МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
МОНГОЛ
1
МАЛЧИН
ДУГААРЫН ХӨТӨЧ НОХОЙ ЖИЛИЙН ЗУРХАЙ ШАР НОХОЙ ЖИЛ ХАМГИЙН ӨГӨӨЖТЭЙ, СЭТГЭЛ САНААГААР ТААЛАМЖТАЙ САЙХАН ӨНГӨРНӨ
34
ТӨРИЙН БОДЛОГО
Ахмадуудын тэтгэврийг нэмлээ Улсын онцгой комиссын “шуурхай бүлэг” орон нутагт ажиллаж байна Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо
ЗАЛУУ МАЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Цагийн хатууг давахад тань тусалъя
6 7 8 10
МЭРГЭЖИЛТНИЙ ҮГ Эрүүл бэлчээр-эрүүл мал-эрүүл хүнс-эрүүл монгол хүн 16
МАЛЧНЫ ЭРҮҮЛ МЭНД
Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ?
МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО
Хөнгөн аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх асуудалд
МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Мэндчилгээ
20
ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО
Үндэсний холбооны 2017 онд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд
27
Гадаад харилцаа
28
ЦАГААН САР
Цагаан сарын түүх, ёс заншил
32
ОРДООР НЬ ШИНЖЬЕ
48
ЗҮГ ГАРГАХ
Цагаан сарын шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах хийгээд түүний засал, хариулга
ТАНИН МЭДЭХҮЙ
Хөөрөгний талаар та юу мэдэх вэ
УРАН ЗОХИОЛ
20
Илүү гэр
ХОНИНЫ ЭЭЛЖ
25
Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг
МОНГОЛ ЁСОН
Алаг мэлхий өрөх тоглоомоор наадахуй
50 52 54 56 58
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ: О.ӨЛЗИЙБАДРАХ СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД Н.НОРОВ Нийтлэлийн бодлогын дарга Д.САМДАНЖАМЦ Монгол Улсын зөвлөх, гавьяат малзүйч Д.АЙЛТГҮЙ Монгол Улсын зөвлөх малзүйч П.БОЛОРМАА Профессор, доктор (Sc.D) малын эмч Д.МЯНГАНЦЭВЭЭН ХААУ-ны доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх малзүйч Н.БИЙЧЭЭ ХААУ-ны доктор Д.ГҮРБАЗАР ХААУ-НЫ ДОКТОР ЕРӨНХИЙ РЕДАКТОР: Ө.ЦОГТ-ЭРДЭНЭ СЭТГҮҮЛЧ: Н.АРИУНБИЛЭГ Ө.ХАТАНТУУЛ ДИЗАЙНЕР: Н.БЯМБАЦОГТ МЕНЕЖЕР: Э.ЭНХБАЯР 89190093 СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН: Д.ТУЯАДЭЛГЭР Санал хүсэлт авах утас: 98113143 Сэтгүүлийн хаяг: Монгол Улс, УБ хот Баянзүрх дүүрэг МХААХҮХ-ны төв байр 314 тоот Захиалга авах данс: ТӨРИЙН банк: 101400210861 Утас: 976-11-450277
Malchin_agency@yahoo.com facebook.com/mongolmalchin twitter.com/mglmalchin Эрхэм захиалагч ...............................................танд
Редакцийн зурвас
Төрийн бодлого
МАЛЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН
МАЛ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХАД БҮХ ТАЛЫН ОРОЛЦОО ЧУХАЛ ГЭДЭГТ САНАЛ НЭГДЛЭЭ
Малчдын улсын зөвлөгөөн “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” сэдвийн дор энэ оны 5 дугаар сарын 17-нд Төрийн ордонд болж өнгөрсөн. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, төр нийгэмдээ ажил үйлсээрээ үнэлэгдсэн, улс, аймаг, сумын аварга болон залуу малчид нийлсэн 850 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн малчид эртнээс уламжлагдаж ирсэн мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагаасаа бусадтайгаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, шийдлийн төлөө зөвлөлдсөн юм. Зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзориг нээж: “Мал аж ахуйн салбарын хөгжил, бүтээмжийн хөдөлгөгч хүч нь та бүхэн билээ. Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй эрхэлж, энэ
чиглэлийн арвин баялаг мэдлэг, туршлагаа харилцан солилцож байх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлснээр дотоодын хэрэглээг хангаж, экспортын хэмжээ өсөх боломж бүрдэж, улмаар малчдын орлого нэмэгдэн, мал аж ахуйн салбарын чадавх бэхжинэ” гэдгийг онцлон хэлсэн юм. Тэрээр Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлалт мал аж ахуйг зонхилон хөгжүүлж, эрчимжсэн аж ахуйг хот, суурин
МОНГОЛ
6
МАЛЧИН
орчимд болон тариалангийн бүсэд төрөлжүүлэн эрхлэх, хил зааг тогтоосон тодорхой бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэл явуулж, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг төлөвшүүлэн, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хүнс экспортлогч орон болгохын төлөө зорин ажиллаж байгаагаа Зөвлөгөөний нийт төлөөлөгчдөд хандан хэлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт манай улсын нийт ажиллах хүчний 53,9 хувь, аж ахуйн нэгжийн 54,1 хувь ажиллаж, 331 сумын 85 орчим хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн үйлдвэрлэл орон нутгийн тогтвортой хөгжлийн суурь болж байгааг харуулж байгаа юм. Мал аж ахуйн үйлдвэрлэл нь мянга мянган өрхийн амьжиргааны эх үүсвэр болж улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна. Тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхэнд 3.5 их наяд төгрөгт
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 10.3 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байна. Малын тоо 66,2 саяд хүрч, мал аж ахуйгаас 343,7 мянган тн мах, 891,5 сая литр сүү, 14,0 сая ширхэг арьс шир, 29,1 мянган тн ноос, 9,5 мянган тн ноолуур бэлтгэж байгаа нь чамлахааргүй амжилт бөгөөд цаашид улам ахиулж, салбарын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахыг Монгол Улсын нийт малчдад зөвлөгөөний төлөөлөгчдөөр дамжуулан уриалсан юм.
Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг өрнүүлж, мал эмнэлгийн болон мал үржлийн хавар, намрын технологит ажлуудыг орон даяар зохион байгуулж, 2018 онд шинээр “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” үндэсний хөтөлбөрийг тус тус батлуулан, хэрэгжүүлж байна. Цаашид мал аж ахуйн салбарын хөгжлийг улам эрчимжүүлэх зорилгоор “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”, “Монгол малчин”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих”, “Хоршоог хөгжүүлэх” зэрэг үндэсний хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулж, батлуулан хэрэгжүүлнэ гэдгийг салбарын сайд хэлсэн. 2017 оны Малчдын улсын зөвлөгөөнөөр малын эрүүл мэнд, монгол малын удам зүйг хамгаалах тухай асуудлуудыг авч хэлэлцсэний үр дүнд УИХ-аар Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлуулсан юм. Тэгвэл аливаа салбарын тогтвортой хөгжлийг чухалчлах болсон энэ цаг
үед 2018 оны улсын зөвлөгөөн малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг асуудалд төвлөрлөө. Тиймээс ч тус зөвлөгөөний үеэр Бэлчээрийн тухай хуулийн төслийг танилцуулж, малчдаас бэлчээр ашигласны төлбөр авах нь зүйтэй эсэх талаар малчдаас санал асуусан юм. Түүнчлэн малчны хотоос хэрэглэгчийн ширээ хүртэлх “хүнсний сүлжээ”-ний бүх үе шатанд чанарын шаардлага хангасан түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо сайтар бүрдэж чадаагүй байна. Бидэнд дотоодын болон бусад орны хэрэглэгчдийн байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага өсөж байгааг харгалзан, органик хүнс экспортлогч орон болох боломж бий. Тиймээс мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарч, малчин өрх бүр үндэсний үйлдвэрлэгчийн баталгааны тэмдгээ ашиглах хэрэгтэй гэдгийг
МОНГОЛ
7
МАЛЧИН
мэргэжлийн байгууллагын төлөөлөл хэлж байв. Малчдын орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, мэдээ мэдээллээр тогтмол хангах, дэд бүтэц бий болгох, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх гээд хөдөө, орон нутагт таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талын арга хэмжээ авах шаардлагатай байгааг малчид төр засгийнханд хандан илэрхийлсэн. Мал аж ахуйн салбарын хөгжил, бүтээмжийн хөдөлгөгч хүч нь малчид. Нөгөөтэйгүүр салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа туйлын чухал. Энэ ч утгаараа мал аж ахуйн салбарын үйл ажиллагаанд оролцогч талууд үүрэг, хариуцлагаа ухамсарлан, бүтээлч санаачилга, нэгдмэл санаа, зорилготой байж чадвал тулгамдаж буй бэрхшээлүүдийг даван туулж, хөгжих болно гэдэгт Малчдын улсын зөвлөгөөний төлөөлөгчид санал нэг байсан юм.
Төрийн бодлого МАЛЫН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН МАЛЫН ҮРЖҮҮЛЭГ, ТЕХНОЛОГИЙН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ
ХҮНС ЭКСПОРТЛОГЧ ОРОН БОЛОХОД УЛС ДАЯАР ӨРНӨЖ БУЙ ЖИЛИЙН АЖИЛ ҮР ДҮНГЭЭ ӨГНӨ
Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон мал үржүүлэг технологийн ажил, үйлчилгээний жилийн ажил улс орон даяар хэрэгжиж эхэлсэн. Уг жилийн нээлт болгож, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзориг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт, Дэд сайд Ж.Сауле Дорнод аймагт, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат Дундговь аймагт тус тус ажиллан, мал эмнэлгийн ажил үйлчилгээний хувийн нэгжүүдэд вакцин, био бэлдмэлийн дээж гардуулсан. Мөн малчны хотонд очиж мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх
арга хэмжээг хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцан, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрынханд цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өгсөн юм. Тодруулбал, ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг орон нутагт ажиллах үеэрээ малын халдварт, гоц халдварт, малаас хүнд дамжин халдварлах өвчний гаралт, тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдсэн. Үүний дагуу, 6 дугаар сарын 19-ний байдлаар 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 418,4 мянган сэг зэмийг устгаж, 14,5 тонн халдваргүйжүүлэлтийн бэлдмэлээр 12 сая м2 талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна. Одоогоор Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Увс, Хэнтий аймагт сэг зэм устгалын ажил үргэлжилж байгаа. Шүлхий өвчнөөс сэргийлэх II ээлжийн 4 сая тун вакцинаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Улаанбаатар гэсэн 15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Улсын хэмжээнд 6 дугаар сарын 19-ний байдлаар 2018 оны хаврын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын явц дунджаар 83,6 хувьтай явагдаж байна. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний
календарчлагдсан төлөвлөгөөний дагуу, шүлхий, гахайн сонгомол мялзан, шувууны тахал зэрэг халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил шувтарч, одоо тандалт шинжилгээ хийж байна. Хонь, ямааны цэцэг, бог малын мялзан өвчний дархлаажуулалтыг энэ оны 7, 8 дугаар сард, шүлхий өвчнөөс урьдчилсан сэргийлэх вакциныг 10 дугаар сард дахин хийхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Мал, амьтны шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор угаалгын ажлыг 6-8 сард, туулгалт, үхрийн арьсны гуур, эктопаразит, дотор шимэгчлэгчийн үзлэг, шинжилгээ, боловсруулалтыг тус тус 9, 10 дугаар сард, өвөлжөө, хаваржаа, хот бууцны ариутгал, халдваргүйжүүлэлтийг 9 дүгээр сард, нохойн туулгалтыг 10 дугаар сард дахин хийхээр төлөвлөж байна. Засгийн газар улс орны эдийн засгийн тулгуур салбар болсон мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах, хүн ардаа баталгаатай, чанартай хүнсээр хангаж улмаар гадаад улс орнуудын эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд улс орон даяар өрнөж буй мал сүргээ болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, мал үржүүлэг, технологийн жилийн ажил үр дүнгээ өгч байна.
ХХААХҮЯ-НЫ САЙД Б.БАТЗОРИГИЙН УРИАЛГА УИХ-аас баталсан “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газраас санаачлан жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд “Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ”-г улс орон даяар эхлүүлсэн. 2017 оны байдлаар малын тоо 66,2 саяд
МОНГОЛ
хүрч, энэ жил 22 сая төл хүлээн авах төлөвтэй байна. Бид өнөөдөр өсөн нэмэгдэж буй мал, сүргийнхээ үр шимийг хангалттай хэмжээнд хүртэх ёстой. Тиймээс малчдад мал сүргээ өвчний эрсдэлгүй өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэхэд дэмжлэг үзүүлэх, малчдынхаа ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээнд аймаг, орон нутгийн төр захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, малчид та бүхэн идэвх санаачилгатай оролцож, хариуцлагатай ажиллахыг уриалж байна.
8
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
МАЛ ЭМНЭЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЦАГ ХУГАЦААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ 1 сар №
Өвчний нэр
2 сар
3 сар
4 сар
5 сар
6 сар
7 сар
8 сар
9 сар
10 сар
11 сар
12 сар
1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
1
Боом
2
Дотрын халдварт хордлого
3
Цусан халдвар
4
Бруцеллёз
5
Шөвөг яр
6
ДХХ, энтеробактериоз
7
Сохор догол
8
Дуут хавдар
9
Галзуу
10 Колибактериоз, иж балнад
11 Адууны томуу
12 Тэмээний томуу
13 Листериоз
14 Шувууны томуу
15 Шувууны тахал
16 Гахайн ёлом Гахайн цусан халдварт, иж 17 балнад 18 Вируст/ Энзоот зулбах
19 Сахуу
20 Тугалын иж балнад
21 Шувууны цусан халдварт
ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ 21 Гахайн сонгомол мялзан
22 Хонь, ямааны цэцэг
23 Шувууны тахал
24 Шүлхий
25 Бог малын мялзан
26 Óãààëãà
27 Òóóëãàëò
¯õðèéí àðüñíû ãóóðûí ¿çëýã, 28 áîëîâñðóóëàëò
ШИМЭГЧТЭХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
29
Ýêòîïàðàçèòûí ¿çëýã, áîëîâñðóóëàëò
30
Өвөлжөө, хаваржаа, хот бууцны ариутгал, халдваргүйжүүлэлт
31 Нохойн туулгалт 32
Дотор шимэгчлэгчийн үзлэг, шинжилгээ, боловсруулалт
Энэхүү мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний цаг хугацааны үлгэрчилсэн төлөвлөгөөг үйлдвэрлэгч, худалдан авагч, гүйцэтгэгч нь дагаж мөрдөнө
Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хугацаа
Вакцины дараах мониторинг хийх хугацаа
МОНГОЛ
9
МАЛЧИН
Тандалт шинжилгээ хийх хугацаа
Б.БАТЗОРИГ:
САЛБАРЫН ХӨГЖИЛД ҮСРЭЛТ БОЛОХ БОДЛОГЫН АЛХМУУДАА ЗОРИГТОЙ ХИЙНЭ
МОНГОЛ 10
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой салбарын бодлогын асуудлаар ярилцлаа.
-Танай салбарынхны хамгийн их ажилтай улирал эхэлж байна. Тариа ногоогоо тарих, төл малаа хүлээж авах гээд ид ажлын үе. Та сайдын хувиар цаг үеийн ажлуудад анхаарал хандуулахаас гадна бодлогын асуудлуудад түлхүү анхаарч байгаа гэж харагддаг. Хэд хэдэн шинэ хууль УИХ-аар батлуулснаас түрүүчээсээ хэрэгжиж байна?
- Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Манай салбар мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр, хүнсний гээд дөрвөн салбарыг нэгтгэсэн маш том салбар. Салбарын хувьд бодлого, зорилго маш тодорхой. УИХ-аас салбарын бодлогыг тодорхойлсон. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг УИХ-аас батлан гаргасан. Бодлого тодорхой учраас салбарын сайдын хувьд эдгээр бодлогод тулгуурлан зорилгоо дэвшүүлсэн. Салбарын зорилгоо хэдхэн өгүүлбэрээр хэлэх юм бол Монгол Улс бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, газар тариалангийн бүсээ тогтоосон, газар тариалангийн бүс, төв суурин газраа түшиглэн эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэлээ сэргээсэн, гурван сая иргэнээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангасан, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх явдал юм. Эцэст нь экспортоо нэмэгдүүлнэ. Экспорт ярихаар бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, өрсөлдөх
чадвар яригдаж таардаг. Тийм учраас салбарын суурь болох хоёр хуулийг өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-аар батлуулсан. Энэ оны зургаадугаар сараас хэрэгжиж эхэлсэн. -Эдгээр шинэ хуулиудыг мөрдөж эхлэх хугацааг хагас жилээр хойш татан нарийн зааж өгснийг бодоход бэлтгэл ажил их байсан болов уу?
-Энэ хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газар гэж агентлаг шинээр байгуулж байна. Аймгуудад Мал эмнэлгийн газар, сумдад мал эмнэлгийн тасаг байгуулагдана. Ингэснээр малын эрүүл мэндийн хяналтын тогтолцоо бүрдэнэ. Өнгөрсөн хугацаанд бид малын өвчин гарсан хойно сандарч тэмцдэг байсан бол цаашид малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг болох юм. Үүний тулд хэд хэдэн ажлыг төлөвлөж байна. Юуны өмнө Монгол Улс дотоодоо малын вакцин үйлдвэрлэдэг болъё гэдэг зорилт тавин Унгар улсын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Биокомбинатыг өргөтгөх гэж байна. Ингэснээр жилдээ 5-10 сая шингэн вакцин, мөн 15-25 сая хуурай вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр шугамтай, шинжилгээний лаборатори бүхий өргөтгөлийг барих юм. Тендерийг Унгарын тал зарлаж байгаа ба бүтээн байгуулалтын ажил нь мөн зургаадугаар сараас эхлэхээр төлөвлөж байна. Мөн вакциныг дотооддоо үйлдвэрлэхээс гадна үйлдвэрлэж чадахгүй вакцинаа нэг л улсаас импортоор авдаг байхаар шийдвэрлэж байна. Энэ МОНГОЛ 11
МАЛЧИН
нь ОХУ байх юм. Мал эмнэлгийн албыг бэхжүүлж, малын эмийн хэрэглээнийхяналтыг бий болгосноор хүнсний аюулгүй байдлын хяналт бүрэн хангагдана. Хүн амын хүнсний аюулгүй байдал хангагдахаас гадна энэ нь мах, малын гаралтай түүхий эдээ экспортод гаргах бололцоо нэмэгдүүлж байгаа юм. -Эрүүл баталгаатай махаар хүн амаа хангаад зогсохгүй экспортод гаргах бололцоог нэмэгдүүлнэ гэлээ. Энэ талаар олон жил ярьж байгаа шүү дээ. Энэ удаад чухам ямар бололцоо харагдаж байна вэ?
МОНГОЛ УЛС 67 САЯ ТОЛГОЙ МАЛТАЙ, ЭНЭ ЖИЛ 22 САЯ ТОЛГОЙ ТӨЛ ХҮЛЭЭЖ АВНА. ҮНДСЭНДЭЭ 80 САЯ ГАРУЙ ТОЛГОЙ МАЛТАЙ БОЛОХ ЮМ. БИД ЖИЛДЭЭ 10 САЯ ОРЧМЫГ НЬ ХҮНСЭНДЭЭ ХЭРЭГЛЭДЭГ. ЖИЛДЭЭ МӨН 10 САЯЫГ ЭКСПОРТЛООД БАЙХ БОЛОМЖ, НӨӨЦ БИЙ. Экспорт ярихад малын эрүүл мэндээс гадна гааль, хилийн тарифын асуудал давхар хөндөгддөг. Хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай энэ асуудлыг ярилцаж байна. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр энэ асуудал, тэр дундаа хөдөө аж
ХХААХҮЯ
ахуйн бүтээгдэхүүний хил, гааль, тарифын асуудал яригдсан. Чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлаар хоёр тал ажлын хэсгийн түвшинд хэлэлцэж байна. Монголын талд ашигтай байх юм бол чөлөөт худалдааны гэрээг хийх боломжтой. Монголын зах зээл жижиг, бид ердөө гурван сая хүн амтай. Тэгэхээр энэ зах зээл дээр манай аж ахуйн нэгжүүд хэчнээн хичээгээд чармайгаад томрох бололцоо бага. Экспорт гэж яриад байгаагийн учир тэр юм. Урд талд маань 1.4 тэрбум хүн амтай, хойд талд маань 15 сая хүн амтай том зах зээл байна. Энэ зах зээлд гарахын тулд бид бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Бид экспорт гэхээр хөдөө аж ахуйд мах л яриад байгаа юм. Мах экспортын бүтээгдэхүүн мөн. Гэхдээ бид бас сэтгэлгээний өөрчлөлтүүд хийх шаардлагатай байгаа юм. Манай малчид, үйлдвэрлэгчид мах экспортод гаргана гэхээр намар баахан бэлтгэл хийгээд, өвөл нь том хөргөгчинд хадгалахыг бодоод байна. Энэ ойлголт ер нь хоцрогдсон байна. Урд хөрш маань л гэхэд өдөр болгон мах авья, гэхдээ өдөр болгон шинэ мах авья
гэж байгаа юм. Одоо бид махыг дулааны аргаар боловсруулаад түүхийгээр нь гаргаж байгаа юм. Уг нь бид тэр махаа ангилаад ялгах юм бол өнөөдөр гурван ам.доллараар зарж байгаа махаа 10 ам.доллараар зарах боломж байгаа юм. Дээрээс нь бид гурилаа экспортлох боломж байна. Төмс, хүнсний ногоо, ноос, ноолуур, ноолууран бүтээгдэхүүн гээд бидэнд маш их баялаг байгаа. -Бид байгаа нөөцтэйгээ харьцуулахад бага ашиг олж буй нь үнэн. Мал аж ахуй л гэхэд тоон толгойгоор хөөцөлдөж ирсэн. Цаашид үүнийг өөрчлөхөд юу хэрэгтэй вэ?
