“Дэлхийн номын өдөр” –ийг тэмдэглэн өнгөрүүлэв. 2018.04.23 Анагаах ухааны төв номын сангаас “Дэлхийн номын өдөр” -ийг тохиолдуулан Эмзүйн сургуулийн Global pharmacist клуб тэй хамтран 4 сарын 23 –нд Эко цогцолборт Шинэ номын үзэсгэлэн, номын хандив, хуучин номын худалдаа, танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулав.
АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал, АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул, Монголын аарцаг нурууны бариа заслын холбооны тэргүүн, эмч Д.Мягмарсүрэн, Хүүхдийн тэнхимийн резидент эмч Б.Мягмарсүрэн нар ном бүтээлийнхээ дээжээс Анагаах ухааны төв номын санд хандивлан оюутан залуусын сурч боловсрох үйлсэд оюуны хөрөнгө оруулсанд нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлэн цаашдын тань ажилд амжилт хүсье. “Тэргүүний уншигч”-аар АУС-409 хэсгийн оюутан Г.Цагаанхүү, АУС-232 хэсгийн оюутан М.Ауганбай , Эмзүйн – 404 хэсгийн оюутан Р.Цэрэнлонжид, АУС-421 хэсгийн оюутан М.Манлайбаатар нарыг шалгаруулан өргөмжлөл, номоор шагнаж урамшуулав.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай