Анхан шатны тусламжийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох шалгалтын гарын авлага : Ерөнхий мэргэжлийн их эмч, бага эмч, сувилагч нарт зориулав. /Эмхт. Ж.Эрдэнэзул; Хян. тох. Б.Оргил. – Шинэч. эмхэт. 3 дахь хэвл. - УБ.: Соёмбо принтинг, 2014. – 536х. - (Эрүүл мэндийн яамны анхан шатны тусламжийн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо) Энэхүү гарын авлага нь их эмч нарт зориулсан дотрын өвчин, хүүхдийн өвчин, эх барих, эмэгтэйчүүд, сэтгэцийн эмгэг, мэс засал, яаралтай тусламж, хавдар, халдварт өвчин, арьсны өвчин, нүд шүдний өвчний сорил, дадлагын шалгалт, хавсралт, бага эмч, сувилагч нарт зориулсан биологи, сувилахуйн үндэс, урьдчилан сэргийлэх анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн судлал, өрхийн сувилахуй, эм судлал, мэдрэлийн өвчин, сэргээн засах эмчилгээ, хүүхдийн өвчин, эх барих, эмэгтэйчүүд, мэс засал, яаралтай тусламж зэрэг сэдвээр мэдлэг шалгах сорил, дадлагын шалгалт, хавсралт зэргээс бүрджээ.
Нямсүрэн Ц. Монгол, Грек туульсын бүтцийг харьцуулан судалсан нь (Хан Харангуй, Илиада, Жангар, Одиссей туулийн жишээн дээр) /Ред. Б.Дагзмаа, С.Дулам. – УБ.: Үсэг хоршоо, 2017. -197х. - ISBN 97899978-0-297-2 Монгол, Грек орон нэг нь Төв азийн өндөрлөгт, нөгөө нь өрнийн далай тэнгисийн далайн болон суурин тариалангийн соёл голлосон гэдгээрээ туйлын ялгаатай боловч аль аль нь туульсийн туурвилтай гэдгээрээ төстэй орон билээ. Монгол туульсийн сан хөмрөг дотроос монгол туульсийн хаан гэгддэг “Хан Харангуй”, орчил туулийн үлгэр болсон “Жангар” тууль, Мөн монгол хэлнээ бүрэн орчуулагдаагүй Илиада, Одиссей туулийг сонгон авч В.Проппын Үлгэрийн бүтэц зүйн аргачлалаар туульсийн синтагматик бүтцийг, К.ЛевиСтроссын Домгийн бүтцийн судалгааны аргаар парадигматик задлан шинжлэл хийсэн байна. Дээрх дөрвөн туулийг харьцуулан судалж, нийтлэг хийгээд ялгарах шинж, онцлогийг судлан, философи гаргалгаа хийсэн, философийн ухаан, хэлбичгийн ухааны арга зүйг хослуулсан сонирхолтой бүтээл болжээ.
Амартия Сен Хөгжил бол Эрх чөлөө /Орч. А.Энхбаатар, Э.Мөнхжаргал; Хар. Ред. Ч.Мөнхтуяа. – УБ.: Монсудар, 2014. –317х. ISBN 978-99973-1104-7 Энэхүү бүтээл нь “Хөгжил бол эрх чөлөө мөн”, “Эрх чөлөөний байр сууринаас”, “Хөгжлийн зорилгууд ба хэрэгслүүд”, “Эрх чөлөө ба шударга ёсны үндсүүд”, “Ядуурал бол боломжгүйдэл мөн”, “Зах зээл, төр нийгмийн боломжууд”, “Ардчиллын ач холбогдол”, “Өлсгөлөн ба бусад хямрал”, “Эмэгтэйчүүдийн идэвх чармайлт ба нийгэм дэх өөрчлөлтүүд”, “Хүн ам, хүнс, эрх чөлөө”, “Соёл ба хүний эрх”, “Нийтийн сонголт ба хувийн зан үйл”, “Хувийн эрх чөлөө нийгмийн үүрэг болох нь” зэрэг бүлгүүдэд дээрх сэдэв ойлголтыг дэлгэрэнгүй өгүүлжээ.
Эрүүл мэндийн нийгмийн ажил /Хян. тох. Н.Оюут-Эрдэнэ, О.Чимэдсүрэн. – УБ.: МөнхАрьяа, 2014. – 284х. - (АШУҮИС. НЭМС. Зан үйл, Нийтийн эрүүл мэндийн тэнхим). - ISBN 978-99973-953-2-0 Энэхүү ном нь Эрүүл мэндийн нийгмийн ажлын үндэс (I), Эрүүл мэндийн салбар дахь нийгмийн ажил гэсэн (II) томоохон хоёр хэсэг, нийт 13 бүлэгтэй бөгөөд тухайн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, онол, практикийн үндсэн зарчим, салбарын буюу зорилтот бүлгүүдэд үзүүлэх нийгмийн ажлын талаар багтаасан байна. Энэ бүтээл нь дан ганц эрүүл мэндийн төдийгүй, эрүүл мэндийн бус салбарт ажиллах нийгмийн ажлын үндсэн үүрэг, үйл ажиллагааны талаарх дэлхийн нийтийн чиг хандлага, үзэл баримтлалыг тусгасан учраас оюутан залуус, судлаачид, эмч, мэргэжилтэн, бусад салбарын нийгмийн ажлын мэргэжилтэн ашиглах боломжтой ажээ.
