Бчу лекц 2

Page 1

“Бүтээмжийн удирдлагын үндсэн ойлголт”

1. Бүтээмжийн удирдлага түүний онцлог 2. Бүтээмжийн удирдлагын онол арга зүйн хандлагууд

Нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжилтөнд бүтээмжийн гүйцэтгэх ззрэг өсч хамрах хүрээ нь тэлж ерөнхий менежментээс салангид бие даасан байдлаар хандах шаардлага тавигдаж дэлхий дахин үүнтэй уялдан бүтээмжийн удирдлагын бие даасан тогтолцоо

бүрдсэн

байна.

Үйлдвэрлэл

үйлчилгээний

байгууллагуудын

хувьд

бүтээмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага бий болсонтой уялдан туснай хэлтэс тасаг байгуулан ажиллаж байна. Бүтээмжийн мэргэжилтэн, менежер судлаачдыг нэгтгэн хамтын ажиллагааг нь зохицуулах зорилгоор байгуулагдсан тодорхойлолтод бүтээмжийг менежментийг нийт ажиллагсдыг хамарсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, хуваарилалт борлуулалтын зардлыг бууруулах эцсийн зорилгод эцсийн мөчлөгийн 4 элемент:    

Хэмжилт Шинжилгээ ба үнэлгээ Төлөвлөлт Дээшлүүлэлт зэргийн

интеграцчилалаар

хүрэх

албан

ёсны

менежментийн процесс хэмээн дурьджээ. Дээрхи тодорхойлолтуудын агуулга мөн чанар нь удирдлага ажиллагчид зардал нэгдэл албан ёсны

5-н гол ойлголтоор илэрхийлэгдэж байгаа юм. Бүтээмжийн

менежментийн асуудлыг шийдвэрлэхэд удирдлагын дайчин шуурхай байдал бүх ажиллагсадын удирдлага хамтын ажиллагаа зайлшгүй чухал. Д. Сумант “Бүтээмжийн менежментийг түүний хэмжилт, шинжилгээ ба үнэлгээ, төлөвлөлт, дээшлүүлэлтийн үйл ажиллагааг хамран мөчлөг хэлбэрээр тасралтгүй үргэлжлэх процесс” хэмээн тодорхойлжээ. 1980-аад оны өмнө бүтээмжийн асуудал байгууллагын ерөнхий удирдлагын үйл ажиллагааны хүрээнд хамрагдаж байв. Үйлдвэр аж ахуйн газрын техник технологитой холбоотой инженерүүдийн зохион бүтээх, шинэчлэх боловсронгуй болгох үйл


ажиллагаанд эдийн засгийн үр ашиг гол шалгуур болох бөгөөд энэ нь эцсийн дүндээ бүтээмжийн дээшлэлтээр тодорхойлогдох тул бүтээмж хэрхэн өөрчлөгдөж буйг давхар судлан үнэлэлт өгөх шаардлагатай болдог. Ийм учраас инженерүүдэд бүтээмжийн талаархи зохих мэдлэг олгох асуудал чухал ач холбогдолтой. Бүтээмжийн менежмент гэдэг нь

удирдлагын бүх түвшинд бүх нийтийн

болон байгууллагын ажиллагчдын идэвхи оролцоо удирдлага ажиллагчдын хамтын ажиллагаанд тулгуурласан бүтээмжийг танин мэдэх түүний түвшинг хэмжих тооцоолох нөлөөлөх хүчин зүйлсийг шинжилж үнэлгээ өгсөний үндсэн дээр дээшлүүлэх аргуудыг тодорхойлон, төлөвлөж, хэрэгжүүлж, үр дүнг тооцоолох, тэдгээрт хяналт тавихтай холбоотой иж бүрэн асуудлыг хамарсан цогц ойлголт тасралтгүй үйл ажиллагаа гэж тодорхойлжээ. Бүтээмжийн удирдлага нь удирдлагын шинжлэх ухааны бие даасан салбар ухааны хувьд өөрийн гэсэн онцлог чиг үүргүүдтэй. Үүнд:    

Бүтээмжийн хэмжилт Бүтээмжийн шинжилгээ ба үнэлгээ Бүтээмжийн төлөвлөлт Бүтээмжийн дээшлүүлэлт эдгээр нь бүтээмжийн удирдлагын чиг үүрэг болохын зэрэгцээ түүний бүрэлдэхүүн хэсгүүд тасралтгүй үргэлжлэх процессийн мөчлөгийн элементүүд үйл ажиллагааны үе шатны үүргийг давхар гүйцэтгэдгээрээ онцлогтой.

