ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ 90 ЖИЛ
СУУТ АЛДАРТНУУДЫН НУТАГ
УЛААНБААТАР 2014
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ӨМНӨТГӨЛ ҮГ Одоогийн Ховд аймгийн Дарви сум нь 1691-1911 онд Засагт Хан аймгийн Эрдэнэбэйсийн хошуу, 1911-1921 онд Хантайшир уулын чуулганы Сүрэн гүний хошуу, 1923-1924 онд Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошуу нэртэй байгаад 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлын шийдвэрийн дагуу хошуудын нэрийг өөрчлөхөд Дарви сум гэж нэрлэгдэх болсон бөгөөд 1931 онд Ховд аймгийн харьяанд орсон түүхтэй. Дарви сумын Олхонууд түмнээс 40 гаруй хүн журамт цэрэгт мордож баруун хязгаар нутгийг цагаантнаас чөлөөлөх тэмцэлд идэвхийлэн оролцсон бөгөөд 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд 30 гаруй цэрэг эрс оролцсоны дотроос Пунцагийн Чогдон Монгол Улсын Баатар цол, эх оронч алдар хүртсэн байдаг. 1940 оны үед 18 багтай, 1100 өрхтэй, 150000 толгой малтай болж, одоогийн сумын төв байгаа Хөвхөр голын хөвөөнөө Булган үзүүр хэмээх газар төвлөрөн сургууль, хүн эмнэлэг, мал эмнэлэг, хоршоо, холбооны салбаруудыг шинээр байгуулан ажилласнаар ард түмний амьдрал ахуйд эрс өөрчлөлт гарсан байна. Дарви сум 1942 оноос өнөөг хүртэл улсын чанартай уралдаанд 6 удаа шалгаран төр, засгийн шагнал хүртэж байсны анхных нь 1942 онд улсаас өгсөн төлөвлөгөөт даалгаврыг бүх үзүүлэлтээр нь биелүүлсэний учир БНМАУ-ын СнЗ-ийн Ерөнхий сайд, Улсын шалгарсан Маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй үнэмлэхээр шагнагдсан явдал бөгөөд сүүлчийнх нь Засгийн газрын болзолыг бүрэн ханган биелүүлсэний учир 2011 онд анхны Улсын тэргүүний сумаар шалгарч 100.000.000 төгрөг, хүндэтгэлийн тугаар шагнагдаж байсан бахархалтай түүхтэй. Бусад шагналын тухайд 1964 онд нэг малаас ашиглах ноосны хэмжээг төрөл бүр дээр нь давуулан биелүүлсэний учир БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичгээр, 1965 онд улсаас зарласан “Цагаан алт” уралдаанд улсад тэргүүн байр эзэлж, диплом, мөнгөн шагналаар, 1969 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойг тохиолдуулан зарласан уралдаанд улсад түрүүлэн БНМАУ-ын Нэгдлийн Холбооны Дээд Зөвлөлийн шагналаар, 1987 онд 100 эхээс бойжуулсан төлийнхөө тоогоор улсад тэргүүлж, УАЗ-469 автомашинаар тус тус шагнагдаж байсан байна. Тэрчлэн Дарви сум нь Ховд аймгийн хэмжээнд бүх ажлын үзүүлэлтээрээ 25 удаа шалгарч, үүнээс 16 удаад нь тэргүүн байр эзэлж байлаа. Алдар цуутай хүмүүсээрээ Монголдоо тэргүүлдэг Дарви сум нь одоогийн байдлаар Улсын баатар, эх оронч П.Чогдон, мөн С.Цогтгэрэл, С.Лхагважав, Б.Гэндэнпил, Б.Галсандорж, Ш.Лхагва нарын 5 хөдөлмөрийн баатар хоньчин, хөдөлмөрийн баатар тариаланч П.Чунаг, хөдөлмөрийн баатар хүний их эмч Б.Жав нарын нийт 8 улсын ба хөдөлмөрийн баатар цолтон, Д.Мяасүрэн, Б.Жав, Г.Базар нарын ардын цолтон-3, С.Цогтгэрэл, Э.Чойдог, Ч.Дамдиндорж нарын төрийн шагналтан-3, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин, МУ-ын начин Р.Даваадалай, мөн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн академич-3, Шинжлэх ухааны доктор-20, дэд эрдэмтэн-80, Улсын гавьяат цолтон-40, Улсын цолтой бөх-6, Улсын манлай уяач3, Улсын алдарт уяач-3, Улсын аварга сайн малчин олон төрөн гарсанаас гадна 2013 оны 12-р сарын мал тооллогоор 40 гаруй мянгат малчинтай болсон байна. 2
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
Өнөөдөр Дарви сумын мал малладаг 9-10 өрх тутамд нэг мянгат малчин өрх бий болсон нь Монгол улсад байхгүй, бий болоогүй том амжилт, үзүүлэлт юм. Зарим аймаг ч энэ үзүүлэлтэнд хүрдэггүй тул бусад нутгийнхан Дарви сумыг “Аймаг ичээсэн сум” гэж нэрлэдэг билээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын СНЗийн орлогч дарга Д.Гомбожав, УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж, УИХ-ын гишүүн, Төрийн албаны Зөвлөлийн дарга Ж.Норовсамбуу, Улсын бага хурлын гишүүн М.Гончиг, Т.Гомбо, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Жамц, орлогч сайд Я.Равдандорж, Г.Ням-Очир, Т.Пүрэвдорж, аймгийн дарга Л.Галсандорж, Р.Дармаа, Л.Олдох, Д.Жалцав, Н.Ламжав тэргүүтэй төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд манай сумаас төрөн гарч улс, эх орон, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай шударгаар ажиллаж байсан юм. Хөдөө аж ахуйн мэргэжилтэн, хөдөлмөрийн баатар, улсын аварга малчдын уйгагүй олон жилийн хөдөлмөрөөр бий болсон “Сутай омог”-ийн хонины хээлтүүлэгчээр өөрийн болон хөрш зэргэлдээ аймгийн олон сумыг хангаж байна. Манай сум одоогийн байдлаар 698 өрхтэй, 2730 хүн амтай, 5 багтай, төсвийн 5 байгууллагатай бөгөөд Дарви суманд гадаадын хөрөнгө оруулалттай 1 компани, ХААН банк, Төрийн банкны салбарууд, газар тариалангийн чиглэлээр 3, худаг усны чиглэлээр 1, худалдаа үйлчилгээний чиглэлээр 27 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, үүрэн холбооны сүлжээнүүд тогтмол ажиллаж байна. Сумын маань мал сүрэг сүүлийн жилүүдэд таван төрөл дээрээ тогтмол өсч ирсэн бөгөөд 2013 оны мал тооллогоор 178 000 толгойд хүрч, энэ оны төлөөрөө өсч 253 000 малтай болоод байна. Дарви сумын нэг онцлог, бахархал нь 1975 онд улсад анх удаа 100 000 хоньтой болж, буман хонины баяр тэмдэглэж байсан бол энэ жил түүхт 90 жилийн ойгоо (2014 оны 05-р сарын 20-ны байдлаар 144 775 хонь) бум хол давсан хоньтой болсон баяртайгаа хамтатган тэмдэглэж байна. Түүхэн бүх цаг үеийн ажлын амжилт, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөт байдал, улс орны хөгжил, бадралын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр манлайлан зүтгэсэн баатрууд, төр, нийгэм, шинжлэх ухаан, боловсрол, урлаг соёл, эрүүл мэнд, спорт, хөдөө аж ахуйн салбарт 200 гаруй улсын хэмжээний алдар хүндийг олсон шилдэг хөвгүүд, охидыг эх орондоо төрүүлж, сурган хүмүүжүүлж өгсөн үзүүлэлт, амжилтаараа сумынхаа түүхт 90 жилээ тэмдэглэж байгаа Дарви нутгийн зон олон Та бүхэндээ амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье.
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.БААТАР
3
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МЭНДЧИЛГЭЭ Уул, усаа шүтэн дээдэлж яваа эрхэм элгэн садан, Олхонууд овгийнхон болох нутгийн зон олон Дарвичууд та бүхнийхээ түмэн амгаланг айлтгаж, халуун сэтгэлийн мэндийг хүргэе. Та бид унаган нутгийнхаа үзэсгэлэнт онгон дагшин байгаль, ажилсаг, хөдөлмөрч ард түмнийхээ хөдөлмөр бүтээлээр бахархсаар өнөөг хүрсэн билээ. Өдгөө төрөлх сумынхаа тулгын чулуу тулсаны 90 жилийн түүхэн ойн босгон дээр ирээд байна. Дарви сум маань мал аж ахуй, газар тариалан, хөрсөн доорх эрдэс баялагаа түшиглэн, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг өрнүүлэн, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Дарвичууд бид бүх цаг үеийн туршид төр засгийн бодлого шийдвэрийг өөрийн сумын онцлогт тулгуурлан тууштай хэрэгжүүлж ирсэний үр дүнд чамлахааргүй өндөр амжилтанд хүрчээ. Энэхүү амжилт бол сум орон нутгийн хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр тууштай хөдөлмөрлөж ажиллаж ирсэн үе, үеийн сум нэгдлийн удирдлагууд, аж ахуй нэгж байгууллагууд, хамт олон, нутгийн уугуул, суугуул зон олон та бүхний минь хичээл зүтгэлийн үр шим билээ. Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд түүхт 90 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе. Дарвичууд бидний өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай. Хүндэтгэсэн: ДАРВИ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Ш.БЯМБАА
4
ДАРВИ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.ГАН-ЭРДЭНЭ
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт Дарвичууд, Сутайчууд та бүхэндээ сум байгууллагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөлийг өргөе. Шулуун цэгцтэй, төв шударга зантай, эрдэм чадалтай энэ нутгийн түмэн олны дундаас Монгол Улсын баатар П.Чогдон, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт С.Цогтгэрэл, Монгол Улсын гавьяат эмч Хөдөлмөрийн баатар Б.Жав, Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Мяасүрэн нарын олон арван гавьяатууд, төрийн шагналтан, улсын аврага сайн малчин, эрдэмтэн докторууд төрөн гарсныг бахархан дурдах ёстой. Иймээс ч Дарви сум нь алдар гавьяатныхаа тоогоор Монгол Улсдаа тэргүүлж “Аймаг ичээдэг сум” хэмээн алдаршсан байдаг. Мөн Монгол төрийн зүтгэлтэн Засагт хан аймгийн чуулганы дарга, Засаг ноён Аюурдаа гүнээс эхлэлтэй Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж, Улсын Их хурлын гишүүн Ж.Норовсамбуу, Монгол банкны ерөнхийлөгч А.Батсүх нарын олон арван төрийн зүтгэлтнүүд төрөн гарч, улс эх орныхоо бүтээн байгуулалт хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Миний бие та бүхнийхээ итгэл сэтгэлийн дэмжлэгээр Улсын Их Хуралд хоёронтоо сонгогдож төр, ард түмнийхээ төлөөх үйлсдээ хичээж явна. Төвлөрлийг сааруулж, хөдөө орон нутгийн хөгжлийг түргэтгэх, хүн ардынхаа эрүүл амьдрах, сурч боловсрох орчныг сайжруулахын тулд орон нутгийн санаачлагыг дэмжин Улсын Их хурал, Засгийн газрын бодлого шийдвэрт тусгуулан ажиллаж байна. Эдүгэ Дарви нь сум шинэ сургууль, цэцэрлэг, соёлын төвтэй болж, ихэнх албан газрууд их засварт орж, тоног төхөөрөмжөөр хангагдаад байна. Сумын төвийг цэвэр бохир усны нэгдсэн системтэй болгож, төвлөрсөн халаалтад холбох төслийг дэмжин ажиллаж байна. Дарви сум нь ажил үйлсээрээ ямагт тэргүүн эгнээнд байж 2011 онд Монгол Улсын анхны шилдэг сум болсон. Цаашид газарзүйн ашигтай байрлал, байгалийн баялаг, оюунлаг хөдөлмөрч ард түмнийхээ шаргуу дайчин чанар, олон давуу талаа ашиглан баруун бүсдээ төдийгүй улсдаа хөгжил дэвшлээр тэргүүлсэн томоохон сум суурин болж хөгжих бүрэн боломж бий. Үүний төлөө та бүхэнтэйгээ нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажиллах болно. Түүхт 90 жилийн ойгоо их бүтээн байгуулалт, ажил үйлсийн өрнүүн амжилтаар угтан буй Дарвичууд та бүхний буян заяа тэгш дүүрэн байж, зам мөр тань өлзийтэй явахын ерөөл дэвшүүлье. Хүндэтгэсэн УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА С.БЯМБАЦОГТ
5
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МЭНДЧИЛГЭЭ Унаган нутгийн минь амбаа, жаажаа, бааваа, адиа, жүүжээ ах, эгч, үе тэнгийн анд найзууд, эд хаваа гайхуулж, эх нутгаа хөгжүүлэн цэцэглүүлж яваа золбоолог залуус, энхрий бяцхан багачуудаа! Энэ сайхан газарт төрж өсөөд монгол эх орныхоо өргөн уудам нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч яваа бүх Дарвичуудаа! Та нартаа Ардын засгийн газрын шийдвэрээр Дарви сумыг орчин цагийн засаг захиргааны нэгж болгосны 90 жилийн ой баярын мэнд хүргэж, айл болгонд аз жаргал, баяр хөөр бялхаж, хүн бүр эрүүл энх, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг дээш дээш нь өргөн дэвшүүлье. Дэлхийн хоёрдахь мянганы хүн, их эзэн Чингэс богдыг ариун хэвлийдээ тээж төрүүлсэн, өсгөж аугаа хүн болгосон бүх монголчуудын хатан эх Өүлэний удам Олхонуд овгийнхон-Дарвичууд энэ газар зуу зуун жилээр идээшин нутаглаж, өсөн үржиж өвөг дээдсийнхээ түүх, соёлыг дэлгэрүүлсээр ирсэн билээ. Энэ 90 жилийн хугацанд ч бидний дундаас олон арван алдартан төрөн гарч нутаг орноо мандуулсаар явна. Бүрэн бус судалгаагаар Ардын журамт цэрэг 40, 1939-1945 оны дайнд оролцож байсан 37 ахмад дайчин, Улсын баатар П.Чогдон, С.Цогтгэрэл тэргүүтэй хөдөлмөрийн баатар 8, Төрийн шагналтан 2, Төр, нийгмийн зүтгэлтэн 18, Шинжлэх ухааны доктор 15, Шинжлэх ухааны Академийн гишүүн-академич 3, доктор 80 шахам, аграмба, дооромбо, гавж 10 гаруй, Ардын цолтон 2, гавьяат цолтон 41, Улсын сайн малчин 28, Алдарт манлай уяач 3, Улсын цолтой бөх 6, волейболын болон шатрын Олон улсын мастер тус бүр нэг байгаа нь бидний бахархал болж байна. Сум маань улсын тэргүүний жишиг сум болсон нь нутгийн зон олны нөр их хөдөлмөрийн үр дүн билээ. Эрхэм Дарвичуудаа ! Та бүхэн маань элгээрэээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай. Хүндэтгэсэн МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА ЖАМСРАНГИЙН БЯМБАДОРЖ 6
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МЭНДЧИЛГЭЭ Ховд аймгийн Дарви сумын хамт олондоо Дарви сумын Иргэдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг Даргын Тамгын Газар, олон нийтийн байгууллагын хамт олон та бүхнээр уламжлан Дарви сумынхаа 90 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Дарви сумын хамт олон хөдөлмөрч дайчин, уламжлалаараа “Улсын тэргүүний жишиг сум” болж, тэр чанараараа хөдөлмөрийн гарамгай хүмүүсийг төрүүлэн гаргаж, бүтээн байгуулалтынхаа ажилд одоо ч гэсэн өндөр амжилт гарган хойч үеэ бэлтгэн, эрдэм мэдлэгтэй, ажил хэрэгч, олон сайхан, залуу үеэ халамжлан хүмүүжүүлж, улс эх орондоо ихийг бүтээхийн төлөө идэвх санаачлагатай иргэн болон төлөвших их ирээдүй нээлттэй байна. Хүн бүр чадавхаа дайчлан, сум, баг хамт олон, эрүүл энхийн манаа, ажил хэргийн чанар, өв тэгш хүмүүжлээр залуу үе маань шамдан ажиллаж байгаад туйлын их баярлаж явдгаа энэ ялдамд гүн талархалтайгаар илэрхийлж байна. Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатарууд, улс, аймаг, сумын сайн малчид, хөдөлмөрийн аваргууд, сурлага, соёлын авьяас билэгтэнүүд, сумаасаа төрсөн алдартангуудынхаа ариун их туршлагаас шамдан суралцаж ирээдүйгээ бодлоготой, төлөвлөлтэй, авах арга хэмжээ, үр дүнг сайн тооцсон тийм л иргэн хамт олон байхыг Та бүхэндээ хүсэн ерөөж байна. Дөрвөн улирлын сайхан нутаг, өндөр уул, тал хээр, цэлгэр говь, ой хөвч уул, гол нуур, хужир мараа, бахлуур таана, монгол өвс, вансэмбэрүү цэцэг, алагласан сайхан нутагтаа эрдмийг шамдан сурч, эр чадавхаа улам дайчлан ажиллаж, сум, орон нутгаа улам хөгжүүлэн олсон нэр хүндээ батжуулан баяжуулж улам их амжилт гарган, эрүүл энх, аз жаргалтай, сайхан амьдралтай, хамт олон байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүндэтгэсэн УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА АСАН Ж.НОРОВСАМБУУ
7
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ДАРВИ СУМЫН ҮҮСЭЛ БА ТҮҮХ
Түүх бол: өнгөрсөн цагийн үйлдэл Түүх бол: одоо цагийн үргэлжлэл Түүх бол: ирээдүй цагийн угтал. Энэ гурван цагийн хэлхээс нь түүхийн “цогц” болой. Түүх бол хүн-байгаль хоёрын нөхцөлдөл агаад хүн үгүй бол түүх үгүй. Түүхийг хүн бүтээж, бичдэг. Хүн төрөлхтөний түүх биет ба биет бус хэлбэрээр илэрхийлэгдэх ба биет бус бичмэл хэлбэр нь зонхилно. Өнгөрсөнийг үгүйлэн, дурсаж өнөөдөртэй холбон байж түүхийг бичих нь хүмүүн төрөлхтөний ялгагдахгүй ижилхэн, бичигдээгүй хууль мэт зарчим мөн.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ГАРАЛ ҮҮСЭЛ БА ТҮҮХ Цаст Сутай богд уулынхаа тэргүүн шиг уужим талбиун, ухаан нь соргог Дарвичууд маань нөр их хөдөлмөрч, шургуу бүтээлч, үнэнч шударга, дайчин ард түмэн билээ. Ийм ч учраас Баруун таван аймгийн 80 гаруй сумдаас онцгойлон шалгарч “Улсын тэргүүний сум” болсон юм. Эдгээр ард түмний маань түүх урт бөгөөд яах аргагүй Олхонууд овогт Өүлэн эхтэй зүй ёсоор холбогдож байдгийг эрдэмтэн судлаачдын архивын түүхэн хуудаснаас авсан баримтаар нотлож байна. Мянганы суут хүн аугаа их Эзэн богд Чингисийг төрүүлсэн эх Өүлэн Олхонууд хүн байснаар бид бахархдаг билээ. ОЛХОНУУД ОВГИЙН ӨНГӨРСӨН МӨР БУЮУ ЭРДЭНЭ БЭЙСИЙН ХОШУУНЫ ТУХАЙ ... Одоогоос хоёр мянган жилийн өмнө Монгол аймаг, Түрэг аймагтай тулалдан дийлэгдэж зөвхөн хоёр эр, хоёр эм дөрвөн хүн үлджээ. Бусад Монголыг Түрэгүүд хядсан байна. Амьд үлдсэн энэ хоёр гэр бүлийн дөрвөн хүн дайснаас айн зугатаж очсон газар нь уул ойгоор эргэн тойрон хүрээлэгдсэн халдашгүй бөгөөд маш их зүдэн очих ганц нарийн зөрөг замтай юм байжээ. Тэр уулын дунд их өвстэй эрүүл тал байсан байна. Энэ газрыг Эргун кун гэнэ. Эргун гэдэг нь Далай буюу Хулан нуураас гарсан Аригун гол гэсэн үг юм. Тэр хоёр эрэгтэй хүн Нукуз, Киян гэдэг нэртэй байж. Монгол гэдэг үг нь Мунгол дуудлага бүхий эртний үг бөгөөд ариун санаат гэсэн үг юм. Үндсэн Монголчууд дээрх хоёр гэр бүлээс үүсэлтэй бөгөөд аажимдаа хоёр хэсэг болсны нэгдүгээр хэсэг нь Эргун кунд байсан жинхэнэ Монгол гаралтай Урянкат, Кунгират, Икирас, Олкунут (энэ бол Олхонууд мөн), Куралас, Илтгэн, Купкулают, Артаут, Хонхтон, Аруалт, Килингут, Кунжин, Ушин, Сулдус, Илдуркин, Баяут, Кингит нар байжээ. Олхонууд овог Монголын түүхэнд эртний энэ л үеэс эхлэн түүхэнд тэмдэглэгдсэн Нукуз гарал үүсэлтэй овгийн хүмүүс юм. XII зууны эхэнд Монгол улс хүчирхэг болж Хамаг Монгол болоход түүнийг Хабул гэдэг хаан толгойлж байжээ. Тэр нас барахдаа өөрийн долоон хүүг байсаар байтал Сэнгүн Билгийн хүү Амбагайг нэр зааж Хамаг Монголын хаанд өргөмжилсөн байна. Амбагай хааныг нас барсны дараа хамаг Монголын ноёд Хорхиног Жибурт хуралдаж Хабул хааны дөрөвдүгээр хүү Хутулыг хаан ширээнд суулгасан байна. Энэ үед хамаг Монголын бүрэлдэхүүнд Дарилганы өтөг боол 16 аймаг, Нирун хэмээх алтан ургийн 16 аймаг, Жалайр угсааны боол 10 аймаг, Тайчууд, Хиад, Боржигон аймгууд багтсан том холбоо байжээ. Хутул хааны дараа хамаг Монголыг Бартанбаатарын хүү Есүхэй баатар захирч байлаа. 1170 оны үед Есүхэй баатар Татаарт хорлогдож нас барсны хойно Хамаг Монгол нэг хэсэг задарч бутарсан байв. Буйр, Хөлөн хоёрыг холбон урсах Оршуун мөрний сав газар Айргууд, Буйргууд гэсэн овгийн Татаартай худ ураг болохоор Амбагай хаан өөрийн охиноо хүргэж очоод тэр Татаарт баригдаж Алтан хаанд хүргэгдэж модон илжгэнд хадуулсны өшөөг Хутул хаан, Хадаан тайж хоёр авахаар 13 удаа Татаарт довтолсон боловч өшөөг сайн авч чадаагүй байсан тэр цагт Есүхэй баатар Татаарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэрэг хүмүүсийг барьж ирсэн үеэр Өэлүн хатан 18 насандаа хар морин жилийн дөрвөн сарын 16-ны морин цагт Есүхэй баатрын ахмад хүү Тэмүжинг (1162 оны 5 сарын 3-нд) Ононы Дэлүүн болдог гэдэг газар төрүүлжээ. Татаарын Тэмүжинг барьж ирснийг тохиож хүү төрлөө гэж Есүхэй баатар хүүдээ Тэмүжин гэдэг нэр өгчээ. Тэр хүү баруун гартаа шагайн чинээн нөж атган төржээ. 9
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
Есүхэй баатрын Өүлэн хатнаас Тэмүжин, хавт Хасар, Хачиун, Тэмүнгэ дөрвөн хөвгүүн, Тэмүлүн охин нар, мөн Сочигэл эхнэрээс Бэгтэр, Бэлгүтэй нар тус тус төрсөн байна. Чингис хаан Монгол угсаатны улсыг нэгтгэн улс төрийг байгуулалцсан гавьяат нөхдөө мянганыг захирах угсаатан ноёд болгон томилжээ. Энэ 95 мянганы ноёдын дотор Олхонууд аймгийн Хингидай баатар 81 дэх мянганы ноёноор томилогдсон байна. Олхонууд энэ үеэс хойш Монгол улсын нутгийн төв хэсэгт оршин амьдарч суурьших болсон байна. Батмөнх даян хаан (1464-1506 он) бол Чингис хааны 15 дугаар үеийн ач хүү мөн бөгөөд тэр нас барахдаа отгон хүү Гэрсэнз Жалайр хун тайжид төв халхын 13 отгийг өмч болгон өгсөн байна. Гэрсэнз ханыг 1549 онд нас барсны дараа түүний их хатан Хатунгуа Гэрсэнзийн долоон хүүд төв халхын арван гурван отгийг долоон хэсэг болгон хувааж өгснөөр халх долоон хошуу буй болсон түүхтэй билээ. Гэрсэнз ханы ахмад хүү Ашихай дархан хун тайжид Үнэгэд, Жалайр хоёрыг, дэд хүү Ноёнтойд Бэсүд, Илжгэн хоёрыг, 6-р хүү Дэлдэнд Тангуд, Сартуул хоёрыг, отгон хүү Саму-бумад Урианхайг тус тус өмчлөн өгсөн байна. Энэ дөрөв төв халхын баруун гар болон одоогийн Увс аймгийн Цагаанхайрхан сумаас Баянхонгор аймгийн Баянлиг сум, Ховд аймгийн Цэцэг сумаас Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум хүртэл өргөн уудам нутагт байршиж баруун Ойрадуудтай хиллэн суурьшин байх явцдаа Засагт хан аймгийн дөрвөн хошуу болон хэлбэршин хөгжсөн байна. Засагт хан аймгийн энэ дөрвөн хошууны баруун таван Хотгойд, гурван Олхонуудын найман засаг ноёд ганцхан Ашихай дархан хун тайжийн үрс мөн бөгөөд гурван Олхонуудын засаг ноёд болох түшээ гүн Аюур, түшээ гүн Дамдинсүрэн, засаг тайж Сономцэрэн нар нь Ашихай дархан хун тайжийн ахмад хүү Баяндарь хун тайжийн үрс мөн гэж Бадруулт төрийн 12-р онд бичсэн бөгөөд одоо УТТА-т байгаа Засагт ханы түүхэнд тодорхой байна. Энэхүү халхын гурван Олхонуудыг үе залган өмчлөн захирч байсан алтан ургийн ноёдын түүхэнд байгаа нэрсийг жагсаан бичвээс: Гэрсэнз ханы ахмад хүү Ашихай Ашихай дархан хун тайжийн ахмад хүү Баяндарь Баяндарь хун тайжийн ахмад хүү Лихар хан Лихар ханы дэд хүү Овтой Дарамшар Овтой Дарамшарын ахмад хүү Зодов Зодов илдэн бэйлийн ахмад хүү Самудорж Самудорж бэйлийн ганц хүү Норовбанди Норовбанди бэйлийн ганц хүү Пагва Пагва дэд зэргийн тайжийн ганц хүү Ванжил Ванжил түшээ гүний ганц хүү Махбал Махбал түшээ гүний дэд хүү Гончигдорж Гончигдорж түшээ гүний гутгаар хүү Жамсранжав Жамсранжав түшээ гүний гутгаар хүү Гэндэндорж Гэндэндорж чуулган дарга түшээ гүний дэд хүү Аюурсэдданзанжамц Аюур да гүн буюу Аюурсэдданзанжамцын ганц хүү Гүнсэнсүрэн нарын 15 үеийн алтан ургийн ноёд халхын гурван Олхонуудыг үе дамжуулан өмчлөн захирч байжээ. А.Гүнсэнсүрэн нь Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошууны хамгийн сүүлчийн ноён, ардын засгийн газрын Хан тайшир уулын аймгийн Сутай уулын хошууны анхны засаг дарга байсан бөгөөд Чингис хааны 31 дүгээр үеийн ач 10
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
хүү мөн юм. Улсын түүхийн төв архивын (УТТАФ-126. х/н-8) сан хөмрөгөөс үзэхэд А.Гүнсэнсүрэн нь 1923 оны сүүлчээр Сутай уулын хошууны засаг даргаар сонгогдсон боловч 1924 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хошууны хурлаар эрдэм бичигт мөчид, нас өндөр болсныг харгалзан засаг даргаас чөлөөлж, оронд нь дэд зэргийн тайж туслагч Галсанзэвэгийг сонгож Гүнсэнсүрэнд тамга, зөвлөх эрхийг үлдээсэн байна. ОЛХОНУУДЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН БАЙРШЛЫН ТУХАЙ Халх Монгол улс Манж Чин улсад дагаар орсон 1691 оноос өмнө Засагт хан аймгийн дөрвөн хошуу нь төв халхын баруун гар болж 142 жил бие даан оршин тогтнож ирсэн Гэрсэнз ханы дөрвөн хүү Ашихай, Ноёнтой, Дэлдэн, Саму-бумагийн хувь өмчийн овог отгууд хэвээр байжээ. Манж улсаас Халх Монголд 1691 онд шинээр зохион байгуулсан засаг захиргааны хуваариар Зодов илдэн бэйлийн өмчлөн захирсан халхын гурван Олхонуудын хошуу шинээр Засагт хан аймгийн 19 хошууны нэг Эрдэнэ бэйсийн хошуу нэртэй болжээ. Энэ Эрдэнэ бэйсийн хошуу Улиастайгаас Ховд хүртэл байсан манжийн баруун долоон их өртөөний Дөрвөн, Жаргалант, Зах булгийн гурван өртөөний, мөн Бархөлөөс Улиастай хүртэл байсан арван долоон өртөөний Булган хошуу, Баянгол, Хүйсийн гурван өртөөний албуудыг тус тус гүйцэтгэж байсан байна. Энэ хошууны сурвалжтан ноёд тайж нарын хүүхдүүд гэрийн шавь сургуулиар Монгол, Төвд, Манж хэл бичиг номд суралцаж байсан. Эрдэнэ бэйсийн хошууны нутаг нь Алтай, Хангай, тал хээр, говь, нуур хосолсон сайхан нутаг бөгөөд тэнд аргаль, янгир, хулан, тахь, бөхөн, хавтгай, хар сүүлт, цагаан зээр, булга суусар, ирвэс шилүүс зэрэг ан амьтан элбэг байсан байна. Хошууны ноёд тайж, албат нар намрын сүүл сард сайн морины хурд чадлаар ан хомрого хийдэг хүмүүс байжээ. 1911 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бол Дайчин Манжийн Хэвт ёсны 3-р он Монголын 15-р жарны цагаагчин гахай жил байв. Энэ жилийн 12 дугаар сарын 16ны өдөр Монгол улсын тулгар төрийг нээн тусгай улс байгуулж, Богд Жавзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилж шашин, төрийн эрхийг хослон бариулж, улсын нэрийг Монгол, оны нэр цолыг олноо өргөгдсөний 1-р он, Их хүрээг улсын төв нийслэл болгож дотоод, гадаад, сан, шүүх, цэргийн гэсэн таван яам байгуулж Монгол улс Манжийн 220 жилийн дарлалаас ангижирсан билээ. Энэ үед морин өртөөний ачаалал арай хөнгөрч ардын хүүхэд сурч болох тэнхим байгуулагдсан. Энэ бол Монгол төрийн бага хаадын бутрал туйлдаа хүрч төгсөж байсан үе юм. Энэ үед Олхонуудын хошуу нь Өвөр, Хайрхан, Баясгалант, гурван багтай Зүүн сум, Дарви, Дэлгэр гэсэн 3 багтай баруун сум бүхий Хантайшир уулын чуулганы Сүрэн гүний хошуу болжээ. 1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялж, 1923 онд орсон нутгийн засаг захиргааг шинэчлэн өөрчлөх дүрэм гарчээ. Энэ өөрчлөлтөөр Хантайшир уулын чуулганы Сүрэн гүний хошуу нь Хантайшир хан уул аймгийн Сутай уулын хошуу болжээ. УТТАФ-126. х/н-4-д байгаа Олноо өргөгдсөний 12-р оны хошууны хурлын материалаас үзвэл Сутай уулын хошууны засаг даргаар А.Сүрэн гүнг сонгож, дор нь ажил төрлийн дөрвөн хэлтэс байгуулсан байна. Үүнд: Хошууны амгалан тайван байдлыг сахиулах, хэрэг ослоос урьдчилан сэргийлэх, гадаад иргэний асуудлыг зохицуулах, хошууны өртөөний алба, хүн 11
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
мал эмнэлгийн асуудал эрхэлсэн захирах тушаах хэлтэс нэгийг байгуулж Довчин, Бэгзсүрэн нарыг түшмэлээр нь сонгожээ. Аймгийн зарга шүүх хэлтсээс мэргэжлийн удирдлага авч хошууны доторх элдэв зарга заалхай, иргэн ба эрүүгийн хэрэг шийдвэрлэх асуудал эрхэлсэн зарга шийтгэх хэлтэс нэгийг байгуулж Шарав, Чагдарсүрэн нарыг түшмэлээр нь сонгожээ. Хошууны цэрэг эрийн асуудал хариуцсан цэргийн хэлтэс нэгийг байгуулж Чагдар, Доржнамжил нарыг түшмэлээр нь сонгожээ. Хошууны хүн малын тоо бүртгэл албан татварын асуудал хариуцсан албан татварын хэлтэс нэгийг байгуулж Санжмятав, Чагдар нарыг түшмэлээр нь сонгож баталсан байна. 1924 оны сүүлчээр Цагаан арын “Хан толгой”-д хамгийн олон жил суурьшиж байсан Яринпилийн хүрээг түшмэл Мишигдорж, Санж нар нүүлгэн Дэлгэрийн аманд хошуу нутгийн төв гэж шилжүүлсэн байна. Хүрээг ингэж нүүхэд нөлөө бүхий номтой Цагаандамбий, хөх Совд, Банзар, Цэвээнжав зэрэг лам нар үлдсэн байна. Хошуу тамгын дэргэд тэнхим нэртэй бага сургууль байгуулагдаж хошуу аймаг холбосон морин өртөө шинэчлэгдсэн байна. Харин жасын малыг хөлсөөр маллах журам тогтож, албан татварын бодлого малын тоо толгойд оногдох болсон байна. Мөн тэрчлэн хуучин хамжлага өрх чөлөөлөгдсөн байна. УТТАФ-126. х/н10-д байгаагаас үзэхэд 1925 оны 8 сарын 21-ний өдрийн хүн малын тоо бүртгэл гаргаснаар тус хошуу 121309 толгой мал, 4416 хүн ам, 751 өрх айл, 31 шавар сууц, 804 гэр, 142 анжистай байсан байна. Харин хүн амын 52 хувь нь лам байжээ. Монголчууд эрт дээр үеэс эхлэн ан хомрогыг зүй зохистой хийдэг байсан тухай түүхийн олон сурвалж бичигт тодорхой тэмдэглэсэн байдаг. Олхонууд тариагаа хурааж, эсгийгээ хийж дуусаад намрын адаг сард зээр эргүүлж, хулан тоослож (хулан тоослох гэдэг нь “Хүйсийн говь”, элс хүрч сүрэг хулан үргээн сайн морины хурдаар тоосон дотор нь шурган орж бугуйлдах буюу туйхайдан цохиж авлахыг хэлнэ) сүүлтэй авлана. Намрын эхний цаснаар говь талаар үнэг чонын мөр хайчлан хурдан морьдоор хөөж авлана. Бас өвлийн эхэн сарын сүүлчээр Сутайн түшиг уулнаас харлаг тэх, халзан угалз, хадны суусар, ирвэс, шилүүс авалдаг байсан байна. Олхонууд хаврын хаварт хулан тахийн унага, хавтгайн ботго барьж гаршуулах гэж ихээхэн хүч гаргаж байсан байна. Ийнхүү өнөөгийн Сутай нутгийн шинэ үеийн түүхийг залгуулан хүүрнэвээс..... ДАРВИ СУМ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ Богд Хаант Монгол Улсын /1911-1921/ Хан тайшир уулын чуулганы хороонд Эрдэнэ бэйсийн хошууг А.Сүрэн гүний хошуу гэж нэрлэж байсан агаад Ардын хувьсгал ялсан 1921 оны намар Засгийн газрын төлөөний түшмэл Эрдэнэжав хошуу ноёны хэргэм зэргийг буулган хошуу захирах эрхийг хасаж Эрдэнэ бэйсийн хошуу гэдэг нэрийг өөрчлөн тус сумыг анх “Сутай уулын” хошуу нэртэйгээр /75 аравт, 15 баг, 5 сумтай/ байгуулан хошууны анхны даргаар Галсанзэвэгийг сонгожээ. 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлын шийдвэрээр орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт хийж, хошуудыг сумын захиргаа гэж нэрлэж, Дарви сум гэж нэрлэн анхны даргаар Гомбосүрэнг, сумын намын үүрийн даргаар Х.Жигжид, ХЗЭ-ийн үүрийн даргаар Палам нарыг сонгожээ. 1925 оноос эхлэн сүм хийдийн аливаа зардлыг ард олноос татварлан гаргахыг зогсоож, хутагт хувилгаадын шавь эзэмших эрхийг зогсоожээ. 1938 онд Эрээгэмбэл 12
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
хийдийг Дарви сумын намын үүрийн дарга Хоохойн Жигжид хаасан байна. 1925 онд өглөгч сайхан сэтгэлтэй “Өндөр” хэмээх Чойжамцын Шагдарын хувиасаа өгсөн нэг гэртэй хувь нийлүүлсэн хоршоо, сувилагч нэгийн орон тоотой хүн эмнэлэг байгуулагдаж байжээ. 1932 онд хүн эмнэлэг өргөжин салбар болжээ. 1926 онд сайн дурын багштай бичиг үсгийн дугуйлан 10 гаруй сурагчтай байгуулагдсан нь сургууль байгуулах эхлэл болжээ. Шинэ сургууль байгуулах тухай Засгийн газрын 1927 оны 8 сарын 19-ний 28-р тогтоолоор манай суманд 23 сурагчтай багш, эмч, ажилчин тус бүр нэгтэй сургууль байгуулагдан багшаар нь Гомбодаш ажиллаж байжээ. 1931 оны 1 сарын 19-ний өдөр хуралдсан улсын 16-р бага хурлаас нутаг дэвсгэрт өөрчлөлт орж Дарви сум Хантайшир уулын аймгаас Ховд аймагт харьяалагдах болжээ. 1930-1931 онд феодалын хөрөнгийг хурааснаар баячуудын эдийн засгийн үндсийг устгаж, малыг ядуу ардуудад тараан маллуулж, 1932 онд Дарвийн, Хишигтийн, Хайрханы гэсэн 3 хамтрал байгуулагдсан боловч хамтрал удалгүй таржээ. 1949 онд ардын морин өртөөг халж улсын авто ба морин өртөө байгуулагдахад анхны ахлагч нь Тэгшийн Гомбо байв. 1938 онд мал эмнэлгийн тасаг байгуулагджээ. 1957 оноос мал эмнэлгийн тасаг өргөжин бригад бүрт малын бага эмч ажиллах болсон байна. 1957 онд аймагт анхны телефон утсан харилцаатай болжээ. 1940 онд 18 багтай, 1100 өрхтэй, 150.0 мянга орчим малтай Дарви сум одоогийн байгаа газраа суурьшжээ. ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОЛ БИЙ БОЛСОН ТҮҮХЭЭС 1958 оноос засаг захиргааны байгууллагыг ХАА-н нэгдлийн байршилтай зохицуулан өөрчлөлт хийж гурван сум, нэгдэл байгуулагджээ. Буянт багийн “Шинэ өсөлт” нэгдлийг түшиглэн байгуулагдсан Дарви сум нэгдлийн даргаар О.Чимэд, намын үүрийн нарийн бичгийн даргаар Б.Балаа, Хуучин Хайрхан сумын багуудыг багтаасан “Шинэ амьдрал” нэгдлийг түшиглэн байгуулагдсан Мөрөн сум, нэгдлийн даргаар О.Дорж, намын үүрийн даргаар Ш.Түдэв, Баян гол, Дэлгэр, Булган, Цагаан булаг, Хишигтийн багуудыг нэгтгэн байгуулагдсан Сутай сум, нэгдлийн даргаар Г.Даш, намын үүрийн даргаар Г.Чадраабал нар ажилласан байна. 1959 онд Сутай, Дарви сум хоёр нэгдэж, 1963 онд Хайрхан сум нэгдсэнээр одоогийн Дарви сум байгуулагджээ. 1936 оны 9 сарын 24-нд Шадавын Балчин, Жамжаагийн Цэнд, Түмэн-Өлзийн Түдэв, Лувсан-Ишийн Бямба, Дамбын Дамдин, Мөнхийн Балдан, Гомбодашийн Төмөр, Гомбодашийн Гунгаа, Уужаагийн Чүлтэм, Дандарын Чүлтэм, Мөнтөөн Балдан, Долгорын Мижид, Р.Төмөр нарын малчид Хишигтийн өврийн дээд уурхай гэдэг газар анхныхаа хурлыг хийж аймагтаа анхны ардын үйлдвэрлэлийн нэгдэл болох “Жингийн нэгдэл” байгуулж даргаар нь Гомбодашийн Төмөрийг сонгожээ. Жингийн нэгдэл анх майхан нэг, модон анжис хоёр, хүрз хоёр, араг хоёр, 175 төгрөгийн хөрөнгөтэй байгуулагдсанаар “Сутайн Хөгжил” нэгдлийн анхны тулгын чулууг тулсан түүхтэй. Тэр цаг дор зөвхөн өрхийн тэргүүн таван төгрөг нийлүүлэн гишүүн болдог байжээ. Жингийн нэгдэл жин тээх тэмээгүй учир 1938 онд “Тариалангийн 21-р” нэгдэл болж, Тунгалаг багийн Рэнцэннямын Дамдинхүүгээс монголын шар хоёрыг худалдан авч нэг тогоо буюу 10 орчим кг тариа тарьжээ. “Тариалангийн 21-р” нэгдэл 1938-1949 онд улирлын чанартай ажилтай, аж ахуй 13
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
зохион байгуулалтын хувьд бэхжээгүй нэрийн төдий нэгдэл байсан аж. 1949 онд нэгдэл 3675 төгрөгийн хөрөнгийн үндсэн хөрөнгөтэй байж. 1952 онд нэгдэл улсаас 14.0 мянган төгрөгийн зээл авч 35 үхэр, 80 хонь авч, 115 толгой малтай болжээ. 1953 онд нэгдэлд шинээр 10 гишүүн элсэж дундын хөрөнгөнд хүн бүр 12 төгрөг нийгэмчилж шинэ гишүүн Занын Жигжид таван тэмээ, таван адуу, долоон ямаа, 109 хонь, нийт 126 мал, Даваагийн Даш арван адуу, 301 хонь, бүгд 311 мал, Зундуйн Довдонмаш хоёр үхэр, таван адуу, дөрвөн тэмээ, 72 ямаа, 230 хонь бүгд 313 мал, Жингүүрийн Даваа зургаан тэмээ, арван адуу, 15 үхэр, 311 хонь бүгд 332 мал нийгэмчилэн нэгдлийн мал 1082 толгойгоор нэмэгджээ. 1954 онд Сономцэвээний Цогтгэрэл, Ишхүүгийн Нямсамбуу, Ядамын Мижид нарын арван гишүүн нэгдэлд элссэний дотор Зундуйн Довдонмашийн эхнэр Пунцагийн Долгор, Жингүүрийн Даваагийн эхнэр Даваажамцын Цэрэнпил нар нэгдэлд элссэн явдал хол ойрд дуулдаагүй дуулианыг Сутай нутагт дэгдээсэн байна. Ийнхүү эмэгтэйчүүд нэгдэл нийгэмдээ хүч хөдөлмөрөө зориулахын шанг татсаны зэрэгцээ шинэ гишүүд 1603 толгой малаар нэгдэлдээ ”өргөл” барьжээ. 1954 оны хавар Тариалангийн 21-р нэгдэл “Хөгжил” нэгдэл хэмээн нэрлэгдэх болжээ. 1955 онд ардын үйлдвэрлэлийн нэгдлийн сайчуудын анхдугаар их хурал хуралдаж нэгдлүүдийг ХАА-н нэгдэл гэж нэрлэн үлгэрчилсэн дүрмийг нь баталжээ. Энэ оны намар Булаг, Буянт, Баянгол багуудаас “Шинэ өсөлт” нэгдэл байгуулагдан Булагт төвлөрч, даргаар нь Дагвын Цэрэндорж, 1957 онд Дэлгэр багт “Жаргалант Дэлгэр” нэгдэл байгуулагдан даргаар нь Намнангийн Банзрагч ажилласнаар сум гурван нэгдэлтэй болжээ. 1957 оны эхээр “Жаргалант Дэлгэр”, “Хөгжилт” нэгдэл нийлж 1957-1960 оны үйлдвэр санхүүгийн анхны төлөвлөгөө зохион ажиллаад малаа 5 төрөл дээр нь 35-40 хувь илүү өсгөж, хураах ургацаа хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 1959 онд ардын аж ахуйтан 100% нэгдэлд гишүүнээр элссэнээр нутгийн мал сүргийн 80% нэгдлийн өмч болсон хамтын том аж ахуй болжээ. Энэ үед “Шинэ өсөлт” нэгдэл нийлж 748 гишүүнтэй “Сутайн хөгжилт” нэгдэл болжээ. Нэгдэлчдийн идэвх санаачлага ихээхэн дээшилж ганцхан жилд 157 га тариалангийн эдэлбэр газар эзэмшин, 2400м урт суваг шуудуу татан далан байгуулж 65.5 тн үр тариа, 21 тн хадлан авч байжээ. Сумын төвийн гэрийн эмэгтэйчүүдийн хүсэл, санаачлага хүчээр хүүхдийн цэцэрлэгийг 4 хоногт, 60 хүүхдийн дотуур байрыг 7 хоногт барьж байсан аж. “Сутайн хөгжил” нэгдэл 1959-1963 онд аймагтаа ажлаараа шалгарч, 1970 онд 15.0 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 2.3 сая төгрөгийн орлоготой, 14 авто машин, трактортай болжээ. 1975 оны 9-р сард аймагтаа анх удаа буман хоньтой болсон баяраа тэмдэглэсэн нь малчдад урам хайрласан ажил байлаа. 1984-1988 онд саравчтай хашаа 53, суурь дундын цэг дөрөв, 50 үнээний ферм, 800 тахианы байр, 300-700 мал багтах гэр хэлбэрийн хашаа хоёр, 40 тн багтаамжтай ногооны зоорь, 400 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн шинээр ашиглалтанд оруулж, мал аж ахуйн дөрвөн баг, услалтын системийг цахилгаан гэрэлтэй болгон, телевизийн нэвтрүүлэг үздэг болжээ. 1990 оноос өмчийг эзэнд нь ойртуулах зорилгоор өмч хувьчлал явагдаж “Сутайн хөгжил“ нэгдэл задарч бие даасан аж ахуйнууд болсон ба 137 өрхийн 337 хүнд нутгийн шилмэл омгийн Сутай хонь 2130-аас бусад хөрөнгө хувь хүнд очсон байна. Уул, ус нутгийн сайхан хүний бүтээлч хөдөлмөр хоёр нийлсэн байхад амжилт 14
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
бүтээл арвин байдаг нь ёс. Манай Дарви сумын мал сүрэг 2013 оны жилийн эцсийн тооллогоор 178000 толгойд хүрч хонин сүрэг буман толгойд хүрчээ. Одоогоос олон жилийн тэртээ 1975 онд аймагтаа анх “Буман хонины найр” хийж байсан бол энэ их учрал сумын 90 жилийн ойтой дахин тохиож байна. “Сутай“ омог улс даяар байдаг гарын таван хуруунд багтах цөөхөн үүлдрийн нэг бөгөөд сум орноо өнгөтэй өөдтэй авч явах эдийн засгийн том хөшүүрэг мал сүрэгт минь бий юм. Энэ жил бүл нэмэгдээд Дарви сумын маань мал сүрэг 250000-д хүрч, зөвхөн хонь нь 144000 гаруй болсон нь бахархалт амжилтаар тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.
15
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ДАРВИ СУМ НЬ АЖЛААРАА ШАЛГАРАН АВЧ БАЙСАН ЗАРИМ ШАГНАЛУУД 1942 он
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн сайшаалын Алтан үсэгтэй үнэмлэхээр,
1963 он
Ажлаар сумдын хооронд зарласан уралдаанд тэргүүн байр эзэлж шилжин явах туг, жуух бичиг, мөнгөн шагналаар,
1964 он
Нэг малаас ашиглах ноосны хэмжээг нэмэгдүүлэн ноос бэлтгэх төлөвлөгөөг бүх төрөл дээр нь давуулан биелүүлсний учир БНМАУын Засгийн газрын хүндэт жуух бичгээр,
1964 он
Тэргүүн хагас жилийн сумдын уралдаанд тэргүүн байр эзэлж шилжин явах туг, жуух бичиг, мөнгөн шагналаар,
1965 он
Сумын ХЗ-ын үүр, Монголын Хувьсгалт залуучуудын төв хороо, БНМАУ-ын худалдаа бэлтгэлийн яамнаас зарласан “Цагаан алтны” уралдаанд тэргүүн байр эзэлж диплом мөнгөн шагналаар,
1969 он
Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойг тохиолдуулан зарласан уралдаанд улсад 3 байр эзэлж БНМАУ-ын нэгдлийн холбооны дээд зөвлөлийн диплом, 8000 төгрөгөөр,
1969 он
Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ой угтсан уралдаанд аймагт тэргүүн байр эзлэн үүрд хадгалагдах дурсгалын туг, дипломоор,
19701973 он
Сумын хүн эмнэлгийн салбар бүх ажлаараа системдээ тэргүүн байр эзлэн аймгийн 4 байгууллагын жуух бичиг, мөнгөн шагналаар,
1973 он
Сургалтыг үйлдвэрлэлтэй холбох залуу үеийг сурган хүмүүжүүлэх, нөр их хөдөлмөртэй амжилт гаргасны учир 8 жилийн дунд сургууль БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичгээр,
1973 он
БНМАУ-ын Соёлын яам Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо, Соёл гэгээрлийн ажилтны үйлдвэрчний
16
САЙШААЛЫН ҮНЭМЛЭХ 1942 оны 12-р сарын 22-ны өдөр Ховд аймгийн Дарви сум болвоос 1941 оны төлөвлөгөөт ноос, мал бэлтгэл ба түүнийг тээвэрлэх, тууварлах ажилд амжилт гаргаж ноосыг 116 хувь, мал бэлтгэлийг 110 хувь биелүүлсэн учир Сайд нарын Зөвлөлийн 1942 оны 1 сарын 22-ны өдөр хуралдсан хоёрдугаар хурлын тогтоолын ёсоор танай бүх ард түмэн ба ажилчдын хөдөлмөрийн өндөр бүтээлийг үнэлж сайшаалын алтан үсгийн үнэмлэхээр дурсгал болгон шагнав. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд улсын шалгарсан баатар Хорлоогийн Чойбалсан
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
эвлэлийн төв хорооноос хамтран зарласан болзолт уралдаанд сумын номын сан улсад гуравдугаар байр эзлэн диплом, мөнгөн шагналаар, 1976 он
Кино салбар бүх төлөвлөгөөт зорилтоо тогтмол давуулан биелүүлж байсны учир БНМАУ-ын Соёлын яамны жуух бичиг, мөнгөн шагналаар шагнагдсан.
1977 он
Сумын 8 жилийн дунд сургууль системдээ тэргүүн байр эзэлж аймгийн 4 байгууллагын жуух бичиг, мөнгөн шагналаар,
1986 он
Сутайн хөгжил нэгдэл улсад гуравдугаар байр эзлэн ХААЯам нэгдлийн холбооны дээд зөвлөл, ХААЯамны ажилчдын ҮЭ-ийн төв зөвлөлийн жуух бичиг, 15000 төгрөгөөр,
1987 он
100 эх тутмаас бойжуулсан төлийн тоогоор улсад тэргүүн байр эзлэн төлийн баяр хийх болзлыг ханган ХААЯам, нэгдлийн холбооны дээд зөвлөлийн диплом, УАЗ-452 машинаар,
2009 он
Сум аймагтаа хоёрдугаар байр эзлэн өргөмжлөл 800,000 төгрөгөөр тус тус шагнагдсан байна.
2013 он
Улсын тэргүүний шалгарав.
сумаар
ГЭРЧИЛГЭЭ №4 Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын газар, нийт иргэдэд. Монгол Улсын Засгийн газрын гаргасан болзолыг бүрэн биелүүлж “Улсын тэргүүний сум”-аар шалгарсан тул 100000000 сая төгрөгөөр шагнаж хүндэтгэлийн туг, гэрчилгээ хадгалуулав. Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд 2011.3.16
Улсын тэргүүний сумаар шалгарч өргөмжлөл хүртсэний дараа 17
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 1921 оны Ардын хувьсгалын дараа Сутай уулын хошуу 1923-1931 он хүртэл найман жил оршин тогтнож байсан бөгөөд энэ хугацаанд хошуу даргаар Гүнсэнсүрэн, Галсанзэвэг, Норовсамбуу, Гомбосүрэн, Дамдинжав, Довчин, Чоймжир нар ажиллаж байсан. 1931-1963 онд Дарви сум нь Хайрхан, Хишигт, Мөрөн, Буянт сумуудыг өөртөө нэгтгэн өргөжсөн. Социализмын үед хамтын аж ахуйн давуу талыг үзүүлэх шаардлагын үүднээс 1936 оноос улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж олон тооны нэгдэл байгуулагдан эцэстээ тэдгээр аж ахуй нэгжүүд өргөжиж сум нэгдэл болон 1990 оныг хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтайгаар мал аж ахуй, газар тариалан, хослуулан хөгжиж ирсэн. 1990 онд сумын Ардын депутатын хурал, Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа нь нам төвтэй улс төрийн хүчнээс татгалзсанаар төрийн захиргааны үүрэг гүйцэтгэх болсон. Ингэснээр 1992 оны УИХ-ын сонгуулийн үр дүн, Монгол улсын Үндсэн хуулийн дагуу сумын Засаг даргын Тамгын газар нь найман орон тоотойгоор байгуулагдан төрийн захиргааны үйлчилгээ явуулж эхэлсэн. Тамгын газар нь Сумын засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Хүүхэд залуучуудын зохион байгуулагч, зааварлагч, бичээч, жолооч зэрэг орон тоотой анх байгуулагдан түүхэн хөгжлийн явцад албан тушаал ажлын байр нэмэгдэн 21 орон тоотойгоор ажиллаж байна. Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, төрийн сангийн төлөөлөгч, нягтлан бодогч, нярав, БОХУын байцаагч, газрын даамал, нийгмийн бодлогын ажилтан, хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан ажилтан, МЭҮТ-ийн мэргэжилтэн-3, жолооч-2, үйлчлэгч-2, архив бичиг хэргийн эрхлэгч, гэрээт ажилчид гэсэн орон тоотой ажиллаж байна. Түүнчлэн босоо удирдлагын тогтолцоотой болон улс төрийн албан хаагч ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, багуудын Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга нарын хамт нийтдээ 38 ажилчид ажиллаж байна. Нийт ажилчдаас дээд боловсролтой 18, дипломын дээд боловсролтой 4, тусгай дунд боловсролтой 9, бүрэн дунд боловсролтой 4, бүрэн бус дунд боловсролтой 3, жендерийн харьцааны хувьд 24 эрэгтэй, 14 эмэгтэй, 25-35
18
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
насны 16 ажилтан, 36-50 насны 16 ажилтан, 51 наснаас дээш 6 ажилтантай. Ажиллагсад маань бүгдээрээ сумын унаган иргэн учир тогтвортой суурьшилтай ажиллаж сум орноо хөгжүүлэх, төрийн үйлчилгээг ард түмэнд ил тод, шударга шуурхай хүргэн эв, хүчээ нэгтгэн хамтран ажиллаж байгаа хамт олон юм. 1931 оноос хойш сумын Засаг даргаар С.Рагчаа, Ш.Дамдин, Т.Гомбосүрэн, Ч.Даваасамбуу, С.Пунцаг, Р.Дармаа, Н.Батдэлгэр, Т.Чүлтэм, Б.Дагва, Р.Галсан, Д.Даш, Д.Баарай, Ө.Чимэд, И.Даваа, Н.Жадамба, С.Отгон, Ц.Баахүү, П.Дамчаабазар, Д.Мөнхцоож, Д.Түмэндэмбэрэл, Д.Ган-Эрдэнэ нар ажиллаж байна.
Хэсгийн төлөөлөгч, цагдаа, ОНБ-ийн хамт
Засаг даргын тамгын газрын хамт олон
19
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ДЭЛГЭР БАГ
1930 оны үед Сутай уулын хошууны Дашинчил суманд “Дэлгэр баг” үүсэн байгуулагдаж, багийн анхны даргаар Гомбодаш, нэгдүгээр арваны даргаар Соном, 2 дугаар арваны даргаар Чойжилжав, 3 дугаар арваны даргаар Санж, 4 дүгээр арваны даргаар Зундуй, 5 дугаар арваны даргаар Дагважамц нар ажиллаж байв. Дэлгэр багийн нутагт “Хөгжил” нэгдэл байгуулагдаж анхны даргаар нь Д.Даш гэдэг хүн ажиллаж байжээ. Тус багийн ард олон хөдөлмөрч баатарлаг уламжлалтай билээ. Тус багийн малчдын олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд нутгийн шилмэл омгийн “Сутай” хонины үржлийн ферм Дэлгэр багт байгуулан шилмэл омгийн хээлтүүлэгчээр зэргэлдээ сумуудыг хангаж байна. Дэлгэр багийн малчдаас Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт алдарт хоньчин С.Цогтгэрэл, Хөдөлмөрийн баатар хоньчин Б.Гэндэнпил, Б.Галсандорж, Монгол Улсын хошой аварга малчин Ц.Лосол, Улсын аварга малчин В.Доржбал, Д.Хувцагаан, М.Мөнхөө, Д.Дамчаа, Ц.Гомбо, Монгол Улсын гавьяат хуульч Н.Төрбат, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Бүдрагчаа, Монгол Улсын гавьяат нэгдэлчин И.Даваа, ХАА-н ШУ-ны доктор Д.Ганболд, ХАА-н ШУ-ны доктор Л.Цэдэндорж, Хууль зүйн ухааны доктор С.Цэрэндорж, химийн ухааны доктор Р. Мядагмаа, газар зүйн ухааны доктор Д.Батдэлгэр нарын олон алдартан төрсөн нутаг билээ. Дэлгэр багийнхан мал аж ахуй, газар тариалан хосолсон аж ахуйг эрхлэн аж төрдөг байна. 2013 оны жилийн эцсийн байдлаар тус баг нь 162 өрх, 657 хүн амтай. Тэмээ-356, адуу-1950, үхэр-95, хонь-27772, ямаа-15944 тус тус тоолуулж нийт 46973 толгой малтай болж малаа таван төрлөөр өсгөсөн сайхан амжилт гаргасан. 46973 толгой малтай, 14 мянгат малчинтай. Аймгийн сайн малчин Г.Ганбаатар-1365, Аймгийн сайн малчин С.Лодойсамбуу-1204, Аймгийн сайн малчин Д.Лхагвасүрэн-1197, Аймгийн сайн малчин, Аймгийн алдарт уяач Ц.Баасанжаргал-1192, Д.Галбадрах-1124, Л.Базар-1111, П.Эрдэнэ-Очир-1080, Аймгийн сайн малчин, Аймгийн алдарт уяач М.Шонхор-1068, Аймгийн алдарт уяач Б.Батжаргал-1055, Б.Жамбалдорж-1051, М.Дашдорж-1044, М.Сансар-1039, С.Баяржаргал-1008, Му.Алтангэрэл-1002 мал тоолуулсан амжилттай байна. Багийн малчдыг 5-н төрлөөр нь жагсаавал: Х.Баттогтох-67 тэмээ, Ц.Баасанжаргал-80 адуу, Б.Жамбалдорж-51 үхэр, Г.Ганбаатар-1052 хонь, М.Дашдорж-580 ямаа тус тус тоолуулсан байна. 20
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
БУЛГАН БАГ
Булган баг 1959 онд “Артель” нэртэйгээр байгуулагдаж, удалгүй үйлдвэр бригад болжээ. Үйлдвэр бригадын анхны даргаар Д.Дашням ажиллаж байсан аж. Үйлдвэр бригад төрөл бүрийн оёдол, мод, төмрийн дархан, эсгий хийх, барилга барих, хашаа барих, худаг гаргах зэрэг сум орон нутагт бүтээн байгуулах, сэргээн босгох, үйлдвэрлэл үйлчилгээний ажлуудыг эрхэлж байжээ. Үйлдвэр бригадын бүтээлч хамт олон сумын төвийн бүхий л барилга байгууламжийг бүтээн босгосон байна. 2013 оны байдлаар Булган баг нь 143 өрх айлтай, 537 хүн амтай. Тэмээ-14, Адуу-675, Үхэр-649, Хонь-9142, Ямаа-6786 тус тус тоологдож урьд оныхоос 3942-толгой малаар илүү нийт 17266 толгой мал тоолуулсан амжилт гарсан. Т.Батдэлгэр-1186, Ц.Чанрав-1136, З.Сүхбаатар-1004, Ц.Хишигбаатар-1004 толгой мал тоолуулснаар дөрвөн мянгат малчинтай болсон. Сум хөгжүүлэх сангийн 350,0 сая төгрөг, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх 50,0 сая төгрөгийн төслүүдийг ард иргэдийн дунд нээлттэй явуулан ажиллаж байна. Тус баг нь 2013 онд ажил хөдөлмөр урлаг спортоор тэргүүлж цом, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан нь багийн томоохон амжилт байлаа.
21
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË МӨРӨН БАГ
1957 онд Мөрөн сум “Шинэ амьдрал” нэртэй байгуулагдаж байжээ. 1962 онд Мөрөн сум Дарви сумтай нийлж сумын төвийнхөө суурин дээр Мөрөн баг болон үлдсэн түүхтэй. Мөрөн сум 36,0 мянга малтай, 78 өрхтэй байжээ. Мөрөнчүүд мал аж ахуй, газар тариалан хослон эрхэлдэг бөгөөд нийт хүн амын 40% нь газар тариалан эрхэлдэг байлаа. 2013 онд хуучин суурин дээр багийнхаа төвийг шинээр байгуулсан болно. Тус багаас МУ-ын баатар П.Чогдон, МУ-ын Ардын эмч, хөдөлмөрийн баатар Б.Жав, хөдөлмөрийн баатар хоньчин С.Лхагважав, МУ-ын гавьяат эмч Д.Самбуупүрэв, МУГТ, улсын начин, жүдо бөхийн олимпийн хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн аварга Р.Даваадалай, МУ-ын гавьяат эмч Д.Авирмэд, МУ-ын заан “Хадагт” хэмээх Д.Рэнцэндорж, МУ-ын гавьяат багш Д.Энэбиш зэрэг алдар цуутан төрсөн нутаг билээ. Одоо тус баг багийн засаг дарга, хүний эмч, малын эмч ИНХ-ын дарга, байгаль хамгаалагч гэсэн ажлын албатай үйл ажиллагаа явуулж байна. Мөрөн баг 168 өрх 626 хүн амтай, 2014 оны байдлаар 36,4 мянган мал тоолуулжээ. Д.Хуягаа 1503, С.Бүтээлч 1059, Р.Жаргалсайхан 1113, Я.Ганболд 1024 мал тоолуулсан мянгат малчин дөрөв бий. “Хойт гол”-д газар тариалангийн 470 га цэвэр ашиглалтын талбайтай, газар тариалан дээр 20 гаруй өрх ажиллаж байна. 22
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МӨНГӨН АЯГА БАГ
Улсын анхдугаар их хурал 1924 онд хуралдаж орон нутгийн засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар Сутай уулын хошууг Дарви сум болгожээ. 1931 онд Дарви сумаас Хайрхан сум байгуулагдаж даргаар нь Чойдонгийн Намнан сонгогдон ажиллаж байсан боловч төдий удалгүй 1932 онд эргэн нийлжээ. 1934 онд Хайрхан сум дахин салж Мөнгөн аяганд /сумын даргаар нь Тэгшийн Гомбо ажиллаж байв/ суурьших болсон ч 1938 онд эргэн нийлжээ. Мөнгөн аяга багаас МУ-ын Хөдөлмөрийн баатар хоньчин Ш.Лхагва, МУ-ын гавьяат малчин Д.Лхаасүрэн, Улсын аварга малчин Б.Дагва, Ч.Лхачиндорж. Р.Цэрэн, Р.Симбаасүрэн, Улсын сайн малчин Ч.Пүрэвдорж, Г.Дагвадорж, Д.Баатарцогт, аймгийн сайн малчин Ц.Доржпалам, Ц.Чүлтэмжамц, МУ-ын гавьяат жүжигчин Д.Найдан, 3.Пүрвээ, З.Галсанданзан, нэрт хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог, Ардын жүжигчин нэрт хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн, Худалдааны гавьяат ажилтан Д.Цагаан, МУ-ын хүний гавьяат эмч Ж.Даваабал, МУ-ын гавьяат багш Ч.Дашзэвэг, Р.Санжаасүрэн, МУ-ын гавьяат тамирчин улсын начин Л.Энхбаяр, Л.Эрхбаяр, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дамбадаржаа зэрэг алдар цуутнууд болон эрдэмтэн докторууд олноороо төрөн гарсан нь манай багийн нийт иргэдийн бахархал юм. Мөнгөн аяга баг нь 106 өрхтэй, 429 хүн амтай. Сумын төвөөс 50 км зайд оршдог. Бүгд 41178 мянган толгой малтайгаас тэмээ-06, адуу-120, үхэр-834, хонь-25086, ямаа-13803 толгой мал тоологдсон байна. 100аас доош малтай өрх 17 байдаг ба 1000-аас дээш толгой малтай өрх 8 байна. 23
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË БАЯНБУЛАГ БАГ
Баянбулаг баг Дарви сумынхаа өмнөд хэсэгт оршдог. БИТХ-ын дарга, багийн засаг дарга, хүний эмч, малын эмч гэсэн удирдлагатай. Баянбулаг баг 2013 оны жилийн эцэст 116 өрхийн 469 хүн ам тоологдсон үүнээс эрэгтэй 241, эмэгтэй 228 хүн ам байна. Энэ оны эцэст 36386 толгой мал тоологдсон үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 340, адуу 1342, үхэр 579, хонь 20837, ямаа 13288 толгой мал тоологдож урд оныхоос 6969 толгой мал буюу 5 төрөл дээрээ мал өсгөсөн. 10 мянгат малчин төрсөн бөгөөд хамгийн олон мал тоолуулсан малчдыг төрлөөр нь авч үзвэл 1. Р.Цэрэндорж 1112 хонь, 56 адуугаар 2. Ц.Алтангэрэл 61 тэмээгээр 3. Г.Шарав 105 үхрээр 4. Ш.Сүхболд 470 ямаагаар тус тус тэргүүлэн бусдыгаа хошуучлан ажилласан байна. Багаа төлөөлөн сумын ИТХ-д Ц.Нарангэрэл Д.Тунгалаг Ш.Алтангэрэл нар ажиллаж байна. 2014 онд багийн төвийг шинээр барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ багаас академич, ШУ-ны доктор Г.Чулуунбаатар, ШУны доктор Х.Шагдар, МУУГЗ, төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдог, МУСГЗ, доктор Д.Данзан, МУГЭЗ Г.Зинамидэр, МУ-ын тод манлай уяач Д.Түвдэн нарын алдартнууд төрөн гарсан. 24
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ 1932 онд бага эмч, сувилагч тус бүр нэгтэйгээр сумын хүн эмнэлэг байгуулагдаж, сувилагч Загдсүрэн, ажилчин Санждорж нар ажиллаж байжээ. Улмаар 1947 он гэхэд эх баригч бага эмч, гурван ээлжийн сувилагчтай болж, 1957 онд их эмчийн салбар болон өргөжиж эрхлэгчээр нь Уртнасан гэдэг хүн ажиллаж байжээ. Эмнэлэг жилээс жилд өргөжин 1958 оноос лаборант, бригадын бага эмч зэрэг иргэдэд хүрч үйлчлэх шаардлагатай боловсон хүчнээр хангагдсан байна. 1965 онд их эмч Уртнасан, 1967 оноос эрхлэгчээр их эмч Ядампүрэв, Т.Пүрэв нар ажиллаж байжээ. 1982 оноос сум дундын эмнэлэг болон өргөжиж хоёр давхар барилгатай, 45-50 ортой, дуудлагын хоёр машин, мэс засал, төрөхийн бүхэл бүтэн блоктой, өөрийн аймгийн сумуудад үйлчлэхийн зэрэгцээ хөрш зэргэлдээ Говь-Алтай аймгийн нийт таван сумыг хамарсан эмнэлэг болж эрүүл мэндийн үйлчилгээний хүрээ өссөн юм. Тус эмнэлгийг 1992-2006 онуудад С.Дорж, 2006-2013 онд Б.Оюунтунгалаг, 2013 оноос их эмч Б.Должинсүрэн удирдан ажиллаж байсан. Одоо 24 орон тоотой, их эмч хоёр, багийн эмч тав, ээлжийн сувилагч дөрөв, дүн бүртгэгч эмч, эх баригч эмч, лаборонт, вакцинжуулалтын бага эмч, нийгмийн эрүүл мэндийн эмч мэргэжилтэнтэй ажиллаж байна. Жилд дундчаар 210.0 сая төгрөгний санхүүжилт авч ЭМЯ-ны тэргүүний ажилтан зургаа, мэргэжлийн ахлах зэрэгтэй тав эмч хүн ажиллаж байна. Тус эмнэлэг сүүлийн 20 жилд эхийн эндэгдэл гаргаагүй Улаан загалмайн тэргүүний гавшгайч хамт олон юм.
25
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ДАРВИ СУМЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
1925 онд сайн дурын багштай арваад хүүхэдтэй бичиг үсгийн дугуйлан байгуулагдсан нь Алтайн хязгаарт ардын засгийн соёлын үрийг тарих болсон. Шинэ сургуулиудыг байгуулах тухай Засгийн газрын 1925 оны 8 сарын 19 ний өдрийн 28-р тогтоолд “Хантайшир аймгийн Сутай уулын хошуудын сургуулиудыг тэнхим болгож тус бүр 25 хүүхдийн бичгийн хэрэгсэл ба дарга сургагч, эмч, галч, нижгээдийг баталж “Ардын гэгээрүүлэх яамнаас эрхлэн гүйцэтгүүлэхээр тогтов” гэжээ. Энэ тогтоолын дагуу нэг сургагч багштай 20 гаруй сурагч, нэг ажилтантай сургууль байгуулагдаж сургагч багшаар нь Гомбодаш гэдэг хүн ажиллажээ. Анхны төгсөлтөө 1926 онд хийж Улаанбаатар хотын оюутны сургуульд Н.Галсан, Ж.Чимэддамба, Н.Ламжав, Ш.Даваасамбуу, Д.Чойжил, Ш.Чимэддаваа нар явж суралцжээ. 1967 онд бүрэн бус дунд сургууль, 1991 онд бүрэн дунд сургууль, 2008 онд 12 жилийн сургууль болон өргөжжээ. Энэ хугацаанд бага боловсрол 76 удаа, суурь боловсрол 38 удаа, бүрэн 26
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
дунд боловсрол 15 удаа төгсгөж зохих шатны боловсрол олгосон. Тус сургуулийг төгссөн сурагчдаас академич Г.Чулуунбаатар, доктор Р.Мядагмаа, Д.Данзан, хансүр гавж Ё.Амгалан, ШУ-ны доктор Ш.Батсүх зэрэг олон арван эрдэмтэн мэргэд төрөн гарсан. Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны 1 сарын 16-ний 21-р тогтоолоор Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт хоньчин Сономцэвээний Цогтгэрэлийн нэрэмжит болгожээ. 2013-2014 оны хичээлийн жилд өдрийн 559 сурагч, дүйцсэн хөтөлбөрөөр 35 сурагч, бүгд 594 сурагч суралцаж байгаа бөгөөд удирдах ажилтан дөрөв, үндсэн багш 32, үйлчилгээний ажилтан 25, гэрээт ажилтан 12, “Чанартай боловсрол-бидний ирээдүй” уриатайгаар сургалт хүмүүжлийн ажлыг явуулж боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Суралцагч бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, хамтран ажиллах чадвартай авъяаслаг “ЗӨВ ХҮН” болгон төлөвшүүлэхэд оршино. Хичээлийн хоёр байр, 100 хүүхдийн дотуур байртай. Математик, монгол, хими, физик зэрэг мэргэжлийн 13 кабинеттай, багш хөгжлийн хоёр танхим, чийрэгжүүлэлтийн танхим, компьютер лабортори, дотуур байрны халуун ус, саун, цахим кабинет зургаа, номын сантай сургалт хүмүүжлийн ажил явуулж байна. Бүсдээ тэргүүний сургууль болох зорилт тавин ажиллаж байна.
