Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн салбарыг сэргээнхөгжүүлэх төсөл [Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо]
2012 он Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо
1|
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл Төслийг хэрэгжүүлэгч байгууллага: Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Нэгдсэн Холбооны үндэсний үйлдвэрлэгч компаниуд Төслийн хэрэгжилтийг хариуцах: Засгийн газрын байгууллага
Сангийн яам
Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яам
Харилцан холбоотой хэрэгжиж буй төслүүд:
Засгийн газрын “Монгол мал” хөтөлбөр
Мах, ноос, ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулах төсөл
Мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх Засгийн Газрын хөтөлбөр, төслүүд
Төслийг хэрэгжүүлэх хугацаа: 2012-2020 он
2012-2016 зорилтот түвшинд хүрэх үе
2016-2020 хөрөнгө оруулалтаа нөхөх үе
Төслийн үндсэн зорилт: Энэхүү төслийг 2012-2020 онд хэрэгжүүлж дууссанаар арьс ширэн түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэрлэлийн бүтцэд чанарын өөрчлөлт гаргаж, жилд 1,01 их наяд төгрөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж, 25,0 мянган ажиллагсадтай болж, 460,0 сая долларын экспорт хийх юм. \Хүснэгт №7, 8, 9, 10\ Төслийн үндэслэл, тооцоо: 1. Монгол Улсын Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн бодлого, чиглэлийг боловсруулсан салбарын мэргэжилтнүүдийн тооцоо, судалгаа /хавсралт 100 хуудас материал/
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо
2|
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл
2. “Монгол Улсын Арьс ширний салбарын хөгжлийн стратеги” судалгааны ажил \Судалгааг хавсаргав. 200 хуудас\ Төслийн үр дүн: 1. Мал аж ахуйгаас бэлтгэгдэж байгаа арьс ширэн түүхий эдийг үндэсний боловсруулах үйлдвэрүүд бүрэн худалдан авч малчдад жилд 151,59 тэрбум төгрөгний орлого орно. Мөн үндэсний үйлдвэрүүдэд тушаасан бодын арьс тутамд 15,0 мянган төгрөг, богийн арьс тутамд 5,0 мянган төгрөгний урамшуулал, нийт 59,9 тэрбум төгрөгний урамшуулал малчдад олгогдоно. Ингэснээр малчид эрүүл малаас чанартай түүхий эд бэлтгэх сонирхол хариуцлага нэмэгдэж малчин, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн хоршоолол, үндэсний үйлдвэрлэгчдийн хамтын хоршил, бэлтгэн нийлүүлэлтийн шинэ сүлжээ бүрэлдэнэ. 2. Салбарын ажиллагсдын тоо 24,6 мянгад хүрч, дундаж цалинг 600,000 мянгаас 1,0 сая төгрөг болсноор 100,0 мянга гаруй хүн дундаж орлоготой амьдрах боломж бүрдэнэ. 3. Арьс ширийг гүн боловсруулах 10 орчим цогцолбор үйлдвэр Улаанбаатар, Дархан хотын бүсэд үйлдвэрлэлийн парк байгуулах хэлбэрээр, тэдгээрийг дагалдсан 200 гаруй жижиг дунд оёдол, гутлын болон арьс ширэн эдлэлийн үйлдвэрүүд томоохон хотууд, аймаг, сум, орон нутагт байгуулагдана. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндсэн дамжлагууд болох оёдол эсгүүр, технологич, дизайнер гэх мэт ажлын байруудад эмэгтэйчүүд зонхилон ажиллах тул нэмэгдэх ажлын байрны 70%-д нь эмэгтэйчүүд уул, уурхай, хөдөө орон нутгийн хотуудад ажилгүй байгаа эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахад төслийн онцгой ач холбогдол оршино.\Хүснэгт №9\ 4. Дан ганц орны хараат хагас боловсруулсан түүхий эдийн хавсарга бүтцээс гүн боловсруулалт бүхий үйлдвэрлэлийн бүтцэд шилжиж нэмүү өртөг шингэсэн, үнэ цэнэ бүхий арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бодит боломж нөхцөлөө бүрэн ашиглана. 5. Тус салбарыг бүрэн сэргээн хөгжүүлэхэд 140,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн эх үүсвэрийг 8 жилийн дотор эхний 3 жил үндсэн хүүгээс
