Purple book 2011 06

Page 1

www.purplebook.mn

1


www.purplebook.mn

3


2011 ОНЫ 6 ДУГААР САР

4

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


www.purplebook.mn

5


2011 ОНЫ 6 ДУГААР САР

ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮЛЭЭЛТИЙН ИНДЕКС Санхүүгийн Зах Зээлийн Холбоо улирал бүр 1000 хүнээс санал асуулга авч эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, хандлагын талаарх хэрэглэгчийн хүлээлтийг судалдаг. Уг судалгааны үндсэн дээр Хэрэглэгчийн хүлээлтийн индексийг тооцдог юм. Судалгааны 2011 оны 1 дүгээр улирлын тайлан гарсан байна.

{

2011 оны 1-р улирлын Хэрэглэгчийн хүлээлтийн индекс өмнөх улирлаас 20 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй хоёр дахин өсч түүхэндээ хамгийн өндөр хэмжээнд хүрлээ.

Мөнгөн хуримтлалаа үнэт цаас хэлбэрээр байршуулбал зохистой гэж үзсэн оролцогчид өмнөх улиралд 8 хувьтай байсан бол энэ улиралд 13 болж өссөн байна. Гэхдээ бодит байдал дээрээ иргэдийн олонх нь мөнгөн хуримтлалаа банкинд, тэр дотроо төгрөгөөр байршуулжээ. Энэ нь долларын нийлүүлэлт ихэсч, ханш нь унаж байгаагаас иргэд үндэснийхээ валютыг сайшаах болсонтой холбоотой байна. Нөгөөтэйгүүр, үнэт цаасанд бодитоор хөрөнгө оруулах явдал бага байгаа нь үнэт цаасанд хэрхэн хөрөнгө оруулах талаар иргэдийн мэдлэг дутмаг байгаатай холбоотой юм.

Инфляцийг өснө гэж таамаглажээ Иргэдээс үнийн өсөлтийн талаар асуухад санал асуулгад оролцогчдын 80 гаруй хувь нь сүүлийн жил өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гэсэн бөгөөд цаашид томоохон эд зүйлс авахаар төлөвлөж байгаа эсэхийг нь тодруулахад, иргэдийн дийлэнх нь тохиромжгүй үе гэж хариулжээ. Энэ нь инфляци өсөх эрсдэлийг ихэсгэж байна.

Хөдөлмөр эрхлэлт тогтвортой байхаар байна

Хэрэглэгчид эерэг хүлээлттэй байна Хэрэглэгчид ирээдүйд эдийн засгийн байдал сайжирна гэсэн хүлээлттэй хэвээр байна. Иргэдийн өнөөгийн нөхцөл байдалд өгсөн үнэлэлт өмнөх үеүдтэй харьцуулахад ихээр өссөн бөгөөд ирээдүйд байдал илүү сайжирна гэсэн хүлээлт харагдаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нь тодруулахад санал асуулгад оролцогчдын 77 хувь нь ирэх нэг жилийн хугацаанд ажлын байраа солих бодолгүй байгаа бөгөөд 76 хувь нь энэ ажлын байраа цаашид тогтвортой байна гэж хариулсан байна. Үүнээс дүгнэж үзэхэд хөдөлмөрийн зах зээл бага багаар тогтворжиж эхэлж байна.

Иргэд үнэт цаасыг сонирхох нь нэмэгджээ Энэ удаагийн санал асуулгад сүүлийн үед гарч байгаа онцлог үйл явдлууд тэр дундаа Тавантолгойн асуудлыг онцолж асуусан. Тавантолгойн хувийг нийт иргэдэд хувьцаа хэлбэрээр тараах нь хэр оновчтой шийдвэр болохыг асуухад оролцогчидын ихэнх нь оновчтой гэж хариулсан байна. Энэ нь иргэдэд эерэг хүлээлт үүсгэсэн байгааг харуулж байна. Мөнгөн хуримтлалаа үнэт цаас хэлбэрээр байршуулбал зохистой гэж үзсэн оролцогчид өмнөх улиралд 8 хувьтай байсан бол энэ улиралд 13 болж өссөн байна.

Төсвийн алдагдал сөрөг нөлөөтэй гэж үзжээ

Эх үүсвэр: Санхүүгийн Зах зээлийн холбоо

Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн зардал ДНБ-ны 52,1 хувьд хүрсэн нь цаашдаа бодит эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлж болох талаар асуухад талаас дээш хувь нь сөрөг гэсэн хүлээлттэй байна.

Хэрэглэгчид санхүүгийн байдал нь сайжирна гэж хүлээж байна Улс орны эдийн засаг болон өрхийн санхүүгийн байдал нь сайжирсан гэсэн дүгнэлт өгсөн иргэдийн тоо өмнөх улирлаас бага зэрэг өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 дахин нэмэгдэж индексийн түүхэнд хамгийн өндөр хэмжээнд хүрлээ. Өөрөөр хэлбэл, иргэд санхүүгийн болон улс орны эдийн засгийн байдал өмнөхөөсөө илүү сайжирсан гэсэн дүгнэлт өгч байна. Иргэд цаашид улс орны эдийн засаг болон өрхийн санхүүгийн байдлыг улам сайжирна гэж найдаж хүлээж байна. Өнгөрсөн жилийн 1-р улиралд 1000 хүнээс 590 орчим хүн эерэг хүлээлттэй байсан бол энэ улиралд 730 орчим хүн болж нэмэгджээ. Уул уурхайн салбарын өсөлт, Тавантолгойн хувьцааны асуудалтай холбоотой мэдээллүүд нь хэрэглэгчдийн эерэг хүлээлтэнд нөлөөлсөн байж болох юм. Хүлээлт эерэг байгаа нь цаашид хэрэглэгчдийн орлого нэмэгдэх хүлээлтийг бий болгож байгаа бөгөөд өмнөх судалгаануудын адилаар судалгаанд оролцогчдын дийлэнх нь хуримтлалаа үл хөдлөх хөрөнгөнд мөн банкинд байршуулах нь зохистой гэж үзжээ. Иймээс цаашид үл хөдлөх хөрөнгийн эрэлт нэмэгдэж магадгүй гэж таамаглаж болохоор байна.

Судалгааны үр дүнг индикатор болгож гаргадаг бөгөөд 50-иас дээш үзүүлэлт нь эерэг, 50-иас доош үзүүлэлт нь сөрөг хүлээлтийг илэрхийлнэ.

Эх үүсвэр: Санхүүгийн Зах зээлийн холбоо

6

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


БИЗНЕСИЙН ХҮЛЭЭЛТИЙН ИНДИКАТОР Хэрэглэгчийн хүлээлтээс гадна бизнесийн хүлээлт эдийн засагт мөн чухал байдаг билээ. Бид энэ оны 1–р улирлаас эхлэн хамгийн Хүлээлтийг өнөөгийн нөхцөл байдлын томоохон 150 компаниас бизнесийн болон ирээдүйн төлөв байдлын гэж хүлээлтийн судалгааг авч эхэлсэн Эдийн засаг ялгаж харвал индикатор тус тус юм. хүнд байдлаас гарч 70.2 ба 71.3 гэсэн эерэг дүнтэй эрчимтэй өсөлтийн үедээ гарчээ. шилжсэн нь индикатороос харагдаж байна. Бизнес эрхлэгчид худалдан авалтаа 2011 оны 1-р улирлын ихэсгэхээр байгаа нь инфляцид Бизнесийн хүлээлтийн нөлөөлөхөөр байна. Мөн Эдийн засгийн орчны талаарх индикатор нь 70.8 гарч компаниудын орлого судалгааг цааш задлавал манай орны бизнесийн нэмэгдэхийн хирээр шинэ доорхи дүр зураг харагдана. салбарын ерөнхий хүлээлт ажлын байр бий тогтвортой сайн байгааг харуулж болно. байна. Хэдийгээр компаниудын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэн үйл ажиллагаа нь ихээхэн өргөжих хандлагатай ч ажил эрхлэлт тааруу байгаа нь мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгаатай холбоотой гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Судалгааны үр дүнг индикатор болгож гаргадаг бөгөөд 50-иас дээш үзүүлэлт нь эерэг, 50-иас доош үзүүлэлт нь сөрөг хүлээлтийг илэрхийлнэ.

Судалгааны үр дүнг индикатор болгож гаргадаг бөгөөд 50-иас дээш үзүүлэлт нь эерэг, 50-иас доош үзүүлэлт нь сөрөг хүлээлтийг илэрхийлнэ.

Эх үүсвэр: Санхүүгийн Зах зээлийн холбоо

www.purplebook.mn

Эх үүсвэр: Санхүүгийн Зах зээлийн холбоо

Бизнес эрхлэгчид эдийн засгийн орчин сайжирна гэсэн хүлээлттэй байгаа хэдий ч инфляцийн түвшний талаар ихээхэн сөрөг хүлээлттэй байгаа нь ажиглагдаж байна. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд цаашид инфляци өсөх эрсдэл бодитой байгаа ба, эдийн засаг халах хандлага харагдаж байгаа юм.

7


2011 ОНЫ 6 ДУГААР САР

UBIBOR

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА Улаанбаатар хотын мөнгөний захын суурь хүү ирэх улиралд буурах төлөвтэй байна. Банкуудын хадгаламж, зээлийн хүү ч мөн буурах төлөвтэй байна.

{

Улаанбаатар хотын мөнгөний захын суурь хүү, UBIBOR, 3-р сарààñ ýõëýýä õóãàöààíû ¿å÷ëýë òóñ á¿ð äýýð 50-60 ïóíêòýýð ºñººä áàéíà. Ýíý íü áàíê õîîðîíäûí ìºíãºíèé çàõ çýýë äýýðõ ñóë ÷ºëººòýé ìºíãºí õºðºí㺠áàãàññàí, Ìîíãîëáàíê áîäëîãûí õ¿¿ãýý íýìýãä¿¿ëñýíòýé òóñ òóñ õîëáîîòîé ãýæ ä¿ãíýæ áàéíà.

Мөнгөний захын суурь хүү нь банк хоорондын хадгаламж, зээлийн зарласан хүү юм. Банкууд банк хоорондын зах дээр өөр хоорондоо байнга хадгаламж, зээл өгөлцдөг ба энэ нь ирээдүйд зээлийн хүүд шууд нөлөө үзүүлдэг. Äîîðõè ãðàôèêààñ õàðàõàä UBIBOR ºãººæèéí ìóðóé åðºíõèé人 òîãòâîðòîé áàéãàà áà õàìãèéí áàãà õóãàöàà áîëîõ 1 õîíîã áà óðò õóãàöàà áîëîõ 1 æèëèéí õîîðîíäûí çºð¿¿ íü 300 ïóíêò áàéíà.

Хадгаламж, зээлийн хүү буурах төлөвтэй байна UBIBOR õ¿¿ íü áåí÷ìàðê õ¿¿ áîëîõûíõîî õóâüä банкуудын хадгаламж, зээлийн хүүгийн өөрчлөлтийг òààìàãëàõ áîëîìæ îëãîäîã. Ãýâ÷ îíû 2-ð óëèðàëûí ºñºëòèéã áèä ò¿ð çóóðûí ÷àíàðòàé áºãººä ýäèéí çàñàãò ººð ãàäíû íºëººëºë ãàðààã¿é òîõèîëäîëä õàäãàëàìæ çýýëèéí õ¿¿ã ºñãºõ áàéäëààð íºëººëºõã¿é ãýæ ¿çýæ áàéãàà þì. Õàðèí UBIBORийн åðºíõèé òðåíäèéã õàðàõàä èðýýä¿éä банкуудын хадгаламж зээлийн хүү áàãàñàõ õàíäëàãàòàé õàðàãäàæ áàéíà. Èíôëÿöè õàðüöàíãóé òîãòâîðæñîí, ãàäààäààñ îðæ èðýõ øóóä õºðºí㺠îðóóëàëòûí óðñãàë èõ áàéãàà, çýýëèéí ýðýëò èõ áàéãàà áîëîâ÷ áàðüöàà õºðºíãèéí õ¿ðýëöýý áàãà çýðýã íü õ¿¿ áóóðàõ õ¿÷èí ç¿éëñ áîëîõ áîëîìæòîé.