- Бидэнд одоо 66 сая мал байна. Энэ хангалттай гэдгийг малчид ч өөрсдөө хэлэх боллоо.Тийм болохоор л малынхаа үүлдэр угсааг сайжруулья, нэгж малаас авах ашиг шимээ нэмэгдүүлье гэдэгт бүгд санаа нийлж байна. Мөн бидэнд 1.5 сая га газар тариалангийн талбай байна. Га талбайгаас авах ургацаа, га-гаас хүртэх ашиг шимээ нэмэгдүүлье гэж зорьж байна. Энэ талбай дээрээ бид зөв таримлаа тариад экспортлох боломж байгаа. Олон жил бид байгалийн эрхшээл, ган гачигаас МОНГОЛ 12
МАЛЧИН
болж ургац алдсан. Гэхдээ ургаж алдахгүй байх боломж бий. Тэр нь усалгаатай газар тариалан. Бид 80 мянган га талбайд усалгаатай газар тариаланг хөгжүүлэх зорилго тавьснаас энэ жил 10 мянган га-д усалгаатай талбайд тариалалт хийх юм. Тэгэхээр энэ салбарыг удирдаж байгаа хүний хувьд жаахан зоригтойхон ажиллая, зоригтой шийдвэрүүд гаргая, олон жил гацаад байгаа ажлуудыг ажил хэрэг болгоё л гэж зорьж байгаа юм. -Мэдээж улстөр, бизнесийн ашиг сонирхол аливаа зүйлийг гацаагч гол хүчин зүйл болдог. Танай салбарт ч бас л энэ байдал ажиглагддаг зүйл. Зоригтой байна гэсний тань цаана ухрахгүй гэсэн санаа цухалзаж байна гэж ажиглалаа.Танд дарамт шахалт үзүүлэх ч юм уу няцаах гэсэн оролдлого гарч байна уу?
- Асуудал юунаас болж гацаад байгаа тухайд бол янз бүрийн л учир шалтгаантай байх. Гэхдээ таны хэлж байгааг үгүйсгэх аргагүй. Хэрээс хэтэрсэн улстөржилт хөгжилд ямар их саад тушаа болдогийг бүгдээрээ хангалттай харлаа. Одоо жаахан зоригтой зорилготой байя. Мэдээж ажил явуулахад саад бэрхшээл
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
гаралгүй яахав. Миний хувьд нэг их жижиг сажиг саадыг том зорилгынхоо өмнө авчраад сүржигнээд байхшаардлагагүй гэж боддог. Том зорилготой хүнд ямар ч асуудал шийдэж болохуйцсанагддаг. Ийм том салбарыг хариуцаж ажиллаж байгаагийн хувьд надад нэг л итгэл үнэмшил байна. Хөгжих ёстой, өөрчлөгдөх ёстой, дэлхийтэй хөл нийлүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшил. Тийм учраас салбарын хөгжилд үсрэлт болох бодлогын алхмуудыг хийчих юмсан гэж зорьж байна. Энэ бол зөвхөн миний хувийн зорилго бишулс орны зорилго учраас нададхойш суух эрх байхгүй ээ. -Тэдгээр зоригтой шийдвэрүүдээс ойрын үед хэрэгжих нь юу байх бол?
- Жишээ нь газар тариалангийн хувьд газар тариалангийн бүс нутгаа зарлая гэж олон жил ярьсан. Үүнийг зориглож хийж чаддаггүй, улс төр нөлөөлдөг байсан. Тэгвэл одоо зарлая. Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Увс аймгийн зарим сумд, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим сумдыг газар тариалангийн бүс нутаг гэж тогтоохоор болж байна.
-Газар тариалангийн бүсээ зарлачихаар тэр хавийн малтай иргэдэд ямар асуудал тулгарах вэ?
-Газар тариалангийн бүсээ зарлаж байгаа нь тэр бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжинө л гэсэн үг. Тариалангийн бүс тодорхой болохоор аяндаа малын тоо, толгойд хязгаарлалт хийгээд эхэлнэ. Малчид ч бас үүнийг ойлгож байгаа. Малчдын хүсээд байгаа нэг ажил нь Бэлчээрийн тухай хуультай болох. Хөдөө, орон нутгаар малчид, иргэдтэй уулзаад явахаар бэлчээрийн асуудал хүнд болж байгааг хэлдэг. Малын тоо толгой 66 саяд хүрсэн. Одоо энэ маань хангалттай. Цаашид малаа тоонд биш чанарт нь анхаарья. Үүлдэр угсааг нь сайжруулья гэж. Үүнтэй холбогдуулаад бэлчээрийн хууль шаардлагатай юм байна гээд яаман дээр хэлэлцүүлэг хийж, үүндээ малчдын саналыг авч байгаа. Бэлчээрийн тухай хууль гараад мөрдөгдөөд эхэлбэл малын хөлийн татвартай байя гэдгийг ярьж байгаа. Малын хөлийн татварыг бий болговол малчид тоо, толгойд биш таваарлаг чанарт анхаарч эхэлнэ. Харин малын хөлийн татвар нь орон нутагт үлддэг, малын үүлдэр угсааг сайжруулах, худаг ус МОНГОЛ 13
МАЛЧИН
гаргах, бэлчээрээ хамгаалахад нь эргүүлээд зарцуулдаг байя гэсэн концепци бүхий хуулийн төслийг боловсруулж байна. Мөн энэ хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна. -Газар тариалангийн бүс, малын бэлчээрийн нутаг гэдгийг хэрхэн яаж зааглах вэ. Тариаланч, малчдын дуунд үүсдэг маргаан цэгцрэх болов уу. Ер нь газар тариалангийн бүсийг бэлчээрээс яаж тусгаарладаг юм бол?
-Газар тариалангийн газруудаа төсвийн хөрөнгөөр зурвасжуулж, ирэх жилээс ойжуулж эхлэх юм. Ойн зурвас татна, газар тариалангийн бүс нутгаа хашаажуулна гэж ярьсаар удсан. Энэ жил ямар ч байсан газар тариалангийн бүс нутгаа ойжуулах ажлаа эхлүүлнэ. Тодорхой хэмжээний төсөв зарцуулж, ТЭЗҮийг нь хийнэ. Бид хөрснөөсөө ургацаа авдаг боловч хөрсөө хамгаалах ажил сүүлийн жилүүдэд хийгдээгүй. Энэ ажлыг мөн яаралтай эхлүүлнэ. Хөрс хамгаалах олон арга бий. Техник, технологи ч ашиглана. Мөн сэлгээнд нь зөв ургамал тарих ёстой. Түрүүн хэлсэнчлэн газар тариалангийн бүсээ бий болгоодүүнийгээ
ХХААХҮЯ
түшиглэн эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлнэ гэж. Эрчимжсэн мал аж ахуй хөгжвөл сэлгээнд нь бид малын тэжээлийн ургамал тарих боломжтой. Тэгэхээр зөв ургамлаа сэлгэвэл хөрс өөрөө нөхөгдөж байдаг, өөрөө үржил шимээ хадгалж байдаг. Манай хөгшчүүл “Атар газар эмэмшиж байхад 40-50 см зузаан бор хүрэн шороон хөрстэй байсан гэж. Одоо тэр үржил шимтэй хөрс 15-20 см болсон байна” гэж ярьдаг. Тэгэхээр бид хөрсөө хамгаалах маш чухал. Тэгээд зөв үр тариалах, сортын шинэчлэл хийх ёстой. Энэ жил зориг гарган 6000 гаруй тонн элит улаан буудайн үр ОХУ-аас оруулж ирж байна. Энэ нь үрийн шинэчлэл хийж байгаа ажлын эхлэл. Дараа дараагийн жилдээ үргэлжлүүлнэ. -Танай яамны бодлогод багтдаг нэг салбар нь үйлдвэрлэл. Энэ онд Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөр өмнөх хөтөлбөрүүдээс юугаар онцлог юм бэ?
-Манай салбарт олон хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр. Энэ нь 21 аймагт 100 үйлдвэр байгуулна, тэдгээр нь аймаг бүрийн онцлогт тохирсон байна гэсэн үзэл баримтлал юм. Уг хөтөлбөрийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх 3.7 их наяд төгрөг шаардагдана. Улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалт, гадны зээл, тусламж, мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг үүнд татах замаар эх үүсвэрийг бүрдүүлнэ. Ирэх жилийн улсын төсөвт тодорхой эх үүсвэр тусгагдаж байгаа. Салбарын гол зорилго бол үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар иргэдээ ажилтай, орлоготой болгох явдал. Зөвхөн “21:100” хөтөлбөрөөс гадна ажлын байр нэмэгдүүлэхэд бусад хөтөлбөрүүд ч үр нөлөөгөө өгнө. Тухайлбал,
МАЛЧДЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ, МАЛЧДЫГ ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНДАА ХАУСТАЙ АМЬДРАХ ЗЭРГИЙГ ДЭМЖСЭН “ШИНЭ ЗУУНЫ МАЛЧИН, “ШИНЭ ЗУУНЫ ХӨДӨӨ” ЗЭРЭГ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ЯАМНААС БОЛОВСРУУЛААД ЗАСГИЙН ГАЗРААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА. БИД ХҮНДЭЭ Ч БАС АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЁСТОЙ. МОНГОЛ УЛС 168 МЯНГАН МАЛЧИН ӨРХ, 350 МЯНГА ГАРУЙ МАЛЧИНТАЙ. ТЭДНИЙ НИЙГМИЙН АСУУДЛЫГ ДАВХАР АНХААРНА ГЭСЭН ҮГ.
“Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд 3600 ажлын байр шинээр бий болох тооцоо бий. Монгол Улс 27 сая толгой ямаатай. Жилдээ 9400 тонн ноолуур самнаж бэлтгэдэг ч харамсалтай нь 90 хувийг нь түүхийгээр угаагаад гаргаж байна. Энэ бол төрийн бодлого, бидний зорилго биш. Төрийн бодлого бол нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал. Ноолуурыг угаах, самнах, сүлжих, ээрэх, тэгээд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байна. Үүнийг дагаад ажлын байр бий болно, иргэд орлоготой болно. Энэ хүрээнд бид 400 тэрбум төгрөг гаргаж байна. Ноолуурын үйлдвэр байгуулах дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжинэ. Эргэлтийн хөрөнгө техник, тоног төхөөрөмж шинэчлэхэд нь дэмжлэг олгоно. Мөн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үзүүлэхээр төлөвлөж байгаа. Ер нь 500 орчим тэрбум төгрөгийг зарцуулж, “Ноос, ноолуур хөгжлийн сан” байгуулах зорилт тавьж байгаа. МОНГОЛ 14
МАЛЧИН
-“Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт тусгасан 100 үйлдвэрийг ямар тооцоо, судалгаанд үндэслэсэн бэ?
-Судалгаа, тооцоо хийсний үндсэн дээр уг хөтөлбөрийг баталсан. Аль аймаг ямар мал олонтой юм бэ, ямар үйлдвэрлэл явуулахад тохиромжтой юм бэ, үр ашиг нь юу байх вэ гээд. Жишээ нь Баянхонгор аймаг ямаа олонтой. Тэгэхээр ноолуур бэлтгэх, угаах, самнах, ээрэх үйлдвэрүүд байж болж байна. Архангай, Өвөрхангай аймаг хонь ихтэй учраас махны чиглэлийн үйлдвэр, ноос угаах үйлдвэр тохиромжтой гэх зэргээр бус нутаг, аймаг бүрийн онцлогт суурилсан байх юм. Мөн хуучин үйлдвэрүүдээ сэргээн дэмжинэ. Түүнчлэн зөвхөн малаа яриад байх биш, малчид, фермерүүдийнхээ нийгмийн асуудлыг бас шийдэх ёстой. Өнөөдөр хориннэгдүгээр зуун гарчихаад байхад нүхэн жорлонтой, малаа дагаад л явж байгаа. Тэгэхээр малчдыг бас орон сууцжуулах, малчдыг өвөлжөө, хаваржаандаа хаустай амьдрах зэргийг дэмжсэн “Шинэ зууны малчин, “Шинэ зууны хөдөө” зэрэг хөтөлбөрүүдийг яамнаасболовсруулаад Засгийн газраар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. . Бид хүндээ ч бас анхаарал хандуулах ёстой. Монгол Улс 168 мянган малчин өрх, 350 мянга гаруй малчинтай. Тэдний нийгмийн асуудлыг давхар анхаарна гэсэн үг. -Эдгээр хөтөлбөр, ажлууд, үүнд зарцуулах мөнгөний үр дүн хэзээнээс гарч эхлэх бол?
-Монголын нийт ажилллах хүчний 51.8 хувь ньманай хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний салбарт ажиллаж байна. ДНБ-ний 31 хувийг манай салбар үйлдвэрлэж байна. Монгол Улсыг хоолтой ундтай, ажилтай байлгах салбар нь манай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний салбар юм. Хамгийн олон
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
ажлын байр бий болгож байна. Манай салбарын үр дүн хурдан гардаг онцлогтой. -Өнөөдрийг хүртэл зах зээл, хөгжлөө дагаад хот руу чиглэсэн нүүдэл эрчимтэй өрнөлөө. “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр ч юм уу, хөдөөгийнхний нийгмийн асуудлыг шийдэх бодлого, хөтөлбөрүүд хөдөө рүү тэлэх, татагдах гэх мэт нийгмийн ямар үр нөлөө авчрах бол?
-Ерэн оноос хойш хөдөөнөөс хот руу төвлөрөл явлаа. Одоо харин харьцангуй өөр болж байна. Газар тариалан эрхэлье, мал аж ахуй дээр гарья, фермер эрхэлье гээд хотоос хөдөө рүү чиглэсэн урсгал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Над дээр хүмүүс орж ирж уулздаг. “Олон жилийн өмнө хөдөөнөөс ороод ирсэн. Эхнэр хүүхдээ дагуулаад, малаа зараад ирсэн. Хотод ирээд ганц сайхан машин авлаа, машин маань эвдрээд дууслаа. Одоо нас маань явчихлаа, одоо чаддаг ажлаа хийе ээ. Сайд минь дэмжээд өгөөч ээ. Жаахан дэмжлэг хэрэгтэй байна. Орон нутагтаа очихоор нүүр халуун юм. Таван ханатай гэр, тодорхой тооны мал олгож өгөөч” гэх хүн ч таарч байна. Харин үүн дээр төрийн зөв дэмжлэг хэрэгтэй. Бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж, энэ хүрээндээ Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргатай уулзаж хотоос хөдөө рүү чиглэсэн урсгалыг дэмжих талаар санал солилцсон. Хотоос хөдөө рүү гарахад тодорхой зардлыг нь хотоос гаргадаг, орон нутагтаа очиход нь аймгийн удирдлагууд тосоод авчихдаг. Тодорхой хэмжээнд бэлчээр шийдээд өгчихдөг. Дээрээс нь яам тодорхой тооны мал шийдээд өгчихдөг байж болмоор байна. Ганцхан мал биш, газар тариалан эрхэлье гэсэн залуучууд ч олон байгаа. Тариа тарья, жимс, жимсгэнэ тарья, мах сүүний чиглэлийн ферм эрхэлье гэсэн саналууд ирдэг. Төрөөс үүнийг хөдөлмөр болгож, зөв дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ ажлуудыг зоригтой эхлүүлье гэж байгаа юм. Аливаа ажил эхлүүлэхэд сайн муу янз бүрийн
хэл ам дагалддаг. Үүнээс айх юм алга. Ялангуяа энэ салбарт олон жил гацсан ажлуудыг зоригтой хийе. Төр нь төр шиг байя, тэгээд хувийн хэвшлээ дэмжье. Иргэдээ ажилтай, орлоготой болгоё гэсэн байр сууринаас хандаж байна. -Хувийн хэвшлийнхний санал санаачилга, төрийн бодлого, зорилго аль аль нь нэг зүйл дээр ихээхэн гацдаг. Тэр хөрөнгө мөнгө, санхүүжилт. Жижиг, дунд үйлдвэрийг дэжмих сан байдаг ч тэр нь хангалттай дэмжлэг болж чаддаггүй шүү дээ?
-Өнөөдөр манай яаманд иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн үйлдвэрлэлийн 1000 гаруй санал, нийтдээ нэг их наяд төгрөгийн зээл, санхүүжилтийн хүсэлт байна.Энэ юуг хэлж байна вэ гэхээр монголчууд юм хийхийг хүсч байна, энэ Засгийн газрыг дэмжих болов уу гэж найдаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг боловсруулж байгаа. Энэ эх үүсвэр нь иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилгоор олгогдож байгаа зээл. Эдийн засаг хямралтай, төсөв мөнгө хэмжээтэй байгаа болохоор өнөө жилийн хувьд 70 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Дараа, МОНГОЛ 15
МАЛЧИН
дараагийн жилд энэ эх үүсвэрээ нэмэх ёстой. Бид Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д удахгүй өргөн барихаар бэлтгэж байгаа. Уг хуулиар Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого хариуцсан агентлаг байгуулахаар төсөлд тусгаж байна. Хамгийн гол нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа зээлийн хүртээмжийг нэмэгдүүлье гэсэн бодлогыг тусгаж байгаа. Дээрээс нь 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 1% болгоё. Тэгээд ямар аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэгч гэх юм бэ гэдгээ шинэчилье гэж ярьж байна. Хөгжлөө дагаад үйлдвэрлэл томорч байхад “жижгээрээ” байгаад байх юм уу гэдэг асуудал гарч байна. Цаашдаа томорч, хөгжмөөр байна. Маш олон ажлууд хийх хэрэгтэй байна. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулмаар байна Монгол Улсынхаа иргэдийн 80 хувийг чинээлэг дундаж давхарга, дундаж орлоготой болгомоор байна. Хэрэв иргэд орлоготой байх юм бол улстөржөөд байхгүй, хоорондоо хэрэлдээд байхгүй, урдах урдах ажлаа хийгээд хөгжлийн төлөө хамтдаа зүтгэнэ шүү дээ. Ярилцсан З.Боргилмаа
ХХААХҮЯ
ДАЯН ДЭЛХИЙН ТОГТВОРТОЙ МАЛ АХУЙН ХӨТӨЛБӨРИЙН ОЛОН ТАЛТ ТҮНШҮҮДИЙН 8 ДУГААР УУЛЗАЛТ
34 ОРНЫ МАЛ АЖ АХУЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТАВАН ӨДРИЙН ТУРШ АМЖИЛТТАЙ ЧУУЛЛАА
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр хамтран “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт” Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж, дэлхий нийт нэг зүгт таван өдөр анхаарлаа хандууллаа. Энэ удаагийн 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг давхардсан тоогоор 500 гаруй мэргэжлийн хүмүүс оролцсон юм. Олон улсын хурлын Зочид, төлөөлөгчид даян дэлхийн түвшинд,
Берлиний ногоон долоо хоног болон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн 23 дугаар их хурлаар тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ДДМААХ-ийн оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэнэ. Бүс нутгийн болон үндэсний түвшинд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бэлчээрийн мал аж ахуйн оруулах хувь нэмэр, ач холбогдол, байгаль орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зэрэг асуудлыг нухацтай хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэхээр чуулав. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр хурлын Зочид, төлөөлөгчдөд танилцуулсан бөгөөд уг олон улсын арга хэмжээг хүндэтгэн, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөдөө аж ахуйн
МОНГОЛ 16
МАЛЧИН
байнгын хорооны дарга Л.ЭлдэвОчир ирсэн. Даян дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид оролцсон олон улсын хурлыг нээж, ХХААХҮЯны сайд Б.Батзориг үг хэлэхдээ: “Өнөөдөр дэлхий даяар ядуурал, өлсгөлөнг бууруулах нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд тогтвортой хөгжлийн зайлшгүй шаардлага тулгарсан. Ирэх 30 жилд мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ 70 орчим хувиар нэмэгдэх хандлагатай байна. Иймээс дэлхий нийтээрээ мал аж ахуйн салбарын тогтвортой үйлдвэрлэл, өсөлтийг бий болгон түүний байгалийн нөөцийн үр бүтээмжтэй ашиглалтыг дэмжихэд чиглэж байна. Энэ удаагийн хурлаар нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа улс орнуудын цаг уур, бэлчээр, байгалийн нөөц, экосистемийн онцлогт тохирсон мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
тогтвортой нэмэгдүүлэхэд Монгол Улсын байр суурийг та бүхэнтэй хуваалцан, олон чухал хамтын шийдвэрт хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэдгийг онцолсон юм. Уулзалтын үеэр явагдсан хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд малын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөц ашиглалт, амьжиргаа ба эдийн засаг, хүнс тэжээл гэсэн дөрвөн үндсэн сэдвээр өрнөсөн. Тухайлбал, малын эрүүл мэнд, тавлаг байдал асуудлын хүрээнд мал эрүүлжүүлэх ажлыг чанартай явуулж, хил дамнан гардаг малын халдварт өвчний дэгдэлтийг бууруулахын тулд хөрш улсуудтайгаа хамтран ажиллах нь зүйтэй гэж даян дэлхийн мал аж ахуйн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд үзэж байна. Мөн малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, олон төрлийн амин дэмээр баялаг шинэхэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэх дадлыг хэвшүүлэхийн тулд олон нийтийг мэдлэг, мэдээлэлжүүлэх хэрэгтэй байна гэж хүнсний салбарынхан дүгнэсэн. Мал аж ахуйн салбар нь өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Тиймээс тогтвортой мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжсэнээр хүн амын амьжиргаа сайжирч, эдийн засаг өснө гэдэгт олон улсын уулзалтад оролцсон төлөөлөгчид санал нэг байлаа. Монголчуудын тухайд олон зуун мянган жилийн турш мал аж ахуйгаа эрхлэх арга ухаан, байгаль дэлхий, мал сүргээ даган нүүдэллэж ирсэн. Умард Азийн өндөрлөг эх газар нь хур тунадас багатай, өвөл нь хүйтэн, зун нь халуун, гадаргын усан хангамжаар дутмаг бүс нутагт хамаардаг. Манай улсын бэлчээрийн хөрс нь нимгэн, эмзэг, ургамал нь тачир, сийрэг болохоор урт хугацааны туршид тогтвортой ашиглах хамгийн зүй зохистой арга зам нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй гэж олон улс үздэг. Нэн ялангуяа бүс нутгийн эрс тэс уур амьсгал, тал хээр нутгийн эмзэг экосистемд тэсвэр хатуужилтай, дахин давтагдашгүй онцгой чадвар бүхий таван хошуу малтай гэдгийг онцолсон юм.
