Mongol malchin 2018

Page 1

МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

МОНГОЛ

1

МАЛЧИН



МЭНДЧИЛГЭЭ Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монголын анхны төрт улс Хүннү гүрний 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг Аспайр Майнинг компаний зүгээс Хөвсгөл аймгийн нийт иргэд, малчин олон та бүхэндээ өргөн дэвшүүлье. Бидний хэрэгжүүлж буй төслүүд нь Хөвсгөл аймгийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн мэргэжлийн ур чадварыг өсгөх, уурхай дагасан үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, ингэснээр өрхийн орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Нүүрстэй төслийг эхлүүлснээр Монгол Улсын эдийн засгийн нэн чухал тулгуур хэсэг болох төмөр зам барих, улмаар төмөр замын бүтээн байгуулалтанд 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, бүтээн байгуулалтын дараа 650 төмөр замчин байнгын ажлын байраар хангах боломж бүрдэх юм. Тиймээс бид эв эеийг хичээж үзэсгэлэнт байгаль, хөдөлмөрч ард түмний өлгий болсон сайхан нутгаа хөгжүүлэх их үйлсийн төлөө гар бие, сэтгэл нийлэн хамтдаа алхах хэрэгцээ шаардлага тулгараад байгаа энэ үед Бүрэнтогтох сумын нийт ард иргэд та бүхэн бидний ажлыг дэмжиж их бүтээн байгуулалт, гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа зүтгэнэ гэдэгт итгэж байна. Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд маань сэтгэл тэнэгэр байхыг хүсэхийн ялдамд шандаст хүлэг нь хурдан, сум нь мэргэн, бөх нь хүчтэй хотол түмнээрээ сайхан наадахыг ерөөе. Та бүхнийг хүндэтгэсэн, “Аспайр Майнинг” компаний Ерөнхий захирал ДЭВИД ПОЛЛ


ДУГААРЫН ХӨТӨЧ 34

МЭРГЭЖИЛТНИЙ ҮГ

МОНГОЛЫН МАЛ БЭЛЧЭЭРГҮЙ БОЛЖ БАЙНА ЯМАР ГАРЦ БАЙНА ВЭ?

ТӨРИЙН БОДЛОГО

С.Чинзориг: Гэрээт малчнаар ажиллах гэр бүлийг дэмжинэ

БАЯР НААДАМ

БАЯРЫН ЗООГ

Наадмын хуушуур 6

42

ӨВ СОЁЛ

Дэлхийд ганцхан монгол наадам

10

Морин хуур айл бүрт байдаг шиг монгол гэрийг ч өрх бүрт

ДУГААРЫН СУРВАЛЖЛАГА Эрчим баг залуучуудын өдөрлөг

12

Монгол оронд зэрлэгээр ургадаг сонгинолог ургамлууд 43

18

Анчин хүний 10 цээрлэл

Мал сүргийг бэлчээрийн даац багтаамжид тохируулах 22

Даахь үргээх Монгол ёсон

ХИЙМОРЬ

Харьд очсон монгол морь

АРХАНГАЙ АЙМГИЙН ХХААГ БЭЛЧЭЭР - НОГООН АЛТ

Бэлчээрийн хүрэлцээ хангамж

24

Үндэсний холбооны удирдах зөвлөлийн ээлжит V хурал хуралдлаа

28

33

МОНГОЛ ЁСОН

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Зуны саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

УРАН ЗОХИОЛ

Тав даваагүй бөх Миний ээж тэмээчин

34

46 48 50 52

ДЭЛХИЙН БЭЛЧЭЭРТ

Австрали хониноос 40 кг ноос гарч дэлхийн дээд амжилтыг эвдэв

ХОНИНЫ ЭЭЛЖ

МАЛЧНЫ ЭРҮҮЛ МЭНД

С.Бадамжав Элэгний өвчлөл аюулын харанга дэлдсээр байна

АН АВ

Сур боловсруулах арга ухаан

ДУГААРЫН ОНЦЛОХ ЗОЧИН

М.Мэндбаяр: Ямар нэгэн хуулийн заалт зөрчөөгүй гэдэг нь харагдаж байгаа

ТАНИН МЭДЭХҮЙ

АМЬДРАХ УХААН

ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО

43

54

56 58


ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ: О.ӨЛЗИЙБАДРАХ СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД Н.НОРОВ Нийтлэлийн бодлогын дарга Д.САМДАНЖАМЦ Монгол Улсын зөвлөх, гавьяат малзүйч Д.АЙЛТГҮЙ Монгол Улсын зөвлөх малзүйч П.БОЛОРМАА Профессор, доктор (Sc.D) малын эмч Д.МЯНГАНЦЭВЭЭН ХААУ-ны доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх малзүйч

Редакцийн зурвас Монголын анхны төрт улс Хүннү гүрний 2227 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний их баяр наадмын мэндийг малчин зон олондоо “Монгол малчин” сэтгүүлийн хамт олноос зүгээс өргөн дэвшүүлье. Дэлгэр улирлын яруухан айзам эгшиглэж, цэцгэн ширмэлтэй дэнжийг туурайн хээгээр гоёж, дэлхийд ганцхан монгол наадам эхэллээ. Усны сайн, ургамлын соргогыг даган адуу мал идээшилж ёстой л дэлгэр

Н.БИЙЧЭЭ ХААУ-ны доктор

тэнүүхэн улирлын охь ааг анхилан байна. Монгол

Д.ГҮРБАЗАР ХААУ-НЫ ДОКТОР

дээдэлж, түүх шастираа хүндэтгэж, ололт амжилтаараа

ЕРӨНХИЙ РЕДАКТОР: Ө.ЦОГТ-ЭРДЭНЭ СЭТГҮҮЛЧ: Ж.ЭНХЦЭЦЭГ Н.АРИУНБИЛЭГ Ө.ХАТАНТУУЛ ДИЗАЙНЕР: Н.БЯМБАЦОГТ МЕНЕЖЕР: Э.ЭНХБАЯР 89190093 Г.ӨЛЗИЙСАЙХАН 99631625 СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН: Д.ТУЯАДЭЛГЭР Санал хүсэлт авах утас: 7739 7737 Сэтгүүлийн хаяг: Монгол Улс, УБ хот Баянзүрх дүүрэг МХААХҮХ-ны төв байр 314 тоот Захиалга авах данс: ТӨРИЙН банк: 101400210861 Утас: 976-11-450277

Malchin_agency@yahoo.com facebook.com/mongolmalchin twitter.com/mglmalchin Эрхэм захиалагч ...............................................танд

түмэн баяр наадмаараа бэлэг дэмбэрэл, ёс уламжлалаа бахархан баярладаг билээ. Азай буурал ахмадууд, хойч үеийнхэн, энэ цагийн түүхийг бүтээгчийн хамтын их баяр цэнгэлээр уншигч та бүхэндээ “Монгол малчин” сэтгүүл 56 дахь дугаараа өргөн барьж байна. Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай. Төрт ёсны их баяр цэнгэл Монгол наадам, нутгийн дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан бэлэглэх болтугай! Сэтгүүлийн редакци


Төрийн бодлого

С.ЧИНЗОРИГ:

ГЭРЭЭТ МАЛЧНААР АЖИЛЛАХ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИНЭ УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУРШИЛТЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛСАН. ТҮҮНЭЭС ЭДГЭЭР ТӨСЛИЙНХ НЬ ТАЛААР ТОДРУУЛЖ ЯРИЛЦЛАА.

МОНГОЛ

6

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

хэмжээг шинээр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн “Гэрээт малчнаар ажиллах гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Зохион байгуулалттай ажлын байр бий болгох” гэсэн хоёр төслийг санаачлан туршилтын журмаар хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Танхимын гишүүд эдгээр төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

-Таны Засгийн газрын хуралдаанд танилцуулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төслүүд орон нутагт ялангуяа сум, багийн түвшинд чухал ач холбогдолтой санагдсан. Та төслүүдийнхээ талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөөч. -Манай улсад ажилгүйдлийн түвшин өндөр, үүнээс улбаалан ядуурал нэмэгдэж буй энэ нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой анхаарах шаардлага

байгаа бөгөөд иргэн бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд ажил хөдөлмөр эрхлээгүй болон нэн ядуу амьдарч байгаа иргэдийн судалгааг гаргаж, мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор ажиллаж байгаа. Түүнээс гадна орон нутагт, сум, дүүргийн хэмжээнд ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ямар боломж байгааг судалж хөдөлмөр эрхлээгүй, ажлын байр олдохгүйгээс тогтмол орлогогүй зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн төсөл арга МОНГОЛ

7

МАЛЧИН

Туршилтын гэхээр сонгосон газруудад хэрэгжих байх. Эхний ээлжинд гэрээт малчин төсөлд хэчнээн хүн хамрагдаж ажлын байртай болох боломжтой бол? -Хөдөө орон нутагт мал аж ахуйг дагасан ажлын байр бий болох боломж бий. Учир нь сүүлийн 20 орчим жил олон малтай, ам бүл цөөтэй өрхүүд туслах малчин, гэрээт малчин авч ажиллуулж ирсэн. Гэхдээ энэ нь тодорхой хууль эрх зүйн акт гэрээгээр зохицуулагдаггүй, малчид хоорондын аман тохироогоор явж ирсэн бөгөөд үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс төв суурин газраас гэрээт малчнаар гэр бүлээрээ ажиллах сонирхолтой залуучуудыг дэмжих зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэх бөгөөд туршилтын хугацаанд 520 гаруй гэр бүлийг хамруулна гэж тооцсон. Гэрээт малчнаар ажиллах залуучуудыг сургалтад хамруулж, мал маллах арга ухааны талаар мэдлэг мэдээлэл олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлдөг байх, гэрээт малчин авч ажиллуулж байгаа малчныг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр орон нутагт ажлын байр бий болгох юм.


Төрийн бодлого

Хэчнээн хүнийг хамруулж ямар хэмжээний зардал мөнгө гаргах тооцоо гарсан бэ? -Уг төсөлд зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлэх 400 орчим иргэнийг хамруулж байнгын ажлын байр, тогтмол орлоготой болгох тооцоо гарсан бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн төсөл тус бүрийг сонгосон 15 буюу засаг захиргааны 30 нэгжид хэрэгжүүлж, ирэх оноос улс даяар өрнүүлэхээр төлөвлөж байгаа.

Гэрээт малчин гэр бүл гэж онцолсны учир юунд байна вэ? -Энэ төслийн талаар би хөдөөгүүр явахдаа малчидтай санал солилцож, гэрээт малчны талаар яриа хөөрөө нэлээд их өрнүүлсэн. Ингэхэд манай малчид гэр бүлээр нь гэдэг хамгийн зөв санаа шүү гэдгийг хэлж, ганц бие хүн ирээд олигтой ажилладаггүй, ар гэрээ ч санадаг биз, тэгс ингэсхийгээд буцаад явчихдаг тухай ярьж байсан юм. Гэр бүлээрээ ирсэн хүн амьдралынхаа төлөө арай өөр ажилладаг гэдгийг ч хэлсэн. Зохион байгуулалттай ажлын байрыг бий болгох гэхээр нөхөрлөл хоршоо байгуулж ажиллахыг дэмжинэ гэсэн үг үү? -Сум, хороонд байгаа ажилгүй иргэдийг зохион байгуулалттайгаар хөдөлмөрөө хоршин ажиллах, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийг нөхөрлөл, хоршоо болох, цаашид

албан хэлбэрт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн. Өөрөөр хэлбэл, сумын хэмжээнд бүлгийн зохион байгуулалтад орж хөдөлмөрөө хоршин өвөлжөө хаваржаа, хашаа хороо барих, худаг гаргах, хадлан тэжээл бэлтгэх, сүү цагаан идээ боловсруулах, түлээ түлш бэлтгэхээс гадна цас зуданд нэрвэгдсэн малчдад хүнс, өвс тэжээл хүргэх, цас арилгах, зам даваа цэвэрлэх, малын сэг зэм цэвэрлэх зэрэг хүн хүч шаардсан олон ажлыг хийж болно. Мөн ой хээрийн хөнөөлт хортон шавьж, мэрэгч устгах, түймрээс хамгаалах зурвас гаргах, ой, голын ай сав, уул овооны хог цэвэрлэх, тохижуулах, хамгаалах, нөхөн сэргээх, хот суурин газарт бол хорооны эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, хүүхдийн тоглоомын талбайг засах, тохижуулах, нэгдсэн журмаар тохижилтын ажил хийх гэхчилэн олон ажлыг энэ төслийн хүрээнд хийх боломжтой юм. МОНГОЛ

8

МАЛЧИН

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд яаж анхаарч байгаа вэ? Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад сурч төгссөн залуучуудын 35 орчим хувь нь ажлын байргүй гэдэг шалтгаанаар ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Нөгөө талаас нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 85 хувь нь ес хүртэлх ажиллагсадтай жижиг аж ахуйн нэгж учраас мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцаж ур чадвар эзэмшсэн залуучуудыг Хөдөлмөрийн биржээр зуучлан 100 хувь ажлын байраар хангах нь хүндрэлтэй асуудал болоод буй юм. Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс тодорхой хэмжээний ур чадвар эзэмшсэн залуусыг өөрт бий болгосон ур чадвартаа түшиглэн ажлын байртай болгох, зохион байгуулалттайгаар хөдөлмөрөө хорших санаачлагыг дэмжиж, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, гарааны бизнесийн дэмжлэг үзүүлж шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг нь лизингээр олгодог үйлчилгээг бий болгож цаашлаад чадварт түшиглэсэн ажлын байр бий болгох боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаа.


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

Таны санаачилсан малчдын тэтгэврийн насыг наашлуулсан хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгосон хэчнээн хүн байгаа вэ? -Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хүний тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан бөгөөд энэ оны эхнээс хэрэгжиж нийт 13.5 мянган малчин тэтгэврээ тогтоолгоно хэмээн тооцож, шаардлагатай санхүүжилт 44.6 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулган хэрэгжүүлж байна.

Манай Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргаж өгсөн тоогоор он гарснаас хойш 4000 малчин хуулийн дагуу эрт тэтгэврээ тогтоолгосон байгаа.

мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хаврын чуулганаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас намрын чуулганаар хэлэлцээд баталчих байх. Гэхдээ хуулийн өөрчлөлтийг хүлээлгүйгээр Засгийн газраар хэлэлцэж журам гаргаад хоёр асуудлыг цэгцэлж өгсөн. Үүгээр 1991-1995 онд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуульд хамрагдсан бол энэ хугацааг малчнаар ажилласнаар тооцох, суманд Засаг даргаар ахлуулсан орон тооны бус зөвлөл байгуулж орон нутгийн иргэдээ сайн мэддэг сум, багийн даргаар олон жил ажиллаж байсан хүмүүсийг оруулж тухайн хүнийг малчнаар ажиллаж байсан гэдгийг нотлуулах арга хэмжээ авсан.

Малчдын хувьд тэтгэврээ тогтоолгоход малчнаар ажиллаж байсан жилийг тодорхойлоход бичиг баримт бүрдүүлэхэд хүндрэлтэй асуудал байгааг хуульд өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн МОНГОЛ

9

МАЛЧИН

Шимтгэл төлж байгаагүй хүмүүст тэтгэврээ тогтоолгоход чамгүй их хүндрэл учраад байгааг яаж зохицуулах вэ? -Манай улсын нийт ажиллагсдын гуравны нэг нь буюу 300 мянга гаруй хүн мал аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэж буй ч тэдний ердөө 10 хүрэхгүй хувь нь нийгмийн даатгалд шимтгэл төлдөг нь хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгоход хүндрэл учруулж байгаа нь үнэн. Тиймээс Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг санаачлан батлуулсан. Улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалаад энэ хууль ирэх 2019 оноос хэрэгжих юм. Хууль хэрэгжээд эхлэхээр шимтгэлээ нөхөн төлөөд тэтгэврээ тогтоолгох боломжтой.


Баяр наадам

ДЭЛХИЙД ГАНЦХАН

МОНГОЛ НААДАМ

“Монгол наадам” бол монголчуудын өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл, бахархалт түүх юм. Нараар наадаж, хураар аргадсан наадмын өглөө наадамчин олон үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, уяан дээр шандаст хурдан хүлэг эргэцэж, хүчит бөхчүүд наадмын талбайдаа өрж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорих эрийн гурван наадмаа Монгол түмэн бахархалтайгаар тэмдэглэдэг билээ. Дэлгэр Монголоороо дэнж хотойтол баярлах дэлхийн ганцхан наадмын өглөө ургах наран хүртэл илчээ төөнөн улалзана. Наадмаар “Би монгол хүн шүү” гэх бахархал омогшил эр эм, хөгшин залуу, баян ядуу гэлтгүй хүн болгонд төрдөг биз ээ. Орчин цагийн судлаачид Монголын наадам Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн тодорхойлдог. Тухайн үеийн Хүннүчүүд бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс наадам зохион байгуулдаг байсан бөгөөд түүнээс хойш монгол угсаатнууд эрийн гурван наадмыг зохиосоор иржээ. 1206 онд Их Монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна. Улмаар 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж долдугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ. Үүний дараа 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарсан байна. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдэж эхэлсэн.

МОНГОЛ 10

МАЛЧИН

Монголчууд эрт дээр үеэс "Эр хүний 13 мэх" гэж ярьдаг байсан нь угтаа Монгол бөхийн 13 мэхийг хэлсэн хэрэг байв. Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх өөрийн туурвисан номондоо Монгол бөхийн 256 мэхийг задлан тогтоосон байдаг. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас, өмсгөл юм. Монгол ардын тууль "Эрийн сайн хан харангуй"-д "буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг" гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсныг гэрчилдэг. Барилдах бөхийн малгайг засуул нь авч нэр, алдрыг нь дуудахад тэрээр бүргэд, харцага, начин шонхор гэх мэт үлгэр домгийн шувуу хангарьдын нисэх хөдөлгөөнийг дүрслэн дэвсээр барилдах газраа очно. Монголчуудын ёс заншил, үйл бүхэн нь үргэлжид билгэдлийн утгыг агуулсан байдгийн бас нэг илрэл нь бөхийн гараа юм. Хангарьдын дэвэлтээр харсан болгоныг алмайруулан дэвэх хүчит бөхчүүдийн гуяа гурвантаа алгаддагийн учир холбогдол нь "бөх, морь, сур" гэсэн санаа бөгөөд асрын өмнө очихдоо "Наадам наашаа, найр тавин барилдья" гэж гуяа хоёронтоо алгаддаг билээ.


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

Наадамчин олон ойролцоогоор

4 878 818

ширхэг хуушуур иддэг.

800 тонн Морь. Энэ үг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хамгийн ойрхон байдаг үгсийн нэг. Их эзэн Чингис хаан хүлэг мориныхоо хүчээр уудам тал, уул, усыг туулж агтны туураар дэлхийг тамгалж “Монголын Эзэнт гүрэн”-ийг байгуулсан түүх бидэнд буй.Уяачид адуун дотроосоо хурдан удамтай хүлгийг сонгон жилийн дөрвөн улиралд унаж хөнгөрүүлэн байж наадам болохоос сарын өмнөөс уяа сойлгонд жигдлэн оруулж өвс усыг нь тохируулдаг. Их насны морьдыг барагцаалбал 22-28 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас засаж бэлтгээгүй хээрийн замаар уралдуулна. Хурдан морь унах хүүхэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахад бие барихгүй, давхихад салхи хөөрөгдөхгүй, биед тохирсон, хөнгөн авсаархан, тод өнгийн хувцас өмсөнө. Сүүлийн жилүүдэд мориноос унаж, бэртэхээс хамгаалсан хувцас хэрэглэл өмсдөг болсон билээ. Тохой зандан ташуурынхаа сурыг нь алдартал морио ороолгох жаахан хүүхдүүдийг наадамчин олон өхөөрдөж, сэргэлэн авхаалжтайг нь магтан ярилцана. Гарааны зурхайгаас хүлэг морьд эргэх агшныг бахдан биширдэггүй хүн гэж үгүй. Хүүхдийн гийнгоон дуу хөндий дүүрэн уянгалж, алтан тууртнуудын тоос тэнгэр газрыг хээлэн зурахад хүн бүрийн сэтгэл хөвсөлзөж, эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдааныг бахдан биширч, омогшил төрнө.

айраг уудаг.

36 000

хурдан хүлгүүд

20-27 км

зайд шандсаа сойдог.

12 000 бөх

эр бяраа үздэг. Тэд нийт

666 мэхийг барилдаандаа ашигладаг байна.

Хүмүүс өөр хооронд

1,5 САЯ

мессеж бичиж баярын мэнд хүргэдэг. Үүрэн телефоны операторуудын ачаалал ердийн үеийнхээс

35%

нэмэгддэг. Хурдан морь унаач хүүхдүүдийн

10%

орчим нь гэмтдэг байна.

МОНГОЛ 11

МАЛЧИН

Эрийн гурван наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг (сурыг) хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорино. Монгол сурын харваа нь Халх, Урианхай, Буриад сурын харваа гэсэн төрлүүдтэй. Монголын ард түмний баяр, цэнгэлийн манлай нэрийн хуудас болсон монгол наадам 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний СББӨ-ийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэн тунхаглагдсан билээ. Монгол цэргийн түүхэнд хамгийн хол харвасан хүн бол Чингис хааны ач хүү Есүнгэний харвасан 330 алд газар бөгөөд ойролцоогоор 520 метр юм.


