2015 ОНЫ 3 ДУГААР САР
2015 ОНЫ БАРИЛГЫН САЛБАРЫН ТӨЛӨВ Барилгын салбарын өсөлт удаашрах хандлагатай болж, дэмжиж ирсэн бодлогууд эдийн засгийн хүндрэлийн байдлаас шалтгаалан зогсонги байдалд орох шаардлага тулгарч байгаа нь тус салбарын энэ оны төлөв байдлыг муутгах магадлалтай байна. Тухайлбал ханшийн өндөр өсөлт барилгын компаниудын үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэх, ипотекийн зээл олголт зогсвол борлуулалтын орлогыг тасалдуулах, арилжааны банкуудын зээлийн чанаргүйдэл нэмэгдвэл зээлийн санхүүжилт хомстох зэргээр илэрч болзошгүй байна.
Валютын ханшийн өсөлт үргэлжилнэ 2014 онд экспорт 35.2 хувиар өсч, импорт 17.6 хувиар буурч, гадаад худалдааны тэнцэл 538 сая ам.долларын ашигтай гарсан ч ханшид нөлөөлсөнгүй. Алтны олборлолтын хэмжээ 2009 оны түвшинд эргэн ирж, 10 тонн алт экспортолсноор 405 сая ам.долларын орлого олсон ч валютын нөөцөд дэмжлэг үзүүлж, ханшид нөлөөлж чадсангүй. Самурай бонд, Төв банкны интервенц хүртэл ханшийн өсөлтийг тогтоож чадахгүй байна. Шалтгаан нь валютын орох урсгал чамлалттай, гарах урсгал нь өндөр. Голланд өвчний үр дагавраар 2011-2012 онуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 31-33 хувьтай тэнцэх хэмжээний урсгал тэнцлийн алдагдалд учирч, гагцхүү үүнийг дотоодын нийт бүтээгдэхүүний 35-44 хувийн гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нөхөж ирсэн байдаг. Гэтэл 2014 оны байдлаар урсгал тэнцлийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьд, гадаадын шууд хөрөнгө оруулалт дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүрснээр нөхөх ямар ч бололцоогүй болж байна. Энэ онд хувийн хэвшил болон улсын өрийг төлөхөд ойролцоогоор 1 тэрбум ам.доллар 1
6
Зураг 1
Эх сурвалж: Монголбанк
шаардагдах ба гадаад валютын албан нөөц хаанаа ч хүрэхээргүй байдалтай байна. Үүнээс гадна ханшийг тогтворжуулах зорилгоор Монголбанк Хятадын ардын банктай 15 тэрбум Юаньны своп хэлцэл хийсэн ч тогтворжуулсан зүйлгүй, эргээд 2.4 тэрбум ам.долларын өртэй болж магадгүй байна. Зураг 1-с валютын нөөц 2013 оны эхнээс тасралтгүй буурах болсон чиг харж болно. Нөөцийн энэхүү бууралтын хурдцыг Хөгжлийн банкны санхүүжилт ихээхэн дэмжсэн байдаг ба энэ нь инженерийн барилга, байгууламжийн эрчимтэй нийлүүлэлтээр илэрдэг. Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013-2014 онуудад авто замд 968.5 тэрбум төгрөг, төмөр замд 372.5 тэрбум төгрөг, цахилгаан станцад 190 тэрбум төгрөг, орон сууцны барилгад 115 тэрбум төгрөг, барилгын салбарт 100 тэрбум төгрөг тус тус зарцуулснаар нийт 1746 тэрбум төгрөг болсон байна1. Мөн үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал (цемент, арматур)ийн улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг, нийт
МУ-ын Хөгжлийн Банк © Copyright 2015 www.purplebook.mn. All rights reserved.
301.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Эдгээр дэмжлэгүүдийг авч үзэхэд нийт 2,047.6 тэрбум төгрөг болох үүний 80 хувь буюу ойролцоогоор 900 сая ам.доллар гадагшилсан. Зөвхөн цемент, арматурыг авч үзэхэд 2014 онд нийт импортын 13 хувийг эзэлж байгаа ба мөнгөн дүнгээр нь авч үзвэл 680.7 сая ам. доллар болно. Өрийг төлөхөд шаардагдах валют, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт, гадаад валютын нөөцийн эмзэг байдал, тогтвортой хадгалагдах урсгал тэнцлийн алдагдлаас шалтгаалан валютын ханш энэ онд тогтвортой өсөх магадлалтай байна. Хэрэв ам.долларын ханш 2000-2100 хооронд тогтворжвол барилгын нийлүүлэлт эрс буурч, өссөн нэмэгдэж буй зардлыг дийлэхгүй, барилгын компаниудын үйл ажиллагаа хүндрэхээр байна.
Ипотекийн зээл олголтыг зогсоох шаардлага тулгарч байна Ипотекийн зээлд 2014 оны эхний хагас жилд 18’378 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийн дахин санхүүжилтэд 528.9 тэрбум төгрөг, 20’335 иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгоход 1145 тэрбум төгрөг тус тус зарцуулснаар нийт 1673.9 тэрбум төгрөг болсон2. Ипотекийн зээл олголт нь долларжих процессыг бий болгож, ханш өсөх хүлээлтийн шалтгааныг үүсгэсэн. Зураг 2
байсан. Ипотекийн зээл олголтын хэмжээ 200-300 тэрбум төгрөг болоход ханш 25 төгрөгөөр, 300-500 тэрбум төгрөг болоход ханш 40 төгрөгөөр, 500-800 тэрбум төгрөг болоход ханш 90 төгрөгөөр тус тус огцом нэмэгдсэнээр 1.5 сарын хугацаанд буюу 2013 оны 8 сарын 31-нд 1462-с 1617 болж нийт 155 төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Хэрэв зураг 2-с харвал ипотекийн зээл олголтыг дагаад ам.долларын ханш өссөөр байгааг харж болно. Өөрөөр хэлбэл хуучин байраа зарсан, өмнөх жилийн 1518 хүүтэй ипотекийн зээлээ 8 хувь уруу шилжүүлээд тодорхой хэмжээнд мөнгөтэй болсон иргэд ам.долларт хөрөнгө оруулах байдал буурахгүй байсаар байна. Ханшийн өсөлтийг тогтоон барих, тогтворжуулахын тулд ипотекийн зээл олголтыг зогсоох шаардлага тулгарч байна. Хэрэв ипотекийн зээл олголт зогсвол долларжих болон ханш өсөх байдал дэмжигдэхгүй ч орон сууцны эрэлт буурч, барилгын компаниудын борлуулалтын орлого тасалдахад хүрнэ.
Барилгын салбарын зээлийн чанаргүйдэл нэмэгдэж байна. Барилгын салбарын байдал 2009 оны хямралын түвшинд хүрч муудаагүй ч өсөлт удааширч барилгын компаниудын үйл ажиллагааны байдалд муудаж байгааг арилжааны банкуудын зээлийн чанаргүйдлээс харж болно. Зээлийн чанаргүйдлийг салбаруудын байдалтай харьцуулан авч үзвэл хамгийн гаагүй явж байгаа нь барилга салбар байна. 2009 оны хямралын түвшинтэй харьцуулбал зураг 3-т харуулснаар уул уурхай 3.2 дахин, бөөний болон жижиглэнгийн худалдаа 2.3 дахин өссөн бол боловсруулах үйлдвэр 65 хувиар, барилга 55 хувиар тус тус доогуур байна. Зураг 3
Эх сурвалж: Монголбанк
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оны 6 сарын 14-нд эхэлсэн ба ипотекийн зээл олголтын хэмжээ 150 тэрбум төгрөг хүртэл валютын ханш тогтвортой Эх сурвалж: Монголбанк 2
МУ-ын Хөгжлийн Банк
www.purplebook.mn
7
2015 ОНЫ 3 ДУГААР САР
Барилгын компаниудын зээлийн чанаргүйдлийг авч үзвэл зураг 4-т харуулснаар 2014 онд 60.9 тэрбум төгрөгт хүрч 54 хувиар өссөн байна. Энэхүү өсөлт нь 2009 оноос хойш хамгийн өндөр цэгт хүрээд байгаа бөгөөд энэ утгаараа арилжааны банкууд барилгын салбарт олгох зээлээ болгоомжилсон байдалд шилжүүлж, хумихад хүргэж болзошгүй. Зураг 4
Дан ганц барилгын салбарын зээл хумиад зогсохгүй зураг 3-т харуулснаар арилжааны банкуудын нийт чанаргүй зээлийн 31.8 хувийг эзэлж буй уул уурхай, 27.7 хувийг эзэлж буй бөөний болон жижиглэнгийн худалдаа, 8.5 хувийг эзэлж буй боловсруулах үйлдвэрийн салбарын зээлүүдийг мөн хумихад хүрнэ. 2015 оны барилгын салбарын төлөв байдлыг дээрх бүгдээс нэгтгэн дүгнэвэл тааруухан байхаар байна. Эдийн засгийн болон үнэ тогтворжуулах хөтөлбөр, санхүүжилтүүд хүлээлтийн байдалтай байгаагаас барилгын компаниуд бүтээн байгуулалтын ажилд яарах шаардлагагүй аж. Үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоож, их ажлын дараах амралтын байдалд шилжих нь зүйтэй гэдгийг эдийн засгийн цаг үеийн шаардлага харуулсаар байна.
Эх сурвалж: Монголбанк
8
© Copyright 2015 www.purplebook.mn. All rights reserved.
БАРИЛГЫН САЛБАРЫН ОСОЛ АВААР, ТЭДГЭЭРИЙН ШАЛТГААН Зураг 1
Нэн анхаарах хөдөлмөр хамгаалал, техник тоног төхөөрөмж, барилгын талбайн аюулгүй байдал болон холбогдох төсөвт өртгийг шийдсэнээр барилгын салбарын осол аваар дахин яригдахгүй, эрсдэл буурах суурь нөхцөл нь бүрдэнэ.
Үйлдвэрлэлийн осол аваар дурын салбарт гарах боломжтой байдаг ба өсөлтөө дагаад ослын шалтгаан нэмэгддэг цөөн салбаруудын нэг нь Монголд барилгын салбар болчхоод байна. Ослын шалтгаануудыг хөдөлмөр хамгаалал, техник тоног төхөөрөмж, барилгын талбайн аюулгүй байдал болон холбогдох төсөвт өртөг гэж дөрвөн үндсэн бүлэгт хувааж болно.
Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал хангагдаагүй, дотоод хяналтгүй, хариуцсан бүтэц орон тоогүй, дүрэм, журам зааврыг мөрдөөгүйгээс осол аваар буурахгүй байсаар байна. Дэлхийн хэмжээнд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны нөхцөл байдлаас шалтгаалан осол эндэгдэл байнга өсч жилд 2 сая хүн нас барж, 4 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа аж. Энэ нь 15 секунд тутамд нэг хүн осолд өртөж, 30 секундэд нэг хүн нас барж байгаа үзэгдэл юм3. Дээрх судалгаа бол дэлхий улс орнуудад зөвхөн барилга гэлтгүй бусад салбарын хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд тохиолдсон эрсдэлийн дүн юм. Тэгвэл манай улсын хувьд сүүлийн есөн жилийн хугацаанд зөвхөн барилгын салбарт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 иргэн амь насаа алдсан байдаг. Тус хоёр тооны харьцааг авч үзэхэд 2 осол тутмын 1 нь эрдэнэт хүний амь нас авч оджээ. Харин 3 осол тутмын 1 нь хүндэвтэр байдалд хүргэж байна. Зураг 1-т харуулснаар хөнгөн хэлбэрийн гэмтэл амь насаа алдах болон
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
хүндэвтэр гэмтлийн дараа ямагт орж байгаа нь барилгын салбарын үйлдвэрлэлийн ослын эрсдэл аюултай түвшинд байсаар байна. Осолд өртөгсдийг насны ангиллаар авч үзвэл сүүлийн 5 жилийн хугацаанд 18-35 хүртэлх насныхан 61 хувийг, 35-с дээш насныхан 38 хувийг тус тус эзэлсэн байна. Эндээс харвал залуучууд хамгийн их өртжээ. Зураг 2
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Гарсан осол эндэгдлийн давтамжийг бууруулах, дахин гаргуулахгүйн тулд хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаанд онцгой анхаарч ажиллах, холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдүүлэх, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны эрх зүйн хэм хэмжээ, норм нормативыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагууд тулгарсаар байна.
“Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны шинэчлэлт” Үндэсний зөвлөгөөн 2014 он 4 сар 3
www.purplebook.mn
9
2015 ОНЫ 3 ДУГААР САР
Техник тоног төхөөрөмж, өргөх механизмын машиныг хувь хүмүүс худалдаалж, мэргэжлийн бус туршлага багатай инженерүүд угсарч байгаагаас осол аваарын шалтгаан болсоор байна. Барилгын салбарын ослын шалтгааны 13 хувь нь тоног төхөөрөмжийн улмаас, 25 хувь нь удирдлага зохион байгуулалтаас, 62 хувь нь тухайн хүний зан чанараас улбаалан үүсдэг гэсэн тоо бий. Гэхдээ тус ангиллаас илүүтэйгээр шалтгааныг нь нарийвчлан авч үзсэнийг зураг 3-т харууллаа. Зураг 3
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
2014 оны байдлаар нийт ослын шалтгааны 46 хувийг уналт нуралт үүний дотор өндрөөс унах 52 хувь, ачаа өргүүрээс унах 12 хувь, балкон, хаалт, хонгил руу унах 8 хувийг эзэлж байна. Дараагийн 23 хувийн шалтгааныг өргөх механизм болон тоног төхөөрөмжийн эвдрэл эзэлж байна. Тухайн барилга дээр ажиллаж байгаа машин, тоног төхөөрөмжүүдийг үзлэг шалгалтанд оруулж, хэрэгтэй засвар үйлчилгээг нь байнга хийх, инженер техникийн ажилтныг сургалтанд хамруулж мэргэшүүлэх, өргөх зөөх байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, зөөж шилжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, өргөх байгууламжийг ашиглахдаа мэргэжлийн үнэмлэхтэй кранчин, операторчин, оосорлогч, дохиочинг ажиллуулснаар энэ төрлийн эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой.
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг мөрдөх, энэ чиглэлийн эрсдэлийг бууруулах гол хүчин зүйл нь барилгын талбайн зохион байгуулалт болон аюулгүй байдал болдог. Аж ахуйн нэгж, иргэн олгогдсон газрынхаа 70%-д барилгаа барьж үлдсэн 30%-д нь
10
зам талбай, автомашины зогсоол, ногоон байгууламж бий болгох ёстой. Гэвч манай нөхцөлд зам талбай руу тулгаж, олгогдсон талбайгаа зуун хувь барилгажуулан барилгын шат, өргөгч механизм нь гадна талбайд ажиллаж байгаагаас үүдээд хөдөлмөрийн аюулгүй байдал ноцтой зөрчигддөг. Үүний тод жишээ нь барилгын гадна талд хашаа хамгаалалтгүй, краны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас барилгаас төмөр унах, өргөж явсан эд зүйл унах зэргээр осол аваарууд гарч иргэдийг нэлээдгүй бухимдуулсан. Барилгын талбайн хэмжээ, ногоон байгууламж, зогсоолын зөрчил, орчны шаардлага хангаагүй зураг, ерөнхий төлөвлөгөөтэй нийцэхгүй зураг зэрэг төсөл боловсруулалт, төлөвлөлтийн шатны зөрчлүүдийг дор бүр нь арилгаснаар барилгын талбайн зохион байгуулалтын эрсдэлээс зайлсхийх боломжтой.
Барилгын төсөвт өртөгт эзлэх нийт төсвийн 13.6 хувийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд зарцуулна гэх заалтыг хэрэгжүүлдэггүйн улмаас барилгын осол аваарыг шууд болон шууд бусаар дэмжсээр байна. Ажилчдын хөдөлмөр хамгаалалд зарцуулагдах ёстой төсвийг барилгын компаниуд зардлаа хэмнэхдээ танадаг. Эцэст нь ажилтан хохирдог. Нэг барилгыг барихад шаардагдах дээд хэмжээний зардлыг захиалагч тал болон хөрөнгө оруулагч тогтоосны дагуу стандарт заавруудын шаардлагыг хангасан хэмжээний өртгийг төсөвт суулгадаг ойлголт байх ёстой. Хөдөлмөр хамгааллын зардал хамгийн багадаа 1 тэрбум төгрөг тутамд 20 сая төгрөг, 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгад 40 сая төгрөг зөвхөн хөдөлмөр хамгааллын зардал гэж төсөвлөгдөх стандарт дүрэмтэй. Эрүүл ахуй, ХАБ-ын тухай хуулийн хүрээнд 439 аж ахуйн нэгжээс засгийн газрын тогтоол, хууль журам, шаардлагын дагуу 144 нь төсөвт өртгийн 1%-ийг урьдчилан сэргийлэхэд зарцуулжээ. Хяналтын хуудсаар ХАБ-ын эрсдэлийг үнэлэхэд 176 компани эрсдэл ихтэй, 195 нь дунд эрсдэлтэй, 68 нь эрсдэл багатай байгаагийн шалтгаан нь нийт аж ахуйн нэгжийн тал хүрэхгүй хувь буюу 220 нь ажилчдаа ХАБЭА-н сургалтанд хамруулсан, 203-ынх нь захирлууд тус сургалтанд хамрагдсан, 92 буюу ердөө 20.9% нь дотоод хяналтыг хэрэгжүүлсэн байдаг.
© Copyright 2015 www.purplebook.mn. All rights reserved.
Зураг 4
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Үйлдвэр үйлчилгээний зардлын дор хаяж нэг хувийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалд зарцуулж хэвших, өөрөөр хэлбэл нэг хүнд цалингаас гадна дунджаар 900 мянган төгрөг зарцуулагдах ба үүнд ажлын 26 өдрийн хоол, унааны мөнгө, эрүүл ахуй, ариун цэврийн тохилог орчинг бүрдүүлэх бусад зардал, ажлын хувцас зэрэг багтахаар тооцоологдсон байдаг4. Барилгын захиалагч этгээд барилгын төсөвт өртөгт дээр дурдагдсан төсөв хөрөнгийг төлөвлөж, төсвийг зөвхөн тухайн ажилд нь зарцуулснаар эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Дээр дурдсан зүйлүүд дээр үндэслэн дараах хэдэн зөвлөмжийг хүргүүлж байна. 1. Аюултай нөхцөл байдлыг үүсэхээс өмнө мэргэжлийн боловсон хүчнүүдийг тухайн тохиолдлыг урьдчилж таниад, үүсэхгүй байх арга хэмжээг авах чадвар эзэмшүүлэх, үүний тулд ажилчдыг тогтмол сургалтанд байнга хамруулж, үр дүнгээр урамшууллын болон шийтгэлийн горим тогтоох, түүнийг хуульчлах тал дээр анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. 2. Барилгад ажиллах мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байдлыг инженер техникийн багийн нэгдсэн тогтолцоо бий болгосноор шийдвэрлэх боломжтой. 3. Урамшууллын системийг нэвтрүүлэхдээ барилгын талбай дээрх ХАБЭА-н чиглэлээр жилд 2 удаа шалгалт авч баталгаажуулан үр дүнг нь тайлагнаж түүний хэрэгжилтийг цалин урамшууллын системтэй холбож, үүрэг хариуцлагыг бодитоор үнэлдэг болох шаардлагатай. 4. Ажлын байрны аюулгүй байдал гэдэгт хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, хувцас, малгай, гар багаж зэргийг ойлгохоос гадна ажлын байран дээр эмх цэгц, цэвэр
4
цэмцгэр байдлыг энэ тэргүүнд тавьж үзэх шаардлагатай. Барилгын талбайн эмх цэгцийг зохион байгуулахдаа дотоод хяналтыг сайжруулж, зураг төслийн байгууллагын стандартын дагуу ажиллан, зам талбай, ногоон байгууламжийн зохих хэмжээ стандартыг чанд мөрдөж талбайн зохион байгуулалтыг зөв тооцож байх нь чухал байна. 5. Техник тоног төхөөрөмжийн үүдэлтэй ослуудыг бууруулахдаа энэ чиглэлийн мэдээлэл баримт цуглуулж дүн шинжилгээ хийх, барилгын ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчтай байх, өргөгч зөөгч механизм, тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагуудаар угсруулж, суурилуулах магадалгаа гаргуулах арга хэмжээг барилгын гүйцэтгэлд ягштал хэрэгжүүлж байх нь зүйтэй. 6. Барилгын салбарын хөдөлмөр хамгааллын зардал бага байдаг ба төлөвлөлтийн дагуу зохих төсвийг суулгаж өгдөггүй. Барилгын стандарт шаардлагуудыг хангасан хэмжээний өртгийг барилгын ажлын төсөвт суулгаж өгснөөр шууд тохиолдох эрсдэлийг багасгах боломжтой. Хөдөлмөр хамгааллын зардлыг орон бүр өөр өөрсдийн онцлогт тохируулан барилгын төсөвт өртөгт тусгаж өгдөг ба энэ нь төсөвт өртгийн 5 хувиас хэтэрдэггүй байна. Энэхүү зардлыг захиалагчийн барих гэж буй барилгын төрөл хэмжээ, овроос шалтгаалж янз бүрээр төсөвт суулгахыг нормчилсон байх ба гэрээний дүнд уг арга хэмжээний зардлыг заавал тусад нь харуулсан байх нь зохистой байна. 7. Төсвийн хорогдлоос болж үүсэх хариуцлагын эрсдэлийг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны стандартыг зөрчсөн гүйцэтгэгч компанитай хариуцлага тооцож, тэдгээрт мөнгөн дүнгээр оногдуулах хуулийн заалтыг өндөрсгөх бодлого чухал. Гүйцэтгэгч байгууллага тус бүрээр хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн санхүүжилтийг тодорхой эх үүсвэртэйгээр баталж харуулах, хэрэв компани зардлаа хэмнэхдээ хөдөлмөр хамгааллын зардлаас танаснаас болж ажилчид хохирсон бол үүссэн эрсдэлийг хэд дахин нөхөн төлүүлэх хуульчилсан заалтыг мөрдлөг болгож ажиллах хэрэгтэй.
