Purplebook 2014 05

Page 1



Эдийн засгийн оношлогоо 2013 оны үзүүлэлт/ 2014 оны таамаглал Хятадын эдийн засгийн өсөлт

Монголын эдийн засгийн өсөлт

7,7% /7,4%

11,7% /10%

Гадаад шок

Урсгал тэнцэл, тэрбум $

-3.2/-1.5

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл, тэрбум $

Дотоод шок

Төсвийн орлого тасалдал, тэрбум төгрөг

Үнэ тогтворжуулах хөтөлбөр, триллион төгрөг

410/450

3.8/2.8

Улсын өр, ДНБ-ний харьцаа,

Инфляци

12.5%/17.5%

58%/64.7%

1.5/0.5 Чанаргүй зээлийн хувь

5.3%/6.5% Төлбөрийн тэнцэл, тэрбум $

-1.9/-0.8

Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар

27.1%/21.4% Валютын ханш, MNT/USD

Өөрийн хөрөнгө активын харьцаа

1,659.34/1920

6.3%/5.5%

Хувийн хэвшлийн ханшийн өөрчлөлтөөс алдсан валютын зээл, тэрбум төгрөг

Зээлийн хүү

17.4%/21.4%

860/1200

Хямрал болох магадлал 63%/75%

ХЯМРАЛЫГ ТОЙРОХ “МАНДАЛ“-ЫН ЗӨВЛӨМЖ





2014 ОНЫ 5 ДУГААР САР

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ - 2014 ОНД САЙЖРАХ УУ?

{

нь Төвбанк “эдийн засаг хоёр хөл дээрээ өөрөө зогсох хэмжээнд хүрлээ” гэж үзсэнтэй холбоотой юм.

2014 онд АНУ-ын эдийн засаг өсөлттэй, Европын хувьд өсөлтөө хадгалсан, Хятадын эдийн засаг өсөлтөндөө хүрэхгүй байх төлөвтэй байна.

АНУ: 2013 онд эдийн засгийн өсөлт нэмэгдсэн, ажилгүйдэл буурсан таатай жил байлаа. 2014 онд ч энэ байдлаа хадгалах төлөвтэй байна.

2013 эхнээс ДНБ-ний өсөлт тасралтгүй өсч оны эцэст 2.5 хувьд хүрсэн бол 2014 онд Morgan Stanley, Citi Bank, ОУВС, Дэлхийн банкнаас 2.6%-3% байна гэж таамаглажээ. 2014 онд АНУ-ын эдийн засаг сайжирсан, өсөлт нэмэгдсэн таатай жил болох төлөвтэй байна.

Хөдөлмөрийн зах зээл тасралтгүй сэргэлээ.

2013M7

2014M1

Эх сурвалж: www.tradingeconomics.com

2010 оноос “Quantitative easing”-г буюу эдийн засагт мөнгө нийлүүлэх, ингэхдээ бонд худалдах авах замаар санхүүгийн байгууллагуудад санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож байлаа. Тэгвэл 2013 оны өвөл хүртэл сар бүр 85 тэрбум ам.долларын бондыг зах зээлээс худалдан авч эдийн засагт мөнгө нийлүүлж байсан бол өнөөгийн байдлаар 55 тэрбум болж бууруулаад байна. 2014 оны эцэс гэхэд уг хөтөлбөрийг зогсоох тухай яригдаж байгаа юм. Ийнхүү зогсоох үндсэн шалтгаан

2.5

2.0

1.6

1.3

2.0

3.1

2.8

3.3

2.0

1.5

1.9

2.0

2.8

3.0

2.7

1.6 -0.2 -3.3

2013M7

6.7%

6.6%

6.7%

7.0%

7.3%

7.2%

7.3%

7.4%

7.6%

7.6%

7.5%

7.6%

7.7%

2014M1

Эх сурвалж: www.tradingeconomics.com

ЕВРОП: Украинтай холбоотой улс төрийн тогтворгүй байдал нь Европын эдийн засаг хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна. Дөнгөж сэргэж байсан, хэврэг өсөлтийг зогсоох, эргээд хямралд орох эсэх нь Европын холбоо ОХУ-ын эсрэг хэр зэрэг хүчтэй эдийн засгийн хориг тавихаас шалтгаалах юм.

Үйлдвэрлэлийн индекс өсөлттэй байгаа нь цор ганц эерэг үзүүлэлт 2013 оны турш үйлдвэрлэлийн индекс 50.3 нэгжээс 53.2 нэг хүртэл өссөн нь “эдийн засаг тэлж” байгааг илэрхийлж байлаа. 2014 онд өсөлттэй байх боломжтой байгаа ч Украины асуудал нь Европын эдийн засагт үйлдвэрлэлийн зардлаар дамжин сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. 53.2

54.0

52.7

51.6

51.3

51.1

51.4

50.3

48.8

48.3

46.7

46.8

47.9

47.9

46.1

46.2

45.4

46.1

45.1

44.0

46.0

6

45.1

Үйлдвэрлэлийн индекс - PMI

Төв банкны бодлогын хүү

45.1

7.9%

7.8%

7.8%

7.8%

7.9%

2013M1

2013M1

2012M6

45.9

2012M6

8.1%

8.3%

8.2%

8.2%

8.1%

8.2%

Ажилгүйдэл

-4.1

-2.8

-3.5

-0.3

1.1

0.9

ДНБ-ний өсөлт /жилээр/

Ажилгүйдэл 7.6 хувиас 6.7 хувьд хүрч буурсан хөдөлмөрийн зах зээл сэргэснийг илэрхийлж байна. 2014 онд 5.7 хувьд хүргэхийг зорьж байгаа бөгөөд үүнийг дагаад эдийн засгийн өсөлт ч нэмэгдэх юм. Гэхдээ хэвийн нөхцөлд 4.5 хувь байдагтай харьцуулахад 5.7 хувь нь өндөр үзүүлэлт юм.

5 4 3 2 1 0

2006M1

2008M1

2010M1

2012M1

2014M1

Эх сурвалж: www.tradingeconomics.com

2

2012M7

2013M1

2013M7

2014M1

Эх сурвалж: www.tradingeconomics.com

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Ажилгүйдэл буурахгүй байгаа нь бүс нутгийн хамгийн гол эрсдэл хэвээр байна.

аргаар, богино хугацаанд сөрөг нөлөө багатай хийхгүй бол өсөлт саарах, үүнийг дагаад түүхий эдийн уналтаар дамжин Монголын эдийн засагт хүнд цохилт өгсөөр байх болно.

2014 онд тодорхой бус байдлаас улбаалан хөрөнгө оруулалт буурч, хэрэглээний зардал өсөхгүй бол үйлдвэрлэлийн өсөлт саарч, улмаар ажилгүйдэл буурахад нөлөөлөхгүй. Мөн улс орнуудын зээлийн хэмжээ өндөр түвшинд байгаа нь системийн хэмжээнд тодорхой бус байдал үүсгэж эргээд сэргэлт удаашрах, бүр цаашилбал зогсох эрсдэлтэй байна.

Эдийн засгийн өсөлт буурч болзошгүй 2014 онд засгийн газраас эдийн засагт сангийн бодлогоор дамжуулан хөрөнгө оруулалт хийхгүй бол өсөлт буурах нь тодорхой байна. Учир нь он гарсаар хэд хэдэн гол үзүүлэлтүүд эрс муудаж эхэллээ.

Ажилгүйдлийн түвшин 13 12 11 10 9 8 7

2008M1

2010M1

2012M1

2014M1

Эх сурвалж: www.tradingeconomics.com

Эх сурвалж: www.tradingeconomics.com

Хоёрдугаар сарын байдлаар экспортын сарын өөрчлөлт -18 хувьтай байгаа нь гадаад зах зээлийн эрэлт буюу Европ, АНУ-ын эрэлт сул байгааг илэрхийлж байгаа бол импортын өсөлт 10 гаруй хувьтай тогтмол өсөлттэй байгаа нь дотоод эрэлт хүчтэй байгааг илэрхийлж байна. Үйлдвэрлэгч орны хувьд экспорт буурах нь томоохон эрсдэлийг дагуулдаг.

Европын ДНБ-ний өсөлт дөнгөж эерэг утга руу орсон ч өсөлтийн хурд буурах эрсдэлтэй байна. Ажилгүйдэл өндөр түвшинд хүрч, засгийн газрын өрийн хэмжээ буурахгүй байгаа нөхцөлд Украины асуудал хүндэрч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлбэл 2014 онд бүс нутгийн эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэлтэй байна. 0.5 -0.3

-0.6

-1.0

-1.2

-0.5

-0.2 -2.3

-2.1

-0.7

0.7

1.4

1.8

2.6

2.3

2.2

2.2

1.0

1.2 0

2.1

ДНБ-ний өсөлт /жилээр/

2008

-5.4

-5.5

-4.4

Эх сурвалж: www.tradingeconomics.com

2010

2012

2014

Эх сурвалж: www.tradingeconomics.com

ХЯТАД: 2014 онд эдийн засгийн өсөлт буурах магадлал өндөр. Учир нь Хятад нь дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд хот суурин газруудыг байгуулах, байгалийн бохирдлыг бууруулахын тулд зарим нэг үйлдвэрлэл, нөөцийн хэрэглээг бууруулах, санхүүгийн систем дэхь тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгаа либеральчлах гэх зэрэг хүнд даалгаваруудыг хийж эхлэх шаардлагатай байна. Системийн хэмжээнд томоохон өөрчлөлтүүдийг оновчтой

www.purplebook.mn

2014 он гарсаар үйлдвэрлэлийн индекс буурч 50-аас бага утга руу орсон нь эдийн засгийн өсөлт саарах дохио өгч эхэллээ. Мөн экспорт буурсан нь сөрөг дохиог давхар өгч байна. 2013 оны эцсээр инфляци 2.5 хувь байгаа нь инфляцийн дарамтыг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй байлаа. 2014 оны хувьд инфляцийн дарамт бага байх төлөвтэй байна. Зээлийн өсөлтийг хязгаарлах бодлого баримталж буйтай холбоотойгоор эрэлтийг бууруулж, эцэстээ инфляцийг бууруулах нөлөөг үзүүлэх юм.

3


2014 ОНЫ 5 ДУГААР САР

ДҮГНЭЛТ

Эх сурвалж: www.tradingeconomics.com

Хятадын Ардын их хурлаар “2014 оны зорилтот өсөлтийг 7.5 хувь” гэж тогтоосон билээ. Гэвч бодит байдалд 7.2 хувь хүртэл буурах эрсдэлтэй байна. Иймд зорилтот түвшинд хүрэхийн тулд засгийн газраас сангийн тэлэх бодлого хэрэгжүүлэх, зээл гаргалтыг дэмжих шаардлагатай тулгарах боловч энэ нь урт хугацааны зорилго болох дотоод эрэлтийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, байгалийн бохирдлыг бууруулах, чанаргүй зээлийн хэмжээг тогтворжуулах зэрэг зорилгод хүрэх замыг хаах юм. 2014 он нь Хятадын эрх баригчдын хувьд амаргүй жил болох төлөвтэй байна.

2014 онд АНУ-ийн эдийн засгийн өсөлтөө ахиулсан, Европын хувьд өсөлтөө хадгалсан жил байх төлөвтэй. Харин Хятадын эдийн засгийн сөрөг нөлөө Монголд хүчтэй хэвээр үлдэхээр байна. Нийт экспортын 95 хувь нь уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнээс бүрдэж 90 гаруй хувиа зөвхөн Хятад руу экспортлодог бидний хувьд нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр, жонш, молибден, боловсруулаагүй нефтийн салбарт Хятадтай урт хугацааны эдийн засгийн бат бөх харилцааг үүсгэх шаардлагатай бөгөөд үнийн хүчтэй хэлбэлзлийн орчинд дотоод эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд макро эдийн засгийн мөчлөгтэй уялдсан оновчтой, үр ашигтай менежментийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарсаар байна. 

Эх сурвалж: www.tradingeconomics.com

4

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ЭРҮҮЛ МЭНД (2014 оны 1-р улирлын байдлаар) Санхүүгийн зах зээлийн холбооноос улирал тутам эдийн засгийн эрүүл мэндийн байдалд 1-7 оноогоор үнэлэлт, дүгнэлт өгдөг. Бид эдийн засгийн эрүүл мэндийн байдлыг үндсэн зургаан үзүүлэлтээр тодорхойлдог бөгөөд үүнд ДНБ, инфляци, төсөв, валютын ханш, банкны салбар, гадаад худалдааг авч үздэг. Хэрэв эдгээр үзүүлэлтүүдийн дундаж 1-3.9 хооронд байвал эрүүл мэнд муу, 4 эргэлтийн цэг, 5-7 эрүүл байгааг илэрхийлнэ. 2014 оны 1-р улирлын байдлаар 3.5 оноотой буюу “Эрүүл мэнд муу” гэсэн үнэлгээтэй гарчээ. Макро эдийн засгийн эрүүл мэндийн үзүүлэлт 4 улирал дараалан буурч эдийн засаг уналтын цэгтээ очжээ.

Хэрэглээний үнийн улсын индекс 2014 оны 1-р улирлын эцсийн байдлаар 12.4%-тай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 пунктээр өссөн үзүүлэлт юм. Инфляцийн тус өсөлтөд хүнс бараа, ундаа усны үнэ 70%, тээврийн зардал 18%-н жингээр хамгийн их нөлөөлжээ. 2014 оны 1-р улирлын байдлаар ДНБ 7,4%-ийн өсөлттэй, оны эхнээс инфляци 12.4%-тай байгаа бол валютын ханшийн хэлбэлзэл өндөр 0.4%, банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ өсч 5.2%, гадаад худалдааны алдагдал -16.2% зэрэг үзүүлэлттэй гарчээ. Макро үзүүлэлт

Тайлбар

ДНБ

2013Q1

2014Q1

Зөрүү

2005 оны зэрэгцүүлэх үнээр

7.1%

7.4%

0.3%

Инфляци

Жилийн

9.8%

12.4%

2.6%

Төсөв

Төсвийн тэнцэл/ ДНБ-ний харьцаа

3.4%

-1.9%

-5.3%

Валютын ханш

Тухайн улирлын хэлбэлзэл

0.12%

0.4%

0.28%

Банкны салбар

Чанаргүй зээл/ Зээлийн харьцаа

4.2%

5.2%

1.0%

Гадаад худалдаа

Худалдааны тэнцэл/ДНБ-ний харьцаа

-19.1%

-16.2%

2.9%

Энэ оны эхний 1-р улирлын байдлаар ДНБ (2005 оны зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн оны мөн үеэс 5.2% өсчээ. Харин оны үнээр 18,287.5 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 20% өссөн байна.

www.purplebook.mn

Төсвийн тэнцэл 2013 оны 1-р улиралд 3.4%-н ашигтай гарч байсан бол 2014 оны 1-р улиралд -1.9% алдагдалтай гарч өссөн байна. 1-р улирлын эцсийн байдлаар төсвийн орлого өссөн дүнгээр 5,971, зарлага 6,312 тэрбум төгрөг болж төсвийн тэнцэл 340 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тус дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 19%, зардал 2.2% өссөн байна. Валютын ханшийн хэлбэлзэл энэ улиралд өндөр гарчээ. 1-р улиралд төгрөгтэй харьцах ам.долларын ханш өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.9%-р өссөн бол, өнгөрсөн улирлаас 2.7%-р өссөн дүн гарчээ. Энэ улирлын хэлбэлзлийн түвшин 0.4%-тай гарч өмнөх оны мөн үеэс 0.28 нэгж хувиар өсчээ. 2014 оны 1 улирлын эцэст банкны системийн нийт зээлийн үлдэгдэл 11.3 их наяд төгрөг, чанаргүй зээл 594 тэрбум төг болж тус бүр өссөн байна. Нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 5.2% болж өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гадаад худалдааны алдагдал 2014 оны 1-р улирлын байдлаар ДНБ-ний 16.1 хувь тэнцэж байна. Гадаад худалдааны тэнцэл 1,695 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс буурчээ. Дүгнээд үзэхэд 2014 оны 1-р улирлын макро эдийн засгийн эрүүл мэнд муудаж, авч үзэж буй бүх эдийн засгийн үзүүлэлтүүд уналтын үедээ орсон байна. 

5


2014 ОНЫ 5 ДУГААР САР

ЭДИЙН ЗАСГИЙН ДАРХЛАА БОЛ ГАДААД ХУДАЛДАА Мөнгө ба сангийн хэт их тэлэх бодлого явуулсан нь импортыг өдөөж, үүний зэрэгцээ экспорт буурсан нь гадаад худалдааны алдагдлыг дээд хэмжээнд хүргэлээ. Шатахууны хэрэглээгээ 100 хувь гаднаас хангаж, экспортын бүтээгдэхүүний багц нь нэмүү өртөг багатай, түүхий эдэд төвлөрсөн байгаа нь манай эдийн засгийг хөрш орнуудын улс төр, эдийн засгийн бодлогоос хүчтэй хамааралтай болгож, эдийн засгийн хараат бус, бие даасан байдлаа алдах, цаашилбал Монгол улсын бүрэн эрх, тусгаар байдалд хүртэл сөрөг нөлөөг үзүүлэхээр байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, мөнгө ба сангийн тэлэх бодлого хэрэгжүүлэх нь үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг тэтгэж байгаа ч үйлдвэрлэлд ашиглагдах түүхий эд, материал, машин, механизм, техник, түлш, шатахууныг гадаадаас худалдан авахад хүргэхийн зэрэгцээ иргэдийн орлого өсөх нь хэрэглээг урамшуулж, мөн л импорт хурдацтай өсөхөд хүргэж байгаа юм. Харин энэхүү импортын хурдацтай өсөлт нь долларын ханш чангарахад нөлөөлж байгаа нь бидний хийсэн эмпирик судалгааны үр дүнд батлагдсан.

Эх сурвалж: ҮСГ

Жишээ нь, 2010-2012 оны эдийн засгийн өсөлтийн алтан үед тээврийн хэрэгслийн импорт 312 сая ам.доллараас 1578 сая ам долларт хүрч хоёр

Эх сурвалж: ҮСГ

жилийн дотор 5 дахин өссөн бол төмөрлөг бүтээгдэхүүний импорт 211 саяас 632 сая ам.долларт хүрч 3 дахин өсчээ. Иймээс 2013 оноос зарцуулж эхэлсэн Чингис бондын 700 гаруй сая.ам доллар буюу 1.1 их наяд төгрөг, 1.1 их наяд төгрөгийн “уламжлалт бус мөнгөний бодлого” хэрэгжүүлсэн нь импортыг өдөөж, долларын ханш чангарахад нөлөөлсөн гэж үзэж болох юм. Импортын бүтцийг харахад хүнс ба нефть бүтээгдэхүүний хувьд Орос болон Хятадаас хүчтэй хамааралтай байгаа нь улс төрийн болон эдийн засгийн дархлааг сулруулж, Монголын бүрэн эрх, тусгаар тогтнолд сөрөг нөлөөтэй нь тодорхой харагдаж байна.

Эх сурвалж: ҮСГ

6

Харин экспортын хувьд 2010 оны дунд үеэс 500 сая ам.доллар байсан нүүрсний экспорт 2.6 тэрбумд хүрсэн бол эргээд 1.1 тэрбум болж 57 хувиар буурсан нь урсгал тэнцлийн алдагдал өсөхөд хүчтэй

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Эх сурвалж: ҮСГ

нөлөөллөө. Нөгөө талаас бохир ноолуур, төмрийн хүдэр, боловсруулаагүй газрын тосны экспорт энэ хугацаанд жилийн 425 сая ам.доллараас 912 сая ам.доллар болж өссөнөөр нүүрсний экспортын алдагдлын багагүй хувийг нөхсөн ч эцсийн дүнгээр бууралттай байна. Экспортын бууралт, өсөлт хурдан байгаа нь мөн л долларын ханш савлахад нөлөөлдөг. Экспортын сагс диверсификаци муутай, мөн нэмүү өртөг бага шингэж байгаа нь Хятадаас эдийн засгийн хувьд бүрэн хараат болгоход хүргэж байна. Иймд Монгол улсын хувьд гадаад худалдаааны цогц бодлогыг урт хугацаанд, нарийн төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

харуулж байгаа юм. Иймээс импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үүний зэрэгцээ нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь Монгол улсын эдийн засгийн бие даасан хараат бус байдалд онц чухал нөлөөтэй юм. Та бүхэн Хятад улсын үйлдвэржилтийн 30 жилийн бодлого, туршлага болоод нефть боловсруулах үйлдвэр байгуулснаар хичнээн хэмжээний валютын гадагшилах урсгалыг зогсоож, түүний хэрээр дотоод эдийн засаг системийн түвшинд тогтворжих боломжтойг “Үйлдвэржилтийг дэмжих үйлдэл үр дүнгээ өгөх үү?”, “Импортын бүтэц нь гадаад эдийн засгийн эрсдэл нэмэгдсээр байгааг харуулж байна” нийтлэлүүдээс унших боломжтой. Хэрэглээнд суурилсан, үйлдвэрлэл хөгжөөгүй, экспортын бүтээгдэхүүний боловсруулалт муу, диверсификаци хийгдээгүй эдийн засагтай манай орны хувьд сангийн болон мөнгөний бодлого хэрэгжүүлэхдээ шууд ба шууд бус нөлөөг сайтар тооцох шаардлагатай. Эс бөгөөс гадаад валютын ханшийн чангаралтаас үүдэн: •

Эх сурвалж: ҮСГ

2013 оны 6-р сард урсгал тэнцлийн алдагдал 3,679.6 сая ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Экспортын 95 хувь нь түүхий эдээс бүрддэг ба түүнийхээ 90 орчим хувийг Хятад руу гаргаж байгаа нь тус улсын төр болон эдийн засгийн бодлогын хүчтэй нөлөөнд орох болзошгүй эрсдэлийг дагуулж байна. Мөн шатахууны хувьд бараг 100 хувь Оросоос хамааралтай байгаа нь эдийн засгийн бие, даасан, хараат бус байдлаа ямар ч нөхцөлд хадгалах боломжгүйг давхар

www.purplebook.mn

• • •

инфляци өсөх, улмаар иргэдийн худалдан авах чадвар буурах, долларын зээлтэй компаниудын зээлийн өртөг нэмэгдэж банкны секторын зээлийн чанар муудах, энэ нь банкны секторын тогтвортой байдалд нөлөөлж банкны зээл хумигдах улмаар эдийн засаг дахь мөнгөний эргэлт зогсох, эцсийн бүлэгт компаниуд ажилчдаа цомхотгож ажилгүйдэл өсөх, компаниуд дампуурч эдийн засаг бүхэлдээ сүйрэх эрсдэлтэй юм. 

7


2014 ОНЫ 5 ДУГААР САР

ЭКСПОРТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ Өнгөрсөн жил 649.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон бол 2014 онд 1.2 сая тн зэсийн баяжмал экспортолж 3,118.7 мян доллар орлогыг бүрдүүлнэ гэж таамагласан. Гэвч оны эхний улирлын байдлаар 214.1 мян.тн-г экспортолсон нь өнгөрсөн оныхоос 50 хувиар өссөн үзүүлэлт хэдий ч төлөвлөсөн дүнгийн дөнгөж 10 хувь нь л юм. БНХАУ-н эдийн засгийн байдлаас шалтгаалан дэлхийн зах зээлд зэсийн үнэ одоогоор 6645 ам.доллар болж буурсан үзүүлэлттэй байна. Зэсийн гол нийлүүлэгчдийн зарим томоохон уурхайнуудын үйл ажиллагаа түр зогссонтой холбоотойгоор энэ онд үнэ өсөх хандлагатай байгаа бөгөөд дэлхийн зэсийн нөөц сүүлийн жилүүдэд буурч байгаа нь дунд хугацаанд үнэ тогтвортой байх төлөвтэй.

Монгол улс дэлхийд байгалийн баялагийн нөөцөөрөө тэргүүн эгнээнд жагсдаг цөөхөн орнуудын тоонд ордог хэдий ч дэлхийн зах зээл дээр хүчтэй тоглогч биш юм. Тавантолгойн нүүрсний ордын борлуулалт маш муу өрийн дарамтанд орсон, Оюутолгойн далд уурхайн санхүүжилт зогссон зэрэг нь экспортын орлогод ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна.

2013 онд экспортын хэмжээ өмнөх оноос 2.6 хувь буюу 112 сая ам.доллараар буурсан дүнтэй гарсан. 2014 оны төсөвт экспортын орлогыг өнгөрсөн жилээс 92 хувиар өсч 8,203 сая ам.доллар байхаар төлөвлөсөн ч 1-р улирлын байдлаар дөнгөж 12 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. 2014 онд экспорт төлөвлөсөн хэмжээний тал хувь буюу 4,101 сая ам.долларт хүрч, өнгөрсөн жилээс 5 хувиар буурах төлөвтэй байна.

Гэвч бид энэ оны төлөвлөгөөнд хүрэхийн тулд экспортын хэмжээг өнгөрсөн оныхоос өсгөхгүй бол 3,119 ам.доллар төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй байна. Одоогийн нөхцөл байдлаас дүгнэхэд эдийн засаг сэргэхэд Оюутолгойн далд уурхайн санхүүжилт тус төслийг дагасан гадаадын шууд хөрөнгө оруулалтаас шууд шалтгаалахаар байгаа.

Зэсийн баяжмал Өнгөрсөн жил 649.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон бол 2014 онд 1.2 сая тн зэсийн баяжмал экспортолж 3,118.7 мян доллар орлогыг бүрдүүлнэ гэж таамагласан. Гэвч оны эхний улирлын байдлаар 214.1 мян.тн-г экспортолсон

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Экспортын бүтээгдэхүүн

ЭКСПОРТ

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

Алт /тн/ 21.90%

Жилийн өөрчлөлт

3.26%

3-р сард /сая. ам.доллар/

986.90 USD

Оны эхнээс / сая.ам.доллар/

986.90 USD

Жилийн /сая. ам.доллар/

4,450.42 USD

Зэс /мян.тн/ Молибдений хүдэр ба баяжмал /мян.тн/ Жоншны хүдэр ба баяжмал /мян.тн/ Төмрийн хүдэр /мян.тн/

2013-I улирал

2014-I улирал

Өөрчлөлтийн хувь /%/

Тоо хэмжээ

Үнийн дүн

Тоо хэмжээ

Үнийн дүн

Тоо хэмжээ

Үнийн дүн

1.00

42,694.30

2.20

89,843.2

120%

110%

140.00

209,443.10

214.10

349,161.6

53%

67%

1.10

8,538.20

1.00

7,185.40

-9%

-16%

64.10

15,304.50

55.60

12,230.60

-13%

-20%

1,121.60

125,890.60

908.60

81,404.90

-19%

-35%

Цайрын хүдэр ба баяжмал /мян.тн/

42.10

42,951.20

15.00

14,600.50

-64%

-66%

Бохир ноолуур /тн/

48.00

1,701.50

42.60

1,507.90

-11%

-11%

Самнасан ноолуур /тн/

53.00

4,864.80

39.00

4,164.30

-26%

-14%

3,445.20

209,355.50

3,743.90

206,459.70

9%

-1%

982.00

93,707.10

1,608.30

157,610.80

64%

68%

Нүүрс /мян.тн/ Боловсруулаагүй газрын тос /мян.тн/ Бусад /жилийн/

54,736.40

62,733.90

15% Эх сурвалж: ҮСХ

8

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Гэвч 2014 оны 1-р улирлын байдлаар 3.7 сая тн нүүрс экспортолж 206 сая ам.доллартай тэнцэж байгаа буюу төлөвлөгөөний 10%-н биелэлттэй гарчээ. Үүнийг 2012 онтой харьцуулбал тав дахин унасан үзүүлэлт бөгөөд төсөвт нүүрсний үнийг чанараас хамааруулан тонн тутамд нь 81-115 ам.доллар байхаар тооцсон.

Эх сурвалж: Сангийн яам

нь өнгөрсөн оныхоос 50 хувиар өссөн үзүүлэлт хэдий ч төлөвлөсөн дүнгийн дөнгөж 10 хувь нь л юм. БНХАУ-н эдийн засгийн байдлаас шалтгаалан дэлхийн зах зээлд зэсийн үнэ одоогоор 6645 ам.доллар болж буурсан үзүүлэлттэй байна. Зэсийн гол нийлүүлэгчдийн зарим томоохон уурхайнуудын үйл ажиллагаа түр зогссонтой холбоотойгоор энэ онд үнэ өсөх хандлагатай байгаа бөгөөд дэлхийн зэсийн нөөц сүүлийн жилүүдэд буурч байгаа нь дунд хугацаанд үнэ тогтвортой байх төлөвтэй.

Алт: Өнгөрсөн онд алтны татварыг 75 хувиар бууруулсан бөгөөд 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар 2.2 тн экспортолж өмнөх оны мөн үеэс 120 хувь өсчээ. Энэ оны хувьд 31.6 тн алт экспортолж 180.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс Оюутолгой ХК-ийн олборлолт энэ онд эхэлж нийт 24.9 сая.тн алт бүхий баяжмал экспортолж 89.2 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 15 тэрбум төгрөгийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн орлого нийт 104.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоолсон. Гэвч Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудал гацаанд орж зогссоноор уг татварын орлого бүрдэх боломжгүй болсон.

Гэвч бид энэ оны төлөвлөгөөнд хүрэхийн тулд экспортын хэмжээг өнгөрсөн оныхоос өсгөхгүй бол 3,119 ам.доллар төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй байна. Одоогийн нөхцөл байдлаас дүгнэхэд эдийн засаг сэргэхэд Оюутолгойн далд уурхайн санхүүжилт тус төслийг дагасан гадаадын шууд хөрөнгө оруулалтаас шууд шалтгаалахаар байгаа.

Энэ онд алтны тэнцвэржүүлсэн үнийг 1269.6 ам.доллар/унци байхаар тооцсон ба одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр алт 1295 ам.доллар/унцийн ханштай байгаа. Үнийн хувьд тогтвортой байх хэдий ч экспортлох алтны хэмжээ төлөвлөсөндөө хүрэхгүй нь тодорхой байна.

Нүүрсний экспорт

Дүгнэлт

Эх сурвалж: Сангийн яам

Манай орны валютын нөөцийг бүрдүүлэгч гол эх үүсвэрийн нэг нь нүүрсний экспортын орлого юм. Дэлхийн нүүрсний хэрэглээ жилээс жилд өсч байгаа бөгөөд өнгөрсөн онд гэхэд л 70 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Гэвч манай улсын хувьд нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр өгөх боломж дэд бүтцийн асуудлаас шалтгаалан одоог хүртэл хомс юм. Энэ онд нийт 39.1 сая тн нүүрс олборлож үүнээс 31.4 сая тн-г экспортлон 281.6 тэрбум төгрөг төвлөрч 275.3 тэрбум төгрөг нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр тооцсон.

www.purplebook.mn

Уул уурхайн салбар энэ оны төсөвт 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд үүний 43 хувийг нүүрс, 27 хувийг зэсийн баяжмал, 13 хувийг алт тус тус бүрдүүлэхээр тооцсон. Энэ нь улсын нэгдсэн төсвийн орлогын 12 хувийг эзэлж байгаа. Гэвч төсөвт суулгасан уул уурхайн бүтээгдэхүүний аль нь ч төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Нүүрс, зэсийн баяжмалын төлөвлөгөө 10%-тай байгаа нь энэ оны төсөвт экспортын орлогоос хамаарсан том хүндрэл учруулах төлөвтэй боллоо. Манай улсын экспортын бүтцийн 90 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд ойрын хэдэн жилд энэ бүтцийг өөрчлөх боломж тун хомс. Тиймээс бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрдэс бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн бий болгох зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Мөн гол экспортлогч орон болох БНХАУ-тай эдийн засгийн найрсаг харилцааг хөгжүүлэх замаар экспортын гол нэрийн бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үнийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. 

9


2014 ОНЫ 5 ДУГААР САР

НҮҮРСНИЙ СУУРЬ ШИНЖИЛГЭЭ 2014

Энэ онд АНУ, ОХУ болон Колумбийн нүүрсний олборлолтын хувьд тогтвортой хандлага ажиглагдаж байна. Нөгөө талаас БНХАУ-ын эрх баригчдын зүгээс эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээ авах болов уу гэсэн өөдрөг таамаглалыг шинжээчид дэвшүүлж байгаа бөгөөд хэрэв нүүрсний нийлүүлэлт хумигдаж, БНХАУ-ын эрэлт тогтвортой байна гэж үзвэл энэ онд нүүрсний үнэ дунд хугацаанд тогтвортой байх хандлагатай.

Нийлүүлэлт: Дэлхийн нүүрсний олборлолтын дийлэнх хувийг БНХАУ, АНУ, Австрали болон Индонези улс эзэлдэг. Морган Стейнлийн нэгдүгээр сарын мэдээллээр энэ онд дэлхийн хүрэн нүүрсний нийлүүлэлт эрэлтээсээ 4.9 сая тонноор давж магадгүй. Энэ онд Индонезийн нүүрсний олборлолт 425 сая метр тонн буюу өнгөрсөн онтой харьцуулахад 4 саяар илүү байх төлөвтэй байна. Гэхдээ тус улсын Эрчим хүч, Уул уурхайн яамны мэдэгдсэнээр энэ онд нүүрсний компаниудын олборлолтын зөвшөөрлийг хязгаарлахаар төлөвлөсөн бөгөөд хууль бус олборлолттой тэмцэхэд энэхүү хязгаарлалт хөшүүрэг болно гэж тэд үзэж байгаа бололтой. Мөн нүүрс сэргээгдэх эрчим хүч биш тул тодорхой хэмжээний хязгаарлалтыг явуулах бодлогыг тус улсын сайд онцолсон. Үүнтэй холбоотойгоор энэ оны хоёрдугаар улирлын эцсээр олборлолтын татварыг 13.5 хувь болж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Эх сурвалж: www.steelease.com, BOCI Research

Австралийн дэлхийд эхний дөрөвт орох Glencore Xstrata Plc компанийн уурхайн олборлолт удааширч байгаа нь нүүрсний үнийн бууралт болон зардал өндөр байгаатай холбоотой. Энэ сард гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг нүүрсний үнэ 2009 оноос хойш сүүлийн 4 жилийнхээ доод түвшиндээ хүрч буурсан нь тус компанийн ашигт сөргөөр нөлөөлсөн. Өнгөрсөн жил гэхэд дэлхийн коксжих нүүрс нийлүүлэгч томоохон компани BHP Bilition компанийн 230 гаруй ажилтнаа цомхотгосон нь

Колумби Европын орнуудын нүүрсний импортын тэн хагасыг нийлүүлдэг. Тус улсын хоёрдогч томоохон нүүрс экспортлогч Drummond компани Европ руу нийлүүлэх нүүрсний экспортоо бууруулж байгаа нь Францын томоохон импортлогч компани далайн тээвэрлэлтийг асуудлаас үүдсэн арбитрийн шүүхийн асуудлыг тухайн компанитай үүсгэсэнтэй холбоотой. Компани энэ онд нүүрсний олборлолтын таамаглалаа 30 сая тонноос 25 сая тонн болгож бууруулсан бөгөөд Индонезийн нийт экспортын 30 хувийг энэхүү компани дангаараа бүрдүүлдэг нь эдийн засагт чамгүй сөрөг нөлөөг авчрах нь ойлгомжтой. Дараах зургаас харвал өнгөрсөн жилд тус улсын нүүрсний экспорт өмнөх онуудтай харьцуулахад өндөр байсан ч дээрх хязгаарлалтуудаас үүдэн энэ жил нийлүүлэлт бага зэрэг буурах болов уу гэж үзэж байна. Эх сурвалж: Bloomberg.com

10

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


зардлаа танах аргуудын нэг юм. Өөрөөр хэлбэл цаашид хэрэв коксжих нүүрсний үнэ энэ маягаараа буурвал томоохон уурхайнуудын хувьд эрсдэлтэй нөхцөл үүсч магадгүй. Тус улс нүүрсний томоохон хэрэглэгч болох БНХАУ-ын нийт импортын 32 хувийг дангаар бүрдүүлдэг.

БНХАУ 2015 он гэхэд 90 мянган метр тонн нүүрс үйлдвэрлэх 2 мянга гаруй нүүрсний уурхайг хаах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хэрэв эдгээр уурхайнууд хаагдаж эхэлбэл дотоодын нийлүүлэлт хумигдаж магадгүй юм. Тус улсын Шанси муж нийт нүүрсний үйлдвэрлэлийн 27 орчим хувийг эзэлдэг ба өнгөрсөн жилд нүүрсний нийлүүлэлт 9 хувиар өссөн. Гэхдээ БНХАУ-ын хоёрдахь томоохон эрчим хүч үйлдвэрлэгч China Coal Energy компани энэ онд Хятадын хойд хэсэгт нүүрсний шинэ уурхайг 2.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар барихаар болсон нь нүүрсний нийлүүлэлт нэмэгдэхэд нөлөөлнө гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters.com

ЭРЭЛТ Нүүрсний хэрэглээний дийлэнх хувь нь эрчим хүч, ган болон цементийн үйлдвэрлэл, шингэн түлш гарган авахад зориулагддаг. Нүүрсний томоохон хэрэглэгчид БНХАУ, АНУ ордог. Үүнээс онцолж хэлбэл, БНХАУ дэлхийн нийт нүүрсний хэрэглээний бараг тэн хагасыг эзэлдэг.

Коксжих нүүрсний дундаж үнэ 2013 оны 5 дугаар сард 199 ам.доллар байсан бол энэ оны 3 дугаар сард 156 ам.доллар болж буурсан. Харин хүрэн нүүрсний дундаж үнэ энэ оны 3 дугаар сард 67 ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс мөн буурсан байна. Энэ нь сүүлийн жилүүдэд АНУ, БНХАУ, Канад, ОХУ болон Австралийн нүүрсний нийлүүлэлт тогтвортой өссөн бөгөөд нүүрсний зах зээлд илүүдэл үүссэнтэй холбоотой.

Эх сурвалж: Reuters.com

2017 онд БНХАУ нүүрсний хэрэглээг 65 хувиас бага байлгана гэсэн төлөвлөгөө бий. БНХАУ-ын Засгийн газраас агаарын бохирдлыг ирэх таван жилд бууруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нүүрсний хэрэглээг бууруулахаас урьтаж цэвэршүүлсэн нүүрсний хэрэглээг сүүлийн жилүүдэд хэрэглэх талаар яригдаж байгаа нь дунд хугацаанд нүүрсний хэрэглээ тогтвортой хэвээр байх бололтой. Дэд бүтцийн салбарын өсөлт

Эх сурвалж: Bloomberg.com

www.purplebook.mn

Он гарсаар БНХАУ-ын эдийн засаг бага зэрэг удаашралтай байгаагаас үүдэн эдийн засагт идэвхтэй арга хэмжээ авах тэр дундаа дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж эхэлсэн. Дэд бүтцийн салбар дахь барилгажилт, төмөр зам, авто зам, ус шугам сүлжээний төслүүдийг төв болон баруун бүсүүдэд идэвхтэй хэрэгжүүлэхээр болсон. Энэ онд тус улсын эдийн засгийн өсөлт 7.5 хувиар өсөхөөр хүлээгдэж байгаа ба үүний үр дүнд 10 сая гаруй шинээр ажлын байрыг бий болгоно гэсэн төлөвлөгөөтэй байна.

11


2014 ОНЫ 5 ДУГААР САР

Эрчим хүчний хэрэглээ 2013 онд нүүрснээс гаргаж авсан эрчим хүчний хэрэглээ нийт эрчим хүчний 65.7 хувийг эзэлж байсан. Энэ онд нийт эрчим хүч 3.2 хувиар буюу 3.88 тэрбум метр тонн нүүрстэй тэнцэхээр өснө гэсэн урьдчилсан таамаглал бий. Өөрөөр хэлбэл нүүрсний хэрэглээ 1.6 хувиар буюу 3.8 тэрбум тонноор өснө.

Эх сурвалж: Reuters.com

Эх сурвалж: Reuters.com

Гангийн хэрэглээ БНХАУ-ын гангийн импорт 2014 онд 90 сая тонноор өсөх бол дотоодын боловсруулаагүй гангийн үйлдвэрлэл 3.1 хувиар өснө гэж тус улсын Гангийн Холбооноос мэдэгдсэн. Өнгөрсөн онд гангийн үйлдвэрлэл 712.9 сая тонн буюу өмнөх оноос 7.8 хувиар өсчээ.

олборлолтод зөвшөөрөл өгсөн нь АНУ-ын жилийн нийт хэрэглээний 10 хувьтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл тус улсын нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2015 он хүртэлх нүүрсний хэрэглээг хангах зорилгоор ийнхүү дотоод үйлдвэрлэлийг дэмжиж байна. БНХАУ нийт 9 бүс нутагт нүүрсний тээвэрлэлтийг өргөжүүлэхээр төмөр замыг барьж байгуулахаар төлөвлөж байгаа. БНХАУ-ын нүүрсний эрэлт 2020 онд 4.8 тэрбум тонноор өснө гэсэн судалгааг тус улсын Үндэсний Нүүрсний Ассоциациас гаргасан. Энэ он гарсаар тус улсын эдийн засаг бага зэрэг удаашралтай байгаатай холбоотойгоор эрх баригчдын зүгээс засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх замаар эргэн сэргээнэ гэж үзэж байгаа бололтой. Тухайлбал төмөр зам, дэд бүтцийн төслүүдэд засгийн газраас гаргах санхүүжилтийг нэмэгдүүлэхээр болсон.

Дүгнэлт

Эх сурвалж: Reuters.com

Түлшний хэрэглээ Энэ онд тус улсын шингэн түлшний хэрэглээ 11 сая баррель хүрэх тооцоотой байгаа бөгөөд Хятадын Үндэсний Газрын тосны корпорацийн тооцоогоор 2013 онтой харьцуулахад газрын тосны хэрэглээ энэ онд 4 хувь байна. Нүүрсний хэрэглээ Хятадын Үндэсний Нүүрсний Ассоциациас мэдэгдсэнээр энэ онд дотоодын нүүрсний хэрэглээ 2.7 хувиар буюу 3.8 тэрбум тонноор өсөх төлөвтэй байгаа нь агаарын бохирдлын эсрэг засгийн газрын үйл ажиллагаа энэхүү өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэж байна. Гагцхүү чанар багатай нүүрсний импортод тавих хязгаарлалтыг засгийн газар хэрэгжүүлэх бололтой. Өнгөрсөн онд БНХАУ 100 сая тонноос илүү хүчин чадал бүхий шинээр 15 нүүрсний уурхайн

12

Нүүрсний үнийг нийлүүлэлт талаас авч үзвэл томоохон нийлүүлэгч болох Австрали, Индонез зэрэг орнуудын хувьд нүүрсний нийлүүлэлтийг цаашид тогтвортой хангахаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл сүүлийн нэг жилд нүүрсний үнийн бууралт энэхүү таваарын зах зээлд нийлүүлэлт эрэлтээс давсантай холбоотой. Харин эрэлт талаас авч үзвэл нүүрсний тэн хагасыг хэрэглэдэг БНХАУын эрэлт дунд хугацаанд эргэн сэргэнэ гэсэн таамаг дэвшүүлж байна. Харин богино хугацаанд нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй байх хандлага ажиглагдаж байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, АНУ болон Евро бүсийн хямрал зэрэг нөлөөлж байгаатай холбоотой. Урт хугацаанд байгаль орчны асуудал болон байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор нүүрсний үнэ буурч болзошгүй. Монгол улсын хувьд энэ он гарсаар нүүрсний экспорт хумигдаж байгаа нь томоохон компаниудын санхүүгийн байдал тэр дундаа зардал нэмэгдсэн, БНХАУ-д нийлүүлж буй нүүрсний өрсөлдөх чадвар бусад экспортлогч орнуудтай харьцуулахад сул байгаатай холбоотой. Тиймээс дэд бүтэц тэр дундаа төмөр замын асуудлыг түргэвчлүүлэх, экспортолж буй нүүрсний өрсөлдөх чадварт анхаарах хэрэгтэй байна. 

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


АЛТНЫ СУУРЬ ШИНЖИЛГЭЭ 2014

Энэ жил алтны үнэ өсөлтөө хадгалж үлдэх төлөвтэй байна. Олон улсад үүсээд буй өрийн асуудал, түүнтэй холбоотойгоор Төв банкуудын авч хэрэгжүүлж буй бодлого алтны үнэнд нөлөөлнө хэмээн таамаглаж байна.

Өнгөрсөн жилүүдэд алтны үнийн өсөлт сайнгүй байсан төдийгүй хамгийн доод тал нь нэг унци 1180 ам.доллар хүртэл буурч байсан. Гэсэн хэдий ч санхүүгийн хямралаас хойш тус металлын үнийн өсөлт өндөр байсаар байгаа нь эерэг хандлагыг нэгэнтээ бий болгосон гэж хэлж болно.

Долларын ханш болон АНУ-ын эдийн засгийн өсөлт Долларын ханш 2008 онд доод түвшиндээ буюу индекс 70 хүрч байсан бол 2001 онд дээд түвшиндээ буюу индекс 121 хүрсэн тохиолдол бий.Сүүлийн жилүүдэд уг индекс буурч байгааг энд онцлох хэрэгтэй. 2008 оноос хойш АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) эдийн засгийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулж, мөнгөний тэлэх бодлогыг баримталж байгаа нь долларын ханш сулрахад багагүй үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд ХНС-ийн үйл ажиллагаа үнэт цаасны зах зээлд эерэгээр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл ХНС дийлэнх тохиолдолд урт хугацаат бонд болон моргейжийн үнэт цаасыг худалдан авдаг. Гэхдээ өнгөрсөн онд ХНС-ийн хэрэгжүүлсэн арга хэмжээ алтны үнэд тийм ч их нөлөөлсөнгүй. Харин он гаргаад сүүлийн хоёр сар алтны үнэ өссөнтэй холбогдуулан ХНС сар бүр үнэт цаасны худалдан авалтаа бууруулж эхлээд байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд АНУ-ын аж үйлдвэр, өрхийн хэрэглээ болон хөдөлмөрийн зах зээлд бага зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан ч өнгөрсөн оны 4 дүгээр улиралд эдийн засгийн өсөлт 2.4% байсан нь өнгөрөгч онтой харьцуулахад бага байлаа.

Эх сурвалж: bloomberg.com/data

Алтны ханшийн өсөлтийг долларын ханш, инфляци, дефляци, төв банкуудын алтны арилжаа, БНХАУ-ын алтны нөөц, газрын тос, үнэт эдлэлийн эрэлт, хөрөнгө оруулалтын төлөв байдал болон фьючерсийн зах зээл, алтны нийлүүлэлт зэрэг хүчин зүйлүүд алтны үнэнд энэ жилд нөлөөлөх магадлал өндөр байна.

www.purplebook.mn

Эх сурвалж: bloomberg.com/data

Шинжээчийн зүгээс дүгнэхэд хэрвээ тус улсын эдийн засаг удааширвал, хөрөнгө оруулагчид алт аль эсвэл сангийн үнэт цаас руу анхаарлаа хандуулах нь мэдээж.

13


2014 ОНЫ 5 ДУГААР САР

Тэгэхээр энэ онд АНУ-ын эдийн засгийн өсөлт алтны үнийн өсөлтөд ХНС-аас авч хэрэгжүүлэх бодлогоос илүүтэй нөлөөлөх нь дамжиггүй юм. Энэ онд ОУВС болон Дэлхийн банкнаас АНУ-ын эдийн засгийн өсөлт 2.8% байхаар таамагласан. Америк доллар сүүлийн 30 жилийнхээ доод түвшиндээ хүрч суларсан, ялангуяа юаны эсрэг. Хэрвээ энэ эрчээрээ долларын DXY индекс (долларыг бусад голлох валютуудтай нэг сагс болгон индексжүүлсэн) буурвал, алтны үнэ өсөх магадлал байна. Жилд дунджаар алтны нөөц 2-3%-аар өсдөг. Тэгэхээр хэрэв цаашид доллар суларвал алтны эрэлт нэмэгдэнэ гэсэн үг.

Эх сурвалж: bloomberg.com/data

Төв банкуудын шийдвэр Эх сурвалж: bloomberg.com/data

Инфляци Дийлэнх хөгжиж буй зах зээл дээр хүүний түвшин инфляциас доогуур байгаа тохиолдолд хөрөнгө оруулагчид хөрөнгөө хамгаалах үүднээс сонголтууд хийдэг ч тэр бүр алтны худалдан авалт нийтлэг байдаггүй. Сүүлийн жилүүдэд Ази болон бусад хөгжиж буй захад инфляцитай тэмцэх арга хэмжээ авч байгаа бол эсрэгээрээ хөгжингүй орнуудад дифляцийн эсрэг арга хэмжээг авч байгаа. Европ болон АНУ-ын хувьд дифляцид өртөх магадлал байгаа ч Европт энэ байдал харьцангуй хол байхаар байна. Харин АНУ-ын хувьд мөнгөний тэлэх бодлого дифляцид хүргэж магадгүй байгаа юм. Хэрэв энэ онд Азийн орнууд, тэр дундаа хөгжиж буй зах болох БНХАУ инфляцийн эсрэг эрчимтэй бодлого авч хэрэгжүүлбэл дотоодын мөнгөн тэмдэгт суларч импортын үнэ өсөх магадлалтай. Хэрэв инфляцийн түвшин цаашид нэмэгдэх хандлага ажиглагдвал сангийн үнэт цаас болон алтны эрэлт өсөхөөр байна. Тэгэхээр алтны томоохон хэрэглэгч улс болох БНХАУ болон Энэтхэг инфляци цаашид өсөх хандлага үргэлжилвэл алтны эрэлт нэмэгдэж, үнэ өсөх хандлага гарч болно.

14

2010 оноос эхлэн Төв банкуудын алтны гэрээгээр жилд 400 тонн алт борлуулахаар заасан. Алтны дийлэнх борлуулалтыг өнгөрсөн онд Германы Төвбанк хийсэн бөгөөд Евро бүсийн хямрал тэр дундаа Кипр, Италийн засгийн газрын өрийн асуудлаас үүдэн алтны борлуулалтаа нэмэгдүүлж магадгүй байна. Хөгжиж буй захуудаас алтны худалдан авалт эрс нэмэгдэж буйг дараах графикаас харж болно. Өөрөөр хэлбэл гадаад худалдааны илүүдэлтэй байгаа хэсгээ алт худалдан авахад зарцуулдаг. Тус орнуудын тоонд ОХУ, Казакстан, Турк, БНСУ зэрэг орж байна.

Эх сурвалж: bloomberg.com/data

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


БНХАУ Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын алтны нөөц нэмэгдэж байгааг энд онцлох хэрэгтэй. Алтны томоохон хэрэглэгчдийн тоонд багтах уг орон дэлхийн хамгийн том алтны үйлдвэрлэгч болохын хажуугаар өнгөрсөн жил алтны импортын хэмжээгээр тэргүүлж байна. Өнгөрсөн жилийн байдлаар тус улсын алтны импорт 2012 оноос даруй 3 дахин өссөн. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдээс гадны тус улсын алтны нөөц нэмэгдсэн. БНХАУ цаашид алтны нөөцөө нэмэгдүүлэх хандлагатай байгаа нь юаныг олон улсад чөлөөтэй хөрвөхөд дэмжлэг болгох зорилготой юм.

Газрын тос

Эх сурвалж: mining.com

Ерөнхийдөө алт болон газрын тосны хамаарал эерэг байдаг ба хэрэв Иран болон Израйлын геополитикийн асуудал цаашид хурцадна гэж үзвэл богино хугацаанд газрын тос, алтны үнэ өснө. Ойрхи дорнодод газрын тосны нийлүүлэлтэд бэрхшээл үүсэхэд алтны үнэ өсөх хандлага ажиглагддаг нь геополитикийн эрсдэлтэй холбоотой төдийгүй цаашилбал газрын тосны үнийн өсөлт инфляцийг хөөрөгдөх үзэгдэл ч гардаг.

Эх сурвалж: bloomberg.com/data

Үнэт эдлэлийн эрэлт 2012 онд дэлхийн зах зээл дээрх үнэт эдлэлийн эрэлт 2011 онтой харьцуулахад 4%-аар буурч байсан бол өнгөрсөн онд эрэлт нэмэгдэх хандлага ажиглагдсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар эрэлт 20% хувиар өссөн. Мөн түүнчлэн өнгөрсөн жил Энэтхэгийн үнэт эдлэлийн эрэлт өндөр байсан хэдий ч дотоодын ханшийн сулрал болон засгийн

www.purplebook.mn

газрын шинэчлэл зэрэг нь алтны импортод хязгаарлалт болж өгсөн гэхэд хилсдэхгүй. Энэ нь үнэ өсөхөд томоохон түлхэц болсон. Цаашид хөгжиж буй захуудад дотоодын ханшийн сулрал үргэлжилвэл дотоод дахь алтны үнэ өсөх хандлага илэрч болох юм. Ингэснээр инфляци өсч, алтны эрэлтийг нэмэгдүүлж болно.

Хөрөнгө оруулалтын эрэлт Сүүлийн жилүүдэд алтанд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ өсч байгаа бөгөөд үнийн өөрчлөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл болсоор ирсэн. Алтанд хөрөнгө оруулдаг, бирж дээр арилжаалагддаг сангууд (ETF)-ын хөрөнгө оруулалтын хэмжээ 2012 оны эцсээр дээд хэмжээндээ буюу 2,647 тонн хүрч байсан бол энэ он гарсаар уг хэмжээ 29%-аар буурч 1884 тонн болсон. Уг арилжааны дийлэнх хувь Лондонгоос Швейцарь луу шилжсэн ч төд удалгүй Хонконг, эцэст нь БНХАУ-д хийгдэх боллоо. Өнгөрсөн 10 сард Хонконгоос БНХАУ-руу алтны импорт 30.8 сая унц алт байсан нь барууны ертөнцөөс илүү Азийн орнууд алтны эрэлтийг үүсгэх хандлага гарч ирсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд АНУ-ын Холбооны Нөөцөөс авч хэрэгжүүлж буй мөнгөний тэлэх бодлогыг цаашид хязгаарлагдах төлөвтэй гэж үзээд алтанд оруулах хөрөнгө оруулалтаа бууруулж байгаа нь уг сангийн алтны хэмжээ буурсантай холбоотой байж болох юм. Харин эсрэгээрээ хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлбэл алтны таваарын захад үнийн өөрчлөлтөд хүчтэй дохио болно. Гэхдээ алтыг биет бусаар эзэмшихээс гадна биетээр эзэмших нь хөгжиж буй захуудад өндөр байгааг энд онцлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өндөр инфляци,

15


2014 ОНЫ 5 ДУГААР САР

дотоодын ханшийн сулрал зэргээс үүдээд хөрөнгө оруулагчид сүүлийн жилүүдэд биет алт эзэмших сонирхол нэмэгдэж байгаа. Өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар гэхэд уг хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 36%-аар өссөн нь алтны нийлүүлэлтийг хумихад нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Тэгэхээр хэрэв энэ онд дээр дурьдсан бүс нутгуудад инфляцийн нөлөө өндөр хэвээр байвал алтны биет хөрөнгө оруулалт өсөх хандлага байна.

