www.purplebook.mn
1
2012 оны 4 дүгээр сар
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс Санхүүгийн Зах Зээлийн Холбоо ба Нээлттэй Нийгэм Форум хамтран улирал бүр эдийн засгийн бүх секторын төлөөлөл болох 1000 хүнээс санал асуулга авч эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, ирээдүйн хандлагын талаарх хэрэглэгчийн хүлээлтийг судалдаг. Уг судалгааны үндсэн дээр Хэрэглэгчийн хүлээлтийг тооцдог юм. Судалгааны 2011 оны 4 дүгээр улирлын тайлан гарсан байна.
{
2011 оны 4-р улирлын Хэрэглэгчийн хүлээлтийн индекс өмнөх улирлаас 16 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар тус тус буурчээ.
Үүнд иргэдийн өнөөгийн нөхцөл байдалд өгөх үнэлгээ буурсан, цаашдын санхүүгийн нөхцөл сайжирна гэдэгт итгэлгүй, ирэх нэг жилийн эдийн засгийн нөхцөл байдлын хүлээлт тодорхой бус, үнийн өсөлтүүд үргэлжилнэ гэж хүлээж байгаа нь гол шалтгаан боллоо.
Хэрэглэгчдийн эерэг хүлээлт буурч байна Хэрэглэгчидийн ирээдүйд эдийн засгийн байдал сайжирна гэсэн хүлээлт буурч байна. Иргэдийн өнөөгийн нөхцөл байдалд өгсөн үнэлэлт 2011 оны турш буурлаа.
Инфляцийг өснө гэж таамаглажээ Иргэдээс үнийн өсөлтийн талаар асуухад санал асуулгад оролцогчдын 92 хувь нь сүүлийн нэг жил өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гэсэн бөгөөд цаашид томоохон эд зүйлс авахаар төлөвлөж байгаа эсэхийг тодруулахад, иргэдийн дийлэнх нь буюу 56 хувь нь тохиромжгүй үе гэж хариулжээ. Үнийн өсөлтийн талаарх санал асуулгыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал оролцогчдын 90.9 хувь, өмнөх улиралтай харьцуулбал оролцогчдын 91.2 хувь нь үнэ өссөн гэж хариулж байжээ. Эндээс үзэхэд үнийн өсөлт ойрын хугацаанд буух шинжгүй байна.
Хөдөлмөр эрхлэлт тогтвортой байхаар байна Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодруулахад санал асуулгад оролцогчдын 77 хувь нь ирэх нэг жилийн хугацаанд ажлын байраа солих бодолгүй байгаа бөгөөд 78 хувь нь энэ ажлын байраа цаашид тогтвортой байна гэж хариулсан байна. Эдгээр тоонуудын өмнөх оны мөн үе болох 74, 75 хувь болон өмнөх улирлын 80, 77 хувьтай харьцуулан харахад цаашид ажлын байр нь тогтвортой байхаар байна.
Татварын орлого, үр ашиггүй зарцуулагдах хандлага давамгай байна Санал асуулгад оролцогчдын 43 хувь нь зарцуулалт үр ашиггүй, татвар өндөр, 29 хувь нь зарцуулалт үр ашиггүй, татвар боломжийн, 13 хувь нь зөв зарцуулагдаж байгаа, татвар боломжийн, 12 хувь нь зөв зарцуулагдаж байгаа, татвар өндөр гэж хариулжээ. Эндээс үзэхэд дийлэнх нь өнөөгийн татварын хувь хэмжээг өндөр, зарцуулалт нь үр ашиггүй гэж үзэж байна.
Хүлээлтийн индикатор
Эх үүсвэр: Санхүүгийн Зах зээлийн холбоо
Судалгааны үр дүнг индикатор болгож гаргадаг бөгөөд 50-иас дээш үзүүлэлт нь эерэг, 50-иас доош үзүүлэлт нь сөрөг хүлээлтийг илэрхийлнэ. Зураглалаас харахад өнөөгийн нөхцөл байдлын хүлээлтийн индикатор 59.7 оргил түвшингээс 48.4 болтол буурч сөрөг хүлээлт рүүгээ хэлбийсэн байна. Мөн түүнчлэн ирээдүйн төлөв байдлын хүлээлтийн индикатор 73.4 оргил түвшингээс 69.1 болтлоо буурчээ. Өөрөөр хэлбэл өнөөгийн нөхцөл байдлын хүлээлт ирээдүйгээсээ илүү хурдацтайгаар буурч байна.
Хэрэглэгчид санхүүгийн байдал нь сайжирна гэдэгт итгэлгүй байна Улс орны эдийн засаг болон өрхийн санхүүгийн байдал нь сайжирсан гэсэн дүгнэлт өгсөн иргэдийн тоо өмнөх улирлаас бага зэрэг буурсан байна. Тухайлбал эдийн засгийн нөхцөл байдал 28.5 хувиас 24 рүү, өрхийн санхүүгийн нөхцөл байдал 65.5 хувиас 63.9 рүү хүрч тус тус буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн 24.5, 60.4 хувьтай харьцуулбал эдийн засгийн нөхцөл байдал буурсан, өрхийн санхүүгийн нөхцөл байдал өссөн дүр зурагтай байгаа юм. Ирэх нэг жилийн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлт өмнөх оны мөн үед 36 хувь, өмнөх улиралд 44 хувь, энэ улиралд 40 хувь байгаагаас үзэхэд тогтворгүй шинжтэй, тодорхой бус байна.
Хэрэглэгчид хөрөнгө оруулалтын хандлагаа хэвээр хадгалж байна Санал асуулгаас харахад хэрэглэгчидийн мөнгөн хөрөнгийн хуримтлалын 51 хувь нь үл хөдлөх хөрөнгөд, 38 хувь нь банкинд, 11 хувь нь үнэт цаасанд байршихаар байна. Үүнийг өмнөх оны мөн үеийн 46, 44, 10 хувьтай болон өмнөх улирлын 50, 38, 12 хувьтай харьцуулбал үл хөдлөх хөрөнгийг илүүд үзсэн хандлага хэвээр хадгалагдаж байна.
2
Судалгааны үр дүнг индикатор болгож гаргадаг бөгөөд 50-иас дээш үзүүлэлт нь эерэг, 50-иас доош үзүүлэлт нь сөрөг хүлээлтийг илэрхийлнэ.
Эх үүсвэр: Санхүүгийн Зах зээлийн холбоо
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
АМ.Долларын ханшийн таамаглал 2012 оны 3-р сар Монголын Санхүүгийн зах зээлийн холбоо нь сар бүр томоохон банкны аналист, дилер, брокеруудын таамаглал дээр үндэслэн ам. доллар төгрөгийн ханшийн таамаглалыг гаргадаг. Энэхүү ханшийн таамаглал нь зах зээл дээрх бүх оролцогчдыг мэдээллээр ижил тэгш хангах, тэдний мэдээлэл солилцоог сайжруулах зорилготой юм. Энэхүү таамаглал нь хөрөнгө оруулалтын зөвөлгөө биш бөгөөд энд дурьдсан аливаа мэдээлэлд найдсанаас үүссэн аливаа хохирлыг Санхүүгийн зах зээлийн холбоо хариуцахгүй болно.
“ ” 2012 оны 3-р сард ам.доллар төгрөгийн ханш дунджаар 1333.28 байна.
Арилжааны банкны дилерүүд 4 сард ам. долларын дундаж ханш 1330 байх бөгөөд энэхүү таамаглал 3 сарын дараа хадгалагдах магадлалтай гэж үзжээ. Ер нь дилерүүдийн таамаглалаар цаашид ам. доллар сулрахаар байна.
Гэтэл эхний гурван сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 574 сая ам. долларт хүрч цаашид импортын хэрэгцээ улам өсөн нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл валютын цэвэр урсгал хасах дүнтэй байгаагаас ам. долларын ханш чангарах нөлөөлөлийг бас бий болгож байна. Сүүлийн 8 жилийн сар бүрийн дундаж өсөлтийг харахад 3, 4, 5-р саруудад төгрөгийн ханш чангарч, ам. долларын ханш суларч ирсэн. Энэ нь ноос, ноолуурын орлого, уул уурхайн экспортын хэмжээ нэмэгдэж ирсэнтэй холбоотой. Энэ жилийн хувьд Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын зах зээл дээр
Эх үүсвэр: Санхүүгийн зах зээлийн холбоо
www.purplebook.mn
Ам.доллар төгрөгийн ханш
1 сарын дараа /12 сар/
3 сарын дараа
6 сарын дараа
1 жилийн дараа
Таамаглал
1330
1330
1320
1315
Медиан
1330
1333
1320
1300
Хамгийн их
1410
1360
1380
1380
Хамгийн бага
1280
1290
1270
1250
580 сая ам. долларын бонд, ММС компани 600 сая ам. долларын бондыг амжилттай арилжаалсан, түүнчлэн дам нөлөөгөөр Монголбанк, Хятадын Ардын банктай 10 тэрбум юаньны своп хэлцэл хийсэн зэрэг нь валютын нөөцийг нэмэгдүүлэх тул захад савалгаа үүсэхгүй, өмнөх олон жилийн дундаж хандлага хадгалагдах магадлалтай гэж үзэж байна. Түүнчлэн хүснэгтэнд байгаа таамаглалаас харахад ирэх нэг жилийн хугацаанд ам. долларын ханш 1250-с доош орохооргүй байна. Дилерүүдийн ханшийн таамаглал, түүний гүйцэтгэлийг Монголбанкны албан ханштай зэрэгцүүлэн харууллаа. Зураглалаас харахад албан ханш харьцангуй тогтвортой үед дилерийн таамаглал бодит байдалд илүү ойртсон, тогтворгүй, илүү савалгаатай болж ирэхэд дилерүүдийн таамаглал илт бодит байдлаас зөрж байна. Гэхдээ ерөнхий хандлагыг дилерүүдийн таамаглал 0.97 хувийн нягт шууд хамааралтай хэлж байна.
Эх үүсвэр: Монгол Банк
3
2012 оны 4 дүгээр сар
UBIBOR
УБ хотын мөнгөний захын суурь хүү
{
Улаанбаатар хотын мөнгөний захын суурь хүү UBIBOR 2012 оны 3-р сард өмнөх хандлагаа хадгалан өслөө.
Өмнөх сараас овернайт хүү 0.09 нэгж хувиар, жилийн хүү 0.35 нэгж хувиар, өмнөх оны мөн үеийнхээс овернайт хүү 2.61 нэгж хувиар, жилийн хүү 3.23 нэгж хувиар тус тус өсч 12.59, 16.30 хувьд хүрээд байна. Ер нь өмнөх оны мөн үеэс эхлэн тасралтгүй өсч байгаа хүүгийн өсөлтийг Монголбанкны мөнгөний хатуу бодлогын үр дүн гэж үзэж байна. Өмнөх динамикийг харвал UBIBOR хүүгийн хамгийн оргил үе нь хямралын дараах буюу 2009 оны 1-р улиралд тохиож байсан. 2008 оны хямралын үеийн жилийн инфляци 32.4 хувьд хүрч байснаас үүдэн арилжааны банкууд зээлээ зогсоож байсаныг санаж байгаа байх. 2009 оны 1-р улиралд банкуудын заавал байлгах нөөц 5 хувь, бодлогын хүү 14 хувь, инфляци 17.2 хувьтай байсан. Харин энэ оны 1-р улирлын хувьд заавал байлгах нөөц 11 хувь, бодлогын хүү 12.75 хувь, инфляци 17.3 хувьд хүрээд байна. Өөрөөр хэлбэл 2008 оны хямралын дараах зарим үзүүлэлтүүд давтагдаж ирж байгаа нь одоогийн UBIBOR хүү оргил үеийн түвшиндээ хүрч болзошгүй гэсэн таамаглалыг бий болгож байна. Тиймээс тус хүүний
4
өөрчлөлтийн нөлөөгөөр одоогийн арилжааны банкуудын хадгаламж, зээлийн хүү дахин өсч магадгүй байна. Монголбанкны энэхүү бодлогын арга хэрэгслэлүүд нь инфляцийг хязгаарлах, эдийн засгийн хэт халалтыг сааруулах, мөнгөний гадагш гарах урсгалаас урьдчилан сэргийлэх нөлөөг тус тус үзүүлнэ. 2012 оны төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дурьдагдсанаар мөнгөний хатуу бодлого үргэлжлэхээр байгаа нь арилжааны банкуудын зээлийн багцын өсөлтийг удаашруулахаар байна.
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Макро эдийн засгийн эрүүл мэнд (2012 оны 1-р улирлын байдлаар) Санхүүгийн зах зээлийн холбооноос үндсэн зургаан үзүүлэлтээр дүгнэдэг эдийн засгийн эрүүл мэндийн байдал 2012 оны 1-р улирлын байдлаар 4.3 оноотой буюу “Эргэлтийн цэг” гэсэн үнэлгээтэй гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 оноогоор буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн нэг жилийн нэгдүгээр улирлуудын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүн, банкны салбар сайжирсан, валютын ханш, гадаад худалдаа хэвэндээ, инфляци, төсөв буурсан дүнтэй гарсан байна. Урьдчилсан таамаглалаар энэ оны нэгдүгээр улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 13 хувь буюу өмнөх оны мөн үеийнхээс 3.1 нэгж хувиар давж өсөхөөр байна. Энэхүү өсөлтөд бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 18.5 хувь , боловсруулах аж үйлдвэрийн салбарынх 12.5 хувь, уул уурхай, олборлох салбарынх 7.8 хувь, барилгын салбарынх 2.8 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байгаа нь голлон нөлөөлөхөөр байна. Банкны салбарын үзүүлэлтийг зээлийн багц дахь чанаргүй зээлийн хэмжээгээр харуулж байгаа. Өмнөх оны мөн үед чанаргүй зээлийн хэмжээ 10 хувьтай байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 5.5 хувь болж 4.5 нэгж хувиар буурсан байна. Энэ хугацаанд зээлийн багц 55 хувиар буюу 2.1 их наяд төгрөгөөр өссөн, чанаргүй зээлийн багц 14 хувиар буюу 52 тэрбум төгрөгөөр буурсан нь банкны салбарын эрүүл мэндийн байдлыг эрс сайжруулсан байна. Валютын ханш үзүүлэлтийг голлох валют болох ам. долларын тухайн улирлын туршид гарсан өдрийн ханшны хэлбэлзлээр хэмжиж байгаа. Өмнөх оны мөн үед валютын ханш 0.267 хувиар хэлбэлзэж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 0.269 хувиар хэлбэлзэж байгаагаас үзэхэд дорвитой өөрчлөлт гараагүй байна. Монголбанкны зүгээс төгрөгийн ханшийг аажмаар чангаруулах болсон нь хүлээлтийг үүсгэж, ханшинд ямар нэгэн огцом савалгаа бий болгоогүй байна.
