Отгонтэнгэр их сургууль, Хүмүүнлэгийн сургуулийн шинэ номын мэдээ
Улаанбаатар хот 2017 он
1
МОНГОЛ ХЯТАД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА ЗҮЙ Зохиогч: Баатарнум Г. Он: 2017 Хуудас: 272 Хорвоод хoн болон мэндэлсэн Гал тахиа жилээс инагш цаг тооны хүрдийг эргүүлбэл "Цагаан cap" хэмээх Монголчуудын уламжлалт баяр, ёс заншлыг мэдрээд тавин хэдэн жил улиран оджээ. Барагцаалбал, 1962 оноос л энэ мэдрэмжийг авсан болов уу гэж өдгөө бодогдоно. Минин аав С.Гомбо 1951 онд Хилийн цэргээс бэлтгэл ахмад цолтой халагдаж,төрөлх нутаг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумандаа суурьшин бурхны хутагтийг олсон.1969 оныг хүртэл баг бригадын агентын албыг нэр хүндтэй хашсан юм. Тэр жил буюу 1962 онд аав маань Төв бригадаас Баян бригадын агентаар томилогдож. Лувсандагва гэдэг жолоочийн монхор ногоон "Зил-164" машинаар их нүүдэл, суудал өрнөж, төрж өссөн Харваах, Эргэнэ бууц, Гун гуу, Хаахар, Аниухай зэрэг нэр нь хїртэл шїлгийн шад мєр шиг идээшиж дассан нутгаасаа алслан, аавын маань нь төрсөн ганц эгч, бидний авгайлдгаар "Олгой" буюу Долгор эмээ Төөеө буюу “өндөр" Төмөр ах, Цэцэгмаа эгч нараасаа холдож байгаадаа ихэд гунигтай байсан санагддагийм.... 1
ДОСТОЕВСКИЙ БА ХҮНИЙ АСУУДАЛ Зохиогч: Давааням С. Он: 2014 Хуудас: 618
"Алган дээрхи дэлхий цуврал"-ын эхний номонд дэлхийн 200 гаруй орны тухай єгүүлэх бол хоёр дахь номонд нийгэм, улс төр, эдийн засаг, байгалийн нөөц, засаглал зэрэг салбаруудын хамгийн сүүлийн үеийн нийт 600 гаруй үзүүлэлтээр Монгол улс дэлхийн 200 гаруй орны чухам хаана нь явааг тодорхойлон харуулна. Хаана хүрч хөгжих нь эхлээд хаана байгаагаа мэдэхээс эхлэнэ гэсэн үг бий. Иймд Монгол улс, монгол хүн бид дэлхийд хаана яваагаа мэдэх нь хөгжлийн гарцыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
2
ОРЧУУЛАХ АРГАЧЛАЛ 2 Зохиогч: Банг С. Он: 2008 Хуудас: 152 Монгол хүнд зориулсан цогц сурах бичиг
3
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ,АРГА ЗҮЙН АСУУДАЛ-2017 Зохиогч: Банг С.
Он: 2008 Хуудас: 152 Монгол хүнд зориулсан цогц сурах бичиг
4
УЛС ТӨР СУДЛАЛ Зохиогч: Ажэмолу Д. Он: 2016 Хуудас: 436 Дарон Ажэмолу, Жэймс Робинсон нар 15 жилийн судалгаандаа тулгуурлан эдийн засгийн хөгжил ба доройтлын сурвалж нь хүний "бүтээсэн" улс төрийн болон эдийн засгийн инстүүц болохыг баталсан байна. Хоёр Солонгосыг жишээ болгон авч үзвэл, Хойд Солонгос дэлхийн хамгийн буурай орны тоонд багтаж байхад угсаа гарвал нэгтэй өмнөд Солонгос өндөр хөгжилтэй орнуудын нэг болжээ. Ийм ялгаа гарсан нь инстүүцүүд нь өөр өөр замналаар хөгжсөн шалтгаантай улс төрийн тогтолцоо юм. Ажэмолу, Робинсон нар Ромын эзэнт гүрнээс эхлээд Маяагийн хот-улсууд, ЗХУ, АНУ болон Африк хзртэл олон улс орны түүхэн үйл явдалд тулгуурлан улс төр, эдийн засгийн шинэ онол дэвшүүлж, өдгөө бидний өмнө тулгараад буй асуудалд хариу өгч байна.
