ART650
Уран зургийн 667 групп
2014/05 сар Дугаар №2
Зураг: Vincent Van Gogh “Cafe Terrace at Night“/1888/
Уран зургийн 667 группийн хамт олноос
У
рлаг гэж чухамдаа юу вэ? Эрхэм та өөрөөсөө нэг асуугаарай. Амьсгалах агаар, ундаалах ус, оршин байх орчин мөнхийн шүтэлцээтэйгээр оршиж бид түүнээс хамааралтай болон хамааралгүйгээр үйлийн үрийн холбоосоор холбогдон хорвоогийн шар нар, бор хоногийг баяр баясал, гуниг зовлонтойгоор үдэн маргаашийг угтана. Аз жаргал гэдэг хүн бүхний хувьд өөр өөр ч урлаг өөрөө аз жаргалыг, сэтгэлийн таашаалыг өгч наран адил биднийг дотроос тэтгэн, оюуныг гэгээрүүлдэг нь гайхалтай. Уран зураг, дуу хөгжим, бүжиг, жүжиг, шүлэг, яруу найраггүйгээр уяхан дэлхий хичнээн уйтгартайг төсөөлөшгүй. Урлагийн эдгээр төрлүүд нь хүртэхүйгээр дамжин оюун санаа болон зүрх сэтгэлд шингэн амьдралыг тань хөглөх увидастай билээ. Бодлын тань хавтгайд ойлголт болон бууж, угтах ирээдүйг тань гэрэлтүүлэх нэгэн лаа өргөе. Та таалан соёрхоно уу. Хүндэтгэсэн, Уран зургийн 667 группийн хамт олон.
Copyright © 2014, СЭЗДС, Хүмүүнлэгийн ухааны тэнхим Ерөнхий редактор:
С.Зэсээ
Редактор: Сэтгүүлийг эмхэтгэсэн:
Д.Будсүрэн Б.Лхагвацэрэн
2 ART650
Г.Ангараг Б.Булган
Агуулга
Урлагийн ертөнц
4 Бүжгийн ертөнц
4 5
Монгол бүжиг Popping бүжиг
6 Дуу, хөгжмийн ертөнц
Хөгжим ургийн тархины хөгжилд нөлөөлдөг үү? 6
7 Уран зургийн ертөнц
Дэлхийн топ 10 музей
7
28 Уран бүтээлчтэй хийсэн
ярилцлага
Хуртай өдрийн ярилцлага
28
СЭЗДС ба урлаг
30 Ярилцлага
Ш.Ганболд “Баяжуулсан бишгүүрээ их хайрладаг” 30 Л.Амаржаргал “Өөрийгөө шаргал өнгөөр төсөөлдөг” 32 “Сургуулийнхаа логотой хувцсаар жигдэрвэл сайхан л байна.” 34
Манай сургуулиас төрөн гарсан урлаг соёлын авьяастнууд 38
Урлагийн талаарх багш нарын сэтгэгдэл 40
Авьяаслаг оюутнууд 42-47 Урлагийн хичээлүүдийн талаарх оюутнуудын сэтгэгдэл 48
38 Төгсөгчид
Чөлөөт булан
51 Кино ба уран зураг
Уран зураг болон урлагийн тухай өндөр үнэлгээтэй кинонууд 51
“Битлз”-ийн хөгжмийн ертөнцөд хувьсал хийсэн нээлтүүд 52 Бахдам амжилт үзүүлсэн “шилдэг” цомгууд 55 Хайрын шархнаас улбаатай “алдарт” цомгууд 57 Зураг зурах авьяастай 10 амьтан 59
52 Сонин хачин
40 Багш
42 Оюутан
ART650
3
Бүжгийн ертөнц
Монгол бүжиг Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээс салгах аргагүй юм. Төв халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол баруун монголын захчин торгууд, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт, солбилт зэрэг нийтлэг намба төрх давамгайлна. Дээр үед монголчууд тахил мөргөлийн шинжтэй биелэг бүжгийг бүжиж байсан тухай “Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг. Халх бүжиглэлийн ерөнхий төрх нь дэвсэх, дэгэх, дэгээцэх, дүүлэх, цойлох, нумлах, харайх гэсэн олон хэлбэртэй. Мөн хөшиж эргэх, догонцон эргэх, дэгээдэн эргэх, сэнсэрч эргэх, хуульж эргэх гэсэн үсрэлтүүдтэй байна. Намируулах, үелзэх, дэвэх гэсэн
4 ART650
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
гарын хөдөлгөөнүүдтэй байдаг бол бий биелэгийн хувьд мөрөөр олон хэлбэрийн цохилт, дугтралт, нухлах, хаялага, цацал, задгай хаялага, шүргэж хаях, хумиж хаях, дал цохих, сугсрах, чичрэх гэсэн гарын хөдөлгөөнүүдийг хийж, тахим сөгдөн суух, сөхөрч суух, цомцойн суух гэх мэтийн суулт хөдөлгөөнүүд гол бүтцийг нь бүрдүүлдэг. Ийнхүү мөр нь гараа хөдөлгөж цээж нь мөр гараа, хөл нь бүхэл биеэ түшиж бие биедээ уусан эвцэлдэж байдаг нь ардын бий биелэгийн язгуур суурь болдог. Монголчуудын баяр жаргал, амьдрал тэмцэл, ахуй байдал, ёс заншлын илэрхийлэл болж өнө эртнээс өнөөг хүртэл үе залган уламжилж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн ховор хосгүй төрөл болох бии, бийлгээний уламжлал баруун монголчууд буюу Ойрадын олон ястны дунд өвлөгдөн өнөөг хүрсэн юм. Ойрад-Монголын бии бийлэг бол Монгол бүжгийн нэгэн төрөл бөгөөд бүжгийн
нэн өвөрмөц хэллэгтэйгээрээ онцлогтой. Бий бийлэгт монгол хүний ажил үйлс, зан үйл, хэв шинж, амьдралын агуулгыг бийлээч хүний сэтгэлийн хөдлөл, уран намбаар бийлж харуулдаг. Баруун монголын Урианхай, Торгууд, Дөрвөд, Баяд, Захчин, Казах, Хотон, Мянгадын бий бийлэг нь ахуй байдлын нийтлэг хэв шинжээрээ адил төстэй мэт боловч, хөдөлгөөн тус бүрдээ өөр өөр намба төрх, утгыг хадгалсан, өвөрмөц давтагдашгүй шинжийг агуулдаг. Ойрадын дээрхи олон овог, ястны бии бийлгийн төрх намбыг ялгахад тэдгээрийн хөгжмийн уламжлалт зэмсгийн ая хамсраа онцгой үүрэгтэй байдаг. Тухайлбал Урианхай, Торгуудын бии бийлэгийг нь товшуурын эгшгэнд голлон бийлдэг байхад, Казахуудад доомборын аясаар биилэх нь тохиромжтой байдаг. Дүрвэд, Баяд, Захчин, Хотон ардын бии биелэгийн эв намба нь экилийн уран татлагад илүү тодордог бөлгөө.
Бүжгийн ертөнц
Судалгаанаас үзэхэд эдүгээ Ойрадын олон ястны бии бийлэгийг язгуур шинжээр нь хадгалж үлдсэн билэг авьяастнуудын тоо цөөрөн цөөрсөөр байна. Үүнээс улбаалаад монголын олон ястны уламжлалт бүжиг, бии, биелгээний өөр өөрийн өвөрмөц онцлог, ялгаа зааг бүдгэрч, бии, бийлгээний ая, татлагууд мартагдаж гээгдэхийн босгонд тулжээ. Монголчуудын уламжлалт бүжиг – бий бийлэг нь Монгол улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй өвийн зэрэглэлд багтдаг бөгөөд 2009 онд ЮНЕСКО-гоос Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн жагсаалтад бүртгэн тунхаглагласан болно.
Popping бүжиг Popping хэмээх бүжиг нь АНУ-н Калифорниа мужийн Fresno хотод 1970-аад оны үед үүссэн funk style бүжгийн нэг юм. Энэхүү бүжгийн төрөл нь 80-д оны үеийн монгол залуучуудын дунд ч гэсэн дэлгэрч байсан бөгөөд Break бүжиг хэмээн нэрлэгдэх болсон юм. Гэвч энэ нь Break dance буюу B-boy-оос ихээхэн ялгаатай. Энэхүү бүжиг нь Pop, Tick, Hit хэмээн нэрлэгдсэн хөдөлгөөн дээр суурилсан бөгөөд энэ нь биеийн булчингуудыг хүчтэй чангалж суллан бүжигчний биед татганах хөдөлгөөн учруулдаг. Popping нь бусад бүжгийн техникүүдийг өөртөө багтаадаг бөгөөд ингэснээр эдгээр техник хөдөлгөөнүүд нь нэгдэн бүжгийн илүү өргөн сонголттой хөдөлгөөнүүдийг үүсгэдэг. Popping бүжигчнийг ихэвчлэн Popper гэх бөгөөд бусад гудамжны бүжгийн төрлүүдийн адил ихэвчлэн Battle маягаар бүжиглэгддэг. Ингэснээр шинэ шинэ хөдөлгөөн үүсч хуучин нь шинэчлэгдэн солигдож хөгждөг байна. Өмнө бичсэнчлэн Popping нь өөртөө олон төрлийн бүжгийн
техникүүдийг нэгтгэсэн байдаг бөгөөд эдгээр нь дангаараа бүжиг болон бүжиглэгдэж болдоггүй онцлогтой.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650
5
Дуу, хөгжмийн ертөнц
Хөгжим ургийн тархины хөгжилд нөлөөлдөг үү?
Эрдэмтэд ургамлын өсөлтөн дээр хөгжмийн хэд хэдэн төрлийг туршиж үзэхэд сонгодог хөгжмийн аянд “бойжсон” ургамал бусдаасаа илүү өнгө үзэмжтэй, хурдан өсөлттэй байсан гэнэ. Мөн амьтдын өсөлтөн дээр эмх замбараагүй, эсвэл хэтэрхий хүнд, түргэн, хүчтэй хэмнэл бүхий хөгжмийг туршиж үзэхэд тэдний тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа нь мэдэгдсэн байна. Гэвч бие давхар байхдаа сонгодог хөгжим сонсоод, гайхалтай ухаантай хүүхэдтэй болсон гэх тодорхой баримт үгүй бөгөөд сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд хөгжим ургийн тархины хөгжилд нөлөөлдөг хэмээх цуу яриа нь тийм ч ор үндэстэй онол биш ажээ. Гэвч намуухан ая сонсох нь таныг болон, таны хүүхдийг тайвшруулж, зүрхний өвчин, стресст нэрвэгдэхээс сэргийлж чадна. Мөн хэвлийд байхдаа сонгодог ая сонссон хүүхэд огцом ууртай, хэт
6 ART650
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
догдломхой, эсвэл аймхай болдоггүй сайн талтай. Тиймээс та хүүхдээ гоц ухаантан болгох зорилгоор биш, харин чин сэтгэлээсээ хайр энэрэл, зөөлөн аядуу, халуун дулаан байдлыг мэдрэг хэмээн сэтгэж намуухан аяыг үргэлж сонсгох нь зүйтэй юм. Жирэмсэн эхчүүдийн хувьд хамгийн зөв сонголт бол төгөлдөр хуур болон хийлийн аяз юм байна. Гэвч хэдий намуухан төрлийн хөгжим сонсож байсан ч дууг нь хэтэрхий чангалж болохгүй. Сулавтар аяархан тавих хэрэгтэй. Мөн үргэлж хэвлий дэх үрдээ өөрийн хоолойгоор бүүвэйн дуу, аль эсвэл ямарваа нэг зөөлөн дуу аялж байвал маш сайн. Гэдсэнд байгаа гэлтгүй орой бүр үлгэр уншиж өгч бай. Хайрлаж энхрийлсэн өнгө аясаар урагтай ярилц. Эцсийн дүндээ ямар нэг тодорхой уран бүтээлчийн хөгжмөөс илүүтэйгээр таны дотно ахуй байдал, хайр халамж хүүхдийн тань сэтгэхүйд хамгийн чухал нөлөөтэй гэдгийг санаарай.
Уран зургийн ертөнц
ДЭЛХИЙН ТОП 10
МУЗЕЙ
2013 УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650
7
Амстердам, Нидерланд
10 8 ART650
Rijksmuseum Голландын урлагийн түүхэн дэх хамгийн том цуглуулгатай музей бол Rijksmuseum бөгөөд ойролцоогоор 900’000 обьектуудтай. Руйсдаел, Франс Хальс, Ионас Вермээр болон Рембрандт Харменс Ван Рейн зэрэг 17-р зууны Голландын мастеруудын уран зургуудаараа алдартай. Анх 1800 онд Голландын захирагчдын цуглуулгыг үзүүлэх замаар үүсгэн байгуулагдсан бөгөөд дундад зууны үзмэрүүд мөн байдаг байна.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
Гол үзмэр: “Шөнийн харуул” Рембрандт Харменс Ван Рейн
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650
9
Флоренц, Итали
9 10 ART650
Uffizi галерей “Агуу” гэдэг үг бол италид маш их хэрэглэгддэг үгсийн нэг. Харин Galleria degli Uffizi-ийн тохиолдолд энэ бол маш оновчтой үг юм. Энд сэргэн мандалтын үеийн зургийн гайхамшигт цуглуулга байдаг бөгөөд зөвхөн Ренессанс мастерууд гэлтгүй Италийн эрт ба дундад зууны урлагийн бүх алдартай уран зураачдын бүтээлүүд байгаа.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
Гол үзмэр: Сандро Ботичелли “Birth of Venus”
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650
11
Ватикан хот, Итали
8 12 ART650
Ватиканы музей Хамгийн алдартай нь магадгүй “Museo Pio-Clementino”, түүний сонгодог уран баримлууд, Рафаэлийн өрөө, Pinacoteca (зургийн цомог) дундад зууны үеийн болон сэргэн мандалтын үеийн зургуудын цоморлиг, мөн мэдээж Микеланжелогийн Сикстиний сүм. Харин “Museo Gregoriano Egizio”-д эртний Египетийн үзмэр, түүнчлэн Etruscan өргөл нь бас байдаг.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
Гол үзмэр: “Сикстиний сүм” Микеланжело ди Лодовико
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650
13
Нью-Йорк хот, Нью-Йорк
7 14 ART650
Урлагийн Метрополитан музей Метрополитан урлагийн музей бөмбөрцгийн баруун талд орших хамгийн том музей юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эртний эдлэлээс өнөө үеийг хамрах хоёр сая гаруй цуглуулгатай. Египетийн цуглуулгаас Пернебийн булш (МЭӨ 2440 он) болон Дендүрийн тансаг ариун сүмийг (МЭӨ 23-10 он) харуулжээ. АНУын урлаг, тэр дундаа гар урлалын олон түүхэн дурсгалуудыг агуулж байдаг.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
Гол үзмэр: “Адам, Ева хоёр” Албрехт Дюрер
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650
15
Мадрид, Испани
6 16 ART650
Прадо
Испанийн хааны гэр бүл Прадогийн музейн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Олон зууны турш испанийн хаад, хатад маш олон тооны гайхамшигт уран бүтээлийг цуглуулсан байна. Веласкес, Гояа, Риверо болон Сурбаран зэрэг испанийн зураачдаас гадна италийн Тициан болон Рафаэлийн томоохон цуглуулгатай. 1819 онд VII Фернандо хаан музейг олон нийтийн өмнө анх нээжээ. Уран барималч Хуан де Вилланова музейн загвар дээр ажилласан байна.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
Гол үзмэр: Рубенс “Гурван чимж”
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650
17
Лондон, Англи
5 18 ART650
Их Британийн музей
Их Британийн хамгийн том музейд нь археологи болон угсаатны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс маш олон тоогоор бий. Эртний яснаас эхлээд, Ассирийн хааны ордон, Афины Партеноны хэлтэрхий хүртэл найман сая обьектуудын цуглуулгатай.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
Гол үзмэр: Египет цомог 196 МЭӨ сийлбэрлэсэн “Rosetta Stone”
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650
19
Санкт-Петербург, Орос
4 20 ART650
Эрмитаж
Орос улс нь Парис, Ром, Лондон зэрэг уран сайхны төвөөс алслагдсан байж болох ч Эрмитаж нь дэлхийн урлагийн гайхалтай цуглуулгыг олж авч чадсан байна. Энэ нь гурван сая гаруй эд зүйлсийн цуглуулгатай, Нева мөрний эрэг дагуу хааны өвлийн ордонтой ижил бүтэцтэй зургаан барилгаас бүрдэнэ. Агуу Кэтрин музейг анх үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр тэр ондоо Берлинээс 255 ширхэг зураг худалдан авчээ. Музейн гол цэг нь баруун Европын уран зургийн цуглуулга юм. Рембрандт, Рубенс, Тьеполо, Тициан, Да Винчи, Пикассо, Гоген, Сезанн, Ван Гог болон Гояа зэрэг бүтээлчдийн зураг 4 барилга дамжсан 120 өрөөнд байрладаг.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
Гол үзмэр: Николас II-ийн хувийн цуглуулгаас мөн түүний титэм, уран зураг, зураасан зураг болон медалиуд
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650
21
Афин, Грек
3 22 ART650
Акрополисийн музей Гайхалтай тунгалаг шилний дотроос грекийн амьдралыг үзэнгээ археологийн олдвор, эртний грекийн гайхалтай үзмэрүүдийг харах боломжтой юм. Энд бүх үзмэрүүдийг байгалийн гэрэл доор аль ч өнцгөөс харж болно.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650 23
Вашингтон, D.C.