Эх үүсвэр: Монгол банк

UBIBOR èéíõ¿¿ îãöîì ºññºí íü ò¿ð çóóðûí ÷àíàðòàé áà ãàäààä âàëþòààð îëãîñîí çýýë îãöîì íýìýãäñýíòýé çàðèì òàëààð õîëáîîòîé áàéíà.

(ТБҮЦ 7 хоног)

2011 îíû 4-ð ñàðûí 27-íû ºäºð Ìîíãîëáàíê ýäèéí çàñãèéí õàëàëòààñ óðüä÷èëàí ñýðãèéëæ áîäëîãûí õ¿¿ãýý 50 ïóíêòýýð íýìýãä¿¿ëæ 11.5 õóâü áîëãîñîí. ̺í áàíêóóäûí çýýë îëãîëò óëèðëûí öèêëèéí äàâòàìæòàéãààð îíû 1 áà 2-ð óëèðàëä îãöîì íýìýãääýã. Ýíý íü ýðãýýä ìºíãºíèé çàõ äýýð ò¿ð çóóðûí äóòàãäàë ¿¿ñãýõ õàíäëàãàòàé áàéäàã.

8

Эх үүсвэр: Монгол банк

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ЭРҮҮЛ МЭНД 2010 онд манай орны эдийн засаг сэргэж 6.1 хувийн өсөлттэй гарсан. Энэ онд өсөлт үргэлжлэх бөгөөд хурдац нь улам нэмэгдэхээр байна. ДНБнээс гадна эдийн засгийн бусад үзүүлэлтүүд энэ оны эхний улиралд мөн сайжирч байгааг доорхи зургаас харж болохоор байна. Энэ зураг нь эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өнгөрсөн улиралтай харьцуулан үнэлгээ өгдөг бөгөөд тэлэх тусам тухайн үзүүлэлт сайжирч буйг, хумигдах тусам муудаж байгааг харуулдаг. 2011 оны эхний улиралд инфляцийн түвшин буурсан, төсвийн алдагдалгүй гарсан, валютын ханш харьцангуй тогтвортой байсан зэрэг нь эдийн засгийн байдал сайжирсныг илтгэж байна. Инфляцийн тухайд 3 дугаар сарын байдлаар жилийн 8 хувь болж нэг оронтой тоонд шилжсэн нь махны үнэ буурсантай холбоотой түр зуурын үзэгдэл болов уу гэж таамаглаж байна. Инфляцийн түвшин цаашид өсөх хандлагатай нь эргээд макро эдийн засгийн эрүүл мэндийн индикаторыг доош татаж магадгүй байна.

хувьд хүрсэн нь ерөнхийдөө эерэг хадлагыг илтгэж байна. Гэвч системийн хувьд эрүүлд тооцогддог түвшин нь олон улсын жишгээр энэ хувь 3 орчим байхад хэвийн гэж үздэг тул энэ үзүүлэлтээр дөнгөж 3 оноо авчээ.

Харин гадаад худалдааны үзүүлэлт төдийлөн сайн харагдахгүй байгаа нь импорт экспортоос хол давж, гадаад худалдааны алдагдал асар нэмэгдсэнтэй холбоотой. Үүний дашрамд онцлон нэг зүйлийг дурьдахад, нүүрсний экспорт анх удаа зэсийн экспортыг давж гарсан бөгөөд цаашид энэ үзүүлэлт тасралтгүй өссөөр байхаар байна. Банкны тогтвортой байдлыг зээлийн багц дахь чанаргүй зээлийн хэмжээгээр харуулж байгаа. Энэ үзүүлэлт өмнөх улирлаас 1.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 5.6 пунктээр буурч 10

www.purplebook.mn

9


2011 ОНЫ 6 ДУГААР САР

10

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


www.purplebook.mn

11


2011 ОНЫ 6 ДУГААР САР

БАНКНЫ САЛБАР

“ ” Банкны салбарын нийт хадгаламжийн хэмжээ 2 дахин өсч, зээл олголт нэмэгдэж эхэллээ...

Банкны салбар эрчимтэй өссөөр байна

Банкуудын нийт актив 2011 оны 1-р улиралд 6,9 хувиар өсч 6,7 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 их наяд төгрөгийн буюу 51.1 хувийн өсөлт юм. 2008 – 2009 онуудад чанаргүй зээлийн хэмжээ огцом өсч, иргэдийн банкны салбарт итгэх итгэл суларч, гадаадын этгээдүүдийн хадгаламж банкны салбараас гарч уг салбар хөрвөх чадварын хүндрэлд орсоныг та бүхэн санаж байгаа буй заа. Харин 2010 оны сүүлчээс банкны салбар шинэ хурдцаар өсч эхэллээ. Иргэдийн банкны салбарт итгэх итгэл сэргэж гадаадын этгээдүүд төгрөгийн хадгаламжийг ихээр сонирхож эхэлсэн байна. ХХБ-ны бонд бүхэлдээ олон улсын зах зээл дээр амжилттай борлогдсон. Гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн уул уурхайгаас гадна бусад салбаруудад хөрөнгө оруулалт ихээр хийж эхэлж байгаа нь статистикаас харагдаж байна.

Ашигт ажиллагаа дээшилжээ Банкууд 1-р улиралд нийт 27 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь оруулсан өөрийн хөрөнгийн 100 төгрөг тутамд 26 төгрөгийн ашиг жилд олж байна гэсэн үг юм. Гэтэл жилийн өмнөхөн банкууд ердөө 4.5 төгрөг олж байлаа.

Зээл олголт нэмэгдэж байна Өмнөх жилүүдийн хувьд арилжааны банкуудын шинээр олгосон зээлийн хэмжээ оны эхний улирлуудад буурдаг байсан бол 2011 оны 1-р улиралд өссөн үзүүлэлттэй байна. 2011 оны 1-р улиралд арилжааны банкуудын шинээр олгосон зээлийн хэмжээ өмнөх улиралтай харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Хөдөө аж ахуй, уул уурхай, усан хангамж, тээвэр, захиргаа зэрэг салбаруудад зээл нэмэгдсэн бол мэдээлэл холбоо, санхүү болон боловсролын салбаруудад буурчээ. Банкирууд нэг хэсэгтээ л барилгын салбараас дөлж байсан бол 2011 он гарсаар барилгын зээл олголт сэргэх хандлага мэдрэгдэж байна. Ялангуяа банкуудын маркетингийн бодлогыг ажиглахад моргэжийн зээл олголт цаашдаа ихээхэн нэмэгдэх төлөв харагдаж байна.

Чанаргүй зээлийн хувь буурч байгаа ч... 2011 оны эхний улиралд чанаргүй зээлийн хэмжээ 1.5 пунктээр буурч 10 хувь болжээ. Гэхдээ чанаргүй зээлийн багцын дүн буураагүй, зүгээр нийт зээлийн дүн 470 тэрбумаар өсөхөд түүнд эзлэх хувь нь буурсан байна. Чанаргүй зээлийн багц 1-р улирлын эцсээр 368 тэрбумд хүрсэн бөгөөд үүний 300 тэрбумд нь найдваргүй зээлийн эрсдэлийн сан байгуулж, ашиг алдагдалдаа тусгаад байгаа. Энэ нь арилжааны банкууд 2008-2009 эдийн засгийн хямралыг бараг даван туулсан гэсэн үг юм.

Харилцахын мөнгө хадгаламжид шилжиж байна 1-р улиралд арилжааны банкуудын харилцах данс хэлбэрээр татан төвлөрүүлсэн эх үүсвэр 7 хувиар буурч, харин хадгаламж нь 6.4 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл харилцах хэлбэрээр байршиж байсан мөнгө хадгаламж хэлбэрт шилжсэн гэсэн үг. Энэ шилжилтийн дийлэнх нь иргэдийн хадгаламж дээр гарсан байна. Хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 210 хувиар, өмнөх улиралтай харьцуулахад 19 хувиар өссөн бөгөөд төгрөгийн ханшийн чангаралт, мөн төрөөс төгрөгийн хадгаламжид баталгаа гаргасантай холбоотойгоор төгрөгийн хадгаламж эрс өсч байна.

12

Нэгэнт банкууд их хямралаас томоохон сургамж авсан тул зээл олголтонд ихээхэн болгоомжтой хандах болсон. Гэтэл нөгөө талаас Гадаадын банк, хөрөнгө оруулалтын сангууд Монголын томоохон компаниудад шууд зээл болон хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулж буй нь өрсөлдөөний нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Иймд банкууд зээлийн хүүгээ бууруулах, илүү шинэлэг зээлийн бүтээгдэхүүн гаргах шаардлагатай болж байгаа. Нөгөө талаас муу зээлийг төлүүлэх тал дээр эрх зүйн орчин одоог хүртэл дутагдалтай байгаа нь зээлийн хүүг хангалттай төвшинд хүртэл бууруулах боломж олгохгүй байна. Учир нь муу зээл нь эргээд банкны ашигт ажиллагаанд шууд нөлөө үзүүлж байдаг.

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


ВАЛЮТЫН ХАНШ ЧАНГАРЧ БУЙ ШАЛТГААН Төгрөгийн ханш өнгөрсөн 2 жилийн турш тасралтгүй чангарсан трендтэй байгаа билээ. Өнгөрсөн оны эцсээс эхлэн долларын ханш төгрөгийн эсрэг улам огцом унаж эхэлсэн. Ийнхүү төгрөгийн ханш чангарч байгаа нь гадны хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн, мөн гадаад худалдаанаас валютаар олох орлого ихэсч буйтай тус тус холбоотой билээ. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулалт ба экспортын орлого нэмэгдсэнээр гаднаас дотогш чиглэсэн ам долларын урсгал урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж, дотоодод гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэн ханшийг нь сулруулж байгаа юм. Харин ханш чухам хэд хүртэл сулрахыг хэн ч хэлж мэдэхгүй байгаа ба зарим эдийн засагчид долларын ханш 1100 руу бууна гэж таамаглаж байсан бол бүр 1000, цаашлаад 900, 800 хүртэл унана гэж зарим гадаадын эдийн засагчид үзэж байгаа тухай мэдээ бий.

үлдсэн маш бага хувь нь бэлэн валютаар орж ирж байна. 2011 оны эхний 4 сарын байдлаар манай улсын худалдааны тэнцлийн алдагдал 1.3 тэрбум ам доллар, хөрөнгө оруулалтын цэвэр урсгал мөн тэр хэмжээний дүнтэй байжээ. Өөрөөр хэлбэл, валютын орох гарах урсгал тэнцэж байна гэсэн үг. Дээр дурдсан хугацаанд ам долларын ханш тасралтгүй буурсаар байсан билээ. Харин одоо 4-р сараас эхэлсэн долларын ханшын өсөлтийн талаар авч үзье. Үүний шалтгааныг мөн уул уурхай, тэр дундаа нүүрсний экспорттой холбон тайлбарлаж болно. 2010 онд манай улс анх удаагаа 25 сая тонн нүүрс олборлож, нүүрсний экспортын орлого зэсийнхээс давж гарсан. Энэ жил 30-35 тонн нүүрс олборлох нь гарцаагүй гэж байтал саад бэрхшээл ч мундсангүй. Тавантолгой, Ухаа худгийн нүүрс тээвэрлэлт 24 хоногийн хугацаагаар зогсоны үр дүнд 5-р сард манай нүүрсний экспортын орлого дор хаяж 21 сая ам.доллараар тасалдсан. Дээр нь дизель болон бензин түлшний хомсдол нүүрс тээвэрлэлтэнд сөргөөр нөлөөлж буй нь тодорхой. Энэ бүхэн нь манайд орж ирэх байсан валютын урсгалыг бууруулаад байна гэсэн үг. 6-р сарын 15-ны байдлаар гадаад худалдааны тэнцэл 566 сая долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 7 дахин их байна.