МҮХАҮТ “Барилга аюулгүй ажиллагаа” сэдэвт уулзалт зөвлөгөөн
www.purplebook.mn
11
2015 ОНЫ 3 ДУГААР САР
ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Эдийн засгийн хүндрэлийн байдлаас шалтгаалан орон сууцны эрэлт буурах хандлагатай байна. Үүнтэй зэрэгцээд нийлүүлэлт 16 хувиар буурсан нь орон сууцны үнэ 2014 онд 11.7 хувиар буурахад хүргэсэн.
Барилгын салбарыг үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны санхүүжилтээр дэмжсэнээр 2013 онд 66.5 хувийн өсөлтийг авчирсан. Тус өсөлтийг бий болгоход барилгын салбарынхан маш шаргуу, сайн ажилласны үр дүнд эдийн засгийн бодит өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалж, хөдөлмөрийн зах зээлийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд том хувь нэмэр оруулсан. Гэтэл 2014 онд байдал 2013 оноос муудаж тус салбарын өсөлт хүснэгт 1-т харуулснаар 16.3 хувийн өсөлттэй гарч байна5. Тухайлбал барилгын салбарын 40 орчим хувийг эзэлдэг орон сууцны барилга 17 хувийн өсөлттэй, 34 хувийг эзэлдэг инженерийн барилга байгууламж 5.4 хувийн өсөлттэй гарснаар голлох нөлөөг үзүүлжээ. Төмөр зам, авто замын бүтээн байгуулалт 2013 оны түвшинд хүрээгүй байгаа нь төсөвт ам. долларын ханшийг 1384-р тооцсон, хөрөнгө оруулалтын төсөв танагдсан, ам.долларын ханш өссөн зэрэг олон шалтгаантай. Хүснэгт 1-с орон сууцны барилгын өсөлт 51.4 хувиас 17 хувь болж буурсан байгааг харж болно. Энэхүү бууралтад эрэлт, нийлүүлэлтийн аль алиных нь нөлөө орж ирсэн.
Орон сууцны үнэ буурах хандлагатай байгаа нь эрэлтийн бууралтаас үүдэлтэй Барилгын ассиоциацийн судалгаагаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн 127’000 өрх, урьдчилгаа 30 хувиа төлөх чадвартай 76000 өрх, өрхийн сарын орлого нь хүрэлцэх 47000 өрх байна гэж тогтоосон бөгөөд эдгээр гурван шаардлагыг хангах, улмаар 8 хувийн зээлд хамрагдах боломжтой бодит эрэлтийг 5 6
12
Хүснэгт 1
Хувийн жин
2013 оны өсөлт
2014 оны өсөлт
Барилга угсралт, их засвар
100%
66.5%
16.3%
Орон сууцны барилга
40%
51.4%
17%
Орон сууцны бус барилга
22%
Барилгын төрөл
-
Үйлдвэрийн Худалдаа, үйлчилгээний Эмнэлэг, сургууль Бусад
Инженерийн барилга, байгууламж -
34%
Эрчим хүч Холбоо Төмөр зам Авто зам Гүүр, гүүрэн гарц Далан, суваг, шугам Бусад (зам, талбай)
Их засварын ажил
4%
20.8%
35.1%
-78.6% 97.6% 33.8% 32.0%
269.2% 80.2% 40.4% 14.6%
303.8%
5.4%
87.2% 14.4% 45.3% 774.1% 161.3% -30.3% 180.9%
255.9% 87.6% -96.3% -38.4% -29.9% 173.9% 137.1%
-30.3%
21%
Эх сурвалж: Үндэсний статистикийн газар
63’000 өрхөөр тодорхойлсон байдаг6. Мөн тус судалгаанд байр авах хүсэлтэй 189’000 иргэнээс амьдрах орон сууцны чухал ч буй байдлыг асуухад 80 хувь нь байрны үнэ, 46 хувь нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаатай ойрхон байх, 44 хувь нь харуул, хамгаалалттай, 42 хувь нь агаарын чанар, 41 хувь нь байршил, 31 хувь нь үнэ цэнээ алдахгүй байх, 30 хувь нь гражтай байх, 25 хувь нь авто зогсоолтой байх, 21 хувь нь дотоод засал, 13 хувь нь барилгын загвар, 13 хувь нь дэлгүүр, бусад үйлчилгээ ойрхон байх, 11 хувь нь гүйцэтгэсэн байгууллагын нэр хүнд гэж үзсэн байна. Эндээс бодит эрэлт үнээр тодорхойлогдож байгаа ба үнийн саналын хувьд нийт санал асуулгад оролцогчдын 71 хувь нь 1.5 сая хүртэлх, 28 хувь нь 1.5-2.5 саяд, 0.58 хувь нь 2.5-3.5 саяд, 0.48 хувь нь 3.5 саяас дээш дээр үнэ болж байна гэж үзжээ. Энэхүү үнийн санал дээр үндэслэвэл орон сууцны метр квадратын дундаж үнэ 1,657 мянган төгрөг болоход иргэдийн сэтгэл ханамж өндөр байх ба 274 мянган төгрөгийн
Үндэсний Статистикийн Хороо Барилгын ассиоциацийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа © Copyright 2015 www.purplebook.mn. All rights reserved.
стандарт хазайлтыг тооцсоноор үнийн түвшин 1,931 мянган төгрөгөөс дотогш орж ирэх үед бодит эрэлт хангагдаж эхлэхээр байна. Гэтэл зураг 1-т харуулснаар 2014 оны байдлаар орон сууцны метр квадратын дундаж үнэ 2,013 мянган төгрөг байгаа ба бодит эрэлт рүүгээ ирэхэд орон сууцны метр квадратын дундаж үнэ 4.1 хувиар буурах шаардлагатай.
Зураг 2
Зураг 1
Эх сурвалж: UMC-Alpha
Зураг 2-т харуулсан өөдрөг төсөөллөөр төрийн дэмжлэгтэй төслүүдийн нийлүүлэлт 2016 он дуустал явах боломжтой. Харин хувийн хэвшлийн төслүүдийн нийлүүлэлт буурсаар байх нь. 2015-2018 онуудад одоогийн орон сууцны нийлүүлэлтээр бодит эрэлтийг хангах боломж бүрэн харагдаж байна.
Эх сурвалж: UMC-Alpha
Эдийн засгийн хүндрэлийн байдал нь эрэлтээс илүү нийлүүлэлтэд гол нөлөөг үзүүлж байна. Энэ нь нийлүүлэлтийн 16 хувийн бууралтаар илэрлээ. Одоо хэрэгжиж буй төслүүдээс 2015 онд 27498 айлын орон сууц ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байгаа нь 2014 оноос 16 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэвч эдийн засгийн хүндрэл, эрэлтийн бууралт, мөнгөний хумих бодлого, барилгын хөрөнгө оруулалтын зогсонги байдал, гадаад валютын ханшийн өсөлт зэргээс шалтгаалан орон сууцны нийлүүлэлтийн орчин таатай бус байна. Үүнээс гадна IV Дулааны Цахилгаан Станц (ДЦС) 2010 оноос бүрэн хүчин чадлаасаа давж, II ДЦСын ашиглалтын хугацаа тооцооллын дагуу 2015-2016 онд дуусаж байгаагаас шалтгаалан 2014 оноос эрчим хүчний яам шинээр эхлэх барилгын төслүүд дэх дулаан, цахилгааны зөвшөөрөл олголтыг бууруулсан. Мөн 2014 оноос хойш Төрийн орон сууцны корпорацийн Буянт Ухаа-II болон Эко яармаг-I зэрэг зорилтот бүлэг рүү чиглэсэн Төрийн дэмжлэгтэй, хямд өртөгтэй төслүүд хэрэгжих болсон нь хувийн хэвшлийн зарим томоохон төслүүдийг зогсооход хүргэсэн.
www.purplebook.mn
Орон сууцны үнийг тогтооход өртөг маш чухал ач үүрэгтэй. Барилгын төсөвт өртгийн нийт зардлын 42 орчим хувийг бараа материалын зардал эзэлдэг ба үүнээс 70 хувийг цемент, арматур эзэлдэг. Үнийг тогтвортой байлгахын тулд Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлж ирсэн Хөтөлбөрийн хүрээнд 2012 онд 50 үйлдвэр, 2013 онд 91 үйлдвэр, 2014-2016 онд 13 үйлдвэр нээх төлөвлөгөөтэй байсан. Эндээс Томоохон үйлдвэрийн нэг болох Хөтөлийн цементийн үйлдвэр жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх чадвартай ба дотоодын нийт цементийн хэрэгцээний 40% орчим хувийг хангах боломжтой болж байна. Хэрэв Хөтөлийн цементийн үйлдвэр, Хөх цавын цементийн үйлдвэр хоёр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтанд орвол дотоодын нийт цементийн хэрэгцээний 80-90%-г хангана. Цемент арматурын үнийн тогтвортой байдал нь барилгын төсөвт зардлын 27.2 хувийн зардлыг өсгөхгүй барих тул өртгийн хувьд үнэ буурах боломж бүрдэж байна. Мөн “Барилгын арматурын үйлдвэр” нь 2015 оны 4-р сард ашиглалтанд орох ба 100,000 тн барилгын ган цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэхүү ган цутгамал бүтээгдэхүүн нь дотоодын нийт хэрэгцээний 60 орчим хувийг хангана.
