Бчу лекц 4

Page 1

Сэдэв 4: Бүтээмж дээшлүүлэх арга замууд Боловсруулах асуудал: 1. Бүтээмж дээшлүүлэх үндсэн чиг хандлагууд 2. Бүтээмж дээшлүүлэх арга, зарчмууд

1.

Бүтээмж дээшлүүлэх үндсэн чиг хандлагууд

1980-аад оноос өмнөх хугацаанд бүтээмж дээшлүүлэх асуудлыг гол төлөв ажиллагчдын бүтээмжтэй холбон үзэж энэ хүрээнд тодорхой чиг хандлага, стратеги,

загварууд

1976,Херцхойер-Ручийн

(Гоодвиний

загвар-1968,

загвар-1978,

Сутермейстерийн

Крандоол-Вүүтэний

загвар-

стратеги-1978,

Штевартын стратеги-1978, Аггерволын чиг хандлага-1979 гэх мэт)-ыг боловсруулж иржээ. Харин 1980-иад оноос хойш бүтээмж нь өөр бусад чиглэлийг өргөн хүрээтэй хамрах болсон. Өнөөгийн байдлаар бүтээмжийг дээшлүүлэх 60 гаруй арга техник байгааг 5 үндсэн чиг хандлагад хамруулж байна. Бүтээмжийг дээшлүүлэх чиг хандлагуудын хүрээнд техник технологи, ажиллах хүчин, материаллаг нөөцийн ашиглалтын байдал, үр ашгийг сайжруулах болон үйлдвэрлэл, хөдөлмөрийн зохион байгуулалтыг боловсронгуй болгохтой холбоотой олон тооны асуудлууд хамрагдаж байна. Энэ нь бүтээмж бол аливаа үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтын бүхий л талуудыг хамрах ихээхэн гүнзгий утга агуулгатай ойлголт болохыг харуулж байна. 1978 онд Мейлийн тодорхойлсон байгууллагын бүтээмж бууралтын 12 шалтгаан одоо ч ач холбогдолоо алдаагүй байна. Эдгээр нь: 1. “Цагаан захтан”-уудын бүтээмжийг тооцох, үнэлэх удирдах боломжгүй байгаа. 2. Шагнал урамшуулалтыг бүтээмжийн өсөлттэй уялдуулан олгохгүй байгаа нь инфляцийн нэг шалтгаан болж байна. 3. Үйл ажиллагааны тасалдал, цаг хугацаа алдалт нь томоохон комплекс байгууллагуудын хувьд удирдлагын нэр хүнд ба үр ашгийг бууруулах шалтгаан болж байна. 4. Бүтээмжийн өсөлт доогуур байгаа нөхцөлд байгууллагыг өргөтгөх нь зардлыг хэт их өсгөх хандлагатай болгож байна. 5. Мотиваци муу байгаа нь өндөр мэдлэг боловсролтой ажилчдын тогтвор суурьшилгүй байдлыг гол шалтгаан болж байна. 6. Хүмүүсийн хоорондын зөрчил зөрөлдөөн ажлыг багаар гүйцэтгэх явдалд учирч буй хүндрэл зэрэг нь байгууллагын гүйцэтгэлийн түвшинг бууруулдаг.


7. График төлөвлөгөө боловсронгуй бус, материалын нийлүүлэлт найдвартай бус байгаа нь байгууллагын үр дүнг бууруулж байна. 8. Хуулийн зохицуулалт боловсронгуй бус байгаа нь менежментийн явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг бууруулж байна. 9. Процессын төрөлжилт нь ажлыг нэгэн хэвийн уйтгартай болгодог. 10. Технологийн хүрээн дэх өөрчлөлт түргэн хурдацтай явагдаж, түүний зардал хэт өндөр байгаагаас шалтгаалан шинэ санаа, шинэчлэлтийн хэрэгжилт үр дүн муутай байна. 11. Эрэлтийн өсөлт нь цаг хугацаа /түүнийг хангах бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох/-оос түрүүлж байгаа зэрэг юм. 12. График дээр ажиллаж буй хүмүүс шинэ мэдээ, мэдлэгээр хоцрогдож байна. 13. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шууд оролцдоггүй ажиллагчдын бүтээмжийг хэмжиж тооцоолохгүй байгаа нь бүтээмжийн бууралтын үндсэн шалтгаан болж байгааг судлаачид дурьдсан байна. 14. Зах зээлийн орнуудад байгуулллагын бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны хэрэгжилтийн байдлыг дараах байдлаар авч үзэж байна. Бүтээмжийн онол, практикт түүнийг дээшлүүлэх олон чиг хандлагуудыг тодорхойлсон байдаг. Эдгээрээс түгээмэл хэрэглэгдэж буй зарчим чиг хандлагыг авч үзвэл: 1. 2. 3. 4. 5. 6.

