Бчу лекц 8

Page 1

Сэдэв №9 СТАНДАРТЧИЛАЛ ,СТАНДАРТЧИЛЛЫН АРГА ЗҮЙН ҮНДЭС 1. Стандартчиллын мөн чанар, зорилго, зарчим 2. Монголд стандартчлал хөгжиж ирсэн түүх 3. Монгол улсын стандартын тогголцоо 1) Стандартчиллын мөн чанар, зорилго, зарчим Стандартчилал гэж аливаа үйл ажиллагаанд буюу салбарт нийтлэг, дахин давтан хэрэглэгдэх оновчтой хэм хэмжээ, аргыг тогтоох замаар тухайн салбарт зохистой хэмнэлт, эмх цэгцийн оновчтой түвшинд хүрэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг хэлнэ. Стандартчилал нь оролцогч талуудын сонирхолыг тэгш харгалзан үзэж, шинжпэх ухаан, техник-технологийн ололт, тэргүүн туршлагад тулгуурлах ба энэ нь стандартыг боловсруулах, хэрэглэх үйл явцад илэрдэг. Стандартчилалын зорилго нь: Стандартчилал дараах үндсэн зорилгоор хэрэгжинэ. Үүнд:     

хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах, баталгаажуулах; байгаль орчыг хамгаалах; иргэдийн эрэлт хэрэгцээг хангах ,амьтан ургамлын аймгийг хамгаалах; иргэд, бүх байгууллагын эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах; чанар, аюулгүй байдлыг хангахтай холбогдолтой хууль, тогтоомжийн

мөрдөлтөнд тус дэм үзүүлэх; байгаль, технологийн шинж чанартай онцгой байдал, эрсдэлийг харгалзан

үйлчилгээний, аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх; үйлчилгээнд хэрэглэх аливаа үйл ажиллагаа, сорилт туршилтын аргын

 

оновчтой хувилбарыг тогтоох; шинжлэх ухаан-техник, технологийн ололт амжилтыг амьдралд хэргэлэх; бүтээгдэхүүн ажил, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх; нөөцийг

 

оновчтой ашиглах; техник хэмжлийн болон мэдээллийн нэгдмэл байдлыг хангах; судалгааны (туршилтын) хэмжилийн дүнг болон техник-эдийн засаг-

 

статистик мэдээллийн нэгдмэл байдлыг хангах; бүтээгдэхүүн эрэлт, хэрэгцээний харилцан орлуулалтыг хангах; үйлчилгээг үйлчлүүлэгчид хүргэх зохистой аргыг тогтоох.


Стандартчиллын зарчим. Стандартчилал дараах зарчмын дагуу хэрэгжинэ Үүнд:   

стандартыг сайн дурын үндсэн дээр хэрэглэх; хамгийн оновчтой хэм хэмжээг, аргыг тогтоох; стандартыг боловсруулахад сонирхогч талуудын хууль, эрх зүйн болон эдийн засгийн сонирхолыг дээд зэргээр харгалзан үзэх, тэгэхдээ өөрийн орны уур амьсгал, газарзүйн болон техник-технологийн онцлогийг үндэс

болгох; стандартыг харилцан зөвшилцөлд хүрсэний үндсэн дээр түүнийг стандарт

гэж хүлээн зөвшөөрөх; үйлдвэрлэл, худалдаа, үйл ажиллагаа, үйлчилгэээ хүргэхэд бэрхшээл

 

учруулахгүй байх; хууль, тогтоомж, олон улсын гэрээнд харшилсан стандарт гаргахгүй байх; тухайн асуудлаар гол сонирхогч талуудын хооронд онцлог үзэх санал зөрөлдөөн байхгүй холбогдох бусад талуудын сонирхолыг харгалзан үзэж аль болох санал зөрүүтэй аливаа асуудал гаргахгүи байдлаар харилцан зөвшилцөлд хүрэх; стандартыг нэгэн утгаар хэрэглэх нөхцлийг хангах.

