ART650 сэтгүүл | Дугаар 8 | 2017 Хавар

Page 1

ART 650 05/2017 сар Групп 625

Дугаар 8


Редакцийн хаяг: 13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5

Ерөнхий мэдээлэл: 89006162, 85556669 Бичвэрийн лавлагаа: ankhbayar.gantumur@gmail.com Мэдээ, мэдээлэл өгөх: 89006162

©UFE ART. 2017 СЭТГҮҮЛ НЬ САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ТЭНХИМИЙН ОЮУНЫ ӨМЧ БОЛНО. СЭТГҮҮЛД ХЭВЛЭН НИЙТЛЭГДСЭН ӨГҮҮЛЭЛ, ЗУРАГ, БУСАД ЗУРГАН НИЙТЛЭЛ, МАТЕРИАЛУУД НЬ ГАДНЫ ЭХ СУРВАЛЖААС ЭХТЭЙ БАЙЖ БОЛНО. МАНАЙ ЗОХИОГЧДИЙН ҮЗЭЛ БОДОЛ РЕДАКЦИЙН ҮЗЭЛ БОДОЛТОЙ НИЙЦЭХГҮЙ БАЙЖ БОЛНО.


РЕДАКЦИ РЕДАКЦИЙН ЗУРВАС Урлагийг бид хаанаас хэрхэн мэдэрч хүртдэг вэ? Урлагийг таашаах бидний боломж автобусанд явахдаа чихэвчээр хөгжим сонсох, найзуудтайгаа уулзахдаа кино үзэх, Мүрүкамигийн зохиолыг унших, “Ажлын Дараа”-г шагшин магтахаар л хязгаарлагдаж дэлхийн сор сонгодгийг нь хүртэхийн тулд Парисын Лувр зорих тасалбар авах хэрэгтэй юм гэж үү? Мэдээж “Норвегийн Ой”-н салхийг мэдэрч, Г.Одон гуйн нямбайг ажиглах, Мона Лизагийн инээмсэглэлийн талаарх өөрийн байр суурьтай байх хэрэгтэй байлгүй л яахав. Гэвч богинохон амьдрах энэ хугацаандаа зөвхөн үлгэр домог болтлоо мөнхөрсөн бүтээлүүдийн л хойноос гүйсээр дэргэдээ байгаа урлагийг хүртэлгүйгээр, хажуудаа байгаа найзынхаа төгөлдөр хуур тоглохыг сонсолгүйгээр, Зайсан толгой дээрх орос хүүхний өндөр хамрыг анзааралгүйгээр, толин бялууны амтыг нь үзэлгүйгээр, аль ч газрын голын чулуу давтагдашгүй үзэсгэлэнтэйг мэдэрч чадалгүй өнгөрөөвөл хэчнээн харамсалтай. Иймээс бид сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарт Монголдоо, тэр дундаа дэргэд тань байгаа урлагийн сор бүтээлүүдийг танилцуулаад зогсохгүй, хэний ч таашааж болох орчин үеийн бүтээлийг өөрөө бүтээх сувгуудыг нээж өгөхөөр зорьсныг хүлээн авна уу. Хүндэтгэсэн, Уран зургийн 625-р групп (2017 он)-ийн хамт олон.

Ерөнхий редактор: С.Зэсээ Редактор: Б.Мөнхтөгөлдөр Г.Ганпүрэв Г.Анхбаяр Сэтгүүлийг эмхэтгэсэн/Дизайнер/: Г.Анхбаяр

Copyright © 2017, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Тэнхим

UFE Art Magazine


ГАРЧИГ

26

УРЛАГИЙН ЕРТӨНЦ 5 Ипрессионизм 6 Michel & Amazonka 10 Vogue сэтгүүлийн 125 жилийн ой 13 Хоолны урлаг 17 Орон орны гаж хоол 20 Mirror Cake 21 Монгол ардын хөгжмийн зэмсэг 24 Хөгжмийн талаар бидний мэддэггүй 16 сонирхолтой баримт 26 Хамрын хийд 28 Эрдэнэ зуу хийд

СЭЗИС БА УРЛАГ

30 42 44

30 Ярилцлага: П.ЦЭЦЭГЖАРГАЛ 32 Ярилцлага: Б.Сүндэр

ЧӨЛӨӨТ БУЛАН 34 Чулуу өрөх урлаг 36 Үзэмжтэй Instagram Feed 38 Мэргэжлийн Snapchat-чин 40 Youtube-д хамгийн их хандалттай 10 DIY суваг 42 Улаанбаатар хотын уран баримал, Мозайкууд

UFE Art Magazine

4


УРЛАГИЙН ЕРТӨНЦ

5

И

мпрессионизм гэдэг нь impressionisme хэмээх франц үгнээс гаралтай ба энэ нь сэтгэгдэл гэсэн утгатай. XIX зууны сүүлээс XX зууны Францад үүссэн шинэ урсгал юм. Тус урсгал нь гадаад ертөнцөөс төрсөн сэтгэгдлүүдийг тусган харуулах, орчин тойрноо байгаагаар нь бичдэгээрээ онцлогтой. Импрессионизм хэмээх нэр нь Клод Монегийн “Мандах нарнаас төрсөн сэтгэгдэл” бүтээлийн нэрнээс үүдэлтэй гэж үздэг байна.

…………………………………… Түүхэн замнал

1860 оноос зураачид академизмаас уйдаж, тус бүр шинийг эрэлхийлэн тус урсгалыг хайж эхэлсэн гэж үзжээ. 1863 онд Эдуард Мане нэгэн уушийн газар "Зүлгэн дээрх өглөөний цай" гэдэг зургаа толилуулан, улмаар Гербүагийн кафед шинэ урсгалын суурийг тавьсан яруу найрагчид болон зураачидтай танилцжээ.

Клод Моне. Мандах нарнаас төрсөн сэтгэгдэл. 1875 он. Мармоттан-Моне музей, Парис

…………………………………… Зургийн бичилт

Импрессионист зураачид хамгийн түрүүнд контураас буюу хүрээлэхээс зайлсхийдаг байж. Харин үүнийг илүү нарийн уусгалттай өнгөнүүдээр орлодог байна. Үүний ачаар палитр дээрээ зөвхөн хэрэгтэй өнгөө гаргах гэж будгаа хольдог биш, басхүү хар өнгөнөөс татгалздаг болсон гэдэг.

Мулен дэ ла Галетын найр, Ренуар, 1876 он, Орсе музей. Парис

УРАН ЗУРАГ

ИМПРЕССИОНИЗМ

Урлаг соёлын ертөнцөд уран зураг яахын аргагүй томоохон орон зайг эзэлдэг билээ. Тэгвэл бидний гайхан биширч, шимтэн үздэг зургууд нь дотроо олон төрөл байдаг. Эдгээр төрлүүдийн нэг болох Импрессионизмийн тухай уншигч та бүхэндээ танилцуулах гэж байна.


6

УРЛАГИЙН ЕРТӨНЦ

Michel&Amazonka нь Монголын хувцасны брэнд бөгөөд эгч дүү дизайнер болох Чойгаалаагийн Янжиндулам (Michel) болон Нямханд (Amazonka) нар тус брэндийг 2013 онд үүсгэн байгуулсан. Брендийн онцлог нь уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр Монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцсыг захиалгаар урладаг.

UFE Art Magazine


УРЛАГИЙН ЕРТӨНЦ

MICHEL

Улаанбаатар хотноо 1986 онд инженер аав, эмч ээжийн 3 дахь хүүхэд нь болон мэндэлсэн тэрээр бага наснаасаа хувцас урлан бүтээхэд сонирхолтой хүүхэд байсан ба Хүүхдийн ордны Үнсгэлжин наадмаас гараагаа эхэлж байжээ. Цоо шинэ тоног төхөөрөмж бүтээдэг аав, үйлэнд уран ээжийнх нь нөлөө түүнд ийнхүү нөлөөлсөн буй за.

Түүний бүтээлүүдээс: 1998 “Миний даашиз” хувцас загварын тэмцээний ялагч 2002 “Үнсгэлжин” хувцас загварын тэмцээнд авангард загвараар 2006 Military загварын эрэгтэй коллекцоор “Хаврын гоёл” наадам 2007 “Garson” загварын үдшийн коллекцоор “Summer fashion week”-д 2011 “Winter flower” үдшийн даашинзны коллекц 2013 “Ulaanbaatar” загварын долоо хоногт “Michel&Amazonka” бие даасан коллекциор 2014 Salvador Dali хавар өвлийн ноолууран пальтоны коллекци 2014 “Fashion Asia Awards” Азийн шилдэг 5 загвар зохион бүтээгчээр (Pret-a-Porter ангилалд) 2015 “Crystal Mind” хавар өвлийн тусгай коллекци 2015 Зуны, үндэсний болон хуримын коллекциор брендийн 2 дахь бие даасан загварын шоугаа хамтран Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгуулаад байна.

7

AMAZONKA

Улаанбаатар хотноо 1988 онд айлын бага охин болж мэндэлсэн тэрээр өөрийн эгч Мишелийн шимтэн дурласан хувцас загварын урлалыг мөн л даган дурлажээ. Өөрийн гэсэн хувцас урлахуйн мэдрэмжийг хөгжүүлж чадсан тэрээр эгч Мишелтэй хамтран Michel&Amazonka Монгол брэндийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

Түүний бүтээлээс: 2010 “RHODIA” хувцас загварын шоу 2011 “Ажил хэрэгч эрэгтэй, эмэгтэй” коллекциор Хаврын Гоёл наадамд 2012 “Back To the Future” зуны хувцас загварын долоо хоногт 2013 “Ulaanbaatar” загварын долоо хоногт “Michel&Amazonka” бие даасан коллекциор 2014 Salvador Dali хавар өвлийн ноолууран пальтоны коллекци 2014 “Crystal Mind” хавар өвлийн тусгай коллекци 2015 Зуны, үндэсний болон хуримын коллекциор брендийн 2 дахь бие даасан загварын шоугаа хамтран Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгуулаад байна.

