БАТАЛГААЖУУЛАЛТ,БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗОРИЛГО ЗАРЧИМ Баталгаажуулалтын тухай Орчин үеийн зах зээлийн нөхцөлд үйлдвэрлэл бие дааж зах зээлд гарах, шудрагаар өрсөлдөхөд бүтээгдэхүүнийхээ чанарын хувьд баталгаатай бүтээгдэхүүн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Олон улсын туршилгаас үзэхэд норматив-техникийн баримт бичигт бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт, шаардлага хэрхэн тохирч байгааг харуулдаг гол хэрэгсэл нь баталгаажуулалт юм. Баталгаа латин certim-үнэн Bасеге-хийх гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл баталгаажуулалт гэдэг нь тохиролыг тодорхойлох гэсэн ойлголт юм. Улс орнууд өөрсдийн хууль тогтоомж, холбогдох баримт бичгээр юунд тохирох, тохиролыг хэн, хэрхэн үнэлэх зэргийг тодорхой зааж өгдөг. Баталгаажуулалт нь бүтээгдэхүүний чанар, аюулгүйн шаарлага тодорхой хууль тогтоомж, стандартад заасан хэмжээтэй тохирч байгаа баталсан баримт /гэрчилгээ, сертификат/ олгох хүртэлх үйл ажиллагааг иж бүрэн хамардаг. Үйлдвэр өөрийнхөө бүтээгдэхүүний чанарыг үнэлж, түүнийгээ хэрэглэгчдэд батлан харуулахын тулд ихээхэн цаг, хугацаа, хөрөнгө зарцуулдаг байна. Судалгаанаас үзэхэд үйлдвэрийн нийт зардлын 2-3 хүртэлх хувь нь энэхүү үйл ажиллагаанд зарцуулагддаг байна. Харин чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийгээ хэрэглэгчдэд хүргэж итгэл үнэмшил төрүүлж борлуулж чадвал үйлдвэрлэгчид ашиг орлого нэмэгдэхээс гадна хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага зохих хэмжээгээр хангагдана. Энэ нь тухайн бүтээгдэхүүн нь дотоод, гадаадын зах зээлд тогтвортой байр суурь эзэлж улмаар олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэх боломжтой болж байгаагийн илрэл болно. Стандарт буюу холбогдох норматив-техникийн баримт бичгийн шаардлагыг хангасан сертификат бүхий бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх нь дотоодын зах зээлийг хэрэгцээнд тохирохгүй бүтээгдэхүүнээс хамгаалах ач холбогдолтой байдаг. Орчин үед бүтээгдэхүүүний нэр төрөл олширч. зах зээл хөгжиж, шинжлэх ухаан техникийн ололт амжилт үйлдвэрт шууд нэвтрэх хандлагатай болж байгаа нь хүний амь нас, эрүүл мэнд, байгал орчин, амьтан ургамлын аймгийг хамгаалахад онцгой анхаарал тавихыг шаардаж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд гол хэрэгсэлийн нэг нь хууль, тогтоомж, стандарт буюу норматив-техникийн баримт бичигт тогтоосон шардлагад тохирсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх. харилцан нийлүүлэх буюу баталгаажуулалтыг хөгжүүлэх явдал юм. Баталгаажуулалтын хөгжил Баталгаажуулалтыг бүтээгдэхүуний чанарт дүн шинжилгээ хийж, дүнг албан ёсны болгон сертификат буюу албан бичиг, баримт олгох үйл ажиллагаа гэсэн өргөн утгаар нь авч үзвэл баталгаажуулалтын түүх чанарын хяналт үүссэн үеэс эхэлсэн гэсэн үг юм. Баталгаажуулалтын хөгжлийг системт хандлагын шинэчлэл өөрчлөлтөөр 5 үе шатанд хувааж үзэж болно.
Чанарын Нэгдсэн удирдлага Чанарын иж бүрэн удирдлага Статистик удирдлага Тейлорын систем 1905
1921
1951
-------------------------------^ 1990
Сертификатчилалын хегжлийн үе шат 1. Тейлорын системийн үе Баталгаажуулалтын хөгжил нь 1905 онд Тейлорын систем үүсэж, үйлдвэрт хэрэглэж эхэлсэн үеэс үүссэн түүхтэй. Энэ систем үүсэж, үйлдвэрт хэрэглэж эхэлсэнээс үүссэн түүхтэй. Энэ систем бүтээгдэхүүний чанарт тавих шаардлагыг дээд, доод хязгаар бүхий зөвшөөрөгдсөн хэмжээтэйгээр тодорхой тогтоож өгөхөд чиглэсэн. Үүнийг хөгжүүлэхийн тулд чанарын салбарт анхны мэргэшсэн чанар шалгагч нарыг ажиллуулсан. Шалгалтаар илэрсэн гологдлын хэмжээгээр ажилчдад торгуул ногдуулах, ажлаас халах арга хэмжээ авч байв. Бэлтгэн нийлүүлэгч /түүхий эд, материал/ болон хэрэглэгчдийн хоорондын хүлээн авах хяналт /оролт, гаралтын хяналтын харилцаа нь статистик хяналтын стандартад тусгагдсан байсан. Тейлорын систем тодорхой /тусгайлан авсан/ бүтээгдэхүүнд хэрэгжиж байв. 2. Статистик удирдлагын үе шат Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг шалгахад Тейлорын систем чухал үүрэг гүйцэтгэж байсан боловч зарим гол асуудлыг тухайлбал үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг авч үздэггүй байв. Үйлдвэрлэлийн явцыг судлах зорилгоор хэсэг эрдэмтэд /П.Л. Джонсон, В.Шухарт, Х.Додж. Х.Роми, Э Деминг/ хамтран чанарын түүвэр хяналтын анхны ойлголт хүснэгт болон хяналтын картыг 1924 онд анх боловсруулсан. Энэ арга нь бүтээгдэхүүний чанарыг үйлдвэрлэлийн ажилбартай холбосон анхны томоохон оролдлого байсан бөгөөд тухайн үед багагүй үр дүнг өгч байв. Чанарын энэхүү хандлага нь математик статистик аргад үндэслэсэн үйлдвэрлэлийн явцад байнгын хяналт тавих, үүний үр дүнд гологдол гарахаас урьдчилан сэргийлэх буюу тухайн үед нь илрүүлэхэд чиглэгдэж байв. Энэ нь гологдол бүтээгдэхүүнээс учрах хохиролын хэмжээг багасгахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү тодорхой шинжлэх ухаанд үндэслэсэн аргыг хэрэглэх нь мэргэжлийн хүмүүс болох чанарын инженерүүдийг шаардсан. Чанарын инженер нь хяналтын картыг хөтлөх, статистик хяналтыг хэрэгжүүлэх. дүн шинжилгээ хийх, түүний учир шалтгааныг олж арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байв. Энэ үед чанарын гологдлын дагуу холбогдох ажилтанд хариуцлага тооцох явдал улам бэрхшээлтэй болсон. Учир нь гологдолд тухайн хариуцсан ажилтнаас гадна үйлдвэрлэлийн явц, технологи шууд
