ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНД ШИНЭЭР ИРСЭН НОМ, СУРАХ БИЧИГ
УЛААБААТАР ХОТ 2017
МАГНА ХАРТ Орчуулагч: П.Амаржаргал Редедактор: Н.Лүндэндорж Он: 2016 Хуудас: 54 ISBN 978-99962-1-596-4
Магна Хартыг хамгийн эртний “эрх чөлөөний баримт бичиг” гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, “улс төрийн Библи” гэж хүндэтгэдэг. Магна Харт бол зөвхөн Английн ард түмний өмч биш, харин хуулийн дор эрх чөлөөнийхөө төлөө аль ч цаг үед, аль ч газар тэмцэж ирсэн, тэмцэж байгаа бүх хүн төрөлхтний оюун санааны хөтөч, дэлхий ертөнцийг өөрчлөгч юм. Одоогоос бараг 800 шахам жилийн тэртээ бүтээгдсэн энэхүү гайхамшигт эх сурвалжийг судлаагүй хуульч дэлхийд ховор бөгөөд түүний үзэл санаа шингээгүй эрх зүйн сурвалж гэж бараг үгүй юм. Манай эрх зүйч бэлтгэх тогтолцоонд Магна Хартыг тийм ч хангалттай түвшинд судлалгүй олон жилийг үдсэн нь түүнийг эх хэл дээр хөрвүүлээгүйтэй холбоотой байж болох тул ийнхүү энэ аугаа үнэт эх сурвалжийг эх хэлнээ хөрвүүлж, монголын хуульчдад хүргэж байна.
1
ПРОЦЕССИЙН ЭРХ ЗҮЙН ТОЛЬ Зохиогчид: Т.Азжаргал, Ж.Амарсанаа, Э.Байгал ба бус Редектор: Ж.Амарсанаа, Д.Батсүх ба бус Он: 2014 Хуудас: 227 ISBN 978-99962-68-16-8 Энэхүү цогц ажлын нэг хэсэг нь "Процессийн эрх зүйн толь (Гарын авлага)" нэртэй ном юм. Анхны хэвлэл гэдэг учир нь процессийн зарим хуульд ойрын үед нэмэлт, өөрчлөлт оруулсны түүнийг тусгаж, бас нэмж баяжуулж хэвлэн гаргахаар төлөвлөж байгаа. Энэ гарын авлага онолын удирдамж гэхээсээ практикийн мөрдлөг, луужин болох нигууртай. Эхний удаад тохиолддог цөөн үгийг гарын авлагад оруулсан байна. Ингэхлээр олон үг, ойлголт үлдсэн нь тодорхой.
2
2
ЭВТАНАЗИ БА ҮХЭХ ЭРХ Зохиогч: Цэрэнбат М. Он: 2012 Хуудас: 92 ISBN 978-99962-2-213-9 Эвтанази буюу зовиургүй үхүүлэх асуудал нь өнөөгийн нөхцөлд Монгол улсын хувьд нэлээд тулгамдсан асуудал болж байна. Эдгэршгүй бөгөөд хүнд өвчнөөр олон жилийн турш шаналж, зовж, өөрийгөө төдийгүй ойр дотныхоо хүмүүсийг зовоож нөгөөтэйгүүр гадаад ертөнцтэй холбоо нь тасарсан хүмүүсийн хувьд асуудлыг өвчтөн болон түүний ойр дотны хүмүүсийн эрх ашгийн үүднээс нааштай шийдвэрлэх нь хүмүүнлэг нийгэм цогцлоох Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэж байгаа хэрэг юм. Доктор М.Цэрэнбатын уг судалгаа нь анагаах ухааны болон хууль зүйн шинжлэх ухааны эмзэг нарийн асуудлыг хөндсөн сонирхолтой бөгөөд онцлог ажил болжээ.
2
3
ДОСТОЕВСКИЙ БА ХҮНИЙ АСУУДАЛ Зохиогч: Галиндэв Б. Редектор: Энхтуяа Х. Он: 2017 Хуудас: 362 ISBN 978-99978-0-977-3 Зохиогч энэхүү бүтээлдээ орчин үед хүний тухай мэдлэгийг өөртөө агуулсан философи, урлаг, уран зохиол, шашин, сэтгэл зүй зэрэг салбар өөр хоорондоо нийлэгших хандлагатай болоод байгаа бодит байдлыг харгалзан үзэж, философи, уран зохиолын зааг дээр хүний асуудлыг авч үзэх зорилго тавин, хэрэгжүүлэхийг оролджээ.
2
4
ОТГОНТЭНГЭР: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ VIII Эмхтгэгч: Д.Эрдэнэчимэг, Б.Мөнхзаяа Он: 2017 Хуудас: 207 Энэхүү цувралаас тус сургуулийн багш нарын бэлтгэн хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний илтгэл, судалгаа, сурталчилгааны өгүүлэлүүдийг тэдгээрт тусгасан үзэл баримтлал, онолуудыг боловсрол судлал, хэл шинжлэл, хууль зүй, эдийн засаг бизнесийн судлал зэрэг шинжлэх ухааны олон салбар, чиглэлүүдээр танилцаж болно.