Бүтээмжийн удирдлагын асуудалд үр дүн, үр ашгийг дээшлүүлэх арга зам, нөлөөлөх хүчин зүйлс нь бүтээмжийн удирдлагын хүрээнд нилээд судлагдсан асуудал боловч энэ талаар судлаачид олон янзын загваруудыг боловсруулсан байдаг. Эдгээрээс онол практикийн хувьд чухал ач холбогдолтой атлаа харилцан адилгүй зарим чиг хандлага, загваруудыг харьцуулан авч үзье. Жозеф Пропенко ‘’Бүтээмжийн сайжруулалт нь юмыг сайн хийхдээ бус хамгийн чухал нь зөв зүйлийг сайн хийх явдал. Иймээс бүтээмжийн хөтөлбөрт нөлөөлөх хүчин зүйлүүдийг танин мэдэх нь чухал’’ гэжээ. Тэрээр ‘’Бүтээмжийн сайжруулалт нь хүчин зүйлсийг хэрхэн ашиглаж буйгаас шалтгаална’’ гээд өөр хоорондоо эрс ялгаатай хирнээ бие биентэйгээ харилцан уялдаа бүхий:

 Ажилтай холбоотой


 Нөөцтэй холбоотой  Орчинтой холбоотой гэсэн гурван бүлэг хүчин зүйлийг тодорхойлсон нь аливаа байгууллага нийгэмд дасан зохицож нөөцийг зүй зохистой ашиглан үйл ажиллагаагаа явуулах ёстой гэсэн санааг дэвшүүлсэн. Судлаачид ‘’Төрийн үндсэн чиг үүрэг нь нийгмийн сайн сайхан байдлыг хангах явдал учраас тэр нь бүтээмжийг дээшлүүлэх гол эх сурвалж’’ гэж үзэн бүтээмжийн сайжруулалтад нөлөөлөх хүчин зүйлсэд үндэсний оршин тогтнох эх сурвалж бүхий нийгмийн үзүүлэлтийг голлон авч үзсэн байдаг. Үүгээрээ бүтээмжийн үүрэг ролийг төрийн цогц бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай гэсэн санааг илэрхийлсэн нь уг загварын давуу тал оршино. ’’Бүтээмжийг сайжруулах үйл ажиллагаанд төрийн дээд түвшний удирдлага, улс төрийн шийдвэрүүд болон байгууллагын менежерүүд гол үүрэгтэйг онцлон хүчин зүйлс тус бүрийн дотоод үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлохдоо хэмжилтийн хүчин зүйлд илүү ач холбогдол өгч хөрөнгийн үр ашиг, мэдээллийн систем зэргийг судалгааны объект болгосон нь төрийн захиргааны байгууллагыг зөвхөн хөрөнгийг зарцуулагч бус баялгийг бүтээхэд оролцогч тал’’ гэж Холзер, Левин нар үзсэн нь төрийн удирдлагын орчин үеийн онол арга зүйн нэг илрэл болж байна. Судлаач Жонес ‘’Нөлөөллийн хүчин зүйлсийг удирдлагын зайлшгүй байдлаар нь дээд

удирдлагын

дэмжлэг

бүх түвшний

хүмүүсийн

оролцоо,

гүйцэтгэлийн

хэмжүүрийн систем, ажиллагсдын сургалт, шагналын бүтэц, нийгмийн нөлөөлөл, эргэх холбоо, удирдлагын шийдвэр гэж үзэхийн зэрэгцээ бүтээмжийн өөрчлөлтийг төрийн байгууллага өөрсдийн дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглах замаар хангаж болно’’ гэсэн санааг дэвшүүлж нөлөөллийн хүчин зүйлсийг: Хүний хүчин зүйл:  Ур чадвар  Идэвхжүүлэлт Бүтээгдэхүүн:  Тоо хэмжээ  Чанар Процесс:  Систем  Технологи