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо
3|
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл
чөлөөлж, 2014-2020 онд зээлээ бүрэн төлөхөөр нөхцөлтэйгөөр шийдвэрлэснээр жилд 1,01 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, төсөвт жил тутам ААН-ийн орлогын албан татвар 20,2 тэрбум төгрөг, хүн амын орлогын албан татвар
23,6
тэрбум
төгрөг
нийтдээ
43,8
тэрбум
төгрөг
төсвөөр
төвлөрүүлнэ./Хүснэгт №1/ Хүснэгт №1
Шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо Д/д
Нэр
Хөрөнгө оруулалтын хэмжээ
Улс
Гүйцэд боловсруулах цехүүдийн 1
тоног төхөөрөмжүүдийн хүчин
13,0 тэрбум
Итали,Франц
чадлыг өргөтгөх Желатин, шингэн саван, шахмал 2
шир зэрэг хаягдал
2,0 тэрбум
бүтээгдэхүүний цехүүд байгуулах Хувцас, гутал, цүнх, бээлий, 3
жижиг оёдлын үйлдвэрүүдийн
15,0 тэрбум
хүчин чадлыг нэмэгдүүлэх
Өмнөд солонгос, Итали Итали, Япон, Герман,Хятад
Түүхий эд худалдан авах урт 4
хугацаат /8 жил/ эргэлтийн
110,0 тэрбум
хөрөнгийн эх үүсвэр Нийт
140,0 тэрбум
Тайлбар: Боловсруулах үйлдвэрүүдийн өнөөгийн хүч чадал анхан шатны боловсруулалтын түвшинд хангалттай бөгөөд харин гүйцэд боловсруулах түвшин, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшинд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай.
Шаардаж буй хөрөнгө оруулалтыг эцсийн бүтэээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийн журмаар хуваарилахдаа Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Нэгдсэн Холбооноос хамтран гаргасан журмын дагуу хуваарилна.
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо
4|
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл
Арьс ширний үйлдвэрүүдийн өнөөгийн байдал:
Монгол Улсын хэмжээгээр арьс ширний салбарт том жижиг нийлсэн 30 шахам арьс шир боловсруулах үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 70 гаруй үйлдвэр тус тус ажиллаж буйгаас 2011 оны арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнгээр “Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480:2005 стандартын үзүүлэлтийн шаардлагыг 90%-иас дээш хангасан үйлдвэр-9, 50-89% хангасан-13, 50%-иас доош хангасан-3 байгаа нь стандартын хэрэгжилт 2006 онд “Хангалтгүй” гэж дүгнэгдэж байсан бол одоо “Дундаж” түвшинд очсон байна. Үүнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй томоохон үйлдвэр 5 байна. Хятадын түүхий эд бэлтгэгч нарын арьсыг зумлах, хромлох төдий анхан шатны боловсруулалт эрхэлж байгаа томоохон 11 үйлдвэр байна. Иймээс өмч хувьчлалын үр дүнд үндэсний томоохон үйлдвэрүүд задарч тус улсын хэмжээнд бэлтгэгдэж байгаа нийт арьс ширний 74,2%-ыг зөвхөн хагас боловсруулдаг үйлдвэрүүд бий болж, эцсийн бүтээгдэхүүн хийж, түүхий эдийн үнэ цэнэ, нэмүү өртгийг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн бүтэц эрс буусан байна. 