Инфляцийн үзүүлэлтийг оны эхнээс хэмжиж байгаа. Өмнөх оны мөн үед 2.7 хувьтай байсан инфляци энэ оны эхний улиралд эрс өсч 7.6 хувьд хүрлээ. Оны эхнээс инфляци ийнхүү хурдацтай өссөн нь нефтийн үнийн өсөлт, махны нийлүүлэлтийн хомсдлоос голлон шалтгаалсан байна. Төсвийн тэнцэл 2011 оны эхний улиралд ДНБ-ний 5.9 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан. Харин энэ улиралд -2.1 хувь гарсанаар төсвийн тэнцлийн алдагдал эрс нэмэгдэж ирсэн байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 821 тэрбум төгрөгийн зардал гаргаж байсан бол уг зардлын хэмжээ энэ оны эхнээс 1.1 их наяд төгрөгт хүрлээ.
Гадаад худалдааны үзүүлэлтийг худалдааны тэнцлийн ДНБ-д эзлэх хувиар хэмжиж байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралын -21 хувьтай харьцуулбал нэгдүгээр улиралд -33 хувь буюу худалдааны тэнцэл ДНБ-ний харьцаа -12 нэгж хувиар буурчээ. Ийнхүү худалдааны тэнцлийн алдагдал эрс нэмэгдэх болсон нь хүнд механизм, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийн импорт өмнөх улиралтай харьцуулбал эрс өссөн мөн түүнчлэн төгрөгийн ханшийн чангаралт нь экспортын орлогыг бууруулах болсонтой холбоотой байна.
www.purplebook.mn
5
2012 оны 4 дүгээр сар
6
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
www.purplebook.mn
7
2012 оны 4 дүгээр сар
Монгол Голланд өвчин тусахгүй
“
Голланд өвчин гэдгийн тодорхойлолт нь
“Байгалийн баялагийн экспортоос эдийн засагт их хэмжээний гадаад валют орж ирсэнээр үндэсний валютын ханш өсч, улмаар экспортын бүтээгдэхүүн гадаадын зах зээл дээр илүү үнэтэй болж өрсөлдөх чадвар нь муудах, цаашлаад байгалын баялагаас бусад экспортын салбар уналтанд орох явдал”
гэж ерөнхийд нь томъёолсон байх юм.
”
Сүүлийн үед Монгол Голланд өвчин тусах нь ойлгомжтой гэсэн үзэл газар авч, тэрхүү зайлшгүй өвчнөөс хамгаалах аян хүртэл өрнөөд байгаа нь үнэн хэрэгтээ шаардлагагүй зүйл юм.
Голланд улс бол маш том экспортлогч жижиг дунд үйлдвэрлэлийн орон. 1959 онд байгалийн хий нээж, экспортлож эхэлснээс хойш тэрхүү салбар нь уналтанд орсон. Учир нь Голландын жижиг дунд үйлдвэрүүдэд Герман, Белги, Франц, Англид маш олон ижил төстэй өрсөлдөгч нар байв. Голландын валют чангарахтай зэрэгцээд эдгээр жижиг дунд экспортлогч нарын доллараар олсон орлого нь улам бага үндэстний валюттай тэнцэж, өрсөлдөх чадвар муудах нь ойлгомжтой. Гэтэл Монголын эдийн засгийн бүтэц нь тухайн үеийн Голландтай төстэй билүү? Тухайн үед Голландын экспортын 60 гаруй хувийг байгалийн баялгаас бусад экспорт бүрдүүлж байв. Харин 2011 оны 11-р сарын байдлаар Монголын экспортын ердөө 10 хувийг байгалийн баялгаас бусад сектор бүрдүүлж байх юм. Цаашид энэ хувь өсөхгүй. Манайд мануфакторингийн салбар хөгжөөгүй тул Голланд өвчин тусахгүй. Ер нь Голланд өвчинд эцсийн бүтээгдэхүүн, нэмэгдсэн өртөг үйлдвэрлэгч улсууд илүү мэдэрдэг. Манайх шиг таваар голдуу үйлдвэрлэдэг улсад мэдрэгдэх нь бага. Гэхдээ үндэстний валют чангарахтай зэрэгцээд тодорхой бэрхшээлийг мэдэрч болзошгүй сектор бол ноолуурын экспортын сектор юм. Хугацааны туршид ноолуурын дотоод эрэлт тун боломжийн хэмжээнд өсч ирсэн. Нөгөө талаас Монголын ноолуур олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нь төгрөгийн ханшийн чангаралтаас бус харин нэгдсэн маркетингийн бодлого, брэндинг, олон улсын түгээлтийн суваг ашиглах зэрэг асуудлаас шууд хамааралтай. Учир нь ноолуур бол тансаг хэрэглээний бүтээгдэхүүн мөн. Манай ард иргэдийн тодорхой хувь нь ноолуурын циклд хамрагдаж амжиргаагаа залгуулдаг. Холбогдох тооцооллыг хийж үзэхэд дотоод эрэлт хүчтэй, гадаад идэвхжүүлэлтийн бодлого сайн байгаа
8
нөхцөлд төгрөгийн ханш чангарах нь энэ циклийн оролцогчдод мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байхаар харагдаж байгаа юм. Голланд өвчин замын дунд буюу уул уурхай ид идэвхижих үед гарч ирнэ. Одоо бол дөнгөж л эхэлж байна. Тэр үед манай бусад салбарууд хаана байх вэ? Одоогийн парадигмаас (тодорхой эдийн засгийн олон улсад өрсөлдөх стратеги, төлөвлөлт байхгүй ) харахад уул уурхайн баялаг дуусах хүртэл бидэнд ердөө уул уурхай, дэд бүтэц, барилга гэсэн үндсэн хэдхэн л салбар байна. Уул уурхайн салбараас эдийн засгийн хүндийн төвийг холдуулж олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх тухай хаа нэгтээ хэн нэгэн эрдэмтэн дурсахаас бус төрийн болон ард түмний сэтгэл санааг огтхон ч зовоохгүй байгаа нь заримдаа гайхалтай санагдана. Уул уурхайн баялаг шавхагдах үе буюу 20402050 онд дэлхийд өрсөлдөх нарийн технологийн үйлдвэрлэлтэй байхын тулд бид өнөөдөр эхлэхээс өөр зам үгүй. Үүнийг олон улсын туршлагаас тодорхой харж болно. Бид олон улсын тавцанд өргөн хэрэглээний бараагаар өрсөлдөнө гэдэг боломжгүй зүйл. Харин ахисан төвшний, бусад улс орнууд яг одоогийн бидэнтэй адилхан шалтгаанаас (залхуурал?) болж хангалттай төвшинд барьж аваагүй байгаа секторуудад хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэтхэгийг 1980 онд IT салбарт хүч хаяж эхлэхэд хүн бүр дооглож инээж байсан. Өнөөдөр Энэтхэг IT-н хувьд ямар том зах зээл болов. Монгол Голланд өвчин тусахгүй. Нэгэнт Монголд уул уурхай ба түүнийг дагасан хэдэн салбараас өөр зүйлгүй байх тийм ирээдүй ирж байгаа юм бол Монголын ард түмэнд төгрөгийн ханш чанга байх нь харин ч ашигтай. Авдаг цалин улам бүр л худалдан авах чадвар сайтай болно. Нэгэнт өвчин ярьж эхэлсэнийх, манайх Голланд биш, Африк биш, Араб ч биш харин Монгол өвчин тусч харин магадгүй харагдаж байгаа. Төрийн үүрэг бол аливаа иргэн шударга замаар өөрийнхөө хоолыг олж идэх боломжийг нь тэгш бүрдүүлэх явдал болохоос биш, харин хүн бүрийн аманд нь амин дэмийн шаардлага хангахгүй хоёрын хооронд бантан хутгаж өгөх явдал биш юм. Амин дэмийн шаардлага хангахгүй хоол зөвхөн гэдэс дүүргэх зорилгоор удаан идсэн хүн урт наслалгүй зүрхний шигдээсээр нас бардаг.
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Аж үйлдвэрийн шинэ салбар Хүн төрөлхтөн хөрөнгийн зах зээлийг системтэйгээр судалж, хэрэгжүүлж ирснээс хойш тун богинохон хугацаа өнгөрчээ. Дэлхийн ууган хөрөнгийн бирж Голландад бүр 14-р зуунаас хөгжиж эхэлсэн бол хувь хүнд хөдөлмөрийн орлогоос гадна хөрөнгө оруулалтын орлого байж болохыг либерал эдийн засгийн онолыг үндэслэгчдийн нэг Жан-Батист Сэй XVIII зууны сүүлчээр анх системчилж таниулсан байна. Энэ нь тухайн үеийн Европ болон Хойд Америкийн нийт хүн ам түүхэндээ анх удаа хөрөнгө оруулалтад чиглүүлж болох хэмжээний хуримтлал үүсгэх боломжтой болсонтой холбоотой. Дундад зууны үед дийлэнх хүн ард нь тариачин, ядуу тарчиг, харин мөнгөн хөрөнгө цөөн хэдэн банкир гэр бүлүүдэд төвлөрч, хаад ноёд нь хүртэл тэднээс хараатай байдаг байсан аж. Монголчууд бид XXI зуун гарснаар анх удаа хөрөнгө оруулалт хийж болох хувийн өмчийн мөнгөн хөрөнгөтэй, хуримтлалтай болж эхэлж байна. Иргэдийн банкин дахь хадгаламжийн хэмжээ 2006-2012 оны хооронд 0,6-аас 3,6 их наяд төгрөг хүртэл даруй зургаа дахин өссөн бол мөн энэ хугацаанд манай иргэд, аж ахуйн нэгжүүд анх удаагаа гадаадад хувьцаа болон өрийн бичгийн хэлбэрээр (багцын хөрөнгө оруулалт буюу portfolio investment) мөнгөө байршуулж эхэлсэн байна. Монголбанкны нийтэлсэн статистикаар дараахь дүр зураг харагдаж байна:
Монголчуудын гадаадад байршуулсан багцын хөрөнгө оруулалтын хэмжээ 2007 оноос хойш эрчимтэй нэмэгдэж байна. Энэ нь юунаас үүдэлтэй вэ? 1. Хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйл бол мэдээж орлогын өсөлт. Хэдийгээр дотооддоо орлогын өсөлт жигд бус байж болох боловч нийтдээ монголчууд гадаадад байршуулах “сул” мөнгөн хөрөнгөтэй болсон байна. 2. Иргэд, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх хүсэл эрмэлзэл. Зөв хөрөнгө оруулалтын хамгийн гол, үндсэн зарчим бол төрөлжүүлэлт (diversification) байдаг. Учир нь ингэснээр тухайн хөрөнгө оруулалтын багцын эрсдэл төрөлжиж, эрсдлийн цөөн тооны хүчин зүйлээс хараат байх байдал багасдаг. Товчхондоо, хэдийгээр дотоодын банкны хадгаламжийн данс өндөр хүүтэй, 100% төрөөс батаалгаажсан боловч Монгол хөрөнгө оруулагчид мөнгөн хөрөнгөө төрөлжүүлэх хүсэлтэй байна. 3. Монголд сүүлийн жилүүдэд маш амжилттай ажиллаж байгаа хэд хэдэн компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй учир тэдэнд хөрөнгө оруулахын тулд гадаадын бирж дээр хувьцаа арилжаалах ёстой болдог. Тухайлбал та Оюу Толгойн хувьцаа, Ухаа худагийн бондыг худалдаж авсан бол энэ нь албан ёсоор гадаадад хийсэн санхүүгийн хөрөнгө оруулалт болж бүртгэгдэнэ. Сүүлийн жилүүдэд Монголын цөөн бус иргэд, ААН гадаадын биржүүд дээр гарсан хувьцааг хөрөнгө оруулалтаар бус гэрээний тодорхой нөхцөлөөр эзэмших болсон нь үүнд бас хамаарна. Энэхүү цоо шинэ үзэгдэл нь улс орны хэмжээнд ямар үр дагаварт хүргэх вэ; бодлогын түвшинд, мөн дотоодын санхүүгийн салбарын хувьд ямар бэлтгэлтэй байх вэ зэрэг нь чухал асуудлууд болон тавигдаж байна. Манайхан хөрөнгө
www.purplebook.mn
9
2012 оны 4 дүгээр сар
оруулалт, зээл тусламж гэж гуйж явахаас гадна “Монголоос” гэсэн хаягтай хөрөнгө оруулалтын урсгал бага боловч хэмжээнд анх удаа үүсч байгаа нь баярлууштай явдал. Гэвч үүнд бэлтгэлгүйгээр хандах юм бол сайнаасаа илүү саар үр дагавар гарах, хамгийн харамсалтай нь гарч буй боломжийг алдаад өнгөрөх аюултайг анхаарах хэрэгтэй. Манай улсын эдийн засаг ирэх 10-20 жилүүдэд төсөөлөгдөж байгаа хэмжээндээ огцом өсөх юм бол монголчуудын бүх төрлийн хөрөнгө оруулалтын хэмжээ мөн адил өсөх төлөвтэй байна. Хэрэв дотоодын уул уурхайн болон дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон төслүүд хэрэгжиж дуусвал магадгүй манай улс хөрөнгө оруулалт татагчаасаа илүү хөрөнгө оруулалт хийгч орон болох юм. Үүнийг дагасан томоохон хэмжээний санхүүгийн салбар, санхүүгийн аж үйлдвэр хаа нэгтээ байх ёстой болох нь тодорхой. Дэлхийн хөгжсөн хэсэгт санхүүгийн салбар нь аж үйлдвэрийн бие даасан салбарын хэмжээнд “тоогдож”, бодлогын хэмжээнд дэмжигдэж байдаг. Санхүүгийн аж үйлдвэр нь улс орны эдийн засагт ямар хэмжээний ач холбогдолтой байж болохыг дараах жишээнээс харж болно: 1. Швейцарь улс нь манай оронтой далайд гарцгүй, том орнуудын завсарт хавчуулагдсан цөөн хүн амтай үндэстэн зэрэг олон зүйлээр төстэй. Тэнд санхүүгийн аж үйлдвэр нь цэвэр тогтвортой сайн засаглал, зөв бодлогын хүчинд үүсч хөгжсөнөөс гадна Швейцарь улс нь түүхэн үүссэн боломжоо алдалгүй, цагт нь олж харж ашиглаж чадсан юм. Швейцарийн санхүүгийн салбар эдийн засгийн нэмүү өртгийн 10-15 хувийг үүсгэж, ажиллах хүчний 5-7 хувийг ажлын байраар хангадаг ба нэг ажилчинд ногдох бүтээмж нь эдийн засгийн бусад салбараас 2-4 дахин их байдаг байна. 2. Англичууд санхүүгийн аж үйлдвэрээ олон улсын худалдааны үнэмлэхүй давуу тал бүхий эзэнт гүрэн байсан үеэсээ өвөлж авсан бөгөөд улам хөгжүүлсээр өдгөө үндэстний орлогынх нь 10 хувийг уг салбар дангаараа бүрдүүлж, 1 сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
10
3. Байгалийн асар их баялаг дээр тулгуурлаж хөгжиж байгаагаар нь манай орныг сүүлийн үед газрын тосны томоохон үйлдвэрлэгч Арабын Нэгдсэн Эмират улстай зүйрлэх болсон. Гэвч сүүлийн 30 гаруй жилийн турш дэлхийн маш тогтворгүй хэсэгт орших энэ орон эдийн засгаа төрөлжүүлэх бодлого тууштай явуулснаар эдийн засгийн газрын тосноос хамаарах байдал 1970аад онд 60 гаруй хувьтай байдаг байсан нь өдгөө 20-иод хувь болтлоо буурч, банк санхүүгийн салбарын эзлэх хувь 0-ээс нийт эдийн засгийн 6-7 хувь болтол өсч хөгжсөн байна. Дээрх орнуудын туршлага бидэнд сургамж болох учиртай. Үгүй бол бид өөрсдийн үүсгэсэн зах зээлээ Хонг Конг, Австрали, Канадын хөрөнгийн биржүүдэд, АНУ, Европын банкууд, даатгалын компани, хөрөнгө оруулалтын сангуудад, Сингапур, Кайманы арлын хуульчдад алдаж магадгүй хэтийн төлөв хэдийнээ үүсээд байна. Санхүүгийн аж үйлдвэр бол хүнд аж үйлдвэр, дэд бүтэц, уул уурхай шиг асар их хөрөнгө оруулалт, төрийн шууд дэмжлэг шаарддаггүй мөртлөө эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд аль ч салбараас дутахгүй их ач холбогдолтой. Энэ салбар нь зөвхөн арилжааны банкууд, хөрөнгийн биржээр хязгаарлагдахгүйгээр хөрөнгийн баталгаажуулалт, хөрөнгийн удирдлага, бүх төрлийн даатгал, зуучлал зөвлөгөө, үүсмэл бүтээгдэхүүнүүд, эрсдэлийн төрөлжсөн хөрөнгө оруулалт, банк-бус хөрөнгө оруулалт зэрэг маш олон дэд салбараас бүрддэг бөгөөд гарт баригдахгүй ч хоорондоо асар их нягт холбоотой, нарийн зохион байгуулалттай дэд бүтэц дээр тогтнож байдаг. Манай улсад дөнгөж үүсч эхлэх төдий байгаа энэ аж үйлдвэрийн салбарт яг одоогоор зөв зохицуулалт, алсыг харсан бодлого үндэсний хэмжээнд дутагдаж байна. Гагцхүү гараагаа зөв зохицуулж хийвэл цаашдаа түргэн хугацаанд бие даан, эдийн засгийн бусад салбаруудаа ямагт тэтгэж байж чадах онцлогтой, өрсөлдөх чадвар маш өндөртэй аж үйлдвэрийн салбар юм.