Нийгмийн ажил : Ерөнхий суурь боловсрол эзэмшихэд зориулсан их сургуулийн сурах бичиг /Г.Түмэннаст ба бус, Ер. Ред. Г.Түмэннаст. – 2 дахь хэвл. -УБ.: МУИС Пресс, 2019. -284х. ISBN 978-99978-5874-0 Энэ сурах бичиг нь нийгмийн ажлын суурь асуудлууд болох мэдлэгийн салбар, түүхэн тойм, онол арга зүй, үнэт зүйлс ба ёс зүй, мэргэжлийн үйл ажиллагааны зарчим, нийгмийн ажлын практик үйл ажиллагааны түвшин, практик үйл явц болон нийгмийн ажлын мэргэжлийн үндсэн салбаруудын талаарх бүлгүүдийг багтаажээ.
1990-ээд оноос хойших Монголын философийн амьдрал : Сэдэвчилсэн тоочилт, зэрэгцүүлэл ба харьцуулал /Эмхт. Ц.Гомбосүрэн, Ред. Б.Дагзмаа, М.Отгонбаяр. – УБ.: Артсофт, 2019. –546х. - (МУИС. Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбар, Философи, Шашин судлалын тэнхим) Энэ номд сүүлийн 30-аад жилд Монголын философийн сургалт, судалгаа өрнөж ирсэн нөхцлийн талаар мэдээлсэн нь номын агуулгын нэг хэсэг болжээ. Тэр мэдээ нь хэмжээгээрээ бага ч сонгосон хугацааны турш дахь Монголын философийн бүх амьдралыг илэрхийлсэн байна.
Мэргэжлийн боловсрол, сургалт : Эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл /Судл. Эмхт. Ц.Отгонмягмар; Хян. тох. А.Халиунаа, М.Энхжаргал. - Анхдугаар хэвл. - УБ.: Юнипресс, 2019. -772х. (Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Монгол улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-I). - ISBN 978-9919-21-046-5 Энэхүү баримт бичгийн эмхтгэлийг Европын холбооны “Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр хэвлэж мэргэжлийн боловсрол, сургалтын багш ажилчдын албан хэрэгцээнд зориулсан бөгөөд Монгол улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Монгол улсын стандарт болон үндэсний зөвлөлийн тогтоол, Тушаал гэсэн бүлгүүдтэй болно.
Мэргэжлийн боловсрол, сургалт : Өчигөр, өнөөдөр, ирээдүй / Санаач. Ц.Отгонмягмар ; Эмх. Б.Мишигжав; Тусл. Эмх. Д.Буяндэлгэр, Б.Баттогтох ; Ер. Ред. А.Халиунаа. – УБ. : Юнипресс, 2018. -444х. -(Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Монгол улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-I). - ISBN 978-99978-2-067-9 Энэхүү номонд Монгол улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжил : уламжлал, шинэчлэл, Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, олон улсын нийтлэг жишиг хандлага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, бүсийн арга зүйн төвийн үүсэл, хөгжил шинэчлэл, түнш байгууллагууд, салбарын бодлого, эрхзүйн баримт бичгийн жагсаалт, статистик мэдээллийг багтаажээ.
Бум-Очир Д., Мөнх-Эрдэнэ Г. Нийгэм-Соёлын хүн судлалын онолын үүд : Монголын Антропологийн Холбооны “Антрологийн бүтээлийн цуврал” /Ред. С.Дулам, Г.Баттогтох. – 2 дахь хэвл. –УБ.: МУИС Пресс ХГ., 2018. -239х. - ISBN 978-99978-58-73-3 Энэхүү бүтээл нь Нийгэм, соёлын антропологийн онолын үндэс, Соёлын мөн чанарын эрэлд, Нийгмийн мөн чанарын эрэлд, Соёлын хувьсгал ба материализм, Структурализм ба бэлгэдлийн антропологи, Аженси, практис, пост-структуралист онолын үүсэл, Өөрийгөө шүүн тунгаасан онолын үе зэрэг 7 бүлэгтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт антропологийн онол үүсэн хөгжихөд суурь болсон онолууд болон анхны антропологичдын бүтээлийн тойм, хоёроос дөрөвдүгээр бүлэгт хүмүүнийг хүрээлж байгаа, агуулж багтааж байгаа орчин болох нийгэм, соёл гэгч ухагдахууныг тоймлон үзэж, тав, зургадугаар бүлэгт хүмүүний оролцоо болоод нийгмийн бүтэц тогтолцооны талаар, долдугаар бүлгийг даяаршил дахь антропологийн ухааныг, түүний ирээдүйг эрэгцүүлэх болсон антропологи өөрөө өөрийгөө судлах болсон үе хэмээх ойлголтын хүрээнд бичжээ.