Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн техник эдийн засгийн үндэслэл, судалгааны ажлын

Page 1

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТЭЗҮ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

“ПРЕВАЛЕНТ” ХХК Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 6-р хороо. Залуучуудын өргөн чөлөө-2б Утас: 976 11 329813 Факс: 976 11 312677

Улаанбаатар хот 2012


ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ТАЙЛАН

ГАРЧИГ Графикийн жагсаалт Хүснэгтийн жагсаалт Зургийн жагсаалт Товчилсон үгийн жагсаалт Ашигласан материалын жагсаалт Нэгдүгээр бүлэг. Төслийн үндэслэл, судалгааны ажлын арга зүй 1.1 Төслийн үндэслэл 1.2 Төслийн зорилго 1.3 Төслийн зорилт 1.4 Судалгааны арга зүй Хоёрдугаар бүлэг. Зах зээлийн судалгаа 2.1 Мал аж ахуйн салбарын эдийн засаг дахь оролцоо 2.2 Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төр, засгаас хэрэгжүүлж буй бодлого 2.3 Газар тариалангийн салбарын эдийн засаг дахь оролцоо 2.4 Биржээр арилжигдах боломжтой бараа, түүхий эдийн жагсаалт 2.5 Биржийн бараанд чанар, гарал үүслийн баталгаа гаргах, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо Гуравдугаар бүлэг. Төслийн үзүүлэлтүүд 3.1 Биржийн статус 3.1.1 Компанийн төрөл 3.1.2 Дүрмийн сангийн хэмжээ 3.2 Биржийн арилжаанд оролцогч 3.2.1 Биржийн арилжааны брокер 3.2.2 Хоршоо 3.3 Биржийн эрх зүй, эдийн засгийн орчин 3.4 Биржийн программ хангамж 3.4.1 Арилжааны төв систем 3.4.2 Гишүүдийн арилжааны систем 3.4.3 Клиринг ба тулгалтын систем 3.4.4 Хяналтын систем 3.4.5 Бусад дагалдах систем 3.5 Биржийн удирдлага, дотоод зохион байгуулалт, хүний нөөцийн менежмент 3.5.1 Биржийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт

3 3 5 5 6 7 7 9 9 9 10 10 18 19 23 25 28 28 30 30 31 31 33 36 37 38 43 45 46 52 56 58

1


ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ТАЙЛАН

3.6

3.7

3.8

3.9 3.10

3.5.2 Хүний нөөцийн менежмент Биржийн маркетингийн төлөвлөлт 3.6.1 Түүхий эдийн нийт зах зээл, багтаамж 3.6.2 Биржийн макро болон микро орчны судалгаа 3.6.3 Биржийн барааны үнэ, үнийн стратеги Биржийн санхүүгийн төлөвлөлт 3.7.1 Анхны хөрөнгө оруулалт, капитал зарцуулалт 3.7.2 Орлогын таамаглал, зардлын төлөвлөгөө 3.7.3 Санхүүгийн тайлангийн төсөөлөл 3.7.4 Хөрөнгө оруулалтын өгөөж, эргэн төлөгдөх хугацаа Эрсдлийн удирдлага 3.8.1 Биржийн зах зээлийн эрсдэл 3.8.2 Бараа, түүхий эдийн нийлүүлэлтийн эрсдэл 3.8.3 Биржийн итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагуудын эрсдэл 3.8.4 Биржийн санхүүгийн эрсдэл 3.8.5 Улс төрийн эрсдэл 3.8.6 Биржийн эрсдлийн сан, түүний менежмент Төсөл хэрэгжүүлэх хугацаа, үе шат Төслийн үр ашиг 3.10.1 Түүхий эд бэлтгэлийн тогтолцоонд гарах өөрчлөлт 3.10.2 Түүхий эдийн чанар, тоо хэмжээнд гарах өөрчлөлт 3.10.3 Түүхий эдийн тээвэрлэлт, ложистикийн хэлбэр 3.10.4 Малчдын орлогод гарах өөрчлөлт 3.10.5 Үндэсний боловсруулах салбарт гарах өөрчлөлт 3.10.6 Экспортод гарах өөрчлөлт 3.10.7 Орон нутагт гарах хөгжил, дэвшил 3.10.8 Банк, санхүүгийн салбарт гарах өөрчлөлт 3.10.9 Мэдээллийн технологийн салбарт гарах өөрчлөлт 3.10.10 Хөдөлмөрийн зах зээлд гарах өөрчлөлт

60 61 61 67 76 85 85 86 90 93 96 97 98 99 99 101 101 102 104 104 105 106 107 108 108 109 109 110 111

Хавсралтууд

2


ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ТАЙЛАН

ГРАФИКИЙН ЖАГСААЛТ:

График 1. График 2. График 3. График 4. График 5. График 6. График 7. График 8. График 9. График 10. График 11. График 12. График 13. График 14. График 15. График 16. График 17. График 18. График 19. График 20. График 21. График 22. График 23. График 24. График 25. График 26. График 27. График 28. График 29. График 30. График 31.