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
ХАЛУУН МӨНГӨ Бид бүхэнд үнийн хөөс, эдийн засгийн халалт хэмээх нэр томъёо хэдийн хэвшил болчихлоо. Эдгээр үгнүүд нь цаанаа хэт хурдацтай өсөлтийг илэрхийлдэг ойлголт. Харин халуун мөнгөний талаар тэр болгон мэдэхгүй байх. Улс төр, эдийн засгийн үйл явдал, нөхцөл байдлыг чадварлагаар ашиглан, зах зээлд маш түргэн орж, мөн гарч чаддаг дамын капиталын урсгалыг халуун мөнгө гэж тодорхойлдог. Халуун мөнгө нь богино хугацааны хүлээгдэж буй ханшийн хөдөлгөөн, хувьцааны ханш, үнийн өсөлт, хүүгийн өндөр түвшинд ашиг олох зорилгоор нэг орноос нөгөө орон руу капиталаа шилжүүлдэг, ингэхдээ санхүүгийн зах зээлийн зуучлалыг ашигладаг үзэгдэл юм. Оюунтолгойн гэрээг ашиглалтанд оруулж, ашигт малтмалын бусад ордуудын тогтвортой байдлын гэрээг хөрөнгө оруулагчдад таатай, эерэг байдлаар шийдвэрлэсний үр дүнд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2009 оны түвшингээс 6.1 дахин өсч, 2011 онд 3807.6 сая долларт хүрлээ1. Энэ тоо цаашид ч хурдацтайгаар өсөхөөр байгаа нь манай орныг зорих төр засгийн айлчлал, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл зэргээс харагдаж байна.
Дэлхийн санхүүгийн интеграцийн тайлангаас харахад сүүлийн арав гаруй жилийн дундаж үзүүлэлтээр хөгжиж байгаа орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 49.4 хувь нь халуун мөнгөний урсгал байх магадлалтайг тогтоожээ2. Хэрэв энэ тоог шууд авбал гадаадын хөрөнгө оруулалтын 1880.9 сая доллар буюу хамгийн ихдээ манай валютын нөөцийн 76 хувь халуун мөнгө байх магадлалтай юм3. Өөр нэг халуун мөнгийг барагцаалсан тооцоолол нь төлбөрийн тэнцэл бөгөөд гадаад валютын нөөцийн өөрчлөлтөөс худалдааны ашиг, гадаадын цэвэр шууд хөрөнгө оруулалтыг хасч тооцдог4. Энэ тооцоололоос харахад халуун мөнгөний урсгал 2009 оноос хойш эрчимтэй тэлэх болсон байна.
Манай орон руу орж ирж байгаа энэ их хөрөнгө арилжааны банкуудын цар хүрээг сүүлийн 20-н жил байгаагүй хэмжээнд тэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувьд хүрээд байна. Ийнхүү гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхийн хирээр эдийн засгийг халаах, үнийн өсөлтийг бий болгох, хөрөнгийн зах зээлийг савалгаанд оруулах болгоомжлол бий болгох боллоо.
http://www.mongolbank.mn/liststatistic.aspx?did=1_1 2 Dev Kar and Sarah Freitas (2011), Illicit Financial Flows from Developing Countries Over the Decade Ending 2009, Global Financial Integrity, pages 100 3 Монголбанкны статистик мэдээлэлээр 2011 оны нийт албан нөөц 2457.1 сая доллар байна. 4 http://en.wikipedia.org/wiki/Hot_money 1
www.purplebook.mn
11
2012 оны 4 дүгээр сар
Тэгэхээр эдгээр халуун мөнгө хэдийн арилжааны банкуудын харилцах, хадгаламжинд шингэж, зээлийн эх үүсвэрийг сүүлийн гурван жил тогтворгүй болгох боллоо. Гэтэл энэ хугацааны зээл олголт бөөний болон жижиглэнгийн худалдаа, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, барилга, боловсруулах салбаруудад түлхүү хийгджээ5. Өөрөөр хэлбэл эдгээр салбарууд халуун мөнгөөр тэтгэгдсэн байх магадлал өндөр байна.
Хэрэв халуун мөнгөөр тэтгэгдсэн эдгээр салбаруудын аль нэг нь доголдож эхлэхэд л банк санхүү, үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ аюулд орох боломж бий болж байна.
Хөрөнгийн зах зээлийн хамгийн том 20 компаний хувьцааны үнэ ханшийн индексийг харахад хэвийн түвшиний өсөлтөөсөө хэтэрхий их савалгаатай байна. Ялангуяа 2011 оны эхний хагас жилд топ 20 индекс огцом өсч байгаад гэнэт унасан байгаагаас үзэхэд хөрөнгийн зах зээлд халуун мөнгөний урсгал хэдийн бий болжээ.
5
12
Эцэст нь халуун мөнгийг зүгээр орхиж болохгүй. Түүний хор хохирол 1997 оны Зүүн Азийн санхүүгийн хямрал, 1998 оны Оросын санхүүгийн хямралаар бий болсон. Манайд тохиолдсон 2008 оны банк санхүүгийн хямрал бол дотоодын нийт бүтээгдэхүүний 51 хувийнх. Харин дараагийн илрэх уналт нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг давсан байх болно. Иймд судлаачийн зүгээс халуун мөнгөтэй холбоотой хэд хэдэн саналыг хүргүүлж байна. Үүнд: 1. Одоогийн арилжааны банкуудын харилцах, хадгаламжийг төр даатгасан хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй. Ер нь арилжааны банкуудын активын эрсдэлийг Монголбанк, пассивыг Төр дааж байна. Энэ нь банкны өмчлөгч нарт халуун мөнгийг татах боломжийг бий болгон өөрсдийн активуудыг хэт хурдацтай тэлж байна. 2. Монголбанк, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос халуун мөнгөний урсгалд хяналт тавих, бүртгэлийг хөтлөх, статистикийг бүрдүүлж, нийтэд мэдээлж байх хэрэгтэй. 3. Халуун мөнгөний богино хугацааг татварын бодлогоор дамжуулан банкны урт хугацаатай эх үүсвэр болгох тухайлбал урт хугацаатай хадгаламжийн сертификат, өрийн бичиг болгож ашиглах механизмыг бий болгох хэрэгтэй.
Арилжааны банкуудын зээлийн нэгдсэн тайлан, 2011 оны 4-р улирал, www.mongolbank.mn
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Газрын үнийг удирдаж болох уу? Газар гэдэг ойлголтын хүрээнд та юуг ойлгож байна вэ? Дэлхийн газар нутгийн 2/3 нь ус 1/3 нь хуурай газар байдаг хэмээн эрдэмтэд үзсэн байдаг. Энэ агуулгын хүрээнд газрын үнэ гэдэг ойлголтыг тодорхойлно гэвэл боломжгүй юм. Тиймээс хот суурин газрын хувьд газар ямар үүрэгтэй, үнэ цэнэтэй болох талаар сонирхож үзье.
Нийслэл Улаанбаатар хот маань нийт 9 дүүргээс бүрдсэн 470 орчим га газар нутагтай. Хотын хэмжээнд газар төлөвлөлтийг хөдөө аж ахуй, ойн сан, усан сан дэд бүтцийг хөгжүүлэх, тусгай хамгаалалтын нөөцийн, үйлдвэржилтийн, аялал жуулчлалын, хүн амын суурьшлын гэсэн ангилалуудад хуваан авч үзэж холбогдох төлөвлөлтүүдийг хийдэг байна.
Улаанбаатар хотын газрын нэгдмэл сан (га) Ойн сан бүхий газар
Усан сан бүхий газар
Зам, шугам сүлжээний газар
Хөдөө аж ахуйн газар
Хот тосгон, суурин газар
Улсын тусгай хэрэгцээний газар
Нийт
Баянгол
-
582
160
565
1,639
3
2,949
Баянзүрх
34,624
2,316
1,021
53,235
5,111
28,106
124,413
Сонгинохайрхан
20,721
71
1,444
91,225
5,530
1,071
120,062
Сүхбаатар
13,419
35
123
4,983
2,256
25
20,841
Хан-Уул
1,951
975
1,075
23,299
6,388
14,779
48,467
Чингэлтэй
4,056
6
115
2,108
2,639
6
8,930
Багануур
442
94
429
53,780
7,261
14
62,020
-
-
398
12,882
720
1
14,001
Дүүргүүд
Багахангай Налайх Нийт
1,680
5
906
28,935
4,588
32,650
68,764
76,893
4,084
5,671
271,012
36,132
76,655
470,447
Газрын үнэнд юу нөлөөлдөг вэ?
Энд бичиж буй газар хэмээх ойлголтын хүрээнд хүн амын суурьшлийн бүс буюу тэдгээрийн дундаас орон сууцны зах зээл дээр төвлөрч харъя.
www.purplebook.mn
2009 оноос эхлэн UMC Alpha Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг судалж эхэлсэн бөгөөд түүн дундаа орон сууцны бүсчилсэн газрын зургийг гарган тодорхой судалгаануудыг хийсээр 3 жилийн нүүр үзэж байна. Тус газрын зургаар бол Улаанбаатар хотын газар нутаг нь 9 бүсэд хуваагдсан байдаг бөгөөд энэ газрын зураг нь жил бүр өөрчлөгдөж тодорхой хөдөлгөөнүүд орж байдаг. Учир нь өнгөрсөн хугацаанд бидний хийсэн судалгаагаар тухайн зах зээл өөрөө маш тогтворгүй, үргэлж савалгаатай байдаг бөгөөд энэ нь газрын хууль эрхзүйн орчин болон хот төлөвлөлтийн чиг хандлага цаашилбал тухайн газар нутаг түүний ойр орчимд хийгдэж буй аливаа нэг томоохон хөрөнгө оруулалт бүхий төслийн хэрэгжилт,
13
2012 оны 4 дүгээр сар
14
дэд бүтцийн шийдлээс хамааран нэг бүсчлэлээс нөгөө бүсчлэлд шилжих нь олонтаа байдаг. Энэ нь мэдээж газрын үнэ цэнэд шууд нөлөөлдөг. Дээрхи бүсчлэлийн гол суурь үзүүлэлтүүд нь байршил, дэд бүтэц, зориулалт, төвлөрөл, орчин зэрэг юм. Мөн хууль эрхзүйн орчин, хот төлөвлөлт, байгалийн тогтоц, тухайн газрын түүх, зах зээлийн чиг хандлага, эдийн засаг, хүн ам зүй зэрэг мэдээж нөлөөлнө. Ихэнхи
жишээтэй. Тэгэхээр энэ нь зах зээлийн хандлагыг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгосноор өөрчилж болдогын тод жишээ юм. Өөрөөр хэлбэл бид хэрэв 10 жилийн өмнө байсан бол Зайсангийн орчмын газрыг дээрхи үзүүлэлтүүдээр дүгнэж үзвэл C зэрэглэлийн бүсэд хамааруулна, гэтэл өнөөдөр хамгийн үнэтэй буюу A зэрэглэлийн бүсэд хамаарагдаж байх жишээтэй. Мөн 13-р хорооллын бүсийн хөгжил яг
тохиолдолд хөгжиж буй орнуудын хот орчмын газрын үнэ цэнэ ирээдүйд өсөх хандлагатай байдаг, цөөн буюу зарим нэг тохиолдолд эсрэгээрээ үнэ цэнэтэй байсан газруудийн үнэлэмж буурах тохиолдол ч бий. Жишээ нь УБ хотын цэвэрлэх байгууламж орчны газар нь хэдийгээр үйлдвэрлэлийн бааз суурь хийх боломжтой газрууд байдаг хэдий ч үнэрийн менежмент хийх боломжгүйн улмаас үнэлгээ нь байнга доогуур байдаг. Мөн Зайсанд одоогоос 10 жилийн өмнө хүүхдийн хорих лагер, сүрьеэгийн лаборатори эмнэлэг зэрэг байрладаг бөглүү газар байсан, гэтэл сүүлийн 5 жил энэ газарт өндөр зэрэглэлийн хотхонууд бий болсноор өнөөдөр энд Улаанбаатар хотын элитүүдийн дүүрэг болсон байх
энэ зарчмаар явагдан шинэ зам гүүр баригдаж, өндөр зэрэглэлийн Residence Tower, Ногоон төгөл хотхон ашиглалтанд орсон нь хүн амын урсгал, шилжилт хөдөлгөөн, тодорхой төвлөрлийг бий болгосон бөгөөд энэ нь тухайн орчмын газрын үнийг сүүлийн 3 жилийн дотор 3-5 дахин өсгөх шалтгаан болсон. Мөн анхдагч зах зээл дээр газрын үнэлгээг тогтооход тухайн газрын орчны зэрэглэл чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Сүхбаатарын талбай орчмын газрын үнэ хэзээ ч буурахгүй, ийм зэрэглэлийн буюу хотын хамгийн төв цэг бүхий газарт ихэнхи улс орнууд хамгийн өндөр зэрэглэл бүхий үйлчилгээний газруудыг төвлөрүүлсэн байдаг бөгөөд зах зээл ч өөрөө ийм хандлагыг шаарддаг.