ХУВЦАС ЗАГВАРЫН ЕРТӨНЦ


BACKSTAGE MICHEL & AMAZONKA

UFE Art Magazine


ХУВЦАС ЗАГВАРЫН ЕРТӨНЦ


10 УРЛАГИЙН ЕРТӨНЦ

VOGUE СЭТГҮҮЛИЙН 125 ЖИЛИЙН ОЙ 1988 оны 7-р сарын дугаараас эхлэн Анна Винтур Vogue America-г эрхлэн, хянан тохируулах болж, илүү залуу сэтгэлгээгээр, өмнөхөөсөө илүү энгийн, хүн бүрт хүртээмжтэй болгож Vogue-н өнөөгийн дүр төрх бүрэлдсэн ажээ. Винтурын эрхэлж гаргасан анхны дугаар нь маш хэний ч шүгээнд байх жинсэн өмдтэй хослуулан өмссөн (Энэ тохиолдолд л жинсэн өмд анх удаа Vogue-н хуудаснаа хэвлэгджээ.) Израиль загвар өмсөгчөөр чимж, урьд өмнө байгаагүй энгийн хэрнээ хувцас болоод загвар өмсөгч, цаашлаад зургийн орчин, улс төрийн байдалд хүртэл анхаарч чадсан тун боловсронгуй хийгээд эрч хүчтэй, шинэлэг

байсан бөгөөд энэ чанар нь өнөөг хүртэл хадгалагдсаар иржээ. 2017 оны түүхт 125 жилийн дугаартаа Винтур “Эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?” гэх асуултад хариулт өгөхөөр зорьжээ. “Хүн болгон өөр, гэвч тэрхүү хоорондоо өөр байгаа нь л үзэсгэлэнтэй. Хүн бүр үзэсгэлэнтэй.” гэх санаагаа Винтур, Малибугийн элсэн дээр тус тусын гоо үзэсгэлэнгээ бахархалтайгаар гайхуулан тэврэлдэн зогсох бүсгүйчүүдээр илэрхийлжээ. Анх Vogue сонин хэрхэн долгионтой шаргал үстэй болох, хамрын үзүүр, уруулын хоорондох зөв зай хэд байдаг, бэлхүүсэвч хэрхэн хэрэглэх тухай зөвлөдөг байсан байна. Гэсэн хэдий ч Vogue-н хамгийн сүүлийн дугаарын нүүрэн дээрх бүсгүйчүүд дунд давхраатай

……………………………………………………......

UFE Art Magazine

……………………………………………………......

1892 оны өвөл, Америкийн дээдсийн хүрээнийхэнд амьдралын сайн сайхан, тухайн үеийн сайн яваа эрхэм, цогцлоосон байх ёстой хувцас загварын мэдрэмж, спортын чадварын талаарх мэдээлэл, зөвлөгөө хүргэдэг долоо хоног тутмын нэгэн сонин анхны дугаараа хэвлэсэн нь Vogue байжээ. Өдгөө 125 жилийн дараа Vogue нь 21 орны хэл дээр (2017 оны 03 сарын байдлаар хамгийн сүүлд Vogue Arabia), тухайн орныхоо онцлогийг шингээн дэлхий дахинаа хүрдэг болсон бөгөөд амьдралын хэв маяг, хувцас загварын сэтгүүлүүд дундаа хамгийн нөлөө бүхийд зүй ёсоор тооцогдох Vogue сэтгүүл болжээ.


УРЛАГИЙН ЕРТӨНЦ

алаг нүдгүй ч Liu Wen, зогсоход нь хоёр гуя нь нийлдэг ч Ashley Graham, бүх амьдралаа 13 цуврал нэвтрүүлэг болгон цацдаг Kendall Jenner, Герман болон Палестин цустай ч Gigi Hadid, муслим шашинтай ч Imman Hamman, хар тамхинд донтож байсан ч Adwoa Aboah, урт шар гэзэггүй ч Vittoria Ceretti нар байгаа нь бүтэн хоёр жарны дараа гоо үзэсгэлэнгийн хэмжүүрт хувьсгал гарсан, “Хэм хэмжээгүй байх нь шинэ хэм хэмжээ” болсон гэдгийг харуулж байна. Алдарт загвар зохион бүтээгч Michael Kors “Өнөөгийн хувцас загварт хил хязгаар үгүй” хэмээдэг бөгөөд үүнийгээ ч хэрэгжүүлдгийг түүний 2017 оны хаврын шоунд “зүсэн зүйлийн” бие хаа, арьс өнгө, үндэс угсаа, насны зөрүүтэй загвар өмсөгчид алхсанаас нь харж болох ажээ. Мөн тэрээр “Бүгд адилхан хэмжээтэй хувцас өмсдөг, бүгдийнх нь үсийг адилхан зассан охидоос бүрдсэн шоу надад хэт хуучны санагддаг болсон.” гээд “Хотод, гудамжаар бүхий л төрлийн хүмүүс сүлжилдэж байгааг харж байгаа юм шиг л бол шинэлэг, орчин үеийн санагддаг. Ёстой л нүдний чимэг.” хэмээжээ. Анна Винтур сүүлийн арваны турш яригдаж буй санааг ийнхүү 125 жилийн ойн босгон дээрээ тунхаглаж байгаа нь энэ ажээ.

ХУВЦАС ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

11


ЭРҮҮЛ

ХООЛЛОЦГООЁ


УРЛАГИЙН ЕРТӨНЦ

13

ХООЛНЫ УРЛАГ Хүний эрэлт хэрэгцээ, дур сонирхолд нийцсэн сайхан хоол унд хийнэ гэдэг бүхэл бүтэн урлаг юм. Энэ урлагт суралцаж түүнийг жинхэнэ ёсоор эзэмших шаардлага, хэрэгцээ амьдралаас урган гардаг болохоор хоол хийх арга ухааныг зөвхөн мэргэжлийн тогооч төдийгүй янз бүрийн хүмүүс сонирхон судалж, хөгжүүлж ирсэн түүхтэй. Эртний дэлхийн их сэтгэгч, соён гийгүүлэгч Плиний, гүн ухаантан Жан Жак Руссо, Оросын их зохиолч Н.В.Гоголь нар хоол ундыг гайхамшигтай сайхан бэлтгэж чаддаг байжээ. “Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэг” зэрэг гайхамшигт бүтээлүүдээрээ дэлхий дахинаа танил болсон нэрт зохиолч А.Дюма манай гарагийн олон орноор аялан явахдаа тухайн улс орон, үндэстний хоолны жор, бэлтгэх арга, зан заншил, үйлчилгээний ёс горимыг тэмдэглэн авч судалдаг байжээ. Тэрбээр амьдралынхаа нэлээд хэсгийг “Хоол бэлтгэх арга ажиллагааны нэвтэрхий толь” номоо бичихэд зориулсан . Анх сүмсийг махан хоол дээр цутгаж өгдөг шингэн амт оруулагч гэсэн утгаар XYIII-XIX зууны үед гарсан ном сурвалжид бичсэн байдаг. Хамгийн алдартай сүмсүүд XYII-XYIII зуун, XIX зууны эхээр Францад бий болж улмаар дэлхийн бусад улсуудад дэлгэрсэн гэж үздэг. Тэгвэл сүмсийг зохиогчдын дотор язгууртан хүмүүс олон байсан бөгөөд тэд хийсэн сүмсээ өөрсдийн нэрээр нэрлэдэг байжээ. Тухайлбал, дэлхийд түгээмэл тархсан бешамель сүмсийг XYII зууны сүүлчээр амьдарч байсан Францын нэрт дипломатч, угсаатны зүйчийн хүү Луи де Бешамель зохиож өөрийнхөө нэрээр нэрлэжээ. Гэхдээ хүн төрөлхтний хүнс, хоолны түүхэнд жирийн тогоочийн оруулсан хувь нэмэр асар их билээ. Одоогоос 200 гаруй жилийн тэртээ францын тогооч Николай Франсуа Аппер сайтар ариутгасан төмөр болон шил саванд шөл, жимсгэнэ, түүнчлэн чанасан, шарсан мах савлаж нягт таглаад усанд удаан хугацаагаар чанаж туршжээ. Ингээд 8 сарын дараа савыг онгойлгоход бүх бүтээгдэхүүн шинэ хэвээрээ хадгалагдсаныг олж илрүүлсэн байна. Ийнхүү махан нөөш буюу бидний олон жилийн турш хэлж заншсанаар “консерв” бий болсон түүхтэй. Хоол хийх урлагийг эрт дээр үеэс ихээхэн үнэлдэг байсан Францын засгийн газраас тогооч Апперыг “Хүний төлөө буян үйлдэгч” гэсэн цолоор өргөмжилж олон мянган франкаар урамшуулан шагнасан гэдэг. Тогооч нь өнө эртний, бас хамгийн түгээмэл тархсан мэргэжил. Өөрөөр хэлбэл хүн бүрт хамгийн ойр, бас хэн ч хийж болмоор мэргэжил. Гэхдээ нэг айлын хоол хийх, нийтэд зориулсан хоол бэлтгэнэ гэдэг ихээхэн ялгаатай. Иймд хоолны газрын гол хөдөлгөгч хүч болсон тогооч, түүний мэргэшил, ур чадварт тавих шаардлага өндөр байдаг. /нийтлэгч Ж.Октябрь/

УРЛАГ,ХООЛ


14 УРЛАГИЙН ЕРТӨНЦ

ОРОН ОРНЫ ҮНДЭСНИЙ ХООЛ

Франц

• Францчуудын хувьд хоол иднэ гэдэг нь гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цуглан сууцгааж өнгөрсөн амьдрал, ирээдүйд болох үйл явдлын тухай халуун дотно яриа өрнүүлэн тааваараа байна гэсэн үг. Тэд ингэж хоол идэхдээ 1-2 цагийг элбэг зарцуулна.

……………………………………………….

• Ямар ч айлд очсон хоол хийх хэрэгсэл, аяга таваг, хоолны төрөлдөө онцгой анхаарах бөгөөд нэг нэгэндээ хоолны жор хэлж өгч, сонссон нэг нь туршиж үзэж, ямар санагдсан тухайгаа заавал хэлнэ. Хоолыг зоогийн газар, гэртээ, зочныд гэх мэтээр идэх ямар ч тохиолдолд бүх хүн хоол идэх нэг л дэг жаяг, хүндэтгэлийг үзүүлнэ.

