Дадлагын тайлан
Удирдсан багш
С.Амарбуян
Оюутан
Д.Нинжбадам /B201350904/
он
2022
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904 1 АГУУЛГА Дадлагын товч мэдээлэл....................................................................................................................................................................................3 Төслийн товч мэдээлэл 3 Төслийн баг бүрэлдэхүүн 3 Зураг төсөл 3 Төлөвлөлт, бэлтгэл ажил...................................................................................................................................................................................4 барилга угсралтын өмнөх бэлтгэл ажил 4 барилга угсралтын Ажлын ерөнхий зохион байгуулалт 5 ХАБЭА 5 Геодезийн ажил........................................................................................................................................................................................................5 Далан, ухмалын ажил 8 Суурийн нэмэлт үеийн ажил 9 CTB суурийн ажил 10 CTCS суурийн ажил................................................................................................................................................................................................11 Асфальт бетон хучилтын ажил 12 Гүүр, хоолойн ажил 13 Машин механизмын хэсэг 15 Лаборатори - материал...................................................................................................................................................................................15 Үйлдвэрүүд 16 Оффис 19 Амьдрах орчин 19 Дүгнэлт.....................................................................................................................................................................................................................19
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
ТАЛАРХАЛ Авто замын барилгын ангийн дадлага туршлагагүй оюутныг халуун дулаан сэтгэлээр хамт олныхоо нэг хэсэг болгож, авто замын угсралтын процессын нэгж хэсэг бүрд ажиллаж, суралцах боломжийг хангаж өгсөн Ч.Батбаяр захиралтай Максрөүд ХХК-ийн хамт олон, тэр дундаа Ч.Базаррагчаа удирдагчтай LOT2 төслийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!
2
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
ДАДЛАГЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Хугацаа: VI.13 – VII.10
Дадлага хийсэн компани: Макс Рөүд ХХК
Дадлага хийсэн байршил: Төв аймаг, Баянчандмань сум
Дадлагын удирдагчид: Төслийн менежер:
Ерөнхий инженер:
Талбайн ахлах инженер:
Гүүр хоолойн инженер:
ТӨСЛИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Талбайн ахлах инженер
Талбайн инженерүүд
Ч.Базаррагчаа
Ц Балдангомбо
ПДөлгөөн
Ц.Тэлмүүн
ЛБаянмөнх Төлөвлөлт, гүйцэтгэлийн инженер: Э.Өнөбат
Геодезийн ахлах инженер:
Зургийн инженер:
З.Оюунболд
Төслийн нэр: Дархан 2. Хар модотын даваанаас Урьхан хүртэл 45.5 км зам Байршил: Төв аймаг, Баянчандмань сум
Төслийн хугацаа: 2022.10.31
Захиалагч: Зам, тээврийн хөгжлийн яам
Санхүүжүүлэгч: Азийн хөгжлийн банк
Ерөнхий гүйцэтгэгч: Арж Капитал ХХК (Макс Рөүд ХХК)
Зөвлөх: ICT Sain Consulting LLC
Төслийн захирал
ЗУРАГ ТӨСӨЛ
Төлөвлөлтийн инженерүүд
Ерөнхий инженер
Геодезийн ахлах инженер
Геодезийн инженер
Техникч, туслахууд
Материалын ахлах инженер
Материалын инженер
Лаборант
ХАБЭА-н ахлах менежер
ХАБЭА-н менежерүүд
Эмч ХАБЭА-н ажилтан
Үйлдвэрийн дарга
Үйлдвэрийн оператор, инженер
Үйлдвэрийн ажилтнууд
Ерөнхий механик
Ашиглалтын механик
Шалгах механик
Засварын механик
Диспетчер механик
Жолооч, операторууд, засварчид
Кэмп менежер
Хүний нөөц Санхүү, аж ахуй
Гал тогоо Үйлчлэгч нар
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлын зураг төслийн I үе шатны ажлын инженерийн нарийвчилсан зураг төсөл (Хар модотын давааны араас урьхан хүртэлх 45.5км авто зам)-ын зураг төсөл нь дараах ботиудаас бүрдэнэ.
1. Авто замын зураг төсөл
2. Техникийн шаардлага
3. Тайлбар бичиг
4. Инженер-геологийн болон Материалын судалгааны тайлан
5. Инженер-геологийн судалгаа. Баримт материалын зураг, Инженер-геологийн зүсэлт
6. Байр зүйн зураглалын ажлын тайлан
3
ТӨСЛИЙН БАГ БҮРЭЛДЭХҮҮН
7. Авто замын үерийн ус өнгөрөөх байгууламжийн ус зүйн
Замын трасс ба ордын байршил
ТӨЛӨВЛӨЛТ, БЭЛТГЭЛ АЖИЛ Өвлийн улиралд оффист байрлан инженер техникийн ажилтнууд Барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангана. Үүнд: Тоо хэмжээ тооцоолох, Гүйцэтгэлийн зураг төсөл урьдчилсан байдлаар бэлтгэх, Ажлын ерөнхий төлөвлөгөө болон нарийвчилсан төлөвлөгөөг гаргана. Шаардлагатай машин механизм, хүн хүч, материалыг тооцож, гэрээ контрактыг урьдчилж бэлтгэнэ, байгуулна.
БАРИЛГА УГСРАЛТЫН ӨМНӨХ БЭЛТГЭЛ АЖИЛ
• Кемпийн тохижилтын ажил хийнэ.
• Үйлдвэр угсарч, тохируулга хийж, баталгаажуулна.
• Карьерын хайгуул хийнэ.
• Геодезийн урьдчилсан хэмжилт, шалгалт хийнэ. Зургийн дагуу эсэхийг шалгаж, зөрүүг тодорхойлно.
4
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Төслийг ерөнхий зохион байгуулалтыг Төслийн удирдагч хариуцан ажиллах бөгөөд Барилга угсралтын төлөвлөлт, гүйцэтгэлийн ажлыг Ерөнхий инженер, Машин механизмын хэсгийг Ерөнхий механик, Үйлдвэрүүдийг Үйлдвэрийн газрын дарга, Кемпийн зохион байгуулалт, үйл ажиллагааг Кэмп менежер удирдан ажиллана.