Дугаарын сурвалжлага

ЭРЧИМ БАГ

ЗАЛУУЧУУДЫН ӨДӨРЛӨГ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БҮРЭНТОГТОХ СУМЫН “ЭРЧИМ” БАГИЙН “ЗАЛУУЧУУДЫН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ 2018 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР “ЭРЧИМ” БАГИЙН ТӨВД БОЛЛОО. ЗАЛУУЧУУДЫН ӨДӨРЛӨГТ ТУС БАГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧИД, ЗАЛУУ ГЭР БҮЛ, ХҮҮХДҮҮД, ДУНД ҮЕИЙНХЭН, АХМАДУУД, ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД ХӨГЖЛИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН Г.СҮХОЧИР, БҮРЭНТОГТОХ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН АЖИЛТАНУУД, БЛЭКРОК ХХКНЫ ТӨЛӨӨЛӨЛ НИЙТ 200 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО. БҮРЭНТОГТОХ СУМЫН ЭРЧИМ БАГ СУМАНДАА 21 УДАА, АЙМАГТ НЭГ УДАА ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА МАНЛАЙЛЖ БАЙСАН ХӨДӨЛМӨРЧ АРД ИРГЭДТЭЙ БИЛЭЭ. ЗАЛУУЧУУДЫН ӨДӨРЛӨГ 4 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА БӨГӨӨД ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРСЭН ИРГЭДИЙН ДУНД ХҮЧИТ БӨХ, ГАР БӨМБӨГ, САГСАН БӨМБӨГ, ШАТАР, БУУХИА, ОЛС ТАТАЛТ, ДААЛУУНЫ ТЭМЦЭЭН, ГАР ЗУРГИЙН УРАЛДААН, АХА ТЭМЦЭЭН БОЛЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛСАН ЮМ. МӨН ИХ НАС, ДААГА НАСНЫ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД НИЙТ 38 ХУРДАН ШАНДАСТ ХҮЛЭГ УРАЛДЛАА.

МОНГОЛ 12

Эр золбоо, эрэмгий чадалт 40 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт А.Амгалан, Н.Эрдэнэмөнх, Н.Ганболд, З.Гомбожав үлдэж Н.Ганболд үзүүрлэн З.Гомбожав түрүүлсэн юм. Их насны 22 морьд гарааны зурхайгаас гарч Г.Ганзоригийн алаг морь түрүү магнайнд давхисан бол Баяраагийн хар морь аман хүзүүнд хурдалж Улсболдын ногоон морь гуравт хурдалж олныг баясгалаа. Дааган насанд 16 хурдан хүлэг уралдсанаас Г.Ганзоригийн хээр даага түрүүлж, Б.Дэмбэрэлдавгын хул даага удаалсан бол баян ходоодонд О.Жигжидийн хээр даага орлоо.

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

Гар бөмбөгийн тэмцээнд У.Мягмарсүрэн ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, Ц.Чингисболд ахлагчтай баг 2-р байр, Д.Эрдэнэдаваа ахлагчтай баг 3-р байрт орсон бол сагсан бөмбөгийн тэмцээнд У.Мягмарсүрэн ахлагчтай баг тэргүүн байранд орж хошой алтан медалийн эзэд болж, Г.Лхагвасүрэн ахлагчтай баг 2-р байр, Ц.Чингисболд ахлагчтай баг 3-р байрыг тус тус эзэллээ. Эрчим багийн залуус өдөрлөгтөө 3 өдрийн турш идэвхтэй, эрч хүчтэй, дуу хуур, баяр баясалтайгаар оролцсон.

Өдөрлөгийг нээж Эрчим багийн засаг дарга Ч.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Залуус бие биедээ сургаж, суралцаж, эвтэй хүчтэй байж нутаг, эх орныхоо төлөө ихийг хийж, сайн сайхан явахыг хүсэхийн зэрэгцээ Блэкрок компаниас багийн төвийн шалыг шинэчлэн засаж, тоног хэрэгсэл хандивласанд багийн иргэдийн өмнөөс гүнээ талархаж байна” хэмээн хамтын ажиллагааны талаар халуун мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Блэкрок ХХК нь энэхүү арга хэмжээнд хамтран оролцож төвийн цаашдын үйл ажиллагаанд зориулж чанга яригч, мотор бэлэглэж улмаар 4-17 насны хүүхдүүдийн дунд “Mиний мөрөөдөл” сэдвээр гар зургийн уралдаан зохион байгуулж нийт 33 хүүхдийн бүтээлээс гурван насны ангиллаар шилдэг зургийн эздээ тодрууллаа. Үүнд: 4-7 нас: Д.Мичидмаа 1-р байр, О.Намуунцэцэг 2-р байр, О.Ууганбаяр 3-р байр 8-13 нас: Д.Энхзул 1-р байр, Д.Маралмаа 2-р байр, Ням-Эрдэнэ 3-р байр 14-17 нас: Ц.Эрдэнэбаяр 1-р байр, Л.Мөнхзул 2-р байр, Б.Батжаргал 3-р байранд орж, О.Түвшинбаярын зураг тусгай байр эзэлсэн юм. Авхаалж самбаа хурд хүчээрээ олс таталтын тэмцээнд Ахмадын баг нэгдүгээр байр, С.Гончигсүрэн ахлагчтай баг 2-р байр, Э.Баянжаргал ахлагчтай баг 3-р байрт орсон бол буухиа тэмцээнд Д.Эрдэнэдаваа ахлагчтай баг тэргүүн байр, У.Мягмарсүрэн ахлагчтай баг дэд байр, Г.Лхагвадорж ахлагчтай баг 3-р байр эзэллээ. Даалууны тэмцээнд Р.Очиргэрэл, Д.Олдох, Д.Үеэрхүү ахлагчтай баг 1,2,3 байрт орсон бол шатрын тэмцээнд С.Энх-Отгон, Б.Чулуунцэцэг, Ц,Батсуурь нар 1,2,3 байрт орлоо. Энэ үеэр “Хөх баавгай” фестивалаас 3-р байранд орсон Эрчим багийн залуу уран бүтээлч, хөөмийч З.Идэрцогтдаваад өргөмжлөлийг гардуулан өгсөн нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон. Эрчим багийн өдөрлөг маань спорт, урлагийн арга хэмжээгээр өрнүүн дэлгэр болж зуны дэлгэр өдрийг хөөр баяр, хөгжөөн тэмцээнтэй боллоо.

МОНГОЛ 13

МАЛЧИН


Дугаарын сурвалжлага

ÀÐÖ ÑÓÓÐÜ Õ¯ÐÝÍ ×ÓËÓÓÒ

ÎÂÎÎÒ

̪ЪÍ

ͯ¯ÐÑÒÝÉ

ÝÐÄÝÍÝÒ ÁÓËÃÀÍ

Дараах үндсэн төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:

26%

• Нүүрстэй коксжих нүүрсний төсөл 4,8 сая тонны нөөцтэй. • Овоотын коксжих нүүрсний төсөл 192 сая тонны нөөцтэй. • Төмөр замын Хойд коридор 547 км Эрдэнэт-Овоотын төмөр замын төсөл

“АСПАЙР МАЙНИНГ” компанийн нийт хувьцааны 26 ХУВЬ буюу дийлэнх олонхийг

МОНГОЛЧУУД эзэмшдэг.

ХӨВСГӨЛ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД “ХУРГАТАЙ ХАЙРХАН” ХХК

“БЛЭКРОК” ХХК

ÎÂÎÎÒ ÒªÑªË

ͯ¯ÐÑÒÝÉ ÒªÑªË МОНГОЛ 14

МАЛЧИН

“НОРТЕРН РЭЙЛВЭЙС” ХХК

ÕÎÉÄ ÒªÌªÐ ÇÀÌ ÒªÑªË


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

“БЛЭКРОК” ХХК

ͯ¯ÐÑÒÝÉ ÒªÑªË

Õ¯ÐÝÍ ×ÓËÓÓÒ

ÎÂÎÎÒ

̪ЪÍ

ͯ¯ÐÑÒÝÉ

ÌÎÃÎÉÍ ÃÎË

ÝÐÄÝÍÝÒ ÁÓËÃÀÍ

2008

2011

2012-2016

2017

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 13580Х тоот тусгай зөвшөөрлийг “Гурван Талст” ХХК-д олгов

“Блэкрок” ХХК 13580Х тоот тусгай зөвшөөрлийг “Гурван Талст” ХХК-аас шилжүүлэн авав

“Блэкрок” ХХК Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд хайгуулын ажил явуулав

Ашигт малтмалын хуулийн дагуу ордын нөөцийг бодуулж, бүртгүүлэв Аравдугаар сар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас MV-020941 тоот Ашиглалтын Тусгай зөвшөөрлийг “Блэкрок” ХХК-д олгов

• Ордын нөөцийг тодотгох • Усны судалгааны өрөмдлөгийн ажил • ТЭЗҮ

2018 XV-013580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Бүрэнтогтох сум болон Ашигт Малтмал Газрын Тосны Газарт эргүүлж хүлээлгэн өгөв.

• Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ • Орон нутагтай хамтран ажиллах гэрээ / хуулийн дагуу /

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ 2018 онд төлөвлөсөн өрөмдлөгийн ажилд 10 ажлын байр, уурхай ашиглалтад орсноор орон нутагт 200 гаруй ажлын байр шинээр бий болох юм. Компани нь Хөвсгөл аймгийн МСҮТ-тэй хамтран ажиллаж орон нутагт залуу мэргэжлийн боловсон хүчин бэлдэж ажлын байраар хангана.

Уурхай ашиглалтад ормогц улсын төсөвт нөөц ашигласны төлбөр, орлогын албан татвар болон бусад татвар, хураамжийг төлнө. Төслийн хүрээнд нүүрс угаах үйлдвэр барьж байгуулснаар нэмүү өртөг шингэсэн сайн чанарын нүүрсийг экспортод гаргах нь орон нутаг төдийгүй улсын хэмжээнд үр өгөөжөө өгнө. Сум орон нутагт газар, ус ашиглалтын төлбөрийг хуулийн дагуу төлөх ба байгаль хамгаалахад төлөвлөсөн зардлын 50 хувийг Бүрэнтогтох сумын байгаль орчныг хамгаалах санд байршуулна.

МОНГОЛ 15

МАЛЧИН

Нүүрстэйн ордыг ашиглалтад оруулснаар Монгол улсын эдийн засаг, хөгжлийн бодлогын нэг чухал тулгуур хэсэг болох 547 км хойд коридор болох төмөр замыг барих төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэж, төмөр замын бүтээн байгуулалтад 1000 гаруй хүн гар бие оролцож, бүтээн босгосны дараа 650 төмөр замчин байнгын ажлын байраар хангагдана. Түүнчлэн, Овоотын ордын уурхайг барьж байгуулахад 1500 хүн гар бие оролцож, олборлолт эхэлснээр 842 ажлын байр шинээр бий болно.


Дугаарын сурвалжлага

БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮР ӨГӨӨЖ

Нүүрстэйн төсөл ашиглалтанд орсноор орон нутагт утаагүй түлш үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж орон нутгийн модны түлшний хэрэглээг бууруулах боломжтой.

Нүүрстэйн төсөл нь нарны эрчим хүчийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн Монголын анхны уул уурхайн төсөл байх болно. Нөхөн сэргээгдэх эрчим хүчийг үйл ажиллагаандаа ашиглах нь эрчим хүчний хараат байдлыг арилгах ба дэлхийн дулаарлын шалтгаан болж буй хүлэмжийн хийг эрс бууруулах ач тустай.

Төсөл хэрэгжиж дуусахад компани нь нарны цахилгаан станцыг орон нутагт шилжүүлэн орон нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангахад туслалцаа үзүүлнэ.

Орон нутагтай хамтран ажиллаж Хамтын ажиллагааны гэрээ байгуулан орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулна.

НҮҮРСТЭЙН ТӨСЛИЙН ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН ХЭМЖЭЭ НИЙТ 861 га

724.11 га

Хөндөгдөхгүй талбай

84% 16% 136.8 га

Хөндөгдөх талбай

МОНГОЛ 16

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/01 №55

ОРОН НУТГИЙН ХАРИЛЦААНЫ АЖИЛТАН АВАХ АЖЛЫН ЗАР АСПАЙР МАЙНИНГ ЛИМИТЕД НЬ АВСТРАЛИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ ЮМ. НИЙТ 2400 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧТЭЙ БӨГӨӨД ҮҮНЭЭС МОНГОЛ УЛСЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД 26%-ИЙГ ЭЗЭМШИЖ БАЙНА. БЛЭКРОК ХХК НЬ АСПАЙР МАЙНИНГ ЛИМИТЕД-ИЙН ОХИН КОМПАНИ БӨГӨӨД ХӨВСГӨЛ АЙМГИЙН БҮРЭНТОГТОХ СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ НҮҮРСТЭЙ ТӨСӨЛД ОРОН НУТГИЙН ХАРИЛЦААНЫ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.

ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ: • Орон нутгийн иргэдэд (малчин өрх, сумын иргэд, нутгийн захиргаа, компани, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэх мэт) нээлттэй мэдээлэл түгээх, эргэх холбоотой ажиллах • Орон нутгийн захиргаанаас зохион байгуулж буй сумын болон багийн иргэдийн нийтийн хуралд оролцох, мэдээлэл хүргэх • Компанийн ‘Нээлттэй хаалганы’ өдөрлөг зохион байгуулах, оролцох • Орон нутгаас гарсан санал хүсэлтийг нэгтгэн компанийн удирдлагад танилцуулах, тайлагнах • Төслийн хэрэгжилтийн талаархи бодит мэдээллийг орон нутгийн оролцогч талуудад хүргэх, тайлагнах

ТАВИГДАХ ШААРДЛАГА: • Уул уурхайн салбарын хөгжил, онцлог, өнөөгийн байдлын талаар тодорхой мэдлэгтэй • Сэтгүүл зүй, нийгмийн ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн • Олон нийттэй харилцах ажлын туршлагатай • Хувийн зохион байгуулалт, харилцааны ур чадвар сайтай • Бүрэнтогтох сумын иргэн бол давуу тал болно

СОНИРХСОН ХУВЬ ХҮН АЖИЛД ОРОХ ХҮСЭЛТ, ХУВИЙН НАМТРЫН ХАМТ MYAGMARJAV@ASPIREMININGLIMITED. COM ХАЯГААР МОНГОЛ ХЭЛ ДЭЭР ИРҮҮЛНЭ ҮҮ. ЗАРТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ МЭДЭЭЛЛИЙГ 99901385, 94080585 ДУГААРЫН УТСААР ХОЛБОГДОЖ ТОДРУУЛНА УУ.

МОНГОЛ 17

МАЛЧИН


Хийморь

МУСТА СЭТҮҮЛЧ Ө.ЦОГТ-ЭРДЭНЭ

ХАРЬД ОЧСОН МОНГОЛ МОРЬ

Харь холын газар замын эрхээр очсон хүлэг морьд унаган нутаг, ижил дасал сүрэгтээ очих гэж түмэн бэрхшээлийг цуулан хатируулахын тухай өгүүлэхэд үг эвлэхгүй мэт... Монгол эр хүн морь хоёрын амин холбоо, эх нутгаа гэх чин сэтгэлийн тухай домог түүх, ном судар олон байдаг л даа. “Адгуус гэдэг хүнээс ялгаагүй сэтгэл зүрхтэй амьтан...” гэж буурлууд учирладагсан. Тэртээ арван гуравдугаар зууны үед Монгол морьдын туурайн хээгээр дэлхийн талыг тамгалж байсан түүх бий. Тэр үед хичнээн олон хүлэг унаган нутгаасаа холдож, хагацал тэмцэл амсч байсан бол. Эртний түүх гэлтгүй, энүүхэн ойрын баримтуудыг л харахад

үнэндээ элэг эмтэрч өр өмөрмөөр. Нутаг ус руугаа амь дүйн тэмцэж, олон мянган өртөө газрыг туулахын энэлэн зовлонг мэдэрнэ гэдэг юутай хэцүү. Бид, өргөн тал, өндөр даваа, гатлашгүй гүнзгий мөрөн голуудыг ч туулаад ирсэн морьдын тухай домог болгон ам дамжуулж ярьдаг. Тэр байтугай Вьетнамын аралаас гүйсэн ганц морь Шар мөрөн, Алашаны их элсэн цөлийг туулаад ирсэн тухай ч үзсэн харсан мэтээр ярих хүн эдүгээ бидний дунд ч бий. Монгол морийг унаж эдэлж байсан гадаадын хүмүүсийн яриа, тэмдэглэл дурсамж зэрэг түүхэн баритуудаас үзэхэд энэ бүхэн худал зүйл огт биш бололтой. Цэнхэр гарагийг доргиулсан галт

МОНГОЛ 18

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

дайны талбарт ялалт байгуулаад шархтайгаа ирсэн морьдын тухай зүрх зүссэн баримтууд ч олон байх юм. Монгол морио гэж Монгол улсаасаа илүү түүхтэй ч байж мэдэх ийм л агуу ертөнц гэлтэй. Энэ бүхнийг эрэгцүүлэн бодоход Монгол хүн морин эрдэнээ төрийн сүлдэндээ залж, түүндээ залбирахын учиг багадах мэт... Газар үнэрлэн ергүүлж яваа Ганц морийг битгий үргээ Эхийнхээ хээлэнд зарагдсан унага Ижлээ орхин нутгаадаа гүйж явна аа... гээд одоо ч бид дуулж байна. Нас бие гүйцсэн хойноо хүний нутагт очсон морь байтугай, эхийнхээ хээлэнд байхдаа харь газар очиж, хүний нутгийн хөрсөн дээр тэнцсэн унага, уугуул нутаг усаа руугаа гүйж ирнэ гэдэг юу гэсэн үг билээ. Адуу малаас хол, хот суурин газарт төрж өссөн хүний тархинд бол буушгүй зүйл. Монгол эх орондоо, аймаг хошуу дамжуулж зарсан хүлэг морь ижил сүрэг, нутаг усруугаа гүйдэгийг бол мэдэхгүй хүн бараг байхгүй л дээ. Тухайлбал наран ургах зүгийн нутаг одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын цаад Халтарын говиос баруун Монгол алтайн нурууны дунд бие Мөнххайрхан уулын хажуу, өнөөгийн Ховд аймгийн Зэрэг суманд худалдагдаж очсон хурдан хүлэг хэдхэн хоногийн дараа ижил сүрэгтээ сувдарсан тунгалаг хөлс дуслуулан гүйж очсон гэдэг. Мөн Завхан аймгийн Баянхайрхан сумын малын эмч Товуу гуай 1966 онд Улаанбаатар хот руу бэлтгэлийн мал туухдаа жороо хээр морио Төв аймгийн нутагт үнэ өсгөн худалдаад 8-р сарын сүүлээр гэртээ харьсанд жороо хээр морь нь өөрөөс нь түрүүлээд оччихсон байжээ. Өмнөговь аймгийн Манлай сумын худалдаа бэлтгэлийн ангийн жолооч Сувдхүү 1985 оны намар хар зүсний унаган морио Улаанбаатар хот руу туувар туусан хүнд дайж худалдуулсанд, тууварчин хотын хүнд зараад буцаж очиход хар морь зэрэг шахам ижил сүрэгтээ очиж нутгийн олныг гайхшируулж байсан гэдэг. Хойтон жил нь дахиад тууварт авч яваад Улаанбаатар хотын мал бааз дээр борлуулсан боловч хар морь мөн л ижилдээ гүйгээд оччихоор нь өрөвдөж хайрлаад дахиж худалдалгүй нутагт нь ясы нь тавиулсан даа гэж хуучилдагсан. Энэ мэтээр тоочвол хүлэг морьдын нутгаадаа гүйсэн тухай хууч яриа

маш олон бий. Гэхдээ харь гадаадын улс оронд танихгүй мэдэхгүй, олон уул даваа, гатлашгүй туулашгүй олон гол мөрнийг туулаад нутагтаа ирнэ гэдэг үүнтэй адил зүйл биш ээ. Хэт алсаас гүйж Монгол эх нутгийнхаа ариун салхины сэжүүрийг амтлаад хилийн зурвас давж амжилгүй үргэгдсэн морьдын тухай ярих үүнээс өөр л дөө. Дэлхийн хоёрдугаар дайн гэж Европ тивийг дарийн утаа нөмөрсөн ёроолгүй зовлонг Монгол морьд мөн л амссан. Орос зөвлөлтийн ахан дүүсдээ туслахаар Улаан армийн хэрэгцээнд шилдэг сайн агт морьдоо бэлэглэсэн явдал бол 73 жилийн л өмнөх үйл. Бүхнийг фронтод уриан доор өрнүүлсэн тухайн аянд 485 мянган агт морь цуглуулж, 33 мянган морийг зөвхөн дайны талбар луу илгээжээ. Гэвч энэ морьдын хэд нь Монгол нутаг руугаа гүйсэн бол, хэд нь Герман цэргийн суманд өртсөн бол гэж бодохоос зүрх хайлмаар... Оросын армид агт морьдыг хүргэж өгөхөөр малчдын төлөөлөл болж олон малчид очсон байдаг. Тэд дайны тухай ярихаасаа илүүтэй “Манай морьд Днепр мөрнөөс ус уугаад гарахдаа ихэнх нь нүдэндээ

МОНГОЛ 19

МАЛЧИН


Хийморь нулимастай, бүгд л нутгийнхаа зүг сэрийтэл харцгааж байсан...” гэж самсаа шархируулах ярьж буй дүрс бичлэг бий. Эх орны дайн гэх энэ дайнд манай морьд ихээхэн гавъяа байгуулж, агуу их ялалтад үнэтэй хувь нэмсэн гэж дайны жилийн Орос цэргүүд мөн л олон баримт дурсамж үлдээсэн. Өнөөдөр ч гэсэн энэ тухай хүүрнэх Оросын ахмад дайчид олон бий. ОХУ-ын ахмад дайчин Федосевич дурсамж тэмдэглэлдээ монгол морины тухай ингэж өгүүлжээ: Монголын ард түмнээс олон мянган агт морьдоо Зөвлөлтийн армид бэлэглэсэн. Тэр жил ихээхэн хүйтэн хатуу өвөл байж билээ. Монголоос бэлэгний морьд ирсэн гэхээр нь манай сумангийнхан очиж үзвэл бүгд жижигхэн морьд байсан тул бид тоосонгүй. Удалгүй надад хээр зүсний Монгол морь хувиарлан өглөө. Манай сумангийнхан намайг, илжиг унасан “Дон Кихот” гэж хочилдог болов. Манай суман тагнуулын суман бaйсан тул ой ширэнгэ аль л байгалийн бартаатай газраар явна. Нэг удаа Немцүүдийн отоонд орж, олон цэргүүд гал нээхэд миний морь хамгийн түрүүнд тэндээс сум шиг харван гарч намайг анх удаа аварсан юм. Чихээ хулмайгаад сунаж байхад нь би дээр нь арайхийж л тогтдог байлаа. Морь маань намаг таарвал үнэрлэж байгаад цөмрөхгүй газрыг олоод гарчихна. Нөгөөх өндөр морьд маань харин намагт шигдээд гаргах гэж их л ажил болдог байлаа. Би мориндоо “Монгол” гэж нэр өгсөн бөгөөд манай суманд “Монгол”-ийг

мэдэхгүй хүн үгүй. Бас нэг байлдаанд нэг цэргийн морь дайсны суманд өртөж дайны галын дунд үлдэхэд би морьтойгоо эргэн давхиад тэр шархадсан цэргийг авахаар ойртоход “Монгол” маань бараг газарт наалдах шахам налж өгч би тэр цэргийг гуд татан урдаа тэгнээд галын шугамаас холдсон. Ингэснээр “Монгол” маань сумангаар барахгүй Дивизэд нэр нь түгсэн юм даа. Тагнуулын сумангийн хамгийн эхэнд “Монгол” бид хоёр л явдаг болов. “Монгол”-д би сахар, хар талх идүүлж сургасан. “Монгол” бид хоёр байнга л хамт байдаг тул найз нөхөр шиг л дасал болцгоосон юм. Миний өврөөс сахар, хар талх үнэрлээд л мэдчихнэ, тэгээд нэхнэ. Ийм сайн морио бэлэглэсэн малчин Монголчууд сайхан сэтгэлтэй хүмүүс юмдаа гэж би боддог байв. Сүүлдээ миний “Илжиг унасан Дон Кихот” гэдэг хоч маань өөрчлөгдөж “Ид шидийн морьтон Илья Муромец” гэдэг алдартай болов. Тэр үед манай сумангийхан Монгол морьдтой болохыг л хүсдэг байлаа. Бусад цэргүүд маань өвлийн хахир хүйтэнд морьдоо хооллох гэж сандарч байхад, би бол хээвнэг дугжирч хэвтдэг байлаа. “Монгол” өөрөө цас ухаад өвсөө олоод идчихнэ. Ер нь миний амийг “Монгол” маань олон удаа аварсан даа. Тэр морь бол миний сайн нөхөр минь байлаа. Дайны дараа би “Монгол”оо Москва хотын ойролцоо цэргийн аж ахуйн газарт хүлээлгэж өгөхдөө өр эмтрээд тэсэлгүй мэлмэртэл уйлж билээ. Дэлнээс нь л хэдэн хялгас тасалж аваад үлдсэн юм.