МАА-н салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ДНБ Махны дундаж үнэ Махны үнэ ХҮИ-д эзлэх хувь Махны үнийн өсөлтийн хувь Хонь, ямааны арьсны дундаж үнэ Адууны ширний дундаж үнэ Үхрийн ширний дундаж үнэ Инфляцийн түвшин Ноолуурын дундаж ханш Малчин өрхийн орлогын бүтэц Малтай өрхийн бүлэглэлт, малын тоогоор Малтай өрхийн тооны бүлэглэлт Малтай өрхийн малын бүлэглэлт Улаан буудайн ургацын хэмжээ Газар тариалангийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл Улаан буудайн тариалалт Улаан буудайн зарцуулалт Гурил, гурилан бүтээгдэхүүний ХҮИ-д эзлэх хувь Төмс, хүнсний ногооны ХҮИ-д эзлэх хувь Төмс, хүнсний ногооны бэлтгэл Хонь, үхрийн мах бэлтгэлийн хэмжээ Хүнсэнд хэрэглэсэн мал, үнийн дүнгээр Хураан авсан улаан буудайн хэмжээ Төмс, хүнсний ногооны ургацын хэмжээ ДНБ-ий бодит өсөлтийн хувь Малчин өрхийн тоо Өрхийн орлогын бүтэц-хот, хөдөөгөөр Салбарын нийт үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувь Орлогын харьцуулалт Үйл ажиллагааны ашгийн түвшин Өгөөжийн харьцуулалт

10 11 12 12 13 13 13 14 15 16 16 17 17 19 20 20 21 21 22 22 61 62 64 65 67 71 72 74 93 94 95

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ: Хүснэгт 1. Хүснэгт 2.

Малтай өрхийн МАА-н бүтээгдэхүүнээс олсон орлого Олон улсын биржүүд дээрх бүтээгдэхүүний ангилал

17 23

3


ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ТАЙЛАН

Хүснэгт 3. Хүснэгт 4. Хүснэгт 5. Хүснэгт 6. Хүснэгт 7. Хүснэгт 8. Хүснэгт 9. Хүснэгт 10. Хүснэгт 11. Хүснэгт 12. Хүснэгт 13. Хүснэгт 14. Хүснэгт 15. Хүснэгт 16. Хүснэгт 17. Хүснэгт 18. Хүснэгт 19. Хүснэгт 20. Хүснэгт 21. Хүснэгт 22. Хүснэгт 23. Хүснэгт 24. Хүснэгт 25. Хүснэгт 26. Хүснэгт 27. Хүснэгт 28. Хүснэгт 29. Хүснэгт 30. Хүснэгт 31. Хүснэгт 32. Хүснэгт 33. Хүснэгт 34. Хүснэгт 35. Хүснэгт 36. Хүснэгт 37. Хүснэгт 38. Хүснэгт 39. Хүснэгт 40. Хүснэгт 41. Хүснэгт 42.

Биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилал Махны томоохон үйлдвэрүүдийн хүчин чадлын үзүүлэлт Ноолуурын үйлдвэрүүдийн хүчин чадал Захиалгын стандарт төрлүүд, гүйцэтгэлийн арга Захиалгын стандарт төрлүүд, гүйцэтгэлийн арга Захиалгад өөрчлөлт оруулахад захиалгын дараалалд үзүүлэх нөлөө Арилжаалагчийн позицийн өөрчлөлт Амьд мал, малын махны нийт зах зээлийн таамаглал Ямааны тоо толгой, ноолуур бэлтгэлийн хэмжээ Ноолуурын зах зээлийн таамаглал Хонины ноосны зах зээлийн таамаглал Улаан буудайн зах зээлийн таамаглал Төмс, хүнсний ногооны зах зээлийн таамаглал Биржийн бараа, түүхий эдийн зах зээлийн багтаамж Биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нийт хэмжээ Биржийн зах зээлийн зорилтот хэмжээ Бодит үнэ фьючерс үнээс хурдтай буурах (суурь үнэ сулрах) Бодит үнэ фьючерс үнээс хурдтай буурах (суурь үнэ чангарах) Бодит үнэ фьючерс үнэ 2 адилхан буурах (суурь үнэ өөрчлөгдөхгүй) Бодит үнэ фьючерс үнэ 2 адилхан өсөх (суурь үнэ чангарах) Бодит үнэ фьючерс үнэ 2 адилхан өсөх (суурь үнэ сулрах) Бодит үнэ фьючерс үнэ 2 адилхан өсөх (суурь үнэ өөрчлөгдөхгүй) Бодит үнэ ба фьючерс үнэ өөрчлөгдөхгүй байх тохиолдол Бэлтгэн нийлүүлэгч суурь үнийн мэдээлэл ашиглах заавар Анхны хөрөнгө оруулалтын задаргаа Биржийн орлогын таамаглал Төсөвлөсөн үйл ажиллагааны зардлын товч Цалин хөлс, НДШ-ийн зардал Холбоо, бичиг хэргийн зардал Түлш, шатахууны зардал Сургалт, хөгжлийн зардал Маркетинг, PR, зар сурталчилгааны зардал Удирдлагын зардал Үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын зардал Тооцоолоогүй бусад зардал Төсөвлөсөн орлого, үр дүнгийн тайлан Төсөвлөсөн тайлан, тэнцэл Мөнгөн урсгалын төлөвлөгөө Санхүүгийн харьцаанууд Хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацаа

23 24 25 41 41 43 51 62 63 63 63 64 65 66 66 67 78 79 79 80 80 81 81 82 85 86 87 87 88 88 89 89 89 89 90 90 91 92 94 96

4


ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ТАЙЛАН

ЗУРГИЙН ЖАГСААЛТ: Зураг 1. Тариалалт хийсэн талбай-2010 Зураг 2. Барааны чанар гарал үүслийн баталгаа гаргуулах ерөнхий схем Зураг 3. Хувийн хэвшил, төрийн хамтарсан хөрөнгө оруулалт Зураг 4. Төрийн хөрөнгө оруулалт Зураг 5. Биржийн программ хангамжийн цогц Зураг 6. Арилжааны төв системийн ерөнхий схем Зураг 7. Гишүүний арилжааны систем дэх нийтлэг цонхнууд Зураг 8. Гишүүний арилжааны системээс гарах үндсэн тайлангууд Зураг 9. КС дэх хэрэглэгчийн интерфэйсийн үндсэн функцүүд Зураг 10. Хяналтын модулийн ажиллагааны зарчим Зураг 11. Бүтэц, зохион байгуулалт Зураг 12. Биржийн зах зээлийн харилцаанд оролцогчид Зураг 13. Бирж байгуулах бэлтгэл ажил Зураг 14. Танхимын арилжааны төлбөр тооцооны аргачлал

19 27 28 29 37 38 43 45 46 52 59 75 102 103

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ: DPS EPS FIX IRR NPV ROE АА АНАС АТС БаУ БаХ БПХ БуУ ГАС ДНБ ЗГ ЗЗЗ ЗЗХЗ КТС МАА НЗ

Dividends Per Share Earnings Per Share Financial Information Exchange Internal Rate of Return Net Present Value Return On Equity автомат арилжаа Арилжааны нээлттэй автомат систем Арилжааны төв систем

НӨАТ ПХ САА СЗХ СУМ СХЗ ТӨХ ТУЗ ТХЗ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар Программ Хангамж Сангийн Аж Ахуй Санхүүгийн Зохицуулах Хороо Системийн удирдлага мэдээлэл Стандарт Хосолсон Захиалга Төрийн Өмчийн Хороо Төлөөлөн Удирдах Зөвлөл Тааламжтай Хязгаарлалттай Захиалга Бөглө ба Устга ТЭЗҮ Техник-Эдийн Засгийн Үндэслэл Бөглө ба хадгал УИХ Улсын Их Хурал Биржийн программ хангамж ҮСХ Үндэсний Статистикийн Хороо Бөглө буюу Устга ХАА Хөдөө Аж Ахуй Гишүүдийн арилжааны систем ХЗ Хязгаарлалттай Захиалга Дотоодын Нийт Бүтээгдэхүүн ХК Хувьцаат Компани Засгийн Газар ХПИ Хэрэглээний Программын Интерфэйс Зах Зээлийн Захиалга ХС Хяналтын систем Зах Зээлийн Хязгаарлалттай Захиалга ХҮИ Хэрэглээний Үнийн Индекс Клиринг ба тулгалтын систем ХХААХҮЯ Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам Мал Аж Ахуй ХХК Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани Нөхцөлт Захиалга ЭМНДШ Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Шимтгэл