нөлөөлдөгтөй холбоотой юм. Энэ үед үйдлвэрийн ажилчдын сургалтын агуулга нь математик, статистикийн арга, хяналт, тохируулгад чиглэж байв. Статистик хяналтын аргаар байгуулсан таблицыг хэрэглэж чанарын хяналттай холбогдсон асуудлыг шийдвэрлэж байсан учир бэлтгэн нийлүүлэгч, хэрэглэгчтэй харилцах харилцаа багассан. 3. Чанарын иж бүрэн удирдлагын үе шат Америкийн эрдэмтэн А.Фейгенбаумын санаачлан боловсруулсан, статистик хяналтын арга, үйлдвэрийн нийт ажилтны оролцоог хамарсан чанарын удирдлагын шинэ хандлага болох чанарын иж бүрэн удирдлагыг 1950-аад онд анх бий болгосон. Чанарын талаарх асуудалд оролцох үйлдэврийн ажилчдын оролцоог идэвхжүүлэх гол арга нь чанарын дугуйлан байгуулан ажиллуулах явдал гэж үзсэн. Энэ системийг анх Японы үйдлвэрүүд хэрэгжуүлж эхэлсэн бөгөөд бага хугацаанд багагүй амжилтанд хүрч бусад оронд ч дэлгэрч эхэлсэн. Одоо хүртэл чанарын дугуйлан байгуулах ажил хэрэгжиж, улам боловсронгуй болон хөгжиж байна. Чанарын дугуйлан байгуулах асуудлыг анх сайн дураараа ажилчид байгуулна гэж үзэж байсан бол орчин үед үйлдвэрийн удирдлага нэгдсэн зохион байгуулалт, чиглэл, үүрэгтэйгээр байгуулах болж байна. Чанарын удирдлагын энэ системийн сургалт нь зөвхөн ажилчид, мэргэжилтэнг хамраад зогсохгүй удирдлагын бүх хүмүүсийг хамардаг. Ингэснээр тэдний чанарын талаархи үүрэг, хариуцлагыг тодорхой болгож өгдөг. Хүний хүчин зүйлийг дэмжихэд анхаарч материаллаг урамшууллыг багасгаж, ёс зүйн дэмжлэгийг үзүүлэхэд гол анхаарал тавьдаг. Энэ нь чанарын дугуйлан болон сайн ажилладаг ажилчдыг дэмжих, тэдний даатгалыг /янз бүрийн/ байгууллагаас хариуцахаас гадна гэр бүлийнхнийг нь ч харж үздэг систем нэвтэрсэн. Сургалтанд гол анхаарал тавьж, долоо хоногоос cap хүртэл явуулж, мөн өөрсдөө сурах бололцоог хангахад анхаарч байв. Энэ систем, дэлхийн улс орнууд өргөн хэрэглэж эхэлсэн бөгөөд эдгээрээс Япон нилээд үр дүнд хүрч байв. Иймээс Америк, Европын хөгжилтэй орнууд Японы туршилгыг судалж хамтран ажиллаж байв. Үүний үр дүнд ч уг систем улам боловсронгуй болсон. Евролын орнууд чанарын иж бүрэн удирдлагын систем нэвтрүүлэх, гурав дахь талын баталгаажуулалтыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байв. Англид үндэсний стандарт BS1 7750 гарсан нь чанарыг хангах чанарын системийг хөгжүүлэх түүнийг баримт бичгээр баталгаажуулах буюу гуравдахь талын сертификатчилалд хөгжих анхны алхам болсон. Гуравдахь талын баталгаажуулалж гэдэг нь үйлдвэрлэгч өөрөө сертификатчилах биш хэрэглэгч, үйлд сэрлэгчээс хамааралгүй байгууллага баталгаажуулахыг хэлнэ. Үүнийг баталгаажуулалтын байгууллага гэж нэрлэдэг. 4. Чанарын нэгдсэн удирдалагын үе шат 1990-аас оноос эхлэн чанарын нэгдсэн удирдлагыг нэвтрүүлэхэд олон улсын байгууллагааас эхлэн үйлдвэрүүд нилээд анхаарч эхэлсэн. 1987 онд ОУСБ-аас чанар хангах, чанарын удирдлагын цогц аргачлал гаргасан явдал чанарын удирдлагын гол үүргийг гүйцэтгэсэн.
Энэхүү аргачлалаар чанарын асуудлыг авч үзэхдээ бүтээгдэхүүн нь дээр дурдсан амьдралын 13 үе шат бүрд тавих чанарын наад захын шаардлагыг тусгаж, чанарын удирдлагын 20 элементийг авч үзсэн. Энэхүү аргачлалыг 1994 онд олон услын стандарт болгосон. Эдгээр стандартыг хэрэгжүүлэх явцад түүний хүрээг чанарын удирдлагын системийг сертификатчиллах, түүний хэргжилтэнд хяналт тавих аудит, байгаль орчныг хамгаалах асуудлыг авч үзсэн 20 гаруй олон улсын стандарт гарсан. 1995 онд ISO 9001, ISO 9002 стандартыг нэвтрүүлж сертификатыг 70 гаруй орны 600 000 гаруй бүтээгдэхүүн, 65 000 гаруй чанарын систем авсан байна. 2000 онд ISO 9000 бүлэг стандартыг хянаж шинэчилсэн. Энэ нь дээрх 30 гаруй стандартыг нэгтгэн боловсронгуй болгосны зэрэгцээ үйлдвэрийн удирдлагын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэн, чанарыг байнга сайжруулах, мэдээллийн ач холбогдлыг өндөржүүлэхэд чиглэгдсэн. Түүнчлэн эдгээр стандартуудыг ямар ч салбар, үйлдвэрт хэрэглэх бүрэн боломжтой болсон. Энэ нь чанарын удирдлагыг сайжруулахад чиглэгдсэн онол, практикийн ач холбогдол өгч байна. Энэхүү олон улсын стандартаар чанарын нэгдсэн удирдлагын (TQM) бүтэц агуулгыг тодорхой авч үзсэн. TQM-д бүтээгдэхүүний чанарт хэрэглэгчийн итгэл үнэмшлийг хангах арга хэмжээг авч үзэхийн зэрэгцээ чанар хангах асуудлыг тусгасан. Баталгаажуулалтын зорилго, зарчим Баталгаажуулалт нь бүтээгдэхүүн ажил, үйлчилгээний стандартын тохиролыг батлах тодорхой байгууллагаар хэрэгждэг. Баталгаажуулалтын зорилго нь
Бүтээгдэхүүний стандартын тохиролыг хангах,
Хэрэглэгчид бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг сонгоход туслалцаа үзүүлэх,
Бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх,
Чөлөөт худалдэаг дэмжих хөгжүүлэх,
Хуурамч бүтээгдэхүүнээс зах зээлийг хамгаалах,
Олон улсын эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа, олон улсын худалдааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлхэд оршино.