……………………………………………….

• Хоол идэхэд ихэвчлэн виски, архи гэх мэт хатуу төрлийн ундааг санал болгоно. Хүн 50-100 грамм уухад хоол идэх дуршлыг төрүүлнэ гэж үздэг. Энэ үед самар, чипс зэрэг даруулга хэрэглэн ойр зуурын зүйл ярилцаж байгаад хоолны ширээнд сууцгаана.

……………………………………………….

• анхааралтай сонсож байгаад саналаа эвтэйхэн хэлдэг. Хоолны дараа амттанг санал болгоно. Амттанд зайрмаг, хайлуулсан шоколад, жимс, бялууны төрлүүд, бяслаг, чихэр гэх зэрэг чихэрлэг зүйл багтана. Дараа нь кофе, цайны аль нэгийг санал болгодог. Хоол идэх явцдаа махны төрөлдөө тааруулан үхрийн болон хонины махтай бол улаан, ягаан дарс, далайн гаралтай хоол идэж буй бол цагаан дарсыг голлон хэрэглэдэг.

UFE Art Magazine

Францчууд хоол хийхийг урлаг хэмээн ойлгосон ард түмэн. Тиймээс ч 2010 онд Францын хоол хийх урлагийг ЮНЕСКО соёлын биет бус өв хэмээн бүртгэж авсан юм. Суурьшмал амьдралтай, үе залгамжилсан хааны угсаатай, ардчилсан хувьсгалын өлгий нутгийн ард түмний хоол ундны соёл нүүдэлчин амьдралтай, эрс тэс уур амьсгалтай биднийхээс өөр байх нь мэдээж. Гэхдээ гол асуудал энэ зөрөөнд байгаа юм биш. Бид “амьдрахын тулд хоол иддэг үү, идэхийн тулд амьдардаг уу?” гэсэн асуулт маргааны эх үүсвэр болсоор ирсэн билээ. Энэ асуудалд бодитоор хариулах, үлгэр жишээ болох тийм нэгэн эгэл ард түмэн бол Францчууд юм. Хоолны тухай ойлголт хамгийн энгийн зүйлээс эхэлнэ.


УРЛАГИЙН ЕРТӨНЦ

ЯПОН

Тэдний хамгийн хүндтэй зочиндоо барьдаг хоолны нэг бол ногоон тунхуугаар хачирласан түүхий загасны нимгэн зүссэн хэрчмэл юм. Япон хоолны ширээнд зүүн гар талд шөлтэй аяга, түүний өмнө савх тавиастай байдаг. Япончууд хүүхдүүддээ бага наснаас нь эхлэн баруун гараар нь савх бариулж сургадаг. Зүүн гараараа будаа, эсвэл шөлтэй аягаа барьж иддэг. Шөлийг аяганаас нь шууд ууна. Ширээн дээр мөн бусад аяга, тавагнууд байдаг. Хэрчсэн гурилтай хоол нь Японы хамгийн түгээмэл хоолонд тооцогддог бөгөөд заримдаа түүнийг цагаан будааны оронд ч хэрэглэх үе байдаг байна. Гурилтай халуун шөлийг ихэвчлэн том аяганд хийж, дээрээс нь ногоо, загас, төрөл бүрийн мах нэмж иддэг. Харин зуны бүгчим халуун өдөр цуутай гурил, хүйтэн хоол нь үдийн сайхан зоог болно. Япончуудын хамгийн дуртай ундаа бол ногоон цай юм. Уг цайг дангаар нь халуунаар нь уудаг.

СОЛОНГОС

Солонгосын хоол, гал тогоо нь олон шинж төлвөөр хятадтай ойролцоо юм. Их төлөв гахай, шувуу, загасны махыг голчлон хэрэглэдэг бол хоол, хүнсний хэрэглээнд цагаан будаа, шар буурцаг, өндөг, хүнсний төрөл бүрийн ногоо, далайн хүнсний бүтээгдэхүүн тодорхой байр эзэлнэ. Хоол амтлахад олон төрлийн ааг амттан, халуун ногоог ашигладаг. Солонгос үндэсний алдартай хоол амтлагч бол “кимчи” юм. Энэ нь олон төрлийн витамин болон минералуудаар баялаг. Барууныхны өргөн хэрэглэдэг солонгос хоолны нэг нь “Галби”, “Булгоги” юм. Галби гэж үхрийн махыг нүүрсний галаар шарж болгосон хоолыг нэрлэдэг бол олон нийтийн хэрэглэдэг хоол нь “Бибимбап”, “Доёжанжийгүү”, “Самгиетан” юм. Солонгосчууд япончуудтай нэг адил савх хэрэглэдэг ба хоолонд нь нэлээд хэмжээний сүмс, цуу зэрэг ордог. Сүмс болон цууг савласан савнаас нь шууд хоолны махан дээр дусаах маягаар хэрэглэх ба ногоон дээр дусаадаггүй. Мөн сүмс ба цууны үлдэгдлийг талх болон гурилан бүтээгдэхүүнээр авдаггүй байна.

ХЯТАД

Тэдний хамгийн хүндтэй зочиндоо барьдаг хоолны нэг бол ногоон тунхуугаар хачирласан түүхий загасны нимгэн зүссэн хэрчмэл юм. Япон хоолны ширээнд зүүн гар талд шөлтэй аяга, түүний өмнө савх тавиастай байдаг. Япончууд хүүхдүүддээ бага наснаас нь эхлэн баруун гараар нь савх бариулж сургадаг. Зүүн гараараа будаа, эсвэл шөлтэй аягаа барьж иддэг. Шөлийг аяганаас нь шууд ууна. Ширээн дээр мөн бусад аяга, тавагнууд байдаг. Хэрчсэн гурилтай хоол нь Японы хамгийн түгээмэл хоолонд тооцогддог бөгөөд заримдаа түүнийг цагаан будааны оронд ч хэрэглэх үе байдаг байна. Гурилтай халуун шөлийг ихэвчлэн том аяганд хийж, дээрээс нь ногоо, загас, төрөл бүрийн мах нэмж иддэг. Харин зуны бүгчим халуун өдөр цуутай гурил, хүйтэн хоол нь үдийн сайхан зоог болно. Япончуудын хамгийн дуртай ундаа бол ногоон цай юм. Уг цайг дангаар нь халуунаар нь уудаг.

УРЛАГ,ХООЛ

15


16 УРЛАГИЙН ЕРТӨНЦ

ЭНЭТХЭГ

Энэтхэгчүүдийн дунд хамгийн их хэрэглэдэг хоолны амт оруулагч нь “карри” юм. Тэр нь хар, улаан чинжүү, цагаан гаа, шанц, самар, гич, сармис, сонгино, улаан лооль, бүйлс зэргийн хольц юм. Энэ амт оруулагч нь хонины болон шувуу, загасны мах, төмс, хүнсний ногоогоор хийсэн хоолнуудын гол бүрэлдэхүүн хэсэг юм. Энэтхэгчүүд ихэнх махтай хоолоо “массала” гэдэг хурц улаан сүмстэйгээр хэрэглэдэг. Цагаан будаатай шөлийг нэлээд хэсэг нь хэрэглэдэг бөгөөд аагтай чанасан, халуун цайг сүүтэй уух дуртай. Энэтхэгчүүд ногооны рагу зэрэг хоолыг гараар барьж идэх явдал байдаг ба хоолны араас нь тусгай аяганд нимбэгний шүүс өгдөг. Энэ шүүсэнд зөвхөн гараа дүрэх маягаар гартаа буй тосыг арилгана.

ОРОС

СоОрос үндэсний хоолонд гол байр эзэлдэг шөлтэй хоол нь нэр төрөл олон, өвөрмөц амт, илчлэг ихтэйгээр алдартай. Байцаатай, хүрэн манжинтай болон давсалсан хэмхтэй шөл хамгийн их хэрэглэгддэг хоолны нэг юм. Шөлтэй хоолыг чанаж бэлтгэнэ. Хоолондоо хурц ааг амттан бага хэрэглэдэг. Орос үндэстний дээр үеэс хэрэглэж заншсан хүнсний нэг гол бүтээгдэхүүн нь гурил, будаа, талх, нарийн боов юм. Махыг ихэвчлэн өөрийнх нь шүүс болон сүмсэд жигнэж, харин шарахдаа том хэсгээр нь, шувууг бүтнээр нь шардаг. Орос маягийн зоогт зуун грамм буюу спиртийн төрлийн ундаа орсон байдаг бөгөөд шөлтэй хоолны араас даруулах маягаар зуун грамм огт хэрэглэдэггүй. Гурилан бүтээгдэхүүнээс бялуу болон пирог зоог баривал нийтийн дунд тэдгээр амттаныг тавьсан бол хавчаар мэт хоолын тоноглолыг ашиглан өөрийн тавганд тавин бялууг хутга сэрээгээр, пирожен буюу амтат боовыг зориулалтын сэрээгээр, харин амархан үйрдэг мөртөө хатуу амтат боовыг гараар барьж идэж болдог. Хэрэв амтат боов нь дундаа чанамал жимс болон бусад амттантай хийгдсэн байвал мөн адил гараар барин зооглож болох ба печенийг хэсэглэн хугалж иднэ.

ГЕРМАН

Герман хоолонд жигнэж болгосон исгэлэн байцааны хачиртай зайдас, май загас, гахайн шийр, торой, тугал, үхэр, гэрийн тэжээмэл болон зэрлэг шувуу, загасны мах ба түүнчлэн төрөл бүрийн ногоо, ялангуяа төмс, байцаа ордог. Германчууд зутан буюу тунгалаг шөл, сүүтэй кофег өргөн хэрэглэдэг. Бүх хоёрдугаар хоол, амтат зуушийг хутга сэрээ хэрэглэх ба хутгаар хооллох үедээ дэм өгөх явдлыг герман зоогийн дэгт зөвшөөрдөг. Бяслаг болон цөцгийг нийтийн цар дээрээс талхны хутгаар талхны тавгийн баруун өнцөгт тавин талхаа дүрэх маягаар иднэ. Давтсан махан хоолыг хутгаар махны ширхэгийн дагуу хэрчвэл хялбар байх болно.