Фьючерс зах Алтны ханшинд чухал нөлөөтэй бас нэг хүчин зүйл бол алтны фьючерс арилжаа юм. Цэвэр урт позицийн арилжаа (NLFP) 2012 онд 208 мянган хэлцэл хийгдэж байсан бол 2013 онд уг тоо 16 мянга болтлоо буурсан байна. Алтны үнэ өссөнөөс үл хамаараад тус позицийн хэмжээ буурч болзошгүй байна. 2010 онд уг позицийн дундаж хэмжээ 215 мянган гэрээ байсан бол өдгөө 144 мянга болж буурсан байна.

Алтны нийлүүлэлт 2008 оноос хойш алтны уурхайнуудын өсөлт жилд дунджаар 4% өсөлттэй байсан ба өнгөрсөн жилийн байдлаар үйл ажиллагаа болон ажил хаялттай холбоотойгоор буурсан дүр зураг гарсан. Өнгөрсөн жилүүдэд Хойд Африк, Индонези зэрэг орнуудын үйл ажиллагаатай холбоотойгоор нийлүүлэлт буурч байсан. 2014 онд шинээр ашиглалтад орох уурхайн тоо тийм ч их биш мөн уурхайн компаниудын хувьд зардлын таналт хийх шийдвэрт хүрч магадгүй. Хэрэв төв банкуудын алтны худалдан авалт аль эсхүл алтны хеджинг хийх сонирхолтой хөрөнгө оруулагчдын эрэлт уг таваарын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хандлагатай. Мөн түүнчлэн БНХАУ-н алтны нийлүүлэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа.

Алтны хаягдал

рупи суларсан нь алтны хаягдлын нийлүүлэлт өсөхөд түлхэц болсон.

Цаашдын чиг хандлага Алтны үнэ энэ жилийн хувьд өсөх хандлага ажиглагдаж байна. Хөгжиж буй зах тэр дундаа БНХАУ инфляцийн түвшин өндөр хэвээр байгаа нь алтны эрэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Энэтхэг болон БНХАУ-ын хувьд цаашид тус металлын эрэлт тогтвортой өсөх хандлага байна. Украины геополитикийн асуудалаас үүдэлтэйгээр өнгөрсөн сард алтны үнэ зургаан сарынхаа дээд түвшинд хүрч нэг унци нь 1370 ам.доллар хүрсэн. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид уг метал руу аль хэдийнэ анхааралаа хандуулаад байгааг бид ажиглаж болно. Энэ нь аливаа улс төр, иргэний дайны хямралын үеэр алтны эрэлт өндөр байгаатай холбогдоно. Гэхдээ дан ганц Украины асуудал алтны үнэд нөлөөлөөгүй бөгөөд Австралын уурхайнуудын үйл ажиллагаа ажил хаялтаас үүдэн түр зогсож байгаатай холбоотой. Тэгэхээр богино хугацаанд алтны ханш өсөх төлөвтэй байна. Харин урт хугацаанд Төв банкууд ялангуяа, хөгжиж буй орнуудын валютын нөөцийн илүүдэл алтыг альтернатив хэлбэрээр сонгох хандлага өндөр байгаа. Цаашид Төв банкуудын зүгээс алтны нөөцийг нэмэгдүүлэх эрэлт үргэлжилнэ гэж бодож байна. Мөн түүнчлэн АНУ-ын эдийн засаг тогтвортой байх дүр зураг гарч байгаа хэдий ч зарим эдийн засгийн гол мэдээллүүд савлагаатай мөн Евро бүсийн хувьд засгийн газрын өрийн асуудал болон ажилгүйдлийн түвшин зэрэг асуудлууд байгаа тул эдгээр мэдээллээс үүдэн алтны үнэ өсөхөд огцом нөлөөлөх магадлал өндөр. 

Нийт алтны нийлүүлэлтийн 36%-ийг алтны хаягдал эзэлдэг гэсэн статистик бий. 2000 оноос хойш уг хаягдлын нийлүүлэлт өсч, 2009 онд 40% буюу дээд хэмжээндээ хүрч байсан. Өнгөрсөн жилийн хувьд нийлүүлэлт 13 хувиар буурсан байна. Гэхдээ Энэтхэгийн

16

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


ЗЭСИЙН СУУРЬ ШИНЖИЛГЭЭ 2014

Дэлхийн эдийн засагт доктор1 хэмээн нэрлэгдэх болсон зэсийн үнэ 6,6027,765 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд энэ онд дэлхийн зэсийн эрэлт тогтвортой, нийлүүлэлтийн өсөлт удаашралтай байх төлөвтэй тул 2014 онд зэсийн үнэ тогтвортой байх төлөвтэй байна.

Энэхүү хөрөнгө оруулалтад тус улсын зэсийн хэрэглээний 40 гаруй хувь зарцуулагдана гэсэн тооцоо бий. Мөн түүнчлэн 162 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зөвхөн хот суурин газрын хөгжилд зарцуулна. Энэ нь дотоодын хэрэглээг дэмжих эрх баригчдын бодлогын нэг хэсэг. Шинжээчийн зүгээс дүгнэхэд дотоодын хэрэглээг дэмжих засгийн газрын бодлого нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай.

Зэсийн үнэ 2011 оны 2 дугаар сард хамгийн өндөр буюу нэг тонн нь 10190 ам.доллар хүрч байсан бол 2011 оны 10 дугаар сард хамгийн доод түвшин 6635 ам.доллар хүрч байснаас хойш өнөөдрийн байдлаар 6602-7765 ам.долларт хэлбэлзэж ирсэн.

Эх сурвалж: Bloomberg.com

Хоёрдахь шалтгаан бол зэсийн нийлүүлэлтийн хомсдол байна.

Эх сурвалж: lme.com/metals/reports

Лондонгийн хөрөнгийн биржид зэсийн үнэ 2013 оны нэгдүгээр хагаст буурсанаас хойш өнгөрсөн жилд хэлбэлзэлтэй байсан ч энэ он гарсаар бага зэргийн өсөлт ажиглагдсан. Өнгөрсөн жил дэлхийн зэсийн нийлүүлэлт 6.5 хувиар өссөн явдал нь Африк, Латин Америкийн орнуудын зэсийн олборлолт нэмэгдсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл 2001-2005 онуудад зэсийн нийлүүлэлт жилд дунджаар 1 хувиар өссөн тоон мэдээтэй харьцуулахад уг өсөлт чамлахааргүй юм. Тэр дундаа Чилийн зэсийн нийлүүлэлт бусад орнуудтай харьцуулахад өндөр буюу 6.4 хувиар өссөн. Эргээд энэ үзэгдэл зэсийн нийлүүлэлтийн илүүдлийг зах зээлд бий болгож 2013 оны 7 дугаар сараас хойш үнэ буурсан бас нэг шалтгаан болж өгсөн.

Эх сурвалж: http://www.coppercouncil.org/demand1.aspx

Дэлхийн зэсийн үйлдвэрлэл ажил хаялт, байгалийн гамшиг эсвэл хөрөнгө оруулалтын гацаа зэргээс үүдэн нийлүүлэлт буурах тохиолдол гардаг.

Зэсийн үнэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг ч энэ оны хувьд дараах голлох хүчин зүйлс илүүтэй нөлөөлөх болов уу гэж үзэж байна. Энэ онд зэсийн үнэ тогтвортой байх гурван шалтгаан бий. Нэгд, БНХАУ-ын эрэлтээс хамаарна. Тус улс эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын хэмжээг 13 хувиар буюу 60 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа.

Эх сурвалж: Bloomberg.com

1 Зэсийн үнийн хөдөлгөөнөөс шалтгаалан дэлхийн эдийн засаг эрүүл эсэхийг харж болдог учраас ийнхүү “доктор” гэж нэрлэжээ.

www.purplebook.mn

17


2014 ОНЫ 5 ДУГААР САР

Энэ жилийн хувьд БНХАУ, Чили, Индонез болон Австралиас нийлүүлэх зэсийн хэмжээ буурах төлөвтэй байгаа. Тухайлбал, энэ оны эхээр Чили дэх уурхайн ажил хаялтаас үүдэн 300 мянган тонн зэсийн нийлүүлэлт зогссон бол Филиппинд хар салхинаас үүдэлтэйгээр томоохон уурхай өнгөрсөн жил хаагдсан. БНХАУ болон Индонезийн зэсийн нийлүүлэлтийн таамаглалыг олон улсын шинжээчид энэ онд бууруулсанаас үзэхэд зэсийн нийлүүлэлт саарах магадлалтай.

Аж үйлдвэрлэлийн өсөлт Өнгөрсөн оны сүүлээр зэсийн нөөц 17 хувиар буурсан. Харин БНХАУ-ын зэсийн импорт жилд дунджаар 34 хувиар өссөн. Мөн АНУ эдийн засгаа тогтворжуулахын тулд мөнгөний зөөлөн бодлогоо цаашид үргэлжлүүлж магадгүй гэсэн таамаглал шинжээчдийн дунд байгаа. Ер нь бол дээрх хоёр улсын эдийн засгийн чиг хандлагаас зэсийн үнэ өсч, буурах нь шалтгаалах болно. Дэлхийн нийт зэсийн хэрэглээний 60 гаруй хувийг БНХАУ, АНУ болон Япон бүрдүүлж байгаа бол 20 гаруй Европын орнууд бүрдүүлдэг. Хэрэв БНХАУ болон Японы аж үйлдвэрийн индекс цаашид өсөх юм бол зэсийн үнэ өсөх хандлагатай байна. 2013 оны эхний 9 сарын байдлаар дэлхийн зэсийн хэрэглээ 2.8 хувиар өмнөх оны мөн үеэс өссөн нь БНХАУ-ын зэсийн эрэлт 5.8 хувиар нэмэгдсэнтэй холбоотой. Энэ оны эхний улирлын байдлаар тус улсын нийт импортын хэмжээ буурсан ч цаашид эрэлт тогтвортой байх болов уу.

Эх сурвалж: http://www.icsg.org/

Гуравт, зэсийн нөөц сүүлийн жилүүдэд эрэлт өндөр байгаагаас үүдэн саарч байгаа ба энэ оны эхээр зэсийн нөөц 1.27 сая тонноор хорогдсон. Өөрөөр хэлбэл 2008 оноос хойш дэлхийн зэсийн нөөц тогтвортой буурч байна.

Евро бүс хэдий хямралтай байгаа ч зарим орнууд, тухайлбал Герман, Францын аж үйлдвэрийн индекс тогтвортой өсч байгаа юм. Сүүлийн хоёр жилд еврогийн ханш рупи болон иений эсрэг чангарч байгаатай уялдан тус бүс нутгийн зэсийн эрэлт тогтвортой байна гэж үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg.com Эх сурвалж: Bloomberg.com

Бусад хүчин зүйлс Геополитик Өнгөрсөн оны геополитикийн дүр зургаас харахад Сирийн асуудал болон АНУ-ын засгийн газрын өрийн хямрал зэрэг сөрөг төлөв зэсийн үнэнд хүчтэй нөлөөлсөн тал бий. Дийлэнх тохиолдолд АНУ-ын Холбооны Нөөцийн шийдвэр, АНУын төрийн байгууллагуудын түр зогсолт, өрийн хязгаарлалт зэрэг асуудлаас үүдэж зэсийн үнэ өнгөрсөн жил нилээдгүй хэлбэлзсэн. Эдгээр асуудлууд намжсаны дараах түүхийг харвал зэсийн үнэ өссөн. Уг дүр зураг богино хугацааных юм. Учир нь хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн голлох мэдээг анхааралтай ажиглаж байсан бөгөөд ялангуяа тус улсын эдийн засгийн өсөлт, үл хөдлөх хөрөнгийн өсөлтийн мэдээ эерэг гарахад зэсийн үнэ өсөх хандлага сүүлийн үед ажиглагдаж байна.

18

Харин АНУ-ын хувьд энэ онд авто машины үйлдвэр болон барилгын салбар өсөлттэй байж магадгүй. Японы хувьд засгийн газрын эдийн засагт хэрэгжүүлж буй бодлого үр дүнгээ өгч, иенийн ханшийн сулрал экспортын эрэлтийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх боломж бий болох бөгөөд үүнтэй зэрэгцэн зэсийн эрэлт ч өндөр байх боломжтой юм.

Эх сурвалж: Bloomberg.com

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Дэлхийн эдийн засгийн өсөлт 2014 оны хувьд дэлхийн эдийн засаг дунджаар 3.7 хувь өсөх эерэг төсөөлөл байгаа хэдий ч Евро бүсийн эдийн засгийн шийдэгдээгүй хямрал одоог хүртэл үргэлжилж байгааг анхаарах хэрэгтэй. Бусад хөгжингүй орнуудын хувьд тухайлбал АНУ-ы мөнгөний бодлого металлын захад нөлөөлөх нь илүүтэй байгаа нь ажиглагддаг. Гэсэн хэдий ч хөгжиж буй зах тухайлбал БНХАУ-ын эдийн засгийн өсөлт богино хугацаанд зэсийн эрэлтийг дэмжинэ гэж үзэж байна. Энэ онд БНХАУ-ын эрх баригчид эдийн засгийг 7.5 хувьд хүргэнэ гэсэн чамлалтгүй төлөвлөгөөтэй. Сүүлийн жилүүдэд тус улс хөрөнгө оруулалт, экспорт руу анхааралаа хандуулж байсан бол энэ жилээс дотоодын хэрэглээ болон эдийн засгийн либералчлалыг илүүтэй дэмжих бодлого явуулж байгаа нь цаашид эдийн засгийн загвараа тогтвортой өсөлт рүү аваачих шалтгаан болж байна. Эсрэгээрээ АНУ болон Евро бүсийн эдийн засаг дээрдэж чадвал уг бүс нутгийн экспортыг дэмжих нэг үндэс болно. АНУ-ын эдийн засаг 2009 оноос хойш ерөнхийдөө 2 орчим хувийн өсөлтийг үзүүлж байгаа бөгөөд энэ онд ажилгүйдлийн түвшнээс гадна хэрэглээ өсөлтийг дэмжиж чадвал орон сууцны үнэ болон үнэт цаасны зах зээлд эерэг үзүүлэлтүүд гарна.

гол нийлүүлэгчдийн зүгээс зарим томоохон уурхайнуудын үйл ажиллагаа түр зогссонтой холбоотойгоор энэ онд үнэ өсөх хандлагатай байгаа бөгөөд дэлхийн зэсийн нөөц сүүлийн жилүүдэд буурч байгаа нь дунд хугацаанд үнэ тогтвортой байх төлөвтэй. Харин урт хугацаанд БНХАУ-ын зэсийн хаягдал түүхий эдийн нөөц буурч байгаа бөгөөд үүнийг катодоор орлуулах нь түгээмэл болж байгаатай холбоотойгоор зэсийн эрэлт буурах гол эрсдэл юм. Дэлхийн зэсийн гарц жил бүр 4 хувиар өсч байгаа бөгөөд зэсийн нийлүүлэлтийн илүүдэл гарахгүй байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл 2020 он гэхэд 9 сая тонны зэсийн нийлүүлэлт бий болгох шинээр уурхайнууд нээгдэнэ гэсэн олон улсын судалгаа бий. Сүүлийн үед АНУ болон Евро бүсийн аж үйлдвэрийн индекс сүүлийн хоёр жил дээд түвшиндээ хүрч байгаа бөгөөд БНХАУ-ын хувьд индексийн өсөлт удааширч болзошгүй. 

Мөн евро бүсийн эдийн засаг сайжирч чадвал АНУ-ын санхүүгийн нөхцлийг дэмжих магадлалтай. Евро бүсийн хувьд энэ жил 1 орчим хувиар өсөх таамаглал гарчээ.

Цаашдын хандлага Сүүлийн үед зэсийн үнэ буурч байгаа нь БНХАУ-ын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн гарц болон бөөний худалдааны борлуулалт буурсан мэдээлэлтэй холбоотой. Мөн тус улсын бизнесийн салбарт тус таваарыг барьцаа болгон зээл авах, зэсийн нийлүүлэлтийн илүүдэл үүсэхвий гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад байна. Гэхдээ энэ оны хоёрдугаар улиралаас эхлэн БНХАУ-ын эдийн засагт зэсийн хэрэглээ нэмэгддэг үе ирж байгаа ба энэ онд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 10 хувиар нэмэгдүүлэх зэргээс үзэхэд зэсийн бууралт богино хугацаанд үргэлжлэх бөгөөд тус таваарын үнэ цаашид эргэн сэргэх төлөв ажиглагдаж байна. Дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг БНХАУ дангаараа бүрдүүлж байгаагаас үзвэл эрэлт талдаа хэдий өндөр байна төдий чинээ үнэ тогтвортой байх магадлал өндөр. АНУ болон Евро бүсийн аж үйлдвэрийн өсөлтөөс илүүтэйгээр БНХАУ болон Японы аж үйлдвэрийн өсөлт зэсийн үнэ өсөхөд томоохон дэмжлэг болох юм. Үүнээс гадна БНХАУын үл хөдлөх хөрөнгийн өсөлт энэ онд нэмэгдэх төлөвтэй байгаа нь тус улсын төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээнээс харж болно. АНУ болон БНХАУ-ын барилгын салбарын өсөлт сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа. Мөн түүнчлэн зэсийн

www.purplebook.mn

19


2014 ОНЫ 5 ДУГААР САР

ИМПОРТЫН БҮТЭЦ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ БАЙДАЛ

{

Нефmь боловсруулах салбарыг хөгжүүлснээр импортын 28% буюу 1.73 тэрбум ам.долларын гадагшлах урсгалыг зогсоож, цэвэр дүнгээр хамгийн багадаа 1.2 тэрбум ам.долларыг дотоод эдийн засагт хадгалж үлдэх боломжтой. Энэ нь дан ганц долларын ханшийн чангаралтыг хязгаарлаад зогсохгүй эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй.

Манай улсын дотоодын үйлдвэрлэлийн салбар сул хөгжсөнтэй холбоотойгоор хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон үйлдвэрлэлийн голлох орцуудыг импортоор авсаар байна. Энэ нь Монгол улсын дотоод эдийн засгийг гадаадаас хэт хараат болгож, бие даасан байдлаа алдахад хүргэж буй нь голлох

Импорт

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

Жилийн өөрчлөлт

Шатахууны нөөц их байсантай холбоотойгоор нэгдүгээр сард түлш, шатахууны импорт эрс буурсан бол долларын ханшийн чангаралт нь худалдан авах чадварыг бууруулснаар тээврийн хэрэгслийн импортыг давхар буурууллаа. Мөн эдийн засгийн уналттай холбоотойгоор машин, механизм, үйлдвэрийн техникийн импорт буурсан. Харин Цагаан сарын нөлөөгөөр хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.79 хувиар өсчээ.

Импортын бүтээгдэхүүн

-35.72%

-8.15%

1-р сард /сая. ам.доллар/

301.34USD

Оны эхнээс /сая. ам.доллар/

301.34USD

Жилийн /сая. ам.доллар/

бүтээгдэхүүнүүдээ өөрсдийн түүхий эдийн нөөцөд тулгуурлан хөгжүүлэх зайлшгүй шаардлагатайг бидэнд сэрэмжлүүлдэг.

6,192.65USD

Өмнөх оны Жилийн Тухайн сард Жилийн сая мөн үе өөрчлөлт сая ам.доллар ам.доллар

Машин, механик төхөөрөмж

-33.15%

-17.86%

69.52

1361.1873

Түлш, шатахуун

-63.14%

-1.88%

75.51

1608.7233

Тээврийн хэрэгсэл, эд анги

-28.85%

-19.20%

39.44

984.7134

Төмөрлөгөөр хийсэн бүтээгдэхүүн

-1.32%

-6.25%

25.61

551.2114

Хүнсний бэлэн бүтээгдэхүүн

22.79%

4.60%

34.42

418.3667

Химийн бүтээгдэхүүн

7.48%

2.18%

18.08

303.1979

Хуванцар, каучук

25.62%

-0.12%

18.02

237.4976

Чулуу, гөлтгөнө, цемент, шилэн сав

-10.78%

0.89%

7.88

136.748

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 23.31%

-6.81%

6.38

71.0979

Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн

15.61%

6.49

65.5071

Бусад /жилийн/

20.89%

454.4 Эх сурвалж: ҮСХ

20

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Эх сурвалж: ҮСХ

Машин, механик төхөөрөмж, түлш шатахуун, тээврийн хэрэгслийн эд анги нийт импортын 60 гаруй хувийг дангаар эзэлж байгаа юм. Эдгээрээс түлш шатахууныг өөрсдийн нөөцөд тулгуурлан дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Дараах графикт боловсруулаагүй нефтийн экспортыг харуулж байна.

Эх сурвалж: ҮСХ

Эх сурвалж: ҮСХ

Эх сурвалж: ҮСХ

Сүүлийн жилүүдэд энэ төрлийн экспортын биет хэмжээ эрс өсч ердөө хоёр жилийн дотор хоёр дахин буюу 410 мянган тн-с 837 мянган тн-д хүрлээ. Дээрхээс харахад бид түүхий нефтээ дэлхийн зах зээлийн үнээс бага үнээр борлуулдаг бөгөөд хэмжээний хувьд ч дотоодын хэрэглээний дийлэнх хувийг

www.purplebook.mn

хангах хэмжээний боловсруулаагүй газрын тосыг экспортолж байгаа юм. Хэрэв Монгол улс дотоодоосоо шатахууны хэрэглээгээ хангаж эхэлбэл валютын гадагшилах урсгал цэвэр дүнгээр хамгийн багадаа 1.2 тэрбум ам.доллараар буурахаар байна. Энэ нь импортын 20 хувь юм. Ингэснээр гадаад валютын ханшийн чангаралт саарах, дотоод эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийн хараат бус байдлыг бууруулж улс орны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй юм. 

21


2014 ОНЫ 5 ДУГААР САР

ҮР АШИГГҮЙ, ХЯНАЛТГҮЙ ӨР

{

Өрийн удирдлагагүй, бодлогогүй, үр ашиггүй, хяналтгүй байдал нь Монгол улсын ирээдүй, Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг ухаарахгүй бол эргэж төлөх валютын нөөцгүй, төсвийн орлогогүй болох магадлал байна.

Нэгэн үе хөнгөлөлттэй зээлийн багцаас өөр өргүй байдаг байлаа. Эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдах болсноор Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, өнөөдөр олон төрлийн санхүүжилтийн арга хэрэгслийг авч ашиглах боломж хэдийн бий болжээ. Тухайлбал арилжааны нөхцөлтэй зээл, гадаад, дотоод бонд, Засгийн газрын өрийн баталгаа, төр-хувийн хэвшлийн түншлэл, концесс зэрэг багтаж байна. Эдгээр бий болсон боломжийг өөрсдийн эрсдэл даах хэмжээндээ хязгаарлах зорилгоор 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталж, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийг ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Уг хуулийн дагуу улсын өр гэдийг Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газраас гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдсон хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийг ойлгоно гэж заасан. Хүснэгт 1-с харвал улсын өрийн хэмжээ 20102013 оны хооронд ойролцоогоор 2.9 дахин өссөн. Засгийн газрын шугамаар авч ашигласан гадаад зээлийн өрийн үлдэгдэл 43 хувиар, харин дотоодод гаргасан үнэт цаасны өрийн үлдэгдэл ойролцоогоор 5.6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Засгийн газрын гадаад зээлийн өрийн үлдэгдлийг санхүүжүүлэгч болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага, Япон тэргүүтэй түншлэгч орнууд бүрдүүлдэг. Харин дотоодын үнэт цаасны өрийн үлдэгдлийг Зоос банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотой банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийг эрсдэлээс хамгаалах, төрийн албан хаагчид, иргэдийг орон сууцаар хангахад зээлийн эх үүсвэрээр бүрдүүлэх, ноос, ноолуур, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, хүний хөгжил сангийн төсвийн

22

Хүснэгт 1

Улсын өрийн бүтэц /тэрбум төгрөг/

2010

2011

2012

2013

Засгийн газрын гадаад өр

2209.6

2669.4

2935.5

3167.2

Засгийн газрын дотоод өр

345.8

503.3

1009.6

1939.5

-

-

2088.2

2197.5

847.4

1524

1525.5

1525.5

ОНӨДҮГ-ын өр

168

168

174.9

174.9

Засгийн газрын баталгаа

-

-

807.4

857.5

Татварын урьдчилгаа

-

-

385.5

370

Улсын өр

3570.8

4864.7

8926.6

10232.1

Улсын өр /ӨҮЦ/

3092.6

4213.2

7463.6

8411

ДНБ (оны үнээр)

8414.5

11087.8

14012.9

17550.2

ТТБТХуулиар тогтоосон өрийн хязгаар

40%

40%

40%

40%

ТТБТХ-ийн тусгай шаардлага

40%

50%

60%

50%

36.8%

38.0%

53.3%

47.9%

ЗГ-ын гадаад үнэт цаас ТӨҮГ-ын өр

Улсын өр (ӨҮЦ)/ДНБ

Эх сурвалж: Сангийн яам

алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цаасууд бүрдүүлж байна. Засгийн газрын гадаад үнэт цаасыг 1.5 тэрбум ам долларын Чингис бонд, Засгийн газрын баталгааг 580 сая ам долларын Хөгжлийн банкны бонд бий болгож байна. Харин Төрийн өмчит болон орон нутгийн өмчит, тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн өрийн үлдэгдлийн талаарх мэдээлэл нь Төрийн өмчийн хорооноос бэлтгэгддэг ба 87 аж ахуй нэгжийн мэдээлэл юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хүснэгт 1-т харуулснаар хангаж байгаа боловч хуулиар тогтоосон хязгаар 2012-2013 онуудад хангагдаагүй. 2010, 2011 онуудад хийгдсэн “Монгол улсын гадаад өрийн тогтвортой байдлын шинжилгээ”-ний үр дүнгээр манай улс “Өрийн хүндрэлийн эрсдэл бага” гэсэн ангилалд багтаж байсан. 2013 онд хийсэн Сангийн яамны судалгаагаар “Өрийн хүндрэлийн

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


эрсдэл дундаж” гэсэн ангилалд хамаарагдах болсон. Харин судлаачийн зүгээс “Өрийн хүндрэлийн эрсдэл өндөр” болсныг цохон тэмдэглэмээр байна.

ОУВС, Дэлхийн банкнаас тогтоосон гадаад өрийн тогтвортой байдлын 5-н шалгуур үзүүлэлт Хүснэгт 2 Үндсэн үзүүлэлтүүд

2013 оны үзүүлэлт

Улсын өр

10232.1

ДНБ /оны үнээр/

17550.2

Экспорт /ам доллараар/

4272.7

Валютын ханш

Сэрэмжлүүлэх түвшин

1659.34

Экспорт /тэрбум төг/

7089.9

Татварын орлого /тэрбум төг/

5057.34

Оюу Толгойн урьдчилгаа 160 сая ам долларын үндсэн төлбөр, 22.9 сая ам долларын хүүгийн төлбөр

303.5

Татварын урьдчилгааг хассаны дараах татварын орлого

4753.8

Өрийн үйлчилгээний төлбөр / тэрбум төг/ - Гадаад зээлийн өрийн үйлчилгээ 131.4 - Дотоод ҮЦ-ны өрийн үйлчилгээ 710.6 - Гадаад ҮЦ-ны өрийн үйлчилгээ 107 - Хөгжлийн банкны ҮЦ-ны ӨҮ 163.8

1112.8

Улсын өр/ДНБ

58%

40%

Улсын өр/Экспорт

144%

150%

Улсын өр/Татварын орлого

215%

250%

ӨҮ төлбөр/Татварын орлого

23%

30%

Өрийн үйлчилгээний төлбөр/ Экспорт

15.6%

20%

11.9 хувь байсан бол 2014 онд 15 хувьд хүрэх хандлагатай байна. Эргэн төлөгдөх хугацааны хувьд 2011 онд 13.5 жил, 2012 онд 11.9 жил байсан бол 2014 онд 10.5 жил болж буурах магадлалтай байгаа нь гадаад, дотоод өрийн хувьд дахин санхүүжилтийн эрсдэл өмнөх онуудаас эрс өссөөр байна. Дахин санхүүжилтийн хамгийн оргил үе нь 2017 онд тохиох ба 2018 онд 1.25 тэрбум ам долларын өр төлнө. Гэтэл 2015 оноос сонгуулийн уур амьсгал орж ирэх, 2016 онд сонгуультай жил, 2017 онд сонгуулийн уур амьсгал буурах эдгээр жилүүдэд дахин олон улсаас санхүүжилт татах найдлага эдийн засгийн болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалаад боломжгүй болох магадлал бий.

