоо итгэлийг хүлээн дараалан 2 дахь удаагаа сумын Засаг даргаар томилогдон 6 дахь жилдээ ажиллаж байна. Оросын холбооны улсад суралцан автын инженер механик мэргэжил эзэмшсэн Б.Дамдинжавтай гэр бүл болж 2 хүү, 1 охин төрүүлж өсгөсөн. Том хүү Д.Батбаяр нь малчин, охин Д.Батчимэг нь Япон улсын Токиогийн эдийн засгийн их сургууль төгсөн, бага хүү Д.Батбагана нь Тайван улсын Тайгун хотын Азийн их сургуульд тус тус суралцдаг. Р.Бадамцэцэгийн төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хөдөлмөрийг нь үнэлж “Багшийн алдар” медаль, Ардын боловсролын Тэргүүний ажилтан цол тэмдэг, Ахмад захирлуудын холбооны дээд шагнал “Алтан өлзий” одон, Эрх чөлөөний одон, “Алтангадас” одонгуудаар тус тус шагнажээ. Р.Бадамцэцэг нь сумыг хамгийн сүүлд шинэ сууринд шилжүүлэн суурьшуулах ажлыг гардан зохион байгуулсан. Хэдэн арван жил суурьшсан, газраасаа нүүхгүй иргэдийг нүүлгэхийн тулд хамгийн түрүүнд өөрийн жолооч Б.Батсуурийн хамт хоёр гэрээ хэн ч байхгүй 3, 4 байшин бүхий зэлүүд хөдөөд барьснаар иргэдийн нүүдлийг эхлүүлж байсан нь түүх болон үлджээ. Сумын Засаг даргын Тамгын газар баригдаж дуусаагүй байсан тул захиргааны том гэрийг барин бүх албатаа шинэ төвд ажлыг нь эхлүүлж улмаар сургууль, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлснээр сумын нүүдэл жинхэнэ ёсоор эхэлсэн гэдэг. Дараа нь сум анх удаа 24 цагийн цахилгаан эрчим хүчинд холбогдлоо, улмаар цэвэр бохир усны систем баригдаж ажилд орлоо. Анх удаагаа иргэд гэрээсээ гар утасны сүлжээ болох Юнителийн утсаар ярьж эхэлсэн бол одоо Мобиком, Жи-мобайлын сүлжээ ашиглалтанд орж интернетэд холбогдлоо. Энэ мэт маш олон ажлыг тухайн үеийн баг, байгууллагын удирдлагууд, Засаг даргын Тамгын газрын хамт олон, ард иргэдтэйгээ хамтран амжуулсан, цаашид үүнээс илүү зүйл хийгдэж сум маань өдрөөс өдөрт цэцэглэн хөгжинө гэсэн дүүрэн итгэлтэйгээр сумаа удирдаж явна.
39
ГУРАВДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТҮҮХЧИЛСЭН ТАНИЛЦУУЛГА
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМЫН ИТХ-ЫН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА 1992 онд Монгол улсын Шинэ Үндсэн хуулийн дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бий болсноор сумын иргэдийн 20 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр анх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага үүссэн түүхтэй. Энэ үед нутгийн өөрөө удирдах байгууллага дөнгөж бий болж эхэлж байсан тул төлөөлөгчдийг хурлаас хурлын хооронд багийн Иргэдийн Нийтийн хурлаар сонгож ажиллуулж байсан. Тухайн үед сумын Хурлын дарга орон тооны бус, нарийн бичгийн дарга орон тооны байж хурлын үйл ажиллагааг төлөвшүүлэх эхлэл тавигдсан билээ. 1992 оны 9-р сарын 22-ны өдрийн Анхдугаар хуралдааны Төлөөлөгчөөр Н.Баатар, В.Баярхүү, Х.Амараа, Н.Гомбожав, Б.Сүхээ, Ч.Энхжаргал, Н.Чадраабал, Б.Цэгмид, Д.Идэш, М.Тогтуун, Г.Сүрэн, Х.Баяраа, С.Төмөрбаатар, А.Норолхой, М.Лхагвадорж, Ч.Эрдэнээ, Т.Идэш, З.Түмэндэмбэрэл, У.Пүрэвээ, С.Тулгаа, сумын Ардын хурлын Тэргүүлэгчээр Н.Чадраабал, Б.Цэгмид, Т.Идэш, Ч.Энхжаргал, С.Төмөрбаатар нар багийн хурлаар сонгогдон сум орон нутгийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх, Аймгийн Ардын хурлын Төлөөлөгч сонгох, дээд байгууллагад уламжлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж байлаа. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, сонгох сонгуулийн шинэ хууль батлагдсанаар 1996 оны 10-р сарын 01-ний өдөр орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгууль улс орон даяар явагдаж 20 төлөөлөгч сонгогдон сумын ИТХ-ыг бүрдүүлж, 4 жилийн хугацаатайгаар ажиллаж эхэлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчилсэн хуулиар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга орон тооны болж ажлын албадтай ажиллаж байсан. Ийнхүү хурлын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэчлэгдэн тогтмолжив. Алтай сумын Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрдэж ажилласан хурлын байгууллага нь 1996-2000 онд МАХН-15, МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл 5 суудал авч Тэргүүлэгчээр Д.Баатарсүрэн, Н.Баатарсүрэн, Э.Тодноо Н.Жуков, С.Шинэхүү нар Төлөөлөгчөөр МАХН-ын бүлгээс С.Бааст, Д.Баатарсүрэн, Н. Баатарсүрэн, Ц.Даваадорж, Ч.Бумбаа, О.Долгор, Д.Дүүдээ, Н.Жуков, Б.Сүх, З.Тоня, Ц.Төмөр-Очир, З.Цэдэнбямбаа, Н.Чадраабал, С.Шинэхүү, Т.Идэш, МҮАН, МДСН-ын Ардчилсан холбоо эвслээс Н.Гаанжуур, Г.Мөнхжаргал, Э.Тодноо, Б.Цоодол, Ц.Төрхүү нар сонгогдон ИТХ-ын байгууллагын үйл ажиллааг явуулж байсан. Энэ үед сумын ИТХ-ын даргаар Д.Баатарсүрэн ажиллаж, 1999 сумын ИТХ-ын орон тооны ажлын албатай болж хурлын ажилтнаар Г.Гантуяаг авч ажиллуулсан. 2000-2004 онд МАХН-11, Ардчилсан нам-7, МАШСН-2 суудал авч Тэргүүлэгчээр Н.Баатарсүрэн, Б.Ламжав, Н.Жуков, С.Энхтөр, Г.Долгор, Д.Баттөмөр, Ц.Шагдарсүрэн, Төлөөлөгчөөр МАХН-аас Н.Баатарсүрэн, Ц.Баатарсүрэн, Д.Баатарсүрэн, Г.Баянзул, Б.Ламжав, Н.Ичинхорлоо, Н.Жуков, С.Отгонбаяр, Ч.Цэндгомбо, С.Шинэхүү, С.Энхтөр, Ардчилсан нам, МАШСН-аас Р.Бадамцэцэг, Д.Баттөмөр, Х.Баяраа, Г.Долгор, С.Батсайхан, Б.Наранхүү, Б.Энхболд, Н.Эрдэнэбилэг, Ц.Шагдарсүрэн, Р.Бадамцэцэг нар сонгогдон хурлын үйл ажиллагааг явуулж байсан. 2002 онд Төлөөлөгч Б.Наранхүү, С.Шинэхүү, Г.Долгор нарын 3 тойрогт нөхөн сонгууль болж, МАХН-10, Ардчилсан нам-8, МАШСН-2 суудалтай болж өөрчлөгдөв. Төлөөлөгчөөр Д.Баттогтох, В.Баярхүү, Р.Батхүү нар нөхөн сонгогдлоо. Энэ үед сумын ИТХ-ын даргаар Н.Баатарсүрэн /2000-2002 онд/, С.Батсайхан /2002-2004 онд/ нар, хурлын ажилтнаар Г.Гантуяа нар ажиллаж байв. 2003 оны 8-р сарын 28-ны өдрийн ээлжит бус 5-р хуралдаанаар сумын төвийн байршлыг өөрчлүүлэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт, ард иргэдийн санал гарсны дагуу Алтай сумыг Боомын аманд нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэн, нүүлгэн шилжүүлэх нь зөв гэсэн шийдвэр гарч шат шатандаа хэлэлцэж, 2004 оны 5-р сарын 26-ны өдрийн УИХ-ын тогтоолоор Алтай сумыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна. 2004-2008 онд МАХН-10, Ардчилсан нам-10 суудал авч Тэргүүлэгчээр С.Батсайхан, О.Бямбасүрэн, Р.Бадамцэцэг, Р.Цэдэнбал, Г.Дандар, З.Тоня, Л.Гантигчулуун, Төлөөлөгчөөр С.Батсайхан, Д.Баатарсүрэн, Р.Бадамцэцэг, Д.Баярцэцэг, О.Бямбасүрэн, Х.Баяраа, Г.Дандар, Л.Гантигчулуун, Р.Цэдэнбал, Н.Чадраабал, Н.Жуков, Ц.Төрбат, Ц.Төмөр-Очир, З.Тоня, Н.Ичинхорлоо, М.Мухараа, С.Цогтсайхан, Н.Энхбилэг, Ц.Элбэгбаяр, Н.Бүргэд нар сонгогдон хурлын үйл ажиллагааг явуулж байсан. Энэ үед ИТХ-ын даргаар С.Батсайхан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Г.Гантуяа нар ажиллаж байв. 2008-2012 онд МАХН-7, Ардчилсан нам-13, бие даагч-1 суудал авч Тэргүүлэгчээр Д.Баттөмөр, Ж.Булганхүү, З.Тоня, Б.Ариунтуул, Б.Энхбаяр, Г.Галбадрах, Ө.Энхбат, Төлөөлөгчөөр Д.Баттөмөр, Р.Бадамцэцэг, Б.Энхбаяр, З.Тоня, Ж.Булганхүү, Г.Галбадрах, б.Ариунтуул, Т.Тэрбиш, Д.Баярцэцэг, Т.Баттулга, Б.Адилбиш, Ө.Энхбат, Т.Эрдэнэцэцэг, С.Энхтөр, Ц.Төрбат, Х.Энхбаяр, Н.Бүргэд, Г.Отгонцэцэг, Х.Саранцэцэг, З.Должинсүрэн, Ч.Сувд-Эрдэнэ нар сонгогдон ИТХ-ын үйл ажиллагааг явуулж байв. Энэ онд хуулийн шинэчилсэн заалтаар 21 Төлөөлөгч сонгогдов. ИТХ-ын даргаар Д.Баттөмөр, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Г.Гантуяа нар ажиллаж байв. 41
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдаан болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар сум орон нугтийг хөгжүүлэх хөтөлбөр, журам, төсөв, төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, оновчтой шийдвэр гарган хэрэгжүүлэн ажиллаж байсан. 2010 оны 11-сарын 22-ны өдөр сумын ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар “Алтай сумыг 2010-2024 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”ийг батлуулж тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө жил бүрийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган ажиллаж ирсэн. ИТХ-ын Тэргүүлэгч Н.Бүргэдийн санаачилгаар сумын далбаа, эмблемийн загварыг баталж, Алтай сум өөрийн гэсэн далбаа, эмблемтэй болсон.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ нь байнга, тасралтгүй, идэвхтэй, үр нөлөөтэй ажиллаж байх шаардлагыг харгалзан Үндсэн хуулиар хурлын чөлөөт цагт ажиллах Тэргүүлэгчдийг бий болгосон нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг бие даасан, үүрэг хариуцлага, ажлын өгөөж, үр дүнг дээшлүүлэх чухал алхам болсон. Иргэд өөрийн байгууллага болох хурлаа сонгож баталдаг болсноос хойш орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны тайланг жил бүр сонсож, энэ хурлаар дамжуулан санал бодлоо илэрхийлж байх болсон нь ардчилсан ёсны зарчимд илүү нийцсэн нийгэм, эдийн засгийн амьдралд иргэд идэвхтэй оролцох бололцоогоор хангагдсаны баталгаа юм. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон сумын ИТХ нь 2012 оны 12-р сарын 03ны хуралдаанаар Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрснөөр 21 Төлөөлөгч, 7 Тэргүүлэгч, 4 хорооны бүтэц бүрэлдэхүүнтэй, ИТХ-ын даргаар Ө.Энхбат, нарийн бичгийн даргаар Г.Гантуяа, ажлын албаны ажилтнаар Б.Даваахүү нар ажиллан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирлээ. 2012-2016 онд Тэргүүлэгчээр Ө.Энхбат, Ж.Булганхүү, Б.Алтангэрэл, Н.Бүргэд, Т.Тэрбиш, П.Балдорж, Б.Ариунтуул нар сонгогдон ИТХ-ын үйл ажиллагааг явуулж байна. Сумын ИТХ нь бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө баталж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг чадварлаг, нээлттэй, ил тод болгон төлөвшүүлж иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоонд тулгуурлан орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх, тасралтгүй үйл ажиллагаатай хууль эрхзүйн орчинг бүрдүүлэн ард түмний аж амьдралыг дээшлүүлж, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхэд эрхэм зорилгоо чиглүүлэн ажиллаж байна. ИТХ нь Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчимд тулгуурлан нутаг дэвсгэрийнхээ хөгжлийн бодлого, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн бодлого, төсвийг үр ашигтай зарцуулах, иргэдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, байгаль орчин, газар, хөдөө аж ахуй зэрэг сумын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг судлан өөрийн нөөц боломж орон нутгийг онцлогийг харгалзан бодлого чиглэлээ тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж ирлээ. 42
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 1996-2000 ОНД СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД
ИТХ-ын дарга Д.Баатарсүрэн
ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Гантуяа
Í.Áààòàðñ¿ðýí
Ý.Òîäíîî
Н.Жуков
С.Шинэхүү
С.Бааст
Ч.Бумбаа
Д.Дүүдээ
Б.Сүх
З.Тоня
Ц.Төмөр-Очир
Н.Чадраабал
З.Цэдэнбямбаа
Г.Мөнхжаргал
Т.Идэш
Н.Гаанжуур
Б.Цоодол
О.Долгор
Ц.Даваадорж
43
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 2000-2004 ОНД СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД
ИТХ-ын дарга Н.Баатарсүрэн /2000-2002/
ИТХ-ын дарга ИТХ-ын нарийн бичгийн С.Батсайхан /2002-2004/ дарга Г.Гантуяа
Н.Жуков
Б.Ламжав
С.Энхтөр
Г.Долгор
Д.Баттөмөр
Ц.Шагдарсүрэн
Ц.Баатарсүрэн
Д.Баатарсүрэн
Г.Баянзул
Н.Ичинхорлоо
С.Отгонбаяр
Ч.Цэндгомбо
С.Шинэхүү
Р.Бадамцэцэг
Х.Баяраа
Б.Наранхүү
Б.Энхболд
Н.Эрдэнэбилэг
44
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 2004-2008 ОНД СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД
ИТХ-ын дарга Н.Баатарсүрэн
ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Гантуяа
О.Бямбасүрэн
Р.Бадамцэцэг
Р.Цэдэнбал
Г.Дандар
З.Тоня
Л.Гантигчулуун
Д.Баатарсүрэн
Д.Баярцэцэг
Х.Баяраа
Н.Чадраабал
Н.Жуков
Ц.Төрбат
Ц.Төмөр-Очир
Н.Ичинхорлоо
М.Мухараа
С.Цогтсайхан
Н.Энхбилэг
Н.Бүргэд
45
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 2008-2012 ОНД СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД
ИТХ-ын дарга Ä.Áàòòºìºð
ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Гантуяа
Æ.Áóëãàíõ¿¿
Á.Àðèóíòóóë
Ç.Òîíÿ
Á.Ýíõáàÿð
Ã.Ãàëáàäðàõ
ª.Ýíõáàò
Ò.Òýðáèø
Ä.Áàÿðöýöýã
Т.Баттулга
Á.Àäèëáèø
Ò.Ýðäýíýöýöýã
Ñ.Ýíõòºð
Ö.Òºðáàò
Õ.Ýíõáàÿð
Í.Á¿ðãýä
Í.Îòãîíöýöýã
Õ.Ñàðàíöýöýã
Ç.Äîëæèíñ¿ðýí
×.Ñóâä-Ýðäýíý
46
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 2012-2016 ОНД СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД
ИТХ-ын дарга Ө.Энхбат
ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Гантуяа
Æ.Áóëãàíõ¿¿
Á.Àðèóíòóóë
Ò.Òýðáèø
Í.Á¿ðãýä
Б.Алтангэрэл
П.Балдорж
Р.Бадамцэцэг
Ä.Áàÿðöýöýã
Х.Сонинтөр
С.Даваадорж
З.Цэдэнбямбаа
Б.Цагаач
Ö.Òºðáàò
Õ.Ýíõáàÿð
Т.Гал-Эрдэнэ
Í.Îòãîíöýöýã
Õ.Ñàðàíöýöýã
Ç.Äîëæèíñ¿ðýí
Э.Балт
47
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ИТХ-ЫН ДАРГА Ө.ЭНХБАТ Өжинчоймбол овогтой Энхбат нь 1974 оны 6-р сарын 28-нд төрсөн. Ам бүл 6. Бар жилтэй. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1982-1992 онд Алтай сумын 8 жилийн дунд сургууль болон Булган сумын 10 жилийн дунд сургуулиудыг дүүргэж улмаар Улаанбаатар хотын ХААИС-ийг 1992-1997 онд Эдийн засагч-Нягтлан бодагч мэргэжлээр суралцан дээд боловсрол эзэмшсэн. 1997-2009 он хүртэл Монгол шуудан банкны Алтай сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажилласан. 2008-2012 онд сумын ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан. 2012 онд Алтай сумын “Магнай трейд” ШТС-ын эрхлэгчээр ажиллаж байгаад 2012 оны 12-р сарын 3-ны өдрөөс сумын ИТХ-ын даргаар ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага болох ИТХ-ыг чадваржуулах, төлөвшүүлэн хөгжүүлэх, сум орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Эрх чөлөөний одон, Ардчилалын ахмад зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, МУЗНийн Нигүүлсэл мөнгөн медаль, сумын 80 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байв. ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.ГАНТУЯА Монгол орны өнцөг булан бүрт сууж буй нутгийн уугуул болон Алтай сумандаа ажиллаж амьдарч байгаа бүх иргэддээ төрөлх Алтай сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь төлөвшин хөгжиж, нутгийн өөрөө удирдах байгууллагын нэр хүндийг өргөж, сум орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ ая тухтай, элбэг дэлбэг амьдран аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө бүх боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж, сумынхаа ойрын болон хэтийн хөгжлийн стратегийг тодорхойлон уг зорилтоо шат дараатай хэрэгжүүлэхээр нэгдмэл нэгэн санаа зорилготой, тодорхой бодлого чиглэлтэйгээр ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдож байсан болон одоо сонгогдон хамтран ажиллаж байгаа Төлөөлөгчид, нийт Алтайчууддаа хийж бүтээх сайн сайхан үйлс бүхэн нь сэтгэлчлэн бүтэж ажил амьдрал тань үргэлж галын дөл мэт мандан бадарч, өлзий буян оршиж, амьдрал нь өнгөтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэг. ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Гантуяа
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН Б.ДАВААХҮҮ Баттулга овогтой Даваахүү нь 1988 онд төрсөн, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. 1996-2006 онд Алтай сумын Ерөнхий боловсролын сургууль, 2006-2012 онд Монгол улсын боловсролын их сургуулийг “Сэтгүүлч” мэргэжлээр дүүргэсэн. Дээд боловсролтой. 1999 сумын ИТХ-ын орон тооны ажлын албатай болж анх хурлын ажилтнаар ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Гантуяа ажиллаж байсан. 2013 оноос ИТХ-ын байгууллага өргөжин ажлын албаны ажилтаны орон тоог албан ёсоор баталгаажуулан Ажлын албаны орон тоог албан ёсоор бий болгосон. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 01-р сарын 08-ны өдрийн 04-р тогтоолын дагуу ИТХ-ын ажлын албаны ажилтнаар томилогдон 2 дахь жилдээ ажиллаж байна.
48
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ҮЕ ҮЕИЙН ИТХ-ЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС 2000-2002 ÎÍÄ ÑÓÌÛÍ ИТХ-ЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ÍÎÎÑÃÎÉ ÎÂÎÃÒÎÉ ÁÀÀÒÀÐÑҮÐÝÍ Н.Баатарсүрэн нь 1955 онд Алтай сумын нутаг Их Ямаат хэмээх газар төрсөн. Бага, дунд сургууль, 1979 онд УБДС-ийн Математикийн багш мэргэжлээр төгссөн. 1979 оноос ажил амьдралын гараагаа эхэлж, 1979-1989 онд Ховд аймгийн 1, 2, 3-р дунд сургууль, Эрдэнэбүрэн сумын сургуульд багш, 1992-1993 онд 3-р сургуулийн хичээлийн эрхлэгч, 1993-1995 онд Мянгад сумын сургуулийн захирал, 1995-1997 онд Алтай сумын сургуулийн хичээлийн эрхлэгч, 1998-2000 онд Дуут сумын сургуулийн захирал, 2000-2002 онд Алтай сумын ИТХ-ын дарга, 2002 оноос одоог хүртэл 3-р сургуульд багшилж байна. Төр засгаас өндрөөр үнэлж АБТА цол тэмдэг, ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Алтангадас одонгоор тус тус шагнасан. Алтай сумын нийт зон олондоо түүхт 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. 2002-2008 ОНД ÑÓÌÛÍ ИТХ-ЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН СЭРТЭВ ОÂОГТОЙ БАТСАЙХАН С.Батсайхан нь 1963 онд төрсөн. Ам бүл 5. Дээд боловсролтой. 1979 онд Алтай сумын 8 жилийн сургууль, 1981 онд Булган сумын 10 жилийн сургууль, 1985 онд УБ хот дахь Авто сургуулийн дэргэдэх түгээгч, засварчны курс, 2010 онд Удирдахуйн академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. 1981-1984 онд Ардын армид хугацаат цэргийн алба, 1985-2002 онд Алтай сумын НИК-ийн ШТС-д түгээгч эрхлэгчээр, 2002-2008 онд сумын ИТХ-ын даргаар, 2012 оноос Тахилт багийн ИНХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Сумын ИТХ-ын даргаар ажиллаж байх хугацаанд нэлээд олон чухал шийдвэрийг гаргаж ажилласан. Тухайлбал сумын ИТХ-ын 2003 оны 8-р сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэр “Сумын төвийн байршил өөрчлөх тухай” тогтоол гарч аймгийн ИТХ-аар дэмжүүлэн Засгийн газарт өргөн барьсан юм. Ингэснээр манай шинэ сумын төвд 3,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил богино хугацаанд хийгдсэн. 2008-2012 ОНД СУМЫН ИТХ-ЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ДОНОРОВ ОВОГТОЙ БАТТӨМӨР Сумын депутатаас ИТХ-ын төлөөлөгчөөр удаа дараа сонгогдон ажиллаж байсан ба 2008 оны сонгуулиар ИТХ-ын даргын үүрэгт ажлыг хүлээн авч сум орныхоо ирээдүй болон ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхийн тулд оюун ухаанаа зарцуулан ажиллаж ирсэн. 2008-2012 он бол Алтай сумын хувьд түүхэн 4 жил жил болж өнгөрсөн. Энэ хугацаанд хуучин төвөөс шинэ төвд нүүдэллэн ирж суурьшсан он жилүүд байв. Шинэ суурин дээр албан газар, айл өрхийг газар олгож суурьшуулах, шинэ газар олгох, шинэ төвд шинээр бүтээн байгуулалттай ажлыг хийх, тэднийг зохион байгуулах, шинээр ой, цэцэрлэг мод тариалах, ус сувгийг сэргээх, албан газруудыг ногоон төгөлтэй болгох, лагер зохион байгуулах, шинэ газар олгохтой холбоотой ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэр гаргуулах зэрэг нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэнээс гадна сумын ИТХ-ын ажлыг зөв зохион байгуулж сумын хэтийн төлөвлөгөөг гарган батлуулж, цаашид хөгжих хөгжлийн замыг тодорхойлж өгсөн нь үр дүнтэй болсон. Түүнээс гадна сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхийн тулд сонгогч, сонгогдогч нарын холбоог нягтруулж Төлөөлөгч нар нь сонгогч нартайгаа байнгын холбоотой ажиллан, тэдний бодлогыг төрд танилцуулдаг болсон зэрэг шинэлэг зүйлүүдийг хийж байсан.
49
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
МЭНДЧИЛГЭЭ Түүх дурсгалт газар нутагтаа Алтай сум байгуулагдаж гал голомтоо бадрааснаас хойш 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Шинэ суурин дээр хөгжин цэцэглэж байгаа хөдөлмөрч ардынхаа амжилт бүтээлээр дуурсагдаж байдаг Монгол улсын болон гадаад улс орон бүрт суугаа уугуул болон суугуул иргэд, энэ нутагтаа ажил амьдралын түүхээрээ холбогдсон бүх иргэдийнхээ амар мэндийг айлтган мэндчилгээ дэвшүүлж гэр хотлоороо дүүрэн баяртай, түвшин жаргалтай байхын ерөөлийг өргөн барья. Алтай сумынхаа хөгжил цэцэглэлт үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө эрх үүргээ ухамсарлан төрийн хууль тогтоомжийн хүрээнд сумын нийгэм эдийн засгийн өндөр чадавхи бүхий сумыг бий болгоход иргэн бүрийн оролцоог нэн тэргүүнд чухалчилж төрөлх нутгаа цэцэглүүлэн хөгжүүлэхэд олон үзэл бодол, оюун ухааныг уралдуулан ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх нөр их үйлсэд гар сэтгэл нийлэн ажиллаж ирсэн үе үеийн, ахмад орлогч дарга нартаа, сумын хөгжил цэцэглэлт иргэдийнхээ амьдралын сайн сайхны төлөө үргэлж санаа тавьж тусалж дэмжиж байдаг эрдэмтэд, нутгийн зөвлөл, нийт иргэдэд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөё АЛТАЙ СУМ ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ДАВААГАРАМЫН РЕНЧИНХАНД
ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ДАРГА НАР /2011 ОН 04 САРЫН 29/
Урд эгнээний зүүн гар талаас З.Тоня, Д.Ренчинханд, Т.Идэш, дунд эгнээний зүүн гар талаас З.Цэдэнбямбаа, Н.Жуков, Р.Цэдэнбал, Н. Энхбилэг, арын эгнээний зүүн гар талаас Н.Гаанжуур, Ч. Дүгэрсүрэн Д.Баатарсүрэн
Б. Самданноров
Ц. Даваадорж
50
Б. Сүхээ
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Анх 1958 онд Сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны орлогч дарга нэртэй орон тоо бий болжээ. Нийтдээ 1958 оноос одоог хүртэл 16 хүн орлогч даргаар ажилласан бөгөөд Анхны орлогч дарга Ч.Дүгэрсүрэн 2 удаа, Засаг даргын орлогчоор Ц.Даваадорж, Н.Энхбилэг нар 2 удаа сонгогдон ажилласан байна. Ахмад дарга нараас Ч.Дүгэрсүрэн, З.Тоня, Н.Гаанжуур нар төрийн одон медаль Алтангадас одонгоор, Н.Жуков Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан байна. Сумын засаг даргын орлогч нь: жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, мал, хүн ам, худаг ус, өмч хөрөнгө, дэд бүтцийн салбарын ажлыг хариуцан ажиллаж байна. Үе үеийн орлогч дарга нар 1. Чанарав Дүгэрсүрэн 1958-1971, 1976-1979 он 2. Бадиа Самданноров 1971-1976 он 3. Ноосон Жуков 1979-1983 4. Тоодог Идэш 1983-1988 5. Зоноров Цэдэнбямбаа 1988-1992 6. Цэцэн Даваадорж 1992-1995, 1998-2000 7. Нямаа Энхбилэг 1995-1996, 2005-2008 8. Зандаа Тоня 1996-1997 9. Булдаа Сүхээ 1997-1998 10. Нацаг Гаанжуур 2000-2001 11. Даржаа Баатарсүрэн 2001-2005 12. Рааш Цэдэнбал 2008-2010 13. Даваагарам Ренчинханд 2010-оноос одоог хүртэл тус тус ажиллаж байна. СУМЫН АНХНЫ АДХ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГААНЫ ОРЛОГЧ ДАРГА ЧАНАРАВ ОВОГТОЙ ДҮГЭРСҮРЭНГИЙН СЭТГЭГДЭЛ Ч.Дүгэрсүрэн би 1938 онд төрсөн бүрэн дунд боловсролтой, ХАА-н дунд мэргэжлийн эдийн засагч мэргэжилтэй, Алтай сумын захиргаанд 1957 оноос цэвэрлэгч, бичээч, нарийн бичгийн дарга, сумын орлогч дарга зэргээр дэвшин 42 жил ажилласан. 1958 оноос 2 удаа сонгогдон нийт 16 жил орлогч даргаар ажилласан. Ажиллаж байх хугацаанд Сум нэгдлийн даргаар Г.Гонгор, Ж.Бямбаа, Ч.Баяраа, Т.Даш, М.Пунцаг, О.Балжинням, Ч.Дамиран, М.Чулуунбаатар, сумын дарга Б.Сүх, сумын засаг дарга И.Гансүх, нэгдлийн дарга Д.Найдан нартай гар нийлэн ажиллаж байлаа. Эдгээр дарга нар тус бүрдээ олон төрлийн арга барилтай хүнд их зүйлийг зааж өгдөг дарга нар байсан. Эдгээр дарга нараас Ч.Баяраа дарга надад их зүйлийг мэдрүүлж өгсөн. Ялангуяа Төлөвлөгөө, тоо бүртгэлийн талаар их зүйлийг зааж сургасан. Их мэдлэгтэй, овжин, юмны учрыг маш сайн олдог гүйлгээ ухаантай хүн байсан. Ч.Баяраа дарга нь Ховд аймгийн ИТХ төлөөлөгч, аймгийн арслан Болдын аав юм. Тэр үеийн орлогч даргын ажил их, одоо 7-8 хүний компьютер цахилгаан машинаар хийж байгаа ажлыг тэр үед нэг л хүн хийдэг байлаа. Хаварт өглөөлөг, оройлог гэж ажлын бус цагаар мод тарих, суваг татах, хог шороо цэвэрлэх, тойпуу цохих зэрэг ажлууд хийдэгсэн. Нэг дэх өдрийн өглөө яриа, 2 дахь өдрийн орой лекц, 3 дахь өдрийн өглөө эмнэлэг гэгээрлийн яриа, 10 сараас 3 сар хүртэл оройд нам эвлэл Үйлдвэрчний дугуйлан орж эцэст нь шалгалт авдаг байлаа. Сумын орлогч дарга нь сар бүрийн 15 хоногт нь баг бригадаар явж ажилладаг, өвлийн цагт нэгдлийн тэмээгээр хавар зун намарт нэгдлийн мориор явж ажил үүргээ гүйцэтгэж, нэгдлийн мал төллөлтийн үеэр 45 хоног хөдөө төлийн штабт ажиллаж байлаа. Хадлан бэлтгэх өвлийн бэлтгэл ажил, хашаа бууц засварлах ажил хийлгэх зэрэгт 14-30 хоног ажилладаг байв. Сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны орлогч дарга нарын ажлыг аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа улирал бүр тусгай үзүүлэлтээр дүгнэж байр эзлүүлж, энэ уралдаанд байнга эхний 5 байрыг эзэлж шагнагдаж байсан баярын бичиг шагналууд надад одоо хүртэл хадгалагдаж байна. Тэр үед хятад сампингаар үүрэг гүйцэтгэж, хортой цаас 3 хувь тавьж, хортой харандаагаар бичиж байлаа. Сумын урлаг уран сайхны ажилд ажлынхаа чөлөө заваар оролцдог байв. Тухайлбал: Захчин ардын уртын дууны ном хэвлүүлж олшруулаад баг, хүн бүрт өгч сумын бүх залуучууд, ард иргэд уртын дууг дуулдаг болсон. Урлаг уран сайхны ажилд идэвх зүтгэлтэй ажилласан учраас аймгийн соёлын байгууллагын дэмжлэгээр Монгол улсын тэргүүний уран сайханч цол тэмдгээр шагнагдсан. Миний ажлын амжилтыг төр засаг үнэлж Ардын хувьсгалын 40,50,60,70,80,90 жилийн ойн медаль БНМАУ-ын Статистикийн төв газрын жуух бичиг, ХАА-н яамны жуух бичиг, 2013 онд Алтангадас одонгоор шагнасан.
51
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
МЭНДЧИЛГЭЭ Алтайчууд бид амжилт, бүтээл арвин түүх намтар зузаан, билэгтэй сайн он жилүүдийг үдсээр байна. Сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон орон нутгаа хөгжүүлэх ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж түүхт ойгоо угтсан “90 бүтээлч” ажлын аяны хүрээнд: Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр бий болгох, хашаа гудамж, зам талбайгаа тохижуулах, ногоон зурвас бий болгох талаар олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. 90 жилийн түүхтэй сум маань 2009 онд бууриа сэлгэн шинэ сууриндаа шилжин төвхнөж, цэцэглэлт хөгжлийнхөө гараан дээр ирээд байна. Энэ эрч хүчээрээ Монгол улсын “Жишиг сум” болохын төлөө сэтгэл, зүтгэл гарган хөдөлмөрлөж эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, дэд бүтэц, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах таатай орчин бүрдсэн баруун бүсийн загвар сум болох зорилтыг ханган биелүүлэхэд хамтдаа хөдөлмөрлөж, бүтээцгээе. Та бидний санаачилга, иргэдийн оролцооны үр дүнд төрөлх Алтай нутаг маань цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Баруун хилийн бат цайз болсон хорин харуулын удамтай захчин түмний өлгий нутгаас сумынхаа уугуул, суугуул иргэд болон хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст 90 жилийн ойн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. АЛТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА ДАРЖААГИЙН БААТАРСҮРЭН
АЛТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд Засгийн газрын 53 дугаар тогтоолоор сумын Засаг даргын ажлын алба анх бий болжээ. Тамгын газар нь хуучнаар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага юм. Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсноор 1992 оноос өмнөх сумын захиргааны гүйцэтгэж байсан үүрэг чиглэл Засаг даргын Тамгын газарт шилжсэн билээ. Ийнхүү 1992 оноос сумын Засаг даргын ажлын алба Тамгын газар бий болж иргэний бүртгэл, Цэрэг, Иргэний хамгаалалт, төр, засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, нийгмийн цогц бодлого, хүүхэд, залуучуудын асуудал, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг сум орон нутгийн бүхий л ажлыг зангидан зохион байгуулж ирлээ. Засаг даргын Тамгын газар нь Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Нийгмийн бодлогын ажилтан, Ерөнхий санхүүч, Байгаль орчны хяналтын байцаагч, ХАА-н ажилтан, Газрын даамал, Архив бичиг хэргийн эрхлэгч, аж ахуйн нярав, Галч, Үйлчлэгч, жолооч гэсэн 20 орон тоотойгоор төрийн үйлчилгээг ард түмэнд шуурхай шударга хүргэх, төр ард түмний холбоог бэхжүүлэх, тэдний язгуур эрх ашгийг хамгаалах эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Тамгын газрын анхны даргаар Б.Цэгмид томилогдон 1994 он хүртэл ажиллажээ. Ц.Төмөр-Очир 1994-1996 онд, Н.Гаанжуур 1997-1998 онд, Р.Цэдэнбал 1998-1999 онд, Н.Ичинхорлоо 1999-2012 онд, Д.Баатарсүрэн 2012 оноос одоог хүртэл тус тус Тамгын газрын даргаар ажиллан, төр засгийн бодлого шийдвэрийг ард түмэндээ хүргэх, Засаг 52
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 даргын мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд үйлчлэх зэрэг цогц үйл ажиллагаа явуулж ирлээ. Тамгын газар нь сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, дээд шатны байгууллагуудын гаргасан шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, ард түмэнд төрийн үйлчилгээ сурталчилгааг шуурхай хүргэх, сумын боловсон хүчний бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг төр захиргааны анхан шатны байгууллага юм. Засаг даргын Тамгын газрын ажлын албанд ажиллаж байсан төрийн албан хаагчдыг ажиллаж байсан оноор нь жагсаавал: Сумын Засаг даргаар ЗДО, санхүү тасгийн даргаар Тамгын газрын даргаар Татварын улсын байцаагчаар БОХУБайцаагчаар Ерөнхий санхүүчээр Туслах нябогоор НДБайцаагчаар Дотоод ажлын зааварлагчаар Бичиг хэргийн эрхлэгчээр Няраваар Байгаль хамгаалагчаар Жолоочоор Үйлчлэгчээр Сахиулаар Сумын Засаг даргаар Засаг даргын орлогчоор
Нийтлэг үйлчилгээний албаны даргаар Татварын улсын байцаагч Тамгын газрын даргаар
Хүүхэд залуучуудын ажилтнаар
Байгаль орчны хяналтын улсын байцаагч Нийгмийн даатгалын байцаагчаар Нийгмийн бодлогын ажилтнаар Бичиг хэргийн эрхлэгчээр
1992-1996 онд Идэшийн Гансүх Цэцэний Даваадорж /1992-1994/ Нямаагийн Энхбилэг /1994-1996/ Батын Цэгмид /1992-1994/ Цогтын Төмөр-Очир/1994-1996/ Хоролын Нансалмаа Цогтын Төмөр-Очир /1992-1994/ Намжааны Нямсайхан /1994-1996/ Довжуугийн Дүүдээ Зоноровын Цэдэнбямбаа Ноосоны Жуков Намжааны Нямсайхан /1992-1994/ Дүгэрсүрэнгийн Байгальмаа Намсрайн Бадамсэрээжид Түмтийн Галсаа Намжааны Баянзул Сурмаагийн Баярхүү Бөхчулууны Олдохжаргал Сурмаагийн Гантулга 1996-2000 онд Идэшийн Гансүх /1996-1997/ Ноосонгийн Чадраабал /1997-2000/ Зандаагийн Тоня /1996-1997/ Булдаагийн Сүхээ Цэцэний Даваадорж Нямаагийн Энхбилэг Буяагийн Цоодол Зандаагийн Тоня Сонины Эрдэнбуян Нямаагийн Энхбилэг Раашийн Цэдэнбал Нацагийн Гаанжуур Намжааны Ичинхорлоо /1999-2000/ Пунцагийн Ганхуяг Чимэддоржийн Энхбаяр Намжааны Нямсайхан Булдаагийн Алтангэрэл Намидын Жаргалсүрэн Цогтын Төмөр-Очир Дүгэрсүрэнгийн Байгальмаа 53
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Үйлчлэгчээр Жолоочоор
Нярав Сахиул Сумын Засаг даргаар Засаг даргын орлогчоор Тамгын газрын даргаар Нийгмийн даатгалын байцаагч Нийгмийн бодлогын ажилтан Хүүхэд залуучуудын ажилтнаар Ерөнхий санхүүч Нягтлан бодогч Байгаль орчны хяналтын байцаагчаар Татварын улсын байцаагчаар Хөдөө аж ахуйн ажилтнаар Архив бичиг хэргийн эрхлэгчээр Няраваар Жолоочоор Үйлчлэгчээр Сумын Засаг даргаар Засаг даргын орлогчоор Тамгын газрын даргаар Нийгмийн бодлогын ажилтнаар Нийгмийн даатгалын байцаагчаар Татварын улсын байцаагчаар Байгаль орчны хяналтын байцаагчаар Газрын даамлаар Байгаль хамгаалагч Хөдөө аж ахуйн ажилтнаар Ерөнхий нягтлан бодогчоор Няраваар Иргэний бүртгэлийн ажилтнаар Архив бичиг хэргийн эрхлэгчээр Жолоочоор Үйлчлэгчээр Сумын Засаг даргаар Засаг даргын орлогчоор Тамгын газрын даргаар Төрийн сангийн төлөөлөгчөөр
Сурмаагийн Баярхүү Бөхчулууны Олдохжаргал Намжааны Баянзул Баяраагийн Галбадрах Бархүүгийн Ганбат Намсрайн Бадамсэрээжид Сурмаагийн Гантулга 2000-2004 онд Идэшийн Бямбажав Нацагийн Гаанжуур Даржаагийн Баатарсүрэн Намжааны Ичинхорлоо Намидын Жаргалсүрэн Ноосоны Жуков Сүрэнгийн Шинэхүү Гоёвооны Дандар Довжуугийн Дүүдээ Лодойгийн Гантигчулуун Булдаагийн Алтангэрэл Хумбаны Баясгалан Жаргалын Ониудаа Дүгэрсүрэнгийн Байгальмаа Намсрайн Бадамсэрээжид Котоогийн Ганболд Тотоогийн Баттулга Сурмаагийн Баярхүү 2004-2008 он Даржаагийн Баатарсүрэн Нямаагийн Энхбилэг Намжааны Ичинхорлоо Ноосонгийн Жуков Цогтсайханы Элбэгбаяр Хумбаны Баясгалан Баадайгийн Мягмаржав Булдаагийн Алтангэрэл Раашийн Цэдэнбал Даваадоржийн Мөнх-Эрдэнэ Тонягийн Өнөржаргал /2005-2008/ Хумбаны Нэргүй Намсрайн Бадамсэрээжид Дүгэрийн Баатаржав Дүгэрсүрэнгийн Байгальмаа Ичинхорлоогийн Номинзул Сурмаагийн Баярхүү 2008-оноос одоог хүртэл Рэгдэлийн Бадамцэцэг Раашийн Цэдэнбал /2008-2010/ Даваагарамын Ренчинханд 2010-оноос одоог хүртэл Намжааны Ичинхорлоо /2008-2012/ Даржаагийн Баатарсүрэн 2012- оноос одоог хүртэл Сонины Эрдэнэбуян /2008-2010/ 54
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Нягтлан бодогчоор Нийгмийн бодлогын ажилтнаар Нийгмийн Даатгалын байцаагчаар Татварын улсын байцаагчаар Байгаль орчны хяналтын байцаагчаар
Газрын даамлаар Байгаль хамгаалагч Тогтвортой амьжиргаа-II төслийн зохицуулагч Алтай соёны төслийн идэвхжүүлэгч Мал эмнэлэг үржлийн тасгийн даргаар МЭҮТ-ийн мэргэжилтэн МЭҮТ-ийн мэргэжилтэн МЭҮТ-ийн жолооч Нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтэн Эрх зүй дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Архив бичиг хэргийн эрхлэгчээр Няраваар Жолоочоор Үйлчлэгчээр Галчаар Сахиул
Лодойн Гантигчулуун 2010-оноос одоог хүртэл Хумбаны Нэргүй /2008-2013/ Сүхээгийн Нэмэхжаргал 2013-оноос одоог хүртэл Сүрэнжавын Гантулга Цогтсайханы Элбэгбаяр Хумбаны Баясгалан Баадайн Мягмаржав 2008-2009 Бүтэвийн Болдтөмөр 2009-2010 Сэрчингийн Долгормаа 2010- оноос одоог хүртэл Булдаагийн Алтангэрэл 2008-2011 Доржийн Цогбадрах 2011 оноос одоог хүртэл Даваадоржийн Мөнх-Эрдэнэ Бадамсэрээжидийн Мөнхцэцэг 2013-оноос одоог хүртэл Содноогийн Гансүх 2008-2011 Баасанжавын Отгонцэцэг 2011-2012 Доноровын Баттогтох 2005-2011 Тонягийн Өнөржаргал Доржийн Гандолгор 2011-2013 Даваадоржийн Мөнхзаяа 2010-оноос одоог хүртэл Намсрайн Барсүрэн 2013- оноос одоог хүртэл Ноосонгийн Жуков 2008-2013 Баянцолын Цэцэгжаргал 2013-оноос одоог хүртэл Тогтохын Хатанбаатар 2011-2013 Дүгэрсүрэнгийн Байгальмаа Нанжаагийн Батсуурь 2011оноос Баатаржавын Батсуурь /2008-2011/ Төмөрбаатарын Түмэндэмбэрэл 2011-оноос одоог хүртэл Сурмаагийн Баярхүү Чойжоогийн Цог-Ундрам Эрдэнэбилэгийн Батхуяг Сайжуугийн Мандахбаяр Гаавын Ягаан /2012 оноос одоог хүртэл/
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАГСАД БАТЫН ЦЭГМИД 1947 онд Алтай сумын нутаг Бодончийн “Бямбын улаан” хэмээх газар малчин ард Батынд төржээ. Бага балчир насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж, 1956-1960 онд Алтай сумын бага сургууль, 1960-1966 онд Булган сумын 10 жилийн сургуулийг төгсжээ. 1966-1971 онд МУИС-ийг орос хэл-уран зохиолын багш мэргэжлээр дүүргэж 1971-1990, 1997-2010 онд НАХЯ-ны дүн шинжилгээ, мэдээллийн тусгай тасагт орчуулагч, Хилийн 0130, 0184-р ангиудад тусгай анги, гүйцэтгэх албаны ахлах төлөөлөгч, төлөөлөгч, тусгай ангийн даргаар, 1991-1992 онд Алтай суманд орос хэлний багш, 1992-1994 онд Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга, 1994-1996 онд Хилийн 0130-р ангийн “Хилчид” УҮТ-ын захирлаар тус тус ажиллажээ. Б.Цэгмид хилийн цэрэгт 24 жил хүчин зүтгэж, дэд хурандаа хүртлээ дэвшин ажилласан ахмад ажилтан юм. Алтай сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2 жил ажиллан, шинэ тутам байгуулагдсан Тамгын газрын шинэ үүрэг зорилтыг хэрэгжүүлэх, бэхжүүлэхэд багагүй хүчин зүтгэл гаргаж байсан төрийн албан хаагч билээ. 55
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Төр засаг Б.Цэгмидийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Байлдааны гавьяаны одон”, Байлдааны медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ. ЦОГТЫН ТӨМӨР-ОЧИР 1959 онд Алтай суманд төрсөн, бага дунд сургууль, Удирдлагын академи, Ус цаг уурын хүрээлэнд курс төгсөн мэргэжил эзэмшсэн. 1975 оноос малчин, барилгачин, цэргийн албан хаагч, сумын эвлэлийн хорооны дарга, амралтын зохион байгуулагч, БОХ-ын байцаагч, Тамгын газрын дарга, Нийгмийн бодлогын ажилтан, багийн Засаг дарга, Ус судлалын харуулын ажиглагчаар улс, хоршоолол, олон нийт, төр захиргааны байгууллагад тасралтгүй 35 жил ажиллаж байна. Үүний ихэнх хугацааг төр, захиргааны байгууллагад ажиллав. Ц.Төмөр-Очир 1994-1996 он дуустал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан бөгөөд энэ хугацаанд сумын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, сумын Хүн эмнэлгийг “Хүүхдэд ээлтэй” эмнэлэг болгох зэрэг томоохон ажил арга хэмжээг зохион байгуулжээ. Тэрээр шүлэг, яруу найраг сонирхон оролдож, “Уулс, салхи, тарвас”, “Ховдын зохиолчдын бүтээлийн дээжис”, “Ариун тансагАлтай нутаг”, “Суварган цэнхэр Алтай” зэрэг номонд шүлэг нь хэвлэгдэж, баруун бүсийн сумдын яруу найргийн тэмцээнээс 1 алт, 2 хүрэл медаль хүртжээ. “Алтай нутгийнхны бахархал”, “Алтайн сургууль 70 жил” зэрэг орон нутгийнхаа хоёр ном бичиж олны хүртээл болгосон байна. Түүнийг Ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн “Дурсамж” медаль, МХЗ-ний 90 жилийн ойн медаль, МҮЭ-ийн 90 жилийн ойн медаль, МАХН-ын “Хүндэт тэмдэг”, “Ахмад зүтгэлтэн” тэмдэг, Тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнажээ. Ц.Төмөр-Очир 2011 онд аймгийн Шилдэг ус судлалын харуулаар шалгарч, байгууллагын “Тэргүүний ажилтан”-аар тодорчээ. НАЦАГИЙН ГААНЖУУР 1942 онд Манхан сумын нутаг “Дээд шанд” хэмээх газар малчин ард Нацагийн анхдугаар хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж, Манхан сумын 2-р бага сургууль, Зэрэг сумын 7 жилийн сургууль, Улаанбаатар хотод Төмөр замын техниккум төгсөн, төмөр замын машинист мэргэжил эзэмшжээ. Дорноговь аймгийн Төмөр замын Ар сайншанд хотоос хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1962 онд Ховд аймгийн Хөгжим драмын театрт дагалдан хөгжимчин, 1963 онд мэргэжлийн хөгжимчин, 1966 оноос Алтай суманд шилжин ирж, клубын эрхлэгч, Соёлын төвийн захирал, сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга зэрэг албыг 36 жил хашиж, 2002 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ. Сумын Тамгын газрын даргаар 1997-1998 оны хагас хүртэл ажиллаж, төр засгийн албыг гүйцэтгэж байлаа. Н.Гаанжуурын хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Алтангадас одон, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдэг, 5, 6 дугаар таван жилийн гавшгайч, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардчиллын 20 жилийн ойн медаль, Тусгаар тогтнолын одон, Эрх чөлөөний одон, Ахмадын алдар медаль зэргээр шагнажээ. РААШИЙН ЦЭДЭНБАЛ 1959 онд Алтай суманд төрсөн, гахай жилтэй, хуучнаар ЗХУ-д дээд боловсрол эзэмшсэн. Мэргэжлийнхээ дагуу Баян-Өлгий аймагт ажиллан Алтай суманд шилжин ирснээс хойш сургуульд орос хэлний багш, байрны багш, сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, Магнай трейд ХХК-ны салбарын эрхлэгч зэрэг алба хашиж байв. Тэрээр Алтай суманд ардчиллыг хөгжүүлэх үйлсэд багагүй хувь нэмэр оруулсан, шинэ сэтгэлгээтэй, шилдэг боловсон хүчин юм. Р.Цэдэнбал сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга зэрэг төр захиргааны багагүй албан тушаалд ажиллахдаа тухайн үеийн Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сум орноо хөгжүүлэх үйлсэд багагүй хувь нэмэр оруулсан сэхээтэн, шударга удирдагч юм.
56
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 НАМЖААНЫ ИЧИНХОРЛОО 1956 онд Алтай сумын Ёлхон хэмээх газар төрсөн, бага дунд сургууль, 1975 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн номын сангийн анги төгсөж, төрөлх сумандаа номын санчаар ажлын гараагаа эхэлсэн. Номын санчаар ажиллах хугацаандаа аймгийн аварга Номын санч, МҮЭ-ийн их хурлын төлөөлөгч, аймгийн депутат зэрэг сонгуульт ажилтай, ажилласан салбар бүхэндээ манлайлж байлаа. 1999 оноос сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон 2012 он хүртэл энэ албыг 13 жил хашихдаа аймгийн тэргүүний Тамгын газрын дарга, төр захиргааны тэргүүний ажилтан, аймгийн Шилдэг удирдагч эмэгтэй зэрэг шагналуудыг хүртэж байсан нь түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн явдал байлаа. Н.Ичинхорлоогийн ажилласан он жилүүдэд Алтай сумын Тамгын газар аймагт 1-3 дугаар байранд шалгарч байв. Төр захиргааны байгууллагад 13 жил ажиллахдаа үе үеийн Засаг дарга нарын ойнд орж ажилласан туршлагатай Тамгын газрын дарга байв. Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж төрийн дээд шагнал Алтангадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Соёлын болон төр захиргааны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Аймгийн аварга номын санч” зэрэг алдар хүндийг хүртээсэн байна. СУРМААГИЙН БАЯРХҮҮГИЙН ДУРСАМЖ 1962 онд Сурмаагийн 4 дахь охин болж төрсөн. 1980-2013 он хүртэл улсад 33 жил ажиллаж ирсэн. Захиргаанд 8-н Засаг даргын удирдлаганд ажиллаж ирсэн. 2004 онд байгууллагуудын аварга 2007 онд байгууллагуудын шилдэг ажилчин, 2011 онд байгуулагын шилдэг ажилчингаар 2012 онд Манлай ээжээр шалгарсан. Улс нийгэмд тасралтгүй 33 жил ажиллаж ирсэн. 2012 онд Жигүүр гранд компаний тэмдэг, аймгийн Хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 70, 80, жилийн ойн медаль, эхийн 1, 2 дугаар одонгоор шагнагдсан. 8 Засаг даргын үед сайхан хамт олонтой ажиллан олон сайхан дурсамжтай үлджээ. Тамгын газрын дарга Н.Ичинхорлоо маш их зохион байгуулалттай, их бүтээлч, залуу боловсон хүчнийг зааж зөвлөж хамтран сайхан ажиллаж байсан. Засаг дарга Р.Бадамцэцэгтэй 8 ажил ажиллахдаа маш их олон бүтээлч ажлуудыг хийж шинэ арга туршлагатай ажиллаж, сумын төвийг нүүлгэн шилжүүлж, мод тарих, хар зам тавих, гэрэлтүүлэг хийх, алаг чулуун шал хийлгэх, улсдаа 1-р байр эзлэхийн тулд жишиг тэргүүний сум болохын тулд маш их олон зүйл хийж байгаа. Манай дарга маш нийцэрхүү ямарваа юмыг болгож бүтээхийн тулд өдөр шөнөгүй сайхан ажиллаж ирсэн. Үеийн үеийн хамтран ажиллаж байсан удирдлагууд, албан хаагчид, нутгийн зон олондоо баярын мэнд хүргье. Сайхан наадаарай. АЛТАЙ СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭСЭГ Алтай суманд анх 1980 оноос эхлэн хэсгийн төлөөлөгч ажиллаж эхэлсэн. Өмнө нь Булган сум дахь Цагдаагийн албанд харъяалагдаж байлаа. Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр анх Булган сумын харъяат Д.Дамдин ажиллаж, хүн ардын амгалан тайван байдлыг сахин хамгаалж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байжээ. Түүнээс хойш цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр Б.Доржцогтоо, Мөнхжаргал, С.Чулуунбаатар, Д.Гантөмөр, Л.Мягмаржав, Б.Дэлгэрсайхан, Б.Нохойжав, Мөнх-Очир, Ц.Одбаатар, С.Бямбасүрэн, Цогбадрах, Цолмон нар ажиллаж байсан. 1990-ээд оноос хэсгийн төлөөлөгчдийн дэргэд цагдаа ажиллах болов. Цагдаагаар Ш.Ариунболд, Д.Батхуяг, Б.Нохойжав, Ч.Болдсайхан, Даваасамбуу, Жамъяандорж, Д.Даваасамбуу, Т.Батмөнх Сейл нар ажиллаж байв. Одоогийн байдлаар хүн ардын амгалан тайван байдлыг сахин хамгаалж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэсгийн төлөөлөгч Даваасамбуу, цагдаа Батмөнх нар явуулж байна. 57
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АЛТАЙ СУМЫН ЗАХИРГАА ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН БАЙГУУЛАГДСАН ОН ТООЛОЛ №
Байгууллагуудын нэрс
Он
Анхны дарга эрхлэгчид
Тайлбар
1
Сумын захиргаа
1924 Баясгалан “Мээрэн” 1992 он сумын ЗДТГ
2
Бага сургууль
1940 Ч.Лхасүрэн
1973 оноос дунд сургууль
3
Хүн эмнэлэг
1934 Цэндээ
1964 он их эмчийн салбар
4
Мал эмнэлэг
1929 А.Морх
1965 он их эмчийн салбар
5
Хоршоо ХБА Алтан ембүү ХК
1928 Самдан
1959 оноос ХБА
6
НАҮГазар
1986 Х.Нанжаасүрэн
1993 онд татан буугдсан.
7
“Алтайн хөгжил” нэгдэл
1955
Б.Чүлтэм Т.Должин
1993 онд татан буугдсан
8
Боомын услалтын систем
1978 М.Гинаажав
1993 онд татан буугдсан.
9
Эрчим хүчний салбар
1992 Д.Баатарсүрэн
1995 оноос ЭХцэг
10
Холбоо
1962 П.Лхамхүү
11
Хүүхдийн цэцэрлэг
1963 Х.Аня
12
Эмийн сан
1963 Лхамсүрэн
13
Соёлын төв
1943 Т.Должин
14
Номын сан
1963 Д.Бүрнээ
15
Нүүдлийн кино
1953 Б.Түвшин
16
Ус цаг уурын харуул
1961
Галсандондог
17
ШТС
1981
Н.Гомбожав
18
МАХН-ын үүр
1924 Сайнхүү
19
МҮАН-ын үүр
1990 Н.Гаанжуур
1990 он цэцэрлэг яслийн комбинат
20 МСДН-ын үүр
1993 Э.Тодноо
21
МАШСН-ын бүлэг
1999 Б.Дамдинжав
22
МХЗЭ-ийн үүр
1925 Х.Аюуш
1989 оноос Соёлын төв
1984 оноос Намын хороо
1993 оноос МЗХ
“АЛТАЙН ХӨГЖИЛ” НЭГДЛИЙН ДАРГААР АЖИЛЛАГСДЫН НЭРС №
Овог нэрс
Үндсэн захиргаа
Ажилласан он, сар
1
Тунхуун Должин
Алтай
1955.08.25
2
Билэгтийн Цүлтэм
Алтай
1955.10.11-1956.09.
3
Шомбоолойн Лхамаа
Булган
1956.09.1958.01.
4
Баарайн Гармаа
Алтай
1958.01.1958.05.
5
Даваан Сампил
Манхан
1958.05.1959.03.
6
Гэмбэлийн Гонгор
Мөст
1959.03.1963.07.
7
Чавгаан Баяраа
Алтай
1963.07.-1969.05.
8
Түмэнжаргалын Даш
9
Мандаан Пунцаг
10
Зэрэг
1969.05.-1969.11
Манхан
1969.11.1971.10.
Түмэнжаргалын Даш
Зэрэг
1971.11.-1977.06.
11
Очирын Балжинням
Алтай
1977.10-1981.09.
12
Чимидийн Дамиран
Булган
1981.10-1988.11
13
Магдаан Чулуунбаатар
Булган
1988.11-1990.06.
14
Донидын Найдан
Алтай
1990.06.1993.06.
58
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АРХИВ БИЧИГ ХЭРЭГ Аливаа байгууллага, хамт олон үүссэн цагаасаа эхлэн бичиг хэргийн тусгай дэг журамтай, стандарттай байдаг жамтай. Энэ нь тухайн хамт олны ажил, амьдралын түүх болон үлддэг билээ. Бодончийн хүрээ бий болсон цагаас хойш шашин төрийн бичиг хэргийг үйлдэж ирсэн түүхтэй. Дээр үед Бодончийн хүрээний хамба лам, да лам нар өөрсдийн бичиг хэргийг үйлдэх тусгай бичээчтэй байжээ. Алтай сум үүссэн цагаас сумын захиргааны бичээч, зарлага зэрэг орон тоотой байв. 1960-аас оноос өмнө бичиг хэргийг монгол, шинэ үсгээр гараар бичиж, албан хэргийг хөтөлдөг байсан байна. Улс орны хөгжил алхам алхмаар урагшлах тусам гар бичмэл хоцрогдож ирсэн бөгөөд 1960-1970-аад оноос бичиг хэргийг бичгийн машинаар бичдэг болжээ. Энэ үед сумын захиргаа, Алтайн хөгжил нэгдэл, 8 жилийн сургууль зэрэг байгууллагууд орон тооны бичээчтэй болов. Дээрх байгууллагуудад Д.Батчулуун, Ж.Энхтуяа, Ж.Өнөр, Т.Зурман, Д.Байгальмаа, С.Бололцоо, Ноосой, М.Сэндэм, Ш.Долгор, И.Бадамханд нарын бичээч ажиллан, албан бичиг, баримтын стандартыг мөрдүүлж байв. 1992 онд Алтайн хөгжил нэгдэл тарсны дараа сумын захиргаа, 12 жилийн сургууль орон тооны бичээчтэй, Хүн эмнэлэг, Соёл, Мал эмнэлэг орон тооны бус бичээчтэй болов. Үүнд: Сумын захиргааны бичээч Д.Байгальмаа, Сургуулийн бичээч М.Сэндэм, Ш.Долгор, И.Бадамханд, эмнэлгийн орон тооны бус бичээч Б.Энхтуул, Соёлын бичээч З.Сэргэлэн, Мал эмнэлгийн бичээч Х.Оюун нар байлаа. Сүүлийн жилүүдэд аливаа бичиг баримтын шаардлага өндөржиж байгууллагууд компьютерээр бичиг баримтаа гаргах боллоо. Одоо тус суманд Засаг даргын Тамгын газар, ИТХ, 12 жилийн сургууль, Хүн эмнэлэг, Мэнд сүрэг улсын үйлдвэрийн газар зэрэг бүх байгууллагууд компьютерээр үйл ажиллагаагаа явуулж байна. Алтай суманд Архивын тасаг 1993 оноос бий болж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Алтай хөгжил нэгдэл, Хүн эмнэлэг, Соёлын төв, 12 жилийн сургууль, Цэцэрлэг зэрэг байгууллагын холбогдох архивыг хадгалж байна. Архив бичиг хэргийн эрхлэгчээр Д.Байгальмаа ажиллаж байна САНХҮҮГИЙН АЛБА
Урд эгнээнд: Төрийн сангийн төлөөлөгч Л.Гантигчулуун, Сургуулийн нягтлан У.Гандэмбэрэл, арын эгнээнд: ЗДТГ-ны нягтлан С.Нэмэхжаргал, хүн эмнэлгийн нягтлан Г.Түмэннасан, цэцэрлэг, соёлын төвийн нягтлан О.Оюунболор
Сумын санхүүчид санхүүгийн 100 жилийн ойн баяр тэмдэглэх үеэр
1976 оноос өмнө санхүүгийн бүхий л гүйлгээг Булган суманд очиж хийдэг байжээ. 1976 оны 7 сарын 1 нээс суманд санхүүгийн тасаг байгуулагдаж Б.Самданноров даргаар нь ажиллаж байжээ. Санхүүгийн тасаг нь дарга, нягтлан бодогч гэсэн 2 орон тоотой байсан ба ЗДТГ, Сургууль Цэцэрлэг, Хүн эмнэлгийн байгууллагуудын дунд 2 нягтлан бодогч ажиллаж бүхий л тайлан тооцоог гараар гүйцэтгэн нягтлан бодох бүртгэл хөтлөн үйл ажиллагаа явуулдаг байсан билээ. Одоогийнхтой харьцуулвал нягтлан бодох бүртгэлийн орлого зарлагын журнал, мемориал ордер, туслах, ерөнхий дэвтэр зэргийг гараар ажил гүйлгээ нэг бүрээр хөтлөн хортой цаас, сампин зэрэг нь ажлын гол зэвсэг байж хүснэгт татахыг хүртэл байнга гараар гүйцэтгэж байлаа. 59
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 1940 онд аймагт санхүү эдийн засгийн байгууллага анх удаа бие даасан бүтэц зохион байгуулалтанд орж хэлтсийн дарга, нягтлан бодогч, татварын байцаагч гэсэн 3 орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан түүх байдаг бол өнөөдөр суманд санхүү төрийн сангийн албанд Төрийн сангийн төлөөлөгч 1,төсвийн байгууллагуудад 4 нягтлан бодогч ажиллаж татвар, нийгмийн даатгал, халамжийн албатууд, арилжааны 2 банк үйл ажиллагаа явуулж эдгээрт нийтдээ 15 хүн зөвхөн санхүүгийн мэргэжлээр ажиллаж тус суманд санхүү банкны үйлчилгээг ард олондоо үзүүлж үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12.
СУМЫН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН САНХҮҮЧИД Б.Самданноров \1976-1988, 1991\ Санхүү тасгийн дарга, Сургуулийн нягтлан бодогч Д.Дүүдээ \1976-2005 он\ Нягтлан бодогч, санхүү тасгийн дарга, ерөнхий нягтлан А.Оюунчимэг \1983-1988\ Санхүү тасагт нягтлан бодогч, санхүү тасгийн дарга Л Оюунбилэг \1990-1991\ Сургуулийн нягтлан бодогч Л Гантигчулуун \1992-2001\ Сургууль ЗДТГ-т Ерөнхий болон туслах нягтлан\ Б Мөнхтуяа \2001-2002\ Сургуулийн нягтлан бодогч В Бавуудорж \2002-2009\ Сургууль Цэцэрлэгийн нягтлан бодогч Х Нэргүй \2005-2012\ ЗДТГ-т Ерөнхий нягтлан бодогч С.Нэмэхжаргал \2005-2012\ Хүн эмнэлгийн нягтлан, 2013 оноос ЗДТГ- т Г.Түмэннасан 2009 оны 11 сараас одоог хүртэл сургууль, хүн эмнэлэгт нягтлан У.Гандэмбэрэл 2011 оноос Сургуулийн нягтлан бодогчоор; О.Оюунболор 2013 оноос Цэцэрлэг Соёлын нягтлан бодогчоор тус тус ажиллаж байна.
СУМЫН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДАД НЯРВААР АЖИЛЛАГСАД Х.Магсар, П.Зандаа, Н.Дагвадорж, Г.Баяраа, Л.Баатархүү, Н.Бадамсэрээжид, С.Нямгэрэл, М.ТөмөрОчир, Н.Батсуурь, Н.Баянзул, Б.Цэрэндаш, Б.Ариунтуул, Б.Энхсайхан, Г.Эрдэнэбилэг, Ж.Намсрайжав нар урьд нь болон одоо ажиллаж байна. Эдгээрээс хамгийн олон жил нярвын ажлыг гүйцэтгэж байгаа нь сургуулийн нярав Б Ариунтуул 24 дэх жилдээ ажиллаж байна. Тус суманд Төрийн сангийн алба анх 2002 оноос бий болж анхны үед сумдын орлогч дарга нь давхар хашдаг байв. Төрийн сангийн ажлыг тухайн үеийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Баатарсүрэн, н.Энхбилэг нар /2002-2008 онуудад / хавсран гүйцэтгэж байжээ. 2009 онд төрийн сангийн төлөөлөгчийн бие даасан орон тоо бий болж С.Эрдэнэбуян томилогдон ажиллажээ. 2010 оноос өнөөг хүртэл Л.Гантигчулуун. төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байна. 2012 оноос төрийн сангийн бүхий гүйлгээ онлайн системд холбогдож төсвийг зүйл ангиар нь зориулалтын дагуу зарцуулж буй эсэхэд хяналт тавихад улам бүр дөхөмтэй болж төсвийн хяналт шат шатандаа сайжирч байна. Өнөөдөр төрийн сан дээр төсвийн бүх байгууллагуудын гүйлгээ Фрий балансаар онлайнаар шивэгдэн хянагдаж мэдээ тайланг шууд сар бүр аль шатны байгууллагууд нь харах хянах боломжтой болсон. Төрийн санд төсвийн байгууллагуудаас гадна Орон нутгийн хөгжлийн сан, Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сан, Байгаль хамгаалах сангийн бүхий л гүйлгээ хийгдэж статистикийн мэдээ тайлан гаргаж байна. АХМАД САНХҮҮЧ Д.ДҮҮДЭЭГИЙН ДУРСАМЖ Миний бие 1974 онд Улаанбаатар хотын Санхүү эдийн засгийн техникумыг төгсөж ирээд Ховд аймгийн захиргаанаас Алтай сумын хөгжил нэгдэлд тооцооны нягтлангаар ажиллах томилолт авч ирээд нэгдэлд ажиллаж эхэлсэн юм. 1976 оны 7 дугаар сарын 1-нд Алтай сумын Санхүүгийн тасаг анх байгуулагдаж даргаар нь Самданноровыг, нягтлангаар намайг ажиллуулахаар болж аймгийн Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Бугалжаа ирж бидэнд ажил хүлээлгэн өгч байлаа. Санхүүгийн тасаг нь бүх төсвийн газар, татвар, нийгмийн даатгал зэрэг бүх ажлыг хариуцаж байгаад 1991 оноос бүгд тус тусдаа салж тус бүрдээ орон тоотой болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Тасгийн дарга Б.Самданноров нь дадлага туршлага ихтэй, ажилч хичээнгүй, шударга зарчимч хүн байсан бөгөөд түүнтэй хамт ажиллаж байхдаа ажлын их туршлагатай болж төр түмний үйлст зүтгэж байлаа. Бидний ажиллаж байх үед ажлын шаардлага өндөр, цагийг нарийн барьдаг, ажлаа жил, улирал, сар, долоо хоногоор төлөвлөж тайлангаа сар, улирлаар тогтмол гарган зөрчил дутагдалгүй ажиллаж байлаа. Санхүүгийн тасаг нь мөнгөний бүх гүйлгээг Булган сумын 60
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 тооцооны кассд очиж хийдэг байсан бөгөөд тасгийн эрхлэгч Дамиран гэдэг хүн бичиг баримтыг нарийн шалгаж авдаг байлаа. Энэ үеийн нягтлангууд анх сампингаар бүх ажлаа явуулдаг байсан бөгөөд 1980-аад оноос гараар эргүүлж боддог төмөр тооны машин хэрэглэж байгаад 1990 оноос нарны гэрлээр ажилладаг нимгэн машин, цахилгаанд залгадаг тооны машинаар ажлаа явуулдаг байлаа. Тухайн үед тооцооны маягт данс ховор байснаас бичиг баримтыг гараар шугамдаж хортой цаасаар хувилан бичдэг байв. Алтай сумын Санхүүгийн тасаг ихэвчлэн аймагтаа 1-5 дугаар байранд ордог байсан бөгөөд сарын цалингаар шагнуулах болон амралтын газар амрах эрхийн бичиг зэргийг олон авдаг байлаа. Санхүүгийн тасагт 35 жил ажиллах хугацаандаа А.Оюунчимэг, Л.Оюунбилэг, Б.Мөнхтуяа, Л.Гантигчулуун, Бавуудорж зэрэг олон сайхан хүмүүстэй хамтран ажиллаж байсан бөгөөд бид бүхэн мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлж, цагийн юмыг цагт нь хийдэг, зан харьцааны өндөр соёлтой, энэ сайхан мэргэжлээ өндөрт өргөн ажилладаг байлаа. Миний ажил хөдөлмөрийг төр засаг үнэлэн 7 дугаар таван жилийн гавшгайч, Сангийн яамны жуух, Ардын хувьсгалын ойн медалиуд, Санхүүгийн хүндэт тэмдгээр шагнасан. 1999 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан болсон ба Санхүүгийн албаны 100 жилийн ойгоор Санхүүгийн хүндэт тэмдэг, ойн медалиар шагнасан юм. СУМЫН ТАТВАРЫН АЛБА Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтсийн даргын 1991 оны 05 дугаар сарын 10ны өдрийн 13 дугаар тушаалаар тус суманд Татварын байцаагчийн орон тоо шинээр бий болж анхны татварын байцаагч Цэцэний Даваадорж томилогджээ. Татварын улсын байцаагчаар Ц.Даваадорж 1991-1993, Х.Нансалмаа 1993-1995, С.Эрдэнэбуян 1995-1997, Н.Энхбилэг 1997-1999 онуудад тус тус ажиллаж байв. 1999 оны 12 дугаар сарын 01-нээс одоог хүртэл Татварын улсын байцаагч Х.Баясгалан ажиллаж байна. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТАСАГ Холдонгоо овогтой Баяраа 1984-1992 онуудад ажиллаж, ажиллах хугацаандаа Хөдөлмөр нийгэм хангамжийн газрын хүндэт жуух бичгээр шагнагдаж байжээ. Ноосон овогтой Жуков 1992.02.01-нээс Алтай сумын Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын байцаагчаар 1996.04.01 хүртэл ажиллах хугацаандаа аймгийн тэргүүний байцаагчаар 2 удаа шалгарч байжээ. Нийгмийн даатгалын тасаг нь 1996 оны 04 дүгээр сарын 01-нээс тусдаа салж Барлаг компанид Нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намид овогтой Жаргалсүрэн Нийгмийн даатгалын улсын байцаагчаар 2006 он хүртэл 10 жил ажиллаж, ажиллах хугацаандаа Нийгмийн даатгалын Ерөнхий газрын баярын бичгээр 2001 онд, Хөдөлмөрийн хүндэт медалиар 2002 онд шагнуулж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж, нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг жил бүр сайн биелүүлж ажлаараа аймагт тогтмол эхний 5-д орж байсан. Цогтсайхан овогтой Элбэгбаяр 2006 оноос одоог хүртэл нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг жил бүр жигд ханган биелүүлж байна. НИЙГМИЙН, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА Нийгмийн халамжийн үйлчилгээ 1997 онд бие даасан байгууллага болж Засаг даргын Тамгын газрын бүтцэд орсон.Нийгмийн халамжийн байцаагчаар 1997-2001 онд Ц.Төмөр-очир, 2001-2013 онд Н.Жуков, 2013 оноос Б.Цэцэгжаргал нар ажиллаж байна. Халамжийн байгууллага нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн 68 нэр төрлийн үйлчилгээг хуулийн хүрээнд хүргэх гол зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж жилдээ нийт хүн амын дийлэнх хувьд 270 гаруй сая төгрөгийн тусламж үйлчилгээг хүргэж ажиллаж байна. ТӨРИЙН АХМАД АЖИЛТАН Н.ЖУКОВ Төрийн ахмад ажилтан Н.Жуков нь 1953 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. Бүрэн дунд боловсролтой. Ажиллаж байх хугацаандаа суралцаж: Нийгмийн ажилтан мэргэжил эзэмшсэн. Улсад нийт 42 жил ажилласнаас нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтнээр 15 жил ажилласан байна. Н.Жуков нь ажиллах хугацаандаа “Нийгмийн даатгал болон хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын тэргүүний ажилтан” цол тэмдэг, ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж, Ховд аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдөн, төр засаг, түмэн олныхоо өмнө хүлээсэн ариун үүрэг, ёсзүйн тангарагтаа үнэнчээр зүтгэж гавъяаныхаа амралтанд гарсан болно.
