Шинэ номын мэдээ

Page 1

Энхбаяр Б. Харилцааны сэтгэл зүй-УБ.:Удам соёл,2017.-146х. Бидний амьдралын гол утга учир юу вэ? гэх асуултанд ихэнхи хүмүүс миний гэр бүл гэж хариулна. Эцсийн амьсгаа хураах мөчдөө ч гэр бүл, хайртай бүхнийхээ тухай бодно. Дараа дараагийнх нь найз нөхөд, ажил мэргэжил, үнэт зүйл, зорилгын тухай хэлэх байх. Бид амьдралынхаа ихэнхи цаг хугацааг аз жаргалтай байхад зарцуулсан гэхээсээ илүүтэйгээр өдөр тутмын хийж буй ажилдаа эрч хүчээ зарцуулна. Бас хэн нэгэнд уурлаж гомдох, ажлаас стресст орох, амьдралдаа гутрах,ганцаардан суух, мөнгө эрх мэдлийн төлөө бүхнийг умартан зүтгэх гээд олон зүйлд цаг хугацаагаа зарцуулсан байдаг. Мөнхсүлд Б. Хүүхдийн хэл яриа хөгжүүлэх бяцхан үлгэрүүд.-УБ.:Бит пресс,2017.53х.Хүүхдийн хэл ярианы хөгжлийг хэвийн түвшинд хөгжүүлэх асуудал нь тухайн хүүхдийн ирээдүйн амжилтын суурь болдог учир хэл яриа хөгжүүлэх арга зүйн үндсэн зорилтонд тулгуурлан хөгжүүлэх нь чухал юм.

Гуревич П.С. Соёлын философи: Философи-түүхийн анализ-УБ.:Удам соёл,2011.-154х. Дэлхий ертөнц даяарчлагдаж, түүнийг дагаад хүний нийгмийн болон оюун санааны амьдралд гүнзгий өөрчлөлт гарч буй өнөө үед соёл болон хүн төрөлхтний оюун санааны их өв уламжлал хаашаа хөгжих чиг хандлагатай байгаа, тэр нь өнөөдөр бидний тулан ирээд байгаа нийгэм-үзэл санааны шинэ орчинд хэрхэн дасан зохицох тухай асуудал тулгамдсан зүйлүүдийн нэг болоод байна. Үүнд хариулт өгөх шинжлэх ухааны нэг чухал салбар нь соёлыг авч үзэх тухай асуудал мөн. Орчуулгын энэхүү цуврал бүтээл нь Соёлын мөн чанар, Философи ба соёл судлал, Соёлын философи ба социологи, Соёлын гарал үүсэл, Шүтлэг ба соёл, Соёлын үнэт чанар гэсэн бүлгүүдэд хуваагдана.

Дашдондов Ц. Монгол-англи өвөрмөц хэлц, хэллэгийн их гарын толь=Unabridged MongolianEnglish idiomatic dictionary.-УБ.:Мөнхийн үсэг,2016.-904х. Аливаа хэлэнд адил бичлэгтэй, ижил утгатай бас нэгийг хэлээд нөгөөг ойлгуулдаг өвөрмөц хэллэг үлэмж их байдаг болохоор түүний мөн чанарыг ухаарахгүй бол бэлчээрийн хэл сурсан ч гэсэн оюуны хэл мэдэхгүйтэй ижил юм.Сурах, мэдэх хоёрын ялгаа үүн дээр л гардаг буюу Монгол хэлээр "ам" гээд биччихсэн байхад хүний ам юм уу, уулын ам юм уу, савны ам юм уу, хэл амын ам юмуу ер алийг нь гэхэд хэцүү шиг л тийм маягийн англи үгийн утгын гүнд нэвтрүүлэхийн тулд сэтгүүлч, эх хэлний шинжээч Ц.Дашдондов энэхүү толийг бүтээжээ. Зарим өвөрмөц хэллэг тавь, жаран өөр утгыг агуулсан байдаг.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.