ХОВД АЙМАГ МЯНГАД СУМ “ӨСӨХ НАХИА” ЦЭЦЭРЛЭГ
Миний Сайхан ЦЭЦЭРЛЭГ
5
жил
МЯНГАД СУМ “ӨСӨХ НАХИА” ЦЭЦЭРЛЭГ
МИНИЙ САЙХАН ЦЭЦЭРЛЭГ (Цэцэрлэгийн 50 жилийн ойд зориулан гаргав)
МЭНДЧИЛГЭЭ Төрөлх Ховд нутгийнхаа Мянгад сумын “Өсөх нахиа” цэцэрлэгийн 50 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье. Мянгад сум нь миний өвөөгийн төрөлх нутаг бөгөөд “Өсөх нахиа” цэцэрлэгийн түүхэн ойн баярт зориулж туурвисан энэхүү ойн номыг миний бие өөрийн хөрөнгөөр 2 сая төгрөгөөр бүрэн ивээн тэтгэж хэвлүүлсэндээ баяртай байна. Монгол улсынхаа ирээдүй болсон бяцхан үрсийг өсгөн хүмүүжүүлж, зөв Монгол хүүхэд болгон төлөвшүүлэх их ажилд хүчин зүтгэдэг энэхүү цэцэрлэгийн үе үеийн хамт олонд, тэдний энэхүү буянт үйлсийг дэмжин ажилладаг нийт Мянгад сумын ард иргэд болон төрийн болон төрийн бус байгууллагууддаа ажлын их амжилт хүсэн талархал илэрхийлье. Мянгад сумынхаа бүх хатан бүүвэй ижий нар болон хонгор хөөрхөн үрсдээ түүхэн баярын мэндийг хүргэхийн ялдамд ижий бүрийн сэтгэл сүү шигээ цагаан, мөнх хөх тэнгэр шигээ амгалан байж, үр хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, баяр баясгалан гэрэлтэн байж, амьдрал нь үргэлж баяр цэнгэл, инээд хөөрөөр баярлаж, бялхаж байх болтугай.
Монгол улсын Засгийн газрын Эдийн засгийн зөвлөлийн гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, “Монголын эрмэлзэл” ТББ-ын тэргүүн, Доктор Б.Очбадрах
“Өсөх нахиа” цэцэрлэг
ӨМНӨХ ҮГ Төрийн тахилгат Алтан Хөхий уулын бэлд, долгио хаялан мяралзах Ховд голын хөвөөнд 1966 оны намар тулгын чулуугаа тулж “Цэцэрлэг” хэмээх энэ айлын гал голомтыг бадрааж, Сүхбаатарын зам нэгдлийн хөрөнгөөр үүсэн байгуулагдаж, өдгөө 50 жилийн түүхийг тээн хөгжин жил жилээр түүхийн хуудсаа зузаалан, Мянгад хотлын үе үеийн бяцхан үрсийн ээлтэй сайхан өргөө болон сэтгэл зүрхэнд нь мөнхрөн үлдсээр ирлээ. Энэ их түүхийн эзэн анхны эрхлэгч багш Ж.Лхагваа, асрагч З.Хорлоо, Тогооч Баяраа, Үйлчлэгч Б.Ядамсүрэн нараар энэрлийн бурхан эрхэм үйлстэн багш ажилчид, төгсөгч хүүхдүүд бид баярлаж байгаагаа илэрхийлье. Энэхүү их түүхийг хойч үе нь баяжуулан үргэлжлүүлж чадваас түүх түүхээрээ үнэн зөв үлдэх болно. Түүхийн номонд ахмад, дунд, залуу 3 үеийн түүхэн хэлхээ болсон хүмүүсийн дурдатгал, ажлын амжилт бүтээл, сэтгэгдэл түүхэн баримт материалууд, фото зураг зэргийг оруулж эмхэтгэхийг хичээлээ. Анхны бүтээл учраас дутуу орхигдсон зүйл байгаа бол уншигч та бүхнээс хүлцэл өчье. Номыг эмхэтгэхэд санаачлага гарган материал цуглуулахад тусласан багш ажилчиддаа баярлаж байгаагаа илэрхийлье. Бидний залуу халаа болсон залуучууд маань дараа дараагийн түүхийг баяжуулан бичиж үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Номын цагаан буян хурах болтугай
3
“Өсөх нахиа” цэцэрлэг
Сэтгэлийн сүүн цацал Юуны өмнө Мянгад түмний бяцхан үрсийг тосон авч эцгийн хайр, эхийн халамжаар хөгжүүлж хүмүүжүүлдэг Цэцэрлэг хэмээх их айлтай хувь заяагаа холбосон үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажиллагсад, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа нийт төгсөгчид, одоо суралцаж байгаа нийт шавь нар, биднийг байнга дэмжин ажилладаг эцэг эхчүүддээ Хүүхдийн Цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Та бид 50 жилийн түүхийг бүтээлцэн, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх нөр их ажилд өөрийн мэргэжил, авьяас, ур чадвар, заах арга зүйгээ дайчлан ажлын амжилт арвинтай байж, цэцэрлэгийн сургалтын орчин материаллаг баазыг бэхжүүлэхэд өөрийн гар бие, сэтгэл санаа нийлэн ажилласны үр дүнд бид өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Өнөөдөр бид 17 багш ажилтантай, 100 гаруй хүүхдийг танхимын сургалтаар, 100 хүүхдийг хувилбарт сургалтанд хамруулан жилээс жилд өдрөөс өдөрт амжилт бүтээлээ ахиулан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын орчин нөхцлийг сайжруулахын тулд хичээнгүйлэн ажиллаж ирсэн хамт олноороо бахархаж явдгаа энэхүү номын хуудсаар дамжуулан хэлье . Эвт шаазгай Буга барина Цувж явсан барнаас Цуглаж суусан шаазгай дээр гэдэг ардынхаа мэргэн үгээр сэтгэлийн цацал өргөж Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх их үйлсэд амжилт хүсье. Хүндэтгэсэн: Эрхлэгч О.Мягмардаваа
4
“Өсөх нахиа” цэцэрлэг
Их түүхийн эзэн анхны эрхлэгч багш Ж.Лхагваа Ж.Лхагва нь Ховд аймгийн Дөргөн сумын уугуул 1946 онд төрсөн, нохой жилтэй. 19561960 онд Дөргөн сумын бага сургууль, 19601963 онд Ховд аймгийн 1-р 10 жилийн 7-р анги, 1963-1966 онд Улаанбаатар хотын Цэцэрлэгийн багш бэлтгэх сургууль, 1988 онд Цэцэрлэгийн удирдах ажилтны дээд курсыг тус тус төгссөн. Хөдөлмөрийн анхны гараагаа 1966 оны намар Мянгад сумын Цэцэрлэгийн тулгын чулуу тавьж, анхны цэцэрлэгийн эрхлэгч багшаар, багш ажилчид 4 хүнтэй 3 гэртэйгээр ясли цэцэрлэгийн холимог бүлэгт 25 хүүхэдтэй анх ажиллаж байсан. Анхны асрагчаар З.Хорлоо. Тогоочоор Баяраа, үйлчлэгчээр Бэгзээн Ядамсүрэн 4-лээ нэгдлийн хөрөнгөөр ажиллаж эхэлсэндээ. Өвөл нь түлш байхгүй болоод цэцэрлэгээ хааж байсан. Намар нь 9 сарын 1 нээс эхлэн цэцэрлэг маань дахин ажиллаж эхэлсэн. 3 гэртэй ажиллаж байтал Дөргөн сумын тэмээчин Баярын Юнгэрэн гэдэг хүн Улсын хошой аварга тэмээчнээр шалгарч бүрэн тавилгатай бариа гэрээр 2 дахь удаагаа шагнуулахдаа шагналынхаа гэрийг Цэцэрлэгт бэлэглэж 4 гэртэй болсон. Цэцэрлэгтээ шинээр ширээ сандал, орыг нэгдлийн мужаанаар хийлгэн, сумын ахуй үйлчилгээгээр хөнжил, углаа, дэвсээ оёулан, аяга таваг халбага сэрээ гээд бүгдийг л шинээр авч байлаа. Хүүхдийн хоолыг нэгдлийн няраваас хүүхдийн тоогоор авдаг байв. Би сард 300 төгрөгийн цалин авдаг түүгээрээ аймаг явж, хүүхдийн өнгийн харандаа, баримлын шавар авчирч хүүхдээр хичээл хийлгэдэг байлаа. Хүүхдүүд анх цэцэрлэгт ирэхдээ 1-2 тоглоом авчран тоглоомжуулж эхэлсэн. Анх төгсөж ирсэн надад зааж зөвлөх хүнгүй бор зүрхээрээ л бүгдийг хийж амжуулдаг байсан. Сэтгэл байхаар бүх зүйл бүтдэг байлаа бэлэнчлэх сэтгэлгээ байхгүй. Ямар сайндаа л 300 төгрөгөөрөө хүүхдийн хичээлийн хэрэглэл бэлтгэдэг байх вэ? Гэр бүл болоогүй амьдралд хөл тавиагүй учраас л болгож байсан байна л даа. 1967 оны өвөл жижиг цагаан байшинд орж байсан. Цэцэрлэгийн анхны шавь нараасаа дурдвал: Цогоо багшийн 3 том хүүхэд нэг нь хоолны мөнгөнөөс чөлөөлдөг байсан. Аптекийн эрхлэгч Лхамсүрэнгийн Сэржхүү, Мягмар багшийн Амарсанаа, Мягмаржав жолоочийн Оюунчимэг, 5
“Өсөх нахиа” цэцэрлэг
Жаргалсайхан, Даваажав жолоочийн 1 охин, Төмөрбаатар багшийн нэг охин нэрийг нь санахгүй байна. Баасанжав эмчийн том хүү гээд хүүхдүүдийн маань нэр ус хэрэг болно гэж боддоггүй л байж дээ. Баяраа тогоочийн оронд С.Эрдэнээ тогоочоор орж ажилласан гэсэн. Ядамсүрэн гуайн дараа Ханд гэдэг хүн орсон сураг дуулсан . 1968 оны намар шилжин явсан. Миний дараа сумын дарга Бугаа гэдэг хүний эхнэр орсон сураг байсан. Би Мянгад суманд ажиллахад хүүхэд цуглуулахад айдаггүй байсан Мянгадууд маш их ухамсар сайтай цэцэрлэгийн үнэ цэнийг эрт мэдэрсэн ард түмэн байсан гэж би дүгнэж явдаг. Зуны улиралд сум маань нүүгээд, ар хөдөө гардаг байсан цэцэрлэг амардаг байсан. Мянгадын үрс инээд хөөрөөр дүүрэн аз жаргалтай байг. Анхны эрхлэгч БТА Ж.Лхагва
Бэгзээ овогтой Ядамсүрэнгийн намтар Бэгзээ овогтой Ядамсүрэн нь Цагаанбулан багийн нутаг “Буянгийн салаа” хэмээх газар малчин ардын гэр бүлд 2 дахь охин нь болж мэндэлжээ. Энэ цагаас эхлэн эцэг эхийн гар дээр мал маллаж байгаад, 1959 онд Ховд аймгийн артельд цэвэрлэгч, 1961 онд Ховдын 1-р 10 жилийн галч, цэвэрлэгч хийж байгаад, 1962-1964 онуудад туувар тууж байсан. 19661969 онуудад Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчээр ажиллаж байв. 4 хүний орон тоотой, 25 хүүхэд 3 гэртээ анх ажиллаж, эрхлэгчээр Ж.Лхагваа, асрагчаар З.Хорлоо, Тогоочоор Баяраа нартаа мөр зэрэгцэн ажиллаж, цэцэрлэг хэмээх их айлын гал голомтыг асаалцаж байлаа. 19691970 онд энэ ажлаасаа гарч, ач зээгээ өсгөлцөн, миний 8 хүүхдийг өсгөн бойжуулж өгөөд, 1981 онд бурханы оронд одсон билээ. Намтар бичсэн охин Чулуунбат
6
“Өсөх нахиа” цэцэрлэг
Анхны асрагчаар ажиллаж байсан Зул овогтой Хорлоогийн намтараас Увс аймгийн Өлгий суманд 1939 онд төрсөн. 1950 онд Өлгий сумын бага сургууль төгссөн. 1960 онд Ховд аймгийн Мянгад суманд нөхөр, хүүхдүүдийн хамт амьдарч байсан. Хайрт ээж минь 10 сайхан хүүхдийн ээж билээ. 1966 онд Мянгад суманд хүүхдийн цэцэрлэг анх байгуулагдахад анхны эрхлэгч багшаар Ж.Лхагваа, миний ээж З.Хорлоо нь асрагч багшаар, Тогоочоор Баяраа, үйлчлэгч Б.Ядамсүрэн нартаа хамт ажиллаж байлаа. 3 гэр 25 хүүхэдтэй ясли цэцэрлэгийн холимог бүлэгтэй ажиллаж байжээ. Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн хөрөнгөөр ажиллаж байсан. 4-үүлээ бүх ажлыг хамтран амжуулж, эрхлэгч багш Ж.Лхагваагийн удирдага дор гар нийлэн сайхан ажиллаж байгаад, 1969 онд Эрхлэгчээр Д.Цэнд-Аюуш ажиллаж ээж минь хамт олны дунд нэр төртэй сайхан ажиллаж байжээ. Одоо охин нь таны энэ сайхан эрхэм ажлыг үргэлжлүүлэн энэ сайхан хамт олны дунд цэцэрлэгт 27 дахь жилдээ нэр хүндтэйгээр ажиллаж байна. Ээжийнхээ үүсгэн байгуулсан анхны шавыг тавьсан энэ их өргөөний ажил үйлсийг үргэлжлүүлж яваадаа баяртай байдаг. Үе үеийн төгсөгчид болон энэ байгууллагад ажиллаж, суралцаж байсан хүмүүст цэцэрлэгийн түүхт 50-н жилийн ойн баярын мэндийг хүргэж, амьдралд тань сайн сайхан, эрүүл энхийг хүсье. Тэнгэрийн орноос ээж З.Хорлоо Охин Ц.Цэцэгжаргал
Тогоочоор ажиллаж байсан С.Эрдэнээгийн намтараас Би 1969 онд тус Цэцэрлэгийн тогоочоор орж ажилласан. Намайг ажилд ороход эрхлэгчээр Б. Чулуунцэцэг, яслийн эрхлэгчээр Мядаг, Нансал, Лхамсүрэн, гээд хэдэн сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж амьдарч байсан. Социализмын үе болоод өглөө 7:00 цагт сонсгол хийнэ, сонсголоос хоцорвол нэрийг нь 7
“Өсөх нахиа” цэцэрлэг
дуудна. Намын үнэн сонин, бүгд хурлын тогтоолоос товчлол бичнэ. Цэцэрлэгтээ бяцхан ном хийнэ, Би Нансал гуайтай хамт ажилладаг байсан их алиа хошин зантай, олон таван үггүй их сайхан хүн байсан. Бид бүгдээрээ л дор бүрнээ ажлаа хийж амжуулахаас гадна Субботник их хийнэ цэцэрлэгийнхээ гадна талын чулуу түүнэ. Бас сахиул хийж байсан болоод цэцэрлэгийн гадна талбайн мод зүлэг услана, засвар үйлчилгээ хийх зэрэг бүхий л ажлыг чин сэтгэлээсээ хийдэг байлаа. Миний энэ хөдөлмөр зүтгэлийг төр засаг маань үнэлэн Ардын хувсгалын 60, 70 жилийн ойн медаль, 7 таван жилийн гавшгайч, байгууллагын аваргын баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргээр шагнуулсан Г. Мягмаржавтай гэр бүл болон 9 хүүхэд төрүүлэн өсгөсөн. Бүх хүүхдүүд маань дээд сургууль, техникум төгссөн эх орондоо иргэнийхээ үүргийг гүйцэтгэн сайн сайхан ажиллаж амьдарцгааж явнаа. Ахмад тогооч С.Эрдэнээ
Б.Чулуунцэцэг миний Мянгад сумын цэцэрлэгт ажиллаж байсан дурсамжаас Би 1973 онд Улаанбаатар хотын Цэцэрлэгийн багшийн техникумыг төгсөж ирээд тус цэцэрлэгийн эрхлэгч багшаар томилогдон, 1979 он хүртэл ажилласан. Анх бид зориулалтын бус байранд 20 хүүхэд 3 ажилтантай ажиллаж байлаа. Манай Цэцэрлэгийн тогоочоор Дамдинсүрэн, асрагчаар Наранцэцэг, галчаар Гунгааням нар ажиллаж байсан. 1975 онд хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр шинэ цэцэрлэг баригдаж, ашиглалтанд орж байсан. Цэцэрлэгийн тоглоом, сандал, ширээ, цагаан хэрэглэл зэргийг шинээр авч хүлээн авч байсан. Бид цэцэрлэгийн хөтөлбөр программын дагуу сургалт хүмүүжлийн ажлыг явуулж, амт сайтай хоол хүнсээр хүүхдэд үйлчилж, бүх төрлийн үйлчилгээг хүүхдүүд, эцэг эхэд үзүүлдэг байлаа. Цэцэрлэгийн гадна талын хашаа барьж, тоглоомын талбайг сум орон нутагтай хамтран хийсэн. Бидний үед сурч хүмүүжиж 8
“Өсөх нахиа” цэцэрлэг
байсан хүүхдүүд одоо улс орныхоо их бүтээн байгуулалтанд оролцон сайхан амьдарч явна. Мянгад сумын 12 жилийн сургуулийн дуу хөгжмийн багш Б.Бадамцэрэн, Бичигт багийн дарга Ганхуяг, Мянгад сумын хүн эмнэлгийн жолооч Н.Жаргалдаваа, түүний дүү Жаргалбат, 10 жилийн 1-р сургуулийн багш Цэвэлмаа, Өрхийн их эмч Оюунцэцэг, Ховд аймгийн хөгжим драмын театрын дарга М.Баатар гэх мэт олон шавь нараараа бахархдаг. Мөн тэр үед бид тайлан тооцоогоо өөрсдөө гарган аймгийн санхүүгийн хэлтэст өгдөг байлаа. Би сумын депутатаар 2 удаа сонгогдон сумаа хөгжүүлэх бодлого шийдвэрт гар бие оролцон ажиллаж байсан. Миний хөдөлмөрийг сум орон нутгаас өндрөөр үнэлэн МХЗЭ-ийн тэргүүний ажилчин залуу тэмдэг, аймгийн санхүүгийн хэлтсийн баярын бичиг, олон олон баярын бичгээр шагнагдаж байсан. Ингээд Мянгад сумын Цэцэрлэгийн эрхлэгч Мягмардаваа болон цэцэрлэгийн хамт олон намайг үргэлж дурсан хүлээн авч уулзаж байдагт маш их баярлаж явдаг. Хамт ажиллаж байсан ахмад буурлууд, биднийг орхин одсон хүмүүсийн ар гэр үр хүүхдүүдэд нь Цэцэрлэгийн 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Би амьдралын анхны гараагаа эхэлж, анхны цалингаа авч, залуу насныхаа эрч хүчээр ажиллаж байсан хүүхэд шуугисан нутгийн минь цэцэрлэг үеийн үед бадран мандаж явах болтугай. Хөгжилтэй явдлуудаас: Манай сумын аж ахуйн нярав Агваанлувсан гуай буюу Анжаа гэж бид нар хүндэлдэг сайхан хүн байлаа. Би Анжаагаас очиж янз бүрийн цэвэрлэгээ болон бусад материалаа нэгдлийн даргаар цохилт хийлгэн очиж авдаг байв. Нэг өдөр би юм авахаар очтол тэр өдөр Анжаа маань хулгана бариулахаар муур авчирсан байжээ. Би цэвэрлэгээний материал аваад явж байтал гэнэт муур гарч ирэхэд айж орилон гүйж гарлаа. Гэтэл Анжаа маань намайг дагаад Ээ та минь ээ юу боловоо? гээд гүйж гарлаа. Хоёулаа жаахан тайвшраад та яагаад гарч гүйсэн бэ? гэсэн чинь би хулгана гарч ирсэн юм болгоод гүйж гарлаа гэж бид өөрсдийгөө шоолж баахан инээлдэж билээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай. 1973-1979 онд ажиллаж байсан эрхлэгч багш Банзрайн Чулуунцэцэг 9