2 24 ART650
Смитсоны хүрээлэн
Америкийн түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгүүлэх 137 сая обьектууд энд байрлах бөгөөд хэрэв өдөрт зөвхөн нэг обьектийг нэг минут үзнэ гэвэл арван жилийн дараа үзэсгэлэнгийн ердөө 10 хувийг л үзсэн байна.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
Гол үзмэр: Анхны тэргүүн хатагтай Доротигийн бадмаарган улаан шаахай болон Америкийн Үндэсний Түүхийн музейд байрлах анхны туг, Үндэсний Байгалийн түүхийн музейн Gem танхим, ах дүү Врайтын анхны нисэх онгоц, Үндэсний агаарын болон сансрын музейн Аполлон 11 удирдлагын модуль.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650 25
Парис, Франц
1 26 ART650
Луврын музей
Лувр музей болохоосоо өмнө хоёр зууны өмнө дундад зууны үеийн цайз, Францын хаадын ордон байсан юм. Philippe Augusteын дундад зууны үеийн шилтгээн бөгөөд энэ нь музейн гол төв билээ. Үүнээс Sully жигүүрээр аялан египетийн өрөөнд хүрч болно.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
Гол үзмэр: “Венус де Milo”, “Samothrace дахь Далавчит Ялалт” болон Леонардо да Винчигийн “Мона Лиза”.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650
27
УРАН БҮТЭЭЛЧТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
Хуртай өдрийн ярилцлага
Өнөөдрийн ярилцлагын зочны хойморт зураач Б.Мягмарлхамыг урин заллаа. Мал ахуйтайсан бол сайхан хаваржиж байна уу? гэсээр ярилцлагаа эхлэх байсан ч дөрвөн хананы дунд, дулаан байшин, халуун хөнжилдөө хөлөө шургуулан байгаль эхээсээ бага багаар алсран байгаа энэ нөхцөлд бид яриагаа ийнхүү өрнүүллээ.
-Сайн байна уу? Цаг заваа бидэнд гаргаж байгаад баярлалаа. Өөрийгөө товчхон танилцуулна уу? -Та бүхэнд энэ өдрийн мэнд
хүргэе. Баасанхүүгийн Мягмарлхам гэдэг 1981 онд төрсөн зураач залуу байна. 1999-2004 онд СУИСийн ДУДэСургуулийг зураач, дэд профессор Х.Содномцэрэн багшийнхаа удирдлаган дор төгссөн. 2006 онд бие даасан “Би гэртээ” үзэсгэлэнгээ ЗанадуАрт галерейд гаргаж байлаа. -Таныг уран бүтээлээ хийхийн сацуу каллиграф бичдэг гэж сонссон. Анх каллиграфыг яагаад сонирхох болсон бэ? Каллиграфт таныг анх хөтөлж оруулсан хүн байв уу? -Оюутан ахуй цагт сургуульд маань доктор С.Бадрал гэж уран баримлын багш байдаг байлаа. Багш маань муутуу цаасан дээр бэхээр уран хөдөлгөөнтэй, баялаг өгүүлэмжтэй бүтээлүүд хийдэг байв. Тухайн үед Хэл иргэншлийн дээд сургуулиас уран бичлэгийн уралдаан нэлээдгүй зохиогддог байсанд багш оролцсоныг бидний хэсэг нөхөд очиж үзэж байлаа. Тэр үеэс л монгол бичиг, хэл соёлоо сонирхон судлах болсон доо. -Каллиграф нь урлагийн ямар төрөлд багтах вэ? -Каллиграф нь европын соёлоор зураасан зургийн төрөлд хамаарагддаг. Ер нь каллиграфыг нэг бол хэл судлалын мэргэжлийн хүмүүс эсвэл уран зураачид л
ихэнхдээ бичиж байна. -Монгол бичигт хэв маяг оруулж бичихийг зарим хүмүүс өв соёлыг алдагдуулах сөрөг талтай гэж үздэг. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ? -Энэ талаар судлаад үзвэл монголчууд эртнээс зарим тохиолдолд монгол бичгээр түргэн бичих шаардлага гардаг байсан. Жишээ нь барианд орсон морины байрыг тухайн морины хондлой дээр нь бичдэг байж. Мөн манжийн үед монголчууд монгол угалзарсан эвхмэл үсгээр нууц захиануудыг дээлийн хээнээс ялгагдахааргүй бичдэг байсан түүхтэй. Тэрнээс биш өнөөгийнх шиг хэлбэр, дүрсэд оруулдаггүй байж. -Өнөөгийн нийгэмд уран бичлэгийг ойлгох, хүлээн авах ойлгоц ямар түвшинд байдаг вэ? -Даяаршиж байгаа өнөөгийн нөхцөлд залуучууд маань дангаарших хэрэгтэй гэдгийг ойлгож англи хэлийг хэрэглээ болгож байгаа ч үүний хажуугаар эх хэлээ, үндэсний соёлоо авч үлдэх, түүгээрээ омогших үзэгдэл харьцангуй ихсэж байгаа нь сайшаалтай. Гадаадад байгаа монголчууд энд байгаа хүмүүсээр дамжуулан уран бичлэгээр бүтээлүүд хийлгэдэг болж. Мөн
Б.Мягмарлхам - “Морьд” цуврал бүтээлийн хэсгээс /үзэг/
28 ART650
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
УРАН БҮТЭЭЛЧТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
Б.Мягмарлхам - “Морьд” цуврал бүтээлийн хэсгээс /үзэг/
“Идэр цовоо саруул сэргэлэн насандаа Эс сурсан эрдэм номыг Өтөлж харьсан хойноо Эргэж сурах гэдэг маш бэрх шүү дээ, та мину зээ.” /Уяхан замбуу тивийн наран дууны хэсгээс/ залуус шүлэг, бэлгэ дэмбэрэлтэй сайхан үгсийг шивүүлж эхэлснээр сүүлдээ шивээсний урлагтай уялдаатай хөгжиж байна. -Таны бүтээлүүдээс хүмүүст хамгийн их таашаагдаж байсан бүтээл юу вэ? -Уран бичлэгээр нэлээд бүтээл хйисэн. Уг бүтээлүүдээрээ бараг үзэсгэлэн гаргахаар болсон байх шүү. Уран бүтээлчид бидний хувьд бие даасан үзэсгэлэнгээ гаргах нь санхүүгийн талаараа хүндрэл ихтэй байдаг. Харин хамтарсан үзэсгэлэнгүүдэд бүтээлээрээ байнга оролцдог л доо. Тэр бүтээлүүдээс “Морин хуур” гэдэг бүтээл минь үзэгчдэд ихэд таашаагдсан. -Бүтээл хийхэд юуг анхаарах хэрэгтэй вэ? -Миний хувьд орчинг бүрдүүлэх хамгийн чухал. Ер нь уран бүтээлч хүн бүрийн хувьд ижилхэн байх. Бүтээл бүхэнд өөрийн төрөх цаг хугацаа, агшин гэж байдаг. Цаг хугацаа, орон зайн нөлөөгөөр бид оршин байж тэдэнд захирагдан амьдарна шүү дээ. Хугацаа давчуу, орчин нь таагүй үед хийсэн бүтээл сэтгэлд нийцэхгүй тохиолдлууд байна. -Зарим бүтээлд засвар оруулж сайжруулах тохиолдол байдаг.
Тэгвэл таны бүтээлд хамгийн ихдээ хичнээн удаагийн засвар орж байв? -Эхэн үедээ нэлээд засвар оруулдаг байсан. Хүмүүсийн захиалгыг олон давтан хийж тэр дундаасаа сайныг нь шилж өгдөг байлаа. Одоо давтахын хирээр дадлага сууж барагтаа засвар оруулдаггүй болсон. Бүтээлээ хийхээсээ өмнө сайн төлөвлөнө, бодно. Заримдаа санамсаргүйгээр алдаа гаргавал бүтээлээ дахин шинээр хийдэг. -Каллиграф хийхэд ямар хэрэглэгдэхүүн хэрэгтэй вэ? -Муутуунууд байна. Орчин үед янз бүрийн муутуунууд хятад улсаас орж ирдэг болж дээ. Анх намайг бичиж эхэлж байхад олон төрлийн муутуу байдаггүй, цаасны хувьд сонголт багатай байлаа. Бэхний хувьд олон төрөл байна. Зарим нь нүүлт сайтай бол нөгөөх нь бэхжилт сайтайбайх жишээтэй. Зарим тохиолдолд боронз, акрилкаар бичих тохиолдлууд ч байдаг. Каллиграфын хувьд тухайн бүтээлийг хадгалалтын зөв горимд хадгалах нь зүйтэй. Буруу хадгалалтаас үүдэлтэйгээр бүтээлийн өнгө, шинж чанар муудах, наслалт багасах тохиолдлууд бий. -Бүтээлээ бусад уран
бүтээлчдийн хэрэглэж байгаагүй шинэ материал ашиглан хийж үзсэн үү? -Одоогоор шинэ материал ашиглаж үзээгүй байна. Хэд хэдэн хүмүүстэй хамтарч гэрийнх нь ханан дээр уран бичлэгээр бичиж өгсөн. Манайхан өөрсдөө монгол хэв маяг, донж байдлыг бий болгож гэр орноо тохижуулж байгаа нь сайхан санагддаг. Бусад уран бүтээлчид уран зургийн зотон болон усан будгийн зориулалттай картонон цаасан дээр бичдэг тохиолдлууд бий. -Ярилцлагаа зураач Б.Мягмарлхамын бидэнд хэлсэн үгээр төгсгөе. Түүний хувьд би соёлыг хөгжүүлж авч явагч нь биш соёл намайг хөтөлж, хүмүүжүүлэгч минь гэж хэлэх бөгөөд хэлсэн шигээ даруухан уран бүтээлч. Энгийн бүхэн агуу байдгийн адилаар түүн лүгээ олон уран бүтээлчид эх хэлээ, түүх соёлоо хадгалахын төлөө, урлагийг ойлгодог, ойлгохыг хүсэгчдэд өөрсдийн уран бүтээл, зүрх сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж байгаа билээ. Урлагийн охин тэнгэр Янжинлхам ивээх болтугай.
УРЛАГИЙН ЕРТӨНЦ
ART650 29
ЯРИЛЦЛАГА
Ш.Ганболд “Баяжуулсан бишгүүрээ их хайрладаг”
Beijing Xinghai Piano Group /Бээжингийн хөгжмийн үйлдвэр/.2010 он
Энэ удаагийн ярилцлагын зочноор СЭЗДС-ийн Мэдээллийн системийн менежментийн тэнхимийн ахлах багш, техникийн ухааны магистр Ш.Ганболд уригдлаа. -Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг урлагийн нэлээдгүй авьяастай гэж сонслоо. Аль төрөлд хамаарагдах бүтээл хийдэг вэ? -Хөгжмийн зэмсэг урлаач мастер -Ихэвчлэн ямар төрлийн хөгжим урладаг вэ? -Үндэсний үлээвэр болон цохилуур хөгжим /хэнгэрэг/ -Анх яагаад сонирхох болсон бэ? -Урд нь хөгжмийн зэмсэг хийж байгаагүй ээ. Арван жилд гитар тоглодог байсан. Хөгжмийн зэмсэг
30 ART650
СЭЗДС БА УРЛАГ
урладаг газар байдгийг анх мэдээд очиж шалгуулмаар санагдаад болдоггүй. Тэгээд шалгуулаад тэнцэж, ажиллахаар болсон доо. -Тэгвэл гитар өөрөө хийж тоглох бодол байсан уу? -Үгүй ээ. Гитар урлахаас илүүтэйгээр худалдан авсан нь өртөг багатай учир энэ талаар бодож байсангүй. -Энэ төрлөөр хэдий хэр хугацаанд ажиллаж байна вэ? -1964 онд Улсын Ардын Дуу Бүжгийн чуулгын дэргэд Хөгжмийн зэмсэг, багаж туршилтын газар гэж анх байгуулагдсан. Би 1987 оны 10-р сард баяжуулсан бишгүүр хөгжмийн зэмсэг урлаачийн туслахаар хөгжмийн зэмсгийн
мастер Төрийн шагналт Г.Индрээ багшийн шавиар орж ажилласан цагаас одоог хүртэл хөгжмийн зэмсэг урлаж байгаа. -Анхны юм бүхэн хүний сэтгэлд тод үлддэг. Тэгвэл таны анхны бүтээл ? -Арван жилийн сургуульд байхад сургуулийн шинэ жилийн багт наадмын баг, сүлд модны тоглоом, ханын сонин их хийдэг байлаа. Хөгжмийн зэмсгийн хувьд баяжуулсан бишгүүр хөгжмийг анх хийж Өмнөговь аймгийн хөгжимт драмын театрд өгч байсан. -Урлаг хүнийг маш олон талаас нь төлөвшүүлдэг гэдэг. Тэгвэл танд ямар эерэг нөлөөллийг бий болгосон бэ?
ЯРИЛЦЛАГА
Сүм хийдэд зориулсан бишгүүр хөгжим
-Хөгжмийн зэмсэг хийхэд эхнээс нь л маш их анхааралтай, шат алхам бүрийг нягт хийх хэрэгтэй байдаг. Юм хийдэг зарим хүмүүс гаднах үзэмжийг л сайхан хийвэл болно гэж боддог нь харамсалтай. Хөгжмийн зэмсэг бол гадна өнгө үзэмж сайн, тоглож буй хүнд тоглоход эвтэйхэн байх шаардлагатай. Хамгийн гол нь хөгжмийн зэмсэг учраас зөв дуугардаг байх шаардлагатай юм. Ямар ч сайхан хээ хуартай байгаад дуугарахгүй бол юу ч биш болдог тул тэвчээртэй сууж сургадаг. -Урлагийн хүмүүс “онгод орлоо” гэж их ярьдаг. Энэ талаарх таны бодол? -Хөгжмийн зэмсэг хийх явцад байнга дуу хөгийг шалгаж, тохируулж байдаг. Энэ алхам бүрт тухайн хөгжмийн зэмсэг дүрээ олж сайжрах тусам улам урам орж дуусгах хүсэл төрдөг. -Ямар бүтээл дээр хамгийн их хугацаа зарцуулж байсан бэ? -Хөгжим болгон дээр л зохих хэмжээний цаг зарцуулдаг. Хөгжмийн зэмсгийн үйлдвэрт байхад жилд ердөө л дөрвөн ширхэг баяжуулсан бишгүүр гэдэг
хөгжим хийдэг байсан. Хамгийн их цаг зарцуулж хийсэн хөгжмийн зэмсэг гэвэл одоо Түмэн эх чуулгад байгаа нэг метрийн диаметртэй хоёр хос хэнгэрэг мөн Г.Индрээ багшийн хийсэн 1,5 метрийн диаметртэй хэнгэргийг үхрийн ширээр ширлэхэд бараг 2 сар болсон шүү. -Бүтээлээсээ хэр их бэлэглэж байв? Тухайн хүн хэрхэн хүлээж авдаг вэ? -Хөгжмийн зэмсгийг голдуу хөгжимчдийн захиалгаар хийдэг. Сайхан дуугардаг хөгжмийн зэмсэг аваад хөгжимчид авсандаа харамсдаггүй л дээ. Харин 1990 оноос зах зээлд орсноос хойш бэлэг дурсгалын зүйл хийдэг болсон. Олон хүнд бэлэглэж байсан. Бүгд сайхнаар хүлээж авдаг даа. -Бүтээлээ хийхэд бэрхшээлтэй асуудалтай тулгарч шантрах үе гарч байсан уу? -Мэдээж шантрах үе гардаг байсан. Үлээвэр хөгжмийн хувьд бол гууль, зэс байхад л хийж болдог. Харин хэнгэрэг хийхэд маш нарийн ажиллагаа шаардагдана. Гол нь өөрөөс хамаарах зүйлээс гадна хэнгэрэг ширлэх арьс, ширийг шилж, сонгох ажил их гардаг. Заримдаа том хэмжээний хэнгэрэг хийхэд сонгож сонгож авсан 50 гаруй үхрийн ширнээс шаардлага хангах нь нэг хоёр л байх жишээтэй.
