Safety Journal Vol 1

Page 1

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ САР


Барилга Архитектур

2


Барилга Архитектур

3


Уран бүтээлчид

Редакцийн зурвас

Safety Journal сэтгүүлийн маань анхны дугаар уншигч таны гарт хүрч буй энэ сайхан өдрийн мэндийг танд хүргэе. Та бүхэн манай сэтгүүлээс эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны салбарт болж буй бүхий л мэдээ мэдээллийг цаг алдалгүй унших боломжтой. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ихэнх хүмүүс зөвхөн уул уурхай, барилга, зам тээвэртэй холбон ойлгодог. Тиймээс ард иргэд, ажил хөдөлмөр эрхэлж яваа хүмүүстээ зориулж ХАБЭА бүх салбарыг хамардаг гэдгийг ойлгуулахыг зорилоо. Тийм ч учраас анхны дугаарын зочноороо ”Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ц.Цэрэннадмидийг бид урисан юм. Мөн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөр, аюулгүй байдлын хэлтсийн дарга С.Даваанямтай хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Эрдэмтэн зөвлөж байна булангийнхаа анхны дугаарт ШУТИСийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн тэргүүлэх профессор, техникийн ухааны доктор Л.Удвалын зөвлөгөөг хүргэлээ. Үүнээс гадна бид анхны дугаартаа хүнс, байгаль орчин, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга байгууламжийн аюулгүй ажиллагаа эрүүл мэнд зэрэг талаас нь түлхүү хүргэж байна. Та бүхэн манай сэтгүүлийн талаарх санал хүсэлт, бодлоо доорх хаягаар ирүүлж байгаарай. Бидний бэлтгэсэн мэдээ мэдээлэл та бүхэнд таалагдана гэдэгт итгэж байна. Эх дэлхийгээ хайрлан эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдарцгаая. Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин сэтгүүлд нийтлэгдсэн материалыг редакцийн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн нийтлэх, хуулбарлахыг хориглоно.

4

Safety Journal Сэтгүүлийн редакци

Сэтгүүлч М.Баяр

Ерөнхий эрхлэгч Ж.Баттөгс

Реклам, маркетингийн алба: Э.Солонго, Ц.Наранхүү

Сэтгүүлийн эх бэлтгэл, бичвэр мэдээллийг “Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин” сэтгүүлийн захиалгаар Мартин Мүүн ХХК-ны сэтгүүлийн редакцид бэлтгэв. Сэтгүүлч, координатор: Ж.Чинбат Гэрэл зурагчин: Б.Мөнхболор, Ж.Чинбат График дизайнер: Лх.Сувд, Б.Мөнхболор

Редакцийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Түшиг төв 207 тоот

И-мэйл: journal@safety.mn, journalist@safety.mn Утас: 94450011, 99013366, 99001719


Уран бүтээлчид

facebook Манай facebook хуудсанд зочилж, интернетийн орон зайгаар шинэ шинэ мэдээллийг цахим орчинд үзнэ. facebook.com/safety_mongolia

Анхаарал сарнисан үед ч ашигтай мэдээлэл

See Бидний уншигчиддаа хүргэх эко мэдээлэлд: Байгаль дэлхийн хувьсал, өөрчилөлт, экологид ээлтэй үйлдвэрлэл, байгалийн өвөрмөц тогтоц, үнэлж баршгүй их баялаг, ан амьтад, тэдний сонирхолтой амьдрал ба энэ бүхэнд заналхийгч экологийн сүйрлийг бий болгодог зүйлсийн тухай мэдээллийг цогцоор өгөхийг эрмэлзэж байна.