Стандартчиллын объект гэж хэм хэмжээ, шаардлага, арга, журам зэргийг боловсруулах шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явцыг хэлнэ. Стандартчилал янз бүрийн түвшинд хэрэгжинэ. Стандартчиллын түвшин нь дэлхийн газарзүйн, эдийн засгийн, улс төрийн нөхцөл, байдлаар байдлаар стандартыг хүлээн авч хэрэглэж байгаа байдлаас хамаарна. Тухайлбал, дэлхийн аль ч улс орны холбогдох байгууллагууд хамтран стандартчиллын үйл ажиллагаа явуулж байвал түүнийг олон улсын стандартчилал гэдэг. Бүс нутгийн стандартчилал гэж газарзүйн, эдийн засгийн, улстөрийн нэг нөхцөл, байдалтай дэлхийн нэг бүсийн стандартчиллын үйл ажиллагааг хэлнэ. Үндэсний стандартчилал гэж тодорхой улсад хэрэгжиж байгаа стандартчиллыг хэлнэ. Тэгэхдээ үндэсний стандартчилал улсын, салбарын, байгууллагын түвшинд хэрэгжинэ. 2) Монголд стандартчлал хөгжиж ирсэн түүх


Монгол улс 1990 оноос эхлэн зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгаатай холбогдон стандартчилалын үйл ажиллагааг шинэчлэх, боловсронгуй болгох зорилгоор стандартчиллын харилцааг зохицуулсан хууль, эрхзүйн үндсийг бүрдүүлэх, бий болгох шаардлага зүй ёсоор тулгарсан. Монгол улсын хэмжээнд стандартчиллын бодлогыг Стандартчилал, Хэмжил зүйн газар (СХЗГ) хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Тус байгууллага нь бүтэц зохион байгуулалтын хувьд олон удаа өөрчлөгдсөн бөгөөд хамгийн анх 1924 онд Сангийн Яамны дэргэд Жин хэмжүүрийн тасаг нэртэйгээр зөвхөн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин 1938 онд стандартчилал, чанарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргийг хавсран гүйцэтгэхээр “Үнэ стандартын товчоо” нэртэйгээр дахин зохион байгуулагдсан. Энэ үеэс аж үйлдвэрийн бүтээгдэхүүн мал аж ахуйн түүхий эд болон үр тариа ногооны чанарт анхаарч анхны стандартуудыг боловсруулж улсын стандарчиллын комиссоор хэлэлцүүлэн баталдаг болсон. 1967 онд Сайд нарын Зөвлөлөөс “Стандарчлалын дүрэм"-ийг батлан мөрдүүлэх арга зүйн заавруудыг гаргасан. 1990 - ээд он хүртэл стандартчиллын үйл ажиллагаа нь тус орны үндэсний үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүнийг стандарттай болгоход чиглэж байсан. 1991-1992 оны хооронд тус байгууллага нь Үндэсний стандартчиллын хүрээлэн, Хэмжилзүйн албыг удирдах ерөнхий газар гэсэн хоёр тусдаа эрх үүрзг бүхий байгууллага болон салсан ба энэ үед Үндэсний стандартчиллын хүрээлэн нь стандарт боловсруулах ажлыг гардан гүйцэтгэх стандартын хэрэгжилтэнд тогтмол хяналт тавих, боловсруулсан стандартаа өөрчилж, шинэчлэх ажлыг хариуцан гүйцэтгэдэг байсан. Харин 1992 оноос хойш эргэж нэгдэн Үндэсний стандартчилал, хэмжилзүйн байгууллага байгуулагдаж өнөөг хүртэл Стандартчилал Хэмжил Зүйн газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 3) Монгол улсын стандартын тогголцоо Стандарчилал Хэмжил Зуйн газар нь Монгол улсын хэмжээнд стандартчилал, хэмжилзүй,

итгэмжлэл,

баталгаажуулалт,

сорилт,

чанарын

салбарын

үйл


ажиллагааны бодлогыг боловсруулж, удирдан зохицуулах vvpэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг бөгөөд үндсэн 7 алба, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж 20 аймагт стандартчилал, хэмжилзүйн төвтэй ажилладаг. 1. Стратегийн удирдлага, төрийн захиргааны хэлтэс Төрийн захиргааны удирдлагыг хангах, гадаад болон дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд стратегийн төлөвлөлт хийх, нэгдсэн бодлогыг боловсруулах бөгөөд дараах 3 албатай байна.  Санхүү, аж ахуйн алба - санхүүгийн нөөцийг төлөвлөх, хуваарилах хянах;  Гишүүнээр элсэх - олон улс болон бүс нутаг, гадаадын холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг зохицуулах;  Сургалтын алба - стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжилзүйн чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх; 2. Стандартчилал, техникийн зохицуулалтын газар Уг газар нь стандартчиллын баг, стандартын мэдээлэл, лавлагааны төв гэсэн үндсэн хоёр нэгжээс бүрдэнэ. А. Стандартчиллын багийн үндсэн үйл ажиллагаа:  