Бүр шаардлага хангах шир гарахгүй байх үе ч бий. -Хөгжим урлахаас гадна олон төрлийн сонирхолтой гэж сонссон. Энэ талаар манай сэтгүүлийн уншигчдад сонирхуулна уу? (зураг зурах, загас барих, хоол хийх г.м) -Ер нь зураг зурах дуртай байлаа. 1985 онд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Ардын зураач Л.Гаваа багш, зураач Д.Батдорж багшийн зургийн урланд 3 жил суралцсан. Ямар нэгэн зүйл урладаг, хийдэг хүмүүс юм болгоныг сонирхож хийх дуртай байдгаас л энэ болгонд сонирхолтой болсон байх. Харин загас барих бол хүний сэтгэл санааг тайвшруулдаг шүү. -Өөрийгөө аль нэг хөгжмийн зэмсэгтэй зүйрлэвэл? Яагаад? -Миний урладаг “Баяжуулсан бишгүүр” гээд сайхан аялгуутай хөгжим байдаг. Энэ хөгжмөө их хайрладаг. Сайхан зөөлөн аялгуутай. -Манай сэтгүүлийн уншигчдад хандаж мэргэжлээрээ ажиллахын хажуугаар өөрийн сонирхлыг илрүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлоос хуваалцана уу? -Үргэлж оюуны хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст ажлаасаа түрч болов хөндийрч сонирхсон зүйлээ хийж байвал оюуны маш том амралт болдог гэж боддог. Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Түмэн эх чуулгад зориулан бүтээсэн хос хэнгэрэг
СЭЗДС БА УРЛАГ
ART650
31
ЯРИЛЦЛАГА
Л.Амаржаргал “Өөрийгөө шаргал өнгөөр төсөөлдөг”
“Өвлийн байгаль” тосон будаг
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд манай сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Л.Амаржаргал гэдэг. Одоогоор СЭЗДС-н Санхүү хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна. -Та урлагийн ямар төрлийг сонирхдог вэ? -Уран зураг -Анх яагаад сонирхох болсон бэ? -Хүүхэд байхаасаа л зурах дуртай байсан. Дүрслэх урлагийн сургуульд орохыг мөрөөддөг байлаа. -Анхны юм бүхэн сэтгэлд тод үлддэг. Тэгвэл таны анхны бүтээл ямар байсан бэ? -Анхныхаа зургийг дууриаж зурчихаад их баярлаж байлаа. Тэгэхэд дөрөв, тавдугаар ангид л байсан байх. Тэр нь ‘Зулзган цагаан хус’ дууны зураг байсан. Тун адилхан болсон учраас их урам орсон доо. -Юунаас санаа авч зурдаг вэ?
32 ART650
СЭЗДС БА УРЛАГ
-Янз бүрийн зүйлийг харж их зурдаг. -Ихэвчлэн ямар материалаар зурдаг вэ? -Бага байхдаа голдуу харандаагаар л зурдаг байсан. Харин одоо бол тосон будгаар зурдаг. -Өөр материал ашиглан зурж үзье гэж боддог уу? -Тиймээ. Аль болох шинэлэг зүйлийг хүсдэг хэдий ч тэр бүр санаснаар болохгүй юм даа. -Та ямар үед зурах дуртай вэ? -Завтай, тайван, юунд ч санаа зовохгүй үедээ зурах их дуртай байдаг. -Урлагийн хүмүүс онгод орох талаар их ярьдаг. Энэ талаарх таны бодол? -Би чинь урлагийн хүн биш шүүдээ. Зүгээр л сонирхогч. Зурмаар санагдсан үедээ юу ч хамаагүй зурдаг. -Өөрийгөө нэг өнгөөр дүрслээч гэвэл ямар өнгөөр дүрслэх вэ? - Шаргал, бор шаргал өнгө.
Учир нь дулаахан, тайван, дөлгөөн санагддаг юм. -Урлаг хүнийг маш олон талаас нь төлөвшүүлдэг. Энэ утгаараа урлаг танд ямар эерэг нөлөө үзүүлсэн гэж боддог вэ? -Тийм шүү. Миний хувьд ургуулан бодох чадвар олгосноос гадна аливаад тайван, хүлээцтэй хандах зэргээр нөлөөлсөн болов уу. -Хүмүүст ямар бүтээл тань илүү хүрсэн бэ? -Анхны зураг болох ‘Өвлийн байгаль’ зураг маань хүмүүст их таалагдсан. Энэхүү зургаа телевизийн зургийн цуврал хичээлээс санаа авч зурж байлаа. -Бүтээлээсээ хүнд бэлэг болгон өгч байв уу? Тийм бол хэрхэн хүлээж авсан бэ? -Олон бүтээл хийгээгүй болохоор бэлэглэж байгаагүй ээ. Харин зураг зурж өгөөч гэсэн санал ирж байсан шүү. -Тэгвэл хүмүүсийн хүсэлтийг хэр биелүүлж байсан бэ?
ЯРИЛЦЛАГА
-Хүсэлтийг нь биелүүлье гэж боддог хэдий ч ажлын хажуугаар зав муутай байдаг тул боломжгүй байдаг. -Гэр бүлийнхэн тань таны зурах сонирхлыг хэр дэмждэг вэ? -Уран зургийн хэрэгслүүд авч өгөхөөс авахуулаад их дэмждэг шүү. -Ямар бүтээл дээр хамгийн их хугацаа зарцуулж байсан бэ? -Би ер нь хурдан талдаа хүн
болохоор нэг юм эхэлбэл удаж чаддаггүй юм л даа. -Тэгвэл хамгийн хурдан хугацаа нь хэд хоног байсан бэ? -7 хоног зарцуулж байсан юм байна. -Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилт хүсээд сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе.
-Баярлалаа. Залуусдаа хандаж хэлэхэд өөрийн гэсэн авьяас, сонирхлоо нээн илрүүлж, түүндээ цаг заваа харамгүй зориулах нь маш чухал болохыг сануулъя.
СЭЗДС БА УРЛАГ
ART650 33
ЯРИЛЦЛАГА
“Сургуулийнхаа логотой хувцсаар жигдэрвэл сайхан л байна.” Сайн байцгаана уу? Манай энэ удаагийн зочноор “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн улсын уралдааны 11 удаагийн аварга, МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медальт СЭЗДС-ийн дэргэдэх “Улаан Сарнай” хамтлагийн “Тэргүүний Залуу” Алтан медальт багш Б.Номингэрэлийг урилаа. -Улаан Сарнай хамтлаг анх хэзээ үүсэн байгуулагдсан бэ? -Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан Давийнямын Төмөрхүү багшийн санаачлагаар 1986 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш нийт 200 хол давсан бүжигчид Улаан Сарнай-гаар овоглосон байдаг. Тухайн үеийн бүжиг дэглээч багшаар Гантулга багш ажиллаж байсан бөгөөд 2000-2004 он хүртэл тухайн үеийн СУИС-ийн багш Отгонбаяр багшилж байсан. 2005 онд МУСТА Ш.Баасан багш багшилж байлаа. -Та хэзээнээс эхлэн Улаан Сарнай хамтлагт багшилж эхэлсэн бэ?
34 ART650
СЭЗДС БА УРЛАГ
-Анх 1998 онд СЭЗДС-ийн Банкны ангид элсэн орж удалгүй Улаан сарнай хамтлагт шууд орсон. 1998-2006 он хүртэл хамтлагтаа бүжиглэсэн бөгөөд орсон жилдээ УАШТ-нд орж байлаа. 2006 оноос одоог хүртэл Улаан Сарнай хамтлагийн багшаар ажиллаж байна. -Хамтлаг ямар шалгууртай вэ? -Нэгт, хэр их бэрхшээлийг туулж хамтлаг оршин тогтнож ирсэн гэдгийг мэддэг байх. Нэг ёсондоо хамтлагийн түүхийг мэддэг байх. Өндөр бүжигчдийг авдаг байсан тул ээжийнхээ олон жил хадгалсан хуримын гутлыг эвдэн байж хамтлагтаа бүжиглэж байлаа. Мундаг бүжигчин байхаас илүүтэйгээр хамтлагаа гэсэн чин сэтгэл хамгийн чухал. Хоёрт, өөрийн гэсэн том зорилготой байх хэрэгтэй. Хамтлагийн гишүүн болсноор өөрийн, эцэг эхийн, сургуулийн өмнө өндөр хариуцлагыг хүлээдэг.
-Хамтлагийн гишүүдийг хаанаас бүрдүүлж байна бэ? -Манай сургуулийн есөн эмэгтэй, таван эрэгтэй оюутан, бусад нь гадны хүүхдүүд байдаг. -Улаан сарнай хамтлагийн онцлог юу вэ? -Улаан Сарнай монголдоо төдийгүй дэлхийд танигдсан учраас хүмүүс Улаан Сарнайг мөнхийн тэргүүлэгч байх ёстой гэж ойлгодог юм шиг санагддаг. Олон жил оршин тогтносон хамтлаг цөөхөн байдаг. Манай хамтлаг үүсэн байгуулагдаад 29 жил болсон. Хорин хэдэн жилийн турш өмнөх үеийнхэн маань маш их хичээж ирсэн учраас дараа дараагийн үе нь тэр хэмжээнд нь, тэрнээс ч илүү хөдөлмөрлөх хэрэг гарч байна. Яагаад гэхээр Олон улсын хэмжээнд үнэлэгдчихлээ, бүжгийн спортыг хүн болгон таньдаг, мэддэг боллоо, мэдээллийн сувгууд нээлттэй болсон, Youtubeээс бичлэг үзлээ гэхэд бид нарыг хооронд нь жиших бүрэн
Ярилцлага боломжтой болчихсон учраас тэр хэмжээнд байлгахын тулд шинээр орж ирж байгаа гишүүн бүрт маш өндөр хариуцлага оногддог. Бусад байгууллагууд хоолоо олж иддэг бол манай хамтлагийн хувьд оюутан байх хугацаандаа хамтлагтаа бүхий л цаг хугацаагаа зарцуулдаг. Мэргэжлийн хүмүүс биш боловч 2 мэргэжлээр төгсөн гардаг. Дөнгөж орсон гишүүдийн хувьд 40% нь огт бүжиглэдэггүй хүүхдүүд байдаг бөгөөд тэднийг бэлтгэхэд 2 жил шаардагддаг. Улаан Сарнайд орно гэж мөрөөдөж орж ирсэн хүүхэд ч байдаг. Хуучин бүжиглэж байсан хүүхдүүдийн хэмжээний бэлтгэл сургуулилт хэрэгтэй болдог. Хоёр гурван шинэ хүүхэд ороход энэ хүүхэд шинээр орсон шүү гэхээсээ илүүтэйгээр тайзан дээр Улаан Сарнай хамтлаг гарлаа л гэж үзнэ. Улаан Сарнай хамтлаг дандаа л гоё байдаг гэж бодсоор байдаг. Шинэ хүүхдүүдээ хоцруулахгүй авч явж, хамтлагийн нэр хүндийг алдалгүй өндөр байлгахын тулд хичээн ажиллаж байна. -Хичээлийн хажуугаар бэлтгэлээ хаана, хэзээ, хэр удаан хугацаагаар хийж байна вэ? -Өдөр тутмын бэлтгэл байнга хийдэг. Бүжиг өөрөө их хатуу урлаг юм. Долоо хоногийн бэлтгэлгүй байхад хүний бие хаа эвдэрч, формоо алдаж, амьсгаа задрахаа ч болих үе бий. Жилдээ 1 шинэ гишүүн тогтмол нэмж авч бэлтгэл хийдэг учраас тэр хүмүүстэйгээ байнга ажиллах шаардлагатай байдаг. Одоо бидний бэлтгэл хийж байгаа 313-т урлагийн янз бүрийн ажлууд, хөгжлийн семинарууд, тэнхимүүдийн өдөрлөгүүд гэх мэт үйл ажиллагаанууд болдог. Тэрний завсар зайгаар нь хуваарийг нь харж байгаад бэлтгэлээ хийдэг. Орой зургаан цагаас бэлтгэл эхлэвэл есөн цаг хүртэл, найман цагаас эхлэвэл арваннэгэн цаг хүртэл бэлтгэлээ хийдэг дээ. Тэмцээний ачаалалтай үед буюу саяхан болсон Сарны цом тэмцээний сүүлийн 21 хоногт шөнийн гурав, дөрвөн цаг
хүртэл бэлтгэл хийсэн. Хагас, бүтэн сайнд ч бэлтгэл хийнэ. Сургуулийн үйл ажиллагаа болдгоороо болоод л... -Хувцасны асуудлыг яаж шийддэг вэ? -Бүжгийн хувцасны загварыг өөрсдөө гаргадаг. Хурдтай, хэмнэлтэй бүжиг байвал ямар байх вэ? Ямар загвартай байх вэ? гэх мэт зүйлийн талаар
Мөн Төмкө гээд сайн найз маань дэлхийн аваргын тэмцээнд хоёр удаа бүжгийн хувцасыг маань оёсон. Олон улсын тэмцээний хувьд улсын нэр, сургуулийн нэр, хамтлагийн нэр гарч байдаг болохоор олон зүйлийг төлөөлөөд эхлэхээр бусад орны бүжигчдээс дутахгүйн тулд хувцасаа бас тэр хэмжээгээр хийх шаардлага гардаг. Шигтгээ авна, түүнийгээ наана гээд нэлээн нарийн
ярилцана. 16 хүн зэрэг хөдлөхөд хувцасны хөдөлгөөн гэдэг маш чухал учир яаж тодотгож өгөх вэ? Ямар материалаар, яаж хийх вэ? гээд л материалаа сонгохын тулд нэлээдгүй цагийг зарцуулдаг. Шинэ хүүхдүүдээ бүгдийг нь бөс барааны бүхий л дэлгүүрүүдээр дагуулаад худалдан авалтаа хийнэ, мөн хөнгөн, хүнд материалын ялгааг тайлбарладаг. Материалаа өнгийг нь хараад энэ гоё гэж сонгож авч болохгүй. Мөн хүүхдүүдийн өндөр, намыг нь тэнцүүлэхийн тулд хормойны урт хэр байх, хэдэн давхар хийх, яавал өндөр зэгзгэр харагдах вэ? гээд маш олон зүйлийг бодолцож байж хувцасаа шийддэг дээ. Оёдолчин хар зургаа гаргаад, таалагдах таалагдахгүйгээ шийдээд эцсийн бүтээгдэхүүн гарна. Байгаль салоны захирал Байгаль ихэнхдээ бүжгийн хувцасыг маань оёдог.
ур шаардсан ажлууд хийгдэж эхэлж байна. Олон улсын стандартад нийцсэн хормойны урттай байх гээд янз бүрийн шаардлагууд бий болчихож. Сургуулиас хувцасны мөнгө жилдээ 2сая төгрөг өгдөг. Дэлхийн аваргаар явахад манай сургуулийн багш нар 2.5 сая төгрөг өгсөн. Тэмцээнд явахад биеийн тамирын хувцасаар жигдэрдэг болчихсон байна. Харин бид сургуулийнхаа логотой хувцсаар жигдэрвэл сайхан л байна. -Нүүр будалтыг хэн хийдэг вэ? -Өөрсдөө нүүр будалтаа хийдэг. Манай хамтлагт надтай нэг үе байсан Сувдан-Чимэг гээд охин байсан. Хамтлагт байх үедээ нүүр будах сонирхолтой байсан одоо бол мэргэжлийн түвшинд нүүр будаж эхэлж байна. Энэ жилийн тэмцээнд ороход будаж өгсөн. Дэлхийн аваргын тэмцээнд ороход СЭЗДС БА УРЛАГ
ART650 35
ЯРИЛЦЛАГА бас л будаж өгсөн шүү. -Өрсөлдөгчдийн чадвар хэр их байна вэ? -Улаан Сарнай хамтлагийг ялж л байвал тэд нарын хувьд хамгийн том ялалт. ХААИС-ийн Хатан Туул хамтлаг 2012 онд дэлхийн аваргын тэмцээнд хамт явсан. Дэмжлэг их сайтай бөгөөд сургуулиас нь 20 сая төгрөг өгсөн байгаа юм. Хүүхдүүдээ бүтэн сар хооллож дотуур байранд байрлуулсан байна. Бид нарын хувьд өөрсдөө хоол ундаа хийгээд бэлтгэлээ хийдэг. -Төгсөгчид сургуулиа төгсөөд хаана хаана ажиллаж байна вэ? -Төгсөгчид мэргэжлээрээ ажиллаж байна. Төгсөгчид маань маш чадварлаг ажилладаг. Тухайн салбартаа хамгийн дээд удирдах түвшний ажлыг хийдэг. Түлш эрчим хүчний дэд сайд Доржпүрэв, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамтлагийн хамгийн анхны ахлагч байсан Алтанцэцэг гээд хүн байна. Монгол газрын гүйцэтгэх захирал Даш нь манай хамтлагийн багийн ахлагч байлаа, Татварын Ерөнхий Газрын дарга Батнамнан ах гэх мэт цөөн тооны хүмүүсийг дурьдаж байгаа боловч бараг ихэнх нь өөр өөрийнхөө хувьд амжилттай, дор хаяж 10 хүн удирдаад явж байна. Улаан Сарнай хамтлагт бүжиглэснээр сурлага нь мууддаггүй. Харин ч цагаа зөв ашиглаж сурдаг. -Гаргасан амжилтуудаасаа дурьдвал? -Өмнө нь Монголын Залуучуудын Холбоо болон Монголын бүжгийн хөдөлгөөнөөс зохион байгуулдаг Хаврын баяр улсын уралдаан болдог байсан. Хаврын баяр улсын уралдааны 11 удаагийн аварга Гранпри шилжин явах цомын эзэн. Таван жилийн өмнөөс Монголын Бүжгийн Спортын Холбоо болон Moon клубээс Сарны Цом Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн зохиогдох болсон. Сүүлийн дөрвөн жилд орохдоо 2 удаа түрүүлж, 2 удаа дэд байр эзэлсэн. 2005 оны Оюутны анхдугаар наадмын
36 ART650
СЭЗДС БА УРЛАГ
аварга, 2011, 2012 оны Спорт бүжгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд стандартын төрөлд тэргүүн байр эзэлсэн. Герман улсын Брауншвег хотноо зохиогдсон 2011 оны стандарт бүжгийн ДЭЛХИЙН АВАРГА шалгаруулах тэмцээнд хагас финальд шалгарч Дэлхийн шилдэг 10 хамтлагийн нэг болсон. 2012 онд Герман улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирсэн. -Өөр ямар ямар арга хэмжээнд оролцдог вэ? -C.I.F.E олон улсын үндэсний урлагийг сурталчлах наадам, ӨМӨЗО-ны Манжуур хотноо зохиогдсон Олон Улсын аялалын фестиваль, БНХАУ-ын Бээжин хотноо болсон Олон Улсын Фестиваль, 2005, 2006 онуудад Хөх Хотноо болсон фестивальд Монгол улсаа төлөөлөн тус тус амжилттай оролцож байсан. Хамтлагийн 10, 15, 25 жилийн ойн тоглолтуудаа ард түмэндээ хүртээл болгож байснаас гадна монголдоо анх удаа цэнгээнт бүжгийн бүрэн хэмжээний тоглолтоо “Тамд унасан сарнай” нэртэйгээр 2004 онд зохион байгуулж байлаа. Мөн улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүдэд байнга уригдан бүжиглэж ард түмэндээ өөрсдийн уран бүтээлээ толилуулж байдаг. 2013 оноос эхлэн “Сарнай” нэртэйгээр Show Dance – хосын төрлийн улсын аварга шалгаруулах, дэлхийн аваргын тэмцээний эрх олгох тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн. Сонирхолтой яриа өрнүүлж ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе. Улаан Сарнай хамтлаг Дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж, монголын бүжгийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байх болтугай.