Төслийг жигд, зэрэгцээ, хурдацтай явуулахын тулд 9, 9км-р 5 хэсэгт хувааж, тус бүр Талбайн инженертэй, тэдгээрийг Талбайн ахлах инженер өдөр тутамдаа менежментээр хангаж ажилладаг.
Өдөр тутмын барилга угсралтын ажил гүйцэтгэсний дараа инженерүүд өдөр тутмын тайлангаа тус тусдаа боловсруулан илгээнэ. Илгээсэн мэдээллийг нэгтгэх, улмаар хийсэн болон үлдэгдэл ажлын хэмжээг тогтмол гаргаж байх, төлөвлөгөөний тодотголыг өдөр тутамдаа хийж гүйцэтгэн, ажлын явцад өдөр тутамд инженерүүд хяналт тавьж ажилладаг. Улмаар сар, улирлын гүйцэтгэлийн гаргана.
ХАБЭА
ХАБЭА-н ахлах болон 2 менежер, 2 ажилтны хамт ажилладаг. Шинээр ажилтан ирэх үед ХАБЭА-н сургалт, заавар, зөвлөгөө өгөх ба мөн зааварчилгааг ойлгосон эсэх талаар тест бөглүүлж шалгана. Үүний дараа гэрээ байгуулах бөгөөд ХАБЭА-н шаардлага хангасан хувцас хэрэгслээр хангана. ХАБЭА-н инженерүүд
хуваагдан талбайн хэсгүүдэд зааварчилгаа, шалгалт хийх бөгөөд өдөр тутамдаа талбайн инженерүүд ажилтнууддаа ХАБЭА-н заавар зөвлөмж өгч, шаардлага тавин ажилладаг.
ГЕОДЕЗИЙН АЖИЛ
Баг бүрэлдэхүүн
Төслийн хувьд геодезийн нэг баг ажиллах бөгөөд 9 хүний бүрэлдэхүүнтэй Геодезийн ахлах инженер, Геодезийн инженер, Геодезийн техникч, 5 туслах ажилтан, 1 жолоочтой үйл ажиллагаа явуулна.
Багаж хэрэгсэл
Тус талбай дээр GPS Trimble R12i, Нивелир, рэйк мод, гадас, хадаас, тэмдэглээний даавуу, будаг зэргийг ашиглаж үйл ажиллагаа явуулна.
Ажлын процесс – Бэлтгэл ажил & Тайлан Benchmark 2км тутам тавиулна, түр репер 200м тутам тавина. Хэрвээ ажил үргэлжлүүлж хийж буй бол эдгээр цэгүүдийг шалгана.
GPS Trimble R12i багажид үе давхарга тус бүрийн 3 болон 5 цэгээр 20м тутам дахь цэгүүдийг урдчилан
оруулж бэлтгэж өгнө. Далангийн үеүд, далангийн топ, суурийн нэмэлт 2 үе, CTB, CTCS, асьфалт үе тус бүрд оруулсан байна.
Мөн Грэйдерийн GPS-д 3 цэгээр өгөгдөл бэлтгэн оруулж өгнө.
5
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
Миний бие GPS-д оруулах цэгийг бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүний тулд 45км замын трассын цэгүүд, өндөржилт, мөн 2 замын өргөн, мөрний өргөн, тус бүрийн налуугийн хувийг оруулахад үе тус бүрийн координат автоматаар гардаг Excel хүснэгт боловсруулсан. Тухайлбал, Асфальт бетон хучилтын зүүн, гол, баруун цэгийн координат 20м тутам, үүнтэй адил CTCS, CTB, Subbase, Далан, мөр зэргийг уналтыг тооцож, математик гаргалгаатайгаар бодож
өгсөн.
Ингэснээр багажид оруулах бүх цэгүүд бэлэн болж, ажил гүйцэтгэхэд илүү хялбар болж өгсөн.
Мөн request бичих ажлыг хөнгөвчлөхийн тулд бүх цэгийн өндөржилтийг эхнээс нь оруулсан хүснэгт хийж өгсөн болно. Ингэснээр зөвхөн хэмжилтийг цэгийг оруулахад үр дүн гарч байх, бүх цэгийг оруулсан тул эцэст нь бүхэлд нь анализ хийх боломжийг олгосон болно.
Ажлын процесс – Далангийн ажил
1. Газрын гадаргууд 3 цэгээр GPS-р хэмжилт хийнэ. Хэмжилтийн өгөгдөл урьдчилсан бэлтгэж, багажид оруулсан байна.
2. Трассын дагуу хэмжилт хийж, 2 талд гадаслагаа хийнэ. Далангийн хормойн хэсгээс 50см нөөцтэй гадаслагаа хийнэ.
3. Ургамлын үе хуулсны дараа 3 цэгээр GPS-р хэмжилт хийж, хангалттай (15-25см) хуулагдсан
эсэхийг шалгана. Хэмжилтийн өгөгдөл бэлтгэж, газрын гадаргуутай харьцуулж шалгана. Хүлцэх
алдаа
4. Түүнээс хойш үе болгоны дараа шалгалт хийнэ. 15-25см-с ихгүй зузаантай тавигдсан эсэхийг шалгана. Хэмжилтийн өгөгдөл бэлтгэж, өмнөх үетэй харьцуулна.
5. Далангийн дээд үед мөн 3 цэгээр GPS-р хэмжилт хийнэ. Ингэхдээ улаан будаг эсвэл хадаастай даавуугаар координатыг тэмдэглэнэ. Хэмжилтийн өгөгдөл бэлтгэж, өмнөх үетэй харьцуулж
шалгана. Мөн төлөвлөлтийн түвшинтэй харьцуулж шалгана. Тод өнгийн даавуу бүхий гадаслагаа хийнэ, эсвэл будгаар тэмдэглэгээ хийнэ.
