ЧАНАРЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ
Чанарын тухай ойлголт 1. Чанарын тухай ойлголт 2. Чанарын удирдлагын байгууллагын онцлог 3. Чанарын нэгдсэн удирдлагын бүтэц 1.Чанарын тухай ойлголт
Аливаа зүйлд оршиж байгаа өөрчлөгдөшгүй,тогтвортой багц үзүүлэтийн шаардлагыг биелүүлж байгаа хэм хэмжээг ЧАНАР гэнэ. Чанарын тодорхойлолтууд • Чанар нь юмсын хоорондын ялгаа сайн, муу шинжийн ялгаварал • Чанар бол бага өртөг зардлаар зах зээлийн шаардлагад нийцэх найдвартай тогтвортой байдлын урьдчилан хэлж болох хэм хэмжээ юм. (Эдвард Демин) • Чанар бол хэрэгцээ шаардлагад нийцэх байдал юм. • Чанар бол бүтээгдэхүүн ачигдсан үеэс эхлэн нийгэмд учруулах хамгийн бага гарз хохирол юм. (Тагучи) • Чанар бол хэрэглэгчийн хүсэлд нийцсэн хэрэглэгдэж бүтээгдэхүүн үйлчилгээний маркетинг, инженерчлэл, үйлдвэрлэл үйлчилгээний шинж чанаруудын нэгдмэл юм.
Чанарын гол үзүүлэлтүүд:
Гүйцэтгэлийн түвшин Найдвартай байдал Бат бөх байдал Эдэлгээ Гоо зүй Өвөрмөц байдал Төсөөлөгдөх чанар Стандарт нийцсэн байдал
Чанарын 3 түвшин 1.Байгууллагын түвшин 2.Процессын түвшин 3.Ажлын байрны түвшин Байгууллагын түвшин:Гадаад хэрэглэгчдэд анхаарлаа хандуулж,хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч байдаг. Процессын түвшин:Байгууллага нь үйпдвэрлэл,санхүү,худалдан авалт гэх мэт нэгжүүдэд хуваагддаг.
Ажлын байрны түвшин:Гарц нь байгууллагын процессын түвшинд тодорхойлогдсон.
2.Чанарын удирдлагын байгууллагын онцлог Чанарын удирдлагын байгууллагыг эрх зүйн талаас итгэмжлэх, итгэмжлэгдсэн байгууллага гэж ерөнхийд иь хоёр ангилан авч үзэж байгаа бөгөөд үүнд төрийн төрийн бус болон бизнес эрхэлдэг олон байгууллага оролцдог. Зөвхөн итгэмжлэгдсэн байгууллага гэхэд хөгжилтэй оронд хэдэн мянгаар тоологдож байхад манай оронд хэдэн зууд хүрээд байна. . Иймд чанарын удирдлагын байгууллагын онол аргазүйн зарим асуудлыг авч үзэх нь чухал юм Байгууллага бүр бие даасан тодорхой систем болдогийн хувьд дараах шинж чанарыг агуулсан байдаг.
Системийн шинж чанар нь зөвхөн элементүүдийн шинж чанарын нэгдэл биш, гадны элементүүдийн хоорондох харилцаа холбооноос үүсэх бусад шинж чанартай байдаг. Байгууллага удирдлагын төдийгүй судалгааны объект болдогын хувьд хэд хэдэн хялбарчилсан загвар хэлбэрээр дүрслэгддэг. Энэ загвар бүр тодорхой зорилгыг шйидвэрлэхэд чиглэгддэг Байгууллага систем болдогийн хувьд өөрийн үйл ажиллагааны бодит нөлөө, үр дүнтэй холбоотой гадаад орчин харилцаа холбооноос салангид байдаггүй. Иймээс энэ систем бусадтай байнгын харилцаа холбоотой байдаг нээлттэй систем болдог. Байгууллагын үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэх асуудал бол удирдлагын үндсэн үүргийн нэг болсон стратеги төлөвлөгөө юм. Стратеги төлөвлөгөө байгууллагын зорилго, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлдог.
Стратеги төлөвлелтийн явц Стратеги төлөвлөлт нь байгууллагын удирдлага, түүний шийдвэрийн үндсэн дээр хэрэгждэг. Стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх нь байгууллагын дээд удирдлагын чухал үүргийн нэг юм. Стратеги төлөвлөлтийн явцад байгууллагын удирдлагын зарим гол асуудлууд тухайлбал, дараах асуудлууд шийдвэрлэгддэг.