Гэтэл сүүлийн 2 сарын дотор ам.долларын ханш үргэлжлүүлэн суларсангүй харин эсрэгээрээ чангарч, одоо 1260 хүрээд байна. Энэ яг ямар учиртай вэ? Энэ түр зуурын өсөлт үү эсвэл ханш энэ чигээрээ өндөр үлдэх үү? Юуны өмнө ханшид нөлөөлсөн гэх тэр их валютын урсгалын хэмжээг сонирхоё. Монгол улсын төлбөрийн тэнцлийг харвал 2011 оны 4-р улиралд дангаараа өмнөх гурван улиралд орсноос даруй 2 дахин их буюу 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн ажээ. Үүний ихэнх нь буюу 700 сая нь MCS группын Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр босгосон хөрөнгө билээ. Гэхдээ бидний үзэж байгаагаар энэхүү хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь төгрөг болж хөрвөлгүй доллар хэвээрээ эргэлтэнд орсон болов уу. Нэг удаагийн шинжтэй, том дүнтэй гүйлгээг эс тооцвол Монгол руу орж ирж байгаа хөрөнгө оруулалт тогтмол нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байгаа. Өнгөрсөн хавар буюу 1-р улиралд манай хөрөнгө санхүүгийн тэнцэл 483 сая ам долларын нэмэхтэй гарсан. Өөрөөр хэлбэл тийм хэмжээний цэвэр хөрөнгө оруулалт орж ирж байна гэсэн үг. Үүнийг 2010 оныхтой харьцуулбал 3 дахин их байна.

Үзүүлэлт

Одоо чиг хандлага хаашаа байгааг харья. Хөрөнгө оруулалтын урсгалын эрч буурч байгаа нь ажиглагдаж байна. Дотогш чиглэсэн цэвэр хөрөнгө оруулалтын урсгал өнгөрсөн өвлийн 1-р сард 230 сая байснаа, 4-р сард 37 сая болж буурсан байна. Гэтэл импорт, экспортын цэвэр зөрүү сарын 100-120 сая доллар орчимд тогтвортой байсаар байна. Үүнээс үзвэл манай дотоодод долларын эрэлт хэрэгцээ тасрахгүй, үүнийг дагаад долларын ханш ч богино хугацаанд чангарах төлөв харагдаж байна. Мөн банкуудын зээлийн балансыг үзэхэд долларын зээл огцом нэмэгдсэн байгаа нь харилцагчид долларын ханш цаашид ч унана гэсэн хүлээлтийн үндсэн дээр их хэмжээгээр доллараар зээл авч байгааг харуулж байна. 2010

2011

I улирал

II улирал

III улирал

IV улирал

I улирал

(145.1)

(61.8)

(192.9)

(486.9)

(475.4)

II. Хөрөнгө ба Санхүүгийн Тэнцэл

144.7

176.5

315.7

1106.8

483.1

III. Алдаа болон орхигдуулга

(35.9)

47.7

43.5

(39.3)

27.6

Төлбөрийн тэнцлийн нийт дүн

(36.3)

162.4

166.3

580.7

35.3

I. Урсгал Тэнцэл

Энэ их хөрөнгө оруулалт чухам хаашаа орж шингээд байна вэ? Бүгд хүнд даацын тоног төхөөрөмж болж хувираад байна уу? Хэрэв тийм бол манайд орж ирсэн мөнгө гадагшаа эргээд гарчихаж байна гэсэн үг. Энэ тохилдолд ханшид нөлөөлөхгүй. Дотоодод үлдэж буй валют л доллар төгрөгийн ханшид нөлөөлнө. Статистикийн мэдээг харвал хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь “тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл” хэлбэрээр,

www.purplebook.mn

Нэгэнт доллараар авсан зээлээ бизнестээ төгрөг болгон оруулах явцдаа их хэмжээний доллар зах зээл дээр зарж байгаа нь долларын ханшид огцом эерэг нөлөө үзүүлсэн байна. Монголбанкны мэдэгдлүүдээс харахад сул төгрөг, чанга гадаад валютыг ерөнхийдөө дэмжсэн байр суурь харагдаж байгаа. Гэхдээ урт хугацаанд төгрөгийн ханш валютын эсрэг үргэлжлүүлэн чангарна гэсэн бидний байр суурь хэвээрээ байна.

13


2011 ОНЫ 6 ДУГААР САР

ДААТГАЛЫН САЛБАРЫН ШИНЭ БОЛОМЖУУД

Анх улсын ганцхан компанитай үүсч байсан даатгалын салбар өдгөө олон тоглогчтой томоохон салбаруудын нэг болж хөгжиж байгаа. Тухайлбал, даатгалын компанийн тоо 17-д хүрсэн, хураамжийн орлого энэ оны эхний улиралд л гэхэд 8.9 тэрбум төгрөг, салбарын компаниудын цэвэр ашиг 2 тэрбум төгрөг болсон байна.

буй (emerging market) зах зээл гэж үздэг ба гадаадын мэргэжилтнүүд Монголын даатгалын салбарыг маш сул хөгжилтэй гэж дүгнэдэг. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд даатгалын компаниуд өөрсдөө тэлж ажиллахаас гадна, эдгээрийн ажиллах тодорхой, цогц эрх зүйн орчныг нь ойрын хугацаанд бүрдүүлж өгөх шаардлагатай. Одоо даатгалын салбарын өсөлт, хөгжилд нөлөөлөх боломжуудын талаар авч үзье. Юуны өмнө одоо байгаа бүтээгдэхүүний хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлж болно, нөгөөтэйгүүр шинэ даатгалын бүтээгдэхүүн нэвтрүүлж зах зээлийн багтаамжийг нь тэлэх боломжтой. Тухайлбал, 2010 оны байдлаар нийт 75 мянган жолооч хариуцлагын

Зах зээлийн хувьд авч үзвэл Монголын даатгалын зах зээл нүд орой дээр гаргам 77 хувийн өсөлттэй байгаа нь Европ Америкийн хөгжингүй зах зээлийг бодвол одоогоор залуу, өсөлтийн шатандаа явж байгаатай холбоотой болов уу. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээний дагуу, Монголд нийт 600,000 хувь хүн даатгуулсан гэх боловч, Монгол Улсын нийт татвар төлдөг иргэдийн тоо 500,000 хүрэхтэй үгүйтэй байхад энэ тоо их хэмжээгээр давхацсан, даатгалын компаниуд өөрсдийн харилцагчидыг зөв тоолж чаддаггүйг харуулж байна. Даатгалын үйлчилгээ хүрэлцдэггүй, хүртээмж муутай байгааг ДНБ-д эзлэх даатгалын хураамжийн орлогын хувиас харж болохоор байна. 2010 оны байдлаар энэ үзүүлэлт 0.4 хувьд ч хүрэхгүй байгаа нь олон улсын дундаж жишиг болох 5-8 хувьтай харьцуулахад чамлалттай юм. Доор харуулсан S-муруй дээр дэлхийн улс орнуудыг ДНБ-нд даатгалын салбарын эзлэх хувиар нь жагсаасан байгаа. Монгол улсын даатгалын салбарын орлого ДНБний ердөө 0.38%-тай тэнцүү буюу нэлээн доор жагссан байгааг анзаарч байгаа байх. Энэ үзүүлэлтээрээ S-муруй дээр Underdeveloped market буюу буурай хөгжилтэй хэсэгт багтаж байна. Дэлхий дахин Монгол улсыг маань хөгжиж

14

даатгал хийлгэсэн нь жолооны үнэмлэхтэй хүмүүсийн дөнгөж 10 хувь нь байгаа юм. Хэрэв жолоочийн заавал хариуцлагын даатгалын хуулийг удахгүй баталсан тохиолдолд энэ нь зах зээлийн хөгжилд чухал алхам болох юм. Бизнес, нийгмийн харилцаа хөгжиж, эдийн засгийн өсөлт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед шинэ төрлийн даатгалын бүтээгдэхүүн эрэлт ч өсөх хандлагатай байгаа юм. Үүнд үүргийн, хариуцлагын, улс төрийн эрсдлийн, тэтгэврийн гэх мэт олон төрлийн даатгалыг нэрлэж болох байна. Даатгалын зах зээл асар нөөц боломж агуулж байгаа ч түүнийг хэрэгжүүлэхийн тулд Монголын даатгалын компаниуд санхүүгийн чадавхи сайтай, итгэл найдвартай ёстой. Гадаададын том даатгалын компаниудын дийлэнх нь хувьцаат компаниуд байдаг байхад Монголын тухайд биржид бүртгэлтэй даатгалын компани одоогоор алга байна. Тиймээс ирээдүйд даатгалын компаниуд одооноос нэгдэн нийлэх, удирдлага менежментээ сайжруулах, санхүүгийн чадавхиа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой болов уу.

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БАНК АШИГТАЙ АЖИЛЛАЖ ЧАДАХ УУ?

Санхүүгийн оновчтой бүтэц нэвтрүүлэх нь

олон улсын хөгжлийн банкууд урт хугацаатай, бага хүүтэй Хөгжлийн банк байгуулах улс төрийн шийдвэр нэгэнт зээл олгох боломжтой болдог. Зээлийн хүүг тогтоохдоо гарч холбогдох хууль, дүрэм нь батлагдсан. Засгийн газар тухайн төслийн эрсдлийг үнэлж, мөн үйл ажиллагааны санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх үүрэг хүлээгээд зардлаа шингээж гаргадаг. байгаа. Хэдийгээр үйл ажиллагаа болон засаглалын зарчим, хууль эрх зүйн орчин, хяналт, зохицуулалт, Хүснэгт 1 зээлд тавигдах шаардлага зэрэг нь хөгжлийн банк Эх үүсвэрийн Хүүгийн амжилттай оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэх Тайлбар төрөл хэмжээ, хувь боловч үр ашгийн тооцоолол маргаангуй хамгийн Зээл Олон улсын хөгжлийн банк нь гишүүн орнуудын засгийн чухал нь. Тэгвэл санхүү, эдийн засгийн үр ашгийн газруудын баталгаатай, удаан хугацаанд найдвартай үйл талаас нь бодолцож үзвэл Монголын хөгжлийн банк ажиллагаа явуулсан, нэр хүндээ өндөр түвшинд хадгалж чаддаг LIBOR-той тул зээлийн зэрэглэл нь хамгийн өндөр байдаг. Тухайлбал, дөхүү удаан хугацаанд тогтвортой, ашигтай ажиллаж чадах Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк нь Fitch-ийн ангиллаар ААА зэрэглэлтэй. Улмаар тус банкуудаас гаргасан бонд, өрийн бичиг уу?

Өмчийн оролцоо ямар байхаас үл хамааран нэгэнт банк хэлбэрээр байгуулагдаж байгаа учраас Хөгжлийн банк төсвөөс хараат бус, өөрийн үйл ажиллагааны орлогоор зарлагаа нөхөж ашигтай ажиллаж чаддаг байх ёстой. Үүнийг хэрхэн хангаж болох вэ?