61
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН АЛБА 1918 онд Монгол хүн амын тооллого явуулсан нь анхны хүн амын тооллого бөгөөд 1940 онд БНМАУ-ын иргэний паспортыг иргэдэд олгож эхэлснээс хойш Иргэний бүртгэлийн байгууллага анх үүссэн түүхтэй. Иргэний бүртгэлийн байгууллага нь цаасанд суурилсан бүртгэлээс цахим бүртгэл, мэдээлэлд суурилсан бүртгэлээс биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хээгээр баталгаажсан мэдээлэлтэй болж иргэдийг цахим үнэмлэхтэй болгосон түүхэн замналтай. Сумын үе үеийн иргэний бүртгэлийн ажилтнууд: 1957-1960 Ц.Баасай-нарийн бичгийн дарга 1961-1964 Б.Гоёвоон-сумын АДХ-ын нарийн бичгийн дарга 1965-1970 Ч.Дүгэрсүрэн-сумын АДХ-ын нарийн бичгийн дарга 1970-1975 Х.Баадай-нарийн бичгийн дарга 1975-1977 З.Цэдэнбямбаа-нарийн бичгийн дарга 1977-1979 И.Гэрэлчулуун-нарийн бичгийн дарга 1982-1985 Д.Баатарсүрэн-ИТХ-ын нарийн бичгийн дарга 1985-1988 Б.Батхүү-Хүүхэд залуучуудын байцаагч 1988-1989 Х.Баяраа-Нийгмийн даатгалын байцаагч 1989-1992 Н.Нямсайхан-Дотоод ажлын зааварлагч 1992-1994 Ч.Энхбаяр-Хүүхэд залуучуудын байцаагч 1994-1997 Ц.Төмөр-Очир-Тамгын газрын дарга 1997-1999 Г.Баяраа-Дотоод ажлын зааварлагч 1999-2001 Г.Гантуяа-ИТХ-ын нарийн бичгийн дарга 2001-2006 Н.Ичинхорлоо-Тамгын газрын дарга 2006 оноос Д.Баатаржав-Сумын нийгмийн бодлогын ажилтан, Иргэний бүртгэл мэдээллийн ажилтан, 2009 оноос улсын бүртгэгчээр ажиллаж байна. Ажиллах хугацаандаа иргэний гэр бүлийн бүртгэлийн 8 төрлийн бүртгэл шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийх, иргэний шинэчилсэн бүртгэлийн үеэр гарсан иргэдийн овог нэр, регистрийн дугаарын зөрчлийг арилган сумын 16 дээш насны иргэдэд иргэний цахим үнэмлэх бүрэн олгоод байна. БАЙГАЛЬ ОРЧНЫ АЖЛЫН ХЭСЭГ
Байгаль орчинд хяналт тавих асуудал 1960-аад оноос хүчтэй тавигдаж, энэ үеэс эхлэн суманд ой, ан хамгаалагч гэсэн орон тооны 1 ажилтан ажиллуулж байсан. Тус суманд ой, ан хамгаалагчаар С.Дорж, Т.Галсаа, Э.Цагаанхүү нар тус тус ажиллаж байгаль хамгаалах ажилд чамгүй их хувь нэмэр оруулж байжээ.
С.Дорж
Т.Галсаа
62
Э.Цагаанхүү
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 1990 оноос суманд байгаль орчны хяналтын улсын байцаагчийг орон тоогоор ажиллуулан засаг даргын албаны бүтцэд оруулжээ. Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь зөвхөн ой, ан хариуцаад зогсохгүй байгаль орчинтой холбоотой бүхий л хууль тогтоомжийн биелэлтийн хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэйгээр ажиллаж байна. Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар: - Цогтын Төмөр-Очир 1990-1993 - Намжааны Нямсайхан 1993-1995 - Булдаагийн Алтангэрэл 1995-2005 - Баадайн Мягмаржав 2005-2009 - Бүтэвийн Болдтөмөр 2009-2010 - Сэрчингийн Долгормаа 2010 оноос одоог хүртэл тус тус ажиллаж байгаль орчны хяналтыг орон нутагтаа хэрэгжүүлж байна. - 2008 оноос суманд орон тооны байгаль хамгаалагчтай болжээ. - Раашийн Цэдэнбал 2008 Даваадоржийн Мөнх-Эрдэнэ 2008 оноос одоог хүртэл - Бадамсэрээжидийн Мөнхцэцэг 2013 оноос тус тус ажиллаж байна. ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ АЛТАЙ СУМ ДАХЬ АЖЛЫН ХЭСЭГ
1975 онд АИХ-ын зарлигаар Говийн их дархан цаазат газар нь “А”, “Б” хэсэгтэйгээр байгуулагдсан бөгөөд 1996 онд Байгаль Орчны Яамны сайдын тушаалаар Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа байгуулагдаж одоо 15 орон тоотойгоор Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч сумдын нутгийг хамарсан 900,0 мян,га нутаг дэвсгэрт байгаль эхээ хайрлан хамгаалах, хойч үедээ унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээх ариун үйлсэд сэтгэл санаа нэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Анхны орон тооны бус Байгаль хамгаалагчаар Б.Шилэг, Д.Цэдээ 1994 он хүртэл, Г.Нисэххүү 1994 оноос өнөөг хүртэл орон тооны байгаль хамгаалагчаар ажиллаж байна. 2011 оноос орон тоо нэмэгдэж хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтнээр Д.Баатарсүрэн, 2014 оноос Т.Хатанбаатар, байгаль хамгаалагчаар Б.Есөнцагаан /2008-2009/ 2013 оноос Я.Амгалан, Б.Мягмаржав нар томилогдон ажиллаж байна. Монгол адууны өвөг Тахь хэмээх ховордсон амьтныг дэлхийн сайн санаат хүмүүсийн дэмжлэг зүтгэлийн ачаар унаган нутагт нь сэргээн нутагшуулах буянтай үйлсийг Олон Улсын Тахь групп, хамгаалалтын захиргааны хамт олонтой хамтран хийж байна. Анхны Тахийн сүргийг 1982 онд “Тахийн тал” хэмээх газарт нутагшуулснаар өдгөө өөрийн унаган нутагтаа эсэн мэнд өсөн үржиж, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн газар нутагт 90-ээд тахьтай болоод байна. Үүний нэг жишээ манай сумын нутаг “Тахийн Ус” хэмээх газарт 2005 онд тахийн 7 гүү, 1 азарга авч ирж нутагшуулсан нь өнөөдөр Тахь ус, Ёлхоны говийн зүүн өмнөд хэсэг Босгын Ус, Шанагын Ус, Гашуун Ус зэрэг газруудад 20 гаруй тахь эх нутагтаа дасан зохицож өсөн үржиж уугуул нутагтаа чимэг болон бэлчсээр байна. 63
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
СУМЫН УСАН ХАНГАМЖ Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 худаг 500л-1тн усны багтаамжтай 3 усан сан 70-90 м гүнээс шууд насосоор татаж шугам хоолойгоор түгээж байна. 3 худагнаас нийт 420 өрх айл, 1 худагнаас төсвийн 5 байгууллага харьяалагдан холбогдох аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдэд ус түгээж байна. ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ Ариутгах татуурга. Сумын төвд 2010-2011 онд Цэвэр, бохир усны байгууламж 630.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр баригдан ашиглагдаж байна. • Цэвэрлэх байгууламж • Цэвэр усны эх үүсгүүрийн 2 худагтай • Цэвэр усны даралтат цамхаг ашиглалтанд орлоо. 2013 оноос ЗДТГ, сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг, соёлын төв зэрэг бүх төсөвт байгууллагууд цэвэр бохир усны системд бүрэн холбогдоод байна. ДУЛААН ХАНГАМЖ Сумын төвд: Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Цэцэрлэг, Соёл, Тамгын газрын конторын барилгын дулаан хангамжинд зориулан нийт 4 нам даралтын уурын зуух ажиллаж байна. 2014 оноос концесын гэрээгээр сумын бүх төсөвт болон төсвийн бус байгууллагуудыг дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбох ажил хийгдэнэ. ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН Тус сумын нийт хүн амын 64 хувь нь сумын төвд амьдардаг, сумын хүн амын 53 хувь нь залуу болон дунд насныхан, 35 хувь нь хүүхэд, 12 хувь нь хөгшид байна. 1990-ээд оноос 2010 он хүртэл Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт давамгайлж байсан бол өнөөдөр энэ байдал бүрэн зогсож нутагтаа амьдрах сэтгэл давамгайлах болов. ОРОН СУУЦНЫ ХАНГАМЖ Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй бөгөөд сумын шинэ төвд айл өрхүүд 2009 оноос шилжин ирж суурьшсанаас хойш 40 гаруй өрх хашаандаа амины орон сууц барьж ашиглалтанд орууллаа. Цаашид айл өрхийн амины орон сууцыг цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг сумын Засаг даргын Тамгын газраас дэмжих бодлого барьж ажиллана. Ингэснээр орон нутагтаа, Алтай сумандаа сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ.
64
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 БОДОНЧ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА Бодонч баг 320,0 мянган га нутаг дэвсгэртэй, 195 өрхтэй, 806 хүнтэй, 22 мянган толгой малтай. Шилүүстэйн гурван шовгороос дээш Бодончийн голын сав нутгаар нутагладаг. Тус багийн нутагт Ямаан усны бичигт хад, Сэнжит хад, Нохой, тэмээ, хуц чулуу зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газрууд, аргаль, янгир, буга зэрэг дархан цаазтай амьтад, төрөл бүрийн ургамал бий. Тус багаас Улсын аварга малчин С.Дамдиндорж, аймгийн аварга малчин Н.Баатар, Б.Батхуяг З.Түмэндэмбэрэл, П.Бөхчулуун, Д.Тожгин, С.Цэдэв, И.Бадам, Муунохой, сумын аварга С.Чимэддорж, Н.Сүрэн, Б.Ерөөлтхүү, Ц.Тогтохдаваа, Ц.Галбадрах, Д.Тэгшжаргал, сумын аварга анчин Б.Гантөмөр, Д.Цэдэнжав, Э.Батбаяр, аймгийн алдарт уяач Х.Баттулга, Б.Батзаяа, ахмад дайчин Ш.Балдан, Ч.Хорлоо, Б.Үлэмж Шилэг зэрэг хөдөлмөрийн сайчууд төрөн гарсан. 1959 онд 6 өрхийн 2000 гаруй малаа нийгэмчлэн нэгдэлд орж Алтай сум Бодонч багаас тасарч 1959.03.15-нд Барлагийн Улаан толгойд “Бодонч залуучуудын хөгжил” нэгдэлтэй нийлэх тухай Алтай сумын ардын депутатуудын хурлын тогтоол гарч байсан нь тухайн үеийн нарийн бичгийн дарга Цэрэндоржийн Баасайн гар бичмэлээр сумын архивт үлдсэн бодит баримт байна. Т.Сонинбаяр даргатай Бодонч баг нь 2001 онд аймгийн 91 багаас тэргүүн байранд шалгарч мотоциклоор шагнагдаж сайхан амжилт үзүүлж байжээ. 1959 оноос урд Бодонч багийн даргаар Н.Донорой, Б.Цэцэн, Н.Ноосой нар ажиллаж байжээ. 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялж одоогийн Бодонч баг 1-р бригад нэртэйгээр зохион байгуулагдаж даргаар нь Б.Цэцэн, Г.Адууч, Ц.Даваадорж, В.Баярхүү, И.Гэрэлчулуун, Д.Баяраа, С.Сурмаа, Н.Гомбожав, Д.Дэмбээ, Т.Идэш, Х.Мундаа, У.Пүрвээ, Р.Батхүү, Т.Сонинбаяр, Ц.Баатарсүрэн, Д.Ганболд нар ажиллаж байсан ба 2009 оноос С.Цогтсайхан, багийн ИНХ-ын даргаар Ш.Батсүх ажиллаж байна. Бодонч багийн засаг даргаар ажиллаж байсан хүмүүс
Д.Баяраа
В.Баярхүү
С.Сурмаа
Д.Дэмбээ
Д.Ганболд
Р.Батхүү
65
С.Цогтсайхан
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АЛТАНГАДАС БАГИЙН ТАНИЛЦУУЛГА 1924 онд Алтай сум үүсэн байгуулагдсан тэр цагаас өдгөөгийн Алтангадас багийн суурь тавигджээ. Алтай сум түүхэндээ 10 удаа нүүдэллэж суурьшсаны 3 удаагийн суурьшил нь Алтангадас багийн нутагт байдаг. Тэр үед Алтай сум 6 багтай байсан бөгөөд нутаг дэвсгэрийн харьяалалаар тэр үеийн 2,3,4,6-р багууд одоогийн Алтангадас багийнхан байжээ. Энэ үед багийн даргаар П.Норов, Д.Гочоо, Б.Лувжаа, С.Зодов, Г.Сүрэн Х.Цэрэндорж, Б.Баярт, Р.Чулуунаа, Н.Ноосоо, Т.Ванчиг, П.Лхамхүү, Р.Балин нар ажиллаж, улс ардын аж ахуйн төлөвлөгөөт нормыг биелүүлэх, иргэд, ард түмнийг аливаа ажилд зохион байгуулах үүргийг гүйцэтгэж байв. Багийн дарга нар 60 төгрөгийн цалинтай боловч бүхий л ажлыг гардан гүйцэтгэдэг байлаа. Энэ бол хувьсгалын дараах жилүүд бөгөөд шинэ тутам байгуулагдсан сумын нэгдлийн дарга нарын үндсэн үүрэг байлаа. 1959 онд багууд татан буугдаж, ХАА-н нэгдлийн бригад бий болов. Энэ үед Бодонч, Алтай гэсэн 2 сум байсан бөгөөд мөн оны 7 сард энэ 2 сумыг нэгтгэх шийдвэрийг аймагт явуулж, хүлээн зөвшөөрөгдсөнөөр Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдэл бий болжээ. Ингэснээр нэгдлийн харьяанд мал аж ахуйн бригад бий болж, анхны даргаар Давгын Гочоо ажиллажээ. Тэр Барлагийн голд баайгуулагдсан шинэ сум нэгдлийн намын үүрийн даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн Алтангадас бригадын дарга 6олжээ. Тэр үед Алтангадас багийг 2-р бригад хэмээн нэрлэж байв. Энэ үеүдэд бригадын даргаар Ч.Өнөр 1969-1976, С.Сурмаа 1976-1979, Н.Орломжав 1979-1980, Д.Даваа 1980-1983, П.Батнасан 1983-1985, Н.Гомбожав 1986-1988, Д.Баяраа 1988-1992, Х.Баяраа 1992-1996, 2000-2004, Н.Жуков 1996-2000, Х.Сонинтөр 2004-2012, 2012 оноос Д.Баттогтох нар ажиллаж байна. Алтангадас багаас анх 1947 онд Түдээн Үлэмж “Улсын сайн малчин”, 1974 онд Л.Рэгзэн “Улсын аварга малчин”, 1979 онд Б.Пагважав “Улсын аварга тууварчин”, 1977 онд М.Котоо “Улсын аварга тууварчин” “Монгол улсын гавъяат нэгдэлчин”, О.Бавуу 1981 онд “Улсын аварга малчин”, Ж.Цэрэндорж 1991 онд “Улсын аварга малчин”, Г.Баянзул 2009 онд “Улсын сайн малчин” цолыг тус тус хүртэж, улс даяар нэр алдраа цуурайтуулсан билээ. Улс орондоо бүү хэл дэлхий дахинд нэр алдраараа мөнхөрсөн Монгол улсын гавъяат дасгалжуулагч А.Басхүү, Гавьяат тамирчин А.Баатархүү, Гавъяат багш А.Гантогтох, С.Болд, НААҮ-ний гавъяат ажилтан С.Эрдэнэбаатар, Эрдэмтэн М.Шинэхүү, Д.Лайж, Д.Цагаач, Д.Баатар, Д.Хөхөө Д.Халзаа, Н.Сүхээ, Л.Мянганбуу, нарын цуутнууд энэ багийнх. Аймгийн арслан Д.Должин, Б.Болд, Аймгийн заан Б.Бямбажав, М.Цэмбэлцогт, Т.Мөнхбаяр, Аймгийн начин П.Очирхүү, Ц.Балдандаш, Т.Болдбаяр, Сумын заан Х.Магсар, Д.Сунгарав, Д.Дамиа, Д.Баасанхөх, Д.Сурмаа, Д.Какаа, Ч.Чимэддорж, X.Төмөрочир, Б.Батхүү, Д.Баттөмөр, Г.Баярсайхан, С.Ганцэрэг, С.Батбаяр, Д.Бадрах, Д.Батхуяг, Д.Баатарсүрэн, Д.Батзориг, Ш.Ариунболд, Б.Нацагдорж, Б.Булганбаяр, Б.Баярхүү, Сумын харцага Т.Энэболд, Б.Үүрийнцолмон, Сумын начин М.Баагаа, Б.Цэдэнжав, Д.Батаа, Г.Баажгай, И.Энхболд, Х.Дүгдээ, Су.Гансүх, З.Балдорж, Т.Улаанхүү, Ц.Батбаяр, Х.Сурахбаяр, Б.Ариунболд, Т.Азжаргал гэх мэт хүчтэнүүд энэ багаас төржээ. Ажил мэргэжилээрээ манлайлж аймгийн аваргаар тодорсон малчин Б.Доноров, Т.Хорол, Т.Энхцогоо, Ц.Сонинпил, Ц.Эрдэнээ, Одоо аймгийн сайн малчин болсон Н.Пүрвээ, М.Хонгороо, Б.Магсар, Б.Баасанжав, Б.Шилгээ, Б.Хамбай, С.Цэдэв, К.Тоот, К.Ганхуяг, Х.Балдан, Б.Тогтох, А.Батжаргал, Р.Хатанбаатар, К.Гангаа, Цондгоо, Худалдагч Б.Сонин, Д.Бадамхорлоо, Малын эмч П.Бааст, Мал зүйч З.Тоня нараараа бахархдаг билээ. Хүлэг морио жил бүрийн баяр наадамд түрүүүлж айрагдуулсан уяач Л.Нанжаа, Х.Төмөрочир, Б.Суманхөх, Б.Оюунбаатар, Н.Сайнбилэг, О.Хүрэлбаатар, Д.Баттөмөр, Ж.Төмөрсүх, Д.Ганбаатар, Н.Пүрэвээ, Д.Магсаржав, Б.Азэрдэнэ нар аймаг сумын “Алдарт уяачаар” тодорч байлаа. Алтангадас багийн хамт олон ийнхүү хөдөлмөрч уламлалтай бөгөөд үе удам дамжсан мэргэчид олонтой билээ. Алтай сумын түүхэнд мөнхрөн үлдсэн Паваг да лам Б.Хожгор, Д.Булган, Лэгшид, Д.Дамиа, Д.Хорлоо, И.Бадамхорлоо, М.Төрөнхүү, Ж.Чагнаа, түүний хүү Ч.Даваахүү нар нутаг хошуундаа зартай мэргэчид бөгөөд зөн олондоо буян үйлдсэн бурхад билээ. Алтангадас багийн нутагт эх оронч дайчин уламжлалын бахархал түүх олон бий. Улсын баатар Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Лхагвадорж нарын хөшөө, 10 баатарын хөшөө, Бор цонж дахь 24 эх орончийн дурсгалт самбар, Зээгийн усан дахь гэрэлт самбар, гавъяат хилчин Хөхийн Даржаагийн дурсгалт самбар зэрэг баатарлаг үйлстэний гэгээн дурсгал, Бодончийн Хөхтолгой дахь Хүн чулуу, Тахилт булагийн рашаан, Хар булагийн рашаан, Халиудаа баатарын дурсгалт Хүн чулуу зэрэг түүх соёлын дурсгалт зүйлс манай нутагт элбэг бий. Говь уулс, тал хээр хосолсон бидний нугагт Хулан, 66
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Тахь, Зээр, Ирвэс, Янгир зэрэг дархан цаазат амьтад, Хулангийн ундаа, Вансэмбэрүү, Гоньд, Мангир, зэрэг ховордсон ургамал, харандааны болон Зосны шороо, лаг шавар гэх мэтийн байгалийн бэлэн бүтээгдэхүүнүүд элбэг тохиолдоно. Алтангадас баг сумын түвшинд газар нутаг, хүн ам, малын тоо толгойгоороо тэргүүлдэг бөгөөд Ёлхоны давст нуур, Баян бүрд, Заган шугуйт өргөн уудам их говь хүний сэтгэл татам цэлийн байдаг юм. Ийнхүү ус ургамал тэгшхэн байгалийн сайханд төрж өссөн Б.Цол, Д.Адууч, Д.Гочоо, Н.Аюушжав, Ч.Баяраа, А.Норолхой, Н.Чадраабал, Д.Баттөмөр, Б.Сүхээ, З.Цэдэнбямбаа, З.Тоня, Ч.Дүгэрсүрэн, Ч.Цэндгомбо, Ч.Адууч, Б.Цэгмид, Б.Гоёвоон, Ц.Баасай, Н.Жуков, Р.Цэдэнбал нар улс аймаг, сумын удирдах байгууллагад ажиллан, улс, эх орныхоо хөгжилд оюун билгээ зориулж, удирдан зохион байгуулах үйлсэд зүтгэж явсан гавъяатнууд. Тус багт хүний эмчээр Жамсран, Д.Эрхэмбаяр, М.Алтанхүү, Н.Батнасан, Н.Гансиймаа, Б.Цэндсүрэн, Малын эмчээр Б.Насанжаргал, Нямсүрэн, Ч.Чимэддорж, Н.Бааст, М.Орлом, Д.Оюунчимэг, Х.Сонинтөр, Мал зүйчээр З.Тоня, ЭТЦ-ийн жолоочоор О.Давжуу, Р.Хатанбаатар, намын хэсгээр Д.Гочоо, Т.Галсаа, Шуудан зөөгчөөр Б.Цэрэндаш, Аж ахуйн эрхлэгчээр Ш.Эрдэнэбаатар, зэрэг олон арван хүмүүс ажиллаж байсан ба одоо ч зарим нь ажилласаар байна. Бидний хойч ирээдүйн Алтангадасчууд түүхийн хуудсыг мөр алагсахгүй бичиж, Зуун зуун дамжуулан мөнхлөх болтугай. БАРЛАГ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА Барлаг баг 1957 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Барлагийн Улаан толгойд 17 өрх нэгдэн Майн баяр нэгдэл байгуулж анхны даргаар нь Очирын Довжуу ажиллаж байжээ. 1958 оны 09 дүгээр сарын 01 нд Майн баяр болжээ. Барлаг багийн даргаар Ц.Баасуу, Улаан Лувсан, Савхин Зодов, Д.Сунгарав, Ү.Дүгэржав, Г.Сүрэн, Х.Ноосон нар ажиллаж байжээ. Манай баг 310 мянган м2 газар нутагтай, 572 хүн амтай, 17801 толгой малтай, сумын шинэ төвөөс 59 км алслагдсан баг юм. Тус багийн нутагт Тахь, хулан, аргаль, янгир, хар сүүлт, ирвэс, чоно зэрэг ан амьтан, 10 гаруй нэр төрлийн эмийн ургамалтай, Хиагт, Хар булаг, Эхэн булаг, Дунд булаг зэрэг рашаан шанд булаг устай, Ховол, Дайргатын нуруу, Улаан хайрхан, Аргалант, Халзаны уулс, Хөх дэлийн уулс, Сээрийн уулс, Хонин усны говь, Тахийн шар нуруу зэрэг өргөн уудам нутагтай. Барлаг бригадын даргаар: Г.Сүрэн, Х.Ноосон, Д.Идэш, Н.Содноо, В.Баярхүү, Б.Энхболд, ажиллаж байв. Анхны багийн даргаар: Б.Энхболд, Л.Батсүх, З.Лхагвасүрэн, Ц.Төрбат, Ж.Зул, Т.Батхүү, 2013 оноос Б.Энхболд, багийн ИНХ-ын даргаар Д.Дамдинсүрэн ажиллаж байна. Барлаг багт улсын аварга малчин Н.Хөнхөө, Г.Сүрэн, аймгийн аварга малчин, М.Жаргал, Б.Хамбий, Л.Баатархүү, С.Энхтайван, И.Чулуунбаатар, сумын аварга малчин Б.Энхжаргал нарын алдар цуутай ажил үйлсээрээ шалгарсан хүмүүс олон байдаг. Ц.Төрбат даргатай Барлаг баг 2005 онд аймагт 3 дугаар байр эзэлж 500 мянган төгрөгөөр шагнагдаж байсан.
67
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Барлаг багийн засаг даргаар ажиллаж байсан хүмүүс
Н.Содноо
Ж.Зул
Х.Ноосон
Ц.Төрбат
Л.Батсүх
Т.Батхүү
Б.Энхболд
ТАХИЛТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА Алтай сум үүсэн байгуулагдсаны дараагийн он жилүүдэд сумын төв тогтвортой бус нүүдлийн байдалтай байсан тул төвийн баг гэж байсангүй. 1955 онд нэгдэлжих хөдөлгөөн ялж, тэр үеийн багууд татан буугдаж, мал аж ахуйн бригадууд байгуулагджээ. Гэсэн хэдий ч сумын төвийн бригад бий болохгүй байсаар 1963 онд Үйлдвэр бригад хэмээн нэрлэгдэж, сумын төвийн анхны бригад үүсчээ. Энэ үед анхны даргаар нь Пунцагийн Норов томилогдсоноор Тахилт багийн үндэс суурь тавигджээ. Сумын төвийн айл өрхүүд нь ихэвчлэн улс, хоршооллын байгууллагын ажилчин албан хаагчид тул Үйлдвэр бригад хэмээн нэрлэж, ажилгүй иргэдийг бригадын зохион байгуулалтанд оруулан, хашаа хороо барих хадлан тэжээл бэлтгэх, засвар үйлчилгээ хийх зэрэг аж ахуйн ажлыг гүйцэтгэх үүрэгтэйгээр байгуулагджээ. Энэ үүргээ 1976 он хүртэл гүйцэтгэж мал аж ахуйн 3 бригадад туслах зорилгоор ажиллаж байв. Үйлдвэр бригадын хамт олон 1963-1976 оны хооронд мал аж ахуйн бригадуудад бод, богийн саравчтай хашаа 1404, саравчгүй хашаа 2118, төлийн пүнз -1996 өрөмдмөл болон уурхайн худаг 1021-ыг тус тус барьж бүтээн байгуулсан байдаг. Одоогийн Тахилт багийн иргэдийн хөдөлмөрч, бүтээлч уламжлалын нэгээхэн жишээ нь энэ бөлгөө. Анхны дарга П.Норов 1980 он хүртэл ажиллаад Б.Гармаад ажлаа өгчээ. Б.Гармаа нь 1980-1985 он, Б.Хамбий 1985-1987, Д.Даваа 1987-1988, Ү.Өнөр 1988-1992 он хүртэл тус тус ажиллаад 1992 оноос Н.Гомбожав засаг захиргааны бүтцийн өөрчлөлтийн дагуу Тахилт баг хэмээн нэрлэж, багийн засаг 68
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 даргын албан тушаалд ажиллажээ. Н.Гомбожав 1992-1995 онд Ч.Цэндгомбо 1995-2003 он, Ц.ТөмөрОчир 2003-2005 он, Н.Бүргэд 2005-2013 оны 1-р сар хүртэл, С.Гансүх 2013 оны 1-р сараас Тахилт багийн засаг даргаар ажиллаж байна. Үе үеийн засаг дарга нарын ажиллаж байх хугацаанд тус багийн иргэд сум, орон нутгийнхаа хөгжилд багагүй хувь нэмэр оруулж, олон арван алдар цуутнууд төрөн гарчээ. Номын санч Н.Ичинхорлоо, худалдагч Б.Сонин, Д.Бадамхорлоо, багш Р.Бадамцэцэг, Л.Гэндэн, С.Шинэхүү Б.Алтанхишиг, А.Цэцэгсүрэн Д.Цэнддаш, мал аж ахуйн мэргэжилтэн З.Тоня Ч.Энхтөр дуучин Н.Тулгаа, эмч Б.Цэдэв, татварын байцаагч Х.Нансалмаа асрагч Ч.Нүүдээ нар ажил үйлсээрээ аймгийн аваргаар шалгарч байлаа. Ажил үйлсээрээ сүүлийн жилүүдэд тус багийн ажил жигдэрч, 2001 онд аймгийн 96 багаас 7-р байранд шалгарч Говь-Алтай аймагт болсон багийн засаг дарга нарын улсын зөвлөлгөөний илтгэлд “Ажил нь тогтмолжсон баг” хэмээн тэмдэглэгдэж, багийн засаг дарга Ч.Цэндгомбын ажлын арга туршлагыг аймгийн бүх багуудад нэвтрүүлэх шийдвэр гарч байлаа. Багийн төвийн соёлжилт, тохижилтоор 2004 онд аймагт 3-р байр 2005, 2013 оны Залуучуудын чуулга уулзалтаар 1-р байр 2007 онд 2-р байр эзэлж хамт олноо хошуучилж, сайхан амжилт гаргаж байлаа. Тус багаас Б.Ламжав Д.Өжинчоймбол С.Бааст, Н.Жуков, Р.Бадамцэцэг, Т.Бааст, Д.Дүүдээ, С.Бямбаа, Г.Долгор, Д.Өдөө, Ц.Хумбан, Д.Чулуунаа, Х.Цэвэлмаа, Д.Бямбаа, Н.Ичинхорлоо, Н.Гаанжуур, Н.Чадраабал, Т.Хорлоо, Ш.Отгонбаяр, Ц.Лхагвасүрэн, Н.Батнасан, Ж.Наранхүү, О.Бямбасүрэн, Д.Ганаа, Т.Бямбасүрэн, Д.Баатарсүрэн, Ц.Болортуяа, Х.Шинэбаяр, С.Бололцоо, Х.Түмэндэлгэр, Б.Цэцэгмаа, нарын салбарын тэргүүний ажилтнууд, А.Норолхой, Б.Сийлэгмаа, Ч.Дүгэрсүрэн, Ш.Отгонбаяр, Т.Хорлоо, Н.Ичинхорлоо, Н.Батсуурь, Р.Эрдэнэчимэг З.Должинсүрэн нарын урлагийн авъяастанууд Спортын мастер Н.Эрдэнэбилэг, аймгийн арслан Б.Болд, аймгийн начин Т.Болдбаяр, Б.Энхбат, сумын заан С.Баттулга, Д.Баттөмөр, Т.Энэболд, Х.Магсар, Д.Сурмаа, Д.Какаа, С.Ганцэрэг, Д.Гантулга, Ч.Энхбаяр, Б.Батхүү, Б.Нацагдорж, Ш.Ариунболд, Б.Дүгэржав, Д.Чоймпол, Д.Цэдэв, Б.ЭнхАмгалан, Г.Хишигбат, О.Очбат, аймгийн заан Х.Дандар, Н.Мижид, сумын начин С.Гансүх, Н.Хишгээ, Су.Гансүх, С.Дорж, М.Баагиа, Б.Цэдэнжав, Б.Мягмаржав, Х.Сурахбаяр, Г.Баажгай, Т.Идэш, Ү.Өнөр, Н.Содноо, Ч.Баатарбилэг, Г.Давхарбаяр нар тус багаас төрөн гарсан тамирчид. Тахилт багийн нутаг дэвсгэрт Гурван баатарын хөшөө, 10 баатарын хөшөө, Таван хошуу малын баримал зэрэг түүхийн дурсгалт зүйлс, Тахилт булагийн рашаан, Хөх Өндөрийн уул, Тэмээн хүзүүний хөтөл, Бодончийн хавцлын ам зэрэг байгалийн үзэсгэлэнт газар байдаг. Сумын бүх албан газар байгууллагууд, аж ахуйн нэгжүүд энэ багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж, төр засгийн бодлого шийдвэрийг сурталчлан, ард түмнийхээ хэрэгцээг ханган үйлчилж байна. Алтай сум шинэ сууринд шилжих үед тус багийн хамтын хүчээр нүүдэллэн шинэ төвдөө 2009 онд нүүж ирсэн билээ. Сумын төвөө тохижуулах, өнгө үзэмжтэй байлгахад Тахилт багийн иргэд хичээл зүтгэл гаргаж ажилласаар өдий хүрлээ. Шинэ сумын төвдөө 3000 улиас, 700 чацарганы мод тарьж цэцэрлэгжүүллээ. Домог түүхтэй Алтай нутгийн ажилсаг зон олны сүлд сумынхаа туг, эмблемийг Тахилт багийн иргэд санаачлан бүтээж сумандаа 2011 онд хүлээлгэн өглөө. Энэ ариун үйлсэд Н.Бүргэд, Ч.Анхбаяр, Н.Алтанхуяг, Д.Бөхжаргал, П.Балдорж, Ц.Ганхуяг, С.Сарантуяа, Д.Мөнхтүвшин, Т.Идэрмөнх, Батсүхийн Бат-Очир (Ховд), Г.Галбадрах, Н.Пагма нарын 12 залуу 50000-100000 төгрөгийн хандив гаргаж, 650000 төгрөгөөр бүтээсэн нь мөнхийн үйлс боллоо. Жил бүрийн цэргийн баярын өдрөөр үндэсний бөхийн барилдааныг Тахилт баг, бизнесийн холбоотой хамтран зохион байгуулдаг уламжлал тогтлоо. Тус суманд Бизнес инкубатор төв шинээр баригдан, 35 дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин-1, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн халуун усны барилга шинээр баригдсан, бохир усны нэгдсэн шугаманд холбох ажил хийгдэж үйл ажиллагаа явуулж байна. Одоо Тахилт баг 201 өрхтэй 721 хүн амтай 5284 малтай ба Тахилт багийн Иргэдийн Нийтийн хурлын даргаар С.Батсайхан, Засаг даргаар С.Гансүх, хүний эмчээр Ж.Булганхүү, малын эмчээр З.Тоня нар ажиллан ард түмэндээ төрийн үйлчилгээг хүргэж байна. 2013 оны ажлаараа С.Гансүх даргатай Тахилт багийн хамт олон аймагт 3-р байр эзлэж 1500000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдаж сайхан амжилт үзүүллээ.
69
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
2013 оны шилдэг аймгийн шилдэг багаар шалгарсан Тахилт багийн хамт олонд аймгийн засаг даргын орлогч М.Амарсанаа шагнал гардуулж байгаа нь.
Тахилт багийн засаг даргаар ажиллаж байсан хүмүүс
П.Норов 1963-1980
Б.Хамбий 1985-1987
Ч.Цэндгомбо 1994-2002
Н.Гомбожав 1987-1992 Б.Гармаа 1980-1987
Ү.Өнөр
Ц.Төмөр-Очир 2003-2005
70
Д.Даваа
Н.Бүргэд 2004-2012
С.Гансүх 2012 оноос
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ МЭНДЧИЛГЭЭ Юуны өмнө түмний бяцхан үрсийг тосон авч эх хүний энэрэнгүй сэтгэлээр өсгөж, хөгжүүлж, хүмүүжүүлж байдаг нялх бяцхан үрсийн эрдмийн их өргөө болсон цэцэрлэг гэдэг их айлтай амьдралаа холбосон үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажиллагсад, төгсөгчид, алдрай бяцхан шавь нарын минь амьдрал үйлс нь өөдрөг, оюун нь тунгалаг, сэтгэл нь ариун байж урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэн мэндчилж байна. Цэцэрлэгийн эрхлэгч Д.Баярцэцэг
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛААС Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн анхны суурь 1963 оны 6-р сарын эхээр “Алтайн хөгжил” нэгдлийн харъяанд “Хүүхэд саатуулах газар” нэртэйгээр байгуулагджээ. Анхны багшаар Хуягаагийн Аня, тогоочоор Сурангаагийн Тодноо нар ажиллан, 20 хүүхэд хүлээн авч ажиллаж эхэлжээ. Тэр үед хоол хүнс, хөнжил гудас, хичээлийн хэрэгсэл зэрэг шаардагдах бүх зүйлийг нэгдэл хангаж байлаа. 1965 онд “Хүүхэд саатуулах газар” нь улсын байгууллага болсон бөгөөд “Хүүхдийн цэцэрлэг” болж өргөжив. 1970-аад оноос бага насны хүүхдийг тусгай сургалтын хөтөлбөрийн дагуу сургаж, хүмүүжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах болж, тэр нь өнөөг хүртэл улам боловсронгуй болсоор байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр Х.Аня, О.Цэндээ, Б.Чулуунцэцэг, Х.Энхтуяа, Д.Билэгсайхан, Ц.Сарантуяа, Д.Батцэцэг нар 2004 он хүртэл, 2004-2013 он хүртэл Т.Эрдэнэцэцэг, 2013 оноос Д.Баярцэцэг ажиллаж байна. Алтай сумын цэцэрлэг нь 1974, 1975, 1976 онуудад системдээ аймгийн тэргүүний байгууллагаар шалгарч байв. Сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол олгох ажилд өөрийн авьяас билгээ дайчилж явсан цэцэрлэгийн эрхлэгч Х.Аня, О.Цэндээ, багш Б.Чулуунцэцэг, Л.Булгаа, С.Норжин, Д.Хорлоо, Н.Оюун, Б.Бадамцэцэг, Х.Энхтуяа, Д.Билэгсайхан, Подгоо, Ганчимэг, Т.Эрдэнэцэцэг, Ц.Сарантуяа, Д.Оюунбилэг, С.Алтанхүү тогооч Д.Янжмаа, Б.Үржээ, Т.Хорлоо, Загдаа, асрагч Ш.Янжмаа, Б.Цагаан, С.Нина, Б.Батчулуун, нягтлан бодогч В.Бавуудорж, манаач Т.Зурман, Эрдэнэчимэг, Т.Нина, Г.Баяраа, Я.Бадрах, нарын хөдөлмөр зүтгэлийг мартах учиргүй. Цэцэрлэгийн материаллаг бааз, багшлах боловсон хүчин, хүүхдийн сурах орчин нөхцөл, жилээс 71
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 жилд сайжирч ирлээ. 2009 онд сумын шинэ төвд нүүн ирж, орчин үеийн тохилог байраар хангагдан сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо тус цэцэрлэг 80 гаруй сая төгрөгийн төсөвтэйгээр эрхлэгч-1, багш-5, туслах багш-4, тогооч-2, нярав-1, санхүүч-1, үйлчлэгч-1, манаач-1, туслах ажилчин-1 нийт 17 багш, ажилчидтай, өдрийн ангид 4 бүлгийн 143 хүүхэд, мал аж ахуйн 3 багийн малчдын хүүхдийн 56.6%-ийг “Гэр” цэцэрлэгт хамруулан ажиллаж байна. Бид “Чадварлаг багш - Чанартай боловсрол - Ээлтэй орчин - Оюунлаг иргэн” хэмээх эрхэм зорилготойгоор хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан БСШУЯ-ны 20-р тушаалыг үндэслэн “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ын дагуу сургалт хүмүүжлийн ажлаа явуулж, цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Байгууллагынхаа гадаад, дотоод орчинг тохижуулах зорилт тавин багш, ажилчид, эцэг эхчүүдийн хандив, дэмжлэг, оролцоотойгоор 114 ш мод, 47 ш улиас, 17 ш чацарганы мод тарьж, арчлан хамгаалж ургуулж байна. Орчин тойрноо зүлэгжүүлэн цэцгийн мандал2 ш байгуулж, тасалгааны 100 гаруй цэцэг тариад байна. Багш, ажилчдын хүчээр склад-2, моторын байр, хогийн цэгийг шинээр байгуулж, 00 хүртэл явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэргийг барьж тохижуулсан. Байгууллагын эзэмшлийн 2 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, жил бүр дунджаар 700 кг төмс, 100 кг хүнсний ногоо хураан авч, хүнсэнд хэрэглэж байна. “Оюунлаг - Ховд” хөтөлбөрийн хүрээнд “Хөдөлгөөн - Эрүүл мэнд”, “Амны хөндийн эрүүл ахуй”, “Цэвэр гар - Эрүүл орчин”, “Цэвэр агаар-Эм”, “Шүд эрүүл бол бие эрүүл” зэрэг урт, богино хугацааны аянуудыг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, үр дүнг жил бүр тооцон ажиллаж байна. Тус цэцэрлэг нь 2005, 2006, 2008 онуудад сумын шилдэг байгууллага, 2010 онд аймагтаа 5-р байр, 2011 онд эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар аймагт тус тус шалгарч байлаа. ҮЕ ҮЕИЙН ЭРХЛЭГЧ НАР 1963-1967 онд - Х.Аня 1967-1969 онд - Булган 1969-1971 онд - М.Боодой 1971-1978 онд - О.Цэндээ 1978-1979 онд - С.Норжин 1979-1980 онд - Д.Хорлоо 1980-1982 онд -Б.Цэвэлмаа 1982-1983 онд - Н.Оюун 1983-1991 онд - Х.Энхтуяа 1991-1998 онд - Д.Билэгсайхан 1998-2003 онд - Ц.Сарантуяа 2003-2004 онд - Д.Батцэцэг 2004-2013 онд - Т. Эрдэнэцэцэг 2013-аас - Д.Баярцэцэг АЛТАЙ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АНХНЫ ЭРХЛЭГЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН Х.АНЯГИЙН ДУРСАМЖ 1963 оны хавар 6 сарын эхээр намайг сумын намын үүрийн товчооны хуралд дуудан тус суманд “Хүүхэд саатуулах газар” байгуулах тухай шийдвэр гарсан, чамайг тус газрын эрхлэгчээр томилж байна гэж билээ. Нэгэнт удирдах байгууллага ингэж шийдсэн болохоор би зөвшөөрч ажилд орох болсон юм. Тухайн үед нэгдлийн харьяанд байгуулагдсан тул нэгдлээс 2 гэр, сандал, ширээ олгож, багшаар нь миний бие, тогоочоор нь Сурангаа овогтой Тодноо бид хоёр ажиллаж эхэлсэн билээ. Шинэ тутам байгуулагдсан тул дутагдах, гачигдах зүйл зөндөө гардаг байв. Сум нэгдлийн дарга Ч.Баяраа гэдэг хүн байсан бөгөөд тэр дарга дээр мөн ч олон удаа орж, ажил төрлөө амжуулдаг байлаа. Надтай хамт ажиллаж байсан С.Тодноо тогоочийн зэрэгцээгээр зарим үед багшийн үүрэг гүйцэтгэдэг байв. Анх цэцэрлэгт албан хаагчдын голдуу хүүхэд авдаг байлаа. Энэ нь одоо бодоход тэднийг ажиллах нөхцлөөр хангахын тулд авч байсан арга хэмжээ юм болов уу? Цэцэрлэгт 18 хүүхэд авч байсан бөгөөд Даржаагийн Баатарсүрэн, Самданнорвын Золбоо, Норолхойн Гантөмөр, Ганчимэг, Гоёвооны Гэрэлмаа, Раашийн Цэдэнбал, Баяраан Баатархүү зэрэг хүүхдүүд байсан санагдаж байна. Цэцэрлэг нэгдлийн харъяанд 2 жил болоод 72
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 улсын байгууллага болон өргөжсөн юм. Энэ үед 2 өрөө байшинд хичээл сургуулиа явуулдаг, хүүхдүүдээ асарч хамгаалдаг боллоо. Ер нь одоогийнх шиг сургалтын төлөвлөгөө хийж, хичээл сургалт явуулах нь ховор бараг хүүхдүүдийг хооллож, хувцаслаж, бие засуулж харж асрах үүрэг голдуу гүйцэтгэж байлаа. Тухайн үеийн нөхцөл байдал ч ийм байхаас өөр аргагүй байсан юм. Намар хүүхдүүдээ авч эхлээд хавар тараадаг, зуны улиралд амардаг улирлын чанартай ч ажиллах болов. Ер нь намайг ажиллаж байхад нэгдэл, сумын захиргаанаас ихээхэн анхаарал тавьдаг, шинэ тутам байгууллагыг хөл дээр нь босгоход тусалж дэмждэг байсан юм. Үүнд тухайн үед намын үүрийн дарга байсан Б.Сүх, сум нэгдлийн дарга Ч.Баяраа нар ихээхэн үүрэг гүйцэтгэж байсныг одоо дурсан санахад таатай байна. Би ийнхүү 5 жил гаруй ажиллаад өөр газарт шилжин ажиллахаар болж ажлаа Булган гэдэг хүнд хүлээлгэн өгч билээ. Ийнхүү өнөөгийн хүүхдийн цэцэрлэгийн анхны эрхлэгчээр ажиллаж, суурийг нь тавилцсандаа талархаж явдаг юм. Дурсамж бичсэн: Өндөр настан Х.Аня
ОЧИР ОВОГТОЙ ЦЭНДЭЭГИЙН ДУРСАМЖ 1971 онд УБ хотын цэцэрлэгийн багшийн сургууль төгсөөд тус сумын хөгжил нэгдлийн ясли цэцэрлэгийн эрхлэгчээр 1971 оны 07 сарын 25аас эхлэн ажиллаад 1978 оны 09 сарын 15-ыг дуустал 8 жил ажилласан болно. Ажиллах хугацаандаа цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлэх, анги танхимыг тохижуулах, сургалтын чанарыг сайжруулах, эцэг эхтэй ажиллах, хүүхдийн авьяасыг тоглоомын аргаар хөгжүүлэх, хүүхдийн хоолны амт чанарыг сайжруулахын тулд хичээн туршлагын талбайд ногоо тарих, тоглоомын талбай тохижуулах, эцэг эхийн өдөрлөг зохион байгуулан сурталчлах, кабинет байгуулах, түлш бэлтгэх, түлшний хашаа барих, хүүхэд өдөр болон хоолны орлогын төлөвлөгөөг биелүүлэх, багш, ажилчдын ажлыг дүгнэх, 1000 балын уралдаан өрнүүлэх зэрэг ажлуудыг багш, ажилчид, эцэг эхийн хүчээр хамтран хийж, ажил маань жилээс жилд жигдэрч хүүхэд, хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийн бүтээлч хамт олон бүрдсэн билээ. Эдгээр ажлуудын үр дүнд сумын цэцэрлэг 1974, 1975, 1976 онуудад ажлаараа системдээ тэргүүн байр эзэлж байлаа. 1972 оны хүүхдийн хүмүүжил сэтгүүлийн №2-д “Хөдөөгийн нэгэн цэцэрлэгт” гэсэн сэдэвтэй ярилцлага өгч байлаа. Мөн 1973 онд намын Үнэн сонинд Ховд аймгийн Алтай сумын “Хөгжил” нэгдлийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч О.Цэндээ хүүхэд хүмүүжүүлэх ажилд олон зүйл санаачлан нэвтрүүлж нэгдэлч олны талархал хүлээж байна хэмээсэн зурагтай нийтлэл гарч байлаа. Тухайн үед цэцэрлэгийн арга туршлага аймгийн “Хөдөлмөр“ сонинд 2-3 удаа бичигдэн нийтийн хүртээл болсон зэрэг нь бидний ажиллах урам зоригийг улам идэвхжүүлсэн билээ. Цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгчийн ажлыг хамт хийхийн зэрэгцээ сумын концертонд оролцох, эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, ҮЭ-ийн олон нийтийн хяналтын комиссын дарга, ЦСОН бригадын гишүүн, АХШ хорооны гишүүн, сумын АДХ-ын депутат, ардын шүүхийн төлөөлөгч, МХЗЭ-ийн үүрийн товчооны гишүүн зэрэг 5-7 төрлийн сонгуульт ажлыг хийдэг байлаа. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүжүүлэгч Подгоо, Хорлоо, Ганчимэг, Эрдэнэцэцэг, Чулуунцэцэг, ажилчин Баастай, Хармаг, Дунгаа, Т.Хорлоо, Цагаан, Янжмаа, Я.Янжмаа, Сонгио болон цэцэрлэгт хүмүүжиж байсан анхны сурагч Сүхийн Болд, Зоригт, Лхагвадаржаа, Оюунбилэг, Гэндэнгийн Батжаргал, Цэндгомбын Болортуяа, Какаан Наранцэцэг, Цэдээн Наранчимэг, Чимэддоржийн Энхтөр, Наранболзоо, Норолхойн Энхтуяа, ӨлзийУтас, Зандаан Должинсүрэн, Хичгээн Хунгир, Идэшийн Энхболд, Самданноровын Золбоо, Олзот, Батхүүгийн Нарантуяа, Найдансүрэн зэрэг багш, ажилчид, шавь нартаа их баярлаж явдаг (зарим нэрийг мартсан учир уучлаарай). Анх ганц бие очоод ам бүл 5-уулаа болж өргөжиж ажил, амьдралын замын эхлэлийг тавьсан Алтай нутгийн ажилсаг, бүтээлч хамт олон түүний дотор цэцэрлэг, сургуулийн хамт олондоо үргэлж сэтгэлдээ баярлаж, эерэг энерги авч байдгаа илэрхийлэхийн хамтад бидний ажлыг байнга дэмжиж тусалж байсан намын үүрийн дарга Б.Сүх, Б.Бошго, орлогч С.Төмөрбаатар, Б.Батхүү, сум нэгдлийн дарга Т.Даш, О.Балжинням, орлогч дарга Гонгор нар болон А.Норолхой, Б.Самданноров, Ч.Цэндгомбо, Т.Идэш, сургуулийн захирал З.Баяртсайхан, Л.Гэндэн, ахмад багш Б.Ламжав, Б.Гоёвоон нартаа талархал илэрхийлье. Цэцэрлэгийн хамт олон ахмад хүмүүстэйгээ байнгын холбоотой байж жил бүр уулзаж, арга туршлагаа ярилцаж цэцэрлэгийн хүүхдүүдийг сургах ажилдаа улам их амжилт гарган ажиллаж байгаад нь баяр хүргэж хамт олондоо эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дурсамж бичсэн: Ахмад багш О.Цэндээ
73
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
2009 оны “Шилдэг багш” Г.Нямцэцэг
2009, 2013 оны “Шилдэг ажилчин” Б.Энхсайхан /одоо хүн эмнэлгийн няраваар шилжсэн/.
2010 оны “Бүтээлч багш”, 2012 оны “Шилдэг ажилчин”С.Алтанхүү
2010 оны“ Шилдэг ажилчин” Б.Алтангуа
2011 оны “Заах аргач багш” Н.Булганцэцэг,
“Шилдэг ажилчин” Ж.Наранцэцэг
2012 оны “Бүтээлч багш”
2013 оны “Шилдэг ажилтан” Ц.Сарантуяа
2012 оны байгууллагын аварга Д.Мөнхжаргал
Г.Шинэбаяр
74
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭНДЧИЛГЭЭ Олон ястны өлгий Ховд нутгийн алс баруун хязгаарт орших Алтай нутгийнхаа уугуул болон суугуул нийт ард иргэддээ хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өдөр шөнө ялгалгүй цаг наргүй, хоёргүй сэтгэлээр оюун ухаанаа дайчлан ажилласан үе үеийн алтан гарт эмч, эмнэлгийн ажилчдынхаа нэрийн өмнөөс төрөлх нутгийн түүхт 90 жилийн ойн баярын гал халуун мэндчилгээг дэвшүүлье. Хөгжил дэвшил нэмэгдэхийн хирээр сум орон маань цэцэглэн хөгжиж, хүн ард нь эрүүл энх байж, урт удаан наслах нь бидний ажлын амжилтын нэгээхэн хэсэг болох учир нийт ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхийн тулд хичээн зүтгэн ажиллаж байна. Эрүүл энх, аз жаргал хүсье. Эрхлэгч эмч Н.Тунгалаг
СУМЫН ХҮН ЭМНЭЛЭГ ҮҮСЭЖ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ Ховд аймгийн яамны шийдвэрээр 1932 онд Алтай сумын эмнэлэг байгуулах тогтоол гарч түүний дагуу хүний бага эмчийн салбарыг анх 1934 онд “Олон ендэр” хэмээх газар байгуулагдаж хүний бага эмч Хишигтогтох, асрагч Н.Норовын хамт ажиллаж эхэлжээ. Эсгий гэрт хүн ардад үзлэг хийн, эм өгч дуудлагаар үйлчилж эхэлсэн байна. Улмаар эмнэлэг нь жилээс жилд өргөжин, үйлчилгээ нь сайжирсаар сумын төв Бодончийн хүрээний байршилд шилжин суурьшихтай, хамт нүүж хуучин сумын төв байсан Бор үзүүр хэмээх газарт суурьшжээ. Ингээд 1950 онд эсгий гэрээ шавран байшингаар сольж засвар хийн орж Н.Норов, Б.Ласран нар 1962 он хүртэл ажиллаж байжээ. 1940 онд Улаанбаатар хотод хүн эмнэлгийн техниккум төгссөн бага эмч Оролбай, ажиллаж байсан байна. Алтай сумын эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан эмч нарыг нэрлэвэл: • Балжинням 1942-1944 он, • С.Шаадай 1944-1946 он, • М.Намжил 1946-1949 он, • Лувсан 1949-1952 он, • А.Эрхэмбаяр 1952-1954 он, • С.Адьшаа 1954-1957 он, • Д.Эрхэмбаяр 1957-1960 он, • 1960-1962 онуудад тус тус ажиллаж байсан түүхтэй билээ. Бага эмчийн салбарт анхны эх баригч, сувилагчаар Пагмажав, Б.Дэжээ нар, анхны сургууль төгссөн сувилагчаар Л.Пагма 1951 оноос эхлэн ажиллажээ. 1964 онд Алтай суманд хүний их эмчийн салбар анх байгуулагдаж 7 хүний орон тоотойгоор өргөжжээ. 1965 онд хуралдсан БНМАУ-ын ардын их Хурлын 8 дугаар чуулганд Ардын их хурлын тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч дарга С.Лувсан тавьсан илтгэлдээ Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн дарга Ч.Баяраа нэгдлийн хөрөнгөөр сумын их эмчийн салбарын барилгыг байгуулж, түргэн тусламжинд нь зориулж ГАЗ-69 маркын машин авч өгч эх оронч санаачлага гаргалаа гэж тэмдэглэн хэлжээ. Энэ барилга нь 1988 он хүртэл ашиглагдан эмнэлгийг үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Ингээд хуучин сумын төвд улсын төсвөөр 1986 оны 06 дугаар сард эмнэлгийн барилга баригдан ашиглалтанд орсон байна.
75
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Алтай сумын их эмчийн салбар болон Хүн эмнэлгийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан эмч нарыг нэрлэвэл: • П.Адууч салбарын эрхлэгчээр 1964-1966 он • С.Дүүдээ 1966-1968 он • Ч.Самбуу 1968-1969 он • Б.Сүхтэй 1969-1970 он • З.Дуламсүрэн 1970-1972 он • О.Бямбаа 1972-1977 он • Л.Загдаа 1977-1979 он • С.Намсрай 1979-1983 он • С.Батхуяг 1983-1985 • Б.Бадамдорж 1986-1987 он • Ц.Оюунжав 1987-1988 он • И.Бямбажав 1988-1991 он • С.Очир 1991-1995 он • С.Сайнзаяа 1995-1997 он • Э.Жаргалсүрэн 1997-1998 он • Н.Батнасан 1998-2000 он • Н.Давааням 2000-2001 он • Б.Сүхтэй 2002-2004 он • Ж.Булганхүү 2004-2005 он • Ж.Өнөржаргал 2006-2007 он • Т.Ганчимэг 2007-2014 • Н.Тунгалаг 2014 оноос Одоогийн Эрүүл мэндийн төв нь МУ-н Их хурлын 2006 оны 16 тоот захирамжаар Хөх өндөр хэмээх газарт шилжин суурьшиж 2009 оны 09-р сард Хүн эмнэлгийн шинэ байрандаа оржээ. Одоо 15 ортой /дотор, хүүхэд, халдварт, төрөх/ 4 тасагтайгаар, сумын нийт 3022 хүн ам ба сумын төвийн нэг, хөдөөгийн 3-н багт үйл ажиллагаагаа явуулж, их эмч-2, дүн бүртгэгч эмч-1, эх барих эмч-1, гоц халдвартын эмч-1, лаборант-1, 3 багийн-4 бага эмч, ээлжийн сувилагч-4, ээлжийн асрагч-4, вакцинатор-1, нягтлан бодогч-1, нярав-1, нийгмийн эрүүл мэндийн ажилтан-1, тогооч-1, жолооч-1, галч-3 нийт 28 ажилчны орон тоотойгоор Нийгмийн эрүүл мэндийн болон анхан шатны тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй чанартай хүргэн үзлэг шинжилгээ, оношлогоо, эргэлт хийж ажилладаг. Тус эмнэлэг нь жилдээ давхардсан тоогоор 5500 орчим хүнд амбулаторийн үзлэг хийж, 600 орчим хүнийг хэвтүүлэн эмчилж 80-90 эхийг жирэмсний хяналтанд авч эсэн мэнд амаржуулж давхардсан тоогоор 1400 хүүхдэд урьдчилан сэргийлэх тарилга хийж, 1220 хүнд лабораторийн шинжилгээ хийж, жилд 380 удаа яаралтай болон алсын дуудлаганд явж, 1000 хүнд ЭХО болон зүрхний бичлэг хийж ажиллаж байна. Жилдээ 147,8 сая төгрөгийн төсөвтэй, түргэн тусламжийн 1 машин, багийн 4 эмчийн мотоциклтэй, туслах аж ахуйдаа 80 толгой малтай үйл ажиллагаа явуулж байна. Нэршлийн хувьд • Сумын эмнэлэгийн цэг-1932-1940 он • Сумын бага эмчийн салбар-1940-1963 он • Сумын Хүний их эмчийн салбар-1963-1999 он • Сумын эмнэлэг-2000-2012 он • Сумын Эрүүл мэндийн төв-2012 он Эргэн дурсахуй Аливаа юмны анхдагч болж тэр дундаас хүмүүний энэрэнгүй нигүүлсэнгүй мэргэжлээр уугуул нутаг усныхаа нэрийг дуурсган эмч хэмээх алдрыг дархлан гэдэг сайхан бас ч бахархалтай хэрэг билээ. Эмч мэргэжилтний ажиллагсадын хамтын хүч чармайлтаар энэ эмнэлгийн 80 жилийн түүх зузаарч үйл ажиллагаа нь өргөжин тэлж өсөн дэвжиж ирсэн. Манай байгууллагад үе үеэс хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсдээ амжилт гарган ажиллаж ирсэн олон шилдэг тэргүүний ажилчидтай. Үүнээс дурдвал: Төрийн дээд шагналтай Н.Гансиймаа, Ж.Булганхүү, Д.Ганаа, Д.Баттөмөр нар “Алтангадас одон” Н.Батнасан, С.Хандсүрэн, Бяцханхүү нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Н.Батнасан, Р.Дэжидмаа, Т.Бямбажав, Ж.Наранхүү, Д.Ганаа, Х.Түмэнжаргал нар ажиллаж байна.
76
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Алтай сумын Хүн эмнэлэгт ажиллаж байсан эмч мэргэжилтэнүүд, ажилчдын нэрс №
Ажиллаж байсан албан тушаал
Овог нэр Хоожоо Дуламсүрэн Мөнхцоож Х.Хартолгой Д.Гансайхан Сүх Очир Сүх Оюунбилэг
1
Их эмч нар
Гончигжав Энхтуяа Норолхой Ганчимэг Одончимэг Түмэннасан Ундрах Цогтсайхан Энхболор Баттөмөр Батбулган Нарантуяа Тунгалаг Г.Дура О.Цагаач Ойдов Долгор Намжил Батнасан Норолхой Гансиймаа
2
Дүн бүртгэгч бага эмч нар
Жамбал Булганхүү Цэцэгпалам Цогточир Алтанчимэг Мөнц Жаргал Баадай Саруулзаяа Чадраабал Сувдэрдэнэ Доноров Эрхэмбаяр П.Даваа Л.Пагамжав
3
Эх баригч бага эмч нар
Ойдов Долгор Б.Цэцгээ Таванзуу Бямбажав Буянтогтох Цэдэв Хонгороо Түмэнжаргал Доноров Эрхэмбаяр Норов Эрхэмбаяр Сонин Эрдэнэбулган
4
Бодонч багт ажиллаж байсан эмч нар
Эрдэнэ-Очир Сэрээнэн Батсүх Сүх Хандсүрэн Мөнхөө Тогтуун Бадамдорж Бадамсүрэн 77
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Жамбал Булганхүү Хонгороо Түмэнжаргал Баадай Саруулзаяа Батхүү Нарантунгалаг Буянтогтох Цэдэв Булганбаатар Солонго Батсуурь Ариунжаргал Доноров Эрхэмбаяр Ойдов Долгор Намжил Батнасан 5
Алтан гадас багт ажиллаж байсан эмч нар
Норолхой Гансиймаа Бааст Оюунчимэг Мунтар Алтанхүү Жамбал Булганхүү Цэрэндаш Цэндсүрэн Магсар Намжил Норов Эрхэмбаяр Б.Эрхэмбаяр Намжил Батнасан Буянтогтох Цэдэв
6
Барлаг багт ажиллаж байсан эмч нар
Молом Баатарсүрэн Сэрээнэн Батсүх Норолхой Гансиймаа Сүрэн Отгонбаяр Баадай Саруулзаяа Батсуурь Ариунжаргал Мөнхөө Тогтуун Пагамжав Дэжээ Пагма Ласран Норов Үржин Д.Сэрээтэр
7
Сувилагч нар
Г.Намсрай Н.Бааст Гармаа Эрдэнэчулуун Хартолгой Германсүрэн Гармаа Янжинсүрэн Таванзуу Бямбажав Сурмаа Алимаа Жавлаа Наранхүү
78
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Довжуу Ганаа Сүх Хандсүрэн Норолхой Гансиймаа Тожноо Орломжав Бат Сонин Хуяг Занимаа Гочоо Бадамхорлоо Даваажав Батчулуун Ядмаа Хандаа Нусаа Дэмбэрэл Ганхуяг Жамъян Цэндхорлоо Цэдээ Наранчимэг Цэрэндаш Цэндсүрэн Мунтар Алтанхүү Бааст Оюунчимэг Батхүү Нарантунгалаг Таванзуу Бямбажав Цэдээ Наранчимэг 8
Вакцины сувилагч нар
Ганхуяг Довжуу Ганаа Мөнц Жаргал Жамбал Булганхүү Баасуу Арслан Х.Ившин Доноров Баттөмөр
9
Эмийн санч нар
Хожгор Оюун Олзвой Бадамхорлоо Хожгор Нарантуяа Баттөмөр Саруулэрдэнэ Галсандондог Пүрэвжав Зандаа Сэртэв Нямгэрэл Нэргүй Мөнц Төмөрөө
10
Нярав
Буянчимэг Зандаа Должинсүрэн Батхүү Бямбасүрэн Уншин Сонинбаяр Цэдэв Батаа Жанчив Намсрайжав Гомбожав Эрдэнэбилэг
79
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Магсар Шадгаа Баяр Загдаа Үлэмж Дүгэржав Рааш Насан Тогосоо Буяа Намкаа Жижий Хожгор Сүхээ Магсар Цэмбэлцогт 11
Жолооч нар
Сэрээнэн Ганболд Нэргүй Лувсандорж Эрдэнээ Эрдэнэ-Очир Лувсандорж Баттөмөр Түмэндэмбэрэл Сүх Даваа Цэвээн Гантулга Гомбожав Булганбат Цэдэв Батаа Түдэв Батболд Самдан Загдаа Шараа Бат Бааст Ж.Баянзул Чавгаа Нүүдээ Олзвой Бадамхорлоо Дондоо Борхүү Дэмбээ Цэцгээ Намдаг Цэцгээ Чимэддорж Наранцэцэг Бямбаа Бондоон
12
Үйлчлэгч нар
Палаа Цэнгэл Гочоо Бадамхорлоо Галсандондог Дарьжав Сурмаа Алимаа Баажгай Энхтуул Хасуунаа Долгор Ням Пүрэвээ Сэртэв Бадамцэцэг Зандаа Дулмаа Идэш Бадамцэцэг Халтмаа Соёнэрдэнэ Борхүү Отгонбаяр
80
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Ж.Хорлоо Боодоо Чимэддорж Наранцэцэг 13
Тогооч нар
Зандаа Должинсүрэн Зандаа Дулмаа Батсүрэн Хандаа Батхүү Нарандэлгэр Хараа
14
Лаборант
Раднаа-Очир Дэжидмаа Батхүү Нарантунгалаг Бадь Санданноров Довжуу Дүүдээ Холдонгоо Баяраа
15
Нягтлан бодогч
Лодой Гантигчулуун Сүхээ Нэмэхжаргал Ганболд Отгон-Эрдэнэ Гансүх Түмэннасан ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАМТ ОЛОН
ЭМЧЛЭГЧ ЭМЧ Т.ГАНЧИМЭГ Эмчлэгч эмч Т.Ганчимэг нь 1996-2002 онд ЭМШУИС төгссөн. 2002 оноос одоог хүртэл Алтай сумын Хүн эмнэлэгт эрхлэгч эмч, эмчлэгч эмчээр тасралтгүй 12 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 2003 онд Хүүхдийн эмчийн курс, 2005-2007 онд Дотрын их эмчийн нарийн мэргэжил, 2006-2007 онд Дотрын эхо курс төгсч, мэргэжил дээшлүүлсэн. 2008 онд Сумын шилдэг удирдагч, 2009 онд аймгийн Хүүхэд залуучуудын сайн үйлстэн медаль, 2010 онд аймгийн “Шилдэг менежер эмч”, 2011 онд Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичиг, 2012 онд сумын “Оны онцлох хүн”-ээр тус тус шагнагдсан. Эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулснаар сүүлийн 10 жилд эх хүүхдийн эндэгдэл гараагүй ба аймагт 1-5-р байранд шалгарсан тэргүүний байгууллага болж чадсан. Хөх өндрийнхөө хормойд идээшин суугаа нутгийн уугуул болон суугуул зон олондоо түүхт 90 жилийн ойн мэндийн цэнхэр хадаг өргөн барья. 81
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ГОЦЫН БАГА ЭМЧ Н.БАТНАСАН
1975 онд Говь-Алтай аймаг дахь АУДуС-ийг “Эх баригч” бага эмч мэргэжлээр төгссөн. Нийтдээ 30 жил ажилласан. 1999 онд “ЭХЯ-ны Хүндэт жуух бичиг” 2004 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 2010 онд “Хөдөлмөрийн хүндэт медалиар”шагнагдсан.