13
2015 ОНЫ 3 ДУГААР САР
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТЭД ХӨРӨНГӨ БА ХАРИУЦЛАГАА ДААТГУУЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ Үл хөдлөх хөрөнгийн менежментийн бизнест хөрөнгө, хариуцлагын эрсдэлүүдийг удирдах нь туйлын чухал байдаг. Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, оффисын барилга, талбайг түрээслэх, түрээслүүлэх арилжааны харилцаа улам хөгжиж байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн энэхүү төрлийн барилгууд нь түрээслэгчдийн үйл ажиллагааны шаардлага, онцлогоос хамааран харьцангуй том бөгөөд үнэлгээ өндөртэй байх ба мөн олон түрээслэгчидтэй харилцдаг тул хөрөнгийн менежментийн компаниудад өөрийн хөрөнгөнд учрах хохирол мөн бусдад учруулах хохирол гэх хоёр төрлийн том эрсдэлийг удирдах шаардлага гардаг.
Хөрөнгөд учрах хохирол бол биет зүйл унах, мөргөх, байгалийн гамшиг, гал, ус алдах үүнээс шалтгаалан бизнесийн орлого тасалдах зэрэг эрсдэлээр илэрдэг Хөрөнгийн даатгал бол ойлгоход, ашиглахад харьцангуй хялбар. Стандарт хөрөнгийн даатгалын бүтээгдэхүүнд бойлуур, хийн сав, даралтат төхөөрөмжийн тэсрэлт, дэлбэрэлт болон улс төрийн эрсдэл ордоггүй. Түүхийг сөхвөл дээрх эрсдэлүүдийг андеррайтерууд хөрөнгийн даатгалд оруулахаас татгалздаггүй байжээ. Нэгэн цагт улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй хохирол дагуулсан эрсдэлүүд бага тохиолдохын хажуугаар техникийн хөгжлийн тэсрэлт хараахан болоогүй байсан биз. Барууны орнуудын дүнд өрнөсөн үйлдвэржилт, технологийн хурдацтай өсөлт дагуулсан 19-р зууны сүүлээс эхлэн хөдөлгүүр, даралтат төхөөрөмж дэлбэрэх, үйлдвэрийн осол гарах тоо эрс өсч эхэлсэн. Арилжааны даатгалын зах зээл асар том нөхөн төлбөрүүдийг төлсний дараа салбарын хэмжээнд бойлуур, хийн сав, даралтат төхөөрөмжийн тэсрэлт дэлбэрэлтийг тусад нь үнэжүүлж, тусдаа бүтээгдэхүүнээр худалдаалж эхэлсэн байна.
14
Улс төрийн эрсдэлийн хувьд мөн ялгаагүй 20-р зуунд өрнөсөн олон дайн дажин маш их хэмжээний хөрөнгө сүйтгэсэн ба даатгалын компаниудын хувьд стандарт хөрөнгийн даатгалаар асар их хэмжээний нөхөн төлбөр төлж байсан юм. Арилжааны даатгалын салбар өөрөө хөгжихийн хирээр өнөөдөр улс төрийн эрсдэл нь байгууллагын даатгалын дэд салбар болох хүртэл өндөр хөгжсөн.
Бусдад учруулах хохирол бол олон нийтийн өмнө хүлээх хариуцлага, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагаар тодорхойлогдоно Арилжааны даатгалын хувьд энэ төрлийн эрсдэлийг Байгууллагын Ерөнхий Хариуцлага гэдэг бүтээгдэхүүнээр хамгаалдаг. Иргэншсэн нийгмийн онцлог бол бид бусдын өмнө ухаалаг амьдрах ёс юм. Үүнийг иргэний хуульд тусгаснаар хуулиар хариуцлага хүлээх үндэслэлийг бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл бид бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас, нэр төрд эдийн болон эдийн бус гэм хор учруулбал хуулиар тухайн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
Ус алдсанаас үүссэн хөрөнгийн даатгалын кейсээс барилгын хөрөнгө болон хариуцлагын даатгал мөн болох нь харагдана Даатгуулагч нь А зэрэглэлийн оффис, худалдаа, үйлчилгээ хосолсон зориулалт бүхий барилгын өмчлөгч бөгөөд өөрийн менежементээр 20,000 орчим м.кв талбайг 60 орчим байгууллагуудад түрээслүүлдэг. Барилгын давхрууд дэлгүүр, ресторан гэх мэт худалдаа үйлчилгээгээр төрөлжсөн байх ба бусад давхрууд албан байгууллагын оффисууд юм. Барилгын дэд бүтэц таазаар, ил хэлбэрээр шийдэгдсэн байдаг ба HVAC төхөөрөмж усаар тэжээгддэг, мөн түрээсийн талбайнуудыг bare shell хэлбэрээр түрээслүүлдэг. Bare shell гэдэг
© Copyright 2015 www.purplebook.mn. All rights reserved.
нь дотоод засал чимэглэл хийгдээгүй зарим нэмэлт буюу эцсийн хэрэглэлүүд жишээлбэл агааржуулалт, халаагуур, хөргүүрийн төхөөрөмж, гэрлийн ламп, дүүжин тааз, угаалтуур суултуур гэх мэт суурилуулагдаагүй байхыг хэлнэ. Энэ хэлбэрийг ихэвчлэн худалдаа үйлчилгээ оффисын түрээсийн талбайнуудад сонгодог. Учир нь түрээслэгч тус бүр өөр өөрийн онцлогоор өрөөг тохижуулах сонирхолтой байдагтай холбоотой юм. Эрсдэлийн удирдлагын хүрээнд барилга нь 24/7- оор харуул хамгаалалт, сан техникч, цахилгаанчин ажиллуулдаг ба түрээсийн харилцааны журмаар бүх түрээслэгчид илүү түлхүүрийг хөрөнгийн менежментийн компанид хадгалуулахыг, зохих даатгалыг хийлгэсэн байхыг шаарддаг.
Түрээслэгчийн эзэмшлийн талбайд байх HVAC төхөөрөмжийн фэнкойлтой холбогдсон усны уян хоолой задарснаар ус алдсан байна. Эрсдэл шөнө дунд тохиолдсон тул тохиолдлыг илрүүлэх, таслан зогсоох, хохирлыг багасгах арга хэмжээнүүдэд бага зэрэг хүндрэл үүссэн байна. Энэхүү эрсдэлийн улмаас түрээслэгч, түрээслүүлэгч нийлээд нийт 5 хуулийн этгээдийн хөрөнгөнд, орлого тасалдлын их бага хохирол учирсан байна. Үүнд даатгуулагч буюу барилга өмчлөгчийн хөрөнгө, ус алдсан түрээслэгч мөн бусад түрээслэгчийн хөрөнгөнүүд хамаарах юм. Барилгын менежментийн баг цаг тухайд нь даатгагчид нөхцөл байдлыг мэдээллэсэн ба хохирол учирсан барилгын хэсгүүдийг битүүмжлэх хүсэлтийг даатгагч тавьсан ба даатгуулагч биелүүлсэн.
Анхан шатны байдлаар даатгуулагч буюу барилгын өмчлөгчид учирч болохоор байсан хохирлууд нь хөрөнгийн хохирол, орлого тасалдал, хариуцлагаар илэрнэ. Хөрөнгийн хохирлын нөхцөл байдал нь усны нэвчилтээс үүдэн давхар дамжин ханын будаг, обой хууларсан, ус лифтний эд анги руу нэвтэрсний улмаас барилгын зарим лифтнүүд эвдэрсэн, лифтний хонгил усанд автсан байдалтай байв. Орлого тасалдлын нөхцөл байдал нь хохирлоос болж дор хаяж хоёр түрээслэгч байгууллагын үйл ажиллагаа тодорхойгүй
www.purplebook.mn
хугацаагаар зогсоход хүрсэн. Энэ нь түрээслүүлэгчийн өнцгөөс харвал түрээсээ авах боломжгүй байдалд хүрч орлого тасалдаж болзошгүй харин түрээслэгчийн өнцгөөс харвал худалдаа үйлчилгээгээ явуулах боломжгүй болж борлуулалт тасалдах, тогтмол зардлын дарамтанд унах байв. Хариуцлагын нөхцөл байдал нь ус хажуу талын түрээслэгчийн талбай руу нэвтэрч түрээслэгчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан, тухайн түрээслэгчийн хувьд түрээслүүлэгчид хариуцлага тооцож хохирлоо иргэний хуулийн дагуу нэхэмжилж болох үндэслэл үүсч болохоор байсан. Мөн ус алдах болсон шалтгаан хэрэв түрээслүүлэгчийн хариуцлагагүйгээс үүдсэн байх аваас ус алдсан талбайг эзэмшиж байсан түрээслэгч нь түрээслүүлэгчээс хохирлоо иргэний хуулийн дагуу нэхэмжилж болох үндэслэлтэй байв.
Хөрөнгийн хохирлын хувьд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд харьцангуй хялбар байдаг. Хохирлын цар хүрээ, нөхөн төлбөрийн дүн өндөр байх эсэхээс хамаарч хараат бус хохирол үнэлгээний компани, тусгай үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн баг (жишээлбэл галын шинжээчид, аудит, хуульч) хөлслөх шаардлага гарч болдог. Дээрх жишээг харвал илүү зардал гаргах ажлууд, хохирлын дүн харьцангуй бага байсан тул хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 10,000 ам.доллар дотор тул хурдан шийдэгдсэн байна.