2010 оны байдлаар арьс шир боловсруулах арьс ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн салбарт 0,37-0,12%, боловсруулах аж үйлдвэрт 1,31-0,49%-ийг эзлэж байгаа нь тун доогуур үзүүлэлт юм. Энэ нь арьс ширний үйлдвэрүүд арьс ширийг бүрэн мөчлөгөөр нь гүйцэд боловсруулж нэмүү өртөг шингээж чадахгүй анхан шатны боловсруулалт хийх төдий, адууны ширийг түүхийгээр нь экспортолж буйтай холбоотой. Өнөөдрийн байдлаар арьс шир боловсруулах үндэсний үйлдвэрүүд нь 2,6 сая түүхий эд худалдан авч түүний 40 гаруй хувийг европын стандартаар боловсруулж, Итали, Испани, Турк, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс оронд экспортолж байгаагийн дээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дотоодын жижиг дунд үйлдвэр, цэрэг цагдаа онцгой байдлын албадын савхин дүрэмт хувцасанд зориулсан хувцас, гутал, бээлий, цүнх, жижиг эдлэл, бэлэг дурсгалын зориулалтаар 1,5 сая арьс ширийг гүн боловсруулж байна. /Хүснэгт №2/
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо
5|
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл
Хүснэгт №2 Арьс шир боловсруулах үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл /2009-2011оны дунджаар/
Нийт үйлдвэрлэл Бүтээгдэхүүний нэр төрөл
тоо хэм. мян.шир
талбай мян.дм2
үнэ сая. төг
Нэг. Бодын нийт шир
170.0
9813.5
а/ Хагас боловсруулж экспортолж байгаа б/ Гүйцэд боловсруулсан Үүнээс: -Гутлын хром, булигаар -Хөх шир кг-аар -Цүнх жижиг эдлэл
70.0 100.0 60.0 25.0 15.0
3276.0 6537.5 3600.0 2000.0 937.5
Хоёр. Богийн нийт арьс
2500.0
30882.8
а/ Хагас боловсруулж экспортолж байгаа б/ Гүйцэд боловсруулсан Үүнээс: -Хувцасны савхи -Бээлийний савхи -Боловсруулсан нэхий -Гутлын шевро -Цүнх жижиг эдлэл савхи Гурав. Завод ноос ноолуур
1000.0 1500.0 601.0 215.0 527.0 115.0 42.0
7400.0 23482.8 6923.5 2322.0 12648.0 1159.2 430.1
Дөрөв. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
1292.7
72477.0
-Гутал
379.0
23877.0
-Нэхий дээл
81.5
32600.0
-Савхин дээл
15.5
2800.0
-Савхин цамц
20.0
2600.0
-Бээлий
470.0
3800.0
-Цүнх жижиг эдлэл
76.7
3100.0
-Арьсан бэлэг дурсгал
250.0
3700.0
Нийт дүн
15000.0 250.0 3750.0
38464.0 12900.0 25296.0 7245.0 2688.0
5523.0
3962.7
118696.3
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо
6|
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл
АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН SWOT ШИНЖИЛГЭЭ
Дотоод орчны төлөв Давуу талууд
-
-
-
-
Сул талууд
Монгол арьсны гистологийн давтагдашгүй давуу чанар Түүхий эдийн нөөц хангалттай, нөхөн сэргээгддэг Одоо байгаа үйлдвэрлэлийн барилга, байгууламж, дэд бүтцийн нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах бололцоотой. Монгол малын арьс ширэн түүхий эдийн онцлог, бүтцийн шинжилгээ, судалгааг сайн хийсэн, түүнд тохирох технологийн сонголт, шийдлүүд хийгдэж ирсэн Арьс ширэн бүтээгдэхүүний эрс өсөн нэмэгдэж байгаа эрэлт Үйлдвэрлэлийг сэргээх арьс ширчдийн сэтгэл зүйн нааштай шинэчлэл, таатай уур амьсгал бий болсон Цэвэр үйлдвэрлэл, байгаль экологийн асуудлыг анхаарах байдал төлөвшиж байгаа
-
-
Арьс ширэн түүхий эдийн бэлтгэлийн нэгдсэн систем байхгүй, чанарын шаардлага хангах асуудал орхигдсоор байна. Техник, технологийн хоцрогдолд орсон Үйлдвэрүүд хэт жижгэрч зах зээлд өрсөлдөх чадвар муудсан Түүхий эд, химийн бодис, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлтийн систем задарч, хяналтгүй болсон Эргэлтийн хөрөнгийн дутагдлаас шалтгаалж түүхий эдийг бүрэн цуглуулж авч чадахгүй байгаа Ченжүүд, хятадын худалдаачид түүхий эдийн үнийг тогтоодог болсон Мал эмнэлэг, бэлчээрийн дутмаг менежмент, мал нядалгааны стандарт бус байдлаас шалтгаалан түүхий эдийн чанарын хамгаалалт муу, гэмтэлтэй арьс, ширний тoo нэмэгдсэн Мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэх тогтолцоо алдагдсан
