ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ

Page 1

Отгонтэнгэр их сургууль, Хүмүүнлэгийн сургуулийн шинэ номын мэдээ

Улаанбаатар хот 2017 он

1


МОНГОЛ ХЯТАД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА ЗҮЙ Зохиогч: Базаррагчаа Ц. Он: 2012 Хуудас: 189 Зохиогч эл номонд товч мэдээ,тойм мэдээ,тайлбар,танилцуулга мэтийн зэргэцээ цаг үеийн хэргэцээний дагуу эрдэс баялаг уул уурхай байгаль орчны сэдэвт үг хэллэг,өгүүлбэр бүхий сурвалжлага,тэмдэглэл монгол ахуй аж төрөлтэй холбоо бүхий нийтлэл мэтийг хоёр хэлрүү орчуулхад хэрэг болох үг хэллэг ,хам бүтэц,хайрцгийг тухай тухайн сэдэвт нь уялдуулан үйлдэж хөнгөнөөс хүндэвтэр лүү шилжихээр номныхоо бүтцийг бодолцсон байна.Номын онцлог гэвэл эхлээд суралцаж буй гадаад хэлнээс эх хэлрүүгээ орчуулж сураад дараагаар нь эх хэлнээсээ гадаад хэлрүү орчуулж сургах гэсэн сэтгэлгээнээс арай өөр тухайлбал гадаад хэлнээс эх хэлрүүгээ ,эх хэлнээс гадаад хэл хүү орчуулахыг нэгэн зэрэг гүйцэлдүүлэх нь зөв гэсэн үзэл онолыг барьсан болно. 1


ДОСТОЕВСКИЙ БА ХҮНИЙ АСУУДАЛ Зохиогч: Галиндэв Б. Он: 2017 Хуудас: 362

Зохиогч энэхүү бүтээлдээ орчин үед хүний тухай мэдлэгийг өөртөө агуулсан философи, урлаг, уран зохиол,шашин сэтгэл зүй зэрэг салбар өөр хоорондоо нийлэгших хандлагатай болоод байгаа бодит байдлыг харгалзан үзэж, философи,уран зохиолын зааг дээр хүний асуудлыг авч үзэх зорилго тавин, хэрэгжүүлэхийг чухалчилжээ.

2


ОРЧУУЛАХ АРГАЧЛАЛ 2 Зохиогч: Гуревич П.С. Он: 2011 Хуудас: 154 Соёлын философи нь өнөөдөр маш олон хувилбараар оршиж байна.Оросын судлаачдын хувьд түүний асуудлыг боловсруулах, түүний янз бүрийн хувилбаруудыг тогтоох явдал чухал асуудал болоод байна. Сочлын философийн зорилгыг хийсвэрээр авч үзвэл тэрээр янз бүрийн утгаар илэрдэг нь харагддаг.

3


ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ,АРГА ЗҮЙН АСУУДАЛ-2017 Он: 2017

Хуудас: 66 ОТИС-ийн багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэлүүд

4


УЛС ТӨР СУДЛАЛ Зохиогч: Одхүү С. Он: 2017 Хуудас: 365 Улс төр судлал нь Монгол улсын тухайн үеийн А боловсролын яамнаас гаргасан шийдвэрийн /1991/ дагуу бүх их дээд сургуульд заавал судалбал зохих шинжлэх ухааны салбар байсан юм.Энэ шийдвэрийн дагуу 1992 оны хичээлийн жилээс улс төр судлалын хичээлийг зааж, нийгэм даяараа орчин үеийн улс төр судлалд суралцаж эхэлсэн түүхтэй.Энэ утгаараа улс төр судлал нь манай орны хувьд харьцангүй шинэ салбар гэж хэлж болно.