МАЛ АЖ АХУЙН САЛБАР НЬ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД НӨЛӨӨЛЖ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ НЬ ЭРГЭЭД МАЛ АЖ АХУЙН САЛБАРТАА ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА. ТЭР ДУНДАА МАЛЧДЫН АМЬЖИРГААНД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ЮМ. УЛС ОРОН БҮР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГАА БОЛОВЧ ҮР ДҮН НЬ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ. ТИЙМЭЭС МАЛ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨЛЛИЙГ ТОДОРХОЙЛОХЫН ТУЛД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЖ, ТҮҮНИЙ ҮР ДҮНД СУУРИЛЖ, БҮС НУТГИЙНХАА ОНЦЛОГТ ТОХИРСОН СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГЫНХАН ҮЗЭЖ БАЙНА.
МОНГОЛ 17
МАЛЧИН
Мал аж ахуйн салбарын уур амьсгалын дасан зохицох арга хэмжээ гэдэгт мал аж ахуйн салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, малын тоо толгойг бэлчээрийн даац, тэжээлийн нөөцтэй уялдуулан зохицуулах, урамшуулал, нөхөн олговрын тогтолцоог бүрдүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн бүтээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ авах, уур амьсгалын өөрчлөлтөд бэлчээрийн мал аж ахуйн өртөх байдлыг бууруулах, дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, дархлаа бий болгох зэрэг арга хэмжээ багтаж байгаа юм. Азийн орнуудад тэр дундаа Монгол, Казахстан, Киргиз, Тажикстан зэрэг улсуудад бэлчээрийн доройтол нэмэгдэж, малчид, тариаланчдын хооронд үл ойлголцол үүсдэг зэрэг нийтлэг асуудал тулгамдаж байна. Нөгөө талаар малын тоогоо өсгөх нь богино хугацаанд малчдад ашигтай байж болох ч урт хугацаанд бүтээмж буурч, тэр хэрээр малчдын орлого багасах эрсдэлтэй. Тиймээс бэлчээрийн тухай эрх зүйн цогц орчныг бий болгож, хоршооллыг
ХХААХҮЯ
хөгжүүлэн, байгальд ээлтэй бөгөөд тогтвортой, үр ашигтай мал аж ахуйг бодлогоор дэмжих нь чухал гэж даян дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид үзэж байна. Үүний дотор ноосны урамшууллыг кг тутамд тооцож олгохын оронд чанартай түүхий эд нийлүүлсэн малчныг урамшуулдаг байх нь эдийн засгийн үр ашигтай хөшүүрэг бөгөөд тооноос чанартай шилжих Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох нэг жишээ гэдгийг онцолсон. Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас малын эрүүл мэндийг хамгаалах, үүлдэр угсааг сайжруулах, тодорхой бүс нутаг эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бодлого баримталж байгааг сайшааж байгаагаа энэ дашрамд илэрхийллээ. Ийнхүү таван өдрийн турш чуулсны эцэст Даян дэлхийн тогтвортой мал ахуйн салбарын үйлдвэрлэл семинарын олон талын оролцоог сайжруулах, сайн шийдэл, тэргүүн туршлагыг олж тодорхойлоход хамтын ажиллагаа
чухал болох, хөтөлбөрийнхөө үйл ажиллагаанд технологийн дэвшил ашиглаж, гишүүн байгууллагуудтайгаа мэдээлэл солилцон, бусдын туршлагаас суралцах нь чухал гэдгийг дуу нэгтэйгээр уриалсан. Монгол Улсын мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд байнгын хамтын ажиллагаагаар дэмжиж байдаг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөрийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Мерси кор, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн хандивлагчид, гишүүн олон улсын төлөөлөгчид зэрэг талуудад талархал илэрхийлье. Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага
МОНГОЛ 18
МАЛЧИН
зэрэг олон улсын байгууллага, улс орнуудын Засгийн газар, Засгийн газар хоорондын байгууллага, хандивлагчид, иргэний нийгэм, сургалт, судалгааны институц зэрэг дэлхий даяар 104 гишүүн байгууллагатай. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад, ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох, хариуцлагатай хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, хуурай газрын экосистемийг хамгаалах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг зорилт тусгагдсан байдаг. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь уг хөтөлбөрийн гол зорилго юм. Энэ ч үүднээс хүнсний болон тэжээлийн аюулгүй байдлыг хангах, малчид, фермерүүдийн амьжиргааг дэмжих, тэдэнд эдийн засгийн боломж олгох, байгалийн нөөцийг зохистой ашиглах дадалд сургахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
“МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА "Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт" энэ оны 5 дугаар сарын 14-ний өдөр "Нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих бодлого" сэдэвт бүс нутгийн форумыг ХХААХҮЯ гардан зохион байгууллаа. Энэ өдөр Монголын нүүдлийн мал аж ахуйн онцлог, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шаардлага, учирч буй саад бэрхшээл, боломжийн талаар тайлбарлан таниулж, ХХААХҮЯнаас боловсруулсан “Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г даян
дэлхийн тогтвортой мал аж ахуйн төлөөлөгчдөд танилцуулсан юм. “Бэлчээрийн тогтвортой менежмент бүхий эдийн засгийн үр ашигтай, хүнсний аюулгүй байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулсан бүх талын хамтын ажиллагаа, оролцоог хангасан Монгол Улсын мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор уг төлөвлөгөөг боловсруулсан” гэв. Энэхүү зорилгыг хангахын тулд 5 зорилт бүхий 30 гаруй арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
“БЭЛЧЭЭРИЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ 1 ДҮГЭЭР ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД: • Бэлчээрийн төлбөрөөр бүрдүүлсэн “Тогтвортой мал аж ахуйн сан”-г орон нутагт бий болгох • Инноваци, технологийг хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх • Мэдээллийн систем хөгжүүлэх, түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөшгих системийг хөгжүүлэх
МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ 2 ДУГААР ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД: • Зорилтот зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох • Түүхий эд боловсруулах хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, анхан шатны боловсруулалтыг орон нутагт хийх
МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД, МАЛЫН ҮРЖИЛ, СЕЛЕКЦИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ 3 ДУГААР ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД: • Малын өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвшил болгох • Бүс нутагт тохирсон малыг төрөлжүүлэн өсгөх, үржүүлэг селекцийн ажлыг зорилтот эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах • Монгол малын генетик нөөцийг худалдааны эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх
ХӨДӨӨГИЙН НИЙГМИЙН ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ 4 ДҮГЭЭР ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД: • Орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах • Залуу боловсон хүчин орон нутагт ажиллах явдлыг урамшуулах • Малчид, залуу малчдад зориулсан сургалтыг үзүүлэх сургалт, туршлага судлах зэрэг дадлагажих сургалтын хэлбэрээр зохион байгуулах
ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОРОЛЦООГ ДЭЭШЛҮҮЛЭХ 5 ДУГААР ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД: • МАА-н салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд түгээн сурталчлах • МАА-н экстэйншиний үйлчилгээг оролцогч талуудад тулгуурлан хүргэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх
Ийнхүү үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулсны дараа Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх, бусад гишүүн байгууллагатай холбож өгөх боломжтой гэдгээ илэрхийллээ.
МОНГОЛ 19
МАЛЧИН
ХХААХҮЯ
МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ЗАСГИЙН ГАЗРААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
У
ЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН ЛАБОРАТОРИ, ЭМИЙН СОРИЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН УЛСЫН ЛАБОРАТОРИ, “БИОКОМБИНАТ” УҮГЫГ МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯАНД АЖИЛЛУУЛАХААР БОЛОВ. МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВИЙГ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХАРЬЯАНД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ШИЙДВЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗАР 2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ГАРГАЛАА.
2018 оны 5 дугаар сарын 16-нд Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, нэр бүхий аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан 7 аймаг, 60 сум, 113 багийг тариалангийн бүс нутгаар тогтоолоо. Ийнхүү Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Архангай, Булган аймагт газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоосноор энэ бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашлаад малын үүлдэр угсааг сайжруулах боломж бүрдэж байгаа юм. Одоогоор газар тариалангийн бүс нутгийг тогтоосонтой холбогдуулан ойн зурвас татах, хашаажуулах ажил хийж байна.
МОНГОЛ 20
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
2016 онд Монгол Улсын Засгийн газраас "Мах, сүүний анхдугаар аян"-ыг шинээр эхлүүлж, “Атрын-III аян”-ыг үргэлжлүүлэх тогтоол гарсан байдаг. Эдгээр аяны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ХХААХҮЯ ажиллаж байна. "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд 5 зорилт бүхий 50 ажил хийхээр төлөвлөсөн юм. Эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх, тэжээлийн тариалан, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах, мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, мах, сүүний боловсруулах салбарыг хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодитой ажлууд хийж байна.
МОНГОЛ 21
МАЛЧИН
ХХААХҮЯ
Засгийн газрын 2018 оны 1 дүгээр 31-ний хуралдаанаар ”Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр, энэ хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг баталлаа. 21 аймагт 100 хөнгөн үйлдвэр байгуулах зорилт бүхий хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар Баян-Өлгийд малын тэжээл, хатгамлын, Хөвсгөлд хуурай сүүний, Дархан-Уулд шингэн бордооны үйлдвэр шинээр байгуулагдаж үйл ажиллагаа эхэлсэн. Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, ГовьАлтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Булган, Дархан-Уул аймагт хуурай сүүний үйлдвэрийн барилгын ажил дуусаад байна. Мөн Баянхонгор аймагт ЖДҮ-ийн инкубатор төвийг ашиглалтад оруулж, Төв аймгийн нутаг Говь ХК, Гоёо ХХК хамтран анхан шатны цогцолбор үйлдвэрийг байгуулах шав тавьсан. Увс, Орхон, ГовьАлтай аймагт мал төхөөрөх үйлдвэрийн барилгын ажлыг эхэлж, Өвөрхангай аймагт шинээр мах боловсруулах үйлдвэр байгуулан ажиллаж байна.
МОНГОЛ 22
МАЛЧИН
2018 оны 2 дугаар сард Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг баталсан. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Одоогоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуурын үйлдвэрүүдийг санхжүүжүүлж эхэлсэн юм. Мөн бүх талуудын оролцоог хангасан “Ноолуурын улсын зөвлөгөөн”, БНХАУ-ын ӨМӨЗОны Баяннуур хотод болсон “МонголБНХАУ-ын ноолуурын форум”ын үеэр салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн боломжийн талаар ярилцаж, нэгдсэн ойлголцолд хүрэх алхмууд хийж байна.
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
2018 оны 1 дүгээр сард “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд нь мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан, нөхцөлийг хязгаарлах, эрүүлжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Мөн малын өвчнөөр тайван, эрүүл байдлаа дотоод, гадаадад баталгаажуулан хадгалах, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлохыг зорин ажиллаж байгаа юм.
Малын тоо толгойн өсөлт, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамжтай уялдуулан малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумаас үржлийн бус бог малыг экспортод гаргахыг зөвшөөрсөн. Манай улс дотоодын хэрэгцээндээ дунджаар 11 сая гаруй толгой мал хэрэглэдэг судалгаа бий. Гэхдээ малын генетик нөөцийг алдагдуулахгүйгээр зургаан сая гаруй мал экспортлох боломжтой юм.
Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудтай нийцүүлэх зорилгоор татварын хоёрдахь шатны шинэчлэл хийхийг зорьж байгаа юм. Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор жилийн 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн / өөрийн хүсэлтээр e баримтын кассын системд холбогдсон нөхцөлд/ борлуулалтын орлогоос нэг хувь, 1.5 тэрбум төгрөгөөс доош бол 10 хувь /ашгаас авах хэмжээ ба үүнээс буцаалт 9 хувь/-ийн татвар авах бодлого боловсруулж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
МОНГОЛ
23 МАЛЧИН
Манай улс дотоодын хэрэгцээндээ дунджаар 11 сая гаруй толгой мал хэрэглэдэг судалгаа бий. Гэхдээ малын генетик нөөцийг алдагдуулахгүйгээр зургаан сая гаруй мал экспортлох боломжтой юм.
ХХААХҮЯ
МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЗОРИУЛСАН ХУУЛИЙН ХЯЛБАРШУУЛСАН ГАРЫН АВЛАГА МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ БҮРТГЭХ • Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн эрх • Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд /сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт/ малаа бүртгүүлэх; • Малчин өрх үндэсний үйлдвэрлэгчээр холбогдох журмын дагуу бүртгүүлж, гэрчилгээ, баталгааны тэмдэг авах, хэрэглэх; • Малчны мэргэжлийн үнэмлэх, тэмдгийг холбогдох журмын дагуу авах, хэрэглэх; • Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх, түгээн дэлгэрүүлэх.
• Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн үүрэг • Малыг холбогдох журам, зааврын дагуу ялган тэмдэглэх, сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн нэгдсэн бүртгэлд хамруулах; • Малчин өрх мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг өрхийн баталгааны тэмдгийг хэрэглэн баталгаажуулах; • Үржлийн малын удам гарвалийн гэрчилгээ болон шилжилт хөдөлгөөний тодорхойлолтыг сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгаас авах; • Малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, малаа даатгалд хамруулах, малаа барьцаалж зээл авах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн “малын бүртгэл”-ийг үндэслэх тул малаа бүртгэлжүүлэлтэд хамруулах, шилжилт хөдөлгөөнийг мэдээлэх.
МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ АШИГЛАХ • Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн эрх • Бэлчээр, ус, хужир марааг зохистой ашиглах; • Генетик нөөц ашигласны үр шимийг хүртэх; • Баталгаажсан цөм сүргээс үржлийн мал бойжуулах, борлуулах; • Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс нутагт зөвшөөрөгдсөн малын төрөл, үүлдэр, омгоос хээлтүүлэгч сонгон үржилд ашиглах; • Үйлчилгээний нэгжийг сонгон мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ авах.
• Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн үүрэг • Тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн үүлдэр, омгийн мал, хээлтүүлэгчийг ашиглах; • Малыг сонгон үржүүлэхдээ ашиг шимийн чиглэлийг дур мэдэн өөрчлөхгүй байх; • Эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр үүлдрийн малыг сайжруулагчаар ашиглахгүй байх; • Үр болон хөврөлийг мэргэжлийн байгууллагын хяналтан дор ашиглах; • Мал сүрэгт үзлэг, ангилалтыг технологийн зохистой хугацаанд жил бүр хийлгэх; • Үржлийн малын удам гарвалийн гэрчилгээ болон шилжилт хөдөлгөөний тодорхойлолтыг сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгаас авах.
ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа: Энэ хуулийг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ 24
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ • Тоо, тархалтын хувьд доройтолд орсон, устаж мөхөж болзошгүй байдалд хүрсэн малын төрөл, зүйлийг тусгайлан хамгаалж, үржүүлэх арга хэмжээ авч, удам гарвал нь тодорхой, стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгч бойжуулж, зах зээлд борлуулсан бол урамшуулал авах
МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ • Баталгаажсан үүлдэр, омгийн малыг нутагшсан болон уугуул орчинд нь үржүүлж хамгаалах, малын үүлдэрлэг байдлыг алдагдуулахгүй байх; • Өвөлжих, хаваржих бэлчээрийн малд зориулж, хадлан тэжээл бэлтгэх, ус, хашаа байраар хангах; • Эрчимжсэн мал аж ахуйн малд ашиг шимийн чиглэл, биологийн онцлогт тохирсон арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологи мөрдөх, малыг өлдөөхгүй байх, аюулгүй нөхцөлөөр хангах; • Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг технологийн зохистой хугацаанд үйлчилгээний нэгжээр гүйцэтгүүлэх, үйлчилгээнд малаа бүрэн хамруулж, мал барьж туслах зэрэг шаардлагатай нөхцөлөөр хангах.
МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ
УЛСЫН ТӨСВӨӨС
ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС
• Малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, үндэсний генийн санг бүрдүүлэх, ажиллуулах; • Малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх; • Төрийн өмчийн цөм сүрэг бүрдүүлэх, үржлийн малд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, гойд ашиг шимт сайжруулагч малыг шалгаруулах, улсын бүртгэл, үржлийн дэвтэр хөтлөх; • Малд удам зүйн үнэлгээ хийх; • Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн бодит өсөлт бий болгох биотехнологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх; • Хязгаарлагдмал нөөц, тархац, ашиглалттай, үл давтагдах өвөрмөц үнэ цэнэ бүхий малыг хамгаалах; • Мал, үржүүлгийн бүтээгдэхүүн, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийх.
• Батлагдсан үүлдэр, омгийн малын генетик нөөцийн биологийн ашигт шинж чанарыг бататгах, үржлийн ажлын ололтыг хянан баталгаажуулах, цөм сүргийг сайжруулах арга хэмжээний зардал; • Малын бэлчээрийг сайжруулах, хадлан, тэжээл бэлтгэх, усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээний зардал; • Тоо, тархалтын хувьд доройтолд орсон, устаж мөхөж болзошгүй байдалд хүрсэн малын төрөл, зүйлийг тусгайлан хамгаалж, үржүүлэх арга хэмжээ авч, удам гарвал нь тодорхой, стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгч бойжуулж, зах зээлд борлуулсан малчин, мал бүхий этгээд, үйлчилгээний нэгжид үзүүлэх дэмжлэг, урамшуулал • Өсвөр хээлтүүлэгчийг сонгох, ялган суурилж, үржлийн нас хүртэл бойжуулах зардал; • Малын генетик нөөцийн сурталчилгааны зардал; • Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийг сургах, дадлагажуулах арга хэмжээ зохион байгуулах, мэдээллээр хангах, малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг баримтжуулан бүртгэх, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээний зардал.
МОНГОЛ 25
МАЛЧИН
МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭД • Малыг хувийн дугаараар ялган тэмдэглэх зардал • Нутагшсан үүлдрийг хянан баталгаажуулах зардал • Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ үзүүлсэн үйлчилгээний төлбөр; • Үржлийн малын удам гарвалийн гэрчилгээний үнэ • Малын шилжилт хөдөлгөөний тодорхойлолт олгосны хураамж • Зохиомол хээлтүүлгийн үйлчилгээний төлбөр • Мал хамгаалах үүргээр хүлээсэн арга хэмжээний зардал • Малын биологийн ба аж ахуйн ашигтай шинж чанарыг бататган сайжруулах, цөм сүрэг бүрдүүлэх, шилж үржүүлэх арга хэмжээний зардал.
ХХААХҮЯ МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД
МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ МАЛ, АМЬТНЫ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХЭД ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ, ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХҮЛЭЭХ ҮҮРЭГ • Мал, амьтны хашаа, байрны эрүүл ахуй, ариун цэврийг сахих • Малын эмчийн зааварчилгааны дагуу өвөлжөө, хаваржаа болон эрчимжсэн мал аж ахуйн байрны ойр орчимд мал, амьтны сэг зэм, биологийн хаягдал устгах зориулалтын цэг барьж ашиглах • Хашаа, байрны ойр орчимд болон ашиглаж байгаа бэлчээрт гамшгаас бусад тохиолдолд мал хорогдсон бол мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах • Хот, суурин газарт мал, амьтан маллаж байгаа иргэн нь нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулахгүй байх • Мөн мал, амьтнаа ялган тэмдэглэж, мал, амьтны шилжилт хөдөлгөөний талаар бүртгэл хөтөлж байх • Мал, амьтныг нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах зорилгоор сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авах • Өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруйд үзлэг хийлгэн тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх Тээвэрлэж, тууварлаж, унаж, эдэлж яваа мал, амьтныг хяналтын цэгт үзлэг хийлгэх, лабораторийн шинжилгээнд хамруулах зэрэг үйл ажиллагаанаас гарах зардлыг иргэн, хуулийн этгээд хариуцна. • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад товлосон хугацаанд мал, амьтныг бэлэн байлгаж, бүрэн хамруулах • Дархлаажуулалтын үед мал, амьтныг барьж бэхлэн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээний улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зааснаас бусад зардлыг иргэн, хуулийн этгээд гаргана. Хэрэв мал, амьтнаа тогтоосон хугацаанд дархлаажуулалтад хамруулаагүйгээс бусдад хохирол учирсан бол, уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг мал, амьтан өмчлөгч хариуцна.