5


ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ТАЙЛАН

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:

1. “Компанийн тухай” хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл 2011 оны 11 дүгээр сарын 10 2. “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн тухай” хууль 3. Статистикийн эмхэтгэл – 2010 (ҮСХ) 4. Статистикийн эмхэтгэл – 2008 (ҮСХ) 5. Статистикийн эмхэтгэл – 2005 (ҮСХ) 6. Статистикийн эмхэтгэл – 2002 (ҮСХ) 7. Статистикийн эмхэтгэл – 2000 (ҮСХ) 8. Статистикийн эмхэтгэл – 1998 (ҮСХ) 9. Статистикийн эмхэтгэл – 1995 (ҮСХ) 10. “Малчны зах зээлийн хөтөч” 7 хоног тутмын мэдээ – 2011/01-2011/52 (Малын эрүүл мэнд, МАА-н зах зээл төсөл) 11. Статистикийн бюллетень – 2008/01-2011/12 (Монгол банк) 12. Статистикийн бюллетень – 2011/12 сар (ҮСХ) 13. Үйлдвэрлэлийн бодлогын стратеги зөвлөмж – 2011/02 сар (UNIDO) 14. “Монголын мал аж ахуйн ирээдүй” судалгааны тайлан – 2004 (Нээлттэй нийгэм хүрээлэн) 15. “Монгол мал” үндэсний хөтөлбөр – 2010 (УИХ-ын 23 дугаар тогтоол) 16. “Монгол улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг судлах, тэдгээлийг цэгцлэх, ач холбогдлын хувьд эрэмбэлэх аргачлал боловсруулах нь” бодлогын судалгаа – 2011 (ҮХШХ) 17. “Мал аж ахуйн салбарын судалгаа” – 2008 (Дэлхийн банк) 18. Монгол улсын хүнсний хангамж – 2008-2010 ( www.mofa.gov.mn) 19. “Атрын III аян”-ы 2010 оны гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлан (ХХААХҮЯ) 20. ХХААХҮЯ-наас ирүүлсэн статистик мэдээлэл – 2011 21. Монголын хоршооллын нэгдсэн холбооны мэдээлэл 22. Үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзсан уулзалтын тэмдэглэл 23. Түүхий эдийн худалдаа эрхлэгчидтэй ярилцсан ярилцлагын тэмдэглэл 24. K.Jornsten and Jan Uboe “Strategic pricing of commodities” илтгэл 25. http://www.jstor.org/stable 26. http://www.about.jstor.org/fag 27. http://agebb.missouri.edu/mgt/risk/forecast.htm 28. http://agebb.missouri.edu/mgt/risk/basis.htm 29. http://www.bized.ac.uk

