2013 оны 9 дҮГЭЭР сар
Монголын эдийн засгийн эрсдэл Гадаад нөхцөл байдал (Олон улсын хямрал ужгирсан, Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, Манай экспорт буурсан), Дотоодын шалтгаан (Рио Тинтотой хийх хэлэлцээр сунжирсан, Гадаадын хөрөнгө оруулагч нарт улсын имиж сөрөг болж эхэлсэн, Сонгуультай холбоотой мөнгө тараах популист үйлдэл) хоёроос болж 2012 оны дундаас эхэлж эдийн засаг эрсдэлтэй байдалд орсон. 2012 оны төгсгөлд Засгийн газар, Төв банк хамтран эдийн засагт мөнгө нийлүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 2013 оны 8-р сарын байдлаар эдийн засгийн дүр зураг, бодлогын нөлөөлөл, цаашид авах арга хэмжээний талаар доор бичлээ.
Инфляци оны эхний хагаст 7.6 хувьд хүрч буураад байна. 2012 оноос эхлэн Төв банк анх удаа инфляцийн гол эх үүсвэрүүдийг онилсон Үнийг тогтворжуулах бодлогыг Засгийн газартай хамтран явуулсан. Шатахуун, өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүн, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн, орон сууц, эрчим хүчний үнийг тогтворжуулахад нийт 167+303+248+379+80=1187 тэрбум төгрөгийг дээрх салбарын компаниудад хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгосон.
Төв банк 2012 оны 11 сараас 2013 оны эхний хагас хүртэл мөнгөний захад нийт 2,9 триллион төгрөг нийлүүлсэний дагуу нөөц мөнгөний хэмжээ огцом нэмэгдэн, 58 хувийн өсөлтийг үзүүлжээ. Гэвч нийт мөнгө буюу М2 энэ түвшинд хүрч өсөхгүй байгаа нь мөнгөний үржүүлэгч буурч байгаагаар тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл нийлүүлсэн мөнгө эдийн засагт бүхэлдээ орохгүй байгааг илтгэж байна. Ийм их хэмжээний мөнгийг маш богино хугацаанд эдийн засагт нийлүүлж байсан практик Монголд байхгүй. Ажлын байрыг хадгалах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, мөн инфляцийн эх үүсвэрийг онилох зорилготой энэ бодлогын эерэг нөлөөлөл нь инфляцын бууралт, эдийн засгийн болзошгүй уналтаас хамгаалах байдлаар илэрсэн гэж дүгнэж байна. Харин гол сөрөг нөлөөлөл нь валютын ханшийн огцом өсөлтөөр илэрч байна. 2013 оны 6-р сараас эхлэн 8 хувийн хүүтэй орон сууцын зээл гаргаж 8-р сарын сүүлчийн байдлаар 303.5 тэрбум төгрөгийн зээл шинээр олгожээ. Энэ нь үл хөдлөхийн салбарт огцом нийлүүлэлт болсон бөгөөд иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээг нэмэгдүүлж, улмаар долларын ханш өсөхөд хүргэлээ гэж бид дүгнэж байна. Орон сууцыг төгрөгөөр худалдан авдаг бөгөөд харин орон сууцны өртөгийн томоохон хэсэг нь валютаар гардаг. Ийм учраас шууд бус долларын эрэлтийг бий болгожээ.
Доллар/төгрөг
Валютын ханш өссөнөөс 2-3 сарын дараа инфляци өсдөг зүй тогтол ажиглагддаг. Хэрэглээнийхээ 70 орчим хувийг импортолдог манай улсад долларын ханш төгрөгийн эсрэг 10 хувиар өсөхөд инфляци 4 хувиар өсдөг гэсэн судлагааг Монголбанк хийсэн байдаг. Энэ удаад Монголбанк инфляцийн эх
2
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
үүсвэрийг онилж, доллар төгрөгийн форвард хэлцэл хийж ханшийг тогтворжуулсан. Гэвч энэ нь хангалттай бус байсан гэдэг нь сүүлийн үеийн долларын ханшийн өсөлтөөс харагдаж байна.
Гадаад валютын нөөцийн хэмжээг харахад оны эхнээс төгрөгийг хамгаалахын тулд 1 тэрбум гаруй доллараар интервенц хийж зах зээлд нийлүүлсэн. Долларын ханш цаашид өсөх, улмаар доллар/ төгрөг 1800-1900 болох эрсдэл бодитой харагдаж байна. Энэ нь экспортыг дэмжих гэхээсээ илүү улс орны эдийн засагт тогтворгүй байдлыг үүсгэх аюултай.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт, эскпортын орлого буурсан нь компаниудын ашгийг бууруулж, улмаар төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтэд эрсдэл учруулж эхэлсэн. Эхний долоон сарын байдлаар орлогын гүйцэтгэл төлөвлөгөөний 43 хувьтай байгаа нь 2 сараар хоцорч, оны эцэст 3-4 сараар хоцрох эрсдэл байна. Орлого тасалдахын хэрээр төсвөөс санхүүжилт авдаг секторт асуултын тэмдэг гарч ирлээ.
Гадаад худалдаа, Гадаадын хөрөнгө оруулалт
Мөнгөний бодлого ба Төсвийн бодлогын уялдаа Мөнгөний бодлого: Гадаад худалдааны алдагдал тасралтгүй нэмэгдэж ирсэн. Нүүрсний экспорт л гэхэд өмнөх оны эхний хагастай харьцуулахад даруй 50 хувиар буурсан. Үүний учир Монгол улс олж байгаагаасаа илүү их долларыг гадаадад төлж байна. Өнгөрсөн жилүүдэд Гадаад худалдааны алдагдлыг Гадаадын шууд хөрөнгө оруулалт нөхөж ирсэн юм. Гэтэл Гадаадын шууд хөрөнгө оруулалт эхний 6 сарын байдлаар өмнөх оноос 42 хувиар буурлаа. Монгол улсын талаар сөрөг мэдээллүүд сүүлийн нэг жилийн турш олон улсын хэвлэл мэдээллээр цацагдаж буй нь гадаадын багцын хөрөнгө оруулалтыг үндсэнд нь зогсоолоо.
www.purplebook.mn
3
2013 оны 9 дҮГЭЭР сар
Долларын ханш өсөхийн хажуугаар мөнгөний нийлүүлэлтийг өсгөсөөр байвал төв банк инфляцийн зорилтдоо хүрэх боломжгүй болох юм. Иймээс мөнгөний нийлүүлэлтийг төв банкны үнэт цаас, засгийн газрын үнэт цаасыг зах зээлд борлуулах замаар багасгах, илүү үр өгөөжтэй зарцуулалт хийхэд ашиглах шаардлагатай байна. Энэ чиглэлээр Төв банк 8-р сараас эхлэн 7 хоногийн хугацаатай үнэт цаасны нийлүүлэлтээ нэмэгдүүллээ. Мөн засгийн газрын богино хугацаатай үнэт цаасыг тогтмол зарж, мөнгөний нийлүүлэлтийг бууруулж байна.
нь үр өгөөж муутай, тогтворгүй, төлөвлөлтгүй байна. Эрх зүйн орчин нь бизнес явуулахад таатай биш гэж ойлгогдож байна.
Мөн цаашид Төв банк бодлогын хүүгээ богино хугацаанд түр өсгөх шаардлага гарч магадгүй болсоныг тэмдэглэх нь зүйтэй. Ингэснээр зээлийн хүүг урт хугацаанд бууруулах үндсэн зорилго тасалдана.
Цаашид хэрэгжүүлэх бодлого
Ямартай ч илүүдэл төгрөгийг зах зээлээс татаж, валютын урсгал нэмэгдэж, тогтворжих үед эргүүлээд нийлүүлэх нь зүйтэй. Үүний зэрэгцээ зөвхөн мөнгөний бодлого бус төсвийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хоёр бодлого бие биенээ дэмжиж хэрэгжвэл эдийн засагт бодлогын нөлөө бүрэн нөлөөлөх болно. Төсвийн бодлого: Төсвийн бодлого нь маш оновчтой, үр өгөөжтэй байх ёстой. Энэ онд төсвийн зардлын 25 орчим хувь нь цалин, 35 орчим хувь нь татаас, шилжүүлэг, 15 орчим хувь нь бараа үйлчилгээний бусад зардал гэх мэт үр өгөөж багатай зардлууд, харин 20 хүрэхгүй хувь нь хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулагджээ. Иймээс юун түрүүнд төсвийн хяналтгүй зарцуулалт, оновчгүй хуваарилалтыг халах шаардлагатай. Мөн төсвийн зарцуулалтын дийлэнхи нь импортыг дэмжсэн, түүний хэрээр валютын эрэлтийг богино хугацаанд нэмэгдүүлж байгааг анхаарах шаардлагатай байна. Эндээс төсвийн зарцуулалтын эдийн засаг дахь эерэг болон сөрөг нөлөөг давхар тооцсоны эцэст, хэрэгжүүлэх эсэхийг шийдэх шаардлага харагдаж байна. Мөн төрөөс гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль батлахдаа буруу ойлголтыг олон улсад төрүүлсэн нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Нэгтгэн дүгнэвэл, төсвийн болоод төрийн бодлого
4
Нэгтгэн дүгнэвэл, инфляци 7-р сарын эцсийн байдлаар жилийн 8.3 хувь, ДНБ-ний өсөлт эхний хагас жилийн байдлаар жилийн 11.6 хувь, мөн ажилгүйдэл буурч байгаа нь макро түвшинд эдийн засгийг хэвийн байгаа мэт харагдуулж болох юм. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42 хувиар, гадаад худалдааны алдагдал 7-р сарын эцсийн байдлаар 1.3 тэрбум ам долларт хүрсэн, төсвийн орлогын гүйцэтгэл 58 хувьтай байхаас 43 хувьтай, хамгийн идэвхитэй 20 компанийн хувьцааны үнэ оны эхнээс 19 хувиар буурсан, долларын ханш төгрөгийн эсрэг 15 хувиар өссөн зэрэг индикаторууд бодитой эрсдлийг зааж байна. Нүүрсний экспорт хангалттай сэргэхгүй, гадаадын хөрөнгө оруулалт эргэж сайжрахгүй байгаа ийм нөхцөлд дунд хугацаанд эдийн засагт эрсдэл үүссэн. Төгрөгийн ханшийн огцом сулрал нь олон хортой нөлөөллийг дагуулах бөгөөд цаашид эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх, инфляци эргээд огцом өсөх, гадаадын хөрөнгө оруулагчдыг улам үргээх зэрэг эрсдлүүдийг энд дурьдаж болно. •
Олон улсын зах дээр нэмж бонд гаргах: Хөгжлийн банк эсвэл Засгийн газар олон улсын зах зээл дээр нэмж бонд гарган доллар оруулж ирэх. Зөвхөн дэд бүтэц биш, урт хугацаанд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх (боловсрол, эрүүл мэнд) зорилгоор зарцуулалтыг хийх. Төв
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
•
•
•
банкны нөөц төгрөгийн ханшийг хамгаалж хүрэхээргүй харагдаж байгаа учир бондоос олсон долларыг богино хугацаанд энэ зорилгоор ашиглах. Илүүдэл төгрөгийг татах: Богино хугацаанд Төв банк илүүдэл төгрөгийг банк хоорондын захаар дамжуулан буцаан татах. Гэхдээ дунд хугацаанд мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэх. Энэ буцаан татах ажиллагаа нь зөвхөн төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой байх юм. Одоо төгрөгийн ханшний богино хугацаанд үүсээд буй асуудал нь иргэд төгрөгийн хадгаламжаа доллар болгож хувиргах болоод байна. Мөн энэ нь инфляци эргэж өсөх эрсдлийг бууруулах болно. 8 хувийн хөтөлбөрийг нийлүүлэлттэй уялдуулах: 8 хувийн орон сууцны зээлийн хөтөлбөр нь зээлийн хүүг бууруулж байгаагаараа эдийн засгийн өсөлтийг дэмжих сайн талтай. Гэвч нөгөө талд шинээр өгч буй зээлийг хуучин, шинээр баригдсан байрны хувьд ялгаваралгүй олгож буй нь орон сууцны үнийг хөөсрүүлэх эрсдэл бий болголоо. Богино хугацаанд энэ нь эдийн засагт сайн мэт боловч урт хугацаанд иргэдийн орлогын өсөлт нь орон сууцны үнийн өсөлтөөс хол хоцорч яваа учир бүтцийн хямралыг бий болгох болно. Нүүрсний экспортыг дэмжих: Засгийн газар хоорондын хэлэлцээрээр нүүрсний экспортыг дэмжиж Хятад улстай хэлэлцээ хийж урт хугацааны тогтвортой эрэлтийг хангах . Олон улсын хөрөнгийн захын нөхцөл байдлыг харахад Төрийн мэдэлд байгаа ордуудын IPO амжилттай болох магадлал тун бага байна. Ийм учир эдгээр ордуудад хоёр талын гэрээ хэлэлцээрээр хөрөнгө оруулалт татах хэрэгцээ үүсч магадгүй.
www.purplebook.mn
•
•
•
•
•
•
Нүүрсний өртөгийг бууруулах: Дунд хугацаанд нүүрсний үнэ өсөхөөргүй харагдаж байгаа учир Монголын нүүрсний өртөгийг бууруулах ажлыг яаралтай хэрэгжүүлэх. Хувийн секторын үнэт цаасыг олон улсад гаргах: Моргэйжийн зээлийг багцлан моргэйжээр баталгаажсан үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргаж доллар оруулж ирэх. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх: V цахилгаан станц, Хөшигтийн хөндий, Метро гэх зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэх. Нийгмийн даатгалын сангаас хөрөнгийн захыг дэмжих: Нийгмийн даатгалын санд жил тутам цугларч буй 1 триллион төгрөгийг Хөрөнгийн зах зээлд оруулж ажлын байр шинээр бий болох процессийг нэг уурхайн төслийн хүрээнд биш харин үндэстний хэмжээнд бий болгох. Хөрөнгө оруулалтанд эерэг орчинг бий болгох: Хөрөнгө оруулалтын орчин нь зөвхөн Хөрөнгө оруулалтын хууль гаргаад сайжрахгүй. Эд хөрөнгийн бүртгэл, арилжааны гэрээний үүргийн биелэлтийг хангуулах горим, татварын хууль тогтоомж зэрэг олон асуудлыг цогцод нь авч үзэх. Эерэг Пи-Ар хийж эхлэх: Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улсын имижийг дахин танилцуулж, зөвөөр бүрдүүлэх.
5
2013 оны 9 дҮГЭЭР сар
Глобал Макро Трэнд
{
Европын холбооны хямрал үргэлжилсээр байгаа боловч Германы эдийн засаг 2-р улиралд сэргэж эхэллээ. Нөгөө талд Америкийн эдийн засаг хөл дээрээ баттай зогсох төлөвтэй болжээ. Хятадын өсөлт удааширч 7.5 хувь дээр тогтворжих хооронд Японы үзүүлэлтүүд сайжирч байна.
2008 оны Их хямралаас хойш дэлхийн эдийн засаг бүрэн сэргэж амжаагүй л байна. 2010 оноос эхлэн Европын холбооны Өрийн хямрал эхэлсэн. Герман улс энэ хямралыг дангаараа үүрч яваа гэж хэлэхэд хилсдэхгүй. Гэтэл 2011 онд Америк Төсвийн хавцалд унах тун дөхсөн. Харин 2012 онд Хятадын эдийн засаг хатуу газардах нь гэж бүгд айсан. 2013 оны 2-р улирлаас эхлэн их гүрнүүдийн эдийн засгийн индикаторууд тун боломжийн гарч эхэлж байгааг юм. Хятад зөөлөн газардалт хийж байна, Америк хөл дээрээ баттай зогсч эхэллээ, Европ Германаар үүрүүлэн хямралаас гарч магадгүй боллоо, Япон анх удаа 20 гаруй жилийн нойрноосоо сэрэх боломжтой мэт дүр зургууд одоохондоо харагдаж байна.
6
2012 оны намраас 2013 оны намар хүртэл нэг жилийн хугацаанд хөгжингүй орнуудын хөрөнгийн зах өндөр өсөлтийг үзүүллээ. Нөгөө талаас хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах харьцангуй муу байсан юм. Хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд сүүлийн нэг жилийн турш хөгжиж буй орнуудад зориулж “мөнгө босгоход” туйлын хэцүү байгаа талаар мэдээлж буй. Яг одоо хөрөнгө оруулагч нар хөгжингүй орнууд, ялангуяа Америкт мөнгөө байршуулахад илүү ач холбогдол өгч байгаа нь индикаторуудаас харагдаж байна.
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
Хөгжилтэй орнуудын хөрөнгийн зах өсөхийн хажуугаар бондын өгөөж өсч эхэллээ. Энэ нь хөрөнгө оруулагч нар эдийн засагт илүү их итгэлтэй байгааг харуулдаг юм. Тухайлбал АНУ-н засгийн газрын 10 жилтэй бондын өгөөж сүүлийн хэдэн сарын дотор даруй 100 гаруй пунктээр өссөн болохыг графикаас харж болно. АНУ Төв банк 2008 оноос хойш Мөнгөний бодлогын шинэлэг аргыг (Quantitative Easing) хэрэглэж эхэлсэн. Энэ нь шууд Банкуудын балансаас активыг (өрийн бичиг) худалдан авах үйл ажиллагаа юм. Тэгвэл 2013 оны 1-р улирлаас эхлэн төв банк нь эдийн засаг сайжирч буйтай уялдуулан мөнгөний тэлэх бодлогын цар хүрээгээ багасгах асуудлыг ярьж эхэлсэн юм. Үүнээс шалтгаалан хөрөнгө оруулагч нар бондыг зарсанаас болж үнэ нь унаж, өгөөж нь өсч байгаа билээ.
Хятадын эдийн засгийн өсөлт (ДНБ) 2013 оны 2-р улиралд 23 жилийн доод түвшин буюу 7.5 хувь хүрч буулаа. Нөгөө талаас Хятадын үйлдвэрлэлийн цар хүрээг харуулдаг Үйлдвэрлэлийн индекс (Purchasing Managers Index) сүүлийн 12 сард харьцангуй тогтвортой, үл ялиг эерэг утгатай (PMI индекс 50-с дээш байвал үйлдвэрлэл тэлж буйг, доош бол хумигдаж буйг харуулдаг) байна. Харин Америк болон Европын үйлдвэрлэлийн индексүүд 2013 оны 2-р улирлаас эхлэн огцом өсөлтийг үзүүлсэн нь эдийн засаг бодитой сэргэж буй дохио байж магадгүй болоод байна.
Америкийн эдийн засаг хөл дээрээ баттай зогсч эхэлж байгаа бас нэг үзүүлэлт бол ажилгүйдлийн түвшин юм. Япон, Америк, Германы ажилгүйдлийн түвшин Их хямралаас хойш тасралтгүй, тууштай бууж байгааг графикаас харж болно. Нөгөө талаас тасралтгүй өсч байсан Европын холбооны ажилгүйдлийн түвшин 11 хувь дээр тогтворжлоо. Америкийн ажилгүйдлийн түвшин 7 хувиас доошоо орсон тохиолдолд эдийн засгийн хувьд тун таатай дүр зураг бий болох болно.
www.purplebook.mn
7
2013 оны 9 дҮГЭЭР сар
Европын холбооны эдийн засгийн хямралыг Герман дангаараа үүрч гарч чадахгүй нь ойлгомжтой. Олон Улсын Валютын Сан уг хямрал цаашид ужгирч магадгүй гэж 2013 оны 7-р сард гаргасан таамаглалдаа дурьдсан байсан. Герман Европын холбоог нуруундаа үүрч хямралтай үзэлцэх хооронд Америкийн эдийн засаг хөл дээрээ баттай зогсч эхэллээ. Хятадын өсөлт удааширч байгаа ч өндөр түвшинд байна; Японы үзүүлэлтүүд сайжирч байгаа нь мөн богино хугацаанд эерэг дүр зургийг бий болгож байна. Урт хугацаанд Америкийн төсвийн, Европын өрийн, Хятадын хэт халалтын суурь асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгааг тэмдэглэх нь зүйтэй. Мөн шинээр санаа зовоож буй нэг зүйл нь хөгжиж буй орнуудаас капитал гадагшилж Америк болон бусад хөгжингүй орнуудруу явж буй үзэгдэл юм. Энэ нь эргээд хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг боомилж магадгүй байгааг анхааралдаа авах нь чухал байна. Эх сурвалж: Мандал, АНУ Сангийн яам, Европын холбооны статистикийн эмхэтгэл, Монголын хөрөнгийн бирж, Блүүмберг, Америкийн нийлүүлэлтийн удирдлагын холбоо.
Америкийн төсвийн алдагдал 2009 онд ДНБ-ны 12 хувьтай тэнцэж байсан бол 2012 онд 7 хувь болж буурсан. Төсвийн хавцалаас одоохондоо Америк аврагдаад байна. Мэдээж асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Америкийн эдийн засаг одоохондоо Орон сууцны зах зээл, Хөрөнгийн захын өсөлтөөр дэмжигдэж байгаа юм. Мөн зөвхөн Америк төдийгүй бусад голлох эдийн засгуудын инфляци бага түвшинд хадгалагдаж байна. Эдийн засагт маш их хэмжээний мөнгө оруулсан боловч инфляци ийнхүү бага түвшинд хадгалагдаж байгаа нь сайн хэрэг юм.
8
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ ИРЭХ ЖИЛҮҮДЭД МОНГОЛД ЭЭЛТЭЙ БАЙХ УУ? Хятадын эдийн засаг ирэх жилүүдэд тогтвортой өсөлттэй байх төлөвтэй байгаа нь Монголд таатай нөхцлийг бүрдүүлж байгаа ч дундаж өсөлт 7 хувьтай байх төлөвтэй байгаа нь нүүрсний үнийн өсөлтийг хязгаарлаж байна. Үүнтэй зэрэгцэн Хятадын зах зээл дэхь нүүрс нийлүүлэгчдийн өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь Монголыг нүүрсний өрсөлдөх чадвараа нэн даруй сайжруулж, үнийн түвшинд бус үйлдвэрлэлд чиглэсэн бодлого баримтлах шаардлага тулгарч байгааг сануулж байна.
Мөн дэлхийн хамгийн том хөгжиж буй дөрвөн орны нэг нь Хятад болсон бөгөөд өсөлтийн хувиараа бусад гурван орны нийлбэр өсөлтөөс их байгаа нь графикаас харагдаж байна. Хятад нь 2008 оны эцсээр 4 триллион юаныг төмөр зам, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах замаар эдийн засгийн өсөлтөө дэмжих алхамыг амжилттай хийсэн юм. Богино хугацаанд, жинтэй арга хэмжээ авснаар хямралыг ажралгүй давсан нь доорх статистикаас харагдаж байна.