Зарим салбарт стратеги шийдвэрийг бэлтгэх; Өрсөлдөх орчинд дүн шинжилгээ хийх; Байгууллагын үндсэн зорилгыг тодорхойлох; Зах зээлийн үйл ажиллагааны гол хүчин зүйлсийг зохицуулах; Зах зээл дээр бүтээгдэхүүнийхээ маркетингийн стратегийг 5ий болгох; Бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөг, тэдгээрийн шинж чанарыг тодорхойлох; Захиалгыг өргөжүүлэх; Боловсон хүчний бодлогыг тодорхойлох;
Байгууллагаа хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлох; Нөөцийг тодорхойлох, оновчтой зарцуулах; Салбартаа байнгын дүн шинжилгээ хийх; Дэд бүтцийг бүрдүүлэх, бэхжүүлэх; Зардлын бүтцийг судлах, оновчтой зарцуулах.
Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хяналт тавих, шаардлагатай асуудлыг илрүүлж шийдвэрлэх нь байгууллагын шуурхай удирдлагын үр дүн байдаг. Стратеги төлөвлөгөөг удирдлагын дунд түвшний зүгээс болон бүх ажилчид дэмжсэн байх ёстой. Байгууллага ажилтантайгаа харилцаа холбоотой байж, хөгжүүлэх гол хүчин зүйл нь:
Үйл ажиллагааны циклүүд; Зах зээл, олон улсын нийтлэг бодлогын өөрчлөлт; Ажиллах хүчний /боловсон хүчин/ бодлого; Материалын болон санхүүгийн эх үүсвэр; Бусад байгууллага, олон улсын хамтын ажиллагаа; Өрсөлдөгч байгууллага болон бусад хүчин зүйлс болно.
Эрдэмтэн Г.Эмерсон байгууллагын удирдлагын системийн гол чиглэл бүтээмжийн олох хөдөлмөрийн 12 зарчмыг томьёолсон. Энэ нь:
Тодорхойлсон зорилго; Эрүүл саруул узэл; бодол: Эрх бүхий зөвлөлгөөн; Сахилга бат; Ажилчдад шудрага харьцах; Хурдан, найдвартай, унэн бодит, байнгын тооцоо; Нэгдсэн холбоо, харилцаа; Үйл ажиллагааг нормчлох; Үр дүнтэй төлөвлөгөө; Хөдөлмөрийн хэвийн нөөц; Тогтоосон бичмэл заавар; Бүтээмжийн урамшуулал болно. Байгууллагын удирдлагын зорилтыг Г.Файоль нилээд тодорхой томьёолсон. Тэр байгууллагын үйлвэрийн, үйл ажиллагаа техникийн, худалдааны, санхүү тооцооны, тоо бүртгэлийн, захиргааны, хамгаалалтын гэсэн 6 хэсэгт хуваасан.
Түүний боловсруулсан үзлээр удирдлагын онцлог, үндсэн зорилт үүрэг нь:
Үйл ажиллагааны еренхий чиглэлийг төлөвлөх ба эцсийн үр дүнг урьдчилан төсөөлөх; Зохион байгуулах, өөрөр хэлбэл материал, хүний нөөцийн ашиглалтыг удирдах; Хамгийн оновчтой хэлбэрээр ажилчдын үйл ажиллагааг дэмжихийн тулд шийдвэр гаргах: Ерөнхий зорилгод хүрэхийн тулд холбогдох үйл ажиллагааг чиглүүлэн зохицуулах; Байгууллагын гишүүдийн уйл ажиллагааны норм, хэмжээг боловсруулах ба түүнийг биелүүлэх арга хэмжээг авах;
Байгууллагын гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих эдгээр болно. Байгууллагын ажлын үр дүнг дээшлүүлэх үндсэн зарчим
Байгууллагын хөдөлмөрийн бүтээмжийг дэзшлүүлэхэд удирдлагын нйигэм-сэтгэлзүйн аргуудыг эзэмшсэн урдирдлагыг сонгох. байгууллагым зорилгыг тодорхойлох. хэрэгжүүлзхэд, хэрэглэгчдийн хэрэгцээг хангах болон шудрага байх, ажилчдыг зохистой урамшуулах асуудлууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Удирдлагын нийгэм-сэтгэлзүйн аргыг эзэмшсэн удирдагчы сонгохдоо дараах зарчимыг баримтална.
