ТАНИЛЦУУЛГА Байрлал: Хан Уул дүүрэг 11-р хороо Зайсан “Гэрэлт хотхон” Төрөл: Сингл хаус Давхар: 3-н давхар Архитехтур төлөвлөлтийн зургийг нь Солонгос улсын Сөүл хотын барилга архитектурын компани зурж төлөвлөж хийсэн. 21 -р зууны Ази Европын хаус архитектурын сайн талыг шингээсэн, ашиглагдахгүй сул талбай байхгүй. Гадуураа солонгосын боржин чулуун өнгөлгөөтэй, барилгын урд тал нь өнгөт чулуун шавардлагатай. Шувуун нуруун хэлбэртэй, төмөр дээвэртэй. Дээврийнхээ доор давхар дулаалгатай. Наалддаг чулуун хар цаасан хавтгай дээвэртэй. Уг хаус барилгын ханыг нь өнгөт тоосго, блок, хөөсөнцөр дулаалгын шатдаггүй зөөлөн материалаар хийсэн ба хананы зузаан нь 80 см, дотор хананы зузаан нь 30-35 см.
ДОТРОО: •модон шаттай •цахилгаан лифттэй •гэрэлтүүлэг, лифт, кондишн нь тус тусдаа цахилгаан шийттэй •галын аюулгүйн дохиололтой •дотроосоо гадагшаа, гаднаасаа дотогшоо харьцах домофон холбооны төхөөрөмжтэй •хаусын цахилгаан хангамжийн автомат иж бүрэн шийтүүдтэй. •1,2-р давхарууд шалнаасаа хална 3-р давхар паараар хална. •1 -р давхарын халдаг шал нь гоёлын хээтэй солонгос плита шалтай, 2-р давхар нь халдаг паркетан шалтай. •2-р давхартаа 3-н машины гражийн дээр 96 м2 талбайтай гэрэлтүүлэгтэй, чулуун багана, гоёлын хашлагатай тагттай.
1 - р давхар 8-н өрөө, 9-н цонхтой 2- р давхар 6 өрөө, 10-н цонх, 3-н тагттай 3- р давхар 4-н өрөө, 15-н цонхтой Давхар бүр вестибултэй бөгөөд бүгд 18-н өрөө, хаусын ашиглагдаж буй талбай 550м2. Авто машины граж: 3-н авто машины граж нь 12 метрийн урттай, үргэлж туузан цонхтой, 3 метрийн өндөртэй босоо нэг цонхтой. 96 м2 талбайтай 3-н машины асьфальдсан зогсоолтой.
ГАДААД ТАЛБАЙ
Хаусын гал зуухны том цонхны харалдаа 1 давхарынхаа урд талд 35м2 талбайтай, гэрэлтүүлэгтэй, шатдаггүй ба бороонд тэсвэртэй зориулалтын материалаар хийсэн салхилах, нарлах, алжаал тайлах зориулалтын задгай тагт талбайтай. Хаусын гаднах зүлэг, явган хүний зам, машины зогсоол, өөрийн эзэмшлийн газар нь нийт 250м2 талбайтай. Энэ талбай дээрээ гоёлын хашаа хамгаалалтыг өөрийн сонголтоор хийх боломжтой.
ДОТООД ЗАСАЛ Уг зарагдах хаусын гадна талын засал бүрэн дууссан бөгөөд дотор заслын зарим нэг өрөөний дүүжин тааз хаалга, лифт, 1 давхарын чулуун шал, зарим нэг кондишн нь суулгагдаж угсрагдсан бөгөөд худалдаж авсан хүн өөрийнхөө хүсэл сонирхолоор дотор заслаа хийх боломжийг олгож үлдээсэн болно.