Хятад байр сууриа тэлсээр... Хорин жилийн өмнө дэлхийн тэргүүлэх дөрвөн том эдийн засаг нийт дэлхийн эдийн засгийн 55 хувийг эзэлж байсан бол 2012 оны байдлаар 38 хувьд хүрч буурчээ. Тэгвэл энэ хугацаанд Хятадын эзлэх хэмжээ 2 хүрэхгүй хувиас 11.5 хувь болтлоо өсчээ. Ийнхүү Хятадын нөлөө Монголд төдийгүй, дэлхийд хүчээ авсаар байна.
Эх сурвалж: Дэлхийн банк, data.worldbank.org
2009 оны I улирлын байдлаар:
2010 оны I улирлын байдлаар:
ЖИЛИЙН ӨСӨЛТ ХЯТАД
6.8%
ХЯТАД
11.9%
ЕВРОП
(5.2%)
ЕВРОП
0.6%
АНУ
(3.5%)
АНУ
1.6%
Хятадын нөлөө монголд 2012 оны байдлаар Монголын нийт экспорт бүтээгдэхүүний багцын 40 гаруй хувийг нүүрс, 20 орчим хувийг зэсийн баяжмал, 10 гаруй хувийг төмрийн хүдэр эзэлж, бүтээгдэхүүний сагсын 90 орчим хувийг түүхий эд бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ экспортын 90 гаруй хувийг өмнөд хөрш эзэлж байгаа нь Монголын гадаад худалдаа Хятадаас шууд, хүчтэй хамааралтай болсныг илтгэж байна. Тэгвэл сүүлийн жил гаруй хугацаанд Хятадын эдийн засгийн өсөлт буурсаар байгаа нь нүүрсний үнэ унахад хүчтэй нөлөөлж, үүний хэрээр манай орны экспорт буурлаа. Энэ нь төсвийн орлого тасалдах, гадаад валютын ханш чангарах, банкны чанаргүй зээл нэмэгдэх үндсэн шалтгаануудын нэг болж байна. Иймд бид эдийн засгийн тогтвортой байдал, дунд урт хугацааны бодлогодоо Хятадын нөлөөг зайлшгүй тусгах шаардлагатай.
Эдийн засгийн өсөлт буурсаар байна Хятадын эдийн засгийн үнэлгээ S&P Rating AA-
Тогтвортой
Fitch Rating Эх сурвалж: Дэлхийн банк, data.worldbank.org
www.purplebook.mn
A+
Тогтвортой
Moody's rating Aa3
Эерэг TE Rating
78.82
Тогтвортой
9
2013 оны 9 дҮГЭЭР сар
Олон улсын үнэлгээний агентлагуудаас Хятадын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн хугацаанд бууруулсаар өнөөгийн байдлаар “тогтвортой” гэсэн түвшин хүргээд байна. Хэрэв цаашид эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ авахгүй бол үнэлгээ буурах магадлалтай өндөр байгаа юм.
Төлбөрийн тэнцэл эерэг байгаа, гадаад валютын нөөц 3.5 триллион ам долларт хүрсэн, АНУ, Европын эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор экспорт өсч, дотоодын хэрэглээ нэмэгдэж байгаа нь импортын хэмжээ өсөхөд нөлөөлж буй нь валютын ханш чангарах эрсдлийг бууруулж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөг үзүүлж байна.
Эх сурвалж: www.tradingeconomics.com
Азийн Хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Дэлхийн банкаас Хятадын эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн жилийн хугацаанд хоёр ч удаа бууруулжээ. Хятадын зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй бол өсөлтийн таамаглалыг цаашид бууруулах магадлал өндөр байна. Статистикаас харахад өсөлт буурсаар 2013 оны II хагасын байдлаар 7.5 хувьд хүрсэн нь 2008 оны хямралын үеийн хамгийн бага өсөлттэй байсан үерүү дөхсөн үзүүлэлт юм.
Хятадын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд ямар байна вэ? 2011 оны наймдугаар сард инфляци 6 хувьд хүрч өсөөд байсан нь эдийн засагт ихээхэн дарамтыг үзүүлж байсан юм. Гэхдээ Төв банкнаас бодлогын хүүг өсгөж хумих бодлого явуулсан нь инфляцийн дарамтыг бууруулж хэвийн түвшинд хүргэжээ. Мөн засгийн газрын гадаад өрийн хэмжээ тасралтгүй буурч 23 хувьд хүрсэн нь “хэвийн” түвшин бөгөөд эдийн засагт дарамт учруулахааргүй байна.
10
Дээрхээс харахад эдийн засгийн суурь үзүүлэлтүүд эерэг байна. Харин банкнаас гадуурх зээлийн хэмжээ банкны секторын активын 25 хувьд хүрсэн нь чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдлийг бий болгож байна. Гэхдээ энэ оны эхний улирлын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь 1 хувь байгаа нь маш сайн үзүүлэлт юм. Эдийн засгийн бусад голлох суурь үзүүлэлтүүд сайн байгаа нь банкны секторын зээлийн эрсдлийг бууруулах юм.
Өсөлтийг дэмжих “албан бус арга хэмжээнүүд” авч байна 2013 оны эхний хагаст эдийн засгийн өсөлт 7.5 хувьд хүрч буурсан нь 2007 оны хямралыг эс тооцвол сүүлийн арав гаруй жилийн хугацааны хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Энэ жил Хятад улс эдийн засгийн өсөлтөө 7.5 хувьд хадгалах зорилт дэвшүүлсэн. Тэгвэл өнөөгийн байдлаар 7.5 хувиас бага түвшинд хүрэх эрсдэлтэй байгаа юм. Иймээс шинжээчид эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолж байна. Харин Хятадын удирдлагууд 7 хувиас доош буух хүртэл “албан ёсны эдийн засгийн өсөлтийг дэмжих аргах хэмжээ” авахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Гэхдээ өнөөгийн байдлаар “албан бус арга хэмжээ” аваад эхэлсэн гэж шинжээчид үзэж байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжих албан бус арга хэмжээг зургаа дугаар сараас эхлэн арилжааны таван том банкаар дамжуулан хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд:
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
1. Банкны зээлийн хүүний шалыг хүчингүй болгов. Ингэснээр компаниуд илүү бага хүүтэйгээр санхүүжилт татах боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ шинжээчдийн зүгээс “банкны системд хангалттай хэмжээний мөнгө байгаа цагт л бага хүүгээр зээл олгоно. Иймээс уг арга хэмжээний эдийн засаг дахь нөлөөлөл нь хязгаарлагдмал юм” гэж дүгнэсэн байна.
хөгжилд хөрөнгө оруулалт авахаар болжээ. Хэбэй мужийн хувьд агаарын тээвэр болон үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх бол Жиангсү мужийн хөдөөний дэд бүтэц болон тээврийн сүлжээнд хөрөнгө оруулалт хийх юм. Тэгвэл Күнхай мужийн хувьд автозам, төмөр зам, усан замд хөрөнгө оруулахаар болжээ.
2. Жижиг дунд үйлдвэрлэлийн татварын хэмжээг бууруулжээ. Эдийн засгийн өсөлт удааширснаар үүдэн гарах сөрөг нөлөөллийг жижиг дунд үйлдвэрлэл хамгийн түрүүнд, хамгийн мэдрэмтгий хүлээн авах юм. Иймээс нэмүү өртгийн татварын хэмжээг бууруулах замаар компаниудын санхүүгийн эрүүл мэндийг анхаарч эхэлжээ. Уг арга хэмжээний хүрээнд сарын 20,000 юаны борлуулалтын орлогоос ихгүй компаниуд хамрагдах ба 10 сая ажлын байр хадгалагдахад нөлөө үзүүлэх юм. 3. Экспортын бүтээгдэхүүний хураамжийг бууруулав. Экпортод бүтээгдэхүүн гаргаж буй компаниудын экспортын хураамжийг бууруулснаар мөн л компаниудын санхүүгийн чадавхийг сайжруулах арга хэмжээг авч байна. 4. 2010-2015 оны төсөв дэхь төмөр замын зардлыг 500 тэрбум юанаар нэмэгдүүлж 3.3 триллион юанд хүргэв. Уг алхам эдийн засгийг дэмжих хамгийн том алхамд тооцогдож байгаа боловч шинжээчдийн зүгээс “ийм хэмжээний мөнгийг хангалттай том дүн” гэж үзэхгүй байгаа юм. 2013 онд гэхэд л дэд төмөр замын төсвийг 106 тэрбум доллараас 112 тэрбум ам.долларт хүргээд байна. 5. Шанхай хотод хөрөнгө оруулахаар болов. Шанхай хот уг санхүүгийн дэмжлэгийг авсан анхны чөлөөт худалдааны бүс нутаг болсон байна. Хятадын дөрвөн том банкны нэг болох ХАА-н банкнаас Шанхай хотод 250 тэрбум юаны зээлийг олгосон нь бүс нутгийн эдийн засгийн 12.5 хувьтай тэнцжээ. Бээжингээс эдийн засгийг сэргээхийн тулд нэгдсэн санхүүгийн дэмжлэг, бодлого хэрэгжүүлэхгүй гэсэн боловч ийнхүү албан бусаар дэмжлэгүүд эхэлсэн байна. Үүнтэй ижилээр бусад бүс нутаг, жишээ нь, экспортын бүс нутаг болох Гуанжоуд ийм дэмжлэг хэрэгтэй байгаа аж. Шанхайд олгосон уг зээл ховор тохиолдол бөгөөд тус бүс нутгийн эдийн засаг бол Хятадын эдийн засгийн өсөлтийг 7.5 хувьд хүргэхэд чухал нөлөө бүхий газар юм. 6. Хэбэй, Жиангсү, Күнхай мужууд Засгийн газартай санамж бичиг байгуулжээ. Хятадын Хөгжлийн Банкны мэдээллээр Хэбэй, Жиангсү, Күнхай мужийн удирдлагууд Хятадын Засгийн газартай санамж бичигт зурж, дэд бүтцийн
www.purplebook.mn
Эх сурвалж: www.tradingeconomics.com
Арга хэмжээнүүд хүлээлтэд эерэгээр нөлөөллөө Албан бус арга хэмжээний үр дүнд хүлээлтийн индексүүд бага зэрэг өсөөд байна. Хятадын статистикийн хорооноос тооцдог Худалдан авагч Менежерүүдийн индекс өмнө сараасаа өсч 50.3 нэгжид хүрсэн бол HSBC-ээс тооцдог индекс 47.7 нэгжид хүрч буурсан ч бууралтын хурд нь удааширчээ. Индексүүд бага хэмжээгээр өсч байгаа нь эдийн засгийн агентууд ирээдүйг илүү өөдрөгөөр харж байгааг илтгэж байна. НSBC-ийн индекс уналттай харин Статистикийн хорооны индекс өсөлттэй байгаа нь HSBC-ийн судалгаанд жижиг хэмжээтэй компаниудын менежерүүд ихэвчлэн хамрагддаг бол статистикийн хорооны судалгаанд том хэмжээний компаниудын менежерүүд хамрагддагаас шалтгаалдаг байна.
Эх сурвалж: www.tradingeconomics.com
Хятадын статистикийн хорооноос тооцдог уг индекс өнгөрсөн сард өмнөх сараасаа унасан ч уналтын хурд удааширсан байгаа нь
11
2013 оны 9 дҮГЭЭР сар
эерэг дүр зургийг илэрхийлж байна. Эдийн засгийн өсөлтийг 7.5 хувьд хадгалан үлдэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг авсан нь хүлээлтэд эерэг нөлөө үзүүлж эхлээд байна. 2013 онд өсөлт энэ түвшиндээ хадгалагдах боломжтой гэж үзэж байна.
Гадаад хэрэглээнээс дотоод эрэлт рүү... Гадаад хэрэглээнд тулгуурласан эдийн засаг нь хямралын үед хэврэг байгаа нь Германы, Японы эдийн засаг хурдацтай унаснаар тодорхой болсон юм. Иймээс Хятадын хувьд дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарсан. Хятадын бодлого “хурдацтай өсөлтөөс тогтвортой өсөлт рүү, гадаад хэрэглээнээс дотоод эрэлт рүү” болж өөрчлөгдөөд байна. Гэвч энэ нь урт хугацааны ажил. Статистикаас харвал 1990-ээд оны үед ДНБ-ийн 38 хувийг хадгаламж эзэлж байсан бол 2000-аад оны үед 52 хувийг эзэлж байв. Эсрэгээрээ хэрэглээний хэмжээ 50 хувиас 35 хувь хүртэл буурчээ. Хөрөнгийн зах зээлийн хөгжил муу, засгийн газар нь төрийн өмчит компаниуддаа бага хүүтэй зээлийг их хэмжээгээр олгодог нь хувийн компаниудыг хөрөнгө татахад ихээхэн хүндрэл учруулдаг байна. Иймээс компаниуд ирээдүйн хэрэглээндээ зориулж илүү ихийг хадгалж, хэрэглээгээ бууруулдаг аж. Мөн хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд нийтийн болон хувийн секторын үйлчилгээний хүртээмж муу, мөн тухайн иргэнийг өөр орон нутагт шилжин суурьшихыг хориглосон нь хөрөнгө ихээр хадгалахад нөлөөлдөг байна. Иймээс хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд сүүлийн үед хотжилтыг дэмжих бодлого баримталж эхэлжээ. Хөдөөгийн иргэдийг хотод суурьшуулснаар төвлөрлийг үүсгэж улмаар боловсрол, эрүүл мэнд, нийгэм, хувийн секторын үйлчилгээг нэмэгдүүлэх замаар иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарыг томруулахийг зорьж байна.
12 дахь 5 жилийн төлөвлөгөө юунд төвлөрсөн бэ? Хятад улс 1950-аад оноос эхлэн эдийн засгийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү төвөлөгөөнд бүтээн байгуулалтын чиглэлүүд, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн тархалтын төлөвлөлт, хувийн секторын эдийн засагт оруулах хувь нэмэр, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, зорилгуудаа дэвшүүлдэг. Хятад улс 2010 онд 12 дахь 5 жилийн төлөвлөгөөгөө баталсан байна. Үүнд:
12
Хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нэгжид ноогдох усны хэрэгцээг 30%-иар бууруулах, ХАА-н усжуулалтын системийн усны үр ашгийн коэффициентийг 0.03 хувиар өсгөх, эрчим хүчний хэрэглээн дэхь сэргээгдэх эрчим хүчний хувийг 3.1 хувиар өсгөх, ДНБ-ийн нэг нэгжийн эрчим хүчний хэрэглээг 16 хувиар бууруулах, ДНБ-ийн нэг нэгжийн CO2 эмиссийг 17 хувиар бууруулах гэх зэрэг хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд ихээхэн анхаарал тавьжээ. Харин эдийн засгийн чиглэлээр 2015 он хүртэл эдийн засгийн жилийн дундаж өсөлт 7%, хотжилтыг 5 жилийн хуримтлагдсан дүнгээр 4 хувиар өсгөж 51.5 хувьд хүргэх, шинээр 45 сая ажлын байр бий болгох зорилго тавьжээ. Эдийн засгийн шинэчлэлийн чиглэлээр: • сангийн болон, татварын систем • санхүүгийн систем: дотоод болон эрсдлийн менежмент, олон шатат санхүүгийн зах зээл, санхүүгийн хяналтын механизм, зохицуулалтын орчиныг сайжруулахаар заасан байна.
Дүгнэлт Хятадын инфляци бага түвшинд хүрсэн, төлбөрийн тэнцэл эерэг байгаа, валютын нөөц хангалттай түвшинд хүрсэн зэрэг нь суурь үзүүлэлтүүд сайн байгааг илэрхийлж байна. Эдийн засгийн өсөлт 7.5 хувьд тогтворжиж, улмаар өсөх суурь нөхцөл бүрдээд байна. Гэхдээ эдийн засгийн бүтцийн шилжилт зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд үүнийг дагаад ойрын жилүүдэд өсөлт хоёр оронтой тоонд хүрэхээргүй байгаа юм. Иймээс нүүрсний үнэ 2011, 2012 онд хурдацтай өссөн шиг нэмэгдэх боломжгүй байна. Иймд нөхцөлд бид үнийн түвшинд бус үйлдвэрлэлд чиглэсэн бодлого баримтлах замаар экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай тулгарах юм. Үүний тулд төмөр замын асуудлыг богино хугацаанд шийдэж тээврийн зардлыг бууруулах, нүүрсээ угааж нэмүү өртөг шингээх зэрэг арга хэмжээнүүдийг дунд ба урт хугацааны бодлогоор үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай.
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
“
Зэсийн фундаментал анализ 2013
2011 онд рекорд өндөр түвшинд хүрснээсээ хойш зэсийн үнэ унаж 7500 орчим дээр тогтворжлоо. Эрэлтийн суурь хүчин зүйлс эерэг, нийлүүлэлт хурдацтай нэмэгдэхгүй байгаа өнөөгийн тохиолдолд үнэ тогтвортой, чанга байна гэж үзэж байна.
”
Зэсийн үнэ 2008 оны хямралаас хойш огцом өсч 10,000 доллар/тонн давсан. Энэ нь Азийн орнууд их хямралыг сайн давж гарсан холбоотой юм. Гэвч Азийн хэрэглэгч болох Европын өр (2010), Америкийн төсвийн хүндрэл (2011) нь Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашрахад хүргэсэн (2012). Энэ нь үнэд нөлөөлж сүүлийн 2 жилийн хугацаанд үнэ 7500 орчим доллар/тон дээр тогтворжлоо. 2013 он гараад 6700 доллар/тонн хүртэл унасан зэсийн үнэ эргээд 8-р сарын байдлаар өсч 7300 доллар/тонн болоод байна.
баригдаж буй үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн нэг жилд 20 гаруй хувиар нэмэгдсэн нь яриангүй зэсийн эрэлтэд эерэгээр нөлөөлж буй юм.
Ази тив, тэр дундаа Хятад улс дэлхийн хамгийн том зэсийн хэрэглэгч болоод байгаа бөгөөд түүний араас Энэтхэг улс нэхэн ирж байгаа юм. 2020 онд гэхэд Хятад, Энэтхэг хоёр нийлээд дэлхийн нийт зэсийн хэрэглээний 50 хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоог Рио Тинто хийжээ. Зэсийн эрэлтийн 62 хувь нь Ази тивээс, ашиглалт талаасаа барилга 32 хувь, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 54 хувийг тус тус бүрдүүлж байна. 2012 оны 8-р сараас эхлэн Хятад улс эдийн засгийн өсөлтийн сааралтыг эмчлэх зорилгоор эдийн засгаа тэлэх бодлогоо эрчимжүүлснийг бид мэднэ. Үүний үр дүнд Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл зэсийн эрэлтэд маш эерэгээр нөлөөлж буйг бид графикаас харж болно. 2013 оны 7-р сарын байдлаар орон сууцны үнэ Бээжин хотод сүүлийн 12 сард 14 хувиар өсөөд байна. Харин Хятадын хамгийн том 70 хотын орон сууцны үнийн индексээс харвал улс даяар үнийн өсөлт 6 хувьтай байна. Хятадын шинээр
www.purplebook.mn
Нөгөө талаас Америкийн орон сууцны зах зээл алгуурхан боловч сэргэж эхэлсэн болохыг бид шинээр барьж эхэлсэн орон сууцны тоо хэмжээнээс харж болно. Мөн орон сууцны үнийн өөрчлөлтийг харуулдаг Case Shiller индекс 2012 оны 2-р сараас хойш тасралтгүй өсч байна. Өөрөөр хэлбэл орон сууцны эрэлт ихэсч байгааг харуулж байгаа юм. Лондонгийн металын бирж дээрх (LME) зэсийн нөөц оны эхнээс огцом өсч зургаан сарын дундуур дээд цэгтээ хүрсэн боловч 8-р сарын байдлаар алгуурхан
13
2013 оны 9 дҮГЭЭР сар
Дунд хугацааны трэндээс харвал зэсийн нийлүүлэлт, түүний олборлолтын өсөлт харьцангуй бага байна. Энэ нь төлөвлөгөөнд байсан томоохон уурхайнууд дээр саатал гарч байгаа (Оюу толгой г.м.), мөн одоо ажиллаж байгаа уурхайнуудад ажил хаялт (2011-2012) болсон зэргээс хамааралтай гэж үзэж байгаа юм.
бууж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл 2013 оны үнийн уналт нь биет зэсийн илүүдэл бий болсонтой холбоотой болохыг бид энэ графикаас харж болно. Нөгөө талаас 2013 оны 8-р сарын байдлаар олон улсын зэсийн үнийн форвард муруй эерэг буюу өсөлттэй байгааг бид харж байна. Форвард муруй нь дилерүүдийн үнийн талаарх ирээдүйн хүлээлтийг харуулах ач холбогдолтой. 2011 онд зэсийн үнэ 9000 доллар байх үед бидний хийсэн анализаас (purplebook.mn) харахад уг форвард муруй нь сөрөг хамааралттай буюу уналттай байсан байна. Түүний дараахнаас зэсийн үнэ унаж эхэлсэн байдаг.
Азийн эдийн засгийн өсөлт буурсан боловч хүчтэй хэвээрээ байгаа, Японы эдийн засаг сэргэж эхэлсэн, Европын холбооны эдийн засаг буурч байснаа 2013 он гараад өсч эхэлсэн, Америкийн эдийн засаг тогтвортой байгаа зэрэг нь хэрэглээний хүчин зүйл талаас зэсийн эрэлт хүчтэй байхад нөлөөлөх болно. Хятад, Америк буюу дэлхийн хамгийн том хэрэглэгч хоёр орны барилгын салбар өсөлттэй сайн байна. Нөгөө талаас нийлүүлэлтийн өсөлт харьцангуй удаан байгаа нь урт хугацаанд эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдах эрсдэлийг бий болгож магадгүй. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд зэсийн үнэ дунд хугацаанд тогтвортой, чанга байх боломжтой.
14
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
Алтны фундаментал анализ 2013
“
Азийн зүгээс биет алтны эрэлт маш сайн байгаа учир Алтны ханш одоогийн түвшин дээр тогтворжих төлөвтэй. Хөрөнгө оруулалтын эрэлт эргээд сэргэсэн тохиолдолд 12 жилийн турш өссөн трэнд хадгалагдана гэж таамаглаж байна.
”
үнэ нь алтны эрэл хайгуулыг идэвхжүүлж, өмнө нь олборлоход өртөг зардал өндөртэй байсан уурхайнуудыг ажилд оруулсан юм.