МОНГОЛ 20

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

Одоо Монголын маань хөшөө цэргийн ангийн цэцэрлэгт хүрээлэнд бий. Би Монгол Улсад очиж Монгол морь унаж, үнэрийг нь нэг сайхан үнэрлэх юмсан гэж бодож явдаг юмдаа... Монгол морьд Америк, Европын өндөр адуунаас илүү шандастай гэдгийг өрнөдийнхөн өөрсдөө баталсан юм. Дайны үед Москва хотын хотын ойролцоох цэргийн хүрээний агтаас арав гаруй морь тасарч гүйгээд Уралын нуруу давж яваад буцаад туугдсан байдаг. Мөн ахар дэлтэй, цээжин биедээ олон шарх соривтой шарга морь их Енисей мөрнийг гатлан явсаар Монгол шарын давааны шилд нутгийнхаа зүг тэргүүн залаад налсан тухай баримт, 1946 оны зун Их хянганы нурууны зүүн хажуугаас Монгол нутаг руугаа гүйсэн бор морь Манжуурын талыг хурдын хэрээр туулж хэтэрхий ангаж цангасны улмаас Эргүнэ мөрний уснаас цочир ихээр уугаад Далай нуурын эрэгт ясаа тавьсан гэдэг. Монгол морь зөвхөн Орос, Хятад, Вьетнамд очоогүй ээ. Тухайлбал АНУ-ын Пенделтоны армийн цэцэрлэгт хүрээлэнд Монгол хул морины хөшөө бий. Энэ бол АНУ-ын Зэвсэгт хүчний бүхий л шагналыг хүртсэн монгол адуу юм. Америкийн түүхэнд тодоор бичигдсэн, давжаахан биетэй энэ морь бол 1954 оны Солонгосын дайнд оролцож, хятад болон хойд солонгосчуудын шуурган гал дундуур гайхамшигийг үзүүлсэн хүлэг. Олон олон орноор аялж явдаг циркчин морь биш мөртлөө дайны

хүнд хэцүү он жилүүдэд хамгийн олон орон дамжсан түүхтэй хүлэг юм. Тухайн үед морь танидаг хүмүүсийн харцыг булаасаар дуудлага худалдаа дамжин улмаар Америкт очсон гэдэг. Анхны дуудлага худалдаагаараа 250 ам.долларын үнэд хүрч байжээ. Түүний Солонгос эзэн нь Ким Хук Мүн гэгч залуу эр Эрик Педэрсэн гэгч америк эрд худалдсанаар хул морины амьдрал өрнө зүгт хөтлөгджээ. Америкт очсон хойноо ч олон тулаанд оролцож байсан бөгөөд, цэргийн жанждын итгэлтэй хүлэг байсан тухай олон хүн дурдсан байна. Америкчууд Солонгосын хойгийн дайнд татагдан орж олон америк дайчид Номхон далайгаар Азийг зориход Рэклес баатрын хүлэг болж явсанаар хамгийн сүүлийн дайнд оролцжээ. Монгол адуу гэдэг ийм л эх орон ч ийм л тэнгэрлэг мал гэдгийг бид умартах ёсгүй. Хаана дайн болно тэнд Монгол морь л түүчээлж, хаанахын улс ялалт байгуулна тэнд Монгол морь л шагшигдаж байсныг бид өнгөрсөн түүхээс ийнхүү харж байна. Дайны морь гэж саяхан дэлхийн кино урлагийн сор бүтээл дэлгэцнээ гарч, олон улсад шуугиан тарисан. Угтаа тухайн кинон дээрх анжис чирсэн морь бол дайны морь биш, ертөнцийн дөрвөн зүг найман зовхисыг олон зуун жил хурааж ирсэн Монгол морьд л дайны морьд, тэр дундаа ялалтын морьд байж. Нүүдэлч түмний их баяр цэнгэл наадмын цэцгэн ширмэлтэй зурхайг алтан туураараа гижигдэн уралддаг Монгол морьд зөвхөн наадмынх байгаагүйг бид мартах учиргүй ээ.

МОНГОЛ 21

МАЛЧИН


Архангай аймгийн ХХААГ

АРХАНГАЙ АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН МАЛ АЖ АХУЙН АЛБА

Мэндчилгээ Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй ард түмэндээ Архангай аймгийн ХХААГ-ын хамт олны зүгээс Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

МАЛ СҮРГИЙГ БЭЛЧЭЭРИЙН ДААЦ БАГТААМЖИД ТОХИРУУЛАХ Бэлчээрийн менежментийг сайжруулан, бэлчээр ашиглагчдыг хариуцлагажуулах шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд байгалийн хур тундас олон жилийн дунджаас буурч, бэлчээрийн усан хангамж муудаж, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрч байгаагаас гадна малын тоо толгой тогтмол өссөнөөр бэлчээрийн даац 3-10 дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарч байна. Энэ бүхнээс харахад малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн, бэлчээрийн даац багтаамжид тохирсон таваарлаг мал сүргийг бий болгох зайлшгүй нөхцөл тулгараад байна. Мэргэжилтнүүдийн судалгаанаас харахад манай аймгийн бэлчээрийн 25 хувь нь харьцангуй

соргог, 43 хувь нь бага зэрэг доройтсон, 32 хувь нь буюу нутгийн ихэнх хувь нь унаган төлөв байдлаа алдаж тодорхой хэсэг хувь нь нөхөн сэргэх боломж нөхцөл хомсдоод байна. Иймд бэлчээр ашиглагчдыг хариуцлагажуулах журмыг малчдаар хэлэлцүүлэн баталж, бэлчээр хамгааллын дундын гэрээг бий болгон бэлчээрийг нөхөн сэргээх, хамгаалах малын чанар үүлдэрлэг байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Мөн аймгийн бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран бэлчээрийн зөв менежмент хэрэгжүүлэн үр дүн гаргасан сумдыг шалгаруулах болзолт уралдаан зарлаж тэргүүний сум шалгаруулан урамшуулж, арга туршлагыг сурталчилна.

МОНГОЛ 22

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

МАЛЫН ЧАНАР, ҮҮЛДЭРЛЭГ БАЙДЛЫН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд сумдад “Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжийг шинээр байгуулан дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулан энэ онд 2-3 нэгжид төсөл хөтөлбөрт хамруулж, малын чанар үүлдэрлэг байдлыг сайжруулах, үржүүлэг технологийн ажил үйлчилгээг биотехнологийн ололт дэвшилт арга туршлагыг ашиглан чанартай гүйцэтгэх, бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлж, мэргэжилтний хяналтан дор хээлтүүлгийн ажил үйлчилгээг зохион байгуулж бүртгэл мэдээллийн сан бий болгоно. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны А-69 тоот тушаал, Улсын Мал эмнэлэг үржлийн газрын даргын А/18 тоот тушаал, аймгийн Засаг даргын А/269 тоот захирамжийн дагуу Хангай, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир сумдын нийт 9300 толгой сарлагийг үзлэг, ангилалтанд хамруулж анги чанарыг тогтоож, цөм сүрэг бүрдүүлэх ажил хийгдэж байна.

“Малын генетик нөөцийн тухай” хуулийн 4.1.7, 8.3.4, 8.5, 11.6.2, 15.2.1 дэх заалт, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.2.1, 3.2.4.2 дахь заалтын хүрээнд цөм сүрэг бүрдүүлэн, эх сүргээс шилмэл хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан үржилд худалдах, мал сүргийн чанар, ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор сарлаг үхэрт үзлэг ангилалт хийж цөм бүрэг бүрдүүлэн шилмэл болон үржлийн 1, 2-р ангийн үзүүлэлт хангасан сарлагтай цөм сүрэг бүхий өрхийг бүртгэж үржлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах эрх бүхий гэрчилгээ олгож баталгаажуулах ажлыг зохион байгуулж байна. Хонин сүргийн чанар үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн ойт, тал хээрийн бүсийн сумдад “Мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн Хотонт үржлийн хэсэг”ийн хонь Өндөр уулын бүсийн сумдад мах-өөхний чиглэлийн “Тамир үүлдрийн хэсэг”-ийн хонийг үндсэн сайжруулагчаар ашиглана.

МАЛ ЗҮЙЧ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА Архангай аймгийн малзүйч үржүүлэгчдийн зөвлөгөөнийг ХХААХҮЯ, ХААИС-тай хамтран зохион байгуулж Аймгийн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх малын чанар үүлдэрлэг байдлыг сайжруулах, бэлчээрийн даац багтаамжид тохирсон таваарлаг мал сүрэг бий болгох зөв менежментийг хэрэгжүүлэх, мал үржүүлгийн ажил үйлчилгээг мэргэжлийн байгууллагын хяналтан дор биотехнологийн дэвшилтэд арга туршлага ашиглан хөгжүүлэх, малчдыг хариуцлагжуулах аймгийн мал аж ахуйн талаар бодлого, цаашдын зорилтын талаар малзүйчдийн саналыг авах мэдлэг чадварыг

сайжруулах зорилготойгоор зохион байгуулж 80 гаруй мал зүйч оролцсон. Энэхүү зөвлөгөөний үеэр Архангай аймгийн малзүйч үржүүлэгчдийн холбоог шинээр байгуулан тэргүүн, тэрүүлэгчдийг сонгон холбооны дүрэм жуурмыг хэлэлцэн баталсан. Холбоо нь мал зүйч үржүүлэгчдийн нийгмийн байдал, эрх ашгийг хамгаалах, орон нутагт шинэ залуу боловсон хүчинг бэлтгэх, мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээг малчдад жигд хүртээмжтэй хүргэж, малын чанар үүлдэрлэг байдлыг сайжруулах, шинэ үүлдэр омгийн мал сүрэг бий болгоход хамтарч ажиллах зорилготой төрийн бус байгууллага юм.

МОНГОЛ 23

МАЛЧИН


Бэлчээр - Ногоон Алт

БЭЛЧЭЭРИЙН ХҮРЭЛЦЭЭ ХАНГАМЖ МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НЯМ-ОЧИРЫН ГАНХУЯГТАЙ ЯРИЛЦЛАА.

Малчдын өмнө тулгамдаад байгаа ямар асуудал байна вэ?

- Нэгэнтээ “хил, хэл, мал гуравтайгаа байсан цагт Монгол улс баян бөгөөд туурга тусгаар байж чадна” хэмээн Төрийн соёрхолт зохиолч З.Дорж агсан хэлсэн нь бий. Гэвч өнөөдөр энэ гурав маань бүрэн бүтэн байж чадаж байгаа билүү. Тухайлбал уул уурхай гэж хөөрцөглөөд монгол малаа ч хуучин зуунд “гээгдүүлээд” иржээ. Хэдийгээр шинжлэх ухаан, технологи, мэдээллийн үсрэнгүй хөгжил биднийг яаруулах ч эх орны баялаг болсон малаа орхигдуулж боломгүй. Монгол мал нь урт хугацааны байгалийн шалгарал, шигшилт, сонголтын үр дүнд бий болсон Төв Азийн эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэн давж,

дан байгалийн бэлчээрт дулдуйдан амьдарч, өсөн үржих, мах сүү мэтийн экологийн цэвэр бүтээгдэхүүн өгөх биологи, экологийн онцгой шинжийг өөртөө хадгалсан байдгийг эрдэмтэд онцолдог. Экологийн цэвэр бүтээгдэхүүн болох малын мах, сүүнээс эхлээд малын ялгадсаар нь ч бордогдсон хөрсний үржил шим, өвс ургамлын гарц ч нэмэгддэг болохыг амьдрал харуулсан. Эх болсон газар шороогоо хайрлан хамгаалж, үр шимийг нь үе уламжлан хүртэж, амьдрал ахуйгаа мөнхөд тэтгэж байх нь аливаа улс үндэстний оршин байхын гол утга учир юм. Малын тоо өсөж байгаа боловч малчдын амьжиргаа төдийлөн сайжрахгүй, орлого нь нэмэгдэхгүй байна.

МОНГОЛ 24

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

Зураг 1: Бэлчээрийн төлөв байдал

“СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС ҮЗЭХЭД БЭЛЧЭЭР НУТГИЙН 65 ХУВЬ УНАГАН ТӨЛӨВ БАЙДЛААСАА ӨӨРЧЛӨГДӨЖ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР ДОРОЙТОЖ БҮТЭЭМЖ БУУРСАН” БАЙГАА НЬ НОТЛОГДЛОО. Бэлчээрийн бүтээмжийн бууралтыг дагаад нэг малаас авах ашиг шим багасаж, бие давжаарсан. Мөн нэг малаас авах ашиг шим сүүлийн 50 жилд буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал улсын дунджаар 1961 онд борлуулсан үхрийн амьдын жин 248 кг, оны эхэнд нэг үнээнээс үйлдвэрлэх сүү 344 литр байсан бол 1991 онд эдгээр үзүүлэлт 245 кг, 323 литр болж буурсан. 1991 оноос хойш малын ашиг шимийн үзүүлэлтийг хэмжиж, бүртгэхээ ч больсон байна. Малчин хүний хөдөлмөр нэмэгдэж халаасанд ордог орлого нь нэмэгдэхгүй, дундаж наслалт богино хэвээр л байна. Өөрөөр хэлбэл малчид үнэтэй юмаа өөрсдөө үнэгүйдүүлээд МОНГОЛ 25

байгаад гол учир байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 1 малаас олдог байсан орлого, ашгаа өнөөдөр 2-3 малаас олж байх жишээтэй. Би Увс, Баянхонгор аймгийн Өндөрхангай, Богд сумын малчидтай уулзаж ярилцсан. Тэд “зах зээл дээр мал нь борлуулалтгүй болж түүхий эдийн үнэ улам л унаад байна. Өнөөдөр 700 малтай өрх хоол унд, хувцас хэрэглэлээ л дөнгөн данган залгуулж байгаа. Банкинд хуримтлалтай малчин өрх гарын арван хуруунаас хэтрэхгүй” гэж хуучилж байсан. Гэтэл бэлчээрийн даац бүх бүс нутагт хэтрэлттэй байсаар байгаа төдийгүй чанар бүтээмж нь буурсаар л байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн амин цэг болох малчин өрхийн түвшинд шинэ хөрөнгө оруулалт, шинэ бүтээл, шинэ шийдэл байхгүйн улмаас бид хямралд ороод байна. Гэтэл бид чадаж байсан зүйлээ аль хэдийн мартжээ. Төрийн бодлого маань ч байгаа оноогүй хэвээр. Мал эдийн засгийн эргэлтэнд орж өгөхгүй байна. Малчид зудаас үлдсэн хэдийгээ хэдэн жил хуруу хумсаа хуйхлан байж өсгөж аваад

МАЛЧИН


Бэлчээр - Ногоон Алт

Зураг 2: Аймаг тус бүрийн бэлчээрийн даац

зарж борлуулах гэтэл худалдаж авах зах зээл нь байхгүй. Яагаад гэхлээр малчин бүр борлуулах малтай болж зах зээлд илүүдэл бий болсон байна. Малын эрүүл мэнд, сүргийн бүтцийн асуудал, тасралтгүй бэлтгэн нийлүүлэх тогтолцоо бүрдээгүй зэргээс шалтгаалаад гадаад улсад гаргаж чадахгүй байгаа. Ингээд ихэнх малчид банкны зээлийн өрийн дарамтад байсаар байна. Малчдын эрх ашиг хөндөгдсөөр байна. Биднийг орон нутагт ажиллах явцад малчдын эрх ашгийг хохироож байгаа маш олон жишээ байлаа. Тухайлбал засгийн газраас 30 сая га-д уул уурхайн лиценз олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Завхан аймгийн хэмжээнд 143 лиценз олгох хүсэлт ирсэн бол Говь-Алтай аймагт зарим сумдын нийт бэлчээрийн 50%-д нь лиценз олгогдсон байх жишээтэй. Бэлчээр ашиглах гэрээ яагаад чухал гэж?

- Дархан хүний алх, дөшийг нь хураагаад авчихвал амь зуулгаа хэрхэн яаж залгуулах билээ. Түүнтэй адил малчин хүн хэдий банкны

мал маллаж байгаа ч гэсэн бэлчээр нь эрүүл соргог байвал буянт малаа будаа тариа шиг өсгөөд өр зээлээ дарах боломжтой. Тэгэхлээр бэлчээр нутаг эрүүл соргог бас биднийх гэсэн албан файзтай байвал буянт малаа өсгөх боломж олдоно. Мөн лиценз нэрээр бусдад луйвардуулахгүй болж байгаа юм. Бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, одоогийн ашиглалтын нөлөөг тодорхойлж үнэлэх, цаашид доройтох эрсдэл байгаа эсэх, хэрвээ доройтсон бол хэрхэн сэргээн сайжруулах, хамгаалж үлдэх боломжуудыг малчдад түгээх хүрээнд Ус цаг уур орчны шинжилгээний газарт бэлчээрийн төлөв байдлын мэдээлэл үйлчилгээ болон Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газарт бэлчээрийн сэргэх чадамжид суурилсан төлөвлөлт, ашиглалтын арга ажиллагааг хөгжүүлж байна. Орон нутагт фото зургийн аргаар бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийг хянах хялбар арга зүйг сүүлийн жилүүдэд нэвтрүүлж байгаа. Мөн дундын бэлчээрээ хамтран

МОНГОЛ 26

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛТЭЙГЭЭР 18 АЙМГИЙН 186 СУМАНД 63,5 МЯНГАН МАЛЧИН ӨРХ, 1362 БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХЭСЭГ, БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРЖЭЭ.

ашигладаг нутаг нэгтэй малчдын хамтын зохион байгуулалт болох хэсэг, бүлгийн улирлын бэлчээр бүрт мониторингийн цэгийг байршуулан ургамлын аж ахуйн бүлгийн түвшин дэх бүрхэцийн мэдээллийг тогтоож байна. Өнөөгийн байдлаар тухайн мэдээллээр бэлчээрийн төлөв байдлын одоогийн түвшин төдийгүй бэлчээр ашиглалтын одоогийн горим, ачааллыг цааш хэвээр нь үргэлжлүүлэх эсвэл даруй өөрчлөх шаардлагатай эсэхийг тодорхойлдог түвшинд хүрээд байна. Энэ бүх ажлыг цаашид хэн хариуцан зохион байгуулах вэ?

- Бэлчээр ашиглах гэрээгээр дамжуулан малчдын эрх ашгийг хамгаалах, бэлчээрийн зохистой ашиглалтыг хөгжүүлэх, малчдын малыг бэлтгэх, үйлдвэртэй гэрээ байгуулах, төлбөр тооцоог барагдуулах зэрэг зохион байгуулалтын ажлыг малчдын байгууллага хэрэгжүүлж байна. Дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчид хэсэг, бүлгээрээ нэгдэн нийлж холбоо болон хоршоо байгуулсан. Дээрх ажлыг малчдын байгууллага зохион байгуулсан нь зарим нэг зардлыг хэмнэхийн зэрэгцээ шуурхай байдлыг хангаж төр, үйлдвэр, малчдыг холбох гүүр болж өгсөн юм. Өнөөдрийн байдлаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн МОНГОЛ 27

холбооны гишүүнчлэлтэйгээр 18 аймгийн 186 суманд 63,5 мянган малчин өрх 1362 Бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлгийн зохион байгуулалтанд орж бэлчээрийн зохистой менежментийг хамтын хүчээр бий болгож орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хэсэг бүлгийн үйл ажиллагааг дэмжих 87 бизнесийн болон хадгаламж зээлийн хоршоо, 133 бэлчээр ашиглагчдын холбоо тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Баялаг-Өлзий, Жинст мөрөн, Сор кашмер, Алтай кашмер, Монгол нэхмэл, Уужин, Гоёо, Блю скай, Снөүфийлдс, Туяа, ЕСВ, Капродоро, Кашмер холдин, Ноос-Ирээдүй, Эрдэнэт хивс, Дархан нэхий, Саян-Уул, Мах маркет, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг малын гаралтай түүхий эдийг боловсруулах үндэсний үйлдвэрүүд , мэргэжлийн холбоод малчдын байгууллагатай жилд 1-2 удаа уулзалт хийж түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулах, урьдчилгаа төлбөрийг шийдвэрлэх зэргээр хамтран ажиллаж байна. Иймээс бэлчээрийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйн шинэ тогтолцоог хөгжүүлэх малчдын байгууллагууд Монгол улсад хэдийн бий болж хөгжиж байна гэж үзэж болно.