* Орхиж болохгүй онцгой мэдээлэл

Safety Journal сэтгүүлийн анхны дугаарыг уншиж байгаа танд баярлалаа. Та манай сэтгүүлийн талаарх санал, хүсэлтээ бидэнд илгээгээрэй. • Safety Journal сэтгүүлийн дараагийн дугааруудаас та ямар мэдээ, мэдээлэл уншихыг хүсч байна вэ? • Сэтгүүлээс та төрийн байгууллага, төрийн үйлчилгээний ямар мэдээлэл авахыг хүсч байна вэ? • Сэтгүүлийн нийтлэлийн бодлого, бичвэр яр ярилцлага, гэрэл зураг, график дизайны шийдлээс аль нь танд илүү таалагдаж байна вэ? • - - -

Манай сэтгүүлийг та хаанаас олж авсан бэ? Худалдаж авсан Ажил дээрээ харсан Найзаасаа авсан

• Сэтгүүлээс та бүхэн ямар бүтээгдэхүүн, үйлчилгээний реклам түлхүү үзэж байхыг хүсч байна вэ?

Эрсдэлээс хамгаалах үнэт мэдээлэл

Улаанбаатар пост, Скай пост, Монгол шуудан компаниудаар дамжуулан захиалга хийх боломжтой.

5


Агуулга

Агуулга X X X X

4 6 10 14

x 14 x 17 x 18 x 24 x 25

АГУУЛГА ТОЙМ МЭДЭЭ АЮУЛГҮЙ БАЙДАЛ Дугаарын зочин – “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн академи” байгуулагдлаа. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөр, аюулгүй байдлын хэлтсийн дарга С.Давааням Сургалтанд зориулсан тоног төхөөрөмж Дугаарын зочин - Алтан Дорнод Монгол ХХК-ийн ХАБЭА, БОНСэргээлтийн хэлтсийн дарга Ц.Цэрэннадмид Эрдэмтэн зөвлөж байна – Хамгийн үнэт зүйл бол хүн Тоон мэдээлэл – Аюулт үзэгдэл осол 1125 удаа гарч 5,2 тэрбум төгрөгний хохирол учирчээ. Зөвлөгөө – Байгууламжийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, гамшигаас хамгаалах төлөвлөгөө хийхэд танд хэрэг болох мэдээлэл

X 26

БАЙГАЛЬ ОРЧИН

x 26 x 27 x 28 x1 32 x 34

Хөрсний 95 хувь нь бохирджээ Агаарын бохирдлын аюул мартагдаж болохгүй Дугаарын зочин – Усжуулалтын ертөнц Ганеша ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Амрит Экологийн нөхөн сэргээлт – Эрсдэлгүй, тогтвортой, нөхөн сэргээлт – Алтан Дорнод Монгол Хөдөө аж, ахуй – Жилд тэрбум тэрбумын үр ашигтай үхрийн шинэ үүлдэр Монголд орж ирнэ. Хишигтэн нүүдэлчин ХХК –ийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс

x 38

ЭРҮҮЛ МЭНД

x x x x

Хотын аялал – Бодь модны нууц руу. Генийн өөрчлөлттэй хүнс гэж юу вэ? Зүрхний үйл ажиллагаа гэнэт зогсох үед үзүүлэх анхны тусламж Экстрим – Мөсөн замын дугуйн аялал – Монголын экстрим тамирчдын Хөвсгөл далайн мөсийг дугуйгаар туулсан аян замын тэмдэглэл.

38 40 44 46

X 48

БАРИЛГА АРХИТЕКТУР

x 48 x 50 x 51

Орон зайн мэргэжилтэн Бүр өндөрт, бүүр аюулгүй. Гэрэл зурагчин Д.Ууганбаяр Барилгын салбарыг сайжруулах үндэсний хөтөлбөр эхэллээ – БХБЯ –ны Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Батхишиг Эко Архитектур гэж юу вэ? Ландшафтаа бүтээх компанит ажил

x 54 x 56

6

ЭРХЛЭГЧИЙН ЗАХИДАЛ


Агуулга

7


ХАБЭА, БО-ны ЗӨВЛӨГӨӨ СУРГАЛТЫН ТӨВ” ТББ

“ХАБЭА, БО-ны ЗӨВЛӨГӨӨ, сургалтын төв ” нь 2012 онд Улаанбаатар хотноо байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Хабэа-Н АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ Монгол улсад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчны тухай хууль, дүрэм, журам, олон улсын MNS OHSAS-18001:2012 стандартыг хэвшүүлэх, сард нэг удаа зохион байгуулдаг 72 цагийн ХАБЭА-н ажилтныг бэлтгэх сургалтанд та бүхнийг урьж байна.