5


ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ Зохиогч: Нансалмаа Л. Он: 2011 Хуудас: 219 Уг ном нь зохиогчийн МУИС-ийн ГХСС-ийн магистрантур доктрантурын түвшинд уншиж ирсэн хэл шинжлэлийн хичэээлийн лекцийн агуулгыг тусгасан ба хэл шинжлэлийн судгахууны олон талт шинж,хэл шинжлэлийн хөгжлийн өнөөгийн түвшин чиг хандлага онцлогийг тодорхойлж хэлний тухай шинжлэх ухааны орчин үеийн онолд тулгуурлан бичсэн.

6


УНШИГЧ

/БАГШ ОЮУТНУУДЫН ХАМТЫН БҮТЭЭЛ/ Он: 2017

Хуудас: 181 Багш, оюутнуудад орчуулгын хамтын бүтээл. Цуврал 1


НАЙРУУЛГА ЗҮЙН ОНОЛЫН СУДАЛБАР Зохиогч: Уранчимэг Н, Лхагвасүрэн Д. Он: 2013

Хуудас: 180 Монголчууд эх дэлхийнхээ үгийн баялаг сангаас үгийн сонгон зөв найруулбар бүтээхдээ яг л Их далайн уснаас сувд шүүрэхтэй адил нарийн няхуур хандаж ирсэн нь түүхэн баримт сэлтээс тодорхой харагддаг.Харилцагч хүмүүс ямар нөхцөлд хэнтэй харилцаж байгаагаас шалтгаалан 1 ухагдахууныг өөр өөр хэлбэртэй үгсээр илэрхийлдэг байсан .Тухайлбал Тэргүүн – Хүндэтгэлийн найруулгын

Толгой- Энгийн найруулгын Хохимой- Доромж найруулгын гэх зэрэг

7


JOURNALISM ENGLISH Зохиогч: Ulziikhishig Ts. Он: 2017 Хуудас: 167


ХАРИЛЦААНЫ СЭТГЭЛ ЗҮЙ Зохиогч: Энхбаяр Б. Он: 2017 Хуудас: 146

Бидний амьдралын гол утга учир юу вэ гэх асуултанд ихэнхи хүмүүс мийний гэр бүл гэж хариулна.Эцсийн амьсгаа хураах мөчидөө бүл хайртай бүхнийхээ тухай бодно.Дараа дараагийнх нь найз нөхөд, ажил мэргэжил, үнэт зүйл зорилгын тухай хэлэх байх.Бид амьдралынхаа ихэнхи цаг хугацааг аз жаргалтай байхад зарцуулсан гэхээсээ илүүтэйгээр өдөр тутмын хийж буй ажилдаа эрч хүчээ зарцуулна.Бас хэн нэгэнд уурлаж гомдох,ажлаас стрессд орох,амьдралдаа гутрах ганцаардан суух,мөнгөр эрх мэдлийн төлөө бүхнийг умартан зүтгэх гээд олон зүйлд цаг хугацаагаа зарцуулсан байдаг.

8


ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН АНГЛИ-ОРОС-МОНГОЛ ТОЛЬ БИЧИГ Зохиогч: Энхбат Д. Он: 2003

Хуудас: 250 Зохиогч уг толийг боловсруулахдаа хэл нь дохионы давхарласан тогтолцоо гэдгийг эш үндэс болгон хэлбэр агуулгын шүтэн барилдлагат талыг баримтлан, багтах-багтаах хам-цуваа бүтэц гэсэн бүдүүвчийг ашиглан үгийн утгачилан оноохыг эрмэлжээ.

9


ОТГОНТЭНГЭР:ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ VIII Он: 2017 Хуудас: 207 Энэхүүү цувралаас тус сургуулийн багш нарын бэлтгэн хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний илтгэлсудалгаа сурталчилгааны өгүүлэлүүдийг тэдгээрт тусгасан үзэл баримтлал онолуудыг боловсрол судлал ,хэл шинжлэл ,хууль зүй ,эдийн засаг, бизнесийн судлал, зэрэг шинжлэх ухааны олон салбар чиглэлүүдээр танилцаж болно.

10


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.