ЛАБОРАНТ Р.ДЭЖИДМАА
1975 онд Улаанбаатар хотын АУДуС-ийг Лаборант мэргэжлээр төгссөн. Нийтдээ 36 жил ажилласан. Алдарт эхийн I, II одон ” 1998 онд “ЭХЯ-ны хүндэт жуух бичиг” 2003оны Байгууллагын “Шилдэг лаборант” 2006 онд Сумын “Шилдэг лаборант” 2007 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”
СУВИЛАГЧ Т.БЯМБАЖАВ 1975 онд Улаанбаатар хотын АУДуС-ийг Сувилагч мэргэжлээр төгссөн. Нийтдээ 36 жил ажилласан. 1999 онд Алдарт эхийн II одон ” 2000 онд “ЭХЯ-ны Хүндэт жуух бичиг” 2006 оны байгууллагын “Шилдэг сувилагч ” 2007 онд Сумын “Шилдэг сувилагч” 2009 “Их монгол 800”-н жилийн ойн медаль 2010 онд Аймгийн “Алтан гарт сувилагч”Алтан медаль 2013 оны Байгууллагын “Шилдэг ажилтан СУВИЛАГЧ Ж.НАРАНХҮҮ
1980-1982 онд Говь-Алтай аймаг дахь АУДуС-йиг “Сувилагч” мэргэжлээр төгссөн. Одоо 32 жил ажиллаж байна. 2007 онд ҮЭ-н 50 жилийн ойн медаль ЭХБ-н 80 жилийн ойн медаль 2004 онд “ЭМЯ-ны Хүндэт жуух бичиг” 2009 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” 2007, 2010, 2013 оны Байгууллагын “Шилдэг ажилтан”
82
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 РЕНТГЕН ТЕХНИКЧ Ж.БЯЦХАНХҮҮ 1985 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг рентгэн техникчийн ангийг төгссөн. 1988 оноос хойш Алтай сумын Эрүүл мэндийн төвд 33 дахь жилдээ ажиллаж байгаа манай тэргүүний ажилчдын нэг юм. 2002 “Алдарт эхийн II одон” 2004 онд “ЭХЯ-ны Хүндэт жуух бичиг” 2010 онд “Лиш”одон 2002, 2007 оны “Шилдэг ажилчин” 2012 оны “Шилдэг ажилтан” 2013 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Минжит Булган” холбооны гишүүн, Баруун бүсийн яруу найргийн наадмын АЛТ, МӨНГӨН, ХҮРЭЛ медальтай. Ингээд өөрийн бичсэн шүлэг, уран бүтээлээсээ толилуулж байна. Ээж минь Хүний нутгийн хүрэн бүсгүй Хүрээд ирж дээ манай нутагт Хүмүүн төрөлхтөний заяа дагаад Хүний хүүгийн хань болж Айраг исгэж аарц дэлгээд Арьс элдэж адуу бугуйлдаад Айл саахалтындаа гайхуулж явлаа Амраг садандаа магтуулж явлаа Орсон гарсанд устай ундтай Олон түмэндээ мэндтэй хүндтэй Оёо шаглаандаа уран удган Омог бардам сайхан зантай Буурал ижийдээ үр нь байлаа Булбарайхан үрсдээ ижий нь байлаа Буянт ханьдаа түшиг байлаа Булга дарламгүй бүсгүй явлаа Гуч гаруйхан нас нь цэл байлаа Гурвалсан гэзэг нь хар байлаа Хонгорхон үрс нь балчир байлаа Хувь тавилан богинохон байлаа Ээжийн зай эзгүйрч үлдлээ Эгшиглэн тэнгэр дайвалзаж үлдлээ Ханийн сэтгэл харанхуйлж үлдлээ Хагацалын нулимас гашуун байлаа, гашуун байлаа \1979 он\ Нүүдэл Хөгшид буурлын нойр хулжааж Хүүхэд багачуудын сэтгэл хөөргөж Хижээлхэн эр алсад бодолтой Хүүхнүүд бүсгүйчүүдийг ачаа сунгаанд яаруулсан нүүдэл Аргандаа хүүхдээ хийж түрүүнд нь ачина Авдар шүүгээгээ тэгнэж ачина Тооно тулгаа хамт ачина Торхтой айргаа борлуулж ачна. Ачаа бараа дэглэж ачна Атан тэмээндээ хувааж ачна Хом бамбайгаа зузаалж ачна Хошлон дээсээр татаж ачна Шатар шиг сайхан тэмээдээ ачаалж нүүнэ Сайвар алхаатай морьдоо унаж нүүнэ Сайхан мөнгөн тэрлэгээрээ гоёж нүүнэ 83
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Сагсгар, сэгсгэр нохдоо дагуулж нүүнэ Үүрийн гэгээтэй уралдаж нүүнэ Үхэр адуугаа тууж нүүнэ Айл саахалтаараа хамт нүүнэ Амгалан цэнхэр орчлонд омогшиж нүүнэ Айлын ачааг айсуйг хараад Аагьтай цайгаа агтлан чанаад Тавагтай идээгээ зэхэж бэлдээд Тосоод зочилдог монгол заншил Нүүдэл, нүдэл, хөсгөөрсөн нүүдэл Хөх монголдоо ганцхан Үүлэнд уяатай нутаг \ дууны үг \ Үүлэнд уяатай сүмбэр уулс нь хө Үрчлээ суусан аавын минь магнай шиг атираа нугачаатай Уулнаас эхтэй тунгалаг гол горхи нь хө Үрдээ эвэлсэн ээжийн сүү шиг ариуханаас ариухан Удан удан санах бүрийдээ Уул усаа үгүйлээд байна хө Унтан унтан сэрэх бүрийдээ Ухаантай буурлуудаа зүүдлээд байна хө Будан өнжсөн өндөр уулс нь хө Буурал өвгөдийн минь тэргүүн шиг манлайлан цайрна Булагнаас эхтэй туналаг гол горхи нь хө Буянтай ээжий минь сүү шиг ариуханаас ариухан Холдон холдон одох бүрийдээ Хонгор нутгаа үгүйлээд байна хө Хонон өнжин удах бүрийдээ Хайртай буурлуудаа бодоод байна хө Талд буусан цэнхэр манан хө Тахилгат хадаг шиг намилзана намилзана хө Таана анхилсан газар ус нь хө Танхил үрдээ эвэлсэн ээжийн сүү шиг ариухнаас ариухан Санан санан ирэх бүрийд Сайхан нутаг минь харагдаад байна хө Санаашран санаашран уулзах бүрийд Санчиг буурлуудтайгаа золгоод байна хө МАНАЙ ШИЛДГҮҮД
Төрийн дээд шагнал “Алтангадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” -аар шагнагдсан Вакцинатор бага эмч Ж.Булганхүү, Алтангадас багийн эмч Н.Гансиймаа, сувилагч Д.Ганаа,вакцинатор бага эмч Ж.Булганхүү, сувилагч С.Хандсүрэн, Ренген техникч Ж.Бяцханхүү нар
2002 оны “Байгууллагын Шилдэгүүд” Рентген техникгч Ж.Бяцханхүү, Нярав Г.Эрдэнэбилэг, Сувилагч С.Хандсүрэн
84
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
2006 оны “Байгууллагын Шилдэгүүд” Үйлчлэгч И.Бадамцэцэг, Статистикч бага эмч Ч.Сувд-Эрдэнэ
2009 оны “Байгууллагын Шилдэгүүд” Вакцинатор бага эмч Ж.Булганхүү, Үйлчлэгч З.Дулмаа
2012 оны “Байгууллагын Шилдэгүүд” НЭМА Б.Саруулзаяа, Тогооч Б.Нарандэлгэр
2011 оны “Байгууллагын Шилдэгүүд” Сувилагч Д.Ганаа, Үйлчлэгч Х.Соён-Эрдэнэ
Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас 2012 онд “Шилдэгудирдагч” Т. Ганчимэг,”Шилдэг НЭМА”Б.Саруулзаяа, “Шилдэг дүн бүртгэгч” Ч.Сувд-Эрдэнэ, “Шилдэг багийн эмч” Н.Гансиймаа нар тодорлоо.
2012 оны Сумын “Шилдэг залуу” Алтангадас багийн бага эмч Ц.Цэндсүрэн, 2010 оны Сумын “Шилдэг залуу” Туслах ажилчин Г.Нарангэрэл, 2009 оны Сумын “Шилдэг залуу” Статистикч бага эмч Ч.Сувд-Эрдэнэ
85
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
2012 ОНЫ “СУМЫН ШИЛДЭГҮҮД” Рентген техникч Ж.Бяцханхүү, эрхлэгч эмч Т.Ганчимэг, Алтангадас багийн бага эмч Ц.Цэндсүрэн
АЛТАЙ СУМЫН ЭРГЭЛТИЙН ЭМИЙН САН Тус сумын эмийн сан нь 1963 оны 09 дүгээр сард Хүний их эмчийн салбарын дэргэд 22000 төгрөгийн эм бараатай, 2518 төгрөгийн эд аж ахуйтай, эм найруулагч 1, шил угаагч 1 хоёр орон тоотой анх байгуулагджээ. Тус эмийн сангийн эрхлэгчээр анх Мянгад сумын харъяат Лхамсүрэн, шил угаагчаар түүний эхнэр Нүрзэд нар ажиллаж байжээ. Лхамсүрэн нь хөдөлмөрчдийн итгэл найдварыг хүлээсэн сайн эм найруулагч байсан ба 1963 оноос 1965 он хүртэл ажиллаж байжээ. 1965 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Алтай сумын Барлаг багийн харъяат Басуу овогтой Арслан эмийн сангийн ажлыг хүлээн авч 1975 оны 8 дугаар сарын 1 хүртэл 10 жил ажилласан байна. Б.Арслан нь Анагаах ухааны дунд сургууль төгссөн, мэргэжлийн хүн байжээ. Тухайн үед Арслан нь төлөвлөгөөт зорилтоо жил бүр 100 хувиас дээш давуулан биелүүлж аймаг, сумандаа тэргүүний эмийн санчаар удаа дараа шалгарч байжээ. Тэрээр олон нийтийн сонгуульт ажлыг хавсран хийж, сум орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаанаа дайчлан ажилладаг ажил хэрэгч хүн байсан байна. 1975 оны 8 дүгээр сарын 1-ний өдрөөс Эм найруулагчийн ангийг төгсөн ирсэн Манхан сумын харъяат Машлай овогтой Цэрэндулам Эмийн сангийн ажлыг хүлээн авч, 1976 оны 8 дугаар сарын 15 хүртэл ажиллаж улмаар Эм найруулагчийн мэргэжилтэй Алтай сумын Алтангадас багийн харъяат Доноров овогтой Баттөмөрт хүлээлгэн өгсөн байна. Д.Баттөмөр нь 1976 оноос хойш тус эмийн санд эрхлэгч, эм найруулагчаар ажиллаж хүн ардынхаа эрүүл энхийн төлөө бүхий л мэдлэг чадвар, авъяасаа дайчлан ажиллаж ирсний үр дүнд олны талархалыг хүлээн авч, ажиллах хугацаандаа 7 дугаар таван жилийн гавшгайч, Тэргүүний эмийн санч, Эрүүл мэндийн байгууллагын тэргүүн цол тэмдэг, Алтангадас одонгоор шагнагдсан байна. Одоо тус Эмийн сан нь жилд дундажаар 15-20 сая төгрөгийн эм бараагаар ард иргэдэдээ үйлчилж, Эмийн эргэлтийн сан нь дундажаар 7-8 сая төгрөгтэй байна. Жилд дундачаар 20000-30000 жор хүлээн авч ажиллаж байна. Энэ хугацаанд тус Эмийн санд шил угаагчаар Нүрзэд, Наадгай, Н.Бадамхорлоо, Ившин нар ажиллаж байжээ. Тус эмийн сан нь зах зээлийн шилжилтийн үед эмнэлгийн байгууллагаас гарч өөрөө бие даан ажиллаж, орлогоороо зарлагаа нөхөж, шинэ сумын төвд суурьшихад өөрийн хөрөнгөөр Эмийн сангийн барилгаа шинээр барьж ашиглалтанд оруулан ард түмэндээ эм бараагаар хөнгөн шуурхай үйлчилж байна. 86
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ МЭНДЧИЛГЭЭ Мянга мянган шавь нартаа түүх болон үлдсэн эх орны минь баруун хилийн хязгаар Бодончийн голын хөндийд ОлонЕндэр хэмээх газар Алтайн сургууль анх 1940 онд Бага сургууль нэртэйгээр байгуулагдсан билээ. Тэр цагаас хүрээгээ тэлж хөгжин дэвшсээр 2008 оноос 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжин олон улсын боловсролын нийтлэг жишигт нийцүүлэн түүхэн хөгжлийнхөө нэгэн шинэ хуудсыг нээн ажилллаж байна. Манай хамт олон “Хүүхдэд ээлтэй-Бүгдэд нээлттэй” сургууль болох эрхэм зорилготойгоор их бүтээн байгуулалтыг цогцлоон сургалтын таатай орчин бүрдүүлэх материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарынхаа заах арга, ур чадвар, мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын чанар үр дүнг нэмэгдүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. ЭЕШ-н оноог улс аймгийн дунджаас тодорхой хувиар нэмэгдүүлэн тогтмолжуулах, үйл ажиллагааныхаа чанар үр дүнд эрс шинэчлэл хийж төрөлх сумынхаа 90-н жилийн ойд бэлэг барихаар урам зориг, хүсэл тэмүүлэл дүүрэн ажиллах болно. Манай нутгийн ирээдүй хөгжлийн түлхүүр болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсэд өөрийн залуу сайхан нас, мэдлэг оюунаа харамгүй зориулан хоёргүй сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөж ирсэн үе үеийн Алтайчууд, Багш сурган хүмүүжүүлэгчид, Эрдэмтэн мэргэд, Гавьяатууд, Оюутан залуус, Хүүхэд багачууд, хамтран ажиллагч байгууллагууд та бүхэндээ төрөлх сумынхаа 90 жилийн ойн баярын мэнд хүргэж эрдмийн хур хишиг тань ямагт бялхаж байхын ерөөлийг хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. НОМЫН АРИУН ЦАГААН БУЯН МӨНХӨД ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Х.ТҮМЭНДЭЛГЭР
АЛТАЙ СУМЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 1992 оноос 10 жилийн сургууль, 2005 оноос 11 жилийн сургууль, 2007 оноос 12 жилийн дунд сургууль болон өргөжсөн. Мөн 2009 оноос Алтай сум их нүүлгэн шилжүүлэлт хийж, Боомын ам хэмээх газар төвлөрч орчин үеийн загвараар баригдсан шинэ сургуультай, биеийн тамир спорт, урлагийн заалтай болж сурч мэдэхийн оргил өөд тэмүүлсэн сурагчидтай, хийж бүтээхийн чин эрмэлзэлттэй хамт олон болон бүрдэн ажиллаж байна. Одоо манай сургууль 65 хүний бүрэлдэхүүнтэй, өдрөөр суралцагч 638, дүйцсэн хөтөлбөр буюу эчнээ сургалтаар 62 суралцагчтай сургалт хүмүүжлийн ажлаа хэвийн явуулж байна. 2010 оны 9 дүгээр сард төрөлх сургуулийн 70 ойг тэмдэглэж төгсөгчдийн хандив дэмжлэгээр 12 анги кабинетыг иж бүрэн тохижууллаа. Одоо сургуулийн захирлаар Х.Түмэндэлгэр ажиллаж байна.
Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон
Тус сургуулийн хамт олон нь сургалт хүмүүжлийнхээ үйл ажиллагааг 4 заах аргын нэгдлийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд 2010-2011 оны хичээлийн жилд Сумын “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”аар, 2013 оны “СУМЫН АВЬЯАСЛАГ ХАМТ ОЛОН”-оор шалгарсан. 87
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 БАЙГАЛИЙН УХААНЫ ЗААХ АРГЫН НЭГДЛИЙН ХАМТ ОЛОН
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14.
Б.Дуламханд- БУЗАН-ийн ахлагч, АБТА, Тэргүүлэх, Физикийн багш Ц.Лхагвасүрэн- Хими-Биологийн багш, АБТА, Тэргүүлэх О.Бямбасүрэн- Газарзүйн багш, АБТА, Тэргүүлэх, С.Бололцоо- Технологи-Зурагзүйн багш, АБТА, Заах аргач Р.Оюунчимэг - Химийн багш, Тэргүүлэх Г.Отгонцэцэг- Математик-Мэдээлэлзүйн багш, Тэргүүлэх Б.Булган- Технологи-Зурагзүйн багш, Заах аргач Г.Булганбат- Биеийн тамирын багш, Заах аргач Г.Түмэндэмбэрэл - Математик - Мэдээлэлзүйн багш, Заах аргач Г.Алтанцэцэг-Химийн багш С.Энэрэлт Эрүүл мэндийн багш Ж.Баярсайхан Физикийн багш Н.Алтанцэцэг Албан бус боловсролын багш /магистр/ С.Саранзаяа - Математикийн багш НИЙГМИЙН УХААНЫ ЗААХ АРГЫН НЭГДЛИЙН ХАМТ ОЛОН
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10.
С.Энхтөр-Заах аргын нэгдлийн ахлагч, АБТА, Тэргүүлэх, МХУЗ-ын багш Ц.Жавзмаа-Тэргүүлэх, Гадаад хэлний багш Ц.Болортуяа-АБТА, Тэргүүлэх, Дуу-хөгжмийн багш Д.Одончимэг-Заах аргач, Гадаад хэлний багш Х.Цэнд-Аюуш-Заах аргач, Гадаад хэлний багш Б.Адилбиш-Заах аргач, МХУЗ-ын багш Д.Өлзийсайхан-Заах аргач, МХУЗ-ын багш Т.Булганцэцэг-Заах аргач Түүх-Нийгмийн багш Х.Золзаяа-Магистр, Заах аргач Түүх- Нийгмийн багш Н.Цэнд-Аюуш - Түүх нийгмийн багш 88
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 БАГА АНГИЙН ЗААХ АРГЫН НЭГДЛИЙН ХАМТ ОЛОН
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11.
И.Оюунбилэг-Тэргүүлэх, БАЗАН-ийн ахлагч Т.Бямбасүрэн-АБТА, Тэргүүлэх, бага ангийн багш Н.Анхбаяр-Заах аргач, бага ангийн багш Х.Шинэбаяр-АБТА, Заах аргач, бага ангийн багш Б.Гандэлгэр-Заах аргач, бага ангийн багш С.Булгантамир-Заах аргач, бага ангийн багш Б.Отгонхишиг-Бага ангийн багш, Заах аргач Б. Болормаа -Заах аргач бага ангийн багш Т. Энэболд - Заах аргач, биеийн тамирын багш Д. Туул-Эрдэнэ- Бага ангийн багш Б.Цэцэгмаа - Бага ангийн сургалтын менежер АБТА, магистр ЗАХИРГАА АЖ АХУЙН НЭГДЛИЙН ХАМТ ОЛОН
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18.
Х.Түмэндэлгэр-Сургуулийн захирал, АБТА, магистр Б.Цэцэгмаа-Сургалтын менежер, АБТА, магистр, Т.Цэцэгбадам-Сургалтын менежер, Боловсролын магистр Ө.Алтантуяа-Нийгмийн ажилтан, Дуу хөгжмийн багш Б.Ариунтуул- Нярав /ЗДТГ-ын няраваар шилжсэн/ У.Гандэмбэрэл-Ня-Бо И.Бадамханд-Нарийн бичиг Б.Хишигсүрэн-Номын санч С.Алтантуяа-Сургуулийн эмч Т.Нарантуяа, Ю.Болормаа-Дотуур байрны багш Ж.Наранцэцэг, Ё.Лхагвасүрэн, Л.Тунгалаг-Тогооч, Туслах тогооч Л.Туяа, Б.Наранцэцэг, Х.Эрдэнэцэцэг, Д.Ариунцэцэг-Үйлчлэгч Д.Уранчимэг, Х.Түмэндэмбэрэл, Ц.Нямхүү-Дотуур байрны жижүүр Ж.Эрдэнэбаатар-Сахиул Б.Сүхбат-Жолооч Ц.Дарханбат-Цахилгаанчин Д.Дашбулган -Сантехникч К.Гансүх, Л.Гомбо-очир, С.Энхтөр, Б.Давхарбаяр, Х.Даваадорж -Галч 89
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ТҮҮХЭН ЗАМНАЛААС /1940-2013 ОН/ 1940-1950 ОНЫ ТҮҮХЭН ТОВЧООН Алтай сумын бага сургууль 1940 оны 1-р сард Бодонч голын хөндий “Олон Ендэр“ гэдэг газар 2 багш, 4 ажилтан, 53 сурагчтай байгуулагдсан. 1940-1950 оны хичээлийн жилд анх байгуулагдсан “Олон Ендэр” гэдэг газраас 1942 онд “Хөх толгой” гэдэг газар суурьшиж байгаад 1948 онд “Бодончийн хүрээ” байсан газарт шилжих болсон тул “Ганц улиас” хэмээх газар нүүдэллэн ирсэн билээ. Энэ хугацаанд сургуулийн захирлаар С.Лхаасүрэн, Б.Аюурзана, Б.Сүрэн, И.Бат-Очир нар хичээлийн эрхлэгчээр Б.Сүрэн, Л.Ядмаа, Г.Ядамсүрэн, Цэвэл, Б.Гоёвоон нар ажиллаж байв. 4-р ангийг 116 сурагч амжилттай төгссөний дотор анхны төгсөгч Б.Ламжав, Г.Түмэннасан, Б.Гоёвоон Ч.Мудга, М.Хонгороо, Д.Хөхөө, Г.Намжиг зэрэг олон шавь нар нь улс орондоо нэрээ дуурсган ажиллаж амьдарч явсаар ирсэн билээ. 1950-1960 ОНЫ ТҮҮХЭН ТОВЧООН 1950-1960 оны хичээлийн жилүүдэд “Хөх толгой“ хэмээх газар суурьшиж байлаа. Сургуулийн захирлаар И.Бат-Очир, Ж.Цэдэндамба, Б.Ламжав, хичээлийн эрхлэгчээр Ж.Цэдэндамба нар ажиллаж байв. Мөн Д.Самбуу, Н.Ониудаа, Ш.Хожоо, Д.Идэш, С.Пагма, Ч.Адууч, М.Хонгороо, С.Норжин, А.Мухаанжав, Б.Сүх, Б.Гоёвоон нар багшаар ажиллаж 264 сурагчийг 4-р ангийг нь амжилттай төгсгөсөн юм. О.Эрдэнэбаатар, С.Болд, Л.Бямбаа, Ж.Халзаа, Д.Найдан нарын улс орондоо алдар нэрээ дуурсгаж яваа эрдэмтэн мэргэд гавьяатнууд олноор төрсөн юм. Онцлох үйл явдал: Энэ 10 жилд бүх сурагчдын 56-62 хувь нь онц, сайн дүнтэй суралцаж, сурлагын чанараараа аймагтаа тэргүүлж байсан ба нийт сурагчдын 80 хувь нь пионерийн гишүүн, 70 хувь нь дотуур байранд сууж суралцав. 1960-1970 ОНЫ ТҮҮХЭН ТОВЧООН 1960-1970 оны хичээлийн жилд “Ганц улиас” хэмээх газар байршиж хичээлийн эрхлэгчээр Б.Ламжав ажиллаж байлаа. Энэ хичээлийн жилд 4-р ангид 135-275 сурагч суралцаж байсан ба Н.Идэш, Ч.Дашиймаа, Б.Чулуунаа, Б.Сүх, Б.Гоёвоон, Д.Өдөө, Ө.Жаахүү, Л.Хонгороо, Ч.Дангаасүрэн, Д.Мундаа, М.Сэртэв, Л.Олзот, Б.Дашням, О.Төмөрбаатар, Д.Бямбаа, Ж.Сонгио, Т.Пүрэвзандан, Г.Цэвэлмаа, Го.Цэвэлмаа нарын багш нар, 20 ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байлаа. Онцлох үйл явдал: 1965-1966 оны хичээлийн жилд сургуулийн шатрын аваргаар Б.Баатархүү тодорч байжээ. 1968-1969 онд улсын хэл бичгийн анхдугаар олимпиадын 2-ын даваанд багш М.Сэртэвийн даасан 4 а анги аймагтаа 1- р байр эзэлж сурагч М.Хишигсүрэн, Б.Долгорсүрэн нар 1,2р байр эзэлж, 1,2-р зэргийн дипломоор шагнагдаж байв. 1969-1970 оны хичээлийн жилд улсын хэл бичгийн ба тооны олимпиадад сургуулиараа амжилттай оролцов. 1968-1975 онд МАХН-ын бодлого шийдвэрээр 13-49 насны бүх хүмүүсийг бичиг үсэгтэй болгох хөдөлгөөн улс даяар явагдаж тус сургууль нь орой эчнээ, түр сургуулийн анги нээж явуулын багш ажиллуулж нийт 320 хүнийг бичиг үсэгтэй болгож улсдаа 1-р байр эзлэн багш Ч.Дангаасүрэн, Б.Ламжав нар ажил үйлсээрээ шалгаран шагнагдсан байна. Сургууль байгуулагдсан цагаас хойш 1972 оны хичээлийн жил хүртэл 4723 сурагчдад анхан шатны боловсрол олгосон байна. 1970-1980 ОНЫ ТҮҮХЭН ТОВЧООН 1972-1973 оны хичээлийн жилд Бор үзүүр хэмээх газар суурьшсан ба 14 бүлэгт 457 сурагч, 18 багш, 17 ажилтантай 8 жилийн бүрэн дунд сургууль болон өргөжсөн. 1972-1980 оны хичээлийн жилд сургуулийн захирлаар З.Баяртсайхан, Л.Гэндэн хичээлийн эрхлэгчээр Н.Нямаа нар ажиллажээ. Онцлох үйл явдал: Энэ жилүүдэд ”5 онцын эзэн” цол тэмдэг бий болж сурагч С.Гандэмбэрэл, И.Гансүх, М.Лхагвадорж, Б.Ганпүрэв, Р.Цэцгээ, Х.Ганболд, Ц.Лхагвасүрэн, Л.Оюунаа, А.Цэцэгмаа, Ш.Дуламсүрэн, Ц.Сарантуяа, Ц.Наранчимэг, Р.Бадамцэцэг, Б.Алтангэрэл нар сурлага урлаг спортын амжилтаараа шалгарч 5 онцын эзэн болж байжээ. Мөн багш С.Бямбаа “Бодончийн долгио” чуулга буюу “Мөнгөн бүрээ” хамтлаг байгуулсан. Шинийг санаачлагч багш Л.Хонгороо МБН-ын 4-р их хуралд Улаанбаатар хотод төлөөлөгчөөр сонгогдон оролцож ирсэн байна. 1980-1990 ОНЫ ТҮҮХЭН ТОВЧООН 1980-1990 онд сургуулийн захирлаар Л.Гэндэн, хичээлийн эрхлэгчээр Н.Нямаа, Д.Өжинчоймбол, И.Гансүх, С.Бааст нар байрны багшаар М.Сэртэв, О.Хишигтогтох, Х.Цэвэлмаа, Б.Алтанхишиг, Г.Гонгор, С.Бүрнээ, Д.Өдөө, Ж.Сонгио нар номын санчаар Б.Ноосой, М.Сэндэм, Ё.Лхагвасүрэн, И.Бадамханд нар ажиллаж байлаа. Онцлох үйл явдал: Залгамж үе аяны гавшгайч хөдөлгөөнд Г.Батцэнгэл, Г.Мэндсайхан, С.Цог90
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Ундрам, Ж. Булганхүү нар хошуучилжээ. МПБ-ын ТЗ-ийн алт мөнгөн, хүрэл медальт сурагч Х.Нансалмаа, Н.Одончимэг, Ж.Болдбаатар, Ө.Энхбат ОУ-ын “Найрамдал зуслан“-нд Л.Пүрэвсүрэн, Г.Батцэнгэл, Ч.Нансалмаа, А.Баяраа, Г.Нямсайхан, Б.Энх-Амгалан, Ц.Болорчулуун, Ө.Энхбат, Г.Гантуяа, Х.Болормаа нар амарчээ. 1982 онд багш С.Бямбаа хөгжмийн “Мөнгөн бүрээ” найрал дууны “Бодончийн долгио” чуулга байгуулжээ. 1989 онд МБН-ын 5-р их хуралд Ц.Хумбан, Г.Долгор, Ч.Мудга, Д.Сэсээр, Х.Заяат, Д.Буянхишиг нар оролцжээ. 1984 онд сурагчдын жил, 1983-1984 онд Монгол хэлний олимпиадад Ж.Хандсүрэн багштай 3а анги аймагт 2-р байр, Д.Өдөө багштай 2а анги аймагт 3-р байр эзэлжээ. 1990-2000 ОНЫ ТҮҮХЭН ТОВЧООН 1990-2000 онд сургуулийн захирлаар И.Гансүх, С.Бааст, Р.Бадамцэцэг хичээлийн эрхлэгчээр С.Бааст, Х.Долгор, Д.Өжинчоймбол, Н.Баатарсүрэн нар ажиллаж байсан. 1992 оноос тус сургууль нь Бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх 10 жилийн сургууль болон өргөжиж, 8-р ангийн 62, 10-р ангийг 19 сурагч амжилттай төгссөн. 1990-1991 онд багш Р.Бадамцэцэг аймгийн ажил мэргэжлийн аварга, багш Б.Алтанхишиг аймгийн аварга хүмүүжүүлэгч, багш Ч.Долгоржавын удирдсан ”Бодончийн долгио” чуулга хүүхдийн язгуур урлагийн “Яргуй” наадмын аймгийн аварга, багш А.Цэцэгсүрэн ур чадварын уралдаанд бүсийн 3 удаагийн аварга болж, 1994-1996 онд багш Ц.Лхагвасүрэн, А.Цэцэгсүрэн, Р.Бадамцэцэг нар тэргүүн байруудад шалгарч байв. Онцлох үйл явдал: 1992-1993 оны хичээлийн жил анхны бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх 10-р анги төгсөлтийг багш Д.Өжинчоймбол даан авч төгсгөлөө. 1990-1991 оны хичээлийн жилээс эхлэн сургалтыг Монгол бичгээр анхлан зааж эхлэв. Анхны монгол бичигтэй 1-р ангийг ахмад багш Г.Цэвэлмаа, Д.Цэнддаш, залуу багш С.Шинэхүү нар хүлээн авч амжилттай сургалаа. 2000-2010 ОНЫ ТҮҮХЭН ТОВЧООН 2000-2009 он хүртэл Бодончийн бор үзүүр 2009 оны 9-р сард “Хөх өндөр” хэмээх газар шилжин суурьшив. 2000-2003 оны захирлаар Р.Бадамцэцэг, 2003-2010 оны 3-р сар хүртэл С.Бааст, 2010 оны 4-р сараас Б.Энхбаяр, сургуулийн сургалтын менежерээр Д.Өжинчоймбол, Г.Цэвэлмаа, Д.Амаржаргал, Б.Цэцэгмаа, С.Энхтөр, Ц.Ембүү нар ажиллаж байлаа. Онцлох үйл явдал: 2008-2009 оны хичээлийн жил 6 настай хүүхэд элсүүлж шилжилтийн 12 жилийн стандартыг хэрэгжүүлж эхлэв. 24 цагийн эрчим хүчтэй болж сургалтын орчныг орчин үетэйгээ зэрэгцүүлэн ажиллах боломж нөхцөлөөр хангагдлаа. 2002 оны баруун бүсийн багш нарын урлаг спортын наадамд сургуулиараа 1-р байр эзэлж багаараа алтан медаль хүртлээ. 2004 оны 4-р сард БНХАУ-ын Өвөр монголын “Хөх” хотын сургуультай шефийн холбоо тогтоожээ. Сургуулийн 70 жилийн ойд зориулсан түүхийн ном гаргав. 2009 оны 8-р сарын 19 нд УБ хот дахь Алтай сумын харъяат “Багш нарын холбоо” байгуулагдаж сургуулийн түүхийг сэргээн, засварлан, баяжуулан шинэчилж түүхэн замналаар тохижуулав. 2010 оны 9 сарын 1-3-нд сургуулийн 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. 2004 оны онцлох амжилт • Манлай багш-Ц.Лхагвасүрэн, • Манлай ажилчин -Д.Уранчимэг, • Манлай хүү-Э.Ганболд, • Манлай тамирчин-Б.Адъяа, • Шилдэг тамирчин-Т.Отгонболд, • Шилдэг дуучин, урлагийн Алт, мөнгөн медальт С.Ганбаатар • Баруун бүсийн багш нарын Урлаг, спортын наадамд амжилттай оролцож Тэргүүн байр эзэллээ. 2005 оны онцлох амжилт • Манлай багш-Б.Булган • Манлай ажилчин-Х.Даваадорж • Манлай охин-Г.Шинэбаяр • Шилдэг удирдагч-Б.Даваацэрэн • Сумын 9 алдартан багш-Б.Дуламханд сурагч Ц.Энхтуул • Нийслэлийн хошой тэргүүний 105-р сургууль дээр туршлага судалсан. • Урлагийн аварга сурагч- Г.Цэцэнхүү • Баруун бүсийн багш нарын тэмцээнээс 4 Алтан медаль хүртсэн.
91
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 2006 оны онцлох амжилт • Манлай багш-Т.Цэцэгбадам • Манлай ажилчин-Ч.Баянцол • Манлай хүү-Э.Батдорж • Манлай охин-Б.Цовоолог • Бүсийн нэрэмжит олимпиадаас нийт 6 медаль хүртсэн. 2007 оны онцлох амжилт • Сумын 9 алдартан багш-Т.Бямбасүрэн • Манлай багш-Б.Энхтуяа • Манлай ажилчин-И.Бадамханд • Манлай хүү-Ж.Хаш-Эрдэнэ
Шилдэг төгсөгч сурагч Т.Гал-Эрдэнэ, Д.Ариунзаяа, Б.Амаржаргал 2007 оны Яргуй наадамд амжилттай оролцож Бүсээс тэргүүн байрыг эзэллээ. Багш Ц.Болортуяа шавь нарын хамт
2007 оны Ховд аймгийн Бөхийн чуулга барилдаанд амжилттай оролцон 2-р байр эзэлсэн баг тамирчдын төлөөлөл
92
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
2008 оны Мэдээлэл-зүйн хичээлийн олимпиадын Хүрэл медальт Багш Б.Энхбаяр
2008 оны Аймгийн шилдэг сурагч, сэтгэх чадварын олимпиадын хүрэл медальт сурагч Ц.Сугар
2008 оны Мэргэжлийн хичээлийн олимпиадын алтан медальт Багш Б.Булган
2008 оны Технологийн хичээлийн олимпиадын алтан медальт сурагч Б.Түмэндэмбэрэл
2008 оны Шилдэг сурагчид Зүүн гар талаас: Э.Ганчимэг, Б.Түмэндэмбэрэл, Г.Цэцэнхүү, А.Баяр-Эрдэнэ, Б.Түмэнжаргал, Ж.Нямдорж
2008 оны онцлох үйл явдал. 6 настай хүүхэд элсүүлэн, Шилжилтийн 12 жилийн стандартыг хэрэгжүүлж эхэлсэн. Бүс, аймгийн технологийн хичээлийн олимпиадад 11б ангийн сурагч Б.Бямбацэцэг амжилттай оролцож 2- р байр эзлэн Мөнгөн медаль хүртлээ 1-5-р ангийн сурагчид Үдийн цай хөтөлбөрт хамрагдсан.
2008, 2009 оны Аймгийн хүүхдийн спортын бага наадмын Сагсан бөмбөг, Гар бөмбөгийн Хошой мөнгөн медальт Г.Булганбат багштай охидын баг тамирчид
93
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 2009 ОНД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, АЖИЛЧИН, СУРАГЧИД
2009 оны аймгийн олимпиадын алтан медальт 11а ангийн сурагч Б.Аззаяа, Технологийн багш Б.булган
2009 оны сумын “Шилдэг ажилчин” Л.Туяа
2009 оны сургуулийн “Шилдэг сурагч” Б.Цовоолог
2009 оны онцлох үйл явдал • Боомын амны Хөх өндөр хэмээх газар Шинэ сумын төвд шилжин суурьшсан. • Улаанбаатар хотод Алтай сумын харъяат Багш нарын холбоо байгуулагдсан. • 1940-2009 оны Сургуулийн Түүхэн замнал самбаруудыг шинээр хийж байрлууллаа. • Элсэлтийн ерөнхий шалгалтанд шавь нараа амжилттай оролцуулсан багш нар: Ц.Лхагвасүрэн, О.Бямбасүрэн 2010 ОНД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, АЖИЛЧИН, СУРАГЧИД
94
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 2010 оны Онцлох үйл явдал: • Аймгийн “Шилдэг үнэлгээтэй сургууль” • Хүүхдийн “Яргуй” наадамд оролцож Тэргүүний цомоор шагнагдсан. • Д.Баатаржавын нэрэмжит Техноглогийн олимпиадад оролцож багаараа 3-р байр эзэлсэн. • 11а ангийн сурагч Б.Цэндсүрэн физикийн олимпиадад амжилттай оролцож Алтан медаль хүртлээ. • Элсэлтийн ерөнхий шалгалтанд шавь нараа амжилттай оролцуулсан багш нар: Ц.Лхагвасүрэн, О.Бямбасүрэн, Х.Цэнд-Аюуш • Түүхт 70-н жилийнхээ ойг угтаж үе үеийн төгсөгчидийн хандиваар • Монгол хэл, Уран зохиол, математик, Физик, Хими, Түүх, Нийгэм, Гадаад хэл, Газарзүй, Бага ангийн 4 анги, Урлагийн заал, Спортын заалыг тохижуулсан. 2011 ОНД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, АЖИЛЧИН, СУРАГЧИД
2010-2011 оны хичээлийн жилд зохион явагдсан Аймгийн Биологийн хичээлийн олимпиадын I-р байрын шагналт Сум, Сургуулийн шилдэг сурагч Э.Дөлбадрах
2010-2011 оны хичээлийн жилд Аймагт зохион явуулсан Технологийн хичээлийн олимпиадын Хүрэл медальт 10а ангийн сурагч Б.Наранцовоо
2010 оны “Шилдэг сурлагатан” 2011 онд ХОИС-иас зохион явуулсан Газарзүйн Алтан медальт 11а ангийн сурагч Н.Тэгшбуян
2010-2011 оны хичээлийн жилд ХоИС-иас зохион явуулсан Газарзүйн хичээлийн олимпиадын Хүрэл медальт 9а ангийн сурагч Б.Ган-Эрдэнэ
95
2010 оны ““Үлгэр жишээ сурагч”, “Бүжгийн хаан” аймгийн 2011 оны “Шилдэг хүүхэд”, “Авъяас” хошой Алтан медальт 7б ангийн сурагч О.Батням
2010 оны “Бүтээлч сурагч” Аймагт зохион явуулсан Технологийн хичээлийн олимпиадын Алтан медальт 11а ангийн сурагч М.Тогтохсүрэн
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 2011 ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧИД
2011 оны онцлох үйл явдал: • Ховд аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэг зөрчилгүй байгууллагаар шалгарсан. • АБТА н.Лажуугийн нэрэмжит Монгол хэлний олимпиадад оролцож багаараа 3-р байр эзэлж Хүрэл медаль хүртсэн. • Элсэлтийн ерөнхий шалгалтанд шавь нараа амжилттай оролцуулсан багш нар: Ц.Лхагвасүрэн, О.Бямбасүрэн аймгийн мэргэжлийн хичээлийн олимпиадад сургуулиараа 3-р байр эзэлж хүрэл медаль хүртлээ.
2011 оны Сумын “Шилдэг багш” БТА багш Ц.Лхагвасүрэн
2011 оны Сумын “Шилдэг ажилчин” Үйлчлэгч Б.Наранцэцэг
2011 оны “Шилдэг сурагч” 11а ангийн сурагч Б.Шинэцэцэг
2011 оны Мэргэжлийн хичээлийн олимпиадын Хүрэл медальт Багш Б.Дуламханд
2011 оны “Шилдэг онц сурлагатан” 11а ангийн сурагч Э.Соёлмаа
96
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 2011 ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧИД
2011-2012 оны түүхэн товчоон 2011-2012 оны хичээлийн жилд 705 сурагч, 62 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа зохион байгуулав. Тус сургуулийн захирлаар Б.Энхбаяр, Сургалтын менежерээр Б.Цэцэгмаа, Т.Цэцэгбадам, Нийгмийн ажилтнаар Ө.Алтантуяа, Ня-Бо У.Гандэмбэрэл, Нярав Б.Ариунтуул, 4 Заах аргын нэгдэл, 35 багш, 27 ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
2012 ОНД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, АЖИЛЧИН, СУРАГЧИД
2012 оны “Сумын шилдэг багш”, “Сургуулийн Оюунлаг багш” Х.Түмэндэлгэр
2012 оны Сум, сургуулийн “Шилдэг сурагч”, Аймгийн сэтгэх чадвар олимпиадын Алтан медальт 9б ангийн сурагч А.Энхзаяа
2012 оны шилдэг тамирчин сурагч Б.Батпүрэв
97
2012 оны “Шилдэг удирдагч”, Хүүхдийн бага наадмын Алтан медальт 11б ангийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 2012 ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧИД
Гар бөмбөг сагсан бөмбөгийн 2-р зэрэгтэй тамирчин Г.Ууганбаяр
2012 оны онцлох үйл явдал: • Аймгийн 24 сургуулийн багш нарын дунд зохиогдсон “Нэгж хичээлийн хөтөлбөр”-ийн уралдаанд багш Х.Түмэндэлгэр 1-р байр эзлэв. • Аймгийн мэргэжлийн хичээлийн олимпиадаас физикийн багш Б.Дуламханд “Хүрэл” медаль хүртсэн. • Элсэлтийн ерөнхий шалгалтанд шавь нараа амжилттай оролцуулсан багш нар: Ц.Лхагвасүрэн, Х.Цэнд-Аюуш, Р.Оюунчимэг, Т.Булганцэцэг. 2013 ОНЫ ШИЛДЭГ БАГШ, АЖИЛЧИН, СУРАГЧИД
2013 оны сумын Шилдэг залуу, аймгийн мэргэжлийн хичээлийн олимпиадын хошой хүрэл медальт Х Золзаяа
2013 оны сумын шилдэг сурагч А.Отгонбаатар
98
Хүүхдийн Яргуй наадмын хошой алтан медальт 2013 оны авъяастан сурагч Д.Батзаяа
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 2013 оны онцлох үйл явдал: • Багш Ц.Лхагвасүрэн Биологийн хичээлийн олимпиадад амжилттай оролцож 1-р байр, Улсад 9-р байр эзлэв • Математикийн багш Х.Түмэндэлгэр аймгийн мэргэжлийн хичээлийн олимпиадад шавь нараа амжилттай бэлдэн оролцуулж 9б ангийн сурагч А.Энхзаяа математикийн хичээлээр 4-р байр “Сэтгэх чадвар”-ын төрлөөр “Алтан” медаль хүртэж, улсад 10-р байр, бүсийн олимпиадуудаас 3 алт, 2 мөнгөн медаль хүртсэн. • Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан Цахим хичээлийн уралдаанд Б.Болормаа, Х.Түмэндэлгэр, О.Бямбасүрэн, Б.Адилбиш нарын бэлтгэсэн хичээл 3-р байр эзлэв. • Биеийн тамирын багш Г.Булганбатын шавь Б.Мөнх-Эрдэнэ Аймгийн Хүүхдийн бага олимпиадаас Зээрэнцэг шилдэлтийн төрлөөр Алтан медаль хүртэв. • 9б ангийн сурагч Э.Уянга Аймгийн Физикийн олимпиадад амжилттай оролцож Хүрэл медаль хүртэв. • Биеийн тамирын багш Т.Энэболд шавь нараа амжилттай бэлдэж аймгийн Өсвөрийн жудо бөхийн тэмцээнээс 7а ангийн сурагч Б.Болор-Эрдэнэ Хүрэл медаль, 7б ангийн сурагч А.Ариунзаяа Хүрэл медаль, 9а ангийн сурагч Б.Энхтуул Хүрэл медаль, Чөлөөт бөхийн тэмцээнээс 11б ангийн сурагч Н.Мөнхтулга Хүрэл медаль тус тус хүртэв. • Элсэлтийн ерөнхий шалгалтанд шавь нараа амжилттай оролцуулсан багш нар: Ц.Лхагвасүрэн, О.Бямбасүрэн, Х.Золзаяа, Д.Одончимэг • Сургуулийн захирал Х.Түмэндэлгэр 2013-11-25 нд БНХАУ-н Зи Жан мужийн Вэнзү хотын Шин Жи Вэн сургуультай хамтран ажиллах шефын холбоо тогтоолоо.
1940 ОНООС ӨНӨӨГ ХҮРТЭЛХ СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ХУУДСЫГ БИЧИЛЦСЭН ҮЕ ҮЕИЙН ЗАХИРАЛ, ХИЧЭЭЛИЙН ЭРХЛЭГЧ Захирал д/д
Овог нэр
Хичээлийн эрхлэгч Ажилласан он
д/д
Овог нэр
Ажилласан он
1.
С. Лхаасүрэн
1940-1942
1.
Л. Ядмаа
1943-1945
2.
Г. Сүрэн
1942-1944
2.
Б. Гоёвоон
1950-1952
3.
И. Баточир
1945-1951
3.
Н.Нямаа
1973-1985
4.
Ж. Цэдэндамба
1954 он
4.
Д. Өжинчоймбол
1984-1992, 2003-2006
5.
Б. Ламжав
1954-1972
5.
И. Гэрэлчулуун
1990-1991
6.
З. Баярсайхан
1972-1977
6.
Н. Баатарсүрэн
1995-1996
7.
Л. Гэндэн
1977-1989
7.
С. Шинэхүү
1998-1999
8.
И. Гансүх
1990-1991
8.
Г. Долгор
1998-2000
9.
С. Бааст
1991-1998
9.
Х. Цэвэлмаа
1999-2000
10.
Р. Бадамцэцэг
1998-2003
10.
Ц. Ембүү
2000-2002
11.
Б. Энхбаяр
2010-2013
11.
Д. Амаржаргал
1999-2000
12.
Х. Түмэндэлгэр
2013 оноос
12.
С. Энхтөр
2000-2002
13.
Б. Цэцэгмаа
2003-оноос хойш
14.
Б. Энхбаяр
2006-2009
15.
Т. Цэцэгбадам
2010-оноос хойш
99
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ТӨРӨЛХ СУРГУУЛИАСАА ТӨРӨН ГАРСАН АРДЫН БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАНГУУД
АБТА Б.Лхамжав
АБТА Л.Гэндэн
АБТА С.Бааст
АБТА И.Гансүх
АБТА Б.Сүх
АБТА Д.Чулуунаа
АБТА Ч.Дангаасүрэн
АБТА Д.Өжинчоймбол
АБТА С.Бямба
АБТА Д.Лхаасүрэн
АБТА Ц.Ембүү
АБТА Д.Өдөө
АБТА Г.Цэвэлмаа
АБТА Д.Бямбаа
АБТА Д.Цэнддаш
АБТА Ц.Хумбан
100
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
АБТА Р.Бадамцэцэг
АБТА Т.Бааст
АБТА Ц.Шагдарсүрэн
АБТА Д.Цэрмаа
АБТА Н.Баатарсүрэн
АБТА Д.Амаржаргал
АБТА Г.Долгор
АБТА Хо.Цэвэлмаа
АБТА Б.Алтанхишиг
АБТА Ч.Долгоржав
АБТА Л.Ганчимэг
АБТА Н.Хандаа
МУ-ын спортын мастер БТТА Н.Эрдэнэбилэг
АБТА Ц.Лхагвасүрэн
АБТА Т.Бямбасүрэн
Хөдөлмөрийн хүндэт медальт АБТА Ж.Даваасүрэн
101
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
АБТА Л.Оюун
АБТА С.Энхтөр
АБТА О.Бямбасүрэн
АБТА С.Шинэхүү
АБТА Д.Долгормаа
АБТА Ц.Цэвэлмаа
АБТА А.Цэцэгсүрэн
АБТА Б.Дуламханд
АБТА Ц.Болортуяа
АБТА С.Бололцоо
АБТА Д.Баярцэцэг АБТА Х.Шинэбаяр
АБТА Б.Цэцэгмаа
АБТА Х.Түмэндэлгэр
102
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АХМАД БАГШИЙН СЭТГЭГДЭЛ Төрөлх сургуульдаа 1984-2014 оныг хүртэл 30 дахь жилдээ биологи, химийн багшаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 8-р ангийг 5 удаа, 10,11-р ангийг 3 удаа даан төгсгөсөн бөгөөд нийт 2000-аад сурагчдад хичээл заан төгсгөлөө. Эдгээр сурагчид маань дотоод, гадаадын их дээд сургууль, коллежид суралцан мэргэжилтэй боловсон хүчин болон амжилттай ажиллаж амьдарч байна. Шавь нар болон хамт ажиллаж байсан удирдлага, багш ажилчдынхаа тус дэмээр Боловсролын Жуух бичиг, Боловсролын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, олимпиадын алт, хүрэл медаль авч сум, сургуулийн нэрийг өндөрт өргөж байлаа. Шилдэг багш, Манлай багш, Өгөөжтэй багшаар шалгарч байсандаа сэтгэл өндөр байна. Сумын түүхт 90 жилийн ой болж байгаатай холбогдуулан сумын харьяат бүх иргэд, шавь нар болон хамт олондоо хувиасаа аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай. АХМАД АЖИЛЧИН Д.УРАНЧИМЭГИЙН СЭТГЭГДЭЛ 70 гаруй жилийн түүхтэй төрөлх сургуульдаа би амьдралынхаа 38 жилийг хамт өнгөрүүлсэн. Хамт олныхоо амжилт бүхнээс нь хуваалцан алдаа бүхнийг засан залруулахад өөрийн сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирлээ. Ажиллах хугацаандаа тус сургуульд туслах тогооч, үйлчлэгч, жижүүрийн ажлыг хийхдээ хамт олныхоо итгэл хүндлэл, хайр ивээлд нь багтаж ажиллаж байлаа. Хамт олон, сургуулиас миний хөдөлмөрийг үнэлэн “Оны шилдэг ажилчин”, МҮЭ-ийн Хүндэт тэмдэг, Эрхэм үйлстэн зэрэг шагналаар шагналаа. Ингээд төрөлх сумынхаа 90 жилийн ойг угтаж хамт олондоо эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 2013-2014 онцлох үйл явдал Бага ангийн багш Л.Хонгороо агсаны нэрэмжит Математикийн хичээлийн массын сургалтын олимпиадыг 1-5-р ангийн сурагчдын дунд 2002 оноос тасралтгүй зохион байгуулж ирсэн ба уг олимиадыг зохион байгуулж эхэлсэнээс хойш хүүхдүүдийг идэвхи сайжирч сурлагын ахиц гарсан амжилттай байна. 2005 он оноос хойш жил бүр АБТА Цэцэн овогтой Хумбан агсны нэрэмжит Математикийн олимпиадыг ар гэр, шавь нарынх нь хамтаар тасралтгүй зохион байгуулж 2014 онд багаараа Алтан медаль хүртсэн амжилт үзүүлэв. 2013-2014 онд мэргэжлийн хичээлийн олимпиадаас 11 г ангийн сурагч А.Отгонбаатар технологийн хичээлээр Хүрэл медаль, Түүхийн хичээлээр 9б ангийн сурагч Ц.Батболд Хүрэл медаль, 10 б ангийн сурагч А.Энхзаяа сэтгэх чадвараар мөнгөн медаль, физикийн багш Ж.Баярсайхан сэтгэх чадвараар Хүрэл медаль тус тус хүртлээ. 10 б ангийн сурагч А.Энхзаяа, Э.Уянга нар улсын шилдэг 1000 хүүхдийн фестивальлд оролцсон. 2014 онд багш Г.Булганбатын бэлдсэн шавь нар өсвөрийн аварга шалгаруулах Гар бөмбөгийн тэмцээнээс эмэгтэй баг Хүрэл медаль хүртлээ. Сурагч Б.Батпүрэв, Б.Мэндцовоо нар аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож,Б.Батпүрэв ахлагчтай баг иамирчид шалгарч Алтан медаль хүртэж улсад оролцон “Шилдэг довтлогч”-оор шалгарч Б.Мэндцовоогийн оролцсон баг баруун бүсээс Хүрэл медаль хүртлээ. Мөн энэ хичээлийн жилд сурагч Б.Батпүрэв, Б.Мөнхтамир, Б.Мэндцовоо нар гар бөмбөгийн 2-р зэрэг авлаа. Сумын 90 жилийн ойг угтаж тус сургууль бүтээлч ажлын аян өрнүүлэн бүлэг бүр цэцгийн мандал, алаг чулуугаар явган хүний зам, хичээлийн ба дотуур байрны гэрэлтдэг хаяг, багш хөгжлийн төв тохижуулах, машины зогсоол, гэрэлтүүлэг зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. “ББМББТ” ХХК инженер н.Эрдэнэ-Очир нар хамтран өөрсдийн хөрөнгөөр сургуулийн гэрэлтдэг хаяг хийн хүлээлгэн өглөө. 103
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 СОЁЛ, УРЛАГ СОЁЛЫН ТӨВ Анх 1943 онд Алтай сумын Улаан булан нэртэй байгуулагдаж эрхлэгчээр нь Д.Должин томилогджээ. Улмаар 1963 онд клубын барилга ашиглалтанд орж Мижид эрхлэгчээр нь томилогдон ажиллаж байсан. Соёлын төвийн ардын авьяастан уран бүтээлчдийн авьяас чадвар нь улам хөгжсөөр өнөөдөр ардын авьяастан уран бүтээлчдийн тоо 150 гаруй болоод байна. Клуб нь 1989 оноос өргөжиж Соёлын төв болон өөрчлөгдөж анхны Соёлын төвийн захирлаар Н.Гаанжуур 1996 он хүртэл, Н.Ичинхорлоо 1996-1997 онд, Н.Гаанжуур 1998-1999 он хүртэл ажиллаж байгаад 1999 онд гавьяаныхаа амралтанд гарч, эрхлэгчээр нь Х.Баадай 1999-2004 он хүртэл ажилласан. 2005 оноос Г.Дандар ажиллаж байна. Одоо Соёлын төв нь 5 орон тоотой, авьяас билэгтэй 150 гаруй ардын авьяастангуудтай захчин ястны ардын язгуур урлаг, бий биелгээг хүүхэд багачууд, залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаагийн үр дүнд захчин ястны 13 төрлийн бий биелгээг 15 хүүхдэд, 8 ардын авьяастан уран бүтээлчид өвлөн авч үлдэж байна. Тус Соёлын төвөөс улсын тэргүүний уран сайханч 5, МУСТА 5 төрөн гарсан, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит захчин үндэсний урлагийн анхдугаар наадамд үндэсний язгуур урлагийн “Харуул-Алтай” хамтлаг оролцож, тэргүүн байр эзэлсэн. ЦАГ УУРЫН СТАНЦ Цаг уурын харуул 1961 онд байгуулагдан анхны ажиглагчаар нь А.Галсандондог ажиллаж байв. 1980 онд Ус судлалын харуул бий болж ус цаг уурын алба болон өргөжсөн. Цаг уурын харуул нь зөвхөн цаг агаарын үзэгдэл, мэдээг дамжуулахаас гадна бэлчээрийн талхлалт байгалийн хувирал, өөрчлөлтийг судалж мэдээлэх үүрэгтэй. Цаг уурын шинжилгээ мэдээг өдөр тутам, усны түвшин, өнгөрөлтийн мэдээг сар бүр аймгийн ус цаг уурын орчны шинжилгээний төвд мэдээлж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг 7 хоног, сар бүр малчид, нийт иргэдэд хүргэж сурталчилж байна. Цаг уурын ажиглагчаар А.Галсандондог, О.Бадамхорлоо, Га.Ичинхорлоо нар 1989 он хүртэл ажилласан ба 1989-2011 онд Э.Цагаанхүү, 2011 оноос одоог хүртэл Г.Баяраа, ус судлалын харуулаар У.Пүрвээ, Н.Сүхээ, Э.Батсүх нар 2005 он хүртэл ажиллаж, 2005 оноос эхлэн Ц.Төмөр-Очир ажиллаж байна. Цаг агаарын ажиглалтаар 1993 оны 9-р сард салхины хурд 28-34 м/с хүрч, 1997 оны 3 дугаар сарын 8, 2008 оны 8-р сарын 2-нд нарны бүтэн хиртэлт болсон байна. ХОЛБОО 1962 онд РС-25 радио станцтайгаар анх байгуулагдан эрхлэгч нь П.Лхамхүү ажиллаж байжээ. 1973 онд Бодонч голыг дамжин утсан холбоо тавигдан 30 номерын АТС, Экран ЧМ станц нэвтэрч холбооны үйлчилгээний хүчин чадал нэмэгдэж, 1990 оноос сансараас дамжуулах холбоотой болж өргөжээ. Одоо телевиз-радиогийн нэвтрүүлгийг дамжуулж дотоод гадаадын яриа, илгээмжээр үйлчлэн 4 орон тоотой ажиллаж байжээ. П.Лхамхүү, Х.Мөнц, Х.Пэлжээ, Бааст, Су.Хашхүү, Н.Жуков, Б.Олзбаяр, Булганбаатар, Ц.Болормаа, Хо.Доржханд Ж.Ариунбаяр, Б.Нацагдорж, Б.Ууганбаяр нар ажиллаж байлаа.
104
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АХМАДЫН ХОРООНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛААС Х.Баяраа нь 1946 онд Ховд аймгийн алтай сумын нутаг Ямаан-Ус хэмээх газар Холдонгоогийн 2-р хүү болон мэндэлсэн. Улмаар эцэг эхийн хамт амьдарч байгаад 1954 онд бага сургуульд элсэн суралцсан. 1966 онд цэргийн албанд явж хаагаад 1970 онд С.Сонинтой гэр бүл болон 8 хүүхэд төрүүлэн өсгөөд улмаар улсад 43 жил улсад хөдөлмөрлөн өндөр насны тэтгэвэрт гаран амьдарч байна. Энэ хугацаанд ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Алтангадас одон, МУСТА цол тэмдэг, ХХАА-н тэргүүний ажилтан цолоор шагнуулсан. 2011 оноос сумын Ахмадын хорооны даргаар ажиллаж байна. Алтай сумын Ахмадын хороо 1989 оны 06 дугаар сард албан ёсоор байгуулагдаж даргаар нь багш Б.Ламжав 2004 он хүртэл 14 жил, Т.Бааст /2004-2009/, Ц.Шагдарсүрэн /2009-2012/, Х.Баяраа 2012 оноос Ахмадын хорооны даргын үүрэгт ажлыг хариуцан ажиллаж байна. Ахмадын байгууллага нь ахмадуудын нийгмийн асуудал, эрүүл мэндэд нь онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Манай суманд эх орныхоо төлөө байлдаж явсан 27 ахмад дайчинтай байсан ба одоо 2 ахмад дайчин амьд сэрүүн амьдарч байна. Ховд аймгийн хэмжээнд анх удаа манай сум Ахмадын чуулга уулзалт 2007 онд зохион байгуулж 3 насны морь уралдаж, 13 хос ахмадын мөнгөн хурим тэмдэглэж, хүчит 32 бөх барилдаж тэмдэглэв. Ахмадын хорооны даргын алба хашиж байсан Б.Ламжав 1991 онд Монголын Ахмадын их хуралд, Т.Бааст 2007 онд Монголын Ахмадын холбооны 5-р чуулганд тус тус оролцжээ. Манай ахмадуудын түүхэн замналаас: Монгол улсын гавьяат нэгдэлчин М.Котоо, Аварга тууварчин Сүхбаатарын одонт Павагжав, Улсын аварга малчин Л.Рэгзэн, О.Бавуу, Н.Хөнхөө, С.Дамдиндорж, Ж.Цэрэндорж, Г.Сүрэн нарын олон арван алдартнууд сум орондоо ажиллаж амьдарч байлаа. Аймгийн аварга болон сайн малчинаар өндөр настан Н.Пүрвээ, З.Түмэндэмбэрэл, С.Цэдэв, Б.Шилэг, Н.Баатар, Б.Хамбий нарын 10 гаруй малчин, аймгийн аварга ажилчин Н.Ичинхорлоо, тээвэрчин Г.Намдаг нарын 10-аад ахмадууд нэр алдраа цуурайтуулж явлаа.
Урд эгнээнд: Л.Шомболой, Ш.Дэвээ, Б.Ламжав, О.Довжуу, Д.Идэш, С.Дашаа, Х.Загдсүрэн, Д.Хорлоо, Дунд эгнээнд: Б.Шилэг, Н.Пүрвээ, М.Эрвээхэй, О.Сэндэм, Т.Зурман, О.Цэдэнбал, Д.Ноостой, Арын эгнээнд: Ч.Нүүдээ, О.Жаьъяан, Н.Наадгай, Б.Сонин, Б.Шомболой, П.Зурман нар сумын ИТХ-ын дарга Ө.Энхбат, Засаг дарга Р.Бадамцэцэг, Тамгын газрын дарга Д.Баатарсүрэн, Ахмадын хорооны дарга Х.Баяраа нар 80-аас дээш настай ахмадуудын хамт
105
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Ахмад буурлуудын хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж сүүлийн 3 жилд өндөр настан Н.Пүрвээ, Н.Гаанжуур, Н.Чадраабал, Х.Баяраа, М.Мухраа, Б.Хамбий, Д.Баттөмөр, Н.Ичинхорлоо, Д.Чулуунаа, Ч.Дүгэрсүрэн, В.Баярхүү, Т.Бааст, С.Бааст, Б.Цэдэв нар Алтангадас одонгоор, О.Довжуу, Б.Шилэг нар Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, Б.Ламжав “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”гоор, Н.Жуков, Н.Батнасан Хөдөлмөрийн хүндэт медалиар, Л.Шуумар Гэрийн сайн багш цол тэмдгээр тус тус шагнагдлаа. Ахмадын хороо нь 210 гаруй өндөр настантай, 80-аас дээш настай 20 гаруй, 70-аас дээш настай 70 гаруй, бусад нь 55-60 дээш настангууд амьдарч байна. Ахмадууд 90 жилийн ойг угтан шинээр мод тарих, ногоо тариа тарих, мал сүргээ өсгөх зэрэг ажлуудад биечлэн оролцож хойч үедээ зааж сургах, халамжлан хүмүүжүүлэх ажилд өндөр настан В.Баярхүү, Л.Шуумар, Ш.Даваа, Д.Баатаржав, П.Юндэндорж нар хошуучлан ажиллаж хойч үедээ ариун сургаалиа хайрласаар явна.
МЭНДЧИЛГЭЭ МҮЭ-ийн үндсэн нэгжийн нэг болох Ховд аймгийн Алтай суман дахь ҮЭХ нь байгуулагдсан анхны өдрөөсөө эхлэн сумын төсөвт байгууллагуудын ажилчин, албан хаагчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой бүхий л асуудлыг хуулийн хүрээнд зохион байгуулж үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Энэ хугацаанд социалист уралдаан, нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөр хамгаалал, соёл урлаг, спорт, рашаан сувилал, олон нийтийн хяналт гишүүдийн нийгмийн асуудал зэрэг ажлуудад хошуучлан оролцож, төр олон нийтийн хамтын ажиллагааны гүүр нь болж ажилласаар эдүүгээ 70-аад жилийг ардаа үджээ. Улс орон маань шинэ тогтолцоонд шилжиж байгаа өнөөгийн нөхцөлд манай сумын ҮЭХ нь гишүүдийнхээ хөдөлмөрлөх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах эрх ашгийг нь хамгаалах талаар хамтын гэрээгээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулж, эгнээгээ улам өргөтгөн хөгжлийнхөө үе үеийн түүхийг бичилцсээр байна. Орон нутгийнхаа бүтээн байгуулалтын гол цөм болсон ажилчин албан хаагчид, ҮЭ-ийн гишүүд бид бүхэн төрөлх нутгийнхаа 90 жилийн ойг угтаж байгууллага тус бүрийнхээ хүрээнд бүтээлч ажлуудыг санаачлан хийхээр хүсэл тэмүүлэл дүүрэн ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Энхтөр
АЛТАЙ СУМЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Тус сумын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо нь 4-н бүлэг 135 гишүүдтэй бөгөөд 4 байгууллагыг хамардаг. Үүнд: ЕБС-ийн бүлгийн ахлагчаар Т.Бямбасүрэн, Хүн эмнэлгийн бүлгийн ахлагчаар, Ч.СувдЭрдэнэ Цэцэрлэгийн бүлгийн ахлагчаар Б.Энхсайхан ЗДТГ-ын бүлгийн ахлагчаар Д.Байгальмаа, нягтлангаар С.Нэмэхжаргал нар ажиллаж байна. Хамтын гэрээг ажил олгогчидтой жил бүр хийж гэрээнд заасан үндэслэлүүдийн дагуу 3-н талт гэрээг мөрдөн ажилласаар ирлээ. Хамтын гэрээндээ цалин хөлс, хөдөлмөр хамгаалал, нийгмийн асуудлуудад анхаарал хандуулан үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг. Манай сумын ҮЭХ нь ажлын амжилтаараа 2013 онд аймгийн ҮЭ-ийн 70 хорооноос шагналт 8-р байр эзэллээ. Манай ҮЭийн гишүүдийн эгнээнд хөдөлмөр бүтээл, амжилт ололтоороо тэргүүний олон арван сайчууд бий. Алтай сумын ҮЭХ-ны түүхэн замналаас Алтай сумын ҮЭХ нь анх 1945 онд ҮЭ-ийн зөвлөл нэртэйгээр байгуулагдаж анхны даргаар нь сумын хоршооны дарга Б.Нооноо 1945-1947 он хүртэл ажиллаж байв. 1947--1950 он хүртэл хүний бага эмч Д.Эрхэмбаяр, малын эмч Тогтуун, Чимид нар ажиллаж байв. 1950-1984 он хүртэл Б.Ламжав, 1984-1998 он хүртэл сумын ҮЭ-ийн орон тооны болон орон тооны бус даргаар Ч.Бумбаа ажилласан бол 1998 оноос өнөөг хүртэл сумын ҮЭХ-ны даргын албыг С.Энхтөр хашиж байна. Тус сумын ҮЭ-ийн байгууллага нь байгуулагдсан анхны өдрөөсөө сумын бүх албан хаагчдыг хамарсан байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Энэ хугацаанд социалист уралдааныг хамт олон хүн нэг бүрээр дүгнэж нийгмийн даатгал, нийгмийн халамж, рашаан сувилал, олон нийтийн хяналт зэрэг ажлуудыг хариуцан ажилласаар ирлээ.