“Өсөх нахиа” цэцэрлэг
Самбуу овогтой Цийрэгзэнгийн дурсамж дурдатгалаас Би 1979 оны намар тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон, Банзрай багшийн Чулуунцэцэгээс хүлээн авч ажиллаж байлаа Тус Цэцэрлэг ясли цэцэрлэгийн 2 бүлэгтэй ажиллаж байв. Яслид 45 хоногтойгоос 2 нас, цэцэрлэгт 3-7 настай хүүхэд авч хүмүүжүүлдэг байсан. Бид тухайн үедээ цэцэрлэгийнхээ материаллаг баазыг бэхжүүлэх, хүүхдүүдээ сургах, байгууллагын гадаад орчныг тохижуулах зэрэг ажлыг хийдэг байлаа. Суманд ирсэн зочид, шалгалт бүхэн хамгийн түрүүн хүүхдийн цэцэрлэгээр л ордог байлаа. Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр байгуулагдсан болохоор тоглоом ихээр ирдэг дандаа орос нэрээр ирдэг, орлого авч дансанд бүртгэх гэхээр орчуулж чадахгүй хэцүү байдаг байлаа. Нэгэн өдөр Казахстан улсын Жамбул мужийн төлөөлөгчид суманд зочилж манай цэцэрлэгээр ирэхэд бид хүүхдийн урлагийн тоглолт үзүүлэн, хүүхдийн бүтээлээр хийсэн бяцхан ном бэлэглэж байж билээ. Аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Балт гуай хамт явсан хүмүүсээс ийм ном өгч болж байгаа юмуу гэж сандран асуухад хүмүүс нь хүүхдийн зурсан зураг болно гэж хэлж байсан.. Тэр бүлгийн хүүхдүүдэд тэмдэг дурсгаж байсан. Их удаагүй байхад Боловсролын яамнаас шалгалт ирлээ Манай дарга нар тосож авахаар явсан ба манай цэцэрлэгээр ирж ажилтай танилцах байсан. Хагас сайн өдөр байсан болохоор 3 цаг хүртэл хүлээгээд бид хүүхдүүдээ тараалаа. Бараг 4 цагийн үед нөгөө хүмүүс ирж, өрөөндөө орж ажлаа танилцуулаад, ангиудаар ортол ахлах бүлгийн бүх хүүхдүүд ирсэн байв. Тэд гайхаж хагас ажиллах ёстой байтал яагаад хүүхэд тараадаггүй билээ гэхэд надад ч хэлэх үг олдохгүй байлаа. Тэгээд багшаас нь асуухад шалгалт ирэхээр тэмдэг өгдөг гээд машин харж байгаад бүгдээрээ гүйлдээд ирсэн байж билээ. Манай хамт олон их эвсэг, ажилсаг сайхан байж билээ. Хамт олонтой байсны ачаар тус цэцэрлэг сумынхаа тэргүүний байгууллагаар удаа дараа шалгаран, 5 яамны үзлэгт аймагтаа 1-р байр эзэлж, би 1981 оны аймгийн хөдөлмөрийн аварга болж байлаа. Хамт ажиллаж байсан болон одоо 10
“Өсөх нахиа” цэцэрлэг
ажиллаж байгаа хамт олондоо, бяцхан шавь нартаа 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн эрүүл энхийг хүсье. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай Эрхлэгч С.Цийрэгзэн
Баасанжав овогтой Должинжавын дурсамжаас Б.Должинжав нь 1929 онд төрсөн. 86 настай, бага боловсролтой. 1949 онд Г.Дамдиндоржтой гэр бүл болж, 5 хүүхэд төрүүлж өсгөн амьдралын захад хүргэсэн буянтай ээж юм. 1970-1974 онд Мянгад сумын цэцэрлэгт бага бүлгийн асрагчаар ажиллаж байсан. Б.Должинжав нь улсад идэвх зүтгэлтэй ажиллаж байсныг төр засаг өндрөөр үнэлэн 50, 60, 70, 80, 90 жилин ойн медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнаж байсан байна. Бидний үед пийшин галлаж халаадаг дандаа улаан харгана түлнэ. Дүрс хийгээд л унтардаг байнгын л галлаж байхгүй бол болдоггүй, хүүхдүүд даарна. Морин тэргээр явж харгана түүж ирдэг байсан. Хүүхдээс нэг алхам ч холдож болохгүй нэг удаа би гэртээ харих ажил гараад хүнд захиад гэртээ очин яаран иртэл нэг хүүхэд ваннтай усанд унаад таг норчихсон байсан билээ. Маш хатуу чанга байсан даа.
Ахмад ажилтан Б.Должинжав
11
“Өсөх нахиа” цэцэрлэг
Ахмад ажилтан Пагам овогтой Нацагнямын намтараас Би 1951 онд Мянгад сумын Цагаанбулан багт малчин Ярангуйн 6 дахь охин болон мэндэлж, нутгийн Пагам гэдэг өрх толгойлсон эмэгтэйд өргөгдөн 8 нас хүртлээ өргөмөл ээжийн гар дээр өсч, сумын бага сургуульд орж төгсөөд, хөдөө гарч мал маллаж байгаад, нутгийн залуу Гинаажавын Мөнх-Эрдэнэтэй гэр бүл болон 1969 оны 3 сараас 1971 он оны 09 сар хүртэл Мянгад сумын хүүхдийн Цэцэрлэгт ажиллаж байгаад нөхөр маань хөдөөгийн багийн даргаар ажиллах болоход ажлаасаа гарсан юм. Намайг ажиллаж байх хугацаанд цэцэрлэгийн эрхлэгчээр Д.Цэнд-Аюуш, тогоочоор Д.Ням, галчаар Намжилын Цэдэнбал нар ажиллаж байсан. Намайг ажиллах хугацаанд суралцаж байсан хүүхдүүдээс дурдвал: Цогоо багшийн Баттөмөр, Энхболд, Оюунчимэг эмийн аптекийн Лхамүрэнгийн Төмөрбаатар, Даваажав жолоочийн Мөнхтуяа, Мөнхчимэг, Мөнхтогтох, Малын эмч Дэмидийн Мөнгөнхүү, Чанцалдулам, Жавзандулам Холбооны Мөнхбаярын Баатар, Доржоо гуайн Оюунгэрэл 1 дүүтэйгээ, Гантөмөр багшийн Дашням, Дашдаваа Уртнасан эгчийн Дашдаваа, Мягмар жолоочийн Дашзэвэг, Ганбаяр нарын хүүхдүүд хүмүүжиж байлаа. Тэр үеийн цэцэрлэгийн онцлог гэвэл пийшин галлагаатай Боловсролын хэлтэс, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс шалгалт ирж, олон хүүхэд хүмүүжиж байгаа газар ажиллаж байгаа залуу хүн дээлтэй байж болохгүй үргэлж цэвэрхэн, соёлч, үлгэр жишээч ажиллах хэрэгтэй гэж үүрэг даалгавар өгдөг байлаа. Одоо миний ач, зээ энэ цэцэрлэгээр сурч хүмүүжин сайн багш нарын буянд сургууль, цэцэрлэгт амжилттай суралцаж байна. Ахмад ажилтан П.Нацагням 2015. 04. 20
Нордовын Наранцэцэгийн намтараас Би Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгт 1971 оноос ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Эрхлэгчээр Доржсүрэнгийн Цэнд-Аюуш, галчаар Доржсүрэн, Гунгааням нарын 4 ажилтантай байсан. Бидний ажиллаж байх хугацаанд хүүхэд ирдэггүй 10-15 хүүхэдтэй л ажиллаж байлаа. Улирлаар ажилладаг байсан. Цэцэрлэгт голдуу багш ажилчдын хүүхэд л явдаг байсан. Манай цэцэрлэгт хүнсний склад гэж байдаггүй гал тогоондоо хүүхдэд өгдөг чихэр, печень болон бусад хүнсний зүйлээ хадгалдаг байсан. Мах ногоогоо нэгдлийн няраваас авдаг байсан. Манай Цэцэрлэг тусдаа халаалттай учраас 2 ээлжийн галч ажилладаг байлаа. Тэр үеийн хүүхдээ дурсваас: Сургуулийн эрхлэгч Батаагийн Төмөрхуяг, 12
“Өсөх нахиа” цэцэрлэг
Цэвэлмаа, Оюунчимэг, Норовсүрэн, Хараа, Цогоо багшийн Оюунчимэг, Оюунгэрэл, Батжаргал багшийн Бадамцэрэн, Ширнэн багшийн Энхтуяа, Ганболд, Энхболд, Мягмар багшийн Тунгалаг, Мөнхбаярын Баатар, Цэвээнжав, Баглаатын Соёлмаа, Сампилын Цагаанцоож, Агваанлувсангийн Отгонбаяр, Мягмаржав жолоочийн Оюундэлгэр, Ёндонгийн Баттулга, Баатар эмчийн Оюунтүлхүүр, Батсүх, Туяа, Кавира багшийн Алимаа / Аят хаан /, Дэмид эмчийн Чанцалдулам, Мөнгөнхүү Жавзмаа, Жадамбаа нарын хүүхдүүд явдаг байлаа.
Мянгадын үрс маш олон болох болтугай. Ахмад ажилтан Нордовын Наранцэцэг
Чоёнгийн Нансалын намтараас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Боролдой овгийн өөлд ястан. Нансал нь 4 хүү, 2 охинтой малчин ард Чоёнгийн отгон охин болон 1936 оны 04 сарын 20 ны өдөр мэндэлжээ. Бага наснаасаа эцэг эхийн дэргэд мал маллан өсөж бойжсон. 1954 онд Дашдаваагийн Бат-Очиртой гэр бүл болж элэг бүтэн аз жаргалтай төвшин сайхан амьдралын он жилүүдийг үджээ. Есөн эрдэнэ шиг есөн сайхан хүүхэд төрүүлж, эрүүл энх бойжуулсан ачтан билээ. Миний ээжий зочломтгой, өглөгч ,нөхөрсөг , алиа хошин зантай, шулуун шударга ааш зан сайтай, найрсаг, өгөөмөр нэгэн байжээ. Ч.Нансал нь 13
“Өсөх нахиа” цэцэрлэг
Ховд аймгийн худалдаа бэлтгэлийн трест, Улаанбаатар хотын Халдвартын больниц, 1976 оноос Ховд аймгийн Мянгад сумын хүүхдийн Цэцэрлэгийн тогоочоор амжилттай ажиллаж хөдөлмөрлөж байгаад, 1990 онд гавьяаны амралтаа эдэлсэн. Улс эх орондоо үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөрлөсөн тэр цаг үеийнхээ шилдэг тэргүүний хүмүүсийн нэг байлаа. Олон түмэндээ нэр хүндтэй, нөхөрсөг, алиа хошин зантай зочломтгой, өглөгч, өгөөмөр нэгэн байжээ.
Алдарт эхийн 1, 2-р одон, ардын хувьсгалын ойн медалиуд болон 5-н жилийн гавшгайч цол тэмдэг шагналуудаар шагнагдаж явсан эрхэм нэгэн байлаа.
Намтар бичсэн охин Б.Цэрэнбадам
14
“Өсөх нахиа” цэцэрлэг
Эрхлэгч багш Доржсүрэнгийн Цэнд-Аюушийн дурсамжаас 1969 онд Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөж, 1969-1992 онуудад Мянгад сумын Ясли-Цэцэрлэгийн багш, эрхлэгчээр ажилласан. 1966 онд цэцэрлэг анх байгуулагдахад эрхлэгч багшаар Ж.Лхагваа 1969 он хүртэл ажилласан байна. Би 1969 онд цэцэрлэгийн багш эрхлэгчээр очиход цэцэрлэг нь одоогийн халуун усны сууринд 2 айлын орон сууцны байшингийн 1 айлын нь 2 өрөөнд 25 хүүхэдтэйгээр ХАА-н нэгдлийн харьяанд ажиллаж бүх зардлыг нь нэгдэл гаргадаг байлаа. Тогоочоор Нямаа /нэгдлийн орлогч дарга Ширчингийн гэр бүл/, Надмид /ХБ-ангийн дарга Дугарын гэр бүл/, асрагчаар З.Хорлоо /мужаан Цэндээгийн гэр бүл/, нартаа хамт ажиллаж байлаа. 1970 оноос одоогийн Холбооны салбарын / нэгдлийн хуучин зочид буудал байсан/ байранд шилжин ажиллаж эхэлсэн. Тогоочоор Дамдинсүрэн / нэгдлийн нярав Агваанлувсангийн гэр бүл/. Анхны шавь нараас: Жолооч Тулгын Бороо, мужаан Цэндээн Насанжаргал, Чулуунбаатар, малын их эмч Дэмидийн Мөнгөнхүү, багш Цогоогийн Оюунчимэг, Энхболд, Гантөмөрийн Ганцэцэг Б.Мягмар багшийн Амарсанаа, Тунгалагтамир, Нямжавын Өлзийбаяр, Батдорж, Гонгорын Ганбат, Ширнэнгийн Ганболд, Цэдэндамбаан Энхцэцэг, Алтанцэцэг, Нэгдлийн орлогч дарга Ширчингийн Наранцэцэг, Ня-бо Мөнхбаярын Баатар, нярав Агваанлувсангийн Отгонбаяр, газрын даамал Баглаатын Соёлмаа, Жолооч Даваажавын Мөнхтуяа, Мөнхчимэг, малын эмч Батчулууны Эрдэнэцэцэг, Баярмагнай, Мал зүйч Х.Нямдоржийн Соёлмаа, эмч Баатарын Оюунтүлхүүр, Батсүх, Сургуулийн захирал Баасанжавын Бунзмаа, Клубын эрхлэгч Жигжидсүрэнгийн Даваасүрэн, Лхагвасүрэн, Тосон тасгийн эрхлэгч Дэнсээн Алтанцэцэг, Алтантуяа, Үйлчлэгч Дагвын Мөнхбаяр гээд олон шавь нараа дурсан бичихэд таатай байна. 1975 онд Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр Ясли цэцэрлэгийн барилга баригдаж ашиглалтанд орсноор ясли нэгдэж Ясли-Цэцэрлэг болон өргөжсөн юм. Сумын ясли цэцэрлэгээр доорхи айлуудын хүүхдүүд үе дамжин өсөж хүмүүжсэн юм. Үүнд: Торакторчин Х.Нямсүрэн, Автын жолооч Г.Мягмаржав Баасанжав, Г.Тулга, Б.Жаргалсайхан, Самдан, Х.Аюурзана, Багш Цогоо, Батаа, Муратхаан, Батжаргал, Ж.Ширнэн, Дэлэг, хичээлийн эрхлэгч Батаа, Малын 15
“Өсөх нахиа” цэцэрлэг
их эмч Дэмид, малын эмч Батчулуун Ня-бо Аятхаан, Ч.Бэрээвэнжав, эмийн сангийн эрхлэгч Чулуунбат /Эрдэнэбүрэн сумын/, Ахуй үйлчилгээний төвийн ажилтан Д.Пүрэвжав, сумын намын хорооны орлогч П.Бангаа, нарийн бичгийн дарга Д.Батсуурь, ҮЭ-ийн зөвлөлийн дарга Ж.Ёндон, Хүн эмнэлэгийн салбарын ажилтан Ш.Түмэнжаргал нарын хүүхдүүд намайг ажиллаж байхад Ясли-цэцэрлэгээр бүгд дамжсан билээ. Ажилласан хугацаандаа ерөнхий боловсролын сургуульд 182 хүүхдийг бэлтгэж өгсөн юм. Миний шавь Дэмбэрэл овогтой Батжаргалыг Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөж ирэхэд нь 1992 онд би тэтгэвэрт гарч ажлаа өгч байлаа. Мөн Х.Нямсүрэнгийн охин Нямцэцэг бас багшаар ажиллаж байна. Хамт ажиллаж байсан С.Долгорсүрэн, Ц.Цэцэгжаргал нар одоо ч цэцэрлэгтээ ажиллаж ирээдүй өсвөр үеийнхнийг сурган хүмүүжүүлэхэд хайр энэрэл оюун ухаанаа шингээн ажиллаж байна. Ясли нэгдэж ажилласнаас хойш Б.Мядаг, Ш.Доржханд, Н.Янжиндулам нар яслийн багшаар ажиллаж байлаа. Багш Батжаргалын Бадамханд орост Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөж ирээд багшилж байхдаа Октябрын баяраар /11 сарын 07 нд/ орос хэл дээр хүүхдүүдийнхээ концертыг тоглуулж байлаа. Багш С.Баярхүү одоо Улаанбаатар хотод Оюуны ундраа цэцэрлэгийн эрхлэгчээр үр бүтээлтэй ажиллаж хүүхдүүдийнхээ сэтгэхүй хөгжүүлэхэд бие сэтгэлээ зориулан явна. Багш Д.Буяндалай, С.Баярхүү нар амжилт бүтээлээрээ шалгарсан үнэлгээгээр Боловсролын тэргүүний ажилтан болсон зэрэг нь тус ясли цэцэрлэгт чадварлаг, бүтээлч сэтгэлгээтэй багш нар ажиллаж байсны жишээ юм. 1969-1992 онуудад дээр нэр дурдсан ажилчдаас гадна Тогооч Эрдэнээ, Нансал, Долгор, Гочоодорж, Н.Жаргал, сахиул Чойнонз, Б.Бадамзул, Б.Баатархүү, Багшаар Асрагчаар Б.Норжмаа, Ё.Лхамсүрэн, Го.Жаргалсайхан, Д.Сэндэнжав, С.Оюунчимэг нар ажилласны дээр Должинжав гуай асрагч хийж, зарим үед багш ч хийдэг байлаа. Миний хөдөлмөр бүтээлийг үнэлэн, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, Боловсролын яамны Цагаан лавай тэмдэг, 7-р таван жилийн гавшгайч цол тэмдгээр шагнасан. Манай хамт олон нь байгууллагынхаа материаллаг баазыг бэхжүүлэх, тохижуулах, сургалтын материалаа боловсронгуй болгоход хүн бүр сэтгэл зүрхнээсээ хандаж, оюун ухаанаа дайчлан ажилладаг, хөдөлмөрч бүтээлч хамт олон байсныг дурсахад таатай байна. Ахмад эрхлэгч Д.Цэнд-Аюуш
16
“Өсөх нахиа” цэцэрлэг
Ахмад ажилтан Дамдинсүрэн
Ахмад ажилтан Гочоодорж
17
“Өсөх нахиа” цэцэрлэг
Тогоочоор ажиллаж байсан Долгор Би 1957 онд төрсөн Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгт 1987-1992 онуудад ажилласан. 1984 онд аймгийн аварга, 1985 онд Нийтийн хоолны байгууллагын аварга болж байсан. Мөн худалдаа бэтлгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан.