6
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага
Далангийн хэмжилт хийж буй байдал Далангийн хэмжилт хийж буй байдал
Ажлын процесс 1. Суурийн 1-р ба 2-р үедэд мөн 3 цэгээр GPS-р хэмжилт хийж, координат тодорхойлно. Тод өнгийн
даавуу бүхий гадаслагаа хийнэ, эсвэл будгаар тэмдэглэгээ хийнэ. Дараа нь нивелирээр өндрийг нарийвчлан хэмжинэ. Хэмжилтийн өгөгдөл бэлтгэж, өмнөх үетэй харьцуулж шалгана. Мөн төлөвлөлтийн түвшинтэй харьцуулж шалгана.
Ажлын процесс – CTB суурь үе 1. CTB үед 3 цэгээр GPS-р хэмжилт хийж, координат тодорхойлно. Тод өнгийн даавуу бүхий гадаслагаа хийнэ, эсвэл будгаар тэмдэглэгээ хийнэ. Дараа нь нивелирээр өндрийг нарийвчлан
хэмжинэ. Хэмжилтийн өгөгдөл бэлтгэж, өмнөх үетэй харьцуулж шалгана. Мөн төлөвлөлтийн
түвшинтэй харьцуулж шалгана.
Ажлын процесс – CTCS суурь үе
1. CTCS-н ажил эхлэхийн өмнө трассын дагуу 10м тутам төлөвлөлтийн цэгүүдээс 50см гадагш зайд гадаслагаа хийж, троссыг зохих түвшинд татна. Ингэснээр дэвсэгч троссын дагуу зөв дэвсэх нөхцөл бүрдэнэ.
2. CTCS-н ажил дууссаны дараа 3/5 цэгээр GPS-р хэмжилт хийж, координат тодорхойлно. Тод өнгийн даавуу бүхий гадаслагаа хийнэ, эсвэл будгаар тэмдэглэгээ хийнэ. Дараа нь нивелирээр өндрийг нарийвчлан хэмжинэ. Хэмжилтийн өгөгдөл бэлтгэж, өмнөх үетэй харьцуулж шалгана. Мөн
төлөвлөлтийн түвшинтэй харьцуулж шалгана.
7
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага
Гадаслагааны түвшинг тохируулж буй байдал Түвшин хэмжиж буй байдал
Ажлын процесс – Асфальт бетон үе
1. Праймер цацлага хийж, 24 цаг болсны дараа, Асфалль бетон хучилтын ажил эхлэхийн өмнө трассын
дагуу 10м тутам төлөвлөлтийн цэгийг тодорхойлж, эрдэс нунтгаар чиг хийж өгнө. Ингэснээр дэвсэгч троссын дагуу зөв дэвсэх нөхцөл бүрдэнэ
2.
Асфальт бетоны ажил дууссаны дараа 3 цэгээр GPS-р хэмжилт хийж, координат тодорхойлно. Тод өнгийн даавуу бүхий гадаслагаа хийнэ, эсвэл будгаар тэмдэглэгээ хийнэ. Дараа нь нивелирээр
өндрийг нарийвчлан хэмжинэ. Хэмжилтийн өгөгдөл бэлтгэж, өмнөх үетэй харьцуулж шалгана. Мөн төлөвлөлтийн түвшинтэй харьцуулж шалгана.
Давуу тал & Хүндрэл бэрхшээл & Сайжруулах шаардлагатай зүйлс
• Талбайн зураг, төлөвлөлтийн ажил оройтсоноор Геодезийн бэлтгэл ажил хангалттай хийгдээгүй
улмаас оргил ачааллын үед өгөгдөл бэлтгэх, боловсруулалт хийх ажлууд гарч байгаа нь хүндрэл учруулж байсан.
• Барилга угсралт болон Геодезийн хэмжилтийн ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай
Ингэснээр ажилтнууд шөнө орой, эсвэл үүрээр ажиллах шаардлагагүй, хүндрэл учрахгүй болно.
• Туслах ажилтны тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай
ДАЛАН, УХМАЛЫН АЖИЛ
Баг бүрэлдэхүүн
Талбайн инженер, Даамал, Рэйс тоологч, Операторууд – Экскаватор, Ковш, Бульдозер, Грэйдер, Индүү, Жолооч нар – Өөрөө буулгагч, Усны машин, Геодезийн баг, Материалын баг
Машин механизм, багаж хэрэгсэл
Экскавтор, Өөрөө буулгагч, Бульдозер, Грэйпер, Индүү, Усны машин, GPS, Нивилер, Нягт шалгах зөөврийн
багаж хэрэгсэл
Ажлын процесс
Өдөр тутмын ХАБЭА-н зааварчилгаа авч ажил эхэлнэ.
Геодезийн ажил: Хэмжилт хийж, гадаслагаа хийнэ.
8
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
1. Экскаватороор тохиромжит далангийн материалыг Карьераас өөрөө буулгагчид ачиж, талбай руу зөөвөрлөнө. Нэг машинд 13-16м3 шороо байна гэж дунджаар үзнэ. Экскавторын тасралтгүй ажиллах
нөхцлийг хангаж байхаар өөрөө буулгагчийг тоог авна.
2. Ковш-р овоолготой шорооны оройн хэсгийг татдаж, эсвэл бульдозероор шороог тэгшилнэ.
3. GPS-тэй Грэйдерээр нарийн тэгшилгээ хийнэ. Анхан шатны нягтруулалт доргиургүй индүүгээр 2 удаа явна.
4. Усны машинаар зохистой чийг авахуйцаар усалгаа хийнэ.
5. Хөрсний төрлөөс шалтгаалж, 6-8 удаа индүүднэ.
6. Геодезийн инженер 20м тутам 3 цэгээр хэмжилт хийж, request бичнэ. Зөвлөхийн инженерээр баталгаажуулна. Хүлцэх алдаа ±2.5см байна.
7. Лаборант Элсэн конус, Резинэн бөмбөлгийн аргаар нягтыг шалгана. Зөвлөхийн инженер баталгаажуулна. ХҮХИН-н 95%-с дээш байна. Далангийн дээд үе дээр 98%-с дээш байна.