Энэ зорилтыг хөгжүүлэхэд баталгаажуулалт дараах зарчмыг баримтлана. • Үнэн бодит мэдээлэлд тулгуурлах, • Баталгаажуулалтын тогтоосон дүрэм, журмыг мөрдөх, • Зардал, хугацааг хэмнэх, • Баталгаажуулалтад хамрагдагчдын сонирхолыг хамгаалах, • Нууцыг хадгалах, • Ялгаварлан гадуурхахгүй байх. Баталгаажуулалтад хамрагдахтай холбогдсон материаг мэдүүлэг нь бодит баримт материалд тулгуурласан байхаас гадна баталгаажуулалтын сорилтыг үнэн зөв хийх чадвартайгаа харуулсан итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн дүнд үндэслэсэн байна. Баталгаажуулалтын үйл ажиллагаанд олон улсын хэмжээнд тогтсон болон эрх бүхий
байгууллага гаргасан хууль тогтоомж, дүрэм, журам, үндэсний стандартыг мөрдөнө. Баталгаажуулалтанд хамрагдах хүсэлтийг хүлээн авах, магадлан дүн шинжилгээ хийх, боловсруулах өртөг, зардал нь оновчтой байхаас гадна аль болох хурдан шуурхай гүйцэтгэнэ. Баталгаажуулалтад хамрагдсан бүтээгдэхүүнээ сурталчилах, өөрсдйин нэр төрийг өндөржүүлэхэд чиглэгдсэн сонирхолыг дэмжиж, сертификат, тэмдэг зэргийг олгож, зохих журмаар хэрэгжүүлэх, баталгаажуулалтад хамрагдсан үйлдвэрлэл худалдааны тухай тодорхой мэдээллийг өөрсдийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, хэвлэн нийтлэхгүй байна. Баталгаажуулалтанд хамрагдагсдын оршин байгаа газар нутаг, нэр төр, гавъяа шагнал, урьдах албан тушаал зэргийг харгалзахгүй бүгдэд адил тэгш харьцана. Баталгаажуулалтын төрөл, хэлбэр, хүрээ а) Баталгаажуулалтын төрөл Хэрэгжүүлж байгаа байгууллагаас хамааруулж баталгаажуулалтыг дараах төрлөөр авч үзнэ. 1. Гурав дахь талын баталгаажуулалт: Үйлдвэрлэгч /нэг дэх тал/, хэрэглэгч /хоёр дахь талаас хамаарахгүй баталгаажуулалт явуулах эрх бүхий байгууллагаас явуулах баталгаажуулалтыг гурав дахь талын баталгаажуулалт гэнэ, 2. Өөрийн баталгаажуулалт: Үйлдвэрлэгч өөрийн бүтзэгдэхүүнээ холбогдох хууль, техникийн дүрэм, стандартын шаардлагад тохирсон гэж зохих журмын дагуу албан ёсны баримтаар баталгаа гаргах үйл ажиллагааг өөрийн баталгаажуулалт гэнэ. б) Баталгаажуулалтын хэлбзр Баталгаажуулалтыг хэрэгжүүлэхэд хууль эрхзүйн үндэслэлийг харгалзан дараах хоёр хэлбэрийн аль нэгээр хэрэгжүүлнэ. 1. Сайн дурын баталгаажуулалт Заавал харагдах объектоос бусад объектод хийгдэх баталгаажуулалтыг сайн дурын баталгаажуулалт гэж нэрлэнэ. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч баталгаажуулалтад хамрагдах эсэхээ өөрсдийн сайн дурын үндсэн дээр шийдвэрлэнэ. Энэ хэлбэрийн баталгаажуулалтыг гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгжүүлнэ. 2.Албан журмын баталгаажуулалт Хүний эрүүл мэнд, амь нас, амьтан, ургамлын аймаг, хүрээлэн байгаа байгаль орчин, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид заавал баталгаажуулалтад хамрагдана. Ихэнхи улс орны энэ асуудлыг өөрсдийн хууль тогтоолоор тодорхой зааж өгсөн байдаг. Энэ баталгаажуулалтын хэлбэрийн хэрэгжилтэд тухайн улсын хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүрэг бүхий байгууллага хяналт, шалгалт тавьж байдаг.
