www.purplebook.mn
1
2011 оны 11 дүгээр сар
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс Санхүүгийн Зах Зээлийн Холбоо ба Нээлттэй Нийгэм Форум хамтран улирал бүр эдийн засгийн бүх секторын төлөөлөл болох 1000 хүнээс санал асуулга авч эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, ирээдүйн хандлагын талаарх хэрэглэгчдийн хүлээлтийг судалдаг. Уг судалгааны үндсэн дээр Хэрэглэгчийн Хүлээлтийн Индексийг тооцдог юм. Судалгааны 2011 оны 3 дугаар улирлын тайлан гарсан байна.
Хэрэглэгчдийн хүлээлт сэргэж байна 2011 оны 3-р улирлын Хэрэглэгчийн хүлээлтийн индекс/ХХИ/ өмнөх улирлаас 4 пунктээр, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 пунктээр өсч 204-т хүрлээ. Хэрэглэгчдийн ирээдүйн эдийн засгийн байдал сайжирна гэсэн хүлээлт өмнөх бүх үеүдтэй харьцуулахад хамгийн өндөрт хүрээд байна.
Инфляци өснө гэсэн хүлээлт хадгалагдсаар байна Иргэдээс үнийн өсөлтийн талаар асуухад санал асуулгад оролцогчдын 91 хувь нь сүүлийн жил өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гэсэн бөгөөд цаашид томоохон эд зүйлс авахаар төлөвлөж байгаа эсэхийг нь тодруулахад, 58 хувь нь одоо тохиромжгүй үе гэж хариулжээ. Том дүнтэй худалдан авалтыг тохиромжтой гэж үзэж буй хүмүүсийн тоо тогтмол буурсаар байгаа нь өндөр үнэтэй барааны эрэлт буурах төлөвтэй байгааг харуулж байна.
Хөдөлмөр эрхлэлт тогтвортой байхаар байна Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нь тодруулахад санал асуулгад оролцогчдын 80 хувь нь ирэх нэг жилийн хугацаанд ажлын байраа солих бодолгүй байгаа бөгөөд 77 хувь нь энэ ажлын байраа цаашид тогтвортой байна гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн зах дээр шилжилт хөдөлгөөн бага, харьцангуй тогтвортой болж байна.
Нийгмийн даатгалын тэтгэвэр хангалтгүй гэжээ Энэ удаагийн санал асуулгаар, иргэдээс тэтгэврийн насанд хүрэх үедээ санхүүгийн байдлаа хэрхэн төсөөлж байгаа талаар нь онцолж асуусан. Асуулгад оролцогчдын дөнгөж 21 хувь нь л өндөр насны тэтгэвэрт гарахдаа нийгмийн даатгалын тэтгэврээр амьжиргаагаа залгуулж хүрнэ гэсэн байна. Үүнээс иргэдийн дийлэнх нь ирээдүйд нийгмийн даатгалаас авах тэтгэвэр амьжиргаанд нь хүрэлцээгүй байна гэж хүлээж байгаа нь харагдлаа. Тэтгэвэрийн насанд хүрсэн хойноо хувийн бизнес эрхэлж амьжиргаагаа залгуулна гэж асуулгад оролцогчдын олонх нь буюу 40 хувь нь хариулжээ.
Иргэд ирээдүйдээ зориулж хадгалахгүй байна
Эх үүсвэр: Санхүүгийн зах зээлийн холбоо
Иргэд санхүүгийн байдал нь ирээдүйд сайжирна гэж хүлээж байна Нэг жилийн дараа өрхийн санхүүгийн байдал нь сайжирсан байна гэж нийт оролцогчдын 66 хувь хариулсан нь өмнө байгаагүй рекорд тогтоолоо. Энэ нь засгийн газар төсвийн ажилчдын цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэр гаргасан, мөн сонгуулийн амлалтуудтай шууд холбоотой болов уу.
Тэтгэвэрт гарах үедээ амьжиргаагаа өөрийн хөдөлмөрлөж олсон хуримтлалаараа залгуулна гэж ердөө 25 хувь нь л хариулсан ба түүнээс 22 хувь нь л тэрхүү хуримтлалаа эхлүүлсэн гэсэн байна. Гэтэл санал асуулгад оролцогчдын 55 хувь нь 30-с дээш насныхан байсан билээ. Хадгаламжинд хийгээгүй шалтгаанаа оролцогчдын 42 хувь нь санхүүгийн боломж бололцоо гараагүй гэсэн бол, 12 хувь нь цалингаасаа төлдөг тэтгэврээрээ амьдарна гэж, 22 хувь нь хуримтлал бий болгох талаар санаа зовдоггүй гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд, иргэдийн ирээдүйдээ зориулан хадгалахгүй байгаагийн гол шалтгааныг өнөөгийн орлого нь хангалтгүй байгаатай голчлон холбоотой гэж дүгнэж болохоор байна.
Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал нь сайжирсан гэж дүгнэлт өгсөн иргэдийн тоо өмнөх улирлаас бага зэрэг өссөн байна. Ирэх 3 жилийн хугацаанд манай эдийн засаг улам сайжирч, тогтвортой өснө гэдэгт нийт оролцогчдын 62 хувь нь итгэлтэй байна гэжээ.
Хуримтлалаа үл хөдлөх хөрөнгө, банкинд байршуулах нь зүйтэй гэж үзжээ Судалгаанд оролцогчдын дийлэнх нь хуримтлалаа үл хөдлөх хөрөнгөнд, мөн банкинд байршуулах нь зохистой гэж үзжээ. Энэ нь өмнөх улирлуудын судалгааны үр дүн дахин батлаж байгаа бөгөөд иргэд үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ ямар ч үед буурахгүй гэдэгт бат итгэлтэй болсныг харуулж байна. Валютын ханш чангарч байгаатай холбоотойгоор төгрөгөөр хадгалах нь зүйтэй гэж үзсэн хэрэглэгчид цөөрч 25 хувь хүрсэн байна. Харин үнэт цаас хэлбэрээр байршуулбал зохистой гэж оролцогчдын 12 хувь үзсэн нь өмнөх улирлаас бараг өөрчлөгдсөнгүй. “Арилжааны банкуудыг хэр найдвартай гэж бодож байна вэ?” гэсэн асуултанд оролцогчдын 54 хувь нь “мэдэхгүй” гэж хариулсан нь иргэд энэ талаар мэдлэг, мэдээлэл хомс байгааг илэрхийлж байна.
Судалгааны үр дүнг индикатор болгож гаргадаг бөгөөд 50-иас дээш үзүүлэлт нь эерэг, 50-иас доош үзүүлэлт нь сөрөг хүлээлтийг илэрхийлнэ.
Эх үүсвэр: Санхүүгийн зах зээлийн холбоо
2
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
АМ.Долларын ханшийн таамаглал 2011 оны 12-р сар 12-р сард ам.доллар төгрөгийн ханш 1’340 орчим байна Монголын Санхүүгийн зах зээлийн холбоо нь сар бүр томоохон банкны аналист, дилер, брокеруудын таамаглал дээр үндэслэн ам.доллар төгрөгийн ханшийн таамаглалыг гаргадаг. Энэхүү ханшийн таамаглал нь зах зээл дэх бүх оролцогчдыг мэдээллээр ижил тэгш хангах, тэдний мэдээлэл солилцоог сайжруулах зорилготой юм. Энэхүү таамаглал нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш бөгөөд энд дурдагдсан аливаа мэдээлэлд найдсанаас үүссэн аливаа хохирлыг Санхүүгийн зах зээлийн холбоо хариуцахгүй болно.
Арилжааны банкны дилерүүд 12 сард ам.долларын дундаж ханш 1’339 орчим байх нь гэж таамагласан байна. Харин 3 сарын дараа ам.долларын ханш 1’350 хүрч чангарах магадлалтай гэсэн байна. 10-р сарын сүүл, 11-р сарын эхээр ам.долларын бэлэн зах дээр эрэлт нэмэгдэж, ам.долларын ханшийг өсгөсөн ба улмаар энэ нь арилжааны банкуудын, цаашлаад албан ханшинд нөлөөллөө. Монголбанк 11-р сарын 2 дох долоо хоногоос банкуудад ам.доллар худалдаж эхэлснээр ам.долларын бэлэн болон бэлэн бус зах тогтворжин, ханш эргэж буурлаа. Ам.долларын ханш чангарах цаад шалтгаан нь өдрөөс өдөрт томорч буй гадаад худалдааны алдагдал юм. 10-р сарын байдлаар манай орны гадаад худалдааны алдагдал 1.56 тэрбум ам.долларт хүрээд байна. Голлох импортын нэг болох шатахууны импорт 10-р сард өмнөх саруудын дундажтай ойролцоо буюу 97 мянган тонн байлаа. Нефтийн үнэ 11-р сард баррел тутамд 5 ам.доллараар буурсан байна. Харин нүүрсний экспортын хэмжээ буурсан, зэсийн үнэ унасан зэрэг шалтгаанаар 10-р сарын экспорт өмнөх сарынхаас 200 сая ам.доллараар буурсан байна.
Эх үүсвэр: Санхүүгийн зах зээлийн холбоо
www.purplebook.mn
Ам.доллар төгрөгийн ханш
1 сарын дараа /12 сар/
3 сарын дараа
6 сарын дараа
1 жилийн дараа
Таамаглал
1,339
1,350
1,313
1,303
Медиан
1,343
1,350
1,300
1,300
Хамгийн их
1,350
1,370
1,370
1,350
Хамгийн бага
1,320
1,320
1,280
1,250
Дээрх хүснэгтэнд байгаа таамаглалаас харахад ам.доллар төгрөгийн ханш бага зэрэг чангарах хандлагатай байгаа ч дунд хугацаанд буюу хагас жилийн дараа эргээд сулрах төлөвтэй байна. Ирэх оны 11-р сард ам.долларын ханш 1’250-с 1’350-н хооронд хэлбэлзэх төлөвтэй байна. Баяр ёслолын улирал ойртсонтой холбоотой үүсч байгаа импортын өсөлт, түүний төлбөрт гадагш гарах валютын урсгал нь валютын эрэлтийг цаашид нэмэгдүүлсээр байх тул ам.долларын ханш тэдгээр баяруудыг дуустал дорвитой буурахгүй гэж бид үзэж байна. Арилжааны банкуудын гадаад банкин дах валютын харилцах, хадгаламжийн үлдэгдэл 10-р сард 20 орчим сая доллараар буурч, 430 орчим сая ам.доллар болсон байна. Монгол банк 11-р сард 5 удаагийн дуудлага худалдаагаар арилжааны банкуудад 1’315-1’336 төгрөгийн ханшаар ам.доллар худалдлаа. Гадаад валютын улсын нийт албан нөөц 10-р сард өмнөх сараас 1.1 хувиар өсч 2.63 тэрбум ам.доллар болжээ.
Эх үүсвэр: Монгол Банк
3
2011 оны 11 дүгээр сар
UBIBOR
УБ хотын мөнгөний захын суурь хүү
{
UBIBOR 10-р сард 57 пунктээр өсчээ. Цаашид ч өсөх хандлага ажиглагдаж байна.
Улаанбаатар хотын мөнгөний захын суурь хүү UBIBOR 10-р сард хугацааны бүх үечлэлээр өсчээ. Овернайт хүү 0.68 нэгж хувиар өсч 10.88% болсон бол 1 жилийн хугацаатай хүү 0.53 нэгж хувиар өсч 13.20%-д хүрээд байна. Хүүгийн өсөлт нь Монголбанкны мөнгөний хатуу бодлого болон төсвийн илүүдэл, засгийн газрын бонд гаргалтын шууд үр дүн боллоо гэж үзэж байна. Өнгөрсөн есдүгээр сараас төв банк арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг 9% байсныг 11% болгон нэмсэн явдал нь банкуудын төлбөрийн чадварт шууд нөлөөлж, банк хоорондын зээлжих хүүг нэмэгдүүлсэн байна. Харин 10-р сард Монголбанк бодлогын хүүгээ 0.50 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.25% болголоо. Бодлогын хүү нь арилжааны банкууд зээл, харилцах болон хадгаламжийнхаа хүүг тогтоох гол жишиг болдог. Монголбанк он гарсаар бодлогын хүүгээ 3 дахь удаагаа нэмэгдүүлсэн нь энэ юм. Бодлогын хүүг өнгөрсөн дөрөвдүгээр сард 0.50, наймдугаар сард 0.25 нэгж хувиар тус тус нэмж байсан юм. Монголбанкны эдгээр зохицуулалтууд нь өндөр инфляциар илрэх эдийн засгийн хэт халалтыг сааруулах, мөн олон улсын тавцанд өрнөж буй өрийн хямралаас үүдэн мөнгө гадагш урсан гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой. 2012 онд энэхүү хатуу бодлого
Тайлбар: Өгөөжийн муруй дээш шилжив.
