Монголын хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр

Page 1

МОНГОЛЫН ХҮНСНИЙ НОГООНЫ НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

2014 оны 7 дугаар сар Тайланг Акшон фор Энтерпрайз бэлтгэв


Агуулга Товч агуулга .................................................................................................................................. 1 1. Оршил ..................................................................................................................................... 4 2. Хүнсний ногооны сонголт .................................................................................................... 4 3. Нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр боловсруулах сургалт ............................................. 5 4. Нэмүү өртгийн сүлжээний судалгаа ба зах зээлд суурилсан шийдлүүд .......................... 5 4.1 Хүнсний ногооны эцсийн хэрэглэгчийн үнэлгээ ........................................................ 5 4.2 Нэмүү өртгийн сүлжээний зах зээлийн тоглогчид ..................................................... 8 4.2.2 Гол үүрэг оролцоо: Орц бүтээгдэхүүний нийлүүлэлт ...........................................11 4.2.2 Гол үүрэг оролцоо: Үйлдвэрлэл...............................................................................16 4.2.3 Гол үүрэг оролцоо: Дундын худалдаа/Бөөний худалдаа .......................................16 4.2.4 Гол үүрэг оролцоо: Боловсруулалт .........................................................................17 4.2.5 Гол үүрэг оролцоо: Жижиглэнгийн худалдаа ........................................................18 4.2.6 Засгийн газрын агентлагууд ....................................................................................18 4.3 Асуудлууд ба зах зээлд суурилсан шийдлүүд ........................................................... 20 4.4 Зах зээлд суурилсан шийдлүүдийг эрэмбэлэх нь...................................................... 24 5. Зах зээлд суурилсан шийдлүүдийн үнэлгээ ба хөтөлбөрийн дэмжих үйл ажиллагаанууд ............................................................................................................................. 25 6. Дараагийн алхмууд ба Зөвлөмжүүд ................................................................................... 38 6.1 Тэргүүлэх компаниудад хүсэлтийн материал бэлтгэхэд нь туслах аргачлал ......... 39 6.1.1 Зарын тусламжтайгаар нэмж компани болон үйл ажиллагаануудыг олж тодорхойлох ..........................................................................................................................41 6.1.2 Асуулгын удирдамж ашиглан тэргүүлэх компаниудын хэрэгжүүлэх ажил санаачилгыг илүү боловсронгуй болгох нь........................................................................42 6.1.3 Тэргүүлэх компаниудтай байгуулах хамтын ажиллагааны хэлбэрийг тогтоох .43 Талархал ....................................................................................................................................... 48 ХАВСРАЛТУУД ......................................................................................................................... 49 Хавсралт 1: EMIRGE Монголиа-гийн хүнсний ногооны хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө................................................................................................................................ 50 Хавсралт 2: Хүнсний ногооны хөтөлбөр боловсруулах ажлын төлөвлөгөө ..................... 55 Хавсралт 3: Хүнсний ногооны зах зээлийн тоглогчидтой хийх ярилцлагын удирдамж . 56 Хавсралт 4: Хүсэлт ирүүлэх урилгын төсөл (ХИУ) ............................................................ 59 Хавсралт 5: Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний судалгаанд оролцогчид......... 65 Хавсралт 6: Зорилтот бүлгийн хэлэлцүүлэгт оролцогчид................................................... 69 Хавсралт 7: Зорилтот бүлгийн хэлэлцүүлгийн танилцуулга .............................................. 70


