70113033 70113039 info@edub.edu.mn https://www.facebook.com/ Нийслэлийн Боловсролын газар
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020 МЭНДЧИЛГЭЭ Хүндэт нийслэлчүүд ээ. Эрхэм хүүхэд, багачууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид ээ! Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн баярын босгон дээр Та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа таатай байна. Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, тусгаар улсын төр, эдийн засаг, шашин, соёлын өвийн түүх, монголчууд бидний бахархал билээ. Нийслэл хотынхоо шав тавьж, шанг татсан энэ өдөр монгол хүн бүрийн бахархалт өдөр юм. Өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгө засч буй Улаанбаатар хот ирэх дөрвөн жилд үнэт цаас гаргаж, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдээ бие даан санхүүжүүлж ажиллах боломж бүрдлээ. Нийсл Нийслэл эдийн засгийн хувьд чадавхжихийн хэрээр Монгол Улсын хөгжлийн гол тулгуур боловсролын болов салбар хөл дээрээ бат зогсч, тулгамдаж тулгам байгаа олон асуудлаа шийдвэрлэх, өнөөгийн амжилтаа улам урагшлуулах хөрс өнөөги суурь бий болно. Өн Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд 137 цэцэрлэг, цэцэр 68 сургуулийн барилга ашиглалтад орж хүртээмж х нэмэгдэхийн зэрэгцээ сурах орчны ялгааг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүүхдү сургууль, цэцэрлэгт тэгш хамрагдах боломж болом бүрдүүллээ. Дөрвөн жилийн өмнө ерөнхий ерөнхи боловсролын сургуулиуд 3 ээлжээр хичээл хичээллэж, цэцэрлэгийн насныхан сугалаанд азаа ү үзэж байсан явдалд бид цэг тавьж, цахим элсэлт, бүртгэлд бүрэн шилжлээ. Орчин үеийн элсэлт станда стандарт, дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөр төхөөрөмж бүхий орчинд хичээллэж эхэллээ. Би Бид сурах орчинд шинэчлэл хийхээс гадна багш н нарын мэргэжил, арга зүй, ур чадварыг сайжр сайжруулахад анхаарч ажиллаж байна. Засгий Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа E-Mongolia хөтөлбөртэй уялдуулан боловсролын удирдлагын системд цахим болов шилжилт хийн сургалтын чанарын үнэлгээний шилжи шинэ систем нэвтрүүллээ. “Нийслэлийн боловсрол-2020”, “Нийслэлийн багш” болов хөтөлб хөтөлбөрийн үр дүнд мэргэжлийн зэрэгтэй багш нарын чансаа сайжирч, ерөнхий боловсролын сургуулиудын чанарын үнэлгээ болов төгсөгчдийн амжилт, чанарын үзүүлэлт өсч, тө ахилаа. ахилаа
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА
Стандартын шаардлага хангасан “Сургуулийн автобус” төслийг амжилттай хэрэгжүүлж, 35 чиглэлд 40 сургуулийн автобус 6000 хүүхэд тээвэрлэж, өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог автомашины тоо 2600 орчмоор буурсан судалгаа гарчээ. Зам тээврийн ослын эрсдлийг бууруулахаар санаачлан зохион байгуулсан SCHOOLPOLICE арга хэмжээ сайн жишиг болж, сургуулийн орчин дахь зам тээврийн осол зөрчил тодорхой хувиар буурлаа. Монгол ёс заншлаа дээдэлсэн, эх оронч, хүмүүнлэг иргэн болж төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Монгол хүн” хүмүүжлийн аян, “Эрдмийн аялал” “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” олимпиад, “Би монгол хүн” ёс заншлын наадам хүүхдүүдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болж хэвшлээ. Нийслэлийн боловсролын газрын хамт олон жил бүр “бүрэн хангалттай” үнэлгээтэй ажиллаж, боловсролын салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, салбарын хүний нөөцийн бодлогод шинэчлэл хийн удирдлагын системийг цахим загварт бүрэн шилжүүлсэн амжилтаар 2016-2020 оныг үдэж байна. Ирэх дөрвөн жилд Нийслэлийн боловсролын газрын хувьд боловсролын орчныг шинэтгэх, удирдлагын цахим загварыг хөгжүүлэх, шинэ түвшинд гаргах, хүүхдэд ээлтэй сургууль, цэцэрлэгийн орчныг бүрдүүлж, боловсролын орчинд дахь ялгааг арилгах, сургалтын чанарыг дэлхийн жишигт ойртуулахын төлөө бүтээлч санал санаачилга, сэтгэл зүтгэлтэй ажиллах болно.
ЖИГЖ ЖИГЖИДСҮРЭНГИЙН ГАНТУЛГА ГАНТУ
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
4
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 2016-2020 ОНУУДАД ХИЙГДСЭН ОНЦЛОХ АЖЛУУД 5
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР АЖЛЫН АМЖИЛТААРАА МАНЛАЙЛЛАА Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журмын дагуу иргэдэд үйлчлэх, төрийн ажил үйлчилгээнд чанарын ахиц дэвшил гаргах, бодлогын зорилтууд, тогтоол шийдвэрийн биелэлтийг байдалд жил бүр хяналт шинжилгээ хийж “БҮРЭН ХАНГАЛТАЙ”, “ХАНГАЛТТАЙ”, “ХАНГАЛТГҮЙ” гэсэн 3 түвшингээр үнэлдэг бөгөөд энэхүү үнэлгээгээр Нийслэлийн Боловсролын газар жил дараалан “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдлээ. Энэ нь өнгөрсөн жилүүдэд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх,
6
хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, сургалтын орчин, сурлагын амжилт чанар, багшийн хөгжлийг сайжруулах чиглэлээр олон шинэлэг ажлыг санаачлан амжилттай хэргжүүлж ажил-
ласан нийслэлийн боловсролын салбарын хамт олны хамтын ажиллагаа, хичээл зүтгэлийн үр дүн юм.
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020 НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАР АНХ УДАА БИЕ ДААСАН ДЭД ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Монгол Улсын Боловсролын тухай багц хууль, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, “Боловсрол” үндэсний хөтөлбөр, “Тогтвортой хөгжлийн боловсрол-2030”, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах болон нийслэлийн боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудын нөхцөл байдал, түүнд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн нийслэлийн хэмжээнд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор анх удаа “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийг боловсруулж НИТХ-ын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 81 тоот тогтоолоор батлуулан амжилттай хэрэгжүүлж байна. “Нийслэлийн боловсрол -2020” дэд хөтөлбөр нь сургалтын орчин, чадварлаг боловсон хүчин, боловсролын чанартай үйлчилгээ гэсэн 3 бүлэг, Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн удирдлага, багшаар бүрэн хангаж, мэргэшил, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, Боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, Эрүүл чийрэг бие бялдар, зөв хүмүүжилтэй иргэн төлөвшүүлэх гэсэн 5 зорилтын хүрээнд 80 бүтээгдэхүүн дэвшүүлсэн. Уг хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 8 “Насан туршийн боловсролын төв”-ийг хамран хэрэгжүүлж байна. “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ 2020” дэд хөтөлбөр нь өнөөдрийн байдлаар 98.49%-тай хэрэгжиж байгаа нь нийслэлд 2016-2020 онд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдээс хамгийн өндөр хувьтай хэрэгжиж байгаа дэд хөтөлбөр болж байгаагаараа онцлог юм.
ЗОРИЛТ: 1 Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэн, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэж, 3 ээлжтэй сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ.
СУРГАЛТЫН ОРЧИН
ЗОРИЛТ: 2 Хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй, сэтагэл зүйн таатай орчин бүрдүүлнэ.
ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ: Нийслэлийн боловсролын салбарын хүртээмжийг сайжруулж, хүний нөөцийн мэргэжил, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэн, байгууллагын менежментийг боловсронгуй болгох, нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурал, төр захиргааны байгууллага, боловсролын харилцаанд оролцогчдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар хүүхдэд ээлтэй эрүүл аюулгүй орчин бүрдүүлж, хүүхэд бүрийн хөгжил, хүмүүжил, төлөвшлийг дэмжсэн боловсролын чанартай үйлчилгээг нэвтрүүлнэ.
ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН
БОЛОВСРОЛЫН ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
ЗОРИЛТ: 3 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн удирдлага, багшаар бүрэн хангаж, мэргэшил, ур чадварыг тасралтгүй дээшлүүлнэ.
ЗОРИЛТ: 4 Боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулна. ЗОРИЛТ: 5 Эрүүл чийрэг бие бялдар, зөв хүмүүжилтэй иргэн төлөвшүүлнэ.
7
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
БАГШИЙН МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР “НИЙСЛЭЛИЙН БАГШ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ ҮНДЭСНИЙ БОЛОН ОРОН НУТГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2016-2020 онд 4 удаа үндсэн сургалтыг зохион байгуулж, 10024 багшийг хамрууллаа. 2020 онд “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх аргазүй” сургалтад нийт 60 сургагч багш бэлтгэж, СӨБ-ын 4181 багш, арга зүйч, ЕБС-ийн 15 судлагдахууны 10063 багш, удирдах ажилтнууд тус тус хамрагдсан байна. СУДЛАГДАХУУН ТУС БҮРЭЭР ЗАХИАЛГАТ БОЛОН ГРАФИКТ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2016-2020 онд 562 удаагийн сургалтаар 88361 багш, удирдах ажилтан, бусад чиглэлийн 125 удаагийн сургалтаар 14550 багш, эцэг эхчүүдэд, нийт давхардсан тоогоор 102911 хүн хамрагдсан байна. Сургагч багш нарын сургалтыг 8 удаа зохион байгуулсан.
8
БАГШ, УДИРДАХ АЖИЛТНУУДЫГ ГАДААДЫН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДАД УРТ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ 2016-2020 онуудад мэргэжлийн багш, удирдах ажилтнуудыг жил бүр магадлан, өндөр хөгжилтэй улс орнуудад урт, богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж, БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, АНУ, Швед зэрэг улсуудад 688 багш, удирдах ажилтнуудыг хамруулсан. Олон улсын шилдэг мэргэжилтний багийг 4 удаа урилгаар ажиллуулж 3895 багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан. БНСУ-д мэдээлэл технологийн багш нарын сургалтад 64 багш, удирдах ажилтнуудыг хамруулсан байна. НАЛАЙХ ДҮҮРЭГТ “ЧАДВАРЛАГ БАГШ-ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ Налайх дүүрэгт “Чадварлаг багш-Чанартай боловсрол” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2 удаа нэгдсэн, 4 удаагийн тусгайлсан сургалт зохион байгууллаа. Гадаад хэлний багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх “Зочин багш”, “ Ментор багш” нарыг урьж ажиллуулсан. Налайх дүүргийн сургууль, багш нарт зөвлөн туслах үйл ажиллагааг 2 удаа зохион байгууллаа. “Боловсролын үнэлгээ”, “Суралцагчийн ахиц амжилтын үнэлэх нь”, “Даалгавар боловсруулах арга зүй” сэдвүүдээр сургалт явуулж, ээлжилт, нэгж хичээлийн төлөвлөлтийн боловсруулалтад зөвлөгөө өгч ажилласан.
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
ТӨГСӨГЧДИЙН СУРЛАГЫН АМЖИЛТ ЧАНАР ЖИЛЭЭС ЖИЛД ДЭЭШИЛЖ БАЙНА Сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх ажлын хүрээнд төгсөх ангийн суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэх, шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэл хангах зорилготой “Амжилтын гараа” уралдааныг жил бүр үе шаттай зохион байгуулж байна. Багшийг чадавхжуулах, төгсөгчдийн мэдлэгийг бататгах чиглэлээр тодорхой ажил зохион
байгуулж ажилласны үр дүнд нийслэлийн төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн суралцагчдын оноогоор улсын хэмжээнд 12 дугаар байраас 4 дүгээр байрт дэвшин өндөр амжилт үзүүлээд байна. 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр 9 судлагдахууны дундаж оноогоор улсын дундажаас дээгүүр үзүүлэлтийг үзүүлсэн байна.
2017 оны ЭЕШ-ын дундаж
2018 оны ЭЕШ-ын дундаж
2019 оны ЭЕШ-ын дундаж
2019 оны ЭЕШ-ын дундаж
Улсын дундаж
501.6
503.3
508.1
500.6
Нийслэл
503.9
508.2
530.5
511.0
Хөдөө
499.5
501.0
509.6
506.6
9
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
НИЙСЛЭЛИЙН Н ИЙСЛЭЛИ ИЙН СУРГУУЛИУД ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР МАНЛАЙЛЛАА Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сургалтын чанар, үр дүнг үнэлэх зорилгоор үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулсан чанарын үнэлгээний шалгалтаар нийслэлийн сургуулиуд тэргүүлсэн байна. Шалгуулагчдын улсын дундаж 37,1, нийслэлийн дундаж 40,3 байгаа нь улсын дундажаас 3,2-аар өндөр үзүүлэлттэй байна. Уг шалгалтаар сурлагын амжилтаар улсад тэргүүлсэн 40 сургуулийг шалгаруулахад нийслэлээс төрийн өмчийн 9,
10
Улсын хэмжээнд
37.1
Төвийн бүс
35.3
Баруун бүс
32.7
Зүүн бүс
34.4
Хангайн бүс
36.5
Нийслэлийн бүс
40.3
төрийн бус өмчийн 17 сургууль шалгарсан байна. Үндэсний хэмжээнд эхний 40 байрт эрэмбэлэгдсэн сургуулиудын 65%-ийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд эзэлж байна.
ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
Сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөн туслах үйлчилгээг эрэлт хэрэгцээнд тулгуурлан графикийн дагуу зохион байгуулж ажиллалаа. 2016-2020 онуудад 180 сургуульд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, 1128 багшийн хичээлд сууж анализ дүгнэлт хийн хамтран хичээл бэлтгэн заасан. Мөн 4000 орчим сурагчдаас түүврээр шалгалт авч, дүгнэлт хийн ажилласан.. Судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд “Зөвлөлдөх баг”-ийг байгуулан, “Багш солилцоо”, “Зочин багш”, “Захиалгат хичээл”, “Хэлэлцүүлэгт хичээл”, “Хамтын хичээл”, “Урилгат хичээл” хэлбэрээр зохион байгуулж ажилласан.
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020 НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ УРЬД ӨМНӨ БАЙГААГҮЙ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЛЭЭ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖ САЙЖИРЛАА
Нийслэлийн боловсролын салбарт 2016-2020 онуудад томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж, урьд өмнө нь байгаагүй олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орсон жилүүд байлаа. Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотод 2016-2020 онд 137 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж цэцэрлэгийн орны тоог 22605-аар нэмэгдлээ.
Он
Ашиглалтад орсон цэцэрлэгийн барилгын тоо
Хүчин чадал
Нийт төсөвт өртөг /тэрбум.төгрөг/
1
2016
17
2580
20.8
2
2017
16
1955
16.3
3
2018
13
2390
21.7
4
2019
31
5130
51.9
5
2020
60
10550
110.4
Нийт дүн
137
22605
221.1
Улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотод 2016-2020 онд 68 сургуулийн барилга баригдаж сургуулийн хүчин чадлыг 46620-иор нэмэгдсэн байна.
1 2 3 4 5
Он
Ашиглалтад орсон сургуулийн барилгын тоо
Хүчин чадал
Нийт төсөвт өртөг /тэрбум.төгрөг/
2016 2017 2018 2019 2020
17 8 3 17 39
5600 6840 2240 8550 23390
43.7 56.7 7.3 49.0 204.4
Нийт дүн
68
46620
361.1
СПОРТ ЗААЛНЫ ТОО НЭМЭГДЛЭЭ Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод 2016-2019 оны хооронд 8 сургуулийн спорт заалтны барилга баригдаж ашиглалтад орсон байна. 2020 онд нийт 5 спорт заалны барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 4 спорт заалны барилга ашиглалтад ороод байна. Он 1 2 3 4
2016 2017 2018 2019 Дүн
5
2020 /төлөвлөгөө/
Нийт дүн
Ашиглалтад орсон спорт заалны тоо
Нийт төсөвт өртөг /тэрбум.төгрөг/
1 1 1 5 8 5 13
0.83 2.81 0.65 6.22 10.51 4.68 15.19 11
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
ГАДААДЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖИЙГ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ РУУ ЧИГЛҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЛАА
У
лс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөс гадна БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 7 сургууль, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 4 сургууль, АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 2 сургууль, 4 цэцэрлэгийн барилга, төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.
Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага 2017 оноос “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийг эхлүүлж энэхүү төслийн 5 дахь үе шатны хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 648 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 288 хүүхэд, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 432 хүүхдийн өргөтгөлийн барилга, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, 828 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилгыг тус тус барьж ашиглалтад оруулаад байна. Төслийн хүрээнд баригдсан сургуулийн барилгууд нь дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу баригдсан бөгөөд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж байна.
12
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГАД ИЖ БҮРЭН ДУЛААЛГА, ДУЛААН-ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ Швейцарын Хөгжлийн агентлаг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, нийслэлийн хамтарсан хөрөнгөөр 2016-2020 онд дулаан алдагдал ихтэй, их засвар зайлшгүй шаардлагатай байсан нийслэлийн 18 сургууль, 12 цэцэрлэгт бүрэн дулаалга, техникийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж Нийслэлийн Боловсролын газар захиалагчийн хяналт тавьж ажиллалаа. 2021 онд энэ төслийн хүрээнд
дахин 4-5 сургууль, цэцэрлэгийн барилгад дулаан, техникийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлнэ. Дулаалга, техникийн шинэчлэлийн төсөл хэрэгжүүлсэн сургууль, цэцэрлэгийн барилгын насжилтын хугацаа 30-40 жилээр уртсаж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгт суралцагч хүүхдүүдийн өвчлөлийн тоо 40 хүртэл хувиар буурсан зэрэг олон талын ач холбогдолтой үр дүнгүүд гарч байна.