нь хамгийн найдвартайд тооцогдож, хүү нь маш бага байдаг.

Хувь нийлүүлсэн хөрөнгө

0

Хувь нийлүүлэгчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгө, хүүгүй

Хуримтлагдсан ашиг

0

Хүүгүй

Бусад

0

Янз бүрийн нөөц сан, бусад эх үүсвэр, хүүгүй

Хөгжлийн банк, арилжааны банкны ялгаа

Хөгжлийн банк, арилжааны банкны үйл ажиллагааны зарчмын ялгааг харахад /Зураг 1/, хөгжлийн банкны гол ялгаа нь зээлийн хүү бага бөгөөд хугацаа нь удаан байна. Үүнийг хангахын тулд санхүүжилтийн эх үүсвэр нь хямд бөгөөд урт хугацаатай байдаг. Хэрэв энэ зарчмыг үйл ажиллагаандаа бүрдүүлж чадвал Монголын Хөгжлийн банк нь арилжааны банк буюу хувийн секторын бизнесийг шахахгүй, харин ч эсрэгээр санхүүгийн үйлчилгээний салбарыг тэлж, шинэ томоохон төслүүд хэрэгжих боломжийг бүрдүүлж өгөх юм. Өнөөдрийг хүртэл манай улс дэд бүтэц, үйлдвэржилтийн томоохон төслүүдээ донор байгууллагуудаас авсан хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж ирсэн. Тэгэхлээр Хөгжлийн банкны гол өрсөлдөгч нь арилжааны банкууд бус харин олон улсын хөгжлийн банкууд болно.

Хөгжлийн банкны бизнесийн загвар ямар байдаг вэ? Хөгжлийн банкуудын нийтлэг зорилго нь улс орнуудын эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгаж, ядуурлыг бууруулахад нэн шаардлагатай үр нөлөө ихтэй, олон хүнийг хамарсан, нийгмийн суурь тогтолцоог бүрдүүлсэн, бусад санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжих боломжгүй төслүүдийг санхүүжүүлэхэд оршдог. Хөгжлийн зориулалттай томоохон төслүүд шууд мөнгөн утгаар илэрхийлэгдэх ашиг бага, мөн эрсдэл өндөр байдаг тул арилжааны банкууд санхүүжүүлэх сонирхолгүй бөгөөд боломжгүй байдаг. Олон улсын хөгжлийн банкууд санхүүжилтийн эх үүсвэрээ хэрхэн хямд байлгаж чаддаг талаар хялбаршуулсан байдлаар авч үзье. Энэ мэдээлэл /Хүснэгт 1/ дээр үндэслэн олон улсын хөгжлийн банкны тайлан тэнцлийн загвар жишээг ашиглан санхүүжилтийн эх үүсвэрийн жигнэсэн дундаж хүүг тооцож үзвэл 0.38 хувь болж байна/Хүснэгт 2/. Ийм байдлаар санхүүжилтийн зардал хямд байгаа учир

Хүснэгт 2 Эх үүсвэрийн төрөл Зээл

Сая, доллар

Өөрийн хөрөнгөд эзлэх хувь

Хүү, хувь

Жигнэсэн дундаж хүү

70

82%

0.46%*

0.38%

3.818

4%

0%

0%

42

0%

0%

0%

Бусад

11.14

13%

0%

Нийт

85

Хувь нийлүүлсэн хөрөнгө Хуримтлагдсан ашиг

0% 0.38%

Монголын Хөгжлийн банк хямд эх үүсвэр бүрдүүлж чадах уу? Батлагдсан хуулийн дагуу уг банкны дүрмийн сан 16 тэрбум төгрөг байхаар тооцсон. Хэрэв Монголбанкнаас баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах ёстой гэж үзвэл дүрмийн санг дээд тал нь 11 дахин өсгөсөн хэмжээний дүнтэй зээл авах боломжтой бөгөөд 176 тэрбум төгрөг болно. Харин төслүүд дийлэнх нь удаан хугацааны төслүүд байх учраас хуримтлагдсан ашиг тооцоход эрт байна. Хөгжлийн банк Зээл авч хөшүүрэгдэхдээ хаалттай зээл авах, нээлттэй бонд гаргах, гадаадын ижил төстэй банкуудтай синдикац хийх зэрэг санхүүжилтийн олон арга хэрэгслийг ашиглаж болно. Хэрэв банк Засгийн газраас баталгаа гаргуулан олон улсын хөрөнгийн зах дээр төгрөгийн буюу долларын евро бонд гаргасан тохиолдолд худалдан авах сонирхол ихээхэн байгаа мэт харагдаж байна. Ямартай ч санхүүжилтийн өртөг нь дотоодын арилжааны банкуудын 10 орчим хувиас доогуур, гадаадын ижил төстэй банкуудаас дээгүүр байх болов уу. /Хүснэгт 3/. Гэвч бодит амьдрал дээр эх үүсвэрийн зардлыг бага байлгахын тулд дараах зүйлст анхаарлаа хандуулах шаардлагатай. Монголын Хөгжлийн банкны зээлжих чадварыг сайжруулж, зээлийн зэрэглэлийг аль болох өндөр тогтоох, тухайлбал, Засгийн газраас баталгаа гаргах; засаглал,

*LIBOR 6 сарын хугацаатай хүү, 2011 оны 3 дугаар сар 22-ний байдлаар

www.purplebook.mn

15


2011 ОНЫ 6 ДУГААР САР

эрсдлийн удирдлагын зарчмыг чанд мөрдөх; мэргэжлийн удирдлагын баг авч ажиллуулах замаар эх үүсвэрийн зардлыг бууруулах хэрэгтэй байна. Дүрмийн сан, хувь нийлүүлсэн хөрөнгийг хүүгүй эсхүл бага хүүтэй эх үүсвэрээс нэмэгдүүлэх нь чухал. Дүрмийн сангийн хэмжээ их байх тусам зардлыг бууруулаад зогсохгүй зээлээр татан төвлөрүүлж чадах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлдэг. Банкны үйл ажиллагаа Эх үүсвэрийн төрөл Сая, доллар жигдэрч ашигтай Зээл 176 ажиллагаатай болтол уул уурхайн орлогын Хувь нийлүүлсэн хөрөнгө 16 зохих хэсгийг үүнд Хуримтлагдсан ашиг хуваарилах нь Төсөв (уул уурхайн салбарт ногдуулах оновчтой. татвараас) Түүний зэрэгцээ олон улсын хөгжлийн байгууллагын хөрөнгө

оруулалт байж болох ч тэдгээр байгууллагууд Монголын томоохон төслүүд рүү шууд хөрөнгө оруулалт хийх боломжтой тул Монголын Хөгжлийн банкаар хөрөнгөө дамжуулах сонирхол бага байна. Гэхдээ олон улсын банкуудтай хамтран синдикац хийж болно. Үйл ажиллагааны зардлыг бага байлгах нь мөн эх үүсвэрийн зардалд шууд нөлөө үзүүлнэ. Хүснэгт 3 Өөрийн хөрөнгөд эзлэх хувь

Хүү, хувь

Жигнэсэн дундаж хүү

85%

10%

8.47%

8%

0%

0%

0%

0%

0%

Олон улсын хөгжлийн байгуулагын хөрөнгө оруулалт Нийт

207.84

8.47%

Эдгээр асуудлыг бодолцон үзэж санхүүгийн хувьд зөв бөгөөд оновчтой бүтэц нэвтрүүлэх нь Монголын Хөгжлийн банкны хувьд амжилтанд хүргэх хамгийн чухал хүчин зүйл болно.

Зураг 1

16

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


ИНФЛЯЦИЙН ТҮВШИН, БУУРУУЛАХ БОЛОМЖ Инфляцийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйл Хөгжилтэй орнуудад инфляци 1-3 орчим хувь байхад хэвийн гэж үздэг бөгөөд тэр түвшинд аль болох ойртуулах бодлого явуулдаг. Монголд инфляцийг 10-аас доош хувь дээр барихаар зорьж байгаа хэдий ч Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр инфляцийн түвшин 2010 онд өссөөр оны эцсийн байдлаар 13 хувьд хүрчээ. 2011 он гарсаар эхний сард өсөлт үргэлжилсэн хэдий ч 2 дугаар сард бага зэрэг буурсан үзүүлэлт харагдаж байна. Гэхдээ инфляци зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байна.

ЭРЭЛТ ТАЛААС: төсвийн тэлэлт, тэр дундаа иргэдэд олгох мөнгөн тэтгэмж, уул уурхайн төслүүдийн бүтээн байгуулалтын мөнгө ихээр орж ирж байгаа, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа, төрийн албан хаагчдын цалингийн өсөлт зэрэг гол хүчин зүйл инфляци нэмэгдэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна. Монголын инфляцийн үндсэн шалтгааныг дүгнэж үзвэл, суурь инфляцийн түвшинд төсвийн зарцуулалттай холбоотой

ЗАРДАЛ ТАЛААС өвлийн зуд, хүнсний импорт, БНХАУ дахь инфляци, дэлхийн зах зээл дээр хүнс болон нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа зэрэг нь чухал хүчин зүйл болж байна. мөнгөний нийлүүлэлт хамгийн их нөлөөлсөн байна. Үүнээс гадна, зардал талаас манай орны импортын гол түншүүд болох БНХАУ, ОХУ-д хүнс, нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөсөн байна.

Эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагавар Инфляцийн бодит түвшин, хүлээгдэж буй инфляци өндөр байх тусам эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагавар их. Тухайлбал, худалдан авах чадвар буурч, хөрөнгө оруулалтын өгөөжийн хүлээлт нэмэгдэж улмаар зээлийн хүүгийн хэмжээ өсөх, хүүгийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр зардал нэмэгдэж ДНБ буурдаг.

Инфляцийн түвшинг нэмэгдэж байгаад нөлөөлж буй үнийн өсөлтийг бүтээгдэхүүний ангиллар авч үзвэл хүнсний бараа, согтууруулах ундаа, тамхи, хувцас, гутал, бөс бараа, зочид буудал, нийтийн хоол бүлгийн барааны үнэ хамгийн их өссөн байна.

www.purplebook.mn

Монголын хувьд мөнгөний нийлүүлэлт өссөнөөс үлбаалсан эрэлт талын инфляцийн мөн чанар хамгийн их сөрөг нөлөөтэй байна. Учир нь, төсвийн зарцуулалт тэлж, бэлэн мөнгөн тэтгэмж иргэдэд шууд тарааж буй нь зөвхөн хэрэглээг хийсвэрээр нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй, мөн хүүгийн түвшин буурахад хүргэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хувь хүмүүст нийтээр нь бага хэмжээний мөнгөн тэтгэмж өгч байгаа нь үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг өдөөж ДНБийг нэмэгдэхэд хувь нэмэр оруулахгүй байна. Тиймээс ард иргэдийн хувьд өнгөц харахад таатай бодлого мэт боловч үнэн чанартаа эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөө нь илүү өндөр байна.

17


2011 ОНЫ 6 ДУГААР САР

Инфляцийг бууруулах арга хэмжээ Монголбанкны хүүгийн бодлого инфляцийг бууруулахад үр дүн багатай байна. Доорхи зурагаас харахад хүүгийн түвшинг нэмэгдүүлсэн нь инфляцийн түвшин буурахад ямар нэг нөлөө үзүүлээгүй байна. Энэ нь өмнө нь

тайлбарласан инфляцийг хөөрөгдүүлж байгаа үндсэн шалтгаантай холбоотой бөгөөд Засгийн газар мөнгөний нийлүүлэлтийг хумих бодлогыг зэрэг хэрэгжүүлэхгүй нөхцөлд үр дүнгүй болох нь харагдлаа.