гэж ангилж төрийг үйлдвэрлэгч нартай адилтгасан явдал юм. Баанз ‘’Төрийн хандлага бодлогын тогтвортой байдал, технологийн шинэчлэл хийх чадвар, хэрэглэгчийн шинж чанар тэднийг танин мэдэх арга ажиллагаа...’’ гэх мэт төрийн байгууллагын өөрийнх онцлог, дотоод шинж чанаруудыг чухалчлахын зэрэгцээ нөлөөллийн хүчин зүйлсийг нийгмийн буюу үндэстний түвшний асуудлаар:     

Генетикийн Хүрээлэн буй орчны Хүнс тэжээлийн Өвчин эмгэгийн Менежментийн гэж ангилсан байдаг. П.Манго бүтээмжийн өсөлтийн хүчин зүйлийг тэдгээрт нөлөөлөх талуудтай

холбон авч үзсэний зэрэгцээ судалгааны хүрээг өргөтгөн макро болон олон улсын түвшний хүчин зүйлийг хамруулж тэдгээрийн хоорондын уялдаа холбоог дараах байдлаар загварчилсан юм. Хувь хүний хүчин зүйлс:    

Үзэл бодол Ур чадвар Идэвхижүүлэлт Үнэт зүйлс

Байгууллагын түвшин:      

Технологи Бүтээгдэхүүн Менежментийн философи Ажлын арга Байгууллагын соёл Зохион байгуулалтын систем

Макро түвшин:  Эдийн засгийн хүчин зүйлс  Технологийн хүчин зүйлс  Улс төрийн хүчин зүйлс Олон улсын түвшин:  Технологийн дэвшил


 Талуудын гэрээ хэлэлцээр  Олон улсын зохицуулалт  Эдийн засгийн чиг хандлага Дээрхи 2 загварын өмнөх загваруудаас ялгагдах нэг онцлог нь хүний хүчин зүйлийг өргөн хүрээнд авч судалснаараа чухал ач холбогдолтой. Үүнийг судлаач Боркхэд, Хэнниген нар хувь хүний хандлага талаас нь хүчин зүйлсийн нөлөөллийг дараах байдлаар нарийвчлан ангилсан байна.  Мэргэжлээ ашиглах эрх мэдэл  Зорилгоо мэргэжилтнүүд ойлгон хүлээн зөвшөөрсөн, тэр нь идэвхижүүлэлтийн         

хэлбэр болох Техникийн мэдлэг, ур чадварын түвшин, түүнийг эзэмшсэн байдал Зорилтыг хангах бүтээлч байдал Багийн болон хамтын ажиллагаа Технологи болон бусад дэмжлэг Мэргэжилтний чадамжийг ашиглах байдал Хүн бүрийн ажилд хандах хандлага Ахлагчийн учруулж буй хүндрэлүүд Өвчин, эрүүл мэнд Алдаа эндэгдлээ засах чадвар, сургалтын хэрэгсэл гэх мэт хүний дотоод мөн чанарын асуудлаар баяжуулж түүнийг хэмжих арга зүйг боловсруулсан нь төрийн бүтээмжийн удирдлагын онолын цар хүрээг хүний нөөцийн удирдлагын чиглэлээр өргөтгөсөн. Төрийн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа болон түүнд

үндэслэн боловсруулсан загваруудад нийтлэг асуудлуудыг хамарсан байсан бол судлаач Н.Аммонз төрийн албан хаагч бүр бүтээмжийг сайжруулах явцдаа ямар нэг саад бэрхшээлтэй учирдаг болохыг тогтоон тэдгээрийг судлан нэгтгэн боловсруулсан. Үүнд:   

Орчны саад бэрхшээлд Байгууллагын саад бэрхшээлд Хувь хүний саад бэрхшээлд

1. Орчны саад бэрхшээлүүд бүтээмжийн санаачилгад асуудал үүсгэдэг бөгөөд улсын салбарыг хувийн салбараас хамгийн сайн ялган тодорхойлж чадахуйц хүндрэлүүдийг багтаасан. 2. Төрийн байгууллагын янз бүрийн түвшинд учирдаг түгээмэл шинж чанартай асуудлуудыг байгууллагын саад бэрхшээлд багтааж үзсэн ба түүний хир хэмжээ нь байгууллага бүрт харилцан адилгүй байна.


