Монгол улсад зориулсан нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр

Page 1

Монгол Улсад зориулсан нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр Сүү, сүүн бүтээгдэхүүний (шинэ сүү) нэмүү өртгийн сүлжээ Төв, Сэлэнгэ болон Дархан Уул Аймаг

ЭЦСИЙН ТАЙЛАН Хүлээн авсан: Глобал Коммунитис Силвэр Спрингс, Мэриланд Хүлээлгэн өгсөн: Акшон фор Интерпрайс 2014 оны 7 сар (2014 оны 10 сард хянан шинэчилсэн)


ГАРЧИГ Товчилсон үгс:

1

ТОВЧ АГУУЛГА

2

ОРШИЛ

5

I.

II. УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА БА АРГАЧЛАЛ

5

2.1. Ажилтнуудын сургалт

5

2.2. Уулзалт ярилцлагууд 2.2.1 Нэмүү өртгийн сүлжээний судалгаа 2.2.2. Зорилтот бүлгийн хэлэлцүүлэг (ЗБХ)

7 7 8

III. НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭНИЙ СУДАЛГААНЫ ҮР ДҮН 3.1 Нэмүү өртгийн сүлжээний зураглал ба зах зээлийн тоглогчдын тодорхойлолт

8 9

3.2 Эцсийн хэрэглэгчийн үнэлгээ

14

3.3 Асуудлууд ба зах зээлд суурилсан шийдэл

16

3.4 ЗЗС шийдлүүд болон Тэргүүлэх компаниудын гаргасан санаачлагын үнэлгээ 20 IV. ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ДАРААГИЙН ҮЕ ШАТНЫ ЗӨВЛӨМЖ

28

4.2 Тэргүүлэх компаниудтай байгуулах хамтын ажиллагааны хэлбэрийг тогтоох 29

V.

4.3 EMIRGE хөтөлбөрөөс хойшхи санхүүжилтийн тухай

33

4.4 Хөтөлбөр боловсруулах гурван сарын хуваарь

33

ДҮГНЭЛТ БА ТАЛАРХАЛ

ХАВСРАЛТУУД 1. 2. 3. 4.

Ярилцлагад хамрагдсан хүмүүсийн жагсаалт Хүсэлт ирүүлэх урилга Харилцан ойлголцлын санамж бичиг Харилцан ойлголцлын санамж бичгийн хавсралтын загвар

36 37


Товчилсон үгс: AFE AI EMIRGE FGD GC GoM IFA LF MBS SME USAID VC

Акшон фор Интерпрайс Зохиомол Хээлтүүлэг Хөдөөгийн бүлгүүдийг чадавхижуулснаар зах зээлийн нэгдмэл байдлыг хангах хөтөлбөр Зорилтот Бүлгийн Хэлэлцүүлэг Глобал Коммунитис Монгол Улсын Засгийн Газар Хүсэлт ирүүлэх урилга Тэргүүлэх компани Зах зээлд суурилсан шийдэл Жижиг ба дунд Үйлдвэрүүд Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг Нэмүү Өртгийн Сүлжээ