боломжийг хязгаарлаж эдийн засгийн суурь бүтэц хөгжихөд сөргөөр нөлөөлж байна. Импортын бараанаас үүдэлтэй инфляцийг богино хугацаанд бууруулах арга хэрэгсэл хомс, харин удаан хугацаанд өөр бүтээгдэхүүнээр орлуулах, эсхүл дотооддоо үйлдвэрлэх арга замууд байж болно. Энд төгрөгийн ханш чангарч байгаа эсрэг үйлчлэл үзүүлж гадаад орнууд дахь инфляци шууд бүрэн хувиар дамжихыг бага зэрэг зөөллөж байна. Эрэлтийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа мөнгөн тэтгэмжийн бодлого, түүний сөрөг нөлөөг хязгаарлахын тулд Засгийн газар улс төрийн амлалтуудыг бэлэн бус аргаар шийдвэрлэх, мөн төсвийн зарлагыг эдийн засгийн хөгжилд хөшүүрэг болох, дэд бүтцийг сайжруулах, олон нийтийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн хөрөнгө оруулалтуудад чиглүүлэх хэрэгтэй.

Бодлогын хүүгийн түвшин өндөр тогтоосон нь инфляцийг бууруулахгүй хэрнээ бодит үйлдвэрлэлийг дэмжих

18

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


ТӨРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ Төсвийн нэмэх тэнцэл

{

санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг олгож байгаа түүхэн завшаан. Харин төсвийн орлого огцом нэмэгдэхийн хэмжээгээр зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр шийдэх хэрэгтэй бөгөөд илүүдэл мөнгөн хөрөнгийн үнэ цэнэ алдахгүй байдлаар инфляцитай уяж хэвээр хадгалах, уул уурхайгаас хараат бус эдийн засгийн салбарыг хөгжүүлэх зорилгоор ашигтай төслүүдэд хөрөнгө оруулж эдийн засгийн суурийг төрөлжүүлэх, уул уурхайн салбараас олсон ашгийг өөр санхүүгийн хэрэгслүүд худалдаж ТӨРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН авахад ашиглаж өгөөжийг боломжит ТОГТОЛЦОО ГЭЖ БАЙГАА ЮУ? дээд түвшинд байлгаж, аль болох Төрийн хөрөнгө оруулалтын нэгдсэн тоголцоо одоохондоо бүрэлдээгүй байгаа олон хойч үеийнхэнд хүргэх зорилгоор удирдах ёстой. гэж хэлж болох ч тус бүртээ өөрийн зорилго бүхий төсөв, тогтворжуулалтын сан, хөгжлийн банк, төр хувийн хэвшлийн түншлэл тогтолцоо гэсэн дөрвөн бүтцийг нэрлэж болохоор байна.

Монгол Улс олон жилийн турш төсвийн алдагдалтай ажиллаж, төрөөс хэрэгжүүлэх шаардлагатай том төслүүдийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл тусламж авч санхүүжүүлж ирсэн. 2010 онд гадаад зээл тусламжийн дүн 2.8 их наяд төгрөгт хүрсэн гэж Сангийн яамнаас мэдэгдэж байсан. Уул уурхайн том төслүүд хэрэгжиж эхэлснээр энэ байдал өөрчлөгдөж, улсын төсөв ашигтай гарах боломж бүрдэх болсон. Ихэнхдээ төсвийн алдагдалтай байсан төрд энэ нь улс орноо хөл дээр нь босгож ирээдүйгээ

ТӨСӨВ

Төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулалтын өгөөж авчрах утгатай бус зардлын шинж чанартай байна. Тухайлбал, 2009 онд барилга байгууламж барихад 308.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь төсвийн нийт хөрөнгө оруулалтын 82 хувийг, төсөвт байгууллагуудын байрны их засварт 11.6 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авахад 54.3 тэрбум төгрөгийг зарцуулсан нь 18 хувийг эзэлж байна. Нийт хөрөнгө оруулалтын 44 орчим хувийг дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулжээ.

ХӨГЖЛИЙН БАНК

Хөгжлийн банк нь төсвийн мөнгөөр санхүүжихгүй ч төрийн өмчийн хуулийн этгээд мөн. Санхүүжилтээ Засгийн газраас баталгаажуулсан 800 тэрбум төгрөгийн бонд гаргах болон бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр тусгагдсан байгаа. Хийх хөрөнгө оруулалтын тухайд Хөгжлийн банк нь зээл олгох, авах; зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх; өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах; үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах; гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах; зээл худалдах, санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах үйл ажиллагаа явуулж болно гэж заасан нь хөрөнгө оруулалтын илүү өргөн боломж олгож байна. Гэхдээ тус банк нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой тул гадаадын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулж болохгүй нь.

ТОГТВОРЖУУЛАЛТЫН САН

Төсвийн орлогоор хуримтлал үүсгэж жинхэнэ хөрөнгө оруулалт хийх чиглэлд авсан эхний алхам нь өнгөрсөн онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бий болгосон Тогтворжуулалтын сан юм. Дээрх хуульд заасны дагуу дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувиас давсан хуримтлалын хөрөнгөөр дотоод болон гадаад зах зээлд хийх хөрөнгө оруулалтын оновчтой хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр жил бүр тогтоохоор заасан байгаа. Дотоодын зах зээлд хийх хөрөнгө оруулалт нь Хөгжлийн банкны үнэт цаасыг худалдаж авахад зарцуулагдах бөгөөд, тус банк нь шаардлага хангасан төсөл, арга хэмжээг дунд, урт хугацааны зээлээр санхүүжүүлэхээр хуульчилсан. Ингэхээр, дотооддоо хөрөнгө оруулалт хийх хэлбэр нь зөвхөн зээл байх бөгөөд өөр хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулах боломжгүй байна.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ

Өнгөрсөн онд батлагдсан бас чухал нэг хууль бол Концессийн тухай хууль юм. Уг хуулийн гол зорилго төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг тодорхойлоход оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг гэрээгээр хөрөнгө оруулагчид олгох харилцааг зохицуулах зорилготой. Гадаад орнуудад уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн дийлэнх нь ийм зарчмаар хийгддэг. Төр өмчөө ашиглуулж концессийн төлбөр авах замаар бүтээн байгуулалт бий болгох, хувийн хэвшил хөрөнгө оруулж тодорхой хугацаанд ашиг болох боломжийг бүрдүүлдэг. Концесиийн гэрээний нэг төрлийн жишээ бол Таван Толгойн гэрээ юм.

Дээрх шинээр нэвтрүүлсэн тогтолцоонуудыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд илүү боловсронгуй, нарийн зохицуулалтууд шаардлагатай бөгөөд дотоодын болон гадаадын зах зээл дэх бүх хэрэгслүүдэд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна, төрийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоо бий болгох шаардлага тулгарч байна. Мөн хөрөнгө оруулалтын удирдлагыг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж чадах менежер төрд хэрэгтэй болно.

www.purplebook.mn

19


2011 ОНЫ 6 ДУГААР САР

МОНГОЛ КОМПАНИУД ХӨГЖЛИЙН ШИНЭ ШАТАНД ГАРАХ ЦАГ БОЛЖЭЭ

Монгол бизнес

Монголд бизнес хөгжиж эхлээд 20 гаруй жил болж байна. Энэ нь нэг компанийн хувьд урт хугацаа боловч, бизнесийн салбарын хувьд богино хугацаа. 20 жилийн туршид Монгол бизнес ямар амжилтанд хүрэв? Монголын Татварын албаны статистикийн мэдээнээс үзвэл 2010 онд 61.8 мянган аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчөөр бүртгэгдэж орлогын албан татварт 391,3 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ нийт татварын орлогын 25.3 хувийг бүрдүүлж байгаа юм. Хоосон газраас гараагаа эхэлсэн гэхэд чамлалтгүй боловч Монголын бизнесийн салбар түүхэн хөгжлийн нэг үе шатыг ардаа орхиж шинэ шатанд гарах цаг нэгэнт болжээ.

Жижиг дунд үйлдвэр үү? Үгүй, бичил бизнес давамгайлж байна

Монголд аж ахуйн нэгжүүдийн дийлэнхийг бидний ярьж заншсанаар жижиг дунд үйлдвэр бүрдүүлж байгаа. Үндэсний статистикийн хорооны эмхтгэлээс үзвэл 50 хүртэл ажилтантай аж ахуйн нэгж нийт компаниудын 98 хувийг эзэлж байна. Гэвч эдгээр нь олон улсын жишигтэй харьцуулбал дунд байтугай жижиг бизнест ч ойртож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулж байгаа хугацаа, ажиллагсдын тоо, борлуулалтын орлогын хэмжээ, төлсөн татвар зэрэг шалгуураар шүүвэл гэр бүлийн, микро буюу бичил, эсвэл бүр нано бизнесийн ангилалд хамаарахаар байгаа юм.

орны эдийн засаг ч илүү тогтвортой болж хөгждөг. Компаниуд томрох дөрвөн арга зам байдагт нэгдүгээрт, нэмэлт санхүүжилт олж эзэн нь бизнесээ өөрөө өргөжүүлэх, хоёрдугаарт, бизнесийнхээ тодорхой хувийг бусдад худалдах, гуравдугаарт, ижил төрлийн бизнес эрхэлдэг компаниудын арай том нь арай жижигээ худалдаж авах, дөрөвдүгээрт, эн тэнцүү компаниуд нэгдэн нийлэх зэргийг нэрлэж болно. Энэ явцад тулгардаг хамгийн түгээмэл гол хоёр бэрхшээл бол хяналт алдахаас болгоомжлох явдал ба өсөлтийг санхүүжүүлэх асуудал байдаг.

Хяналтаа хадгалах

Томрох арга замууд дотроос хамгийн эхнийхээс бусад гурван тохиолдолд үүсгэн байгуулагч хяналтаа тодорхой хэмжээгээр алдана гэсэн үг. Үүнээс бизнесийн эздүүд ихэд болгоомжилдог ч удаан хугацаанд том компанийн бага хувийг эзэмших нь жижиг компанийг бүтнээр эзэмшихээс илүү гэдгийг ойлгох хэрэгтэй бөгөөд хяналтаа алдахгүйн тулд компанийн дүрэмдээ шийдвэр гаргалтын зарчмуудыг маш тодорхой тусгаж өгөх замаар эрсдлийг бууруулах боломжтойг санах хэрэгтэй.

Өсөлтийг санхүүжүүлэх арга зам

Компанийн хөгжлийн үе шатаас нь хамаараад өсөлтийг санхүүжүүлэх хэд хэдэн арга зам байдгийг доорхи зургаар харуулав.

Бичил бизнес нь голдуу үүсгэн байгуулагч эзэн, эсвэл гэр бүл зөвхөн өөрийн мэдлэг чадварт тулгуурласан явцуу хүрээний үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс ч эмзэг байдаг бөгөөд байгуулагдснаасаа хойш эхний 2-3 жилд компаниуд дампуурах нь түгээмэл тул улс орны эдийн засагт оруулж байгаа бодит хувь нэмэр хомс.

Компаниуд хэрхэн томрох вэ?

Монголын хөгжлийн өнөөгийн шатанд дунд, том компаниуд олноор гарч ирвэл бизнесийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмж сайжрах учиртай. Ингэснээр улс

20

Эдгээрээс Монгол компаниудын хамгийн их ашигладаг нь банкны зээл бөгөөд энэ хувилбар нь хамгийн өндөр өртөгтэй. Тиймээс зээлээс бусад аргаар хөрөнгө оруулалт татах хувилбарыг эрэлхийлэх нь зүйтэй. Харин удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан компаниудын хувьд бирж дээр бүртгүүлэх замаар хөрөнгийн зах дээрээс санхүүжилт босгох нь оновчтой.