Бодлого, зорилт

Зорилтууд

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгж байгууллагад Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл мэнд, Байгаль орчны Олон улсын mns OHSAS-18001:2012 стандартыг сурталчлан таниулах, мөн өөрийн орны ХАБЭА тухай хууль тогтоомж дүрэм журмыг сурталчлан зөв хандлага, зөв хэм хэмжээ, зөв сонголтыг төлөвшүүлэхэд оршино.

1 2 3

Манай давуу тал

‘‘

MNS OHSAS-18001:2012 стандартыг сурталчлан таниулах сургалт явуулах. ХАБЭА, БО-ны зөвлөгөө, сургалтын төв байгуулан эрх олгох сургалт явуулах.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэнд, байгаль орчны сэтгүүлийг сар бүр тогтмол гаргах.

• Дадлагыг хамтран ажилладаг байгууллагуудад 2 өдөр хийгдэнэ. • Лекц нь 7 өдрийн хугацаанд өөрийн танхимд явагдана. • Лекцийг хичээл тус бүрээр олон жилийн туршлагатай мэргэжлийн багш нар заана.

хаяг: Вэб: N-мэйл: Утас:

8

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 4-р хороо, Сөүлийн гудамж, Түшиг төв 207 тоот www.safety.mn info@safety.mn 94450011, 94013366


Реклам

Зорилтод бүлэг Уул уурхай, барилга, зам, тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аюулгүй ажиллагааг Монголд хэвшүүлэхийн төлөө ажиллаж буй хувь хүн, холбоо төрийн бус байгууллагатай хамтран ажиллах Үзүүлж буй үйлчилгээнүүд • Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 127-р тушаалын дагуу зохион байгуулах сургалт • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт • Байгууллагын ХАБЭА-н менежментыг сайжруулах сургалт • MNS OHSAS-18001:2012 стандартыг байгууллагуудад нэвтрүүлэх сургалт • MNS OHSAS-18001:2012 стандартын эрх авах зөвлөгөө үзүүлэх

Явуулж буй сургалтууд №

Сургалтын хөтөлбөрийн төрөл

Байршил

Хугацаа

1

Олон улсын аюулгүй ажиллагааны MNS OHSAS-18001:2012 стандартыг сурталчлах, таниулах сургалт

Тухайн байгууллага

3 сар

2

ХАБЭА-н ажилтан бэлтгэх сургалт

Сургалтын төв

72 цаг

3

Шинээр ажилд орсон иргэний сургалт

Тухайн байгууллага

14 цаг

4

Ажлын байранд нийт ажилтан хамрагдвал зохих ХАБЭА-н сургалт

Тухайн байгууллага

14 цаг

Хамрагдах ажилтны тоо 25 ажилтан 10-15 ажилтан 20 ажилтан 20 ажилтан

9


мэдээ

Тойм мэдээ

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” ШАЛГАРУУЛНА Үйлдвэрлэлийн орчин нөхцлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь дэлгэрүүлэх зорилгоор “ЭрүүлАюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах журмыг Хөдөлмөрийн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн а /61 дүгээр тушаалаар батлав. ”Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах үйл ажиллагааг Хөдөлмөрийн сайдын нэрэмжит шагналын журамтай уялдуулан уг ажлын нэг хэсэг болгон улсын хэмжээнд зохион байгуулж байна. Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс энэ журмын хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж, журамд заасны дагуу шалгаруулалтыг энэ оны 12 дугаар сард явуулж, ХАБЭА-н гурван талт Үндэсний хорооны хуралд хэлэлцүүлнэ. Шалгарсан байгууллагуудад “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал олгохоор журамд тусгасан байна. Энэ журмыг Хөдөлмөрийн яамны www.mol.gov.mn сайтын Хөдөлмөрийн сайдын тушаал шийдвэр хэсгээс татаж авч болно.