3. Хувь хүний онцлог, хандлага, зан чанарын бүтээмжийг сайжруулах боломжийг ашиглах чадьарт нь нөлөөлөхүйц хувь хүнтэй холбоотой гарах саад бэрхшээлүүд гэж ангилсан. Энэ

загварын

зорилго

нь

‘’Бүтээмжийн

сайжруулалтыг

хийхдээ

хөтөлбөрийн менежер саад бэрхшээлүүдийг танин мэдэх цар хүрээг тооцоолсны үндсэн дээр уг бэрхшээлүүдийг даван туулах аргыг боловсруулан шийдвэрлэх арга замаа тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн. Хэдийгээр саад бэрхшээл байгаа хэдий ч хүссэн үр дүндээ хүрэх арга зам стратегийн хэрэглэнэ. Судлаач С.Рийчийн “Бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийн загварын бусдаас ялгаатай шинж нь бүтээмжийг сайжруулах хөтөлбөрт нөлөөлөх хүчин зүйлийн төлөөллийг оролцогч талууд хэмээн үзэж тэдгээрийг уламжлалт ба орчин үе гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваан тус бүрийн оролцогч талуудыг дараах байдлаар тодорхойлсон.” Уламжлалт:      

Улс төрчид Төрийн албан хаагчид Төрийн үйлчилгээний хороо Төсвийн товчоо Газрын дарга нар Хууль тогтоогчид

Орчин үе:     

Ажиллагсдын эрх ашгийг хамгаалах байгууллага Төсвийн хэлтэс Хүний нөөцийн алба Төсөв ба татвар төлөгчдийн бүлэг Хөтөлбөрийг үндэслэгчид

Оролцогч талуудын бүтээмжийн хөтөлбөрт баримтлах үндсэн зарчмуудыг: Уламжлалт хандлагад:  Бүтээмж нь ажлын өртгийг бууруулахад чиглэгдсэн  Гол анхаарах асуудал нь хяналт шалгалт ба байгууллагын дүрэм журмын биелэлт  Бүтээмжийн үнэлгээ нь бүтээгдэхүүн буюу үр дүнд үндэслэдэг


 Улс төрчид ба төрийн албан хаагчдын хоорондын харилцаа нь муу  Олон нийтийн оролцоо чухал биш  ҮЭ-ийнхэн нь хөндлөнгийн хүмүүс буюу саад бологчид Орчин үеийн хандлагад:  Бүтээмж нь ажиллагсдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн  Гол анхаарах асуудал нь харилцан тохиролцсон асуудал буюу гэрээний биелэлт  Бүтээмжийн үнэлгээ нь гүйцэтгэлд үндэслэдэг  Улс төрчид ба төрийн албан хаагчдын хоорондын харилцаа ашигтай  Олон нийтийн оролцоо нь хариуцлагатай байдлын салшгүй хэсэг байна гэж үзсэн. Уламжлалт хандлагад төрийн ажлыг гүйцэтгэгч буюу дотоод сонирхогч талуудыг харин орчин үеийн хандлагад татвар төлөгч, үйлдвэрчний эвлэл гэх мэт гадаад сонирхогч талуудыг хамруулан авч үзсэн. Оролцогч талуудын үйл ажиллагаа нь төрийн эрх ашиг, үр дүнд нөлөөлөн олон нийтийн итгэлийг олж авч нэр хүндтэй байхыг зорьдог. Холзер, Ливайн нар хүчин зүйлсийг үндсэн гурван бүлэгт хуваасны эн тэргүүний хэсэг нь улс төр гэсэн нь сонгуулийн үр дүн төрийн бүтээмжид нөлөөлнө хэмээн үзсэн.   

Улс төрийн хүчин зүйлс Удирдлагын хүчин зүйлс Хэмжилтийн хүчин зүйлс Төрийн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийг судлаачид өөр өөрсдийн

