БАЙГУУЛЛАГЫН ИОГ Иог бол эрүүл, эрч хүчтэй амьдрах, залуу насаа хадгалах орчин үеийн амьралын хэв маягт хамгийн тохирсон арга билээ. Иогоор хичээллэх нь зөвхөн биеийн эрүүл мэндийг сайжруулах төдийгүй оюун санааны алжаалыг тайлж, стрессээс ангижруулан, анхаарал төвлөрүүлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлдэг. Байгууллагын ажилтан бүрт гарах үр ашгийг тооцоолон багцалж боловсруулсан Лотус иогийн төв нь “Байгууллагын иог” хөтөлбөрөө танилцуулж байна. Энэхүү хөтөлбөрийг манай төвийн багш нар байгууллага дээр нь очиж заадаг тул ажилчдын цагийг хэмнэх, ажлын байран дээрх идэвхийг нэмэгдүүлэх, хамт олны халуун дулаан нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх таатай боломж болдог. Нөгөө талаас ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь орчин үеийн байгууллагын соёлыг бүрдүүлэх үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь бөгөөд
байгууллагыг бусдаас онцлох нэгэн содон төрхийг бий болгон ажилтнуудын сэтгэл ханамжийг баталгаажуулж, урмыг сэргээх, мотивацижуулах алхам болдог. Ажилтан бүрт орчин үеийн чиг хандлагад нийцсэн нийгмийн хангамжийн үйлчилгээг санал болгох явдал нь бүтээлч хамт олны үйл ажиллагааны үр дүнг улам сайжруулдаг байна.
“БАЙГУУЛЛАГЫН ИОГ” ХӨТӨЛБӨРИЙН ҮНИЙН САНАЛ 1 ээлжийн хөтөлбөрт хамрагдах хүний тоо 8-10 11-15 16-20 21-25 26-30
Төлбөрийн нөхцөл /12 удаагийн хичээл/ 1 000 000 ₮ 1 250 000 ₮ 1 500 000 ₮ 1 750 000 ₮ 2 000 000 ₮
1 хүний дундаж төлбөр /12 удаагийн хичээл/ 100 000-125 000 ₮ 83 000-113 000 ₮ 75 000-93 000 ₮ 70 000-83 000 ₮ 66 000-77 000 ₮
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Аса циркийн зүүн урд Гаруда төвийн 3 Давхарт Лотус иогийн төв Website: www.lotusyoga.mn Facebook хуудас: Lotus Yoga Утас: 77331001, 98331011