Эх сурвалж: www.em.cbonds.com

Валютын нөөцийн хомсдолын эрсдэл

Эх сурвалж: Сангийн яам

Тухайлбал ОУВС, Дэлхийн банкнаас тогтоосон гадаад өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтийг авч үзэхэд сэрэмжлүүлэх түвшиндээ ойрхон ирсэн байгааг харж болно. Цаашид өрийн удирдлагатай холбоотой үндсэн дөрвөн төрлийн эрсдэл бодитой болж ирж байна. Эдгээрийг нэрлэвэл 1. Дахин санхүүжилтийн эрсдэл 2. Валютын нөөцийн хомсдолын эрсдэл 3. Валютын ханшийн эрсдэл 4. Төсвийн алдагдлын эрсдэл

Хүснэгт 1-т харуулснаар зөвхөн доллартай хэсгийг ялгаж авбал засгийн газрын гадаад өр /3167.2 тэрбум төгрөг/, ЗГ-ын гадаад үнэт цаас /2197.5 тэрбум төгрөг/, засгийн газрын баталгаа /857.5 тэрбум төгрөг /, татварын урьдчилгаа /Оюу толгойн 250 сая ам долларын урьдчилгаа буюу 370 тэрбум төгрөг/ нийлээд 6592.2 тэрбум төгрөг дээр нь нэмэгдээд төрийн өмчид үйлдвэрийн газрын бүртгэлээс “Эрдэнэс Таван Толгойн” ХК-аас авч ашигласан 350 сая ам доллар буюу 518 тэрбумын төгрөгийн татварын урьдчилгааг оруулбал 7110.2 тэрбум төгрөг буюу 2013 оны ханшаар хөрвүүлбэл 4284.9 сая ам доллар болно. Гэтэл манай гадаад валютын нийт албан нөөц 2014 оны 1 сарын байдлаар 2446.3 сая ам доллар байгаа нь улсын өрийн 57 хувийг хангахуйц хэмжээ юм. Нийт гадаад өрийн хэмжээ 18.9 тэрбум ам долларт хүрснээр манай гадаад валютын нөөцөөс 7.9 дахин их байгаа нь гадаад валютын нөөцийн хувьд асар их хомсдолыг бий болгож байна.

Дахин санхүүжилтийн эрсдэл Нэг жилийн дотор эргэн төлөгдөх өрийн нийт өрд эзлэх хэмжээ 2010 онд 3.1 хувь, 2012 онд

www.purplebook.mn

23


2014 ОНЫ 5 ДУГААР САР

Хүснэгт 3

ГАДААД ӨР /Тэрбум доллар/ Он сар

Өдөр тутмын нарийвчилсан таамаглалаас үзэхэд Монголбанкнаас ханшийг тогтоон барих Нийт интервенци 8 сарын дунд үе хүртэл тогтвортой гадаад хадгалагдах магадлалтай ба улмаар өсөлтийн өр хяналтаа алдаж 1920 хүрэх таамаглалтай байна. 2.18 Хэрэв энэ хэмжээгээр ханш өсвөл 2013 оныхоос даруй 16 хувиар өснө. 2.98

Засгийн газар

Төв банк

Арилжааны банк

Компани

Бусад салбар

2008

1.6

0

0.37

0.09

0.12

2009

1.81

0.25

0.34

0.22

0.36

2010

1.77

0.26

0.48

0.89

0.59

3.99

2011

1.93

0.27

0.68

5.75

0.99

9.62

2012

4.26

0.41

1.07

8.36

1.27

15.37

2013

4.28

1.07

1.26

10.45

1.88

18.9

Эх сурвалж: Монгол банк

Валютын ханшийн эрсдэл 2012 онд засгийн газрын гадаад өрийн хэмжээ 5932.3 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2013 онд 7375.4 тэрбум төгрөг болж 1443.1 тэрбум төгрөг буюу цэвэр валютын ханшийн өсөлтөөр нэмэгдсэн. Ирэх онуудад дахин санхүүжилтийн эрсдэл, валютын нөөцийн хомсдолын эрсдэлүүд валютын ханшийн өсөлтийг дэмжих хүчин зүйл болох нь тодорхой. 2013 онд валютын ханш 20 хувиар өссөн нь богино хугацааны тэнцвэрээс урт хугацааны тэнцвэрт шилжих нөхцөлийг бүрдүүлсэн ба өсөлт цааш үргэлжлэх магадлал байсаар байна.

Төсвийн алдагдлын эрсдэл Төсвийн алдагдлын хувьд 2013 оны эцсээр 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувийн алдагдал бөгөөд хэрэв Чингис бондын хөрөнгийн зарцуулалтыг төсөвт тусгасан тохиолдолд төсвийн алдагдал ДНБ-ний 12.2 хувьд хүрнэ. Чингис бондын зарцуулалт шууд эдийн засагт нөлөөлж байгаа бөгөөд төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хамруулж үзэхгүй байгаа. Ингэснээр хяналтаас гадуурх мөнгө өрийн дарамтыг чимээгүй нэмэгдүүлж, төсвийн алдагдлын эрсдэлийн цар хүрээг тэлсээр байна. Нөгөө талаас төсвийн зардлын 75 хувь нь урсгал зардал, томоохон бүтэц болох 21 яам, төсвийн 160 гаруй мянган ажилтны одоогийн тогтолцоо нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхэд цаашдаа ихээхэн дарамт учруулна. Эцэст нь дүгнэж хэлбэл улсын өр ирэх 5 жилийн гол тулгамдсан асуудал болох ба одоогийн нөхцөл байдлаар өрийн хямралыг эрсдэл багатайгаар давах найдвар тун ховор байна. Улсын өрийн бүтцийн хувьд гадаад өрөөс дотоод өр эрчимтэйгээр нэмэгдэж байгаа нь төсвийн алдагдлын эрсдэлийг дэмжсээр байна.

Эх сурвалж: Монгол банк

Улсын өрийн хэмжээ сүүлийн дөрвөн жилд 2.9 дахин нэмэгдсэнээр өнөөгийн үнэ цэнэд шилжүүлээгүй хэмжээгээрээ ДНБ-ний 58 хувь, нэг хүнд ногдох хэмжээгээр 3.5 сая төгрөг / өдрийн 9700 төгрөг/, эдийн засгийн идэвхитэй нэг хүнд ногдох хэмжээгээрээ 9 сая төгрөгт / өдрийн 25000 төгрөг/ хүрлээ. Энэ байдлаас харвал улсын дундаж цалингаар цаашид өсөн нэмэгдэж буй гадаад өрийг төлөх ямар ч боломж харагдахгүй байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Цаашид өрийн хямралыг хохирол багатайгаар даван туулах гарцууд нь олон улсын зах зээл дээр төгрөг барьцаалж доллар оруулж ирэх боломжийг судлах, валютын тусгай нөөцийг бүрдүүлэх, валютын ханшийг зохицуулалтаар бууруулах, мөнгөний болон сангийн хумих бодлогыг авч хэрэгжүүлэх, өрийн удирдлагын бодлого, хяналтыг чангаруулах, төсвөөс гадуурх хөрөнгө оруулалт болон санхүүжилтийг нэгдсэн төсөвт нэгтгэх, төсвийн үр ашиггүй зардлуудыг танах бодлогуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Эх сурвалж: Судлаачийн тооцоо

24

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


УРИЛГАГҮЙ ХЯМРАЛЫГ ДУУДАЖ БУЙ ХАНШ 1994 оноос хойших 21 жилийн түүхийг авч үзвэл 1995-1999, 2008-2009, 2013 онуудын ханшийн өсөлт хоёр оронтой тооноос давж, сунжирч байжээ. Нийт 8 жил ханшийн өндөр өсөлтөд өртөж байсны хамгийн хүнд, их хямралтай үе нь 1995-1999 онууд юм. Эдгээр жилүүдэд засгийн газар 4 удаа огцорч, 7 банк дампуурч, гадаад худалдааны алдагдал ДНБ-ний 15.3 хувьд, төсвийн алдагдал ДНБний 10.3 хувьд, инфляци 53 хувьд, валютын ханшийн өсөлт 70 хувьд, банкнаас гадуурх мөнгө нийт мөнгөний нийлүүлэлтийн 40 хувьд, чанаргүй зээл нийт зээлийн 48 хувьд, банкны эрсдэл даах өөрийн хөрөнгийн хүрэлцээ хасах 7.3 хувьд, зээлийн хүү 45.8 хувьд, эдийн засгийн өсөлт 2.2 хувьд тус тус хүрч байв. Товчхондоо энэ үеийн хямралыг банкны системд болон өмч хувьчлалд хийсэн реформын хямрал гэж тодорхойлдог. Харин 2008-2009 оны хямрал бол их хямралтай эдийн засгийн үзүүлэлтээр ижил боловч хямралын шинж тэмдэг нь өөр байлаа. Гадаад худалдааны алдагдал ДНБ-ний 25.4 хувьд, төсвийн алдагдал ДНБ-ний 10 хувьд, инфляци 33.7 хувьд, валютын ханшийн өсөлт 30.5 хувьд, чанаргүй зээл нийт зээлийн

17.4 хувьд, банкны эрсдэл даах өөрийн хөрөнгийн хүрэлцээ 4.6 хувьд, зээлийн хүү 23.7 хувьд, эдийн засгийн өсөлт -1.3 хувьд тус тус хүрч байлаа. Ер нь 2000 оноос хойш төгрөгийн ханшийг тогтмол барьж ирсэн нь гадаад худалдааны алдагдлыг тасралтгүй нэмэгдүүлж, худалдаанд суурилсан эдийн засгийн тогтолцоонд шилжүүлж, жил ирэх тутам ам долларын эрэлтийг асар ихээр нэмэгдүүлж байв. Энэ хэрээр цаашдаа яах вэ гэсэн нөхцөл байдалтай зэрэгцээд алтны гэнэтийн ашгийн татвар, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унасан нь валютын нөөцийг шавхагдахад хүргэж, нэг талаас төлбөрийн тэнцлийн нөгөө талаас банкуудын дотоод хямралыг бий болгож хоёр ч банк дампуурсан билээ. Дээрх их бага хямралыг ижил төстэй байдлаар нэгтгэн үзвэл манайд хямрал нэгэн утгатайгаар тодорхойлогдохгүй, цогц шинжтэй байгаа юм. Тухайлбал өмч хувьчлалын, эрх баригчдын, төлбөрийн тэнцлийн, банк санхүүгийн, эдийн засгийн, төсвийн хямрал. Эдгээрийн тохиолдол бүрт ханшийн өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж байжээ. Ингэхдээ багадаа 12 сар ихдээ 29 сар үргэлжилсэн байгаа юм.

Эх сурвалж: Монголбанкны сарын статистик

www.purplebook.mn

25


2014 ОНЫ 5 ДУГААР САР

Зураглалаас их хямралын 29 сарын 12 сар нь бага хямралд 9 сар нь 2013M07-2014M03 сарын хооронд үргэлжилж, цаашдаа дор хаяж 8 сар ханшийн хоёр оронтой тооны өсөлт үргэлжлэх магадлалтай юм. Өөрийн орны хямралын учир шалтгааныг сайтар судалж үзвэл хүснэгтэд харуулснаар дараах дүгнэлтийг шууд хийж болдог. ДНБ-ний дундаж өсөлт Инфляцийн интервал

<0

<0

4. Хэрэв валютын ханшийн өсөлт 10-15 хувийн хооронд тогтвортой хадгалагдах нөхцөл байдал үүсвэл инфляцийг нэг оронтой тоонд оруулбал эдийн засгийн өсөлт хадгалагдана.

Эдгээрээс дөрөв дэхь дүгнэлт нь асар их эргэлзээтэй бөгөөд сүүлийн арван жилийн хугацаанд Монголбанк өөрсдийн Валютын ханшийн өсөлтийн интервал бодлогоор инфляцийн зорилтод түвшиндээ хүрч байсан удаагүй. Зураг Нийт [0-5] [5-10] [10-15] >15 2-с 2006, 2009, 2011 онуудын инфляци дундаж өмнөх жилүүдийн өндөр өсөлтийн 5.1 5.1 инфляцийн засварлалт байдаг.

[0-5]

8.8

[5-10]

7.3

5.3

[10-15]

7.9

9.8

6.6

4.5

11.2

10.5

7.7

8.4

Эцэст нь нэгтгэн дүгнэвэл валютын ханшийн 2 оронтой тооны сунжирсан өсөлт бол урилгагүй хямралыг 9.3 >15 9.1 7.8 13.2 12.2 4.1 дуудагч нөхцөл болж байгаа бөгөөд Нийт дундаж 8.3 6.5 12.2 11.3 7.8 8.5 инфляциас илүүтэйгээр ханшийг Эх сурвалж: Судлаачийн тооцоо, 1994-2001 жилээр, 2002-2013 онуудыг улирлаар авч үзсэн тогтворжуулснаар эдийн засгийн ба инфляци, валютын ханшийн интервалд харгалзах нэг удаагийн тохиолдлуудыг хассан болно. өнөөгийн өсөлтийг хадгалж үлдэх, урт хугацаанд тогтвортой байлгах баталгаа Үүнд: болж байна. 1. Хэрэв инфляци болон валютын ханшийн өсөлт 15 хувиас давсан тохиолдолд Иймд Монголбанкнаас нэн яаралтай бодлогын эдийн засгийн дундаж өсөлт 5 хувиас хүүг өсгөж, төгрөгийн нийлүүлэлтийг зах хэтрэхгүй. зээлээс татаж авснаар хуримтлагдсан 2. Хэрэв инфляци хяналтаас гарч 10-15 долларууд гадагшилж, ханшийн өсөлт нэг хувийн хооронд цогиод эхэлбэл түүний оронтой тоонд орох боломж байна. Хэрэв эсрэг авах арга хэмжээ нь валютын бодлогын хүү өсөхгүй тохиолдолд одоогийн ханшийн жилийн өсөлтийг 0-5 хувийн валютын ханшийн өндөр өсөлт багадаа 8 сар хооронд барих ба үр дүнд нь эдийн хадгалагдах магадлалтайг анхаарах хэрэгтэй. засгийн өсөлт хадгалагдана. Цаашид Монголбанкны зүгээс зээлийн 3. Хэрэв инфляци 5-10 хувийн хооронд өсөлтийн хурдыг сааруулах, үнэ тогтворжуулах тогтвортой хадгалагдаад валютын хөтөлбөрөө эргэн харах, банкуудын илүүдэл ханшийн жилийн өсөлт 15 хувиас долларын нөөц боломжийг үр ашигтайгаар их байгаад байвал эдийн засгийн ашиглах, олон улсын зах зээл дээр төгрөг дундаж өсөлт 8 хувиас давахгүй. барьцаалж доллар оруулж ирэх, банкуудын Энэ тохиолдолд жилийн валютын хяналт шалгалтыг сайжруулах, улсын ханшийн өсөлтийг 5-10 хувийн хооронд зэрэглэлийг өсгөхөд онцгой анхаарал тогтвортой барих нь эдийн засгийн хандуулан ажиллах цаг үеийн шаардлага өндөр өсөлтийг хадгална. байгааг ухамсарлах хэрэгтэй.  9.8

Эх сурвалж: Монголбанк

26

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


МӨНГӨНИЙ БОДЛОГО 2014 2013 онд Монголбанкны зүгээс инфляцийг нэг оронтой тоонд барих зорилгоор хийгдсэн 3.4 их наяд төгрөгийн нийлүүлэлт эдийн засагт эргэлдэх валютын урсгалын тэнцвэрийг алдагдуулсан.

Евробүсийн өрийн хямралаас үүдэн эдийн засгийн өсөлтийн хурдац саарах, улмаар уналтанд орох бодит эрсдэлийн эсрэг Европын Төвбанк (ЕТБ)-ны зүгээс банк хоорондын захыг идэвхжүүлэн ажилласан. ЕТБ нь энэхүү үйл ажиллагааны хүрээнд стандартын бус арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. Европын банкууд ЕТБ-наас санхүүгийн туслалцаа авах боломж нь нээлттэй байсан ба тус Төвбанкнаас авах зээлийн барьцаанд тавих барьцаа хөрөнгийн шалгуурыг зөөллөн, боломжийг нэмэгдүүлж байлаа. Түүнчлэн ЕТБ-ны зүгээс банк хоорондын санхүүжилтийн хугацааг 3 сараас 1 жил хүртэл өсгөн нэмэгдүүлж байсан юм. Эндээс үзэхэд ЕТБ нь бодлогын хүүг бууруулах болон зээлийн хугацааг сунгах замаар банкуудын хөрвөх чадварыг өсгөн нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн. Харин манай улсын хувьд Монголбанкны зүгээс 2013 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 3.4 их наяд төгрөгийг банкуудаар дамжуулан эдийн засагт нийлүүлсэн нь урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг алхам байсан. Монголбанкны тайлбараас үзэхэд тус арга хэмжээ нь инфляцийг нэг оронтой тоонд барих үндсэн зорилгыг агуулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн хурд алдагдахаас урьдчилан сэргийлсэн гэж ойлгогдож байна. Өнгөрсөн жилүүдэд мөнгөний нийлүүлэлт нь тасралтгүй өсөн нэмэгдэж байсан ба зээлийн багцын өсөлтөөр нийт мөнгөний нийлүүлэлт дэмжигдэн эдийн засгийн тэлэлтийг хийж байсан. Харин эдийн засгийн мөчлөг талаасаа хямралын өмнөх жилүүдэд нийт зээлийн багцын хэмжээ мөнгөний нийлүүлэлтээс давж гардаг нийтлэг

хөөсрөлтийн хандлага байдаг ба 2007 оны хямралын өмнөх энэхүү нөхцөл энэ жилийн хувьд давтагдаж байгаа нь дэд хөтөлбөрөөр тэтгэгдсэн зээлийн багцын өсөлттэй холбоотой юм.

Эх сурвалж: Монголбанк

Банкуудын зээлийн багцийн өсөлт нь тус дэд хөтөлбөрийн төгрөгийн нийлүүлэлтээр дэмжигдсэн нь эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалагдах боломжийг бий болгосон. Банкуудын олгосон зээлийн багцын өсөлт ба төв банкнаас авсан нийт зээлийн хоорондын хамаарал өндөр байгаа нь нөгөө талдаа тус дэд хөтөлбөр нь иргэн, аж ахуйн нэгж бүрд жигд, хүртээмжтэй байсан эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл банкуудын зээлийн багц нь зөвхөн дэд хөтөлбөрийн хүрээнд зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн олголтоор өсөн нэмэгдсэн нь учир дутагдалтай юм. Зураг 1. Дэд хөтөлбөрийн хүрээнд Төвбанкнаас авсан зээл ба банкны зээлийн багцын хоорондын хамаарал.

Эх сурвалж: Монголбанк

www.purplebook.mn

27


2014 ОНЫ 5 ДУГААР САР

Төвбанкнаас нийлүүлсэн мөнгөний үр дүнд эдийн засгийн өсөлт 11.7 хувьд хүрсэн амжилтыг цохон тэмдэглэх үйл явц нь хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортлогч орны хувьд ам.долларын ханшийн өсөлтийн нөлөөгөөр үүсэх сөрөг үр дагавраар үгүйсгэгдэх боллоо. Төгрөгийн ханшийн энэхүү сулралаас үүдэн иргэд, байгууллагууд нь инфляцийн өсөлтөнд нэрвэгдэх, худалдан авах чадвар буурч байгаа нь асуудлын нэг тал юм. Гадаадын хөрөнгө оруулалтын түвшин тасралтгүй буурч байсан нөхцөл байдалтай зэрэгцэн их хэмжээний төгрөг нийлүүлсэн нь ам.долларын эс хүрэлцэх эрсдэлийг бий болгосон ба ам.долларын төгрөгийн эсрэг ханшийг түүхэнд байгаагүй өндөр түвшинд чангарахад хүргэлээ. Инфляци 2013 оны дундаас эхлэн нэг оронтой тоонд хүрсэн хэдий ч бодитой үүсэх эрсдэлийг хангалттай тооцоолоогүй Төвбанкны үйлдлийн үр дүнд тус үзүүлэлт нь ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн 2013 оны 10 дугаар сараас эхлэн хоёр оронтой тоонд шилжиж эхэлснийг Зураг 2 дээрээс харж болно. Зураг 2. Зүүн тэнхлэгт ам.долларын төгрөгийн эсрэг ханш, баруун тэнхлэгт инфляцийн өсөлт

Эх сурвалж: Монголбанк

Санхүүгийн салбарын 96 хувь нь зөвхөн банкны салбарт төвлөрсөн манай улсын хувьд банкуудын тогтвортой үйл ажиллагаа нь хямралын эсрэг зохистой дархлааг суулгахад хамгийн чухал юм. Дэд хөтөлбөрийн нөлөөгөөр банкууд валютын ханшийн өсөлтийн орчинд төгрөгийн хэт их илүүдэлтэй болсон нь банкны өөрийн санхүүгийн удирдлагын

28

үр ашигт байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Төгрөгийн их хэмжээний нийлүүлэлтээс үүдэн банкуудын нөөц хөрөнгийн хэмжээ огцом өссөнийг Зураг 3-с харж болно. Нөөц мөнгөний төрөлд банкуудын хөрвөх чадвар өндөртэй буюу өгөөжийн түвшин багатай актив хөрөнгөнд байршдаг ба энэ нь нэг талдаа банкны хөрвөх чадварыг илтгэх үзүүлэлт ч нөгөө талдаа банкуудын орлого олох чадамж, актив хөрөнгийн өгөөжийг бууруулдаг сөрөг талтай. Зураг 3. Банкуудын нөөц мөнгө ба Төвбанкны үнэт цаас

Эх сурвалж: Монголбанк

Мөн нөөц мөнгө буюу сул хөрөнгө их байх нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг түргэн хугацаанд нэмэгдүүлэх боломжтой ба энэ нь валютын ханшийн савлагааг улам бүр өдөөж чадах юм. Монголбанкны зүгээс хариу арга хэмжээ авч 7 хоногийн хугацаатай үнэт цаасыг их хэмжээгээр банкуудад худалдсанаар нөөц мөнгийг бууруулж чадсан ба ингэснээр учирч болзошгүй эрсдэлийн хүчин зүйлийг багасгасан алхам болсон. 2013 оны хагасаас эхлэн ам.долларын төгрөгийн эсрэг ханш хүчтэй чангарч эхэлсэн нь валютын хадгаламжийн өсөлттэй шууд хамааралтай юм. Иргэдийн хувьд ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн төгрөгийн хадгаламж болон харилцахаас ам.доллар худалдан авч хадгалуулах үйл явц эрчимтэй явагдсан нь ам.долларын ханшийн өсөлтийг хөөрөгдүүлсэн хүчин зүйл боллоо. Зураг 3 дээрээс харахад валютын хадгаламжийн өсөн нэмэгдэлт 2013 оны эцсээр улам бүр эрчимтэй өсөн нэмэгдсэн нь ханшийн өсөн нэмэгдэлтэй нягт хамааралтай байна. © Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Дүгнэлт

Эх сурвалж: Монголбанк

Банкны актив хөрөнгийн долларжих урсгалаас хамааран ам.долларын ханшийн огцом чангаралт нь банкуудын хувьд дотоод эрсдэлийн удирдлагыг сайжруулах шаардлагыг бий болгосон нь банкууд ханшийн эрсдэлээс алдагдал хүлээх нөхцөл байдал үүссэнтэй холбоотой. 2014 оны 02 дугаар сарын байдлаар пассив хөрөнгийн ам.долларын эх үүсвэрийн хэмжээ актив хөрөнгийн ам.долларын багцаас илүү гарсан байгаа буюу богино позици ойролцоогоор 675 тэрбум төгрөгийн дүнтэй байгааг Зураг 5 дээрээс харж болох ба банкууд ханшийн тэгшитгэлээс алдагдалд орох эрсдэлийг валютын урсгал татарсан нөхцөлд удирдах боломж хомс юм.

Мөнгөний бодлогын үндсэн чиг баримжаа 2013 онд алдагдсан нь эдийн засагт урсах валютын урсгалын тэнцвэрийг алдагдуулах нөхцөлийн нэг боллоо. Банкуудаар дамжин эдийн засагт нийлүүлэгдсэн их хэмжээний төгрөгийн урсгал нь богино хугацаанд инфляцийг нэг оронтой тоонд барин, эдийн засгийн өсөлтийг 11.7 хувьд хүргэсэн хэдий ч ам.долларын ханшийг хөөрөгдөх үндсэн шалтгаан боллоо. Ханшийн өсөлтөөр дамжин инфляци хяналтаас гарах бодит нөхцөл байдал бий болсоны дээр ам.долларын зээлийн багцаас гадаад валютаар зээл авсан зээлдэгчид, богино позицийн хэлбэлзлээс банкууд өөрсдөө ханшийн алдагдалд хүрэх хүнд байдалтай 2014 оныг туулах бодит шаардлага үүслээ. Ханшийн өсөлт нь өөрөө импортоор өдөөгдөх бизнесийн улирал эхэлж буй өнөөгийн нөхцөл байдалд Монголбанкны зүгээс бодлогын хүүг өсгөх замаар нийт зээлийн өсөлтийг хязгаарлах нь байж болох алхмуудын нэг юм. Түүнчлэн ам.долларын ханш өсөн нэмэгдэх бодитой эрсдэл байгаа нөхцөлд дэд хөтөлбөрийг 2014 онд хэрэгжүүлэх нь санхүүгийн хямралаас хурц хямралын түвшиний эдийн засгийн хямралд шилжих бодит нөхцөл үүссэнийг тэмдэглэх нь зүйтэй. 

Эх сурвалж: Монголбанк

www.purplebook.mn

29


2014 ОНЫ 5 ДУГААР САР

ТӨСВИЙН БОДЛОГО 2014

2014 оны эхний улирлын байдлаар төсвийн орлого 20 хувиар, зардал 27 хувиар тасалджээ. Оны эцэст орлого 1.4 их наяд төгрөгөөр дутаж, үүнийг дагаад зардлын таналт хийгдэх нь тодорхой байна. Иргэд, аж ахуй нэгжийн татварын хөрөнгийн 75%-ийг урсгалд зардалд зарцуулж байгаа нь төр хэт үрэлгэн, данхгар байгааг тод илэрхийлж байна. Урсгал зардал нэмэгдэхийн хэрээр хэрэглээг шууд дэмжиж, энэ нь үйлдвэрлэлийн салбараа унагасаар байна. Төр данхайхын хэрээр эдийн засагт хэт их оролцож улмаар иргэдийн сайн сайхан аж төрөх болоод компаниуд чөлөөт зах зээлийн хуулиар өрсөлдөхөд улам бүр хүндрэл учруулах юм. Хамгийн ноцтой нь, төр нэг гараараа иргэд, компаниуд татвар авсан атлаа нөгөө гараараа иргэд, компаниудынхаа эсрэг зарцуулалт хийж байна. Иймээс үрэлгэн зарцуулалтыг танаж, үр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатай.