судалгааны зорилготой холбогдуулан олон загваруудыг боловсруулснаас асуудал бүрийн төлөөлөл болгон зарим загвар хандлагыг онцолсон болно. Пропенко, Вархад Аммонс нар нь гадаад хүчин зүйлд улс төр нийгэм, технологийн болон олон улсын хүчин зүйлүүдийг багтаан авч үзсэн байхад бусад судлаачид тус тусад нь авч үзсэн. Бүтээмжийн удирдлагын онол арга зүйн хандлагууд: Үүнд тухайн улс орны менежментийн философи ихээхэн нөлөөтэй байдаг. Тухайлбал: Америк, Баруун Европын бүтээмжийн загварт хувийн хариуцлага хүлээх албан ёсны зохион байгуулалтын тогтолцоог илүүд үзэн богино хугацаанд өндөр ашиг олох үр дүнг голчилсон шуурхай шийдвэр гаргах хандлага давамгайлдаг. Япон, Азийн орнуудад


бүтээмж чанартай холбоотой аливаа асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэх алс хэтийн

төлөвлөгөө

боловсруулан

түүний

хэрэгжилтэд

хамтын

хяналт

тавин

хариуцлага хүлээх албан ёсны байгууллага, зохион байгуулалтын тогтолцоонд тулгуурлан

бүтээмж

дээшлэлтийн

үр

шимийг

хамтран

(удирдлага,

ажилчид,

хэрэглэгчид) бүтээх зарчмыг хэрэгжүүлэх хандлагыг түлхүү ашиглана. Монголын уламжлалт бүтээмжийн менежментийн хандлагад аж ахуйг үр ашигтай эрхлэхийн тулд гадаад орчны нөхцөл байдал байгаль цаг уурын нөлөөллөөс хамааруулан үйл ажиллагаа зохицуулах шаардлага тулгарах бөгөөд өнөө үед Монголын эдийн засаг бүхэлдээ энэ нөлөөллөөс хамааралтай байна. Бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсэд дараах үндсэн гурван чиг хандлага баримталж байна. Үүнийг дурьдвал:  Бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийг ерөнхийд нь авч үзэх хандлага  Төрийн захиргаа болон үйлчилгээний байгууллагын онцлогийг харгалзсан загвар хандлагууд  Төрийн ажилтны бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгааны чиг хандлага зэрэг болно. Мөн

нөлөөлөх

хүчин

зүйлсийг

төрийн

байгууллагад

учирч

болох

бэрхшээлүүд болон оролцогч талуудыг авч үзсэн нь төрийн захиргааны бүтээмжийн онол практикийн цар хүрээг илэрхийлж байна. Төрийн захиргааны салбарт бүтээмжийг хэмжиж үнэлэх нь: Улсын эсвэл хувийн салбарын аль ч байгууллагын бүтээмжийн удирдлагад бүтээмжийн хэмжилт, үнэлгээ шинжилгээ чухал байр суурийг эзэлдэг болохыг эрдэмтэд дараах байдлаар тайлбарласан. Д.Эпстэйн ‘’Төрийн албан хаагчдын хувьд өдөр тутмын үйлчилгээний менежмент, стратеги болон үйл ажиллагааны төлөвлөлт, олон нийтийн өмнө хүлээхсхариуцлагыг дээшлүүлэхэд бүтээмжийн хэмжилт голлох байр суурьтай’’ гэж хариуцлагыг илүүд анхаарсан байхад П.Хатри, М.Фиск нар “Бүтээмжийг хэмжих ба үнэлэх нь бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах хэрэглэгчдийн онцлог хэрэгцээ, шаардлагатай уялдуулан авч үзэхийн зэрэгцээ төрийн албаны удирдах ажилтнууд өөрсдийн хариуцаж буй газар, хэлтэс, орон нутагт

олон

нийт

буюу

хэрэглэгчдийн

хэрэгцээнд

нийцүүлэхийн

тулд

гүйцэтгэлийн тохиромжтой аргыг тодорхойлох, сонгох, ашиглах, хөгжүүлэн


сайжруулахад нь болон үйл ажиллагаагаа зохистой явуулахад нь туслах зорилготой” гэж үзсэн. Төрийн үйлчилгээний бүтээмжийг үнэлэх түүнд зарцуулах хүн хүч, цаг хугацаа, техник тоног төхөөрөмжийн зардал шаардлагатайгаас гадна бүтээмжийг хэмжих сонирхол, итгэл үнэмшил, хүчин чармайлт чухал үүрэгтэй гэсэн нь хувийн салбарт бүтээмжийг үнэлдгийн нэгэн адил системийг бий болгох хэрэгцээ тулгарч байна. Сүүлийн үед гүйцэтгэлийг үнэлэх тусгай системийг бүрдүүлэхээс гадна ажил үйлчилгээг гүйцэтгэх явцад нь үнэлгээ хийх автоматжуулалтын системийг дэлхийн улс орнууд өргөн ашиглах болсон. Автоматжуулалт нь мэдээллийг цуглуулж, боловсруулах дүн шинжилгээ хийх, эмхэтгэх ажлыг, компьютерийн хардвер, программ хангамжийг хэрэглээнд нэвтрүүлэх, түүнийг ашиглах өндөр ур чадвар бүхий ажиллах хүчин шаардлагатай. Энэ бүхэнд их хэмжээний зардал шаардлагатайг судлаач