106
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 1950 онд сумын ҮЭ-ийн даргаар Б.Ламжавыг томилон ажиллуулав. Энэ үеэс 1984 он хүртэл ажиллах хугацаандаа Б.Ламжав нь анхны социалист хөдөлмөрийн бригад байгуулж байсан бөгөөд энэ нь өргөжин малчдын, тээвэрчдийн, худалдааны байгууллагын, багш нарын, ажилчдын гэх мэт бригадууд болон ажиллаж эх орны хөгжилд хамт олноо хошуучлан хөдөлмөрлөж иржээ. Социалист хөдөлмөрийн бригадуудын дотроос М. Пагважав, Т.Должин, Х.Ноосон, С.Цэдэв, З.Батсүх нарын удирдан ажиллаж байсан бригадууд бусдыгаа хошуучлан хашаа орон сууц барих, мал ноослох, сүү цөцгийн тос боловсруулах, өвс хадлан тэжээл, түлш бэлтгэх зэрэг ажлууд хийдэг байлаа. Тэр үеийн хөдөлмөрийн урамшуулал болсон социалист уралдаан нь байгууллагуудын ажлыг жигд сайжруулах гол хөшүүрэг болж байлаа. ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны сургалтыг үе үе зохион байгуулж арга туршлагаасаа байнга зааж сургаж байв. 1965-1972 он хүртэл бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах зорилгоор 30-35 хүнд бага боловсрол эзэмшүүлж гэрчилгээ олгож байлаа. 1955 оноос ХАА-н нэгдэл үүсэн байгуулагдснаар төл бойжуулах, хадлан тэжээл бэлтгэх, цагаан идээ боловсруулах ажилд ҮЭ-ийн гишүүдийг зохион байгуулалттайгаар дайчлан ажиллуулж байлаа. Б.Ламжав нь ҮЭ-ийн даргаар тасралтгүй 34 жил ажиллах хугацаандаа ҮЭ-ийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах буянтай үйлсэд өөрийн нөр их хөдөлмөр зүтгэлээ харамгүй өгч ажилласан. Орон нутаг аймагтаа ажил үйлсээрээ шалгарч улмаар МҮЭ-ийн зардлаар ЗХУын “Хар далай”-н амралтанд амрах эрхийн бичгээр шагнуулж амарсан ба түүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж АХ-ын 40,50,60,70,80,90-н жилийн ойн медалиуд АБТА цол, 6, 7-р 5-н жилийн гавшгайч, МҮЭ-ийн 50,60,80,90-н жилийн ойн медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан ҮЭ-ийн ахмад ажилтан, тэргүүний халамжлан хүмүүжүүлэгч юм. 1984-1998 он хүртэл сумын ҮЭХ-ны даргаар Ч.Бумбаа ажиллав. Ажиллах хугацаандаа гишүүд байгуулагуудын дунд социалист уралдаан зохион байгуулж сар бүр дүгнэн тэргүүний хамт олон хүмүүсийг шалгаруулан ажлын арга туршлагыг нь бусдад дэлгэрүүлэх арга хэмжээ авч сумын хүндэт самбарт зургийг нь тавьж 4-н байгууллагын баярын бичгээр шагнаж алдаршуулдаг байлаа. Нийгмийн даатгалд ажилчин малчдыг бүрэн хамруулж архаг хүнд өвчтэй эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг рашаан сувилалд графикаар амрааж тэтгэмжийг нь олгож байв. Бага орлоготой эмзэг бүлгийн болон өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд ҮЭ-ийн гишүүдийн татвараас 200 хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байв. Хөдөлмөр хамгааллын асуудлыг ҮЭ-ийн байгууллага хариуцан ажиллаж байгууллага бүрийг алжаал тайлах өрөөтэй болгож, уурын зуухны ажилчдыг нормын сүү, ажлын хувцас, материалаар хангах, ажлын байр бүрийг зааварчлагатай болгох ажлыг тогтмолжуулж, ажлын байрны нөхцөлийг сайжруулан сайн зохион байгуулж, МҮЭ-ийн зарласан болзлыг хангаж диплом мөнгөн шагналаар шагнагдаж байв. Энэ шагналаар сум нэгдлийн дарга асан Ч.Дамиран ҮЭЗ-ийн хөдөлмөр хамгаалалын комисс Н.Жуков, тэжээлийн цехийн ахлагч Б.Торгоо нарын 30 хүн шагнагдаж байлаа. Сумын соёл олон нийтийн ажлыг идэвхтэй зохион байгуулж ҮЭ-ийн байгууллагын дэргэд “Мишээл-1” хошин шогийн Нэргүй ахлагчтай 5 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг ажиллаж тоглолт хийдэг байлаа. Хамтлагт С.Баттөмөр, Д.Оюунбилэг, Нэргүй, Оюунцэцэг нар оролцон тоглож байв. Мөн захчин ардын урлагийн өв соёлыг нийтэд дэлгэрүүлэх, залуу үед эзэмшүүлэх зорилгоор сумын төвд ҮЭ-ийн бүлгүүдийн дунд “Захчины өв соёлыг дээдэлцгээе” сэдэвт ардын урлагийн тоглолт хийж улсын баяраар “Хөдөө талын үзэсгэлэн” нэртэй захчины дээл хувцас гоёлыг сурталчлах ажил зохион байгуулж наадмын талбайн нээлтэнд Ш.Отгонбаяр, Г.Хорлоо, Х.Долгор, Ш.Дэвээ, Г.Хашхүү, Ж.Баатарболд засаг дарга И.Гансүх, Ч.Дүгэрсүрэн нарыг захчин хувцас өмсүүлэн жороо морьтой туг тойруулж наадмаа нээж байсан түүхтэй. Ингэж анхны захчин 5 дээл суманд оёулсан юм. Хожим сумын эмэгтэйчүүдийн даргаар ажиллаж байхдаа 7 дээл шинээр оёулсан нь одоо хүртэл байгаа юм. Аймгийн ҮЭХ-ноос ажил сайжруулах удирдамжийн дагуу 6 бүлэг, 9 тэргүүлэгчтэйгээр ажиллаж байсан бөгөөд Олон нийтийн хяналт хариуцсан тэргүүлэгчээр Н.Гомбожав, хөдөлмөр хамгаалал хариуцсан тэргүүлэгчээр Н.Жуков үйлдвэр олон түмний комисс Н.Ичинхорлоо, З.Цэдэнбямбаа соёл олон түмний комисс Н.Гаанжуур, И.Гансүх, Р.Бадамцэцэг, Ц.Төмөр-Очир нар орон тооны бус нягтлан бодогчоор Д.Дүүдээ, Н.Чадраабал нар ажиллаж байв. Мөн сургуулийн багш нарын бүлгийн зохион байгуулагчаар Ц.Хумбан, ажилчдын бүлгийн зохион байгуулагчаар Н.Дагвадорж, хүн эмнэлэгийн бүлгийн зохион байгуулагчаар Б.Цэдэв, Ж.Бяцханхүү Худалдаа бэлтгэлийн ангийн бүлгийн зохион байгуулагчаар Б.Сонин, Ч.Энхжаргал НААҮ107
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ний бүлгийн ахлагчаар Ү.Өнөр нар идэвх зүтгэлтэй ажиллаж байв. Тус сумаас ажил үйлсээрээ шалгарч МҮЭ-ийн 15-р их хуралд Н.Ичинхорлоо, Н.Жуков оролцож байв. Алтай сумын ҮЭ-ийн байгууллагын ажлын амжилт (аймгийн хэмжээнд) д/д
Онууд
1.
1984 оны ажлаар
Эзэлсэн байр II байр
2.
1985 оны ажлаар
I байр
3.
1986 оны ажлаар
II байр
4.
1987 оны ажлаар
III байр
5.
1988 оны ажлаар
I байр
6.
1989 оны ажлаар
I байр
7.
1990 оны ажлаар
I байр
8.
Хөдөлмөр хамгааллын улсын уралдаанд
I байр
9.
МҮЭ-ийн XIII их хурал угтсан уралдаанд
I байр
1984-1990 оны амжилтуудыг гаргаж ажилласнаар Алтай сумын ҮЭ-ийн ажлын туршлагыг аймгийн нийт хороо зөвлөлүүдэд дэлгэрүүлэх шийдвэр гаргасны дагуу удирдах ажилтнуудад сургалт явуулж өндөр үнэлгээ авлаа. МҮЭ-ээс олон жил идэвх санаачлагатай ажиллаж сумын ҮЭ-ийн ажлыг шинэ шатанд гаргаж ажилласан учраас Румын улсын “Хар далай”-н олон улсын амралтанд амрах эрхийн бичгээр шагнагдаж амарлаа. Мөн МҮЭ-ийн бүгд хурлын гишүүн, ҮЭ-ийн хүндэт тэмдэг ахмад ажилтан ойн медалуудаар шагнагдаж байсан болно. Миний ҮЭ-ийн даргаар 14 жил ажилласан хугацаа амьдралын минь оргил жилүүд байсан юм. Би ҮЭ-ийн байгууллагад ажлын их өртэй хүн гэж боддог. Надтай мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон гишүүд минь баяр жаргал зовлонгоо хуваалцаж амьдралын минь түшиг тулгуур болж байсан болохоор тэр үеийн ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууддаа энэхүү номоор дамжуулан чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье. 1998 оноос өнөөг хүртэл сумын ҮЭХ-ны даргаар С.Энхтөр ажиллаж байна. Сумын ҮЭ-ийн Хороон даргаар сонгогдсоноос хойш өнөөг хүртэл 15-н жил энэ хүндтэй албыг хашиж байна. 1998-2000 оны ажлын үнэлгээгээр аймагт 3-р байр эзэлж 2000 оны 6-р сард МҮЭ-ийн 17-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцлоо. Жил бүр гишүүдийн хүрээнд спортын тэмцээн, “Эрүүл агаар эм” сэдэвт цас мөсний баярыг сумын ЗДТГ-тай хамтарч зохион байгуулж хэвшил боллоо. ҮЭ-ийн гишүүдээ шагнаж урамшуулах үйл ажиллагааг жил бүр амжилттай хэрэгжүүлж байна. ҮЭ-ийн гишүүдээс ажил үйлсээрээ шалгарсан ҮЭ-ийн шагналтнууд олон бий. Үүнээс дурдвал: МҮЭ-ийн хүндэт өргөмжлөлөөр багш Ц.Лхагвасүрэн, Т.Бямбасүрэн, О.Бямбасүрэн, С.Алтанхүү, Д.Баярцэцэг, ажилчин, Б.Энхсайхан, Ц.Нямхүү, МҮЭ-ийн хүндэт тэмдгээр Ж.Наранхүү, Р.Дэжидмаа, Ж.Наранцэцэг, Д.Уранчимэг, Л.Туяа, Х.Төрөнхүү, С.Бааст, Ц.Сарантуяа Аймгийн ҮЭ-ийн 80-н жилийн ойн медалиар Б.Ламжав Х.Түмэндэмбэрэл, Д.Байгальмаа МҮЭ-ийн 90-н жилийн ойн медалиар Д.Ганаа, Т.Бямбажав, Р.Бадамцэцэг Т.Бямбасүрэн, Ё.Лхагвасүрэн ҮЭ-ийн тэргүүний ажилтнаар Н.Ичинхорлоо нар тус тус шагнагдав. Алтай сумын ҮЭХ нь 70-аад жилийн түүхтэй хөдөлмөрийн хүний төлөө чин сэтгэлээ зориулсан байгууллага бөгөөд хойшид ч энэ хүндтэй үүргээ биелүүлсээр байх болно.
Одоо ажиллаж буй сумын ҮЭХ-ны тэргүүлэгчид
108
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГА Эмэгтэйчүүдийн байгууллага нь үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, яс үндэс, хөрөнгө чинээ, албан тушаал үл харгалзан нийт эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг дээшлүлэх эрх ашгийг нь хамгаалах үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдсэн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Үе үеийн эмэгтэйчүүдийн дарга нар нь тухайн цаг үеийн нийгэмдээ уялдуулан үйл ажиллагаагаа тэргүүлэгчид, багуудын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар хорьтын дарга болон нийт эмэгтэйчүүдтэйгээ хамтран гүйцэтгэж ирсэн билээ. Улс, аймаг, сумын шилдэг эмэгтэйчүүд ээжүүд олон арваараа төрж байсан: Үүнд: Монголын эмэгтэйчүүдийн холбооны төв зөвлөлийн тэргүүний идэвхтэн цол тэмдгээр Н.Ичинхорлоо 1984 онд шагнагдсан. МЭХ-ны “Хүндэт тэмдэгээр” Ч.Бумбаа 2003 Х.Түмэнжаргал 2003 Н.Ичинхорлоо 2003 Н.Гансиймаа 2005 Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дурсгалын тэмдгээр Х.Саранцэцэг 2007 Монгол улсын “Ачлалт ээж” өргөмжлөлөөр М.Сэнгээ 2008 Монгол улсын “Алдарт ээж”-ээр Б.Сонин 2012 Монгол улсын “Алдарт ээж”-ээр И.Бадамхорлоо 2012 Аймгийн “Дархан ээж” Б.Дулмаа 2003 Аймгийн “Ачлалт ээж” Б.Цэдэв 2004 Аймгийн “Саран ээж” Т.Бааст 2005 Аймгийн “Дархан ээж” Х.Загдсүрэн 2006 онд тус тус шагнагдсан ба Монголын Эмэгтэйчүүдийн их хуралд О.Долгор, Д.Заяат нар төлөөлөгчөөр оролцож байсан.
2013 оны шилдэг ээжүүд
1.Манлай ээж Х.Доржханд, 2.Ачлалт ээж Б.Эрдэнэчулуун 3.Дархан ээж Т.Үзмээ 4.Энэрэлт ээж О.Сэндэм 5.Наран ээж Д.Даваа 6.Саран ээж Н.Дэчмаа 7.Уран ээж Ж.Өнөр 8.Буянтай ээж Л.Шомболой 9.Халамжит ээж Отгоо 10.Хөдөлмөрч ээж У.Цагаан 11.Авьяаслаг ээж Б.Сонин 12.Оюунлиг ээж Д.Хорлоо 13.Малчин ээж Цэндсүрэн 14.Буурал ээж П.Зурман 15.Өндөр ээж Тоодой нарыг шилдэг ээжүүдээр шалгаруулж, ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа.
109
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
2014 оны Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Алдарт эхийн 1, 2-р одонтой ээжүүд
ХААН БАНКНЫ ХОВД ДАХЬ АЛТАЙ ТООЦООНЫ ТӨВИЙН ТҮҮХ ХААН банкны Ховд салбарын харьяа Алтай тооцооны төв нь 2001 оны 7 дугаар сард анх байгуулагдан, банк санхүүгийн тэргүүлэх салбар ХААН банк нь иргэдэд банк санхүүгийн бүхий л үйл ажиллагааг үзүүлэхийн зэрэгцээ албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжүүдийг тавьж улмаар харилцагчдынхаа итгэлийг хүлээн өргөжсөөр өнөөг хүрсэн түүхтэй. Банкны эрхлэгчээр Л.Гантигчулуун нь 2001-2008 он, С.Ариунтунгалаг 2008-2009 он, Н.Энхбилэг 2009 оноос өнөөг хүртэл ажиллаж байна. Эдийн засагчаар Т.Ичинхорлоо 2002-2008 он, Х.Баяраа 2008-2009, И.Оюунжаргал 2008-2009 он, С.Ариунтунгалаг 2007-2008 он, 2009 оноос өнөөг хүртэл ажиллаж байна. Нягтлан болон няраваар Б.Балдорж 2001-2007 он, З.Алтанбулаг 20072008 он, Ч.Энхжаргал 2007-2008 он, теллерээр П.Энхзаяа, А.Гэрэлцогт 2008-2009 он, Х.Баяраа 2009 оноос өнөөг хүртэл, И.Оюунжаргал 2009 оноос ахлах теллерээр тус тус ажиллаж байна. Тус банкинд Мижид, Ш.Загдаа, Норзон, Нэргүй, К.Гансүх нар ажиллаж байв. Хаан банк нь сумын 90 жилийн ойг угтан баруун гурван сумын дунд “Алтай-90” яруу найргийн наадмыг ивээн тэтгэн зохион байгуулж шилдгүүдийг 160 000 төгрөгөөр шагнаж урамшуулсан ба нийт 560 000 төгрөгийг ойн арга хэмжээнд зориулан хандивлалаа. ТӨРИЙН БАНК Төрийн банкны Алтай сум дахь салбар анх 1997 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Шуудангийн салбарын дэргэд Монгол шуудан, холбооны алба нэртэй байгуулагдаж эрхлэгчээр нь Х.Доржханд, нягтлан бодогчоор нь Ө.Энхбат, няраваар нь Ж.Мундаа, сахиулаар нь Б.Нацагдорж нар ажиллаж байсан. Энэ үед хөдөөгийн малчид хөдөлмөрчдөд тэтгэвэр, тэтгэмж, шуудан хэвлэл, захиа зэргийг гэрт нь хүргэж үйлчилдэг байлаа. Банкны үйл ажиллагаа өргөжиж 2004 оноос Монгол Шуудан банкны харьяа биеэ даасан тооцооны төв болж эрхлэгчээр Ө.Энхбат, эдийн засагч Ш.Жавзандулам, Нягтлан бодогчоор М.Чимэгмаа, няраваар Ж.Мундаа нар ажиллан 110
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ард иргэдэд банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байсан. Шуудан банкны тооцооны төв нь 20022008 онуудад ажлаараа аймагт 1 дүгээр байранд 1 удаа, 2 дугаар байранд 2 удаа, 3 дугаар байранд 2 удаа орж, эрхлэгч Ө.Энхбат нь салбарын тэргүүний менежерээр шалгарч байсан байна. Шуудан бакны Алтай сум дахь тооцооны төв нь 2010 оны 03 дугаар сарын 19-ны Хадгаламж банктай нэгдэж Хадгаламж банкны харьяа тооцооны төв болж эрхлэгч Ш.Жавзандулам, хянагч теллер Т.Цэцэгжаргал, теллер Э.Батзаяа нар ажиллаж байгаа ба 2013 оны 07 дугаар сарын 23-наас Төрийн банктай нэгдэж Төрийн банкин дахь тооцооны төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай тооцооны төв нь 2012 онд салбартаа 1 дүгээр байранд орж байсан ба хянагч теллер Т.Цэцэгжаргал 2012 онд шилдэг теллэрээр шалгарч, тооцооны төвийн эрхлэгч Ш.Жавзандулам аймгийн Хүндэт тэмдгээр 2013 онд шагнагдаж байв. Тус тооцооны төв банкны бүх төрлийн зээл, хадгаламж гуйвуулгын үйлчилгээг 4300 гаруй иргэдэд явуулж иргэдэд цаг тухайд нь хөнгөн шуурхай үйлчилж ирлээ. Тус суманд Ардын банк, ХОТШ, Сэргээн босголт, ХААН банкны харьяа тооцооны төв урьд нь үйл ажиллагаа явуулж байсан ба эдгээр банкуудад Х.Аня, Б.Батхүү, Х.Баадай, Н.Жаргалсүрэн, Б.Балдорж, Ц.Элбэгбаяр нар ажиллаж байсан. ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО Залуучуудын холбоо нь 1991 онд МХЗЭ-ийн бааз суурин дээр байгуулагдсанаар Залуучуудын холбоо хэмээх төрийн бус байгууллагын эх суурь тавигдсан түүхтэй. Тэр үеийн МХЗЭ-ийн ажилтан С.Жаргалсайхан, Ц.Төмөр-Очир анхны даргаар нь ажиллаж байсан.
Залуучуудын холбооны анхны дарга С.Жаргалсайхан
Алтай сумын Залуучуудын даргаар 1991-1992 онд Ц.Төмөр-Очир, 1992-1994 онд Г.Баярсайхан, 19941996 онд П.Ганхуяг, 1996-1997 онд Н.Нямсайхан, 1997-1998 онд Ч.Энхбаяр, 1998-2000 онд С.Шинэхүү, 2000-2001 онд Г.Дандар, 2001-2010 онд Н.Бүргэд, 2011-2014 онд Э.Балт, 2014 оноос Б.Даваахүү нар ажиллаж байна. Сумын Залуучуудын холбоо нь 2014 оны 04-р сарын 02-оос эхлэн дараах шинэ бүтэц, зохион байгууллалттайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Залуучуудын холбооны тэргүүнээр Б.Даваахүү /ИТХ-ын Иргэний танхим, эрхзүйн ажилтан/, Тэргүүлэгчээр Д.Ренчинханд / Засаг даргын орлогч/, Б.Саруулзаяа /Нийгмийн эрүүл мэндийн ажилтан/, Б.Наранзаяа /Тахилт багийн иргэн/, Ч.Сувд-Эрдэнэ /Дүн бүртгэгч, бага эмч/, Б.Эрдэнэболд /Бодонч багийн иргэн/, Х.Золзаяа /Түүх, нийгмийн багш/, Н.Батманлай /Алтангадас багийн иргэн/, Т.Хатанбаатар /Говийн их дархан цаазат газрын хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн/, Б.Цогтбадрах /МТ ШТС-ын түгээгч/, Б.Оюунханд Тахилт багийн иргэн/ нар ажиллаж байна.
Залуучуудын холбооны тэргүүлэгчид хуралдаж байгаа нь
Тэмцээний нээлтийн үеэр
111
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Байгуулагдаад сумын аварга шалгаруулах спортын тэмцээнийг 4 төрлөөр амжилттай зохион байгууллаа. Алтай сумын Залуучуудын байгууллага нь 1994 онд Үенч суманд болсон баруун бүсийн залуучуудын урлаг спортын наадмаас цом, 1998 онд Эрдэнэбүрэн суманд зохиогдсон наадмаас хүрэл медаль тус тус хүртэж байсан ба 2001 оноос Н.Бүргэд даргаар сонгогдон баруун бүсийн болон сумын Залуучуудын урлаг спортын наадмыг жил бүр зохион байгуулан жилийн эцсээр залуучуудын сүлд модны наадмыг зохион байгуулж хэвшил болгон ажиллаж байсан. Алтай сумын залуучуудын холбоо нь 2003 онд Баруун бүсийн залуучуудын Булган суманд зохион байгуулагдсан уулзалтаас хүрэл медаль, 2005 онд Алтай суманд зохион байгуулагдсан уулзалтаас алтан медаль цом, 2006 онд Булган суманд зохион байгуулагдсан уулзалтаас мөнгөн медаль тус тус хүртэж Алтайн залуучуудын авьяас билгийг амжилттай оролцож байжээ. Энэ үед баруун бүсийн сумдын 5-6 баг тамирчид тогтмол оролцож авьяас чадвараараа уралдаж нөхөрсөг уулзалт зохион байгуулж байсан ба энэ үед Алтай сумын Залуучуудын байгууллагын даргаар Н.Бүргэд, тэргүүлэгчдээр Ө.Энхбат, Г.Гантуяа, С.Гансүх, З.Сэргэлэн, Ч.Сувд-Эрдэнэ, Ч.Батцэцэг, Б.Өсөхнаран, Ц.Төрбат, С.Отгонбаяр, Б.Нарантунгалаг, Ц.Мөнхтулга, Б.Дэлгэрбаяр, Б.Мөнхбаяр нарын 13 тэргүүлэгч ажиллаж дээрх ажлыг зохион байгуулж байсан. Энэ хугацаанд Алтай сумын Залуучуудын байгууллага нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэн үйл ажиллагаа явуулж 2002 оноос оны спортын аварга шалгаруулан ажиллаж иржээ. ХӨРС ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ Алтай сумын төвд 1998 онд анх Хөрс ШТС баригдаж 2 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ж.Батсүх нь Шатахуун тээврийн жолоочоор ажиллаж байгаад ШТС-ын эрхлэгчээр одоо хүртэл, эхнэр К.Цэцэнхүү нь түгээгчээр 1999 оноос 2007 он хүртэл ажилласан. Алтай сумын шинэ сууринд 2011 онд Хөрс ШТС баригдаж эрхлэгчээр Ж.Батсүх, түгээгчээр П.Даваагарав нар нь борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явуулж сумын ард иргэдэд үйлчилж байна. П.Даваагарав
Ж.Батсүх
“МАГНАЙ ТРЕЙД” ХХК-ИЙ ШТС 2010 оны 10 дугаар сард Магнай трейдийн ШТС нь Алтай суманд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд анхны эрхлэгч нь Раашийн Цэдэнбал, ажилчид нь Д.Сосорбарам, Б.Ариунзул, О.Ууганцэцэг, О.Одсум, Г.Ягаанцэцэг, Р.Бямбасүрэн, Н.Дагвадорж нар ажиллаж байжээ. Эрхлэгчээр Ө.Энхбат 2012 он, Э.Балт 2013 он, Г.Отгон-Эрдэнэ 2013 оноос тус тус ажиллаж байна. Одоогийн байдлаар Д.Бадамхорлоо, Б.Энхтөр, Б.Цогбадрах, Ц.Онолбаатар нар ажиллаж бүх төрлийн шатах, тослох материалаар ард иргэдэд үйлчилж байна. НИК ПЕТРОВИС ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ НИК-ын харьяа ШТС нь анх 1981 онд Алтай сумын төвд байгуулагдсан ба анхны эрхлэгчээр нь Н.Гомбожав ажиллаж байсан. Тус ШТС нь А-80, ДТ тус бүр нь 50 м3-ын багтаамжтай 4 ш сав, 10м3 багтаамжтай тосны 2ш сав, шатахуун түгээгүүр 3 ширхэг, шатах тослох материал хүлээн авах, буулган төхөөрөмж, агаарын шугам, газардуулга, хамгаалтын тор, гал командын байр, контор зэрэг барилга байгууламжтай байгуулагдаж байсан. ШТС-ын эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүс: 1981-1982 онд Ноосой Гомбожав 1982-1984 онд Намид Содноо 1984-1985 онд Гомбожав Эрдэнэбилэг 1985-2002 онд Сэртэв Батсайхан 2002 оноос одоо хүртэл Хүрлээ Саранцэцэг нар ажиллаж байна. Түгээгчээр: Г.Баажгай, Н.Содноо, Ч.Энхбаяр, С.Батсайхан, С.Гансүх, С.Баттөмөр, Е.Баярсайхан, 112
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Г.Эрдэнэбилэг нар ажиллаж байсан ба одоо Н.Уламбаяр ажиллаж байна. 2011 онд Барлаг багийн төвд ШТС-ын салбар нээгдэж түгээгчээр нь Х.Жаргалмаа ажиллаж байна. 2006 онд Боомын аманд ШТС-ын салбар нээгдэж түгээгчээр Н.Уламбаяр ажиллаж байгаад 2009 онд сум шинэ сууринд нүүж ирэхэд 2 ШТС нэгдэж одоо 2 орон тоотойгоор үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Одоо манай ШТС нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон АИ-92, А 8, ДТ болон бүх төрлийн тос тосолгооны бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан хэрэглэгч олондоо үйлчилж байна. УЯАЧДЫН ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА Алтай сумын Уяачдын холбоо 1990 онд байгуулагдсан. Алтай сумын адуу тахиас үүдэлтэй учир Тахь морин спорт уяачдын холбоо гэж нэрлэсэн. Тахь морин спорт уяачдын холбооны тэргүүнээр Цэндсүрэн овогтой Төрбат, нарийн бичгийн даргаар Содноо овогтой Гансүх нар ажиллаж 11 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Алтай сумын Тахь МСУХолбоо нь дотроо “Алтайн унага гал”-ахлагч нь Б.Цагаач “Торгон жолоо гал”-ахлагч нь Д.Баттөмөр “Хос хонгор гал”-ахлагч нь Б.Батзаяа “Босоо хүрэн гал”-ахлагч нь Э.Батхуяг гэсэн 4 галтай. Сумын нийт 90 уяач нэгдэн төрийн бус байгууллага болон ажиллаж, өвөг дээдсээс өвлөж ирсэн адуугаа дээдэлж морио уралдан, хотол олныг баясгаж ирсэн. Сумын хэмжээнд аймгийн алдарт уяачаар 17, сумын алдарт уяачаар 24 хүн шагнагдсанцол тэмдгээр шагнагдсан байдаг. Тухайлбал: Анхны аймгийн алдарт уяач: Г.Сүрэн, Х.Төмөр-очир, Н.Пүрвээ, Ж.Төмөрсүх, Б.Оюунбаатар, Ч.Батсүрэн, Б.Суманхөх, Б.Батзаяа, Н.Сайнбилэг, Д.Баттөмөр, Э.Батхуяг, Х.Баттулга, Н.Амарсанаа, Ж.Гансүх, О.Хүрэлбаатар, Н.Баатарсүрэн, М.Ганцогт Эдгээр уяачдаар нутаг ус ард түмэн бахархдаг. Какаан хул Ардын хувьсгалын баяр наадамд дараалан 7 түрүүлсэн амжилтаар Ховд аймгийн хэмжээнд дээд амжилтаар 1-д бичигдсэн. Ч.Дүгэрсүрэн гуай уяачдын холбооны түүхийг 50 жил тэмдэглэсэн судалгаатай. Энэ настан буурлаараа уяачид бахархдаг. ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО Сумын үндэсний бөхийн холбоо анх 1990 онд байгуулагдаж анхны тэргүүнээр бөх судлаач ахмад сумын начин Ч. Дүгэрсүрэн нарийн бичгийн даргаар аймгийн начин Б. Батсуурь нар сонгогдсон энэ үеэс эхлэн алтай суманд үндэсний бөх хөгжүүлэх төрийн бодлого бага ч гэсэн тусаж бөхийн холбооны үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. 1992 онд бөхийн холбоо хуралдан шинчлэгдэж тэргүүнээр Н.Чадраабал нарийн бигийн даргаар Ц.Төмөр-Очир сонгогдон уламжлалт баяр наадмаас гадан цол олгох тойрогийн барилдаан зохион байгуулж байсан бөгөөд, өөр бусад сумын бөхчүүдийг уриж барилдах мөнө бүс аймгийн чанартай үндэсний бөх, жүдо, чөлөөт, санбо бөхийн барилаанд бөхчүүдийг зохион байгуулалттай оролцуулж байсан бөгөөд үүний үр дүнд бөхчүүд бүс аймаг улсын чанартай уралдаан тэмцээнд орлцож амжилт гарган сум аймгийн цолтой бөх олон төрсөн байдаг 2005 оны 2-р сард холбооны ээлжит хурал болон тэргүүнээр Ц.Төмөр-Очир нарийн бичгийн даргаар Б.Дамдинжав нар сонгогдон бөхийн холбоог дэвжээтэй болгох ажил санаачлан сумийн засаг дарга Баатарсүрэнгийн мөрийн хөтөлбөрт тусгуулан 2006 онд 8х10 хэмжээтэй хивсэн дэвжээтэй болсон. 2007 онд сумийн засаг дарга Баатарсүрэнгийн захирамжаар бөхийн холбооны тэргүүнээр газарын даамал асан Алтангэрэлийг харийн бичгийн даргаар биеийн тамирын багш с/з Т.Энэболд нарыг томилогдон үндэсний бөх болон жүдо, Чөлөөт бөхийн секц хичээллүүлэн бүс аймагийн чанартнай тэмцээнд зохион байгуулалттай оролцолцуулахаас гадан монгол үндэсний бөх геннисын номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд тус сумаасаа а/з Х.Цэмбэлцогтоор ахлуулсан 10 бөхийг амжилттай оролцуулсан. Энэхүү барилдаанд ховд аймгийн бөхчүүдийг алтай сумын харяат аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч аймгийн хурц арслан Баяраагийн Болд ахлан удирдан зохион байгуулан оролцсон нь бахархууштай үйл явдлын нэг болсон 2014 оны 3 сарын 15 бөхийн холбоо шинчлэн байгуулах хурал болон шинчлэгдэж тэргүүнээр 113
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Б.Энхбаяр нарийн бичгийн даргаар биеийн тамирын багш с/з Т.Энэболд тэргүүлэгчээр с/з С.Батбаяр с/з Д.Батхуяг с/н Ч.Энхтөр с/н Б.Түмэнбаяр залуу бөх Б.Батбаяр бөх тайлбарлагч Ц.Төмөр-Очир багш Х.Золзаяа Г.Булганбат Ж.Баярсайхан газарын даамал Д.Цогбадрах бизнес эрхлэгч Д.Батзул нар сонгогдон бөхийн холбоог баталгаажуулан улсын бүртгэлийн гэрчилгээ тамагатай болон бөх хөгжүүлэх үйл ажилгааг эрчимжүүлэн тус сумаас төрөн гарсан улс аймаг сумын цолтой ахмад бөхчүүдээ алдаршуулах залуу бөхчүүдээ дэмжих өсвөр хойч ирээдүүгээ бэлтгэх зорилт тавин төлөвлөгөө график гарган ажиллаж байна. АЛТАЙ СУМААС ТӨРӨН ГАРСАН УЛС АЙМАГ СУМЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД №
Овог нэр
Цол
Цол авсан он
1
Адууч Баатархүү
Улсын начин
2
Даш Должин
Аймгийн арслан
3
Баяраа Болд
Аймгийн арслан
4
Хоовоо Бачаа
Аймгийн заан
5
Чоймбол Чойсүрэн
Аймгийн заан
6
Магсар Цэмбэлцогт
Аймгийн заан
7
Бааст Бямбажав
Аймгийн заан
8
Түмэн-Өлзий Мөнхбаяр
Аймгийн заан
9
Жимбэ Бааст
Аймгийн начин
10
Дондоон Баатаржав
Аймгийн начин
11
Буянтогтох Батсуурь
Аймгийн начин
12
Цэдэв Балдандаш
Аймгийн начин
2005
13
Төмөр-Очир Болдбаяр
Аймгийн начин
2009
14
Батнасан Энхбат
Аймгийн начин
15
Пүрэв Очирхүү
Аймгийн начин
16
Найдан Мижид
Аймгийн начин
17
Баатархуяг Энх-амгалан
Аймгийн начин
1960 1985
МОНГОЛ УЛСЫН НАЧИН АДУУЧЫН БААТАРХҮҮ А.Баатархүү нь 1957 онд Ховд аймгийн төв Ховд хотод төржээ. 19641974 онд Булган сумын 10 жилийн сургууль, 1974-1979 онд ЦЕДС-ийн улс төрийн ангийг тус тус төгссөн. Багаасаа бөхийн спорт сонирхон 1971 оноос сургуулийнхаа биеийн тамирын багш Пунцагдашийн удирдлагаар хичээллэн 1972 онд Монголын пионер 3-р спартикиадад оролцон мөнгөн медаль хүртэн спортын амжилтын анхны гараагаа эхлүүлсэн. 1973 онд алт, 1974, 1975 онд мөнгө, насанд хүрэгчдийн тэмцээнээс 1976 онд мөнгө, 1977-1979 онд алт, 1980 онд мөнгө, 1981-1987 онд алтан медаль тус тус хүртэн улсын аваргын цомыг 10 жил хадгалсан байна. 1978 оны Азийн спортын 8-р тоглолтоос мөнгө, 1989 онд Азийн аваргын мөнгө, 1990 онд Азийн спортын 11-р тоглолтоос мөнгөн медаль хүртэж 1979 онд дэлхийн залуучуудын аварга, 1983 онд Москва хотод болсон ЗХУ-ын бүх ардтүмний 8-р спарткиадаас мөнгөн медаль хүртэж байжээ. Энэ жингийн 10 төрлийн 30 медалийн 29-ийг нь ЗХУ-ын бөхчүүд авч ганцхан мөнгөн медалийг Монголын тамирчин А.Баатархүү авч байсан байна. А.Баатархүү нь Олон улсын интернациональ тэмцээнээс 4 алт, 3 мөнгө, ах дүү армиудын улсын тэмцээнээс 3 алт, 1 мөнгө, Хүч нийгэмлэгийн олон улсын тэмцээнээс 3 алт, Унгар улсад болсон улсын тэмцээнээс 2 алт, 2 хүрэл, олон улсын Нөхөрлөл тэмцээнээс 11 алтан медаль тус тус хүртсэн. 1979 оны ардын хувьсгалын 58 жилийн ойгоор 5 давж Улсын начин цол, 1983 онд ардын хувьсгалын 62 жилийн ойгоор 5 давж “Цог нэмэх” чимэг хүртсэн. Түүний биеийн тамир, спортын үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж 1980 онд “Алтангадас” одон, 1990 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, 2007 онлд Монгол улсын гавъяат тамирчин цолыг тус тус хүртээжээ. Барилдах бүх хугацаандаа өөрийгөө Ховд аймгийн Алтай сумаар овоглож манай нэрийг дэлхий даяар цууриатуулж явсан, тус сумаас төрөн гарсан цорын ганц Улсын начин цолтон юм. 114
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АЙМГИЙН АРСЛАН ДАШИЙН ДОЛЖИН Алтай сумынхаа нэрийг гарган барилдаж 1938 оны аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цолыг Алтайн даваагаар давуулж ирсэн анхны бөх юм. АЙМГИЙН АРСЛАН БАЯРААГИЙН БОЛД Ховд аймгийн Алтай суманд 1962 онд төрсөн 1985-1990 онд Болгар улсын Биеийн тамирийн дээд сургууль төгсөн одоог хүртэл Ховд аймагт амьдарч байна. 1981 онд цэргийн арслан 1982 онд чөлөөт бөхийн спортын мастер 1985 онд чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Чөлөөт бөхийн ах дүү айрмуудын диплом, нөхөрсөг тэмцээний аварга аймгийнхаа баяр наадамд 2 удаа түрүүлэн 11 удаа шөвгөрөн нутгийн бөхчүүдээ манлайлан барилдаж Ховд аймгийн дулааны 2-р цахилгаан станцын даргаар ажиллаж 2012 оны орон нутгийн сонгуулиар төрсөн нутгийнхаа ард иргэдийн итгэл хүлээн аймгийн ИТХ-н Төлөөлөгч Тэргүүлэгчээр сонгогдон ажиллан амьдарч байна АЙМГИЙН АРСЛАН ЖАМБЫН ЧУЛУУНЖАВ 1954 онд Ховд аймгийн Алтай суманд Раашын Жамбын 5 дахь хүү болон мэндэлж 1974 онд Булган сумын 10 жилийн сургууль 1977 онд хууль цаазны сургууль 1985 онд Багшийн дээд сургууль төгсөн хуульч багш мэргэжилтэй эхнэр 3 хүүхэд 5 ач зээгийн хамт төгсөн 1977 оноос Сүхбаатар аймгийн АДХ-н гүйцэтгэх захиргаанд зохион байгуулагч, спортын хороонд бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2-р бүрэн дунд сургуульд ажиллаж байна. Энэ хугацаанд төрийн олон арван шагналаар шагнагдсан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, боловсорлийн тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүний ажилтан, Сүхбаатар аймгийн тэргүүний ажилтан 2006 оны улсын тэргүүний багш жүдо бөхийн спортийн мастер аймгийн арслан маань үндэсний бөх самбо жүдо бөх бокс зэрэг спортоор олон арван шавь төрүүлсэн бөгөөд эдгээр шавь нараас нь улс тив дэлхийгээс олон арван медаль авч эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж байгаа нь миний хамгийн том шагнал хэмээн хуучилж суугаа нь бахархууштай АЙМГИЙН АРСЛАН ЧУЛУУНЖАВЫН БУЛГАНХҮҮ 1978 онд Сүхбаатар аймгийн Баруун Урт хотод төрсөн. Тус аймгийн 10 жилийн сургууль төгсөн биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч, Их засаг их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн самба бөхийн спортын мастер 1998 онд Сүхбаатар аймгийнхаа наадамд түрүүлэн аймгийн арслан цол аван Улсын их баяр наадмаар 2 үдаа дөрөв дасан шилдэг аймгийн арлангуудийн нэг юм аа. Одоо Улаанбаатар хотод,”АРМОР” ХХКны захирлаар ажиллан эхнэр хүүхдийн амьдарч байна. АЙМГИЙН ЗААН Х.БАЧАА Аймгийн заан Х.Бачаа нь 1941 онд Алтай сумын нутагт төрсөн. 19481952 онд Алтай сумын дунд сургууль, 1955 онд Булган сумын сургууль, 1961 онд Ховд аймгийн дунд сургууль төгссөн. 1961-1966 онд МУИС-ийг Механик инженерийн мэргэжлээр төгсөн Монгол улсын барилгын зургийн институтэд орж одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд зөвхөн өөрийн нутэг Ховд аймагт барилга үйлдвэрийн бааз, тосгон завод, нефт бааз зэрэг барилга обьектын зураг төслийг хийсэн. Улс даяар хэлбэл нийт 500-аад барилга обьектын технологи, механикийн зургийг хийжээ. 1960 онд аймгийн наадамд барилдан 5-ын даваанд аймгийн заан Мавганыг давж аймгийн начин цол хүртсэн. 1961 онд Монгол улсын анхдугаар спартакиад болж аймаг, сумаас шалгарсан 30 гаруй бөх шатарчилж барилдахад аймгийн арслан Найдан түрүүлж Х.Бачаа 2-р байр эзлэн Аймгийн заан цол хүртсэн. 115
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АЙМГИЙН ЗААН ЧОЙМПОГИЙН ЧОЙСҮРЭН
1954 онд Алтай суманд төрж 1972 онд Булган сумын 10 жил 1976 онд улсын багшийн дээд сургуулийн биеийн тамирийн ангийг төгсөн одоог хүртэл Ховд аймаг биеийн тамир спортын газар ажиллан эхнэр хүүхдүүд ач зээ нарийн хамт амьдарч байна 1977 онд тойргийн барилдаанд 33 бөхөөс 30 даван аймгийн заан цол 1978, 1988 онуудад их шөвгөрсөн. Чөлөөт бөхийн УАШТ-с 2 мөнгө, 3 хүрэл медальтай спортын мастер Биеийн тамирын тэргүүний ажилтан Хөдөлмөрийн хүндэт медаль Алтангадас одон зэрэг шагналаар шагнагдсан байна.
АЙМГИЙН ЗААН МАГСАРЫН ЦЭМБЭЛЦОГТ
1962 онд Алтай суманд Магсарын 3 дах хүү болон мэндэлж 1980 онд Булган сумын 10 жил 1980-1983 онд цэргийн алба хаан Алтай сум нэгдэл, хүн эмнэлэгийн жолоочоор ажиллаж 1984 онд сумын начин 1985 онд аймгийн начин 1988 онд аймгийн заан 1994, 1998 онуудад шөвгөрч Завхан аймагт баруун бүсийн тойргийн барилдаанд нэг түрүүлж Булган суманд 3, Цэцэг суманд 1, Алтай сумынхаа наадамд 8 түрүүлсэн шилдэг бөх маань эхнэр хүүхдүүдийн хамт төрөлх сумандаа мал маллан амьдарч байна.
АЙМГИЙН ЗААН ХАЛЗААГИЙН ДАНДАР
1962 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. 1970-1978 онд Алтай сумын дунд сургууль, 1978-1980 онд Булган сумын дунд сургууль төгссөн. 1981-1984 онд Улаанбаатар хотын цэргийн 105-р ангид алба хаасан. 1988, 1989 онд Эрдэнэт хотын Залуучуудын аварга, 1990 онд аймгийн заан цол хүртсэн.
АЙМГИЙН ЗААН БААСТЫН БЯМБАЖАВ Б.Бямбажав нь Баастын отгон хүү болон 1964 онд төрсөн, луу жилтэй. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрүүлэн дунд сургуулийг Булган суманд дүүргэсэн. 10 жилд байхдаа бөхийн спортоор хичээллэн сумын их баяр наадамд 7 давж түрүүлэн 16 насандаа “Сумын заан” цол хүртэж байжээ. 1982 онд Дорноговь аймагт цэргийн алба хаах хугацаандаа тус аймгийн наадамд хүч үзэн барилдаж одоогийн Улсын арслан Дэмүүлд өвдөг шороодсон ба Дэмүүл аймгийн арслан, Б.Бямбажав аймгийн начин цол хүртсэн түүхтэй. Хожим аймгийн баяр наадамд үзүүрлэж байсан учраас Аймгийн заан цол нөхөж олгожээ.
116
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АЙМГИЙН НАЧИН ДОНДООГИЙН БААТАРЖАВ 1952 он луу жилд Ховд аймгийн Алтай сумын нутаг Бор үзүүр хэмээх газар ард Дондоогийн 7-р хүү болон төрсөн. Улмаар бага дунд сургууль төгсөж Улаанбаатар хотноо СЭЗ-ийн техниккум, МУИС тус тус дүүргэж 1970 оноос улсын банкны Дорнод аймаг дахь салбараас ажлын гараагаа эхлэн 1974 оноос Ховд аймгийн Булган суман дахь салбар хэлтсийн эрхлэгчээр 2005 оны 07 дугаар сар хүртэл тасралтгүй 35 жил ажилласан. 1972 онд Алтай сумын наадамд түрүүлж сумын заан цол, 1973 оны аймгийн спартакиадын тойргийн барилдаанд 30 бөхөөс 26 давж 3-р байр эзэлж аймгийн начин цол, 1975 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр эзэлж “Улам нэмэх” чимэг тус тус авсан.
АЙМГИЙН НАЧИН ПҮРЭВИЙН ОЧИРХҮҮ П.Очирхүү нь 1954 онд Ховд аймгийн Алтай сумын нутаг Бодончийн Олон-Ендэр нэртэй газар мэндэлжээ. Усан хонь жилтэй. 1950-1958 онд Алтай сумын бага дунд сургууль, 1961-1964 онд Дархан хотод цэргийн алба хаасан. 1965 онд Шарын голын тоосгоны заводод экскаваторчин, 1966-1969 онд Ховд аймгийн шинэ Заводод засварчнаар ажиллаж байсан. 1969 оноос Алтай сумандаа гэр бүлтэй болж аж ахуй эрхлэн амьдарсан. Сумынхаа наадамд 3 удаа түрүүлсэн аймгийн шилдэг начин юм. АЙМГИЙН НАЧИН БУЯНТОГТОХЫН БАТСУУРЬ
1966 оны морин жил Алтай суманд ард Буянтогтохын хүү болон төрсөн. Улмаар бага дунд сургууль төгсөж 1984-1986 онд Алдар нийгэмлэгт самбо жүдо-н тамирчин 1983 онд аймгийн идэрчүүдийн аваргын 2-р байр 1987 онд сумын заан 1988 онд аймгийн начин 1989, 1990, 1991 онуудад сумынхаа наадамд үзүүрэлсэн самбо жүдогийн 3-р зэрэгтэй одоо Улаанбаатар хотод Ус сувгийг удирдан ажиллан эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна.
АЙМГИЙН НАЧИН ЗАЯАТЫН ГАНТУЛГА Монгол улсын заан хадагт хар хэмээх Рэнцэндоржийн зээ хүү аймгийн начин Заяатын Гантулга нь 1965 онд Ховд аймгийн Алтай сумын нутаг Бодончийн гол хэмээх газар Б.Заяат, Р.Бадамсүрэн нарын 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. З.Гантулга нь бага насаа Алтай, Дарви сумуудад өнгөрүүлж, 1973 онд Дарви сумын дунд сургуульд элсэн орж улмаар 1983 онд Ховд аймгийн 2-р 10 жилийн сургууль төгссөн. 1983-1985 онуудад ЗХУ-д уул уурхайн техник мэргэжлийн дунд сургууль төгсөж ирээд цэргийн алба хаасан. Улмаар Налайх дүүрэгт ажиллаж амьдарч байхдаа 1987 онд зохион байгуулагдсан аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд түрүүлж Аймгийн начин цол хүртсэн. 1989 оноос Дарви суманд ажиллаж амьдарч эхэлсэн ба сумынхаа болон зэргэлдээх сумуудын наадам, тэмдэглэлт ойн баяруудад тогтмол оролцон удаа дараа шалгарч, шөвгөрч байжээ. Дарви сумын наадмуудад 11 удаа түрүүлж байсан аатай бяртай бөх юм.1992 онд болсон аймгийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд түрүүлж Монгол Үндэсний Олимпийн хорооны “АлтанОч” медаль, хүндэт өргөмжлөл, ойн медалиудыг хүртэж байсан. Дарви сумын Засаг даргын Тамгны газрын худгийн моторчин,эрчим хүчний газарт гэрлийн байцаагч, “Хишиг” хоршоонд менежерээр ажиллаж байсан. Хоёр хүүхэдтэй. Тэд одоо их дээд сургуульд суралцаж байна.
117
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АЙМГИЙН НАЧИН ЦЭДЭВИЙН БАЛДАНДАШ Ц.Балдандаш нь 1966 онд Ховд аймгийн Алтай суманд С.Цэдэвийн өнөр өтгөн гэр бүлд 7 дахь хүү нь болон мэндэлсэн. Бага насаа аав ээжийн гар дээн өнгөрүүлж, ах, эгч, дүү нарын хамт Ямаан-Ус, Хөндий, Бор цонж, зэрэг нутгаар тэмээн сүргийн дунд ботготой тоглож өссөн. 1974 онд Алтай сумын дунд сургуульд элсэн орж, 1982 онд 8-р анги төгсөж, 1984 онд Ховд аймгийн Авто сургууль төгсчээ. 1984-1987 онд Налайх дүүрэгт 3 жилийн цэргийн алба хаасан. 1988-1991 онд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан. 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадамд уран сайхан барилдаанаараа шалгаран 5 давж “Аймгийн начин” цол хүртсэн. АЙМГИЙН НАЧИН ТӨМӨР-ОЧИРЫН БОЛДБАЯР 1978 Ховд аймгийн Алтай суманд төрсөн аав ээжийн гар дээр бага насаа өнгөрүүлж цэцэрлэг сургуульд суралцан 1996 онд Алтай сумын 10 жилийн сургууль 1997-2001 онд ШОНХОР биеийн тамирын дээд сургуулийг бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгсөн 2001 онд аймгийн начин цол хүртсэн. Спортын мастер, Биеийн тамирын тэргүүний ажилтан цолоор шагнуулж байсан. Одоо Улаанбаатар хотод Хас банкны дэргэдэх Хас секрюти хамгаалалтын албаны менежерээр ажиллан эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байна
АЙМГИЙН НАЧИН БАТНАСАНГИЙН ЭНХБАТ
1993 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн аав ээжийн гар дээр бага насаа өнгөрүүлж цэцэрлэг сургуульд суралцан 2001 онд Алтай сумын 10 жилийн сургууль 2001-2005 онд ШОНХОР биеийн тамирын дээд сургуулийг бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. 2009 онд Ховд аймгийнхаа наадамд уран сайхан барилдаан үзүүлэн аймгийн начин хүртсэн. Цолоо ахиулах зорилго тавин Улаанбаатар хотод бэлтгэл сургуулилтаа тогтмол хийн эхнэр хүүхдийн хамт амьдарч байна.
АЙМГИЙН НАЧИН БААТАРХУЯГИЙН ЭНХАМГАЛАН 1986 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж цэцэрлэг сургуулиар хүмүүжин 2007 онд Дорноговь аймагт 5 даван шөвгөрч аймгийн начин цол хүртсэн. Одоо Улаанбаатар хотод бэлтгэл сургуулилтаа тогтмол хийн эхнэр хүүхдийн хамт амьдарч байна.
Аймгийн начин Жинбэ Бааст
Аймгийн заан Түмэн-Өлзийгийн Мөнхбаяр
118
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 СУМЫН ЗААН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД 26. С.Ганцэрэг 27. С.Батбаяр 28. Д.Баттөмөр 29. Ч.Энхбаяр 30. Д.Бадрах 31. Д.Баатарсүрэн 32. Д.Батхуяг 33. Д.Батзориг 34. Б.Нацагдорж 35. Б.Дамдинсүрэн 36. Ш.Ариунболд 37. Т.Идэш 38. Б.Дамдинсүрэн 39. Ү.Өнөр 40. Б.Энхамгалан 41. Д.Гантулга 42. Ц.Нямжаргал 43. Б.Баярхүү 44. Т.Энэболд 45. Н.Баяр-Эрдэнэ 46. Г.Хишигбат 47. О.Очбат 48. Н.Баяр-Эрдэнэ 49. Б.Булганбаяр 50. Ч.Баатарбилэг
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 22. 23. 24. 25.
Д.Цэдэв Д.Чоймпог Ү.Буянтогтох Ч.Чимэддорж Б.Дүгэржав Б.Сунгарав Д.Дамиа Б.Равжаа П.Тавхи Баасанхөх Х.Магсар Б.Зонров О.Гончиг Д.Сурмаа Д.Какаа Гончиг \гурай\ Б.Цоян А.Балдан А.Мижид Н.Цэдэнбал С.Баттулга Б.Батхүү Х.Төмөр-Очир Н.Лхагва Г.Баярсайхан
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16.
СУМЫН ХАРЦАГА, НАЧИН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД 17. Т.Улаанхүү Б.Үүрийнцолмон /сумын харцага/ 18. Х.Сурахбаяр М.Баагиа 19. Б.Ариунболд Д. Хичгээ 20. Б.Мягмаржав Б.Цэдэнжав 21. Ц.Батбаяр С.Цогтсайхан 22. Н.Содноо Д.Батаа 23. Ч.Дүгэрсүрэн Г.Баажгаа 24. С.Дорж И.Энхболд 25. Д.Дамдинсүрэн Ч.Энхтөр 26. С.Эрдэнэцогт Дүгдээ 27. Д.Бадамсэрээжид Су.Гансүх 28. Б.Батболд Со.Гансүх 29. Т.Азжаргал Но.Гансүх 30. Г.Давхарбаяр Балдорж 31. Б.Түмэнбаяр Т.Батболд Т.Тэрбиш
119
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Алтай сумаас улсын начин 1 аймгийн арслан 4 аймгийн заан 7 аймгийн начин 10 сумын заан 50 сумын харцага 1 сумын начин 30 нийт 100 гаруй цолтой бөх төрөн гарсан байдаг. 1950 оноос хоош одоог хүртэл Алтай сум нь ардын хувьсгалын ойн баяр наадмыг тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд сумынхаа баяр наадамд а/з Х.Цэмбэлцогт 8, а/н Ж.Бааст с/з Ч.Чимэддорж тус бүр 4, а/з Б.Бямбажав а/н П.Очирхүү с/з С.Батбаяр нар тус бүр 3, у/н А.Баатархүү с/з Д.Сурмаа с/з Б.Дүгэржав с/з Б.Батхүү с/з Г.Хишигбат нар тус бүр 2, а/н Д.Баатаржав а/н Б.Батсуурь а/н Т.Болдбаяр с/з Н.Мижид Б.Равжаа Х. Магсар Н.Цэдэнбал С.Баттулга Н.Лхагва Г.Баярсайхан С.Ганцэрэг Т.Энэболд Н. Баяр-Эрдэнэ Б.Булганбаяр нар 1 түрүүлэн нутгийн наадамчин олноо баясган цэнгүүлж байсан түүхтэй.
№ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
Он 1950 1951 1952 1953 1954 1955 1956 1957 1958 1959 1960 1961 1962 1963 1964 1965 1966 1967 1968 1969
Бөхийн тоо
Түрүүлсэн бөх Ч.Чимэддорж Ч.Чимэддорж Ч.Чимэддорж Д.Сурмаа Ч.Чимэддорж Н.Мижид Д.Сурмаа Б.Дүгэржав С.Гунгаа Дамдин Дамдин Б.Равжаа Б.Дүгэржав Г.Амгалан Сундуй С.Нямсүрэн Х.Магсар П.Очирхүү П.Очирхүү П.Очирхүү
21
1970
Намхайдорж
22 23 24 25 26 27 28 29
1971 1972 1973 1974 1975 1976 1977 1978
Баянцагаан Д.Баатаржав а/н Н.Цэдэнбал Батбаяр а/а Ж.Бааст Ж.Бааст С.Баттулга с/з Б.Батхүү с/з
Харъяат сум Алтай сум Алтай сум Алтай сум Алтай Алтай Алтай Алтай Алтай Геологи Үенч Үенч Алтай Алтай Цэцэг Ховд аймаг Цэцэг Алтай Алтай Алтай Алтай Говь-Алтай цэрэг Ховд Алтай Алтай Ховд Алтай Алтай Алтай Алтай 120
Үзүүрлэсэн бөх
Харьяат сум
Ж.Бааст Дэлгэр а/а
Алтай Завхан
Ч.Энхбаяр з/б Цэдэнбал
Алтай Цэцэг
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61
1979 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010
62
2010
63 64 65
2011 2012 2013
64 64 64 96 64 64 64 64 64 64 Сургуулийн 70 жил 64 64 64 96
Н.Лхагва Ж.Бааст Б.Бямбажав Б.Бямбажав Ж.Бааст А.Баатархүү у/н Б.Батхүү с/з Б.Батсуурь М.Цэмбэлцогт Г.Баярсайхан М.Цэмбэлцогт М.Цэмбэлцогт М.Цэмбэлцогт Б.Бямбажав
Алтай Алтай Алтай Алтай Алтай Алтай Алтай Алтай Алтай Алтай Алтай Алтай Алтай Алтай
А.Баатархүү у/н М.Цэмбэлцогт М.Цэмбэлцогт М.Цэмбэлцогт М.Цэмбэлцогт
Алтай Алтай Алтай Алтай Алтай
Ч.Батзориг у/з С.Батбаяр с/з Адьяа с/н С.Батбаяр с/з Ц.Мягмарсүрэн у/н С.Батбаяр с/з М.Алтанхуяг а/н Т.Болдбаяр а/н Т.Энэболд с/з Н.Баяр-эрдэнэ с/н Г.Хишигбат з/б
Чандмань Алтай Мөст Алтай Мөст Алтай Мөст Алтай Алтай Алтай Алтай
Б.Энхбат а/н
Алтай
М.Алтанхуяг
Мөст
Б.Булганбаяр М.Алтанхуяг а/н Г.Хишигбат с/з
Алтай Мөст Алтай
Т.Азжаргал Г.Хишигбат с/з Б.Үүрийнцолмон
Алтай
Б.Бямбажав Ж.Бааст Энхболд
Алтай Алтай
Д.Баттөмөр
Алтай
Х.Баянмөнх а/з
Булган
М.Цэмбэлцогт Жаргалсайхан Б.Энхбат с/н Амартүвшин Б.Баярхүү
Алтай Мөст Алтай Эрдэнэбүрэн Алтай
Б.Энхбат с/з Алтай Н.Баяр-Эрдэнэ з/б Алтай Тайван с/з Дарви Т.Энэболд с/з Алтай
Алтай
АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ 1988-1990 онд уурын халаалтын зуух, ахуйн төрөл бүрийн үйлчилгээг хамруулан байгуулж эрхлэгчээр нь Х.Нанжаасүрэн ажиллажээ. 1988 оноос өмнө нэгдлийн мэдэлд байсан. 1990-1995 он хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харъяа, 1995-2009 он хүртэл аж ахуйн тооцоотойгоор Н.Дүрвээ ахлан ажиллаж иржээ. 2009 оноос Үенч сумын Усан цахилгаан станцын мэдэлд шилжсэн байна. Бие даасан ахуй үйлчилгээний цэгтэй болсоноос хойш оёдол, гутал засвар, зурагчин, үсчин зэрэг үйлчилгээг ард түмэнд үзүүлж, оёдолчин Н.Янжин, Ч.Хандсүрэн, Ш.Дуламжав, Т.Дугараа, Ш.Долгормаа, зурагчин Х.Бадамсүрэн, үсчин Б.Дэнсмаа, гутал засвар Н.Дэчмаа, Г.Хуваа, жолооч Х.Нанжаасүрэн, тракторчин Н.Баяраа, уурын зуухны слесарь К.Одхүү, Ж.Намсрайжав, машиннист Л.Бямбасүрэн, О.Батхүү, моторчин Н.Дүрвээ, Ш.Даваа, Д.Булганбаатар нар хамтран ард түмэндээ үйлчлэх үүргийг нэр төртэй биелүүлж байв.
121
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ ТҮҮХЭН ЗАМНАЛ Нэг. 1924-1960 он Сумын мал эмнэлэг нь анх 1924 онд коммуны дэргэд санитарч Морхоор хариуцуулан зөвхөн эм багажтайгаар орон сууц ажлын өрөө тасалгаагүйгээр ажиллаж улмаар 1930 онд коммун татан буугдсаны дараа Алтай сумын мал эмнэлэг болон өөрчлөгдөж 1932 он хүртэл сумын захиргааны конторт байрлан ажиллаж байгаад анх 4 ханатай гэртэй болж ажлаа явуулж байсан ба энэ хугацаанд нэг санитарчийн орон тоотойгоор мал эмнэлгийн үйлчилгээ явуулж байжээ. 1933-1946 он хүртэл хугацаанд эсгий гэр нэг, малын бага эмч нэг, санитарч 7 бүгд 8 орон тоотойгоор өргөжин ажиллаж иржээ. Энэ хугацаанд мал сүргийг эрүүлжүүлэх, эмчлэх ажлыг хийх явцад ямааны годрон, үхрийн мялзан, тэмээний тавхай, хонины цэцэг зэрэг малын халдварт өвчин үргэлжлэн гарч олон толгой мал хорогдож байсныг эмчлэн сэргийлж дээрхи өвчнүүдийг бүрэн устгаж чадсан байна. 1947-1952 он хүртэл хугацаанд бага эмчийн салбарт малын бага эмч 2, санитарч 8 бүгд 10 орон тоотой ажиллаж, 1958 онд сумын мал эмч 5, санитарч 5 ажиллаж мал эмнэлгийн үйлчилгээ явуулж, Мал эмнэлгүүдийг бэхжүүлэх ажил үе шаттай хэрэгжиж байв. Хоёр. 1960-1990 он 1960 онд сумын мал эмнэлгийн тасагт мал сүргийн үржлийн ажлыг хариуцсан дунд мэргэжлийн зоотехникч 1-тэй болсноор суманд үржлийн ажлын эхлэл тавигдаж эхэлсэн. 1961 онд тус суманд малын их эмчийн салбар шинээр байгуулагдаж эрхлэгчээр их эмч Цэлээжав ажиллаж, бага эмч 5, дундын зоотехникч 1, санитарч 4-тэй болсон ба 1967 онд дээд мэргэжлийн зоотехникч Давааням ирж ажилласанаар малын үүлдэр угсааг сайжруулах ашиг шимийг нэмэгдүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулж эхэлсэн байна. Улмаар төр засгаас мал сүргийг эрүүлжүүлэх эмчлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар олон талт бодлого боловсруулж хэрэгжүүлсний үр дүнд сумын мал эмнэлэг УАЗ-469 машинтай болж дуудлагаар үйлчилж үйлчилгээний хүрээ өргөжин тэлж, бригад бүрт мал сүргийг эмчлэн эдгэрүүлэх мал эмнэлгийн салбар, эмчилгээ тэжээлийн цэг шинээр байгуулан ажиллаж, эмчилгээ тэжээлийн цэг бүрт ГАЗ-53 машин олгож цэг хариуцсан малын эмч, санитарч, ахлах ба туслах малчин, жолооч зэрэг 5-6 орон тоотойгоор тухайн үед ЭТЦ ажиллаж малын өвчлөл эрс буурч зүй бус хорогдол багасч халдварт өвчин бүрэн устаж сумын мал сүрэг бүрэн эрүүлжсэн эрүүл мал сүрэгтэй болж чадсан юм. . Энэ ажилд үе үеийн МАА-н мэргэжилтнүүд өөрийн оюун ухаан, авьяас билгээ дайчлан ажиллаж ирсний дээр мал сүргийг эрүүлжүүлэхийн зэрэгцээ 1976 оноос ямаан сүрэгт үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулсны үр дүнд эх орны анхны нарийн ноолуурт “Алтайн улаан” үүлдрийн хэсгийн ямааг бий болгох ажлыг тухайн үед сумын ерөнхий зоотехникчээр ажиллаж байсан Д.Батаа, мал зүйч З.Тоня, Монгол улсын зөвлөх мал зүйч, ХАА-н ухааны доктор профессор Д.Алтангэрэл үржлийн ажлын удирдагчаар ажиллаж байв. Малчин Л.Нанжаа, Ч.Эрдэнээ болон тухайн цаг үеийн малчид, мэргэжилтнүүд болон сум орон нутгийн удирдлагууд нарийн ноолуурын улаан ямаабий болгохын төлөө ажиллаж байв. Энэ үед сумын мал эмнэлэг улам бэхжиж их эмчийн тасаг нь улам өргөжиж малын бага эмч 8, сенитарч 4, дундын зоотехникч 3, дээд зоотехникч 2, жолооч 4 малын их эмч 2-той ажиллаж, МАА-н материаллаг бааз бүрэн бэхжсэн байлаа. Малын зүй бус хорогдол эрс буурч, халдварт өвчин бүрэн устсан. Гурав. 1990 оноос хойших үе 1990-д онд улс эх орон зах зээлийн системд буцалтгүй шилжин өмчийн хэлбэрт өөрчлөлт орж, нийгмийн өмчөөс хувийн өмчид шилжиж шилжилтийн эрэн үед мал эмнэлгийн үйлчилгээ цаг үеэ дагаж сумын малын их эмчийн тасаг нь шинэчлэгдэж “Мэнд сүрэг” улсын үйлдвэрийн газар болон өөрчлөгдөж, малын их эмч 2, дээд зоотехникч 1, бага эмч 3, санитар 1, жолооч 1 орон тоотой үйлчилгээ явуулж эхэлсэн. 1993 онд “Алтайн хөгжил” нэгдлийн өмч хөрөнгөд их хувьчлал явагдаж мал сүрэг хувийн хэвшилд шилжив. “Алтайн хөгжил” нэгдлийн их хувьчлалын үед мал сүргийн үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, “Алтайн улаан” ямааны үржлийн ажил, судалгаа шинжилгээний ажлыг явуулах цөм бааз, өсвөр хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулан иргэд малчдад үйлчлэх зорилгоор эм ямаа 450 толгой, эм хонь 260 толгой мал хувьчлалаас авч үлдэж “Барлаг” УҮГ-г бий болгож захирлаар нь анх зоотехникч Б.Энхболдыг ажиллуулж, ня-бо 1, тогооч 1, үсчин 1, зурагчин 1, жолооч 1 тус тус 122
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ажиллаж улмаар зоотехникч Ч.Бумбаа захирлаар нь ажиллаж байгаад 1997 онд төрийн өмчийн хорооны тогтоолоор татан буугдаж үйл ажиллагаа нь зогссон болно. Тус аж ахуйн нэгж нь ажиллах хугацаандаа үндсэн үүрэгт ажлаа бүрэн биелүүлж, эдийн засгийн хувьд бэхэжсэн үе байлаа, Мал аж ахуйн мэргэжилтнүүд малчдын 30 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон эх орны анхны цайвар нарийн ноолуурт “Алтайн улаан” үүлдрийн хэсгийн ямааг 2003 онд ХХАА-н сайдын А/42 тоот тушаалаар батлуулсан явдал нь сумын МАА-н мэргэжилтнүүдийн нөр их ажлын амжилт юм. 1999 онд улсын хэмжээнд мал эмнэлгүүд хувьчлагдах энэ үед “Мэнд сүрэг” УҮГ нь дуудлага худалдаагаар хувьчлагдан “Мэнд сүрэг” мал эмнэлэг /хоршоо/ болон өөрчлөгдөн мал зүйч З.Тоня удирдаж, 2005 он хүртэл сумын хэмжээнд зоотехникч 1, малын эмч 3, санитарч 1, бүгд 5 орон тоотой мал эмнэлгийн ажил үйлчилгээ явуулж ажилласан. Мэнд сүрэг мал эмнэлэг одоо Алтангадас баг, Тахилт багт мал эмнэлгийн үйлчилгээ, сумын хэмжээнд үржлийн үйлчилгээ явуулж байгаа болно. 2005 онд “Удамт эмч” мал эмнэлэг Ч.Энхтөр /малын их эмч/. “Алтай таван сувд” мал эмнэлэг Р.Батхүү, Н.Баатарсүрэн /малын их эмч/ шинээр байгуулж, Барлаг, Бодонч багийн мал сүрэгт мал эмнэлгийн үйлчилгээ явуулж эхэлсэн юм. Одоогоор тус суманд хувийн 3 мал эмнэлэг МАА-н 3 баг, сумын төвийн нэг баг бүгд 4 багийн 80 гаруй мянган толгой малд мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ явуулж байна. Тус суманд ажиллаж байсан үе үеийн мэргэжилтнүүд. Үүнд: Нэг. Малын их эмч нар нэр ажилласан он 1. Цэлээжав 1961-1963 7. Э.Тодноо 1983-1999 2. Ц.Дүгэрээ 1963-1966 8. Х.Даваажаргал 1987-1992 9. Т.Өнөржаргал 2004-одоо хүртэл 3. В.Дорж 1966-1968 10. Ч.Энхтөр 2005-одоо хүртэл 4. Н.Хонгороо 1968-1975 11. Н.Баатарсүрэн 2005-одоо хүртэл 5. Б.Дүгэр 1975-1980, 1982-1987. 12. Р.Батхүү 2005-2008 6. Д.Зургаадай 1980-1983 Хоёр. Дээд мэргэжлийн зоотехникчид 1. Давааням 1967-1973 4. З.Тоня 1990-одоо хүртэл 2. Д.Батаа 1973-1992 5. Ж.Ониудай 1998-2005 он хүртэл 3. Ч.Бумбаа 1982-1984 6. Д.Гандолгор 2011-2013 Гурав. Дунд мэргэжлийн зоотехникчид 1. Б.Батхүү 1961-1974 8. Х.Цэцгээ 1982-1993 2. М.Сэндэм 1976-1978 9. Ч.Баярхүү 1983-1989 3. Н.Долгор 1977-1979 10. Д.Оюунцэцэг 1987-1988 4. З.Тоня 1978-1990 11. Н Барсүрэн 1989-1992 5. Ёндонбаатар 1978-1979 12. Ж.Гансүх 1985-1987 6. Б.Дөлбадрах 1977-1980 13. Баянзул 1977-1980 7. Б.Энхболд 1980-1994 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17.
Кисхан Оролвоо Ширэндэв Тогтуун Ч.Чимэддорж Ж.Дэжид Нямсүрэн Дашням Гаав Бандай Рагчаа Цанжид Цэдэндорж Пунцаг П.Бааст Балаадай С.Жаргалсайхан
1941-1943 1943-1945 1945-1950 1951-1953 1951-1984 1947-1951 1954-1971 1955-1958 1959-1962 1961-1963 1960-1962 1953-1954 1963-1965 1966-1968 1965-1991 1975-1978 1973-1979
Дөрөв. Малын бага эмч нар 18. Д.Бадам 19. Даваабошго 20. Ганхүү 21. Дамдиндорж 22. Цэвээндорж 23. Б.Насанжаргал 24. Б.Дуламсүрэн 25. Эвихан 26. Сүрэнхорлоо 27. Асгал 28. Ш.Баатарсүрэн 29. Н.Баатарсүрэн 30. Лхагвасүрэн 31. Буянтогтох 32. Дэдхүү 33. Минисхан 34. Ш.Орлом 123
1972-1979 1977-1978 1978-1980 1982-1983 1973-1975 1955-1957 1979-1981 1981-1982 1982-1983 1982-1983 1981-1983 1981-1995 1978-1979 1978-1979 1978-1979 1980-1982 1983-1984
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 35. 36. 37. 38. 39. 40. 41. 42. 43. 44.