тасалдах эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулж байна. Гэвч эдийн засгийн бүтэц нь уул уурхайд хэт тулгуурласан байгаа нь татварын үзүүлэлтүүд нь хоорондоо харьцангуй хүчтэй байх хамаарлыг бүрдүүлж байгаа юм.

2014 оны төсвийн орлого ба зардлын төлөвлөлтийг харвал 380 тэрбумын илүү зарлага гаргахаар төлөвлөсөн. Үүнээс гадна орлогыг бүрдүүлэхэд хэд хэдэн хүчин зүйлсийг хэт өөдрөг таамаглажээ. Тодотговол зэс болон нүүрснээс орох төсвийн орлого хэт өөдрөг байна.

Эх сурвалж: Сангийн яам

Төсвийн зардлын бүтэц: Харин зардлын бүтцийг харвал урсгал зардал нийт зардлын 75 хувийг эзэлж байгаа нь Засгийн газар хэт үрэлгэн байгааг тод харуулж байгаа бол урсгалын зардлын таналтыг эдийн засгийн уналттай үед хангалттай хийхгүй байгаа юм. Эх сурвалж: Сангийн яам

Төсвийн орлогын бүтэц: Орлогын бүтцийг харахад харьцангуй диверсфикаци сайтай байгаа нь орлого

30

Төсвийн орлого тасалдаж нийт зардал 6.2 их наяд төгрөгөөс 5.7 их наяд хүрч 8 хувиар буурахад цалингийн зардал 1 их наядаас 1.4 их наяд хүрч 40 хувиар, бараа материалын бусад зардал 0.8 их наядаас 1.2 их наяд хүрч 50 хувиар өссөн байна. Энэ нь Засгийн газар хэт үрэлгэн байгааг тод харуулж байна.

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


хөрөнгийг татвар төлөгчдийн эсрэг ашиглаж байгаа нь ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засгийн тогтолцоогоо үгүйсгэсэн үйлдэл юм. Оны эцэст 1.4 их наяд төгрөгийн орлого дутах төлөвтэй байна

Эх сурвалж: Сангийн яам Эх сурвалж: Сангийн яам

Эх сурвалж: Сангийн яам

Эх сурвалж: Сангийн яам

Төрийн албан хаагчдын цалингийн дундаж бага байгаад үндэслэн цалинг нэмэгдүүлсээр байгаа ч аливаа ажилтны цалин нь бүтээмжтэй уялдах ёстой. Учир нь бүтээмж нэмэгдээгүй үед цалинг өсгөх нь эргээд инфляцийг нэмэгдүүлдэг. Энэ нь ч манай эдийн засагт олонтаа ажиглагдаж ирсэн. Цалингийн өсөлт нь урт хугацаандаа инфляцийг дагуулж нөхцөл байдлыг улам бүр дордуулдаг. Иймээс төрийн алба нь цомхон бөгөөд бүтээмж өндөр байх нь хамгийн чухал юм. Төрийн албыг цомхон, чадварлаг болгох нь эдийн засгийн үр ашигтай боловч, улс төрийн шийдэл биш. Төр данхайж, эдийн засагт хэдий чинээ их оролцоно иргэд, компаниуд амьдрахад төдий чинээ хүнд болно. Хамгийн ноцтой нь төр татвар төлөгчдийн мөнгийг нэг гараараа авч нөгөө гараараа зарцуулахдаа уг

www.purplebook.mn

Эхний улирлын байдлаар төсвийн орлого 295 тэрбум төгрөгөөр тасарсан бол үүнийг дагаад зардал 474 тэрбум төгрөгөөр тасарч, харгалзан 20% ба 27%-ийн хоцролттой байна. Энэ байдлаараа оны эцэст 1.4 их наядаар дутах, үүнийг дагаад зардлаа танах шаардлагатай тулгарна. Ийм нөхцөлд зардлыг танах нь хамгийн чухал бөгөөд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд эдийн засгийн дэмжих үр ашигтай зардлуудыг үлдээж, урсгал зардлуудыг танах шаардлагатай. Гэвч эсрэгээр хөрөнгө оруулалтын зардлуудаа танаж, урсгал зардлаа бууруулдаггүй. Энэ нь төрийн хэт тансаглал, том бүтэцтэйн сөрөг үр дагавар юм. Дотоод ба гадаадын эдийн засгийн байдал муудсан нь татварын орлогын тасалдлаар илэрч байна. Төсвийн орлогын тасалдлыг задлан харвал дотоод албан татвар болон гадаад худалдааны татвар хамгийн их бууралттай байгаа нь гадаад худалдаа болон дотоод эдийн засаг

31


2014 ОНЫ 5 ДУГААР САР

Эх сурвалж: Сангийн яам

муудсаныг тод харуулж байна. Үүнийг дагаад орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн татвар ч буурчээ.

Харин төсвийн зардлын тасалдлыг харвал хамгийн их бууралттай нь хөрөнгийн зардал байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, үр ашигтай хөрөнгө оруулалтын зардлыг хамгийн их танаж байгаа нь эдийн засгийн өсөлтийг үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаар дамжуулан дэмжих бус, хэрэглээгээр дамжуулан эрэлтийг үүсгэх арга замыг сонгосон хэрэг боллоо. Ийнхүү хэрэглээг дэмжих нь үйлдвэрлэл хөгжөөгүй орны хувьд хэт хараат байдлыг улам бүр бий болгосоор байгаа билээ. Зургаас харахад бараа материалын урсгал зардал нь 41 хувиар буурсан нь сайн үзүүлэлт боловч үр өгөөж муутай зардал өндөр хэвээр байна. Эцсийн бүлэгт, дэлхийн эдийн засгийн түүхийг харвал төсвийн бодлого нь цаг ямагт хямралаас гарах гол арга байсаар ирсэн. Учир нь төсвийн бодлого нь мөнгөний бодлоготой харьцуулахад бодит эдийн засагт шууд нөлөөллөө, түргэн хугацаанд өгдөгөөрөө эрэлтийг дэмжих хүчтэй зэвсэг юм. Харамсалтай нь Монголын хувьд зарцуулалт оновчгүй байгаа нь хямралыг гэтлэх бус, эсрэгээрээ хямралд гүн шигдэхэд чиглэж байна. Иймээс төсвийн бодлогын чиглэлийг шинэчлэх зайлшгүй шаардлага улам бүр нэмэгдсээр байна. 

Эх сурвалж: Сангийн яам

32

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


БАНКНЫ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛ, ЧАНАРГҮЙДЭЛ 2014

Түүхэн хугацааны хамгийн өндөр түвшинд ам.долларын ханш төгрөгийн эсрэг огцом чангарсан нь иргэд, байгууллагын бизнесийн болоод ердийн амьдралын хэв маягийг эрс өөрчилсөн явдал боллоо.

Манай улсын банкны системээр олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн 30 орчим хувь нь гадаад валютаар олгогдсон зээл байдаг. 2014 оны 2 дугаар сарын байдлаар банкууд 3.1 тэрбум төгрөгтэй тэнцэх гадаад валютын зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Ам.долларын ханш 20 гаруй хувиар огцом чангарсан нь зээлийн чанаргүйдлийн түвшин өсөх үндсэн нөхцөл болсон ба сүүлийн нэг жилийн дотор чанаргүй зээлийн абсолют дүн 90 гаруй хувь өсөн нэмэгдэж чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувийн жин 2014 оны 2 дугаар сарын байдлаар 5.2 хувийг эзлэх боллоо. Зураг 1 дээрээс харахад чанаргүй зээлийн дүнгийн өсөлт нь

түүний нийт зээлийн багцад эзлэх хувийн жинтэй нягт хамааралтай байна. Түүнчлэн 2008-2009 онд чанаргүй зээлийн жилийн абсолют дүнгийн өсөлт 400 орчим хувьд хүрч байсан нь чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 17,3 хувьд хүрсэнтэй цаг хугацааны хувьд давхцаж байгааг харж болно. Банк төвтэй санхүүгийн системтэй манай улсын хувьд эдийн засгийн өсөлт бууралт, хямрал нь банкны салбарт хамгийн хүндээр мэдрэгддэг ба энэ нь зээлийн чанаргүйдлээр илэрдэг. Хэдийгээр чанаргүй зээлийн нийт зээлийн багцад эзлэх хувийн жин 5,2 хувьд байгаа нь харьцангуй эерэг үзүүлэлт хэдий ч жилийн абсолют дүнгийн өсөлтийн хувь нь 90 гарсан нь эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнийг илтгэж байна. 2008-2009 оны хямралын үеэр хувийн хэвшлийн аж ахуй нэгж ханшийн өөрчлөлтөөс 235 тэрбум төгрөгтэй тэнцэх алдагдлыг валютын зээлийн багцаас хүлээж байсан бол 2014 оны 03 сарын байдлаар энэ дүн нь ам.долларын ханш төгрөгийн

Зураг 1. Зүүн тэнхлэгт чанаргүй зээлийн нийт зээлийн багцад эзлэх хувийн жин, баруун тэнхлэгт чанаргүй зээлийн абсолют дүнгийн жилээрх өсөлт

Зураг 2. Зүүн тэнхлэгт Хувийн хэвшлийн ханшийн өөрчлөлтөөс хүлээсэн алдагдал, баруун тэнхлэгт Хувийн хэвшлийн валютын чанаргүй зээл.

www.purplebook.mn

33


2014 ОНЫ 5 ДУГААР САР

эсрэг 26.4 хувиар чангарсантай холбоотойгоор ойролцоогоор 860 тэрбум төгрөг болсныг Зураг 2 дээр харууллаа. Хувийн хэвшлийн валютын чанаргүй зээл ханшийн өсөлттэй зэрэгцэн огцом өсч 217 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь мөн үеийн чанаргүй зээлийн багцын 36 хувийг эзэлж байгаа юм. Түүнчлэн 2008-2009 оны хямралын үеэр иргэд ханшийн тэгшитгэлээс 42.8 тэрбум төгрөгийн алдагдалд орж байсан бол 2014 оны 3 сарын байдлаар энэ дүн 53 тэрбум төгрөг болж байна. Тус дүн нь 2013 оны эхнээс маш эрчтэй өссөн нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг түүхэн дээд хэмжээнд хүрч чангарсны үр дүн ба Зураг 3 дээр дүрслэн үзүүлэв. Харин иргэдийн валютын чанаргүй зээл 2013 оны эхэнд 7.9 тэрбум төгрөг байсан бол нэг жилийн хугацаанд 18 тэрбум төгрөг болж даруй 127 хувиар өссөн маш өндөр түвшиний хэлбэлзэл юм.

Ерөнхий хандлагаас харахад хямралын жилүүдэд хугацаа хэтэрсэн зээл огцом өсдөг ба 2008-2009 оны хямралын жилүүдэд хугацаа хэтэрсэн нийт зээлийн үлдэгдэл ба валютын зээлийн хугацаа хэтэрсэн дүн огцом өсөж байсныг Зураг 4 дээр дүрсэллээ. Нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 11 сарын байдлаар 198 тэрбум төгрөгт хүрч байсан бол тус үзүүлэлт 2014 оны 3 сарын байдлаар 278 тэрбум төгрөгт хүрэн 2013 оны 03 сарын үзүүлэлтээс даруй 183 хувиар өссөн байна. Харин гадаад валютын хугацаа хэтэрсэн зээлийн дүн сүүлийн нэг жилийн хугацаанд даруй 373 хувиар өссөн нь маш том эрсдэлийг харуулах ба цаашлаад хугацаа хэтэрсэн зээлийн дийлэнхийг зөвхөн гадаад валютаар олгосон зээлүүд эзлэх нөхцөл байдал үүсээд байна. Нийт хугацаа хэтэрсэн зээл ба гадаад валютын хугацаа хэтэрсэн зээлийн хооронд маш хүчтэй хамаарал байгааг дүрсэллээ. Хугацаа хэтэрсэн зээлийн дүн огцом өсөх нь банкны системд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг.

Зураг 3. Зүүн тэнхлэгт Иргэдийн ханшийн өөрчлөлтөөс хүлээсэн алдагдал, баруун тэнхлэгт иргэдийн валютын чанаргүй зээл.

Зураг 4. Зүүн тэнхлэгт хугацаа хэтэрсэн зээлийн дүн, баруун тэнхлэгт валютын хугацаа хэтэрсэн зээлийн дүн.

34

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Учир нь эдгээр зээлүүд хямралын жилүүдэд огцом өсдөг зүй тогтол байдаг ба цаашид ангилал бууран чанаргүйдэх талтай. 2009 оны 11 сард чанаргүй зээлийн өөрийн хөрөнгөнд харьцах харьцаа 232 хувьд хүрч байсан нь хямралын жилүүдэд банкуудын ашигт ажиллагаа алдагдан, чанаргүй зээлийн бодит хэмжээ огцом өсдөгтэй холбоотой юм. Харин 2014 оны эхний улирлын байдлаар тус харьцаа 39 хувьтай байгаа нь банкуудын өөрийн хөрөнгийн дүн сүүлийн нэг жилийн хугацаанд 20 гаруй өсөн нэмэгдсэнтэй холбоотой юм. Хэдийгээр зээлийн чанаргүй дүнг өөрийн хөрөнгөөр нөхөх харьцаа хямралын жилийн оргил үетэй харьцуулахад харьцангуй доогуур байгаа хэдий ч 2008 оны 11 сард тус харьцаа маш доогуур 18 хувьтай байсныг дурдах нь зүйтэй. Энэ нь хямралын нөхцөл байдалд зээлийн багц маш түргэн муудаж тус харьцаа алдагдах эрсдэлтэй гэдгийг харуулж байна. Эцэст нь хэлэхэд банкны систем 2013 оны туршид өндөр ачаалалтай ажилласан ба дэд

хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг амжилттай хангасан. Харин эдийн засгийн валютын урсгалын тэнцвэрт байдал алдагдсан нь банкны системд маш хортой туссан ба ам.долларын ханшийн чангаралтаас голлон шалтгаалсан зээлийн чанаргүйдэл огцом өссөн нь хамгийн том эрсдэл байлаа. Хэдийгээр зээлийн чанартай холбоотой ерөнхий үзүүлэлтүүдийн хувьд 2008-2009 оны хямралын жилүүдээс харьцангуй сайн байгаа ч чанаргүй зээлийн өсөлт өндөр түвшинд очиход тийм ч урт хугацаа шаарддаггүй гэдгийг бид шинжилж үзүүллээ. Хугацаа хэтэрсэн ангилалд буй зээлийн багц өндөр байгаа нь зээл их хэмжээгээр чанаргүйдэх эрсдэлийг өндөрсгөх дохиог өгч байна. Улмаар эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн нэг болох ажилгүйдэл өсөх нь хэрэглээний зээлүүд, цалин тэтгэвэр, орон сууцны зээлийн чанарт шууд сөрөг нөлөө үзүүлдэг ба иргэдэд олгосон эдгээр зээлийн багц нийт зээлийн багцын 44 хувийг эзэлж байгаа нь санаа зовоосон асуудал юм. Эдийн засгийн суурь нөхцөлүүдээс улбаалсан зээлийн чанаргүйдлийн түвшин улам бүр өсөх өндөр эрсдэлтэй байна. 

Зураг 5. Чанаргүй зээлийн өөрийн хөрөнгөнд эзлэх хувь. Зүүн тэнхлэгт чанаргүй зээл/ өөрийн хөрөнгийн харьцаа, баруун тэнхлэгт чанаргүй зээл ба өөрийн хөрөнгийн дүн.

www.purplebook.mn

35


2014 ОНЫ 5 ДУГААР САР

ИНФЛЯЦИЙН ТӨЛӨВ Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн нэг бол инфляци. Манай улсын хувьд 2012 онд 18 хувь хүртэл өсөж байсан инфляцийн түвшин 2013 онд харьцангуй бага түвшинд буюу 12.5 хувьтай гарсан. Үүнд Монголбанк, Засгийн газар хамтарсан үнэ тогтворжуулах хөтөлбөр тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тэгвэл энэ онд инфляцийг 8-11 хувийн хооронд барих боломж бага байна.

Зураг 1-т үзүүлснээр 2013 оны 7 сараас эхлэн инфляци өсөх хандлага ажиглагдаж эхэллээ. Эх сурвалж: Монголбанк

энэхүү зорилт нь хэр бодитой хэрэгждэг талаар Зураг 3-аас харж болно. Зарим жилүүдэд зорилтот түвшинг гүйцэтгэлтэй нь харьцуулахад 4 дахин бага байсан аж. Ийнхүү биелэгддэггүй зорилт тавин ажиллах нь иргэд, бизнес эрхлэгчдийн инфляцийн хүлээлтийг бууруулах ач холбогдолтой ч урт хугацаандаа зорилт биелэхгүй байсаар Монголбанкинд итгэх итгэлийг бууруулж байна. Иймд Монголбанкны зорилтод найдах хэрэггүй боллоо. Эх сурвалж: Монголбанк

Нийлүүлэлт талын нөлөө – Валютын ханш, Тээврийн зардал Инфляцийн задаргааг сүүлийн нэг жилийн хугацаанд дундажлан харуулбал өсөлтөд хамгийн ихээр нөлөөлсөн нь хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа юм. Үүний дараагаар хувцас, бөс бараа 23 хувийг нь эзэлж байна. Эдгээр бараа нь ихэвчлэн импортоор орж ирдэг тул бүтээгдэхүүний үнийн өсөлтөд валютын ханш болон тээврийн зардал нөлөөлсөн. Тээврийн зардлын хувьд сүүлийн жилд үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжсэнээр шатахууны үнэ харьцангуй тогтмол байж, зардал нэмэгдээгүй байгаа. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд валютын ханш хорин хувиар өссөн бөгөөд шинжээчдийн зүгээс оны эцэс гэхэд ам.доллар 1900 хүрнэ гэсэн таамаглалыг гаргаад байгаа нь инфляци оны эцэс гэхэд зөвхөн валютын өсөлтөөс улбаалан тодорхой хувиар өсөх нь дамжиггүй болж байна. Инфляцийг 8 хувиас хэтрүүлэхгүй байлгах, 20152016 онд 7 хувиас хэтрэхгүй түвшинд байлгахаар Монголбанкнаас зорилт тавин ажиллаж байна. Гэвч

36

Эх сурвалж: Монголбанк

Бодит эдийн засгаа дэмжих зорилгоор Монголбанкнаас мөнгөний зөөлөн бодлого баримталж байгаа. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд зайлшгүй мэт боловч инфляцийг өсгөх хандлага байдаг. Учир нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь эдийн засгийн өсөлтийг дэмждэг ч инфляцийг хамтад нь авч ирдэг. 2013 онд бодлогын хүүг бууруулж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн. Үүнийг Зураг 4-ээс харж болохоор байна. Цаашид ч мөнгөний бодлого баримтлах

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


тухай мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гарсан тул мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, инфляцийн түвшинг өсөх хандлагатай болохыг харуулж байна.

Эх сурвалж: Монголбанк

Харин эдийн засгийн ерөнхий төлөв байдал маань зарим нэгэн хүчин зүйлсээс улбаалан сөрөг болоод буй. Ийнхүү хямралын дохио бий болоод байгаатай холбоотойгоор иргэдийн худалдан авалт буурах, энэ нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ буурах шалтгаан болох магадлал байна.

Дүгнэлт Нийлүүлэлт талын хүчин зүйлс

Нөлөөлөл

Эрэлт талын хүчин зүйлс

Нөлөөлөл

Валютын ханшийн өсөлт

Өсгөх 

Мөнгөний зөөлөн бодлого

Өсгөх 

Шатахууны үнэ

Тогтвортой

Эдийн засгийн ерөнхий төлөв байдал

Бууруулах 

Татвар

Тогтвортой

Инфляцийн хүлээлт

Өсгөх 

2014 онд инфляцийн түвшин өмнөх онтой харьцуулахад үл ялиг өссөн үзүүлэлттэй байх төлөвтэй байна. Энэ нь Монголбанкнаас үргэлжлүүлэн баримталж буй мөнгөний зөөлөн бодлого, иргэдийн хүлээлт болон валютын ханш зэргээс хамааралтай. Хэдий Монголбанк, Засгийн газар хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ч инфляцийн түвшинг 2013 оноос бага түвшинд барих боломжгүй байгаа юм. Учир нь нөлөөлөгч хүчин зүйлсийн дийлэнх нь инфляцийг 2014 онд хөөрөгдөх хандлагатай. Бидний таамаглаж буйгаар 2014 оны эцэс гэхэд инфляцийн түвшин 13-17.5 хувийн хооронд байх төлөвтэй байна. 

Инфляцийн хүлээлт ямар байна гэдгээс шалтгаалан Төвбанкууд бодлогын хэрэгсэлдээ өөрчлөлт оруулах эсэхээ шийдвэрлэдэг. Төв банк инфляцийн хүлээлтийг сайтар жолоодож чадсанаар эдийн засгийн тогтвортой өсөлт хангагддаг нь өдгөө нэгэнт тодорхой болжээ. Иймд ирэх оны инфляцийн түвшинг таамаглахад чухал нөлөөтэй үзүүлэлт нь инфляцийн хүлээлт юм. Санхүүгийн зах зээлийн холбооноос 2013 оны 4-р улиралд ажил эрхэлдэг иргэдээс авсан Хэрэглэгчийн хүлээлтийн судалгаанаас үзэхэд нийт судалгаанд оролцогчдын 91% нь 2014 онд инфляци өснө хэмээн хариулсан байдаг. Энэ нь валютын ханшийн өсөлт болон эдийн засгийн бусад сөрөг мэдээллүүдээс үүдэн бий болсон иргэдийн дундах бухимдалтай холбоотой.

www.purplebook.mn

37


2014 ОНЫ 5 ДУГААР САР

АЖИЛГҮЙДЭЛ

Дэлхий дээр нийт 7.1 тэрбум хүн байгаагаас ажил эрхэлж байгаа 3 тэрбум хүнийг яс, үндсээр нь хөөж үзвэл 0.8 тэрбум нь Хятад, 0.48 тэрбум нь Энэтхэг, 0.29 тэрбум нь Европын холбооных, 0,15 тэрбум нь Америк, үлдсэн 1,28 тэрбум бусад үндэстний хүмүүс ажээ. Харин ажил эрхлэх боломжтой боловч тодорхой эрхэлсэн ажилгүй 0.3 тэрбум хүн байгаа юм1.

Тус ажилгүй иргэдийг ажил эрхлэх боломжтой хүмүүст нь харьцуулан дэлхийн нийт хүн амын ажилгүйдлийн түвшинг харвал манай улс нь харьцангуй дундаж түвшинд харъяалагдаж байгааг зураг 1-ээс харж болохоор байна.

Манай улсын хувьд 2013 оны эцсийн байдлаар 2.9 сая хүн амтай байгаагаас 1.1 сая орчим нь эдийн засгийн идэвхитэй хүн амд хамаардаг. Үүнээс 87 мянган хүн одоогоор эрхэлсэн ажилгүй гэдгээс ажилгүйдлийн түвшин 7.85 хувьтай байна. Энэ нь сүүлийн 8 жилийн хугацаанд харьцангуй буурсан үзүүлэлт боловч 2012 оны 3 дугаар улирлын доод түвшингээс үл ялиг өссөн дүн юм. Ажилгүйдлийн түвшин ийнхүү өссөн нь хөрөнгө оруулалтын зогсонги байдалтай холбогдож байгаа юм. Зарим компаниуд цомхотгол хийж эхэлсэн нь Ажилгүйдлийн тэтгэмж авагчдаас тод харагдаж байна. Зураг 3-т үзүүлснээр 2013 оны 10-р сард ажилгүйдлийн тэтгэмж авагчид 1900 хүнээр нэмэгдсэн байдаг. Харин үүнээс хойш өсөлт саарч байгаа үзүүлэлт ажиглагджээ.

Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн талаас авч үзвэл 2013 оны эцсийн байдлаар 10-14 насны хүмүүс харьцангуй бага буюу 1996-2000 оны үед төрөлт өмнөх 40 жилийн хугацаанд хамгийн бага байсан нь харагдаж байна. Цаашлаад Зураг 4-т харагдаж буй баганууд нас ахиж доошилсоор өнөөдөр 10 настай

Дэлхийн ажилгүйдлийн түвшин

Эх сурвалж: Олон улсын валютын сан 1

38

http://data.worldbank.org/ © Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн талаас авч үзвэл Идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд ойролцоогоор 50 хувиар өссөн. Энэ нь цаашид ч өсөх хандлагатай байгаа. Учир нь засгийн газраас хэрэгжүүлж буй 888 төсөл зэрэг томоохон хөтөлбөрүүд нь эдийн засагт том дэмжлэг болно.Үүнтэй холбоотойгоор ажлын байрууд шинээр бий Эх сурвалж: Нийгмийн даатгал

хүүхдүүд хөдөлмөрийн насанд хүрэх үеэс нь ойрын 40 жилийн хугацаанд тохиох хамгийн бага ажиллах хүчний нийлүүлэлт хийгдэх жил болох юм. Гэхдээ энэ нь зөвхөн хөдөлмөрийн насны хүмүүсийн тухай ярьж байгаа тул боловсрол, хувь хүний хөгжил зэрэг асуудлуудыг хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлтэнд хамааруулан авч үзэх учиртай. Манай улсын дээд боловсролтой боловсон хүчний нийлүүлэлт сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн хувь нь ч тогтмол өссөөр ба төгсөгчдийн 81 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа юм. Гэвч төгсөгчдийн чанар нь муу байгаа талаар ажил олгогчдийн зүгээс хүчтэй шүүмжлэлүүд гарах болсон. Ийнхүү хүмүүн капиталын чанарын талаарх цор ганц судалгаа бол нэгдсэн үндэсний байгууллагаас нэгтгэгдэн гардаг хүний хөгжлийн индекс юм. Хувь хүний орлого, дундаж наслалт, ерөнхий боловсролын суралцах хугацаа зэргээс хамаарсан тус үзүүлэлтээр манай улс 2013 оны байдлаар 108 дугаар байранд орж өмнөх жилээс 2 байр урагшилжээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн газар

www.purplebook.mn

Эх сурвалж: Үндэсний статистикийн газар

болох нь дамжиггүй. Зураг 6-д үзүүлснээр өнөөгийн ажил эрхлэгчдийн салбарын бүтцэд Хөдөө аж ахуйн салбар хамгийн их буюу 32 хувь байна. Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй иргэдийн 2012 оны 3-р улиралд нийт ажиллах хүчний 40 хувьтай тэнцэж байсныг онцлох нь зүйтэй. Харин бусад салбаруудын хувь харьцангуй тогтвортой байгаа боловч үл хөдлөх хөрөнгө зэрэг зарим нэгэн салбарын хувьд өсөлт шаардлагатай байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн газар

39


2014 ОНЫ 5 ДУГААР САР

2017 он хүртэлх шинээр бий болох ажлын байрыг салбараар нь авч үзвэл Уул уурхай, Мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа, Барилгын салбаруудад хамгийн ихээр байхыг хөдөлмөрийн судалгааны институцийн судалгаа дурдсан. Тэгвэл харьцангуйгаар Хөдөө аж ахуйн салбарын ажлын байр буурах хандлагатай байна. Энэ нь эдийн засагт буй төвлөрөлийг арилгаж байгаа эерэг нөлөөтэй юм. Мөн барилга, уурхай зэрэг хүнд нөхцөл дэх ажлын байрнаас гадна үйлчилгээний салбар тэлэх хандлага ажиглагдаад байна.