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


ЕВРОПЫН ХЯМРАЛ

ГРЕКИЙН ЗЭЭЛЖИХ ЧАДВАРЫГ БУУРУУЛАН, ХАМГИЙН ДООД ЗЭРЭГЛЭЛТЭЙ БОЛГОВ

Зээлжих чадварын зэрэглэл тогтоодог Standard & Poor’s агентлаг Грекийн засгийн газар өрөө төлж чадахгүйд хүрсэн еврозоны анхны орон болж байгааг тэмдэглээд улсын зэрэглэлийг В-гээс CCC руу бууруулсан тухайгаа 6 сарын 12-нд мэдэгдлээ. Үүнээс хэд хоногийн өмнө Moody’s мөн л үнэлгээг огцом бууруулж Caa1 болгож Грекийн доогуур ганцхан Эквадорын жагсах болов. Төлөгдөх хугацаа нь болсон бондоо Грекийн Засгийн газар худалдаж авч чадахгүйд хүрээд байгаа нь ганц Грек төдийгүй Европын Холбоо, ОУВС, Европын Төв банкны хувьд тун хүндрэлтэй асуудал болоод байна.

анх удаа гишүүн орны төр төлбөрийн чадваргүйгээ зарлах гэсэн хүнд сонголт нүүрлээд байна. Дийлэнх шийдвэр гаргагчид эхний хувилбарыг аль болох оновчтой хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа бол хатуу үзэл бодол илэрхийлж буй талууд ч байна. Тухайлбал Granite Springs Asset Management компани “Грек дампуурал зарлах нь тодорхой, хэзээ вэ л гэдэг ганц асуудал байна. Зээлийг нь чанаргүйд тооцож данснаас хасах нь цорын ганц шийдэл мөн” гэжээ (эх сурвалж: Bloomberg). Энэ нь хэтдээ тийм ч муу зүйл биш болохын Исланд өөрийн жишээн дээр харуулж чадсан. Тус улс санхүүгийн хямралд хамгийн их нэрвэгдсэн ч тэрнээс хойш аажмаар сайжирч байгаа юм. Исландын тэргүүлэх 3 банк нь тухайн үед улсынхаа ДНБ-ийг 10 нугалсан хэмжээний өр төлбөрт унасан байсан. 2008 оны 11 сард Парламентаас нь шийдвэр гаргаж тухайн банкуудын дотоод үйл ажиллагааг улсын хяналтанд авч, гадаад салбаруудын дампуурлыг зарласан. Ингэснээр одоо Исландын засгийн газар төлбөрийн чадварын хямралд хүчтэй өртөхгүй байгаа бөгөөд дотоод өр ДНБ-ий 80-90 орчим хувьтай тэнцэж цаашид буурах хандлагатай байна.

Юунаас эхлэв

Грек нь том зурагны нэгхэн хэсэг. Дэлхийн санхүүгийн хямралаас үүдэн хүнд байдалд орсон санхүүгийн салбараа аврахын тулд олон орнууд төрөөс арга хэмжээ авч эхэлсэн. Зах зээл тасалдахаас сэргийлж банкуудаа хөрөнгөжүүлэх зорилгоор Ирланд, Испани, Португал, Бельгийн засгийн газрууд өөрсдөө их хэмжээний зээл авсан байдаг. Ингээд төлбөрийн чадварын хямрал өрнөж эхлээд 2010 оны эхээр илүү хүчтэй мэдрэгдэх болсон. 2010 онд Грек зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүрч бусад орнуудаасаа тусламж хүссэн. Эс чадваас зээлдэгч нартаа өрийнхөө 25-50 хувийг л барагдуулахаар байсан юм.

Дээрх ээдрээтэй асуудлын хажуугаар Грект улс төрийн дотоод зөрчил их байгаа. ОУВС, Европын Холбооны тусламжийг авч “бүсээ чангалах” бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс татгалзаж буй талууд парламентаас гарах шийдвэрийг гацааж байдлыг улам хүндрүүлж байгаа юм.

Үр дагавар

Грек өр төлбөрөө барагдуулж чадахгүйгээ зарлавал Европын Холбооны бусад орнуудад сөргөөр нөлөөлөхөөс европчууд их болгоомжилж байгаа. Энэ нь бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн салбарын тогтворгүй байдалд хүргэж цаашлаад дэлхийн эдийн засагт ч хор хөнөөлтэй гэж үзэж байгаа юм. Тухайлбал, еврозоны бусад орнуудад ч итгэх итгэл буурч, еврогийн ханш тасралтгүй унана. Хэрэв ийм байдал үргэлжилбэл шинжээчдийн үзэж байгаагаар сэргэж ядаж байгаа Европын эдийн засгийн өсөлт удааширч дахин хямрал эрсдэл байна. Мэдээж Европ хямарвал дэлхийн зах зээлүүдэд ч сөргөөр нөлөөлнө.

Боломжит шийдэл

Европын санхүүгийн тэргүүнүүд дахин Грект мөнгөн тусламж үзүүлэх тухайд байр суурь хуваагдаад байгаа. Нэг талаас банкуудыг хохиролгүй болгож өрийн дарамтыг татвар төлөгчөөр үүрүүлэх, нөгөө талаас Европын түүхэнд

www.purplebook.mn

Монголд

Дэлхийн санхүүгийн хямрал шууд утгаар Монголд нөлөөлөөгүй ч 2008-2009 онд банкуудын төлбөрийн чадвар муудаж хоёр ч банк дампуурсан. Зоос, Анод банкинд эрх хүлээн авагч томилж, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах зорилгоор засгийн газраас олон зуун тэрбумын бонд гаргах асуудал босч ирсэн. Банкууд, зээлдүүлэгч нарын хохирлыг татвар төлөгчид үүрэх явдал хэр зохимжтой эсэх нь хүчтэй яригдаж байсан ч системийн тогтвортой байдлыг хадгалах нь юуны өмнө чухал гэж үзээд төр бонд гаргах шийдвэр гаргасан. Монгол Грек шиг байдалд орох магадлал бага хэдий ч энэ нь зайлшгүй анхааралдаа байлгах асуудал мөн.

21


2011 ОНЫ 6 ДУГААР САР

ХҮНСНИЙ ҮНЭ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ӨССӨӨР Л ...

улаан буудайн тариалангийнхаа хэмжээг бууруулсан. Улаан буудайн импортоо нэмэгдүүлэн дотоодынхоо хэрэгцээг хангах шаардлагатай байгаа билээ.

Дэлхийн банкны хүнсний үнийн индекс ердөө гурван сарын дотор 15 хувиар нэмэгдлээ

{

Дэлхийн хэмжээнд тогтоогдсон улаан буудайн харьцангуй өндөр үнэ нь олон улс орнуудын дотоод дахь үнийн өсөлтийн гол шалтгаан болжээ 2010 оны 7 сараас 12 сар хүртэлх хугацаанд улаан буудайн үнэ Киргизстанд 54 хувь, Бангладешд 45 хувь, Тажикстанд 37 хувь, Монголд 33 хувь, Афганистанд 19 хувиар тус тус өссөн. Улаан буудайн үнийн өсөлт нь гурилан бүтээгдэхүүний үнийг өсгөх үндсэн шалтгаан болдог.

2010 оны 2-р хагаст дэлхийн хүнсний үнийн индекст огцом өсөлтүүд илэрсэн. Улаан буудай, эрдэнэ шиш, элсэн чихэр болон хүнсний тосны үнэ бусад бүтээгдэхүүнүүдээс илүү өсөлттэй. Харин цагаан будааны үнийн өсөлт харьцангуй бага байсан нь эдийн засагчдын сонирхлыг татаж байна.

Дэлхийн банкны хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс 2010 оны 10 сараас 2011 оны 1 сарын хооронд 15 хувиар нэмэгдсэн. 2011 оны 1 сарын үнийн индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар өссөн бөгөөд энэ нь 2008 оны огцом өсөлтөөс ердөө 3 хувиар л доогуур байлаа (Зураг 1). 2008 онд Дэлхийн банкны хүнсний үнийн индекс хамгийн дээд хэмжээнд хүрсэн. Цагаан будааны үнэ харьцангуй тогтвортой байснаас хамаарч үр тарианы үнийн өсөлт 16 хувь дээр тогтсон байна. Бусад бүтээгдэхүүнүүдийн хувьд элсэн чихэр 20 хувь, хүнсний тос 22 хувь, улаан буудай 20 хувь, эрдэнэ шиш 12 хувиар тус тус өсчээ. Байгаль цаг уурын гэнэтийн үзэгдлээс шалтгаалж дэлхийн томоохон улаан буудай экспортлогчид экспортынхоо хэмжээг буурууллаа Дэлхий даяарх экологийн тэнцвэр алдагдалт, түүнээс хамаарсан огцом дулааралт нь улаан буудайн зах зээлийг тогтворгүй байдалд оруулж байна. Дэлхийн хамгийн том тариаланчид болох АНУ, Хятад болон Оросын Холбооны улсуудын газар нутагт хур тунадасны хэмжээ эрс буурсан. Ялангуяа тэргүүлэгч Хятад улсын хувьд сүүлийн 60 жилд үзэгдээгүй ганд өртөж, 2010 онд ойролцоогоор 110 сая

{ Дээр дурьдагдсан улс орнуудын хувьд нийт хүн амынх нь дийлэнх хэсэг нь гурилан бүтээгдэхүүнээр хүнснийхээ үндсэн хэрэгцээг хангадаг. Улаан буудайн үнийн өсөлт нийгмийн доогуур орлоготой хэсгийн хэрэглэгчдэд хүндээр тусч улмаар зарим хөгжил доогуур болон хөгжиж буй орны эдийн засгийн нөхцлийг хүндрүүлэх магадлал өндөр байна. Зах зээл дээрх хүнсний үнийн өсөлт нь нийлүүлэгчид болон хэрэглэгчдийн хоорондын мэдээлэлийн бодит бус байдлаас шалтгаалж байна

тонн буюу өмнөх оноос даруй 5 сая тонноор бага ургацыг авсан мэдээ байна. Энэ бууралтыг мөн улаан буудайн үрийн үндсэн нийлүүлэгч болох Австралид болсон үерийн гамшигтай холбон тайлбарлаж болох юм. Мэдээллийн эх сурвалжаас үзэхэд зарим Араб болон Африкийн улсууд буюу тэргүүлэгч импортлогчид усны хомсдлын улмаас

22

{

Хүнсний болон өргөн хэрэглээний барааны зах зээлийн хувьд үнийн өсөлтийг хянах нь хүндрэлтэй асуудал. Нэг талаас үнийн өсөлтийг хүлээж байгаа нийлүүлэгчид, нөгөө талаас үнийн өсөлтөөс түрүүлж их хэмжээгээр худалдан авах сонирхолтой хэрэглэгчид. Эдгээр талуудын өөрсдийн олж авсан чанаргүй мэдээлэл дээр суурилсан шийдвэрүүд нь үнийн зохиомол өсөлтийг бий болгодог. Дээрх хүснэгтэнд тэмдэглэгдсэн орнуудын хувьд үнийн зохиомол өсөлт нийгмийн амжиргааны түвшинд сөргөөр нөлөөлсөн. Зарим улсуудыг нь Дэлхийн банкнаас ядуу буурай улсын жагсаалтад хамруулан тооцох нөхцөлийг бий болгож байна.

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


ХЯТАДАД БОЛЖ БУЙ ЗЭЭЛИЙН ХӨӨС

Хятадын эдийн засаг ирэх 5 жилийн дотор хямралд орно хэмээн Bloomberg-ээс явуулсан судалгаанд оролцогчдын 42 хувь нь үзжээ.