Алтны ханш 2013 он гараад 700 доллараар унаж шинэ рекорд тогтоогоод байна. Алт сүүлийн 12 жилд 270 доллараас 1900 доллар хүртэл өссөн. Тасралтгүй үргэлжилсэн өссөн тренд ийнхүү зогсов уу гэсэн асуулт гарч ирээд байгаа юм.
Ингэснээр сүүлийн жилүүдэд алтны үнэ өсөх тусам алтны олборлолт нэмэгдэж, эсрэгээр үнэт эдлэлийн эрэлт буурч байжээ. Хэдийгээр алтан үнэт эдлэлийн эрэлт тоо хэмжээний хувьд буурч ирсэн боловч үнийн дүнгийн хувьд өсч байсан гэдгийг сануулах нь зүйтэй.
Алтны ханшийн өсөлтийг геополитикийн эрсдэлтэй байдал, инфляци өснө гэсэн хүлээлт, доллар болон голлох валютуудад итгэх итгэл, биет алтны хүчтэй эрэлт, спекуляторуудын мөрий, бодит хүүгийн түвшин бага байсан зэрэг үйл явдлууд тус тус дэмжиж ирсэн.
Биет Алтны Эрэлт Нийлүүлэлт Алтны ирээдүйн хандлагыг тодорхойлохын тулд түүний бодит эрэлт нийлүүлэлтийг судлаж үзэх хэрэгтэй. Алт үнэтэй болох тусам үнэт эдлэлийн эрэлт тоо хэмжээний хувьд буурч ирснийг бид графикаас харж болно. Нөгөө талаас өндөр
www.purplebook.mn
Нөгөө талаас хөрөнгө оруулалтын чанартай алтан гулдмай, алтан зоосны эрэлт 2007 он хүртэл жилд дунджаар 300 орчим тонн байснаа огцом өсч 1000
15
2013 оны 9 дҮГЭЭР сар
тонн давсан болохыг бид графикаас харж байна. Ийнхүү хөрөнгө оруулалтын чанартай биет алтны эрэлтийн өсөлт нь нөгөө талд буурч байсан үнэт эдлэлийн эрэлтийг нөхөж ирсэн билээ.
Төв банкууд, ялангуяа валютын нөөцдөө алтыг их хэмжээгээр эзэмшдэг хөгжилтэй орнуудын төв банкууд өнгөрсөн хугацаанд байнга нөөцөөсөө алт зарж ирсэн. Эдгээр төв банкуудаас жилд зарах алтны хэмжээ нь 1999 оны Вашингтоны гэрээгээр зохицуулагдах бөгөөд 500 тонноос хэтэрч болохгүй. Графикаас харахад 2009 он хүртэл дэлхийн төв банкууд цэвэр дүнгээрээ алтыг зарж байсан бол 2010 оноос эхлэн алтыг худалдан авах тал нь давамгайлсан. Энэ нь мэдээж алтны үнийн өсөлтөд том түлхэц үзүүлсэн. World Gold Council мэдээлснээс үзвэл хөгжиж буй орнуудын төв банкууд алтыг их хэмжээгээр худалдан авч байна. Миний бодлоор 2008 оны олон улсын хямралаар Хөгжиж буй орнуудын төв банкуудын өмнө АНУ, Европын бүсийн эдийн засгийн чадавхи, доллар болон Еврод итгэх итгэлд том асуултын тэмдэг гарч ирсэн юм. Статистикаас харахад 2008 оноос хойш Хятад, Орос зэрэг орнууд дээр нэмэгдээд Турк, Ойрхи дорнодын орнууд, хуучин ЗХУ-н бүрэлдэхүүнд байсан улсуудын Төв банк алтыг их хэмжээгээр нөөцдөө нэмж эхэлжээ.
Биет бус хөрөнгө оруулалтаас гадна алтны ханшид дэлхийн таваарын биржүүд дээрх алтны дериватив арилжаа маш чухал нөлөөтэй. COMEX бирж дээрх алтны арилжааны эргэлт нь дэлхийн хамгийн том бөгөөд 2013 оны 1-р сараас 8-р сарын 6 хүртэл дилерүүдийн цэвэр урт позиц (дилерүүдийн нийт худалдан авсан фючерсээс худалдсан фючерсийг хасч цэвэр позицийг гаргана) даруй 3 дахин буурсан болохыг графикаас харж болно. Гэхдээ дилерүүд урт хэвээрээ байгааг (сүүлийн 12 жилд үргэлж урт байсан) сануулъя.
Хөрөнгө Оруулалтын Эрэлт
Ханш унасан шалтгаан
2003 онд анхны алтанд хөрөнгө оруулдаг, бирж дээр арилжаалагддаг сангууд (ETF) бий болсоноор дэлхийн аль ч өнцгөөс алтыг биетээр нь эзэмшилгүй хөрөнгө оруулах боломж нээгдсэн юм. Цаашид Жорж Сорос, Жон Полсон нарын хөрөнгө оруулалтын сангийн титанууд алтанд хөрөнгө оруулах явдлыг үлгэрлэж, барууны хөрөнгө оруулагч нар алтанд биет бусаар хөрөнгө оруулах болсон юм.
Юуны өмнө алт бол хувьцаатай адил ногдол ашиг, эсвэл бондтой адил хүү амладаггүй гэдгийг санах хэрэгтэй. Алтны сангуудад төвлөрөөд байсан 2600 тонн алт нь олон улсын эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал, эрсдэлээс хамгаалсан хөрөнгө оруулалт гэж зарим талаар ойлгож болох юм.
Нийт алтны сангуудын хөрөнгө оруулалтын хэмжээ 2012 онд 2600 тонн алт буюу оргилдоо хүрсэн. Харин 2013 он гараад дэлхийн алтны сангууд нийтдээ 400 гаруй тонноор буурсан. График дээр харуулсан SPDR GOLD ETF бол дэлхийн хамгийн том алтны сан бөгөөд нийт алтны сангуудын тал хувийг дангаараа бүрдүүлдэг учир энд жишээ болгон үзүүллээ.
16
2013 он гарснаар Америк, Европын холбоо, Японы эдийн засгийн индикаторууд нааштай гарч эхэлсэн. Хятадын эдийн засаг 2011 оноос эхлээд эрсдэлтэй боллоо хэмээн шуугиж байсан боловч эдийн засгийн индикаторууд дарааллан боломжийн гарч байгааг бас хэлэх нь зүйтэй. 2008 оноос эхлээд 5 жил олон улсын эдийн засгийн хямрал бүрэн дууссан эсэх, дараагийн давалгаа айсуй эсэх талаарх асуултууд өнгөрсөн хугацаанд бүрэн хариулагдаагүй байсан гэж хэлж болно. Харин
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
2013 он гарснаар эдийн засгийн дүр зураг глобал түвшинд нааштайгаар эргэж байна гэсэн дүгнэлтийг эдийн засагч нар хийж эхэлсэн. Нөгөө талаас сүүлийн жилүүдэд алтны ханш огцом өссөн боловч томоохон коррекц (аливаа ханш огцом өссөний дараа заавал буурдаг эсвэл эсрэгээрээ) хийгдээгүй байсан нь дилерүүдийн санааг зовоож байсан. 2003 онд алтны санд төвлөрсөн алт гэж юм бараг байсангүй. Харин 2013 он гэхэд үлэмж хэмжээний буюу нийтдээ 2600 тонн алт хуримтлагдсан байсан нь өөрөө ихэнх тохиолдолд урт хугацаатай хөрөнгө оруулалт байгаагүй юм гэж би үзэж байна. Алт бол уламжлалт инфляцийн хэдж (инфляцын эсрэг хамгаалалт). Олон улсын эдийн засгийн хямралаас улбаалан долларын инфляци огцом өсч магадгүй гэж үзэж байсан хөрөнгө оруулагч нар цөөнгүй бий.
бүсийн олон хүн амтай улс орнууд ардчилсан байгуулалтанд шилжиж (олон сорилт бий) байгаа нь зарим талаар алтны ханшид сөрөг нөлөө үзүүлсэн.
Цаашдын хандлага Алтны үнэ суларсанаас болж 2013 оны эхний 6 сарын байдлаар үнэт эдлэлийн эрэлт +34% нэмэгдсэн. Энэхүү эрэлтийг бүхэлдээ Хятад, Энэтхэг, Азийн орнууд болон Ойрхи дорнодын зах зээл бүрдүүлж байна. Биет бус хэлбэрээр алтанд хөрөнгө оруулах боломж олгодог барууны орнуудын Алтны сангууд эхний 6 сарын байдлаар 400 гаруй тонн алт зарсан боловч нөгөө талд Ази болон Ойрхи дорнодын зүгээс гулдмай, зоос хэлбэртэй биет алтанд хөрөнгө оруулах эрэлт маш хүчтэй хэвээрээ байгаа юм. Валютын нөөц нь асар томорч буй хөгжиж буй орнуудын (тухайлбал 2013 оны 6 сарын байдлаар Хятадын нөөц 3.5 трл.доллар хүрсэн) Төв банкууд ямар нэгэн хэлбэрээр доллар болон еврогоос диверсификаци хийх альтернатив хэрэгсэлтэй байхаас өөр арга үгүй. Алт бол энэ тохиолдолд маш натурал сонголт бөгөөд Төв банкуудын зүгээс цаашид ч эрэлт хүчтэй байна гэж үзэж байна. 2013 оны эхний хагас жилийн байдлаар Төв банкууд цэвэр дүнгээр 74 тонн алт худалдан аваад байгаа юм. Хэдийгээр Европын холбооны эдийн засгийн уналт зогсч, эргэж сэргэх төлөв ажиглагдсан, Америкийн эдийн засаг хөл дээрээ зогссон зэрэг фактууд нь богино хугацаатай тоглогчдыг алтнаас гарах, улмаар үнийг огцом унахад хүргэсэн боловч миний бодлоор эдгээр эдийн засгуудад шийдэгдээгүй маш олон асуудал байгаа бөгөөд баярлахад арай эрт байна. Хэрэв Европын эсвэл Америкийн зүгээс эдийн засгийн сэргэлтийн эсрэг нэг индикатор гарахад л алтны ханш огцом өсөх нөхцөл байдал үүсэх болов уу. Өдөр тутам чинээлэг болж буй Азийн зах зээлийн хэрэглэгчид, тэдний уламжлалт хэрэглээ, мөн хөгжиж буй орнуудын төв банкуудын аварга том валютын нөөцүүд нь алтны ханшийг урт хугацаанд дэмжих болно. Богино хугацаанд Алтны сангууд цаашид их хэмжээгээр зарах, эсвэл тогтворжих эсэх нь алтны ханшийг шууд тодорхойлж байна.
Гэвч 2012 он гараад голлох эдийн засгууд инфляциа тун сайн барьж чадсан юм. Цаашид ч инфляци ийнхүү бага түвшинд хадгалагдах төлөв байдал ажиглагдаж эхэлсэн.
Алтны ханш одоогийн түвшин дээр тогтворжиж, цаашид эргэн өсч эхлэх буюу өссөн трэнд алдагдалгүй хадгалагдана гэж таамаглаж байна.
Геополитикийн факторууд өмнө нь алтны ханшид чухал нөлөө үзүүлдэг байсан боловч Ойрхи дорнодыг Америк улс ерөнхийд нь хяналтандаа авч (мэдээж нөгөө талдаа маш их үнээр) энэ
www.purplebook.mn
17
2013 оны 9 дҮГЭЭР сар
Коксжих нүүрсний нөхцөл байдал
“
Хятадын нүүрсний эрэлт урт хугацаанд тогтвортой байна. Гэтэл Монголын нүүрсний өртөг өрсөлдөгч нартай харьцуулахад өндөр байгаа нь санаа зовоох асуудал мөн.
”
Хятадын гангийн үйлдвэрлэл алгуур өснө
Хятадын 12 дахь удаагийн ирэх 5 жилийн төлөвлөгөөнд гангийн үйлдвэрлэлтэй холбоотой хэд хэдэн чухал бодлогыг тусгасан байдаг 1. Үүнд нэгдүгээрт, үйлдвэрлэлийн чанарыг сайжруулж, импортын хэрэглээг бууруулах, хоёрдугаарт, ган үйлдвэрийн хамгийн том 10 компанийн зах зээлд эзлэх одоогийн 49 хувийг 2015 онд 60 хувьд хүргэх, гуравдугаарт, гангийн хурдацтай өсөлтийг сааруулж, дотоодын хэрэглээний хэмжээг 2015 онд 750 сая тоннд хүргэх, дөрөвдүгээрт, гадаадын төмрийн хүдрийн нөөцийг худалдаж авахын тулд бүс нутгийн гангийн үйлдвэрлэлийг дэмжих. Эдгээр бодлогын төлөвлөгөөнүүдийг харахад гангийн үйлдвэрлэлээ хурдацтай өсгөхгүй, алгуур өсгөх замаар төмрийн хүдрийн нөөцийг хуримтлуулах зорилго дэвшүүлжээ.
Эх сурвалж: www.steelease.com, BOCI Research
Өнгөрсөн оны байдлаар түүхий гангийн хэрэглээний 63 хувь нь үл хөдлөх, дэд бүтэц, машин, тоног төхөөрөмжид ногджээ. Түүхий гангийн хэрэглээний бүтцийг харвал цэвэр эдийн засгаас хамаарахаар байна. Хятадын эдийн засаг 2010 оноос хойш тасралтгүй буурч байгаа нь гангийн үйлдвэрлэлийн хэрэглээнд нөлөөлж байна.
Түүхий гангийн хэрэглээ буурч байна 2012 онд дэлхийн нүүрсний 50.2 хувийг Хятад улс хэрэглэсэн. Энэ нь ойролцоогоор 3.6 тэрбум тонн2. Үүний дийлэнх нь цахилгаан эрчим хүч, гангийн үйлдвэрлэл эзэлдэг. Гангийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар өсөж 517 сая тонн, боловсруулаагүй ган 7.4 хувиар өсөж 389.9 сая тоннд тус тус хүрсэн3. Гэтэл гангийн үнэ энэ оны эхний 7 сарын байдлаар 3.3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 5 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл нэмэгдээд байхад нөгөө талаас гангийн үнэ буурсан нь гангийн хэрэглээ багассантай холбоотой.
2012 Steel Industry Outlook International Energy Agency 2012 3 Mongolian Mining Corporation, interim results announcement for the six months ended 30 june 2013
Эх сурвалж: http://www.tradingeconomics.com/, China
Гангийн үнэ ба нүүрсний үнийн хооронд өндөр хамаарал байна Гангийн үнийг Монгол улсын нүүрсний экспортын дундаж үнэтэй зэрэгцүүлэн харахад ижил чиглэлтэй, корреляцийн коэффициент 0.77 буюу мэдэгдэхүйц өндөр хамааралтай байна. Хэрэв Хятад улсад гангийн хэрэглээ буурвал яалт ч үгүй нүүрсний хэрэглээ буурахаар байна.
1
2
18
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
Эх сурвалж: http://www.indexmundi.com, China
Энэ жилийн нүүрсний импортын хэрэглээг “Sanford C.Bernstein” судалгааны байгууллага 150 сая тонн гэж таамагласан ба үүнээс коксжих нүүрс нь 56.3 сая тонн4. Эхний хагас жилийн байдлаар манай коксжих нүүрсний экспорт 35 хувиар буурсан бол гол өрсөлдөгч болох Австрали, Канад, Орос 60-с дээш хувь өсжээ. Улсууд
2013
2012
Өөрчлөлт
Монгол
6
9.3
-35%
Австрали
13.3
6.7
99%
Канад
5.7
3.5
63%
Орос
4.3
2.5
72%
АНУ
3.6
3
20%
Бусад
2.6
2.7
-4%
Нийт
35.3
27.6
28%
Эх сурвалж: Mongolian Mining Corporation
Манайд яагаад коксжих нүүрсний олборлолт буурсан үндсэн шалтгаан нь нүүрсний өртөг өндөртэй холбоотой. Монгол улсын нэг тонн нүүрсний өртөг дунджаар 60 доллар байна. Зураглалаас бусад улс орнуудтай харьцуулбал Хятадтай хамгийн ойрхон нь манайх. Гэтэл өртгөөрөө Хятад улсад хамгийн их нүүрс нийлүүлдэг Индонезоос 1.5 дахин өндөр, харин Австралитай ойролцоо байгаа юм. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн давуу талаа ашиглаж чадахгүй байна.
4
Эх сурвалж: http://agmetalminer.com
Дүгнэлт Хятадын эдийн засаг 2015 он хүртэл тогтвортой байх төлөв ирэх 5 жилийн төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ хугацаанд гангийн хэрэглээ тогтвортой байна гэж үзвэл гангийн үнэ болон нүүрсний үнэ тогтвортой байх боломжтой. Харин нүүрсний үнэ одоогийн доод түвшин дээр тогтвортой байна гэж үзвэл бидний өмнө тулгарах гол асуудал нүүрсний өртөг болно. Нүүрсний өртгийг бууруулахын тулд нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёрдугаарт, түүхий нүүрсээ угаах, дахин боловсруулах, гуравдугаарт, төмөр замаа тавих шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхгүй бол Хятад улс бид нарыг тоохгүй. Цаашид нүүрсний үнэ өндөр байх үед нь 5-10 жилийн хугацаатай нүүрс нийлүүлэх тогтвортой байдлын гэрээ хийх тал дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хятадын эдийн засаг сэргэж байгаа өнөө үед дахин нүүрсний үнэ өндөр түвшинд хүрэхийг үгүйсгэхгүй.
www.bernsteinresearch.com
www.purplebook.mn
19
2013 оны 9 дҮГЭЭР сар
Шатахууны импорт
{
Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдал таагүй байгаа боловч валютын ханш болон ОХУ-н газрын тосны бүтээгдэхүүндээ ногдуулдаг татвараас хамаарч шатахууны үнэ өсөхгүй.
Дэлхийн эдийн засгийн хөгжлийг газрын тосгүйгээр одоохондоо төсөөлөх боломжгүй юм. Газрын тос нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний хамгийн багадаа 32% (Европ ба Ази)-оос дээд тал нь 53% (Ойрхи Дорнод) хүртэл хангаж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөд болон Төв Америкт 44%, Африкт 41%, Хойд Америкт 40%-тай байгаа юм. Жилд дэлхий даяар 30 тэрбум баррель газрын тос хэрэглэдэг бөгөөд үүний дийлэнх хувь нь хөгжингүй орнуудад ногддог. Жишээлбэл 2012 онд АНУ-д дэлхийн нийт хэрэглээний 24.2% ногдож байсан бол Европын Холбоонд 16,7% нь ногдож байна. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ нэг сая тонн орчим бөгөөд үүнийгээ бид 100% гаднаас импортлодог. Энэхүү импортын бүрэн хамаарал маань саяхныг хүртэл бүхэлдээ ОХУ-аас хамаарч байсан. ОХУ нь ОПЕК-ийн гишүүн орон биш боловч дэлхийд газрын тосны нөөцөөрөө болон үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч орнуудын тоонд багтдаг энэ зах зээлийн нөлөө бүхий оролцогч улс юм. ОХУны Сангийн яам газрын тосны бүтээгдэхүүндээ экспортын татварыг сар бүрийн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн хэлбэлзэл болон дотоодын эрэлт нийлүүлэлтийн тэнцлээс хамааруулан тогтоож ногдуулдаг бөгөөд үүнийгээ төсвийн бүрдүүлэх нэмэлт эх үүсвэр, дотоод зах зээл дээрх нийлүүлэлтээ нэмэгдүүлэх урамшуулал хэмээн тайлбарладаг. Энэ байдал нь манай улсын эдийн засгийг дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны зах зээлийн үнийн хэлбэлзлээс гадна ОХУын газрын тосны бүтээгдэхүүндээ ногдуулдаг экспортын татвараас тодорхой хэмжээний хамааралтай болгохоос гадна ба импортын үнийг өсгөдөг сөрөг талтай.
20
Монгол Улсын нөхцөл байдал Манай улс газрын тосны бүтээгдэхүүний дотоод хэрэгцээгээ 100% импортоор хангадаг бөгөөд ОХУ-с нийт хэрэглээний дийлэнх хувийг багахан хувийг БНХАУ болон БНСУаас импортлодог. Ялангуяа ОХУ-ын Роснефьт компаниас манай улсын газрын тосны бүтээгдэхүүний үнэ хэрхэн тогтох нь хамаарна гэхэд хэтрүүлэг болохгүй. 2010 оны байдлаар Роснефьт компанийн нийт үйлдвэрлэлийн 1.8%, экспортлосон бүтээгдэхүүний 3 орчим хувь Монгол улсад ногдож байсан байна. Энэхүү баримтаас харахад манай улсын импортлож байгаа шатахууны хэмжээ нь бизнесийн утгаараа Роснефьт компанийн хувьд тийм ч чухал биш харин ч эсрэгээрээ Монгол улсын хувьд улс хөрш улсын хувьд ОХУ-ын засгийн газар, сангийн яамтай газрын тосны бүтээгдэхүүндээ ногдуулдаг экспортын татвар бууруулах талаар гэрээ хэлэлцээрийг хэрхэн хийснээс илүүтэй хамаарахаар дүр зураг ажиглагдаж байна. 1990-ээд оны дунд үеэс хэрэгжүүлж эхэлсэн Газрын тос хөтөлбөрийн үр дүнд сүүлийн жилүүдэд түүхий газрын тосны экспортын тоо хэмжээ болон түүний нийт экспортод эзлэх хувь сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч байгаа нь газрын тосны гадаад зах зээлээс хамааралтай улсын хувьд ихээхэн эерэг мэдээ юм.
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
эзэлдэг жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад чиглэсэн бөгөөд нийт олгогдсон зээлийн хэмжээ болон ОХУ-н экспортын татварын хэмжээ нь манай улсын дотоодын зах зээлийн үнэ өсөхөд нөлөөлөхүйц биш гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэгээд ч ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүндээ ногдуулдаг экспортын татварын сүүлийн хоёр жилийн дундаж нь 402 ам. доллар бөгөөд 9-р сараас мөрдөгдөх 400.7 ам. доллар гэдэг нь сүүлийн хоёр жилийн дундажаасаа ч доогуур дүн байгаа нь үнэ нэмэгдэхэд нөлөөлөхүйц хүчин зүйл болж чадахгүй нь илт байна.