Товч агуулга АНУ-ын Олон улсын хөгжлийн агенлтагийн EMIRGE хөтөлбөр нь Монголын фермерүүд болон хөдөө аж ахуйн хоршоодод урт хугацааны тогтвортой нөлөө үзүүлэхэд чиглэсэн зах зээл хөгжүүлэх санаачилгыг эхлүүлсэн. Энэхүү санаачилгатай холбоотойгоор 2014 оны 4 дүгээр сараас 7 дугаар сард хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр боловсруулах ажлыг удирдан гүйцэтгүүлэх, мөн EMIRGE хөтөлбөрийн ажилтнуудын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чадавхыг сайжруулах зорилгоор Акшион фор Энтерпрайз (AFE) байгууллагын зөвлөхийг ажиллуулсан болно. Энэхүү тайлангаар хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр боловсруулах ажлын үр дүнг толилуулж байна. Бүтээгдэхүүн сонголт – AFE нь EMIRGE хөтөлбөрийн ажилтнуудад цаашид хэрэглээ нь ихээхэн өсөх боломжтой, олон фермер тарьдаг хүнсний ногоо сонгоход зөвлөгөө өгсөн. Өргөн хэрэглээний хүнсний ногоонууд (төмс, байцаа, лууван, манжин) болон 20 гаруй төрлийн нарийн ногоог (сонгино, хүрэн манжин, хэмх, лооль болон навчит ногоонууд) харгалзан үзсэний эцэст нэг төрлийн ногоо дагнаж ургуулдаг фермерүүд харьцангуй цөөн бөгөөд нийт ногоочдод тулгардаг асуудлууд ижил төстэй байдаг учраас ерөнхий “хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээ”-нд төвлөрч ажиллахаар болсон. Ажилтнуудын сургалт – Хөтөлбөр боловсруулах ажлын бэлтгэл болгож EMIRGE хөтөлбөрийн ажилтнуудад хагас өдрийн мэдлэг сэргээх сургалт явуулсан. Энэхүү хагас өдрийн сургалтаар нэмүү өртгийн сүлжээний судалгааны давуу талууд болон салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж ногоочдод ашиг тус өгөх зах зээлд суурилсан оновчтой шийдлүүдийг олж тодорхойлох аргуудыг авч үзсэн. Өдрийн үлдсэн хагасыг нэмүү өртгийн сүлжээний судалгааны уулзалт ярилцлагыг товлох болон холбогдох зохион байгуулалтын ажлуудыг хийхэд зарцуулсан. Нэмүү өртгийн сүлжээний судалгаа – Нэмүү өртгийн сүлжээний зураглал гаргах, эцсийн хэрэглэгчийн зах зээлийг үнэлэх, салбарын компаниудын хоорондын харилцаа ба тэдгээрийн засаглалын тогтолцоог ойлгох болон нэмүү өртгийн сүлжээнд тулгарч буй асуудлуудыг олж тодорхойлох зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 10-наас 20-ны хооронд хүнсний ногооны салбартай холбоотой болон тус салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүстэй 40 гаруй уулзалт ярилцлагыг хийсэн. Зах зээлд суурилсан шийдлүүдийг тодорхойлох, эрэмблэх ба үнэлэх ажил – Үүний дараа судалгааны явцад олж тогтоосон асуудлуудад харгалзах зах зээлд суурилсан боломжит шийдлүүдийг тодорхойлж, тэдгээрийг зорилтот нэмүү өртгийн сүлжээний өрсөлдөх чадварыг сайжруулах боломж болон жижиг аж ахуй эрхлэгч ногоочдод (энэ тайланд бичил, жижиг болон дунд үйлдвэрлэгчид буюу БЖДҮ гэж дурдсан) үзүүлэх ашиг тусаар нь эрэмбэлсэн. Улмаар сонгосон шийдлүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч болох хүндрэл, өгөх ашиг тус болон холбогдох ажил санаачилгуудыг тодорхойлох зорилгоор нэмэлт уулзалт ярилцлага болон зорилтот бүлгийн хэлэлцүүлэг хийж сонгосон шийдлүүдээ үнэлж дүгнэсэн. Дэмжих үйл ажиллагааг тодорхойлох – Түүнчлэн зах зээлд суурилсан шийдэл (ЗЗС шийдэл) хэрэгжүүлэгчдийн санал болгосон ажил санаачилгуудыг дэмжих үүднээс 1


хөтөлбөрийн зүгээс хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг тодорхойлсон. Эдгээр үйл ажиллагааг дараах хүснэгтэнд хураангуйлан үзүүлэв. Зах зээлд суурилсан шийдэл 1

Сонгосон шийдэл хэрэгжүүлэгчид (Тэргүүлэ х компаниуд) Бэлтгэн нийлүүлэгч болон боловсруулах компаниуд (илүү хязгаарлагдмал хэмжээнд)