Няраваар ажиллаж байсан Чулуунбаатар Чулуунбаатар нь 1956 онд төрсөн. Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгт 1986-1988 он хүртэл няраваар ажилласан. Ахмад багш Бямба овогтой Мядагийн дурсамжаас Би 1950 онд Ховд аймгийн Дөргөн сумын нутагт төрсөн. 1968-1971 онд Улаанбаатар хотын ТЭЦ-3 цахилгаан станцад ажиллаж байгаад ар гэрийн байдлаас шалтгаалан нутагтаа ирж, 1971 онд Мянгад сумын хүүхдийн ясли цэцэрлэгийн комбинатад яслийн эрхлэгчээр 1979 оныг дуустал 7 жил ажилласан билээ. Намайг ажиллаж байх үед цэцэрлэг яслийн эрхлэгчээр Банзрайн Чулуунцэцэг ажиллаж байсан юм. Туслах багш Наранцэцэг, тогооч Нансал, Эрдэнээ, ажилтан Лхамсүрэн, үйлчлэгч Дэлгэр нарын олон сайхан хамт олонтой ажиллаж байсандаа миний бие нь үргэлж бахархаж явдаг билээ. Би төр засаг, улс нийгэмдээ 26 жил ажилласан. Миний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, хөдөлмөрийн хүндэт 18
“Өсөх нахиа” цэцэрлэг
медалиар шагнуулсан явдал нь цэцэрлэг яслийн хамт олны маань ач буян гэж үргэлж санаж явдаг юм. Одоо би хань, үр хүүхдүүдийнхээ хамт Улаанбаатар хотод аж төрж байна. Төрөлх ясли цэцэрлэгийн хамт олонд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ахмад багш Б.Мядаг
Ахмад ажилтан Ёндон овогтой Лхамсүрэнгийн дурсамжаас Олон жил яслийн асрагч хийлээ. Намайг ажиллаж байх үед цэцэрлэг яслийн эрхлэгчээр Банзрайн Чулуунцэцэг ажиллаж байсан юм. Туслах багш Норжмаа, тогооч Нансал Эрдэнээ, сахиул Чойнонз нарын олон сайхан хүмүүстэй хамт ажиллаж байсандаа үргэлж бахархаж явдаг билээ Социализмын үед өндөр шаардлагатай, маш хариуцлагатай бүхий л зүйл гар ажиллагаатайгаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа байгууллагын аваргаар 2 удаа шалгаран байгууллагын хүндэт дэвтэрт нэрээ бичүүлэн амжилтаа дурдуулж явлаа. 1990 оны 07 сарын 01 ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарсан. Ахмад ажилтан Ё.Лхамсүрэн
19
“Өсөх нахиа” цэцэрлэг
Ахмад ажилтан Буджав овогтой Норжмаагийн дурсамжаас Тус Цэцэрлэгт 1976 онд орж эрхлэгч Д.ЦэндАюушийн удирдлаган дор ажиллаж байлаа. Социализмын үед өндөр шаардлагатай, маш хариуцлагатай бүхий л зүйл гар ажиллагаатайгаар ажиллаж байсан. Ахмад ажилтан Нансал, Лхамсүрэн, Эрдэнээ, Чойнонз, Өнөр зэрэг хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж байлаа. Ажиллах хугацаандаа байгууллагын аваргаар 3 удаа шалгаран байгууллагын хүндэт дэвтэрт хэд хэдэн удаа нэрээ бичүүлэн амжилтаа дурдуулж явлаа. Залуу багш ажилчдаас Цэнд-Аюуш, Цийрэгзэн, Буяндалай, Бадамханд, Баярхүү, Цэцэгжаргал, Цэвэлмаа, Цэцэгсүрэн, Бямбажав, Долгор, Долгорсүрэн нартаа хамтран ажиллаж байгаад, 1993 онд өндөр насны тэтгэвэрт гаргахад одоо эрхлэгчээр ажиллаж байгаа О.Мягмардаваа миний оронд туслах багшаар анх орж ажлын гараагаа эхэлж байсан. Ажлыг авч ажлын гараагаа эхэлж байсан нь саяхан мэт санагдавч хэдүүн 24 жил болсон байна. Дурсамжаас: 1986 онд холимог бүлэг дээр ажиллаж байх хугацаанд хичээл хүмүүжлийн ажил явагдаад хүүхдүүд гадаа гарч тоглож байлаа. Гэтэл 2 хүүхэд худаг руу тонгойгоод байж байна. Миний айсан гэдэг жигтэйхэн муухай орливол худаг руу унана гэж бодоод нэрийг нь хэлээд, миний 2 хүү багшдаа хүрээд ирээ хоолоо идье гээд эвтэйхэн дуудсан чинь босоод ирдэг байгаа тэгээд авчирч байгаад хүн хэрэгт хийх нь гээд загнаж гарсан даа. Хүүхэдтэй ажиллана гэдэг сайхаан. Ахмад ажилтан Б.Норжмаа
20
“Өсөх нахиа” цэцэрлэг
Ахмад эрхлэгч Доржсүрэннгийн Буяндалайгийн дурсамжаас Д.Буяндалай нь Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт малчин ард Доржсүрэнгийн 5 дахь охин болж мэндэлсэн. 1-8 насандаа малчин ээж аавын гар дээр өсөн, 1965-1973 онуудад ерөнхий боловсролын сургууль, 19731975 онуудад ТМС, 1977-1980 онуудад Ховд аймгийн Мянгад сумын сургуульд бага ангийн багш. 1984-1990 онд цэцэрлэгийн багш, 19912004 он хүртэл цэцэрлэгийн эрхлэгчээр, Ховд аймгийн цэцэрлэгүүдийг уриалан үүрэг авч амжилттай биелүүлэн ажилласан. 2004 оны 08 сараас 2012 оны 12 сарыг дуустал СХД-ийн 118-р цэцэрлэгийн багшаар тус тус ажиллаж байсан. Боловсролын салбарт 32 жил ажиллалаа. Үүнээс бага ангийн багшаар 3 жил, цэцэрлэгийн багшаар 16 жил, цэцэрлэгийн эрхлэгчээр 13 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сумын иргэдийн төлөөлөгчөөр 3 удаа сонгогдон, намын бүлгийн ахлагч, 1995 онд “Хүүхэд хөгжил хамгаалал” чуулганы төлөөлөгч, 1996 онд Ховд аймгийн цэцэрлэгүүдийг уриалан үүрэг авч байлаа. Д.Буяндалай нь өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд байнга анхаарч төвлөрсөн болон орон нутгийн сургалт семинаруудад хамрагдан орчин үетэйгээ хөл нийлүүлэн бүтээлчээр сэтгэж, шударгаар ажиллаж байсан. 1998 онд тэр үеийн Ядуурлыг бууруулах санд төсөл бичин 1.7 сая төгрөг, 2001 онд 1.740 төгрөгийн төсөл тус тус авч хэрэгжүүлсэн. 1981 онд Ч.Бэрээвэнжавтай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөн том охин Оргилсайхан Энержи Ресорст нягтлан бодогч, Хүү Түвшинсайхан ШУТИС төгсөөд, одоо хувиараа бизнэс эрхэлж байна. Охин Гэрэлсайхан ШУТИС төгсөөд, Геологийн төв лабораторт химийн инженер, бага охин Алтантуяа СХЭМН-д Мэдээлэл технологийн инженерээр тус тус ажиллаж байна. Би 1987, 1992 онд сумын аварга багш, 2002 онд сумын мэргэжлийн удирдах аварга ажилтан, 2010 21
“Өсөх нахиа” цэцэрлэг
онд байгууллагын аварга багшаар тус тус шалгарч байсан, мөн 1987 онд Боловсролын яамны сайшаалын үнэмлэх, 1994 онд Боловсролын яамны хүндэт жуух бичиг, 2004 онд боловсролын тэргүүний ажилтан, 2001 онд АХ-ын 80 жилийн ойн медаль, 2007 онд залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медаль, 2009 онд ҮЭ-ийн хүндэт тэмдэг, 2012 онд Боловсролын 80 жилийн ойн медалиар шагнагдаж байлаа. 2004 оны 08 сараас 2012 оны 12 сарыг дуустал СХД-ийн 118р цэцэрлэгийн багшаар тус тус ажиллаж байсан. Боловсролын салбарт 32 жил ажиллалаа. Үүнээс бага ангийн багшаар 3 жил, цэцэрлэгийн багшаар 16 жил, цэцэрлэгийн эрхлэгчээр 13 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сумын иргэдийн төлөөлөгчөөр 3 удаа сонгогдон, намын бүлгийн ахлагч,1995 онд “Хүүхэд хөгжил хамгаалал” чуулганы төлөөлөгч, 1996 онд Ховд аймгийн цэцэрлэгүүдийг уриалан үүрэг авч байлаа. Газарч овогт Доржсүрэнгийн Буяндалай
Ахмад багш Ширчин овогтой Доржхандын дурсамжаас Би 1959 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургууль төгссөн. 1983 оноос Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгийн яслийн бүлгийн багшаар ажилласан. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 4 охин, 2 хүү төрүүлж өсгөсөн. Одоо хүүхдүүд маань төр нийгэмдээ ажиллаж, мал маллан сайхан амьдарч байна. Ажиллаж байх хугацаандаа эрхлэгч Цийрэгзэн, ЦэндАюуш, Буяндалай нартаа хамт ажиллаж байсан. Бид сайхан хамт олон байсан. Хүн болгон ажилдаа эзэн болж дайчин сэтгэлээсээ ажилладаг өөрсдөө түлээгээ трактороор явж түүнэ, намар болохоор явж хүүхдийн хүнсэнд хэрэглэдэг сонгино, чацарганаа түүж бэлтгэдэг байлаа. Хүүхдийн дунд “Бяцхан мисс”, “Би монгол хүн” тэмцээнийг жил бүр 22
“Өсөх нахиа” цэцэрлэг
уламжлал болон явуулдаг эцэг эхчүүд их өрсөлддөг хүүхдээ их сайн бэлтгэн оролцуулдаг байсан. Би цомхтголоор ажлаас гарч, Цагаанбулан багийн эмчээр багийн эмчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсандаа. Миний хийсэн ажлыг төр засаг өндрөөр үнэлэн Цагаан лавай тэмдэг, МАХН-ын ахмад зүтгэлтэн, Эмэгтэйчүүдийн 80 жилийн медаль, АХ-ын 80 жилийн ойн медаль, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг, ЭМЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж явлаа. Цэцэрлэг болон эрүүл мэндийн төвд ажиллаж байсан хамт олноо байнга санан дурсаж явдаг. Хүн хамт олонтой байх сайхаан. Ахмад багш Ш.Доржханд
Цэцэрлэгийн ахмад туслах багш Жанчив овогтой Цэвэлмаагийн дурсамжаас Дархчуул овогт Ж.Цэвэлмаа миний бие 1989 онд Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар анх ажилд ороход эрхлэгч Д.ЦэндАюуш, багш Д.Буяндалай, Доржханд, Ц. Оюунчимэг, асрагч Норжмаа, Лхамсүрэн, тогооч Эрдэнээ, Долгор, сахиул Долгорсүрэн нарын сайхан хамт олон намайг өлгийдөж авсан. Үүнээс хойш эрхлэгч Буяндалай, Батсүх, Мягмардаваа, Отгонбаяр багш Гүлем, Батжаргал, Т.Цэцэгсүрэн, С.Оюунчимэг Өлзийбаяр, туслах багш Гансүх, Цэцэгжаргал, сахиул Баатархүү, Балжинням мөн залуу багш Нямцэцэг, Энхтуяа, Цэндхүү нартайгаа хамт ажиллаж 24 жилийг хамтдаа туулцгаалаа. Миний болон гэр бүл үр хүүхэд, ач зээгийн минь амьдрал, баяр жаргалтай мөчүүд энэ цэцэрлэгтээ салшгүй холбоотой. 1990-ээд оны үед тог цахилгаангүй, өөрсдөө хонуут өнжүүтээр хөдөө явж түлээгээ түүж пийшин галладаг, голоос усаа зөөдөг, бэрхшээлтэй цаг үе байсан ч хөгжилтэй сайхан дурсамж олон бий. Нэг удаа /хүүхэд унтлагын цагаар/ багш ажилчид гол дээр ус авахаар очоод хувинтай усаа хөлдтөл тоглож байгаад эрхлэгч Буяндалайгаар загнуулж байлаа. Намрын налгар өдрүүдэд хамт олноороо сонгино, чацарганаа түүж хүүхдийн хүнсэнд хэрэглэдэг, хавар ажлын хажуугаар шавар зуурч блок цохино гээд 23
“Өсөх нахиа” цэцэрлэг
ажилч хичээнгүй бүтээлч хамт олноороо байнга бахархдаг. Ажиллах хугацаандаа байгууллагын аваргаар 4 удаа шалгарч, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, БСГын Эрхэм үйлстэн, БСШУЯ-ны Хүндэт жуух бичиг Ховд аймгийн Хүндэт тэмдгээр тус тус шагнагдаж байлаа. Мянгад түмний ирээдүй болсон хүүхэд багачуудын инээд баясал, дуу хуурын дунд ажиллаж байсандаа баяртай байдаг. Цэцэрлэгийнхээ 50 жилийн ойг тохиолдуулан ахмадууддаа урт наслаж удаан жаргахын, залуучууддаа ихийг бүтээхийг багачууддаа аз жаргалыг хүсэн ерөөе. Ахмад ажилтан Ж.Цэвэлмаа
Нягтлан бодогч Ж.Долгорын намтараас Ж.Долгор ховд аймгийн Мөнххайрхан сумын Бортын бэлчирийн “Нүхтэй” гэдэг газар төржээ. Мөнххайрхан сумын 8 жил, Манхан сумын 10 жилийн дунд сургууль, Завхан аймаг дахь Худалдааны техникумыг нятлан бодогч мэргэжлээр, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч нятлан бодогч мэргэжлээр төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Одоо Мянгад сумын засаг даргын Тамгын газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Ж.Долгорын ажлын амжилтыг төр засгаас үнэлэн, 1995 онд НББ-ын ОУС-ыг нэвтрүүлсэн тэргүүний нягтлан бодогч өргөмжлөл, 2001 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар, 2003 онд аймгийн өр авлагагүй тэргүүний нягтлан бодогч өргөмжлөлөөр, 2004 онд Мянгад сумын 80 жилийн ойн өргөмжлөл, “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 2011 онд Сангийн яамны “Хүндэт тэмдэг” Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Худалдаа хоршооны “Шилдэг зүтгэлтэн” тэмдэг, Худалдааны байгууллага үүсч хөгжсний 90 жилийн ойн медаль, Алдарт эхийн 2-р одон, 2012 онд санхүү эдийн засгийн аймгийн аваргаар, 2013 онд “Алтан гадас” одон, Мянгад “Сумын хүндэт” тэмдгээр тус тус шагнагдсан.