Гоодвины загвар (Goodwin’s model) Сутерментерийн загвар (Sutermeister’s model) Херцхойер-Ручийн загвар (Hershauer and Ruch’s model) Крандоол-Вүүтэний стратеги (Grandall and Wooton’s strategies) Штевартын стратеги (Stewart’s strategy) Агерволын чиг хандлага(Aggarwal’s approach)зэрэг болно.

1. Гоодвины загвар (1968) Бид бүтээмжийг ямар арга замаар, хэрхэн дээшлүүлэх вэ? гэсэн асуудлыг шийдвэрлэх оролдлого хийжээ. Тэрээр энэхүү үйл ажиллагааг байгууллагын менежментийг сайжруулах явдалтай нягт уялдаатай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.


Түүнчлэн байгууллага бүр өөрийн өвөрмөц онцлогтой тул үүнийг харгалзан үзэх шаардлагатай. Ерөнхийдөө Гоодвиний загвар нь байгууллагын бүтээмж төдийгүй, түүний менежментийг сайжруулахад чиглэгддэг. Гоодвин хүний хүчин зүйлийн гүйцэтгэх үүрэг ач холбогдолыг онцгойлон авч үзсэн бөгөөд хүн рүү чиглэсэн байгууллагын үйл ажиллагаа нь тэдний хандлага, мотевацыг сайжруулж, аливаа бизнесийн үйл ажиллагааг амжилттай явуулж улмаар бүтээмжийг дээшлүүлэх үндсэн нөхцөл болохыг заажээ. 2.

Херцхойер-Ручийн загвар (1978) Энэ нь ажилчины бүтээмж ба ажлын гүйцэтгэлд нөлөөлөх үйлчилгээний системийн загвар (серво систем) юм. Загвар хувь хүн (ажилчин)-ийн бүтээмж ба ажлын гүйцэтгэлийг гол үндэс болгон түүнд нөлөөлөх байгууллага ба хувь хүнтэй холбоотой хүчин зүйлсийг авч үзсэн бөгөөд тэдгээрийн хоорондын уяодаа холбоог динамик, эргэх холбооны системийн хэлбэрээр тодорхойлсноороо ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл уг загвар нь бүтээмжийг

дээшлүүлэх

механизмын

мөн

чанарыг

ойлгоход

ихээхэн

ач

холбогдолтой. 3.

Крандоол-Вүүтэний стратеги (1978) Энэхүү

загвар

нь

бүтээмжийн

шийдвэр

гаргагчийн

болон

бүтээмжийг

дээшлүүлэх нь байгууллагын өсөлтөнд гүйцэтгэх үүргийг тодорхойлдог. Тэд байгууллагуудын баримталж ирсэн уламжлалт хэмнэлт үр ашигт чиглэсэн бүтээмж дээшлүүлэх стратегиас байгууллагын өсөлт, хөгжилтөнд чиглэсэн стратегид шилжих шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл байгууллагын бүтээмж дээшлүүлэх стратеги нь түүний өсөлттэй нягт уялдах ёстой гэж үзжээ.

Үүнтэй уялдан байгууллагын өсөлтийн дөрвөн үе шатыг тодорхойлжээ. 1. Ажил хэргийн хүрээн дэх өсөлт (Enterpreneurial growth ) Энэ өсөлт нь байгууллагын хөгжлийн эхний үе шат бөгөөд байгууллага нь гадаад орчноо танин мэдэх чиглэлээр үйл ажиллагаа (шинэ бүтээгдэхүүн,


үйлчилгээ бий болгон зах зээл гаргах гэх мэт )явуулдаг өсөлтийн мөн чанар нь гадаад шинж чанартай байна. 2. Хүнд суртлын өсөлт (Bureauctic growth) Энэ нь байгууллагын зохион байгуулалт, удирдлага, ажлын процессыг хамрах ба ажил хэргийн өсөлт (гадаад)-ийн үр дүнд гарч буй дотоод өсөлт юм. 3. Төрөлжилтийн болон системчлэлийн өсөлт (Diversification and systemization growth) Энэ үе шатанд байгууллагын үйл ажиллагаа тодорхой чиглэлтэй болж төрөлжин сегментчилэгдэх бөгөөд гадаад ба дотоод өсөлтүүдийг нэгтгэн хамарна. 4. Байгууллагын мега-өсөлт (Megaorganizational growth) Байгууллагын үйл ажиллагаанд олон талаар нөлөөлөх гадаад орчны жигд бус (turbulent)өөрчлөлтөнд зохицох чадварын өсөлт бөгөөд гадаад ба дотоод өсөлтүүдийг нэгэн зэрэг хамарна. Крандоол, Вүүтэн нар байгууллагын бүтээмж дээшлүүлэх гурван стратегийг боловсруулсан байна. Үүнд:  Дахин (шинэчлэн) хөгжүүлэх  Тогтворжуулах  Өөрчлөн сайжруулах Эдгээрийг байгууллагын өсөлтийн 4 үе шаттай уялдуулах шаардлагатай юм. Энэ стратеги нь бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагааг байгууллагын өсөлттэй уялдуулан динамик байдлаар авч үздэгээрээ онцлогтой. 4.

