БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Жаргалан Эрүүл Мэндийн Даатгал нь хэрэглэгч амбулаторийн үзлэг болон хэвтэн эмчлүүлэх, жирэмслэлт, төрөлттэй холбоотой эмчилгээ, үйлчилгээ, эсвэл эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг өндөр үнэтэй мэс ажилбар зэрэг үйлчилгээг дотоодын шилдэг хувийн болон улсын эмнэлгүүд, цаашлаад Азийн нэр хүндтэй эмнэлгүүдэас авах хөрс суурийг бэлдэж буй анхны сайн дурын Эрүүл Мэндийн Цогц Даатгал юм. Аливаа даатгалын үйлчилгээний найдвартай бөгөөд хариуцлагатай байдлыг давхар даатгагчтай эсэхээр үнэлж болдог. Тэгвэл Жаргалан Эрүүл Мэндийн Даатгал нь Англи улсад төвтэй Олон Улсын Эрүүл Мэндийн даатгагч “ЛАМП групп” компаниар давхар даатгагдсан гэдгийг сонордуулахад таатай байна. Жаргалан Эрүүл Мэндийн Даатгал нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад суурилсан Gold болон Platinum багцаас бүрдсэн. Хэрэглэгч сонгосон багцаасаа хамаарч нэг жилийн хугацаанд Монгол болон Ази дахь Олон Улсын стандартад нийцсэн, нэр хүндтэй сүлжээ эмнэлгүүдэд 50,000,000-500,000,000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг авах бололцоотой. Эрхэм хэрэглэгч та бүтэн жилийн туршид авах нийт хамгаалалтын үнийн дүнгээс дунджаар 100 дахин бага хураамжийг сар бүр хуваан төлнө. Бид танд өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, аз жаргалд хөрөнгө оруулах сонголтыг Мандал Женерал Даатгалын хамт олноос Жаргалан Эрүүл Мэндийн Даатгал бүтээгдэхүүнээрээ дамжуулан санал болгож байна.