Наби Х.Сонинтөр Ч.Дорж Бямба-Очир Атарбаяр Хонгороо Пүрэвдорж Ганбат Телухавал Оюунчимэг
1984-1985 1984-1986 1984-1986 1985-1991 1985-1987 1966-1970 1985-1987 1986-1987 1986-1987 1986-1987
45. Р.Доржсүрэн 1985-2000 46. Т.Төрхүү 1993-1998 47. Р.Батхүү 1989-1999 48. Ч.Энхтөр 1988-1992 49. М.Тогтохбаатар 1995-1996 50. М.Эрэндаваа 1991-1998 51. С.Сарантуяа 1991-1998 52. Б.Мөнхбаяр 1987-1990 53. С.Цэдэнжав 1972-1975 54. М.Мухараа 1975-1976 Тав. Малын санитарч нар 1. Морх 1929-1950 14. О.Хүрлээ 1976-1984 2. Цогт 1948-1951 15. Б.Долгор 1975-1985 3. Т.Должин 1952-1960 16. Ж.Наранхүү 1978-1980 4. М.Павагжав 1957-1963 17. Б.Нармандах 1978-1980 5. Н.Цагаанчулуун 1953-1955 18. Хөхөө 1984-1993 6. Д.Баасанхөх 1956-1964 19. Г.Эрхэмбаяр 1983-1985 7. Жин.Намжаан 1954-1962 20. Х.Төрөнхүү 1985-1989 21. Д.Улаанхүү 1985-1988 8. Ноосбор 1953-1958 22. Д.Наадгай 1985-1986 9. Ү.Дүгэржав 1952-1956 23. С.Баярхүү 1980-1984 10. Н.Гомбожав 1970-1972 24. Д.Морол 1986-1989, 1994-с одоо 11. Н.Дамба 1971-1975 хүртэл 12. Ч.Баяртсайхан 1977-1978 25. Г.Батцэрэн 2011-2012 13. Х.Оюун 1978-1999 Зургаа. Ажиллаж байсан жолооч нар 1. Н. Жамбий Тасгийн жолооч 9. П.Банзрагч Тасгийн жолооч 2. О.Довжуу ЭТЦ-н жолооч 10. Ц.Оюунбаатар Тасгийн жолооч 3. Р.Хатанбаатар ЭТЦ-н жолооч 11. Г.Нанжаасүрэн ЭТЦ-н жолооч 4. Т.Батболд ЭТЦ-н жолооч 12. П.Загдаа ЭТЦ-н жолооч 5. Х.Сүхээ Тасгийн жолооч 13. Н.Баатаржав Тасгийн жолооч 6. С.Сайханжаргал ЭТЦ-н жолооч 14. С.Адууч ЭТЦ-н жолооч 7. К.Одхүү Тасгийн жолооч 15. Т.Өнөржаргал Тасгийн жолооч, тасгийн 8. Б.Дамдинцэрэн Тасгийн жолооч дарга хавсарч байсан. 16. Н.Барсүрэн Тасгийн жолооч “МЭНД СҮРЭГ” МАЛ ЭМНЭЛГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Тус сумын мал эмнэлэгийн эх суурь 1924 онд анх тавигдаж өдий хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхэн уламжлалтай билээ. 1990-д онд улс эх орон зах зээлийн замаар тууштай замнасан энэ үед улсын үйлдвэрийн газар болж 1999 онд улсын хэмжээнд мал эмнэлэгийг хувьчлах үед сумын мал эмнэлгийн суурин дээр хувийн “Мэнд сүрэг” мал эмнэлгийг байгуулж захирлаар нь З.Тоня ажиллаж 2005 он хүртэл сумын нийт мал сүрэгт мал сүргийг эрүүлжүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх болон үржлийн ажлыг явуулж байсан. Тус мал эмнэлэг нь мал зүйч нэг, малын эмч нэг, санитарч нэг бүгд 3 орон тоотой ажиллаж мал сүргийг эрүүлжүүлэх, эмчлэх, халдваргүйжүүлэлт, урьдчилан сэргийлэх тарилга туулгалт, боловсруулалт, угаалга болон лабораторийн шинжилгээ, үржлийн ажлыг тус тус явуулж жилд дунджаар давхардсан тоогоор 55.0-62.0 мянган толгой малыг үйлчилгээнд хамруулан ажиллаж байна. З.Тонягийн удирдсан “Мэнд сүрэг” мал эмнэлэг ажил нь тогтмолжсон ажлаараа аймаг орон нутагтаа удаа дараа тэргүүлж “иж- планет-5” мотоциклээр 2002 онд шагнагдаж, З.Тоня нь аймгийн аварга мэргэжилтэн болж энэхүү амжилтаа олон удаа бататгаж ажлаараа тэргүүлж байсны дээр үржлийн ажлыг сумын түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж мэргэжилтэн малчдын 30 гаруй жил хөдөлмөрлөж бий болгосон эх орны анхны цайвар нарийн ноолуурт “Алтайн улаан” үүлдрийн 124
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 хэсгийн ямааны үржлийн болон судалгаа шинжилгээний ажлыг гардан зохион байгуулан ажиллаж 2003 онд үүлдрийн хэсгээр батлуулж ажилласан нь тус нэгжийн ажлын амжилтын нэг юм. “Мэнд сүрэг” мал эмнэлэг үржлийн нэгжийг байгууллагдсан цагаас нь одоо хүртэл удирдан зохион байгуулж ажиллаж байгаа захирал З.Тоня нь удирдах авьяас чадвар өндөртэй олон түмэнд нэр хүндтэйн дээр ард түмний сонголтоор сумын ИТХ-д 2 удаа төлөөлөгчөөр сонгогдож, сүүлийн 4 жилд сумын ИТХ-н тэргүүлэгчээр ажиллаж бүс нутаг болон орон нутгийн олон амин чухал асуудлын шийдлийг зөв гарган ажиллаж ирсэн мэргэжилтэн юм, Тэрчлэн З.Тонягийн хөдөлмөрийг төр засаг үнэлж төрийн дээд шагнал “Алтангадас” одон, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, ХХАА-н тэргүүний ажилтан цол тэмдэг, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 8-р таван жилийн гавшгайч, НХДЗ, ХААЯ-ны мөнгөн медаль, Ховд аймгийн хүндэт тэмдэг, Нутгийн өөрөө удирдах байгууллагын тэргүүний ажилтан цол тэмдэг, болон бусад газруудын шагналуудаар шагнагдсан байна. Цаашид орон нутагт мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд гаргаж, хүнсний зүйл болон бусад материалд лабраторийн анхан шатны шинжилгээ хийж аюулгүй орчинг бий болгох, “Алтайн улаан” ямааг бие даасан үүлдэр болгож, сумын брэндээр баталгаажуулж, цөм сүргийг бий болгож өсвөр хээлтүүлэгч бойжуулан зэргэлдээ аймаг сум, өөрийн сум багийн иргэдэд захиалгаар нийлүүлж ямаан сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. АХМАД МАЛЫН ЭМЧ ПАГАМЫН БААСТЫН ТҮҮХЭН ДУРСАМЖ 1957 онд Архангай аймгийн зоо мал эмнэлэгийн техникумд суралцаад малын бага эмч мэргэжил эзэмшин, 1961 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд ажиллаж, 1965 оноос Ховд аймгийн Алтай суманд шилжин ирж 1991 оныг дуустал малын эмчийн үүрэгт ажлыг тасралтгүй 30 жил хөдөлмөрлөсөн манай ахмад тэргүүний мэргэжилтэн юм. П.Бааст нь хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, дэвшилтэт технологи, тэргүүн туршлага шинэ санаачилга хэрэгжүүлэхдээ гаршсаны дээр өөрөө ажилдаа шинэ санаачилга 5-г нэвтрүүлж, тухайн үед хөдөлмөр хөнгөвчилж, ажлын бүтээмж дээшлүүлж, үр дүнгээ өгсөн тул аймгийн сумдын малын эмч нар уг туршлагыг ажилдаа хэрэгжүүлж ажиллаж байсан ба шинэ санаачилга эзэмшсэн гэрчилгээг П.Бааст эмчийн нэрээр батлагдаж байсан юм. Тэрээр түүний ажлын дадлага туршлага, шинийг байнга эрэлхийлэгч, зан чанар нь ард иргэдийн дунд нэр хүндтэй голч ухаантай ажилсаг зан чанар нь бусдад үлгэр дууриал болж нэр хүнд нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж энэхүү ажилсаг зан чанар нь Ховд аймгийн депутатааар нэг удаа, Алтай сумын депутатаар 2 удаа сонгогдон ажиллахад хүргэсэн юм. Тухайн үед өгөгдөж байсан төлөвлөгөөт үзүүлэлтийг 100-с дээш хувь биелүүлж,халдварт өвчингүй бүс нутаг болгож, халдваргүй өвчний гаралтыг 97.0-99.5 хувь хүртэл бууруулж, халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, боловсруулалт, угаалга, халдваргүйжүүлэлтийн ажлыг графикт хугацаанд нь бүрэн хийж аливаа нэгэн өвчингүй тайван нутаг бригад бий болгон бүрэн өөрчилж чадсан манай тэргүүний ахмад мэргэжилтэн юм. Орон нутаг болон улсад зохиогдсон урлаг соёлын ажилд идэвхтэй оролцож 1974 онд Монгол улсын урлагийн хошой алтан медаль, 2003 онд Монгол улсын тэргүүний ардын авьяастан цол тэмдгээр, 2007 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр, язгуур урлагын алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдаж байсан ардын авьяастан мөн. П.Баастын ажил хөдөлмөрийг төр засгаас үнэлж Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, 2003 онд Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр, 1975 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны алтан медаль, 2010 онд Монголын ахмадын холбооны Гэрийн сайн багш цол тэмдгээр шагнагдсан байна. Аймагт ажлаараа 2 удаа тэргүүлж аймгийн аварга мэргэжилтний болзол ханган ажиллаж аваргын үнэмлэх дипломоор шагнуулж байсан.
125
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “АЛТАЙН УЛААН” ҮҮЛДРИЙН ХЭСГИЙН ЯМАА
Үржүүлдэг газар Ховд аймгийн “Алтай” сум
Монгол улсын Хүнс Хөдөө Аж Ахуйн сайдын 2003 оны 05 сарын 02 ны өдрийн А/42 тоот тушаалаар ноолуурын чиглэлийн улаан ямааг үүлдрийн хэсгээр баталж “Алтайн улаан” гэж нэрлэсэн болно. Зохион бүтээгч нь Үржлийн ажлын удирдагч Монгол улсын зөвлөх зэргийн мал зүйч, шинжлэх ухааны доктор, профессор Д.Алтангэрэл, мал зүйч Д.Батаа, З.Тоня “Алтайн улаан” ямаа нь Монгол орны Алтайн өвөр говь, Алтайн нурууны байгаль ,цаг уурт зохицсон, жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаатай, эрүүл тэсвэр сайтай, нэг нь нөгөөгөөсөө өвөрмөц ялгаа бүхий 3 хэвшлийг хадгалсан өөр дотор нь шилэн сонгож үржүүлэх бүрэн бололцоотой хүний ухамсарт хөдөлмөрөөр цэвэр үүлдрийн үржүүлгийн аргаар бий болсон, дагнасан улаан зүстэй эх орны анхны нарийн ноолуурт бие даасан үүлдрийн ямаан сүрэг мөн. Анх 1976 онд сумын хэмжээнд ердөө 250 толгой улаан зүстэй эм ямаа байсныг Ховд аймгийн Алтай сумын Бор үзүүр бригадын малчин Ласран овогтой Нанжаагийн суурьт ялган суурилж ижил зүсний 4 ухныг тохируулан оноож үржүүлэг селекцийн ажлыг явуулж эхэлсэн түүхтэй билээ. Үржлийн ажлыг 3 үе шаттайгаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үе үеийн мэргэжилтэн, малчдын уйгагүй 30 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд Фенотипийн онцлогоороо нэг нь нөгөөгөөсөө ялгарах гурван хэвшилтэй ямаа сүрэг бий болсон. Үүнд: 1.Ноолуурын чиглэлийн “А” хэвшил, ямаан сүргийн 23.4%-г эзэлдэг, сахлаг урт хялгасан бүрхүүлтэй, цайвар улаан зүстэй, ноолуурын нарийн 14.79 /микрон /мкм, голчтой. 2.Ноолуур махны чиглэлийн “В” хэвшил, ямаан сүргийн 42.4 % -г эзэлдэг “А” болон “В” хэвшлийн завсрын шинжийг агуулсан зоо нуруугаа дагасан, 4 мөчний хэсгээрээ шингэвтэр урт, их биеийн хэсгээр тачирхан хялгасан бүрхүүлтэй ноолуур мах хосолсон ашиг шим өгдөг, ноолуурын нарийн 14.92/ микрон /мкм голчтой юм. 3.Мах ноолурын чиглэлийн “С” хэвшил, ямаан сүргийн 34.2 %-г эзэлдэг их биеэрээ жигд тархсан богино хялгастай “А”, “В” хэвшлийн ямаанаас амьдын жингээр 2-3 кг-р илүү махны хэвшил илүү хөгжсөн байдаг “Алтайн улаан” ямаан сүргийн үндсэн ашиг шим нь ноолуур сүргийн дундаж ноолуурын гарц нь 420-440 гр, ноолуурын урт 6-8 см урт, нарийн нь сүргийн дундажаар 12-16 /микрон/ мкм голчтой . “Алтайн улаан” ямаан сүргийг сайжруулагчаар ашиглахад Монгол ямааны ноолуурын гарц жилд 7-9 гр, нэг үеийн дараа 27.9 гр-аар, ноолуурын урт нь 0.96-1.1 см-ээр тус тус нэмэгдэх боломжтойг шинжлэх ухааны онолоор тогтоосон болно. Энэхүү чанараараа ямаан сүргийн тархац жилээс жилд хүрээгээ тэлж одоо “Алтайн улаан” ямаан сүрэг нь 8 аймгийн 70 гаруй суманд үржиж тухайн нутгийн ямаан сүргийг сайжруулж ашиг шимийг нь нэмэгдүүлж байгаа бөгөөд үүний эрлийзийн тоо 1.5 сая толгойд хүрсэн судалгаа байна . “Алтайн улаан” ямаан сүргээ брэнд болгохын дээр тоо толгойг нь өсгөн үржүүлж ашиг шимийг нэмэгдүүлж бие даасан үүлдэр болгох, бэлтгэл ажил хангагдаж байгаа ба өөрийн аймгийн сумуудад, болон бусад аймгуудад захиалгаар өсвөр хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулан нийлүүлэх ажлыг зохион байгуулж ямаан сүргийнхээ тархацыг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна
126
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АЛТАЙ СУМЫН ИХРҮҮДИЙН ХОЛБОО 2010 онд Улаанбаатар хотноо болсон Монголын Ихрүүдийн баярт Алтай сумын иргэн Б.Даваахүү, Б.Даваацэрэн /тухайн үед УБ хотод оюутан байсан/ нар амжилттай оролцон, яруу найргийн тэмцээнд Алтан медаль хүртэж, авъяаслаг ихрүүдийн урлагийн тоглолтонд оролцсоноор сум орон нутагтаа Монголын Ихрүүдийн Холбооны салбар зөвлөл байгуулах эрх авсан нь Алтай суманд Ихрүүдийн Холбоо байгуулах эхлэл тавигдсан юм. Улмаар Б.Даваахүү 2010 оны 6-р сард нутагтаа ирж сумын ихрүүдийг нэгтгэн Алтай сумын Ихрүүдийн Холбоо байгуулан анхдугаар хуралдаанаа хийж, баяраа тэмдэглэн зохион байгуулалтанд орж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Алтай суманд 2013 оны байдлаар ижлээрээ байгаа буюу 23 хос ихэр, сөнгө ихэр 18 байна. Үүнээс хамгийн ахмад нь өдгөө 76 насыг зооглож байгаа Биньяа овогтой Буянбат, Буянтогтох нар байгаа бол хамгийн отгон ихрүүд нь Энхбат овогтой Баттөр, Батхуяг нар байна. Одоогийн байдлаар сумын Ихрүүдийн холбоо нь сумандаа хоёр удаа ихрүүдийн баярыг зохион байгуулсан юм. 2010 оны ихрүүдийн баяраар ихрүүдийн дунд “ХАМГИЙН, ХАМГИЙН, ХАМГИЙН”-ыг тодруулан шилдгүүдээ шалгаруулан авъяаслаг ихрүүдийн тоглолтыг зохион Отгон ихэр Э.Баттөр, Э.Батхуяг нар /2013 онд төрсөн/ байгуулсан. Энэ үед шилдгээр шалгарч байсан ихрүүдээс танилцуулбал: хамгийн авъяаслаг-Б.Мөнхзул, Б.Мөнхсоёл, хамгийн хөдөлмөрч-Н.Зурман, Н.Зулзган, Т.Энхбаяр, Т.Энхтайван, ижил биш ихрээр Т.Намуунаа, Т.Номуунаа нар шалгарч байсан ба ихрийн нэг болох Н.Гаанжуурыг Алтай сумын Ихрүүдийн холбооноос “Хан хуурч”-аар өргөмжлөн, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Монгол улсын анхны сайн малчдын нэг Мулдуун Пунцаграаш нь 1920 онд Р.Идэш, Р.Чой хэмээх ихэр хөвгүүдээ өлгийдөн авч байсан бол 1926 онд Р.Чулуун, Р.Хорлоо хэмээх ихэр охидоо төрүүлжээ. Р.Идэш нь нэг гол усны Ж.Цэндээтэй гэр бүл болж насаараа буянт малаа өсгөн адгуулсаар 66 насандаа өвчний учир бурхны орондоо заларсан. И.Бямбажав, И.Бямбасүрэн, И.Бадамханд гэсэн хүүхдүүдтэй байжээ. Р.Чой нь Загдаатай гэр бүл болсон бөгөөд ажилсаг малч, нямбайгаараа нутгийн олондоо хүндлэгдсэн буянтай буурал байжээ. Ч.Бааст, Ч.Батсүх хэмээх хүүхдүүдтэй байв. Р.Чулуун нь тус сумын Барлаг багийн иргэн улаан ямаагаараа алдартай Лувжаан Рэгдэлтэй гэр бүл болж 50 жил хамт амьдран Р.Хэнзээ Р.Бямбаа, Р.Бадамцэцэг, Р.Батхүү, Р.Бямбасүрэн нарын хүүхдүүдийг төрүүлж өсгөсөн бөгөөд 80 насыг насалжээ. Р.Хорлоо нь Бодонч багийн иргэн М.Ламхүүтэй гэр бүл болж Л.Долгор хэмээх охинтой байсан бөгөөд 2013 оны намрын налгар өдөр 87 настайдаа бурхны орондоо заларчээ.Ийнхүү Монгол улсын сайн малчин М.Пунцаграаш нь 4 ихэр хүүхэдтэй байсан бөгөөд түүний ихэр охид Р.Чулуун, Р.Хорлоо нар нь хамтдаа хамгийн урт насалсан ихрүүд юм. Мөн ихрийн нэг Р.Хорлоог “Өндөр ээж”-ээр өргөмжлөн, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж байсан. “Алтай суманд хамгийн өндөр насалсан ихрүүд П.Хорлоо, П.Чулуун нар бөгөөд ижлээрээ мэнд сэрүүн 80 насыг зооглон хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнчлэн ахмад ихэр Б.Буянбат, Б.Буянтогтох нарын “ИХЭР ЗАЯА”-г алдаршуулан, тэдний алдар тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгууллаа. 2012 онд Алтай суманд зохион байгуулсан ихрүүдийн баяраар Н.Дүрвээ, Н.Дүүдээ нарын “ИХЭР ЗАЯА”-г алдаршуулан алдар тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулан, дан эрчүүдийг 127
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 хамруулсан урлагийн тоглолтыг зохион байгуулсан. Үүнээс хойш Алтай сумын Ихрүүдийн төлөөлөл аймаг болон улсын чанартай ихрүүдийн баярт тус тус оролцож, олон шагнал урамшууллыг хүртэж байсан. Тухайлбал: 2012 онд Улаанбаатар хотноо болсон Монголын Ихрүүдийн баяраар Б.Даваахүү, Б.Даваацэрэн нар Монголын хамгийн анхны “Ажил хэрэгч ихэр”-ээр шалгарч “Урлах эрдмийн дээд сургууль”-ийн GT загварын товчооны нэрийн бүтээгдэхүүнээр шагнуулж байсан.
Б.Даваахүү, Б.Даваацэрэн нар шагналаа гардан авч байгаа нь: Мөн Б.Мөнхзул, Б.Мөнхсоёл нар Монголын ихрүүдийн холбооны “Авъяаслаг ихэр” алтан медалиар, Н.Дүрвээ, Н.Дүүдээ нар “Хүндэт ихэр” медалиар шагнуулсан.
Урд эгнээнд Б.Мөнхзул, Б.Мөнхсоёл /Алтай сум/, дунд эгнээнд Н.Дүрвээ, Н.Дүүдээ /Алтай сум/, Арын эгнээнд Б.Даваахүү /Алтай сум/ баярын арга хэмжээний хаалтын үеэр:
Түүнчлэн 2012 оны 10-р сарын 12-нд болсон Ховд аймгийн ихрүүдийн баярт Алтай сумын Ихрүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр Монголын Ихрүүдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Даваахүү Удирдах зөвлөлдөө санал тавьж, тодорхой тооны ихрүүдэд “Хүндэт ихэр” медаль олгох шийдвэр гаргуулсан ба Алтай сумын Н.Зурман, Н.Зулзган нар энэ шагналын эзэд болцгоосон юм. Дашрамд энэ медалийг Монголын ихрүүдийн баярт олон жил оролцсон ихрүүдэд олгодогоороо онцлогтой билээ. Цаашид бид аймгийн ихрүүдийн баярыг улам өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх, 2015 онд УБ хотноо болох Монголын Ихрүүдийн баярын 25 жилийн ойн баярт оролцох ихрүүдийн тоог нэмэгдүүлэх 128
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 зэргээр цөөнгүй ажлыг төлөвлөөд байна. Одоо Алтай сумын Ихрүүдийн холбооны даргаар Д.Баярцэцэг, нарийн бичгийн даргаар Г.Ягаанцэцэг нар ажиллаж байна.
2012 оны Ховд аймгийн Ихрүүдийн баярт Алтай сумыг төлөөлөн оролцсон ихрүүд
БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО Улс орон зах зээлийн системд буцалтгүй шилжин өмчийн харьцаанд томоохон өөрчлөлт бий болсноор бизнесийн үйл ажиллагааны эх суурь тавигдаж өргөжин тэлсээр нийгэмд зохих байр суурийг эзэлж, төрийн үүрч байсан үйлчилгээний том хүрээллийг чөлөөлж орлон гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийн үйлчилгээний төлөөлөл бий болон хөгжиж байна. Бизнес эрхлэгчдийн холбоо 2001 онд анх байгуулагдсан. Анхны тэргүүнээр: Ч.Бумбаа, З.Цэдэнбямбаа, 2010 оноос З.Должинсүрэн ажиллаж байна. Манай холбоо нь сумандаа 26 аж ахуйн нэгж, ХХК, хоршоо нөхөрлөл 26 дэлгүүр 3000 гаруй иргэдэд үйлчлэхээс гадна төсвийн байгууллагын үдийн цай, хүнсний талоноор үйлчлэх, иргэдийнхээ хэрэгцээт бараа материал нийлүүлдэг. Холбооны тэргүүлэгчээр: Ц.Төрбат, Б.Долгорсүрэн, П.Бадамцэцэг, Х.Энхбаяр, Б.Балдорж, Ц.Одхүү нар ажиллаж байна. Бизнес эрхлэгчдийн холбоо нь 5 аравт, 4 хэсэгтэй. Хэсгүүд нь. 1.Спорт хариуцсан хэсгийн ахлагч: И.Жаргалсайхан 2.Соёл урлаг хариуцсан хэсгийн ахлагч: К.Энхтуяа 3.Санхүү хариуцсан хэсгийн ахлагч: С.Сарантуяа 4.Бусад үйлчилгээ хариуцсан хэсгийн ахлагч: Д.Ганцэцэг нар үүргээ гүйцэтгэсээр байна. АЛТАЙ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХОЛБОО БУЮУ “АРИУН ТАНСАГ АЛТАЙ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА Тус ТББ нь 2011 оны 07 дугаар сарын 01-нд анх 16 бэлчээр ашиглагчдын хэсэг болон үүсгэн байгуулагдсан. Байгууллагын үндсэн зорилго нь: Малчдын өөрийгөө удирдах байгууллагын тогтолцоог бий болгон чадавхижуулж, бэлчээрийн тогтвортой менежментийг бүрдүүлэн нийгэмд үйлчилдэг гишүүнчлэлтэй ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм. Малчдын мэдээлэл сургалтын төвийн барилгыг 2012 онд барьж ашиглалтанд оруулав. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр 2012 онд малчдын дундын сангийн хуримтлал үүсгэн богино хугацааны санхүүгийн дэмжлэгийг үзүүлж байна. ТББ-ын тэргүүн С.Эрдэнэбуян, туслах Б.Алтангэрэл нар 2011-2012 онуудад ажиллаж байсан бол одоо 1 хүний орон тоотойгоор тэргүүн С.Эрдэнэбуян ажиллаж байна. Үүсгэн байгуулагчид болон удирдах зөвлөлийн гишүүд: С.Эрдэнэбуян, П.Даваагарав, Т.Тэрбиш, Ц.Онолбаатар, Д.Гандолгор, С.Батсүх, Х.Баяраа, Д.Мөнхзаяа, Ц.Төрбат, Б.Алтангэрэл, Д.Ганболд нар болно. Цаашид малчдын хоршоог зохион байгуулалтанд оруулах гол зорилготой ажиллаж байна. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллага иргэний болон төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулж байна.
129
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ АЛТАЙГААР ОВОГЛОСОН АЛДАРТНУУД
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АЛТАЙ СУМААС ТӨРСӨН ЭРДЭМТЭД №
Овог нэр
Эрдмийн цэрэг, цол
1
Маамдайн Шинэхүү
Түүхийн ухааны дэд эрдэмтэн
2
Данзангийн Цагаан/Хонгороо/
Биологийн ухааны дэд доктор
3
Данзангийн Баатар
Физик, математикийн ухааны дэд доктор, профессор
4
Данзангийн Халзаа
Техникийн ухааны дэд доктор, дэд профессор
5
Донидын Найдан
Шинжлэх ухааны доктор, профессор
6
Хоохдойн Чагдаа
Филсофийн ухааны дэд доктор, профессор
7
Авирмэд Баатаржав
Техникийн ухааны дэд доктор
8
Цэдэв Цэндсүрэн
Биологийн ухааны дэд доктор
9
Дадаахай Лайж
Эдийн засгийн ухааны дэд доктор
10
Норов сүхээ
ХАА-н ухааны дэд доктор, дэд профессор
11
Балжинням Очбадрах
Эдийн засгийн ухааны дэд доктор
12
Л.Мянганбуу
Техникийн ухааны дэд доктор
13
Гэндэнгийн Алтан-оч
Боловсролын ухааны доктор
14
Гочоогийн Мэнэс
Түүхийн ухааны доктор
15
Чагдаагийн Соёлмаа
Хэл шинжлэлийн ухааны доктор
16
Чагдаагийн Содбилэг
Физикийн ухааны доктор
ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ШАЛЬДЫНХНЫ ДОНИДЫН НАЙДАН 1939 оны 2 дугаар сарын 18-нд Барлаг багийн нутагт ард Ш.Гаадангийнд мэндэлжээ. Түүнийг 3 настай байхад нь нагац ах Донид нь өргөж авсан гэдэг. Д.Найдан 1948-1952 онд Алтай сумын бага, 1961 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн сургууль, 1965 онд МУИС-ийг тус тус дүүргэжээ. Тэрээр 1965-1973 онд ШУА-ийн физик, химийн хүрээлэн, 1973-1980 онд Физик-математикийн хүрээлэн, 1981-1990 онд Биотехнологийн хүрээнд ЭША, 1990-1995 онд Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдлийн зөвлийн дарга, 1995 оноос хойш Физик технологийн хүрээнд ЭША, тасаг, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна. Д.Найдан 1981 онд Москвад биофизикийн ухааны дэд доктор, 2001 онд Улаанбаатар хотод Шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ. 1999 онд шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2000 онд дэд профессор цол, тэмдгүүдийг хүртжээ. Мөн ШУА-ийн физик-технологийн хүрээлэн, МУИС-ын биологийн факультетийн, магистрийн зэрэг олгох эрдмийн зөвлөлийн гишүүн юм. Тэр ШУА-ийн хими физикийн хүрээлэнд ажиллаж биофизикч эрдэмтэн Гун-аажав, Нямаа нарын хамт монголд анх биофизикийн лабораторийг байгуулж, олон тооны туршилтуудыг хийн, судалгаа үр дүнтэй явуулж, 2001 онд Уургийн уусмалын фотофизик, сонофизикийн судалгааны ажлаар нэгэн сэдэвт зохиол туурвиж, эрдмийн ажлаа хийсээр явна. Д.Найдан Эрдмийн их ажлынхаа хажуугаар хашаан дотроо худаг гаргаж, жимс ногоо тарьж, хүлэмж зоорь барьж, өрхийн орлого нэмэгдүүлэн амьдарч байгаа бөгөөд тэр санаачлагыг нь Баянзүрх дүүргээс үнэлж 2003 онд дүүрийн “Тэргүүний өндөр настан өрх” өргөмжлөл, мөнгөн шагнал олгожээ. Түүний хөдөлмөрийг үнэлж Алтангадас одон, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиар шагнаж, 1990 онд АИХ-ын депутатаар сонгож, Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцах нэр хүндтэй үүргийг оногдуулж байв. ТҮҮХИЙН УХААНЫ ДЭД ЭРДЭМТЭН МААМДАЙН ШИНЭХҮҮ М.Шинэхүү 1935 онд Алтай сумын нутаг Бодончийн Улаан эрэг гэдэг газар малчин ард Маамдайн 5 дахь хүү болон төржээ. Тэр 9 нас хүрээд Алтайн бага сургуулийн анхны сурагч болон эрдэм номын дөрөөнд хөл тавьжээ. 1947 онд 7 дугаар анги төгсөн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан дэвшин суралцаж чадалгүй сумын улаан булангийн самбар, лоозон бичдэг, сумын зарлагын ажил хийж байгаад 1950-иад онд Улаанбаатар хотод орж Судар бичгийн хүрээлэнд туслах ажилтнаар хэдэн жил ажиллаад МУИС-ийн түүхийн ангид элсэн суралцжээ. Уг сургуулиа 1962 онд төгсөж, түүхийн багш судлаачийн мэргэжил эзэмшин, 1962-1963 онд Ховд аймгийн Жаргалантын САА-н сургуульд багш, 131
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 1965-1975 онд ШУА-ийн Түүхийн хүрээнд түүх-археологийн ЭША-аар ажиллаж байлаа. М.Шинэхүү 1974 онд “Эртний руки бичгийн олдвор, түүхийн дурсгал” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Тэрээр суралцах бүх сургуульдаа ямагт онц сайн дүнтэй суралцдаг оюутан байсан төдийгүй олон шавь, найз нөхөдтэй, үнэнч шудрага, шулуун зантай, хэлэх шүүмжлэх зүйлээ хэнээс ч айхгүй хэлдэг хүн байлаа. Зарим нар нарт зэмлэгдэн, хилсээр үзэгдэн нэр хаяг зүүж үзжээ. Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнаж байлаа. ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДЭД ЭРДЭМТЭН ДАДААХАЙН ЛАЙЖ Д.Лайж 1940 онд Алтай сумын нутаг Ангиртын Улаан дав гэдэг газар төржээ. Тэр 1948 онд бага сургуульд орж 1955 онд Булган сумын дунд сургуулийн 7 дугаар анги төгсөн Улаанбаатар хотын Санхүү, эдийн засгийн техникумд элсэн 1959 онд сургуулиа онц дүнтэй төгссөн тул өөрийн сургуульдаа багшаар ажиллав. 1962 он хүртэл сургуульдаа багшлаад, Москвагийн Олон улсын Харилцааны дээд сургуулийн эдийн засгийн факультетэд элсэн орж 1967 онд төгсөж, СнЗ-ийн эдийн засгийн рефентээр ажиллаж байв. Тэрээр 1978 онд “БНМАУ-ын МАА-н бүтээгдэхүүн экспортлох үндсэн асуудал” сэдвээр дэд эрдэмтний зэргийг Москва хотод хамгаалжээ. Д.Лайж орос, англи хэлийг гаргууд сайн мэддэг, ажил хөдөлмөрийн идэвх зүтгэл сайтай, ааш зан эелдэг даруу, хүмүүстэй нийтлэг өргөн харилцаатай, суралцах, өөрийгөө боловсруулахдаа идэвхтэй, мэддэг зүйлээ бусад нөхөддөө илэн далангүй хэлж зөвлөдөг, туйлын ажил хэрэгч хүн байлаа. Гадаад, дотоодод олон удаа томилолтоор явж заавар зөвлөгөө өгч эрдэм мэдлэгээ дээшлүүлж, мэргэжлийнхээ дагуу 3 ном бичиж хэвлүүлж, орос хэлнээс 2, англи хэлээс нэг ном орчуулж, шинжлэх ухааны сэдвээр 4 лекц бичиж, нийтэд уншиж хүртээл болгосны зэрэгцээ эрдэм шинжилгээний 5 өгүүлэл бичиж нийтлүүлжээ. БИОЛОГИЙН УХААНЫ ДЭД ДОКТОР ДАНЗАНГИЙН ЦАГААН Алтай сумын Тогоо хэмээх газар малчин ард Нуманжаан Данзангийн 5 дахь хүү болон 1944 онд төржээ. Түүнийг 7 настай байхад нь их авга эгч Н.Цэдэв нь үрчилж авчээ. Д.Цагаан 1954-1964 онд бага, дунд сургууль, 1964-1970 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит УИС-ийг хими биологийн багш мэргэжлээр дүүргэсэн.1970-1971 онд ХААДС-ийн хими-физиологийн тэнхэд багш, 1972-1974 онд МУА-ийн Химийн хүрээнд ЭША, 1974-1979 онд БНУ улсын Будапешт хотод Унгарын ШУА-д аспирантурт суралцаж, биологийн ухааны дэд докоторын зэрэг хамгаалсан байна. 1979-2001 он хүртэл Монголын МУА-ийн хими-технологийн хүрээлэнд ЭШ-ний ахлах ажилтан, 2002-2004 онд ШУТИС-ийн Дархан уул аймаг дахь Технологийн сургуулийн хүнсний салбарт профессор багшаар ажиллажээ. Тэрээр улсад 33 жил, үүнээс ШУ-ны салбарт 29 жил, боловсролын салбарт 4 жил хөдөлмөрөө зориулжээ. 2002 оноос ШУТИС-ын Эрдмийн зөвлөлийн гишүүн, профессорын багийн удирдагчаар ажиллаж байна. Д.Цагаан “Амьтны тулгуур эрхтэн дэх химийн шинжилгээний арга” нэг сэдэвт зохиол, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан 32-ын бичиж оновчтой санал 4-ийг гаргаж, улсын стандарт 3-ыг, техникийн нөхцөл, технологийн заавар 6-г боловсруулан нэвтрүүлж, эрдэм шинжилгээ сургалт, арга зүйн семинарт 30 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Д.Цагааныг шинжлэх ухааны байгууллагад олон жил үр дүнтэй ажиллаж байгааг үнэлж эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар 1986 он, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиар 1991,2001 онд тус тус шагнажээ. ФИЗИК МАТЕМАТИКИЙН УХААНЫ ДЭД ДОКТОР ДАНЗАНГИЙН БААТАР Д.Баатар нь 1941 онд Алтай сумын нутагт ард Данзангийнд төржээ. Түүнийг бага сургуульд сурч байхад эцэг эх нь нас барсан тул Д.Баатар багаасаа ажлын хүндэд нугачигдан амьдралын хар ухаан хэрсүүд суужээ. 1950-1960 онд бага сургуульд сурч 1960-1962 онл МУИС-ын физикийн ангид суралцаж байгаад Москвагийн Ломносовын нэрэмжит их сургуулийн Физикийн факультетэд суралцан төгсөж, их дээд сургуулийн багшаар бэлтгэгджээ. Д.Баатар 1968-1971 онд МУИС-ын онолын физикийн багш, 1971-1973 онд УБДС-д физикийн багш, 1973-1976 онд ШУА-д ЭША, 1976-1982 онд ЗХУ-ын Дубна хот дахь Олон улсын цөмийн шинжилгээний институтад ЭША, 1982-1992 онд ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1994 онд ОХУ-ын Дубна хотод ОУЦШНИ-д ЭШ-ний ахлах ажилтан, 1994-2001 онд төмөр замын коллежид эрдэмтэн нарийн бичгийн дарга, багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Хэдийгээр тэтгэвэртээ гарсан ч гэлээ нийслэлийн их, дээд сургуульд мэргэжлийнхээ чиглэлээр цагаар багшилсаар байна. Тэр 1982 132
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 онд ЗХУ-ын Дубна хотод ажиллаж байхдаа “Онолын физикийн онол, парамтер бүхий хувийн утгын, зарим бодлогуудыг тоон аргаар шийдвэрлэх нь” сэдвээр Физик математикийн ухааны дэд докторын зэргээ хамгаалжээ. Эрдмийн ажил хийх хугацаандаа эрдэм шинжилгээний хуралд 5 удаа илтгэл тавьж, эрдэм шинжилгээний өгүүлэл 4-ийг бичиж олон улсын ЭШ-ний хуралд 10 гаруй илтгэл хэвлүүлж, эрдэм судлалын 30-аад өгүүллэг, гадаад дотоодын хэвлэлд нийтлүүлжээ. Түүний сургалт-эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үнэлж 1981 онд ЗХУ-ын Дубна хотын ОУЦШНШ-ийн 25 жилийн ойн медаль, 1991-2001 онд ардын хувьсгалын 70,80 жилийн ойн медаль, 2002 онд Боловсролын 80 жилийн ойн медаль, 1997 онд ШУ-ны тэргүүний ажилтан цол тэмдэг, 1995 онд дэд профессор цолоор тус тус шагнагджээ. БИОЛОГИЙН УХААНЫ ДЭД ДОКТОР ЦЭДЭВИЙН ЦЭНДСҮРЭН 1949 онд Ховд аймгийн Булган суманд сэхээтний гэр бүлд төржээ. 1956-1966 онд Ховд аймгийн Булган сум Улаанбаатар хотуудад суралцаж 10 дугаар анги төгсжээ. Дунд сургууль төгсөөд ШУА-ны нэр дээр генетикч мэргэжлээр ЗХУ-д суралцах болж Иркутск хотноо орос хэлний нэг жилийн бэлтгэл курсад суралцсаны дараа Москва хотын Ломносовын нэрэмжит УИС-ын биологич мэргэжлээр 1972 онд төгссөн юм. 1972 оноос эдүгээ хүртэл ШУА-ны биологийн хүрээнд ЭШ-ний ажилтнаар ажиллаж байна. 1980 онд БНАГУ-ын Лейбциг хотноо тус улсын их сургуулийн аспирантурт суралцан 1984 онд одоогийн зэрэглэлээр Боловсролын докторын зэрэг хамгаалсан байна. 1998, 1999, 2001 онд ОХУ-д 1996, 2002 онд БНАГУ-д, 2003 онд Их британ улсад онолын ажлын албан томилолтоор ажиллан орос, герман, шотландын эрдэмтэдтэй хамтран эрдэм шинжилгээний ажил хийж байна. АНАГААХ УХААНЫ ДЭД ЭРДЭМТЭН ДАДААХАЙН ХӨХӨӨ 1934 онд Алтай сумын нутаг Ангиртын Ангиртын голд төрсөн модон нохой жилтэй, 1941-1951 онд бага дунд сургуульд суралцаж 1951 онд МУИС-ын Анагаах ухааны факультэд элсэн 1956 онд төгсжээ.1956-1962 онд “Совмонгол металл” нэгдлийн харьяа уурхайнуудад хүний эмчээр, 1962-1963 онд Улаанбаатар хотын хүүхдийн клиникийн 1-р эмнэлэгт эмч, тасгийн эрхлэгчээр ажиллав. 1973 оноос нийслэлийн клиникийн 2-р эмнэлэгт шилжин, энэ үеэс хөдөө аймгуудад алсын удирдлагын зөвлөх эмчийн үүрэг гүйцэтгэж байлаа. 1972 онд клиникийн ординатурыг төгсөж, хүний их эмчийн 1-р зэргийг, 1984 онд Москвад аспирантурт суралцаж “Бага насны хүүхдийн эмчийн 1-р зэргийг, 1984 онд Москвад аспирантурт суралцаж “Бага насны хүүхдийн гэдэсний жирихиаз өвчний клиникийн тархалтын асуудал” сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Д.Хөхөө 47 жил хүний их эмчээр ажиллахдаа анагаах ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан төдийгүй хаана төвөгтэй, онош нь тодорхойгүй өвчин илэрнэ, тэнд очиж асуудлыг шийдвэрлэдэг алтан гартан байлаа. Алдарт эмч Д.Хөхөө Алтай сумын анхны сургуулийн сурагч сумаасаа төрсан анхны их эмч юм.Одоо ч гэсэн Хөхөө эмч Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд зөвлөх эмчийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60,70 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Эмнэлгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ. ТЕХНИКИЙН УХААНЫ ДЭД ДОКТОР ХАРЧИН ОВГИЙН АВИРМЭДИЙН БААТАРЖАВ 1955 онд Алтай сумын нутаг Ангиртын голд төржээ. 1963-1967 онд Алтай сумын бага сургууль, 1967-1971 онд Үенч сумын 80 жилийн дунд сургууль, 1971-1973 онд Булган сумын 10 жилийн сургуулийг тус тус төгсжээ. 1973-1979 онд БНБАУ-ын Софи хотын Хими-технологийн дээд сургуулийг инженерхимич мэргэжлээр дүүргэсэн байна. 1979-1986 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч дэд ажилтнаар ажиллаж байгаад 1986-1990 онд Софи хотын хими технологийн дээд сургуулийн аспирантурт суралцаж техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 19901995 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд ЭШ-ний ахлах ажилтан, 1995 оноос “Шинэ Ангирт” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Эрдмийн ажил хийж байх хугацаандаа 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, оновчтой санал 3-ыг гаргасан байна. ШУТИС-ийн дэргэдэх шинэ материалын технологийн салбарт эрдмийн зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүний үүргийг хавсран гүйцэтгэдэг ажээ. Түүний байгуулсан “Шинэ Ангирт” ХХК нь дотоод гадаад худалдаа, шүдний эмчилгээний болон бэлэг дурсгалын зүйлийн үйлдвэрлэл, МАА-н фермерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 133
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР ХАРЧИН ОВГИЙН БАЛЖИННЯМ ОЧБАДРАХ 1960 онд Ховд аймагт төржээ. 1975 онд Мөст сумын 8 жил, 1977 онд Ховд хотын 10 жилийн сургуулийг алтан медальтай төгссөн тэрбээр сурагч байхдаа Математикийн улсын олимпиадын аварга болж байв. ЗХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Монголоос анх удаа улаан дипломтой, Комсомолын хошой алтан медальтай төгссөн оюутан байлаа. Ленинградад суралцаж байхдаа Оюутны зөвлөлийн даргын сонгуульт үүргийг онцгой сайн гүйцэтгэж, сургуулиараа тэргүүний хамт олон болж байв. Үүний зэрэгцээ ОХУ-ын төрийн албаны академи МУИС-ийн Хуулийн ангийг тус тус төгссөн. 1983 оноос Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1984 оноос МАХН-ын Төв хороонд Улс төрийн ажилтан, 1989-1992 онд Москва хотод Удирдлагын аспирант, 1992-1996 онд Монгол улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын орлогч, дарга, 1997 оноос “Бөөний худалдаа” ХХК, “Баруун Оргил” ХХК-ний ерөнхий захирал, МАН-ын Эдийн Засгийн Бодлогын Байнгын Хорооны дарга, “Монголын эрмэлзэл” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжих хүнд хэцүү үед Өмч хувьчлалыг гардан удирдаж зохион байгуулж, улмаар Үнэт цаасны болоод Төрийн өмчийн үндсийг боловсруулжээ. Б.Очбадрах нэг биш удаа улс эх орноо төлөөлж, олон улсын хурал зөвлөгөөнд оролцон үг хэлж, лекц уншиж байв. Тэрээр монгол, орос, англи хэл дээр 20 гаруй бүтээл туурвижээ. Б.Очбадрах нэртэй эдийн засагч төдийгүй тулхтай улс төрчдийн нэг юм. Тэрээр МАХН-ыг шинэчлэх, түүний дэргэдэх АСЗХ-г санаачлан хөгжүүлэх үйлсэд анхдагч билээ. Мөн уугуул нутаг орноо хөгжүүлэхэд хүчин зүтгэж “Очирын Балжинням сан”-г ах дүүсийн хамт санаачлан байгуулж, Мөст, Алтай сумдын ойгоор дурсгалын тэмдэг, сумын хүндэт иргэний тэмдгийн зардал, Алтай сум шинээр суурьших Боомын аманд Гандантэгчилэн хийдээс лам хуваргуудыг урин залж, ном айлдуулах зардал зэргийг уг сангаасаа санхүүжүүлсэн мөн энэхүү ойн номыг бүрэн ивээн тэтгэсэн нутаг амьтай, өгөөмөр сэтгэлтэй нэгэн юм. Тэр Ховд нутгийн зөвлөлийн дэд дарга, Мөст, Алтай сумдын тэргүүлэгч сонгуультай. Б.Очбадрах МАХН(МАН)-ын 22-27-р их хурлын төлөөлөгчөөр оролцон, Намын бага хурлын гишүүн, Хяналтын ерөнхий хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрбээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одонгоор, мөн “Онц суралцсаны төлөө тэргүүний сурагч алтан медаль,” МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний залуу” алтан медаль, ЗХУ-ын Комсомолын алтан медалиар 2 удаа, Чех улсын “Ялалтын 40 жил” медаль, Ардын хувьсгалын 70,80,90 жилийн ойн медаль, Их Монгол Улсын 800 жилийн ойн медаль, “Хийморь” одонгоор тус тус шагнуулжээ. Сумынхаа 90 жилийн ойд зориулан 10 000 000 сая төгрөг хандивлалаа. ТЕХНИКИЙН УХААНЫ ДЭД ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР ДАНЗАНГИЙН ХАЛЗАА Д.Халзаа 1948 онд Алтай сумын нутаг Бодончийн голд төрсөн, хулгана жилтэй, тэр бага насандаа эцэг эхээс өнчин хоцорч 2 ахаа бараадан бага сургуульд орсон боловч төрөл садангийнхаа айлд зарагдан мал хариулж байгаад Улаанбаатар хот орж боловсрол эзэмших замдаа оржээ. Д.Халзан 1966 онд нийслэлийн 23 дугаар сургуулийг алтан медальтай төгсөж, Москва хотын Цахилгаан холбооны дээд сургуульд элсэн 1972 онд электроникийн инженерийн мэргэжил эзэмшжээ. 1972-1975 онд Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институтад инженер, 1975-1994 онд ШУА-ийн физик техникийн хүрээлэнгийн радио электроникийн секторт ЭША, 194 оноос ТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн электроник автоматикийн тэнхимд багшаар ажиллаж байна.Д.Халзаа эрдэм шинжилгээний 6 ажилд биечлэн оролцож, ШБОС-3, улсын стандарт 1-ийг батлуулж, үйлдвэрлэл практикт 6 ажил нэвтрүүлэн, эрдэм шинжилгээний 2 төсөлд оролцжээ. 1993 онд “Фотоэлектроник систем зохион бүтээж, оддын цэх мандлын катологи зохиосон үр дүн” сэдвээр дэд доктор, улмаар дэд профессор цол хүртжээ. Эрдэмтэн Д.Халзаа 1976, 1978, 1980, 1990 онуудад Унгар, Герман, ОХУ-д мэргэжил дээшлүүлж, 8 сурах бичиг, 6 гарын авлага бичиж нийтийн хүртээл болгожээ. Тийм ч учраас түүний ШУ-ны тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол хүртээн, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ. Д.Халзаа 1994 онд “Дэлхийн цаг хугацааны тодорхойлолт ба оддын гаралтын катологи зохиолго, фото электроник тогтолцоо ашиглах нь” сэдвээр техникийн дэд докторын зэрэг хамгаалжээ. 134
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ХАА-Н УХААНЫ ДЭД ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР ХӨХМАНДАР ОВГИЙН НОРОВЫН СҮХЭЭ 1948 онд Алтай сумын нутаг Хорт хэмээх газар төрж 1958-1968 онд бага, дунд сургууль, 1968-1973 онд ХААДС төгсөн, мал зүйч мэргэжил эзэмшжээ. Оюутны дипломын ажлаараа улсад 1 дүгээр байр эзлэн байсан шилдэгоюутан юм. ХААИС төгсөөд МАА-н ЭШХ-д томилогдов. Энэ үеэс эхлэн Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллан, туршилтын баазынхаа дэргэд Ховд аймгийн Булган суманд нүүж очив. Энд Монгол орны баруун бүс нутагт жил тойрон бэлчээрийн маллагаанд байж ашиг шимээ бүрэн илрүүлж чадахуйц хонины үүлдэр бий болгох слекцийн арга боловсруулах чиглэлээр ажиллав. Энэ ажлын үр дүнд Торгууд хонь 1982 онд үүлдрийн хэсгээр батлагдан, Н.Сүхээ зохион бүтээгчээр ажиллан, патент эзэмшигч болжээ. Үүнийхээ үр дүнгээр “Торгууд үүлдрийн хэсгийн ууцан сүүлт хонины ашиг шим, биологийн зарим онцлог” сэдэвт бүтээл туурвиж, 1994 онд ХАА-н ухааны дэд доктор, 2000 онд дэд профессор цол хүртжээ.1978,1980 онд ОХУ, Казакстанд явж мэргэжил дээшлүүлэв. Н.Сүхээ 1973-1988 онд МАА-н ЭШХ-д ЭШ-ний туслах ажилтан, ЭШ-ний дэд ажилтан, 1988 онд Монгол улсын СнЗ-ийн шийдвэрээр Ховд аймаг байгуулагдсан Алтайн бүсийн ХАА-н ЭШХ-д ЭША, секторын эрхлэгчээр ажиллаж байгаад 1998 оноос тус сургуулийн захирлаар томилогджээ. Н.Сүхээгийн хөдөлмөр зүтгэлийг засаг, төр үнэлж Алтангадас одон, Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн медалиар шагнаж, ХХАА-н тэргүүний ажилтан цол тэмдэг хүртжээ. ФИЛОСОФИЙН УХААНЫ ДЭД ДОКТОР, ПРОФЕССОР ШУРДААНХАН ОВГИЙН ХООХДОЙН ЧАГДАА Х.Чагдаа 1938 онд Алтай сумын нутаг Халзан уулын “Хөх толгойн өвөлжөөнд” малчин ард Хоохдойнд төржээ. Тэр 1947- 1959 онд бага, дунд сургууль, 1959-1963 онд МУИС-ийн физикийн анги, 1976-1978 онд НДС-ийг тус тус төгссөн ажээ. Мөн 1965-1966 онд ЗХУ-ын Свердловск, 1987-1988 онд Москвагийн Ломносовын нэрэмжит улсын их сургуульд тус тус мэргэжил дээшлүүлсэн байна. Х.Чагдаа 1964-1976 онд Дархан хотын Политехникумд багш, 1978-1979 онд Эрдэнэт хотын намын хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, 1979-1993 онд Ховд аймаг дахь УБДС-ийн хичээлийн эрхлэгч, намын үүрийн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээний ажилтан, багш 1993-1998 онд Ховд хотын 2-р 10 жилийн сургуульд дэд захирал, хичээл хүмүүжлийн эрхлэгч, 1998 оноос хойш Улаанбаатар хотод “Их засаг” сургууль, “Онол”, ”Женко”, “Сан идэр” дээд сургуулиудад гүн ухааны цагийн болон үндсэн багшаар ажиллаж байна.Ийнхүү ажиллаж байх хугацаандаа 1964-1965 онд Политехниккумын багш нарын ҮЭ-ийн бүлгийн зохион байгуулагч, 1966-1968 онд Сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга, 1971-1973 онд сургуулийн АШХГ-ын дарга, 1974-1978 онд сургуулийн намын үүрийн товчооны гишүүн зэрэг сонгуульт үүргийг хавсран гүйцэтгэж байсан. Сонгуульт ажлын үндсэн ажлынхаа хэмжээнд сайн хийдэг байсан тул түүнийг МХЗЭ-ийн Төв хорооны “Хүндэт жуух” бичиг, улсын АҮБА-ны ҮЭийн төв хорооны “Хүндэт үнэмлэх”, Дархан хотын ҮЭ-ийн зөвлөлийн “Хүндэт үнэмлэх” социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдгээр шагнаснаас гадна Дархан хотын Хүндэт самбарт зургийг нь тавьж алдаршуулжээ. Тэрээр 1997 онд “Монгол малчны үе заламжлалын нийгмийн зарим асуудал” сэдвээр философийн ухааны дэд доктор, 2001 онд дэд профессорын зэрэг хамгаалжээ. Х.Чагдаа амьдралынхаа ихэнх хугацааг боловсролын системд ажиллан, монгол оронд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж хөдөлмөрөө зориулсан ахмад багш, нэртэй эрдэмтэдийн нэг юм. Түүнийг 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн медаль, 1986 онд Тэргүүний ажилтан цол тэмдэг, 1990 онд Боловсролын 70 жилийн ойн медаль, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2003 онд “Алтангадас” одонгоор шагнажээ.Х.Чагдаа 1963 онд нутгийн бүсгүй Б.Хонгороотой ханилан сууж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд хүү Ч.Хосбаяр, охин Ч.Содончимэг, Ч.Саранчимэг, Ч.Соёлмаа, Ч.Содбилэг, хүү Ч.Сонинбаяр нар нь бүгд их, дээд сургууль төгссөн, улс эх орныхоо хөгжилд хүч оюунаа зориулж явна. ТЕХНИКИЙН УХААНЫ ДЭД ДОКТОР ЛХАМХҮҮГИЙН МЯНГАНБУУ 1950 онд Алтай сумын нутагт төрж, 1958-1968 онд 10 жилийн боловсрол эзэмшин, 1968-1970 онд Москва хотын Ломносовын нэрэмжит нарийн-хими техникийн дээд сургууль, 1972-1977 онд МУИСын ПДС-ийг хүнсний үйлдвэрийн механик инженер мэргэжлээр төгсжээ. Тэр 1970-1972 онд ХААЯ-ны харьяа ХАА-н механикжуулалт, цахилгаанжуулалтын эрдэм шинжилгээний станцад ЭШ-ний туслах ажилтан, 1977-1980 онд ХААЯ-ны төв лабораторт аппаратад ахлах мэргэжилтэн, 1980-1983 онд сүү сүн 135
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 бүтээгдэхүүний хэлтсийн дарга, 1983-1992 онд ПДС-ийн Хөнгөн хүнсний болон механик технологийн дээд сургуулийн захирал, 2000 оноос багш, 2001-2002 оны хичээлийн жилээс эхлэн Дархан хотод Цагаан сүлд хүнсний технологийн дээд сургууль, ерөнхий боловсролын 25 дугаар дунд сургуулийг шинээр байгуулан ажиллах болжээ. Л.Мянганбуу шинэ бүтээл 3, эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээл туурвисан байна. 1993 онд бүтээлээрээ дэд профессор, 1997 онд Техникийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.Одоо ШУТИСын профессор ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн ажээ. Л.Мянганбуу Ардын боловсролын 80 жил, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Алтангадас одонгоор шагнагджээ. БОЛОВСРОЛЫН УХААНЫ ДОКТОР ГЭНДЭНГИЙН АЛТАН-ОЧ 1961 онд Ховд хотод хүний их эмч Гэндэнгийнд төрж, 1969-1970 онд 10 жилийн сургууль, 19801985 онд БНАГУ-ын ТИС-ийг техникийн кибернетик ба автоматжуулалтын инженер мэргэжлээр төгсчээ. Мөн 1994-1996 онд Германы Баден Вюрттембергийн гадаад худалдааны академид “Зах зээлийн үе дэх төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын менежмент ба маркетинг” мэргэжлээр суралцаж, 19982001 онд Улаанбаатар хотод МУИС-ийн аспирантурт суралцан “Зах зээлийн үеийн мэдээллийн зохион байгуулалт удирдлага” сэдвээр боловсролын докторын зэрэг хамгаалжээ. Тэр 1978-1979 онд МУИСийн герман хэлний бэлтгэл, 1988 онд НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөр Чехословак улсын Праг хотод 2 долоо хоног, мөн хөтөлбөрөөр 1990 онд Австрийн Вока хотод 2 долоо хоног, 1991 онд УХИ-ийн шугамаар англи хэлний эрчимтэй курст 6 долоо хоног, 1992 онд мөн шугамаар Австри улсын Линдийн их сургуульд “Компанийн удирдлагын үндэс” сэдвээр 8 долоо хоног, 2001 онд тусгай зорилгын Англи хэлний институтын шугамаар Улаанбаатар хотод 8 долоо хоногийн Англи хэлний дээд төвшний бичгийн дамжаанд тус тус суралцжээ. Г.Алтан-Оч 1985-1990 онд Удирдлагын автоматжуулсан системийн зураг төсөл, ЭШ-ийн төвд программ хангамжийн инженер төсөлч, ЭША, системийн програмчлал, зохион бүтээх товчооны дарга, автоматжуулах секторын эрхлэгч, 1990-1991 онд Информатикийн үндэсний төвд ЭША, 1991-1993 онд ГХЯ-ны мэдээллийн автоматжуулсан систем, программ хангамжийн мэргэжилтэн, тасгийн эрхлэгч, 1993-1997 онд электрон шуудангийн систем мэдээллийн сүлжээний програмч, технологи хариуцсан захирал, марктенгийн менежер, 1997-2002 онд ШУ-н технологийн мэдээллийн корпрацийн гүйцэтгэх захирал зэрэг ажлыг хийж байлаа. Тэр үндсэн ажлаасаа гадуур 1986-1987 онд ТШ-д автоматжуулалтын багш, 1987-1989 онд МУИС-д системийн програмчлалын багш, 1991-1993 онд УХИ-д компьютерийн багш, 1987-1989 онд МУИС-д системийн програмчлалын багш, 1991-1993 онд УХИ-д компьютерийн багш, 1987-1990 онд ЭЗХТЗ-ийн 2000 он хүртэл цогцолбор программын үндэсний зохицуулагч, 19881989 онд УХИ-д компьютерийн багшаар ажиллаж байлаа. Үүнээс гадна 1989 оноос Монголын шатарын холбооны тэргүүлэгч Олон улсын шатрын холбооны төлөөлөгч, 1990 оноос шинэ дэвшилт холбооны чуулганы гишүүн, 1990-1992 онд МоҮДН-ын гишүүн, 1992-1994 онд Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, 1994-1999 онд Монголын төлөө намын тэргүүлэгч, ерөнхий нарийн бичгийн дарга, 2000-2002 онд Иргэний зориг намын дэд дарга, 2002 оноос ИЗБН-ын дэд дарга, 2001 оноос МоШХны ерөнхий нарийн бичгийн дарга, 2002 оноос ОУШХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульт үүргийг гүйцэтгэж байлаа. Г.Алтан-Оч 1986 онд Унгар улсын Будапешт хотод болсон олон улсын компьютерийн программ зохиогчдын ажил мэргэжлийн уралдааны 3 дугаар байрын диплом, 1987 онд шатрын спортын дэд мастер, 1991 онд шатрын спортын мастер, 1995 онд ОУШХ-ны мастер, 1997 онд Шатрын улсын шүүгч, 1999 онд ОУ-ны шатрын шүүгч цолыг тус тус хүртжээ. Мөн 1999 онд “Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан” цол, 2000 онд Шинэ дэвшилт холбооны “Мөнх тэнгэрийн“ одон, 2002 онд “БТС-ын тэргүүний ажилтан” цол, БТС-ын 80 жилийн ойн медаль, 2002 онд ОУШХ-ны “Олон улсын зохион байгуулагч цол, 2004 онд шатрын “ОУХ-ны мастер” цолоор шагнуулжээ. ТҮҮХИЙН УХААНЫ МАГИСТР ДОКТОР ГОЧООГИЙН МЭНЭС Г.Мэнэс 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1966-1976 онд Улаанбаатар хотод зөвлөлийн 3 дугаар сургууль, 1976-1981 онд Ленинград хотын улсын их сургуулийн түүхийн факультетийн эртний судлалын археологийн тэнхимд суралцан төгсчээ. 1981 оноос ШУА-ийн түүхйн хүрээлэнд ЭШ-ний туслах, дадлагажигч дэд болон ЭША, 1992 онд Монголын түүхийн үндэсний музейд ЭША-аар ажиллаж байна. Г.Мэнэс 1992 он хүртэл Монгол-Зөвлөлт, Монгол-Японы хамтарсан болон Монголын угсаатны 136
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 зүй, угсаа гарлын экспидицид 20-иод удаа оролцож ЭШ-ний өгүлэл болон илтгэл 18-ыг бичиж нийтлүүлсэн бөгөөд “Монголчуудын угсаа гарваль”, “Ойрад Монголчуудын угсаатны зүйн” хамтын бүтээлд хамрагдах захчин ястны судалгааг хариуцан ажиллажээ. 1992 оноос хойш Г.Мэнэс Монголын түүхийн үндэсний музейд энэхүү чиглэлийн судалгаагаа үргэлжлүүлэн боловсруулж ажилласаар байна. Тэр 1994-2001 онд Япон улсын Күкошугийн их сургуульд докторын зэрэг горилох ажил хийхийн зэрэгцээ Фокуока хотын эртний хот суурингийн малтлагын, арга барилыг судалж ажиллажээ. 1996 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд “Захчины угсаа гарал, овгийн бүрэлдэхүүн, аж ахуй” сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан захчины түүхийг судалж буй цорын ганц эрдэмтэн юм. Цаашид “Хүннүгийн угсаа гарал” сэдвээр докторын зэрэг горилох ажил хийж байна. АЛТАЙ НУТГААС ТӨРСӨН ГАВЬЯАТ ЦОЛТОН №
Овог нэр
Хүртсэн цол
1
Адуучийн Басхүү
Гавьяат дасгалжуулагч
2
Адуучийн Баатархүү
Гавьяат тамирчин
3
Адуучийн Гантогтох
Гавьяат багш
4
Сунгаравын Болд
Гавьяат багш
5
Лонгуугийн Гэндэн
Гавьяат багш
6
Балжиннямын Туяабадрах
Хүний гавьяат эмч
7
Баатарын Морх
Хүний гавьяат эмч
8
Осорын Эрдэнэбаатар
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
9
Маамдайгийн Котоо
Гавьяат нэгдэлчин
10
Цэвэгийн Өнөр
Гавьяат механикжуулагч
МУ-ЫН ХҮНИЙ ГАВЪЯАТ ЭМЧ, КЛИНИКИЙН ПРОФЕССОР БААТАРЫН МОРХ Эмчийнхэн овогт хүний их эмч Баатарын Морх нь 1944 оны модон бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн таванд малчин ард Баатарын гуравдахь хүүхэд болон Ховд аймгийн Алтай сумын 6-р багийн нутаг Бодончийн “Халуун” хэмээх газар мэндэлжээ. Бага нас нь малчин хүний хүүхдийн нэгэн адил хурга тугал эргүүлэх, аргал түүх цаашлаад хонь мал хариулах зэрэг гэр орныхоныхоо ажилд туслан тусад орж, улмаар Алтай сумын бага сургуульд 1951 онд орж бага сургуулиа, 1959 онд Булган сумын 7 жилийн, 1962 онд Ховд 10 жилийнсургууль тус тус дүүргэн АУДээд сургуулийг 1967 онд төгсч хүний их эмч болжээ. Удам дамжсан альч төрийн үед эмч домч үе уламжлагдан ирсэн тул “эмчийнхэн” гэдэг овог “элкен”-ий хүмүүс байлаа. Хулан эцгийн нь төрсөн дүү Пэрэнлэй маарамба “ноёдын эмч” хэмээн нутгийнхандаа алдаршин түүний шавь н.Ёндон гэсгүй гээд бодончийн хүрээнд нэрд гарсан хүмүүс байснаас гадна тэдний ач нар болох Б.Сунгарав, Б.Чүлтэм нар нь ч тэдний замаар орж хүрээнд сууж 2-4 жил болоод арга буюу хүрээ тарахад тэд сургуулиа орхижээ. Тэднийхээ уламжлалыг үргэлжлүүлсэн хүн нь Морх эмч байлаа. Мөн түүний хүү Эрдэнэбаяр хүний их эмч болж Ховдод, дараа нь “оюу толгой”-н олон улсын эмнэлэгт ажиллаж байна. Морхын ач нар А.Чинзориг, М.Ариунаа нар эмч болохоор шулуудан дээд сургуульд суралцаж байна. Ийнхүү эмчийнхэний үр удам залгамжлан үргэлжлэх боломжтой болсон ажээ. Морх нь Тухайн үед эмчийн нэн хэрэгцээтэй байсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас ажлын гараагаа эхэлжээ. Тэр үедээ эмнэлгийн материаллаг бааз муутай хэвтэж эмчлүүлэх болон эх төрүүлэх байр тав тух муутайгаас гадна унаа машингүй байснаас сумын өртөөнөөс нормд өгсөн мориор дуудлаганд явж тусламж үзүүлдэг байлаа. Анхны цалингаараа сумын артелийн дэлгүүрээс эмээл хазаар, чөдөр, ногт худалдан авч мориор ажил үүргээ гүйцэтгэж эхэлжээ. Тэр казак хэл мэддэггүй нь бас нэг бэрхшээл байсан ч гэсэн сумын үндэсний сэхээтнүүдтэй нөхөрлөж ярианы дэвтэр, казак монгол толь бичиг олж авсанаар төдөлгүй ярианы хэлтэй болж ажил үйлчилгээ цааш өрнөсөн ажээ. Бага насны хүүхэд, төрөх эмэгтэйчүүл зэрэг яаралтай тусламжийг цаг 137
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 алдалгүй үзүүлж олны талархалыг хүлээж хамт олны ажлын хариуцлага дээшлэн эмнэлгийн нэр хүнд сайжирсан ажээ. 2000 онд зүү төөнө, бариа засал, уламжлалт аргаар эмчлэх курс хийж мэргжил дээшлүүлэн европ эмчилгээтэй хамтран архаг өвчнийг уламжлалт аргаар хавсран эмчилсэн нь үр дүн сайтаа төгс эмчилгээ болжээ. Орон нутагт байгалийн нар ус, агаар зэрэг эмийн бус аргаар эмчлэхийн тул Дөргөн сумын нутаг Төгөөгийн булагт байгаа халуун элс, ингэний сүү, хоормог ашиглан бөөрний сувилал улирлын чанартай нээн ажиллуулж өөрийн биеээр өвчтөнөө авч явж эмчилсэн нь маш сайн үр дүнгээ өгч билээ. ЭМЯ-ны сайдын тушаалаар 1993-96 онд эмчилгээний чанарын хяналтын анхны улсын байцаагчаар ажиллан, төвийн ба хөдөөгийн сумуудын эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлэг тусгай мэрэгжлийн эмнэлгүүдийн ажлын чанарыг шинэ шатанд гаргахад өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллаж эмчилгээ үйлчилгээний чанарт үр дүнгээ өгсөн юм. Өөрийн авъяас билэгийг дайчлан шүлэг яруу найраг тэрлэн “Аргаль угалзын дууль”, “Булган тохой нутаг”, “Алтайнхан нүүдэлдээ жаргалтай”, “Шүлгэн цацал” номоо хэвлүүлэн түүхэн сэдэвт “ Оспаны дээрэмчдийн халдлагад өртсөн он жилүүд”, “Нутаг өвгөд хоёр минь”, номуудаа олны хүртээл болгожээ. Түүний бичсэн “ Мэсийнхэн”, “Алтан мутарт бүсгүйчүүл”, “дотрын тасгийнхан”, “амбулторынхон”, “сэхээний сувилагч”, “сумын эмнэлэг”, “Тахалынхан”, зэрэг эмнэлгийн холбогдолтой олон шүлгүүдийг нь мэргэжил нэг нөхөд нь унших дуртай. Түүний шүлэг найргийн гол сэдэв эмч эмнэлгийн хамт олон, мөн байгаль орчин ан амьтадаа хамгаалах чиглэлээр олон шүлэг найраглал бичжээ. Тэрээр 2000 онд МҮЧЗЭ-ийн гишүүн болжээ. 1970 онд өөрийн хань Б.Жавзмаатай гэр бүл болж 6 хүүхэд, эрүүл өсгөж бойжуулан, ажил мэргэжилтэй болгож амьдралын захад хүргэсэн ачит аав ээжүүд билээ. Энэ гэр бүлд аавын мэрэгжил өвлөсөн эмч, ээжийн мэргэжил эзэмшсэн багш, удирдах ажилтан, хуульч гээд зах зээлийн нийгэмд хөл нийлүүлэн яваа гэр бүл ч олон байна. Тэрээр биеийн тамир спортоор оролдон, архи тамхи хэрэглэдэггүй, эрүүл чийрэг биетээ байсан нь хожим тохиолдсон хүнд өвчнийг даван туулахад ёстой л биеийн бөхөөр нэгийг ялж сэтгэлийн бөхөөр мянгыг ялахын үлгэр дуурайл болсон билээ гэнэ. Чөлөөт бөхөөр улсын нэгдүгээр зэрэгтэй, сумын заан цолтой, шатар муугүй тоглодог бас ч үгүй теннис волейбол тоглох дуртай байлаа. Миний ажлын өчүүхэн амжилт бол ажилч хичээнгүй түшигтэй сайхан хань, олон шавь нартай багш Б.Жавзмаагийн уйгагүй хөдөлмөртэй холбоотой шүү дээ хэмээн ханиа магтана. Түүний ажилч хичээнгүй идэвх зүтгэл, чадварлаг эмчийн хөдөлмөрийг нь үнэлж клиникийн профессор цол, ЭМийн тэргүүн, ардын хувьсгалын ойн медалиуд, ЗГ-ын хүндэт жуух бичиг, алтан гадас, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, МУ-ын гавъяат эмч цол тэмдэгээр шагнажээ. Миний хүртсэн төр засгийн шагнал бол ББОЭТ болон “Ач заяа” нэгдсэн эмнэлгийн хамт олон, манай гэр бүл, үр хүүхдүүд, бэр хүргэн нарын хамтын хөдөлмөрийн үр дүн билээ гэнэ. 1.200.000 төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн лабраторын шинжилгээний багаж хэрэгсэл. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ АДУУЧИЙН ГАНТОГТОХ 1948 онд төрсөн. Багш мэргэжилтэй. Улсад 50 жил ажиллаж байгаа. Монгол Улсын Гавьяат багш цолтой, зөвлөх зэрэгтэй. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Багшийн гавьяа одонтой. Хөдөлмөрийн хүндэт болон 60, 70, 80, 90 жилийн ойн медалиудтай. Ардын боловсролын тэргүүний ажилтан, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан. А.Гантогтох багш 1971 онд бага ангид орос хэл заах туршилтын анхны багш бөгөөд 45 дугаар сургуульд 16 жил ажиллахдаа тэргүүний шилдэг бага ангийн багшаар удаа дараа шалгарч байсан нь төгсгөсөн сурагчдын сурлагын түвшин нь дунд, ахлах ангид ороод буурч өөрчлөгддөггүйгээрээ онцлог байв. Уйгаржин монгол бичгийг нэгдүгээр ангиас эхлэн үзэх төрийн шийдвэрийг биелүүлэх анхны багш төдийгүй монгол бичгийн олимпиадад улсад ангиараа хоёрдугаар байранд шалгарсан амжилтыг үзүүлжээ. Хүүхдийг 6-7 настайд нь элсүүлэн сургах төрийн бодлогыг гарахаас 138
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 13 жилийн өмнөөс 93 дугаар сургууль дээр 7 настай хүүхдэд крилл, уйгаржин хоёр бичгийг зэрэг зааж хос бичигтэн болгож, математикийн хичээлээр 6 жилийн агуулгыг 3 жилд багтаан зааж, туршиж хэрэгжүүлсэн ба Монгол улсын хэмжээнд анги нийтээр нь 100 хувь “В”-гээс “А” түвшинд сургаж чадсан ховорхон багшийн нэг мөн. Өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх тэдэнд анхан шатны боловсрол олгох монгол хэлний хичээлийг заахдаа ардын уламжлалт ёс зүйг баримтлах, зан заншлыг дээдлэх уламжлалыг орчин үеийн сургалттай хослуулан, цээжлэн тогтоох чадварыг хөгжүүлж амжилт гаргасан авъяаслаг багш юм. Бага насны хүүхдүүд уран яруу уншиж суран, эх хэлний мэдлэг сайтай, өөртөө итгэлтэй болсон сурагчид аль ч хичээлдээ түүртэлгүй сурдаг нь түүний заах арга барил, арвин баялаг туршлагатай салшгүй холбоотойг шавь нарынх нь амжилтаар харагдаж байна. Мөн хүүхэд биеэ даан хэний ч шахалт шаардлагагүйгээр өөрөө хичээл даалгавраа хийдэг, цаашдаа суралцах арга барилтай болгон төлөвшүүлэх аргачлалыг боловсруулж хэрэгжүүлснээр сурагчид нь гүн бат мэдлэгтэй, сайн сурах боломж нөхцлийг бүрдүүлжээ. Ийнхүү 93 дугаар сургуульд санаачилж хэрэгжүүлсэн А.Гантогтох багшийн туршлагаар тус сургуулийн бага боловсрол нь нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, одоо тус сургуулийн туршлагаар монголын бага боловсролыг шинэчлэх туршилтын баг гаран ажиллаж, амжилттай хэрэгжиж байна. А.Гантогтох багш нь одоо улсын хэмжээний бага ангийн багш нарт эх хэлнийхээ уран яруу баян тансагийг мэдрүүлэн хөгжүүлэхэд туршлагаа дэлгэрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийсээр яваа цөөнх ахмад багшийн нэг гэдгээр нь нутгийн хамт олон нь бахархахаас өөр аргагүй билээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, XX ЗУУНЫ ШИЛДЭГ ШҮҮГЧ АДУУЧИЙН БАСХҮҮ 1953 онд төрсөн, 1970-1975 онд УБИС-ын биеийн тамирын ангийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Спортын олон улсын хэмжээний мастер цолтой. Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Монгол Улсын XX зууны шилдэг шүүгч, Сөүлийн олимпийн “Алтан шүгэл” шагналт, Боловсрол судлалын Магистр. 1971-1975 онд Улсын шигшээ багийн тамирчин, 19751980 онд “Замчин” нийгэмлэг ба Октябрийн районы БТС-ын хороонд дасгалжуулагч, 1980-1982 онд БТСУХны Спортын сургалтын төвд бөхийн багш, 1982-1987 онд Улсын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, 19871989 онд Улсын шигшээ багийн дасгалжуулагч, 1989-1993 онд Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1993-2009 онд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 оноос ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна. Бэлтгэн дасгалжуулсан тамирчдаас нь: 1989-1992 онд дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн болон залуучуудын тэмцээнээс алт нэг, мөнгө гурав, хүрэл дөрвийг авч, тивийн аварга бөх найм төрөн гарч, олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт 190, мөнгө 244, хүрэл 224, нийт 658 медаль хүртэж, Монгол улсын гавъяат тамирчин 11, олон улсын хэмжээний мастер 26, спортын мастер 37, Монгол улсын гавъяат дасгалжуулагч 4 төрөн гарчээ. Монголд чөлөөт бөхийн эмэгтэй барилдааныг үүсгэн хөгжүүлэх ажлыг анх санаачлагчдын нэг бөгөөд анхны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1999 онд зохион явуулж, эмэгтэй үндэсний шигшээ багийг 2005 онд анх байгуулан хичээллүүлснээр манай эмэгтэй бөхчүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хүрэл медалийг 2005 онд авсан бол 2010 онд анхны аварга бөх төрж, улмаар жил бүр медаль хүртэж, 2011, 2013 оны ДАШТ-нд багаараа 3, 2 дугаар байруудад шалгарсан байна. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, идэвхи санаачлагатай, шинийг эрэлхийлж ажилласаны үр дүнд МЧБХ нь 1997-2007 онд бүх ажлын үзүүлэлтээр улсад “Шилдгийн шилдэг холбоо”-гоор найм, “Шилдэг холбоо”-гоор хоёр удаа тус тус шалгарч, 2002 оноос бий болсон “Бөртэ чоно” тэргүүн дээд шагналыг дөрвөн удаа авч, баг тамирчид 2001-2009 онд ДАШТ-нээс насанд хүрэгчид, залуучуудаар 17, Дэлхийн цомоос гурав, Оюутны наадам болон ДОАШТ-нээс 13, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 169, олон улсын тэмцээнээс 492 нийт 694 медалийг авсан амжилтыг үзүүлжээ. 139
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 1983-2011 онуудад шинэ залуу шүүгчдийг бэлтгэх буюу зэрэг ахиулах сургалт семинарыг 40 гаруй удаа зохион явуулснаар 330 хүн шинээр шүүгчийн зэрэг авч, үүнээс улсын шүүгч 104, олон улсын шүүгч 25-ыг бэлтгэн гаргаж, “Олон улсын бөхийн барилдааны дүрэм”-ийг 1996-2010 онуудад 5 удаа орчуулан товхимол болгон гаргасан нь дасгалжуулагч, тамирчид, шүүгчид төдийгүй үзэгчдийн хүртээл болов. Манай улсын спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Монгол улсын гавъяат дасгалжуулагч” цолоор тус тус шагнасан юм. Бөхийн спортыг өөрийн болон дэлхийн хэмжээнд хөгжүүлэхэд оруулсан идэвхи зүтгэл хөдөлмөрийг үнэлж олон улсын бөхийн холбооноос 1987 онд ОУБТНХ (FILA)-ны “Мөнгө”, 1990 онд “Алтан” медаль, 1988 онд Сөүлийн олимпийн наадмаас “Алтан шүгэл” шагнал, 2001 онд ОУБТНХ (FILA)-ны дээд шагнал “Алтан одон”-гоор тус тус шагнав. А.Басхүү нь 1976 онд Улсын шүүгч, 1978 онд олон улсын II, 1981 онд олон улсын I зэрэг, 1983 онд “Олон улсын шилэгдмэл шүүгч” болжээ. Энэ хугацаанд Олимпийн их наадамд 6, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30, Дэлхийн цомд 4, Европын аварга шалгаруулах тэмцээнд 12, Азийн спортын наадам болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 33 удаа тус тус шүүснээс гадна 30 шахам оронд болсон олон улс, тив, дэлхийн тэмцээнд ОУБТНХ (FILA)-ны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж иржээ. 1991 оноос Азийн бөхийн нэгдсэн хорооны шүүгчийн комисс, 2006-2009 онуудад ОУБТНХ (FILA)ны Шүүгчийн зөвлөлийн гишүүнээр томилогдон ажилласан. Энэ бүхэн нь түүний монгол улсын нэр нүүр болж, олон улсын хэмжээнд ажиллан өөрийн улсын нэр хүндийг авч явсан, олон улсад нөлөө бүхий нэр хүндтэй дасгалжуулагч, шүүгч буюу дэлхийн бөхийн спортын зүтгэлтэн болохыг харуулж байна. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, УЛСЫН НАЧИН АДУУЧИЙН БААТАРХҮҮ 1957 онд төрсөн, 1964-1974 онд Ховд аймаг Булган сумын 10 жилийн сургууль, 1974-1978 онд ЦЕДС-ийг тус тус төгссөн, 1975-1985 онуудад Улсын шигшээ баг болон Алдар спорт хороонд тамирчин, 1986 оноос Ардын армийн дугаар ангид штабын туслах, салбарын захирагч, 1989-1996 онд Чингэлтэй дүүргийн БТСХ-нд дасгалжуулагч, 2000-2001 онд “Их тэнгэр” цогцолборт менежер, 2001-2010 онд МУГЕГ-т ахлах байцаагчаар тус тус ажиллаж байв. А.Баатархүү 1973 онд 16-хан настайдаа алс хол Ховд аймгийн Булган сумаас Улаанбаатар хотноо ирж залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд шууд алтан медаль авч, бөхийн дасгалжуулагч, мэргэжилтэнүүдийн анхаарлыг зүй ёсоор татжээ. Монголын тамирчдаас Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний анхны аваргын “Алтан медаль”-ийг авч, эх орныхоо нэрийг дэлхийн спортын тавьцнаа мандуулсан гавьяатан билээ. 1983 оны Зөвлөлт холбоот улсын (одоогийн ОХУ) Бүх ард түмний VIII нээлттэй спартакиадад оролцсон гадаадын 22 орны тамирчдаас цорын ганц мөнгөн медалийг Монголын бөх А.Баатархүү авсан нь чөлөөт бөхийн хувьд манай улс төдийгүй дэлхийн бөхийн спортын түүхнээ давташгүй амжилт байв. 1978 оны Тайландын Бангкок, 1990 оны Бээжингийн Азийн спортын VIII, XI наадмуудын хошой мөнгөн медаль, 1989 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль болон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс 19 алт, 10 мөнгө, 8 хүрэл медалийг тус тус авчээ. Монгол Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 10 удаагийн аварга болж байсан. 1979 онд Ардын хувьсгалын 58 жилийн их ойн баяр наадмаар 5 давж улсын начин цол хүртсэн нь Монгол Алтайн нурууны өвөр талаас төрсөн анхны улсын цолтон бөх болж, нутаг ус, түмэн олноо баярлуулсан билээ. Бөхийн спортыг хөгжүүлэх болон тив, дэлхийн дэвжээнд Монгол хэмээх нэрийг дуурсгахын төлөөх үйл хэрэгт оруулсан хүчин зүтгэлийг нь үнэлэн МУ-ын гавьяат тамирчин цол, Алтан гадас одон, БТСын Тэргүүний ажилтан цол тэмдэг, МҮОХ-ны “Алтан очир одон” зэрэг шагналаар шагнагдаж байжээ. 140
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ОЛОН УЛСЫН ШИЛЭГДМЭЛ ШҮҮГЧ АДУУЧИЙН БААСАНХҮҮ Манай улсын спортын авъяаслаг, нэрт шүүгч А.Баасанхүү 1989 оноос эхлэн чөлөөт бөхийн шүүгчээр ажиллаж, 1991 онд Улсын шүүгч, 1992, 1994, 1995 онуудад Олон улсын шүүгчийн III, II, I зэргийн шүүгч болж, улмаар 1996 онд “Олон улсын шилэгдмэл шүүгч” болсон нь А.Басхүү ахынхаа удаахь Монгол Улсын чөлөөт бөхийн спортын олон улсын дээд зэрэглэлийн шүүгч болжээ. Хот, улс, олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг шүүгчийн өндөр мэдлэг чадвар, мэдрэмж, ур чадвартайгаар олон жил амжилттай шүүж, чөлөөт бөхийн спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол улсын аварга шалгаруулах болон олон улсын “Монгол говь”, ОХУ-ын Красноярскын “Иван Ярыгин”, “Борис Будаев”, Туркын “Ясар Догу”, Ираны “Тахти”, Зүүн Азийн наадам зэрэг тэмцээнүүдийн шилдэг шүүгчээр удаа дараа шалгарч байсан авъяаслаг шүүгч юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10, Дэлхийн болон Тивийн цомын тэмцээнд 4, Азийн наадам ба Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16, Дэлхийн хүүхдийн наадамд 2, Зүүн Азийн наадамд 2 удаа тус тус шүүгчээр ажилласан үзүүлэлт нь манай улсын спортын шүүгчдийн түүхэн дэхь хоёрдахь тохиолдол болж байгаа нь онцлог юм. Монгол улсын спортын шилдэг шүүгчийн Тэргүүн дээд шагнал “Бөртө Чоно” шагналыг 2005 онд хүртжээ. Их спортын хөгжил, тэмцээний зохион байгуулалт, тамирчдын өрсөлдөх болон ур чадварыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн БТС-ын Тэргүүний ажилтан цол тэмдэг, МҮОХ-ны “Олимпийн алдар одон” ба “Алтан очир одон” гоор тус тус шагнагдсан байна. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ СУНГАРАВ ОВОГТОЙ БОЛД С.Болд нь 1939 онд Ховд аймгийн Алтай сумын нутаг “Цагаан эрэг” гэдэг газар төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжээд 1954 онд Алтай сумын бага сургууль, 1957 онд Ховд аймгийн Булган сумын 7 жилийн дунд сургуулийн 7-р ангийг төгсч, Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуульд суралцан төгсч, бага ангийн багш, математикийн багш мэргэжил эзэмшсэн. 1976-1980 онд УБДС-д суралцаж Түүх, газар зүйн багш мэргэжил эзэмшсэн. 1968, 1977, 1983 онд Удирдах ажилтны курс, сургалтад хамрагдан суралцсан аж. 1961 оноос Ховд аймгийн Булган сумын сургуульд математикийн багш, хичээл хүмүүжлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1980 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь ТМТС-д захирлаар томилогдон 1982 оны 8 сар хүртэл ажиллажээ. 1982 оны 9 дүгээр сарын 1-ээс Дархан хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд хүмүүжлийн эрхлэгч, намын үүрийн дарга, 1989 оноос захирал, 1997 онд 10 жилийн 7-р дунд сургуульд хичээлийн эрхлэгч, 2001 оны 8 дугаар сараас Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2009 онд гавъяаныхаа амралтанд гарсан. Нийтдээ боловсролын байгууллагад 48 жил тасралтгүй ажилласан. 1979 онд Ховд аймагт ажиллаж байхдаа аймгийн аварга багшаар, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Намын хорооны товчооэны гишүүн, сумын депутат, Дархан хотын Намын хорооны гишүүнээр 3 удаа, МАХН-ын Онц их хурал, 22-р их хурлын төлөөлөгч, Монголын багш нарын 6-р их хурал, ПБ-ын залгамжлагч 4,5-р чуулганы төлөөлөгчөөр тус тус сонгогдож байжээ. Ажиллах хугацаандаа удирдсан хамт олноо тэргүүний хамт олны хэмжээнд хүргэж байлаа. С.Болд багш 10 жилийн 3-р дунд сургуулийг 3 удаа аймгийн тэргүүний үүр, улсын тэргүүний Пионерийн бүлгэм, олон нийтийн байгууллага, аймгийн тэргүүний байгууллагаар 1-4 удаа шалгарсан байна. 1990 онд 10 жилийн 3-р дунд сургууль Улсын тэргүүний сургууль болж алдаршсан байна. Мөн хотын 10 жилийн 7-р сургууль, 1998,1999,2000 онуудад хичээлийн олимпиадуудад аймагт тэргүүлж, 141
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 сургууль олон аймгийн тэргүүний сургуулийн хэмжээнд 2 удаа шалгарч байв. 2004 оны ажлаараа Оюуны-Ирээдүй цогцолбор Монгол улсын тэргүүний сургууль, шилдэг менежменттэй ТОП сургууль болсон. С.Болд багшийг Боловсролын шилдэг менежерийн Хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна. Тэрээр 1961-2006 он хүртэл улсын боловсролын байгууллагад тэр дундаа ЕБС-д 45 дахь жилдээ ажилласан байна. Түүний нөр их хөдөлмөр бүтээлийг төр, засаг өндрөөр үнэлж, АБТА цол тэмдэг, Аймгийн Хүүхдэд ээлтэй хүн алтан медаль, Засгийн газрын Хүндэт Жуух бичиг, Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медалиуд, Алтан гадас одон, 2001 онд Монгол Улсын Гавъяат багш цолоор урамшуулан шагнажээ.