Хөдөлмөрийн хэм хэмжээ, аюулгүй ажиллагааг олон улсын түвшинд хүргэнэ УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Тим Демери болон бусад албаны хүмүүстэй уулзжээ. Уулзалтаар хөдөлмөрийн хэм

10

хэмжээг олон улсын хөдөлмөрийн байгууллагын жишиг стандартад нийцүүлэх талаар болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг хангах эрх зүйн орчинг сайжруулах асуудлаар санал солилцсон байна. Албадан хөдөлмөрийг устгах, хүүхдийн хөдөлмөрт ял шийтгэл оноох асуудалд хууль, эрх зүйн талаас зөвлөгөөг албаныханд өгчээ.


Тойм мэдээ

Хөнгөлөлтэй нөхцлөөр тэтгэвэрт гарна Хөдөлмөрийн сайдын тушаалаар хортой ажлын байрны жагсаалтыг шинэчилэн гаргасан байна. Үүнд технологийн зориулалттай машин механизмын жолооч буюу индүүчин, эксковаторчин, бульдозерчин, ачигчийн болон асфальт дэвсэгчийн жолооч, бетон зөөгч, чулуу бутлуурчин, автогрейдерчин зэрэг мэргэжлийг хүнд хортой гэж үзжээ. Мөн уул уурхайн аврах албаны аврагч, байлдагч, жолооч, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерт хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрх олгосон байна.Тиймээс дээрх ажил эрхэлдэг иргэд харъяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэстээ хандаж мэдээлэл аван хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон аж.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй шинэ тогтоол батлагдлаа УИХ-аас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн биелэлтийг хангах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилгоор дараах арга хэмжээг 2013 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ. Үүнд: -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон барилгын тухай хууль тогтоомж, стандарт, норм ба дүрэм зөрчсөн, түүнчлэн зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох этгээдийг нийтэд мэдээлэх, тэдгээрт хариуцлага тооцох; -Барилгын ажил эрхлэх аливаа зөвшөөрөл олгосон байдал, түүнчлэн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, нэгдсэн эмнэлгийн эдэлбэр газарт барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон асуудлыг холбогдох байгууллагуудыг татан оролцуулан шалгах, дүнг УИХ-д танилцуулах; -Барилгын ажил эрхлэхэд олон зөвшөөрөл шаарддаг бөгөөд энэ нь аж ахуйн нэгжид хүндрэлтэй байдгийг харгалзан барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийн тоог цөөрүүлж, тусгай

зөвшөөрөл олгох асуудлыг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх; -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг шинэчлэх; -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэн болон амь насаа алдсан иргэний гэр бүлд нөхөн төлбөр олгох асуудлыг нэг мөр болгох арга хэмжээг авах; -Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны ажилтны тоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны тоо, ажлын байран дахь эрсдэлийн түвшнээс хамааруулан тогтоох, улмаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл болон мэргэжлийн холбоотой хамтран ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээг авах; -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн улсын байцаагчийн тоог нэмэгдүүлэх;

11


Тойм мэдээ

-Аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын таван хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зардалд зарцуулах чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; -Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, зарцуулах, хянах эрхийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороонд шилжүүлэх, үүнтэй холбогдуулан холбогдохдүрэм, журмыг шинэчлэх; -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг олон улс, бүс нутгийн түвшинд хүргэж шинэчлэх, үүнтэй холбогдох санхүүжилтийн асуудлыг улсын төсөвт тусгаж байх; -Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг түшиглэн барилга, уул уурхай, эрчим хүч, зам, тээвэр, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажил олгогч, ажилтанд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулдаг болох болон бусад арга хэмжээг авах; -Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх зорилгоор Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх,

12

материаллаг баазыг бэхжүүлэх, эмч, эрүүл ахуйн ажилтныг бэлтгэх, тэдний чадавхийг дээшлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байран дахь сургалт, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, осолгүй ажилласан аж ахуйн нэгж, байгууллагыг нийтэд мэдээлэх зэрэг арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлэхээр болжээ.