6


ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ТАЙЛАН

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ, СУДАЛГААНЫ АЖЛЫН АРГА ЗҮЙ 1.1 Төслийн үндэслэл Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-д оны үеэс газар тариалан болон мал аж ахуй (МАА)-н салбарт ихээхэн өөрчлөлт гарсан. Энэхүү өөрчлөлт нь нэгдэл, улсын сангийн аж ахуй (САА)-г задлан хувийн өмч бүхий хоршоо, хувиараа эрхлэх аж ахуйн хэлбэрт оруулан, мал сүргийг иргэдэд хувьчилсантай холбоотой байдаг. Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, малыг иргэдэд хувьчилж, нэгдэл, сангийн аж ахуй байхгүй болсноор эдийн засгийн чадавх сул, амиа аргацаасан, ур чадвар, орлого, зах зээлд өрсөлдөх чадвар зэргээрээ ялгаатай олон янзын малчин өрхүүд бий болж, нийгмийн тэрхүү цоо шинэ харилцаанд малын гаралтай бараа, түүхий эдийг зах зээлд хэрхэн борлуулах арга замаа ололгүй 20 гаруй жил болж байна. МАА-н салбар бүхэлдээ орлого багатай, эрсдэлд өртөмтхий салбар хэвээр байгаа өнөө үед малчид малын тоо толгойг өсгөхөд анхаарч байгаагаас бус, эрчимжсэн МАА, малын гаралтай бүтээгдэхүүний чанарт анхаарахгүй байна. Хөдөө аж ахуй (ХАА)-н гаралтай бараа, түүхий эд, түүн дотроо мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах ажлыг голчлон ченжүүд гэж нэрлэгдэх хувь хүмүүс гүйцэтгэж байна. Эдгээр хүмүүс малчдын гар дээрээс бараа, түүхий эдийг хямд үнээр авч, цааш дамжуулан гадаадын түүхий эдийн худалдаачид болон үйлдвэрүүдэд худалдаалж ашиг олох замаар өөрсдийн эдийн засгийн хэрэгцээг хангалттай хангаж байна. Харин эсрэгээр малчид эдийн засгийн хэрэгцээгээ бараа, түүхий эдээ зах зээлд борлуулснаас олох орлогоороо бүрэн хангаж чадахгүй байна. Төрөөс явуулсан мал сүргийн хувьчлал нь бодлогын хувьд өмчийн шинэ харилцааг төлөвшүүлэхэд ихээхэн сайн талтай байсан боловч тухайн салбарын бизнесийн үйл ажиллагааны менежментийг орхигдуулсан байна. Ө.х газар тариалан, МАА-н гаралтай бараа, түүхий эдийг зах зээл дээр борлуулах тогтолцоо, менежментийг орхигдуулсны улмаас өнөөдрийг хүртэл ХАА-н гаралтай бараа, түүхий эдийг зөвхөн ченж гэж нэрлэгдэх хувь хүмүүс эдийн засгийн харилцаанд оруулж, зарим нэр төрлийн бараа, түүхий эдийн үнэ макро эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсээр байна. Иймд ХАА-н гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн харилцаанд оруулах нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор Монгол Улсын Их Хурал (УИХ) “ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ”-н тухай хуулийг батлан гаргаснаар Монгол улсад анх удаа энэ салбарын бараа, түүхий эдийн зах зээлийн харилцааг биржийн тогтолцоогоор зохицуулах шаардлага бий болж байна. Харин шинээр бий болох биржийн харилцаанд ХАА-н гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэхэд оролцогчид болон худалдан авагчдын хооронд ямар харилцаа үүсэх, энэхүү харилцааг ямар дүрэм, журам болон эрх зүйн актаар зохицуулахыг тодорхойлсон

7


ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ТАЙЛАН

хууль, эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлага зайлшгүй гарах болно. Энэ хүрээнд бирж байгуулах үйл явц, биржийн арилжааг явуулах аргачлал, биржийн гишүүн байгууллагууд хэрхэн зохион байгуулагдаж арилжаанд оролцох талаарх эрх зүйн актуудыг боловсруулан, удирдах дээд байгууллага болон Засгийн газраар батлуулж, биржийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах шаардлага тулгарч байна. Өнөөдрийн байдлаар биржийн тухай хууль батлагдан гарсан, гишүүн байгууллагуудын зах зээл дээр ажиллах тусгай зөвшөөрлийг СЗХ олгох, биржийн арилжаа электрон болон танхимын гэсэн 2 хэлбэрээр явагдах гэх мэт харилцааг зохицуулсан эрх зүйн актууд бэлэн болоод байна. Бусад харилцаа, стандартуудыг зохицуулах эрх зүйн орчин тодорхойгүй, энэхүү эрх зүйн зохицуулалтыг хаана хянаж, зохицуулж явах талаарх баримт бичиг тодорхойгүй байна. Иймд энэхүү Техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-г боловсруулах ажлын хүрээнд биржийн бүтэц, үйл ажиллагааны чиглэл, стратегийг боловсруулан гаргахаар болоод байна. Энэхүү боловсруулан гаргах ТЭЗҮ-ийг баримтлан ажиллах тохиолдолд ашиглагдана. Энэхүү үндэслэлээс зөрсөн аливаа шийдвэрт нийцэж ажиллах гол шаардлага болохгүй гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу. Төслийг боловсруулан гаргахдаа биржийн харилцаанд шууд болон шууд бусаар оролцох оролцогчдын талаарх судалгаа, эхний ээлжинд биржээр арилжигдах боломжтой бараа, түүхий эдийн талаарх судалгааг хийсэн болно. Дээрх үндэслэлүүдийн хүрээнд олон улсад бараа, таваарын биржийн тогтолцоо ямар байдлаар явагддаг, ямар харилцааг журмаар, ямар харилцааг хуулийн хүрээнд зохицуулж байгааг жишиг болгон Монгол улсын ХАА-н бараа, түүхий эдийн нэгдсэн биржийг хэрхэн байгуулах, ямар бүтэцтэй байх, ямар бараа, түүхий эдийг ямар аргачлалаар арилжаанд оруулж болох, бирж ямар техник технологи ашиглах, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай талаарх баримт бичгийн тайланг боловсруулан гаргахыг зорьсон болно. Энэхүү тайланг боловсруулан гаргахдаа түүхий эд бэлтгэлийн тогтолцоог ямар аргачлалаар бий болгох, арилжаанд хэрхэн оролцох, энэхүү харилцаанд мэргэжлийн ямар ямар байгууллагууд оролцох талаарх ерөнхий схемийг боловсруулан, улмаар тухайн схем дээр суурилсан биржийн нэгдсэн тогтолцоо хэрхэн ямар технологиор ажиллах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байхаар боловсрууллаа. Оролцогчдын хүрээллийг гаргах явцад ХАА-н гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэх гол оролцогчид нь малчид, тариалан эрхлэгчид, тэдгээрийн үйлдвэрлэсэн бараа, түүхий эдийг зах зээл дээр эдийн засгийн харилцаанд оруулах мэргэжлийн байгууллага болох брокерын пүүсүүд, арилжааг зохион байгуулах бирж, төлбөр тооцоог гүйцэтгэгч арилжааны банкууд, мөн биржийн арилжаанаас бараа, түүхий эд худалдан авч буй хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага болох клирингийн гишүүн брокерын пүүсүүд, биржийн арилжаанаас ашиг олох зорилгоор арилжаанд оролцож буй ченжүүд гэх мэт олон төрлийн, олон сонирхол бүхий оролцогчид байж болохоор байна.