МОНГОЛ 26
МАЛЧИН
• Мал, амьтны халдварт өвчингүй, тайван бүс, нутагт байгаа мал, амьтан өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь холбогдох заавар, зөвлөмжийн дагуу шинжилгээнд тогтмол хамруулах • Мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар мал, амьтан хорогдсон тохиолдолд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл мал эмнэлгийн тасагт 12 цагийн дотор мэдэгдэх • Мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар мал, амьтан хорогдсон тохиолдолд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ойролцоо малчдад мэдэгдэх • Өвчний сэжигтэй мал, амьтныг сүргээс тусгаарлахад зориулан хашаа, байр бэлтгэх, тусгаарлан маллах, арчлах • Малын эмчийн заавар, зөвлөмжийг биелүүлэх • Сум, дүүргийн шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үед төлөвлөгөөнд тусгагдсан шимэгчтэх өвчинд мэдрэмтгий мал, амьтныг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс тогтоосон хугацаанд бэлэн байлгаж, бүрэн хамруулах • Малчин, амьтан маллагч нь мал, амьтныг өдөр тутам ажиглах, өвчилсөн, гэмтсэн үед анхны тусламж үзүүлж, сонгосон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэх НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХАД ХҮЛЭЭХ ҮҮРЭГ • Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь жоргүй олгохоор зөвшөөрөгдсөн эм хэрэглэхдээ малын эмчээс зөвлөгөө, зааварчилгаа авах • Жороор олгох мал, амьтны эмийг дур мэдэн хэрэглэсэн бол тухайн хот айл, эрчимжсэн аж ахуйгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх эрхийг гурван сараар хязгаарлах • Малын эмч, эсхүл малчин мал, амьтны эмчилгээнд хэрэглэсэн эмийн нэр, огноо, хэрэглэсэн тун, хэмжээний талаархи мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн бүртгэлийн дэвтэрт тухай бүр тэмдэглэж, баримтжуулах
Бэлчээр - Ногоон Алт
БЭЛЧЭЭРИЙН ХҮРЭЛЦЭЭ ХАНГАМЖ МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НЯМ-ОЧИРЫН ГАНХУЯГ-ТАЙ ЯРИЛЦЛАА.
Малчдын өмнө тулгамдаад байгаа ямар асуудал байна вэ?
- Нэгэнтээ “хил, хэл, мал гуравтайгаа байсан цагт Монгол улс баян бөгөөд туурга тусгаар байж чадна” хэмээн Төрийн соёрхолт зохиолч З.Дорж агсан хэлсэн нь бий. Гэвч өнөөдөр энэ гурав маань бүрэн бүтэн байж чадаж байгаа билүү. Тухайлбал уул уурхай гэж хөөрцөглөөд монгол малаа ч хуучин зуунд “гээгдүүлээд” иржээ. Хэдийгээр шинжлэх ухаан, технологи, мэдээллийн үсрэнгүй хөгжил биднийг яаруулах ч эх орны баялаг болсон малаа орхигдуулж боломгүй. Монгол мал нь урт хугацааны байгалийн шалгарал, шигшилт, сонголтын үр дүнд бий болсон Төв Азийн эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэн давж,
МОНГОЛ 27
дан байгалийн бэлчээрт дулдуйдан амьдарч, өсөн үржих, мах сүү мэтийн экологийн цэвэр бүтээгдэхүүн өгөх биологи, экологийн онцгой шинжийг өөртөө хадгалсан байдгийг эрдэмтэд онцолдог. За тэгээд экологийн цэвэр бүтээгдэхүүн болох малын мах, сүүнээс эхлээд малын ялгадсаар нь ч бордогдсон хөрсний үржил шим, өвс ургамлын гарц ч нэмэгддэг болохыг амьдрал харуулсан. Эх болсон газар шороогоо хайрлан хамгаалж, үр шимийг нь үе уламжлан хүртэж, амьдрал ахуйгаа мөнхөд тэтгэж байх нь аливаа улс үндэстний оршин байхын гол утга учир юм. Малын тоо өсөж байгаа боловч малчдын амьжиргаа төдийлөн сайжрахгүй, орлого нь нэмэгдэхгүй байна.
МАЛЧИН
Бэлчээр - Ногоон Алт
Зураг 1: Бэлчээрийн төлөв байдал
“СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС ҮЗЭХЭД БЭЛЧЭЭР НУТГИЙН 65 ХУВЬ УНАГАН ТӨЛӨВ БАЙДЛААСАА ӨӨРЧЛӨГДӨЖ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР ДОРОЙТОЖ БҮТЭЭМЖ БУУРСАН” БАЙГАА НЬ НОТЛОГДЛОО. Бэлчээрийн бүтээмжийн бууралтыг дагаад нэг малаас авах ашиг шим багасаж, бие давжаарсан. Мөн нэг малаас авах ашиг шим сүүлийн 50 жилд буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал улсын дунджаар 1961 онд борлуулсан үхрийн амьдын жин 248 кг, оны эхний нэг үнээнээс үйлдвэрлэх сүү 344 литр байсан бол 1991 онд эдгээр үзүүлэлт 245 кг, 323 литр болж буурсан. 1991 оноос хойш малын ашиг шимийн үзүүлэлтийг хэмжиж, бүртгэхээ ч больсон байна. Малчин хүний хөдөлмөр нэмэгдэж халаасанд ордог орлого нь нэмэгдэхгүй, дундаж наслалт богино хэвээр л байна. Өөрөөр хэлбэл малчид үнэтэй юмаа өөрсдөө үнэгүйдүүлээд
байгаад гол учир байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 1 малаас олдог байсан орлого, ашгаа өнөөдөр 2-3 малаас олж байх жишээтэй. Би Увс, Баянхонгор аймгийн Өндөрхангай, Богд сумын малчидтай уулзаж ярилцаж үзсэн. Тэд “зах зээл дээр мал нь борлуулалтгүй болж түүхий эдийн үнэ улам л унаад байна. Өнөөдөр 700 малтай өрх хоол унд, хувцас хэрэглэлээ л дөнгөн данган залгуулж байгаа. Банкинд хуримтлалтай малчин өрх гарын арван хуруунаас хэтрэхгүйдээ” гэж хуучилж байсан. Гэтэл бэлчээрийн даац бүх бүс нутагт хэтрэлттэй байсаар байгаа төдийгүй чанар бүтээмж нь буурсаар л байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн амин цэг болох малчин өрхийн түвшинд шинэ хөрөнгө оруулалт, шинэ бүтээл, шинэ шийдэл байхгүйн улмаас бид хямралд ороод байна. Гэтэл бид чадаж байсан зүйлээ аль хэдийн мартжээ. Төрийн бодлого маань ч байгаа оноогүй хэвээр. Мал эдийн засгийн эргэлтэнд орж өгөхгүй байна. Малчид зудаас үлдсэн хэдийгээ хэдэн жил хуруу хумсаа хуйхлан байж өсгөж аваад
МОНГОЛ 28
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
Зураг 2: Аймаг тус бүрийн бэлчээрийн даац
зарж борлуулах гэтэл худалдаж авах зах зээл нь байхгүй. Яагаад гэхлээр малчин бүр борлуулах малтай болж зах зээлд илүүдэл бий болсон байна. Малын эрүүл мэнд, сүргийн бүтцийн асуудал, тасралтгүй бэлтгэн нийлүүлэх тогтолцоо бүрдээгүй зэргээс шалтгаалаад гадаад улсад гаргаж чадахгүй байгаа. Ингээд ихэнх малчид банкны зээлийн өрийн дарамтад байсаар байна. Малчдын эрх ашиг хөндөгдсөөр байна. Биднийг орон нутагт ажиллах явцад малчдын эрх ашгийг хохироож байгаа маш олон жишээ байлаа. Тухайлбал засгийн газраас 30 сая га-д уул уурхайн лиценз олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Завхан аймгийн хэмжээнд 143 лиценз олгох хүсэлт ирсэн бол Говь-Алтай аймагт зарим сумдын нийт бэлчээрийн 50%-д нь лиценз олгогдсон байх жишээтэй. Бэлчээр ашиглах гэрээ яагаад чухал гэж?
- Дархан хүний алх, дөшийг нь хураагаад авчихвал амь зуулгаа хэрхэн яаж залгуулах билээ. Түүнтэй адил малчин хүн хэдий банкны МОНГОЛ 29
мал маллаж байгаа ч гэсэн бэлчээр нь эрүүл соргог байвал буянт малаа будаа тариа шиг өсгөөд өр зээлээ дарах боломжтой. Тэгэхлээр бэлчээр нутаг эрүүл соргог бас биднийх гэсэн албан файзтай байвал буянт малаа өсгөх боломж олдоно. Мөн лиценз нэрээр бусдад луйвардуулахгүй болж байгаа юм. Бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, одоогийн ашиглалтын нөлөөг тодорхойлж үнэлэх, цаашид доройтох эрсдэл байгаа эсэх, хэрвээ доройтсон бол хэрхэн сэргээн сайжруулах, хамгаалж үлдэх боломжуудыг малчдад түгээх хүрээнд Ус цаг уур орчны шинжилгээний газарт бэлчээрийн төлөв байдлын мэдээлэл үйлчилгээ болон Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газарт бэлчээрийн сэргэх чадамжид суурилсан төлөвлөлт, ашиглалтын арга ажиллагааг хөгжүүлж байна. Орон нутагт фото зургийн аргаар бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийг хянах хялбар арга зүйг сүүлийн жилүүдэд нэвтрүүлж байгаа. Мөн дундын бэлчээрээ хамтран
МАЛЧИН
Бэлчээр - Ногоон Алт
МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛТЭЙГЭЭР 18 АЙМГИЙН 186 СУМАНД 63,5 МЯНГАН МАЛЧИН ӨРХ, 1362 БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХЭСЭГ, БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРЖЭЭ.
ашигладаг нутаг нэгтэй малчдын хамтын зохион байгуулалт болох хэсэг, бүлгийн улирлын бэлчээр бүрт мониторингийн цэгийг байршуулан ургамлын аж ахуйн бүлгийн түвшин дэх бүрхэцийн мэдээллийг тогтоож байна. Өнөөгийн байдлаар тухайн мэдээллээр бэлчээрийн төлөв байдлын одоогийн түвшин төдийгүй бэлчээр ашиглалтын одоогийн горим, ачааллыг цааш хэвээр нь үргэлжлүүлэх эсвэл даруй өөрчлөх шаардлагатай эсэхийг тодорхойлдог түвшинд хүрээд байна. Энэ бүх ажлыг цаашид хэн хариуцан зохион байгуулах вэ?
- Бэлчээр ашиглах гэрээгээр дамжуулан малчдын эрх ашгийг хамгаалах, бэлчээрийн зохистой ашиглалтыг хөгжүүлэх, малчдын малыг бэлтгэх, үйлдвэртэй гэрээ байгуулах, төлбөр тооцоог барагдуулах зэрэг зохион байгуулалтын ажлыг малчдын байгууллага хэрэгжүүлж байна. Дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчид хэсэг, бүлгээрээ нэгдэн нийлж холбоо болон хоршоо байгуулсан. Дээрх ажлыг малчдын байгууллага зохион байгуулсан нь зарим нэг зардлыг хэмнэхийн зэрэгцээ шуурхай байдлыг хангаж төр, үйлдвэр, малчдыг холбох гүүр болж өгсөн юм. Өнөөдрийн байдлаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн
холбооны гишүүнчлэлтэйгээр 18 аймгийн 186 суманд 63,5 мянган малчин өрх 1362 Бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлгийн зохион байгуулалтанд орж бэлчээрийн зохистой менежментийг хамтын хүчээр бий болгож орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хэсэг бүлгийн үйл ажиллагааг дэмжих 87 бизнесийн болон хадгаламж зээлийн хоршоо, 133 бэлчээр ашиглагчдын холбоо тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Баялаг-Өлзий, Жинст мөрөн, Сор кашмер, Алтай кашмер, Монгол нэхмэл, Уужин, Гоёо, Блю скай, Снөүфийлдс, Туяа, ЕСВ, Капродоро, Кашмер холдин, Ноос-Ирээдүй, Эрдэнэт хивс, Дархан нэхий, Саян-Уул, Мах маркет, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг малын гаралтай түүхий эдийг боловсруулах үндэсний үйлдвэрүүд , мэргэжлийн холбоод малчдын байгууллагатай жилд 1-2 удаа уулзалт хийж түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулах, урьдчилгаа төлбөрийг шийдвэрлэх зэргээр хамтран ажиллаж байна. Иймээс бэлчээрийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйн шинэ тогтолцоог хөгжүүлэх малчдын байгууллагууд Монгол улсад хэдийн бий болж хөгжиж байна гэж үзэж болно.
МОНГОЛ 30
МАЛЧИН
Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо
ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ЭЭЛЖИТ V ХУРАЛ ХУРАЛДЛАА
М
онголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо Удирдах зөвлөлийн ээлжит V хурлаа 2018 оны 03-р сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Хурлаар 2017 оны үйл ажиллагааны дүн, 2018 оны төлөвлөгөөний тухай илтгэл, Үндэсний холбооны VIII их хурлын тов, хэлэлцэх асуудал, оролцох төлөөлөгчдийн тоог тогтоох тухай танилцуулга, саналыг Дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, 2017 оны санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, 2018 оны төсвийн төслийг Санхүү аж ахуйн хэлтсийн дарга
МОНГОЛ 31
Х.Энхбаатар, Үндэсний холбооны дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл, ач холбогдол, холбооны барилгад хийсэн засварын тухай мэдээллийг Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин, Хяналтын зөвлөлийн мэдээллийг хяналтын зөвлөлийн гишүүн З.Оюунтуяа нар тус тус танилцуулж хэлэлцүүлэв. Дээрх мэдээллүүдтэй холбогдон гарсан саналыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргаж 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, санхүүгийн төсвийг батлав.
МАЛЧИН
Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо
ТББ-УУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСӨЛД ҮНДЭСНИЙ ХОЛБОО ШАЛГАРЛАА
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Монголд үр дүнтэй, бизнес гишүүнчлэлтэй байгууллагуудыг хөгжүүлэх 20172019” төсөлд манай Үндэсний холбоо шалгарлаа. Үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, Гадаад харилцааны мэргэжилтэн Д.Бямбацэрэн нар төслийн зөвлөх багийнхантай уулзаж төслийн хугацаанд Үндэсний холбооны Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн дунд шатны үнэлгээг хийлгэх талаар хүсэлт тавилаа. Төслийн багийнхантай 3 удаагийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан ба төслийн зөвлөх багаас тавьсан хүсэлтийн дагуу гишүүн хоршоодын төлөөлөлтэй уулзах уулзалтыг 2018 оны 01-р сарын 17ны өдөр 20 хоршоологчдын бүрэлдэхүүнтэй зохион байгуулав.
АДРА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ Үндэсний холбоо “Адра” олон улсын байгууллагын захиалгаар “Хоршооны анхан шатны ойлголт” сэдэвт сургалтыг 2018 оны 1-р сарын 09, 10-ны өдрүүдэд, “ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн болон маркетингийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг 1-р сарын 17-19-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа. Дээрх 2 сургалтанд тус төсөлд хамрагдсан СХД, ХУД, СБД-ийн нийт 51 бүлгийн ахлагч, бүлгийн гишүүд хамрагдсан ба сургалтыг Үндэсний холбооны зөвлөх Д.Батмөнх, Хоршооны хөгжийн хэлтсийн дарга Ө.Ганбаатар, мэргэжилтэн Д.Индраа нар хариуцан явуулав.
МОНГОЛ 32
МАЛЧИН
ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Үндэсний холбоо “Өрхийн тариалан эрхлэлтийг дэмжих төв”-тэй хамтран “Хүлэмжинд хүнсний нарийн ногоо тариалах орчин үеийн арга технологи” сэдэвт сургалтыг 2 удаа буюу 01-р сарын 23-24-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Каритас Чех төслийн 20 хоршоологчдод, 01-р сарын 26-27-ны өдрүүдэд Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Архангай, Говь-Алтай, Архангай зэрэг аймгуудын 13 хоршоологчид, нийт 33 хүнийг хамруулж зохион байгуулав. Сургалтаар Өвлийн хүлэмж барих арга зүй, ургац нэмэгдүүлэх арга технологи, хүнсний ногооны нэр төрлийг олшруулах боломж ба зах зээлд нийлүүлэх арга зам зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгож, дадлага ажил хийсэн нь онцлог байлаа.
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
ХЭНТИЙ АЙМАГТ ХОРШООНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХОРШООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХУРАЛД ОРОЛЦОЖ ИЛТГЭЛ ТАВИВ
Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын захиалгаар тус аймагт үйл ажиллагаа явуулж буй ХАА-н чиглэлийн хоршоодод зориулсан “Хоршоо, хоршооны засаглал” сэдэвт сургалт Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2018 оны 1-р сарын 30-ны өдөр амжилттай зохиогдож өнгөрлөө. Оролцогчдын хоршооны тухай өмнөх мэдлэгийг сэргээн сануулж бататган, хоршооны онцлог, мөн чанар, зарчим, засаглал, түүний онцлог, гишүүдийг идэвхжүүлэх арга зам, хоршоо тогтвортой үйл ажиллагаа явуулахад анхаарах болон хоршоог үнэлэхэд анхаарах асуудлууд зэргийг оролцооны арга дээр тулгуурлан сургалтаа явуулав. Сургалтанд нийт 37 хоршоологч хамрагдсан байна.
ХАА-Н МАРКЕТИНГ ТӨСЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Үндэсний холбоо Азийн Фермерүүдийн холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Даян дэлхийн хүнс хөдөө аж ахуйн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжсэн ХАА-н маркетинг төслийн үр дүнгийн талаарх олон талын оролцоотой Зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 03-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад ХХААХҮЯ, төслийн нэгж, техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ИНБ-уудын төлөөлөл, төсөл хэрэгжсэн 5 аймгийн 15 сумын үр шим хүртэгч нийт 35 хүн оролцов. Уулзалтаас гарсан зөвлөмж, тайланг Азийн фермерүүдийн холбоонд хүргүүлсэн байна.
МОНГОЛ 33
МАЛЧИН
Ази номхон далайн бүсийн Хоршооллын хөгжлийн хурал 2018 оны 02-р сарын 27-28-ны өдрүүдэд Шри Ланка улсын Коломбо хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурлаар бүс нутгийн түвшинд хоршооллын хөдөлгөөнд тулгамдаж байгаа асуудлууд болон ололт амжилтын талаар хэлэлцсэн юм. Хуралд тус бүс нутгаас сонгогдсон төлөөлөгчдөөс гадна эрдэмтэд, судлаачид, төрийн болон хоршооллын хөдөлгөөнийг дэмжигч донор байгууллагуудын төлөөлөл зэрэг 100 орчим хүн оролцсон байна. Үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа тус хуралд оролцон Монголын ХАА-н хоршооллын хөдөлгөөний хөгжил, Олон улсын сургалтанд хамрагдахын үр нөлөө зэрэг сэдвүүдээр 2 удаагийн танилцуулга илтгэл тавилаа.
Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨӨ АЗИЙН ФЕРМЕРҮҮДИЙН БҮЛЭГ ОУБ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
Шри Ланка улсын Коломбо хотод зохион байгуулагдсан “Хамтын ажиллагааны төлөө Азийн фермерүүдийн бүлэг” олон улсын байгууллагын ээлжит 18-р хурал 2018 оны 03-р сарын 18-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тус байгууллагад 8 орон гишүүнчлэлтэй ба энэ удаагийн хурлаар Үндэсний холбооны элсэх хүсэлтийг шийдвэрлэж гишүүн байгууллага болгов. Мөн Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны төлөөлөл болох дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, Удирдах зөвлөлийн гишүүн, Дархан-Уул аймгийн “Орхон-Ус” хоршооны гишүүн Н.Нямдаваа нар Япон улсын урилгаар тус хуралд ажиглагчаар оролцож Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүн болон хөдөө аж ахуйд үзүүлэх үр нөлөөний талаар танилцуулсан юм.
ШИЛИЙН ГОЛ АЙМГИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬД ЗОЧЛОВ
Үндэсний холбооны ажлын алба 2018 оны 04-р сарын 15-20-ны өдрүүдэд Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Туршлага судлах аялалын хугацаанд Ажил мэргэжлийн дээд сургуулийн орлогч дарга Бао Хай Лүн, гадаад харилцааны мэргэжилтэн Уянга, Гэгээнхас, Шинэгэрэл, Шинь Шинь ХХК-ийн захирал Өргөн нар хүлээн авч Үндэсний холбоо болон Ажил мэргэжлийн дээд сургуультай 2018 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөний талаар санал солилцож 2 байгууллагын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн юм. Тус сургууль нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 13 салбар сургуульд 70 гаруй мэргэжлээр оюутнуудыг бэлтгэдэг аж. Уг сургуульд Монгол улсаас 180 гаруй оюутан суралцаж байна.
МОНГОЛ 34
МАЛЧИН
ҮНДЭСНИЙ ХОЛБОО “ХААБ” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Үндэсний холбоо, “ХААБ” ХХК-ны удирдлагуудыг 2018 оны 03-р сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтанд ХААБ ХХК-ны Гүйцэтгэх захирал Х.Баатар, Стратеги, судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга Ж.Мягмарсүрэн, Үндэсний холбооны гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин, зөвлөх Д.Батмөнх, ХХХэлтсийн дарга Ө.Ганбаатар нар оролцон санал бодлоо солилцлоо. Уулзалтанд ХХХэлтсийн дарга Ө.Ганбаатар Үндэсний холбооны үйл ажиллагаа, гишүүн хоршоодын түүхий эд бэлтгэлийн нөөцийн талаар танилцуулга мэдээлэл хийж, хамтран ажиллах боломжуудын талаар санал дэвшүүлсэн юм. 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй түүхий эд бэлтгэлийн хоршоодоос биржийн арилжаанд оролцох сонирхолтой, тодорхой шалгууруудыг хангасан 55 хоршоог шалгаруулан арилжаанд 3 жилийн хугацаанд оролцох эрх бүхий Биржийн итгэмжлэгдсэн хоршооны гэрчилгээ гардуулалтаар хамтын ажиллагаагаа эхлээд байна.