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 3 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХ АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ Нийслэлийн ЕБС-иудын ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор: Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2016-2020 онуудад нийслэлд нийт 68 сургуулийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтанд оруулж сургуулийн хүчин чадлыг 46620-иор нэмэгдүүлж мөн иргэн, аж ахуйн нэгжийн сургалтын зориулалтаар ашиглах боломжтой
байр, зарим их, дээд сургуулиудын хичээлийн байрыг түрээслэх замаар 2019-2020 оны хичээлийн жилд 9 сургууль, 2020-2021 оны хичээлийн жилд 6 сургуулийн зарим анги бүлгийн шилжүүлэн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх олон талт ажлын үр дүнд нийслэлийн сургуулиуд 3 ээлжээс 2 ээлжид бүрэн шилжлээ.
3 ээлжээр хичээллэж байгаа сургууль, бүлэг, хүүхдийн тоо /хичээлийн жилээр/
Хичээлийн жил
3 ээлжээр хичээллэж буй сургуулийн тоо
3 ээлжээр хичээллэж буй бүлгийн тоо
3 ээлжээр хичээллэж буй хүүхдийн тоо
1
2016-2017
31
222
8706
2
2017-2018
23
173
6932
3
2018-2019
20
166
7012
4
2019-2020
0
0
0
5
2020-2021
0
0
0
13
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТ, БҮРТГЭЛИЙГ Ц ЦАХИМЖУУЛЛАА УУ
2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг 4 дэх жилдээ, 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийг 2 дахь жилдээ тус тус цахимаар амжилттай зохион байгууллаа. Төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн бүртгэл, элсэлтийг цахим болгосноор: • Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа ил тод, шударга, нээлттэй явагдах нөхцөл бүрдсэн;
•
Бүртгэл, элсэлтийн үед үүсдэг очер дугаарлалт байхгүй болсон; • Бүртгэлийн үйл ажиллагааг гар утас ашиглан ГЭР-ээсээ хийх боломжтой, хүндрэлгүй болсон; зэргээр иргэд боловсролын үйлчилгээг хялбар шуурхай авах боломжийг бүрдүүлж өмнө нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт бүртгүүлэх гэж эцэг эхчүүд урт дараалал үүсгэн хонон өнжин дугаарладаг байдлыг бүрмөсөн арилгаж чадлаа.
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭГДСЭН СУДАЛГААТАЙ БОЛЛОО Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хамтран 2017 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын нэгдсэн судалгааг гаргасан. Энэхүү судалгаанд сургууль, цэцэрлэгийн барилгын хийц, насжилт, өмнө хийгдэж байсан их засвар, хөрөнгө оруулалтын
14
мэдээлэл, газрын хэмжээ, өргөтгөх боломжтой хүчин чадал, талбайн хэмжээ зэрэг маш олон төрлийн нарийн мэдээлэл багтсан бөгөөд 20182020 оны хооронд Улс, нийслэлийн төсөвт олон сургууль, цэцэрлэг баригдах хөрөнгө батлагдах болсон үндсэн шалтгааны нэг нь дээрх судалгааны үр дүн байсан.
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦОГЦООР НЬ ҮНЭЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЭ СИСТЕМ НЭВТРҮҮЛЛЭЭ
С
ургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цогцоор нь бодитой үнэлэх шинэлэг аргачлал, систем нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/969 дүгээр захирамжаар “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа. Индексээр үнэлэх нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрт сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын амжилт, чанарын ахиц, хүмүүжил төлөвшил гэсэн үндсэн үзүүлэлтийн дагуу үнэлэн нийслэлийн тэргүүний шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулдагаараа онцлог юм. 2017 оноос хойш жил бүр нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгээр 20, 20 байгууллагыг шалгаруулж дээд тал нь 20 сая, доод тал нь 5 сая төгрөгийн урамшуулал олголоо.
“CУРГУУЛИЙН АВТОБУС” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН АВТОБУСУУД ӨДӨРТ 6000 ХҮҮХДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА Нийслэлд анх удаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад стандартын шаардлага хангасан хүүхдийн автобусаар үнэ төлбөргүй үйлчилж байна. 2019 оноос хэрэгжииж эхэлсэн “Сургуулийн автобус” төслийн хүрээнд 29 сургуулийг хамруулан 35 чиглэлд 40 сургуулийн автобус үйлчилгээнд гарч өдөрт дунджаар 6000 хүүхдийг хоёр ээлжээр тээвэрлэж байна. Сургуулийн автобус төсөл иргэдийн амьдралд бодит үр дүнгээ өгч эцэг эхчүүдийн цаг зав, мөнгө санхүү хэмнэгдэж, зам тээврийн осол гэмтлийн тоо, автомашины түгжрэл тодорхой хувиар буурч, өдөр бүр хотын замын хөдөлгөөнд оролцдог автомашины тоо 2600 орчмоор буурсан судалгаа гарчээ. 15
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
Нийслэлийн Боловсролын газрын дарга Жигжидсүрэнгийн ГАНТУЛГА:
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЖ, СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛЛАА -Танд Нийслэл Улаанбаатар хотын өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн боловсролын салбар хэмээх их айлыг удирдаж ажиллаад 4 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлаас танилцуулна уу? -Баярлалаа. Нийслэлийн нийт иргэд, багш сурган хүмүүжүүлэгч, сурагч, хүүхэд багачууддаа нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн мэндийг хүргэе. Өнгөрсөн жилүүдийн хувьд нийслэлийн боловсролын салбар ололт амжилт ихтэй, олон ажил амжуулсан бүтээлч он жилүүд байлаа. Бүгдийг нь ярьвал ярилцлагын цаг хүрэхгүй биз ээ. Зарим томоохон ажлаас нь дурдъя. Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй он жилүүд байсан ч нийслэлийн боловсролын салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт түүхэнд байгаагүй түвшинд хүрч олон сургууль цэцэрлэг баригдаж, засвар үйлчилгээ хийгдлээ. 2016 оноос хойш өнөөг хүртэл нийслэлд 60 гаруй сургууль, 130 гаруй цэцэрлэг барьж ихэнх нь ашиглалтад ороод байна. 2016 онд биднийг ажил авч байхад нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хамрагдалт 69 хувьтай, 3 ээлжээр 31 сургуулийн 9 мянга орчим хүүхэд хичээллэж байсан бол өнгөрсөн хугацаанд олон сургууль, цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулж, оновчтой зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд 20192020 оны хичээлийн жилд гэхэд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд бүрэн 2 ээлжинд шилжиж, цэцэрлэгийн хамрагдалт 85 хувьд ойртоод байна. Энэ хэмжээгээр боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж хүүхэд багачууд маань ая тухтай сурч боловсрох орчин бүрдэж байна гэсэн үг. Хүртээмж сайжирснаар боловсролын чанарт ч эерэг өөрчлөлт 16
гарч байгааг судалгааны үр дүн харуулж байна. “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-2020” дэд хөтөлбөрийг боловсруулан НИТХ-аар батлуулснаар нийслэлд боловсролын салбар нь анх удаагаа бие даасан бодлогын баримт бичигтэй болсон. Өнөөдөр нийслэлд хэрэгжиж буй 30 гаруй дэд хөтөлбөр дундаас хамгийн өндөр хувьтай, сайн хэрэгжиж байгаа хөтөлбөр “Нийслэлийн боловсрол 2020” дэд хөтөлбөр юм. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд сургууль цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг бүрэн цахим хэлбэрт шилжүүллээ. Би энэ албан тушаалд яг хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнөхөн томилогдож байсан учир тод санадаг юм. 2016-2017 оны хичээлийн жил эхэлж, сургууль цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж байхад
БСШУС-ын сайд, НЗД, АТГ-ын даргын хамтарсан тушаал гарч элсэлтийг зохицуулж байлаа. Сургууль цэцэрлэгийн хүртээмж нэн хангалтгүй, элсэлт бүртгэлтэй холбоотой хэл ам, гомдол санал тасардаггүй байсан тул боловсролын байгууллагын элсэлтийг хууль, хүчний байгууллагын оролцоотой зохион байгуулах түвшинд хүрээд байсан гэсэн үг. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж хонон өнжин дугаарладаг байсныг хүмүүс санаж байгаа байх аа. Тиймээс энэ байдлыг өөрчлөхийн тулд цахим бүртгэл элсэлтийг нэвтрүүлж 2017 оноос цэцэрлэг, 2019 оноос ЕБС-ийн бүртгэл, элсэлтийг цахим хэлбэрт шилжүүлснээр элсэлттэй холбоотой замбараагүй байдал үндсэндээ арилсан.