1


ТОВЧ АГУУЛГА 2014 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 9-ний хооронд AФИ-гийн (Акшон фор Интерпрайс) зөвлөх Стеффан Камбон Глобал Коммунитис Монголиа байгууллагын хамт EMIRGE хөтөлбөрт зориулан сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр боловсруулах судалгааны ажлыг удирдан гүйцэтгэсэн. Үүнд Глобал Коммунитис-ийн ажилтнуудад сургалт явуулах, судалгааны хүрээнд хийх уулзалт ярилцлагуудыг төлөвлөх, нэмүү өртгийн сүлжээний оролцогч талуудтай уулзалт ярилцлага хийх, салбарын тэргүүлэх компаниудыг олж тодорхойлох, түүнчлэн эдгээр тэргүүлэх компаниудыг оролцуулсан зорилтот бүлгийн хоёр хэлэлцүүлэг зохион байгуулах ажлууд багтсан болно. Ажилтнуудын сургалт болон судалгааны хүрээнд хийх уулзалт ярилцлагын төлөвлөлт – Глобал Коммунитис ОУБ-ын ажилтнууд болон зарим түншүүдэд зориулсан сургалтыг 4 дүгээр сарын 22-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулсан ба үүнд 13 хүн оролцсон. Энэ сургалтын зорилго нь зах зээлийг хөгжүүлэх арга хандлага болон сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хэрэгжүүлэх Глобал Коммунитис ОУБ-ын хөтөлбөрийг боловсруулах болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл болох нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөрийг боловсруулах үе шатуудыг танилцуулах байсан. Үүний дараа судалгааны хүрээнд хийх уулзалт ярилцлагын ажлын төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд үүнд судалгаанд оролцож мэдээлэл өгөх боломжтой төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөгчдийн урьдчилсан жагсаалт гаргах, нэмүү өртгийн сүлжээний судалгааны хоёр баг гаргаж ажлыг нь уялдуулан зохион байгуулах, судалгаанд ашиглах ярилцлагын удирдамжийг судлаж ярилцах, уулзалт ярилцлагын явцад баримтлах стратеги болон ярилцаж буй хүнээсээ хэрхэн илүү их мэдээлэл олж авах тухай зөвлөгөө өгөх ажлууд багтсан. Уулзалт ярилцлагууд – Судалгааны багууд нь дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Засгийн газрын холбогдох агентлагууд болон Улаанбаатар хотод байрлалтай зарим сүү боловсруулах үйлдвэрүүдтэй уулзалт ярилцлага хийсэн. Дараагийн өдрүүдэд судалгааны багууд жижиглэн худалдаалагчид, задгай талбайд худалдаалагчид болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж ярилцах замаар эцсийн хэрэглэгчийн үнэлгээг хийж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 29–ний Мягмар гаригаас эхлэн малын эмч, малчид, боловсруулах үйлдвэрүүд болон брокерууд зэрэг нэмүү өртгийн сүлжээний бусад тоглогчидтой ярилцлага хийх ажлыг эхлүүлсэн. Асуудлыг тодорхойлж зах зээлд суурилсан шийдлийг эрэмблэх – Уулзалт ярилцлагуудыг хийж дууссаны дараа судалгааны баг малчид, фермерүүдэд аж ахуйн түвшинд тулгардаг бүхий л хүндрэлтэй асуудлууд болон эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд брокер, боловсруулах үйлдвэрүүд болон малын эмч нар ямар үйлчилгээ үзүүлж хамтран ажилладаг, мөн тэдэнд тохиолддог хүндрэл бэрхшээлүүдийг тодорхойлсон. Ийнхүү тодорхойлсон асуудлуудын зах зээлд суурилсан шийдлүүдийн(цаашид “ЗЗС шийдлүүд” гэх) нэмүү өртгийн сүлжээний өрсөлдөх чадварт нөлөөлөх байдал ба сүү үйлдвэрлэгч жижиг фермерүүдэд (түүнчлэн энэ тайланд бичил, жижиг болон дунд үйлдвэрүүд буюу БЖДҮ гэж авч үзсэн) өгөх үр ашгаар нь эрэмбэлж, богино жагсаалтад багтсан ЗЗС шийдлүүдийг зорилтот бүлгийн хэлэлцүүлгийн (ЗБХ) гол хэлэлцэх асуудал болгон ашигласан. Тэргүүлэх компаниудтай хийсэн зорилтот бүлгийн хэлэлцүүлэг – Зорилтот бүлгийн анхны хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын сүү боловсруулах үйлдвэрүүдийн голлох таван төлөөлөгчийг оролцуулан 2014 оны 5 сарын 7-ны өдөр зохион байгуулсан. Харин хоёрдахь хэлэлцүүлгийг зургаан брокер, орон нутгийн нэг малын эмчийг оролцуулан Сэлэнгэ аймгийн Зүүн Хараа тосгонд зохион байгуулсан. Зорилтот бүлгийн хэлэлцүүлэг нь дараах зорилтуудыг агуулсан. Үүнд: 2