24
“Өсөх нахиа” цэцэрлэг
Цэцэрлэгийн ахмад нярав Жанчив овогтой Энхтуяагийн дурсамжаас Олхнууд овогт Жанчив овогтой Энхтуяа миний бие нь 2004 онд Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар орж энэ сайхан хамт олны халуун ам бүлд багтаж, 10 гаруй жилийг хамтдаа тууллаа. Энэ хугацаанд эрхлэгч О.Мягмардаваа, Д.Отгонбаяр багш Д.Өлзийбаяр, Н.Нямцэцэг, Ц.Цэцэгжаргал, Ц.Энхтуяа, туслах багш Ж.Цэвэлмаа, Б.Гансүх сахиул Б.Баатархүү, Д.Балжиннням тогооч С.Долгорсүрэн, Ө.Оюун болон залуу багш Б.Болорсувд, Г.Цэндхүү, А.Одонжаргал, Д.Мөнхжаргал Ня-бо Ж.ЦэндАюуш, Х.Золзаяа, Б.Намжилмаа зэрэг ажил мэргэжилдээ шилдэг хүмүүстэй нэг баг болон гар нийлэн ажиллаж байлаа. 2000-аад оны үед цахилгаан тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй байсан болохоор голоос өдөр бүр зарим өдөр 2-3 удаа усаа зөөнө, хавар, намрын улиралд амралтын өдрөөр явж аргал, шаваг, бургас түүнэ намар хамт олноороо явж, сонгино чацаргана түүнэ гээд яасан их ажилладаг байсан ямар ихийг хийдэг байснаа одоо эргэн санахад сайхан байна. Манай 3 хүүхэд энэ цэцэрлэгээр хүмүүжиж одоо дээд боловсрол эзэмшицгээн улс эх орондоо ажиллаж амьдарч явна. Иймд энэ хүүхдийн байгууллага нь манай гэр бүлийн салшгүй нэг хэсэг юмаа. Сүүлийн жилүүдэд манай цэцэрлэгт дэлхийн Зөн ОУБ-ын хөрөнгөөр сургалтын гэр иж бүрэн тоног төхөөрөмжтэй ирлээсургалтын бүхий л техник хэрэгслээр хангагдан сургалт хүмүүжлийн ажил явуулахад сайхан болжээ. Зуны улиралд бид багуудад гарч, нүүдлийн гэр цэцэрлэг ажиллуулна энэ үед хөгжилтэй явдлууд их гардаг байлаа. 2007 оны 07 сард туслах багш Б.Гансүх бид 2 Баянбулаг багийн Ташим гэдэг газар гэр цэцэрлэг ажиллуулахаар очлоо. Тэр үед манай цэцэрлэг ганц гэртэй тэр маань нар сар гэрэлтсэн гялгар цаас давхарлаж гэрээ барьж билээ. Тэгээд 2-лаа хүүхдийн хоолонд ямаа худалдаж аваад нэг хүүхдийг ямаа гаргаж өгөхийг гуйлаа, нөгөө хүүхэд маань ямааны амийг гаргачихаад яваад өглөө. Тэгээд жаахан харж сууснаа манай Дугуйнаа: - Та өвчүү түшиж бай. Би өвчье гээд нударч гарлаа ингээд махаа эвдэж, хүүхдийн хүнсээ базааж байлаа. Цэцэрлэгийн хамт олондоо 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж хүүхдийн дуу цангинасан их өргөө нь үргэлж баяр хөөрөөр дүүрэн байхын ерөөл өргөж аз жаргал, амжилт бүтээлийг дээдийг хүсэн ерөөе. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай. Ахмад нярав Ж Энхтуяа 25
“Өсөх нахиа” цэцэрлэг
Нярав Цэгмэд овогтой Бямбажавын дурсамжаас Би 4 жил Цэцэрлэгийн няраваар ажилласан. Намайг ажиллах үед Цэнд-Аюуш эрхлэгч, Буяндалай эрхлэгч, Цэвэлмаа, Долгор, Долгорсүрэн, Оюунчимэг, Цэцэгсүрэн, Баатархүү, Батжаргал, Мягмардаваа нартаа хамт ажиллаж байсан. Одоогийнх шиг тог цахилгаанаар ажилладаг техник тоног төхөөрөмж байхгүй бүгд л гар ажиллагаатай байсан. Манайхан голоос ус зөөнө. Бургас, шаваг түүх ажлаа хагас бүтэн сайнаар л хийдэг байлаа. Өвөл нь явж идэш бэлтгэн төд удалгүй борц хийнэ. Хавар хүүхэд тартал борцоо иддэг байсан. Юм ховор хэцүү хүнд үед ажилладаг байган. Байгууллагуудын дунд концерт ууд явагдана. Би Цэцэгжаргалтай хоршин “Улаан бууртай тэмээ” дууг дуулаад дахиулж байсан. АСТ их болно орохгүй гэхээр Буяндалай эрхлэгч загнана Баатархүү бид 2 яалт ч үгүй орж таардаг байв. 4 жил ажиллаад амьдралын шаардлагаар хөдөө гарч мал маллан одоо 1000 гаруй малтай сайхан амьдарч явна. 2014 оны “Сумын сайн малчин” -аар шалгарч шагнуулсан. 3 хүүхэд маань том болцгоож, том охин Батчулуун гэр бүлтэй болж, Цоозоо бид 2 ач, зээтэй болж өвөө эмээ боллоо. Дунд хүү маань мал маллаж бид 2-той хамт амьдарч байгаа. Би бас хааяа шүлэг ном оролдоно. Миний бичсэн “Аав, Ээж хоёр” шүлгийг та бүхэндээ мэнд болгон илгээе. Энэ дууг СТА Амаржаргал дуулсан байдаг. Аав ээж хоёр Алтан Хөхийн шилээр нь Айлын бараа цайраад байна. Араг үүрсэн ижий минь Аньсган дотор бүрэлзээд байна. Цал буурал аавынх маань Цалуугийн зусланд буугаадаа Сайхан сэтгэлт ижий минь Цайгаа дээжлэн суугаадаа Эргээд хүүгээ ирнэ гээд Энхрийлж үнсдэг ээж минь Буцаад хүүгээ явахаар Буянаа хайрладаг аав минь
Шүлгийг Ц.Бямбажав
Нярав асан Ц.Бямбажав
Сахиулаар ажиллаж байсан Баасансүрэн овогтой Баатархүүгийн дурсамжаас: Би Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 онд сахиулаар орж ажиллаад энэ хамт олны дунд 21 жилийг хамт өнгөрөөлөө. Ажиллах хугацаандаа зун засвар үйлчилгээгээ хийнэ. Зун болоод сум маань нүүгээд ар хөдөө гардаг манаач хүн байгууллагаа хараад халуун, ялаа хоёртой л үлддэг байлаа. 26
“Өсөх нахиа” цэцэрлэг
Мод зүлгээ усалж ургуулна худгаас усаа гараараа зөөдөг байлаа. Би их сайхан хүмүүстэй цуг ажиллаж байсан .Буяа эрхлэгч, Цэвэлмаа эгч, Цэцэгжаргал, Дугуйнаа, Батжаргал, Бямбажав, Оюунаа, Дээдээ, Абаа, Мягаа гээд л. Би юм юмыг л хийх гэж оролдоно. Багш нарт үзүүлэн тараах материал зурж будаж өгнө, шинэ жил болохоор баахан амьтны баг хийнэ, цаасан малгайнууд хийнэ, ангийн цонхон дээр зураг зурна, өөрөө өвгөн аав болж будилнаа. Хэдэн жил дараалан өвгөн аав болсондоо. Манай хамт олон их л авьяаслаг байгууллагуудын дунд Дэвжээ, АСТ концертууд болно түүнд манайхан дандаа амжилттай оролцдог байлаа. Ганц дайчин ганцаардахгүй гээд л үзэж өгдөг байжээ. Цахилгаан хөгжимтэй хамтлаг концерт тоглосон. Цэцэгжаргал, Бальдий ах, Батжаргал нар хөгжимдөнө. Би бөмбөрчин. Цэцэрлэгийнхээ 40 жилийн ойгоор концерт тоглоод би дуулж байлаа. Цэцэгжаргал багштай 2-лаа хоршин дуулж байснаа маш тод санаж байна. Багуудаар явж ажлаа танилцуулаад тэмээ унаж хөгжим дүүрч усаар гараад их л юм үзсэн. Хамт олондоо өвөл болохоор бургасаар хоккейны мод бэлтгэж өгнө. Усанд яваад хүүхэд унтаад бостол гол дээр тоглож өгнө дөө. Өвөл, хавар намрын улиралд түлээнд явж мод түүнэ. Гахайтад шинийн 3-ны өдрөөс 3 хоног хамт олонтойгоо мод түүж яваад хөлөө сүхээр цохиж нөгөө хэдийгээ сандаргаж байлаа. Шар байшингийнхаа гаднах, доторх бүхий л засварыг хийдэг байлаа. Нөгөө хэддээ морины сүүлээр багс хийж өгнө. Манай Дугуйнаа хар ажилд их сайн. Манай хамт олон мундаг гар сэтгэл нийлсэн хүмүүс байдаг. Хол явахаар хамт олноо маш их санаж үгүйлэх юм. Ингээд цэцэрлэгийнхээ 50 жилийг ойг хийхээр ажиллаж байгаа хамт олондоо ажлын их амжилтыг хүсэн ерөөе. Миний хамт олны Санаачилсан болгон нь ажил болж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сахиул Б.Баатархүү 27
“Өсөх нахиа” цэцэрлэг
Цэцэрлэгийн ахмад ажилтан Дашцэрэнгийн Баттөмөрийн дурсамжаас Шалгууд овогт Дашцэрэнгийн 4 дэх хүү Баттөмөр / Валдий /. Би Мянгад ястан Мянгадын хүү. Намайг тэнгэрийн оронд явснаас хойш мартаагүй яваа цэцэрлэгийн хамт олондоо баярлаж байнаа. Валдий ах нь та нарыгаа тэнгэрийн орноос харж явна. Ах нь танай байгууллагын галыг нь түлж олон түмнийхээ үр садыг дулаан орчин нөхцөлд сурч хүмүүжих, хооллох, ундлах, тоглох, наадах бололцоогоор хангах үйлсэд сэтгэл гарган зүтгэж байлаа. Тэр үед бас сайхан байсан. Манай цэцэрлэгийн хамт олон ажилчид сурч хүмүүждэг хүүхдүүд цуг “бальдий багшаа” гэж дууддаг байсанд би баярлаж явдаг байсан. Багшаа гэж дуудах бүр нь омогшин өөрийнхөө авьяасыг ашиглан, та бүхэнтэйгээ ярилцаж байгаад цахилгаан хөгжимтэй концерт бэлтгэн, баг байгууллагуудад тоглон ард түмний талархал хүлээж явсан удаатай. Бүр тэр тусмаа Д.Батжаргал, Ц.Цэцэгжаргал, Б.Баатархүү, М.Баянжаргал нарт баярлаж явдаг. Миний 4 сайхан хүүхдийг минь хөлд ороход нь тэнцүүлж, хэлд ороход нь зүгшрүүлж өгсөн цэцэрлэгийн багш та бүхэндээ баярлаж явсийм. Ийм сайхан хүмүүсийн гараар дамжиж хүмүүжсэн болохоор хүүхдүүд минь цуг сайхан хүмүүс болон ажиллаж амьдарч яваа. Та бүхэндээ ажлын арвин их амжилт эрүүл энх, аз жаргалыг хүсэж байна. Тэнгэрийн орноос Б.Валдий Төлөөлсөн гэргий Ж.Долгор
Няраваар ажиллаж байсан Гунаажав овогтой Дэлгэрсүрэнгийн дурсамжаас Би 1990-ээд оны эхэн үед 12 жилийн сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн няравыг давхар хийдэг байлаа. Цэцэрлэгийн хамт олон маань голын захаас усаа зөөнө, түлээгээ түүнэ, идшээ бэлтгэнэ гээд маш их ажлыг амжуулдаг байсан. Цэцэрлэгийн хамт олонтойгоо гол дээр очиж хоккей их тоглодог байлаа. Эрхлэгч Д.Буяндалай мундаг зарчимч хүн байсан. Өөрөө их 28
“Өсөх нахиа” цэцэрлэг
ажилсаг хамт олноо уриалан хөдөлгөдөг эрхлэгч байсан. Цэцэгжаргал, Батжаргал, Мягмардаваа. Баатархүү гэсэн хүмүүстэй гар нийлэн ажиллаж явсан удаатай. “Цэцэрлэг сурталчлах” өдрөөр бүх албан байгууллагууд явган аялал хийнэ. Халзан ширэгт төрөл бүрийн слортын уралдаан тэмцээнийг явуулж байсан. Манай Цэцэрлэгийнхэн шорлог хийн, хүмүүсийг дайлж байсан. Ингээд төрөлх цэцэрлэгийнхээ 50 жилийн ойг хийхээр ажиллаж байгаа хамт олондоо ажлын их амжилтыг хүсэн Мянгад түмний ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсье.
Батаа багш, Дүгэржав захирал, Баатархүү бид хэд загас барин барьсан загасаа барин зургаа авахуулж байлаа.