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020 Мөн боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүх талаас үнэлж дүгнэх үнэлгээний цогц системийг санаачлан боловсрууллаа. Байгууллагын үйл ажиллагаа менежмент, сурлагын амжилт, ахиц, санхүү төсвийн сахилга бат, хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн талаар хийсэн ажил гээд нэг байгууллагыг 50 шахам шалгуур үзүүлэлтээр шалгаж жил бүр 20 сургууль, 20 цэцэрлэгийн шалгаруулан дээд тал нь 20 сая, доод тал нь 5 сая төгрөгөөр байгууллага хамт олноор нь урамшуулж байна. Тэндээсээ нийслэлийн тэргүүний сургууль цэцэрлэгээ шалгаруулдаг. Энэ арга хэмжээ нийслэлийн хэмжээнд ихээхэн нэр хүндтэй ажил болсон бөгөөд сургууль цэцэрлэгүүд жил бүр ажлаа сайжруулан энэ шалгуурын дагуу өндөр оноо авахын төлөө өрсөлдөж байна. Үүний цаана боловсролын байгууллагын ажил сайжирч байгаа. Бид өнөөдөр багшийн хөгжлийн асуудлыг ярихгүйгээр хүүхэд хөгжил болон сургалтын чанарын асуудлыг ярих боломжгүй. Багшийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд төр захиргааны байгууллагын үүрэг чухал боловч багш бүр өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байх нь хамгаас чухал. Багшийг хөгжүүлэх чиглэлээр олон удаагийн үндсэн болон графикт сургалт, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Сургалтын орчныг сайжруулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааны хүрээнд нэлээд санаачилгатай ажиллалаа. Иж бүрэн мэдээлэл зүйн кабинет, смарт анги нэлээдийг байгууллаа. Сургуулийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “School police” арга хэмжээ, гараас гарт хөтөлбөрийг зохион байгуулснаар сургууль, боловсролын байгууллагын орчинд гэмт хэрэг, зөрчил гарах нь эрс буурсан. Сургууль, цэцэрлэгийн стандарт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр салбарын хэмжээнд дотооддоо болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол хяналт тавьж ажиллалаа. Багш нараа хөгжүүлэх, сурагч хүүхэд багачуудын хувьд сурсан мэдсэнээ бататгах ажлыг үе шаттай, давтамжтай зохион байгуулж ажилласны үр дүнд нийслэлийн хэмжээнд сурлагын амжилт, чанар
жил бүр ахисан үзүүлэлттэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хэрэглээний чадварыг бодитойгоор үнэлж, үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах зорилго бүхий судалгааг БҮТ-өөс явуулахад улсын дундаж 37,1, нийслэлийн дундаж 40,3 байгаа нь улсын дунджаас 3,2-аар өндөр үзүүлэлттэй байна. Мөн жил бүрийн ЭЕШ-ын хэмжээст онооны дунджаар улсын хэмжээнд 12 дугаар байраас 4 дүгээр байрт дэвшсэн амжилтыг үзүүлсэн. Хүүхэд гэр сургуулийн хооронд аюулгүй зорчих, эцэг эхчүүдийн цагийг хэмнэх, нийслэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн хичээлийн жилээс “хүүхдийн автобус”-ыг явуулж эхэлсэн нь иргэдийн дэмжлэг хүлээж байна.
Сургуулийн орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах бодлогын баримт бичиг, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна... Одоогийн байдлаар хамгийн өндөр ачаалалтай 29 сургуулийг хамруулан 35 чиглэлд 40 автобус үйлчилгээнд гарч өдөрт дунджаар давхардсан тоогоор 6,100-6400 хүүхэд тээвэрлэж байна. Цаашид хүүхдийн автобусны тоог нэмэгдүүлж, илүү олон хүүхдийг хамруулах зорилготой ажиллаж байна. Мөн хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болгох, хотын соёлыг түгээх зорилго бүхий “Хотын соёл” мэдээллийн цагийн хөтөлбөрийг насны ангилал тус бүрээр боловсруулж сургууль цэцэрлэгт хүргүүллээ. Үүний дагуу нийслэлийн цэцэрлэг, сургуулиуд хотын соёлыг түгээж байна. Хүүхдүүд маань хотын иргэн гэдгээрээ бахархдаг, бусдыг хайрлан хүндэлдэг, эмх цэгцтэй, үндэсний соёлоо дээдэлдэг, бусдын соёлыг хүндэтгэдэг дадал хэвшил, харилцаа хандлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд энэ ажил үр дүнгээ өгч байна. Гэх мэтчилэнгээр яриад байвал
олон ажил байна. Би ганцаараа нэлээн ярьчихлаа. Одоо таны асуултад хариулъя. (Инээв) -Хотын хүн ам хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө үед цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн талаар тоон мэдээллээс хуваалцана уу? -Энэ жилийн статистик мэдээг харъя. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 261, төрийн бус өмчийн 422, нийт 683 цэцэрлэгт 112329 хүүхэд хүмүүжиж байна. СӨБ-ын салбар нийт 13199 багш, ажилтан ажиллаж байна. ЕБС-ийн хувьд төрийн өмчийн 148, төрийн бус өмчийн 127, нийт 275 сургуульд 317978 суралцагч хамрагдаж байна. Төрийн өмчийн сургуульд 16060, төрийн бус өмчид 4552, нийт 20612 багш ажилтан ажиллаж байна. Манай салбартай шууд хамааралтай багш, ажилтан, суралцагч хүүхэд багачууд гээд нийт 460-470 мянган хүн болж байна. Энэ нь Улаанбаатар хотын хүн амын бараг гуравны нэг нь шүү дээ. Энэ том салбарын үйл ажиллагааг амжилттай явуулахын тулд багш, ажилтан, бүх хүний л хандлага, сэтгэл, зүтгэл шаардагддаг. -Та байгууллагынхаа бүтэц зохион байгууллат, чиг үүргийн талаар сонирхуулна уу? -Нийслэлийн Боловсролын газар нь нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх, бага, дунд, ерөнхий боловсрол, албан бус боловсролын салбарт төрийн бодлогыг хэрэгжүүлж, иргэний сурч боловсрох эрхийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий нутгийн захиргааны байгууллага юм. Манай газар нь сая стастик тоонд гарсан бүхий л боловсролын сургалтын байгууллагыг захиргааны болоод мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөөгөөр хангаж ажилладаг. Газар дээрээ Захиргааны, Бодлогын хэрэгжилтийн, Санхүү хөрөнгө оруулалт төлөвлөлтийн, Хяналт шинжилгээ үнэлгээний гэсэн 4 хэлтэстэй. Мөн дүүрэг бүрт 4-6 хүний орон тоотой Боловсролын хэлтсүүд ажилладаг. Жил бүр хүн амын тоо өсч сургууль цэцэрлэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор ажлын ачаалал нэмэгдэж байна. Орон нутгийн боловсролын газарт нэг мэргэжилтэнд 50-300 багш ноогддог гэсэн дундаж байдаг бол манай нэг мэргэжилтэнд
17
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
500-3000 хүртэл багш ноогддог. -Ер нь боловсролын зорилгыг та юу гэж тодорхойлох вэ? Дэлхийн боловсролын чиг хандлага хаашаа чиглэж байна вэ? Бид аль хавьд нь яваа бол? -Манай улс Боловсролын тухай хуулиндаа иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд боловсролын зорилго оршино гэж заасан. Хүн бүр, эцэг эх бүр хүүхдэдээ боловсрол эзэмшүүлж буй зорилго бол тодорхой шүү дээ. Нэгэнт та дэлхийн чиг хандлагыг асуусан болохоор жаахан макро түвшинд ярилцацгаая. 1990 онд Дэлхийн Боловсролын чуулга уулзалт Тайландын Жомтиен хотод болоход гол дэвшүүлсэн асуудал нь “Боловсрол бол хүн байхын утга учир, үндсэн эрхийн нэг бөгөөд баян ядуу, гарал үүсэл, нас хүйсээс үл хамааран бүх хүнд боловсрол эзэмших эрх нээлттэй байх ёстой. Үүний төлөө дэлхийн улсууд хамтран зүтгэх хэрэгтэй” гэсэн агуулга бүхий “Бүх нийтийн боловсол-EDUCATION FOR ALL” буюу EFA уриаг гаргасан байдаг. Үүнээс хойш бүх нийтийн боловсрол гэсэн уриа хөдөлгөөн болж дэлхий нийтээр далайцтай тархсан байдаг. Үүнээс хойш Дэлхийн боловсролын форум 2000 онд Сенегалын Декарт, 2015 онд БНСУ-ын Инчон хотод зохион байгуулагдаж боловсролын зорилго хийгээд цаашдын чиг хандлагыг хэрхэн тодорхойлох талаар хэлэлцэн тогтсон байдаг. Өнөөдөр бидний өмнө тулгарч бай асуудлууд, цаашилбал хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудлууд тухайлбал ядуурал, гэмт хэрэг, эрүүл мэндээс авахуулаад мөргөлдөөн, дайн тулаан дэлхийн дулаарал гэх мэт глобал асуудлыг ч шийдвэрлэх түлхүүр нь тэгш, хүртээмжтэй бүх нийтийн боловсрол юм гэдэг дээр дэлхий нийтээрээ санал нэгдэж байна. Дэлхий дээр 80 гаруй улс л боловсрол эзэмших эрхийг үндсэн хуулиндаа баталгаажуулсан байдаг. Манай улсын хувьд сурч боловсрох эрхийг үндсэн хуулиндаа баталгаажуулсан. Бид харин боловсрол олгох үйл явцыг илүү үр дүнтэй, чанартай зохион байгуулах тал дээр тасралтгүй ажиллах хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн бид боловсрол 18