Нэгдүгээр зарчим. Энэ зарчмаар ажилчдын зарим хэсэг өөрийн зохион байгуулах сонирхолгүй байдаг гэж үздэг. Ийм хүмүүс санаачлага гаргах, хөдөлмөрлөх сонирхол бага байдаг. Тэд удирдагч тодорхой үүрэг даалгавар өгч, түүнийгээ хамгаалахад анхаардаг байх ёстой гэж үздэг. Ийм хүмүүст чанга шаардлагатай шийдэмгий, ажил зохион байгууллах чадвартай "rap хумхихгүй" ажиллуулж чадах удирдагч хэрэгтэй байдаг. Хоёрдугаар зарчим. Энэ зарчмаар санаачлагатай, бүтээлч ажиллах, өөрсдийгөө чадвартай гэж үздэг ажилчдын нэг хэсэг байдаг гэж үздэг. Ийм хүмүүст ёсзүйн болон материалын урамшуулал үзүүлбэл байгууллагад болон өөртөө ихээхэн ашигтай ажилладаг. Ийм ажилчдад мэдлэг, чадвартай, уян хатан. ардчилсан үзэл бодолтой удирдагч хэрэгтэй байдаг. Гуравдугаар зарчим. Ихэнхи ажилчид удирдагчаа ихээхэн мэдлэг чадвар, дадлага туршлагатай байгууллагынхаа ажлыг мэддэг, биеэ дайчлан ажилладаг, хөдөлмөрч, хэнтэй ч ажлынхаа талаар ярилцах ёстой гэж үздэг ийм удирдагчийг сонгох замаар хамт олноос нь нилээд нэр хүндтэй хүнээр тавих нь тохиромжтой. Аливаа байгууллагад, хамт олон нэг л хүнээр удирдуулах тул мэргэшсэн, боловсролтой, удирдлагын нийгэм-сэтгэлзүйн аргыг мэддэг, түунийгээ амьдралд хэрэгжүүлдэг хүнийг сонгох замаар удирдагчыг тавих нь чухал ач холбогдолтой. Зорилгод хүрэх зарчим. Энэ нь удирдагч хамт олны хүлээсэн зорилгыг тодорхойлж чадсан тохиолдолд түүнийгээ сайн ажиллах чадвартай гэж итгэдэг хэсэг хүмүүс /ажилчид/ байдаг. Эдгээр хүмүүс өөрийнхөө хөдөлмөрийн үрд дүнг байнга харж, мэдэж байхыг хүсдэг. Энэ зарчим удирдагч хүнд өгсөн үүрэг, даалгаврыг хурдан биелүүлдэг, хийсэн ажлын үр дүнг байнга мэдээлж байдаг тийм хүмүүсийг сонгох боломж олгодог. Хэрэгцээний зарчим. Хүний хэрэгцээ, сонирхолыг хангах замаар түүний үйл ажиллагааг дэмжхэд энэ зарчим үндэслэдэг. Энд мөнгө бол хүний хэрэгцээ биш зөвхөн хэрэгцээг хангах хэрэгсэл гэж үздэг. Шудрага байх зарчим. Хүн бүр ажлын үнэлгээг субъектив байдлаар хүлээн авдаг. Хэрвээ ажилтан өөрөөс нь илүү бусдын ажлыг үнэлж байна гэж үзвэл түүний хөдөлмөрийн бүтээмж буурхад хүрдэг. Иймд удирдагч ажилтан хоёрын хоорондын харьцаа, хамт олонч уур амьсгалыг бэхжүүлэхэд онцгой анхаарахыг энэ зарчим шаарддаг.
Чанарын удирдлагын байгууллагын онцлог Чанарын удирдлага нь стандартчилал, сорилт туршилт, баталгаажуулалт, итгэмжлэл, чанарын хяналт гэсэн үндсэн элементүүдээс гадна тэдгээрийг хэрэгжүүлэх
арга, механизмаас бүрддэг. Элемент бүр бие даан хөгжих боломжтой учир тус бүрдээ байгууллага байх явдал орчин үед нилээд түгээмэл болж байна. Зарим оронд дээрхи элементүүдээс гадна хэмжилзүйн асуудлыг багтаасан нэг байгууллага ажиллаж байна. Жишээлбэл: Монгол улс. Чанарын удирдлагын байгууллагын зорилго, үүрэг, бүтцийг авч үзэх нь тухайн элементүүдээр тусгай байгууллага байгуулан ажиллахад тус дөхөм үзүүлнэ.