МАЛЧИН


Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо

ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

ЭЭЛЖИТ V ХУРАЛ ХУРАЛДЛАА

М

онголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо Удирдах зөвлөлийн ээлжит V хурлаа 2018 оны 03-р сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Хурлаар 2017 оны үйл ажиллагааны дүн, 2018 оны төлөвлөгөөний тухай илтгэл, Үндэсний холбооны VIII их хурлын тов, хэлэлцэх асуудал, оролцох төлөөлөгчдийн тоог тогтоох тухай танилцуулга, саналыг Дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, 2017 оны санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, 2018 оны төсвийн төслийг Санхүү аж ахуйн хэлтсийн дарга

МОНГОЛ 28

Х.Энхбаатар, Үндэсний холбооны дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл, ач холбогдол, холбооны барилгад хийсэн засварын тухай мэдээллийг Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин, Хяналтын зөвлөлийн мэдээллийг хяналтын зөвлөлийн гишүүн З.Оюунтуяа нар тус тус танилцуулж хэлэлцүүлэв. Дээрх мэдээллүүдтэй холбогдон гарсан саналыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргаж 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, санхүүгийн төсвийг батлав.

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

ТББ-УУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСӨЛД ҮНДЭСНИЙ ХОЛБОО ШАЛГАРЛАА

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Монголд үр дүнтэй, бизнес гишүүнчлэлтэй байгууллагуудыг хөгжүүлэх 20172019” төсөлд манай Үндэсний холбоо шалгарлаа. Үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, Гадаад харилцааны мэргэжилтэн Д.Бямбацэрэн нар төслийн зөвлөх багийнхантай уулзаж төслийн хугацаанд Үндэсний холбооны Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн дунд шатны үнэлгээг хийлгэх талаар хүсэлт тавилаа. Төслийн багийнхантай 3 удаагийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан ба төслийн зөвлөх багаас тавьсан хүсэлтийн дагуу гишүүн хоршоодын төлөөлөлтэй уулзах уулзалтыг 2018 оны 01-р сарын 17ны өдөр 20 хоршоологчдын бүрэлдэхүүнтэй зохион байгуулав.

АДРА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ Үндэсний холбоо “Адра” олон улсын байгууллагын захиалгаар “Хоршооны анхан шатны ойлголт” сэдэвт сургалтыг 2018 оны 1-р сарын 09, 10-ны өдрүүдэд, “ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн болон маркетингийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг 1-р сарын 17-19-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа. Дээрх 2 сургалтанд тус төсөлд хамрагдсан СХД, ХУД, СБД-ийн нийт 51 бүлгийн ахлагч, бүлгийн гишүүд хамрагдсан ба сургалтыг Үндэсний холбооны зөвлөх Д.Батмөнх, Хоршооны хөгжлийн хэлтсийн дарга Ө.Ганбаатар, мэргэжилтэн Д.Индраа нар хариуцан явуулав.

МОНГОЛ 29

МАЛЧИН

ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Үндэсний холбоо “Өрхийн тариалан эрхлэлтийг дэмжих төв”-тэй хамтран “Хүлэмжинд хүнсний нарийн ногоо тариалах орчин үеийн арга технологи” сэдэвт сургалтыг 2 удаа буюу 01-р сарын 23-24-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Каритас Чех төслийн 20 хоршоологчдод, 01-р сарын 26-27-ны өдрүүдэд Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Архангай, Говь-Алтай, Архангай зэрэг аймгуудын 13 хоршоологчид, нийт 33 хүнийг хамруулж зохион байгуулав. Сургалтаар Өвлийн хүлэмж барих арга зүй, ургац нэмэгдүүлэх арга технологи, хүнсний ногооны нэр төрлийг олшруулах боломж ба зах зээлд нийлүүлэх арга зам зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгож, дадлага ажил хийсэн нь онцлог байлаа.


Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо

ХЭНТИЙ АЙМАГТ ХОРШООНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХОРШООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХУРАЛД ОРОЛЦОЖ ИЛТГЭЛ ТАВИВ

Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын захиалгаар тус аймагт үйл ажиллагаа явуулж буй ХАА-н чиглэлийн хоршоодод зориулсан “Хоршоо, хоршооны засаглал” сэдэвт сургалт Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2018 оны 1-р сарын 30-ны өдөр амжилттай зохиогдож өнгөрлөө. Оролцогчдын хоршооны тухай өмнөх мэдлэгийг сэргээн сануулж бататган, хоршооны онцлог, мөн чанар, зарчим, засаглал, түүний онцлог, гишүүдийг идэвхжүүлэх арга зам, хоршоо тогтвортой үйл ажиллагаа явуулахад анхаарах болон хоршоог үнэлэхэд анхаарах асуудлууд зэргийг оролцооны арга дээр тулгуурлан сургалтаа явуулав. Сургалтанд нийт 37 хоршоологч хамрагдсан байна.

ХАА-Н МАРКЕТИНГ ТӨСЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үндэсний холбоо Азийн Фермерүүдийн холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Даян дэлхийн хүнс хөдөө аж ахуйн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжсэн ХАА-н маркетинг төслийн үр дүнгийн талаарх олон талын оролцоотой Зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 03-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад ХХААХҮЯ, төслийн нэгж, техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ИНБ-уудын төлөөлөл, төсөл хэрэгжсэн 5 аймгийн 15 сумын үр шим хүртэгч нийт 35 хүн оролцов. Уулзалтаас гарсан зөвлөмж, тайланг Азийн фермерүүдийн холбоонд хүргүүлсэн байна.

МОНГОЛ 30

МАЛЧИН

Ази номхон далайн бүсийн Хоршооллын хөгжлийн хурал 2018 оны 02-р сарын 27-28-ны өдрүүдэд Шри Ланка улсын Коломбо хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурлаар бүс нутгийн түвшинд хоршооллын хөдөлгөөнд тулгамдаж байгаа асуудлууд болон ололт амжилтын талаар хэлэлцсэн юм. Хуралд тус бүс нутгаас сонгогдсон төлөөлөгчдөөс гадна эрдэмтэд, судлаачид, төрийн болон хоршооллын хөдөлгөөнийг дэмжигч донор байгууллагуудын төлөөлөл зэрэг 100 орчим хүн оролцсон байна. Үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа тус хуралд оролцон Монголын ХАА-н хоршооллын хөдөлгөөний хөгжил, Олон улсын сургалтанд хамрагдахын үр нөлөө зэрэг сэдвүүдээр 2 удаагийн танилцуулга илтгэл тавилаа.


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨӨ АЗИЙН ФЕРМЕРҮҮДИЙН БҮЛЭГ ОУБ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Шри Ланка улсын Коломбо хотод зохион байгуулагдсан “Хамтын ажиллагааны төлөө Азийн фермерүүдийн бүлэг” олон улсын байгууллагын ээлжит 18-р хурал 2018 оны 03-р сарын 18-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тус байгууллагад 8 орон гишүүнчлэлтэй ба энэ удаагийн хурлаар Үндэсний холбооны элсэх хүсэлтийг шийдвэрлэж гишүүн байгууллага болгов. Мөн Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны төлөөлөл болох дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, Удирдах зөвлөлийн гишүүн, Дархан-Уул аймгийн “Орхон-Ус” хоршооны гишүүн Н.Нямдаваа нар Япон улсын урилгаар тус хуралд ажиглагчаар оролцож Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүн болон хөдөө аж ахуйд үзүүлэх үр нөлөөний талаар танилцуулсан юм.

ШИЛИЙН ГОЛ АЙМГИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

Үндэсний холбооны ажлын алба 2018 оны 04-р сарын 15-20-ны өдрүүдэд Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Туршлага судлах аялалын хугацаанд Ажил мэргэжлийн дээд сургуулийн орлогч дарга Бао Хай Лүн, гадаад харилцааны мэргэжилтэн Уянга, Гэгээнхас, Шинэгэрэл, Шинь Шинь ХХК-ийн захирал Өргөн нар хүлээн авч Үндэсний холбоо болон Ажил мэргэжлийн дээд сургуультай 2018 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөний талаар санал солилцож 2 байгууллагын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн юм. Тус сургууль нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 13 салбар сургуульд 70 гаруй мэргэжлээр оюутнуудыг бэлтгэдэг аж. Уг сургуульд Монгол улсаас 180 гаруй оюутан суралцаж байна.

МОНГОЛ 31

МАЛЧИН

ҮНДЭСНИЙ ХОЛБОО “ХААБ” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Үндэсний холбоо, “ХААБ” ХХК-ны удирдлагуудыг 2018 оны 03-р сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтанд ХААБ ХХК-ны Гүйцэтгэх захирал Х.Баатар, Стратеги, судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга Ж.Мягмарсүрэн, Үндэсний холбооны гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин, зөвлөх Д.Батмөнх, ХХХэлтсийн дарга Ө.Ганбаатар нар оролцон санал бодлоо солилцлоо. Уулзалтанд ХХХэлтсийн дарга Ө.Ганбаатар Үндэсний холбооны үйл ажиллагаа, гишүүн хоршоодын түүхий эд бэлтгэлийн нөөцийн талаар танилцуулга мэдээлэл хийж, хамтран ажиллах боломжуудын талаар санал дэвшүүлсэн юм. 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй түүхий эд бэлтгэлийн хоршоодоос биржийн арилжаанд оролцох сонирхолтой, тодорхой шалгууруудыг хангасан 55 хоршоог шалгаруулан арилжаанд 3 жилийн хугацаанд оролцох эрх бүхий Биржийн итгэмжлэгдсэн хоршооны гэрчилгээ гардуулалтаар хамтын ажиллагаагаа эхлээд байна.


Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо

ТАЙВАНЬ УЛСАД ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үндэсний холбоо, Тайваний Үндэсний Фермерүүдийн холбоотой хамтран 2018 оны 04 сарын 24-29-ны өдрүүдэд Тайвань улсын Тайжунг хотноо ХАА-н технологийн сургалт, туршлага судлах аялалыг зохион байгууллаа. Тус сургалт, туршлага судлах аялалд Төв аймгийн “Ширээт хөгжил” хоршооны дарга Ц.Оюун, Хөвсгөл аймгийн “Рашаант сувдан сүрэг” хоршооны дарга М.Оюунцэцэг, Сэлэнгэ аймгийн “Бумбат таван богд” хоршооны дарга Б.Төмөрчөдөр, Дундговь аймгийн “Дэвших зам” хоршооны дарга Д.Мөнхтайван, Булган аймгийн ХААХХолбооны менежер М.Оюунцэцэг, Үндэсний холбооны Хоршооллын хөгжлийн хэлтсийн дарга Ө.Ганбаатар нар оролцов. Хөтөлбөрт тусгагдсанаар Тайвань улсын ХАА-н эрдэм шинжилгээний ажилтан, профессор Гао Дэ Жинг Хүлэмжийн аж ахуйн эрхлэлт, тариалалтын технологи, мөөг тариалах арга зүй, ил талбайд хүнсний ногоо

тариалахад анхаарах зүйлс сэдвийн хүрээнд сургалтыг явуулж, Монгол орны нөхцөлд хэрхэн тариалалт хийх тухай нээлттэй ярилцаж, санал солилцлоо. Мөн Тайжунг хотноо амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй Мөөгний үйлдвэр, Хүлэмжийн ногооны үрсэлгээний төв, Гидропоник технологийн аж ахуй, Органик бордооны үйлдвэр, Мах боловсруулах үйлдвэр, Галуу үржүүлгийн төв, Тайваний үндэсний фермерүүдийн холбооны дэргэдэх Сүүний үйлдвэр, Хүнсний ногоо савалгааны цехтэй танилцаж удирдлага, холбогдох мэргэжилтэнүүдээс мэдээлэл авч, харилцан ярилцаж туршлага солилцсон юм. Сургалт, туршлага судлах аялалд оролцогчид Тайвань улсын ХАА-н үйлдвэрлэгчдээс суралцаж, судалсан зүйлсээ өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, намрын хураалтын үеэр үр дүнгээ тайлагнахаа илэрхийлэв.

“ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН СУРГАЛТУУД ЯВАГДЛАА “Хэнтий аймгийн Газар тариалангийн салбарын Иргэний нийгмийн байгууллага орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ногоочдын 15 удаагийн сургалтыг нийт сумдын сургагч багш, ногоочдын хэрэгцээ саналыг үндэслэн 2018 оны 1-4-р сарын хооронд Үндэсний холбооны төслийн багаас 14 суманд зохион байгуулав. Сургалт танхимын болон дадлага ажил хослон дараах сэдвүүдээр хийгдлээ. Үүнд хөрс сайжруулах органик аргууд, хүлэмжийн аж ахуй эрхлэх, хортон шавьж, хог ургамалтай тэмцэх, хүнсний ногооны тариалалт, хадгалалт, боловсруулалт, зоорь барих аргачлал зэрэг сэдвүүдээр танхимын сургалт зохион байгуулж, органик бордооны үндсэн төрөл болох багсармал бордоог хийх, үр, үрслэгээг тарих, хүнсний ногоо нөөшлөх аргууд багтсан. Сургалтанд нийт 420 хүн оролцсон бөгөөд төслийн зүгээс тэдгээр хүмүүст гар багаж, үрсэлгээ, бордоо, гарын авлага зэрэг хүнсний ногоо тариалахад хэрэгцээтэй зүйлсээр дэмжлэг үзүүллээ.

МОНГОЛ 32

МАЛЧИН


Дугаарын онцлох зочин

М.МЭНДБАЯР:

ЯМАР НЭГЭН ХУУЛИЙН ЗААЛТ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙГАА хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон. Иймд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо ямар нэгэн хуулийн заалт зөрчөөгүй гэдэг нь харагдаж байгаа юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний хайгуулын хэлтсийн дарга М.Мэндбаяртай ярилцлаа. Тэрбээр саяхан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд ажиллаад ирсэн юм. Бүрэнтогтох суманд коксжих нүүрсний Нүүрстэй хэмээх ирээдүйтэй орд газар байгаа бөгөөд энэхүү ордыг ашиглах эсэх талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг явагдаж байгаа билээ.

“Блэкрок” компанийг хууль зөрчиж ашиглалтын зөвшөөрөл авсан гэсэн зүйлийг иргэний хөдөлгөөнүүд ярьж, олон нийт ч энэ талаар эргэлзсэн байдлаар хандах боллоо. Та энэ талаар албаны тайлбар өгөхгүй юу? -“Блэкрок” компани 13580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байж байгаад энэ хайгуулын талбайд 2015-16 онд хийгдсэн геологи, хайгуулын ажлын тайлангаа Эрдэс баялгийн зөвлөлөөр 2017 оны 12 сарын 6-нд хэлэлцүүлж батлуулсан. Ингэж батлуулахдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байдаг. Олон нийтийн сүлжээ гэдэг юм уу орон нутгийн хэмжээнд Ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй байна гэсэн асуудал яригдсан. Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ерөнхий үнэлгээний дүгнэлт албан ёсоор хийж ирүүлсэн байсан. Нарийвчилсан үнэлгээний тухай яригдаж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтанд

ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор Техник эдийн засгийн үндэслэл боловсруулж батлуулсан байх ёстой гэсэн шаардлага байгаа. Техник эдийн засгийн үндэслэлээ хүлээлгэж өгөөд, батлагдсаны дараа явцын нарийвчилсан үнэлгээ хийлгэх ёстой.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа орон нутгаас санал аваагүй гэж буруутгасан талаар? -Бид архивын материалаа шүүж үзэхэд тухайн үед энэхүү хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “Гурванталст” ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт ирүүлэх үед манай Кадастрын хэлстээс “ямар нэгэн татгалзсан санал байна уу?” гэсэн асуулга бүхий албан тоотыг орон нутаг руу явуулсан байдаг. Хуулийн хугацаанд буюу нэг сарын дотор ямар нэгэн хариу ирээгүй учир “татгалзсан саналгүй” хэмээн автоматаар зөвшөөрөгдөөд

МОНГОЛ 33

МАЛЧИН

Мөн Урт нэртэй хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа. Энэ талаар? -Хайгуулын тусгай зөвшөөрөлд давхцал бүхий хэсэг байгаа. Орон нутаг дээр болсон буюу Бүрэнтогтох суман дээр болсон уулзалтан дээр компани “Бид нар хууль зөрчих сонирхол алга байна. Тийм учир энэ давхцал бүхий хэсгийг буцаагаад орон нутагт хүлээлгэн өгөхөд бэлэн байна” гэсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлөөс давхцал бүхий хэсгийг хасалт хийлгээд тусгай зөвшөөрөлгүй болгочихъё гэсэн албан байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр одоохондоо Урт нэртэй хуулийн үйлчлэлд ямар нэгэн харшлах үйл ажиллагаа явуулаагүй байна гэж ойлгож болно Блэкрок компанийн Нүүрстэйн ашиглалтын 861 га талбайн хөрс шороог бүхэлд нь урвуулж, байгаль орчин сүйтгэнэ гэсэн ойлголт иргэдийн дунд байна? -Би том зургаар хариулъя. Монгол улс 1.5 сая км квадрат нутагтай. Хайгуулын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 5 хувь хүрэхгүй орчим байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн нийт эзэлж буй талбайг тооцоод үзэхээр Монгол улсын газар нутгийн 0.009 хувийг эзэлдэг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компанийн талбайн 10-25 хувийг нь л уурхай эзэлдэг. Ярилцсанд баярлалаа.


Малчны эрүүл мэнд

С.БАДАМЖАВ:

ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ

АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДСЭЭР БАЙНА

ЭЛЭГ-НИЙ БАДАМЖАВ ЭНЭ НЭРИЙГ МОНГОЛЧУУД АНДАХАА БАЙЖЭЭ. ЭХ ОРНЫХОО ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС ЗОРИН ИРЖ ҮЗҮҮЛНЭ. СУРАГЛАЖ ХАЙНА. ЭМЧЛҮҮЛНЭ. ЭДГЭНЭ. ЭРГЭЭД БАЯРЛАЖ ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛНЭ. ЭЛЭГНИЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ Ч ДОТРЫН ЗӨВЛӨХ, АШУҮИС-Н БАГШ, ТӨМӨР ЗАМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ХОРИХЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ГЭЭД С.БАДАМЖАВ ЭМЧИЙН ХИЙХ АЖИЛ ИХ. ЭЛЭГ СУДЛААЧ ЭМЧИЙН ЗАВГҮЙ АЖЛЫН ЦАГААС ХУМСАЛЖ ЯРИЛЦСАНАА ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭЕ.