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
ТАЙВАНЬ УЛСАД ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Үндэсний холбоо, Тайваний Үндэсний Фермерүүдийн холбоотой хамтран 2018 оны 04 сарын 24-29-ны өдрүүдэд Тайвань улсын Тайжунг хотноо ХАА-н технологийн сургалт, туршлага судлах аялалыг зохион байгууллаа. Тус сургалт, туршлага судлах аялалд Төв аймгийн “Ширээт хөгжил” хоршооны дарга Ц.Оюун, Хөвсгөл аймгийн “Рашаант сувдан сүрэг” хоршооны дарга М.Оюунцэцэг, Сэлэнгэ аймгийн “Бумбат таван богд” хоршооны дарга Б.Төмөрчөдөр, Дундговь аймгийн “Дэвших зам” хоршооны дарга Д.Мөнхтайван, Булган аймгийн ХААХХолбооны менежер М.Оюунцэцэг, Үндэсний холбооны Хоршооллын хөгжлийн хэлтсийн дарга Ө.Ганбаатар нар оролцов. Хөтөлбөрт тусгагдсанаар Тайвань улсын ХАА-н эрдэм шинжилгээний ажилтан, профессор Гао Дэ Жинг Хүлэмжийн аж ахуйн эрхлэлт, тариалалтын технологи, мөөг тариалах арга зүй, ил талбайд хүнсний ногоо
тариалахад анхаарах зүйлс сэдвийн хүрээнд сургалтыг явуулж, Монгол орны нөхцөлд хэрхэн тариалалт хийх тухай нээлттэй ярилцаж, санал солилцлоо. Мөн Тайжунг хотноо амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй Мөөгний үйлдвэр, Хүлэмжийн ногооны үрсэлгээний төв, Гидропоник технологийн аж ахуй, Органик бордооны үйлдвэр, Мах боловсруулах үйлдвэр, Галуу үржүүлгийн төв, Тайваний үндэсний фермерүүдийн холбооны дэргэдэх Сүүний үйлдвэр, Хүнсний ногоо савалгааны цехтэй танилцаж удирдлага, холбогдох мэргэжилтэнүүдээс мэдээлэл авч, харилцан ярилцаж туршлага солилцсон юм. Сургалт, туршлага судлах аялалд оролцогчид Тайвань улсын ХАА-н үйлдвэрлэгчдээс суралцаж, судалсан зүйлсээ өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, намрын хураалтын үеэр үр дүнгээ тайлагнахаа илэрхийлэв.
“ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН СУРГАЛТУУД ЯВАГДЛАА “Хэнтий аймгийн Газар тариалангийн салбарын Иргэний нийгмийн байгууллага орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ногоочдын 15 удаагийн сургалтыг нийт сумдын сургагч багш, ногоочдын хэрэгцээ саналыг үндэслэн 2018 оны 1-4-р сарын хооронд Үндэсний холбооны төслийн багаас 14 суманд зохион байгуулав. Сургалт танхимын болон дадлага ажил хослон дараах сэдвүүдээр хийгдлээ. Үүнд хөрс сайжруулах органик аргууд, хүлэмжийн аж ахуй эрхлэх, хортон шавьж, хог ургамалтай тэмцэх, хүнсний ногооны тариалалт, хадгалалт, боловсруулалт, зоорь барих аргачлал зэрэг сэдвүүдээр танхимын сургалт зохион байгуулж, органик бордооны үндсэн төрөл болох багсармал бордоог хийх, үр, үрслэгээг тарих, хүнсний ногоо нөөшлөх аргууд багтсан. Сургалтанд нийт 420 хүн оролцсон бөгөөд төслийн зүгээс тэдгээр хүмүүст гар багаж, үрсэлгээ, бордоо, гарын авлага зэрэг хүнсний ногоо тариалахад хэрэгцээтэй зүйлсээр дэмжлэг үзүүллээ.
МОНГОЛ 35
МАЛЧИН
Малчны эрүүл мэнд
МОНГОЛ 36
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
МОНГОЛ 37
МАЛЧИН
Мэргэжилтний үг
МОНГОЛЫН МАЛ БЭЛЧЭЭРГҮЙ БОЛЖ БАЙНА
ЯМАР ГАРЦ БАЙНА ВЭ? ДЭЛХИЙ НИЙТ БАЙГАЛЬД БЭЛЧЭЭРЛЭСЭН МАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СОНГОЖ БАЙНА
Европын орнууд мал аж ахуйг эрчимжүүлэн нэг малаас авах бүтээмжээр өрсөлдөж байна. Европын орнууд малаа байран, хагас байран маллагаанд байлгаж багагүй тэжээл зарцуулж, бяруундаа 400-с дээш жин татах махны чиглэлийн үхэр, жилдээ 8000-10000л саам өгдөг үнээ үржүүлж бүтээгдэхүүнээ борлуулж байгаагаас дэлхийн зах зээлд давамгайлах хандлагатай байгаа. Гэтэл зарим хоол хүнс судлаачид эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн хүнс, түүхий эдийн амт чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлага дэлхийн хүн амын өндөр орлоготой давхаргад бий болсныг нотлосон. Байгаль орчинд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр авдаг, мөн хашаа байранд хорьж тэжээсэн малын бүтээгдэхүүнийг биш, хээрийн задгай бэлчээрт зоргоороо идээшилсэн малын бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хандлага нэмэгдэх төлөвтэй байна. Эрс тэс уур амьсгалтай, хөрс нь эмзэг, үржил шим багатай байгалийн нөхцөлтэй Монгол орны хувьд бүтээмжээр өрсөлдөх боломж бага. Харин олон янз бүхий байгалийн бэлчээрт идээшилдэг, ашиг шимийн гарц бага боловч амт, чанар харьцуулшгүй сайн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монгол малын онцлогоороо дэлхийд өрсөлдөх нь харьцангуй давуу тал юм.
МОНГОЛ МАЛЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ ЧАНАР БЭЛЧЭЭРЭЭС ХАМААРНА
1. Экологийн бүтээгдэхүүний давуу талаа хадгалж үлдэх 2. Мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд баталгаажуулах 3. Экологийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зорилтот зах зээлд гаргах явдал хамгийн чухал. Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг нь юуны өмнө унаган төрхөө хадгалсан соргог бэлчээрээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байх ёстой юм. Бэлчээр талхлагдаж, доройтохын хирээр түүнээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь “экологийн цэвэр” гэдэг ангиллаар өрсөлдөх чадвараа алдаж, үнэ цэнэ нь буурдаг. Талхлагдаж, зүйлийн бүрэлдэхүүн нь цөөрч, хог ургамалд идэгдсэн бэлчээрээс үйлдвэрлэсэн хүнсээр олон улсын зах зээлд өрсөлдөх боломжгүй юм. Эрүүл бэлчээрэс эрүүл, чанартай хүнс бэлтгэнэ. Щвейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон алт” төсөл, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран 1450 цэгт хийсэн мониторингийн үнэлгээгээр бэлчээрийн 65% нь унаган төлөв байдлаа алдаж, доройтсоны дотор байгалийн аясаар эргэн сэргэхээ больж цөлжсөн бэлчээр 7%-ийг эзэлсэн дүн гарчээ. Цөлжсөн бэлчээр улсын хэмжээнд томоохон нэг аймгийн нутагтай дүйж байгаа нь малын бэлчээргүй болж, “буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээх”-ийн ноцтой сэрэмжлүүлэг юм.
МОНГОЛ 38
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
2017 ОНЫ БАЙДЛААР МАНАЙ УЛС 66.2 САЯ МАЛТАЙ БОЛСОН НЬ ТООНЫ ХУВЬД САЙН ҮЗҮҮЛЭЛТ БОЛОВЧ БЭЛЧЭЭР НЬ АЧААЛЛАА ДААХАА БОЛЬЖ, МАЛЫНХ НЬ АШИГ ШИМ, ҮР ӨГӨӨЖ НЬ БУУРСААР БАЙНА. ДОКТОР, ПРОФЕССОР А.НЯМБАТ СУДАЛГААГААРАА МАНАЙ УЛСЫН НИЙТ БЭЛЧЭЭРИЙН 90% НЬ ТАЛХЛАГДСАНЫГ НОТЛОСОН. ЭНЭ ҮНЭХЭЭР ХАРАМСМААР ҮЗҮҮЛЭЛТ.
Төв суурин, худаг ус, зам гээд хүн мал шавдаг газар бүрд зүлэг ногоо үгүй болж элсний нүүдэл газар авсныг аль ч аймаг, суманд очоод харж болно. Ширгэж алга болсон гол горхи, нуур, цөөрөм тоогоо алдсан. Энэ бүхэнд цаг агаарын өөрчлөлт нөлөөлсөн ч бидний үеийнхэн л үйлдэл, эс үйлдлээрээ хийсэн, бохирдуулсан, талхалсан, огтолсон, хуйвалдсан, дуугүй сууж өөгшүүлсэн. 100 жилийн дараа хариуцлага нэхэгдэхэд ямар нэг компани, засгийн нэр ч дурсагдахгүй. Хүүхэд насандаа шумбаж өссөн цэвэр тунгалаг гол, горхи, нуур, цөөрөм, дөрөө шүргэсэн нарийн өвс, цэцэгт тал, шимт бэлчээр, сэнгэнэм үнэрт ой, шугуйгаа үр хүүхэд, хойч үеэсээ бидний үе булааж байна. Үүнээс илүү нүгэл гэж байхгүй, хичнээн чулуун суварга босгоод ч байгаль эх, хойч үе маань уучлахгүй, сэргээн үлдээж чадвал тэрнээс илүү амьд буян гэж байхгүй.
МОНГОЛ 39
Манай бэлчээрийн буруу ашиглалтын үндсэн хэлбэр нь бэлчээрийн даац хэтрэлт юм. Үүнээс болоод бэлчээрийг улирлаар өнжөөх, сэлгэх боломжгүй болгож, тахлахаас гадна байгалийн бэрхшээлийн үед ашиглах нөөц бэлчээргүй болж эрсдэлийн хохирлыг шууд нэмэгдүүлж байна. 1999-2002 оны ган зудад 11.2 сая мал хорогдож, малчид 333 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хохирч, 12.1 мянган өрх малгүй болж 26.7 мянган өрх МАА-г орхисон. 2009-2010 оны зудаар 9.7 сая мал хорогдон 527 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Жалгын нэг тарж малаа өсгөх гэж хоёр зудын хооронд гадаа гандаж, хөдөө хөхрөөд үр дүнд нь хожсон зүйлгүй, харин ч бэлчээрээ талхалж, дээр нь отрын бэлчээрээ үгүй хийснээс дараагийн ган, зудаар бүр ч илүү хохирч байгаад асуудлын гол нь байгаа юм.
МАЛЧИН
Мэргэжилтний үг
Бэлчээрийн доройтлын шууд үр дагавар нь малын чанар, ашиг шим буурч эрсдэлд өртөмтгий болж, улмаар малчдын хөрөнгө, орлого багасаж буйгаар илэрч байна. Доройтсон бэлчээрийг соргог бэлчээртэй харьцуулбал эм хонины хаврын амьдын жин 8 кг-аар, сүүний гарц 2.5 дахин, ямааны ноолуурын гарц 8%-р бага байдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Зөвхөн энэ гурван үзүүлэлтээр тооцоход малчин өрхийн орлогын алдагдал жилдээ 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 400 гаруй тэрбум төгрөг болж байна. Бэлчээрийн даац хэтрүүлж байгаагийн үндсэн шалтгаан нь үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй “нийтээр дундаа ашиглах” тогтолцоо юм. Үр шимийг нь өөрөө хүртэх баталгааг нь гаргаж, эрхийг нь хамгаалсан цагт л газартаа өөриймсөг хандаж, хамгаалж, сайжруулахад хөрөнгө оруулдаг зах зээлийн эдийн засгийн суурь хөшүүрэг энэ тогтолцоонд үйлчлэхгүй байна. Толгойн тоогоор хөөцөлдөн бэлчээрээ талхалж байгаад малчид, мал буруугүй, харин тоог биш чанарыг тэтгэсэн сонирхлын хөшүүргийг нь бий болгоогүй төр алдаагаа цаг алдалгүй засах шаардлагатай.
МАЛЫН АШИГ ШИМ ХҮРТЭХ НЬ МАЛЫН ТОО ТОЛГОЙНООС БИШ БЭЛЧЭЭРИЙН ЗӨВ АШИГЛАЛТААС ШУУД ХАМААРДАГ
Үүнийг шийдвэрлэх гарц нь бэлчээрийг гэрээгээр ашиглуулах явдал юм. Харин бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглаж, ган зудын үед орох нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлэх, ашиглагч нь хамгаалагч байх зарчмыг төлөвшүүлэх шаардлагатай. Одоо байгаа малын тоо, ашиглаж буй улирлын болон отрын бэлчээрийн байршлаа үндэслэн ашиглалтын хил заагаа малчид өөрсдөө тогтоох хэрэгтэй. Мөн тогтоосон хил заагаа залгаа байрлаж буй малчидтайгаа зөвшилцөж, багийн хурлаар хэлэлцүүлсний дараа бусдын ашиглалт, нийтээр ашиглах бэлчээртэй давхацсан эсэхийг хянуулна. Ингэж байж Засаг дарга эцсийн шийдвэрийг гаргах тул гэрээ байгуулсны дараа ямар нэг маргаан, зөрчил гарахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь баян, ядуу, тавиул малтан хэн ч бай мал нь дөрвөн улирлын бэлчээр, ган, зудын үед орох нөөц нутагтай байх эрхийг нь баталгаажуулж, хамгаалах арга юм. Бэлчээрээ улирлаар сэлгэж ашигласнаар унаган төрхийг нь сэргээн хадгалах, ган зудын үед орох нөөц нутагтай болсноор эрсдэл хохирол бага үзэх, уул уурхай зэрэг бусад ашиглалтад бэлчээрээ зүй бусаар алдахаас хамгаалагдах, хамгийн гол нь
малын тоог өсгөж бэлчээрээ талхлах биш, байгаль орчинд ээлтэй аргаар ашиг орлогоо нэмэгдүүлэх хөшүүрэгтэй болно. Малынхаа сүргийн бүтэц, ашиг шимийг нь дээшлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг ашигладаг болох юм. Малчин өрхийн жилийн мөнгөн орлого 15.6 сая төгрөг байгаа бөгөөд малаа урьдын адил өсгөсөн тохиолдолд 5 жилийн дараа 18 сая төгрөг болж нэмэгдэх бол малаа өсгөлгүй бэлчээрийн даацад тохируулан цөөлсөн тохиолдолд 24.4 сая төгрөг болж, 6.4 сая төгрөгөөр илүү байна. Мал өсөөд байгаа нь малчид малаа жинд хүргэж борлуулах гээд хадгалаад байдагтай ч холбоотой. Өнөөгийн нөхцөлд мал бага насандаа нядлах жинд хүрч чаддаггүйн үндсэн шалтгаан нь өнөөх л бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн тэжээлийн хомсдол юм. Бэлчээрийн даац 50% хэтэрнэ гэдэг нь мал энэ хэмжээгээр дутуу хооллож байгаа хэрэг юм. Ийнхүү бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалах нь монголын бэлчээрийн мал аж ахуйн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх эхний суурь алхам бөгөөд үүнийг шийдвэрлээгүй цагт дараа дараагийн алхмын тухай ярих нь утгагүй хэрэг. Бэлчээрийн унаган төрхийг хадгалж чадах эсэх нь малчид, орон нутгийн удирдлагын идэвхи санаачилгаас хамаарна. Бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах шинэ хууль гаргах талаар Хүнс, Хөдөө аж ахуйн яам санаачлан ажиллаж байгааг УИХ дэмжинэ гэдэгт л найдахаас...
Цаашид уламжлалт бэлчээрийн малдаа бэлчээрээ татвар, төлбөртэй ашиглуулаад, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа болон эрхлэх гэж буй байгууллага, иргэдэд боломж олгоод газрыг нь 5-10 жилээр эзэмшүүлэх нь зүйтэй болов уу. Тухайн иргэн үйл ажиллагаагаа хэвийн, жигд сайн явуулаад байвал эзэмших эрхийг нь сунгаад явах эрх нь нээлттэй байхаар зохицуулалт хийж өгмөөр байгаа юм. Мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах ажил ченжээр дамжуулдагийг бүрэн зогсоож бүтээгдэхүүнийхээ чанараар үнэлгээ тогтоож, сум бүрт малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанараар нь ялгавартайгаар үнэлэн авдаг нэгж
МОНГОЛ 40
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
(Хоршоо маягийн мэргэжлийн байгууллага) байгуулан ажиллуулбал үр дүнд хүрэх нь эргэлзээгүй. Малчид сум, багаараа ярилцан нэгдэж, дор хаяж сумын төвд бүтээгдэхүүнээ цуглуулдаг, түүндээ анхан шатны түвшинд чанарын баталгаа гаргуулдаг байх шаардлагатай. Ингэснээр боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан, үнэ, хадгалах, тээвэрлэх нөхцөлөө тохирон борлуулдаг зохион байгуулалтад ормоор байна. Цөөн боловч хоршоодын үйл ажиллагаа ийм байгаа. “Ногоон алт” зэрэг төслөөс ийм хоршоог дэмжээд ажиллаж байна. Малчид, орон нутгийн засаг захиргаанаас санаачлаад, нутгийн зөвлөл, орон нутгаас төрсөн эрдэмтэд, бизнес эрхлэгчидтэй санаа оноогоо нэмээд хамтраад ажиллахад энэ ажлыг зохион байгуулах, зах зээлтэй холбоход их тус хүргэж чадна. 2015 оны Парис хотноо байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох конвенцид Монгол улс нэгдэн орохдоо 2030 он хүртэл малын тоог бэлчээрийн даацад тохируулах, бэлчээрийн менежментийг сайжруулах замаар нүүрсхүчлийн хий шингээлтийг тогтмол түвшинд барина гэсэн амлалт өгсөн. Одоо амлалтаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Монгол улсын бэлчээрийн даац, нөөцийг үндэслэн тооцвол бодит тоогоор 40-45 сая буюу одоогийнхоос 15-20 саяар бууруулах шаардлагатай. Монгол улс 110 сая га бэлчээртэй. Жилдээ нэг хонинд 2 га бэлчээр шаардагддаг гэсэн судалгаа байдаг боловч Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар бэлчээр доройтсоноос сүүлийн 5 жилийн улсын дунджаар бэлчээрийн ургац 2,4 ц/га болжээ. Энэ нь малынхаа бэлчээрийг зүй зохистой ашиглуулахгүй бол Монголын мал сүйрлийн ирмэгт ирж, малын ашиг
МОНГОЛ 41
шим, чанар эрс муудах нөхцөл үүсчихээд байгааг харуулж байгаа юм. Бэлчээр, ус үгүй бол мал яаж ашиг шимээ өгөх вэ. Манай орны төр засаг, хувийн салбар, мэргэжлийн байгууллага, холбоод, малчид, орон нутгийн удирдлага, Монгол хүн нэг бүр хүлээж суух биш дор бүрнээ санаачилга гарган нэг баг болж хамтран зүтгэвэл бэлчээрээ зүй зохистой ашиглаж, малынхаа буяныг зохистойгоор хүртэж чадна. Цаашид малынхаа тоог бэлчээрийнхээ даацанд тохируулан зохистой хэмжээгээр бууруулаад хээлтэгчийн сүрэгт эзлэх хувийн жинг ингэнд 35-40, гүүнд 40, бог малыг 50-55 хувьд хүргээд мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малыг эргэлтэд оруулах, сүргийнхээ бүтэц, чанарыг эрс сайжруулахад төр засаг, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд одоогийнхоос өөр менежментээр ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. • Бэлчээрийн хуулийг яаралтай баталж өгөх • Бэлчээр ашигласны төлбөр, хураамж авах • Уг хураамжаараа “Сан” бүрдүүлэх • Сангаас бэлчээр сайжруулах, уст цэг гаргах • Бэлчээрийн даац, ачаалалд тохирох малын тоо, төрлийг сум бүрээр нарийвчлан тогтоож өгөх • Бэлчээрийн даацаас хэтрүүлсэн малтай хүмүүст хариуцлага тооцдог болох • Ашиглахгүй байгаа бэлчээр нутгийг ашиглаж эзэмшсэн хүмүүст урамшуулал олгох зэргээр хуультайгаа хослуулан ажиллавал зохих үр дүн гарах нь эргэлзээгүй.
МАЛЧИН
Д.САМДАНЖАМЦ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЗҮЙЧ
76 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬМАЛ АЖ АХУЙ, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ШАТАЛСАН СУРГАЛТАНД ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.
МОНГОЛ УЛСАД ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭТЭЙ МЭРГЭЖЛҮҮД
ЭРХЭМ ЗОРИЛГО: Мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэл, бизнесийг хослуулсан тэргүүлэх сургуулийн нэг болох.