Ногоочдын ургацыг нэмэгдүүлэхийн тулд хүнсний ногоо тариалалтын орчин үеийн арга технологийн талаар мэдээлэл өгөх/сургалт явуулах, үүнд: Ургамал хамгаалал ба бордооны тохирсон бүтээгдэхүүнүүд ба зөв хэрэглээ Үрийн сортууд болон брэндийн ялгаа

Тэргүүлэх компанийн санаачилгууд (EMIRGE хөтөлбөрийн техникийн болон зардал хуваах дэмжлэгтэйгээр хэрэгжих боломжтой) Бэлтгэн нийлүүлэгч ба боловсруулах компаниудын санал болгосон (мөн хэрэгжүүлэх) ажил санаачилгууд: ногоочдод сурталчилж борлуулж буй бүтээгдэхүүнтэй холбоотой бэлэн мэдээллийн материалын (жишээ нь: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн бэлтгэсэн материалууд) түгээлтийг нэмэгдүүлэх; ногоочдод зориулан бүтээгдэхүүний мэдээлэл/зөвлөгөө бүхий шинэ мэдээлэл ба сурталчилгааны материал (гарын авлага, товхимол, зурагт хуудас гэх мэт) гаргаж тараах; хүнсний ногооны шинэ төрөл сорт болон арга технологийг сурталчлан таниулах зорилгоор үзүүлэх сургалт зохион байгуулах; Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ногоочдод хүнсний ногооны сайжруулсан сортууд болон ногоо тарьж ургуулах орчин үеийн арга технологийн талаар сургалт явуулах; компанийн борлуулагчаар ажиллах боломжтой орон нутгийн жижиглэнгийн худалдаачид болон туршлагатай сайн ногоочидтой харилцаа тогтоох, мөн ногоочдод техникийн туслалцаа үзүүлэх чадавхыг нь хөгжүүлэх. Зах зээлд суурилсан шийдэл 2

Сонгосон шийдэл хэрэгжүүлэгчид (Тэргүүлэ х компаниуд) Бэлтгэн нийлүүлэгч болон боловсруулах компаниуд (илүү хязгаарлагдмал хэмжээнд)

Ногоочдыг чанартай орц бүтээгдэхүүн авах боломжоор хангах, үүнд: Чанартaй үрийн тогтмол нийлүүлэлт Ургамал хамгаалал ба бордооны тохиромжтой бүтээгдэхүүнүүд Тэргүүлэх компанийн санаачилгууд (EMIRGE хөтөлбөрийн техникийн болон зардал хуваах дэмжлэгтэйгээр хэрэгжих боломжтой) Бэлтгэн нийлүүлэгч ба боловсруулах компаниудын санал болгосон (мөн хэрэгжүүлэх) ажил санаачилгууд: Орц бүтээгдэхүүний (үр гэх мэт) шинэ эх үүсвэр олж тогтоох зорилгоор дотоод болон гадаадад судалгааны аялал хийх; Монголын нөхцөлд үйлдвэрлэх боломжтой сайн чанарын үр олж тогтоох үүднээс ажилчдын чадавхыг сайжруулах; Монголд шинэ сортын үр үржүүлэх, шинэ сортын үр, ургамал хамгааллын бодис болон бордоо импортлох, борлуулах зөвшөөрөл авах зорилгоор Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, Сорт сорилтын зөвлөл болон Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй холбоотой ажиллах; Үр үржүүлэгчдэд шинэ сортын үр үржүүлэх талаар сургалт зохион байгуулан явуулах; шинэ сорт болон арга технологи сурталчлан таниулах үзүүлэх сургалт зохион байгуулах; компанийн борлуулагчаар ажиллах орон нутгийн жижиглэнгийн худалдаачид болон туршлагатай сайн ногоочидтой харилцаа тогтоож орц бүтээгдэхүүнийг ногоочдод шууд борлуулах чадавхыг нь хөгжүүлэх. Зах зээлд суурилсан шийдэл 3

Сонгосон шийдэл хэрэгжүүлэгчид (Тэргүүлэ х компаниуд) Агуулахын тоног төхөөрөмжийн компаниуд