Хөөс юунаас эхлэв?

2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Хятадын засгийн газраас зээл чөлөөтэй олгох бодлого явуулж эхэлсэн. Энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулахгүй байх зорилготой байлаа.

Экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг үйлдвэрүүд олноороо хаалгаа барьж байсан тэр үед дотоодын хэрэглэгчиддээ зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ бүхий бизнесүүдийг дэмжсэн зээл түлхүү олгосноор эдийн засаг нь 2008 онд 9.8 хувь, 2009 онд 9.2 хувийн өсөлттэй гарсан. 2011 онд Хятад ДНБ-нээ 8 хувийн өсөлттэй гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дараагийн 5 жил 7 хувийн өсөлттэй байлгана гэж төлөвлөж байна.

орох мөнгөний хэмжээг үүнээсээ хэд дахин их хэмжээгээр бууруулж байгаа хэрэг юм. Түүний зэрэгцээ арилжааны банкуудын зээл олгох жишиг хүүг (benchmark) 6.31 хувь болгож, хадгаламжийн хүүг 3,25 хувь болгон тус тус нэмлээ. Хятад улс юаныхаа ханшийг хатуу тогтоодогтой адил, арилжааны банкуудынхаа хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг төв банкнаас нь тогтоож өгдөг. Хүүгийнхээ хувь хэмжээг оны сүүлийн хагаст дахин 2 удаа нэмэх шаардлагатай гэж эдийн засагчид тооцоолж байна.

Зээл их олгох нь чухам ямар уршигтай вэ?

Ямар ч эдийн засагт зээлийн эрэлт хэрэгцээ их байдаг. Зээлийн хүү өндөртэй манайх шиг эдийн засагт ч зээл бас л хангалтгүй байсаар байгаа билээ. Гэтэл хэрэгцээ байхын хэрээр олгоод байвал, муу зээлдэгчдэд зээл ихээр олгогдож чанаргүй зээлийн хэмжээ тэр хэмжээгээр нэмэгдэх аюултай. 2008 оны дэлхий нийтийг хамарсан хямрал чухам л хэтэрхий сул олгогдсон барьцаат зээлээс үүдэлтэй билээ. 2010 оны эцсийн байдлаар чанаргүй зээлийн нийт зээлийн багцад эзлэх хувь дөнгөж 1.1 хувь байна гэж Төв банк мэдээлсэн. Гэхдээ хэрэг дээрээ энэ нь 6 хувь байхыг үгүйсгэхгүй гэж Fitch үнэлсэн. Түүнээс гадна зээлийг ихээр олгосон нь үл хөдлөх хөрөнгийн үнийг хиймлээр хөөрөгдсөн гэх. Одоо тэдгээр үндэслэлгүй ихээр хөөрөгдсөн үл хөдлөх хөрөнгийг нь банкууд барьцаалж зээл нэмж олгон, нурж унах цагт гарах үр уршиг дахин дахин үржигдэж байна.

Юаны ханш хөөсөнд яаж нөлөөлөх вэ?

Юаны ханшийг ам.доллартай уясан ханшийг хадгалахын тулд Төв банк нь гадаад валютыг ихээр худалдан авах хэрэгтэй болдог ба үүний тулд тэр хэмжээний юань хэвлэн гаргах хэрэгтэй болдог. Хэрэв юаны ханшийг суллаж, юань ам.долларын эсрэг чангарвал, гадаад худалдааны илүүдлээс жил болгон орж ирдэг 250 тэрбум ам.долларын урсгалын эсрэг юань хэвлэн гаргах шаардлагагүй болох юм. Энэ нь мөнгөний нийлүүлэлт, улмаар инфляцийн дарамтыг бууруулна.

Зээл олголт хэсэгхэн зуур үргэлжлээд зогссонгүй, бүр 2-3 жил үргэлжиллээ. Шинээр олгосон зээлийн хэмжээ улирал бүр өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд хүрч байлаа. Үүнийг ажигласан барууны эдийн засагчид Хятадын эдийн засгийг “халж” эхэлснийг анхааруулж, хиймэл өсөлт буюу “хөөс” үүсч буйг хэлж байлаа. Зарим нь бүр тэр хөөс нь хэзээ хагарч Хятадын эдийн засгийг хямралд оруулахыг хүртэл таамаглан хэлж байв.

Инфляцид боомилогдсон мөнгөний бодлого

2010 оны 3-р улирлаас инфляци зорилтот 4 хувиас хэтэрч, 2011 оны 3-р сард бүр 5.4 хувь хүрлээ. Энэ нь хэдэн жил үргэлжилсэн зээл түлхүү олгох бодлогыг дуусгавар болгоход нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, нэг бол эдийн засгийн өсөлтийн араас үргэлжлүүлэн хөөцөлдөж, инфляциа хяналтаас алдах эсвэл инфляцийг тогтоохын тулд эдийн засгийн өсөлтөө түр зуур мартах гэсэн 2 сонголт бодлого боловсруулагчдын өмнө тулгарчээ. Төв банк 2 дах замыг сонгосон. Инфляцийг хазаарлахын тулд арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг ээлж дараатай нэмэгдүүлж, одоо 20,5 хувь болгоод байна.Заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх нь зээлээр дамжин эдийн засагт цутган

www.purplebook.mn

Түүнээс гадна, юаны ханш чангарснаар жил болгон гаднаас импортоор авах түүхий эдийн өртөг арай хямдрах боломжтой юм. Энэ нь бизнесүүдийн өгөөжийг нэмэгдүүлж, зээлийн хүүгийн өсөлтийн дарамтыг давж гарах бололцоогоор хангаж, мөнгөний хумих бодлогын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөж өгөх юм.

Хятадын зээлийн хумих бодлого Монголд хэрхэн нөлөөлөх бол?

Зээлийг хумих бодлого Хятадад хэрэгжсэнээр Монголд Хятадаас орж ирэх шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багасна. Түүнээс гадна Хятадаас импорлогч Монгол компаниудын хувьд авсан барааныхаа төлбөрийг төлж барагдуулах хугацаа богиносох сул талтай боловч авдаг барааны үнийн өсөлт 5 хувиас хэтрэхгүй байх сайн талтай. Гэхдээ урд хөршөөс ирдэг хүнсний барааны хувьд үнэ өсөхгүй байх эсэх нь тодорхойгүй. Учир нь хүнсний үнийн хөөрөгдөл нь мөнгөний нийлүүлэлтээс биш хомсдолоос үүдэлтэй байдаг. Уул уурхайн салбарын хувьд урд хөршийн импортын нүүрс, зэсийн хэрэглээ буурах тул орлого төлөвлөснөөс бага гарч болзошгүй. Гэхдээ энэ салбарт юаны ханшийн чангаралт илүү нөлөөтэй. Юань чангарах нь ам.доллараар зарж байгаа түүхий эдийн үнэнд нөлөөлөхгүй боловч, бидний импортоор авдаг тоног төхөөрөмжийн үнийг нэмэгдүүлэх юм.

23


2011 ОНЫ 6 ДУГААР САР

20-р зууны сүүл үеэс эхэлж 26 жил үргэлжилсэн иргэний дайныхаа дараа Шри Ланка улс эдийн засгаа хэрхэн түлхэцтэй хөгжүүлэхээр хичээж байгааг судалж үзэн бид зарим нэг зүйлийг сурч болох юм.

Шри Ланка улсын ерөнхий үзүүлэлтүүд

ШРИ-ЛАНКИЙН СУРГАМЖ

Зүүн Азийн арлын улс Шри Ланка нь Энэтхэгийн далайд оршдог бөгөөд 1972 оноос өмнө Цейлон гэж нэрлэгддэг байсан. 21.3 сая хүн амтай Шри Ланка нь Баруун Ази болон Зүүн Өмнөд Азийг холбодог далайн тээврийн зам дээр оршдог учраас эдийн засгийн чухал ач холбогдолтой. Шри Ланкийн экспортын гол бүтээгдэхүүнүүд нь цай, кофе, кокос, резин, шанцай зэрэг юм. Эдийн засгийн гол салбарууд нь резин, цай, наргил модны самар, тамхины ургамал боловсруулалт, харилцаа холбоо, даатгал, банк, аялал жуулчлал, тээвэрлэлт, хувцас болон бөс барааны үйлдвэрлэл, цемент, газрын тос боловсруулалт, мэдээллийн технилоги, үйлчилгээ болон барилгын салбар юм.

Дайн, түүний үр дагавар

1983 онд хүн амын олонх Синхал үндэстэн (засгийн газар ) болон цөөнхийн хамгийн том бүлэг болох Тамил үндэстэн ( LTTE буюу Тамилын Салан Тусгаарлагч Барууд бүлэг) хоёрын хооронд иргэний дайн эхэлсэн. 30 орчим жил байлдсаны эцэст 2009 онд засгийн газар салан тусгаарлагч нарыг бүрэн ялснаар дайн дууссан. Дайнаас болж энэ улсын боловсролтой олон мянган иргэд нь дайжиж, дэд бүтцийн томоохон хувь нь сүйрсэн бөгөөд дайны эдийн засгийн өртөг нь ойролцоогоор 200 тэрбум ам.доллар болсон.

Дайнаас хойших эдийн засгийн хөгжил

Дайнаас хойш Шри Ланкийн засгийн газар эдийн засгаа сэргээх, ядуурлын түвшингөө бууруулах зорилгоор хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих олон бодлого явуулж эхэлсэн. 2009 оны 7 сард ОУВС-с 2.6 тэрбум долларын зээл авсан нь гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэл найдварыг сэргээж сүүлийн үед Шри Ланкийн хөрөнгийн бирж нь дэлхийн хамгийн сайн үзүүлэлттэй биржүүдийн нэгд тооцогдох болсон. Одоо Коломбогийн Хөрөнгийн Бирж нь 22.5 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй. Дайны хөлд сүйдсэн газар нутгийн сэргээн босголт, дэд бүтцийн хөгжил нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Гадаадад, тэр тусмаа Арабын орнуудад голдуу ажиллаж амьдардаг 1.7 сая Шри Ланкачууд 2010 онд нийт 4.1 тэрбум ам долларын валют эх орон руугаа гуйвуулсан байна. Дайн дуусмагц Шри-Ланка нь олон улсын томоохон институционал хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болж хөрөнгө оруулалтын шинэ бүс нутгаар зарлагдсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2010 онд 450 сая ам доллар байсныг засгийн газар нь 2011 онд 1 тэрбум ам доллард хүргэх төлөвлөгөөтэй байгаа.

24

Ерөнхийлөгч Махинда Ражапакса улсынхаа эдийн засгийг сэргээх 10 жилийн төлөвлөгөөг 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн. ДНБ нь 104.7 тэрбум ам доллар бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь 4900 ам доллар. ДНБ-ий өсөлт нь 2008 онд 3.5 хувь, 2010 онд 8 хувь байсан. 2010 онд тус улсын экспорт 8.3 тэрбум ам.доллар, импорт 13.5 тэрбум ам.доллар байснаас үүссэн худалдааны алдагдлын дийлэнхийг гадаадад ажиллагсадын мөнгөн гуйвуулга, олон улсын тусламж, зээлээр санхүүжүүлсэн. Шри Ланка нь Иранаас (газрын тос боловсруулалт, хөдөөний бүсийг цахилгаанжуулах төслүүдэд), Хятадаас, (шинэ усан боомт, цахилгаан станц, зам тээвэр гэх мэт дэд бүтцийн төслүүдэд), Энэтхэгээс (төмөр замын төсөлд) их хэмжээний зээл тусламж авдаг. Нийт экспортын 21 хувь нь АНУ руу чиглэдэг, энэ нь АНУ-аас Шри Ланкад үзүүлдэг худалдааны тарифын дэмжлэгтэй холбоотой. Үйлчилгээний салбар нь ДНБ-ий 60 хувийг эзэлдэг хамгийн том салбар нь юм.