олгож буй сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах тал дээр сүүлийн жилүүдэд маш эрчимтэй ажиллалаа. Өндөр хөгжилтэй улсуудад төрөл бүрийн шинжлэх ухааны ололт, мэдээлэл харилцаа холбооны нээлтийг боловсрол олгох үйл ажиллагаанд ашиглаж байна. Манай улсын хувьд ЕБС-ийн нэг хүүхдэд жилдээ 1 сая 500 орчим мянган төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа байна. Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу OECD-ийн орнуудын жилд нэг хүүхдэд дунджаар 10 гаруй мянган доллар зарцуулдаг гэсэн судалгаа бий. Ихэвчлэн өндөр хөгжилтэй улсууд л даа. Гэхдээ л бид нэг сурагчид зарцуулагдах зардлыг үе шаттай нэмэх л хэрэгтэй. -Глобал асуудлыг шийдвэрлэх гэснээс та сүүлийн үед дэлхийн дулаарал, байгаль эх дэлхийгээ хайрлах талаар цуврал нийтлэл бичсэн байсан. Хүүхэд багачуудад шинжлэх ухаан ч сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ? -(Инээв) Нийтлэл гэх нь ч хаашаа юм. Бодож санаж явдаг зүйлээ хувийн
пэйж дээрээ л бичдэг юм. Сүүлийн үед зав гарахгүй бичиж амжихгүй байна аа. Дэлхийн дулаарал аюулын харанга дэлдэж байгааг эрдэмтэд байнга хэлж байгаа. Энэ нь асар хурдацтай явагдаж байгаа бөгөөд цаашдаа энэ эрчээр үргэлжилбэл хүн төрөлхтөн оршин тогтнох эсэхэд ч нөлөөлөх түвшний асуудал болох нь байна. Дэлхийн дулаарал хүний хүчин зүйлийн улмаас үүсч байгаа асуудал учир хүн төрөлхтөн ухаантай байвал зогсоож болно. Энэ талаар хэрэндээ шинжлэх ухааны үндэстэй, хүнд хүрэхүйц байдлаар сонирхолтой бичих гэж хичээж байгаа. Хүүхэд багачуудын шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр бид Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллаж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдийн эрдэмтэд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулсан товхимлыг 30 гаруй чиглэлээр гарган ЕБС-иудын номын санд тарааж байна. Мөн ШУА-ийн эрдэмтдийн цуврал лекцээр цахим контент бэлтгэн хүргэж байна. -Хүүхэд багачуудад экологийн
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
боловсрол, тогтвортой хөгжлийн боловсрол олгох талаар хэрхэн ажиллаж байна вэ? Сургууль цэцэрлэгт эко орчин бүрдүүлнэ гэж их ярих болсон. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж ямар үр дүнд хүрч байна вэ? -Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдээ багаас нь байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, хайрлах, хамгаалах арга ухаанд сургаж ирсэн уламжлалт сэтгэлгээ, ёс заншилтай ард түмэн. Энэ нь экологийн боловсрол олгож байсан арга ухаан юм. “Нэгдсэн үндэстний ерөнхий ассамблейгээс гаргасан Тогтвортой хөгжлийн боловсрол” тунхаг бичиг, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030, СӨББ-ын сургалтын орчны стандарт, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Эко сургууль”, “Ногоон цэцэрлэг” аяны хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас олон бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулсан. Нийслэлийн ЕБС-иудад сурагчдын өөрсдийн үүсгэл санаачилгын “Эко клуб”-ууд байгуулагдан идэвхтэй ажиллаж байна. Эко клубын үйл
ажиллагаагаар дамжуулан үе тэнгийн найз нөхөд бие биендээ мод, цэцэг тарих, хог ангилан ялгах, эрчим хүч хэмнэх зэрэг үйл ажиллагаанд суралцаж байна. Үүний үр дүнд хүүхдийн танин мэдэх чадвар, хоорондоо харилцах харилцаа сайжирч, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвартай болох зэрэг олон эерэг үр дүн харагдаж байна. “Хоггүй сургууль- эко орчин” , “Эрчим хүчний зохистой хэрэглээ” “Ногоон байгууламж”, “Усны ухаалаг хэрэглээ” “Эко булан”, “Эко хэрэглээ”-нд шилжиж гялгар уутан улавчны хэрэглээнээс гарч эрүүл, аюулгүй орчин бүрдэж, хог хаягдлын менежмент сайжирсан зэрэг олон ажлыг дурьдаж болно. Нийслэлд анх удаагаа Тогтвортой хөгжлийн олимпиад, Эко клубуудын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэ нь хүүхэд багачуудын экологийн боловсролыг хөгжүүлэхэд түлхэц болж байна. Нийслэлийн цэцэрлэгүүд нэг удаагийн гялгар уутан улавчны хэрэглээнээс татгалзлаа. Тооцоо хийж үзэхэд нийслэлийн эцэг эхчүүд
хүүхдээ хүргэж өгч авахдаа жилдээ 5 тэрбум орчим төгрөгний гялгар уутан улавч хэрэглэдэг байсан байна. Тэгэхээр тэр хэмжээгээр нэг удаа хэрэглээд хаядаг гялгар уут хэрэглэхээ болисноор төдий хэмжээгээр байгаль орчин бохирдохоос сэргийлж байна гэсэн үг юм. -Сүүлийн үед цахим болон виртуал сургалтын талаар их ярих болж. Манайд ийм сургалт явуулах орчин, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн хэр байдаг вэ? -Боловсрол олгох, сургалт явуулах үйл явцыг хуучин сургууль, анги танхим, багш, сурагч л гэж төсөөлдөг байсан бол сүүлийн үед шинжлэх ухаан, ялангуяа мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг ашиглан илүү үр дүнтэй, хүртээмжтэй байдлаар зохион байгуулах боломжууд нээгдэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд “ковид 19”-ийн халдвартай холбогдуулан танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоож теле хичээл хэлбэрээр 2 улирлын сургалтыг зохион байгуулсан. Дэлхий нийтээрээ боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоосон энэ үед Монгол Улс харьцангуй богино хугацаанд сайн зохион байгуулалт хийж 1 дүгээр сарын 27-ноос танхимын сургалтыг зогсоогоод дараа долоо хоногоос нь буюу 2 дугаар сарын 3-наас теле хичээлийг хүргэж эхэлсэн. Үр дүнд нь халдварыг дотооддоо алдаагүй дээр нь бүх шатны боловсролын байгууллагын хөтөлбөрийг тодорхой хэмжээний агуулгын алдагдалтай ч гэсэн хүүхэд багачууддаа хүргэж ажилласан. БСШУСЯ, БХ, БМДИ. НТБҮТ, НБГ, Телевизүүдийн холбоо гээд маш олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд ийм амжилтад хүрсэн. Үүнээс үзвэл бид өөрт байгаа нөөцөө бүрэн дайчилвал боломж байна. Ер нь Ковид-19 боловсрол гэлтгүй дэлхий даяар нийгмийн амьдралын бүхий л салбарт асар их өөрчлөлтийг бий болголоо. Пост Ковид-ын үеийн боловсролын системд цахим, теле гэх мэт зайны сургалтын хэлбэрүүд түлхүү орж ирнэ. Бид энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааны хүрээг өргөтгөх тал дээр нэлээдгүй анхаарч ажиллалаа. БНСУын Кёнги мужийн дэмжлэгтэйгээр нийслэлийн 20 гаруй сургуульд нэг бүр нь 50 мянган ам долларын өртөг бүхий 19
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
смарт анги байгууллаа. Смайлгет, Виловю, Копион зэрэг гадаадын төрийн бус байгууллагатай хамтран иж бүрэн мэдээлзүйн кабинетыг хэд хэдэн сургуульд байгууллаа. Мөн Нийслэлийн Боловсролын газарт смарт анги байгуулж багш нарт зориулсан сургалт зохион байгуулах, цахим контент бүтээх зэргээр ашиглаж байна. -Засгийн газраас төрийн бүх үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор E-Mongolia төслийг хэрэгжүүлж байна. Танай байгууллагын хувьд энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ? -Монгол Улсын засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй ил тод хүргэх зорилгоор цахим засаглалыг нэвтрүүлж байна. Манай байгууллагын хувьд 2017 оноос эхлэн энэ чиглэлээр дорвитой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлтийг 4 2017 оноос эхлэн хэрэгжүүлж, жилд дараалан амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн сантай болсон гээд олон үр 20