Ногоочдыг жижиг хэмжээний агуулахын тоног төхөөрөмж авах боломжоор хангах Тэргүүлэх компанийн санаачилгууд (EMIRGE хөтөлбөрийн техникийн болон зардал хуваах дэмжлэгтэйгээр хэрэгжих боломжтой) Агуулахын тоног төхөөрөмжийн компаниудын санал болгосон (мөн хэрэгжүүлэх) ажил санаачилгууд: Хүнсний ногоо хадгалах орчин үеийн жижиг хэмжээний агуулахын тоног төхөөрөмж олж тогтоох зорилгоор гадаадад судалгааны аялал хийх; Ногоочдод санхүүжилтийн шинэ боломжуудыг бий болгох үүднээс санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах; ногоочдод хүнсний ногоо хадгалах жижиг хэмжээний

2


агуулахын талаар мэдээлэл өгөх; ногоочдод шинэ тоног төхөөрөмж сурталчлан таниулах.

Дараагийн үе шатууд – AFE-гийн зөвлөх EMIRGE хөтөлбөрийн багт хүсэлт ирүүлэх урилгын (ХИУ) загвар төслийг танилцуулсан бөгөөд зорилтот шийдэл хэрэгжүүлэгчид буюу Тэргүүлэх компаниуд нь энэхүү урилгын дагуу EMIRGE хөтөлбөрийн техникийн/санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх ажил санаачилгуудаа санал болгоно. Эдгээр ажил санаачилгууд нь ногоочдын үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, авдаг үйлчилгээ, зах зээлд нэвтрэх боломж болон тэдэнд үзүүлдэг дэмжлэгийг сайжруулах үр нөлөөтэй байх учиртай. Хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж тохиролцсоны дараа EMIRGE хөтөлбөр нь Тэргүүлэх компаниудтай Харилцан ойлголцлын санамж бичиг (“санамж бичиг”), техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээнүүдийг байгуулж тэдэнд ажлаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж болно. Эдгээр арга замуудыг зөвлөх үйл ажиллагааны төгсгөлд “Дараачийн үе шатууд” хэлэлцүүлгийн үер ярилцсан болно. Монгол орны ногоо тариалалтын богино улирал, мөн уулзалт ярилцлага болон зорилтот бүлгийн хэлэлцүүлгийн үер орц бэлтгэн нийлүүлэгч компаниудын илэрхи йлсэн хүсэл сонирхол зэргийг харгалзан AFE нь эхний ээлжинд ногоо тариалалтын улирал дуусахаас өмнө найм болон ес дүгээр саруудад ногоочдод талбайн үзүүлэх сургалт хийх сонирхолтой орц бэлтгэн нийлүүлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх тал дээр төвлөрч ажиллахыг EMIRGE хөтөлбөрт зөвлөж байна. Ингэснээр EMIRGE хөтөлбөр нь Тэргүүлэх компаниудад дэмжлэг үзүүлэх тал дээр туршлага хуримтлуулж тэдэнтэй цаашид хамтран ажиллахад дөхөмтэй болохоос гадна АНУОУХА (USAID) –д тодорхой үр дүнгүүдийг үзүүлэх боломж олгоно. Бэлтгэн нийлүүлэгч болон агуулахын тоног төхөөрөмжийн компаниудын гаргасан бусад урт хугацаанд хэрэгжих ажил санаачилгуудыг (мэдээлэл сурталчилгааны материал боловсруулж гаргах, бизнес төлөвлөлтийн сургалт гэх мэт) 2015 оны ногоо тариалалтын улирлын өмнө хэлэлцэж төлөвлөн хэрэгжүүлж болох юм.

