2019 №02

Page 1

2019 он № 02


ХҮҮХДЭД ЭМ ХЭРЭГЛЭХ ГАРЫН АВЛАГА : БОТЬ VII. Сүхбаатар М., Буянт С. Хүүхдэд эм хэрэглэх гарын авлага : Боть VII. /Ред. Г.Чойжамц. - Нэмж шинэчилсэн 7 дахь хэвл. –УБ.: 2019. – 1212х. - ISBN 978-99978-6728-5 Энэхүү бүтээлд хүүхдэд хэрэглэх бүх төрлийн эмийн үйлчлэлийг товч тодорхой оруулснаас гадна олон улсын зах зээлд байр эзэлж байгаа, манай орны эмнэлзүйн практикт нэвтрэх боломжтой эм бэлдмэлийн мэдээллийг бүрэн хамруулсан. Түүнчлэн эмийн үйлчлэл, эмийн нийцэл, үл нийцэл, тун, эмийн дашрамын нөлөө зэрэг нэн чухал ач холбогдол бүхий хүснэгт, 200 гаруй төрлийн хавсралт оруулж өгсөн нь бүх мэргэжлийн эмч, сувилагч төдийгүй эмзүйч, эм найруулагч нарт өдөр бүр, цаг тутам үзэж харах лавлагаа, гарын авлага болжээ


ЛИМФОМИЙН ЭД СУДЛАЛЫН ОРЧИН ҮЕИЙН ОНОШИЛГОО Гэрэлээ Х., Самбуупүрэв Д., Туул М. Лимфомийн эд судлалын орчин үеийн оношилгоо /Ред. Д.Амгаланбаатар. –УБ.: Оргилпресс, 2015. –151х. - ISBN 978-99962-71-67-0 Энэхүү бүтээлд лимфомийн эдийн болон иммуногистохимийн оношлогоо, шинжилгээний талаар, лимфомийн үе дэх ясны чөмгийг шинжлэх арга, хяналтын эс, эд дэх эсрэгтөрөгчийн ялгаралт, эсрэгбиеийн бүрдлийн талаар дэлгэрэнгүй толилуулж байна. Цагаан эсийн гаралтай эсрэгтөрөгчийн шинжийг CD ангиллын дагуу парафины зүслэгт хэрэглэдэг эсрэгбиеийн нэрээр оруулан судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, эмч, мэргэжилтэн нарын мэдлэгийн хүрээг тэлж, мэргэжлийн түвшинг дээшлүүлэхэд зориулан бичсэн байна.


ШВАРЦИЙН МЭС ЗАСЛЫН ЗАРЧМУУД Шварцийн мэс заслын зарчмууд : Сорилын эмхтгэлийн тойм /Ерөнхий Ред. Н.Баасанжав. – 10 дахь хэвл. -УБ.: Бат -хийморь, 2018. – 456х. - ISBN 978-00718-009-21 Энэ ном нь АНУ-ын анагаах ухааны сургуулиудад танил болж, мэс заслын өвчний онош, эмчилгээний тэргүүлэх чанарыг бүрэн шингээж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах стандартуудыг агуулснаараа онцлогтой юм. Зохиогчид дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн аргаар мэс засалчдыг зөв сургах, мэдлэг, чадварыг төгс эзэмшихэд гол анхаарлаа төвлөрүүлсэн. Номондоо нийт 48 бүлэг сорилууд багтаажээ. Бүлэг бүрийн сорилдоо уул эмгэгийн анатоми, физиологи, эмгэг жам, эмнэлзүй, эмчилгээ зэргийг үнэлэх логик зарчмыг баримтлан, эмгэг хоорондын холбоо хамаарлыг цогцоор нь ойлгуулж харьцуулан дүгнэх боломжийг олгожээ.


ФАРМАКОГНОЗ Энхжаргал Д., Баясгалан Б., Пүрэвсүрэн С. Фармакогноз : Сурах бичиг / Ред. Д.Дүнгэрдорж, С.Цэцэгмаа. –УБ.: Голден Легион, - 456х. - ISBN 978-99978-2-916-0 Энэхүү сурах бичиг нь орчин үеийн эм зүй, фармакогнозын шинжлэх ухааны ололт, амжилт, шинэ арга аргачлалуудыг тусгасан, төгсөлтийн болон төгсөлтийн өмнөх эм зүйн оюутнуудын мэдлэг чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд зайлшгүй шаардлагатай ухагдахуунуудыг бүрэн хангасан, түүнчлэн эмийн ургамал, түүхий эдээс орчин үеийн эмчилгээний өндөр идэвхтэй шинэ эм гарган авах фитохими, фармакогноз, шинэ эмийн технологийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа судлаач, эм үйлдвэрлэгч, эм шинжлэгч хэн бүхэнд нэн хэрэгтэй сурах бичиг болжээ.


ЛАБОРАТОРИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ Лабораторийн үндсэн ойлголт : Сурах бичиг. Анхдугаар хэвлэл /Н.Батчимэг, Д.Гантулга, Н.Мөнхжаргал, Э.Уранбайгаль ; Ред. В.Хадхүү. – УБ.: 2019. – 239х. – (АШУҮИС. Биоанагаахын сургууль). - ISBN 978-99978-66-29-5 Энэхүү сурах бичиг нь лабораторийн удирдлага зохион байгуулалт, лабораторийн технологийн химийн үндэс, тооцоолол, лабораторийн шинжилгээнд бэлтгэх, сорьц цуглуулах, лабораторийн багаж хэрэгслүүд, лабораторийн тоног төхөөрөмжүүд, лабораторийн шинжилгээний чанарын хяналт гэсэн 6 үндсэн хэсгээс бүрдэж байна. Сурах бичгийн хүрээнд авч үзсэн жишээ баримт, өгөгдлүүд нь яг өнөө үед Монгол улсын болон дэлхий нийтийн эмнэлзүйн лабораторийн мөрддөг нийтлэг баримт бичгүүдэд тусгагдсан төдийгүй лабораториудад хэрэгжиж байгаа дүрэм журам, үзэл баримтлалыг авч шингээсэн байна.


Анагаах ухааны нэр томьёоны латин-англи-оросмонгол товч тайлбарт толь бичиг Оргил Б. Анагаах ухааны нэр томьёоны латин-англиорос-монгол товч тайлбарт толь бичиг /Ред. П.Нямдаваа, Ш.Болд. – УБ.: Соёмбо принтинг, 2017. -705х. - ISBN 978- 99978-08-81-3 Уг бүтээл нь “Анагаах ухааны нийтлэг нэр томъёо” (латин-англи-орос-монгол хэлээр), “Эрүүлийг хамгаалах, анагаах ухааны харьцангуй шинэвтэр нэр томъёо” (англи-орос-монгол хэлээр) гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд Монгол улсын анагаах ухааны салбарын эмнэлзүйн практикт хэрэглэгддэг, нэгэнт хэвшсэн нэр томъёоноос гадна, анагаах ухааны сүүлийн үеийн шинэлэг нэр томъёог эрэн сурвалжилж, олж тогтоон оруулжээ. Нөгөө талаар латин нэрийн ард шинэ үсгийн дуудлагыг, англи нэрийн ард тухайн үгийн дуудлагыг галиг үсгээр нь цуг хадаж, улмаар зарим нийтлэг үгсийг хавсралтаар дагалдуулсан нь нөр их хөдөлмөр төдийгүй, уншиж ашиглах оюутан, судлаач нарт тун чухал зүйл болжээ.


ЭНГЭР ЗӨРҮҮЛЭХИЙН НУУЦ БУЮУ ИЛ СУРАХ БИЧИГ

Нямсүрэн Д. Энгэр зөрүүлэхийн нууц буюу ил сурах бичиг /Хян. тох. Ц.Бавуудорж. –УБ., Мөнхийн үсэг, 2019. -172х. - ISBN 978-99978-4-879-6 Энгэр зөрүүлэхүйн нууц буюу ил сурах бичиг хэмээн нэрлэгдсэн энэхүү бүтээлд бие хүний бэлгийн амьдралын тухай цогц ойлголт, үр хөврөлийн үеэс эхлэн насан туршид нь гарч байдаг өөрчлөлт хувирал, тэдгээрийн амьдралд нөлөөлөх байдал, үр хүүхэддээ бэлгийн амьдралын талаар ойлгуулж зөв чиглүүлэхийн чухлыг дурджээ. Бэлэг эрхтний бүтэц, үйл ажиллагаа, бойжилт, хөгжил, нөхөн үржихүйн үйл ажиллагаатай холбоотой эмгэгүүд, тэдгээрийн оношилгоо, эмчилгээний асуудлыг товч тодорхой дурдсан нь анагаахын чиглэлээр суралцагсад, эмч нарын ширээний ном болохуйц бүтээл болжээ.


АНАГААХЫН ХИМИ Анагаахын хими /А.Цээк, С.Ц.Фишер, Ш.Гронд, И.Папастравру ; Орч. Д.Энхмаа ; Хян.тох. Ц.Лхагвасүрэн, С.Нарантуяа ; Орч. Ред. Б.Ганбаатар. – УБ. -520х. - ISBN 99929-6-298-4 Энэхүү хоёр хэсгээс тогтоно. “Ерөнхий хими” гэсэн тэргүүн хэсэгт органик бус химийн үндсэн зарчмууд болон урвалын зүй тогтлуудыг судалж, “Органик хими” хэмээх удаах хэсэгт органик химийн нууцад нэвтрэн орж, анагаах биологийн ач холбогдол бүхий байгалийн нэгдлүүдийн тухай онцгойлон судлах болно.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.