үргэлжилнэ гэж төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дурьдагдсан байна. 3-р улиралд МУ-ын төвлөрсөн төсвийн нийт тэнцэл 120 тэрбум төгрөгөөр сайжирч, дээр нь засгийн газар 150 орчим тэрбум төгрөгийн бонд гаргасан зэрэг нь засгийн газрын харилцах, хадгаламжийн дансанд 420 орчим тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл 7-оос 9-р саруудад ийм хэмжээний мөнгө эдийн засгийн эргэлтээс гарсан байна. Төсвийн тодотголоор төсвийн зарлагыг орлогоос илүүтэйгээр нэмэгдүүлсэн тул 11, 12 саруудад дээр дурьдсан мөнгө буцаж эдийн засагт урсан орж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр байна. Гэвч нөгөөтэйгүүр, төсвийн тодотголоор нэмэгдсэн зарлага болон хөрөнгө оруулалт нь төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боловч эдийн засгийн зөвхөн зарим хэсгийг хамарсан байх учраас төгрөг нэг хэсэгтээ л эдийн засагт дутмаг байх нь ээ.
Засгийн газрын харилцах хадгаламж (тэрбум төгрөг)
Засгийн газрын харилцах, хадгаламжийн дансны цэвэр өөрчлөлт
Хагас жилийн эцсээр
3-р улирлын эцсээр
3-р улирлын цэвэр өөрчлөлт
+ 240.8
+ 664.4
+ 423.6
Тайлбар: 3-р улиралд засгийн газар эдийн засгаас 420-иод тэрбум төгрөг татан гаргасан нь төгрөгийн эрэлтийг түр хугацаагаар нэмэгдүүлсэн байна.
4
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Макро эдийн засгийн эрүүл мэнд (2011 оны 3-р улирлын байдлаар)
Санхүүгийн Зах Зээлийн Холбооноос үндсэн зургаан үзүүлэлтээр дүгнэдэг эдийн засгийн эрүүл мэндийн байдал энэ оны гуравдугаар улиралд 5.3 оноотой буюу “эрүүл” үнэлгээтэй гарчээ. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад 0.3 оноогоор дээшилсэн бөгөөд энэ улиралд ДНБ-ийн өсөлт, банкны салбар, гадаад худалдаа зэрэг гурван үзүүлэлт сайжирсан, төсөв, валютын ханш гэсэн хоёр үзүүлэлт хэвээр гарсан, харин инфляцийн үзүүлэлт нь буурсан дүнтэй гарсан байна. ДНБ-ийн өсөлт энэ улиралд улам сайжирч эдийн засгийн эрүүл мэндийн байдалд эерэгээр тусч байна. Өнгөрсөн улиралд ДНБ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 17.2 хувиар өссөн байсан бол энэ улиралд 20.8 хувиар нэмэгджээ. 2011 оны эцсээр ДНБ-ийн өсөлт 11 хувьтай гарах боломжтой гэж бид таамаглаж байгаа юм. Инфляци нь өмнөх улиралтай харьцуулахад дордсон ганц үзүүлэлт юм. Хэдийгээр оны эхэн үетэй харьцуулахад улсын хэмжээний инфляци 5.9 хувьтай байгаа нь тийм өндөр үзүүлэлт биш ч, Улаанбаатар хотын хувьд 9.4 хувьд хүрээд байна. Тээвэр, хувцас, орон сууц, тоног төхөөрөмж, хүнс зэрэг бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн ихээр өсчээ. Төсвийн тэнцэл 2011 онд ДНБ-ийн 9.9 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарахаар төлөвлөгдсөн ч, эхний хагас жилийн байдлаар төсвийн нийт тэнцэл ДНБ-ийн 3.03 хувьтай тэнцэх ашигтай гарчээ. Он дуусахаас өмнө төсвийн хуваарилалтанд том хэмжээний өөрчлөлт оруулж зарлагыг нэмэгдүүлэхгүй тохиолдолд оны эцсээр төсвийн алдагдалгүй гарах боломжтой байна.
Манай улсын гадаад худалдааны эргэлт эрчимтэй нэмэгдэж байгаа ч тэр хэрээр алдагдал нэмэгдсээр байгаа. Гуравдугаар нүүрс, зэс, бусад ашигт малтмал голлох экспортын бүтээгдэхүүн байсан бол машин, төмөр хийц, металл бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг нь импортын дийлэнхийг бүрдүүлж байна. Гадаад худалдааны алдагдал ДНБ-ийн 18 хувийг эзлэж байна.
Валютын ханшны үзүүлэлтийг голлох валют болох ам.долларын тухайн улирлын туршид гарсан өдрийн ханшны хэлбэлзлээр хэмжиж байгаа. Гуравдугаар улиралд ханшны савлагаа бага, дундаж өдрийн хазайлт 0.229 хувь байжээ. Банкны салбарын үзүүлэлтийг зээлийн багц дахь чанаргүй зээлийн хэмжээгээр харуулж байгаа. Энэ үзүүлэлт оны эхнээс эхлэн буурч байгаа бөгөөд энэ улиралд ч мөн өмнөх улирлаас 1.5 нэгж хувиар буурч 7.1 хувьтай гарсан байна. Гадаад худалдааны үзүүлэлтийг худалдааны тэнцлийн ДНБ-д эзлэх хувиар хэмжиж байгаа.
www.purplebook.mn
5
2011 оны 11 дүгээр сар
6
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
www.purplebook.mn
7
2011 оны 11 дүгээр сар
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ЧИГ ХАНДЛАГА
Биднийг ийнхүү бичиж байх үед орон сууцны үнэ цаашид улам өссөөр байгаа бөгөөд ялангуяа шинээр баригдаж эхэлж буй байрнууд захиалгаа хамгийн багадаа 1,500 доллар/кв-тай тэнцэх үнээр авч эхэлсэн байна. Үүний шалтгааныг тодруулах зорилгоор судалгаа хийж үзэхэд үндсэндээ орон сууц барих өртөг нэмэгдсэн гэдэг тайлбар гарч ирж байгаа юм.
Энэ нь хэр үнэтэй вэ? Улаанбаатарын орон сууцны үнэ хэд байна вэ? 2008-2010 оны барилгын салбарын хямралын үеэр орон сууцны үнэ бага зэрэг буурсан боловч 2010 оны дундаас эхлэн буцаад өсч эхэлсэн ба 2011 оны 2 дугаар улирлын байдлаар үнийн өсөлт хамгийн өндөр түвшиндээ хүрээд байна.
Тэгэхээр орон сууцны үнэ нэмэгдсээр байгаа нь илт байна, харин энэ нь хэр үнэтэй байгааг яаж тодорхойлох вэ? Үүнийг нэгдүгээрт, байрны борлуулж буй үнийг нь тухайн орон сууц барих өртөгтэй харьцуулах, хоёрдугаарт иргэдийн худалдан авах чадвартай харьцуулах, гуравдугаар бусад улс орнуудын орон сууцны үнэтэй харьцуулах замаар тогтоож болох юм.
1. Үнэ/өртөг Эхний аргыг дэлгэрүүлж үзвэл,
Өртгийн ангилал
Орон сууцны үнийн индекс (дүүргээр) ОСҮИ*
2010/II
2010/III
2010/IV
100,1
99,8
101,4
101,6
101,6
107,5
99,9
99,8
101,9
101,2
103,0
106,5
Баянзүрх
100,2
99,8
101,8
102,1
101,6
106,8
Баянгол
100,0
99,7
101,0
101,3
101,1
106,1
Сүхбаатар
100,0
100,8
102,8
102,2
101,6
112,1
Чингэлтэй
100,2
99,1
102,2
104,0
102,5
110,7
Сонгинохайрхан
100,1
99,5
99,8
99,6
101,4
105,4
Хан Уул
2011/II
Эх сурвалж: Орон сууцны үнийн индекс - ҮСХ
Хүснэгтээс харахад үнийн өсөлт хамгийн идэвхтэй байгаа нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд байгаа бөгөөд эдгээр хотын төвийн дүүргүүд дахь 2002 оноос хойш ашиглалтанд орсон “шинэвтэр” орон сууцны үнийн өсөлт, мөн төв гудамж дагуу байрлалтай байрнууд нь нийт үнийн өсөлтийн ихэнх хувийг эзэлж байна. Тухайлбал, өмнөх улиралтай харьцуулахад Чингэлтэй дүүргийн шинээр ашиглалтанд орсон байрны үнэ 15.2 хувиар, Сүхбаатар дүүргийнх 12.8 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны үнэ (дүүргээр) Дүүрэг
АНУ
Монгол
Газар
20.3
22.1
Барилга, угсралт
58.9
61
Санхүүжилт
1.7
1.9
Үйл ажиллагаа
5.4
3
Маркетинг
1.4
0.5
Эх сурвалж: NAHB 2009, UMC Alpha
2010/I
Нийт
2011/I
Борлуулсан үнийн дүнд эзлэх хувь
1 өрөө
2 өрөө
3 өрөө
Хан Уул
41’000’000
65’000’000
72’000’000
Баянзүрх
40’000’000
51’000’000
72’000’000
Баянгол
44’000’000
58’000’000
71’000’000
Сүхбаатар
45’000’000
68’000’000
75’000’000
Чингэлтэй
45’600’000
65’250’000
80’000’000
Сонгинохайрхан
42’500’000
53’500’000
59’500’000
Эх сурвалж: төгрөгөөр - barilga.mn
Харин 2002 оноос өмнө ашиглалтанд орсон хуучин байрны хувьд үнийн өсөлт харьцангуй сул байна. Хотын төвийн нэг дүүрэгт байгаа хуучин шинэ хоёр орон сууцны хувьд үнийн зөрүү нэлээд гарах болсон. Тухайлбал, хотын төвд байгаа хуучин 3 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн үнэ 60-80 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байхад шинэ 3 өрөө орон сууцны (дундаж талбай нь 75 м.кв.) үнэ 1 м.кв нь хамгийн багадаа 1,200,000 төгрөг гэж тооцвол байршлаасаа хамааран 90-120 сая төгрөгийн үнэтэй байна.
Эндээс харахад аль ч улс орны хувьд барилгын өртөгт нөлөөлөх үндсэн хүчин зүйл нь газрын өртөг, барилгын материалын үнэ, угсралтын зардал байна. Дээрх гурван хүчин зүйлийн хувьд зах зээлийн эрэлт нийлүүлэлт үнэ, тэдгээрт нөлөөлж байгаа хүчин зүйлийн хандлагаас шалтгаалан барилгын өртөг өндөр байх эсэх нь хамаарна. Манай улсын хувьд барилгын материалыг бараг 100 хувь импортоор авдаг бөгөөд энэ явцад олон нэмэгдэл зардлууд материалын үндсэн өртөг дээр нэмэгддэг. Тухайлбал, барилгын материалын хувьд валютын ханш, гаалийн татвар, тээврийн зардал, шатахууны үнэ гэх мэт. Барилгын материалын өртөг олон хүчин зүйлээс хамааралтай байгаа байдал нь зах зээлийн аливаа өөрчлөлтөнд илүү мэдрэг байдаг. Үүнийг тогтолцооных нь хувьд зохицуулалт хийж шийдэхгүй бол барилгын өртөг нэмэгдсээр байх бөгөөд орон сууцны үнэ ойрын хугацаанд буурах хандлага харагдахгүй байна. Бид иргэдийн хэрэгцээ шаардлагыг хямд үнэтэй байраар хангахын тулд газар, барилгын материалын өртгийг тус тус бууруулах тал дээр нэгдсэн бодлого гаргаж ажиллах ёстой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.