Ярилцлага
СЭЗДС БА УРЛАГ
ART650
37
Төгсөгчид
Манай сургуулиас төрөн гарсан урлаг соёлын авьяастнууд Нямын Цэгмид (1910-1997) Монгол улсын ардын жүжигчин, Монгол улсын гавьяат жүжигчин Нямын Цэгмид Булган аймгийн Могод сумын “Сайхан хулж” гэдэг газар төрсөн. 1926-1929 онд Авзагын хошуу Хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байжээ. 1926 онд тус хошуунд ирсэн Урлагийн бригадынхан “Сумьяа ноён” гэдэг дуут жүжгийг уран сайханчдад зааж сургахад оролцож Сумьяагийн дүрд жүжиглэсэн нь урлагийн их замд орох эх үүсвэр нь болжээ. 1929 онд УБ хотын Санхүүгийн сургуульд элсэн орж, 1931 онд сургуулиа төгссөн. Түүний тоглосон бүтээлүүдээс дурьдвал: Монгол хүү (1936), Цогт тайж (1945), Анхны алхам (1970) гэх мэт олон арван бүтээлүүд бий.
Банзарын Дамчаа (1932-2009) Монгол улсын ардын жүжигчин, кино найруулагч, дуу оруулагч, дуучин байсан тэрээр 1932 онд Ховд аймгийн Алтай Урианхайн хязгаар (одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт сум)-т төржээ. Сумандаа дунд сургууль дүүргээд Санхүүгийн техникум, төмөр замын машинистын курс төгссөн байна. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуульд нягтлан бодогчоос эхлэв. Түүнийг 2007 оны арван нэгдүгээр сарын 26-нд Ардын жүжигчин цолоор шагнажээ. Тэрээр 400 гаруй кинонд дуу оруулсан байна. Мөн монгол хэв маяг бүхий поп урлагийн эхлэлийг тавилцсан дуучдын нэг билээ. Тэрээр Би чамд хайртай (1985), Сэрүүн дуганы мөхөл (1989), Мандухай цэцэн хатан (1989), Нохойн орон (1998), Хадаг (2006) зэрэг бүтээлүүдэд өөрийн дүрээ мөнхөлжээ.
Дашийн Мяасүрэн (1928-1984) 1928 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт малчин ард Дашийн тавдугаар хөвүүн бол мэндэлжээ. Д.Мяасүрэн 1948 онд Улаанбаатар хотод Санхүүгийн сургууль, 1955-1960 онд ЗХУ-д Хөгжмийн сургуулийн найрал дуу, удирдаачийн ангийг төгсөв. 1960-1970 он хүртэл “Хангайн дуу”, “Ятгын эгшиг”, ”Нугасны дэгдээхэй”, “Хайрын сэтгэл”, “Буурал аав”, “Намрын бодол” зэрэг утга уянгын олон дуугаараа ард түмэн, сонсогчдын танил болж, монголын хөгжмийн урлагт хүч түрэн орж ирсэн залуу уран бүтээлчдийн нэг байлаа. Д.Мяасүрэн Ардын дуу бүжгийн чуулгад ажиллах хугацаандаа “Говийн өндөр”, “Сийлэн бөөр”, “Жунгааны дэгдээхэй”, “Хан хөхий”, “Хоёрын болзоо”, “Үглээ шаазгай”, “Цомбон туурайтай хүрэн”, “Хүрэн толгойн сүүдэр” зэрэг олон арван дууг тод, яруу сайхан, уянгалаг найруулжээ.
38 ART650
СЭЗДС БА УРЛАГ
Төгсөгчид
Бэгзийн Явуухулан (1929-1982) Б.Явуухулан нь Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд төрсөн. Тэрбээр 1949 онд дүү Бэгзийн Монхоогийн хамт Санхүүгийн техникум төгсч Архангай аймагт ажиллаж амьдарч байжээ. Тэрээр “Би түүнд хайртай”, “Туулын горхи шөнөдөө сайхансан”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Мөнгөн хазаарын чимээ”, “Хар-Ус нуурын шагшуурга”, “Тэхийн зогсоол”, “Вансэмбэрүү”, “Зөвхөн Монголдоо”, “Үлэмжийн чанар”, “Шүлэг минь-хүлэг минь”, “Улаанбаатар хот” шүлгүүдийг бичиж байжээ.
Цэвээний Зандраа (1919-1975) Ц.Зандраа нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1919 онд төрсөн. Тэрээр Монгол кино үйлдвэрийн найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн болжээ. Улаанбаатар хотод Багшийн сургуулийг 1936 онд, Москвад Бүх Холбоотын киноны дээд сургуулийг 1948 онд тус тус төгссөн. 1936 оноос Төв аймгийн Батсүмбэр сумын сургууль, Улаанбаатар хотод Санхүүгийн сургуульд багшилж байжээ. Тэрээр “Улаанбаатар” гэдэг анхныхаа баримтат киног 1948 онд хийж, улмаар уран сайхны “Шинэ жил”, “Гэм нь урдаа”, “Гэмшил, зэмлэл”, Монголын хүүхэлдэйн анхны “Хоёр найз” кинонуудыг найруулсан байна.
Д.Догмид Дорноговь аймгийн Алтанширээ суманд 1945 онд төрсөн. 1962 онд дунд сургууль дүүргэж Санхүү эдийн засгийн техникумд оржээ. “Цэнхэрлэн харагдана”, “Хулангийн шанд”, “Ус уухын заяа” номоороо 1993 онд төрийн шагнал, 1999 онд “Ус уухын заяа” туужаараа МЗЭ-ийн шагнал, 2006 онд Сүхбаатарын нэрэмжит шагнал, 2007 онд Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол авсан.
Пүрэвийн Цэвэлсүрэн (1933-1990) П.Цэвэлсүрэн нь Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. 1951 онд Санхүүгийн техникум, 1960 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, 1965 онд Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгсчээ. 1951 оноос УХДТ-т дуучин, 1965 оноос ДБТ, ДБЭТ-т гоцлол дуучин, 1982 оноос УБДС-ийн биеийн тамир, урлагийн факультетийн найрал дууны тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгч, 1990 оноос насан өөд болтлоо СУДэС-ийн дуулаачийн тэнхимд багшаар ажилласан нэрт дуучин, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч байжээ. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, “Жаргалын зам”-ын Халиун, “Амарсанаа”-гийн Гэрэлгуа, С.Гончигсумлаагийн “Үнэн”-ий Ядмаа, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ий Татьяна, А.Бородины “Игорь ван”-ы Ярославна, Ш.Гуногийн “Фауст”-ын Маргарита гэхчилэн үндэсний болон сонгодог дууриудын гол дүрийг чадварлаг сайхан дуулсан шилдэг дуучин байлаа. Ч.Ойдовын “Ардын элч”-ийн Ариунаа, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”-ын Долгор, “Уулзалт”-ын Дэжидийн дүрийг дэлгэцнээ амжилттай бүтээсэн Монгол улсын гавьяат жүжигчин юм.
СЭЗДС БА УРЛАГ
ART650 39
Багш
Урлагийн талаарх багш нарын сэтгэгдэл Бизнесийн
удирдлагын тэнхимийн Л.Эрхэмбаяр
багш
Мэдээллийн системийн тэнхимийн багш Б.Энхзаяа
40 ART650
СЭЗДС БА УРЛАГ
-Та урлагийн аль төрлийг илүү сонирхдог вэ? -Кино, хошин шог жүжиг -Та хамгийн сүүлд хэзээ урлагийн тоглолт, уран зургийн галерей үзсэн бэ? -Гурван долоо хоногийн өмнө -Ямар үзвэр байсан бэ? -Модерн -Үзвэрийн нэр нь юу вэ? -Өө мэдэхгүй, зурагнуудыг нь хараад л явсан. -Танд уран зургаас ямар зураг хамгийн ихээр таалагддаг вэ? -Яг юу гэж хэлдэгийг нь мэдэхгүй байна. Модерн маягийн, далд утга санаа агуулсан, олон янзаар уншиж болдог тийм бүтээлүүдэд дуртай.
-Та урлагийн аль төрлийг илүү сонирхдог вэ? -Урлагийн олон төрлүүд бүгд л их сайхан байдаг. Миний хувьд уран зураг илүү сонирхолтой сайхан санагддаг даа. -Та хамгийн сүүлд хэзээ урлагийн тоглолт, уран зургийн галерей үзсэн бэ? -Хамгийн сүүлд талбайн урд талын галерейд үзсэн санагдаж байна. Ойрд өөртөө зав гаргаж үзэсгэлэн үзэж чадахгүй л байна. Вэб галерей их үздэг дээ. -Бидэнд вэб галерейнүүдийн сайтыг санал болгооч багшаа -Монголын зураачдын сайхан бүтээлийг үзье, энэ талаар мэдээлэлтэй байя гэвэл http://www.art-gallery. mn/ зочлоод гарвал их зүгээр гоё байдаг. Вэб ашиглаад дэлхийн алдартай зураачдын бүтээл, бүтээлүүдийн түүхийн талаарх сонирхолтой сайхан зүйлсийг унших боломж их байдаг. -Та хамгийн сүүлд хэзээ урлагийн тоглолт, уран зургийн галерей үзсэн бэ? -Тэрийгээ сайн санадаггүй ээ. -Танд уран зургаас ямар зураг хамгийн ихээр таалагддаг вэ? Таны сэтгэлийг хөдөлгөсөн, огт мартагддаггүй тийм л зураг. -Хашгираан гэдэг зураг. Хамгийн их сэтгэгдэл төрүүлж байсан. Гайхалтай бүтээл шүү. Өнөөгийн нийгэмд хүмүүсийн дотор байгаа тэр мэдрэмжийг гаргаж өгч байгаа мэт санагдаж байсан.
БАГШ Хэрэглээний математикийн тэнхимийн багш Ш.Үүрцайх -Та урлагийн аль төрлийг илүү сонирхдог вэ? -Уран сайхны кинонууд. Кино урлаг. -Та хамгийн сүүлд хэзээ урлагийн тоглолт, уран зургийн музей зэргийг үзсэн бэ? -Сайн санахгүй байна. Жилийн өмнө байх шүү. -Танд уран зургаас ямар зураг хамгийн ихээр таалагддаг вэ? -Би фото зураг сонирхдог. Байгалийн зураг гоё шүү. -Та хамгийн сүүлд хэзээ урлагийн тоглолт, уран зургийн галерей үзсэн бэ?
Бизнесийн удирдлагын тэнхимийн багш Э.Цовоо -Та урлагийн аль төрлийг илүү сонирхдог вэ? -Уран зураг. -Уран зураг юугаараа бусад урлагийн төрлүүдээс онцлог вэ? -Хамгийн сүүлд “Төрх” гэдэг зураг хамгийн их юм бодогдуулсан даа. Уран зураг дахин давтагдашгүй цорын ганц байдаг. -Энэ зураг таны бодлоор ямар утга санааг илэрхийлж байгаа юм бол? -Амьдралын нэг өдөр бас хаяж явж болдоггүй, зогсоож болдоггүй, зогсолтгүй үргэлжлэл. -Та хамгийн сүүлд хэзээ уран зургийн галерей үзсэн бэ? -Жилийн өмнө юм байна. -Таны хамгийн дуртай уран зураг? -Сүүлийн үед “Төрх” гэдэг зураг санаанаас гарахгүй удаж байна. Тийм болохоор хамгийн дуртай зураг маань болоод байгаа.
“Төрх” СЭЗДС БА УРЛАГ
ART650
41
Оюутан
Авьяаслаг оюутнууд Манай сургуулийн Бизнесийн менежментийн ангийн оюутан С.Болортой хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэрээр Саяхан болсон төгсөгчдийн урлагийн үзлэгийн “Хамтлаг дуу”-ны аврагаар шалгарсан юм. -Анх тайзан дээр хэзээ гарч байсан бэ? -Цэцэрлэгт байхдаа дууны тэмцээнд оролцоод Дурсамж бичиг авч байлаа. -Хамгийн анх хэн урлагт хөтөлсөн бэ? Дууны багштай юу? -Аав минь их сайхан дуулдаг хүн байдаг. Намайг жаахан байхаас авахуулаад Дурсамж, Айзам, Харш хамтлагуудын дууг их сонсдог мөн хөгжим тоглодог байсан. Санхүүд орж ирээд найрал дууг Оюунхишиг багш дээр үзсэн. Нэлээн сайн чиглүүлэгдсэн шүү. -Танай удамд дуучин хүн байгаа юу? -Өвөөгийн аавын дүүгийн хүүхэд уртын дуучин хүн байгаа. -Ямар төрлийн дуу дуулдаг вэ? -Зохиолын дууг аавтайгаа дуулчихдаг. Ардын дуу, уртын дуу их
таалагддаг. Уртын дууг их сонирхдог ч нугалаа, өнгө, аяыг сайтар гаргаж чаддаггүй болохоор дуулах нь ховор. Рок, поп дуу, гадаад дуу дуулдаг. Ихэнхдээ ковер дуу дуулдаг даа.