8. Орой инженер ажилтнуудаа буулгаад өдрийн мэдээгээ өгч тайлагнана. Request бичнэ.
Дүгнэлт – Давуу тал & Хүндрэл бэрхшээл & Сайжруулах боломж
• GPS-тэй грэйдертэй тул анхнаасаа зохих түвшинд байлгах боломж өндөр байдаг. Ингэснээр цаг, зардал бага гарах боломж бүрддэг.
• Далангийн материалыг авах орд газрын нөхцөл тогтмол шаардлага хангахуйц материал гаргаж чадахгүй байгаа нь челленж болж байсан.
• Орой бүх ажилтнуудаа хүргэж өгөөд өдрийн тайлан, мэдээгээ өгдөг тул ажил их оройтдог. Цаашид процессыг бүртгэлжүүлэх системтэй болвол цаг их хэмнэж, оройтохгүй, маргаашийн ажилдаа эрч хүчтэй гарах боломж бүрдэнэ.
• Үе бүрийн дараа нягт, түвшинг зөвлөхөөр шалгуулж байж дараагийн үеийн ажил эхлэх тул хугацаа алдах, АҮК-г илүү байлгах боломж багатай.
СУУРИЙН НЭМЭЛТ ҮЕИЙН АЖИЛ
Баг бүрэлдэхүүн
Талбайн инженер, Даамал, Рэйс тоологч, Операторууд – Экскаватор, Ковш, Бульдозер, Грэйдер, Индүү, Жолооч нар – Өөрөө буулгагч, Усны машин, Геодезийн баг, Материалын баг Машин механизм, багаж хэрэгсэл Экскавтор, Өөрөө буулгагч, Бульдозер, Грэйпер, Индүү, Усны машин, GPS, Нивилер, Нягт шалгах зөөврийн багаж хэрэгсэл Ажлын процесс Суурийн нэмэлт үе 30см тул 15, 15см-р 2 үе явна.
1. Экскаватороор тохиромжит суурийн нэмэлт үеийн материалыг Карьераас өөрөө буулгагчид ачиж, талбай руу зөөвөрлөнө. Нэг машинд 13-16м3 шороо байна гэж дунджаар үзнэ. Экскавторын тасралтгүй ажиллах нөхцлийг хангаж байхаар өөрөө буулгагчийг тоог авна.
2. Ковш-р овоолготой шорооны оройн хэсгийг татдаж, эсвэл бульдозероор шороог тэгшилнэ.
3. GPS-тэй Грэйдерээр нарийн тэгшилгээ хийнэ. Анхан шатны нягтруулалт доргиүргүй индүүгээр 2 удаа явна.
4. Усны машинаар зохистой чийг авахуйцаар усалгаа хийнэ.
5. Хөрсний төрлөөс шалтгаалж, 6-8 удаа индүүднэ.
6. Геодезийн инженер 20м тутам 3 цэгээр хэмжилт хийж, request бичнэ. Зөвлөхийн инженерээр баталгаажуулна. Хүлцэх алдаа ±1.5см байна.
7. Лаборант Элсэн конус, Резинэн бөмбөлгийн аргаар нягтыг шалгана. Зөвлөхийн инженер баталгаажуулна. ХҮХИН-н 98%-с дээш байна.
8. Орой инженер ажилтнуудаа буулгаад өдрийн мэдээгээ өгч тайлагнана. Request бичнэ.
Дүгнэлт – Давуу тал & Хүндрэл бэрхшээл & Сайжруулах боломж • Далангийнхтай адил
9
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
CTB СУУРИЙН АЖИЛ
Баг бүрэлдэхүүн
Талбайн инженер, Даамал, Рэйс тоологч, Операторууд – Экскаватор, Ковш, Бульдозер, Грэйдер, Индүү, Жолооч нар
Өөрөө буулгагч, Усны машин, Геодезийн баг, Материалын баг
Машин механизм, багаж хэрэгсэл
Экскавтор, Өөрөө буулгагч, Бульдозер, Грэйпер, Индүү, Усны машин, GPS, Нивилер, Нягт шалгах зөөврийн
багаж хэрэгсэл
Цемент дэвсэгч дэвсэхийн өмнө
Ажлын процесс
Цемент дэвссэний дараа
1. Экскаватороор тохиромжит материалыг Карьераас өөрөө буулгагчид ачиж, талбай руу зөөвөрлөнө. Нэг машинд 13-16м3 шороо байна гэж дунджаар үзнэ. Экскавторын тасралтгүй ажиллах нөхцлийг хангаж байхаар өөрөө буулгагчийг тоог авна.
2. Ковш-р овоолготой шорооны оройн хэсгийг татдаж, эсвэл бульдозероор шороог тэгшилнэ.
3. GPS-тэй Грэйдерээр нарийн тэгшилгээ хийнэ. Анхан шатны нягтруулалт доргиүргүй индүүгээр 2 удаа явна.
4. Цемент тараагчаар хуурай цементийг зохистой зузаанаар тараана.
5. Усны машиныг ресайклертай холбоно. Усны машин урд талд араас нь ресайклер явж, зохистой чийгтэйгээр хөрсийг цементтэй зуурна. Араас нь доргиургүй индүү явна.
6. Индүү явахаас өмнө 20кг орчим дээж авч, бат бэхийн шинжилгээ хийнэ. Газар дээр хольцны цемент болон чийгийн агууламж тодорхойлно. Цементийн агууламжийг Калийн улаан индикаторын тусламжтайгаар талбай дээр тодорхойлно. Чийгийг speedy эсвэл этинолын спиртэн шатаах аргаар газар дээр тодорхойлно.
7. Хольцоос шалтгаалж, доргиуртай доргиургүй 1 мөрөөр 6-8 удаа индүүднэ.
8. Геодезийн инженер 20м тутам 3 цэгээр хэмжилт хийж, request бичнэ. Зөвлөхийн инженерээр баталгаажуулна. Хүлцэх алдаа ±1.5см байна.