3


1. Оршил АНУ-ын Олон улсын хөгжлийн агенлтагийн EMIRGE хөтөлбөр нь Монголын фермерүүд болон хөдөө аж ахуйн хоршоодод урт хугацааны тогтвортой нөлөө үзүүлэхэд чиглэсэн зах зээл хөгжүүлэх санаачилгыг эхлүүлсэн. Энэхүү санаачилгатай холбоотойгоор 2014 оны 4 дүгээр сараас 7 дугаар сард хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр боловсруулах ажлыг удирдан гүйцэтгүүлэх, мөн EMIRGE хөтөлбөрийн ажилтнуудын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чадавхыг сайжруулах зорилгоор Акшион фор Энтерпрайз (AFE) байгууллагын мэргэжилтнүүдийг ажиллуулсан болно. Хөтөлбөр боловсруулах ажлыг “хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээ”-нд төвлөрч явуулахыг EMIRGE хөтөлбөрөөс урьдчилан шийдвэрлэсэн. AFE-ийн зөвлөх дараах ажлыг гүйцэтгэх үүднээс EMIRGE хөтөлбөрийн багтай хамтран ажилласан:  Төвлөрч ажиллах, чухал ач холбогдолтой хүнсний ногооны төрлүүдийн сонголт  Нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр боловсруулах сургалт ба төлөвлөлт  Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний судалгаа  Эрэмбэлж сонгосон зах зээлд суурилсан шийдлүүдийн үнэлгээ  Зэх зээлд суурилсан шийдлийг хэрэгжүүлэхэд тулгарах хүндрэлүүд болон бий болох ашиг тусыг бататгах  Боломжит дэмжих үйл ажиллагаануудыг тодорхойлох  EMIRGE-ийн багт зориулсан “Дараачийн үе шатууд” презентаци/танилцуулга Энэхүү тайланд дээр дурдсан ажил тус бүрийг тайлбарласан болно.

2. Хүнсний ногооны сонголт AFE нь нарийн судалгаа ба хөтөлбөр боловсруулах ажлыг ерөнхий хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний яг ямар хүнсний ногоонууд дээр хийхийг тодорхойлох ажлыг удирдан гүйцэтгэсэн. Ингэхдээ эхлээд урдьчилсан жагсаалтыг гаргасан бөгөөд үүний дараа судалгааны уулзалт ярилцлагуудыг хийж, хоёрдогч буюу бэлэн мэдээллийг судалсан. Хүнсний ногооны эхний жагсаалт– Бодит туршлага болон бэлэн материалын судалгаанд үндэслэн хүнсний ногооны төрлүүдийн эхний жагсаалтыг гаргасан бөгөөд үүнд дараах хүнсний ногоонууд багтсан: -

Байцаа Чинжүү Жууцай Лууван Цэцэгт байцаа

-

Хэмх Броккли Хаш Юуцай Хүрэн манжин

-

Лооль Төмс Вандуй Хулуу Шар манжин

-

Сонгино Салат Гоньд Шош Ногоон сонгино

-

Сармис Бууцай Яншуй

Уулзалт ярилцлага – Үүний дараа EMIRGE-ийн баг дээр дурдсан хүнсний ногооны төрлүүдийн талаар мэдлэг туршлагатай хүмүүстэй уулзаж ярилцлага хийсэн. Эдгээр хүмүүс нь хүнсний ногооны орц бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниуд, боловсруулах компаниуд болон ногоочдын хоршооны төлөөлөгчид байсан. 4


Эцсийн сонголт – Дээр дурдсан хүнсний ногооны салбарын хүмүүс болон зах зээлийн тоглогчдоос олж авсан мэдлэг мэдээлэл болон AFE-гийн зөвлөх ба EMIRGE хөтөлбөрийн багийнхны ярьж хэлэлцсэний үндсэн дээр тус салбарт үйл ажиллагаа явуулж буй зах зээлийн тоглогчид нь олон янзын хүнсний ногоо тарьж ургуулдаг бөгөөд тулгардаг асуудал нь бүх хүнсний ногоонд нөлөөлдөг болохыг тодорхойлсон. Эдгээр хүчин зүйлийн улмаас AFE болон EMIRGE-ийн багийнхан зөвхөн нэг төрлийн хүнсний ногоо бус харин ерөнхий хүнсний ногооны сүлжээнд төвлөрөх нь илүү зохимжтой гэж үзсэн.

3. Нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр боловсруулах сургалт Хөтөлбөр боловсруулах ажилд бэлтгэхтэй холбоотойгоор AFE-гийн зөвлөх хагас өдрийн мэдлэг сэргээх сургалтыг сүүний нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр боловсруулах ажлыг AFE-тай хамтран хийгээд удаагүй байгаа EMIRGE-ийн багийнханд явуулсан. Сургалтаар хөтөлбөр боловсруулах ажлын үе шатуудад ашиглагдах арга аргачлалуудыг сэргээж үзэхээс гадна хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний судалгаанд хэрэглэгдэх тодорхой арга хэрэгслүүдийг мөн танилцуулсан. Өдрийн үлдсэн хэсэгт нэмүү өртгийн сүлжээний судалгааны уулзалт ярилцлагыг товлох зэрэг зохион байгуулалтын бусад ажлуудыг хийж гүйцэтгэсэн

4. Нэмүү өртгийн сүлжээний судалгаа ба зах зээлд суурилсан шийдлүүд Энэ хэсэгт хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний судалгааны үр дүнг толилуулав. Үүнд хүнсний ногооны эцсийн хэрэглэгчийн зах зээлийн тухай болон тус салбарын олон янзын тоглогчдын нэмүү өртгийн сүлжээн дэх үүрэг оролцоо, үйл ажиллагаа болон хоорондын харилцааг тусгав. Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээнд орц нийлүүлэлтийн зах зээл ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж буйг харгалзан үзэж эцсийн хэрэглэгчийн зах зээлд төвлөрсөн нэмүү өртгийн сүлжээний зураглалаас гадна орц нийлүүлэлтийн нэмүү өртгийн сүлжээний зураглалыг тусад нь гаргав. Энэ хэсгийн төгсгөлд тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй тоглогчдод тулгарч буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх боломжит шийдлүүдийн талаар тусгав.

4.1

Хүнсний ногооны эцсийн хэрэглэгчийн үнэлгээ

Ярилцлага өгсөн хүмүүс хүнсний ногоог өргөн хэрэглээний болон нарийн ногоо гэж ангилж байсан. Монголд уламжлалт байдлаар тарьж, хэрэглэж ирсэн хүнсний ногоонуудыг ерөнхийдөө өргөн хэрэглэгддэг ногоонд хамруулдаг бөгөөд үүнд төмс, байцаа, улаан лууван болон шар манжин багтах ба эдгээрийг жилийн турш худалдаанд нийлүүлэх боломжтой байдаг байна. Гэхдээ хаврын эхээр эдгээр ногооны нийлүүлэлт багасч үнэ нь өсдөг. Монголд эдгээр ногооноос бусад бүх ногоог нарийн ногоо гэж үздэг болохыг ярилцлага өгсөн хүмүүс хэлж байсан. Нарийн ногоонд сармис сонгино, хүрэн манжин, өргөст хэмх, улаан лооль болон навчит ногоонууд ялангуяа бууцай, салат, болон юуцай багтана. Үндсэндээ хадгалах хугацаа богино байдаг тул монголд ургуулсан нарийн ногоог зөвхөн улирлын чанартай буюу зургаагаас есдүгээр сарын хооронд нийлүүлэх боломжтой байдаг байна. Бусад саруудад нарийн ногоог хятадаас импортоор оруулж ирж худалдаалдаг. Монголд ургуулсан ихэнх хүнсний ногоог боловсруулахгүйгээр худалдаалдаг бөгөөд нарийн ногооны багахан хэсгийг үүн дотроо голчлон өргөст хэмхийг нөөшилж худалддаг байна. 5


Эрэлт – Монголчуудын хоолонд хүнсний ногоо харьцангуй бага хувь эзэлдэг тул хүнсний ногооны зах зээл монголд харьцангуй хумигдмал байна. Монголчуудын өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж байгаа жимс, ногооны дундаж үзүүлэлт 1.8 буюу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөмжийн хоногийн дундажийн дөнгөж 36 хувьтай тэнцүү байна. Бодит байдал дээр монголын хүн амын 92.3 хувь нь ДЭМБ-ын зөвлөмжид заасан хоног тутам хэрэглэх шаардлагатай жимс болон хүнсний ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэж чаддаггүй байна.1 Гэхдээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас гаргасан мэдээллээр хүнсний ногооны эрэлт (монголд ургуулсан болон импортоор оруулсан хүнсний ногооны хэмжээгээр тооцоход) монгол улсад өссөн байна. Үүнийг доорх Зураг 1-ээс харж болно. Зураг 1: Хүнсний ногооны эрэлтийн өөрчлөлт / жилээр