Дүгнэлт Манай улсын хувьд ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд буурч байсан эерэг дүр зураг харагдаж байсан боловч сүүлийн нэг жилийн хугацаанд үл ялиг өссөн. Үүнийг эдийн засгийн ерөнхий төлөв муудсан, тэр дундаа олон компаниуд цомхотгол хийж байгаатай холбоотой хэмээн үзэж байна. Ирэх жилүүдийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын хувьд нийлүүлэлт талаасаа авч үзвэл ойрын 2-3 жилийн хугацаанд нийт нийлүүлэлтийн өсөлт хамгийн өндөр байхаар байна. Харин үүний дараагаар нийлүүлэлтийн өсөлт нь саарах хандлагатай болох нь өнөөгийн Монгол иргэдийн насны бүтцээс тод харагддаг.

40

Эрэлтийн хувьд шинээр ажлын байрууд ихээр бий болж улмаар ажлын байрууд нэмэгдэх хандлагатай байна. Гэвч тухайн нэмэгдэх ажлын байрны хувьд ихэвчлэн мэргэжлийн шинжлэх ухаан, уул уурхай зэрэг ур чадвар ихээр шаардсан ажлууд байх нь. Гэтэл хүмүүн капиталын чанар өнөөгийнх шиг хангалтгүй байх нь ажилгүйдлийн түвшинг өсгөх эрсдэлийг бий болгох, гадаад иргэдийг өндөр үнээр ажиллуулах эрсдэл дагуулж байна. Өнөөдрийн байдлаар Монголд ажиллаж буй гадаад ажилчдын үндсэн цалин дунджаар Монгол иргэдээс 3 дахин их байгааг дурьдах нь зүйтэй. Иймд бид боловсон хүчин, хүмүүн капиталын чанарыг сайжруулах тал дээр онцгой анхаарах зайлшгүй шаардлага тулгараад байна. Үгүй бол өнөөдөр өсөлттэй байгаа ажилгүйдлийн түвшин цаашид ч өсөх хандлагатай болох юм. 

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРАХ УУ? Орон сууцны зах зээл 2013 он барилгын салбарын хувьд өндөр өсөлттэй жил байлаа. Засгийн газар болон Монголбанк хамтран барилгын салбарыг дэмжих, орон сууцны эрэлт нийлүүлэлтийг дэмжих зорилгоор бага хүүтэй зээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш 2014 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 14685 иргэн шинээр орон сууц худалдан авч 17105 иргэний 482.4 тэрбум төгрөгийн зээл дахин санхүүжилт хийгдэж 8 хувийн хүүтэй зээлд шилжсэн бол Улаанбаатар хотын хэмжээнд нийт 16500 айлын орон сууц шинээр ашиглалтанд оржээ. Зах зээл талаас нь харвал орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ бага зэрэг илүү байсан ч орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр өсөлт байсан юм. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд иргэдийн хувьд орон сууц худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн хэдий ч орон сууцны үнийн хэт өсөлтийг зохицуулж чадахгүй байгаа нь эргээд эрэлтийг хязгаарлахад хүргэж байна.

үнэтэй байна. Орон сууцны нийлүүлэлт 2016 он хүртэл одоогийн түвшинээс буурахгүй бөгөөд цаашид дунд болон урт хугацаанд дэд бүтцийн хүрэлцээ, хангамжаас хамаарч хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилгажих нөөц талбайд нэгдсэн шийдэл бүхий орон сууцны хорооллууд баригдахаар төлөвлөгдсөн нь нийлүүлэлт тогтвортой байхыг харуулж байна. Харин гэр хорооллын хувьд дахин төлөвлөлтийн процесс удаашралттай явагдаж байгаа нь нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Баянзүрх 2.15 сая, Баянгол 2.23 сая, Сонгино хайрхан 1,53 сая. №

Бүсийн нэр

Талбай /га/

Хувь

1 2 3

Гэр хороолол Барилгажсан бүс Барилгажихыг хязгаарласан бүс Барилгажих нөөц талбай Бусад Нийт

9,752 6,712 6,890

27.7% 19.1% 19.6%

7,703 4,149 35,206

21.9% 11.8% 100%

4 5

Эх сурвалж: Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 2020

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 7703 га талбай барилгажих нөөцөд байгаагийн 80 хувь нь Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргүүдэд харъяалагдаж байгаа юм.

Орон сууцны эрэлт Эх сурвалж: UMC Alpha, (*таамаглал)

2014 онд орон сууцны үнийн өсөлт буурч жилийн 10 хувиас хэтрэхгүй байх ба үнэ одоогийн байгаа түвшиндээ тогтворжих хандлагатай байна. Учир нь одоогийн эдийн засгийн таагүй байдал, орон сууцны үнийн хэт өсөлт орон сууцны бодит эрэлт буурахад нөлөөлнө гэж үзэж байна.

Орон сууцны зах зээл дэх эрэлтийг тодорхойлох нэг гол үзүүлэлт нь тухайн сард арилжааны банкуудад шинээр олгогдож байгаа орон сууцны зээлийн хэмжээ, зээлдэгчийн тоо байдаг. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш тухайн сард зээл авсан зээлдэгчийн тоо өнгөрсөн оны 8 сард хамгийн өндөр түвшиндээ хүрч байсан ч

Орон сууцны нийлүүлэлт 2014 онд Улаанбаатар хотод хэрэгжихээр төлөвлөсөн 37049 айлын 211 төсөл байгаагийн 21450 айлын 150 орчим төсөл нь энэ онд багтан ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад орон сууцны нийлүүлэлт 30 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт ашиглалтанд орох орон сууцыг дүүргээр авч үзвэл дараах байдалтай байна.

Эх сурвалж: Barilga.mn

Нийт төслийн 66 хувь нь зөвхөн Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа бөгөөд төслүүдийн 1 метр квадратын дундаж үнийг дүүргээр авч үзвэл Хан-Уул 2.62 сая, Чингэлтэй 2.43 сая, Сүхбаатар 2.71 сая, төгрөгийн

www.purplebook.mn

Эх сурвалж: Монголбанк, (*таамаглал)

түүнээс хойш тасралтгүй буурч ирлээ. Цаашид ч энэ үзүүлэлт буурах хандлагатай байна. Учир нь одоо зах зээл дээр борлуулагдаж байгаа орон сууцны үнэ 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаад ч иргэдийн худалдан авах чадвараас хэтэрсэн дүн юм. Монголбанкаас зээлийн нөхцөл дэх зарим хязгаарлалтаа зөөллөх арга хэмжээг авч магадгүй ч энэ нь эрэлтэд тийм ч хүчтэй нөлөө үзүүлэхгүй болов уу гэж таамаглаж байна. Иймээс энэхүү хөтөлбөр цаашид өмнө нь орон сууцтай байсан иргэдийн хувьд орон сууцны нөхцөлөө илүү сайжруулах байдлаар хязгаарлагдмал хүрээнд үргэлжлэх байдал ажиглагдаж байна. Эндээс орон сууцны зах зээлийн 2014 оны ерөнхий төлөвийг дүгнэвэл зах зээлийн идэвхжил өмнөх оны түвшинд хүрэхгүй ч тодорхой хэмжээний өсөлттэй байх ба шинээр хэрэгжиж байгаа орон сууцны төслүүдийн борлуулалт удааширч зарим төслүүдийн санхүүжилт хүндэрч болзошгүй байна. 

41


2014 ОНЫ 5 ДУГААР САР

ХЯМРАЛ ОЙРТОЖ БАЙНА

2009 оны хямралын үед муудсан эдийн засгийн 16 голлох үзүүлэлтийг 2014 оны эхний улиралтай харьцуулахад тухайн хямралын үеийн шинж тэмдгийн 62 хувьтай дүйж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн уналт хүндэрч хямралд ороход ойртжээ.

“Хямрал” гэдэг нь “уналт”-ын хүнд хэлбэр юм. Дэлхийн эдийн засгийн түүхэнд олон тооны

“уналтууд” бий болж байсан бол “хямрал” нь хоёр удаа тохиосон гэж эдийн засагчид үзэж байна. Анхны хямрал нь 1929 оны АНУ-ын хөрөнгийн захын уналтаас үүдэлтэй арав гаруй жил үргэлжилсэн “Их хямрал” юм. АНУ-ын ДНБ нь 19291933 оны хооронд 30 хувиар буурч, ажилгүйдэл 25 хувьд хүрч, дэлхийн II дайн хүртэл эдийн засаг эргэн хэвэндээ ороогүй байна. Харин хоёрдахь “Их хямрал” нь 2007 оны мортгэйжийн зээлийн чанаргүйдлээс үүдэж ДНБ 2008 онд 4.1 хувиар буурч, ажилгүйдэл 10 хувьд хүрч өсчээ.

Хямрал ба уналтын ялгаа Үзүүлэлтүүд

Хямрал

Уналт

Илрэх шинж

Үйлдвэрлэл, бөөний ба жижиглэнгийн худалдаа буурч, бодит орлого буурах, ажил эрхлэлт багасч ажилгүйдэл өсөх, ДНБ нь 10 хувиас илүүгээр унах

ДНБ-ийн өсөлт саарч, буурах

Хамрах хүрээ

Олон улс оронд эдийн засгийн өсөлт хасах утгатай болох

Зөвхөн тухайн орны эдийн засгийн өсөлт хасах утгатай болох

Үргэлжлэх хугацаа 1 жилээс их

1 жилийн дотор

Харин Монголд?

Дээрхээс харахад энэ байдлаараа цаашид үргэлжилбэл эдийн засгийн хямралд хүрэх нь гарцаагүй байна. Эндээс хэрхэн хямралыг тойрч гарах вэ? хэмээх асуултанд бодлого боловсруулагчид хариулах ёстой юм. Учир нь хямралын үед төрийн оновчтой оролцоо нь эдийн засгийн эмчлэх эм болсоор иржээ.

Хямралаас хэрхэн гарах вэ?

Эх сурвалж: ҮСХ

Монголын хувьд 2009 оны эцэст ДНБ 1.3 хувиар буурсан юм. Тэгвэл 2013 оны эцэст 11.7 хувийн өсөлттэй байгаа нь хямралын шинж тэмдгийг илэрхийлэхгүй байгаа ч, өсөлтийг оргил үе болох 18.1 хувиас даруй 6.4 хувиар бага /34 хувь/ уналтын шинж тэмдгийг харуулж байна. Тэгвэл эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлогч бусад голлох үзүүлэлтүүд ямар түвшинд байна вэ? Уг асуултанд хариулахын тулд дараах харьцуулсан шинжилгээг хийе. 2009 оны хямралын үеийн эдийн засгийн 16 голлох үзүүлэлтийг өнөөгийн үзүүлэлтүүдтэй харьцуулах замаар эдийн засгийн уналт ямар хэмжээнд хүрч хүндэрснийг харцгаая.

42

Өнгөрсөн хугацаанд болсон уналт, хямралаас гарсан гол арга нь Засгийн газар Төвбанкны сан ба мөнгөний тэлэх бодлого байсаар ирлээ. 1929 оны хямралаас гарсан гол арга нь засгийн газрын үр ашигт зардлыг өсгөж, энэ нь эдийн засагтаа эргэлдэж, үржин ажилгүйдлийг бууруулж, эрэлтийг нэмэгдүүлэх, улмаар үйлдвэрлэлийг сэргээсэнд байсан юм. Тэгвэл 2007 оны хямралаас АНУ-ын хувьд мөнгөний уламжлалт бус арга хэрэглэж санхүүгийн зах зээлээс бонд худалдан авах замаар эдийн засагтаа мөнгө нийлүүлж мөн л эрэлтийг дэмжих бодлого баримталсан. Харин Хятадын хувьд төсвийн тэлэх бодлого явуулж бүтээн байгуулалт, дэд бүтцээ хөгжүүлэх замаар эрэлтийг бий болгож өсөлтөө хангаж байлаа. Тэгвэл Монголын хувьд 2013 онд Чингис бондын хөрөнгөөс сангийн тэлэх хүчтэй бодлого хэрэгжүүлсэн бол үнэ тогтворжуулах хөтөлбөр, орон сууцны 8 хувийн хүүтэй зээл, банкуудад байршуулсан төв банкны хадгаламж зэргээр эдийн засагтаа мөнгө нийлүүллээ. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлт 11.7 хувьтай гарсан билээ.

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Д/д

1 2 3 4 5 1

2 3 4 5 1 2 3 4 5 6

2008-2009 оны хямралын хамгийн муу үзүүлэлт

Голлох үзүүлэлтүүд

2013 онд

Хямралтай харьцуулбал

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ 33.7% 12.5%

Инфляци /жилийн өсөлтөөр/ Гадаад худалдааны алдагдал / сая.ам.дол/ Төсвийн алдагдал /тэрбум төгрөг/ Валютын ханш /жилийн өсөлтөөр/ Чанаргүй зээлийн хувь Гадаад валютын цэв.албан нөөц /жилийн өсөлтөөр/ Засгийн газрын өр/ДНБ-ний харьцаа Уул уурхайн орлого/Төсвийн орлогын харьцаа Бүртгэл.ажилгүй иргэдийн тоо /жилийн абсолют өөрчлөлт/ Ажилгүйдлийн түвшин

Хямралын түвшинд хүрсэн үзүүлэлт (1 оноо өгөв)

0.37

0

-1086.3

-2082

1.92

1

-643.8

-250.4

0.39

0

30.5%

26.4%

0.87

1

0.30

0

0.92

1

17.4% 5.3% ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ БАЙДАЛ -49.5% -45.5%

39.6%

58.0%

1.46

1

28.5%

18%

0.63

1

10683

6996

0.65

1

0.74

0

1.39

0

1.56

0

0.88

1

7.27

1

0.87 0.83

1 1 62.50%

10.5% 7.8% САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ 4.6% 6.3%

Өөрийн хөрөнгө/Нийт актив > 10% Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 17.3% 27.1% > 25% Тогтвортой эх үүсвэр 128.8% 113.5% < 100% Банкуудын богино позици -123.8 -899.4 /тэрбум төгрөг/ Зээл/Хадгаламжийн харьцаа 138.96% 121.23% Төгрөгийн зээлийн хүү 23.70% 19.70% ХЯМРАЛ БОЛОХ НИЙТ МАГАДЛАЛ

Эх сурвалж: Судлаачийн тооцоолсноор

Харамсалтай нь эдгээр бодлого нь манайх шиг эдийн засгийн бүтэцтэй орны хувьд үр ашиг маш багатай юм. Тэлэх бодлогын хүрээнд эдийн засагт нийлүүлсэн мөнгө нь дотроо эргэлдэж, үржсэн цагт л ажилгүйдэл буурч, орлого өссөнөөр эрэлт өсч, өсөлт нэмэгдэн хямралаас гардаг. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэл сайн хөгжсөн, нэмүү өртөг сайн шингээдэг эдийн засагтай оронд бодлогоор мөнгө нийлүүлэх нь үйлдвэрлэлийн үе шат бүрт наалдаж, ажил эрхлэлт нэмэгдэж, улмаар иргэдийн орлого өсч, өсөлт хангагдах, энэ нь эргээд дахин эрэлтийг бий болгох замаар тасралтгүй үрждэг. Харин Монголын хувьд хэрэглэгч орон учир энэ төрлийн бодлого импортыг өдөөнө. 2013 оны хувьд экспортын орлого буурсан, гадаадын хөрөнгө оруулалт унасан үетэй давхацсан нь ханш долларын ханш 25 хувиар чангарахад нөлөөллөө.

www.purplebook.mn

Яагаад долларын ханш чухал вэ? Хямралыг хэрхэн гэтлэх вэ? Ирээдүйд эдийн засгаа яаж хамгаалах вэ?

Долларын ханш өсөх нь: • инфляци өсөх, улмаар компаниудын зардлыг өсгөж ашгийг нь бууруулах, • нөгөө талаас эрэлт буурсан нөхцөлд компаниуд ажиллагсадаа халах, • долларын зээлийн өртөг нэмэгдэх, компаниуд ханшийн зөрүүний алдагдал хүлээх, • долларын зээлийн чанар муудаж, банкны системд тогтворгүй байдал үүсэх, • цаашилбал зээлээ хумих, ингэснээр мөнгөний эргэлт зогсож эдийн засаг удаашрах гээд Монголын эдийн засгийг бүхэлд нь нураах эрсдэлийг дагуулж байна. Иймд хямралаас гарах, хямралд өртөхгүй байх гол арга нь валютын орох, гарах урсгалыг тогтвортой байлгах юм. 

43


2014 ОНЫ 5 ДУГААР САР

ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТЫН ҮЕИЙН БИЗНЕСИЙН СТРАТЕГИ

Эдийн засгийн уналт явагдаж буйг илтгэсэн статистик тоон үзүүлэлт илт байна. Харин эдгээр тооны цаадах учир шалтгааныг зөв тодорхойлох нь цаашид эдийн засгийн бодлогын хэмжээнд төдийгүй, бизнес эрхлэгчид ямар стратеги авч хэрэгжүүлэх ёстойг тогтооход чухал үүрэг гүйцэтгэнэ.

Уул уурхайн салбарын гацаа, мөн хуулийн орчин өөрчлөгдсөн нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бууруулж улмаар валютын ханш дээр хүнд туссан. Үүний зэрэгцээ тодорхой хэмжээний албан бус секторын мөнгөний эргэлт саарсан, гадагшилсан ч байх магадлал өндөр байна. Ханшаас үүдэлтэй инфляци, зээлийн чанаргүйдэл нэмэгдэж байгаа үр дүн мөн ажиглагдаж байгаа юм. Төрийн оролцоо бизнесийг дэмжсэн бус, түрсэн байдалтай байгаа нь хувийн хэвшлийг идэвхижлийг сулруулж мөнгөний үржвэр, хөшүүрэг Өртөмтгий салбар Үл хөдлөх, барилга

багасгахад нөлөөлсөн гэж дүгнэхэд хүргэж байна. Эдгээрийн хажуугаар тодорхойгүй байдал, төрийн шийдэмгий бус байдал нь ард иргэд, бизнесийн сөрөг хүлээлтийг дэвэргэж, уналтыг улам даамжрууллаа. Бизнес ба эдийн засгийн мөчлөг: Ийм нөхцөл байдал бизнест хэрхэн тусч байна вэ? 2014 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 18.8 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2014 оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 4.6 хувь, өмнөх сарынхаас 2.5 хувиар өсч, харин жилийн эцсийнхээс 5.3 хувиар буурчээ. Бүх төрлийн тээвэр эхний улиралд 10.2 хувиар өсч, харин зорчигчдын тоо 6 хувиар буурсан байна (ҮСХ). Бизнесийн идэвхижил, ашигт ажиллагаа үргэлжлүүлэн буурах чиг хандлагатай байна.

Өртдөггүй салбар

Өсдөг салбар

Эрүүл мэндийн үйлчилгээ

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ

Аялал жуулчлал, тээвэр Импортын худалдаа Үйлчилгээ Уул уурхай Тансаг хэрэглээ

Даатгал Хүнс, хоолны худалдаа Мэдээллийн технологи Нийтийн ахуйн үйлчилгээ ус цахилгаан гэх мэт

Онолын хувьд хямрал бөгөөд эдийн засгийн мөчлөгт өртөмтгий, өртдөггүй, мөн эсрэгээр тэлдэг салбарууд гэж байдаг. Монголын хувьд салбаруудын 2012/2011 оны өөрчлөлт, мөн 2013/2012 жилийн өөрчлөлтийн хувийг харьцуулан харахад өсөлтийн хувь тээвэр, хоол хүнс, санхүү, даатгал, соёл үзвэр үйлчилгээ зэргийнх ихээр саарсан бол барилга, уул уурхайн олборлолт, усан хангамж, хог хаягдлын салбарын өсөлтийн хувь нэмэгдсэн байна. Харин төдийлөн өөрчлөлт ороогүй салбарт боловсрол, эрүүл мэнд, цахилгаан хангамж зэрэг багтаж байна.

44

Авто засвар үйлчилгээ Хуулийн зөвлөх үйлчилгээ Боловсрол Архи, тамхи Банк бус санхүүгийн үйлчилгээ

Уналтын үеийн бизнесийн стратеги: Уналтын үед хэмнэлтийн горимд шилжиж зардал танах, хүмүүсээ ажлаас халах зэрэг нь тэргүүн ээлжинд авах ёстой арга хэмжээ гэж бодогдох байх. Гэхдээ үүнд бас ухаалаг стратеги боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал. Нэгэнт халсан ажилтанг дараа нь нөхөж авах, сургах, зах зээлд эзлэх хувийг буцаан нэмэгдүүлэх, зогссон үйлдвэрийг сэргээх эсвэл алдсан харилцагчийг буцаан авчирахад дараа нь илүү өндөр зардал гардагийг санах хэрэгтэй. Стратегийн дараах хувилбаруудыг компаниуд авч хэрэгжүүлж сөрөг үр дагаварыг бууруулж болох юм.

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Эх сурвалж: ҮСХ

• •

• •

Үр ашгийг нэмэгдүүлэх: бизнесийн үйл явцад шинжилгээ хийж үргүй зардлыг хумих Бүтээмжийг сайжруулах: хүмүүсийг ажлаас халах бус харин бүтээмжийг сайжруулж үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх Төлөвлөлтийг сайжруулж гэнэтийн байдлаас хамгаалах: тодорхойгүй байдал эрсдэлийг нэмэгдүүлдэг тул төлөвлөлтийг сайжруулж гэнэтийн зүйлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэрэгсэл ашиглах. Жишээ нь, даатгалын бүтээгдэхүүн, ханшийг түгжих бүтээгдэхүүн ашиглах Харилцагч, үйлчлүүлэгчийн зан төлөвийг гүнзгийрүүлэн судлах: компанийн бүтээгдэхүүний хэрэглэгчийн зан төлөв хямралын орчинд илүү сайн илэрдэг тул бүтээгдэхүүнийхээ үнэд мэдрэг байдал, борлуулалтын ямар стратеги илүү үр дүнтэй байгаа зэрэгт дүн шинжилгээ хийж авах Зах зээлийн дүн шинжилгээг сайжруулах: орчины, өрсөлдөгчийн, зах зээлийн судалгааг сайн хийж, илүү сайн ойлгох Бүтээгдэхүүнийг сайжруулах: борлуулалтыг бууруулахгүйн тулд бүтээгдэхүүний

www.purplebook.mn

сайжруулалт хийх замаар хэрэглэгчийн тоог хэвийн түвшинд барих Шинэ бизнесийн бэлтгэл ажил хийх: хямралын үед үйлдвэрлэлийн өртөг буурсан байдаг тул шинэ бүтээгдэхүүний туршилт хийх, эсвэл шинэ бизнесийн бэлтгэл, суурь ажлыг эхлүүлэхэд тохиромжтой байдаг. Зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх: өрсөлдөөнт зах зээлд хямралын үед бусад өрсөлдөгчид бизнесийн үйл ажиллагаагаа хумьж байхад эсрэгээр цар хүрээгээ тэлж авах нь зах зээлд эзлэх хувиа хурдан нэмэгдүүлэх боломж олгодог.

Уналт, хямралын үед гарах хөрөнгө оруулалтын боломж: Аливаа хөрөнгө оруулалтын стратеги нь хөрөнгө оруулалтын хэрэгслийг хямд үнэлгээгээр авч хожим нь үнэ хүргэж зарах байдлаар үнийн зөрүүнээс ашиг олох байдаг. Энэ нь эдийн засгийн мөчлөгтэй шууд холбоотой. Мөчлөг доошлоход хөрөнгө оруулалтын хамгийн сайн боломжууд гарч ирдэг. Монголын хөрөнгө оруулалтын боломжит активын өгөөжийг 2013 оны байдлаар харуулахад дараах дүр зураг ажиглагдаж байна.

45


2014 ОНЫ 5 ДУГААР САР

Эх сурвалж: Мандал Ассет Менежмент

Харин 2014 оны тухайд хөрөнгө оруулалтын хэрэгсэл тус бүрээр авч үзье. Алт хямралын үед хамгаалалт болдог

Эх сурвалж: Saxo Trader

Үл хөдлөхийн үнэ тусгай хөтөлбөрийн дэмжлэггүй бол буурах нь

Эх сурвалж: UMC Alpha, (*таамаглал)

Хадгаламжийн хүү хэвээр, бага зэрэг өсч магадгүй

Эх сурвалж: Монголбанк

46

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Доллар чангарах нь

Эх сурвалж: Судлаачийн тооцоолсноор

Долларын бондын өгөөж

Дүгнэлт •

• • •

www.purplebook.mn

Эдийн засгийн уналт даамжирч хямрал болоход бизнесийн идэвхижил, ашигт ажиллагаа үргэлжлүүлэн буурах чиг хандлагатай байна. Уналтын үед тодорхой арга хэмжээ авч хямралаас сэргийлэх боломжтой. Бизнесүүд уналтын үед тохируулан онцлог стратеги боловсруулах замаар сөрөг үр дагаварыг бууруулж болно. Хөрөнгө оруулалтын хамгийн сайн боломжууд хямралын үеэр гардаг. 

47


2014 ОНЫ 5 ДУГААР САР

ХЯМРАЛЫГ ТОЙРОХ “МАНДАЛ”-ЫН ЗӨВЛӨМЖ Хэдхэн долоо хоногийн өмнө УИХ-аас эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 20 орчим арга хэмжээ авахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороонд үүрэг болгосон билээ. Тэдгээр арга хэмжээнүүдэд анализ хийхэд дунд, урт хугацаанд үр дүнгээ өгөх арга хэмжээнүүд байгаа юм. Тэгвэл хямрал хаяанд ирсэн энэ цаг мөчид хямралыг тойрч гарах, богино хугацаанд үр дүнгээ өгөх арга замыг эрэлхийлэх нь илүү чухал байна. Иймээс бид Хямралыг тойрох “Мандал”-ын зөвлөмжийг хүргэж байна. Богино 1. Олон улсын зах зээл дээр төгрөг барьцаалж, доллар оруулж ирэх үүрэг даалгаварыг Монголбанкинд өгөх

Монгол банк

Засгийн газар

2. Бодлогын хүүг өсгөж, төгрөгийн хадгаламжийн өгөөжийг нэмэх, төгрөгийн хадгаламж долларын хадгаламж болохоос сэргийлэх 3. Түлш шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс бусад бүх хөтөлбөрүүдийг зогсоох

Дунд 1. Банкуудын илүүдэл долларын нөөц боломжийг үр ашигтай ашиглах санхүүгийн хэрэгслийг Монголбанк болон Арилжааны банкууд нэвтрүүлэх

4. Ипотекийн 8 хувийн журамд өөрчлөлт оруулан шинээр олгох зээлийн хүүг 10 хувь болгох

2. Эдийн засгийн хямрал гэж үзэх суурь үзүүлэлтүүдийг ОУВС, Дэлхийн банк, Монголбанк, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг гарган нэгдсэн байдлаар боловсруулах

1. Төрийн одоогийн бүтцийг цомхон болгож, гадаад дотоод айлчлал, урсгал зардлуудыг танаж эхлэх

1. Зарим төрийн өмчид компаниудыг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах

2. Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны зээлийн зарцуулалтыг улсын нэгдсэн төсөвтөө нэгтгэх

2. ТЭЦ 5, Төмөр зам, Оюу Толгой, Таван Толгойн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх

3. Чингис бондын төслөөр хийгдэж буй ажлуудад гадаадын хөрөнгө оруулагч нарыг түлхүү татах

3. Одооноос эхлэн валютын тусгай хуримтлалын сан байгуулж, нэг жилд төлөгдөх их хэмжээний төлбөрийн дарамтыг сааруулах

4. Засгийн газрын төгрөгийн үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргах үйл ажиллагааг холбогдох яаманд нь үүрэг болгох

4. Өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг шинэчлэн боловсруулах

5. Энэ онд баригдаж дуусахгүй барилга, байгууламж, засвар үйлчилгээний хөрөнгө оруулалтуудыг царцаах

5. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлж, олон улсын байгууллагаар зэрэглэл тогтоолгох

6. Үндэсний даатгалын компани байгуулахаас илүү тэр хөрөнгөөр Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх

6. Орос Украины асуудлын боломжийг ашиглан Роснефть компанитай 3 сая тонн хүртэлх нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гэрээг хамгийн доод үнээр хийх 7. Хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэн иргэдийн дотоод хуримтлалыг цаг алдалгүй эхлүүлэх

1. Машин, механик төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, сэлбэг хэрэгсэл, барилгын ар мотор, цемент, хүнсний бүтээгдэхүүний зарим импортуудад хязгаарлалт хийх Хууль эрх зүй

1. Төсвийн орлого тасалдахдаа зэрэгцээд компани, аж ахуй нэгжүүдэд татварын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд байж болохгүй. Нэн яаралтай татварын реформ хийж, өршөөлийн тухай тогтоолын төслийг боловсруулах

2. Гадаад шууд хөрөнгө оруулалтыг шаардлагатай салбарт хөдөө орон нутагт ялгавартай татах урамшуулалын тогтолцоог бий болгох 3. Долларын хадгаламжийн хүү бууруулах, холбогдох шимтгэлийн хураамжийг нэмэгдүүлэх 4. Доллараар зээл авсан компаниудын ханшийн зөрүүний алдагдлыг Hardship нөхцөл гэж үзэн шийдвэрлэх эрх зүйн үндэслэлийг боловсруулах

48

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


www.purplebook.mn

49


2014 ОНЫ 5 ДУГААР САР

50

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


ОЮУ ТОЛГОЙН АСУУДАЛ ЕСДҮГЭЭР САРД ШИЙДЭГДЭХ ҮҮ? Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэх эсэх нь Оюутолгой төслийн асуудал хэзээ, хэрхэн шийдэгдэхээс шууд хамаарахаар байна. Уг төслийн үйл ажиллагаанаас шалтгаалан хөрөнгө оруулалтын урсгал, гадаад худалдааны алдагдлын үзүүлэлт хэлбэлздэг учир эдийн засгийн өнөөгийн хүнд үед тус төсөл хэзээ шийдэгдэх вэ гэсэн хүлээлт маш их байна. Харин хэзээ, ямар замаар гэдэг нь сонирхолтой асуулт юм.