Чанарын удирдлагын байгууллагын үндсэн зорилго нь: Стандартчилал, сорилт, баталгаажуулалт, итгэмжлэл, чанарын хяналтыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө боловсруулах; Стандарт боловсруулах ажлыг зохион байгуулах, стандарт батлах; Баталгаажуулалтыг явуулах; Итгэмжлэх үйл ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжүүлэх; Итгэмжлэлийн гэрчилгээ, тохирлын сертификат тэмдэг олгох; Магадлан дүн шинжилгээ явуулах; Стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хөгжүүлэх арга хэмжээ авах; Сургалт, сурталчилгаа явуулах; Судалгаа, шинжилгээний ажил хийх; Олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллах. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд удирдлагын нийтлэг зарчим баримтлахаас гадна тухайн элементүүдийн онцлогтой холбоотой зарчмуудыг дэлхийн улс орон мөрдөж байна. Ийм онцлог зарчимд, тухайлбайл: Стандартыг хэрэглэх нь сайн дурын хэрэг. Стандарт хэрэглэж байгааг буюу стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж байгааг тохирлын тэмдгээр гэрчлэх, чанарын удирдлагын системын сертификатыг сайн дурын үндсэн дээр гүйцэтгэх, итгэмжлэлийг түүнд хамрагдагчын хүсэлтээр сайн дурын үндсэн дээр гүйцэтгэх, Бүтээгдэхүүний заавал баталгаажуулалтад хамрагдаж байгаа байдалд хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийнэ. Сертификат, тохирлын болон итгэмжлэлийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэх. 3.Чанарын нэгдсэн удирдлагын бүтэц, агуулга
Тогтоосон шаардлагад тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх болон тодорхой ажил гүйцэтгэхийн тулд байгууллагын бүх ажилчдыг хэрэглэгчдийн хэрэгцээг хангахад чиглүүлэн зохион байгуулах чанарын удирдлагын аргыг чанарын нэгдсэн удирдлага гэнэ Чанарын нэгдсэн удирдлагын үндсэн зорилго нь:
Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх; Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангах; Хөдөлмөрийн хамт олны идэвхи санаачлагыг өрнүүлэх, дэмжих, тэдний анхаарал, хүчин чадлыг чанарт төвлөрүүлэх; Үйлдвэр /байгууллагын/ ажилчнаас удирдлага хүртлэх бүх хүмүүс хамтран чанарын төлөө ажиллахад оршино.
Чанарын нэгдсэн удирдлага (TQM) дараах үндсэн бүтэц, Чанарын нэдсэн удирдлага үндсэн таван элементтэй байна.
Өдөр тутмын ажлыг сайжруулах.
Байгууллага өөрийн зорилгодоо хүрэхийн тулд байнга тогтсон үйл 'жиллагааг тасралтгүй, өдөр бүр дахин давтан хийдэг. Ийм үйл <жиллагааны чанарыг сайжруулах нь чанарын нэгдсэн удирдлагын гол чиглэл болдог. Үйл ажиллагааг байнга сайжруулах
Аливаа байгууллага цаашид хөгжих чиглэл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлдэг. Энэ нь зөвхөн удирдлагын үүрэг хариуцлага төдийгүй ажилтан бүр өөрийн өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох талаар санаа тавьж ажиллах ёстой. Ийм бололцоог бүрдүүлэх хэрэгжүүлэх нь чанарын нэгдсэн удирдлагын чухал элемент болдог\ Нөөцийн удирдлага.
Энд үйлдвэрийн дотоод нөөц, боловсон хүчин, чанарын удирдлагын арга, хэрэгсэл, дэд бүтэц зэрэг үйл ажиллагаагаа явуулах, чанарын нэгдсэн удирдлагыг боловсруулж, нэвтрүүлэхтэй холбоотой асуудлуудыг авч үзнэ.
Чанарын баг
Энэ нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага, чанарыг цаашид сайжруулах нөхцөл бололцоо, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, үйлдвэрийн явцын тогтворжилт, цаашид боловсронгуй болгох асуудлыг бодит мэдээ, материалд үндэслэн шинжлэх ухааны аргаар шийдвэрлэхэд туслах үүргийг гүйцэтгэнэ. Энд шинжилгээ хийх үйл ажиллагаа хамаарагддаг. Өдөр тутмын ажлыг сайжруулах
Аливаа байгууллагын үйл ажиллагааны үр дүнд нь байнга дахин давтан хийгдэх, тодорхой хугацаанд хийж гүйцэтгэх болон яаралтай хийх ажлуудын чанараас шууд хамаардаг
Нөөцийн удирдлага
Байгууллага өөрийн зорилго. чанарын нэгдсэн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх, түүнийг байнга сайжруулах, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг биелүүлэх зорилгоор нөөцийг удирдана.