27
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
Босоо хийморьтой монгол бөх
/Уран жиргээ шүлгийн наадам/ бага, дунд анги
Бяцхан мисс /4 нас/
Бяцхан мисс /5нас/ 28
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ Манай цэцэрлэг нь 1963 онд “Сутай хөгжилт“ нэгдлийг түшиглэн нэг эсгий гэртэй 25, хүүхэд 1, бүлэг 1, тогооч 1, багштай анх үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Анхны цэцэрлэгийн эрхлэгчээр Чандмань сумын харъяат Г.Хандсүрэн гэдэг хүн ажиллаж байсан. 1973 оноос тусдаа бие даасан улсын төсөвт байгууллага болон өргөжиж 50 хүүхэд, 7 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 1973-1975 он хүртэл эрхлэгчээр “БТА” тэргүүлэх багш П.Баасанханд, 19751998 он хүртэл БТА, тэргүүлэх багш Б.Маахүү нар ажиллаж байжээ. 1999 оноос одоог хүртэл эрхлэгчээр боловсрол судлалын магистр, тэргүүлэх багш аргазүйч Д.Соёлмаа амжилттай удирдан ажиллаж байна. Одоо тус цэцэрлэг нь нийт 19 багш ажилчидтай, 150-170 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа зохион байгуулж Дарви сумын хойч ирээдүй болсон бяцхан иргэддээ сургуулийн өмнөх боловсролыг амжилттай олгож байна. Боловсон хүчний хувьд 100% мэргэжлийн багштай, боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх зэрэгтэй багш Д.Наранцэцэг, заах арга багш Л.Тунгалаг зэрэг ахмад багш нартай Цэцэрлэг зуны сургалтыг хөдөөд 4-н багт зохион байгуулж, сүүлийн 3 жилд 360-аад хүүхдийг хувилбарт сургалтанд хамруулжээ. Багш ажилчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2013 онд Улаанбаатар хотод 1 багш, орон нутгийн сургалтанд 4 багш тус тус хамруулсан. Ажлын байран дээр мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор эрхлэгч заах аргын нэгдлээс сургалтуудыг тогтмол зохион байгуулж багш нарын заах арга, ур чадварыг байнга дээшлүүлж орчин үеийн шинэлэг арга барилаас байнга суралцуулан ажиллаж байна. Манай хамт олон “Бид таны хүүхдийг ирээдүйн сайн иргэн болгоно” гэсэн уриа дэвшүүлж ажилладаг. Ажлын амжилтаас: Цэцэрлэг нь сүүлийн 3-н жилд аймагт 1-5 -р байрыг тогтмол эзэлж БГ-ын өргөмжлөл, цомоор шагнагдсан. 2011 онд аймгийн шилдэг цэцэрлэгээр шалгарсан 2011 онд аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарсан зэрэг амжилтуудыг гаргасан нь тус цэцэрлэгийн хамт олны бүтээлч уйгагүй
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
үйл ажиллагааг харуулж байна. 2014 онд Боловсролын газраас “Ном” хөтөлбөрийн хүрээнд эрхлэгч Д.Соёлмаа “Эрх цэнхэр ишиг” нэртэй ном бүтээж аймагтаа 1 дүгээр байр эзлэн 400.000 төгрөгөөр шагнагдсан амжилтыг үзүүллээ. Тус цэцэрлэгийн хамт олон нь бүтээлч эвсэг хамт олон юм. Цаашид ихийг бүтээх өөрийн гэсэн онцлогтой хөгжиж байгаа цэцэрлэг юм. Бяцхан шавь нарынхаа авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгоор 3-5 насны охидын дунд “Бяцхан мисс”, тэмцээн, 3-5 насны хөвгүүдийн дунд “Босоо заяатай бөх“ барилдаан, 2-5 насны хүүхдүүдийн дунд “Уран жиргээ” шүлгийн наадмуудыг зохион байгуулж Хишиг өдөр сумын нийт иргэд, эцэг эхчүүдэд тоглож сонирхууллаа. Уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа. Эцэг эхтэй ажиллах талаар: Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “СӨБ-д эцэг эхийн үүрэг оролцоо“ сургалтуудыг бүх эцэг эхчүүдэд зохион байгуулсан. Эцэг эхийн дунд “Хишиг өдөр”, ”Аав ээж би” тэмцээнүүдийг зохион байгуулж тэднийг татан оролцуулж цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар санал Хүүхдийн цэцэрлэгийн өгүүлж үйл ажиллагаандаа дүгнэлт хийж ажилладаг. хамт олон
29
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË СОЁЛЫН ТӨВ Анх “Улаанбулан” нэртэйгээр 1953 онд байгуулагдсан. Соёлын төвийн эрхэм зорилго нь үндэсний өв соёл, ардын урлагаа дээдлэн хөгжүүлж, соёл мэдээллийн цогц үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэдэг соёл, мэдээлэл, сургалт сурталчилгааны “Жишиг төв” байх зорилготой. Ард түмний уламжлалт өв соёл, ардын зан заншлыг өвлүүлж, урлаг уран сайханы болоод боловсролын системийн ажлыг улаан гэрээр дамжуулан хүргэж “Улаан гэр”-ээс соёлын төв болтлоо 60 гаруй жил өргөжин хөгжиж ирсэн. 1973 онд БНМАУ-ын соёлын яамны болзолт уралдаанд 3-р байр, үзвэр үйлчилгээний төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн учир БНМАУын Соёлын яамны жуух бичгээр шагнагдаж байсан. 2009, 2011, 2012, 2013 онд Ховд аймгийн шилдэг үйл ажиллагаатай Соёлын төв, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн нэрэмжит “Икэлийн эгшиглэн” хуурын наадмын 2010, 2011 оны шилдэг зохион байгуулалтай соёлын төвөөр шалгарсан. 2007 онд Ховд аймагт урлагийн тоглолт, 2011 онд Улаанбаатар хотод “Цуутай нутаг Сутай” уулзалт, урлагийн тоглолтыг ЗДТГ, Нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Соёлын төвийн бүтцэд номын сан, орон нутгийг сурталчилах кабинет багтдаг. Үндсэн тав, гэрээт хоёр, нийт долоон ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Төрөөс баримталж буй соёлын бодлого, үндэсний хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжилтийг ханган морин хуур, уртын дуу, монгол хөөмий, монгол тууль, монголын уламжлалт бий биелгээний төрөлжсөн дугуйлан хичээллүүлж 30 гаруй өвлөн суралцагчийг төрүүлээд байна. Морин хуурын “Өсөгдэй” хамтлаг, дуу бүжгийн “Золбоо” хамтлагийн нийт 40 гаруй ардын авьяастан, сурагчид хамрагддаг. Нийтийн номын сан нь жилд 3000 гаруй ном хэвлэлээр 700 гаруй уншигчдад үйлчилдэг.
30
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ТӨРИЙН БАНК Тус банк 1998 онд “Монгол шуудан” банк нэртэйгээр байгуулагдаж, 2010 оноос “Хадгаламж банк”, 2013 оноос “Төрийн банк” болж сумын ард иргэд, албан байгууллагад үйлчилж байна. Захирал Б.Энхбат, ахлах теллер Г.Бямба-Учрал, теллер Ч.Моломжамц нар ард иргэдэд банкны үйлчилгээ хүргэж байна. “АЛТАЙН ГАЗРЫН ХҮЧ” ХХК Барилгын салбар хурдацтай хөгжиж буй өнөөгийн цаг үед “шилдэг технологи, шилдэг чанар, шилдэг шийдэл” гэсэн эрмэлзэл доор нэгдсэн манай хамт олон 2010 онд “Алтайн газрын хүч” ХХК-ийг үүсгэн байгуулж, барилгын зураг төслийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус компани нь нийт 26 ажилтан ажиллагсадтай. Үүнээс 14 инженер техникийн ажилчин, 12 мэргэжилтэй ажилтан ажиллагсадтай. Үүнд: ИТА-аас архитектор хоёр, барилгын инженер гурав, халаалт агаар сэлгэлтийн инженер гурав, ус хангамж, ариутгах татуургын инженер гурав, барилгын зургийн техникч хоёр, төсөвчин нэг, нягтлан бодогч нэг гэсэн бүрэлдэхүүнтэй. Тус компани нь компьютер, тоног төхөөрөмж, холбогдох программ хангамж барилгын норм норматив, стандарт, дүрэм журмын фонд бий болгож инженер техникийн ажилчид нь барилгын салбарт мэргэжлээрээ олон жил тасралтгүй хөдөлмөрлөж буй туршлагатай болон залуу инженерүүдээр багаа бүрдүүлэн ажиллаж байна. 2010 онд барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл авснаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын барилга байгууламж, их засварын ажил, хувийн хэвшлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтаар барилгын зураг төслийн ажил үйлчилгээгээ хэрэглэгчийн ашиг сонирхолыг хангасан бөгөөд технологийн дагуу холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг мөрдөж шинээр 10 барилгын зураг төсөл, 30 гаруй обьектод засварын зураг төслийг хийж гүйцэтгэсэн байна. Бидний уриа нь: “Эрч хүч, Хурц ухаан, Шилдэг шинэ шийдэл”. “НОМИН” ХУВЬЦААТ КОМПАНИ Д.Ганбат захиралтай тус хоршоо 2007 оноос худалдаа үйлчилгээний чиглэлээр байгуулагдан 8 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Үйлчилгээний хүрээгээ өргөтгөн 10.0 гаруй төгрөгөөр нарийн боовны цех байгуулж, дунд сургуулийн “үдийн цай” хөтөлбөртэй 2 жил дараалан хамтран ажиллаж байна. Сумын төвийн тохижилт, урлаг соёлын арга хэмжээнд байнга хандив тусламж өгдөг ажээ. “МАНДАХЫН УЛААН ХАД” ХОРШОО Тус хоршоо нь 2013 онд 9 гишүүнтэйгээр Банзрагч овогтой Чүлтэм даргатайгаар анх байгуулагдаж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Мөн зоогийн газар, кафе, караоке зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Мэргэжлийн тогооч 1, галч 1 хүнийг авч ажлын байраар ханган ажиллаж байна.
31
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË “СУТАЙН СОД ИРЭЭДҮЙ” ХОРШОО 2010 онд анх байгуулагдан зоогийн газар ажиллуулж байгаад, 2013 оноос үйлчилгээнийхээ хүрээг өргөжүүлж хүнс барааны дэлгүүр, мал, малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэх болсон байна. Хоршоо 9 хүний бүрэлдэхүүнтэй, даргаар нь Л.Бүрэнтогтох ажиллах агаад галч, малчин, худалдагч тус бүр нэгийг ажлын байраар хангажээ. Аймаг сумаас зохион байгуулсан нийтийг хамарсан ажилд идэвхитэй оролцож, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа “Хэрэглэгч хаан” гэсэн уриан дор ажиллаж байна. “ДАРВИ ХҮРЭН-ӨНДӨР” ХОРШООНЫ ТАНИЛЦУУЛГА Дарви “Хүрэн-Өндөр” хоршоо нь анх 2007 онд байгуулагдсан. Энэ хугацаанд мал аж ахуйн бүх төрлийн түүхий эд худалдан авч малчидтай ойр ажиллахын зэрэгцээ сумын малчид, иргэд хөдөлмөрчиддөө 8 нэрийн чанартай бараагаар үйлчилж байна. 2013 оноос эхлэн “Дарви Хүрэн-Өндөр” хоршоо болон 9-н хүний бүрэлдэхүүнтэй ажил үйлчилгээгээ явуулж байна. Хоршооны эрхлэгчээр нь М.Доржсүрэн, худалдагч Б.Анхтуяа, мөн галч, туслах ажилтан авч цалинжуулан ажиллаж байна. “МӨНГӨН ДЭЭЖИС” НӨХӨРЛӨЛ Л.Батсайхан захиралтай тус нөхөрлөл нь 2005 оноос эхлэн худалдаа үйлчилгээний чиглэлээр анх үйл ажиллагаа эхлэсэн ба одоо өргөжин өөрийн сумын болон зэргэлдээх сумуудын иргэд хөдөлмөрчдийн хямд үнэтэй чанартай бараагаар үйлчилж хэрэглэгчдийн найдвартай түнш болсон. Хөдөө аж ахуйн чиглэлээр 2 хүн авч ажиллуулан хоёрдогч түүхий эд авч зах зээлд нийлүүлж байна. Нийгмийн болон сум орон нутаг, албан байгууллагуудын хөгжилд идэвхитэй оролцон хандив тусламж байнга өгдөг байна.
32
ХОЁРДУГААР БҮЛЭГ ЭХ ОРНЫХОО ТУСГААР ТОГТНОЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ-ЭХ ОРОНЧИД
Нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал, армийн генерал Б.Дорж нар ардын журамт цэргүүдийн хамт.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
АРДЫН ЖУРАМТ ЦЭРГҮҮД Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцон эх орноо цагаантны оргодлуудаас чөлөөлөх үйл хэрэгт манай нутгаас 40 хүн оролцож Шадав овогтой Дамдинжав мээрэнгийн удирдлага дор Ховд, Увс аймгийн Улаангом хүртэл явж тэмцсэн ажээ. Манай сумын ардын журамт цэргүүдийн дотор Хужирбуланд цэрэг байсан, Хиагт хотыг чөлөөлөх байлдаан, Баруун замын байлдаанд оролцсон хүмүүс бий. Шинэ төрөө байгуулж эх орныхоо тусгаар тогтнолын төлөө хийсэн ариун тэмцлийн алдар нь үеийн үед гэрэлтэн байх болно. 1. Шадавын Дамдинжав 2. Дамдингийн Рэнцэн 3. Амирлангуйн Самбуу 4. Ванчигийн Соном 5. Ёндонгийн Түдэв 6. Цанжидийн Цэдэнхүү 7. Гомбын Чадраабал 8. Навааны Чүлтэм 9. Дэндэвийн Дэлэг 10. Намсрайн Дэлэг 11. Түдэвийн Дэлэг 12. Яндагийн Дэндэв 13. Чойжилын Лодон 14. Лувсандоржийн Банзрагч 15. Борын Нямаа 16. Жамъянгийн Чулуун 17. Цагааны Лувсаншарав 18. Шаравын Нямаа 19. Борын Нямбаа 20. Базарын Очир 21. Өлзийбүрэнгийн Пунцаг 22. Бат-Очирын Пүрэв 23. Пунцагийн Пүрэвжав 24. Ж.Санжаа 25. Ванчинсүрэнгийн Баяр 26. Замбагын Гомбо 27. Буянгийн Ширчинхүү 28. Буянтөгсийн Гавал 29. Ванчаагийн Балдорж /Гавал/ 30. Далхаагийн Даваа 31. Чойжилийн Гомбо 32. Жамбын Бямбадорж 33. Жамбын Дамдин 34. Найдангийн Дамдинзэвэг 35. Сономын Цанжид 36. Ж.Дамдинчогсом 37. Цэвэгийн Лувсан 38. Доржийн Баатар 39. Гончигийн Гомбо 34
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ШАДАВЫН ДАМДИНЖАВ Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошуунд 1886 онд төржээ. 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт хорооны даргын тушаалтай явж Баруун хязгаарыг цагаантны дээрэмчдээс чөлөөлөхөд оролцжээ. 1921-1931 оныг дуустал Ховдын хязгаарт цэргийн газар, худалдааны байгууллага, монгол тээх, үйлдвэрийн газарт ажиллаж байсан.
ДАМДИНГИЙН РЭНЦЭН Засагт хан Тайшир уулын хошуунд 1894 онд төржээ. 1921 онд ардын журамт цэрэгт элсэн Хиагт орчимд гамин цэрэгтэй, дараа нь Нийслэл хүрээг чөлөөлөхөд оролцон цагаантантай байлдаж байжээ. 1926 онд цэргээс халагдан Дотоод яам, банк, гааль, хоршоонд ажиллаж байв.
АМИРЛАНГУЙН САМБУУ “Дэлгэр” хэмээх газар 1891 онд төрж мал маллах, ан гөрөө хийх, тариа тарих зэрэг ажил хийж байгаад 1921 онд Баруун хязгаарыг чөлөөлөх дайнд оролцжээ. Дайны дараа мал маллаж байжээ.
ВАНЧИГИЙН СОНОМ /1899-1971/ “Дэлгэр” хэмээх газар төрж мал маллах, жасыг хөтлөж байгаад 1921 онд цэрэгт татагдан Баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөх дайнд оролцож, 1928 он хүртэл цэрэгт салаан дарга, орон нутагт захиргаа, хоршоо, шүүх, эмнэлгийн байгууллагад ажиллаж байв.
35
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ЁНДОНГИЙН ТҮДЭВ Эрдэнэ бэйсийн нутаг “Баянтолгой” хэмээх газар 1895 онд төржээ. 1921 онд ардын журамт цэрэгт орж Баруун хязгаарыг цагаантнаас цэвэрлэхэд оролцож явжээ. Мал аж ахуй эрхлэн амьдарч байв.
ЦАНЖИДИЙН ЦЭДЭНХҮҮ /1902-1964/ Хайрхан сумын нутаг “Жилаган гол” гэдэг газар төржээ. 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн цагаантныг устгахад зүтгэж явжээ. 1924-1926 онд цэргийн алба хааж, мал аж ахуй эрхэлж яваад худалдааны байгууллага, засаг захиргаа, багийн дарга, шүүхийн төлөөлөгч, дэлгүүрийн худалдагч-агент хийж байжээ.
ГОМБЫН ЧАДРААБАЛ /1901-1961/ Эрдэнэ бэйсийн нутаг “Баянтолгой” гэдэг газар төржээ. 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн цагаантныг устгахад оролцож явжээ. 1932 он хүртэл мал аж ахуй эрхэлж байгаад олон нийтийн газар эд хариуцагч хийж байжээ.
НАМСРАЙН ДЭЛЭГ /1892-1965/ Засагт хан аймаг Эрдэнэ бэйсийн хошуунд төржээ. 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт орж Баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлж явжээ. Мал аж ахуй эрхэлж, олон нийтийн байгууллагад ажиллаж байв.
36
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЯНДАГИЙН ДЭНДЭВ Засагт хан аймаг Эрдэнэ бэйсийн хошуу “Хөвхөрийн гол”-д 1897 онд төржээ. 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт татагдан ардын хувьсгалын үйл хэрэгт оролцжээ. Бусдад зарцлагдан сүм хийд, тариа тарих, жасын мал хариулж байгаад 1925 оноос цэргийн газар, 1927-1964 онд жанжин яамны бичээч, засаг захиргаа худалдааны байгууллагад ажиллаж байжээ. Дэлхийн 2-р дайны үед ЗХУын улаан армид 30 морь бэлэглэжээ. Энх цагийн хөдөлмөрт түүний оруулсан хувь нэмрийг үнэлж Ахмад зүтгэлтэн, “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. ГОНЧИГИЙН ГОМБО /1894-1966/ Эрдэнэ бэйсийн хошуунд төржээ. 1921 онд Хатанбаатарын Магсаржавын цэрэгт элсэн Баруун хязгаарыг чөлөөлөх дайнд оролцжээ. 1928 оноос хойш улсын бэлтгэлийн мал 28 жил туужээ. Сумын депутатаар гурван удаа сонгогдож байжээ.
ЛУВСАНДОРЖИЙН БАНЗРАГЧ Засагт хан аймаг Эрдэнэ бэйсийн хошуунд 1891 онд төржээ. Богд хаант улсын үед Хужирбулангийн цэрэгт байсан, 1921 онд зүүн хязгаарыг цагаантнаас чөлөөлөх байлдаанд оролцжээ.
ЖАМЪЯНГИЙН ЧУЛУУН /1882-1945/ Одоогийн “Хайрхан” сумын нутагт төржээ. 1921 онд Хатанбаатар Магсаржавын ангид багтаж цагаантныг устгахад оролцжээ. Орон нутагтаа мал аж ахуй эрхлэн амьдарч байв.
37
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ЦАГААНЫ ЛУВСАНШАРАВ “Дэлгэр” гэдэг газар 1884 онд төржээ. Хатанбаатар Магсаржавын цэрэгт оржээ. Ан агнах, тариа тарих, мал аж ахуй эрхэлж байсан байна.
ШАРАВЫН НЯМАА /1890-1955/ Сүрэн гүний хошуу “Хөвхөр” гэдэг газар төржээ. 1921 онд цэрэгт татагдан Ховд, Улиастайг чөлөөлөхөд байлдаж явсан. Хувьсгалын дараа мал аж ахуй эрхлэн амьдарч байжээ.
БАЗАРЫН ОЧИР Эрдэнэ бэйсийн хошуу “Цагаан дэрс” хэмээх газар 1893 онд төржээ. Бага насандаа мал маллах, тариа тарих зэргээр амьдарч байгаад 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт татагдан Баруун хязгаарыг чөлөөлөх дайнд оролцжээ. Ардын засгийн жилүүдэд орон нутгийн засаг захиргааны байгууллагад ажиллан мал аж ахуй эрхэлж байжээ.
БАТ-ОЧИРЫН ПҮРЭВ “Хөвхөрийн гол”-д 1897 онд төржээ. Мал маллан, тариа тарин амьдарч байгаад 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт татагдан байлдаж явжээ. Ардын засгийн жилүүдэд мал аж ахуй эрхэлж байв.
38
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ПУНЦАГИЙН ПҮРЭВЖАВ /1895-1971/ Дарви сумын “Музангийн гол”-д төржээ. 1919 онд Хужирбуланд ирж Богд хаант улсын цэргийн албыг хаажээ. 1921 онд Баруун хязгаарыг чөлөөлөх дайнд оролцжээ. Ардын засгийн жилүүдэд мал аж ахуй эрхлэн, тариа тарьж байв. 1956 онд нэгдлийн гишүүн болжээ.
ВАНЧИНСҮРЭНГИЙН БАЯР /1896-1967/ Сүрэн гүний хошууны “Хөвхөр Зайлган” голд төржээ. 1921 онд ардын журамт цэрэгт татагдан Улаангом хүртэл цагаантантай байлдаж явжээ. Ардын хувьсгалын жилүүдэд мал маллах, тариа тарихын зэрэгцээ хоршоо худалдааны байгууллагад ажиллаж байжээ.
ЗАМБАГЫН ГОМБО /1896-1970/ Засагт ханы Эрдэнэ бэйсийн хошуу “Цагаан толгой” гэдэг газар төржээ. 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт татагдан Баруун хязгаарыг чөлөөлөх дайнд оролцжээ. Хувьсгалын дараа улс, олон нийтийн газар ажиллаж байсан байна.
БУЯНГИЙН ШИРЧИНХҮҮ /1903-1971/ 1921 онд Хатанбаатар Магсаржавын ангид явж, Баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөхөд оролцсон. 1921-1924 онд цэргийн алба хааж, дараа нь хувийн мал аж ахуй эрхлэн амьдарч байгаад нэгдэлд элсэн улсын бэлтгэлийн малыг 15 жил туужээ.
39
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË БУЯНТӨГСИЙН ГАВАЛ /1900-1970/ Одоогийн Ховд аймгийн Дарви сумын нутагт төржээ. Хатанбаатар Магсаржавын цэрэгт орж Баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөхөд оролцсон. 1925-1939 онд ардын цэрэг болон улс олон нийтийн газар ажиллаж байжээ.
ДАЛХААГИЙН ДАВАА /1894-1963/ Ховд аймгийн Дарви сумын нутаг “Дэлгэрт” төржээ. 1921 онд цэрэгт татагдан баруун хязгаарыг чөлөөлөхөд оролцож явжээ. Ардын засгийн жилүүдэд мал аж ахуй эрхэлж байВ.
ЖАМБЫН БЯМБАДОРЖ /1896-1970/ Ховд аймгийн Дарви сумын нутаг “Буянт манан” гэдэг газар төржээ. 15 наснаасаа эхлэн лам болж “Цагаан ар”ын хүрээнд шавилан сууж байв. 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгтэй нийлж Улаангомыг чөлөөлөхөд оролцжээ.
ЖАМБЫН ДАМДИН /1896-1976/ Засагт хан аймаг Эрдэнэ бэйсийн хошуу “Хөвхөрийн гол”-д төржээ. 1921 онд цэрэгт татагдан баруун хязгаарыг чөлөөлөх дайнд оролцжээ. 1924 онд цэргээс халагдан нутагтаа нам, захиргааны байгууллагад ажилласан байна.
40
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
НАЙДАНГИЙН ДАМДИНЗЭВЭГ Эрдэнэ бэйсийн хошууны “Хөвхөр зайлган” гол хэмээх газар 1901 онд төржээ. 16 нас хүртлээ мал хариулж, монгол бичиг сурчээ. 19 насандаа Хатанбаатар Магсаржавын цэрэгт татагдан бичээчийн ажил хийжээ. Энэ цагт бичиг үсэгтэй хүн ховор байсан байна.
СОНОМЫН ЦАНЖИД Одоогийн Ховд аймгийн Дарви сумын нутаг “Хөвхөрийн гол”-д 1896 онд төржээ. Айлын мал хариулах, ан гөрөө хийх, тариа тарих ажлыг хийж байгаад 1921 онд цэрэгт татагдан Зэрэгийн гол, Улаангом хүртэл байлдаж явжээ. 1922 оноос хөдөө орон нутагт засаг захиргаа, хоршооны байгууллага, нэгдэлд ажиллаж байжээ.
ЖУМБЫН ДАМДИНЧОГСОМ 1901 онд төрсөн. 1921 онд баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөх байлдаанд Хатанбаатар Магсаржавын цэрэгт татагдан явж байсан тухай Хатанбаатар Магсаржавын гарын үсэгтэй муутуу цаасан дээр бичсэн үнэмлэх хадгалагдан байдаг аж. Түүнд “1921 онд Монгол Улсын тусгаар тогтох явдлын төлөө феодализмыг устгах ба гадаадын эзэрхэг түрэмгийлэлийг эсэргүүцэн хөөн гаргах тэмцэлд идэвхитэйгээр зүтгэж Магсаржавын отрядын хувьсгалт тэмцлийн хөдөлгөөнд биеэрээ оролцож явсан болно. Иймд партизаны алдар ба хөнгөлөлтийг эдлэх эрх бүхий учир энэхүү үнэмлэх, дэвтэрийг олгов” гэсэн БНМАУын Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны дарга С.Лувсангийн гарын үсэг бүхий 477 тоот партизаны дэвтрийг олгожээ. ДОРЖИЙН БААТАР Засагт хан аймаг “Алтайн хавтаг харуул” гэдэг газар 1897 онд төржээ. 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн Баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөх дайнд оролцжээ. 1922-1928 онд ардын цэрэгт дарга, 1928-1947 онд хөдөө орон нутагт нам, олон нийтийн байгууллагад ажиллаж байв.
41
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЧОЙЖИЛЫН ЛОДОН - 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт явж аравтын даргаар томилогдон Баруун хязгаарыг чөлөөлөх дайнд оролцож явжээ. Намтрын дэлгэрэнгүйг сайн малчдын хэсгээс үзнэ үү.
ВАНЧААГИЙН БАЛДОРЖ /1888-1968/ Засагт ханы Эрдэнэ бэйсийн хошуу Дарви сумын нутаг “Урт” гэдэг газар төржээ. 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн Улаангомын орчимд цагаантантай байлдаж явжээ. Хожим тэрээр Улсын сайн малчин болсон. Намтрын дэлгэрэнгүйг сайн малчдын хэсгээс үзнэ үү.
ТҮДЭВИЙН ДЭЛЭГ Эрдэнэ бэйсийн нутаг “Баянгол”-д 1895 онд төржээ. Амьдрахын эрхээр Хүрээнд ирж зарцлагдаж байгаад Хужирбулангийн цэрэгт татагдан 5 жил алба хаажээ. 1921 онд Хатанбаатарын цэрэгт орж Баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөхөд оролцсон. Хувьсгалын дараа улс, олон нийтийн байгууллагад ажиллаж байв. НАВААНЫ ЧҮЛТЭМ /1894-1964/ Хайрхан сумын нутаг Талын усны “Энгэрийн худаг” гэдэг газар төржээ. 1914 оноос хойш хэдэн жил Оросын худалдааны мал тууж байсан. 1921 онд Баруун хязгаарыг цагаантнаас цэвэрлэхэд оролцон цэргийн чухал мэдээ дамжуулах үүрэг гүйцэтгэж байсан. 1931 он хүртэл Дотоод яаманд ажиллаж байгаад 1932 оноос мал аж ахуй эрхлэн суужээ. БОРЫН НЯМАА Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 1921 онд Эрдэнэ Бандидийн хүрээ зэрэг газар цагаантантай байлдаж явсан. БОРЫН НЯМБАА Эрдэнэ бэйсийн хошуунд төрсөн. Бага насаа мал маллах ан гөрөө хийх, тариа тарих зэрэг ажил хийж байгаад 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт орж баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөх тэмцэлд оролцож явжээ. ЧОЙЖИЛЫН ГОМБО Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошуунд 1896 онд төржээ. 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт татагдан баруун хязгаарыг чөлөөлөхөд оролцжээ. Хувьсгалын дараа ардын цэрэгт алба хааж байжээ.
42
ЭХ ОРНОО ХАРИЙН ТҮРЭМГИЙЛЭГЧДЭЭС ХАМГААЛАХ ДАЙНД ОРОЛЦОЖ ЯВСАН АХМАД ДАЙЧИД
Дэлхийн дайны оршил гэж үздэг Халх голын дайн Японы түрэмгийлэгч арми эх орны минь дархан хил хязгаарт өнгөлзөх болсон 1936 оноос эхтэй билээ. 1939, 1945 оны дайнд манай сумаас олон хүн оролцож эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан халуун амиа хайрлалгүй тэмцэж явсан түүхтэй.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
АХМАД ДАЙЧИД 1939 оны Халх голын дайнд манай сумын Н.Самбуу, Л.Шарав, Ш.Довдон, Ш.Дүгэржав, Б.Түдэв, З.Лувсан нарын олон цэрэг эрс оролцож, эх орноо хамгаалах үйлсэд гавьяа Доржийн Лхаашидын “Ахмад дайчин”-ы байгуулан Н.Самбуу, Л.Шарав, Б.Пүрэв нар одон медалиар тэмдэг шагнагджээ. Чөлөөлөх дайнд оролцсон олон хүн Хятадын Цагаан хэрэм хүртлэх хүнд хүчир замыг туулан эр цэргийнхээ үүргийг биелүүлж Дорно дахины ядарч зүдэрсэн олон ард түмнийг боолчлолоос чөлөөлсөн байна. Тэднээс биедээ шархтай, энгэртээ одонтой олон арван хүн төрөн гарсаны дотор Пунцагийн Чогдон Монгол Улсын баатар гэдэг эрхэм цол хүртжээ. 1939 оны дайнд манай сумын ард олон 30.0 гаруй мянган төгрөгийн тусламж хуримтлуулан илгээж байсан ажээ. “Бүхнийг фронт”-д гэсэн ариун шудрага үйлсэд манай сумын ард олон өндөр идэвхтэй оролцож 3000 гаруй шилдэг агт морьд, 270,0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл, мөнгө хуримтлуулан өгч байлаа. Тус сумын харьяат Баянгийн Ядам фронтод 50 гаруй морь сайн дураар туслаж, олон морьдоо худалджээ. Энэ хүмүүсийн алдар гавьяа үеийн үед дурсагдаж байх болно. 1941-1945 оны дэлхийн 2-р дайнд Дамдингийн Гомбожав зэрэг тухайн үед Орост суралцаж байсан залуус Москвагийн хамгаалалтанд зогсож байсан баримт бий. 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 44
Улсын баатар Пунцагийн Чогдон Хайсандайн Бямбаа Ширчингийн Содномцэрэн Сүхийн Чүлтэм Дагвын Цэрэндорж Төмөрийн Чүлтэм Доржийн Цэрэнжамц Балчингийн Баатархүү Чойжилын Балдорж Найдангийн Шархүү Занын Ламжав Пунцагийн Чулуундорж Бат-Очирын Дорж Очирын Дамдинцэрэн Далчивын Лувсан Лувсангийн Жамсран Намсрайн Чүлтэмсүрэн Цогийн Галсандорж Нанзадын Мягмар Цэрэндашийн Гомбо Балданцэрэнгийн Гэндэнпил
22. Жаргалсайхан /Тарган шар/ 23. Дэлэгийн Цэдэндорж 24. Бөөжийн Равжаа 25. Доржийн Жанчив 26. Шатангийн Гончиг 27. Жамбалын Жамьянжав 28. Төмөр-ишийн Нанзад 29. Дашцэрэнгийн Дамдин 30. Гомбын Санжсүрэн 31. Занын Ядам 32. Дамдингийн Галсан 33. Содномцэрэнгийн Сангидорж 34. Жамц 35. Нанзадын Самбуу 36. Лхаахүүгийн Дамдин 37. Дэндэвийн Мижиддорж 38. Түвдэнгийн Галсанзэвгэ 39. Шагдаржавын Дамдин 40. Баасангийн Рэнцэн 41. Цанжидийн Ядам
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
УЛСЫН БААТАР ПУНЦАГИЙН ЧОГДОН 1939, 1945 онд Халх голд заставын дарга тушаалтай оролцож 1948 онд Токиод болсон дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх хуралд Монгол улсаа төлөөлөн оролцож байлаа. Намтрын дэлгэрэнгүйг хөдөлмөрийн баатрууд хэсгээсүзнэ үү.
ХАЙСАНДАЙН БЯМБАА 1945 оны чөлөөлөх дайнд 7-р хуягт бригадын бүрэлдэхүүнд Жанчхүүгийн давааны байлдаанд их бууны наводчик тушаалтай байлдаж, Их Хянган, Жэхэ хот, Чуулалт хаалганы бэхлэлтийг чөлөөлөх дайнд оролцож явжээ. ”Байлдааны гавьяа”-ны одонтой.
СҮХИЙН ЧҮЛТЭМ 1941 онд цэргийн албанд мордож, 1945 оны чөлөөлөх дайнд Хятадын нутгийн гүнд ортол байлджээ. Цэргээс халагдаж ирээд нам, улс төрийн ажил болон шүүхийн хоёрдугаар тойргийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Нутгийн бүсгүй Ц.Хажидтай гэр бүлж болж 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. “Бид ялав” медальтай.
ТӨМӨРИЙН ЧҮЛТЭМ 1945 онд Хил хамгаалах албанд алба хаажээ. 1949 онд цэргээс халагдан нутагтаа ирж багийн ухуулагч, сумын ХЗЭ-ийн үүрийн дарга, 1951-1954 онд сумын орлогч, сумын дарга зэрэг ажлыг хийж байсан. Засгийн газрын хүндэт үнэмлэх, Бид ялав, Зэвсэгт хүчний ойн медалиуд, АХ-ын ойн медаль, Онц тээвэрчин, Ахмад дайчин цол тэмдгээр шагнагдсан.
45
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË НАЙДАНГИЙН ШАРХҮҮ 1945 оны чөлөөлөх дайнд оролцжээ. Чөлөөлөх дайнд Д.Цэрэндорж, Ц.Гомбо, Хайнзан нарын нутгийн дайчин нөхөдтэй Өвөрмонголын хот тосгодыг чөлөөлөж явжээ. Цэргээс халагдаж ирээд нэгдэлд элсэн мал маллах болсон. Улсын бэлтгэлд тушаах малыг Цагаан нуурын дамжлага хүргэж байсан туршлагатай тууварчин юм. 7 хүүхэдтэй. “Бид ялав” медальтай. ЧОЙЖИЛЫН БАЛДОРЖ 1939-1945 дайнд “Хаалган хот” хүртэл явжээ. Цэргээс халагдаж ирээд сумандаа мал маллах, сумын агент хийж байсан. Хань Б.Цэрэнхүү нь нутаг усандаа Ээнээ гэж хүндлэгдсэн нэгэн байв. Ахмад дайчин цол тэмдэгтэй.
ЗАНЫН ЛАМЖАВ 1915 онд төрсөн. Дорнод аймгийн Матадын цэргийн ангид 5 жил цэргийн алба хааж, улмаар 1939 оны эх орноо хамгаалах дайнд оролцож явсан ахмад дайчин юм. Цэргийн албанаас халагдан ирж нутгийн бүсгүй Ц.Цэгмидтэй гэр бүл болж 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. “Сутайн хөгжил” нэгдэл байгуулагдахад гишүүнээр нь орж нэгдлийн мал маллаж байжээ. Бид ялав медаль, Халх голын ялалтын 30, 40 жилийн ойн медальтай. ДАЛЧИВЫН ЛУВСАН 1915 онд төрсөн. Нутаг усандаа “Номхон Лууяа” хэмээн авгайлагдсан тэрээр 1990 онд Эрээгэмбэл хийдийг сэргээн босгоход гар бие оролцсон. 1939 оны Халх голын дайнд оролцсон “Ахмад дайчин” цолтой. Ялалтын ойн медальтай.
46
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЗАНЫН ЯДАМ 1908 онд төржээ. 1935 онд цэргийн албанд татагдан Баянтүмэний заставт агт маллаж байжээ. 1939, 1945 оны дайнд оролцжээ. Дайны дараа цэргээс халагдан нутагтаа ирж тариа бригадын дарга, хүний бага эмч зэрэг ажлыг 1946-1970 он хүртэл хийжээ. 1957 онд сумынхаа Ж.Бадамжайтай гэр бүл болж 10 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ядам нь хурдан морь танихдаа сайн морины уяаг гойд сайн хийдэг хүн байсан агаад алдарт уяач Дамдинхүүгийн Түвдэнд сайн зөвлөгч нь байжээ. Улсын наадамд 1985-1986 онд халиун үрээ нь даага, шүдлэндээ түрүүлж, улсын наадмын хошой алтан медаль хүртэж байжээ. Одоо зээ хүү Атарсайхан нь Гацууртад морь сайн уядагаараа нэртэй явна. Хөдөө эмч хийж байхдаа эмтэй цүнхэн дотроо хурдан морины хусууртай явдаг байсан нь түүний хурдан моринд хайртай гэдгийг бэлнээ батлаад өгнө. Авга ах Дамдинхүү (Түвдэнгийн аав) “Манай Ядам хүн морь хоёрыг таних ухаанаар хэнтэй ч эгнэшгүй хүн дээ” гэж бахархан дурссан нь бий. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, АХ-ын ойн медаль, таван жилийн гавшгайч цол тэмдгээр шагнагдаж байсан. ДЭНДЭВИЙН МИЖИДДОРЖ 1928 онд Хөвхөрийн голын “Арал” газар төржээ. Ардын цэргийн Ховд аймаг дахь 24-р морин тусгай хорооны баталион Байтаг Богдод цэргийн алба хааж, гоминдааны болон османы цэргүүдтэй Монгол Улсынхаа дархан хилийг хамгаалах ширүүн тулалдаануудад оролцож явсан. ХАА-н техникум, Эдийн засгийн дээд мэргэжил олгох түр курсд суралцан эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Мөнххайрхан, Зэрэг, Буянт, Ховд аймгийн АДХГЗ, Хүнсний яаманд Эдийн засагч, УБТЗ-ын захиргаанд Эдийн засагч, мастер, хэсгийн дарга зэрэг ажлыг 43 жил хийжээ. 1952 онд Б.Нямжавтай гэр бүл болж М.Сүхбаатар, М.Баасандорж, М.Цогтжаргал, М.Байгальмаа, М.Төрбат, М.Төрмөнх, М.Баясгалан, М.Мөнхбат, М.Болормаа нарын 10 хүүхэд төрүүлж өсгөсөн. Улс нийгэмд ажиллаж бүтээсэн гавьяаг үнэлж Монгол Улсын дайнд оролцсон “Ахмад дайчин” цол хүртээж, “Цэргийн гавьяа”-ны одон, Жуковын медаль, АХ-ын ойн медалиудаар шагнажээ.
47
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ТҮВДЭНГИЙН ГАЛСАНЗЭВГЭ “Цагаан богоч” гэдэг газар Түвдэнгийнд 1924 онд төржээ. Бага насандаа улаа нэхэх, ухуулагч хийж байгаад 1944 онд цэрэгт татагдан Ховдын Булганы дөрөвдүгээр морьт хороонд алба хааж, Дорнод аймаг дахь Батлан хамгаалах яамны тавдугаар морьт дивизэд холбоочин байлдагчаар Хятадын Долнуур хүртэл байлдаанд оролцсон байна. 1944 онд Хятадын “Шар сүм”-д хэлэлцээр хийхээр очсон хүмүүс бүслэлтэнд ороход тэднийг суллалцаж явжээ. 1948 оноос сумандаа Буянт багийн дарга, 1954 оноос сумын сүү тосны заводын мастер, 1955-1983 он хүртэл Налайхын уурхайн харуулын цагдаа, бага дарга, ахлагч, салааны захирагч, сэргийлэн хамгаалах байцаагчаар ажиллажээ. Хошууч цолтой. Ж.Янжинбалтай 1948 онд гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одон, “Цэргийн гавьяа”-ны одон, “Алтан гадас “одонтой. Онц сэргийлэгч юм. ДОРЖИЙН ЛХАШИД - 1926 оны 2-р сарын 8-ны өдөр Баянцагааны өвөрт төрсөн. - Амгаланбаатарын нарийн боовны үйлдвэрт тоо бүртгэгчээр, 1943 оны 1 сард цахилгаан комбинатад эвлэлийн үүрийн даргаар сонгогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр цэрэгт явж, цэргийн холбооны 013-р ангид цэрэг, бага дарга, буудлагын ахлах нэвтрүүлэгчээр, 1947 оны 7 сард халагдан УБ хотын Х.З.Эвлэлийн хороонд артель хариуцсан дарга, дараа нь эсгий, эсгий гутлын үйлдвэрт эвлэлийн үүрийн дарга, токорчин, 1951 оны 5 сараас Өвөрхангай аймгийн сургуулийн барилгад тоо бүртгэгч, нягтлан бодогч, 1953 оны 11 сараас ноосны үйлдвэрт слесарь, жолооч цэцэрлэгийн эрхлэгч, 28-р авто баазад жолоочоор ажиллаж байгаад 1985 онд тэтгэвэртээ суусан. Эхнэр Долгорсүрэнтэй ханилан, 12 хүүхдийн эцэг болсон. Улсдаа 41 жил үнэн шудрагаар ажиллаж хөдөлмөрлөж, залуучуудад үлгэр дууриалал үзүүлж явжээ. 1989 оны 7 сарын 22-нд “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнагдсан. 1939, 1945 оны дайнд оролцож явсан. “Алтан гадас”, “Цэргийн гавьяа”-ны одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, ойн медалууд, ЗХУ-ын “Бид ялав”, “Октябрийн хувьсгалын 60 жил”, “Жуков 100” медалууд, “С.Х. гавшгайч”-аар 3 удаа, “5,6-р таван жилийн гавшгайч тэмдгээр шагнагджээ.
48
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЦАНЖИДИЙН ЯДАМ “Баян-Өндөр” хэмээх газар 1918 онд Цанжидийн ууган хүү болон төрсөн. 1939 онд цэрэгт явж эх орноо хамгаалах Халх голын болон чөлөөлөх дайнд оролцсон. 1936 онд Ховдын харилцаа холбоонд цахилгаан мэдээний бичээч, 1952 онд Дарви сумын гуравдугаар багийн даргаар сонгогдсон. 1959 онд Ховдын харилцаа холбоонд цахилгааны бичээчээр ажиллаж байгаад 1964 онд “Хөгжил” нэгдэлд орсон. 1964 онд Төв цахилгаан холбоонд морзчин, 1967 оноос коминдантаар дэвшиж ажилласан. Цахилгаан холбоонд холбоочноор 46 жил ажиллажээ. 1950 онд Шагдаржав овогтой Гиваанхүүтэй гэр бүл болж 7 хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн. “Алтан гадас”, Ахмад дайчин, Онц холбоочин, Хөдөлмөрийн хүндэт медаль, Социалист хөдөлмөрийн гавшгайч, Японыг ялсны төлөө “Бид ялав” медаль, “Милитарист Японыг ялсны ХХХ жилийн ойн” медаль, Зэвсэгт хүчны 60 жилийн ойн медаль, АХ-ын ойн медаль, V, VI, VII, VIII-р таван жилийн гавшгайч, 1-р зэргийн Морзист зэрэг гавьяа шагналаар шагнагдаж байсан. ЦОГИЙН ГАЛСАНДОРЖ 1919 төрсөн. 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Хянганы нурууг даван байлдаж явжээ. 1955 оноос Хотын худалдааны бааз, барилгын 3-р бааз, хотын бэлтгэл контор, Чихэр боовны үйлдвэр зэрэг газруудад ажиллаж байсан. Ахмад дайчин цол, “Цэргийн гавьяа”-ны одон, Жуковын одон, Цэргийн хүндэт медаль, III таван жилийн гавшгайч, ойн медальтай. ТӨМӨР–ИШИЙН НАНЗАД - 1917 онд “Төр мөнх” гэдэг газар төржээ. - 1936-1939 онд цэргийн алба хаахдаа Дандар баатрын удирдсан 20-р морьт дивизэд Халх голын дайнд оролцож явсан ахмад дайчны нэг юм. - Цэргээс халагдаж ирээд нутгийн бүсгүй Чойжилжавын Норолхоотой гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Эхнэрийн хамт мал маллах, тарианы ажил эрхэлж байгаад 1959 онд нэгдэлд орж малчин болж сум, аймгийн аварга малчин болж байжээ. “Бид ялав” болон ойн медалаар шагнагдаж байжээ.
49
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ЛУВСАНГИЙН ЖАМСРАН 1928 онд төрсөн. 1948-1951 оны баруун хязгаарын тулгаралтанд оролцож явсан ахмад дайчин юм. Тэрээр нэгдлийг үүсгэн байгуулалцсан цагаасаа нэгдэлдээ хонь, тэмээ голлон хариулж, аян жин тээж байжээ.
ДАШЦЭРЭНГИЙН ДАМДИН 1918 онд “Их сайр” хэмээх газар төржээ. 1937 онд ардын цэрэгт мордож 8 жил алба хаахдаа 1945 оны чөлөөлөх дайнд Ю.Цэдэнбалын удирдлагын дор армийн арын албанд байж шархдаж үзсэн ахмад дайчин юм. 1945 онд цэргээс халагдаж ирээд хувийн мал малласан бөгөөд нэгдэлжих хөдөлгөөний үед нэгдэлд элсэн 1957-1975 он хүртэл мал маллаж, сум нэгдлийн аваргаар тодорч, Улсын сайн малчдын зөвлөлгөөнд шалгаран оролцжээ. Улсын сайн малчдын зөвлөлгөөнд оролцох үедээ төрийн тэргүүн Ю.Цэдэнбалтай уулзан ярилцах сайн учрал тохиож байжээ. Хожим маршал даргаа буруудахад “Хүнээ олсонгүй” гэж гүнээ харамсаж байв. Эхнэр Д.Хоролтой 1945 онд гэр бүл болж Д.Гүнжав, Д.Оролмаа, Д.Батмөнх, Д.Ханд, Д.Цэрэндорж, Д.Лхамсүрэн, Д.Долгор нарын 7 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн алдарт эх юм. ДОРЖИЙН ЦЭРЭНЖАМЦ 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Жэхэ хот, Чуулалт хаалганы бэхлэлтийг авах дайнд оролцжээ. “Бид ялав” медальтай. ПУНЦАГИЙН ЧУЛУУНДОРЖ 1945 оны чөлөөлөх дайнд оролцон Хятадын цагаан хэрэм өнгөртөл явжээ. ”Бид ялав”, ”ЗА ПОБЕДУ НАД ЯПОНОЙ” медальтай. НАНЗАДЫН МЯГМАР 1945 оны чөлөөлөх дайнд оролцжээ. ШАТАНГИЙН ГОНЧИГ 1919 онд төрсөн. 20 насандаа Халх голд цэрэгт яваад эргэж ирээгүй байна.
50
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
хаажээ.
Æ ÈË
БАЛЧИНГИЙН БААТАРХҮҮ 1939 онд Байшинтийн 7-р морьт хороонд алба ШАГДАРЖАВЫН ДАМДИН Намтрын дэлгэрэнгүйг эрдэмт лам нарын хэсгээс үзнэ үү.
ШИРЧИНГИЙН СОДНОМЦЭРЭН 1939, 1945 оны дайнд Баргын “Алтан эмээл” гэдэг газар дайнд оролцсон байна. “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одон, “Бид ялав” медальтай. ДАГВЫН ЦЭРЭНДОРЖ 1945 онд Халх гол, Жанчхүүгийн давааны тулалдаанд оролцож явжээ. ”Бид ялав” медальтай. НАМСРАЙН ЧҮЛТЭМСҮРЭН 1945 оны чөлөөлөх дайнд оролцжээ. “Бид ялав” медальтай. ЦЭРЭНДАШИЙН ГОМБО 1941-1946 онд Улсын баатар хурандаа Нянтайсүрэнгийн ангид алба хааж чөлөөлөх дайнд оролцжээ. “Бид ялав” медаль, “Байлдааны гавьяа”-ны одонтой. БАЛДАНЦЭРЭНГИЙН ГЭНДЭНПИЛ 1942-1947 онд Цэргийн алба хааж чөлөөлөх дайнд оролцож явжээ. ДЭЛЭГИЙН ЦЭДЭНДОРЖ 1939 онд Халх голын дайнд оролцож, 1945 оны Чөлөөлөх дайныг дуустал 6 жил Тамсагбулагийн цэргийн албанд алба хаажээ. БӨӨЖИЙН РАВЖАА 1936 онд цэрэг татагдан нууцын бичээчээр таван жил цэргийн алба хаажээ. ДОРЖИЙН ЖАНЧИВ 1938-1948 онд Халх голд цэргийн алба хааж байхдаа Хамар давааны дайнд оролцон шархдаж байжээ. ЖАМБАЛЫН ЖАМЪЯНЖАВ 1943 онд цэрэгт татагдан 1948 он хүртэл алба хаахдаа Халх голын дайнд оролцжээ.
51
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ГОМБЫН САНЖСҮРЭН 1943 онд цэрэгт татагдан Хэнтий аймгийн Мотобуудлагын хороонд алба хааж байгаад Жанчхүүгийн давааны тулалдаанд оролцсон. “Бид ялав” медальтай. ДАМДИНГИЙН ГАЛСАН 1945 онд Монгол Улсын баатар Нянтайсүрэнгийн удирдлага дор Халх голын чөлөөлөх дайнд оролцжээ. БАТ-ОЧИРЫН ДОРЖ 1935-1947 онд Ховдын дөрөвдүгээр морьт хороонд алба хааж Баруун хязгаарын дайнд оролцжээ. “Бид ялав”, ”Победа”, “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одонтой. ОЧИРЫН ДАМДИНЦЭРЭН 1945 оны чөлөөлөх дайнд оролцон Өвөрмонголын ”Алтан эмээл” хүртэл тулалджээ. Байлдааны медаль, ”Цэргийн гавьяа”-ны одонтой. СОДНОМЦЭРЭНГИЙН САНГИДОРЖ 1945 онд цэрэгт татагдан Халх голын морин цэрэг байж Хятадын нутагт чөлөөлөх дайнд оролцож явжээ. “Бид ялав” медальтай. ЖАМЦ 1945 оны чөлөөлөх дайнд морин цэрэг байж Хятадын нутагт байлдаж явжээ. 1997 онд “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдсан баримт бий. БААСАНГИЙН РЭНЦЭН 1945 оны чөлөөлөх дайнд оролцжээ. НАНЗАДЫН САМБУУ Дарви сумын Мөрөн бригадын иргэн Одон Самбуу гэж нутаг усандаа нэрлэгдэж явсан тэрээр 1939 оны Халх голын дайнд онц гарамгай үүрэг биелүүлж байлдсан учир дайны талбарт Дарви сумаас ганцаараа “Цусан гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдсан цорын ганц хүн гэж хууччууд ярьдаг юм. Тэрээр бусдын адил нутагтаа мал маллаж байсан. Н.Самбуугийн хань Норов хэмээх арван хүүхэд төрүүлж өсгөсөн сайхан зантай, орсон гарсанд цайтай ундтай ажилсаг нямбай эгч байж билээ. Тэдний хүүхдүүдийн заримыг нэрлэвэл Батхүү, Дашгомбо, Жамбалдорж гэж байдаг. (Д.С)
52
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
Үнэмлэх. 1945 оны 9 сарын 30-ны өдөр. Үүнийг үзүүлэгч Ховд аймгийн Дарви сумын гуравдугаар багийн харьяат Цанжид овогтой Ядам болбоос 1945 онд Зөвлөлтийн баатар Улаан армийн хамт цусан ах дүү болох Дотоод монголын ард түмнийг чөлөөлөх Японы империлизмыг устгах агуу их дайнд шударгаар байлдан тэмцэж явсан нөхөр болохыг илтгэж энэхүү үнэмлэхийг хадгалуулав. 380 дугаар ангийн дарга....................
Үнэмлэх. СССР ба Монголын улаан цэрэг улмаар мандтугай 1940 оны 10 сарын 13-ны өдөр. Дугаар 148 Үүнийг үзүүлэгч Ховд аймгийн Дарви сумын 3-р багийн харьяат Ванчинжав овогтой Бэгз болбоос Зөвлөлтийн эх орон болон бүх шударга хүн төрөлхтөний эрх чөлөө, жаргалант байдал хийгээд тусгаар тогтносон байдлын төлөө тэмцэж буй Зөвлөлтийн улаан цэрэгт фашизмыг бутцохих хэрэгт зориулан төгрөг 400-г бэлэг болгон тушаасныг сайшаан үнэмлэх олгож үүрд хадгалуулав. Ховд аймгийн Дарви сумын дарга Пунцаг. Багийн комиссын гишүүн ..........
53
ГУРАВДУГААР БҮЛЭГ МОНГОЛЫН ҮЕ ҮЕИЙН ТӨРД ОЛХОНУУД ТҮМЭН НЭРТЭЙ Ч, МӨРТЭЙ Ч БӨЛГӨӨ
Эзэн богд Чингис хаан төр, улсад баатар ч хэрэгтэй, эрдэмтэн мэргэд-номын багш зөвлөхүүд ч хэрэгтэй тул хоёрхон удмынхныг нэр заан “Миний баатрууд бол Боржигонууд, миний зөвлөх, номын багш нар бол Олхонууд” гэж зарлигдаж байсан түүхтэй.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ДАРВИАС ТӨРСӨН ТӨРИЙН ТҮШЭЭ, ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТНҮҮД Монголчуудад “Биеийн бөхөөр нэгийг, ухааны бөхөөр мянгыг дийлнэ” гэсэн сургаал буй. Ийн бодвол баатар, ухаантан хоёрын хэн нь төр, улс мандан хүчирхэгжихэд илүү жин дарахыг ухахад төвөггүй мэт. Эзэн Чингис ээжийнхээ удмын Хингидай баатрыг Их Монгол улсынхаа 81 дэх мянганы ноёноор томилсон үеэс Их хааны 30 дахь үеийн ач хүү Эрдэнэ бэйсийн хошууны 14 дэх ноён, Улиастайн чуулган дарга Гэндэндорж түшээ гүний дэд хөвгүүн, хошууны 15 дахь ноён, мөн Улиастайн чуулган дарга Аюурсэдданзанжамц, төрийн нэрт зүтгэлтэн МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Дамдингийн Гомбожав, УИХ-ын гишүүн, сайд, аймгийн дарга Жамбын Норовсамбуу, өдгөөгийн Монгол Улсын төрийн томоохон зүтгэлтэн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Жамсрангийн Бямбадорж тэргүүтэй Олхонууд түмний олон шилдэг хөвгүүд Монголын үе үеийн төр, нийгэмд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн буюу зүтгэсээр байна. Одоо гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Дарвийн хүү А.Ганбаатар ажиллаж байна. Эд маань Сутайн Олхонууд түмэн бидний нэгэн их бахархал мөн болой. А. Үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд 1. Гандандоржийн Аюурсэдданзанжамц - Улиастайн чуулган дарга 2. Дамдингийн Гомбожав - МАХН-ын УТТовчооны гишүүн, СнЗ-ийн орлогч дарга 3. Жамсрангийн Бямбадорж - УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга 4. Жамбын Норовсамбуу - УИХ-ын гишүүн, аймгийн дарга, САА-н яамны орлогч сайд, Төрийн албаны зөвлөлийн дарга 5. Тэгшийн Гомбо - Улсын анхдугаар их хурлын төлөөлөгч 6. Мэжээгийн Гончиг- Улсын бага хурлын гишүүн, аймгийн орлогч дарга 7. Магнайн Шарав 8. Ядамын Равдандорж - Тээврийн яамны нэгдүгээр орлогч сайд 9. Рагчаабазарын Жамц - Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 10. Галсанцэдэнгийн Ням-Очир - ТЭХҮЯ-ны орлогч сайд 11. Дүгэрсүрэнгийн Лхагвасүрэн - Сонгуулийн ерөнхий хорооны дарга 12. Төгсийн Пүрэвдорж - Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд дэд сайд 13. Цэрэннамжилийн Содномжамц - Булган, Завхан аймгийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, намын хорооны дарга 14. Нямдаваагийн Хүрэлбаатар -ЭМЯ-н сайд 15. Ламжавын Галсандорж - Аймгийн дарга 16. Рагчаагийн Дармаа - Аймгийн дарга 17. Лэгдэнгийн Олдох - Аймгийн дарга 18. Жалцан - Аймгийн дарга 19. Ламжав - Аймгийн дарга 20. Амгаланбаатарын Ганбаатар - МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх нарын зэрэг хүмүүсийг нэрлэж болно.
55
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ГАНДАНДОРЖИЙН АЮУРСЭДДАНЗАНЖАМЦ - Манай хошууны дээд ноён Аюурсэдданзанжамц засаг түшээ гүн гэж их ухаалаг, цэгц шудрага, ихэс дээдэс, харц ард гэж хүнийг ялгаварлан үздэггүй хүний тухай манай нутаг бүү хэл Халх даяар домог болон үлдсэн аман зохиол олон бий. Аюур да гүн 1865 онд Түшээ гүн Гэндэндоржийн хоёрдугаар хүү болон төржээ. ДАМДИНЫ ГОМБОЖАВ - 1940-1944 онд ЗХУ-ын Москва хотын Дорно дахины дээд сургууль, 1949-1954 онд ЗХУ-д Гадаад худалдааны дээд сургууль тус тус төгссөн. - 1944-1949 онд Улсын албан захиалгын төв конторын дарга, 1954-1955 онд Монголын гадаад худалдааны удирдах газарт Импортын хэлтсийн дарга, импорт эрхэлсэн орлогч дарга, 1955-1960 онд БНМАУаас ЗСБНХУ-д суух худалдааны төлөөлөгч, 1960-1965 онд БНМАУ-ын Гадаад худалдааны яамны сайд, 19651975 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын хувьд гадаад худалдаа, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах хамтын ажиллагааны улсын хорооны дарга, 1975-1985 онд МАХН-н Төв хорооны нарийн бичгийн даргын хувьд дотоод, гадаад худалдаа, гадаад эдийн засгийн талаар харилцах улсын хороо, Гадаад явдлын яам, Тээвэр, Холбооны яамны асуудлыг хариуцахын хамт Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн төв захиргааны дарга, Монгол-Германы засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах комиссын Монголын хэсгийн даргаар ажиллаж байв. - “Сүхбаатар”-ын одонгоор 2 удаа, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор 2 удаа шагнагдаж “Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан” цол хүртжээ. ЖАМСРАНГИЙН БЯМБАДОРЖ - 1954 онд төрсөн. - Дарви сумын бага сургуулийн 4-р анги, аймгийн төвийн 8-н жилийн дунд сургууль, 10 жилийн дунд сургуулийн 10-р ангийг 1972 онд, Хууль цаазны дунд сургуулийг 1975 онд, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг 1985 онд тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй. - М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуульд 2003 онд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой. - 1975-1979 онд Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зохион байгуулагч, 1985-1990 онд МАХНын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш, 1990-1991 онд БНМАУ-ын Бага Хурлын дэргэдэх Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академид багш, 1992 оны 1 дүгээр сараас Улсын Бага 56
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
Хурлын гишүүн, 1992-1996, 1996-2000, 2000-2004 онуудад Улсын Их Хурлын гишүүнээр 3 удаа сонгогдон, 2004 оноос Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь олонхийн бүлгийн ахлагч, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар ажиллаж байгаад 2004 оны 10 дугаар сараас Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдон, 2005 оны 1 дүгээр сараас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргаар сонгогдон ажиллажээ. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан учраас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, даргаар 2010 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр Улсын Их Хурлаас томилогдон ажиллаж байна. - Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хяналт тавих зөвлөлийн даргын ажлыг 2000-2004 онуудад давхар гүйцэтгэж байсан. - МАХН-д (одоогийн МАН) 1976 онд элссэн. МАХН-ын Бага хурлын гишүүн, Удирдах Зөвлөлийн гишүүн, МАХН-ын нарийн бичгийн даргын сонгуультай байсан боловч Цэцийн гишүүнээр томилогдон ажилласнаас хойш хуулийн дагуу намын бүх сонгуульт үүргээсээ түдгэлзсэн байна. Тэрээр намын Онц их хурал болон 20, 21, 22, 23-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. - 1990 онд 1960 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, 1992 оны шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт эхнээс нь тасралтгүй ажилласан. - УБХ, УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа нийтдээ 70 шахам хуулийн төслийг боловсруулах ажилд биечлэн оролцсон. Тэрээр мэргэжлийн чиглэлээр олон арван бүтээл туурвиж дотоод, гадаадын сэтгүүл, ном товхимолд нийтлүүлсэн. Монгол Улсын хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар 2010 оноос ажиллаж байна. - МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шихихутаг ХЗДС, Монгол бизнес ДС-д багшилж олон арван мэргэжилтэн бэлтгэсэн “Боловсролын тэргүүний ажилтан’’ юм. - 1997 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2001 онд ”Алтан гадас” одон, 2006 онд Монгол Улсын гавьяат хуульч цолоор тус тус шагнагдсан. Дэлхийн бөхийн холбооны “Мөнгөн” одонгоор мөн шагнагдсан. МАГНАЙН ШАРАВ - 1903 онд төржээ. - Хошууны бичээч, 1927-1929 онд УИХ-ын төлөөлөгч, Улсын бага хурлын гишүүн, Улсын бага хурлын тэргүүлэгчийн алба хашиж явжээ. 1930 онд баривчлагдан, 1931 онд суллагджээ. Харилцан туслалцах хоршоонд албаны дарга хийж байв. 2002 оны 10 сарын 15-ны хурлын 5/62 тоот тогтоолоор цагаатгажээ.
57
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ЖАМБЫН НОРОВСАМБУУ - 1947 онд төржээ. - 1965 онд ХААДС-ийг малын эмч мэргэжлээр төгсөж, 1980 онд Москва хотын Намын дээд сургуульд суралцан улс төрийн дээд боловсрол эзэмшжээ. Малын их эмч, улс төр судлаач мэргэжилтэй. - 1965-1970 онд Баян түмэн суманд малын их эмч, 1970-1975 онд аймгийн мал эмнэлгийн газрын дарга, 1975-1978 онд Хэнтий аймгийн “Онон” САА-н дарга, 1980-1982 онд САА-н яамны орлогч сайд, 1982-1984 онд Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн САА-н дарга, 1984-1986 онд Ховд аймгийн АДХГЗ-ны дарга, 19861992 онд Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 1992-2000 онд Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад 2000-2009 онд Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байв. АИХ-ыг сонгох X, XI, XII дахь удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар, МАХН-ын XIXXXY их хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ. Сангийн аж ахуйн яамны орлогч сайд байхдаа МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хот, Дорноговь, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад 200-1200 үнээний 35 саалийн механикжсан фермийг байгуулж гадаадаас 12 000 өндөр ашиг шимт үнээгээр ханган зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 35 000 тонн сүүг хоногт нийлүүлж байсан. Буян сумын Тэжээлийн аж ахуйн Шаргуугийн услалтын систем, Мөст, Дарви, Ховд, Эрдэнэбүрэн сумдад 150-1100 га-д услалтын системүүдийг бариулж, ашиглалтанд оруулснаар ажлын байрууд бий болгож, ажиллах нөхцөл сайжирч, цаг агаараас хараат байсан хадлан, үр тарианы ажилд эрс өөрчлөлт гарч ихээхэн ургац хураах болсон. - “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор 2 удаа, “Алтан гадас” одонгоор 2 удаа, АХ-ын ойн медаль, Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчны, Санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнагджээ. МЭЖЭЭГИЙН ГОНЧИГ - 1909 онд Мэжээгийн дөрөвдүгээр хүү болон төрсөн. -1920 онд Цагаан арын тэнхимд суралцжээ. Тэнхимаа дүүргээд 1927 онд хошууны бичээчээр ажиллах болж нутгийн ардуудад бичиг үсэг зааж, бичиг үсэгт тайлагдсан үнэмлэх олгож байжээ. Улмаар сумын хоршооны нябо, сумын даргаар ажиллаж байгаад 1933 онд аймгийн орлогч дарга болжээ. 1940 онд Хайрхан сумын дарга, хоршооны дарга, нягтлан бодогч хийж байв. Энэ үедээ Улсын бага хурлын гишүүнээр гурван удаа сонгогдож, нутгийн ард Чоймжир, Сахал Дагва гэдэг хүмүүстэй хамт хуралдаа явдаг байжээ. 1940-1942 онд Ховд аймгийн АДХГЗ-ны орлогч дарга, 1942 Хайрхан сумын дарга, хоршооны нягтлангаар 1954 он хүртэл ажиллажээ. 1954-
58
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
1957 онд Хайрхан сумын дарга, сумын хоршоонд ажиллаж байгаад 1957 оноос Ховд аймгийн Хоршоодын холбоонд, 1958-1965 онд аймгийн мал дамжлага баазын даргаар ажиллажээ. 1933 онд нутгийнхаа З.Өлзийдаштай гэр бүл болж 10 хүүхэд төрүүлж өсгөжээ. 1934 онд том охин Ившинхорлоо нь гарсан бөгөөд одоо 80 настай буурал үр хүүхэд, ач, зээ нарынхаа хамт энх тунх амьдарч байна. -1940 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”- ийн одонгоор шагнагджээ. ТЭГШИЙН ГОМБО - 1900 онд төржээ. - 1913 оноос хошуу тамгын газар ажиллаж, Ардын засгийн жилүүдэд Мал газар тариалангийн яаманд бичээч, сайд Мэндийн туслахаар ажиллаж байжээ. 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцон Анхдугаар үндсэн хуулийг батлалцжээ. 1930 онд Сутай нутагтаа очин Дарви, Хайрхан сумыг байгуулалцан 1934 оноос Хайрхан сумын даргаар ажиллажээ. - Намын төв хорооны тэргүүлэгч гишүүн, Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд Гэндэнгийн гарын үсэг бүхий алтан үсгийн үнэмлэхэд...” “Монгол улсын төрийг байгуулахад хүчин зүтгэснийг үнэлж насан туршид улсаас бүхий л талаар туслан дэмжиж байх”... гэж дурьджээ. РАГЧААБАЗАРЫН ЖАМЦ -1939 онд төржээ. -1958 онд 10-р анги төгссөн. ЕБС-д суралцахдаа 39 улиралд нь онц суралцсан ахмад сурагчдын нэг. ЗХУ-ын Ленинград хотын Цахилгаан техникийн дээд сургууль, Москва хотын Нийгмийн ухааны Академи, Дипломатын дээд курсыг тус тус төгссөн. Цахилгааны инженер, эдийн засагч, дипломатич мэргэжилтэй. -УБ хотын 2-р цахилгаан станцад ерөнхий инженер, Дархан, Улаанбаатар хотын МАХН-ын хороонд нарийн бичгийн дарга, МАХН-ын төв хороонд аж үйлдвэрийн хэлтсийн эрхлэгч, БНМАУ-аас ОХУ-д суугаа элчин сайдын зөвлөх, БНМАУ-аас Германд суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Гадаад харилцааны яамны Зөвлөлт-Хятадын хэлтэс, Европ-Америкийн газарт зөвлөх, ОХУ-ын Улаан-Үүд хот дахь ерөнхий консулын газар консул зэрэг алба хашиж байжээ. - 1990 онд Москва хотын Нийгмийн ухааны Академид эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. - “Алтан гадас” одон, АХ-ын ойн медалиар шагнагджээ.
59
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ЯДАМЫН РАВДАНДОРЖ -1931 онд Ядамын 4-р хүү болон төржээ. -1949-1951 онд Санхүү эдийн засгийн техникумыг нягтлан бодогч мэргэжлээр, 1959-1964 онд ЗХУ-ын Москва хотын Авто замын дээд сургуульд суралцан авто тээврийн инженер- механикч мэргэжил эзэмшжээ. -1956-1959 онд Тээвэр холбооны яаманд санхүүгийн хэлтсийн дарга, 1964-1968 онд Автобус баазад инженер, ерөнхий инженер, Улсын тээврийн хороонд тээвэр ашиглалтын хэлтсийн дарга, 1968-1974 онд Тээврийн яамны орлогч сайд, 1974-1986 онд тээврийн яамны 1-р орлогч сайд, 1986-1987 онд Сайд нарын Зөвлөлийн техник засварлах, металл боловсруулах үйлдвэрийн даргаар тус тус ажиллаж байв. -“Алтан гадас“ одонгоор 2 удаа шагнагдсан, ”Хөдөлмөрийн хүндэт” медальтай. ГАЛСАНЦЭДЭНГИЙН НЯМ-ОЧИР -1938 онд төржээ. -1962 онд Москва хотын Эрчим хүчний дээд сургууль төгсөж цахилгааны инженерийн мэргэжил эзэмшжээ. -1962-1968 онд Улаанбаатар хотын 2-р цахилгаан станц, эрчим хүчний удирдах газар инженер, хэлтсийн дарга, 1968-1974 онд Түлш эрчим хүчний яаманд хэлтсийн дарга, 1968-1982 онд Москва хот ЭЗХТЗ-д зөвлөх, 1982-1985 онд Сайд нарын Зөвлөлд референт, 1985-1989 онд Түлш эрчим хүчний яаманд орлогч сайд, 1989-2000 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэлд ерөнхий захирлын орлогч, “Улаан-Үүд” дахь төлөөлөгчийн газрын дарга зэрэг алба хашиж байжээ. -АХ-ын ойн медалиар шагнагдаж байжээ.