Хүнсний чанарын асуудлаар хэлэлцэв Хүнсний тухай хууль шинээр хэрэгжиж эхлээд удаагүй байгаатай холбогдуулан “Хүнсний нэмэлт хэрэглээ-Чанар, аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг Стандартчилал хэмжилзүйн үндэсний газар зохион байгууллаа. Стандартчилал хэмжилзүйн үндэсний газрын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа: -Хүнсний тухай хуулийн шинэчилсэннайруулгын төсөл батлагдаад удаагүй байна. Шинэ хуулиар хүнсний бүтээгдэхүүнд тавих стандартад өөрчлөлт оруулсан уу? - Хууль батлагдахтай зэрэгцэн улс орон даяар стандартчлалын үзлэг явуулсан.Ингээд 60 орчим стандартыг хүчингүй болгож 600 гаруй стандартыг шинэчилж боловсруулахаар төлөвлөгөө гаргаад байна.Зөвхөн энэ онд гэхэд эхний ээлжинд 30 орчим стандартыг өөрчилнө.Гэхдээ зайлшгүй шаардлагатай гэсэн стандартуудыг цаг тухайд нь шинэчилж боловсруулаад явах юм.Үүнээс гадна генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн, органик хүнс зэрэгт стандарт тогтоож бэлэн болгоод Засгийн газарт өргөн барих гэж байна.


Тойм мэдээ

Хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг хилээр оруулахгүй -Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 хувийг импортоор оруулж ирдэг гэсэн судалгаа бий. Хүнсний нэмэлт бодист тавих шаардлага, шалгуур хангасан бүтээгдэхүүнд хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ? - Хамгийн гол нь тухайн хүнсний бүтээгдэхүүнд “Е” тэмдэглэгээ байх ёстой. Шаардлагатай тохиолдолд тухайн бүтээгдэхүүний нэмэлт бодисыг лабораториар оруулж зохих дүгнэлтийг гаргадаг. Хүнсний нэмэлтийн хувьд олон янз. Манай улсын хувьд амт, өнгө оруулагч, исэлдэлтийг багасгах, хүчлийг тогтворжуулах зэрэг 100-1500 гэсэн кодтой хүнсний нэмэлтийг хэрэглэдэг. Импортоор орж ирж буй бүтээгдэхүүний хувьд гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа нь дууссан, хаяг шошго нь Хятад хэл дээр, эсвэл тодорхой зааваргүй зэрэг хүнсний бүтээгдэхүүн орж ирдэг байсан. Ялангуяа Хятадаар бичигдсэн бүтээгдэхүүний хувьд эм, эсвэл хүнс гэдэг нь мэдэгддэггүй байх жишээтэй. Харин шинэ хуулийн дагуу энэ бүх алдаа дутагдлыг арилгах боломжтой болсон. -Шинэ хуулиар хувь хүн гаалиар хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглосон байсан. Энэ нь хүнсний аюулгүй байдалд сайнаар нөлөөлнө гэж иргэд үзэж байна? -Тийм ээ. Импортлогч, үйлдвэрлэгч хоёр хүнсний аюулгүй байдалтай холбоотой хариуцлагыг бүрэн хүлээх ёстой болсон. Жишээ нь импортлогч нь тухайн улсын үндэсний үйлдвэрүүдийн албан ёсны гэрээт борлуулагч, худалдааны гэрээ байгуулсан байх шаардлагатай гэсэн заалт байгаа.