С.Болд миний аав, ээж, эгч дүү нарын тухай товч дурсамж Аав ээж хоёр минь “Алтаар алтаар уйлавч, Ахиад заяахгүй аав ээж хоёр минь” Нутаг хошуундаа “Сууяа дарга” гэж алдаршсан бидний аав Дашийн Сунгарав 1922 онд одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Богос гэдэг газар төрсөн гэдэг. Бага насандаа хүрээ хийдэд хувраг болж суусан, өсвөр насандаа аян жин тээх, адуу мал маллах зэргээр хүнд бэрхийг туулсан угийн хэрсүү зантай учраас амьдралын хар ухаантай болж чадсан. 1948 онд бидний ээж Мядагийн Гармаатай ханилан суусан. 1948 оноос сумын түүхий эдийн эрхлэгчээр түр ажиллаад Алтай сумын 2-р багийн даргаар сонгогдож 1960-аад он хүртэл ажилласан юм. Даянпан, Их бага хөндлөн, Наран, Халиун, Замын ам, Заагийн ам, Уу тохой, Хөх хэрц, Шанд, Урд боомын ам, Цагаан эрэг, Сээр, Хөх дэл, Халиуны уул, Хатавч гээд л манай багийн нутаг. Аав минь энэ л нутагт багийнхаа айлуудаар жингийн тэмээ, ноос ноолуур, хашаа худаг, хадлан сонгууль, хурал зөвлөгөөн гээд л гэртээ ч орох завгүй шахам пөг пөг шогшуулж явсан. Аав маань хүмүүстэй сайхан харьцдаг хүмүүсээ ч сайн мэддэг учраас хэн ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? гэдгийг тохируулж ханддаг, хүмүүс дарга хэлсэн бол бид заавал биелүүлнэ гэсэн хандлагатай байсныг одоо ч гэсэн настайчуул дурсаж ярьцгаадаг. Аав ямар ч сургуульд сураагүй боловч Монгол, Крил, Төвд бичгийг чөлөөтэй уншдаг. Крил бичгээр албан хэргээ хөтөлдөг, сампинд сумандаа дээгүүрт ордог байсан. Манай аав хошин мөртлөө их ухаарал өгсөн сонирхолтой, сайхан яриатай хүн байсан. Эргээд бодоход ярьсан бүхэн нь сургааль байсан юм билээ. 1989 онд Дархан хотод шилжиж ирээд хүүхдүүдээрээ орж гарсар, ач зээ нартайгаа шатар тоглоод ая тааваараа байж байгаад 2005 онд 83 насандаа таалал төгссөн. Манай ээж 1927 онд Бодончийн эхэн Холбоо нуур гэдэг газар төрсөн. Айлын мал маллаж ядуу зүдүү өссөн. 1948 онд бидний аавтай амьдран сууж Сунгаравынх гэдэг айлыг айлын дайтай авч явж 3 хүү, 4 охин 7 хүүхэд төрүүлэн өсгөсөн, 100 хүрэхгүй цөөхөн малыг 1000 хүртэл өсгөсөн жинхэнэ хөдөлмөрч хичээнгүй монгол бүсгүй, ясны малчин хүн байсан. Идээ цагаа, сүү сааль хийж, нялх нойтон хүүхдээ асрахын нэгэн заванд хоттой хонин дотроо орж нэг тойроод л тийм хонь гэдэс хээлээ аваад өвдсөн байна, ийм хонины хурга харагдахгүй байна гэх ч юмуу, хонь цадаж байгаа эсэх, билчээр өвстэй байгаа эсэхийг бүгдийг мэдээд бидэнд зааж зөвлөөд өрх гэрийн ажил амьдралыг газар дээр нь удирддаг байлаа. Олон түмэндээ нэр хүндтэй бүх хүмүүс Гааяа эгч гээд л илүү дутуугаа өгч аваад л ижий ахай болцгоодогсон. Бидэнд их бага нь хамаагүй хоолоо олж идэх хэмжээний юм сур, сайн л ажиллах хэрэгтэй, юу л бол юу хийгээд сурчих тэр бүхэн чинь эрдэм шүү, хэзээ нэгэн цагт хэрэг болдог юмаа гэж сургадаг байсан. Тийм ч учраас бид ямар ч байсан амьдралаа аваад явах хэмжээний ухаантай, зохих хэмжээний боловсролтой болцгоосон нь аав ээжийн маань ач буян гэж хүндэтгэн ухаарч явдаг даа. Аав ээж хоёр маань биднийг эрхлүүлж нялуурч сүйд болдоггүй одоогийнхоор бол хатуухан талдаа байсан нь хамгийн зөв “хайр” байжээ гэж бид ярьцгаадаг. Бид сайн явна. Төрж өссөн нутгийнхаа ахан дүүстээ мөрөө гаргасан газар шороондоо, амталж ундаалсан Ангиртын голдоо ажиллаж амьдарч яваа байдлаа нэгэнтээ сонсгон танилцуулах нь уугуул иргэний үүрэг гэж ухааран доорхи товч танилцуулга толилуулж байна. Сууяа даргын хүүхдүүд сайн явна... 142
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 - Том хүү Болд насаараа багшийн ажил хийж улсад 48 жил ажиллаад чөлөөндөө гараад Дархан хотод амьдарч байна. Төр засагтаа олон жил ажилласныг үнэлж Монгол Улсын “Гавъяат багш” цолоор шагнагдсан. Гэргий Хандаа нь бас багш, “Дархан бэр” 6 хүү, 3 охинтой, ач зээ 16 болж өнөр өтгөн амьдарч байна. - Удаах охин Бямбаа агсан Багшийн мэргэжилтэй Дуу хөгжим, хөдөлмөрийн багшаар Алтай сумандаа ажиллаж, эмэгтэйчүүдийн сонгуульт ажил хийж урлаг уран сайханд оролцож явсан. АБТний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан болж Л.Гэндэнтэй гэр бүл болж 3 хүү, 2 охин төрүүлж өсгөсөн ба 10 ач зээтэй болсон. Бидний хамгийн хүндтэй хүн Л.Гэндэн улсад 42 жил багшийн ажил хийснээс 15 жилд нь Алтай сумандаа сургуулийн Захирлын ажил хийж, сургуулиа аймгийн тэргүүний сургууль болтол хөгжүүлж явсан сайн нэртэй, уугуул нутгийн сэхээтэн юм. Төр засаг хөдөлмөрийг нь үнэлж 2014 онд Монгол улсын Гавъяат багш цолоор шагнасан. - Охин Наадгай өсөх наснаасаа мал маллаж ээж аавынхаа малч хичээнгүй чанарыг өвлөн ажиллаж амьдарч явна. Хүү охин хоёр төрүүлж өсгөсөн ба одоо ач зээ 6 тай. Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд мянгат малчин, сумын сайн малчин болсон. Хүү Ариунбат нь сумандаа нэртэй малчин гэгдэж үнэлэгдэж явна. - Охин Намсрай Анагаах ухааны их сургууль төгсөж Ховд аймгийн Мөст, Алтай, Булган сум, Дархан хотод ажиллаж байгаад өндөр насны чөлөөндөө гарсан. Тэргүүлэх зэрэгтэй их эмч, Уламжлалт эмчилгээ, Бариа засал, Рейкигээр бие даан мэргэшиж одоо хир нь тэр чиглэлээрээ ажилладаг. 2 охин 1 хүү төрүүлж өсгөсөн, ач зээ 3 тай болсон. УБ хотод сайхан амьдарч байна. - Охин Бүрнээ 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болж Алтай суманд Ноолууурын чиглэлийн улаан ямааны эрдэм шинжилгээний туслах ажилтнаар нөхөр Ч.Эрдэнээгийн хамтаар ажиллаж аймгийн хошой аврага болсон ба Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд ирээд малаа өсгөж сайхан амьдарч байна. 1 хүү, 4 охин төрүүлж өсгөн одоо ач зээ 3 тай болж сайхан амьдарч явна. Ч.Эрдэнээ 2012 онд Монгол улсын “Сайн малчин” болж аймаг сумандаа малч ажлаараа тодорсон. - Хүү Бөхжаргал Тракторчин, цахилгаанчин, сантехникч мэргэжилтэй. Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Шарын голын уурхай, Дарханы БҮК, ХААИС-д мэргэжлээрээ ажиллаж байгууллагынхаа удаа дараагийн аврага болж байсан. - Хүү Бадам-Очир Барилгын Хүнд машин механизмын механикч мэргэжилтэй. Дархан хотын Силикат тоосго шохойн үйлдвэрт мастер, механикч хийж байсан ба одоо Оюуны Ирээдүй цогцолбор сургуульд аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байна. Гэргий О.Болормаа нь Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоонд Гүйцэтгэх захирлаар ажилладаг, 3 охинтой 2 зээтэй сайхан амьдарч байна. Бидний сайн сайхан амьдарч яваагийн учир утга нь Алтай нутгийн минь сүрлэг уулнуудын нөмөр нөөлөг, нутгийн минь ард түмний хайр хишиг юмаа гэж үргэлж сүсэглэн бодож хайрлаж явдаг. Дурсамж бичсэн: Дархан-Уул аймагт суугаа Алтай сумын иргэн МУГБ Сунгаравын Болд Дашийн Сунгарав агсаны үр хүүхдүүд 2014 он
МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ ЛОНГУУ ОВОГТОЙ ГЭНДЭН Лонгуу овогтой Гэндэн би 1947 онд Ховд аймгийн Алтай сумын нутаг Бодончийн буултын ширэг гэдэг газар Лонгуугийн 3 дахь хүү болон мэндэлсэн. Хөдөөний хүүхдийн адил хонь малаа хариулах, түлээ түлш түүх, хурдны морь унах зэргээр бага насаа өнгөрөөсөн. Бага дунд сургуульд суралцаж 1969 онд Монгол улсын Их сургуулийн Газарзүйн ангийг төгссөн. 1969-1971 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн сургуулиас ажлын гараагаа эхэлж, 1971-1974 онд Үенч сумын сургуульд багш, хичээлийн эрхлэгч, 1974-1989 онд Алтай сумын сургуульд ажиллахдаа 3 жил нь багш, 12 жил захирлаар ажиллахдаа Ч.Лхасүрэн, Б.Сүрэн, И.БатОчир, Ж.Цэдэндамба, Б.Ламжав, З.Баяртсайхан гэсэн захирлуудын ажлыг үргэлжлүүлэн 7 дахь захирал нь болж ажилласан. Унасан газар угаасан усандаа тодорхой хугацаанд ажиллаж хүүхэд багачуудад нь эрдэм ном зааж явсандаа баярлаж явдаг. Бидний шавь нао одоо эрийн цээнд хүрч эрдэм боловсрол эзэмшин улс эх 143
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 орондоо тус тусынхаа ажил үүргийг нэр төртэй гүйцэтгэж хувь нэмрээ оруулж явцгаана. Амьдралын хувьд зарим нь өвөө, эмээ болцгоож ач зээ нараа өсгөн хүмүүжүүлж захчин түмнийхээ удам угсааг залгамжлуулж явна. Намайг ажиллаж байсан тэр үед тухайн үеийн сум нэгдлийн даргаар Т.Даш, О.Балжинням, Ч.Дамиран, Намын үүрийн даргаар Б.Бошго, Ч.Чийбаатар нар ажиллаж байна. Би боловсролын байгууллагад тасралтгүй 42 жил ажиллахдаа Ардын боловсролын Тэргүүний ажилтан, 2001 онд Алтангадас одон, 2009 онд хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2013 онд Монгол улсын Гавъяат багш цолоор шагнагдсан. Энэ эрхэм хүндтэй шагнал нь Алтай нутгийн зон олон, уулс, ус, шавь нар, хамт ажиллаж байсан багш нарын минь түшиш, дэмжлэг гэж би гүнээ хүндэтгэж байна. Алтайн сүрлэг уулс, аав ээж бидний төрж өссөн унаган нутаг, усыг үгээр илэрхийлж, бэх бийрээр сийлэхийн аргагүй юм. Үе үеэрээ удам судраараа Алтайнхаа буурал уулсдаа залбиран мөргөж, сэтгэлийн эрч хүчээ сэлбэж хийморь лундаагаа хөглөж ирсэн хүмүүс бол яах аргагүй захчинууд, нутгийн маань уул ус, уудам тэнүүн говийн хөрс шороо нь хүртэл өнө эртний үлгэр домог, захчин түмний олон үеийн түүхийг өгүүлж байх шиг санагдана. Захчин түмэн маань монголын түүхэнд эх оронч үзэл, үнэнч шударга хичээл зүтгэл, хөдөлмөрч дайчин уламжлал, мохошгүй эр зоригоороо гойд ялгарч үеийн үед дуурсагдах хосгүй гавъяатай ард түмэн. Миний хань Сунгарав овогтой Бямбаа 1949 онд Алтай сумын нутаг Эхэнбулаг гэдэг газар аав ээжийн 2 дахь охин болж мэндэлсэн. Том ах Болд гараад 10-аад жилийн дараа төрсөн учир бусдаасаа эрх өссөн боловч доороо Наадгай, Намсрай, Бүрнээ, Бөхжаргал, Бадам-Очир гэсэн 5 дүү дагуулан тэдэндээ эгч шиг, ээж шиг дотно амьдарч ирсэн. 1957-1961 онд Алтай сумын бага сургууль, 1961-1964 онд Булган сумын 7 жил, 1968 онд УБ хотын Багшийн сургуулийн Дуу хөгжлийн багшийн мэргэжлээр төгссөн. 1968-1971 онд Ховд аймгийн Булган, 1971-1974онд Үенч, 1974-1989 онд Алтай суманд, 19892001 онд Дархан хотын 3-р сургуульд дуу-хөгжим, үйлчлэх хөдөлмөрийн багшаар боловсролын байгууллагад тасралтгүй 32 жил ажилласан. 1975 онд МХЗЭ-ийэ Төв хорооны Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан, 2000 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 2004 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдсан. Монгол улсын гавъяат, эрдэмтэн, доктор, Ардын боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан зэрэг олон сайхан шавь төрүүлсэн. Хүндэт багш, 5 хүүхдийн буянт ээж байлаа. Үнэнч шударга, зарчимч өндөр шаардлагатай, өрөвч зөөлөн сэтгэлтэй, ажилч хичээнгүй, хамт олон найз нөхөд үр хүүхдүүддээ нэр нөлөөтэй, үлгэр дууриал болж чадсан сайхан эмэгтэй, сайн ээж, сайн сурган хүмүүжүүлэгч байсан. Хосоор амьдрах хорвоогийн жамаар хоёр биенээ хайрлаж, нэгэн гэр бүлийг цогцлоон, ээж аав бололцон үеийн үед, үр удмаа үлдээнэ эгдэг хүмүний амьдралын утга учир юм шүү. Төрөлх сумынхаа үүсэн байгуулагдсан түүхт 90 жилийн ойг тохиолдуулан нутгийнхаа болон монголынхоо өнцөг булан бүрт амьдран суугаа нутгийн найз нөхөд, ахан дүүс, ах эгч, шавь нар болон ахмад буурлууддаа баярын мэнд хүргэж эрүүл энх байж ихийг бүтээхийн өлзий ерөөлийг дэвшүүлье.
Захчин түмний түүхийн хуудас улам зузаарах болтугай. Л.Гэндэн миний аав, ээж, эгч дүү нарын тухай товч дурсамж Миний аав Торгуудын Лонгуу 1909 оны тахиа жил Чандмань уулын аймаг Ханбаатар хайрхан уулын хошуу, одоогийн Ховд аймгийн Алтай сумын нутагт Очирын Цэдэв гэдэг 6 хүүхэдтэй айлын 5 дахь хүү нь болон мэндэлжээ. Цэдэв гэдэг миний өвөг эцгийг нутгийнхан нь Махан толгой гэж хочилдог байснаас тэдний ах дүүсийг махан толгойнхон гэдэг байлаа. Цэдэвийнх Бат, Бээжээ, Намжил, Балдан, Лонгуу, Ёндон гэсэн 6 эрэгтэй хүүхэдтэй айл байж. Миний аав төрсөн ээжийнхээ дүү болох Пүрэвийн Торгууд гэдэг айлд томхон болсныхоо дараа өргүүлснээр Торгуудын Лонгуу гэж овоглодог болсон. Миний аав багадаа Бодончийн хүрээнд лам болж бурханы номонд суралцаж байгаад 1960-аад оны хуйвалдаанаас хойш хар болж мал маллах, тариа тарих зэрэг ажлуудыг хийж байгаад эрийнц ээнд хүрч миний ээж Нүүзэйтэй гэр бүл болж 5 хүүхэд төрүүлжээ. Аав маань шатар сайн тоглоно. Ер нь манай суманд манай аавыг хождог шатарчин байхгүй байсан байх. Даавуун хөлөгтэй, амьтны дүрсээр сийлсэн гоёмсог шатартай, түүнийгээ тусгай төмөр саванд хийж хадгалдаг байсан. Бас товшуур хөгжим тоглож ерөөл, магтаал хэлж дуулдаг их авъяастай хүн байсан. 1950-иад оны үед Бодончийн эхээр нутаглаж байсан Алтай сумын 5-р багийн иргэдийг Мөст суманд харъяалуулах болсноор аавын ах дүү нар бүгдээрээ Мөст сумын харъяат болж аав ганцаараа Алтай сумандаа үлджээ. Манай аав 1960 онд 51 насандаа хүнд өвчний улмаас нас барсан. 144
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Миний ээж Гаржав овогтой Нүүдэй 1920 онд Чандмань уулын аймаг Гүний хошуу буюу одоогийн Ховд аймгийн Үенч суманд Гаржавын охин болон мэндэлжээ. Төмөр бич жилтэй. Аавыг нь Холхоон Гаржав, ээжийг нь Сандаг тайжийн Жавзмаа гэдэг байжээ. Аавыг өнгөрөхөд ээж минь 40 настай хоцорчээ. Ээж минь амьдралын төлөө айл шиг айл явахын төлөө, хэдэн хүүхдээ сайн хүн болгохын төлөө нойр хоолоо хугаслан байж биднийг өдий зэрэгт хүргэсэн буянтан билээ. Бас биднийг хойд эцгийн гар харуулахгүй, мөр бүтэн явуулж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэх гэж залуу сайхан нас, халуун зүрх, бүлээн цусаа үр хүүхэд бидэндээ зориулж чадсан ачтай хүн. Ганц бие ядарсан эмэгтэйд ямар л зовлон гачигдал тохиолдоно, тэр бүхэн ээжийг минь дайрсан. Амьдралын энэ их ачаа ээжид минь дэндүү хүндэдсэн. Гэхдээ миний ээж нэр төртэй давсан. Ээж минь амьдралын эрхээр сумын төвд байж нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад тоосго цохих, барилга байшин, хашаа хороо барих зэрэг янз бүрийн ажил хийж хувь нэмрээ оруулж байсан ба 1973 онд бурханы оронд заларсан. Таныхаа бидэнд хайрласан далай баян буяны чинь эдэлж явнаа хүү чинь. - Миний том эгч Тулгаа 1941 он буюу төмөр могой жил мэндэлжээ. Айлын том охин, тэгээ ч 4-5 жил дүү дагуулаагүй учир аав эжийн амь нь байсан гэдэг. Хөдөөний малчин айлын хүүхдүүдийн адил хурга ишиг эргүүлэх, ус аргал түлш ойртуулах зэргээр аав ээждээ гарын үзүүрт тус дэм болж байгаад бага сургуульд орж улмаар Булган сумын 7 жилийн сургууль төгсөж Архангайн багшийн сургуульд 2 жил орчим суралцаж байгаад амьдралын шаардлагаар сургуулиа орхиод гэртээ ирсэн. Хүнтэй сууж 11 хүүхдийн ээж болж сайхан амьдарч ирсэн. Миний эгч угаасаа дуу цөөтэй, илүү дутуу зангүй ёстой л гэмгүй мөрөөрөө төрсөн бурхан ээж, буянтай эгч минь байлаа. Ёстой л ээжийн минь оронд ээж болсон миний хайртай шүтээн. - Миний зулай дээр гишгэж төрсөн 2 дахь эгч бол Халтгаа юм. 1945 он буюу модон тахиа жил эхээсээ мэндэлжээ. 1954 онд Алтай сумын бага сургуульд 1961 онд Булган сумын 7 жилийн сургуулийг төгсөж УБ хотын Хүн эмнэлгийн техникумд элсэж 1965 онд төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш сумандаа тасралтгүй 20-иод жил ажиллахдаа олон ч хүүхдийг эх барьж, олон ч хүнийг эмчилж эдгэрүүлсэн эмчийнхээ тангарагыг нэр төртэй, үнэнчээр биелүүлэ ирсэн монголын мянга мянган цагаан нөмрөгтэй эмч нарын нэг явсан гэдгээр нь бид бахархаж явдаг. Миний эгч сайхан хүүхэн байсан төдийгүй зан ааш, хоол унд сайтай, хэнтэй ч хэл үг учир зүйгээ олж чаддаг их элгэмсүү, нийтэч, сайхан сэтгэлтэй их ажилсаг, цэвэрч нямбай эмэгтэй байсан. Эгч минь 1982 онд бурхны оронд дөнгөж 37 насандаа заларсан. Одоон охин Болормаа, Байгаль, Болортуяа, Бурмаа, хүү Болорчулуун нар нь тус тусдаа өрх айл болцгоож үр хүүхэдтэй, ажил хөдөлмөртэй сайхан амьдарцгааж явна. - Манай 4 дэх охин буюу миний дараагийн дүү бол Харнүдэн бөгөөд тэр 1953 онд төрсөн. Усан могой жилтэй. Миний дүүг 7 настай байхад аав нь өнгөрсөн учир түүнээс хойш ээжтэйгээ, дүүтэйгээ гурвуулаа нэг ам бүл болон амьдарч ээжийнхээ халамж анхааралд голлож өссөн. Бид намар сургуульд яваад хавар л эргэж ирнэ. Тэгээд зуны сард ээж, дүү нартайгаа хамт байдаг байсан. Дүү маань охин хүүхэд гэсэндээ ээждээ тус нөхөд болж багаасаа гэрээ цэвэрлэдэг, хоол ундаа хийчихдэг, их хэрсүү, ажилсаг, нямбай, цэвэрхэн охин болчихсон байсан. 1961 онд сумандаа бага сургуульд орж 1968 онд Булган сумын 7 жилийн сургуулийг дүүргэж БаянӨлгий аймгийн Барилгын ТМС-д 2 жил барилгын засал, чимэглэлийн мэргэжлээр суралцаж төгсөөд 1970 онд Ховд аймгийн Барилга конторт 1979 он хүртэл ажилласан. 4 хүүхэдтэй. УБ хотод амьдарч байна. Том хүү Баттөмөр СУИС төгсөөд Хөх хотод урлагийн сургуульд багшилдаг. Хүү Амартүвшин нь Герман улсад эгшиглэн чуулнад, охин Мөнхцэцэг Багануурын Боловсрол цогцолбор сургуульд математикийн багш, бага хүү БАтбаяр СУИС төгсөж ХЦДБ-ийн чуулгап гоцлол дуучинаар ажиллаж байгаад одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байна. - Миний хамгийн бага дүү Батнасан 1958 онд төрсөн. Шороон нохой жилтэй. Ааваасаа 2 настай өнчин хоцорсон. Эцгийнхээ өвийг залгамжилж гал голомтыг нь бадрааж явах айлын хамгийн отгон хүү, манай гэрийн гол шүтээн байлаа. 1966 онд сумынхаа бага сургуульд элсэж Үенч сумын сургуульд 8-р ангиа төгссөн. Хүүхэд байхдаа их хор шартай, юманд мэриймтгий, хөнгөн шингэн, цовоо сэргэлэн нилээд хөдөлгөөнтэй байсан. Миний дүү манайхны ах дүү тав дотор хамгийн сэргэлэн овсгоотой, амьдрах ухаантай, тусархуу, хэн нэгний ааш аягийг олж чаддаг хүү байсан. Дүү маань хүнд өвчний улмаас 1999 онд ид залуу хийж бүтээх насандаа бурхны оронд очсон. Одоо хүү Батбаяр, охин Батцэцэг нар нь тус тусдаа гарч гар бүл, үр хүүхэдтэй, ажил төрлөө хийгээд сайн сайхан амьдарч явнаа. Дурсамж бичсэн: Дархан-Уул аймагт суугаа Алтай сумын иргэн МУГБ. Лонгуугийн Гэндэн
145
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ГАВЪЯАТ ЭМЧ БАЛЖИННЯМ ОВОГТОЙ ТУЯАБАДРАХ
1964 онд Мөст суманд төрсөн. 1988 онд АУДС-ийг төгссөн. 1988 оноос Улсын клиникийн төв эмнэлэгт ажиллаж байна. 15000 орчин хүнд ерөнхий болон дотоод шүүрлийн булчирхайн мэс засал хийсэн ба дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын салбарыг удирдан ажиллаж байна. 1993 онл Герман улсад, 1997 онд Чех улсад, 2006 онд БНХАУ-д, 2008 онд Малайз улсад мэргэжил дээшлүүлсэн. 2008 онд Клиникийн профессор цол, 2009 онд Монгол улсын хүний гавъяат эмч цолооор шагнагдсан.
“ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”, “МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ГАВЪЯАТ ЭМЧ” ЗУУНАЙ ОВОГТОЙ УНДАРМАА 1940 оны луу жилийн зуны эхэн сарын шинийн 5-нд Алтай сумын Ямаан-Ус хэмээх газарт Зуунайгийн 2-р охин болон мэндэлжээ. 1949 онд сургуульд орж, 1959 онд бүрэн дунд боловсролтой Улаанбаатар хотын МУИС-ийн Анагаах ухааны факультетэд элсэн суралцаж, 1964 онд Хүний их эмчийн мэргэжил эзэмшиж, Ховд аймгийн Булган сум дундын эмнэлгийн эмч, эрхлэгчээр 1967 оны 9 сар хүртэл ажиллажээ. Эмнэлгийн хамт олныг сайн удирдан зохион байгуулж эмнэлэг нь тэргүүн байранд шалгарч “Эрүүлийг хамгаалах байгууллага”-ын 40 жилийн ойд төлөөлөгчөөр бага эмч н.Сэрээдар, жолооч н.Норов, сувилагч Хаймуу нарын хамт оролцож байжээ. Социалист хөдөлмөрийн бригад зохион байгуулж, “Социалист хөдөлмөрийн гавшгайч хамт олон”-ы цол мандат авч, дуулбал дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг ёстой сайхан хамт олныг бүрдүүлж чаджээ. Энэ хугацаанд сумын депутатаар сонгогдон, Үйлдвэрчний эвлэл, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын эвлэлийн байгуулллагуудын сонгуульт ажлуудыг хавсран хариуцлагатай, итгэл даан, нэр төртэй ажиллаж байсан. Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил эзэмших, дээшлүүлэх курст 8 удаа суралцаж мэргэжилдээ дадлагажиж, итгэлтэй, ур чадвартай эмчийн зэрэгт хүрчээ. 1967 оны 9 сард гэрээт хугацаа дуусч УБ хотод шилжиж, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн Клиникийн 1-р амаржих газарт эрдэмтэн багш, өндөр мэргэжлийн эмч нартай хамтран ажилласан улам чадваржсан байна. 1972 оны НАХЯ-ны /хуучнаар/ төв эмнэлгийг шинээр байгуулагдахад Сайдын тушаалаар Мэдрэлийн 40 ортой тасаг, эмэгтэйчүүдийн кабинетийг стандартын түвшинд шинээр нээн ажиллуулж, энэ эмнэлгийн анхдагчдын түүхэнд бичигджээ. Ингэж эмчийн, цэргийн албаны 2 тангараг өргөж, тангарагтаа үнэнч шударга, ариун ажилласныг төр, яам командлаас өндрөөр үнэлж “Байлдааны хүндэт медаль”, “Онц хилчин”, “Хошууч” цол, “Ахмад хилчин”, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, Эрүүл мэндийн байгууллагын 80, 90 жилийн ойн хүндэт тэмдэг болон бусад жуух бичгүүдээр шагнагдсан байна. 1990 онд цэргийн тэтгэвэрт гарсан. 1990-1995 онд Савхин эдлэлийн үйлдвэрийн эмэгтэй ажилчдын судалгаа гаргаж, төлөвлөгөөтэй ажилласны үр дүнд ажилчдын 98 хувь нь эрүүлжсэн. 1995 онд үйлдвэр хувьчлагдсан учир мөн онд “Ачит эмч” эмэгтэйчүүд, гэр бүлийн эмнэлэг байгуулан одоог хүртэл тасралтгүй 50 жил эхчүүд, эмэгтэйчүүд, гэр бүл, үр хүүхдэд эрүүл мэндийн төлөө ажиллаж, тэдэнд аз жаргалыг бэлэглэж чаджээ. Судалгаа, сургалт, үзлэг шинжилгээ, эмчилгээг гардан хийж, төгс эмчилдэг учраас нутгийн болон Монголын ард түмний хүндлэл, итгэл дааж яваа чадварлаг ахмад мэргэжилтэн, алтан гартан эмч юм. Төвшин цагт төвөгтэй цагийг угтан мэдэж, тосож бэлдэж, тэсэж магад гарах мэргэжлийн ур чадвартай, асуудлыг бүрэн шийдвэрлэх урам зоригийг минь хурцлаж байсан удирдлага, хамт олондоо талархаж байна. Алтайчуудын амьдрал ажил хөдөлмөр нь үргэж өөдөө дэвшин, мал сүрэг нь тэнгэрийн од, элсний ширхэг лугаа тоолж барагдашгүй, далайн ус мэт арвин амны хишигтэй, нүүрийн буянтай амьдрах өлзийтэй ерөөлийг өргөе. 146
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Эхчүүд, эмэгтэйчүүд, гэр бүл, үр хүүхдийн эрүүл мэндийн төлөө мэргэжлийн ур чадвар, энэрэх сэтгэлээ харамгүй зориулсныг ард түмэн өндрөөр үнэлж “Монголын ард түмний гавъяат эмч” цол, өргөмжлөлөөр шагнасан нь миний урам зоргийг хурцалж, зоригтой, зорилготой, зогсолтгүй ажиллах хүч өгч байсан гэж өөрөө бахархан ярьж хөдөлмөрч, авъяаслаг, Алтайчууддаа мөнх тэнгэрийн хөх тамгатай Монголчуудтай нэгдэн мандан бадрах ерөөл өргөж хурайлав. Хурай хурай хурай САМБО, КУРАШ БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА БААТАРСАЙХАНЫ СОЛОНГО Баатарсайхан овогтой Б.Солонго нь 1989 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. 2010 онд Самбо бөхийн Дэлхийн аварга, 2011 онд Кураш бөхийн Дэлхийн аварга болсон. Мөн 2008 онд Жүдо бөхийн Залуучуудын Азийн аваргын мөнгөн медаль, 2010 онд Жүдо бөхийн Дэлхийн цомын хүрэл медаль, 2010 онд Korea open дэлхийн цомын хүрэл медаль, 2011 онд Самбо бөхийн Дэлхийн аваргын хүрэл медаль тус тус авсан. Алтангадас одонт, биелээч Ш.Отгонбаярын зээ охин. ТҮМЭН-ЕРӨӨЛТ ОВОГТОЙ ОЮУН-ЭРДЭНЭ 1985 онд Ховд аймагт төрсөн. 1993-2003 онд Ховд аймгийн 3-р 10 жилийн сургуульд суралцан Бүрэн Дунд боловсрол эзэмшсэн. 1994 оноос такевондогийн спортоор хичээллэж эхэлсэн /Зэргийн хар бүстэй/. 1997 оноос аеробикийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 1997-2003 онуудад Аймгийн аварга шалгаруулах тэмцээний медальт байрууд, 2000-2006 онуудад: УАШТ-ний алтан медаль, 2003-2007 Үндэсний Биеийн Тамирын Дээд сургууль, /Спортын эмчилгээ арга зүйн эмч мэргэжлээр Баклавар зэрэг/, 2007-2009 онд Улсын Багшийн Их сургууль /магистер/, 2004 онд Монгол Улсын спортын дэд мастер, 2005 онд Монгол Улсын спортын мастер, 2005, 2006 Эрхүү хотод зохиогдсон Олон Улсын тэмцээнээс алтан медаль /Аеробик гимнастикийн төрлөөр/, 2006 онд Болгар улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тусгай байр /Аеробик гимнастикийн төрлөөр/, 2007 онд Олон Улсын хэмжээний мастер /Аеробик гимнастикийн төрлөөр/, 2008 онд Украйн улсад зохион байгуулагдсан Олон Улсын тэмцээнээс алтан медаль / Аеробик гимнастикийн ганцаарчилсан төрлөөр/, 2008 онд Украйн улсад зохион байгуулагдсан Олон Улсын тэмцээнээс мөнгөн медаль /Аеробик гимнастикийн багийн төрлөөр/, Бодибилдингийн спортоор 2009 оноос хичээллэж эхлэн 2010, 2011 оны улсын аварга, 2011 онд зохиогдсон МУ-д Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Бодибилдинг болон Фитнесс миссийн төрөлд хошой хүрэл медаль хүртсэн. 2013 онд Бодибилдингийн Олон Улсын хэмжээний мастер цол зэрэгтэй, Одоогийн байдлаар MIU дээд сургуулийн биеийн тамир аеробикийн багш, Felex Gem фитнесс төвд аеробикийн багшаар ажиллаж байна. ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛТАНГАДАС БА ТҮҮНЭЭ ДЭЭШ ОДОН МЕДАЛЬ ХҮРТЭГСЭД №
Овог нэр
Одон медаль
1
О.Довжуу
Байлдааны гавъяаны улаан тугийн одон
2
Ч.Баяраа
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
3
Т.Даш
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
4
О.Балжинням
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
5
Б.Сүх
Алтангадас
6
Д.Адууч
Алтангадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 147
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 7
Ч.Мудга
Алтангадас
8
С.Шуумар
Алтангадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
9
Ч.Чимэд
Байлдааны гавъяаны улаан тугийн одон
10
А.Баатархүү
Алтангадас
11
А.Басхүү
Алтангадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
12
Ц.Өнөр
Алтангадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
13
М.Намжил
Алтангадас
14
О.Бямбаа
Алтангадас
15
Р.Ядмаа
Алтангадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
16
Д.Цэдэв
Алтангадас
17
Н.Бөхчулуун
Алтангадас, Байлдааны гавъяаны улаан тугийн одон
18
З.Сэрчинжав
Алтангадас, Байлдааны гавъяаны улаан тугийн одон
19
Н.Лхамаа
Байлдааны гавъяаны улаан тугийн одон
20
Би.Чүлтэм
Алтангадас, Байлдааны гавъяаны улаан тугийн одон
21
Н.Баатарсүрэн
Алтангадас
22
Н.Пүрвээ
Алтангадас
23
Н.Гаанжуур
Алтангадас
24
Г.Дайка
Алтангадас
25
Б.Алтанхүү
Алтангадас
26
Ч.Чойшид
Алтангадас
27
Б.Хамьбий
Алтангадас
28
Д.Аюуш
Алтангадас
29
П.Баттөмөр
Алтангадас
30
Ч.Туяа
Алтангадас
31
Б.Дамдинбазар
Алтангадас
32
Н.Чадраабал
Алтангадас
33
Х.Баяраа
Алтангадас
34
М.Мухраа
Алтангадас
35
Д.Баттөмөр
Алтангадас
36
Н.Ичинхорлоо
Алтангадас
37
Д.Чулуунаа
Алтангадас
38
Д.Дүгэрсүрэн
Алтангадас
39
В.Баярхүү
Алтангадас
40
Т.Бааст
Алтангадас
41
Б.Цэдэв
Алтангадас
42
С.Бааст
Алтангадас
43
Ж.Бямбаа
Алтангадас
44
С.Гансиймаа
Алтангадас
45
Р.Бадамцэцэг
Алтангадас
46
Ж.Булганхүү
Алтангадас
47
Б.Ламжав
Алтангадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
48
Л.Дамдинсүрэн
Алтангадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
49
Б.Бошго
Алтангадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 2 уаа
148
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ДОРЖИЙН АДУУЧ Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, халх голын болон чөлөөлөх дайны ахмад дайчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ахмад зүтгэлтэн Доржийн Адууч 1915 онд Ховд аймгийн Алтай сумын “Ёлхоны нуурын зоо” хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлж, бага насаа аав, ээжийг асрамжинд бусад хүүхдийн нэгэн адил аргал түүж, хурга ишиг хариулж өсжээ. Улс эх орондоо өөрийн хүч, хөдөлмөрөө өргөх их аян нь 15 настайдаа “Бодонч” хамтралын данс баригчаас эхлэн, Монголын Ардын арми, төр захиргаа, ХАА-н үйлдвэрлэлд 40 гаруй жил хөдөлмөрлөж, эх орныхоо аюулгүй байдлын төлөө зүтгэсэн амь хайргүй зүтгэл, энхийн бүтээн байгуулалтын үйлсэд үнэт хувь нэмэр оруулсан нутгийн түмэн олондоо хайрлагдсан цаглашгүй гавьяатан мөн. Түүний хийж бүтээсэн арвин их ажил бүтээл, хойч үеийнхэнд өв болон үлдээсэн олон арван барилга, зам харгуй, цэцэрлэг одоо ч Монголын баруун зах хязгаар Ховд аймгийн Ховд хот болон Булган суманд чимэг дурсгал болон гялалзсаар байна. Адууч гуайн нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлж, 1981 онд МАХН-ын 60 жил, Ардын хувьсгалын 60 жилийн түүхт ойг тохиолдуулан, хөдөлмөр зүтгэлийг нь харуулсан болон өсгөж хүмүүжүүлсэн 10 хүүхдийнх нь ажил хөдөлмөрийг тусгасан өргөн дэлгэцийн өнгөт бүрэн хэмжээний баримтат киног Монгол кино үйлдвэр Мосфильмтэй хамтран бүтээсэн. Адууч даргыг манай Ховдчууд Дэлхийд данстай хөвгүүдээс нь ч илүү хүндлэн дурсдаг билээ. БИЕЛЭЭЧ ШАРАВЫН ОТГОНБАЯР Ш.Отгонбаяр нь 1939 онд Ховд аймгийн Алтай суманд захчин ард Шаравын 6-р охин болон мэндэлжээ. 1970 онд Говь-Алтай аймгийн Тайшир сумын хивсчний курс төгссөн. Алтай сумын харьяат Донровын Цэдээтэй 1956 онд ханилан сууж найман хүүхэд төрүүлж өсгөсөн. Тэд амьдралынхаа 54 жилийг хамт өнгөрүүлж үр хүүхэд, ач зээ гуч нартаа сайхан амьдрахын үлгэр дуурайллыг үзүүлсэн буянтай хоёр буурал бөгөөд 2008 онд нийслэлийн “Тэнгэрлэг гэр бүл” болсон. Д.Цэдээ нь 1935 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. 1956 онд Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд ууган гишүүнээр элсэж бригадын дарга, аж ахуйн нярав, тоо бүртгэгч хийж байгаад жолоочийн курст суралцаж, 1960 оноос хойш 36 жил залуур мушгисаны 34 жилд нь суудлын тэрэг буюу сум нэгдлийн дарга, намын үүрийн даргын жолооч хийсэн. 2007 онд УГЗүтгэлтэн морин хуурч Идэрбатын нэрэмжит уралдаанаас “Уран хуурч” цомоор шагнагдаж, 2009 онд “Авъяаслаг гэр бүл” болж байсан. Ш.Отгонбаяр Баруун түмний язгуур урлагийн төрөл захчин биелэгээг бага наснаасаа ээж Хумбуугаар заалган өвлөн авч 50 гаруй жил энэ урлагаар олон удаагийн уралдаан наадмуудад оролцож алт, мөнгө, хүрэл медалиуд авч байсан. Ш.Отгонбаяр нь захчин түмний Хөдөлмөр, Савхат, Жалам хар, елхэндэг, тооройн цагаан элс, эрийн гурван наадам, жороо морь, хүрэн торгот, аягат зэрэг бий биелэгээнүүдийг чадварлаг биелээд зогсоогүй энэхүү урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж Алтай сумынхаа 8 жилийн сургуульд дугуйлан байгуулж 80 гаруй шавьтай болсоноос гадна өөрийн үр хүүхэд, ач зээ нартаа авъяасаа өвлүүлэн зааж сургасаар байна. Тэрээр Ажилчны Урлагийн Анхдугаар Их наадам, Язгуур урлагийн Их наадмуудаас удаа дараа алт, мөнгөн медалиудаар шагнагдаж байсан бөгөөд 1991 онд Улсын Тэргүүний Уран сайханч цол тэмдэг, 2004 онд Монгол Ард түмний уламжлалт бий биелэгээний батламж, 2007 онд “Чингис хаан” хүндэт тэмдэг, 2008 онд Соёлын Тэргүүний Ажилтан, 2012 онд “Хөдөлмөрийн хүндэт” тэмдэг, 2012 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан. 1985 онд анх удаа сумандаа “Гэр бүлийн” тоглолт хийж 1-р байр, 1986 онд Ховд аймгийн ардын урлагийн наадамд гэр бүлийн тоглолт хийж 2-р байр эзэлж “Авьяаслаг гэр бүл шагнал мөн 2007 онд “Авьяаслаг гэр бүл” алтан медаль, өргөмжлөл, баярын бичгээр шагнуулж байсан бол 2013 оны 3-р сард “Язгуурын долоон бурхад” тайлан тоглолтонд өөрийн үр хүүхэд, ач зээ, шавь нарынхаа хамт оролцож, 4-р сард захчин үндэсний хурим найрын дэг жаяг, эрт дээр үеэс ямар хувцас, эд эдлэл өмсөж, хэрэглэж байсан тухай өгүүлсэн баримтат киноны зураг авахуулжээ. 149
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ДАНЖИН ОВГИЙН ЧАНАРАВЫН ЦЭНДГОМБО /1943-2012/ Данжин овгийн Чанаравын Цэндгомбо нь 1943 оны 5 дугаар сарын 8-нд Ховд аймгийн Алтай сумын нутагт Барлагийн бригадын “Бугатын-Улаан” хэмээх газар төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжиж, Алтай сумынхаа бага, дунд сургуулийг суралцаж төгсөөд, 1959 онд Улаанбаатар хотын барилгын техникумд элсэн 1963 онд барилгын сантехникч мэргэжлээр төгссөн. Алтай сумын харъяат Монголмууд овгийн Лонгуун Халтгаатай ханилан сууж, 1 хүү 4 охин төрүүлэн өсгөж, хүүхдүүдээ холбооны техникч, захиргааны ажилтан, барилгын инженер, багш, спортын зааварлагч зэрэг мэргэжил эзэмшүүлэн, хүмүүжүүлж тус бүр ажил хөдөлмөр эрхлэн, амьдарч явна. Ч.Цэндгомбо ажил хөдөлмөрийн гараагаа Улаанбаатар хотын цахилгаан, сантехник угсралтын трестэд техникчээр эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа “Ард” кино театрын барилга, барилгачдын 84 айлын орон сууцны барилга, 3-р төрөх газрын барилга, Вьетнам улсын элчин сайдын барилга, яармагийн зуны байр, барилгын техникумын хичээлийн ба дотуур байрны барилга зэрэг 16 обьектын гадна дотно сантехникийн холболтыг чанарын өндөр түвшинд хариуцан хийлгэж, стандартын дагуу улсын коммист хүлээлгэн өгсөн учир тухайн үедээ “МХЗЭ-ийн төв хорооны хүндэт үнэмлэх”, “Тэргүүний залуу алтан медаль”-иар шагнагдаж, байгууллагын аварга ажилтнаар шалгарсан амжилттай ажиллаж байлаа. Мөн Алтай сумын Худалдаа бэлтгэлийн конторт ажиллаж байхдаа гэрээгээр хүлээсэн үүргээ улирал сараар 100-107,4%-иар биелүүлж, цөцгийн тос, хонь ямааны арьс хонины уртын ноос, ноолуур, тэмээний ноосоор чанарын алт, мөнгөн медаль, бүтээгдэхүүний чанараас жил бүр 73,7-90,1 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан. Нэгдлийн тээвэрчдийн гавшгай бригад байгуулан социалист уралдаан, хөдөлгөөнд бүрэн хамруулснаар парк 3,4-4,6%-иар, гүйлт 5-9%-иар тус тус нэмэгдсэн. Жил бүр 1000-1120 тн хадлан бэлтгэж бүх мал 1,5 ээлжийн хашаатай, бэлчээрийн 66,6% нь усаар хангагдаж мал аж ахуйн материаллаг бааз бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байсан. 1994-2003 онуудад Алтай сумын “Алтан гадас” багийн татварын байцаагч, “Тахилт” багийн Засаг дарга зэрэг хариуцлагатай ажлуудыг 40 жил тасралтгүй хашиж гавъяаны амралтандаа гарсан. Багийн даргаар ажиллаж байхдаа иргэдийн санал хүсэлт, санаачлагад тулгуурлан иргэд төрийг холбох гүүр болон ажилласны үр дүнд багийн ажил тогтмолжиж аймгийн Засаг даргаас гэрчилгээ авч тэргүүний багийн эгнээнд орж чадсан. Улс нийгэмдээ олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж сумын 6 удаагийн депутат, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, эх орны төлөө медаль, намын (МАХН)-ын ахмад зүтгэлтэн, “Алтан гадас” одон зэрэг төрийн хүндтэй шагналуудаар шагнасан байна. Нутагтаа нэр хүндтэй, нутгаа гэсэн чин сэтгэлтэй, олон түмэнтэй нийтэч, хүнлэг эгэлгүй хүмүүн байсны нэг жишээг дурьдвал олон хүмүүсийн амийг аварч “Хүндэт донор” тэмдгээр шагнуулж байсан явдал нь үр хүүхэд, ач зээ, анд нөхөд нарт нь одоог хүртэл бахархал, хүндэтгэлийг төрүүлсээр байна. АЛТАЙ СУМЫН ХАРЪЯАТ ХАРЧИН ОВГИЙН ГОНЧИГИЙН ДАИКА Би Ховд аймгийн Алтай сумын бага сургуулийн 4-р ангийг 1955 онд төгсөж тэр жилд Алтай суманд нэгдэлжих хөдөлгөөн өрнөж анхны Алтайн хөгжил нэгдэлд элсэж 300 гаруй бог, арван хэдэн адуу, арваад цагаан тэмээ, хориод сарлаг хамрагдан нэгдлийн гишүүнд өрхөөрөө орж аав, ээж, ах, эгч дүү бид малчин, би нэгдлийн туслах аж ахуйд хадлан хадах, тариа тарих, шуудуу татах, говиос заг түүж суманд тэмээгээр буулгах, тоосго цохих, барилга барих, тоосго давс гаргах гэх мэт нэгдэлд ажиллаж байсан. 1960 оны 09.05 нд зарлан дуудах авч 017-р ангид Улаанбаатарт нэг жил долоон сар цэргийн алба хааж байх хугацаанд Засгийн газрын өргөтгөл дээр гавъяат барилгачин хурандаа Аварзэд, гавъяат барилгачин ахлагч Шарав, ахлагч Нэмхүү нарын шавиар дагалдангаар суралцаж дөчин мянгатын дулааны шугамын траншейны хөлдөлтийг гэсгээж ашиглалтанд бэлтгэх, Засгийн газрын өргөтгөл дээр ажилласан. Засгийн газрын өргөтгөлд үр бүтээлтэй ажилласан гэж Улс хувьсгалын 40 жилийн ойн медалиар цэрэг байхдаа шагнагдаж байсан. Дархан хотод 1962 оны 04-р сард ирж хугацаат цэрэг, бага дарга, түрүүч, салааны орлогч цолтой албаа хаасан. 1963 онд улиран Цементийн заводын сууриас эхлээд ашиглалтанд ортол нь сантехникийн 150
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 гадна бохир усны шугам, дотор бүх халаалтыг угсралцаж ашиглалтанд оруулсан. Дархан дахь цэргийн байрны контор, клуб, цэргийн байр, эмнэлэг, барилгын бүх сантехник, Дарханы 1-р ТМС-ын дотуур байр, хичээлийн танхим, гал зуух, дадлагын байр, гадна дотор дулаан, цэвэр бохир шугам, Нэхий эдлэлийн үйлдвэр, Материал хангамжийн сантехник, Ширээ нуруунд Пуужингийн ангийн байр бүрийн зуухыг иж бүрэн угсарч ашиглалтанд өгсөн. Бургалтай, Октябрь, Жаргалант, Бугын амны 1000 хүсний байрнуудын механикчсан фермүүдийг иж бүрэн ашиглалтанд өгсөн. Ингээд армид 28 жил тасралтгүй ажиллаж, энэ хугацаанд оройгоор 9-р ангийг төгсөж ахлагч нарын намын үүрийн дарга, ахлагчдын бригадын дарга зэрэг сонгуульлт ажил хийж байлаа. Ингээд анги байгууллагаас байгууллага, нам төр миний ажлыг үнэлж Алтан гадас одон, Байлдааны медаль, Армийн 50,60 жилийн ойн медаль, Улс хувьсгалын 40,70,90 жилийн ойн медаль, 5,6,7,8-р таван жилийн гавшгайч, “Улсын тэргүүний барилгачин” цол тэмдэг, Найрамдлын Дархан тэмдэг 2 удаа, Ахмад зүтгэлтэн тэмдэг 2 удаа, Хүндэт тэмдэг, Монголын ардын армийн Жуух бичиг-ээр тус тус шагнагдаж байлаа. Армид 28 жил, Дархан Төв номын санд 2 жил, Дархан Эрчим хүчний ТМС-д 2 жил сантехникчийн механикчаар мөн хувиараа мал дээр 12 жил ажилласан. 2004 онд төвд орж ирээд тэтгэвэртээ сууж байна. Одоо зуны улиралд адал явдалт аялал жуулчлал, аяны зам клубт орж 36,80,60,20 км-ийн явган аялалд явж эрүүл агаар идэвхитэй хөдөлгөөнөөр биеэ чийрэгжүүлж байна. ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМЫН ХАРЪЯАТ БАВУУ ОВОГТОЙ АЛТАНХҮҮ Ховд аймгийн Алтай сумын харъяат Монгол улсын аварга малчин О.Бавуугийн хоёр дахь охин болж 1959 онд Алтай сумын эмнэлэгт төрсөн. Мөн Алтай сумандаа 4-р анги төгсөөд Үенч суманд 8-р анги төгсөж, Булган суманд 10-р анги төгссөн. Аав ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1979 онд МХЗЭ-ийн Төв хорооны “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 1980 онд Алтан гадас одонгоор 1981 онд МХЗЭ-ийн “Тэргүүний малчин” алтан медалиар тус тус шагнагдаж байсан ба миний мал дээр байж байсан хугацаанд миний өчүүхэн амжилтыг нам засаг өндрөөр үнэлж ийм одон медалиар шагнаж байлаа. Аав ээж болон Алтай сумын дарга нартаа баярлаж талархаж явдаг. ДАНЖНААХАН ОВОГИЙН ЧАНАРАВЫН ЧОЙШИД Чанаравын Чойшид нь 1926 оны 5-р сарын 15-нд Ховд аймгийн Алтай сумын нутаг Тахийн Шар нурууны “Агуйт-Улаан” гэдэг бууцан дээр Борын Баараа гэдэг хүний 4 дэхь хүү болж төрсөн, туулайн жилтэй. Ч.Чойшид дөрөвхөн насандаа ээж, аав хоёроосоо өнчрөн хоцорсон тул эмээ ээж Балжуухаан Чойжов хажуудаа авч өсгөн, нагац ах нь болох Балхааны Чанараваар овоглож Чанаравын Чойшид гэдэг болсон байна. Ч.Чойшидын ээж нь Балхааны Мөөг гэдэг байсан бөгөөд Б.Чойжов Балхааны самган бөгөөд Мөөгийн гаргасан ээж нь байжээ. Б.Чанарав бол Балхааны самган Б.Чойжоваас гарсан хүү бөгөөд Ч.Чойшидын нагац ах нь байна. Бага насаа эмээ, нагац ах хоёрынхоо хажууд мал маллах, багийн бүлгэмд суралцаж бичиг үсэг сурах зэргээр өнгөрөөсөн. 1946 онд цэргийн албанд татагдаж Улаанбаатарт хилийн цэргийн хамгаалах хороонд 4 жил, баривчлагдсан Япончуудыг хамгаалах үүрэг гүйцэтгэж хаажээ. Алба хаах хугацаандаа албаа онц хааж, сонор сэрэмжтэй, сэргэлэн цовоо байж цэргийн бага дарга, жагсаалын дарга, ХЗЭ-ийн үүрийн дарга зэрэг сонгуультай, Онц хилчин болсон байна. Ч.Чойшидыг цэргээс халахгүй дэвшүүлж, цэргийн дарга офицер болгох саналыг алба хаасан цэргийн ангийн штабаас тодорхойлсон байснаас Улаанбаатар хотод авч үлдэх гэхэд нутагтаа эмээ ээжтэй, гачигдалтай гэж гуйж байгаад халагдах цэргийн машинд ачигдан Ховд аймагт очиход нь Ховд аймгийн намын хороо цэргийн албаа сайн хаасан байна гээд Зэрэг сум руу Эвлэлийн үүрийн даргаар явуулна гэж бас зовоосон ч гуйж байгаад Алтай сумандаа халагдаж очжээ. 151
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Алтай сум цэргээс ирсэн тул хүлээн аваад намын ухуулагчаар томилсон байна. Удахгүй мал багийн ахлагч, тоо бүртгэгчээр томилон ажиллуулж байтал Ховд аймгаас дуудаж 1951 онд сүү-тосны заводын мастер бэлтгэх курст Улаанбаатар хот руу явуулаад, төгсөөд ирэхээр нь Алтай суманд анхны Сүү-тосны Заводын мастераар үг дуугүй томилон ажиллуулжээ. Ч.Чойшид нь 1984 он хүртэл 33 жил тасралтгүй Алтай сумандаа ажиллаж, амьдрахдаа МАХН-ын гишүүний хувьд даалгаж өгсөн ажил бүхнийг үнэнч шударга, зарчимч, хөдөлмөрч чанараа харуулан адуучин, тэмээчин, хоньчин, үхэрчинээр ажилласнаас гадна сум нэгдлийнхээ туслах бригадад ажиллаж, байны хашаа барих, ус худаг гаргах, хадлан өвс бэлтгэх, сумын төлөвлөгөө биелүүлэхэд тарвага, зурам, шувуу агнах, мал ноослох, заг түлээ түүх, гуалин бэлтгэх, зуд турхан болоход малчдад туслах, төл хүлээн авахад туслах, төлийн ШТАБТ ажиллах зэрэг ажилд явдаг, манлайлагч нь байсан байна. Хариуцан ажиллаж байсан Сүү тосныхоо төлөвлөгөөг чанарын өндөр түвшинд, хугацаанаас нь өмнө давуулан биелүүлдэг байсан болохоор Сум сүү тосны заводын ажлаар Ховд аймагтаа 5 удаа, Монгол улсад 2 удаа шалгарч, Алтай сумынхаа нэрийг мандуулж явсан хүний нэг мөнөөс мөн, хэнч маргалдахгүй, мартахгүй байхаа. 1955 онд улс даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж Ховд аймгийн Алтай сумын “Алтан хөгжил” нэгдэл байгуулагдахад мал ихтэй зарим айлууд орохгүй, өөр сумууд руу нүүж байхад гэр бүл Дагвагийн Цэвээндоржийн хамт нэгдлийн ууган гишүүн болж 10 тэмээ, 32 адуу, 15 үхэр, 350 хонь, 100 ямаагаа өгч байжээ. Ч.Чойшид нь 1952 онд Алтай сумынхаа нэртэй дархан С.Дагвагийн бага охин Цэвээндоржтой гэр бүл болон амьдарч, нэг хүү, 5 охин төрүүлэн өсгөж хүмүүжүүлэн, хүүхдүүд нь эсэн мэнд, өв тэгш амьдарч байтал 1983 онд халамжит хань нь бурхан болж амьдралын хүнд үетэй тулгарч үлдсэн байна. Ч.Чойшид үр хүүхдүүддээ тавих анхаарал хайр халамжаар дутаалгүй, гэрт эмэгтэй, гадна эрийн үүргийг биелүүлж, хэнээс ч дутахгүй авч явж айл өрх болгон, аж төрөхөд нь тустай байснаас хүүхдүүд нь сайхан амьдарч байцгаана. Үр хүүхдүүд, хүргэн бэр, ач зээ нарын 60 гаруй хүн байна. Ч.Чойшид идэр залуу насандаа Захчин ардын уртын дуугаа өөрийн гэсэн аясаар эвлэг дуулдаг, алдалгүй онц бууддаг анчин, бэртсэн хүн малын ясыг барьдаг бариач, уралддаг хурдан морьтой нэртэй уяач, өөрөө барилддаг сайн бөх, хурим найрын ахлагч, баяр наадам болоход морь бөхийн комисс, засуул, 41 чулуугаа таслаж мэргэлдэг, мал маллах ухааныг хүмүүст хэлж өгдөг зөвлөх, хурдан морийг шинжилж мэддэг мэдрэмжтэй, амьдралын монгол ухаантай хүн байсныг үр ач зээ нар нь өвлөн үлдэж, буудлагын спортын мастер, Улсын шигшээ багийн тамирчин, сагсан бөмбөгийн лигийн тоглогч, уран барималч, загвар зохион бүтээгч, уран хатгамалчин оёдолчин, морин хуурчид, радио телевизийн зураглаач, сурвалжлагч, хятад, солонгос, герман, англи, чех хэлний орчуулагч, зочид буудал зоогийн газрын менежер, техник болон уул уурхайн инженер, багш эмч, цагдаа, хилийн цэргийн албан хаагчид төрөн гарч байгаа нь Саараа гэж авгайлдаг байсан өвөөгийнх нь буян хишиг, хайр ивээл, Алтай нутгийн уул усны минь буян заяа гэж бодож явцгаадаг аа. Ч.Чойшид төр засгаас: 1947 онд Монгол улсын онц хилчин, 1977 онд ХААЯ-ны хүндэт жуух бичиг, 1971, 1981, 1991, 2001, 2011 онуудад ойн медалиуд, 2010 онд Энхийн чөлөө медаль, 2011 онд Ахмад зүтгэлтэн медаль, 2011 онд “Есөн эрдэнэ аав” одон, 2013 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна. 2012 онд Монголын сайхан аав өргөмжлөл авч номонд бичигдэж байна. Ч.Чойшид амьдралынхаа сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт хүүхдүүд, ач зээ нарын дунд амьдарч байгаад 2013 онд буянтай хүний жамаар бурхан болсон байна. Алтайн уулс шигээ нөмөртэй Алдаа ухаарлын минь цэц миний аав Буянтай буурал ааваа Бурхан болтлоо дурсана аа Намбалаг сайхан ааваа Нартад байхдаа дурсана аа Азай буурал аав ээжээ Алтай сайхан нутагтай нь хамт Амьсгалаа зогстол дурсана аа би гэж ууган хүү Ч.Цагааннохой нь бичжээ. Хүү Ч.Цагааннохой 1955 онд төрсөн модон хонин жилтэй, механик инженер мэргэжилтэй. Хилийн цэрэгт ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан бэлтгэл офицер, дэд хурандаа. Аавынхаа гал голомтыг залгаж, ах дүү нар болон, төрөл садандаа хүндлэгдэх нэгэн юм аа.