60
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ТӨГСИЙН ПҮРЭВДОРЖ Миний бие Ховд аймгийн Дарви сумын нутагт 1950 оны 2 сард ард Төгсийн 2 дугаар хүү олон төрсөн юм. Миний эцэг Н.Төгс нь Урт-насангийн Нямчоймболын 2 дугаар хүү болон төрсөн түүхтэй. Миний өвөг эцэг У.Нямчоймбол нь гэрсэнз Жалайр хунтайжийн ахмад хөвгүүн Ашихай дархан хунтайжийн удмын хүн байжээ. Өвөг эцэг маань Даян хаан Батмөнхийн отгон хүү Жалайр хун тайжийн удам Их эзэн хааны хөвгүүн Тулуйн 30 дахь үеийн үр сад юм. У.Нямчоймбол нь өөрөө хоёрдугаар зэргийн тайж хүн байсан байна. Тэрээр Хантайшир уулын аймгийн Эрдэнэ бэйс Гүнсэнсүрэнгийн хошууны 1924 оны хүн амын тооллогын бүртгэлийн 32 дугаар хуудсанд “Нямчоймбол хар 33 настай, хөвгүүн Найданпүрэв 12 настай, Төгс эр 9 настай, Жигжидсүрэн эр 5 настай, Доржготов эр 2 настай” гэж бүртгэгдсэн байна. Өвөг эцэг У.Нямчоймбол /Автономитын үед захирагч, Сангийн тариалангийн нягтлан бодохын албыг 4 жил хашиж явсан/ гэж 1938 оны 5-р сарын 13-ны Дотоод яамны Ховд дахь хэсгийн төлөөлөгч Чибаатарын байцаалтанд мэдүүлэг өгч байсныг Улсын төв архив, Тагнуулын газрын архиваас олж мэдсэн юм. 1930 оны хэлмэгдүүлэлтийн шуурганд өвөг эцэг маань тайж явсан гэж, мөн Гэндэн, Дэмидийн хэрэгт хилсээр холбогдуулан анхны байцаалт авсан өдрөөс 14 хоногийн дараа 1938 оны 05 сарын 27-нд хуулийн дагуу ял оноож хөрөнгийг нь хураан авчээ. Энэ үед миний эцэг Н.Төгс 22 настай үлдсэн юм. Бид эцэг эхээс 9-үүлээ ам бүл 11-үүлээ байсан юм. Манайх ах дүү, нутгийн ах дүү нийлсэн 7 айл 1955 онд Улаанбаатар хотруу нүүцгээсэн юм. Нутаг усаа орхин нүүх болсон шалтгаан нь миний хөгшин ээжийн хамгийн бага дүү лам Бат Бааваа Дарвийн 7 ламын хэрэг гэгчээр 1953 онд баривчлагдан Улаанбаатар хотод ирж шийтгүүлсэн явдал нөлөөлсөн юм. 1956 оны хавар манайх Улаанбаатар хотод нүүж ирээд одоогийн Оросын элчин сайдын яам байгаа буурин дээр аавын эгч Янжмаа, / нөхөр нь Гомбодорж ахын хашаанд ирж буусан нь арван жилийн 1 дүгээр дунд сургуульд суралцах замыг тавьж өгсөн юм. Миний том ах Т.Бавуудорж надаас 2 ах байсан юм. Бид хоёр 1956 онд ах 8 настай, би 6 настай Улаанбаатар хотын Маршал Чойбалсангийн нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд орж суралцсан юм. Одоог хүртэл миний сэтгэлийг эмзэглүүлж явдаг нэг зүйл бол хэлмэгдүүлэлтийн хар шуурганаас болж аав маань төрсөн эцгийнхээ нэрийг Ням, өвөг эцэг маань овгоо өөрчилсөн явдал байсан юм. Энэ маань 1930-аад оны сүүл хүртэл тайж нэртэй хүн болгоныг хэлмэгдүүлсэн явдал бөгөөд энэ хэлмэгдүүлэлт үр хүүхдэд минь нөлөөлж болзошгүй гэж үзсэнээс ийм зүйл хийжээ. Энэ гутамшигтай, аймшигтай зүйлийг 10 дугаар ангиа төгсч их сургуульд ороход 3 үеийн түүхээ бичдэг тэр үед бүрэн ойлгож уг түүхээ улам илүү мэдэхийг 61
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË хүсэх болсон юм. Миний аав их л ухаантай хүн байж дээ. Тэрээр 1939 онд цэргийн албанд татагдаж 7 жил цэргийн алба хааж халагдахдаа “Цусан гавьяаны улаан туг”-ийн одонтой ирсэн юм. Миний ээж С.Хоролцэрэн олон хүүхэд төрүүлж өсгөсөн олны төлөө ах дүүгийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй алдарт эхийн 1-р одонтой сайхан хүн байсан. Миний ээж эрт үед төөрөлдсөн ах дүү нарынхаа араас байнга чих тавьж явсан хүн болгонд захиж явдаг сайхан сэтгэлтэй, сайхан ч ааштай, эд хөрөнгөтэй айлын 2 хүүхдийн эмэгтэй нь байсан юм. Ээж аавтай уулзах гэж 200 гаруй км газар мориор явж байж аймгийн төвд ирж аавтай минь уулзаж байсан түүхтэй хүн. Миний бие 1956-1966 онуудад 10 жилийн 1 дүгээр сургууль, 1966-1971 онуудад МУИС-ийн авто тээврийн инженер эдийн засгийн ангийг төгсч 1971-1972 онд ТЭХҮТ Яамны авто баазад эдийн засагч, 1972-1979 онуудад Тээврийн яаманд мэргэжилтэн, 1979-1983 онуудад авто тээврийн 22-р баазад орлогч дарга, 1983-1985 онд намын дээд сургууль, 1985-1989 оны Тээврийн яаманд хэлтэс, газрын дарга, 1989-1992 онуудад Авто тээврийн нэгтгэлийн ерөнхий захирал, 20002005 онуудад Улаанбаатар хотын тээврийн газрын дарга, 2006-2008 онуудад Засгийн газрын хөрөнгө оруулалтанд хяналт тавих зөвлөлийн ажилтан, 2008-2012 онуудад Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд дэд сайдаар ажиллаж байв. Миний ах Т.Бавуудорж нь 1971-2005 онуудад МУИС-д физик, математикийн багшаар ажиллаж байсан. Дүү Т.Цэрэндэжид, Т.Оюунчимэг, Т.Аюуш нар эх орныхоо бүтээн байгуулалт, зах зээлийн нөхцөлд бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж явна. Миний бие хүү, хоёр охинтой. Үр хүүхдүүд маань цөм гэр бүл болж 8 ач зээтэй болж өнөр өтгөн айл болон аж төрж байна. Эхнэр Ц.Дагзмаа 3 хүүхэд төрүүлж улсад 35 жил гаруй хөдөлмөрлөж одоо гавьяаныхаа амралтанд гараад ач зээ нартайгаа амьдарч байна. Хүү П.Бүүвэйбаатар хэвлэл мэдээлэлийн “Оллоо” телевиз, “Оллоо” сайт ажиллуулж байна. Бид бүхний олон түмнийхээ дунд найртай сайхан амьдарч яваа нь өсөж торнисон уул ус, Буурал Богд, Сутай хайрханы минь өглөг өгөөж ач тус мөнөөс мөн. Олон жил улс орондоо хөдөлмөрлөж ажиллаж амьдарч явахдаа өдөр бүр уул ус, Сутай хайрхандаа залбирч, адаг алтан мэгзэмээ уншсан байхад тэр өдөр сэтгэл тайван цэлмэг тэнгэр шиг ажил үйлс бүтэмжтэй байдаг. Төрж өссөн Баян-Өндөр, Баянгол, Их сайр, Дэлгэрийн ам маань үргэлж санаа бодолд минь хамт байдаг юм. Аль болохоор өсч төрсөн нутаг усандаа хувь нэмэр оруулах юмсан гэж бодож явдаг. Нутгийн олон ах дүү, төрөл садангуудтайгаа хамтарч сумын хийдийг Ё.Амгалан багшийн удирдлагаар засаж ажиллагаанд оруулсан нь өдгөө баруун аймаг тэр дундаа Говь-Алтай, Завхан аймгийн зэргэлдээ сумдын шашин номын үйлийг нэр төртэй авч явна. Удахгүй болох Дарви сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Өэлүн эхийн үр сад Дарвичууддаа баярын мэнд хүргэж эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Уужим сэтгэлтэй аавын минь нутаг Энэрэл хайр ихтэй ээжийн минь нутаг Сутай хайрхандаа мөргөмүй.
62
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
НЯМДАВААГИЙН ХҮРЭЛБААТАР - Мөнгөн аяга багийн Хүний гавьяат эмч НамхайОчирын Нямдаваагийн хүү Хүрэлбаатар нь 1991 онд АУИС-ийг дүүргэж, хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн. - 1984-1985 онуудад Хавдар судлалын төвийн Сэхээн амьдруулах тасагт асрагчаар, 1991-1992 онуудад Дорноговь аймгийн Айраг суманд хүний их эмчээр, 1992-2003 онуудад АУИС-ийн физиологийн тэнхмийн багшаар, 2003 онд ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтын захирлаар, 2004-2006 онуудад Физиологийн тэнхмийн эрхлэгч, Био-Анагаахын сургуулийн захирлаар, 2007-2009 онуудад ХӨСҮТ-ийн дэд захирлаар, 2009-2012 онуудад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар, 2012 оны 1-р сараас 8-р сарын хооронд Эрүүл мэндийн сайдаар тус тус ажилласан. - 1996 онд АУ-ны магистр, 2001 онд “Гепатитын В вирус тээгчдийг ийлдсийн вакцинаар эмчилсэн дүн” сэдвээр АУ-ны докторын зэргийг тус тус хамгаалж, 2005 онд дэд профессор, 2010 онд профессор цол хүртсэн. - 1997 онд АНУ-д англи хэл суралцаж, 1998 онд “Голланд улсад анагаах ухааны сургалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт сурган-заах аргын сургалтанд хамрагдаж, 1999-2000 онуудад БНСУ-ын Ионсей их сургуулийн Анагаах Ухааны Коллежид физиологи, вирус судлалаар суралцаж, 2000 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондонгийн Их Сургуулийн Виндер Институтийн Вирусологийн Төвд “Вирус тээгчдийг эмчлэх нь” сэдэвт судалгааны ажил гүйцэтгэн молекул биологийн судалгааны арга эзэмшиж, 2003-2004 онуудад Япон улсын Токай их сургуульд докторын дараах сургалтан (postdoc)-д хамрагдаж, 2005 онд Австри улсын Вений Их Сургуульд Биотехнологийн судалгааны чиглэлээр, 2006 онд БНСУ-ын Олон улсын вакцин судлалын институтэд дархлаажуултын олон улсын курст суралцан тус тус мэргэжил дээшлүүлсэн. Н.Хүрэлбаатар нь Олон улсын дотрын эмч нарын нийгэмлэгийн дэд тэргүүн, Анагаахын залуу судлаачдын Монголын Холбооны тэргүүн, “Эрүүл мэнд шинжлэх ухаан” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Дэлхийн Клиник Лабораторичдын Холбооны тэргүүлэгч гишүүн, Физиологийн Шинжлэх Ухааныг хөгжүүлэх сангийн тэргүүн, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны тэргүүлэгч гишүүн, ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Халдварт өвчин судлаачдын Монголын холбооны тэргүүн зэрэг сонгуульт ажлуудыг хашиж байгаа бөгөөд сагсан бөмбөгийн спортын мастер юм. Тэрээр Ховд аймгийн Дарви сумын нутгийн зөвлөлийн гишүүн бөгөөд сумын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд онцгой анхааран бодит ажил олныг хийж ирсэн.
63
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ДҮГЭРСҮРЭНГИЙН ЛХАГВАСҮРЭН - 1946 онд төржээ. - 1969 онд ЗХУ-ын Москва хотын холбооны дээд сургууль, 1982 онд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академи, Улаанбаатар хот дахь намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн их сургуулийг тус тус төгссөн - 1969 оноос радио-телевизийн төв, 1976 онд Холбооны байгууллагуудын намын хорооны нарийн бичгийн дарга, 1978 оноос хотын ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1982 оноос Октябрийн районы намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1987-1991 онд Төмөр замын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1991-1993 онд МАХН-ын төв хороонд улс төрийн ажилтнаар ажиллажээ. ЦЭРЭННАМЖИЛИЙН СОДНОМЖАМЦ - 1927 онд “Буянтын аманд” төржээ. - 1943-1945 онд Багш нарыг бэлтгэх сургууль 1960-1964 онд Эдийн засгийн дээд сургууль, 1955-1956 онд Хөдөө аж ахуйн удирдах ажилтны курс, 19701972 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгсөж шат дараалсан боловсрол эзэмшжээ. - 1947-1952 онд Ардын гэгээрлийн яаманд байцаагч, 1952-1970 онд ГовьАлтай аймгийн АДХГЗ-нд гэгээрлийн хэлтсийн дарга, Туяа нэгдлийн дарга, аймгийн захиргаанд ХАА эрхэлсэн орлогч дарга, 1972-1985 онд Булган аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1985-1990 онд Завхан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албыг хашиж байжээ. Тэрээр МАХН-ын 15,17,18,19-р их хуралд төлөөлөгч, БНМАУ-ын АИХ-ыг сонгох 8,9,10,11 дэх удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдсон байна. 1955 онд Г.Шоовдортой гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөжээ. - 1931, 1956 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 1959, 1969, 1981 онд “Алтан гадас” одонгоор, 1988 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдаж байжээ.
64
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЛЭГДЭНГИЙН ОЛДОХ - 1911 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дарви сумын “Хөвхөрийн гол” хэмээх газар малчин ард Лэгдэнгийн гэрт төржээ. Тэрээр бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж, өөрийн хичээл зүтгэлээр уйгаржин монгол бичиг шамдан суралцаж, тэр цаг үеийн бичиг үсэгтэй сэхээтнүүдийн нэг болжээ. - 1951-1954 онд Намын дээд сургуулийг дүүргэсэн. - МХЗЭ-д 1928 онд, МАХН-д 1942 онд гишүүнээр элссэн. 1929-1934 онд Сутай уулын хошууны хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга, 1934 оны 09 дүгээр сараас 1937 оны 12 дугаар сар хүртэл Ховд аймгийн 7 дугаар заставт цэрэг, тасаг, салааны туслах, дарга, 1937-1941 онд Ховд аймгийн МХЗЭ-ийн хороонд зааварлагч, хэлтсийн эрхлэгч, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1941-1944 онд Завхан аймгийн МХЗЭ-ийн хорооны дарга, 1944-1951 онд Архангай аймгийн АДХГЗ-ны дарга, 1954-1959 онд Ховд аймгийн АДХГЗ-ны дарга, 1959-1962 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион зааварлах хэлтсийн зааварлагч, 1962-1964 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт реферэнтээр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан. Л.Олдох даргыг Ховд аймгийн даргаар ажиллаж байхад Орон нутгийн нислэгийн маршрут нээгдэж орчин үеийн агаарын тээвэр манай аймагт хийгдэх болжээ. Улсын Их Хурлын депутатаар 2 удаа, МАХН-ын XI, XII, XIII их хурал, Улсын IX хурал, МХЗЭ-ийн Х их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ. Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас үнэлж Засгийн газрын “Хүндэт үнэмлэх”-ээр 2 удаа, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор 3 удаа, АХ-ын 25, 40 жилийн ойн медаль, Халх голын 30 жилийн ойн медаль, “Бид ялав” медалиар тус тус шагнасан байна. ЛАМЖАВЫН ГАЛСАНДОРЖ - 1924 онд “Буйлсын цагаан шороот” гэдэг газар төржээ. - МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд 1957-1960 онд, ЗХУ-ын Коммунист намын төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд суралцжээ. - Сургууль төгсөөд Сүхбаатар аймгийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдож ажиллах болсон. -“Алтан гадас” одон, АХ-ын ойн медальтай.
65
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË РАГЧААГИЙН ДАРМАА - 1909 онд Рагчаагийн 4-р хүү болон төржээ. - 1952 оноос шинэ хүчний дээд сургуульд суралцан төгсчээ. - 1928-1933 онд сумын нарийн бичгийн дарга, сумын дарга, Ховд аймаг дахь Буян морьт станцын дарга, аймгийн АДХГЗ-нд мал аж ахуйн хэлтсийн дарга, 1942-1947 онд аймгийн орлогч дарга, 1947-1952 онд аймгийн дарга, Монгол Улсын засгийн газрын зохион зааварлах хэлтэст ажиллаж байжээ. - “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор 2 удаа, ойн медалиар шагнагджээ.
AМГАЛАНБААТАРЫН ГАНБААТАР Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөхөөр ажилаж байна. Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн Их сургуулийн Хууль зүйн сургууль, мастер, МУИС-ийн Сэтгүүл зүйн сургууль, бакалавр, МУИС-ийн Герман хэлний бэлтгэл тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа,нийтлэг бодлогын зөвлөх /2009-2013/, NTV телевизийн Ерөнхий захирал /2006-2009/, ЗТАЖЯны Аялал жуучлалын газрын даргa /2004-2006/, АПУ ХК-ны Маркетингийн газрын захирал /2002-2004/, “Медиа групп” ХХКны Ерөнхий захирал /1999-2002/, New Tour ХХК-ны менежер /1997-1999/, 25-р суваг телевизийн Сэтгүүлч /1996-1997/ ажиллаж байсан. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний аав дэд хурандаа Амгаланбаатар нь Ховд аймгийн Дарви сумын уугуул, олхонууд хүн билээ. А.Ганбаатар нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь түүний сонгуулийн штабыг удирдан ажиллаж, сонгуульд ялалт байгуулахад ихээхэн үүрэгтэй оролцсон төдийгүй Монгол улсын PR-ын чиглэлийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг юм.
66
УЛС, ХӨДӨЛМӨРИЙН БААТАРУУД
Дарви маань сайн хүмүүс, сайхан алдартнаараа овоглон дуудуулж, бахархан хуучилахад зүрх маань цээжинд дотроо багтаж ядан булгилдаг төдийгүй уул, ус маань, ургамал цэцэгсээрээ дэлгэрэн цалгилах шиг. Сутай нутагт монгол түмнээ ажил амьдралын сайн сайхан өөд оройлон дагуулж явсан олон алдартан бий. Тэдний дотроос баатар цолтны их зам тодоос тод юм.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË БНМАУ-ЫН БААТАР ПУНЦАГИЙН ЧОГДОН
- 1915 онд төржээ. - 1932 онд Нягтлан бодохын курст суралцан мэргэжил эзэмшжээ. - 1932-1936 онд Увс аймгийн Бөх мөрөн сумын худалдаанд барааны нярав, данс хөтлөгч хийж байжээ. 1936 онд 21 настайдаа цэрэгт татагдан эх орноо хамгаалах өндөр хариуцлагатай үйлсэд амьдралаа зориулж эхэлсэн байна. БНМАУ-ын Дотоод яамны сайд маршал Х.Чойбалсангийн 1936 оны 6 сарын 10-ны өдрийн 239 тоот тушаалаар бага дарга П.Чогдонд дэслэгч цол олгож, 24-р отрядын Сүмбэрийн 7-р заставын даргаар дэвшүүлжээ. 1939 оны 2 сарын 17нд Японы 300 гаруй морьт цэрэг Халх голын Талын манханы чиглэлээр гэнэт дайран довтлоход өөрийн заставыг командлан дайсны өөдөөс зориг самбаатайгаар байлдаж Японы 60 гаруй цэрэг офицерийг устгаж, үлэмж хэмжээний зэвсэг техник олзлон авчээ. 1941-1945 онд хилийн 24-р отрядыг командлан оролцжээ. Халх голын ялалтын дараа Дотоод яамны сайдын тушаалаар хязгаарын газрын байлдааны хэлтэст тасгийн даргаар дэвшүүлэн томилжээ. 1947 онд Японы нийслэл Токио хотод Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүхэд П.Чогдон БНМАУ-ын гэрчээр оролцож байв. 1960, 1973 онд АИХ-ын депутатаар 2 удаа, МАХН-ын их хурлын төлөөлөгчөөр 6 удаа, Төв хорооны гишүүнээр 2 удаа сонгогдож байсан алдарт хилчин юм. 1956 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, 1971 онд БНМАУын баатар цол, Сүхбаатарын одон, Алтан таван хошуу медалиар шагнагджээ. Улс эх орныхоо өмнө байгуулсан гавьяаг нь мөнхжүүлж Халх голд хөшөөг нь босгожээ.
68
БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН ШАГНАЛТ ХОНЬЧИН СОНОМЦЭВЭЭНИЙ ЦОГТГЭРЭЛ - 1915 онд Сономцэвээний 2-р хүү болон төржээ. - 1936 онд цэрэгт татагдан 4 жил алба хаасан. 1940-1954 онд багийн дарга, агент, морин өртөөний улаач, Цагаан нуур, Хатгал, Бийскид жин тээж байгаад 1954 онд нэгдэлд элсэн хоньчин болжээ. 1957-1959 онд 500-525 эм хонь маллаж төлийг нь 100 хувь бойжуулан ашиг шимийг нь дээшлүүлэх талаар гарамгай амжилт гаргасан. 1970 онд 200 толгой мал буюу 9,7 тн мах хэмнэснээр сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийн даалгавраас 1680 кг ноос илүү тушааж 274 хурга илүү бойжуулж бэлтгэлийн малаас 666 хонь буюу 32,2 тн мах хэмнэсэн байна. 1974 оноос МАА-н мэргэжилтнээр ажиллаж 18 аймгийн 16-д нь 1-5 удаа очиж 500 гаруй хүнд мал аж ахуйн дэвшилтэд арга туршлагаа эзэмшүүлэн өөрийн аймгийн 960 малчдад ган зудын үед хэрхэн яаж бэлчээр арчилгаа тохируулах арга эзэмшүүлж монголын бүх малчны багш болжээ. Үүний учир 1978 онд “Төрийн шагнал” хүртжээ. Баатар С.Цогтгэрэл хөрвийн аргаар төл бойжуулах, малыг бэлчээрээр таргалуулах зэрэг олон туршлагын эзэн юм. - 1956 онд “Алтан гадас” одон, 1972, 1975 онуудад “Сүхбаатар”-ын одонгоор шагнагджээ. 1959 онд БНМАУын “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж “Сүхбаатар”-ын одон, Алтан таван хошуу медалиар шагнуулжээ. 1978 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх төрийн шагнал олгох хорооны саналаар БНМАУ-ын төрийн шагнал хүртжээ. С.Цогтгэрэлийг хөдөлмөрийн баатар цолоор шагнагдахад ээжээс нь “сайхан байна уу” гэж асуухад тэр ухаант хүн “Энэ төрийн явдлыг ер ухаарч ойлгохгүй юм. Нэгийг нь барьж аваад алж, нөгөөг нь баатар гэж хөөргөөд байх юм” гэж хариулсан гэдэг. Баатрын аав Сономцэвээнийг тайж угсаатай гэж хэлмэгдүүлсэн ажээ.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР СҮХИЙН ЛХАГВАЖАВ - 1915 онд “Болдын үзүүрт” Сүхийн 3-р хүү болон мэндэлжээ. - 1936 онд цэрэгт татагдан 5 жил алба хаажээ. 1941 оноос тариа тарих, мал маллах, улаа нэхэх, жин тээх ажил хийж байжээ. С.Лхагважав долоон жил адуу маллахдаа адууг хариулан оторлох туршлага нэвтрүүлжээ. Хонь малласнаас хойших сүүлийн 10 жилд 5915 эх төллүүлж 6533 төл бойжуулан үйлдвэрлэлийн даалгавраас 2426 кг ноос давуулан тушааж нэгдэл нийгэмдээ 198777 төгрөгийн цэвэр ашиг оруулжээ. - 1967 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1967, 1968 онд “Улсын аварга малчин”, 1971 онд “Сүхбаатар”-ын одон, 1973 онд БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж, “Сүхбаатар”-ын одон, Алтан таван хошуу медалиар шагнагджээ.
Æ ÈË
БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БАЛДАНЦЭРЭНГИЙН ГЭНДЭНПИЛ - 1924 онд “Сүүж” гэдэг газар Балданцэрэнгийн ууган хүү болон төржээ. - 1942-1947 онд цэргийн алба хааж, 1948-1951 онд худалдаа бэлтгэлийн ангид нярваар ажиллажээ. 1955 онд нэгдэлд элсэн хоньчин болжээ. Хоньчин баатар жилдээ 22-24 удаа нүүж малаа хотгүй отроор таргалуулдаг байна. 10 гаруй өрх айлтай нэгдэн социалист хөдөлмөрийн анхны бригад байгуулан ажиллаж Цогтгэрэл баатрын туршлагыг эзэмшээд зогсохгүй түүнийг улам баяжуулан мал хариулгын ажлыг 4 үе шатанд хуваан тарга хүч авахуулах тогтоох арга зүйг нэвтрүүлжээ. 1966-1976 он хүртэлх 10 жилд 6447 эхээс 7145 төл авч 698 төл илүү бойжуулан 20 тн ноос төлөвлөгөөнөөс илүү тушаан тэр үеийн ханшаар нэгдэлдээ 150,000 төгрөгийн цэвэр ашиг оруулжээ. Үр хүүхэд төрөл төрөгсдөө зохион байгуулж, Түвдээс Ганжуурын 108 ботийг нутгийнхаа Эрээгэмбэл хийддээ залсан байна. - 1967, 1976 онд “Улсын аварга малчин” цол авч, 1971 онд “Сүхбаатар”ын одонгоор шагнагджээ. 1976 онд БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж “Сүхбаатар”-ын одон, Алтан таван хошуу медаль хүртжээ. 1982 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагджээ. 69
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БАДАРЧИЙН ГАЛСАНДОРЖ - 1926 онд төржээ. - 1948-1950 онд Ховд аймгийн “Булган” суманд цэргийн алба хаажээ. 1956 онд “Сутайн хөгжил” нэгдэлд гишүүнээр элсэн орж тасралтгүй 38 жил хонь маллахдаа ганц ч төл гарздаагүйн дээр зөвхөн сүүлийн 18 жилд 9559 эх мал төллүүлэн 10684 төл буюу толгойн тооноос 1125 хурга илүү бойжуулан өгч нэгдэл нийгэмдээ хоёр бум гаруй төгрөгийн цэвэр ашиг оруулжээ. Тэр зөвхөн өөрийн аймгийн 150 малчинтай халз уралдаантай ажиллаж байв. Баатар хоньчин өөрийн ажилдаа дөрвөн улирлын дөрвөн өөр маллагааг нэвтрүүлэн амжилтанд хүрсэн ажээ. “Зудтай зун тэмцэнэ”, “Намар налайвал өвөл зутрана”, “Өвөл эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Хаврын тэнгэр хартай” гэж нутаглах нутаг, цаг агаарын онцлогийг харгалзан малаа малладаг явдал түүний амжилтын нэгэн түлхүүр юм. - 1963 онд улсын аварга малчин, 1973 онд улсын хошой аварга малчин, 1983 онд “Алтан гадас” одон, 1973, 1985 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, 1979 онд БНМАУын “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж, “Сүхбаатар”-ын одон, “Алтан таван хошуу” медалиар шагнагджээ.
70
БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГҮНДИЙН ЧУНАГ - 1935 онд “Мөнгөн аяга” багийн нутаг “Буянт” хэмээх газар Гүндийн 2-р хүү болон төржээ. - 1958-1959 онд Архустайн ТМС төгсчээ. -1954 онд Борнуурын сангийн аж ахуйд илгээлтээр ирж ногоочин болжээ. 1959 оноос механикжуулагч болсон байна. Чунаг 1966 онд төмсний механикжсан бригад байгуулан анхны даргаар нь томилогдон тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Чунагийн бригад 7-р таван жилд 800 га талбайд төмс тарьж жилд дунджаар 1 гагаас 250 тн ургац авч 1975-1977 онд улсын дээд амжилтыг 300цн/гагаар тогтоожээ. Ургацын улсын аваргын алдрыг 11 жил хүртэж, агротехникийн нарийн шаардлагыг баримталж, технологийг чанд хэрэгжүүлдэг туршлагаар Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Хэнтий аймаг, Төв аймгийн бүх САА-н ажилд нэвтрүүлжээ. Тэр “Төмс тарьж арвин ургац авахад хамгийн гол нь юуны өмнө талбайн сонголт, арчилгаа боловсруулалт чухал гол нь хөнгөн элсэрхэг хөрс их тохиромжтой хөрсийг сайн сийрэгжүүлээд бууцаар бордох хэрэгтэй” гэж захижээ. - 1963, 1966 онд “Алтан гадас” одон, 1979 онд “Сүхбаатар”-ын одон, 1986 онд “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж “Сүхбаатар”-ын одон, Алтан таван хошуу медаль, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор 2 удаа шагнагджээ.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ШИРБАЗАРЫН ЛХАГВА - 1948 онд Ширбазарын 6 дахь хүү болон төржээ. - 1968-1971 онд цэргийн алба хааж, 1971 онд нэгдлийн хоньчин болжээ. Тэр ажилдаа сумаас төрсөн алдарт хоньчидийнхоо туршлагыг нэвтрүүлэн ажиллахдаа сайн малчин аав Ширбазарынхаа малч байдлыг илүү өвлөн авсан байна. 1976 оны ган, 1977 оны зуднаар 707 төллөх мал хариулж сумандаа хамгийн олон төл хүлээн авснаар хир нудрагатай эр болохоо түмэнд харуулсан байна. Хониндоо хотгүй отрын өгөөжийг илүүд бодон нутаг хөөж олон нүүж малынхаа тарга хүчийг чамбайруулахад голлон анхаардаг байна. Хуц тавьсаны дараа хонио билчээрт нь хотлуулж, өдөр болгон услах нь ач тустай. Лхагва баатрын суурь жилд 120-130 төл даалгавраас илүү бойжуулан нэгдэл нийгэмдээ өгч байсан нь хэдэн суурь хонь болжээ. - 1978 онд “Алтан гадас” одон, 1981 онд “Улсын аварга” малчин, 1986 онд Улсын хошой аварга малчин болжээ. 1984 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, 1991 онд Монгол улсын “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж “Сүхбаатар”-ын одон, Алтан соёмбо медалиар шагнагджээ.
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН ЭМЧ, ГАВЪЯАТ ЭМЧ БАЛДАНГИЙН ЖАВ - 1936 онд “Өргөн сайр” гэдэг газар төржээ. - 1960 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг төгсчээ. - 1960-1968 онд Клиникийн 1-р амаржих газар их эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч, ерөнхий эмчээр, 1971-1973 онд АУДС-ийн эх барих эмэгтэйчүүдийн судлалын тэнхимийн багш, 1973-1978 онд ЭМЯ-нд эх нялхас, эмчлэн сэргийлэх ажил хариуцсан орлогч сайд, 1978-2011 онд АУИС, ЭМШУИС-ийн АУС-ийн эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, 1,2-р амаржих газар, ерөнхий эмчээр үр бүтээлтэй ажиллажээ. Тэр “Эх барих”, “Эмэгтэйчүүдийн судлал”, “Төрөлт удирдах урлаг” зэрэг хорь гаруй сурах бичиг, ном бичиж нийтлүүлсэнээс гадна, эрдэм шинжилгээ судалгааны 130 бүтээл туурвижээ. Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил эзэмшүүлсэн 1000 гаруй гарын шавьтай хүн юм. - 1969-1971 онд ЗХУ-ын Москва хотын эх нялхасын эрдэм шинжилгээний тэргүүлэх хүрээлэнд “Жирэмсний хожуу хордлогын үе дэх бөөрний үйл ажиллагаа” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1993 онд профессор цол хүртсэн. - 1990 онд Хүний гавьяат эмч, 2000 онд Ардын эмч цол, 2009 онд “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж “Сүхбаатар”-ын одон, Алтан таван хошуу медаль хүртжээ. 71
МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЦОЛТОН
Гавьяатнуудын дээд оргил болсон “Ардын” гэдэг хүндэт цол бол манай улсын нийт ард түмэнд ажил үйлс нь танигдаж дэлгэрсэн, алдар нэр нь тодорч цуурайтсан тийм хүмүүст түмний өмнөөс төрөөс тунхаглан олгодог батламж юмаа. Дарви сумаас маань одоогоор хүний их эмч Балдангийн Жав, хөгжмийн зохиолч Дашийн Мяасүрэн, багш сурган хүмүүжүүлэгч Г.Базар нар “Ардын” гэсэн эрхэм дээд цолыг хүртсэн билээ. Тэд маань өөр өөрийн салбартаа хийсэн бүтээснээрээ хойч үедээ үе дамжин дуурсагдаж, эх орныхоо түүхэнд ажил үйл, алдар нэр хоёроороо мөнхлөгдөн бичигдсэн бөгөөд зарим нь хөшөөгөө босгуулан дархлагдлаа. Хүндэтгэлийн дээдийг хүлээсэн эрхэм дээдсүүд минь чөмгөө дундартал, тархиа чинэртэл хүний энх тунх, эрүүл мэнд, эрдэм боловсрол, эн ихтэй эгшигт сайхан аялгуу тэргүүний оргилд нь гаран хөдөлмөрлөж бүтээн туурвиж бий болгож чадсан тод магнат, торгон залууртанууд маань сумынхаа дараа дараагийн ойн түүхэнд бахархал болон бичигдэх нь гарцаагүй агаад хүн ардууд нь төдийгүй нутгийн нь уул, ус нь баясан баярлаж байх буйзаа. Ардын цолтонгууд зөвхөн нэг л суманд гурваараа байгаа нь ховорхон түүхт тохиолдол ажгуу. Бүтээл, туурвил чинь улам тодорсоор байна Булган сүүлүүд чинь сортой байна Багачууд хойч үе чинь залгамжлахаар байна Буурал Богд, Сутай чинь сүртэй хэвээрээ ...
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН ДАШИЙН МЯАСҮРЭН - 1926 онд Баянцагааны “Нэмнээт”-д төржээ. - 1948-1951 онд Санхүү эдийн засгийн техникум, 19551960 онд ЗХУ-ын Ленинград хотын Римский-Курсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолч, удирдаач мэргэжлээр төгсчээ. - 1950-1955 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт дуучин жүжигчин, 1960-1965 онд УАДБЧуулгад ерөнхий хормейстр, удирдаач, 1965-1968 онд Соёлын яаманд мэргэжилтэн, 1968-1969 онд Улсын филармоны удирдаач, 1969-1982 онд БЦДБЧуулгад ерөнхий хормейстр, 19821984 онд Дундговь аймгийн ХДТ-т ерөнхий хормейстр, удирдаач, 1985-1988 онд Хөгжим бүжгийн коллежид удирдаач багшаар тус тус ажиллажээ. “Алтан намар”, “Нугасны дэгдээхэй олуулаа байлаа”, “Ерэн баатрын дууль” зэрэг иргэний олон арван дуу, “Ажилчны алдар магтуу”, “Их газрын чулуу” зэрэг магтуу, “Жаахан шарга” хөгжимт драм, олон арван бүжгийн чуулбар, төгөлдөр хуурын аязууд зохиожээ. Тэрээр 1972 онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, 1984 онд Монгол Улсын ардын жүжигчин цол хүртэж, “Алтангадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдсан байна. - 1960 онд “Буурал аав”, 1970 онд “Миний эх орон” “Монгол аялгуу”, “Цэргийн хүүгийн бодол”, “Итгэлийн дуу” шилдэг дууны түүвэр номуудаа хэвлүүлжээ. МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЭМЧ БАЛДАНГИЙН ЖАВ -1936 онд “Өргөн сайр” хэмээх газар төрсөн. -1955-1960 онд МУИС-ийн Анагаах ухааны факультетийг онц дүнтэй төгсөж Улаанбаатар хотын нэгдүгээр төрөх газар их эмчээр ажилласнаар ажил амьдралынхаа гараагаа эхэлжээ. 1979 оноос 2007 оны 7 дугаар сар хүртэл ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ерөнхий мэргэжилтнээр ажиллахдаа бүх аймаг, сумдаар явж эх нялхсын тусламжийн байдалтай танилцаж биечлэн зөвөлгөө өгч, семинар сургалт зохион байгуулсаны сацуу НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, ГерманМонголын техник туслалцааны нийгэмлэгтэй нягт хамтран ажилласны үр дүнд эхийн эндэгдлийн 3 оронтой үзүүлэлтийг 2 оронтой тоонд хүртэл буулгаж чаджээ. Анхлан санаачилж, биечлэн хөөцөлдсөний үр дүнд 1985 онд Монголын эх барих-эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг-төрийн бус байгууллагыг албан ёсоор байгуулж хот, хөдөөгийн эх нялхсын салбарт ажиллаж байгаа их, бага эмч нарын эрх зүйг хамгаалах, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулан тус нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 2007 оныг дуустал ажилласнаас гадна эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийг 1994 онд Ази-Далайн орнуудын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын 73
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË холбоонд гишүүнээр элсүүлэхэд хамтран ажиллажээ. 2005 онд Ази-Далайн орнуудын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны 19 дүгээр хурлыг өөрийн оронд зохион байгуулан явуулж, хурлын үйл ажиллагаанд 22 орны төлөөлөгчид болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон нь тус нийгэмлэгийн нэр хүндийг өндөрт өргөж, бүсийн хэмжээнд эзлэх байр суурийг улам батжуулсан юм. 1960 оноос хойш 50 шахам жилийн хугацаанд эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн судалгааны ажилд гаргасан хөдөлмөрийн бүтээлийг үнэлж төр засгаас 1990 онд “Монгол Улсын Хүний гавьяат эмч”, 1990 онд “Дэд профессор”, 1993 онд “Профессор”, 2000 онд “ Монгол Улсын Ардын эмч” цол олгосон. Шинжлэх Ухааны Академийн бага хурлын гишүүн, анагаах ухааны салбарыг үндэслэгчийн нэг гишүүн бөгөөд шинжлэх ухааны академийн харьяа “Анагаах ухааны академийг үүсгэн байгуулахад биечлэн оролцсон учраас “Анагаахын шинжлэх ухааны академич” цолыг 2005 онд олгосон юм. Дээрх хүмүүсийн намтрын дэлгэрэнгүйг ”Сутайн Олхонууд” (2008) номоос үзнэ үү.
МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ГОНЧИГИЙН БАЗАР -“Баянгол” гэдэг газар төрсөн. 1947-1951 онуудад багшилж байсан. 1952 онд Цэргийн Ерөнхий сургуульд суралцан төгсөж, Монголын ардын армийн офицер болж, эх орныхоо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэсэн манай ахмад үеийн төлөөлөгч юм. 1956 онд МУИС-ийн барилгын инженерийн ангид орж суралцсан. 1959 онд МУИС-ийн оюутны төлөөлөгчөөр, Австри улсын Вена хотод болсон Дэлхийн Оюутан Залуучуудын YII фестивальд оролцож байсан. 1961 онд сургуулиа төгсөн сургуульдаа багшаар үлдсэнээр Г.Базар багш монголын анхны барилгын инженерүүдийн нэг болоод зогсохгүй ТИС-ийн ууган салбар барилгын инженерийн салбарыг үүсгэн байгуулагч анхны багш нарын нэг болсон. 1961-2004 он хүртэл ТИС ба ШУТИС-ийн багш, тэнхмийн эрхлэгч, декан зэрэг ажлыг тасралтгүй 40 гаруй жил хийжээ. 1971-1994 онд Москвагийн Барилгын инженерийн дээд сургуулийн аспирантурт суралцан “Орон зайн нимгэн ханатай оболочкийн тооцооны онолын асуудалд” сэдвээр техникийн ухааны дэд докторын зэргийг хамгаалсан. “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, “АХ-ын ойн медаль”, “Ардын Боловсролын тэргүүний ажилтан”, “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр шагнагджээ. 1984 онд доцент цол, ТИС-ийн хүндэт профессор цол, 1998 онд профессор цол хүртэж, Монгол Улсын Гавьяат багш хэмээх хүндтэй шагналыг хүртсэн. 2009 онд Ардын багш цол хүртсэн.
74
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТАН
Төрд соёрхогдож, түмэн олонд таашаагдана гэдэг хэн бүхэнд тохиолдоод байдаг хувь тавилан бишээ. Дарви сумаас маань эдүгээ төрийн шагнал хүртсэн эрхэм гурвын маань хоёр нь малынхаа буян заяатай холбогдсон хоньчин баатар С.Цогтгэрэл амбаа, мал зүйч Л.Дамдиндорж нар билээ. МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Э.Чойдог гуай уран яруу, тансаг сайхан аялгуу эгшигээр мянга, мянган зохиолчдоо магнайлан, тухайн цаг үеийн нарийн шүүлтүүрийг даван гарч ирсэн алдартан шүү дээ. Төр, түмэн олон нүдтэй гэдгийг эдгээр эрхэм хүмүүс маань ажил үйл, авьяас чадлаараа нотлон харуулсан юм. Төрийн минь сүлд өршөө гэж Мөнх Цаст Сутай богддоо өглөө бүр мандах нартайгаа уралдан босож цайныхаа дээж, цагаан сүүгээ өргөдөг нутгийн маань түмний сэтгэлийн их элч, уул усны минь өгөөж хишиг гэж төрийнхөө дээдийн дээд титэм хүртсэн шагналтангууд маань бодож явдаг нь дамжиггүй ээ. Нутаг усны бид эрхэмлэн хүндэтгэж сэтгэлийнхээ мухарт хадгалж явдаг алдар цуутнууд маань цаг тоололын үргэлжлэл болсон хойч үеийнхэндээ бахархах дурсамжийн шигтгээ болон мөнхөрнө. Та бүхний хийсэн бүтээсэн, туурвисан бүхнийг бүрэн эхээр нь дэлгэе гэвэл хэдэн арван боть болох нь ойлгомжтой билээ. Энэхүү 90 жилийн ойн номынхоо хуудасны тэргүүн магнайд товчлон оруулж байна. 1.Сономцэвээний Цогтгэрэл. Хөдөлмөрийн баатар хоньчин 2.Эрэгзэнгийн Чойдог. Монгол Улсын УГЗ, Хөгжмийн зохиолч 3.Лхагважавын Дамдиндорж. Мал зүйч нар манай нутгаас төрөн гарсан юм.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ТӨРИЙН ШАГНАЛТ ХОНЬЧИН СОНОМЦЭВЭЭНИЙ ЦОГТГЭРЭЛ 1956 онд “Алтан гадас” одон, 1972, 1975 онуудад “Сүхбаатар”ын одонгоор шагнагджээ. 1959 онд БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж “Сүхбаатар”-ын одон, Алтан таван хошуу медалиар шагнуулжээ. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 1978 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоолоор “Мал маллагааны тогтвортой арга технологийг тогтоох, залуу малчдыг халамжлан хүмүүжүүлэх талаар онцгой идэвх чармайлт гарган ажилласан учир” БНМАУын төрийн шагнал хүртжээ. Намтрын дэлгэрэнгүйг хөдөлмөрийн баатрууд хэсгээс үзнэ үү.
МОНГОЛ УЛСЫН УГЗ-ТЭН, ТӨРИЙН ШАГНАЛТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ЭРЭГЗЭНГИЙН ЧОЙДОГ - 1926 онд төржээ. - 1940 онд Уран сайхны сургууль, 1956-1963 онд ЗХУ-ын Москва хотын хөгжмийн дээд сургууль төгсчээ. - 1942 оноос Улсын хөгжимт драмын театрт хөгжимчин болжээ. 1963 оноос Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт хөгжмийн зохиолч багшаар ажиллаж байжээ. -“Шарилжин дундах цэцэг”, “Мөнхийн нөхөрлөл”, “Хөгжмийн эгшиг” бүжгийн жүжиг, “Ариун зул” дуурь, “Хүргэн хүү”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог” киноны хөгжим зэрэг олон арван бүтээлээр монголын хөгжмийн урлагт жинтэй хувь нэмэр оруулжээ. Түүний бүтээсэн иргэний уянга, цэргийн олон арван дуунаас “Миний ээж” дуу, “Жалам хар” найрал хөгжим зэрэг алдартай бүтээлүүд өнөө ч тайз дэлгэцийн бүтээлийн сор болсоор байна. 1978 онд “Саальчин бүсгүй” түүвэр хэвлүүлжээ. - Монгол Улсын УГЗ-тэн цол, Төрийн шагнал хүртжээ. ТӨРИЙН ШАГНАЛТ МАЛ ЗҮЙЧ ЛХАГВАЖАВЫН ДАМДИНДОРЖ - “Хөдөө бух” гэдэг газар 1949 онд төржээ. - 1970-1975 онд ХААДС-ийг төгсөн зоотехникч мэргэжил эзэмшжээ. - 1975-1993 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуулын САА-д ерөнхий зоотехникч, 1993 оноос мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн “Сэлэнгэ сүрэг” ХК байгуулан захирлаар нь ажиллаж байна. 1975 оноос “Махны чиглэлийн өсвөр үхрийг гүн дэвсгэртэй задгай эрчимтэй бордох нь” сэдвээр 4 жил үйлдвэрлэл эрдэм шинжилгээний ажлыг амжилттай хийж, махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхэр сүргийг бий болгожээ. - “Сэлэнгэ” үүлдрийн үхэр сүрэг бий болгосны учир 1988 онд төрийн шагнал хүртжээ. 1984 онд шинэ үүлдэр бий болгосон патентийн гэрчилгээ авчээ. 76
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛТОН
Уйгагүй хөдөлмөрлөж, өмнөө тавьсан зорилгоо биелүүлж гавьяанд хүрнэ гэдэг амаргүй даваа гэдгийг уншигч маань юу эс андах билээ. Олон жилийн зүтгэлийн хүчээр саад бэрхшээл хэцүү хатууг арга, ухаанаараа даван гарч байж л алдар хүндийг авдаг. Тэгэхээр Дарвичууд маань үнэхээр хөдөлмөрч, оюунлаг ард түмэн юм. Алдар хүндтэй хүмүүсээрээ хүн ард, уул ус нь хамтдаа баярлан бахархдаг гэж ярьдаг юутай үнэн үг билээ. Нутгийн түмэн олон та бүхэн энэхүү номноос гавьяат нарынхаа намтар, түүхийн товчлолоос хэний хүү, охин юунд хүрсэнийг өөрөө сонирхоод зогсохгүй залуу үе, үр, ач зээдээ танилцуулж, тэдэнд бахархан дууриах ахмад үеийн залгамж болох талаар сургамжлан зөвтгөөрэй.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЦОЛТОНУУД Дарви сумаас алдар нэрээ түүхийн хуудаснаа мөнхлөн хадсан гавьяатнууд тун олон байдаг. Тэр дундаа бүхий л төрөл мэргэжлийн салбарт гавьяа байгуулсан гавьяатнуудтай билээ. Ялангуяа эрүүл мэнд, ХАА-н салбарт илүүтэй олон гавьяат байдаг нь сонирхол татам гэж болно. Өөрөөр хэлбэл энэ салбар чиглэлд булган сүүлтэй, ахмад алдартай хүмүүсийн нөмөр нөлөө, нутгийн гэсэн элгэмсэг сайхан чанар гэж ойлгож болно. Гавьяатнууд маань алсын бодлогоор өөрийнхөө мэдлэг мэргэжилээ хойч үедээ өвлүүлэн залгамжлуулахаар сэтгэл харамгүй туслан дэмжсэний үр өгөөж туссаных билээ. 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 22. 23. 24. 25. 26. 27. 28. 29. 30. 31. 32. 33. 34. 35. 36. 37. 38. 39. 40. 41. 42. 43. 44. 45.
Дашийн Мяасүрэн Эрэгзэнгийн Чойдог Доржийн Найдан Зундуйн Пүрвээ Зундуйн Галсанданзан Ишээхүүгийн Даваа Мишигийн Цэрэндорж Цэгмэдийн Төмөр-Очир Балчингийн Дагвадорж Балдангийн Жав Мижиддоржийн Цэрэнханд Зундуйн Цагаан Гончигийн Базар Равдангийн Даваадалай Раднаасэдийн Санжаасүрэн Арцадын Дамдин Дашийн Содномгомбо Балжиннямын Түмэн-Өлзий Дармаагийн Самбуупүрэв Намхай-Очирын Нямдаваа Дамдингийн Авирмэд Доржийн Лхаасүрэн Бат-Өлзийн Алагаа Жамсрангийн Бямбадорж Галсангийн Зянаамядар Найдангийн Төрбат Дамдингийн Гомбожав Жанчивдоржийн Даваабал Довдонгийн Мянгаа Лодойн Эрхбаяр Дамбын Сэржээ Довдонгийн Данзан Галсангийн Бүдрагчаа Зулын Сунрав Ёндонгийн Амгалан Түвдэнгийн Данзанлхагва Ламжавын Далхаа Лхагважавын Төмөрчөдөр Чумбуугийн Дамбадаржаа Самбуугийн Оюунцэцэг Сономцэвээний Хүрэлбаатар Чадраабалын Дашзэвэг Доржхүүгийн Энэбиш Туурийн Отгонбаяр Пүрэвдоржийн Бямбаа
Урлагийн Гавьяат зүтгэлтэн Урлагийн Гавьяат зүтгэлтэн Гавьяат жүжигчин Гавьяат жүжигчин Гавьяат жүжигчин Гавьяат нэгдэлчин Гавьяат багш Гавьяат хуульч Гавьяат хуульч Гавьяат эмч Гавьяат багш Худалдааны гавьяат ажилтан Гавьяат багш Гавьяат тамирчин Гавьяат багш Гавьяат багш Гавьяат багш Гавьяат багш Гавьяат эмч Гавьяат эмч Гавьяат эмч Гавьяат малчин Ойн гавьяат ажилтан Гавьяат хуульч Гавьяат эдийн засагч Гавьяат хуульч Худалдааны гавьяат ажилтан Гавьяат эмч Гавьяат эмч Гавьяат тамирчин Гавьяат эмч Соёлын гавьяат зүтгэлтэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Гавьяат багш Соёлын гавьяат зүтгэлтэн Гавьяат эмч Малын гавьяат эмч Гавьяат багш Соёлын гавьяат зүтгэлтэн Гавьяат багш Гавьяат жүжигчин Гавьяат багш Гавьяат багш Гавьяат багш Гавьяат эмч
Жич: Гавьяатуудынхаа нэрийг хараахан бүрэн гаргаж чадаагүйдээ хүлцэл өчье.
78
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ДАШИЙН МЯАСҮРЭН - 1972 оны 12 дугаар сарын 11-нд Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн, 1984 оны 07 сарын 24-ны өдрийн БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн №144 зарлигаар Монгол Улсын ардын жүжигчин цолыг хүртжээ. Намтрын дэлгэрэнгүйг ардын цолтон хэсгээс үзнэ үү.
МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЭРЭГЗЭНГИЙН ЧОЙДОГ - 1976 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 1986 онд Төрийн шагнал хүртсэн. “Шарилжин дундах цэцэг”, “Мөнхийн нөхөрлөл”, “Хөгжмийн эгшиг”, “Мөнгөн залаа” зэрэг балетууд бичсэн. Намтрын дэлгэрэнгүйг төрийн шагналтны хэсгээс үзнэ үү.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ДОРЖИЙН НАЙДАН - 1917 онд төржээ. - 1939-1941 онд цэргийн алба хааж, 1941 оноос армийн төв клубт жүжигчин дуучин, 1944 оноос Ховд аймгийн Хайрхан суманд хүмүүжүүлэгч багш, 19451969 онд Ховд аймгийн ХДТ-т, 1969 оноос Улсын драмын театр, Монгол кино үйлдвэр, Дайчин алдар чуулгад жүжигчнээр ажиллаж байлаа. - Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Жалбуу, Б.Явуухулан, Н.Дугарсанжаа нарын “Ялалтын жигүүр”ийн Лэгцэг, Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийн Агваан, ”Хүргэн хүү” киноны Жамц, “Хөдөөгийн баясгалан”-ийн малчин Ширнэн, “Их замын тоос”ын сахиул Балдан зэрэг тайз, дэлгэцийн олон дүр бүтээжээ. - АХ-ын ойн медаль, Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртжээ.
79
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЗУНДУЙН ПҮРВЭЭ - Ардын цэрэгт алба хааж, аймгийн хүнсний комбинатад сүү тосны мастер, 1956 оноос Үндэсний жүжгийн академик театрын жүжигчнээр ажиллажээ. - “Өглөө” киноны Дамчаа өвгөн, “Өнөр бүл” киноны Лонжид дарга, ”Төгсгөл” киноны Самдан гэлэн, “Далан худалч” жүжгийн Галдан ноён, “Арын албаныхан” жүжгийн Чойжав маарамба, “Отелло” жүжгийн Барбанцио зэрэг тайз, дэлгэцийн 200 гаруй гол болон туслах дүр бүтээж Сэмбээ Пүрвээ гэсэн алдар хүртсэн алдарт жүжигчин юм. - “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, ”Алтан гадас” одонгоор шагнагдаж, 1986 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртжээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЗУНДУЙН ГАЛСАНДАНЗАН - 1930 онд төржээ. - 1950-1953 онд Ардын цэрэгт алба хааж, Ховдын хөгжимт драмын театрт дуучнаар орж, нэг жил болоод Улаанбаатар хотод зохиогдсон соёл урлагийн 10 хоногт оролцжээ. Л.Ванган зохиолч түүнийг Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр авч урлагийн замд оржээ. -10 гаруй кино, 100-аад жүжигт гол ба туслах дүр бүтээсний дотор жанжин Сүхбаатарын дүрийг “Ардын элч” кинонд, Цагаан дээлт Дамдины дүрийг “Үүр цайхын өмнөхөн”, “Мандах нарны туяа” кинонд бүтээсэн нь ихээхэн алдар хүнд авч иржээ. - 1980 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртжээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ НЭГДЭЛЧИН ИШЭЭХҮҮГИЙН ДАВАА - 1924 онд төржээ. - Намын дээд сургууль төгссөн улс төрийн дээд боловсролтой. - Ховд аймгийн “Хөдөлмөр” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1960-1967 онд Дарви сумын АДХГЗ-ны дарга, ”Сутайн хөгжил” нэгдлийн дарга, 1983 оноос аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргаар ажиллаж “Даваа дарга” гэж алдаршжээ. Ховдын Цэцэг сум, Дарви суманд даргаар ажиллаж байлаа. - “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж, 1979 онд “Монгол Улсын гавьяат нэгдэлчин” цол хүртжээ.
80
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ МИШИГИЙН ЦЭРЭНДОРЖ - 1937 онд “Бурхант” хэмээх газар Мишигийн 5-р хүү болон төржээ. - Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургууль, ЗХУ-д Сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургууль тус тус дүүргэжээ. - 1957 оноос 4-р бага сургуульд багш, Багшийн сургуульд ХЗЭ-ийн хорооны дарга, 13-р сургуульд багшилж байгаад 1962 оноос Гэгээрлийн яаманд байцаагч мэргэжилтэн, 1969 оноос Улаанбаатар хот, Архангай аймгийн багшийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирал, 1973 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд 2 жил хичээлийн эрхлэгч, захирлаар 17 жил ажиллажээ. 1992-1994 онд гоц авьяастай хүүхдийн 93-р сургуульд захирал, 2001 оноос Хөгжим бүжгийн коллежид хичээлийн эрхлэгчийн ажил хийжээ. - 1972 онд “Алтан гадас” одон, 1981 онд “Монгол Улсын гавьяат багш” цол хүртжээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦЭГМЭДИЙН ТӨМӨР-ОЧИР - 1922 онд “Хөвхөрийн гол”-д төржээ. - 1948-1950 онд ЗХУ-д 2 жилийн курс, 1960 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгссөн. - 1941-1942 онд ДЯЯ-ны Дорноговь аймаг дахь хэлтэст төлөөлөгч, 1942-1947 онд Өмнөговь, Ховд аймаг дахь хэлтэст тасгийн дарга, 1947-1970 онд НАХЯ-ны Ховд, Дорноговь, Архангай аймгийн хэлтэс болон төвийн 1,2,3-р хэлтсүүдэд хэлтсийн даргаар, 1970-1972 онд Эрхүү хотын ерөнхий консул, 1972-1980 онд НАХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан. - “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор 2 удаа, “Байлдааны гавьяаны улаан туг”ийн одон, “Сүхбаатар”-ийн одон, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, “Монгол Улсын гавьяат хуульч” цолоор шагнагджээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ, АРДЫН ЭМЧ БАЛДАНГИЙН ЖАВ Сургалт, судалгааны ажил, эх нялхасын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1990 онд “дэд профессор”, 1993 онд “профессор”, 1990 онд “Монгол Улсын хүний гавьяат эмч”, 2000 онд “Монгол Улсын Ардын эмч” цол хүртээжээ. Намтрын дэлгэрэнгүйг ардын цолтон хэсгээс үзнэ үү.
81
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ, АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР НАМХАЙ-ОЧИРЫН НЯМДАВАА - 1939 онд Мөнгөн аяга багийн “Ханан хад” хэмээх газар төржээ. - 1958-1963 онд АУДС-ийг төгсчээ. - 1963 оноос Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслийн эмч, Цацраг туяа эмнэлэгт мэс заслын эмчээр 1968-1978 онд, 1978-1980 онд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1980-1998 онд Цацраг туяа эмнэлэг, Улсын Хавдар судлалын төвийн захирал, 1998-2007 онд ХСҮТ-д зөвлөх эмч, ерөнхий зөвлөхөөр Мэс заслын эмчээр хөдөлмөрийн гараагаа эхэлж, эрүүл мэндийн салбар 44 жил ажилласан манай нэр цуутай эмч, туршлагатай зохион байгуулагч, нэрт судлаач, мөн АУИС зэрэг сургуульд багшилж олон эрдэмтэд төрүүлсэн сурган хүмүүжүүлэгч багш хүн байсан. Өдөр тумын ажлынхаа хажуугаар судалгаа, шинжилгээний ажлыг тасралтгүй эрхэлж байсан эрдэм номын хүн байж 1984 онд “БНМАУ дахь элэгний анхдагч өмөнгийн тулгамдсан асуудал” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалжээ. 1970 онд хавдар судлалын төвийг байгуулж, хэд хэдэн тасаг кабинетийг шинээр нээн ажиллуулж хүн амд хавдар судлалын тусламж хүргэх зохион байгуулалтыг хийжээ. Тэрээр мэс заслын оношлогоо эмчилгээнд 32 шинэ арга, аргачлалыг боловсруулан нэвтрүүлж, 10 гаруй мянган хүний алтан амийг аварч, мэс засалчийн ур, ухаан, мэргэжлийн өндөр ур чадварыг үзүүлж, 1976 онд элэгний анхдагч өмөнг бүтнээр нь тайрах том мэс хагалгааг Монгол улсад анх хийж “Хавдрын Нямдаваа” хэмээн алдаршсан эмч байв. МУ-ын Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Хавдар судлалын Үндэсний төвийг Намхай-Очирын Нямдаваа эмчийн нэрэмжит болгох шийдвэр гаргасан нь Монголд хавдар судлалын албыг хөгжүүлэх их үйлст түүний чин сэтгэлээсээ цаг наргүй зүтгэж, үр дүнтэй ажиллаж байсны том үнэлгээ, хөшөөг нь тус эмнэлгийн хашаанд босгон мөнхжүүлсэн нь Дарвийнхан төдийгүй Монголын ард түмэнд алдаршсан гарамгай сайн эмч гэдгийг харуулж буй хэрэг юм. - 1981 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 1991 онд ”Алтан гадас” одонгоор шагнагдаж, 2001 онд “Хүний гавьяат эмч“ болжээ.
82
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ МИЖИДДОРЖИЙН ЦЭРЭНХАНД - 1944 онд “Хар чулуу” гэдэг газар Мижиддоржийн ууган охин болж төржээ. - 1961-1964 онд Багшийн сургууль, 1966 онд БНМДИ-ийн хөдөлмөрийн багшийн курс, 1991-1995 онд УБДС-ийг Урлал техникийн мэргэжлээр төгсчээ. - 1964-1973 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн сургуульд, 1973-1986 онд Улаанбаатар хотын 15-р сургууль, 1986-2004 онд Нийслэлийн засаг даргын дэргэдэх Боловсролын газар арга зүйч, зөвлөх хийж байна. Хоёр дахь түүхий эдийг ашиглах аргыг сургалтанд нэвтрүүлж “Юмхнаар юм хийх” анхны туршлага, хүүхдийн оёх, хатгах, сүлжих чадварын дундаж төвшинг тогтоох зэрэг найман тэргүүн туршлага гаргаж, сургалтанд нэвтрүүлжээ. Энэ ажлынхаа үндсэн дээр ”Зүгээр суухаар зүйж сурцгаая” зэрэг 10 гаруй үзэсгэлэн гаргаж, 30 шинэ бүтээлийн гэрчилгээ авчээ. - “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Монгол Улсын гавьяат багш цол хүртжээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ БАЛЧИНГИЙН ДАГВАДОРЖ - 1918 онд төржээ. - Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, 1970 онд МУИС төгсөн хуульч болсон. 1980 онд ЗХУын Ленинград хотод мэргэжил дээшлүүлэх 6 сарын курст суралцсан. - 1960 оноос Ховд аймгийн прокурорт мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад Нийслэлийн прокурорт мөрдөн байцаагч, хяналтын болон туслах прокурор, нэгдүгээр орлогч прокуророор ажиллаж байв. - “Хөдөлмөрийн хүндэт медаль”, ”Алтан гадас” одон, 1990 онд Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнагджээ. МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЗУНДУЙН ЦАГААН - 1942 онд төржээ. - 1961 онд Худалдааны техникум төгсчээ. - 1961 оноос бараа бааз, 1967 оноос Улсын их дэлгүүрт худалдагч бригадын ахлагчаар 35 жил ажиллажээ. 1975 оноос хамтын тооцоотой бригад, 1980 онд өөрөө өөртөө үйлчлэх хэлбэрийг ажилдаа нэвтрүүлсэн. - 1981 онд “Алтан гадас” одон, 1991 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан цолоор шагнагдаж байлаа. 83
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ, АНАГААХ УХААНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ДАРМААГИЙН САМБУУПҮРЭВ - 1932 онд Бургастайн амны “Бөөр” гэдэг газар төрсөн. - 1956 онд МУИС-ийг төгсчээ. Баянхонгор аймгийн төвийн эмнэлэг, УХСТ-д эс судлаач эмч, зөвлөх, Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, “Хорт хавдар” төслийн удирдагчаар ажиллаж байжээ. Хүний их эмчээр 44 жил ажилласнаас 22 жил нь УХДС-д хавдрын эмгэг эд судлагч эмч, эс судлагч эмч, зөвлөх эмчээр, 17 жил АУХ-д Хавдар судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилласан. Ном эмхтгэл 15-ыг хэвлүүлжээ. - 1981 онд Москва хотын БХХСЭШТөвд дэд доктор. 2005 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Энэ ажлаараа хатгалтын эс зүйн шинжилгээний туслалцаатайгаар Монгол улсад анх элэгний анхдагч өмөн, хоёрдагч хавдар, элэгний хатуурлын эс зүйн ба бичил бүтцийн онцлогийг тогтоосон юм. -“Алтан гадас” одонгоор 2 удаа шагнагдсан. “Монгол Улсын хүний гавьяат эмч” цолтой. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ ДОВДОНГИЙН МЯНГАА - 1945 онд “Их хүнхэрт” төржээ. - 1969-1970 онд ЗХУ-ын Эрхүү хотод хэлний бэлтгэлд суралцсан 1976 онд АУДС-ийг төгсөн хүний их эмч болжээ. 1989 онд ЗХУ-ын Москва, Ленинград хотод мэргэжил дээшлүүлсэн. - 1965-1969 онд Авто засварын заводод ажилтан, 1976 оноос сүрьеэтэй тэмцэх албанд их эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, 1989-2004 онд Сүрьеэгийн клиникийн эмнэлгийн дарга, ерөнхий эмч, захирлын ажлыг хийж байна. 1985 оноос хойш Сүрьеэгийн эмчийн тэргүүлэх зэргийг 5 удаа давтан хамгаалсан. 1989 оноос АУДэС-д багш, дипломын дараах сургалтын албанд сүрьеэгийн багшаар ажиллаж олон зуун оюутан, эмч нарт өөрийн мэргэжлээр хичээл зааж сургалт явуулсан. Энэ хугацаанд мэргэжлийн товхимол 2, эрдэм шинжилгээний илтгэл 30-иад, санамж зөвлөлгөө 20 гаруй нийтлүүлжээ. - 1993 онд АУ-ны магистр, 2001 онд клиникийн профессор цол хүртсэн. - “Алтан гадас” одон, “Монгол Улсын хүний гавьяат эмч” цол авчээ.
84
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ГАВЬЯАТ БАГШ АРЦАТЫН ДАМДИН - 1931 онд “Цахир салаа”-нд Арцтын 3-р хүү болон төржээ. - 1947-1952 онд Худалдааны техникум, 1959-1963 онд МУИС-ийг худалдааны эдийн засагч мэргэжлээр төгсчээ. 1960 онд Ленинград хотын Худалдааны дээд сургуулийн 2, 3-р ангид, 1968-1971 онд Москвад ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх нийгмийн шинжлэх ухааны академид аспирант, 1989-1990 онд Москва хотод Плехановын нэрэмжит УААА-н дээд сургуулийн докторантурт суралцжээ. 1954-1955 онд МЭХХТ холбоонд нарийн бичгийн дарга, 1965-1967 онд ЭЗДСийн худалдаа ХАА-н эдийн засгийн факультетэд захирал, 1967-1968 онд БНМАУ-ын ШУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1963 оноос МУИС-д багш, хичээлийн эрхлэгч (8 жил), захирлаар (17 жил) жил ажиллажээ. 1971 онд ЭЗУ-ны дэд доктор, 1991 онд “Зах зээлийн эдийн засагт шилжих нөхцөлд Монгол улсын нийтийн хоолны аж ахуйн механизмыг өөрчлөн шинэчлэх арга зүйн асуудлууд” сэдвээр ЭЗШУ-ны докторын зэрэг хамгаалж, 1992 онд профессор цол хүртжээ. - “Алтан гадас” одон, 1991 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдаж, 1989 онд “Монгол Улсын гавьяат багш” цол хүртжээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ, АНАГААХ УХААНЫ ДЭД ДОКТОР ДАМДИНГИЙН АВИРМЭД - 1951 онд “Баян толгой” гэдэг газар Дамдингийн 6-р хүү болон төржээ. - 1969 онд АУДэС-д орж суралцаад төгсчээ. 1975 онд АУДэС-ийн анхны 6-р курсийг мэс заслын чиглэлээр төгсч УБ хотын Клиникийн 1-р амаржих газар эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил олгох курс хийж 1981 онд мэргэжил дээшлүүлжээ. 3000 удаа хагалгаанд оролцож, 20000 хүнд мэргэжлийн зөвлөгөө өгч 30 гаруй эрдэм шинжилгээний ажил туурвиж умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх эс зүйн скрининг арга аргачлал боловсруулжээ. - Хүний гавьяат эмч цолтой - 1992 онд “Умайн хүзүүний өмөнгийн суурь урьдал өвчнийг эрт илрүүлж эмчлэх нь” сэдвээр АУны дэд докторын зэрэг хамгаалсан, 1992 онд бөхийн самбо барилдааны “Олон улсын шүүгч” болжээ.
85
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ХИМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР РАДНААСЭДИЙН САНЖААСҮРЭН - 1936 онд төржээ. - 1959 онд Москвагийн их сургуулийн химийн факультетийг төгсчээ. 1985-1989 онд ШУА-ын шугамаар Ленинград хотын Силакат химийн институтад эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1959-1978 онд МУИС-д багш, сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хичээлийн эрхлэгч, 1978-1982 онд Ардын боловсролын яамны сайд, 1982-1984 онд МУИС-д химийн багш, 1989-1991 онд ШУА-ын тэргүүлэгчдийн газар эрдэм шинжилгээний ажлын хэлтсийн дарга, 1994-1997 онд Боловсролын яам болон Гэгээрлийн яаманд шинжлэх ухаан, технологийн газрын дарга, 1991 оноос Монгол Улсын их сургуулийн хими, технологийн төвийн захирлаар тус тус ажиллаж байв. - 1989 онд Химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Энэ ажил нь портланд цемент үйлдвэрлэх технологийн шинжлэх ухааны шинэ чиглэл болжээ. Монгол улсдаа шинжлэх ухаан технологиийг хөгжүүлэх үзэл баримтлалын төслийг боловсруулах ажлыг гардан хариуцаж “Технологи дамжуулах тухай”, “Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай” хуулиудын төслийг боловсруулах ажлыг хийжээ. Сурах бичиг товхимол 11-ийг хэвлүүлж, оновчтой саналын патент 6-г авчээ. - 1996 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Монгол Улсын гавьяат багш цолтой. МОНГОЛ УЛСЫН ОЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН БАТ-ӨЛЗИЙН АЛАГАА - 1938 онд төржээ. - ТМС, 1967 онд ХААДС-ийг ойн инженерийн мэргэжлээр төгсчээ. 1987-1970 онд Завхан аймгийн ОАА-н инженер, 1971-1974 онд Тосонцэнгэл хотын Мод бэлтгэлийн АА-н дарга, 1975-1977 онд Ой модны аж ахуйн яаманд мэргэжилтэн, 1978-1980 онд Шарын голын мод бэлтгэлийн АА-н дарга, 1980-1986 онд Эрдэнэт хотын Мод бэлтгэлийн АА-н дарга, 1987-1989 онд Түнхэлийн мод бэлтгэлийн АА-н дарга, 1989-1994 онд Шарын голын Мод бэлтгэлийн АА-н даргын ажлыг хийж байлаа. Монгол улсад мод үржүүлгийн газрыг анх санаачлан байгуулж, ойн нөхөн сэргээлтийн тогтолцоо, бүтцийг бий болгож эх орныхоо ойн нөөц баялгийг арвижуулах буянтай үйлс бүтээсэн байна. -“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор шагнагдаж, Ойн гавьяат ажилтан цол хүртжээ.
86
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ФИЛОСОФИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ДАШИЙН СОДНОМГОМБО - 1926 онд ”Хавцалын аманд” төржээ. - 1950-1955 онд Намын дээд сургууль, 1959-1964 онд Москва хотын Ломоносовын нэрэмжит дээд сургууль тус тус төгсөж улс төр, философич-нийгэм судлалын багш мэргэжил эзэмшжээ. 1942-1950 онд Дарви сумын эвлэлийн хороо, Дотоодын ба Хязгаарын цэргийн төв сургуульд бичээч, 1955-1965 онд МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтэст лектор, суртал нэвтрүүлгийн тасгийн эрхлэгч, хэлтсийн орлогч эрхлэгч, 1965-1992 онд ЭЗДС-ийн нийгмийн ухааны тэнхим, МУИС-ийн шинжлэх ухааны социализмын онол, улс төр судлалын тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Доктор, профессор цолтой олон арван бүтээлтэй хүн. - “Сүхбаатар”-ын одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”ийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан байна. Монгол Улсын гавьяат багш юм. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ОЛИМПИЙН МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН АВАРГА, УЛСЫН НАЧИН РАВДАНГИЙН ДАВААДАЛАЙ 1950 онд Цахир салаа гэдэг газар төрсөн. УБДСийн биеийн тамирын анги төгссөн, Багш дасгалжуулагч, хуульч мэргэжилтэй. Бөхийн гараагаа 1974 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэн эхэлж, 1975 онд аймагтаа түрүүлэн аймгийн арслан цол, 1982 онд улсын начин цол хүртжээ. Самбо бөхийн УАШТ-ээс хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль, жүдо бөхийн УАШТ-нээс алт, мөнгө, хүрэл медалиуд, хоёр удаагийн Бүх ард түмний спартакиадаас бөхийн хоёр төрлөөр алтан медалиуд, Улаанбаатарт болсон жүдо бөхийн олон улсын тэмцээнээс гурван алтан медаль, гадаадад болсон самбо, жүдо бөхийн тэмцээнүүдээс арав гаруй медаль хүртсэн манай улсын жүдо бөхийн анхны спортын мастер цолтой шилдэг бөх юм. Самбо бөхийн ДАШТ-ээс 1979 онд 74 кг-ын жинд 11 орны 69 бөхөөс мөнгөн медаль, 1981 онд 12 орны 80-аад бөхөөс алтан медаль хүртэн дэлхийн аварга цолтон болсон бол 1980 оны Москвагийн XXII олимпийн наадмын жүдо бөхийн 71 кг-ын жингийн анхны хүрэл медалийг хүртэж энэ төрлийн медальтнуудыг манлайлсан билээ. Олимп, тив, дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээний 50 гаруй медальтай. Жүдо бөхийн Монгол улсын анхны спортын мастер цолыг 1977 онд, 1979 онд самбо барилдааны ОУХМ, 1980 онд жүдо барилдааны ОУХМ цол авсан. 1990 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн. 87
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ХӨДӨӨ АЖ АХУЙН УХААНЫ ДОКТОР БАЛЖИННЯМЫН ТҮМЭН-ӨЛЗИЙ - 1924 онд Балжиннямын 4-р хүү болон төрсөн. - 1943-1945 онд багш бэлтгэх курс, 1953-1957 онд МУИС-ийн физик-математикийн факультет, 1967-1964 онд ЗХУ-ын Ленинградын УИС-ийн аспирантурыг төгсжээ. 1964-1984 онд ХААДС-д физик-математикийн тэнхмийн эрхлэгч, 1984-1990 онд ерөнхий физик, агро физик, ХАА-н цаг уурын багшаар ажиллаж байв. - 1964 онд “Монгол орны хүрэн хөрсний ус чийгийн байдал ба түүний тэнцвэрийн байдал” сэдвээр ХАА-н ухааны дэд доктор хамгаалсан. - “Хөдөлмөрийн хүндэт” медальтай. Монгол Улсын гавьяат багш цолтой. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР ЧАДРААБАЛЫН ДАШЗЭВЭГ - 1945 онд төржээ. - Багш нарыг бэлтгэх сургууль, 1978 онд УБИС, 1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Герцены нэрэмжит УБИС-ийн аспирантур төгссөн газар зүйч газар зүйн багш мэргэжилтэй. 1989, 1996 онд ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн. 1964-1973 онд Манхан, Дарви, Цэцэг сумын сургуульд багш, 1978-1981 онд Сэлэнгийн Алтанбулагийн техникумд хичээлийн эрхлэгч, 19811982 онд МУИС-ийн Ховд аймгийн салбарт тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байв. 1990 онд “Медотика проведения самостоятельных работ учащихся в курсе географии в школах МНР” газарзүй заах аргын сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1994 онд дэд профессор, 2007 онд профессор цол хүртсэн. 10 гаруй ШУТ-ийн төсөл боловсруулан хэрэгжүүлж тайлан бичсэн. Судалгааны ажлаар нэг сэдэвт зохиол 4, эрдэм шинжилгээний өгүүллэг 100 гаруйг бичиж гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлснээс гадна гадаад, дотоодын олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад 20 гаруй удаа илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Боловсролын байгууллагад 45 жил багшлахдаа 10000 гаруй сурагч, оюутан, магистрантад хичээл зааж 700 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн. 42 бакалаврын төгсөлтийн дипломын ажил, 21 магистрын ажил удирдан хамгаалуулснаас гадна 7 доктор, дэд докторын ажилд шүүмж, зөвлөгөө бичсэн. - “Алтан гадас” одонтой. Монгол Улсын гавьяат багш.