9. Нягтыг 20см-н диаметр бүхий элсэн конусын багажаар үзнэ.
10. Усалж, нимгэн плёнкоор 24 цагийн турш арчилна.
11. Хатуулгийн хэмжээг HSG багажны тусламжтайгаар шалгана. 60 хүрсэн тохиолдолд бичил хагарал үүсгэх ажиллагаа эхэлнэ. Доргиурт индүүний тусламжтайгаар хатуулгийн хэмжээг өмнөх хэмжсэн хэмжилтийн 40% хүртэл үргэлжлүүлнэ. Энэ тохиолдолд бичил хагарал үүссэн гэж үзээд, дахин усалгаа
чийг өгч, плёнк-р хучиж, 3 хоногийн турш арчилна. Зөвлөхийн инженер баталгаажуулна.
12. Орой инженер ажилтнуудаа буулгаад өдрийн мэдээгээ өгч тайлагнана. Request бичнэ.
Давуу тал & Хүндрэл бэрхшээл & Сайжруулах санал
▪ Монгол Улс ценентийн хомсдолд орсон тул нийлүүлэлт саатах зэрэг бэрхшээл үүсч байна.
▪ Хэрвээ цемент хангалттай бол CTB-г хоногт 1.5км явуулах боломжтой.
10
–
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
Усны
CTCS СУУРИЙН АЖИЛ
Баг бүрэлдэхүүн:
Талбайн инженер, Уклачны оператор, 2 уклачны хянагч, 6 туслах ажилтан. 2 индүүний оператор, усалгааны
машины жолооч, өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн жолооч нар гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллана.
Машин механизм, багаж хэрэгсэл
Уклач (дэвсэгч), Индүү, Автогудранатор, Өөрөө буулгагч, ...
Ажлын процесс
1. Геодезийн бэлтгэл ажил хийгдсэн байна.
2. Уклач-р 26см зузаантай CTCS-н зуурмагийг дэвсэнэ. Энэ хооронд зуурмаг тасралтгүй ирэх байдлаар зохицуулна. Зуурмагийг CTCS-н үйлдвэрээс тээвэрлэнэ.
3. 50-100м дэвсэлт хийгдсэний дараа хөнгөн индүүгээгээр доргиургүй мөр дарж нааш цааш (нийт 2) индүүднэ.
4. Доргиурт хөнгөн индүүгээр мөн нааш цааш (нийт 2) индүүднэ.
5. Усалгаа хийнэ. Хүнд доргиурт индүүгээр нааш цааш тус бүр 2 удаа индүүднэ.
6. Хүнд доргиургүй индүүгээр нааш цааш (нийт 2) индүүднэ. Нийт 10 удаа индүүдлэг хийнэ.
7. Геодезийн инженер 20м тутам 3 цэгээр хэмжилт хийж, request бичнэ. Зөвлөхийн инженерээр баталгаажуулна. Хүлцэх алдаа ±1.0см байна.
8. Нягтыг 20см-н диаметр бүхий элсэн конусын багажаар үзнэ.
9. Усалж, нимгэн плёнкоор 24 цагийн турш арчилна.
10. Хатуулгийн хэмжээг HSG багажны тусламжтайгаар шалгана. 60 хүрсэн тохиолдолд бичил хагарал үүсгэх ажиллагаа эхэлнэ. Доргиурт индүүний тусламжтайгаар хатуулгийн хэмжээг өмнөх хэмжсэн хэмжилтийн 40% хүртэл үргэлжлүүлнэ. Энэ тохиолдолд бичил хагарал үүссэн гэж үзээд, дахин усалгаа чийг өгч, плёнк-р хучиж, 3 хоногийн турш арчилна. Зөвлөхийн инженер баталгаажуулна.
11. Орой инженер ажилтнуудаа буулгаад өдрийн мэдээгээ өгч тайлагнана. Request бичнэ.
Давуу тал & Хүндрэл бэрхшээл
▪ Монгол Улс ценентийн хомсдолд орсон тул нийлүүлэлт саатах зэрэг бэрхшээл үүсч байна.
▪ Үйлдвэрийн хүчин чадал өдөрт 700м замын CTCS тавихад хүрэлцэх тул энэхүү хязгаарт баригдаж
үйлдвэрлэл явагдана. Гэхдээ энэ нь 1 уклач ажиллахад тохиромжит хэмжээ юм.
11
машин & Ресайклер зууралт хийж байгаа нь Зууралт хийсний дараа
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
АСФАЛЬТ БЕТОН ХУЧИЛТЫН АЖИЛ
Баг бүрэлдэхүүн:
Талбайн инженер, Уклачны оператор, 2 уклачны хянагч, 6 туслах ажилтан. 2 индүүний оператор, усалгааны
машины жолооч, өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн жолооч нар гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллана.
Машин механизм, багаж хэрэгсэл Уклач (дэвсэгч), Индүү, Өөрөө буулгагч, компрессор, Ажлын процесс
1. Асфальт дэвсэхээс 24 цагийн өмнө гадаргууг компрессороор цэвэрлэж, витум тараагчаар витумыг жигд тараана.
2. Асфальтбетоны үйлдвэрээс 160хэм орчимтой асфальтыг зөөвөрлөж, талбай дээр авчирч уклачид буулгана.
3. Уклачаар асфальтыг жигд 5см зузаантай дэвсэнэ. 2%-н уналтыг тооцно.
4. Индүүгээр 4 удаа индүүднэ.
5. Хийн дугуйт индүүгээр 4 удаа индүүднэ.
6. Индүүгээр дахиад 4 удаа индүүднэ.
7. Геодезийн инженер 20м тутам 3 цэгээр хэмжилт хийж, request бичнэ. Зөвлөхийн инженерээр баталгаажуулна. Хүлцэх алдаа ±0.5см байна.
8. Үйлдвэрээс асфальт бетон хучилт явсан өдөр хамгийн багадаа 2 удаа, эсвэл 2000м3 тутамд 1 удаа дээж авч, лабораторийн бүрэн шинжилгээ хийж гүйцэтгэнэ. Мөн талбай дээр ирсэн хольцоос ижил хэмжээний дээж авч, лабораторийн бүрэн шинжилгээ хийнэ. Нягт 98%-с дээш байна.