дүн, ач холбогдлыг дурьдаж болно. Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийг мөн цахимаар амжилттай зохион байгууллаа. Цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулснаар сургууль, цэцэрлэгийн гадна талд дугаарлах шаардлагагүй болж, хүүхдийн бүртгэл, элсэлт ил тод, нээлттэй болсон. Үүнээс гадна боловсролын мэдээллийн системтэй шууд холбон, бүртгэдэг болсон. Мөн цэцэрлэгүүд хүүхдийн хоолны материалыг цахимаар захиалдаг болж, хүүхдийн хоол, шим тэжээлийн удирдлагын системийг бий болгох, цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах загвар бий болгон хэрэгжүүлж байна. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын нэгдсэн судалгааг гаргаж, засвар, хөрөнгө оруулалтын саналыг сургууль, цэцэрлэгээс цахимаар авдаг болсон нь байгууллагуудад оновчтой хуваарилалт, эдийн засгийн хувьд ч цаг хугацааны хэмнэлттэй ажил болж байна. -Хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжил төлөвшлийн талаар салбарын хэмжээнд баримтлаж байгаа бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлууд юу байна вэ? -2016 онд Хүүхдийн эрхийн тухай
хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдан гарсан. Тус хуулийг үндэслэн 2018 онд БСШУС-ын сайдын тушаалаар хүүхдийн эрх, хамгааллын талаар салбарын хэмжээнд баримтлах ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь “Хүүхэд хамгааллын бодлого”-той болсон. Мөн түүнчлэн “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам”, “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам” батлагдан гарсан. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийн эрх, хамгааллын талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болсон ба одоо энэхүү журмуудын хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулан ажиллаж байна. Боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг боловсролын байгууллага бүрийн эн тэргүүний зорилт болгон анхааралдаа авах шаардлагатай. Тиймээс хүүхэд багачуудад түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншил, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээг суулгах, бүтээлч хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн “Монгол хүн” аяныг 2017 оноос жил бүр
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020 уламжлал болгон хэрэгжүүлж байна. Тус аны хүрээнд хүүхдийг багаас нь хариуцлагатай, амьдрах арга ухаанд сургаж, ёс суртахууны эрхэм чанаруудыг эзэмшсэн хүн болгон төлөшүүлэхэд чиглэсэн хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, багш-суралцагчэцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулсан. Мөн Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал” аяныг 2018 оноос жил бүр тогтмол зохион байгуулж байна. Тус аяныг зохион байгуулснаар сургуулиуд гадна биеийн тамрын талбай, хашаа, хайс, анги танхим, ариун цэврийн өрөөг тохижуулж, хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж хэвшээд байна. Түрүүн хэлсэн нийслэлийн сургууль цэцэрлэгүүд дээр хэрэгжүүлж байгаа “Хотын соёл” мэдээллийн цагийн хөтөлбөрт ч хүүхдийн эрх, хүмүүжил төлөвшилтэй холбоотой агуулгыг тусгасан байгаа. Мөн энэ чиглэлээр цуврал цахим контент бэлтгэн хүргэж байна. Сурагчдыг сургуулийн орчинд гэмт хэрэг, зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор “School police” эцэг эхийн эргүүлийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр зохион байгуулан ажиллаж байна. “School police” эцэг эхийн эргүүл хэрэгжиж эхэлснээс хойш сургууль орчмын гэмт хэрэг зөрчил эрс буурсан судалгаа гарсан байдаг. Мөн ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, нийгмийн ажилтан, багш нарт зориулсан хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна. -Нийслэлийн Боловсролын салбарын амжилт бүтээл бүхэн багшийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. Багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр танай хамт олон ямар ажлуудыг санаачлан зохион байгуулж, тодорхой үр дүн гаргасан бэ? -Багшийн хөгжлийг дэмжих
чиглэлээр бид өнгөрсөн 4 жилд маш их туршлага хуримтлууллаа. Бидний хувьд, багшийн хөгжлийг дэмжих ажлын гараа 2016 оны 12 дугаар сард Багануур дүүргээс эхлүүлсэн “Туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх” үзүүлэх сургууль байсан. 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан үзүүлэх сургуулиас “Шилдэг -24” багшийн бүтээлийг шалгаруулан, нийслэлийн хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн нь багшийн харилцаа хандлага, ур чадварыг сайжруулах маш том алхам болж чадсан. Биднийг ажлаа хүлээн авах үед Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулдаг үндэсний илтгэлийн уралдаанд нийслэлээс шагналын
Хүүхдийн автобусны хүрэлцээг нэмэгдүүлж, SCHOOLPOLICE арга хэмжээг үргэлжлүүлнэ. буухиа тасарсан байсан. Багш нарын илтгэл бичих ур чадварыг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор бүх судлагдахуунаар илтгэлийн уралдаан зохион байгуулж, шагналын санг нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд сүүлийн 3 жилийн хугацаанд нийслэлийн багш нар улсад тэргүүлж чадлаа. Нийслэлийн Боловсролын салбарын амжилт, ахиц дэвшил бүхэн багш нарын оролцоо, хичээл зүтгэлтэй холбоотой гэсэн таны үзэл бодолтой санал нэг байна. Бид жил бүрийг “Эх хэлний боловсролыг дэмжих жил”, “Орос хэлийг дэмжих жил”, “Бага боловсролыг дэмжих жил”, “ Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих жил “ болгон зарлаж, тодорхой төлөвлөлт, урамшууллын системийг нэвтрүүлж ажилласан бөгөөд эдгээр уралдаанд шалгарсан багш нарыг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад туршлага судлах эрхийн бичгээр шагнаж, тэдний хуримтлуулсан туршлага, бүтээлч үйл ажиллагааг олны хүртээл болгон ажилласан нь зохих амжилт дагуулсан. Манжуур, Улаан Үд, Шилийн гол, БНСУ, Япон, Сингапурт зохион байгуулсан сургалт аяллууд багш нарт маань маш их урам зориг өгсөн.
Мөн багш нарын ажлыг бодитой үнэлэх зорилгоор “Индексийн урамшуулал олгох журам”, “Уншлага-2021”, “Цээж бичиг”, “Амжилтын гараа”, “ Монгол хүн хүмүүжлийн аян”, “Хүүхдийн эрх хамгааллын аян, “ Нийслэлийн багш – бидний бахархал” зэрэг олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үр дүнгийн тайлан, туршлага түгээх өдөрлөгүүдийг тогтмолжуулсан нь боловсролын байгууллагын хамт олны болон багш нарын бүтээлч санал санаачилгыг дээшлүүлж, нийслэлийн сургуулиуд сурлагын амжилт, чанараа жилээс жилд ахиулах нөхцлийг бүрдүүллээ. Гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн сургалт, графикт сургалт, үндсэн сургалтуудын зэрэгцээ модуль сургалтын хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, үр өгөөжийг сайжруулах чиглэлээр нэгдсэн, төрөлжсөн, бүсчилсэн сургалтуудыг гадаад, дотоодын их дээд сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран зохион байгууллаа. -Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Ярилцлагынхаа сүүлчийн асуултыг танд үлдээе. -Баярлалаа. Өнгөрсөн хугацаанд олон олон бүтээлч, шинэлэг, үр дүнтэй ажлуудыг санаачилж, хэрэгжүүлэх боломж нөхцлийг бүрдүүлж дэмжлэг үзүүлсэн нийслэлийн үе үеийн удирдлагууд, БШУЯ, НЗДТГ, хамтран ажилласан байгуулагуудад талархал илэрхийлье. Мөн хариуцсан ажилдаа сэтгэл зүрхээ зориулж, цаг нарыг умартан ажилладаг Нийслэлийн Боловсролын газрын чадварлаг хамт олондоо, дүүргийн Боловролын хэлтэс, ЕБС, цэцэрлэгийн удирдлага, багш ажилтнуудад талархал илэрхийлье. Эцэст нь Нийслэлийн нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагч, хүүхэд багачууддаа нийслэлийн ойн өдрийн мэндийг дэвшүүлээд сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Ярилцсанд баярлалаа
Сэтгүүлч Б.Энхжаргал
21
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АНХ УДАА БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 40 дүгээр тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.5, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3-д “Байгууллагын дэргэдэх стандартын шаардлага хангасан цэцэрлэг шинээр байгуулахыг
дэмжиж, сургалт арга зүйн туслалцаа үзүүлнэ” гэж заасны дагуу сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. 2016-2020 оны байдлаар нийт 19 байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулагдаж төрийн өмчийн 19 цэцэрлэгт нийт 59 салбар бүлгийг нээн 1475 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.
ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫГ ХУУЛЬ, ЖУРМЫН ХҮРЭЭНД ДЭМЖИЖ АЖИЛЛАЛАА Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу шинээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг холбогдох хууль, журмын хүрээнд дэмжин ажиллаж байна. 2016-2020 онуудад шинээр төрийн бус өмчийн нийт 157 цэцэрлэг, 53 сургууль шинээр байгуулагдсан ба цэцэрлэгийн орны тоо 11108-аар, сургуулийн суудлын тоо 14761-ээр тус тус нэмэгдлээ. 22
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020 ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН СУРАХ ОРЧИНГ САЙЖРУУЛЛАА Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017-2019 онд нийт 10 ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ердийн сургуульд суралцах зориулалтын орчин бүрдүүлэх төслийг хэрэгжүүллээ. Энэхүү төсөлд СБД-ийн 16, БЗДийн 84, Шавь ЦС, СХД-ийн 65, БГД-ийн 40, ХУД-ийн 60,52, ЧД-ийн 17,57,24-р сургуулиуд хамрагдсан байна. Нийслэлийн Боловсролын газрын захиалагчийн хяналт тавьж байгаа Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж буй 4 сургуулийн барилга нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах бололцоог бүрэн хангасан, орчин үеийн зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр хангагдаж байгаагаараа онцлог юм. Мөн Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах” төслийн хүрээнд ЕБС-ийн 11, 16, 26, 28, 34, 35, 79, 113-р сургуулиудад нийт 16 сая төгрөгийн хөрөнгө
оруулалт хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчинг шинэчлэн сайжрууллаа. Ингэснээр тухайн бүсийн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг тэгш хамран сургах боломжийг бүрдүүлж байна.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАР САЙЖИРЛАА Нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд агаарын чанарын бүсчилсэн байршлаас хамааран 2017 оноос үе шаттайгаар агаар цэвэршүүлэгч төхөөрөмж олгож сургууль, цэцэрлэгүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжрууллаа. Агаарын чанарыг сайжруулах
төслийн хүрээнд Нийслэлийн Боловсролын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар, Улаанбаатар цэвэр агаар төсөл хамтран 131 сургуульд 3604 ширхэг, 214 цэцэрлэгт 1808 ширхэг нийт 5412 ширхэг агаар цэвэршүүлэгчийг олгосон байна.
23
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
“ХҮҮХДИЙН ЭРХ, ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН АЯН”-ЫГ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ ХЭВШЛЭЭ Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал” аяныг 2018 оноос жил бүр тогтмол зохион байгуулж байна. Аяны хүрээнд сургуулиуд анги танхим, заал, ариун цэврийн өрөөгөө хүүхдэд ээлтэй, аюулгүй байхаар тохижуулсан эсэхэд хяналт тавихын зэрэгцээ сургуулийн гадаад, дотоод орчинд эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийг арилгах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, эрсдэлд байгаа хүүхдийг судалж, тусгай төлөвлөгөө гарган ажиллах нөхцлүүдийг бүрдүүлж байна.
ХҮҮХДҮҮД ХОТЫН СОЁЛД СУРАЛЦАЖ БАЙНА 2019-2020 оны хичээлийн жилийг “Иргэний ёс зүйн боловсролын жил”, “Нэг хот-Нэг стандарт” жил болгон зарласантай холбогдуулан “ Хотын соёл” мэдээллийн цагийг сургалтын хөтөлбөрт тусган хүүхдүүдийг хотын соёлд сургаж эхэллээ. Сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс 10 минут, дууссаны дараа 10 минут байхаар зохицуулалттайгаар хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
24
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020 “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” ЁС ЗАНШЛЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Сурагчдын төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгох зорилгоор бага ангийн сурагчдын дунд “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” ёс заншлын наадмыг 7 дахь жилдээ нийслэлийн Боловсролын газраас санаачлан зохион байгуулж байна. Тус наадам нь 3 үе шаттай зохион байгуулагддаг бөгөөд 1 дүгээр шатыг сургууль бүр, 2 дугаар шатыг дүүрэг бүр зохион байгуулж, 9 дүүргээс шалгарсан эхний 2 багийн I-V ангийн 170 сурагч, бага ангийн 34 багш нийслэлийн буюу 3 дугаар шатанд оролцож, монгол ёс заншил, ардын тоглоом
наадгайгаар авъяас чадвар оюун ухаанаа сорин өрсөлддөг. Энэхүү арга хэмжээнд давхардсан тоогоор 900 мянга
гаруй хүүхэд хамрагдаж, төрийн өмчийн 138 сургууль, 220 цэцэрлэг Монгол зан заншлын танхимыг шинээр нээжээ.
“МОНГОЛ ХҮН” ХҮМҮҮЖЛИЙН АЯН
2017 онд “Монгол хүн” хүмүүжлийн I аяныг эхлүүлж “Эцэг эхийн анхдугаар зөвлөгөөн” зохион байгуулахад 3000 хүн хамрагдсан бөгөөд “Монгол хүн“ хүмүүжлийн аянд нэгдэцгээе, “Монгол хүүхдийн эрмэлзэх есөн зүйл” сэдвээр 5000 ширхэг зурагт хуудас, “Боловсролын мэдээлэл”
сэтгүүл 4500 ширхэгийг хэвлүүлж оролцогчдод түгээсэн. 2018 онд “Монгол хүн” хүмүүжлийн II аяны хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдыг хамруулан монгол ёс заншил, өв уламжлал, түүх соёл гэсэн чиглэлүүдээр төрөл бүрийн арга хэмжээг зохион
байгуулж давхардсан тоогоор 8552 сурагч, 1350 багш, 3700 эцэг эх хамрагдсан бол 2019 онд “Монгол хүн” хүмүүжлийн III аяны хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн 245 байгууллагууд хүүхэд хүмүүжлийн бодлогын хөтөлбөртэй боллоо. 25
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
ШИНЭЭР БАРИГДАХ ХОРООЛОЛ, ХОТХОНУУД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТЭЙ БАЙНА
Нийслэлд шинээр баригдаж байгаа орон сууцны хороолол, хотхонуудад сургууль, цэцэрлэг төлөвлөдөггүй байдлаас үүдэн зарим сургууль, цэцэрлэгийн ачаалал хэт нэмэгдэж хүүхдүүд гэр сургуулийн хооронд зайлшгүй унаагаар явах зэргээр хүүхдийн аюулгүй байдал, авто замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүртээмжид сөргөөр нөлөөлдөг байсан. Нийслэлийн Боловсролын газраас санаачлан
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7-р сарын 8-ны өдрийн А/689 дугаар захирамжаар орон сууцны хороолол, хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу шинэ барилга угсралтын ажил эхлүүлэхээс өмнө Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн орчны хяналт хийж байхаар шийдвэрлэлээ.
“ЭРДМИЙН АЯЛАЛ” АЯН Шинжлэх Ухааны Академи, Монголын үндэсний музей, Монгол цэргийн музей, Хилийн цэргийн музейтэй хамтран ахлах ангийн сурагчдыг үндэсний хэл, соёл, түүх, уламжлалаа хүндэтгэн, өвлөн хэрэгжүүлдэг, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэн эрхэмлэдэг, хүн, байгаль,
26
нийгэмтэй зохистой харилцдаг иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Эрдмийн аялал” музейн аяныг жил бүр зохион байгуулж 42 сургуулийн 5403 сурагч үзэж танилцан уламжлалт зан заншил, түүх, өв соёлын талаар танхимаар судалсан мэдлэгээ бататгалаа.
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020 СУРАГЧИД SMART ОРЧИНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ Нийслэлийн Боловсролын газар БНСУ-ын Кёнги аймгийн захиргаатай 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан “Смарт анги” төслийг эхлүүлсэн. Төслийн үр дүнд ерөнхий боловсролын бага, дунд,
ахлах сургуулийн сурагчид смарт сургалтын орчинд орчин үеийн тоног төхөөрөмж дээр өөрийгөө дайчлан ажиллаж сурч боловсрох боломж нээгдэж ICT контент зохион бүтээх болон ашиглах арга зүйд суралцаж байна.
БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Сургууль, эцэг эх, сурагчдын хооронд мэдээлэл солилцох цахим системийг боловсронгуй болгож, сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн 20 сургуульд сургуулийн цахим удирдлагын “Авдар сус” системийг нэвтрүүлсэн. Мөн БШУ-ны яамны “Боловсролын салбарын мэдээллийн систем”-д эцэг эхийн дэд системийн амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Цахим системийг нэвтрүүлснээр сургуулийн үйл ажиллагаанд мэдээлэл технологийн дэвшлийг бүрэн ашиглаж багш ажилтны ажлыг хөнгөвчилж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа эцэг эх, сурагчдад нээлттэй, илүү хүртээмжтэй, түргэн шуурхай явуулах боломж бүрдээд байна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хаагчдын шагнал, урамшууллын материалыг 2020 оноос цахимаар хүлээн авч шийдвэрлэдэг боллоо.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ИХ ЗАСВАРЫН САНАЛЫГ ЦАХИМААР АВЧ ПРОГРАММ ХАНГАМЖААР ЭРЭМБЭЛДЭГ БОЛЛОО Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А/859 дугаар захирамжаар нийслэл хотод хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэгийн их засварын ажлын саналыг /www.brs.ulaanbaatar.mn/ цахим системээр хүлээн авч, программ хангамжаар шаардлагатай үнэлгээг
хийж, эрэмбэлж, засвар хийгдэх газруудыг Ажлын хэсгийн оролцоотойгоор сонгохоор баталлаа. Ингэснээр нийслэлийн сургууль, цэцэрлэгийн их засварын ажил тодорхой эрэмбэ дараалалтай, системтэй хийгдэж сургалтын гадаад, дотоод орчин сайжрах нөхцөл бүрдлээ.