в) Баталгаажуулалтын хамрах хүрээ Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай шууд холбогдсон объектоос хамаарч баталгаажуулалтын хамрах хүрээг тогтооно. Баталгаажуулалтад дараах объектыг юуны өмнө хамарсан байна. 1. Бүтээгдэхүүн, 2. Үнэлгээ, 3. Чанарын удирдлагын систем, 4. Үйл ажиллагаа /ажилбар/. Бүтээгдэхүүний баталгаажуулалт нь дээр дурьдсаны дагуу бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөллөөс /аюулгүй байдлын / хамаарч сайн дурын албан журмын баталгаажуулалтын аль нэгийг хэрэглэнэ. Бүтээгдэхүүнийг заавал баталгаажуулалтад хамруулах үнэлгээний шалгуур үзүүлэлтийн нэг нь тогтовортой, үр дүнтэй үйлчилж байгаа чанарын удирдлагын систем байдаг. Нөгөө талаас чанарын удирдлагын системтэй үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэн хэрэглэгчийн итгэлийг хүлээсэн байх ёстой. Энэ хоёр үндэслэлийн дагуу чанарын удирдлагын системийг үнэлж сертификат олгодог. Баталгаажуулалтыг хэрэгжүүлэх дараалал Баталгаажуулалтыг дараах дарааллын дагуу гүйцэтгэнэ. 1. Мэдүүлэг гаргах. Баталгаажуулалтанд хамрагдах хүсэлтэй болон хамрагдах ёстой үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага мэдүүлгээ эрх бүхий баталгаажуулалтын байгууллагад өгөх, мэдүүлэгт бүх материалаа хавсаргах, 2. Сорилт, туршилт хийх бүтээгдэхүүний загварыг сонгон авч холбогдох сорилт, туршилтын лабраторит илгээх, 3. Үйлдвэрлэлийг үнэлэх, 4. Хийсэн дүн шинжилгээг нэгтгэн тохиролын сертификат олгох /олгохгүй байх/ шийдвэр гаргах, 5. Баталгаажуулалтын үр дүнг удирдлагын дээд байгууллагад мэдэгдэх ба улсын бүртгэлд бүртгүүлэх. 6. Баталгаажуулалтын схемийн дагуу магадлан шинжилгээ хийх шаардлагатай бол холбогдох эрх бүхий байгууллага, шинжээчдээр хийлгэх. 1. Мэдүүлэг гаргах Баталгаажуулалтад хамрагдахыг хүсэгч буюу мэдүүлэг гаргагч мэдүүлэгтээ дараах зүйлийг тусгасан байна. 1. Баталгаажуулалтын төрөл, хэлбэр, хамрах хүрээ, 2. Баталгаажуулалтыг явуулах схем, 3. Баталгаажуулалтын шаардлагатай бусад баримт материалын жагсаалт. Баталгаажуулах бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажуулалтын төрөл, хэлбэр хамрах хүрээнээс хамаарч сертификат авахад шаардлагатай баримт бичгийг тогтоодог. Мэдүүлэгтээ
ихэнхи тохиолдолд дараах баримт бичгийг хавсаргадаг. Эрүүл ахуй, халдвар судлалын дүгнэлт, Мал эмнэлгийн гэрчилгээ, Галын аюулгүй байдлын сертификат. Баталгаажуулалтын байгууллага мэдүүлэгт холбогдох материалын иж бүрдэлийг шалган хүлээн авч баталгаажуулалт явуулах шийдвэр гаргана. Мэдүүлэгч мэдүүлэг гаргахын өмнө дараах асуудлыг шйидвэрлэсэн байх ёстой. Үүнд:
Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн заавал баталгаажуулалтад хамрагдах эсэх,
Тухайн бүтээгдэхүүн ямар үзүүлэлт, шаардлагад заавал тохирсон байх:
Ямар байгууллаа баталгаажуулалт явуулах,
Баталгаажуулалт ямар журмаар/схемээр явагдах,
Ямар бичиг баримт шаардлагатай болох тухайлбал, мал эмнэлгийн гэрчилгээ г.м, Үйлдвэрлэгч өөрөө ямар эрх үүрэг эдлэх.
2.Сорилт, туршилт хийх загварыг сонгон авч холбогдох сорилт , туршилтын лабораторид илгээх Сорилт туршилт хийх бүтээгдэхүүнийг сонгон авах нь баталгаажуулалтын схем, бүтээгдэхүүний нэр терөл, баталгаажуулалтын хэлбэр, төрлөөс хамаарч янз бүрийн аргыг хэрэглэдэг. Европын болон Азийн ихэнхи оронд тогтсон баталгаажуулалтын схем /хүснэгт 4.1/ -г харгалзан бүтээгдэхүүнйиг сонгоно. Баталгаажуулалтын схем /хүснэгт 4.1/ Схе Тохирлуудыг батлах аргууд Үйлдвэрлэлийн Баталгаажсан бүтээгдэхүүний м№ шалгалт хяналт (үйлдвэрлэлийн санарийн схем ) 1. Загварын сорилт 1а Загварын сорилт Үйлдвэрлэлийн байдалд дүн шинжилгээ хийх 2 Загварын сорилт Худалдаанаас авсан дээжийн сорил 2а Загварын сорилт Үйлдвэрлэлийн дүн Худалдаанаас авсан дээжийн шинжилгээ сорил, үйлдвэрлэлийн дүн шинжилгээ 3 Загварын сорилт Бэлтгэгчээс авсан дээжийн сорил 3а Загварын сорилт Үйлдвэрлэлийн дүн Бэлтгэгчээс авсан дээжийн шинжилгээ сорил, Үйлдвэрлэлийн дүн шинжилгээ
4
5
ЧУ С 7 8
9
9а
10
10а
Загварын сорилт
Худалдаанаас авсан дээжийн сорил, Бэлтгэгчээс авсан дээжийн сорил Загварын сорилт Үйлдвэрлэлийн Үйлдвэрлэлийн санарын санарын удирдлагын удирдлагын системийн хяналт, системийн Худалдаанаас буюу Бэлтгэгчээс баталгаажуулалт авсан дээжийн сорил Холбогдох баримт ЧУС-ийн бичигийн хамт мэдүүлгийг баталгаажуулалт хянах Хэсэг бүтээгдэхүүний сорил Холбогдох баримт бичигийн хамт мэдүүлгийг хянах Холбогдох баримт бичигийн хамт мэдүүлгийг хянах Холбогдох баримт Үйлдвэрлэлийн дүн бичигийн хамт мэдүүлгийг шинжилгээ хянах Холбогдох баримт Худалдаанаас авсан дээжийн бичигийн хамт мэдүүлгийг сорил, бэлтгэгчээс авсан хянах дээжийн сорил Холбогдох баримт Үйлдвэрлэлийн дүн Худалдаанаас авсан дээжийн бичигийн хамт мэдүүлгийг шинжилгээ сорил, бэлтгэгчээс авсан хянах дээжийн сорил, Үйлдвэрлэлийн дүн шинжилгээ
Энд: 1. Сорилт гэж загварын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төлөөлж чадах нэг буюу хэд хэдэн загварыг үнэлэх үндсэн дээр түүнд сорилт туршилт хийхийг хэлнэ. 2. Хяналт нь сертификат олгосны дараа хийх шалгалт 3. Схем 5.6-д хийгдэх сорилтын асуудлыг баталгаажуулалтын байгууллага шийдвэрлэнэ. • Схем 1-6, 9а, 10, 10а-г цувралаар үйлдвэрлэх бүтээгдэхүүний баталгаажуулалтад хэрэглэнэ. • Схем 7, 9-ыг бөөнөөр үйлдвэрлэх бүтээгдэхүүнд хэрэглэнэ. • Схем 8 бүтээгдэхүүн бүрийг баталгаажуулахад хэрэглэнэ.