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Газрын үнийг удирдаж болох уу? Өнөөдрийн байдлаар хотын төвийн A-AAА зэрэглэлийн бүсүүдэд дунджаар 1м2 газрын үнэ 1000-2000$, B-BBB зэрэглэлийн бүсэд 1м2 газрын үнэ 5001000$, С-CCC зэрэглэлийн бүсэд 10-500$ тус тус байна. Монгол улсын хуулиар газрыг худалдан борлуулахыг хориглосон байдаг боловч өнөөдөр газрын хэлцлүүд тухайн газрыг эзэмших болон ашиглах эрхийг шилжүүлэх хэлцлээр зохицуулагдаж байна. Монгол улсын иргэн 0,7 га газрыг зөвхөн өмчлөх эрхтэй, бусад газар нь улсын өмчөд хамаарагддаг хуулийн зохицуулалт бий. Та эзэмших болон ашиглах эрх бүхий газар дээрээ хуулиар олгогдсон хугацаанд аливаа хөрөнгө оруулалт хийгээгүй бол газрын эрх хүчингүй болно. Энэхүү хугацаа бас газрын үнэнд далдуур нөлөөлж байдаг. Бидний эргэн тойронд хэдэн зуугаараа газрын арилжаа явагдаж байгаа нь өнөөдөр хэнд ч нууц биш юм. Эрх бүхий газар дээрээ барилгын төсөл бүхий төлөвлөлтийн зураг хийснээр үнэд хүргэнэ, төлөвлөлтийн дараагийн шат болох барилгын ажлын зургийг хийснээр газрын үнэ үнэмлэхүй өснө, дараагийн шатанд холбогдох техникийн нөхцлүүдийг авснаар газрын үнэ даруй хэд дахин өснө. Иймэрхүү шат дарааллаар газрын үнийг хөөсрүүлж энэ нь тухайн газрыг худалдан авсан барилгын төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад ачаалал болдог нь үнэн боловч нөгөө талаар байрны үнэнд газрын өндөр үнэ нөлөөж байгаа мэтээр шалтаглан борлуулалтын үнээ нэмэгдүүлэх том шалтгаан болдог. Хөгжилтэй орнуудын жишгийг харахад газрын өртөг тухайн хэрэгжүүлж байгаа төслийн нэгж талбайд ногдох барилгын талбайтай харьцуулахад 20%-аас ихгүй байвал үнэ нь боломжийн гэж үздэг ажээ. Гэтэл энэ нь хөгжсөн орнуудын жишиг индикатор, харин манайд барилгын салбар төдийлөн хөгжөөгүй байгаа
www.purplebook.mn
өнөөдрийн дүр зургаар бол энэ хөөс нь цагаасаа өмнө явагдаж байгаа харагдаж байна. Мөн бусад хэрэгцээ шаардлагаар буй газруудад ч үнийн хөөрөгдөл өндөр байна. Газар төлөвлөлтөнд манай хотоос авто зогсоол болон ногоон байгууламжийн талбайн асуудлыг огт тооцоолдоггүй. Нийслэлийн хэмжээнд хоосон газар дууссан гэх боловч үнэн хэрэгтээ бид хуучирсан, ашиглалтын хугацаа дууссан, хэрэгцээ шаардлагад нийцэхгүй болсон, төлөвлөлтийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай газрууд дээрээ менежмент хийж чадахгүй байсаар байна. Үнэн хэрэгтээ газрын үнэ өсөж байгаа нь улсаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгч чадахгүй байгаатай холбоотой. Дэд бүтцийг хотоос жаахан гаргаад, тэлсэн байдлаар шийдээд өгчихвөл хот тэлэлт зөв явагдаж төвлөрөл сарниж газрын үнийн хөөрөгдлийг ч тодорхой түвшинд сааруулах юм. Хот төлөвлөлтөөр 2020 он хүртэл Улаанбаатар хотын хөгжлийн болон тэлэлтийн чиг хандлага нь өмнө болон зүүн зүг рүү чиглэсэн байгаа нь тэр орчмын газруудын үнийн өсөлтөд бас нөлөөлж байна. Энэ мэтчилэн хот тэлэлт болон хотын хөгжлийн чиг хандлагыг дагасан газрын үнийн өсөлт нь төвлөрөл бий болж буй газрын үнэтэй харьцуулагдан нөгөө талаар өрсөлдөөн бий болгож байна. Нөгөөтэйгүүр газрын үнийг хууль эрхзүйн зохицуулалтаар удирдаж болно. Өөрөөр хэлбэл газрын бүсчилсэн ангиллаар газрын татварын хувь хэмжээг тогтоож тодорхой босго стандартаар хязгаарлах хэрэгтэй. Жишээлбэл хотын төвийн AAA зэрэглэлийн газар хотын захын CCC газартай харьцуулахад газрын татвар нь асар ялгаатай баймаар, мөн тухайн газрууд дээр юу хийж болох юу хийж болохгүйг хуулиар зохицуулмаар, мөн одоогийн манай улсад мөрдөгдөж буй газрын татварын хувь хэмжээг нэмэгдүүлмээр байна.
15
2012 оны 4 дүгээр сар
Олон улсын байгууллагад ажилладаг нэг найзтайгаа ярьж суулаа. Ажил нь ачаалал ихтэй боловч албан тушаал ахих боломж муу гээд “зовлонгоо” надтай хуваалцав. Нэгэнт тийм бол гараад өөр ажилд орвол яасан юм бэ гэсэн санал дэвшүүлтэл найз маань “Одоо нэг жил ажиллачихвал дараа нь тэтгэврийн сангаасаа өндөр насны тэтгэвэр авах боломжтой болох юм. Тэгвэл улсын нийгмийн халамжаас өгч байгаа хэдэн төгрөгнөөс үл хамааран хожмоо тэтгэвэртээ гарчихаад хангалуун амьдрах юм даа” гэж хариулав. Эрэгцүүлтэл нээрээ монголчууд бид залуу насандаа ажил төрөл эрхлээд өдөр тутмын хэрэгцээгээ хангаад яваад байдаг, гэтэл ирээдүйд өндөр насандаа амьдралаа залгуулах хангалттай орлоготой байх талаар төдийлөн санаа зовдог билүү? Харамсалтай нь “үгүй” гэж хариулах нь илүү болов уу даа. Гэтэл бүүр ч анхаарал татаж буй асуудал нь манай улсад өнөөдөр иргэд өөрсдийн тэтгэвэрийн хуримтлалыг бий болгох тогтолцоо байхгүй байна. Манай улсын тэтгэврийн тогтолцоо ерөнхий хуваарилалтын хэлбэрээр явагдаж ирсэн, мөн 1999 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль батлагдсан. Нэрийн данс нэвтрүүлсэн ч тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалт хийгддэггүй, одоогийн даатгуулагч нарын шимтгэлээр тэтгэвэр авч буй иргэдийн олговрыг төлж ирсэн хэвээр, жилээс жилд алдагдалтай гардаг. Энэ талаар үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээллийнхэн хангалттай асуудал дэвшүүлдэг ч төр засгийн түвшинд олигтой шийдэлд хүрч чадахгүй л байна.
Тэтгэвэртээ гарчихаад хэнээр тэжээлгэх вэ? Бид залуу насаа бүтэн хөдөлмөрлөж өнгөрөөчихөөд тэтгэвэрт гарсны дараа амьжиргааны доод түвшинг л хангах зорилготой улсын тэтгэвэрийн тогтолцоонд найдаж суусаар байх нь зөв үү? Нөхцөл байдлыг өөрчилж, ард иргэдийн тэтгэвэрт гарсны дараахь орлогыг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах ямар арга зам байна вэ? Үндсэн гол шийдэл бол хувийн хэвшлийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх явдал юм.
Хувийн тэтгэвэр гэж юу вэ? Нийгмийн халамж, тэр дундаа өндөр настны халамжийн асуудлыг олон улсад маш нухацтай авч үздэг. 1994 онд Дэлхийн банк энэ асуудлаар тусгай зөвлөмж гаргасан байдаг. Дэлхийн банкнаас өндөр насны тэтгэврийн хуримтлалыг (1) төрийн нийгмийн халамж, (2) хувийн хэвшлийн тэтгэвэр, (3) хувь хүний хадгаламж гэсэн гурван гол эх үүсвэр буюу “гурван давхрага”-аас бүрдүүлэх нь зүйтэй гэж зөвлөснийг олон улсад хэрэгжүүлж байна. Эдгээрээс хамгийн чухал үүргийг хувийн тэтгэвэр гүйцэтгэдэг.
Олон улсад сонгодог утгаараа тэтгэвэрийн сангийн нэрийн дансанд байгаа хөрөнгийг “үрж дуусгах” биш харин зөв зохистой хөрөнгө оруулалт хийж улам бүр өсгөж байдаг. Хувийн болон Улсын тэтгэвэрийн сангууд нь олон улсын хамгийн том институционал хөрөнгө оруулагчид байх жишээтэй.
16
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Нийгмийн даатгалын тухайд ажиглагдаж сул талуудыг хувийн тэтгэврийн санг нэвтрүүлснээр арилгаж болхоор харагдаж байгаа. Нэг жишээ авья. Нийт 35 жил ажиллаж, тэр хугацаандаа сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэртээ гарчээ. Дундаж цалингийн хэмжээ 500 мянган төгрөг гэж тооцвол ажилласан хугацаандаа нийт 29 сая төгрөгийн шимтгэл төлсөн байж таарна. (ажил олгогчоос төлсөн даатгалын хураамжийг тооцоод)
Монголд хоёр давхрагын хоосон орон зайг бөглөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа нь эндээс тодорхой байна. Зөвхөн улсын тэтгэвэрийн тогтолцоонд найдах нь эргээд Төрийн төсвийн зардлыг нэмэгдүүлэх, улсад илүүдэл дарамт учруулах, ард иргэдийн дунд бухимдал бий болгох зэрэг маш олон сөрөг талтай байгааг бид өнөөгийн нийгмийн байдлаас харж болно.
Хувийн тэтгэвэр нийгмийн даатгалынхаас ямар ялгаатай вэ? Хоёр тогтолцоо ажиллах зарчим өөр өөр тул үндсэн ялгааг хүснэгтлэн харуулья.
Харин сар бүр авах тэтгэвэр нь 275 мянган төгрөг болох нь. Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9 гэж тооцвол тухайн хүний нас бартлаа нийгмийн даатгалын сангаас авах нийт тэтгэврийн хэмжээ 16 сая гаруй төгрөг болж байна. Төлсөн шимтгэл, авсан тэтгэврийн зөрүү 13 сая төгрөг болох нь. Мөнгөний цаг хугацааны хүчин зүйлийг тооцоогүй байхад ийм үр дүн харагдаж байна. Тэгвэл хувийн хэвшлийн тэтгэвэрт хамрагдсан бол тухайн хүний нэр дээр хийсэн мөнгө зөвхөн тэр хүний нэр дээр хуримтлагдаж, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тул тэтгэвэрт гарангуутаа бөөн дүнгээр нь авах боломжтой юм. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт
64.9
Тэтгэвэрт гарах нас
60
Нийт ажилласан ажил
30
5 жилийн дундаж цалин, сард
500,000
Тогтоолгосон тэтгэвэр, сард
275,000
Нийт төлсөн тэтгэврийн шимтгэл
29,000,000
Нийт авах тэтгэвэр
16,170,000
Зөрүү
12,830,000
Монголын нийгмийн даатгал
Хувийн тэтгэврийн сан
Зорилго
Амьжиргааны доод түвшинг хангах
Өндөр насны орлогын үндсэн хэсгийг бүрдүүлэх
Үндсэн зарчим
Одоо ажил хийж байгаа хүмүүсээс төлсөн шимтгэлийн орлогоор одоо тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг олгодог
Төвлөрсөн шимтгэлийн орлого зөвхөн таны дансанд л байршина. Өөр хүмүүсийн тэтгэвэр таны данснаас төлөгдөхгүй
Өмчлөл
Улсынх
Гишүүдийн өөрсдийнх
Шимтгэл төлөх хувь (Цалингаас)
Ажилтан 10 хувь, байгууллага 10-12 хувь
Байгууллага, ажил эрхлэгч нар харилцан тохиролцон шийдэх боломжтой
Тэтгэвэрт гарах нас
Эмэгтэй 55 настай Эрэгтэй 60 настай
Харилцан тохирсон нөхцлөөр тогтооно
Тэтгэвэр авах хэлбэр
Сараар
Дансанд хуримтлагдсан мөнгийг бөөн дүнгээр эсвэл өөрөө хүсвэл сар, улирал, жилээр
Хуримтлалаас хөрөнгө оруулалт хийдэг эсэх
Хийдэггүй
Хийдэг. Сангаар дамжуулан хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч болно. Мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежерээр удирдуулдаг.