Та элэг судлалаар мэргэшсэн монголын нэртэй эмч, эрдэмтэн докторуудын нэг. Өнөөдөр манай улсад уг өвчнөөр өвчлөгсдийн жилээс жилд тоо жилээс жилд өсч байна. Эндээс яриагаа эхэлмээр байна? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн онд гаргасан судалгаагаар Монгол улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Тэгээд зогсохгүй элэгний хорт хавдраар нас барагсдын тоогоор мөн тэргүүлдэг. Уг үзүүлэлт бол манай оронд өгч байгаа түгшүүрийн дохио, аюулын харанга юм. Элэгний өвчнөөр өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь харамсалтай. Элгийг манайхан дүлий эрхтэн гэдэг боловч эмгэг байдлаа эзэндээ эрт мэдэгдэж, ямар нэгэн байдлаар дохио өгдөг. Элэгний халдварт өвчнөөр өвдсөн хүн 10-15 жилийн дараа хатуурал, 20-25 жилийн дараа хорт хавдраар өвчлөх магадлалтай. Элэгний өвчлөл хэрээс хэтэрсэн энэ үед олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж аппарат бүхий оношлогооны төвтэй болж Энэтхэг, Солонгост хийж буй хагалгааг өөрсдөө хийж болдоггүй юм уу? Энэ асуудлыг зүгээр нэг яриад өнгөрөх биш ажил хэрэг, бодлого зорилт болгомоор байна. Засгийн газраас Эрүүл мэндийн яаманд чиглэл өгч элгээр мэргэшсэн эмч нар, эрдэмтэн докторуудыг нэг баг болгох хэрэгтэй. Мөн энэ хүрээнд аймаг бүр элэгний эмчтэй болмоор байна. Аймгуудад зүрхний, бөөрний, нүдний гээд тусгайлсан эмч нар байна. Түүн шиг яагаад элэгний

МОНГОЛ 34

МАЛЧИН

мэргэжлийн эрдэмтэд байж болохгүй гэж. Хамгийн их аюултай бөгөөд түгээмэл өвчлөл элэг шүү дээ. Ер нь монголчуудын дунд элэгний өвчлөл ихсэж байгаагийн шалтгаан юу вэ? А, В, С, D, E гэхчилэн арваад вирус хүний элгийг сонгомолоор гэмтээж эрүүл эд эсийг нь эмгэг байдалд хүргэдэг. Манай улсад 400 000 гаруй хүн элэгний вирустай бөгөөд улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. 2016 оны байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 26 хувийг элэгний В, С вирус, эмийн болон архины шалтгаант элэг хатуурах өвчлөл эзэлж байгаа бөгөөд элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын тоо ихсэх хандлагатай байна. Элэгний өвчний үед ямар шинж илэрдэг вэ? Ажиглавал бие сульдаж аюулхай цанхайна. Аюулхай цанхайхаар хүмүүс ходоод гэж андуураад байдаг. Шалтгаангүй ядарч бие сульдаад байвал эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Үе үе эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдах нь чухал. Элгэнд хоёр л өөрчлөлт гарна. Бүтэц нь алдагдаж барзайгаад ирэхэд компьютерээс өөр юу ч оношлохгүй. Харин элэгний үйл ажиллагааг цусны шинжилгээгээр мэднэ. Элэгний өвчинд аль ч насныхан өртөж болно. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар асуухгүй өнгөрч болохгүй байх? Зохистой зөв хооллох хэрэгтэй. Манайд маш олон цайны газар байна. Жижиг цайны газрууд эрүүл


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

ахуйн шаардлага хангадаггүй. Тиймээс аль болох гадуур хооллохгүй байж олон хүний хэрэглэдэг аяга, халбага, сэрээг сольж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн шивээс хийлгэхээс татгалзах нь зөв. Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадвал айх зүйл байхгүй. Элэгний өвчтэй хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч? -Элэгний халдварт өвчин бол маш удаашралтай явагддаг. Эмээр эмчлэхээс гадна элэгний үрэвсэлтэй өвчтөнд тохирсон олон төрлийн амин дэм агуулсан хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн орчин үед хүний эхэсийн бэлдмэл Laennec-ийг өргөн хэрэглэж, өндөр үр дүнтэй байгаа нь батлагдсаар байна. Япон хүний эрүүл, урт удаан наслалтын нууц бол эрүүл хоололт, хүний эхэсийн бэлдмэл юм. Бүтээгдэхүүний найрлага их анхаарал татаж байна. Эхэсийн талаар уншигчдад мэдээлэл хүргээч? -Эхэс гэдэг нь жирэмсэн эмэгтэйн умайн хананд шигдэн ургасан, олон сарын турш эх ураг хоёрыг холбож, үр хөврөлийн өсөлт хөгжилтөнд шаардлагатай шим тэжээлийн бодис, хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй амин чухал түр зуурын эрхтэн юм. Гадаадын улс орнууд ялангуяа япончууд хүүхдийг төрсний дараа эхэсийг хэрэггүй болсон мэт үздэггүй. Яагаад гэвэл эхэст хүний бие махбодид хэрэгтэй амин чухал бодисууд агуулагддаг болохыг судалсан юм. Эхэсийн эмчилгээ хийлгэвэл элэгний өвчнийг даамжруулахгүй байж болох уу? -Хүний эхэсийн тарилга нь эрүүл эхийн эхэсээс гаргаж авсан биологийн идэвхит бүтээгдэхүүн бөгөөд 1954 онд Японд анх үйлдвэрлэн, өнөөг хүртэл 130 –аад төрлийн өвчин эмгэгүүдэд хэрэглэн, үр дүнгээ өгсөөр байна. Элэгний вирусын эсрэг эмчилгээтэй хавсран нөхөн сэргээх

ХҮНИЙ ЭХЭСИЙН ТАРИЛГЫГ ЭЛЭГНИЙ ВИРУСЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭТЭЙ ХАВСРАН ХЭРЭГЛЭХЭД МАШ ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ. ЭЛЭГНИЙ ЦУСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛЖ, ЭД ЭСИЙГ НӨХӨН СЭРГЭЭГЭЭД ЗОГСОХГҮЙ, ДАРХЛАА ДЭМЖИН, БИЕ МАХБОДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛДАГ.

эмчилгээнд эхэсийн бэлдмэл маш өндөр үр дүнтэй. Элэгний цусан хангамжийг сайжруулж, эд эсийг нөхөн сэргээгээд зогсохгүй, дархлаа дэмжин, бие махбодийн үйл ажиллагааг сайжруулах цогц үйлчилгээтэй. Тэгвэл энэ бүтээгдэхүүн монголчуудын хувьд ямар үр дүн үзүүлж байгаа талаар? -Өндөр үр дүнтэй байгаа. Элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурлын үеийн хам шинжүүд, элэгний В,С,Д вирусын идэвхижилийн үед хэрэглэснээр элэгийг эд эсийн түвшинд нөхөн сэргээж өгдөг болох нь олон клиник судалгаагаар тогтоогдсоор байна. Мөн архаг ядаргаа, арьсны үрчлээ, нөсөөжилт, арьс цайх өвчин, цэвэршилтийн хам шинжийн эмгэгүүдэд маш үр дүнтэй байгааг хэрэглэж үзсэн хүмүүс бидэнд мэдээлж байгаа. Эхэсийн тарилгыг эрүүлжихийг хүссэн хүн бүхэн эмчийн зааврын

МОНГОЛ 35

МАЛЧИН

дагуу курсээр хийлгэж болдог гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч? -Тэгэлгүй яахав. Хүний эхэсийн тарилгыг эрүүл мэнддээ анхаардаг хүн бүр хэрэглэж болно. Laennec тарилга нь дараах үйлчилгээг танд үзүүлнэ: 1. Элэгний үйл ажиллагааг дэмжинэ. /Элэгний цирроз, элэгний В,С вирус, элэгний өөхлөлт, элэг томрол/ 2. Цэвэршилтийг анагааж, нөхөн үржихүйг дэмжинэ 3. Арьс, гоо сайхан /нөсөө толбо, батгажилт, нүхжилт, харшил, арьсны өвчлөлийн эсрэг/ 4. Хөгшрөлтийн эсрэг /нойргүйдэл, архаг ядаргаа, үс уналтыг эмчилж, үрчлээг багасгана/ 5. Үе мөчний холбогч эд эсийг нөхөн сэргээх 6. Осол гэмтэл, мэс засал, цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ, шархны эдгэрэлтийг хурдасгана 7. Дархлааг дэмжих үйлчилгээтэй. Мөн архаг, удаан хугацааны ядаргааг эмчилж, бие махбодийг бүхэлд нь хоргүйжүүлэн биеийн жинг бууруулах хүртэл үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон.

ЭХЭСИЙН ТАРИЛГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 80032442, 80062442, 80072442 ДУГААРААС ЛАВЛАНА УУ. www.laennec.mn


Мэргэжилтний үг

МОНГОЛЫН МАЛ БЭЛЧЭЭРГҮЙ БОЛЖ БАЙНА

ЯМАР ГАРЦ БАЙНА ВЭ?

ДЭЛХИЙ НИЙТ БАЙГАЛЬД БЭЛЧЭЭРЛЭСЭН МАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СОНГОЖ БАЙНА

Европын орнууд мал аж ахуйг эрчимжүүлэн нэг малаас авах бүтээмжээр өрсөлдөж байна. Европын орнууд малаа байран, хагас байран маллагаанд байлгаж багагүй тэжээл зарцуулж, бяруундаа 400-с дээш жин татах махны чиглэлийн үхэр, жилдээ 8000-10000л саам өгдөг үнээ үржүүлж бүтээгдэхүүнээ борлуулж байгаагаас дэлхийн зах зээлд давамгайлах хандлагатай байгаа. Гэтэл зарим хоол хүнс судлаачид эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн хүнс, түүхий эдийн амт чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлага дэлхийн хүн амын өндөр орлоготой давхаргад бий болсныг нотлосон. Байгаль орчинд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр авдаг, мөн хашаа байранд хорьж тэжээсэн малын бүтээгдэхүүнийг биш, хээрийн задгай бэлчээрт зоргоороо идээшилсэн малын бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хандлага нэмэгдэх төлөвтэй байна. Эрс тэс уур амьсгалтай, хөрс нь эмзэг, үржил шим багатай байгалийн нөхцөлтэй Монгол орны хувьд бүтээмжээр өрсөлдөх боломж бага. Харин олон янз бүхий байгалийн бэлчээрт идээшилдэг, ашиг шимийн гарц бага боловч амт, чанар харьцуулшгүй сайн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монгол малын онцлогоороо дэлхийд өрсөлдөх нь харьцангуй давуу тал юм.

МОНГОЛ МАЛЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ ЧАНАР БЭЛЧЭЭРЭЭС ХАМААРНА

1. Экологийн бүтээгдэхүүний давуу талаа хадгалж үлдэх 2. Мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд баталгаажуулах 3. Экологийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зорилтот зах зээлд гаргах явдал хамгийн чухал. Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг нь юуны өмнө унаган төрхөө хадгалсан соргог бэлчээрээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байх ёстой юм. Бэлчээр талхлагдаж, доройтохын хирээр түүнээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь “экологийн цэвэр” гэдэг ангиллаар өрсөлдөх чадвараа алдаж, үнэ цэнэ нь буурдаг. Талхлагдаж, зүйлийн бүрэлдэхүүн нь цөөрч, хог ургамалд идэгдсэн

МОНГОЛ 36

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

2017 ОНЫ БАЙДЛААР МАНАЙ УЛС 66.2 САЯ МАЛТАЙ БОЛСОН НЬ ТООНЫ ХУВЬД САЙН ҮЗҮҮЛЭЛТ БОЛОВЧ БЭЛЧЭЭР НЬ АЧААЛЛАА ДААХАА БОЛЬЖ, МАЛЫНХ НЬ АШИГ ШИМ, ҮР ӨГӨӨЖ НЬ БУУРСААР БАЙНА. ДОКТОР, ПРОФЕССОР А.НЯМБАТ СУДАЛГААГААРАА МАНАЙ УЛСЫН НИЙТ БЭЛЧЭЭРИЙН 90% НЬ ТАЛХЛАГДСАНЫГ НОТЛОСОН. ЭНЭ ҮНЭХЭЭР ХАРАМСМААР ҮЗҮҮЛЭЛТ.

бэлчээрээс үйлдвэрлэсэн хүнсээр олон улсын зах зээлд өрсөлдөх боломжгүй юм. Эрүүл бэлчээрээс эрүүл, чанартай хүнс бэлтгэнэ. Щвейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон алт” төсөл, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран 1450 цэгт хийсэн мониторингийн үнэлгээгээр бэлчээрийн 65% нь унаган төлөв байдлаа алдаж, доройтсоны дотор байгалийн аясаар эргэн сэргэхээ больж цөлжсөн бэлчээр 7%ийг эзэлсэн дүн гарчээ. Цөлжсөн бэлчээр улсын хэмжээнд томоохон нэг аймгийн нутагтай дүйж байгаа нь малын бэлчээргүй болж, “буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээх”-ийн ноцтой сэрэмжлүүлэг юм. Төв суурин, худаг ус, зам гээд хүн мал шавдаг газар бүрд зүлэг ногоо үгүй болж элсний нүүдэл газар авсныг аль ч аймаг, суманд очоод харж болно. Ширгэж алга болсон гол горхи, нуур, цөөрөм тоогоо алдсан. Энэ бүхэнд цаг агаарын өөрчлөлт нөлөөлсөн ч бидний үеийнхэн л үйлдэл, эс үйлдлээрээ хийсэн, бохирдуулсан, талхалсан, огтолсон, хуйвалдсан, дуугүй сууж өөгшүүлсэн. 100 жилийн дараа хариуцлага нэхэгдэхэд ямар нэг компани, засгийн нэр ч дурсагдахгүй.

МОНГОЛ 37

Хүүхэд насандаа шумбаж өссөн цэвэр тунгалаг гол, горхи, нуур, цөөрөм, дөрөө шүргэсэн нарийн өвс, цэцэгт тал, шимт бэлчээр, сэнгэнэм үнэрт ой, шугуйгаа үр хүүхэд, хойч үеэсээ бидний үе булааж байна. Үүнээс илүү нүгэл гэж байхгүй, хичнээн чулуун суварга босгоод ч байгаль эх, хойч үе маань уучлахгүй, сэргээн үлдээж чадвал тэрнээс илүү амьд буян гэж байхгүй. Манай бэлчээрийн буруу ашиглалтын үндсэн хэлбэр нь бэлчээрийн даац хэтрэлт юм. Үүнээс болоод бэлчээрийг улирлаар өнжөөх, сэлгэх боломжгүй болгож, тахлахаас гадна байгалийн бэрхшээлийн үед ашиглах нөөц бэлчээргүй болж эрсдэлийн хохирлыг шууд нэмэгдүүлж байна. 1999-2002 оны ган зудад 11.2 сая мал хорогдож, малчид 333 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хохирч, 12.1 мянган өрх малгүй болж 26.7 мянган өрх МАА-г орхисон. 2009-2010 оны зудаар 9.7 сая мал хорогдон 527 тэрбум төгрөгийн хохирол

МАЛЧИН


Мэргэжилтний үг учирсан байна. Жалгын нэг тарж малаа өсгөх гэж хоёр зудын хооронд гадаа гандаж, хөдөө хөхрөөд үр дүнд нь хожсон зүйлгүй, харин ч бэлчээрээ талхалж, дээр нь отрын бэлчээрээ үгүй хийснээс дараагийн ган, зудаар бүр ч илүү хохирч байгаад асуудлын гол нь байгаа юм. Бэлчээрийн доройтлын шууд үр дагавар нь малын чанар, ашиг шим буурч эрсдэлд өртөмтгий болж, улмаар малчдын хөрөнгө, орлого багасаж буйгаар илэрч байна. Доройтсон бэлчээрийг соргог бэлчээртэй харьцуулбал эм хонины хаврын амьдын жин 8 кг-аар, сүүний гарц 2.5 дахин, ямааны ноолуурын гарц 8%-р бага байдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Зөвхөн энэ гурван үзүүлэлтээр тооцоход малчин өрхийн орлогын алдагдал жилдээ 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 400 гаруй тэрбум төгрөг болж байна. Бэлчээрийн даац хэтрүүлж байгаагийн үндсэн шалтгаан нь үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй “нийтээр дундаа ашиглах” тогтолцоо юм. Үр шимийг нь өөрөө хүртэх баталгааг нь гаргаж, эрхийг нь хамгаалсан цагт л газартаа өөриймсөг хандаж, хамгаалж, сайжруулахад хөрөнгө оруулдаг зах зээлийн эдийн засгийн суурь хөшүүрэг энэ тогтолцоонд үйлчлэхгүй байна. Толгойн тоогоор хөөцөлдөн бэлчээрээ талхалж байгаад малчид, мал буруугүй, харин тоог биш чанарыг тэтгэсэн сонирхлын хөшүүргийг нь бий болгоогүй төр алдаагаа цаг алдалгүй засах шаардлагатай.

Бэлчээрээ улирлаар сэлгэж ашигласнаар унаган төрхийг нь сэргээн хадгалах, ган зудын үед орох нөөц нутагтай болсноор эрсдэл хохирол бага үзэх, уул уурхай зэрэг бусад ашиглалтад бэлчээрээ зүй бусаар алдахаас хамгаалагдах, хамгийн гол нь малын тоог өсгөж бэлчээрээ талхлах биш, байгаль орчинд ээлтэй аргаар ашиг орлогоо нэмэгдүүлэх хөшүүрэгтэй болно. Малынхаа сүргийн бүтэц, ашиг шимийг нь дээшлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг ашигладаг болох юм. Малчин өрхийн жилийн мөнгөн орлого 15.6 сая төгрөг байгаа бөгөөд малаа урьдын адил өсгөсөн тохиолдолд 5 жилийн дараа 18 сая төгрөг болж нэмэгдэх бол малаа өсгөлгүй бэлчээрийн даацад тохируулан цөөлсөн тохиолдолд 24.4 сая төгрөг болж, 6.4 сая төгрөгөөр илүү байна. Мал өсөөд байгаа нь малчид малаа жинд хүргэж борлуулах гээд хадгалаад байдагтай ч холбоотой. Өнөөгийн нөхцөлд мал бага насандаа нядлах жинд хүрч чаддаггүйн үндсэн шалтгаан нь өнөөх л бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн тэжээлийн хомсдол юм. Бэлчээрийн даац 50% хэтэрнэ гэдэг нь мал энэ хэмжээгээр дутуу хооллож байгаа хэрэг юм.

МАЛЫН АШИГ ШИМ ХҮРТЭХ НЬ МАЛЫН ТОО ТОЛГОЙНООС БИШ БЭЛЧЭЭРИЙН ЗӨВ АШИГЛАЛТААС ШУУД ХАМААРДАГ

Үүнийг шийдвэрлэх гарц нь бэлчээрийг гэрээгээр ашиглуулах явдал юм. Харин бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглаж, ган зудын үед орох нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлэх, ашиглагч нь хамгаалагч байх зарчмыг төлөвшүүлэх шаардлагатай. Одоо байгаа малын тоо, ашиглаж буй улирлын болон отрын бэлчээрийн байршлаа үндэслэн ашиглалтын хил заагаа малчид өөрсдөө тогтоох хэрэгтэй. Мөн тогтоосон хил заагаа залгаа байрлаж буй малчидтайгаа зөвшилцөж, багийн хурлаар хэлэлцүүлсний дараа бусдын ашиглалт, нийтээр ашиглах бэлчээртэй давхацсан эсэхийг хянуулна. Ингэж байж Засаг дарга эцсийн шийдвэрийг гаргах тул гэрээ байгуулсны дараа ямар нэг маргаан, зөрчил гарахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь баян, ядуу, тавиул малтан хэн ч бай мал нь дөрвөн улирлын бэлчээр, ган, зудын үед орох нөөц нутагтай байх эрхийг нь баталгаажуулж, хамгаалах арга юм.

Ийнхүү бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалах нь монголын бэлчээрийн мал аж ахуйн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх эхний суурь алхам бөгөөд үүнийг шийдвэрлээгүй цагт дараа дараагийн алхмын тухай ярих нь утгагүй хэрэг. Бэлчээрийн унаган төрхийг хадгалж чадах эсэх нь малчид, орон нутгийн удирдлагын идэвхи санаачилгаас хамаарна. Бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах шинэ хууль гаргах талаар Хүнс, Хөдөө аж ахуйн яам санаачлан ажиллаж байгааг УИХ дэмжинэ гэдэгт л найдахаас... Цаашид уламжлалт бэлчээрийн малдаа бэлчээрээ татвар, төлбөртэй ашиглуулаад, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа болон эрхлэх гэж буй байгууллага, иргэдэд боломж олгоод газрыг нь 5-10 жилээр эзэмшүүлэх нь зүйтэй болов уу. Тухайн иргэн үйл ажиллагаагаа хэвийн, жигд сайн явуулаад байвал эзэмших эрхийг нь сунгаад явах эрх нь нээлттэй байхаар зохицуулалт хийж өгмөөр байгаа юм.

МОНГОЛ 38

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

Мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах ажил ченжээр дамжуулдагийг бүрэн зогсоож бүтээгдэхүүнийхээ чанараар үнэлгээ тогтоож, сум бүрт малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанараар нь ялгавартайгаар үнэлэн авдаг нэгж (Хоршоо маягийн мэргэжлийн байгууллага) байгуулан ажиллуулбал үр дүнд хүрэх нь эргэлзээгүй. Малчид сум, багаараа ярилцан нэгдэж, дор хаяж сумын төвд бүтээгдэхүүнээ цуглуулдаг, түүндээ анхан шатны түвшинд чанарын баталгаа гаргуулдаг байх шаардлагатай. Ингэснээр боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан, үнэ, хадгалах, тээвэрлэх нөхцөлөө тохирон борлуулдаг зохион байгуулалтад ормоор байна. Цөөн боловч хоршоодын үйл ажиллагаа ийм байгаа. “Ногоон алт” зэрэг төслөөс ийм хоршоог дэмжээд ажиллаж байна. Малчид, орон нутгийн засаг захиргаанаас санаачлаад, нутгийн зөвлөл, орон нутгаас төрсөн эрдэмтэд, бизнес эрхлэгчидтэй санаа оноогоо нэмээд хамтраад ажиллахад энэ ажлыг зохион байгуулах, зах зээлтэй холбоход их тус хүргэж чадна. 2015 оны Парис хотноо байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох конвенцид Монгол улс нэгдэн орохдоо 2030 он хүртэл малын тоог бэлчээрийн даацад тохируулах, бэлчээрийн менежментийг сайжруулах замаар нүүрсхүчлийн хий шингээлтийг тогтмол түвшинд барина гэсэн амлалт өгсөн. Одоо амлалтаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Монгол улсын бэлчээрийн даац, нөөцийг үндэслэн тооцвол бодит тоогоор 40-45 сая буюу одоогийнхоос 15-20 саяар бууруулах шаардлагатай. Монгол улс 110 сая га бэлчээртэй. Жилдээ нэг хонинд 2 га бэлчээр шаардагддаг гэсэн судалгаа байдаг боловч Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар бэлчээр доройтсоноос сүүлийн 5 жилийн улсын дунджаар бэлчээрийн ургац 2,4 ц/га болжээ. Энэ нь малынхаа

МОНГОЛ 39

бэлчээрийг зүй зохистой ашиглуулахгүй бол Монголын мал сүйрлийн ирмэгт ирж, малын ашиг шим, чанар эрс муудах нөхцөл үүсчихээд байгааг харуулж байгаа юм. Бэлчээр, ус үгүй бол мал яаж ашиг шимээ өгөх вэ. Манай орны төр засаг, хувийн салбар, мэргэжлийн байгууллага, холбоод, малчид, орон нутгийн удирдлага, Монгол хүн нэг бүр хүлээж суух биш дор бүрнээ санаачилга гарган нэг баг болж хамтран зүтгэвэл бэлчээрээ зүй зохистой ашиглаж, малынхаа буяныг зохистойгоор хүртэж чадна. Цаашид малынхаа тоог бэлчээрийнхээ даацанд тохируулан зохистой хэмжээгээр бууруулаад хээлтэгчийн сүрэгт эзлэх хувийн жинг ингэнд 35-40, гүүнд 40, бог малыг 50-55 хувьд хүргээд мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малыг эргэлтэд оруулах, сүргийнхээ бүтэц, чанарыг эрс сайжруулахад төр засаг, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд одоогийнхоос өөр менежментээр ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. • Бэлчээрийн хуулийг яаралтай баталж өгөх • Бэлчээр ашигласны төлбөр, хураамж авах • Уг хураамжаараа “Сан” бүрдүүлэх • Сангаас бэлчээр сайжруулах, уст цэг гаргах • Бэлчээрийн даац, ачаалалд тохирох малын тоо, төрлийг сум бүрээр нарийвчлан тогтоож өгөх • Бэлчээрийн даацаас хэтрүүлсэн малтай хүмүүст хариуцлага тооцдог болох • Ашиглахгүй байгаа бэлчээр нутгийг ашиглаж эзэмшсэн хүмүүст урамшуулал олгох зэргээр хуультайгаа хослуулан ажиллавал зохих үр дүн гарах нь эргэлзээгүй.