2. Үнэ/жилийн орлого Орон сууцны үнэ нь нэг хүний жилийн дундаж орлогыг 4 дахин нугалсантай тэнцүү байвал ер нь боломжийн гэж үздэг аж. Графикаас харахад олон улсад энэ үзүүлэлт 3-9 хооронд байгаа юм. Монголын тухайд, 2010 оны байдлаар улсын хэмжээний дундаж цалин 341 мянган төгрөг байсан байна, дундаж 2 өрөө байрны үнэ 65 сая төгрөг гэж үзвэл энэ харьцаа 15 гараад явчих бөгөөд бүр дэндүү үнэтэй гэж дүгнэгдэхээр байгаа юм. Гэхдээ албан ёсны сарын цалин 341 мянга боловч айл өрхийн бодит орлого, тэр дотроо Улаанбаатар хотынхны орлого хамаагүй өндөр байдаг гэж үзээд сарын дундаж орлогыг 1 сая төгрөгөөр тооцвол байрны үнэ/жилийн орлогын харьцаа 5 руу дөхөн очно. Нөгөө талаас 2 өрөө байрны үнэ болох 65 сая төгрөг маань яг биднийг ийнхүү бичиж байх үед улам дээшээ өссөөр байгааг бодолцож үзэх ёстой. *сарын дундаж цалинг 341 мянган төгрөгөөр тооцвол Эх сурвалж: Economist, OECD, улсуудын статистикийн алба
8
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
3. 1 м.кв талбайн үнийн олон улсын харьцуулалт Доорхи хүснэгтээс харахад Азийн бусад орнуудтай харьцуулахад Монголын орон сууцны үнэ хямд хэвээр бөгөөд Азийн орнуудын дундаа хамгийн доогуур жагсаж байна. Тэгэхээр эрэлтээ дагаад үнэ цаашид улам өсөх магадлалтай байгааг харуулж байна.
Цаашид үнэ өссөөр байх уу? Дээрхийг дүгнэхэд, орон сууцны үнэ нэмэгдэж байгаа ч бусад улс орнуудтай харьцуулахад Монголын үнэ хэт үнэтэй арай болчихоогүй байна. Тэгвэл ирээдүйд хэр их өсөх бол, хэд хүрээд үнийн өсөлт зогсох бол гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Орон сууцны үнийн түвшинд гол нөлөө үзүүлэх орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн динамикийг судалж үзвэл доорхи дүр зураг ажиглагдана. Зах зээлийн хуулиа дагаад мэдээж нэг талаас эрэлт нэмэгдэж, нөгөө талаас нийлүүлэлт буурвал үнэ өснө.
Эрэлт нэмэгдэхэд нөлөөлөх хүчин зүйлс
Өнөөгийн чиг хандлага
1
Өрхийн буюу худалдан авагчийн орлого нэмэгдэх
Сүүлийн үед төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн, эдийн засгийн ерөнхий байдал сэргэсэн гээд айл өрхийн орлого өсөх хандлагатай байна. Уул уурхай, барилга гэх мэт салбар дахь улирлын шинж чанартай ажил эрхлэлт их байна. Гэхдээ орон сууцны үнийн өсөлт нь энэхүү өрхийн орлогын өсөлтөөс илүү гарч болохгүй тул засгийн газрын зүгээс үүнд гол анхаарлаа хандуулах ёстой.
2
Моргэйжийн хүү буурах, зээл авах боломж нэмэгдэх, зээлийн урьдчилгаа доогуур байх
Моргэйжийн зээлийн нөхцлүүд одоогийн байдлаар хүн бүрд хүртээмжтэй байхаар биш байгаа. Тухайлбал, орон сууцны хүү төрөөс амалсан жилийн 6 хувьд хүрээгүй байна. Гэхдээ банкуудын зээл олголт нэмэгдэж, хугацаа уртассан. Мөн Арилжааны банкууд дээр байгаа зээлд гаргах боломжтой чөлөөт эх үүсвэр маш хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь банкуудыг ихээр моргэйжийн зээл олгоход хүргэж байна. Энэ нь эрэлтийн маш чухал фактор болж байгааг бодолцож үзэх хэрэгтэй.
3
Инфляцийн хүлээлт өндөр байх
Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаанаас үзэхэд ирээдүйн инфляцийн хүлээлт өндөр байна. Энэ нь том худалдан авалтууд, тэр дотроо үл хөдлөх хөрөнгө худалдаж авах шийдвэрт нөлөөлж байна. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь инфляциас хамгаалах гол хэрэгслүүдийн нэг юм.
4
Төрөөс үзүүлэх дэмжлэг, тухайлбал төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох
5
Улирлын хүчин зүйл
Зун, намрын турш орон сууцны эрэлт их байдаг бөгөөд энэ үед орон сууцны үнэ өсөх хандлагатай байдаг, харин өвлийн улиралд харьцангуй тогтвортой байдаг.
6
Гадны хөрөнгө оруулалт, мөнгөн гуйвуулга
Шинээр байр худалдаж авч байгаа иргэдийн нэлээд олон хувь нь гадаадаас ирсэн мөнгөн гуйвуулгаар байр худалдаж авдаг. Мөн сүүлийн үед монголд хөрөнгө оруулсан гадаадын компанийн ажилчид байр худалдаж авах нь ихэссэн.
Нийлүүлэлт буурахад нөлөөлөх хүчин зүйлс
Төрөөс тодорхой дэмжлэг үзүүлж ОССК-аар дамжуулж шаардлага хангасан төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй зээл олгож байна. Цаашдаа энэ нь зөвхөн төрийн албан хаагчид гэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй болон бага дунд орлоготой иргэдийг хамарсан байдлаар үргэлжлэн хэрэгжих боломжтой байгаа.
Өнөөгийн чиг хандлага Нийлүүлэлт нэмэгдэж байна, тухайлбал 2011 оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хотод орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа 140 компани байгаа аж. Зах зээлд борлогдож байгаа 22400 айлын орон сууц байна. Орон сууцнуудын ашиглалтын гүйцэтгэл нь ашиглалтанд орсон 5186, энэ онд багтаж орох 13968, 2011 оноос 2012 оны хооронд ашиглалтанд орох 3290 барилга тус тус байна.
1
Шинээр баригдаж байгаа, ашиглалтанд орж байгаа барилга, орон сууцны тоо
2
Барилгын салбарт олгогдож байгаа зээлийн хэмжээ
Нэг хэсэг барилгын салбарт банкуудаас олгож байгаа зээлийн хэмжээ буурсан ч 2011 онд буцаад нэмэгдэж эхэлсэн. Мөн барилгын салбарт гадны хөрөнгө оруулалт ихээр орж байна.
3
Барилгын материалын үнэ нэмэгдэх, импортын барааны татвар
Барилгын материалын үнэ нэмэгдэж байгаа, мөн үүн дээр түлш, тээвэрлэлтийн зардал өсч байгаа нь нөлөөлж байна. Засгийн газар 2012 оны 1-р улирлаас барилгын материалын импортын гаалийн татварыг 20 хувь нэмэгдүүлэхээр болсон нь орон сууцны үнийг шууд мөн хэмжээгээр нэмэгдүүлэх нөлөөлөл үзүүлэх болно.
4
Газрын үнэ нэмэгдэх
Газрын олдоц буурч, үнэлгээ нэмэгдсэн, дэд бүтэц тойрсон хэт төвлөрөл бий болж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна.
5
Дэд бүтцийн даац хүрэлцээгүй болох
Улаанбаатар хотын цахилгаан, ус, дулаан, холбоо, зам гээд дэд бүтцийн хүрэлцээ, хүртээмж буурсаар байгаа нь барилга, орон сууцны нийлүүлэлтийг бууруулах хүчин зүйл болж байна. Тооцооллоос харахад 2012 он гэхэд үндсэндээ дэд бүтэц ачааллаа дааж чадахгүй болно.
Дээрх хүчин зүйлсийн дийлэнх нь үнийн өсөлтийг дэмжиж байгаа байдалтай байна. Тиймээс ойрын хэдэн жилд орон сууцны үнэ өссөөр байна гэсэн таамаглалыг дэвшүүлж болохоор байна. Нөгөө талаас дотоодын эдийн засгийн өсөлт үргэлжилж уул уурхайн салбараас олох орлого нэмэгдэхийн хэрээр, мөн манай оронтой ижил төстэй загвараар хөгжиж байгаа орнуудын жишгээр тооцож үзэхэд орон сууцны үнэ м.кв нь 2’500-4’000 ам.долларт хүрэх магадлал өндөр байна. Улаанбаатарын орон сууцны үнийн өсөлтийг хүн амын орлоготой нягт уялдуулахын тулд, юуны өмнө, Төрийн бодлого гаргаж
www.purplebook.mn
Улаанбаатарын дэд бүтцийг сунгах. Ингэхдээ цахилгаан, цэвэр, бохир ус, хурдны замын асуудлыг шийдвэрлэх. Ингэснээр барилгын өртгийг өсгөхөд нөлөөлж буй газрын үнийг бууруулах боломжтой болгох. Мөн импортын барааг орлуулах барилгын материалын үйлдвэрлэлийг татвараас хөнгөлөх, импортын татварыг тэглэх, барилгын материал импортлогдох худалдааны дэд бүтцийг хөнгөвчлөх, материал хил дээр олон хоногоор саатаж өртгийг өсгөдөг явдлыг болиулах зэрэг арга хэмжээг маш яаралтай авах хэрэгтэй байна.
9
2011 оны 11 дүгээр сар
Төв банкны валютын нөөцөд ханшийн тэгшитгэл хийх нь зөв үү?
“
Төв банк бол ашгийн төлөө бус онцгой статустай байгууллага. Монголбанкны удирдлаганд буй улсын валютын нөөцөнд ханшийн тэгшитгэл хийх, улмаар түүний орлого үр дүнгийн тайланд тусгах нь тохиромжгүй хэрэг юм.
”
Саяхны УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр 2010 онд 145 тэрбум төгрөгний алдагдалтай ажилласан, 2011 онд мөн хуримтлагдсан алдагдалтай байгаа Төв банкийг зэмлэж, хариуцлага хүлээлгэх асуудал яригдсан гэж мэдээлэгджээ. Ханшийн тэгшитгэл
Монгол улсын компани бүр санхүүгийн тайлангаа төгрөгөөр илэрхийлж гаргадаг. Хэрэв компани кассандаа 1’000 ам.доллартай бөгөөд бусдад ам.доллараар төлөх өр төлбөр үгүй бол үүнийг “долларын урт позицтой байна” гэж нэрлэдэг. Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу энэхүү 1,000 долларыг санхүүгийн тайланд тусгахдаа өдөр бүр mark-to-market буюу ханшийн тэгшитгэл хийж төгрөгөөр илэрхийлэгдэх дүнгээр нь бүртгэж явах ёстой. Ийнхүү ханшийн тэгшитгэл хийхэд өдөр бүр ханшийн өөрчлөлтөөр зөрүү гарч, ашиг эсвэл алдагдал болон бүртгэгдэж явдаг. Төв банкны нөөц Би төв банкны гадаад валютын нөөцөнд ханшийн тэгшитгэл хийх учиргүй гэж эртнээс үзсээр ирсэн. Өөрөөр хэлбэл орлого үр дүнгийн тайландаа нөөцийн дахин үнэлгээний өөрчлөлтийг тусгах учиргүй. Дэлхийн олон том банкууд баланс дээрээ ханшийн тэгшитгэл хийдэггүй. Мэдээж балансаас гадуурх ханшийн тэгшитгэлийг өдөр тутам хийх нь зөв. Хэдийгээр Төвбанк ханшийн тэгшитгэл хийх нь зүйтэй гэж үздэг зарим томоохон эдийн засагч нар байдаг ч, тэдний гаргаж ирдэг аргументүүд нь хангалттай бус юм. Төв банк бол ашгийн төлөө бус, мөнгө хэвлэх эрхтэй, зах зээл дээрх мөнгөний эрэлт нийлүүлэлтийг зохицуулах үүрэгтэй, ард түмэн, хүн ардын сайн сайхны төлөөх зорилго бүхий онцгой статустай байгууллага. УИХ эсвэл аливаа нэг байгууллага энэ Монголбанкны үйл ажиллагааны зардал, түүний төсөв талыг хэлэлцэхээс биш орлого талыг, тэр тусмаа гадаад валютын нөөцийн ханшийн тэгшитгэлийн ашиг, алдагдлыг хэлэлцэх ёсгүй. Бүр түүгээр нь дарамт шахалт үзүүлж ч болохгүй.
Тайлбар: Доллар төгрөгийн эсрэг суларч байсан боловч зарим голлох валютуудын эсрэг чангарч байна.