Ус алдсанаас болж нэгээс дээш хуулийн этгээд хөрөнгөөр хохирсон тул бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан байх нөхцөл байдал үүссэн ба хэн хариуцлага хүлээхийг тогтоох шаардлагатай. Хохирогч тал буюу нэхэмжлэгч нь хариуцагч тухайн хохиролд буруутай ба тухайн хохирол нь хэдэн төгрөгөөр үнэлэгдэхийг нотлох үүрэг хүлээдэг. Энэхүү процесс нь ярвигтай, ихэвчлэн шүүхдэх замаар шийдэгддэг тул хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг шийдэхэд common sense буюу амьдралтай, практик хандлага, хууль эрх зүйн өндөр мэдлэг шаардагддаг. Эрсдэл тохиолдсон талбайд байх HVAC төхөөрөмжийг өмнөх түрээслэгч өөрийн хөрөнгөөр суурилуулжээ. Тухайн төхөөрөмжийг түрээслүүлэгч хүлээн авч
15
2015 ОНЫ 3 ДУГААР САР
дараагийн түрээслэгчид хүлээлгэн өгсөн ба удалгүй хохирол гарчээ. Аль тал хариуцлага хүлээхийг шийдвэрлэхэд ярвигтай байж болохоор байна. Ус алдалтаас хохирсон бусад түрээслэгчдийн өнцгөөс харвал тэд хэнээс хохирол барагдуулахыг шаардах эрхтэй вэ гэдэг асуудал тулгарсан. Монгол улсын Иргэний Хуулиар гэрээний болон гэрээний бус хариуцлага үүсэх боломжтой. Түрээсийн гэрээгээр түрээслэгчийн үйл ажиллагааны тасалдал, хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах зохицуулалт нарийвчлан заагаагүй байна. Хэрэв нарийвчлан заасан байвал логик дарааллаар түрээслэгч гэрээний зохицуулалтаар хохирол барагдуулахыг шаардах эрхээ эхэлж эдлэх нь зүйтэй байв. Харин тухайн гэрээний зохицуулалт байхгүй үед гэрээний бус хариуцлагаар хохирол учруулсан түрээслэгчээс хохирол барагдуулахыг шаардах эрхтэй юм. Гэрээний бус хариуцлагын зохицуулалтын тайлбар дээр манай иргэний хэргээр мэргэшсэн хуульчдын дунд санал зөрөх тохиолдлууд илэрч байсныг үүнд дурдах нь зүйтэй. Хохирогч нэхэмжлэл үүсгэж байгаа бол хариуцагч талын буруутайг мөн хохирол ямар үнээр хэмжигдэхийг нотлох үүргийг хүлээдэг. Кейсээс харвал талууд бүгд хохирол амссан байх ба (энэ нь авто тээврийн осолтой төстэй) тэр дундаа түрээслүүлэгч, ус алдсан түрээслэгч хоёрын аль нь буруутай байхаас хамаарч хариуцлагын даатгал үйлчлэх эсэх шийдэгдэх байв. Ус алдсан түрээслэгч болон бусад түрээслэгчдэд учирсан хөрөнгийн хохирол нийтдээ 60,000 ам.доллар орчим болсон ба шүүхийн бус замаар тохиролцож, түрээслүүлэгч хариуцахаар шийдвэрлэгдсэн.
16
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл олон түрээслэгчтэй, өндөр өртөгтэй, худалдаа үйлчилгээ, оффисын үл хөдлөх хөрөнгө эрсдэлийн өртцийн хувьд нарийн онцлогтой байна. Өөрөөр хэлбэл олон түрээслэгчид зэрэг бөгөөд тогтмол үйлчилгээ явуулдаг шинж чанар нь ахуйн шинжтэй гал алдах, ус алдах гэх мэт эрсдэлүүд тохиолдох магадлалыг ихэсгэдэг. Үүнээс гадна олон түрээслэгчтэй харилцдаг шинж чанар нь бусдын хөрөнгө, амь нас, эрүүл мэнд гэм хор учруулж болох эрсдэлийн өртцийг мөн нэмэгдүүлж байна. Кейсын хувьд нэг эрсдэлийн тохиолдол нэгээс дээш талуудад зэрэг хохирол учруулсан. Энэ нь өөрийн хөрөнгө хийгээд бусдын эд хөрөнгөд зэрэг хохирол учруулж буй тул хөрөнгийн болон хариуцлагын эрсдэлийн удирдлагыг онцлох нь зүйтэй гэдгийг харж болно. Нийгэм дэх хариуцлагын даатгалын мэдлэг, зах зээлийн нэвчилтийн түвшин нь тухайн нийгэм дэхь иргэний хуулийн зохицуулалт хэрэгжилтийн шууд тусгал байж болохоор байна. Хариуцлагаа даатгуулснаар хариуцлагаа багасгаж болно гэсэн үг биш харин хариуцлага улам нэмэгдэх ёстойг харуулж байх нь зүйтэй.
© Copyright 2015 www.purplebook.mn. All rights reserved.
2015 ОНЫ 3 ДУГААР САР
ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ 2014 онд Хятадын ДНБ-ий 20 гаруй хувийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт саатсан байдалтай байлаа.
байсанд хүрээгүйгээр зогсохгүй, 24 жилийн доод түвшинд хүрлээ. Өнгөрсөн оны эхний хагаст өсч байсан Хятадын үйлдвэрлэл зураг 2-т харуулснаар 2015 оны нэгдүгээр сард 3 жилийн доод түвшинд хүрсэн. Зураг 2
Хятад улс нь дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ хоёрт жагсаж байгаа боловч хөгжиж буй орны тоонд ордог. Учир нь нэг хүнд ногдох ДНБ-ээр дэлхийд 89-т жагсдаг. Анх 1978 онд эдийн засгийн реформоо эхлүүлж, тухайн үед 214 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан бол өнөөдөр 9.2 орчим триллион ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй болжээ. Зураг 1 Эх сурвалж: National bureau of statistics of China
Эх сурвалж: tradingeconomics.com
Тасралтгүй өндөр эдийн засгийн өсөлтийг үзүүлж, 2010 онд 12 хувь, зураг 1-т харуулснаар 2014 онд 7.3 хувийн өсөлт үзүүлсэн. Жил бүр 10 гаруй хувиар эдийн засгийн өсөлт явагдсаны ачаар нийт 500 сая Хятад иргэн ядуурлаас гарч чаджээ. 2013 оноос өмнө ДНБ-д эзлэх үйлдвэрлэлийн салбар голлож байсан бол тус оны эцсийн байдлаар үйлчилгээний салбар голлож эхэлсэн юм. Хятадын ДНБ-ий 46 хувийг үйлчилгээ эзэлж, 44 хувийг үйлдвэрлэл эзэлж байхад үлдсэн 10 хувийг хөдөө аж ахуй эзэлж байна. Ийнхүү эдийн засгийн бүтцээ өөрчилж, хөгжингүй орны бүтэц рүү шилжиж байна. Эдийн засгийн хэтийн төлөв урт хугацаанд тогтвортой ажиглагдаж байгаа ч, богино хугацаанд тийм ч таатай бус үе ирээд байна. 2014 онд эдийн засгийн өсөлт нь таамаглаж
18
Энэ нь Хятадын ДНБ-ий 20 гаруй хувийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сайнаар нөлөөлсөнгүй. 2014 оны 9 дүгээр сараас унаж эхэлсэн байрны үнийн индекс 5 сар дараалан буурч зураг 3-т харуулснаар 2015 оны 1-р сард -5.1 хувьтай гарсан байна. Эдгээр үзүүлэлтүүд болон түүгээр дамжсан бусад салбарын өсөлтийн удаашрал нь 2014 оны эцэст ДНБ-ийг 7.3 хувиар өсөхөд нөлөөлсөн. 2014 онд уналтанд байсан үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэх боломж тун бага ажиглагдах болсон ба Хятадын үл хөдлөх хөрөнгийн хэрэгцээ үндсэндээ хангагдаж байна. Гэхдээ тус зах зээлд өвөрмөц, хэрэглээнд нийцсэн байрнуудын орон зай оршсоор байгаа юм. Санхүүгийн реформоос гадна бодлогын хүрээнд засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтийг дэмжихээр хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч явуулж байна. 2014 оны 3-р улиралд 900 тэрбум юаны нийлүүлэлтийг уламжлалт бус аргаар нэмэгдүүлсэн. Энэ нь ипотекийн зээлийн хүүг бууруулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эрэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлээд байна.
Санхүүгийн реформ үргэлжилснээр дотоодын компаниуд хөрөнгө оруулалт босгох боломж улам бүр нэмэгдэнэ.
© Copyright 2015 www.purplebook.mn. All rights reserved.
Зураг 3
4-т харуулснаар жил бүр 10 орчим хувиар борлуулалт нь өсч байна. Үүнээс гадна валютын дэмжлэг, мөн “Алибаба” компани олон нийтэд хувьцаагаа санал болгосноор тус төрлийн бизнесийн нэр хүндийг өсгөж эхэлсэн. Хурдацтай хөгжиж буй онлайн худалдаа нь улсын жижиглэнгийн худалдааг цоо шинэ түвшинд авчирч байна. Зураг 5
Эх сурвалж: tradingeconomics.com
2015 оны хувьд өмнөх онд эхлүүлээд байсан санхүүгийн реформоо үргэлжлүүлнэ хэмээн засгийн газраас нь мэдэгдээд байна. Энэхүү реформ үргэлжилснээр дотоодын компаниуд хөрөнгө оруулалт татах боломж нь нэмэгдэнэ. Учир нь “IPO” хийх процессыг хялбаршуулах ажил тус реформын гол хэсэгт төлөвлөгдсөн байдаг. Тус реформыг дэмжин Хятадын улс Төв банкнаас 2014 оны 11 сарын 21-нд бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж, 2.75 хувь болгоод байна. Хятадын эдийн засгийн талаарх эдийн засагчдын дунд явуулсан судалгаагаар энэ оны 4-6 дугаар сард дахин бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулна гэж дүгнэжээ1.
АНУ-ын Холбооны нөөцийн сангаас хэрэв суурь хүүг өсгөвөл юань ам.долларын эсрэг суларч, Хятадын экспортын тогтворгүй байдал арилна.
Эх сурвалж: Дэлхийн банк
Авилга, агаарын бохирдлын асуудлууд Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Авилга нь бизнес, эдийн засгийн салбарын өсөлтийг удаашруулах болон бусад сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Үүнээс гадна зураг 6-д харуулснаар бусад хүчин зүйлсийг санхүүжилтийн хүндрэл тэргүүлж байна. Гэхдээ 2015 онд хийгдэх санхүүгийн реформ эдийн засагт эерэг нөлөөллийг авчрах найдвар байсаар байна.
АНУ бодлогын хүүгээ олон сар 0.25 хувьд бариад байгаа ч энэ жил өсгөж магадгүй байна. Холбооны нөөцийн сангаас хэрэв суурь хүүг өсгөвөл юань ам.долларын эсрэг буурч Хятад экспортын давуу талыг олж авна. Тус онд Хятадын эдийн засгийн томоохон хэсэг болох жижиглэнгийн худалдаа сэргэх хандлага ажиглагдаад байна. 2014 онд нийт 66 мянга орчим жижиглэнгийн худалдааны компани бүртгэгдсэн байдаг бөгөөд зураг Зураг 4
Зураг 5
Эх сурвалж: Дэлхийн банк
Эх сурвалж: tradingeconomics.com
http://bloombergtv.mn, 2015 оны 3 сарын 4-ны мэдээ, Хятад улс Төв банк зээл, хадгаламжийн жишиг хүүгээ бууруулж магадгүй 1
www.purplebook.mn
19
2015 ОНЫ 3 ДУГААР САР
УУЛ УУРХАЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ХАНШИЙН ЭРСДЭЛ Зэсийн зах зээл энэ онд илүүдэлтэй нүүр тулахаар байна.