88
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЖАНЧИВДОРЖИЙН ДАВААБАЛ - “Мөнгөн аяга” хэмээх газар 1952 онд төржээ. - 1970-1976 онд АУДС төгсөж их эмчийн мэргэжил эзэмшжээ. 1978 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил эзэмшиж, 1983 онд Улаанбаатар хотод, 1989 онд ЗХУ-д, 2002 онд Филиппин улсад тус тус мэргэжил дээшлүүлж, 1991 онд Клиник ординатур төгссөн байна. - Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт их эмч, тасгийн эрхлэгчээр ажилласан байна. 5000 хүүхэд эх барьж аван 3000 гаруй хүнд мэс засал хийж, 60000 хүнд үзлэг хийжээ. - Эмэгтэйчүүдийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой. - 1999 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдаж, 2005 онд Монгол Улсын хүний гавьяат эмч болжээ. МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ФИЗИК-МАТЕМАТИКИЙН УХААНЫ ДОКТОР ДОВДОНГИЙН ДАНЗАН - 1952 онд “Буянт” хэмээх газар төрсөн. - МУИС-ийн физикийн ангийг 1977 онд тус тус дүүргэн физикч, физикийн багш мэргэжил эзэмшжээ. - 1973-1993 онд МУИС-д багш, МҮБХ-г үүсгэн байгуулалцаж 1993 оноос дэд тэргүүний алба хашиж байна. “Хэт, нэн, маш өндөр давтамжийн радио долгион шууд харагдах зайд тархах үзэгдлийн статистик тодорхойлолтууд” сэвдээр 1992 онд Физикматематикийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалж, эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл бичиж, дотоод гадаадын мэргэжлийн сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлд нийтлүүлжээ. Нийтдээ шүлэг нийтлэлийн 30 гаруй ном хэвлүүлжээ. “Гэртээ ирлээ”, “Насны хайр”, “Монгол эрийн жавхаа” зэрэг олон дуу зохиожээ. Эрийн гурван наадмын хүрээнд Монгол бөхийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн төлөөллийн болон хамгаалалтын жагсаалтанд 2010 онд бүртгүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж Монгол бөхийг Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэх санааг анхлан гаргаж, 2011 онд бүртгүүлэхэд гар бие оролцжээ. - МЗЭ-ийн шагнал, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, Монгол бөхийг хөгжүүлэхэд амжилт гаргасан, Монгол бөхийн өрөөг бүтээн босгох ажлыг санаачлан зүтгэж ажилласан учир 2009 онд МУСГЗ цолоор шагнуулсан. 89
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЧИН ДОРЖИЙН ЛХААСҮРЭН -1949 онд “Мөнгөн аяга баг”-ийн нутагт төржээ. -1970-1973 онд цэргийн алба хааж, 19761983 онд бригадын аж ахуйн эрхлэгч, 1983 оноос малчин болжээ. 1996 онд мянгат малчин болж, сүүлийн таван жил 1344-1472 мал тоолуулжээ. 2000-2002 онд болсон баруун бүсийн шилмэл малын үзэсгэлэнгээс алт, хүрэл, мөнгөн медаль авсан байна. 1988 онд сумын аварга, 1989 онд сумын хошой аварга, 1990 онд аймгийн аварга малчин, 1993 онд 1001 мал тоолуулж мянгат малчин болсон. Эхнэр Ж.Янжинхүү нь 5 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх. - ХАА яамны манлай малчин өргөмжлөл, АХ-ын ойн медаль, ХАА-н тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонтой. 2000 онд Улсын сайн малчин, 1999 онд “Алтан гадас одон”, 2005 онд Монгол Улсын гавьяат малчин цол авчээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, УЛСЫН НАЧИН, ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ ЛОДОЙН ЭРХБАЯР - 1964 онд төрсөн. - УБИС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. - Тэрээр 8 жил дараалан улсын аварга болсны дээр, 1989 онд Швейцар улсад болсон дэлхийн аваргын хүрэл медальт, 1991 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт 4-р байр, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, дэлхийн шилдэг бөхчүүдийн Гран-при тэмцээнд ФИЛАгийн урилгаар оролцож, анхны алтан медалийг эх орондоо авчирчээ. Мөн Олон улсын бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөнд дээд ангиллын буюу “А” зэрэглэлд багтдаг Тбилиси, ИнтернациональУлаанбаатар, Данколовын зэрэг уралдаан тэмцээнд жил бүр амжилттай оролцон нийт 15 алт, 8 мөнгө, 11 хүрэл медаль хүртжээ. 1987 онд аймгийн заан, 1989 онд АХ-ын 68 жилийн ойгоор Дамдин аваргаар тав давж улсын начин цолонд хүрсэн. 1990 оны улсын их баяр наадмын тавын давааны төгсгөлд хоёр ихэр бөхчүүд хоорондоо тунаж Энхбаяр нь начин цолонд хүрсэн байдаг. - Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2006 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртжээ.
90
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ГАЛСАНГИЙН БҮДРАГЧАА - 1970-1975 онд Политехникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. - Махкомбинатад хувиарлагдан ирж, үйлдвэрийн анхан шатны нэгжээс дагалдан механикчаар хөдөлмөрийн гараагаа эхэлж тасралтгүй 37 жил үр бүтээлтэй ажиллаж, тус комбинатад 1975-1977 онд механик, 1977-1990 онд инженер, техникийн хэлтсийн дарга, 1990-2001 онд Махимпэкс компанид ерөнхий инженер, үйлдвэрлэлийн ерөнхий менежер, 2001-2005 онд дэд захирал, хиам консервийн үйлдвэрийн дарга, 2005 оноос Махимпэкс ХК-ийн гүйцэтгэх захирлаар одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд түүхий эдийг хэмнэх, хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмжийг дээшлүүлэн ашиглагдахгүй байгаа нөөц бололцоог илрүүлэн ашиглахад чиглэсэн 10 гаруй ШБОС гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж, үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлж чадсан байна. - Тэрээр хоёрдагч түүхий эд ашиглахад анхаарч тухайн нөхцөлд яс боловсруулах үйлдвэрийн гол дамжлага конденсаторыг төв засварын инженер, засварчидтай хамтран хийснээр гуравдагч орноос авдаг байсан 450,0 мянган долларын үнэтэй төхөөрөмжийг Монголдоо санаачлан хийж үйлдвэрлэлд ашигласнаар ихээхэн мөнгө хөрөнгийг хэмнэжээ. Махны үйлдвэрийн хаягдал усыг эргүүлэн ашиглах механик решетка, тос баригч зэрэг тоног төхөөрөмжийг хийж мах боловсруулах үйлдвэрт нэвтрүүлснээс тухайн үеийн ханшаар жилд 8,2 сая төгрөгийн хэмнэлт гарч ХХҮЯ-ны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөс оновчтой саналаар баталж 13882 тоот гэрчилгээ олгосон байна. Усан халаалтанд шилжүүлсэнээс хойш 10 жилийн хугацаанд 41,2 сая төгрөгийн, Яснаас тос ялгаруулах тоног төхөөрөмж санаачлан хийснээс 269529,8 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. - Эмээлт, Налайхад хөргүүр бүхий мал нядалгааны үйлдвэр бариулах ажлыг гардан зохион байгуулж өөрсдийн инженер техникийн хүчээр технологийн зураг схемийг боловсруулан компанийн хөрөнгөөр барьж байгуулсан нь зохих үр дүнгээ өгсөн юм. Энэ нь гар аргаар мал нядалдаг газруудыг цаашид улам боловсронгуй болгож өөрчлөх үлгэр жишээ, загвар нядалгааны боловсон үйлдвэр болсон юм. өнөөдрийн байдлаар “Махимпекс” ХК нь нийслэл хотод үйлдвэрлэж буй хиамны 30 хувийг үйлдвэрлэж байна. - 2008 онд эрчимжсэн үхрийн аж ахуй шинээр байгуулан ажиллаж, одоогоор 100 саалийн үнээ, сүргийн нөхөн төлжилтөнд зориулан өсгөсөн 100 бяруутай фермерийн аж ахуй болгон өргөжүүлсэн. Хоёрдогч түүхий эд ашиглах, махны нөөцийг нэмэгдүүлэх, хиамын чанарыг сайжруулахад анхаарч 2003 онд гахайн аж ахуй шинээр байгуулан ажиллаж 1 жилд ашгаа нөхөхөөс гадна сүүлийн 3 жилд жил бүр 20тн гахайн мах бэлтгэн үйлдвэртээ нийлүүлж байна. Одоогоор 400 гаруй гахай, 40 гаруй мэгжтэй фермерийн аж ахуй болон өргөжсөн. Мал нядалгааны явцад махны гарцаас амьдын жинг тогтоох, махны сэврээлт, хөлдөөлт, хадгалалтын хорогдлыг шинэчлэн тогтоох, малын дотор эрхтнийг ашиглах талаар оновчтой шийдэл санал санаачлагууд гарган ажилласан нь махны аж үйлдвэрийн салбарт хийсэн олон өөрчлөлтүүдийн нэг юм. - ХХАА-ийн Хүнсний салбарын “Тэргүүний ажилтан”, Түлш эрчим хүчний салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Засгийн газрын хүндэт жуух, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын ойн медаль, “Алтан гадас” одон, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсан байна.
91
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ НАЙДАНГИЙН ТӨРБАТ - Ш.Найдан аажаагийнх 1943 оны зуны дунд сард Дарвийн Мандалтад зусаж байхад нь нэгэн хүү мэндэлж, аажаа маань түүнд Төрбат гэдэг нэр хайрлажээ. Энэ хүү бол хожмын Монгол улсын гавьяат хуульч Найдангийн Төрбат байсан билээ. Гавьяат маань нэрийнхээ учрыг “Аав маань 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед онцгой бүрэн эрхт комиссын тогтоолоор гурван лам ахаа хилс хэргээр алдсан юм. Энэ бол төр, шүүхийн дээр гишгэсэн нэг комиссын шийдвэр байсан. Энэ шударга бус шийдвэр аавын маань сэтгэлд гүн шарх үлдээсэн бөгөөд насан өөд болтлоо энэ талаар бидэнд уйлан ярьдаг байлаа. 1963 онд аав маань надад ”Төр гэдэг бол хууль гэсэн үг. Хууль шударга байвал төр бат бөх байна. Тийм утгаар би чамд Төрбат гэж нэр өгсөн. Чи шударга хуульч болж төрийн төлөө ажиллах ёстой гээд намайг хууль цаазны дунд сургуульд оруулж, миний хуульч болох зам мөрийг тавьж өгсөн юм” гэж найз нөхөддөө дурсан ярьсан байдаг. Үнэхээр аавынхаа захиасыг биелүүлэн Н.Төрбат хуульч төрдөө 36 жил зүтгэснээс, хуулийн байгууллагад 34 жил тасралтгүй ажиллажээ. Тэрбээр Ховд аймгийн нүүдлийн шүүхийн шүүгчээс, районы ардын шүүгч, нийслэлийн шүүхийн орлогч дарга, дарга, Улсын дээд шүүхийн зааварлагч, шүүгч, Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга хүртэл Монгол улсын шүүх байгууллагын бүх шатанд ажиллаж, бахархам “рекорд” амжилт тогтоосон шүүгч юм. Энэ хугацаанд тэрбээр хамгийн энгийн хэргээс, хүн болгоны анхаарлын төвд байсан томоохон хэргүүдийг хүртэл шүүж, Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байлаа. Тэдгээрээс жишээ болгоход 1990-ээд оны эхээр “Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэж нийгмийг шуугиулсан хэрэг мандсан. Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 1991-1993 онд энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж, Ж.Батмөнх гуайгаас эхлээд улс төрийн товчооныхон хуулийн байгууллагын үүд сахиж, бараг хэдэн жилийн ял авахаа хүлээж суусан гэхэд хилсдэхгүй. Ардчилал, хүний эрх, шударга ёсыг тогтоохын тулд хонхны дуугаар сэрж нэг намын засаглалын эсрэг өлсгөлөн зарласан залууст ямар нэг хүчирхийлэл үзүүлэлгүйгээр улс төрийн товчооныхоо гишүүдэд ойлгуулж, эрх мэдлээс сайн дураар огцрох шийдвэр гаргуулж, тэмцлийг тайван замаар шийдвэрлэсэн ухаалаг алхам гаргасан тухайн үеийн төрийн тэргүүн асан Ж.Батмөнх гуай ч шинэ цагийн хэлмэгдүүлэлтэд өртөж шоронд орохоос далдуур эмээж байсан гэдэг. Харин тэр үед Улаанбаатар хотын шүүхийн даргаар ажиллаж байсан Н.Төрбат шүүгч “Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгч” нарт холбогдох 25 хавтаст хэргийг хянан шийдвэрлэхдээ “Хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэсэн шийдвэр гаргажээ. Үүнийг Ж.Батмөнх дарга сонсоод “Их баярлалаа. Шүүх гэдэг ийм эрхтэй байгууллага гэдгийг ойлгодоггүй байж” хэмээн шүүгчдэд талархалаа илэрхийлсэн нь Н.Төрбат шүүгчид “Төрийн тэргүүн байсан атлаа шүүхийн тухай ойлголтгүй байж дээ. Сонин юм гэсэн бодлыг төрүүлсэн гэдэг. Түүний гаргасан энэ шийдвэр 1937 онд гурван авга ахыг нь хэлмэгдүүлэн гаргасан шударга бус шийдвэрийн дэргэд төрийн жинхэнэ шударга шийдвэр байсан юм. 92
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МУ-ЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ, МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН, АКАДЕМИЧ, АНАГААХЫН ШИЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (SCD), ПРОФЕССОР ТҮДЭВДОРЖИЙН ЭРХЭМБААТАР - 1957 онд төрсөн. 1972 онд АУДС-ийн эмчилгээний ангийг төгсч хүний их эмч мэргэжил эзэмшсэн. 19721979 онд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эмч, эрхлэгч, 1980-1983 онд Улаанбаатар хотын III амаржих газарт эмэгтэйчүүдийн II тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, 1983-1985 онд АУДС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимд багш, зөвлөх эмч, 1985-1988 онд УБ хотын КНАГ-т дарга, ерөнхий эмч, 1988-1990 онд ОХУ-ын Белоруссийн Эмч нарын Мэргэжил Дээшлүүлэх Институтэд аспирант, 1990-1992 онд Эмнэлгийн Ажилтны Мэргэжил Дээшлүүлэх Институтийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, ЭНЭШТ-д зөвлөх эмч, 1992-1996 онд ЭНЭШТ-ийн ерөнхий захирал, эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, зөвлөх эмч, 1980 оноос Нийслэлийн III амаржих газар, 1990 оноос ЭНЭШТ, Клиникийн I, II амаржих газар зөвлөх эмч, 1996-2000 онд АУИСийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимд тэргүүлэх багш, КНАГ-т зөвлөх эмч, 2000-2005 онд ЭМЯ-д Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, КНАГ-т зөвлөх эмч, 2005-2011 онд ЭНЭШТ-ийн ерөнхий захирал, 2011-2013 онд ЭХЭМҮТийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2013 оны XI сарын 1-нээс ЭМШУИСийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна. 1972 онд эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил олгох дамжаа, 1977 онд клиник ординатур төгсч ОХУ, Белорусс, Хятад, Шриланка, Индонез, Австрали, Тайланд, Литви, АНУ, Солонгос, Япон, Малайз, Казакстан, зэрэг улсад мэргэжлийн болон эрүүл мэндийн менежментийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд оролцсон. 1981, 1986 онд хүний их эмчийн тэргүүлэх зэрэг тус тус хамгаалж, 19881990 онд ЗХУ-ын Белоруссийн эмч нарын мэргэшил дээшлүүлэх институтийн аспирантурт суралцан 1990 онд “Жирэмсний хордлогыг гелий-неоны лазераар эмчлэх” нэгэн сэдэвт зохиолоор дэд доктор, 2004 онд Казакстан улсын Алмата хотын Эх Хүүхдийн Эрүүл Мэндийг Хамгаалах Эрдэм Шинжилгээний Төвийн эрдмийн тусгай зөвлөлд “Особенности течения беременности и родов у женщин в зависимости от антропометрических показателей и климато-географических зон Монголии” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1996 онд дэд профессор, 2004 онд профессор цол тус тус хүртсэн. “Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг” ТББ байгууллагийг анх санаачлан байгуулалцаж 1992 оноос дэд тэргүүнээр, 1990-1996 онд Улаанбаатар хотын эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, 20002008, 2012 оноос ЭМЯ-д эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтнээр тус тус сонгогдон эх барих эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламжийн бодлогыг боловсруулан ажиллаж байна. 1974 оноос эхлэн эрдэм судлалын ажлыг сонирхон мэргэжлийн ном, сурах бичиг зэрэг бүгд 200 гаруй бүтээл туурвин, эрдэм шинжилгээний өгүүлэл нь Япон, Орос, Малайз, Хятад, Казакстан, Белорусс, Тайланд зэрэг оронд хэвлүүлсэнээс гадна 11 эрдэмтэн, магистрыг удирдан хамгаалуулсан. Эхнэр Г.Даваасүрэн ЭМШУИС-д багш. Хүү Э.Лхагва-Очир, охин Э.Ануу-Дарь, 93
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
хүү Э.Элдэв-Очир нарын 3 хүүхэдтэй. Энэ хугацаанд 21 аймаг, 200 гаруй сумын эмнэлэгт эмчлэн туслах ажил гүйцэтгэж, практикийн байгууллагад ажиллаж, Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн аварга 2 удаа, III төрөх газрын аварга эмч, хариуцсан тасаг хамт олон нь дүүргийн аварга, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн аварга, АУИС-ийн 1999 оны шилдэг багш, Эрүүл мэндийн салбарын 2002 оны шилдэг төрийн түшмэлээр тус тус шалгарсан байна. Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан (1997), Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан (2001), Ардын боловсролын тэргүүний ажилтан (2002), Шинжлэх ухааны тэргүүний ажилтан (2007), АХ-ын ойн медаль, Алтан гадас одон (2001), Монгол Улсын Хүний гавъяат эмч цол тэмдэг (2008)-ээр тус тус шагнагдсан. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЖАМСРАНГИЙН БЯМБАДОРЖ 2006 онд Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнагдсан. Намтрын дэлгэрэнгүйг төр нийгмийн зүтгэлтэн хэсгээс үзнэ үү.
МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ДАМДИНГИЙН ГОМБОЖАВ Намтрын дэлгэрэнгүйг төр нийгмийн зүтгэлтэн хэсгээс үзнэ үү.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ГОНЧИГИЙН БАЗАР Барилгын зураг, төслийн байгууллагад инженер, зохион бүтээгч, их, дээд сургуульд багшаар олон жил ажиллаж барилгын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилт гаргасан тул энэ хүндтэй алдар цолыг хүртсэн байна. Намтрын дэлгэрэнгүйг ардын цолтон хэсгээс үзнэ үү. МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЁНДОНГИЙН АМГАЛАН Ага тарнийн ном судалж одоогоор Монголд байхгүй “Аграмба” гэдэг сайхан эрхэм цолны утга учир, түүнд хүрэхэд ямар их ном үзэж, бясалгал хийх хэрэгтэйг мэдэрч бие сэтгэлээ бурхны номд төгс зориулсаар явна. Дэд хамба маань 2006 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор энгэрээ мялааж, 2013 онд МУ-ын СГЗ цол хүртсэн билээ. Намтрын дэлгэрэнгүйг эрдэмт лам нарын хэсгээс үзнэ үү. МОНГОЛ УЛСЫН МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЛАМЖАВЫН ДАЛХАА - 1932 онд “Далд” гэдэг газар Ламжавын 3-р хүү болон төржээ. - Ховд аймгийн мал эмнэлгийн техникумыг 1951 онд, ХААДС-ийн мал эмнэлгийн ангийг 1961 онд, ЗХУ-ын Новосибирск хотын эд хэрэглэгчдийн хоршооны дээд сургуулийн эдийн засгийн ангийн дээд курсыг 1969 онд тус тус төгсчээ. - 1951-1956 онд сумандаа малын бага эмч, эрхлэгч, 1956-1960 онд Улсын төвлөрсөн хэрэгцээнд мал адуу бэлтгэх ажлыг хариуцан ХБЯам, ХААЯ-ны бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байжээ. 1961-1980 онд ХБЯ-д малын их эмч, мал эмнэлгийн тасгийн дарга, 1980-1993 онд ХААЯ-д хэлтсийн дарга, Мал бэлтгэлийн орлогч дарга хийж байв. Улсын төвлөрсөн хэрэгцээнд мал, адуу бэлтгэх, тууварлах, тушаах, тууврын замд малаа таргалуулах, тууврын замын хорогдлыг багасгах, махны нөөцийг нэмэгдүүлэх, хот суурин газруудыг мах махан бүтээгдэхүүнээр хангах, экспортын тушаалтыг хангах ажлыг бүрэн эрхтэйгээр хариуцан ажиллаж байв. - “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Алтан гадас” одон, Монгол Улсын малын гавьяат эмч цол хүртжээ. 94
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЗУЛЫН СУНРАВ - 1937 онд “Бургастайн давааны ам”-нд Зулын ууган хүү болон төржээ. - 1957-1960 онд Багшийн сургууль, 1965-1969 онд УБДС-ын Хими-биологийн ангийг тус тус төгссөн. - 1953-1957 онд Зэрэг сумын дунд сургуульд багшилж, 1960-1965 онд Дарви сумын бага сургуульд багш, Төв аймгийн Өнжүүл, Угтаал цайдам суманд 28 жил захиралын ажил хийжээ. Төв аймгийн Угтаалын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа /1980 оны үед/ сургуулиа зах зээлийн нөхцөлд сургууль ямар байх загварыг олж тогтоон зохион байгуулж чадсан сурган хүмүүжүүлэгч юм. 1981-1991 онд 34 га газар төмс хүнсний ногоо тариалж 518,8 тн ургац авч га-гаас авах ургацыг улсын дундчаас давуулан жилд 100-219 мян/ төгрөгийн орлоготой ажиллан, багш ажилчид, дотуур байрны хэрэгцээний мах, сүү, ногооныхоо хэрэгцээг бүрэн хангаж байв. - “Хөдөлмөрийн хүндэт” медаль, ”Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдаж, 2012 онд Монгол Улсын гавьяат багш болжээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ГАЛСАНГИЙН ЗИНААМЯДАР -1945 онд “Буянт” гэдэг газар төржээ. -1960-1964 онд Худалдааны техникум, 1964-1968 онд МУИС-ийг тус тус төгсөж нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Магистр цолтой. - 1969-1975 онд Говь-Алтай аймгийн АДХГЗ-ны санхүүгийн хэлтсийн дарга, 1975-1980 онд Сангийн яаманд хэлтсийн дарга, 1985-1991 онд МАХН-ын Төв хорооны эдийн засгийн хэлтсийн орлогч эрхлэгч, Хэрэг эрхлэх газрын дарга, 1991-1992 онд Сангийн яамны санхүүгийн хяналт шалгалтын албаны дарга, 1998-2002 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Санхүүгийн улсын хяналт шалгалтын газрын дарга, 2003 оноос Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд, тэргүүн дэд даргаар ажиллаж байв. Монгол улсын төрийн хяналт шалгалтын тухай, Төрийн аудитын тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдсаны дагуу Засгийн газрын хяналтыг шинэ байдлаар зохион байгуулж хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэн ажилласан. - “Санхүүгийн хяналт шалгалтын товч түүх”, “Баярын магнай”, “Манлайн баясгалан” ном бичжээ. -1991 онд “Алтан гадас” одон, 2000 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдаж, 2006 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртжээ. 95
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР ДАМБЫН СЭРЖЭЭ - 1945 онд төржээ. - 1963-1968 онд АУДС-д суралцжээ. - 1968-1984 онд клиникийн 3-р эмнэлэгт зүрх судасны эмч, ординатор эмч, тасгийн эрхлэгч, 1984-1991 онд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний аспирант, 1991 оноос АУИС-д багшилж байна. 30000 гаруй мянган хүнд зүрхний нарийн оношлогоо тавьсан нь 98% үр дүнтэй болсон бөгөөд 7000 хүнд мэс ажилбар хийж хяналт тавин ажиллажээ. Улаанбаатар, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймгийн хүн амын дунд тархвар зүйн судалгааг 10000 гаруй хүнд ДЭМБтай хамтран хийсэн байна. - 2007 онд Монгол Улсын хүний гавьяат эмч болжээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ ТҮВДЭНГИЙН ДАНЗАНЛХАГВА - 1942 онд “Ихэр” хэмээх газар төрсөн. - 1959 онд Санхүү эдийн засгийн техникум, 1971 онд АУДС-ийг хүний их эмчийн мэргэжил эзэмшээд дотрын их эмчийн курст суралцаж дотрын эмч болсон. - Ховд аймгийн Мөрөн суманд тоо бүртгэгч, аймгийн Эрүүлийг хамгаалах газарт туслах, ерөнхий нягтлан бодогч, Чандмань сумын эмнэлгийн эрхлэгч, их эмч, сумын засаг дарга, Эрдэнэт хотын “Мөнхийн гэгээ” өрхийн ахлагч эмч, “Очир Увидас” эмнэлгийн зөвлөх эмчээр улсад 47 жил ажилласан. Ажиллах хугацаандаа сумынхаа эмнэлгийг аймгийн тэргүүний эмнэлэг болгож эмч мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулан, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байв. Ард түмний эрүүл мэндийн манаанд ажиллахдаа 8146 дуудлаганд явж, 1350 мэс ажилбар хийж, сэхээн амьдруулах 1480 хүнд эмчилгээ хийж, төрөлттэй холбоотой 2530 удаагийн тусламж үзүүлж, 3420 хүүхэд эх барьж авчээ. Сумынхаа хүн амд үйлчлээд зогсохгүй зэргэлдээ аймаг сумын хөдөлмөрчдөд үйлчилж шаардлагатай тусламжийг үзүүлж тэдний талархлыг хүлээсэн эмч юм. Эхнэр З.Пагмажав нь АУДуС-ийг төгссөн эх баригч, бага эмчийн мэргэжилтэй, Д.Амарсайхан, Д.Баярсайхан, Д.Отгонбаяр, Д.Батболд, Д.Батмөнх, Д.Батбаяр нарын зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн. - Эрүүлийг хамгаалахын болон МУЗН-ийн Тэргүүний ажилтан цол тэмдэг, АХ-ын ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдаж, 2012 онд Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртжээ.
96
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЛХАГВАЖАВЫН ТӨМӨРЧӨДӨР - 1946 онд “Ганц ам” гэдэг газар Лхагважавын ууган хүү болон төрсөн. - 1965 онд Ховд аймгийн төвийн 10 н жилийн дунд сургууль төгсөөд, сумандаа суурийн сургуульд явуулын багшаар ажиллаж, Ховд аймгийн Багш нарыг бэлтгэх сургуульд эчнээгээр суралцан 1968 онд бага ангийн багшаар ажиллаж байсан. 1974-1979 онд УБДС-д суралцан Хими-биологийн багшийн мэргэжил эзэмшжээ. Химийн шинжлэх ухааны магистр зөвлөх багш зэрэгтэй. - 1979 оноос Эрдэнэт хотын 1, 4, 8, 13-р сургууль, Эрдэнэт цогцолбор сургуульд багш, эрхлэгч, захирлаар нийт 34 жил ажиллажээ. - Үндэсний сургагч багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан, АХ-ын ойн медаль, 2002 онд “Алтан гадас” одон, Монгол Улсын гавьяат багш цолоор шагнагджээ. Дээрхи хүмүүсийн дэлгэрэнгүй намтрыг ”Сутайн олхонууд” номоос үзнэ үү
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЧУМБУУ ОВОГТОЙ ДАМБАДАРЖАА - 1943 онд Ховд аймгийн Хайрхан суманд малчин ард Чумбуугийн анхны хүү болон төрсөн. - 1965 онд УБДС-ийн хэл уран зохиолын ангийг багш мэргэжлээр төгссөн. - 1965-1967 онд Манхан сумын 7-н жилийн дунд сургуульд багш, 1967-1970 онд Ховд аймгийн АДХын гүйцэтгэх захиргааны гэгээрлийн хэлтэст байцаагч, 1970-1979 онд аймгийн АДХГЗ-нд Соёлын хэлтсийн дарга, 1979-1982 онд Соёлын яаманд мэргэжилтэн, боловсон хүчний хэлтсийн дарга, 1982-1990 онд Ховд аймгийн АДХГЗ-ны Соёлын хэлтсийн дарга, 1990-1995 онд Мөнххайрхан суманд сумын АДХГЗ-ны болон сумын Засаг даргаар ажиллаж байжээ. 2003 оноос одоог хүртэл аймгийн Ахмадын хорооны даргын ажлыг дагнан хийж байна. 1965-1967 онд Манхан сумын дунд сургуульд багшилж байхдаа уран зохиолын дугуйлан хичээллүүлж олон шавь нараа утга, уран зохиолд дуртай болгон замыг нь зааж шан татсан гавьяатай. Улсад тасралтгүй 48 жил ажилласан байгаагаас 30 жил нь соёлын салбарт үүнээс 21 жилд нь Соёлын хэлтсийн даргаар ажиллажээ. - 1989, 2009 онд “Алтан гадас” одон, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
97
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, АНАГААХ УХААНЫ ДОКТОР ДОРЖХҮҮГИЙН ЭНЭБИШ - 1949 онд “Ар дөтийн ам” хэмээх газар Доржхүүгийн ууган хүү болон төрсөн. - 1966-1970 онд АУ-ны дунд сургууль, 1970-1976 АУ-ны дээд сургууль төгсөн хүний их эмч мэргэжил эзэмшжээ. 1984 онд Эрхүүгийн АУДэС, 1986 онд Москва хотын хоол судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, Софи хотын АУ-ны академи, 1991 онд Токиогийн АУИС-д тус тус мэргэжил дээшлүүлэн суралцжээ. 1970 оноос хойш АУИС-д Биологийн багшаар ажиллаж байна. Хүүхдэд ээлтэй эмнэлгийн үндэсний шинжээчийн хувьд улсын хэмжээнд сургалт явуулж, 6 аймаг, 30 сумын эмнэлэгт судалгаа үнэлгээ өгчээ. ”Эхийн сүүний донорын эцэг”, “Хүүхдийн цусны өвчнийг оношлоход дундач молекульд пептидийг шалгуур болгож тодорхойлох нь” зэрэг бүтээлээрээ оновчтой саналын гэрчилгээ авчээ. “Биохимийн шинжилгээний дүнг уншихуй”, “Витамины био химийн үндэс”, “Дааврын био химийн үндэс” зэрэг олон арван сурах бичиг, гарын авлага бичиж нийтлүүлжээ. - 1992 онд “Монгол эхийн сүүний уураг, амин хүчлийн найрлага, иммунологийн шинж чанар” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан, 1996 онд дэд профессор цол хүртсэн. - “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонтой. 2013 онд Монгол Улсын гавьяат багш цол хүртжээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ САМБУУГИЙН ОЮУНЦЭЦЭГ - 1956 онд төрсөн. - 1972-1975 онд Цэцэрлэгийн багш бэлтгэх сургууль, 1986-1990 онд УБИС, 1999-2000 онд Удирдлагын академи төгсөн хүмүүжүүлэгч багш, сургуулийн өмнөх насны сурган хүмүүжүүлэгч арга зүйч, боловсролын удирдлагын менежер цолтой. 1978-1989 онд Өвөрхангайн Хужирт сум, СБД-ийн 19-р цэцэрлэгт багш, 1990 оноос СБД-ийн 135 цэцэрлэгт эрхлэгч, 54-р цэцэрлэгт 2001 оноос эрхлэгчээр ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хариуцсан цэцэрлэгээ дүүрэг нийслэлийн тэргүүний цэцэрлэгээр 8 удаа шалгарч улсын тэргүүний цэцэрлэг болжээ. - Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй, “Алтан гадас” одон, 2013 онд Монгол Улсын гавьяат багш цолоор шагнагдсан.
98
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН СОНОМЦЭВЭЭНИЙ ХҮРЭЛБААТАР - 1965 онд төрсөн. - 1981 онд сургуулиа төгсөөд ХХХС Үйлдвэрийн цацрал чуулгад хөгжимчнөөр 1990 он хүртэл ажиллаж байв. 1990 оноос Цагаан шөнө хамтлагийг байгуулалцаж ажилчинаар ажиллаж байсан. Анхны уран бүтээл нь яруу найрагч Д.Банзрагчтай хамтран зохиосон “Ануухан аав” хэмээх дуу юм. Энэ дуугаараа залуу ая зохиогчдын улсын уралдааны тэргүүн байр, солонгос дуу дуулаачдын улсын уралдааны 2-р байр тус тус эзэлсэн. 1992онд тахир дутуу иргэдийн дунд зохиогдсон “Хаданд ургасан цэцэг” дуугаар Монголын үндэсний радиогийн “Цагаан лавайн эгшиг” нэвтрүүлгийн оны шилдэг дууны жагсаалтанд “Үгүйлэгдсэн хайр” дуугаар, 1991, 1993, 1994 оны япон дуу дуулаачдын улсын уралдааны 2, 3-р байр, 2000 онд Хөөрөгт хөгжимчдийн улсын 2-р уралдааны тэргүүн байр тус тус эзэлсэн. Эхнэр 2 хүүхэд, 4 зээгийн хамт амьдардаг. -1997 онд СТА цол тэмдэг, 2002 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2008 онд Алтан гадас одон, 2013 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсан. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ ПҮРЭВДОРЖИЙН БЯМБАА Тэрээр 1970 оноос эрүүлийг хамгаалах үйлсэд 44 жил ажиллахын зэрэгцээ сүүлийн 15 жилд “Очир сүлд” мэдрэлийн хувийн эмнэлгийг байгуулан Баруун бүсийн аймгуудын хүн амд мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллаж иржээ. Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга, анхан шатны бүлгийн зохион байгуулагч, Ховд аймагт анхны ахмад эмэгтэйчүүдийн “СҮҮН СЭТГЭЛ ХОЛБОО” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Тэрээр “Очир сүлд” мэдрэлийн эмнэлэгээ хөгжүүлэх, эмч мэргэжилтэнүүдийнхээ мэдлэг, мэдээллийг цаг үетэй зэрэгцүүлэн авч явах зорилгоор нөхөн сэргээх “Итгэл зүтгэл” кабинет, 28 төрлийн орчин үеийн тоног төхөөрөмж эмчилгээнд эмнэлэгийн мэргэжилтнүүд ашиглаж ирсэн. Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ “Очир сүлд” хоршоо байгуулан, олон төрөлт үйл ажиллагаа гүйцэтгэн Баруун Монголын үндэстэн ястны хувцас үйлдвэрлэдэг оёдлын цех, Баруун Монголын эсгий урлал үйлдвэрлэх жижиг цехүүдийг ажиллуулж ирсэн. 99
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË “Очир сүлд” хоршоо нь Хятадын Манжуур хотноо болсон олон улсын үзэсгэлэн худалдаа, Урумчи хотод зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэн худалдаануудад “Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнүүдээрээ оролцож “Шилдэг үйлдвэрлэгч” шагнал хүртсэн. Төрөлх сумынхаа “Хөвхөр гол”-ын хөх тарианы гурилаар хар талх үйлдвэрлэж нутгийн ард иргэдийн байнгын хэрэглээний гол бүтээгдэхүүний нэг болгосон нь Ховд, Завхан аймгуудад зохион байгуулсан баруун бүсийн үзэсгэлэн худалдаануудаас “Шилдэг бүтээгдэхүүний өргөмжлөл”, “Алтан медаль” шагнал хүрсэн юм. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ТУУРИЙН ОТГОНБАЯР 1968 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг, 1972 онд Биеийн тамирын дээд сургуулийн биеийн тамирын багш мэргэжлээр төгсөөд төрөлх сургуульдаа 43 жил багшласан. Одоо зөвлөх багшаар ажиллаж байна. Сурагч ахуй үеэсээ эхлэн биеийн тамир спортоор хичээллэн улмаар биеийн тамирын багшийн мэргэжлийг эзэмшихийн зэрэгцээ Монгол улсын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн, МБАТ-ний спартакиадын 20 удаагийн аварга, Дэлхийн болон Ази тивийн ахмад мастеруудын хүрэл медальтай манай улсын шилдэг тэргүүний дасгалжуулагч багш юм. Түүний ээж нь бөх Цагааны удмын (Ц.Цагаанхүү) охин юм. 1977 онд Аймгийн начин, 1979 онд аймгийн заан цол, “Өсөх идэр”, “Үнэн хүчит” чимэгүүдийг хүртсэн. Түүний дасгалжуулсан баг тамирчид нь улсын чанартай өсвөр үеийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол I-III байрт шалгарч алт-130, мөнгө-118, хүрэл-130, бүгд 378 медал хүртэж байжээ. Шавь нараас МУГТамирчин-2, ОУХМ-8, спортын болон дэд мастер-60, МУ-ын заан-2, МУ-ын начин-2, зэрэгтэй шүүгч тамирчид 1000 гаруй төржээ. Өсвөр үе болон настанд хүрэгчдийн дээд амжилтыг 16 удаа шинэчлэн тогтоосон. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, Биеийн тамирын болон Ардын боловсролын тэргүүний ажилтан, ОУХМ улсын тэргүүний биеийн тамирын багшаар 2 удаа, олимпийн дээд шагнал Алтан од, багшийн гавьяа, 9 эрдэнэ, АХын ойн медаль, мэргэжлийн багш нарын олимпиадын алт, мөнгө, хүрэл медаль, бусад шагналаар шагнагдсан. Ууган сургуулийнхаа 90 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат багш цолоор шагнагджээ.
100
ГУРВАН ОЛХОНУУДЫН ДЭЭД ЭРХЭМ ЭРДЭМ БУЙ
Булган хошуу-Эртнээс энэ хошууг эрдэмтэн мэргэдийн бийрний үзүүртэй адилтган нутгийн ард олон билгэдэж иржээ.
Монголчууд “Эрхэм баян эрдэм” гэсэн номлолтой түмэн. Дарвичууд бид эрдэмт хөвгүүд, охидынхоо тоогоор улсынхаа 330 гаруй сумаа манлайлдаг, энэ үзүүлэлтээрээ бүхэл бүтэн зарим аймгийг ч “ичээдэг” бахархалтай зон. Шашин мандан бадарч байсан үед ч хамгийн олон эрдэмт лам нар, гавж, аграмба, маарамбатай байсан сайхан түүх бий. Энэ бүхэн манай нутаг эртнээс нааш бичиг соёлын их эрдэмтэнтэй байсныг тодлон Гаанжуур, Даанжуурыг хөрвүүлсэн их гүүш Мишиг гүн, ардын засгаас хойш төрсөн академич 3, шинжлэх ухааны доктор 20, доктор 80 гаруй төрсөн явдал бэлнээ харуулна. Мэргэд гарахын үүдтэй төрсөн нутгаас минь олон олон эрдэмтэн мэргэд гарах нь дамжиггүй.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
Сум маань 90 жилийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэн буй энэ цагт Олхонууд түмэн бид 20 орчим шинжлэх ухааны доктор, гавжтай, 80 гаруй доктортой болоод байна. Эдний маань дунд Монголын Шинжлэх ухааны академийн гурван академич байна. Монголд одоогоор 63 академич бий гээд бодвол “гурав” гэдэг нь их тоо юм. Номынхоо энэ бүлгийн эхэнд Та бидний эрхэм зээ хүү эзэн Чингис хаан өөрийн ээжийн удам-Олхонууд түмнээс хатан буулгаж байхыг ноёддоо зарлигдаж байсныг болон, Олхонууд бидний ураг удмын дээд бахархал болсон их Өэлүн хатан ээжээ санан байж дөрвөн бүсгүй эрдэмтнээ зориуд онцолж байна. Эд маань Монгол даяарт “Зүрхний” хэмээх алдрыг олтлоо Монгол түмний итгэлийг хүлээсэн их эмч, шинжлэх ухааны доктор Дамбын Сэржээ, өөрийн төрсөн нутаг Жинст богддоо ургадаг Алтан гагнуур буюу Ягаан түгз, Эрэгомбо буюу Дөрвөлсөн түгз хэмээх ургамлыг судалж нээлт хийсэн биологийн ухааны доктор Мишигийн Думаа, орчин үеийн шинжлэх ухааны хандах чиглэл, хүн төрөлхтний итгэл найдвар болсон нано эрдмийг Монголоосоо анхлан эзэмшиж, энэ эрдмээ сүлжмэл бүтээгдэхүүнд хэрэглэн хөгшин Европыг “байлдан дагуулсан” химийн ухааны доктор Рэнцэнлхүндэвийн Мядагмаа, биологийн ухааны доктор Дамдиндоржийн Цэрэнноров нар болой. Дарвийн олон эрдэмтэд нутагтаа тус тусын эрдмээ өөрийн санаачлагаараа шингээх, нутаг нь энэ эрдэмтдээрээ бахархах төдий бус эрдмийг нь нутагтаа нутагшуулах, нутгийн олондоо хүртээх талаар хоёр талаасаа хүчин чармайлт гаргах л юу юунаас чухал болохыг энэ ялдар өгүүлсү.
АКАДЕМИЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРУУД 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21.
102
Жанцангийн Мишигдорж - Манжич Лодонгийн Дорж - Академич, ФМУ-ны докттор Бат-Өлзийн Цэрэндаш - Акедемич, АУШУ-ны доктор Гэлэгпилийн Чулуунбаатар - Академич, Философийн ШУ-ны доктор Арцадын Дамдин - ЭЗШУ-ны доктор Дамдинчогсомын Жамбал - Химийн ШУ-ны доктор Раднаасэдийн Санжаасүрэн - Химийн ШУ-ны доктор Балдангийн Жав - АУ-ны доктор Даваасамбуугийн Ганболд - ХАА-н ШУ-ны доктор Одхүүгийн Үржин - Цэргийн ШУ-ны доктор Хайнзангийн Шагдар - Түүхийн ШУ-ны доктор Түвдэнгийн Эрхэмбаатар - АУ-ны ШУ-ны доктор Шаарайн Батсүх - Удирдлагын ШУ-ны доктор Ёндонгийн Амгалан - Хансүр, гавж Лувсаншаравын Цэрэндорж - ХАА-н ШУ-ны доктор Дармаагийн Самбуупүрэв - АУ-ны ШУ-ны доктор Пэлжээгийн Баттогтох - Цэргийн ШУ-ны доктор Авирмэд - Геологийн ШУ-ны доктор Дамбын Сэржээ - АУ-ны ШУ-ны доктор Халтарын Энхжаргал - Техникийн ШУ-ны доктор Равжаагийн Наранцэцэг - Сурган хүмүүжүүлэх ухааны ШУ-ны доктор
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ДОКТОРУУД 1. Дашийн Содномгомбо - Философийн ухааны доктор 2. Балжиннямын Түмэн-Өлзий - ХАА-н ухааны доктор 3. Авирын Чогдон - ЭЗУ-ны доктор 4. Чадраабалын Дашзэвэг - СХУ-ны доктор 5. Сүрэнгийн Цэрэндорж - Хууль зүйн ухааны доктор 6. Содовын Бадарч - Хууль зүйн ухааны доктор 7. Жүрмэддоржийн Баасандорж - Физик-математикийн ухааны доктор 8. Ширчингийн Содном - Философийн ухааны доктор 9. Намхай-Очирын Нямдаваа - АУ-ны доктор 10. Дамдингийн Авирмэд - АУ-ны доктор 11. Довдонгийн Данзан - Физик-математикийн ухааны доктор 12. Доржийн Энэбиш - АУ-ны доктор 13. Гончигийн Базар - Техникийн ухааны доктор 14. Дамдинцэрэнгийн Болдцэрэн - АУ-ны доктор 15. Алагийн Батсүх -ЭЗУ-ны доктор 16. Жаймайгийн Пүрэв - Техникийн ухааны доктор 17. Санжаажавын Дамба - СХУ-ны доктор 18. Цэрэндоржийн Даржаа - АУ-ны доктор 19. Даваагийн Лхагвадорж - Байгалын ухааны доктор 20. Жигмэдсэнгийн Цэвээндорж - Боловсрол судлалын доктор 21. Даваагийн Батдэлгэр - Газар зүйн ухааны доктор 22. Цэрэнноровын Ёндонсамбуу - Техникийн ухааны доктор 23. Сэдийн Санжаабадам - Боловсрол судлалын ухааны доктор 24. Балдансамбуугийн Бавуудорж - Техникийн ухааны доктор 25. Зинаамядарын Норсмаа - АУ-ны доктор 26. Лувсангийн Халтар - Техникийн ухааны доктор 27. Дамдиндоржийн Цэрэнноров - Биологийн ухааны доктор 28. Цэдэнгомбын Баасанжав - Түүхийн ухааны доктор 29. Жамцын Нарантуяа - ЭЗУ-ны доктор 30. Мишигийн Думаа - Химийн ухааны доктор 31. Жамсрангийн Бямбадорж - Хууль зүйн ухааны доктор 32. Мижиддоржийн Дэлэгмаа - Химийн ухааны доктор 33. Ринчинлхүндэвийн Мядагмаа - Химийн ухааны доктор 34. Доржийн Гүндэгмаа - Боловсрол судлалын доктор 35. Мижиддоржийн Ариунболд - АУ-ны доктор 36. Даваажавын Энхтуяа - Боловсрол судлалын доктор 37. Зинаамядарын Батбаяр - Хууль зүйн ухааны доктор 38. Дамдингийн Чогсом - Химийн ухааны доктор 39. Раднаасэдийн Доржсүрэн - Химийн ухааны доктор 40. Гомбоваанжилын Жаргалсайхан - Биологийн ухааны доктор 41. Жавын Лхагвасүрэн - АУ-ны доктор 42. Базарсадын Хасбаяр - Техникийн ШУ-ны доктор 43. Баасанхүүгийн Бямбатогтох - АУ-ны доктор 44. Түмэннасангийн Нямсүрэн - Урлаг судлалын ухааны доктор 45. Цэвээнжавын Түдэв - Геологийн ухааны доктор 46. Мэндбаярын Бадарч - Биологийн ухааны доктор 47. Янжинжавын Бат-Очир - Техникийн ухааны доктор 103
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
48. Түдэвдагвын Уранчимэг - Техникийн ухааны доктор 49. Цогтын Цэдэндамба - Техникийн ухааны доктор 50. Лхан-Аажавын Пүрэвдорж - Техникийн ухааны доктор 51. Ж.Бавуусүрэн - Техникийн ухааны доктор 52. Чойжилсүрэнгийн Мөнхбаяр - Геологийн ухааны доктор 53. Рагчаабазарын Жамц - ЭЗУ-ны доктор 54. Даваагийн Алтангэрэл - Биологийн ухааны доктор 55. Шагдарсүрэнгийн Сарантуяа - АУ-ны доктор 56. Жавын Сарантуяа - АУ-ны доктор 57. Дамбын Шийтэр - Техникийн ухааны доктор 58. Нямдаваагийн Хүрэлбаатар - АУ-ны доктор 59. Жанчивын Азжаргал -Техникийн ухааны доктор 60. Батмөнхийн Эрдэнэбулган - АУ-ны доктор 61. Дамдингийн Ганболд - Мал эмнэлгийн ухааны доктор 62. Авирмэдийн Дүүрэнбилэг - АУ-ны доктор 63. Чулуундоржийн Бямбаханд - Хэл бичгийн ухааны доктор 64. Эрхэмбаатарын Лхагва-Очир - АУ-ны доктор 65. Эрхэмбаатарын Ануу-Дарь - АУ-ны доктор 66. Бямбасүрэнгийн Оюун-Эрдэнэ - Химийн ухааны доктор 67. Лхагваагийн Баттөр - АУ-ны доктор 68. Дамдиндоржийн Лхагвасүрэн - АУ-ны доктор 69. Содномдаржаагийн Байгалмаа - АУ-ны доктор 70. Баадайн Довонбалжир - ЭЗУ-ны доктор 71. Гэлэгпилийн Оюунцэцэг 72. Самдангийн Отгонгэрэл 73. Батсайхан 74. Лувсандорж нарын эрдэмтэн судлаачид төрөн гарчээ. Жич: Эрдэмтдийнхээ нэрийг хараахан бүрэн гаргаж чадаагүйдээ хүлцэл өчье.
МАНЖИЧ ЖАНЦАНГИЙН МИШИГДОРЖ - Эрээгэмбэл хийдэд шавилан сууж байжээ. - Ардын засгийн анхны эрдэм шинжилгээ, хэл, уран зохиол, түүх судлах төв “Судар бичгийн хүрээлэн”-г байгуулахад гишүүдийн нэг нь Сутай уулын Мишигдорж гүн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан байна. Монгол, Манж, Төвд, Хятад зэрэг орны хэл, хэл бичиг, Буддын шашны ном сударт нэвтэрхий байжээ. 1924 онд Сутай уулын тэнхимийг байгуулахад багшаар томилогдон ажиллаж байсан. Өндөр Жанрайсигийн барилгыг удирдан бариулжээ. - 1937 онд хувьсгалын эсэргүү гэж баривчлан, 1939 онд буудан хороожээ. - Ганжуур Данжуурыг орчуулан хэвлэхэд онц ихээр зүтгэснийг үнэлж “Их бичгийн хүн, торгон бийр, тосон янтайт тод бичээч” цол гүн зэрэг шагнажээ.
104
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
АКАДЕМИЧ, ФИЗИК МАТЕМАТИКИЙН УХААНЫ ДОКТОР ЛОДОНГИЙН ДОРЖ - 1943 онд төрсөн. - 1961-1966 онд Эрхүү хотын Их сургуулийн Физикматематикийн факультетийг математикч мэргэжлээр төгсчээ. - 1966-1969 онд ШУА-ийн физик, химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1969-1975 онд ЗХУын Дубна хотын Олон улсын цөмийн шинжилгээний институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1975-1977 онд Математикийн хүрээлэнд тасгийн эрхлэгч, 19771983 онд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1988-1990 онд Информатикийн төвийн захирал, 1991-2005 онд Физик техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байжээ. 1975 онд “Тооцоолон бодох цогцолбор ба удирдлагын автоматжуулсан системийн математик хангамжийн асуудал” сэдвээр Физик математикийн ухааны доктор, 1990 онд ШУА-ын сурвалжлагч гишүүн, 1991 онд ШУА-ын жинхэнэ гишүүн болжээ. 2001 онд Улаанбаатар их сургуулийн профессор болжээ. - 1982 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ. АКАДЕМИЧ, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР БАТ-ӨЛЗИЙН ЦЭРЭНДАШ - 1945 онд “Бодийн үзүүр“ гэдэг газар Бат-Өлзийн 3-р хүү болон төржээ. - 1960-1964 онд Хүн эмнэлгийн техникумд, 19641970 онд АУДС-д, 1979-1981 онд БНАГУ-ын Берлин хотын Хумбольдтын их сургуулийн аспирантурт, 19881991 онд ХБНГУ-ын Халле хотын Мартин-Лютерийн их сургуулийн докторонтурт суралцжээ. - 1970-1974 онд Сэтгэл мэдрэлийн больницод эмч, Цэргийн төв госпитальд дотрын эмч, 1974-1992 онд АУДС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1992-1995 онд АУДСийн Дотрын анагаахын хүрээлэнгийн захирал, 1995-1998 онд АУҮХ-д эрдэмтэн нарийн бичгийн дарга, Дотрын клиникийн захирлаар ажиллаж байгаад 1998 оноос АУХ-нд төслийн удирдагч, Шастины нэрэмжит КТЭ-т дотрын ерөнхий зөвлөх эмчийн албыг хашиж байжээ. - Нэг сэдэвт зохиол 2, ном сурах бичиг гарын авлага 21-ийг туурвижээ. 1981 онд Анагаах ухааны докторын зэрэг, 1991 онд “Элэгний ацетилжуулах чадварыг эсийн хамгаалах үйл ажилгаатай холбосны судалгаа” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг, 2004 онд МУ-ын ШУА-ийн академичаар сонгогджээ. - “Алтан гадас” одонгоор 2000 онд шагнагджээ. АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР ДАМБЫН СЭРЖЭЭ - 1997 онд профессор болсон. Түүний нэг сэдэвт зохиол болох “Хүн амын дунд зүрхний ишеми өвчнийг эрт илрүүлж оношлох” нь зүрхний хурц шигдээсийг оношлон эмчлэх арга нь одоо клиникийн практикт нэвтрээд байна. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат нарын хэсгээс үзнэ үү.
105
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
АКАДЕМИЧ, ФИЛОСОФИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ГЭЛЭГПИЛИЙН ЧУЛУУНБААТАР - 1957 онд “Гурван толгой” хэмээх газар төржээ. - 1975-1981 онд МУИС-д суралцан философич мэргэжил эзэмшжээ. 1990-1993 онд ОХУ-ын Москва хотноо Оросын удирдлагын академийн аспирантурт суралцжээ. -1981-1990 онд МАХН-ын Төв хорооны Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар, 1981 оноос 20 гаруй жил шинжлэх ухааны байгууллагад ажиллажээ. 2000 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, академич цол хүртжээ. Бие даасан 10 ном бичсэний дотор 1992 онд доктор К.Зардыхантай хамтран “Социализм уу, эсвэл хөгжлийн гажил уу”, 1999 онд “ХХ-ХХI зууны зааг үеийн монгол дахь иргэний нийгмийн төлөвшил хөгжил” ном бүтээжээ. - “Алтан гадас” одонтой. ХИМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ДАМДИНЧОГСОМЫН ЖАМБАЛ - 1932 онд “Өргөн ширэг” хэмээх газар төржээ. - 1948 онд Д.Сүхбаатарын нэрэмжит “Офицерийн сургууль”, 1955-1959 онд МУИС-ийг органик химич мэргэжлээр төгсчээ. - 1959 онд МУИС-д Органик химийн багшаар ороод эрдмийн ариун өргөөнд 51 жил ажиллаж Монголын химийн боловсролд цучил нэмэн бадрааж иржээ. Химийн факультетийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1983-1998 онд Органик химийн тэнхимийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байв. Органик химийн бага практикумыг макрохимийн аргаас микрохимийн аргаар явуулах сургалтын шинэ арга нэвтрүүлж, энэ ажлаараа оновчтой саналын гэрчилгээ авсан. Улс орны өмнө тавигдаж байгаа шаардлагын дагуу МУИС-ийн дэргэд нүүрсний болон нефтийн химийн ангийг шинээр нээлгэсэн байна. Эрдэм шинжилгээний ажлаар патент шинэ бүтээлийн гэрчилгээ 9-ийг эрдэм шинжилгээний өгүүлэл 96, сурталчилгааны чанартай ном, өгүүлэл 7, ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран нэг сэдэвт зохиол нүүрсний судалгаагаар 3, шавь нарынхаа хамт 4-ийг тус тус нийтлүүлсэн байна. - Монгол орны нүүрсний судалгаагаар 1975 онд Химийн ухааны дэд эрдэмтэн, 1992 онд докторын зэрэг хамгаалж, Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын шийдвэрээр 1985 онд доцент цол, 1992 онд профессор цол тус тус хүртжээ. - “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, ”Алтан гадас“ одон, Ардын боловсрол, ШУ-ны тэргүүний ажилтан цол тэмдэгтэй. ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, АРЦАТЫН ДАМДИН - 1971 онд ЭЗУ-ны дэд доктор, 1991 онд “Зах зээлийн эдийн засагт шилжих нөхцөлд Монгол улсын нийтийн хоолны аж ахуйн механизмыг өөрчлөн шинэчлэх арга зүйн асуудлууд” сэдвээр ЭЗШУ-ны докторын зэрэг хамгаалж, 1992 онд профессор цол хүртжээ. 1989 онд “Монгол Улсын гавьяат багш” цол хүртжээ. Намтрын дэлгэрэнгүй гавьяат цолтон хэгээс үзнэ үү.
106
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЦЭРГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ОДХҮҮГИЙН ҮРЖИН 1991 онд ЗХУ-д цэргийн шинжлэх ухааны дэд доктор, 1998 онд ОХУ-д цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой, олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн. Намтрын дэлгэрэнгүй цэргийн цолтон хэсгээс үзнэ үү.
ХИМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР РАДНААСЭДИЙН САНЖААСҮРЭН - 1989 онд Химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Энэ ажил нь портланд цемент үйлдвэрлэх технологийн шинжлэх ухааны шинэ чиглэл болжээ. Монгол улсдаа шинжлэх ухаан технологиийг хөгжүүлэх үзэл баримтлалын төслийг боловсруулах ажлыг гардан хариуцан хийжээ. Монгол Улсын гавьяат багш цолтой. Намтрын дэлгэрэнгүй гавьяат цолтон хэсгээс үзнэ үү.
АНАГААХ УХААНЫ ДОКТОР БАЛДАНГИЙН ЖАВ - 1969-1971 онд ЗХУ-ын Москва хот дахь “Эх нялхсын эрдэм шинжилгээний тэргүүлэх институтийн аспирантурт “Жирэмсний гестозын үе дэх бөөрний үйл ажиллагаа“ сэдвээр эрдэм шинжилгээний ажил туурвин анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалснаар өөрийн орны эх барих эмэгтэйчүүдийн салбарт 2 дахь эрдэмтэн болжээ. 1990 онд “дэд профессор”, 1993 онд “профессор”, 1990 онд “Монгол Улсын хүний гавьяат эмч”, 2000 онд “Монгол Улсын Ардын эмч” цол хүртээжээ. - Шинжлэх Ухааны Академийн бага хурлын гишүүн, анагаах ухааны салбарыг үндэслэгчийн нэг гишүүн бөгөөд шинжлэх ухааны академийн харъяа Анагаах ухааны академийг үүсгэн байгуулахад биечлэн оролцсон учраас “Анагаахын шинжлэх ухааны академич” цолыг 2005 онд олгосон юм. Намтрын дэлгэрэнгүйг ардын цолтон хэсгээс үзнэ үү.
ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ХАЙНЗАНГИЙН ШАГДАР - 1994 онд “Чингисийн цэргийн үүсэл бүтэц зохион байгуулалт байлдах арга /1178-1206/ ухаан” сэдвээр түүхийн ухааны доктор, 2004 онд Цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Профессор. Хурандаа цолтой. “Чингисийн сургаал гэрээслэл”, “Ховдын хорооны түүх”, “Гүюг хаан”, “Монголчуудын аян дайн цргийн урлагийн түүх” (2 боть), “Төрийн тусгай албаны нэгдсэн түүх”, “Чингисийн цэргийн цадиг түүх” зэрэг 30 гаруй ном бичиж хэвлүүлжээ. Намтрын дэлгэрэнгүй цэргийн хурандаа нарын хэсгээс үзнэ үү.
МЭДЭЭЛЭЛЖҮҮЛЭЛТИЙН ОЛОН УЛСЫН АКАДЕМИЙН АКАДЕМИЧ, ДОКТОР ПРОФЕССОР, ХУРАНДАА ПЭЛЖЭЭГИЙН БАТТОГТОХ Уëñûí õèëèéí õàìãààëàëòûí óäèðäëàãûã áîëîâñðîíãóé áîëãîõ ñýäâýýð Öýðãèéí øèíæëýõ óõààíû äîêòîðûí çýðýã õàìãààëсан, “Ìýäýýëýë ñóäëàëûí îëîí óëñûí àêàäåìè”-èéí æèíõýíý ãèø¿¿í, ïðîôåññîð öîëòîé áîëíî. 1994 онд хурандаа цолоор 2006 онд комиссар цолоор шагнагджээ. Эðäýì øèíæèëãýýíèé 20 ãàðóé á¿òýýë òóóðâèсаí. Намтрын дэлгэрэнгүйг цэргийн хурандаа нарын хэсгээс үзнэ үү.
107
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ДАВААСАМБУУГИЙН ГАНБОЛД - 1956 онд “Хөвхөрийн гол”-д төржээ. - 1971-1974 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникум, 1974-1979 онд ХААДС-ийг малын эмч мэргэжлээр төгсчээ. 1974 онд Ленинград хотын мал эмнэлгийн академид суралцжээ. 1979 оноос өнөө хүртэл ХААДС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, сургалт эрхэлсэн орлогч захирал, ректор зэрэг ажил хийжээ. “Малын халдваргүй өвчний лавлах” сурах бичиг, “Уушгиний үрэвсэлтэй хурганы дархлалын байдал, түүнийг тэтгэх арга” сэдэвт бүтээл хийжээ. - 1994 онд “Уушгиний үрэвсэлтэй хурганы дархлалын байдал, түүнийг тэтгэх арга” сэдвээр мал эмнэлгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1999 онд профессор, 2000 онд ОХУ-ын Буриадын ХАА-н академийн хүндэт профессор цол авчээ. - 2003 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна. УДИРДЛАГЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР ШААРАЙН БАТСҮХ - 1959 онд төржээ. - 1977-1978 онд МУИС-ийн Герман хэлний бэлтгэл, 1978-1984 онд БНАГУ-ын Лейпциг хотын Карл Марксын их сургуулийг сэтгэл судлалын мэргэжлээр, 1992-2000 онд БНБУ-ын Шнайер хотын захиргааны их сургуулийг төгсөн, төрийн удирдлагын докторантурт тус тус суралцжээ. 1985-1988 онд Архангай аймгийн Багшийн сургуульд багш, 1988-1991 онд Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2000-2002 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга, Удирдлагын академийн “Эрдэм” сургуульд захирал, Удирдлагын академийн дэд захирал зэрэг алба хашиж байна. “Удирдлагын онол арга зүйн асуудлууд” зэрэг 6 ном хэвлүүлжээ. - “Монголын төрийн захиргааны боловсон хүчний удирдлагын үзэл баримтлал” сэдвээр удирдлагын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ДАРМААГИЙН САМБУУПҮРЭВ - 1981 онд Москва хотын БХХСЭШТөвд дэд доктор, 2005 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Энэ ажлаараа хатгалтын эс зүйн шинжилгээний туслалцаатайгаар Монгол улсад анх элэгний анхдагч өмөн, хоёрдагч хавдар, элэгний хатуурлын эс зүйн ба бичил бүтцийн онцлогыг тогтоосон юм. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат цолтон хэсгээс үзнэ үү.
108
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МАЛ ЭМНЭЛГИЙН УХААНЫ ДОКТОР ЛУВСАНШАРАВЫН ЦЭДЭНДОРЖ - 1943 онд Дэлгэрийн гол”-д Лувсаншаравын отгон хүү болон төржээ. - 1966 онд ХААДС-ийг малын эмч мэргэжлээр, 1972 онд Ленинград хотын мал эмнэлгийн их сургуулийн аспирантурт сурчээ. 1983 оноос ХААЯ-ны Мал эмнэлгийн удирдах ерөнхий газрын дарга, орлогч дарга, эмчлэн сэргийлэх хэлтсийн дарга, 1991-2002 онд мал эмнэлгийн хүрээлэнд үржлийн эмгэг, даавар судлалын лабораторид ЭША, Лабораторын эрхлэгч, төслийн удирдагчаар ажиллаж байв. - ЗХУ-ын Ленинград хотын Мал эмнэлгийн их сургуульд 1982 онд “Үнээ гунжны өндгөвчний үйл ажиллагааны дутмагшил” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. - АХ-ын ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одонтой. ТЕХНИКИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ХАЛТАРЫН ЭНХЖАРГАЛ - 1957 онд төржээ. - 1975-1980 онд МУИС-ийн Эрчим хүчний факультетийн дулааны инженерийн анги төгссөн, 18801994 онд МУИС-д багш, 1994-1997 онд ТИС-ийн эрчим хүчний факультетийн дулаан энергетикийн тэнхмийн эрхлэгч, 1997 оноос ШУТИС-ийн эрчим хүчний инженерийн сургуулийн захирлаар ажиллаж байна. Эрчим хүчний тухай хууль, эрчим хүчний мастер төлөвлөгөө, эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр боловсруулахад зөвлөх экспертээр ажилласан. Дулааны цахилгаан станцын ашигт ажиллагааг дээшлүүлэх, уур усны алдагдлыг багасгах, зах зээлийн харилцаанд шилжих үеийн төвлөрсөн эрчим хүчний хангамжаас алслагдсан хөдөө орон нутгийн хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах талаар нийт 30 гаруй судалгаа шинжилгээний ажил, олон улсын 2, дотоодын 20 гаруй төслийн удирдагчаар ажиллан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. “Сууцны нарны халаалтын систем” зэрэг 3 шинэ бүтээл хамтран гаргажээ. - 1991 онд ”БНМАУ-ын байгаль цаг уурын нөхцөлд нарны энергийг сууцны халаалтанд ашиглах нь” сэдвээр Техникийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж, 2003 онд профессор цол хүртжээ. АКАДЕМИЧ, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (SCD), ПРОФЕССОР ТҮДЭВДОРЖИЙН ЭРХЭМБААТАР 1990 онд “Жирэмсний хордлогыг гелий-неоны лазераар эмчлэх” сэдвээр дэд доктор, 2004 онд “Особенности течения беременности и родов у женщин в зависимости от антропометрических показателей и климато-географических зон Монголии” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1996 онд дэд профессор, 2004 онд профессор цол тус тус хүртсэн. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат цолтон хэсгээс үзнэ үү.
109
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРРАВЖААГИЙН НАРАНЦЭЦЭГ - 1959 оны 11-р сарын 20 нд төрсөн. - 1982 онд МУИС-ийг орос хэл утга зохиолын багш мэргэжилээр дүүргэсэн, 1986-1988 МЛИС-ийн түүх философийн ангийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. 1990-1991 онд англи хэлний багшийн курс, 1999-2001 онд МУИС-ийн Англи судлалын тэнхимд англи хэлний багш мэргэжлээр суралцан дүүргэсэн. 1982-1984 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 1-р арван жилийн сургуульд, 1984-1994 онд Улаанбаатар хотын 10 жилийн 12-р дунд сургуульд орос, англи хэлний багш, 1994 оноос одоог хүртэл ШУТИС-ийн КТМСийн Гадаад хэлний тэнхимд орос, англи хэлний багш, тэнхимийн эрхлэгч (20032007), дэд профессороор ажиллаж байна. 1999 онд ОХУ-ын Москва хотын А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний улсын их сургуульд “Албан бичгийн нэр томъёоны үгсийн сангийн асуудалд” сэдвээр хэл шинжлэлийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 2009 онд “Монголын мэргэжлийн бус ангийн оюутанд компьютерийн нэр томъёоны тодорхойлолт бүхий сэдвийг заах арга зүйн асуудалд” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалсан. ШУТИС КТМС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн. ШУТИС-ийн дэд профессор цолтой, 1989 онд МХЗЭ-ийн төв хорооны хүндэт үнэмлэх, 1992 онд Арга зүйч багш цол тэмдэг, 2004 онд БСШУЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2011 онд МБХ-ны Есен эрдэнэ медаль, 2012 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2013 онд Багшийн гавъяа одонгоор тус тус шагнагдсан. ДОКТОРУУД ФИЛОСОФИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ДАШИЙН СОДНОМГОМБО - МУИС-ийн шинжлэх ухааны социализмын онол, улс төр судлалын тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Доктор, профессор цолтой олон арван бүтээлтэй хүн. Монгол Улсын гавьяат багш юм. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат цолтон хэсгээс үзнэ үү. ХӨДӨӨ АЖ АХУЙН УХААНЫ ДОКТОР БАЛЖИННЯМЫН ТҮМЭН-ӨЛЗИЙ - 1964 онд “Монгол орны хүрэн хөрсний ус чийгийн байдал ба түүний тэнцвэрийн байдал” сэдвээр ХАА-н ухааны дэд доктор хамгаалсан. Монгол Улсын гавьяат багш цолтой. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат цолтон хэсгээс үзнэ үү. СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР ЧАДРААБАЛЫН ДАШЗЭВЭГ 1990 онд “Медотика проведения самостоятельных работ учащихся в курсе географии в школах МНР” газарзүй заах аргын сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1994 онд Монгол улсын эрдмийн зэрэг цол олгох комиссын шийдвэрээр дэд профессор, 2007 онд профессор цол хүртсэн. Монгол Улсын гавьяат багш. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат цолтон хэсгээс үзнэ үү.
110
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ТЕХНИКИЙН УХААНЫ ДОКТОР БАЛДАННСАМБУУГИЙН БАВУУДОРЖ - 1950 онд төржээ. - 1968-1973 онд МУИС-ийг Дулааны инженер мэргэжлээр төгсчээ. - 1974-1983 онд Түлш эрчим хүчний эрдэм шинжилгээ, зураг төслийн институтад эрдэм шинжилгээний ажилтан, 1983-1987 онд Түлш эрчим хүчний яаманд хяналтын албаны дарга, улсын ерөнхий байцаагч, 1993 оноос “Дөл ган” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.
ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР АВИРЫН ЧОГДОН - Баянцагааны “Хөх үзүүр”-т төржээ. - 1956 онд санхүү эдийн засгийн техникум төгсөн нягтлан бодогч, 1964 онд Москва хотын Тимирязовын нэрэмжит ХААА-г дүүргэж агрономч-эдийн засагч, Намын дээд сургуульд суралцан улс төрийн дээд мэргэжилтэй. 1956 онд ХААЯамнаас эхлэн 40 гаруй жил хөдөө аж ахуйн салбарт ажиллажээ. “3аамар” нэгдэл, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрчимжилт”, “Ухаан тэлсэн нутаг” зэрэг 10-аад ном хэвлүүлсэн. - 1980 онд “ХАА-н хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх арга зам” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. - Хөдөлмөрийн хүндэт медаль, ”Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонтой. ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР СҮРЭНГИЙН ЦЭРЭНДОРЖ - 1952 онд “Булган хошуу” хэмээх газар Сүрэнгийн ууган хүү болон төржээ. - 1971-1977 онд ЗХУ-ын Иркутскийн Улсын их сургууль төгссөн хуульч мэргэжилтэй. 1986-1989 онд Москва хотод аспирантурт суралцсан байна. 1977-1980 онд Улсын прокурорын газарт мөрдөн байцаагч, 1980-1986 онд МАХН-ын төв хороонд зааварлагч, 1990-1993 онд Улсын дээд шүүхийн 1-р орлогч дарга, 2001 оноос Монгол Улсын хүний эрхийн хорооны даргын ажил хийж байлаа. - Хууль зүйн ухааны докторын зэргийг 1989 онд “Хууль зүйн хариуцлагын үр нөлөөг дээшлүүлэх асуудал” сэдвээр хамгаалсан. - “Алтан гадас “ одонтой.