Тайлбар: Ханшийн тэгшитгэлийн алдагдал гээд байгаа энэ зүйл үнэндээ бодит бус алдагдал. Төв банкинд байгаа валютын нөөц өсөхийн хирээр Монголбанкны орлого үр дүнгийн тайлан их хэмжээгээр савлах болно. Валютын нөөц бол улсын эдийн засгийг тэнцвэржүүлэх зорилготой, улсын нөөц юм.
Учир нь бид ардчилсан дэглэмтэй, чөлөөт зах зээлт орон. Ийм зах зээлд валютын ханш нь эрэлт нийлүүлэлт болон макро эдийн засгийн суурь хүчин зүйлийн зарчмаар тогтоогдох ёстой. Төв банк нь ханшийн огцом савлагааг бууруулах, макро хүчин зүйлсийн тогтвортой байдлыг хангах л байдлаар оролцохоос биш зах зээлийн хандлагыг тогтоохгүй юм. Хэрэв төгрөгийн ханш макро шалтгааны улмаас чангарах ёстой бол чангарах л учиртай. Эсрэг тохиолдолд мөн үнэн. Хэрэв та анзаарсан бол төгрөгийн ханш бусад гадаад валютын эсрэг чангарах тусам Монголбанк ханшийн тэгшитгэлийн маш их алдагдал хүлээхээр харагдаж байна. Яагаад гэвэл Монголбанкны нөөцөд байгаа нөгөө 1,000 доллар чинь өмнө нь орлого үр дүнгийн тайлангаас харахад 1,300 төгрөгтэй тэнцэж байснаа харин одоо 1,200 төгрөг болоод ирж байна. 100 төгрөгийн алдагдал хүлээж байна. Эсрэгээр төгрөгийн ханш суларсанаар Монголбанкны орлого үр дүнгийн тайлан ашигтай гарна. Гэтэл Монголбанк суурь зарчмаараа ашгийн төлөө бус байгууллага, эдийн засгийн онцгой үүрэг бүхий субъект байдаг. Хэрэв Монголбанк ашгийн хойноос хөөцөлдөж, жил бүрийн эцэст төгрөгийн ханшийг зохиомлоор сулруулах сэдэлтэй болвол энэ нь макро эдийн засаг, бизнес, цаашлаад ард иргэдэд маш хортой зүйл болох болно. Энэ бол зарчмын асуудал. Энэ бол сонирхлын зөрчлийн тухай асуудал.
Тайлбар: Манай орны эдийн засаг, гадаад худалдаа нэмэгдэхийн хэрээр гадаад валютын албан нөөцийн хэмжээ нэмэгдсэн.
10
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Банкуудын хөрвөх чадвар муудаж байна
{
Төв банкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь гэнэтийн шинжтэй, хэвийн ажиллаж байсан зах зээлд гэнэтийн шок үүсгэж байна гэж хэлж болохоор байна.
зах хөдөлгөөнд орж, банкуудын хоорондоо зээл өгч авалцах хүү нэмэгдсэн нь гарцаагүй. Мөн шинээр олгогдох зээлийн хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулах нь лавтай.
2011 оны 8-р сараас эхлэн арилжааны банкуудад мөнгөн хөрөнгө дутагдалтай болж буй нь илт мэдрэгдэж эхэллээ. Хөрвөх чадварыг илэрхийлдэг хөрвөх актив, татан төвлөрүүлсэн хөрөнгийн харьцаа оны эхэнтэй харьцуулахад системийн хэмжээгээр даруй 10 нэгж хувиар буурч, 10-р сарын сүүлийн байдлаар 22%-д хүрээд байна. 11-р сарын сүүлээр энэ харьцаа бүр 18% болж буурахаар байна. Хэдийгээр хөрвөх чадварын харьцаа ноцтой түвшинд хүртлээ буураагүй байгаа ч гэлээ, цаашид энэ хэвээр буурсаар байх юм бол зарим нэг банкууд төлбөрийн чадварын хүндрэлд оруулж болзошгүй.
Тайлбар: Сүүлийн 6 сард хийгдсэн ТБҮЦ-ны арилжааг харвал арилжааны банкууд үнэт цаас худалдан авахаа бараг 2 дахин бууруулсан байгаа юм.
Хэт халалтын эсрэг хэт “хатуурхал”
Тайлбар: Банкуудын төлбөрийн чадвар 2011 оны эхнээс эхлэн хурдтайгаар буурсан. Энэ чигээрээ буурвал 2009 оны банкны системийг хамарсан төлбөрийн чадварын хамрал давтагдахыг үгүйсгэхгүй.
Монголбанкны хатуу бодлого Арилжааны банкны түргэн хөрвөх чадвартай активын тоонд мөнгөн хөрөнгөөс гадна төв банкны үнэт цаас (ТБҮЦ) багтдаг. Банкуудын сул чөлөөтэй хөрөнгийг Монголбанк энэхүү үнэт цаасаараа дамжуулан зах зээлээс гаргаж мөнгөний нийлүүлэлтийг зохицуулдаг. Тодорхойлоод буй хатуу мөнгөний бодлогынхоо хүрээнд Монголбанк бодлогын хүүг 2011 он гарсаар гурван ч удаа өсгөсөн ч банкууд ТБҮЦ-нд хөрөнгөө байршуулахаа бууруулсаар байна. Нөгөө талаас, Монголбанк банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг энэ оны 9-р сард 9% байсныг 11% болгож өсгөсөн нь банкуудын төлбөр гүйцэтгэх чадварт шууд нөлөөлж, ТБҮЦ-нд байршуулсан хөрөнгөө бууруулах гол шалтгаан боллоо. Үүний үр дүнд банк хоорондын
www.purplebook.mn
Монголбанкны тайлбарласнаар мөнгөний хатуу бодлогын дээр дурдсан арга хэрэгслүүд нь цаг хугацааны хувьд 2012 төсвийн зарлагын огцом тэлэлтийг угтуулан хэрэгжүүлж буй, бодит нөлөөлөл нь эдийн засагт 6 сарын дараанаас мэдрэгдэж эхлэнэ гэж байсан. Гэтэл хэрэг дээрээ тэдгээр аажмаар үйлчилдэг арга хэрэгслийн нөлөөлөл нь арилжааны банкуудад аль хэдийнээ төлбөрийн чадварын дарамт үзүүлж эхэлжээ. Төв банкны дээр дурдсан арга хэмжээ гэнэтийн шинжтэй, хэвийн ажиллаж байсан зах зээлд гэнэтийн шок үүсгэж байна гэж хэлж болохоор байна. Учир нь банкууд зээлийнхээ багцыг тэгж амархан бууруулж амжихгүй. Банкуудын олгосон зээлийн дундаж хугацаа ипотекийн зээл ихээр олгож байгаатай холбоотойгоор уртассан. Мөн өмнөх жилүүд шиг улирал дагасан мөчлөгтэй, намар өвлийн улиралд зээл олголт буурч, төлөлт нь нэмэгддэг байдал энэ жилээс эхлэн өөр байхаар байна. Мөнгөний бодлого зорилгодоо хүрч үйлчлэн, зээлийг хэмжээг буурууллаа ч гэсэн сөрөг үр дагавар гарч бас болзошгүй байна. Шинээр олгох зээлийн хэмжээг хүчээр бууруулснаар дөнгөж хөл дээрээ тогтож буй бизнесүүд хохирч үлдэх аюултай. Мөн барааны үнийн өсөлт, инфляцийг ч нэмэгдүүлж болох. Тухайлбал, зээлийн хэмжээ буурснаар бараа бүтээгдхүүнийг бий болгоход оролцдог нийлүүлэлтийн гинжин сүлжээ тасарч болно. Ингэсэн тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүн нэг хэсэгтээ л хомсдож, нийлүүлэлтээс үүдсэн инфляци бий болно. Ийнхүү Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг огцом хязгаарлснаар эерэг гэхээсээ илүү сөрөг үр дагавар авчирч болзошгүй байна.
11
2011 оны 11 дүгээр сар 2009
Монголын эдийн засаг Казахстаных шиг хөгжих үү? Казахстан бол нүүдэлчин соёл, угсаатай, хуучин ЗХУ-н бүрэлдэхүүн, 1991 оноос эхлэн тусгаар тогтнож эдийн засаг нь чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжиж ирсэн зэргээрээ манай улстай хамгийн төстэй улс юм.
12
2007 2005 2001 1995
1997
2003
1999
1993
эдийн засгийн шинэчлэлийн програм, гадаадын хөрөнгө оруулалтыг зөв чиглүүлсэн зэрэг юм.
Шилжилтийн эдийн засагтай улсуудаас хамгийн амжилттай явж буй улсуудын нэг нь Казахстан билээ. Одоогийн байдлаар эдийн засгийн хэмжээ нь худалдан авах чадвараар 215 тэрбум доллар, нэг хүнд ногдох ДНБ нь нэрлэсэн үнээр 10 мянган ам.доллар, худалдан авах чадвараар 13 мянган ам.долларт тус тус хүрээд байна. Өөрөөр хэлбэл, энэ орон Монгол улсаас хамаагүй түрүүлж, эдийн засгийн шилжилтийг амжилттай хийсэн байна.
Монгол, Казахстан хоёрын хооронд ижил төстэй гэх хэд хэдэн зүйл бий. Тухайлбал: • Уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засгийн өндөр өсөлт сүүлийн арваад жил явагдаж байгаа • Ашигт малтмал, эрдэс баялаг ихтэй • Байгаль, цаг уурын нөхцөл ижил • Далайд гарц байхгүй • 20 жилийн өмнө төвлөрсөн төлөвлөгөөт нийгэм, эдийн засаг, улс төрийн бодлоготой байсан • Нүүдлийн соёл иргэншилтэй.
Казахстаны амжилт нь олон зүйлтэй холбоотой боловч зарим зүйлсийг дурьдахад – боловсролын салбарт хийгдсэн шинэчлэлт, гадаадын нэр хүндтэй сургуулиудад чанартай мэргэжилтэн бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөр, амжилттай хийгдсэн хувьчлал,
Гэсэн хэдий ч илүү нарийвчлан авч үзвэл ялгаатай зүйлс ч их байна. Эдгээр ялгаа нь улсын нийгэм, эдийн засгийн түвшин бүрт анзаарагдаж байгаа бөгөөд тэдгээрийг статистик үзүүлэлттэй уялдуулан дэлгэрэнгүй авч үзвэл доорхи байдалтай байна.
Үзүүлэлт
Казахстан ба Монголын гол ялгаа
Хүн амын тоо
Казахстаны хүн амын тоо Монголоос 6 дахин их. Энэ нь Казахстаны эдийн засагт давуу тал болох маш том үзүүлэлт. • Боломжит зах зээл 6 дахин том • Эдийн засагийн эерэг өрсөлдөөнийг илүү бий болгоно • Томоохон аж ахуйн нэгжүүдийн тоо олон • Томоохон хот, суурингуудын тоо хурдан олширч, суурин газрын тэлэлт түргэн явагдана.
Хотжилт
Олон том хотуудтай (500 мянган ба түүнээс дээш хүн амтай хот) байна гэдэг нь Казахстан илүү дэд бүтэцтэйг харуулах бөгөөд уг дэд бүтцийг бий болгоход их хөрөнгө, цаг хугацаа шаардагддаг. Өөрөөр хэлбэл, энэ дэд бүтэц социализмын үеэс л байсан нь Казахстаны хувьд их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа хэмнэж байгаа юм. Мөн том хотуудаас гадна стратегийн чухал ач холбогдол бүхий нэгэн хот байдаг нь Байконур юм (Байконур нь сансарын хөлгийн дэлхийн хамгийн том баазын дагуул хот). Энэ хот нь тус улсыг эрдэм шинжилгээний томоохон хүрээлэнтэй, өндөр түвшинд мэргэшсэн боловсон хүчинтэй, өндөр техник технологитой болохыг илтгэдэг.
Боловсрол
Эдийн засгийн хөгжлийн нэг чухал үзүүлэлт нь хүн амын боловсрол. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн боловсон хүч бэлтгэл, мөн дунд түвшний боловсон хүчин бэлтгэх тал дээр Казахстан Монголоос суурь баазын хувьд илүү гарч чадсан байна. Улс орныг чиглүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд 90-ээд оны эхнээс л маш олон оюутнуудыг гадаадын нэр хүндтэй сургуулиудад төрийн тэтгэлгээр явуулж байсан нь ерөнхийлөгч Назарбаевийн гол амжилтуудын нэг гэж тэмдэглэгддэг.