Монгол улсын УИХ-аас 2017 оны 12 дугаарын сарын 14 –ний өдөр “Малын генетик нөөцийн тухай хуулийг батлан, 2018 оны 6 дугаар сарын 1-ээс хэлэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Хуулийн хүрээнд Монгол улсын 21 аймаг 332 суманд Хөдөө аж ахуйн газар, тасаг, мал үржлийн алба, малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжүүдийг шинэчлэх болон шинээр байгуулах шаардлага үүсч байна. Энэ хүрээнд Монгол улсын хэмжээнд 1000 гаруй малзүйч мэргэжилтэн хэрэгцээтэй төдийгүй үржлийн мал, үржүүлгийн бүртээгдэхүүний бүртгэл хариуцсан мэргэжилтэн ХАА-н биотехнологич болон бэлчээр, тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтний хэрэгцээ, шаардлага бий болоод байна. 21 зуунд ирээдүйн хөгжлийг авч явах хариуцлага, тэмүүлэл дүүрэн эрхэм дүү нар та бүхэнд насан туршийн мэргэжилээ сонгох хариуцлагатай чухал мөч ирснийг дуулган, мэндчилж байгаадаа туйлын байна.
АЛСЫН ХАРАА: Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр дэлхийн жишигт нийцсэн их сургууль болох БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИЙН БҮТЭЦ: Мал аж ахуйн технологийн тэнхим Бэлчээр тэжээллэг, химийн тэнхим Биотехнологи, үржүүлгийн тэнхим Бүтээгдэхүүн судлал хяналт үнэлгээний тэнхим МАТЕРИАЛЛАГ БААЗ, ХҮЧИН ЧАДАЛ: Нийт багшлах бүрэлдэхүүний 57.5 хувь доктор түүнээс дээш зэрэгтэй. Үйлдвэрлэл, дадлагын төв: 1 Сургалт үйлдвэрлэлийн цех: 1 Сургалтын лаборатори: 18 Ахисан түвшиний судалгааны лаборатори: 6
СУРАЛЦАХЫГ УРЬЖ БУЙ МЭРГЭЖЛҮҮД
750 130 50
Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч оюутны тоо
Магистрын хөтөлбөрөөр суралцагч оюутны тоо
Докторын хөтөлбөрөөр суралцагч оюутны тоо
ХОС ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
№
ИНДЕКС
МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД
СУРГАЛТЫН ХЭЛБЭР
БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ БАКАЛАВР МАГИСТР ДОКТОР
1
08110401
Зооинженер технологич (мал зүйч)
ӨДӨР/ЭЧНЭЭ
+
+
+
2
07220401
Таваар судлал
ӨДӨР/ЭЧНЭЭ
+
+
+
3
08110103
Бэлчээр тэжээлийн технологи
ӨДӨР
+
+
+
4
07880201
Хөдөө аж ахуйн биотехнологи
ӨДӨР
+
+
+
5
07210101
Мах, сүү үйлдвэрлэлийн технологич
ӨДӨР
+
+
+
07210103
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ
ӨДӨР
+
+
+
7
07110307
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хими технологи
ӨДӨР
+
+
8
08310101
Загас үржүүлгийн технологич
ӨДӨР
+
+
9
08110501
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент
ӨДӨР
+
Бараа түүхий эдийн технологи
ӨДӨР
+
Биологи-агнуур зүйч
ӨДӨР
+
6
10 11
05110101
ТӨГСӨГЧДӨӨС ТӨРСӨН ГАВЪЯАТНУУД
3 Хөдөлмөрийн баатар
14 Төрийн соёрхолт
1
8
19
Шинжлэх Монгол улсын Монгол улсын ухааны гавъяат гавъяат багш гавъяат мал ажилтан МОНГОЛ 42 МАЛЧИНзүйч
22 222 Шинжлэх ухааны доктор
Боловсролын доктор
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
ЗООИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЧ (МАЛЗҮЙЧ) МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР:
МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:
•
•
•
• •
•
Мал, амьтны үржүүлэг селекци, нөхөн үйлдвэрлэлийн ажлыг төлөвлөх, чиглэлийг тогтоох, хөтлөн явуулах Шинээр үүлдэр, омог, хэвшлийн мал буй болгох, үүлдэрлэг байдал, ашиг шимт чанарыг сайжруулах Мал, амьтны арчилгаа, маллагаа, тэжээллэгтэй холбоотой асуудлыг зохион байгуулах, төлөвлөх, дүн шинжилгээ хийх, удирдан явуулах Мал, амьтны бүртгэл, мэдээллийн системийг олон улсын шаардлагад нийцүүлэн хөтлөн явуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажилд үнэлгээ өгөх, дүн шинжилгээ хийх Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, менежмент, маркетингийн асуудлыг зохион байгуулах
• •
• •
Дотоодод магадлан итгэмжлэгдсэн Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх боломжтой Олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх боломжтой ХААИС-д зөвхөн бэтгэгдэг Хуулиар ажлын байр баталгаажсан
АЖИЛЛАХ САЛБАР: • • • •
Улс, аймаг, сумын мал үржлийн алба, нэгжийн удирдах ажилтан, мэргэжилтэн Улс аймгийн хөдөө аж ахуйн газар, сумын хөдөө аж ахуйн тасгийн ерөнхий мал зүйч, үржлийн мал зүйч, селекционер, шинжээч мэргэжилтэн Эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрт судлаач, мэргэжилтэн Мал аж ахуй эрхэлсэн төрийн бус байгууллага, компанид технологич, мэргэжилтэн
БЭЛЧЭЭР ТЭЖЭЭЛИЙН ТЕХНОЛОГИЧ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР: • •
• • • • •
Бэлчээр, хадлангийн ургамлыг таних, түүний хөгжлийн зүй тогтол, хөдлөл зүйг бүтээлчээр ашиглах Бэлчээр, хадланд үнэлгээ өгөх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн зураглал үйлдэх, бэлчээрийг зохион байгуулах төлөвлөх, хэрэгжүүлэх Таримал хадлан бэлчээр бий болгох, ашиглах Төрөл бүрийн тэжээл, тэжээлийн түүхий эдийг үнэлэх, нөөцийг илрүүлэх, тэжээлийн баазыг төлөвлөх, бэхжүүлэх Тэжээл үйлдвэрлэх, тоног төхөөрөмжийг сонгох, ашиглах, нутагшуулах, оновчлох Мал амьтны тэжээллэгийг физиологийн үе шаттай холбон зохион байгуулах Бэлчээр тэжээлийн менежментийг төлөвлөх, хэрэгжүүлэх хянах
МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ: • • • •
Бэлчээр тэжээлийн нөөц, хангамжийг сайжруулах, тооцох, Бэлчээр хадланд үнэлгээ хийх, бэлчээр ашиглалтыг загварчлах Мал амьтны төрөл, физиологийн байдал, ашиг шимийн чиглэлтэй уялдуулан тэжээллэгийг зохион байгуулах, тэжээлийн норм, жор тооцох Тэжээл үйлдвэрлэлийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нутагшуулан, ашиглах, төрөл бүрийн тэжээл үйлдвэрлэх
АЖИЛЛАХ САЛБАР: • • • • •
Улс, аймгийн хөдөө аж ахуйн газар, сумын мал үржлийн алба, нэгжийн бэлчээр тэжээлийн мэргэжилтэн Төрийн бус аж ахуй нэгж, хувийн хэвшилд бэлчээр, тэжээлийн мэргэжилтэн Эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрт судлаач, мэргэжилтэн, зөвлөх Эрчимжсэн аж ахуйд малын тэжээлийн технологич Тэжээлийн үйлдвэр, цехэд ерөнхий технологич, технологич
ХӨДӨӨ АЖ АХУЙН БИОТЕХНОЛОГИ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР: •
•
•
• •
Ашигтай микроорганизмын үйлдвэрлэлийн омгийг ялгах, тодорхойлох, сэргээх, сайжруулах, хадгалах, суулгацын материал бэлтгэх, тэжээлт орчин найруулах, ферментёр угсрах, системүүдийг тохируулах, ариутгах, өсгөвөрлөлт явуулах, ургалтын хэмийг тохируулах, кинетик боловсруулалт хийх зорилгот бүтээгдэхүүнийг ялгах, өтгөрүүлэх, цэвэршүүлэх, талстжуулах, хатаах, хөдлөөж хатаах, савлах Ургамлыг In vitro орчинд үржүүлэх эх материал сонгох, эд эрхтнийг салган авах, ариутгах, ургамлаас эксплант салгах, зохиомол тэжээлт орчинд суулгац хийж, ургуулах, эс, эдийн өсгөврийн өсөлт хөгжилтөнд дүн шинжилгээ хийх, хуруу шилний ургамаланцрыг хөрсөнд шилжүүлэн суулгах Мал, амьтны цэвэр үржүүлэг, эрлийзжүүлгийн аргыг ашиглан аргыг ашиглан ашиг шимийг нэмэгдүүлэх, амьтдын эхсийг эхсийн бүтцээр ялгаж таних, МАА-н үйлдвэрлэлийн салбарт хээлтүүллэг, нийлүүлгийн ажлыг зохион байгуулах төрөл бүрийн хээлтэгч мал амьтныг зохиомлоор үрлэх Хүнсний болон эмчилгээний мөөгний цэвэр өсгөвөр гарган авах, In vitro -д өсгөвөрлөх, селекци хийх, үржүүлж олшруулах, тодорхойлох, био бүтээгдэхүүн гарган авах технологиудыг бий болгох Шилжмэл гентэй амьд организм гарган авах, өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн амьд организмын ген, геномыг өөрчлөх, удирдан жолоодох, шилжмэл гентэй организмыг таньж тодорхойлох, генетик нөөцийг хамгаалах, тогтвортой хадгалах
Элсэгчдэд тавигдах шаардлага: МАТЕМАТИК, ХИМИ, БИОЛОГИ хичээлийн аль нэгээр 480-аас дээш оноо
МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ: • • • • • • • • • •
Хүнсний биотехнологи, исгэлтийн процесс болох архи, дарс, шар айраг, спирт, даршилсан хүнсний ногоо исгэлэн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи Хүнс тэжээл, эмчилгээний зориулалттай биологийн идэвхит бодис гарган авах технологи Хүнсний мөөг болон эмчилгээний мөөгний мицели үйлдвэрлэх, мөөг тариалах технологи Эдийн засгийн үр ашигтай ургамлыг In vitro –д худавчлан үржүүлэх, эсийн түвшинд селекци хийх Мах, сүү, ноос ноолуурын чиглэлийн ашиг шим өндөр донор малын үр хөврөлийг шилжүүлэн суулгах технологи Хүрээлэн буй орчныг хамгаалах, цэвэршүүлэх, асуудлыг шийдэх Газар тариаланд хор хөнөөл үзүүлэгч хортон шавьж, хог ургамал устгах бэлдмэл үйлдвэрлэх технологи Газар тариаланд хор хөнөөл үзүүлэгч хортон шавьж, хог ургамал устгах бэлдмэл үйлдвэрлэх технологи Генетикийн гарал үүсэл болон өвчин үүсгэгчийг молекул биологийн түвшинд тодорхойлох ХАА-н чухал таримал ургамалд ген шилжүүлэн суулгаж, тэдгээрийн шинж чанарыг сайжруулах арга технологийг эзэмших
11-344 702; 7510 7777-221 95110595; 95168797
976-11 344 702
info@muls.edu.mn
info@muls.edu.mn
МОНГОЛ 43
МАЛЧИН
Танин мэдэхүй
МОНГОЛ ОРОНД ЗЭРЛЭГЭЭР УРГАДАГ
СОНГИНОЛОГ УРГАМЛУУД
Дэлхий дээр 400 орчим нэрийн сонгинолог зэрлэг ургамал ургадгаас Монгол оронд 48 зүйлийн сонгинолог ургамал зэрлэгээр ургаж байна. Таримал 51 сорт бүртгэгдсэн байдаг байна. Сонгино хурц үнэр, гашуун амт бүхий олон наст ургамал юм. Гэвч сонгинолог ургамал нь С аминдэмийг хамгийн ихээр агуулдаг бөгөөд цусыг маш сайн цэвэрлэдэг байна. Энэ удаагийн дугаартаа Монгол орны ихэнх нутгаар түгээмэл тархсан байдаг таана, мангир, халиарыг онцолж байна.
МАНГИР Мангир бол говийн бүсийн унаган ургамлын нэг. Найрлаганд нь А, В, С, Е, Д, В1, В6, РР амин дэм агуулагддаг. Мөн найрлагандаа эфирийн тос агуулдаг учир хурц үнэр, хэл дарвигнуулсан амттай. Мангирыг өөрөөр “хэжээл сонгино” гэж нэрлэдэг бөгөөд Хэнтий, Хөвсгөл, Хангай, Монгол дагуур, Хянганы уулс, Ховд, Монгол Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Дундговь гээд бүх нутгаар тархсан байдаг. Хээрийн нуга, эргийн нуга, голын эргийн ба нугын сөөгөн ширэнгэнд ургана. 20-60 см өндөр иштэй, 4-8 мм өргөн хавтгай хөх саарал өнгийн навчтай. Тал бөмбөлөг бүхий өтгөн шүхэр хэлбэр үүсгэсэн ягаандуу өнгийн цэцэгтэй. Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүн сайханаас 16 хромсомтой мангир олдсон нь энэ ургамал Монголоос үүсэлтэй болохыг баталжээ. Говьд үүссэн хэдий ч сэрүүн уур амьсгалтай газар руу дөхөх тусам генетик бүтцээ өөрчилж 36, 42 хромсомтой болсон байдаг. Үүнээс үзэхэд мангир нь ямар ч уур амьсгалын нөхцөлд дасан зохицож ургах өндөр чадвартай болохыг илтгэж байгаа ажээ. Хромсом их байх тусам өндөр ургадаг онцлогтой. Бүх мал сайн иддэг бөгөөд бэлчээрийн ургамал бөгөөд хүнсэнд хэрэглэнэ.
МОНГОЛ 44
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
ХАЛИАР Халиар бол сонгинолог ургамлын нэг юм. Навчиндаа С амин дэм, эфирийн тос, эрдэс давсын агууламж өндөр. Халиарыг цэцэглэхээс нь өмнө хаврын адаг, зуны эхэн сард түүж дангаар нь бууз, хуушуур, шөлтэй хоол хийж өвлийн турш цугларсан хий, ядаргаа, С амин дэмийн дутагдал, чийг бамын хорыг тайлах, судас хатуурахаас сэргийлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, халдвар үүсгэгч бичил биетнийг устгах, хүнд металын хордлого тайлах, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж шингэцийг сайжруулах, бие тордон тэнхрүүлэх, ханиалга, цэр ховхлох зэрэг олон зорилгоор хэрэглэж болох өндөр ач холбогдолтой ургамал юм. Мөн бактерцит үйлчлэл, антиоксидант чанараар өндөр, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг давуу талтай. Мөн даршилж, хатааж хоолны амтлагчаар хэрэглэнэ.
ТААНА
АЛТАЙН СОНГИНО Монголын хамгийн өндөрлөг бүсээр ургадаг ба сүүлийн үед нэн ховордож байгаа олон наст ургамал юм. Түүүний олон давхар булцуу нь хүйтэнд маш тэсвэртэйгээс гадна хүний биед зайлшгүй шаардлагатай уураг PP, B,C,D аминдэмүүдээр баялаг бол навчинд нь 877 мм , булцуунд нь 257 мм С аминдэм агуулагдаж байдаг. Мөн сапонин хэмээх бодисын агууламж өндөр. Монгол Алтай, Хангайн уулархаг бүсээр хад асга, хажуу энгэр газраар нилээд түгээмэл ургана. Сонгины цоор нь үзүүр хэсэгрүүгээ нарийссан бүдүүн хөндий иштэй. Үрээр ургахаас гадна сонгинолог ишнээс сэргэн ургах чадвартай. Наймдугаар сарын эхээр ааг амт нь бүрэн гүйцэж үрээ өгдөг. Энэ үед үрийг цоортой нь хамт таслан аваад наранд сайн хатааж цайруулна. Тариалах үйл явц нь урт сонгино тарихтай адил байдаг. Алтайн сонгино зүрх судас, ходоод гэдэсний өвчинд тун сайн бөгөөд сапонин гэх бодис нь бэлгийн чадавхийг сайжруулдаг байна.
МОНГОЛ 45
МАЛЧИН
Сараантан овогт багтдаг бөгөөд өөрөөр “хос шүдлэг сонгино” гэж нэрлэдэг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дорнод Монгол, Олон нуурын хөндий, Дундговь, Төв аймгийн олон сумдын нутагт хуурай хээр, уул толгодын чулуурхаг, хайргархаг хажуу тэгш тал газраар урагадаг. Таана, хөмүүлийн үндэс нь ганд маш тэсвэртэй, хөрсийг салхины элэгдлээс маш сайн хамгаалдаг бөгөөд тэжээлэг чанар өндөр байдаг. Оосор хэлбэрийн 2 мм хvртэл голчтой олон vндэстэй. Нягт дэгнvvл vvсгэсэн 0.5 мм орчим бvдvvн, хар хvрэн, бараг торон, салбархайтсан бvрхvvлт сонгинолог иштэй. Ишний өндөр нь 10-25 см. Утсархуу, тал бортгон, ховил бvхий 2-3 ширхэг навчтай. Бүх мал сайн иддэг бэлчээрийн ургамал бөгөөд хүнсэнд ашиглахад тохиромжтой. Таана-хөмүүлийн, таана-сонгины, таана-эрдсийн зуурмаг, таана-давс зэргээр хольж амтлаад малын тэжээл болгодог.
Ан ав
АНЧИН ХҮНИЙ
10 ЦЭЭРЛЭЛ Дундад зууны үе, тухайлбал Чингис хааны үед ан ав хийх нь цэргийн сургуулийн нэгэн хэсэг байжээ. Ан амьтныг агнахдаа баримталж ирсэн монгол ёс заншил нь юуны өмнө анчин хүний арван цээрлэлээс эхэлнэ. Үүнд:
Энэхүү арван цээрлэх ёсыг зөрчсөн хүнийг анчин бус алуурчин гэж үздэг ажээ. Үүнээс гадна анчин хүний баримталдаг зарим ёсыг дурьдвал:
1. Сүрэг анг сүргээр нь агнах
• Ан амьтныг агнахдаа тарчилган зовоох
2. Хэрэгцээнээс илүү олон ан авлах
• Ан амьтныг авлах улирал хугацаанаас нь өмнө агнах
3. Онцгой содон өнгө, зүс, хэлбэртэй ан агнах 4. Шинэ нутагт шилжин яваа ан амьтан, өөрөөр хэлбэл тэр нутагт урьд өмнө үзэгддэггүй байсан ан амьтныг агнах 5. Хээлтэй амьтан, зулзага дагуулж яваа амьтныг хөнөөх 6. Чоно болон бусад махчин амьтанд хөөгдөж амь зулбан яваа амьтныг хөнөөх 7. Орооны үед холбоотой байгаа амьтныг агнах 8. Сүргийн толгойлогч ан амьтныг агнах 9. Алсан ангийн цусаар газрын хөрс бохирдуулах 10. Ан амьтан цуглаж ирдэг газар ус, хужир, мараан дээр улай гаргахыг цээрлэнэ.
• Ан амьтны үүр, ичээг эвдэж сүйтгэх, бусниулах • Нүхэнд ус цутгах, утах, хавх зүүх, хор тавих зэрэг аргаар ан агнахыг цээрлэдэг. Энэ нь ан амьтныг тарчилган зовоож алахгүй гэсэн утгатай юм. • Ижил хосоороо яваа ан амьтныг алахыг цээрлэнэ. Өөрөөр хэлбэл хос амьтны нэгийг өнчрүүлэхгүй гэсэн өрөвч сэтгэл юм. • Ан амьтныг агнахдаа ид бахархан гайхуулдаггүй. Монголчуудын шүтлэг бишрэлийн ёсоор бол ан амьтан бол газрын эзний (савдаг) мэдлийн зүйл юм. Тийм учраас харин газрын эзнээс уучлал гуйж, гэмээ наминчилдаг ёстой. Энэ мэт олон ёс заншил байдаг бөгөөд монголчууд ан агнахдаа дээрх ёс заншлыг баримтлахын хамт ан ав хийхэд ямар амьтныг хэдийд агнах ёстой цаг хугацаа нөгөө талаас нас, хүйс, тоо толгойг харан сонгож авладаг байна.
МОНГОЛ 46
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
АГААРТ ӨРНӨСӨН ТУЛААН Хэн нэгэн таны хөдөлмөрөөрөө авсан хоол хүнс, хичээнгүйлэн бэлдсэн зоогийг тань булаагаад зугтвал та яах вэ? Танд мэдээж сайхан санагдахгүй тийм үү? Тэгвэл энэ үнэг өөрийн олзолсон туулайг Сан Хуаны арал дээрх халзан бүргэдэд булгаалгажээ. Халзан бүргэд бол Америкчуудын бэлгэ тэмдэг бөгөөд хүчирхэг, зоригтой, сүрдэм байдлыг илэрхийлдэг. Бүргэд бусдын хоолыг булаахдаа гарамгай амьтан. Хэдэн өдрийн өмнө гэрэл зураг сонирхогч Кевин хальсандаа халзан бүргэд үнэгний олзолсон туулайг булааж буй торгон агшныг буулгажээ. Кевин энэ талаар: Би халзан бүргэд үнэгнээс туулайг булаахыг харсан. Гайхамшигтай нь хоолны төлөөх энэ тэмцэл ойролцоогоор 6 метрийн өндөрт болсон гэжээ. Кевиний хувьд Сан Хуаны аралд үнэгийг явж байхад нь гэрэл зургийн хальсанд буулгах гэж байсан ч, энэ тулаан гэнэт болсон байна. Үнэг бүргэдэд туулайг амар булаалгах байх гэж бодтол харин ч эсрэгээрээ хүчтэй тэмцэл өрнүүлж, өөрийн олзоо бусдад амархан алдахыг хүсээгүй байна. Эцэст нь бүргэд санасандаа хүрчээ. Энэ тулаанаар үнэг олзоо алдсан ч, бэртэж гэмтээгүй байна. Зэрлэг байгаль дахь амьтдын тулаан ийм болдог гэж урьд өмнө нь огтхон ч төсөөлж байгаагүй хэмээн Кевин хэлжээ. Түүний хувьд гэрэл зураг сонирхоод 20 жил болж байгаа аж. Ингээд Кевиний авсан торгон агшныг хамтдаа үзэж сонирхоцгооё.