UFE Art Magazine


УРЛАГИЙН ЕРТӨНЦ

17

ОРОН ОРНЫ ГАЖ ХООЛ

Япончууд жижиг хавчнуудыг амьдаар нь шарж иддэг, заримдаа толгойг нь авна, эсвэл тэр чигээр нь төрөл бүрийн амттантай хамт шараад иднэ.

Ази Африкийн уламжлалт нэг хоол бол муурын мах. Кот-д’ Ивуарт бол тансаг зоогийн газруудын байнгын хоол.

……………………………………………………………………………………………………………………….

Перугийн мэлхийн шүүс. Амьд мэлхийн элдэв амттан, зөгийн бал, дарстай холин шууд бэлтгэнэ.

Тайванд бол могойн өндөг, зулзагаар хоол хийдэг..

Вьетнамын гудамжинд нохойн мах зарж байх нь элбэг. Ер нь нохойн мах бол дорно зүгийнхний уламжлалт хоол юм.

Хятадад ямар ч амьтны бэлгэ эрхтэнг гойд амттай гэдэг. Ихэвчлэн бух, нохойн эрхтэнийг иднэ.

УРЛАГ,ХООЛ


18 УРЛАГИЙН ЕРТӨНЦ

Вьетнамд хархны мах бол хаа ч таарах амттан.

Шинэ Гвиней, Лаост Nephilidae төрөл зүйлийн аалзыг мөн л тосонд шарчихаад хамгийн тэжээллэг хоол гэдэг.

UFE Art Magazine

……………………………………………………………………………………………………………………….

Гонконгийн зоогийн газрууд сармагчны тархиар хоол хийдэг. Камбожид ч гэсэн аль ч зах дээрээс хямд үнээр худалдаад авдаг бүтээгдэхүүн.

Ихэвчлэн умард нутгийнхан ямар нэгэн амьтныг алаад хэдэн сараар газарт булж өт хорхойнд идүүлэн, мах арьс нь хатаад ирэхээр борж болсон хойно нь гарган авч иддэг.

Кивиак гэдэг бол арктикийн бүс нутгийн ард түмний түгээмэл хоол. Хав загасны гулууз махыг толгойг нь аван зургаа долоон сараар хөлдөөн хадгалж байгаад шинэ жилийн ширээн дээр бэлтгэж тавьдаг уламжлалт зоог. Манайхаар бол хонины ууц, америкчуудынхаар бол цацагт хяруул юм уу даа.


УРЛАГИЙН ЕРТӨНЦ

19

ГАЙХАЛТАЙ ЭЭЖ

LEE SAMANTHA

Хоол чимэглэх урлаг бол орчин үед мэргэжлийн уран бүтээлчид хийгээд сонирхогчид, гэрийн эзэгтэй нарт эрчимтэй дэлгэрч байгаа модерн урлаг юм. Малайзын уран бүтээлч зураач Ли Саманта бол тэдний гол төлөөлөгч бөгөөд 2008 онд тэрбээр анх хоол идэх дургүй том охиноо хоол идүүлэхийн тулд ийнхүү арга хэрэглэсэн нь сүүлдээ энэ хоол чиглэлийн төрлөөр ажиллах дур сонирхлыг төрүүлжээ. Тэрбээр энэ талаараа алдартай болж Instаgram-даа 630,000, Facebook-д дагагчтай болов. Ийм хөгжилтэй хоол байхад хүүхдүүд тэдгээрийг идэж л таараа.

СОНИН ХАЧИН


MIRROR

CAKE Сүүлийн үед охид бүсгүйчүүд гадны үйлдвэрийн бялуу гэхээсээ илүү хайртай дотны хүндээ өөрийнхөө гараар бялуу хийж өгөхийг эрмэлздэг болсон билээ. Бялуу нь дотроо маш олон янз байдаг бөгөөд тус тусдаа өөрийн гэсэн онцлогийг агуулж байдаг. Оросын нарийн боовчин Ольга гайхалтай гялтгар бялуугаараа аль хэдийн дэлхийд танил болоод байна. Тэрээр хэлэхдээ: "Би макаронд үнэхээр дуртай. Хайртай ч гэж болно. Үүнээсээ болоод бялуу хийх урлагт суралцаж эхэлсэн. Европын бялуу хийх урлагт суралцаж мүүс бялууг хийх явцдаа толин бялууныхаа жорыг олж нээсэн." гэжээ. Тэрээр инстаграм хуудсандаа 15,000 дагагчтай байсан бол одоо хэдийнэ 350,000 болоод байна. Бүтээлч бүсгүйчүүддээ хэлэхэд тэрээр жорыг одоохондоо нууцлаж байгаа ч өөр нэгэн хүн үүнтэй маш төстэй жорыг хуваалцжээ. Ингээд уншигчдадаа жорыг хүргэе. /жич: энэхүү жорыг town.mn хуудаснаас авсан болно. /

UFE Art Magazine

Зуурмаг хийх дараалал: 1.Желатинаа 120 гр усанд хийн сайтар холино. 2.Глюкоз, элсэн чихэр, үлдсэн ус гуравыг хольж буцалгана. 3.Глюкоз, элсэн чихэр, усны холимгоо хөрсний дараа дээр нь желатинтай хольж хутгасан усаа нэмнэ. 4.Холимог дээрээ молокогоо нэмнэ. 5.Цагаан эсвэл хар дурын шоколад нэмж агаарын бөмбөлгийг уустал хүлээнэ. Шоколадны зуурмагаа халуун бүлээн буюу ойролцоогоор 35°C байхад нь хэрэглэвэл хамгийн тохиромжтой. Энэ бялуу бусад бялууг бодвол хийхэд хэцүү учир таныг эхлээд жижиг хэмжээтэй хийж үзэж туршаарай гэж зөвлөе.


МОНГОЛ АРДЫН ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ 4

Ардын уламжлалт хөгжим нь XIII зууны үеэс эхтэй бөгөөд Монголчууд Төв Азийн ард түмний хэрэглэж байсан зарим утсан болон үлээвэр хөгжмийн зэмсгүүдийг өөрийн болгон хөгжүүлжээ. Цохивор хөгжмийн зэмсэгнүүд буддын шашин болон бөөгийн зан үйлд хэрэглэгдэж ирсэн эртний уламжлалтай. Хөгжмийн зэмсгийг ардын болон мэргэжлийн хөгжмийн зэмсэг гэж ангилдаг. Тодорхой ястны уламжлалт ахуйд хэрэглэгддэг хөгжмийн зэмсгийг ардын хөгжмийн зэмсэг гэнэ. Монголын ардын хөгжмийн зэмсгийг ерөнхийд нь чавхдаст, үлээвэр, цохилуур хөгжим гэж ангилдаг. Чавдаст хөгжмийг дотор нь чавхдаст чимхүүр (ятга, шударга), чавхдаст нумт (морин хуур, хуучир, шанаган хуур), чавхдаст цохилуур (ёочин) хөгжим гэж ялгана. Үлээвэр хөгжмийн төрөлд лимбэ, цуур, аман хуур, бүрээ, ямаан бүрээ, их бүрээ, эвэр бүрээ гэх мэт зэмсгүүд хамаардаг бол цохилуур хөгжимд зэс харанга, дохиурт хэнгэрэг, цан, бөмбөр, хонх, дамар зэрэг хөгжмийн зэмсгүүд багтана.


22

УРЛАГИЙН ЕРТӨНЦ

……………………………………………………………………………………………..……….………….

Эртний монголын шанаган хуурын нэг, дөрвөн чавхдаст хөгжим бөгөөд Монголд I-IY зууны үед эртний Энэтхэг, Түвдээр дамжин орж ирсэн гэж үздэг. III зуунд бийбаа хөгжмийг хааны ордны хөгжим гэж нэрлэдэг байжээ. Энэ хөгжим нь хоёр янз байдаг бөгөөд дугуй цартай “бибилэг”, нөгөө нь гэдгэр богино иштэй, цүдгэр зууван лийр хэлбэртэй байдаг. Хөгжмийн цар болон ар талын хэсгийг улаан зандан модоор хийнэ.

БИЙБАА …………………………………………………………. .

ЁОЧИН Чавхдаст цохилуур хөгжмийн зэмсэг бөгөөд анх Төв Азид дэлгэрч, IY зууны үеэс Хятадын Мин улсад нэвтэрчээ. Ёочин гэдэг нь “ян цинь” гэсэн хятадаар хэлсэн хэллэг ажээ. Монголоор янчир нэртэй байсныг сунжруулан “ёочин” болгосон байна. Дундад зуунаас эхлэн олон оронд дамжин хэрэглэгдэхдээ хувьсан өөрчлөгдөж сантур, цимбал, чанг, чанк, янгум гэх мэт олон төрөл зүйл болон дэлгэрчээ. 1991 оноос хойш Монголд 8, 10, 12 эгшгийн эгнээг багтаасан 6-7 төрлийн ёочинг хэрэглэж ирсэн бөгөөд ёочинг хатуу модоор хийдэг. Утас нь 18 мөр, мөр бүрийн утасны тоо нь 3-4 ширхэг байна. Ерөнхийдөө зууван дөрвөлжин маягийн трапец хэлбэртэй, дээд хэсэг нь доод хэсгээс хэмжээний хувьд бага. Орчин үед ардын найрал хөгжимд гоцлол буюу хавсарсан үүрэг гүйцэтгэнэ. Их гарын ёочин нь 16-20, дунд гарынх 12-16 тэвхтэй. Тэвхний байрлалыг ойртуулснаар монгол ардын богино дуу хөгжимдөх техникийг сайжруулах, улмаар дэлхийн сонгодог зохиол хөгжимдөх бололцоог өргөжүүлдэг. Ёочин нь хоёр хулсан цохиуртай, дуу намсгагчгүй учир цангинасан цуурай ихтэй, чанга өвөрмөц эгшиглэнтэй зэмсэг юм.