Байгалийн баялаг
Менделеевийн үелэх системийн 110 элементээс тус улсад 99 нь байгааг тодорхойлсон, түүний 70 элемент судлагдсаны 60-ыг нь олборлодог. Цайр, вольфрам болон барит зэрэг судлагдсан нөөцөөрөө дэлхийд тэргүүн байр, мөнгө, хар тугалга, хромын нөөцөөр хоёрдугаарт, зэс, манган болон хайлуур жоншийн нөөцөөр гуравдугаарт, молибдений нөөцөөр дөрөвт, алтын нөөцөөр дэлхийн эхний аравт ордог. Дэлхийн төмрийн нөөцийн 8 хувь,ураны 25 хувийг эзэмшдэг. Судлагдсан газрын тосны нөөцөөрөө 12 дугаар байранд ордог байна.
Дэд бүтэц
Газрын гүн дэхь газрын тос, байгалийн хийн шугам хоолой, цахилгаан, холбооны шугам сүлжээ, автозам, төмөр замын урт, тархалт, хамруулалтаараа илүү. • Нийт газрын гадарга дээрх замын урт 106 мянган км. Үүний 13.5 мянган км нь төмөр зам, 87.4 мянган км нь автозам, 4 мянган км нь усан зам байна. • Транс-Ази-Европын шилэн кабелийн сүлжээ Казахстаны нутгаар дайран гардаг. • Дундад Азийн орнууд, Орос болон бусад орнуудад хүрэхэд заавал Казахстаны нутаг дэвсгэрээр дамждаг.
Үйлдвэрлэл
Казахстаны үйлдвэрлэлийн салбар нь голлох салбар болдог. ЗХУ-ын үеэс тэд үйлдвэрлэгч орон байсан. Үүнд • Өнгөт болон хар метал • Хими, газрын тос боловсруулалт, нефть-хими • Автомашины үйлдвэрлэл • Барилгын материалын үйлдвэрлэл багтдаг. Зөвлөлт гүрэн задарснаар үйлдвэрийн салбар нь унасан боловч 2000-д оны үед эргэн сэргэсэн байдаг.
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Эндээс дүгнэхэд Казахстаны засгийн газар социализмын үеэс л тус улсын дэд бүтэц, боловсрол, үйлдвэрлэлийн салбарыг зөв зохион байгуулж, хөгжүүлсэн давуу талтай байна. Эдгээр нь стратегийн давуу тал болох бөгөөд манай орны хувьд энэ стратегийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүч хөрөнгө, цаг хугацаа шаардагдана. Тиймээс манай эдийн засаг Казахстантай адил шууд л эрчимтэй хөгжиж, ижил эдийн засгийн үзүүлэлтэд хүрнэ хэмээн найдаж суух нь гэнэн явдал болно. Харин бид эдийн засгийн суурь хүчин чадавхыг бэхжүүлж, байгалийн баялагт найдалгүйгээр боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологийн салбаруудад одооноос анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.
нөгөө талаас өөрийн орны эрх ашиг, эрх зүйн байдалд халдахгүй байхаар хууль журмыг тогтоож чаджээ. Энэ нь Казахстан хуучин зөвлөлтийн бусад орнуудаас ялгарах гол үзүүлэлт болдог.
Казахстан улс, нэгдүгээрт, дан ганц уул уурхайн салбарт ч бус, бусад бүх салбарт ижил ач холбогдол өгч хөгжүүлж чадсан; хоёрдугаарт, гадны хөрөнгө оруулагчдыг татах нөхцөлийг бүрдүүлэхдээ, нэг талаас гадны хөрөнгө оруулагч нарт таатай,
Манай улсад Казахстаны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдэд хүрэх боломж бололцоо байгаа хэдий ч гэсэн Казахстаны амжилтыг давтахын тулд төрийн зүгээс зөв хууль тогтоомж, бодлого, төлөвлөлт шаардлагатай юм.
Мөн хүн амын амьдрах орчин нөхцөл, нийгэм эдийн засгийн асуудлыг таатайгаар шийдэж чадсан тул хориод жилийн өмнө энэ улсаас иргэд нь гарч ажилладаг байсан бол одоо эх орондоо буцан ирж ажиллах нь түгээмэл болсон байна. Уул уурхай болон ашигт малтмалаас олсон хөрөнгөө зөв удирдаж, бусад салбартаа хөрөнгө оруулалт хийснээр төв банкны нөөцийн санг 2002 оноос хойш бараг 12 дахин өсгөж өнөөдрийн эдийн засгийн амжилтанд хүрсэн байна.
Монгол Казахстан улсуудын нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтийн харьцуулалт Үзүүлэлтүүд
Монгол 2010
Казахстан 2002
Казахстан 2010
Казахстан 2010/2002
Хүн амын тоо
2.7 сая
14.86 сая
16.4 сая
1.1 дахин өссөн
1 564.9 мян.км2
2 724.9 мян.км2
2 724.9 мян.км2
-
Том хотын тоо
1
4
4
-
Банкны тоо
16
35
38
1.1 дахин өссөн
5 тэрбум
7.8 тэрбум
81.3 тэрбум
10.4 дахин өссөн
6.10%
3.40%
7.10%
2.1 дахин өссөн
ДНБ, ам.доллар
6.6 тэрбум
3.8 тэрбум
130 тэрбум
34.2 дахин өссөн
Улсын их, дээд сургуулийн тоо
16
68
68
-
Хувийн их, дээд сургуулийн тоо
92
109
82
1.3 дахин цөөрсөн
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тоо
63
335
494
1.5 дахин өссөн
Тэтгэврийн сангийн тоо
1
16
11
1.4 дахин цөөрсөн
Экпорт, ам.доллар
2.9 тэрбум
74 тэрбум
400 тэрбум
5.4 дахин өссөн
Импорт, ам.доллар
3.2 тэрбум
48 тэрбум
200 тэрбум
4.2 дахин өссөн
Гадаадын шууд хөрөнгө оруулалт, ам.доллар
1.7 тэрбум
4.1 тэрбум
80 тэрбум
19.5 дахин өссөн
Төв банкны нөөц, ам доллар
2.4 тэрбум
5.05 тэрбум
58.9 тэрбум
11.7 дахин өссөн
271.5
150
530
3.5 дахин өссөн
10.10%
6.60%
7.10%
1.1 дахин өссөн
Газар нутаг
Банкны нийт актив, ам доллар ДНБ-ний жилийн цэвэр өсөлт
Дундаж цалин, ам.доллар Инфляци
www.purplebook.mn
13
2011 оны 11 дүгээр сар
ӨРИЙН ХЯМРАЛ МОНГОЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ? Том захуудын сентимент айдсаар дүүрэн байна
“
Олон улсын санхүүгийн зах зээлийн хямрал дуусч амжаагүй байтал Олон улсын өрийн хямрал эхэллээ.
”
Энэ нь Европын зарим орнуудын төсвийн зарлага сүүлийн жилүүдэд хэт тэлж, орлогоороо нөхөж чадахгүй болсонтой холбоотой. Улмаар алдагдлыг нөхөхийн тул эдгээр орнууд засгийн газрын бонд ихээр гаргаж, дотор өр хуримтлуулсаар нэг мэдэхэд өрөө эргэн төлж дийлэхгүй хэмжээнд хүрсэн юм. (Үйл явдлын өрнөлийг хавсралтаас үзнэ үү). Өрийн хямрал санхүүгийн захуудыг унагааж, европын төдийгүй дэлхийн бүх захуудыг тогтворгүй байдалд оруулж байна.
Том захуудыг авч үзвэл: АНУ – Обама эдийн засгаа сэргээх гэж үзээд олигтой амжилт олоогүй байж байтал дотоод өрийн асуудлаас болж өнгөрсөн 8-р сард S&P улсын зээлжих чадварын зэрэглэлийг нь нэг шатлалаар бууруулчихав. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж зах зээлд том цохилт үзүүлэв. Залгуулаад еврозоны өрийн хямрал Америкийн санхүүгийн захуудын уналтыг даамжруулж байна. Европ – Европын орнуудын хувьд Грек толгойны өвчин болсоор хэдэн сарын нүүрийг үзэв. Грекийн Засгийн газар өрөө барагдуулж чадахгүйд хүрээд байгаа нь ганц Грек төдийгүй Европын Холбоо, ОУВС, Европын Төв банкны хувьд тун хүндрэлтэй асуудал болоод байна. Грек дампуурлаа зарлавал Европын Холбооны бусад орнуудад сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Үүнээс гадна, Грекийн засгийн газрын бондыг худалдаж бүх банк, санхүүгийн байгууллагууд алдагдал хүлээнэ гэсэн үг. Энэ айдсаас улбаалан европын захуудын индекс бүгд хэдийн доошилж, еврогийн ханш тасралтгүй унаж байна. Европын зарим орнууд бүр еврогоос татгалзаж эргээд үндэсний валютаа сэргээх талаар ч ярьж эхэлжээ.
14
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Харин Монгол яах бол? 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр гадны хөрөнгө оруулагчид мөнгөө Монголоос буцаан татсан учир санхүүгийн салбар бэлэн мөнгөний хомсдолд орсон. Энэ нь эдийн засагт нөлөөлж, ДНБ 2009 онд 1.3 хувиар буурсан байдаг. Байдал үүнээс ч илүү муудаж болох байсан ч бидний хамгийн их хамааралтай байдаг хоёр хөрш хямралд харьцангуй бага өртсөн тул гайгүй өнгөрсөн.
Япон – Угаас дотоод өрийн хэмжээ асар өндөр байгаа дээр өнгөрсөн 3-р сард болсон том газар хөдлөлт нь зогсонги байдалд орсон байсан Японы эдийн засагт хүндээр туссан. Сэргээн босголтын ажлыг хэрхэн санхүүжүүлэх талаар одоог хүртэл олигтой шийдэлд хүрч чадаагүй байна.
Хөгжиж буй орнуудын тухайд байр суурь зөрөлдсөөр BRIC-ийн орнуудын тухайд том захуудыг дагаад уналттай байгаа хэдий ч эдгээр орнуудын талаарх хөрөнгө оруулагчдын сентимент янз бүр байна. Тухайлбал, зарим нь дэлхийн зах зээлийн байдал тогтворгүй, таамаглахад хэцүү байгаа учир эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас татгалзаж, өгөөж хөөцөлдөхөөс илүүтэйгээр хөрөнгөө хадгалж үлдэхийг эрмэлзэж байгаа юм. Эдгээр нь хамгийн найдвартайгаар нэг бол банкны хадгаламжинд бэлэн мөнгө байршуулж, нэг бол алт ихээр худалдаж авч байна. Улмаар хөгжиж буй орнуудын хувьцааны хөрөнгө оруулалтын сангуудаас зөвхөн 9-р сарын сүүлийн долоо хоногт л гэхэд хөрөнгө оруулагчид $2.6 тэрбумыг буцаан татсан тухай мэдээ байх юм. Харин үүний эсрэгээр зарим нэг нь үнэ ханш буурч байгаа дээр нь хөгжиж буй орнууд руу хөрөнгө оруулалт хийх нь ашигтай гэж үзэж байна. Учир нь эдгээр орнууд нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хөтөлж яваа, цаашид ч хурдацтай хөгжих магадлал өндөр, үүгээрээ хөгжилтэй орнуудаас ялгаатай гэж бодож байгаа аж. Жишээлбэл, дэлхийн хамгийн том улсын тэтгэврийн сан болох 1.5 триллион ам.долларын хөрөнгө бүхий Японы Улсын Тэтгэврийн хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгч Такахиро Митани “Энэ оны сүүлчээс эхлэн бид хөгжиж буй орнуудын хувьцаанд хөрөнгө оруулж эхэлнэ, эдгээр орнуудын хөгжил хурдацтай байна гэдэг нь хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байна гэсэн үг” гэж хэлжээ.