Нөөцийн удирдлагад:
Хүний нөөцийн удирдлага;
Дэд бүтэц; Хөдөлмөрийн нөхцөл орно. Нөөцийн удирдлага
Байгууллагын хөгжилд нөөцийн удирдлага гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дараах үндсэн хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:
Байгууллагын байршил; Салбар; Байгууллагын хүчин чадал, хэмжээ; Зохион байгуулалт; Зах зээлд эзлэх байр суурь; Стратеги; Байгууллагын үндсэн соёл ; Гадны байгууллагатай хамтын ажиллагаа Хүний нөецийн удирдлага
Хөдөлмөрийн хамт олныг бурдүүлэх
Хүний нөөцийн удирдлага гэдэг нь байгуллагын хүрээнд хамт олныг зохистойгоор бий болгож, тэдний чадварыг бүрэн хэрэглэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээний цогцолбор юм. Хүний нөөцийн удирдлагын гол зорилго нь ажилчин бүр өөрийн нөөц, боломжоо бүрзн дайчлан ажиллах, идэвхи санаачлага, хүсэл эр ’элзлэлтэй байх нөхцөл бололцоог хангахад оршино. Хүний нөөцийн удиралага иж бүрзн зорилго, үүрэг ба үйл ажиллагааны үндсэн чиглэл түүнчлэн үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бутзэмж. ажлын чанарыг дээшлүүлэхзд чиглэслэн янз бүрийн арга, хэлбэр, холбогдох механизмын нэгдлийг илэрхийлдэг.
Удирдлагын үүрэг
Ажилчдын үйл ажиллагааг нэгдсэн чиг зорилго, арга зүйгээр зохицуулахгүйгээр тэдний үйл ажиллагаа үр дүнд хүрдэггүй. . Ийм зохицуулагчын үүргийг хэлтэс, тасаг, алба зэрэг үйлдвэрийн нэгж, түүний удирдагч гүйцэтгэдэг. Аажилчин хүн байгууллагын удирдлагаас өгсөн тэр л ажил үүргийг гүйцэтгэдэг. Ийм үүргийг гүйцэтгэхэд техникийн болон бусад янз бүрийн шалтгаанаас ажилчин бие дааж шийдвэрлэх боломжгүй асуудлууд гардаг. . Иймээс удирдлага нь хийх ёстой ажлыг тодорхойлохоос эхлээд ажилчдын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, тэднийг чанартай, үр бүтээлтэй ажиллах нөхцлийг хангах хэрэгжүүлэх гэсэн цогцолбор үйл ажиллагаанаас бүрддэг.
Удирдагч хүн дараах гол үүргийг гүйцэтгэдэг
Мэдээллийг үндэслэн удирдагч өөрөө шийдвэр гаргах; Ажил, үүрэг, ажлын чиглэл, зорилгыг ажилчдад мэдээлж, тэдний санал бодлыг сонсож, холбогдох шийдвэр гаргах; Удирдагч асуудлыг гүйцэтгэгчидтэй хамтран хэлэлазж нэгдсэн үзэл бодолд хүрэх; Ажилтны үйл ажиллагааг хангаж, дүн шинжилгээ хийж холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэх; Байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах. хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; Байгууллагынхаа холбогдох хэлтэс, тасаг, албадтай болон бусад байгууллагатай хамтран ажиллах; Боловсон хүчнийг сонгох, сургаж бэлтгэх дэмжин туслах тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлэх; Удирдах дээд байгууллагад ажлаа танилцуулах, цаашдын ажлын талаар тодорхой чиглэл, үүрэг даалгавар, санал, зөвлөгөө авах; Хамт олныг хөгжүулэн бэхжүүлэх.
Хөдөлмөрийн нөхцөл
Байгууллага хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхийн тулд хөдөлмөрийн нөхцөл нь ажилтны эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ явуулахад ажлын байранд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж тэдгээрийн нөлөөлөлгүй байх норм, хэмжээг тогтоож мөрдөхөд чиглэдэг.