Эх үүсвэр: FAOSTAT 2013 М онголын таримал бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортын хэмжээ 2007-2012

Эдгээр тоонууд нь нэгэн томоохон супермаркетийн худалдаа хариуцсан менежерийн яриагаар батлагдсан болно.2 Эх үүсвэрийн мэдээллээс үзэхэд өргөн хэрэглээний хүнсний ногоонуудын нийт эрэлт сүүлийн жилүүдэд тогтвортой буюу бага хэмжээний өсөлттэй байгаа бөгөөд эрэлт улирлын чанартай өөрчлөгдөх ба намар хамгийн дээд цэгтээ хүрч хавар буурдаг байна. Улирлын чанартай энэхүү өөрчлөлтүүд нь ургац хураалтын бус улиралуудад нийлүүлэгдэх өргөн хэрэглээний ногооны чанар болон үнээс үндсэндээ хамааралтай байна. Нарийн ногооны хувьд өргөн хэрэглээний ногооны адил улирлаас хамаарсан эрэлтийн өөрчлөлт байдаггүй. Гэхдээ дээр дурдсанаар монголд тариалсан нарийн ногоонууд нь зөвхөн зургаагаас есдүгээр сарын хооронд өргөнөөр нийлүүлэгддэг байна. Бусад хугацаан дахь эрэлтийг Хятадаас импортолж хангадаг. Дээр дурдсан эх үүсвэрийн мэдээллээр нарийн ногооны эрэлт сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдсээр байна. Дээр дурдсан супермаркетийн худалдаа хариуцсан менежерийн үзэж байгаагаар

1

ДЭМБ; Халдварт бус өвчин болон гэмтлийн эрсдлийн хүчин зүйлийн STEPS судалгаа – 2009; http://www.who.int/chp/steps/2009_STEPS_Report_Mongolia.pdf 2 Миний дэлгүүр супермаркетийн Мөнхцэцэгтэй хийсэн ярилцлага

6


нарийн ногооны худалдаа 2013-2014 онуудад жил тутам доод тал нь 50 хувийн өсөлттэй байгаа бөгөөд энэ өсөлт дунд хугацаанд үргэлжлэх хандлагатай байна. Чиг хандлага ба өрсөлдөх чадвар – Дээр дурдсанчлан Зураг 2: Монгол юуцай Монголын цаг уурын нөхцөлийн улмаас хүнсний ногоо ургах худалдаалж байгаа нь хугацаа харьцангуй богино байдаг байна. Энэ нь Монголд тарьж ургуулсан шинэ ногоог худалдаанд нийлүүлэх хугацаа зөвхөн зургаан сараас есдүгээр сарын хооронд үргэлжилэхэд хүргэдэг. Жилийн бусад хугацаанд ихэнх хүнсний ногоог Хятадаас импортолдог байна. Цөөн тооны хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр нарийн ногоо ургуулах өвлийн хүлэмж барьж жилийн турш ногоо ургуулдаг ба эдгээр аж ахуй эрхлэгчдийн зарим нь бусад ногоочдод жилийн турш өвлийн хүлэмжин дэх талбайгаасаа түрээслүүлдэг байна. Гэхдээ зах зээлийн олон тоглогчдын өгсөн ярилцлагаас үзэхэд хүнсний ногоо ургуулах өвлийн зориулалттай хүлэмж барих эсвэл ийм байгууламжийг түрээслэх зардал өндөр байдаг нь өвөл ногоо ургуулж худалдаалах бизнесийг илүү хямд зардлаар Хятадаас импортоор оруулж ирж байгаа ногоотой өрсөлдөхөд хүндрэлтэй болгодог байна. Бодит байдал дээр бага зардалтай хүнсний ногоог Хятадаас жилийн турш импортолдог байна. Гэхдээ Монголын олонх хэрэглэчид монголд ургуулсан ногоо Хятадаас импортолсон ногооноос химийн бодисын бохирдол бага, чанар өндөртэй гэж ойлгодог учраас илүүд үздэг. Эдгээр хэрэглэгчид нь ийм ногоонуудад илүү өндөр үнэ төлөх ба хүнсний ногооны жижиглэнгийн худалдаачид худалдаалж буй ногоогоо монголд тарьж ургуулсан гэдгийг ил тод сурталчилах хүсэлтэй байдаг байна. (Зураг 2-ыг үзнэ үү). Монголын хүнсний ногооны өрсөлдөх чадварт Зураг 3: Монгол төгрөг Хятад юаны харьцаа сөргөөр нөлөөлөгч нэг гадаад хүчин зүйл нь NY төгрөгийн үнэгүйдэл болон өндөр инфляци болно. Сүүлийн жилүүдэд Монгол төгрөгийн ханш Хятадын юань (импортын ихэнх барааг худалдан авдаг валют) болон бусад гадаад валютын эсрэг ихээхэн хэмжээгээр суларсан байна. 3 Зөвхөн сүүлийн 12 сарын байдлаар авч үзэхэд Монгол төгрөгийн ханш Хятад юаньтай харьцуулахад 25 хувиар суларсан ба цаашид ханшны сулралт нэмэгдэхээр байна. (Зураг 3-ыг үзнэ үү). Энэ нь Хятадаас импортоор оруулж ирж байгаа ногооны Монгол төгрөгөөр зарах үнийг нэмэгдүүлж байгаа бөгөөд гэхдээ Монгол фермерүүд үйл ажиллагаагаа явуулахын тулд импортын олон төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ашигладаг тул Монгол төгрөгийн үнэгүйдэл Монголд ургуулсан хүнсний ногооны өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхой бус байна.