1) Санал болгож буй ЗЗС шийдлүүд болон нэмүү өртгийн сүлжээн дэх асуудлуудыг хэлэлцэж бататгах 2) Хөтөлбөрийн зорилтот БЖДҮ-дийг ЗЗС шийдлээр хангах боломжтой нэмүү өртгийн сүлжээний Тэргүүлэх компаниудад бий болох эдийн засгийн үр өгөөж ба тулгарч болзошгүй хүндрэлүүдийг тодорхойлох 3) Зорилтот ЖДҮ-үүдийг ЗЗС шийдлээр хангахад тулгарах хүндрэлүүдийг шийдвэрлэхүйц ямар ажлуудыг санаачлан хийх боломжтой талаар Тэргүүлэх компаниудаас санал авах 4) Тэргүүлэх компаниудын гаргасан санаачилгуудыг хэрэгжүүлэхэд Глобал Коммунитис ОУБ-ын зүгээс дэмжлэг үзүүлж болох ажлуудын талаар хэлэлцэх (ингэснээр зорилтот ЖДҮ-үүдэд илүү их ашиг тус хүргэх явдлыг дэмжиж нэмүү өртгийн сүлжээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх) Зорилтот бүлгийн хэлэлцүүлгийн явцад Тэргүүлэх компаниудаас хэд хэдэн санаачилга гарсан бөгөөд Глобал Коммунитис ОУБ нь хэрэгжүүлэх хөтөлбөрөө илүү боловсронгуй болгох үүднээс эдгээр санаачилгуудтай холбоотойгоор Тэргүүлэх компаниудтай нягт харилцаатай ажиллах шаардлагатай. Зах зээлд суурилсан шийдэл 1 Фермерүүдийг зохиомол хээлтүүлэг (ЗХ) зэрэг мал үржлийн илүү дэвшилтэт үйлчилгээ авах боломжоор хангах

Сонгосон шийдэл хэрэгжүүлэгчид (Тэргүүлэх компаниуд) Брокерууд болон сүү боловсруулах үйлдвэрүүд ЗХ-ийн үйлчилгээ үзүүлэгч малын эмч нартай хамтран хэрэгжүүлэх

Тэргүүлэх компанийн санаачилгууд (эдгээр нь Глобал Коммунитис ОУБ-ын техникийн болон зардал хуваах дэмжлэгтэйгээр хэрэгжиж болно.) Брокеруудаас гарсан санаачилгуудад (брокерууд өөрсдөө боловсруулж, хэрэгжүүлэх) доорх ажлууд багтсан байна. Үүнд:  Зөвлөмж, гарын авлага хэвлүүлж, тараах замаар мал үржлийн дэвшилтэт арга ажиллагаа болон зохиомол хээлтүүлгийн талаар фермер/малчдыг илүү их мэдээллээр хангах  Малын эмч нартай хамтран фермерүүдийн дунд уулзалт зохион байгуулах Сүүний фермерүүдтэй хамтран оролцогч талуудын уулзалт/сургалт зохион байгуулах, мал аж ахуйн менежментийн талаар үзүүлэх сургалт явуулж байх “ЗАГВАР ФЕРМ” бий болгох хүсэлтийг сүү боловсруулах үйлдвэрүүд илэрхийлж байсан. Ялангуяа Сүүн Сондор компанийн захирал энэ санааг гүнзгийрүүлэн ийм үйл ажиллагааг хэрэгжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцох сүү боловсруулах үйлдвэрүүд байгаа гэдэгт итгэж байгаагаа хэлж байсан. Зах зээлд суурилсан шийдэл 2 Сонгосон шийдэл хэрэгжүүлэгчид (Тэргүүлэх компаниуд) Фермерүүдэд шимт бодисоор балансжсан Брокерүүд ба сүү боловсруулах үйлдвэрүүд сайн чанарын тэжээл ашиглах боломжийг бүрдүүлэх Тэргүүлэх компанийн санаачилгууд (энэ нь Глобал Коммунитис ОУБ-ын техникийн туслалцаа болон зардал хуваах дэмжлэгтэйгээр хэрэгжиж болно.)  Сүү боловсруулах үйлдвэрүүдийн зүгээс өндөр тослогтой сүүнд илүү үнэ төлөх ялгавартай үнийн систем нэвтрүүлж, хэрэгжүүлэх замаар фермерүүдэд чанартай тэжээл хэрэглэх сонирхлыг бий болгох хүсэлтэйгээ илэрхийлсэн. Үүний тулд эдгээр сүү боловсруулах үйлдвэрүүд сүүний үнийн стандарт тогтоох уулзалт зохион 3