3. Үйлдвэрлэлийг үнэлэх Энэ үйл ажиллагааг мэдүүлэгчийн хүсэлтийг баталгаажуулалтын байгууллага зөвшөөрсөн тохиолдолд хэрэгжүүлнэ.Үүнийг дээр дурьдсан баталгаажуулалтын схемын дагуу гүйцэтгэнэ. 4. Хийсэн дүн шинжилгээг нэгтгэн шийдвэр гаргах, улсын бүртгэлд бүртгэх, баталгаажуулалтын үр дүнг удирдлагын дээд байгууллагад мэдэгдэх ба услын бүргпгэлд бүртгүүлэх Баталгаажуулалтын байгууллагын холбогдох мэргэжилтэн баталгаажуулалтын хийсэн дүн шинжилгээг дээр дурьдсан зарчим болон дотоодын журмын дагуу нэгтэн дүгнэж уг байгууллагын зөвлөлийн хуралд танилцуулна. Баталгаажуулалтын байгууллагын зөвлөлд буюу түүний удирдах зөвлөлд төр, аж ахуйн нэгж, байгууллага болон хэрэглэгчийн төлөөлөл оролцсон байна. Хурлаар мэдүүлэгч баталгаажуулалтын шаардлага хангасан буюу холбогдох хууль тогтоомж, стандартад тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ явуулдаг нь нотлогдсон тохиолдолд /тохиролын гэрчилгээ/ сертификат болон тохиролын тэмдэг олгож, түүний хүчинтэй байх хугацааг тогтооно. Мөн улсын бүртгэлийн дугаарыг олгоно. Сертификат нь улсын бүртгэлийн дугаар, мэдүүлэгчийн нэр хаяг, тохирч байгаа техникийн дүрэм, стандартын нэр, дугаар, баталгаажуулалт явуулсан схем, уг сертификатын хүчинтэй байх хугацаа зэргийг товч тодорхой агуулсан байна. Тохиролын тэмдгийн хэлбэр, хэрэглэх журмыг баталгаажуулалтыг зохицуулан зохион байгуулах дээд байгууллагаас тогтооно. Сертификат, тохиролын тэмдгийг сурталчилгааны зорилгоор хэрэглэнэ. Тохиролын тэмдгийг хэвлэн нийтлэх, сурталчилгааны материал, хавсралт баримт бичлэгт хэрэглэж болно. Тэгэхдээ түүний бүтэц, агуулга, бичсэн зүйлсийн агуулгыг алдагдуулахгүйгээр их бага ямар ч хэмжээгээр дүрсэлж болно. 5. Магадлан дүн шинжилгээ хийх яБаталгаажуулалтын байгууллага сертификат, тохиролын тэмдэг авсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчийг жилд 1-ээс доошгүй удаа магадлан шинжилгээ хйиж, түүнийгээ баталгаажуулж байхын зэрэгцээ дараах тохиолдолд хүчингүй болгоно. •
Магадлан дүн шинжилгээгээр бүтээгдэхүүн нь холбогдох техникийн дүрэм, стандартад тохирохгүй болсон,
•
Урьдах магадлан дүн шинжилгээгээр илэрсэн дутагдлыг засаж арилгаагүй,
•
Үйлдвэрлэл, удирдлага болон чанарын системд гарсан өөрчлөлтийг баталгаажуулалтын байгууллагад мэдэгдээгүй тэр нь тохирохгүй байдалд хүргэсэн,
•
Баталгаажуулалтын байгууллагтай байгуулсан төлбөрийн гэрээг биелүүлээгүй,
•
Баталгаажуулалтын биелүүлээгүй.
байгууллагтай
байгуулсан
гэрээний
бусад
заалтыг
Баталгаажуулалтын байгууллага нь тохиролын сертификат, тэмдгийг хүчингүй болгож, улсын бүртгэлээс хасуулах, олон нийтэд хэвлэл мэдээллээр мэдэгдэнэ.
Баталгаажуулалтын байгууллага Баталгаажуулалтын байгууллага гэж тухайн улсын итгэмжлэлийн байгууллагаас эрх авсан техникийн дурэм, стандартын тохиролын баталгааг тодорхой салбар чиглэлд хэрэгжуулэх байгууллагыг хэлнэ. 1980-аад онд чанар хангах, чанарын удирдлагын талаар олон улсын цогцолбор стандарт ISO 9000 гарч, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор баталгаажуулалтын /бүртгэлийн байгууллагууд байгуулагдаж эхэлсэн. Баталгаажуулалтын байгууллагын үндсэн зорилго нь: •
Техникийн дүрэм, стандартын тохиролын тодорхой салбар, чиглэлд үнэлгээг зохион байгуулан гүйцэтгэх,
•
Сертификат, тохиролын тэмдэг олгох,
•
Баталгаажуулалт явуулахын тулд холбогдох сорилтын эрх бүхий лабораторийг гэрээний үндсэн дээр оролцуулах, Баталгаажуулалтын объектод магадлан дүн шинжилгээ хийх, Сертификатын улсын бүртгэл хөтлөх, Баталгаажуулалтын аргазүй, дүрэм, журам боловсруулж гаргах, Баталгаажуулалтад хамрагдагсдыг шаардлагатай мэдээ материалаар хангах,
• • • • •
Сертификат олгосон бүтээгдэхүүн, чанарын системд магадлан дүн шинжилгээ хийж холбогдох арга хэмжээг авах /сертификатыг хүчингүй болгох, хяналт шалгалтын байгууллагад мэдэгдэх г.м/,
•
Эрхэлсэн салбар, чиглэлийн баталгаажуулалтын олон улсын үйл ажиллагаанд оролцох.