Штевартын стратеги (1978) Энэ байгууллагын бүтээмжийн дээшлүүлэлтийн урт хугацааны стратеги юм. Үүнийг тодруулбал: 1. Номиналь бүлгийн арга: Энэ аргыг ашиглан бүтээмжийн дээшлүүлэтийн давуу талуудыг тодорхойлжээ. Энэ аргаар бүтээмж дээшлүүлэлтийн зорилго, зорилт, үр дүн болон хэрэгжүүлэх шийдвэр, шинэ санааг томъёолж тэдгээрийг бүлэглэн эрэмблэж, эцсийн шийдвэрийг сонгоно. 2. 1-р үе шатад боловсруулан гаргасан зүйлсийн үр дүнг бүлгийн бүх гишүүдэд хүргэнэ. 3. Бүтээмжийг дээшлүүлэх 10 чухал чиг хандлагыг сонгоно. 4. Эдгээрийг нэгтгэн ерөнхий удирдлагад танилцуулна. 5. Дээд ерөнхий удирдлагын зүгээс тэдгээрийг үнэлэн илүү ач холбогдолтойг нь сонгоно. {Q1,Q2,... Qк,} 6. Бүтээмжийг дээшлүүлэх талаар гаргасан шинэ санаа саналуудыг микро бүлэг (2-5 хүнтэй)-үүд байгуулан дахин хянаж, сонголт хийнэ.


7. Микро бүлгүүд нь шинэ санаа, саналуудыг нягтлан шинжилж энгийн мэдээлэл цуглуулах, зардал ашгийн шинжилгээ хийх зэрэгт тохиромжтой байх эсэхээр үнэлгээ өгнө. 8. Микро бүлэг бүр ерөнхий удирдлагын хэрэгжүүлж болох стратегийн талаар зөвлөмж гаргана. 9. Ерөнхий удирдлага нь тэдгээр зөвлөмжүүдийг хянаж үзсэний үдсэн дээр хамгийн оновчтой шийдвэрийн хувилбарыг сонгоно. 10. Бүтээмжийг дээшлүүлэх сонгосон хувилбарыг хэрхэн яаж, хэн хариуцан хэрэгжүүлэхийг тодорхойлон шийдвэрлэнэ. {Q1,Q2, ...Qf} 11. {Q1,Q2, ...Qf}-ийг хэрэгжүүлнэ. 12. Хэрэгжилтийн явцыг хянаж, зохицуулалт хийнэ. (монитороор) 5.

Агерволын чиг хандлага (1979)

1. Компанийн зорилтуудыг тодорхойлон, давуу ач холбогдолтойг сонгох. Хэлтэс, тасаг, хамт олноороо хэлэлцсэний үндсэн дээр бүтээмжийн дээшлүүлэтийн 3-5 гол чухал ач холбогдол бүхий зорилтуудыг тодорхойлно. 2. Байгууллагын хүрээнд гарцын критери (шалгуур)-ийг тодорхойлох. Удирдлага зорилтуудыг тоогоор илэрхийлэн, тэдгээрийн хэрэгжилтийн хязгаарлалтуудыг тодорхойлно. 3. Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах. Төлөвлөгөөг нэг бүрчлэн нарийн боловсруулсны дараа хариуцан гүйцэтгэгчдийг томилно. 4. Бүтээмжийг дээшлүүлэхэд учирч буй саад бэрхшээлийг тодорхойлох. Явцуу дамжлага, гологдол, зардал өндөртэй бүтээгдэхүүн, нэгж хэсэг, үйл ажиллагаанд анхаарал хандуулах шаардлагатай. 5. Бүтээмжийн хамжилтийн аргыг тодорхойлж,

суурь

үнийн

бүтээмжийн

үзүүлэлтүүдийг тооцох. Зорилго, зорилтонд тохирох бүтээмжийн үзүүлэлтүүдийг тооцно. 6. Үйл ажиллагааны гүйцэтгэх (шуурхай)төлөвлөгөөг боловсруулах, бүтээмжийн хэмжилтийн үр дүнг мэдээлэх. 7. Ажилчид, хянагчдыг бүтээмжийн өндөр түвшинд хүрэх явцыг идэвхижүүлэн урамшуулах.

Оновчтой

төлөвлөлт,

дахин

сургалт,

мэдлэг

боловсролыг

дээшлүүлэх, хүлээн зөвшөөрөх зэрэг нь чухал ач холбогдолтой. 8. Бүтээмжийн тайлан мэдээ гаргах хугацааг товлох 9. Байгууллагын хамт-олны уур амьсгалын байдалд хяналт тогтоох: Бүтээмж дээшлүүлэх программ төслийг боловсруулах хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад ажилчид, хянагчдын сургалтыг зохион байгуулах. Бүтээмжийг шат дараалан сайжруулах үйл ажиллагааны эцсийн үр дүнд дээд удирдлагын бүх талын дэмжлэг, туслалцаа ихээхэн чухал хэрэгтэй юм.


Байгууллагын

бүтээмжийг

дээшлүүлэхэд

эдгээр

чиг

хандлага,

загвар,

стартегиуд нь байгууллагын гүйцэтгэл ба бүтээмжийн шууд ба шууд бусаар нөлөөлөхөд чиглэгддэг бөгөөд дээрхээс гадна олон тооны загвар, стратегиудыг бүтээмжийн онол, практикт хэрэглэж байна. Эдгээрийг зарим нь мотивацийн буюу ажил-сэтгэл ханамжид нөгөө хэсэг нь хүний нөөцийн удирдлагад тус тус тулгуурлан байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэдэг. Бүтээмж дээшлүүлэх Крандоол-Вүүтэний стратеги Бүтээмжийн стратеги Байгууллагын өсөлт

1

2

3

4

Ажил хэргийн өсөл \гадаад өсөлт\

Хүнд суртлын өсөлт \дотоод өсөлт

Төрөлжилт ба системчлэлийн өсөлт

Байгууллагын мега-өсөлт

Бүтээмжийн шийдвэрлэх асуудлууд

Менежментийн системийг анхлан бүрдүүлэх

Үр ашигт чиглэсэн тогтворжуулах стратеги

Ажил хэрэгч хүмүүсийн ур чадварыг тогтворжуулах

Менежментийн системийг стандартчилан кодочлох

Зохион байгуулалтын бүтцийг тогтворжуулах

Зохион байгуулалтын олон талт хэлбэрийг хөгжүүлэх уялдуулан зохицуулах

Хамтын ажиллагааны зохицуулалт, зорилго тодорхойлох арга техникийг тогтворжуулан ажлыг стандартчилах

Олон талаар тогтвортой байгууллагыг бэхжүүлэх

Шинэчлэн хөгжүүлэх, өөрчлөн сайжруулах стратеги Шинэчлэн хөгжүүлэх стратеги: эрх мэдэл шилжүүлэлт, дэг журам тогтоох, нэгж хэсгийн зохион байгуулах Өөрчлөн сайжруулах: байгууллагын үндэс суурийг бэхжүүлэх үүднээс гарц ба үйл ажиллагааг хязгаарлах ШХС: төвлөрлийг сааруулах зохион байгуулалтын хэлбэр ба хяналтын тогтолцоог бүрдүүлэх СС: нэг хүн дээр төвлөрсөн хүчтэй хяналтыг дахин тогтоох

ШХС: зохион байгуулалтын олон талт хэлбэрийг хөгжүүлэх ӨСС: хүнд суртлын бүтцийн төвлөрлийг сааруулах

ШХС: хамтын ажиллагааны менежментийн систем Хөгжүүлэх олон талт стратегийг тогтворжуулах

ӨСС: байгууллагын зохион байгуулалт нарийн төвөгтэй бүтцийг дахин шинэчлэн хялбаржуулах


2. Бүтээмжийг

Бүтээмж дээшлүүлэх арга, зарчмууд

дээшлүүлэхэд

баримтлах

зарчмууд

нь

байгууллагын

бүтээмжийн шийдвэрлэх асуудлуудыг бүгдийг нь бүрэн хамрах боломжгүй. Бүтээмжийг удирдлагын үйл ажиллагаанд баримтлах чиг шугам болдгоороо ач холбогдолтой. Дараах үндсэн зарчим бий. Үүнд: 1. Микропроцессийн зарчим Бүтээгдэхүүн ба процессийн дизайныг микропроцессийн хяналтаар хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл бүтээмж дээшлүүлэхэд микропроцессийн технологийг хэрэглэх чухал үүрэгтэй. Микропроцессийн

технологийг бүтээгдэхүүн, процессорийн зохион бүтээлтэнд

хэрэглэснээр: Ангийн тоо, овор хэмжээ, шат дамжлагыг бууруулах, эрчим хүчний зарцуулалтыг бууруулах, найдвартай байдал дээшлэх, уян хатан байдал дээшлэх зэрэг ач холбогдолтой. 2. Глобаль зах зээлийн зарчим Энэ нь бүтээгдэхүүний дотоодын төдийгүй олон улсын зах зээлд зориулан зохион бүтээж үйлдвэрдэнэ гэсэн үг юм. 3. Сургалтын муруйн зарчим Нийт бүтээмжийн түвшин ба зах зээлийн сегмент түүнд компаний эзэлж буй хувийн жинг харгалзан бүтээгдэхүүнийг тодорхойлох шаардлагатай 4. Уралдааны зарчим Наад тал нь 3 гол өрсөлдөгчийн бүтээгдэхүүний дизайн үйлдвэрлэлийн технологийг авах. Сүүлийн жилүүдэд компаниуд дотоодын төдийгүй гадаадын өрсөлдөгчтэй дизайн үйлдвэрлэлийн технологи менежментийн арга барилаар уралдах болжээ. 5. Бүтээмжийн үр өгөөжийг хуваарилах зарчим Ихэвчлэн бүтээмжийн дээшлүүлэлтийн үр өгөөжийг ажиллаж хэрэглэгчийн аль аль нь хүртдэг. Энэ зарчим нь чухал ач холбогдолтой зарчмуудын нэг юм. 6. Тэргүүлэгч өрсөлдөгчийн зарчим Компани нь олон бүтээгдэхүүн үйлчилгээгээр зах зээл дээр тэргүүлэхх байр эзлэх боломжтой. Компаний хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл чанар цаг хугацаагаар тэргүүлэх нь хүчтэй өрсөлдөгч байх боломжийг бүрдүүлдэг. 7. Зүй зохист зарчим