-Урлагийн үзлэгт хэр их ордог байсан бэ? -Радуга орос сургуульд сурч байгаад 93-р сургууль, дараа нь Дарханы Мон-Туркад сурч байлаа. Тэр үедээ олон улсын “Турк дуу”-
ны тэмцээнд 3-р байранд орж Турк руу яван монгол үндэсний хувцастайгаа дуулж, аялан тоглолт хийж байлаа. Дараа нь 48-р сургуульд ирээд урлагийн үзлэг гэхээсээ илүүтэйгээр сургуулийн арга хэмжээнд их орж англи, орос дуу их дуулдаг байсан. -Ямар дуучинг хүндэлж явдаг вэ? -Сарантуяа, Уитни Хьюстон хоёрыг шүтэж явдаг. Бага байхаасаа л Сарантуяагийн дуунуудыг нь дагаж дуулаад, тоглолтуудыг нь үзээд л өдийг хүрсэн дээ. Хувь хүнийхээ хувьд их ухаалаг, эрч хүчтэй, амьдралын асар их зорилготой, хүчирхэг эмэгтэй болохоор хайрлаж хүндэлж явдаг. Намайг төрсөн жил Уитни Хьюстоны тоглосон “Бие хамгаалагч” кино гарахад ээж, аав хоёр кино театрт кино үзэх гэтэл би уйлсаар байгаад киног нь үзүүлж чадаагүй гэсэн. Аав тэмдэглэлт өдрүүдээр Уитни Хьюстоны дуунуудаар ээжид мэндчилгээ явуулдаг байсан. Томрох тусмаа дуунуудыг нь сонсох болсон доо. Хоолойны чадалтайгаас илүүтэйгээр асар
“Амнаас авиа гарахаа больсон цагт л би дуулахаа болино.” -С.Болор
42 ART650
СЭЗДС БА УРЛАГ
Оюутан
өндөр мэдрэмжтэй дуулдаг. Нэг газар дуулсан дуу нь дахин хэзээ ч давтагддаггүй. Тухайн байгаа байдалдаа дасан зохицож, дуулж чаддаг. -Гадаад дуу хэзээнээс дуулж эхэлсэн бэ? -Цэцэрлэгт байхад англи хэлний ангид сурч байлаа. Орос сургуульд ороод орос дуунуудыг их дуулдаг болсон. -Дуу дуулдаг хүмүүс ямар онцлогтой байдаг вэ? -Дуу дуулдаг хүмүүст ер нь хоорондын хэл гэж байдаг юм шиг санагддаг. Бие биенээ их сайн ойлгодог, мэдэрч чаддаг юм шиг. Тэр хүн сэтгэлээсээ дуулсан тохиолдолд сонсож байгаа хүндээ мэдрэгддэг. Дуу хөгжмийн хэл гэж үнэхээр байдаг. Ямар нэгэн юмыг хүнд ойлгуулаад мэдрүүлдэг. Ямар ч төрлийн дууг чин сэтгэлээсээ дуулаад, дуулсан дуу маань сонсож байгаа хэн нэгэнд хөөр баясал, эргэцүүлэмж, тэр бүгдийг хүртээж чадвал миний зорилго биелнэ гэсэн үг. -Тайзан дээр гарахад ямар
мэдрэмж төрдөг вэ? -Тайзан дээр гарах бүрт өөр өөр мэдрэмжийг мэдэрдэг. Тайзан дээр гарах бүртээ маш их догдолдог. Ялангуяа эхний бадаг дээрээ. Дахилт өнгөрөөд л дуугаа сайхан дуусгадаг даа. Дээд өнгийг гаргаж байхад ихэвчлэн айдастай байдаг. Уулын оргил руу өгсөж байгаа мэт унах вий дээ гэсэн бодол төрж, хэрвээ тэр өнгийг маш сайн гаргаж чадвал уулын оройд гарсан мэт мэдрэмж төрдөг. -Гаргасан амжилтуудаасаа дурдьвал? -Турк дууны тэмцээнд 3-р байр эзэлж байсан. Шагнал нь тийм том биш ч гэсэн хамгийн амттай шагнал маань 10-н жилд байхдаа сургуулийнхаа дууны уралдаанд ороод түрүүлж чадахгүй, харин төгсөх ангийнхан жил болгон түрүүлдэг байсан. 8-р ангидаа түрүүлээд их баярлаж байж билээ. Санхүүд орж ирээд эхний 2 жилдээ түрүүлээд, дараагийн жилүүдэд 2, 3-р байранд ороод энэ жилийн тэмцээнд түрүүллээ. Universe Best Songs 2010-д ороод 3-р шатнаас
хасагдаж байлаа. Одоо DUAL ZET рекордсын Cover Star дууны тэмцээнд орж байгаа. Эхний шилдэг 15-д тэнцчихээд байна. Дараагийн шатанд монгол дуугаа дуулна. Оюутнуудын дунд зохиогддог АСК –д оролцоод багаараа түрүүлж байсан. Төгсөгчдийн урлагийн үзлэгээр хамтлаг дууны аварга болсон. -Сүүлийн хормыг танд үлдээе? -Сургуулийнхаа нийт багш ажилтнууд, оюутнууд, ангийнхандаа “Санасан хүссэн бүхнээ заавал биелүүлээрэй. Та нартаа энэ орчлонгийн хамгийн сайн сайханг хүсэн ерөөе. Ангийнхантайгаа насан туршдаа холбоотой байна шүү. Бүгдэд нь маш их хайртай. Миний бие энэ орчлонгоос явж, амнаас авиа гарахаа больсон цагт л би дуулахаа болино” гэж хэлмээр байна. -Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. -Та бүхэнд ч гэсэн баярлалаа.
СЭЗДС БА УРЛАГ
ART650 43
Оюутан
Авьяаслаг оюутнууд
Манай сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 4-р курсын оюутан To be or Not to be-гийн шилдэг оролцогчдын нэг Г.Насантогтохтой хийсэн ярилцлагаа хүргэж байна. -Жүжиглэх авьяастай гэдгээ хэзээнээс эхэлж мэдсэн бэ? -Ер нь 10 жилээс л жүжиг, уран уншлага, бүжиг гээд янз янзын юманд л орж явсан. Тэндээс л эхтэй юм болов уу. Мөн өөрийгөө айхтар авьяастай гэж боддоггүй юм.
44 ART650
СЭЗДС БА УРЛАГ
-Багадаа ямар ямар амжилт гаргаж байсан бэ? -Багаасаа гэвэл анх бүжгийн Яруусал, Шувуухай-99 наадам, цаашлаад Уранжиргээ, яруу найргийн Хүрэл тулга, Ш.Гаадамбын нэрэмжит наадам, М.Цэдэндорж гуайн нэрэмжит наадам, Алтан унага, Идэрийн цом зэрэг наадмуудад 1-3 байранд орж байлаа. Спортоос гэвэл улсын болоод дүүргийн шатар, сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж байсан юм байна. Өөр том амжилт хараахан гаргаагүй байна. -Хамаатнуудад тань жүжигчин хүн бий юу? -Ээжийн талд хуучны Өнөр бүл киноны үйлдвэрийн даргаар нь хүмүүс мэдэх Пүрэв гэж Гавьяат жүжигчин бий. Мөн МУГЖ Х.Үнэнхүү манай ах шүү дээ. -Кино, жүжигт тоглож байсан уу? -Кинонд бол хараахан амжаагүй л явна. Сая To be or Not to be-д орсноос хойш хоёр гурван санал ирсэн ч төгсөх курсын оюутан, амжихгүй гээд ороогүй ээ. Зунаас нэг кинонд явна. Жүжгийн хувьд
Tо bе-гийн сүүлийн шатанд Ч.Лодойдамба гуайн Гарын таван хуруу жужиг тавигдаж Чулууны дүрийг бүтээсэн. Миний хувьд аз завшаантай гайхалтай байлаа. -Тус дүрийг бүтээхэд хамгийн хэцүү болон сайхан зүйл нь юу байв? Ямар багшаас зөвлөгөө авдаг вэ? -“Чулуун гол дүрийн Сүрэнтэй уулзахдаа ичдэг юм” тэр хэсэг нь анхандаа нэг л болдоггүй байлаа. Сүүлдээ гайгүй ээ. Хамгийн сайхан нь тайзан дээр нялх хүүхэдтэй, сайхан гэр бүлтэй хайрыг тоглох л сайхан байсан. Миний найзууд хамгийн сайн зөвлөгч нар минь. Мөн Драмын Театрын найруулагч Тука ах, жүжигчин Түвшинхүү ах, Чингүн ах зэрэг олон сайхан хүмүүс зөвлөдөг дөө. -Аль төрлийн жүжигт илүү сайн жүжиглэж чаддаг вэ? Яагаад? -Ер нь өөрийгөө ийм тийм юманд сайн жүжиглэдэг гэж боддоггүй юм. -Хошин урлаг уу? Жүжиг үү? -Жүжиг л болов уу. -Хамгийн их тоглохыг хүсдэг дүр? -У.Шекспирийн “Ромео Жульета”гийн Ромео мөн Монголын түүхэн баатрын дүрд тоглохыг хүсдэг.
Оюутан
-Цаашдаа жүжиглэх үү? Өөр чиглэлээр ажиллах уу? -Одоо сургуулиа төгсөөд найруулагчаар сурах зорилготой байгаа. Нягтлан бодогч мэргэжлээрээ ажиллахгүй ч мэдлэгээ ашигланаа. -Мэргэжил сонголтод хэн хамгийн их нөлөөлсөн бэ? -Гэр бүл минь хамгийн их нөлөөлсөн дөө. -To be or Not to be-д орсноороо юуг илүү их ойлгосон бэ?
-Би том, дэлхий жижиг байжээ гэдгийг. Сурах юм үнэхээр их байналээ. Юунд ч хүрээгүй байж өөрийгөө болчихсон мэт л бодож байжээ. -To Be or Not-д хэдэд орсон бэ? -Шилдэг 15-д багтсан. -Тайзан дээр ямар хөгжилтэй явдал тохиолдож байсан бэ? -Үзэгчдийн өмнө “Гарын таван хуруу” жүжгийг тоглож байхад миний гардаг хэсэг дээр нөгөө хэд маань ширээн дээр байсан халуун
савтай цайг санаандгүй унагаж асгасахад нь золтой л инээчихээгүй. Манай хэд л мэднэ үү гэхээс үзэгчдэд бол тийм болох ёстой мэт л харагдсан байх. -Ярилцлага өгсөнд баярлалаа. Ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. -Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
СЭЗДС БА УРЛАГ
ART650 45
Оюутан
Авьяаслаг оюутнууд
Манай сургуулийн Бизнесийн менежментийн 4-р курсын оюутан Э.Лувсангалдантай хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэрээр mөгсөх курсын оюутнуудын урлагийн үзлэгээр тайзан дээр цавуугаар зураг зурсан авьяаслаг оюутан юм. -Анх хэзээ зурж эхэлсэн бэ? -Ер нь хүн болгон л багадаа зурдаг байсан. Тэрэнтэй л адилхан багаасаа чөлөөт цагаараа янз бүрийн хүүхэлдэйн баатар харж зурдаг байлаа. Яг системтэй зурж эхэлсэн гэвэл 1-р курстээ орж ирээд л зурж эхэлсэн дээ. -Анх сэтгэлд хүрсэн ямар зураг зурсан бэ?
46 ART650
СЭЗДС БА УРЛАГ
-Энэ зураг байна. 11-р ангидаа найздаа зориулаад зурж байсан. А-2 хэмжээтэй зурж байсан. Зурж дуусчихаад л анхны удаа ийм том зураг зурчихлаа гээд л баярлаж билээ. -Яагаад энэ зургийг зурсан бэ? -Манай найз World of warcraft тоглох дуртай байсан. Тэгээд л тэрний зургийг зураад өгөөч гэж гуйж байсан юм байна. -Тухайн үед зургийн багштай байсан уу? -Зургийн дугуйлан, секцэнд явж байгаагүй ээ. Санхүүд орж ирээд уран зургийн ангид л явж байсан юм байсан даа. Заавал дугуйлан, секц, багш гэлтгүй “Youtube” гээд сайхан багш байна шүү дээ. -Ер нь зураг зурахад чинь юу хамгийн их нөлөөлсөн бэ? -Мэдэхгүй юм даа. Учиргүй нөлөөлсөн зүйл байхгүй юм байна даа. Багаасаа л дуртай байсан. -Аав, ээж чинь зурдаг уу? Танай удамд зурдаг хүн байгаа юу? -Ээжийн талаас зурдаг хүн цөөнгүй байгаа шүү. Өвөө маань залуудаа бас хүмүүсийн хөргийг зурдаг байсан. Хамгийн том нагац ах бас зурдаг, сийлдэг. Хамгийн том нагац эгч маань архитекторч мэргэжилтэй, дүү нь зураач мэргэжилтэй гээд л байна даа. -Ямар төрлийн зураг ихэнхдээ зурдаг вэ? -Би реалист зураг ихэвчлэн зурдаг. Харин сүүлийн үед дижитал
зураг зурдаг болох гээд үзээд байна даа. -Ямар материал ашиглан зурдаг вэ? -Модон харандаа, нүүрсэн харандаа л ихэвчлэн ашиглана даа. Гэхдээ зурахад материал ер нь хамаагүй дээ. -Ямар орчинд зурдаг вэ? Цаг агаар нөлөөлдөг үү? Дуу сонсож зургаа зурдаг уу? -Ганцаараа, дуу сонсоод л зурна даа. Цаг агаар нөлөөлөлгүй яахав. Бороотой, бүрхэг өдөр, бас орой зурах илүү дуртай. Янз бүрийн л дуу сонсоно шүү дээ. Гэхдээ дуу гэхээс илүү янз бүрийн ая сонсдог. Аянаас хамаараад юу зурах нь өөр өөр байдаг л даа. Ихэвчлэн сүрлэг ая байвал янз бүрийн дүр, баатар зурна. Харин намуухан ая байвал байгаль, эмэгтэй хүн зурах нь элбэг. -Нэг зургийг хэр удаан зурдаг вэ? -Янз бүр л байна. Энгийн эскиз гаргана гэвэл ойролцоогоор 10 минут болно. Тэгээд илүү бодит болгох, илүү том, нарийн зураг зурахын хэмжээгээр хугацаа нь нэмэгдээд 10 гаруй цаг ч зурах үе байна. -Хамгийн хэцүү зураг ямар зураг байсан бэ? -Өөрөө зохиож л зурах зургууд хэцүү дээ. Харж зурах зургаа хэцүү гэхээс илүү их ажилбар орсон гэсэн нь дээр байх. Хамгийн их ажилбар орж байсан зураг Daft punk-н зураг. А-0 хэмжээтэй өнгөтөөр зурсан
Оюутан
болохоор нэлээд л их ажилбар орсон шүү. -Дуунд нь дуртай болохоороо зурсан уу? Дууг нь сонсоод зурсан уу? -Дуунд нь дуртай, бас баг нь гоё санагддаг болохоор зурсан. Дууг нь л сонсож байгаад зурсан. Би ер нь дуучин, хамтлаг зурвал тэдний дууг сонсонгоо, киноны дүр зурвал киноных нь дууг сонсож зурдаг. Дотор нь орсон юм шиг санагдаад байдаг. -Нийт хичнээн зураг зурсан бэ? Хамгийн их таалагддаг болон дурсамжтай зураг нь ямар зураг вэ? -Өөө тоог нь мэдэхгүй ээ. Тэр болгоныг тоолно гэж юу байхав дээ. Хамгийн дурсамжтай зураг гэвэл хамгийн анх зурж байсан зураг л
байна даа. -Аав ээжийнхээ зургийг зурж байсан уу? -Зурж байгаагүй. Ер нь аав, ээжийгээ баярлуулъя гэвэл гэртээ эрт харихад л болно доо. -Ямар уран бүтээлчийн ямар зураг хамгийн их таалагддаг вэ? Яагаад? -Надад Микеланжелогийн зурсан Сикстиний сүмийн таазны зураг л хамгийн их таалагддаг. Асар их тэсвэр, тэвчээр, хичээл зүтгэл орсон зураг. -Ямар ямар уралдаанд орж байв? Таны гаргасан амжилт? -Ер нь тэмцээнд ордоггүй. Сургууль дээр л болдог ганц, хоёр тэмцээнд орж байсан юм байна.
Англи хэлний тэнхимээс нэг тэмцээн болж байсан. Тусгай байрт орсон. -Зурахаас өөр ямар зүйл сонирхдог вэ? Цаашдаа зурагаа зурсаар байх уу? -Кино, компьютер тоглоом, дуу, бүжиг гээд л сонирхол бол зөндөө. Тийм ээ, зургаа бол орхихгүй. -Сүүлийн хоромыг танд үлдээе? -Хүмүүс “Би авьяастай байсан бол” гэж их ярьдаг л даа. Би бол зураг зурахад бусад юу ч хийхтэй адилхан сонирхол, хичээл зүтгэл чухал гэж боддог. За тэгээд зураг гэлтгүй юу ч байсан хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр байхад болно доо. -Ярилцлага өгсөнд баярлалаа.
СЭЗДС БА УРЛАГ
ART650 47
Оюутан
Урлагийн хичээлүүдийн талаарх оюутнуудын сэтгэгдэл Э.Сумьяасүрэн: Уран зургийн хичээлийг үзсэнээр галерей үзэх сонирхолтой болсон. Зураачдын бүтээлийг ойлгох, тэрхүү зургаараа юуг харуулж мэдүүлэх гэснийг нь ойлгодог болсон.
Д.Сүхболд: Миний хувьд жүжиг үзсэн. Үнэхээр их таалагдсан бас олон зүйлийг сурч авсан. Уг хичээлийг үзсэний дараа урлагийг илүү өөр нүдээр харж, ойлгодог болсон шүү. Хүнд маш хэрэгтэй нэг зүйл нь урлаг юм гэдгийг илүүтэй ойлгож авсан. Ялангуяа манай сургуулийн хувьд урлагийн хичээлийг заавал оруулах хэрэгтэй байдгийг үзсэнийхээ дараа л илүү ойлгосон доо.