Ар гэрийнхэн тэтгэврээс хүртэх боломж
Боломжгүй
Боломжтой (тухайлбал даатгуулагч нас барсан тохиолдолд нэрийн дансны үлдэгдлийг гэр бүлийн гишүүдэд өвлүүлэх боломжтой)
Нэрийн дансынхаа үлдэгдэлд хяналт тавих боломжтой эсэх
Боломжгүй
Боломжтой
www.purplebook.mn
17
2012 оны 4 дүгээр сар
Хувийн тэтгэврийн ач холбогдол
Зөвлөмж
Дээрх байдлаар тогтсон шимтгэлийн хэлбэртэй тэтгэврийн санг хувийн хэвшлийнхэн нэвтрүүлбэл хамрагдаж байгаа даатгуулагчаас гадна тухайн аж ахуйн нэгжийн хувьд, мөн эдийн засгийн макро болон микро түвшинд олон талын үлэмж эерэг өөрчлөлт гарах нь дамжиггүй. Цухас дурьдвал,
Нийгэм зөв хөгжих, эдийн засгийн бодитой, тэгш, өгөөжтэй өсөлтийг хангахад Хувийн тэтгэвэрийн сангийн тогтолцоо маш чухал болохыг бид дээрхээс мэдэж авлаа. Эдгээрээс үндэслэн дараах зөвлөмжийг гаргах нь зүйтэй санагдаж байна. •
• • •
•
• •
Төрийн нуруун дээр байгаа өндөр насны тэтгэврийн дарамт буурна. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч байгууллага үүсч, хөрөнгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Компаниуд ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх чухал хэрэгсэлтэй болно, улмаар ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах боломжтой болно. Сангаараа дамжуулан иргэд эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үр ашгийг хүртэж тэтгэвэрийн хуримтлалаа өсгөх боломжой болно. Иргэд үр хүүхэд, хань ижилдээ өвлүүлэн үлдээж болох мөнгөн хуримтлалтай болно, Иргэд Тэтгэвэрийн сангийн үлдэгдлээ барьцаалан зээл авч орон сууцны моргэжийн төлбөрөө шийдэж болно.
Мэдээж хувийн тэтгэврийн тогтолцоог үүсгэхэд тодорхой эрсдэлүүд байдаг, үүнд юуны өмнө манай хадгаламж зээлийн хоршоод шиг юм болох вий гэсэн болгоомжлол төрдөг. Үүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, алдаа гаргахгүй байх тодорхой шийдлүүд бий. Тухайлбал, даатгуулагчид засаглалын тогтолцоогоор дамжуулан байнгын хяналт тавих боломжтой, Санхүүгийн зохицуулах хорооноос тэтгэврийн сан болон сангийн менежерүүд хяналт зохицуулалтанд хамрагддаг байх ёстой, мөн олны итгэлийг даасан мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн удирдлагын хороо ажиллуулах хэрэгтэй юм.
18
•
• • •
Хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулж ажиллуулах боломжийг хуульчилж өгөх, Хувийн тэтгэврийн сантай холбоотой татварын зохицуулалтыг тодорхой болгож, удаан хугацааны хуримтлалыг дэмжсэн бодлого баримтлах. Олон улсад хувийн тэтгэвэрийн санд төвлөрүүлж буй орлогоос хүн амын орлогын татвар авдаггүй практик байна. Компаниуд идэвхи санаачлагатай ажиллаж дэргэдээ тэтгэврийн санг байгуулж ажиллуулах, Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлагатай зохицуулалт, хараа хяналтыг гүйцэтгэж ажиллах, Иргэд ач холбогдлыг зөвөөр ухамсарлаж өөрийн ирээдүйн төлөө идэвхитэй байр суурьтай байх.
Эдгээрийг ажил болгож чадваас залуус бид тэтгэвэртээ гарчихаад хэнээр тэжээлгэх вэ? гэж санаа зовохгүй болно доо.
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Таван Толгойн хувьцааг Хөрөнгө Оруулалтын Сангаар дамжуулан тараавал ард иргэдэд ашигтай...
Санхүүгийн зах бол баялагийн тэгш хуваарилалт, нөөцийн үр ашигтай байршуулалтыг хангаж байдаг эдийн засгийн онцгой дэд бүтэц гэдгийг мэдэхгүй хүн орчин үед үгүй билээ. Тэр дундаа зөв хөгжиж буй Хөрөнгийн зах нь баялагийн хэт төвлөрөлтийг тарааж өгөхөөс гадна, ард иргэдэд эдийн засгийн өсөлтийг ижил тэгш хүртээх боломжийг төгс хангаж өгдөг онцлогтой.
“
Хөрөнгө оруулалтын сан Иргэд Санд хөрөнгө оруулалт хийнэ. Сан нь хөрөнгө оруулалтаар мэргэшсэн удирдлагатай байна. Сан хөрөнгө оруулагчдын өмнөөс шийдвэр гаргаж, тэдний эрх ашгийг хувьцаа гаргасан компаниуд дээр төлөөлнө. Сангийн удирдлагыг Санхүүгийн Зохицуулах Хороо хянаж ажиллана.
”
Хүн төрлөхтөний түүхэнд Төр хэзээ ч сайн, тэгш хуваарилагч байж чадаагүй. Тийм учраас Төр баялагийн хуваарилалтыг өөрөө бие даан хийх биш харин орчин үед шалгарсан зөв санхүүгийн захын дэд бүтцийг барьж байгуулах нь зүй юм. Зөв дэд бүтэц өөрөө эдийн засгийн хөгжлийг ард түмэнд тэгш хүртээх болно. Зөв дэд бүтэц нь ард иргэд хөрөнгийн зах зээлд эрх тэгш, тэргүүн ээлжинд оролцох боломжийг өөртөө агуулсан байх ёстой. Монголын хөрөнгийн зах дээр дотоодын хөрөнгө оруулагч нар том байр суурь эзэлсэн байх нь зүйн хэрэг. Гэтэл одоогийн байдлаар Монгол улсын хөрөнгийн захын үнэлгээний 20 орчим хувийг гадаадын хөрөнгө оруулагч нар эзэмшиж байна. Монголын ард иргэд глобалчилагдсан энэ эрин үед олон улсын хөрөнгийн захад оролцох нь бүү хэл дотоодын хувьцаандаа ч хөрөнгө оруулалт хийсэн зүйлгүй сууцгааж байна. Энэ нь 1997 онд тохиосон Азийн Санхүүгийн Хямралын өмнөх дүр зурагтай гайхмаар адилхан харагдаж байна.
www.purplebook.mn
Одоогийн эдийн засгийн нөхцөлд иргэд банкинд мөнгөө байршуулах, хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийн алийг нь сонговол дээр юм бол. Ард иргэд өөрсдийн хуримтлалыг хэд хэдэн хэлбэрээр байршуулж, өсгөж болдог. Орчин үед Иргэд (1) банкинд хадгаламж хэлбэрээр, (2) үл хөдлөх хөрөнгө худалдан авах байдлаар, (3) даатгалын компанид даатгуулах байдлаар, (4) хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах хэлбэрээр, (5) тэтгэвэрийн санд хадгаламж байршуулах хэлбэрээр гэсэн олон төрөлт байдлаар хуримтлал, баялагийг бий болгох
ёстой. Өнөөгийн Монгол улсын нөхцөлд Банкны хадгаламжийн бодит хүү (хадгаламжийн хүүгээс хасах нь инфляци) тэгтэй тэнцэж ирээд байна. Банкны хадгаламж нь үндсэн дүнг найдвартай хадгалдаг утгаараа харьцангуй эрсдэл багатай хуримтлалын хэрэгсэл. Гэхдээ нөгөө талаас эдийн засаг огцом өсч байгаа үед хадгаламжийн өгөөж хувьцааны өгөөжөөс хамаагүй бага байгааг бид графикаас харж болно. Монгол улсын эдийн засаг огцом өсөх гэж буй ирэх 5 орчим жилд бид иргэдийг тодорхой хэмжээнд хувьцаанд хөрөнгө оруулалт хийх явдлыг дэмжих ёстой. Ингэж байж Монгол улс баялагийн тэгш хуваарилалтыг хийх боломжтой. Үгүй бол Монгол улсын эдийн засгийн өсөлтийн үр шимийг гадны хөрөнгө оруулагчид, цөөхөн
19
2012 оны 4 дүгээр сар
тооны бизнесийн эзэд хүртээд өнгөрөх болно. 5 жилийн дараа бид тоон утгаар нэг хүнд ногдох ДНБ харьцангуй өндөр боловч бодитоор маш олон ядуучуудтай, баялаг цөөхөн тооны иргэдэд төвлөрсөн байх дүр зураг өнөөдөр ойлгомжтой харагдаж байна.
Ирэх жилүүдэд маш олон компаниуд хувьцаагаа Хөрөнгийн бирж дээр гаргана. Тэдгээрээс мөн олон тооны компаниуд дампуурах болно. Тодорхой хүрээнд ашиглан, залилангийн хэргүүд ч гарах нь магадлалтай.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг яаралтай гаргах нь зүйтэй...
Бүх иргэдийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой боловч энэ нь маш олон жилийн системтэй хөдөлмөрийн үр дүн байх болно. Харин өнөөдрийн нөхцөл байдалд иргэн өөрийн эрхэлж буй ажлын хажуугаар хөрөнгийн захыг бүрэн судлаж мэргэжлийн хөрөнгө оруулагч нартай өрсөлдөх боломжгүй. Жишээ нь ердөө Таван Толгойн хувьцааг тараах асуудлыг авч үзэхэд л Ард иргэд хувьцааны бодит үнэ цэнэ хэд болох, хувьцаа авах мөнгө авахын алийг нь сонгох, хувьцаагаа авбал эрх ашгаа хэрхэн хамгаалж компанийн удирдлага, засаглалд ямар байдлаар оролцох тал дээр ямар ч ойлголтгүй байна.
Хөрөнгийн захын хөрөнгө оруулалтын үндсэн дэд бүтцэд (1) Даатгалын Компаниуд (2) Хувийн тэтгэвэрийн сан (3) Хөрөнгө оруулалтын сангууд хамгийн чухал системийн институцүүд болж оролцдог. Гэтэл Монголын хөрөнгийн захад аль аль нь байхгүй байгаа нь үндэсний аюулгүй байдлаас авахуулаад, баялагийн тэгш хуваарилалт явагдахгүй байх хүртэл маш том системийн эрсдлийг бий болгож байна.
Графикуудаас бид дэлхийн хэмжээнд иргэдийн хөрөнгө оруулалтын төлөөлөл болсон сангууд нийтдээ дэлхийн ДНБ-ээс давах хэмжээний буюу 80 орчим триллион долларын активийг удирдаж байгааг харж болно.
Ард иргэдэд тэдний эрх ашиг, сонирхлыг төлөөлж чадахуйц хувийн хөрөнгө оруулалтын сангууд яаралтай хэрэгтэй байна. Эдийн засаг үсрэнгүй хөгжих энэ үед Хөрөнгийн зах дээр хамгийн их өсөлт гарна. Иргэд хувьцаанд тодорхой хэмжээгээр хөрөнгөө байршуулснаар эдийн засгийн өсөлтөөс үр ашиг хүртэж чадна.
Эх сурвалж: Тоо баримт, мэдээг Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Лондон хотын мэдээллийн сан болон өөрийн эх сурвалжаас тавив.
20
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
2020 онд Улаанбаатарчууд хаана амьдрах вэ? Монголчууд нүүдэлчин амьдралаас хот суурин амьдралд шилжсээр даруй 360 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ нь хөгжсөн орнуудтай харьцуулахад богино хугацаа. Аливаа улс орны хөгжлийг тодорхойлж болох хамгийн бодит зүйл бол дэд бүтэц байдаг. Энэхүү ухагдахуун нэр томъёон дор бид агаарын, авто, төмөр замууд, гүүр, инженерийн шугам сүлжээ буюу дулаан уур ус цахилгаан шугам сүлжээг ойлгож болно. Хотынхоо нэг захаас нөгөө зах руу хорьхон минутад метрогоор явж хүрэх, хурдны замаар салхи татуулан давхих, гадаа -40*C хэмээс дээш хүйтэн байхад та гэртээ +20*C хэмд тухлах, таны гэр бүлийн ая тухтай амьдралын шаардлагуудыг хангах гэрэл цахилгаан, халуун ус, мөн цахилгааны үүсвэрээс гарган авдаг бүхий л хэрэгцээ, шинэ техник технологи, энэ бүхэн хөгжил мөн үү? Ямар улсыг хөгжсөн улс гэх вэ? Гурван сая хүн амтай, дундаж наслалт 60, далайд гарцгүй, дэлхийн хамгийн том хоёр гүрний дунд хашигдсан, нүүдэлчин соёлтой манайх шиг оронд ямар дэд бүтцийн шийдэл хамгийн зөв, хамгийн үр ашигтай, мөн хэдий хэмжээний дэд бүтцийг ямар хугацаанд шийдэх нь стратегийн ач холбогдолтой вэ? Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн түүхийг харахад засгийн газраас шийдвэрлэж хэрэгжүүлдэг хамгийн чухал стратегийн асуудлуудын нэг нь дэд бүтэц байдаг. Бид хойд урд хоёр хөршийнхөө тусламжтайгаар Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Багануур хотуудад инженерийн шугам сүлжээ, мөн эдгээр хотууд аймгийн төвүүдийг холбосон авто болон төмөр замыг бий болгосноос хойш бодлогын хэмжээнд дахин сэргээлт хийсэнгүй, харин хот тэлэлт дэд бүтцийг хөгжүүлэх ирэх 10
www.purplebook.mn
жилийн мастер төлөвлөгөөгөө олон улсын байгууллагын тусламжтайгаар гарган энэ оноос ажил нь эхлэх гэж байна. Энэ нь хотжилт, хүн амын шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, цаг агаарын байдалтай салшгүй холбоотойгоор үүссэн шийдлүүд юм. Монгол улс дэлхийд 4 улиралтай эрс тэс уур амьсгалтай цөөхөн орнуудын нэг. Хот суурин газрын хувьд өвлийн улирлыг өнтэй давна гэдэг нь ихээхэн зардлын бөгөөд сайн инженерийн шугам сүлжээний асуудал байдаг. Уул уурхайн салбарын хөгжилтэй уялдаатайгаар дэд бүтцийн асуудал зарим нэг аймгуудын чиглэлд нилээд эрчимтэй яригдаж тодорхой ажлууд хийгдэж байгаа ч энэ удаад дэд бүтцийн асуудлыг зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд авч үзье.