байгуулахаар тохиролцсон. Зорилтот бүлгийн хэлэлцүүлэг дээр ийм уулзалт зохион байгуулахад Глобал Коммунитис ОУБ-ыг туслах боломжтой эсэхийг асууж байсан.  Брокерүүдийн зүгээс фермерүүдийн өндөр чанартай/тослог ихтэй сүү нийлүүлэлтийг дэмжиж “урамшууллын хөтөлбөр” хэрэгжүүлэх, ингэснээр малын тэжээлийн хэрэглээг дэмжих санаачилга гаргасан.  Брокерүүд болон гадаад, дотоодын тэжээл нийлүүлэгчдийн дунд төрөл бүрийн тэжээл нийлүүлэх боломжийн талаар уулзалт семинар зохион байгуулах/ харилцан зочлох  Сүү боловсруулах үйлдвэрүүд “ЗАГВАР ФЕРМ” санаачилгад тэжээлийн нормчлолыг мөн багтаах сонирхолтой байгаа нь харагдаж байсан. [ЗЗС шийдэл #1ийг үз]. Сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд тэжээлийн норм, жорыг тогтоох ажил үүнд мөн хамаарна. Зах зээлд суурилсан шийдэл 3 Сонгосон шийдэл хэрэгжүүлэгчид (Тэргүүлэх компаниуд) Фермерүүдэд зориулсан сүү саах үеийн Брокерүүд ба сүү боловсруулах үйлдвэрүүд эрүүл ахуй, сүүний чанар хамгаалах сургалт Тэргүүлэх компанийн санаачилгууд (энэ нь Глобал Коммунитис ОУБ-ын техникийн туслалцаа болон зардал хуваах дэмжлэгтэйгээр хэрэгжиж болно.) • Улаан Үдэд сүү цуглуулахаас боловсруулах хүртэлх шат дамжлага нь хэрэгжүүлэхэд хялбар бөгөөд сүүний чанарыг хангах тал дээр илүү туршлагатай байдаг гэж хүмүүс ярьдаг тул (Оросын Холбооны Улсын хилийн ойролцоох) тэдний туршлагыг судлах аялал зохион байгуулах саналыг нэгэн сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөгч гаргаж байсан. Илүү оновчтой, өртөг зардал багатай бөгөөд сонирхолтой бусад арга туршлагууд байгаа эсэхийг судлахад Глобал Коммунитис ОУБ дэмжлэг үзүүлж болох юм. •

Шинжилгээний илүү энгийн арга, хямд, сайн багаж хэрэгслийг олж авах арга замыг судлахад туслалцаа үзүүлэхийг брокерууд хүсч байсан. Одоогийн тэдний хэрэглэж байгаа багаж нь найдвартай биш бөгөөд зөвхөн сүүний хүчиллэг тодорхойлдог байна. Брокерууд хэрэглэж болох энгийн, хялбар, боломжийн үнэтэй шинжилгээний арга, багаж(ялангуяа Латкоскан) борлуулдаг гадаадын нийлүүлэгчид болон боловсруулах үйлвэрүүдтэй холбогдоход туслахыг брокерууд хүсч байсан.