Гадаад орчны төлөв Боломжууд -
-
-
-
-
-
Аюул/Хүндрэлүүд
Европынхолбооныорнуудадхөнгөлөлттэйтарифы н (GSP) системээрбүтээгдэхүүнгаргахболомжтойбайгаа Засгийн газраас ЖДҮ-г дэмжих бодлогын хүрээнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг татваргүй оруулж байгаа Арьс ширэн бүтээгдэхүүн нь дотооддоо төдийгүй хөрш орны зах зээлд эрэлт ихтэй байгаа Үйлдвэрлэлийнтехнологийншинэчлэлтийгхэрэг жүүлэх, сонголтхийххувилбаруудөргөжижбайна. Арьсширнийсалбарыгбайгальэкологидхалгүйгээ рцогцолбороорхөгжүүлэхтөрийнбодлогынчиглэл хандлагатодорхойболсон Арьс ширний үйлдвэрүүдийн хөгжлийн асуудлыг бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулах боломж бүрдэж байна. 70-80 жилийн үйлдвэрлэлийн туршлага боловсон хүчний нөөц
-
-
-
-
Түүхий эдийн зохицуулалтгүй экспорт Ижил төрлийн бүтээгдэхүүний хяналтгүй импорт Мэргэжлийн болон менежментийн ур чадвар бүхий ажиллах хүчний тасалдал, бий болсон төдийгүй энэ байдал цаашид үргэлжлэх хандлагатай байна Дийлэнх үйлдвзрүүд нь анхан шатны боловсруулалтанд хошуурсанаас болж арьс ширэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжлийн боломж чадавхи нь суларч, энэ байдал нь үргэлжлэх хандлагатай байгаа Халиман цавуу, шахмал шир, жижиг эдлэл хийдэг үйлдвэрүүд байхгүй болсоны уршгаар боловсруулалт хийгдэхгүй байгаа хоёрдогч түүхий эдийн хаягдал ихсэж байна. Дэд бүтцийн хөгжил сул
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо
7|
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл
Түүхий эд бэлтгэлийн өнөөгийн байдал: Монгол улсад бод богийн нийлсэн 10,3 сая арьс бэлтгэгдэж буйгаас 25,8 %ийг
нь үндэсний үйлдвэрлэгч нар боловсруулж Европ болон дотоодын зах зээлд
борлуулж байна. Үлдсэн 74,2% нь түүхий болон анхан шатны боловсруулалтаар хятадын худалдаачид нь гаргаж байна. /Хүснэгт №3/ Түүхий эд бэлтгэлийн
үнийн дүн өнөөгийн зах зээлийн ханшаар нийт
151,59 тэрбум төгрөг байна. Үүнээс 38,2 тэрбум төгрөгийн түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгч нар бэлтгэн авч үлдэх 113,35 тэрбум төгрөгийн түүхий эдийг Хятад худалдаачид
авч байгаа гэсэн үг юм. Иймээс түүхий эд бэлтгэлийн ид үед
үндэсний үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгийн дутагдлаас
болж түүхий эдээ
хангалттай нөөцөлж чадахгүй 5-6 сар сул зогсож байна. Хүснэгт №3 Арьс ширэн түүхий эдийн бэлтгэл ба худалдан авалтын судалгаа 2009-2011 оны дунджаар №
1 2 3 4 5 6
Түүхий эдийн төрөл Монгол үхэр Сарлаг Адуу Хонь Ямаа Тэмээ Дүн
Үүнээс
Нийт үнэ
Үндэсний үйлдвэрүүд
Хятад худалдаачид
тоо мян.шир
эзлэх хувь
нэгж үнэ мян.төг
бүгд үнэ сая.төг
тоо мян.шир
эзлэх хувь
бүгд үнэ сая.төг
тоо мян.шир
эзлэх хувь
бүгд үнэ сая.төг
350.0
3.4
34.0
11900.0
65.0
18.6
2210.0
285.0
81.4
9690.0
150.0 300.0 4500.0 5000.0 30.0
1.5 2.9 43.6 48.4 0.3
28.0 36.0 12.0 14.0 23.0
4200.0 10800.0 54000.0 70000.0 690.0
45.0 30.0 1000.0 1500.0 30.0
30.0 10.0 22.2 30.0 100.0
1260.0 1080.0 12000.0 21000.0 690.0
105.0 270.0 3500.0 3500.0
70.0 90.0 77.8 70.0
2940.0 9720.0 42000.0 49000.0
10330.0
100.0
151590.0
2670.0
25.8
38240.0
7660.0
74.2
113350.0