Монгол улс Шри Ланкийн түүхээс юу сурч болох вэ?

Шри Ланкийн хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрийн хүчний 31 хувь нь ажилладаг ч ДНБ-ий дөнгөж 11 хувийг эзэлдэг. Монголын хувьд бол энэ тоо ДНБ-н 15 хувийг эзэлж, хүн амын 40 хувийн амьжиргааг залгуулдаг. Шри Ланка болон Монгол улсын энэ тоон үзүүлэлт нь хөдөө аж ахуйн салбарт хэтэрхий тулгуурласан улс хурдан хөгжихгүй, харин үйлчилгээний болон үйлдвэрлэлийн бусад салбарыг зэрэг хөгжүүлж байж эдийн засгийн чадвахыг сайжруулна гэдгийг харуулж байгаа юм. Шри-Ланкийн үйлчилгээний салбар ихээхэн эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал Шри-Ланкийн “Millenium IT” мэдээллийн технологийн компанийг Лондонгийн Хөрөнгийн бирж 2009 онд 30 сая ам.доллараар худалдан авсанаар Шри-Ланкачууд дэлхийн хамгийн томоохон биржийн мэдээллийн технологийг бүхэлд нь шийдэж чадна гэдгийг баталсан үйл явдал болсон. Уг компанийн боловсруулсан программыг одоо Монголын хөрөнгийн биржэд суурилуулахаар болоод байгаа билээ.

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


ИНТЕРНЕТ БИЗНЕС ДАХИН ТӨРЖ БУЙ НЬ

1

Эхний давалгаа

2000-аад онд интернет бизнес хүчээ авч технологи, програм хангамж, онлайн үйлчилгээнйи компаниуд олноор төрж байлаа. Хөрөнгө оруулагчид ч энэ салбар луу хуйлран орцгоосон боловч тун удалгүй хий хөөрөгдөл байсан нь харагдаж тэдгээр компаниудын дийлэнх нь дампуурсан байдаг. Dotсом гэж нэрлэгдсэн тэр хөөс хагарснаас хойш энэ салбарт итгэх итгэл олигтой сэргэхгүй явсаар дэлхийн санхүүгийн хямралтай залгасан. Харин арван жилийн дараа буюу 2010 онд интернет, технологийн компаниуд түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан тухайгаа ар араасаа тайлагнахад энэ салбар дахин төрсөн нь тодорхой боллоо.

2

Зах зээлийн үнэлгээ

Google

Apple

Yahoo

Microsoft

161.24 тэрбум $

300.69 тэрбум $

19.25 тэрбум $

202.34 тэрбум $

Ажилчдын тоо Орлого Нийт цэвэр ашгийн маржин Цэвэр ашиг Үнэ ашгийн харьцаа

46,600

13,600

89,000

87.45 тэрбум $

5.94 тэрбум $

68.62 тэрбум $

64.97%

39.07%

61.32%

78.08%

8.35 тэрбум $

19.55 тэрбум $

1.14 тэрбум $

21.79 тэрбум $

19.43

15.49

17.36

9.53

Хэрэглэгчийн тоо

Хоёр дахь давалгаа 2011 оны 5 дугаар сард мэргэжлийн хүмүүсийг нэгтгэдэг онлайн сүлжээ үүсгэсэн Linked In компани хувьцаагаа биржээр зарж эхэлсэн. Арилжааны эхний өдөр хувьцааны ханш бараг хоёр дахин нэмэгдэж компанийн зах зээлийн үнэлгээ 8.91 тэрбум долларт хүрч улмаар үүсгэн байгуулагч нь хоромын зуур тэрбумтан болчихов. Удалгүй Linked In-ий араас орос вэб портал Yandex, Хятадын Facebook гэгддэг Ren Ren мөн амжилттай IPO хийцгээв.

Энэ бас хөөс үү?

500 Сая

linked in Зах зээлийн үнэлгээ Ажилчдын тоо

Энэ болгоомжлол хэдий үндэслэлтэй ч энэ удаад 2010 оныхоос ялгаатай хоёр ч зүйлийг нэрлэж болхоор байна. IPO хийхээр зэхэж байгаа компаниуд нийтэд санал болгох хувь хэмжээг бага буюу 10 орчим хувь байхаар тооцоолж байгаа нь эхний онцлог юм. Энэ нь Bloomberg-ээс тооцсон салбарын одоогийн дундаж болох 24 хувиас хамаагүй доогуур байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын дунд хомсдол үүсгэж хувьцааныхаа үнийг өндөр байлгахыг зорьж байгаатой холбоотой аж.

Өнгөрсөн сард Пакистанд Осама бин Ладенийг устгах ажиллагаа явагдаж байхад хажуу хөрш нь өөрийн мэдэлгүй үйл явдлыг Twitter-ээр дэлхийд мэдээлж байсныг санаж байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэлийнхнээс хамаагүй өмнө үйл явдал газар дээрээ өрнөж байхад нь “харанхуй шөнө нисдэг тэрэг хажууд эргэлдээд унтуулахгүй юм” хэмээн гомдоллож нийтэд цацсан байдаг. Twitter нь интернет хэрэглээ, онлайн бизнесийн дүр төрх, тоглоомын дүрмийг өөрчилж чадсан шинэ үеийн компаниудын төлөөлөл мөн. Өмнө нь вэб хуудас, онлайн дэлгүүр, төлбөр тооцоо, мэйл, хайлтын систем (жишээ нь, Yahoo, Google, AOL, Amazon) гэх мэт бизнес үйлчилгээ давамгайлж байсан бол шинэ урсгал нийгмийн харилцаа, сүлжээ, мэдээлэл хуваалцах чиглэл рүү илүү хөгжиж байна гэж дүгнэж болхоор байна. Хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээ нэвтрүүлэх замаар олон олон үйлчлүүлэгчтэй

Groupon

Zynga

7,000

1,300

3.5 тэрбум $

960 Сая $

81.77% 3.43 Сая $ 1,018.96 100 Сая

90 Сая

320 Сая

болж тэдгээрийг идэвхитэй байлгаж мэдээллийг хуримтлуулж чадсан нь тэдний амжилтын үндсийг бүрдүүлдэг. •

Хоёрдахь том ялгаа нь компаниудын бизнесийн загвар өөрчлөгдөж шинэ шатанд гарсантай холбоотой бөгөөд энэ нь бизнесийн үнэлгээг эрс өсгөж байна.

Бизнесийн загвар хэрхэн өөрчлөгдөв?

295

232.92 Сая $

Нийт цэвэр ашгийн маржин

Үүнтэй зэрэгцээд интернетэд суурилсан бизнесүүдийн хувьцаа худалдаж авах зах зээлийн эрэлт өндөр байгаа нь үнийг хөөрөгдөж дахин хөөсрөлтөнд хүргэж болзошгүй гэсэн зүй ёсны болгоомжлол төрж байгаа юм.

Pandora

6.45 тэрбум $ 1,288

Орлого

2000 оноос хойш нам гүм байсан энэ зах зээлд эрэлт их байгаа Цэвэр ашиг нь тодорхой болж, Facebook, Groupon, Zynga, Pandora зэрэг Үнэ ашгийн харьцаа томоохон компаниуд хувьцаагаа биржээр зарах тухайгаа ар Хэрэглэгчийн тоо араасаа мэдэгдлээ.

www.purplebook.mn

26,316 31.12 тэрбум $

Facebook л гэхэд 500 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй, тэдгээрийн 50 хувь бараг өдөр болгон дансаа ашигладаг, дундаж хэрэглэгч 130 найзтай байдаг. Тэгэхээр хагас тэрбум хэрэглэгчийн нас, хүйс, хаяг, сонирхол, найзын хүрээ, очдог газар, худалдаж авдаг зүйлийн талаарх мэдээллийн сан дангаар л ямар хүчтэй хэрэгсэл болох нь ойлгомжтой. Биржид бүртгүүлэх хүсэлтээ 6 сарын эхээр гаргаад байгаа бөгөөд 750 сая ам.доллар төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бас нэг компани бол Groupon. Энэ компани нь бараа бүтээгдэхүүн хямдруулан худалдан авах үйлчилгээ үзүүлдэг, тухайлбал өнөөдрийн ирүүлсэн саналуудын нэг нь фитнес клубт 50 хувийн хөнгөлөлтэй элсэх эрх байх жишээтэй. 2008 оны 11 дүгээр сард үүсгэн байгуулагдсан Groupon өдгөө 44 орны 50 сая хэрэглэгчтэй болоод байна Groupon үйлчлүүлэгч нартаа бодит барааны хямдрал зардаг байхад Facebook-ийн сайтад зориулсан онлайн тоглоом бүтээдэг хамгийн том компани болох Zynga тоглоомын ертөнц дотор бараа бүтээгдэхүүн зардаг. Жишээ нь, дайсантай байлдах гэтэл буу гологдвол 10 доллар төлж кодоо оруулаад илүү хүчтэй буу авч болох нь. Эдгээр үйлчилгээ нь хэрэглэгчдэд улам ойртож гар утас руу шилжснээр хязгааргүй интернетийн орон зайг гарт атгуулж “байнга хамт” явах болсон.

Тэгэхээр дээрх хүчин зүйлс компаниудын үнэлгээ нэмэгдэж, үнэ өсөхөд нөлөөлж байгаа. Гэхдээ үүний зэрэгцээ зохиомол хөөсрөлт явагдахгүй гэх баталгаа байхгүй тул хөрөнгө оруулагч нар судалгаагаа сайн хийх хэрэгтэй.

25


2011 ОНЫ 6 ДУГААР САР

ЗОХИОГЧИД Өлзийбаярын Ганзориг

Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Санхүүгийн магистр, Маастрихтын Удирдлагын Сургууль, Голланд

Болорболдын Заяа

Мандал Даатгал Маркетингийн удирдлагын бакалавр, Флоридагийн Их Сургууль, АНУ

Лосолсүрэнгийн Бямбаа

Мандал Ассет Менежмент Бизнесийн удирдлагын магистр, Васеда Их Сургууль, Япон

Доржготовын Дорждэрэм

Мягмарын Давааням

Мандал Даатгал Санхүүгийн удирдлагын бакалавр, МУИС

UMC Group Математикийн магистр, Москвагийн Багшийн Их Сургууль, ОХУ Санхүүгийн удирдлагын магистр, Плехановын Их Сургууль, Монгол улс

Түмэннасангийн Батзул

Creative Mind Маркетингийн удирдлагын магистр, Уэльсийн Их Сургууль, Их Британи

Гаваагийн Отгонжаргал

Мандал Ассет Менежемент Бизнесийн удирдлагын магистр, Калифорнийн Улсын Их Сургууль, АНУ

Доржийн Батхүү

BSI Санхүүгийн удирдлагын магистр, СЭЗДС

Нямдаваагийн Монсор

UMC Alpha Мэдээлэл технологийн магистр, ШУТИС

Цэмбэлийн Амарсанаа

Мандал Даатгал Олон Улсын харилцааны бакалавр, Хүмүүнлэгийн Их Сургууль

Баттөрийн Наранжаргал

UMC Alpha Мэргэшсэн нягтлан бодогч, Бизнесийн удирдлагын магистр, СЭЗДС

26

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


2011 ОНЫ 6 ДУГААР САР

28

© Copyright 2011 Mandal Financial Services. All rights reserved.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.