Үүнээс гадна импортолж буй хүнсний бүтээгдэхүүний хугацаа гуравны хоёр нь хүчинтэй байх ёстой гэж хүртэл нарийн заасан. Ингэснээр хугацаа нь дуусах дөхсөн, хямдарсан бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэх нь багасна. Үүнд хяналт тавих төрийн болон төрийн бус байгууллагуудын эрх үүргийг ч нарийвчлан зааж өгсөн. -Шинэчилсэн хүнсний хууль маань шинээр бизнес эрхэлж буй хүмүүст хэр босго өндөртэй байгаа бол? -Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулбал ямар ч асуудалгүй. Жишээ нь мал, ургамал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд анх удаа импортлох гэж байгаа тохиолдолд ачилт хийхээсээ сарын өмнө МХЕГ-т албан ёсоор мэдэгдэх ёстой. Бид холбогдох бичиг баримт мэдээллийг нь судалж үзээд шаардлагатай гэвэл шинжилгээ хийж үзээд боломжтой, эсэх хариуг нь өгөх юм. -Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын гаргадаг нийтлэг алдаа юу вэ? - Тухайн улсын үндэсний үйлдвэртэй гэрээ хийхдээ хэрвээ стандарт шаардлагад таарахгүй байвал буцаах талаар заавал тусгах хэрэгтэй. Ялангуяа ОХУ-аас импортлогчдын хувьд энэ асуудал их чухал. Бид энэ талаар маш их хэлдэг ч хэн ч үүнийг гэрээндээ тусгадаггүй.Зөвхөн мөнгөний дүн, худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг л оруулчихдаг. Ачилт хийгээд Монголд авчраад шинжилгээнд өгөхөөр манайд мөрдөгдөж буй стандартаас зөрчихдөг. Жишээ нь хар тугалганы хэмжээ өндөр гардаг зөрчил олон. Ингээд буцаагаад ачуулах гэхээр экспортлогчидтой хийсэн гэрээнд тусгаж өгөөгүй учраас хүнд байдалд ордог. Уг нь импортлогч улс давуу эрхтэй байх ёстой.

13


Аюулгүй байдал

14


Аюулгүй байдал

OHSAS 18001: 2012

15


Аюулгүй байдал

16


Аюулгүй байдал

01

СУРГАЛТАД ЗОРИУЛСАН ТӨХӨӨРӨМЖ

СургалтаНд зориулсан

12V, 220V -р цэнэглэдэг. Хоёр ширхэг алсын зайн микрофонтой цэнэглээд 24 цаг ажиллах боломжтой. Бүх оролт флаш, DVD,CD уншдаг учир хүссэнээрээ ажиллуулах боломжтой стандартын шаардлагад нийцсэн орчин үеийн сургалт явуулахад тохиромжтой сургалтын тоног төхөөрөмж.

02

Драйгер

03

Согтууруулах ундааны төвшин хэмжигч

04

Аюулгүй ажиллагааны оврын дарцаг Гэрэл цацруулагчтай аюулгүй ажиллагааны энэ тугийг авто машинд суурилуулж болох ба дээрээ ч мөн оврын гэрэлтэй.

05

Аюулгүйн ивүүр Өнхөрч, уруудахаас хамгаалсан энэ ивүүр байгалийн ямар ч нөхцөлд найдвартай туслах болж чадна. Гурван төрлийн хэмжээтэй.

L’’42.5 sm *h37 sm*36.5sm

L’’20sm *h20sm*29sm

L’’17.5sm *h15sm*20sm

MINING SAFETY LLC Tushig Center, Suite-207 SEOUl street, Sukhbaatar district Ulaanbaatar, Mongolia

Аюулгүй ажиллагааны оврын гэрэл Ямар ч хүйтэнд хөлдөж, царцахгүй улбар шар өнгөтэй энэхүү гэрэл нь 12V-р ажилладаг.