Удирдлагын үе шат дамжлага бүрт хүмүүсийн хоорондын харилцаа зүй зохистой байх ёстой. Энэ нь хэдийгээр хэрэгжүүлэхэд төвөгтэй боловч урт болон богино хугацааны бүтээмж дээшлүүлэлтэнд онцгой чухал ач холбогдолтой. 8. Олон улсын хэтийн төлөв Төлөвлөлт судалгаа шинжилгээ маркетинг үйлдвэрлэл үйл ажиллагааг технологийн хүрээнд явуулж буй менежментийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй менежментийн үйл ажиллагаа хэрэгжүүлж буй арга хэмжээнд олон улсын хэтийн төлөв чиг хандлагыг баримтлах нь зүйтэй. 9. Хамтарсан судалгааны зарчим Судалгаа шинжилгээний төрөлжсөн байгууллага их дээд сургуультай нягт хамтран ажиллаж бүтээмж дээшлүүлэх шинэ санал санааг олж авах 10. Бүтээмжийн процессийн зарчим Бүтээмж дээшлүүлэлт нь зөвхөн тодорхой хугацаанд хэрэгжүүлэх төсөл, програм бус өдрөөс өдөрт тасралтгүй үргэлжлэх процесс юм. Хүмүүс ерөнхийдээ шинэ санаа санаачлагыг сонирхож дэмжих хандлагатай байдаг боловч аажмаар сонирхол идэвхи нь буурдаг. Иймээс зарим нэг шинэ арга нь тодорхой хугацаанд ихээхэн дэмжлэгэ авч хэрэгжиж байснаа аажмаар удааширан зогсонги байдалд орох нь олонтаа тохиолддог. Бүтээмжийг дээшлүүлэх процесс нь ялангуяа компанй үйлдвэрлэл, борлуулалт, бүртгэл санхүүгийн функцыг хамрах ёстой. 1.

Технологид тулгуурласан бүтээмж дээшлүүлэх аргууд (technology based tachiques )

2.

Ажиллах хүчинд тулгуурласан бүтээмж дээшлүүлэх аргууд (Employee based

techiques ) 3. Бүтээгдэхүүнд тулгуурласан бүтээмж дээшлүүлэх аргууд (Product2basede 4.

techiques) Үйл ажиллагаа үүргийн хуваарилалтад тулгуурлсан бүтээмж дээшлүүлэх аргууд

(Taske- based techiques) 5. Материалд тулгуурласан бүтээмж дээшлүүлэх аргууд(material-based techniques) 1.

Технологид тулгуурласан бүтээмж дээшлүүлэх аргууд (technology based tachiques ) Тус арга нь гол төлөв технологийн хөгжлийн дараахи шинэ чиг хандлагуудыг практикт нэвтрүүлэхтэй холбоотой. Үүнд: 1. CAD (computer-aided design). Зохион бүтээлтийн компьютержсэн систем 2. CAM (computer-aided manufacturing). Компьютерийн удирдлагат 3.