Брокерууд фермерүүдийн уулзалт зохион байгуулах, сүү цуглуулах ажлыг зардал бага, хугацаа богино болгон оновчтой зохион байгуулах болон фермерүүдэд сүүг саасны дараа чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалах зөв дадлыг эзэмшүүлэх талаар илүү их туршлага эзэмшихийг хүсч байсан. Үүнийг дараах байдлаар хийж болох юм: 1) Зуны улиралд зусч байгаа газарт нь очиж богино хугацааны сургалт явуулах 2) Фермерүүдийн томоохон, илүү төвлөрсөн уулзалтуудыг зохион байгуулах

Хөтөлбөр боловсруулах дараагийн үе шат – Глобал Коммунитис ОУБ-ын баг нэмүү өртгийн сүлжээний онол болон хөтөлбөр боловсруулах талаар туршлагатай болсон тул дараагийн гурван сарын хугацаанд (үүнээс бага ч байж болно) бусад тэргүүлэх компаниудтай холбогдон, Хүсэлт ирүүлэх урилга боловсруулах, урилгуудыг тэргүүлэх компаниудад хүргэх, харилцан ойлголцлын санамж бичиг болон холбогдох техникийн/санхүүгийн туслах гэрээнүүдийн төслийг бэлтгэх ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэвэл зохино.

4


I.

ОРШИЛ

Энэхүү тайланд Глобал Коммунитис ОУБ-ын EMIRGE хөтөлбөрийн өмнөөс Акшон фор Интерпрайс-ийн (AFE) удирдан гүйцэтгэсэн Монгол улсын сүүний салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажлын талаар дэлгэрэнгүй тайлбарласан болно. EMIRGE нь Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хоршоо, бүлгүүдэд чиглэсэн Глобал Коммунитис ОУБ-ын хэрэгжүүлж буй 5 жилийн хугацаатай хөтөлбөр юм. Хөтөлбөрийн зорилго, зорилтуудын хүрээнд харилцагчдынхаа бизнесийг өргөжүүлэх, хоршоог хөгжүүлэх шинэлэг аргуудыг боловсруулах, турших болон баримтжуулах, сайн туршлагуудыг дэлгэрүүлэн түгээх ажлуудыг гүйцэтгэдэг. Шинэ санаачлагууд болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаануудыг олж тодорхойлох зорилгоор Глобал Коммунитис ОУБ нь Акшон фор Интерпрайс компанийг сүү, сүүн бүтээгдэхүүний (түүхий сүүний) нэмүү өртгийн сүлжээний судалгаа хийх болон хөтөлбөр боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр захиалан ажиллуулсан. Сүүний салбарын нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр боловсруулах ажлыг хэд хэдэн үе шаттайгаар гүйцэтгэсэн. Уулзалт ярилцлагын үе шатанд нэмүү өртгийн сүлжээнд тулгарч буй асуудлууд болон холбогдох зах зээлд суурилсан (ЗЗС) шийдлүүд, түүнчлэн сүү үйлдвэрлэгчдийг ЗЗС шийдлээр тогтвортой хангах сонирхол, ур чадвар бүхий