ам.доллар хүртэл унах магадлалтайг зарим шинжээчид онцолж байна. Зураг 1-т харуулав. Зураг 1
Монгол Улс зэсээр баялаг бөгөөд геологичид 1.2 тэрбум тонн цэвэр зэсийн нөөцтэй гэдэг. Одоогоор 36.3 сая тонн нөөц тогтоогдож, Эрдэнэсийн санд бүртгэгдээд байна. Өнгөрсөн жил 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 3,118.7 мян доллар орлогыг бүрдүүлнэ гэж таамаглаж байсан ч зэсийн үнийн бууралтаас шалтгаалан биелэгдсэнгүй. 2014 онд 1378.1 мянган тонн зэс экспортолж, 2573.6 мянган ам.долларын экспортын орлого олжээ. Ингэснээр нийт экспортын 44.6 хувийг зэсийн экспорт эзэлж байна. Хятад улсын эдийн засгийн байдлаас шалтгаалан дэлхийн зах зээлд зэсийн үнэ 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 5761 ам.доллар болж буураад байна. Дэлхийн хэмжээнд энэ оны хувьд зэсийн зах зээл 120 мянган тонны илүүдэлтэй байна гэж “Australia & New Zealand Banking Group”-ийн шинжээчид таамаглаж байгаа бол “Bank of America”ийн шинжээчид 245 орчим мянган тонны илүүдэлтэй байна гэж үзжээ. Эдгээр шинжээчид зэсийн зах зээл дэх нийлүүлэлт энэ онд 500 мянган тонноор буурна гэдэгт санал нэг байна. Зэсийн ханш буурч, олборлолтын зардал нэмэгдэж байгаа нь дэлхий даяар 168 жижиг уурхайн үйл ажиллагаа зогсоход хүрсэн гэх тооцоо байдаг. Мөн “BHP Billiton”-ийн зүгээс ордын зэс боловсруулах үйл ажиллагаа ирэх зургаан сарын хугацаанд зогсоох, Glencore компанийн зэсийн баяжмал үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын хэмжээгээ 6.5 тэрбум ам.долларт хүргэж бууруулах, Freeport McMoran компани төслүүдийн зарцуулалтаа энэ онд 20 хувиар бууруулах, Rio Tinto групп зэсийн бүтээгдэхүүний гарцаа бууруулна гэсэн мэдэгдэл болон хүлээлтүүдээс зэсийн ханш эргэн өсч магадгүй гэсэн таамаглалууд гарсан. Тухайлбал энэ онд зэсийн ханш 15 хувиар өсч, оны эцэст 6600 ам. долларт хүрэх боломжтой гэж үзэж байна. Гэвч зэсийн зах зээлийн илүүдэлтэй байдал нь зэсийн үнийг 4800
20
Эх сурвалж: Блүүмберг
Алтны үнэ 2014 оны доод түвшинг дахин эвдэж магадгүй байна. Дэлхий даяар алтны эрэлт гурав дахь жилдээ буурч таван жилийн доод түвшинд хүрсэн болохыг Дэлхийн алтны зөвлөлийн тайлант тусгажээ. 2014 онд дэлхийн алтны хэрэглээ 3923.7 тоннд хүрсэн гэж Лондонд төвтэй тус байгууллагаас мэдээлсэн. Энэ нь өмнөх оныхоос дөрвөн хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд алтан гулдмай болон зоосонд хийх Хятадын хөрөнгө оруулалт огцом буюу 50 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлжээ. Өнгөрсөн онд Хятадын алтны хэрэглээ нийт дүнгээр 38 хувиар буурч, 813.6 тонн болсон бол харин Энэтхэгийн хэрэглээ 14 хувиар буурч 842.7 тонн болсон байна. 2014 онд алтаар баталгаажсан үнэт цаас ETF-ийн зах зээлд арилжаа таван жилийн доод түвшинд хүрч буурсан. Мөн технологийн үйлдвэрлэлийн салбарт алтны хэрэглээ таван хувиар буурч 389 тоннд хүрсэн байна. Харин дэлхий даяар Төв банкууд нөөцөө сүүлийн таван жил дараалан алтаар нэмэгдүүлж ирсэн ба өнгөрсөн онд Төв банкууд нийт 477.2 тонн алтыг худалдаж авчээ. Ийнхүү алтны эрэлт 2014 оны түвшнээс буурах төлөвтэй байгаа нь энэ оны алтны үнийн таамаглалыг өнгөрсөн оны доод түвшинг эвдэж магадгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл алтны үнэ 1150 ам.доллараас доош орж болзошгүй байна. Зураг 2-т харуулав.
© Copyright 2015 www.purplebook.mn. All rights reserved.
Зураг 2
Эх сурвалж: Блүүмберг
Төмрийн хүдрийн үнэ үргэлжлэн буурна. Ашигт малтмалын газраас гаргасан судалгаанд “Хятадын зах зээлд төмрийн хүдрийн захиалга бага байгаа аж. Энэ нь цаашид үнэ унахад нөлөөлж болзошгүй. Бүхэллэг болон хорголжин төмрийн хүдэр боомтуудад хомсдолтой байгаа тул үнэ нь тогтвортой хэвээр байна. Хятад улсын зарим том хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд ган хайлуулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх бодлого хэрэгжүүлэх болсноор нь ойрын хугацаанд төмрийн хүдрийн үнэ буурахад нөлөөлж байна. Одоогоор манай улсын төмрийн нөөц 1.1 тэрбум тонн хэмээн тогтоосон. Гэвч үүний 650 сая тонн нь баталгаажсан нөөц юм. Тухайлбал, 28-60 хувийн дундаж агуулгатай 46 орд бүртгэгдсэн байдаг. Тэднээс 50 сая тонноос дээш нөөцтэй ордуудад Төмөртэй, Баянгол, Цахиурт-Овоо, Таяннуур, Эрээн, Дарцагтын төмрийн хүдрийн орд ордог. Монгол Улсын төмрийн хүдрийн нөөц бага тул зөв зохистой ашиглах, баяжуулж зах зээлийн үнээр борлуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал гэдгийг эдийн засагчид үздэг. Энэхүү үзэл цаг үеийн шаардлагаар улам бүр нэмэгдсээр байна. Тухайлбал Австрали улс ойрын 2-3 жилд төмрийн хүдрийн олборлолтоо өсгөхөөр төлөвлөж, 15 шинэ уурхай нээхээр болсон. Мөн одоо ашиглаж буй уурхайнууддаа өргөтгөл хийж байгаа ба жилд 307 сая тонн төмрийн хүдэр нэмж олборлохоор байна. Чанар сайтай төмрийн хүдэр нийлүүлэхгүй бол өрсөлдөөнд хүчин мөхөстөх, хамгийн хямд үнээр олборлолтоо явуулахгүй бол зах зээлээс шахагдах аюултай. Металлын зах зээлийн шинжээчид тус улсын эдийн засгийн өсөлт буурч, түүхий эдийн нийлүүлэлтийг шингээж чадахгүй гэж үзэж байсан ч өнгөрсөн онд Хятад улсын төмрийн хүдрийн хэрэглээ 50 сая тонноор, дотоодын төмрийн хүдрийн олборлолт 20 сая тонноор
www.purplebook.mn
тус тус өссөн. Төмрийн хүдрийн үнэ унаж байгаагаас шалтгаалж өнгөрсөн оны сүүлийн хагас жилд 22 уурхайн ажил зогссоноос нийт 140 сая тонноор нийлүүлэлт буурсан байна. Тухайлбал, Cliffs Natural Resources компани Канад дахь Bloom Lake уурхайн хүчин чадлыг нэмэхгүй, Rio Tinto групп Австрали дахь Silvergrass уурхайн хөрөнгө оруулалтыг хойшлуулна гэдгээ мэдээлсэн. Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд тэргүүлдэг “ВНР Billiton”, “Rio Tinto” болон “Vale”-гийн зүгээс сүүлийн жилүүдэд огцом өссөн Хятадын эрэлтийг хангахын тулд хүчин чадлаа байнга нэмж ирсэн нь нийлүүлэлтийг ихэсгэсэн билээ. Гэтэл дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 хувийг эзэлдэг тус улсын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь үнэ унахад хүргэсэн. Хятадын Чиндао боомт дахь тонн төмрийн хүдрийн үнэ 20015 оны 2 сарын 27-ны байдлаар 1.6 хувиар хямдарч, 66.8 ам.доллар болсон нь 2009 оны зургадугаар сарын 2-ноос хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрлээ. Он гарснаар төмрийн хүдрийн ханш 50 хувиар унаад байна. Мандалын шинжээчдийн үзэж байгаагаар төмрийн хүдрийн үнэ 50 ам.доллар хүртэл унаж болзошгүй байна. Зураг 3
Эх сурвалж: Блүүмберг
21
2015 ОНЫ 3 ДУГААР САР
НҮҮРСНИЙ СУУРЬ ШИНЖИЛГЭЭ Дэлхийн нүүрсний зах зээл 2014 онд хүнд үеийг туулан эрчим хүчний үнийн уналт, ам.долларын чангаралтын үед 2015 онтой золгож байна. Нийлүүлэлтийн илүүдэл, эрэлтийн бага түвшин нь нүүрсний үнийн бууралтыг бий болгож байгаа бөгөөд энэ байдал 2015 онд ч үргэлжлэхээр байна. Энэ онд нүүрсний зах зээл дээр Хятад улс хамгийн гол тоглогч байх бөгөөд хэрвээ тус улсын эдийн засгийн өсөлт удааширсан хэвээр байвал дэлхийн нүүрс үйлдвэрлэгч улсуудад тун хүндээр тусахаар байна. Харин 2015 онд Энэтхэг улсын нүүрсний импорт 170 сая тонноос 180 сая тонн, 2020 онд 300 сая тонн болж өсөхөөр таамагласан нь ирэх жилүүдэд Энэтхэг улс Хятадыг гүйцэн нүүрс хэрэглэгч хамгийн том улс болох төлөвтэй байна.