111
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ФИЛОСОФИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ШИРЧИНГИЙН СОДНОМ - 1948 онд “Чулуут” гэдэг газар төржээ. - 1968-1972 онд Цэргийн дээд сургуульд суралцан авто хуягт танкийн инженер механик мэргэжил, 19741977 онд МУИС-ийг авто тээврийн инженер эдийн засагч, 1984-1985 онд Эрхүүгийн их сургууль, 1992-1993 онд Москвагийн их сургуульд мэргэжил дээшлүүлэн, 19951996 онд Вашингтон хотноо Дэлхийн банкны эдийн засгийн хөгжлийн институт, 1986-1989 онд Киевийн их сургуулийн философийн ангийн аспирантур тус тус төгсчээ. 1972-1974 онд АА-ийн 108-р ангид авто хуягт танкийн салааны дарга, 1977 оноос МУИС-д багш салбар, сургуулийн захирлаар ажиллаж байлаа. Нэг сэдэвт зохиол, сурах бичиг 12-ийг бичиж хэвлүүлжээ. - 1989 онд “Хөдөлмөрт хандах харилцааны төлөвшилтийн диалектик” сэдвээр философийн ухааны докторын зэрэг хамгаалж, 1998 онд профессор цол, 2001 онд Олон улсын дээд боловсролын академийн академич болсон. - 2002 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ. ГАЗАР ЗҮЙН УХААНЫ ДОКТОР ДАВААГИЙН БАТДЭЛГЭР - 1943 онд “Хар асга” гэдэг газар төржээ. - 1963-1968 онд МУИС-ийг цаг уурын инженер мэргэжлээр төгсчээ. Ус цаг уурын албаны удирдах газар 1968-1970 онд байцаагч, 1970-1975 онд хэлтсийн дарга, 1975-1979 онд Холбооны сургалтын төвд багш, 1991-2002 онд Ус цаг уурын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байв. Ус зүй, хөдөө аж ахуйн цаг уурын 200 гаруй харуул, ус цаг уурын 40 орчим өртөөг шинээр байгуулж, 100 орчим өртөө шинэчлэн төхөөрөмжилсөн байна. - 1991 онд “БНМАУ-ын нутаг дэвсгэр дээрх нарны цацрагийн горим” сэдвээр газар зүйн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР СОДОВЫН БАДАРЧ - 1930 онд төржээ. - Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академи, “Сутай” дээд сургуульд зөвлөх багшаар ажиллаж байсан. - 1983 онд “Монголд гэмт хэрэгтэй тэмцэхэд шинжлэх ухаан техникийн аргыг хэрэглэж байгаа нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Цэргийн болон хууль зүйн ухааны доктор. - “Алтан гадас” одонгоор шагнагдсан.
112
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
АНАГААХ УХААНЫ ДОКТОР ДАМДИНЦЭРЭНГИЙН БОЛД-ЭРДЭНЭ - 1961 онд төржээ. - 1978-1984 онд АУДэС дээд сургуульд суралцан хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн. 1984 оноос АУИСийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Сэтгэцийн эмгэг наркологийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байв. Шинэ цаг үеийн уур амьсгалыг соргог мэдэрч манай улсад төдийлэн нээлттэй биш сэдвийг зоригтой хөндөн “Эр эмийн ёсон” /1990/, “Сэжиг сүжиг” /1992/, “Секс судлалын үндэс” 1, 2-р дэвтэр. /1994/, ”Анагаах ухааны секс судлал” /1996/, “Бэлгийн эмгэг судлал” /1997/, ”Боловсролын секс судлал” /1998/ зэрэг ном хэвлүүлсэн нь гадаадад хэвлэгдэж байлаа. - 1992 онд “Эрэгтэй хүнд невроз үүсэхэд бэлгийн эмгэг болон бие хүний сэтгэл зүйн онцлогт нөлөөлөх нь” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР АЛАГИЙН БАТСҮХ - 1962 онд төржээ. - 1979-1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын УАААДС, 19901993 онд гадаад хэлний ”Цог” дээд сургууль, 1994 онд Голлондын Олон улсын менежментийн дээд сургууль, 1996-1998 онд АНУ-ийн Иллиноисын их сургууль 20022002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль тус тус төгссөн эдийн засагч, орчуулагч, мөнгөний онолч болжээ. 1984-1994 онд Төлөвлөгөөний, комисс Үндэсний хөгжлийн яаманд мэргэжилтэн, 1994-1996 онд Үндэсний хөгжлийн газарт орлогч, ерөнхий захирал, 1998-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2000-2006 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2006 оноос хойш Монгол банкны ерөнхийлөгчийн алба хашиж байв. Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний зөвлөлийн гишүүн эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүний ажлыг үр бүтээлтэй гүйцэтгэн монгол орны эдийн засаг, мөнгө санхүүгийн бодлогыг сайжруулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. - 2003 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. АНАГААХ УХААНЫ ДОКТОР НАМХАЙ-ОЧИРЫН НЯМДАВАА - 1984 онд “БНМАУ дахь элэгний анхдагч өмөнгийн тулгамдсан асуудал” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан. -Анагаах ухааны Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр олон жил ажилласан. Эрдэм шинжилгээний 80 гаруй өгүүлэл туурвин дотоод гадаадад хэвлүүлжээ. Монгол улсад хавдар судлалын эрдэм шинжлгээ, судалгааны ажлыг чанаржуулах, эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах зорилгоор доктор Н.Нямдаваа “Хавдар судлал” сэтгүүлийг 1999 онд санаачлан гаргасан нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд ач холбогдлоо өгч байна. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат цолтон хэсгээс үзнэ үү.
113
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ТЕХНИКИЙН УХААНЫ ДОКТОР ДЭД ПРОФЕССОР ЖАЙМАЙГИЙН ПҮРЭВ - 1954 онд төржээ. - 1973-1979 онд Польш улсын Врацлов хотын Эдийн засгийн академийг информатик, эконометрийн мэргэжлээр, 1991-1994 онд ТИС-ийн аспирантур тус тус дүүргэжээ. 1979-1988 онд Статистикийн төв газрын Тооцоолон бодох төвд инженер-програм зохиогч, 1988 оноос МУИС-ийн физик математикийн факультетийн Электроникийн тэнхим, МУИС-ийн ФЭС-ийн Электроникийн салбарт эрдэм шинжилгээний ажилтан, багш, сургалт хариуцсан профессор, салбарын эрхлэгч, 2002-2003 онд БНСУ-ын Сэжоны их сургуульд судлаач багш, 2003 оноос МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуульд профессор багш, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны дарга, тэргүүлэх профессороор ажиллаж байна. Электроник-програмчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх үйлсэд өөрийн хүч хөдөлмөрөө зориулан ажилласан юм. “Монгол хэлний хэл зүйн судалгаанд цахим оюуныг ашиглах нь” сэдэвт судалгааны төслийн ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна. Монгол газар нутгийн нэрийн судалгаанд оролцон электрон толь бүтээх ажлын компьютерийн хэсгийг хариуцан ажиллажээ. 5 сурах бичиг хэвлүүлж, Монгол нутгийн нэрийн судалгаанд оролцож 9 боть ном бүтээлцжээ. - 1994 онд “Монгол орны авто тээврийн удирдлагад компьютер хэрэглэн удирдлагын оновчтой шийдвэр гаргах нь” сэдвээр Техникийн ухааны докторын зэрэг хамгаалж, 1997 онд дэд профессор цол хүртжээ. СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААНЫ ДОКТОР САНЖААЖАВЫН ДАМБА - 1937 онд “Хараат” хэмээх газар төржээ. - 1960 онд Худалдааны техникумыг эдийн засагч, 1962-1966 онд УБДС-ийг төгсөн түүх, газар зүйн багш мэргэжил эзэмшжээ. - 1960-1962 онд МАХН-ын Төв хороо, Засгийн газрын үйлчилгээ аж ахуйн авто баазад нягтлан бодогч, 19661970 онд Ховд хотын 1-р сургуульд багш, 1970-1976 онд МХЗЭ-ийн төв хороонд зааварлагч, 1998-2005 онд “Их засаг” их сургуульд төр, эрх зүй, хууль цаазын багшийн ажил хийжээ. 2007-2010 онд АНУ-ын Вашингтон хотын Америк-Монголын сургуульд багшилж байжээ. - 1991 онд ”Түүх заах арга зүйн зарим асуудал” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгаалж, эрдэм шинжилгээний 40 гаруй ном, 50 орчим үгүүлэл бичжээ. - 2002 онд “Алтан гадас”, “Чингис хаан”-ы алдрын одон, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй.
114
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР МИШИГИЙН ДУМАА - 1956 онд төржээ. - 1981 онд Польш улсын Мари Кюри Склодовскийн нэрэмжит их сургуулийг төгсч химич болжээ. 1997-1999 онд БНХАУ-ын Чанг Чунь хотын Зүүн хойд их сургуулийн Химийн лабораторид мэргэжил дээшлүүлжээ. 1981-1985 онд Геологийн төв лабарторид, 1985-1994 онд Налайхын шилний үйлдвэрт инженер, лабораторийн эрхлэгч хийжээ. 2000- 2001 онд Монгол Германы Боннын их сургуулийн Эм зүйн сургуулийн фитохимийн лабораторид ажилласан. ШУАын эрдэмтэдтэй хамтран шилний гол түүхий эд болох элс, хадан цагаан, шохойн чулууны 60 гаруй дээжид химийн шинжилгээ хийж шилний эдийн сонголтын талаар санаачлага гарган, Их шүүдэргэнэ ургамлын фитохимийн судалгаа хийж бүтэц байгуулалтыг нь тодорхойлсон байна. Монгол Алтайн ууланд /Дарви сумын Жинст богдод/ ургадаг Алтан гагнуур буюу Ягаан түгз, Эрэгомбо буюу Дөрвөлсөн түгз эмийн ургамлуудаас 10 гаруй фенолт нэгдлийн химийн цэвэр төлөв байдлыг ялгасан нь урьд өмнө байгалиас олдож байгаагүй шинэ нэгдэл ялгац болж химийн шинжлэх ухаанд хувь нэмэр болохуйц ач холбогдолтой болжээ. ”Алтан гагнуур”, Дөрвөлсөн түгз эмийн түүхий эдийн Монгол Улсын стандартыг боловсруулж батлуулсан байна. - 2006 онд “Монголын ягаан түгз, Дөрвөлсөн түгз, Элдэв навчит зохиомол ургамлуудын фитохимийн судалгаа” сэдвээр химийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. ФИЗИК МАТЕМАТИКИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ЖҮРМЭДДОРЖИЙН БААСАНДОРЖ - 1949 онд “Дэчингийн дунд худаг “гэдэг газар Жүрмэддоржийн 2-р хүү болон төржээ. - 1967-1972 онд МУИС-д суралцан математикч, математикийн багш болжээ. -1974-1977, 1981-1982 онуудад Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1982 оноос дээд сургуульд багшлах болжээ. Ном, сурах бичиг зохион хэвлүүлж, гадаад, дотоодын хэвлэлүүдэд эрдэм шинжилгээний олон нийтлэл хэвлүүлжээ. - 1981 онд математикийн кибирнетикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалжээ. АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААНЫ ДОКТОР ДОРЖИЙН ГҮНДЭГМАА - 1952 онд Доржийн 2-р охин болж төржээ. - УБДС төгссөн, ЗХУ-д А.Пушкины нэрэмжит орос хэлний дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн орос хэлний багш. 1984 оноос Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийсэн. “Билгийн нүд” зэрэг сургалтын болон, уншлагын 20 гаруй ном бичсэн - 1984 онд “Албан бус сургалтын онол арга зүй, модул сургалт” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 115
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË АНАГААХ УХААНЫ ДОКТОР ЦЭРЭНДОРЖИЙН ДАРЖАА - 1944 онд “Хөвхөрийн гол”-д төржээ. - 1965 онд Хүн эмнэлгийн техникум, 1979 онд АУДэС тус тус дүүргэжээ. 1979-1982 онд Дарви сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, 1983 оноос Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засалч эмчээр ажиллаж байна. Хэвлий цээжний хавдрын чиглэлээр 4000 гаруй хүнд хагалгаа хийсэн байна. - 2001 онд “Ходоодны өмөнгийн өвчлөл түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлс” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ.
БАЙГАЛЫН УХААНЫ ДОКТОР ДАВААГИЙН ЛХАГВАДОРЖ - 1954 онд Даваагийн 5 дахь хүүхэд болж төржээ. - 1974-1979 онд Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уулын инженер геофизикч цолтой төгсчээ. 1987 онд Польш улсын Краковын Уул уурхайн академийн геологийн салбарт судалгааны ажил хийн суралцжээ. 1995 онд Австралийн Сиднейн их сургууль, 1998 онд Канадын Торонто хотод мэргэжил дээшлүүлжээ. 1979-1984 онд Булган аймгийн УААУГ-т усны хайгуулын геофизикч инженер, ерөнхий инженер, 1984 оноос Политехникийн дээд сургуульд багш, 1992 оноос Геологи уул уурхайн сургуулийн захирлаар ажиллаж байв. Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань сумын нутагт хийсэн геофизикийн судалгаа, Завхан аймгийн Алдархаан сумын нутагт хийсэн соронзон ба цахилгаан хайгуулийн ажил, Цагаан суврагын районд хийсэн гүний усны хайгуулийн ажил зэрэг олон томоохон ажлыг хийжээ. - 1992 онд “Польшийн нам дор газрын хойд хэсгийн царцдас бүрхүүлийн бүтцийг хүндийн хүчний судалдааны аргаар тодорхойлох нь” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. ТЕХНИКИЙН УХААНЫ ДОКТОР ЦЭРЭННОРОВЫН ЁНДОНСАМБУУ - 1934 онд төржээ. - 1956-1961 онд ЗХУ-ын Ленинград хотын ХАА-н академийн цахилгаан инженерийн анги, 1972-1975 МУИС-ийн Политехникийн факультетын аспирантурт суралцжээ. 1961-1968 онд ХААЯ-д мэргэжилтэн, 19681972 онд МУИС-ийн факультетэд багшаар ажиллаж байв. ХАА-н цахилгаанжуулалтын хэтийн төлөвийг бие даан боловсруулж эх орны эрчим хүчний хэтийн төлөвлөлтөнд тусган ажилласан болно. - 1975 онд “Хөдөө аж ахуйг цахилгаанжуулах нь” сэдвээр Техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. - Алтан гадас” одонтой.
116
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН УХААНЫ ДОКТОР ЖИГМЭДСЭНГИЙН ЦЭВЭЭНДОРЖ - 1952 онд “Цагдуулт булаг” хэмээх газар малчин ардын гэр бүлд төрсөн. 1974 онд Санхүү-Эдийн засгийн техникумыг нягтлан бодогч мэргэжлээр, 1981 онд Монгол Улсын их сургуулийг Санхүү, эдийн засагч мэргэжлээр, 1990 онд Улс төрийн дээд сургуулийг түүхч-философийн багш мэргэжлээр тус тус дүүргэсэн. - 1974 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-д байцаагч нягтлан бодогчоор ажиллан эдүгээ хүртэл боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын улсын хороо, Ардын боловсролын яам, Шинжлэх ухаан, дээд боловсролын улсын хороо, Шинжлэх ухаан, боловсролын яам, Гэгээрэлийн яам, Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд газар, хэлтсийн мэргэжилтнээс ахлах мэргэжилтэн, газар хэлтсийн орлогч дарга, даргын үүргийг тодорхой хугацаагаар хашиж байсан болно. Мөн 1996-1990 онд Улсын багшийн их сургуулийн Санхүү-Эдийн засгийн асуудал хариуцсан проректороор ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сумынхаа сургуулийн материалаг баазыг бэхжүүлэх, их засвар, соёлын төвийн барилгыг барихад яамны гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж шинэ соёлын төв, сургуулийн барилга, өргөтгөлийг бариулахад тодорхой хувь нэмэр оруулсан ба үүний зэрэгцээ 1997 онд өөрийн ахан дүүсийн хамт өөрсдийн хөрөнгөөр сумынхаа Эрээгэмбэл хийдэд Ганжуур, Данжуурийн 108 ботийг Утай Гүмбүнгээс залах ажиллагаанд өөрийн биеэр оролцон нутгийнхаа ард түмэнд буянтай үйлсийг бүтээлцсэн юм. -1999 онд Монгол Улсын их сургуульд Санхүү эдийн засгийн чиглэлээр магистрийн зэрэг, 2005 онд Боловсролын их сургуульд “Боловсролын тогтолцоог санхүүгийн удирдлага /менежмент/-аар дэмжих зарим асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний бүтээл бичиж боловсролын удирдлагын ухаанаар доктор (Ph.D)ын зэрэг хамгаалжээ. - Санхүү банкны тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Сангийн яамны 100 жил болон Боловсролын салбарын 70, 80, 90 жил, ойн медалиудаар тус тус шагнагджээ. БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН УХААНЫ ДОКТОР СЭДИЙН САНЖААБАДАМ -1996 онд УБИС-ийг түүхийн багш мэргэжлээр төгсчээ. Солонгос улсад мэргэжил дээшлүүлжээ. 1997 оноос Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах, ахлах ажилтнаар ажиллаж байна. Монголын ЕБС-ийн бүтэц байршилын судалгаа, “Боловсролын үнэлгээний тогтолцоо” төслийн зохицуулагчаар амжилттай ажиллажээ. Нэг сэдэвт зохиол 2-ыг бичжээ. - 2001 онд “Боловсролын чанар ба монголын хүний хөгжлийн хамаарал” сэдвээр Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалжээ. 117
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ХИМИЙН УХААНЫ ДОКТОР МИЖИДДОРЖИЙН ДЭЛЭГМАА - 1951 онд “Баясгалант” хэмээх газар төржээ - 1968-1973 онд МУИС-ийн химийн ангийг химич мэргэжлээр төгсчээ. 1973-1986 онд ШУА-ын химийн хүрээлэнд ЭША-аар, 1991 оноос БСШУЯ-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллажээ. 1999 онд ШУ-ны үндэсний чуулганыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргаар ажиллажээ. Чихэр өвс, тарваган шийр, эмийн сөд өвс, улаан тулам зэрэг ургамалд химийн судалгаа хийж чихэр өвсний үндэснээс глицирризиний хүчил ба астма өвчнийг анагаах глицирризиний хүчлийн аммоны давс, “Глицирам” эмийн бэлдмэл гарган авах технологи боловсруулан түүний клиникийн туршилтыг тус тус явуулжээ. “Монголын шинжлэх ухаан” гэсэн 2 ном бичилцжээ. - 2005 онд “Монгол орны эмийн зарим ургамлын биологийн идэвхт нэгдлийн химийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. - “Алтан гадас” одонтой. ТӨМӨРИЙН ЦЭНДСҮРЭН - 1972 оны 8 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Төмөрийн 2 дахь охин болон төрсөн. - 1997 онд АИУС-ийг Хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. 1997 онооос одоог хүртэл Улсын 2-р Төв Эмнэлэгт Эрчимт эмчилгээний болон Уян дурангийн эмч, Сургалт судалгаа, гадаад харилцааны албаны даргын ажлыг хашиж байна. 2006 онд БНХАУ-ын Хятадын Анагаах Ухааны Их Сургуульд Хоол боловсруулах дээд замын хавдрын оношлогоонд чанд авиат дурангийн шинжилгээний ач холбогдол сэдвээр Анагаах Ухааны доктор буюу Ph.D зэрэг хамгаалсан. Өөрийн эмнэлгийн практикт элэгний хатуурлын үеийн улаан хоолой, ходоодны цус алдалтын дурангийн эмчилгээ, хоол боловсруулах замын хоргүй болон хорт хавдрын дурангийн эмчилгээ, нарийсал тэлэх болон цөсний ерөнхий сувгийн чулууг дурангийн аргаар авах эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Өвөө Балдорж, эмээ Цэрэнхүү нь Ховд аймгийн Дарви сумын уугуул.
118
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР ДАМДИНДОРЖИЙН ЦЭРЭННОРОВ - 1959 онд төржээ. - 1985 онд Эрхүү хотын Их сургуулийг Биологи-хөрс судлалын мэргэжлээр төгссөн, 1986 онд АУИС-д, 1989 онд Казакстан улсын Алма-Ата хотын тарваган тахлын хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн. 1985 оноос БГХӨЭС төвд амьтан судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, дэд захирал зэрэг алба хааж байна. Байгалын голомт хээрийн шинжилгээний отрядад 700 гаруй хоног ажиллаж, 4000 гаруй мэрэгч амьтан, 30000 гаруй гадны шимэгчдэд судалгаа хийж тарваган тахлын голомтыг илрүүлэх ажилд үр бүтээлтэй ажиллажээ. - 1999 онд Биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР ЛУВСАНГИЙН ХАЛТАР - 1966 онд төрсөн. - 1990 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын дээд сургууль, 1993 онд удирдлагын академи төгссөн, 1999 онд ОХУ-ын Эрхүү хотын Төмөр замын академи төгссөн. МТЗ-ын Олон улсын тээвэр зуучийн төвийн захирал, Монголын төмөр замын орлогч дарга зэрэг алба хашиж байв. Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн зэрэг олон сонгуульт ажилтай. - 1999 онд докторын зэрэг хамгаалсан. - “Алтан гадас” одон, Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомтой. ХИМИЙН УХААНЫ ДОКТОР РЭНЦЭНЛХҮНДЭВИЙН МЯДАГМАА - 1970 онд төржээ. - 1995 онд ШУТИС-ийг үйлдвэрийн инженер технологич мэргэжлээр төгсчээ. 1995 оноос ШУТИС-д багш, ХБНГУ-ын Дрездений Их сургууль, Штуткартын их сургуульд суралцжээ. 2005 оноос Нано жижиг хэсгийг химийн урвалжаар гаргаж аваад нэхмэлийн үйлдвэрт ашиглах шинэ технологи дээр ажилласан байна. Нано гэдэг нь 1м-ийг тэрбум хуваасантай тэнцэх хэмжээг химийн урвалжаар үүсгээд түүнийг нэхмэлийн үйлдвэрлэлийн технологид ашиглаж нэхмэл эдийн шинж чанарыг өөрчлөх, шинэ технологи гаргаж авсан байна. Герман, Итали зэрэг Европын олон орнуудаас захиалга авч үйлдвэрлэлд нэвтрүүлэх патентын гэрээ хийн ажиллаж байна. Энэ технологиор боловсруулсан сүлжмэл бүтээгдэхүүн нь ус, тос нэвтэрдэггүй өөрийгөө цэвэрлэдэг чанартай юм. - 2007 онд Химийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
119
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР ЖАМСРАНГИЙН БЯМБАДОРЖ М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуульд 2003 онд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой. Намтрын дэлгэрэнгүйг төр нийгмийн зүтгэлтэн хэсгээс үзнэ үү.
РАДНААБАЗАРЫН ЖАМЦ 1990 онд ЗХУ-ын Москвагийн Нийгмийн ухааны Академид эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, 2005 онд ШУА-д олон улсын харилцааны сэдвээр /Sc.D/ докторын зэргийг тус тус хамгаалсан. Төрийн одон медалиудаар шагнагдсан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол шагналтай. Намтрын дэлгэрэнгүйг төр нийгмийн зүтгэлтэн хэсгээс үзнэ үү.
МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР ГОНЧИГИЙН БАЗАР “Орон зайн нимгэн ханатай оболочкийн тооцооны онолын асуудалд” сэдвээр техникийн ухааны дэд докторын зэргийг хамгаалсан. 1984 онд доцент цол, ТИСийн хүндэт профессор цол, 1998 онд профессор цол хүртээж Монгол Улсын Гавьяат багш хэмээх хүндтэй шагналыг хүртсэн. 2009 онд Ардын багш цол хүртсэн. Намтрын дэлгэрэнгүйг ардын цолтон хэсгээс үзнэ үү.
АНАГААХ УХААНЫ ДОКТОР ДАМДИНГИЙН АВИРМЭД 1992 онд “Умайн хүзүүний өмөнгийн суурь урьдал өвчнийг эрт илрүүлж эмчлэх нь” сэдвээр АУ-ны дэд докторын зэрэг хамгаалсан. Хүний гавьяат эмч цолтой. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат цолтон хэсгээс үзнэ үү.
ФИЗИК-МАТЕМАТИКИЙН УХААНЫ ДОКТОР ДОВДОНГИЙН ДАНЗАН 1992 онд “Хэт нэн өндөр давтамжийн радио долгионы тархалтын судалгаа” сэдвээр физик математикийн ухааны дэд доктор хамгаалсан. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат цолтон хэсгээс үзнэ үү.
АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР, МУ-ЫН ГАВЪЯАТ БАГШ ДОРЖХҮҮГИЙН ЭНЭБИШ 1992 онд “Монгол эхийн сүүний уураг, амин хүчлийн найрлага, иммунологийн шинж чанар” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан, 1996 онд дэд профессор цол хүртсэн. Монгол Улсын гавьяат багш цол хүртжээ. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат цолтон хэсгээс үзнэ үү.
АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, НЯМДАВААГИЙН ХҮРЭЛБААТАР 1996 онд АУ-ны магистр, 2001 онд “Гепатитын В вирус тээгчдийг ийлдсийн вакцинаар эмчилсэн дүн” сэдвээр АУ-ны докторын зэргийг тус тус хамгаалж, 2005 онд дэд профессор, 2010 онд профессор цол хүртсэн. Намтрын дэлгэрэнгүйг төр нийгмийн зүтгэлтэн хэсгээс үзнэ үү.
БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН УХААНЫ ДОКТОР ДАВААЖАВЫН ЭНХТУЯА - АУИС-ийг 1973 онд төгссөн. Одоо УМХГ-ын Буянт ухаа дахь хилийн боомтод эрүүл мэндийн хяналтын улсын байцаагч ажилтай. -1997 онд “Зургаан настай монгол хүүхдийн сургуульд орох боломжийг судалсан нь” сэдвээр боловсрол судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. 120
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
АНАГААХ УХААНЫ ДОКТОР ЗИНААМИДЭРИЙН НОРСМОО - 1948 онд “Шургуугт сайр” гэдэг газар айлын ганц охин болон төржээ. - 1967-1972 онд АУДС-ийн эмчилгээний анги төгсчээ. 1973 онд эх барих эмэгтэйчүүдийн, 1976 онд Хавдрын туяа эмчилгээний, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотод тус тус мэргэжил дээшлүүлжээ. 1972 онд Цацраг туяа эмнэлэгт, 1974-1975 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын эмнэлэгт ерөнхий эмч, 1976-1987 онд Цацраг туяа эмнэлэгт, 1987 онд АУ-ны эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1998 оноос “Энх-Ач” хувийн эмнэлэгт ажиллаж байна. 100000 гаруй хүнд үзлэг эмчилгээ хийж мэргэжлийн туслалцаа үзүүлжээ. - 1982 онд “Умайн хүзүүний 1, 2-р үеийн хорт хавдарыг туяагаар эмчилсэн эмчилгээний үр дүнг харьцуулсан үнэлгээ” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР ЦЭДЭНГОМБЫН БААСАНЖАВ - 1946 онд төржээ. - 1964 онд Архангай аймгийн багшийн сургууль, 1976 онд УБДС-ийг орос хэл, уран зохиолын багш, 1983 онд Москва хотноо НУА-ийг тус тус дүүргэсэн. Түүхч, улс төр судлаач. 1964 оноос НУИ-д эрдэм шинжилгээний ажилтан, 1993-2001 онд Монгол улсаас БНБУ-д суугаа ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2002 оноос “УлаанбаатарОюу” дээд сургуульд тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Монгол улсын нэвтэрхий толь, МАХН-ын түүхийг шинэчлэн бичих, мөрийн хөтөлбөр дүрмийг шинэчлэн боловсруулахад оролцжээ. Нэг сэдэвт зохиол 3, товхимол 3, толь бичиг 2-ыг бичжээ. - 1983 онд Түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. - 2007 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ. ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР ЗИНААМЯДАРЫН БАТБАЯР - 1974 онд төржээ. - 1992-1993 онд МУИС-ийн хуулийн анги, 19931999 онд БНУУ-ын Будапешт хотын Отвош Лорандын их сургууль, 2003 онд Голландын Масстрихтын их сургууль төгсчээ. - 1999 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, 19992003 онд “Номин трейд” ХХК-д хуулийн зөвлөх, газрын дарга, 2003-2005 онд Улсын их дэлгүүрийн дарга, 2005 оноос Усны хэрэг эрхлэх газрын дэд дарга хийж байв. Монгол Улсын анхны үндсэн хуулийн ардчилсан үзэл санаа түүний эх сурвалж, үндсэн хуулийн шүүх түүний шүүх эрх мэдэл болон эрх зүйн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, гадаад орнуудын үндсэн хуулийн харьцуулсан судалгааны ажил нь хууль зүйн шинжлэх ухааны салбарт бодитой хувь нэмэр оруулжээ. Монгол, БНУУ, ОХУ-ын үндсэн хуулийн харьцуулсан судалгаа зэрэг 5 ном хэвлүүлжээ. - 1999 онд докторын зэрэг хамгаалжээ. 121
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ТЕХНИКИЙН УХААНЫ ДОКТОР ДАМБЫН ШИЙТЭР - 1945 онд Өргөн их сайрын эрэгний үзүүрийн Мухар эрэгт төржээ. Политехникумыг техникч, ЗХУ-ын Ленинград хотын уулын дээд сургуулийг ашиглалтын инженер, технологич мэргэжлээр төгсжээ. ГУУЭХ-ний эрдэм шинжилгээ зураг төслийн институтад төслийн инженер, ГУУҮЯ-д мэргэжилтэн, хэлтсийн дарга, МонголОросын хамтарсан “Монголросцветмет” ХХК-д ерөнхий инженерийн орлогч, ерөнхий мэргэжилтнээр ажиллаж байв. 1975 онд төслийн инженерээр ажиллаж байхдаа орон нутгийг нүүрсний хэрэгцээгээр хангах зорилгоор төрсөн нутгийнхаа Хөшөөтийн нүүрсний орд газрын нэг жилд 50.0 тн нүүрс олборлох хүчин чадалтай техникийн зураг төслийг бие даан гүйцэтгэж уул усандаа гал хайрласан хүү юм. Түүний гүйцэтгэсэн техникийн зураг төслөөр Хөшөөтийн уурхай ажиллаж байна. 3 ном хэвлүүлж, 20 гаруй өгүүлэлийг дотоод, гадаадын ном сэтгүүлд нийтлүүлжээ. - Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн “Далд уурхайн ашиглалтын технологийг боловсронгуй болгох асуудалд” сэдвээр техникийн ухааны магистр, ”Хайлуур жоншны бүлэг орд ашиглалтын эко системд үзүүлэх сөрөг нөлөөллийн судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. - АХ-ын ойн медалиуд, “Алтан гадас” одонтой. АНАГААХ УХААНЫ ДОКТОР МИЖИДДОРЖИЙН АРИУНБОЛД - 1972-1978 онд АУИС-ийг төгссөн. - 1978-1996 онд Улсын хавдар судлалын төвд эмч, ерөнхий эмч, 1996-2005 онд төрийн байгууллагад эрүүл мэнд нийгмийн бодлогын ажилтан, 2005 оноос “Монголжингоо” дээд сургуульд гоо заслын тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байв. “Хорт хавдар” зэрэг 2 ном бичжээ. - 1996 онд “Цусны бүлгийн түгэлтийг хорт хавдар өвчинтэй холбон судалсан нь” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР ЖАМЦЫН НАРАНТУЯА - 1968 онд төржээ. - 1985-1990 онд Москвагийн их сургууль төгсжээ. 1990 оноос хойш эрдэм шинжилгээний ажил хийжээ. Эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл, 3 ном бичиж нийтлүүлжээ. - “Зах зээлийн үеийн удирдлага эдийн засаг” сэдвээр боловсрол судлалын докторын зэрэг хамгаалжээ.
122
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ТЕХНИКИЙН УХААНЫ ДОКТОР ЖАНЧИВЫН АЗЖАРГАЛ - 1975 онд “Хөвхөрийн гол”-д төржээ. - Дархан хотын ТИС-ийн лицейн анги, ДаТИС-н Машин үйлдвэрлэлийн технологич инженер мэргэжлээр 1997 онд төгссөн. 2009-2013 онд Солонгос улсын Чонбукын Үндэсний их сургуульд суралцжээ. Англи хэлний улсын олимпиадад оролцож байжээ. 1998 оноос ДаТИС-ын машин үйлдвэрлэлийн профессорын багт багш, 2005 оноос Улаанбаатар хотын ШУТИС-ийн Инженерийн зураг зүйн багт ахлах багшаар ажиллаж байна. - 2013 онд “Био дизель хөдөлгүүрийн техникийн үзүүлэлт болон ялгарах утааны найрлагын судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан байна. - “Тэргүүний залуу” алтан медаль, “Хөдөлмөрийн алдар” алтан медальтай. АНАГААХ УХААНЫ ДОКТОР БАТМӨНХИЙН ЭРДЭНЭБУЛГАН - 1980 онд Булган аймагт төржээ. - 1997-2003 онд ЭМШУИС, 2003-2005 онд ЭМШУИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтад / Дүрс оношилгооны эмч/, 2006-2010 онд Япон улсын Токушимагийн их сургуульд тус тус боловсрол эзэмшжээ. АУИС-ийн сургуулийн Хавдар судлалын тэнхмийн багш, Хавдар судлалын үндэсний төвийн элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгийн эмчээр ажиллаж байна. Гадаадад мэргэжлийн чиглэлээр нийтлэл хэвлүүлсэн. - “Expression of hypoxia-inducible factor-1 alpha (HIF-1 alpha) in patients with the gallbladder carcinoma “сэдвээр докторын зэрэг хамгаалсан. МАЛ ЭМНЭЛГИЙН УХААНЫ ДОКТОР ДАМДИНГИЙН ГАНБОЛД - 1973 онд төржээ. - 1989-1992 онд Барилгын коллеж, 1994-1999 онд ХААИС-ийн мал эмнэлгийн ангийг малын эмч мэргэжлээр төгсчээ. - 2010 онд “Малын иод дутлын эмгэгийг бүс нутгийн биогеохими төлийн бамбайн даавруудын төвшрүүлэгтэй холбон судалсан дүн” сэдвээр мал эмнэлгийн ухааны боловсролын докторын зэрэг хамгаалжээ. Нэг сэдэвт бүтээл 2, зөвлөмж 13 стандарт 2-ийг боловсруулжээ. Д.Ганболд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмжүүлэх, тэдгээрийг чадавхижуулах, тэдэнд хандах нийгмийн хандлагыг эерэгээр өөрчлөхөд өөрийн хувь нэмрээ оруулж олон жил үр бүтээлтэй ажиллаж байна.
123
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
АНАГААХ УХААНЫ ДОКТОР ЭРХЭМБААТАРЫН ЛХАГВА-ОЧИР - 1978 онд төрсөн. - 1993-1996 онд ТИС-ийн лицей анги, 2003 oнд ЭМШУИС-ийн АУС-ийг төгсч хүний их эмч мэргэжил эзэмшсэн. - 2003-2006 онд КНАГ-т эх барих эмэгтэйчүүдийн эмч, 2007-2012 Японы Нагоя хотын их сургуулийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхимд “Increased expression of sphingosine kinase in the amnion during labor” сэдвээр АУны докторын зэрэг хамгаалж, одоо АНУ-ын Чикаго хотод судлаач эмчээр ажиллаж байна. - Эх барих эмэгтэйчүүд судлалын үйл онош зүй /2007/, Эх барихын тулгамдсан эмгэг /2002,2013/, Жирэмсэн үеийн хооллолт ураг амин дэмийн шүтэлцээ /2009/ зэрэг номуудыг бүтээлцэн эрдэм шинжилгээний 10 гаруй өгүүлэл, илтгэлийг Австрали, Япон, АНУ, Монголын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн. ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР ЧУЛУУНДОРЖИЙН БЯМБАХАНД - 1976 онд төржээ. - 1994-1998 онд МУИС-ийг, МСС-ийг монгол хэл уран зохиолын багш, судлаач мэргэжлээр, 1998-1999 онд МУИС, МХСС-д хэл бичгийн магистр зэрэг хамгаалж, 20012004 онд ХУИС-ийн ОУСС-ийг герман хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Нэг сэдэвт зохиол 3, ном сурах бичиг, гарын авлага 8, гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл 14, эрдэм шинжилгээний илтгэл 10-ийг бичжээ. МУИС-ийн ШУ-ны сургуульд багш ажилтай. - 2013 онд МУИС-д “Монгол хэлний орон цагийн харьцааны нэрийн утга, бүтцийн онцлог” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. АНАГААХ УХААНЫ ДОКТОР АВИРМЭДИЙН ДҮҮРЭНБИЛЭГ - 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. - 1995 онд төгсч, Анагаах Ухааны дээд сургуульд элсэн, 1999 онд МУИС-ийн гадаад хэлний оройн дээд сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр, 2001 онд АУИС-ийн эмчилгээний ангийг тус тус төгссөн. 20012004 оны хугацаанд Эрүүл Мэндийн Яамны хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж, 2004 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн резинтурын курст суралцаж эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжил эзэмшин 2005 оноос эхлэн 1-р амаржих эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна. 2004 онд Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн сургалтын тогтолцоо сэдвээр нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалсан. ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Тайланд улсуудад мэргэжил дээшлүүлсэн. Аав ээжийн мэргэжлийг өвлөсөн эмч. - 2011 онд “Умайн хоргүй хавдартай эмэгтэйн жирэмсний явц” сэдвээр анагаах ухааны боловсролын докторын зэрэг хамгаалсан. 124
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
АНАГААХ УХААНЫ ДОКТОР ЭРХЭМБААТАРЫН АНУУ-ДАРЬ - 1983 онд төрсөн. - 2000-2002 oнд Монгол улсын АУС-д оюутан 2002-2008 онд Куба улсын Гавана хотын шүдний их сургуулийг дүүргэж, 2008-2009 онд ЭХЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, 2009-2013 онд Японы Нагоя хотын Айчи-Гукайни шүдний сургуульд “Амны хөндийн вируст халдварын эмгэг судлал” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан. 2013 оны 9 сараас ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын их сургуулийн багшаар ажиллаж байна. - АШУ-ны доктор, профессор аав Т.Эрхэмбаатартай хамтарч “Жирэмсэн үеийн хооллолт ураг амин дэмийн шүтэлцээ” /2009/ номыг бүтээлцэн эрдэм шинжилгээний 10, Шүдний эмчийн гарын авлагыг бичсэн болно. ХИМИЙН УХААНЫ ДОКТОР БЯМБАСҮРЭНГИЙН ОЮУН-ЭРДЭНЭ - 1981 онд төрсөн. - 2005 оноос ШУА-ийн ХХТХ-нд эрдэм шинжилгээний ажилтан, 2008 оноос БНХАУ-д докторантурт суралцсан. 2013 онд “Нийллэг хийн шингэрүүлэлт” сэдвээр химийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Сэдвийн ач холбогдол нь нүүрснээс шингэн түлш гарган авах явдал юм.
АНАГААХ УХААНЫ ДОКТОР ЛХАГВААГИЙН БАТТӨР - 1978 онд төрсөн. 2003 онд ЭМШУИС-д магистрын зэрэг, 2009 онд Японы Токушима Их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг, 2010 онд дэд профессор цол хүртсэн. -2010, 2011 онуудад Австрийн Зальцбургт Дотор өвчин судлал болон Анагаах ухааны боловсрол судлалаар, 2011 онд Хятадын Ченду хотод WHO, Western Pacific Regional Index Medicus-ийн онлайн сэтгүүл хэвлэн нийлэх сургалтанд, 2012 онд Английн Манчестрийн Их сургуульд докторын дараах сургалтанд хамрагдсан. 2003-2005 онд ЭМШУИС, Сургалтын албаны арга зүйчээр, 2008-2010 онд ЭМШУИС, Биоанагаахын сургууль, Эрүүл Физиологийн тэнхимийн ахлах багшаар, тэнхимийн эрхлэгчээр, 2010-2013 онд “Ач” Анагаах Ухаан дээд сургуулийн сургалтын албаны даргаар ажиллаж 2013 оны 12 сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэд захирлаар ажиллаж байна. Харшил, астма, эмнэлзүйн дархлаа судлал, холбогч эдийн өвчин, цизиологи, спортын анагаах ухаан, анагаах ухааны боловсрол судлал, нийгмийн эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэнд, анагаах ухааны сэтгүүл зүйн чиглэлээр судалгааны ажил хийж хийдэг.
125
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ГОМБОВАНЖИЛЫН ЖАРГАЛСАЙХАН - 1967 онд төрсөн. - Улмаар Ховд дахь УБДС-ийг 1989 онд Биологихимийн багш мэргэжлээр дүүргэж, Ховд дахь ХАА-н техникумд химийн багш, Ховд хотын ОСНААК-т лабораторын эрхлэгч, МУИС-ийн Ховд дахь салбар сургуульд химийн багшаар тус тус ажиллаж байсан. 1998 оноос Улаанбаатар хот дахь “Ач” АУДС-д химийн багш, тэнхмийн эрхлэгчээр одоог хүртэл ажиллаж байна. 1998 онд МУИС-ийн Химийн тэнхим дээр “Gentiana Uniflora - Ганц цэцэгт дэгдийн фитохимийн судалгаа” сэдвээр Химийн ухааны магистрын зэрэг, 2006 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн дэргэдэх “Биологийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл”-өөр “Ferula ferulaeoides - Залаархаг хаврагийн биологийн идэвхт сесквитерпеноидын судалгаа” сэдвээр Биологийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Дашрамд дурьдахад Залаархаг хавраг нь Ховд аймгийн Булган сумын нутагт ургадаг ард олны дунд “Чийр” нэрээр уламжлалт анагаах ухаанд ялангуяа хөхүүл ханиад, ил шарх, харшил зэрэг өвчнийг эмчилж илааршуулахад өргөн хэрэглэгдэж ирсэн эмийн чухал ач холбогдолтой ургамал юм. 2010-2014 онуудад БНСУ-ын Сөүл хот дахь Соганг их сургуулийн Химийн тэнхим дээр докторын дараах сургалтанд сурч Наноматериалын синтезийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан. Хүү Д.Дашдаваа, бэр Т.Үүрийнтуяа, ач охин Д.Мичидмаа нарын хамт Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. ДАМДИНДОРЖИЙН ЛХАГВАСҮРЭН -1983 онд Ядамжавын Дамдиндорж, Ванчигнямын Эвшинхорлоо нарын наймдугаар хүү болон төрсөн. -2000-2002 онд МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн Франц хэлний оройн ангид Франц хэлний хэлмэрч орчуулагч, 2001-2005 онд МУИС-ийн Биологийн факультетэд Биологич, биотехнологич мэргэжлээр тус тус суралцаж, 2007-2009 онд МУИС-ийн Биологийн факультетэд магистрын зэрэг хамгаалан Биоорганик химичээр мэргэшин төгссөн. 2005-2008 онд Биокомбинат ТӨҮГ-т технологич, 2008-2010 онд ШУА-ын биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторид эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажиллаж байгаад 2010-2014 онд Япон улсын Айчи Анагаах ухааны Их сургуульд Анагаах ухааны докторын зэргээ “Хүний бетта-актины 550bp промотор хэсгийн урт хугацааны транскрипцын идэвхийн үнэлгээ” сэдвээр молекул биологийн чиглэлээр хамгаалсан. Уг сэдэв нь хавдар болон генийн гаралтай өвчний үед генийн эмчилгээ хийх болон биотехнологи, молекул биологийн судалгаанд шинэлэг зүйл болж чадсан. Одоо ШУА-ийн биологийн хүрээлэнд ЭША-аар ажиллаж байна.
126
ЦЭРГИЙН ХУРАНДАА НАР
Ховдын дөрвөн хурандаа. Зүүн талаас Рагчаа, Чогдон, Дамдин, Шажинбат /зурагны голын хоёр хурандаа Дарви сумын уугуул/
Хурандаа гэдэг цэргийн эрхэм дээд цол нь аль ч улс орны армид байдаг удирдах тушаалын тэргүүн зэргийн албан тушаалтны цол гэж хэлж болно. Энэ цолонд он, удаан жил идэвх, зүтгэл гарган, чин шударга, өндөр хариуцлага хүлээн хөдөлмөрлөж байж хүрдэг цэргийн дээд цол юм. Хамгийн доод тушаалын албанаас тодорхой хугацаагаар дэвшин тушаалаар томилогдон явсаар хурандаад хүрдэг нь цэргийн дүрэм, эрх зүйн зарчим юм. Хурандаа гэхээр цэргийн томоохон дарга гэж төсөөлөгдөн цэргийн бус хүмүүсийн ой тоонд буудаг л даа. Үнэхээр тийм юм. Ямар ч байсан нэг аймгийн нэг сумаас ийм олон хурандаа цолтон байна гэдэг нь гайхам төрүүлмээр. Армийн хурандаа цолтой хүмүүс тийм ч элбэг байдаггүй. Сонирхолтой нь гэвэл Дарви аав, хүү гурван хурандаа нэг ам бүлээс байгаа нь удам дагасан хурандаанууд л байгаа юм. Ийм сонирхолтой тохиолдолд тун ховор. Мөн аав, хүү хоёр хурандаа ч бас ховор байдаг. Хурандаа нь генерал цолны өмнөх шат юм. Цэргийн хэргийн бүх талын боловсрол мэдлэг нь цогц бүрэлдсэн үед хурандаа цолоор шагнаж, өндөр дээд албан тушаалд томилогддог болно.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
1. Одхүүгийн Үржин 2. Сундуйн Дамдин
хошууч генерал бригадын комиссар /одоогийн генерал цолтой дүйнэ/ 3. Пунцагийн Чогдон хурандаа 4. Лхаахүүгийн Дамдин хилийн цэргийн хурандаа 5. Дамдины Гантөмөр хилийн цэргийн хурандаа 6. Дондогийн Намсрай цагдаагийн хурандаа 7. Намсрайн Саруул цагдаагийн хурандаа 8. Намсрайн Сайнбилэг цагдаагийн хурандаа 9. Төмөрийн Гомбодаш цагдаагийн хурандаа 10. Дамдингийн Алтангэрэл цагдаагийн хурандаа 11. Аюушийн Давааням цагдаагийн хурандаа 12. Сономын Дашравдан хилийн цэргийн хурандаа 13. Пэлжээгийн Баттогтох хилийн цэргийн хурандаа 14. Мишигийн Бямбажав цагдаагийн хурандаа 15. Пүрэвжамцын Наваансүрэн хурандаа 16. Дашравдангийн Баттүвшин тагнуулын хурандаа 17. Хайнзангийн Чойжамц хурандаа 18. Хайнзангийн Шагдар хурандаа 19. Усны-Эхийн Энхтөр цагдаагийн хурандаа 20. Ванчигнямын Дамдинсүрэн хилийн цэргийн хурандаа 21. Лхамжавын Батсүх хилийн цэргийн хурандаа 22. Төмөрбаатарын Мөнхтунгалаг хурандаа 23. Лхагвын Төмөрбаатар хурандаа 24. Сурмаагийн Түвшинбаяр хурандаа 25. Норовсамбуугийн Урдийнбиш хилийн цэргийн хурандаа 26. Насангийн Бямбадорж цагдаагийн хурандаа 27. Лхагвадоржийн Жаргалсайхан цагдаагийн хурандаа 28. Балдоржийн Цоодол цагдаагийн хурандаа 29. Д.Дорж хурандаа 30. Г.Лувсанноров тагнуулын хурандаа 31. Ц.Төмөр-Очир тагнуулын хурандаа 32. Б.Лувсанцэрэн цагдаагийн хурандаа 33. Лхаашиднямын Содномдорж хурандаа 34. Д.Халтар тагнуулын хурандаа 35. Д.Ганхүү хурандаа 36. Б.Нямсүрэн хилийн цэргийн хурандаа 37. Р.Төмөр-Чөдөр хурандаа 38. Гомбованжилын Бат-Очир хурандаа 39. Цэвээндоржийн Ням-Осор хурандаа 40. Ганжингийн Доржсүрэн хурандаа 41. Самбуугийн Раднаабазар цагдаагийн хурандаа 42. Лхагвадоржийн Баярсайхан цагдаагийн хурандаа 43. Даваанямын Отгонжаргал цагдаагийн хурандаа зэрэг манай нутгаас төрсөн хурандаа нарыг дурдаж болно. Жич: Цэргийн цолтонгуудынхаа нэрийг хараахан бүрэн гаргаж чадаагүйдээ хүлцэл өчье.
128
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ХОШУУЧ ГЕНЕРАЛ ОДХҮҮГИЙН ҮРЖИН - 1953 онд “Дөтийн Үзүүрт” хэмээх газар төрсөн. - 1971 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын 10 жилийн дунд сургууль, - 1971-1975 онд Цэргийн ерөнхий дээд сургууль, 1977-1981 онд ЗХУ-ын Ленинград хотын М.И.Калинины нэрэмжит Цэргийн артиллерийн академи, 1988-1991 онд тус академийн адъюнктур, 1995-1998 мөн академийн докторантурт суралцаж төгссөн. Тэрээр Цэргийн ерөнхий дээд сургуулийг “Д.Сүхбаатарын нэрэмжит цалин”-тай төгссөн бөгөөд Цэргийн артиллерийн академийг “алтан медаль”-тай суралцаж дүүргэсэн монголын анхны төгсөгч юм. 1975-1977 онд МАА-ийн 150 дугаар ангид салааны захирагч, 1981- 1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн артиллерийн кафедрт багш, 1991-1995 онд Цэргийн их сургуульд артиллерийн тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд ЗХЖШын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, 2000-2004 онд Улсын иргэний хамгаалалтын газрын дарга бөгөөд Улсын байнгын онцгой комиссын орлогч дарга, 2004-2006 он Гамшгаас хамгаалах ерөнхий газар болон Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, 2013 оноос Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 1991 онд ЗХУ-д цэргийн шинжлэх ухааны дэд доктор, 1998 онд ОХУ-д цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой, олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн. Эхнэр Б.Сайнзаяа нь хүний эх эмчийн мэргэжилтэй. Охин Хулан нь англи, орос хэлний орчуулагч, охин Халиун нь Америк судлалын мэргэжилтэн, англи, орос хэлтэй. - “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одон, Цэргийн гавьяаны одон, Байлдааны медаль болон бусад ойн медаль, Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын медалиар шагнагдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар зарлигаар цэргийн дээд цол хошууч генерал цолоор шагнагджээ.
Хошууч генерал цол хүртсэний дараа 129
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
БРИГАДЫН КОМИССАР СУНДУЙН ДАМДИН - 1903 онд төрсөн. - Улаан од сонины эрхлэгчээр ажиллаж байгаад 1937.10.10-нд цаазлагдсан. Цэрэгт, дунд, дээд тушаалын даргаар ажиллаж байсан. 1934 онд хасгийн дээрэмчдийг дарах байлдаанд оролцож явсан. 1933 онд хотын намын хорооны гишүүн, 1934 онд намын 9-р их хурлаас намын шалган байцаах комиссын гишүүнээр сонгогдож байжээ. “Цусан гавьяаны улаан туг”-ийн одонгоор 2 удаа, Бүх цэргийн жанжинаас зэвсгээр 3 удаа, бусад шагнал авч байжээ. Бригадын комиссар цолтой. Энэ нь одоогийнхоор бригадын генерал цолтой дүйхүйц цол юм. - 1937 оны 10 сарын 31-нд гэрийг нь нэгжин Алтан сэлэм 1, дарга сэлэм 2, байлдааны жад бүхий винтов буу 1, сургуулийн жадгүй винтов буу 1, ангийн маузер буу 1, герман калибр буу 1, СССР калибр буу 1, хоёр амтай шувууны буу 1, байлдааны наган буу 1, дунд гарын заавар буу 1, байлдааны дуран 1, ангийн дуран 1, зургийн аппарат 1, бүрэн хэрэглэл бүхий мөнгөн хэт хутга 1, хятад төгрөг 4 зэрэг олон зүйлийг хураажээ. Цэргийн холбогдолтой эд зүйлийг нь хураахаас гадна гэрийн доторхи эд зүйлийг мөн хураасан байна.
МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХУРАНДАА ПУНЦАГИЙН ЧОГДОН - 5-р отрядод цэрэг, 1938 онд 05-р ангийн бага даргын сургуульд сонсогч, 24-р отрядын 7-р заставт туслах, орлогч, даргаар ажиллан, Халхын голын дайны фронтын гол чиглэлд үүрэг гүйцэтгэж ажиллажээ. - ДЯЯ-ны сайдын 1939 оны 239-р тушаалаар бага дарга байхад нь ахлах дэслэгч цол олгон 7-р заставын даргаар томилжээ. Тэрээр нийт 60 орчим удаа тулгаралт, байлдаанд оролцсон байна. - П.Чогдонд АИХТ-ийн 1971 оны зарлигаар улсын баатар цол олгож, 1984 оны 9-р зарлигаар хилийн 0198-р ангийн Сүмбэрийн заставыг түүний нэрэмжит болгожээ. Намтрын дэлгэрэнгүйг хөдөлмөрийн баатаруудын хэсгээс үзнэ үү.
130
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ХУРАНДАА ДОНДОГИЙН НАМСРАЙ - 1922 онд төржээ. - 1939-1943 онд УБ хотод Санхүүгийн техникумд суралцжээ. 1945 онд Говь-Алтай аймгийн банкинд ажиллаж байгаад цэрэгт татагдаж Баянцагааны отрядад санхүүгийн албаны даргаар томилогдон 1953 онд хязгаарын цэргийг татан буугдтал ажиллаж байжээ. 1953 оноос Дотоод явдлын яам, Тусгай хороо, Улсын цагдан сэргийлэх газар, НАХЯ-нд санхүүгийн дарга, санхүү бүртгэл эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг ажил хийж байлаа. 1971 онд хурандаа цолоор шагнагджээ. Эхнэр Ц.Цэцэгмаа нь 5 хүүхэд төрүүлж өсгөсөн эх юм. Түүний хөвгүүд Н.Саруул, Н.Сайнбилэг нар нь эцгийн үйл хэргийг үргэлжлүүлэн улсынхаа хууль сахиулах, батлан хамгаалах албанд нэр төртэй зүтгэж ирсэн эцэг, хүү гурван хурандаа нар юм. - “Сүхбаатар”-ын одон, “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Цэргийн гавьяа”-ны одон, АХ-н ойн медаль, Хүндэт чекист, Онц хилчин цол тэмдэгтэй. ХУРАНДАА НАМСРАЙН САРУУЛ - 1955 онд төржээ. - 1971-1975 онд Барилгын техникум, 1978-1983 онд ЗХУ-ын Москва хотноо ДЯЯ-ны академид суралцаж хуульч мэргэжил эзэмшжээ. 1975-1992 онд Цагдан сэргийлэх газарт, 1992 оноос Цагдаагийн ерөнхий газрын Албаны нохой сургалтын төвийн даргаар ажиллаж байна. 2000 онд хурандаа цолоор шагнагджээ. - “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одон, “Цэргийн гавьяаны” одон, “Алтан гадас” одонтой. ХУРАНДАА НАМСРАЙН САЙНБИЛЭГ - 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. - 1976-1981 онд МУИС-ийн инженер-эдийн засгийн сургуульд суралцан аж үйлдвэрийн инженер эдийн засагч мэргэжлээр төгсчээ. 1981 оноос Цагдан сэргийлэх газарт хариуцлагатай олон ажил хашиж байсан. Одоо Цагдаагийн ерөнхий газрын авто баазын даргаар ажиллаж байна. 2008 онд цагдаагийн хурандаа цолоор шагнагдсан. - “Цэргийн гавьяа”-ны одон, Цагдаагийн алдар, Цагдаагийн гавьяа тэмдэг, АХ-ын ойн медалиудтай.
131
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ХУРАНДАА ДАМДИНГИЙН АЛТАНГЭРЭЛ - 1976 онд ЗХУ-ын ДЯЯ-ны академийг эрх зүй, 1987 онд мөн академийг төгсөн хуульч-зохион байгуулагч мэргэжил эзэмшжээ. - 1966 оноос цагдаа, байцаагч, ахлах байцаагч, ахлах төлөөлөгч, Ажилчны районы Цагдан сэргийлэх хэлтсийн дарга, мөрдөн байцаах хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газрын орлогч дарга, ЦЕГын дэд дарга, УМБГ-ын даргаар тасралтгүй 35 жил ажилласан. 2000 оноос “Сутай” дээд сургуулийн захирал хийж байна. Цагдаагийн эрүү, мөрдөн байцаах албанд 20 илүү жил хүчин зүтгэж, хорих ангийн ажилтнуудад хүч хэрэглэн, буу зэвсгийг нь дээрэмдэн оргосон 9 хоригдол, алт диллерийн, банкуудыг дампууруулсан болон, төр засгийн өндөр тушаалтнууд авлига авсан казиногийн хэрэг зэрэг ноцтой хэргийг илрүүлэх, мөрдөх ажлыг удирджээ. - “Сүхбаатар”-ын одон, “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Цэргийн гавьяа”-ны одон, Цэргийн хүндэт медаль, АХ-ын ойн медаль, Цагдаа, УАХБ-ын ойн медаль, МУ, ЗХУ, БНКуба улсын Цагдаагийн байгууллагын тэргүүний ажилтан, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Цэргийн алдар алтан медаль, Багшийн алдар алтан медаль, 2003 оны шилдэг захирлын шагналтай. ХУРАНДАА БАЛДОРЖИЙН ЦООДОЛ 1984 онд ЗХУ-ын Волгаград хотын мөрдөн байцаахын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Сэлэнгэ аймгийн Зүүн Хараагийн цагдаагийн хэлтэсд мөрдөн байцаагч, УМБГ-ын ахлах мөрдөн байцаагч, мөн газарт Мөрдөн байцаах хэлтсийн дарга зэрэг ажлуудыг хийж байсан. ХУРАНДАА ТӨМӨРИЙН ГОМБОДАШ - 1929 онд “Өргөн ширэгт” төржээ. - Багшийн сургууль, МУИС-ийг төгсөж Монгол хэл-уран зохиолын багш, ЗХУ-ын ДЯЯ-ны Академийн дээд курсийг хуульч мэргэжлээр төгссөн. - 1948 оноос Төв, Ховд, Баян-Өлгий аймагт багш, Ховд аймгийн Гэгээрлийн хэлтсийн байцаагч, аймгийн Намын хороонд үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1967 оноос Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар, Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт намын хорооны дарга, Сэргийлэгчдийн сургуулийн захирал, Цагдаагийн академид багш зэрэг ажлыг 52 жил хийжээ. Хурандаа цолтой. - “Цэргийн гавьяа”-ны одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, Монгол, Орос, Польш улсын Онц сэргийлэгч тэмдэг, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдэг, Сэргийлэгчдийн алдар тэмдгээр шагнагджээ.
132
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ХУРАНДАА ЛХААХҮҮГИЙН ДАМДИН -1923 онд “Баянтолгой” хэмээх газар Лхаахүүгийн гуравдугаар хүү болон төржээ. Ээж Осорхүүгээс эгч Хандсүрэн, Норов, дүү Цэенхүү, Шарав, Шагдар нарын зургуулаа төрж өссөн байна. Авга ах Лувсан, Шагдаржав, Чойжамба, авга эгч Амархүү, нагац ах Тойвгоо, Чойжил, Чүлтэм, Цанжид, нагац эгч Лхамхүү нар нь нутаг орондоо амьдарч байгаад хожим нь Улаанбаатар хотод шилжин суурьшсан. Нагац ах Тойвгоо, Чүлтэм, Цанжид нар нь сүм хийдэд шавилан сууж байсан ном эрдэмтэй томоохон лам нар байсан. 9-14 нас хүртэл сумын бага сургуульд суралцан аав ээжийн хамт тариалан, мал аж ахуй эрхлэж байгаад 1937 онд гэр бүлийн хамт Улаанбаатар хотод нүүн ирж 1938-1941 он хүртэл Гандангийн модны хоёрдугаар артельд эцгийн хамт мужаан, эвлэлийн үүрийн дарга, 1941-1942 онд Гар үйлдвэрлэлийн хоршоололын төв клубт жүжигчин, найруулагчаар ажилласан. - 1942 онд цэрэгт татагдан Хилийн ба дотоодын цэргийн чуулгад жүжигчин, 1973 онд хилийн 17-р отрядад кино механич, 20-р отрядад клубын дарга, 1947 оноос Хамгаалах тусгай хороонд гарнизоны дарга, 1967-1969 онд Халх гол суман дахь хилийн отрядын улс төрийн орлогч, 1969-1972 онд Ховд аймгийн Булган, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн отрядын дарга, 1977-1985 онд Хилийн ба дотоодын цэргийн ар талыг удирдах газрын дарга зэрэг алба хашиж байжээ. Эхнэр Д.Даариймаа нь Архангай аймгийн харьяат. Эрүүл мэндийн байгууллагад 30 гаруй жил ажилласан, Д.Энхтуяа, Д.Ганболд, Д.Энхчимэг, Д.Гантөмөр, Д.Гангааням, Д.Гантулга нарын 6 хүүхдийн төрүүлж өсгөсөн алдарт эх юм. -1961 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, 1972 онд Москва ЗХУ-ын Москва хотноо Хилийн цэргийн дээд сургуулийн дээд курсыг төгссөн. СГЗ-тэн С.Оюун түүний тухай “Хилийн цэргийнхний аав” хэмээх том хэмжээний найраглал бичжээ. - 1945 онд чөлөөлөх дайнд оролцсоны учир “Бид ялав” медаль, Сүхбаатарын одон, “Байлдааны гавъяаны улаан туг”-ийн одон, Байлдааны гавьяатны одонгоор 2 удаа, “Алтан гадас” одон, Байлдааны медалиар 2 удаа, АХ-ын 40, 50, 60, Аюулаас хамгаалахын 40, 50, зэвсэгт хүчний 50, 60, Халх голын ялалтын 30, 40, 45 жилийн ойн медалиудаар шагнуулжээ. “Хүндэт чекист”, Монгол Улсын “Хүндэт хилчин”, Хурандаа цолтой хүн юм.
133
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ХУРАНДАА ДАМДИНГИЙН ГАНТӨМӨР - 1961 онд Дамдингийн 4-р хүү болон төрсөн. - 1968-1978 онд ерөнхий боловсролын сургууль, 1978-1981 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, 1995-1997 онд Батлан Хамгаалахын удирдлагын академи, 2000 онд ОХУ-д Хилийн албаны академийн дээд курс, 2014 онд Европийн Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны сургалтын төвд удирдагч, манлайлагчийн курсийг тус тус төгссөн. Цэргийн шинжлэх ухааны магистр. Ам бүл зургаа. Төрүүлсэн хоёр, өсгөсөн хоёр хүүхэдтэй. Эхнэр Эрдэнэчимэг Сүхбаатар аймгийн харьяат. Эмч мэргэжилтэй, Охин Г.Энхцацрал МCS компанид, хүү Г.Энхтүвшин “Буянт Баянтолгой” ХХКны захирал, охин Х.Уранцэцэг ТЕГ-т, охин Х.Уранбилэг ШУТИС-д оюутан. - 1981-1996 онд Хилийн отрядад Заставын орлогч, заставын дарга, маневррын бүлгийн штабын дарга, алба, тасгийн дарга, 1997-2007 онд отрядын дарга, 2007 оноос ХХЕГ-т газар, хэлтсийн даргаар ажиллаж байна. - “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн болон “Цэргийн гавьяа”-ны одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын ойн медалиудаар шагнагдсан. Монгол Улсын “Хүндэт хилчин”, “Онц хилчин”, Хурандаа цолтой. ХУРАНДАА СОНОМЫН ДАШРАВДАН -“Чулууны үзүүр” хэмээх газарт төрсөн. -1958-1965 онд дунд сургууль, 1965-1967 онд Улаанбаатр хотын Барилгын ТМС, 1971-1974 онд ЗХУ-д ХЦДуС, 1984 онд ЗХУ-д ХЦ-ийн дээд курст сурч төгссөн. -1974-1978 онд Хилийн 0198-р ангид заставын туслах, 1978-1981 онд мөн отрядад заставын дарга, 1981-1982 онд мөн отрядад штабын дарга, 1982-1985 онд хилийн 0132-р ангид ротын захирагч, 1985-1990 онд хилийн 0168-р ангийн Арын албаны дарга, 19901991 онд мөн ангийн арын албаны дарга (зэвсэглэл техникийн албаны даргыг хавсарч), 1991-1994 онд УАБХЭГ-ын Хилийн хэлтэст Хилийн албаны офицер, 1994 онд ХЦУГ-ын штабын хилийн хэлтэст хилийн албаны офицер, 1994-1996 онд мөн газрын тамгын хэлтэст нууцын дарга, 1996 онд мөн хэлтэст нөөцийн дарга, ахлах офицер, 1996-1999 онд ХЦУГ-ын хил хамгаалалтын хэлтэст чиглэлийн ахлах офицероор ажиллажээ. Хурандаа цолтой. -Байлдааны болон ойн медалиар шагнагджээ.
134
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ХУРАНДАА ÀÞÓØÈÉÍ ÄÀÂÀÀÍŸЯÌ - 1940 онд Дарви сумын нутаг “Гурван бургас” гэдэг газар төрсөн. 1949 онд Улаанбаатар хотод ажилчин залуучуудын оройн 10 жил, 1967 онд ЗХУын Дотоод явдлын яамны дээд сургууль, 1983 онд мөн яамны удирдлагын академийг төгссөн. “Хуульч-зохион байгуулагч” мэргэжилтэй. 1958-1961 онд Цагдан сэргийлэх байгууллагын “Галын аюулаас хамгаалах хэлтэс”-д гал сөнөөгчөөр орж улмаар 1959 оноос бага дарга /хуучин нэрээр/, салаан дарга, 1967-1971 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, 1971-1975 онд ЦЕДС-д багш, 1975-1978 онд Мөрдөн байцаах газар хэлтсийн дарга, 1978-1981 онд УЦСЕГын паспортын хэлтсийн даргаар ажиллаж Монгол Улсын 16 насанд хүрсэн бүх иргэнд иргэний паспорт олгох ажлыг зохион байгуулан ажилласан. 1983-1987 онд Мөрдөн байцаах газрын дарга, 1987-1991 онд УЦСЕГ-ын орлогч, нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгосон боловч Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газарт хэлтсийн даргаар 1998 он хүртэл ажилласан. 2005 оноос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Цагдан сэргийлэх байгууллагад 40 гаруй жил ажилласан. Цагдан сэргийлэх байгууллагын албад ялангуяа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах, албадын үйл ажиллагааны зохион байгуулалтын, эрх зүйн орчинг боловсронгуй болгон шинэчлэх ажилд өөрийн мэдлэг, оюунаа зориулж, БНМАУ-ын ЭБШХ, эрүүгийн хуулийг өөрчлөх ажлын хэсэгт ажиллаж байснаас гадна цагдан сэргийлэх байгууллагын “гүйцэтгэх ажил”-ын тухай, хуулийн анхны төслийг боловсруулах ажлын хэсгийг удирдан ажиллаж байсан. Цагдан сэргийлэх байгууллагын удирдлагын шинжлэх ухааны үндэслэл, мөрдөн байцаах албаны тогтолцоо зэрэг онолын болон сурах бичиг, хуульчдын гарын авлага болох бүтээл 10 гаруйг туурвисан бүтээлч нэгэн ажээ. Хүү Д.Отгонжаргал хурандаа цолтой, удам дамжсан хурандаа нар юм. 1961 онд Онц гал сөнөөгч, 1967 онд Байлдааны медаль, 1972 онд “Алтан гадас” одон, 1977 онд Цэргийн гавьяаны одон, Онц сэргийлэгч, 1982 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон, 2000 онд Хууль зүйн тэргүүний ажилтан тэмдэг, 2009 онд Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны одон, Хууль зүйн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын ойн медаль, Цэргийн 50 жилийн ойн медаль, Аюулаас хамгаалах байгууллагын 50 жилийн ойн медаль, Прокурорын байгууллагын 50 жилийн ойн медаль, БНКУ-ын армийн 30 жилийн ойн медаль, БНПАУ-ын Цэргийн хүндэт медаль, ЗХУ-ын ДЯЯ-ны хүндэт тэмдэг, Цагдаагийн алдар, Цагдаагийн гавьяа тэмдэг, болон бусад ойн медаль, ЗХУ, Польш, Куба зэрэг улсуудын медалиар шагнагдсан. 135
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ДАВААНЯМЫН ОТГОНЖАРГАЛ - 1976 онд төрсөн. - 1998 онд Цагдаагийн дээд сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. - 1998-2001 онд Улсын Мөрдөн Байцаах газарт мөрдөн байцаагч, 2001-2004 онд Улсын Мөрдөн Байцаах газрын хоёр дугаар хэлтэсд ахлах мөрдөн байцаагч, 2004-2007 онд Улсын Мөрдөн Байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэсд чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, 2007-2009 онд Улсын Мөрдөн Байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, 2009-2011 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид сонсогч, 2011-2012 онд Улсын Мөрдөн Байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, 2012 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2012-2014 онд Улсын Мөрдөн Байцаах газрын дэд дарга, 2014 оноос Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын даргаар ажиллаж байна. 2013 онд цагдаагийн хурандаа цолоор шагнуулсан. - Цагдаагийн ерөнхий газрын баярын бичиг, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдэг, Хууль зүй, Дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар”, “Хүндэт жуух” бичиг, 2013 онд “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнуулсан манай залуу үеийн шилдэг хурандаа нарын нэг юм. ХУРАНДАА МИШИГИЙН БЯМБАЖАВ - 1944 онд Хөшөөтийн хөндийн “Хөх ам”-нд төрсөн. - 1965-1971 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн холбооны академийг цэргийн холбооны инженер мэргэжлээр төгсчээ. - НАХЯ-ны холбооны хэлтэст техникч, ахлах техникч, тасгийн дарга, Засгийн газрын холбооны газарт хэлтсийн дарга, орлогч дарга бөгөөд ерөнхий инженер, газрын даргаар, Цагдаагийн ерөнхий газарт холбооны ангийн захирагчаар ажиллаж байв. Хурандаа цолтой. - “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одон, “Алтан гадас” одон, АХ-ын ойн медаль, Хүндэт холбоочин, Онц холбоочин, Цагдаагийн алдар, Тагнуулын алдарын нэгдүгээр зэрэг тэмдгээр шагнагдаж байсан.