Паул, Д.Эпстэйн

“бүтээмжид оруулж буй нэг удаагийн хөрөнгө оруулалт болон цаашид үйлчилгээний чанар хүртээмж сайжирч төрийн албаны орон тоог цөөрүүлэх, зардлыг хэмнэх том эх сурвалж” болно. Төрийн бүтээмжийн үнэлгээний ач холбогдлыг шийдвэр гаргалтыг сайжруулах, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний гүйцэтгэлийг сайжруулахад тусалдаг гэж хэрэглэгдэхүүн талаас нь тодорхойлсон байдаг. Эрдэмтэн Харри П.Хатри төрийн үйлчилгээний бүтээмжийг улсын салбарын гүйцэтгэлийн үр дүн, үр ашиг бөгөөд онцгой тохиолдолд орлого гэсэн үндсэн гурван хэмжигдэхүүнээр тооцож болно. Ялангуяа төсвийн орлого бүрдүүлэгч төрийн байгууллагын удирдах ажилтан, төрийн албан хаагчдын хувьд орлого байгууллагын үйл ажиллагааг тодорхойлох чухал үзүүлэлт болдог. Төрийн захиргааны бүтээмж нь олон нийтийн хэрэгцээ шаардлага хүсэл сонирхлыг нөөцтэй уялдуулан төрийн захиргааны гүйцэтгэлийн үнэлгээний ерөнхий цар хүрээг тодорхойлно гэсэн төрийн бүтээмжийн тодорхойлолтыг хэмжилт үнэлгээ хийх гол үзэл баримтлалаа болгож байна. Төрийн захиргааны гүйцэтгэлийн чухал хэмжигдэхүүнээр үр ашиг ба үр дүнг гэж үзэх нь төрийн бүтээмжийн орчин үеийн судалгаа ба практиктай нийцэж байна. Үр дүнт төрийн үйлчилгээ нь олон нийт, харилцагч буюу үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлага ба хүсэл сонирхолтой уялдсан байдлын түвшингээр илэрхийлнэ. Бүтээмжийн уламжлалт тодорхойлолт болох гарц/орц, орц/гарцын харьцаа нь эдийн


засгийн үр ашгийн хэмжүүр болдог учир нь төрийн үйлчилгээний хувьд үр ашиг нь үзүүлсэн хэмжээний тоо хэмжээг тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах өртөгтэй нь харьцуулсан харьцаагаар эсвэл төрийн байгууллага байгаа нөөцөө ашиглан үзүүлсэн үйлчилгээний түвшингээр илэрхийлэгдэнэ. Бүтээмжийн хэмжилт нь сайжруулалтын зорилтыг хэрхэн хангасан түүнийг хангах хүчин чармайлт амжилттай байгаа эсэхийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл төслийн тавьсан зорилтууд ба хэмжигдэхүйц хүрсэн бодит үр дүн нь төрийн үйлчилгээний байгууллага бага зардлаар их үр дүнд хүрсэн гэдгийг харуулж байдаг. 

Үр дүнгийн үзүүлэлтийг хэвээр хадгалах эсвэл сайжруулахын зэрэгцээ үр ашгийн үндсэн нэг эсвэл хэд хэдэн хэмжигдэхүүн сайжирсныг илтгэх нь зардлыг бууруулахдаа ажил үйлчилгээний чанарыг бууруулахгүй байхыг

илэрхийлнэ. Өртөг болон нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх эсвэл үр дүнгийн өсөлтийн хувь хэмжээнээс бага хувь хэмжээгээр өртгийг нэмэгдүүлэх нь үр дүнгийн нэг