үйлдвэрлэл CIM (computer-integrated

үйлдвэрлэл. 4. Робот 5. Лазерийн технологи 6. Эрчим хүчний технологи

manufacturing).Компьютероор

нэгтгэсэн


7. Групп технологи 8. Компьютерийн график 9. Засвар үйлчилгээний удирдлага 10. Хуучин тоног төхөөрөмжийн сэргээн засварлалт 11. Эрчим хүч хэмнэх технологи зэрэг болно. 2. Ажиллах хүчинд тулгуурласан бүтээмж дээшлүүлэх аргууд (Employee based techiques ) Энэ аргын гол зорилго нь ажиллах хүчинд тулгуурлан бүтээмж дээшлүүлэхэд оршино. Үүнд: Бүтээмжийг дээшлүүлэх чиг хандлага-5 S 5 S гэдэг нь ажлын байрыг зохион байгуулах, стандарт журмыг хэрэгжүүлэх, ажлын чанарыг сайжруулахуйц сахилга батыг төлөвшүүлэхэд чиглэсэн системчлэгдсэн үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл энэ нь ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах, ажлыг хөнгөвчлөх,, богино хугацаанд бага зардлаар илүү ихийг хийх арга, техник хэрэгслийн цогц юм. 3. Үүрэгт тулгуурласан бүтээмж дээшлүүлэх арга  Инженерчлэлийн аргууд ажлын хялбарчлал  Ажлын хэмжилт  Ажлын зохион бүтээлт  Ажлын үнэлгээ  Хөдөлмөр хамгааллын зохион бүтээлт  Хүний хүчин зүйлийн инженерчлэл  Үйлдвэрлэлийн график төлөвлөлт 4. Материалд тулгуурласан бүтээмж дээшлүүлэх аргууд  Хөрөнгийн хяналт  Материалын хэрэгцээний төлөвлөлт  Материалын нөөцийн удирдлага  Чанарын хяналт  Материал нийлүүлэлтийн систем  Материалын хаягдлыг дахин ашиглалт, дахин боловсруулалт


Семинар: 4-р баг

Сэдэв: Бүтээмжийг дээшлүүлэх аргууд Боловсруулах асуудал: 1. 2. 3. 4.

Японы 5S систем Кайзены саналын систем Бенчмаркин Ре-Инженеринг

1. Японы 5 “S” систем 5S гэдэг нь ажлын байрыг зохион байгуулах, стандарт журмыг хэрэгжүүлэх, ажлын чанарыг сайжруулахуйц сахилга батыг төлөвшүүлэхэд чиглэсэн системчлэгдсэн үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл энэ нь ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах ажлыг хөнгөвчлөх, богино хугацаанд бага зардлаар илүү ихийг хийх арга, техник хэрэгслийн цогц юм. Нэр Сейри (сайн зохион байгуулалт) Сеитон (сайн нягт нямбай байх)

Сеисо (сайн цэвэрлэх, цэмцийлгэх) Сеикецу (сайн хэвшүүлэх) Шизуке (сайн сахилга баттай байх)

Тодорхойлолт Ажлын байранд байгаа хэрэгцээгүй зүйлсийг илрүүлж зайлуулах Зайлшгүй юмыг зөв дэс дараатай болгож хэрэглэхэд дөхөмтэй дөхөмтэй байрлуулна. Юм бүхэн зохих байрлалтай байх Ажлын байраа цэмцийтэл цэвэрлэх шал, машин, тоног төхөөрөмжийг тоосгүй байлгах Цаг үргэлж ажлын байрыг өндөр зохион байгуулалттай, нягт нямбай байдлыг хэвшүүлэх Хүмүүсийг ажлын байраас авч явах сахилга батыг ямар ч шахалт шаардлагагүй биелүүлдэг болгон сургах

5S –г нэвтрүүлсэний ач холбогдол Ажлын байр цэвэр зохион байгуулалттай болсоноор:      

Бүтээмж Чанар сайжирна Зардал хямдарна Түгээлт цагтаа хийгдэнэ Аюулгүйн ажиллагаа баталгаажина Ажилчдын өндөр ёс суртахуун бүрдэнэ

5S-с юу хожих вэ?


      

Бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлнэ Хүмүүс хоорондын мэдээлэл солилцоог сайжруулна Хүнлэг харилцааг хөгжүүлнэ Багаар ажиллах сэтгэлгээг хөгжүүлнэ Нөхөрсөг уур амьсгалыг бий болгоно Хүмүүст урам зориг хайрлана Бүтээмж = мэдлэг +ТА (transformation ability – авхаалж самбаа, хөрвөх чадвар) Сейри

Сейри нь ажлын байранд байгаа зүйлүүдийг ангилан хэрэггүйг нь зайлуулах ажиллагаа юм. Ингэснээр:    

Ажлыг хөнгөвчлөх Цаг хэмнэнэ Бухамдал багасна Хэрэггүй зүйл хуримтлагдахаас сэргийлнэ Сейтон

Сейтон нь хэрэгтэй зүйлүүдийг авч ашиглахад дөхөмтэйгээр байрлуулж эмхлэн цэгцлэх үйл ажиллагаа юм. Ингэснээр:    

Цаг хэмнэнэ Хэрэгтэй зүйлсийг хайж олох, авахад хялбар болно Эхэлж ирсэнийг нь эхэлж хэрэгжүүлэх үндэс бүрдэнэ Ажлыг жигд хүндрэл багатай гүйцэтгэнэ Сейсо

Сейсо нь ажлын байрыг бүрэн цэвэрлэж цэмцийлгэх ажиллагаа юм. Ингэснээр:   

Хэвийн бус зүйлийг нэвтрүүлэхэд амар болно Машин тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэлээс сэргийлнэ Ажлын байрны аюулгүй байдал, ажил хөнгөвчлөгдөх нөхцөл бүрдэнэ Сейкицу