Хөдөлмөрийн нөхцөлд:
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам; Ажлын байранд нөлөөлөх хүчин зүйлс гэсэн хоёр гол элементээс бүрдэнэ. Чанарын баг, түүний төрөл., зарчим, үйл ажиллагаа Чанарын баг нь чанарын нэгдсэн удирдлагын гол элементийн үүргийг гүйцэтгэдэг. Чанарын баг гэж тухайн байгууллагад чанарыг байнга сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг хамт олны тодорхой /цөөн тооны/ хэсэг хүмүүсийн нэгдлийг хэлдэг. o Чанарын багийн үндсэн зорилго нь: Бүтээгдэхуүн, үйлчилгээний чанарыг сайжруулах Ажилчдын мэдлэг, мэргэжил, дадлага, туршлагыг дээшлүүлэх; « Багийн ажлын бүтээлч байдлыг хангахад оршино.
Чанарын баг гурван төрөлтэй байна. Чанарын хяналтын дугуйлана
Чанар сайжруулах баг Олон чиглэлтэй баг Чанарын хяналтын баг Байгууллагын шаталсан удирдлагын бүтцэд хамгийн доод түвшинд байрладаг. Энэ багийн ихэнхи гишүүд өөрийн гэсэн тодорхой ажил, үүрэгтэй. Иймд энэ багийн үйл ажиллагаа нь өөрсдийн эрхэлсэн ажлыг сайжруулах, боловсронгуй болгох талаар байнгын дүн шинжилгээ хийж, холбогдох санал бодлоо харилцан ярилцаж, нэгдсэн үзэл бодолтой болох, шаардлагатай асуудлыг удирдлагадаа танилцуулж шийдүүлэхэд чиглэгдэнэ. Чанар сайжруулах баг Энэ баг нь ихэнхи тохиолдолд чанар сайжруулах талаар идэвхитэй үүргийг зарим тохиолдолд эрчимтэй үүргийг биелүүлэх зорилгоор байгуулагддаг, Удирдлагаас нэн шаардлатай онцгой үүргийг шийдвэрлүүлэхээр чанар сайжруулах багт өгдөг. Гэхдээ ийм асуудлын ихэнхи нь олон чиглэлтэй багаар шийдвэрлүүлдэг. Олон чиглэлтэй баг
Энэ баг олон.шаардлагыг хангахад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулахад чиглэсэн байдаг тул байгууллагын шаталсан удирдлагын бүтцэд дээ.д түвшинд нь байрладаг. Олон үүргийг нэгтэн зохицуулах хэрэгжүүлдэгээрээ байгууллагын ажилбарыг хурдасгах, бүтээмжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ баг бусад багийг бодвол өргөн хүрээтэй, олныг хамарсан үйл жиллагаа явуулдаг тул нилээд зөрчилтөй тулгардаг.
Чанарын багийг бүрдүүлэхдээ дараах зарчмыг баримтална.
Багийн гишүүн бүр хамт олны зорилтыг сайн ойлгож мэдсзн байхаас гадна түүнийг тодотгох: томъёолох үед бүх багаараа оролцсон байх ёстой; Баг нэгдсэн нэгдмэл үйл ажиллагаа явуулж хариуцлагыг гишүүн биш хамт олноороо хүлээх Гишүүн бүр өөрийн мэдлэг мэргэжил, дадлага туршлагаа дээшлүүлэхэд биеэ дааж байнга ажилладаг байх; Гишүүд хамтран ажиллахаас гадна бусдад өөрийн үзэл бодлоо тулгахгүй бие даасан байдлыг хангаж ажилах; Багийн гишүүд ижилхэн тэгш эрхтэй, хамт олны болон хувийн үйл ажиллагааг төлөвлөх; Багийн үйл ажиллагаа тодорхой, уян хатан байж шаардлага- тай үед зохих өөрчлөлт хийж байх; Гишүүдийг сэтгэлзүйн нэгдмэл байдлыг үндэслэн сонгох; Багийн ажлыг хамт олны удирдлагаар хэрэгжуүлэх, удирдагч нь үйл ажиллагааг зохицуулах, гадны байгууллагатай харилцах үүргийг гүйцэтгэх.
Чанарын багийг байгуулахдаа түүний үйл ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлсийг харгалзан үзнэ. Ийм хүчин зүйлд: Багийн гишүүдийн тоо; Бүрзлдэхүүн; Нэгдсэн норм, хэмжээ; Нягтрал; Зарим гишүүдийн нэгдсэн үзэл санаа; Зөрчил; Гишүүдийн эрхзүйн байдал; Гишүүдийн үүрэг; Чанарын багийн удирдагч буюу менежер зэрэг орно.