3

Эх сурвалж: төгрөгийн ханшийн мэдээллийг www.xe.com –оос үзэж болно.

7


Зураг 4: Хэрэглэгчийн үнийн индексийн жил тутмын өөрчлөлт

Эх үүсвэр: М онгол Банк

Монгол төгрөгийн үнэгүйдэл болон мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь (мөнгөний сул бодлогын үр дүн) инфляцийн хэмжээ ялангуяа сүүлийн саруудад нэмэгдэх гол хүчин зүйл болсон байна. Нийлүүлэлт талаас бий болох инфляцийн дарамттай тэмцэх үүднээс Монгол Улсын Засгийн Газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг” 2012 оны 11 сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн дагуу Төв Банк арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй бага хүүтэй зээлийг зорилтот аж үйлдвэрийн салбаруудад олгож байгаа нь мөн эрэлт талаас бий болох инфляцийн дарамтыг эрчимжүүлж болох юм. Ийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэдий ч жилийн суурь үнэлгээгээр инфляци энэ тавдугаар сард 13.7 хувьд хүрсэн дүнтэй байна. (Зураг 4-ийг үзнэ үү) 4 . Инфляци өндөр болсноос хэрэглэгчидийн худалдан авах чадвар буурсан байна. Иймд бүх хүнсний ногооны хэрэглээ буурч болох юм. Ярилцлага хийсэн нэг бөөны худалдаачины5 хэлж буйгаар 2012 оноос өмнө түүний нийт борлуулалтын 70 хувийг бөөний борлуулалт эзэлдэг байсан бол 2012 оноос эхэлсэн инфляци болон төгрөгийн ханшны уналт 6 зэрэг “эдийн засгийн хямралын” улмаас өнөөдөр 30 хувийг л бөөний борлуулалт эзэлж байгаа ажээ.

4.2

Нэмүү өртгийн сүлжээний зах зээлийн тоглогчид

Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний судалгааны явцад 40 гаруй уулзалт ярилцлагыг зах зээлийн тоглогчид болон голлох мэдээлэгчидтэй хийсэн. Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний үндсэн тоглогчидод дараах байгууллага, хүмүүс хамаарна. Үүнд:

4

http://www.mongolbank.mn/eng/dblistcpi.aspx?vYear=1&vMonth=0 Барс бөөний худалдааны захын Байгальмаатай хийсэн ярилцлага 6 Одоогийн Эдийн Засгийн Хямралын Анатоми ; http://blogs.ubc.ca/mongolia/2013/anatomy-of-economics-crisis2013/ -оос үзэж болно. 5

8


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.