Lotus - Sport iog

Page 1


Спорт ба Иогийн уялдаа • Спорт бол тамирчин бүрээс бие махбодын өв тэгш хөгжил, хөдөлгөөний уян хатан чанар, эрч хүчийг шаарддаг. Иогийн асана буюу дасгал нь биеийн бүх хэсгийг жигд хөдөлгөн сунгаж, уян хатан чанар болоод хүч чадлын хосолмол чанарыг хадгалахад чиглэгдэнэ. • Спортын төрлөөс шалтгаалан тодорхой булчин, шөрмөс, холбоос, үе мөчдөд харилцан адилгүй ачаалал ирдэг. • Гэнэтийн ачааллыг жигд тэнцвэржүүлж чадаагүйгээс бэлтгэлийн үеэр тамирчдад гэмтэл үүсэх нь түгээмэл тохиолддог. • Богино хугацаанд огцом хүч гаргах эсвэл урт хугацаанд тэсвэрлэх зэргээр бие махбодыг дайчлахад эсэргүүцэл даах чадвар буюу stamina шууд нөлөөтэй. • Амьсгал бол ялалтанд хүргэх чухал түлхүүр юм. Амьсгаадалт нэмэгдэхэд цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багасдаг тул ачаалал даах чадвар тэр хэмжээгээр буурна. • Тухайн нөхцөл байдлыг үнэлэн хариу үйлдэл үзүүлэхэд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх буюу оюун бодлоо одоо цагт байлгах маш чухал. Үүний тулд амьсгал дээрээ төвлөрч сурах нь хамгийн хялбар бөгөөд энгийн алхам юм.


холбоотой тул Иогийн амьсгалын техникүүдийг тамирчдад эзэмшүүлэх зайлшгүй хэрэгтэй юм. Иогийн амьсгалын олон төрлийн техникүүд нь энгийн үед уушигны амьсгалын багтаамжийг нэмэгдүүлэхээс эхлээд хамгийн бага амьсгалаар буюу бага хүчилтөрөгчийн хангамжаар удаан тэсвэрлэх хүртэл янз бүрийн нөхцөлд биеийг дасгах чадвартай болгодог.

Спортын Иогийн онцлог Ямар спортоор хичээллэж байгаагаас хамаараад тамирчин бүрт иогийн дасгалын төрлүүдээс тохируулан сонгох хэрэгтэй. Спортын Иог нь бэлтгэлийн үеэр байнга өндөр ачаалал авч байгаа биеийн чангарч, зангирсан булчинг суллаж тайвшруулахаас гадна хөдөлгөөнд бага ороллцдог болон огт оролцдоггүй биеийн хэсгүүдийг жигд дайчлан оролцуулах зорилготой юм. Тамирчдад шаардагдах Иогийн дасгалуудаар биеийн сунгалтыг нь сайжруулснаар уян хатан чанар болоод хөдөлгөөний эвсэл, далайц нэмэгдэх ач холбогдолтой. Хүний биеийн уян хатан байдал сайн байна гэдэг нь аливаа гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх нөхцөл болдог. Мөн хангалттай уян хатан чанараа хадгалж байгаа бие ачаалал даах чадвар нь ч өндөр байдаг учраас тэр хэмжээгээрээ тамирчин бэлтгэлийн болон тэмцээний үед ч эрч хүч ихтэй байж чадна. Ачаалал даах чадварт амьсгал мөн шууд

Амьсгал нь оюун санаатай шууд холбоотой байдаг тул амьсгал дээрээ төвлөрч чаддаг болох нь оюун санаагаа удирдаж сурах явцыг эхлүүлж байгаа юм. Тамирчид анхаарал төвлөрөлт болон бясалгалын техникүүдээс суралцах нь тэмцээн уралдааны үед сэтгэлзүйгээ тогтвортой байлгах хамгийн энгийн аргыг эзэмшиж байгаа хэрэг юм. Анхаарал, оюун санаагаа зөвхөн одоо цагт төвлөрүүлж чаддаг болсноор тамирчдын амжилт байнга тогтвортой дээшлэх үндэс болох юм.



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.