МАЛЧИН

Д.САМДАНЖАМЦ МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ГАВЬЯАТ МАЛЗҮЙЧ


ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ 76 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ

МАЛ АЖ АХУЙ, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ШАТАЛСАН СУРГАЛТАНД ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.

МОНГОЛ УЛСАД ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭТЭЙ МЭРГЭЖЛҮҮД

ЭРХЭМ ЗОРИЛГО: Мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэл, бизнесийг хослуулсан тэргүүлэх сургуулийн нэг болох.

Монгол улсын УИХ-аас 2017 оны 12 дугаарын сарын 14 –ний өдөр “Малын генетик нөөцийн тухай хуулийг батлан, 2018 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Хуулийн хүрээнд Монгол улсын 21 аймаг 332 суманд Хөдөө аж ахуйн газар, тасаг, мал үржлийн алба, малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжүүдийг шинэчлэх болон шинээр байгуулах шаардлага үүсч байна. Энэ хүрээнд Монгол улсын хэмжээнд 1000 гаруй малзүйч мэргэжилтэн хэрэгцээтэй төдийгүй үржлийн мал, үржүүлгийн бүртээгдэхүүний бүртгэл хариуцсан мэргэжилтэн ХАА-н биотехнологич болон бэлчээр, тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтний хэрэгцээ, шаардлага бий болоод байна. XXI зуунд ирээдүйн хөгжлийг авч явах хариуцлага хүлээсэн, тэмүүлэл дүүрэн эрхэм дүү нар та бүхэнд насан туршийн мэргэжилээ сонгох хариуцлагатай чухал мөч ирснийг дуулган, мэндчилж байгаадаа баяртай байна.

АЛСЫН ХАРАА: Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр дэлхийн жишигт нийцсэн их сургууль болох БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИЙН БҮТЭЦ: Мал аж ахуйн технологийн тэнхим Бэлчээр тэжээллэг, химийн тэнхим Биотехнологи, үржүүлгийн тэнхим Бүтээгдэхүүн судлал хяналт үнэлгээний тэнхим МАТЕРИАЛЛАГ БААЗ, ХҮЧИН ЧАДАЛ: Нийт багшлах бүрэлдэхүүний 57.5 хувь доктор түүнээс дээш зэрэгтэй. Үйлдвэрлэл, дадлагын төв: 1 Сургалт үйлдвэрлэлийн цех: 1 Сургалтын лаборатори: 18 Ахисан түвшиний судалгааны лаборатори: 6

СУРАЛЦАХЫГ УРЬЖ БУЙ МЭРГЭЖЛҮҮД

750 130 50

Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч оюутны тоо

Магистрын хөтөлбөрөөр суралцагч оюутны тоо

Докторын хөтөлбөрөөр суралцагч оюутны тоо

ХОС ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

ИНДЕКС

МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД

СУРГАЛТЫН ХЭЛБЭР

БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ БАКАЛАВР МАГИСТР ДОКТОР

1

08110401

Зооинженер технологич (мал зүйч)

ӨДӨР/ЭЧНЭЭ

+

+

+

2

07220401

Таваар судлал

ӨДӨР/ЭЧНЭЭ

+

+

+

3

08110103

Бэлчээр тэжээлийн технологи

ӨДӨР

+

+

+

4

07880201

Хөдөө аж ахуйн биотехнологи

ӨДӨР

+

+

+

5

07210101

Мах, сүү үйлдвэрлэлийн технологич

ӨДӨР

+

+

+

07210103

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ

ӨДӨР

+

+

+

7

07110307

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хими технологи

ӨДӨР

+

+

8

08310101

Загас үржүүлгийн технологич

ӨДӨР

+

+

9

08110501

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент

ӨДӨР

+

10

07220401

Бараа түүхий эдийн технологи

ӨДӨР

+

11

05110101

Биологи-агнуур зүйч

ӨДӨР

+

6

ТӨГСӨГЧДӨӨС ТӨРСӨН ГАВЪЯАТНУУД

3 Хөдөлмөрийн баатар

14 Төрийн соёрхолт

1

8

19

Шинжлэх Монгол улсын Монгол улсын ухааны гавъяат гавъяат багш гавъяат мал ажилтан МОНГОЛ 40 МАЛЧИНзүйч

22 222 Шинжлэх ухааны доктор

Боловсролын доктор


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

ЗООИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЧ (МАЛЗҮЙЧ) МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР:

МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:

• •

Мал, амьтны үржүүлэг селекци, нөхөн үйлдвэрлэлийн ажлыг төлөвлөх, чиглэлийг тогтоох, хөтлөн явуулах Шинээр үүлдэр, омог, хэвшлийн мал буй болгох, үүлдэрлэг байдал, ашиг шимт чанарыг сайжруулах Мал, амьтны арчилгаа, маллагаа, тэжээллэгтэй холбоотой асуудлыг зохион байгуулах, төлөвлөх, дүн шинжилгээ хийх, удирдан явуулах Мал, амьтны бүртгэл, мэдээллийн системийг олон улсын шаардлагад нийцүүлэн хөтлөн явуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажилд үнэлгээ өгөх, дүн шинжилгээ хийх Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, менежмент, маркетингийн асуудлыг зохион байгуулах

• •

• •

Дотоодод магадлан итгэмжлэгдсэн Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх боломжтой Олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх боломжтой ХААИС-д зөвхөн бэтгэгдэг Хуулиар ажлын байр баталгаажсан

АЖИЛЛАХ САЛБАР: • • • •

Улс, аймаг, сумын мал үржлийн алба, нэгжийн удирдах ажилтан, мэргэжилтэн Улс аймгийн хөдөө аж ахуйн газар, сумын хөдөө аж ахуйн тасгийн ерөнхий мал зүйч, үржлийн мал зүйч, селекционер, шинжээч мэргэжилтэн Эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрт судлаач, мэргэжилтэн Мал аж ахуй эрхэлсэн төрийн бус байгууллага, компанид технологич, мэргэжилтэн

БЭЛЧЭЭР ТЭЖЭЭЛИЙН ТЕХНОЛОГИЧ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР: • •

• • • • •

Бэлчээр, хадлангийн ургамлыг таних, түүний хөгжлийн зүй тогтол, хөдлөл зүйг бүтээлчээр ашиглах Бэлчээр, хадланд үнэлгээ өгөх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн зураглал үйлдэх, бэлчээрийг зохион байгуулах төлөвлөх, хэрэгжүүлэх Таримал хадлан бэлчээр бий болгох, ашиглах Төрөл бүрийн тэжээл, тэжээлийн түүхий эдийг үнэлэх, нөөцийг илрүүлэх, тэжээлийн баазыг төлөвлөх, бэхжүүлэх Тэжээл үйлдвэрлэх, тоног төхөөрөмжийг сонгох, ашиглах, нутагшуулах, оновчлох Мал амьтны тэжээллэгийг физиологийн үе шаттай холбон зохион байгуулах Бэлчээр тэжээлийн менежментийг төлөвлөх, хэрэгжүүлэх хянах

МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ: • • • •

Бэлчээр тэжээлийн нөөц, хангамжийг сайжруулах, тооцох, Бэлчээр хадланд үнэлгээ хийх, бэлчээр ашиглалтыг загварчлах Мал амьтны төрөл, физиологийн байдал, ашиг шимийн чиглэлтэй уялдуулан тэжээллэгийг зохион байгуулах, тэжээлийн норм, жор тооцох Тэжээл үйлдвэрлэлийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нутагшуулан, ашиглах, төрөл бүрийн тэжээл үйлдвэрлэх

АЖИЛЛАХ САЛБАР: • • • • •

Улс, аймгийн хөдөө аж ахуйн газар, сумын мал үржлийн алба, нэгжийн бэлчээр тэжээлийн мэргэжилтэн Төрийн бус аж ахуй нэгж, хувийн хэвшилд бэлчээр, тэжээлийн мэргэжилтэн Эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрт судлаач, мэргэжилтэн, зөвлөх Эрчимжсэн аж ахуйд малын тэжээлийн технологич Тэжээлийн үйлдвэр, цехэд ерөнхий технологич, технологич

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИОТЕХНОЛОГИ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР: •

• •

Ашигтай микроорганизмын үйлдвэрлэлийн омгийг ялгах, тодорхойлох, сэргээх, сайжруулах, хадгалах, суулгацын материал бэлтгэх, тэжээлт орчин найруулах, ферментёр угсрах, системүүдийг тохируулах, ариутгах, өсгөвөрлөлт явуулах, ургалтын хэмийг тохируулах, кинетик боловсруулалт хийх зорилгот бүтээгдэхүүнийг ялгах, өтгөрүүлэх, цэвэршүүлэх, талстжуулах, хатаах, хөдлөөж хатаах, савлах Ургамлыг In vitro орчинд үржүүлэх эх материал сонгох, эд эрхтнийг салган авах, ариутгах, ургамлаас эксплант салгах, зохиомол тэжээлт орчинд суулгац хийж, ургуулах, эс, эдийн өсгөврийн өсөлт хөгжилтөнд дүн шинжилгээ хийх, хуруу шилний ургамаланцрыг хөрсөнд шилжүүлэн суулгах Мал, амьтны цэвэр үржүүлэг, эрлийзжүүлгийн аргыг ашиглан аргыг ашиглан ашиг шимийг нэмэгдүүлэх, амьтдын эхсийг эхсийн бүтцээр ялгаж таних, МАА-н үйлдвэрлэлийн салбарт хээлтүүллэг, нийлүүлгийн ажлыг зохион байгуулах төрөл бүрийн хээлтэгч мал амьтныг зохиомлоор үрлэх Хүнсний болон эмчилгээний мөөгний цэвэр өсгөвөр гарган авах, In vitro -д өсгөвөрлөх, селекци хийх, үржүүлж олшруулах, тодорхойлох, био бүтээгдэхүүн гарган авах технологиудыг бий болгох Шилжмэл гентэй амьд организм гарган авах, өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн амьд организмын ген, геномыг өөрчлөх, удирдан жолоодох, шилжмэл гентэй организмыг таньж тодорхойлох, генетик нөөцийг хамгаалах, тогтвортой хадгалах

Элсэгчдэд тавигдах шаардлага: МАТЕМАТИК, ХИМИ, БИОЛОГИ хичээлийн аль нэгээр 480-аас дээш оноо

МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ: • • • • • • • • • •

Хүнсний биотехнологи, исгэлтийн процесс болох архи, дарс, шар айраг, спирт, даршилсан хүнсний ногоо исгэлэн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи Хүнс тэжээл, эмчилгээний зориулалттай биологийн идэвхит бодис гарган авах технологи Хүнсний мөөг болон эмчилгээний мөөгний мицели үйлдвэрлэх, мөөг тариалах технологи Эдийн засгийн үр ашигтай ургамлыг In vitro –д худавчлан үржүүлэх, эсийн түвшинд селекци хийх Мах, сүү, ноос ноолуурын чиглэлийн ашиг шим өндөр донор малын үр хөврөлийг шилжүүлэн суулгах технологи Хүрээлэн буй орчныг хамгаалах, цэвэршүүлэх, асуудлыг шийдэх Газар тариаланд хор хөнөөл үзүүлэгч хортон шавьж, хог ургамал устгах бэлдмэл үйлдвэрлэх технологи Газар тариаланд хор хөнөөл үзүүлэгч хортон шавьж, хог ургамал устгах бэлдмэл үйлдвэрлэх технологи Генетикийн гарал үүсэл болон өвчин үүсгэгчийг молекул биологийн түвшинд тодорхойлох ХАА-н чухал таримал ургамалд ген шилжүүлэн суулгаж, тэдгээрийн шинж чанарыг сайжруулах арга технологийг эзэмших

11-344 702; 7510 7777-221 95110595; 95168797

976-11 344 702

info@muls.edu.mn

info@muls.edu.mn

МОНГОЛ 41

МАЛЧИН


Баярын зоог

НААДМЫН ХУУШУУР

Н

аадмын үеэр заавал идэх ёстой хэмээн уламжлагдаж ирсэн зоог бол хуушуур. Гэвч бидний дунд, “хуушуур” гэдэг үг нь хятад хэлнээс монгол хэлэнд нэвтэрсэн үг учраас энэ нь хятад хоол гэх ойлголт нэлээд тархжээ. Гэвч, “хуушуур” гэдэг үгийн талаар бодох юм бий. Зарим судлаачид энэ үгийг угтаа “бүдүүлэг, зэрлэгүүд” буюу “ху” нарын хоол хүнс гэсэн утгатай хятад үг гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, “хуушуур” нь хятадуудын хувьд, харь улсын хүнсэнд оноож өгсөн нэршил ажээ. Үүнээс гадна өнөө цагт бид хятадуудыг дуурайж “хуушуур”, мөн “шарвин” гэж нэрлэдэг байна. Бидний хуушуур гэж нэрлэж буй энэ хоол Төв Ази, Кавказ, Европын үндэстнүүдэд түгээмэл бөгөөд, цаашилбал Энэтхэг, Малай нар ч үүнийг хийж иддэг юм байна. Тухайлбал, хуушуурыг түрэг хэлэнд “чебурек”, “бөрек”, энэтхэг зүгийн хэлэнд “пури”, “бүүри”, испани хэлэнд “эмпанда” гэх мэтээр нэрлэж заншжээ.

Наадмын дугуй хуушуур - Бидний өвөө, эмээгээс эхлээд аав, ээж, ах, эгч нарын маань амтархан идэх дуртай, одоо ч гэсэн бидний иддэг дугуй хуушууранд дургүй хүн гэж байхгүй биз ээ. 1980-1990 онд наадмын дугуй хуушуур хүн болгоны ариун нандин дурсамжыг хадгаласан байдаг.

ОРЦ: /4 ХҮНИЙ ПОРЦ/ Гурил- 160-180гр Татсан мах- 500 гр Өндөг- 2 ширхэг Давс- 5гр

Хар перц- 5гр Сонгино- 1 ширхэг Сармис- 2 хумс Ургамлын тос-160-180гр

МОНГОЛ 42

ЖОР: 1. Хуушуурны гурилыг зуурахдаа 1 цайны аяга хуурай гурилан дээр багахан зэргийн давс хийж сайтар холисоны дараа бүлээн усаар нялцгайвтар зуурна. Үлдсэн хуурай гурилыг зуурах явцдаа бага багаар хийж нялцгай зуурна. Амттай болгоё гэвэл өндгийг тусд нь аяганд хагалаж миксэрдсэний дараа хуурай гуриланд хийж зуурсны дараа бүлээн усаа хийж дээрх аргаар зуураарай. 2. Зуурсан гурилыг бүрхэж тавиад 10-15 минут амраана. 3. Хуушуурны махыг машиндсаны дараа үрж жижиглэн хэрчсэн сонгино, сармис, хар перц, давс, гоньд зэргээр тохируулан амтлана. Мах шүүслэг бол шүүс хийх хэрэггүй. Хэрвээ шүүс хийх шаардлагатай бол 1/2-1 хоолны халбага цэвэр хүйтэн ус хийж махыг гараараа сайтар базаж амтлаарай. Наадмын нимгэн, дугуй хуушуур хийхэд өөх, булчирхайгүй, цул, зөөлөн мах илүү тохиромжтой, сайхан амттай болдгийг санаарай. 4. Зуурсан гурилыг савнаас нь гаргаж нухна. Нухахад нялцгайвтар байх ба аль болох хуурай гурил хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Гамбанз болон гурил нухах гадаргууг бага зэрэг тослож болно. 5. Ингээд нухсан гурилыг хуушуур хийх хэмжээгээр жижиглэн таслана. Ойролцоогоор 50-60гр болно. Гурилыг бага зэрэг хавтгайлан илдсэний дараа 35-40гр амталсан махыг хийж бууз мэт амсрыг битүүлж махыг гуриланд орооно. 6. Дараа нь хуушуур элдэх гадаргууг ургамлын тосоор жигд тослоно. 7. Ингээд гуриланд ороож базсан махыг тослосон гамбанз, гадаргуу дээр тавьж жигд зөөлөн элдэнэ. Гурил нялцгай тул задарч, цоорох ёсгүй ба зузаан хэсгийг харгалзан жигд дугуй илдээрэй. Ингээд хуушаар маань шарахад бэлэн боллоо. 8. Халаасан тосонд хуушуурыг хийхэд тэр дороо шаржигнан дуугарч шарагдана. 9. Эргүүлж тойруулж 3-4 минут шарахад л хуушуур маань бэлэн болно.

МАЛЧИН


Өв соёл

Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ цаг үед тойрч суугаад тоглоом наадгай тоглох гэр бүл ховорджээ. Энэ байдал нь эцэг эх, хүүхдийн харилцаа хөндийрөх, гар утас, компьютер тоглоомонд донтох, муу зуршилд автах зэрэг олон сөрөг нөлөөг дагуулдаг. Харин эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт тоглох нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж ярилцаж ойлголцох, хайр халамжийг мэдрүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх зэрэг маш олон давуу талтай. Тэгвэл оюун ухаан болоод аливаа зүйлийн дэс дарааллыг олох, ой тогтоолт зэрэгт маш сайнаар нөлөөлдөг болох нь нотлогдсон “Өргөө пазл” хэмээх монгол гэр угсардаг тоглоом худалдаанд гаржээ. Энэхүү эсгий туургат монгол гэрийг доторх тавилгатай нь хамт, бүгдийг угсардаг байдлаар шийдвэрлэсэн бөгөөд гэр бүлээрээ тоглосноор өмнөө нэгэн зорилго тавьж түүнийгээ үечлэн хувааж, өөрийн гараар хэрэгжүүлэх нэг төрлийн сургалт болдог. Хэрвээ хүүхэд чинь хөдөлгөөнтэй, тогтож сууж чаддаггүй бол хамтдаа Монгол гэр тоглоомоор тоглож хүүхдийнхээ анхаарал төвлөрөлтөнд хэрхэн гайхалтай нөлөөлж байгааг ажиглаарай. Удаан хугацаанд хамтдаа сууж тоглодог болвол хүүхэд чинь нэг юмыг удаан хугацаагаар нухан, тогтон суух чадвартай болох болно. Гэр бүлээрээ тоглох зан үйлд гэр бүлийнхэн бүгдээрээ дуртай оролцдог, өдөр бүр биш юмаа гэхэд долоо хоногт нэг удаа давтан хийгддэг байх нь чухал шүү.

Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадам зүй ёсоор орно. Өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадмаар нааддаг. Малчин түмний тоглоомын санг оньслох, эвлүүлэх наадмууд, уран ээдрээ тайлах, шагайн наадмууд, хөлөгт тоглоом, аман наадамаас голлон бүрдүүлдэг. Тэдгээрээс цухас дурьдвал: • Шагайн тоглоом • Хөлөгт тоглоом • Оньсон тоглоом • Аман наадам • Уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ • Өрж эвлүүлдэг тоглоом • Чамабалын хүрд • Хуруу гараар наадах наадгай • Шагайн тоглоом • Тооцоолох наадгай • Эвхэх, хайчлах наадгай • Илбэ, мэрэг • Мөсөн дээрх наадам гэх мэт.

“ӨРГӨӨ ПАЗЛ” МОНГОЛ ГЭР ТОГЛООМ НЬ ЦЭВЭР МОД БОЛОН ЭСГИЙГЭЭР ХИЙГДСЭНЭЭС ГАДНА САВ, БАГЛАА БООДОЛ НЬ ХҮНД БЭЛЭГЛЭЖ ДУРСГАХАД ТОХИРОМЖТОЙ ЮМ. УНШИГЧ ТА "ӨРГӨӨ ПАЗЛ" ХХК-ИЙН ЭСГИЙ ТУУРГАТ МОНГОЛ ГЭРИЙГ 40*40СМ МӨН 60*60СМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ЗАХИАЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ.

Морин хуур айл бүрт байдаг шиг Монгол гэрийг ч өрх бүрт 99137709, 99010628

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, 4-р байр

URGOO Puzzle


Танин мэдэхүй

МОНГОЛ ОРОНД ЗЭРЛЭГЭЭР УРГАДАГ

СОНГИНОЛОГ УРГАМЛУУД

Дэлхий дээр 400 орчим зүйлийн сонгинолог зэрлэг ургамал ургадгаас Монгол оронд 48 зүйлийн сонгинолог ургамал зэрлэгээр ургаж байна. Таримал 51 сорт бүртгэгдсэн байдаг байна. Сонгино хурц үнэр, гашуун амт бүхий олон наст ургамал юм. Гэвч сонгинолог ургамал нь С амин дэмийг хамгийн ихээр агуулдаг бөгөөд цусыг маш сайн цэвэрлэдэг байна. Энэ удаагийн дугаартаа монгол орны ихэнх нутгаар түгээмэл ургадаг таана, мангир, халиарыг онцолж байна.

МАНГИР Мангир бол говийн бүсийн унаган ургамлын нэг. Найрлаганд нь А, В, С, Е, Д, В1, В6, РР амин дэм агуулагддаг. Мөн найрлагандаа эфирийн тос агуулдаг учир хурц үнэр, хэл дарвигнуулсан амттай. Мангирыг өөрөөр “хэжээл сонгино” гэж нэрлэдэг бөгөөд Хэнтий, Хөвсгөл, Хангай, Монгол дагуур, Хянганы уулс, Ховд, Монгол Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Дундговь гээд бүх нутгаар тархсан байдаг. Хээрийн нуга, эргийн нуга, голын эргийн ба нугын сөөгөн ширэнгэнд ургана. 20-60 см өндөр иштэй, 4-8 мм өргөн хавтгай хөх саарал өнгийн навчтай. Тал бөмбөлөг бүхий өтгөн шүхэр хэлбэр үүсгэсэн ягаандуу өнгийн цэцэгтэй. Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүн сайханаас 16 хромсомтой мангир олдсон нь энэ ургамал Монголоос үүсэлтэй болохыг баталжээ. Говьд үүссэн хэдий ч сэрүүн уур амьсгалтай газар руу дөхөх тусам генетик бүтцээ өөрчилж 36, 42 хромсомтой болсон байдаг. Үүнээс үзэхэд мангир нь ямар ч уур амьсгалын нөхцөлд дасан зохицож ургах өндөр чадвартай болохыг илтгэж байгаа ажээ. Хромсом их байх тусам өндөр ургадаг онцлогтой. Бүх мал сайн иддэг бөгөөд бэлчээрийн ургамал бөгөөд хүнсэнд хэрэглэнэ.