М.Содбилэг: Жүжгийн хичээлийг сонгон судалсан. Театрын урлагийг кино, хошин шог төдийхнөөр л төсөөлдөг байсандаа өөрөөсөө ичсэн гэж хэлж болно. Ер нь өнөөгийн Монголын нийгэмд театрын урлаг сонирхдог, ядаж жилдээ нэг театрын уран бүтээл үзчихдэг залуус тун ховор. Энэ нь биднийг нийгмийн соёлоосоо тасарч байгааг илтгэж буй мэт. Юуны өмнө энэ бүхнийг ухаарсан. Харин гоо зүйн талаас гэвэл кино театрт хамгийн сүүлийн үеийн киног үзээд мөн зурагтаар хамгийн шилдэг уран бүтээлийг хараад хэзээ ч авч чадахгүй АМЬД, гайхамшигтай тэр л мэдрэмжийг мэдэрч үзсэн. Амьдралдаа анх удаа. Хамгийн гол нь бүх зүйл бодит мэт. Жишээ нь: Дээр үеийн дэлхийн сонгодог уран бүтээлийг үзлээ гэж бодоход тэр хугацааны туршид яг л тухайн үйл явдал өрнөж байгаа газар өөрөө очиж, тэдний дунд амьдарч, тэдэнтэй хамт баярлаж, гуниглаж, аз жаргалыг мэдэрч чаддаг. Жүжигчин хүний тайзан дээр гараад хийх хөдөлгөөн, дуу авиа , ямар нэгэн зүйл рүү харахад хүртэл ямар их авьяас чадвар, зүрх сэтгэл, хүчин чармайлт шаарддагийг ойлгосон. Дэлхийн бүх ЖҮЖИГЧИН хүмүүсээр бахархдаг болсон гэж хэлж болно. Т.Төгөлдөр: Бүжгийг хамгийн анхны хөтөлбөрөөр үзэж байлаа. Цэнгээнт бүжгийн бүх төрлүүдийг товчхон үзэж, хэмнэл үндсэн хөдөлгөөнүүдийг нь мэдэж авсан. Номио багш үндсэн зогсолт, суулт, алхалт, биеийн хөдөлгөөн гээд эхнээс нь л бүжгийг нь засаж, сайн зааж өгснөөр бүжгийн талаар ойлголттой болж, дуртай болсон. Цэнгээнт бүжиг бол залуу хүний эзэмших ёстой чухал соёлуудын нэг. Э.Шүр: Уран зургийн хичээлийг сонгон судалсан. 1 семестрийн богинохон хугацаанд хүнийг маш олон талаас нь хөгжүүлэх гэж оролдсон өгөөжтэй хичээл байж чадсан. Тухайлбал эхэн үедээ онолын мэдлэг олгон дараа нь үзсэн техникээ ашиглаад өөрсдөө зурж үзэхээс гадна галерей ч үзсэн, сонирхолтой бүтээлүүдийг өөрсдөө сэдэж хийсэн гэх мэт. Мөн өнгөний зохицол, өнгөний илэрхийлэх утга гээд өдөр тутмын амьдралд хэрэглэгдэхүйц сонирхолтой зүйлсийг мэдэж авсан.
Г.Гантулга: Жүжгийн хичээлийг сонгон үзсэн бөгөөд театр болон урлагийн нарийн мэдрэмж нь яг хаанаа байдгийг илүү сайнаар мэдэх болсон. Мөн урлаг гэдэг зүйл санхүү, эдийн засгийн мэргэжил болоод хүний амьдралд хэр зэрэг чухал болохыг ойлгосон доо.
А.Бадмаараг: Миний хувьд бүжгийн хичээлийг сонгон суралцаж байсан. Ямар ч хүн бүжгийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй, биеэ зөв авч явахад тусалдаг, гоо зүйн мэдлэгтэй, эрүүл, гоо сайхан бие галбиртай болох, мөн вальс, латин америк бүжгүүдийг сурсан байхад тухайн хүний нэр хүндэд ч нөлөөлдөг гэх мэт их зүйлийг сурч, ойлгож, бүжиг гэдэг зүйлд илүү дуртай болсон.
48 ART650
СЭЗДС БА УРЛАГ
Оюутан Э.Лувсангалдан: Уран зургийн хичээлийг сонгоход надад зургийн түүх, зургийн төрөл, зураачид болон тэдний зургийнх нь утга санаа зэрэг ойлголтуудаас илүү яаж зурах л сонин байсан. Учир нь би өөрөө зурах дуртай. Тэр ч утгаараа гэрэл сүүдрийн харьцаа, контр зураасыг зөв хэрэглэх талаар сурсан. Ялангуяа гэрэл сүүдрийн харьцаа бол зурахад анхаарах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Ж.Эрдэнэбулган: Найрал дуу үзсэн. Төгөлдөр хуурын дугуйланд явж байхдаа сурч байсан зүйлүүдээ (нот, нотны тэмдэглэгээ гэх мэт) сэргээж авсан. Хөгжмийн зохиолчдын талаар мэдлэгтэй болсон. Солгой гэж өөрийгөө гололгүй дуулах дуртай бүх л хүмүүс суугаад үзвэл сонирхолтой. Гол нь тийм “аймар” хоолой шаардахгүй. Тэгээд амьсгаагаа зөв гаргаж, хуваарилж сурна. Амьсгаагаа зөв хуваарилна гэхээр хоолойны өнгөнд нөлөөлнө. Тэгээд ер нь хүнтэй ярихад ч, олны өмнө гараад илтгэл тавихад ч хэрэгтэй. Бас хөгжмийн зохиолчдын амьдрал нь яг бид нарын хичээл дээр яриад байдаг амжилтанд хүрсэн менежерүүдийнхтэй адилхан байдаг юм байна лээ. Тэгээд ерөнхийдөө яг ингээд олон хоолой нийлээд нэг дууг дуулахаар ямар гоё сонсогддог вэ гэдгийг өөрийн биеэр үзсэнээр, дараа нь тийм дуу сонсоход ч арай өөр өнцгөөс хардаг болно. Тэгэхээр дууны урлагийг зах зухаас нь ойлгож эхэлсэн л гэсэн үг юм даа Н.Мөнхбаяр: Жүжгийн хичээл нь сонгон судалж буй хүүхдүүдийн хоорондын харилцааг маш гоё холбож өгсөн. Мөн уран бүтээл ямар их хүчин чармайлт гаргаж бий болдог гэдгийг бага ч гэсэн ойлгосон доо. Бас намайг илүү нээлттэй болгож өгсөн шүү. Ер нь гоё байсан. Бусад хичээлээс их өөр. Д.Ринчинбадам: Жүжгийн хичээлийг үзээд урлагийн хүмүүс биднээс өөр ертөнцөд амьдардаг юм шиг л мэдрэмж төрсөн. Урлагийн хүмүүсийн сэтгэлийн хөөрөл, сэтгэхүй нь биднийхээс арай л өөр санагдсан шүү. Мөн маш их хөдөлмөр, хөлс хүч шаарддаг ажил гэдгийг ойлгосон. Ө.Ринчинмядаг: Өмнө бүжиг гэдгийг зөвхөн дагаж хараад бүжиглээд сурах юм шиг санагддаг байсан. Их нарийн учиртай юм билээ. Нэг эргэлт, нэг алхаа бүрийг сурахад маш их хөдөлмөр шаарддаг. Өөр салбарын мэргэжлээр суралцдаг бидний хувьд урлагийн хичээлийг бага ч гэсэн суралцаж, мэдэж авч байгаа нь нэг төрлийн мэдлэг чадвараа дээшлүүлж өөрсдийн гэсэн давуу байдлыг үүсгэж байгаа мэт санагдсан. Маш их таалагдсан. И.Дэнсмаа: Жүжгийн хичээл үзэж байсан. Гарцаагүй сонголтоор үзэж байсан ч маш гоё, надад таалагдсан. Жүжгийн хичээл дээр оюутнууд өөрсдийгөө чөлөөтэй танилцуулчихдаг болсон байсан. Урлаг, тэр тусмаа театрын урлагийн талаар огт мэдээлэлгүй байлаа. Ер нь их олон зүйл сурч мэдэж авсан. Б.Батхишиг: Уран зураг нь хүнийг гоо зүйн өндөр мэдрэмжтэй болгож, сэтгэлийг амгалан болгодог. Зураг зураад сууж байхад цаг хугацаа хэрхэн өнгөрч байгаа, эргэн тойрны үйл явц юу болж байгааг мартдаг, нэг ёсондоо стресс тайлдаг гэж хэлж болно. Ер нь тэгээд урлагийн хичээлүүд хүнийг тэвчээртэй, шаргуу, дайчин болгодог доо. Л.Ишдолгор: Жүжгийн хичээл өөрийгөө илүү нээх боломжийг олгосон. Мөн театрын урлагийн талаар тодорхой ойлголттой болж нэг жүжиг, үзэгдлийн ард ямар их хөдөлмөр шингээсэн байдгийг ойлгосон. Д.Энхбат: Би жүжгийн хичээл үзсэн. Өмнө нь санхүүгийн хүнд урлагийн хичээл ямар хэрэг байна аа гэж боддог байсан. Гэхдээ уг хичээлийг судалсны дараа ямар ч мэргэжилтэй хүн байсан тодорхой хэмжээгээр зураг, бүжиг, дуу, жүжиг гээд урлагийн талаар төсөөлөлтэй байх хэрэгтэй. Урлаг гэдэг өөрөө хүний дотор илэрхийлэгдэхгүй зүйлсийг гаргаж ирдэг гэдгийг ойлгосон. Ер нь бол хүн жилдээ ядаж ганц удаа театрт очиж дуурь болон балет үзэх хэрэгтэй гэж боддог болсон шүү. СЭЗДС БА УРЛАГ
ART650 49
Оюутан Г.Оюун-Эрдэнэ: Миний хувьд жүжгийн хичээлийг Э.Дүүриймаа багш дээр үзсэн. Жүжиглэх гэдэг бол харагдаж байгаа шиг ээ тийм амархан зүйл биш гэдгийг ойлгосон. Сонгосныхоо дараагаар “Яах гэж сонгов оо? Ямар хэцүү юм бэ? гэж ч бодож байсан. Гэхдээ хэцүүдээ биш надад л бүх учир байсныг явц дундаа ойлгосон доо. Өөрийгөө нээж, чадахгүй гэж бодож байсан зүйлсээ чадсан. Үүнд үнэхээр их ач холбогдол өгч байгаа. Дараа нь ямар азаар жүжиг сонгочихов оо л гэж бодогдож байсан шүү. Мөн ямарваа нэгэн уран бүтээл ямар их цаг хугацаа, хүчин чармайлт, хичээл зүтгэл ордгийг мэдэж авсан. Урьд нь огтхон ч тийм байна гэж бодож байгаагүй. Жүжиг, жүжиглэх гэдгийг хошин урлаг талаас нь илүү харж байсан юм билээ. Гэвч тийм биш байсан. Ганцхан хошин шог л гоё гэсэн бодол маань өөрчлөгдсөн. Тоглогдож буй жүжгийн орчин, мэргэжлийн театр гэдэг шал өөр зүйл байдаг юм билээ. Бас хэл яриа, мэдрэмж гээд бүхий л зүйл дээр суралцсан. З.Туул: Би бүжгийн хичээлийг сонгож үзсэн. Миний хувьд энэ хичээл дээр хамгийн түрүүнд өөр бусад хичээл дээр хэзээ ч мэдрэхээргүй чөлөөт байдлыг мэдэрдэг гэдгийг хэлмээр байна. Хичээлдээ суучихаад гараад ирэхэд хамаг биений чилээ арилаад цаанаа л сайхан санагддаг байсан. Бас группийнхаа найзууд болон багштайгаа их сайхан харилцаатай, үргэлж инээдээр дүүрэн хөгжилтэй байдаг байж билээ. Ингэж тэдэнтэйгээ нэг семестр энэ хичээлийг үзэж явахдаа урлаг, тэр дундаа бүжгийн урлагийн гайхамшгаас бага сага ч гэсэн ойлгосондоо баяртай явдаг. Б.Лхагвацэрэн: Уран зургийн хичээлийг үзэж байгаа. Ямар азаар манай сургуульд урлагийн хичээлийг үздэг юм бэ? Үг, зураас, аялгуу гурав бол угтаа зорилго нэгт зам өөр зүйлс гэж нэгэн судлаач хэлснийг урлагийн хичээлийг судалснаар ойлгож байна. Аливаа уран бүтээл, туурвил нь бүтээлчээс асар их эрч хүч, хөдөлмөр, цаг хугацаа, орон зайг шаарддаг болохыг ойлгох, оюутан өөрөө нэг семестрийн хугацаатай УРАН БҮТЭЭЛЧИЙН дүрд тоглох үе байлаа. Энэ хугацаанд бүтээлчийн баяр баясал, цөхрөл, гуниг, шаналалын өчүүхэн хэсгээс мэдэрч урлагийг хүндлэх, ойлгох, хөгжүүлэхийг хүсэх эрмэлзлэл төрсөн. Баярлалаа. Д.Будсүрэн: Уран зургийн хичээлийг сонгон судалж байна. Уран зураг гэдэг миний хувьд хол хөндий зүйл шиг санагддаг байсан ч уг хичээлийг үзсэнээс хойш уран зурагт илүү их татагдаж аливаа зүйлийг урлаг талаас нь харж, өнгөний зохицол, зохиомж зэрэгт илүү их анхаарах болсон. СЭЗДС-ийн хувьд урлагийн хичээлүүдийг хөтөлбөртөө оруулж өгсөн нь оюутнуудад өөрсдийгөө нөгөө талаас нь нээх хамгийн том гүүр болсон юм шиг санагддаг. Урлаг гэдэг агуу сайхан зүйлийг зах зухаас нь ч болов мэдэрсэндээ талархаж байна.
И.Батчимэг: Уран зургийн хичээл үзсэн. Хүн хөгжиж дэвшихэд урлагийн хичээл ер нь урлаг уран сайхны мэдрэмж зайлшгүй шаардлагатай гэж боддог. Уран зургийн хичээлийг үзсэнээр аливааг өөр өнцгөөс харж, дүн шинжилгээ хийх чадвартай болсон.
Б.Дэлгэрмаа багш: Та нарын сэтгэгдлийг уншсан чинь бүүр жүжгийн хичээлд суумаар санагдчихлаа... Та бүхэн үнэхээр сайхан сэтгэгдлээ илэрхийлжээ. Бүгд л сэтгэлээсээ хариулсан байна.. Үнэхээр сайхан...
Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай 50 ART650
СЭЗДС БА УРЛАГ
Кино ба уран зураг
Уран зураг болон урлагийн тухай өндөр үнэлгээтэй кинонууд POLLOCK Америкийн нэрт зураач, Абстракт Экспрессионизмийн гол төлөөлөгч Жексон Поллокийн бодит амьдралаас сэдэвлэсэн уг киноны найруулагчаар Эд Харрис ажиллахын зэрэгцээ өөрөө Поллокийн дүрд тоглосон юм. Уг кино нь Поллокийн амьдралын 1940-өөд оны үеийг харуулсан бөгөөд Поллок нь амьдралынхаа ихэнх үеийг архинд донтох өвчнөөс салахад царцуулсан байна. Эд Харрис энэхүү кинондоо Поллокийн бидний төдийлөн мэдэхгүй амьдралын өвөрмөц хэв маягийг харуулахыг зорьжээ.
LUST FOR LIFE Голландын нэрт зураач Винсент Ван Гогийн бодит амьдралаас сэдэвлэсэн уг кинонд найруулагчаар Винсент Миннелли, Ван Гогийн дүрд Көрк Дуглас тогложээ. Энэхүү киноны давуу талуудын нэг нь Ван Гогийн жинхэнэ бүтээлүүдийг ашигласан явдал юм. Уг кинонд түүний ганцаардал, зовлон шаналалыг хэрхэн туулж буй байдал, түүний бүтээл, хүсэл тэмүүлэл, оюун санаа, ойр дотны хүмүүсийнх нь талаар дүрсэлдэг. Ван Гогийн сэтгэцийн өвчин илт боловч кинонд төдийлөн харагддаггүй. Түүнийг илүү их мэдэхийг хүсвэл энэхүү киног заавал үзээрэй.
FRIDA Фрида хэмээх энэхүү кино нь үзэгчдэд харьцангуй түгээгдэж чадсан бөгөөд мексикийн зураач Фрида Кахлогийн амьдралыг харуулжээ. Тэрээр арван найман насандаа троллейбус болон автобус хоёрын хоорондох ослоос үүдэн үлдсэн амьдралынхаа турш хөлөндөө төмөртэй явах болсноор эхэлнэ. Өвчнөө мартахад нь туслахын тулд аав нь түүнд зургийн хэрэгсэл авч өгснөөр зурж эхлэх бөгөөд нэр алдрыг олж Диего Ривератай хайр сэтгэлийн холбоотой болсноор кино цааш улам сонирхолтойгоор үргэлжлэх болно.
SURVIVING PICASSO Энтони Хопкинсийн гол дүрд нь тоглосон уг кино нь Пикассогийн уран бүтээлээс илүүтэйгээр хувийх нь амьдралыг харуулна. Кинонд залуу зураач бүсгүй болох Франсуаза Жило Пикассотой Парист уулзаж байгаагаар эхэлдэг. Уг кинонд Франсуаза тэр хоёрын хайр дурлал болон Франсуаза хэрхэн Пикассогоос суралцаж буйг харуулах бөгөөд, Пикассогийн амьдралд чухал байсан эмэгтэйчүүд болох Ольга Хохлова, Дора Маар, Мари-Терез Вальтер ба Жаклин Рок зэрэг эмэгтэйчүүдийг ч тусгажээ.