Агаарын бохирдлыг бууруулах бодлого нь нүүрсний эрэлтийг бууруулахад хүргэж байна. 2014 онд БНХАУ-н Статистикийн хорооны мэдээгээр тус улсын нүүрсний олборлолт өнгөрсөн жилээс 2.5% буурч 3.87 тэрбум метр тоннд хүрсэн нь сүүлийн 14 жилийн хугацаанд анхны тохиолдол болсон юм. Үүнд агаарын бохирдолтойгоо тэмцэж буй Засгийн Газрын шийдэмгий бодлогын үр дүн томоохон нөлөө үзүүлж байгаа бөгөөд үүнтэй 2015 онд Хятадын Засгийн газар 250 сая тонн нүүрсний нөөцтэй 100 хууль бус нүүрсний уурхайг хааж магадгүй байна. Мөн Хятадын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч Шанси муж 2020 он хүртэл нүүрсний шинэ төсөл хэрэгжүүлэхгүй байхаар зарласан нь нүүрсний нийлүүлэлтийг бууруулах нөхцөл болж байна. Энэ оны 1 сарын 25-ны байдлаар Qinhuangdo боомт дээрх 5,500 килокалор нүүрсний жишиг үнэ 500 юань буюу 80 орчим ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд өнгөрсөн оноос 13% Хүснэгт 1
Экспорт /Хятад руу/
Нийт экспорт /2014, сая. тн/
Харьцаа үзүүлэлт
Импортын тарифын нөлөө
Австрали металлург
42
176
24%
Анхаарах
Тарифын хэмжээнээс алдагдал хүлээх нь бага
Автсрали - хүрэн нүүрс
47
197
24%
Анхаарах
Нийлүүлэлтэнд бага зэргийн нөлөө үзүүлсэн
Канад - металлург
10
30
34%
Анхаарах
Нийлүүлэлтэнд бага зэргийн нөлөө үзүүлсэн
Индонез-хүрэн
128
423
30%
Хэвийн
Хятад руу экспортлох нүүрсний хэмжээ өндөр гэвч ASEAN-Chine чөлөөт худалдааны гэрээний дагуу татвараас чөлөөлөгдсөн
Монгол- металлург
13
13
100%
Ноцтой нөлөөтэй
Бүх экспорт Хятад руу хийгддэг
Хойд Солонгос хүрэн
11
11
10%
Ноцтой нөлөөтэй
Бүх экспорт Хятад руу хийгддэг
Орос - металург
9
23
38%
Анхаарах
Нийлүүлэлтэнд бага зэргийн нөлөө үзүүлсэн
Орос - хүрэн нүүрс
14
100
14%
Анхаарах
Нийлүүлэлтэнд бага зэргийн нөлөө үзүүлсэн
Өмнөд Африк хүрэн
6
75
7%
Хэвийн
АНУ - металлург
9
48
19%
Анхаарах
Нийлүүлэлтэнд бага зэргийн нөлөө үзүүлсэн
Вьетнам - хүрэн нүүрс
13
13
100%
Хэвийн
Хятад руу экспортлох нүүрсний хэмжээ өндөр гэвч ASEAN-Chine чөлөөт худалдааны гэрээний дагуу татвараас чөлөөлөгдсөн
Тайлбар
Хятад руу экспортлох хэмжээ бага
Эх сурвалж: Woodmac.com
22
© Copyright 2015 www.purplebook.mn. All rights reserved.
буурсан үзүүлэлт гарчээ. Хятадын импортын бууралт нь Австрали, Монгол, Хойд Солонгос, Орос, Вьетнам зэрэг улсуудад хүнд цохилт болж байгаа юм. Мөн импортын татвар 6% тогтоосон нь импортлогч улсуудын ашгийн хэмжээг багасгаж байна. Үүнийг зураг 1 ба хүснэгт 1-с харна уу.
Зураг 2
Зураг 1
Эх сурвалж: Coal India Limited
Эх сурвалж: Bloomberg.com
Энэтхэгийн нүүрсний үйлдвэрлэл тогтвортой өсөх хандлагатай байна Тус улс нь нүүрсний 60 сая тонны нөөцтэй Хятад, АНУ-н дараа орон гурав дахь том нүүрс үйлдвэрлэгч орон бөгөөд жилийн гарц нь 600 сая тонноос давдаг. Төрийн өмчит Coal India Ltd компани гэхэд л дангаараа 20142015 оны 507 сая тонн нүүрс үйлдвэрлэхээр төлөвлөсөн нь өмнөх оноос 45 сая тонноор их дүн юм. Хэдий үйлдвэрлэлийн өсөлт тун өндөр байгаа хэдий ч дэд бүтцийн байдал, нүүрсний чанар сул байдагтай холбоотой 2014 онд 160 сая тоннын нүүрсний импорт хийсэн нь тун өндөр дүн юм. Тус улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, эрчим хүчний салбар хурдацтай өсч байгаа нь ирэх жилүүдэд нүүрсний эрэлтийг нэмэгдүүлж нүүрс үйлдвэрлэлт ч тогтвортой өсөлттэй байх төлөв харагдаж байна. Өнгөрсөн оны 4-р сараас 2015 оны 2-р сар хүртэлх Coal India компанийн нүүрсний үйлдвэрлэл 436.96 сая тонн хүрч өссөн бөгөөд шинэ Ерөнхийлөгч Sutirtha Bhattarcharya мэдэгдэхдээ зураг 2-т харуулснаар нүүрс үйлдвэрлэлээ жил бүр 1.3% өсгөж 2019-2020 он гэхэд 600-700 сая тонн нүүрс үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна гэжээ.
Австрали улс нүүрсний үйлдвэрлэлээ багасгаж болзошгүй байна Австралийн уул уурхайн бүтээгдэхүүний томоохон компани Glencore Xstrata дэлхийн нүүрсний эрэлтийн сул, нийлүүлэлтийн
www.purplebook.mn
илүүдлээс шалтгаалан Австрали дахь нүүрсний үйлдвэрлэлээ 15 сая тонноор бууруулах болсноо мэдэгдсэн байна. Мөн Австралид томоохон нүүрсний уурхайтай Rio Tinto компанийн эрчим хүчний хэлтэс 2014 онд 210 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь Австрали дахь нүүрсний үйлдвэрлэлээ багасгах гол нөхцөл болж байна. Бразилын уул уурхайн компани Vale 2014 онд Австралийн нүүрсний компаниудын хөрөнгө 71 хувь буурсан гэсэн судалгаа гаргасан нь ирэх жилүүдийн нүүрсний зах зээл сэргэхгүй байх дохио юм. Өнгөрсөн онд дэлхийн нүүрсний импортын эрэлт 8 сая тонноор буурсан хэдий ч 2014 онд Австрали улсын нүүрсний экспорт 14 сая тонноор өссөн дүнтэй гарсан нь далайн тээврийн зах зээлийн 58-64%-г эзэлж байгаатай холбоотой. Зураг 3
Эх сурвалж: Bloomberg.com
Хятад улсын нүүрсний хэрэглээ анх удаагаа буурлаа Нүүрсний хэрэглээний дийлэнх хувь нь эрчим хүч, ган болон цементийн үйлдвэрлэл, шингэн түлш гарган авахад зориулагддаг. Одоогийн тогтоогдсон дүнгээр Дэлхий 7 тэрбум тонн нөөцтэй. Тус нөөцийн хамгийн том хоёр хэрэглэгч нь БНХАУ, АНУ юм. Үүнээс онцолж
23
2015 ОНЫ 3 ДУГААР САР
Зураг 4
Зураг 5
Эх үүсвэр: http://www.eia.gov/
Гангийн эрэлт буурах хандлагатай байна. Эх үүсвэр: http://www.eia.gov/
хэлбэл, БНХАУ дэлхийн нийт нүүрсний хэрэглээний бараг тэн хагасыг эзэлдэг. БНХАУ-ын Засгийн Газраас агаарын бохирдлыг ирэх таван жилд бууруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан. 2014 онд тус улсын нүүрсний хэрэглээ анх удаа 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байлаа. Хятадын засгийн газраас нүүрсний хэрэглээний дээд цэг 2020 онд бий болно хэмээн мэдэгдэж байсан боловч дээрх хүчин зүйлсийг авч үзвэл хэрэглээний оргил цэг илүү ойр байгаа бололтой. Хэдий Хятадын нүүрсний хэрэглээ ийнхүү буурсан ч дэлхийн нийт хэрэглээний хувьд ижил түвшинд байсаар байна. Учир нь АНУ тэргүүтэй улсуудын нүүрсний хэрэглээ өсөлттэй байгаа билээ.
Дэлхийн нийт гангийн үйлдвэрлэлийн 70 орчим хувийг нүүрс дангаар хангадаг. Нийт 1.2 тэрбум тонн нүүрс зөвхөн гангийн хэрэглээнд зарцуулагдсан байна. Энэ нь нийт дэлхийн нүүрсний хэрэглээний 15 орчим хувь юм. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналттай холбоотойгоор гангийн эрэлт муудах хандлагатай байгаа ч бусад улсын гангийн хэрэглээ өссөөр байхаар таамаглагдаад байна. Зураг 6
Хятадын засгийн газраас дэд бүтцийн салбараа урагшлуулахаар болж байна. Хятадын эдийн засаг 2014 онд таамаглаж байсан түвшинд хүрээгүй. Үүнээс үүдэн 2015 онд мөн адил эдийн засгийн өсөлт 7 хувиас бага байх айдас засгийн газарт бий болоод байна. Иймд Хятадын эдийн засгийг дэмжих дэд бүтцийн 300 гаруй төслийг хурдасгахаар болсон. Эдгээр төслүүд нь нийт 1.1 триллион ам.долларын үнэлгээтэй. Тус хөгжүүлэлтийн хамгийн томд төмөр замын төсөл нь ороод байгаа юм. Ийнхүү өмнөд хөршийн дэд бүтцийн хөгжүүлэлт нь нүүрсний эрэлтэд нь дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна.
Эх үүсвэр: http://www.worldcoal.org/
Түлшний хэрэглээ өснө. Өнгөрөгч онд Хятадын улсын шингэн түлшний хэрэглээ 10.3 сая баррель хүрсэн бөгөөд өмнөх оны таамаглалаас буурсан. Харин Зураг 7
Эрчим хүчний хэрэглээ нүүрсний эрэлтэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. 2014 онд Хятадын эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос үл ялиг буурсан үзүүлэлттэй гарсан. Өнөөгийн байдлаар нийт эрчим хүчний 70 орчим хувь нь нүүрсээр хангаж байгаа бол 2017 онд тус үзүүлэлтийг 65%-аас хэтрэхгүй байхаар төлөвлөгдөөд байгаа.
24
Эх үүсвэр: http://www.eia.gov/
© Copyright 2015 www.purplebook.mn. All rights reserved.
дэлхийн түлшний хамгийн том хэрэглэгч болох АНУ-ын хувьд 2015 онд түлшний хэрэглээ 0.3 хувиар өссөн дүнтэй гарсан юм. Дэлхийн нийт түлшний хэрэглээний хувьд ирэх онуудад өснө хэмээх таамаглал гараад байгаа юм.