Төслийг хэрэгжүүлснээр түүхий болон зумалсан арьсны экспортыг зогсоож илүү гүн боловсруулалтын мөчлөгт шилжиж арьс ширээ 80% хүртэл эцсийн боловсруулалт хийх юм. /Хүснэгт №4/
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо
8|
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл
Хүснэгт №4 Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн 2012-2016 онуудад түүхий эд худалдан авах, боловсруулах зорилт /сая ширхэг арьсаар/ Онуудаар 2009-2011 2012 2013 2014 2015 2016 Нийт бэлтгэгдэх 10,33 9,80 9,50 10,10 9,70 10,50 түүхий эдийн тоо Үүнээс үндэсний үйлдвэрүүд бэлтгэж, 2,67 3,52 буюу 4,56 буюу 6,36 буюу 7,76 буюу 10,50 гүйцэд буюу 36% 48% 63% 80% буюу100% боловсруулах 25,8% арьсны тоо Хагас боловсруулж 7,66 буюу 6,27 буюу 4,94 буюу 3,74 буюу 1,94 буюу 2,10 буюу экспортлох арьсны 40,1% 64% 52% 37% 20% 20% тоо Тайлбар:Хагас боловсруулсан арьс экспортлох нь технологи дамжуулалтын эхний шатанд зайлшгүй хэрэгтэй бөгөөд Итали, Франц зэрэг өндөр технологийн зэрэглэлтэй улсуудтай харилцан хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилгоор боловсруулсан арьсны 40-20%-ийг хөх арьс хэлбэрээр экспортлохоор тусгаж өглөө. Цаашдаа энэ экспортын хэмжээ технологи дамжуулалтын явц гүнзгийрэх хирээр буурч 2016 онд 20% болох юм.
Хагас боловсруулсан арьс ширний экспортын хэмжээ албан ёсны статистикт \Монгол Улсын Статистикийн эмхтгэл-2010 он\ тусгагдаагүй байна. Мэргэжлийн холбоодод албан ёсны бүртгэлтэй үйлдвэрүүдийн дүнгээр авч үзвэл дунджаар 10,0 гаран сая арьс ширэн түүхий эдийн 8,0 сая ширхэгийг үндсэндээ Хятад улсад хагас боловсруулан экспортолж байна. Энэ нь дотооддоо гүн боловсруулалт хийж, 1,0 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх ажлын байрны бололцоог алдаж байна. /Хүснэгт №5/
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо
9|
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл
Хүснэгт №5 Хагас ба гүн боловсруулсан арьс ширний үнэ цэнийн ялгаа /сүүлийн 3 жилийн дундаж/
№
Нэр төрөл
Хагас боловсруулсан 1 ш арьсны экспортын үнэ /ам.дол/
Гүн боловсруулсан 1 ш арьсны үнэ /ам.дол/
Зөрүү /ам.дол/
1
Богийн арьс
5.0
21.0
16.0
2
Бодын арьс
39.0
78.0
39.0
Арьс ширний салбарт тавигдаж буй зорилтот түвшин Арьс ширний салбарын хөгжлийн зорилтот түвшинг тодорхойлохдоо 2 үе шаттай хэрэгжүүлэхээр тооцоолсон бөгөөд эхний шат нь энэ салбарын хөгжлийн тулгуур үе болох 1988-1989 онуудын суурь үзүүлэлтүүдэд 2014 он гэхэд хүрч, 2016 он гэхэд үндсэн зорилтот түвшингөө хангаж эхлэх,
2020 он гэхэд төслийн хөрөнгө
оруулалтаа нөхөж тогтвортой хөгжлийн түвшинд очихоор тооцож байна. Эхний шатны зорилтот түвшинд хүрэхэд
өнөөгийн үндэсний үйлдвэрлэлийн
боловсруулалтын хэмжээг 2,67 саяас 6,3 сая ширхэг арьсанд хүргэж үүнээс бүрэн боловсруулалтыг 4,58 сая арьсанд хийж гүйцэд боловсруулах үйлдвэрлэлийг 2 дахин буюу жилд дунджаар 25-50% өсгөнө. 1989 оны статистик мэдээгээр 5,9 сая арьс бэлтгэж 5,1 сая арьс боловсруулж, 0,44 сая арьс экспортолсон байна. Энэ үед арьс ширний салбар аж үйлдвэрлэлийн нийт үйлдвэрлэлд 6,5%-ийг эзэлж байсан бөгөөд нийт арьс ширэн түүхий эдийн 99%-д эцсийн боловсруулалт хийж, өнөөдрийн зэрэгжүүлсэн үнээр 452,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан байна. /Хүснэгт №6/
Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо
10 |