9. Газар дээр хольцын температурыг шалгаж, тэмдэглэл хөтөлнө.
10. Дараа өдөр нь техникийн шаардлагад заасны дагуу 400м2 тутамд 1 удаа өрөмдлөг дээж авна. Нягтыг шалгана. Өрөмдлөг дээж авахдаа хучилтын захын ирмэгээс хамгийн багадаа 50см-с багагүй зайд авах бөгөөд өрөмдлөг дээж авахдаа баруун, гол, зүүн гэх зэргээр сөөлжилж авна.
11. Технологийн арчилгаа шаардлагагүй бөгөөд 1-3 өдрийн дараа автомашин явахыг зөвшөөрнө.
12. Орой инженер ажилтнуудаа буулгаад өдрийн мэдээгээ өгч тайлагнана. Request бичнэ.
Давуу тал & Хүндрэл бэрхшээл
▪ Өөрийн өндөр хүчин чадалтай үйлдвэртэй нь давуу тал болж байсан. Өдөрт 1-1.5км хучилт хийх боломжтой.
▪ Хил гаалийн асуудлаас битумын татан авалтад хүндрэл учирч байсан.
12
CTCS дэвсэж буй нь Индүүдэж буй нь
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
Асфальтбетон дэвсэлт хийж буй нь
ГҮҮР, ХООЛОЙН АЖИЛ
Баг бүрэлдэхүүн
Индүүдэж буй нь
Гүүр хоолойн инженер, Талбайн инженер, Туслах инженер-2, туслах ажилтан-3, жолоочийн хамт ажилладаг.
Тус төслийн хувьд 66 ус зайлуулах хоолой, 5 төмөрбетон гүүр барих ажлыг гүйцэтгэх бөгөөд нийт 5
туслан гүйцэтгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна.
Машин механизм, багаж хэрэгсэл
Гинжит экскаватор 2, Дугуйт экскаватор 1, 25тн-н сумтай кран 1, Доргиурт индүүр 2, Гар доргиур 1, өөрөө буулгагч 4, Ковш 2, Нивилер, бусад дагалдах багаж хэрэгсэл ашиглана.
Ажлын процесс
Өдөр тутмын ХАБЭА-н зааварчилгаа авч ажил эхэлнэ.
Хоолойн талбайн ажил:
1. Батлагдсан хоолойн холболтын зургийн дагуу хоолойн байрлалыг геодезийн хэмжилтээр тодорхойлж, ухмалын ажлыг эхлүүлнэ.
2. Ухмалын ажлыг ул хөрсний түвшин хүртэл хийнэ.
3. Хэрвээ ул хөрсний материал шаардлага хангахгүй, шавардлага ихтэй бол хөрс солих, сайжруулах ажил хийнэ.
4. Ковшоор ул хөрсний түвшинг хүртэл зохистой материал дэвсэж, техникийн шаардлагын дагуух ул хөрсний нягт 95%-с дээш гарсан тохиолдолд дараагийн элс хайрган суурийн үеийг дэвсэнэ.
5. Элс хайрган суурийг дэвсэж, түвшинг нивелир-р, нягтыг элсэн конусын аргаар нягтыг шалгана. Нягт 98% байна.
6. Суурийн байрлал, уртыг геодезийн багажаар 9 цэгийн гадаслагаа тавиулж, хэв хашмал угсарч, нивелерээр суурийн түвшинг тавьж, бетон цутгана. Суурийн зузаан 15см байна.
7. Хэрвээ дугуй хоолой бол урьдчилан цутгасан хэсэглэлээ угсарна.
8. Хэрвээ дөрвөлжин хоолой байвал хоолойн их биеийн доод хавтангийн ажил эхэлнэ. Арматур зангидаж, хэв хашмал угсарч бетон авна. 3-7 хоног технологийн хугацаа авна. Бетоны анги зургийн дагуу B30 байна. Үүний дараа хоолойн их бие, толгой, далавч, хананы арматур, хэв хашмал угсарч, бетон цутгалтын ажил хийнэ. Технологийн хугацаа 5-7 хоног байна. Мөн хоолойн шал, тулц хананы ажлыг дээрхийн адил хийнэ. Бетон цутгах ажил бүрд 15x15x15см-н хэмжээтэй 6 шоо авах ба 3, 7, 28 хоногт шахалтын бат бэхийг шалгана.
9. Техникийн шаардлагын дагуу 3 хоногийн шооны бат бэх шаардлага хангасан тохиолдолд хэв хашмалыг салгаж, ус тусгаарлах битум түрхлэг түрхэж, хоолойн буцаан дүүргэлтийн ажлыг эхэлнэ.
10. Техникийн шаардлагын дагуу 15см-р үелж, далангийн зохистой материалаар дэвсэнэ. Нягт 98% байна.
13
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага
Дөрвөлжин хоолойн их бие, хананы бетон цутгалт авч буй нь Өөрсдийн хийсэн подъём
Гүүрийн талбайн ажил:
1. Гүүрийн дамнурууг урьдчилан цутгаж, бэлтгэнэ. 28 хоногийн дараах шооны бат бэх технологийн
шаардлага хангавал барилга угсралтад ашиглахыг зөвшөөрнө.
2. Суурь дуусах хүртэл хоолойн ажилтай зарчмын хувьд адил.
3. Захын тулгуур: Их бие, ар хана, далавчны арматур, хэв хашмалын ажлыг эхлүүлж, цутгалтыг авна. Технологийн хугацаа 10-14 хоног байна
4. Захын тулгуур дээрх дэр бетоныг цутгаж, резинэн тулах хэсэг байрлуулна. Үүний дараа дамнурууны угсралтын ажлыг эхлүүлнэ.