Та бүгдийн минь ажил үйлс Өндөр Хөхий уул шиг өндрөөс өндөр Өргөн дөлгөөн Ховд гол шиг ундарч байх болтугай. Нярав асан Дэдэ
Галчаар ажиллаж байсан Бямбажав овогтой Ганбаярын дурсамжаас Би Цэцэрлэгийн галчаар 2000 онд эрхлэгч Б.Батсүхийн тушаалаар ажилд орж байсан. Тэр намар Ядуурлыг бууруулах сангаас 2.0 сая төгрөгөөр халаалтын системийг шинэчлэн нам даралтын тогоо тавьж байсан. Ганцаараа ээлжгүй ажилладаг байсан. Буяндалай эрхлэгч, Цэвэлмаа эгч, Цэцэгээ эгч, Дугуйнаа, Баатархүү, Батжаргал, Мягмардаваа нартай хамт ажиллаж байсан. Манайхан голоос усаа зөөнө хүүхэд ихтэй үед 2-3 дахин явна. Нүүрс ирэхэд бүгдээрээ хамжаад хураадаг байсан. Дугуйнаа хар ажилд их сайн надтай нүүрс хураалцана, түлээнд явахад шаваг гишгэнэ яг л эрэгтэй хүний хийх ажлыг хийлцдэг байсан. Батжаргал багш голын мөсөн дээр явахдаа их айдаг байж билээ. 29
“Өсөх нахиа” цэцэрлэг
Буяндалай эрхлэгч хөзөр тоглох их дуртай ажил тараад л хөзөр тоглож байгаад гэр гэртээ харидаг байлаа. Миний 3 хүүхэд цэцэрлэгээр хүмүүжин сургуульд орж суралцан төгсөөд, одоо их дээд сургуульд суралцаж байна. Бага охин, зээ хүү 2 маань одоо цэцэрлэгт хүмүүжиж байна. Манай гэр бүлийн амьдрал цэцэрлэг гэдэг их айлтай салшгүй холбоотой. Энэ хамт олондоо маш их баярлаж одоо ч бид хамт байцгаадаг. Манай цэцэрлэгийн хүргэчүүд их сайхан хүмүүс байдаг. Батням, Баянжаргал, Ганбаатар, ... гээд Би 2005 онд ажлаасаа гарч Солонгос улсад гэрээгээр 3 жил ажиллаад ирсэн. Миний ажлыг миний найз Ж.Энхбат үргэлжлүүлэн хийж явна. Цэцэрлэгийнхээ 40 жилийн ойгоор даага уралдахад 1-д ирсэн дааганы мөрийг дааж байсан. Цэцэрлэгийнхээ 50 жилийн ойг хийх гэж байгаа хамт олондоо ажлын амжилт хүсч үе үеийн ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа багш ажилчиддаа 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Хүндэтгэсэн Абаа
Самдан овогтой Долгорсүрэнгийн дурсамжаас Би 1986 онд Цэцэрлэгийн сахиулаар ажилд орж, 1987 онд туслах тогоочоор Эрдэнээ эгчтэй хамтран ажиллаж байлаа. Эрдэнээ эгч маань гялалзсан хурдан хөдөлгөөнтэй цэвэрхэн царайлаг нэг их инээмсэглэсэн сайхан хүнтэй ажиллаж байлаа.Манай цэцэрлэг тэр үед 8-н ажилчинтай байсан. Эрхлэгч Д.Цэнд-Аюуш, Багш Д.Буяндалай Яслийн багш Ш.Доржханд, Ахлах тогооч Эрдэнээ, Туслах тогоочоор би, Асрагч багшаар Норжмаа, Лхамсүрэн, сахиул Баатархүү нар ажиллаж байсан. Тэр цагт 80 гаруй хүүхэд цэцэрлэгт явдаг хүүхдийн хоолны материал Худалдаа бэлтгэл ангиас авдаг байлаа. Усаа голоос зөөдөг, 7-н хоног болгон Тахианы байрнаас Эрдэнээ эгч бид хоёр очиж өндөг авчирч хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэдэг байлаа. 1998 онд орон тоо бүтцийн цомхотголоор гарч хувиараа хөдөлмөр эрхэлж, Ховд аймгийн төвд 8 жил болсон. 2006 онд дахин цэцэрлэгтээ тогоочоор ажиллах боломж олдсон тэгээд энэ хамт олон дотроо өдий хүртэл ажиллаж хамгийн ахмад нь болсон байна. Хамт олонтойгоо сайхан ажиллаж байна. 30
“Өсөх нахиа” цэцэрлэг
Цэцэрлэгийнхээ 50 жилийг ойг хийхээр ажиллаж байгаа хамт олондоо болон үе үеийн ахмад буурлууддаа ойн баярын мэнд дэвшүүлье. Тогооч С.Долгорсүрэн
Цэндээ овогтой Цэцэгжаргалын дурсамжаас Би 1967 онд Мянгад сумын хүн эмнэлэгт төрсөн. Аав ээжийн гар дээр өсөж хүмүүжсэн. 1983 онд Мянгад сумын 8-н жилийн сургуулийг төгсөж, 1985 онд Ховд аймгийн 1-р 10-н жилийн сургуулийн 10-р ангийг төгссөн. Тус цэцэрлэгт 1988 онд эрхлэгч Д.Цэнд-Аюушийн хүсэлтээр яслийн бүлэгт Ш.Доржханд эгчтэй хамтран ажиллаж ажил амьдралын гараагаа энэ байгууллагаас эхэлсэн. Эрхлэгчээр Д. Цэндаюуш, Багшаар Мягмардаваа, Батжаргал, Гулямь Баярхүү, туслах багшаар Норжмаа, Лхамсүрэн, Цэвэлмаа, Цэцэгсүрэн, тогоочоор Долгор, Долгорсүрэн, Сахиулаар Бадамзул нартай хамтран ажиллаж байлаа. Энэ дашрамд эрхлэгч Д.Цэнд-Аюуш гуайд баярлаж талархаж явдгаа энэ номоор дамжуулан хэлье. Цэцэрлэгийн бяцхан хөөрхөн үрсүүдийн дунд ажиллаж тэдний дунд үргэлж инээж, хамтран тоглож, амьдралын ертөнцөд хөл тавихад нь туслах хамгийн анхны хүн гэдгээрээ би бахархаж явдаг. Тухайн байгууллагад 27 дахь жилдээ ажиллаж байна. 2004 онд цэцэрлэгийн багшийн мэргэжил дээшлүүлэх курст суралцсан. Цэцэрлэгийн мэргэжил нэгт нөхдөөсөө суралцаж, өөрийн ажилдаа хэрэгжүүлж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тэдний авъяасыг нээх, “Зөв монгол хүүхэд” болгон төлөвшүүлэхэд өөрийн авъяас чадвар, оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирлээ. Ажиллах хугацаандаа өөрийн хөдөлмөрөө үнэлүүлж байгууллага, сумын аварга, МХЗЭ-н Залуучуудын хөдөлмөрийн алдар алтан медаль, БСГ-н Ахлах багш, Бүтээлч багш, Багшийн алдар, Эрхэм үйлстэн, БСШУЯ-ны жуух бичгээр тус тус шагнагдсан. 2010 онд “Миний сайхан цэцэрлэг” шүлэг бичиж сургуулийн дуу хөгжмийн багш СТА Д.Бадамцэрэн ая хийж, энэ дуу нь манай цэцэрлэгийн сүлд дуу болсонд хамт олондоо баярлаж талархаж явдаг. 31
“Өсөх нахиа” цэцэрлэг
Манай цэцэрлэг 1966 онд үүсгэн байгуулагдахад миний ээж З.Хорлоо нь энэ байгууллагын анхны суурийг тавилцаж ажиллаж байсан бөгөөд би ээжийнхээ үргэлжлэл болон энэ сайхан хүүхдийн өргөөнд ажиллаж байгаадаа сэтгэл өөдрөг байна. Дуугарвал дуу нэг Дугтарвал хүч нэг гэгчээр манай хамт олон хөдөлмөрч, эвсэг, нийтэч, ажилсаг ийм сайхан хамт олон билээ.Ингээд цэцэрлэгт ажиллаж байсан үе үеийн ахмад буурлууд, төгсөгчид, ажилтан ажиллагсаддаа цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Багш Ц.Цэцэгжаргал
Багш Сэрээтэр овогтой Баярхүүгийн дурсамжаас Сэрээтэр овогтой Баярхүү 1969 онд төрсөн. 1985-1988 онд Улаанбаатар хотын Цэцэрлэгийн багшийн сургуульд суралцаж төгссөн. 1988 онд тус сургуулиа төгсөж ирээд Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгт хувиарлагдан ирж, багшийн ажлын гараагаа энэ сайхан хүүхдийн өргөөнөөс эхэлсэндээ баяртай байдаг. Энэ цэцэрлэгт 1989-1990 онд дунд бүлгийн багшаар ажиллаж байсан. 1990-2000 оны хооронд 1-р цэцэрлэгт эрхлэгчээр, 20022003 онд Удирдлагын академын боловсрол нийгмийн удирдах ажилтны анги төгссөн. 2002-2005 онд Хүүхдийн төлөө газарт “Хүүхэд гэр бүл” хариуцсан ажилтанаар, 2005 оноос одоог хүртэл Монголын оюун ухааны академын дэргэдэх “Гоц авъяастан” цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. 1989 оноос хойш Монголын нээлттэй нийгэм “СОРС”-ийн сангийн “Алхам алхмаар” хөтөлбөрийн сургагч багшаар, БСШУЯ-ны сургагч болон зөвлөх багшаар ажиллаж байна. 2000 онд БСШУЯ-ны жуух бичгээр, 2002 онд МЗХ-НЫ “ШИЛДЭГ ЗАЛУУ” алтан медаль, 2005 онд Боловсролын тэргүүний ажилтанаар тус тус шагнагдсан. Мөн багшийн хөгжил, эцэг эхийн оролцоо, хүүхдийн хөгжлийн талаар 20 гаруй ном гарын авлага, зөвлөмж туурвисан. Багш Батжаралын Бадамхандын дурсамжаас Орос улсын Багшийн сургууль төгсөж ирээд, Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгийн багшаар 4 сар ажилласан. Багшилж байхдаа Октябрийн баяраар / 11 сарын 07 нд / орос хэл дээр хүүхдүүдийнхээ концертыг тоглуулж байлаа. Хүүхдүүд 8 настай сургуульд ордог байсан. Тэр концертон дээр нэг ч Монгол үг хэлээгүй дээ. Манай туслах багш Б.Норжмаа эгч 32
“Өсөх нахиа” цэцэрлэг
маань хүртэл хүүхдэд заасан шүлгийг бүгдийг Оросоор цээжлээд давтуулдаг байв. Мөн хүүхдээ хүргэж ирсэн эцэг эхчүүдтэй Оросоор мэндлэнэ. Конспектоо Оросоор бичээд батлуулдаг байлаа. Цэнд-Аюуш эрхлэгч их сайхан хүн байсан ахмадуудаас Норжмаа, Нансал, Эрдэнээ гээд сайхан ахмадуудтай хамт ажиллаж байлаа. 4 сар ажиллаад, Ховд аймгийн Боловсролын газрын гадаад хэл хариуцсан мэргэжилтнээр ажилд орж байж билээ. Цэцэрлэгийн 50 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтын урилгыг хүлээн аваад хүрэлцэн очсондоо баяртай байгаа. Тэнд хамт ажиллаж байсан ахмадууд одоо ажиллаж байгаа эрхлэгч багш нартаа уулзаад, Мянгадын цэцэрлэгт ажиллаж байсан дурсамжаа яриад их сайхан байсан. Цэцэрлэгийнхээ 50 жилийн ойг хийх гэж байгаа тус цэцэрлэгийн хамт олонд ажлын амжилт хүсье. Багш Б.Бадамханд
Багш Шугаев овогтой Гүлемийн дурсамжаас Шугаев овогтой Гүлем нь тус цэцэрлэгт 1989 оноос эхлэн дунд, бага, ахлах бүлгийн хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан. Багш Гүлем нь хүүхдийг сургах, хүмүүжүүлэх ажилдаа идэвх чармайлттай ажиллаж, 1992 оны байгууллагын аварга багш, БСГын заах аргач багш цол тэмдгээр шагнагдаж байсан. Багш хүнийг гол зэмсэг болсон мандолин хөгжмөөр гайхамшигтай сайхан тоглож хүүхдийг хөгжүүлдэг, хүүхдийн дунд би монгол хүн, бяцхан мисс тэмцээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулан эцэг эхийн талархлыг зүй ёсоор татаж чадсан багшийн нэг юм. Багш Дэмбэрэл овогтой Батжаргалын дурсамжаас Би 1971 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Мянгад сумын цэцэрлэгт 4 сартайгаасаа эхлэн 1971-1979 онд Б.Чулуунцэцэг багшийн ангид хүмүүжсэн. 1979 онд Мянгад сумын 8 жилийн сургуулийн 1-р ангид элсэн орж 1987 онд амжилттай суралцаж төгсөөд, Улаанбаатар хотын цэцэрлэгийн багшийн сургуульд 3 жил суралцан, 1990 онд төгссөн. 33
“Өсөх нахиа” цэцэрлэг
Ажлынхаа анхны гарааг өөрийн өсөж хүмүүжсэн Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгээс эхэлж, 1990-2002 он хүртэл 12 жил ажилласан. 2002-2003 онд Жаргалант сумын 1-р цэцэрлэгт дуу хөгжмийн багш, 2004 оноос одоог хүртэл Жаргалант сумын 3-р цэцэрлэгт багшаар ажиллаж байна. СӨББ-д тасралтгүй 25 жил ажиллаж байна. СӨБ-ын байгууллагад ажиллах хугацаандаа хүүхэд хөгжүүлэх олон төрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирсэн. Миний ажлын амжилт бүтээлийг үнэлэн байгууллагад ажилласан амжилтыг үнэлэн, байгууллагын аварга багш өргөмжлөлийг 2 удаа, БСГ-ын багшийн алдар медаль, Арга зүйч багш цол, тэмдэг, Ахлах багш цол, ҮЭ-ийн тэргүүний ажилтан тэмдэг, 2009 онд БСШУЯ-ны Хүндэт жуух бичиг, Аймгийн хүндэт тэмдэг, 2014 онд БШУЯ-ны Боловсролын тэргүүний ажилтан цолоор тус тус шагнагдсан. Би цэцэрлэгийн багш хэмээх энэ сайхан мэргэжлийг сонгон авч эзэмшсэндээ баяртай байдаг. Миний ажил үргэлж хүүхдийн инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн олон бяцхан шавь нараараа бахархан суудаг сайхан мэргэжлийн нэг юм. Цэцэрлэгийн олон шавь нар маань эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч үеийн үед дурсагдан байдаг. Би цэцэрлэгт байхдаа хөгжим тоглох дуртай хүүхэд байлаа. Гэртээ байнга гурил элддэг бөөрөнхий модоор хөгжим хийж тоглодог байсан. Нэгэн өдөр ээж маань хотоос мандолин авчирч өгснөөр хөгжим тоглож сурсан. Цэцэрлэгт байхдаа бүлгийн найз Б.Алтантуяа Б. Туяа нартайгаа мандолин тоглодог байлаа. СӨБ-ын салбарт хамтран ажиллаж байсан үе үеийн багш ажилтан, удирдлагууддаа ажилд нь амжилт амьдралд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, үргэлж эрүүл байж, урт насалж удаан жаргахын ерөөл өргөе. Оюуны оргил өөд мацаж яваарай. БТА Багш Д.Батжаргал 34
“Өсөх нахиа” цэцэрлэг
Хиргис овогт Сампилын Оюунчимэгийн дурсамжаас Би 1971 онд төрсөн гахай жилтэй. Ам бүл 6 нөхөр 4 охины хамт Баянбулаг багт мал маллан амьдарч байна. 1987 онд Мянгад сумын 8 жилийн сургуулийг, 1989 онд Ховд аймгийн 1-р 10 жилийн сургуулийг төгссөн бүрэн дунд боловсролттой. 1989-1992 онд Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгийн угаагчаар, 1992-1996 онд туслах багшаар, 2000-2002 онд тогооч, туслах тогоочоор ажиллаж байлаа. Тус цэцэрлэгт ажилласнаар амьдралын анхны гараагаа эхлэн эвсэг, нийтэч хамт олны дунд төлөвшиж ихийг сурч мэдсэнээрээ үргэлж баярлаж явдаг Ингээд тус цэцэрлэгийн хамт олонд болон хамт ажиллаж байсан бүх хүмүүстээ 50 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх аз жаргалтай энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн минь 50 жилийнхээ ойг угтан бүтээлч ажил ихийг хийж эх орныхоо гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хөгжүүлэх их үйлсдээ их амжилт гарган ойн арга хэмжээгээ амжилттай зохион байгуулахыг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай Ажилтан С.Оюунчимэг
Бүргэдүүд овогт Очиржав овогтой Мягмардаваагийн дурсамжаас Би 1972 онд төрсөн . Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн 1980 онд Мянгад сумын 8 жилийн 1-р ангид элсэн суралцаж, 1980-1990 онд Мянгад сумын 10 жилийн анхны төгсөгч болон төгсөж байлаа. 1990-1993 онд Улаанбаатар хотын ЦБС-д суралцаж хүмүүжүүлэгч багш мэргэжлээр төгсөж байсан. 1993 онд ахмад ажилтан Б.Норжмаа өндөр насны тэтгэвэрт гарч, туслах багшаар ажилд орсноор цэцэрлэг хэмээх хүүхэд шуугисан их өргөөний хамт олны ам бүлд багтаж өдгөө 24 жилийг түүхийг 35
“Өсөх нахиа” цэцэрлэг