ЛИМБЭ

Эртний уламжлалт үлээвэр хөгжим бөгөөд нарийн өвөрмөц аялгуутай байдгаараа монгол ардын дуу хөгжимд тохиромжтой байдаг. Монголчууд “хөндлөн бишгүүр” гэж нэрлэдэг байв. Лимбэ гэдэг нэршил нь түвд хэллэг ажээ. Хөдөө хээр хаяагүй тохиолддог тарвага, зурамны нүх бүхий овгор газар ургадаг гишүүний цооргоно хэмээх ургамлын хатсан голыг авч нүх гаргаад үлээж тоглодог байснаас санаа авч лимбэ хийсэн гэдэг яриа бий. Лимбийг их төлөв хулсаар хийдэг байсан бол сүүлд төмөр, орчин үед хуванцараар хийдэг болжээ. Лимбэний эгшиг гаргах нүх хоорондын зайнаас шалтгаалан гарах аялгуу нь өөр өөрийн өвөрмөц өнгөтэй байдаг байна. 1962 онд хөгжим зохион бүтээгч Д.Индэрээ гурван янзын лимбэ бүтээжээ. Лимбэ тус бүрийн эгшиг гаргах нүхний хоорондын зайг харилцан адилгүй хийснээр өөр өөрийн өвөрмөц өнгө аялгуутай болсон байна. Лимбийг урт богино хэдэн янзаар үйлдэж их, дунд, бага гарын гэж ангилдаг. Толгой талд богино залгаа хийж хөг тааруулна. Лимбэ нь тоглогчоос битүү амьсгаагаар тоглох ур дүй шаарддаг өвөрмөц зэмсэг ажээ.

………………………………………..

…………………………………………………………. . Эрт дээр үеэс монголчуудын хэрэглэсээр ирсэн чавхдаст хөгжмийн зэмсгийн нэг нь хуучир юм. Хуучир олон янзын нэртэй бөгөөд баруун монголчууд хялгасан хуур, зүүн монголчууд аралт хуур хэмээн нэрлэж байгаад хожуу үеэс хуучир гэх болжээ. Эртний хуучир нь нэг чавхдастай байгаад сүүлдээ хосоор хөглөдөг дөрвөн чавхдастай болсон байна. Монгол хуучир угалзтай, чихтэй, морин толгойтой байв. Одоогийн хуучир хөгжим нь 80 см урттай бөгөөд түүнийг улаан зандан болон хар модоор хийдэг.

UFE Art Magazine

ХУУЧИР


УРЛАГИЙН ЕРТӨНЦ

23

Хэлбэр хийц энгийн атлаа өвөрмөц тансаг аялгуутай. Хоёр мянган жилийн түүхтэй атал анхны хэв шинжээ алдаагүй. Орчин цагийн аман хууртай андуурах нь бий. Хуурын дунд хэсэгт байрлах чичирхийлэн хөдөлж авиа гаргадаг хэсгийг “хэл” хэмээдэг бөгөөд үүнээс үндэслэн “хэл хуур” хэмээн нэрийдсэн байдаг. Харин хулсан, ясан, төмөр хуур гэдэг нь хийсэн материалаас үүдсэн нэршлүүд ажээ. Хэл хуур нь бөө мөргөлийн зан үйлтэй холбоотой байдаг. Хэл хуур нь бөө удганы хөгжмийн зэмсэг бөгөөд “онгодын хөлөг” хэмээн нэрлэгддэг.

Хүннүгийн үед үүссэн бөгөөд эдүгээ баруун нутгийн ардууд голдуу хэрэглэдэг. Хулсаар хийдэг байсан бол ердийн хөндий модоор хийдэг болсон байна. Урт нь тохой илүү бөгөөд дээд хэсэгт нь нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлаж, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг. Их биенд цуварсан нүх гаргаж, тэдгээр дөрвөн нүхээр өнгө сольж өндөр нам эгшиг үүсгэнэ. Хэдийгээр дуу аялгуулан тоглохгүй ч гэсэн хүний хоолойн хөөмэй мэт сонин янзын өнгөөр байгалийн дуу чимээ, салхи, шувуудын жиргээ мэт дуу авиаг уянгалуулан дуулах мэтээр хөгжимддөг. Цуурын урт 30-40 см байдаг. НТӨ 206 онд Хүннү нар өмнөд улс руу дайлаар мордож Чай Вэн Жзү хэмээх зохиолч бүсгүйг богтлон авчирч өөрийн зүүн гарын хаанд гэргий болгон өгчээ. Өмнөдийн бүсгүй 18 жил нүүдэлчин ардын амьдралаар амьдарч нутагтаа хариад “Нүүдэлчдийн цуурын 18 бадаг хөг ая” хэмээх хожмоо ихэд алдаршсан шүлэг бичжээ. Энэ тухай урлаг судлаач Ж.Бадраа, Ж.Энэбиш нар судалгааны бүтээлдээ тэмдэглэсэн байдаг.

…………………………………………………………………….

…………………………………………………………………………………………………………….

Монголын язгуур хөгжмийн төрлүүдээс хамгийн эртний түүхтэй нь цоор хөгжим юм. Монголчууд нүүдлийн амьдралд зохицуулан бага зэрэг хувиргаж, бүтэц хэлбэрийн хувьд энгийн, гарын доорхи материалаар хийж болохуйц болгосон нь өнөө цагт авч ирэх нөхцөл болжээ хэмээн судлаачид үздэг. ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтанд бүртгэгдсэн энэ хөгжмийг эртний индианчууд ч хэрэглэдэг байсан гэх ул мөр олджээ. Цоор хэдэн мянган жилийн түүхтэй хэрнээ өнөөг хүртэл эртний хэв маяг, шинж чанараа хадгалсаар ирсэн байна. Балчиргана буюу цооргоно гэх ургамлаар хийдэг байсан учраас “цоор” хэмээн нэрлэсэн бөгөөд нутгийн аялгуунаас хамааран зарим газар цоор, зарим газар цуур гэдэг..

……………………………………………………………………………………………………………. Монгол хийцийн ятга нь хэвшил болсон тогтонги загваргүй, хувь хүний уран сэтгэлгээгээр баяжсан, хээ угалз төгөлдөр галбир төрхтэй, өнгө будаг тод монгол ардын уламжлалт бэлгэ тэмдгийг шингээсэн гоё сайхан чимэглэлтэй, хамгийн нарийн чавхдас нь гадна талдаа түүнээс дотогш дараалан бүдүүрсэн дарааллаар таван эгшгийн эрэмбээр хөглөсөн байдгаараа онцлог ялгаатай. Эдүгээ ятга урт шулуун хэлбэртэй бөгөөд их биеийг нэг жил хатаасан модоор хийнэ. Тэвх нь хөглөх болон хөг шилжүүлэх үүрэгтэй.

……………………………………………………………………………………………………………. Анх ҮАДБЧ-ын хөгжимчин С.Гоошчий сэдэж үхрийн шар эврээр үйлджээ. 1965 онд төрийн шагналт хөгжмийн зэмсэг урлаач Д.Индэрээ гуулиар загвар гаргаж түүнийгээ мод, гуулинд хувилан эвэр бүрээг бүтээжээ. Эвэр бүрээний төрлийн хөгжмүүд бусад улс үндэстэнд ч байдаг. Ямааны эвэр, өөр бусад амьтны эврээр хийдэг бөгөөд монголын эвэр бүрээ нь соль түлхүүр дээр бичигддэг. Эвэр бүрээний доод амсар нь зуувандуу ба тойрог нь 12.5-13 см, гадна талдаа найм, дотор талдаа хоёр даруултай.

ХӨГЖМИЙН УРЛАГ


24

УРЛАГИЙН ЕРТӨНЦ

ХӨГЖМИЙН ТАЛААР БИДНИЙ МЭДДЭГГҮЙ 16 СОНИРХОЛТОЙ БАРИМТ

Бидний зүрх сонсож хэмнэлээр цохилдог.

буй

хөгжмийн

Хамгийн урт органы концерт 2001 онд эхэлсэн ба 2640 онд буюу 639 жилийн дараа дуусна.

Элвис Пресли өөрөө ганц ч дуу бичиж байгаагүй.

UFE Art Magazine

……………………………………………………………………………………………………………………….…

Битлз хамтлагийн хэн нь ч нот мэддэггүй байсан.

Хүн чанга дуу сонсож байх үедээ богино хугацаанд их хэмжээний архи ууж чадна.

Сиэтлийн рэппер NoClue Гиннесийн номонд хамгийн хурдан үглэгч рэпперээр бүртгэгдсэн ба 51,27 секундэд 723 үг хэлжээ.

Дуу хөгжим тархины таашаал хэсгийг идэвхижүүлдэг байна.

авах

Спортоор хичээллэх явцдаа дуу сонсвол та илүү их тэвчээртэй болдог.


УРЛАГИЙН ЕРТӨНЦ

Их Британийн Далайн цэргийн флот Сомалийн далайн дээрэмчдийг Бритни Спирсийн дуугаар айлгадаг гэнэ.

Warner Brothers компани Happy Birthday дууны эрхээр жилд 2 сая доллар олдог гэнэ.

Дууны нөлөөгөөр ургадаг..

цэцэг

илүү

хурдан

……………………………………………………………………………………………………………………….……….

Антрактидад хийсэн концертоороо шуугиан тарьсан Metallica хамтлаг дэлхийн бүх тивд тоглосон анхны болоод цорын ганц хамтлагаар Гиннесийн номонд бичигдсэн байна.

Таны сонсож байгаа дууны төрөл таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлдөг.

Австралийн эрдэмтдийн судалгаагаар рок одууд залуугаараа нас бардаг гэнэ. Тэд жирийн хүний дундаж наснаас 25 жилийн өмнө өөд болдог.

АНУ-д дуу хөгжмийн бичлэгээс олсон 1000 доллар бүрээс дунджаар 23,4 долларыг зохиогч авдаг байна.

Удаан, уянгалаг хөгжим сонссон үхэр илүү их сүү өгдөг.