2013 оны тойм 2013 оны эхний хагас жилд газрын тосны бүтээгдэхүүний импорт 543.5 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.5 тонн буюу 3.1% өссөн байна. Хэдийгээр манай улсын экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлтэй байгаа боловч замын барилгын төслүүдийн хэрэгжилтийн үр дүнд шатахууны ялангуяа дизелийн түлшний хэрэглээ зохих түвшинд байгаа нь шатахууны хэрэглээ буурахгүй байхад нөлөөлж байна . Мөн импорт өсөхөд эерэгээр нөлөөлсөн өөр нэг шалтгаан нь “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд шатахууны нөөц тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаатай холбоотой. ОХУ-ын Сангийн Яамнаас 8 сарын 19-нд газрын тосны бүтээгдэхүүндээ ногдуулдаг экспортын татвараа 9-р сарын 1-ээс эхлэн энэ сараас 20.9 ам. доллараар нэмэгдүүлж тонн тутамд нь 400.7 ам. доллар болгоно гэсэн мэдэгдэл хийсний дараахнаас өдөр тутмын сонингуудаар газрын тос импортлогч компаниуд үнээ нэмэх гэж байгаа талаар мэдээ гарсан. Энэ нь үндэслэл муутай мэдээлэл бөгөөд дээрх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд олгогдсон 3.8%-ийн 195 тэрбум төгрөгийн зээл болон 338.3 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларын форвард хэлцэл нь манай улсын нийт хэрэглээний 20%-ийг
www.purplebook.mn
Эцэст нь дүгнэхэд валютын ханш цаашид өсч Мандал Даатгалын шинжээчдийн таамагласан төгрөг ам. долларын харьцаа 1,650 түвшинд хүрлээ ч гэсэн Монгол банкнаас хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрийн үр дүнд үнэ өнөөгийн түвшиндээ байх бүрэн боломжтой харагдаж байна. Харин дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны үнэ болон ОХУ-н экспортын татварын хэмжээ урд өмнө байгаагүй хэмжээнд хүрч өсвөл Монгол банкнаас хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрийн хэрхэн оновчтой болохыг сорьсон шалгалт болох нь дамжиггүй юм.
21
2013 оны 9 дҮГЭЭР сар
Инфляци: өнөөгийн байдал, ойрын хугацааны төлөв
“
Мөнгөний бодлогын хүрээнд Монголбанк инфляцийг нэг оронтой тоонд оруулж 8 хувьд хүргэнэ гэж зорьж байгаа. Хэдийгээр энэ бодлогын чиглэл хэрэгжиж эхэлснээс хойш жилийн инфляцийн түвшин буурч энэ оны 6 сарын байдлаар 8.8 хувьтай байгаа ч энэ нь чиг хандлага хэр удаан хадгалагдаж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж байна.
Өнөөгийн байдал
”
Инфляци нь эдийн засагт дахь нийт эрэлт, нийлүүлэлтийн зөрүүгээр үүсдэг гэж үзэхэд болно.
2013 оны 2 дугаар сараас инфляцийн түвшин нэг оронтой тоонд хүрч саарсан. Ийнхүү саарахад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, эрчим хүч, түлшний үнийн өсөлт буурч улмаар инфляци саарсан нь ажиглагдаж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт саарахад голлон нөлөөлсөн бүтээгдэхүүн бол мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт удааширсан нь нөлөөлсөн. Харин бусад гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт тодорхой хэмжээнд өссөн юм.
ДНБ-ний илүүдэл 0-ээс бага буюу сөрөг үед инфляцийн түвшин буурч, 0-ээс их болж эерэг үед инфляцийн түвшин өсч буй нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл: Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ илүү ихийг хэрэглэж эхлэх үед инфляци өсч, эсрэг тохиолдолд буурч байна.
1
22
Инфляцид нөлөөлж буй хүчин зүйлсийг зардал талын болон эрэлт талын гэж хоёр ангилж үзэж болдог. Эдгээр хүчин зүйлсийг эхний 6 сарын байдлаар задалж харвал: Инфляцийн түвшинд үзүүлэх нөлөө
№
1
Монголбанк болон Засгийн газар хамтран хэрэгжүүлсэн “Үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”
1
Төсвийн зардал хумигдсан Мөнгөн тэтгэмж тараагдаагүй
2
Импортлогдсон инфляци бага
2
Хөрөнгө оруулалтын дотогш чиглэсэн урсгал буурсан
3
Худалдааны ложистиктой холбоотой хүндрэлийг бууруулсан
3
Мөнгөний бодлого зөөлөрсөн
Оны эхнээс инфляцийн хүлээлтийг бага байлгаж чадсан
№
Зардал талын хүчин зүйлс
Эрэлт талын хүчин зүйлс
Инфляцийн түвшинд үзүүлэх нөлөө
Нийт эрэлт нийлүүлэлтийн зөрүү, /HP filter ашиглан тооцсон/ © Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
Зардал талын хүчин зүйлсийг дэлгэрүүлэн үзье. 2012 оны сүүлээс Монголбанк болон Засгийн газар хамтран “Үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн нь инфляцийн нийлүүлэлтийн талын шок-д нөлөөлж буй хэрэг юм. “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах TLF дэд хөтөлбөрт 303 тэрбум төгрөгийг 3 жилийн хугацаатай зарцуулахаас Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-д 22 тэрбум төгрөгийн зээл, 92 тэрбум төгрөгөөр 400 ачааны хагас вагон, 60 ачааны битүү вагон, 3 гол замын зүтгүүр, 3 сэлгээний зүтгүүрийг худалдан авахаар болжээ. Барилгын гол нэрийн материалын үйлдвэрлэл, барилгын материалын худалдаа, орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэхэд нийт 651 тэрбум, орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрт 990 тэрбум, махны нөөц бэлтгэхэд зориулж 87 тэрбум төгрөг, гурилын худалдаанд 35,4 тэрбум нийт зээлийн шугам нээж ажилласан. Эдгээр хөтөлбөрийн үр дүнд инфляцийн түвшинд эзлэх махны үнийн хувийн жинг 10.4 хувиар буурсан гэж Монголбанкнаас мэдэгдсэн. Мөн шатахуун импортлогч 12 компанид 15 удаагийн транчаар 192.0 тэрбум төгрөгийн жилийн 3.8 хувийн хүүтэй зээл олгож, 2-6 сарын хугацаатай 338.3 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларын форвард хэлцэл хийсэн байна. Үүний үр дүнд шатахууны үнэ 2013 оны нэгдүгээр сараас өөрчлөгдөөгүй бөгөөд 5 дугаар сарын дундуур 50 төгрөгөөр хямдарсан.
буурсантай уялдан банк хоорондын захын хүү, төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү буурч эхэлсэн.
Бодлогын хүүний бууралт, хямд эх үүсвэр бүхий мөнгөний нийлүүлэлтийн үр дүнд 2013 оны 3 дугаар сард төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 19.6 хувь байсан бол 6 дугаар сард 17.9 хувь, валютын зээлийн жигнэсэн дундаж хүү 14.2 хувь байсан бол 12.3 хувьд хүрч буурчээ. Түүхэн өгөгдлөөс үзэхэд бодлогын хүүний бууралт нь 2-3 сарын хугацаанд инфляцийн өсөлтөнд нөлөөлдөг байсан бол 2013 оны эхнээс буурсан бодлогын хүүний бууралт нь дунд хугацаанд инфляцийн бууралтыг дэмжиж байна. Мөнгөний бодлогын үр дүн богино хугацаанд инфляцийг бууруулах зорилтыг биелүүлж байна гэж хэлж болно.
Иймд богино хугацаанд “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд инфляцийг /мах, шатахууны үнийг/ барьж байгаа боловч макро эдийн засгийн үзүүлэлтүүд инфляцийг урт хугацаанд нэмэгдүүлэх төлөв ажиглагдаж байна. “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн нөлөө богино хугацаанд бий болж чадсан байна. Харин эрэлт талын хүчин зүйлсийн тухайд дараах дүр зураг ажиглагдаж байна. Энэ оны тухайд эрэлт талыг дэмжсэн буюу инфляцийг хөөрөгдөхөд нөлөөлдөг хүчин зүйлс харьцангуй бага байсан. Тухайлбал, төсвийн тэлсэн бодлого хумигдсан, бэлэн мөнгөөр тараах тэтгэмж туслалцаа танагдсан, мөн дундаж цалингийн түвшин 2012 оны сүүлээр 598,5 мянган төгрөг байсан бол 2013 оны нэгдүгээр улиралд 692,3 мянган төгрөг болж харьцангуй бага хэмжээгээр нэмэгдсэн. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд инфляцийн түвшин буурсантай холбоотой Монголбанкнаас бодлогын хүүг 2013 оны 2 дугаар сард 0.75 хувь, 4 дүгээр сард 1 хувь, 6 дугаар сард 1 хувиар тус тус бууруулж 10.5 хувь болгосон. Бодлогын хүү
www.purplebook.mn
Ам.долларын төгрөгийн эсрэг ханшийн чангаралт нь импортын барааны нэмүү өртөг шингэсэн хэлбэрээр манай улсын инфяцид нөлөөлдөг. Зураг 4 дээрээс харахад ам.долларын ханш чангарахад инфляци 2012 оны эцэс хүртэл тодорхой хугацааны хоцрогдолтойгоор дагаж өсдөг байсан бол МБ-ны дэд хөтөлбөр тухайлбал, шатахууны үнийн өсөлтийг хамгаалсан бодлогын үр дүнд ханшийн өсөлтөөс үл хамааран инфляци тогтвортой буурсан гэж хэлж болно.
23
2013 оны 9 дҮГЭЭР сар
Монголбанкны зүгээс 2012 оны 11 сараас 2013 оны эхний хагас хүртэл мөнгөний захад 2,9 триллион төгрөг нийлүүлсэн ба үүний үр дүнд хадгаламжийн байгууллагуудын Монголбанкнаас авсан зээлийн хэмжээ тус хугацаанд даруй 1295 хувиар өссөн ба үүнтэй уялдан Монголбанкны нөөц мөнгөний хэмжээ огцом нэмэгдэн, 58 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. Харин мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ тус хугацаанд 15 хувиар өсжээ. Мөнгөний нийлүүлэлтийг богино хугацаатай буюу 1-3 жилийн хугацаатай зээл хэлбэрээр эдийн засагт оруулсан ба энэхүү их хэмжээний мөнгө эдийн засгаас эргэн татагдах үед нийлүүлэлтийн шок үүсэх сөрөг талтай юм. Нөөц мөнгөний нийт M2 мөнгөний нийлүүлэлт хөрвөх хурд буюу мөнгөний үржүүлэгч тус хугацаанд мөн буурсан байна. Энэ нь Монголбанкнаас нийлүүлсэн их хэмжээний мөнгөний нийлүүлэлт нь эдийн засгийн нийт мөнгөний нийлүүлэлтийг хангалттай түвшинд өсгөж чадаагүйг харуулсан үзүүлэлт юм.
Ойрын хугацааны төлөв “Үнийг тогтворжуулах хөтөлбөр” нь богино хугацаанд нийлүүлэгчдийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэнээр нийлүүлэлтийг дэмжиж, улмаар үнийг тогтворжуулах зорилготой билээ. Гэвч энэхүү хөтөлбөр нь богино болон дунд хугацаанд үр дүнтэй байна. Харин нөөц мөнгөний нийт мөнгөний нийлүүлэлтэнд шилжих хурд удааширч байгаа нөхцөл, ам.долларын ханшийн төгрөгийн эсрэг чангаралт нь инфляцийг хөөрөгдөх магадлалыг өсгөж байна. Үүнд дараах зүйлс нөлөөлөхөөр байна: •
•
• •
Эдийн засагт нийлүүлсэн мөнгөний хэмжээ нийт мөнгөний нийлүүлэлтэд харьцангуй удаан шилжиж байгаа буюу мөнгөний үржүүлэгч буурч байгаа нь мөнгөний бодлогын үр ашигт байдал алдагдах, улмаар нөөц мөнгө хуримтлагдах нь банкуудын хөрвөх хөрөнгийг өсгөн, эдийн засагт эргэлдэх сул мөнгөний хэмжээ нэмэгдэн инфляцийг хөөрөгдөх эрсдэл бий тул Монголбанкны зүгээс 7 хоногийн хугацаатай үнэт цаасны хэмжээг нэмэгдүүлэн нөөц мөнгийг татаж эхэлсэн ба арилжааны банкуудын худалдан авсан 7 хоногийн хугацаатай үнэт цаасны өрийн үлдэгдэл сүүлийн 1 сарын хугацаанд 90 гаруй хувиар өсжээ.
Ипотекийн 8 хувийн зээлээс шалтгаалан орон сууцны үнэ 6-аас 8 дугаар сар хүртэлх хугацаанд 12-28.7 хувийн өсөлт үзүүлсэн тооцоо байгаа юм. Валютын ханш чангарсаар байгаа нь импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд нөлөөлнө. Ерөнхийдөө импортлогч орны хувьд гадаад валютын ханшийн 10 хувийн өсөлт нь 2-3 сарын хоцрогдолтойгоор инфляцид ойролцоогоор 4 орчим хувийн нөлөө үзүүлдэг. Боловсролын үйлчилгээ буюу хувийн сургууль болон их дээд сургуулиудын төлбөр доод тал нь 15 хувиар нэмэгдсэн мэдээлэл байна. Хэдийгээр Монголбанкнаас шатахууны компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа ч он дуустал шатахууны үнэнд өөрчлөлт орох хүлээлт байна.
Харин нөгөө талдаа Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалт хойшилсон, гадаадын шууд хөрөнгө оруулалтын түвшин эрс буурсан, дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ хямд байгаа, төгрөгийн ханшийн сулралт зэрэг нь олон нийтэд эдийн засаг хямарч магадгүй гэсэн дохиог өгсөн. Энэ үед эдийн засагт оролцогчдын хувьд хэрэглээгээ багасгах, хөрөнгөө хадгалж үлдэх байдлаар нийт эрэлт буурдаг. Гэвч 7 дугаар сард АНУ болон Евро бүсийн орнуудын эдийн засаг сэргэж буйг илтгэсэн эерэг мэдээллүүд гарсаар байна. Мөн “HSBC” банкнаас тооцдог Хятад улсын PMI индекс долдугаар сард 47.7 нэгж байсан бол 8 дугаар сард 50.1 хувь болж өсчээ.
Иймд цаашид глобал эдийн засаг тогтворжиж, МУ-ын эдийн засаг сэргэвэл, Төв банкны бодлогын хүүгийн бууралт нь зээлийн эрэлтийг дэмжиж, нөөц мөнгөнөөс хэрэглээг дэмжсэн зээл олголт өсөх нөхцөлд инфляци бодит утгаараа өсөх юм.
24
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
“
Төсөв төлөвлөгөөндөө хүрэхгүй
Төсвийн орлого төлөвлөгөөндөө хүрэхгүй нь тодорхой. Эхний долоон сарын байдлаар төлөвлөгөөнөөсөө 2 сараар хоцорч байна. Энэ янзаараа оны эцэст дахин 1.5 сараар хоцорсноор төсвийн гүйцэтгэл оны эцэст 71 хувьтай гарч магадгүй. Ингэснээр 2.1 их наяд төгрөг дутна.
”
Манай орон татварын ачаалал өндөртэй орны тоонд ордог.
Шилжилтийн он жилүүдэд бидэнд ДНБ-ний 25 хувиас дээш татварын орлогыг бүрдүүлэх боломж байсангүй. 2000-2011 онуудад татвар тасралтгүй нэмэгдсэн байгааг зурагаас харж болно. 2000, 2001, 2009 оны эдийн засгийн хямралыг эс тооцвол манай орны татварын ачаалал эдгээр жилүүдэд өсч ирснийг тэмдэглэх хэрэгтэй.
Дарамт өндөртэй татварын бүтэц Аливаа төрийн эрхэм зорилго нь нийгмийн сайн сайхан байдлыг хангахад чиглэгддэг. Нийт татварын орлогын бүтцийн зураглалаас харахад хүн амын орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл нь өссөөр л харин аж ахуй нэгжийн албан татвар нь буурсаар л байна.
Эх сурвалж: Статистикийн бюллетень, үндэсний статистикийн хороо
Тренд хандлагыг авч үзвэл логистик хэлбэрээр илүүтэй дүрслэгдэж байгаа бөгөөд энэ шинж чанараараа сүүлийн жилүүдэд татварын ачаалал тогтворжиж байна. Гэхдээ бусад улс орнуудтай харьцуулбал татварын ачаалал өндөртэй эхний 40 орны байрнаасаа хөдөлж өгөхгүй байгаа юм. Манай оронтой голлох экспорт хийдэг эхний 10 орны татварын ачааллыг авч үзэхэд гурав нь манайхаас их европын орнууд, долоо нь манайхаас бага бусад орнууд байна. Хэрэв бид европын орны жишгээр явбал татварын ачааллаас гарахгүй л болов уу.
www.purplebook.mn
Эх сурвалж: Статистикийн бюллетень, үндэсний статистикийн хороо
Жил ирэх тутам ард түмнээ царайчилдаг төрийг сайн төр гэхгүй л байх. Үнэндээ хөгжингүй орон шиг аж ахуйн нэгжийн албан татвараар төсвийн нийт орлогыг бүрдүүлэх боломж бидэнд байхгүй нь туйлын харамсалтай. Яагаад гэвэл нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, гадаад худалдааны татвар, татварын бус орлого гээд аж ахуй нэгжийг татвараар дарамтлах нь бишгүй олон. Ялангуяа манайх шиг худалдааны эдийн засаг
25
2013 оны 9 дҮГЭЭР сар
давамгайлсан оронд татварын бодлого бүр ч их мэдрэгдэнэ.
Хяналтгүй төсөв Хяналтгүй төсөв гэдгийг төсвийн алдагдал ДНБний 2 хувиас давсан дүнгээр тодорхойлж болно. Өнгөрсөн оны 3-р улиралд төсвийн алдагдал ДНБ-ний 8.9 хувьд хүрсэн. Энэ дүн 2009 оны мөн 3-р улиралд ДНБ-ний 10 хувьд хүрч байсан. 12 сарын шаталсан дунджийг харахад хяналтгүй төсөв давтагдсаар байна.
Эх сурвалж: Монголбанк статистикийн сарын бюллетень, судлаачийн тооцоо
Төсвийн зардлын бүтцийг харвал сүүлийн 9 жилд татаас ба шилжүүлэг, цалин хөлс өсч ирсэн байна. Харин бусад гол бүтээн байгуулалтын зардлууд буурсаар иржээ. Хэрэв бид энэ янзаараа байгаад байвал ирэх 10 жилд ч дэд бүтцээ хөгжүүлж чадахгүй, баахан нэмүү өртөг бүтээдэггүй төсвийн ажилтнуудыг цалинжуулсаар, амлалт нэрийн доор татаас ба шилжүүлэг олгосоор л явахыг үгүйсгэхгүй.
Эх сурвалж: Монголбанк статистикийн сарын бюллетень, судлаачийн тооцоо
Төсвийн баргар дүр зураг Эхний 7 сарын байдлаар төсөв 58 хувиас (7 сар/12 сар) дээш гүйцэтгэлтэй байх учиртай. Гэтэл дөнгөж төсөвлөснөөсөө 43 хувийн гүйцэтгэлтэй. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын бус орлого, онцгой
26
албан татвар л төсөвлөсөн хэмжээндээ хүрч байгаа бол бусад нь гүйцэтгэлдээ хүрэхгүй байна. Энэ жилийн төсөвт уул уурхайгаас орж ирэх орлогыг дэлхийн зах зээлийн түүхий эдийн үнэ ханш, нүүрсний компаниуд, Оюунтолгойн үүсч болзошгүй нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүйн улмаас буруу төсөөлсөн. Үүнээс шалтгаалан нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, гаалийн татвар, онцгой албан татвар болон бусад татвар гүйцэтгэлдээ хүрсэнгүй. Төсвийн орлогын төсөөлөл
Төсөвлөсөн орлого
Эхний 7 сарын гүйцэтгэл
Хувиар
Нэмэгдсэн өртгийн албан татвар
1942.7
761.6
39%
Нийгмийн даатгалын шимтгэл, хураамж
732.0
465.9
64%
Аж ахуй нэгжийн орлогын албан татвар
863.8
354.9
41%
Татварын бус орлого
617.0
406.3
66%
Гаалийн албан татвар
581.7
193.6
33%
Хувь хүний орлогын албан татвар
397.7
237.1
60%
Онцгой албан татвар
595.2
238.9
40%
Бусад татвар
1296.3
332.9
26%
Нийт татварын орлого
7026.4
2991.2
43%
Эх сурвалж: Сангийн яам, Үндэсний статистикийн газар
Дүгнэлт Татварын ачаалал хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, аж ахуй нэгжийн албан татварыг бууруулснаар багасна. Нөгөө талаас алдагдсан боломжийн өртөг яригдах тул төсвийн янз бүрийн урсгал зардлуудыг танах, төсвийн хяналтыг чангатгах замаар бууруулах боломжтой. Сүүлийн арав гаруй жилийн динамикийг харахад төр данхааж, төсвийн алдагдал нэмэгдсээр ирсэн. Төр данхаахын хирээр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад учруулж, өөрсдийн хийх үндсэн ажлаа умартсаар байгаа юм. Төрийн данхгар бүтцийг өөрчлөх цорын ганц гарц нь төсөвт байгууллагын орон тоог цөөлөх, урсгал зардлыг танах болон хянах явдал. Чанаргүй баахан боловсон хүчин байхаас чанартай хэдхэн цөөхөн боловсон хүчнээр багаа бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ жилийн төсөв шиг дутуу дулимаг тооцоо судалгаанд үндэслэвэл төсвийн орлого тасалдсаар байх нь. Эхний 7 сарын төсвийн орлого 43 хувийн гүйцэтгэлтэй байна гэдэг нь 12 сарын дөнгөж 5 сарыг зааж байна. Өөрөөр хэлбэл 2 сараар төсөв хоцорсон. Оны эцэс хүртлэх дараагийн хугацаанд дахин 1.5 сараар хоцорч магадгүй байна.
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
ВАЛЮТЫН ХАНШИЙГ ЯАЖ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ВЭ?
“
Төсвийн хөрөнгө оруулалт, мөнгөний зөөлөн бодлогын үр дүнд манай эдийн засаг хэдийгээр төгрөгөөр ханасан боловч валютаа гадагш алдсаар байгаа нь валютын нөөцийг амархан шавхаж байна. Бид өнөөдөр уул уурхайн орлогыг хүлээгээд суух биш олон улсад бонд, үнэт цаас гаргаж, төрийн өмчийг хувьчилж валютын дутагдлаасаа гарч болохоор байна.