8


ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ТАЙЛАН

Иймд нийт оролцогчдыг биржийн харилцаанд оролцогч мэргэжлийн оролцогчид, мэргэжлийн бус оролцогчид гэж ангилан оруулсан болно. 1.2 Төслийн зорилго Монгол орны ХАА-н салбарын бараа, түүхий эд бэлтгэлийн өнөөгийн байдал, энэхүү салбараас гарч буй бараа, түүхий эдийн голлох нэр төрлийн барааны макро эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, тэдгээр бараа, түүхий эдийг биржийн тогтолцоогоор дамжуулан зах зээлийн харилцаанд хэрхэн оруулж болох арга зам, биржийн нэгдсэн тогтолцоог цаашид хэрхэн хөгжүүлэх, ХАА-н салбарт биржийн тогтолцоо хэрхэн нөлөөлөх талаарх бодлогын бичиг баримтад оруулах, ХАА-н бараа, түүхий эдийн биржийг Монгол улсад хэрхэн байгуулах боломж байгааг зөвлөмж, санал, тайлангаар гаргах нь төслийн зорилго байв. 1.3 Төслийн зорилт Төслийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хоорондоо уялдаа холбоо бүхий дараах зорилтуудыг тавьж тэдгээрийг задлан шинжлэх, учир шалтгааныг тодруулах, үнэлэлт дүгнэлт өгөх аргаар санал, зөвлөмж гаргасан болно. Зорилтын хүрээнд МАА-н салбарын талаарх тойм судалгаа, газар тариалангийн салбарын тойм судалгаа, эдгээр салбарын гол нэрийн бараа, түүхий эдийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг судлан, Монгол улсад бараа, түүхий эдийн биржийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх. ХАА-н салбарын бараа, түүхий эдийг биржийн тогтолцоогоор дамжуулан арилжаалахад микро болон макро түвшинд гарах өөрчлөлтүүдийн талаарх судалгааны дүнг тайлан хэлбэрээр гаргахыг зорьсон. 1.4 Судалгааны арга зүй Судалгааг макро түвшний статистик мэдээлэл болон микро түвшний хүрээнд асуулга явуулах аргаар цуглуулсан тоон мэдээлэл дээр үндэслэн эмпирик болон задлан шинжлэх аргачлалаар голлон явуулсан бөгөөд биржийн техник-технологийн шийдлийн талаарх судалгааг олон улсад бараа, таваарын биржүүдийн хэрэглэж буй цахим арилжааны системүүдийг харьцуулан судалж, Монгол орны нөхцөлд ямар нь илүү тохирох талаарх программ хангамжийн тодорхойлолтыг боловсруулан оруулсан болно.

9


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.