136
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ÌÝÄÝÝËÝËÆҮҮËÝËÒÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÀÊÀÄÅÌÈÉÍ ÀÊÀÄÅÌÈЧ ÄÎÊÒÎÐ ÏÐÎÔÅÑÑÎÐ ÕÓÐÀÍÄÀÀ ÏÝËÆÝÝÃÈÉÍ ÁÀÒÒÎÃÒÎÕ -1960 онд төрсөн. -1983 îíä ÇÕÓ-ä Õèëèéí öýðãèéí äýýä ñóðãóóëü, 1991 îíä ÎÕÓ-ä Öýðýã-óëñ òºðèéí àêàäåìè, 1999 îíä àñïèðàíòóðûã ý÷íýýãýýð, 2002 îíä ÀÍÓ-ä Àçè-Íîìõîí äàëàéí àþóëã¿é áàéäëûí ñóäàëãààíû òºâ, 2005 îíä Ãåðìàí óëñàä åâðîïûí àþóëã¿é áàéäëûí ñóäàëãààíû òºâèéã òóñ òóñ òºãññºí. - 1983-1988 îíä Õèëèéí öýðãèéí 0168-ð àíãèä Óëñ òºðèéí õýëòñèéí çààâàðëàã÷, Óëñ òºðèéí õýëòñèéí îðëîã÷ äàðãà, 1991-1993 îíä Õèëèéí öýðãèéí 0132-ð àíãèä îòðÿäûí äàðãûí îðëîã÷, óëñ òºðèéí õýëòñèéí äàðãà, 1993-1995 îíä Õèëèéí ес ä¿ãýýð õîðîîíä õîðîîíû çàõèðàã÷, 1995-1997 îíä Õèëèéí 24 ä¿ãýýð õîðîîíä õîðîîíû çàõèðàã÷, 1997-1998 îíä ÁÕßíû Öýðãèéí èõ ñóðãóóëèéí Êîìàíä Øòàáûí èíñòèòóòýä áàãø, ýðäýì øèíæèëãýýíèé àæèëòàí, 1998-1999 îíä ÁÕÈÑ-ä Öýðãèéí àëáàíû äàðãà, 1999-2000 îíä ÁÕÈÑ-èéí ÕÖÄÑ-д òýíõèìèéí ýðõëýã÷, 20002003 îíä ¯ÀÁÇ-èéí Àæëûí àëáàíû ðåôåðåíò, 2003 îíû 2 äóãààð ñàðààñ ÕÕЕГ-ûí ØÓÒÇ-èéí ýðäýìòýí íàðèéí áè÷ãèéí äàðãà, ÕÖÄÑийн Õèëèéí ôàêóëüòåòèéí äàðãàар àæèëëàæ áàéãààä 2004 îíîîñ ìàíàé îðîíä àíõ óäàà áàéãóóëàãäñàí øèíý àëáà áîëîõ Ãàìøãààñ õàìãààëàõ åðºíõèé ãàçðûí Òàìãûí ãàçðûí äàðãà, 2005 îíîîñ Îíöãîé áàéäëûí åðºíõèé ãàçðûí Òºðèéí çàõèðãààíû удирдлагын ãàçðûí äàðãà, 2006 îíîîñ Çàõèðãàà õÿíàëò øèíæèëãýý, ¿íýëãýýíèé ãàçðûí äàðãà, 2007 îíîîñ Áîäëîãûí õýðýãæèëòèéã çîõèöóóëàõ ãàçðûí äàðãà, 2009 оноос ОБХ-ийн дарга, 2012 оноос ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирлаар àæèëëàæ áàéíà. Öýðãèéí øèíæëýõ óõààíû äîêòîð, “Ìýäýýëýë ñóäëàëûí îëîí óëñûí àêàäåìè”-èéí æèíõýíý ãèø¿¿í, ïðîôåññîð öîëòîé áîëíî. Хил хамгаалалтын түүхэнд анх удаа хүчний бүх байгууллагууд хамтран хил хамгаалалтын оперативын урлагт чухал алхам болсон хилийн операцид чиглэлийн даргаар амжилттай оролцож 1994 онд хурандаа цол, 2006 онд комиссар цол хүртсэн. АНУ, Швейцарь, Энэтхэг, БНХАУ, Малайз, Сингапур, Женев, БНСУ, Герман зэрэг улсад ази номхон далайн болон европын аюулгүй байдлын судалгаа, терроризм, олон улсын иргэний хамгаалалт, гамшгийн эрсдэл эмзэг байдлын үнэлгээ, олон улсын эрэн хайх аврах ажиллагаа, том хотын аюулгүй байдлын асуудлуудаар мэргэжил дээшлүүлсэн байна. - “Öýðãèéí ãàâüÿàíû улаан туг”-ийн одон, “Öýðãèéí ãàâüÿà”-íû îäîí, Õºäºëìºðèéí õ¿íäýò ìåäàëü, Ìîíãîë àðäûí õóâüñãàëûí 80, 90 æèëèéí îéí õ¿íäýò ìåäàëü, Тºðèéí àëáàíû тэргүүний àæèëòàí, Мýðãýæëèéí õÿíàëò, онцгой байдал, биеийн тамирын, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Мîíãîë Уëñûí õ¿íäýò õèë÷èí, Мîíãîë áîëîí ÎÕÓ-ûí îíö õèë÷èí öîë òýìäãýýð øàãíàãäæýý.
137
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ХУРАНДАА ДАШРАВДАНГИЙН БАТТҮВШИН - 1955 онд “Үнхэлцэг” хэмээх газар төржээ. - “Мөрөн баг”-т анх илгээлтээр 400-450 эм хонь авч маллаж байхдаа бүрэн дунд боловсрол эзэмшжээ. 1974-1977 онд ЗХУ-ын Москва хотод Хилийн цэргийн командын дээд сургууль төгсчээ. 1983-1987 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид олон улсын эрх зүйч мэргэжлээр суралцжээ. - 1977-1983 онд Говь-Алтай аймаг дахь хилийн цэргийн 6-р отряд, Өмнөговь аймаг дахь хилийн 7-р отрядад тусгай ангийн төлөөлөгч, тагнуулын тасгийн даргаар ажиллаж байсан. 1987-1988 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Хилийн Цэргийн Удирдах Ерөнхий газрын тагнуулын хэлтсийн орлогч, 19891990 онд мөн яамны Цэргийн сөрөх тагнуулын хэлтсийн орлогч, 1991-1995 онд Улсын Аюулгүй байдлыг хангах газрын тамгын хэлтсийн дарга, 1996-2001 онд Тагнуулын Ерөнхий Газрын сөрөх тагнуулын газрын дарга, 2008-2013 онд Тагнуулын Ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Хурандаа цолтой. - Эхнэр Б.Ившинхоролтой 1978 онд гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн. Эхнэр нь 1973-1978 онд ХААИС-д суралцан ХАА-н нягтлан бодогч-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. 1983-1987 онд Дарви сумын АДХГЗ-нд хөдөлмөр нийгэм хангамжийн ажилтан, 20022007 онд Дарви сумандаа “Алтай-инвест” ХХК-ны нягтлан бодогч, 2008-2013 онд “Мон суль” ХХК-ны Говь-Алтай аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байна. “Монгол улсын санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Алдарт эхийн одонтой хүн юм. Охин Б.Алтанцэцэг Швед улсад, хүү Б.Алтанхуяг нь ШУТИС-д багш, хүү Б.Хуягбаатар нь дэд хурандаа цолтой, Тагнуулын ерөнхий газрын Дорноговь аймаг дахь хэлтсийн дарга, хүү Б.Амаржаргал нь хошууч цолтой, Дорноговь аймаг дахь хилийн цэргийн 12-р отрядад тасгийн даргаар ажиллаж байна. - “Ы арга хэмжээ”, ”Суурин тагнуулын газрын даргын өдрийн тэмдэглэл”, “Тагнуулын секс урхи” зэрэг 5 ном орчуулан хэвлүүлжээ. - “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, АХын ойн медаль, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль болон Тагнуулын байгууллагын “Хүндэт чекист” тэмдэг, “Тагнуулын алдар” 1, 2, 3-р зэргийн медаль, Хил хамгаалах байгууллагын “Онц хилчин” тэмдэг, Хилчны алдар” 1-р зэргийн медаль, БХЯ-ны хүндэт тэмдэг, “Эх орны төлөө” медаль, Онцгой байдлын албаны “Алдар” медаль, Цагдаагийн байгууллагын “Гавьяат үйлстэн” медаль зэрэг бусад шагналуудаар шагнагдаж байсан.
138
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ХУРАНДАА ХАЙНЗАНГИЙН ЧОЙЖАМЦ - “Жаргалантын гол” гэдэг газар 1946 онд төрсөн. - Ардын армид байлдагчаас хурандаа цол автлаа ажиллахдаа УАДЭХЦ-ийн байлдааны бэлэн байдлыг сайжруулах, цэргийн сургалтыг боловсронгуй болгох, цэргийн ахуй хангалтыг сайжруулахын төлөө 30 жил ажиллажээ. - БХЯ-ны хүндэт тэмдэг, Байлдааны медаль болон бусад ойн медаль, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.
ХУРАНДАА ХАЙНЗАНГИЙН ШАГДАР - 1951 онд “Эржгэр” хэмээх газар төржээ. - 1969 онд Цэргийн ерөнхий дээд сургууль, 19821986 онд Москва хотын В.И.Лениний нэрэмжит цэрэгулс төрийн академи төгсөн цэрэг, улс төрийн ажилтан, нийгмийн ухааны багшийн мэргэжил эзэмшсэн. 1973 оноос их бууны тагнуулын салаан дарга, 1978 оноос “Улаан од” сонины сурвалжлагч, 1996 онд “Тусгаар тогтнол” сонины ерөнхий эрхлэгч, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байна. - 2004 онд Цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Профессор Хурандаа цолтой. “Чингисийн сургаал гэрээслэл”, “Ховдын хорооны түүх”, “Чингисийн цэргийн цадиг түүх” зэрэг 30 гаруй ном бичиж хэвлүүлжээ. - Хэвлэл мэдээллийн болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэгтэй. ХУРАНДАА ЛХААШИДНЯМЫН СОДНОМДОРЖ - 1955 онд төрсөн. - Дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. 1974-1977 онд бөөний худалдааны нэгдэлд ахлах нягтлан бодогч, 1977-1996 онд НАХЯны автобаазад нягтлан бодогч, НАХЯ-ны барилга захиалагчийн товчоон, ХАБХЕГазар, ТТГазарт ахлах нягтлан бодогч, 1996 оны 10-р сараас ШШБЕГ-ын шийдвэр гүйцэтгэлийн газрын ахлах нягтлан бодогч, төрийн сангийн хэлтсийн дарга, системийн ерөнхий нягтлан бодогчоор улсад 30 гаруй жил тасралтгүй ажилласан. - Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль, АХын ойн медаль, Байлдааны медаль, Санхүү, банкны тэрүүний ажилтан тэмдэг, БНМАУ-ын онц хилчин тэмдэг, Байлдааны гавьяаны одон зэрэг шагнал хүртжээ. 139
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ХУРАНДАА УСНЫ-ЭХИЙН ЭНХТӨР - 1982-1987 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн дээд сургуулийг цэргийн команд-тактик дугуйт гинжит машины ашиглалтын инженер, 1985-1987 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн тойргийн дэргэдэх Улс төрийн дээд сургуулийг цэргийн Улс төрч, 1998 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Техникийн ухааны магистр зэрэгтэй. 1987-1991 онд МАА-ийн 123-р ангид салаа, салбарын захирагч, 1991-2005 онд Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст Замын цагдаагийн албаны байцаагч, Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хэлтсийн дэд дарга, 2005-2008 онд ЦЕГ-ын техник тусгай хэрэгслийн ахлах мэргэжилтэн, 2008-2011 онд ЦЕГ-ын Хангалт Үйлчилгээний тусгай тасгийн дарга, 2011 оноос ЦЕГ-ын Хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Эхнэр Н.Эрдэнэсүрэн нь МУИС-ийг төгссөн мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй. Э.Мөнхсаруул, Э.Мөнхзаяа, Э.Тунгалаг, Э.Норжинсүрэн нарын 4 хүүхэдтэй. -2009 онд цагдаагийн хурандаа цол хүртсэн, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медаль, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Цагдаагийн албаны төлөө 1-р зэргийн медаль, Чехословак улсын Залуучуудын төлөө медаль, Ховд аймгийн 80 жилийн ойн медаль, Ховд аймгийн Цагдаагийн газрын 80 жилийн ойн медаль, Дотоодын цэргийн алдар, Дотоодын цэргийн 90 жилийн ойн хүндэт тэмдэг, Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн хүндэт тэмдэг, Цагдаагийн гавьяа тэмдгээр тус тус шагнагдсан. ХУРАНДАА ПҮРЭВЖАМЦЫН НАВААНСҮРЭН - “Голын адаг” гэдэг хэмээх газар Пүрэвжамц жаажаагийн 6 дугаар хүү болон төрсөн. - 1977 онд ЦНДС-ийн Улс төрийн ажлтан офицерийн сургууль, 2005 онд Удирдлагын академийг удирдахуйн ухааны сургуулийг төгссөн. - БЦ-ийн 022-р ангид захирагчийн улс төрийн орлогч, БЦ-ийн 012-р анги, 1980 оноос БЦ-ийн 184-р ангид намын зааварлагч, БЦ-ийн 083-р ангид Намын хорооны нарийн бичгийн дарга, 1989-1995 онд БЦийн 021-р ангид намын хороон дарга, штабын дарга, 012-р ангийн захирагч, 2001-2004 онд Улсын Иргэний хамгаалалтын газар, 2004 оноос Гамшигаас хамгаалах тусгай ангийн даргаар ажиллаж байсан. 2010 оноос эхлэн “Тэнгэрийн бүргэд” хамгаалалтын алба байгуулан ажиллаж байна. 1992, 1995 онд дэд хурандаа, хурандаа цолыг хүртсэн. - “Алтан гадас” одонтой.
140
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ХУРАНДАА ЛХАМЖАВЫН БАТСҮХ -1978-1979 онд ЗХУ-д Барилгын ТМС, 1981-1986 онд ЗХУ-д ХЦКДС, 1984-1986 онд ЗХУ-д МЛОС-д суралцаж төгссөн. -1986-1991 онд хилийн 0198-р ангид заставын орлогч, заставын дарга, ангийн штабын орлогч, хилийн албаны ахлах офицер, 1991-1992 онд мөн хорооны хил хамгаалалт, АББ хариуцсан ахлах офицер, 19921993 онд УАБХЭГ-ын штабын хилийн хэлтэст оператив жижүүр, 1993-1994 онд ХЦУГ-ын хилийн хэлтэст оператив албаны жижүүр, 1994-1997 онд мөн хэлтэст хилийн албаны офицер, 1997-1999 онд 0164-р ангийн захирагчийн орлогч, штабын дарга, 1999-2002 онд 0218-р ангийн даргын 1-р орлогч штабын дарга, 2002 оноос хилийн 0245-р ангийн захирагчаар ажиллаж байна. Хурандаа цолтой. -ЦХ болон ойн, ХА-3 медалиуд, “Онц хилчин” тэмдгээр шагнагджээ. ХУРАНДАА ЛХАГВЫН ТӨМӨРБААТАР - 1964 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. - 1983-1988 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг инженер-эдийн засагч, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Удирдлагын академийг бизнесийн менежер, 20062008 онд ОХУ-ын Санктпетербург хотын Ар тал тээврийн академийг оператив, тактик, команд, штабын мэргэжлээр тус тус төгссөн. Цэргийн шинжлэх ухааны магистр цолтой, БХИС-ийн докторант. - 1988-1991 онд АА-ийн 251-р ангид хувцас, орон сууцны албаны дарга, 1991-1996 онд Зэвсэгт хүчний 310-р ангид бэлтгэл хангалт эрхэлсэн офицер, 19962000 онд тус ангид захиргаа аж ахуйн дарга, 20002002 онд ЗХ-ний 028-р ангид захирагчийн орлогч, ар талын дарга, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 013р ангид ар талын даргын орлогч, 2003-2006 онд Зэвсэгт хүчний 014-р ангид захирагчийн орлогч, ар талын дарга, 2006-2008 онд ОХУ-д Ар тал тээврийн академид сонсогч, 2008-2009 онд ЗХЖШ-ын АТГ-ын Материал хангалтын хэлтэст мэргэжилтэн, 2009-2011 онд ЗХЖШ-ын БСТГ-ын Цэргийн дайчилгааны хэлтэст ар тал дайчилгааны мэргэжилтэн, 2011 оны 05 сараас одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. - Дайчин алдар-1, Дайчин алдар-2, Цэргийн хүндэт медаль, Цэргийн гавьяаны одон, Хилийн төлөө-2, Батлан хамгаалах их сургуулийн 90 жил, Ах дүүгийн найрамдал медалиар шагнагдсан. 141
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ХУРАНДАА САМБУУГИЙН РАДНААБАЗАР - 1948 оны 2 дугаар сарын 10-нд буюу шороон хулгана жилийн шинийн нэгний өглөө Ховд аймгийн Дарви сумын 1-р багийн нутаг Хар малгайт хэмээх газар ард Б.Самбуу, С.Эвшинхорол нарын гэр бүлд 5-р хүү нь болон төрсөн. Улаанбаатар хотод Хууль цаазны дунд сургуулийг хуульч мэргэжлээр, Зөвлөлт холбоот улсын Дотоод явдлын яамны харъяа Мөрдөн байцаахын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Мөн Монгол Улсын Их Сургуульд эрх зүйчээр магистр хамгаалсан. - 1972-1991 он хүртэл Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Улсын Мөрдөн Байцаах Газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, тус газрын дэд дарга зэрэг албан тушаалуудыг хашиж, Цагдаагийн хурандаа цолтой цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгон гавьяаныхаа амралтанд гарсан. Хувийн хэвшлийн авто жолооны курс, эрх зүй, нягтлан бодох бүртгэлийн баклавар зэрэг олгох дээд сургуулийн захирал, барилга угсралт, засвар үйлчилгээний “Зориг Дархан” ХХК-ний ерөнхий менежер, хуулийн зөвлөх зэрэг албыг 2013 он хүртэл хашиж улс ба хувийн хэвшилд нийтдээ 46 жил ажилласан байна. 1970 онд Б.Нармандахтай гэр бүл болж Р.Алтанпүрэв, Р.Сэлэнгэ, Р.Ганчимэг нарыг төрүүлж өсгөсөн ба хүргэн, бэр, ач, зээ нийлээд ам бүл 10 гаруй болжээ. Мөрдөн байцаах албанд ажилласан жилүүддээ НАХЯ, ЦЕГ, УМБГ-аас дэвшүүлсэн зорилгуудыг үлгэр жишээчээр ханган биелүүлэн Улсын Мөрдөн Байцаах Газар, ЦЕГ-ын хүндэт самбарт тус бүр зураг нь тавигдсан ба НАХЯ-ний хүндэт самбарт 3 жил дараалан зураг тавигдан улмаар Мөрдөн байцаах ажилтны улсын 3-р зөвлөлгөөнд ажил хөдөлмөр, цэрэгжилт, жагсаалч байдал, мэдлэг мэргэжлээрээ шалгаран оролцож хугацаанаасаа өмнө ахлах дэслэгч цолоор шагнагдаж байлаа. - Онц сэргийлэгч тэмдэг, цагдаагийн байгуллагын 80, 90 жилийн ойн хүндэт тэмдэг, Монгол цагдаа медаль, Цагдаагийн ахмадын байгууллагын хүндэт тэмдэг, ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль, Байлдааны медаль, “Алтан гадас” одон зэргээр шагнагдсан.
142
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ХУРАНДАА НАСАНГИЙН БЯМБАДОРЖ -1961 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. -1979-1983 онд ЦНДС-ийг Ерөнхий цэргийн командын мэргэжлээр, 1988-1992 онд ОХУ-ын Москва хотод Ерөнхий цэргийн академи, 2006-2007 онд ОХУын Зэвсэгт хүчний жанжин штабын академи, 2010 оноос БХИС-ийн докторантурт суралцаж байна. Цэргийн дээд боловсролтой, Аюулгүй байдал, стратеги, оперативтактик, команд-штабын мэргэжилтэй. Цэргийн шинжлэх ухааны магистр, докторант. Хурандаа цолтой. -1983-1984 онд МАА-ийн 282 дугаар ангид салааны захирагч, 1984-1987 онд МАА-ийн 126 дугаар нэгтгэлийн оперативын даргын туслах, 1987-1988 онд МАА-ын 131 дүгээр ангид МББ-ны штабын дарга, 19921995 онд ЗХЕШ-ын Оперативын хэлтэст офицер, 19951997 онд ЗХЕШ-ын Оперативын хэлтэст ахлах офицер, 1997 онд ЗХЕШ-ын Сургалтын хэлтэст ахлах офицер, 1997-2003 онд ЗХЕШ-ын Сургалтын хэлтсийн дарга, 2003-2006 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, 2006 онд Батлан хамгаалах яамны Мэдээлэл, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын орлогч дарга, 2008-2009 онд ЗХЖШ-ын Энхийг дэмжих хамтын ажиллагааны газрын орлогч дарга, 2009 онд ЗХЖШын Ажиллагааны удирдлагын газарт хэлтсийн дарга, 2009-онд БХИС-ийн тэргүүн дэд захирал, 2009-2012 онд Батлан хамгаалах яамны Мэдээлэл, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга, 2012 оноос ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэнээр ажиллаж байна. Эхнэр Х.Алтанзул эдийн засагч-нягтлан бодогч мэргэжилтэй. Ам бүл 5. Хүү Б.Ганбаяр ШУТИС-ийн харьяа ахлах сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. 2001 онд ОХУын Москва хотод Ерөнхий цэргийн академийн дээд дамжаанд мэргэжил дээшлүүлсэн. -1999 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2001 онд Улсын 90 жилийн ойн медаль, 2005 онд Цэргийн гавьяаны одон, 2006 онд “Чингис хаан”-ны 800 жилийн ойн медаль, 2010 онд Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг, 2011 онд “Цэргийн гавьяаны улаан туг”ийн одон, “Дайчин алдар” медаль I, II, III зэрэг, “Эх орны төлөө” медаль I, II, III зэргээр шагнагдсан байна.
143
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ХУРАНДАА ТӨМӨРБААТАРЫН МӨНХТУНГАЛАГ - 1980-1987 онд Цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн салаанд хөгжимчин, жагсаалын дарга, 1987-1992 онд Москвагийн Цэргийн хөгжмийн дээд сургуулийг удирдаач мэргэжлээр төгссөн. 1992-1993 онд ЗХ-ны 167-р ангид хөгжмийн удирдаач, 19932011 онд БХИС-ийн ЦХС-ийн дамжааны болон онол ур чадварын багшаас ЦХС-ийн захирал, Онол соёлын тэнхмийн даргын албан тушаалд ажиллаж байна. - “Сонсогчийн алдар”, ”Хилчин баатрууд“ зэрэг марш дан хөгжмийн зохиол 10 гаруй, цэрэг эх орон, утга уянгын 60 гаруй дуу зохиосон. 2003 онд “Морин хуур” наадамд “Чи бидэн хоёр” дуугаараа тэргүүн байр, Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан цэрэг эх орны сэдэвт дууны улсын уралдаанд “Цэрэг бүсгүй” дуугаараа 3-р байранд шалгарч байлаа. - 2003 онд БХИС-ын дэд профессор цол хүртсэн. Хурандаа цолтой. - Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй, Хөгжмийн зохиолчдын холбооны дээд шагнал, Цэргийн хөгжмийн нэрт зохиолч, Н.Цэрэнпилийн нэрэмжит шагналтай. ХУУЛЬ ЦААЗЫН ИТГЭМЖИТ ЗӨВЛӨХ /ХУРАНДАА/ ГОМБОВАНЖИЛЫН БАТ-ОЧИР - 1972 онд төрсөн. - 1990 онд Ховд аймгийн 10 жилийн 2-р дунд сургууль, 1994 онд Улаанбаатар хот дахь Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий газрын харъяа Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэж улмаар 1994-1997 онуудад Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгч (Буянт суманд), эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1997-2003 онуудад Ховд аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, орлогч прокурор, 2003-2010 онуудад Баянхонгор аймгийн Прокурорын газарт Ерөнхий прокурор, 2010-2013 онуудад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт Ерөнхий прокурор, 2013 оноос одоог хүртэл Дархан-Уул аймгийн Прокурорын газарт Ерөнхий прокуророор тус тус ажиллаж байна. Хууль цаазын итгэмжит зөвлөх. 1994 онд Ховд аймгийн Чандмань сумын харъяат Пүрэвдоржийн Цогзолмаатай гэр бүл болж, охин Б.Цэнд-Аюуш, Б.Энхзаяа, хүү Б.Баттогтох нарын 3 хүүхэдтэй. - Хуулийн тэргүүний ажилтан цолтой, 2012 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан.
144
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ХУРАНДАА ЛХАГВАДОРЖИЙН ЖАРГАЛСАЙХАН - 1958 оны 4 сарын 4-нд төрсөн. - 1977 онд Цагдаагийн “Хүч нийгэмлэгт тамирчин, Төмөр замын цагдаагийн хэлтэст цагдаа, 1982 онд хуучнаар ЗХУ-ын Цагдаагийн тусгай сургууль, 1986 онд Улсын автотехникийн хэргийг шалган бүртгэх газарт байцаагч, ахлах байцаагч, 1999 онд Замын цагдаагийн газрын тусгай хамгаалалтын тасгийн даргаар 2013 он хүртэл ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагад 36 жил тасралтгүй ажилласан. 2007 онд цагдаагийн хурандаа цолоор шагнагдсан. - 1977 оноос “Хүч” нийгэмлэгт байлдааны самбо, мотоспортын тамирчин, 1983-1986 онд ЗХУ-д суралцахын зэрэгцээ жудо бөхөөр хичээллэж, жудо бөхөөр “Динамо” нийгэмлэг, хотын аваргаар тэргүүн байр, шагналт байранд шалгарч байсан. Улс хот, Олон улсын мотоспортын холын зайн тэмцээний 6 удаагийн аварга, мотоспортын олон улсын хэмжээний мастер. Жудо бөхийн Оросын холбооны улсын дэд мастер цолтой. 1976 онд С.Энхтуяатай гэр бүл болж Ж.Солонго, Ж.Сэлэнгэ, Ж.Уянга, Ж.Ундраа, Ж.Ундрал, Ж.Дэлгэрмөрөн нарын 6 охин төрүүлж өсгөсөн. 4 зээтэй. Охин Ж.Солонго төрийн тусгай хамгаалалтын газарт хошууч цолтойгоор албан үүрэг гүйцэтгэж байна. Түүний дүү Л.Баярсайхан нь мөн хурандаа цолтой. - Биеийн тамирын тэргүүний ажилтан, Олимпын алтан очир одон, УБХТН-ийн алдрын одон, Цэргийн гавьяаны одон, Цагдаагийн гавьяа, Хууль зүйн тэргүүний ажилтан, Онц хилчин, Төрийн тусгай хамгаалалтын хүндэт тэмдэг, Цагдаагийн алдар, Байлдааны медаль, АХ-ын ойн медаль, Тагнуулын ерөнхий газрын хүндэт медаль зэргээр тус тус шагнагдсан. ХУРАНДАА ЛХАГВАДОРЖИЙН БАЯРСАЙХАН - 1977 онд төрсөн. - Цагдаагийн дээд сургуулийг 1999 онд төгссөн. - ЧД-ийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах төлөөлөгч, Нийслэлийн цагдаагийн газарт Хүнд, Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн тасгийн дарга, 2013 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, 2014 оноос Нийслэлийн цагдаагийн газарт Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд, Онц хүнд гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байна. - ЦЕГ-ын “Цагдаагийн гавьяа” тэмдэг, Хууль зүй, Дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” тэмдэг, Цэргийн хүндэт медалиар шагнуулсан. 145
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ХУРАНДАА ВАНЧИГНЯМИЙН ДАМДИНСҮРЭН -1963 онд “Баян-Өндөр” гэдэг газар Ванчигнямын 6 дахь хүүхэд нь болон төрсөн. -1985-1990 онд Москва хотын Хилийн Цэргийн командын дээд сургууль, 1997-2001 онд ОХУ-ын Холбооны хилийн албаны академид суралцаж “Цэргийн анги, нэгтгэлийн удирдлага” мэргэжлээр төгссөн. -1982 онд цэргийн алба хааж, 1983-1985 онд хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын штабын 2 дугаар хэлтэст зураач, цэргийн тоо бүртгэлийн нягтлан бодогчоор томилогдон ахлагчийн бүрэлдэхүүнд орж ажилласан. 1990-1998 онд хилийн 24 дүгээр отрядод заставын албаны бэлтгэл сургуулийн орлогч, хилийн албаны офицер, цэргийн дайчилгаа тоо бүртгэлийн офицер, штабын 2 дугаар тасгийн дарга, штабын дарга, 1998-2001 онд Дорноговь аймаг дахь хилийн 12 дугаар отрядод штабын дарга, 2001-2007 онд Завхан аймаг дахь хилийн 0277 дугаар ангийн захирагч, 2007-2001 онд Ховдын Үенч сум дахь Хилийн 0130 дугаар ангийн захирагч, 2011 онд Хилийн Цэргийн Дээд Сургуульд дэд захирал, 2011-2013 онд ХХЕГ-ын Барилга орон сууцны хэлтсийн дарга, 2013 оноос Сэтгэлзүй, соёл сурталчилгааны хэлтсийн даргаар ажиллаж байна. -2001-2007 оны хооронд бодит цагийн байдлаар 116 удаа ажиллаж 20 удаагийн 37 хил зөрчигчийн 10-ыг нь саатуулахад биечлэн оролцож 30 удаагийн 466 толгой малыг улсын хил давуулалгүй саатуулж 24 удаагийн 350 толгой адууг ОХУ-ын талтай хамтран зохион байгуулсан эрлийн дүнд олж, 20 удаагийн эрлийн ажиллагааг өөрөө удирдаж, ард иргэдэд учирч болох 1,7 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ. 2007 оны 4-р сард хилийн 0130-р ангийн захирагчаар томилогдох хүртэл нэг ч хилийн зөрчил гаргалгүй, Завхан аймгийн хойд сумдын ард иргэдийн амгалан тайван амьдрал, алдсан адууг нь олохын төлөө Тувагийн нутгийн гүн рүү 250 км хүртэл нэвтэрч эрэл хийж явсан нь ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж, дурсагдаж байдаг. Эхнэр О.Баасанхүүтэй гэр бүл болж Д.Галдандагва, Д.Янжинцэрэн, Д.Лхамгэрэл нарын хүүхдүүдийг төрүүлж өсгөсөн байна. -Монгол Улсын “Хүндэт хилчин”, “Онц хилчин”, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Хилчний алдар 1, 2, 3-р зэрэг, Дайчин алдар 1, 2, Цагдаагийн гавьяа, Тагнуулын ажилтны алдар III, Нигүүлсэнгүй үйлстэн алтан медаль, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медаль, Хамгаалалт амжилт гаргасны төлөө зэрэг одон медалиар шагнагджээ.
146
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ХУРАНДАА ЦЭВЭЭНДОРЖИЙН НЯМ-ОСОР - 1973 онд “Хүрэнхошуу” гэдэг газар төрсөн. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй. - 1991-1992 онд Гал түймэртэй тэмцэх газар гал сөнөөгч, туслах байцаагч, 1996-2002 онд ХУД-ийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хороо хариуцсан төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2002-2008 онд Эрүүгийн цагдаагийн газрын авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эдийн засгийн ахлах төлөөлөгч, 2008-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын Тусгай тасаг, хэлтсийн дарга, 2012-2014 онд Нийслэлийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга, 2014 оноос ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2-р хэлтсийн даргаар ажиллаж байна. Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2014 оны 04 сарын 4-ний өдөр цагдаагийн хурандаа цолоор шагнагдсан. 2001 онд МЗХ-ны “Тэргүүний залуу алтан медаль”, Цагдаагийн байгууллагын 80 жилийн ойн тэмдэг, 2002 онд ЦЕГ-ын “Хүндэт жуух”, 2003 онд ЦЕГ-ын “Хөдөлмөрийн аварга”, 2004 онд ЦЕГ-ын “Цагдаагийн гавьяа”, 2006 онд ЦЕГ-ын “Хөдөлмөрийн аварга”, 2008 онд Цагдаагийн алдар, Байгаль орчны тэргүүний ажилтан, Гаалийн ерөнхий газрын “Хүндэт гаальчин” тэмдэг, 2011 онд ЦЕГ-ын “Албаны төлөө-1” тэмдэг, АХ-ын ойн медаль, Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн тэмдэг, 2012 онд Банк, санхүүгийн тэргүүний ажилтан, Тагнуулын ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө-2” тэмдгээр шагнуулжээ. ХУРАНДАА СУРМААГИЙН ТҮВШИНБАЯР - 1967 онд төрсөн. - 1985-1986 онд 015-р цэргийн ангид бэлтгэл хийж, 1986-1991 онд ЗХУ-д их бууны зэвсэглэлийн дээд, 2002 онд АНУ-ын явган цэргийн сургууль, 2003 онд АНУ-ын Рейнжерийн сургууль төгссөн монголын 2 дахь рейнжер юм. 1991-2005 онд Зэвсэгт хүчний 123, 150, 084-р ангиудад салааны захирагч, зэвсгийн албаны даргын туслах, зэвсгийн албаны дарга, захирагчийн 1-р орлогч, штабын дарга, 2005-2006 онд ЗХЖШ-т мэргэжилтэн, 2006-2008 онд ЗХЖШ-ын ЦУдСТГ-т мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 150-р ангид ахлах офицер, 2010 оноос Зэвсэгт хүчний 015-р ангийн захирагч, хурандаа цолтой. Энхийг сахиулах үйл ажиллагаа, 2004 онд ОХУ-ын цэргийн “Иракийн эрх ажиллагаа”-ны II ээлж ажиллагааны офицер, 2004-2005 онд НҮБ-ын ажиглагч офицер, 2007-2008 онд Баруун Сахар улсад НҮБ-ын ажиглагч офицер, 2009-2010 онд Гүрж улсад Олон улсын хамтарсан Афганистан дахь ажиллагааны I ээлжинд ажиглагч офицероор ажилласан. 147
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ХУРАНДАА НОРОВСАМБУУГИЙН УРДИЙНБИШ -1973 онд төрсөн. -1989 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 2-р 10-н жилийн дунд сургууль, 1993 онд Улаанбаатар хотод Холбооны техникум, 2001 онд Батлан хамгаалахын их сургууль төгссөн. -1993-2003 онд Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн Холбооны тасгийн засварын инженер, тасгийн дарга 2003 оноос өнөөг хүртэл ХХЕГ-т Холбоо, Мэдээллийн технологийн хэлтэст радио холбооны инженер, ерөнхий инженер, хэлтсийн даргаар ажиллаж байна. 1993 онд дэслэгч, 1995 онд ахлах дэслэгч, 1997 онд ахмад, 1999 хошууч, 2003 онд дэд хурандаа, 2010 онд хурандаа цол хүртсэн. Ам бүл 4, Эхнэр, 2 хүүтэй. -2003 онд Онц хилчин, 2006 онд Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан, 2011 онд Хүндэт холбоочин, 2012 онд Цэргийн хүндэт медаль мөн АХ-ын 90 жилийн ойн медаль, Хилчний алдар I, II, III зэргийн тэмдгээр шагнагдсан.
Хурандаа Л.Дамдины 60 насын ойгоор нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал хүлээн авч уулзаж буй. 1983 он. Баруун талаас НАХЯ-ны сайд хурандаа генерал С.Лувсангомбо, зүүн талд НАХЯ-ны орлогч сайд ба ХДЦУЕГ-ын дарга хошууч генерал Л.Баябазар.
Зүүн гараас хурандаа Х.Чойжамц, ахлах ахлагч И.Бор, хошууч Ж.Бадамсүрэн, хурандаа Х.Шагдар
148
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ БААТАРЛАГ ОЛХОНУУДЫН БАХАРХАЛТ ТҮҮХЭЭС
Дарви сумын нэгдлийн гишүүд
Эх орны маань амьжиргааны гол үндэс нь мал аж ахуй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг билээ. Уул, уурхай газрын баялаг бол нэгэн цаг үед шавхагдан дуусаж, эргэн ургаж төлжиж бий болохгүй юм. Харин мал аж ахуй бол монголын ард түмнийг үеийн үед тэжээх цорын ганц баялаг мөн. Морьгүйгээр монгол хүнийг төсөөлөхгүй гэж ярьдаг шиг, малгүйгээр монголчуудын амьдралыг үргэлжлүүлнэ гэсэн ойлголт байх боломжгүй юм. Хэзээнээс нааш Монголчууд маань малаа маллаж, амьдрал ахуй, идэж, уух өмсөж зүүхээ болгосоор ирсэн үнэхээрийн малч ард түмэн билээ.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
УЛСЫН САЙН МАЛЧИД, ХОШОЙ АВАРГА, АВАРГА МАЛЧИД Нэгэн цагт малын амьсгалаас бусдыг нь ашиглана гэж төр, засаг маань алсын хараатай бодлогыг гарган тавьж байсан билээ. Монгол түмэн маань нүүдлийн мал аж ахуй эрхлэх талаараа дэлхийн бөмбөрцөг дээр ижилгүй ганцаараа орон гэдгийг энэ замбатив ойлгодог болсон. Тэр дундаа манай Дарви сум мал, мал дотроос хонин сүргээ өсгөх талаар үнэнхүү монголдоо гайхагддаг ард түмэн юмаа. Нутаг, ус нь ч гэсэн бог малын билчээрт тохирсон, малчин түмэн маань арга туршлагаараа улс орондоо гайхуулж байдаг. Монгол улсдаа хамгийн олон хоньчин хөдөлмөрийн баатартай, анхны төрийн шагналт хоньчинтой ийм аймаг, сум 100 шахам жилийн түүхэнд байхгүй. Малгүйгээр, махгүйгээр монголын ард түмэн цаг улирлын хахир хатууг даван туулахад бэрхшээлтэй гэдгийг өнөөгийн шинжлэх ухаан нэгэнтээ тодорхойлсон билээ. Иймд малгүйгээр монгол хүний ирээдүйн амьдралыг төсөөлөшгүй ажээ. Дарви сум маань малынхаа буянаар алдаршсан ард түмэн юм. Одоогоор нэр алдар нь тодороогүй ч олон арван сайн малчид, хөдөлмөрийн баатар, алдарт уяачид, гарын арван хуруунд багтахааргүй байгаа шүү дээ. Ийнхүү үе залгамжлан төрсөөр ирсэн алдартанууд алдар хүндийг сийрүүлэн номын хуудаснаа үлдээе. 1. Сономцэвээний Цогтгэрэл - Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт 2. Сүхийн Лхагважав - Хөдөлмөрийн баатар, улсын хошой аварга малчин 3. Балданцэрэнгийн Гэндэнпил - Хөдөлмөрийн баатар, Улсын хошой аварга малчин 4. Бадарчийн Галсандорж - Хөдөлмөрийн баатар,Улсын хошой аварга малчин 5. Ширбазарын Лхагва - Хөдөлмөрийн баатар, Улсын аварга малчин 6. Шадавын Найдан - 1943 онд Улсын сайн малчин 7. Ванчаагийн Балдорж - Улсын сайн малчин 8. Жигжийн Даш - Улсын сайн малчин 9. Дамбын Чоймжир - 1949 онд Улсын сайн малчин 10. Борын Дэлэг - 1949 онд Улсын сайн малчин 11. Чойжилын Лодон 12. Өнөрийн Ширчин - Улсын хамгийн сайн малчин 13. Лодонгийн Дамдинхүү - 1950 онд Мянгат малчин цол 14. Зундуйн Бүтэд - Улсын сайн малчин 15. Тогтохын Жигмид - 1956 онд Улсын сайн малчин 16. Баасангийн Рэнцэн - 1959 онд Улсын сайн малчин 17. Ванчигийн Доржбал - 1966 онд Улсын аварга малчин 18. Бат-Очирын Дагва - 1969 онд Улсын аварга малчин 19. Я.Жаймай - Улсын аварга малчин 20. Цэрэндашийн Гомбо - 1972 онд Улсын аварга малчин 21. Дагдангийн Хувцагаан - 1980 онд Улсын аварга малчин 22. Равдангийн Симбаасүрэн - 1985 он Улсын аварга малчин 23. Дашийн Цагаан - 1986 он Улсын аварга малчин 24. Цэрэндашийн Лосол - 1986 он Улсын хошой аварга малчин 25. Д.Дамчаа - 1987 он Улсын аварга малчин 26. Ч.Лхачиндорж - Улсын аварга малчин 27. Р.Цэрэн - Улсын аварга малчин 28. Доржийн Лхаасүрэн - 1997 он МУ-ын гавьяат малчин, Улсын сайн малчин 29. Лувсаннямын Бямбадорж - 1999 онд Улсын аварга малчин 30. Чойжилийн Пүрэвдорж - 1999 онд Улсын сайн малчин 150
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
31. Гэндэнгийн Дагвадорж - 2000 он Улсын сайн малчин 32. М.Мөнхөө - Улсын аварга малчин 33. Ш.Дагвадорж - 2000 онд Улсын аварга малчин 34. Л.Батдэлгэр - Улсын аварга малчин 35. Дамдинхүүгийн Баатарцогт - 2010 онд МУ-ын сайн малчин нарыг дурдаж болно. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Сономцэвээний Цогтгэрэл, Хөдөлмөрийн баатар, Улсын хошой аварга малчин Сүхийн Лхагважав, Хөдөлмөрийн баатар, Улсын хошой аварга малчин Балданцэрэнгийн Гэндэнпил, Хөдөлмөрийн баатар, Улсын хошой аварга малчин Бадарчийн Галсандорж, Хөдөлмөрийн баатар, Улсын аварга малчин Ширбазарын Лхагва нарын намтарыг “Хөдөлмөрийн баатар”-ууд бүлгээс үзнэ үү. УЛСЫН САЙН МАЛЧИН ШАДАВЫН НАЙДАН (1900-1989) Засагт Хан аймгийн Завхан түшээ гүний хошуу одоогийн Ховд аймгийн Дарви суманд Аргалчин Совд нь Тогооч гэдэг хүүтэй болжээ. Тогооч нь Тугал, Тугал нь Тагалцаг, Тагалцаг нь Шарилдай, Шарилдай (Дарвид Шарилдайн мухар гэж газар бий) нь Гомбожав, Гомбожав (Хурандаа) нь Самба, Самба нь Мандах (“сохор” гэж алдаршсан), Мандах нь Намжил (Дарви нутагт Намжилын өвөлжөө гэж бий), Намжил нь Бандаш, Бандаш нь Шадав, Шадавын хүүг Найдан гэнэ. Их Хүрээнд “Хар” хэмээн дуудуулж, Дарви нутгийн олондоо “Аажаа” хэмээн хүндлэгдсэн миний аав Найдан нь 1900 онд Засагт хан аймгийн Сүрэн гүний хошууны “Булганы үзүүр” хэмээх газар Бандашийн Шадавын арвангурав дахь хүү нь болон мэндэлжээ. Бага насандаа өнчрөн ес орчим настайдаа Их Хүрээнд ирж, тэнд хурал хурж байсан ах гавж Ш.Чулуун (Ахай гэлэн), Ш.Галсан, Ш.Гомбо, нараа бараадан Дашчоймбол дацанд 1933 он хүртэл шавилан суужээ. Монгол орныг нөмөрсөн их хэлмэгдүүлэлт эхэлж хэлтгий захтай дээлтэй болгоныг буруутгаж эхлэх үеэр буюу 1933 онд багш болон ах нарынхаа айлдварын дагуу нэг нь ч гэсэн “амьд” үлдэх зорилгоор шар шувталж төрсөн нутагаа зорьжээ. Лам дээлээ сольсон аав минь нутгийн бүсгүй миний ээж Тогтохын Өлзийбаяртай гэр бүл болон, мал аж ахуй эрхлэн малчин хүний амьдралаар амьдрах болсон байна. Угийн хэрсүү ухаантай, хөдөлмөрч хүн байсан тул арван жил өнгөрөхөд мал сүргээ сайн өсгөсөн малчин болж сум аймгаасаа шалгаран 1943 онд Улаанбаатар хотноо хуралдсан улсын сайн малчны хоёрдугаар зөвлөгөөнд оролцож, “Улсын хамгийн сайн малчин” цол тэмдэг, засгийн газрын жуух бичгээр шагнуулсан байна. Аав маань уг зөвлөгөөнд зүгээр нэг төлөөлөгчийн байдлаар оролцсонгүй өөрийн санаа бодлоо илэрхийлж “..нам засгаас мал сүргийг өсгөх талаар их анхаарч, олон талын арга хэмжээ авч байгаад баярлан талархаж, мэрийж хичээж явдаг. Монголын хүн ам нэг сая хүрэхгүй байгаа нь энэ өргөн уудам, өгөөж хишигтэй нутагтаа хэтэрхий цөөн байна. Цаашид хүн амынхаа эрүүл мэнд, өсөлт үржилтэд малаасаа илүү анхаармаар байна. Бас олон хүүхэдтэй айлд төр засгаас дэмжлэг үзүүлдэг болмоор байна” гэсэн санал гаргажээ. Тэгэхэд маршал Х.Чойбалсан маш зүйтэй санал байна гэж дэмжсэн гэдэг. Магадгүй аавын минь Монгол хүн бол чухал гэсэн энэ санаа түүнээс хойш хэрэгжсэн байж магад. Аав маань бүх насаараа одоогийн яриагаар бол аливаа асуудалд их ул суурьтай ханддаг, 151
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
шударга, асуудлыг зөв өнцгөөс нь харж, шийдэх арга замыг нь тодорхойлон шүүмжилж хэлдэг ухаантай “улс төрч” байлаа. Энэ хугацаанд ам бүл нэмэгдэж олон хүүхэдтэй болсон тул хүүхдүүдээ эрдэм номд сургах нь зөв гэж үзэн 1950 онд Улаанбаатар хот руу шилжин иржээ. Гэхдээ Төв аймгийн Баянцогт суманд өөрийн мал сүргээ үлдээн хариулж байгаад дараа нь бүх малаа нийгэмчлэн Улаанбаатар хотын оршин суугч болон Гандангийн дэнжид суурьшсан юм. Улаанбаатарт зүгээр суусангүй бага сага ажил эрхэлж байгаад төр засгаас шашны талаар явуулах бодлогод нааштай өөрчлөлтүүд гарч эхэлсэн тул бурханы номоо бясалгах ажилдаа орсон юм. Үүний үрээр лам, хувраг байсан хүмүүс “зиндаа хуруулдаг” болов. Энэ нь нэг дацан хийдэд шавилан сууж байсан лам нар сард нэгээс доошгүй удаа хэн нэгнийдээ цуглан, шашны номоор мэтгэлцээн зохиодог байсан нь одоогийнхоор бол “онол практикийн хурал” байлаа. Гандангийн дэнж дээрхи манай гэрт энэ зиндааны хурал жилдээ нэгээс доошгүй удаа болдог байв. Зиндааны хурлын үеэр зөвхөн лам хуврагууд ирээд зогсохгүй, Даян аварга “Буур” Жамьяан, Өөлдийн улаан хүзүү Дэлэг арслан болон сайн шатарчид ирдэг байсан. Аав угийн спортод дуртай байсан тул бөх, шатрын спортыг сонирхон, өөрөө шатрыг шаггүй сайн тоглодог байв. Дархан аварга Ж.Мөнхбат, дугуйн спортын гавьяат багш Ц.Даржаа, гавьяат багш М.Цэрэндорж, шатрын олон улсын мастер П.Жигжидсүрэн, дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва, Жүдогийн гавьяат дасгалжуулагч Ч.Машбат, чөлөөтийн гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, боксчин ардын багш Д.Банди, Дашийн Батмөнх, боксчин археологич академич Д.Баяр, боксын дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Вандуйн Батбаяр, төрийн зайран Д.Бямбадорж, төрийн соёрхолт зураач Т.Цэгмид, монголын калиграфчидын холбооны нарийн бичгийн дарга Д.Баттөмөр нарын зэрэг олон хүнтэй насны зөрүүг үл тоон нөхөрлөж, тэдэнтэй ёс заншил, түүх, улс төр, спорт гээд бараг бүх л сэдвээр ярилцан мэтгэлцэж, сургааль үгээ хайрлаж явлаа. Аав минь бурхан шашин дэлгэрнэ, сайн цаг ирнэ, энэ нь морин жилд болно гэж маш их ярьдаг байсан. Харамсалтай нь өөрөө тэр сайн цагаа үзэж чадаагүй юм. Миний аав нэгд: бурханы номд гүн суралцсан сайн лам, хоёрт: биеийн тамир спорт болох “Банди Зоо” бокс болон шатрын спортын сайн тамирчин, бөхийн улаан хорхойтон, гуравт. хөдөлмөрч уламжлалыг хүндэтгэсэн улсын сайн малчин байсан тул, хүүхдүүддээ энэ гурван чанараа өвлүүлэхийг хичээдэг байсан. Төрсөн найман хүүхдээс зургаа нь дотоод, гадаадын (ЗХУ, БНАГУ) их дээд сургууль төгсч, Дарви сумаасаа анхны дугуйн болон жү-до бөхийн спортын мастер, Монгол улсын начин, Монгол улсын гавьяат хуульч төрсөн юм. Намайг сургуулиа төгсч ирсэн 1974 оны хавар аавд минь 40 жилийн дараа хэлтгий захтай дээлээ өмсөн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд богино хугацаагаар ч гэсэн дахин хурал хурах боломж олдсон юм. Энэ нь түүний амьдралын хамгийн үнэтэй мөчийн нэг байсан. Аав минь амьдралынхаа сүүлийн өдрүүдэд, өөрийн олон жил уншсан алтан үсгээр бичигдсэн “Жадамба” хэмээх судраа өөрийн шавь С.Даваа гэлэнгээр дамжуулан төрсөн нутаг Дарви сумын Дэлгэрийн хийдэд залахыг бидэнд гэрээслэсэн. Бид аавынхаа гэрээслэлийн дагуу уг судрыг 1990 онд С.Даваа гэлэнгээр дамжуулан сумынхаа хийдэд залсан билээ. Миний аав бага насандаа өнчрөн үлдэж түшиг тулгуур болсон гурван ахаа их хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртүүлэн зовж зүдэрч өссөн ч хайртай ханьтайгаа учирч алт шиг найман хүүхэдтэй болон амьдын жаргал эдлэн тавь гаруй ач, зээ, гуч нараараа хүрээлүүлэн, төр засгаараа үнэлүүлж, түмэн олноороо хүндлүүлж, Монгол улсын хамгийн сайн малчин болж, монгол эрийн үлгэр жишээ болон амьдарсан юм. Аав минь Та бид бүхний “бурхан аав” билээ. (Олхонуд-Мандах овогт Найдангийн Далантай)
152
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
УЛСЫН САЙН МАЛЧИН, АХМАД ДАЙЧИН ВАНЧААГИЙН БАЛДОРЖ Засагт ханы Эрдэнэ бэйсийн хошуу Дарви сумын нутаг “Урт” гэдэг газар төржээ. 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн Улаангомын орчимд цагаантантай байлдаж явжээ. - Хувьсгалын дараа мал аж ахуй эрхэлж нутгийн М.Балжидтай гэр бүлж 7 хүүхэд төрүүлж өсгөжээ. Ардын хувьсгалын партизан тэрээр 1940-өөд оны сүүлчээр Улсын сайн малчдын анхдугаар зөвлөгөөнд аймгаасаа шалгаран оролцож Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нартай уулзаж, Улсын сайн малчины шагнал болох таван хошуу малын дүрстэй агар хувин, мөнгөөр хөөмөлдөж хийсэн таван хошуу малын дүрс бүхий шагналаар шагнуулж байжээ. 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор “Алтан гадас” одонгоор шагнуулжээ. УЛСЫН САЙН МАЛЧИН, АХМАД ДАЙЧИН ЧОЙЖИЛЫН ЛОДОН - Эрдэнэ бэйсийн хошууны “Бөлтгөр” гэдэг газар 1898 онд төржээ. - 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт явж аравтын даргаар томилогдон баруун хязгаарыг чөлөөлөх дайнд оролцож явжээ. Ховд, Улаангомыг чөлөөлөн цагаантны дээрэмчдийн толгойлогч Вандоновыг баривчлан улаан цэрэгт хүлээлгэн өгөхөд биечлэн оролцож баатарлаг гавьяаг байгуулалцсан хүн юм. Тэрээр цахиур бууг сайн эзэмшсэн, сайн анчин байсан тул нутагтаа “бууч Баавай” нэрээр хүндлэгддэг байжээ. Мал аж ахуй эрхэлж Улсын сайн малчин цолыг хүртэж, аймаг, сумын депутатаар сонгогдож байв. - Түүний эх орноо хамгаалахад оролцсон гавьяаг үнэлж Ардын хувьсгалын партизан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цол олгож, “Сүхбаатар”ын одон, “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одон, “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнажээ. УЛСЫН САЙН МАЛЧИН ЖИГЖИЙН ДАШ Дарви сумаас малчин эмэгтэйчүүдээ төлөөлөн Монгол улсын сайн малчдын улсын анхдугаар зөвлөлгөөнд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, маршал Х.Чойбалсангаас “Улсын сайн малчин” цол хүртэж, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байжээ.
153
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË УЛСЫН САЙН МАЛЧИН БОРЫН ДЭЛЭГ - 1900 онд “Чулуут гэдэг газар төрсөн. - Аав ээжийн өмч болгон өгсөн малаа өсгөн тухайн үедээ мянгаас дээш малтай цөөн хүний тоонд орж байсан. Малын чанар чансаа, цаг агаарын байдлыг гярхай ажиглан мэдэж, нутаг бэлчээрийг тухайн нөхцөлд зөв сонгон малладаг байсны үр дүнд 1949 онд БНМАУ-ын IX их хуралд төлөөлөгчөөр оролцож, улмаар “Улсын сайн малчин” цол тэмдгээр шагнагджээ. Тэрээр сайн малчнаас гадна сайн уяач, хоёр хурдан халиун мориор нь нутаг усныхан нь сайн таньдаг байсан. УЛСЫН САЙН МАЛЧИН ДАМБЫН ЧОЙМЖИР - “Бумбатай хайрхан”-д 1900 онд төржээ. - Бага насандаа Дэлгэрийн хийдэд шавилан сууж байгаад хар болж 1959 онд нэгдэлд элсэн малчин болжээ. Д.Чойжир нь Рааш тайжийн охин Үвдэлтэй гэр бүл болж Сэрээтэр, Шагдарсүрэн, Танжий, Дулмаа, Дамдинцэрэн нарын 5 хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн. Дэлхийн хоёрдугаар дайнд Улаан армид морь, бээлий, элдсэн нэхийгээр олон удаа тусламж үзүүлж байжээ. 1942 онд түүний бэлэглэсэн хар морь дараа жилийн нь хавар уяан дээрээ ирээд хэвтэж байсан гэдэг. Д.Чоймжир нь БНМАУ-ын сайн малчин, 1949 онд БНМАУ-ын 9-р их хурлын төлөөлөгч, Бага хурлын гишүүн, Дарви сумын хөдөлмөрчдийн депутатуудын хурлыг сонгох сонгуулийн 35-р тойргоос сумын депутатаар сонгогдож байжээ. - 1936 онд “Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан ажээ. УЛСЫН САЙН МАЛЧИН БААСАНГИЙН РЭНЦЭН - 1923 онд Зэгстийн гэдэг газар төрсөн. 23 насандаа Байшинтын хороонд цэргийн албанд татагдаж 6 жил цэргийн алба хаасан. 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явжээ. 1956 онд нэгдэлд элсэн мал өсгөх төлөвлөгөөг жил бүр давуулан биелүүлж 1956 онд улсын сайн малчны зөвлөлгөөнд оролцсон. 1959 онд 500-780 төллөх эм хонь хариуцан маллаж, төлөө 100-120 хувь бойжуулан, уртын ноосны төлөвлөгөөг 103,6 хувиар биелүүлсэн амжилтаар 1959 онд Улсын сайн малчин цол хүртсэн. Түүнчлэн аймгийн 6, сумын 8 удаагийн аваргаар шалгарч улсын сайн малчны болзлыг хангажээ. Б.Рэнцэн улсын сайн малчдын зөвлөлгөөнд хоёр удаа оролцож байсан. - 1959 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1962 онд Алтан гадас одон, АХ-ын ойн медиалаар шагнагджээ.
154
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МЯНГАТ МАЛЧИН ЛОДОНГИЙН ДАМДИНХҮҮ - 1917 онд “Холбоо бор толгой” гэдэг газар Лодонгийн 2-р хүү болон төржээ. - 1937-1941 онд Ховдын хязгаарт цэргийн алба хааж, сумандаа малчин, 1957 оноос нэгдлийн гишүүн болжээ. 1957 онд нэгдэлдээ бод бог нийлсэн 1595 толгой мал нийгэмчилж байсан байна. Л.Дамдинхүүг 13 настай байхад буюу 1930 онд эцэг нь бурханы оронд одож, түүнээс гурван жилийн дараа 16 настайдаа гэргий З.Ившинтэйгээ амьдралаа холбож 139 тоот “Гэр бүл бологсдын гэрчилгээ” авчээ. Хүүхэд ааль нь салаагүй хосууд гэрлэсэн даруйдаа гэрээ тойрон нуугдаж тоглон нутгийн хөгшдийн инээдийг барж байсан гэдэг. - 1950 онд “Мянгат малчин” алдрыг Маршал Чойбалсангаас хүртэж, эрээн майхан, таван хошуу малын дүрс бүхий дурсгалын сүлд, мөнгөн хуц, агар хувингаар шагнуулж байжээ. 1953 онд 1580, 1955 онд 1682 тооны мал тоолуулан, 1957 оны нийгэмчлэлээр хонь 1185, үхэр 129, адуу 138, ямаа 125, тэмээ 18, нийт 1595 тооны таван хошуу малаар улсдаа хөрөнгө оруулж байв. Мянга хол давсан малтай баян Жаажаа сайн малчнаас гадна шаггүй уяач байжээ. Эр хүн хорин мориор ч солихгүй нэг сайн хүлэгтэй байх ёстой хэмээн захидаг. Түүний хүү Д.Түвдэн нь Монгол Улсын алдарт манлай уяач, ач хүү Т.Батцоож нь 2014 онд Монгол Улсын алдарт уяач цолоор шагнуулжээ. - 1962 онд Ховд аймгийн тэргүүний төлчин болжээ. 1961 онд “Сүхбаатар”-ын одонгоор шагнагджээ. ӨНӨРИЙН ШИРЧИН - 1900 оны төмөр хулгана жил төрсөн. - Дэлгэрийн хүрээнд шавилан сууж байгаад хүрээ хийдээ орхин Л.Дэжээхүүтэй гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Дэлхийн II дайны хүнд хэцүү үед ЗХУ-ын Улаан армид 1942 оны 10 сарын 12-нд бие төгрөг 400-г хандивлан бэлэглэж, улсын төлөвлөгөөт ноос, ноолуураа хугацаанд нь тушааж байжээ. Улсын бэлтгэлийн малыг 5 сарын 15-наас 9 сар хүртэл хээрийн жижиг майхантайгаа бэлчээрлэн хариулж ашиг шимийг нь арвижуулж 46 жил мал тууварласан нэрт тууварчин юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Улсын хамгийн сайн малчин” цол тэмдгээр шагнаж “Тэргүүний тууварчин” алдрыг хүртээжээ. Мөн түүнд залуу тууварчдад зөвлөлгөө, мэдээлэл өгүүлэхийн тулд “Хоршоодын холбооны гишүүн”, “Мал тууврын экспедицийн итгэмжлэгдсэн тууварчин” гэсэн үнэмлэх олгожээ. 155
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ЗУНДУЙН БҮТЭД - 1909 онд төржээ. - Мал маллаж байжээ. 1950-иад онд 700 мал тоолуулж байжээ. 1954 онд нэгдэлд гишүүнээр элсэж 1955 онд Улсын сайн малчдын зөвлөлгөөнд оролцон Улсын сайн малчин цол, 1957 онд АИХ-ын депутатаар сонгогдож байлаа. - 1955 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ.
ТОГТОХЫН ЖИГМЭД - 1956 онд Монгол улсын тууварчдын анхдугаар зөвлөлгөөнд аймгаас шалгаран оролцож, сумандаа анх удаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, таван хошуу малын мөнгөн дүрс бүхий сайн малчны шагналаар шагнуулж байжээ.
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ВАНЧИГИЙН ДОРЖБАЛ - 1927 онд Баян булаг багийн нутаг “Гүүтийн ам” гэдэг газар төржээ. - 1945-1948 онд цэргийн алба хааж, 1955 онд “Хөгжил” нэгдэлд гишүүнээр элсэн 21 тэмээ, 42 адуу, 320 бог, 30 үхэр нийгэмчилж Баянгол багийн хоньчин, ухуулагч, агентаар 1960 он хүртэл, 1960-1987 онд эр сувай, төллөх эх мал маллажээ. Таван жил дараалан 600-гаас дээш хонь төллүүлж төлөө 109114% давуулсан. Хонь таргалуулах, хүчийг нь тогтоож онд оруулах, хаварт 600-с дээш хонийг хөрвийн аргаар төлүүлэх, малд гярхай нэгэн байжээ. Нэгдлийн үед эмнэг морь, тэмээг сургахдаа гарамгай, уртын дуу сайхан дуулдаг, 60 гарсан хойноо цуцдаггүй их тэнхээлэг хоолойтой, барилдаж байгаагүй ч нутаг хошуундаа адууны тэнхээтэй гэж гайхагдсан эршүүд нэгэн байжээ. - Нэгдэлд ажилласан 32 жилдээ залуу малчдад үлгэр дуурайлал болж Засгийн газрын жуух, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, 1966 онд БНМАУ-ын аврага төлчин болж зургаан ханатай бариатай гэрээр шагнуулжээ. 156
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
УЛСЫН АВАРГА МАЛЧИН БАТ-ОЧИРИЙН ДАГВА - 1931 онд “Шар булаг” гэдэг газар төржээ. - 1951-1954 онд цэргийн алба хааж, 1955-1996 онд нийтдээ 41 жил мал малласан болно. - Аймгийн хошой аварга малчин, 1969 онд БНМАУ-ын Улсын аварга малчин цол хүртсэн. Хөдөлмөрийн хүндэт медальтай. Y, YI-р таван жилийн гавшгайч болж байсан.
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ЦЭРЭНДАШИЙН ГОМБО - 1924 онд Цэрэндашийн 2-р хүү болон төржээ. - Малчин, тариачин байгаад 1941-1946 онд онд Халх голд хурандаа Нянтайсүрэнгийн ангид алба хаажээ. 1956 онд “Буянт-Од” нэгдэл байгуулалцаж, аж ахуйн дарга болжээ. 1959 оноос нэгдлийн мал малласан. - Хөдөлмөрийн хүндэт медаль,”Байлдааны гавьяа“ны одонгоор шагнагдаж байв. Аймгийн таван удаагийн аварга, 1972 онд Улсын аварга малчин цол хүртжээ.
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ДАГДАНГИЙН ХУВЦАГААН - 1938 онд “Гүүтийн дугуй хашаа” хэмээх газар төржээ. - 1959-1963 онд Сэлэнгэ аймгийн шалган нэвтрүүлэхэд цэргийн алба хаажээ. 1963 онд цэргээс халагдаад нэгдлийн 170 тэмээ авч маллаад жил бүр 35 ингэнээс 35 ботго бойжуулан 1964 онд сумын аварга малчин болж байжээ. 1966 онд хурга суурьлахад /1200 хурга/ шүдлэн хонь болгоод 48,2 кг жинтэй тушааж 1976, 1979 онд аймгийн аварга тууварчин болжээ. - 1980 онд Улсын аварга малчин болсон. УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ЦЭРЭНДАШИЙН ЛОСОЛ -1934 онд төржээ. -1956-1991 онд нэгдлийн малчин байв. -1983 онд аймгийн аварга малчин, 1986 онд улсын аварга малчин, 1989 онд улсын хошой аварга малчин цол хүртжээ. -1984 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1991 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ.
157
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË УЛСЫН АВАРГА МАЛЧИН Д.ДАМЧАА - 1959 онд Дэлгэр багийн нутаг “Мэргэн” хэмээх газар төржээ. - Цэргийн алба хаагаад 1974-1990 он хүртэл нэгдлийн малчин, 1990 оноос хойш хувиараа мал маллах болсон. Цэргийн албыг 1977-1980 онд хаажээ. Нэгдлийн малчин байхдаа төл бойжуулалт, төлөвлөгөөт даалгаврыг сайн биелүүлж ажилласан. - 1983 онд сум аварга, 1985 онд аймгийн аварга, 1987 онд улсын аварга малчин цол хүртсэн. Эхнэр нь алдарт эхийн 2-р зэргийн одонтой. - Хөдөлмөрийн хүндэт медаль, Эвлэлийн төв хорооны алтан медаль, тавдугаар 5 жилийн гавшгайч, АХ-ын ойн медалиар шагнагдсан. УЛСЫН АВАРГА МАЛЧИН РАВДАНГИЙН СИМБААСҮРЭН - “Шар хөтөлийн шанага” гэдэг газар 1953 онд төржээ. - 1971 онд Ховд аймаг дахь залуу малчны сургуулийг малчин мэргэжлээр төгсчээ. - МХЗЭ-ийн илгээлтээр мал маллаж байгаад 1973-1976 онд цэргийн алба хаажээ. Мал аж ахуй эрхлэх арга барилыг сумаас төрсөн баатар, алдартануудын туршлагаар эзэмшин малын хорогдолгүй ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаварыг тогтмол 100с дээш хувиар биелүүлэн ажиллаж байна. Гэргий Бямбадулам нь 36 жил мал малласан, зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”. - Р.Симбаасүрэн нь 1981 онд аймгийн аварга малчин, 1983 онд хошой аварга малчин, 1985 онд Улсын аварга малчин болжээ. 1986 онд “Алтан гадас” одон, 1991 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, АХ-ын ойн медаль, 2007 онд аймгийн алдарт уяач цол тэмдгээр шагнагджээ. УЛСЫН АВАРГА МАЛЧИН ДАШИЙН ЦАГААН - 1947 онд төрсөн. - Мал аж ахуйд илгээлтээр гарч “Хөгжил” нэгдлийн малчин болжээ. 1971 онд МХЗЭ-ийн Төв Хорооны “Малчин залуу аварга” алтан медаль, 1981 онд хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын ойн медаль, 1983 онд “Алтан гадас “одон, 1986 онд Монгол Улсын аварга малчин, 1991 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор тус тус шагнагджээ. Эхнэр Ж.Долгор нь 1960 онд Говь-Алтай аймгийн АУДуС төгссөн. Алдарт эхийн одонтой хүн юм.
158
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЧИН, УЛСЫН САЙН МАЛЧИН ДОРЖИЙН ЛХААСҮРЭН - 2005 онд гавьяат малчин болсон. 1994 оноос хойш тасралтгүй 20 жил мал маллахдаа тогтмол мянгаас дээш мал тоолуулдаг манай шилдэг малчдын нэг юм. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат цолтон хэсгээс үзнэ үү.
УЛСЫН САЙН МАЛЧИН ЧОЙЖИЛ ПҮРЭВДОРЖ - 1952 онд төрсөн. 1986 оноос нэгдлийн 514 сарлаг хүлээн авч, нэг ч төлийн хорогдолгүй маллан 1990 онд “Аймгийн мэнд сүрэгтэн” болсон. 1990 оноос эхлэн нэгдлийн 525 төллөх эм хонь хүлээн авч маллах болсон. 1996 онд аминдаа 103 үхэр тоолуулж “Аймгийн аварга үхэрчин” болж “Мөнгөн бух”-аар, 1997 онд 1106 мал тооллуулан “Аймгийн хошой аварга” цол, “Мөнгөн азарга”-аар, 1998 онд 1361 мал тооллуулж “Аймгийн гурван удаагийн аварга” цол хүртсэн. 1999 онд Монгол Улсын “Сайн малчин” цол тэмдэг, “Мөнгөн цар”-аар шагнуулахын хамт ХААҮ-ийн Сайдын хүндэтгэлийн гэрчилгээгээр хоёр удаа шагнуулжээ. УЛСЫН САЙН МАЛЧИН ГЭНДЭНГИЙН ДАГВАДОРЖ - Мөнгөн аяга багийн нутагт 1941 онд төржээ. - Дорнот аймгийн ХАА-н техникумыг 1962 онд төгсөн механикжуулагч мэргэжил эзэмшжээ. 19641968 онд Геологийн авто баазад жолооч, 1968-1989 онд Дарви сумын мал эмнэлэгт жолооч, 1989 оноос малчин болжээ. Мал сүргээ төрсөн нутгаасаа төрсөн баатруудын туршлагаар өсгөж 1997 онд аймгийн сайн малчин болжээ. 1997 оноос хойш 1700 хүртэл мал тоолуулж байна. - “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын ойн медаль зэргээр шагнагдаж байсан. Улсын сайн малчин цолыг 2000 онд авчээ. УЛСЫН САЙН МАЛЧИН ДАМДИНХҮҮГИЙН БААТАРЦОГТ - 1967 онд төржээ. - Ховд аймгийн ХААТ-г 1986 онд төгсөн малын бага эмч мэргэжил эзэмшжээ. 1986-1988 онд цэргийн алба хааж, мөн оноос “Мөнгөн аяга” багийн ЭТЦ-т малын эмч, 1990 оноос мал маллаж байна. Эхнэр Чимгээтэй 1988 онд гэрлэж 3 хүүхэд төрүүлэн өсгөжээ. - 2004 онд мянгат малчин, сумын сайн малчин, 2005 онд аймгийн сайн малчин, 2010 онд Улсын сайн малчин болжээ.
159
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
СУТАЙ ОМГИЙН ХОНЬ БИЙ БОЛСОН ТҮҮХЭЭС Сүрэн гүний хошуунд хонь тогтох жамтай. Сумын мал аж ахуйн мэргэжилтэн, малчдын олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд нутгийн шилмэл омгийн “Сутай” хонины үржлийн фермийг Дэлгэр багт байгуулан шилмэл омгийн хээлтүүлэгч бойжуулан өөрийн болон зэргэлдээ сумуудыг хангаж байна. “Сутай” хонины ген фонд Дэлгэр багийн малчдын малд хадгалагдаж байна. Миний бие 1980-1993 онд Дэлгэр бригадад малын эмчээр ажиллах хугацаанд “Сутай” хонины үүлдэр угсаа гарал үүслийг судлан, мал сүргийг эрүүлжүүлэх олон талын арга хэмжээ авснаар тус бригадын мал таван төрөл дээрээ өсөн үржиж байв. Энэ бригадад алдар цуутай малчид олон байсны дотор Алдарт хоньчин С.Цогтгэрэл “Сутай” хонины гарал үүслийг ийн ярьсан билээ. “Баянгол, Баян өндрөөр нутагладаг/Цоохор хочит/ Ядам амбажаа 1955 онд малаа нийгэмчлэхэд тэр хүний хониноос 500 хонь суурилан аваад 1959 онд 500 эхээс 578 хурга бойжуулан Хөдөлмөрийн баатар болсон Ер нь Ядам амбажаа мал олонтой, хонин сүрэг нь чанарлаг, одоо бидний “Сутай” омгийн хонь гээд байгаа чинь тэр хүний сүргээс эхлэлтэй юм гэж байлаа. 1965 онд Б.Ишээ Дэлгэр бригадын дарга, малын эмчээр ажиллаж байхдаа нутгийн шилмэл хонины үржлийн хэсгийг бий болгох зорилгоор суурь бүрээс шилмэл хонь ангилан авч, 350 толгойд хүргэн малчин Жандал жаажаад өгч маллуулсан байна. Энэ хониноос гарсан төлд ялгалт хийж өсгөн үржүүлснээр цөм сүрэг бий болох эх тавигджээ. 1966-1967 оны их зуднаар багагүй малаа алдаж 1968 онд үржлийн хээлтүүлэгч цөөн байсан учир Говь-Алтайн Бугат сумаас 20 хээлтүүлэгч авчирч сүргийн нөхөн сэргээлтийг бий болгож ажиллажээ. Энэ хугацаанд дундын зоо техникч Талхжав, П.Ванчиндорж нар хамтран ажиллаж байсан байна. 1970 оноос үржлийн зоотехникч З.Дамдингаар ахлуулан үржил селекцийн ажлыг гардан хийж ажилласнаар монгол үүлдрийн өөхөн сүүлт, хонины шилмэл омгийн нэг болох “Сутай” хэмээх мах ноосны чиглэлийн нутгийн шилмэл хонины үржлийн хэсгийг бий болгожээ. Энэ ажилд сумын ерөнхий зоотехникч Н.Гунгаа, Б.Ишээ дундын зоотехникч Б.Баярхүү, Н.Должин, Б.Жаргалсайхан, малын их эмч Д.Гомбо, И.Гантөмөр, малын бага эмч бригадын дарга Б.Заяат нар “Сутай” хонины үржил ашиг шимт чанарыг бататган сайжруулах, эрдэм шинжилгээний ажлыг баримтлан ажилласнаар 1990 онд нутгийн ширүүн, ширүүвтэр ноост мах өөхний “Сутай” омгийн хониор батлуулан патент авчээ. 1990 онд “Сутай” тохиромжтой хэвшлийн хонины тоо толгой 8000-д хүрч, үржлийн шилдэг хээлтүүлэгч 3000-г бойжуулан хонин сүргийн ноосны дундаж гарц 1400-1450 граммд хүрсэн байна. “Сутай” омгийн хонийг Дарви суманд зонхилон үржүүлж тус аймгийн сумууд болон Завхан, Булган, Архангай аймгийн зарим сумдын хонин сүргийн сайжруулагчаар ашигласан байна. “Сутай” хонины гол онцлог нь: Алтайн уулархаг болон их нууруудын хотгор хосолсон байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд жилийн турш билчээрээр зохилдсон бие галбирын түгээмэл согоггүй, сэрвээ намхан махлаг, ууц нуруу өргөн, бие 160
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
томтой, жин ихтэй төлөрхөг чанар сайтай хонь юм. Ямарч зузаан цастай байхад цас малтаад өвс тэжээлээ олоод идчихдэг онцлогтой. Намар үржлийн хуц дунджаар 71,0 кг, эм хонь 57,0 кг 8 сартай хурга 35,4 кг жин татдаг байна. Ноосны өтгөн урт хангалттай холимог ширүүн ноостой боловч нийт хонины 60 орчим хувь 1-р зэргийн ноостой эм хонь дунджаар 1,6 кг, хуц 2,0 кг ноос өгдөг. 100 эхээс 115 хурга авах боломжтой. 1989 онд Улаанбаатар хотноо болсон Монгол орны гойд ашиг шимт малын үзэсгэлэн уралдаанд миний бие “Сутай” омгийн хониноос хуц-1, эм хонь-1, үржлийн охин төлөг-1, төлгөн хуц 1-ийг онгоцоор авчирч оролцоод “Сутай” омгийн хонь ноосны гарц, амьдын жин, төлөрхөг чанараараа дээгүүр байранд шалгарч алт, мөнгө, хүрэл медаль хүртээд буцаж байсан түүхтэй. Эдгээр малыг БНМАУ-ын хошой аварга малчин Ц.Лосол, БНМАУ-ын аварга малчин Л.Батдэлгэр нарын сууриас авч байлаа. /И.Гантөмөр/
Дарви сумын Ерөнхий зоотехникч Б.Ишээ. Дэлгэр фермийн үржлийн зоотехникч З.Дамдин нар “Сутай омгийн” хонин сүрэгт хэмжилт хийж байгаа нь. Малчин Д.Мягмар, С.Лхагвасүрэн
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт С.Цогтгэрэл залуу малчин Д.Хувцагаанд шагнал гардуулж буй. 161
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË Бүгд Найрамдах Монгол Ард улс. Сайд нарын Зөвлөл. 1943 оны 11 сарын 9-ны өдөр Үнэмлэхийн дугаар 662 Тэмдэгийн дугаар 662 Ховд аймгийн Дарви сумын 5 дугаар багийн Шадав овогтой Найдан болбоос мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгт он жил удаанаар чармайн зүтгэж үлгэр бүхийгээр ажиллаж ирсэн хүн болох бөгөөд 33 оны /1943 он/ 11 сард хуралдсан Сайн малчны 2 дугаар зөвлөлгөөний хуралд хуралдсан учир засгийн газраас “Хамгийн сайн малчин”-ы тэмдэгээр шагнаж энэхүү үнэмлэхийг олгов. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд, Улсын шалгарсан баатар маршил Х.Чойбалсан.
