Шинэ номын мэдээ 2017 9 сар

Page 1

Энхбаяр Б. Харилцааны сэтгэл зүй-УБ.:Удам соёл,2017.-146х. Бидний амьдралын гол утга учир юу вэ? гэх асуултанд ихэнхи хүмүүс миний гэр бүл гэж хариулна. Эцсийн амьсгаа хураах мөчдөө ч гэр бүл, хайртай бүхнийхээ тухай бодно. Дараа дараагийнх нь найз нөхөд, ажил мэргэжил, үнэт зүйл, зорилгын тухай хэлэх байх. Бид амьдралынхаа ихэнхи цаг хугацааг аз жаргалтай байхад зарцуулсан гэхээсээ илүүтэйгээр өдөр тутмын хийж буй ажилдаа эрч хүчээ зарцуулна. Бас хэн нэгэнд уурлаж гомдох, ажлаас стресст орох, амьдралдаа гутрах,ганцаардан суух, мөнгө эрх мэдлийн төлөө бүхнийг умартан зүтгэх гээд олон зүйлд цаг хугацаагаа зарцуулсан байдаг.

Мөнхсүлд Б. Хүүхдийн хэл яриа хөгжүүлэх бяцхан үлгэрүүд.-УБ.:Бит пресс,2017.53х.Хүүхдийн хэл ярианы хөгжлийг хэвийн түвшинд хөгжүүлэх асуудал нь тухайн хүүхдийн ирээдүйн амжилтын суурь болдог учир хэл яриа хөгжүүлэх арга зүйн үндсэн зорилтонд тулгуурлан хөгжүүлэх нь чухал юм.


Гуревич П.С. Соёлын философи: Философи-түүхийн анализ-УБ.:Удам соёл,2011.154х. Дэлхий ертөнц даяарчлагдаж, түүнийг дагаад хүний нийгмийн болон оюун санааны амьдралд гүнзгий өөрчлөлт гарч буй өнөө үед соёл болон хүн төрөлхтний оюун санааны их өв уламжлал хаашаа хөгжих чиг хандлагатай байгаа, тэр нь өнөөдөр бидний тулан ирээд байгаа нийгэм-үзэл санааны шинэ орчинд хэрхэн дасан зохицох тухай асуудал тулгамдсан зүйлүүдийн нэг болоод байна. Үүнд хариулт өгөх шинжлэх ухааны нэг чухал салбар нь соёлыг авч үзэх тухай асуудал мөн. Орчуулгын энэхүү цуврал бүтээл нь Соёлын мөн чанар, Философи ба соёл судлал, Соёлын философи ба социологи, Соёлын гарал үүсэл, Шүтлэг ба соёл, Соёлын үнэт чанар гэсэн бүлгүүдэд хуваагдана.

хэллэгийн их гарын English idiomatic dictionary.Аливаа хэлэнд адил бичлэгтэй, нөгөөг ойлгуулдаг өвөрмөц хэллэг түүний мөн чанарыг ухаарахгүй бол оюуны хэл мэдэхгүйтэй ижил үүн дээр л гардаг буюу Монгол байхад хүний ам юм уу, уулын ам амын ам юмуу ер алийг нь гэхэд үгийн утгын гүнд нэвтрүүлэхийн шинжээч Ц.Дашдондов энэхүү өвөрмөц хэллэг тавь, жаран өөр

Амаржаргал Н.

Дашдондов Ц. Монгол-англи өвөрмөц хэлц, толь=Unabridged MongolianУБ.:Мөнхийн үсэг,2016.-904х. ижил утгатай бас нэгийг хэлээд үлэмж их байдаг болохоор бэлчээрийн хэл сурсан ч гэсэн юм.Сурах, мэдэх хоёрын ялгаа хэлээр "ам" гээд биччихсэн юм уу, савны ам юм уу, хэл хэцүү шиг л тийм маягийн англи тулд сэтгүүлч, эх хэлний толийг бүтээжээ. Зарим утгыг агуулсан байдаг.


Орчуулах аргачлал-2.-УБ.:МУИС Пресс,2016.-57х. МУИС-ийн Орхон сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Н.Амаржаргал уг гарын авлагыг их, дээд сургуулийн хэлний мэргэжлийн ангийн "Англи хэлний орчуулгын дадал" хичээл судалж байгаа оюутнууд болон англи хэл сонирхон судалж буй дундаас дээш түвшний мэдлэгтэй суралцагчдад зориулан цуврал болгон гаргаж байна. Энэ цувралд нийгэм, улс төрийн орчуулгын төрөлд хамаарах "Хууль", "Эдийн засаг" гэсэн 2 сэдвийн орчуулгын талаар тодорхой ойлголт өгөх ба энэ чиглэлээр оюутнуудад орчуулах арга барил эзэмшүүлэх зорилготой юм.

гэж хэлж болно.

Одхүү С. Улс төр судлал.-УБ.:Адмон принт,2017.-365х. Улс төр судлал нь Монгол Улсын тухайн үеийн А боловсролын яамнаас гаргасан шийдвэрийн (1991) дагуу бүх их, дээд сургуульд заавал судалбал зохих шинжлэл ухааны салбар байсан юм. Энэ шийдвэрийн дагуу 1992 оны хичээлийн жилээс улс төр судлалын хичээлийг зааж, нийгэм даяараа орчин үеийн улс төр судлалд суралцаж эхэлсэн түүхтэй. Энэ утгаараа улс төр судлал нь манай орны хувьд харьцангуй шинэ салбар


Одхүү С.

Отгонтэнгэр: Эрдэм шинжилгээний бичиг VIII.-УБ.:Удам соёл,2017.-207х. Энэхүү цувралаас тус сургуулийн багш нарын бэлтгэн хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний илтгэл, судалгаа, сурталчилгааны өгүүлэлүүдийг тэдгээрт тусгасан үзэл баримтлал, онолуудыг боловсрол судлал, хэл шинжлэл, хууль зүй, эдийн засаг бизнесийн судлал зэрэг шинжлэх ухааны олон салбар, чиглэлүүдээр танилцаж болно .

Галиндэв Б. Достоевский ба хүний асуудал.,УБ.:Сэлэнгэ пресс,2017.-362х. Зохиогч энэхүү бүтээлдээ орчин үед хүний тухай мэдлэгийг өөртөө агуулсан философи, урлаг, уран зохиол, шашин, сэтгэл зүй зэрэг салбар өөр хоорондоо нийлэгших хандлагатай болоод байгаа бодит байдлыг харгалзан үзэж, философи, уран зохиолын зааг дээр хүний асуудлыг авч үзэх зорилго тавин, хэрэгжүүлэхийг оролджээ.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.