Сейкицу нь ажлын байрны соёл буюу зохион байгуулалтыг эмх цэгц цэвэр байдлыг хэвшүүлэх үйл ажиллагаа юм. Ингэснээр:    

Нягт нямбай цэвэр байдлыг хэвшүүлэх Буруу үйлдлээс урьдчилан сэргийлэх Зүй бус зүйлийг амархан илрүүлэх Амжилттай туршлага саналыг стандарчилах

Шизуке


Шицуке нь аливаа ажлыг буруу эхний 4S-г хэнээр ч хэлүүлж шаардуулахгүйгээр хэвшмэл болгох ажиллагаа юм. Энэ бол ажлын соёл юм. Ингэснээр:   

Удирдлагын ажлыг автоматжуулна Ажлыг чанартай хийх, сахилга батыг хэвшүүлэх Бүтээмж, чанарын ухамсарыг хэвшүүлэх

5S хөтөлбөрийн гол зорилго:  Ажлын байранд Кайзены сэтгэлгээг хөгжүүлэх  Хун

бүрийн

оролцоотойгоор

багаар

хамтран

ажиллах

сэтгэлгээг

хөгжүүлэх  Бодит практик

дахь

манлайллаар

менежер, хянагч мастерүүдцйг

хөгжүүлэх  Кайзен хөтөлбөрийн ахьсан түвшний аргуудыг нэвтрүүлэх үндэс суурийг тавих 5S-г хэрэгжүүлэхэд анхаарах 4 гол хүчин зүйлс: 1. Дээд удирдлагын зөвшөөрөл байнгын дэмжлэг туслалцаа 2. Бүх нийтийг ойлгуулах сургалт эохион байгуулах 3. Хүн бүрийн идэвхи оролцоо чухал 4. 5S-г хэрэгжүүлэхэд өндөр түвшинд хүрэх,тасралтгүй сайжруулах

2. Кайзен саналын систем Кайзен гэж юу вэ?  Тасралтгүй сайжруулалт  Жижиг алхамуудын хуримтлал  Бүх түвшний ажилчдын оролцоо  Саналын хэрэгжүүлэлт Кайзен нь сайжруулалт гэсэн Япон гаралтай бөгөөд аливаа зүйлийг бага гэж орхилгүй байнга тасралтгүй сайжруулан засварлах гэсэн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл аливаа асуудлыг нийтээрээ хамтран хэлэлцэж, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан, хөрөнгө мөнгө аль болох бага зарцуулж үр дүнд хүрэх систем юм. Кайзены зорилго: аливаа ажлыг:  Илүү хялбар  Илүү үр дүнтэй  Илүү хурдан  Илүү бага зардлаар хийхэд чиглэнэ. Кайзены сэтгэлгээ:


 Тухайн ажлыг хэзээд ч илүү сайжруулж болно.  Армайлт зүтгэл гаргавал ямар ч ажлыг хэзээд ч сайжруулж болно.  Жижиг сайжруулалтуудын бөөгнөрөөр их өөрчлөлтийг хийж болно. Кайзены хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүд: 1. Чанарын нэгдсэн удирдлага: Чанарын нэгдсэн удирдлагын үр дүнд чанартай процесс, чанартай бүтээгдэхүүн бий болно. 2. Чанарын дугуйлан: Чанарын хяналтын хөтөлбөрийн хүрээнд хамт олон өөрийгөө хөгжүүлэх, харилцан

мэдлэг

боловсролоо

дээшлүүлэх,

процессийн

болон

сайжруулалтын үйл ажиллагаанд тогтмол сайн дураар ажилладаг жижиг бүлэг юм. 3. Иж бүрэн ашиглалт: Аливаа тоног төхөөрөмжийг ашиглаж болох бүхий л хугацааных нь туршид үр дүнтэйгээр хамгийн их хэмжээнд ашиглах гэсэн үг юм. 4. Яг цагт нь систем: Үйлдвэрлэлийн систем дэх үр ашиггүй үрэлгэн явдлыг арилгах замаар зардлыг бууруулснаар өндөр үр бүтээлтэй ажиллах зорилготой. Кайзен саналын систем гэж юу вэ? Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах эорилготойгоор ажилчдаас гаргаж байгаа аливаа шинэ санаа бодлыг илрүүлэн дэмжих байгууллагын дотоод систем юм.

Саналын

систем

нь

ажиллагчид

удирдлагын

харилцааг

сайжруулж

байгууллагын бүхий л гишүүдийг эв нэгдэлтэй хамтран ажиллаж бүтээмжээ дээшлүүлэх суурийг тавьдаг. Кайзен

саналын

системийи

эорилго

Ажилчдаас: •

Тухайн ажлыг хэрхэн хялбар хийж болох

Гарцын чанарыг хэрхэн улам сайжруулж болох

Тухайн ажлыг хэрхэн улам хурдан илүү үр дүнтэй ашигтай хийж болох

Бүх төрлийн хог хаягдлыг хэрхэн бууруулж болох

Тухайн ажлыг хэрхэн хурдан аюулгүй гүйцэтгэж болох •

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хэрхэн илүү өндөр болгож

болох Талаарх санал бодлыг илрүүлж урамшуулан дэмжих юм.