Эх сурвалж: Оюутолгой санхүүгийн тайлан

2020 он гэхэд ДНБ: ОТ төслийн шууд нөлөө = ДНБ-ний 25% ОТ төслийн шууд бус нөлөө = ДНБ-ий 11% Валютын ханш: 15% чангарах Цалин: Дундаж бодит цалин= 30% өсөх Худалдаа: Экспортын хэмжээг 60%, импортын хэмжээг 20%-р өсгөх Монгол улсын эдийн засгийн гуравны нэг буюу улсын төсвийн 36 хувийг бүрдүүлэх Эх сурвалж: МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль

“Оюутолгой” нь Монгол Улсын Засгийн газраас олон улсын түвшинд хэрэгжүүлж буй анхны томоохон төсөл юм. Тус төслийн 34 хувийг Монголын засгийн газар /Эрдэнэс Оюутолгой ХХК/, үлдсэн 66 хувийг Turquoise Hill Resources /Rio Tinto 51% эзэмшдэг/ компани эзэмшдэг. 2011 онд байгуулсан гэрээний дагуу эхний шатанд нөөцийн 20 хувь нь агуулагдаж буй ил уурхайг олборлож зэсийн баяжмал боловсруулж эхлэх бөгөөд дараагийн шатанд нийт баялгийн 80 хувийг агуулсан далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын ажил эхлэхээр Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан. Ил уурхайн олборлолтын бүтээн

www.purplebook.mn

байгуулалт, олборлолт төлөвлөсний дагуу явагдсан хэдий ч 2013 оны долдугаар сард шийдвэрлэх шаардлагатай 30 асуудал бий гэж үзэн далд уурхайн санхүүжилтийн ажил зогссон юм. Үүнд: • Зардал хэтэрсэн: Эхний шатны үйл ажиллагаа хэвийн явагдсан ч хөрөнгө оруулалтын зардал гэрээнд заасны дагуу 5.1 тэрбум ам.доллар байхаас 7.1 тэрбум ам.доллар болж өссөн дүн гарсан. Үүний шалтгааныг Оюу Толгой компаниас НӨАТ, зээлийн хүү, зах зээлийн нөхцөл байдал хэмээн тайлбарласан. Аливаа бизнес эрхэлж буй талууд хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөний дараа ашгаа хүртдэг тул тус зардлын өсөлт нь Монголын талын өгөөж хүртэх хугацаа хойшлох, өгөөжийн хэмжээ буурах нөхцөл үүсгэсэн юм. Ер нь хөрөнгө оруулалтын гэрээнд зардлыг хязгаарласан заалт ороогүй учир цаашид ч зардал хэтэрсэн асуудал үүсэх нь тодорхой. Тиймээс гэрээнд зардал хэтэрсэн тохиолдолд Рио Тинто компанийн хүртэх ашгийн хэмжээнээс тодорхой хувиар бууруулах эсвэл Монголын талаас төлж буй менежментийн төлбөрөөс суутгана гэх зэргээр дээрх асуудлыг шийдвэрлэж болох юм. Хэдийгээр бид олон улсын томоохон төсөлд туршлага багатай хэдий ч судалгаа шинжилгээг сайтар хийж зоригтой шийдвэрүүдийг гаргаж байх цаг нь хэдийн болжээ. • Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн нөхцөл: Далд уурхайн санхүүжилтийн хөрөнгийг босгохдоо Рио Тинто компанийн зүгээс гадаадын томоохон банкуудаас “санхүүжилтийн зээл” авах замаар хэрэгжүүлэх санал тавьсан. Мэдээж зээлийн барьцаанд тус ордын хэсэг орох тул Засгийн газрын зүгээс ихээхэн болгоомжтой хандаж байгаа юм. Нийт 4.2 тэрбум ам.долларын зээл авч төслийг санхүүжүүлэх бөгөөд өнгөрсөн онд олон улсын 15 банкнаас санжүүжилт олгох хүсэлтээ илэрхийлж баталгаат хугацааг 2014 оны гуравдугаар сарын 31-н гэж заасан хэдий ч асуудал шийдэгдэж чадаагүй юм. Харин далд уурхайн санхүүжилт олгох хугацааг есдүгээр сарын 30 хүртэл сунгах хүсэлтийг хоёр тал хамтран гаргаж банкууд руу илгээсэн бөгөөд одоогоор 3-4 банк тус хүсэлтийг хүлээн авч хугацааг хойшлуулаад байгаа юм. Хоёрдахь шатны санхүүжилтийн хөрөнгийг Рио Тинто компани гаргах ба тус зээлийг авахаас өөр гарц одоогоор байхгүй. Харин зээлийн гэрээний нөхцөл заалтыг судалж хямд хүүтэй байхаар тохиролцвол ашигтай. • Дээрх хоёр асуудал нь хамгийн ээдрээтэй нь бөгөөд үүнээс гадна уурхайн өргөтгөлийн

51


2014 ОНЫ 5 ДУГААР САР

техник эдийн засгийн үндэслэл, удирдах шатанд Монгол хүн цөөн гэх мэт асуудлууд байгаа юм. Одоогоор эдгээрийн дийлэнхийг шийдвэрлэж 3-4 үндсэн асуудал үлдсэн хэмээн талууд мэдэгдээд байна. Хэдийгээр одоо Оюутолгой ХХК-н үйлдвэрлэл хэвийн үргэлжилж Нийт үйлдвэрлэсэн 2013 он байгаа хэдий ч далд металлууд уурхайн санхүүжилтийн Зэс /мян.тн/ 76.7 асуудлыг богино Алт /мян.унци/ 157 хугацаанд ухаалгаар шийдэхгүй бол ирэх Мөнгө /мян.унци/ 489 жилүүдийн төсвийн орлого, экспорт, хөрөнгө оруулалтын урсгалд сөргөөр нөлөөлнө.

Эдийн засагт үзүүлэх нөлөө Төслийн тодорхойгүй байдал, хөрөнгө оруулалтын хуулийн өөрчлөлт нь өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 36 хувиар бууруулсан бөгөөд энэ оны 1-р улирлын байдлаар мөн л сэргэсэнгүй.

Үүнээс шалтгаалан валютын урсгал багассанаар

татвар төлсөн байна. Харин энэ оны төсөвт 161.5 тэрбум төгрөгийн татвар /ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашиглалтын төлбөр/ төлөхөөр тооцоологдсон бөгөөд ингэхийн тулд 723 мянган унци зэсийн баяжмал, 24.9 тонн алт, 60.2 тонн мөнгө олборлох шаардлагатай. Борлуулсан

2014 оны төлөвлөгөө

2014 оны 1-р улирал

Борлуулсан

6.1

135-160

25.3

13.1

10

600-700

66

28

1,763

163

48

36

Эх сурвалж: Оюу Толгой ХХК Санхүүгийн тайлан 2013,2014

Төслийн хөрөнгө оруулалтыг энэ онд 1.2 тэрбум ам.доллар, борлуулалтын орлогыг 2.6 тэрбум ам.доллар байхаар төсөвлөсөн ч Хятадын худалдан авалтаас шалтгаалан энэ оны олборлолтын хэмжээгээ тус бүрийг нь 10 хувиар бууруулсан тул орлогын таамаглал буурах нь тодорхой болсон. Хэрвээ энэ хэвээр хоёрдахь шатны санхүүжилт удааширвал оны эцэст эдийн засаг хямралын шинж тэмдэг илэрч дараах нөхцөл үүсэхээр байна. • ДНБ-ний өсөлт саарч 7%-д хүрэх • Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оноос 30%-р буурч эдийн засагт орох хөрөнгө оруулалтын хэмжээ 500 сая ам.доллараар тасрах • Экспортын орлого 50 хувиар буурч гадаад худалдааны алдагдал нэмэгдэх, татварын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүйгээс төсвийн алдагдал нэмэгдэх • Хөрөнгө оруулалтын бууралтаас шалтгаалан ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрэх

Шийдэл Эдийн засагт уналт үргэлжилсээр байгаа бөгөөд суурь нөхцөл хэзээ сайжрах нь Оюутолгой төслийн санхүүжилтээс шийдэгдэх нь. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл 2008-2009 оны хямрал давтагдах эрсдэл бодитоор бий боллоо. Засгийн газрын өмнө томоохон сорилт тулгарч байна.

Эх сурвалж: Монголбанк

гадаад худалдааны алдагдал хоёр тэрбум долларт хүрч, төгрөгийн ханш 26 хувиар суларсан гэх саар үзүүлэлттэй эдийн засаг уналтын цэгтээ хүрлээ. Сүүлийн жилүүдэд төсвийн нийт орлогын гуравны нэг орчмыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, шууд болон шууд бус татварын орлогоор уул уурхайн салбараас бүрдүүлсэн. 2013 оны байдлаар Оюутолгой компани Монгол улсад ойролцоогоор нийт 1.3 их наяд төгрөгийн төрөл бүрийн татвар хураамж хэлбэрээр төлсөн бөгөөд өнгөрсөн оны хувьд 320.8 тэрбум төгрөгийн

Хэдийгээр далд уурхайн санхүүжилтийн асуудлыг өнгөцөөр богино хугацаанд яаравчлан шийдвэрлэх, хоёр дахь шатны санхүүжилтийн хоёр тэрбум ам.доллар нийлүүлэгдэн эдийн засгаа аврах боломж байгаа боловч хөрөнгө оруулалтын зардал дахин хэтэрч гэрээний асуудлууд сөхөгдвөл урт хугацаанд үр ашиггүй. Хэрэв ийм асуудал үүсвэл хөрөнгө оруулагчид хэзээ ч Монгол улсад дахин итгэхгүй. Нөгөө талаас гэрээг сайжруулж, илүү сайн нөхцөлийг бий болгож урт хугацаанд үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж байгаа ч одоогийн нөхцөлд цаг алдвал эдийн засгийн хямралын давалгаа ойртож байна. Тиймээс Монголын засгийн газар богино хугацаанд үр ашигтай гарцыг сонгож цоо шинэ зарчмаар ажиллаж асуудлыг богино хугацаанд үр дүнтэй шийдэхээр яаравчлах хэрэгтэй.

52

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ? Эрдэнэс Таван Толгойн хувьцааг олон улсын биржид амжилттай арилжаалах эсэх нь менежментийн шинэчлэлийг хэр зэрэг сайн хийж чадахаас шууд хамаарна. Эрдэнэс Таван Толгой хувьцааг арилжаалснаар дэлхийд танигдах Монгол компани нэгээр нэмэгдэхийн зэрэгцээ, Монголын хөрөнгийн зах зээл идэвхжиж, иргэн бүр хөрөнгийн зах зээлд орох нөхцөл бүрдэх юм. Уг үйл явдал нь дан ганц компани хувьцаагаа гаргаж байгаа хэрэг бус нийгэм даяараа эх орныхоо баялагаас жинхэнэ утгаараа хүртэх эхний алхам болох юм.

www.purplebook.mn

Эрдэнэс Таван Толгой гэж юу вэ? Эрдэнэс Таван Толгойн ордыг бид нүүрсний орд гэдгээр нь ерөнхийд нь мэддэг ч уг орд нь зүгээр нэг уурхай биш юм. Учир нь Эрдэнэс Таван Толгой нь 7.3 тэрбум тн нүүрсний нөөцтэй дэлхийд дээгүүр жагсдаг. Үүний зэрэгцээ МУ-ын ЗГ нь уг компанийн хувьцааг Лондон, ХонгКонг, Монголын хөрөнгийн биржид зэрэг арилжаалахаар зорьж, иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн. Нэгтгэн дүгнэвэл, ЭТТ нь Монголын нэрийг дэлхийд таниулах том хэмжээний нөөцтэй бөгөөд компанийн хувьцааг олон улсын биржүүдээр дамжуулан арилжаалснаар Монголын хөрөнгийн зах зээлийг гадныхан сонирхох том үүд хаалгыг нээх юм. Мөн иргэн бүр хувьцааг нь эзэмшиж байгаа учир Монголчууд нийтээрээ хөрөнгийн зах зээлд хөл тавих анхны алхамыг ЭТТ хийж байгаагаараа зүгээр нэг компани бус олон талын ач холбогдолтой, стратегийн компани билээ. Тэгвэл Эрдэнэс Таван Толгой ямар үнэтэй вэ?

53


2014 ОНЫ 5 ДУГААР САР

Зах зээлийн өсөлтийн алтан үеийг мэдэрч чадвал хувьцаагаа үнэтэй гаргадаг

экспортын өсөлтийн алтан үе 2010 оны дундаас 2012 оны дунд үед тохиолоо.

2010 оноос Хятад хямралаас гарч эдийн засгийн өсөлт өндөр байсантай зэрэгцэн Австралид үер болж Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ буурсанаар үнэ өссөн нь Хятадын хэрэглэгчид өндөр үнээр Монголын нүүрсийг худалдан авахад хүргэсэн юм. Ингэснээр Монголын нүүрсний

Нүүрсний экспортын өсөлтийн алтан үеийг Mongolian Mining Corporation амжилттай ашиглаж 2010 оны IV улиралд ХонгКонгийн биржид хувьцаагаа арилжаалж нийт 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна.

Хувийн ба төрийн менежментийн ялгаа

Mongolian Mining Corporation нь 2009 оны эцэст дөнгөж 113 сая.ам.долларын хөрөнгөтэй, 10 сая ам.долларын ашигтай ажиллаж байсан. Тэгвэл: 2010 онд 650 ам.долларын IPO хийж 2012 онд 600 сая ам.долларын бонд гарган 2011 онд 542.6 сая ам.долларын орлого, 119 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар цахилгаан станц, 300 км орчим хатуу хучилттай авто зам, 15 сая тн нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтанд оруулаад байна.

Дээрхээс харахад нэг газарт, зэрэгцэн оршдог, нүүрсний тогтоц, чанар, хэрэглэгчээс алдагдсан байдал нь ижил хоёр компанийн хувийн менежменттэй нь иж бүрэн цогцолбор барьсан байхад төрийн менежменттэй компани нь анхны байрнаасаа ухарсан байна.

Эрдэнэс Таван Толгой хэд хүрэх боломжтой байсан вэ? Бид уг судалгааг хийхдээ Mongolian Mining Corporation компанийн хувьцааны ханшийг жишиг болгон авлаа. Учир нь ЭТТ болон Mongolian Mining Corporation нь бүхий л талаар маш төстэй компаниуд учир харьцуулалт хийх боломжтой. Судалгааны үр дүнд хэрэв ЭТТ компани нь төлөвлөснийхөө дагуу хувьцаагаа олон улсын биржүүдэд арилжаалсан байсан бол хамгийн багадаа нэгж хувьцаа нь 4200 төгрөг, хамгийн ихдээ 5800 төгрөг болж өсөх боломжтой байв.

54

Эрдэнэс Таван Толгой ХК-г 2010 оны 12-р сард байгуулсан. 2011 оны 7-р сард Хятадын “Чалко” /Aluminium Corp of China Ltd/ компанитай нүүрс нийлүүлэх 350 сая ам.долларын гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөр авсан бөгөөд иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тарааж засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлсэн. 2013 оны 1-р сард 7-8 тэрбумын үр ашиггүй худалдан авалт хийсэн нь тодорхой болж, санхүүгийн хүндрэлд орсон тул үйл ажиллагаа нь түр зогссон. 2013 оны эцсээр Mongolian Mining Corporation-ний 270 км авто-замыг худалдан авсан. Өнөөгийн байдлаар Чалкод төлөх өрийн үлдэгдэл 130 сая ам.долларт хүрчээ. Мөн Mongolian Mining Corporation-ний нүүрс угаах үйлдвэрийг ашиглан өөрийн нүүрсийг угаах хэлэлцээр өрнөж байна.

Өөрөөр хэлбэл, иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцаа нь 4-6 сая төгрөг болж эдийн засгийн эргэлтэнд орох байлаа. Нийт хувьцаа эзэмшигч иргэдийнхээ тоогоор үржүүлж тооцвол маш их хэмжээний мөнгөний эргэлт бий болох, Монголын хөрөнгийн зах зээл дэлхийд танигдах, иргэн бүр баялагийнхаа өгөөжийг жинхэнэ утгаар нь хүртэх байлаа.

Одоо хувьцаагаа гаргавал хэдэн төгрөг болох вэ? Бид ЭТТ компанийн зах зээлийн өнөөгийн үнийг олохын тулд ижил төстэй уурхайнуудын тоон өгөгдлийг ашиглалаа. Судалгааны үр дүнд ЭТТ нь хувьцаагаа одоо гаргавал нэг хувьцаа нь 400-500 төгрөгт хэлбэлзэхээр байна. Ийм учраас зах зээлээ сайн мэдэрч, өсөлтийн алтан цаг үед хөрөнгө оруулалт татах нь хувьцааны ханш өндөр тогтоход маш чухал

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Эх сурвалж: Saxo Trader

Эх сурвалж: Cудлаачийн тооцоолсноор

нөлөөтэй юм. Харин зах зээлийн өсөлтийн алтан үеийг хувийн менежменттэй компани л цаг ямагт мэдэрч чаддаг нь хөрөнгийн зах зээлийн түүхээс илт харагддаг.

Хэрхэн хувьцааныхаа ханшийг өсгөх вэ? Хэзээ хувьцаагаа зарж болох вэ? Хувьцааны үнийг өсгөхөд чиглэсэн хоёр үндсэн аргыг амжилттай ашиглах шаардлагатай байна. Нэгдүгээрт, суурь ажлууд буюу компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үнэ цэнийг өсгөхөд чиглэсэн бүтээн байгуулалтууд, хоёрдугаарт, компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх.

Суурь ажлууд: Цахилгаан станц: ЭТТ-г түшиглэн 450Мвт-ын цахилгаан станц барих ажлыг эхлүүлж, ТЭЗҮ-ийг баталсан. Уг төслийг М.Энхсайхан ахалж байгаа бөгөөд санхүүжилт босгох ажлыг гүйцэтгэж байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилтыг босгох бөгөөд уг төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно. Энэ нь ордын үнэ цэнийг өсгөхөд чухал нөлөөтэй бөгөөд үүнийг дагаад хувьцааны үнэ өсөх юм.

2014 оны 3-р сарын 20-ны байдлаар Aspire Mining

South Gobi Resource

Mongolian Mining Corporation

Prophecy coal

Mongolian Energy Corp

Нөөц /сая.тн/ - JORC

281.10

388.30

1038.00

208.80

141.50

ЗЗҮ /сая ам.доллар/

23.88

133.63

376.93

18.13

200.12

ЗЗҮ /1 тн нүүрс/

0.08

0.34

0.36

0.09

1.41

Хувьцааны үнэ

0.04

5.54

0.79

0.08

0.23

Компанийн нэр

400-500 төгрөг

www.purplebook.mn

Эх сурвалж: Bloomberg, Компанийн тайлан

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

55


2014 ОНЫ 5 ДУГААР САР

Төмөр зам барих: Урт зам буюу Таван Толгойн ордоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын газар шорооны ажлыг 2013 онд эхлүүлсэн. Уг төмөр замыг барьснаар нүүрсний тээврийн өртөг эрс буурах юм. Мөн богино зам буюу Гашуунсухайтаас Ганцмод хүртэлх нийт 20 орчим км төмөр замыг барих тухай Монгол ба Хятадын талууд 4-р сарын 7-ны өдөр гэрээ байгуулж, уг ажлыг эхлүүлэхээр боллоо. Ингэснээр 1 тн нүүрсний тээврийн өртөг 8 ам.доллараас 2 ам.доллар хүртэл буурах боломжтой. Уг төмөр замыг барьснаар жилд 10 сая тн нүүрс экспортлоход хамгийн багадаа 50 сая долларын зардал хэмнэж, компанид ашиг хэлбэрээр үлдэх юм. Монгол Хятадын урт хугацааны тогтвортой харилцааг хөгжүүлэх: Хятад улс нь манай нүүрсний гол хэрэглэгч учир урт хугацааны хоёр талдаа үр ашигтай харилцааг хөгжүүлэх нь нэн чухал. Энэ ажлын хүрээнд саяхан 12.5 сая тн нүүрсийг Монголоос Хятад руу нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь энэ талын харилцаа сэргэж байгааг илэрхийлсэн үзүүлэлт боллоо. Эдгээр компанийн үнэ цэнийг өсгөх ажлуудыг 2016 он хүртэл амжилттай хэрэгжүүлж чадвал IPO хийх боломж бүрдэнэ. Мөн 2016 онд нүүрсний үнэ өнөөгийн үнээс өссөн байх төлөвтэй байгаа нь хувьцааны үнийг өсөхөд голлох нөлөө үзүүлэх юм. Компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх: ЭТТ-н гүйцэтгэх захирал Я.Батсуурь “2016 онд IPO хийхээр төлөвлөж байгаа” тухай мэдээлсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид нь компанийг үнэлэхдээ засаглал нь ямар байгааг чухалчлан анхаардаг. 2016 он гэхэд ЭТТ ХК-ид компанийн сайн засаглалыг 100 хувь нэвтрүүлсэн байх шаардлагатай бөгөөд үүний хэрээр хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт татаж, хувьцааны үнийг өсгөх боломжтой. Харин компанийн сайн засаглалыг хөгжүүлэх нь урт хугацааны, тууштай, нөр их ажил юм.

56

Иймээс уг ажлыг өнөөдрөөс эхлэн алхам алхамаар хэрэгжүүлэх шаардлагатай. •

Төрөөс хамааралтай удирдлагын томилгоог халах: Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тэр дундаа менежментийн хувьчлалыг ЭТТ компанид нэвтрүүлэх. Хяналт, хариуцлагын тогтолцоог чангатгах: Шинэ удирдлагын багийг хянах хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хариуцлагын чанд системийг бий болгох Мэдээллийн ил тод байдлыг сайжруулах: 1. Үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа улирал бүр олон нийтэд хүргэж хэвлэлийн бага хурал хийх, Англи хэл дээр давхар гаргаж олон улсад цацах, 2. Монгол улсын компанийн тухай хуулийн дагуу ХЭХ-аа нээлттэй хийх. Ингэхдээ Төв Цэнгэлдэх хүрээнд олон нийтийн өмнө нээлттэй хийж, ил тод зарчмыг баримтлах, 3. Компанийн цахим хуудсыг идэвхтэй хөтлөх. Ингэхдээ Монгол ба Англи хэл дээр компанийн цахим хуудсыг хөтөлж, мэдээллээ тогтмол шинэчлэх. Эмх цэгцтэй, дэс дараалалтай байршуулах

Компанийн удирдлага нь 2016 онд IPO хийхээр төлөвлөж байгаа учир дээрх ажлуудыг дэс дараатай, бодлоготойгоор хэрэгжүүлснээр үр ашигтай ажиллах боломж бүрдэх ба үүний хэрээр компанийн ашиг өснө. Хамгийн гол нь IPO хийх үед хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн байх тул хувьцаагаа амжилттай арилжаалж, хувьцааны ханшийг хамгийн дээд түвшинд хүргэх боломж бүрдэх юм. Ингэснээр ард иргэд байгалийн баялагаас жинхэнэ утгаараа үр өгөөжөө хүртэнэ. 

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛДЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГӨХ ҮҮ? Дэлхийн эдийн засгийн сөрөг нөлөөг дийлдэггүй шууд л “цагаан тугаа өргөдөг” манай улсын хувьд үйлдвэржилтийг дэмжиж эдийн засгийн хараат бус, бие даасан байдлаа бэхжүүлэх нь нэн тэргүүний зорилго. Ийм ч учраас бид олон жилийн турш уг асуудлыг ярьж, хүлээсэн. Тэгвэл засгийн газраас 2014 онд 888 төслийг санхүүжүүлэхээр боллоо. Гэвч энэ зөвхөн эхлэл.

Суурь судалгаанд үндэслэсэн үү? Сэтгэл хөөрөлдөө хөтлөгдсөн үү? Засгийн газрын бонд гаргаж хөрөнгө босгох нь буруу эсэх талаар эдийн засагчид маргаагүй. Харин татсан хөрөнгөө үр дүнтэй зарцуулах бодлого, төлөвлөлт бий эсэхэд эргэлзэж, ярих болсон. Өөрөөр хэлбэл, бондын хөрөнгийн зарцуулахдаа нийгэм ба эдийн засгийн хамгийн өндөр өгөөж өгөх салбаруудыг суурь шинжилгээгээр судлан тодорхойлж, түүнд үндэслэн хөрөнгө оруулсан уу? хөрөнгө оруулах процесс нь маш сайн хяналт, хариуцлагын тогтолцоогоор дамжсан эсэхэд том асуултын тэмдэг урган гардаг. Эсрэг талаас “Бонд гаргаагүй бол 2013 онд эдийн засаг элгээрээ хэвтэх байсан” гэж сөрөг аргумент дэвшүүлэх хүмүүс цөөнгүй. Бид 2013, 2014 онд бондоо зарцуулж дуусаад дэлхийгээс үүрд явах гэж байгаа бол энэ хүмүүсийн зөв. Харин бид хаашаа ч явахгүйгээр үл барам авсан мөнгөө эргүүлж төлөх нь гарцаагүй. Эндээс дараах асуулт урган гарна: 2013 онд хямралыг гэтлэхэд бондын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй байсан ч үр ашиг муутай зарцуулалт хийсэн нь ирээдүйд “Их хямрал”-д далласан бол хэрхэх вэ? Төр байтугай хамгийн бага зардлаар хамгийн их өгөөж хүртэх зорилготой ажилладаг хувийн компани хүртэл хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой бус бүрдүүлснээс улбаалан дампуурдаг. Зах зээлийн динамикийг мэдэрч чадаагүй ямар ч компани өвдөг сөхөрнө. Тэгвэл манай төр өрсөлдөх чадвар сайтай хүчирхэг компани мөн үү? Эдийн засгийн хямралыг урьдчилан харж зайлсхийж чаддаг уу? Өсөлтийн үед орлогоо хадгалж, ирээдүйдээ илүү өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулж чаддаг уу? Эсвэл хямралын үед хадгалсан хөрөнгөө зарцуулж хүнд байдалд оролгүй улс орныг удирдаж байна

www.purplebook.mn

уу? Ийм л учраас, улсаараа дампуурахгүйн тулд бидэнд сэтгэл хөдлөлдөө хөтлөгдсөн үйлдэл бус, суурь судалгаанд үндэслэсэн бодлого шаардлагатай.