”
Долларын ханш оны эхнээс 200 төгрөгөөр буюу 15 хувь чангарлаа. Валютын ханш ингэж их өөрчлөгдөх нь бизнесүүдэд ихээхэн хүндрэл учруулж байна. Ханшийн өөрчлөлтөөс хамгаалах хэрэгсэл дутмаг байгаа өнөө үед ханшаас болж бизнесүүд шууд алдагдал хүлээж, төсөв төлөвлөгөө нь хөдөлж, бизнес тасалдаж, хэвийн явагдах голдрилоосоо дахин дахин гарах боллоо. Валютын ханшийг тогтоон барихад юу хийх хэрэгтэй вэ? Энэ асуултанд хариулахаасаа өмнө сүүлийн саруудад валютыг чангарахад нөлөөлсөн үндсэн хоёр шалтгааныг цухас дурдъя.
Төгрөгийн нийлүүлэлт ба бондын зарцуулалт Монголбанк сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засагт нийт 3 триллион төгрөг нийлүүлсэн, хэрэв ингээгүй бол эдийн засаг 6 хувиар өсөх биш харин бүр агших байсан гээд байгаа. Үүний зэрэгцээ засгийн газар дэд бүтэц барьж байгуулахад зориулж хөрөнгө цацсан, санхүүжилт өгөн дэмжсэн зэрэг нь уул уурхайн салбар хямрахтай зэрэгцээд эдийн засаг бүхэлдээ хямрах аюулаас аварсан алхам болсон. Энэхүү бодлогод зөв зүйтэй болон учир дутагдалтай зүйл аль аль нь байлаа. Ололттой зүйл гэвэл дээр дурдсан мөнгө эдийн засгийн харьцангуй эргэлт удаантай салбарт орсон учраас мөнгөний үржүүлэгчийг сааруулж, мөнгөний их хэмжээний гэнэтийн нийлүүлэлтээс болж эдийн засагт хэт халалт болон үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлсэн
www.purplebook.mn
байлаа. Хэрэглээг дэмжсэн мөнгөний нийлүүлэлт инфляцийг хэрхэн хөөрөгдөж болдгийг бид 2011 онд өрхийн төсөв дээрээ хангалттай мэдэрсэн билээ. Харин дутагдалтай тал гэвэл дэд бүтцийнх голдуу хөрөнгө оруулалтууд нь валют оруулж ирэхэд тус нэмэр болсонгүй харин ч тасралтгүй гадагшилахад нөлөөллөө. Шулуухан хэлэхэд олон жил ашигласны эцэст сая анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хар замыг энэ жил хийлээ гээд манайд валют орж ирэхгүй юм. Гэтэл тэрхүү замыг нь хийхийн тулд тоног төхөөрөмж, тэдгээрийг ажиллуулах түлш шатахуун, замын үндсэн түүхий эд болох битум гэх мэт олон зүйлсийг импортоор авч хариуд валютаар төлбөр хийсээр байгаа. Манайхан ойрын болон хэтийн валютын урсгалын зохистой харьцаагаа үе үе эргэж нэг харж байхад илүүдэхгүй болов уу. Төсвийн хөрөнгө оруулалтууд нь савлагаа ихтэй уул уурхайн экспортонд огт найдалгүйгээр валютын дотогшлох урсгалаа өөрөө бий болгоод явахаар анхнаас нь тооцох хэрэгтэй юм. Төсөв мөнгөний энэ хос бодлого цаашид валютын дотоод захыг тогтвортой байлгах эсэх нь одоо их л эргэлзээтэй болоод байна. Ийнхүү зөвхөн хүмүүсээ ажилтай, компаниудаа орлоготой байлгахын тулд цаашид улам л их мөнгө хэвлэн замын компаниудыг санхүүжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын харилцаа Гадны хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс 40 хувиар буураад буй. Сүүлийн хэдэн жил худалдааны тэнцэл алдагдалтай, үүний зөрүүг гадны хөрөнгө оруулалт нөхсөөр ирсэн. Энэ дүр зураг энэ жил давтагдахгүй нь ойлгомжтой боллоо. 6-р сарын байдлаар худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам долларын алдагдалтай, төлбөрийн тэнцэл 911 саяын хасахтай гараад байна.
27
2013 оны 9 дҮГЭЭР сар
Гадны хөрөнгө оруулалтууд дотроос Оюу Толгой аргагүй хамгийн том нь. Манай үе үеийн засгийн газар Рио Тинто хэмээх үндэстэн дамнасан корпорацитай үзэлцсээр ирлээ. Ойрын хугацаанд ч Риотой тохиролцоонд хүрч, ажил урагшлахгүй нь бололтой. Гэтэл хэлэлцээр хийгдэх зуур манай эдийн засаг хохирол амсаад эхэллээ. Саяхны жишээ - Оюу Толгой 1500 ажилчдаа халсаныг дурдаж болох юм. Үүнээс болж зөвхөн ажилгүйдэл нэмэгдэх биш банкуудын цалингийн болон моргэйжийн зээл муудаж, худалдааны байгууллагуудын орлого багасах юм. Хайгуул, уурхайн барилга бүтээн байгуулалт бараг хийгдэхээ болиод жил гаран болоод байна. Хэдийгээр бид энэ хугацаанд хуулиа эргэн харж сулруулсан ч энэ жилийн хувьд нөлөө үзүүлсэнгүй. Энэ салбарт шинээр хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа нь манай улсын гадаад харилцаа хөрш орнуудтай муудсантай холбон тайлбарлах хүмүүс олон байна. Ялангуяа урд хөршийн нүүрсний худалдан авалтын хэмжээ буурч, өөр газраас худалдан авч байгаа нь яах аргагүй харилцааны асуудал байгааг илтгэж байна. Хэрвээ гол худалдан авагч нь ингэж нүүр бууруулж байгаа бол манай нүүрсний олборлолтын салбарт хөрөнгө оруулах компани олдохгүй л болов уу. Гадаад харилцааны асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээс гадаадын хөрөнгө оруулалт, түүнийг дагаад экспортын орлого эргээд сэргэх эсэх нь хамаарах болоод байна.
Валютын ханшийг яаж тогтвортой байлгах вэ? Валют дотогшлох урсгалыг л нэмэгдүүлэх хэрэгтэй. Валютын орох гарах урсгалын зөрүүг урт хугацаанд тууштай бууруулах алхам бол яахын аргагүй гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлогоо нэмэгдүүлэх. Харин богино хугацаанд валютын урсгалыг сайжруулахад дорвитой томхон хэлцэл хийхээс өөр замгүй байгаа юм.
28
Чингис Бонд 2012 оны 11 сард бид олон улсад бонд гарган 1.5 тэрбум ам.доллар оруулж ирсэн. Засгийн газар дараагийн ээлжинд 3.5 тэрбум ам.долларын бондыг нэмж гаргана гэж төлөвлөж байгаа ч юунд зарцуулах нь, ямар эх үүсвэрээс эргэн төлөх зэрэг нь одоо болтол тодорхой болоогүй байгаа юм. 2013 ондоо багтаан гаргах эсэх нь эргэлзээтэй. Моргэйжийн зээлээр баталгаажсан бонд Энэ нь нэг үгээр хэлбэл гаднаас барьцаатай зээл авч байгаа хэрэг. Монголын Ипотекийн Корпораци моргейжээр баталгаажсан төгрөгийн бонд гаргаад дотооддоо зарах гэж оролдоод өнөөдрийг хүртэл хангалттай амжилт олоогүй л явна. Бонд нь эрсдэл багатай боловч өгөөж нь хадгаламжийн хүүтэй харьцуулахад өрсөлдөхүйц өндөр байгаагүй юм. Харин ам.доллар дээр гаргавал энэ бонд гадныхны хувьд сонирхол татсан хөрөнгө оруулалт байж болох юм. Баталгаа болгож буй зээлүүд нь төвлөрөл багатай, улс төрийн аливаа шийдвэрээс хамаарал бага, мөн түүнчлэн орон сууцны эрэлт хүчтэй, тэр хэмжээгээр үнэ нь өсч яваа зах зээл учраас энэ бонд Монголын эдийн засагт хөрөнгө оруулах хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт ч байж болох юм.
Томоохон төрийн өмчит компаниудыг хувьчлах Мэдээж худалдан авагч нь гадаад тал байх юм. Ам доллар чангарч, худалдан авах чадвар нь дээшилж байгаа нөхцөлд гадныхны хувьд Монголд бизнес худалдан авах нь улам хямдхан болж байгаа. Нөгөөтэйгүүр төсөв алдагдалтай байгаа ийм үед байнга л алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудынхаа заримаас нь салахад болохгүй зүйлгүй болов уу.
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
www.purplebook.mn
29
2013 оны 9 дҮГЭЭР сар
30
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
БАРИЛГЫН САЛБАРын 2014 оны төлөв байдал
{
Хүн амын 60-аас дээш хувь нь 35 ба түүнээс доош насны залуучууд эзэлдэг манай орны хувьд энэхүү эрэлт цаашид өсөн нэмэгдсээр байх төлөвтэй байна.
Орон сууцны захын үнийн өсөлтийн хэв маяг, бодит эрэлт нийлүүлэлт цаашдын барилгын салбарын хэтийн төлвийн талаар анализ хийж үзье.
Одоо байгаа байдал
MNT /сая/
Барилгын салбарын зээлийн өсөлт 0.8
1 400
0.6
1 200
0.4 1 000
0.2
800
0
600
-0.2 -0.4
400
-0.6 200 0
-0.8 2000Q01 2000Q03 2001Q01 2001Q03 2002Q01 2002Q03 2003Q01 2003Q03 2004Q01 2004Q03 2005Q01 2005Q03 2006Q01 2006Q03 2007Q01 2007Q03 2008Q01 2008Q03 2009Q01 2009Q03 2010Q01 2010Q03 2011Q01 2011Q03 2012Q01 2012Q03 2013Q01
Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ипотекийн 8 (+-1) хувийн хүүтэй зээлийг олгож эхэлснээс хойш байрны үнэ 15-25 хувиар өссөнийг үл хөдлөх хөрөнгийн судалгааны байгууллагуудаас онцолж байгаа юм. Бидний өмнө нь тооцож байснаар эрэлт нэмэгдсээр байна.
-1.0
байгуулалтанд олгогдсон зээлийн өсөлт эрс нэмэгдсэн бол 2012 оноос өсөлт нь удааширч 2013 оны нэгдүгээр улиралд 2012 оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар өсчээ. Харин 2013 оны 2 дугаар улирлын байдлаар “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зээлийн түвшин 2012 оны мөн үетэй харьцуулахад 62 хувиар өссөн байна.
Орон сууцны барилгын зах зээл
Шинэ орон сууцны үнийг дүүргүүдээр авч үзвэл Хан-Уул дүүрэгт жилийн өсөлт 21.7 хувь, сарын өсөлт 10 хувь, Баянзүрх дүүрэгт жилийн өсөлт 24.4 хувь, сарын өсөлт 11.5 хувьтай байгаа нь хамгийн өндөр өсөлт юм. Харин Сонгинохайрхан дүүрэгт жилийн 4.3 хувь, сарын 0.3 хувиар өссөн байна. Бусад дүүргүүдэд жилийн 10-20 хувийн өсөлттэй байгаа бол сарын 0-10 хувиар өсчээ. Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл нь зөвхөн ашиглалтанд орсон байруудад зориулсан тул шинэ байрны захиалгын үнэ төдийлөн өсөөгүй юм.
Барилгын салбарын үйлдвэрлэл Монгол улсын хувьд 2013 оны эхний хагас жилд нийт 355.2 тэрбум төгрөгийн барилгын ажил гүйцэтгэсэн байна. Энэ нь 2012 оны мөн үетэй харьцуулахад 153 хувиар өссөн үзүүлэлт юм. 2011 оноос барилгын салбарын бүтээн
www.purplebook.mn
2013 оны нэгдүгээр улирлаас Арилжааны банкуудын зээлийн хүү буурч эхэлсэн. Энэ нь богино хугацаад орон сууцны зээлийн эрэлтийг нэмэгдүүлж, орон сууцны үнийг бага хэмжээгээр өсгөсөн. Гэвч Засгийн газраас орон сууцны зээлийн хүүг 8 хувь болгосон нь орон сууцны эрэлтийг эрс нэмэгдүүлж, улмаар орон сууцны үнийн өсөлт оны эхнээс дунджаар 15-20% буюу хэт өндөр өсөлттэй байна. Орон сууцны эрэлт нь зээлийн хүүний хэмжээтэй нягт хамааралтай байдаг ба 2013 оны 6 дугаар сарын байдлаар нийт банкны системийн хувьд орон сууцны зээлийн хэмжээ өмнөх сараас 4.7 хувь буюу 46 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс
31
2013 оны 9 дҮГЭЭР сар
40 хувь буюу 294.9 тэрбум төгрөгөөр өсч 1032.2 тэрбум төгрөгт хүрсэн. 2013 оны 6 дугаар сараас орон сууцны зээлийн хүүг 8 хувь болгож эхэлсэнтэй холбоотойгоор жигнэсэн дундаж зээлийн хүү 16.6 хувиас 12.9 болж буурчээ. Харин зээлдэгчдийн тоон өсөлт 10 хувиас 16 хувь хүртэл нэмэгджээ. Ийнхүү орон сууцны зээлийн хүү буурах нь орон сууцны эрэлтийг огцом нэмэгдүүлж улмаар үнийн өсөлтийн үндсэн нөхцөл болсон байна.
2013-2014 оны хугацаанд гэр хорооллыг ахин төлөвлөх хөтөлбөр хэрэгжихээс гадна Барилга хот байгуулалтын яамнаас мэдэгдсэнээр 2013 онд 30 гаруй мянган айлын орон сууц ашиглалтанд орж, одоогоор 60 гаруй мянган айлын орон сууц баригдаж байгаа гэж үзвэл 2014 оны төгсгөлд орон сууцны нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэх боломжтой байна.
Нийлүүлэлт дээр дэд бүтцийн хүрэлцээгүй байдлаас болж төслийн хэмжээ болон ашиглалтанд орох орон сууцны тоо хүрэлцээтэй хэмжээнд нийлүүлэгдэх боломжгүй харагдаж байна. Эрэлт
Нийлүүлэлт
Зөрүү
УБ хотын нийт өрх
Орон сууц худалдан авах боломжтой өрхийн тоо
Ашиглалтанд орсон орон сууц
2012 оны эцэс
312
228
117
111
51.3%
2013 оны эцэс
331
241
144
97
59.8%
Он, сар
Эзлэх хувь
Дээрхи хүснэгтээс дүгнэхэд 2012 оны эцэст 111 мянга орчим өрх орон сууц худалдан авах сонирхолтой байсан ба 2013 оны эцэст 97 мянган өрх Үйлдвэрболж буурахаар байна. 2012 оны эцсээр лэсэн улс орон сууц худалдан авах боломжтой өрхийн 51.3 хувь нь орон сууцтай байна. Цаашид гэр хорооллыг ахин төлөвлөх ажил эрчимтэй хийгдэж, орон сууцны нийлүүлэлт нэмэгдсэнээр орон сууцны эрэлт буурч, улмаар орон сууцны үнэ тогтворжих боломжтой.
Монгол
ОХУ
Хятад
32
Энэхүү таамаглалын хүрээнд орон сууцны нийлүүлэлтийг 2013 оны эцэст нийт 29 мянга орчим, 2014 онд мөн 29 мянга орчим орон сууц тус тус ашиглалтанд орно гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хүн амын орлогын түвшин 15 орчим хувиар өсөх бөгөөд эдийн засаг 2014 оны нэгдүгээр улирлаас эхлэн сэргэж, одоогийн байдал сайжирна гэж үзэж байна. Ингэснээр 2014 оны хоёрдугаар улирлаас орон сууцны үнийн өсөлт буурч 4.6 хувь, 3 дугаар улиралд 4.5 хувь, 2014 оны эцсээс өсөлт нь 0.4-1 хувьд хүрэх боломж ажиглагдаж байна.
Барилгын материалын үнэ 2012 онтой харьцуулахад цемент, хар цаас, цонхны шилний үнэ буурсан бол хөнгөн бетон, улаан тоосго, вакуум цонх, ОХУ-ын хар цаасны үнэ 1.55.9 хувь хүртэл өссөн байна. Зарим барилгын материалын үнэ /нэгж төгрөгөөр/ 2012-6 сар
Бүтээгдэхүүн Цемент М-500
2013-5 сар
2013-6 сар
Жилийн өсөлт
Сарын өсөлт -9.6%
9,075
9,400
8,500
-6.3%
Хөнгөн бетон 700
148,500
150,700
150,700
1.5%
0.0%
Улаан тоосго М-100/мян.ш/
286,000
318,000
298,500
4.4%
-6.1%
Палк (15х15), хуурай
28,000
28,000
28,000
0.0%
0.0%
Вакуум цонх (15х15)
85,000
90,000
90,000
5.9%
0.0%
Хар цаас (чулуутай) 1х10м
22,000
21,500
22,500
2.3%
4.7%
Цемент М-500
8,500
7,500
6,500
-23.5%
-13.3%
Хар цаас (чулуугүй) 1x15
9,000
8,000
8,000
-11.1%
0.0%
Цонхны шил 5мм (нөлөөгүй)
13,000
12,000
12,000
-7.7%
0.0%
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
Монголбанк болон Барилга хот байгуулалтын яам хамтран “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн дагуу олгогдсон хөнгөлөлттэй зээлийн үр дүнд Монгол болон Хятад цементний үнэ 2012 оны мөн үетэй харьцуулахад харгалзан 6.3 хувь болон 23.5 хувиар буурчээ.
Гадаад хөрөнгө оруулалт
Энэхүү графикаас үзэхэд манай улс олон улсын судалгаагаар төсөөтэй хөгжиж буй оронтой харьцуулахад барилгын бизнес эрхэлэхэд тийм ч таатай бус биш харин гадны хөрөнгө оруулалт тэр дундаа дэвшилтэт технологи тал дээр манай улс ямар нэг бодлого огт баримтлаагүйгээс гадна энэхүү бодлогын хүрээнд дотоод оролцогч компаниудын чадавхийг нэмэгдүүлж авах хэрэгтэй.
Дүгнэлт Монголбанк, Барилга хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй ““Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 266.2 тэрбум төгрөг барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны салбарын санхүүжилтанд, 385 тэрбум төгрөг орон сууцны дуусаагүй барилгын санхүүжилтанд, 990 тэрбум төгрөгийн орон сууцны 8 хувийн зээлийг ахин санхүүжүүлэхэд тус тус зарцуулаад байна.
Барилгын салбарын бүтээн байгуулалт нь 20132016 онуудад ихээхэн өсөлттэй байх хандлага ажиглагдаж байна. Орон сууцны зээлийн хүүг 8 хувь болгосноор эрэлтийг эрс нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд орон сууцны үнэ 2013 оны 6 дугаар сарын байдлаар эхний улирлаас 20 хувиар өссөн байна. Улаанбаатар хотын орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн түвшинг ажиглахад 2014 оны эцсээс эрэлт, нийлүүлэлт тэнцвэржих боломжтой байна. Гэсэн хэдий ч саяхан Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ ХК-ийн зүгээс шинээр баригдаж буй 4800 орчим айлын орон сууц бүхий төслүүдийн төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцлүүдийг өгөх боломжгүй талаар мэдээлсэн нь одоо байгаа шийдлүүдээрээ дээр дурьдсан нийлүүлэлтийг удаашруулахаар харагдаж байна. Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийг таван дулааны цахилгаан станц хангадаг хэдий ч 4-р Дулааны цахилгаан станц нь цахилгааны 73,1 хувь, дулааны 63 хувийг дангаар хангадаг. Энэ байдал нь эргээд нийлүүлэлт талын төлөвлөсөн дүнд сөрөг нөлөөлөл үзүүлэх ба 5 дугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхгүй бол нийлүүлэлт тал дээр хомсдол үүсэх нь ойлгомжтой боллоо. Манай улсын хувьд дэд бүтэц хангалттай хэмжээнд хөгжиж амжаагүй байгаа мөн барилгын бүтээн байгуулалтын улирал богино ийм нөхцөлд хуурай болон угсармал хийц, дэвшилтэт болон байгальд ээлтэй технологиудийг бодлогоор дэмжиж зах зээлд нэвтрүүлж нутагшуулах хэрэгтэй байна. Дээр дурьдсан тоо баримтаас дүгнэж хэлэхэд 2014 онд ашиглалтанд орох болон орсон үл хөдлөх хөрөнгийн үнэ энэ онтой харьцуулахад бага хэдий ч өсөлттэй байх болно. Ойрын ирээдүйд одоогийн байдлаар шийдвэрлэж чадаагүй байгаа дэд бүтэц болон эрчим хүчний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхгүй бол үл хөдлөх хөрөнгийн үнэ тогворжих бололцоо байхгүй юм.
Эх сурвалж: http://www.pmis.gov.mn http://www.mongolbank.mn http://www.doingbusiness.org http://economy.news.mn/content/154026.shtml
www.purplebook.mn
33
2013 оны 9 дҮГЭЭР сар
Хөгжлийн шийдэл хаанаас эхлэх вэ? Монгол Улсын хөгжлийн чиг баримжааны талаар зөндөө судалгаа, хэлэлцүүлэг хийгдэж, олон бодлого хөтөлбөр боловсруулагдсан байдаг. Эдийн засаг сүүлийн жилүүдэд дэлхийн дундажтай харьцуулахад өсөлттэй байгаа чамлалтгүй амжилт хэдий ч манай улсын хөгжлийн гол парадокс нь ядуурал өндөр хэвээр байгаа явдал билээ. Энэ байдлаас хэд хэдэн асуулт урган гарч байгаа юм. Тухайлбал, эдийн засгийн өсөлт ард иргэдэд хүртээмжтэй байж чадаж байгаа эсэх, хөгжлийн загвар нь хэр удаан хадгалагдах боломжтой эсэх, мөн өөр илүү оновчтой шийдэл байж болох эсэх зэрэг асуултыг дурьдаж болох юм.