152
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ТОГМИД ОВОГТОЙ ДАВАА Тогмид овогтой Даваа нь 1938 онд Ховд аймгийн Алтай сумын нутаг Бодончийн голд төрсөн. Т.Даваа нь 1948-аас 1952 онд Алтай сумын бага сургууль, 1953-аас 1957 онд Булган сумын 7 жил, 1958-1959 онд Ховд аймгийн 1-р 10 жилийн сургууль, 1963 онд Улсын багшийн дээд сургуулийн түүх газарзүйн ангийг, түүх газарзүйн багшийн мэргэжлээр төгсөж, Ховд аймгийн төвийн 1-р 10 жилд багш, Үенч суманд хичээлийн эрхлэгч, Дөргөн суманд захирал, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Гэгээрлийн хэлтэст байцаагч зэрэг ажлыг хөдөө орон нутагт 42 жил хийж байгаад 2003 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Эдүүгээ амьдралын 51 жилийг сургууль төгссөнөөс хойш Ховд, Увс аймагт багшийн ажил хийжээ. Тэтгэвэрт гараад Ховд хотын 2-р 12 жилийн сургуульд “Алтайн бэрс” шатрын клуб, Хүүхэд залуучуудын ордонд шатрын сонгон суралцах хичээлд багшилж байгаад одоо зөвлөх багшийн ажил хийж, багш сурган хүмүүжүүлэгч нартаа арга зүйн зөвлөгөө өгч байна. Багшлах хугацаанд 7-р ангийн 2, 8-р ангийн 3, 10-р ангийн 5 ангийг удирдан төгсгөж, 13405 гаруй шавь нараа мэргэжлийн хичээл, лекц дугуйланд хамран сургажээ. Түүний шавь нарын дундаас Монгол улсын хөдөлмөрийн баатар Н.Цэдэнпил, Төрийн соёрхолт гавьяат багш А.Гантогтох, Монгол улсын Боловсролын сайд асан А.Баатар, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Монгол улсын гавьяат тамирчин Б.Буядаа, Р.Даваадалай, Б.Дөшчулуун, Монгол улсын гавьяат эмч Ц.Даваахүү, С.Цэвээнсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Б.Хүрэлбаатар нарын зэрэг олон алдартан, эрдэмтэн, доктор, гавьяатнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд төржээ. Ахмад багш Т. Даваагийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, ардчиллын “Эрх чөлөөний одон”, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүний ажилтан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдгүүдээр тус тус шагнагджээ. багшийн нэгэн билээ. Т.Даваа нь 50 гаруй жил боловсролын байгууллагад ажиллаж байгаа ахмад багшийн нэгэн билээ. ЛУВЖААГИЙН ЗОНОРОВ /1917-1998/ Л.Зоноров нь 1917 онд Ховд аймгийн Алтай суманд малчин ард Лувжаагийн 5 дугаар хүү болон төрсөн. Л.Ложоо, Л.Дамдинсүрэн, Л.Тавк нарын эгч Тоомоо болон Л.Рэгдэл, Л.Бадргар, Л.Чулуунжав нарын дүүтэй өнөр өтгөн айлд өсчээ. 1957 онд Алтай сумын Барлаг багийн иргэн Бяцханхүүтэй гэр бүл болж З.Хонгор, З.Бааст, З.Цэцээ, З.Ганхүү нарын 4 хүүхэд төрүүлж өсгөсөн нь өнөөдөр өөр өөрсдийн ажил мэргэжлийн дагуу эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцож явна. Л.Зоноров бага насандаа хийдэд шавилан шашны номыг муугүй сурсан баньд байсан гэдэг. Л.Зоноров, дүү Л.Рэгдэлийн хамт 1958 онд “Алтайн хөгжил” нэгдэл байгуулагдахад 40 үхэр нийгэмчлэн нэгдэлд элсэж олон жил нэгдэл нийгмийн мал маллахын зэрэгцээ тэр үеийнхээр бол панз, одоогийнхоор бол илүү гарснаа эвийг нь олоод борлуулчихдаг амьдралын хар ухаантай хүн байжээ. Ийм ч учраас ард олондоо “Панз Зоноров”, эх дүүсдээ Жонжоо ах хэмээн авгайлагдсан буянтай буурал байсан. Нэгдэлд байхдаа морин тэргээр малчдын хэрэгцээт материалыг байгаа газраас нь зуучлан олж ирдэг, одоогийнхоор бол муугүй “менежер” байсан тухай тэр үеийн ахмадууд дурсан ярьдаг. Л.Зоноров нь бичиг үсэг сайтай тухайн үедээ ховорхон хүний нэг байсан гэдэг.1939, 1945 оны дайнд оролцсоны тул “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн буянтай буурал байлаа. 153
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ЗОНОРОВЫН ХОНГОР /1949/ Зоноровын Хонгор нь 1949 онд Алтай сумын Барлаг багийн нутаг “Бөөгийн толгой” гэдэг газар малчин ард Зоноровын ууган хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1957 онд Алтай сумын бага сургуульд элсэн орж 1961 онд төгсжээ. 1961-1967 онд Булган сумын 10 жилийн сургуульд суралцан 10 дугаар ангийг төгсөж 1967-1968 онд Төв аймгийн Архутайн сургууль комбинатын трактор комбайны мэргэжил эзэмшин МХЗЭ-ийн нэг номерын илгээлтээр Сэлэнгэ аймгийн Шаамарын ТАА-д тракторчноор ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш 44 жилийг тариалангийн талбайд өнгөрөөжээ. 1979 онд болсон МХЗЭ-ийн 17 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож аймгаа төлөөлөн үг хэлж, цэл залуу 29 насандаа “Алтангадас” одонгоор энгэрээ мялааж эрч хүчтэй залуу насаа тариан талбайд өнгөрөөжээ. 1980 онд ХААДС-ийн инженер механикийн анги төгсөн Шаамартаа ашиглалтын инженерээр ажиллах хугацаанд З.Хонгорын ахалсан бригад “Улсын 3 удаагийн аварга хамт олон” болж Сэлэнгэ аймгийн намын 1 дүгээр дарга байсан байна. З.Хонгорыг Хүдэрийн ТАА-н ерөнхий инженерээр ажиллуулснаар 1992 он хүртэл 10 жилийг ТАА-н ерөнхий инженер, үйлдвэр эрхэлсэн орлогч даргаар ажиллан өнгөрөөжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж “Атарчдын алдар медаль”, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан” цол тэмдэг, Ардын хувьсгалын 70,80,90 жилийн ойн медаль, 5,6,7 дугаар таван жилийн гавшгайч цол тэмдэг, “Алтангадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнажээ. ЦОГТ-ОЧИР ОВОГТОЙ ТОРГОО Цогт-Очир овогтой Торгоо нь 1955 онд айлийн 8 хүү болж Ховд аймгийн Алтай сумын нутаг Бодончийн голд төрсөн. Ц.Торгоо нь 1963-1971 онд Алтай сумын бага сургууль, 1972-1974 онд мал маллаж, 1975-1978 онд Улаанбаатар хотод Барилгын цэргийн ангид цэргийн алба хаасан, 1979-аас 1991 онд Ховд аймгийн Барилга угсралтын конторт, 1992оос Ховд Буянт Шим ХХК-ны захирлын албыг одоог хүртэл хашиж байна. Улсад 39 жил ажиллаж байна. Төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, 3, 4, 5 жилийн гавьшгайч, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Барилгын тэргүүний ажилтан цол тэмдэг, Хүнс хөдөө аж ахуй тэргүүний ажилтан цол тэмдгүүдээр тус тус шагнагдсан. Торгоо овогтой Гомбосүрэн нь 1979 онд айлийн том хүү болж Ховд аймагт төвд төрсөн. Т.Гомбосүрэн нь 1982-аас 1987 онд 1 Цэцэрлэгт, 1987-оос 1990 онд Буянт сумын бага сургууль, 1991оос 1997 онд 10 жилийн 2 сургууль, 1998-2000 онд Ховд аймгийн ХААИС-ийн Алтайн бүс дэхь сургууль, 2001-2002 онд Улаанбаатар хотод ХААИС, 2003-2004 онд Улаанбаатар хотод СЭБОЦЭ ХХК менежер, 2004 онд Ховд аймгийн Буянт Бүтээл ХК-д нягтлан бодогч, 2004-2008 онд Булган Боомтонд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, 2008-2012 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч бөгөөд Хилийн хяналтын хэлтсийн дарга, 2012-оос Булган Боомтонд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ажиллаж байна. Төр засгаас өндрөөр үнэлж ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль тус тус шагнагдсан.
154
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 МОЛОМЫН БААТАРСҮРЭН 1961 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. 1969-1979 онд Алтай, Булган сумын ерөнхий боловсролын дунд сургууль, 1979-1981 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургууль, 1985-1990 онд ОХУ-ын Хилийн цэргийн улс төрийн дээд сургууль, 2001-2003 онд Удирдлагын академи, 2011-2013 онд Улаанбаатар их сургуулийг тус тус төгссөн. Сувилагч, улс төрийн ажилтан, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1981-1982 онд Алтай сумын Барлаг бригадын хүний бага эмч, 19821985 онд Ховдын хилийн 0130 дугаар ангийн Уушигийн заставын Хувьсгалт залуучуудын үүрийн нарийн бичгийн дарга, 1990-1996 онд хилийн заставт улс төрийн орлогч, дарга, улс төрийн хэлтсийн ахлах ажилтан, 1996-2002 онд Хил хамгаалах ерөнхий газрын хилийн түүх судлалын секторт түүх судлаач офицер, Тамгын хэлтэст даргын зөвлөлийн хуралдааны нарийн бичиг, Хилийн цэргийн штабын даргын туслах, тогтоол шийдврийн биелэлт хариуцсан офицер, 2002-2014 онд Мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтэст мэдээлэл сурталчилгааны албаны дарга, ахлах мэргэжилтнээр ажилласан. Цэргийн хурандаа цолтой. Гэр бүл судлалын магистр, Монголын хэвлэл мэдээлэл, Монголын радио телевизийн тэргүүний ажилтан. Цэргийн гавъяаны одон, Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль болон Монгол Улсын Хүндэт хилчин, Онц хилчин, Монголын залуучуудын холбооны 90 жилийн хүндэт тэмдэг, МХЗЭ-ийн Төв Хорооны Хилчний алдар, Цэргийн алдар, ОХУ-ын онц хилчин-II, Хилчний алдарII, Улсын хилийн хамтарсан шалгалтын хүндэт тэмдэг, Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын 60 жилийн ойн хүндэт тэмдэг, МУЗН-ийн Энэрэл алт, Нигүүлсэл мөнгөн медалиудаар шагнагдсан. ЦАГДААГИЙН ХУРАНДАА Э.ГАНТУЛГА Э.Гантулга нь 1954 онд Алтай сумын нутаг “Хавтагийн нуруу”-нд малчин гэр бүд төрсөн. 8 нас хүртлээ эцэг эхийн гар дээр өсөж, 1962 онд сумынхаа бага сургуульд элссэн. Тэрээр 1969 онд 8-р анги, 1972 онд Архангай аймаг дахь багшийн дээд сургууль, 1977 онд НАХЯ-ны Цагдаагийн тусгай дунд сургууль, 1983 онд ОХУ-ын ДЯЯ-ын академийг тус тус төгсжээ. 1972-1973 онд Алтай суманд Монгол хэл-Уран зохиолын багш, 1973-1974 онд хилийн ба дотоодын цэргийн албан хаагч, 1977-1979 онд УЦСЕГ-ын эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, 1986-1992 онд мөн хэлтсийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, 1992-1997 онд ЦЕГ-ын шуурхай албаны дарга, 19971998 онд Хан-Уул дүүргийн ЦХ-ийн дарга, 1998-2002 онд Баянзүрх дүүргийн ЦХ-ийн даргаар ажиллаж байв. 2002 оноос Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байна. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Цагдаагийн байгууллагын Онц сэргийлэгч” цол тэмдэг, Баянзүрх дүүргийн “Хүндэт иргэн”, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, цэргийн болон байлдааны гавъяаны улаан тугийн одонтой. Эхнэр Н.Нямбай нь Үенч сумын уугуул, их мэч мэргэжилтэй. Бэлтгэл дэд хурандаа цолтой. Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цолтой. Хүү охин хоёртой. Сумынхаа түүхт 90 жилийн ойд 1500000 төгрөг хандивлалаа. П.БАТТӨМӨР Ховд аймгийн Алтай сумын 3 дугаар бригадын малчин Пунцагийн 3 дахь охин болж Халзан уулын өвөр Хашаатын хаваржаан дээр хаврын эхэн сар 1958.02.27-нд мэндэлсэн. 1966 онд Алтай сумын бага сургуульд 1-а ангид Олзот багшаар анхны “А” үсэг заалгасан. 1970 онд 4-р ангиа төгссөн. 1971-1972 онд Үенч сумын 8 жилийн дунд сургуульд 5-р ангид сурсан. 1973-1975 онд Алтай сумын 8 жилийн сургуульд сурч 8 дугаар анги төгссөн. Ангийн багш Д.Өжинчоймбол. 1975-1977 онд Холбооны ТМ-ийн сургуулийн Цаг уурын анги төгсөөд Улаанбаатар хотын Буянт-Ухаа нисэх буудлын цаг уурын оператораар 10 жил ажилласан. 1985-1987 онд Холбоо мэдээллийн сургуулийн телевизийн студын эвлүүлэгчийн анги төгсөөд одоо хүртэл Монголын үндэсний Олон нийтийн радио телевизийн “ММ” агентлагт эвлүүлэгчээр ажиллаж байна. Улсад нийтдээ 155
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 39 жил ажиллаж байна. Олон жил ажил хөдөлмөр, хичээнгүй үр бүтээтэй ажилласныг үнэлж 2012 онд Алтангадас одон, МҮОТелевизийн тэргүүний ажилтан, Мэдээлэл харилцаа холбооны ажилтан цол тэмдгээр тус тус шагнасан. Ам бүл: нөхөр Д.Баатарсүрэн, охин Мөнхзаяа, охин Түвшинзаяа, том хүргэн Буянтогтох, удаах хүргэн Соронзонболд, зээ хүү Чингэс, Тэнгэс ,Тамираа. БУЛГАНЫ НАВТГАР ШАР ХЭМЭЭХ ЭРДЭНЭТИЙН БААСАЙ БАГШ Мөнхбүрэн овогт Молдоон Баасай 1955 онд Ховд аймгийн Алтай сумын нутаг “Бодончийн Бор үзүүр” газарт айлын 2 дахь хүү болон төрсөн. 1963-1967 онуудад Алтай сумын бага сургууль, 1967-1971 онуудад Үенч сумын 8 жилийн дунд сургууль, 1971-1973 онуудад Булган сумын 10 жилийн дунд сургууль, 1973-1978 онуудад МУИС-д суралцаж Математикч, математикийн багш мэргэжил эзэмшсэн. 1978-1983 онуудад Ховд аймгийн төвийн 8 жилийн 1-р сургууль, 10 жилийн 2-р дунд сулгуулиудад Математикийн багш, 1983-аас өнөөг хүртэл Эрдэнэт хот-Орхон аймгийн Математикийн багш, хичээлийн эрхлэгч, захирал, аймгийн боловсролын байгууллагад арга зүйч, математик-статистикийн мэргэжилтэн, судалгаа аргазүйн төвийн захирал зэрэг ажлуудыг хашиж байсан бөгөөд эдүүгээ Орхон аймгийн “Эрдэм”-ахлах сургуульд математикийн багшаар ажиллаж байна. Тэрээр Математикийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх багш зэрэгтэй. Сургуульд байхаасаа тоонд авъяастай, математикийн олимпиадад 7-10-р ангиудад аймагтаа 2-р байрыг эзэлдэг хүүхэд байлаа. Үеийнхэн нь “Булганы навтгар шар’’ гэж нэрлэнэ. 10-р анги төгсөх жил нь МУИС-ийн Математикийн ангийн ганцхан хуваарь Ховд аймагт ирэхэд өрсөлдөгчгүйгээр ганцаараа шалгалт өгч тэнцсэн гэдэг. Тэр үед хуваарийг амлаад шалгалт өгдөг байсан үе л дээ. Монголын математикийн багш нарын академийн гишүүн, Монголын математикийн олимпиадын холооны гишүүн. Боловсролын байгууллагад 36 жил ажиллахдаа математикийн боловсролыг олгож эзэмшүүлэх, хөгжүүлэх чиглэлээр санаачлагатай үр бүтээлтэй ажиллаж Монголын олон мянган багш нарын дунд “Эрдэнэтийн Баасай” хэмээн алдараа дуудуулж яваа нэгэн. Нэгхэн жишээ дурьдахад Монголын математикийн олимпиадад жил бүр түүний зохиосон бодлогууд нь дэвшигддэгээс гадна хангайн бүс болон төмөр замын дагуухь аймгуудын багш, сурагчдын дунд өөрийн нэрэмжит “Тоо-бодлого’’-ын уралдааныг 9 удаа зохион байгуулсан нь багш, сурагчид, эцэг эхийн талархалыг зүй ёсоор хүлээсэн байна. Тэрээр ажиллах хугацаандаа Монголын багш нарын V их хуралд төлөөлөгчөөр оролцож байснаас гадна 1990 онд Эрдэнэт хотын хөдөлмөрийн аварга, 1991 онд “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1994 онд “Орхон аймгийн хүндэт тэмдэг’, 2013 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагджээ. Тэрээр миний ажлын амжилт бол нутгийн уул ус, аав ээжийн минь ач буян, халамжит хань, үр хүүхэд, шавь нарын минь хишиг гэж ярих дуртай. Өөрийн эзэмшсэн мэргэжилдээ дуртай, сонирхолтой. Түүгээрээ омогшиж явдаг нэгэн билээ. НАРАНХҮҮГИЙН ХАНДСҮРЭНГИЙН 1958.01.02 нд Ховд аймгийэ Алтай сумын Хөндийн Хөх өндөр гэдэг газар төрсөн. Н.Хандсүрэн нь Ховд аймгийн Алтай суманд бага сургууль, Үенч суманд 5-р анги, Аймгийн төвийн 1 дүгээр дунд сургуульд 10 дугаар анги, Улаанбаатар хотод Анагаах ухааны дунд сургууль тус тус төгсөж, 1978 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Химийн төв лабораторид химийн шинжилгээний лаборантаар, 1990 оноос химийн инженер, физикхимийн шинжилгээний хэсэгт ажиллаж байхдаа шинжилгээний аргуудыг боловсруулах, аргын баталгаажуулалт, шинжилгээний үр дүнгийн статистик боловсруулалт, ISO/IEC 17025 стандартын Чанарын удирдлагын тогтолцоогоор дагнан мэргэшсэн. Тэрээр одоогоор Америкийн Нэгдсэн Улсын Химийн нийгэмлэгийн гишүүн, 156
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Монголын Химич, химийн инженер-технологичдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Орхон аймаг дахь Ховд аймгийн Алтай сумын нутгийн зөвлөлийн даргаар тус тус сонгогдон ажилладаг. Халамжит хань М.Баасайн хамт, хоёр хүү, бэр, ач нарынхаа өмөг түшиг нь болж өнөр өтгөн жаргалтай сайхан амьдарцгааж байна. Гавъяа шагнал: 1981 онд МХЗЭ-ийн “Хөдөлмөрийн алдар” хүрэл медаль, 2002 онд “Эрдэнэт” үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” цол, өргөмжлөл, 2003 онд Монгол улсын засгийн газрын “Хөдөлмөрийн хүндэт медаль” цол тэмдэг, 2004 онд Монголын Эмэгтэйчүүдийн Удирдагч сангийн “Удирдагч эмэгтэй” цол, тэмдэг, 2006 онд Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн медаль, 2009 онд СХЗГ-ын “Итгэмжит ажилтан” өргөмжлөл, 2011 онд Улс тунхагласны 90 жилийн ойн медаль, 2012 онд Стандартын байгууллагын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2013 онд Монгол улсын төрийн шагнал дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан. Өвөг дээдсийн минь алтан өлгий, үр хүүхэд бидний шүтээн нутаг Алтай сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, нутгийн зон олондоо тэгш дүүрэн аз жаргал, элбэг баян амьдрахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!. ЦЭНДГОМБЫН БОЛОРЧУЛУУН Данжин овогт Цэндгомбын Болорчулуун нь 1969 оны 03 дугаар сарын 28 нд Ховд аймгийн Алтай суманд төрж хүүхэд насаа цэцэрлэгээр дамжин, сумын 8 жилийн дунд сургуульд 7 дугаар анги төгсөж 8 дугаар ангиас Ховд төвийн 1-р 10 жилийн сургуулийн “Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги”-д бүрэн дунд боловсролыг эзэмшин улмаар 1987 онд Казакстан Улсын Алма-Ата хотын барилга архитектурын дээд сургуулийн барилгын инженерийн ангид элсэн 1993 онд төгссөн болно. Суралцах хугацаандаа амжилттай суралцан “Сүхбаатарын нэрэмжит цалин”-тай, Алма-Ата хот дахь монгол оюутны зөвлөлийн даргын сонгуульт ажилтай, идэвхи зүтгэлтэй оюутан байсан. Аав Цэндгомбо нь барилгын сантехникч мэргэжилтэй, нэгдэл гэдэг их айлын боловсон хүчин, сумын орлогч зэрэг ажлуудыг насаараа хийж гавъяаны амралтанд гарсан. Ээж Халтгаа нь сумын эмнэлэгт нэр хүндтэй эмч хүн байсан. 1994 онд сургуулиа төгсөн, тухайн үеийн нийгмээ дагаж ганзагын наймаа хийж байсан бөгөөд 1999 оноос газар тариалан үйлдвэрлэлийн “Ингэттолгой” ХК-д /хуучнаар Сангийн аж ахуй/ дэд захирлаар томилогдон, ХАА-н салбарт анх хөл тавьж эхэлсэн басалбартаа нэр хүндтэй гавъяат эдийн засагч, агрономич, механикжуулагч нартай хамтран ажиллаж, “Улсын тэргүүний тариаланч хамт олон” болгосон амжилтаараа бахархаж явдаг. 2000-2001 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэшлээр, менежер цолтой төгсөж, 2002-2005 онд “Цагаан ноён” ХХК-д дэд захирлаар, 2006 онд ХААИС-ийн Техникийн ухааны магистр цолыг хамгаалсан болно. 2005-2008 онд УИХ-н тамгын газарт УИХ-н гишүүний туслахаар, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны ТЭДСанд мэргэжилтэн, албаны дарга, дэд захирлаар, 2010-2011 онд ХХААХҮЯ-ны “Халх гол” төслийн захирлаар, 2011 оноос ХХААХҮЯ-ны “Мал хамгаалах сан”-гийн дэд захирлаар ажиллаж байна. ХАА-н салбарт ажиллах хугацаандаа ХАА-н зөвлөх инженерийн сургалтыг дүүргэж “Монгол Улсын Зөвлөх Инженер” гэсэн хүндтэй цол авсан бөгөөд “Нийгмийн ардчилал” МЗХ-ны дээд шагнал “Алтан од” медаль, “Атарын 50 жил”-ийн ойн медаль, Монгол улсын худалданы 90 жилийн ойн медаль, Хөнгөн үйлдвэрийн 90 жилийн ойн медаль, “ХАА-н салбарын тэргүүний ажилтан”, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнуулсан. Миний бие нь эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэг Гончигжавын Түвшинбаяр нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтэнээр, хүү Б.Билгүүн нь “Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургууль”-ийг “Хүний их эмч” мэргэжилээр энэ жил төгсөж байгаа ба хүү Б.Тамир нь “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”-д олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжилээр суралцаж байгаа. Түүхт 90 жилийн түүхийг бүтээн босгож хойч үедээ өвлүүлсэн нутгийн болон тухайн орон нутагт ажиллаж, амьдарч байсан үе үеийн ахмад, азай буурлууд, залгамжилан авч сум орон нутгийн хөгжлийн төлөө зүтгэж яваа одоо үе, ирээдүйд өвлөн залгамжилах хойч үеийнхэндээ ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, нутгийн минь сүрлэг уулс өнө мөнхөд биднийгээ түшиж, ариун цэнгэг голууд нь ундаалж ирсэнийг бид мартах учиргүй бөгөөд хүн бүр нутгаа дээдлэн шүтэж, хайрлан хамгаалж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 157
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 НАМЖААНЫ БАЯНЗУЛ 1954.05.23-нд тус сумын нутаг Аралын голд Рааш овогтой Намжааны 3-р хүү болон төрсөн ба бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1963 онд Алтай сумын бага сургуулийн 1-р ангид орж суралцан 1965 онд 4-р анги төгсөн 1967-1969 онд Үенч сумын дунд сургуулийн 5-7 ангид суралцан 19691971 онд Төв аймгийн Баян чандмань дахь ХАА-н ТМС-ийн трактор комбайнчийн мэргэжилд 2 жил суралцаж төгсөөд 1971 оны 6 дугаар сард Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдэлд тракторчинаар ажиллаж анхныхаа ажил амьдралын гараагаа эхэлсэн билээ.1972 оны 06 дугаар сард 18 нас хүрч цэргийн албанд татагдан Булган сумын хилийн 0130-р ангид байлдагч, түрүүч, хугацааны ахлагч, жагсаалын дарга зэрэг цол албан тушаалд 3 жил цэргийн алба хаасан билээ. 1975 онд цэргээс халагдаж мөн “Алтайн хөгжил” нэгдэлд тракторын жолооч болсон. 1976 оны 9 дүгээр сард Булган сумын харьяат Балзаны Үржээтэй гэр бүл болж одоо 7 залуу, 3 охин 10 хүүхэдтэй, 20-аад ач зээтэй амар амгалан жаргалтай сайхан амьдарч байна. Хүүхдүүдээс 3 хүү, 3 охин дээд боловсролтой, бүгдээрээ мэргэжлээрээ Улаанбаатар, Эрдэнэт, Ховд, Говь-Алтай зэрэг газруудад ажиллаж амьдарч байгаа болно. Улсад 32 жил хөдөлмөрлөж үүнээс 18 жил нь тракторын жолооч хийж хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр 2009 онд тэтгэвэр гарсан, амьдралын хугацаанд авсан гавьяа шагнал: Цэргийн алдар медаль, Эх орны төлөө медаль, Ардын хувьсгалын 60,70,80,90 жилийн ойн медаль, 6,7,8-р таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 60 жил гавшгайч, Намын ахмад зүтгэлтэн хүндэт тэмдэг, Алтайн хөгжил нэгдлийн 9 удаагийн аварга механикжуулагч, аймгийн Шинэ бүтээл оновчтой саналын эзэн зэрэг гавьяа шагналтай ба сумын АДХ-ын депутатаар 2 удаа сонгогдож байсан. Эхнэр Б.Үржээ нь 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, алдарт эхийн 1,2 зэргийн одон, Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн медаль, Боловсролын хүндэт жуух бичиг, МЭХолбооны хүндэт өргөмжлөл, сумын Уран ээж, Дархан ээжээр шалгарч байсан, сумын Хүүхдийн цэцэрлэгт 30 жил тогооч хийж балчирхан хөөрсөн үрсээ хооллож ундаалсан ачтан билээ. Би улсад 32 жил хөдөлмөрлөхдөө “Алтайн хөгжил” нэгдэлд тракторчин, авто ХАА-н механик, 8 жилийн сургуульд нярав, жолооч, сумын Засаг даргын Тамгын газарт жолооч зэрэг ажил хийж байсан болно. 90 жилийн ойд хандив болгон 9 хөлт цагаан туг урласан болно. Н.Баянзул нь сумынхаа 90 жилийн ойд зориулж 9 хөлт цагаан тугийг бүтээж нутгийн олондоо бэлэг барьж байна. ХАРНУУД ОВОГТ БААТАРЫН ЧҮЛТЭМ ( 1913-1982) Бидний аав Б.Чүлтэм нь 1913 онд Ховд аймгийн Алтай сумын 3-р багийн нутаг “Буданчийн тогоо“ хэмээх газар ард Баатарын 2 дахь хүү болон мэндэлжээ. Аав маань1937 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, нисэх 1 дүгээр хороонд цэрэг, түгээгчээр, 1938 оны 3 дугаар сараас 5 дугаар морьт дивизийн 14 дүгээр морьт хороонд жагсаалын даргаар, 1939 оны 4 дүгээр сараас мөн ангид салаан даргаар, 1939 онд Халхын голын байлдаанд 5 дугаар морьт дивизийн 14 дүгээр морьт хороонд салааы даргаар “Энгэр шанд”-д үүрэг гүйцэтгэж байгаад 1939 оны 9 сараас ЗХУ-ын нисэхийн сургуульд сурагчаар очиж тус сургуулиа төгсөж ирээд 1944 оны 2 дугаар сараас мөн ангид салаан даргаар, 1941 оны 6 сараас нисэх дивизийн 1 дүгээр ботальонд салааны даргаар, 1944 оны 2 дугаар сараас нисэх баазад ротын салааны дарга, нисгэгчээр томилогдон алба хааж байсан. Аав маань 1945 оны чөлөөлөх дайны үед салаан даргаар, ар талд сайн ажилласан учир 27728 дугаарын “Бид ялав” медаль, 1945 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор “За победу над Японией“ медаль, 1945 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн тогтоолоор “Японыг ялсны төлөө” медаль, 1976 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн зарлигаар “Милитарист Японыг ялсны 30 жилийн ойн“ медалиар тус тус шагнагдаж байсан ахмад дайчин байлаа. Аав минь Халхын голын болон, чөлөөлөх дайн дууссаны дараагаар ар гэрийн гачигдлаар 1946 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр тушаалаар цэргийн албанаас бэлтгэл офицерээр халагдаж орон нутагтаа ирж бидний ээж Алтай сумын уугуул Дүгэрийн Шагдартай гэр бүл болж 2 охин 1 хүүтэй 158
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 болжээ. Миний ээж Д. Шагдар нь сумандаа малчин, барилгачин, хожим нь аймгийн номын сан, артельд ажиллаж байсан. Ардын хувьсгалын 70,90 жилийн ойн медальтай, 2013 онд МУ-ын Ерөнхийлөгчийн гарын бэлэг хүртсэн, сумын Энэрэлт ээжээр шалгарч байсан азаа буурал билээ. Одоо миний ээж 90 гаруй насыг зооглон эрүүл саруул, үр хүүхэд, ач зээ нарынхаа дунд амьдарч байна. Бидний аав энхийн манаанд өөрийн төрсөн нутаг Алтай суманд дараах ажил хөдөлмөр эрхэлж байсан. 1946 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн 8 тоот шийдвэрээр Алтай сумын Бага сургуульд няраваар 1948оны 4 дүгээр сарын 30 хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр сургуулийн захиралын 5 тоот шийдвэрээр нярвын ажлаас чөлөөлөгджээ. Мөн 1948 оны 5 дыгаар сарын 10-ны өдрийн 7 тоот шийдвэрээр Алтай сумын 5 дугаар багийн Малын санетараар 1954 оны 2 дугаар сарын 10 хүртэл ажилласан. Аав минь 1954 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 4 тоот шийдвэрээр Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сум дундын нүүдлийн кино механикчаар 1964 он хртэл ажиллаж байгаад эрүүл мэндийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдсөн. Ингэж кино механикчаар ажиллаж байх хугацаандаа 1962 онд Улсын тэргүүний кино механикчдын II зөвлөлгөөнд төлөөлөгчөөр сонгогдон оролцож хүндэт индэрт гарч ажлынхаа арга туршлагаас ярьж байсан. /Бичлэг нь кино архивт бий / Бидний аав улс, эх орныхоо энхийн манаанд болон орон нутагтаа 30 шахам жил хөдөлмөрлөхдөө өөрт заяасан олон талын авъяастай, оюуны өндөр мэдрэмжтэй, техникийн өргөн сэтгэлгээтэй,уран гартай, алт мөнгөний дархан,хошин алиа яриатай, хүнийг их бага, дарга цэрэг гэж алагчилдаггүй, хүнэлэг сайхан сэтгэлээр хандаж, өөрийнхээ мэддэг чаддагийг зааж,хүнд тусалж байхыг хичээдэг ахмад дайчин, соёлын ахмад ажилтаны нэг байсан юм. Миний аав кино үзэхээр ирсэн үзэгчдэд өөрөө шинэ дуу сурснаа кино эхэлэхийн өмнө зааж, киноны яригчийг ашиглан алдартай дуучдын дууг сонсгох, тэр үеийн нам засгийн цаг үеийн бодлого шийдвэрийг сурталчлах ажлыг чадамгай хийж, тэргүүний ухуулагч болж, үзэгчидийн дунд “Мааз-ах”, ”Мааз-Чүлтэм“ хэмээн олонд хүндлэгдэж байсандаа. Бидний аав холч алсын бодлтой хүн байсны ганц жишээг дурдахад киноны мэргэжилээ өөрийн ууган охин Ч. Туяаг үе залгамжлуулан ажиллах боломж олгосон нь өөрийнхээ бүтээж, хийж амжаагүй дутуу үлдээсэн зүйлийг бүтээх, өндөр хариуцлага,сахилгатай,нэр хүндтэй ажиллах мэргэжлтэй, соёлын тэргүүнийажилтан болгох алсын бодлого нь биелэлээ олсон гэж боддог. Миний аавын орон нутагт хийж, бүтээж явсан хөдөлмөрийг төр үнэлж 1961, 1981 онд Ардын хувьсгалын 40,60 жилийн ойн медаль, 1963 онд Засгийн газрын Хүндэт жуух бичиг, 1962, 1963,1964 онуудад аймгийн Соёлын хэлтэс, Кино театры баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр тус тус шагнагдаж байсан. Аав, ээж хоёрын минь галын дөл тасралтгүй бадмалсаар үр хүүхэд нь өсөж өнөр өтгөн болж, ач зээ, гуч нар нь өргөжин өсөж эх орныхоо бүтээн байгуулалтанд мэдсэн сурснаа зориулан хөдөлмөрлөж байна. Алтай сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан нутгийнхаа нийт иргэд, зон олондоо болон ахан дүүс та бүхэндээ Элгээрээ энх амгалан, Төрлөөрөө төвшин сайхан байж, эрүүл, саруул сайхан амьдарч, ажил хөдөлмөр нь дээшээ оргилж байхын ерөөлийг өргөе. ДУРСАМЖ БИЧСЭН УУГАН ОХИН ХОВД АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН АХМАД АЖИЛТАН МУСТА ЧҮЛТЭМИЙН ТУЯА БАГА ОХИН АБТА, БАГШ ЧҮЛТЭМИЙН БАЯРАА /Үенч сумын бүрэн дунд сургуулийн Монгол хэлний багш/
ЧҮЛТЭМ ОВОГТОЙ ТУЯА МУСТА Чүлтэмийн Туяа 1949 оны өвлын дунд сарын шинийн 15-нд Ховд аймгийн Алтай сумын нутаг ”Байшинтын эх, Шуурайтын бэлчир“ хэмээх газар Чүлтэмийн ууган охин болон төрсөн. Бага насаа эцэг эхийн халамжинд өнгөрүүлж улмаар 1958-1962 онд Алтай, Үенч сумын бага сургуульд суралцаж 4-р анги, 1965 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн 7-р анги, 1968 онд мөн сургуулийн 10 дугаар ангийг оройн сургуулиар тус тус суралцан бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1984-1987 онд Улс төрийн дээд сургуульд суралцаж Төрийн удирдлага, зохион байгуулалтын мэргэжилээр төгссөн. Улс төрийн дээд боловсролтой. Ч.Туяа нь 1965оны намар ахмад дайчин,тэргүүний кино механикч Б.Чүлтэмийн /Аавынхаа/ киноны мэргэжилийг өвлөн эзэмших хүсэлд хөтлөгдөн сурагчийн ширээнээс Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Кинотеатрын алтан босгыг алхан орж Кино зургийн тасагт туслах монтажчинаар ажиллаж эхэлсэн. 159
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 1968 онд Кино зургийн засварын монтажчины 3-р зэрэг, 1973 онд Кино зургийн засварын монтажчины 1-р зэрэг, 1983 онд Кино механикчийн 3-р зэрэг. 1965-1980 онд Кино зургийн туслах болон засварын монтажчин, 1980-1988 онд ахлах монтажчин, Кино зургийн фондын эрхлэгч, 1988-1991 онд Аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтэст мэргэжилтэн, 1991-1996 онд Кино театрт зохион байгуулагч, 1996-2001 онд кино театр хувьчлагдсан учир мэргэжлийн дагуу менежер, 2001-2010 онд аймгийн Хөгжимт Драмын Театрт зохион байгуулагчаар ажилласан. Ховд аймгийн соёл урлагийн байгууллагад тасралтгүй 45 жил хөлөмөрлөсөн. 1988 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардын Хувьсгалын 60,70,80,90 жилийн ойн медаль, 2006 онд Алтант гадас одон, 2012 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Ховд аймгийн Жаргалант сумын хүндэт тэмдэг, Алдарт эхийн 1 дүгээр одон, Соёлын яам, МУАХ, КҮХЭГ-ын диплом, өргөмжлөл,баярын бичиг, Олон нийтийн байгууллагын Тэргүүний идэвхтэн, хүндэт тэмдэг, V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч, 1968 онд Ховд аймгийн Буянт сумын уугуул Д. Намжилтай гэр бүл болж 7 хүүхдийн аав, ээж болон 46 дахь жилдээ энх тунх Ховд аймгийн төвд амьдарч байна. Д.Намжил Үйлдвэрийн инженер - эдийн засагч, Барилгын инженерийн мэргэжилтэй. Улс төрийн болон мэргэжлийн дээд боловсролтой. Барилгын зураг төслийн болон үйлдвэр, аж ахуй, төв хөдөөгийн төр захиргааны байгууллагад тасралтгүй 50 шархам жил хөдөлмөрлөсөн. Түүний хөдөлмөрийг төр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон Ардын хувьсгалын 60,70,80,90 жилийн ойн медаль, V, VI, VII, VIII таван жилийн гавшгайчаар шагнагдсан. ЧҮЛТЭМИЙН ГАНТУЛГА Ч.Гантулга нь 1959 онд төрсөн. 1968 онд Үенч сумын 8 жилийн сургууль төгсөөд Булган суманд 10-р анги төгссөн. Улмаар 1978 онд ОХУ-ын Эрхүү хотын ПТДС суралцан 1984 онд төгссөн. Төгсөж ирээд улсын барилгын зургийн төв институтэд 1990 он хүртэл ажилласан. 1990 оноос хувийн бизнес эрхлэх ажилд эрчимтэй орж ганзагын наймаа эхлүүлэн 1996 онд Хөрс авто сервис компаниа байгуулан БНХАУ-ын ШУӨЗО-ы хотуудын нефтийн үйлдвэрээс харьцангуй хямд үнэтэй шатахууныг Ховд аймгийн Булган сумын Ярант боомтоор импортлон оруулан ирж Ховд, Увс, Баянхонгор, Говь-Алтай зэрэг баруун аймгуудад байгуулсан ШТСуудаараа дамжуулан борлуулах үйл ажиллагааг эрэлхийлж эхэлсэн. Ч.Гантулга нь эхнэр Сонинбаяр, охин Г.Саруул, хүү Г.Эрдэнэтулга, Г.Гантайван, Г.Оч-Эрдэнэ нарын хамт амьдардаг. Эхнэр Сонинбаяр нь Ховд аймгийн Булган сумын харъяат. Яс үндэс захчин. ОХУ-ын Эрхүү хотод хуулийн мэргэжил эзэмшиж ирээд Налайхын шүүхийн дарга,1991 оноос Нийслэлийн шүүхийн шүүгч, 2013 оноос улсын дээд шүүхийн иргэний танхимын гишүүнээр ажиллаж байна. Охин Г.Саруул нь БНХАУ-ын Бээжин хотод суралцаж ирээд өөрийн “Даймонд” ХХК байгуулан ажиллаж байна. Хүү Г.Эрдэнэтулга нь БНСУ-д суралцаж ирээд аавынхаа компанид ажиллаж байна. Хүү Г.Гантайван нь ПДС-ийн 1-р курс, хүү Г.ОчЭрдэнэ нь 11-р ангийг энэ онд төгсөж байгаа. Ч.Гантулга нь сум орон нутгийнхаа хөгжил, ард олны амьдралд үргэлж санаа тавьж оролцож явдаг. Алтай, Үенч, Булган сумдын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр ажилладаг. Ч.Гантулга нь Ховд аймгийн Булган сумын Хүндэт иргэн, сумдын болон аймгийн Хүндэт медаль,төрийн дээд шагнал Алтангадас одон хүртэж байсан. Цааашид Алтай сумынхаа хөгжил цэцэглэлт, ард олныхоо амьдралд санаа тавьж хамтран ажиллах хүсэлтэй явдаг. Ч.Гантулга нь аав Билэгтийн Чүлтэм буюу шүүхийн Чүлтэмийн гэж олноо танигдсан аавын хүү бөгөөд аавынхаа нутаг орноо гэсэн сэтгэл, үзлийг авч явдаг.
160
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
Б.Ламжав
Ж.Булганхүү
Д.Ганаа
Б.Сүх
Б.Хамбий
Б.Цэдэв
161
Д.Чулуунаа
Н.Баатарсүрэн
В.Баярхүү
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
Н.Гаанжуур
Т.Бааст
Д.Баттөмөр
н.Хандсүрэн
Х.Баяраа
С.Бааст
З.Тоня н.Хандсүрэн
162
Н.Чадраабал
Н.Пүрэвээ
Р.Бадамцэцэг
Н.Гансиймаа
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 СУМЫН ШИЛДЭГ 9 АЛДАРТАН Сумын шилдэг 9 алдартан 2008 он
• • • • • • • • •
Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг
багш сурагч татвар төлөгч ажилтан ажилчин эмч, сувилагч удирдагч үйлдвэрлэгч залуу
Ц.Лхагвасүрэн /12 жилийн сургуулийн багш/ Ц.Сугар /12 жилийн сургуулийн Х ангийн сурагч/ Г.Баянзул /Алтангадас багийн малчин/ В.Бавуудорж /Сургуулийн нягтлан бодогч/ Я.Өлзийсайхан /Соёлын төвийн үйлчлэгч/ С.Хандсүрэн /Хүн эмнэлгийн сувилагч/ Т.Эрдэнэцэцэг /Цэцэрлэгийн эрхлэгч/ Б.Хишигжаргал /Хувиараа хөдөлмөр эрхлэгч/ Б.Энхбаяр /Сургуулийн менежер/
Сумын шилдэг 9 алдартан 2009 он
• • • • • • • • •
Шилдэг сурагч Шилдэг татвар төлөгч Шилдэг ажилтан Шилдэг ажилчин Шилдэг эмч Шилдэг удирдагч Шилдэг үйлдвэрлэгч Шилдэг залуу Оны онцлох хүн
Б.Цовоолог /12 жилийн сургуулийн Х ангийн сурагч/ Д.Уртнасан /Барлаг багийн малчин/ С.Нэмэхжаргал /Хүн эмнэлгийн нягтлан бодогч/ Л.Туяа /12 жилийн сургуулийн үйлчлэгч/ Н.Гансиймаа /Алтангадас багийн хүний бага эмч/ Ц.Төрбат /Барлаг багийн ИНХ-ын дарга/ Л.Шуумар /Хувиараа хөдөлмөр эрхлэгч/ Ч.Сувд-Эрдэнэ /Хүн эмнэлгийн дүн бүртгэгч бага эмч/ Н.Дүрвээ /Хувиараа хөдөлмөр эрхлэгч/ 163
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
•
Сумын шилдэг 9 алдартан 2010 он малчин Ц.Сонинпил /Алтангадас багийн малчин/ ажилтан Н.Ичинхорлоо /Тамгын газрын дарга/ тариаланч П.Балдорж /“Хавтаг Алтай” хоршооны эзэн/ бизнесмен С.Даваадорж /“Оцог хад” хоршооны эзэн/ ажилчин И.Бадамцэцэг /Хүн эмнэлгийн асрагч/ залуу Б.Булган /12 жилийн сургуулийн багш/ сурагч Э.Дөлгөөн /12 жилийн ХI ангийн сурагч/ оны онцлох хүн Б.Барсболд /УБ хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч/ Шилдэг гэр бүл Н.Эрдэнэбилэгийн гэр бүл
• • • • • • •
Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг
• • • • • • • •
• •
Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг Шилдэг
Сумын шилдэг 9 алдартан 2011 он малчин Р.Хатанбаатар /Алтангадас багийн малчин/ тариаланч Ду.Ганболд /Бодонч багийн иргэн/ үйлдвэрлэгч, бизнесмен Х.Баярхүү /Хувиараа хөдөлмөр эрхлэгч/ ажилчин Б.Наранцэцэг /12 жилийн сургуулийн үйлчлэгч/ ажилтан Ц.Лхагвасүрэн /12 жилийн сургуулийн багш/ залуу Г.Нарангэрэл /Хүн эмнэлгийн галч/ сурагч Б.Шинэцэцэг /12 жилийн сургуулийн ХI ангийн сурагч/ Шилдэг гэр бүл Н.Жуковын гэр бүл /Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн/ Шилдэг оны онцлох хүн Б.Булган /12 жилийн сургуулийн багш/ Сумын шилдэг 9 алдартан 2012 он
• • • • • • • • •
Шилдэг малчин Шилдэг үйлдвэрлэгч, бизнесмен Шилдэг тариаланч Шилдэг ажилчин Шилдэг залуу Шилдэг ажилтан Шилдэг гэр бүл Шилдэг хүүхэд Оны онцлох хүн
М.Баатар /Бодонч багийн малчин/ З.Должинсүрэн /Бизнесмен/ П.Балдорж /Хавтаг алтай хоршооны эзэн/ Ж.Бяцханхүү /Хүн эмнэлгийн асрагч/ Ц.Цэндсүрэн /Алтангадас багийн бага эмч/ Х.Түмэндэлгэр /Сургуулийн багш/ Б.Алтангэрэл Б.Энхзаяа /12 жилийн сургуулийн сурагч/ Т.Ганчимэг /Хүн эмнэлгийн эрхлэгч эмч/
164
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Сумын шилдэг 9 алдартан 2013 он
• • • • • • • • •
Шилдэг малчин С.Нямхүү-Барлаг багийн малчин Шилдэг тариаланч В.Баярхүү-Алтангадас багийн малчин Шилдэг ажилтан Ц.Сарантуяа-Цэцэрлэгийн багш Шилдэг ажилчин Б.Энхсайхан-Цэцэрлэгийн нярав Шилдэг залуу Х.Золзаяа-Сургуулийн багш Шилдэг үйлдвэрлэгч Ц.Ням-Очир-Алтангадас багийн иргэн Шилдэг гэр бүл Д.Баттөмөр-Эмийн сангийн эрхлэгч Шилдэг хүүхэд А.Отгонбаатар-12 жилийн дунд сургуулийн сурагч Оны онцлох хүн Т.Бямбажав-Эрүүл мэндийн төвийн сувилагч
165
ТАВДУГААР БҮЛЭГ БУРХАН УХААНТАЙ БУЯНТАЙ МАЛЧИД Шигшиг дарсан тоонондоо утаа болсон хадагтай Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй Давхиад ирэхэд цоожгүй айл малчин танайх Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин танийх /Ц.Чимэддорж Малчин шүлгээс.../
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 УЛСЫН САЙН МАЛЧИН ЦОЛ ХҮРТСЭН МАЛЧИД №
Овог нэр
Шагнал хүртсэн он
Харъяалагдах баг
1
М.Пунцаграаш
Улсын сайн малчин
Бодонч баг
2
Т.Үлэмж
Улсын сайн малчин
Барлаг баг
3
З.Паваа
Улсын сайн малчин
Барлаг
4
М.Довжоо
Мянгат малчин
Бодонч
5
М.Котоо
Гавъяат нэгдэлчин
Алтангадас
6
Д.Дүгэржав
Улсын хошой аварга
Сэлэнгэ аймаг
7
Л.Рэгзэн
Улсын аварга малчин
Алтангадас баг
8
О.Бавуу
Улсын аварга малчин
Алтангадас баг
9
Г.Сүрэн
Улсын аварга малчин
Барлаг баг
10
С.Дамдиндорж
Улсын аварга малчин
Бодонч баг
11
Н.Хөнхөө
Улсын аварга малчин
Барлаг баг
12
Ж.Цэрэндорж
Улсын аварга малчин
Алтангадас баг
13
Г.Баянзул
Улсын сайн малчин 2009 он
Алтангадас баг
14
Б.Дамдинбазар
Улсын сайн малчин 2005
Алтангадас баг
15
Ч.Эрдэнээ
Улсын сайн малчин 2011 он
Дархан уул аймаг
16
Ц.Сонинпил
Улсын сайн малчин 2014 он
Алтангадас баг
АЙМГИЙН САЙН МАЛЧИН ЦОЛ ХҮРТСЭН МАЛЧИД №
Овог нэр
Хүртсэн цол
Харъяалагдах баг
1
Ц.Жамбал
5 удаагийн аварга малчин
Барлаг баг
2
Б.Хамбий
Аймгийн сайн малчин
Барлаг баг
3
С.Цэдэв
Аймгийн хошой аварга тэмээчин
Бодонч баг
4
Г.Бааст
Аймгийн сайн малчин
Барлаг баг
5
Т.Сунгарав
Аймгийн аварга малчин
Бодонч
6
Б.Шилэг
Аймгийн аварга адуучин
Алтангадас
7
М.Хонгороо
Аймгийн аварга саальчин
Алтангадас
8
Б.Доноров
Аймгийн аварга малчин
Алтангадас баг
9
Г.Хорол
Аймгийн аварга тууварчин
Алтангадас
10
М.Жаргал
Аймгийн аварга хоньчин
Барлаг
11
К.Гангаа
Аймгийн аварга тууварчин
Алтангадас
12
С.Энхтайван
Аймгийн сайн малчин
Барлаг
13
Ц.Мухарцагаан
Аймгийн сайн малчин
Алтангадас
14
Л.Баатархүү
Аймгийн сайн малчин
Барлаг
15
К.Тоот
Аймгийн аварга тууварчин
Алтангадас
16
З.Түмэндэмбэрэл
Аймгийн аварга хоньчин
Бодонч
17
Н.Баатар
Аймгийн аварга үхэрчин
Бодонч
18
П.Бөхчулуун
Аймгийн аварга тууварчин
Бодонч
19
Б.Магсар
Аймгийн аварга тууварчин
Алтангадас
20, Б.Баасанжав
Аймгийн сайн малчин
Алтангадас
21
Ц.Эрхэмбаяр
Аймгийн сайн малчин
Алтангадас
22
Б.Тожгин
Аймгийн аварга саальчин
Бодонч
23
Ө.Бадам
Аймгийн аварга саальчин
Бодонч
167
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 24
Б.Батхуяг
Аймгийн сайн малчин
Бодонч
25
Т.Энхцогоо
Аймгийн сайн малчин
Алтангадас
26
И.Цондгой
Аймгийн аварга саальчин
Алтангадас
27
Н.Пүрвээ
Аймгийн сайн малчин
Алтангадас
28
А.Батжаргал
Аймгийн сайн малчин
Алтангадас баг
29
Р.Хатанбаатар
Аймгийн сайн малчин
Алтангадас баг
30
И.Чулуунбаатар
Аймгийн сайн малчин
Барлаг баг
31
Х.Балдан
Аймгийн сайн малчин
Алтангадас баг
32
Б.Оюунбаатар
Аймгийн сайн малчин
Алтангадас баг
СУМЫН АВАРГА, САЙН МАЛЧИН ЦОЛ ХҮРТСЭН МАЛЧИД №
Овог нэр
Ямар үзүүлэлтээр
1
Д.Батсүх
Сумын аварга хоньчин
2
Х.Содноо
Сумын аварга малчин
3
Н.Дамбий
Сумын сайн малчин
4
Б.Ерөөлт
Сумын сайн малчин
5
С.Чимэддорж
Сумын сайн малчин
6
С.Тогтох
Сумын аварга тэмээчин
7
Д.Молдоо
Сумын аварга тэмээчин
8
П.Юндэндорж
Сумын аварга тэмээчин
9
Б.Лхагваа
Сумын аварга тэмээчин
10
Ш.Нанчаасүрэн
Сумын аварга үхэрчин
11
Л.Нанжаа
Сумын аварга ямаачин
12
С.Гэрэлчулуун
Сумын аварга малчин
13
Б.Энхжаргал
Сумын сайн малчин
14
Н.Сурмаа
Сумын аварга малчин
15
Н.Цэдэндамба
Сумын аварга малчин
16
Ү.Буянтогтох
Сумын аварга малчин
17
Д.Лувсан
Сумын аварга малчин
18
Д.Хичгээ
Сумын аварга малчин
19
Д.Идэш
Сумын аварга малчин
20
Х.Лодой
Сумын энх сүрэгтэн малчин /ноолуур
21
Л.Баатархүү
Сумын сайн малчин
22
Н.Жадамба
Сумын аварга малчин
23
Ц.Түмэннасан
Сумын аварга малчин
24
Ж.Цогтсайхан
Сумын аварга адуучин
25
Н.Сэрээжав
Сумын аварга малчин
26
Цогт-очир
Сумын аварга малчин
27
Н.Оросоо
Сумын аварга тээвэрчин
28
Н.Дүрвээ
Сумын аварга ажилчин
29
Н.Баянзул
Сумын аварга тээвэрчин
30
О.Мягмар
Сумын аварга малчин
31
Ц.Бондог
Сумын аварга саальчин
168
Шалгарсан он
1972
1962
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 32
Х.Баттулга
Сумын аварга малчин
33
Г.Баянзул
Сумын аварга жолооч
34
Осор
Сумын аварга үхэрчин
35
Д.Уртнасан
Сумын сайн малчин
36
М.Батбаяр
Сумын сайн малчин
37
Г.Алтанцэцэг
Сумын аварга саальчин
38
Д.Цэдээ
Сумын аварга жолооч
39
Д.Баатаржав
Сумын аварга жолооч
40
Д.Сундуй
Сумын аварга механикжуулагч
41
Ш.Даваа
Сумын аварга цахилгаанчин
42
Ш.Жавзан
Сумын аварга нэхмэлчин
43
Д.Батаа
Сумын аварга МАА-н мэргэжилтэн
44
П.Бааст
Сумын аварга МАА-н мэргэжилтэн
45
З.Тоня
Сумын аварга МАА-н мэргэжилтэн
46
Л.Бадамсүрэн
Сумын аварга ажилчин
47
Д.Сурмаа
Сумын аварга ажилчин
48
Б.Баярт
Сумын аварга тэмээчин /ботго/
1970, 1972, 1974
49
Н.Базар
Сумын аварга адуучин /унага/
1972,1973
50
П.Молом
Сумын аварга хоньчин /хурга/
1973
51
Н.Баавуу
Сумын аварга тэмээчин /ботго/
1973
52
Н.Тандаа
Сумын аварга хоньчин /хурга/
1971, 1972
53
Д.Сунгарав
Сумын аварга ямаачин /ишиг/
1970
54
Х.Доржхүү
Сумын аварга ямаачин /ишиг/
1972
55
О.Эрдэнэбилэг
Сумын уртын ноос ашиглалтын аварга
1972
56
З.Сэтэв
Сумын тэмээний ноос ашиглалтын аварга 1974
57
Д.Цэцэнхүү
Ноолуур ашиглалтын сумын аварга
1970
58
Ж.Идэш
Сүү ашиглалтын сумын аварга
1970
59
Б.Цондгой
Сүү ашиглалтын сумын аварга
1972
60
Ч.Ембүү
Сүү ашиглалтын сумын аварга
1973
61
Д.Булдаа
Сумын аварга агент
1961-1974 онд 13 удаа
62
Ж.Дөрвөд
Хурга бойжуулалтын аварга
1977
63
Г.Сүрэн
Хурга бойжуулалтын аварга
1977
64
Ц.Мөнцгөр
Хурга бойжуулалтын аварга
1977
65
Х.Баяр
Тарга хүчний аварга
1977
66
Ж.Намжаан
Тарга хүчний аварга
1977
67
Ц.Жамбал
Тарга хүчний аварга
1977
68
Г.Даваажав
Тарга хүчний аварга
1977
69
Б.Шилэг
Унага бойжуулалтын аварга
1977
70
Ө.Бадам
Сүү ашиглалтын аварга
1977
71
О.Бавуу
Энх сүрэгтэн
1977
72
С.Түүжүү
Тугал бойжуулалтын аварга
1977
73
С.Тогтох
Ботго бойжуулалтын аварга
1977
74
Г.Намдаг
Тонн кг-ийн аварга
1977
169
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 75
М.Жаргал
Ноос ашигалтын аварга
1977
76
Ц.Мухарцагаан
Сумын сайн малчин
2006
77
С.Энхтайван
Сумын сайн малчин
2006
78
Б.Ерөөлтхүү
Сумын сайн малчин
2006
79
Б.Энхжаргал
Сумын сайн малчин
2007
80
Л.Баатархүү
Сумын сайн малчин
2007
81
Д.Уртнасан
Сумын сайн малчин
2007
82
М.Батбаяр
Сумын сайн малчин
2007
83
Н.Дамбий
Сумын сайн малчин
2007
84
Ш.Мягмардорж
Сумын сайн малчин
2008
85
Дэчмаа
Сумын сайн малчин
2008
86
Дуламсүрэн
Сумын сайн малчин
2008
87
А.Пүрэвдаваа
Сумын сайн малчин
2008
88
И.Чулуунбаатар
Сумын сайн малчин
2009
89
А.Батжаргал
Сумын сайн малчин
2009
90
Б.Отгонжав
Сумын сайн малчин
2010
91
З.Нямсүрэн
Сумын сайн малчин
2010
92
Д.Мягмаржав
Сумын сайн малчин
2010
93
Д.Мөнхтүвшин
Сумын сайн малчин
2011
94
Ш.Төмөрсүх
Сумын сайн малчин
2011
95
Ц.Тогтохдаваа
Сумын сайн малчин
2011
96
Д.Тэгшжаргал
Сумын сайн малчин
2012
97
Н.Сүрэнжав
Сумын сайн малчин
2012
98
Д.Содбилэг
Сумын сайн малчин
2012
99
Б.Батболд
Сумын сайн малчин
2013
100
Д.Даваадорж
Сумын сайн малчин
2013
101
Но.Идэш
Сумын сайн малчин
2013
УЛСЫН АВАРГА МАЛЧИД “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” СҮРЭН ОВОГТОЙ ДАМДИНДОРЖ 1953 онд Алтай суманд төрсөн. 1966 онд бага сургуулийг “Онц” дүнтэй төгсөж, малч аавынхаа зам мөрийг даган малчин болжээ. Цэргийн алба хааж, гэр бүл болсон залуу малчин С.Дамдиндорж шургуу хөдөлмөрийнхөө үр дүнд Ардын хувьсгалын ойн медалиуд, “Алтангадас” одон зэрэг төрийн шагналуудыг хүртсэн. 1989 онд “Улсын аварга малчин” цолоор шагнагдан төр засаг, түмэн олондоо хөдөлмөрөө үнэлүүлсэн юм.
170
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “УЛСЫН САЙН МАЛЧИН” МУЛДУУ ОВОГТОЙ ПУНЦАГРААШ М.Пунцаграаш нь 1894 онд Алтай суманд төрсөн. Насан туршдаа мал маллан малд гярхай, амьдралын ухаантай, олондоо тустайгаараа нутгийн олондоо хүндлэгдсэн хүн байжээ. 1928 онд нутгийн охин П.Хумбуутай гэр бүл болж Р.Дэмбэрэл хэмээх ууган охин, Р.Идэш, Р.Чой гэх ихэр хөвгүүд, Р.Чулуун, Р.Хорлоо хэмээх ихэр охид төрүүлж өсгөжээ. Түмэн олондоо хүндлэгдсэн Анхны улсын сайн малчин тул түүнийг залууд нь Рааш хэмээн Анхны улсын сайн малчин М.Пунцаграашийн сайн М.Пунцаграашийн шагналын таван хошуу малчны тэмдэг дууддаг байснаа нас хөгшрөх үед малын дүрс бүхий мөнгөн цар Ааж хэмээн авгайлснаар энэ нэрээрээ нэршжээ. Иймээс түүний хүүхдүүдийг Аажийн хүүхдүүд гэдэг байсан тул хожмоо Рааш овогтой болсон байдаг. БНМАУ-ын Ардын Их Хурлын 1945 оны 11 дүгээр сарын 30-ны 82 дугаар тогтоолоор “Улсын сайн малчин” цол, энгэрийн тэмдэг олгож гурван мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, эрээн майхан, эцэг малын дүрс бүхий мөнгөн хөөмлөөр шагнагдсан нь одоо түүний зээ Р.Бямбаа, Р.Батхүү, ач И.Бямбажав нарт хадгалагдаж байна. Энэ буянт буурлын зээ Р.Бямбаа, Р.Батхүү, зээнцэр Б.Ерөөлтхүү, Б.Гансүх нар нь удмаа даган мянган малчид болж сум аймгийн аварга цолыг аван буянт малынхаа Анхны улсын сайн малчин М.Пунцаграашийн буянаар сайхан амьдарцгааж явна.