Монгол Улсын Алдарт сайн малчны шагнал
162
ДУУРСАХ АЛДАРТАЙ ТАМИРЧИД
Дарви сумын бага олимп.
Алдар цуутай тамирчдын маань түүх намтар алдар гавьяа адилгүй ч нутгийн ард олны минь хүндэтгэл адилхан байдаг билээ.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ДУУРСАХ АЛДАРТАЙ ТАМИРЧИД Манай Дарви сумаас олон улсын тэмцээнд оролцож төрийнхөө алтан соёмбот далбааг хэдэнтэй мандуулсан нэр цуутай тамирчид олон байдаг. Төрийнхөө далбааг мандуулна гэдэг бол олимп, тив, дэлхийгээс медаль хүртсэн гэсэн үг ээ. Дарвийнхан маань бахархах зүйлээр баян ард түмэн юм. Алдартай сайн тамирчид, бөхөөрөө бахархаж сэтгэлийн их таашаал авдаг нь монгол хүний мөн чанар гэлтэй. Халх даяар алдартай “Хадагт хар” Рэнцэндорж булиа, олимпийн хүрэл медальт Р.Даваадалай гээд тамирчдынхаа манлайн баясгалан болсон олон тамирчдыг нэрлэж баршгүй. Оюун ухааны дэлхий спорт болох шатрын тэмцээнд Ц.Батцэцэг маань улсдаа олон удаа аваргалсанд Сутай нутгийнхан бидний дунд ямар их цуутай хүмүүс байдгийг яруу сайхнаар харуулж буй юм. Бидний ахмад үе нутаг усныхаа цовоо сэргэлэн, ажилч хичээнгүй зэрэг хүнд байх ёстой сайхан чанарыг өөртөө цогцлоосон залуу үеэ хараад “Суусан газраасаа шороо атгасан ”сүрхий хүү юм” гэж ярьдаг. Үүний нэгэн тод жишээ бол Дарвийн маань олон тамирчид явсан газраасаа медаль шүүрч ирдэг алдартай юм билээ. Алдартай тамирчдаасаа төлөөлүүлэн дурдвал ийм бөлгөө. Тамирын талбарт залуу үе маань түрэн гарч ирж байгааг бид бэлхэнээ харж байна. Самсай шархируулж баярын нулимс мэлмэрүүлсэн сайн тамирчид Дарвиас маань олон олноор түрэн гарч ирэх нь дамжиггүй ээ.
5. 6. 7.
Улсын цолтой бөхчүүд Монгол Улсын заан, “Хадагт хар” хэмээн халх даяар алдаршсан ДанАагийн Рэнцэндорж Улсын начин, Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Р.Даваадалай Улсын начин, Монгол Улсын спортын мастер Найдангийн Бүрэнзэвсэг Улсын начин, Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт Лодойн Эрхбаяр Улсын начин,Олон улсын хэмжээний мастер Лодойн Энхбаяр Самбо барилдааны Олон улсын хэмжээний мастер Мягмарын Гүндэвдорж Улсын начин, Спортын мастер Шархүүгийн Лхагвасүрэн
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14.
Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн
1. 2. 3. 4.
164
Аймгийн цолтой Дарвийн бөхчүүд арслан Хасаахүүгийн Баатар арслан Няндаг (Чанзав)-ийн Жанцан арслан Рэндоржийн Эрдэнэпүрэв арслан Намжил арслан Равдангийн Галсандаваа арслан Д.Батбаяр арслан Магван заан Чинсүрэн заан Ц.Дагвадорж (даа жаажаа) начин Сүхийн Нацагдорж начин Баасанжав начин Жандалын Алгаа начин Ванчинцэрэнгийн Цамба начин Заяатын Гантулга
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
15. 16. 17. 18. 19.
Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн Аймгийн
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13.
Сумын заанууд 14. Д.Дүгэр Д.Цэдэндорж (жин жаажаа) 15. Д.Батцэнд Пүрэв (урт бааваа) 16. Б.Гэлэгбалсан Лувсанхүү 17. Ц.Чанарав Г.Бямба 18. Н.Идэрхангай Ц.Магван Д.Цэрэндаш 19. Б.Банзрагч Р.Алтангэрал 20. Ж.Молом 21. Ш.Сүхбаатар Ц.Галсанжигмэд Г.Дамчаабазар 22. П.Алтансүх 23. Ш.Батболд Ч.Батчулуун 24. Р.Лхагвасүрэн Н.Хоролсүрэн 25. Ж.Гантөгс Н.Норов 26. В.Эрдэнэбаяр Ц.Ням
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20.
начин начин начин начин начин
Æ ÈË
Д.Бадраа С.Пүрэвжав Д.Гомбо Г.Цоож Балдиржамцын Тайван
Олон улсын хэмжээний мастер, спортын мастер Дугуйн олон улсын хэмжээний мастер Ширнэнгийн Жамбал Дугуйн олон улсын хэмжээний мастер Ширнэнгийн Ёндондаш Дугуйн спортын мастер Найдангийн Амарбаясгалан Дугуйн спортын мастер Найдангийн Мянганбаатар Боксын олон улсын хэмжээний мастер Сурмаагийн Баасандорж Боксын спортын мастер Чойнямын Батжаргал Волейболын спортын ОУХ мастер Ваанчигийн Сэнгээ Волейболын спортын мастер Рэнцэндоржийн Цэрэнпил Волейболын спортын мастер Содномгомбын Чинбат Волейболын спортын мастер Аварзэдийн Дорж Спортын мастер Сурмаагийн Чойням Мото спортын мастер Банзайн Усны-Эх Мотоциклийн спортын олон улсын хэмжээний мастер Л.Жаргалсайхан Хөнгөн атлетикийн спортын мастер Довчингийн Пүрэвжав Шатрын олон улсын мастер Цагааны Батцэцэг Шатрын Спортын мастер Одхүүгийн Үржин Чөлөөт бөхийн спортын мастер Насангийн Ганбаатар Цанын спортын мастер Намнангийн Аюуш Цанын спортын мастер Намнангийн Цэрэнпил Эмнэг сургалтын спортын мастер Балчинпүрэвийн Мөнххайрхан зэрэг нэрээ дуурсгасан алдартангууд олонтой.
165
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
Улсын цолтой нутгийн зээ бөхчүүд 1. Улсын арслан Шаравын Ванчинхүү (1909-1978 он): Улсын наадамд анх 1932 онд зодоглон 7 давж улсын заан цол, 1040 онд 9 даван түрүүлж улсын арслан цол хүртсэн, 1936 онд 7, 1938, 1945 онд тус бүр 6 давсан нэрт бөх. Монгол бөхийн түүхэнд бөхчүүдээс анх удаа “Монгол бөхийн барилдааны тухай”, “Монгол бөхийн зарим мэх” хэмээх хоёр ном бичсэн, орон нутагт нам, төрийн өндөр алба хашиж байсан, өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, спортын олон төрлийг Ховд нутагт хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан, бөхийн уран тайлбарлагч энэ бөх Дарви сумын зээ бөх юм. 2. Улсын заан Дасрангийн Мягмар: Улсад 11 удаа шөвгөрсөн, уран барилдаант манлай заан энэ бөх манай сумын зээ бөх. 3. Улсын өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэн: Улсад одоогоор хоёр удаа шөвгөрөөд байгаа өсөх идэр начин энэ бөх Дарвийн зээ бөх. Түүний ээж нь манай сумын домогт бөх “урт бааваа” хэмээх Пүрэв зааны том охин Цагаан юм. 4. Улсын начин Цэрэндаваагийн Цэрэнчимэд: Түүний ээж Бор нь улсын начин Шархүүгийн Лхагвасүрэнгийн аав Шархүүгийн төрсөн дүү юм. 5. Улсын начин Чүлтэмийн Мөнхтогтох: 6. Улсын харцага Намсрайжавын Батсуурь: Улсын харцага Намсрайжавын хүү Улсын харцага Батсуурь аймгийн арслан цолноос шууд улсын харцага цол хүртэхдээ үргэлж тунаж барилдсан нь гайхалтай амжилт юм. Н.Батсуурь нь их спортоор хичээллэн жудо бөхөөр улсын болон, тив дэлхийн тэмцээнээс медаль хүртэж, шагналт байранд орж байдаг нь бөхийн хорхойтнуудын сонирхлыг татаж баярлуулж байна. Ээж нь Мөрөн багийн харьяат Даваасамбуугийн Баянхүү юм.
Аймгийн цолтой нутгийн зээ бөхчүүд 1. Аймгийн арслан Нямын Самдан (1918-1961): Аймгийнхаа наадамд 7 удаа түрүүлж, 2 удаа шөвгөрсөн энэ бөхийн ээж Дарвийн бүсгүй юм. Нэгэн үе аймгийн наадамд хэн түрүүлэв гэхэд Самдан л гэдэг байсан гэх агаад энэ амжилтаараа монголын хоёрдахь “босоо Самдан” болсон бөх юм. 2. Аймгийн арслан Лааганы Найдан: Ээжийн аав Дарвийн Луузан хочит Халзан гэдэг их бяртай, жин их тээдэг, бөх Довчин гэдэг хүний удмын хүн байж. Найдан арслангийн ээж нь “Босоо” хэмээх Самдан арслангийн ээжийн төрсөн дүү аж. 3. Аймгийн арслан Дасрангийн Батаа: Улсын заан Д.Мягмарын ах. 4. Аймгийн арслан Дасрангийн Насан: Улсын заан Д.Мягмарын ах. 5. Аймгийн арслан Нямпүрэвийн Батсайхан 6. Аймгийн арслан Оргихын Хангай нарыг дурьдаж болно.
166
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ДОМОГ БОЛОН ҮЛДСЭН АХМАД ҮЕИЙН БӨХЧҮҮД БӨХ ДОВЧИН, НАЧИН ЦОГТОО, НАНЗАЙ НАР Ногоон хамрын даваа буюу “Ноёны хүрэн өндөр”-ийн нэг зуны тахилгаар гурван бөх эртлэн очиж бяр мэхээ асуулцахад бөх Довчин “Одоохон барилдахын хооронд хүч чадлаа асуулцах хэрэг юу байна, харин ноёныг ирэхээс өмнө нэг нэг тарвага барьж хүчээ үзэцгээе л дээ” гэхэд гурвуул зөвшөөрч нэг нэг тарваганы нүх чулуугаар цөм цөм цохиж гурван тарвага бариад боодог хийж задлах дөхөж байтал ноён бараа бологчдынхоо хамт ирсэн байна. Ноён нутгийн гурван хүчит бөх алтайн хишиг хуваах гэж байгаатай тааран билэгшээж буужээ. Ноёнд боодогныхоо дээжийг барьсанд их таалан амсаад тарвага яаж агнасныг асуухад “Бид бяр чадлаа үзэхээр ярилцаад чулуугаар нүхийг нь цөм цохин барьж авсан” гээд чулуугаа үзүүлжээ. Чулууг хоёр хүн даахгүй хүнд байжээ. Ноён манай бөхүүд үнэхээр хүч бяртай байгаа юм байна гэж дотроо бишрэн “Энэ бөхчүүдээ үеийн үед домог болгон ярьж явууштай” гэж захисан гэдэг. “ХӨХ” ЦЭМБЭЛ Сутай нутагт барилдаж яваагүй мөртлөө бяр хүчтэй хүн олон байжээ. Цэмбэл нэг удаа “сорс” Цэвээн гэдэг хүнтэй аян жин тээж яваад хятад аянчидтай зам булаалдан ам муруйхад хятад нар тал талаас нь шаван дайрахад Цэмбэл авгай ачаатай тэмээнийхээ шатыг суга татан авч ширвэхэд хятадууд оногдон тал тал тийшээ унахыг хартал Цэвээн нь “Амбаа олзтой шүү” гээд хормой дүүрэн минж, булган тоорцог хормойлоод ирсэн гэдэг. БӨХ ЛОЗ 60 гарсан хойноо тэнхээрхээд гэртээ өдрөө хүлээж байтал “Шар хамрын даваа”-г тахидаг өглөө Үржин гэдэг барилддаг залуу ирээд амар мэндийг нь асуусны дараа “За Лоз гуайч бяслагны булан горьдолтгүй болжээ. Өнөөдөр би түрүүлэх юм байна“ гэж их бардам хэлээд гарсаны дараа Лоз “Хүүхдүүдээ хонины номхон цагааныг эмээллээд. Авдар дотроос зодог шуудаг аваад аль” гэж шаарджээ. Авгай хүүхэд ах дүү нар нь хорьсоор байтал морин дээрээ өргүүлж мордоод, хүнээр хөтлүүлэн явж барилдан үзүүр түрүүнд Үржинтэй үлдсэн байна. Үржинг давхар тонгорч хаяад “Би чамайг үхэн үхтлээ хаяна. Битгий хамаагүй бурж бай, чадлаа мэдэж ярь, амаа мэдэж бур” гэж хэлээд гэртээ ирсэн шөнөдөө бурхан болжээ. БӨХ ЖАМБАЛ Энэ алдарт бөхтэй барилдсан хүмүүс барьц авч чадалгүй унадаг байсан гэж ярьдаг юм. Жамбал авгай Бакич, Вандановын тасаг цэрэгтэй санамсаргүй таарч тэд тал талаас нь дайрахад эмээлийнхээ хавтасыг зад татан авч ширвээд баригдахгүй болохоор нь хоёр гарыг нь хуга буудан ”Цагаан ар”-ын сууринд буудан хороожээ. Өрөөсөн гараараа эмээлийн хавтасыг зад татан авч байсныг бодвол нэг гартаа хоёр морины хүчтэй хүн байсан санагддаг юм. БӨХ АНАН Энэ бөх 1951 оны алдад жанч халсан юм. Ид залуу байхад нь хүрээний сүмийн нуруу хийх гуалингийн ажилд тохоож Хярын булагаас зөөлгөжээ. Нэг өдөр 4 м-ийн бүдүүн гуалин ачсан сарлагын шар нь ганганы эрэгт хашигдан 167
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
гацаж босч чадахгүй болохоор нь хоёр эврээс нь барьж аваад 2 м орчим өндөр эрэг дээр суга татан гаргасан гэдэг. Анан гуай 1910 оны үед Тахилтын овоог тахих үед гаднаас ирсэн бөхтэй хагас өдөр шахам ноцолдож байгаад сэрвүү барьцнаас мушгиж хаяхад бөх үзээд сууж байсан хүмүүсийн толгой дээгүүр дүүгүүрийн чулуу нисэх шиг болж байжээ. Энэ нь унасан бөхийн гишгэж байсан чулуу юм гэнэ лээ. Анан гуай “Би дийлэхгүй юм шиг байна. Шагайн чинээ чулуун дээр гишгэнгүүт нь мушгиж хаялаа шүү” гэж ярьсан гэдэг. Энэ унасан бөх нь алдарт Вандан тулгат байсан гэдэг. БӨХ ИШНЯМ Асар том биетэй янхигар өвгөн сургуулийн манаач хийдэг байлаа. Ишням авгай хуучилсан нь: -Манай энэ артель байгаагийн орчим Даашинхүүгийн худалдаа байсан юм. Тэдний Далай наймаа нэг өдөр ”Ай Ишийнямаа чи ихий хүчүүтэй гэсэн ба. Тийм их хүчүүтэй болуу би чамайг хүлүүбаа, эний олсоор. Чи эний хүлийгийг тасалвал хунзуу цай үнэгүй ававаа” гэсээр тэр үеийн татлагын шинэ олсоор хүзүү, тахим, гарыг нь гурав давхарлан суугаа байдлаар хүлж босохдоо тасалж бос гэжээ. Үзээд алдъя гээд хүчлэн босоход олс пүд пүд хийн тасарч байлаа. Залуу байхад мөн ч сайхан байждээ. Одоо бол өөрийнхөө хүлээсийг таслаад босох бүү хэл хүнтэй хамжаад болов дан олс тасалж чадахаа өнгөрч дээ” гэж билээ. Энэ яриаг сонсож суусан тогооч Ягаан гэдэг өвгөн “Тэр өдөр би Ишнямтай хамт байсан юм. Яадаг бол гэж дотроо их зовж байлаа. Харин энэ утас таслаж байгаа юм шиг түүртэлгүй босоход нь олс пүд пүд хийн тасарч, тоос манарч байсан юм. Мань эр шууд хураасан бараа руу нь очиж нэг хунз цай аваад гарахад нь Далай хятад “Хай иймүү хүчтэй хүнд, хүндүү нэгий байтугай арван хунз цай өгүүсэн ч яахаа” гэж байж билээ. ХАНХАР ЦЭДЭН “Цагаан ар” багийн харьяат “ханхар” хочтой Сэрээнэнгийн Цэдэн гэж ханхар нэрэндээ тохирсон өргөн талбиун цээжтэй, хүч чадал ихтэй хүн байлаа. Эр ямаа, шүдлэн үхэр хоёр зэрэгцэн төхөөрөөд түрүүлэн дуусч “Даваасамбуу чи чинь өвс идэж, ус уусан биш дээ, нэг муу ишгийг яасан удаан төхөөрдөг юм“ гээд инээж байсан гэдэг. Энэ Даваасамбуу нь Сундуйн Даваасамбуу юм. Бас л их тэнхээтэй бие томтой хүн билээ. ТУЛГАТ САНДУЙЖАВ Тулгат цолтой “молиго” Сандуйжав гэдэг алдарт бөх хурдан шаламгай барилдаантай мэхийн маш олон хувилбартай бөх. 1969 он хүртэл бөх цоллож явдаг байлаа. Сонирхуулахад нутгаасаа явган ирж Эрдэнэзууд мөргөөд харьсан үнэн түүх бий гэнэ. Унаатай явахад 3 сар ордог газрыг явганаар туулахад одоо удаан алхаж таарна даа. Энэ бөхийн “Хадагт хар”-ын тухай дурсамж дараагийн бүлэгт гарна. Сундуйжавын охин нь гавьяат багш Д.Энэбишийн ээж Даваахүү юм. ххх Гончигийн Чоймжир гэдэг сумын заан Цэцэг сумын Давааны усны овоог тахиж байхад Цэцэг сумын нэртэй бөх Балчиндагва гэгчийг хавсархад хавсарсан хавсруулсан хоёрын аль альных нь гутлын ул ханзран салж байлаа.
168
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ЗААН ДАН-ААГИЙН РЭНЦЭНДОРЖ - 1907 онд төржээ. - Говь-Алтай аймагт ардын цэргийн алба хааж, Мөрөн суманд хоршооны агент, Цагаан нуурын дамжлага баазад нягтлан бодогч зэрэг ажил хийж байжээ. Д.Рэнцэндорж багаасаа Овоо тахилгын наадамд олонтой түрүүлж, Увс, Баян-Өлгий, Говь-Алтайн наадамд олонтой хүч үзэж явсан байна. Овоо тахилгын наадамд түрүүлэхэд нь элэг бүчнээс нь хадаг уяж өгдөг байснаас “Хадагт” нэрийг олон түмэн хайрласан байна. “Хадагт” 1934 онд улсын наадамд барилдан 1024 бөхөөс 6 давж Монгол Улсын заан цол хүртжээ. Түүний хүч бярыг гайхсан наадамчин түмэн “Хадагт хар” хэмээн халх даяар алдаршуулжээ. 1936 онд 5 давсан байна. Мөн аймгийнхаа наадамд 5 удаа /1930, 1931, 1932, 1935, 1941 онд/ түрүүлж байжээ. Энэ хүний тухай “Давс ганзгалсан сувай гүүгээ мөрлөөд явж байсан”, “Таван настай тэмээний хөлийг боогоод өг би өргөөд, та нарын барьж байгаа театрын барилгыг чинь гурав тойрье“ гэж нилээд настай болсон хойноо ам гарч байсан зэрэг олон домог ам дамжин яригддаг билээ. Улсын заан цолтой. МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, УЛСЫН НАЧИН, ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ ЛОДОЙН ЭРХБАЯР Олон улсын тэмцээнээс 15 алт, 8 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн манай шилдэг тамирчин юм. 1987 онд аймгийн заан, 1989 онд АХ-ын 68 жилийн ойгоор Улсын начин цол хүртжээ. 2006 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртжээ. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат цолтон хэсгээс үзнэ үү.
МОНГОЛ УЛСЫН НАЧИН, АЗИ ТИВИЙН АВАРГА, ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР ЛОДОЙН ЭНХБАЯР - 1964 онд Улаанбаатар хотод төржээ. - 1986 онд УБДС-ийг бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. - Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д олон удаа түрүүлж, Интернациональ, Динамо, Данколов, Тбилис, ах дүү армиудын тэмцээнд барилдан олон удаа алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Интернацианаль тэмцээнд хоёр удаа түрүүлжээ. 1990 онд Ази тивийн аварга, 1988 оны олимпид 74 кг жинд зодоглон шагналт дөрөвдүгээр байр эзлэж байлаа. - 1987 онд аймгийн арслан, 1990 онд Улсын начин цол хүртжээ.
169
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, УЛСЫН НАЧИН, САМБО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА РАВДАНГИЙН ДАВААДАЛАЙ Тэрээр Олимпийн медаль хүртэхдээ Зимбабийн бөхийг анхны даваанд өчих мэхээр цэвэр ялж, улмаар дэвжээний эзэн ЗХУ-ын бөх дэлхий, европын аварга Намагрулийг илт давамгайлан дийлж, Кубын нэрт бөх Маридригесийг цэвэр ялж, дэлхийн аварга Италийн Ганбад ялихгүй оноогоор ялагдан хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч, хүрэл медалийн төлөө дэлхийн хүрэл медальт бөх Францын Диог ялсан бөх юм. Р.Даваадалай нь гадаадын бөхөөс айдаггүй эрмэг барилддаг нэрт бөх бөгөөд 1990 онд МУГТ цол хүртсэн түүнийг Ховд аймгийн “Зууны манлай бөх”-өөрөө шалгаруулан өргөмжилсөн байна. Р.Даваадалайгийн олимпийн медаль хүртсэний 35 жилийн ойн ирэх жил тохионо. Намтрын дэлгэрэнгүйг гавьяат цолтон хэсгээс үзнэ үү. САМБО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ, ОУХМ МЯГМАРЫН ГҮНТЭВДОРЖ - 1968 онд Мягмарын 10 дахь хүү болон төржээ. - 1995-1998 онд УБИС-ийн биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ. “Сүүн Сутай” ХХК-ийг байгуулж худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Самбо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлд ажилладаг. - 1987 онд чөлөөт бөхөөр их дээд тусгай дунд сургуулийн өвлийн спартикиадаас хүрэл, 1990 онд самбо бөхөөр Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, 1992 онд самбо бөхөр МБАТ-ний 9-р спартикиадаас хүрэл, 1993 онд самбо бөхөөр УАШТ-ээс хүрэл, 1993 онд самбо бөхөөр “Азийн од” ОУТ-ээс хүрэл медаль, 1994 онд ОХУ-ын Хаборовск хотод болсон ОУТ-ээс хүрэл, 1995 онд УАШТ-ээс мөнгө, 1995 онд Дархан хот шилдэг багуудын цомоос мөнгө, 1995 онд Болгарын Софи хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 1997 онд СБХолбооны цомын тэмцээнээс хүрэл, 1998 онд УАШТ-ээс хүрэл, 2011, 2013, 2014 онд жудо бөхөөр Гранд мастер УАШТ-ээс хүрэл, алт, мөнгө, 2013 онд ахмад самбочдын УАШ анхдугаар тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн. - 1993 онд спортын мастер, 1994 онд самбо бөхийн спортын Олон улсын хэмжээний мастер цол авчээ. УЛСЫН НАЧИН, СПОРТЫН МАСТЕР ШАРХҮҮГИЙН ЛХАГВАСҮРЭН - Чөлөөт бөхөөр тууштай хичээллэн 82 кг жинд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ. 1991 онд аймгийн заан З.Пүрэв, улсын начин З.Галдандагва, улсын арслан Г.Дэмүүл, аймгийн арслан М.Чимэддорж, улсын заан Ө.Тулгаа, улсын заан О.Балжинням нарыг даван улсын начин цолтон болжээ. - 1992 онд МАХН-ын XXI их хурлын төлөөлөгчдөд зориулсан барилдаанд түрүүлж, МСДН-ын их хурлын барилдаанд үзүүрлэж, 1994 онд цэргийн баяраар түрүүлж, 1997 онд МҮАН-ын 5 жилийн ойн барилдаанд түрүүлж, 1999 онд Ш.Батсуурь аваргын нэрэмжит барилдаанд түрүүлж байлаа. 170
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН НАЧИН, ЖҮ-ДО БӨХИЙН СПОРТЫН МАСТЕР НАЙДАНГИЙН БҮРЭНЗЭВСЭГ Дарви сумын анхны улсын начин Н.Бүрэнзэвсэг 1954 онд төржээ. Бөх болох замыг аав Ш.Найдан нь эхлүүлж нэг гудамжинд хөрш байсан жижиг хэмээх цэргийн заан Б.Санжаад шавь оруулан, ”Хоршоолол” нийгэмлэгийн чөлөөт бөхийн дугуйланд явуулжээ. Ийнхүү хүүхэд байхдаа чөлөөт бөхөөр барилдаж эхэлсэн тэрээр “Хөдөлмөр” нийгэмлэгт шилжин спортын мастер Х.Намширын шавь болжээ. “Хөдөлмөр” нийгэмлэгт байхдаа нийгэмлэг, хот, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилдан хэд, хэдэн тэмцээнд түрүүлж байлаа. Удалгүй цэрэгт татагдаж, “Алдар” нийгэмлэгт тамирчнаар очсон байна. Алдарт очоод чөлөөтөөс самбо, жү-до бөхөд “урважээ”. Удалгүй 1973 онд залуучуудын жү-до бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс анхны алтан медалиа хүртэв. 1976 онд цэргээс халагдангуут жү-до бөхийн улсын шигшээ багийн тамирчин болж Ч.Машбат багшийнхаа гар дээр иржээ. Түүний удирдлага дор хичээллэн “жинхэнэ” бөх болох замаа эхлэв. Шигшээ багт барилдаж байхдаа ЗХУ, Болгар улсад болсон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцжээ. Тэрбээр улсын аварга шалгаруулах тэмцээнд нэг удаа түрүүлэн арав гаруй удаа мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. 1972 оноос эхлэн улсын баяр наадамд зодоглон, 1976 онд Дорноговь аймагт зохиогдсон тойргийн том барилдаанаас аймгийн арслан цол хүртжээ. Улсын баяр наадамд 1976 онд гурав давсан ба 1977 онд гурав, дөрвийн даваанд дараалан тунаж барилдан дөрвийн даваанд Б.Лхагва-Очирт өвдөг шороодсон. 1978 онд мөн л гурав, дөрвийн даваанд тунаж барилдан учраануудаа өвдөг шороодуулан, тавын даваанд Ч.Бээжин аваргаар тав даван улсын начин цол хүртсэн байна. Ингэж Сутай хайрханы нутаг Дарви сумаас “Хадагт хар” хэмээн алдаршсан улсын заан Д.Рэнцэндоржоос 44 жилийн дараа улсын цолтой анхны начин бөх төрөн гарч нутгийнхаа ахан дүүсийг баярлуулсан билээ. Н.Бүрэнзэвсэг начныг нутгийнхан нь “булган сүүлтэй” начин хэмээн магтдаг юм. Түүний дараа Дарвичуудаас Р.Даваадалай, Л.Энхбаяр, Л.Эрхбаяр, Ш.Лхагвасүрэн нар улсын начин цол хүртсэн юм. Н.Бүрэнзэвсэг начин 1980, 1984 оны наадмын барилдаандаа нилээд сэтгэл гонсгор байдаг. 1980 оны наадамд мөн л тунаж тэр үеийн улсын начин Ч.Гочоосүрэнг дөрвийн даваанд төвөггүйхэн унагаад, тавын даваанд Ё.Ишгэнтэй хүч үзэж их удаан барилдаж өвдөг шороодов. Өөрөө ярихдаа тэр онд Ишгэн нь Гочоосүрэнгээсээ илүү байгаагүй, би бага зэргийн алдаа гаргаагүй бол ч аваад явчих л байсан гэдэг. Ч.Гочоосүрэн заан энэ барилдааныхаа тухай “1977 онд (1980 оныг андуурсан бололтой) бэлтгэл ч гайгүй, ер нь гайгүй барилдчих болов уу гэж бодсон чинь харин дөрвийн даваанд Бүрэнзэвсэгт үсрээд өгсөн. Тэр үед их харамссан, Би ч ёстой болоогүй юм байна гэж Ё.Ишгэнд хэлж байснаа мартдаггүй юм” гэж ярилцлага өгсөн байдаг. 1984 оны улсын наадмын дөрвийн даваанд Н.Бүрэнзэвсэг начин улсын заан С.Хүрэлбаатартай таарч барилдан, тэдний барилдаан их удсан тул том цолтойгоор нь заанд давааг өгчээ. Энэ шийдвэрт наадамчид ихэд дургүйцэж, “хаяна” гэж амласан зааныг хассангүй, “амаа” дийлэхгүй бөхийг давуулж байгаа нь шударга бус шийдвэр гэж байлаа. Хожим Н.Бүрэнзэвсэг начин энэ барилдааны талаар “Наадам тараад шинэ начин болсон О.Балжиннямтай таарсан юм. Шинэ 171
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
начин надад “Зэвсэг начинаа, энэ жилийн наадам сонин боллоо, хоёр хүн өвдөг шороодсонгүй. Д.Цэрэнтогтох аварга өвдөг шороодолгүй түрүүлж, өвдөг шороодоогүй начин Та цэцийн шийдвэрээр хасагдлаа” гэж хэлж байсан. Үнэхээр бөх хүний хийморь, лундааг унагасан энэ шийдвэрт би одоо хүртэл харамсаж явдаг. О.Балжинням тэр үгийг зүгээр ч нэг хэлээгүй, ямар нэгэн агуулгатай л хэлсэн байх. Гэхдээ би ч бас хийморьтой начин шүү. Их аварга Б.Бат-Эрдэнэ “би анх бөхийн дэвжээнд гараад Н.Бүрэнзэвсэг начинд өвдөг шороодон, улсын цолтой бөхийн хүчийг мэдэрсэн” гэж сонинд ярилцлага өгсөн байсан. Их аварга маань анхны учраагаа мартаагүй намайг онцолсонд баяртай явдаг гэж дурсан ярьсан байдаг. Н.Бүрэнзэвсэг начин Монгол оронд ардчилсан хувьсгал эхлүүлэх үйл хэрэгт эхнээс нь оролцож, авто тээврийн 1-р баазын анхны Ардчилсан холбооны хэсгийн дэд зохицуулагчаар ажиллаж байсан байна. Тэрээр онц тээвэрчин, биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй. АЙМГИЙН АРСЛАН НЯНДАГИЙН ЖАНЦАН -1930 онд төржээ. - 1966 онд ЗХУ-д Политехникийн дээд сургуулийг Зам барилгын машин механизмын механик инженер мэргэжлээр төгссөн байна. Ховд аймгийн зам анги ХАА хангамжийн газар, Партизаны сангийн аж ахуйд ажиллаж байв. - 1959 онд Ховд аймагт зохиогдсон Бүх ард түмний Спартикиадад түрүүлэн аймгийн арслан цол хүртжээ. Үндэсний бөхөөр барилдахаас гадна бөх сайхан тайлбарладаг хүн байсан. Нутгийнхан нь түүнийг Ховдын З.Бадамсэрээжид хэмээн өргөмжилдөг хүн байсан. Сумынхаа В.Цагаантай гэр бүл болж 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Олон жил нутгийнхаа эрүүл энхийн манаанд зогссон эмч хүн юм. Түүний хүү Бандихүү нь үндэсний бөхөөр шаггүй хөөрхөн барилддаг ба МУИС-д багшилж байна. -АХ-ын ойн медаль, Эвлэлийн төв хорооны алтан медаль зэргээр шагнагдаж байсан.
172
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
АЙМГИЙН АРСЛАН ХАСААХҮҮГИЙН БААТАР - 1916 онд “Бяцхан булаг” гэдэг газар төржээ. - Цэргийн ерөнхий сургуулийг 1938 онд төгсчээ. - Цэргийн алба хааж ирээд, Цэргийн ерөнхий сургуульд 1938 онд орж төгсөөд нисэхийн хянагчийн ажил, Улаанбаатар хотод 3 дугаар хорооны дарга, Цагаан нуурын улсын худалдааны баазын дарга, Улсын худалдааны газрын орлогч дарга зэрэг ажлуудыг хийж явсан. - 1952 онд Ховд аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол авчээ. - “Алтан гадас” одонтой.
БОКСЫН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР СУРМААГИЙН БААСАНДОРЖ - 1950 онд “Хөвхөрийн голд” төржээ. - 1969-1970 онд ЗХУ-ын Каменона Обы хотноо Трактор комбайны курс төгссөн. Курст сурч байхдаа ЗХУ-ын Боксын спортын 1-р зэрэгтэй болж Зөвлөлтийн Алтайн хязгаарын боксын залуучуудын аварга болсон. 1974-1979 онд Боксын улсын шигшээ багийн тамирчин байсан. Монгол, ОХУ, Румын, Унгар, Куба улсад зохиогдсон олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальтай, Улсын хоёр удаагийн аварга болж байв. МБАТ-ний Ү спартикиадын мөнгөн медаль хүртэж орон нутгийн олон тэмцээнээс медаль авч сайхан амжилт гаргаж байжээ. Боксын олон улсын хэмжээний мастер, боксын улсын шүүгч цолтой. ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН МАСТЕР РЭНЦЭНДОРЖИЙН ЦЭРЭНПИЛ - 1941 онд төржээ. - 1962 онд Анагаах ухааны сургууль төгсөж, 1970 онд эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил эзэмших курсд суралцан, 1979 онд мэргэжил дээшлүүлжээ. 1979 оноос Ардын армийн төв эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмч, БХЯ-ны холбооны хорооны эмнэлгийн дарга, Их тэнгэр цогцолборын эмчээр ажиллаж байжээ. Бэлтгэл хошууч цолтой. Волейболын спортын мастер цолтой. - Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, төрийн соёмбо хүндэт тэмдэг, Армийн 50, 60 жил, АХ-ын ойн медалиуд, Атарын 50 жил, Монголын худалдааны үйлчилгээний салбарын 90 жилийн ойн медалиуд, “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одонтой.
173
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
СУМЫН ЗААН ЧИМЭДДОРЖИЙН БАТЧУЛУУН -1935 онд төрсөн. -Цэрэгт байхдаа жолоочийн мэргэжил эзэмшин 1959-1982 онд жолоочоор ажилласан сумын 8 удаагийн ачаа тээврийн аварга жолооч юм. -1959 оноос эхэлж барилдсан. Р.Эрдэнэпүрэвтэй үлдэж начин болсон. 1960 онд 4-д үлдсэн, 1963 онд үзүүрлэсэн. 1971 онд сумандаа түрүүлж заан цол хүртэхдээ Дамчаабазартай үлдсэн. 1973 онд Ц.Галсанжигмэдтэй үлдэж түрүүлсэн. 1974 онд Даваадалайтай үлдэж үзүүрлэсэн. 1975 онд Баян-Уулд Сочин арслантай үлдэж үзүүрлэсэн. Зэрэгт 1975 онд 5 сумын спартикиад болоход 12 бөх тойргоор барилдаж уналгүй түрүүлсэн. Аймагт 25 барилдаж 14 давсан. Суйлж тонгорч дэгээддэг. Түүний хүү Б.Мөнхтөр нь Монгол Улсын манлай уяач юм. СУМЫН ЗААН ДЭЛЭГИЙН ЦЭДЭНДОРЖ -1919 ардын хувьсгалын партизан Дэлэгийн ууган хүү болон төрсөн. -Нутгийн ард нь Цэдэндорж гэхээсээ илүү “Жин жаажаа” буюу заан Цэдэндорж гэдэг байв. Учир нь тэрээр том биетэй, том гуятай, овгор шанаатай, мөр шувтандуу, жин ихтэй ерөнхий төрхөөрөө Түвдэндорж аваргатай төстэй хүн байжээ. Цэргийн алба хааж байх үед нь улсын баярт оролцуулахаар бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг нийт цэргүүдийн дунд зохион байгуулан барилдуулахад уг тэмцээнд Түвдэндорж гуайтай үзүүр түрүүнд шалгаран Түвдэндорж түрүүлжээ. Тэрээр Дарви нутгаасаа өөр газар явж барилдаж бяр хүчээ сориогүй ч унаган нутагтаа 11 жил дараалан наадмын түрүү авч нутгийн ардаа баярлуулж явсан түүхтэй. Нутгийн бүсгүй Загдын Янжмаатай ханилан сууж Ц.Гүнсамбуу, Ц.Хоролсүрэн, Ц.Сэнгэдорж, Ц.Гүндаш нарыг төрүүлж өсгөсөн. Дээрхи хүмүүсийн дэлгэрэнгүй намтрыг “Сутайн олхонууд”/2008/ номоос үзнэ үү.
СУМЫН ЗААН ЦЭМБЭЛИЙН ГАЛСАНЖИГМЭД - 1939 онд Дэлгэр багийн нутаг “Их сайр” гэдэг газар төрсөн. - 1957 оноос 6 жил засварчин хийж байгаад 1961 оноос нэгдлийн даргын болон намын үүрийн даргын жолооч хийж байлаа. - Бага наснаасаа монгол үндэсний бөхөөр хичээллэж төрсөн нутгийнхаа зүлэг ногоон дэвжээн дээр наадамд 6 удаа түрүүлсэн. Энэ алдарт бөх баруун бүс /5 аймаг/ийн спартикиадад хоёр удаа Зэрэг, Чандмань суманд тус бүр нэг удаа түрүүлжээ. Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул суманд тус бүр нэг удаа түрүүлсэн байна.
174
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОТО СПОРТЫН МАСТЕР БАНЗАЙН УСНЫ-ЭХ Аав минь идэр залуу насандаа урлаг спортын гоц авъяастай байсныг монголын бүх ард түмний урлагийн үзлэгт аймагтаа шалгаран ая дуугаа өргөж, бокс, дугуй, тэшүүр, цана зэрэг спортын төрлөөр Ховд аймагт аваргалж, Дорнод аймгийн волейболын шигшээ багт довтлогч тамирчнаар тоглож, уулын бартаат замын мото спортоор олон улс, улс, бүс, аймгийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон нь гэрчлэх бөгөөд мото спортын трамплинээс харайх үсрэлтийн төрөлд монгол улсын рекорд дээд амжилтыг тогтоож мото спортын мастер цолны болзолыг хангасан юм. Аав минь эрийн гурван наадамд олон сайхан хурдан шандаст ажнайг сум, аймаг, бүс нутгийн ойн болон даншиг баяр наадамуудад уяж түрүү магнай айрагт хурдлуулж нутгийн олон түмэн ахан дүүс, найз нөхөд, хань, үр хүүхдүүд биднийг баясган цэнгүүлж, хурдан хүлгийн хийморьтой явсаныг Ховдчууд андахгүй сайн мэднэ. АЙМГИЙН НАЧИН БАЛДИРЖАМЦЫН ТАЙВАН - 1989 онд Дэлгэр багт Балдиржамцын 4 дэх хүү болон төржээ. - 2005-2009 онд “Аварга” дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ. - 2007 онд болсон Залуучуудын улсын аварга шалгаруулах ”Үндэсний бөхийн” тэмцээнд шагналт 5-р байр, 2008 онд 7-р байр тус тус эзэлжээ. “Нутгаа дуурсгах” барилдаанд Ховд аймгийн багт оролцон амжилттай барилдсаны дээр 2012 онд зохиогдсон “Хасу” лигийн барилдаанд оролцон багийн дөрвөн даваа авахаас гурав давж, 6-р тойргийн онцлох бөхөөр шалгарч байсан байна. - 2007 онд Цэцэг суманд начин цол, 2008 онд сумын заан, 2011 онд 512 бөх барилдсанаас 16-д үлдэн аймгийн начин хүртжээ. 2013 оноос “Сутайн хөгжилОлхонууд” ТББ-ын бөх болжээ. Олс таталтын спортын мастер цолтой. ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР ВААНЧИГИЙН СЭНГЭЭ - 1938 онд төржээ. - Засвар үйлчилгээний артель, Биеийн тамир спортын хороо, Хоршоолол нийгэмлэг, Улсын их дэлгүүрт 1955 оноос одоо хүртэл ажиллаж байна. В.Сэнгээ нь волейболын спортын улсын шүүгч, волейболын спортын ОУХМ, улс хот олон улсын тэмцээнээс нийтдээ 36 медаль хүртжээ. Монголын үндэсний олимпийн хорооны “Алтан очир” одонтой. 1958 оноос Монгол Улсын волейболын анхны шигшээ багийн гишүүн, волейболын спортын анхны эмэгтэй улсын шүүгч, олон улсын тэмцээний анхны эмэгтэй шүүгчээр ажиллаж байсан. - IY-YIII таван жилийн гавшгайч, ахуйн үйлчилгээ, үйлдвэр хоршооллын, худалдаа үйлдвэрийн, биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдэг, АХ-ын медалиар шагнагдаж байсан. 175
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ДУГУЙН СПОРТЫН МАСТЕР НАЙДАНГИЙН АМАРБАЯСГАЛАН - 1941 онд Ховд аймгийн Дарви сумын Баясгалант уулын аманд төрсөн. Дунд сургууль төгсөөд, АУИС-д элсэн орж дүүргэжээ. Тэрээр анх ахынхаа дугуйг унаж сурсан бөгөөд удалгүй аав нь охиндоо дугуй авч өгснөөр түүний дугуйчин болох зам нь нээгджээ. Н.Амарбаясгалан 17 настайдаа Монгол Улсын дугуйн спортын анхны шигшээ багийн гишүүн болж, улс олон улсын чанартай тэмцээнд оролцож эхэлсэн байна. Тэрээр 1958-1972 оны хооронд монголын оюутан, залуучуудын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээн, монголын бүх ард түмний спартикиадууд болон, ЗХУ, БНАГУ, БНХАУ-д болсон тэмцээнүүдэд амжилттай оролцон алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. - 1959 онд Монгол-Зөвлөлтийн дугуйчдын 25 км уралдаанд түрүүлж, улсын рекорд тогтоосон нь олон жил эвдэгдээгүй юм. Н.Амарбаясгалан 39 настайдаа их спортоос зодог тайлан, мэргэжлийн дагуу ажлаа үр бүтээлтэй хийн клиникийн профессор болжээ. Одоо тэрээр “Энх Саруул А” эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байна. - “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60,70,80,90 жилийн ойн медалиуд, Эрүүл мэндийн болон биеийн тамир спортын тэргүүний ажилтан тэмдэг, Олимпийн хорооны алтан медалиар шагнажээ. СУРМААГИЙН ЧОЙНЯМ - 1945 онд “Орой цавдир” хэмээх газар төржээ. - 1961 онд Багшийн дээд сургуулийг биеийн тамирын багш, хөнгөн атлетикийн дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ. 1974-1976 онд Лейпицг хотын БТИС-ийн олон улсын тусгай курс төгсчээ. 1991 онд ЭМЯ-ны Нийтийн биеийн тамирын хэлтсийн курс төгсөж арга зүйч болжээ. - Ховд аймгийн БТС-ийн нийгэмлэгт ахлах дасгалжуулагчаар ажлын гараагаа эхлэж 39 жил боловсролын болон спортын салбарт хүчин зүтгэжээ. Тэрээр олон арван мэргэжлийн дасгалжуулагч бэлтгэж тэд нь амжилттай сайн явна. Гадаад дотоодын тэмцээнээс 61 медаль хүртсэн. Спортын мастер цолтой. - АХ-ын ойн медалиуд, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, МҮОХ-ны Алтан медалиар шагнагдсан. ШАТРЫН СПОРТЫН МАСТЕР ОДХҮҮГИЙН ҮРЖИН Намтрын дэлгэрэнгүйг цэргийн хурандаа нарын хэсгээс үзнэ үү.
АЙМГИЙН НАЧИН ЖАМЦЫН ПҮРЭВЖАВ 1989 онд Дорноговь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон аймгийн начин цол хүртжээ. Намтрын дэлгэрэнгүйг ивээн тэтгэгч хэсгээс үзнэ үү.
176
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ДУГУЙН СПОРТЫН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР ШИРНЭНГИЙН ЁНДОНДАШ - Ази, Европ, Африк тивийн 22 орноор аялан хэдэн мянган км зам туулах “Таван хуруу” дугуйн аялалын багийнхан 1992 оны 4 сарын 22-нд Сүхбаатарын талбайгаас мордож байсан билээ. Дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Ш. Ёндондаш, автын инженер Г.Дэлгэрсайхан, биологич, аспирант Б.Лхагвасүрэн, Зураач А.Ганболд нар энэ аялалын багт орж дэлхийн 20 орны нутгаар 23900 км зам туулан өндөр даваа өргөн далай тэнгисийг гатлан явсаар 1993 оны 2 сарын 3-нд гараагаа эхэлсэн Сүхбаатарын талбайд аялалаа дуусгажээ. Эх орноо гадаадад сурталчилан өмнөө тулгарсан саад бэрхшээл бүхнийг эр зориг эв нэгдэл, сэтгэлийн хатаар давж явлаа гэж тэрээр даруухан өгүүлжээ. ШАТРЫН ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦАГААНЫ БАТЦЭЦЭГ - 1972 онд төрсөн. - Анх таван настайгаасаа шатар тоглож сурч, 7 настайдаа сургуулийн аварга болж их замынхаа үүдийг нээжээ. 12 настайдаа Дархан хотын аварга, 15 настайдаа ЗХУ-ын Эрхүү хотод Идэрчүүдийн аварга, 17 настайдаа Польшийн Гданск хотод Бүс хоорондын аварга, 18 настайдаа Саудын Арабын Катарын Дохо хотноо болсон Азийн бүсийн тэмцээнд түрүүлэн “Шатрын олон улсын мастер” цол хүртжээ. Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 11 удаа оролцож 7 удаа түрүүлж, нэг удаа 2-р байр, хоёр удаа шагналт байранд шалгарч нийт 127 өрөг тоглохдоо 81,4% амжилт үзүүлж, 1989,1995 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд хожигдолгүй түрүүлж, 1990, 1994, 1995, 1996, 1997, 1999 онд жил дараалан түрүүлж тогтоосон рекорд амжилтыг одоогоор эвдээгүй байна. 1990 онд ЗХУ-ын Азов хотноо зохиогдсон тэмцээнд нэгдүгээр ширээнд тоглон 1-р байр, 1994 онд Болгарын Софи хотноо зохиогдсон Оюутны дэлхийн аварга тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв. Оюуны спортоор бага наснаасаа хичээллэхэд нь аав Цагааны оруулсан хувь нэмэр их юм. ДУГУЙН СПОРТЫН МАСТЕР НАЙДАНГИЙН МЯНГАНБААТАР - 1939 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт төрсөн. Дунд сургууль төгсөөд, ЗХУ-ын Минск хотын техникийн дээд сургуулийг төгсч, автын инженер мэргэжил эзэмшсэн. Хүүхэд байхад нь аав нь унадаг дугуй авч өгөн, Баруун түрүүнээс Улаанбаатар хотын хооронд сүү зөөлгөдөг байсан нь түүнийг дугуйн спортоор хичээллэх эхлэл болсон байна. Ингээд Монгол улсын дугуйн спортын анхны шигшээ багийг байгуулахад 19 настайдаа гишүүн нь болж, улс олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож эхэлсэн байна. 1958-1960 онуудад Монголын оюутан, залуусын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээн, Монгол, Орос, Хятадын тамирчдын нөхөрсөг тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэж байсан. 177
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË БОКСЫН СПОРТЫН МАСТЕР ЧОЙНЯМЫН БАТЖАРГАЛ - 1980 онд төржээ. - 1998 онд цэрэгт татагдан улмаар ахлагчийн сургууль төгсчээ. Дархан уул аймгийн 330-р ангид алба хаадаг. Африкийн Судан зэрэг орнуудад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон. Спортын төрлийн алт, мөнгө, хүрэл 13 медальтай. Цэргийн байгууллагад 13 жил ажиллаж байгаа ахлах ахлагч цолтой. - Боксын спортын мастер цолтой.
ДОВЧИНГИЙН ПҮРЭВЖАВ - 1954 онд “Музан” хэмээх газар төржээ. - 1976 онд УБДС-ийг багш, дасгалжуулагчаар төгсчээ. - Улаанбаатар хотын 12-р сургуульд биеийн тамирын багшийн ажилтай. 2004 онд Хөнгөн атлетикийн спортын мастер болжээ. - Ардын боловсролын болон Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй. АЙМГИЙН НАЧИН МЯГМАРЫН НАСАНТОГТОХ - 1964 онд Н.Мягмарын 8 дахь хүү болон төрсөн. - 1982-1985 онд Хилийн ба Дотоодын цэргийн 05-р ангид хувиарлагдан алба хааж тасгийн захирагч, салаа орлогчоор ажиллан ахлах түрүүч цол хүртсэн. 1985 онд Сэлэнгэ аймгийн ЭХГ-т жолооч, Дархан-Уул аймгийн НДГ-ын жолооч, 2000 оноос Төр засгийн авто бааз, Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.БатЭрдэнийн жолоочоор ажиллаж байна. - 1978 онд аймгийн Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарч диплом, мөнгөн шагналаар шагнуулсан. Дорнод аймгийн ХАА-н ТМС-д хувиарлагдан, сурч байх хугацаандаа сургуулийн болон Дорнод аймгийн Үндэсний бөхийн 15-16 насны аварга шалгаруулах тэмцээнд аварга бөхөөр шалгарч байсан. Цэргийн алба хааж байх хугацаандаа “Хүч” нийгэмлэгийн самбо, жудо бөхийн нийгэмлэгийн аваргаар оролцож диплом, үнэ бүхий зүйлээр шагнуулсан. 1990 оны Дархан хотын Үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 33 давж “Аймгийн начин” цол хүртсэн.
178
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОТОЦИКЛИЙН СПОРТЫН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР ЛХАГВАДОРЖИЙН ЖАРГАЛСАЙХАН Уралдаан тэмцээний амжилт: Ралли олон улсын тэмцээн: 2000 онд Монгол ралли ОУТ SSER 2007 онд Монгол ралли 250 cc I байр 2008 онд Монгол ралли 250 cc, 450 сс, I байр 2009 онд Монгол ралли 250 cc, 450 сс, (Honda) I байр 2010 онд Монгол ралли 250 cc, 450 сс, I байр 2011 онд Монгол ралли 250 cc, 450 сс, (Yamaha) I байр, нийлбэр дүн III байр Ралли улсын аварга: 2000 он Улсын аварга I байр 2001 он Улсын аварга I байр 2003 он Улсын аварга II байр 2003 он АПУ нэрэмжит I байр 2003 он Япон-Монгол I байр 2009 онд Шандас ралли (мотоцикл) II байр 2012 онд Бүх ард түмний спартикиадын мотоциклын төрөлд мөнгөн медаль хүртсэн. Намтрын дэлгэрэнгүйг цэргийн нарын хэсгээс үзнэ үү. ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН МАСТЕР СОДНОМГОМБЫН ЧИНБАТ - 1959 онд төржээ. - 1981 онд УБДС-ийг биеийн тамирын багш мэргэжлээр төгсчээ. - Волейболын спортын мастер цолтой.
ЦАНЫН СПОРТЫН МАСТЕР НАМНАНИЙН АЮУШ: -Ховд аймгийн Дарви сумын нутагт 1942 онд төрсөн. -Савхин эдлэлийн гуравдугаар үйлдвэрт оёдолчноор олон жил ажилласан. -Цанын спортын мастер, хот, улсын олон удаагийн аварга тамирчин. -1964 оны Токиогийн олимпид тамирчнаар оролцсон. -“Алтан гадас” одонтой.
ЦАНЫН СПОРТЫН МАСТЕР НАМНАНГИЙН ЦЭРЭНПИЛ: -Ховд аймгийн Дарви сумын нутагт 1944 онд төрсөн. -Нарийн боовчин мэргэжилтэй. -Хүнсний үйлдвэрт цехийн мастераар олон жил ажилласан. -Цанын спортын I зэргийн тамирчин. Хот, улсын аварга болж байсан. -“Алтан гадас” одонтой.
179
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЦАХИМ СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГЫН “ХҮРЭЛ МЕДАЛЬ”-Т ЧИНГИСИЙН ТҮВШИНБИЛЭГ Чингис овогтой Түвшинбилэг нь 1924 онд Ховд аймгийн Дарвийн хошуу захирагчаар ажиллаж байсан Чадраабал овогтой Галсанцэвэг тайжийн хүү Гомбодоржийн ууган хүү Бадарчийн ач охин юм. 1995 онд Улаанбаатар хотод төрсөн. 2013 онд Орос 14-р сургуулийг онц дүнтэй төгсөж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд элсэн орсон. Орос, англи, япон хэлтэй. Цахим спортоор 5 наснаас эхлэн хичээллэсэн. Дасгалжуулагчаар нь Ч.Түвшинбилэгийн төрсөн ах Ч.Буяндэмбэрэл ажилладаг. 2013 онд Румын улсын нийслэл Бухарест хотод болсон цахим спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс анх удаа оролцоход анхны “Хүрэл медаль” хүртсэн тамирчин юм. Энэ нь цахим спортын төрөлд Монголын тамирчдын салхийг амжилттай хагалж, цаашид залуучууд энэ спортын төрлөөр дэлхийн тавцанд гарах өргөн боломжийг нээж, амжилттай хөгжих үндэс суурийг тавьж өглөө. Ч.Түвшинбилэгийн удмынханд спортын өндөр амжилт гаргаж, төрөлх Дарви нутгаа алдаршуулсан алдартнууд олон байдаг. Тухайлбал: аав Б.Чингис буудлагын спортын 1-р зэрэгтэй, хөгшин аав Гомбодорж овогтой Бадарч нь Монгол Улсын худалдааны байгууллага болон Улсын Их Дэлгүүрийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд “Шатрын спортын дэд мастер”, буурал аав Шадавын Найдан “Банди зодоон”-ыг үндэслэгч, хөгшин ээж Найдан овогтой Амарбаясгалан нь Монгол Улсын дугуйн шигшээ багийн анхны тамирчин, монгол улсын олон удаагийн аварга, “Дугуйн спортын мастер”, нагац ах Н.Бүрэнзэвсэг “Монгол улсын начин”, нагац ах Н.Мянганбаатар “Дугуйн спортын мастер” юм. Цахим спортын төрлөөр Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд гаргахын төлөө шаргуу хичээллэж буй шилдэг залуу тамирчин юм. ТӨМРӨӨГИЙН ДАВАА - Дарви сумын уугуул Төмрөөгийн охин болж 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. - “Түгээмэл” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. - Жүдо, самбо бөхийн спортоор 1996 оноос, хүндийн өргөлтөөр 1998 оноос хичээллэж эхэлсэн. 1998 онд бүх ард түмний спартакиадын хүндийн өргөлтийн 53 кг-ын жингийн аварга, 1999-2001 онд хүндийн өргөлтийн 48 кг-ийн жингийн, 2003-2007 онд 53 кг-ын жингийн улсын аварга, 2011-2014 онд мөнгөн медальтай, 2004 онд спортын мастер, 2006 онд улсын рекордыг шинэчлэн тогтоож ОУХМ болсон. - 2012 оноос хүчний гурван төрөлтөөр хичээллэж, 2013, 2014 онд 60 кг-ийн жингийн улсын аварга болж, 2013 онд хоёр төрөлд дэлхийн аварга болж, нэг төрөлд хүрэл медаль хүртэн, 2014 онд хүчний гурван төрөлтийн ОУХМ болсон.
180
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
Сумын ахмад бөхчүүд. Зүүн гараас а/н З.Гантулга, с/з П.Дамчаабазар, а/н Ж.Алгаа, с/з Ц.Чанрав, с/з Н.Идэрхангай
Ховд аймгийн Дарви сумын 70 жилийн ойн баяр наадмын дараа. Зүүн талаас: Улсын засуулч Р.Жамсран, у/н Ш.Лхагвасүрэн, мотоспортын мастер Б.Усны-Эх, МУГБагш Ч.Дашзэвэг, с/з П.Дамчаабазар. 1994 он
181
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
с/з Д.Дүгэржав
А/н Ж.Алагаа, а/н З.Гантулга
Зүүн гар талаас: Сумын начин Батмөнх, аймгийн начин Д.Бадраа, сумын заан Р.Алтангэрэл, сумын заан Д.Дүгэржав .
Баруун гар талаас: А/н С.Пүрэвжав
Ховдын гар бөмбөгчид: Зүүнээс Даваахүү, Базар, Авирмэд, ЦагаанУул, Сэнгээ, Цэрэнпил 182
УЛС, АЙМГИЙН ТОД, МАНЛАЙ, АЛДАРТ УЯАЧ
Д.Түвдэнгийн домогт хурдан алаг
Манай нутагт Өөлдийн Загал баатрын унаж явсан Дарвидаг хээр хэмээх морины тухай домог түүх олон бий. Дээр үед Хайнзангийн Дамбын бор, Ням ааяагийн цагаан, Цамбын хул, солгой Гомбын хар зэрэг цуутай хүлгүүд байсан бол 1950 оноос хойш Дэлэг Дэдээгийн их бага хоёр халиун, Ядамын хар, Сүхийн Лхагважавын бор, Сэнгийн Сутайн хонгор, Алтангэрэлийн хул алаг гээд олон хурдан буян алтан жолоо өргүүлж наадамчин олноо баярлуулан цэнгүүлж байлаа.
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
УЛС, АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Сутай нутаг усан тэлмэн жороо олонтойгоороо алдартай. Жороо морь хэрвээ уралдааны замд явдал алдвал тууж яваа улс хондлой дээр нь шохойгоор зурдаг байлаа. Энэ нь булхай байх учир байр ухрана гэсэн үг. Хөлстэй биен дээр шохой улам тодрон цайрч маргахын аргагүй болдог байна. 1. 2. 3. 4. 5. 6.
Улсын тод, манлай, алдарт уяачид Дамдинхүүгийн Түвдэн МУ-ын тод манлай уяач Раадангийн Одгэрэл МУ-ын манлай уяач Батчулууны Мөнхтөр МУ-ын манлай уяач Даваагийн Батцэнд МУ-ын алдарт уяач Чингээгийн Цовоо МУ-ын алдарт уяач Түвдэнгийн Батцоож МУ-ын алдарт уяач
7. 8. 9. 10. 11.
Аймгийн Дамдинхүүгийн Эрдэнээ Пүрэвийн Дорж Равдангийн Симбаасүрэн О.Пүрэв Нацагийн Пүрэвсүрэн
алдарт уяачид Аймгийн алдарт Аймгийн алдарт Аймгийн алдарт Аймгийн алдарт Аймгийн алдарт
уяач уяач уяач уяач уяач
/МУ-ын алдарт уяач Д.Батцэндийн шар халтар морь. 19 настайдаа аймгийн наадамд 4-д давхиж ирсэний дараа/
184
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ДАМДИНХҮҮГИЙН ТҮВДЭН - 1946 онд Ховд аймгийн Дарви суманд Дамдинхүүгийн 8-р хүү болон төржээ. - Улаанбаатар хотын Хүн эмнэлгийн техникумыг 1966 онд төгсчээ. - Булган аймагт 4 жил ажиллаад Улаанбаатар хотын Партизаны САА-д төмөр замчинаар ажиллах болсон. Улсын их баяр наадмаас 6 түрүү, 8 айраг авчээ. Д.Түвдэн 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн их баяр наадамд их нас, соёолон, хязаалан түрүүлгэж, Монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдэх амжилтын эзэн болж байсан. - “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдаж, Монгол Улсын Тод манлай уяач цол хүртжээ. МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ РААДАНГИЙН ОДГЭРЭЛ Дарви сумын уугуул Раадангийн хүү Одгэрэл нь 2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Манлай уяач болсон. Өөрийн унаган адуугаар цол хүртэж улс бүсийн уралдаанаас 37 айраг түрүү авчээ. 2011 онд Монгол улсын шилдгийн шилдэг уяач цол авч, 3 жил дараалан шилдэг уяачаар шалгарч байна. Дарви сумандаа “Туулай хээр” азарганыхаа дүү бор гүүнээс гарсан азаргаа өгсөн аж. 2012 оны шилдэг есөн уяачийн тавдугаарт эрэмбэлэгдсэн билээ. МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ БАТЧУЛУУНЫ МӨНХТӨР - 1966 онд төрсөн. - ОХУ-д Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг авто инженер мэргэжлээр төгссөн. - 1992 оноос манлай уяач нагац ах Д.Түвдэнг дагаж морь уяж эхэлсэн. 2000 онд Ховд аймгийн Дарви суманд Манлай уяач Дамдинсүрэнгийн Түвдэнгийн нэрэмжит наадмыг зохион байгуулж хязаалан хар үрээ айрагдуулсан. 2004 онд Дарви сумын 80 жилийн ойн наадамд морьдоо Улаанбаатараас ачиж очин уралдаж түрүү, айраг авсан тэр цагаас том жижиг наадамд айраг түрүү тасраагүй явна. Унаган адууны гарал, угшил нь Төв аймгийн Жаргалант, Цээл, Заамар, Ховд аймгийн Дарви сумын нутгийн адуу, Сүхбаатар, Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг, Сэлэнгэ, Орос адуутай. Унаган буурал азарга соёолондоо улсын наадамд 8-д давхиж 2006, 2007 онд улсын наадамд 30 гарч давхиад байна. 185
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ДАВААГИЙН БАТЦЭНД - 1944 онд Дарви сумын (Хайрхан сум) Мөнгөн аяга багийн нутаг Буянтын Ихэрт Даваагийн 5 дахь хүү болон мэндэлсэн. Аав Даваа нь хурдан морьтой, морь сайн таньдаг нутаг хошуундаа алдартай нэр хүндтэй хүн байв. Аавынхаа залгамж халаа болж дүү Магсартайгаа морь уяж, хурдлуулж аймаг сумандаа олон айраг түрүү авсан. 1970 онд цэргээс халагдаж ирээд Дарви сумынхаа наадамд барилдан түрүүлж сумын заан цол хүртэж, ирээдүйн Дархан түмний эх алдарт хурдан Шар халтар морь нь даагандаа аймагт түрүүлж эр хүний хийморь, цог золбоо, бяр чадлыг харуулж байжээ. 1996 онд Монгол Улсын “Алдарт уяач” цол, дүү Д.Магсар нь аймгийн “алдарт уяач” цол хүртсэн. Шар халтар морь энэ зуунд дуурсагдах ажнай хурдан хүлэг байлаа. Шар халтар морь аймаг суманд нийт 12 түрүү, 8 айраг авч олон түмэн нутгийн ард олноо баярлуулж байсан. Шар халтар морины эх тал нь Балжийлаагийн / авга ах Балжинням/ хурдан цагаан морины удам бор хээр байдас, эцэг тал нь аав Даваагийн хээр азарга юм. Дарви сумын унаган хүлэг болно. 1970 онд даагандаа аймагт түрүүлсэн Мянгад суманд 100 дааганы уралдаанд түрүүлсэн 1971 онд шүдлэн насандаа аймагт түрүүлсэн 1972 онд хязаалан насандаа аймагт түрүүлсэн 1973 онд соёолон насандаа аймагт түрүүлсэн 1974 он хавчиг соёолон насандаа гуравт давхисан 1975 онд их насандаа аймагт аман хүзүүдсэн 1976 онд аймагт гуравт давхисан 1977 онд аймагт аман хүзүүдсэн Буянт сумын 40 жилийн ойд түрүүлсэн 1978 онд аймагт түрүүлсэн Мянгад сумын 40 жилийн ойд түрүүлсэн 1979 онд аймагт түрүүлсэн Чандмань сумын 40 жилийн ойд түрүүлсэн 1980 онд аймагт аман хүзүүдсэн 1981 онд аймагт түрүүлсэн 1982 онд аймагт 9-д давхисан Манхан сумын 30 жилийн ойд түрүүлсэн 1983 онд аймагт аман хүзүүдсэн 1984 онд морьд будилаад барьж чадаагүй 1985 онд аймагт 3-д давхисан 1986 онд аймагт 5-д давхисан 1987 онд аймагт 19 настайдаа 4-д давхисан 1989 онд зодог тайлж аймгийн баяр наадмын комиссоос Ховд аймгийн анхны “Дархан хурдан хүлэг” цолыг хүртээн жил бүрийн аймгийн наадмаар цолыг нь дуудаж байхаар тогтоосон.
186
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
Монгол улсын алдарт уяач Ч.Цовоо дүү Ч.Амарсанаагийн хамт
МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ТҮВДЭНГИЙН БАТЦООЖ Монгол улсын анхны тод манлай уяачдын нэг алаг морьт Д.Түвдэн агсаны уяаны уухайг ганц хүү нь үргэлжүүлж байна. Түүний хүү Т. Батцоож 2001 оны улсын баяр наадамд “Суман халзан” хязаалангаа түрүүлгэж, төрийн наадамд хоёр үеэрээ морь айрагдуулсан. Эцгийн шийрийг хатааж, эрдэм ухааныг нь үргэлжлүүлсэн Т.Батцоож 2007 онд АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд хонгор халзан морио аман хүзүүдүүлсэн бөгөөд өдгөө “Морин эрдэнэ” галын уяачаар ажиллаж байна. Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улс, бүсийн наадмаас түрүү, айраг авсан уяачдад улсын цол хүртээхэд тэрээр 2014 онд Монгол Улсын алдарт уяач цолоор шагнуулсан. АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ДАМДИНХҮҮГИЙН ЭРДЭНЭЭ - 1955 онд “Үхэр чулуут” хэмээх газар төржээ. - 1973-1976 онд Алтанбулагийн ХАА-н техникумд суралцан зоотехникч мэргэжил эзэмшжээ. - 1977-1980 онд цэргийн алба хааж, 19801986 онд төр засгийн газрын авто баазад жолооч, 1986-2000 онд автобус баазад жолооч, 2000 оноос хувиараа хөдөлмөр эрхэлж байна. - Эрдэнээ нь 3 үе дамжсан уяач бөгөөд хурдан морьтой хувь заяагаа холбон түмэн олноо баясгаж яваа нэгэн юм. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, АХ-ын 85 жилийн ойн баяр наадмаар “Сэнс” нэртэй хүрэн даага нь улсын наадамд түрүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн дарга Жанцангийн цагаан үрээг улсын наадмаар айргийн дөрөвт давхиулсан байна. - Аймгийн алдарт уяач цолтой. 187
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
Сумын наадам Монгол Улсын тод манлай уяач Дамдинхүүгийн Түвдэн
Монгол Улсын манлай уяач Раднаагийн Одгэрэл
Монгол Улсын манлай уяач Б.Мөнхтөрийн АХ-ын 90 жилийн ойн хязаалан насны морьдын айргийн гуравт хурдалсан хээр буурал үрээ 188
СУМЫНХАА ОЙТОЙ НАС ОЙРОЛЦОО БУУРЛУУД МИНЬ
Цаст Богдынхоо орой шиг Цалин багаан мөнгө шиг Цав цагаан буурал тэргүүнтэй Буяны их өглөгчид Буурал Сутайнхаа ойтой Үе тэнгийн гэмээр Үлгэр дууриалалтай Үлэмжийн их ачтан Үр, ач, гучдаа Үнэлж баршгүй хөрөнгө оруулагч Нутаг усандаа налайж суугаа болон Нутаг сэлгэн суусан газраасаа Нууцхан санааширч байдаг Өндөр настнуудаа номынхоо энэ хэсэгт тусгайлан залж байна. Та Бүхэндээ урт насалж, удаан жаргахыг ерөөж багачуул, хойч үедээ ёс заншил, үнэт өв, соёл, ариун сургаал юугаан харамгүй хайрлаж яваад тань нутаг нугынхан чинь гүн хүндэтгэл үзүүлж байна. Та бүхэн минь өнгөрсөн зуун, шинэ мянганы түүхийг бүтээлцсэнд хойч үеийнхэн чинь бахархаж байна. Тосоор урссан сэтгэлтэй алтаар урласан үгтэй буурлууд маань урт насалж удаан жаргаарай... ВАНЧИГИЙН ИВШИНЦЭРЭН 1917 оны Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошуу буюу Дарви сумын Дэлгэр багийн нутагт малчин ард Ванчигийн ууган охин болон төржээ. Эгч дүү гурвуулаа, хоёр эрэгтэй дүүтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжин мал маллах ухаанд суралцаж байгаад 1935 онд миний аав С.Цогтгэрэлтэй гэр бүл болж тулгатай, халамжтай сайн хань, хүүхдүүдийнхээ асралт сайн ээж минь юм. Аав ихэнхдээ гадаад болон аймаг сумдаар явах, бусдад зөвлөгөө өгөх, их дээд сургуульд хичээл заах, хурал цуглаан дээр үг хэлэх ажил их байж, ээж л хэдэн хүүхдийнхээ хамтаар арыг нь дааж явсан даа. 1954 онд “Сутайн хөгжил” нэгдэлд гишүүнээр элссэн орж эхний 2 жил нэгдлээсээ 300-350 толгой эр төлөг хүлээн авч улсын бэлтгэлд дунджаар 35-47 кг амьдын жинтэй тушааж байжээ. 1956-1963 онуудад 3529 эх мал төлүүлж 100 эхээс 100113 төл буюу 3894 төл бойжуулж хурга бойжуулснаар төл бойжуулах, ашиг шим ашиглах талаар гарамгай амжилт гаргасан тул аавыг минь 1959 оны 12 дугаар сарын 24-нд БНМАУ-ын АИХ-ын зарлигаар БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнажээ. Энэ үед хүүхдүүд нь жижиг хэцүүхэн байсан гэдэг. Ээж минь Ц.Дашбал, Ц.Хандаа, Ц.Нямаа, Ц.Янжинцэрэн, Ц.Баасанжаргал, Ц.Пүрэвжамц, Ц.Сумрав нарын 7 хүүхэд төрүүлж өсгөсөн, Алдарт эхийн 1, 2 зэргийн одонтой буурал юм. Хүү Ц.Баасанжаргал нь аавынхаа малч уламжлалыг өвлөн сумынхаа мянгат малчны нэг болоод байна. Ээж минь бидэндээ зааж сургасаар эрүүл энх амьдарч байна. (охин Ц.Янжин)
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË СОНОМЫН ГОТОВ - 1923 онд тайж Сономын охин болон төржээ. хоёр удаа хөрөнгөө хураалгаж байсан боловч нөхөр Цэрэндоржтойгоо 1959 онд нэгдэлд элсэхдээ хонин толгойд шилжүүлснээр 1500 мал нийгэмчлэн нэгдэлд гишүүнээр элссэн байна. Мал маллаж байх хугацаандаа 1000 гаруй ихэр төл бойжуулж нэгдэлдээ өгчээ. 9 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх.