27
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
ЦЭЦРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН УДИРДЛАГЫН ЗАГВАР СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн удирдлагын системийг бий болгох, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой явуулах системийг бий болгох зорилготой “Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл
үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийг Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэг дээр загвар болгон хэрэгжүүлж “Хүүхдийн хоол, шим тэжээлийн сургалт, танин мэдэхүй” танхим байгуулсан ба “Цэцэрлэгийн хоол шим тэжээлийн цахим систем”-ийг Сүхбаатар дүүргийн 135, 14 дүгээр цэцэрлэгүүд дээр нэвтрүүлж байна.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖЛӨӨ Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хотуудтай болон хөрш орнуудын хотууд болох Оросын Холбооны Улсын Улаан-Үд, БНХАУ-ын Бээжин, ӨМӨЗОны Хөх хот, Эрээн зэрэг хотуудын боловсролын байгууллагуудтай боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, багш сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллахын зэрэгцээ боловсролын чанар, хүртээмж үр ашгийг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцлийг сайжруулах зэргээр Японы Хүүхдийг ивээх сан, Пипл ин нийд, Green teachers ОУТББ, Сужетшанд, Копиун, We love you зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна. Эдгээр хамтын ажиллагааны хүрээнд 2017-2020 онуудад өндөр хөгжилтэй 10 гаруй улсад 700 гаруй удирдах ажилтан туршлага судлах болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байна.
28
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020 ҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДРӨӨР “ТӨГСӨГЧДИЙН ТӨГӨЛ”-ТЭЙ БОЛЛОО
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд зориулсан “Төгсөгчдийн төгөл” байгуулах санаачилгыг эхлүүлж Баянзүрх дүүргийн “Минж нутагшуулах төв”-ийн дэргэд 9 дүүргийн Боловсролын хэлтэст дээрх зориулалтаар 3 га газрын гэрчилгээг олголоо. Жил бүр их дээд сургууль, ЕБС төгсөж байгаа хүүхэд залуус “Төгсөгчдийн төгөл”-д мод тарих бөгөөд “Эко сургууль-ногоон цэцэрлэг” аян, “Ногоон байгууламж-Танхимын бус сургалт” уралдаан зэрэг багш сурагчдын дунд тогтвортой хөгжлийн
боловсролыг дэмжих бүхий л үйл ажиллагааг энэхүү төгөлд зохион байгуулж, “Минж нутагшуулах төв”-д очсон хүүхэд залуус маань байгаль хамгаалах чиглэлээр экологийн боловсрол олгох сургалтад хамрагдах боломж нээгдэж байна.
“НЭГ ЭРДЭМТЭН-НЭГ ЛЕКЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА Нийслэлийн Боловсролын газар, Шинжлэх ухааны академи хамтран ШУА-ийн харьяа судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэдийн зарим судалгаа шинжилгээний ажлын үр дүнг сурагчдад хялбаршуулсан байдлаар хүргэж, сурагчдын шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, мэргэжил сонгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нэг эрдэмтэн-Нэг лекц” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд эрдэмтэдийн лекцийг цахим хэлбэрээр нийтэд түгээн дэлгэрүүлж байгаа бөгөөд одоогоор “Дижитал эдийн засаг ба аж үйлдвэрийн IV хувьсгал”, “Нар ба нарны аймаг”, “Дэлхийн соронзон орон”, “Шарилж ба түүний хэрэглээ”, “Хүн амыг баталгаат ундны усаар хангах асуудал”, “Монгол орны дээд Цэрдийн эвэрт үлэг гүрвэл”, “Хорвоо ертөнцийн бүтэц, гарал үүсэл” зэрэг сэдвээр зохион байгуулаад байна. Мөн эрдэмтэдийн
хялбаршуулсан цуврал номыг 2016 оноос нийт 54 боть номыг жил бүр 3000 ширхэгийг хэвлүүлэн нийслэлийн төрийн ба төрийн бус өмчийн сургуулийн сурагчдад сургуулийн номын сангаар дамжуулан хүргэх ажлыг зохион байгууллаа. 29
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нийслэлийн Боловсролын газар нь нийслэлийн цэцэрлэг, сургуулиудад мэргэ-жил, арга зүйн болон удирдлагын ажлын чиглэлээр туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэдэд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэжлээ дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил эрхлэхэд нь туслах боловсролын үйлчилгээ
үзүүлэх чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Нийслэлийн Боловсролын газар нь 37 хүний орон тоотой, Захиргааны хэлтэс, Бодлогын хэрэгжилтийн хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэс, Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэс гэсэн 4 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Захиргааны хэлтэс
Бодлогын хэрэгжилтийн хэлтэс
Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэс
Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс
30
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 262, төрийн бус өмчийн 437, нийт 699 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн цэцэрлэгийн 2198 бүлэгт 79831 хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгийн 1400 бүлэгт 32000 хүүхэд, нийт 3598 бүлэгт 111831 хүүхэд / урьдчилсан байдлаар/ хүмүүжиж байна. Өнгөрсөн жил
сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 82.0 хувьд хүрсэн ба энэ хичээлийн жилд 85 хувьд хүргэнэ. Мөн төрийн өмчийн цэцэрлэгт 8950, төрийн бус өмчийн цэцэрлэгт 3750, нийт 12700 багш, ажилтан ажиллаж байна. Үүнээс үндсэн багш төрийн өмчид 2530, төрийн бус өмчид 1274, нийт 3804 багш ажиллаж байна.
Цэцэрлэгийн тоо
Үүнээс төрийн өмч
Бүлгийн тоо
Хүүхдийн тоо
Нийт ажилтан
Үндсэн багш
Улаанбаатар
699
-
3598
111831
12700
3804
Төрийн өмч
262
262
2198
77831
8950
2530
Төрийн бус өмч
437
-
1400
34000
3750
1274
1
Багануур
10
10
86
2156
354
99
2
Баянгол
110
40
619
18498
2058
639
3
Баянзүрх
197
48
872
25722
2704
843
4
Налайх
14
10
70
2454
285
61
5
Багахангай
3
3
15
478
60
14
6
Сонгинохайрхан
118
58
687
25288
2670
805
7
Сүхбаатар
64
33
354
10474
1342
377
8
Хан-Уул
130
28
598
16971
1988
616
9
Чингэлтэй
32
297
9790
1239
350
№
0
Дүүрэг
53
2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 145, төрийн бус өмчийн 118, нийт 263 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн сургуулийн 7525 бүлэгт 275630, төрийн бус өмчийн сургуулийн 1991 бүлэгт 39285, нийт 9516 бүлэгт 314915 суралцагч хамрагдаж байна. Бага боловсролын түвшинд 170367, суурь боловсролын түвшинд 99810, бүрэн
дунд боловсролын түвшинд 44738 суралцагч хамрагдаж байна. Төрийн өмчийн сургуульд 15866, төрийн бус өмчид 4262, нийт 20128 багш ажилтан ажиллаж байна. Үүнээс үндсэн багш төрийн өмчийн сургуульд 11272, төрийн бус өмчийн сургуульд 2727, нийт 13999 багш ажиллаж байна.
31
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
№
0
32 2
Сургуулийн тоо
Үүнээс төрийн өмч
Бүлгийн тоо
Хүүхдийн тоо
3 ээлжтэй сургууль
Нийт ажилтан
Үндсэн багш
Улаанбаатар
263
9516
314915
0
20128
13999
Төрийн өмч
145
145
7525
275630
0
15866
11272
Төрийн бус өмч
118
-
1991
39285
4262
2727
Дүүрэг
1
Багануур
4
3
199
6543
451
295
2
Баянгол
48
20
1649
54046
3249
2430
3
Баянзүрх
59
32
2344
77335
4885
3391
4
Налайх
8
5
273
8256
625
381
5
Багахангай
1
1
30
726
57
32
6
Сонгинохайрхан
30
23
1558
55334
3134
2236
7
Сүхбаатар
47
26
1374
43138
3214
2193
8
Хан-Уул
40
18
1252
40596
2788
1840
9
Чингэлтэй
26
17
837
28941
1725
1201
Багануур дүүргийн Боловсролын хэлтэс
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс
Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс
Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс
НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
2016-2020
Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс
Багахангай дүүргийн Боловсролын хэлтэс
Налайх дүүргийн Боловсролын хэлтэс
Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс
33