Corporate Training

Page 1

БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД, БИЗНЕС АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ


БИДНИЙ ТУХАЙ Talk Talk English сургалтын төв нь 2007 онд байгуулагдсан. УБ хотын төвд буюу МУИСIV байрны дэргэд байрладаг Англи хэлний тэргүүлэгч сургалтын төв юм. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд манай хамт олон мэргэжлийн заах арга зүй, цомхон анги дүүргэлт, чанартай сургалтын материал болон оюутан багш хоорондын нягт уялдаатай, үр дүнтэй сургалтын арга зэрэг шинэлэг үйл ажиллагаагаараа олонд танигдаж нэр хүндийг олж авсан билээ.

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ Байгууллагын удирдлагуудад бид манай сургалтын төвийн Боловсрол Хариуцсан Захирал, туршлагатай, мэргэшсэн багш Патрик Кеннеди (BA Hons, TESOL, DELTA) -тэй цаг авч үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг санал болгодог. Улмаар бид танай байгууллагын ажилтан, албан хаагчдын түвшинг төлбөргүй тогтоож өгнө. Ингэснээр бид танай байгууллагын ажилтнуудад зориулсан үр дүнтэй, бүтээмжтэй сургалтын багц хөтөлбөр санал болгож сургалтыг амжилттай явуулах нөхцөлийг бүрдүүлдэг.


TALK TALK ENGLISH СУРГАЛТЫН ТӨВИЙГ СОНГОХ ШАЛТГААНУУД Үр дүнтэй заах арга Сургалтын явцад сурагчдын сонсгол болон ярих чадварыг сайжруулах зорилгоор багш сурагчдаас, сурагчид бие биенээсээ хичээлийн сэдвийн дагуу асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явагдаг. Ингэснээр сурагчдын өөртэй итгэлтэй ярих чадвар хөгжөхөөс гадна сонсгол, ярих чадварт нь мэдэгдэхүйц ахиц гардаг юм. Хичээлээс гадуур суралцагчид дасгал ажлын дэвтэрээ хийснээр бичих ур чадвар нь сайжирдаг. Мөн бид оюутнууддаа манайхаас өгөх цахим систем дээр ажиллан үгсийн сангаа нэмэгдүүлэх, сайжруулах мөн унших, ойлгох чадварыг нь сайжруулах дадлага олгох зорилгоор манай төвөөс Англи хэл дээр эрхлэн гаргаж буй сонирхол татам, адал явдлаар дүүрэн богино өгүүллэгийн цуврал номуудаа санал болгодог.

Мэргэжлийн багш нартай

Сургалтын уян хатан нөхцөл

Манайх мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн Англи, Америк, Австрали багштайгаар сургалтаа явуулдаг. Олон жилийн туршлагатай, мэргэшсэн Боловсрол Хариуцсан Захирал Патрик Кенниди, Сургалт Хариуцсан Захирал Хатч Батлер нар багш нарыг удирдан чиглүүлдэг юм.

Сургалтыг танай ажлын байран дээр эсвэл бид өөрсдийн сургалтын төв дээрээ зохион байгуулж болно. Мөн хэт доогуур эсвэл өндөр түвшинтэй сурагчдыг өөрсдийн сургалтын төв дээр тэдэнд тохирох групп ангид элсүүлэх боломжтой. Мөн цаг зав багатай хүмүүст зориулан уян хатан хуваариар ганцаарчилсан хичээл заадаг.


Ерөнхий Англи хэл Бид ерөнхий англи хэлний хичээлээ Боловсрол Хариуцсан Захирал Патрик Кеннидигийн бичсэн сурах бичгийн дагуу заадаг.

Бизнесийн Англи хэл

Бид Бизнесийн Англи хэлний сургалтаа Market Leader цуврал номон дээр суурилан заадаг бөгөөд сургалтанд ихэвчлэн 8-р түвшин буюу дунд шатлал төгссөн хүмүүс хамрагдах боломжтой.

Шалгалт болон тайлан Бид шатлал тус бүрийн сүүлийн цаг дээр шалгалт авч, шалгалтын дараа сурагчдын хичээлийн ирц, явц болон шалгалтын дүнг тайлагнадаг.


Үгсийн сангаа баяжуулах боломж Манай сурагчид шинэ үгсээ сурах бичгээсээ болон цахим хэлбэрээр буюу сургалтын дэвшилтэт технолгыг ашиглан www.talktalkenglish.com вэб сайтад бүртгүүлэн суралцах боломжтой.

Шатласан Уншлагын Hippo Номууд Манай сургалтын төвийн охин компани болох Hippo Books –тэй хамтран сургагчдынхаа унших, ойлгох чадварыг хөгжүүлэх зорилготойгоор сонирхолтой, хөгжилтэй, адал явдлаар дүүрэн богино өгүүллэгийн номнуудаа Англи хэл дээр эрхлэн гаргаж байна.

Hassan & Lulu Түүнчлэн бид долоо хоног бүр өөрсдийн вэб сайт дээрээ Англи хэл дээр богино өгүүллэг нийтэлдэг бөгөөд BBC мэдээллийн сайтаас товч мэдээ, мэдээлэл оруулдаг.


МОНГОЛ ДАХЬ АРВИН ТУРШЛАГА Talk Talk English сургалтын төв нь дотоодын болон олон улсын, төрийн болон төрийн бус 200 гаруй байгууллагын ойролцоогоор 2500 гаруй ажилтан, албан хаагчдад Англи хэлний сургалтыг амжилттай явуулсаар байна. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа зарим байгууллагуудаас дурдвал:

ИЛ ТОД БАЙДАЛ Бид танай байгууллагын 1 ажилтанд 1 шатлал үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг өгөхдөө баяртай байх болно. Ингэснээр та бүхэн тухайн хүнээр дамжуулан манай төвийн сургалт, сургалтын материалууд, багш нар болон сургалтын заах аргын талаар бодит мэдээлэлтэй болох юм.


ХОЛБОГДОХ Цэко, Байгууллага хариуцсан менежер: 99065810 Гэрлээ, Байгууллага хариуцсан менежер: 88068225 Утас: И-мэйл: Веб: Хаяг:

70-135-135, 70-135-134 tseko@talktalkenglish.mn / gerlee@talktalkenglish.mn www.talktalkenglish.mn Сүхбаатар Дүүрэг, 08 хороо, МУИС-VI


SCHOOL IN


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.