5. Дамнуруу хоорондын залгаас буюу диафрагмын арматур, хэв хашмал угсарч, цутгалтын ажил хийнэ. Түвшин, нягт шалгаж буй нь
6. Гүүрийн дөхөх даланг дамжих хавтангийн суурийн түвшин хүртэл буцаан дүүргэлт хийнэ. Үүний дараа дамжих хавтангийн суурийг цутгана.
7. Гүүрийн хэв гажилтын заадас угсарна. Хэв гажилтын заадасны бетоны ажил хийнэ.
8. Алгасал байгууламжийн ажил буюу явах ангийн арматур зангидаж, цутгалтын ажил хийнэ.
9. 2 талын дугуй цохигч (хашлага)-ны хэв хашмал угсарч, цутгалт хийнэ.
10. Дугуй цохигчийн бетон тодорхой бэхжилт авсны дараа метал хайсны суурь анкерийг байрлуулна. Метал хайсыг байрлуулна.
11. Ус зайлуулах цорго угсарна.
12. Эцэст нь асфальт бетон хучилт хийнэ.
B201350904 14
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
МАШИН МЕХАНИЗМЫН ХЭСЭГ
Баг бүрэлдэхүүн
Ерөнхий механикын удирдлагад Диспетчер механик, Ашиглалтын механик, Засварын механик, Шалгах
механикууд ажиллана.
Диспетчер механик: Талбайн инженерүүдтэй уялдан ажиллаж, машин механизмын хуваарилах, захиалах
ажлыг зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ.
Ашиглалтын механик: Парк ашиглалт хариуцна.
Шалгах механик: Машин механизмын ажилд гарахын өмнө бүрэн бүтэн байдлыг шалгана. Мөн ээлжит засварр үйлчилгээний хуга
Засварын механик: Ээлжит болон гэнэтийн засварын үед засвар үйлчилгээг хийнэ.
Машин механизм, багаж хэрэгсэл
Нийт өөрийн 40+, түрээсийн 100+ машин механизм өдөр тутам ажиллах бөгөөд Экскэватор, Бульдозер, Грэйдер, Дэвсэгч, Автогудранатор
ЛАБОРАТОРИ - МАТЕРИАЛ
Баг бүрэлдэхүүн
1 ахлах, 2 материалын инженер, 3 лаборант, 4 туслах ажилтантай үйл ажиллагаа явуулна.
Машин механизм, багаж хэрэгсэл
Зөөврийн 2 лаборатори, үйлчилгээний 3 машинтай.
Бетон шоо
Ажлын процесс
Асфальт өрөмдлөг дээж
Материалын лаборатори нь зам барилгын ажилд материал болон материалын чанарын хяналтыг алхам тутамд тавьж ажилладаг. Дурьдвал, Хөрсөн материал – Далангийн материалын шинжилгээ
• Чийг нягтын харьцааны шинжилгээ – Прокторын шинжилгээ
• Урсалт, уян налархай тодорхойлох – Пластикийн шинжилгээ
• Ширхэглэлийн бүрэлдэхүүн тодорхойлох – Шигшүүрийн шинжилгээ
• Ачаа даацын тодорхойлох – CBR-н шинжилгээ
• Талбайн нягт шалгах – Элсэн конусын арга
• Нягтруулахын өмнө чийг тодорхойлох – Speedy багажны тусламжтай
Чулууны шинжилгээ – 12 төрөл
15
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
• Чулууны марк тодорхойлох •
Бетон хольцын шинжилгээ
• Бетоны орц тодорхойлох
• Талбай дээрх бетоны хяналтын шинжилгээнүүд – Конусан суулт, Шахалтын бат бэх тодорхойлох
шоон дээж (15x15x15см) авах
Асфальт бетоны шинжилгээ
• Асфальт бетоны орц тодорхойлох
• Үйлдвэрийн хяналтын шинжилгээ – Маршаллын шинжилгээ, битумын агууламж, хуурай шигшүүрийн
шинжилгээ
• Өдөр бүрийн талбай шинжилгээ – Маршаллын шинжилгээ, Өрөмдлөг дээж авах, АБ-ны талбайн
температур тодорхойлох
Давуу тал & Хүндрэл бэрхшээл & Сайжруулах боломж
• Хортой бодистой харьцах
• Стандартууд хоцрогдсон, бодит байдалд нийцдэггүй асуудлууд гардаг
• Оройтох
ҮЙЛДВЭРҮҮД
Бетон эдлэлийн үйлдвэр, Бутлуурын үйлдвэр, Зуурмагийн үйлдвэр (узель), Асфальт бетоны үйлдвэр байдаг.
Бетон эдлэлийн үйлдвэр GS500 марк-н үйлдвэр. Цагт 50mн зуурмаг үйлдвэрлэх боломжтой.
Өдөрт 1500 12ш хоолой үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн түмбэ, км-н шон үйлдвэрлэдэг.
Хоолой
Түмбэ
16
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
Бетон эдлэлийн үйлдвэр Хэв
Бутлуурын үйлдвэр
Цагт 300mн, 0-5, 5-10, 10-20, 20-40мм-н фракциуд үйлдвэрлэнэ. Хацарт бутлуур, Булт бутлуур, Конусан бутлуурын хэсэгтэй.
CTCS зуурмагийн үйлдвэр
WBM300 марк-н үйлдвэр. Цагт 300тн үйлдвэрлэнэ.
CTCS-н үйлдвэр
17
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
Асфальт бетоны үйлдвэр
LB3000 марк-ийн 2021 оны шинэ загварын үйллдвэр. Цагт 300тн үйлдвэрлэх хүчин чадалтай, иж бүрэн
автомат үйлдвэр юм.
Асфальт бетоны үйлдвэр
Үйлдвэр
Хяналтын самбар
Давуу тал & Хүндрэл бэрхшээл & Сайжруулах боломж
• Бүх үйлдвэрүүд барилгын талбайтай ойр, бүрэн болон хагас автомажсан, өндөр хүчин чадалтай зэрэг нь барилга угсралтын ажлыг тасралтгүй явуулахад өндөр хувь нэмэр оруулдаг.
• Өндөр хүчин чадалтай үйлдвэр тул өндөр хүчдэл бүхий цахилгаан ашиглах шаардлага гардаг, нэмэлт ТП барих, дизель генератор ажиллуулах зэрэг нэмэлт зардлууд гардаг.
18
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
ОФФИС
Оффист Төслийн удирдагч, Ерөнхий инженер, Төлөвлөлт-гүйцэтгэлийн инженер, Зургийн инженер, Төслийн
зохицуулагч, Төслийн нарийн бичиг, Төслийн кемп менежер, Төсийн хүний нөөц тогтмол оффислон ажиллах
бөгөөд энд талбайн инженер, механик инженерүүд мөн шаардлагатай тохиолдолд оффислон ажиллана.
АМЬДРАХ ОРЧИН
Тус төслийн 3 Кэмп-д нийт 400+ ажилтан байрлах бөгөөд миний хувьд төв Кэмп-д амьдарч байсан. Энд амьдрах контэйнэр сууц, гэр, гал тогоо, халуун усны газар, ОО зэрэг байхаас гадна оффис, лаборатори, агуулахын түр байгууламжууд байна. Кемпийн өдөр тутмын хэвийн амьдралыг Кемп менежер удирдан зохицуулж ажиллана.
Контэйнер ба гэр сууцууд
ДҮГНЭЛТ
Компаний зүгээс төслийн талбайн бүхий
аз завшаан, мэдлэгээ дээшлүүлэх том боломж болсон юм.
1. Далангийн ажил дээр 1 өдөр инженерийн туслах,
2. CTCS дээр 2 өдөр инженерийн туслах,
3. CBT дээр 1 өдөр инженерийн туслах,
4. Асфальт дээр 2 өдөр туслахаар ажилласан.
Контэйнер сууцын дотор байдал
5. Мөн гүүрийн цутгалтын ажил дээр хяналт тавих ажлыг 1 өдөр гүйцэтгэсэн.
6. Геодезийн хэмжилт, өгөгдөл цэгүүд бэлтгэх, request бэлтгэх ажил дээр 14 хоног ажиллаж,
7. Үлдсэн өдрүүдэд оффист төслийн тайланг сайжруулах, төслийн оффисын ажилд туслан ажилласан.
Төслийн эхний өдөр төслийн ерөнхий болон явцын талаарх мэдээлэл өгч, зураг төсөлтэй танилцуулан, ажил тус бүрийг гүйцэтгэх технологийн дарааллын талаарх мэдээлэл өгсөн. Улмаар үйлдвэрүүдээр тойрон танилцуулга хийж, талбайн хэсгүүдийн явцтай танилцах боломж олгож, ажиллах талбайг зааж өгсөн.
Эхнээсээ цэгцтэй ойлголттой ажилласан тул ажил гүйцэтгэл хийхэд тун ойлгомжтой, зөвхөн өөрийн
хариуцах ажил дээр төвлөрөн ажиллах боломж олгосон.
Давуу тал
19
л нэгж хэсгүүдэд ажиллаж үзэх боломжийг олгосон нь миний
хувьд
Максрөүд ХХК нь хэд хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсын комисст хүлээлгэж өгсөн туршлагатай тул энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад тал маш давуу тал ажиглагдсан
Авто замын үйлдвэрлэл & зохион байгуулалтын дадлага | Д.Нинжбадам B201350904
• Бэлтгэл сайн хангадаг. Барилга угсралтын ажил гүйцэтгэх төлөвлөгөө, бусад бэлтгэл ажлуудыг
сайн хангадаг нь оргил ачааллын ид үед тайван хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг явуулах
нөхцөл боломжоор хангагдах суурь нөхцөл болгож байсан.
• Бүгд цогц. Үйлдвэр, машин механизм, лаборатори, кэмп г.м бүх шаардлагатай обьектууд цогцоор
бөгөөд хүчин чадал өндөртэй байгаа нь ажил гүйцэтгэхэд дотооддоо асуудлаа шийдвэрлэх
боломжийг олгож байсан.
• Тохь тухтай. Кемп-н сууц, ахуйн барилгууд, оффисын нөхцөл тохь тухтай байсан нь тэнд ажиллаж
амьдарч буй хүмүүсийн өдөр тутмын амьдралд тохь тухтай нөхцөл байдлыг үүсгэж байсан.
• Ажиллах боловсон хүчин. Үндсэн ажиллах боловсон хүчин мэргэшсэн бөгөөд тогтвортой ажилладаг
нь ажлыг хэвийн тогтвортой явуулахад сайн нөлөө үзүүлж байна.
Цаашид анхаарах асуудлууд Компанийн хувьд:
▪
▪
Төслийн менежментийг нэвтрүүлэх ажлыг улам сайжруулах. Улмаар автоматжуулах. Хүний цаг хүч хөдөлмөрийг хөнгөвчлөх ажлууд хийх.
Хүний нөөцийн хөтөлбөр боловсруулах. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тогтвортой ажиллах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх. Хэдий компанийн хувьд үндсэн ИТА-ууд тогтвортой ажилладаг ч, мэргэжлийн ажилтан, туслах ажилтнууд тогтворгүй байгаа нь энэ компани гэлтгүй, энэ салбарын хүндрэлтэй асуудал болоод байна. Иймд тухайлсан арга хэмжээ авах нь зүйтэй.
Миний хувьд:
▪ Тус дадлагын ажил гүйцэтгэх явцад маш их мэдлэг, мэдээлэл, туршлага олж авсан хэдий ч, эдгээр нь цаашид судлах, хөгжүүлэх шаардлагатай гэдгийг мөн тодорхойлж өгсөн. Иймд онолын болон
практик мэдлэгээ сайжруулахад анхаарах, гадаад дотоодын сургалтад хамрагдах шаардлагатай
гэж үзэж байна.
▪ Урьд нь илүү зураг төслийн чиглэл (авто зам биш, иргэний барилга)-ээр ажиллаж байсан бөгөөд
цаашид илүү барилга угсралтын чиглэлээр ажиллаж, менежментийг сайжруулах, салбарын хөгжилд
хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллая гэж төлөвлөж байна.
20