СОНИН ХАЧИН

25


26

УРЛАГИЙН ЕРТӨНЦ

ХАМРЫН ХИЙД Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Д.Данзанравжаа Улааны шашныг Монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байсан ба Хамрын хийдэд Монголын анхны театрыг 1830-аад онд Намтар дуулах дацан нэртэйгээр байгуулсан байна. Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг. Хамрын хийдэд театраас гадна Хүүхдийн дацан нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг дэмжиж байжээ. Данзанравжаа Хамрын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын орон байгаа газрыг тодорхойлжээ. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун санаагаараа очиж чадах Бурханы орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орон-ыг тойруулан суварга бүхий хашаа босгон тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан. Шамбалын орон 25 хаадтай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном уншдаг.

UFE Art Magazine


УРЛАГИЙН ЕРТӨНЦ

Хамрын хийдээс зүүн хойш 2 километрт эрт үед лам нар сууж бясалгал үйлдэж байсан олон агуйнууд бий. Мөн эхийн умай хад, өвчин гэм арилгагч хад гэх мэтчилэн шүтэж биширдэг хаднууд бий. Хамрын хийдээс 1.5 километр зайд хойноос урагш 2 га талбай хамарсан Луутын цав хэмээх газар бий. Улаан, шар, хөх шавар дов толгод бүхий цав юм. Эндээс Иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн ясыг судлаачид олжээ. Мөн өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтадын болон ургамлын үлдэгдэл элбэг байдаг.

……………………………………………………………………………………………………………………….……………………...

Хийдийн дэргэд “Хүслийн хар уул” байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.

Өвгөн суварга: Хамрын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны 9 дүгээр сарын 10-нд нээлтээ хийжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, 5 талтай, анх 1823 онд Ноён хутагт энэ суваргыг бүтээж байв. Ингэхдээ Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээсэн гэдэг. Уг суварга 1937 он хүртэл сүсэгтэн олондоо адистид хүртээж байгаад буулгагдсан байна. Шинээр бүтээсэн Өвгөн суваргын таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу Язгуурын 5 бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулжээ. Уламжлалын дагуу тарнийн хүчийг оршоож олон боть цай, 7 тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, Улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг шүншигт нь хийсэн байна. Мөн оройн хэсгийн бунхан дотор Ноён хутагтын номлосон сургаалийн дагуу жинхэнэ шүншигийг нь хийж битүүмжилсэн байдаг. Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангайгаас авчирч, эргэн тойронд нь олон суваргын чуулбар хийжээ. Түүнээс доош байх танхим руу нэгэн олс уяаг оруулсан бөгөөд үзүүрт нь том очир уяжээ. Танхимын хойморьт байх Бурхан багш, Гүрү ренбүүчийн хөргийг залсан ширээн дээр тэр очирыг тавьсан байдаг. Тэрхүү очирт мөргөхөөр бурханд мөргөж байгаа гэсэн үг гэнэ.

/МӨӨМ ХАД/

УРАН БАРИЛГА

27


28

УРЛАГИЙН ЕРТӨНЦ

ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг бөгөөд 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Тус хийд 1680-аад оны үед дайны хөлд үрэгдсэн бөгөөд XVIII зууны эхнээс сэргээн босгож эхэлж. 1701-1705 оны хооронд Очирдарь бурхны сүм болон Авид бурхны сүмийн цогцолбор, Төвийн Их суваргын чуулбаруудыг босгосон байна. Энэ засварын үеэр 1796 оны өмнө баригдсан сүмийн барилгуудыг засуулсны гадна, хуучин Тахай балгасын хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна. 1802-1813 оны хооронд буян үйлдэгч хаад, тайж, бэйл, лам, ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд нэмж 56 суварга болон хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлин аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, Жанчивлин аймгийн дуган босгогджээ. Ийнхүү 1872 он гэхэд дотор нь байсан 62 сүмийг бүрэн сэргээн босгожээ. Эрдэнэзуу хийдийг цогцлоон байсан эхний үед шарын шашны ёс горим төдийлөн нэвтрээгүй байсан учир хийдийн ерөнхий төлөвлөгөөг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталж байсан ертөнцийн зүг чигийг хүндэтгэх билэгдлийн дагуу шийдвэрлэжээ. Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх тавилгын ерөнхий хуваарилалттай төсөөт байдлаар хаана ямар барилга барих, мөн тухайн хийдэд барилга барихаар газар гуйваас хаана газар өгөх зэрэг нарийн ёс горим баримталж байсны гэрч болон үлдсэн Монгол суурин газрын барилга, урлахуйн ухааны гайхамшигт дурсгал болж vлдсэн билээ.

UFE Art Magazine


УРЛАГИЙН ЕРТӨНЦ

Энэ хийд 102 суврагаар хүрээлэгдсэн Уг нь 108 гэсэн тоо Буддын шашны хувьд ариун тоо, бөгөөд Буддын шашны эрхиний шүрний тоо бас 108 байдаг. Гэвч суврагын тоо нь энэ тоонд хүрч чадаагүй билээ. 1939 онд коммунист удирдагч Хорлоогийн Чойбалсангийн удирдлага дор Монголын олон зуун сүм хийдийг устгаж, арван мянга гаруй ламыг хядсан их хядлага энэ хийдийг тойрсонгүй. Гурван жижиг сүм, суврагууд бүхий гадна хана л үлдсэн бөгөөд сүмүүдийг 1947 онд музей болгожээ. Энэ хийдийг Иосиф Сталины шахалтаар Гандантэгчилэн хийдтэй хамт үлдээсэн гэх нь бий. Учир нь нэг судлаачийн үзэж байгаагаар 1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Хэнри А.Воллес тэргүүтэй төлөөлөгчид Монголд богино хугацааны айлчлал хийсэнтэй энэхүү явдал холбоотой ажээ. Сталин барууны орнуудад шашин шүтлэгийг хамгаалж байгаа мэтээр үзүүлэх гэсэн оролдлого гэсэн байдаг. Эрдэнэ-Зууг зөвхөн музей хэлбэрээр үлдээсэн бөгөөд Монголд ажиллаж байсан цорын ганц хийд нь нийслэл Улаанбаатар хот дахь Гандантэгчэнлин хийд байлаа. Гэвч 1990 онд Монголд коммунизм нуран унасны дараа хийдийг лам нарт нь эргүүлж өгч, Эрдэнэ-Зуу ахин мөргөлийн газар болжээ. 2004 онд хийдэд шинээр бурханы шашны сургууль байгуулагдсан бөгөөд өнөөдөр Эрдэнэ-Зуу нь Буддын шашны ажиллагаатай хийд болсны зэрэгцээ жуулчдад нээлттэй музейгээ ажиллуулсаар байна. Хийдийн гадна байх нэгэн толгой дээр эр бэлгэ эрхтэн хэлбэртэй чулуу байдаг. Энэ чулуу нь лам нарын бэлгийн дур хүслийг дарж, санваараа сахихад нь тусалдаг гэлцдэг.

29

………………………………………………………………………………………………………….

УРАН БАРИЛГА


30 СЭЗИС БА УРЛАГ

ЯРИЛЦЛАГА MAKE UP УРАН БҮТЭЭЛЧ

“ХИЙЖ БАЙГАА ЗҮЙЛДЭЭ СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ” Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг амжилттай төгсөөд одоогоор өөрийн хүссэн мэргэжлээрээ буюу make-up уран бүтээлчээр ажиллан амжилттай явж буй П.Цэцэгжаргалтай хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

UFE Art Magazine


СЭЗИС БА УРЛАГ

31

Сайн байна уу? Өөрийнхөө тухай товчхон танилцуулаач? Сайн байна уу? Намайг П.Цэцэгжаргал гэдэг. 22 настай. Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг 2016 онд Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Яагаад зөвхөн энэ салбарыг сонгон ажиллах болсон бэ? Хамгийн их тусалж дэмжсэн хүн тань хэн бэ? Би бага байхдаа ээжийгөө өглөө нүүрээ будаж байхад нь цоо ширтээд суудаг хүүхэд байлаа. Тэгэхдээ энэ мэргэжлээр ажиллана гэж боддоггүй байсан. Санхүү, бизнес эсвэл маркетингийн чиглэлээр суралцаж ажиллана гэж ирээдүйгээ төсөөлдөг байлаа. Хүн тэгээд дуртай юм аа хийж байж амжилтад хүрдэг гэдэг дээ. Тэгээд л дуртай зүйлээ хийхээр шийдсэн. Энэ чиглэлээр ажиллахад ээж, эгч хоёр маань хамгийн их дэмжиж тусалсан даа.

Таны хэтийн зорилго юу вэ? Дэлхийн ихэнх том том улсуудад make-up (гоо сайхны олон салбарууд багтсан) бие даасан сургуулиуд байдаг. Би улсдаа тийм сургуулийг байгуулахыг хүсдэг. Яагаад гэвэл манайд make-up чиглэлийн ангитай их дээд сургууль маш цөөхөн байдаг. Чанартай боловсрол эзэмшихийн тулд заавал энэ мэргэжлээр гадаадад сурах шаардлагатай болж байгаа. Харин эсрэгээрээ манай сургуульд суралцах гэж олон улсын оюутнууд зорьж ирэх хэмжээний тийм сургууль байгуулна аа. Уншигчдадаа хандаж хэлэх үг тань юу байх бол?

Өнөө үед make-up буюу нүүр будалт нь маш хурдацтай хөгжиж, нэлээд томоохон байр суурь эзлээд байна. Ямар учраас гэж бодож байна?

Хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандаж байвал бүгд амжилтанд хүрэх байх аа. Бүгдэд нь амжилт хүсье.

Make-up бол сүүлийн хэдхэн жилд маш хурдацтай Манай уншигчдад цаг заваа гарган ярилцсан танд хөгжиж байгаа салбар юм. Хүмүүс make-up гэхээр баярлалаа. маш жижиг цар хүрээгээр ойлгодог л доо. Дотроо киноны make-up, хувиргалт, тайзны, энгийн, гоёлын, эфирийн гээд тус бүр өөр байдаг. Тэгэхээр энэ салбар цаашид бүр илүү хөгжинө үү гэхээс алга болохгүй. Яагаад гэвэл кино урлаг, тайзны урлаг Монголд илүү хөгжиж байгаа. Үүнийхээ хэрээр make-up ч дагаад л хөгжинө, бас эмэгтэй хүн хэзээ ч нүүрээ будахаа болино гэж байхгүй шүү дээ. (Инээв) Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж, цагийг хэрхэн үр бүтээлтэйгээр ашиглаж байна вэ? Өөрийн гаргасан томоохон амжилтуудаасаа дурдвал юу байх бол? Би энэ салбарт ажиллаж эхлээд яг 2 жил болж байна. Энэ хугацаанд мэдэхгүй, чадахгүй зүйл маш их байсан. Мake-up-н талаар мэдэж сурах зүйл надад асар их байгаа учраас чөлөөт цаг маань үүнийг сурч мэдэхэд л зориулагдаж байна даа. 2 жил ажиллах хугацаандаа тэмцээн уралдаанд оролцож байгаагүй. Би өөрийгөө мэддэг, чаддаг гэж бодсон үедээ тэмцээн уралдаанд оролцох байх. Харин өөрийн мэдсэн сурснаа бусдад түгээж, туршлагаа хуваалцаж явна даа.

ЯРИЛЦЛАГА


32 СЭЗИС БА УРЛАГ

ХӨГЖИМ НАМАЙГ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БОЛГОСОН...

СҮНДЭР

БАТТӨМӨР Сайн байна уу? Бидэнд өөрийгөө танилцуулна уу? Сайн, Сайн байна уу? Намайг Баттөмөрийн Сүндэр гэдэг. 17 настай, СЭЗИС-ийн 1-р курст сурдаг. Та төгөлдөр хуур тоглодог гэсэн. Хэдэн жил төгөлдөр хуур тоглож байна вэ? 7 жил төгөлдөр хуур тоглож байна. Яагаад заавал энэ хөгжмийг сонгох болсон бэ? Бага байхын урлагт сонирхолтой тэр дундаа төгөлдөр хуурын ая сонсож өссөн болохоор суралцсан. Хувь хүний төлөвшилд таны хөгжим хэрхэн нөлөөлсөн бэ? Бүрэг ичимхий байхаа больж илүү нүүрэмгий олон хүний өмнө гараад сандарч тэвдэхээ больж, өөртөө илүү итгэлтэй болсон бас гоо зүйн мэдлэг маш сайн нэмэгдсэн гэж боддог.

Хүмүүс төгөлдөр хуур тоглоход урт хуруутай байвал сайн гэж ярьдаг юм байна лээ. Энэ талаар та юу гэж боддог вэ? Төгөлдөр хуур тоглоход гарын урт богино нөлөөлдөг гэж боддоггүй тухайн хүний бэлтгэл хэр хийхээс л шалтгаалдаг гэж боддог доо. Төгөлдөр хуур тоглоход бас нэлээдгүй хурд шаарддаг байх, ямар чадварууд хэрэгтэй байдаг вэ? Төгөлдөр хуур тоглоход анхааралтай байх маш чухал байдаг. Нотоо, хэмжээгээ, хуруугаа, пидалаа, чанга сулаа гээд маш олон зүйлд зэрэг анхаарах шаардлагатай байдаг учраас анхаарлаа төвлөрүүлж чаддаг байх ёстой. Хурд бол хэр их бэлтгэл хийхээс л шалтгаална. Тэр олон даралтуудаас хольж хутгах үе гардаг байсан уу? Хамгийн хэцүү зүйл нь юу вэ? Хольж хутгах андуурах үе бараг л гардаггүй, гэхдээ бэлтгэл их хийх үед заримдаа гарын шөрмөс татах тохиолдол байдаг. Хөгжим сонсох, өөрөө тоглох хоёрын ялгаа юу вэ? Хөгжим сонсох бол хүн бүрийн чадах өдөр дутмын зүйл харин хөгжим тоглоно гэдэг хүн бүрийн чаддаг зүйл биш яагаад гэвэл ихэнх хүмүүс тууштай суралцаж бэлтгэл хийлгүй орхих, шантрах үе их гардаг. Хөгжмийн нотоор өөрийгөө илэрхийлвэл ямар нот байх бол, Яагаад? Нэг нотоор өөрийгөө илэрхийлнэ гэдэг боломжгүй гэж бодож байна. Ярилцлага өгсөнд тань баярлалаа. Сурлагад чинь өндөр амжилт хүсье.

UFE Art Magazine


4

TAYLOR SWIFT

“БИ АЛДАР НЭРД ГАРАХЫН ТӨЛӨӨ БУС, АМЖИЛТТАЙ БАЙХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭСЭН”


34 ЧӨЛӨӨТ БУЛАН

ЧУЛУУ ӨРӨЛТ Чулуу өрөлт (Rock balancing or stone stacking) бол урлаг, хүмүүжил эсвэл сонирхол юм. Энэ нь дотоод сэтгэлийн тэнцвэрийн төгс илэрхийлэл. Гайхалтай урлагийн бүтээл бүтээх зуураа оюун санаа, бие махбодь, сүнслэг чанараа амраан тайвшруулж байна гэсэн үг. Чулуу тэнцвэржүүлэх нь үзэгчдийн өөрсдийнх нь тайлалаас хамаарч урлагийн үзүүлбэр, тоглолт, шашны зан үйлийн аль нь ч байж болдог. Үнэндээ үнэмшмээргүй, биеийн хүчний хувьд ч боломжгүй, маш их тэсвэр тэвчээр шаардсан үйлдэл байдаг байна. Чулуу тэнцвэржүүлэгч ганцаараа эсвэл багаараа, цалинтай эсвэл цалингүй ажиллаж болно, бас үзэгчдийн тайлбар хүсэлт, нөхцөл байдлаас хамаарч хийгдэг газраа ч өөрчилж болдог.

UFE Art Magazine


35

ЧӨЛӨӨТ БУЛАН

ТӨРӨЛ

Тогтворжуулах

Чулууг

бие биенийх нь дээр их өндөрт өрж тавьдаг.

Тэнцвэржүүлэх

Чулуугдоод талын чулуунаас хамаарч дээд талын чулууны жин нь хэвээр хадгалагддаг.

Чөлөөт

Дээрх

хоёрын

холимог, нуман болон элсэн чулуу оруулж болно..

Цэвэр тэнцвэр Чулуу тус тэнцвэржинэ.

бүр

ойролцоо

цэгт

АЛДАРТАЙ БҮТЭЭЛҮҮДЭЭС……..

SHEEPFOLDS,England

STONEHOUSE,Australia

ANDY,USA

CHALKSTONES,England ӨРӨГ УРЛАГ


36 ЧӨЛӨӨТ БУЛАН

ҮЗЭМЖТЭЙ INSTAGRAM FEED Олон нийтийн, цахим сүлжээнүүд бидний амьдралын нэг хэсэг болсон өнөө үед тэдгээрт бүртгэлтэй өөрийн хаягаа үзэмжтэй, сонирхолтой байлгах нь нэг төрлийн урлаг болтлоо хөгжжээ. Иймээс бид энэ дугаартаа Instagram Feed-ээ хэрхэн үзэмжтэй байлгах, зургаа хэрхэн янзлах талаарх Instagram Guru нарын зөвлөгөөг нэгтгэн хүргэж байна. Олон нийтийн, цахим сүлжээнүүд бидний амьдралын нэг хэсэг болсон өнөө үед тэдгээрт бүртгэлтэй өөрийн хаягаа үзэмжтэй, сонирхолтой байлгах нь нэг төрлийн урлаг болтлоо хөгжжээ. Иймээс бид энэ дугаартаа Instagram Feed-ээ хэрхэн үзэмжтэй байлгах, зургаа хэрхэн янзлах талаарх Instagram Guru нарын зөвлөгөөг нэгтгэн хүргэж байна. Олон нийтийн, цахим сүлжээнүүд бидний амьдралын нэг хэсэг болсон өнөө үед тэдгээрт бүртгэлтэй өөрийн хаягаа үзэмжтэй, сонирхолтой байлгах нь нэг төрлийн урлаг болтлоо хөгжжээ. Иймээс бид энэ дугаартаа Instagram Feed-ээ хэрхэн үзэмжтэй байлгах, зургаа хэрхэн янзлах талаарх Instagram Guru нарын зөвлөгөөг нэгтгэн хүргэж байна.

КАМЕР СОНГОХ Шинэ загварын, хуучин загварын, мэргэжлийн, мэргэжлийн бус, том жижиг ямар ч төрлийн камераар авсан зургийг Instagramдаа хийж болох ч таны гарт хамгийн ойр байдаг, жижигхэн хэдий ч техник технологийн дэвшлийн ачаар гар утаснууд баргийн мэргэжлийн камераас дутахааргүй хүчин чадалтай камертай болсон өнөө үед гар утас хамгийн зөв сонголт ч байж болох юм. Тэгээд ч Instagram зургийг зөвхөн Mobile Device-р (гар утас, таблет) л дамжуулан оруулах боломжтой байдаг шүү дээ.

ЗУРАГ ЯНЗЛАХ Хамгийн сонирхолтой хэсэг нь. Хэдий зургаа муу авсан ч гар утас дээрх энгийн app-уудыг ашиглан авсан зургаа янзалж засан хэд дахин илүү үзэмжтэй болгох боломжтойгоос гадна, бүр тэр чигт нь өөрчлөх ч чадалтай. App Store болон Play Store-с үнэгүй татан ашиглах боломжтой хамгийн түгээмэл ашиглагддаг бөгөөд үр дүнтэй app-уудыг танилцуулж байна.

UFE Art Magazine


ЧӨЛӨӨТ БУЛАН

SNAPSEED

VSCO

PIXLR

FACETUNE

THEME СОНГОХ Instagram Feed-ээ үзэмжтэй харагдуулах бас нэгэн чухал алхам бол Instagram-аа themeтэй болгох юм. Энэ нь Gmail юм уу Tumblr шиг ганцхан товч дараад л болчих зүйл биш гэдгийг санах хэрэгтэй. Зургаа авахаас эхлээд зураг post-логдох хүртэлх бүхий л үйл ажиллагааг өөрөө хийх хэрэгтэй болдог. Theme-г хэн ч, яаж ч зохион хэрэгжүүлж болох хэдий ч хамгийн түгээмэл тохиолддог гурван төрлийн theme-г сонирхуулъя.

Сэдэвтэй Сэдэвтэй theme нь нэг л төрлийн зүйлсийн зургийг Instаgram-даа оруулах явдал юм. Сэдэв нь хөрөг, байгаль, аялал, цэцэг, хоол, машин, хувцас, зурсан зураг, нохой, гутал, сүүний сав гээд юу ч байсан болно. Хэдий энэ нь үр дүнтэй, үзэмжтэй харагдуулдаг ч таны сонгосон сэдэв хэр ерөнхий, эсвэл нарийн байхаас шалтгаалан таны оруулах зургийг хязгаарлах бөгөөд танаас хугацаа болон тэвчээр шаарддаг.

тодорхой өнгөнүүд эсвэл нэг төрлийн filter сонгох шаардлагатай. Зураг авахдаа л цөөн тооны өнгөнд баригдсан зүйлсийн зургийг авахаас гадна авсан ямар ч зургаа ижил filterтэй болгон янзлах боломжтой. Зөвхөн filter-с гадна зурагнуудынхаа хар эсвэл цагаан өнгөний тоннууд ижил байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй. Хоёр зураг тань хоёулаа цагаан өнгөнөөс бүрдсэн хэдий ч нэг зураг нь нар жаргаж байх үед авсан шаргал туяатай, нөгөө зураг нь барилга дотор сүүн гэрэл доор авсан цэнхэр туяатай бол нэг theme болж харагдахгүй байх аюултай.

Гурав

Өнгө дагнасан Энэхүү theme нь сэдэвт баригдалгүйгээр юуны ч зураг байж болох хэдий ч ижил өнгөнөөс бүрдсэн байхыг шаарддаг. Гэвч бүх зургаа ижил харагдуулж янзлахад нэлээд мэдрэмж, цаг хугацаа шаарддаг. Юун түрүүнд цөөн тооны,

Хэрвээ та зөвхөн нэг өнгө дагнах эсвэл нэг сэдэвт баригдахыг хүсэхгүй, аль алиныг нь хослуулах сонирхолтой байгаа бол гурав хэмээх theme-г сонгох боломжтой. Энэ нь Instagram зургийг гурав гурваар нь босоогоор нь цуваа болгон гаргадгийг ашигласан theme юм. Олон эгнээ үүсгэх боломжтой тул хэдэн ч сэдэв, өнгөөр feed-ээ цэгцтэй, үзэмжтэй харагдуулж болдог давуу талтай. Таны оруулах зургийн дараалал чухал болох тул та аль зураг, алиныхаа хажууд хэр нийцтэй харагдаж буйг post-лохоосоо өмнө Planoly гэх app-г ашиглан төлөвлөх боломжтой,

ЗӨВЛӨМЖ

37


38 ЧӨЛӨӨТ БУЛАН Snapchat-н Винсент Ван Гог хэмээгдэж интернет ертөнцийг шуугиулсан уран бүтээлч бол Michael Platco буюу @mplatco юм. АНУ-н Бостоноос гаралтай, 28 настай тэрээр Disney, BBC, CBS зэрэг дэлхийн нэр хүндтэй брендүүдийн Snapchat account-г хөгжүүлэн жилдээ $60.000-н орлоготой ажилладаг байна. Michael Platco нь багшийн ажлаа15-хан секундын дотор алга болдог зурагт өдөрт доод тал нь таван цаг зарцуулан өөрийнхөө selfie-г үлгэрийн баатар болгодог хоббигоороо сольж, 2014 оноос өөрийнхөө бүтэн цагийн ажил болгон уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Анх 2013 онд Snapchat-г татан авч байсан тэрээр гарын дүйгээ тус app дээр нарийн дүрслэл бүхий зураг зурахад ашиглан Tumblr хуудаснаа post-лодог болсон бөгөөд хэдхэн сарын дараа ажлын анхны захиалга болох Walt Disney World-г сурталчилах даалгавар авч байв. Алдартай брендүүдийн Snapchat account-г дагагчдыг олшруулах зорилготой ажилладаг түүний өөрийнх нь story-г 100 мянга гаруй хүмүүс тогтмол сонирхдог болжээ. Тэрээр хамгийн сүүлд Jurassic Park киног 15 минутанд багтаан Snapchat-р хийн хэсэгчлэн үзүүлсэн бол та одоо ч түүний Youtube сувгаар нь дамжуулан бүрэн эхээр үзэх боломжтой.

МЭРГЭЖЛИЙН SNAPCHAT-ЧИН MIKE PLATCO

UFE Art Magazine


ЧӨЛӨӨТ БУЛАН

СОНИН ХАЧИН

39


YOUTUBE-Д ХАМГИЙН ОЛОН ХАНДАЛТТАЙ TOP 10 DIY СУВАГ

’’I like to make stuff’’ 4 хүүхэдтэй Bob Claget нь гараар урлах ажилаа эрхлэн хийхийн тулд өөрийн бүтэн цагийн тогтмол ажилаа орхин ‘’Би эд зүйлээр юм хийх дуртай’’ гэдэг влог хөтлөн явуулах болсон.Тэр влогтоо сонирхолтой тэмдэг тэмдэглэгээ хийх,гадаах нөхцөлд ашиглагдах угаалтуур хэрхэн хийх,сахарны нунтаг цацдаг буу хэрхэн хийх гэх мэт ахуйн хэрэглээнд ихэвчлэн зориулагдсан видео бичлэгийг хийх аргачлалыг нь зааж өгч тавьснаар энэ channel нь улам өргөжүүлэх давуу тал нв болсон байдаг.

‘’Household hacker’’ Энэхүү DIY суваг нь LIFE HACK-ийн талаар ихэвчлэн гаргах бөгөөд амар хялбар аргаар гэрийн нөхцөлд хоол хүнс жижиглэн бэлтгэх мөн түүнчлэн халуунд зайрмаг идэхэд хайлхаас сэргийлэн Дотор нь marshmallow хийх гэх мэт сонирхолтой мэдээллүүд тавигддаг.

’’Oh Joy !’’ Энэ channel нь фэнг шүй-тэй адил байшин дахь тавилгуудын байрлалыг сольж,мөн эрүүл хоол хүнс хийх арга аргачлал,хувцас чимэглэл гар аргаар хийхийг зааж өгдөг байна.

’Tasty’‘’ Энэхүү channel нь төрөл бүрийн хоол хүн, жимс ногоог хэрхэн бэлтгэн болгож байгаа аргачлалаыг нэг бүрчлэн зааж өгдөг бөгөөд энэхүү channel нь Youtube төдийгүй Facebook-т маш алдартай болсон байдаг.Үзхэд маш ойлгомжтойгоос гадна хоолны дуршил нэмэгдүүлэм маш амттай хоол хүнс жимс ногоо зууш зэрэгийг бэлтгэн харуулдаг.


’’ Nifty’’ Энэ channel нь хүний амьдарч буй орчин эдэлж хэрэглэж буй зүйлүүдэд тулгардаг асуудал болон xувцаc,хэрэглэл,гоо сайхны бүтээгдэхүүн,тавилга,дотоод гадаад засал чимэглэл гэх мэт олон зүйлсыг гар доорхи материалаар засаж янзалан хийх талаар аргачлалыг зааж харуулж өгсөн байдаг.

“Clean My Space – Melissa Maker’’ Энэхүү channel нь өөрийн орон зайг цэвэрлэх гэсэн утгатай бөгөөд хэрхэн ядрахгүйгээр амар хялбар аргаар хэт их энерги хүч зарцуулалгүй цэвэрлэгээ хийх талаар дэлгэрэнгүй зааж харуулдаг.

‘’Laurdiy’’ Энэхүү channel нь ихэвчлэн охид бүсгүйчүүд рүү чиглэсэн байдаг бөгөөд юмханаар юм хийх гэдэг шиг бидны төсөөлж ч байгаагүй зүйлсээр амьдралд хэрэгтэй эдлэл хэрэглэлийг хэрхэн хийхийг зааж өгдөг.Жишээ нь эмэгтэйчүүд бидэнд нүүр будах гол зэвсэг болж өгдөг багснуудад мөн түүнчлэн гоо сайхны элдэв хэрэгсэлээ гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ хийх гоемсог сав,гэр бүлийнхнийхээ,найз нөхөд,хайртай хүнтэйгээ үлдээсэн дурсамжуудаа мөнхөлсөэ зургаа хийх жааз гэх мэт зүйлсийг хийх аргыг тайлбарладаг.

’’Skill share’’ Энэхүү channel нь зурах сонирхолтой залуучууд хүмүүсд зориулсан бөгөөд сайн чанарын уран бүтээл туурвихын тулд ямар будаг,харандаа,цаас,бийр гэх мэм зүйлсыг хэрхэн сонгох талаар мэдээ мэдээлэл,ямар шинэлэг арга материалыг ашиглан зураг зурах тухай зааж зөвлөсөн байдаг.

’’ 5 min craft’’ Энэхүү channel нь өмнөх channel-уудтай ерөихийдөө адилхан зорилго зохиомжтой явагддаг ба арай илүү техник технологи талдаа гарсан эвдрэл гэмтэлийг засч янзалахад зориулагдсан байдаг. ‘’Dazzle DIY’’ Энэхүү channel нь ихэвчлэн өдрийн тэмдэглэл хөтлөх дэвтэр эсвэл гар утсандаа гар доорхи материалаар case буюу гэр урлах,өрөө тохижилуулалт засал чимэглэл,элдэв янзын донжтой хээгээр гар бичмэл бичих гэх мэт зүйлсийн хийх аргачлал санааг өгдөг.


УЛААНБААТАР ХОТЫН УРАН БАРИМЛУУД, МОЗАЙКУУД

ГЭРЭЛ ЗУРГУУДИЙГ Г.ГАНПҮРЭВ, Г.МӨРӨН



ТА ҮРГЭЛЖ ӨӨРӨӨРӨӨ, СУРГУУЛИАРАА, НАЙЗААРАА БАХАРХАЖ ЯВААРАЙ. СУРАХ ИХ ҮЙЛСЭД ТАНЬ ТОМООС ТОМ АМЖИЛТ ХҮСЬЕ !


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.