РЭНЦЭНДАВААГИЙН ДАМДИНДОРЖ - Мөнгөн аяга багийн нутаг “Хөв” хэмээх газар 1930 онд төржээ. - Бага насандаа мал маллаж байгаад багийн орлогч хийдэг болжээ. 18-тайгаасаа эхлэн агент, мал эмнэлгийн санитар зэрэг ажлыг сумандаа 30 жил хийжээ. Агент их нэр хүндтэй ажил байдаг гэнэ. Гурил будаа, лаа шүдэнз гээд хүмүүсийн өдөр тутмын хэрэглээг хангадаг хариуцлагатай ажил байж. Хэцүү нь гэвэл хүмүүс зээлээр бараа авах гэдэг (зээл гэхийг зээвэр гэх) явдал байсан гэнэ. Тэр үед багийн орлогч гэдэг албан тушаал малын тооллогын дүнг үнэн зөв гаргах явдал байж. (Тооллогын тоо нийлэх ажлыг шаз дуудна гэх) Малын санитар малын элдэв төрлийн өвчинг эмчлэх эм ганзгалсан хүн айл хотоор явдаг байж. Малын эргүү авах, мал хөнгөлөх гээд ажил мундахгүй. Энэ үеийн мал эмнэлэг малын өвчинд хүн уух зориулалттай эм өгдөг байсан гэнэ. Ардууд биомицин, кампар, цэнхэр спирт гээд гуйж авдаг олон төрлийн эм байсан гэнэ. Мөрөн, Дарви суманд сумын депутатаар есөн жил ажиллажээ. Хурдан хээр морьтой байжээ. “Миний хээр морь дааган наснаасаа нийлэх хүртлээ айргийн тав алдаагүй хурдан ажнай” гэж бахархан дурсдаг. Улаанбаатар хотод ирээд Мебелийн үйлдвэрт мужаан, хуулга наах ажлыг 1968-1989 онд хийж байв. Энэ үед сумаас орон нутагруу албаар буцаадаг байлаа. Тэднийх төрсөн нутагтаа 1978 онд хөөгдөж очоод сумын өрөмдмөл худгаас ус зөөдөг ажлыг хийдэг байжээ. Очиход нь хүүхдийн мөнгийг нэгдэл данслаад авчихсан байж. Энэ бүхэн хэлмэгдүүлэлт юм. Хань Д.Бадамтайгаа 19 насандаа гэрлэж “Харганы худагт” байсан аавындаа эхлэж очоод бэлдсэн гэрээ барьж айл гэр болжээ. Д.Бадам 9 хүүхэд төрүүлж өсгөсөн, ”Монголын буянтай ээж” өргөмжлөлтэй алдарт эх юм. 190
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ДОРЖИЙН ДОЛГОР 1927 онд төрсөн. Ц.Норжмаа, Ц.Цэгмид, Ц.Донхим, Ц.Найдан, Ц.Янжаа, Ц.Бор, Ц.Чүлтэмсүрэн, Ц.Амарсанаа нарын найман хүүхэд төрүүлж өсгөсөн Алдарт эхийн I, II зэргийн одонтой буурай юм. Үр, хүүхэд ач зээ нарынхаа хамт Эрдэнэт хотод амьдарч байна.
ДОЙНЯМЫН ХАНД - 1924 онд Дойнямын хоёр дахь охин болон төрсөн. - Эцэг Дойням нь хувийн мал ахуй сайтай чинээлэг айл байсан учир багаасаа мал маллах арга ажиллагаанд суралцаж өссөн. 1942 онд Б.Гэндэнпилтэй гэр бүл болж 8 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх юм. 1956 онд гэр бүлийн хамт нэгдлийн гишүүнд элсэн хонь маллах болж 100 эхээс авах төл, 1 малаас авах ашиг шимийг жил бүр 100-гаас дээш хувиар биелүүлэн, нэгдэлт тасралтгүй 30 жил мал маллажээ. Энэ хугацаанд тэрээр аймагт 1 удаа, сумандаа 3 удаа депутатаар сонгогдож байсан. Тэрээр СХД-ийн 11-р хороонд үр хүүхдийн хамтаар амьдарч байна. Д.Хандийн малч, уйгагүй хөдөлмөрч, бүтээлч ажиллагаа нь хань Б.Гэндэнпилийн ажлын өндөр амжилт гаргаж улсдаа нэртэй малчин, БНМАУ-ын аварга, хошой аварга, хөдөлмөрийн баатар болоход нь үнэлж баршгүй хувь нэмэр болсон гэж түүний хань Б.Гэндэнпил бахархан өгүүлжээ. ЧОЙСҮРЭНГИЙН НОРОВ - 1930 онд “Голын адаг” хэмээх газар төржээ. “Сутайн хөгжил” нэгдэлд малчин хийж байсан. 13 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх юм. АХ-ын ойн медальтай.
191
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË САНДУЙЖАВЫН ДАВААХҮҮ - Нутаг усандаа “Самганы шар” хэмээн алдаршсан Сандуйжавын хоёрдугаар охин болон “Наран” хэмээх газар 1924 онд төрсөн. - 1941 онд нутгийн Цагаан ар багийн Жумбын Доржхүүтэй ханилан сууж Д.Энэбиш (МУ-ын гавьяат багш), Д.Янжин, Д.Рагчаабазар, Д.Оюундэлгэр, Д.Тэрбиш, Д.Буяндэлгэр, Д.Энхтөр, Д.Наранцэцэг нарын 8 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эхийн I, II одонт буурай юм. Бага хүү Д.Энхтөрийн гэр бүлийн хамт ач, гучаа тойруулан, эдүгээ 90 настай эрүүл энх, энх тунх амьдарч байна. Түүний хань Ж.Доржхүү нь 1922 онд “Хүрэн жалга” хэмээх газар төрж, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж цэргийн алба хаажээ. “Сутайн хөгжил” нэгдэлд гишүүнээр элсэж мал мал аж ахуй эрхлэн, туувар туух, сумын худалдаа бэлтгэлийн анги, төр захиргааны байгууллагад ажиллаж байв. Нутаг усандаа үнэнч шударга, төлөв даруу зангаараа танигдсан нэгэн байлаа.
Сумын өргөмжлөлт ээжүүд 192
ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ ГАЛ ГОЛОМТЫГ АВЧ ЯВАА ОЛХОНУУДЫНХАА НАМТАР ТҮҮХЭЭС Өүлэн эхийн нутаглан, тухлаж явсан Сутай нутаг маань Ардын засгийн жилүүдээс хойш 90 жилийг амжилт бүтээл, сайн сайхны ерөөлтэйгээр туулан ирлээ. Олхонууд овгийнхон гэдгээ хотол түмэндээ харуулж чадсан он жилүүд байлаа. Өүлэн эжий Тэмүүжин-Чингисийг төрүүлсэн болохоор Дарвичууд ихэс дээдсийн овог, садан төрлийн холбоотой гэдгийг түүхийн шаргал хуудаснаа үлдээсэн архивын баримтаас эрдэмтэн, судлаачид тодруулсан билээ. Цуутай нутаг Сутай гэдэг нь зүгээр ч нэг цэцэрхэн бахархаж хэлсэн үг биш юмаа. Угаасаа л цаанаасаа, дээд тэнгэрээс далдын хүчээр бидний оюун ухаанд буулгасан буулт үг гэж болохоор ... Ийм сайхан нутгаа эзгүйрүүлээгүй өвөг дээдсийнхээ гэрийн буурийг сахин өдий хүрч, алдар суугаа мандуулж яваа нутгийнхаа эзэддээ есөн цагааны бэлгэдэлтэй ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье. Та бүхэн маань өвөг дээдэс, аав ээжээсээ өвлөн авсан ажилсаг хичээнгүй, амьдрах арга ухаанаа олсон учир бусадтай адил нутаг нугаа орхин, зах зээлийн энэ цаг дор төв рүү тэмүүлэн их нүүдэл хийгээгүй нь бусдаас шалгарсан, ялгарах бас нэгэн онцлогийг харуулж байна. Амьжиргааны эх үүсвэр болсон малынхаа буяныг хүртэж, “Буман хонь”-той болж түүхт 90 жилийнхээ ойтойгоо золгож байгаад тань эх орныхоо зүг бүрт суугаа нутаг амьтай, нутгийнхан чинь гүнээ талархан, дээж юугаа нутгийн зүг, Та нартаа сайны ерөөлтэйгээ өргөж байдаг. Та бүхэн маань сумаа “Улсын тэргүүний сум” болгон түүхэн том гавьяа байгуулсан нь алсад суугаа нутгийн түмнийхээ сэтгэлийг огшоож, магнайг тэнийлгэж нутагтаа очих хүслийг бадрааж байдаг шүү. Нутагтаа суугаа морины хийморьтой түмэн олондоо үрээрээ өнөр, үрээгээрээ баян байхыг ерөөж, амар амгалан, энх тунх, сайн сайхан бүхний ерөөлөөрөө тэгш дүүрэн байгаарай гэж дахин ерөөе.
Нэгдлийн дарга И.Даваа гишүүдийн хамт
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ГАЛСАНДОРЖИЙН ЭРДЭНЭЧУЛУУН -1965 онд төржээ. -1985-1990 онд ХААДС-ийг агрономич мэргэжлээр, 1995 онд ХААДС-ийн эдийн засгийн ангийг статистикч, 2009 онд удирдлагын академийг төрийн захиргааны удирдлагын менежерээр тус тус төгсчээ. -1990-1992 онд Дарви сумын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, 1992-1993 онд сумандаа мал аж ахуйн чиглэлээр ажиллан, 1993-2011 онд сумын засаг даргын орлогч, 2011 оноос 2012 онд сумын ИТХ-ын дарга, 2013 оноос Дарви сумын ХААН банкны тооцооны төвийн эрхлэгчийн албыг тус тус хашсан байна. Ажиллах хугацаандаа байнгын ажлын байрыг 109-р нэмэгдүүлж, сумын ядуурлын төвшинг 20% бууруулан аймагтаа тэргүүн байр эзлэж байсан байна. МУ-н Засгийн газраас зарласан тэргүүний сум шалгаруулах журмыг хэрэгжүүлэн 2010 онд сумаа “Баруун бүсийн тэргүүний сум” болгожээ. Банкны байгууллагад ажиллах хугацаандаа тооцооны төвүүдээс 2013 оны ажил дүгнэлтээр 2-р байр эзэлсэн байна. - 1999 онд “Бүртгэл статистикийн” тэргүүний ажилтан, ХААХҮ-ийн тэргүүний ажилтан, 2011 онд Төрийн захиргааны тэргүүний ажилтан цол тэмдгээр, 2008 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2011 онд АХ-ын ойн медалиудаар шагнагджээ. ШИРНЭНДОРЖИЙН ДАМДИНЦЭРЭН - 1940 онд Дэлгэр багийн иргэн Ширнэндоржийн 2 дахь хүү болон төрсөн. - Сумандаа намын ухуулагчаар ажиллаж байгаад 1964-1967 онд цэргийн алба хааж, 1970-1974 онд Буянт багийн даргаар 4 жил ажиллаад, 1974-1976 онд Намын дээд сургууль төгсжээ. 1976-1982 онд Зэрэг сумын АДХГЗ-д нарийн бичгийн дарга, намын үүрийн дарга, 1982-1996 онд Дарви сумын намын үүрийн орлогч дарга, захиргааны боловсон хүчнээр ажиллаж байсан. 1991 онд орон нутагт анхны нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх, Монгол Улсын үндсэн хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг орон нутагт биечлэн зохион байгуулсан. Эхнэр Б.Өлзий нь сумын дунд сургуульд үйлчилгээний ажилтан, дотуур байрны багшаар ажиллаж, 7 хүүхэд төрүүлж хүмүүжүүлсэн алдарт эх юм. - АХ-ын ойн медалиуд, 6, 7-р таван жилийн гавшгайч тэмдгээр шагнагдаж байсан. ДАМДИНДОРЖИЙН ЛХАГВАСҮРЭН - 1970 онд Дамдиндоржийн 3 дахь хүү болон төрсөн. 2013 онд аймгийн сайн малчин цолоор шагнуулсан. Эхнэр Жигжидийн Гэрэлмаа алдарт эхийн II зэргийн одонтой.
194
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЦОГТГЭРЭЛИЙН БААСАНЖАРГАЛ - “Цагаан дашаагийн” худаг хэмээх газар 1957 онд төржээ. - 1976 онд Ховд аймгийн ХАА-н техникумыг төгсөж зоо техникчийн мэргэжил эзэмшжээ. - 1979-1982 онд Буянт суманд зоо техникч, 1982-1985 онд аймгийн банкинд, 1987-1990 онд нэгдэлд малчин, одоо хувиараа мал маллаж байна. Эхнэр Б.Баасанхүү нь 1974-1990 онд нэгдлийн малчин байжээ. - АХ-ын ойн медаль, Аймгийн сайн малчин, Аймгийн алдарт уяач цолтой. БОРЫН БАТЖАРГАЛ -1957 онд төржээ. -1973-1975 онд Булаг багт шуудан зөөгч, 1970-1979 онд цэргийн алба хааж, 1979-1992 онд нэгдлийн адуучин, 1993 оноос хоньчин хийж байна. 1982 оноос эхлэн морь уяж уралдуулж бага насны морьдын уяа сойлгыг тааруулах талаар сайн мэргэжсэн хүн юм. 1993-2013 оны хооронд Дарви сумандаа АХ-ын ойн баяр наадам болон тэмдэглэлт уралдаанд 14 түрүү, 25 айраг авч, Ховдын Зэрэг, Чандмань, Говь-Алтайн Тонхил, Дарви сум болон аймаг бүсийн наадамд хурдан хүлгийнхээ хурд шандасыг сорьж 1 түрүү 20 айраг авсан нэрт уяач юм. 13 жил адуу хариулж, 22 жил хонь малласан мянгат малчин энэ хүн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, мал маллах арга ухааныг залуу малчдад эзэмшүүлэх, хурдан морь таних, уяж уралдуулах тал дээр ихийг хийдэг тэргүүний малчин юм. Эхнэр Галсандоржийн Ням нь Дэлгэр багийн нутаг “Халтар” хэмээх газар 1956 онд төрсөн байна. Сумынхаа сургуулийг төгсөөд 1972-1979 онд илгээлт аван хоньчин болж “Сутайн хөгжил” нэгдэлд саальчин, хоньчин хийж байгаад 1990 оноос хувийн хэвшилд малчин болжээ. Г.Ням нэгдэлд хоньчин байхдаа ажил үйлсээрээ 1977 онд шалгарч ЗХУ-д айлчилсан тэргүүний малчин юм. 1975 онд МХЗЭ-ийн “Тэргүүний малчин залуу” алтан медаль, 1976 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 1978 онд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ. -1983 онд сумын аварга малчин, 1984 онд аймгийн аварга малчин, 1988 онд “Алтан унага”-ны эзэн, АХ-н ойн медалиуд, 2003 онд аймгийн алдарт уяач цолоор тус тус шагнагдсан байна. МУХААШИЙН АЛТАНГЭРЭЛ - 1967 онд төрсөн. - 1984-1986 онд Улаанбаатар хотод барилгын ТМС төгссөн. Эхнэр Рэнцэндоржийн Ариун нь Завхан аймгийн худалдааны техникумыг төгссөн. Одоо гэр бүлийн хамт нутагтаа мал маллан амьдарч байна. 195
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË БЯМБАДОРЖИЙН БАНЗРАГЧ - 1953 онд ”Хуу шар“ гэдэг газар төржээ. - 1976 онд Булган сумын хилийн цэрэгт алба хааж, 1978-1990 онд “Мөнгөн аяга” багийн дарга, сумын төвийн худалдааны агент, “Буянт баг”-ийн үхэрчин, 1990 оноос хойш хувиараа мал маллаж байна. Сумын ажил мэргэжлийн аварга, сумын аварга үхэрчин, аймгийн сайн малчнаар шагнагдаж байсан. АХ-ын ойн медалиудтай. Эхнэр Цэвэлмаа нь 1974 онд Ховд аймгийн ХААТ-г төгсөн Дарви суманд агротехникч, гидротехникээр ажилласан, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. ДАВААГИЙН НАРАНЦЭЦЭГ - 1949 онд “Харганы худаг” гэдэг газар төрсөн. - 1973-1990 онд нэгдлийн саальчин, багийн төвийн сенитараар ажиллаж, 1990 оноос хойш мал маллаж байна. 1970 онд Дамдингийн Гомботой гэр бүл болж 5 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн.
ДАВААГИЙН ЦЭДЭНПИЛ - 1942 онд “Буянт” хэмээх газар төржээ. - 1966-1969 онд Улиастайн мотобуудлагын ангид алба хааж, 1969-1990 онд нэгдлийн адуу маллаж, нэгдлийн туслах үйлдвэрт мужаан, 1990 оноос хувиараа мал маллаж байна. Эхнэр Дуламсүрэн нь 1942 онд Дамдингийн ууган охин болж мэндэлсэн. Сумын гуанз, сургуульд тогоочийн ажил хийж байсан 8 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх юм. - Сумын ажил мэргэжлийн аваргаар гурван удаа, АХ-ын ойн медаль, Улсын тэргүүний барилгачин цолоор шагнагджээ. ГАЛСАНДОРЖИЙН ГАНБААТАР - 1970 онд “Цалуу” хэмээх газар төржээ. - Улаанбаатар хотын багшийн сургууль төгсөн багш мэргэжил эзэмшжээ. 1992-1995 онд Дарви сумын ЕБС-д багшийн ажил хийж байгаад, 1992 оноос хувийн хэвшилд малчин болжээ. Аавынхаа хичээл зүтгэл оролцон бий болгосон “Сутай” омгийн хонийг маллаж, Хөдөлмөрийн баатар хоньчин Галсандорж аавынхаа энтэй сайн малчин болохоор хичээж явна. 1992 онд аймгийн сайн малчин цол хүртсэн мянгат малчны өмнө алдрын зам хүлээж буй нь мадаггүй. Эхнэр С.Дэлгэрхишиг нь сумынхаа ахуйн үйлчилгээний газарт оёдолчин байгаад 1992 оноос эр нөхөртэйгөө хамт малчин болжээ. 196
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ДОВДОНГИЙН БУЯНХҮҮ - 1952 онд Цагаан арын ”Зүрх” гэдэг газар төржээ. - 1969-1972 онд Дархан хотын политехникумыг хүнсний механик мэргэжлээр төгсөж, Хархорины гурилын үйлдвэрт ажиллаж байгаад 1975-1990 онд нутагтаа ирж гуанзны тогооч хийжээ. 5 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх юм. - АХ-ын ойн медаль, 5 жилийн гавшгайч, тогоочийн алдар тэмдгээр шагнуулж байсан.
ШИРБАЗАРЫН СОДНОМ - 1953 онд “Цагаан эргийн гол” хэмээх газар төржээ. - 1969 онд Улаанбаатар хотын санхүү эдийн засгийн техникум төгсөн нягтлан бодогч эдийн засагч болжээ. 19721979 онд Буянт суманд нягтлан бодогчоор ажиллаад, Дарви сумын нэгдэлд цалин хөлсний ня-бо, Дэлгэр компанид нягтлан бодогчийн ажлыг 1992-1996 онд хийжээ. 7 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх юм. - Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан, Монгол улсын сангийн яамны 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнагджээ. МИШИГИЙН ШОНХОР - “Булганы үзүүр” хэмээх газар 1960 онд төржээ. - 1979-1982 онд цэргийн алба хааж, 19821990 онд сумандаа малчин, 1990 оноос хувиараа хөдөлмөр эрхэлж байна. 1989 онд аймгийн аварга малчин, 2012 онд аймгийн алдарт уяач болсон. Эхнэр А.Янжиндулам нь сургуульд лаборант хийж байгаад 1985 оноос хойш мал маллах болжээ. 5 хүүхэд төрүүлж өсгөхийн хамт 2 охин өргөн авч хүмүүжүүлсэн энэрэнгүй сэтгэлтэй алдарт эх юм. САМБААГИЙН ЛОДОЙСАМБУУ - 1973 онд Самбаагийн 6 дахь хүү болон төржээ. - 1989-1990 онд нэгдлийн малчин байгаад 1990 оноос хувиараа мал аж ахуй эрхэлж байна. - 2009 онд сумын сайн малчин, 2011 онд аймгийн сайн малчин болсон.
197
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ЁНДОНГИЙН ИДЭРХҮҮ - 1976 онд “Булган хошуу” хэмээх газар Ёндонгийн 8 дахь хүү болон төржээ. Бага наснаасаа малчин болж нэгдлийн мал маллаж байгаад 1990 оноос хувиараа мал аж ахуй эрхэлж байна. 2009 онд сумын начин цол авчээ. Эхнэр Ч.Саранхүү нь мал аж ахуй эрхэлж, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эхийн 2-р одонтой. ТҮВШИНБАЯРЫН БОЛДБААТАР - 1985 онд айлын ууган хүү болон төржээ. - 1993-2003 онд сумандаа суралцсан байна. 2006 онд цэргийн алба хааснаас хойш мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж ахмад настан алдарт хоньчдынхоо арвин туршлагыг ажил амьдралдаа хэрэгжүүлж малаа таргалуулан өсгөх, төл бойжуулах тал дээр туршлага хуримтлуулж залуу малчин юм. - 2012 онд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны шагнал авчээ. ВАНЧИГИЙН СЭНГЭДОРЖ - Баян гол багийн нутаг “Товгор”хэмээх газар төржээ. - 1946-1949 онд хугацаат цэргийн алба хааж, 1955-1990 онд “Сутайн хөгжил” нэгдэлд малчин байхдаа төл бойжуулалт, төлөвлөгөөт даалгавраа тогтмол биелүүлдэг манай сумын нэртэй малчин юм. - 1959 онд ”Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, АХ-ын ойн медалиар шагнагджээ. Аймгийн алдарт уяач цолтой. ЖАНДАЛЫН ДОРЖПҮРЭВ - 1965 онд Дэлгэр багийн нутаг “Мандалтын ам” хэмээх газар төрсөн. - 1987-1990 онд аймгийн барилга тресст, 1990-1994 онд сумын ахуй үйлчилгээнд ажиллаж байгаад 1995 оноос мал аж эрхлэх болсон. 1987 онд сумын начин цол хүртсэн. СЭНГЭДОРЖИЙН ТӨГСБАЯР - Булганы үзүүр” хэмээх газарт 1965 онд төрсөн. - 1988-1992 онд нэгдэлд адуучин, 2000 онд аймгийн алдарт уяач цол хүртсэн. Эхнэр Нацагийн Наранцэцэг 1984-1987 онд Улаанбаатар хотын худалдааны техникумыг бараа судлалын мэргэжлээр төгссөн.
198
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЖАГДАЛЫН МОЛОМ - 1973 онд төржээ. 1989 онд Увс аймгийн ТМС төгсөөд 1991-2014 он хүртэл мал маллаж байна. 1997 онд сумын заан цол авчээ. Эхнэр Д.Ариунчимэг 1976 онд төрсөн. Нөхөр, хүүхдийн хамт мал маллан амьдарч байна. Сум орон нутгийн баяр наадамд олон жил зодоглож нутгийн зон олноо баярлуулж байна. САНЖДОРЖИЙН БАЯРЖАРГАЛ -1959 онд “Шарга чулууны тохой”-д төрсөн. -1977-1979 онд ХАА-н ТМС төгссөн. - 1980-1983 он цэргийн алба хааж ирээд 19801981 онд нэгдэлд орж, 1981-1991 онд усжуулалтын системийн тариаланчаар ажиллаж байсан. Эхнэр Х.Дулмаа нь 1965 онд төрсөн. Завхан аймгийн Барилгын ТТС төгссөн. 1988-1991 онд Завхан аймгийн барилга трестэд сантекникчээр ажиллаж байгаад одоо нутагтаа мал маллан амьдарч байна. - 1989 онд Залуучуудын эвлэлийн тэргүүний тариаланч, таван жилийн гавшгайч, АХ-ын ойн медальтай. НЯМСАМБУУГИЙН БАТБАЯР - 1968 онд төрсөн. 1984-1986 онд нэгдэлд ногоочиноор ажиллаж байгаад 1986-1989 онд цэргийн алба хаасан. Сумын начин цолтой. Эхнэр Ш.Цэрэндэжид нь 1966 онд “Ар улаан булаг” хэмээх газар төрсөн. Нийтийн ахуйн үйлчилгээний барилга засал чимэглэлийн анги төгссөн. 1986-1991 онд ажилчны районы хүүхдийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан.
САНЖДОРЖИЙН ЭНХТАЙВАН - Дэлгэр багийн нутаг “Цухал” хэмээх газар төржээ. - 1981-1984 онд ардын цэрэгт алба хаагаад, 19841988 онд сум нэгдлийн мужаан, 1988-1993 онд худалдаа бэлтгэлийн ангид чанар шалгагч хийж байгаад мал аж ахуй эрхлэх болсон. 1989 онд “Тэргүүний залуу ажилчин” тэмдгээр шагнуулсан.
199
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË БОРЫН ГАНБОЛД - 1961 онд “Булган хошуу”-нд төржээ. - Говь-Алтай аймгийн ТМС, 1978-1979 онд нэгдэлд гарч, 1980-1983 онд цэргийн алба хааж, 1983-1986 онд нэгдэлд шуудан зөөгч, Дэлгэрийн тэжээлийн аж ахуйд эрхлэгч, багийн аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байжээ. 1986-1989 онд Улаанбаатар хотын Нийгмийг аюулаас хамгаалах яаманд жижүүр, 1989-1991 онд “Нарийн”-ы фермд няраваар ажиллаж байсан. 2009 оноос эхлэн баяр наадмын морины комиссын чиглүүлэгчээр ажиллаж байна. МИШИГИЙН НИНА - 1955 онд төржээ. - 1972-1974 онд УБ хотноо Барилгын техникум төгсчээ. - 1974-1982 онд Барилга трестэд засал чимэглэлчин, 1982-2001 онд Дархан хотын нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байв. Төрсөн нутагтаа мал аж ахуй эрхэлж байна. Тэрээр Машбаттай гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх юм.
ГАЛСАНДОРЖИЙН МЯГМАР - 1952 онд Галсандоржийн ууган хүү болон төржээ. - 1975 онд Дархан хотод зинитын 134-р ангид цэргийн алба хааж ирээд Сутайн хөгжил нэгдэлд ажиллаж байгаад 1992 оноос малчин болжээ. Мягмар ахлагчтай ногооны бүлэг байгуулан усалгаатай талбай бий болгон хүнсний 10 гаруй нэрийн ногоо тариалан Галсандоржийн Мягмар удамт хурдан хүлгийн хамт. ажиллаж байна. Мягмар удмын хурдан хүлгээ уяж уралдуулан сумандаа олон айраг түрүү авч яваа нэгэн билээ. Хурдан морь гэхээр хийморь нь сэргэж, сайхан адуунд юугаа ч өгөхөөс буцахгүй нэгэн билээ. 200
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЗАНДАРЫН БЯМБАДОРЖ - 1959 онд төрсөн. - 1977-1980 онд цэргийн алба хаасан. 1974-1977 онд 3-р бригадын шуудан зөөгч, 1980-1993 он хүртэл нэгдлийн талхны газарт машинист, худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан. Эхнэр Жандалын Нансалмаа нь 1975-1979 онд багшийн сургуулийн хөгжмийг төгсөн Манхан суманд 1979-1981 он хүртэл ажиллаж байгаад 1981-2013 он хүртэл Дарви сумын сургуульд ажиллажээ. 1998 онд багшийн алдар, 2010 онд ахлах багш, 2011 онд соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан. САМБУУГИЙН ЧИМЭД - Булаг багийн нутаг “Ар улаан булаг” хэмээх газар 1963 онд төрсөн. - 1983-1986 онд цэргийн алба хааж, 1986-1988 онд нэгдэлийн тэжээлийн цэгт ажиллаж байсан. 1989 оноос хойш эхнэр Чүлтэмхүүгийн Нямхүүгийн хамт нутагтаа мал маллан амьдарч байна. ЧОЙЖИЛИЙН ДОРЖНЯМ - 1955 онд төрсөн. - 1980-1981 онд УБДС-ийн математикийн багшийн курсийг төгсжээ. - 1975-1978 онд цэргийн алба хааж ирээд 1978 оноос эхлэн Дарви сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багш, 1981 оноос тус сумын 8 жилийн сургуульд математикийн багш, 1981-1985 он хүртэл Дарви сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга, “Сутай хөгжил” нэгдэлд боловсон хүчний эрхлэгч хийж байгаад ХААДС-ийн байнгын курст суралцаж сүү тосны заводын мастер мэргэжил эзэмшсэн. 1990 оноос Дэлгэр багт ажиллан, 1992 оноос эхлэн тус багийн засаг даргаар 18 жил ажиллажээ. 1995 онд тус баг нь Ховд аймагтаа 1-р байранд, 1996 онд 2-р байранд шалгарч аймгийн тэргүүний хамт олон, 2011 онд аймгийн тэргүүний жишиг баг болж ажлын туршлагыг нь улсын хэмжээгээр нэвтрүүлэх талаар Засгийн газрын шийдвэр гарч байсан. Сумын 90 жилийн түүхэнд 28 жилд удирдах ажил хийхдээ сумын үе үеийн дарга нар болох МУГНэгдэлчин И.Даваа, С.Отгон, Ц.Баахүү, П.Дамчаабазар, Д.Мөнхцоож, Д.Түмэндэмбэрэл нартай гар, сэтгэл нийлж хамтран ажиллаж иржээ. Н. Должинтой гэр бүл болсон. Эхнэр нь Ховд аймгийн ХАА-н техникумын зоотехникийн ангийг төгссөн. Зэрэг сумын “Эхэн” багт зоотехникч, 1980-1981 онд Дарви сумын Мөрөн багийн зоотехникч, 1981 оноос “Дэлгэр” багийн дүн бүртгэгч зоотехникч хийж “Сутай” омгийн хонины үүлдэр угсааг бий болгоход судалгаа шинжилгээний ажлыг зоотехникч З.Дамдин, Б.Жаргалсайхан нартай хамтран хийж, “Сутай” омгийн 8000 хонины нарийвчилсан бүртгэл, хэмжилт, хяналт хийн хөтөлж ирсэн. 1992 оноос “Сутай” хонины үүлдрийн газар нярав, дүн бүртгэгч зоотехникчээр ажиллаж байсан. -АХ-ын ойн медалиуд, 1983 онд ХЗЭ-ийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг, ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байв.
201
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË МӨРӨН БАГИЙН ЗАСАГ ДАРГА ЛУВСАННЯМЫН БАТДЭЛГЭР - 1975 онд Лувсаннямын ууган хүү болон төржээ. Сумынхаа 8 жилийн сургууль, Зэрэг суманд 10 жилийн сургууль төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшжээ. - Байгаль орчин аялал жуулчлалын газар байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. 2013 оноос Мөрөн багийн засаг даргаар томилогдон ажиллаж байна.
ДАВААГИЙН ЦАГААН - 1933 онд “Хойт гол” хэмээх газар төржээ. Бага наснаасаа мал аж ахуй эрхэлж “Сутайн хөгжил” нэгдэлд элссэнээс хойш нэгдлийн малчин, саальчин зэрэг ажлыг хийж ирсэн. Алдарт эхийн 1, 2-р одон, ойн медалиудаар шагнагдсан байна.
ДАВААДОРЖИЙН САНДАГСҮРЭН - 1962 онд төржээ. - 1978-1980 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын ТМС-д суралцан төгсчээ. 1981-1984 онд 029-р ангид цэргийн алба хааж ирээд тус сумандаа 1984-2000 он хүртэл хүн эмнэлэгт түргэний жолоочоор ажилласан. 2000 оноос малчин болжээ. 1990 онд гал түймрийн аюулаас хүүхдийн амь аварч “Шудрага журам” медалиар шагнагджээ. СОДНОМХҮҮГИЙН НОРЖМОО -1955 онд “Зураач” хэмээх газар Содномхүүгийн 4 дэхь охин болон төржээ. Бүрэн дунд боловсролтой. “Сутайн хөгжил” нэгдлийн малчин, Алдарт эхийн 1, 2-р зэргийн одонтой.
202
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ДАВААЧУЛУУНЫ ЭНХБААТАР - “Шар булаг” хэмээх газар 1955 онд төржээ. “Сутайн хөгжил” нэгдэлд тракторчин, малчин хийж байсан. Аймгийн аварга үхэрчин болж “Мөнгөн бух”-аар шагнагджээ. - Гэргий Чимэдийн Дарьсүрэн 1955 онд төрсөн. 6 хүүхдийн ээж юм.
ДОВЧИНГИЙН ЛХААШИД - 1938 онд “Цагаан даваа”-нд төрсөн. Нэгдлийн мал насаараа малласан. Засгийн газрын хүндэт жуух бичиг, АХ-ын ойн медалиар шагнагдаж байсан. - Гэргий Долгор нь алдарт эхийн одонтой.
ГЭНДЭНГИЙН ЛХАМСҮРЭН - “Хөтөлийн ханан” гэдэг газар 1947 онд төржээ. Сумын сургуулийн тогоочоор 1970-1994 он хүртэл 24 жил ажиллажээ. ХХААЯ-ны тэргүүний ажилтан, АХ-ын ойн медальтай алдарт эх юм.
СОДНОМЫН ДАВААЦЭРЭН - 1944 онд “Хойт гол” хэмээх газар төржээ. 1963-1967 онд Анагаах ухааны дунд сургууль төгсөн эмчийн мэргэжил эзэмшжээ. 1967-2003 онд сумын хүн эмнэлэгт бага эмч, дүн бүртгэлийн эмчээр 36 жил ажиллажээ. “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, АХ-ын ойн медалиар шагнагджээ. - Гэргий Баадайн Зундмаа нь 1948 онд Мөрөн багийн нутаг “Хойт гол” хэмээх газар төрсөн. 1967-1969 онд сувилагчийн сургуульд суралцан төгсөж, Дарви сумандаа сувилагчаар 27 жил ажилласан алдарт эх юм. Сумаасаа АДХ-д 1984 онд сонгогдож байсан. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, АХ-ын ойн медальтай. 2003, 2009 онд сумынхаа “Ачлалт эх” өргөмжлөл хүртсэн. 203
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ЛХАГВЫН НЯМААЦЭРЭН - 1949 онд “Хишигтийн дэнгийн тарианы газар” төржээ. Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн техникум 1969 онд төгсөөд сумандаа 23 жил нягтлан бодогчийн ажил хийжээ. 1972 онд Бямбацэрэнтэй гэр бүл болж 8 хүүхэд төрүүлж өсгөжээ. АХ-ын ойн медаль, Алдарт эхийн 1-р одонгоор шагнагдсан. Санхүүгийн хүндэт тэмдэг, АХ-ын ойн медальтай.
ДАГВАДОРЖИЙН БАТЖАРГАЛ - 1954 онд “Булган” гэдэг газар Дагвадоржийн отгон хүү болон төрсөн. - 1970 онд наймдугаар анги төгсөөд Улаанбаатар хотын Тээврийн Яамны харьяа техник мэргэжлийн сургуулийн металистын ангийг 1972 онд төгсөөд 1973 оноос сумын нэгдэлд Автын слесарь, 1984 оноос Засвар үйлчилгээний станцад слесар хийж байгаад 1991 оноос мал маллажээ. - Аймгийн намын бага хуралд нэг удаа, сумын депутатиар хоёр удаа сонгогдон ажиллаж байсан. Тээвэрчдийн 60, 80 жилийн ойн хуралд сумаас сонгогдон оролцжээ. Эхнэр Шаарайн Буянтогтох 1954 онд төрсөн. Дарви сумын найман жилийн сургууль дүүргээд яслид асрагчаар ажилласан. Байгууллагын аварга 1 удаа, баяр бичиг, үнэ бүхий зүйлээр шагнагдаж байсан ба цэвэрч соёлч өрхөөр 10 удаа шалгарч байжээ. 2 хүү, 5 охин төрүүлсэн алдарт эх юм. 2008 онд намын хүндэт тэмдэг, 2009 онд аймгийн 80 жилийн ойн медалаар шагнагдсан. - Д.Батжаргал нь 1980 онд байгууллагын аварга, 2009 онд аймгийн 90 жилийн ойн медаль, 2011 онд Онц тээвэрчин цол тэмдгээр шагнуулсан. ЦЭРЭНДОРЖИЙН ГАЛСАН - 1946 онд төржээ. - 1964 онд Санхүү эдийн засгийн техникум, 1976 онд МУИС төгссөн. 1969 онд цэргийн алба хаажээ. 1964 онд Ховд аймгийн банкны хэлтэсд нягтлан бодогч, Улаанбаатар хотын банк, 1976 онд Эрдэнэт хотын МАХНын хороонд тасгийн эрхлэгч, Эрдэнэт хотын Хүнсний үйлдвэрт төлөвлөгөөний хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Талх чихрийн үйлдвэрт орлогч даргаар ажиллаж байжээ. 1998 оноос сумандаа гурилын үйлдвэр байгуулан “Сутай” арвайн сортыг гаргахаар ажиллан үр дүнд хүрч байна. Сургалт сурталчилгаа явуулсаны үрээр тариалан эрхлэх хүмүүсийн тоо нэмэгдэн, одоо 100 гаруй га газар тариалдаг болсон байна. Хүн амын жимс жимсгэний хэрэгцээг хангах зорилгоор 3000 гаруй чацаргана, үхрийн нүдний 200 ширхэг мод тариалсан байна. 204
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ДОВЧИНГИЙН ЖАВЗМАА - 1931 онд “Уурхайн гарам” гэдэг газарт төржээ. Мал аж ахуй, газар тариаланд ажиллаж байсан. 1956 онд Даваадоржтой гэрлэж 10 хүүхэд өсгөсөн алдарт эх юм.
ЯДАМПҮРЭВИЙН ГАНБОЛД - 1971 онд төрсөн. Галсанжигмид овогтой Цэрэнхандтай гэр бүл болж хүүхэд төрүүлж өсгөсөн. Малыг таван төрөл дээр нь өсгөж 2014 онд мянгат малчин болсон.
ПҮРЭВИЙН ДОРЖ - “Үхэр чулуут” гэдэг газар төржээ. Санхүү банкны курс төгсөж сумандаа бичээч, агент, нярав, багийн тоо бүртгэгч, дарга хийж байсан. Мал маллаж олон жил 1000-аас дээш мал тоолуулсан нэр хүндтэй малчин юм. - Сум, аймгийн сайн малчин, аймгийн алдарт уяач цолтой, АХ-ын ойн медаль, “Алтан гадас” одонтой.
БАЯРБЯМБЫН ЭНХБОЛД - 1983 онд Дарви суманд төрсөн. - 1991-2000 онд ЕБС, 2002-2004 онд ЗГ-ын тогтоолоор Удирдлагын академид дипломын дээд, 2006-2010 онд Батлан хамгаалхах их сургуулийг Менежмент-төрийн захиргааны удирдлага мэргэжлээр төгссөн. - 2005 оноос ЗДТГ-т газрын даамалаар 2013 он хүртэл ажилласан. 2005 оноос одоог хүртэл Дарви сумын Монголын залуучуудын холбооны даргаар ажиллаж байна. - 2010 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Алтан-Од, МАН-ын хүндэт тэмдэг, МАН-ын 90 жилийн медаль, 2011 онд ЗТБХБ-ын яамны жуух бичгээр шагнагдаж байсан.
205
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË МӨНГӨН АЯГА БАГИЙН ДАРГА ЖАМЪЯНЖАВЫН ЭНХЖАРГАЛ - 1959 онд “Мөнгөн аяга” багийн нутагт 1959 онд төржээ. 1979 оноос АА-ын 120-р ангид 3 жил цэргийн алба хаажээ. 1980-1982 онд Аж үйлдвэрийн бараа баазад, 1982 онд Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцад цахилгаанчинаар /5-р зэрэгтэй/ ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 3 удаа цех, үйлдвэрийн аварга болж байжээ. 2007 оноос төрөлх нутагтаа мал маллаж байгаад 2012 оноос тус багийн дарга хийж байна. Эхнэр Б.Туулбаяр нь 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Охин Э.Мөнгөнцэцэг Дарви сумын Төрийн банкинд эрхлэгч, хүү Э.Мөнхжаргал “Милл хаус” гурилын үйлдвэрт жолооч, охин Э.Мөнгөнчимэг МУБИС-ийг математикийн багш мэргэжлээр төгссөн. БАЛЧИНПҮРЭВИЙН МӨНХХАЙРХАН - 1956 онд төржээ. 1978-1980 онд хэвлэл түгээгч хийж байгаад цэрэгт татагдан 1983 он хүртэл алба хаажээ. 1984-1991 он хүртэл нэгдлийн адуу маллаж байхдаа Унага бойжуулалтын аварга, эмнэг сургалтын спортын мастер болжээ. 1975 онд эхнэр Алтанцэцэгтэй гэр бүл болж 9 хүүхэд төрүүлж өсгөсөн. 1991 оноос хувийн мал аж ахуй эрхэлж 1998 онд аймгийн аварга малчин, “Мөнгөн азарга” шагналаар шагнуулсан. АХ-ын 80 жилийн ойн медальтай. ЦЭРЭНДАШИЙН ЁНДОНЖАМЦ 1950 онд “Бэлчир” гэдэг газар төржээ. 1975 онд ХААДС төгсөн малын их эмч болжээ. 1990-1997 онд Ховд аймгийн Чандмань сумын мал эмнэлгийн салбарын эрхлэгч, 19972003 онд Дарви сумын “Мөнгөн аяга” багийн даргаар ажиллаж байсан. Тэрээр Пүрэв овогтой Батсуурьтай гэр бүл болжээ. Охин Ё.Энхмандах нь БНХАУ-ын ӨМӨЗО-нд магистрийн зэрэг хамгаалж ирээд Мал эмнэлгийн хүрээлэнд, хүү Ё.Төрбат нь Дарви сумын МЭҮТ-ийн малын эмчээр ажиллаж байна. ДАРАМЫН ЖАМЪЯНГОМБО - 1944 онд Мөнгөн аяга багийн “Нурууны өтөг” гэдэг газар Дарамын хоёрдугаар хүү болон төрсөн. - Улаанбаатар хотод Анагаах ухааны дунд сургуулийг эх барих эмч мэргэжлээр дүүргэсэн. 1966 оноос хойш тасралтгүй Дарви сумын хүн эмнэлэгт тоо бүртгэгч, багийн эмчээр ажиллаж байгаад 2005 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Эрүүл мэндийн байгууллагад насаараа ажиллахдаа эрүүлийг хамгаалах ариун үйлсэд үнэнч шударга, хүний төлөө гэсэн чин сэтгэлээр ажиллаж байсан буурал эмч юм. - Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, АХ-ын ойн медалиудаар шагнагдсан.
206
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
МАШИЙН ЯДАМПҮРЭВ - 1942 онд төржээ. - АУДэС-ийг 1967 онд төгсөн хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ. - 1967-2000 онд сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч, ерөнхий эмчийн ажил хийж байв. Эмнэлгийн шинэ байрыг 2 удаа шинэчлэн бариулж, туслах аж ахуй хөгжүүлэн эмчлүүлэгчдийг сүү цагаан идээгээр хангаж, сумын төвийн тохижилт ариун цэврийг сайжруулснаар 1970-1985 онуудын ажлын үзүүлэлтээр улсад 5 удаа 1-р байр, аймагт 10 удаа 1-3-р байр, эмчийн зураг нь ЭМЯны хүндэт самбарт 5 удаа, аймгийн хүндэт самбарт 10 удаа тавигдаж байжээ. Эхнэр Ц.Пээл нь 1944 онд “Улаан газар”-т хэмээх газарт төрсөн. 1964-1967 онд Аж үйлдвэрийн комбинатын гутлын үйлдвэрт, 1967 оноос Дарви сумын эхчүүдийн амрах байранд үйлчлэгч, “Хөгжилт” нэгдэлд талхчин, яслид тогоочоор ажиллаж байсан 9 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх юм. - Y, YI, YII таван жилийн гавшгайч, эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдэг, 5 удаа аймгийн аварга эмчээр, Улаан загалмайн тэргүүний ажилтан цол тэмдгээр, 1990 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2008 онд “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон зэргээр шагнагджээ. ЦЭРЭНДОРЖИЙН ДОРЖПАЛАМ - 1963 онд “Цагаан арын суурин” гэдэг газар Цэрэндоржийн 3-р хүү болон төрсөн. 1979-1983 онд Дархан хотын ПТК-г төгсөн хайгуулч мэргэжил эзэмшсэн. Баян-Өлгий аймаг “Бахлаг” суманд ажиллаж байгаад ардын цэрэгт татагдан алба хаажээ. 19881991 онд нэг настай 1100 мал, сарлаг маллаж байгаад 1991 оноос хойш хувийн мал аж ахуй эрхэлж байна. 1987 онд гэр бүл болж 4 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Хүү Д.Төрбат Ховд дахь ХААИСийг, хүү Д.Батмөнх Политехникийн коллежийг, хүү Д.Энхбат нь Ховд дахь УБИС-ийг төгссөн. Охин Д.Ариунчимэг нь Цаст-Алтай цогцолбор сургуульд суралцаж байна. - 2008 онд сумын аварга, 2010 онд “Аймгийн аварга” малчин болсон мянгат малчин юм. АХ-ын ойн медаль, ХХААХҮ-н тэргүүний ажилтан цол тэмдэгтэй. ЦЭРЭНДОРЖИЙН ЧОЙЖАМЦ - 1965 онд “Цагаан арын ханан” гэдэг газар төржээ. 1983-1986 онд цэргийн алба хаажээ. Мал аж ахуй эрхлэж 2004 онд сумын аварга малчин, 2006 онд аймгийн аварга малчин болсон. АХ-ын ойн медалиудтай.
207
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ХУЯГИЙН ПУНЦАГДОРЖ - 1948 онд төржээ. 1991 он хүртэл нэгдэлд мал маллаж байгаад 1991 оноос хувийн мал аж ахуй эрхэлж байна. 1982 онд “Засгийн газрын хүндэт” жуух, 1983 онд аймгийн аварга малчин, энх сүрэгтэн, 1986 онд аймгийн хошой аварга малчин болсон. Эхнэр Банзрагчтай 1970 онд гэрлэж 6 хүүхэд төрүүлж өсгөжээ. РАВДАНГИЙН ИВШИНХОРОЛ - 1942 онд төржээ. - “Сутайн хөгжил” нэгдлийн мал маллаж байгаад 1991 оноос хувийн мал аж ахуй эрхэлж байна. 1963 онд Цэрэнгийн Доржтой гэр бүл болсон. Төрөлх нутагтаа 70 гаруй жил амьдарч буй настан буурал юм. 5 хүүхэд өсгөж хүмүүжүүлжээ.
ЛХАГВАГИЙН АЛТАНЖАРГАЛ - 1973 онд Мөнгөн аяга багийн нутагт Монгол Улсын хөдөлмөрийн баатар Лхагвагийн ууган хүү болон төрсөн. 1992 онд цэргийн албанд татагдан цэргийн алба хааж ирээд 1995 онд Заяатын Тунгалагтай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Анх 1995 оноос эхлэн мал маллаж эхлэхдээ 200 толгой малаас мянгат малчин болтлоо өсгөж 2013 онд 1185 толгой мал тоолуулсан үлгэр жишээ малчин юм. Тэрээр наймдугаар ангид байхдаа өсвөрийн залуу аварга төлчин, тэргүүний залуу алтан медаль авч байжээ. Аймгийн алдарт уяач цолтой. ТҮВДЭНГИЙН ДАВААЦЭРЭН - 1946 онд “Өргөн худгийн ихэр” хэмээх газар төржээ. - 1969 онд ЗХУ-д ТМС төгсчээ. 1973 оноос сумандаа ирж сургууль, цэцэрлэгийн байгууллагад нярав, 1983-1991 онд нэгдлийн 500 эм хонь хүлээн авч таван жил маллахдаа жил болгон 100% төл бойжуулж байжээ. 1991 оноос хойш хувийн мал аж ахуй эрхлэхийн хамт хүнсний ногоо, тариа тариалах ажлыг эрхлэж багийнхаа зарим айл өрхийн хэрэгцээг хангадаг болжээ. Эхнэр Ч.Цэгмэд нь 1954 онд Дэлгэр багийн нутаг “Дэлгэрийн ам” хэмээх газарт төрсөн. Сумын сургуульд 1970-1983 он хүртэл туслах тогоочоор ажилласан, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх юм. Сумынхаа наадмын талбайд 200 орчим мод тарьж, зүлэгжүүлэх ажилд гар бие оролцжээ. -АХ-ын ойн медаль, МАХН-ын хүндэт тэмдэг, МАХН-ын ахмад зүтгэлтэн зэрэг олон шагналтай. 208
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ДАМДИНЖАВЫН БААСАНДОРЖ - “Замын худаг” гэдэг газарт 1944 онд төржээ. 1966-1969 онд Цэргийн алба хааж, “Хөгжил” нэгдэлд адуу, үхэр маллаж байгаад одоо мал аж ахуй эрхлэж байна. Эхнэр Дэнсмаатай 1971 онд гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөжээ.
ОСОРЫН ПҮРЭВДОРЖ - 1960-1967 онд адуу, тэмээ маллаж байгаад 1968-1973 онд 500 зусаг хонь төллүүлж 100% төлөө бойжуулснаар хонь маллах болжээ. 2010 онд аймгийн алдарт уяач болжээ.
ГАЛСАНГИЙН ДАВААХҮҮ - 1944 онд төржээ. Сумын зарлага, гуанзанд тогооч хийж байжээ. 9 хүүхэд төрүүлж өсгөсөн. “Алдарт эх”ийн 1,2-р зэргийн одонтой.
ЦЭДЭНДАШИЙН МЯГМАРСҮРЭН - 1959 онд төрсөн. - 1978 онд Ховдын ХАА-н техникум орж зоотехникч мэргэжил эзэмшин Дарви сумын Мөнгөн аяга багт зоотехникч, 1987 онд хэсгийн ахлагч тоо бүртгэгчийн 1 сарын курсэд суралцан бригадын хэсгийн ахлагч тоо бүртгэгч хийж байсан. 2 охин 1 хүүтэй. 1993 оноос эхлэн эхнэр, хүүхдийн хамт мал маллах болсон. 2014 онд мянган мал тоолуулсан сайн малчдын нэг юм.
209
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË БЭГЗИЙН МААХҮҮ - 1953 онд “Хөвхөрийн бөөрөг бут” гэдэг газар төржээ. Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөөд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албыг 1975-2000 он хүртэл 25 жил хашжээ. Тэр багш ажилчдын нөөц бололцоонд түшиглэн хийх бүтээх эрмэлзэлийг нь голчлон анхаарч сургуулийн өмнөх насны боловсролыг чанартай олгох, цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ахмад ажилтан юм. Цэцэрлэгийн туслах аж ахуйг өргөжүүлж ногооны талбайтай, 300 гаруй малтай байв.
НЯМЫН ДОЛГОР - 1950 онд Нямын 5 дахь хүүхэд болон төрсөн. Төрсөн нутаг “Мөнгөн аяга” багт 1972 - 1982 он хүртэл малчин, сумын засвар үйлчилгээний станцад 1992 он хүртэл ажиллажээ. Малчин байхдаа нэгдлийн малыг жил болгон өсгөж байсан бөгөөд үр хүүхдийн хамт туслан мал аж ахуй эрхэлж яваа алдарт эх юм. АХ-ын ойн медалиудтай.
ЦЭРЭНДОРЖИЙН ЧҮЛТЭМЖАМЦ - Мөрөн багийн “Ханан” хэмээх газар 1965 онд төрсөн. - 1983-1986 онд цэргийн алба хааж ирээд сумандаа мал маллан амьдарч байна. 1990 онд гэр бүлд болж 7 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. 2004 онд сумын аварга малчин, 2006 онд аймгийн аварга малчин болсон.
ДОРЖИЙН ВАНЧИНМИГАА - 1967 онд төрсөн. 1987 онд цэргийн алба хааж ирээд барилгад ажиллаж байгаад нутагтаа мал маллах болсон. 1990 онд Рэнцэндоржийн Эрдэнээтэй гэр бүл болж 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. 2014 онд 1000 мал тоолуулсан сумын мянгат малчдын нэг юм.
210
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
БАЯНБУЛАГ БАГИЙН ЗАСАГ ДАРГА ШААЛАЙГИЙН ТЭГШБУЯН - 1970 онд төрсөн. 1986-1989 онд Дархан хотын БМҮТТО ангийг төгсөн ардын цэргийн 0138-р ангид цэргийн алба хаажээ. Хувиараа мал маллаж байгаад 2013 оноос багийн засаг дарга хийж байна. Эхнэр Б.Төмөртогоо нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
РЭНЦЭНДОРЖИЙН ЦЭРЭНДОРЖ - 1961 онд төрсөн. Бага наснаасаа мал маллах арга ухаанд суралцсан. Аймгийн хошой аварга мянгат малчин юм. Багийнхаа 8 малчныг туслах малчнаар авч малжуулан ажиллаж одоо 1500 толгой малтай болсон. Тэргүүний малчин энэ хүн сумын улаан загалмай нийгэмлэгт удаа дараа мөнгөн тусламж, мал хандивладаг иргэн юм. Гэргий С.Нямжав нь 2012 онд монголын шилдэг эмэгтэй малчнаар шалгарчээ. 2007 оноос хойш 1000-аас дээш мал тоолуулж байгаа шилдэг гэр бүл юм. ДАШИЙН ПЭРЭНЛЭЙ - “Гэдгэр” хэмээх газар 1950 онд төрж, 1972-1975 онд цэргийн алба хааж ирээд нэгдлийн адуу авч маллажээ. 1990 оноос хувиараа мал маллаж 1000-д мал тоолуулан, үр хүүхдүүдээ мал маллах арга ухаанд сургаж үргэлж өөрөө үлгэрлэн дагуулж явдаг шилдэг малчин юм. ”Шудрага журам” медаль, АХ-ын ойн медалиудаар шагнагджээ. Эхнэр Ш.Цэгмэд нь 1968 оноос мал аж ахуйн салбарт ажиллаж буй 5 хүүхдийн ээж алдарт эх юм. АХ-ын ойн медальтай. РАГЧААГИЙН АЛТАНГЭРЭЛ - 1974 онд төржээ. 1993-1994 онд Ховдын 123-р ангид цэргийн алба хаасан. Сумын мянгат малчин тэргүүний залуу энэ хүн багийнхаа 5 өрхийг туслахаар авч малжуулсан байна. Эхнэр Лодонгийн Төгсжаргал нь 1976 онд төрсөн. Оёдолчны мэргэжилтэй, 3 хүүхдийн эх юм.
211
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ЦАГААНЫ ЦОГТГЭРЭЛ - “Цагаан өтөг” гэдэг газар төрсөн. Нэгдлийн тэмээг 12 жил хариулан аймгийн аварга, “Мөнгөн буур”-ын эзэн болж байлаа. Эхнэр Г.Хулан нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх юм.
ЛОДОЙН ГОМБО - 1964 онд төржээ. АА-н 123-р ангид цэргийн алба хаасан. Хувиараа мал аж ахуй эрхэлж байна. Тэргүүний залуу алтан медаль, АХ-ын ойн медальтай хүн юм. Эхнэр Наранцэцэг нь 1963 онд Давгадоржийн ууган охин болон төрсөн. 1980 онд хөнгөн атлетикийн улсын II-р зэрэгтэй, Хөнгөн атлетикийн улсын аваргын хүрэл медальтай, аймаг бүсийн удаа дараагийн аварга тамирчин юм. ШААЛАЙН БААСАНДОРЖ - 1964 онд төрсөн. 1986 онд цэргийн алба хааж ирээд мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажилласан. Гэргий Д.Тунгалаг нь Говь-Алтай аймгийн АУДуС-ийг бага эмч мэргэжлээр төгссөн. 1988 оноос 26 жил “Баянбулаг баг”ийн бага эмчээр ажиллаж байна. 2011 онд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. БАЛЧИНГИЙН ДАРАМ - “Сэрүүн” гэдэг газар төржээ. Цэргийн алба хаагаад 1975-1980 онд нэгдлийн адуу маллаж байжээ. Одоо хүртэл мал маллахдаа сумаас төрсөн баатар хоньчдынхоо туршлагыг судлан мал сүргээ таргалуулан өсгөсний учир сум, аймгийн аварга малчин болжээ. Эхнэр Л.Цэдэв нь илгээлтээр мал дээр гарсан 5 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх. ГАЛСАНГИЙН ДАГВА - 1954 онд “Ихэр өтөг” гэдэг газар төрсөн. Мал маллах арга ухаанд суралцан нэгдлийн мал, хувийн аж ахуйгаа сайн авч яваа “Тэргүүний залуу малчин” өргөмжлөлтэй. Эхнэр Хорол нь 5 хүүхэд төрүүлж өсгөсөн “Алдарт эх” юм.
212
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ГАЛСАНДОРЖИЙН ДАВГАСАМБУУ - 1967 онд айлын ууган хүү болон төржээ. Дунд боловсрол эзэмшээд мал маллаж байна. Багийн уяачдын холбооны тэргүүн. Эхнэр Байгалмаа нь 4 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн.
ТҮДЭВИЙН ЛОДОН - 1934 онд “Баясгалант”-ын аманд төрсөн. - 1964 онд Эвлэлийн ажилтны 1 жилийн курс, 19691971 онд намын дээд сургууль төгсөж улс төрч, эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн. - Залуудаа мал маллах, тариа тарих, Цагааннуурт жин тээх зэрэг ажил хийж байгаад 1954 онд морин өртөөний ахлах уяач, 1957 онд Дарви сумын ХЗЭ-н үүрийн дарга, 1969 онд намын дээд сургуулийн 2 жилийн курс төгсөж сумын намын үүрийн орлогч нарийн бичгийн дарга, 1981-1990 онд сумын АХШХ-ны даргаар ажиллаж байжээ. Тэрээр залуучуудыг зохион байгуулан сум орноо тохижуулахад идэвхитэй ажиллаж “Ногоон хамар”-ын давааг засч тэмээ ачаа явдаг болгосноор малчид гэрээрээ оторт гарах боломжийг бүрдүүлжээ. 1964 онд худалдаа бэлтгэлийн яам, МХЗЭ-ийн Төв Хорооноос улсын хэмжээгээр “Цагаан алт” аян зарлаж, хотны ноос, бутны ноосыг залуучууд, сургуулийн сурагчдаар түүлгэж ажиллаад улсад нэгдүгээр байранд орж Худалдаа Бэлтгэлийн Яам, МХЗЭийн Төв Хорооны Баярын бичиг, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулжээ. АХШ хорооны дарга байхдаа улсын өмч, төл бойжуулах ажилд тавих хяналтыг сайжруулан аймагтаа дандаа тэргүүн байр эзэлдэг байжээ. Хүн суралцан гэдэг хөгшдөхгүй юм байна. Би төвд үсэг бичиг сураад судар ном уншиж өөртөө таарсан маань, тарни цээжилсэн. Сумаас Дуут суман дахь нэгдэл дундын амралтанд амрах урамшуулал хүртээсэн юм. Сумынхаа Дамчаабазарт хэлж амралтын орчмын хаданд маанийн зургаан үсэг цохиж бичье гээд нууцаар “хуурай” ашиглан сийлж билээ. Гэтэл тэр нууц задарч, шашны ном эрдэмтэй хүн байна гэж амрагчид бишрэн залбирч мань хүн цээжилсэн хэдэн номоо уншжээ. Ингээд тэндээ гэгээнтэн аятай хүмүүст үнэлэгджээ. Аймгийн Соёлын хэлтэс, удирдах ажилтнууд баяр хүргэхэд шашны эрдэмдээ ханцуй шамлан суралцаж сайн номтой болжээ. Тэрээр 1990 онд хуралдсан МАХН-ын онц их хуралд төлөөлөгчөөр оролцож байв. - АХ-ын ойн медаль, МХЗЭ-ийн тэргүүний ажилтан, Улсын тэргүүний хянан шалгагч, МХЗЭ-ийн ойн медальтай. 213
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË БЯМБЫН НЯМСАМБУУ - 1970 онд “Булган үзүүр”-т төрсөн. 1986-1988 онд Төв аймгийн Угтаал дахь ТМС-ийг трактор комбайнч мэргэжлээр төгсжээ. 1988-1990 онд Ховд аймаг дахь зэвсэгт хүчний 123-р ангид цэргийн алба хааж, 19912006 онд сумын хүн эмнэлгийн нярав, 2006-2013 онд ЗДТГ-т нярав, жолооч, 2013 оноос “Баянбулаг” багийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Ази тивдээ томд тооцогдох “Загал баатрын хирэгсүүр”-ийг аялал жуулчлалын бааз болгох зорилттой ажиллаж байна. 2010 онд Зам тээврийн яамны хүндэт жуух бичгээр шагнуулсан. ПҮРЭВСҮРЭНГИЙН ТАРВАА - 1962 онд айлын 3-р хүү болон төржээ. Ховд аймгийн ХААТ-ыг төгссөн. 1984 оноос Дорноговь аймгийн Сулинхээрийн отрядад цэргийн алба хааж ирээд сум нэгдлийн боловсон хүчин “Дэлгэр баг”-ийн малын эмч, багийн дарга тоо бүртгэгч, 2008 оноос хойш “Баянбулаг” багийн засаг дарга, малын эмчээр ажиллаж байна.
ДАМДИНЫ БАНЗРАГЧ - 1952 онд төрсөн. 1971-1974 онд цэргийн алба хаахдаа жолоочийн мэргэжил эзэмшсэн. 1975-1977 онд сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолооч, агент, 19771990 онд нэгдэл, мал эмнэлгийн жолоочоор ажиллаж байгаад 1991 оноос хойш мал маллаж байна. 2008 оноос хойш одоо хүртэл сумын ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж ирсэн.
ЛОДОЙН ПҮРЭВЖАМЦ - 1952 онд төрсөн. Мал сүргээ тогтмол таван төрөл дээр өсгөж яваа тэргүүний малчин. Аймгийн аварга малчин цол тэмдэгээр 1999 онд шагнагдсан. АХ-ын ойн медальтай.
214
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЛОДОНГИЙН ДУНГАР-ЯЧИЛ 1974 онд төржээ. Бүрэн дунд боловсролтой. 1991 оноос түрээсийн мал авч маллан мал сүргээ өсгөхийн хажуугаар хурдан морь уях эрдэмд суралцан сумын наадмаас айраг, түрүү олныг авч буй уяач юм. Эхнэр Сэнгийн Нэргүй дунд сургууль төгсөөд мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа хүн ажээ. ШАТАРБАЛЫН БААСАНДОРЖ - 1974 онд төржээ. Цэргийн алба хааж ирээд мал аж ахуйн үйлдвэрлэл дээр амжилттай ажиллахын зэрэгцээ хурдан морь уяж уралдуулах ажилд туршлага хуримтлуулан яваа шилдэг малчин залуу юм. 2012 оноос хойш мянгат малчин болж хамт олноо хошуучлан явна. Эхнэр Я.Оюунбилэг нь 3 хүүхэд төрүүлэн өсгөж хүмүүжүүлсэн. ГАЛСАНДОРЖИЙН ШАРАВ - 1972 онд төрсөн. Үхэр сүрэг өсгөх тал дээр туршлагажиж яваа (одоо 100 гаруй үхэртэй) залуу малчин юм. Эхнэр Алимаа нь дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн.
ДАЛХААГИЙН ДОЛГОРЖАВ - Айлын ууган охин болон 1950 онд төржээ. 1978-1991 онд сумын сургуульд жижүүр хийж байгаад мал маллан сүргээ өсгөж яваа шилдэг эмэгтэй юм. 6 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх ажээ.
ГАЛСАНГИЙН ШАР - 1947 онд “Баянбулаг баг”-ийн нутагт төржээ. Г.Шар 1959 оноос нэгдлийн болон хувийн хэвшлийн мал маллаж байна. Эхнэр Ц.Жавзан нь 7 хүүхэд төрүүлэн өсгөжээ.
215
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ЖАДАМБЫН РЭНЦЭНДОРЖ - “Буянт” гэдэг газар төржээ. 1945-1948 онд цэргийн алба хаажээ. 1955 онд “Сутайн хөгжил” нэгдэлд элсэн тэмээ 10, адуу 30, үхэр 20, бог 400-г нийгэмчилж нэгдлийн адуучин болжээ. 1961-1987 он хүртэл төллөх эм хонь 26 жил маллажээ. Нутгийнхан адуунд их эртэй, адууны тэнхээтэй, адууг хаанаас нь ч барьж авсан хүч хүрдэг хэмээн ярилцдаг байсан. Хань Ядамын Долгор нь 1934 онд төрсөн. Я.Долгор нь уйгаржин монгол бичиг, төвдөөр ерөөл уншчихдаг гэрийн боловсролтой эмэгтэй юм. 12 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх юм. АХ-ын ойн медальтай. ЖАЙМАЙН АМГАЛАНБААТАР - 1970 онд Жаймайн ууган хүү болон мэндэлсэн байна. 1986 онд ЕБС, 1986-1988 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын ТМСийг төгсөн троктарчин мэргэжил эзэмшжээ. Цэргийн алба хааж ирээд мал аж ахуй эрхлэх болсон байна. Мал сүрэг нь өсч 800 толгой давсан амжилттай. Эхнэр Г.Нямбаяр нь Дархан хотын барилгын ТМС төгссөн. ДАШЗЭВЭГИЙН ЛХАГВАСҮРЭН - 1957 онд төрсөн, 1975-1977 онд цэргийн алба хааж, нэгдлийн мужаан, багийн агент, мал зүйч, нэгдлийн тооцооны нягтлан бодогч, 19881990 онд бригадын дарга хийж байгаад мал ахуй эрхлэх болсон. Эхнэр Д.Долгор “Нуурын шанаа” гэдэг газар төрсөн. Сумын үйлдвэр бригад, сумын эхчүүдийн амрах байранд ажиллаж байсан байна. Сумын “Энэрэнгүй эх” өргөмжлөлтэй. Лхагвасүрэнгийнх 3 хүүхэд өсгөж гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн элбэрэлт хүмүүс ажээ. ЦОГТГЭРЭЛИЙН ТАРВАА - 1978 онд Цогтгэрэлийн 2-р хүү болон мэндэлсэн. Сумын дунд сургууль төгсөөд хувийн хэвшилд мал маллаж байна. Өөрийн мал маллах арга ухааныг сайжруулахын тулд нутгаасаа төрсөн алдарт баатруудын туршлага, арга ухааныг судлан өөрийн ажил амьдралдаа нэвтрүүлж яваа тэргүүний малчин юм. Эхнэр Галсандоржийн Соёл-Эрдэнэ нь 4 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эхийн одонтой малчин бүсгүй юм.
216
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË
ЛОДОЙН ЯДАМСҮРЭН - Баянбулаг багийн “Сүү” хэмээх газар 1950 онд төржээ. Сумын дунд сургууль, 1973-1976 онд Улаанбаатар хотод 015-р ангид цэргийн алба хаажээ. 1978-1983 онд бригадын агент, 1983-1994 онд ХБА-ийн няраваар ажилласан. АХ-ын ойн медальтай. 1977 онд Цэдэн овогтой Донхимтой гэр бүл болж 7 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн.
ЯДАМЫН ГАЛСАНДОРЖ - “Адгийн өтөг” хэмээх газар 1953 онд төрсөн. 1973 онд Улаанбаатар хотод ойн ТМС-д орж суралцан, 19731976 онд Сэргэлэнгийн дивизэд цэргийн алба хаасан. 1977 оноос “Хөгжил” нэгдэлд мал малласан. 1980-1991 онд багийн шуудан зөөгч, аж ахуйч, нэгдлийн эм хонь хариулж байсан. Одоо хувийн аж ахуй эрхэлж байна.
НАЦАГИЙН ПҮРЭВСҮРЭН - 1939 онд ард Нацагийн 1-р хүү болон төрсөн. Нэгдлийн мал маллаж үйлдвэрлэлийн даалгаврыг бүрэн биелүүлэн ажиллаж байгаад 1990 оноос хувийн хэвшилд ажиллаж байна. 1970 оноос морь уяж 4 түрүү, 28 айраг авсан аймгийн алдарт уяач цолтой. АХ-ын 50,60,70,80,90 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ. Эхнэр Бүтэд нь 11 хүүхэд төрүүлсэн алдарт эх ажээ.
Д.ЯНУУ - 1938 онд төрсөн. ”Хөгжил” нэгдлийн малыг өсгөхөд өөрийн хувь нэмрээ оруулж яваа ахмад настан юм. Януу 8 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх юм.
217
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМ
90
Æ ÈË ХЭНЗИЙН ВАНЧИНДОРЖ - 1961 онд төржээ. - 1979-1982 онд хугацаат цэргийн алба хааж, “Сутайн хөгжил” нэгдэлд жолооч хийж байгаад 1990 оноос хойш хувиараа мал маллаж байна.
ШАРЫН ДЭМБЭРЭЛДОВДОН - “Цалуу” хэмээх газар төржээ. - 2008 онд Улаанбаатар хотод “Олимп” биеийн тамирын дээд сургуульд суралцан 2012 онд төгсжээ. 2009 онд сумын начин, 2011 онд Говь-Алтайн Дарви сумын наадамд түрүүлж заан, 2012 онд заан цолоо баталсан байна.
ЖАНЧИВЫН ОРСОО - 1954 онд төрсөн. 1973-1976 онд цэргийн алба хаасан, гарын ур сайтайгаараа нэрд гарсан хүн юм.
ДАВГАСАМБУУГИЙН ЭНХТАЙВАН -1959 онд төрсөн. Сутайн хөгжил нэгдэлдээ илгээлт авч мал маллаж байна.
ЛХАЧИНДОРЖИЙН ЛХАГВАСҮРЭН - Нярав, багийн дарга бэлтгэх курс тус тус төгссөн. Сумын шатахуун түгээх станцад түгээгч засварчин, “Мөнгөн аяга” багийн даргын албыг 4 жил хашжээ. Одоо мал маллаж байна. Гэргий Д.Даваасүрэн нь Багшийн сургууль төгсөөд сумын сургуульдаа тасралтгүй ажиллан, 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. АХ-ын ойн медальтай ахмад багш юм. 218