Кайзен-Саналын системийн үйл ажиллагааг Чанарын дугуйлангийн үйл ажиллагаатай холбох нь:  Чанарын дугуйлангийн саналыг хүлээж авах систем  Санал хариуцагчийг чанарын дугуйлангийн дотроо томилох  Гарсан саналыг удирдан эмхэлж бичих  Гишүүн бүрийн санал гаргах үйл явцыг урамшуулан дэмжих  Гарсан саналуудыг бичиг баримтыг нэгтгэн хадгалах Хоёр эсрэг хандлагыг нэгтгэн бүтээмж дээшлүүлэх хамгийн оновчтой арга: КАЙЗЕН ♦ ШИНЭЧЛЭЛ Шинэ техник, технологийн хөрөнгө оруулалт, шинэчлэлт хийсний дараа үйл ажиллагааны үр дүн огцом сайжрах ч түүний энэхүү хүрсэн түвшинг тогтоон барьж, дараагийн сайжруулалтын алхамд хүрэхийн төлөө хүн бүрийн хамтын хүчин чармайлт, цааш улам сайжруулах гэсэн хүсэл эрмэлзлэлийг дэмжин урамшуулж, тэднийг өдөөж чадваас энэ нь жинхэнэ өндөр бүтээмжтэй ажиллаж, амжилтын оргилд хүрэх аян зам болдог. Кайзен саналын системээс танай байгууллага юу хожих вэ? 1.Байгууллага дахь бүх ажилчдын ухамсар, ёс суртахуун дээшилнэ 2.Бодит ажлын байрнаас гарсан үр ашигтай бөгөөд үр дүнтэй саналуудыг хэрэгжүүлснээр байгууллагын үйл ажиллагаа улам сайжирна. Удирдпага юу хожих вэ? Байгууллагын төлөвлөгөөг улам боловсронгуй болгох Ажилчдаа

шилж

сонгож

ирээдүйн

удирдах

боловсон

хүчний

бүрдүүлэлтийг хийх

3. Бенчмаркин Ёвропын бенчмаркингийн дүрэмд: “Бенчмаркин гэдэг нь бусад байгууллагатай өөрсдийгөө харьцуулан, харьцуулахдаа шинэчлэх зүйлүүддээ суралцах үйл явц “


XeroX Corporation-д: Бенчмаркин гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэмжин, ширүүн өрсөлдөгч эсвэл тухайн салбартаа тэргүүлэгч шилдэг компаниудын эсрэг үйл ажиллагаагаа явуулах тасралтгүй процесс” гэж тодорхойлжээ. Практик дээр бенчмаркинг нь ихэвчлэн доорхи зүйлсийг авч үздэг: 1.Хамгийн сайн яваа байгууллагуудын гүйцэтгэлийг харьцуулах 2.Гүйцэтгэл дэхь цоорхойг олж тогтоох 3.Гүйцэтгэлийн сайжруулалтын талаар шинэ хандлагуудыг эрж хайх 4.Сайжруулалтыг дуустал нь үргэлжлүүлэх 5.Үр ашиг, өсөлтийг үргэлжлүүлэх

Төлөвлөлт

Бенчмаркиныг хэмжих аргууд

Хэрэгжүүлэлт

Нэгтгэн дүгнэлт

Зураг 1.1 Бенчмаркингийн хэмжих аргууд Юунд бенчмаркинг хийх     

Өөрийн процессийг танин мэдэх Үр дүнд хамгийн чухал процессуудийг тодорхойло, судлах Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг сонгох Боломжит бенчмаркин түншээ тодорхойлох Цуглуулах өгөгдлөө тодорхойлох

Шинжилгээ


Хэнд Юу Хамгийн сайн нь вэ?   

Бенчмаркин түншээ сонгох Өгөгдөл цуглуулах арга боловсруулах Нарийвчилсан судалгаа явуулах

Тэд үүнийг яаж хийж байна вэ ?   

Гүйцэтгэлийн зөрүүг тодорхойлохын тулд өнөөгийн гүйцэтгэлийг цуглуулсан өгөгдөлтэй харьцуулах Тэргүүн туршлагуудыг тодорхойлох “Шилдэг угсаанаас” өөрийн практикийг боловсруулах

Тэд үүнийг яаж хийх вэ?    

Харилцах дэмжлэг авах Боловсруулсан практикаа хэрэгжүүлэх Хэрэгжилтийг хянаж тайлагнах Бенчмаркинг дахин тооцоолж, дараагийн боломжийг илрүүлэх

5.Ре-Инженеринг Энэ нь дахин загварчлах өөрчлөлт хийх шинэчлэх гэсэн үг бөгөөд орчин үеийн техник технологийн өөрчлөлт шинэчлэлтийг байнга хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.