Стандартчиллын бодлого, төлөвлөлт, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх; Стандартчиллын техникийн хороод, стандартчиллын үндэсний зөвлөлийн

   

үйл ажиллагааг зохицуулах; Олон улс, бүс нутаг, хоёр талын стандартчиллыг хөгжүүлэх; Шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, дэвшилтэт технологийг дэмжих; Стандарт, техникийн зохицуулалтад шүүлт хийх, мэдээлэх; Стандартын мэдээлэл, лавлагааны төвийн үйл ажиллагааг зохицуулах;

Б. Стандартын мэдээлэл, лавлагааны төвийн үндсэн үйл ажиллагаа: 

Дэлхийн Худалдааны Байгууллагын “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай” хэлэлцээрийн дагуу мэдээлэл харилцан солилцох, хүлээн

авах, хадгалах, санал бэлтгэх, илгээх; Стандарт болон техникийн зохицуулалт, техникийн дүрэм журам, норматив баримт бичиг, тэдгээртэй холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээлэх, сурталчлах; MONGLOBAL өгөгдпийн сангаас үндэсний хэмжээнд


ХУЧИН төгөлдөр мөрдөгдөж буй 5000 орчим стандартын мэдээллээр 

үйлчилгээ үзүүлэх; PERINORM өгөгдлийн сангаас олон улсын стандартын байгууллагууд болон Европын

холбооны

16

орны

600000

гаруй

стандарт,

техникийн

зохицуулалтын товч мэдээллээр үйлчилгээ үзүүлэх;

3. Итгэмжлэлийн хэлтэс Аливаа зах зээлд нийлуулж буй бүтээгдэхүүн бүрийн холбогдох норматив техникийн баримт бичиг, стандартын шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоох замаар худалдан авагч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгч зэрэг 6vx талуудын итгэл найдварыг алдахп/йгээр тэдний ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг. 4. Хэмжил 3үйн хэлтэс Монгол улсын үндэсний эталоны тогтолцоог бурдуулэх, хэмжпийн нэгжийг унэн зөв

дамжуулах,

хэмжих

хэрэгслийн

загварыг

турших,

хэмжилзүйн

ажил,

үйлчилгээний тусгай зөвшөөрлийг олгох, улсын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, шинжлэх ухаан, техник, эрхзүйн үндсийг боловсронгуй болгох замаар нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжпэг үзүүлэхэд оршино.

5. Бүтээгдэхүүн тогтолцооны ба баталгаажуулалтын алба. Хэрэглэгчдэд зөв, оновчтой сонголт хийхэд, туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих замаар зах зээлийн эрүүл уур амьсгалыг

бүрдүүлэх,

нийгмийг

хөгжүүлэхэд

тохирлын

үнэлгээний,

баталгаажуулалтаар дэмжлэг үзүүлэх. 6. Хяналт, шинжилгээ, үнэлгээний алба Стандартчилал, чиглэлийн

стратегийн

тохирлын

үнэлгээ,

төлөвлөлт,

үйл

хэмжил

зүй,

ажиллагааны

сорыдын хэтийн

хяналтын

төлөвлөгөө,

бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний биелэлт, хэрэгжилтэд дотоод аудит, хяналтшинжилгээ, үнэлгээг хийж Газрын үйл ажиллагааны дотоод хяналтын тогтолцоог бий болгох, улмаар тэдгээрт тавих хяналтыг сайжруулах.


7.Сорьцын хяналтын хэлтэс Тус хэлтсийн үндсэн үүрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металлын олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүхий л байгууллага, иргэдийн үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлийн сорыд тогтоох шинжилгээ хийж баталгаажуулах, эрдэнийн чулууг таньж тодорхойлон гэрчилгээ олгох, алт хайлж гулдмайлах ажил үйлчилгээ эрхэлдэг.

ХЯНАЛТЫН АСУУЛТУУД 1. Стандартчиллын тодорхойлолтыг тайлбарлана уу? 2. Стандартчиллын үндсэн зорилго юу вэ? 3. Стандарт гэж юу вэ? 4. Олон улсын стандарт гэж ву вэ? 5. Монгоп улсын стандартын тогтолцоог тайлбарлана уу?


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.