бүтээлцэн энэхүү хамт олны дунд ажиллаж амьдарч явнаа. Намайг анх ажилд ороход өлгийдөж авсан эрхлэгч Д.Буяндалай, Багш Гүлем, Багш Батжаргал нараасаа багшлах эрдмийг сурч өдрөөс өдөрт өсөн өөрийгөө дайчлан, цэцэрлэгийн багш хүний гол зэмсэг болсон мандолин хөгжмийг сурч чадсандаа өөрөөрөө бахархдаг. Миний ээж намайг 5 настай байхад Гахайт багийн нэгэн эмээгийн мандолин хөгжмийг 45 төгрөгөөр худалдан авч тэр эмээгийнд дагуулан очиж хонож өнжөөд мандолин заалгасан боловч сурч чадаагүй нь намайг хожим багш болно гэдгийг мэдэрсэн миний ээжийн сэтгэлийн совин байсныг би ухаарсан. Энэ эмээ өөрөө хараагүй гайхамшигтай сайхан мандолин тоглодог байсан. Буяндалай багшийн шахалтаар дорхноо хөгжим тоглож сурсан. Манай хамт олон бүгдээрээ мандолин хөгжим тоглож чаддаг. Ганцхан би чаддаггүй байжээ. Хүн хичээвэл чаддаг гэдгийн нэгэн жишээ юм. Бидэнд одоогийнх шиг систем хөгжим гэж байсангүй. Тэр үеийн багш нар үзүүлэн тараах материалаа зурж будаж наана. Манай сахиул Баатархүү ах бүгдийг зурж будаж өгдөг байсан ямар их гарын дүйтэй гэнээ. Цонхон дээр тавиад хордуулж зурдаг байлаа. Хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулж чадаж хэмээнэ юу ч хийж бүтээж чаддаг хийж бүтээснээрээ урамшин өөр зүйлийг санаачлан хийдэг болчихдог. 1991 онд Батжаргал багшийн туслах багшаар ажиллаж байхад бид 2-ын бүлэгт ХААН банкны эрхлэгч Б.Саранцэцэг, Ж.Төгсжаргал, Ж. Бат-Эрдэнэ, Н.Цагаанцоож, Н.Мөнхцэцэг, Б.Ганбаатар, Ц.СэрОд, Б.Баасансүрэн, Т.Эрдэнэчимэг, Г.Бямба-Сэрж, А.Нарантуяа, Б.Аюушжав, Д.Баярмаа, Т.Түмэнцэцэг, Ц.Эрдэнэбаяр, Б.Отгонжаргал ... гээд шавь нар маань эх орныхоо 4 зүг 8 зовхист сайхан ажиллаж хөдөлмөрлөж явааг сонсоод баярлаж суудаг. Би Боловсролын байгуулагад нэн ялангуяа цэцэрлэгт тасралтгүй 24 жил ажилласны 16 жил багш, 8 жил эрхлэгчийн ажил хийсэн байна. Эрхлэгчийн ажлыг 2004 онд эрхлэгч Д.Буяндалайгаас аваад энэ мундаг хүний ажлыг би сайн хийх ёстой гэж үргэлжлүүлж яваа. Буяндалай эрхлэгч их ажилсаг хүн. Эрхлэгчээ жаахан амарч байгаад хийе л дээ гээд гуйна болоогүй байна гээд суухгүй эрхлэгчийг суугаагүй байхад бид сууна гэж үгүй. 36
“Өсөх нахиа” цэцэрлэг
Цэцэрлэгийнхээ материаллаг баазыг бэхжүүлэх гадна дотно тохижилтыг сайжруулахад нилээд анхаарч ажилласан. 2004 онд тэр үеийн ӨАДЗ-өөс төсөл авч зөөлөн эдлэлээ шинэчилсэн, Английн хүүхдийг ивээх сангаас гэр авсан, 2008 онд цэцэрлэгийн их засварыг хийлгэсэн мөн хувилбар сургалтын гэртэй болсон. Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран ажиллаж иж бүрэн гэр, цахилгаан техник хэрэгсэл, даралтат хөгжим, өсгөгч апартур, тоглоом наадгай, мөн эцэг эхийн хүчээр 2 ангийг бүрэн дрожилж, бүх бүлгүүд орчин үеийн телевизортой болсон, сумын 90 жилийн ойг угтаж ОНХС-аас 9.0 сай төгрөгөөр цэцэрлэгийн хашаа саадыг шинэчилсэн, 1.2 сая төгрөгөөр гэрлэн хаягыг хийлгэсэн. Төсвийн хөрөнгө 2.0 сая төгрөгийн хүүхдийн номын сантай болсон, 2.0 сая төгрөгөөр хүүхдийн зөөлөн эдлэлийн шинэчилсэн, цэцэрлэгийн бүх ширээ сандлыг шинэчилсэн, СӨБ-ын чанар хүртээмжийг дээшлүүлэхэд төрөөс анхаарч сургалтын иж бүрэн гэрийг гал тогооны хамт олгож, мөн хүүхдийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, хөнжил гудас, аяга халбага гээд бүхий л зүйлийг нийлүүлж малчдын хүүхдийг СӨБ-д хамруулахад төрөөс анхаарч байгаагийн жишээ юм. Миний хамт олон дуулвал дуу нэг, дугтарвал хүч нэг бай чаддагт би баярлаж явдаг. Бид хамт олноороо санаачлан нилээд олон бүтээлч ажлыг хийж чадсан энэ ажлын нэг бол “Энэрлийн бурхан эрхэм үйлстэн” цэцэрлэгийн багш нарын анхдугаар чуулга уулзалт байлаа. Манай хамт олон Мянгад суманд хэд хэдэн удаагийн тайлан тоглолтыг амжилттай зохион байгуулж, сумын иргэд хөдөлмөрчдөөс өндөр үнэлгээ авлаа. Энэхүү номыг бас эмхэтгэн бичиж байгаадаа баяртай байна. Номын хуудсаараа дамжуулан эрхлэгч Д.Буяндалайдаа баярлаж байгаагаа дамжуулан хэлье. Миний ажилтай амьдралтай, өнгөтэй өөдтэй, хэлэх үгтэй хийсэн ажилтай сайн сайхан яваа бүхэн тантай холбоотой таны ажил үйлсийг шавь нь хичээнгүйлэн үргэлжлүүлж явнаа... Багшийн эрдэм шавьд Шавийн эрдэм багшаас ... Ингээд үе үеийн ахмад буурлууд, төгсөгчид, ажилтан ажиллагсаддаа цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндийг дэвшүүлье. БТА Эрхлэгч О.Мягмардаваа 37
“Өсөх нахиа” цэцэрлэг
Багш Долгор овогтой Өлзийбаярын дурсамжаас Би 1997 онд улаанбаатар хотын Сурган хүмүүжүүлэх ухааны коллежийг багш мэргэжлээр төгссөн. 1997 онд оюутны ширээний араас гарч өөрийн төрж өссөн төрлөх нутаг Мянгад сумынхаа цэцэрлэгээс ажлын гараагаа Баянбулаг багийн Цалуу гэдэг газар 15 хүүхэдтэй гэр цэцэрлэг ажиллуулан эхэлж байлаа. Мянгад сумын Цэцэрлэгт 2002-2004 онуудад ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа Цэвэлмаа, Цэцэгжаргал, Мягмардаваа, Гансүх гээд их л сайхан хүмүүс дотор ажиллаж тэд нараасаа их зүйлийг сурч мэдсэндээ. Цэвэлмаа эгчийгээ бид нар Авиа гэнэ. Намар явж чацаргана сонгиноо түүж бэлтгэнэ. Чацаргант явахдаа хүргэчүүдээ авч явдаг байлаа. Сэтгэлд хоногшсон дурсамжууд байдаг. Нэг удаа манайхан намайг дуудаад би гараад очтол согтуу хүмүүс болоод зарим нэг нь үнсээд .... Ороод хувцсаа өмсөөд гараад ир гэлээ. Би хувцсаа өмсөх гээд ортол ээж намайг хараад гайхаж наад хацар амаа яачихсан юм бэ гэлээ. Толинд хартал хөө, уруулын будаг болчихсон байсан. Манайхаас гараад Абаа ахынд орж, нүүр амаа дахин хөөдөж аваад Гамбаагийнд очиж Дугуйнаа, Гамбаа хоёрыг дуудаж гаргаж ирээд хөөдөж байж билээ. Баянжаргал ах, Абаа ах, Тулгаа ах Чимгээ эгч, Цэцгээ эгч, Мягаа эгч, Авиа гээд бүгд л явцгаасан гаргаж ирээд хөөдөж байж билээ. Тэгэж яваад цэцэрлэгээ хөлдөөж, өглөө ирээд бүгд ажилд орж байж билээ. Сонгино түүх газраа очоод хөнжил пүүгээгээ буулгаж байтал би хөнжил пүүгээгээ шидээд орхисон чинь авч явсан чемоданы юмаа хагалж орхивоо. Абаа ах намайг зүгээр л өгчихгүй гээд загнаж байж билээ. Ингээд цэцэрлэгт ажиллаж байсан үе үеийн ахмад буурлууд, төгсөгчид, ажилтан ажиллагсаддаа цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Багш Д.Өлзийбаяр 38
“Өсөх нахиа” цэцэрлэг
Бадам овогтой Батсүхийн Мянгад суманд ажиллаж амьдарч байсан дурдатгалаас Ээж аавын нутаг Мянгад суманд өсөж төрж хүмүүжиж, Мянгад сумын 10 жилийн сургуулийг төгсөөд, 1993 онд улаанбаатар хотын Цэцэрлэгийн багшийн сургуульд аавынхаа хүсэлтээр сурч билээ. 1997 онд УБ хотын СХУ-ны коллежийг төгсөөд намар нь Мянгад сумын цэцэрлэгт Буяндалай багшийн удирдлаган дор ажилд орж билээ. Багшаар Батжаргал, Мягмардаваа, туслах багшаар Цэвэлмаа, Цэцэгжаргал, Сарангэрэл, манаачаар Баатархүү, тогоочоор Долгорсүрэн, няраваар Дэлгэрсүрэн, галчаар Ганбаяр нар ажиллаж байсан. Намар нь сонгино явж чацарганыг битоноор түүж хүүхдэд өгдөг байлаа. Түлээ түлшээ өөрсдөө түүнэ. Өвөл болохоор идэшинд явна. Голоос битон саваа дундаа дамжилдаад усаа зөөдөг байсан. Сургууль төгсөж ирээд амьдрах ухаан ажиллах эхлэлээ сумын цэцэрлэгийн ажилсаг хүмүүсээс сурч мэдэрч билээ. 1 жил ажиллаад, цэцэрлэгийн эрхлэгчийн ажил хийсэн. Юугаа ч мэдэхгүй над шиг хүнд сургамж болсон явдал бишгүй байсан. Сумын удирдлага Энхтуяа, Төмөрбаатар, Батсуурь, захирал Кадар багш нартай мөр зэрэгцэн ажиллаж үзсэндээ баяртай байдаг. Энэ хугацаанд халамжийн санд төсөл бичин, Батсуурь даргын удирдлаган дор нам даралтын тогоо цэцэрлэгтээ тавьж өгч билээ. Миний амьдралын гараа болсон нутгийн зон олныхоо хүчээр ажил амьдрал маань энэ хэмжээнд явдаг гэж боддог. Хамтран ажиллаж байсан нутгийн бүх хүмүүстээ цэцэрлэгийн 50 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна. 4-р цэцэрлэгийн багш Б.Батсүх
Эрхлэгчээр ажиллаж байсан Дуламсүрэн овогтой Отгонбаярын дурамсжаас 1988 онд Архангай аймгийн Багшийн сургуулийг төгссөн, 2011 онд ХоИС-ийн бакалаврт суралцаж төгссөн. 1983-1992 он Жаргалант сумын 7-р цэцэрлэгт дуу хөгжмийн багш, 1992-2000 онд Дөргөн сумын цэцэрлэгт багш 2000-2004 онд Жаргалант сумын 5-р цэцэрлэгт багш 2009-2013 онд Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байлаа. 2013 оноос Ховд аймгийн Жаргалант сумын 9-р цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байна. Улсад тасралтгүй 28 жил ажиллаж 39
“Өсөх нахиа” цэцэрлэг
байгаа Боловсролын тэргүүний ажилтан юм. Намтар түүхээр баян 50 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа “Өсөх нахиа” цэцэрлэгийн хамт олондоо ажлын амжилт амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе. БТА Д.Отгонбаяр
Багш Нямсүрэн овогтой Нямцэцэгийн дурсамжаас Би 1982 онд төрсөн. 3 настайгаасаа эхлэн цэцэрлэгт явж сургуульд ортлоо хүмүүжсэн. Манай цэцэрлэгт мандолин хөгжим байдаг. Буяндалай багш маань мандолин тоглоод биднийг дуулуулж тойргоор алхуулж, гимнастик хийлгэдэг байсан. Би Буяндалай багш шиг мандолин тоглодог багш болохыг мөрөөддөг байсан. Багшийг цонхон дээр мандолиноо тавиад гарангуут Заяа бид хоёр уралдаж очиж авдаг байлаа. Цэцэрлэгт байхдаа мандолин тоглож сураад тэр авьяас хүсэлдээ хөтлөгдөн, Баян-Өлгий аймгийн багшийн сургуулийн дуу хөгжмийн багшийн ангийг 2005 онд төгссөн. Намар 9 сард тус цэцэрлэгт багшаар орж байсан. Дөнгөж ажилд ороход мэдэхгүй чадахгүй зүйл маш их тэр бүгдэд зааж зөвлөж туслаж байсан Цэвэлмаа, Цэцэгжаргал, Ж.Энхтуяа, Гансүх, эрхлэгч Мягмардаваа нараас маш их зүйлийг сурч мэдэж ажлынхаа гарааг эхэлсэн. Ажиллаж байхад хөгжилтэй зүйлүүд их гардаг байлаа. Энхтуяа эгч бид хоёр дунд бүлэгт ажиллаж байсан Нямжав багшийн хүргэн Батхүү ах зээ хүү Баасанхүүгээ хүргэж ирдэг байлаа. Нэг өглөө Баасанхүү маань өвөөгөө дагаж уйлаад би Баасанхүүгийн нэрийг нь марчихаад За Батхүү багшдаа хүрээд ир сайхан амарсан уу гэж хэлчихээд сандарч байж билээ. Бас нэг удаа манай Цэцэрлэг сургуулийн спорт зааланд шинэ жилийн баяраа тэмдэглэж байлаа. Цэцэгжаргал багш хөтлөгч хийгээд намайг арын өрөөнөөс хүүхдийг дарааллын дагуу гаргаад бай гэв. Харин би яагаа ч үгүй байтал өвлийн өвгөн цасан охидыг гаргаж орхиод бөөн бантан болгож, Цэцэгжаргал багшаар загнуулна гэж айж байтал харин ч инээдэм болж өнгөрч байсан нь хожим хөгжилтэй дурсамж болон үлдсэндээ. Манай цэцэрлэгийн хамт олон их бүтээлч. Энэ хамт олны дунд мянгадын ирээдүй болсон хүүхэд багачуудын инээд цалгисан их танхимд ажиллаж амьдарч яваадаа туйлын их баяртай байдаг. Бяцхан шавь нар минь “Шөөгий багшаа” гээд хов зөөн шулганахад нь багш гэсэн эрхэм нэрээрээ бахархдаг. Багш хүн шавиараа бахархдаг. Багш Н.Нямцэцэг 40
“Өсөх нахиа” цэцэрлэг
Багш Цогт-Очир овогтой Энхтуяагийн дурсамжаас Би 2008 оны 3 дугаар сарын 1 нээс Нямцэцэг багшийн оронд бэлтгэл бүлгийн туслах багшаар Энхтуяа эгчтэй нэг бүлэгт хамт ажиллаж эхэлсэн. Тухайн үед хүүхдүүд 7 настай сургуульд ордог байсан болохоор их нуруулаг, хөдөлгөөн ихтэй янз янзын зүйл их асууна таних тэмдэг нь үсгээр байдаг байсан. Тэр зунаа туслах багш Буянжаргалтай хамт Хойд цалууд гэр цэцэрлэг ажиллуулж буугаад 8 сард Зараад гэр цэцэрлэг ажиллуулж байлаа. Үүнээс хойш тус цэцэрлэгт тасралтгүй 7 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд багш нарын заах арга ур чадварын уралдаан, мэргэжлийн олимпиадад оролцож байсан. БСГ-ын арга зүйч багш цол тэмдгээр шагнуулсан. Би энэ хамт олноос маш их зүйлийг сурч авч байгаа. Манай хамт олон хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй их найрсаг ажилч хичээнгүй нэг нэгнээ гэсэн үнэн сэтгэлтэй хүмүүс юмаа. Би хамт олон энэ мэргэжлээрээ бахархдаг. Хамт олондоо болон ахмад буурлууддаа түүхт 50 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Багш Ц.Энхтуяа
Багш Гантөмөр овогтой Цэндхүүгийн дурсамжаас Би 1987 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд Л.Гантөмөрийн 3 дахь охин болж мэндэлсэн. Бага балчир насандаа цэцэрлэг яслиар хүмүүжсэн бөгөөд 1995 онд Ховд аймгийн 10 жилийн 2-р дунд сургуульд орж суралцан, 2005 онд 10-р анги төгссөн. 2006-2010 онд ХоИСийн улс төр судлаач-нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. 2011 онд Улаанбаатар хотын цэцэрлэгийн туслах багшийн курст суралцаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын цэцэрлэгт багшаар 2011 оны 10 дугаар сарын 26 нд туслах багш А.Одонжаргалын хамт Цагаанбулан багийн бүлгийн багшаар хүүхдийн 41
“Өсөх нахиа” цэцэрлэг
цайлган инээд халгисан энэхүү байгууллагад Д.Отгонбаяр эрхлэгчтэй найрсаг хамт олны дундаас ажил амьдралын гараагаа эхэлж, одоо 4 дэх жилдээ ажиллаж байна. Тухайн жилдээ бид 2 бага бүлэгт ажиллаж эхэлсэн ба улмаар би цэцэрлэгийн ахмад ажилтан Ж.Цэвэлмаа эгчтэйгээ ажиллах болсон юм. Цэвэлмаа эгч маань дөлгөөхөн ааштай мэдэхгүй чадахгүй зүйлийг заагаад өгдөг миний хувьд хэдийгээр багшаар нь ажиллаж байсан ч гэсэн 1 жилийн хугацаанд их зүйлийг сурч мэдсэндээ. Дараагийн жилээс нь Б.Гансүх эгчтэйгээ өдийг хүртэл төрсөн эгчээс өөрцгүй эгч дүүс шиг ажиллаж байна. Бид Гансүхийгээ Дугуйнаа гэдэг. Дугуйнаа эгч маань галтай цогтой цоглог бүсгүй бодсон санасан зүйлдээ тууштай хийе гэж зорьсон зүйлээ хийж байж санаа нь амардаг хүнд ээ Ер нь манай хамт олон нэгнийхээ мэдэхгүй чадахгүй зүйлийг заагаад зааварлаад туслаад дэмжээд өгдөг, мэдлэг чадвараа хамт олонтойгоо харамгүй хуваалцдаг эвсэг найрсаг, балчир үрсийнхээ гэгээн цагаанхан энергээр дүүрэн энэ л хамт олныхоо дунд ажиллаж амьдарч байгаадаа миний хувьд хязгааргүй баярлаж талархаж явдаг юм . Багш Г.Цэндхүү
Багш Баярхүү овогтой Болорсувдын дурсамжаас Би 1989 оны 09 сарын 07 нд Л.Баярхүүгийн 7 дах охин болон мэндэлсэн. Нөхөр 2 охины хамт амьдардаг. 1997 онд Ховд аймаг Мянгад сумын ЕБС-ийн 1 анги төгсөөд, дараа жил нь Ховд аймгийн ЕБС-ийн 5-дугаар 10 жилд элсэн орж, 2007 онд 11 анги төгссөн. 2007-2011 онд ХИСийн харъяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн сургуулийг Бага ангийн багш мэргэжлээр төгсөөд, 2012 онд Мянгад сумын цэцэрлэгт бага бүлгийн багшаар ажилласан. Тус цэцэрлэгт 4 дэхь жилдээ ажиллаж амьдарч байна. 2014 онд ХИС-ийн Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлийн өдрийн ангийг төгссөн. Миний бие нь Мянгад нутаг төрж өссөн төрлөх нутаг минь юм. Би төрлөх нутаг, ажил мэргэжил, хамт олноороо маш их бахархаж явдаг юм. 2012-2015 онд ажиллах хугацаандаа олон бүтээлч ажлыг хийж явуулсан. Энэхүү номоор дамжуулан хамт олондоо 42
“Өсөх нахиа” цэцэрлэг
баярлаж талархаж явдгаа хэлье. “Өсөх нахиа” цэцэрлэгийнхээ хамт олондоо болон ахмадууддаа 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.