www.purplebook.mn
Энэ удаагийн өрийн хямрал Монголд ямар нөлөө үзүүлэх бол? Хөрөнгө оруулагчид 2008 онтой адил мөнгөө буцаан татах болов уу? Уул нь одоогоор Японоос бусад Азийн орнуудын эдийн засгийн үндэс суурь боломжийн сайн байгаа. Тэгэхээр санаа зовох хэрэггүй ч байж мэднэ. Гэхдээ л АНУ, Европын эдийн засаг хямарч даамжирвал хөгжиж буй орнуудын эдийн засагт, тэр дотроо Хятадын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Наад зах нь эдгээр орнуудын бүтээгдэхүүний эрэлт дэлхий даяар буурч өсөлт нь төдийлөн эрчимтэй явж чадахгүйд хүрнэ. Жишээ нь, “Хятад улс ганцаар дэлхийг аварч дийлэхгүй. АНУ, Европын эдийн засгийн 3 хувийн уналтыг нөхөхийн тулд Хятад 18 хувийн өсөлттэй байх ёстой, энэ бол боломжгүй зүйл” гэж Дойче банкны Хятадыг хариуцсан эдийн засагч Жун Ма хэлсэн байна. Хөгжиж буй орнуудын тухайд хөрөнгө оруулагчдын санал зөрөлдөж байгаатай адил Монголын тухайд ч хөрөнгө оруулагчдын байр суурь янз бүр байхаар байна. Нэг талаас ашигт малтмалын үнэ өсч байгаа өнөө үед Монголын зах зээлийн сонирхох хөрөнгө оруулагчид байсаар байна. Нөгөө талаас өгөөж хэдий өндөр байж болох ч, Монгол угаасаа өндөр эрсдэлтэй орнуудын тоонд ордог. Дээр нь хөрөнгө оруулалтын дийлэнхийг татдаг гол салбар болох уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин тогтворгүй, мөн улс төрийн нөлөөлөлд автсан шийдвэрүүд гарч байгаа нь хөрөнгө оруулалтаа тэр чигээр нь алдах вий гэсэн болгоомжлолыг хөрөнгө оруулагчдын дунд төрүүлж байна. Тэгэхээр нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол харзнах байр суурь хөрөнгө оруулагчдын дунд давамгайлж болзошгүй байна. Хэрэв сөрөг хандлага давамгайлбал, 2008-2009 оны дүр зураг давтагдаж болзошгүй. Тиймээс мөнгөний нийлүүлэлт, эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байгаагаа ашиглан тэлэлтийн бодлого явуулах бус хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч нөөц бүрдүүлэхэд анхаарах нь чухал.
15
2011 оны 11 дүгээр сар
Үйл явдлын өрнөл Үйл явдлын өрнөлийг Reuters, WSJ зэргээс шүүн үзвэл:
2011 он 9-р сарын 14 - Итали улс төсвийн зардлаа танаж 50 тэрбум еврогийн баталсан нь олон нийтийн эсэргүүцэл дэгдээв. 8-р сарын 4 - Европын холбооны ерөнхийлөгч Хосе Мануэл Барросо үндэстэн дамнасан өрийн хямрал Еврозоноос хальж гарсан гэж мэдэгдлээ. 7-р сарын 22 - Грекийн хямрал Европын холбооны бусад орнуудад халдварлахаас сэргийлэх зорилгоор санхүүгийн тусламжийн хоёр дах хэсэг болох 109 тэрбум еврог олгохоор болов. 5-р сарын 16 - Еврозон болон ОУВС Португалд 78 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр болов. 4-р сарын 6 – Португал Европын холбооноос санхүүгийн тусламж хүслээ.
5-р сарын 6 – Грекийн парламент бүсээ чангалах хөтөлбөрийг баталлаа. 5-р сарын 4-5 – Төсвийн ажилчид 48 цагийн ажил хаялт зарлаж Афин хотноо 50 мянга орчим хүн жагсав. 3 хүн амь үрэгдсэн байна.
3-р сарын 29 - Standard & Poor’s Грекийн зэрэглэлийг ВВ- болгож бууруулав.
5-р сарын 2-3 - Жилийн хугацаанд нэмж төсвөөс 30 тэрбумын хэмнэлт гаргахыг зөвшөөрсний үндсэн дээр 110 тэрбум еврогийн тусламжийн мөнгийг хүлээн авах боломжтой болсон тухай Папандреу мэдэгдэв.
2-р сарын 4 – Герман, Франц хоёр бүс нутгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн шинэчлэлийг хийх санал тавив.
4-р сарын 27 - Standard & Poor’s Грекийн зэрэглэлийг бүр доош бууруулав. Дараагийн өдөр нь Испаний зэрэглэл ч буурлаа.
2010 он 11-р сарын 21 – Ирландын засгийн газар ОУВС болон хамгаалалтын тусламжийн сангаас 10 тэрбум евро хүсэх болсон тухайгаа зарлалаа. Үүний зэрэгцээ 15 тэрбум еврогоор төсвийн зарлагыг 4 жилийн хугацаанд бууруулж төсвийн алдагдлыг 2011 ДНБ-ийн 9.1 хувьд хүргэхээр болов. 11-р сарын 12 – Сангийн сайд нар 2013 оноос өмнө гаргасөн бондуудад өөрчлөлт орохгүй талаар мэдэгдэв. 9-р сарын 7 – Грекийн Үндэсний банк 2.8 тэрбум еврогийн санхүүжилт татах болсон тухайгаа мэдэгдэв. 8-р сарын 24 – Ирландын зэрэглэлийг бууруулж АА- болголоо. 7-р сарын 23 – Европын банкуудын стресс тестийн дүн зарлагдлаа. 91 банкаас 7 нь хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай нь харагдав. 7-р сарын 9 - Португал засгийн газрын оруулсан багцыг баталлаа. Хамгаалалтын сангаас тусламж авахаас татгалзав. 7-р сарын 7 – Меркелийн хамтарсан засгийн газар төсвийг бууруулах, татвар нэмэх хөтөлбөрийг зөвшөөрч 2012 онд гэхэд төсвийн алдагдлыг хэвийн байдалд оруулахаар болов. 5-р сарын 29 – Эсэргүйцлийн жагсаал боллоо. 5-р сарын 28 - Fitch Испанийн зэрэглэлийг нэг шатлалаар бууруулж AAA болгов. 5-р сарын 27 – Испанийн парламент 15 тэрбум еврогийн хэмнэх багцыг ганцхан саналын давуутайгаар баталлаа. 5-р сарын 25 – Италийн засгийн газар 24 тэрбумын бүсээ чангалах хөтөлбөр баталж төсвийн алдагдлыг 2012 он гэхэд ДНБийн 2.7 хувьд хүргэх зорилт тавив. 5-р сарын 18 – Германы тэргүүлэх 10 банк санхүүгийн байгууллагын хувьцаа, засгийн газрын бонд, дампуурлын своп зэргийн үнийн уналтанд дээр тоглосон арилжаа хийхийг хориглов.
16
5-р сарын 11 – Хамгаалалтын санд Германаас нэг улсаас оруулсан хамгийн том дүн буюу 123 тэрбум еврог гаргахыг засгийн газар нь зөвшөөрөв. 5-р сарын 10 – Дэлхийн бодлого боловсруулагчид Грекийн хямралыг тархаахгүйн тулд нийт 750 тэрбум еврогийн хамгаалалтын сан бүрдүүлэв. 440 тэрбум евро нь Европын орнуудаас гаргасан баталгаа, 60 тэрбум нь зээлийн хэрэгслээс бүрдэнэ. Үүний дээр ОУВС-аас 250 тэрбум еврог гаргахаар болов.
4-р сарын 23 – Папандреу тусламжийн хөтөлбөрийг идэвхжүүлэхийг хүсэв. 4-р сарын 22 – Грекийн 2009 оны төсвийн алдагдал 12.7 бус, харин ДНБ-ийн 13.6 хувь байсан тухай Евростат мэдэгдлээ. 4-р сарын 11 – Евробүсийн сангийн сайд нар 30 тэрбумын тусламжийн хөтөлбөрийг баталсан боловч Грек түүнийг идэвхжүүлэхээс татгалзав. 3-р сарын 25 – Евробүсийн орнуудын тэргүүнүүд, ОУВС хамтарч Грект туслалцаа үзүүлэх талаар тохиролцов. 3-р сарын 5 – Нэмэлт 4.8 тэрбум евро хэмнэхийн тулд төрийн салбарын цалинг бууруулах, татвар нэмэх шинэ багцыг баталлаа. 2-р сарын 5 – Тэтгэвэрт гарах насыг 65-аас 67 болгож хойшлуулах санал гаргасан боловч төр, засгийн газрын эсрэг олон нийтийн жагсаал, эсэргүйцэл өрнөв. 1-р сарын 29 – 50 тэрбум евро хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлэх болсон тухайгаа Испаний засгийн газар зарлав. Хөтөлбөрт төрийн албан хаагчдын цалинг 4 хувиар бууруулах арга хэмжээ багтсан байна. 1-р сарын 14 – 2012 он гэхэд дотоод өрийг ДНБ-ий 2.8 хувь болтол бууруулах хөтөлбөрийг Грек танилцуулав. 54 тэрбум еврогийн өрийг дахин санхүүжүүлэх бэлтгэл хийж эхлэв.
2009 он 12-р сарын 16 - Standard & Poor’s мөн Грекийн зэрэглэлийг BBB+ болгож бууруулав. 12-р сарын 8 - Fitch Ratings Грекийн зээлжих чадварын зэрэглэлийг BBB+ рүү буурууллаа. 11-р сарын 20 – Төсвийн тодотгол баталсан бөгөөд түүнд алдагдлыг 8.7 хувь руу бууруулж төсвийн эрүүл байдлыг сэргээх талаар арга хэмжээ авч байгаа талаар тусгасан байна. 11-р сарын 5 – Грекийн төсвийн алдагдал 2009 онд ДНБ-ийн 12.7 хувьд хүрнэ, энэ нь өмнө нь мэдэгдэж байснаас 2 дахин их болохыг Папандреу зарлаж тусламж хүсэв.
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
“
Зэсийн фундаментал шинжилгээ
Зэсийн ханш сүүлийн 10 жилд маш ихээр савлаж, Лондонгийн Металын бирж дээрх ханш нь 3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа. Манай улс зэсийн экспортоо хамгаалж дериватив хэлцэл хийх нь зүйтэй.
Ханшийн гүйцэтгэл
”
Зэсийн ханш 2011 онд харьцангуй өсөлттэй байсан боловч оны 2-р хагасаас буурч, одоо 7176 (2011-11-20) ам.доллар хүрээд байна. Зэсээс гадна олон түүхий эд, таваарын үнийн өсөлтийн шалтгаан нь хөгжиж буй орнуудаас ирж буй маш их эрэлт билээ. Хятад болон бусад хөгжиж буй орнуудын дэлхийн эдийн засагт оруулах нөлөө, түүний хугацаа, цар хүрээг одоо хүртэл нарийвчлан тооцоолж чадахгүй байгаа нь зэсийн хувьд тодорхойгүй байдал үүсгэж байгаа юм. 2009 оны байдлаар Монгол улс зэс олборлолтын хэмжээгээр дэлхийд 18 дугаарт бичигдэж буй боловч тун удахгүй тэргүүлэгчдийн эгнээнд шилжинэ. 2010 оны эцсээр Монгол улсын экспортын 26.5 хувийг (урьдчилсан гүйцэтгэлээр), төсвийн орлогын 20 орчим
www.purplebook.mn
хувийг зэсийн олборлолтоос олох орлого бүрдүүлж байгаа юм. 2008 оны хямралын үеэр зэсийн үнэ ердөө хэдхэн сарын дотор 3 дахин унахад, манай орны төсөв, санхүүгийн зах зээлд хүнд цохилт болсон. Энэ үед зэсийн үнийн уналтаас голцуу шалтгаалж төсвийн алдагдал 2008 оны жилийн эцсийн байдлаар 305,6 тэрбум төгрөг гарч байлаа. Тэгэхээр зэсийн үнийн огцом савалгааг анхааралдаа авах, огцом унах үед улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоо дериватив хэлцэлүүд хийх шаардлага байдаг.
Эрэлт, нийлүүлэлт Олон улсын зэсийн хэрэглээ ба олборлолт тасралтгүй өссөөр ирсэн. 2010 оны байдлаар дэлхийн нийт зэсийн нийлүүлэлт (хаягдал боловсруулалт оролгүйгээр) 19 сая тонн, үүнээс олборлолтын хэмжээ 16 сая тонн байгаа юм. Зэс нь эдийн засгийн харилцаанд голлох таваар болж оролцдог нь графикуудаас тодорхой харагдана.
17
2011 оны 11 дүгээр сар
сүүлийн жилүүдэд зэсийг орлуулах нийллэг, хиймэл бүтээгдэхүүн маш ихээр гарч ирэх болсон нь эрсдэл үүсгэж байна.