Tel: 94450011, 94013366, 99001719 E-mail: info@safety.mn, e.solongo@safety.mn Web: www.safety.mn

17


Аюулгүй байдал

Шинэ Алтан Дорнод

Монголын эхний сорилт: 5 жилд 78 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлөх 1997 цагаасаа Монголын

онд байгуулагдсан хойш шилдэг аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарч байсан Алтан Дорнод Монгол ХХК-ийн түүх, замналын талаар Монголчууд андахгүй. 2008 оноос онцгой албан татвараас зайлсхийсэн Алтан Дорнод Монгол компаний хуучин захирал Паушок Монгол улсын засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгсөн ба үүний дараахан мөрдөн байцаах газраас Паушокт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч энэ үеэр сэжигтэн этгээд Монголоос дутаан оджээ. Олон удаагийн шүүх хуралдааны эцэст шүүхийн шийдвэр Монгол улсын талд гарч, бид заргаа авсан байна. Гэвч асуудал үүгээр дууссангүй.

18

1700 гаруй ажилтантайгаас наян хувь нь ОХУ-ын иргэд ажилладаг байсан Алтан Дорнод Монгол компани 19972008 оны хооронд идэвхитэй үйл ажиллагаа явуулахдаа улсад 28 тонн алт тушаасан боловч Монгол орны 1200 га газрыг эвдрэлд оруулж, нөхөн сэргээлгүй орхиж, улс ба хувийн хэвшлийн байгууллагуудад нийт 360 гаруй төгрөгийн өр үлдээсэн байлаа. Үүний 78 тэрбум төгрөг нь онцгой албан татварт төлөх ёстой мөнгө байсан юм. Энэ бүх асуудлын гол нь юунд байсныг нэг мөр тоймлож хэлэхэд амаргүй ч өнөөдөр Монголчууд уул уурхайн салбарыг илүү хэрсүүжсэн нүдээр харж, хашир туршлагатай хандаж эхлээд байна. Мухардалд орчихоод байсан Алтан Дорнод компаний

асуудлыг хүмүүс дампуурах нь тодорхой гэж үзэж, хэдэн янзаар таамаглал дэвшүүлж байв. Гэвч тус компаний дампуурал Монгол улсад ашиггүй гэж үзэх хүмүүс олон байлаа. Тэдний дотроос Алтан Дорнод Монгол компанийг 100 хувь Монгол компани болгон худалдан авах хүмүүс гарч ирсэнээр шинэ Алтан Дорнод компаний үе эхэлжээ. Тэд зорилгоо Монгол улсад жишиг болохуйц, үндэсний уул уурхайн компани гэж тодорхойлж байна. Яагаад гадаадын уул уурхайн компаниуд Монголд бүхний дээгүүр байх ёстой юм бэ гэсэн зүй ёсны асуултад энэ үйл явдал хариулт өгч байж ч мэдэх юм. Дээрх асуудлуудаар Алтан Дорнод Монгол компаний ХАБЭА, БОНСэргээлтийн хэлтсийн дарга Ц.Цэрэннадмидтай ярилцлаа.