МОНГОЛ 44

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

ХАЛИАР Халиар бол сонгинолог ургамлын нэг юм. Навчиндаа С амин дэм, эфирийн тос, эрдэс давсын агууламж өндөр. Халиарыг цэцэглэхээс нь өмнө хаврын адаг, зуны эхэн сард түүж дангаар нь бууз, хуушуур, шөлтэй хоол хийж өвлийн турш цугларсан хий, ядаргаа, С амин дэмийн дутагдал, чийг бамын хорыг тайлах, судас хатуурахаас сэргийлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, халдвар үүсгэгч бичил биетнийг устгах, хүнд металын хордлого тайлах, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж шингэцийг сайжруулах, бие тордон тэнхрүүлэх, ханиалга, цэр ховхлох зэрэг олон зорилгоор хэрэглэж болох өндөр ач холбогдолтой ургамал юм. Мөн бактерцит үйлчлэл, антиоксидант чанараар өндөр, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг давуу талтай. Мөн даршилж, хатааж хоолны амтлагчаар хэрэглэнэ.

ТААНА

АЛТАЙН СОНГИНО Монголын хамгийн өндөрлөг бүсээр ургадаг ба сүүлийн үед нэн ховордож байгаа олон наст ургамал юм. Түүний олон давхар булцуу нь хүйтэнд маш тэсвэртэйгээс гадна хүний биед зайлшгүй шаардлагатай уураг PP, B,C,D аминдэмүүдээр баялаг бол навчинд нь 877 мм , булцуунд нь 257 мм С аминдэм агуулагдаж байдаг. Мөн сапонин хэмээх бодисын агууламж өндөр. Монгол Алтай, Хангайн уулархаг бүсээр хад асга, хажуу энгэр газраар нилээд түгээмэл ургана. Сонгины цоор нь үзүүр хэсэгрүүгээ нарийссан бүдүүн хөндий иштэй. Үрээр ургахаас гадна сонгинолог ишнээс сэргэн ургах чадвартай. Наймдугаар сарын эхээр ааг амт нь бүрэн гүйцэж үрээ өгдөг. Энэ үед үрийг цоортой нь хамт таслан аваад наранд сайн хатааж цайруулна. Тариалах үйл явц нь урт сонгино тарихтай адил байдаг. Алтайн сонгино зүрх судас, ходоод гэдэсний өвчинд тун сайн бөгөөд сапонин гэх бодис нь бэлгийн чадавхийг сайжруулдаг байна.

МОНГОЛ 45

МАЛЧИН

Сараантан овогт багтдаг бөгөөд өөрөөр “хос шүдлэг сонгино” гэж нэрлэдэг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дорнод Монгол, Олон нуурын хөндий, Дундговь, Төв аймгийн олон сумдын нутагт хуурай хээр, уул толгодын чулуурхаг, хайргархаг хажуу тэгш тал газраар ургадаг. Таана, хөмүүлийн үндэс нь ганд маш тэсвэртэй, хөрсийг салхины элэгдлээс маш сайн хамгаалдаг бөгөөд тэжээлэг чанар өндөр байдаг. Оосор хэлбэрийн 2 мм хvртэл голчтой олон vндэстэй. Нягт дэгнvvл vvсгэсэн 0.5 мм орчим бvдvvн, хар хvрэн, бараг торон, салбархайтсан бvрхvvлт сонгинолог иштэй. Ишний өндөр нь 10-25 см. Утсархуу, тал бортгон, ховил бvхий 2-3 ширхэг навчтай. Бүх мал сайн иддэг бэлчээрийн ургамал бөгөөд хүнсэнд ашиглахад тохиромжтой. Таана-хөмүүлийн, таана-сонгины, таана-эрдсийн зуурмаг, таана-давс зэргээр хольж амтлаад малын тэжээл болгодог.


Ан ав

АНЧИН ХҮНИЙ

10 ЦЭЭРЛЭЛ Дундад зууны үе, тухайлбал Чингис хааны үед ан ав хийх нь цэргийн сургуулийн нэгэн хэсэг байжээ. Ан амьтныг агнахдаа баримталж ирсэн монгол ёс заншил нь юуны өмнө анчин хүний арван цээрлэлээс эхэлнэ. Үүнд:

Энэхүү арван цээрлэх ёсыг зөрчсөн хүнийг анчин бус алуурчин гэж үздэг ажээ. Үүнээс гадна анчин хүний баримталдаг зарим ёсыг дурьдвал:

1. Сүргээр нь агнах

• Ан амьтныг агнахдаа тарчилган зовоох

2. Хэрэгцээнээс илүү олон ан авлах

• Ан амьтныг авлах улирал хугацаанаас нь өмнө агнах

3. Онцгой содон өнгө, зүс, хэлбэртэй ан авлах 4. Шинэ нутагт шилжин яваа ан амьтан, өөрөөр хэлбэл тэр нутагт урьд өмнө үзэгддэггүй байсан ан амьтныг авлах 5. Хээлтэй амьтан, зулзага дагуулж яваа амьтныг хөнөөх 6. Чоно болон бусад махчин амьтанд хөөгдөж амь зулбан яваа амьтныг хөнөөх 7. Орооны үед холбоотой байгаа амьтныг агнах 8. Сүргийн толгойлогч ан амьтныг агнах 9. Авласан ангийн цусаар газрын хөрс бохирдуулах 10. Ан амьтан цуглаж ирдэг газар ус, хужир, мараан дээр улай гаргахыг цээрлэнэ.

• Ан амьтны үүр, ичээг эвдэж сүйтгэх, бусниулах • Нүхэнд ус цутгах, утах, хавх зүүх, хор тавих зэрэг аргаар ан агнахыг цээрлэдэг. Энэ нь ан амьтныг тарчилган зовоож алахгүй гэсэн утгатай юм. • Ижил хосоороо яваа ан амьтныг алахыг цээрлэнэ. Өөрөөр хэлбэл хос амьтны нэгийг өнчрүүлэхгүй гэсэн өрөвч сэтгэл юм. • Ан амьтныг агнахдаа ид бахархан гайхуулдаггүй. Монголчуудын шүтлэг бишрэлийн ёсоор бол ан амьтан бол газрын эзний (савдаг) мэдлийн зүйл юм. Тийм учраас харин газрын эзнээс уучлал гуйж, гэмээ наминчилдаг ёстой. Энэ мэт олон ёс заншил байдаг бөгөөд монголчууд ан агнахдаа дээрх ёс заншлыг баримтлахын хамт ан ав хийхэд ямар амьтныг хэдийд агнах ёстой цаг хугацаа нөгөө талаас нас, хүйс, тоо толгойг харан сонгож авладаг байна.

МОНГОЛ 46

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

АГААРТ ӨРНӨСӨН ТУЛААН Хэн нэгэн таны хөдөлмөрөөрөө авсан хоол хүнс, хичээнгүйлэн бэлдсэн зоогийг тань булаагаад зугтвал та яах вэ? Танд мэдээж сайхан санагдахгүй тийм үү? Тэгвэл энэ үнэг өөрийн олзолсон туулайг Сан Хуаны арал дээрх халзан бүргэдэд булаалгажээ. Халзан бүргэд бол Америкчуудын бэлгэ тэмдэг бөгөөд хүчирхэг, зоригтой, сүрдэм байдлыг илэрхийлдэг. Бүргэд бусдын хоолыг булаахдаа гарамгай амьтан. Хэдэн өдрийн өмнө гэрэл зураг сонирхогч Кевин хальсандаа халзан бүргэд үнэгний олзолсон туулайг булааж буй торгон агшныг буулгажээ. Кевин энэ талаар: Би халзан бүргэд үнэгнээс туулайг булаахыг харсан. Гайхамшигтай нь хоолны төлөөх энэ тэмцэл ойролцоогоор 6 метрийн өндөрт болсон гэжээ. Кевиний хувьд Сан Хуаны аралд үнэгийг явж байхад нь гэрэл зургийн хальсанд буулгах гэж байсан ч, энэ тулаан гэнэт болсон байна. Үнэг бүргэдэд туулайг амар булаалгах байх гэж бодтол харин ч эсрэгээрээ хүчтэй тэмцэл өрнүүлж, өөрийн олзоо бусдад амархан алдахыг хүсээгүй байна. Эцэст нь бүргэд санасандаа хүрчээ. Энэ тулаанаар үнэг олзоо алдсан ч, бэртэж гэмтээгүй байна. Зэрлэг байгаль дахь амьтдын тулаан ийм болдог гэж урьд өмнө нь огтхон ч төсөөлж байгаагүй хэмээн Кевин хэлжээ. Түүний хувьд гэрэл зураг сонирхоод 20 жил болж байгаа аж. Ингээд Кевиний авсан торгон агшныг хамтдаа үзэж сонирхоцгооё.

Үнэг

Тэмцэл

Туул зуусан үнаэй г

Бүргэд

Ан булаал гаа гав

етрт м 6 г Үнэ өв хөөр МОНГОЛ 47

МАЛЧИН


Монгол ёсон

ДААХЬ ҮРГЭЭХ МОНГОЛ ЁСОН Монголчууд эрт дээр үеэс бага насны хүүхдийнхээ онгон даахийг хүндэтгэлтэйгээр үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь нялх үсийг нь авдаг байна. Үүнд сондгой тоог “арга”, тэгш тоог “билэг” гэж бэлэгддэгтэй холбоотой юм. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж тэр тусмаа цагаалгыг /үзэмтэй аарц, сүүтэй цагаан будаа/ заавал бэлдсэн байх нь чухал. Мөн айл хотол, хамаатан садан гээд уригдаж ирсэн бүх зочид цагаалганаас амсаж найрыг эхлүүлдэг байна. Монголчууд хүүхдийнхээ даахийг авах жил “бугын дуунаар бүстэй хүүхдийн үсийг, хөхөөн дуунаар бүсгүй хүүхдийн үсийг авна” гэж хот айл, төрөл садангаараа цугларч хотондоо сан тавиад даахь авах буюу сэвлэг үргээх зан үйл эхэлдэг ёстой. Мөн халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, буриадад хүүхдийг эх барьж авсан буюу хүйг боож авсан эх нь эхэлж үсэнд хутга хайч хүргэн ёсолдог байна. Ингэхдээ найрын ахлагч “За одоо хүүгийнхээ / охиныхоо/ даахийг үргээе” гэж хэлэхэд баруун хойд талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрнэ. Дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хайчлан аягатай сүүнээс хүүхдэд амсуулаад магнайд нь мөн түрхэж ерөөлийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойруулах ба тэд хэсэг үс хайчлана. Харин хүүхдийн эх нь сэвийг нь авч хадганд боодог. Мөн хүүхдийн даахь / өрөвлөг/ үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч: Урт настай Удаан жаргалтай Аавдаа ачлалтай Ээждээ энэрэлтэй Төр улсдаа зүтгэлтэй

Түмэн олны манлай болж яваарай гэх мэтээр хүн бүр амьдрал нь сайн сайхныг бэлэгдэсэн ерөөлийн үг хэлдэг байна. Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд 2 хөхөл хэлбэрийн үс үлдээдэг. Энэ нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн, гэрийн эх хүн болохыг бэлэгдсэн заншил юм. Халхчуудын даахь үргээх найрлах заншил нь голдуу зуны эхэн сар, намрын шинийн 8,15-нд буюу даваа, баасан гарагт хүүхдийн даахь авах зан үйлт ёслолыг хийх хамгийн тохиромжтой гэж үздэг байна. Харин пүрэв гарагийг “хүний хишиг өдөр” хэмээн үзэж хүүхдийн үс даахь үргээхийг цээрлэдэг байжээ. Мөн зарим айлууд хүүхдийнхээ үсийг авах өдрөө багахан хэмжээний наадам хийдэг байна. Айл хотол, хамаатан садан, нутаг усаараа цугларч даага уралдуулж, бөх барилдуулах зэргээр нутаг усаараа хамтдаа баярлаж цэнгэдэг байна. Монголчууд эрт дээр дээр үеэс даахиа үргээж буй хүүхдэд халуун хошуутай хэмээн бэлэгшээж хонь, малыг амалдаг. Хүүхдийн үсний найранд дараах байдлаар ерөөл хэлдэг байна. Тухайлбал: Энхрий бяцхан хүүгийнхээ Онгон хонгор даахийг нь

МОНГОЛ 48

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

Өдөж баясгаж авсны Найр цэнгэл баяр бэлэг болгож Намирсан их хадгаа дэлгээд Нандин идээнийхээ дээжийг өргөөд Найрын олны өмнө Намайг бэлэг барь гэлээ хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад, Ган цагаан хайш Гавшгай цагаан тонгорогыг бэлдээд Алтай хайчны амыг нээж Амь насыг нь даатгаж Мөнгөн хайчны амыг нээж Мөнх насыг нь даатгаж Ган хошуутай Алтан бариултай хайчаа Гар мутар бүрийдээ Дамжуулан үргээж Гарсан төрсөн нас буяныг нь Уртасгаж өргөөд гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг тайлбарласан байдаг. Мөн түүнчлэн: Баруун талын шанаанаас Эхэлж үргээхэд Бадамлянхуа цэцэг Дэлгэрч байгаа мэт Зүүн талын шанаанаас нь Авч үргээхэд Зүйл бүрийн эрдэм Цацарч байгаа мэт Орой дээрээс нь авч үргээхэд Ой билэг нь хурцдаж Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт хэмээн ерөөдөг байна. Тухайн зан үйлийн ёслол бол хүүхдэд сайн сайхныг бэлгэдсэн зориулалттай гэсэн санааг ерөөлд тодчилон шүлэглэсэн байдаг. Даахь авах, өрөвлөг үргээх ёслолын ерөөлийн төгсгөлд хүүхдийг урт насалж, эрүүл саруул, элбэг дэлбэг, аз жаргалтай амьдрахыг аливаа ерөөдөг бол зарим ерөөлд: Эрхэм хайртай хонгор хүүгийн Эцгийн билгийг ярихад Номд мэргэн Нойронд сэргэг Үйлэнд уран Үгэнд цэцэн Хуулинд шударга Хуриманд цовоо Дайнд баатар Далайд усч

Галд халдаггүй Галавт шантардаггүй хэмээн эр хүний хамаг сайхан шинжийг эцгээсээ өвлөн авахыг бэлгэдсэн байх буюу эсвэл Энхрий бяцхан хүүгийн Оройн сэв нь Онгон буурал болж Хөхөлийн сэв нь Цал буурал болж гэх мэтээр урт удаан наслахыг ерөөдөг.

МОНГОЛ 49

ҮС АВАХАД САЙН ӨДРҮҮД ШИНИЙН ГУРВАН Эд мал баялаг төгөлдөр болно ШИНИЙН ДӨРВӨН Бие эрхтэний хүч сайжирна ШИНИЙН ТАВАН Эд мал арвижна ШИНИЙН ЗУРГААН Өнгө зүс сайжирна ШИНИЙ НАЙМАН Урт насална ШИНИЙН АРВАН Эрч хүч сайжирна ШИНИЙН АРВАН НЭГЭН Ухаан хурц болно ШИНИЙН АРВАН ГУРВАН Жаргал ирнэ ШИНИЙН АРВАН ДӨРВӨН Эд мал арвижна ШИНИЙН АРВАН ТАВАН Өлзийтэй сайн ШИНИЙ АРВАН ЕСӨН Сайн нөхөртэй нөхөрлөнө ШИНИЙН ХОРИН ХОЁРОН Идээ ундаа элбэг олдоно ШИНИЙН ХОРИН ГУРВАН Эд эдлэл олдон ШИНИЙН ХОРИН ЗУРГААН Жаргал үргэлжид ирнэ ШИНИЙН ХОРИН ДОЛООН Өлзийтэй сайн ДААХЬ ҮРГЭЭХДЭЭ ӨДРИЙН САЙНЫГ ҮЗЭХЭЭС ГАДНА ГАРАГИЙН САЙНЫГ ДАВХАР САЙТАР ҮЗЭХ НЬ ЧУХАЛ БОЛНО.

МАЛЧИН


Цаг агаарын мэдээ

ЗУНЫ САРУУДЫН

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ДАВТАМЖ ЭРЧТЭЙ НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ЗУНЫ УЛИРАЛД ЗУРВАС ГАЗРААР ҮЕ ҮЕ ШИРҮҮН ААДАР БОРОО, МӨНДӨР ОРЖ, УРУЙН ҮЕР БУУХ, САЛХИНЫ ТҮР ЗУУРЫН ХҮЧТЭЙ ШИРҮҮСЭЛТ АЖИГЛАГДАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА. МӨН ХАВРЫН СҮҮЛЧ, ЗУНЫ ЭХЭЭР ГЭНЭТ ЦОЧИР ХҮЙТРЭХ, ЗУНЫ ДУНД ҮЕЭР ХЭД ХОНОГООР ХҮЧТЭЙ ХАЛЖ ҮР ТАРИА, БЭЛЧЭЭРИЙН БОЛОН ТАРИМАЛ УРГАМЛЫН УРГАЛТАД ТААЛАМЖГҮЙ НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙГ ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА.

МОНГОЛ 50

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

ДОЛДУГААР САРД

НАЙМДУГААР САРД

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 12-17 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-21 градус дулаан байна. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар Архангай, Булганы ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн хагас, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр 75-107 мм, БаянӨлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 13-44 мм, бусад нутгаар 45-75 мм хүртэл бороо орно. Энэ сард Баян-Өлгий, Хэнтийн хойд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Сүхбаатарын зүүн өмнөд болон Увс, Ховд, ГовьАлтай, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь ГовьАлтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25 градус, Баян-Өлгийн баруун, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Энэ сард Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, ГовьСүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 13-40 мм, бусад нутгаар 41-70 мм орно. Энэ сард Ховд, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, БаянӨлгий, Увс, Хэнтийн өмнөд, ГовьАлтай, Завхан, Сүхбаатарын баруун, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Архангайн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

МОНГОЛ 51

МАЛЧИН


Амьдрах ухаан

СУР БОЛОВСРУУЛАХ АРГА УХААН Монголчууд эрт дээр үеэс малынхаа арьс ширийг боловсруулан сур, суран эдлэл хийж амьдрал ахуйдаа өргөнөөр ашиглаж ирсэн. Үр хүүхдээ ажилч хичээнгүй, төлөв төвшин, үнэнч шударга хүн болгохын тулд аав нь эрэгтэй хөвгүүнээ дагуулан мал аж ахуйн хөдөлмөр болох хазаар, ногт, чөдөр зангидах, тэрэг, чарга зэрэг мал маллагааны тоног хэрэгсэл хийх, арьс шир боловсруулж сур элдэх зэрэгт сургаж ирсэн. Харин ээж эгч нар нь охин хүүхдийг гэр орноо цэвэрлэх, оёж шидэх, сааль сүүний ажилд дагуулан нягт нямбай байх ардын ухаанаар хүмүүжүүлж ирсэн. Гэвч суран эдлэл цаг хугацааны болон улирал, нийгэм соёлын хөгжлийг даган монголчуудын амьдралаас бага багаар холдож цөөхөн хэдэн үйлдвэрлэлийн хэмжээнд үлдээд байгаа нь харамсалтай.

МОНГОЛ 52

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

СУРАН ЭДЛЭЛ МАШ НАРИЙН ДҮРЭМ ГОРИМТОЙ БӨГӨӨД ТАМАХ, МУШГИХ, СҮЛЖИХ, ГҮРЭХ, СИЙЛЭХ, УЯХ ЗЭРГИЙН ОЛОН ЗҮЙЛИЙН АРГА ХЭЛБЭРЭЭР БҮТЭЭДЭГ. УРАН ГОЙД ХЭЛБЭР ДҮРС БҮХИЙ СУРАН ЭДЛЭЛИЙГ УРЛАХАД ӨНДӨР ТҮВШНИЙ МЭРГЭЖИЛ ШААРДДАГ БӨГӨӨД ОЛОН ЗУУН ЖИЛ ҮЕ ДАМЖИН УЛАМЖЛАГДАЖ ӨНӨӨ ЦАГТ ИРСНЭЭР ҮНДЭСТНИЙ СОЁЛЫН НЭГЭН ӨВ БОЛСОН БАЙНА.