Энэхүү үзэл баримтлалд “...манай улс газар зүйн зааг хязгаарыг даван, дэлхийг тоглоомын талбар болгон сэтгэж чадах болно... Сингапур нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн төв; үйлдвэрлэл явуулах шилдэг байршил; дэлхийн худалдаа арилжаа, харилцаа холбоо, мэдээллийн сүлжээний зангилаа бүхий Ухаалаг арал болох юм.” гэж тусгасан байдаг. Тэртээ 1994 онд яригдаж, төсөөлөгдөх төдий байсан зүйлс нь одоо Сингапурчуудын бодит амьдрал болсон байдаг нь гайхалтай. Үүний нэгэн адил жишээ Макао арал олон жил Португалийн колони орон байсан боловч одоо уугуул иргэд болох хагас сая хүн ам нь хангалуун амьдардаг, ДНБ өсөлт 2012 онд 8,5 хувтай гарсан байна. Тус арлын хувьд Сингапуртай нэгэн адил газар нутаг, байгалийн нөөц баялаг үгүй, бас харьцангуй цөөн хүн амтай. Макао хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо газар зүйн байршил болон цаг агаарын тааламжтай байдлаа ашиглаж аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэхээр зорьсон байдаг. Монголын тухайд сүүлийн хэдэн жилийн хөгжлийн хөтөч нь уул уурхайн салбар буюу байгалийн баялаг байлаа. Байгалийн баялаг нь ард түмний өмч гэж хуульчилсан хэдий ч байгалийн баялгаас үүдсэн эдийн засгийн үр ашиг иргэдэд шударга хуваарилагдахгүй, ядуурал улам гүнзгийрч хүн амын 1/3 нь ядуу болсон, эдийн засгийн бусад салбар сул дорой хэвээр, хойч үе нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгаас хүртэх боломжгүй гэх мэт хүндрэл тулгарч байна. Эдгээрээс улбаалаад манай улсын хөгжил урт удаан хугацаанд хадгалагдах боломжгүй, тогтворгүй, эмзэг болчихоод байгаа юм. Энэхүү нөхцөл байдлыг залруулахын тул гурван том шилжилтийг оновчтой байдлаар хийх хэрэгтэй мэт харагдаж байна.
Үндсэн гурван том шилжилтийн механизм шаардагдаж байгаа Эхний шилжилт нь уул уурхайн салбарын өсөлтийг эдийн засгийн бусад салбар луу гулгуулан шилжүүлж уул уурхайгаас хэт хараат байдлыг бууруулах явдлыг хэлнэ. Үүнийг эдийг засгийг солонгоруулах, төрөлжүүлэх ч гэж яриад байгаа.
Эдийн засгийн хөгжил, хөгжлийн загвар юунаас эхэлдэг вэ? Улс орны хөгжлийн загвар олон янз байдаг ч логик ухаанаар бодоод үзэхэд тухайн улсад юу байгаагаасаа буюу харьцангуй давуу талаасаа эхэлдэг нь харагддаг. Жишээ нь, Сингапур газар нутаг, байгалийн нөөц баялаг үгүй тул дөрөөлж хөгжлийн хөтөч болгох хүчин зүйл нь гагцхүү тухайн улсын ард иргэд өөрсдөө, мөн газар зүйн байршил байсан юм. Иймээс Сингапур зөвхөн өөрийн ард иргэдийн оюун ухаанд тулгуурлан хөгжих хувь тавилантай байсан. 1994 онд анх Сингапурын Үндэсний хөгжлийн газар “Хязгааргүй Сингапур” үзэл баримтлалыг боловсруулан баталж байжээ.
34
Хоёрдахь шилжилт нь нөөц баялгийн ашиг шимээс цөөн тооны ард иргэд хүртэж байгааг задалж нийт ирд иргэдийг орлоготой, амьжиргааны түвшинг өндөр байлгахад чиглэсэн шилжилт. Энд тэгш хуваарилалт гэхээсээ илүү шударга хуваарилалтын зарчим үйлчлэх ёстой. Гуравдахь шилжилт нь одоо үеэс ирээдүйн хойч үе рүү залгамжлуулах, удаан хугацааны ул суурьтай тогвортой байдлыг хангахтай холбоотой. Өөрөөр хэлбэл, одоо олж байгаа орлогыг одоогийн ард иргэдэд зарцуулах бус хуримтлал үүсгэн, өсгөн арвижуулах замаар бидний үр садад өвлүүлэх шилжилтийг хэлнэ.
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
Дээрх гурван шилжилтийн тухайд шилжүүлж, дахин хуваарилах гэхээсээ илүү шударга, үр ашигтай, зах зээлд тулгуурласан механизмыг зөв тогтоож суулгаж өгөх нь бидэнд тулгарч буй хамгийн чухал асуудал болж байна.
Төрийн оролдлого үр дүн муутай байна Өнөөг хүртэл эдийн засгийн нөөц баялгийн дахин хуваарилалт, шилжүүлгийн үүргийг төр гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ явцад олон талаар бүтэлгүйтсэн байдаг. Үүний хамгийн энгийн жишээ нь Таван Толгой компанийн хувьцааны хуваарилалт юм. Байгалийн баялагаас иргэдэд хүртээх ёстой гэдэг санаа нь зөв боловч хэрэгжүүлсэн механизм буруу болсон. Компанийн өөрийн хөрөнгийг илэрхийлдэг санхүүгийн хэрэгсэл болох хувьцааг хуучны социализмын гэмээр тэгш хуваарилах аргыг хэрэглэн хүчээр тогтоосон үнээр бүх ард иргэдэд олгосон. Ингэснээр хэд хэдэн хүндрэлтэй үр дагавар гарч байгаа юм. Тухайлбал, • •
•
•
Хувьцааны үнэ сонгодог зах зээлийн зарчмаар тогтоогүй, хийсвэр үнэ болсон Хувьцааг иргэдэд тараасан төр хувьцааны төлбөрөө тухайн компанид байршуулаагүй тул компанийн бизнес хөгжүүлэлтэнд зарцуулах хөрөнгө байхгүй болсон, улмаар компани нь санхүүгийн хүндрэлд орсон Хувьцааны үнэлгээ анхнаасаа буруу тогтсон учир одоо хоёрдагч зах зээлд арилжаа явахад хүндрэлтэй, бодит санхүүгийн хэрэгсэл болж чадахгүй байна Дээрх байдлаас улбаалаад хувьцаа нь үнэгүйдэж, эдийн засгийн ач холбогдолгүй болсон
Өөрөөр хэлбэл, хэдийгээр иргэд Таван Толгойн хувьцааг эзэмшиж байгаа ч, тэр нь иргэдэд хүртээмжтэй бодит баялаг, хөрөнгө олж чадахгүй байна. Таван Толгойтой адил хуваарилалтын механизм үр дүнгүй, үр ашиггүй хийгдэж байгаа жишээ зөндөө бий. Тухайлбал, тогтворжуулалтын, орон нутгийн хөгжлийн, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, хүний хөгжлийн гэх мэт тусгай зориулалтын 40 орчим сан байдаг бөгөөд тэдгээрээр дамжуулан төр ДНБ-ний 30 орчим хувьтай тэнцүү хөрөнгийн дахин хуваарилалтыг хийдэг. Эдгээр нь сан гэхээсээ илүү дахин хуваарилалт хийх данс хэлбэрээр л ажилладаг. Нийгмийн даатгалын тэтгэврийн нэрийн дансны хуримтлагдсан, хэзээ нэгэн цагт төлөх ёстой үлдэгдэл гэхэд л 5.6 их наяд төгрөгт хүрээнд байгаа билээ.
Өөр шийдэл байна уу? Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хувийн хэвшил Монголд цоо шинээр хөгжиж одоо ДНБ-ий 60-70 орчим хувийг бүрдүүлж байна. Энэ явцад орхигдсон нэг том зүйл бол санхүүгийн зах зээлийн зохистой дэд бүтэц юм. Банкнаас өөр зах, тэр дотроо хөрөнгийн зах зээл хөгжөөгүй нь манай эдийн засагт олон гацаа үүсгэж байгаа. Дурдсан нөөц, хөрөнгийн шилжих, хуваарилах механизм байхгүй байгаатай холбоотой. Үүнээс болж цаашдын хөгжил тодорхой түвшинд очоод зогссон бөгөөд дараагийн шинэ шатанд гарахын тулд шинэ шийдлүүд шаардагдаж байна.
www.purplebook.mn
Дээрх зурагаас харахад, хөгжилтэй орнуудын санхүүгийн зах зээлд банкнаас гадна хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн болон даатгалын сангууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр сангаар дамжиж хөрөнгө нөөцийн шилжилт, хуваарилалт хамгийн үр ашигтай байдлаар хийгддэг. Тухайлбал, АНУ-ийн иргэд хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангаараа дамжуулан Оюу Толгойн толгой компани болох Рио Тинто компанийн тодорхой хувийг эзэмшдэг. Тэд Монголын талаар дуулаагүй, хаана байдагийг нь мэдэхгүй байж болох ч, Оюу Толгойн уурхайн ашиг орлогоос эзэмшиж буй хувьцаагаараа дамжуулан бодитойгоор хүртэх боломжтой байгаа юм. Харин Монголын төр Оюу Толгойн 34 хувийг эзэмшдэг ч одоогийн ард иргэд, ирээдүйн хойч үе Монголын нөөц баялгаас хүртэх бололцоо одоогоор алга байна. Энэ гажуудал, гацааг арилгахын тулд төрийн оролцоог нэмэгдүүлж дахин хуваарилалтын үүргийг гүйцэтгүүлэх бус харин санхүүгийн зах зээлийн механизмыг нь бүрдүүлэх хэрэгтэй байна. Жишээлбэл, нийт ирд иргэдийг орлоготой, амьжиргааны түвшинг өндөр байлгах, мөн одоо үеэс ирээдүйн хойч үе рүү байгалийн нөөц ашигласны орлогыг хуваарилах зорилгоор Баялгийн Өв сан байгуулж болно. Сангийн ажиллах зарчмыг санхүүгийн балансаар дамжуулан харуулбал, Хөрөнгө
Өр төлбөр
• Ашигт малтмалын салбараас орж ирж буй татварын орлого • Татварын орлогоос ирээдүйд ашигтай ажиллах салбарт хийсэн хөрөнгө оруулалтууд • Хувьцаа, бонд, бусад санхүүгийн хэрэгсэл • Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмших хувь, тухайлбал • Оюу Толгойн 34 хувь • Таван толгойн 51 хувь гэх мэт
Ирээдүй хойч үед хуваарилах хувь
Эзэмшигчдийн өмч Монголын иргэдэд олгосон хувьцаа
Энэ нь байж болох шийдлийн зөвхөн нэг хувилбар бөгөөд ийм төрлийн зөв механизмыг зохих зорилгод нь нийцүүлэн бий болгосноор: • • •
Иргэд уул уурхайн нөөц баялаг, ашиг орлого хувьцаагаар дамжуулж эзэмшинэ Ирээдүйн иргэдэд өвлүүлэх механизм бүрдэнэ Уул уурхайн салбараас олох орлогыг бусад салбар луу хөрөнгө оруулалт хийх боломжтой болно
Санхүүгийн салбарын зөв тогтолцоог бүрдүүлэх замаар бид хөгжлийн зангилаа олон асуудлыг шийдэж шинэ шатанд гарах болно.
35
2013 оны 9 дҮГЭЭР сар
Гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй юу? Өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсан. Дэлхийн эдийн засгийн суурь орчин төдийлөн сайнгүй байхад Монголыг сонирхоод ороод ирсэн байсан гадаадын хөрөнгө оруулагч нарт энэ нь гэнэтийн зүйл болж, харин шинээр орж ирэхээр төлөвлөгдөж байсан хөрөнгө оруулалтыг зогсоосон гэж хэлж болно. Тухайн үед ямар сөрөг үр дагавар гарч болох, мөн уг хуулийг хэрэгжүүлэх бодит боломж байгаа эсэх талаар зөндөө хэлэлцэгдэж байсан ч бодлогын үр нөлөөний судалгааг гүйцэд хийлгүйгээр баталсан байдаг.
буюу 63-95 их наяд орчим төгрөг шаардлагатай гэж тооцсон байсан. Тодорхой жилийн тухайд санхүүжилтийн эрэлт хэрэгцээгээ гаргачихаад ямар хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой, мөн аль илүү оновчтой вэ гэдэг талаар бодолцох шаардлага урган гарах учиртай.
Өнгөрсөн долоо хоногт дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг бууруулах, УИХ-аас зөвшөөрөл авах босгыг нь нэмэгдүүлсэн байна. Нэг талаар алдаагаа залруулсан нь зөв болсон ч, нөгөө талаас алдаа гаргахгүй байж болох байсан эсэх, залруулсан ч сөрөг үр дагавар нь бүрэн арилах эсэх, мөн энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн олоход энэ нь хангалттай болов уу зэрэг асуултууд тавигдаж байгаа юм.
Бид гадаадын хөрөнгө оруулагчдаас юу хүснэ вэ? Дээрх асуултын хариултыг бид өөрсдөө мэдэхгүй, бодолцоогүй учраас маргаантай, ойлгомжгүй гэмээр нөхцөл байдал үүсээд байдаг мэт санагддаг. Анхнаасаа гадаадын хөрөнгө оруулагч нарт болзолоо хатуу байх нь хамаагүй, тодорхой л хэлчихвэл тэрнийг нь хүлээн зөвшөөрсөн хөрөнгө оруулагч нь орж ирэх боломжтой болно.
Хөрөнгө оруулалтын төсөл
Мөнгөн дүн, тэрбум доллар
Уул уурхай
12-20
Дэд бүтэц
8-12
Хотын хөгжил
6-8
ХАА
1-2
Аж үйлдвэр
15-20
Байгаль орчин
1-2
Нийгэм
1-2
Санхүүгийн салбар
1-2
Нийт
45-68 Эх сурвалж: ХХБ
Нөгөө талаас санхүүжилтийн эрэлт хэрэгцээг хангах санхүүгийн ямар эх үүсвэр бидэнд байна вэ гэдгийг судлая. Үүнд улсын босгосон мөнгө, төсөв, банкны зээл, дотоодын хувийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт зэргийг нэрлэж болно. Эдийн засагт хэрэгцээтэй байгаа санхүүжилтийн хэрэгцээ болон эх үүсвэрийг 2013 оны тухайд жишээ байдлаар хийсвэрлэн тооцож үзье.
Тэгвэл Монгол гадаадын хөрөнгө оруулагч нарт ямар нөхцөл тавих нь зүйтэй юм бэ? Баахан хөнгөлөлт эдлүүлээд, татвараас чөлөөлөөд “эрхлүүлээд” байх уу, эсвэл хатуухан байж өөрийн байр сууриа хамгаалсан нь зөв үү? Бодлогын чиг баримжаа тогтооход зах зээлийн зарчмаар бүх зүйл эрэлт, нийлүүлэлтээс хамаардаг гадаад мөнгө бидэнд хэр их хэрэгтэй байгаагаас хамаарна гэж бодогддог. Эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт ид өрнөж байгаа энэ үед санхүүжилтийн хэрэгцээ асар их байгаа нь ойлгомжтой. Саяхан хөрөнгө оруулалтын нэг чуулга уулзалтын үеэр ойрын 5 жилд манай улсын зөвхөн дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтэнд 45-68 орчим тэрбум ам.доллар
36
Ойрын 5 жилд доод тал нь Монгол улсад 63 их наяд төгрөг шаардагдах юм бол зөвхөн энэ оны тухайд бүтээн байгуулалтын төслүүдэд нийт 13 их наяд төгрөг шаардлагатай гэж үзье.
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
Тэгвэл энэ 13 их наядыг хаанаас бүрдүүлэх вэ? Эх үүсвэр талд Чингис бондын 2.1 их наяд, мөн улсын төсөвт хөрөнгө оруулалтад зориулан нийт 1.9 их наяд төгрөг тусгасан байгаа. Монголын санхүүгийн зах зээлд 2013 оны эхний улирлын байдлаар банкуудаас нийт олгосон зээлийн үлдэгдэл 7,4 их наяд төгрөг байна, харин энэ оны тухайд шинээр гаргах боломжтой зээлийн хэмжээ 1.5 их наяд орчим байх болов уу. Хөрөнгийн зах зээлээс түүхэн хугацаанд нь нийт босгосон хөрөнгийн хэмжээ ердөө 75 тэрбум төгрөг байсан, энэ жилийн тухайд анхдагч зах зээл дээр төдийлөн их мөнгө босгох боломж харагдахгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 2 орчим их наяд төгрөгийн татаж чадна гэж тооцлоо гэхэд л цаана нь үлдэгдэл 5.4 их наяд дутагдахаар харагдаж байна. Дүгнэхэд, санхүүжилтийн эрэлт хэрэгцээний дөнгөж 60 орчим хувь хангагдах нь. Иймэрхүү байдлаар тооцоолол хийгээд хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг үндэсний хэмжээнд олон жилээр хийдэг байх ёстой. Ингэсний үндсэн дээр бидэнд гадаадын хөрөнгө оруулалтын мөнгө хэр их хэрэгцээтэй, мөн санхүүгийн талаас ямар нөхцөл тавих уу гэдэг нь ойлгомжтой болно.
Мөнгө гэхээсээ илүү төлөвлөлт чухал байна Үндэсний хөгжлийн стратеги тодорхой хөгжлийн үе шат, хэрэгжүүлэх хөтөлбөр, санхүүжүүлэх эх үүсвэртэйгээ уялдаж гарахгүй байна. Макро том төслүүдийн төлөвлөлт нь санхүүгийн эх үүсвэртэйн хамт хийгддэг болчихвол нийт санхүүжилтийн хэрэгцээний хэдийг нь төсвийн хөрөнгөөр, хэдийг нь зээлээр, хэдийг нь төр-хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр, хэдийг нь дотоодын болон гадаадын хувийн хөрөнгө оруулалтаар шийдэх нь тодорхой болчихно. Хөрөнгө оруулалтын шаардагдах хэмжээг тогтоосон тохиолдолд бид хөрөнгө оруулагч нарт хэр уян хатан нөхцөл санал болгох нь ойлгомжтой болно. Тэгэхээр бидэнд юуны өмнө, нэн ялангуя том
www.purplebook.mn
бүтээн байгуулалтын төслүүд дээр удаан хугацааны төлөвлөлт чухал байна. Сайтар төлөвлөөд эхэлчихвэл төсөл байхгүй байхад мөнгө босголоо, төсөл байхад мөнгө олсонгүй гэх мэт асуудал яригдахгүй болно.
Гадаадын хөрөнгө оруулалтад мөнгөнөөс гадна өөр үнэ цэнэ байна Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд мөнгө, санхүүжилтээс гадна хоёр чухал зүйл байдгийг дурьдах нь зүйтэй байх. Нэгдүгээрт, ноу-хау буюу төслийг хэрэгжүүлэх явцад Монголд орж ирж байгаа технологийн болон бизнесийн мэдлэг, туршлага. Дэвшилтэт технологи, бизнесийн аргачлал, техник тоног төхөөрөмж, мэдлэг гээд мөнгөнөөс гадна олон зүйл орж ирдэг. Олон улсын тэргүүний туршлагыг шууд авч хэрэгжүүлэх боломж нээж өгдөг. Тухайлбал, Оюу Толгой төсөл дээр дэлхийд цөөн улсад ашиглагддаг уул уурхайн техник технологийг ашиглаж байгаа нь бид зах зээлийн тэргүүний туршлагыг хөрсөн дээрээ шууд буулгах боломжтой болсон. Үүнийг дагаад хүний нөөц, боловсон хүчний чанар, ур чадварыг дээшлүүлэх давуу тал үүсдэг. Хоёрдахь чухал зүйл бол хугацаа. Мөнгөний үнэ цэнийг ярьж байхад хугацааны хүчин зүйл зайлшгүй тооцогддог. Хэдий хэмжээгээр эрт эхэлж чадна уу, төдий хэмжээгээр бидний алдагдсан боломж бага байх болно. Монголын гараа бусад хөгжилтэй орнуудтай харьцуулахад нэгэнт оройтсон байгаа. Солонгос, Америк, Австрали зэргийн хөгжлийг хойноос нь хөөгөөд гүйцэхгүй нь мэдээж. Хөгжилтэй орны түвшинд хүрэхийн тулд илүү сайн төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэгтгэж хэлэхэд хэнийг, хэзээ, хаана оруулахаа бид өөрсдөө шийдэх эрх нь байна, хэлбэр, хэмжээ, нөхцлийг нь бид төлөвлөлтөө сайтар хийгээд тодорхойлно, хүний мөнгийг ашиглан бүтээн байгуулалтаа хийж авах нь бидний хойч үеийнхнийхээ өмнө хүлээж байгаа үүрэг. Энэ явцад бодлого тууштай бөгөөд тодорхой л байх хэрэгтэй.
37
2013 оны 9 дҮГЭЭР сар
Тэнцвэргүй хөрөнгө оруулалтТогтворгүй өсөлт Улсын хөгжилд бүтээн байгуулалт, үйлдвэрлэлтийг дэмжих хөрөнгө хэрэгтэй. Хэрэв шаардлагатай хөрөнгө дотоодоос хүрэлцэхгүй тохиолдолд бий болгох нэг арга нь гадаадын шууд хөрөнгө оруулалт юм. Тиймээс гадны орноос орж ирж буй хөрөнгийн урсгалыг зөв голдрилд нь оруулж ашиглаж чадвал том боломж бий болдог. Азийн тэргүүлэх орнууд болох Хятад, Япон, Тайланд, Сингапур төдийгүй Европын орнууд, Америк зэрэг нь бүгд гадаадын хөрөнгө оруулалтын үр дүнд эрчимтэй хөгжлийг бий болгож чадсан. Үүний нотолгоо нь 2012 оны байдлаар дэлхийд гадаад хөрөнгө оруулалтаар АНУ, Франц, Герман улс тэргүүлж байгаа ба дэлхийн нийт ГШХО-н 44%-г үндсэн 5 тэргүүлэх орон эзэлж байна.
Сүүлийн хэдхэн жилд гадаадын хөрөнгө оруулалтыг зөв ашиглаж хөгжиж буй улсын жишээ бол Казакстан юм. 2012 оны байдлаар Казакстан улс хөрөнгө оруулалтын орчны үнэлгээгээр дэлхийн хэмжээнд 47-р байранд, хуучин Зөвлөлтийн орнуудаас 1-р байрт жагссан байна. Нийт 8000 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаагаа явуулж байгаагийн дотор дэлхийн хэмжээний Microsoft, General Electric, Coca Cola , Hyundai Motors зэрэг томоохон корпорациуд багтдаг. Казакстан хөрөнгө оруулалтыг татахын тулд чухал цөөн хэдэн зүйлсийг цогцоор нь шийдсэн. 1. Улс төрийн тогтвортой байдал, хууль эрх зүй орчин сайн 2. Хөрөнгө оруулалтын гэрээ хуулиар хамгаалагдсан, гэрээний тогтвортой байдал 3. Төрийн байгууллагын эрх үүрэг, бүтэц маш тодорхой
38
Мөн орлогын татвар, НӨАТ-н татварыг бууруулж, үйлдвэржилтийг дэмжих үүднээс эрчим хүчний үнийг бууруулсан байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зөв ашиглаж байгаа хөгжиж буй энэ жишээ бол манай улсын хувьд суралцах шаардлагатай зүйл.