хувийн хэвшлийн тоглогчдыг олж тогтоосон. Эдгээр уулзалт ярилцлагын төгсгөлд олж авсан мэдээллийг бататгах, сүүний фермерүүдийг ЗЗС шийдлээр хангахад тохиолдож болох хүндрэлүүдийг шийдвэрлэхэд компаниудын зүгээс гаргах санаачлагуудыг тодорхойлох зорилгоор боломжит Тэргүүлэх компаниуд буюу ЗЗС шийдэл хэрэгжүүлэгчидтай зорилтот бүлгийн хоёр ярилцлагыг зохион байгуулсан. Эдгээр ажлууд нь Глобал Коммунитис ОУБын EMIRGE хөтөлбөрийн харилцагч жижиг фермерүүдэд урт хугацаанд тууштай эерэг нөлөө үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой байсан. Үүнийг фермерүүдийн үйл ажиллагааг сайжруулахад хөрөнгө оруулах сонирхол бүхий нэмүү өртгийн сүлжээний Тэргүүлэх компаниуд болон фермерүүдийн хоорондын харилцааг сайжруулах ба өргөжүүлэх явдлыг дэмжих замаар хэрэгжүүлнэ. Ингэснээр EMIRGE хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа нөлөөлөл нь тогтвортой бөгөөд урт хугацаанд үргэлжлэх болно. Энэхүү тайланд дээр дурдсан үйл ажиллагааг илүү дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд дараагийн шатны ажлуудтай холбоотой зөвлөмжүүдийг мөн тусгасан болно. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй байж болох баримт бичгүүдийг тайланд хавсаргав. II. УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА БА АРГАЧЛАЛ 2014 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 9-ний өдрүүдэд АФИ-ийн зөвлөх Стеффен Камбон, Глобал Коммунитис ОУБ-ын ажилтан Кара Бидвелл, EMIRGE хөтөлбөрийн ажилтануудын хамт хөтөлбөр боловсруулах ажлыг удирдан явуулсан. Энэ хүрээнд доорх ажлуудыг гүйцэтгэв. 2.1. Ажилтнуудын сургалт Сургалтыг 4 дүгээр сарын 21-нээс 22-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд үүнд Глобал Коммунитис ОУБ-ын болон түнш байгууллагуудын ажилтнууд Хөгжлийн Шийдэл ТББ, Монгол Улсын Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам, Сүү төслийн нэгжийн төлөөлөгч, Орон нутгийн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо, Монголын Сүүний Нэгдсэн Холбооны төлөөлөгчид зэрэг 13 хүн оролцсон. Энэ сургалт нь зах зээл хөгжүүлэх арга, хандлага болон Глобал Коммунитис ОУБ-ын сүүний салбарт хэрэгжүүлэх нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр боловсруулах бэлтгэл үе шатыг танилцуулах зорилготой байсан. Түүнчлэн сургалтын явцад зөвлөхийг ирэхээс өмнө хийсэн бэлтгэл ажлуудад үнэлгээ өгөх боломж 5