“Тогооч” сэдвээр хөгжүүлэн үйл ажиллагаа явуулж байх үер
Бяцхан хөөрхөн шавь нартаа аз жаргал хүсье. Багш Б.Болорсувд
Туслах багш Бадам овогтой Гансүхийн дурсамжаас Би 1979 он 08 дугаар сарын 19 ны өдөр Бадамын 8 дахь охин болон мэндэлсэн. Сургуулийн өмнөх насаа аав ээжийн дэргэд ах эгч дүүгийн хамт өнгөрөөсөн. 1987-1997 онуудад Мянгад сумын 10 жилийн сургуулийг дүүргэсэн. 1997 оны намар Мянгад сумын хүүхдийн цэцэрлэгийн туслах багшаар ажилд орж ажлынхаа гарааг эхэлж байлаа. Багш Батжаргал, Мягмардаваа, Цэвэлмаа гэсэн дайчин бүтээлч хамт олон дотор орж ажиллаж ихийг сурч мэдэж ажиллаж амьдарч яваадаа баяртай байдаг. 2000 онд Б.Ганбаатартай гэр бүл болон 5 хүүхэд төрүүлж өсгөн хүүхдүүд маань сургууль цэцэрлэгт сурч хүмүүжиж байна. Энэхүү цэцэрлэг хэмээх их айлын буянаар сайхан амьдарч ажиллаж байна. 2001 онд БСГ-ын Баярын бичиг, гэрчилгээ 2003 онд Байгууллагын оны аварга, 2009 онд туслах багшийн курст суралцан чадамжийн гэрчилгээ, 2013 онд байгууллагын аварга, 2014 онд БСГ-ын 43
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Эрхэм үйлстэн” медаль 2014 онд Мянгад сумын 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байсан. Миний сайн сайхан яваа цэцэрлэгийн хамт олны хайр хүндэтгэл, түмний хүүхдийн энэрэл буян юмаа. Ахмад болон залуу үеийн багш ажилчиддаа ажлын өндөр амжилт эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүгдийн юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай. Туслах багш Б.Гансүх
Туслах багш Амарбаярын Одонжаргалын дурсамжаас Би 1983 онд Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн. 2001 онд арван жилийн дунд сургууль, 2007 онд Ховд Их сургуулийг Нийгмийн ажилтан мэргэжлээр, 2014 онд Газарчин Дээд Сургуулийг Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлээр төгссөн. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2009 онд Мянгад суманд шилжиж ирснээр миний ажил амьдрал энэ сумтай холбогдож, улмаар 2011 оны 10 сард хүүхэд шуугисан энэ өргөөнд багш Г.Цэндхүүтэй хамт Цагаанбулан багийн бүлгийн туслах багшаар Д. Отгонбаяр эрхлэгчтэй хамт олны дундаас ажил амьдралын гараагаа эхэлж, одоо 4 дэх жилдээ ажиллаж байна. Ажилд орсон эхний сардаа багш Г.Цэндхүүтэй бага бүлэгт сар ажиллаад, улмаар бэлтгэл бүлэгт О.Мягмардаваа багштай хамт ажиллаж эхэлсэн. О.Мягмардаваа багштай 2 жил хамт ажилласан бөгөөд багш маань миний мэдэхгүй чадахгүй байгаа бүхнийг зааж өгдөг төдийгүй би багшаасаа олон зүйлийг сурч мэдэж, түүнийгээ ажил амьдралдаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн надад зааж, зөвлөж, туслаж дэмжиж байдаг хамт олондоо баярлаж явдгаа энэхүү номоор дамжуулан хэлье. О.Мягмардаваа багш эрхлэгч болсноос 44
“Өсөх нахиа” цэцэрлэг
хойш багш Б.Болорсувдтай 2 дах жилдээ хамт ажиллаж байна. Манай ангийнхан ихэнх нь 2011 оны туулай жилтэй хүүхдүүд байдаг. Манай ангийнхан цэцэрлэгийнхээ хамгийн дэггүй, хамгийн дураараа, бас авъяаслаг хүүхдүүд байдаг. Манай хамт олон ажил хийвэл хийсэн шиг хийдэг, нийтэч хамт олон. Би Мянгад сум “Өсөх нахиа” цэцэрлэгээрээ овоглож яваадаа баяртай байдаг. Миний ажил амьдрал энхрий хөөрхөн үрс минь энэ байгууллагад өсөн торниж, өдий зэрэгтэй яваа. Би Мянгад сум “Өсөх нахиа” цэцэрлэгээрээ овоглож яваадаа баяртай байдаг. Байгууллагадаа ажиллаж байгаа болон энэ цэцэрлэгээр овоглож явсан үе үеийн ахмад буурлууддаа түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Туслах багш А.Одонжаргал
Туслах багш Даваацэрэн овогтой Мөнхжаргалын дурсамжаас Би цэцэрлэгт 2010 онд 3 сарын хугацаатай түр ажиллаж байсан. 2012 онд тус цэцэрлэгийн ахмад ажилтан Ж.Цэвэлмаа өндөр насны тэтгэвэрт гарахад туслах багшаар орж ажилласан. Дөнгөж ажилд ороход мэдэхгүй чадахгүй зүйл их байсан. Ахмад багш Мягмардаваа, Цэвэлмаа, Цэцэгжаргал багш Нямцэцэг, Энхтуяа, Гансүх нараас их зүйлийг сурч авсан. Ажиллаж байх хугацаандаа 2 удаа сургалтанд хамрагдан мэдлэг боловсролоо дээшлүүлсэн. Манай хамт олон их авьяаслаг, юмхнаар юм хийчихдэг бүтээлч хүмүүсээ. Би хамт олноороо бахархаж явдаг. Ажилд анх орчихоод бүлгийн хүүхдүүдийн нэрийг тогтоохгүй аав ээжийн нь нэрээр дуудах хөгтэй явдлууд их гардаг байлаа. Анх ажилд орсон өдрөө мартдаггүй дандаа санаж явдаг цэцэрлэгтээ ажил амьдралаа холбож яваадаа баяртай байдаг. Туслах багш Д.Мөнхжаргал
Манай цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан Бадамзолбоо овогтой Сарангэрэл Бид 2-той ажиллаж байсан үеэ дурсан нилээд ярилцсан юм. Сараа маань их авьяаслаг сайхан дуулна. Ажлыг өөриймсөг хийдэг байж билээ. Намуунаа гэдэг охинтой. Намуунаа бяцхан мисс тэмцээнд орж түрүүлээд, аймгийн бяцхан мисс тэмцээнд оролцож байсан. Сараа бид хэд заалнаас салахгүй тоглодог. Суманд тэмцээн уралдаан 45
“Өсөх нахиа” цэцэрлэг
болвол хамгийн түрүүнд очдог байлаа. Бүжгийн хоббитой. Бүжгэнд их ордог байлаа. Туслах багшаар түр ажиллаж байсан Басан овогтой Лхагвасүрэн Лхагваа эгч маань бидэнтэй хамт ажилладаг байлаа. Сайхан дуулна бид хэд АСТ-д орох гээд Баянхошуу багийн өндөр настан Дэнсээ гуайгаар “Нарийн сайхан хээр” уртын дууг заалган дуулж түрүүлж байлаа. Цэцэгээ эгч, Сараа, Лхагваа эгч бид хэд цэцэрлэгийг төлөөлөн бүхий л уралдаан тэмцээнүүдэд оролцон амжилт үзүүүлдэг байлаа. Лхагваа эгчийн маань 3 хүүхэд цэцэрлэгээр хүмүүжсэн. Ууганаа, Заяа, Урнаа гээд ... Охидыгоо бяцхан м и с с тэмцээнд ө ө р ө ө бэлтгэж оролцуулдаг байсан. Охидуудынхаа хувцсыг өөрөө оёдог мундаг уран бүсгүй дээ. Одоо Мянгад сумандаа ажиллаж амьдарч явна.
Цэцэрлэгийн нягтлан бодогч Баярхүү овогтой Намжилмаагийн дурсамжаас Миний бие1986 оны 03 сарын 07-нд Мянгад суманд төрсөн. 1993 онд Мянгад сумын арван жилийн дунд сургуулийн 1-р ангид элсэн орж, 4-р анги хүртэл суралцаад, улмаар Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургуулийг 2003 онд төгссөн. 2004 онд Ховд Их Сургуулийн Нягтлан Бодох Бүртгэлийн ангид элсэн ороод, 2008 онд төгссөн. 2008-2009 онд Монгол Шуудан банкинд теллер, 2009-2010 онд Улаанбаатар хотод “Сонголт” ХХК-д борлуулалтын нягтлан хийж байгаад, 2010 оны 07-р сард Отгонбаяр эрхлэгчтэй найрсаг хамт олны дундаас ажлынхаа анхны гарааг эхэлсэндээ баяртай байдаг. Анх төрийн албанд орж, мэргэжлээрээ ажиллаж эхлэхдээ айх баярлах зэрэгцэн байсан хэдий 46
“Өсөх нахиа” цэцэрлэг
ч надад зааж, зөвлөж, сургаж, урам хайрлаж байсан хамт олондоо баярлаж явдгаа энэхүү номоор дамжуулан хэлье. 2013 онд байгуулагынхаа аварга болж байсан. Манай хамт олон ажилсаг хийнэ гэсэн бол хийсэн шиг хийдэг, сум орон нутагтаа тэргүүний байгууллага болтлоо нэгдэж ажилласан сайхан хамт олон юм. Цэцэрлэгийнхээ хамт олондоо болон үе үеийн ахмад буурлууддаа түүхт 50 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Нягтлан бодогч Б.Намжилмаа
Цэцэрлэгийн нярав Данаажав овогтой Нэргүйгийн дурсамжаас Би 1972 онд Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Өвөлжин” гэдэг газар малчин Данаажавын 5 дахь хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн.1980 онд Мянгад сумын сургуульд элсэн суралцаж 1990 онд 10-р анги төгссөн. 19901992 онд Улаанбаатар хотын НААҮ-ний ТМСийг төгссөн. 1992-1993 онд ардын армийн 123-р ангид цэргийн алба хаасан. Одоо Мянгад суманд эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна. 2014 оны 08 сарын 11-ны өдөр тус цэцэрлэгийн нярав Ж.Энхтуяа өндөр насны тэтэгэвэрт гарч энэ байгууллагын няравын ажилд томилогдон ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдийг эрүүл хоол хүнсээр хангах, хүүхдийн хоолны орц норм нормативын дагуу илчлэг сайтай витаминлаг хоол хүнсээр хангахад анхааран ажиллаж байна. Жилийн аль ч улиралд сүү сүүн бүтээгдэхүүнийг хоолонд түлхүү хэрэглэж ирлээ. Мөн манай хамт олон намрын улиралд чацаргана, уулын сонгиноо түүж хоолонд хэрэглэдэг. Улирал бүр эцэг эхийн хуралд тогооч нярав, ня-бо нар тайлангаа танилцуулан ажиллаж байна. Жилд 2 удаа хоолны үзэсгэлэн гаргаж хэвшсэн. Хүнсний материалыг сард 2 удаа аймгийн хүнсний захаас АА-н нэгжтэй гэрээ байгуулан татаж бэлтгэдэг. Махыг малчдын гар дээрээс зах зээлийн үнэ ханшаар худалдан авч нийлүүлж байна. Ингээд Цэцэрлэгийнхээ 50 жилийг ойг хийхээр ажиллаж байгаа хамт олондоо болон үе үеийн ахмад буурлууддаа ойн баярын мэнд дэвшүүлье. Нярав Д.Нэргүй 47
“Өсөх нахиа” цэцэрлэг
Цэцэрлэгийн туслах тогооч Өлзийтогтох овогтой Оюуны дурсамжаас Овог: Өлзийтогтох Нэр: Оюун Төрсөн он сар: 1976. 02 .21 Мэргэжил: Тогооч Хобби: хоол хийх Хэлэх дуртай: Эзэн хичээвэл заяа хичээнэ Миний ажил амьдрал хоёр салшгүй холбоотой учраас энэ бүхэндээ сэтгэл хангалуун байдаг. Хүүхдийн байгууллагад 8 дахь жилдээ ажиллаж байна. Миний хамт олон Зовлон жаргалын алинд ч тэгш байдаг миний хамт олон Заяа өөдрөг үйлс нь ариун байдаг миний хамт олон Түмний үрсийн төлөө зүтгэх сэтгэл нь цагаан байдаг миний хамт олон Түмэн живаа буяны өргөлд цацлын сүүтэй миний хамт олон Инээж тоглохдоо ч ижилхэн байдаг миний хамт олон Ирээдүйн суут балчирт ихийг сургах гэж зүтгэдэг миний хамт олон Байгууллага байгууллагаас онцгой миний хамт олны үйлс Бие нь бага ч бэлчээр нь том үрсийнхээ Инээдэнд цалгиж сэтгэл нь цайдаг миний хамт олон Тогооч Ө.Оюун
Цэцэрлэгийн үйлчлэгч Бат-Эрдэнэ овогтой Отгонцэцэгийн дурсамжаас Би 1987 онд Мянгад суманд төрсөн. 1995 онд Ерөнхий боловсрлын сургуулийн 1-р ангид элсэн элсэн орж, 2005 онд төгссөн. 2013 оны 1 сараас тус цэцэрлэгт туслах ажилтанаар орж ажиллаж байна. Ажиллах хугацаандаа эрхлэгч Отгонбаяр, Мягмардаваа, багш Цэцэгжаргал, Энхтуяа, Нямцэцэг, Цэндхүү, Болорсувд, Гансүх, Одонжаргал, Мөнхжаргал Нягтлан бодогч Намжилмаа, нярав Энхтуяа, Нэргүй, Тогооч Долгорсүрэн, Оюун, сахиул Балжинням, галч Энхбат, Чулуунхүү нарын багш ажилтан ажиллагсадтай хамтран төрсөн нутгийнхаа бяцхан үрсийг цэцэрлэгээр сургаж, өсгөж зөв хүмүүжилтэй авьяаслаг хүүхдийг сургуульд бэлтгэх, цэвэр цэмцгэр, тохилог, ээлтэй дулаан орчноор 48
“Өсөх нахиа” цэцэрлэг
хангахад өчүүхэн хөдөлмөрөө зориулан хичээн зүтгэж байна. Энэ ажилсаг сайхан хамт олны дунд бяцхан иргэдийг сурган хүмүүжүүлэх буянтай үйлсэд гар бие оролцон ажиллаж байгаадаа туйлын баяртай байдаг юм . Хамт олондоо 50 жилийн ойн баярын мэндийг хүргэж хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж сайн сайхныг хүсье . Ажилтан Б.Отгонцэцэг
Сахиул Дэмбэрэл овогтой Балжиннямын дурсамжаас 1981 онд Мянгад суманд төрсөн. 1989 онд ЕБС-ийн 1-р ангид элсэн орж суралцаад 1998 онд10-р анги төгссөн. 2001-2002 онд хилийн цэргийн 0245-р ангид цэргийн алба хаасан. 2010 оны 5 сарын 1 ний өдөр тус цэцэрлэгийн сахиулаар орж ажилсаг хамт олны дунд ажиллаж амьдарч байна. Манай хамт олон аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийдэг бүтээлч, хөдөлмөрч хамт олон гэж бахархан тэднийхээ итгэлийг хүлээн ажиллаж байгаадаа баяртай байдаг. Миний бие ажилчдынхаа хамтаар аж ахуйн ажил болон цэцэрлэгийн гаднах хашааг засварлах ажилд өөрийн биеэр оролцон ажилласан ба ажилчдынхаа ажлын ачааллыг хөнгөвчлөхөд тодорхой хувь нэмрээ оруулж байна. Сүүлийн жилүүдэд байгууллагынхаа гадна орчны тохижилтонд нилээн анхааран ажиллаж мод бут тарих услах, ургуулахад улиас, бургас, хайлаас, чацаргана мод болон мандлын цэцэг тарих, зүлэгжүүлэх эко орчин бүрдүүлэх ажлыг гардан хийж ирлээ. Эвсэг, ажилсаг хамт олны дунд залуу насаа өнгөрүүлэн түмний бяцхан үрсийг эхийн сүүн сэтгэлээр хайрлан халамжилж сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэж яваадаа цаг ямагт бахархан баярлаж явдаг. Ажиллах хугацаандаа байгууллагын аварга ажилтанаар шалгаран шагнагдаж байсан. Үе үеийн удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажиллагсад та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд төрөлх цэцэрлэгийнхээ 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Амьдралын сүүн зам дардан байх болтугай Сахиул Д.Балжинням
49
“Өсөх нахиа” цэцэрлэг
Галч Жигжид овогтой Энхбатын дурсамжаас Би 1971 онд Мянгад суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр мал маллан өнгөрөөсөн.1979 онд Мянгад сумын сургуулийн 1-р ангид элсэн орж, 1987 онд 8-р анги төгссөн. Улаанбаатар хотын автозасварын ангийг төгссөн 4-р зэрэгтэй. Мянгад сумын Давшилт нэгдэлд малчин хийж байсан. 2005 онд Хүүхдийн цэцэрлэг хэмээх өргөөний галыг түлэх ажилд тохоон томилогдон, 10 дахь жилдээ ажиллаж амьдарч явнаа. 2000 онд Х.Түмэндэмбэрэлтэй гэр бүл болж, 3 охин 1 хүүгийн хамт аз жаргалтай сайхан амьдарч хүүхдүүд маань сургууль цэцэрлэгээр хүмүүжиж байна. Мянгад хотлын үрсийг дааруулахгүй байх эрхэм их үйлсэд зүтгэж эвсэг сайхан хамт олноороо бахархан багш нарынхаа ажилд туслан авьяас хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллан нилээд олон ажлыг санаачлан хийлээ. Бид 7-уулаа 40 жилийн ойгоо хийж байсан бол бид өнөөдөр 2 дахин нэмэгдэж түүхт 50 жилийнхээ ойтой золгож байна. 40 жилийн ойгоо тэмдэглэхээр бид хөдөө баг бригадуудаар явж тайлан концерт тоглон тэмээ унаж усаар гарч, хөгжим апартураа үүрч дүүрч явлаа. Одоо манай ня-бо Намжилмаагийн аавынд очин тэднийхээс тэмээ унан ус гарч байсан. Би нэг жижигхэн тором унаж байснаа санаж байна. Бид 40 жилээ их сайхан хийсэн. Ингээд 50 жилийнхээ ойг хийхээр зориглон ажиллаж байгаа хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Олонтой бол буянтай Оломгүй бол далай Галч Ж.Энхбат
Галч Очирбат овогтой Чулуунхүүгийн дурсамжаас Би 1968 онд Мянгад суманд төрсөн. 8 нас хүртлээ аав ээжийн гар дээр өсөж торниод, 1976 онд Мянгад сумын 8 жилийн сургуулийн 1-р ангид элсэн суралцаад, 1985 онд 8 ангиа төгссөн. 19851988 онуудад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ТМС-г тракторчин мэргэжлээр төгсөж, 19881994 он хүртэл Буянт сумын тэжээлийн аж ахуйд ажилласан. 2008 онд Мянгад сумын хүүхдийн Цэцэрлэгт галчаар орж 7 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа цэцэрлэгийн 50
“Өсөх нахиа” цэцэрлэг
бяцхан иргэдийн тоглож наадах дулаан орчныг бүрдүүлэхэд өөрийн сэтгэл юугаа зориулан ажиллаж байна. Манай хамт олон хийнэ гэж зорисон ажлаа заавал хийж дуусгадаг хийморлог сайхан хамт олондоо. Би хамт олноороо бахархдаг. Санаа зөв бол Заяа зөв гэдэг дээ. Цэцэрлэгийнхээ хамт олондоо болон үе үеийн ахмад буурлууддаа түүхт 50 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Хамт олноороо “Сундуйлын 3 рашаан амралтанд Галч О.Чулуунхүү
1970-аад оны хүүхдүүд 51
“Өсөх нахиа” цэцэрлэг
1972-1973 оны хүүхдүүд
Хүн эмнэлгийн жолооч Н.Жаргалдаваа
Багш Б.Бадамцэрэн найзуудын хамт 52
“Өсөх нахиа” цэцэрлэг
Төгсөгчдийн дурсамжаас 2006 оны төгсөгч Ганболдын Билгүүний дурсамжаас 1999 оны 09 сарын 08-нд төрсөн, туулай жилтэй. Аав, ээж 3 дүүгийн хамт амьдардаг. 2000 онд сумын хүүхдийн цэцэрлэгт орж, хүмүүжиж “2004 оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч байсан. Улмаар цэцэрлэгээс сурсан мэдсэн авъяасаа хөгжүүлэн 2004 онд аймгийн аварга шалгаруулах бүжгийн тэмцээнд О.Баярчимэгийн хамт “Чонон саарал” бүжгийг хийж, тусгай байр эзэлж байсан. Цэцэрлэгийн 40 жилийн ойгоор “Жалам хар”, цэнгээнт бүжиг, гимнастик, дууны төрлөөр баярын концертонд оролцож байсан. Энэ бүхэн маань цэцэрлэгийн багш Д.Өлзийбаяр, туслах багш Б.Гансүх болон нийт цэцэрлэгийн багш нарын маань хөдөлмөр юм. Цэцэрлэгийн багш нартаа баярлаж явдаг. Улмаар 2006 онд цэцэрлэгийн ахлах бүлгийг төгсөж, 1-р ангид элсэн орсон. Цэцэрлэгээс олж авсан авъяас билгээ хөгжүүлэн, 1-р ангидаа “Сургуулийн шилдэг сурагч”, бүжгийн аварга, морин хуур хөгжмөөр хичээллэн, сумын 90 жилийн ойн концертонд оролцсон. 2014 онд Ховд аймгийн хүүхдийн ордонд болсон “Соёлын өв уламжлагч хүүхдийн наадам”-д оролцож 1-р байранд орсон. Энэ бүхний маань эхлэл нь цэцэрлэгийн багш нар та бүхний нөр их хөдөлмөр гэж боддог. Та бүхэндээ 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ганболдын Билгүүн
53
“Өсөх нахиа” цэцэрлэг
2015 оны төгсөгч Баттулгын Баттүшигийн дурсамжаас Би 2011 онд анх цэцэрлэгт элсэн орсон. Би дуулах дуртай, бас бүжиглэх дуртай. Би цэцэрлэгийнхээ бүх багш нартаа хайртай. 2012 онд “Шилдэг хүүхэд” болж байсан. Мөн “Морин хуур-2015” ая зохиогчдын уралдаанд МУСТА Бадамцэрэнгийн ая “Зүүдний өвөө” дуугаар хүүхдийн дууны төрлөөр 1-р байр эзэлсэн. Би маш олон дуу мэддэг. “Зүүдний өвөө”, “Бага нас”, “Шагай” гэх мэт. Би бас эмээдээ маш их хайртай. Би цэцэрлэгийн бүх багш нартаа баярладаг. Намар сургуульд орно. Цэцэрлэгийнхээ 50 жилийн ойн концертонд эмээтэйгээ хамт орсондоо баяртай байдаг. Манай бүлгийнхэн бүгд авьяаслаг.