эсвэл хэд хэдэн үзүүлэлтийн сайжирсныг илтгэх үзүүлэлт болно. Үр дүнгийн үндсэн хэмжигдэхүүнийг хэвээр хадгалах эсвэл сайжруулах нь өртгийн үзүүлэлт буурсныг илтгэдэг. Д.Эпстэйн "Ажлын үр дүнг хэмжихэд

үр ашгийн харьцааг шалгуур болгон

ашиглах нь чанарыг орхигдуулж, дэмжиж буй нэгж нь үйлчилгээний тоо хэмжээг чухалчилснаар гүйцэтгэлд анхаарлаа хандуулах нь чанаргүй их хэмжээний ажил хийсэн ажилтан, ажлыг чанартай гүйцэтгэснээс хөдөлмөрийн өндөр үр ашигтай ажилласан мэт харагддаг болохыг тогтоосон". Төрийн үйлчилгээний байгууллагуудын хувьд тухайн ажилтан эсвэл хэлтэс, тасаг нь олон талын үйл ажиллагаанд оролцож байдаг учир байгууллагын бүх үйл ажиллагааны үр ашгийг нэгдсэн байдлаар тооцно. Нэгдсэн үр ашгийг тооцохдоо үйл ажиллагаа

бүрийн стандарт хугацааг ашиглан, үйл ажиллагааны хувийн жинтэй

харьцуулан тооцож болно. Төрийн байгууллагын бүтээмжийн үнэлгээ, шинжилгээндэх дараах нэмэлт хэмжигдэхүүнүүд үр дүн ба үр ашгийг олон нийтийн талаас нь авч үзэхгүй ч гэсэн байгууллагын дотоод удирдлагыг сайжруулах үүрэгтэй гэж үзлээ.  Дотоод үйл ажиллагаанд зарцуулах хугацаа  Хуримтлагдсан буюу хүлээгдэж буй ажил


 -Алдагдсан хүчин чадал, нөөц  Бүтээмжийн бүрэн хүчин чадлын түвшинд зарцуулсан нөөцийн хувь хэмжээ зэрэг болно. Төрийн захиргааны бүтээмжийг үнэлэх үр ашгийн арга зүйг боловсруулснаар төрийн байгууллага, харилцагчдын хүсэж буй үйлчилгээ, тэдэнд үзүүлэхээр төлөвлөж буй үйлчилгээний түвшнийг хангахад ямар өртөг зардал шаардлагатайг тодорхойлох боломжтой болно. Үр ашгийн мэдээлэл нь хяналт шалгалтын тоо, гүйцэтгэх ажлын хэмжээ, давтамжийг бууруулах боломж, төсвийн хэмнэлтийг хаана яаж хийх боломж байгааг харуулдаг.

Үр дүнг хэмжих арга зүй нь төрийн албан хаагчдад тухайн

байгууллагын ажлын хүрсэн түвшинг таниулах тодорхой мэдээллийг өгөхөөс гадна дараах шийдвэрүүдийг гаргахад тусалдаг. Үүнд: 

Онцгой шаардлага бүхий хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд зориулсан зорилтот

хөтөлбөр, үйлчилгээг боловсруулах Тухайн үед үзүүлж буй үйлчилгээнүүдийнхээ

харгалзан дахин хуваарилах Үйлчилгээгээ хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэд илүү

хэрэгцээ

шаардлагыг

ойр буюу ашиг тустай

болгох үүднээс үйлчилгээндээ оруулж болох өртөг багатай өөрлөлтүүдийн 

талаар мэдээлэл авах Үйлчилгээг хүргэх байдалд өөрчлөлт оруулснаас хойш хэрэглэгчид, олон нийтийн үзэл бодол, төсөөлөлд ямар өөрчлөлт орсон талаарх мэдээлэлтэй

болох Үйлчилгээнд

өөрчлөлт оруулснаас хойш

тодорхой

хугацааны дараа

өөрчлөгдсөн нөхцөл байдалтай олон нийт хэрхэн дасан зохицож байгааг 

тодорхой болгох Жилийн төсөв боловсруулахдаа

хэрэгцээ шаардлагатай уялдуулах Байгууллагын нийт нөөцийг зохистой ашиглах арга замыг тодорхойлон,