Баталгаажуулалтын байгууллага нь салбар, чиглэлээс гадна тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Баталгаажуулалтын байгууллага баталгаажуулалтыг энэхүү зорилтыг хэрэгжүүлэхдээ дор дурьдсан үндсэн зарчмыг баримтлана. Үүнд. 1. Хараат бус бие даасан байх. Үүнд: Бие дааж санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх чадвар, удирдлагаа хамт олноороо сонгох ардчилсан зарчмыг үндэс болгоно. 2. Мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчинтэй байх , 3. Сорилын итгэмжлэгдсэн лабораторийн буюу тийм лабораторитой гэрээгээр ажиллах боломжтой байх. Баталгаажуулалтын байгууллага нь олон улсын стандартаар зөвлөсөн зөвлөмж болон өөрийн орны онцлогт тохирсон бүтэц, зохион байгуулалттай байна. Баталгаажуулалтын байгууллага өөрийн үйл ажиллагаагаа төлбөртөй явуулсны үндсэн дээр санхүүжнэ. Үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг ижил төстөй үйл ажиллагааг болон олон улсын жишигт үндэслэн оновчтой тогтооно,
Чанарын удирдлагын системийн баталгаажуулалт Аливаа үйл ажиллагааны үр дүн нь удирдлага зохион байгуулалттай шууд холбоотой байдаг. Удирдлагын орчин үеийн арга хэлбэр хэрэгжиж тогтворжсон үйлдвэр. байгууллага, үйлчилгээний газрын ажлын амжилт бүтээл бусдаас илүү байдаг. Орчин үед өргөн хэрэглэж байгаа ийм аргын нэг нь чанарын удирдлагын систем юм. Энэ талаар олон улсын стандартчилалын байгууллага ISO 9000 бүлэг стандартыг /зөвлөмжийг/ 1987 онд гарган одоо хүртэл боловсронгуй болгон дэлхийн 90 гаруй оронд хэрэгжүүлж байна. Чанарын удирдлагын системийн үнэлгээг чанарын экспертүүд гүйцэтгэнэ. Экспертүүд энэ салбар чиглэлээр мэргэшсэн стандартчилал, сертификатчиллын дадлага. туршлагатай зохих курсыг дүүргэсэн ажилтан байна. Чанарын удирдлагын системийн баталгаажуулалтын үйл ажиллагаа нийтээр хүлээн зөвшөөрсөн дараах зарчмуудад тулгуурлана. Сайн дурын. Чанарын удирдлагын системээ баталгаажуулалтад хамруулах нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллагын /мэдүүлэгчийн/-ийн санаачлагаар хийгдэнэ. Чанарын удирдлагын систем боловсруулж нэвтрүүлэх нь аливаа байгууллагын сайн дурын хэрэг байдаг. Харин өерийн бүтээгдэхүүнээ баталгаажуулалтад хамруулах, өөрийн байгууллагын нэр хүндийг өргөхийн тулд чанарын удирдлагын системдээ сертификат авах уйл ажиллагаа орчин үеийн шудрага өрсөлдөөний нэг шалгуур болж байна. Ялгаварлан гадуурхахгүй байх. Хэрвээ мэдүүлэгчид харилцан адилгүй үнэ, өртөг . үйлчилгээний тариф, ажлын нөхцөл бололцоо, ажлын арга барил өөр өөр байдаг үүнээс хамаарахгүйгээр мэдүүлэгч бүрийг баталгаажуулалтад хамруулна. Бодитой байх. Энэ зарчим баталгаажуулалтын үр дүнг сонирхогч мэдүүлэгч болон бусад байгууллагаас баталгаажуулагч байгууллага, экспертүүд хамаарахгүй байх, экспертүүдийн комисс бүрэн бүрэлдэхуүнтэй байх, экспертүүд бүрэн эрх мэдэлтэй байна. Мөн мэдээлэл үр дүнгийн үнэн бодит байдал хамрагдана. Үр дүнтэй шалгагдах боломжтой байх, Энэ нь магадлан дүн шинжилгээний тодорхой дүрэм журам эрга хэлбэрийг хэрэглэсэн бодит баримт материалд үндэслэсэн үнэлгээний үр дүн г холбогдох дүрэм журмын дагуу бичгэзр үйлдэж. хадгалах асуудлыг илэрхийлнэ. Нууцлах. Энэ зарчим мэдээллийн нууцыг хадгалах асуудлыг хамрана. Нууцлах мэдээлэлд: Үйлдвэрлэлийн технологи ба зохион байгуулалтын бүтээгдэхүүн боловсруулах “ноухау”, өрсөлдөгчдөд сонирхолтой мэдээллүүд. Байгууллагын нэр төрд нөлөөлж, хохирол учруулж болзошгүй мэдүүлэгчийн дутагдал, техникийн, материалын болон зохион байгуулалтын бэрхшээл, дутагдалтай зүйл, Эдийн засгийн тооцоонууд /тухайлбал, баталгаажуулагч байгууллагатай хийх харилцан тооцоо зэрэг/, Холбогдох хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл орох бөгөөд мэдээллийн нууцыг баталгаажуулалтын бүх үе шатанд мөрдөнө. Мэдээлэх. Баталгаажуулалтын байгууллага тодорхой хугацаанд хэвлэл мэдээллээр болон
жилийн тайлангаар сертификат авсан чанарын систем, хүчингүй болгосон чанарын системийн сертификатын талаар мэдээлж байна. Улсын бүртгэлд бүртгэгдсэн чанарын системийг тухай бүрд нь албан ёсоор мэдээллэнэ. Шалгах. Баталгаажуулалтын байгууллага сертификатын байдалд байнгын шинжилгээ хийхийн тулд шалгалт хийж болно. Сертификатчилалд заавал хамрагдах объектод холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт хийж байна. Энэ нь хууль тогтоомжыг хэрэгжүүлэх зорилготой холбоотой юм. Батлагдах. Мэдэзллийн чанарын системийг нэвтрүүлж байгаа тухай асуудал нь чанарын системийн талаархи олон улсын стандарт ISO 9000-ын шаардлагуудаар үнэлж дугнэж байна. Чанарын удирдлагын системийн баталгаажуулалт хийх дараалал Чанарын удирдлаглн системийн баталгаажуулалтыг хоёр үе шатаар гүйцэтгэнэ.