2
5
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ЕРӨНХИЙ АНГИ Зохиогч: Одгэрэл П. Редектор: Чимид Б.. Он: 2016 Хуудас: 384 ISBN 978-99929-0-543-3 Захиргааны эрх зүйн ерөнхий ангийн сурах бичгийн эхний хэвлэлт 2004 он, 2 дахь хэвлэлт 2008 онд гараад багагүй хугацаа өнгөрч, энэ хооронд захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, захиргааны эктын нэмэлт зохицуулалт, бичгийн хэлбэр, сонгох боломж, захиргааны актыг хүчингүй болгох, цуцлах, шийдвэр гаргах ажиллагааг дахин хийх, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт төлөвлөлт, шийдвэр гүйцэтгэл, эрх зүйн хамгаалалт гээд бүгд шинэчлэгдсэн бөгөөд уг номонд захиргааны эрх зүйн эдгээр суурь ойлголтуудыг тус бүрд нь болон харилцан уялдааг гаргах замаар орчин үеийн захиаргааны эрх зүйн суурь тогтолцоог тайлбарлан системтэй мэдлэг өгөхийг зорьжээ.
2
6
АНУ-ын ДЭЭД ШҮҮХИЙН ШИЛДЭГ ШИЙДВЭРИЙН ЦУВРАЛ Зохиогч: Баяр Д. Он: 2016 Хуудас: 198 ISBN 978-99962-61-72-5 Энэхүү бүтээлээр АНУ-ын Дээд шүүхээс гаргасан, түүхийг өөрчилсөн шилдэг шийдвэрийг цуврал болгон гаргах гэж байна. Энэ цуврал нь шилдэг шийдвэрээс гадна тухайн хэрэг маргаан хэрхэн шүүхэд ирсэн, хэрэг маргааныг шийдвэрлэх үеийн улс төр, хууль-эрх зүйн орчин, нийгмийн нөхцөл байдал болон шийдвэр гарснаас хойшхи өөрчлөлт зэргийг бүхэлд нь цогц байдлаар тусгажээ.
2
7
ХУВИЙН ЭРХ ЗҮЙ Зохиогч: Должин С. Он: 2017 Хуудас: 336 ISBN 978-99978-0-765-6 Дэлхий дахиныг хамарсан глобалчлал, мэдээлэл технологийн салбарын үсрэнгүй хувьсгал, зах зээлийн эдийн засгийн харилцааны улс хоорондын хамааралт байдлын харьцаа зэрэг нь амьдарч буй цаг үe XXI зууны эхэн үеийн Хувийн эрх зүйн сэтгэлгээний орчин үеийн чиг хандлагыг анхааран судлахыг зүй шаардаж байна. Эрх зүйн сэтгэлгээний жам ёсны болон позитив эрх зүйн өмнөх уламжлалт сэтгэлгээ эдүгээ үеэ өнгөрөөж байгааг хүлээн зөвшөөрч позитивист чиглэлийг хүлээн зөвшөөрсөн модернизмын урсгалууд гарч ирсэн нь Хувийн эрх зүйн сэтгэлгээний нөлөө үзүүлж байна.
2
8
ХУВИЙН ЭРХ ЗҮЙ Зохиогч: Очи Ай Сэйчи Орчуулагч: Пүрэвбаатар Р., ба бус Редектор: Амарсанаа Б. Он: 2017 Хуудас: 429 ISBN 978-99978-0-571-3 Тус номын гол үзэл баримтлал нь компанийн эрх зүйн үндсэн ойлголт, тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг аль болох хялбараар тайлбарлахад оршино. Өөрөөр хэлбэл, компанийн эрх зүйн хэм хэмжээ тус бүрийг нэг бүрчлэн тайлбарлах бус, компанийн эрх зүй ямар үзэл санаанд үндэслэсэн тогтолцоо болохыг задлан шинжлэх явдал юм. Тийм ч учраас кампанийн эрх зүйн нарийн төвөгтэй, тусгай судлагдахууныг бус, түүний үндсэн суурь ойлголтыг тайлбарлахад голлон анхаарчээ. 2
9
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ОНОЛ, АРГА ЗҮЙН АСУУДАЛ Зохиогч: Банзрагч Л. Редектор: Сэлэнгэ Х. Он: 2017 Хуудас: 104 ISBN 978-99978-10-69-3 Энэхүү бүтээл нь гэрээний эрх зүйн орчин үеийн онол - арга зүйн асуудлыг эрх зүйн хэм хэмжээний болон хууль зүйн практик хэрэглээний үүднээс гаргаж тавьснаараа онцлог бөгөөд онол - практикийн ач холбогдолтой бүтээл болжээ.
2
10