Ирээдүйд нийслэл хот хаашаа хөгжих вэ? Улаанбаатар хотоос баруун зүгт газар тариалан, аж ахуйн чиглэлээр илүү хөгжсөн, зүүн тийш аялал жуулчлал үйлдвэрийн чиглэлээр, хойшоо зуслан гэр хороолол амины сууцийн чиглэлээр илүү түлхүү байгаа хандлага харагдаж байна. Хотын урд зүг рүү харьцангуй хөндөгдөөгүй эхнээс нь зөв төлөвлөх боломжтой, хоосон газар ихтэй тэлэх боломжтой, илүү стратегийн ач холбогдолтой юм. Хот тэлэлттэй холбоотой шинээр байгуулагдахаар яригдаж буй ДЦС -5-ийн байрлал болон хэмжээ хүчин чадал сонирхол маш их татаж байна. Чиглэл болон байрлалын хувьд Өлзийт хорооллын цаана байрлах нь зүйтэй юм. Учир нь энэхүү шинэ цахилгаан станцаас шинэ нисэх онгоцны буудал болон урд чиглэл рүү хөгжиж буй хотын тэлэлтийн дэд бүтцийн асуудлыг холбохоор шийдсэн
21
2012 оны 4 дүгээр сар
бол зардал мөнгө, цаг хугацаа, шийдлийн хувьд хотын хөгжилд асар их хувь нэмэр оруулах байсан бөгөөд тус цахилгаан станцыг дагасан шинэ дэд бүтцүүдийг бий болгох нь хотын зөв тэлэлтийн маш чухал бодлого болох байлаа. Өөрөөр хэлбэл хот бууриа сэлгэх эхний алхам юм. Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хотын төвөөс 67км зайтай шинээр олон улсын нисэх онгоцны буудал байгуулахаар төлөвлөгдөж холбогдох ажлууд эхлээд байгаа бөгөөд дэд бүтцийн төлөвлөлт нь Төв аймгийн хуучин дулааны цахилгаан станц дээр суурилж хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн хэлбэрээр хийгдэхээр болсон. Зөвхөн нисэх онгоцны буудлыг хангах зорилгын хүрээнд шийдэгдэж буй энэхүү шийдэл нь тухайн орон нутгийн хөгжилд түлхүү нөлөөлөхөөс бус хотыг шинэ онгоцны буудалтай холбосон 70 орчим км газрын орчны хөгжилд төдийлөн таатай нөхцөл бүрдүүлэхээргүй байна. Угтаа бол шинэ онгоцны буудал Улаанбаатар хотыг хооронд нь холбосон дэд бүтэц байхаас гадна стратегийн хувьд шинэ ДЦС-ыг байгуулбал хөгжил өөрөө энэ чиглэлд хөтлөх юм. Бид яагаад заавал хотын төвдөө чихэлдээд нөгөө л хэдэн жилийн өмнө барьж байсан олон янзын хэлбэр муутай шаардлага хангахгүй байшингуудыг ингэж олноор үйлдвэрлэнэ вэ? хот төлөвлөлт гэдэг бол дэд бүтцэд суурилсан цаашид хөгжүүлэх боломжтой, стратегийн ач холбогдолтой, стандарт хангасан байхаар төлөвлөгдөх ёстой. Хуучин хувцас янзлах нь шинээр хувцас хийхээс илүү хязгаарлагдмал, илүү ажиллагаатай байдаг. Үүнтэй адилаар хуучин систем дээр суурилсан дээрхи шийдэл нь бидний хүлээж байгаа тэрхүү хөгжлийг бий болгохгүй нь ойлгомжтой. Хот ДЦС-5 ийг ДЦС-3-ийн хаяанд залгаж хүчин чадлыг нь нэмэгдүүлэх замаар шийдэх гэж байгаа нь маш буруу бөгөөд энэ нь урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөн зоримог бус ядуу сэтгэлгээн дээр суурилсан шийдэл юм.
22
Хот тэлэлт зайлшгүй шаардлагатайг дараах зарим тоо баримт харуулж байна. Улаанбаатар хотын нийт өрхийн 38,2% төвлөрсөн хангамжтай орон сууцанд, 61,8% нь инженерийн бүрэн бус хангамжтай гэр хороололд амьдарч байна. Хотын дулааны нийт хэрэглээ 3196,43гкал/цаг, үүнээс 1555 гкал/ цаг хэрэглээг төвлөрсөн хангамжийн системээс буюу ДЦС2, ДЦС3, ДЦС4 –уудаас тус тус хангаж байна. Нийт хэрэглээний 3%-г ДЦС-2, 35%-г ДЦС3, 62%-г ДЦС-4 тус тус хангаж байна. Дээрхи мэдээлэл дээр үндэслэн доорхи зургаас ДЦС-5 –ийн хэрэгцээ шаардлагыг харж болно.
Улаанбаатар хотын гудамж замын сүлжээний урт 365км, ашиглагдаж буй автозамын 54%, 342км хос шугам сүлжээтэй, ашиглагдаж буй шугам сүлжээний 70% нь 25-с дээш жил
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
ашиглагдсан, зайлшгүй сэргээх урсгал засвар оруулах шаардлагатай байгаа юм. Мастер төлөвлөгөөний хүрээнд 20152020 онд багтааж Амгалангаас Сонсголон хооронд хөнгөн галт тэрэгний 26км зам, Яармагаас Санзай чиглэлд 24км тусгай автозамын автобусны зам, 28,3км бага багтаамжтай метроны зам тус тус шийдэж, 2030 он гэхэд Улаанбаатар хот маань 773км замтай болохоор төлөвлөжээ. Гэхдээ энэ шийдэл нь үргүй зардал гаргаж цаг алдсан л хэрэг болно. Ийм үр ашиггүй төвлөрөл бий болгохын оронд энэ их зардлаар цахилгаан станцаа дэд бүтэцтэй нь шийдчихвэл хотын хөгжил аяндаа тэлж төвлөрөл саармагжих юм. Ер нь Улаанбаатар хот бууриа сэлгэх
цаг хэдийнэ болсон, хаашаа вэ? гэдгийг бизнесийн олигархууд хэдийнэ тодорхойлоод тодорхой ажлуудыг хийгээд эхэлчихсэн байгаа. Хот бүсийн газрын үнэ өнгөрсөн онуудынхтай харьцуулахад 3-10 дахин өсчээ. Газрын үнэ өсөж байгаа нь үнэн хэрэгтээ дэд бүтцийн шийдэл байхгүйгээс үүдэлтэй юм. Барилгын компаниуд нь боломжийн барилга барьж бизнес хийх гэхээр дэд бүтцээр хангагдсан газар нь олддоггүй, дэд бүтэцтэй газар нь тэнгэрт хадсан үнэтэй байдаг, энэ нь байрны үнэнд шууд нөлөөлдөг, нөгөөтэйгүүр дэд бүтэцгүй газар өөрийн бие даасан эх үүсвэрээр барьсан барилга
www.purplebook.mn
байгууламж нь ажиллагааны хувьд доголдол их гардаг, ашиглалтын зардал өндөр, мөн төлөвлөлт хязгаарлагдмал байдаг. Уг нь Улаанбаатар хотыг тойроод газар шиг их юм алга, бид Япончууд шиг арал дээр хот бариагүй, энэ их газар дээр зөв төлөвлөлт хийгээд дэд бүтцийг нь татаад өгчихвөл хот өөрөө аяндаа хөгжлөө дагуулна. Хамгийн наад захын жишээ, Эрээн хот 5 жилийн өмнөөс, төвдөө чихэлдээд тэлэх шаардлагатай болсон, улсаас нь бодлогоор хотын төвөөс нь 20км зайтай шинэ хот байгуулахаар төлөвлөн дэд бүтцийг нь татаад өгчихсөн байх юм. Мөн сүүлийн үед манайхтай төстэй хөгжиж байгаа улс орон гэгдэж гадныханд жишигдэж байгаа улс бол Казакстан, гэтэл энэ улс хуучны ЗХУ байх үед л дэд бүтцээ хэдийнэ шийдчихсэн байсан нь одоогийн хурдацтай хөгжилд нь маш эерэгээр нөлөөлсөн байдаг. Иймд бид цаг алдалгүй хотын ирээдүйн хөгжилд чиглэсэн дэд бүтцийг хамгийн түрүүнд шийдэж өгөх нь өөрөө хөгжлийн гарц болох юм. Автозамын тухайд Улаанбаатар хотын хуучирсан автозамуудыг жил бүр хэсэгчилсэн нөхөлт хийсээр яршсан нүүртэй хүн адил болгодог байсан шийдлээс татгалзаж өнгөрсөн оноос эхлэн хэсэгчилсэн автозамуудыг шинээр татаж эхлээд байгаа нь сайшаалтай юм. Нийслэл хотын автозамын бөглөрөлийг сааруулдаг хамгийн төгс шийдэл нь замын олон урсгалыг холбох болон салгах гүүрэн гарц байгууламжууд байдаг. Гүүрэн байгууламж нь өртөг өндөртэй тул босоо хөгжилтэй нийслэл хотод илүү тохиромжтой. Мөн хотын хүн амын төвлөрөл хэт явагдаж хуучин инженерийн шугам сүлжээ нь шинэ барилгуудыг хангаж дийлэхээ больсон тул хот тэлэлтийн бодлого явуулж шинэ хотхон, хорооллуудыг бодлогын хэмжээнд улсаас чиглэл гаргасан, нисэх онгоцны буудлаа томруулан шинэчлэх, үүнтэй холбоотой хөгжиж болох шинэ чиглэлүүдийг бий болгосон гээд өнгөрсөн хэдэн жилд ярианы түвшинд явагдаж, хийгдэхээр зэхэж байгаа нилээдгүй ажлууд байгаа нь сайшаалтай юм.
23
2012 оны 4 дүгээр сар
Дэлхийн Хүнсний Хомсдол: Монголд энэ хамаатай юу? Хүнсний хямрал гэж юуг хэлээд байна? 33 сая толгой малтай, цөөхөн хүнтэй манайх шиг улсад дэлхийн хүнсний хямрал ямар хамаатай юм бэ, энэ бол тэр Африкын олон сая хүнтэй ядуу улсуудын санаа зовох асуудал гэж зарим хүн бодож болох юм. Гэтэл энэ нь хамаатайгаар барахгүй манай улсын шийдвэрлэх ёстой олон асуудлуудын дээгүүр тавигдах хэмжээнд хүрчээ. Хүнсний хомсдолын үзүүлэлтүүдээр дэлхийн улсуудтай харьцуулахад Монгол улс маань тийм ч сайн дүн авахгүй байна. Тэгэхээр хүнсний хямрал гэж юуг хэлээд байна вэ? Товчоор бол дэлхийн хэмжээнд яг одоо өлөн зэлмүүн амьдарч байгаа 1 тэрбум хүн байна. 7 хүний 1 нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл ядуу улс орнуудын, тэр дундаа дэлхийн ядуу иргэдийн хувьд 1. Хүнсний олдоц муу. 2. Хүнс худалдан авч чадахгүй байдал 3. Хүнс нь байвч хэрэгцээтэй газраа хүрч чадахгүй байгаа байдал нийлээд хүнсний хямрал болдог.
хэлбэлзэл нь хүнс тээвэрлэхэд зайлшгүй хэрэгцээтэй байдаг шатахууны үнийн өсөлттэй шууд холбоотой байдаг. Дээр нь улс орнуудын хэмжээнд тухайн хүнсний нөөц багасахын хэрээр тэр хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ хөөрч байдаг. Мөн хүнсний хангамжийн шок буюу цочролууд хүнсний үнийн хэлбэлзэлд том нөлөөтэй. Цочрол нь ган гачиг, хүчтэй салхи, үер гэх мэт байгалийн гамшиг, цаг агаарын огцом өөрчлөлт байж болно. Жишээлбэл 2010 онд Орост болсон хэт халалтын улмаас тус улсын буудайн нийлүүлэлт 40 хувиар буурснаас болж хойд хөрш маань экспортын хориг тавьж байсан. Үүнээс болж дэлхийн буудайн үнэ 50 %-иар огцом өсч, харин 2011 оны зун тэр хориг хүчингүй болоход дэлхийн буудайн үнэ 4.6%-иар буурчээ (Financial Times).
2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.1 тэрбумд хүрч, хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO) гаргажээ. Хүнсний хямрал яагаад үүсдэг вэ? Хүнсний хямралын гол хүчин зүйлүүд: Цаг агаарын өөрчлөлт, экологийн доройтол, хүн амын өсөлт, шатахууны үнийн өсөлт, мах болон сүүн бүтээгдэхүүний хэрэглээний өсөлт, био шатахууны зорилгоор хүнсний зориулалтын газрыг ашиглах явдал, үйлдвэрлэл, хотжилт гээд энэ бүхэн хүнсний хямрал болоход тус бүрийн нөлөөг үзүүлдэг. Хүнсний хямрал болж байгаа нь олон улсын хүнсний үнийн хэлбэлзэлээр хамгийн тод бас хурдан илэрдэг. Хүнсний үнийн
24
Хүнсний хямрал Монголд яаж нөлөөлж байна вэ? Монголд харин дээр өгүүлсэн цочрол яаж нөлөөлсөн нь 2011 онд 23%-иар өссөн гурил, гурилан бүтээгдэхүүний үнэнээс харагдана. (World Bank) Уг нь бол Монгол Улс энэ мэтийн гэнэтийн зүйлээс хараат биш байхын тулд 2008 оноос эхэлж Атрын 3-р аяныг хэрэгжүүлсэн. Гэхдээ хичнээн дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахаар буудай тариалсан ч гэсэн импортын гурилын тарифаа нэмээгүй учраас дэлхийн буудайн үнийн хэлбэлзэлд хүчтэй өртсөн.