ЧӨЛӨӨТ БУЛАН
ART650
51
Сонин хачин
“Битлз”-ийн хөгжмийн ертөнцөд хувьсал хийсэн нээлтүүд 10. Клип
Домогт “Битлз” хамтлагаас өмнө Эльвис Пресли тэргүүтэй уран бүтээлчид дуугаа дүрсжүүлэн үзэгчдийн хүртээл болгож байсан боловч эдгээр нь гол төлөв тухайн дууныхаа хэсгээс тоглосон богино хэмжээний кино хэлбэрээр гардаг байсан байна.Үүнээс улбаалан “Битлз” хамтлаг тухайн дуугаа амьд хэлбэрээр дуулах биш харин ч кино урлаг болон тухайн дууныхаа утга агуулгыг илэрхийлсэн бүрэн хэмжээний богино клипийг гаргаж эхэлсэн нь эдүгээ бидний үзэх дуртай “видео клип” болжээ.Ингэснээр “Битлз” хамтлагийнхан урилга ирүүлсэн орон бүрт очих гэж шахуу төлөвлөгөөтэй ажиллахын оронд түр ч гэсэн амсхийж өөрсдийн дууны клипийг илгээдэг болжээ. Хамтлагийн анхны видео клип “Paperback Writer / Rain” (1966) уран бүтээл нь аж.
9. “Консепт цомог”-ийн тухай анхны ойлголтыг гаргажээ. “Консепт цомог”-ийн бусад төрлийн цомгуудаас ялгарах онцлог нь тухайн цомогт багтсан уран бүтээл бүр хоорондоо утга уянгын бүрэн авцалдаатай байх зарчим бөгөөд 1966 онд хамтлагууд эх зах нь мэдэгдэхгүй олон сингл гаргадаг байж, хожим тэдгээрийгээ нэгтгэн цомог гаргахад аль ямар бүтээлийг нь онцолж оруулах тал дээрээ багагүй бэрхшээлтэй учирдаг байснаас ийм гайхалтай санаа төрсөн нь энэ ажээ. Ингээд “Битлз”-үүд “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” консепт цомгийг гаргаж байжээ.
8. Стадионд тоглолт хийх боломжтойг баталжээ. Хэдийгээр дууны дуугаралтын хувьд авах юмгүй мэт байсан ч уламжлал болсон театр, концертийн танхим зэрэг газруудад тоглохоос илүү цэнгэлдэх хүрээлэнд бас концерт хийж болдог юм байна гэдгийг баталсан гайхалтай явдал 1965 оны 8-р сард Нью Йоркийн “Шиа цэнгэлдэх хүрээлэн”-д болжээ. Тогтсон концертийн зааланд тоглоход 1000 ба 10.000 тасалбар зарагддаг байсан бол цэнгэлдэхэд тоглоход 55.000 гаруй тасалбар зарагдаж анхны рок тоглолт амжилттай болжээ. Хамтлагийн задгай талбай дахь тоглолтын тасалбар $4.50 - $5.75 ам.долларын ханштай байсан бөгөөд нийт $300.000 ам.долларын үлэмж ашиг олсон байна.
7. Студийн шошгонд нэрээ оруулсан анхны хамтлаг болжээ. Аливаа хамтлаг, уран бүтээлчид шинэ цомог гаргахаар болоход тухайн цомгийн пянз, CD дээр гэрээтэй ажилладаг дуу бичлэгийн студи, ивээн тэтгэгчийн лого тэмдгийг хэвлэхээс бусдаар хамтлагийн нэрийг дурьдаж байсан тохиолдол “Битлз”-ийн үед байгаагүй ажээ. “EMI Records”-той 1967 оноос дахин 9 жилийн гэрээ байгуулсан хамтлаг энэ тал дээр багахан алдсан ч сургамжтай бас авууштай санааг хөгжмийн ертөнцөд өгсөн юм. Энэ нь тэд “EMI”-тай байгуулсан гэрээнийхээ хажуугаар өөрсдийн “Apple Records”-ийг байгуулахын сацуу Америк дахь “EMI”-ийн салбар хэд хэдэн рекордстой гэрээ байгуулжээ.Тэдний “Apple Records”-оосоо гаргахаар хүсэлт тавьсан цомогт “EMI” хориг тавьсан ч тэд хамтлаг болон рекордсын нэрээ хэвлэсэн шошго бүхий цомгийг гаргасан нь хожим гэрээний үндсэн заалтуудаа зөрчсөн гэх цөөнгүй шалтгаанаар хуулийн дагуу арга хэмжээ авахад хүргэж байсан юм байна.
52 ART650
ЧӨЛӨӨТ БУЛАН
Сонин хачин
6. Шууд эфир Хэдийгээр тэд телевизийг нээгээгүй ч шууд тоглолт, шууд нэвтрүүлгээ телевизээр тухайн агшинд “LIVE” дамжуулах явцыг нээсэн гэхэд хилсдэхгүй юм. Ингээд дэлхийн анхны шууд эфирийн дамжуулалтыг 1967 оны 6-р сард явуулсан бөгөөд энэ нь “Our World” гэсэн хөтөлбөр байсан байна. Тус арга хэмжээнд 19 орны үндэстэн, уран бүтээлчид оролцсон бөгөөд “Битлз” хамтлаг хаалтыг нь хийж “All You Need is Love” дуугаа дуулсан нь дэлхийн хаана ч “шууд” хүлээн авах боломжтой “LIVE Concert” байжээ.
5. Олон улсын “Чарт №1” Хэдийгээр тэд телевизийг нээгээгүй ч шууд тоглолт, шууд нэвтрүүлгээ телевизээр тухайн агшинд “LIVE” дамжуулах явцыг нээсэн гэхэд хилсдэхгүй юм. Ингээд дэлхийн анхны шууд эфирийн дамжуулалтыг 1967 оны 6-р сард явуулсан бөгөөд энэ нь “Our World” гэсэн хөтөлбөр байсан байна. Тус арга хэмжээнд 19 орны үндэстэн, уран бүтээлчид оролцсон бөгөөд “Битлз” хамтлаг хаалтыг нь хийж “All You Need is Love” дуугаа дуулсан нь дэлхийн хаана ч “шууд” хүлээн авах боломжтой “LIVE Concert” байжээ.
4. Дуу бичлэгийн студид тавигдах стандартыг шинэчлэв. “Битлз” хамтлаг болон хамтлагийн дууны инженерүүд аливаа дуу бичлэгийн мэргэжлийн студид байх наад захын техник тоног төхөөрөмжид юу юу орохоос эхлээд дууны дуугаралтын бүхий л технологийг цогцоор нь бий болгох явдлыг нэг мөр болгосон гэнэ. Бүгдийг нь биш ч гэсэн дуугаралтын чанарт нөлөөлөх микрофон, стерео эффект зэрэг олон нарийн зүйлийг шийдэж өгсөн байна.
ЧӨЛӨӨТ БУЛАН
ART650 53
Сонин хачин
3. Дууны үгтэй цомгийн “чимэг” ном Цомгийн чимэг номд тухайн цомогт багтсан дуунуудын үгийг хамтатган хэвлүүлэх хэв маягийг “Битлз” хамтлагаас эхтэй гэж үздэг ба дууны үгийг нь хамтатган хэвлэсэн хамтлагийн анхны “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” цомог 1967 онд гарчээ. Гэвч энэ нь аливаа уран бүтээлчийн цомог бүрт тавигдах тогтсон стандарт биш билээ.
2. Хамтлагийн гэрээнд тавигдах шаардлагуудад шинэчлэлт хийв. 1960-аад оны хамтлагуудад аливаа ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнд хэд хэдэн зүйлийг чандлан тогтоосон байдаг байжээ. Тухайлбал, гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа тухайн хамтлаг жилд дор хаяж нэг цомог гаргах, цомгийн сурталчилгааны ажлаар хэд хэдэн тоглолтыг хийж аялан тоглох зэрэг заалтууд байдаг байсан байна. “Битлз” хамтлаг жил бүр бараг хоёр цомог гаргадаг байсан төдийгүй цомгийн борлуулалтаа өсгөх зорилгоор бүтэн 6 жил тасралтгүй аялан тоглодог байсан байна. Эцэст нь тэд 1966 оны 8-р сард Сан Францискод энэ төрлийн хамгийн сүүлчийн тоглолтоо хийжээ. Байнгын аялан тоглолттой байх нь шинээр гарсан дуу хөгжим бүрийг амьдаар үзэгчдэд тасралтгүй хүргэх боломж хомс, ядрангуй хоолойтой тэрхүү шинэ дууг хүлээж авах үзэгчдийн нааштай байдал, тоглолтын бэлтгэл, аюулгүй байдал гэх зэрэг цөөнгүй хүчин зүйл тэдэнд эл шийдвэрийг гаргахад нөлөөлжээ.
1. ФМ Радио / АНУ 1968 онд Америкт “AM” радио станцууд үйл ажиллагаагаа явуулж ямар ч уран бүтээлийг 3 минутаас хэтрүүлэлгүй явуулдаг байжээ. “Битлз”-ийн “Hey Jude” дуу 1968 оны 8-р сард гарч, энэ нь 7.30 минут байсан нь тус жанрын радионуудаар явах боломжгүй буюу 3:00 минут хүрэв үү үгүй юу автоматаар зогсоох ёстой болсон үе юм. Энэ нь дууны хамгийн гоё хэсэг болох “На На Нанананаааа” хэсгийг сонсож чадахгүй явдал байсан бөгөөд хожмоо энэ нь “AM” радиогоороо ярьж, “FM” радиогоор дуу хөгжим хүргэдэг стандартыг хэдхэн жилд нээх үндэс болж өгсөн байдаг.
54 ART650
ЧӨЛӨӨТ БУЛАН
Сонин хачин
Бахдам амжилт үзүүлсэн “шилдэг” цомгууд Худалдаанд гарсан даруй эхний долоо хоногтоо “сая”-ын босгыг хол давж, амжилт хүртсэн шилдэг уран бүтээлчдийн гайхалтай цомгуудтай танилцацгаая.
10+1. Лиль Уэйнь / “The Carter III” Хэзээ худалдаанд гарсан: 2008.06.10 Нийт борлуулалтын тоо: 1’006’000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт) 2008 оны хамгийн их борлуулалттай цомгоор нэрлэгдэж байсан “The Carter III” цомог нь түүний зургаа дахь бие даасан цомог байсан бөгөөд тэрээр энэ жилдээ багтаан таван ч цомгийг гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.
10. Тэйлор Свифт / “Speak Now” Хэзээ худалдаанд гарсан: 2010.10.25 Нийт борлуулалтын тоо: 1’047’000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт) Кантри гэхээсээ илүүтэй Поп стилийн дуучин гэгдэх болсон Тэйлор Свифтийн гурав дахь бие даасан эл цомог шилдгүүдийн удаах жагсаалтад багтаж байна. Хувийн амьдрал нь нилээд тогтворгүй, адтай дуучин бүсгүй 3-р сараас эхлэн “Red” аялан тоглолтоо Хойд Америкийн орнуудаар хийжээ.
9. Уитни Хьюстон / “The Bodyguard Soundtrack” Хэзээ худалдаанд гарсан: 1992.11.17 Нийт борлуулалтын тоо: 1’061’000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт) Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай кино дууны цомог болох эл бүтээл дэлхий дахинаа 45 сая хувь арилжаалагджээ. Цомгийн зургаан дууг гайхалтай дуучин Уитни Хьюстон (1963 - 2012) амилуулснаараа дэлхий дахиныг шуугиулсан хосгүй бүтээл болсон билээ.
8. Ашер / “Confessions” Хэзээ худалдаанд гарсан: 2004.03.24 Нийт борлуулалтын тоо: 1’096’000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт) “Confessions” цомог бол Америкийн дуучин, бүжигчин, жүжигчин Ашер Рэймодын дөрөв дэх бие даасан цомог бөгөөд бүхэлдээ хувийн амьдралынхаа тухай хүүрнэсэн гэгддэг аялгуулаг цомог юм. Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо АНУ дахинаа 1.1 сая хувь худалдаалагдаж “RIAA” компаниас олгодог “Платинум цомог”-ийн батламжийг авсан байна.
7. Лэйди Гага / “Born This Way” Хэзээ худалдаанд гарсан: 2011.05.23 Нийт борлуулалтын тоо: 1’108’000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт) Хойд Америкаар аялан тоглолтоо үргэлжлүүлэн яваа Лэйди Гагагийн бие даасан хоёр дахь “Born This Way” цомог худалдаанд гарсан даруй эхний долоо хоногтоо ийнхүү 1.108.000 хувь арилжаалагдсан шилдэг цомгийн удаах бүтээлээр нэрлэгдэж байна. Тэрээр энэ жил “Artpop” хэмээх шинэ цомгоо гаргах ажээ. ЧӨЛӨӨТ БУЛАН
ART650 55
Сонин хачин
6. 50 Cent / “The Massacre”
Хэзээ худалдаанд гарсан: 2005.03.03 Нийт борлуулалтын тоо: 1’141’000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт) Хөгжмийн уран бүтээлийнхээ хажуугаар кино ертөнцөд багагүй амжилттай яваа реппэр шинээр гаргах цомгоо 2010 оноос хойш туурвиж яваа бөгөөд “Street King Immortal” хэмээн нэрийдэж энэ хавартаа багтаан гаргах гэнэ. Харин “The Massacre” цомгийн хувьд хөгжмий ертөнцийн хип хоп цомгийн түүхэн дэх №3 амжилт бас нэр хүндтэй цомог ажээ.
5. Битлз / “1”
Хэзээ худалдаанд гарсан: 2000.11.13 Нийт борлуулалтын тоо: 1’258’667 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт) Домогт “The Beatles” хамтлаг нь Английн уран бүтээлчдээс АНУ-д хамгийн олон цомгийн борлуулалттайгаараа дээгүүрт ордог яахын аргагүй хөгжмийн ертөнцийн сор хамтлаг бөгөөд тэдний 2000 онд гаргасан эл цомогт 1962 - 1970 онуудад дуулагдсан №1 синглүүд нь багтжээ.
4. Бритни Спирс / “Oops!...I Did It Again”
Хэзээ худалдаанд гарсан: 2000.05.16 Нийт борлуулалтын тоо: 1’319’000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт) Дэлхийд нэр хүндтэй “Форбес” сэтгүүлийн өнгөрөгч оны хамгийн чинээлэг оддын нэгээр нэрлэгдсэн Бритни уран бүтээлийн амжилт арвин яваа цөөнгүй алдартнуудын нэг билээ.Түүнийг шинэ цомог дээрээ ажиллаж байгаа гэх мэдээлэл нийтэд түгсэн нь багагүй хүлээлт үүсгэхийн зэрэгцээ Уилл.Ай.Эмтэй хамтарсан “Scream & Shout” сингл хитүүдэд тэргүүлсээр байгаа юм. “Oops!...I Did It Again” цомгийн хувьд Попын гүнжийн хоёр дахь бие даасан бас чамгүй амжилттай цомгийн нэг юм.
3. Backstreet Boys / “Black & Blue” Хэзээ худалдаанд гарсан: 2000.11.21 Нийт борлуулалтын тоо: 1’591’000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт) 1990-ээд оны хөвгүүдийн шилдэг хамтлагуудын нэг “BSB” тун удахгүй буюу энэ ондоо багтаан шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа бөгөөд тэдний 2000 онд гаргаж байсан бие даасан дөрөв дэх “Black & Blue” цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1.591.000 арилжаалагдаж хамтлагийнхаа болон АНУ-н хөгмийн түүхэнд бахдам амжилт гаргасан цомог болжээ.
2. Эминем / “The Marshall Mathers LP”
Хэзээ худалдаанд гарсан: 2000.05.23 Нийт борлуулалтын тоо: 1’760’000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт) 2001 оны “Шилдэг хип хоп цомог” хэмээх нэр хүндтэй өргөмжлөлийг Грэммийн шагнал гардуулах ажиллагаанаас хүртэж байсан энэхүү цомог нь “The Real Slim Shady”, “Stan”, “Marshall Mathers” зэрэг хит синглүүдээрээ алдартай билээ. Өнгөрсөн оны байдлаар цомгийн нийт борлуулалт АНУ-д л гэхэд 10.598.000 хүрсэн байна. Тэрээр энэ жил бие даасан найм дахь цомгоо гаргах гэж байгаа ба хараахан нэрийг нь өгч амжаагүй, хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа ч түүний шинэ цомог хамгийн их хүлээлт үүсгээд байгаа шилдэг цомгуудын жагсаалтын тэргүүн байрт бичигдээд байгаа ажээ.
1. N’Sync / “No Strings Attached”
Хэзээ худалдаанд гарсан: 2000.03.21 Нийт борлуулалтын тоо: 2’416’000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт) “No Strings Attached” хэмээх эл цомог нь тус хамтлагийн хоёр дахь бие даасан цомог бөгөөд хамтлагийн түүхэн дэх №1 шилдэг уран бүтээл юм. “Jive Records”-той хамтран 2000 онд гаргаж байсан энэхүү цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногийн борлуулалтаараа 2.4 сая хувь арилжаалагдаж Америкийн “RIAA” компаний Платинум батламжийг хүртэж байсан гэдэг.
56 ART650
СЭЗДС ЧӨЛӨӨТ БАБУЛАН УРЛАГ
Сонин хачин
Хайрын шархнаас улбаатай “алдарт” цомгууд Сэтгэлээс урган гарах аялгуу бүхэн аливаа уран бүтээлчийн амьдралын гэгээхэн бөгөөд харуусал тээсэн дурсамж, сэтгэлийн шархнаас улбаатай байх нь бий. Од хэмээн өргөмжлөгдөж олны өмнө дэндүү илхэн амьдралтай алдартнуудын хайр харууслын аяз болсон алдартай цомгуудыг толилуулж байна.