Чанарын системий' үнэлэх, урьдчилан магадлан дүн шинжилгээ Эцсийн дүн шинжилгээ хийх, чанарын удирдлагын системийн тохиролыг үнэлэх, сертификат олгох
Үе шат бүр тодорхой уйл ажиллагаа явуулна. /хүснэгт 4.2/ Чанарын удирдлагын системийг баталгаажуулалтад хамруулах хүсэлтэй үйлдвэр мэдүүлгээ холбогдох материалын хамт баталгаажуулалтын байгууллагад өгнө. Мэдүүлэгт дараах материал хавсаргана:
Чанарын удирдлагын системийг урьдчилан үнэлэхтэй холбогдсон анкет /асуултыг бөглөсөн байх/,
Чанарын гарын авлага,
Бүтээгдэхүүний чанарын тухай мэдээлэл, /урьд сертификатчилалын шалгалт хийгдэж байсан эсэх, гологдол зэргийг тодорхой тусгана/,
Баталгаажуулалтын урьдчилсан төлбөрийг хийсэн баримт. Чанарын удирдлагын системийг үнэлэх үе шат
Ажлын бүрэлдэхүүн
Гүйцэтгэл
1. Уридчилан магадлан шинжилгээ хийх ба чанарын удирдлагын системийг үнэлэх 1.1 Чанарын удирдлагын системийг Үйлдвэр болон түүний баримт бичгийг баталгаажуулултад бэлтгэх 1.2 Чанарын удирдлагын системийг Үйлдвэр баталгаажулалтанд хамруулах тухай мэдүүлэх 1.3 Уридчилан магадлан шинжилгээ Баталгаажуулалтйн байгууллага хийх, чанарын удирдлагын системийг үнэлэх
1.4 Чанарын удирдлагын Үйлдвэр, Баталгаажуулалтын байгууллага баталгаажуулалтын гэрээ байгуулах 2. Эцсийн дүн шинжилгээ ба санарын удирдлагын ёиётемийн үнэлгээ 2.1 Чанарын удирдлагын системийг Үйлдвэр эцсийн шинжилгээнд бэлтгэх 2.2 Чанарын удирдлагын системийг Баталгаажуулалтйн байгууллага эцсийн шинжилгээ хийх хөтөлбөр боловсруулах 2.3 Чанарын удирдлагын системийг Үйлдвэр, Баталгаажуулалтйн байгууллага үнэлэх талаар үйлдвэрт зөвөлгөө өгөх 2.4 Чанарын удирдлагын системийг Баталгаажуулалтйн байгууллага үнэлэх 2.5 Үнэлгээний талаар уридчилсан Баталгаажуулалтйн байгууллага дүгнэлт гаргах 2.6 үнэлгээний талаар тайлан бичиж Баталгаажуулалтйн байгууллага тараах 2.7 Эцсийн зөвлөлгөөн хийх
Үйлдвэр,Баталгаажуулалтйн байгууллага
2.8 Шийдвэрийн дагуу сертификат Баталгаажуулалтйн байгууллага олгох, бүртгэх Урьдчилсан үнэлгээний дүнд хангалттай үнэлгээ авсан тохиолдолд эцсийн шинжилгээ хийх хугацааг харилцан тохирно. Энэ үе шатанд чанарын удирдлагын систем зохих шаардлагыг хангахгүй байвал чанарын удирдлагын системийг цаашид боловсронгуй болгох хугацааг үйлдвэртэй хамтран тогтоож дахин хийх үнэлгээний хугацааг тохирно. Эцсийн үнэлгээний дүнд үйлдвэрийн чанарын удирдлагын систем зохих шаардлагыг хангаж байгааг тогтоовол тодорхой хугацаанд /3 жил/ хүчинтэй байх сертификат, тэмдэг олгоно. Тэмдэг нь сурталчилгааны зорилгоор хэрэг лэгдэнэ. Тохиролын тэмдгийг чанарын тэмдэгтэй адилтган ойлгохгүй байхын тулд бүтээгдэхүүн, сав, баглаа. боодол зэрэгт байрлуулахыг хориглох явдал байдаг. Сертификатыг олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх, баталгаажуулалтын байгууллагуудад хяналт шалгалт хийх, ийм байгууллагуудын туршлагыг харилцан солилцох зэрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулахын тулд улсын бүртгэлд бүртгэнэ. Сертификат, тэмдгийн хэлбэр хэмжээг баталгаажуулалтын байгууллага буюу итгэмжлэлийн байгууллагаас стандарт, холбогдох норматив баримт бичгээр тогтоож өгнө.
Олон улсын баталгаажуулалт Олон улсын худалдааны техникийн саадыг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны нэг нь олон улсын баталгаажуулалт үүсэн хөгжсөн явдал юм. Дэлхийн худалдааны багууллага тарифийн ерөнхий хэлэлцээрийн хуралдааны саад тотгорын тухай хэлэлцээр 1994 стандартчилал баталгаажуулалтын талаар тодорхой асуудрыг тусгасан байна. Энэ хэлэлцээрийн гол агуулга нь:
1. Стандартыг сайн дурын үндсэн дээр хэрэглэх (стандарт зөвлөлийн статустай байх) 2. Үндэсний аюулгүй байдлыг хангах, хуурамч үйлдлээс сэргийлэх, хүний эрүүл мэнд, амь нас, амьтан ургамалыэн аймаг байгаль орчныг хамгаалах шаардлагыг хуульчлан заавал мөрдөх, ийм баримт бичгийг техникийн дүрэм гэж нэрлэнэ. 3. Худалдаанд саад тотгор үүсгэхгүй байхын тулд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх худалдан борлуулах үе шатанд олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа”тохирлын үнэлгээны аргуудыг” хэрэгдэх гэсэн 3 зарчмыг тохироцлжээ. Эдгээр асуудлыг ялан гуяа техникийн зохицуулалтыг хөгжиж байгаа орнууд боловсруулж батлах хэрэглэхэд зохих бэрхшээл учрах тул түүнийг давж гарахад хөгжилтэй орнууд туслан дэмжих, хамтран ажиллах болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой механизмуудыг Тухайлбал олон улсын стандартыг хэрэглэх мэдээлэл сурталчилгааны албатай байгуулах олон улсын мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах болон эдгээрийг зохицуулах ДХБ-ийн комисс, Хорооны асуудлыг авч үзсэн байна. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болон гишүүн бус орнууд холбогдох аргыг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал. Орос улс 2002 онд техникийн зохицуулалтын тухай хууль гарган дэлхийн худалдааны багууллагын дээрх зарчмын асуудлыг тусган хэрэгжүүлж байна. Баталгаажулалтын арга зүйг хөгжүүлэхэд олон улсын стандартчилалын байгууллагын баталгаажуулалтын техникийн хороо(СЕРТИКО)гол үүргийг гүйцэтгэдэг. Энэ хороооноос баталгаажуулалтын системийн бүлэг стандарт гаргасан. Үүний нэг нь чанар хангах чанарын удирдлагын бүлэг стандарт юм. Түүнчлэн гурав дахь талын баталгаажуулалтыг хийх 8 схемийг тогтоосон удирдамжыг ОУСБ-аас гаргасан. Энэ 8 схем нь: 1. Бүтээгдэхүүний загварын сорилт 2. Бүтээгдэхүүний загварын сорилт, худалдагдаж байгаа бүтээгдэхүүний загварын сорилт 3. Бүтээгдэхүүний загварын сорилт, үйлдвэрийн болон зах зээлд худалдагдаж байгаа загваруудын сорилт 4. Бүтээгдэхүүний загварын сорилт, үйлдвэрлэгчийн загварын сорилт 5. Бүтээгдэхүүний загварын сорилт, чанарын удирдлагын системийг үнэлэх, зах зээлд худалдагдаж байгаа болон үйлдвэрийн бүтээгдэхүүний загварын сорилт, чанарын удирдлагын системийг үнэлэх 6. зөвхөн чанарын удирдлаагын системийг үнэлэх 7. Хэсэг бүрэлдэхүүнийг сорих 8. 100% сорилт
Европын стандартчилалын хороо (СЕН) олон улсын стандартчилалын байгууллагатай хамтран баталгаажуулалтын систем болон сорилтын дүнг харилцан хүлээн зөвшөөрөх журмыг 1992 онд гарагсан. Энэ жулмаар олон улсын стандартыг хэрэглэх замаар Еворопын орнуудын стандарт, Техникийн дүрмийн ялгааг арилгах, сертификатчилалыг нэгдсэн арга зүйгээр явуулах, Европын холбооны холбоооны удирдамжид заасан техникийн дүрэм, Европын стандартыг холбооны гишүүн орнууд заавал мөрдөх асуудлыг тусгасан. Эдгээр асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон арга зүйн материал нэгдсэн журмыг багтаасан EN 45000 цуврал стандарт гаргасан. Энэхүү стандартын дагуу баталгаажуулалтыг дараах дараалалаар явуулж байна. 1990 онд Европын орнуудад баталгаажуулалтыг оновчтойгоор хэрэгжүүлэх зорилгоор Европын батбалгаажуулалтын ба сорилтын байгууллага(EOIS) байгуулсан.
Үр ашиг
Хийх ажлын агуулга
Гүйцэтгэгч
Дуусах үе
1.Баталгаажуулалтын байгууллага бүтээгдэхүүнийг баталгаажуулалтад хамруулах тухай мэдүүлгийг хүлээн авах 2.Хүлээн авсан матералд магадлан дүн шинжилгээ хийх
Мэдүүлэгт дүн шинжилгээ хийх
Байгууллага
Авсан материалд дүн шинжилгээ хийх экспэрт томилох
3.Үйлдвэрлэлийг шалгах комисс байгуулах 4.Шалгах ажлын хөтөлбөр зохиох(буюу үлгэрчилсэн )
Үйлдвэрлэлд баталгаажуулалтын дараачмйн үе шатны үнэлгээг явуулах болоомжийг тогтоох борлуулж байгаа бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, хүлээн авсан матералд магадлан дүн шинжилгээ хийх Коммиссын бүрэлдэхүүнийг батлах, ерөнхий шинжээчийг томилох Объектын дүрэм журам үйлдвэрлэлд дүн шинжилгээ хийх арга болон шийдвэр гаргах
Баталгаажуулалтын байгууллага, эрх бүхий шинжээч
Баталгаажуулалтын байгууллага шинжээч Баталгаажуулалтын байгууллага шинжээч
Үйдлдвэрлэлд баталгаажуулалтыг явуулах боломжийн талаар пүгнэлт гаргах, үйлдвэрлэлийн баталгаажуулалт явуулах гэрээ байгуулах
Коммиссын бүрэлдэхүүний тухай шийдвэр бэлтгэх Үйлдвэрлэлд дүн шинжилгээ хийх хөтөлбөр гаргах
5.Үйдвэрлэлд магадлан дүн шинжилгээ хийх
6.үйлдвэрлэлийн баталгаажуулалтын талаар шийдвэр гаргах, үйлдвэрлэлийн шалгалтын үр дүнгийн талаарх баримтуудыг нэгтгэх 7.Үйлдвэрлэлийг батблгаажуулсан тухай шийдвэр гаргах 8.Баталгаажсан үйлдвэрлэлийг шалгах
Коммиссыг бүрдүүлэх, үнэлгээний төлөвлөгөө зохиох, үйлдвэрлэлийг шалгах, үйлдвэрлэлийг баталгаажуулах боломжийн тухай шийдвэр гаргах Сертификатын загварыг бэлтгэх
Батблгаажуулалтын байгууллага эрх бүхий шинжээч
Үйлдвэрлэлийн магадлан дүн шинжилгээ хийсний үр дүнгийн талаар акт бичих
Баталгаажуулалтын байгууллага шинжээч
сертификатыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай шийдвэр гаргах
Улсын бүртгэлийн газар
Үйлдвэрлэлд магадлан дүн шинжилгээ хийсний үр дүнгийн талаар акт болон сертификатын загварыг улсын бүртгэлд бүртгэх Сертификатыг мэдүүлэгчид өгөх
Шалгалтын хөтөлбөрийн дагуу бүтээгдэхүүнийг бэлтгэх чанарын тогтвортой байдлыг шалгах журмыг биелүүлэх
Баталгаажуулалтын байгууллага шинээч, улсын бүртгэлийн байгууллага
Шалгалтын дүнг гаргах
Орчин үед Европд 7000 гаруй баталгаажуулалтын байгууллага байна. Зөвхөн Европын холбооны орнууд (EACT-тай хамт ) 50000 гаруй бүтээгдэхүүн 300000 гаруй чанарын удирдлагын систем баталгаажуулалтад хамрагдаад байна.