5
ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ Зохиогч: Батрэгзэдмаа Б. Он: 2017 Хуудас: 493 Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутагийг олж буй тухай єгүүлнэ.
6
УНШИГЧ
/БАГШ ОЮУТНУУДЫН ХАМТЫН БҮТЭЭЛ/ Зохиогч: Али С.
Он: 2016 Хуудас: 240 Энэ романд, эх орондоо амьдрахад хэцүү болсон учир харь оронд оршин сууж, гадны соёлд дасахаар хичээж буй Раиф эфэндигийн дүрээр дамжуулж үндэстэн хоорондын соёлын нэгдэл, ялгарлыг тод харуулжээ. Раиф эфэнди, Берлинд очоод амьдралаа шинээр эхлүүлэхээс гадна чин үнэнч хайр сэтгэлээ харь нутагт, жүүд бүсгүйд зориулж, амьдралынх нь хамгийн аз жаргалтай, утга учиртай өдрүүд болон сэтгэлд нь үлдэх цаг мөчүүдийг түүнтэй хамт өнгөрүүлнэ. Сэтгэл догдлом үйл явдлаараа таныг өөрийн эрхгүй хөтлөх энэхүү роман амьдрахуйн учир шалтгаан, өнгөрсөн үеийн талаарх баялаг эргэцүүллүүдийг гол дүрийн бодролоороо дамжуулан уншигчид хүргэнэ.
НАЙРУУЛГА ЗҮЙН ОНОЛЫН СУДАЛБАР Зохиогч: Дашдондов В. Он: 2016
Хуудас: 904 Аливаа хэлэнд адил бичлэгтэй, ижил утгатай бас нэгийг хэлээд нөгөг ойлгуулдаг өвөрмөц хэллэг үлэмж их байдаг болохоор түүний мөн чанарыг ухаарахгүй бол бэлчээрийн хэл сурсан ч гэсэн оюуны хэл мэдэхгүйтэй ижил юм. Сурах, мэдэх хоёрын ялгаа үүн дээр л гардаг буюу Монгол хэлээр "ам" гээд биччихсэн байхад хүний ам юм уу, уулын ам юм уу, савны ам юм уу, хэл амын ам юмуу ер алийг нь гэхэд хэцүү шиг л тийм маягийн англи үгийн утгын гүнд нэвтрүүлэхийн тулд сэтгүүлч, эх хэлний шинжээч Ц.Дашдондов энэхүү толийг бүтээжээ. Зарим өвөрмөц хэллэг тавь, жаран өөр утгыг агуулсан байдаг. Тэгвэл тэр бүхнийг олж мэдэж, монгол дүйцэл онооно гэдэг бэрх ажил билээ.
7
JOURNALISM ENGLISH Зохиогч: Боланьо С. Он: 2016 Хуудас: 104 Роберто Боланьо – Люмпены тууж (Чили, 2003): Роберто Боланьог, Габриель Гарсиа Маркесаас хойш олон улсад хамгийн их алдаршсан зохиолч гэж үзэх нь элбэг. Догшин мөрдөгчид, 2666 хэмээх нүсэр хоёр романаараа нэр хүнд нь түгсэн түүнийг постмодеризмын тэргїїн эгнээний зохиолч гэж їздэг. Боланьогийн богино хэмжээний сод бүтээлүүдийн нэг болох Люмпены тууж эцэг эх нь замын ослоор гэнэт нас барсны дараа өнчирч хоцорсон эгч дїї хоёр, томоос том Ром хотод хэрхэн аргаа олж, амьжиргаагаа залгуулж буй тухай єгүүлнэ. Энэ орчин үеийн “төлөвшлийн” романаараа Боланьо, порнограф, биеэ үнэлэлт зэрэг эмзэг сэдвийг зоригтойгоор хөнджээ.