СУР БОЛОВСРУУЛАХ АРГА

Сураар ихэвчлэн эмээлийн ганзага, гогцоо, жирим, ногт, хазаар, чөдөр, тушаа, дөрөөн сур, тэмээний тохмын хэрэгсэл, үхрийн эвэрлэг зэргийг хийдэг. Сурыг үхэр, адуу, тэмээний шинэхэн өвчсөн арьсаар хийнэ. Арьсыг өвчихдөө эсгэж огтлохоос онцгой болгоомжлон, хавирган талын хэсгийг нударгадан гаргавал чанартай сур болдог. Өвчихдөө шар мах дагуулахгүй байх хэрэгтэй бөгөөд арьсыг нойтон байхад нь хусах ёстой. Хусахдаа үсний хөрсийг арьсанд үлдээж болохгүй. Хэрвээ үсний хөрс нь арьсандаа үлдвэл сур нь их хатуу болж амархан тасардаг байна. Арьсны үсийг хуссан даруйдаа хэрэглэх шаардлагад нийцүүлэн хэмжээгээ тааруулж сур болгон зүснэ. Жишээлбэл үхрийн арьсыг голоор нь шулуун хоёр хэсэг болгон зүсэж тал бүрээс нь 10 зоо сур, 1 дөрөөн сур, 5 чив сур гаргадаг. Ингээд нэг үхрийн арьснаас 32 сур гардаг байна. Арьсаа сур болгож зүссэний дараа усанд 3-7 хоног дэвтээх ба өдөр бүр усыг нь солин долоо хоног дэвтээсний дараа сүүдэр газар дэлгэж, урь идүүлнэ. Сур идээлэхдээ цагаа, цагаан давс зэргийг хольж идээлэх бөгөөд өдөр бүр хутгаж, эргүүлэх ба ус оруулахыг онцгой цээрлэнэ. Нямбай идээлсэн сур зөөлөн бөгөөд эдэлж хэрэглэхэд бат бөх, ус бороонд дэвтэж тасрахгүй сайн сур болдог. Идээлсэн сураа 21 хоног дэвтээсний дараа цагаанаас нь гарган авч, сүүдэр газарт дутуу хатаагаад элдэнэ. Элдэж зөөлрүүлэхдээ хүнд чулуунаас уяж дүүжлээд багана модоор 2000 гаруй удаа дарж мушгивал сурны чийг нь гарч элдэншинэ. Элдсэн сураа шөлний тосоор тосолж дахин багана модоор 500 удаа дарвал илүү зөөлөрч, чанар сайтай сур болдог. Харин будагтай сурыг бол идээлсэн арьсаа хатаахаас өмнө будаг оруулна. Хар, хөх, ногоон, шар, хүрэн өнгөтэй сур байдаг. Харин улаан өнгөөр будахыг цээрлэдэг. Будаг оруулахдаа тогооны хөөгөөр хар өнгө, бусад өнгийг шороон будгаар гаргадаг байна.

МОНГОЛ 53

МАЛЧИН

ЭМЭЭЛИЙН СУР

Эмээлд 18 төрлийн сур бүтээгдэхүүн байдаг. Тухайлбал жирмийг дөрвөөр гүрсэн, дөрвөөр гүрсэн нүхтэй, наймаар гүрсэн нүхтэй гэж ангилна. Хазааранд давхар суртай, гүрмэл, жолоо цулбууртай, хөтлөө болон загасан нуруутай хазаар гэж бий. Ногтыг задгай эрэвчтэй адуучин ногт, савхтай, тамсан эрэвчтэй, толгойг нь гүрж гаргасан, давхар эрэвчтэй гэж ангилна. Харин чөдрийг гурамсан, хоймсон, хөөцөлдсөн алгатай, гав гэх зэргээр тус тус ангилдаг байна.


Дэлхийн бэлчээрт

АВСТРАЛИ ХОНИНООС НООС ГАРЧ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ЭВДЭВ Австралид Крис хэмээх хониноос 40 кг ноос гарч дэлхийн шинэ амжилт тогтоолоо. Түүнийг ноосноос нь салгахын тулд таван эр уйгагүй хяргасан байна. Крис фермерээсээ алга болж хэдэн жилийн турш зэрлэг байгальд амьдарч байжээ. Эзэд нь түүнийг үхсэн гэж бодсон боловч азаар амьд мэнд эргэн ирсэн байна. Крисийн ноос хоёр жилийн хугацаанд ихээр ургасан учир маш том ноосон бөмбөг шиг харагдаж байсан аж. Харин фермерийн эзэн болох Австралийн уугуул иргэн Элкинс сураггүй болоод байсан Крисийг олсны дараа ноосноос нь салгахын тулд олон цаг зарцуулсан тухай ВВС телевизэд ярьжээ. Элкинс мал аж ахуйн салбарт 35 жил ажиллах хугацаандаа нэг хониноос ийм их ноос анх удаа л хяргасан байна. Урьд нь буюу 2004 онд Шинэ Зеланд улсад Шрек нэртэй хонь мөн л фермерээсээ алга болж зургаан жилийн дараа олдсон гэнэ. Түүнээс 27 кг ноос хяргаж авсан нь Крисийг олох хүртэл дэлхийн дээд амжилт байсаар иржээ.

МОНГОЛ 54

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН МОРЬ УНГАР УЛСААС ГАРАЛТАЙ Дэлхийн хамгийн алдартай хурдан морь нь Унгар улсаас гаралтай бөгөөд 55 удаа хурдан морины уралдаанд оролцож 55 удаа түрүүлсэн амжиллтай байдаг. Энэ морины нэрийг “Kincsem” гэдэг бөгөөд Унгар хэлээс Англи хэлэнд орчуулвал "My Precious" буюу "My Treasure", харин Монгол хэлээр бол “Миний эрдэнэс”, “Миний нандин эрдэнэ” гэсэн утгатай. 1874 оны гуравдугаар сарын 17-ноос 1887 оны гуравдугаар сарын 17-ны хооронд болсон Европ тивийн бүх тэмцээний аварга, хурдан буян юм. 1874 онд энэ морь Унгар улсын үндэсний бахархал нь болсон бөгөөд хөшөө дурсгалыг нь босгож түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Энэ морийг дэлхийн өнцөг булан бүрт хүн төрөлхтөн хайрлан хүндэлж, шүтэн биширч явдаг. Мөн Kingsem нь жилийн дөрвөн улирлын турш Европ даяар зохиогдсон төрөл бүрийн хурдан морины уралдаанд тэргүүн байранд орж, бүх цаг үеийн хурдан мориний дээд амжилтыг эзэмшсэн юм. Өнөөг хүртэл түүний амжилтыг давж чадсан морь байхгүй байна. Түүний удам угшил нь Унгарын “Cambuscan” угшлийн хурдан азарга байсан. Kincsem –ийн амжилт нь 1876 оноос эхлэсэн ба даага насандаа Унгар, Герман, Австри ба өөр бусад газруудад зохиогдсон 10 орчим төрлийн уралдаанд түрүүлж байсан. Шүдлэн насандаа томоохон морьдын бооцоот уралдаанд завсаргүй түрүүлж байжээ. Соёолон насандаа Англи улсад зохиогдсон “Goodwood Cup” шилмэл морьдын уралдаанд ч мөн түрүүлсэн. Түүний сүүлчийн оролцсон тэмцээн бол Франкфурт хотноо жил бүр зохиогддог хурдан морины тэмцээн байсан ба тавин тав дахь ялалтаа байгуулсан юм. МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

АМЕРИКИЙН ХАМГИЙН ТОМ ФЕРМ 40 МЯНГАН ҮНЭЭТЭЙ Чикагогоос урагшаа 90 минут явах зайтай газар "Фэйр Оукс" хэмээх 30 мянган үнээтэй сүү цагаан идээний чиглэлийн үнээний ферм байдаг. Энэхүү аж ахуй нь орон нутагтаа томоохонд тооцогддог. Харин 40 мянган үнээтэй Америкийн хамгийн том ферм нь Орегон мужид байдаг аж. Энэ их гүрэн 9 сая үхэртэй бөгөөд түүний 90 хувийг нь “Holstein” буюу хар улаан тарлан үүлдрийн үхэр эзэлдэг бөгөөд энэ үүлдэр нь 2000 жилийн настай юм. Энэхүү үүлдрийн суурийг анх төв Азиас Европт ирсэн нүүдэлчид МЭӨ 300 жилийн өмнө тавьсан гэж судлаачид үздэг. Харин Европоос Америкт 1600 оны үед цагаач голландчуудтай хамт ирсэн бөгөөд өнөө үед сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр дэлхийн зах зээлд тэргүүлэх үүлдрийн нэг болж чаджээ. "Фэйр Оукс" аж ахуйг анх 7 гэр бүл санаачлан хөрөнгөө нийлүүлэн байгуулсан түүхтэй гэнэ. Энэ аж ахуй нь үхрийн хороо, тэжээл бэлтгэх газар, саалтуурын газар, төллөх газар, музей, бяслагны үйлдвэр, жуулчид амрах газар гэх зэрэг хэд хэдэн хэсгээс бүрддэг. Түүнчлэн дэргэдээ хүнсний ногооны туслах аж ахуйтай ажээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй байгуулагдан сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд үнээ бүрт байнгын шинжилгээ хийдэг гэнэ. Бяруу болох үеэс үхрийн оргил буюу бүтээгч нас нь эхэлдэг ажээ. Амьдралынхаа хугацаанд нэг үнээ 5-8 удаа төллөх бөгөөд амьддаа хүндийн жин нь 635 кг, өндөр нь 1 м 54 см орчим, биеийн температур нь 38,6 градус цельс, дэлэн дэх сүүний хэмжээ 11366 кг байдаг гэнэ. Нэг сүрэг нь дунджаар 50-75 үнээтэй. Ходоод гэдэс нь 4 хэсгээс бүрддэг ба өвөрмөц хоол боловсруулах системтэй ажээ. Үнээ нь хоолоо сайн зажлахгүйгээр л залгиж орхидог ба өдөрт 18 кг өвс тэжээл идэж 94-189 л ус уудаг ажээ. Үхрийн хэвтэрт торгон элс дэвсдэж бактери үржих болон ямар нэгэн халдварт өвчин авахаас сэргийлдэг байна. Фермийн дэргэд 19 мянган акр газрыг эзэлсэн үхрийн тэжээл бэлтгэдэг жижиг аж ахуй мөн байдаг. Энэхүү фермд байдаг 30 мянган үнээ нь 10 хороонд хуваагдаж байрладаг. Өдөрт 3 удаа автоматаар саадаг байна. Нэг өдөрт 80-100 тугал төллөдөг. Төллөж байгаа үнээг шилэн хорготой музейд оруулж хэрхэн шинэ тугал мэндэлж байгааг жуулчдад үзүүлдэг гэнэ.

МОНГОЛ 55

МАЛЧИН

ЗУРАГ ЗУРДАГ МОРЬ Чойа бол дэлхий дээрх зураг зурдаг цорын ганц морь юм. Түүнийг төрсөн эдлэн газрынх нь ковбойчууд хатуу аргаар сургаж байсны улмаас бие сэтгэлийн хувьд маш их туйлдан ядарсан байхад нь балетчин эмэгтэй Рене Чамберс худалдан авчээ. Рене хэдэн жил морьны итгэлийг олж авахыг оролдсоны эцэст Чойа түүний араас дагадаг болсон байна. 2004 оны дөрөвдүгээр сарын 29-нд Рене хашаагаа будаж байхад нь Чойа хажууд нь хамт байжээ. Гэтэл энэ үед Рене түүний морь шүдэндээ ямар ч хамаагүй зүйл зуух дуртайг санаж бийр зуулгажээ. Рене хашаанд цаас тогтоож бийрийг будганд дүрээд Чойагийн хамарт ойртуулсан байна. Ингэж Чойагийн зураг зурах ажил эхлэсэн түүхтэй. Түүний зурсан зургийг америк төдийгүй хилийн чанад дахь зураг цуглуулагчид худалдан авах болжээ. Чойагийн зурсан зураг 900-10,000 доллараар зарагддаг байна. Чойа зураг зурснаар түүний бие сэтгэлийн шарх ч эдгэрсэн гэж хэлж болно. Италийн эрдэмтэн Данило Маинарди “Чойа зураг зурахыг зааж өгснөөр бус харин өөрөө төрөлхийн зурах авъяастай” гэжээ.


Уран зохиол

Б.ЦООЖЧУЛУУНЦЭЦЭГ -Наадам тарчихсан байхад танай өлгөр хар ирээгүй л байна уу? Түрүү бөх дагаад, өөрөө түрүүлчихсэн юм шиг л баясаж яваа даа. Хоёрын даваанд л өвдөг шорооддог байж ингэж их бэлтгэл хийж яадаг байна аа хэмээн хажуу айлынх нь хүүхэн доогтой хэлснээ хаалгаа хаалгаа. Сумъяад хэлэх ч үг олдсонгүй. Нээрээ л наадам тарчихаад байхад эртхэн ирээд хүүтэйгээ жаахан ч гэсэн хамт тоглож болдоггүй л юм байх даа хэмээн тунирхан бодов. Бүтэн сар наадмын бэлтгэлд гарч, хөдөө гадаа явсаар эзэнгүй байсан аавыгаа хүү нь их санасан нь илт. -Ээж ээ аав өнөөдөр ирнэ тийм ээ гэхэд -Тийм ээ. Одоо наадам тарчихсан. Аав нь удахгүй ирэх байлгүй гэж хэлэх зуураа цайгаа юүллээ. Жил, жилийн баяр наадмаар хүүхнүүд нөхөр хүүхдээ дагуулан баяр үзэж, наадмын талбай явах гэж хувцас хунараа бэлтгэн бөөн л хөл хөдөлгөөн болно. Харин Сумъяа нөхрийнхөө дээлийг бэлтгэж, битүүхэндээ цол авчих болов уу хэмээн горьдон, “Хэрвээ цол авчихвал амьтан хүн ирнэ. Хоол ундтай байхгүй бол болохгүй” гэж бодон шинэ шөл уух нэрээр хонь гаргаж, хэдэн гайгүй чихэр, ганц хоёр шил архи авдарынхаа булан руу хадгалсаар арав гаруй жилийн наадмыг өнгөрүүлснээ санаад санаа алдлаа. Анх Сумъяаг Лодойтой сууж, гал голомтоо асааж байхад бүгд л “Бөх хүний гэргий болдог чи ч азтай юмаа.

МОНГОЛ 56

МАЛЧИН


МАЛЧИН ТАНД ЗОРИУЛСАН ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ

2018/07

Танай хүн ч удахгүй цол нэмээд дээшээ яваад өгөх байлгүй. Танай Лодой ч сайхан залуу шүү” хэмээн ам уралдан шуугидаг байж. Гэвч арав гаруй жил өнгөрчээ. Лодой жилийн жилд сумын заан цолоо ахиулаад аймгийн начин болчих битүүхэн санаатай бэлтгэлд гарна. Дөрвийн даваанаас цааш ахисан нь үгүй. Гэлээ гээд бөхөө ч орхисонгүй. Саяхан л танай нөхөр ч том бөх болно хэмээн ам уралдуулдаг байсан найз хүүхнүүд нь -Чи одоо цаад Лодойгоо боль гэж хэлээч. Нас нь ч гуч хол гарчихлаа. Гурвын даваанд хүрэлгүй л өвдөг шороодох юм. Ингэж бөх барилдана, бэлтгэл хийнэ гэж цаг, мөнгөө үрж байхаар эхнэр хүүхэд орон гэртээ санаа тавь гэж хэл л дээ хэмээн ятгана. Үнэндээ Сумъяа нөхөртөө боль гэж хэлэхийг хүссэн ч чаддаггүй байлаа. Зургаан сар гараад ирэнгүүт нөхрийнх нь хөл хөнгөрөөд л ирнэ. Хэр баргийн зүйлд ам нээгээд байдаггүй хөшүүн эр -Миний гутал малгай, дээл хувцас, хоол унд гээд л амьсгаадаад эхэлнэ. Наадмын бэлтгэлд гарахад мөнгө төгрөг, хувцас хунар гээд баахан зүйл л хэрэгтэй болно. Гэвч Сумъяа яг л хол юманд аавтайгаа хамт явах гэж байгаа жаахан хүү шиг хөөрөх нөхрөө хараад дургүйцэж чаддаггүй байлаа. Тэгээд ч Лодойг дагаж жилийн жилд наадам хүлээн хөөрцөглөж, бас дотроо “Энэ маань энэ жил л нэг начин болчихож магадгүй дээ” хэмээн горьддог болсноо өөрөө ч анзааралгүй явсаар өдий хүрснээ сая л мэдэв. Хажуу айлд зочид ирсэн бололтой. Дуу шуу болж, бөөн инээд наадам. Гэнэтхэн Сумъяагийн уур нь ч хүрэх шиг… Энэ олон жилийн наадмыг тэр гэртээ нөхрөө хүлээж, хүн амьтнаас цэнгэлдэх хүрээлэнгийн сураг сонсож өнгөрүүлснээ санаад санаа алдлаа. Нар жаргасан хойно, харуй бүрийгээр Лодой гэртээ халамцуухан ирлээ. Хүрэн тэрмэн дээлнийх нь хоёр мөр гандаж, өнгөрсөн жил авсан гутал нь зулгаараа ханзарчээ. -Хүүхэд шиг дээл хувцастайгаа ноцолдоод явж байдаг юм уу? хэмээн хэлэх гэсэн боловч Лодой түүний үгийг сонсох шинжгүй болохоор нь хоолой дээр гарч ирсэн үгээ буцааж залгихаас өөр арга байсангүй. -Үгүй мөн ч сайхан наадам боллоо хө. Шинэ арслангийн гэрт очлоо. Баруун аймаг руу хэдэн бөхчүүд явж, сумын ойд очих гэнэ. Намайг хамт яваарай гэсэн хэмээн ярих Лодой яг л

өөрөө түрүүлчихсэн юм шиг хөөрцөглөсөөр удалгүй унтаад өгөв. Тэр шөнө Сумъяагийн нойр хүрсэнгүй. -Одоо л энэ хүнийг хазаарлаж авъя. Нас нь ч явчихлаа. Хэдий болтол бөх, тэх болно гэж хий дэмий л олны салхи дагаж хөөрцөглөж явах вэ дээ. Хүүхэд нохойн доог ч болж гүйцлээ. Хамаг ажил, амьдралаа алдаж байхаар орон гэрээ өөд нь татаж, өрх гэрийн эзэн шиг сууг. Ер нь энэ хүн барилдлаа гээд юу гийгүүлсэн юм. Сүүлийн хэдэн жилийн наадмыг би ганцаараа л өнгөрүүллээ. Бүхэл бүтэн сар гаруй наадмын бэлтгэл гэж явчихаад одоо бас сумын ой хэсээд байхдаа яахав дээ хэмээн бодсоор гоморхон бодсоор үүр цайх үед тэрбээр дугхийчихсэн байлаа. Гэнэтхэн Энэ их баяр цэнгэлийн Түгээмэл жавхлан бүрдүүлсэн Түмэн олны дотроос шалгарсан Монгол даяар алдартай Хамаг олноо баясгуулагч Харилтгүй зоригт Хурц гарамгай Хурдан шаламгай Баатар зоригт Бадрангуй хүчит Өсөн нэмэх Өрнөн дэлгэрэх Улам улам сайжрах Уран мэхт залуу бөх өө хэмээн бөхийн цол хангинатал дуудахыг сонсоод тэр сэрэв. - Лодой зурагтаа асаачихсан юм байх даа. Хар үүрээр хүн ч унтуулахгүй хэмээн уцаарлан бодсоор өндийвөл хүү нь аавынхаа мөрийг түшээд зогсчихож. Нөхөр нь өвдөг дээрээ сууж, гурван настай хүүгийнхээ малгайг барьчихсан, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар цолыг дуудаж байгааг хараад Сумъяад хэлэх ч үг олдсонгүй. Хэдхэн цагийн өмнө л “Энэ хүнийг дахиж бөх барилдуулахгүй” хэмээн эрс шийдээд байсан Сумъяа инээмсэглэв. -Найз одоохон бослоо. Хөдөө явах юм бол хувцасыг чинь бэлтгэе дээ гэж хэлэх зуураа тэр нөхрийгөө хайр дүүрэн харцаар харж байлаа. Яахав. Эцгийнхээ авч чадаагүй цолыг хүү нь хүртэж, давж чадаагүй давааг нь давах л байлгүй гэсэн омголон бодлыг нь хөглөн Баруун талын засуул сонс оо! Бөхийг амлая аа! хэмээн Лодой хүүгийнхээ цолыг дуудсаар…

МОНГОЛ 57

МАЛЧИН


Хонины ээлж

ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Э.ХАРХҮҮ

НОГООН ЗУН Морьдын туурай нэл ногоон Монголын минь зун цэл ногоон Хуурай аргалгүй нов ногоон Худгийн ус л цэв хүйтэн Цэнхэр хүмүүл шүүс дуслах халаг Цээлийн нуур дуу аялах халаг Оонын зоо улаа шаргалтана Орчлонгийн гоо ухаан саруулсгана Хүрэн элээ шон дээр зүүрмэглэнэ Хөгшин халтар сүүдэрт нойрмоглоно Хултай айраг үсчин шуугина Хувинтай тараг өөдөө сагана Ботгоны хошуу нов ногоон Босгын хөв дүв дүүрэн Хунгийн дуунд нулимс алдуурна Хуурын эгшигэнд уулс мансуурна Атан тэмээнд сүмбэн ширээ Аргалын зоо хамбан ухаа Хонины хоргол нов ногоон Хоолны дэрс морь далдрам Гүвээ толгод ногоорон дүнсийнэ Гүүний дэлэн дорхноо чинэнэ Агар хувинд саам хөөсрөөстэй Айлын бүсгүй цангинасан инээдтэй Цагаан гэрийн хаяа шуулттай Цавьдар хээрийн жолоо сойлттой Морьдын туурай нэл ногоон Монголын зун цэл ногоон

МОНГОЛ 58

ҮГ: ТӨРИЙН СОЁРХОЛТ, МУСГЗ П.ПҮРЭВСҮРЭН АЯ: МУУГЗ Ч.САНГИДОРЖ

МИНИЙ ЭЭЖ

ТЭМЭЭЧИН

Захгүй говийн үзэсгэлэн Загийн шугуй нь дулаахан Дулаан говийн хаваржаандаа Дуучин ээж минь суугаа даа Энэрэлийн дээдийг өвлөсөн Элбэрэлт ээж минь тэмээчин, ээж минь тэмээчин Саран зууртаа хоноглодог Саруул говийн цайдам хө Цайдам говийн зусландаа Цайлган ээж минь суугаа даа Дууны ухаанаар хосолсон Дуучин ээж минь тэмээчин, ээж минь тэмээчин Уран зэрэглээ тодорсон Униарт тал минь уужим хө Униарт талын намаржаандаа Уяхан ээж минь суугаа даа Цацлын дээжээ өргөсөн Цайлган ээж минь тэмээчин, ээж минь тэмээчин Алсын алсаас цэнхэртээд Аглаг уул минь бараатай хө Аглаг уулын өвөлжөөндөө Ажилсаг ээж минь суугаа даа Дууны уянга өргөсөн Дуучин ээж минь тэмээчин, ээж минь тэмээчин

МАЛЧИН



МОНГОЛ 60

МАЛЧИН


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.