Нүүрсний хэрэглээ өндөр өсөлтийг үзүүлэхгүй. 2014 онд 7.3 хувийн эдийн засгийн өсөлт үзүүлсэн Хятад улсын хувьд нүүрсний хэрэглээ тус онд бууралттай байсан. Хэдий 2015 онд дэд бүтцийн маш олон төслүүдийг урагшлуулах боловч агаарын бохирдол болон бусад хүчин зүйлээс үүдэн тус онд нүүрсний хэрэглээ төдийлөн өндөр өсөлтийг үзүүлэхгүй байхаар таамаглагдаад байна. Тэр тусмаа Хятад улсын нүүрсний импорт багасч магадгүй. Учир нь 2013 онд БНХАУ 100 сая тонноос илүү хүчин чадал бүхий шинээр 15 нүүрсний уурхайн олборлолтод зөвшөөрөл өгсөн нь АНУ-ын жилийн нийт хэрэглээний 10 хувьтай тэнцэнэ. Ийнхүү 2015 он хүртэлх нүүрсний хэрэглээг хангах зорилгоор ийнхүү дотоод үйлдвэрлэлийг дэмжсээр байгаа. Харин 2020 он гэхэд БНХАУ-ын нүүрсний эрэлтийг 4.8 сая тонноор өснө гэсэн судалгааг тус улсын Үндэсний Нүүрсний Ассоциациас гаргасан. Дэлхийн нийт нүүрсний хэрэглээний хувьд Энэтхэг улс хамгийн өндөр өсөлттэй байхаар таамаглагдаад байгаа. Тус улс нь 2015 онд шинэ цахилгаан станцтай холбоотойгоор 516 сая тонноор хэрэглээгээ нэмэгдүүлэх юм.
Дүгнэлт: Хятадын нүүрсний хэрэглээ 2015 онд төдийлөн өсөхгүй байх зах зээлийн хүчин зүйлс бүрдээд байгаа. Учир нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар уналттай, агаарын бохирдолтой тэмцэж буй засгийн газрын бодлого нь хэрэглээг хязгаарлаж байна. Гэвч 2014 онд эдийн засгийн өсөлт таамагласнаас бага байсантай холбоотой 2015 онд эдийн засгийн өсөлтөд түлхэц болохуйц 300 гаруй томоохон дэд бүтцийн төслүүдээ түргэсгэх нь нүүрсний эрэлтийг бууруулахгүй байх нөхцөл болж байна. Энэтхэг улсын эрчим хүч, дэд бүтцийн салбараа дэмжих эрчимтэй бодлого нь нүүрсний салбарын эрэлт нийлүүлэлтийг өсгөж, дэлхийн томоохон хэрэглэгч үйлдвэрлэгч улс болох төлөв харагдаж байна. Дэлхийн зах зээл дээр эрэлт багасч, нийлүүлэлтийн илүүдэл нь хүрэн нүүрсний үнийн түвшинг 65-77 ам.доллар, коксжих нүүрс 125 ам.доллар байх таамаглалыг гаргажээ.
Зураг 8
Эх үүсвэр: http://www.statista.com/
www.purplebook.mn
25
2015 ОНЫ 3 ДУГААР САР
УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ АВААР, ТЭДГЭЭРИЙН ШАЛТГААН Уул уурхайн салбарын сүүлийн 5 жилийн эрчимтэй хөгжил нь Монгол Улсын нэг хүнд ногдох орлого болон төсвийн орлогын өсөлтөд ихээхэн нөлөөлснөөр хүмүүсийн амьжиргаа, боловсрол, эрүүл мэнд болон амьдралын чанарт нөлөөлөх боломжтой болсон. Тус салбар өнгөрсөн онд ДНБ-ий 17 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 68 хувь, экспортын 83 хувийг бүрдүүлжээ. Салбарын эдийн засагт оруулах хувь нэмэр өсч, ажлын байр нэмэгдэхийн хэрээр энэ салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг хариуцлагажуулсан зохицуулалт нэн шаардлагатай байна.
Үйлдвэрлэлийн ослоор уул уурхайн салбар тэргүүлдэг Сүүлийн зургаан жилд зураг 1-т харуулснаар Монгол улсын хэмжээнд нийт 3298 үйлдвэрлэлийн осол гарснаас уул уурхайн салбарт хамгийн өндөр 433, барилгын салбарт 325, зам тээврийн салбарт 233, эрчим хүчний салбарт 113 осол гарчээ. Зураг 2-т үүнийг эзлэх хувиар харуулав. Харин хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн идэвхтэй хяналтад мэргэжлийн өвчнөөр өвчилсөн 4900 гаруй иргэн байгаагийн 69 хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байжээ. Зураг 1
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын газар
26
Зураг 2
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын газар
10:20:50 харьцаа анхаарал татдаг Дээрх гурван тоо нь уул уурхайн салбарт жилд дунджаар 10 хүн хүнд бэртэж, 20 хүн амиа алдаж, 50 хүн хөдөлмөрийн чадвараа түр алддаг гэсэн үзүүлэлтийг илэрхийлнэ. Сүүлийн 6 жилийн хугацаанд л гэхэд тус салбарт нийт 433 осол гарч 129 хүн амиа алдаж, 54 хүн хүнд бэртсэн байдаг. Уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэг, гар аргаар ашигт малтмал олборлогч- хууль эрх зүйн зохицуулалт зэргээс шалтгаалан гол гурван асуудал тулгарч байна.
Аюулгүй ажиллагааны дүрмээ баримтлаагүйгээс үйлдвэрлэлийн осол аваар гарсаар байна Сүүлийн 6 жилд уул уурхайн салбарт гарсан нийт үйлдвэрлэлийн ослын 27% нь аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлаагүй, 24% нь уналт нуралтаас шалтгаалсан, 12% нь тээврийн хэрэгслийн, эвдрэлээс үүдэн осол гарчээ. Монгол улсад олон улсын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр 120 орчим стандарт мөрдөгддөг хэдий ч ажлын байрны онцлогт нийцсэн аюулгүй ажиллагааны дүрэм, журам мөрддөггүй, эрсдэлийн үнэлгээ хийдэггүй зөвхөн нийтлэг дүрэм журмаар зохицуулж ирсэн нь ослын шалтгаан болдог байна. Мөн уул уурхайн салбарт зам дээрх осол гэмтэл цөөнгүй гарч хүний амь нас үрэгдэх тохиолдол их байгаа
© Copyright 2015 www.purplebook.mn. All rights reserved.
нь жолоочийн буруутай байдлын улмаас осол гарсан гэж дүгнэгддэг ч энэ нь нөгөө талаар замын нөхцөл муу, гүн ховил, дэржигнүүртэй байдал, замын тоосжилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг дэд бүтцийн асуудалтай шууд холбогдоно. Зураг 3
болон мэдрэлийн, гэмтэл, хордлого, харшлын өвчнүүд эхний байранд жагсжээ. Үүнийг сайжруулахад ажлын байрны аюултай хортой хүчин зүйлийн нөлөөллийг арилгах, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл нь стандарт хангасан байх хэрэгтэй.
Бичил уурхай бол үйлдвэрлэлийн ослын том шалтгаан мөн Манай улсад бичил уурхайд 150,000 гаруй хүн ажилладаг гэсэн албан бус тоо бий. Гар аргаар ашигт малтмал олборлож буй иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал огт хангаагүй, асар эрсдэлтэй орчинд ажилладаг нь энэ салбарт гарах ослын тоог маш их нэмэгдүүлдэг. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд л гэхэд 59 хүн бичил уурхайн ослоос амь насаа алдсан байна.
Ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлийг хангаагүйгээс мэргэжлээс шалтгаалсан өвчлөл их байна Монгол улсад мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэгийн хугацаа, үзүүлэлтийг тогтоогоод 40 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 8,877 мэргэжлээс шалтгаалсан өвчин гарснаас хамгийн өндөр болох 60 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Агаарын тоосжилт ихтэй нөхцөлд ажилладаг, химийн бодистой байнга харьцдагаас шалтгаалан мэргэжлээс шалтгаалсан өвчин их байдаг учраас ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлийг маш сайн хангахгүй бол тус салбарт ажиллагсад архаг хууч өвчтэй болж хөдөлмөрийн чадвараа алдах нь элбэг тохиолдож байна. Судалгаагаар уурхайн гүнд ажиллагсдын дунд уурхайн ажил хийхээс өмнөх үетэй нь харьцуулахад бөөр шээсний замын өвчин 7.5 дахин их, үе мөчний өвчин 6.5 дахин, зүрх судас, нүд, чихний өвчин 1.5 дахин их байна2. Мөн уурхайд ажилласан жил ихсэх тусам мэргэжлээс шалтгаалсан өвчин улам нэмэгддэгийг судалгаанууд харуулж байгаа юм. Харин өвчний ангиллын тухайд, тоосны шалтгаант өвчин, амьсгалын замын 2
Дээрх үзүүлэлтээс нэгтгэн дүгнэвэл уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилчдын эрүүл мэндийн асуудлыг тэргүүлэх чиглэл болгон авч үзэх, тогтолцоо хэрэгжилтийг нэвтрүүлэхэд зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Аж ахуйн нэгж байгууллагад дотоодын хяналтын тогтолцоог бий болгож хэвшүүлэх нь осол аваараас сэргийлэх, ажиллагсад ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх, өөрийгөө болох бусдыг аюул эрсдэл учруулахгүй байхын үндэс юм. Цаашид уул уурхайн салбарт зориулсан ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж мөрдүүлэх түүнчлэн гар аргаар ашигт малтмал олборлогчдын хууль эрх зүйн орчныг сайжруулж, бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын тусгай алба байгуулах нь ослын тоог бууруулж хүний амь нас эрүүл мэнд хохирохоос сэргийлэх боломжтой.
Хүний эрхийн илтгэл
www.purplebook.mn
27
2015 ОНЫ 3 ДУГААР САР
ЗОХИОГЧИД
Чулуунбаатарын Анхбаяр
Энхбатын Нямхүү
Гантулгын Энхтайван
Мөнхцэнгэлийн Солонго
Пунцагийн Золзаяа
Бадарчийн Батхишиг
Мандал Женерал Даатгал ХХК Математикийн ухааны магистр, СЭЗДС
Мандал Женерал Даатгал ХХК Бизнесийн удирдлагын бакалавр, Кардифф Метрополитан Их Сургууль, Их Британи
Мандал Женерал Даатгал ХХК Бизнесийн удирдлагын магистр, Штуттгартын Их Сургууль, ХБНГУ
Юу Эм Си Альфа ХХК Эдийн засаг, математик загварчлалын бакалавр, МУИС
Мандал Женерал Даатгал ХХК Удирдлагын ухааны магистр, Г.В.Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Их Сургууль, ОХУ
Мандал Женерал Даатгал ХХК Эдийн засгийн ухааны бакалавр, СЭЗДС
Ганбатын Ганзориг
Санхүүгийн зах зээлийн холбоо Санхүү удирдлагын бакалавр, СЭЗДС
28
© Copyright 2015 www.purplebook.mn. All rights reserved.