Баттулгын Баттүшиг
54
“Өсөх нахиа” цэцэрлэг
БИДНИЙ ХИЙСЭН БҮТЭЭЛЧ АЖЛУУД
55
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Энэрлийн бурхан эрхэм үйлстэн” анхдугаар чуулга уулзалт
Ахмад багш нар
Залуу багш нар
56
“Өсөх нахиа” цэцэрлэг
Ахмад эрхлэгч С.Цийрэгзэн, багш Ц.Ичинхорлоо, ахмад эрхлэгч Б.Чулуунцэцэг, багш Оюунбилэг
Уулзалтанд оролцсон багш нар
57
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Сүүн сэтгэл” тоглолт хийв
Багш нарын баяраар
58
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Эрчүүдээ дуулья” концерт Тоглолтын нээлт хамт олноороо
Хал цэрэг /эрхлэгч О.Мягмардаваа, багш Ц.Цэцэгжаргал/
59
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Цэрэг” бүжиг
Тоглолтын дараа хамт олноороо
60
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Ардын харилцаа дууг хэн сайн дуулах вэ”
Харилцаа дууны тэмцээний нээлт
“Сэндэр охин” ноёнд тогооч С.Долгорсүрэн, Сэндэр охинд Ня-бо Б.Намжилмаа 61
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Ламбугай” ламд Багш Ц.Цэцэгжаргал, хүүхэнд багш Г.Цэндхүү
“Инээмсэглэл” баг багш Д.Мөнхжаргал, ажилтан Д.Балжинням
62
“Өсөх нахиа” цэцэрлэг
Тэмцээний тэргүүн байр эзэлсэн “Хайр сэтгэл” баг \эрхлэгч О.Мягмардаваа, ажилтан Б.Отгонцэцэг
Тусгай байр эзэлсэн “Хожгор тожгор” баг багш Б.Гансүх, нярав Ж.Энхтуяа
63
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Болзоо” баг багш Ц.Энхтуяа, ажилтан Ж.Энхбат
“Бор борхон харц” баг багш Б.Болорсувд А.Одонжаргал
64
“Өсөх нахиа” цэцэрлэг
Ардын харилцаа дууг хэн сайн дуулах вэ 2 ?
Ахлах бүлгийн “Угсаатан 1” баг \ эцэг эх Т.Алтанзул, Т.Лхагвасүрэн\
Бэлтгэл бүлгийн “Хос хун” баг \эцэг эх С.Мөнхцэцэг, Рэнцэн-Очир\
65
“Өсөх нахиа” цэцэрлэг
Бага бүлгийн “Хайр сэтгэл ”баг \Ж.Энхбат, Түмэндэмбэрэл\
Дунд бүлгийн “Бондгор сондгор”баг \С.Долгорсүрэн, Б.Алтанцэцэг\
66
“Өсөх нахиа” цэцэрлэг
Ахлах бүлгийн “Угсаатан 2” баг Б.Ганбаатар, Э.Урантуяа\
Дунд бүлгийн “Энэрэл” баг \Ц.Уртнасан, Батцэнд\ 67
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Аав ээж би”
М.Мөнгөнцэцэг ахлагчтай “Туулайхан” баг
Г.Ариунгэрэл ахлагчтай “Цэцэгхэн” баг \1-р байр эзэлсэн\
Саруулбаатар ахлагчтай “Монгол омогшил” баг
Г.Хулан ахлагчтай “Ягаахан” баг
68
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Үлгэрийн баатрууд амилсан нь” -1
“Тааварчин гурав” үлгэр \ ноёнд багш Д.Мөнхжаргал, ах дүү 3-т багш Нямцэцэг ажилтан Б.Отгонцэцэг, Ө.Оюун нар \
“Баавгай, чоно, нохой гурав” үлгэр \Нохойнд эрхлэгч О.Мягмардаваа, баавгайнд ажилтан Д.Балжинням, чононд багш А.Одонжаргал \ 69
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Бадарчингийн паян” үлгэр \Бадарчинд багш Б.Болорсувд, ноёнд тогооч С.Долгорсүрэн, шивэгчинд нярав Ж.Энхтуяа\
“7 настай хүү” үлгэр \7 настай хүүгийн дүрд Г.Цэндхүү, Баяны дүрд О.Чулуунхүү \
70
“Өсөх нахиа” цэцэрлэг
Мангасын дүрд Ц.Энхтуяа нар
“Хараацай яагаад айлын гэрт өндөглөдөг вэ?” үлгэр \Өвгөний дүрд Б.Намжилмаа, Хараацайд Б.Гансүх, Шулмасны дүрд Ж.Энхбат нар \
71
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Үлгэрийн баатрууд амилсан нь - 2” Байгууллагуудын дунд зохион байгуулж явуулсан. Мянгад сумын эмнэлэгийн хамт олон тэргүүн байр эзлэж, Цагдаагийн тасаг -дэд байрыг тус тус эзэлж бусад байгууллагуудаа хошуучлан оролцлоо. “Тааварчин гурав” үлгэр \Эрүүл мэндийн төвийн баг\
\Ноёны дүрд эрүүл мэндийн төвийн дүн бүртгэгч, бага эмч Жүгдэрдулам, том ахын дүрд Цагаанбулан, багийн эмч Отгонхишиг, Дунд ахын дүрд сувилагч Б.Мөнхцэцэг, бага дүүгийн дүрд эмэгтэйчүүдийн эмч Батцэцэг нар\
72
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Эрхий мэргэн” үлгэр
\Эрхий мэргэний дүрд Хэлтсийн төлөөлөгч Ганчулуун, 7 нард Энхбаяр, Мөнхжин, Цэрэннадмид, Морины дүрд Сандагдорж, Тарваганы дүрд Ганчулуун нар \
“Үлгэрийн баатар амилсан нь 2” тэмцээнд оролцогсод
73
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Үлгэрийн баатар амилсан нь-3”
Орос ардын үлгэр “Манжин” \Бага бүлэг\ \ Манжинд С.Жавхлантөгс, Өвгөнд Г.Хүрэлсүх, Эмгэнд А.Мөнх-Ундрал охинд Б.Сонинхүү, нохойнд А.Хаш-Эрдэнэ, Мууранд Э.Энхзаяа, Хулганад М.Энхжин нар \
“Гурван тоорой” үлгэр \Дунд бүлэг\ \Чононд М.Түшиг, Г.Дөлгөөн, ах тооройд Г.Ариунгэрэл, Дунд тооройд Ч.Жинжиймаа, дүү тооройд Э.Хулан\
74
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Шаазгай хүү үлгэр” ахлах бүлгийн хүүхдүүд
“Эрхий мэргэн” үлгэр \Бэлтгэл бүлэг\ \Эрхий мэргэнд Б.Баттүшиг, Моринд Б.Буяннэмэх, тарваганд Буянзагд, наранд Цэлмүүн, Г.Хишигжаргал, П.Ариун-Эрдэнэ, Ч.Оюумаа, Н.Цэцэгээ, Г.Болортуяа, Э.Хонгорзул нар тоглов\
75
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Дээлтэй монгол 2014”
Авъяас хөтөлбөрийн “Алтан шагай” багийнхан
Багшийн хөтөлбөрийн “Мөнгөн шагай” багийнхан
76
“Өсөх нахиа” цэцэрлэг
Ном хөтөлбөрийн “хүрэл шагай” багийнхан
Шүүгч эрхлэгч О.Мягмардаваа багш Ц.Цэцэгжаргал
77
“Өсөх нахиа” цэцэрлэг
Ном хөтөлбөрийн багийн дүрийн тоглолтын хэсэг \Аавд нярав Ж.Энхтуяа, ээжид А.Одонжаргал, охинд Б.Отгонцэцэг, ноёнд Д.Балжинням \
78
“Өсөх нахиа” цэцэрлэг
Багшийн хөгжил хөтөлбөрийн багийн “Миний ээж” дууны клип /Ээжид ажилтан О.Чулуунхүү, охидод Г.Цэндхүү, Б.Намжилмаа, Ө.Оюун, Б.Гансүх нар/
79
“Өсөх нахиа” цэцэрлэг
Авъяас хөтөлбөрийн багийнхны “Үлэмжийн чанар” дууны хэсгээс
Тэмцээний дараа хамт олноорооо
80
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Дээлтэй монгол 2015”
Соёлын төвийн багийнхан
ЕБС-ын багийнхан
Эмнэлэгийн багийнхан
Цэцэрлэгийн зохион байгуулагчид
81
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Дөрвөн бэрх 2013”
“Тэмээчин” баг \Ө.Оюун, Б.Болорсувд, эрхлэгч Д.Отгонбаяр\
“Хоньчин” баг \ О.Чулуунхүү, Н.Нямцэцэг, Б.Отгонцэцэг\
“Адуучин” баг \Д.Балжинням, Б.Намжилмаа, Д.Мөнхжаргал\
“Ямаачин” баг \ Б.Гансүх, А.Одонжаргал, Г.Цэндхүү\ 82
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Дөрвөн бэрх 2014”
“Тэмээчин” баг \Дунд бүлгийн эцэг эх\
“Адуучин” баг \Ахлах бүлгийн эцэг эх\
“Хоньчин” баг \Бэлтгэл бүлгийн эцэг эх\
“Ямаачин” баг \Бага бүлгийн эцэг эх\
83
“Өсөх нахиа” цэцэрлэг
Мөсний баяр
Эрхлэгч маань Мөсний сумод хүчээ үзэж байгаа нь
Хүргэн Жагаа ах маань Дэдээ ахтай хүчээ үзэж байгаа нь
Олс таталтын үеэр \ хүргэчүүлтэй цуг \ Б.Гансүх багш баярлаж байгаа нь
Б.Гансүх багш баярлаж байгаа нь 84
“Өсөх нахиа” цэцэрлэг
Абаа маань Сумондоо
“Мөнгөлөг шагшуурга”- н дээр
Мянгад сумынхаа морин чаргатайгаа манай тав
Хос хоёр маань болзоондоо
85
“Өсөх нахиа” цэцэрлэг
Дугуйлан
Багачуудын урлангаар хийсэн бүтээлтэйгээ \ зүүн гар талаас: Анар, Г.Хишигжаргал, Намуунцэцэг, Цэлмүүн, Отгонцэцэг\
Даам тоглож байгаа нь \А.Болорчимэг, Билгүүн, Г.Цогтсайхан, Х.Ганзаяа\
Хүүхдийн баяраар гимнастик хийж байгаа нь \2014 оны төгсөгч \
Гимнастикийн дараа
86
“Өсөх нахиа” цэцэрлэг
Цэцэрлэг минь баяртай
2012 он
Л.Отгонхишиг, Г.Алтангадас Э.Батзориг, Э.Халиунаа нар дуулж байгаа нь
О.Тэлмүүн дуулж байгаа нь /2013/
2015 оны төгсөгчид багш эцэг эхтэйгээ цуг
87
“Өсөх нахиа” цэцэрлэг
Бэлтгэл бүлгийн охид
Дунд бүлгийнхэн 2015
Алиалагч багш Б.Гансүх маань цасан охидтой цуг бүжиглэж байгаа нь \2013\
Дунд бүлгийнхэн 12 сар болсон нь \2013\
88
“Өсөх нахиа” цэцэрлэг
4-н улирал бэлтгэл бүлгийнхэн \2014\
7 одой цасан гоо бага бүлгийн хүүхдүүд \2013\
Цагаан сар өглөөлөг “Улаан бууртай тэмээ” Дунд бүлгийнхэн
Бэлтгэл бүлгийнхэн 2 багштайгаа өглөөлгийн дараа \2014\
89
“Өсөх нахиа” цэцэрлэг
Бэлтгэл бүлгийн хөвгүүд хөөрөг даалинтайгаа
Дунд бүлгийнхэн өглөөлгийн дараа
90
“Өсөх нахиа” цэцэрлэг
Ном хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн
Багшийн хөгжил хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн
Авъяас хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн
Англи хэлний багш Жеймстэй цуг
91
“Өсөх нахиа” цэцэрлэг
Тусгаар тогтнолын өдрөөр
Амралтаараа Сундуйлд
100-н цэцгийн баяраар авчирсан цэцэгтэйгээ
Хүүхдүүд маань авчирсан цэцэгтэйгээ
92
“Өсөх нахиа” цэцэрлэг
Баруун гар талаас: Анхны эрхлэгч Ж.Лхагва, ахмад ажилтан Б.Норжмаа, Дорж гуай
Анхны эрхлэгч Ж.Лхагва гуайтай цуг
Мянгад ястаны малгай оёж байгаа нь
Мянгад эмэгтэй дээлний ханцуй оёж байгаа нь
93
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Хүслээр жигүүрлэсэн аялгуу” тоглолт
Тоглолтын өмнө
Чонон саарал бүжиг \ Бэлтгэл ахлах бүлгийн хүүхдүүд\
“Өндөр Хөхий” дуу \Нээлт\
Жанцанноровын хөгжим “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмийн хэсгээс \ Үндэсний хөгжмийн чуулга\
94
“Өсөх нахиа” цэцэрлэг
“Өндөр Хөхий” бүжиг \ бэлтгэл ахлах бүлгийн хүүхдүүд
“Мянгад хатад” бүжиг
2014 оны төгсөгчид
2015 оны төгсөгчид
95
“Өсөх нахиа” цэцэрлэг
Цэцэрлэгийн Анхны мисс Батнямын Аюушжав
Үе үеийн миссүүд 96
“Өсөх нахиа” цэцэрлэг
МЯНГАДЫН ЦЭЦЭРЛЭГИЙН СҮЛД ДУУ Шүлгийг Багш Ц.Цэцэгжаргал Аяыг СТА багш Б.Бадамцэрэн
Миний сайхан цэцэрлэг Аав ээжийн алагхан үрсүүд Ангидаа ирээд жаргалтай байдаг Цэнгэн наадах дуулах бүрдээ Цээж дүүрэн баяртай байдаг
Мянга мянган хүүхдийн мөртөө
Мянгадын цэцэрлэг бидний өргөө
Миний сайхан цэцэрлэг гээд
Магтан магтан дуулья даа
Ээжийн сэтгэлээр биднийг хайрласан Энэрлийн бурхан багшдаа хайртай Үеийн хөөрхөн найзуудаа хараад Үргэлж сэтгэл дүүрэн байдаг
Дахилт
Хүсэл мөрөөдлөө багшдаа хэлээд Хөөрөн баясан жаргалтай байдаг Хүний сайхан хайраар ивээсэн Хүүхэд насны сайхан цэцэрлэг
Дахилт
97
Номыг эмхтгэсэн: Цэцэрлэгийн эрхлэгч О.Мягмардаваа Хянасан багш: А.Одонжаргал Номыг ивээн тэтгэсэн: Монгол улсын Засгийн газрын Эдийн засгийн зөвлөлийн гишүүн, Төрийн банкны орлогч захирал, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, “Монголын эрмэлзэл” ТББ-ын тэргүүн, Доктор Б.Очбадрах Хэвлэлийн эх бэлтгэсэн: Я.Оюунбаяр Хэвлэсэн тоо: 300 ш Хэмжээ: В5
“Тод үсэг” хэвлэх үйлдвэрт эхийг бэлтгэж хэвлэв.
5жил УТАС: 94901020, 96262686