хөрөнгө оруулалтын олон нийтийн

үйлчилгээг сайжруулахын тулд хязгаарлагдмал нөөцийг хэрхэн зохистой ашиглах стратеги боловсруулах зэрэг болно. Д.Эпстэйн /мэргэжилтэн/ гэдэг нэр томъёо нь “Тухайн ажлаа гүйцэтгэхийн тулд тусгай сургалтанд хамрагдсан ажлын зохих туршлагатай байх шаардлагыг хангасан хүмүүс юм” хэмээн хэлсэн байдаг. Тэрээр мэргэжилтнүүд бол ажлаа сайн гүйцэтгэхийн тулд хэцүү хүнд

нөхцөлд байдалд өөрсдийн мэдлэг, туршлагадаа

үндэслэн бие даан шийдвэр гаргах шаардлагатай ямагт тулгарч тэдний бие даан


дүгнэлт хийх чадвартаа үндэслэн гаргасан шийдвэр болгон авсан арга хэмжээ нь зохистой, үр дүнтэй эсэхийг тодорхойлохын тулд үнэлгээг ашиглах

ёстойг цохон

тэмдэглэсэн. Төрийн ажилтны үйл ажиллагааны үр ашгийг үнэлэхдээ чанарын асуудлыг харгалзах ёстой. Байгууллагын аль нэг менежерийн үр ашгийг үнэлсэнээс тухайн менежерийн хариуцдаг нэгжийн ажлын ачаалал болон үр ашгийг хэмжих нь практикт илүү бодитой хандлага юм. Менежерүүдийн ажлын ачаалал нь бусад ажилтантай харьцуулбал янз бүр байдаг бөгөөд байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт орсноос шалтгаалан шаардагдах хүчин чармайлтын түвшин өөрчлөгдөж болохыг судлаачид тогтоосон байна. Эрдэмтдийн дэвшүүлсэн санаануудыг үндэслэн мэргэжилтнүүдийн ажлын үр дүнг хэмжих шууд хэмжигдэхүүнийг дараах байдлаар ангилах боломжтой.     

Урт хугацааны ажлын үр дүнг богино хугацаанд хэмжих Тухайн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэснийг хэмжих хэмжигдэхүүн Мэргэжлийн үйлчилгээний талаарх хэрэглэгчид ба иргэдийн санаа бодол Стандарт ба тогтсон жишгийн дагуу чанарыг үнэлэх Мэргэжилтнүүдийн шинэ санаачлага, бүтээлч байдал зэрэг багтана.

. Чанарын аудитыг ашиглан мэргэжлийн үйлчилгээний чанарыг тухай нөхцөл байдалд мөрдөх ёстой норм, стандарттай харьцуулах нь мэргэжлийн үйлчилгээг хэрхэн гүйцэтгэсэн эсхүл тухайн нөхцөл байдалд мэргэжлийн үнэлэлт дүгнэлтийг хэрхэн гаргасныг харьцуулах сайн арга юм. Үйлчилгээний чанарыг үнэлж буй үед тухайн ажлын талаарх мэдээллийг баримтжуулсан байх нь аудиторт шийдвэр гаргахаасаа өмнө мэргэжилтэнд ямар ямар мэдээлэл байсныг мэдэх, цаашлаад гаргасан шийдвэр ба авсан арга хэмжээнд оновчтой эсэхийг тодорхойлоход туслана. Үүний үр дүнг мэргэжилтнүүдийн гаргасан оновчтой шийдвэр, авсан арга хэмжээ нь хүлээн зөвшөөрөгдөх хязгаарт багтсан эсэхээр тодорхойлогдох болно. Мэргэжилтэн, менежерүүдийн ажлыг үнэлэх дүн шинжилгээ хийхэд учирдаг бэрхшээлтэй асуудлуудыг үнэлэх шинжлэх арга хандлагуудыг дараах 4 чиглэлээр авч үздэг.


1. Зорилт,

төлөвлөгөө

ба

хамгийн

зөв

арга

замаар

үнэлгээ

хийх

менежментийн хандлага 2. Төслийн менежмент буюу ажлын менежментийн үнэлгээ 3. Мэргэжлийн ажлын хамгийн тохиромжтой цаг ашиглалтын хуваарьтай харьцуулан үнэлэх 4. Бүтээлч байдлыг урамшуулах үнэлгээг ашиглах зэрэг юм.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.