бүрдсэн байв. Сургалтаар нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр боловсруулах онолын дараах мэдээллүүдийг өгсөн. Нэмүү өртгийн сүлжээ ба зах зээл хөгжүүлэх зарчмууд - Оршил хичээлийн явцад дараах асуудлуудад илүү анхаарал хандуулсан. Үүнд 1) зах зээлийн хөгжлийн уламжлалт, тогтвортой бус аргыг бүх тоглогчдыг оролцуулсан илүү тогтвортой загвартай харьцуулах, 2) хөгжлийн хөтөлбөрийн нөлөөнөөс үүдэлтэй зах зээлийн гажуудал болон хөгжлийн байгууллагуудын үйл ажиллагаанаас шууд үр ашиг хүртэгчдийн эрүүл бус хамаарал бий болохоос зайлсхийх Нэмүү өртгийн сүлжээний сонголт ба сонгох шалгуур Глобал Коммунитис ОУБ-ын баг энэхүү ажлыг уулзалт ярилцлагын ажлын өмнөх долоо хоногуудад голчлон АФИ– ийн удирдамжийн дагуу гүйцэтгэсэн. Сүүний салбарын нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр боловсруулахад дараах хоёр үндсэн шалгуурыг ашигласан. Үүнд: 1) Зах зээлийн хангагдаагүй эрэлт хэрэгцээ (ө.х. бодит бөгөөд их эрэлт хэрэгцээ байгаа эсвэл/ тухайн бүтээгдэхүүний эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан байх) 2) Нэмүү өртгийн сүлжээнд (бүлгийн гишүүн бус үйлдвэрлэгчдийг багтаасан) хамрагдсан зорилтот бүс дэх үйлдвэрлэгчдийн тоо Нэмүү өртгийн сүлжээний судалгаа, зураглал, удирдлагын бүтэц, үнэлгээ болон асуудлууд буюу хязгаарлагч хүчин зүйлүүдийг олж тогтоох - Сүүний салбарын нэмүү өртгийн сүлжээний урьдчилсан зураглал гаргаж уг сүлжээн дэх янз бүрийн тоглогчид, тэдгээрийн үүрэг болон хоорондын харилцаа, дэмжигч байгууллагууд ба зах зээлийн эцсийн хэрэглэгчийн хамт авч үзсэн. Энэхүү зураглалыг ашиглан судалгааны ярилцлага өгөх боломжтой сүүний нэмүү өртгийн сүлжээнд үйл ажиллагаа явуулдаг хувь хүн ба байгууллагууд, мөн бэлтгэн нийлүүлэгчдийг тодорхойлсон. Улмаар судалгааны явцад нэмүү өртгийн сүлжээний өмнөх зураглалыг Монголын одоогийн бодит нөхцөл байдлыг харгалзан өөрчилсөн. Үүний дараагаар сүүний салбарын нэмүү өртгийн сүлжээнд байж болох бүхий л асуудлуудыг Монголын сүүний нэмүү өртгийн сүлжээтэй олон талаараа ижил төстэй гэдэг нь харагдсан АФИ–ийн боловсруулсан Кени Улсын жишиг загвар болон сургалтанд оролцсон хүмүүсийн хийсэн ажиглалтыг үндэслэн харьцуулан тодорхойлсон. ЗЗС шийдлийг олж тогтоох-Сургалтын явцад оролцогчдыг нэмүү өртгийн сүлжээний хүндрэлтэй асуудлуудын зах зээлд суурилсан шийдлүүдийг олж тодорхойлох болон эдгээр шийдлүүдийг арилжааны хэлбэрээр урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх сонирхол бүхий зах зээлийн тоглогчдыг олж тогтооход баримтлах зарчмуудтай танилцуулсан. Глобал Коммунитис ОУБ-ын хөтөлбөр нь сүү үйлдвэрлэгчдэд төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байгаа хэдий ч эдгээр үйлчилгээнүүд нь урт хугацаанд үргэлжлэхгүй болохыг сургалтын үеэр дурдсан. ЗЗС шийдлийн үнэлгээ ба ЗЗС шийдлийг хэрэгжүүлэх тэргүүлэх компаниудыг олж тогтоох - Сургалтын энэ хэсэгт ЗЗС шийдлийг хэрэгжүүлэх зах зээлийн тоглогчдыг (ө.х. сүү боловсруулагч компаниуд, брокерууд, бэлтгэн нийлүүлэгч компаниуд, банкууд) олж тогтоон тэдгээрийн нэмүү өртгийн сүлжээн дэх хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх чадавхийг хөгжүүлэх замаар Глобал Коммунитис ОУБ-ын хөтөлбөрийг зах зээлд оролцогчдод шууд дэмжлэг туслалцаа үзүүлдэг загвараас холдуулах асуудлыг авч үзсэн. Сургалтын энэ хэсгийн төгсгөлд тэргүүлэх компаниудын талаар, мөн хөгжлийн байгууллага нь эдгээр компаниудад нэмүү өртгийн сүлжээний хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх өөрсдийн стратегийг хэрэгжүүлэхэд болон харилцагч сүү үйлдвэрлэгчидтэй харилцаагаа сайжруулахад (EMIRGE хөтөлбөрийн харилцагч фермерүүд) хэрхэн дэмжлэг 6