шагналд ирсэн эцэг малын дүрс бүхий мөнгөн цутгамал
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ЛУВЖАА ОВОГТОЙ БАДГАР Л.Бадгар нь 1921 онд Алтай сумын Барлаг багийн нутаг Аргалантай гэдэг газар малчин ард Лувжаагийн 7 дахь охин болж мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1945 онд нутгийн ард Батын Намкатай гэр бүл болж Н.Загдаа, Н.Гантөмөр, Н.Сүхээ, Н.Отгоо нарын 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Насаараа мал маллан Барлагийнхаа голд амьдарч 1948 онд “Монгол улсын сайн малчин” цол тэмдгээр шагнагджээ.
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ЧУРАЙ ОВОГТОЙ ЭРДЭНЭЭ Нуманжаан овогт Чурайгийн Эрдэнээ 1948 онд Ховд аймгийн Алтай сумын нутаг Хөх толгой гэдэг газар Чурайгийн анхны хүү болон төрсөн. Бага насандаа эцэг эхийн гар дээр өсөн 8 насандаа Алтай сумын сургуульд орж суралцаад 1960 онд 4 дүгээр ангийг төгсөж амьдарлын шаардлагаар мал маллахаар эцэг эхийн хамтаар ажиллаж амьдарлынхаа гарааг эхэлж 19681971 онд цэргийн алба хааж ирээд төрсөн нутаг Алтай сумандаа сүүн тасгийн эрхлэгч, бригадын аж ахуйн эрхлэгч зэрэг ажил хийж байгаад 1980 оноос хойш малчин болж сүүлийн 30-аад жил тасралтгүй бог мал маллаж байна. 1976 онд Сунгарав овогтой Бүрнээтэй гэр бүл болж хүү охин 5-ыг төрүүлж өсгөсөн бөгөөд хүүхдүүд нь өрх тусгаарлаж төрийн алба, удам дагасан малчин болон бие даан амьдарч байна. Хүү Э.Чинбат нь малчин, Охин Э.Дуламжаргал нь багш, Э.Энхжаргал нь бага эмч, Э.Оюунжаргал 171
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 нь орчуулагч Э.Цэцэгжаргал нь оюутан эцэг эхийн ажил төрөл амьдрал ахуйд туслаж өнөр өтгөн амьдарч байна. Ч.Эрдэнээгийн мал малласан сүүлийн 30-аад жилийн ажлын амжилтаас тодорхойлбол: 1980 онд анх төллөх 300 эс ямаа авч жил бүр төлөө 100 эхээс 100-102 төл бойжуулж 13 жил ажиллахдаа 5500 гаруй ишиг бойжуулж нэгдэл хамт олондоо ажлын өндөр амжилт үзүүлсэн байна. Ч.Эрдэнээгийн малласан ямааны сүрэг ашиг шим ноолуурын гарцаар онцлог байсан нь “Алтайн улаан ямаа” эрдэм шинжилгээний эрдэмтэн доктор Алтангэрэлийн шинжилгээний ажлын туршилт суурь болж шинэ үйлдвэр бий болгоход шинжилгээний ажлын багийн бүрэлдэхүүнд орж 2002 онд үйлдэр батлагдах хүртэл ажилласан байна. Малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх сүргийн бүтцийг сайжруулахад онцгой анхаарч ажилладаг бөгөөд өөрөө маллаж бий болгосон “Алтайн улаан ямаа” үүлдрийн цөм сүргийн 570-аад ямаа байсаар ойр орчины малчдад ямааны ашиг шимийг сайжруулахад тусалсаар хамтран ажилласаар байна. Дунджаар жил бүр 350 мал бойжуулсан гэвэл 10000 гаруй мал өсгөсөн нь хир зэргийн малчинд байдаг амжилт биш юмаа. Ч.Эрдэнээгийн ажлын амжилтыг үнэлж “Сумын аврага малчин”-аар 6 удаа, “Аймгийн аварга малчин”-аар 1 удаа, Аймгийн “Энх сүрэгтэн аварга”-аар удаа дараалан шагнагдсан, YIII дугаар 5 жилийн гавшгайч, АХ-ын 70, 80 жилийн ойн медаль баярын бичиг сайшааллын үнэмлэхээр удаа дараалан шагнагдаж байсан ба 2010 онд Монгол Улсын “Сайн малчин” цол тэмдэгээр урамшуулан шагнажээ. Ч.Эрдэнээ насан туршдаа мал малласан асар туршлагатай малчин мал маллагаанд ажил амьдарлын онол шинжлэх ухаан талаас нь мэдлэг эзэмшсэн, практикаар суралцсан мэргэжилтэн, орчин тойрон нутаг усандаа хүндлэгдсэн хүндтэй ахмад, мал маллахад амьдарлаа зориулсан хат суусан ясны малчин юм. “УЛСЫН САЙН МАЛЧИН” БЯМБАА ОВОГТОЙ ДАМДИНБАЗАР Б.Дамдинбазар нь 1955 онд малчин Бямбаагийн 2 дахь хүү болон төрсөн. 1967-1973 он хүртэл ээжтэйгээ мал маллаж байгаад 1973 онд цэргийн албанд татагдан Өмнөговь аймгийн ардын армийн 167-р ангид радистаар алба хаан 1976 онд халагдсан. Сум, орон нутагтаа 40 гаруй жил мал малласан. Малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр анхаарч Мал эмнэлэг үржлийн тасагтай нягт холбоотой ажиллаж ирсэн. Б.Дамдинбазарын хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 70, 80, 90 Жилийн ойн медаль, ”Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтангадас одон” хүртээсэн. Сумын сайн малчин”, “Аймгийн сайн малчин”, “Улсын сайн малчин”-аар шалгарч, төр түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлсэн. “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ГАЛСАН ОВОГТОЙ БАЯНЗУЛ 1947 онд төрсөн. Тэрээр 1962 онд дунд сургууль төгсөн малчин болжээ. Цэргийн алба хаах хугацаандаа “Жолооч” мэргэжил эзэмшин 25 жил аяны жолоо мушгижээ. 1994 оноос мал маллаж эхэлсэн. Тэрээр уйгагүй хөдөлмөрч төдийгүй сумын 10 удаагийн “Аварга тээвэрчин”, “Онц тээвэрчин”, ардын хувьсгалын болон хөдөлмөрийн хүндэт медаль, “Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртэн “Аймгийн сайн малчин” болжээ. “Улсын аварга малчин” цолыг 2008 онд хүртсэн байна.
172
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “УЛСЫН САЙН МАЛЧИН” ЦЭВЭЭН ОВОГТОЙ СОНИНПИЛ
1965 онд төрсөн. 1973 онд 8 жилийн сургуульд ороод 1981 онд төгсөн “Алтайн хөгжил” нэгдэлд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр малчин болжээ. 1983-1986 онд ардын армид алба хаасан. 2004 онд “Сумын сайн малчин”, 2005 онд “Аймгийн сайн малчин”, 2013 онд “Улсын сайн малчин” болж, хөдөлмөр зүтгэлээ төр түмнээрээ үнэлүүлсэн. 90 жилийн ойдоо зориулан 1 000 000 төгрөг хандивлалаа.
АЙМГИЙН САЙН МАЛЧИД “АЙМГИЙН САЙН МАЛЧИН” ВАНЧИГ ОВОГТОЙ БАЯРХҮҮ В.Баярхүү нь 1974 онд бэлтгэлийн эр, сувай хонийг 499 кг жинтэй бэлтгэлд өгч Ховд аймагт “Тарга хүчний аварга” болж байсан ба бэлчээрийг хуваарьтай ашигладаг туршлагаараа Монголын хувьсгалт залуучуудын хуралд илтгэл оруулж байсан. Анхны “Тэргүүний малчин залуу” алтан медаль авч байсан. Нутаг усандаа алдартай. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Аймгийн сайн малчин” цол олгосон байна. В.Баярхүү нь залуу үедээ мал маллах арга ухаан болон газар тариалангийн чиглэлээр заавар зөвлөгөө өгч, амьдралын ухаанд сургасаар яваа манай ахмад малчин, аваргуудын нэг билээ. 90 жилийн ойд зориулан нас гүйцсэн эр үхэр хандивлалаа. “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” Ц.ЖАМБАЛ Хашир малчны амжилт: Алтай сумын “Хөгжил” нэгдлийн ууган гишүүн” 16-хан насандаа өрх гэр толгойлон ээжтэйгээ үлдсэн тэрээр жаахан биендээ байхгүй хашир, дуу цөөтэй, хөдөлмөрч, алсын ухаантай хүү байсан. Мал маллах эрдэмд хичээнгүйлэн суралцаж адуучин, ямаачин, хоньчин гэгдсэн явсан бид бүхний бахархан дуурсах, алдартангуудын нэгэн билээ. Тэрээр 25 насандаа айл гэр болж, сайхан ханийн түшиг 7 хүүхдийн аав болж нэгдэл нийгэмдээ тодорхой амжилтууд гаргасан хөдөлмөрч, сайн малчин, нутгийн түшигтэй эрчүүдийн нэг агаад орчлон түүнийг бас л хайрласангүй сайхан ханиасаа хагацаж 40-хөн насандаа өнчин хоцорсон. Гэвч амьдралд сөгдөж, аливаад гутралгүйгээр тэр үр хүүхдүүдээ өгсөн өндийлгөж хүний зэрэгт хүргээд зогсоогүй малчин ухаан, ажилсаг хөдөлмөрөрөө олондоо хүндлэгдсэн хан буурал аав, хашир сайхан малчин билээ. Тэрээр сумын 7 удаагийн, аймгийн 5 удаагийн аварга, Оюутан залуучуудын анхдугаар наадмын төлөөлөгч, социалист хөдөлмөрийн гавшгайч, Засгийн газрын хүндэт жуух, ойн медалиудаар шагнагдсан бөгөөд 1984 онд “Алтангадас” одонг энгэр дээрээ гялалзуулсан алдарт нэгэн хоньчин, асралт хайртай аав минь билээ. Түүний нөр их хөдөлмөрийг үнэлэн дүгнэж хамран зүтгэгч нь насан өндөр болсон буурал ээж нь байсан. Тэр хоёрын ядарч, зүдэрч, хээр хонож, цасан шамарганд төөрч, өлсөж цангаж, зүтгэж явсан цаг хугацаа зөндөө бий. Хүйн холбоотой үрийнхээ төлөө атгахан жаахан биеэ хайрлахгүй зүтгэж явсан буурал ижий таньдаа ач нар чинь хайртай шүү. Ачаатай тэмээ шиг чөрхөлсөн, алаг уулсынхаа дунд амьдрал, хөдөлмөрөө зориулсан алтнаас ч үнэтэй аав таны минь алдар суу мөнхөд оршиг оо.
173
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “БИ ААВТАЙ ХҮН” /Хайрт аав Жамбалдаа зориулав/
Сүрлэг Алтайнхаа уул шигээ уужимхан сэтгэлтэй Сүжрээд байгаа мөрөн шиг дөлгөөхөн харцтай Суу их билэгтэн шиг тавиухан ухаантай Сугсраад байгаа ногоо шиг нялхамсаг зантай Адууныхаа тамгыг хоймортоо дээдэлсэн Аавынхаа хөөргийг удмандаа мөнхөлсөн Аргамжааны чулууг байрнаас нь хөдөлгөөгүй Азын дөрвөн бэрхийг буурин дээрээ үлдээгээгүй Алтан сайхан сургаалиа хэлсэн Аяа би аавтай хүн Онгон талдаа бэлчээсэн олон бараан адуутай Орчлонгийн сайхан цэцэгс шиг ороод гарах ахан дүүстэй Одон медаль гориломгүй хөдөлмөрөөрөө алдаршсан гавьяатай Очоод ирээд золгох олон сайхан үрстэй Ангийн том буугаа хананы толгойд мөрлөсөн Аяны ширэн богцоо юманд явахдаа ганзагладаг Төө цагаан гаансаа нэрж хууч дэлгэн суухдаа Төрсөн энэ нутгаа шүтээн гэж хайрладаг Тэнхээ нэмж ухаан хайрласан Тиймээ би аавтай хүн Ардын баяр наадамд жолоо сунгах морьдтой Айзамын цэнхэр хойморт ая өргөх дуутай Алтай нутгийнхаа ар өвөрт буудал сэлгэх нүүдэлтэй Аргамаг хүлгийн зоон дээр босоо төрсөн монгол эр Адууныхаа тамгыг хоймортоо дээдэлсэн Аавынхаа хөөргийг удмандаа мөнхөлсөн Аргамжааны чулууг байрнаас нь хөдөлгөөгүй Азын дөрвөн бэрхийг буурин дээрээ үлдээгээгүй Алтан сайхан сургаалиа хэлсэн Аяа би аавтай хүн /Бичив охин Ж.Бяцханхүү/
“АЙМГИЙН САЙН МАЛЧИН” ГОМБОЖАВ ОВОГТОЙ БААСТ 1950 онд Алтай суманд төрсөн. Бага, дунд сургуулиа төгсөн 1975 онд цэргийн албанаас халагдаж ирээд малчин болжээ. Насаараа мал дагасан түүний хөдөлмөрийг үнэлж 1997 онд “Сумын сайн малчин”, 1999 онд “Аймгийн сайн малчин” цолоор шагнажээ.
“АЙМГИЙН САЙН МАЛЧИН” Б.ХАМБИЙ Хөх Маньдар овогт Буджавын Хамбий нь 1943 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. Б.Хамбий нь 1953 онд Ховд аймгийн Алтай суманд бага сургуульд орж 1956 онд 4-р анги төгсөж Ховд аймгийн Булган сумын дунд сургуулийн 7 дугаар ангийг 1960 онд төгсөж улмаар Улаанбаатар хотод Барилгын техниккумд элсэн суралцаж, 1965 онд барилгын техникч мэргэжлээр төгссөн. Б.Хамбий нь барилгын болон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлсэд тасралтгүй олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөрч залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч юм. Б.Хамбий нь улмаар 1985 оноос 1993 онд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт Барилгын техникчээр ажиллах хугацаандаа байгууллага хамт олноо хошуучлан ажиллаж барилгын 70 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 174
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 70 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг шагналаар шагнагдан ажиллаж байна. Б.Хамбий нь улмаар зах зээлийн нийгэмд 1993 оноос 2003 он хүртэл хугацаанд хилийн цэргийн 0130-р ангийн малчнаар ажиллаж, хил хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулан ажиллаж Хилийн цэргийн 0130-р ангийн хөдөлмөрийн аварга 2 удаа, Хилийн цэргийн удирдах газрын хөдөлмөрийн аварга 2 удаа болж мөн сумын сайн малчин, аймгийн мянгат малчин, аймгийн сайн малчны болзол ханган амжилт гаргаж Ардын хувьсгалын 80 жилийн ойн медалиар тус тус шагнагдан ажиллаж байсан. Б.Хамбий нь улс нийгэмд тасралтгүй 38 жил хөдөлмөрлөж ирэх хугацаандаа 6 хүүхэд төрүүлэн өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон өсгөж ирсэн ба одоо үр хүүхдүүд нь аймаг, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. “АЙМГИЙН САЙН МАЛЧИН” РАНЖИН ОВОГТОЙ ХАТАНБААТАР Р.Хатанбаатар нь 1958 онд төрсөн. 1965 онд сургуульд элсэн орсон. Өөрийн хүсэл мөрөөдөл, сонирхлын дагуу Ховд аймгийн авто курст сурч “Жолооч” мэргэжил эзэмшсэн байна. Мал эмнэлгийн жолоочоор ажиллах болсоноор малтай холбогдон мал сүрэгт тарилга туулгалт хийж явсаар зах зээл эхлэхтэй зэрэгцэн малчин болжээ. 20 гаруй жил малын хөлийн тоосонд дарагдан явсаар аймаг, сумын “Сайн малчин” цол хүртэж, ажлын амт, хөдөлмөрийн шимийг хүртэж явна аа.
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БААСАНХӨХ ОВОГТОЙ ОЮУНБААТАР Алтангадас багийн малчин Б.Оюунбаатар нь багаасаа аавтайгаа мал маллаж, арга ухаанд нь суралцсан. Аливаа ажилд шаргуу, хичээнгүй зан чанар нь түүнийг “Аймгийн сайн малчин” хэмээх эрхэм алдарт хүргэжээ. Залуухан аварга малчин бэлчээрийн соргогийг шилэн алс хол отор нүүдэл хийсээр явна. Удахгүй Б.Оюунбаатар аварга “Улсын сайн малчин” болно гэсэн итгэл нутгийн зон олонд байдаг билээ. Сумынхаа 90 жилийн ойд зориулан 1 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 эр хонь хандивлалаа. “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ЦОГТ-ОЧИР ОВОГТОЙ ЭРХЭМБАЯР Ц.Эрхэмбаяр нь сургуулиа төгсөд барилгын техниккумд суралцан барилгын мэргэжил эзэмшжээ. Мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаад зах зээл эхлэх үед малчин болсон. Ах дүү төрөл садан нь нутаг орондоо нэртэй төртэй малчид амьдарцгааж байна. Багаасаа мал маллаж, эрдэнэт сүргээ цөөхөн жилийн хугацаанд өсгөж “Аймгийн сайн малчин” хэмээх эрхэм алдрын эзэн болсон байна.
“АЙМГИЙН АВАРГА ҮХЭРЧИН” НАЦАГ ОВОГТОЙ БААТАР Санхүүгийн сургууль төгсөн ня-бо мэргэжил эзэмшсэн Н.Баатар мэргэжлээрээ бараг ажиллаагүй гэдэг. Цэл залуу наснаасаа л Бодончийн голд үхэр хариулж сүүн заводод сүүгээ тушааж хөдөлмөр зүтгэлээ үхэр сүрэгтэй холбожээ. Жил бүрийн төлөвлөгөөгөө жигд биелүүлж “Үхэрчин Баатар” хэмээн дуудуулах болсон байна. Түүний амжилт бүтээлээс дурьдвал “Аймгийн аварга үхэрчин” цол юм. Гэргий Муунохой нь сумандаа нэртэй саальчин байсан. Баатар ангийн отгийн эрхлэгчээр ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарсан хөдөлмөрч өндөр настан байна.
175
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ИДЭШ ОВОГТОЙ ЧУЛУУНБААТАР “Сумын аварга малчин”, алдарт мужаан Идэшийнд мэндэлсэн Чулуунбаатар хөдөлмөрч аавыгаа даган багаасаа хадлан хадаж, хашаа барин, түлш бэлтгэх зэрэг ажилд суралцан хөдөлмөрч зан өөртөө төлөвшүүлжээ. И.Чулуунбаатар нь мал сүргээ өсгөн үржүүлж чанаржуулах, эрүүлжүүлэх ажилд баг хамт олноо манлайлсаар “Аймгийн сайн малчин” хэмээн эрхэм хүндтэй цолны эзэн болсон юм. Жилийн дөрвөн улиралд малаа маллан амьдарч яваа И.Чулуунбаатарын амжилт жилээс жилд өссөөр байна. “АЙМГИЙН АВАРГА ТЭМЭЭЧИН” СЭНТЭЭ ОВОГТОЙ ЦЭДЭВ Нутаг усандаа хамгийн олон хүүхэдтэй өнөр өтгөн айлын тэргүүн С.Цэдэв насаараа тэмээ хариулсан туршлагатай тэмээчин. Тийм ч учраас нутагтаа “Тэмээчин Цэдэв” нэрээр алдаршсан. 1960-1993 он хүртэл тэмээ маллаж, “Сумын аварга”-аар 3 удаа, “Аймгийн аварга”- аар 1 удаа, шалгарч байсан. Одоо нас хэдий 70 гарсан ч энх тунх сайхан амьдарч байна. Үр хүүхдүүд нь хамтран 90 жилийн ойд зориулан төгрөгийн үнэ бүхий бөхийн асар хандивлалаа.
“АЙМГИЙН АВАРГА АДУУЧИН” БЯМБА ОВОГТОЙ ШИЛЭГ Залуу насаа эх орноо хамгаалах үйлсэд зориулж явсан ахмад дайчин Б.Шилэг нь нэгдэл нийгэмдээ 10-аад азарга адуу өсгөж өгсөн гэдэг. 1970-аад онд “Аймгийн аварга адуучин”-аар шалгарч байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гаран үр ачаа тойруулан энх тунх сайхан амьдарч байна.
“АЙМГИЙН АВАРГА ТУУВАРЧИН” КОТОО ОВОГТОЙ ГАНГАА Монгол улсын гавъяат нэгдэлчин Котоогийн хүү Гангаа нь аавыгаа даган дүү нартайгаа улсын бэлтгэлийн мал олон жилээр туужээ. Тийм ч учраас аав нь “Гавъат нэгдэлчин”, Гангаа, Тоот нар нь “Аймгийн аварга тууварчин” болцгоожээ. Үе удмаараа тууварчид, цуцалтгүй ажилсаг гэр бүл “Гавъяатынхан” юм.
176
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” СОНИНБАЯР ОВОГТОЙ ЭНХТАЙВАН
1964 онд Алтай суманд төрсөн. 1980 онд сургуулиа төгсөн малчин болов. Цэргийн албанаас халагдаж ирээд удалгүй Улсын аварга малчны хүргэн болсноор мал маллах арга ухаанд суралцжээ. Нэгдэл тарж мал хувьчлагдсанаас хойш хувийн малаа өсгөсөөр энэхүү цолонд хүрчээ. Малын буянаар амьдрал дээшилж, малчин заяандаа жаргаж яваа С.Энхтайван хүүхэд залуучуудад мал маллах эрдэм ухаанаа сургаж явна.
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ЦЭДЭВ ОВОГТОЙ МУХАРЦАГААН Аймгийн аварга тэмээчин С.Цэдэвийн хүү Ц.Мухарцагаан нь 1960 онд төрсөн. Аавынхаа амжилтыг давтан “Аймгийн аварга малчин” болжээ. Бага насаа мал дээр өнгөрүүлж, морь уяж уралдуулан нэр алдраа олонд мандуулсан уяач билээ. Ц.Мухарцагаан нь Бор цонжийн говьдоо сүрэг малаа маллан хурдан хүлгүүдээ уяж хурдлуулан залуу малчиддаа үлгэрлэн явна.
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ЗОНОРОВ ОВОГТОЙ ТҮМЭНДЭМБЭРЭЛ
Угийн малч, хөдөлмөрч зантай З.Түмэндэмбэрэл нь жилийн дөрвөн улиралд малаа маллаж, Улсын аварга малчин С.Дамдиндоржтой хаяа залган нутаглаж, арга туршлагаасаа хуваалцсаар “Аймгийн аварга малчин” болсон. Үр хүүхдүүд нь түүний удам залгаж эрдэнэт мал сүргээ малласаар, аавынхаа халаа, үйл хэргийг үргэлжлүүлсээр явна аа.
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БАТМӨНХ ОВОГТОЙ БАТХУЯГ
Б.Батхуяг нь сургууль төгсөөд аав ээждээ тус хүргэж малчин болжээ. Аав нь хүүдээ мал маллах арга ухааныг зааж сургажээ. Цэргийн албанд татагдан, халагдаж ирээд мал маллах үйл хэргээ үргэлжлүүлж өдгөө “Аймгийн аварга малчин” хэмээх эрхэм алдрыг хүртээд байна. Үр хүүхдүүддээ үнэтэй сургаалиа хайрлан эрдэнэт малынхаа буянд жаргаж явна аа.
177
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ТОГТОХ ОВОГТОЙ ЭНХЦОГОО
Говь нутгийн баянбүрдэд тэмээн сүрэг хариулж өссөн Т.Энхцогоо аавынхаа сургаалийг дагаж малчин болжээ. Аав нь “Сумын аварга тэмээчин” ба зах зээлийн эдийн засагт шилжихэд тэмээгээ бие даан маллаж эхлэв. Хөдөлмөрч, зүтгэлийнхээ үр шимээр “Аймгийн аварга малчин” цол хүртсэн.
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” АДУУЧ ОВОГТОЙ БАТЖАРГАЛ А.Батжаргал нь Алтай нутагт шилжин ирж Сайн малчин хадам аав Н.Пүрэвийнхээ заасан сургаалиар малч эрдмийг өвлөсөн залуу. Ажилсаг чанар, малч ухаан, уйгагүй хөдөлмөрийн үр шимээр богино хугацаанд малаа өсгөн “Аймгийн сайн малчин” цол хүртжээ. Сумынхаа 90 жилийн ойд зориулан 1 500 000 төгрөг хандивлалаа.
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ХОЖГОР ОВОГТОЙ БАЛДАН
Нутагтаа мэргэч, төлгөч бариач засалчаар алдартай Хожгорын Балдан нь бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Мал маллах арга ухаанд суралцан малаа өвс усны сайныг дагуулж, он цагийн хэцүү хатууг ажралгүй даван туулж “Аймгийн сайн малчин” хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болсон юм. 90 жилийн ойд зориулан 1 000 000 төгрөг хандивлалаа.
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БАТ ОВОГТОЙ ТОГТОХ Бага залуу наснаасаа нэгдэл нийгэмд зүтгэж тэр үеийн эмзэг мал болох нэг наст малыг олон жил хариулжээ. Мал маллах арвин их баялаг туршлагатай Б.Тогтох нь айл саахалтынхан, үр хүүхэддээ арга ухааанаа заан сургаж явна аа. Хөдөөгийн цэвэр агаарт сэтгэл тэнүүн явж хэдэн малаа адгуулж явах нь жаргал байдаг хэмээн хуучлах энэ буурал аймаг, сумын сайн малчнаар шалгаран мандаж явсныг нь түүх гэрчилнэ. Сумынхаа 90 жилийн ойд зориулан 1 000 000 төгрөг хандивлалаа.
178
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ЛОДОЙ ОВОГТОЙ БААТАРХҮҮ Л.Баатархүү нь 1966 онд Алтай сумын нутагт төрсөн. 1973-1983 онд дунд сургууль, 1984-1987 онд Улаанбаатар хотын 065-р ангид цэргийн алба хаасан. 1988-1989 он хүртэл малчин, 1990-1991 он хүртэл тус сумын сургуулийн хүнсний нярав, 1991 оноос одоог хүртэл Барлаг багт мал маллан амьдарч байна. 2005 онд Сумын сайн малчин, 2009 онд Аймгийн сайн малчин цол хүртсэн. Ховд аймгийн хүүхэд залуучуудын байгууллагын ойн медаль, Сайн үйлстэн медальтай. Албан газруудад 15 мал хандивлаж, туслах малчиддаа 200 гаруй мал өгсөн.
СУМЫН АВАРГА МАЛЧИД “СУМЫН АВАРГА МАЛЧИН” ПҮРЭВ ОВОГТОЙ МОЛОМ Ховд аймгийн Алтай сумын нутаг Олон ендэр гэдэг газар 1915 он буюу туулай жил Пүрэвийн хоёр дахь хүү болон төрж, бага насаа эцэг эхийн дэргэд мал маллан өнгөрөөсөн жирийн малчин байсан. Тэрбээр 1933-1936 онд Дорнод аймгийн Баянтүмэнд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаад Алтай суманд мал маллах, жин тээх, туувар туух зэрэг ажлуудыг хийж байгаад 1955 онд “Алтайн хөгжил” нэгдэл байгуулагдахад гишүүнээр элсэн нэгдлийн 5001000 гаруй бог мал маллаж байв. Жилийн дөрвөн улиралд Баруун, Зүүн Хавчиг, Дайргатын эх, ам, Халуун булаг, Улаан хайрхан, Бугатын худаг, Хар, Улаан дав, Бугатын шанд, Аргалантай, Сээр, Халзан, Тахийн шар нуруу, Шил булаг, Тохой, Гурван булаг, Майхан чулуу, Хиагтын гол зэрэг газруудаар нутагладаг байв. 1972-1980 онуудад мал сүргээ онд мэнд оруулж, төлөө 100-гаас дээш хувиар бойжуулан сумын аварга малчнаар дөрвөн удаа шалгарч байв. 1976 онд Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны бүгд хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан. 1983 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдөр нас барсан. Лувсаны Жуумаатай 1940 онд гэр бүл болсон. Л.Жуумаа Үенч сумын нутагт Модон Туулай жил буюу 1915 онд төрж, бага наснаасаа мал маллах, тариа тарих зэрэг ажлуудыг хийж байсан. “СУМЫН АВАРГА МАЛЧИН” НОЖ ОВОГТОЙ СҮРЭНЖАВ Н.Сүрэнжав нь 1952 онд төрсөн. Тэрээр багаасаа мал дагаж 2 удаа “Сумын аварга малчин” болжээ. Малч ухаан хэзээ ч арилдаггүйн нэг жишээ нь Н.Сүрэнжав бөгөөд 60 жил мал дагаж эрдэнэт сүргээ өсгөн 2 удаа “Сумын аварга малчин” цол хүртсэн нь түүний ажилсаг зан, бүтээлч хөдөлмөрийн үр дүн биз ээ.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” НООСГОЙ ОВОГТОЙ ДАМБИЙ Н.Дамбий нь 1961 онд Алтай суманд адуучин Ш.Ноосгойнд төржээ. Бага, дунд сургууль төгсөж, цэргийн алба хааснаас хойш аавыгаа дагаж адуучин болж эмнэг сургалтын “Сумын аварга” болж байжээ. Багын малд дуртай байсан ба бие даан амьдрах болсноос хойш уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд 2007 онд “Сумын аварга малчин” цол хүртжээ. Сумынхаа 90 жилийн ойд зориулан 1 000 000 төгрөг бүхий сарлагийн шар хандивлалаа.
179
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “СУМЫН АВАРГА МАЛЧИН” СҮХ ОВОГТОЙ ЧИМЭДДОРЖ
С.Чимэддорж нь1964 онд Алтай суманд төрсөн. Сургууль дүүргээд малчин болсон нь өнөөдрийн алдарт хүрэх эхлэл нь байжээ. 1980 оноос өдий хүртэл мал маллаж 2ОО6 онд “Сумын аварга малчин”цолоор шагнуулсан.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” ДҮГЭРЖАВ ОВОГТОЙ МОЛДОО Цэл залуугаасаа 60 гартлаа мал маллаж яваа Д.Молдоог нутгийнхан нь “Тэмээчин Молдоо” хэмээн нэрлэдэг. Олон жил тэмээ хариулж аль ч цаг үед хөдөлмөр зүтгэлээрээ олны хүндлэл хүлээсэн ахмад тэмээчин юм. Нутаг усандаа бүү хэл Ховд аймгийн хэмжээнд нэр хүндтэй мал маллах арга ухаан, арвин их баялаг туршлагатай малчин билээ.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” БАЯРХҮҮ ОВОГТОЙ БАТБОЛД Алтангадас одонт аавын хүү Батболд нь малч ухаан, хөдөлмөрч зангаараа үеийнхнийгээ манлайлдаг. Ажил амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг хөдөлмөрч залуу. Мал маллахаас гадна морь уях, газар тариалан эрхлэх зэрэг ажлыг хийж ном уншин оюун ухаанаа хөгжүүлнэ. Аавынх нь энгэрт гялалзсан Алтангадас одон түүний энгэрт гялалзах мөч ирнэ хэмээн нутгийнхан хуучилдаг. Сумынхаа 90 жилийн ойд зориулан 1 000 000 төгрөг хандивлалаа.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” ПАВАГ ОВОГТОЙ ЮНДЭНДОРЖ 1951 онд төрсөн. Алтай сумын бага сургуульд суралцан 4-р ангиа төгсөөд эцэг эхдээ туслахаар малчин болсон П.Юндэндорж нь мал маллахаас гадна уяач, жолооч гээд олон мэргэжил эзэмшсэн юм. Эцэг нь морь сайн уядаг алдартай уяач байсан ба хүү нь аавынхаа эрдмийг өвлөн авч сайн уяач болжээ. П.Юндэндорж аварга одоо ч үр хүүхдүүддээ мал маллах арга ухааныг заан сургасаар явна аа.
180
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “СУМЫН АВАРГА МАЛЧИН” БААВУУ ОВОГТОЙ ЛХАГВАА Тэмээчин Лхагваа хэмээн олонд хүндлэгдсэн энэ ахмад насаараа тэмээ малласан. Мал малын дундаас тэмээ л сайхан гэж хуучлах энэ хүн малчин заяандаа жаргаж, тэмээчин болсноороо бахархдаг. Бор цонжийн говьд тэсгэм хүйтнийг ажралгүй давж залуу насаа өнгөрүүлсэн түүнд “Сумын аварга тэмээчин” цол багадаж байх шиг. Үр хүүхдүүддээ малчин болох зам мөрийг заан, баялаг туршлагаасаа хуваалцан зөвлөн тусалсаар явна аа.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” НООНОЙ ОВОГТОЙ ИДЭШ Алтайн хөгжил нэгдлийн мужаан Н.Идэш зах зээл эхлэхтэй зэрэгцэн малчин болжээ. Угаас хөдөлмөрч тэрээр цуцалтгүй хөдөлмөрч гэдгээ харуулан хүүхдүүддээ ажлын амт, хөдөлмөрийн шимийг зааж өгсөн гэдэг. Тийм ч учраас түүний хүү И.Чулуунбаатар Аймгийн сайн малчин болсон байна. Түүний хөдөлмөрийн үр шим нь гэр бүлээрээ аймаг сумын “Сайчууд”. Сумын төвд хамгийн цэвэрхэн, тохижилт сайтай байр тэднийх.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” ХОРЛОО ОВОГТОЙ БАТТУЛГА Бодонч багийн малчин Х.Баттулгын унаган нутаг Алтай сум. Нэг хэсэг Мөс суманд амьдарч байгаад 1990 оны эхээр сумандаа шилжин ирж суурьшсан. Шатрын спортын дэд мастер, алдарт уяач зэрэг олон цол зэрэгтэй төдийгүй түүний амжилтын буухиа “Сумын аварга малчин”-аар үргэлжилсэн. Эрдэм чадал, арга ухаан, баялаг туршлагаа хойч үедээ заан сургасаар байна.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” ЦЭВГЭЭ ОВОГТОЙ ГАЛБАДРАХ Бодонч багийн малчин Ц.Галбадрах нь багаасаа мал маллаж малчин болсон. Аавыгаа дагаж мал маллан, тарвага зурам хөөцөлдөн нэлээд зүйлийг сурчээ. Хэдэн дүү нараа хүний зэрэгг хүргэхийн төлөө их зүтгэсэн гэдэг. Амрах завгүй зүтгэсэээр энэхүү алдрын эзэн болж чадсан. Түүний ээж С.Дуламсүрэн нь мөн л энэ эрхэм алдрын эзэн.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” ТАНДАА ОВОГТОЙ НАЙДАВ 1970-аад оны эхээр цэргээс халагдаж ирээд Т.Найдав нь бригадын аж ахуй эрхлэгч, агент зэрэг ажлыг олон жил хийж гүйцэтгэжээ. Аав нь сумандаа алдартай хоньчин байв. Т.Найдав нь өөрийн сонирхлоороо нэгдлийн адуучин байсан. Алтайн хөгжил нэгдэлд олон ажил хийж байсан, жолооч мэргэжилтэй. Мал эзэндээ очсоноос хойш мал маллах, газар тариалан эрхлэх зэрэг ажил хийж хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсээр явна. Түүний “Аймгийн алдарт уяач” цолтой Н.Амарсанаа хэмээх залуу бий. 181
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “СУМЫН АВАРГА МАЛЧИН” ЖАНЧИВ ОВОГТОЙ ТӨМӨРБААТАР Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн адуучин Жамбаа хэмээх шавилхан биетэй ажилсаг залуу насаараа мал малласан хөдөлмөрч хүн. Халзан, Сээрээр нутаглаж байгалийн хатуу ширүүнийг ажралгүй давсан арга туршлагатай малчин. Залуучуудад эмнэг сургах, мал маллах арга ухааныг заан сургасан халамжлан хүмүүжүүлэгч. Одоо нас ахиад сумын төвд суурьшсан боловч залуу үедээ заан сургасаар байна.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” ДАМДИНБАЗАР ОВОГТОЙ МЯГМАРЖАВ Улсын сайн малчин Б.Дамдинбазарын хүү сумын алдарт уяач, сумын аварга малчин Д.Мягмаржав аавынхаа малч ухааныг өвлөсөн. Тэрээр хурдан морь уяхын зэрэгцээ мал маллан нутаг усандаа нэрд гарчээ. Өөрийн аав нь Улсын аварга малчин, хадам аав нь Сумын аварга малчин, удмын малчин юм. Энэ залуу ирээдүйд улс, аймгийн сайн малчин болохын төлөө хөдөлмөрлөн сүү идээгээ бялхуулсаар байна. “СУМЫН АВАРГА МАЛЧИН” ЖАМЪЯН ОВОГТОЙ ТӨМӨРСҮХ Ж.Төмөрсүх нь 1961 онд Алтай суманд төрсөн. Эцэг нь насаараа мал малласан ажилсаг нэгэн байв. Эцгийн голомтыг бадраан нутаг усандаа мал маллан хөдөлмөрлөж яваа Ж.Төмөрсүх нь сумын аварга малчин, аймгийн алдарт уяач цолтой. Жилийн дөрвөн улиралд эрдэнэт сүргээсээ холдолгүй маллаж, үр хүүхэддээ үнэтэй сургаалиа хайрлаж явна.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” ЦЭЦЭН ОВОГТОЙ ТОГТОХДАВАА 1959 оны Гахай жил 1-р бригадын дарга Б.Цэцэнийд нэгэн хүү мэндэлсэн нь Ц.Тогтохдаваа байлаа. Сургууль төгсөн мал дээр гарсан ба өөрийн зүтгэлээр жолооч болжээ. Цөөхөн жил жолоо мушгиад малчин болсон. Амьдралын олон шалгуур дундаас шантарч цуцалгүй өнөөг хүртэл эрдэнэт сүргээ өсгөн хөдөлмөрлөж яваа “Сумын аварга малчин” билээ. Түүний хөдөлмөрийн үр дүн нь энэхүү эрхэм хүндтэй цол, алдар нэр биз ээ.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” ДУУКАА ОВОГТОЙ БАТСҮХ 1959 онд төрсөн. Тэрбээр 1971 онд 4-р анги төгсөөд малчин болжээ.Цэргийн алба хааж ирээд мал маллан 1983, 1986 онуудад “Сумын аварга малчин” цол хүртсэн хошой аварга юм. Бодонч баг, нутаг усандаа нэр хүндтэй энэ малчин ажилч хичээнгүйгээрээ олондоо нэртэй билээ. Сайн явбал заяа зөвийн заяа нь энэ буюу.
182
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “СУМЫН АВАРГА МАЛЧИН” ЦЭДЭВ ОВОГТОЙ УРТНАСАН Аймгийн аварга тэмээчин С.Цэдэвийн хүү Ц.Уртнасан нь багаасаа морь малтай хөөцөлдөж өссөн. Цэргийн алба хааж ирээд Бор цонж, Ёлхоны говиор тэмээн сүргийн бэлчээрт залуу насаа өнгөрүүлсэн. 30 гаруй жил мал маллаж байна. Түүний хөдөлмөрийн үр дүн “Сумын хошой аварга малчин” болсноор хэмжигдэнэ.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” ДОГСОМ ОВОГТОЙ СОДБИЛЭГ Алтангадас багийн аварга малчин Ц.Догсом агсаны хүү Д.Содбилэг аавынхаа удмыг залгаж яваа залуу малчин. Аав ээж хоёрынхоо үг сургаалиар малч ухааныг өвлөн авч нутаг усандаа нэртэй төртэй малчин болжээ. Байгалийн гамшиг, цаг агаарын хүндрэл бэрхшээлийг ажралгүй даван туулж “Сумын аварга малчин” болсон түүнд “аймаг, улсын аварга”-ын бариа ойрхон бий. Залуу малчдын улсын зөвлөгөөнд оролцон нутаг нутгийн малчдын арга туршлагаас суралцаад ирсэн болохоор түүний ажил үйлс, арга барил нь амжилт бүтээлийг дагуулах нь дамжиггүй ээ. “СУМЫН АВАРГА МАЛЧИН” НАМЖААН ОВОГТОЙ ДЭЧМАА
Н.Дэчмаа нь 1958 онд төрсөн. Бага наснаасаа аа ээжийн гар дээр мал маллаж өссөн. Улмаар 1985 онд Пүрэв овогтой Доржтой гэр бүл болж мал маллаж амьдарч байгаа билээ. 2007 онд “Сумын аварга малчин” болсон. Үр хүүхдүүд нь бусдыгаа манлайлан эрдэнэт сүргээ өсгөн сайхан амьдарч байна.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” ДУУКАА ОВОГТОЙ ДАВААДОРЖ
Бодонч багийн малчин Д.Даваадорж 1961 онд төрсөн. Сургуулиа төгсөөд малчин болсон. Цэргийн албанаас халагдаж ирээд шуудан зөөгч болж, гэр мал тооллогын замчин болов. Зах зээл эхлэх үед замчин мэргэжлээ малчинаар сольж Ховдоос Алтайд шилжиж ирсэн. 1990-ээд оноос мал маллаж, гадаа гандаж, хөдөө хөхөрч явсаар 2013 онд “Сумын аварга малчин” болсон.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” МЯДАГ ОВОГТОЙ БААТАР 1964 онд төрсөн. Түүний ээж Ц.Мядаг нутаг усандаа алдартай малч ухаантай байсан ба хүү М.Баатартаа хөдөлмөрч зан, малч ухааныг төлөвшүүлжээ. Тэрээр цэргээс халагдан ирээд бие даан мал маллан 2012 онд сумын “9 алдартан”-ны нэгээр тодорч Шилдэг малчин болов. Малчин М.Баатар Бодончийн голд малаа маллаж, сайхан амьдарч байна.
183
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “СУМЫН АВАРГА МАЛЧИН” СУРАНЖАА ОВОГТОЙ ГЭРЭЛЧУЛУУН
С.Гэрэлчулуун нь1960 онд Алтай суманд төржээ. Багаасаа л малчин удмаа дагасан тэрээр хожим нутаг усандаа алдартай сайн малчин болжээ. Мал дагавал ам тосдоно хэмээх сайхан үгийг байнга ярьж явдаг С.Гэрэлчулууны цаашдын ажил үйлс бүтэмжтэй байж, аймаг, улсын аварга болох болтугай.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” СОНГИНО ОВОГТОЙ ДУЛАМСҮРЭН Бодонч багийн малчин С.Дуламсүрэн бага насаа мал дээр өнгөрүүлж, сургууль төгсөөд Ховд аймгийн ХААТ-д элсэн оюутан болсон ч өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр мал маллаж, малын бэлчээрт насаа элээсэн буурал билээ. Хүү Ганхуяг, Галбадрах, Галхүү нартайгаа хамтран мал малласаар “Сумын аварга малчин” хэмээх эрхэм цолны эзэн болсон. Хүүхдүүд нь одоо ч мал малласаар ээжийнхээ үнэтэй сургаалийг сонсон дор бүрнээ сайхан амьдарцгааж байна.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” БӨХЧУЛУУН ОВОГТОЙ ЭНХЖАРГАЛ
1964 онд Алтай суманд төрсөн. Мал маллах арга ухаанд суралцахаас гадна морь уядаг уяач юм. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж “Сумын аварга малчин” хэмээх эрхэм цолоор шагнуулсан манай үе үеийн аваргуудын түүчээ болсон малчин билээ.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” НОРОВ ОВОГТОЙ СУРМАА Сумандаа ховорхон хүний нэг нь Н.Сурмаа юм. Цэрэгт явж ирээд Сувилагчийн курс төгсөн хүний эрүүл мэндийн төлөө зүтгэж явсан нэгэн. Хожим нь малчин болсон. Аймгийн малчдын зөвлөгөөнд оролцож ирээд туршлагажиж “Сумын аварга малчин” болсон. Түүгээр ч зогсохгүй аймагт тэргүүлэх хэмжээний чадалтай малчин байсан юм. “СУМЫН АВАРГА МАЛЧИН” ДОНОЙ ОВОГТОЙ ХИЧГЭЭ 1938 онд төрсөн Доной овогтой Хичгээ нь хожмоо “Сумын аварга малчин” цол хүртсэн юм. Тэр цэргийн алба хаагаад малчин болсон ба насаараа мал малласны үр дүнд энэ эрхэм алдрын эзэн болсон. Засуул Д.Хичгээгийн хүү нь уяач, дүү нь “Сумын аварга малчин”. Түүний үр хүүхдүүд нь одоо болтол мал маллан аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байна. “СУМЫН АВАРГА МАЛЧИН” БӨХЧУЛУУН ОВОГТОЙ ТҮМЭННАСАН 1948 онд төрсөн. Багаасаа амьдарлын хатуу хүтүүг даван туулж хөдөлмөрч занд суралцжээ. Тэр морь уях, мал малллах 2 ажилтай. Тийм ч учраас “Сумын аварга малчин”, “Сумын алдарт уяач” цол хүртэж хөдөлмөрөө үнэлүүлсэн. Ийм л малчин, эгэл даруухан эр Улаанхайрханы бэлд нутаглаж эрдэнэт сүргээ өсгөн, сайхан амьдарч байна. 184
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “СУМЫН АВАРГА МАЛЧИН” ЖИЖИЙ ОВОГТОЙ ЦОГТСАЙХАН 1957 онд төрсөн. Багаасаа амьдралын хатуу хүтүүг даван туулж, хөдөлмөрч занг өөртөө төлөвшүүлжээ. Цэргийн алба хааж ирээд өрх толгойлон өдий зэрэгт хүрсэн. Сургууль соёлын мөр хөөгөөгүй ч удам дамжсан малч ухаанаараа мал маллаж сумын аварга малчдын эгнээнд орсон хөдөлмөрч нэгэн болжээ. Нутаг усандаа нэр төртэй, эрдэнэт малаа өсгөн эгэл жирийн амьдарч байна.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” ЗАЗААЛАЙ ОВОГТОЙ НЯМСҮРЭН 1950-аад оны дундуур ард Билэгтийн хүүгийнд нэгэн хүү мэндэлсэн нь одоогийн “Сумын аварга малчин” З.Нямсүрэн байв. Цэргийн албанаас халагдаж ирээд бригадын шуудан зөөгч, аж ахуй зэрэг ажил хийж байгаад малчин болжээ. Удмаараа ажилсаг энэ хүн богинохон хугацаанд мал маллан энэ эрхэм цолны эзэн болсон юм. Үр хүүхдээ малчин болгон, заан сургаж байгаа манай нэр хүндтэй аваргуудын нэг, ахмад малчин билээ. “СУМЫН АВАРГА МАЛЧИН” КОТОО ОВОГТОЙ ТООТ К.Тоот нь 1959 онд Ховд аймгийн Алтай сумын нутаг Бодончийн Хар чулуутын хэмээх газар Монгол улсын гавъяат нэгдэлчин М.Котоогийн 3-р хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлэн сүргийн дэргэд өссөн. Алтай сумын дунд сургуулийн 1976 онд төгсөн МХЗЭ-ийн илгээлтээр 8-р ангиасаа гарсан. Ээжийнхээ хамт нэгдлийн мал маллан улмаар тууварчны малыг тууварлан аавынхаа малч арга барилаас суралцан тасралтгүй мал малласан. 1985 онднутгийн малчин Чурайгийн 4 дэх өдөр Бэрцэцэгтэй айл гэр болон өрх сунган амьдарсан цагаас хойш 29 жил мал маллан амьдарч байна. Амьдралын хугацаанд бид 8 хүү төрүүлэн өсгөж бойжуулан амьдралын захад нь хүргэсэн. Хар багаасаа эцэг эхийгээ даган мал ажиллагаанаас суралцан ирсний үр дүнд 1987 оноос түрээсийн гэрээгээр 544 эх мал хүлээн авч даган маллаж авсан үүргээ 100-114 хувь давуулан биелүүлж оны эхний 544 толгой малыг хорогдолгүй, 100 хувь төл хүлээн авсан тул 1989 онд “Энх сүрэгт” цол олгосон. Цаашид хөдөлмөрийн амжилтаа ахиулан ажиллаж нийт малаас 102-ийн төл хүлээн авч бойжуулан үйлдвэрийн даалгаврыг 100-127 хувь биелүүлсэн амжилтаар 1991 онд аймгийн “Энх сүрэгтэн” аварга болсон. “СУМЫН АВАРГА МАЛЧИН” БААСАНХӨХ ОВОГТОЙ ОТГОНЖАВ Сумын заан Баасанхөхийн хүү, нутаг усандаа алдартай малчин болжээ. Багаасаа адуу малтай ноцолдож өссөн учраас ч тэр үү малчин болохоор сэтгэл шулуудсан гэдэг. Бие нь жижиг ч бэлчээр нь хол тэрээр “Сумын аварга малчин” цолыг аль хэдийнэ хүртжээ. Одоо аймаг, улсын сайн малчин болохын төлөө зүтггэж яваа залуухан малчин Б.Отгонжавын замын хүзүү урт байна.
185
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “СУМЫН АВАРГА МАЛЧИН” ДОРЖ ОВОГТОЙ УРТНАСАН Дорж овогтой Уртнасан нь 1962 оны 8 сарын 10-нд Алтай сумын Хүн эмнэлэгт төрсөн. 1970 онд Алтай сумын сургуульд элсэн орж 1973 онд 3-р ангиа төгсөөд мал маллаж эхэлсэн. 1980-1983 онд цэргийн алба хааж ирээд одоог хүртэл мал маллаж амьдарч байна. Энэ хугацаанд 2008 онд Сумын сайн малчин, 2009 онд “Сумын сайн татвар төлөгч”, 2012 онд сумын Алдарт уяач, 2012 онд сумын сайн малчин гэр бүл, 2013 онд Ховд аймгийн 90 жилийн ойн Хүндэт медалиар тус тус шагнуулсан.
“СУМЫН АВАРГА МАЛЧИН” МОЛДООН МОНХ БУЮУ БАТБАЯР Ховд аймгийн Алтай сумын нутаг Нарийны Уртбулаг хэмээх газарт 1972 онд төрсөн. Айлын отгон хүү. 1980-1988 онуудад Алтай сумын 8 жилийн дунд сургууль, 1988-1990 онуудад ГовьАлтай аймагт ТМС-д суралцаж төгссөн. Мал дагавал ам тосдоно гэгчээр төгссөн мэргэжлээрээ ажилалгүй багаасаа малд нүдтэй, моринд дуртай учир хөдөө гарсан. Айлын отгон хүү болоод ч тэр үү, дураарай л өссөндөө. Дураарай өслөө гэдэг нь “эрх” гэсэн үг биш шүү. Би аав, ээжийн хамт мал маллаж тэдний арга ухаанаас суралцсан хүн дээ. Иймээс би 2004 онд Тэргүүний сайн малчин, 2006 онд Багийн залуу аварга малчин, 2007 онд “Сумын сайн малчин”-аар шалгарч байлаа. Миний амжилт нь халамжит хань Г.Отгонсүрэн 5 сайхан үр хүүхдийн минь тус дэм, төрж өссөн нутаг ус, ард түмний маань хишиг буян даа. БЯМБААГИЙН ЕРӨӨЛТХҮҮ 1980 онд Алтай сумын нутаг Бодончийн Чөөвөртийн аманд төрсөн. Төрөлх сумандаа бага дунд сургууль төгсөж мал аж ахуйн салбарт мал маллан сумын мянгат улмаар 2007 онд “Сумын аварга малчин”-аар шалгарч байсан. Нэг голд өсөж, 1 ангид хамт суралцаж байсан ангийн найз Б.Энхжаргалтай гэр бүл болж Ану, Анужин нарын охид, Даваажав хэмээх хүүтэй болж өнөр өтгөн айлын ноён нуруу болон сайхан амьдарч байна. Б.Ерөөлтхүү нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлээрээ фермерийн аж ахуйн эрхлэн иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах сайхан үйлсийг бүтээж явна
186
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
“Улсын сайн малчин” Т.Үлэмж
“Улсын аварга малчин” О.Бавуу
“Гавъяат нэгдэлчин” М.Котоо
“Улсын хошой аварга” Д.Дүгэржав
“Улсын аварга малчин” Г.Сүрэн
Аймгийн сайн малчин Жаргал
Аймгийн сайн малчин Доноров
Аймгийн сайн малчин Б.Баасанжав
Аймгийн аварга малчин Т.Сунгарав
“Улсын аварга малчин” Н.Хөнхөө
Аймгийн сайн малчин Б.Магсар
Аймгийн аварга малчин Н.Пүрвээ
187
“Улсын аварга малчин” Л.Рэгзэн
“Улсын аварга малчин” Ж.Цэрэндорж
Аймгийн аварга тууварчин Г.Хорол
Сумын аварга ямаачин Л.Нанжаа
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
Сумын аварга тэмээчин С.Тогтох
Сумын аварга малчин Ү.Буянтогтох
“Сумын сайн малчин“ Жадамба
“Сумын аварга тэмээчин” Б.Баярт
“Сумын сайн малчин” Лувсан
“Сумын аварга малчин” н.Цогт-Очир
188
Сумын аварга үхэрчин Ш.Нанчаа
“Сумын аварга малчин“ Д.Идэш
“Сумын аварга малчин” А.Пүрэвдаваа
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
“Сумын аварга малчин” Н.Сэрээжав
Сумын аварга малчин О.Мягмар
Сумын сайн малчин Д.Мөнхтүвшин
Сумын аварга хоньчин Н.Тандаа
Сумын сайн малчин Н.Сурмаа
Сумын сайн малчин Д.Тэгшжаргал
189
Сумын сайн малчин Ц.Түмэннасан
ЗУРГААДУГААР БҮЛЭГ НУТГИЙН ХӨГЖЛИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ 2013.12.10
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
191
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Үндсэн хуулийн баярт зориулан албан байгууллага, иргэдийг оролцуулан “Цэвэр агаар эм” сэдэвт цасны баяр зохион байгуулж олс таталт, сумо барилдаан, цасан урлан бүтээх тэмцээн зохион байгуулж багийн дүнгээр Сургуулийн баг хамт олон түрүүлэв.
192
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Сумын засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 32 түц, дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж хугацаа хэтэрсэн хориотой хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчлийг илрүүлэн 36 төрлийн 2062 нэрийн 2200,0 мянган төгрөгийн бараа хураан авч устгал хийлээ.
Ажлын хэсэг түц, дэлгүүрийн эздүүдийг байлцуулан хураагдсан хориотой хүнсний бүтээгдэхүүнийг устгал хийх талаар гаргасан шийдвэрээ танилцуулж байгаа нь.
193
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлж, хавар, намрын тариалалтаар баг албан байгууллага 942 ширхэг мод тарьж ойн зурвасны хэмжээг нэмэгдүүлэв. Зурагт үзүүлсэнээр сумын Тамгын газрын саданд 50 ширхэг гоёлын модыг төрийн албан хаагчид тариалав.
Сумын төвлөрсөн хогны цэгийн замбараагүй агсан хог хаягдлыг замын ажил гүйцэтгэж байгаа компанийн дэмжлэгтэйгээр түрж овоолох ажлыг амжилттай зохион байгууллаа. Цаашид манай иргэд хогны цэгтээ хогоо овоолж асгаж байхыг анхааруулж байна.
194
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 АЛТАЙ, ҮЕНЧ, БУЛГАН, сумын Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчдын дунд нөхөрсөг уулзалт тэмцээн 2013.02.22-ны өдөр ҮЕНЧ суманд зохиогдож ВОЛЕЙБОЛ, ТЕННИС, ШАТАР, УРАН ИЛТГЭЛ, ДЭВЖЭЭ тэмцээнд манай сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон 1 дүгээр байр эзэлж “Шилжин явах цом” мөнгөн шагналаар шагнагдлаа.
195
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Эдийн засгийн хөгжлийн яамны ахлах мэргэжилтэн Базараар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг орон нутагт 2013 оны 03 дугаар сарын 23-24-ний өдөр ажиллав.
Монгол улсын засгийн газрын ажлын хэсэг тус суманд орон нутгийн оролцоотойгоор улсын хөрөнгө оруулалтаар 2014-2016 онд хэрэгжих төсөл арга хэмжээг иргэдээр хэлэлцүүлэв. Энэ хуралд 4 багийн 276 иргэн саналаа өгсөн нь сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө иргэдийн оролцоо өндөр байгааг харууллаа.
196
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 2014-2016 онд хэрэгжих төсөл арга хэмжээг ач холбогдлоор нь иргэдээр хэлэлцүүлэн эрэмблэв. 1. Шилэн кабелиар холбох 2. Сургуулийн барилгын дээвэр, спорт заалны шал солих, хичээлийн байрны өргөтгөл 3. Хүн эмнэлгийн амбулаторийн барилга барих 4. 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр барих 5. Ус зөөлрүүлэх, цэнгэгшүүлэх төхөөрөмж суурилуулах 6. 3 км хатуу хучилттай хар зам сумын төв дотор тавих 7. Алтай-Мөст-ийг холбосон 35 квт-ын ЦДАШ шинээр барих 8. Багуудын төвүүдийг үүрэн холбоогоор холбох 9. Алтангадас багийн төвийг ЦДАШ-аар сумын төвтэй холбох 10. Сумын нэг багийн төвийг ЦДАШ-д холбох 11. Инженерийн хийцтэй худаг бэлчээрт гаргах 12. Сумын төвийг халаалтын нэгдсэн системд холбох 13. Ахуйн үйлчилгээ, бизнес инкубатор төв байгуулах 14. Сав газрын захиргаа, цаг уурын өртөө, тусгай хамгаалалттай газрын захиргаа байгуулах 15. Мал эмнэлгийн бичил лаборатори барих
Сумын Засаг даргын Тамгын газраас албан байгууллагын харьяалалгүй 70 ахмад настанд, 70 аас дээш 65 ахмад буурлуудад халамжийн сангаас Усан могой жилийн сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлж сар шинийн гарын бэлэг гардуулав.
197
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД” сарын аяныг сумын НЭМ-ийн салбар зөвлөл санаачлан 2013 оны 04 дүгээр сарын 22 наас эхлэн төсвийн байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулж өглөө бүр 7 цагаас гүйлт хийж, биеийн тамирын дасгал сургуулийг гүйцэтгэж хэвшүүлсэн нь үр дүнтэй ажил боллоо.
Өглөөний гүйлт, Биеийн тамирын дасгал сургуулилтанд оролцож байгаа тамгын газар, цэцэрлэгийн байгууллагын хамт олон.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу сумын хэмжээнд 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 15 цагт сумын онцгой байдлын штабаас хүргэсэн дуут дохиогоор тогтоосон 4 цэгт зарлан мэдээллийн дагуу 333 өрхийн 1313 иргэд цугларч үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. 198
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор бизнесменүүдийн засг даргатай хийх уулзалтыг 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж, ТҮЦ, дэлгүүрийн барилгаа нэгэн жигд шувуун нуруутай болгож, бие засах газар, гэрлэн хаяг, орчин тойронд мод тарьж зүлэгжүүлэх зэрэг олон асуудлыг хамтдаа ярьж шийдвэрлэв. Хүнсний аюулгүй байдлын тухай болон тамхины хяналтын тухай хуулиудаар сургалт зохион байгуулав.
Сумын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2013 оны 05 дугаар сарын 17, 18, 19-ны өдрүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, багуудын дунд волейбол, теннис, явган аялал, уулын оргил булаацалдах, олс таталт, аск тэмцээн явуулав. Чуулга уулзалтаар бүтээлийн үзэсгэлэн худалдаа явуулж, хийсэн бүтээлээр нь Тахилт багийн иргэн С.Олзот, Барлаг багийн иргэн Ж.Нямцэцэг, Л.Отгончимэг, Бодонч багийн иргэн Т.Ганцэцэг, Алтангадас багийн иргэн Б.Нарантуяа нарыг шагнаж урамшуулав.
199
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
Өндөр настан Т.Цэвээн, М.Наадгай, Ц.Өлзийутас нарын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэв. АСК тэмцээнд Тахилт багийн “ТАТГАЛЗЬЯ” багийн залуус түрүүлэв.
Уулын оргил булаацалдах тэмцээнд Бодонч багийн иргэн Р.Оюунгэрэл түрүүлж, Барлаг багийн иргэн 47 настай Н.Одгэрэл, Алтангадас багийн иргэн Д.Баянбулаг 2, 3 байр эзлэв. Олс таталтын тэмцээнд Алтангадас багийн тамирчид түрүүлэв.
200
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Сум байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан “АЛТАЙ-90” түүхийн бичээсийг цагаан чулуугаар багуудын эмэгтэйчүүд хийж гүйцэтгэв.
Багуудын эмэгтэйчүүдийн сумын төвөөс боомын амны чиглэлд явган аялахдаа зам дагуу орчин тойрны хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгууллаа.
Хүнсний аюулгүй байдалд хяналт хийх ажлын хэсэг 8 удаагийн хяналт шалгалтыг ТҮЦ, дэлгүүр, гал тогоо бүхий төсвийн байгууллагуудад хийж, 42 нэрийн 2607 ширхэг буюу 2317950 төгрөгийн хүнсний хориотой, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хураан авч устгал хийж ажиллалаа. Ховд аймгаас ирсэн бөөний бараанд 2 удаа хяналт хийж 150000 төгрөгийн хугацаа хэтэрсэн хүнсний бараа бүтээгдэхүүнийг хураан авч устгал хийлээ.
201
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
Сумын Засаг даргын тамгын газрын төрийн албан хаагчдын өглөөний ярийг 7 хоног дагаа гаригт 08 цагт хийж, өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлаа үнэлэн дүгнүүлж, ирэх 7 хоногт хийх ажлаа төлөвлөж Тамгын газрын даргаар батлуулан ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч ажлын хариуцлага сайжирч байна. “Цахим засагла” хөтөлбөрийн хүрээнд: “Сумын вэб сайт”-ыг шинээр бий болгож 2 удаа сум байгууллагын таницуулга, мэдээ мэдээллийг бэлтгэн аймгийн ЗДТГ болон “Ховд хөгжлийн төлөө” санд хүргүүлэн интернетээр орон нутгаа сурталчилж ажиллалаа. Албан ёсны тэмдэглэлт арга хэмжээг төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй байх талаар гаргасан байх талаар аймгийн засаг даргын 2012 оны 01 тоот захирамжийг мөрдлөг болгон ажиллаж байна. “ЭХ ҮРСИЙН БАЯР”-ыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн урлагын тоглолт, үндэсний бөхийн барилдаан, 100, 400м-ийн гүйлтийн тэмцээн зохион байгуулав.
202
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Х.ТҮМЭНБАЯРЫН “ТОГООН ГАРАМ” ТӨСЛИЙН АЖЛЫН БАЙР
“ГУТАЛ ЗАСВАР” МӨНХ-ОДЫН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ
Өндөр настан Б.Ламжавын үр хүүхдүүдийн санаачилгаар сумын шинэ төвд “БОДЬ СУВРАГА” ашиглалтанд орж 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийлээ.
Бодончийн хавцалд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын хэсгээс
203
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014
“Аавуудын чуулга” уулзалтыг 2013.10.11-ны өдөр зохион байгуулж, мод тарих, биеийн тамирын уралдаан тэмцээн зохиож шилдэг 9 аавыг шалгаруулав.
“ЗАХЧИН ТҮМНИЙ ДУУЛАЛ” тайлан тоглолтыг Ховд хотод 2013.08.27-ны өдөр, Улаанбаатар хотод 2013.09.08-ны өдөр амжилттай зохион байгуулав. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД
204
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 НЭГ. БООМЫН АМНЫ УСЛАЛТЫН СИСТЕМИЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛ Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр |Орон нутгийн оролцоо| хийгдсэн. Төсөвт өртөг- 95784333төг, Гүйцэтгэгч: “Шандны булаг” ХХК гүйцэтгэж -2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд хүлээлгэн өгсөн.
УС ХУВААРИЛАХ ХААЛТ, СУВГИЙН ДОТОРЛОГОО УС ДӨХҮҮЛЭХ /ГАБИН/ СУВГИЙГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА НЬ
205
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ГЭР ХОРООЛОЛЫН ГУДАМЖНЫ АВТОЗАМЫН ОГТЛОЛД 8 ШИРХЭГ ЯНДАНТ ГАРЦ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ.
ГЭР ХОРООЛОЛ РУУ УС ХУВААРИЛАХ ЯНДАНТ ХООЛОЙ, УСЛАЛТЫН СИСТЕМИЙН ЗАСВАРЛАСАН СУВАГ
ХОЁР . БАРЛАГ БАГИЙН ТӨВИЙН КОНТОРЫН БАРИЛГА Төсөвт өртөг 56161700 төг, Гүйцэтгэгч “ТУЛГАТ БАГАНА” ХХК гүйцэтгэж 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр техникийн комиссоор хүлээн авлаа.
206
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 ГУРАВ. ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ Төсөвт өртөг 4,0 сая.төг Ж.Сэргэлэнболд ахлагчтай бүлэг нөхөрлөл хийж гүйцэтгэж 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулав. ХУУЧИН СУМЫН ТӨВД БАЙРЛАХ 3 БААТРЫН ХӨШӨӨ /ЗАСВАРЫН ӨМНӨХ БА ДАРААХЬ ҮЕ/
ХӨХ ТОЛГОЙД БАЙРЛАДАГ 3 БААТАРЫН ХӨШӨӨ /ЗАСВАРЫН ӨМНӨХ БА ДАРААХЬ ҮЕ/
207
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 24 ЭХ ОРОНЧДЫН ХӨШӨӨ /ЗАСВАРЫН ӨМНӨХ БА ДАРААХЬ ҮЕ/
ЭХ ОРОНЧ Б.БИЛЭГТ, ХӨХИЙН ДАРЖААГИЙН ХӨШӨӨ
208
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 5 ХОШУУ МАЛЫН БАРИМАЛ
УГТАН АВАЛТ, ҮДЭЛТИЙН ХААЛГА Төсөвт өртөг 12 сая.төг. Гүйцэтгэгчээр УБ хотын “Дуб хийц” ХХК хариуцан гүйцэтгэж 2013 оны 10-р сарын 07 -ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өглөө.
209
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “УСАН ОРГИЛУУР” Төсөвт өртөг 6,0 сая.төг. Усан оргилуурын барилга угсралтын ажлыг “Ховд Аргим” ХХК гүйцэтгэж 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтан оруулав.
ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХ Төсөвт өртөг 21984333 төг. Гүйцэтгэгчээр Ховд аймгийн “Үр жимс” хоршоо хариуцан гүйцэтгэж 10 га талбайд 6000 ш мод тариалж 2013 ны 10 дугаар сарын 25-ны өдөр орон нутагт хүлээлгэн өглөө.
Сумын төвийн ар талын ойн зурвас
210
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “ТӨВ ТАЛБАЙН АЛАГ ЧУЛУУН ШАЛ” Төсөвт өртөг 24900000 төг. Гүйцэтгэгчээр тендерт “Бат Ерөөлт Алтай” ХХК шалгарч тохижилтын ажлаа гүйцэтгэж байна. Гүйцэтгэл 90%-тай.
СУМЫН ТӨВ ТАЛБАЙН ХИЙСЭН АЛАГ ЧУЛУУН ШАЛ
211
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВ” Төсөвт өртөг 59600000 төг. Гүйцэтгэгчээр тендерт “Бяцхан хүүхдүүд” ХХК шалгарч 2013 оны 09-р сарын 16-наас барилга угсралтын ажлаа эхлэн гүйцэтгэж 10 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтанд орууллаа.
212
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 “ГЭР ХОРООЛОЛЫН СУВАГ ШИНЭЧЛЭХ” Төсөвт өртөг 25000000 төг. “Нуурын ус” ХХК гэр хороололын суваг шинэчлэх ажлыг гүйцэтгэж 2013 оны 10-р сарын 11-ны өдөр ашиглалтанд оруулав.
“НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН”-Ы БАРИЛГЫН ДЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ Төсөвт өртөг 20000000 төг. Гүйцэтгэгчээр “Алтайн буйлааст” ХХК гүйцэтгэж ашиглалтанд оруулав.
Халуун усны бохирын шугам 3,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийгдэж ашиглалтанд орууллаа.
213
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ 1924-2014 Замын ажил гүйцэтгэж байгаа “Чайна жиансу жианда констракшн” компанийн өөрийн хөрөнгөөр сумын төв замын дагуу 0,5 км асфальтон зам барьж ашиглалтанд орууллаа.
Сумын төвийн гудамж, гэр хорооллын замын дагуу 24 ширхэг хоёр талдаа асдаг гэрэлтүүлгийн ажлыг Б.Саруулболд ахлагчтай “Металл хийц” ХХК хариуцан гүйцэтгэж ашиглалтан орууллаа. Төсөвт өртөг -24,9 сая.төг.
ОНХС-ийн хөрөнгөөр 30 өрхийг малжуулах аар шйидвэрлэж малжуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдож малчидтай гэрээ байгуулж мал олголтын ажил шинэ оны босгон дээр хийгдлээ.
Аймгийн засаг даргын 2012 оны 01 тоот захирамжаар батлагдсан “Нэг санаачлàга” хөдөлгөөнийг айл өрх, баг, байгууллага бүхэн өрнүүлж ажилдаа шинэ зүйлийг санаачилж, сум байгууллагдсаны 90 жилийн ойгоо угтаж, айл өрх, баг, байгууллага бүр хашаандаа мод тарьж сумаа Ногоон сум болгоход хувь нэмрээ оруулах зорилт тавин ажиллаж байна. Арвин баян Алтай нутгаа шүтэж захчин өв соёлоо уламжлан эзэмшиж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, эрчимжсэн МАА, газар тариалан, дэд бүтэц, аялал жуулчлалыг хөгжүүлж, иргэдийн амьдрах таатай орчин бүрдсэн баруун бүсийн загвар сум болох зорилтыг ханган биелүүлэхэд хамтдаа хөдөлмөрлөж, бүтээцгээе. АЛТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
214