2019 №01

Page 1


МОНГОЛЫН АНАГААХЫН МЭРГЭД. Б.32 : МАНАЙ БАГШ НАР Монголын анагаахын мэргэд. Б.32 : Манай багш нар / Ц.Лхагвасүрэн, Л.Мөнхтулга ; Эмхт. Л.Мөнхжин, Н.Хүлэгсайхан ; Ред. Б.Батсэрээдэнэ, Д.Даваалхам - УБ., Мөнхийн үсэг, 2018. - 224х. Энэхүү номонд ХХ зууны хоёрдугаар хагасаас европын анагаах ухааны салбаруудыг эх орондоо санаачлан үүсгэн байгуулалцсан анхдагч монгол эрдэмтдийн ажил амьдрал, тэдний бүтээн байгуулалтын түүхийг өгүүлсэн “Монголын анагаахын мэргэд” цуврал 31 боть номонд багтсан үеэс үед бахархан дурсагдах анагаах ухааны эрдэмтэн мэргэд, тэдгээрийн эрдэм шинжилгээ судалгааны ажил, гавьяат үйл хэрэг, зан чанар, ажил амьдралынх нь тухай Академич Ц.Лхагвасүрэнгийн бичсэн өмнөх үг, өмнөтгөлүүдийг эмхэтгэжээ.


НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРДМИЙН БҮТЭЭЛИЙН НОМЗҮЙН ТОЙМ Анагаах ухааны эрдмийн бүтээлийн ном зүйн тойм: Цуврал 3 ( Эрдэм шинжилгээ, судалгаа шийнжилгээний ажил хийж буй судлаач, багш , оюутан нарт зор-в) / Эмхт. Т. Лувсаннямаа; Ред. Э. Оюунгэрэл - УБ., 2018. - 133 х. ISBN: 978-99978-7538-9

Энэхүү номзүйн бүртгэл нь АУТНС-аас эрхлэн гаргасан Эрүүл мэндийн шинжлэх ухааны номзүй (1921-2007), “Анагаах ухааны эрдмийн бүтээлийн номзүй” (2008-2017) хэмээх номзүйн бүртгэлүүд дээр үндэслэн хийгдсэн. Уг номзүйн бүртгэлд АУТНС болон МУҮНС, ШУТС-ийн номын сан, Ач, Этүгэн, Шинэ Анагаах Ухаан их сургууль, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн номын сангуудад буй Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Анагаахын шинжлэх ухааны (ScD) доктор -12, анагаах ухааны доктор (PhD) – 131, магистрын тезис- 269 бүтээл багтсан байна.


ЭМ ЗҮЙ, ЭМ СУДЛАЛ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭРДМИЙН БҮТЭЭЛИЙН НОМ ЗҮЙН ТОЙМ Анагаах ухааны эрдмийн бүтээлийн ном зүйн тойм: Цуврал 4. ( Эрдэм шинжилгээ, судалгаа шийнжилгээний ажил хийж буй судлаач, багш , оюутан нарт зор-в) / Эмхт. Э.Гүндэгмаа, Н.Баярмаа, Т. Лувсаннямаа ; Ред. Э. Оюунгэрэл - УБ., 2018. - 114 х. ISBN: 978-99978-753-9-6 Энэхүү номзүйн бүртгэл нь АУТНС-аас эрхлэн гаргасан Эрүүл мэндийн шинжлэх ухааны номзүй (1921-2007), “Анагаах ухааны эрдмийн бүтээлийн номзүй” (2008-2017) хэмээх номзүйн бүртгэлүүд дээр үндэслэн хийгдсэн. Уг номзүйн бүртгэлд АУТНС болон МУҮНС, ШУТС-ийн номын сан, Ач, Этүгэн, Шинэ Анагаах Ухаан их сургууль, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн номын сангуудад буй эмзүй, эм судлалын – 224, уламжлалт анагаах ухааны -194 эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл багтсан байна.


АРХИНД ДОНТОХ ӨВЧИН Архинд донтох өвчин. / Хянан тохиолдуулсан С.Бямбасүрэн. - УБ. : Соёмбо принтинг, 2009. - 424 х. -ISBN: 978-99929-4-222-3 Согтууруулах ундааны өнөөгийн байдал, архины найрлага, этанолын мэдрэл сэтгэцэд үзүүлэх нөлөө, согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбогдон үүсэх согтолт, түүний хэлбэрүүд, архи хэтрүүлэн хэрэглэгчдийг тогтоох эмнэл зүйн шалгуур, архинд өвчтэй хүнийг шинжлэх аргууд, архинд донтох өвчний тархалт хийгээд уг өвчин үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйл, архинд донтох өвчин түүний үе шатууд, архины шалтгаант сэтгэцийн болон биеийн өвчнүүд гэх мэт олон чухал асуудлыг багтаасан.


БИЧИЛ АМЬ СУДЛАЛЫН ҮНДЭС Жефри Поммервилл Бичил амь судлалын үндэс /Ер. орч. ред. Ч. Баттогтох - УБ.: Жиком Пресс ХХК., 2014. - 790 х. - ISBN: 978-14496-8861-5 Бичил амь судлалын үндэс, бичил биетний генетик, хүнд тохиолдох бактерийн шалтгаант өвчин, вирус болон зукариот бичил биетэн, бичил биетэн ба хүний харилцан үйлчлэл, түүний үр дүн зэрэг олон чухал асуудлыг багтаасан.


АНХНЫ ТУСЛАМЖИЙН ЛАВЛАХ Үнэнбат Г: ба бус. Анхны тусламжийн лавлах ( Мэргэжлийн бус энгийн иргэдэд зор-в) /Г. Үнэнбат, Э. Жаргалхүү, Ц. Лхагва, Ц. Түвшинжаргал; Ред: А. Гүрбадам, А. Эрдэнэбилэг - УБ., 2018. - 164 х. - ISBN: 978-99929-95-716. Анхны тусламж үзүүлэхэд зайлшгүй мэдсэн байх бусад шинэ тэмдгүүд, амь насанд аюултай нөхцөл байдалд яаралтай тусламж үзүүлэх, шарх ба цус алдалт, түлэгдэл ба хөлдөлт, хордлого, амьтанд хазуулах үед үзүүлэх анхны тусламж, бэртэл, гэмтэл, гэмтэл, хугарлын үед боолт хийх арга, эрүүл биед саруул ухаан орших уу?, Саруул ухаанд эрүүл бие орших уу? Зэрэг олон чухал асуудлыг багтаасан.


ЦИТОКИНЫ ТОГТОЛЦОО Цитокины тогтолцоо - УБ., 2015. - 112 х. - ISBN: 978-999732-722-2


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.