Тэгвэл манай улсын Гадаадын шууд хөрөнгө оруулалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө болон төр засгийн зүгээс баримталж буй бодлого ямар түвшинд байгаа вэ? гэсэн асуулт гарч байна. 2012 оны сонгуулийн өмнө батлагдсан “Гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хууль”ийн зүйл заалт нь хөрөнгө оруулагч нарыг болгоомжлоход хүргэж сүүлийн нэг жилийн хугацаанд ГШХО 31%-р буурсан нь бидэнд том сургамж болсон. Уг хуульд эдийн засгийн бүхий л салбарт гадны өмчлөх эрхийг 49 хувь ба түүнээс бага болгож хязгаарлах, хөрөнгө оруулалт нь 100 тэрбум төгрөгөөс давбал засгийн газар уг асуудлыг УИХ-р шийдвэрлүүлнэ гэж заажээ. Энэ нь бизнесийн төслийг Монголын тал давуу эзэмших бодлого, хөрөнгө оруулалтыг үйл ажиллагааг удаашруулах олон сөрөг нөлөөтэй хэмээн хөрөнгө оруулагчид үзэж байв. Энэ онд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хязгаарлалтыг бууруулах арга хэмжээ авсан ч хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олоход амаргүй байна.
ГШХО эдийн засагт ямар нөлөөтэй вэ? Манай улсын хувьд ГШХО-н эдийн засагт үзүүлж буй нөлөөг судлахад 2012 оны байдлаар дараах байдалтай байна. • • • •
Нийт хөрөнгө оруулалтын 88% ДНБ-ын 55% Ажиллах хүчний 17%, 180,000 ажлын байр Татварын орлогын 50%
Дээрх дүнгээс үзэхэд улсын эдийн засгийн олон хүчин зүйлс ГШХО-с хамаарч хөгжиж, голлох нөлөөг үзүүлж байгаа нь харагдаж байна.
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
төсөл зогсоход эдийн засагт үзүүлэх нөлөө тун их байгаа нь манай хөрөнгө оруулалтын бодлого хэр зэрэг вэ? гэдэгт хариулт өгье.
Юунд хөрөнгө оруулалт хийж байна вэ?
Эх сурвалж: Эдийн засгийн хөгжлийн яам
Монгол улс 1993 онд анх Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар /2008, 2012, 2013 онд Салбарын дахин засварласан/ хөрөнгө нэр оруулагчдыг татах үндсийг Геологи, тавьсан гэж хэлж болно. уул уурхай
Монголд оруулсан ГШХО-ыг салбарын бүтцээр нь авч үзвэл, нийт хөрөнгө оруулалтын 93% нь хоёрхон салбарт буюу уул уурхай, худалдаа, нийтийн хоолны салбарт оржээ. Уул уурхайн салбарын нийт хөрөнгө оруулалтын 40% орчим нь Оюу Толгой төслөөс бүрдэж байгаа нь нэг төслийн эдийн засагт үзүүлэх нөлөө хэт өндөр байгааг илэрхийлж байна.
2010
Хувь
2011
Хувь
2012
Хувь
819,762.2
79.9%
4,083,218.5
81.9%
2,217,906.9
69%
1990 оноос 2011 оны хооронд Худалдаа Монголд нийтдээ 12,83 тэрбум нийтийн 162,560.01 15.84% 620567.9 12.45% 694,336.18 21.71% ам. долларын гадаадын шууд хоол хөрөнгө оруулалтхийгджээ. Бусад 43,673.69 4.26% 282,247.7 5.75% 286,488.22 9.2% Түүний 40% нь 2011 онд орсон байна. ГШХО 2008 оноос Нийт 1,025,995.9 100% 4,986,034.1 100% 3,198,731.3 100% буюу уул уурхайн салбарт ГШХО бодитой хөрөнгө оруулалт орж эхэлснээс хойш эрс нэмэгдсэн Манай улс ашигт малтмалын нөөцөөр бөгөөд дээрх байдал нь Оюу толгойн үйлдвэр дэлхийд дээгүүрт жагсаж байгаа учир хөрөнгө баригдаж төгсгөлийн шатандаа орж байгаа, оруулалтын урсгал энэ чиглэлд их байна. Гэвч мөн уул уурхайн шинэ ордууд ашиглалтад бид ирээдүйд дэлхийн хэмжээнд хөгжихын орж байгаатай холбоотой юм. Нийт ГШХО-д тулд уул уурхайн хөрөнгө оруулалтанд эзлэх Оюу толгой төслийн хувь хэмжээ тун түшиглэн бусад салбаруудаа дэмжих зөв өндөр байгаа нь нэг салбарын төвлөрөл их механизмыг бий болгох шаардлагатай. байгааг харуулж байна. Оюу Толгойн гэрээний Хөрөнгө оруулалтыг шууд болон шууд бус гэж ангиллаар нь авч үзвэл шууд хөрөнгө оруулалт дийлэнх хувийг эзэлж, санхүүгийн зуучлагчаар дамжин үнэт цаас, хувьцаа зэргийг худалддаг хөрөнгийн зах, санхүүгийн зах зээлийн шууд бус хөрөнгө оруулалт дөнгөж эхлэх шатандаа байна.
Бидний хөрөнгө оруулагчид хэн бэ? Сүүлийн 20 жилийн хугацаанд манай улс 100 гаруй орноос 12 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө татжээ. Хөрөнгө оруулалтын Эх сурвалж: UNCTAD-ын ГШХО/ҮДК-ын мэдээллийн хэмжээгээр БНХАУ, Недерланд, БНСУ, Канад, сан АНУ зэрэг улсууд эхний байруудад жагсаж байна. Мөн л хөрөнгө оруулалтын ихэнх хувь нь цөөн тооны улсад ноогджээ.
www.purplebook.mn
39
2013 оны 9 дҮГЭЭР сар
№
Улсын нэр
%
/2010.12.30/
Дүн
Улсын нэр
/мянган ам.дол/
/2011.12.30/
Дүн
Улсын нэр
/мянган ам.дол/
/2012.12.31*/
%
Дүн /мянган ам.дол/
1
Нидерланд
22.7
232,9 сая
Нидерланд
36.4
1,816,7 сая
Нидерланд
39.1
1,253,2 сая
2
БНХАУ
17.1
176,0 сая
БНХАУ
20.3
1,015,2 сая
Люксембург
19.8
634,3 сая
3
Канад
14.4
147,8 сая
Виржини арлууд (UK)
12.2
610,9 сая
Виржини арлууд (UK)
8.5
274,3 сая
4
Бермуда
11.1
114,4 сая
Люксембург
9.5
476,6 сая
БНХАУ
7.6
243,1 сая
5
Виржини арлууд (UK)
9.9
101,9 сая
Сингапур
8.08
402,7 сая
Сингапур
7.11
227,2 сая
6
БНХАУ/ Гонконг/
7.8
80,1 сая
АНУ
2.55
127,2 сая
ОХУ
4.05
129,5 сая
7
БНСУ
3.7
38,76 сая
Австрали
1.65
82,4 сая
Австрали
3.02
96,4 сая
8
Сингапур
3.0
31,07 сая
Канад
1.45
72,2 сая
АНУ
1.9
62,5 сая
9
Люксембург
2.4
25,5 сая
ОХУ
1.16
58,0 сая
БНСУ
1.6
54,0 сая
10
АНУ
1.3
13,9 сая
БНСУ
1.1
54,9 сая
Их Британи
1.4
46,7 сая
Хөрөнгө оруулалтын орчин
Дүгнэлт
Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд гадаад болон дотоодын олон хүчин зүйлс нөлөөлдөг. Бодлогын тогтвортой байдал, хууль эрх зүйн байдал тогтвортой байх нь хөрөнгө оруулагчдын гол хүсч буй зүйлс юм. Дэлхийн банкны судалгааны тайланд дурьдсанаар Монгол улсад бизнес эрхлэхэд тулгарч буй бэрхшээлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
НҮБ-с гаргасан судалгаанд дурьдсанаар манай улсын эдийн засаг 40 гаруй тэрбумын гадаадын шууд хөрөнгө оруулалт шингээх боломж бий гэж үзжээ. Хөрөнгө оруулалт орж ирэх урсгалыг дан ганц уул уурхайн салбарт бус олон салбарт бий болговол эдийн засгийн өсөлт бий болж, ажилгүйдэл, ядуурал буурах том боломж юм. ГШХО нь зөвхөн хөрөнгийн урсгал биш бөгөөд үүнийг дагаад технологи, шинэ мэдлэг туршлага зэрэг чухал зүйл эдийн засагт орж ирдэг. Үүнийг чухалчилж үзэх нь зүйтэй.
Хөрөнгө оруулалтын таатай орчин гэдэг бол бизнес хийхэд тохиромжтой орчинг хэлдэг. Дээрх судалгаанаас харахад төртэй холбоотой үзүүлэлтүүд эхний байруудыг эзлэхийн зэрэгцээ жин дарж байна. Засгийн газрын хүнд суртал, бодлого хууль эрх зүйн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдад хүлээлтийг бий болгож бидний алдагдсан боломж ихсэнэ.
40
%
Монгол улс дахь ГШХО нь эдийн засгийн нэг салбарт төвлөрсөн, нэг улсын хөрөнгө оруулалт хэт давамгайлсан хэлбэртэй байна. Тиймээс олон тулгуурт эдийн засгийн системийг хөгжүүлэхийн тулд бусад салбарт хөрөнгө оруулах боломж нөхцлийг олгох нь зүйтэй. Мөн хөрөнгө оруулагчидын гол анхаардаг зүйл нь бодлогын тогтвортой байдал байдаг. Тоглоомын дүрэм тодорхой, тогтвортой үед хөрөнгө оруулалтын орчин сайжирч, итгэл нэмэгдэнэ. Бидэнд тоглоомын дүрмийг зохиох эрх нь байгаа учир тоглоомд хэрхэн оролцох ухаалаг бодлогыг боловсруулж чадвал хөгжлийн шат нэг алхмаар урагшилна.
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
Зээлийн хүүгийн түвшинг бууруулах нь... Зээлийн хүүгийн задаргаа Хүүг бууруулах боломжийг эрэлхийлэхээс өмнө хүү гэдэг нь чухамхүү юунаас бүрэлддэгийг ойлгох нь чухал. Үндсэндээ хүү нь мөнгөний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр хаана байгааг илтгэх бөгөөд нөгөө талаас эрсдэлийн үнэлгээг илэрхийлдэг. Хүүгийн түвшинд нөлөөлж буй хүчин зүйлсийг тус бүр задлан харууллаа. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх тусам, хүүгийн түвшин буурдаг. Монголд бодлогын хүү, хүлээгдэж буй инфляци, эрсдэлийн үнэлгээ ямар түвшинд хэлбэлзэж ирсэнийг сонирхож үзвэл сүүлийн гурван жилд бодлогын хүү
ХҮҮ Нөлөөлөх хүчин зүйлс
=
МӨНГӨНИЙ ОЛДОЦ
+
Мөнгөний олдоц • Төрийн мөнгөний бодлого (суурь хүү, бодлогын хүүгээр илэрхийлэгдэх бөгөөд микро түвшний эрсдэл шингээгүй хүү гэж ойлгож болно) • Мөнгөний нийлүүлэлт • Мөнгө, санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, үр ашигтай байдал • Тухайн улсын зээлжих зэрэглэл
“
Эдийн засагт эргэлдэж буй бүх бараа бүтээгдэхүүнийг мөнгөөр үнэлж болдог бол мөнгийг өөрийг нь бас л мөнгөөр үнэлэх бөгөөд харин хэмжүүр нь хүүгийн түвшин байдаг. Монголд зээлийн хүү өндөр байгаа нь бизнесийн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэдэгтэй бүгд санал нийлдэг, тиймээс ч төр засгаас хүү бууруулах арга хэмжээ авахыг шаардах нь олонтаа гардаг. Зээлийн хүүг хэрхэн бууруулах боломжтойг авч үзье.
ИНФЛЯЦИ Инфляцийн хүлээлт Мөнгө хадгалах эсхүл зарцуулах сонирхол Цаг хугацааны хүчин зүйл
+
ЭРСДЭЛ
”
Макро: Эдийн засгийн байдал, тухайлбал макро эдийн засгийн үзүүлэлтүүд Микро: Зээлдэгчийн зэрэглэл Банк, бусад зээлдүүлэгчийн үйл ажиллагааны үр ашиг Зээлдэгчийн ашиг олох магадлал Барьцаа хөрөнгийн чанар Хөрөнгийн эх үүсвэрийн зардал
12 орчим хувьд, инфляцийн хүлээлт тогтмол өндөр байсан бөгөөд гүйцэтгэлээр жилийн инфляци 11.4 орчим хувьд хэлбэлзэж байгаа, макро болон микро эрсдэлийн түвшин өндөр зэрэг учир шалтгаанаар зээлийн хүү өндрөөр тогтож ирсэн.
Эх сурвалж: Монголбанк
Эх сурвалж: Монголбанк
Эх сурвалж: Монголбанк
www.purplebook.mn
41
2013 оны 9 дҮГЭЭР сар
Бууруулах боломж
хүүгийн түвшин ойролцоогоор 2-3 хувиар шууд буурах боломжтой. Өөрөөр хэлбэл, гадаадын санхүүгийн байгууллага, тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сангуудын бодлогод зээлжих зэрэглэлийн заалт, мөн нэг улсад хуваарилах хязгаарлалтууд орсон байдаг. Хэрэв Монгол улс өөрийн зэрэглэлээ сайжруулж чадвал дээрх сангуудаас автоматаар хуваарилалт хийгдэх боломжтой болно гэсэн үг.
Эдийн засагт мөнгөний олдоц нэмэгдэж, эрсдэлийн хэмжээ буурч, инфляцийн хүлээлтийг нам дор байлгавал зээлийн хүү буурах боломжтой. Өнөөгийн нөхцөл байдалд Монголд ямар арга замаар хүүгийн түвшинг бодитойгоор бууруулж болох вэ? Мөнгөний олдоц •
Банкнаас гадуур өөр санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх. Аливаа компанийн хувьд хөрөнгө оруулалт болон зээл гэсэн санхүүжилтийн 2 эх үүсвэрийг хослуулан хэрэглэдэг. Банкнаас зээл авч санхүүждэг нь давамгайлсан байдаг тул зээлийн хүү өндөр тогтоод байгаа. Тиймээс хөрөнгө оруулалт хийдэг бүтцийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах хэрэгтэй болж байгаа. Тухайлбал, үүнд даатгалын компаниуд хөрөнгө оруулалт хийх боломжийг нээх, хөрөнгө оруулалтын сангуудыг үйл ажиллагааг хууль, бодлогын замаар дэмжих, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна.
Инфляци, инфляцийн хүлээлт •
Эрсдэл •
Зээлийн эх үүсвэрийн жишээ Зээлийн Зээлийн хүү хэмжээ
Зээлийн хугацаа
ББСБ
42%
154 тэрбум
0,3 жил
Арилжааны банк
18,7%
6800 тэрбум
1,5 жил
Гадны хөгжлийн 5% банкууд
594 тэрбум
5 жил
Төслийн зээл
8%
550 тэрбум
5,5 жил
Гадны арилжааны банкууд
5%
351 тэрбум
2 жил
•
•
42
Урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх. Хөгжлийн банкны бонд болон Чингис бонд олон улсын зах зээл дээрээс 3-5 жилийн хугацаатай хөрөнгө босгосон. Үүнээс өмнө Монгол урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэр ховор байсан тул тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж хүү өндөр байлаа. Цаашид хөрөнгө оруулалт татах, бонд болон хувьцаа гаргах замаар урт хугацааны эх үүсвэрийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх хэрэгтэй. Монголын эдийн засгийн суурь үзүүлэлтийг сайжруулж, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах. Макро түвшинд, Fitch, Moody’s гэх мэт агегтлагууд нь улс орны зээлжих зэрэглэл тогтоодог. Энэ нь зэрэглэл нь тухайн улсын эрсдэлийг илэрхийлэх бөгөөд улсын зээлжих зэрэглэлийг сайжруулбал зээлийн хүү буурах боломжтой. Нөгөөтэйгүүр зэрэглэлийг нэг шат ахиулж чадвал “хөрөнгө оруулалтын” ангилалд Монголд орж ирэх мөнгөн дүн огцом нэмэгдэх, нөгөө талаас
Мөнгө хадгалах эсхүл зарцуулах сонирхолд нөлөөлж байдаг учир инфляци болон хүлээгдэж буй инфляцийн түвшинг нам дор байлгах хэрэгтэй. Цалин, мөнгө нэмэх талаар олон нийтэд зарлах, үндэслэлгүй нийтээр нь цалин нэмэх, хавтгайрсан бэлэн мөнгө тараах зэрэг нь инфляцийн хүлээлтэнд шууд нөлөөлдөг. Үүнийг төр засгаас явуулж байгаа бодлогодоо анхаарах нь зүйтэй.
•
•
Эрсдэлийн үнэлгээнд зээлдэгч эрсдэлийн үнэлгээ шингэсэн гэж ойлгож болно. Нэгэнт эрсдлийг бууруулах нь компанийн зээлийн хүү буюу санхжүүжилтийн зардлыг шууд багасгадаг тул хөгжингүй орнуудын санхүүгийн зах зээлд эрсдлийг бууруулах санхүүгийн бүтээгдэхүүнүүд түгээмэл дэлгэрсэн байдаг. Үүнд баталгаа гаргах, ирээдүйн орлогыг барьцаалах, валютын ханшийн хамгаалалт хийх, даатгал хийлгэх гэх мэт санхүүгийн олон хэрэгслүүдийг дурьдаж болно. Эдгээр нь олон улсын гэрээ хэлцэлд хэрэглэгдэх нь олонтаа байдаг. Жишээ нь, улс төрийн байдал тогтворгүй байдаг Африкийн орнуудын улс төрийн эрсдлээс хамгаалах даатгалын бүтээгдэхүүнийг том даатгалын компаниуд нэвтрүүлсэн бөгөөд үүнийг худалдаж авснаар компаниуд их хэмжээний эрсдлийг хааж хүүгийн зардлыг бууруулах боломжтой. Үүний адил бизнес болон хөрөнгө оруулалтын төслийн шат бүр дээр эрсдэлийг аль болох бага байлгах нь чухал. Тухайлбар зам барих том төсөл байлаа гэхэд доорхи зураган дээр харуулсан олон талын харилцаа байгаа. Харилцаа тус бүр дээр гэрээнүүдийг сайн байгуулах нь гүйцэтгэл, ашиглалтын явцад гарах эрсдэлийг бууруулах тул санхүүжилтийн зардал доошлох нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаас зээлдүүлэгчийн буюу арилжааны банкны үйл ажиллагааны үр ашигтай байдал бас давхар нөлөөлж болно. Үйл ажиллагааны зардал, үр ашиггүй байдал өндөр тусам, банкууд илүү өндөр хүүгийн түвшин тогтоох шаардлагатай болно. Мөн банкны үйл ажиллагаа тогтвортой байх тусам банк өөрөө илүү хямд хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлэх боломжтой. Банкны хүүгийн маржин 2012 оны сүүлээр 7 хувь орчим байгаа харьцангуй өндөр үзүүлэлт юм.
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
Moody’s
S&P
Fitch
Урт хугацааны
Богино хугацааны
Урт хугацааны
Богино хугацааны
Урт хугацааны
Богино хугацааны
Aaa
P-1
AAA
A-1+
AAA
F1+
Aa1
AA+
AA+
Aa2
AA
AA
Aa3
AA-
A1
A+
A2
A
A3
P-2
Baa1 Baa2
P-3
BBB BB+
A+
F1
Дундын дээд
A A-2
A-
F2
BBB+ A-3
BBBNot prime
Өндөр
AAA-1
BBB+
Baa3 Ba1
A-
Дээд
BBB
Дундын доод F3
BBBB
BB+
B
Хөрөнгө оруулалтын бус* (Монгол Улсын зэрэглэл)
Ba2
BB
BB
Ba3
BB-
BB-
B1
B+
B+
B2
B
B
B3
B-
Caa1
CCC+
Caa2
CCC
Хэт эрсдэлтэй
Caa3
CCC-
Ca
CC
Зээлжих чадваргүй, гэхдээ сэргэх бага зэргийн магадлалтай
C
CCC
Хөрөнгө оруулалтын бус, эрсдэлтэй
C
Эрсдэлтэй
C C
www.purplebook.mn
D
-
DDD
-
Зээлжих чадваргүй
43
2013 оны 9 дҮГЭЭР сар
Монгол Улсын Даатгалын салбарын хөгжлийн хурд 2013 онд «Forbes» сэтгүүлээс гаргасан судалгааны дагуу дэлхийн 20 хамгийн том компаниудын нэг нь даатгалын компани байна. Харин Монголын даатгалын салбар ямар байдалтай байна вэ? Хэзээ манай даатгалын компаниуд Монгол улсын топ 150 компанид ордог болох бол? Даатгалын салбарын зах зээлийн хэмжээ, өсөлтийн хувь, үйлчилгээний чанар нь тухайн орны эдийн засаг болон нийгмийн хөгжлийг харуулдаг нэг томоохон үзүүлэлт юм. Учир нь, даатгалыг нийгэм өөрөө хувьслын явцдаа бий болгосон санхүүгийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг аргын нэг. Тиймээс өндөр хөгжилтэй орнуудын чухал салбарын нэг нь даатгалын салбар билээ.
Даатгалын салбарын тоон үзүүлэлт Даатгалын салбарын эдийн засгийн ач холбогдол, зах зээлд нэвтэрсэн түвшинг ДНБ эзлэх хувь болон нэг хүнд ноогдох хураамжийн хэмжээ илэрхийлдэг. 2012 оны эцсийн байдлаар Монгол Улсын даатгалын салбар ДНБ-ний 0.56% -тай тэнцэж, нэг хүнд ноогдох хураамжийн хэмжээ 28’215.5 төг байна. Харьцуулахад, өндөр хөгжилтэй орнуудын даатгалын салбар дунджаар ДНБ-ны 2.5 – 9.5 хувийг эзэлдэг, нэг хүнд ноогдох хураамжийн хэмжээ дунджаар 3’500 – 8’500 ам.доллар. Хөгжиж буй орнуудын хувьд тус үзүүлэлтүүд дунджаар 1- 4 хувь болон 500-1000 ам долларын хэмжээтэй байна.