Засгийн газрын сэтгэл хөдлөл арилсан уу? Суурь судалгаанд үндэслэж байна уу? 2012 оны эцсээр бонд гаргахад “зарцуулалт нь тодорхой бус атал зээл авсан нь хий хоосон хүү төлөхөд хүргэж байна” гэж олонхи шүүмжилсэн. Хэний ч нүдээр харахад суурь судалгаанд үндэслээгүй гэдэг нь тодорхой байлаа. Тэгвэл энэ алдааг 2014 онд эхлэх үйлдвэржилтийг дэмжих засгийн газрын үйлдэл дахин давтах нь. Учир нь бизнесийн амжилт их хэмжээтэй, урт хугацаатай, бага хүүтэй зээлээс 100 хувь хамаардаг байсан бол Монголд өдгөө олон тооны бизнес хөгжсөн, үйлдвэржсэн байх байлаа. Гэвч бодит байдал эсрэгээрээ байна.

Бизнес амжилтанд хүрэхэд дан ганц санхүүгээс гадна гадаад, дотоод орчны таатай нөлөө маш чухал Дэд бүтэц нь шийдэгдсэн, хүний нөөц нь бүрдсэн, зах зээл нь хангалттай том, засгийн газар нь бизнес эрхлэх эдийн засгийн болоод хууль эрх зүйн орчны таатай нөхцөлийг бүрдүүлсэн, гадаад эдийн засгийн таатай нөлөө бүрдсэн цагт бизнес амжилтанд хүрнэ. Гэвч энэ бүхнээс Монголд аль нь байна вэ? 888 төсөл санхүүжилтээ аваад бизнесээ эхлэхэд бохир, цэвэр ус, цахилгаан, авто зам, төмөр замын хангамж нь бэлэн үү? Төслийн удирдагчид нь хангалттай сайн ур чадвартай юу? Зах зээлийн багтаамж нь нэг салбарт олон төсөл хэрэгжихэд хангалттай том уу? Засгийн газар татварын ямар хөнгөлөлт үзүүлэх вэ? Импортын ямар тарифыг хэзээнээс хэдий хүртэл ямар хэмжээтэйгээр тавих вэ? Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд ямар урамшуулал, буцаалт олгох вэ? Гаднаас түүхий эд татаж байгаа бол гаалийн бүрдүүлэлтийг хурдацтай хийхэд ямар процессийг нэвтрүүлж байна вэ? Хүний нөөцийг чадавхижуулах, хөгжүүлэхэд нэгдсэн ямар менежментийг хэрэгжүүлж байна вэ? гэх мэт маш олон асуултанд хариу байхгүй байгаа нь маш олон төсөл дампуурч, бондын эргэн төлөлтийн ачаа татвар төлөгч ард иргэдийн

57


2014 ОНЫ 5 ДУГААР САР

нуруун дээр ирэхэд хүргэж болзошгүй байна. Алдааныхаа хохирлыг ард иргэдийнхээ нуруунд байнга үүрүүлдэг засгийн газар дахин ачаа үүрүүлбэл компани, иргэд сөхөрнө. Ганцхан жишээ дурьдахад, 2006 онд байгуулагдсан ЯНМАЛ ХХК-ийн оймс сүүлийн хэдхэн жилд Монголд танигдаж хөл дээрээ босч байна. Гэтэл энэ өвлөөс эхлэн Хятадаас яг ижил загвар дизайнтай мөртлөө илүү чанартай оймс 40 хувийн хямд үнээр зарагдаж эхэлжээ. Ийм нөхцөлд бид яаж үйлдвэрлэлээ хамгаалах вэ? Засгийн газарт гарц нь бэлэн байна уу? Үйлдвэржилтийг дэмжих бодлого хэрэгжиж эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлмэгч Хятадаас ижил төрлийн үнэ багатай ийм бараанууд шуураад л ороод ирнэ. Тэр үед яах ёстойг бодлого боловсруулагчид өнөөдрөөс бодож байх учиртай.

888 төслийн мэдээлэл

Сэтгэл хөдлөлөөс Суурь судалгаа руу Импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого нь маш нарийн төлөвлөлт, уялдаа холбоо, судалгааг шаарддаг хүнд даалгавар. Хятад улсын энэ бодлого 10 жилийн дараа л мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн байдаг. Бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлэх, гадаад худалдааны үр өгөөжийг нэмэгдүүлэх нь олон арван жилийн тууштай, оновчтой бодлогын үр дүн юм. Гадаад худалдааны оновчтой урт хугацааны үр ашигтай бодлогогүйгээр Хятад хэмээх бүх талаараа “харьцангуй давуу талтай үйлдвэрлэгч орон”-ы хажууд Монгол хэмээх бүх талаараа “сул орон” зорьсондоо хүрнэ гэж үү? Чанартай суурь судалгаа, түүнд үндэслэсэн нарийн төлөвлөгөө л биднийг аварна. Дан ганц салангид үйлдэл биднийг уналт руу түлхэнэ.

Ямар суурь судалгаанууд хэрэгтэй вэ? 1. Ижил төстэй үйлдвэрлэлүүдийг нэгтгэх. Ингэхдээ санхүүг нэгтгэхээс гадна хүний нөөц, технологи, байршил гээд үйлдвэрлэлийн орцуудыг бүгдийг нь нэгтгэх хэрэгтэй. Нэгтгэхдээ зах зээлийн хэмжээнээс нь хамааруулж тоог нь тодорхойлно. Ингэснээр эдийн засгийн үр өгөөж хүртэж амжилтанд хүрэхэд хялбар болно. Мөн хоорондоо өрсөлдөж зах зээлээ хуваах бус импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх зах зээлээ эзлэх боломж нэмэгдэнэ. Мөн экспортод бүтээгдэхүүнээ гаргахад бүх талаар өрсөлдөх давуу талаа хадгалах боломжтой. Энэ бүх судалгааг хувийн судалгаа, менежментийн компани хийх ёстой. 2. Үйлдвэрлэлийн орц-гарцын гинжин цувааг байгуулж нэгнийх нь гарц нөгөөгийн орц

58

Эх сурвалж: Хөгжлийн банк

болдог боловч салбар нь өөр бол нэг бүсэд ойрхон байршуулах. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн парк байгуулах хэрэгтэй. Паркийн байршлыг сонгохдоо дэд бүтэц, үйлдвэрлэлийн түүхий эдийн татан авалтыг хийхэд оновчтой байлгах, зах зээлд хүрэхэд хялбар байх зэргийг тооцох шаардлагатай. 3. Хууль эрх зүйн орчны зохицуулалтаар үйлдвэрлэлээ хамгаалах, дэмжих: Паркад үйлдвэрлэл явуулж буй компаниудад татварын болон гаалийн хөнгөлөлт үзүүлэх. Жишээ нь, орлогын татварыг бууруулах, түүхий эдээ импортоор татдаг бол хөнгөлөлт үзүүлэх, экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг бол урамшуулал олгох гэх мэт эдийн засаг ба хууль эрх зүйн орчны цогц бодлого хэрэгжүүлэх 4. Хамтран ажиллах менежментийг бий болгох замаар үйлдвэрлэлээ хамгаалах, хөгжүүлэх: Төсөлд хамрагдсан компаниудын удирдлага ба албан хаагчдыг туршлага солилцуулж бие биенээсээ суралцах боломжийг олгох. Ингэхдээ тойрон аялал зохион байгуулах, нэгдсэн сургалт семинар, уулзалт хийх. Өөр компани дээр туршилтаар ажиллах гэх мэт. Мөн түүхий эдийн татан авалтыг аль болох багцалж, нэг дор болгох. Бүтээгдэхүүний борлуулалтыг ч мөн адил багцалж нэгтгэх. 5. Бүх судалгааг чадварлаг, туршлагатай, өндөр түвшний мэдлэг бүхий хувийн хэвшлийн багаар хийлгэж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх.

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


Импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь маш хүнд даалгавар Дэлхийн II дайнаас хойш 1970 он хүртэл дэлхийн улс орнууд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлогыг түлхүү хэрэгжүүлж байсан. Жишээ нь, Энэтхэгийн хувьд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор импортын тарифыг ихээхэн тавьж байсан ч тариф нэмэгдэж хамгаалалт сайжрахын хэрээр үйлдвэрлэл нь өрсөлдөх чадваргүй, тэжээвэр болж байлаа. Эцсийн бүлэгт Энэтхэг уг бодлогоо хаяхад хүрсэн юм. Энэ мэтчилэн амжилтгүй байсан нь 1970 оноос чөлөөт худалдааны бодлогыг баримтлахад хүргэсэн байдаг. Учир нь хөгжиж буй орнууд өөрсдийн үйлдвэрлэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хөгжсөн орнууд руу экспортолж өсөлтөө хангаж болох юм гэсэн үзэл гарч ирсэн юм. Дэлхийн банкны зүгээс энэ маягаар хөгжсөн орнуудыг эдийн засгийн ер бусын өсөлтийг үзүүлсэн Азийн Өндөр Гүйцэтгэлтэй Эдийн Засгууд (АӨГЭЗ) гэж нэрлэдэг – зарим улсын эдийн засаг нь жилийн 10 гаруй хувийн өсөлттэй байв. 1960-аад оны дунд үеэс 1997 оны Азийн хямрал хүртэл “бар” орнуудын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар 8-9 хувь өссөн. Харин энэ хугацаанд АНУ болон Баруун Европынх 2-3 хувь өссөн байв. Азийн бусад эдийн засгийн сүүлийн үеийн өсөлт нь харьцуулахуйц хэмжээнд хүрсэн бөгөөд Хятадын өсөлтийн түвшин 10 гаруй хувьтай байлаа. Тэдгээр улс орны өндөр өсөлтийн түвшнээс гадна, АӨГЭЗ-уудад өөр нэг өвөрмөц онцлог байдаг: Тэд олон улсын худалдаанд хамгийн нээлттэй байдаг. Үнэндээ, хурдтайгаар өсч буй Азийн эдийн засгууд нь бусад хөгжиж буй улсуудаас, ялангуяа Латин Америк болон Өмнөд Азиас илүүтэйгээр экспортод чиглэгдсэн байв. Ийнхүү дэлхийн улс орнууд хоорондоо нэгдэж гадаад худалдааг хоёр улсын хоорондох жижиг хэмжээний хэлцлээс эхлэн хөгжсөөр өдгөө дэлхийг хамарсан бодлогыг бүтээжээ. Харин өнөөгийн нөхцөлд гадаад худалдаа нь асар өрсөлдөөнтэй болсон нь Монгол улсыг зорьсондоо хүрэхэд хүнд давааг давах шаардлагатайг сануулж байна.

Хятадад үйлдвэрлэлийн салбар хөгжихөд юу хүчтэй нөлөөлөв? Хятадын гадаад худалдааны шинэчлэл 1979 оноос эхэлсэн. Импортыг орлох аж үйлдвэрийн бодлогоос татгалзаж экспортод чиглэсэн бодлого хэрэгжүүлж эхэлснээр Хятадын худалдаанд хурдацтай өсөлт бий болжээ. 1978 онд 20.64 тэрбум ам.доллар байсан гадаад худалдааны эргэлт 2009 он гэхэд 2207.22 тэрбум ам.доллар болж 106 дахин өсч, гадаад

www.purplebook.mn

худалдаагаар дэлхийд 32-т жагсаж байсан бол 31 жилийн дараа хамгийн том экспортлогч орон болж хөгжсөн юм. Үүгээрээ АНУ, Герман, Японы түүхийг давтсан билээ. 1979 оноос хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд эхлээд хөдөлмөр түлхүү ашиглагддаг салбарууддаа экспортод чиглэсэн стратеги баримталжээ. Харин капитал болон технологи түлхүү ашиглагддаг салбарууддаа импортыг орлох бодлогоо баримталсаар байв. Хятадын гол бодлого нь: 1. Экспортод чиглэсэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах 2. Олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа сайжруулахад чиглэгдсэн байна. Эдийн засгийн тусгай болон бусад онцгой үүрэг бүхий бүсүүдийг байгуулах: Хятад нь 1980 оноос эхлэн Эдийн засгийн тусгай бүсийг Шинжен, Шантоу, Оамэн (Shenzhen, Zhuhai, Shantou, Xiamen) гэх зэрэг газруудад байгуулж гадаадын хөрөнгө оруулагчдыг татсан юм. Гол зорилго нь: • Дэд бүтцийг хөгжүүлэх • Гадаадын хөрөнгө оруулагчдын импортын тоног төхөөрөмжийн тарифийг чөлөөлөх, компанийн орлогын татварыг бууруулах, чөлөөлөх гэх зэрэг татварын бодлого хэрэгжүүлэх • Гадаадын хөрөнгө оруулалт бүхий төслийг тодорхойлж, экспортод чиглэсэн төслийг урамшуулах (нийт гарцын үнэлгээний 70%иас дээшхи нь экспортод чиглэсэн байвал компанийн орлогын татварын 50%-ийг чөлөөлөх) байв. Ингээд 1984 онд Хятад нь далайн эргийн 14 хотод Эдийн засаг ба Технологийн Хөгжлийн бүсүүдийг бий болгож эдийн засгийн тусгай бүсэд хэрэглэж байсан бодлогын хэрэгслүүдтэй ижил төрлийн бодлогуудыг хэрэглэв. Дараа нь “Шинэ ба Дэвшилтэт Технологит Аж Үйлдвэрийн Хөгжлийн бүс”, “Экспорт Боловсруулалтын бүс” гэх зэрэг олон тооны тусгай үүрэг бүхий бүсүүдийг байгуулсан. Ийнхүү гадаадын хөрөнгө оруулагчдыг татсанаар өрсөлдөх чадвар бүхий хямд газар, хөдөлмөр болон гадаадын технологи, менежментийг нэгтгэж чадсан юм. Тэрхүү тусгай бүсүүд нь өдгөө Хятадын гадаад худалдааны хөгжлийн тулгуур болоод байна. Энэ бол Хятадын хэрэгжүүлсэн бодлогын нэг л хэсэг. Үүн шиг хэд хэдэн бодлогыг уялдаа холбоотойгоор, урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлсэн байдаг. Тэгэхээр бидний хувьд “10 жилийн хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, төгрөгийн зээл”-ээр үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэвэл “хэтэрхий гэнэн мөрөөдөл” юм. Бидэнд “дан ганц салангид үйлдэл бус цогц бодлого” шаардлагатай байна. 

59


2014 ОНЫ 5 ДУГААР САР

ТӨР ГЭДЭГ БИЗНЕС... Төр гэдэг бизнес гэхээр монголчуудын дийлэнх нь төрийн өндөр албан тушаалд томилогдож, улмаар албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө санхүүгийн болон санхүүгийн бус ашиг хонжоо олох гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ төр гэдэг нь шууд утгаараа тухайн улсын ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлдэг бизнес. Төрийн үйлчилгээнд хууль тогтоох, зохицуулах, хэв журам сахиулах, ард иргэдээ эрүүл байлгах, суурь дэд бүтцээр хангах гээд олон тооны нийгмийг бүхэлд нь хамарсан үйлчилгээ багтана. Нэгэнт бизнес юм бол тэгвэл төрд бизнесийн, өөрөөр хэлбэл ашигт, мөн үр ашигт ажиллагааны хуулиуд үйлчлэх ёстой. Улс төрч, төрийн албан хаагчид улс төр, тус бүрийн чиглэл салбарын мэдлэгээс гадна юуны өмнө менежер, бизнесмен сэтгэлгээтэй байх ёстой. Тэгж үл чадваас төр дампуурна, төсвийн хямрал нүүрлэнэ. Учир нь улсын орлого татвараас бүрддэг, татварыг бид төлдөг, төр бидний мөнгийг аваад зөв, үр ашигтай зарцуулж үл чадваас төрийн функц доголдож бид төрийн үйлчилгээ авч чадахгүй болно. Төрийн бизнесийг амжилттай ажиллах үндсийг хувийн бизнесийн зарчмаар дүгнэн харъя. Бизнесийн зарчим №1 Стратеги: Аливаа бизнесийн амжилтын гол үндэс стратеги байдаг. Тийм ч учраас бүх хувийн компани өөрийн ерөнхий стратеги, алсын хараа, бизнес төлөвлөгөөг тодорхой боловсруулан ажилладаг. Нэгэнт баталсан хойно стратеги төлөвлөгөөг компанийн бүх шатанд ягштал мөрдөж дэвшүүлсэн зорилгод дор бүрээ хүрэхийн төлөө ажиллаж байж үр дүнд хүрдэг. Төрийн хувьд улс орны хэтийн хөгжлийн төлөвлөгөө нь үндсэн стратеги болох учиртай. Үндэсний хөгжлийн стратеги нэлээн урт хугацаагаар төлөвлөгдөж, түүнд нийцүүлэн харин намуудын мөрийн хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг гаргах ёстой. Дэлхий нийтийн жишгээс харахад хөгжлийн стратеги төлөвлөлтөө сайн хийсэн улс орнууд онцгой амжилтанд хүрсэн бодит жишээ олон байна. Тухайлбал Сингапур, Өмнөд Солонгос, Макао зэрэг нь хэдхэн арван жилийн дотор

60

гайхамшигт үсрэнгүй хөгжлийг хангаж чадсан байдаг. Эдгээр улсууд үндэсний хөгжлийн стратегиа гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллажээ. Улс орныхоо стратеги дээр суурилан компаниуд, муж улсууд, хотууд өөрсдийн стратегиа нийцүүлэн гаргасан байдаг. Жишээ нь 5 жилийн эдийн засгийн хөгжлийн стратегиа АНУ-ын Washington DC дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: 1. Бизнест хамгийн таатай эдийн засаг 2. Худалдааны шүүрэлтийг зогсоох 3. Зүүн эрэг дэх технологийн хамгийн том төв 4. Тухайн ангилалдаа хамгийн сайн эрүүл мэндийн төв 5. Зорьж очдог сонголт болох 6. Гадаад хөрөнгө оруулагч, бизнес, жуулчдыг татах Хойд Америкийн тэргүүн хот болох 7. 100,000 шинэ ажлын байр, 1 тэрбум ам.долларын татварын орлого Монголын хувьд одоог хүртэл бүх нийтээр хүлээн зөвшөөрч, судалгаа шинжилгээн дээр тулгуурлан боловсруулагдсан цогц бодлогын баримт бичиг алга. Тиймээс төр бүх нийтийн хүчийг нэгдсэн зорилго руу хөтөлж, чиглүүлж чадахгүй байгаа юм. Нам, яам, хувийн хэвшил, ард иргэд бүгд тус бүрийн үзэл бодол, хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулж байгаа нь эцсийн нэгдсэн зорилгоо мэдэхгүй, ойлгоогүй, тул нэг алхам ахиж хоёр алхам ухарч байгаа мэт санагдана. Саяхнаас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төсөл яригдаж эхэлсэн бөгөөд уг хуулийн төсөлд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн үндсийг тодорхойлж, уялдааг хангах, хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах зарчмууд багтаж байгаа аж. Энэ хууль батлагдвал цаашид нэгдсэн стратегиа боловсруулж батлах үүд зам нээгдэх нь.   Бизнесийн зарчим №2 Харьцангуй давуу тал, өрсөлдөөн: Ширүүн өрсөлдөөн дунд бусдаас ялгаран гарах онцлог шинж, харьцангуй давуу тал бол бизнес удаан хугацаанд тогтвортой, ашигтай ажиллах үндсийг бүрдүүлдэг. Тэр нь үйлчилгээний чанар, үйлдвэрлэлийн үр ашигтай байдал, маркетингийн арга техник, найдвартай байдал

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


гээд юу ч байж болно. Жишээлбэл, Apple компанийн давуу тал нь бүтээгдэхүүн болгон шинэлэг хэрнээ, энгийн, өндөр чанартай байлгаж чаддагт оршдог. Тэгвэл Монголын давуу тал, бусад улс орноос ялгарах онцлог шинж чанар юу билээ? Үүнийг нарийн гаргаж ирж гадаад зах зээл дээр таниулснаар бид улсынхаа маркетингийг оновчтой хийж бусдаас илүү их хөрөнгө оруулалт татаж чадна. Монголын хувьд уудам газар нутаг, газар зүйн байршил, хоёр том зах зээлд ойрхон оршдог, залуу хүн амтай, зэвсэгт мөргөлдөөн, маргаан үгүй, ардчилсан нийгэм гээд тоочиж болно. Харин төрийн хувьд хувийн хэвшил болон хөрөнгө оруулагч нарт үйл ажиллагаа явуулахад таатай, шударга, тогтвортой орчин бүрдүүлэх нь ялгарах давуу тал бий болгох үндэс юм. Монголын өрсөлдөх чадварын үнэлэн дүгнэсэн зөндөө олон судалгаа байдаг бөгөөд манай улс төдийлөн өндөрт жагсаж чадахгүй байгааг бид мэднэ. Тиймээс стратегиа тодорхойлчихоод дараагийн хийх ёстой алхам бол өрсөлдөх чадвараа дээшлүүлэх явдал юм.

Бизнесийн зарчим №3 Санхүү, мөнгөн урсгал: Бизнесийн амжилтын дараагийн чухал үзүүлэлт бол мөнгө, санхүүтэй шууд холбоотой. Орлого хэрхэн төвлөрүүлэх үү, үйл ажиллагааны үр ашгийг хэрхэн хамгийн өндөрт байлгах үү, мөнгөн урсгалын менежментийн хэрхэн оновчтой хийх, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд хэдий хэмжээний ашиг олох, өнөөдрийн ашиг уу эсвэл ирээдүйн тогтвортой байдал уу зэрэг олон асуудал үүнд хамаарна. Мөн эдгээр асуудлыг хэрхэн шийдсэнээс компанийн ирээдүй үлэмж хамаарна. Монгол компаниуд орлого, зардлын асуудлыг харьцангуй сайн шийдэж чаддаг ч мөнгөн урсгалын төлөвлөлт, мөн хөрөнгө оруулалтын удирдлагад алдаа их гаргадаг. Төрийн хувьд санхүүгийн менежментийг ямар түвшинд хийж байгааг төсвийн гүйцэтгэл, төлбөрийн балансын статистикаас харж болно. Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэлийн нэгдсэн систем ч гүйцэд бүрэлдээгүй байна. Төрийн хөрөнгө оруулалтыг • Санхүүгийн өгөөж авчрах төслүүд • Санхүүгийн өгөөж өгөхгүй төслүүд

Эх сурвалж: Монголбанк

Эх сурвалж: Монголбанк

www.purplebook.mn

61


2014 ОНЫ 5 ДУГААР САР

62

гэж ангилж болох бөгөөд санхүүгийн өгөөж өгч чадахгүй төслүүдийн хувьд нийгэм эдийн засгийн үр өгөөж асар өндөр байх ёстой. Санхүүгийн болон эдийн засгийн үр ашгийг тооцооны үндсэн дээр хамгийн өндөр өгөөжтэйг авч хэрэгжүүлэх нь төрийн мөнгөөр шийдэгдэх төслүүдээс хамгийн сайныг сонгох боломж бүрдэнэ.

гүйцэтгэл ч сул байна. Төр нэг төгрөг зарцуулаад хэдэн төгрөг олж байгаагаас нь төрийн албаны үр ашигт ажиллагааг тодорхойлж болох байх, харамсалтай нь сүүлийн жилүүдэд төсөв алдагдалтай гарч байгааг бид мэднэ.

Бизнесийн зарчим №4 Хүний нөөц: Бизнесийн хөдөлгөгч хүч, хамгийн чухал капитал нь хүний нөөц байдаг. Хүний нөөцийн удирдлага нь менежментийн урлагын салшгүй нэг хэсэг мөн. Ажиллах хүчний тухайд үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлдэг. Энэ тогтолцоогоор дамжуулан цалин, урамшуулал, мөн үүрэг хариуцлагын асуудлыг тухайн ажилтны гүйцэтгэлтэй шууд уяж болдог. Жишээ нь, Америкийн том банкуудын захирлууд өндөр цалин, бонус авдаг ч, банкны гүйцэтгэл муу байвал зохих хариуцлагаа шууд хүлээдэг. Манай төрийн албан хаагчдын хувьд цалин бага гэдэг нэрийдлээр ажил үүргээ сайн хийх, цаашилбал хариуцлага хүлээх соёл бараг байдаггүй. Ингэснээр үр ашиггүй зардал өндөр, ажлын

Иймэрхүү байдлаар бизнес, хувийн салбараас авч хэрэгжүүлэх зарчим олон бий. Тухайлбал, манлайлал, харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүний шийдэл зэргийг нэрлэж болно. Эдгээрийг авч хэрэгжүүлж чадвал “төр муу менежер” гэдэг ойлголт няцаагдана. Харамсалтай нь гэх үү, эмгэнэлтэй нь гэх үү дэлхий нийтийн давамгай сонгож хэрэгжүүлж буй зах зээлийн эдийн засагт үнэгүй юм гэж байдаггүй. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт заавал төлж таардаг. Төр биш бол татвар төлөгч төлж таарна, одоо үе биш бол хойч үе төлнө. Тиймээс бизнесийн үр ашиг, ашигт ажиллагааны зарчмыг төрийн салбарт түлхүү нэвтрүүлбэл хямралаас зайлсхийж, ухаалаг төрийн үндэс зөв тавигдаж, удаан хугацаанд тогтвортой эдийн засагтай болох болов уу. 

Дүгнэлт

© Copyright 2014 www.purplebook.mn. All rights reserved.


ЗОХИОГЧИД

Өлзийбаярын Ганзориг

Лосолсүрэнгийн Бямбаа

Мудгагийн Баясгалан

Аваасүрэнгийн Батзориг

Чулуунбаатарын Анхбаяр

Бадарчийн Батхишиг

Ганбатын Ганзориг

Гочоогийн Мөнх-Эрдэнэ

Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Санхүүгийн магистр, Маастрихтын Удирдлагын Сургууль, Голланд

Bridgehead Бизнесийн удирдлагын магистр, ХУДС

Мандал Даатгал Математикийн ухааны магистр, СЭЗДС

Санхүүгийн зах зээлийн холбоо Санхүү удирдлагын бакалавр, СЭЗДС

Мандал Ассет Менежмент Бизнесийн удирдлагын магистр, Васеда Их Сургууль, Япон

Мандал Даатгал Санхүүгийн удирдлагын магистр, Бангорын Бизнес Сургууль, Их Британи

Мандал Даатгал Эдийн засгийн ухааны бакалавр, СЭЗДС

Мандал Даатгал Эдийн засгийн ухааны бакалавр, СЭЗДС





Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.