Ханшийн цаашдын хандлага 2008 – 2009 онуудын хямралын үеэр Зэсийн үнэ өмнөх рекорд төвшингээсээ (9000 тн/доллар)огцом унаж 2800 хүрсэн. Энэ үеэс хойш эргээд өссөөр одоогийн байдлаар шинэ рекорд тогтоогоод байгаа.
Үйлдвэржилт, барилгажилт нэмэгдэхийн хэрээр зэсийн эрэлт өсч байгаа. Гол өсөлт нь Хятад, Энэтхэг тэргүүтэй шинээр хөгжиж буй орнуудын зүгээс ирж байгаа юм. Гол Экспортлогчид: Чили, Перу, Индонез, Австрали, Канад, Бразил, Казахстан, Америк, Аргентин, Монгол Гол Импортлогчид: Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Герман, Испани, Филиппин Олон улсын боловсруулсан ба хагас боловсруулсан зэсийн урсгал үндсэндээ Азийг чиглэж байгааг диаграмаас харж болно. Хятад болон Энэтхэг улсууд 2000 он гарсаар голлох тавааруудын хэрэглээгээр дэлхийд тэргүүлж эхэлсэн. Харин Япон, Солонгос зэрэг улсууд нь баяжмал хэлбэртэй зэсийг боловсруулан өртөг нэмэгдүүлж, цаашид Хятад, Бразил, Орос мэтийн хөгжиж буй томоохон зах зээлүүдэд нийлүүлэх үүргийг гүйцэтгэж байна. Америкийн орон сууцны дундаж үнэлгээ ба нэг сууцанд зарцуулах зэсийн хэмжээг /~200кг/ нийт барилгажилтын хэмжээтэй /график/ харьцуулж үзэхэд Америкийн барилгын салбарын уналтаас (2007-2011) шалтгаалж жилд нийтдээ 400 мянга орчим тон зэсийн эрэлт үгүй болсон байна. Зөвхөн Америк төдийгүй Европын холбоо бүхэлдээ, бусад хөгжингүй орнуудын зүгээс зэсийн эрэлт ийнхүү үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй холбогдон унаж байгаа. Харин Хятадын шинэ барилгажилтын хэмжээ 1990 онд 50 тэрбум доллартай тэнцүү байсан бол жил тутам дунджаар 17 хувиар өссөөр 2010 онд ойролцоогоор
Лондонгийн металын бирж дээр спот арилжаанаас гадна 3 сар, 15 сар, 27 сарын тус тус форвард арилжаа хийгддэг. Форвард муруйг харахад хүлээлт ерөнхийдөө тодорхойгүй буюу шулуун хэлбэртэй байна. 2008 онд Олон улсын хямралыг Хятад ажралгүй давж, дэлхийн эдийн засгийг нуруундаа үүрсэн боловч суурь өвчин эмчлэгдээгүй. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох Европийн холбоо үндсэндээ өрийн хямралд гүнзгий орж, энэ нь цаашлаад нийгмийн хямрал болох тийшээгээ хандаж эхэлсэн. Гэтэл яг энэ үеэр Ойрхи дорнодод маш олон иргэний бослого гарч, төрийн эргэлтүүд хийгдэж байгаа нь энэ зүгээс ирэх эрэлтийг үгүй хийж орхисон. Америкийн ажилгүйдлийн төвшин өндөрт цойлж эрэлт сайжрах төлөв харагдахгүй байгаа нь Хятадын эдийн засгийн суурь зарим үзүүлэлтүүдтэй хавсарч зэсэнд томоохон цохилт үзүүлж магадгүй боллоо. Хятадад сүүлийн жилүүдэд барилгажилт эдийн засгийн өсөлтөө хэд нугалан явагдсан нь хэт их нийлүүлэлтийг зарим бүс нутгуудад үүсгэж хоосон хөндий байшингууд олширсон байна. Гэтэл хүн ам төвлөрсөн бүсүүдэд орон сууцны үнэ маш ихээр огцом өссөн, дээрээс нь инфляци 2010 оны сүүлчээс эрчээ авч эхэлсэн нь ард иргэдийн дунд тогтворгүй байдал үүсгэж магадгүй. Энэ бүх нөхцөл байдлыг тооцож үзвэл зэсийн ханш урт хугацаанд өндөр төвшинд байх боловч үе үе огцом унах, уналт дунд хугацаанд үргэлжилэх эрсдэл маш их байгаа нь харагдаж байна.
Эх сурвалж: Статистик тоо, мэдээг Лондонгийн Металын бирж, Олон улсын зэсийн холбоо, Үндэсний Статистикийн хороо тус тус авав.
1 триллион доллар даваад байна. Энэ нь жилд шинээр 400 мянга орчим тон зэсийн эрэлт буюу нийтдээ 2010 оны байдлаар жилд 2 сая тонн гаруй зэсийн эрэлт юм. Дэлхийн хүн амын тоо өсөн нэмэгдсээр байгаа нь зэсийн хувьд яриангүй эерэг дүр зургийг урт хугацаанд бий болгож байгаа. Нөгөө талаас шинээр томоохон нөөцтэй ордууд нээгдсээр байгаа нь зарим талаараа ханш байнга өсч, өндөр байх боломжгүйг харуулж байгаа юм. Мөн
18
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
“
Хятад улсын эдийн засгийг өнөөдөр инфляци, чанаргүй зээл, ганхаж буй үл хөдлөх хөрөнгийн салбар нь зовоож байна. Олон жил өндөр өсөлттэй явж ирсэн энэ эдийн засгийг өвчлүүлсэн дээрх асуудлуудаас үл хөдлөх хөрөнгийн салбарыг нь онцлон авч үзэн, шалтгааныг нь судаллаа
”
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хөөс хагарах нь энэ үү?
Урд хөршид маань сүүлийн 2-3 жил өрнөсөн бүтээн байгуулалт бидний өмнө хожид үзэж байгаагүй хурдтай, бас өргөн цар хүрээтэй байлаа. Олон ч сайхан барилга байгууламж баригдсан. Гэтэл бүтээн байгуулалт болгон сайн үр дүн дагуулдаггүй ажээ.
Японы санхүү, үйлдвэрлэлийн конгломерат Номура 11-р сард Хятадын үл хөдлөхийн үнийн өсөлт төгсгөлдөө ирсэн байна гэж мэдэгдлээ. Үнийн судалгаа явуулсан 70 хотын 33-д 10-р сард нь үл хөдлөхийн үнэ буурсан байна. Энэ нь 9-р сараас 2 дахин муудсан гэсэн үг. Бирж дээр барилгын компаниудын хувьцааны үнэ унаж, ирэх жил барилгын салбарт шинээр хийгдэж буй хувийн секторын хөрөнгө оруулалт түүхэндээ хамгийн бага өсөлттэй байхаар таамаглаж байна.
Дараа дараагийн саруудад үл хөдлөхийн үнийн уналт бусад олон хотуудад ажиглагдана гэж шинжээч нар хүлээж байна. Хөдөө орон нутгаас хамгийн их шилжин суурьшиж буй жижиг дунд хотуудад л орон сууцны үнэ хэвээр буюу өсөлттэй байхаар таамаглаж байна. Бээжин хотын барилгын холбооны мэдээлснээр 10 сарын байдлаар Бээжин хотын шинэ орон сууцны үнэ метр кв нь 14 мянган юань буюу 2’270 ам.доллар болсон нь өмнөх жилийн мөн үеэс 5.1 хувиар буурсан гэнэ. Үл хөдлөх хөрөнгийн салбар ийнхүү уналтанд орвол Хятад улсын эдийн засаг зорьсон 8 хувийн өсөлтөө барихад тун хэцүү болох юм. Европын холбооны өрийн хямрал даамжирч, үүний үр дүнд Хятадын Европын улсууд руу гаргадаг экспорт буурахтай зэрэгцвэл энэ бүхэн Хятадын эдийн засаг хүнд цохилт болно. 2010 онд орон сууцны барилга нь Хятадын ДНБ-ний 6.1 хувийг бүрдүүлж байсан байна.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар Дараагийн хүчин зүйл бол хэт их бэлэн юаны нийлүүлэлт. Хятад улс экспортоо хямд байлгахын тулд маш их юань хэвлэн гаргадаг. Үүний үр нөлөө нь үл хөдлөх хөрөнгийн болон бусад зүйлсийн үнийн өсөлтөөр илэрч байгаа юм. Орлогын хуваарилалтаар тэр их хэвлэсэн мөнгө нь үндэсний чинээлэг давхаргын гарт эхлээд очно, тэр давхарга нь дээр дурдсан уламжлалт сэтгэхүйгээрээ үл хөдлөх хөрөнгөнд мөнгөө байршуулаад байгаагаас орон сууцны үнийн өсөлт тэжээгдээд байна. Барууны олон шинжээчид Хятадын үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг зээлийн хөөстэй холбон тайлбарлаж байсан ч, орон сууцны ихэнх нь тийм биш байсан нь тодорхой болсон байна. Хятадын засгийн газраас орон сууцны үнийн хөөрөгдлийг хазаарлахын тулд давтан зээл авч буй иргэдэд хязгаарлалт тавьсан боловч үр нөлөө багатай байсан нь магадгүй иргэд орон сууцыг бэлэн мөнгөөр худалдан авч байгаатай холбоотой байх. Орон сууцны наймаа хийж амташсан хүмүүст банк моргэйж өгөхөө больсон ч гэсэн сүүдрийн эдийн засгаас бэлэн мөнгө зээлэх болсон байна. Өөрөөр хэлбэл, хувиараа мөнгө зээлж, мөнгө хүүлж бизнес хийдэг тогтолцоо орон сууц авах мөнгө хайсан хүмүүст зээл олгож байна гэсэн үг. Хятадад бизнесийн харилцаа бэлэн мөнгөн дээр одоог хүртэл суурилсаар ирсэн.
Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрэлт
Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийг тэнгэрт хадаасан гол шалтгаан бол зээлийн хөөс. Зээлийн хөөс Хятадын орон нутгийн засаг захиргаанаас захиалан бариулдаг дэд бүтэц, нийтийн үйлчилгээний зориулалттай барилга ихээр баригдахад нөлөөлсөн байна. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралыг гэтлэхийн тулд Хятад улс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн, ялангуяа дэд бүтэцдээ асар их хөрөнгө оруулалт хийсэн. Төр нь ингэж бодлогоор дэмжсэн учир банкууд орон нутгийн засаг захиргаанд нэхсэн зээлийг нь олгоод байсан байна. Гэтэл зээлийн хэмжээ нь хэрээс хэтэрч эргэн төлөхөд хүндрэл гарч эхэлсэн байна. Одоо энэ салбарт олгосон чанаргүй зээлийн хэмжээ банкуудын найдвартай байдалд нь сөргөөр нөлөөлөх болсон байна. Хятад улс даяар нийт 10.7 их наяд юаны зээл орон нутгийн засаг захиргаанд олгогдоод байгаа юм байна. Засгийн газар нь энэхүү зээлийн 2.5-3 их наяд нь чанаргүйднэ гэж тооцоолж байгаа юм байна. Харин Стандарт Чартерэд банк дээрх тооцооллыг үндэслэлгүй бага, чанаргүйдэх зээлийн хэмжээ үнэн хэрэгтээ хавьгүй их тоо буюу 8-9 их наяд буюу 1.2-1.4 их наяд ам.доллар орчим болно гэж тооцоолж байна. 2010 онд Ляонин мужийн орон нутгийн засаг захиргаа нэгжүүдийн авсан зээлийн 85 хувь нь хүүгийн төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрчээ. Тооцоо төлөвлөгөөгүй зээл олгосны нэгэн тод томруун жишээ юм. Орон нутгийн засаг захиргаа авсан тэр их зээлээ газар худалдан борлуулах замаар төлдөг. Гэхдээ эдийн засгийн хямрал эхэлж бизнесийн үйл ажиллагаа удааширвал газар борлогдох нь багасч, орон нутгийн засаг захиргаа зээлийнхээ төлбөрийг төлж чадахгүйд хүрч болзошгүй болоод байгаа билээ.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт Монголд хэрхэн нөлөөлөх бол? Орон сууцны үнийн хөөс үүссэн шалтгаан Хятадад орон сууцны эрэлт тогтмол өссөөр ирсэнд Хятад ард түмний сэтгэлзүйн онцлог гэхээр нэг зүйл нөлөөлөөд байна. Тэр нь бэлэн мөнгийг гар дээрээ байлгаад байх бус үнэ цэнээ алддаггүй үл хөдлөх хөрөнгөд байршуулах нь ямагт зөв гэсэн уламжлалт сэтгэлгээ. Орон сууцны үнэ өнөөдөр өсөхгүй байсан ч хамаагүй, 5-6 хувийн хүүтэйгээр банкинд хадгалуулж байснаас л дээр гэж боддог нь судалгаагаар тогтоогдсон байна. Манай Монголд ч гэсэн ингэж боддог хүмүүс их бий. Улаанбаатарын орон сууцны үнэ жил бүр улам үнэд ороод байгаагийн цаана бас нэг ийм шалтгаан байгаа.
www.purplebook.mn
Юуны өмнө барилга, угсралтын ажил саарах учраас барилгын гол гол түүхий эдийн эрэлт буурах нь дамжиггүй. Хэдийгээр Монгол улс Хятадын хувьд стратегийн ач холбогдол бүхий нийлүүлэгч орон ч гэсэн манайхаас импорлодог түүхий эдийн хэмжээ нь буурна. Манай экспортын 9 хувийг бүрдүүлж байгаа төмрийн хүдэр, экспортын гол (43%) бүтээгдэхүүн нүүрсний экспорт буурах магадлалтай болж байна гэсэн үг. Хэмжээ нь буурахын зэрэгцээ экспортлох үнэ буурах нь тодорхой. Үүний үр дүнд манай төсвийн орлого төлөвлөснөөс буурахаас гадна, манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбар маань зогсонги байдалд орж, зарим жижиг уурхайнууд хаагдахад хүрч болзошгүй юм.