Үнэг
Тэмцэл
Туул зуусан үнаэй г
Бүргэд
Ан булаал гаа гав
етрт м 6 г Үнэ өв хөөр МОНГОЛ 47
МАЛЧИН
Монгол ёсон
ДААХЬ ҮРГЭЭХ МОНГОЛ ЁСОН Монголчууд эрт дээр үеэс бага насны хүүхдийнхээ онгон даахийг хүндэтгэлтэйгээр үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь нялх үсийг нь авдаг байна. Үүнд сондгой тоог “арга”, тэгш тоог “билэг” гэж бэлэгддэгтэй холбоотой юм. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж тэр тусмаа цагаалгыг /үзэмтэй аарц, сүүтэй цагаан будаа/ заавал бэлдсэн байх нь чухал. Мөн айл хотол, хамаатан садан гээд уригдаж ирсэн бүх зочид цагаалганаас амсаж найрыг эхлүүлдэг байна. Монголчууд хүүхдийнхээ даахийг авах жил “бугын дуунаар бүстэй хүүхдийн үсийг, хөхөөн дуунаар бүсгүй хүүхдийн үсийг авна” гэж хот айл, төрөл садангаараа цугларч хотондоо сан тавиад даахь авах буюу сэвлэг үргээх зан үйл эхэлдэг ёстой. Мөн халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, буриадад хүүхдийг эх барьж авсан буюу хүйг боож авсан эх нь эхэлж үсэнд хутга хайч хүргэн ёсолдог байна. Ингэхдээ найрын ахлагч “За одоо хүүгийнхээ / охиныхоо/ даахийг үргээе” гэж хэлэхэд баруун хойд талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрнэ. Дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хайчлан аягатай сүүнээс хүүхдэд амсуулаад магнайд нь мөн түрхэж ерөөлийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойруулах ба тэд хэсэг үс хайчлана. Харин хүүхдийн эх нь сэвийг нь авч хадганд боодог. Мөн хүүхдийн даахь / өрөвлөг/ үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч: Урт настай Удаан жаргалтай Аавдаа ачлалтай Ээждээ энэрэлтэй Төр улсдаа зүтгэлтэй
Түмэн олны манлай болж яваарай гэх мэтээр хүн бүр амьдрал нь сайн сайхныг бэлэгдэсэн ерөөлийн үг хэлдэг байна. Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд 2 хөхөл хэлбэрийн үс үлдээдэг. Энэ нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн, гэрийн эх хүн болохыг бэлэгдсэн заншил юм. Халхчуудын даахь үргээх найрлах заншил нь голдуу зуны эхэн сар, намрын шинийн 8,15-нд буюу даваа, баасан гарагт хүүхдийн даахь авах зан үйлт ёслолыг хийх хамгийн тохиромжтой гэж үздэг байна. Харин пүрэв гарагийг “хүний хишиг өдөр” хэмээн үзэж хүүхдийн үс даахь үргээхийг цээрлэдэг байжээ. Мөн зарим айлууд хүүхдийнхээ үсийг авах өдрөө багахан хэмжээний наадам хийдэг байна. Айл хотол, хамаатан садан, нутаг усаараа цугларч даага уралдуулж, бөх барилдуулах зэргээр нутаг усаараа хамтдаа баярлаж цэнгэдэг байна. Монголчууд эрт дээр дээр үеэс даахиа үргээж буй хүүхдэд халуун хошуутай хэмээн бэлэгшээж хонь, малыг амалдаг. Хүүхдийн үсний найранд дараах байдлаар ерөөл хэлдэг байна. Тухайлбал: Энхрий бяцхан хүүгийнхээ Онгон хонгор даахийг нь
МОНГОЛ 48
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
Өдөж баясгаж авсны Найр цэнгэл баяр бэлэг болгож Намирсан их хадгаа дэлгээд Нандин идээнийхээ дээжийг өргөөд Найрын олны өмнө Намайг бэлэг барь гэлээ хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад, Ган цагаан хайш Гавшгай цагаан тонгорогыг бэлдээд Алтай хайчны амыг нээж Амь насыг нь даатгаж Мөнгөн хайчны амыг нээж Мөнх насыг нь даатгаж Ган хошуутай Алтан бариултай хайчаа Гар мутар бүрийдээ Дамжуулан үргээж Гарсан төрсөн нас буяныг нь Уртасгаж өргөөд гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг тайлбарласан байдаг. Мөн түүнчлэн: Баруун талын шанаанаас Эхэлж үргээхэд Бадамлянхуа цэцэг Дэлгэрч байгаа мэт Зүүн талын шанаанаас нь Авч үргээхэд Зүйл бүрийн эрдэм Цацарч байгаа мэт Орой дээрээс нь авч үргээхэд Ой билэг нь хурцдаж Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт хэмээн ерөөдөг байна. Тухайн зан үйлийн ёслол бол хүүхдэд сайн сайхныг бэлгэдсэн зориулалттай гэсэн санааг ерөөлд тодчилон шүлэглэсэн байдаг. Даахь авах, өрөвлөг үргээх ёслолын ерөөлийн төгсгөлд хүүхдийг урт насалж, эрүүл саруул, элбэг дэлбэг, аз жаргалтай амьдрахыг аливаа ерөөдөг бол зарим ерөөлд: Эрхэм хайртай хонгор хүүгийн Эцгийн билгийг ярихад Номд мэргэн Нойронд сэргэг Үйлэнд уран Үгэнд цэцэн Хуулинд шударга Хуриманд цовоо Дайнд баатар Далайд усч
Галд халдаггүй Галавт шантардаггүй хэмээн эр хүний хамаг сайхан шинжийг эцгээсээ өвлөн авахыг бэлгэдсэн байх буюу эсвэл Энхрий бяцхан хүүгийн Оройн сэв нь Онгон буурал болж Хөхөлийн сэв нь Цал буурал болж гэх мэтээр урт удаан наслахыг ерөөдөг.
МОНГОЛ 49
ҮС АВАХАД САЙН ӨДРҮҮД ШИНИЙН ГУРВАН Эд мал баялаг төгөлдөр болно ШИНИЙН ДӨРВӨН Бие эрхтэний хүч сайжирна ШИНИЙН ТАВАН Эд мал арвижна ШИНИЙН ЗУРГААН Өнгө зүс сайжирна ШИНИЙ НАЙМАН Урт насална ШИНИЙН АРВАН Эрч хүч сайжирна ШИНИЙН АРВАН НЭГЭН Ухаан хурц болно ШИНИЙН АРВАН ГУРВАН Жаргал ирнэ ШИНИЙН АРВАН ДӨРВӨН Эд мал арвижна ШИНИЙН АРВАН ТАВАН Өлзийтэй сайн ШИНИЙ АРВАН ЕСӨН Сайн нөхөртэй нөхөрлөнө ШИНИЙН ХОРИН ХОЁРОН Идээ ундаа элбэг олдоно ШИНИЙН ХОРИН ГУРВАН Эд эдлэл олдон ШИНИЙН ХОРИН ЗУРГААН Жаргал үргэлжид ирнэ ШИНИЙН ХОРИН ДОЛООН Өлзийтэй сайн ДААХЬ ҮРГЭЭХДЭЭ ӨДРИЙН САЙНЫГ ҮЗЭХЭЭС ГАДНА ГАРАГИЙН САЙНЫГ ДАВХАР САЙТАР ҮЗЭХ НЬ ЧУХАЛ БОЛНО.
МАЛЧИН
Цаг агаарын мэдээ
ЗУНЫ САРУУДЫН
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
ҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ДАВТАМЖ ЭРЧТЭЙ НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ЗУНЫ УЛИРАЛД ЗУРВАС ГАЗРААР ҮЕ ҮЕ ШИРҮҮН ААДАР БОРОО, МӨНДӨР ОРЖ, УРУЙН ҮЕР БУУХ, САЛХИНЫ ТҮР ЗУУРЫН ХҮЧТЭЙ ШИРҮҮСЭЛТ АЖИГЛАГДАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА. МӨН ХАВРЫН СҮҮЛЧ, ЗУНЫ ЭХЭЭР ГЭНЭТ ЦОЧИР ХҮЙТРЭХ, ЗУНЫ ДУНД ҮЕЭР ХЭД ХОНОГООР ХҮЧТЭЙ ХАЛЖ ҮР ТАРИА, БЭЛЧЭЭРИЙН БОЛОН ТАРИМАЛ УРГАМЛЫН УРГАЛТАД ТААЛАМЖГҮЙ НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙГ ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА.
МОНГОЛ 50
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
ДОЛДУГААР САРД
НАЙМДУГААР САРД
Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 12-17 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-21 градус дулаан байна. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар Архангай, Булганы ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн хагас, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр 75-107 мм, БаянӨлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 13-44 мм, бусад нутгаар 45-75 мм хүртэл бороо орно. Энэ сард Баян-Өлгий, Хэнтийн хойд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Сүхбаатарын зүүн өмнөд болон Увс, Ховд, ГовьАлтай, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.
Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь ГовьАлтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25 градус, Баян-Өлгийн баруун, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Энэ сард Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, ГовьСүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 13-40 мм, бусад нутгаар 41-70 мм орно. Энэ сард Ховд, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, БаянӨлгий, Увс, Хэнтийн өмнөд, ГовьАлтай, Завхан, Сүхбаатарын баруун, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Архангайн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
МОНГОЛ 51
МАЛЧИН
Амьдрах ухаан
СУР БОЛОВСРУУЛАХ АРГА УХААН Монголчууд эрт дээр үеэс малынхаа арьс ширийг боловсруулан сур, суран эдлэл хийж амьдрал ахуйдаа өргөнөөр ашиглаж ирсэн. Үр хүүхдээ ажилч хичээнгүй, төлөв төвшин, үнэнч шударга хүн болгохын тулд аав нь эрэгтэй хөвгүүнээ дагуулан мал аж ахуйн хөдөлмөр болох хазаар, ногт, чөдөр зангидах, тэрэг, чарга зэрэг мал маллагааны тоног хэрэгсэл хийх, арьс шир боловсруулж сур элдэх зэрэгт сургаж ирсэн. Харин ээж эгч нар нь охин хүүхдийг гэр орноо цэвэрлэх, оёж шидэх, сааль сүүний ажилд дагуулан нягт нямбай байх ардын ухаанаар хүмүүжүүлж ирсэн. Гэвч суран эдлэл цаг хугацааны болон улирал, нийгэм соёлын хөгжлийг даган монголчуудын амьдралаас бага багаар холдож цөөхөн хэдэн үйлдвэрлэлийн хэмжээнд үлдээд байгаа нь харамсалтай.
МОНГОЛ 52
МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
СУРАН ЭДЛЭЛ МАШ НАРИЙН ДҮРЭМ ГОРИМТОЙ БӨГӨӨД ТАМАХ, МУШГИХ, СҮЛЖИХ, ГҮРЭХ, СИЙЛЭХ, УЯХ ЗЭРГИЙН ОЛОН ЗҮЙЛИЙН АРГА ХЭЛБЭРЭЭР БҮТЭЭДЭГ. УРАН ГОЙД ХЭЛБЭР ДҮРС БҮХИЙ СУРАН ЭДЛЭЛИЙГ УРЛАХАД ӨНДӨР ТҮВШНИЙ МЭРГЭЖИЛ ШААРДДАГ БӨГӨӨД ОЛОН ЗУУН ЖИЛ ҮЕ ДАМЖИН УЛАМЖЛАГДАЖ ӨНӨӨ ЦАГТ ИРСНЭЭР ҮНДЭСТНИЙ СОЁЛЫН НЭГЭН ӨВ БОЛСОН БАЙНА.
СУР БОЛОВСРУУЛАХ АРГА
Сураар ихэвчлэн эмээлийн ганзага, гогцоо, жирим, ногт, хазаар, чөдөр, тушаа, дөрөөн сур, тэмээний тохмын хэрэгсэл, үхрийн эвэрлэг зэргийг хийдэг. Сурыг үхэр, адуу, тэмээний шинэхэн өвчсөн арьсаар хийнэ. Арьсыг өвчихдөө эсгэж огтлохоос онцгой болгоомжлон, хавирган талын хэсгийг нударгадан гаргавал чанартай сур болдог. Өвчихдөө шар мах дагуулахгүй байх хэрэгтэй бөгөөд арьсыг нойтон байхад нь хусах ёстой. Хусахдаа үсний хөрсийг арьсанд үлдээж болохгүй. Хэрвээ үсний хөрс нь арьсандаа үлдвэл сур нь их хатуу болж амархан тасардаг байна. Арьсны үсийг хуссан даруйдаа хэрэглэх шаардлагад нийцүүлэн хэмжээгээ тааруулж сур болгон зүснэ. Жишээлбэл үхрийн арьсыг голоор нь шулуун хоёр хэсэг болгон зүсэж тал бүрээс нь 10 зоо сур, 1 дөрөөн сур, 5 чив сур гаргадаг. Ингээд нэг үхрийн арьснаас 32 сур гардаг байна. Арьсаа сур болгож зүссэний дараа усанд 3-7 хоног дэвтээх ба өдөр бүр усыг нь солин долоо хоног дэвтээсний дараа сүүдэр газар дэлгэж, урь идүүлнэ. Сур идээлэхдээ цагаа, цагаан давс зэргийг хольж идээлэх бөгөөд өдөр бүр хутгаж, эргүүлэх ба ус оруулахыг онцгой цээрлэнэ. Нямбай идээлсэн сур зөөлөн бөгөөд эдэлж хэрэглэхэд бат бөх, ус бороонд дэвтэж тасрахгүй сайн сур болдог. Идээлсэн сураа 21 хоног дэвтээсний дараа цагаанаас нь гарган авч, сүүдэр газарт дутуу хатаагаад элдэнэ. Элдэж зөөлрүүлэхдээ хүнд чулуунаас уяж дүүжлээд багана модоор 2000 гаруй удаа дарж мушгивал сурны чийг нь гарч элдэншинэ. Элдсэн сураа шөлний тосоор тосолж дахин багана модоор 500 удаа дарвал илүү зөөлөрч, чанар сайтай сур болдог. Харин будагтай сурыг бол идээлсэн арьсаа хатаахаас өмнө будаг оруулна. Хар, хөх, ногоон, шар, хүрэн өнгөтэй сур байдаг. Харин улаан өнгөөр будахыг цээрлэдэг. Будаг оруулахдаа тогооны хөөгөөр хар өнгө, бусад өнгийг шороон будгаар гаргадаг байна.
МОНГОЛ 53
МАЛЧИН
ЭМЭЭЛИЙН СУР
Эмээлд 18 төрлийн сур бүтээгдэхүүн байдаг. Тухайлбал жирмийг дөрвөөр гүрсэн жирим, дөрвөөр гүрсэн нүхтэй жирим, наймаар гүрсэн нүхтэй жирим гэж ангилна. Хазааранд давхар суртай хазаар, гүрмэл хазаар, жолоо цулбууртай хазаар, хөтлөө болон загасан нуруутай хазаар гэж бий. Ногтыг задгай эрэвчтэй адуучин ногт, савхтай ногт, тамсан эрэвчтэй ногт, толгойг нь гүрж гаргасан ногт, давхар эрэвчтэй ногт гэж ангилна. Харин чөдрийг гурамсан чөдөр, хоймсон чөдөр, хөөцөлдсөн алгатай чөдөр, гав чөдөр гэх зэргээр тус тус ангилдаг байна.
Дэлхийн бэлчээрт
АВСТРАЛИ ХОНИНООС НООС ГАРЧ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ЭВДЭВ Австралид Крис хэмээх хониноос 40 кг ноос гарч дэлхийн шинэ амжилт тогтоолоо. Түүнийг ноосноос нь салгахын тулд таван эр уйгагүй хяргасан байна. Крис фермерээсээ алга болж хэдэн жилийн турш зэрлэг байгальд амьдарч байжээ. Эзэд нь түүнийг үхсэн гэж бодсон боловч азаар амьд мэнд эргэн ирсэн байна. Крисийн ноос хоёр жилийн хугацаанд ихээр ургасан учир маш том ноосон бөмбөг шиг харагдаж байсан аж. Харин фермерийн эзэн болох Австралийн уугуул иргэн Элкинс сураггүй болоод байсан Крисийг олсны дараа ноосноос нь салгахын тулд олон цаг зарцуулсан тухай ВВС телевизэд ярьжээ. Элкинс мал аж ахуйн салбарт 35 жил ажиллах хугацаандаа нэг хониноос ийм их ноос анх удаа л хяргасан байна. Урьд нь буюу 2004 онд Шинэ Зеланд улсад Шрек нэртэй хонь мөн л фермерээсээ алга болж зургаан жилийн дараа олдсон гэнэ. Түүнээс 27 кг ноос хяргаж авсан нь Крисийг олох хүртэл дэлхийн дээд амжилт байсаар иржээ.
МОНГОЛ 54
ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН МОРЬ УНГАР УЛСААС ГАРАЛТАЙ Дэлхийн хамгийн алдартай хурдан морь нь Унгар улсаас гаралтай бөгөөд 55 удаа хурдан морины уралдаанд оролцож 55 удаа түрүүлсэн амжиллтай байдаг. Энэ морины нэрийг “Kincsem” гэдэг бөгөөд Унгар хэлээс Англи хэлэнд орчуулвал "My Precious" буюу "My Treasure", харин Монгол хэлээр бол “Миний эрдэнэс”, “Миний нандин эрдэнэ” гэсэн утгатай. 1874 оны гуравдугаар сарын 17-ноос 1887 оны гуравдугаар сарын 17-ны хооронд болсон Европ тивийн бүх тэмцээний аварга, хурдан буян юм. 1874 онд энэ морь Унгар улсын үндэсний бахархал нь болсон бөгөөд хөшөө дурсгалыг нь босгож түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Энэ морийг дэлхийн өнцөг булан бүрт хүн төрөлхтөн хайрлан хүндэлж, шүтэн биширч явдаг. Мөн Kingsem нь жилийн дөрвөн улирлын турш Европ даяар зохиогдсон төрөл бүрийн хурдан морины уралдаанд тэргүүн байранд орж, бүх цаг үеийн хурдан мориний дээд амжилтыг эзэмшсэн юм. Өнөөг хүртэл түүний амжилтыг давж чадсан морь байхгүй байна. Түүний удам угшил нь Унгарын “Cambuscan” угшлийн хурдан азарга байсан. Kincsem –ийн амжилт нь 1876 оноос эхлэсэн ба даага насандаа Унгар, Герман, Австри ба өөр бусад газруудад зохиогдсон 10 орчим төрлийн уралдаанд түрүүлж байсан. Шүдлэн насандаа томоохон морьдын бооцоот уралдаанд завсаргүй түрүүлж байжээ. Соёолон насандаа Англи улсад зохиогдсон “Goodwood Cup” шилмэл морьдын уралдаанд ч мөн түрүүлсэн. Түүний сүүлчийн оролцсон тэмцээн бол Франкфурт хотноо жил бүр зохиогддог хурдан морины тэмцээн байсан ба тавин тав дахь ялалтаа байгуулсан юм. МАЛЧИН
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
АМЕРИКИЙН ХАМГИЙН ТОМ ФЕРМ 40 МЯНГАН ҮНЭЭТЭЙ Чикагогоос урагшаа 90 минут явах зайтай газар "Фэйр Оукс" хэмээх 30 мянган үнээтэй сүү цагаан идээний чиглэлийн үнээний ферм байдаг. Энэхүү аж ахуй нь орон нутагтаа томоохонд тооцогддог. Харин 40 мянган үнээтэй Америкийн хамгийн том ферм нь Орегон мужид байдаг аж. Энэ их гүрэн 9 сая үхэртэй бөгөөд түүний 90 хувийг нь “Holstein” буюу хар улаан тарлан үүлдрийн үхэр эзэлдэг бөгөөд энэ үүлдэр нь 2000 жилийн настай юм. Энэхүү үүлдрийн суурийг анх төв Азиас Европт ирсэн нүүдэлчид МЭӨ 300 жилийн өмнө тавьсан гэж судлаачид үздэг. Харин Европоос Америкт 1600 оны үед цагаач голландчуудтай хамт ирсэн бөгөөд өнөө үед сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр дэлхийн зах зээлд тэргүүлэх үүлдрийн нэг болж чаджээ. "Фэйр Оукс" аж ахуйг анх 7 гэр бүл санаачлан хөрөнгөө нийлүүлэн байгуулсан түүхтэй гэнэ. Энэ аж ахуй нь үхрийн хороо, тэжээл бэлтгэх газар, саалтуурын газар, төллөх газар, музей, бяслагны үйлдвэр, жуулчид амрах газар гэх зэрэг хэд хэдэн хэсгээс бүрддэг. Түүнчлэн дэргэдээ хүнсний ногооны туслах аж ахуйтай ажээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй байгуулагдан сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд үнээ бүрт байнгын шинжилгээ хийдэг гэнэ. Бяруу болох үеэс үхрийн оргил буюу бүтээгч нас нь эхэлдэг ажээ. Амьдралынхаа хугацаанд нэг үнээ 5-8 удаа төллөх бөгөөд амьддаа хүндийн жин нь 635 кг, өндөр нь 1 м 54 см орчим, биеийн температур нь 38,6 градус цельс, дэлэн дэх сүүний хэмжээ 11366 кг байдаг гэнэ. Нэг сүрэг нь дунджаар 50-75 үнээтэй. Ходоод гэдэс нь 4 хэсгээс бүрддэг ба өвөрмөц хоол боловсруулах системтэй ажээ. Үнээ нь хоолоо сайн зажлахгүйгээр л залгиж орхидог ба өдөрт 18 кг өвс тэжээл идэж 94-189 л ус уудаг ажээ. Үхрийн хэвтэрт торгон элс дэвсдэж бактери үржих болон ямар нэгэн халдварт өвчин авахаас сэргийлдэг байна. Фермийн дэргэд 19 мянган акр газрыг эзэлсэн үхрийн тэжээл бэлтгэдэг жижиг аж ахуй мөн байдаг. Энэхүү фермд байдаг 30 мянган үнээ нь 10 хороонд хуваагдаж байрладаг. Өдөрт 3 удаа автоматаар саадаг байна. Нэг өдөрт 80-100 тугал төллөдөг. Төллөж байгаа үнээг шилэн хорготой музейд оруулж хэрхэн шинэ тугал мэндэлж байгааг жуулчдад үзүүлдэг гэнэ.