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Ингээд харахаар дээрх шиг цочролууд хэзээ хаана болохыг хэн ч урьдчилж мэдэх аргагүй. Зөвхөн энэ энгийн жишээнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр манай улс хүнсний үйлдвэрлэлээ жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд дорвитойхон хүч гаргаж бас хажуугаар нь улсаас бодлогоор хийх зохицуулалтаа сайн хийх хэрэгтэй. Ингэж чадвал дэлхийн хүнсний хямралд өртөмтгий хөгжиж буй орнуудын нэг байхаа больж харин хүнсний зах зээлийн үнэнд нөлөөлж чадахуйц орон болох бүрэн боломжтой. Монгол Улсын хүнсний хангамжийн статистикийг 2010 оны байдлаар харахад бид сүүн бүтээгдэхүүн, гурил, хүнсний ногооны хувьд бол хүн амынхаа хэрэгцээний дийлэнх хувийг тэр дундаа дотоод үйлдвэрлэлээрээ хангадаг болчихжээ (ХХААХҮЯ). Харин жимс жимсгэнэ, будаа, өндөг,ургамлын тос гэсэн бүлэг хүнсний хувьд импортоор оруулж ирдэг хэмжээ нь хүн амынхаа хүнсний хэрэгцээг бүрэн хангадаггүй бас эдгээрийн дотоодын үйлдвэрлэл ч маш бага байдаг нь харагдана. Нэг хүнд ногдох өдрийн хүнсний хангамж килкалориор (kcal/capita/day) бол Монгол хүнийх 2285 буюу байвал зохих хэмжээнээс доогуур байна. Дэлхийн хүнсний байгууллагын стандарт бол 2550 kcal/ capita/day байдаг (FAOSTAT). Нэг Монгол хүнд ногдох өдрийн уургийн хэмжээ 72 гр буюу дэлхийн орнууд дотроо дундажаас доогуур жагсаж байна. Бид хүн амынхаа махны хэрэгцээний зөвхөн 77.2 хувийг хангаж байгаа нь энэ үзүүлэлттэй салшгүй холбоотой. Тийм ч учраас манай улс энэ оны 3 сараас эхлэн махны экспортыг хязгаарласан нь хүнсний хямралаас бага ч болов гарах арга зам юмуудаа. Монгол дундаж өрх орлогынхоо 40%-ийг өдөр тутмын хоол хүнсэнд зарцуулдаг гэсэн судалгааг Мercy Corps Mongolia гаргажээ. Гэтэл өндөр хөгжилтэй улсуудын энэ үзүүлэлт нэг оронтой тооноос хэтэрдэггүй. Монгол улсын нийт хүн амын 27 хувь нь хоол хүнсний хомсдолтой гэж НҮБ-ийн
www.purplebook.mn
Хүнс хөдөө аж ахуйн байгууллага үзсэнд гайхах юм алга (FAO). 2008 онд Хүнсний асуудлаар болсон Дэлхийн хэмжээний уулзалт дээр Монголын ХХААЯ-ны төлөөлөгч илтгэхдээ: “Хөгжилтэй орнууд амбицлахаа больж буурай орнуудаа харж үзэх хэрэгтэй, Монгол бол хүнсний хямралд өртөж байгаа олон буурай орнуудын нэг” гэсэн утгатай уриалга гаргаж байсан. Ингэж өөрсдийгөө өрөвдүүлэх гэж суухын оронд Монгол Улс дотоодын хүнсний үйлдвэрлэлээ хөгжилтэй орнуудын стандартад хүртэл хөгжүүлж чадвал бид дэлхийн хүнсний хямралыг бууруулахад хувь нэмрээ оруулна, энэ тал дээр дэмжээрэй гэж хөрөнгө оруулалт авах талын хүсэлт гаргаж байвал дээр байлаа. Учир нь Дэлхийн Банкнаас хүнс хөдөө аж ахуйн салбарт зориулан 2012 оноос эхлэн жилд 8 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт олгохоор төлөвлөөд байгаа (World Bank). Монгол Улс хүнсний үйлдвэрлэлээ бүрэн гартаа авч дэлхийн хэмжээний хүнсний үнийн өсөлтөөс хараат бус болох маш өндөр боломжтой. Бид ингэж эдийн засгийн тогтвортой байдлаа нэмэгдүүлэхээр зорихдоо, экологийн цэвэр хүнсээр дотоодын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангаад, мөн дээр нь ойрын ирээдүйд дэлхийн хүнсний зарим нэг гол бүтээгдэхүүний зах зээлийн үнэнд нөлөөлдөг экспортлогч орон болохыг үгүйсгэхгүй.
25
2012 оны 4 дүгээр сар
Бид өнгөрсөн 20 жилд хэр амжилт гаргасан бэ? Аливаа орны эдийн засгийн хөгжил болон улс орны амьдралын түвшинг илэрхийлэх олон үзүүлэлтүүд байдаг. Тэдгээрийн дотроос түгээмэл ашиглагддаг, бодит байдлыг илэрхийлж чаддаг, ойлгоход энгийн үзүүлэлт нь нэг хүнд ноогдох ДНБ. Мэдээжийн хэрэг амьдралын түвшин шиг чанарын ойлголтуудыг ямарваа нэг тоон үзүүлэлтээр төлөөлүүлэх нь амаргүй зүйл. Гэсэн хэдий ч үүнийг ямар нэг үзүүлэлтийг ашиглах эсвэл судалж үзэхээс өөр тогтоох аргагүй. Манай улсын төр зах зээл рүү шилжсэнээс хойш, эдийн засгаа хэр амжилттай удирдан явуулсаныг тухайн үед эхлэлийн цэг бараг нэг шахуу байсан хуучин социалист улс орнуудтай жишиж гаргах боломжтой. Хуучин социалист байсан 25 орноос нэг хүнд ногдох ДНБ-ний статистикийг харахад Монгол доороосоо 5-д жагсаж байна. Яагаад Монгол улс ийм доогуур байранд байна вэ? Инфляцийн түвшин өндөр, зам гүүр нь хагархай, хэлбэр дүрс, чанар муутай байшин барилга, зохион байгуулалтгүй хот төлөвлөлт, замын бөглөрөл, эрүүл мэндийн үйлчилгээ муу, их дээд сургууль төгссөн боловч ажил хийж чаддаггүй төгсөгчид – Монголын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь энэ бүгдийн шууд илэрхийлэл мөн гэж би үзэж байна. Хөгжиж буй орноос өндөр хөгжилтэй орнуудын ангилалд шилжсэн зарим улсуудыг энд авч үзэж, эдгээр улсууд өнгөрсөн 20 жилд ямар талбар дээр ахиц гаргасныг нь сонирхоё. Тоон үзүүлэлтүүд нь чанарыг бодитоор илэрхийлж чадаж байгаа эсэх мөн эдгээр орнуудын амжилтанд хамгийн ихээр нөлөөлсөн гол хүчин зүйлсийг судлан үзье.
Словени улс Словени улс нь Монгол улс шиг хоёрхон сая хүн амтай жижиг улс боловч бусад хуучин социалист орнуудаас хамгийн түрүүнд Европын холбоонд гишүүнээр нэгдэж чадсан, эдийн засгийн хөгжил болон улс орныхоо тогтвортой байдлаараа холбооны орнуудын загвар болж байгаа орон билээ. Тус улс нь өндөр бүтээмжтэй хөдөө аж ахуй, өндөр технологи бүхий олборлолт болон боловсруулалтын үйлдвэрлэлийн салбараараа онцлог юм. Боловсруулах үйлдвэрлэлийн хувьд дараах чиглэлээр нилээдгүй амжилтанд хүрч тэргүүлэгч болж чадсан. Үүнд: төмөрлөг, машин механизм угсралт, ой мод ба модны боловсруулалт, хими, хүнс болон хөнгөн үйлдвэрлэл зэрэг багтана. Словений экспортын 90 хувийг боловсруулсан бараа бүтээгдэхүүн эзэлдэг.
26
Дэлхийд танигдсан брендуудыг нэрлэвэл: «Gorenje» гэр ахуйн цахилгаан бараа, Lek болон Krka эмийн үйлдвэрлэл. «Gorenje» компани нь европын тор 10 брэндэд багтдаг бөгөөд сард 1,8 сая нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлчилгээний салбарын хувьд мөн өндөр хөгжсөн бөгөөд үүн дотроос банкны салбар нь томоохон хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд нийт 20 банктай байж, нэг хүнд ноогдох банкны тоогоороо Словени нь манай улстай адил олон банктай боловч банкны системийн нийт актив ДНБ-ний харьцаа нь бараг 140 хувьтай тэнцэж Монгол Улсаас хамаагүй илүү байна. Үүгээрээ бусад шилжилтийн орнуудаас хамгийн эхэнд орж байна. Сонирхуулж хэлэхэд интернэт хэрэглэгчийн тоо нь 1,8 саяд хүрсэн нь тус орны харилцаа холбоо болон мэдээлэл технологийн салбарын хөгжил нь ямар түвшинд хүрснийг харуулж байна. Словени улсын иргэдийн боловсролын түвшин, мэргэжилтнүүдийн ур чадвар нь зүүн европ төдийгүй дэлхийн хэмжээнд өндөрт тооцогддог юм байна. Шинжлэх ухааны бүтээл нь ДНБ-ний 1.7 хувийг бий болгож, эрдэм шинжилгээний институт болон эрдэмтдийн тоогоор тус улс нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай эн зэрэгцдэг.
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Чех улс
Польш улс
Чех улс нь Европын улс орнуудын дунд байр сууриа эзэлж чадсан, өөрийн гэсэн зорилготой орон юм.
Польш улс нь 1990 онд эдийн засгаа өөрчилж зах зээлийн эдийн засаг руу шилжсэн орон билээ. Өнөөдөр энэ орон хамгийн эрүүл эдийн засагтай орнуудын тоонд орж байна. Тус амжилт нь улс орны дотоодын хэрэглээний өсөлт, Европын холбооны улсуудаас орж ирсэн хөрөнгө оруулалт зэрэг дээр үндэслэж байна.
Энэ орон нь газар доорх байгалийн баялагаараа баян орны тоонд ордоггүй. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн ердөө л 0.3 хувь, дэлхийн нийт экспортын 0.5 хувийг эзэлдэг хэдий ч амьдралын түвшингөөрөө дэлхийд 24-р байранд буюу Испани болон Италийн дунд, хуучин социалист орнуудын дунд 2-р байранд жагсаж байна. Чех улс нь үйлдвэрлэлийн орон бөгөөд түлш, энерги, төмөрлөг, машин механизм, хими, хүнс болон хөнгөн үйлдвэрлэл нь тус улсын эдийн засгийг хөдөлгөгч хүч юм. Газар тариалан, ой мод болон ашигт малтмалын үйлдвэрлэл нь эдийн засгийн хөгжилд орулах хувь нэмэр нь маш бага төдийгүй энэхүү эзлэх хувь нь буурсаар байгаа. Гэхдээ газар тариалан нь дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангаж, багагүй хэмжээгээр экспортлогддог. Шил, шаазангийн үйлдвэрлэлээрээ Чех улс нь эрт дээр үеэс алдартай байсныг бид сайн мэднэ. Энэ чиглэлийн салбарт “Богемия” бол дэлхийн хэмжээнд танигдсан брэнд юм. Бас нэг мэдүүштэй зүйл бол нэг хүнд ноогдох машин үйлдвэрлэлээр Чех улс нь дэлхийд нэгдүгээрт орж байна. Тодруулбал 2010 оны байдлаар 1 сая гаруй машин үйлдвэрлэж, үүний дийлэнх хувийг нь дэлхийд алдартай Škoda Auto нь эзэлж байна. Чех улсын агаар, төмөр зам болон засмал замын тээвэрлэлт маш сайн хөгжсөн. Үүн дотроос төмөр замын сүлжээний нягтаршилаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг төдийгүй жилд 180 сая гаруй зорчигчыг тээвэрлэж, төмөр замаар ачаа тээвэрлэх үзүүлэлтээрээ дэлхийд 5-р байранд орж байна. Нэг хүнд ноогдох гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр Чех улс нь баруун европын орнууд төдийгүй дэлхийн хэмжээнд удаан хугацаанд тэргүүлэгч байж чадсан бөгөөд энэ нь Чех улсын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг богино хугацаанд шинэчлэх боломжийг олгожээ. Тус улсын бас нэг онцлог нь хуучин социалист орнуудын гиперинфляцын хажуугаар өнгөрч чадсан явдал юм. Жижиг, дунд бизнес нь тус орны хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг болохыг тэдгээрийн салбар бүрт эзлэх хувиуд харуулж байна. Сонирхуулахад энэ төрлийн бизнес нь үйлдвэрлэлийн 35 хувь, барилгын 70 хувь, худалдааны 90 хувь, үйлчилгээний 88 хувь, тээвэрлэлтийн 45 хувийг эзэлдэг. Мэдээж энэ хэмжээний хөгжил нь Засгийн газрын зүгээс ямар нэг бодлого, дэмжлэггүйгээр бий болохгүй нь ойлгомжтой.
www.purplebook.mn
Бусад социалист орнуудаасаа хамгийн түрүүнд буюу 1996 онд эдийн засгийн уналтаас гарч чадсан орон бөгөөд 2002 онд Польшийн эдийн засаг нь 1989 онд байсан хэмжээнээсээ 30 хувиар өссөн. Польш улс нь хөдөө аж ахуйн болон үйлдвэрлэлийн орон юм. Тус улс нь алимны консервны хамгийн том экспортлогч төдийгүй бусад жимс жимсгэний компот, хөлдөөсөн жимс ба ногооны экспортоор тэргүүлэгч орны тоонд багтдаг. Нөгөө талаас эдийн засгийн үндэс болдог түлхүүр хүчин зүйл нь ашигт малтмалын боловсруулалт юм. Чулуун нүүрс, мөнгө, хүхрийн олборлолт болон гангийн үйлдвэрлэлээр Европт томоохон байр суурийг эзэлдэг. Эдийн засгийн өөрчлөлтийн эхний 10 жилийн хугацаанд Польш улс нь хууль эрх зүйн орчноо Европын холбооны орнуудын жишигт нийцүүлэн шинэчилж, эдгээр орнуудын түвшинд хүрсэн нь том амжилтын нэг юм. Эцэст нь дурьдахад 2011 онд Financial Times сэтгүүл үйлдвэрлэл голлох 50 орныг нэрлэсэн бөгөөд нэгдүгээрт Хятад улс, хоёрдугаарт АНУ, харин гуравдугаарт Польш улс орсон байна.
Амжилтын нууц нь юу байв? Эдгээр жишиг орнуудыг судлан үзвэл тэдгээрийг өнөөдрийн амжилтанд нь хүргэсэн олон хүчин зүйлс байна. Эдгээр хүчин зүйлсийг дурьдвал: • Нээлттэй эдийн засаг; • Харьцангуй богино хугацаанд ЕХ-ны гишүүн болж эдийн засгийн чиг хандлагаа хуучин зөвлөлтийн орнуудаас барууны орнуудын зах зээл рүү өөрчилсөн; • Барууны бусад орнуудтай харьцуулахад татварын хөнгөлөлттэй бодлоготой; • Газар зүйн байршил; • Экспортод чиглэсэн эдийн засаг; • Чанартай боловсролын систем; • Чадварлаг бөгөөд хүчтэй төв банкны бодлого; • Хууль эрх зүйн орчин • Эдийн засаг нь зөвхөн нэг салбараас хараат бус бөгөөд эдийн засагт үүрэг гүйцэтгэх боломжит бүх салбаруудыг нэгэн жигд хөгжүүлж чадсан; • Аж үйлдвэрийн салбар нь нийт эдийн засгийн томоохон хувийг бүрдүүлдэг зэрэг юм. Эдгээр хүчин зүйлсийн ард байгаа хамгийн гол түлхүүр нь тухайн улс орны зөв , хатуу бодлого,
27
2012 оны 4 дүгээр сар
төдийгүй засгийн газар болон бизнесийн хоорондын зохистой харьцаа, тэдгээрийн нэгдмэл байдал юм. Тухайлбал: •
•
•
Словени нь бусад социалист орнуудаас хамгийн эхэнд 1986 онд эдийн засгаа шинэчилж эхэлсэн, мөн эдгээр улсын эдийн засгийн бүтэц нь шинэчлэлт хийхээс ч өмнө барууны орнуудын бүтэцтэй адил байжээ; Чех улс бол социалист үедээ бий болгож хөгжүүлсэн аж үйлдвэрийн салбараа төр нь хамгаалж, тэргүүлэгч салбар хэвээр нь үлдээж чадсан; Польш улсыг эдийн засгийн уналтаас гаргасан гол шалтгаан - Бальцерович сайдын боловсруулсан төлөвлөгөө билээ. Тус төлөвлөгөө нь зөв хэрэгжиж 4 жилийн дотор эдийн засгийн уналт болон гиперинфляцийг зогсоосон.