19
2011 оны 11 дүгээр сар
Оросын Холбооны Улсын Эдийн Засаг ДНБ, нэрлэсэн үнэ, 2010
1.46 триллион ам.доллар, дэлхийд 10 дугаарт
ДНБ, худалдан авах чадвар
2.22 триллион ам.доллар, дэлхийд 6 дугаарт
ДНБ нэг хүнд ногдох
10,500 ам.доллар, нэрлэсэн үнэ
Сарын дундаж цалин
700 ам.доллар
Хүн амын тоо
138 сая
Ажилгүйдэл
8.9%
Инфляци
7%
Оросын эдийн засаг нь 2010 оны байдлаар нэрлэсэн үнээр дэлхийд 11-рт, худалдан авах чадвараар 6-рт тус тус жагсаж нэг хүнд ногдох ДНБ нь 10,500 доллартай тэнцэж байна. Манай улс Оросоос түлш, шатахуунаа тэр чигт нь импортолдог. 2011 оны 5-аас 7-р саруудад Оросоос орж ирэх шатахууны импортод саатал гарснаас үүдэн дотоодын эдийн засагт тогтворгүй байдал үүссэн. Орос улс манай орны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь 1990 оноос хойш тасралтгүй буурсаар ирсэн. Тийм ч учраас Оросын зүгээс Монгол хөрштэй эдийн засгийн интеграцчилал дахин үүсгэх, өөрийн сонирхлыг томоохон шийдвэрүүдэд оруулах хандлага сүүлийн үед нэлээн эрчимжсэн гэж хэлж болно. Монголын махыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар импортолж авахаас татгалзсаар ирсэн боловч сүүлийн үед энэхүү байр суурь нь өөрчлөгдөж байгаа ба, мөн манай орны уул уурхайн салбарт өөрийн сонирхлыг оруулах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа.
Нийт төсвийн 40%-ийг түлш эрчим хүчний салбарын татвар бүрдүүлэх ба ДНБ-ний гуравны нэгийг үндсэндээ уул уурхай, ашигт малтмал, боловсруулах үйлдвэрээс бүрдүүлдэг байна. Энэ нь Оросын эдийн засгийг олон улсын зах дээрх түүхий эдийн үнээс хамааралтай болгодог юм. Үүний эсрэг Орос улс эдийн засгийн олон тулгуурт тогтолцоог хөгжүүлэх зорилгоор нанотехнологи, нарийн технологи, мэдээллийн технологи, машин үйлдвэрлэлийн салбаруудыг ихээхэн дэмжин ажиллаж байгаа. Зөвхөн нанотехнологийн салбарт 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж эхлээд байна.
Макро эдийн засаг Оросын эдийн засаг 1990 оноос хойш чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжин амжилттай урагшилж байна. Эдийн засгийн динамикаас үзэхэд уул уурхай, ашигт малтмалын үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай бөгөөд газрын тос, байгалийн хий болон бусад түүхий эдийн олон улсын зах зээл дээрх үнийн өөрчлөлтөд мэдрэмтгий байна. 2009 оны байдлаар Орос улс нь: - Байгалийн хийн экспортоор нэгдүгээрт - Газрын тосны экспортоор хоёрт - Ган болон хөнгөн цагааны экспортоор дэлхийн хэмжээнд гуравдугаарт тус тус бичигдсэн байна.
Баялгийн тэгш бус хуваарилалт нь Оросын хувьд эдийн засгийн томоохон сорилт болсон. 2011 оны байдлаар Москва хот дэлхийд нэг хотод ногдох тэрбумтнуудын тоогоор тэргүүлж буй. Гэтэл Оросын олон сая жирийн ард иргэд ядуу, зүдүү амьдарч байгаа нь хэнд ч ойлгомжтой зүйл. Баялгийг тэгш, шударга хуваарилах зах зээлийн нөхцөлийг бүрдүүлснээр Орос улсын улс төр, эдийн засгийн байдал илүү тогтвортой болно.
2008 оны хямрал 1998 оны Оросын эдийн засгийн хямралаас хойш эдийн засгийн дундаж өсөлт жилд 7% байсан нь өнөөгийн түвшинд зарлагдах бодит орлогыг хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд дундаж орлоготой давхаргын түвшинг дээшлүүлсэн. Гэсэн хэдий ч 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаар Орос улсын эдийн засаг хамгийн ихээр “бэртсэн”. Үүний шалтгаан нь газрын
20
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
тосны үнийн огцом уналт болон банк болон фирмүүдийн тулгуурладаг гадаадын зээл нь ширгэсэнтэй холбоотой юм. Тодруулбал, Европын банкнууд нь ОХУ-ын банкнуудад богино хугацааны зээлүүдийг олгосон байсан байна. Тэрхүү зээлийг Оросын банкууд урт хугацааны зээл болгон иргэд болон аж ахуйн нэгжүүдэд олгосон байсан ба эдгээрийн эргэн төлөлтийн хугацаа болоогүй, гадны зээлийг эргэн төлөх хугацаа тулсантай холбогдон банкны секторт хүндрэл үүсэх болжээ.
Оросын Төв банкны бодлогын хүү хамгийн сүүлийн байдлаар 8.25% байгаа бөгөөд 1991-с 2010 оны хооронд дундаж хүү 55.34%, хамгийн дээд цэг нь 1993 оны 10-р сард 210% болж байсан бол хамгийн доод тал нь 7.75% болж байсан байна. Олон улсын валютын сан ОХУ-ын ДНБ-ийн өсөлтийг. 2011 онд 4.5% байхаар тооцоолсон ба өмнөх жилүүдийн мэдээллийг дараах үзүүлэлтээс харна уу.
Иймд засгийн газраас банкны салбарын хөрвөх чадварыг сайжруулах мөн хувийн хэвшлийн гадаад өрийн эргэн төлөлтийн хугацаа дөхсөнтэй холбогдуулан 200 тэрбум ам долларын тусламжийн багцыг гаргасан байна. Мөн ОХУын төв банк рублийн ханшийн уналтыг саармагжуулахын тулд гадаад валютын нөөцийнхөө гуравны нэгийг зарцуулсан юм. ОХУ-ын төв банкны гадаад валютын нөөц нь дэлхийд гуравдугаарт тооцогддог ба энэ нь хямралын өмнө 600 тэрбум доллартай тэнцэж байжээ. Энэхүү хямрал барилгын үйлдвэрлэлийн салбарт муугаар нөлөөлсөн ба өмнөх арван жилд байгаагүй хүнд жилийг 2009 онд туулан гарсан байна. Барилгын салбар нь ДНБийн 6% болон ажиллах хүчний 8%-ийг эзэлдэг ба 2009 онд нийт үйлдвэрлэлийн хэмжээ 18.4%-иар буурсан бол 2010 оны 3-р улиралд 1.2%-иар өссөн байна. Оросын эдийн засгийн уналт нь 2009 оны дунд үе хүртэл үргэлжилсэн ба 2010 оны эхний улирлаар эргэн маш хурдан сэргэж эхэлсэн. Гэсэн хэдий ч Оросын төв хэсэгт учирсан ган болон ой хээрийн түймрийн улмаас газар тариалангийн салбарын гарц багассан. Түүхий эдийн үнэ олон улсын зах дээр огцом өссөн нь Орос ба Монгол улсын түүхий эдийн салбараас ихээхэн хамааралтай эдийн засгуудад завшаан болж уналтаас түргэн гаргах боломжийг олгосон юм. 2011 оны эхний улиралд үүссэн газрын тосны үнийн өсөлт нь 2008-2009 онуудад учирсан төсвийн дутагдлыг багасгах хандлагатай байсан боловч инфляци болон засгийн газрын зардал нэмэгдсэн зэрэг нь мөнгөний эерэг урсгалын нөлөөг хязгаарлах магадлалтай юм. Инфляцийн түвшинг төв банк хязгаарлах бодлого явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар үр дүнгээ өгч байгааг графикаас харж болж байна.
www.purplebook.mn
Оросын Холбооны Улсын урт хугацаанд тулгараад буй асуудлууд нь: - Чадвартай ажиллах хүчний хомсдол - Авлигын өндөр түвшин, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус явдал - Санхүүгийн эх үүсвэрийн хуваарилалт буруу, жижиг болон эрчим хүчний бус команиудад хүрэлцээгүй - Дэд бүтцийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа зэргүүд нь юм. Цаашид Оросын Холбооны Улс Монголын мах, махан бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд импортолж авах тал дээр чармайлт гаргах төлөвтэй байгаа. Мөн нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, төмөр замын хувь эзэмшлээрээ дамжуулж, Монголын уул уурхайд тодорхой хэмжээний стратегийн сонирхолтой болоход анхаарлаа хандуулж байна. Нэгэнт олон улсын зах дээрх түүхий эдийн үнэ хангалттай өндөр төвшинд байгаа нь Оросын эдийн засагт маневр хийх боломж олгож байгаа ба ашигт малтмалаас бусад баялаг бүтээх салбарт анхаарлаа хандуулснаар дээр дурьдсан бэрхшээлүүдийг даван гарах бүрэн боломжтой гэж харж байна.
21
2011 оны 11 дүгээр сар
ЗОХИОГЧИД Өлзийбаярын Ганзориг
Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Санхүүгийн магистр, Маастрихтын Удирдлагын Сургууль, Голланд
Болорболдын Заяа
Мандал Даатгал Маркетингийн удирдлагын бакалавр, Флоридагийн Их Сургууль, АНУ
Лосолсүрэнгийн Бямбаа
Мандал Ассет Менежмент Бизнесийн удирдлагын магистр, Васеда Их Сургууль, Япон
Доржготовын Дорждэрэм
Мягмарын Давааням
Мандал Даатгал Санхүүгийн удирдлагын бакалавр, МУИС
UMC Group Математикийн магистр, Москвагийн Багшийн Их Сургууль, ОХУ Санхүүгийн удирдлагын магистр, Плехановын Их Сургууль, Монгол улс
Түмэннасангийн Батзул
Creative Mind Маркетингийн удирдлагын магистр, Уэльсийн Их Сургууль, Их Британи
Гаваагийн Отгонжаргал
Мандал Ассет Менежемент Бизнесийн удирдлагын магистр, Калифорнийн Улсын Их Сургууль, АНУ
Баттөрийн Наранжаргал
UMC Alpha Мэргэшсэн нягтлан бодогч, Бизнесийн удирдлагын магистр, СЭЗДС
Нямдаваагийн Монсор
UMC Alpha Мэдээлэл технологийн магистр, ШУТИС
Цэмбэлийн Амарсанаа
Мандал Даатгал Олон Улсын харилцааны бакалавр, Хүмүүнлэгийн Их Сургууль
22
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.