МОНГОЛ 55
МАЛЧИН
ЗУРАГ ЗУРДАГ МОРЬ Чойа бол дэлхий дээрх зураг зурдаг цорын ганц морь юм. Түүнийг төрсөн эдлэн газрынх нь ковбойчууд хатуу аргаар сургаж байсны улмаас бие сэтгэлийн хувьд маш их туйлдан ядарсан байхад нь балетчин эмэгтэй Рене Чамберс худалдан авчээ. Рене хэдэн жил морьны итгэлийг олж авахыг оролдсоны эцэст Чойа түүний араас дагадаг болсон байна. 2004 оны дөрөвдүгээр сарын 29-нд Рене хашаагаа будаж байхад нь Чойа хажууд нь хамт байжээ. Гэтэл энэ үед Рене түүний морь шүдэндээ ямар ч хамаагүй зүйл зуух дуртайг санаж бийр зуулгажээ. Рене хашаанд цаас тогтоож бийрийг будганд дүрээд Чойагийн хамарт ойртуулсан байна. Ингэж Чойагийн зураг зурах ажил эхлэсэн түүхтэй. Түүний зурсан зургийг америк төдийгүй хилийн чанад дахь зураг цуглуулагчид худалдан авах болжээ. Чойагийн зурсан зураг 900-10,000 доллараар зарагддаг байна. Чойа зураг зурснаар түүний бие сэтгэлийн шарх ч эдгэрсэн гэж хэлж болно. Италийн эрдэмтэн Данило Маинарди “Чойа зураг зурахыг зааж өгснөөр бус харин өөрөө төрөлхийн зурах авъяастай” гэжээ.
Уран зохиол
“Солиот эх” өгүүллэг нь 2004 онд “Бүх Хятадын шилдэг зохиол” шагналыг хүртэж байсан удаатай. Энэхүү бүтээлийг орчуулагч Д.Болдбаатарын Монгол хэлнээ хөрвүүлснээр хүргэж байна.
Х
орин гурван жилийн өмнө манай тосгонд нэг сэгсийсэн үстэй залуухан хүүхэн тэнүүчлэн ирээд хүмүүсийн зүг марсайтал инээхийн зэрэгцээ хаа дуртай газраа суугаад бие засахыг харсан тосгоны авгай хүүхнүүд ихэд зэвүүрхэн түүн рүү шүлсээ нулимж өшигчин зодоод «Хурдан эндээс зайл!» хэмээн хөөж туудаг болжээ. Гэвч тэр солиотой бүсгүй марсайтал инээсээр тосгоны энэ тэрүүгээр тэнүүчлэн явсаар байлаа. Тухайн үед манай аав гучин таван настай хэдий ч чулуу бэлтгэлийн ажилд зүтгэж явахдаа суурь машинд зүүн гараа таслуулчихаад эрэмдэг амьтан гэртээ суудаг болчихоод байж л дээ. Ядахад яр гэгчээр гэр орон нь ядуу зүдүүгийн эрхээр эхнэр авч чадалгүй гон бие гозон толгой чигээрээ явахаас өөр аргагүй байсан гэдэг. Мөнөөх солиотой хүүхэн хаа очиж царай зүс танагтай нэгэн байсан тул эмээд маань: «Түүнийг түр зуур гэр орондоо орогнуулж байгаад голомт залгах ач төрүүлсэн хойно хөөгөөд явуулчихъя!» хэмээх атгаг хорон бодол төрсөн аж. Аав маань эхэндээ төдийлөн дуртай биш байсан боловч яваандаа эмээгийн санаатай эвлэрээд зөвшөөрсөн
МОНГОЛ 56
МАЛЧИН
гэдэг. Тэгснээр аав маань сохор улаан зоосны гарлагагүй эхнэртэй болжээ. Ээж намайг төрүүлсний дараа эмээ элгэндээ энхрийлэн тэврээд шүдгүй улаан буйлаа ярзайлган инээх зуур: «Энэ солиотой хүүхэн надад ийм энхрий ач төрүүлэн өгдөг байна шүү!» хэмээн баясан өгүүлсэн атал намайг ээжид маань тэврүүлэх нь байтугай ойртуулахаа ч байсан гэдэг юм. Хөөрхий ээж минь намайг тэврэх санаатай гараа сунган зүтгэхэд эмээ улаан нялзрай амьтныг солиотой хүүхэнд өгөөд хөсөр унагачихвал яах билээ хэмээн зовниод хавьтуулдаггүй байсан нь нэг бодлын зөв юм л даа. Эмээ ээж рүү ширүүн харцаар ширвээд: «Чи хүүхэд тэвэрнэ гэж саналтгүй! Би юу боллоо гэж чамд өгөх билээ? Хэрвээ чи хүүг маань хулгайгаар тэврэх гээд оролдоод үзвэл сайхан мэдээрэй! Би чамайг болгоод өгөхөө мэдье гайгүй! Чамайг зодоод алчихаж чадахгүй ч гэсэн гэрээсээ хөөгөөд явуулчихаж болох байлгүй!» хэмээн зандран өгүүлнэ. Ээж маань хаа очиж тиймэрхүү утгатай зүйлсийг сайн ойлгодог болохоор айсан янзтай хулмаганан холхон очоод чимээгүй суучихдаг байжээ. Түүнээс гадна эмээ маань солиотой хүүхний сүүг хөхөөд «Мэдрэлийн согог» халдчихаж мэднэ хэмээн сэжиглэж намайг угжинд оруулчихсан тул хөөрхий эхийн маань хоёр дэлэн чинэрээд сүүгээ савируулан явах болсон гэдэг. Тэр үед манай гэр ядуу зүдүү
МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ
2018/01 №55
хэвээр байсны дээр ээж бид хоёр гэж хоолны савнууд нэмэгдснээр хоёр идэхгүй хоосон хонохгүйхэн шиг өлөн зэлмүүн өдөр хоногийг өнгөрөөх болжээ. Ээж зүгээр ч нэг хоол хороогоод суухгүй байн байн хэрэг төвөг тарих тул эмээ түүнийг хөөж явуулахаар шийдсэн байна. Нэгэн өдөр эмээ маань тогоо дүүрэн будаа агшаачихаад ээжийн аяганд нэмж өгөнгөө: «Охин минь! Манайх гэдэг айл дэндүү ядуу болохоор ээжийгээ зөвөөр ойлгоорой доо! Чи наад аягатай будаагаа сайн идэж аваад илүү баян тарган айлын хаяаг бараадаж үз! Харин манай үүгээр дахин бүү үзэгдээрэй!» гэх үгийг сонсоод ээж ам дүүрэн будаагаа залгих тэнхэлгүй ангайж хоцорсон нь эмээгийн үгний цаад санааг ойлгоод айж цочирдсоны илрэл байжээ. Тэр эмээгийн өвөрт нойрсож байгаа над руу харснаа: «Үгүй ээ! Болохгүй!» хэмээн түл талхан хэлжээ. Эмээгийн царай тэр даруй барайгаад дуугаа байдгаараа өндөрсгөж: «Муу хар солиотой амьтан чи байтлаа өөдөөс олон таван үг хэлэх санаатай юу? Чи тэглээ гээд сайнаа үзэх байлгүй. Чам шиг хэрмэл тэнэмэл амьтанг гэртээ хоёр жил толгой хоргодуулсныг их юм гэж бодоорой! Өөр яалгах санаа байгаа юм бэ? Наад будаагаа гударчихаад эндээс даруйхан тонилж үз! Дуулж байна уу!» хэмээн өгүүлээд гартаа тааралдсан галын шилээгүүрийг шүүрэн авч хөсөр дэлдэхэд хөөрхий ээж маань давхийтэл цочоод эмээгийн зүг хулмаганан харснаа толгойгоо доош тонгойлгоход том том нулимс будаатай аяга руу дуслаж байлаа. Тэр гэнэт нэг санаа төрөв бололтой аягатай будааныхаа дийлэнх хагасыг өөр нэгэн аяганд юүлчихээд эмээ рүү өрөвдөлтэй харцаар ширтжээ. Түүний энэхүү үйл хөдлөл нь «Үүнээс хойш өөрөө хагас аяга будаа идэж байя! Харин та намайг битгий хөөгөөч дээ!» гэсэн санаа
болохыг төвөггүй ойлгоод эмээ бүр алмайрч хоцорсон гэдэг. Эмээ маань хэдийгээр ээжид хатуу хариг ханддаг байсан нь үнэн боловч явж явж хад чулуунаас бүтсэн хүн биш болохоор уярлын нулимсаа буруу харан шударчихаад буцаж ширүүн харцаар түүнийг ширвэнгээ: «Наад будаагаа хурдан идчихээд хурдан эндээс холдож үз! Манай гэрт байгаад байвал чамд өлсөж үхэх ганц л арга зам байгаа» гэхэд ээж маань аягатай хоолоо ч идэж баралгүй бүдчин хашааны хаалгаар гараад холдож өгөлгүй зогсоод байжээ. Эмээ сэтгэлээ хатамжлан: «Чи хурдан нүднээс далд орж үз! Хорвоо дэлхийд буянтай айл хунар хаа мундах билээ?» гэсэнд ээж маань харин ч түүн рүү дөхөн ирээд хоёр гараа элгэндээ тэвэрч үзүүлсэн нь төрүүлсэн үр намайгаа ганц удаа тэврүүлээч гэсэн гуйлт байжээ. Эмээ хэсэг зуур эргэлзэн тээнэгэлзсэний эцэст манцуйтай бяцхан үр намайг ээжид минь өгчээ. Ээж маань анх удаа намайг тэвэрч үзээд тэсгэлгүй баярлаж байгаа бололтой шүдээ ярзайлган баяртайгаар инээсэн аж. Эмээ минь ээжийн өвчин хөдлөөд өлгийтэй бяцхан намайг хог сэг мэт хөсөр хаячих вий хэмээн болгоомжлохдоо хоёр гараараа миний манцуйн дороос тосон зогсож байлаа. Ээж
МОНГОЛ 57
МАЛЧИН
намайг хоёр гурван минут тэврээгүй шахам байхад эмээ тэсгэл алдсан байдалтай булаан аваад хашаа руугаа буцан орж хаалгаа тасхийтэл түгжжээ. Би гэдэг хүн мэдээ орсон даруйдаа бусад хүүхдүүд бүгд л ээжтэй байхад надад яагаад байдаггүй юм бол доо хэмээн гайхан бодох болсон юм. Эмээ аав хоёроос энэ тухай асуухад тэд нар «Ээж чинь үхчихсээн!» гэдэг ганц л үгээр ам таглаад өнгөрдөг байлаа. Гэвч үе тэнгийн жаалууд «Танай ээж үхээгүй ээ! Харин түүнийг солиотой байсан болохоор эмээ чинь хөөгөөд явуулчихсан юм» гэж хэлэхийг дуулаад эмээ дээрээ буцан очоод ээжийгээ эргүүлэн өгөхийг нэхэхийн сацуу «Чоно шиг дотортой эмээ» гэж уурлан хашгирч аягатай хоолоо идэлгүй газар асгах явдал хааяа боловч тохиолддог байлаа. Тэр үед балчир хүүгийн тархинд галзуу солиотой хүн ямархуу төрх байдалтай байдгийг мэдэхгүй болохоор дотроо бэтгэртлээ үгүйлэн санадаг байж дээ. Харин түүнийг ямархуу царай зүстэй хийгээд өнөө хэр амьд мэнд байгаа болов уу гэдэг талаас нь бол үнэндээ бодож байгаагүй юм. Гэтэл намайг зургаан нас хүрдэг тэр жил гэрээс гараад таван жил алга болсон ээж маань гэнэт эргэн ирдэг байна шүү. Тэр нэгэн өдөр миний хэдэн жаахан найзууд гүйлдэж ирээд: «Сяо Шү! Чи мэдээгүй юм уу? Танай солиотой ээж эргэн иржээ» хэмээн маш чухал мэдээ дуулгаж байгаа мэт хашгиралдав. Би ч бөөн баяр хөөр болсон амьтан тэднийг дагалдан гадагш тавхай гялалзуулан хурдлахад аав эмээ хоёр ч араас минь хөөцөлдөн гүйсэн юм. Тэр бол миний хувьд мэдээ орсон цагаас хойш анх удаа ээжтэйгээ уулзаж байгаа хэрэг бөлгөө. Ээж маань анх дүрслэн өгүүлж байсантай яг адил уранхай ноорхой хувцастайгаа явах бөгөөд үсэн дээр нь хатсан өвс ширэлдэн наалдсаныг үзвээс
Уран зохиол
урьд шөнө хаа нэгтэй өвсөн бухал бараадаж унтсан болох нь илт байлаа. Би үеийн найзуудтайгаа цуг түүн рүү дөхөн очиход түүний нүдний харц ямар нэгэн зүйлийг эрж хайгаад байгаа нь илт байх ажээ. Тэгж тэгсээр тэр намайг цоо ширтэн гөлрөх зуур: «Сяо Шү минь . . . . . .бөм. . . бөг. . .Бөмбөг. . . » хэмээн зуунгитан өгүүлээд гартаа барьсан хийн бөмбөлгийг аргадсан янзтай над руу сарвайлаа. Миний өдрийн бодол шөнийн зүүд болох нь холгүй байсан ээж маань ийм төрх байдалтай эргэн ирэх юм гэж бодоогүй болохоор би ухасхийн эргээд гэр рүүгээ гүйчихэв. Миний араас хэн нэгэн хүүхэд: «Сяо Шү! Чи одоо солиотой хүн ямархуу төрх байдалтай байдгийг мэдээ биз дээ? Яг л танай ээж шиг хүнийг хэлдэг юм шүү дээ!» хэмээн хашгирах нь сонсогдов. Би мөчөөгөө өгөх янзгүй тэр жаал руу эргэн хараад: «Наадах чинь лав чиний ээж байж таарна. Танай ээж л ийм төрх байдалтай байхаас зайлахгүй» гэчихээд цаашаа гүйсэн юм. Үнэндээ би тийм солиотой ээжтэй баймааргүй санагдаж байсан боловч эмээ аав хоёр түүнийг хөтлөсөөр гэртээ орж ирцгээлээ. Тэр жил эмээ ээжийг хөөгөөд явуулчихсандаа сэтгэл эс төвдөхийн зэрэгцээ өдөр ирэх тусам өтлөж доройтохын горыг амсаад байсан болохоор түүнийг өрөвдөөд гэртээ авчирсан нь тэр байжээ. Харин би гэдэг хүн сэтгэл дотроо маш их дурамжхан байсныг нуугаад яахав. Яагаад гэвэл тийм ээжтэйгийн төлөө бусдын нүүрийг харах аргагүй болсон мэт этгээд буруу санаа сэтгэлийг минь эзэмдээд байсан хэрэг бөлгөө. Би түүнийг ганц удаа «Ээж ээ!» хэмээн дуудах нь байтугай царай өгч энэ тэрийг ч ярих дургүй болсон юм. Гагцхүү түүн рүү зандрангуй, дээрэнгүй өнгө аясаар хандах
бөгөөд түүний хариуд хөөрхий ээж минь айсан янзтай ширвээтэн харахыг нь л олонтоо харж болохоор байсан даа. Гэрт нэг дэл сул хүнийг зүгээр тэжээгээд байх аргагүй тул эмээ ээжийг хар бор ажил хийлгэж сургах гээд тариан талбай дээр дагуулан очдог болсон бөгөөд санаан зоргоор заасан бүгдийг сурчихна гэж ч юу байхав. Тэр болгонд хөөрхий ээж минь эмээгийн зодуурын амтыг биеэрээ амсдаг байлаа. Хэдэн өдрийн дараа эмээ ээжийг овоо гайгүй сурчихлаа гэж бодоод ганцааранг нь гахайн тэжээлийн өвс бэлтгэ гээд үлдээчихжээ. Тэгээд хагас цагийн дараа яваад очтол хоёр том араг дүүрэн «Гахайн тэжээлийн өвс» түүж бэлдсэн байхыг нарийвчлан үзтэл бусад айлын дориун соёолж байсан тутарганы чихийг суга суга татаад хаячихсан байх юм гэж хэн санах вэ дээ? Эмээ уурандаа шатаж гүйцээд: «Муу хар солиотой эм чи! Тутарга зэрлэг өвс хоёрыг ялгаж танихгүй байна уу?» хэмээн хараах зуур яаж аргалах арга эвээ олж ядан байтал тутаргын эзэн тэдэн дээр хүрч ирээд эмээг санаатай ийм хэрэг үйлдүүллээ хэмээн буруутгажээ. Багтартлаа уурласан эмээ газраас нэгэн том хатсан мөчир шүүрэн аваад ээжийг толгой түрүүгүй занчих зуур: «Муу хар солиотой эмийг үхтэл нь гөвшөөд өгье л дөө! Чи хурдан нүднээс далд орохгүй юм уу?» хэмээн орилж хашгичиж гарав. Ээж хэдийгээр солио өвчин туссан боловч өвдөх мэдрэмж нь хэвээрээ тул хатуу мөчрийн занчаанаас бултан нуугдах арга саам эрэлхийлэхийн зэрэгцээ «Битгий зодооч!» хэмээн гуйн гувшиж байлаа. Эцэс сүүлд нь тутаргын эзэн тэр айхтар зодуурыг харсаар сэтгэл төвдсөнгүй янзтай: «За за! Больж үз! Би дахин асуудлыг босгож
МОНГОЛ 58
МАЛЧИН
ярихаа байя! Хожим та бүхэн наадхиа сайн харж хандаж байвал болох нь тэр» гэжээ. Ээж тэр үеэр газар эвхрэн ойчоод эхэр татан уйлж байсан юм гэдэг. Би түүн рүү болж гэсэн янзтай зэвүүрхэн хараад: «Тутрага зэрлэг өвс хоёрыг ялгадаггүй жинхэнэ гахай гэж түүнийг хэлэх байх даа!» хэмээн хэлтэл хэн нэгэн хүн шилэн хүзүү рүү минь алгадаад авлаа. Эргэн хартал эмээ над руу аягүй муухай харцаар ширтэх зуур: «Муу хар золиг чи! Төрсөн эхтэйгээ яаж харьцаж байгаа нь энэ билээ? Сэгсгэр ч гэсэн ээж сайхан гэсэн үг байдаг юм шүү!» хэмээн зэмлэв. Би түүний хариуд: «Надад ийм солиотой ээж хэрэггүй!» хэмээн уурсан хашгирч билээ. «Уухайс чи чинь бүр хүнээ байж гүйцэх нь ээ! Тэгвэл чамайг ч гэсэн сайн гөвшөөд өгье л дөө!» гээд эмээ дахин гараа далайтал ээж маань уян даравч мэт ухасхийн босож ирээд эмээ бид хоёрын дундуур орон халхлаад зогсчихов. Тэгээд тэр толгой руугаа заагаад «Намайг зод!» хэмээн хашгирч байлаа. Ээж маань эмээд «Намайг биш өөрийг нь зод!» хэмээн хэлж байгаа болохыг би төвөггүй ойлгосон юм. Эмээгийн далайсан гар агаарт царцах мэт хөдөлгөөнгүй болоод аман дотроо: «Энэ солиотой эм сэтгэлдээ үр хүүхдээ ингэтэл хайрладаг байх юм гэж хэн санах билээ?» хэмээн бувтнав. Намайг сургуульд ордог жил аав маань хөрш тосгоны нэгэн айлын загас үржүүлгийн цөөрмийг харах манаачийн ажилд ороод гэртээ үзэгдэхээ болив. Мөртлөө сард дөнгөж тавин юаний ацаг хөлстэй ажил юм гэсэн. Харин ээж маань эмээтэй цуг тариан талбай дээр гахай тэжээх зэрлэг өвс зулгаасаар дахин яршиг төвөг удахааргүй овоо дөртэй болсон байлаа. Үргэжлэлийг дараагийн дугаарт
МОНГОЛ 60
МАЛЧИН