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо
2009 оноос даатгалын салбар жил бүр бараг 40% өсөж байна. Өсөлтийн хэмжээгээр Монголын даатгалын салбар дэлхийн хэмжээнд маш өндөрт орно. Гэхдээ нийт актив, хураамжийн орлого, нөхөн төлбөр, хөрөнгө оруулалтын ашиг болон бусад дүн үзүүлэлтээр бусад орнуудаас хамаагүй бага хэмжээтэй. Жишээлбэл, манай улстай харьцуулж болохуйц болон дэлхийд даатгалийн салбарын хөгжил өндөрт ордоггүй Казакстан ба Польш улсыг авч үзвэл: •
•
Казакстан Улсын даатгалын салбарын нийт актив 2.97 тэрбум ам.доллар, хураамжийн орлого 1.12 тэрбум ам.доллар /2012 оны эцсийн байдлаар/ Польш Улсын даатгалын салбарын нийт актив 39.8 тэрбум ам.доллар, хураамжийн орлого 17.5 тэрбум ам.доллар /2012 оны 6 сарын байдлаар/.
Монголын даатгалын салбарын нийт активыг банкний салбарын нийт активтай харьцуулбал – даатгалын салбар бараг 106 дахин бага. Казакстан улсын хувьд даатгалын салбар банкны салбараас 38-40 дахин бага. Уул уурхай тоног төхөөрөмжүүдийн үнэ 100-200 сая төгрөг байдаг, тус төхөөрөмжүүдийн 30-60 ширхэг нь даатгалын салбарын дундаж активын хэмжээтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, даатгалын салбарын хэмжээ зах зээлийн хэрэгцээнээс бага байна.
44
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
Хүснэгт 1. Даатгалын салбарын үзүүлэлт, сая төг
Нийт ХО
Давхар Даатгалд төлсөн ХО
Цэвэр ХО
Нөхөн Төлбөр
Даатгалын Үнэлгээ
Нийт актив
Өөрийн Хөрөнгө
Нөөцийн сан
Хөрөнгө Оруулалтын ашиг
Компанийн тоо /ш/
Брокер /ш/
2008
21,560.0
4,700.0
16,860.0
4,491.5
5,723,300.0
34,300.0
31.0%
43.8%
756.3
16
4
2009
23,400.0
5,800.0
17,600.0
5,522.4
5,839,490.0
41,060.0
33.9%
60.3%
1,386.2
18
5
2010
31,768.6
7,500.0
24,260.0
6,820.8
10,826,280.0
56,763.9
44.3%
51.4%
3,285.4
17
9
2011
47,997.0
10,716.8
37,280.2
10,071.8
16,852,300.0
81,233.5
49.4%
44.5%
4,944.1
17
8
2012
79,003.5
20,898.1
58,105.4
16,916.9
20,577,100.0
107,604.8
50.3%
44.8%
7,029.1
18
17
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо
Монголын даатгалын зах зээл дээр гарсан сүүлийн жилүүдийн хамгийн том өөрчлөлт бол – жолоочийн хариуцлагийн албан журмын заавал даатгал юм. Тус хууль хэрэгжиж эхэлснээр даатгалын зах зээл шинээр бараг 300 мянган хэрэглэгчтэй болж, хүмүүс даатгалын мэдлэг болон хэрэгцээгээ дээшлүүлж, даатгалын компаниудыг илүү хурдацтай хөгжих боломжийг бүрдүүлсэн билээ.
Бас нэг чухал үзүүлэлт бол хөрөнгө оруулалтын ашгийн хэмжээ болон түвшин. Хөрөнгө оруулалтын ашиг нийт активийн 6.53%, цэвэр хураамжийн орлогийн 12.1% тэнцэж байгаа нь манай даатгалын компаниуд ашгийнхаа гол хувийг даатгалын үйл ажиллагаагаар олж байгааг илэрхийлж байна. Монгол компаниудын гол хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол банкны депозит. Тиймээс гадаадын компаниуд хөрөнгө оруулалтын маш олон хэрэгсэл ашиглаж ашгийнхаа гол хувийг хөрөнгө оруулалтын өгөөжөөс бүрдүүлдэг. Жишээлбэл, Европын топ 100 компанийн татварын өмнөх ашгийн 60%-70% нь даатгалын бус орлого эзэлж байна.
Хэзээ манай даатгалын компаниуд Монгол улсын топ компанид ордог болох бол?
Мөн Монголын даатгалын зах зээлийн нэг онцлог бол нийт 18 үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас нэг л даатгалын компани нь амьдралын даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг, давхар даатгалын компани бол огт байхгүй. Даатгалын зах зээлийн 95% хувийг ердийн даатгалын компаниуд эзэлдэг. Тиймээс хөгжилтэй орнуудад олон амьдралын болон давхар даатгалын олон компаниудтай байж, зах зээлийн гол хувийг тус даатгалын төрлүүд эзэмшдэг.
Өмнө дурьдсан үндэс дээр суурилж тооцвол, 2012 оны байдлаар манай даатгалын салбар дараах хэмжээнд байх шаардлагатай байна. Хүснэгт 2-с харахад Монголын даатгалын зах зээл байх шаардлагатай хэмжээнээс 3 дахин бага, үүнээс хөрөнгө оруулалтын ашгийн хэмжээ нь 7,5 дахин бага байна. Сүүлийн 10 жилийн эдийн засгийн өсөлт 8,7% байсан. Тиймээс ирээдүйн 10 жилд эдийн засгийн өсөлт дунджаар 8% байна гэж таамаглахаар байна. Харин даатгалын салбар 10 жилийн дараа ДНБ 1.5% эзлэх хэмжээнд байхын тулд нэг жилийн дотор 350% өсөх шаардлагатай
Хүснэгт 2. Даатгалын салбарын зохистой хэмжээ, сая төг ДНБ эзлэх хувь
Нийт Хураамжийн Орлого
Давхар Даатгалд төлсөн ХО
Цэвэр ХО
Нөхөн Төлбөр
Даатгалын Үнэлгээ
Нийт актив
Өөрийн Хөр
Нөөцийн сан
Хөрөнгө Оруулалтын ашиг
Компаний тоо
2012
0.56
79,003.5
20,898.1
58,105.4
16,916.9
20,577,100.0
107,604.8
50.3%
44.8%
7,029.1
18
2012*
1.50
210,321.9
42,064.4
168,257.6
76,126.1
82,308,400.0
376,600.0
42.0%
50.0%
52,718.25
18
www.purplebook.mn
45
2013 оны 9 дҮГЭЭР сар
байна. Энэ үед Монголын даатгалын компаниуд улсын топ компанид орж чадна. Жилийн 350% өсөлт бол гипер хурдан өсөлт. Үүнийг даатгалын салбар бие дааж болон урсгалаар, яваандаа хүрэх боломжгүй юм.
Хэрхэн зах зээлийг хурдан хөгжүүлэх вэ? Хурдан хөгжиж, зохистой хэмжээ, чанарын түвшиндээ очихын тулд төр засгийн зүгээс стратеги хэмжээнд дэмжиж, хянаж, өнөөдрийн зах зээлд байгаа асуудлуудыг шийдвэрлэж, даатгалын салбартай холбогдох үйл ажиллагаа, салбаруудыг давхар хөгжүүлэх шаардлагатай байна. Тодруулбал: 1. Хууль эрх зүйн орчин болон биелэлтийг сайжруулах. Бусад орнуудтай харьцуулбал Монгол Улсын хууль, журмийн тоо болон хуулийн агуулгын хэмжээ харьцангуй бага. Өөрөөр хэлбэл, Монголын даатгалын зах зээл дээр хуулийн цоорхой, зохицуулаагүй харьцаа эсвэл хэт ерөнхий хуулийн заалт их байдаг. Ийм нөхцөл байдалд буруугаар ашиглах тохиолдлууд гардаг. Жишээлбэл, Монголын даатгалын компаниудаар огт дамжилгүй, шууд гадаад улс руу шилждэг даатгалууд нилээд бий. Ийм байдлаар хэдий хэмжээний мөнгө гадаад руу урсаж байгаа, Монголын даатгалын компаниуд болон Татварын Газар хэдэн төгрөг алдаж байгааг мэдэх боломж хомс. Нийт уул уурхай, худалдаа, барилга гэх мэт салбаруудын нийт актив, төвлөрсөн мөнгөний хэмжээг үзэхэд Монголын даатгалын компаниудаар дамжиж гарсан дүнгээс багагүй байхаар харагдаж байна. Төр засгийн зүгээс тавих хяналт, хязгаарлалтын хувьд даатгалын компаниуд банктай адил өндөр түвшинд байдаг. Харин тус хяналт, зохицуулалт нь зах зээлээ түгжих үр дагавартай, нийгэм ба эдийн засгийн ач холбогдол багатай, биелүүлэх маш хүндрэлтэй байж болохгүй. Жишээлбэл: • Гадаадын давхар даатгагч компанийн рейтинг өндөр байх онц шаардлагагүй. Рейтинг өндөртөй гадаадын даатгалын компани Монголыг өндөр эрсдэлтэй гэж үздэг учраас манай улсыг сонирхох нь бага • Фронтингийн эсвэл гадаадын даатгагчтай хамтран оролцох гэрээ хийхээс өмнө 15 хоног хүлээж зөвшөөрөл авах хэрэгтэй байгаа нь тун хүндрэлтэй бөгөөд даатгалын компани харилцагчаа алдах өндөр эрсдэлтэй заалт болж байгаа юм. • Даатгалын компанийн хөрөнгийн байршил, хөрөнгө оруулалтын хязгааруудын хэмжээг дахин өөрчлөх шаардлагатай. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгөнд байршуулах дээд хязгаар 20%. Салбарын дундаж хөрөнгийн хэмжээ 6 тэрбум төгрөг, үүнээс 20% нь 1.2 тэрбум төгрөг болж байна. Тус мөнгөөр хямд 12-15 орон сууц, үнэтэй 2-3 орон сууц, байрлал сайтай үл хөдлөх хөрөнгө авахад хүрэлцэхгүй болно.
46
2. Монголын Давхар даатгалын компанитай болох. Монголын даатгалын компаниуд дунджаар нийт хураамжийн орлогийнхоо 22%ийг гадаадын давхар даатгалын компаниуд руу шилжүүлж байна. Зөвхөн 2008 оноос хойш нийт 50 орчим тэрбум төгрөгийг гадаадын компаниуд руу шилжүүлжээ. Мөн гадаад давхар даатгалын компаниуд Монголыг эрсдэл өндөртэй, мэдээллийн сан хомс зэрэг шалтгаанаар өндөр үнэ өгөх тохиолдлууд их гардаг. Мөн давхар даатгалын гэрээтэй байсан ч нөхөн олговор авах үйл ажиллагаа нь хүндрэл ихтэй байдаг. Зарим тохиолдолд нөхөн олговор авж чадахгүй нөхцөл үүсдэг. 3. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах. Улсын хэмжээнд харьцангүй эрсдэл багатай, олон төрлийн хөрөнгө оруулалтын боломжтой болгох. Холбогдох хууль эрх зүйн орчныг бүрэн хангаж, хяналт тавих. 4. Нийгмийн хөгжилд чухал байр суурь эзлэх болон даатгалын салбарыг хөгжүүлэхүйц албан журмын даатгалтай болох. 5. Даатгалын салбар болон компаниудын мэдээлийн сангийн бүтэц, чанарыг сайжруулах. Нэгдсэн дэлгэрэнгүй мэдээллийн сантай болох. 6. Даатгалын компаниудын бүтэгдэхүүний үнэ, чанар, үйлчилгээний стандартыг дээшлүүлж, илүү хатуу хяналт тавих. 7. Цаашид даатгалын компанийн дүрмийн санг үе шатаар нэмэх.
Дүгнэж хэлэхэд, Монгол Улсын Даатгалын зах зээлийн өнөөгийн байдал хангалтгүй хэмжээнд байна. Ойрын ирээдүйд маш эрчимтэй хөгжиж, зах зээлийн хэмжээг ихэсгэх шаардлагатай. Төр засгийн зүгээс стратегийн хэмжээнд дэмжиж, өнөөдрийн зах зээлд байгаа асуудлуудыг шийдвэрлэж, даатгалын салбартай холбогдох үйл ажиллагаа, салбаруудыг давхар хөгжүүлсэн тохиолдолд өндөр хурдацтай өсөх боломж гарна. Тэр үед л даатгал татварын нэг хэлбэр шиг харагдах биш харин эдийн засаг, зах зээлд, нийгэмд болон хүнд хэрэгцээтэй хэрэгслийн нэг болно.
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
Хөгжлийн тулгуурАвто зам Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа бөгөөд ирээдүйд тус өсөлтийг хадгалахын тулд дэд бүтэц, ялангуяа зам тээврийн сүлжээний нягтшил, хүртээмж сайн байх шаардлага тулгарч байна. Эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3%, 2012 онд 12.3% харин энэ онд 13.1% буюу дэлхийн улс орнуудын тэргүүн эгнээнд жагсчээ. Гэвч эдийн засгийн өндөр өсөлттэй улсын иргэд соёл иргэншлийн наад захын хэрэгцээ болсон чанартай хатуу хучилттай авто замаар бус нийслэл хотдоо нөхөөстэй, орон нутагт шороон замаар сэгсчүүлж явдаг нь харамсалтай. Авто зам сайн байх нь нийгэм эдийн засагт чухал нөлөөтэйгөөс гадна байгаль орчин сүйдэхээс сэргийлж, замын тоосжилт болон бохирдолтыг хэд дахин бууруулдаг. Харин манай улсын дэд бүтэц, авто зам өнөөг хүртэл олон улсын жишигт хүрэхүйц хүртээмжтэй, чанартай байж чадахгүй байгаагийн гол шалтгаан юунд оршиж байна вэ? Монгол Улс нь 1,566.6 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д жагсдаг ОХУ болон БНХАУ гэсэн 2 том гүрэнтэй хиллэн оршдог далайд гарцгүй орон билээ. Манай улсын хувьд авто зам барих нь өндөр өртөгтэй, үр өгөөж багатай байдал нь бэрхшээл учруулж байгаа бөгөөд мөн хүн амын нягтаршил багатай, алслагдмал оршин суудаг, цаг
Авто замын тоон үзүүлэлтүүд:
Авто замын төрөл
агаарын эрс тэс уур амьсгалтай байдал нь дэд бүтцийн хөгжил муу байх нэг шалтгаан болдог. 2013 оны байдлаар манай улс нийт 6,738 км урт сайжруулсан авто замтай бөгөөд үүнээс хатуу хучилттай 3015.6 км, 2116 км нь сайжруулсан хайрган хучилттай замтай. ОХУтай холбогддог хатуу хучилттай хоёр замтай бол БНХАУ-тай холбох хатуу хучилттай зам байдаггүй бөгөөд олон улсын худалдааны дийлэнх хэсгийг төмөр замаар дамжуулж байна. Гэсэн хэдий ч Монгол улсын хүн амын дийлэнх нь нийслэл хотод төвлөрсөн тул хатуу хучилттай авто замын сүлжээгээр нийт хүн амын 60% нь идэвхтэй зорчдог. Дээрх хүснэгтээс харахад нийт авто замын сүлжээ 1992 оноос өнөөг хүртэлх 20 жилийн хугацаанд 310 км-р нэмэгдсэн нь бага гэхэд дэндүү чамлалттай үзүүлэлт. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эрхлэн гаргасан 2013 оны Өрсөлдөх чадварын судалгаанд дэд бүтцийн хөгжлөөрөө 139 орноос 112-т жагссан бол, авто замын чанарын үзүүлэлтээр Монгол улс нийт 139 орноос 2.3 гэсэн оноотой 137-р байрт буюу хөгжлийн түвшин доогуур Непал, Бангладеш, Зимбабве зэрэг орнуудаас ч доогуур жагсаж байна. Үүнээс харахад Монгол улсын иргэн дэлхийн хамгийн муу, чанаргүй, эрсдэл бүхий авто замаар зорчиж байгаа бөгөөд зам тээврийн осол ч замын чанараас шууд хамаардаг.
1992
1997
2000
2006
2009
2013
49,240
49,240
49,250
49,250
49,250
49,552
Нийт хатуу хучилттай
1,250
1,670
1,710
2,270
2,680
3,016
Хайрган хучилттай
1,760
1,820
1,860
1,980
2,100
2,116
Сайжруулсан хөрсөн
1,920
1,900
1,870
1,860
1,730
1,606
44,300
43,840
43,790
43,120
42,710
42,814
Нийт /км/
Ердийн хөрсөн
www.purplebook.mn
47
2013 оны 9 дҮГЭЭР сар
2013 оны байдлаар манай улс нийт 6,738 км урт сайжруулсан авто замтай бөгөөд үүнээс хатуу хучилттай 3015.6 км, 2116 км нь сайжруулсан хайрган хучилттай замтай. ОХУтай холбогддог хатуу хучилттай хоёр замтай бол БНХАУ-тай холбох хатуу хучилттай зам байдаггүй бөгөөд олон улсын худалдааны дийлэнх хэсгийг төмөр замаар дамжуулж байна. Гэсэн хэдий ч Монгол улсын хүн амын дийлэнх нь нийслэл хотод төвлөрсөн тул хатуу хучилттай авто замын сүлжээгээр нийт хүн амын 60% нь идэвхтэй зорчдог. Дээрх хүснэгтээс харахад нийт авто замын сүлжээ 1992 оноос өнөөг хүртэлх 20 жилийн хугацаанд 310 км-р нэмэгдсэн нь бага гэхэд дэндүү чамлалттай үзүүлэлт.
Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форум
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эрхлэн гаргасан 2013 оны Өрсөлдөх чадварын судалгаанд дэд бүтцийн хөгжлөөрөө 139 орноос 112-т жагссан бол, авто замын чанарын үзүүлэлтээр Монгол улс нийт 139 орноос 2.3 гэсэн оноотой 137-р байрт буюу хөгжлийн түвшин доогуур Непал, Бангладеш, Зимбабве зэрэг орнуудаас ч доогуур жагсаж байна. Үүнээс харахад Монгол улсын иргэн дэлхийн хамгийн муу, чанаргүй, эрсдэл бүхий авто замаар зорчиж байгаа бөгөөд зам тээврийн осол ч замын чанараас шууд хамаардаг.
Санхүүжилт Сүүлийн жилүүдийн авто замын салбарын санхүүжилтийн хэмжээг харахад тооны хувьд хэд дахин өсч энэ жилийн хувьд Чингис бондын хөрөнгөнөөс 570 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тооны өсөлт бол чанартай хөгжил биш гэдэг шиг хөрөнгө оруулалт хэд дахин нэмэгдсэн ч бодит үр дүн бага байна.
48
Эх сурвалж: Авто замын газар
Хөгжиж буй улс орнууд ДНБ-ийхээ 3 %-ийг тээврийн дэд бүтэц, авто замд зарцуулдаг бөгөөд манай улс ДНБ-ий 2%-ийг зарцуулж байгаа нь олон улсын түвшинтэй ойролцоо үзүүлэлт юм. Харин шинэ зам тавихаас гадна замын засвар, үйлчилгээний үйл ажиллагаанд ДНБ-ий 0,2%г зарцуулж байгаа нь олон улсын жишиг 0.4-1%-с бага дүнтэй байна. Зaмын засвар үйлчилгээний ажлыг шаардагдах хэмжээнд хийхгүй тохиолдолд баригдсан замын үр ашгийг бууруулаад зогсохгүй түргэн хугацаанд эвдэрдэг богино настай зам олширно гэсэн үг. Одоогийн байдлаар Монгол улсын нийт замын сүлжээний 60% нь муудсан, дахин барих шаардлагатай гэж Азийн Хөгжлийн Банк дүгнэжээ. Улаанбаатар хот одоогийн байдлаар есөн аймагтай хатуу хучилттай авто замаар холбогддог ба 2016 он гэхэд бүх аймагтай хатуу хучилттай замаар холбогдсон байхаар Засгийн газар төлөвлөсөн байна. Энэ төлөвлөгөөг биелүүлэхийн тулд жилд дунджаар 500-800 км зам барьж, үүнд зориулж 100-160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ (ЗТБХБЯ-н тооцоо). Гэвч сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд жилд дунджаар 100 км хатуу хучилттай зам тавьж байсан бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 42 замын компани байгаагаас 2 компани нь жилд 50-иас дээш км зам барих хүчин чадалтай. Эндээс харахад хөрөнгө оруулалт, компаниудын нөөц боломж, чанартай хүний нөөцийг урьдаас төлөвлөж хүчин чадлыг нэмэгдүүлэхгүйгээр дээрх зорилгод хүрэх боломж байхгүй. 2008 оноос хойш жилд дунджаар нийт 630аад тэрбум төгрөг Хүний хөгжил сангаас иргэн бүрт 21,000 төгрөг олгогдсон, мөн
© Copyright 2013 www.purplebook.mn. All rights reserved.
оюутны сар бүрийн тэтгэлэг хэлбэрээр 140,000 оюутанд 132 тэрбум төгрөг олгосон. Гэвч дээрх зардлыг гаргасны үр дүнд эдийн засаг хурдацтай сайжирч, дархлаа бий болоогүй нь ойлгомжтой. Дээрх хөрөнгийг зөвхөн зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтанд зарцуулсан бол 1 жилийн дотор хатуу хучилттай замаар бүх аймгийн төвүүдээ хоттой холбох боломж байсан.
Дүгнэлт Чанартай сайн зам нь бүс нутагт хөгжлийг дагуулж эдийн засгийн үр ашигтай байдлыг бий болгодог. Бидэнд хангалттай хөрөнгө мөнгө бий хэдий ч зөв зохицуулалт, бодлогын арга хэмжээ дутагдсанаас өнөөг хүртэл зам тээврийн дэд бүтэц маш сул хөгжилтэй байна. Зам тээврийн салбар нь өртөг өндөр, бодлогын түвшинд хөгждөг учир төр засгийн зүгээс дараах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. • •
•
Төсвийн зарцуулалтын ил тод байдал болон хяналтын системийг сайжруулж замын чанарт анхаарал хандуулах. Дэд бүтэц, зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлохдоо замын компаниудын бодит нөөц боломж, чадавхийг харгалзан үзэж төлөвлөх. Өнөөгийн байдлаар үүнийг тооцож үзэхгүй байгаа нь хөрөнгө оруулалтын үр ашиггүй байдлыг ихэсгэж байна. Монгол улс энэ салбарын чадвартай хүний нөөцөөр дутмаг байгаа учир гадны орноос компани, мэргэжилтэн урьж ажиллуулж туршлага хуримтлуулах нь одоогийн нөхцөлд зөв алхам юм.
www.purplebook.mn
49