Энэхүү зөв хандлага, зохистой бодлого нь нүд ирмэхийн хооронд бий болсон зүйл биш бөгөөд энэ нь олон жилийн туршлага, хамгийн гол нь хүчин чармайлтын үр дүн юм. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн салбарын хөгжил, хууль эрх зүйн орчны зохистой байдал, хөгжингүй дэд бүтэц, өндөр зэрэглэлийн боловсон хүчин нь 1990 ээд оноос хойш гэнэт, явцын дунд бий болсон зүйл биш юм. Энэ бүгд нь 1990 оноос өмнөх хэдэн зуун жилийн соёл, туршлага, бодлого, олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд бид юу хийв? Монгол Улсаа авч үзвэл тоон үзүүлэлтүүд нь өндөр өсөлттэй харагдаж байна. Үүнд: ДНБ, МонголБанкны нөөцийн сан, цалингийн хэмжээ, аж ахуйн нэгж, их дээд сургуулиуд, баригдсан болон баригдаж буй барилгын тоо гэх мэт. Мөн манай улс 1990 оноос хойш нээлттэй эдийн засаг руу шилжиж, татварын хөнгөлөлттэй бодлого баримталж, эдийн засгийн чиг хандлагаа ОХУаас Хятад, АНУ, Япон болон бусад барууны орнуудын зах зээлрүү өөрчилж, боловсролын системээ шинэчилж, олон шинэ хууль журам баталж өнөөдрийг хүрлээ. Харин эдгээр тоо болон хийгдсэн өөрчлөлтийн цаана ямар чанар байна вэ гэдэг нь том асуултын тэмдэг юм. Өсөлтийн хувь хэмжээ дээрх орнуудтай бараг адил байгаа боловч цэвэр дүнгээр авч үзвэл том ялгаатай байна. Тухайлбал нэг хүнд ноогдох ДНБ нь 1990 оноос хойш Словени улсад 17 000 ам.доллар, Чех улсад 16 000 ам.доллар, Польш улсад 14 200 ам.доллароор тус тус нэмэгдсэн бол Монгол Улсад ердөө л 2760 ам.доллароор нэмэгдсэн байна. Энгийн матемитик болон эдийн засгийн логикоор бодоход нэг хүнд ноогдох 11 000 гаруй ам. долларыг бараг 30 000 ам. доллар болгох нь манай орны 1700 гаруй ам. долларыг 4510 ам.доллар болгохоос хамаагүй хэцүү байх нь ойлгомжтой.
28
Нөгөө талаас бид ойрын хугацаанд уул уурхайн салбарын ачаар нэг хүнд ноогдох ДНБ-ний дүнгээрээ нилээд дээгүүр байранд жагсах нь тодорхой. Харин энэ нь амьдралын түвшинг сайжруулах болов уу? Зөвхөн цаасан дээр харагддаг өсөлт, амжилттай биш харин эдгээр судалсан орнуудын адил бодит эдийн засаг, амьдралын түвшин нь мэдрэгдэхүйц ахиц, үр дүнтэй баймаар байна. Бид өмнө нь эдгээр орнуудтай эдийн засгийн болон төр засгийн ижил системтэй байсан хэдий ч өөрсдийгөө тэдэнтэй шууд харьцуулах боломжгүй гэж зарим хүмүүс бодож болох юм. Энэ нь ч бас үндэслэлтэй. Хуучин социалист орнууд нь өндөр хөгжсөн аж үйлдвэр, барилга, эрдэм шинжилгээ, боловсролын салбаруутай байсан. 1990 оноос өмнө ч Словени, Чех, Польш улсууд нь эхний эгнээнд ордог байсан. Тус орнуудын эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь нь аж үйлдвэрийн салбар, тэр дундаа боловсруулах үйлдвэрлэл юм. Зөвхөн эдгээр орнуудын хувьд ч бус бусад хөгжсөн орнуудын хувьд амжилтын нэг үндэс нь боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлсэн алхам юм. Гэхдээ манай орныг хуучин социалист орнуудаас өөр харьцуулж болохүйц орон байхгүй байна. Иймээс бид ирээдүйд эдгээр орнуудтай зэрэгцэн очих, бодит амьдралын түвшингөөр хэнээс ч дутахааргүй байхын тулд эдийн засгийн үндэс болдог бүх салбаруудыг жигд хөгжүүлэх шаардлагатай. Мөн төр засаг болон бизнесийн байгууллагууд нэгдэн бодлого барьж, чанарын төлөө ажиллах нь зөв.
Улсын нэр
Хүн амын тоо (сая)
ДНБ бүтэц 2010-2011 он Хөдөө аж ахуй
Аж үйлдвэрлэл
Үйлчилгээ
Словень
2,01
3%
34%
64%
Чех
10,6
2,2%
38,7%
59%
Польш
38,5
3,6%
33,4%
63%
Монгол
2,8
18,1%
36,2%
45,7%
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.
Хүний нөөцөөс хүний капитал руу шилжих нь Нэлээн хэдэн жилийн өмнөөс “хүний нөөц” буюу “human resources” гэдэг томъёоллыг өөрчилж “хүний капитал” буюу “human capital” хэмээн нэршүүлэх нь зүйтэй хэмээн ярьж эхэлсэн. Учир нь нөөц бол шавхагддаг, дуусдаг зүйл, харин капитал, хөрөнгө бол зөв удирдаж чадваас ямагт өсдөг, баяждаг, үрждэг үнэт зүйл гэдгийг нийтлэгээр хүлээн зөвшөөрөх болсон. Үнэхээр л, ажиллах хүч пүүс компаниудын хувьд хөдөлгөх хүч нь болдог хамгийн үнэтэй зүйл байдаг. Монголын хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн шинж чанар, чиг хандлагыг дараахь байдлаар тоймлож болохоор байна. • Ажлын байрны шилжих хөдөлгөөн нэмэгдсэн • Ажиллах хүчний нийлүүлэлт хязгаарлагдмал • Тогтвортой ажиллуулах арга хэрэгсэл үгүйлэгдэж эхэлсэн • Шинэ ажилтан шалгаруулах шууд Он болон шууд бус зардал их гарч 2002 байгаа 2003 • Гүйцэтгэл дээр тулгуурласан 2004 урамшууллын тогтолцоо байдаггүй 2005 учраас бүтээмж муу 2006 2007
Цөөн хүн амтай Монголын тухайд 2008 мэргэжлийн боловсон хүчний 2009 асуудал хувийн хэвшил хөгжихийн 2010 хэрээр сүүлийн жилүүдэд хурцаар 2011 тавигдах болоод байгаа. Өдөр тутмын 2012 сонингууд ажлын зараар дүүрэн, энд тэнд хүмүүстэй уулзахаар сайн хүн хайж байна, ажилд авна шүү гээд л. Нэгэнт өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин хомс болхоор компаниуд жинхэнэ утгаар ангуучилж, цалин хөлсөөр байлдах хэмжээнд хүрсэн бололтой. Энэ чигээрээ үргэлжилбэл нэг компанид ороод
www.purplebook.mn
хэсэг байж байснаа арай илүү цалин өгсөн рүү шилжээд л, нүүдэллээд явдаг хүмүүстэй болох нь. Ажилтнуудын шилжих хөдөлгөөнийг түвшинг ажиллах хүчний эргэлтиийн коэффициентээр хэмждэг бөгөөд үүнийг тодорхой хугацаанд ажлаас гарсан хүний тоог нийт ажилтнуудын тоонд хувааж хувиар тооцдог. Жишээ нь, АНУ-ын тухайд ажиллах хүчний эргэлтийн түүхэн үзүүлэлтийг харахад улсын хэмжээнд 2.93.9 хувийн хооронд хэлбэлзэж байсан байна. Монгол компаниудын тухайд энэ үзүүлэлт нэлээд өндөр байдаг бөгөөд тухайлбал, манай томоохон банкуудын нэгт ажилладаг хүний нөөцийн менежер нь тухайн банкны боловсон хүчний эргэлт 15 хувьтай байдаг гэж хэлж байсан санагдана. АНУ-ын ажиллах хүчний эргэлт, сараар, жилээр 1
2
3
3.9
3.9
3.6
3.9 3.8
4
5
3.7 4.0
6
7
8
9
10
11
12
3.7
3.8
3.6
3.7
3.9 3.7
3.7
3.7
3.6
3.6 3.6
3.7
3.6
3.6
3.6
3.6
3.5
3.6
3.6
3.8
3.7
3.5
3.7
3.7
3.8
3.7
3.6
3.9 3.8
3.7
3.9 3.8
3.8
3.7
3.9
3.7
3.9
4.0
3.7
3.7
3.7
3.8
3.8 3.6 4.0 3.8 3.8
3.7
3.7
3.8
3.9 3.8
3.8
3.7
3.7
3.7
3.7
3.7
3.6
3.6
3.7
3.6
3.0 2.9
3.7
3.7
3.7
3.7
3.7
3.7
3.5
3.7
3.5
3.6 3.4
3.6
3.5
3.6
3.5 3.6
3.5
3.6 3.2
3.2
3.2
3.1
3.1
3.0
3.0 3.0
3.0
3.1
3.0 3.0
3.3
3.2
3.1
3.0
2.9
3.0
3.1
3.0
3.0
2.9
3.1
3.1
3.1
3.1
3.1
3.1
3.0
3.2
3.6
3.0 Эх сурвалж: Bureau of Labor Statistics, US
Боловсон хүчин тогтворгүй, эргэлт ихтэй байх нь зардалтайгаас гадна залгамж чанарыг алдагдуулж компаниудын үйл ажиллагаанд хор хөнөөлтэй болох нь тодорхой. Тэгвэл хүний нөөцийг хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулж хүний
29
2012 оны 4 дүгээр сар
капитал болгож болох вэ? Үүнд арай шинэлэг арга барил, бодлого шаардагдаж байгаа юм. Хэдэн санаа дэвшүүлье.
Ажлын гүйцэтгэлтэй холбоотой урамшуулал, сэдэлжүүлэлтийн стратеги тактик боловсруулах
Компанийн соёлд анхаарч найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх Ажлын байрны уур амьсгалыг зөв бүрдүүлбэл ажилтнуудын сэтгэл ханамжийг өндөр байдаг. Үүнд олон жишээ дурьдаж болох бөгөөд тухайлбал, манай нэг танил ажилладаг телевизийнхээ талаар ярьж байхдаа “манайх нэг том айл, гэр бүл шиг л байдаг, хоорондоо сайхан харьцаатай бараг ах дүү болцгоочихсон, тийм болхоор цалин бага ч гэсэн ажлаа солих дургуй” гэж байлаа. Нөгөө талаар, удирдлагын зүгээс манлайлал, үлгэр дууриаллыг ямагт үзүүлж, ажилтнууддаа итгэл төрүүлж байх хэрэгтэй.
Гүйцэтгэлийг хэмжих, түүн дээр тулгуурласан урамшууллын бодлого явуулдаг компани Монголд цөөхөн. Тийм ч учраас “ажлын үр дүн гаргадаг” гэхээсээ илүү “ажлын байр бөглөдөг” ажилтнууд төрийн байгууллагад ч тэр, хувийн компаниудад ч тэр маш олон байдаг. Компаниуд өөрийн үйл ажиллагаанд зохицсон гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж үнэхээр ажил хийдэг хүмүүсээ олж урамшуулж чаддаг болбол шилжих хөдөлгөөн буурах, харин хөдөлмөрийн бүтээмж нь өсөх магадлалтай. Энэ нь цаашилбал, монголчуудын, монгол компаниудын өрсөлдөх чадварт ч эерэгээр нөлөөлөх юм.
Ажиллах орчин нөхцлийг зөв бүрдүүлэх, уян хатан байлгах
Эзэн, хөлсний менежерийн ашиг сонирхолын ялгааг арилгах
Үүнд ажлын цагийг уян хатан байлгах, зарим үед гэрээс ажиллах боломж олгох, мөн унаа, хоол гэх мэт ахуйн шинжтэй дэмжлэгийг ажилтнууддаа үзүүлэх бодлого байж болох юм.
Энэ асуудал нэн ялангуяа гүйцэтгэх удирдлагын шатны ажилтнуудын тухайд чухлаар тавигддаг. Хэрэвзээ компанийн удирдлага, дээд шатны менежерүүд компанийн эзэнтэй нэг ашиг сонирхолтой байвал тухайн компанидаа удаан хугацаанд тогтвортой ажиллах сэдэлтэй болж арай илүү цалин амласан руу нь гүйхгүй болно. Үүнийг хэрэгжүүлэх үндсэн арга бол ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр юм. Ингэхийн тулд компаниуд тусгай сан үүсгэж, тухайн сангаасаа ажилтнууддаа компанийхаа хувьцааг тодорхой зарчим, дүрмийн дагуу хуваарилж эзэмшүүлдэг. Одоогоор энэ аргыг хэрэгжүүлж байгаа цөөн тооны компани Монголд байна. Хувьцаа нь хөрөнгийн биржүүдээр арилжаалагддаг компаниудад энэ нь илүү тохиромжтой байдаг тул манай уул уурхайн компаниудад боломж бүрэн нээлттэй байна.
Урт хугацааны нийгмийн асуудлыг шийдэхэд нь туслах Энэ аргыг банкууд амжилттай хэрэгжүүлдэг нь ажилтнууддаа орон сууцын хөнгөлөлттэй зээл олгодог явдал юм. Үүнтэй адил, компаниуд орон сууц, хүүхдийн сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, хувийн тэтгэвэр гэх мэт хүний нөөцөө нийтэд нь хамарсан, урт хугацааны нийгмийн тогтвортой байдлыг хангасан шийдлийг хэрэгжүүлж чадвал ажилтнууд ирээдүйдээ санаа зоволтгүй урьдах ажилдаа төвлөрөн ажиллах боломжтой болно.
30
© Copyright 2011 www.purplebook.mn. All rights reserved.