“21” (2011) - Адел
Английн нэрт дуучин Адел бие даасан №2 дахь цомгоо 2009 - 2011 онд бичүүлсэн бөгөөд 2009 онд 21 настай байсан тул ийнхүү “21” хэмээн нэрийдсэн байна. Түүний хамгийн амжилттай энэхүү цомгоо 18 сарын учралт залуу Слинки Винфилддээ зориулсан гэдэг. Ялангуяа “Take it All” дууг тэрээр маш хүнд үедээ бичсэн ба экс найз залуу нь загвар өмсөгчтэй учир ургуулж түүнийг орхижээ.
“Speak Now” (2010) - Тейлор Свифт
Америкийн кантри дуучин Тейлор Свифтийн хувийн амьдралын тогтворгүй байдал, хайр сэтгэлийн ээдрээтэй явдлууд нь уран бүтээлүүдэд нь тусгалаа олох нь түгээмэл байдаг. Тэрээр “Бүрэнхий” цувралын од жүжигчин Тэйлор Лотнертай 2009 онд, тус оны эцсээр хөгжмийн зохиолч, дуучин Жон Мэйертэй болзож байжээ. Энэ цомог бол Тейлор Свифтийн 2010 онд гаргасан бие даасан №3 дахь цомог нь бөгөөд цомгийн “Back to December” дууг Тэйлор Лотнерт зориулсан гэж хөгжим шүүмжлэгчид онцолсон байдаг. Харин “The Story of Us” дуу нь өмнөх найз залуучууддаа зориулсан дуу гэгддэг ажээ.
“The First Days of Spring” (2009) - “Noah & the Whale” хамтлаг Английн инди урсгалаар тоглодог “Noah & the Whale” хамтлаг 2006 оноос уран бүтээлээ хийж байгаа бөгөөд энэ нь бие даасан №2 дахь цомог нь юм. Хамтлагийнхан анхны бие даасан цомог дээрээ дуучин Лора Марлинтай хамтран ажиллаж байсан бөгөөд хамтлагийн ахлагч Чарли Финк нь Лоратай хайр сэтгэлийн холбоотой байжээ. Харамсалтай нь тэдний хайрын холбоо удаан үргэлжлээгүй бөгөөд бүтэлгүй хайрын холбооныхоо тухай өгүүлсэн №2 дахь “The First Days of Spring” цомгоо гаргасан байна.
“808s & Heartbreak” (2008) - Канье Уэст
Реппэр Канье Уэст 2002 - 2008 онд загвар зохион бүтээгч Алексис Файфертай үерхэж байсан бөгөөд 2006 онд сүй тавьжээ. Харамсалтай нь 18 сар үргэлжилсэн хосуудын сүй 2008 онд салалтаар дууссан байна. Ингээд бүтэлгүйтсэн анхны дурлалынхаа түүхийг өгүүлсэн “808s & Heartbreak” цомгоо 2008 онд гаргаж байжээ. Цомогт хайр сэтгэлийн тухай, ганцаардал шаналал болон сэтгэлийн гүн шархыг хөндсөн уран бүтээлүүд багтсан байна.
“Back to Black” (2006) - Эми Уайнхаус Английн нэрт дуучин асан Эми Уайнхасын бие даасан №2 дахь цомгийн “Rehab” дуу нь өнөөг хүртэлх түүний хамгийн алдартай уран бүтээл билээ. Энэхүү дууг тэрээр хуучин нөхөр Блэйк Филдер Сивилд зориулсан гэж үздэг ба хосууд 2007 онд гэр бүл болж байсан аж. Дуучин Эми Уайнхаус (1983 - 2011) амьдарч байх хугацаандаа хар тамхи, мансууруулах бодис болон архи дарснаас эхлээд хувийн замбараагүй амьдралын хэв маягаас нөхрийн хамт багагүй шүүх цагдаагаар явж байсан байна.
ЧӨЛӨӨТ БУЛАН
ART650
57
Сонин хачин
“Confessions” (2004) - Ашер
Энэ цомог бол Америкийн “R&B” дуучин Ашерийн №4 дэх цомог бөгөөд тэрээр энэхүү цомгоо хайр сэтгэлийн холбоотой байсан Розанда Томаст зориулсан гэгддэг бөгөөд Розанда нь “TLC” хамтлагийн дуучин билээ.Хосууд 2 жил үерхсэний эцэст салсан бөгөөд салалтынхаа тухай өгүүлсэн “Burn” дууг бичсэн нь “Confessions” (2004) цомогт орсон юм.
“Justified” (2002) - Жастин Тимберлэйк
1990-ээд оны хөвгүүдийн алдартай“NSYNC”хамтлагийн дуучин Жастин Тимберлэйк ба Попын гүнж Бритни Спирс нар 1999 оноос болзож байжээ. Харамсалтай нь тэд 2002 онд салсан бөгөөд энэ тухай Жастин Тимберлэйк анхны “Justified” (2002) цомогтоо өгүүлсэн байдаг. Тэрээр Бритнид зориулсан цөөнгүй дуунуудыг бичсэний нэг бол “Cry Me a River” дуу юм. Салалтын шалтгаан нь Бритнигийн Жастин Тимберлэйкийг араар тавьсан явдал байсан ба Бритни Спирс бүжгийн багш Вэйд Робсонтой учир ургуулсан байжээ.
“Songs about Jane” (2002) - “Maroon 5” хамтлаг Анх “Kara’s Flowers” нэртэйгээр байгуулагдаж байсан “Maroon 5” хамтлаг нь 1994 оноос уран бүтээлээ хийж байгаа билээ. Энэ бол хамтлагийн анхны бие даасан цомог бөгөөд хамтлагийн ахлагч, дуучин Адам Левиний сэтгэлийн шархнаас үүдсэн олон хайрын дуу багтжээ. Тэрээр энэхүү цомогт багтсан бараг бүх дуугаа анхны хайр Жэйн Херманд зориулсан бөгөөд дуунуудынх нь мөр бүрт түүнийг гэсэн сэтгэл шингэсэн хэмээн өгсөн ярилцлагадаа дурьджээ.
“Erotica” (1992) - Мадонна
Хөгжмийн ертөнцийн аугаа уран бүтээлчээр нэрлэгддэг Мадоннагийн хувийн амьдрал адал явдлаар өрнүүн байжээ. Тэрээр 1988 - 1991 онд кино найруулагч, жүжигчин Уаррен Бийтитэй болзож байсан бөгөөд хосуудын харилцаа нь Мадоннагийн энгэр султай байдлаас үүдэн салалтаар дууссан байна. Мадонна энэ тухайгаа өгүүлсэн “Erotica” цомгийг 1992 онд гаргасан ба энэ нь түүний бие даасан №5 дахь цомог нь юм. Цомгийн тухай хөгжим шүүмжлэгчдээс цөөнгүй сөрөг коммент ирсэн байдаг бөгөөд хайр сэтгэлийнхээ тухай өгүүлсэн дуунаас гадна ХДХВ/ДОХ-оор нас барсан найзуудынхаа тухай дуулжээ.
“Tragic Kingdom” (1995) - “No Doubt” хамтлаг Энэ бол 1990-ээд оны Америкийн шилдэг “No Doubt” хамтлагийн №3 дахь бие даасан цомог бөгөөд цомгийн “Don’t Speak” уран бүтээл хамгийн алдартай нь юм. Хамтлагийн дуучин Гвен Стефани нь гитарчин Тони Кэнал нар хайр сэтгэлийн харилцаатай байсан ба 1987 оноос үерхэж эхэлсэн тэд энэхүү цомгоо гаргах үеэр буюу 1995 онд салжээ. “Tragic Kingdom” (1995) цомгийн ихэнхи дуунууд нь хосуудын салалтын тухай өгүүлсэн байх ба дуучин Гвен Стефани “Don’t Speak”, “Cool” зэрэг дууны үгийг бичжээ.
58 ART650
СЭЗДС ЧӨЛӨӨТ БАБУЛАН УРЛАГ
Сонин хачин
Зураг зурах авьяастай 10 амьтан Та бүхэн заан, шимпанзе, нохой болон бусад амьтад зураг зурж хэдэн мянган доллар олдог гэдгийг мэдэх үү. Forbes сэтгүүлийн рейтингээр савартаа барьж, шүдээрээ зууж бийрээр зурдаг 10 шилдэг “зураачдыг” жагсаажээ.
1. Конго шимпанзе Зурсан зургийнх нь өртөг: 900-8’500$ Конго шимпанзе бол амьтдын ертөнцөд хамгийн авьяаслаг зураач хэмээн тооцогддог. 2005 онд Bonhams дуудлага худалдаан дээр түүний зурсан 3 зураг нийтдээ 14400 фунтээр зарагджээ. Түүний бүтээлийг нэрт зураач Пабло Пикассо, Жоан Миро нар шимтэн үзэж даган баясаж байсан байна.
2. Азийн заанууд (Тайланд улс)
Зурсан зургийнх нь өртөг: 200-12’000$ Заанууд өргөн уудам ойд байрлан амьдардаг. Эдгээр амьтад уран зургийн янз бүрийн хэв загварт авьяасаа сорих дуртай аж. Мод, цэцэг болон түүгээр ч үл барам зарим нь хөрөг зураг зурах дуртай гэнэ.
3. Пэдфут нэртэй муурын төрлийн амьтан Зурсан зургийнх нь өртөг: тодорхойгүй Өмнөд Америкийн халуун орны энэ амьтан үнэхээр ховор төрөл аж. Пэдфутын зурах авьяасыг 2004 онд амьтны хүрээлэнгийн ажилтнууд олж харжээ. Пэдфут амьтны хүрээлэнд ирээд ихэд уйтгарласнаас үүдэн ажилтнууд хананд зургийн хавтанг байрлуулж будгийн хамт өгчээ. Эхлээд Пэдфут хүзүүгээрээ, толгойгоороо, дараа нь бүх биеэрээ зургийн хавтанг шилгээж өгсөн байна.
ЧӨЛӨӨТ БУЛАН
ART650 59
Сонин хачин
4. Зэрлэг морь (Мустанг) Чойа Зурсан зургийнх нь өртөг: 900-10’000$ Чойаг түүний төрсөн эдлэн газарт ковбойчууд хатуу аргаар сургаж байсны улмаас бие сэтгэлийн хувьд маш их туйлдан ядарсан байхад нь балетчин эмэгтэй Рене Чамберс худалдан авчээ. Рене хэдэн жил Чойагийн итгэлийг олж авахыг оролдсоны эцэст Чойа түүний араас дагадаг болж. 2004 оны 4 дүгээр сарын 29-нд Рене хашаагаа будаж байхад нь Чойа хажууд нь хамт байсан байна. Гэтэл энэ үед Рене түүний морь шүдэндээ ямар ч хамаагүй зүйл зуух их дуртайг санаж бийр зуулгажээ. Рене хашаанд цаас тогтоож бийрийг будганд дүрж Чойагийн хамарт ойртуулснаар Чойагийн зураг зурах ажил эхлэсэн түүхтэй. Түүний зурсан зургийг америк төдийгүй хилийн чанад дахь зураг цуглуулагчид худалдан авах болжээ. Чойа зураг зурснаар түүний бие сэтгэлийн шарх ч эдгэрсэн байна. Италийн эрдэмтэн Данило Маинарди хэлэхдээ: Чойа зургийг зааж өгснөөр бус харин өөрийнхөөрөө зурдаг гэжээ.
5. Купа яст мэлхий Зурсан зургийнх нь өртөг: 125-200$ Купа нэртэй энэ яст мэлхийн эзэн нь АНУын Кира Эйн Варзежи хэмээх нүцгэн цээжээрээ зураг зурдаг нэгэн. Тэрбээр нэгэн удаа яст мэлхийгээ зураг зуруулахаар шийджээ. Хэдхэн сарын дотор Купа дэлхийд алдартай зураач болж АНУ-ын муж болгонд түүний зураг байхаас гадна Канад, Австрали, Германи, Англи, Итали, Голланд, Бельги, Бахрейн зэрэг орнууд ч худалдан авчээ.
6. Читан нэртэй Шимпанзе Зурсан зургийнх нь өртөг: 135$-с эхэлдэг. Чита өндөр настай. 75 хол давсан. Эхлээд түүнийг Жиггз хэмээн нэрлэж байв. 19301940-өөд оны үед Тарзаны тухай хэд хэдэн кинонд Чита шимпанзегийн дүрд тоглосноос хойш ийм нэртэй болжээ. Чита 1967 оноос кинонд тоглохоо болив. Эдүгээ Калифорнийн Палм-Спрингсд Дэн Вестафалийн өмнө нь шоу-бизнест хүчээ үзэж байсан мичнүүдэд зориулсан эдлэнгийн газар амьдарч байна. Вестафальд ийм өвөрмөц эдлэн газрыг ажиллуулахад Чита болон түүний ач Житерийн зурсан зургийн орлогоос олсон мөнгийг зориулдаг гэнэ. Читагийн зураг Лондонгийн Үндэсний музейд тавигдаж байв.
60 ART650
СЭЗДС ЧӨЛӨӨТ БАБУЛАН УРЛАГ
Сонин хачин
7. Аргас, Габия, Глория нэртэй лонхон хамарт далайн гахайнууд Зурсан зургийнх нь өртөг: 40-3’000$ Далайн гахайнууд сүүн тэжээлтнүүд дотроос ухаанаараа нэлээд хөгжингүй амьтад. Тэд аливаад бүтээлч байх нь ердийн үзэгдэл. Иймд зураач байна гэдэгт гайхах юмгүй. Зарим нь бүр байгалийн уран зурагт авьяастай байдаг. Жишээлбэл, Литвын Клайпеда хотын Тэнгисийн музейн нарийн лонхон хамарт далайн гахай Аргас, Глория, Габия нар юм.
8. Жек-рассел терьер Тилламук Чеддар Зурсан зургийнх нь өртөг: 1’000-2’150$ Жек-рассел терьер үүлдрийн Тилламук Чеддар буюу Тилли хэмээх нэртэй нохой зураг зурахдаа хүмүүстэй өрсөлдөж чадахаар юм. Энэ нохойны үзэсгэлэн АНУ болон европд 20 удаа нээгдэж байжээ. Түүгээр ч үл барам нэг бус удаа теле-шоунд уригдан оролцож, түүний талаар Esquire, The Guardian зэрэг сонинд өгүүллүүд гарч байв. Тилли зураг зурахдаа бийр багс бус сарвуу болон шүдээ ашиглаж, эцэст нь зургийн доод хэсэгт хөлийнхөө хээг будгаар үлдээдэг нь нэг ёсны гарын үсэг гэлтэй. Эцэст нь Тилли хэдэн мянгаар үнэлэгдэх литографийн буюу будгийг даралтаар шүршиж хийсэн мэт зураг бүтээдэг байна.
9. Смитфилд нэртэй бодон гахай Зурсан зургийнх нь өртөг: 50-150$ Энэ бодонгийн төрсөн нутаг Ричмондод түүнийг (Виржини) Pig-casso — буюу англиар «pig», дээр нь нэмээд Пикассогийн нэрийг оролцуулан өхөөрдөн нэрлэдэг. Түүний эзэн Фрэн Мартин гахайгаа торой байх үеэс нь аманд нь бийр зуулгаж цаастай харьцуулж сургажээ. Мартин хэлэхдээ: Смитфилд хөх өнгөнд дуртай. Үргэлж хөх өнгөнөөс эхлэн зурдаг. Гэтэл эрдэмтэд гахайг өнгө ялгаж чаддаггүй гэдэг. Адтай зураач Смитфилд америк даяар алдаршиж эхлэв. Янз бүрийн арга хэмжээнд уригдан оролцохоос гадна нэгэн удаа Опра Уинфригийн шоунд хүртэл уригдан орж байсан түүхтэй. ЧӨЛӨӨТ БУЛАН
ART650
61
Сонин хачин
10. Шоргоолж идэштэн Стьюи Зурсан зургийнх нь өртөг: тодорхойгүй Стюиг эзэн нь хойд мөч дээрээ явж сурган урд савраараа баяртай хэмээн дохих, халбагаар идэх, тэр ч бүү хэл үнсэж сургажээ. Халбага барьж сурсны дараа савраараа бийр барьж сурчээ. Бусад амьтдын зургийг бодвол Стьюигийн зураг сонирхогчийн зурсан зураг мэт харагддаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам шоргоолж идэштний маань авьяас улам хөгжих байсан биз. Гэвч харамсалтай нь 2008 онд Стюи өвчний улмаас хорвоогоос халин оджээ.
62 ART650
СЭЗДС ЧӨЛӨӨТ БАБУЛАН УРЛАГ
“Бүх хүмүүс анх төрөхдөө уран бүтээлчид байдаг. Гэвч хамгийн гол асуудал бол насанд хүрэх явцдаа түүнийгээ хадгалж үлдэх явдал юм.” - Пабло Пикассо Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе.