Risk review issue 1 fire risks mongol daatgal

Page 1

2018 он II улирал

МОНГОЛ ДААТГАЛ КОМПАНИАС ЭРХЛЭН ГАРГАВ

Онцлох бүтээгдэхүүн: УТСАНДАА ДААТГА БУУХИА ХҮҮ МОБАЙЛ АППЛИКЕЙШНЫГ ЗӨВХӨН ТАНД ЗОРИУЛАН БҮТЭЭВ.

ЗАХ ЗЭЭЛ

ТОЙМ

ЗӨВЛӨГӨӨ

МОНГОЛЫН ДААТГАЛЫН КОМПАНИУД ӨНГӨРСӨН 2017 ОНД НИЙТ 61,234 ДААТГУУЛАГЧДАД 45,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЖЭЭ

МОНГОЛ УЛСАД 2017 ОНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ 332 УДАА, ГАЛ ТҮЙМЭР 3536 УДАА ГАРСАН БАЙНА

ОЙ ХЭЭРИЙН, ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМРЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? ЦАХИЛГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ХАНГАХ ВЭ? 
 ХИЙН ТҮЛШНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЮУ ЧУХАЛ ВЭ?


Мэндчилгээ

2017 онд 225 Энэ бол газрын диваажин болсон Монгол орны үзэсгэлэнт Хөвсгөл нутгийг NASA агентлаг сансараас авсан зураг. Амар амгалан цэлэлцсэн энэ л дүр зураг шиг монголчууд бидний ирээдүй үргэлж гэгээн тунгалаг байхад зориулж Монгол Даатгал компаниас “ЭРСДЭЛИЙН ТОЙМ” сэтгүүлийг эрхлэн гаргалаа.

Хүмүүс бид амьдралыг үргэлж ямар нэг аюулгүй, амар тайван байх мэтээр санаж, ирээдүйн эрсдэлийн тухай тэр бүр бодоод байдаггүй билээ. Зурагтаар гал түймрийн тухай, нэг гэрийн таван хүүхэд шатаж нас барсан мэдээ гарахад хүмүүс өөрт нь тэр зүйл огт хамаагүй мэтээр хандаж, ач холбогдол өгдөггүй. Гэвч дэлхий дахинд зөвхөн гал түймрээс шалтгаалж жилд 18,0 мянган хүн нас бардаг ба 2017 онд 44 монгол хүн харамсалтайгаар галд энджээ. Монголд “Зарлаагүй дайн” гэгдэх болсон авто тээврийн ослоор амь насаа алдсан, үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадамжаа алдаж буй хүмүүсийн тоо ч жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс та бидэнд учирч болох эрсдэлүүдийг тоймлон дүгнэсэн энэхүү сэтгүүлийг бэлтгэлээ. Даатгалын салбарынхан бид үргэлж хүмүүст учирч буй хүндрэл бэрхшээлийн дэргэд байж, эдийн засаг, амь амьдралаараа хохирсон олон зуун амьд жишээг харж, тэдгээр хүмүүстэй тулж харилцдаг. Тэдгээр амьдралын бодит жишээнүүд хүмүүст урьдчилан сэргийлэх мэдээллийг илүү сайн түгээх хэрэгтэй гэдгийг бидэнд сануулсаар байдаг юм. Бидний туршлагаас харахад иргэд болоод байгууллагууд тэр бүр сайн дураар даатгалд хамрагддаггүй. Гэтэл Онцгой Байдлын Ерөнхий Газарын тоон

мэдээллийг аваад үзэхэд манай улсад гал түймрийн тоо хэмжээ буурахгүй, гарч буй хохирлын хэмжээ улам нэмэгдсээр байгаа юм. Өдөрт арван удаа гал гарах үе ч бий.

удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Энэ тоо нь 2016 онд гарсан 138 удаагийн түймрээс илүү их ой модыг сүйтгэжээ. Монгол орны ойн сангийн талбай 18.3 сая.га бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг эзэлдэг. Сvvлийн 30 гаруй жилийн хугацаанд ойгоор бvрхэгдсэн талбай 1.4 сая.га-гаар хорогджээ.

Тэгвэл гал гарах яг ямар эрсдэл байгааг, галаас хэрхэн сэргийлэх талаар болон бусад түгээмэл эрсдэлээс яаж сэргийлэх тухай энэхүү сэтгүүлд бид тоймлохыг зорьсон. Үүний тулд Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад мэргэжилтнүүдээс зөвлөгөө, мэдээлэл авлаа. Мөн эрсдэл ямар ч үед гарах магадлалтай учраас түүнээс сэргийлэх хамгийн найдвартай арга болох “Даатгалын А-Я”-г өгүүлсэн нийтлэлтэй та танилцаарай. Санхүүгийн Зохицуулах Хорооны мэргэжилтэн мөн танд даатгалын үйлчилгээг хэрхэн сонгох талаар зөвлөгөө хүргэсэн байгаа. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх таны мэдлэг ямар ч үнэтэй техник, санхүүгийн чадамжаас илүү хүчтэй билээ. Тиймээс та цаашид ч аюулгүй ажиллагааг нэгт тавьж, гэр бүл хайртай хүмүүсийнхээ найдвартай хамгаалагч байхыг хүсье. Монгол Даатгал компанийн Иргэдийн даатгал эрхэлсэн дэд захирал Б.Хишигтөр

1


дэлхийн

мэдээ Нисэх онгоцны буудлын гал сөнөөгч Rosenbauer PANTHER APFF бол дэлхий даяар хамгийн түгээмэл тархсан, шилэгдмэл загвар юм. Энэхүү тусгай зориулалтын машин нь 4Х4 - 8Х8 хүртэл дөрвөн төрлийн загвартай. 8Х8 загвар нь цагт 135 км хурдлах ба 19 тонн гал сөнөөх бодистой.

ГАЛ ӨДӨӨГЧ АЯНГА Дэлхий дээр өдөрт 100,000 удаа аянга цахидаг бөгөөд тэдний 10-20 хувь нь гал гаргах эрсдэлтэй байдаг. Цагдаагийн байгууллага 2017 онд Монгол улсад гарсан 225 ой хээрийн түймрээс 126 гал түймрийн хэргийг шалгаад 91 түймрийн шалтгаан нөхцлийг тогтоосон. Үүний хамгийн их буюу 46 удаагийн түймэр аянга, цахилгаанаас үүдэн гарчээ.

Дэлхий дахинд

Танкийн суурин дээр бүтээгдсэн гал унтраах тусгай зориулалтын машин “СПМ”. Тэсэрч дэлбэрэх бодис бүхий агууллахын галыг унтраах, хүмүүсийг аврах, галын голомтыг устгах, ой хээрийн түймрээс хамгаалах шуудуу татах зориулалттай.

Өнгөрсөн 2016 онд дэлхийд 3,04 сая удаа гал түймэр гарсан бол Монголд 3710 удаа гал гарч, 8,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Дэлхийн хамгийн их гал түймэр гардаг улс бол АНУ бөгөөд 2016 онд 1,3 сая удаагийн тохиолдол ногдож байгаа нь нийт гал түймрийн 1/3-тэй тэнцэж байна. Статистик судалгаанаас харахад дэлхийн аль ч улсад гал түймрийн шалтгааны 90% нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гардаг байна. Манай хойд хөрш ОХУ-д 2016 онд 11,025 удаагийн ой хээрийн түймэр гарсан ба энэ нь хил дамжин орж ирсэн ой хээрийн түймэр монголд дэгдэх нэг том шалтгаан болдог. Дэлхийд гарч буй нийт гал түймрийг 4.6 сая гал сөнөөгч унтраадаг ба тэднээс жилд 100 нь амь насаа алддаг юм байна. Тийм ч учраас дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг. Энэ 2018 оны долоодугаар Монгол улсад “Азийн сайд нарын II хурал” болох бөгөөд гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Улаанбаатарын тунхаг” баримт бичгийг батлан гаргана. Улмаар манай улсын дэлхийн өмнө үүрэх хариуцлага илүү манлайллын шинжтэй болно. Харин “Улаанбаатарын тунхаг”-т туссан заалтууд хэрэгжих эсэх нь та бидний мэдлэг, хариуцлагаас хамаарах болно.

Эх сурвалж: СTIF, World Fire Statistics 2018

Дэлхийн хамгийн том гал сөнөөгч онгоц Boeing 747-400 Supertank 2017 онд гарсан Хойд Калифорнид гарсан түймрийг унтраах ажиллагаанд оролцож байгаа нь. Энэхүү түймэр 15 хүний аминд хүрсэн ба жил бүр АНУ-д 1,2 сая гектар ой мод түймэрт сүйддэг байна. Дэлхийн түүхэнд гарсан хамгийн том ойн түймэр 1825 онд Канадад гарсан бөгөөд нийт гурван сая акр ой шатжээ.


Дугаарын

сэдэв

ГАЛ АЛДВАЛ ЯАХ ВЭ? Хэрвээ танд галын эрсдэл тохиолдож байгаагүй бол та нэгд азтай, хоёрт бэлтгэлтэй хүн байж мэднэ. Эсвэл зүгээр л аюул осол танаас хол байж. Гэвч хүн бүр ийм азтай биш. Өнгөрсөн 2017 онд нийт 11,9 тэрбум төгрөгний хохирол бүхий 3536 гал түймэр гарсан байна. Тэгэхээр галын ямар ямар эрсдэл байдаг талаар та дахин нэг судлаад үзээрэй.

ГАЛЫН ЭРСДЭЛ БУУРЧ БАЙНА

- 4,7 % 28,6%

Өнгөрсөн 2017 онд гарсан гал түймэр өмнөх оныхоос буурсан. Хэдий тийм боловч 2016 онд 3710 удаагийн гал түймэрт 8,5 тэрбум төрөгний хохирол учирч байсан нь 11,9 тэрбум төгрөг болж, 2017 онд хохирлын хэмжээ 28,6 хувиар нэмэгджээ.


Дугаарын

сэдэв

Та барилга, байгууламжаа галын эрсдэлээс хамгаалахын тулд юу хийх ёстой вэ? Гал гэдэг тоглоом биш, тоохгүй хаяж болох зүйл ч биш гэдгийг удирдах, захиргааны түвшинд ажилладаг эрхмүүд сайн мэднэ. Гэвч зарим үед ажилтан, албан хаагчдын өөриймсөг бус хандлага, хайхрамжгүй байдлаас болж гал гарах нь бий. Тэгэхээр тухайн обьектод галын аюулгүй байдлыг хангуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Үүнийг Монгол улсын “Галын аюулгүй байдлын тухай хууль” (1999) болон бусад дүрэм журам, стандартаар тогтоож өгсөн байдаг.

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАХ ИРГЭНИЙ ҮҮРЭГ 15.2.1.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх 5.2.2. гал түймэр гарч байгаа тохиолдолд гал түймэртэй тэмцэх байгууллагад нэн даруй мэдэгдэх; 15.2.3. гал түймэр унтраах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг туслалцаа үзүүлэх; 15.2.4. гал түймрийн талаарх зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээллэх

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЭРХ, ҮҮРЭГ 16.1.1.галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг чандлан сахих; 16.1.2.тухайн аж ахйн нэгж байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах; 16.1.3.галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, хэм хэмжээ, стандартыг хангаж ажиллах;

Нийслэл хотод гарсан түймрийн 45-50 хувийг Гал түймэр унтраах 10 дугаар анги унтраадаг. Өнгөрсөн жил Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэхэд 250 гаруй обьектын гал гарсан ба энэ тоог 2016 оныхтой харьцуулахад 15,7 хувиар буурсан байна.

УЛААНБААТАР ХОТОД

2017 онд нийт 2266 гал түймэр гарч, 4,6 тэрбум төгрөгний хохиол учирчээ. ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 2016 ОНД 37 хүн нас барж байсан бол энэ тоо 2017 онд 19 болж буурчээ. Мөн эндсэн хүүхэд 2016 онд 24 байснаас 2017 онд 20 болж багасчээ. Галын аюулгүй байдлын тухай мэдлэг, мэдээлэл илүү хүртээмжтэй бол эдгээр хүмүүс та бидний дунд амьд сэрүүн байх байлаа.

Өнгөрсөн 2017 оны гал түймрийн нөхцөл байдлыг дүгнээд үзвэл 3536 удаагийн гал түймрийг унтрааж, 770 хүний амь насыг аварч, 820 барилга байгууламжийг буюу нийт 21,9 тэрбум төгрөгний хөрөнгийг ОБЕГ-ийн Гал Түймэр Унтраах Аврагчид аварсан байна. Тэгэхээр нийт унтраасан 2593 галаас ердөө гуравны нэг нь буюу 820 барилга байгууламж аврагдаж, үлдсэн хүмүүс эд хөрөнгөөрөө хохирон үлджээ. Энэ бол галын аюулгүй байдлыг илүү сайн хангах, хэрэв аюул, эсрдэл тулгарвал хохирлыг бууруулах, давж гарах өөр гарц гаргалгаа хэрэгтэй гэдгийг сануулж байгаа хэрэг юм.

16.1.4. барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх болон хийц, бүтээц, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг өөрчлөх, засварлахдаа гал түймэртэй тэмцэх байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах 16.1.5. ажилтан, ажилчдынхаа гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;

16.1.6. гал унтраах үйл ажиллагаанд шуурхай дэмжлэг туслалцаа үзүүлэх; 16.1.7. шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэргийг байрлуулан ашиглахдаа гал түймэртэй тэмцэх байгууллагын мэргэжлийн дүгнэлтийг гаргуулах. Монгол Улсын Галын Аюулгүй байдлын тухай хуулиас


Дугаарын Сэдэв

ГАЛЫН ШАЛТГААНУУД

“Таны мэдлэг ой, хээрийн түймрээс сэргийлнэ” Гэвч гэр, байшин нь түймэрт өртсөн 1597 айлын ихэнх нь буюу 90 гаруй хувь нь огт даатгалд хамрагдаагүй байсан тул зуун хувь хохирч, гэнэтийн аюул амьдралд нь томоохон саад бэрхшээл учруулсан байна. Ийм аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг Улсын Онцгой Комисс болон

ОБЕГ, даатгалын компаниуд зэрэг төр, хувийн хэвшлийн олон байгууллага авч хэрэгжүүлдэг. Харин тэдний гаргасан мэдээ мэдээллийг иргэд өөрсдөө уншиж, судлан олон талын мэдлэг ойлголттой болох нь галын эрсдэлийг бууруулах хамгийн гол хүчин зүйл юм.

2016 ОНД 138 УДААГИЙН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРСАН БОЛ 2017 онд нийт 225 удаагийн ой хээрийн түймэр гарсан ба нас барсан хүн байхгүй.

ГАЛ СӨНӨӨГЧИД 40-60 КГ ЦҮНХ ҮҮРДЭГ Ой хээрийн түймэр унтраахаар явж буй гал сөнөөгчид гурав хоногийн хүнс, хувцас хэрэглэл бүхий 40-60 кг цүнх үүрч ажил үүргээ гүйцэтгэдэг.

5

Өнгөрөгч 2017 онд 0,6 сая га талбай шатсан 225 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Цагдаагийн байгууллага 126 гал түймрийн хэргийг шалгаж, 91 түймрийн шалтгаан нөхцлийг тогтоосон. Түймрийн шалтгааны хамгийн их буюу 46 удаа аянга, цахилгаанаас гал гарчээ. Хуйрайшилтаас 14 удаа гал гарсан ба бусад нь хүний буруутай үйл ажиллагаанаас болжээ. Үүнд үнс нурмаа ил задгай асгасан, хогоо шатаасан, тамхиа унтраалгүй хаясан, гэрийнхээ галын аюулгүй байдлыг хангаагүй, ил задгай гал түлсэн ба оч баригчгүй яндантай машин, гэрийн яндангаас оч үсэрснээс болж гал гарсан тохиолдол оржээ. Мөн нэг удаагийн тохиолдолд галт зэвсэг ашигласнаас болж гал түймэр гарсан байна.


Ой хээрийн түймэр унтраахад зориудаар цаг агаарт нөлөөлх буюу үүл буудах ажиллагаа энэ жил хэрхэн хийгдэх вэ? Онцгой Байдлын Ерөнхий Газар нь 2018 онд Цаг Уур Орчины Шинжилгээний Газартай хамтарч ажиллах гэрээ байгуулжээ. Өнгөрсөн 2017 онд ой түймэр их гарсантай холбоотойгоор Улсын Онцгой Комисс хуралдаж, “Хурын Шим” буюу Цаг Уур Орчины Шинжилгээний Газарын харъяа үүлэнд зориудаар нөлөөлөх албаны пуужингийн хангамжийг Засгийн Газарын нөөц хөрөнгөнөөс хангалттай хэмжээгээр олгожээ.

явахдаа хорхог, боодог хийх зорилгоор гал түлэх, хуурайшилт ихтэй үед тамхиа цогтой нь хаях нь түймэр гарах том шалтгаан болдог.

Улмаар өмнөх жилүүдэд пуужингийн нөөц дутмаг байснаас болж ой, хээрийн түймрийг газар авахуулж байсан алдаа энэ жилээс давтагдахгүй байх боломж бүрджээ. Тухайлбал 2015 онд зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн үед пуужингийн нөөц хүрэлцэхгүй байсан юм. Учир нь 2014 онд УИХ пуужингийн төсвийг батлахдаа нэг дахин дутуу хэмжээгээр баталснаас болж байлаа. Тиймээс энэ жилээс эхлэн ой хээрийн түймрийг унтраахад үүлэнд зориудаар нөлөөлөх боломж илүү нэмэгджээ. Цаашдаа Монгол улс үүлэнд нөлөөлөх технологийг улам сайжруулж, тусгай зориулалтын онгоцтой болох шаардлагатай байна.

хүмүүсийн болгоомжгүй, хайхрамжгүй байдал, цахилгааны утас монтажны хангалтгүй холболтоос, пийшин зуухны хамгаалалт муугаас болж гарах нь элбэг байна.


Дугаарын

сэдэв

ХИЙН ТҮЛШ БА ГАЛЫН ЭРСДЭЛ ЭХ СУРВАЛЖ: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

Монголчууд бидний ахуйн хэрэглээнд сүүлийн үед их дэлгэрч буй шингэрүүлсэн шатдаг хийн тухай болон түүнтэй холбоотой галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар та бүхэнд мэдээлэл хүргэе. Хүмүүс “ГАЗ” хэмээн нэрлэдэг энэхүү хий нь нефьт боловсруулахад гардаг бөгөөд нүүрс, устөрөгчийн нэгдлүүд бүхий пропан, бутан гэсэн химийн нэгдлүүдээс бүрэлддэг. Өнөөдөр хийн түлшийг барилга, автозам, ахуйн хэрэглээ, автомашин, гэрэлтүүлэг гээд олон салбарт ашиглаж байна. Монгол улсад анх 1996 оноос хойш хийн түлш нэвтэрч, импортоор орж ирсэн. Тэр цагаас хойш хэрэглээ нь улам бүр өсөн нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий 20 гаруй аж ахуй нэгж шингэрүүлсэн шатдаг хий импортлох, жижиглэж савлах, худалдан борлуулах, автомашинд хийгээр түгээх үйлчилгээ үзүүлж байна. Энэ талаар бид МХЕГ-ын, Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадоржтой ярилцлаа. Өнөөдөр манай улсад хэчнээн автомашин цэнэглэх станц байна вэ? Тэдгээрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангадаг вэ? Хийн түлш хамгийн их дэлгэрч буй салбар бол автомашины цэнэглэлт юм. Монголд 2006

МОНГОЛ УЛСАД ОДООГООР автомашины баллон дэлбэрсэн тохиолдол байхгүй. Харин дээр хэлсэн ашиглалтын үеийн үзлэгийг хийгээгүйгээс хийнд хордсон, угаартсан, нас барсан тохиолдлууд гарсан.

онд автомашин цэнэглэх станц нээгдсэн бол одоогийн байдлаар 58 станц улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр автомашин цэнэглэх станц болон шингэрүүлсэн шатдаг хий борлуулах цэгүүдийг барилгын норм дүрмээр сайтар төлөвлөж, барих учиртай. Үүнд галын аюулгүйн зайн хэмжээг тогтоож өгдөг ба тэрхүү зай хэмжээг баримталж анхнаасаа зураг төслийг хийж, угсралтын ажлыг гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл обьектын зураг төсөл, угсралтын ажил, ашиглалтын үе шатуудад нарийн хяналт хийгдсэнээр галын аюулгүй байдлыг хангадаг.

Сүүлийн үед ямар ч зураг төсөлгүй баригдсан, зориулалтын бус байранд хийн түлш борлуулах, түгээх үйл ажиллагаа эрхлэх тохиолдол гарч байна. Хэрэв зураг төслийн дагуу хийгдээгүй, холбогдох хяналтгүйгээр баригдсан объектод түгээлтийн технологийн алдаа гарвал тэсэрч дэлбэрэх галын аюул гарч, хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой эрсдэл учруулах магадлалтай. Жишээ нь зуслангийн замд автомашин хийгээр цэнэглэх станцын дэргэд хуушуурны газар ажиллаж байна. Энэ тохиолдолд аль нь хууль зөрчиж, эрсдэл гаргаж байна вэ?


Дугаарын

сэдэв

Автомашины түлшний сав буюу баллон нь баталгаажилтын тодорхой хугацаатай. Энэ хугацаа дууссан автомашиныг ихээр импортолж байгаа нь ирээдүйн том эрсдэл юм. болоод тэсэрч дэлбэрч болзошгүй обьектын дэргэд зөвшөөрөл өгсөн ч байж болох юм. Автомашинаа хийн түлшээр цэнэглэдэг хүмүүс хамгийн гол анхаарах хэрэгтэй зүйл юу вэ?

Тухайн хийн түлшээр цэнэглэх байгууламжийн эргэн тойрон дахь обьектын зай хэмжээг тогтоохдоо хийн хангамжийн барилгын норм дүрмийг үндэслэж, тухайн байгууламж ямар хүчин чадалтай, ямар зориулалттайгаас хамаарч өөр, өөр байдаг. Магадгүй хийн түлш борлуулагч байгууллага дүрмээ биелүүлж байхад хажууд нь өөр нэг этгээд хууль бус үйл ажиллагаа явуулж, эрсдэлтэй нөхцөл байдал гаргасан байж болно.Тухайн үйлчилгээ явуулахад зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын ажилтнууд энэ чиглэлийн мэдлэг, галын аюулгүй байдлын ойлголтгүйгээс

ХИЙ ХАНГАМЖИЙН НОРМ ДҮРЭМ 2004 онд батлагдсан ба үүнд хоёроос дээш давхар бүхий орон сууцанд баллон байрлуулахыг хориглоно гэж заажээ

АВТО ТЭЭВРИЙН ҮЗЛЭГТ газ хөдөлгүүртэй машинууд тэнцэж, хөдөлгөөнд оролцож байгаа ч баллоны баталгаажилт дууссан байх магадлал өндөр.

viii

Монголчууд эдийн засгийн чадамж муутайгаас шалтгаалж хуучин автомашин авдаг ба үүний дотор газ хөдөлгүүртэй машин ч орно. Манайд орж ирсэн газ хөдөлгүүр, баллонтой автомашинууд арваас дээш жилийн настай байдаг. Газ хөдөлгүүртэй автомашинд үйлдвэрлэгчид дунджаар 10

жилийн баталгаат хугацаа олгодог. Hyandai, Toyoto, Ford зэрэг автомашин үйлдвэрлэгчдийн технологи харилцан адилгүйгээс хамаарч тус бүр өөр заалттай ч дундаж хугацаа нь арван жил юм. Автомашины түлшний сав буюу баллон нь тодорхой баталгаажилтын хугацаатай. Энэ хугацаа дууссан автомашиныг ихээр импортолж байгаа нь ирээдүйн том эрсдэлийн эхлэл байж болно. Тэгэхээр тухайн хийн баллоныг ямар хугацаанд ашиглах ёстой вэ гэдгийг борлуулагч, худалдан авагчийн аль аль нь мэдмээр


байгаа юм. Мөн баллоны баталгаажилтын хугацаа дуусахад шинээр солих юм уу, дахин баталгаажилт хийж, үргэлжлүүлэн ашиглах боломжтой юу гэдгийг мэргэжлийн байгууллагаар тодруулж, аюулгүйн ажиллагааг байнга хянаж байх ёстой. Үүнийг зохицуулж болох ямар гарц байна вэ? Авто тээврийн үндэсний төв бидний машиныг оношлохдоо нэг гэрэл шатсан бол тэнцүүлэхгүй буцаадаг. Мөн адил тэр оношлогооны хяналтын заавар дээр “Түлшний савыг үзнэ” гэж бий. Тэгэхээр газ хөдөлгүүртэй машины түлшний сав бол нөгөө баллон учрас оношлогооны төвүүд баллоны баталгаажилтыг хуудсыг шалгаад, тэнцүүлэхгүй гэсэн шаардлагыг тавиад эхлэх юм бол хэрэглэгчид захиргааны шаардлагын дагуу аюулгүй ажиллагааг хангаж болох өнцөг бий. Гэтэл авто тээврийн оношлогоонд газ хөдөлгүүртэй машинууд тэнцээд, хөдөлгөөнд оролцож байгаа хэрнээ баллоны баталгаажилт нь дууссан байх магадлал өндөр байна. Ер нь хийн түлшээр цэнэглэдэг автомашинтай холбоотой осол гарч байсан юм болов уу? Монгол улсад одоохондоо автомашины баллон дэлбэрсэн тохиолдол байхгүй. Харин дээр хэлсэн ашиглалтын үеийн үзлэгийг хийгээгүйгээс хийнд хордсон, угаартсан, нас барсан тохиолдлууд гарсан. Хийн түлштэй холбоотой гардаг нийтлэг зөрчил юу вэ? “Хэрэглэгчийн хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааг хэрэглэгч өөрөө хариуцна” гэсэн журамтай. Тэгэхдээ хангагч байгууллага нь мэргэжлийн түвшинд тухайн хэрэглэгчдийг аюулгүй ажиллагаа хангасан тоног төхөөрөмжөөр хангаж, техник ашиглалттай холбоотой заавар зөвлөмж өгч, хэрэглэгчийн дэвтэр нээж ажиллах үүрэгтэй. Хоёрдугаарт хэрэглэгч өөрөө хангагч байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг ягштал мөрдөж ашиглах ёстой. Гэтэл хүмүүс баллон худалдаж аваад, өөрийн дураар болохгүй газар байрлуулж, эргэн тойрондоо аюултай нөхцөл байдал бий болгодог. Тиймээс хэрэглэгчид хийн аюулгүй ажиллагаа, техник ашиглалттай холбоотой дүрэм журмыг сайтар мэдэх үүрэгтэй. Шингэрүүлсэн хийн түлш ашиглахдаа хамгийн түрүүнд биелүүлэх ёстой дүрмийн заалтууд юу вэ? Хийн хангамжийн барилгын норм дүрэм 2004 онд батлагдсан ба үүнд хоёроос дээш давхар бүхий орон сууцанд баллон байрлуулахыг хориглоно гэсэн заалт бий. Гэтэл хэрэглэгчид баллон худалдаж аваад есөн давхар ч юм уу, хаа дуртай газраа ашигладаг. Хүмүүс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, аюул хохирол учруулж болзошгүй хэрэглээгээ таслан зогсоох, эсвэл хууль нормд нийцүүлэн хэрэглэх үүрэгтэй. Энэ хяналтыг хэн хийх ёстой вэ? Тухайн барилга байгууламжийн ашиглалтыг хариуцсан СӨХ, Орон сууцны контор зэрэг байгууллагууд хянах ёстой. “Мэргэжлийн хяналтын газар л үүнийг мэднэ” гэх

байдлаар бусад субьектууд хандсанаар хариуцлагагүй хэрэглэгчийн алдаанаас болж гарах зөрчлөөс урьдчилан сэргийлж чадахгүй. Тэгэхээр олон нийтийн хяналт чухал. Засгийн газрын “1111”, МХЕГ-ын гомдол, мэдээлэл хүлээн авах утсанд “Орон сууцны барилгад хийн түлш өгөхгүй байна. Мэргэжлийн хяналтын газар ийм шийдвэр гаргасан гэнэ” гэх гомдол их ирж байна. Гэтэл энэ бол 2004 онд батлагдсан “Хоёроос дээш давхар бүхий барилгад хийн баллон байрлуулж ашиглахыг хориглосон” гэх заалт мөрдөгдөж байгаа хэрэг. Шинэ гарсан, саяхнаас мөрдсөн заалт биш. МХЕГ бол тэрхүү шингэрүүлсэн хийн түлшээр хангаж буй байгууллагуудаар дамжуулж хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас хэрэглэгч зөв ойлгоосой. Нөгөө талаас хангагч байгууллага, “Та норм дүрмээ хангаж ажиллаарай, энэ болдоггүй юм” гэж тайлбарлахын оронд, “МХБ үүнийг хориглосон” гэх буруу тайлбар өгдөг. Энэ нь иргэд болон төрийн байгууллагын дунд үл ойлголцол төрүүлж, хууль, норм дүрмийн хэрэгжилтэнд садаа болох зүйл ажиглагдаж байгаа. Олон улсын хэмжээнд мөрдөгддөг норм дүрмүүдэд мөн ингэж заасан байдаг уу? Тийм ээ, нийтийн буюу олон хүн оршин суудаг өндөр барилгуудад энэ журам мөрдөгддөг. Гол нь өндөр барилгад хийн түлш хэрэглэхийг бүр хаагаагүй, баллон байрлуулахыг л хориглож байгаа. Тэгэхээр яаж үүнийг хийх вэ гэдгийг хангагч байгууллагатайгаа зөвшилцөөд зохих шийдлийг гаргаж болно. Ийм шийдэл олон бий. Тухайлбал: Баллоны байрыг гадаа төвлөрсөн байдлаар байрлуулж, тэндээс байр луу шугам хоолойгоор хийг дамжуулж, хий алдагдал мэдрэгч, аюулгүй ажиллагааны таслах хаалтууд, автомат удирдлагыг тавьж өгснөөр ашиглах бүрэн боломжтой. Энэ шийдлийг мэргэжлийн байгууллага гаргаж хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүлэхгүй, таниулж сурталчилахгүй байна. Хий ашиглалттай холбоотой галын болон тэсэрч, дэлбэрэх аюул бол ихэвчлэн хэрэглэгч талдаа гардаг. Өөрөөр хэлбэл мэдлэг муутай, дүрэм зөрчсөн үйлдлээс гардаг гэдэг. Энэ үнэн үү? Ер нь бол хангагч болоод томоохон аж ахуй нэгжүүд хийн түлшний ач холбогдол болоод эрсдлийг мэддэг, судалдаг болохоор аюул хохирол гарах нь бага байдаг. Тиймээс хэрэглэгч өөрөө сайн судлах хэрэгтэй. Гар утас худалдан авч байгаа хүн тохиргоог нь их судалдаг. Тэгэхдээ энэхүү ашигтай бөгөөд эрсдэл үүсгэх төхөөрөмж ашиглахдаа тулаад ирэхээр ямар ч заавар зөвлөмжийг нь уншдаггүй. Энгийн юм шиг ойлгоод сурсан, маш олон жилийн давтамжтай буруу үйл ажиллагаанаас болж нэг л өдөр эрсдэл бодит аюул болдог.

ix


Цахилгааны

эрсдэл

ЦАХИЛГААНЫ НАС БА УГСРАЛТ

Гал сөнөөгчид, цагдаагийнхан “Цахилгаанаас шалтгаалж гал гарчээ” гэх тодорхойлолтыг их хэлдэг шүү дээ. Тэгвэл тэрхүү галын эрсдэл өдөөгч цахилгааны яг хаана нь, ямар эрсдэл байдгийг тодруулцгаая

Эх сурвалж: МХЕГ, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Батзориг

Аюулгүй байдал талаас нь аваад үзвэл цахилгаан, эрчим хүчний тоног төхөөрөмжүүд өөрийн гэсэн эрсдэлтэй. Тэр дундаа галын эрсдэл юунаас болж гардаг вэ гэвэл цахилгаан тоног төхөөрөмжийн насжилттай холбоотой байдаг. Жишээ нь 33 жилийн настай гэж тодорхойлсон тоног төхөөрөмжийн хугацаа дууссан бол шинэчлэх, засварлах, насжилтыг нь уртгасгах ажлыг мэргэжлийн байгууллагууд авч хэрэгжүүлдэг. Харин үүүнийг хийгээгээс болж өнгөрсөн 2015 онд Хан-Уул дүүрэгт байрлах 110, 35, 10 кВ-ын дэд станц дээр гал гарчээ. Нийслэл хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнээс болж цахилгаан дамжуулах кабель шугамын туннель ачаалал улам бүр нэмэгдсээр, даац хэтэрч байгаа. Энэ нь гал гарах нэг том шалтгаан бөгөөд мөн цахилгааны кабелиуд хоорондоо халах, бусаддаа нөлөөлөх үндсэн дээрээс гал гардаг. Нэг кабелийн утас муудвал тэр нь зэргэлдээ утсанд нөлөөлж, гал гарах нөхцөл бүрддэг бөгөөд Хан-Уул дүүргийн өмнөд дэд станцад энэ шалтгаанаар гал гарчээ.

ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН НАСЖИЛТЫН ДЭЭД ХЯЗГААРЫГ 33 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ГЭЖ ҮЗДЭГ.

хойд хормойгоо нөхсөөр зарим нэг тоноглолыг зөөвөрлөж, болохгүй байгаагаа солих байдлаар олон жил ашигласан юм. Анх 1983 онд энэ станц ашиглалтанд орсон ба түүнээс хойш засч, сайжруулаагүйгээс болж 2017 оны 9 сарын 13-нд гал гарсан. Энэ үйл явдал эрчим хүчний салбарт том дохио өгсөн. Одоо олон тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт шаардаж байгаа бөгөөд зарим хэрэглэгчдэд

эрчим хүч хязгаарлах арга хэмжээ авч байна. Энэ нь тухайн цахилгаан станцаас хамааралтай жижиг дунд үйлдвэрүүдэд эдийн засгийн болон цаг хугацааны бодит хохирол учруулах болжээ. Тиймээс насжилттай холбоотой эрсдэлийг сайтар тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлага тулгараад байна.

ТЭЦ IV ТӨХК бол Монгол улсын эрчим хүчний 80 орчим хувийг гаргадаг том станц юм. Энэ станцын 220 кВ-ын трансформаторын ашиглалтын хугацаа дуусчээ. Өмнө нь ямар нэгэн гэмтэл саатал тус станцад гарахад урд хормойгоо авч,

10


Цахилгааны эрсдэл

Насжилт залуу, шинэ байгууламжуудад ч цахилгаанаас үүдэлтэй гал гардаг. Тухайлбал Оюу толгойд. Тэгэхээр тэнд ямар шалгаан нөлөөлж байна вэ? Шинэ тутам хийгдэж байгаа төслийн ажлуудад гэмтэл гарах тохиолдол байна л даа. Ганцхан Оюу толгой гэлтгүй том, жижиг төслүүд дээр ч гэсэн бий. Шалтгаан нь угсралтын ажил явагдаж байхад захиалагч болоод зураг төслийн байгууллага, гүйцэтгэгч байгууллагын дотоод хяналт, хариуцлага сул байгаагаас тэнд угсралт стандарт нормын дагуу чанартай хийгдээгүйгээс болж тоноглолууд гэмтдэг. Хоёр утас холбох байлаа гэхэд тэрийг сул боосноос болж гэмтэл гарна. Тав юм уу, арван удаа эргүүлэх стандарт заалттай байхад хоёр удаа эргүүлснээсээ болоод холболт мууддаг. Цахилгаан энерги дулааны энергид шилжиж, хурдтай гүйж байхдаа гал гарах эрсдэл дагуулдаг. Худалдааны төвүүдэд цахилгаанаас болж гал гарсан байдаг. Гэвч төрийн албаны цөөн хүн, хүчээр тэр болгоныг хянах боломжгүй байдаг. Тэгэхээр ямар нэгэн байгууламжийн эзэн, хариуцагч хүмүүс галын эрсдэлээс хамгаалахын тулд өөрсдөө яах ёстой вэ? Засгийн газрын 2012 оны 311 тоот тогтоол бий. Үүнд аж ахуй нэгж, байгууллага өөрсдийн дотоодын хяналтын нэгжтэй байна гэж заасан байгаа. Тэгэхээр үүний дагуу дотоодын хяналтын нэгжтэй байх ёстой. Томоохон худалдааны төвүүдэд гал гарах явбал их бий. Нарантуул, Хүчит шонхор, Сандэй зэрэг худалдааны төвүүд дээр цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт болон аюулгүй ажиллагаа тун хангалтгүй байдаг. Хангалтгүй дүн авсан байгууллагуудад тоног төхөөрөмжийн насжилт нэлээн өндөр болсон байдаг. Мөн нөгөө

Цахилгаан тоног төхөөрөмжид тодорхой цаг хугацаанд их засвар болон урсгал засвар заавал хийх хэрэгтэй. Энэ ажил хойшлогдсоор 4-5 жил ямар нэг үйлчилгээ хийгээгүйгээс тоног төхөөрөмж ашиглалтын хугацаанд мууддаг. талаар “Хэрэглэгч өөрөө тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцна” гэх хуулийн заалтыг байгууллагууд хангалтгүй хэрэгжүүлдэг. Дээр нь мэргэжлийн боловсон хүчин дутмаг, өөр төрлийн тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа хүмүүсийг хавсарсан байдлаар томилдог.

АЖЛЫН ХАРИУЦЛАГА НЭМЭГДВЭЛ ГАРАХ ЭРСДЭЛ БУУРНА.

Нөгөө талаас цахилгааны холболтонд хайнга хандсан, буруу зөрүү хийснээс болоод гал гардаг. Цахилгаан эрчим хүчний гүйдлийг бүрэн дамжуулах хэмжээний гэрлийн утас ашиглахдаа хүчин чадлыг нь зөв тодорхойлоогүйгээс муу чанарын, нарийн утас нь ачааллаа даахгүйгээс галын болон бусад эрсдэл худалдааны төвүүд дээр гардаг. Иргэд цахилгааны утас авахдаа аль болох төсөр үнэтэйг нь сонгодог. Зах зээл дээрх утаснууд бүгд чанарын шаардлага хангаж чаддаг уу?

БИД ӨНГӨРСӨН 2014-2015 ОНД ШАЛГАЛТ ХИЙГЭЭД ДҮГНЭЛТЭЭ ГАРГАЖ БАЙСАН Ч ДАРАА НЬ ГАЛ ГАРСАН.

Одоо манай зах зээлд ОХУ, БНХАУ, Өмнөд Солонгос гээд олон орны цахилгаан тоног төхөөрөмж орж ирж байна. Солонгос улсад үйлдвэрлэсэн кабель гэхэд хоёр гурван янз бий. Хямд нь арай өөр стандартын, сайн чанарын зэсээр хийсэн биш байдаг. Хэрэглэгчид гэр орноо болоод бусад газар хийж байгаа цахилгаан

төхөөрөмжийг авч сонгохдоо гарал үүслийн гэрчилгээг нь харах хэрэгтэй. Монголд үйл ажиллагааны хувьд бүх зүйл нь асуудалгүй, аюулгүй ажиллагаа талдаа манлайлдаг ямар байгууллагууд байна вэ?
 Ийм байхад зохион байгуулалт болоод боловсон хүчний чанар чансаа нөлөөлдөг. Монгол улсын хууль дүрэм болоод гадаадын стандарт, нормыг чанд мөрддөг аж ахуй нэгжүүдийн ажил сайн байгаа нь харагддаг. Жишээ нь АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг болоод сургуулийн барилгын ажил Улаанбаатар хот, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд Монгол, Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Энд хөдөлмөр хамгаалал сайн, тавигдаж буй цахилгаан тоног төхөөрөмжийн сонголт зөв байна. Угсралтын ажлыг хяналттай, хариуцлагатай хийж байгаа нь харагддаг. Өөр олон аж ахуй нэгж сайн ажилладаг. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалттай зарим компаниуд наад захын хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлгүй, хариуцлага сул байх нь ч бий. Ер нь зохион байгуулалтаас их шалтгаалдаг.

11


Тоон

мэдээ

Эх сурвалж: МХЕГ-ын “2016-2017 оны үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нэгдсэн судалгаа

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ЭНДЭЛ 2017 ОНД Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүгд

332

2016 ОН 2017 ОН хамгийн их буюу

ҮЙЛДВЭРИЙН ТАЛБАЙД

103

50

17

Барилга, барилгын талбайд

НАС БАРСАН

27

Монгол улсад өнгөрсөн 2017 онд гарсан үйлдвэрлэлийн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 120 хүн хөнгөн, 185 хүн хүнд гэмтэж, 27 хүн нас баржээ.

УУЛ УУРХАЙ

Үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлс:

ТЕХНИК, УДИРДЛАГЫН ХҮНИЙ ХҮЧИН АЖЛЫН БАЙРНЫ ТЕХНОЛОГИ ТОГТОЛЦОО ЗҮЙЛ ОРЧИН

76

20

143

93

Улсын хэмжээнд 2017 онд 44 удаа хурц хордлого гарсан байна. Хордлогоор нас барсан хүний тоо 2016 онд гурав байсан бол 2017 онд долоон болж нэмэгджээ. Үйлдвэрлэлийн осолд орсон 288 тохиолдолд 25-34 насныхан хамгийн их өртсөн байна.


Тээврийн

Эрсдэл

УУЛ УУРХАЙН ТЭЭВРИЙН ЭРСДЭЛ

Өвлийн үүр цүүрээр нүүрсний цуваа даган гэлдрэх портер машинуудыг “МӨӨГЧИД” гэдэг. Тэд “ Өнөө шөнө машин унаж уу” гэж хайх бөгөөд осолдсон ачааны машинаас асгарсан нүүрс түүх энэхүү ажиллагаагаа тэд “МӨӨГ ТҮҮХ” гэж нэрлэдэг. “ЭРСДЭЛИЙН ТОЙМ” сэтгүүл танд ачаа тээврийн салбар дахь хамгийн өндөр эрсдэлтэй бүсийн талаар мэдээлэл хүргэж байна. Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд өнөөдөр гурван уурхайгаас 9300 автомашин нүүрс тээвэрлэж байна. Цогтцэций сумаас Гашуун сухайт боомт хүртэл нийт 239 км хатуу хучилттай замаар явж хүрдэг ба замын нөхцөл байдал, жолоочийн хариуцлагагүй байдал зэргээс осол аваар маш их гардаг. Өнгөрсөн 2017 онд Гашуунсухайт чиглэлийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 264 хүнийг тус газарт буй ЗЦ-ын тасаг илрүүлж, 223 хүний эрхийг хассан байна. Тус тасаг 2017 онд нийт 7000 гаруй зөрчил илрүүлж, хэрэг үүсгэсэн ба 29 холбогдогчийг шүүх шүүхээр яллажээ.

Тус зам дээр зорчиж буй машины тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь осол аваар гарахад нөлөөлж байна. Өнгөрсөн 2017 онд энэхүү замаар 6000

гаруй ачааны машин явж байсан бол 2018 онд эхний улиралд энэ тоо 9300 орчим болон өсжээ.

Хэдийгээр тэд нүүрс зөөхдөө хатуу хучилттай замаар зорчдог ч “Цагаан хад”-наас буцахдаа шороон замаар явдаг. Улмаар эмх замбараагүй байдал, түгжрэл үүсдэг. Даац хэтрүүлсэн машины жолооч нар хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа уух зэрэг зөрчил гаргах нь түгээмэл үзэгдэл юм. Энэ нь уул уурхайн тээврийн хэрэгслийн осол замын нөхцлөөс илүүтэй хүний буруутай үйл ажиллагаанаас гарч байна. Гашуунсухайт чиглэлийн авто замд ослоос болж 2017 онд нийт 12 хүн нас барж, 16 хүн гэмтсэн байна. Энэ замаар зөвхөн уул уурхайн тээвэр бус Ханбогд, Цогт Цэций сумын иргэд болоод Гашуунсухайт боомт руу гарах гэж байгаа хүмүүс зорчиж, хөдөлгөөнд оролцдог. Өнгөрсөн 2017 онд Prius маркийн автомашин тус зам дээр гүйцэж түрүүлэх гэж байгаад ачааны машинтай мөргөлдөж, нэг гэр бүлийн таван гишүүн осолд орсон харамсалтай хэрэг гарчээ.

2017 онд Гашуун Сухайтын авто зам дахь ЗЦХ нийт 7000 гаруй зөрчил илрүүлж, хэрэг үүсгэж, 29 холбогдогчийг шүүхээр ялласан байна. Энд зам тээврийн ослоос болж нийт 12 хүн нас барж, 16 хүн гэмтжээ.

Эх сурвалж:МХЕГ

13


Тээврийн Эрсдэл

МХЕГ-ын байцаагчийн өгүүлж буйгаар тусгай зориулалтын авто тээврийн эрсдэлийг бууруулъя гэвэл улс хооронд тээвэр хийх эрхийг олгохдоо эрх бүхий байгууллага нь тухайн замын даацыг баримталж, хэтрүүлэн олгохгүй байх хэрэгтэй гэж үзэж байна. Уурхайнуудын хувьд тэд нүүрсээ аман дээрээс зарж байгаа тул тээвэрлэлтийн аюулгүй байдалд хариуцлага хүлээдэггүй. Нүүрс тээвэрлэлт хийж буй байгууллагууд бүртгэлтэй ч хариуцлагын систем тогтохгүй байна. Нүүрс тээврийн автомашинуудад онхолдох, мөргөлдөхөөс гадна мөн гал алдсан тохиолдол цөөнгүй удаа гарч байжээ. Тухайлбал бүхээгтээ хийн зуух ашиглан

хоол хийж байгаад гал алджээ. Мөн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс гал гарсан байна. Тиймээс тусгай зориулалтын зам дээрх осол аваарыг бууруулах, эрсдэлийг шилжүүлэхэд нэн тэргүүнд төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжрах шаардлагатай байгаа аж. Хил гаалийн байгууллага, Авто тээврийн газар гээд бүх талууд уурхайн амнаас хөдөлж байгаа тээврийн зохицуулалтыг хийж, хэн нь ямар хариуцлага үүрэх ёстойг нэг мөр тодорхойлох хэрэгтэй байна. Эс тэгвээс замын ачаалал цаашид энэ хэвээр нэмэгдсээр байвал осол эндэгдэл буурахгүй, улам нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Бусад чиглэл Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын хүнд даацын зам нь монголын уул уурхайн тээврийн гол зам боловч түүнээс өөр хэд хэдэн чиглэлд эрдэс баялаг тээвэрлэж байна. Тухайлбал Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын Шивээ хүрэн боомт руу уурхайн компаниуд 50 км бетонон замаар тээвэрлэлт хийдэг. Ховд аймгийн Хөшөөтийн уурхайгаас 300 гаруй км замаар уурхайн тээвэрлэлт хийж байна. Хүнд даацын тээвэр зорчиж буй замыг тогтмол арчлах хэрэгтэй байдаг. Тиймээс уурхай болоод тээврийн компаниудын аль нь ямар үүрэг

оролцоотой байхыг тодорхойлох шаардлагатай байгаа юм. Сүхбаатар аймагт Бичигтийн боомт руу тээвэр хийж байгаа бол Дорнотод газрын тосны тээвэр хийгддэг. Дорнот, Сүхбаатар, Дорноговь аймгуудад осол аваар харьцангүй цөөн, хөдөлгөөний

эрчим багатай ч мөн л замаа засч, арчлах шаардлагатайг МХЕГ-ын байцаагч анхааруулж байна. Цаашдаа тусгай зориулалтын замаар иргэдийг зорчуулах эсэх, тийм бол аюулгүй байдлыг хэрхэн хангахыг тодорхойлох шаардлагатай байгааг “Эрсдэлийн тойм” онцолж байна.

Зам тээврийн осол аваар нь I-т замын нөхцөл байдал, II-т тээврийн хэрэгслийн тоо хэмжээ хэтэрснийх, III-т энэ харилцааг зохицуулах хууль эрх зүй тодорхойгүй байгаагаас болж байна.

2018 оны III сарын байдлаар Гашуун Сухайт чиглэлийн замд 9300 гаруй автомашин Авто Тээврийн Үндэсний төвөөс албан ёсны зөвшөөрөл авч нүүрс тээвэрт явж байна. Эх сурвалж:МХЕГ

Шинэ “Авто замын тухай хууль” өнгөрсөн 2017 онд батлагдахад “Тусгай тээврийн зам” гэх шинэ тодотгол орж ирсэн билээ. Одоо тэрхүү тусгай тээврийн замаар зорчих зохицуулалт болон бусад холбогдох журмууд гарах хүлээлттэй байна. Мөн энэ 2018 онд “Авто тээврийн тухай хууль” шинэчлэгдэнэ.

14


АВТО ОСЛЫН САНАМСАРГҮЙ ШАЛТГААНУУД

ЭРЧҮҮД ХАЖУУГААР ӨНГӨРӨХ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БҮСГҮЙГ ХАРЖ БАЙГААД

Баасан гарагаас болгоомжил: НИЙТ АВТО ОСЛЫН ХАМГИЙН ИХ БУЮУ 18,5 хувь нь БААСАН ГАРАГТ ГАРДАГ БАЙНА


Авто мэдээ

Буруу зуршлаас салах нь авто ослын тоог бууруулж байна

Энэ 2018 оны эхний улиралд зам тээврийн осол -30,5 хувиар буурсан байна.Мөн ослын улмаас амь нас нь хохирсон хүний тоо -33,7, гэмтсэн хүний тоо -27,5 хувиар багасчээ.

Эх сурвалж: Замын Цагдаагийн Газар

Зам тээврийн осол гарсан шалтгааныг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад: • Гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн 31.4 • Эсрэг урсгалд орсон 3.7 хувиар • Хурд хэтрүүлсэнээс гарсан осол 76.1 хувиар тус тус өсчээ.

Буурсан үзүүлэлт: • Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон 77.7 • Гэрэл дохио зөрчсөний улмаас гарсан осол 20.0 • Хажуу хоорондын зай тохируулаагүйгээс гарсан осол 20.5 • Эгнээ байр буруу эзэлсэн 54.0 хувиар буурсан эерэг

СОГТУУГААР ЖОЛОО БАРИХ СЭТГЭЛ САНАА ТОГТВОРГҮЙ, БУХИМДСАН ҮЕДЭЭ ЖОЛОО БАРИХ

ТУХАЙН УЛИРАЛД ТОХИРООГҮЙ ДУГУЙТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ, ИЖИЛ БИШ ХЭЭТЭЙ БАЙХ

ХУРД ХЭТРҮҮЛЭН ЖОЛОО БАРИХ

ОСОЛЫН ҮЕД САНДАРЧ ДАХИН ӨӨР АВААР ГАРГАХ

Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль болон ослын хор уршгийг таниулах, сурталчлах ажиллагаа сайжирсан, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлага нэмэгдсэн, цагдаагийн байгууллагаас гудамж замд хийж буй хяналт шалгалт үр дүнтэй явагдаж зөрчлийн илрүүлэлт өссөнтэй холбоотойгоор үүнийг дагаад зам тээврийн осол, хэргийн тоо буурсан байна.

16


Даатгалын

Тойм

• АГААРЫН ХӨЛГИЙН ИХ БИЕИЙН • АЧАА ТЭЭВРИЙН • БАРАА МАТЕРИАЛЫН • ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН • БАРИЛГА БАЙГУУЛАМЖ • БЭЛЭН МӨНГӨ • МАШИН МЕХАНИЗМ

• ОЛОН НИЙТ
 БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ
 АЖИЛ ОЛГОГЧ
 АЖИЛЛАГСДЫН ХАРИУЦЛАГА

ДААТГАЛ • АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН • ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН • ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН САЙН ДУРЫН

• ГАДААДАД ЗОРЧИГЧ • МОНГОЛ УЛСАД ЗОРЧИГЧ

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниудын үзүүлж буй даатгалын бүтээгдэхүүний төрлүүд

• УРТ ХУГАЦААТ АМЬДРАЛЫН ДААТГАЛ ТЭТГЭВРИЙН •

• ГЭНЭТИЙН ОСОЛ • ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАВДАРЫН • ДААТГАЛ

• ИТГЭЛЦЛИЙН • САНХҮҮГИЙН

• • •

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН МАЛ АМЬТНЫ

Өнөөдөр Монгол улсад ердийн даатгалын 15, урт хугацааны 1, давхар даатгалын 1 компаний буюу нийт 17 аж ахуй нэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд нь иргэд, харилцагч нарт ямар даатгалын үйлчилгээг санал болгож байгааг “Эрсдэлийн тойм” энгийн, ойлгомжтой байдлаар тоймлон үзүүлэв.


Даатгалын зах зээлийн тойм

сая төгрөгийг Монгол Даатгал компани хуримтлуулжээ.


Зөвлөгөө

ДААТГАЛЫН ТУХАЙ “А-Я”

ХҮНИЙ АМЬДРАЛЫН ХЭВИЙН ҮЙЛ ЯВЦЫГ АЛДАГДУУЛДАГ БАЙГАЛИЙН ГАМШИГ, ОСОЛ АЮУЛ, ГАЛ ТҮЙМЭР, ГАЗАР ХӨДЛӨЛТ, ДЭЭРЭМ ТОНУУЛ ЗЭРЭГ УРЬДЧИЛАН ТООЦООЛОХ БОЛОМЖГҮЙ. ТИЙМЭЭС ГЭНЭТИЙН ШИНЖТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, УЧИРСАН ТОХИОЛДОЛД ГАРАХ ХОХИРЛЫГ НӨХӨХ САНХҮҮГИЙН ҮР ДҮНТЭЙ АРГА БОЛ ДААТГАЛ ЮМ. ТИЙМЭЭС ДААТГАЛЫН ТУХАЙ ГОЛ ГОЛ ОЙЛГОЛТУУДЫГ БАГТААСАН ЗӨВЛӨМЖИЙГ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ МЭРГЭЖИЛТЭН ТАНД ХҮРГЭЖ БАЙНА

Даатгалын харилцаа

Даатгалын гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдэлээс учирч болох хохирлыг нөхөх баталгаатай байхын төлөө зохих хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгуулагчид учирч болох хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээж, эрх эдлэх тохиролцсон харилцаа юм.

Даатгуулагчид эрсдэл үүсэх шалтгаан

Даатгалын талаар мэдлэг, туршлага бага Өөрийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, хандлагыг оновчтой тодорхойлоогүй Даатгалын гэрээний нөхцлүүдтэй бүрэн танилцаагүй. Даатгалын бүтээгдэхүүнийг сонгох I.

Даатгалын харилцаанд даатгуулагч, даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч, зохицуулагч байгууллага оролцдог. II. •

Эрсдэлээ тодорхойлох: Өөрийн хэрэгцээ шаардлагын дагуу болзошгүй эрсдэлээ тодорхойлох, Өөрийн нөхцөл байдал, эрсдэлийн хандлагаа тодорхойлох Харьцуулалт хийх: Даатгалын хамгаалалт,

2017 ОНД Говь ХК-ийн үйлдвэрт гарсан гал түймрийн нөхөн олговрыг Монгол Даатгал компани богино хугацаанд олгож, үндэсний хэмжээний том татвар төлөгч үйлдвэрийг хэвийн ажиллах нөхцлийг шуурхай бүрдүүлэв.

III.

даатгалын хураамж, гэрээний нөхцлүүд Эрсдэлийг шилжүүлэх, бууруулах: Сонголт хийх, гэрээтэй танилцах, хариуцлагатай байх, даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэх, маргаантай асуудал

Танд ямар даатгал хэрэгтэй вэ? Амьдрал баялаг учраас танд хэд хэдэн төрлийн даатгал хэрэгтэй байж болно. Ямар даатгалд хамрагдах нь таны хэрэгцээ шаардлага, нөхцөл байдал, хандлагаас хамаарна. Даатгалд хамрагдах шаардлагатай эсэхээ шийдэхийн тулд ... даатгалын зардлыг даатгуулаагүйн улмаас

учирч болох хохирлын хэмжээтэй харьцуулан дараах асуудлыг тунгаан бодоорой. Болзошгүй эрсдэл • Амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа алдах, (даатгалын тохиолдлоос үүсэх санхүүгийн үр дагаврыг шийдэх). • Хулгай, дээрэмд өртөх, • байгалийн гэнэтийн үзэгдэл, • гал түймэр, гэнэтийн ослын улмаас эд хөрөнгө тань эвдэрч гэмтэх гэх мэт. Эрсдэл учрах магадлал, хэрэв эрсдэл учирвал Ойрын ирээдүйд амь нас, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл бага боловч хэрэв та гэр бүлийнхээ гол тэжээгч бөгөөд даатгалын тохиолдол үүсвэл таны гэр бүлд санхүүгийн хүндрэл учрах тохиолдолд та яах вэ?

19


Зөвлөгөө

Мөн таны орон гэр галд өртөх эрсдэл бага байж болох ч хэрэв галын аюул тохиолдвол үүсэх хохирол ямар болохыг та өмнө нь тооцож байв уу?

Хэрэв дээр дурдсан эрсдэлийн аль нэг нь тохиолдоход та болон таны гэр бүл хохирлыг даах чадваргүй бол даатгалд хамрагдах талаар бодолцох нь зүйтэй.

ХАМГИЙН БАГА ҮНИЙН САНАЛ ХАМГИЙН БОЛОМЖТОЙ САНАЛ БИШ ГЭДГИЙГ САНААРАЙ.

Харьцуулалт хийх Даатгалын гэрээ байгуулахаасаа өмнө даатгалын компаниудын санал болгож буй даатгалын хамгаалалт, даатгалын хураамж, нөхөн төлбөртэй холбоотой гэрээний нөхцлүүдийг харьцуулж үзээрэй. Жишээ нь цөөхөн төрлийн эрсдэлийг даатгаж буй, эсвэл даатгалын төлөх нөхөн төлбөрийн хувь хэмжээ бага учраас хураамж нь бага байж болно.

Даатгалын гэрээтэй дэлгэрэнгүй танилцах Даатгалын гэрээний нөхцлүүдтэй анхааралтай танилцахад өөртөө хугацаа гаргаж, тодорхой бус зүйл болон нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлүүдийг даатгалын ажилтнаас тайлбарлаж өгөхийг хүсээрэй. Даатгалын гэрээний нөхцлийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс өмнө даатгалын гэрээнд гарын үсэг зурах, хураамж төлөх хэрэггүй. Хариуцлагатай байх

Даатгалын гэрээнд таны хүссэн бүх эрсдэлээс хамгаалах нөхцөл тусгагдсан эсэхийг та сайтар судалж, баталгаажуул.

Даатгагчаас шаардсан ямар нэг чухал мэдээллийг хэлэлгүй орхигдуулах, эсвэл худал мэдээлэл өгвөл даатгалын компани таны даатгалын гэрээг цуцалж, даатгалын нөхөн төлбөрийг төлөхөөс татгалзаж болно. Мөн даатгалын гэрээ, хураамж төлсөн болон нөхөн төлбөртэй холбоотой бүхий л баримтыг хадгалах шаардлагатай

Даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэх Хэрэв даатгалын гэрээгээр даатгуулсан зүйлд учирсан эрсдэлийн улмаас танд хохирол учирсан бол та нэн даруй даатгалын компани, зам тээврийн осол, гал гарсан тохиолдолд эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдээрэй. Даатгалын байгууллагад нэхэмжлэл гаргахад эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт, ослын улмаас эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн зургийг нэн даруй авч, баримтжуулан, холбогдох төлбөрийн баримтуудын бүрдлийг хангаж, маягтын дагуу нэхэмжлэлийг гаргана. Санхүүгийн зохицуулах хороонд хандах Хорооны цахим хуудсанд хандах: www.frc.mn Холбогдох ажилтнаас утсаар зөвлөгөө авах, ирж уулзах

20


Зөвлөгөө нэлээн байдаг. Ямар нөхцлөөр хүлээн зөвшөөрч гэрээ байгуулснаа мэдэхгүй байж байгаад асуудал үүсмэгц өргөдөл гаргадаг. Гэтэл өргөдөл гомдлыг судлаад үзэхэд тухайн харилцагч нөхцөлөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг учраас СЗХ-ний зүгээс тухайн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Зөвлөмж Санхүүгийн хэрэглэгч зарим тохиолдолд санхүүгийн гэрээний нөхцлүүдтэй өөрөө гүйцэт танилцдаггүй. Тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага хэрэглэгчийг шийдвэр гаргахад нь шаардлагатай үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй байдаг.

Даатгалын гэрээний маргаан Хэрэв даатгалын гэрээний маргаан үүссэн тохиолдолд даатгагчид хандах ба даатгагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Санхүүгийн зохицуулах хороонд урьдчилан шийдвэрлүүлнэ. Өргөдөл гаргахад анхаарах зүйлс Та даатгалын гэрээний маргаантай өргөдөл, санал хүсэлт гаргахдаа: • Иргэний үнэмлэхний хуулбар • Даатгалын гэрээ • Тухайн даатгалын тохиолдолд хамаарах бичиг баримт (эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт, хохирол үнэлгээний тайлан болон бусад нотлох баримт)

Таны гаргасан өргөдөл, гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авснаас хойш холбогдох баримтад үндэслэн хуулийн хугацаанд хянан шийдвэрлэнэ. Хэрэв тус Хорооны шийдвэрийг эс

зөвшөөрвөл уг шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах боломжтой. Санхүүгийн боловсрол бол хэрэглэгчийн эрхийг хамгаалахад хамгийн нөлөөтэй хүчин зүйл юм. Санхүүгийн гэрээний нөгөө тал болсон хэрэглэгч, үйлчлүүлэгч өөрөө ямар үйлчилгээ авах гэж байгаа, хууль тогтоомжид нийцсэн байна уу, үүнд өөрийн эрх ямар байх вэ гэдгээ маш сайн мэдэж байх ёстой. Сүүлийн үед ирж байгаа өргөдөл, гомдлыг харж байхад тулгамдаж буй асуудал бол хэрэглэгчид өөрсдөө санхүүгийн мэдлэггүйгээс хохирох явдал их байна. Хэрэглэгч гэрээний нөхцөл, шаардлагатай танилцаад өөрийн холбогдох саналыг тусгах эрх хуулиар нээлттэй байгаа ч даатгуулж байгаа хэрэглэгч гэрээг огт уншилгүйгээр гарын үсгээ шууд зурах тохиолдол

Баримт нотолгоо, мэдээлэл бүрэн, чанартай байхын хэрээр хурдан хугацаанд даатгалын компаниас нөхөн төлбөрөө авна.

• Санхүүгийн үйл ажиллагаа нь хоёр талт гэрээний харилцаагаар зохицуулагддаг тул үйлчлүүлэгчид гэрээ болон түүний хавсралтанд заасан нөхцлүүдтэй сайн танилцахгүйгээр санхүүгийн гэрээг байгуулахгүй байх. Санхүүгийн байгууллагын ажилтнаас уг гэрээтэй дэлгэрэнгүй мэдээллийг авах. • Гэрээний нэгдсэн загварт баригдалгүйгээр өөрт тань тохирох тусгайлсан нөхцлийг санал болгож, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулах • Санхүүгийн үйлчилгээний гэрээг баталгаажуулсны дараа уг гэрээнд заасан өөрийн хүлээх үүргийг хариуцлагатайгаар мөрдөж, биелүүлэх • Санхүүгийн гэрээ, аливаа төлбөр хураамж болон даатгалын нөхөн төлбөртэй холбоотой холбогдох баримтуудыг хадгалах

21


ЯАГААД МОНГОЛ ДААТГАЛ ГЭЖ?

МЭРГЭШСЭН БАЙДАЛ: Монгол даатгал компанийн хамт олон 84 жилийн туршлага, тусгайлан бий болгосон ноу хаудаа үндэслэн танд үйлчилж байна. Манай даатгалын бүтээгдэхүүнүүдээр мэргэшсэн Андеррайтерууд болон Нөхөн төлбөрийн менежерүүд танд туслахад үргэлж бэлэн байх болно.

ЧАНАР:

НАЙРСАГ БАЙДАЛ:

Бид үргэлж харилцагчийн үйлчилгээ нөхөн төлбөрийн үйлчилгээний хурд болон чанарыг сайжруулахын төлөө ажилладаг. Манай байгууллага анхлан олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 хэрэгжүүлсэн.

Бид харилцагчаа дээдлэн хүндэлж, олон улсын стандартын дагуу үйлчилгээг 24 цагийн турш харилцагч, үйлчлүүлэгч нартаа өгч байна. Та бидэнтэй дуудлагын төв болон цахим туслахаар дамжуулан холбогдож, мэдээлэл зөвлөгөө аваарай.

ХҮЧИН ЧАДАЛ: Зах зээл дээрх хамгийн өндөр нөөц сан болоод дотоод хүчин чадал болон багцын хамгийн өндөр хамгаалалт бүхий багцын давхар даатгалын нөөцөд суурилсан хамгийн өндөр даатгалын хамгаалалтыг санал болгодог.

ӨРСӨЛДӨХҮЙЦ Ү Н Э Б А ХУРААМЖ: Бид харилцагчидтайгаа урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэн хамгийн өрсөлдөхүйц үнийг санал болгодог. БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ: Бид харилцагчдынхаа эрсдэлийг удирдаж, хүнд хэцүү цагт ачааг нь үүрэлцэхэд бэлэн байж, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах, мөн даатгалын салбарын хэтийн хөгжлийн төлөө ямагт бизнесийн ёс зүйг эрхэмлэн


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.