үзүүлж болох талаар хэлэлцсэн. Түүнчлэн Тэргүүлэх компаниудаас гаргаж болох ажил санаачилгын жишээнүүд болон хөгжлийн хөтөлбөрийн зүгээс хэрэгжүүлж болох дэмжих үйл ажиллагаануудыг ярилцсан. Нэмүү өртгийн сүлжээний судалгааны ярилцлагын стратегийн тойм болон уулзалт ярилцлагууд-Сургалтын дараа, АФИ-ийн зөвлөх нь Глобал Коммунитис ОУБ-ын судалгааны багтай хамтран уулзалт ярилцлагын ажлын төлөвлөгөө боловсруулсан. Глобал Коммунитис ОУБ-ын EMIRGE хөтөлбөрийн менежер Түвшинбаярын Туул, сүүний мэргэжилтэн Болдбаатарын Энхтуяа, агрономич Дашцэрэнгийн Наранцэцэг, маркетингийн мэргэжилтэн Чадраабалын Сэлэнгэ болон эдийн засгийн хөгжлийн нэгжийн техникийн ажилтан Кара Бидвелл нар орсон. Энэ хэсэгт доорх асуудлууд хамрагдсан. Үүнд:  

 

2.2.

Ярилцлага авах төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хүмүүсийн жагсаалт Судалгааны хоёр баг бүрдүүлэх, үүнд: Улаанбаатар хот, Сэлэнгэ болон Дархан аймгууд дахь төслийн бүсүүдэд зөвлөхтэй хамт ажиллах нэг баг, Улаанбаатар хот болон Төв аймгийн хэсгүүдэд илүү төвлөрч ажиллах нэг баг; багуудын ажлын харилцан уялдааг хангах болон мэдээлэл солилцох зорилгоор долоо хоногт хоёр удаа бүлгийн уулзалт хийж байх хуваарь Ярилцлага хийж байгаа тоглогчоос хамааран тэдгээрт тавих асуултуудыг багтаасан нэмүү өртгийн сүлжээний судалгаанд зориулан ашиглах ярилцлагын удирдамж. Хувийн хэвшлийн салбарын бизнес эрхлэгчдэд нээлттэй асуулт тавих замаар илүү их мэдээлэл авах, түүнчлэн мэдээллийн нууцлалыг хадгалах тухай зөвлөмж Уулзалт ярилцлагууд

2.2.1 Нэмүү өртгийн сүлжээний судалгаа 4 сарын 23-ны өдрөөс Засгийн газрын агентлагууд (Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам болон бусад албан байгууллагууд) болон Улаанбаатарт байдаг нэмүү өртгийн сүлжээний тодорхой тоглогчидтой уулзаж эхэлсэн. Төлөвлөгөө боловсруулах шатанд хэлэлцсэн удирдамжийн дагуу ярилцаж мэдээлэл бүрэн олж авах гүйцэтгэлийг хангахын тулд эхний ярилцлагад бүх баг оролцсон. Эхнийн өдрийн дараа хоёр баг хуваагдаж жижиглэн худалдаалагчид, захын худалдаачид болон эцсийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж эцсийн хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг эхэлсэн. 4 сарын 29–ний Мягмар гаригийг дуустал нэг баг нь Сэлэнгэ болон Дархан аймаг дахь нэмүү өртгийн сүлжээний тоглогчидтой уулзалт ярилцлага хийх, харин нөгөө баг энэ хугацаанд Улаанбаатар хот ба Төв аймгийн нэмүү өртгийн сүлжээний бусад тоглогчид ба тэргүүлэх компаниудтай уулзахад төвлөрч ажилласан. Нэмүү өртгийн сүлжээний судалгааны уулзалт, ярилцлагуудыг хийсний дараа багийн гишүүд ярилцлагаар олж тогтоосон фермийн түвшинд тохиолддог асуудлууд болон тэдгээрийн ЗЗС шийдлүүдийг нэгтгэн хэлэлцсэн. Түүнчлэн тодорхойлсон ЗЗС шийдлүүдээ дараах хоёр шалгуурт үндэслэн эрэмблэсэн: 1) нэмүү өртгийн сүлжээний өрсөлдөх чадварыг сайжруулах боломж, 2) үр өгөөж хүртэх сүүний жижиг фермерүүдийн (бичил, жижиг болон дунд үйлдвэрүүд буюу БЖДҮ) тоо. Зах зээлд суурилсан шийдлийг эрэмбэлсэн байдлыг 3.3–т үзүүлэв. Үүний дараа багийн гишүүд боломжит тэргүүлэх компаниуд буюу ЗЗС шийдлийг хэрэгжүүлэгчдийг олж тогтооход ажлаа төвлөрүүлсэн. ЗЗС шийдлийн эрэмбэд үндэслэн шийдлийг хэрэгжүүлэх сонирхолтой, фермерүүд болон зах зээлийг өргөн хэмжээнд хамарч 7


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.