Аюулгүй байдал

Ж.Чинбат: Та бүхэн Алтан Дорнод Монгол компанийг худалдан авахдаа урт хугацаанд тогтвортой ажиллаж чадна гэдгээ хэрхэн тодорхойлж байна вэ? Ц.Цэрэннадмид: Энэ ерөөсөө маш тодорхой. Монгол улсад уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Уул уурхайн хамгийн тогтвортой, эдийн засгийн үр өгөөжтэй салбар бол алтны салбар. Дэлхий дээр эдийн засаг хямрах тусам алтны үнэ байнга өсдөг. Алт аль ч улс орны валютын баталгаа болдог. Хэдий чинээ алтны нөөц их байна вэ, төдий чинээгээр тус улсын мөнгөний ханш чанга байдаг. Хоёрдугаарт электроникийн үйлдвэрлэлд алт их ашиглагдаж байна. Гуравт гоёл чимэглэл. Хятад, Энэтхэг зэрэг орнуудад алтны хэрэглээ их өсч байгаа. Манай удирдлагууд Монголд уул уурхайн жишиг болох үндэсний компани байгуулья гэсэн зорилго тавьсан. Яагаад заавал гадны хөрөнгө оруулалттай компаниуд орж ЯАГААД МОНГОЛД ирж, бүх юмны өндөрлөгт байх ёстой вэ? ҮНДЭСНИЙ, ДАН Ж.Ч: Алтан Дорнод нэрийн хүрээнд юу юуг та бүхэн хэдэн төгрөгөөр худалдан авсан юм бол?

МОНГОЛЧУУД АЖИЛЛАДАГ КОМПАНИ ӨӨРСДИЙНХӨӨ МЕНЕЖМЕНТИЙГ ХИЙГЭЭД ӨӨРСДӨӨ АВААД ЯВЖ БОЛОХГҮЙ ГЭЖ.

Ц.Ц: Яг баттай тоо, эх сурвалжийг нь мэдэхгүй байна. Өнөөдөр Алтан Дорнод компани ашиглалтын 50, хайгуулын 17лиценз эзэмшдэг. Манай компани Алтан Дорнодыг худалдаад авахад 360 гаруй тэрбум төгрөгийн өр үлдсэн байсан. Мөн хамаг ашигтай лицензүүдийг Оросын Газпром банк, Японы Иточу корпорацид барьцаанд тавьж, техник авсан байсан. Гэвч Монголоос гарахдаа хамаг шинэ техникээ буцаагаад Орос руу зөөгөөд авч гарсан. Монголд үлдсэн техникийн 85 хувь нь тоногдчихсон байсан. Ж.Ч: Түүнчлэн 1200 га газрыг зэрэмдэглээд тэр чигт нь орхичихсон байсан гэсэн. Та бүхний ажил одоо цэгцэрч амжсан уу? Ц.Ц:Биднийг Алтан Дорнод компанийг худалдан авахад тагнуул, цагдаа, шүүхийн байгууллага гээд маш олон байгууллагын

төлөөлөл оролцсон баг шалгаад ОХУ-ийн иргэн Паушоктой ямар нэг холбоогүй юм байна гэдгийг тогтоосон. Ингээд 2012 оны 4 сард дотоодын цэргийн хяналтанд байсан манай компаний бүх лац ломбыг авсанаар ажил маань эхэлсэн дээ. Бид таван жилийн хугацаанд 78 тэрбум төгрөгийг улсад төлөх ёстойгоос өнөөдрийн байдлаар 26 тэрбум 600 сая төгрөгийг татварт төлчихсөн. Мөн 1200 га газрыг таван жилийн хугацаанд нөхөн сэргээнэ гэж БОНХЯ болон Төв аймгийн Заамар сум, Архангай аймгийн Цэнхэр сумын засаг даргатай гурвалсан гэрээ байгуулсан. Алтан Дорнодыг худалдаж аваагүй байсан бол энэ татвар, энэ нөхөн сэргээлтийг хэн хийх байсан бол, гадаадын байгууллагуудад байсан лицензийг Монгол улс хэрхэн буцааж авах байсан бол. Энэ бүхний хариултыг бид ажлынхаа үр дүнгээр үзүүлэхийг хичээж байгаа. Ж.Ч: 2012 онд 150 га газрыг танай компани нөхөн сэргээсэн байна. Тэгэхдээ үлдсэн газраа товлосон хугацаандаа сэргээхгүй бол яах вэ? Тэгвэл гэрээнийхээ дагуу хариуцлага хүлээнэ шүү дээ. Одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд хариуцлагатай уул уурхай гэдэг зарчимыг сайн баримталж байна. Дотроо маш олон ойлголтыг багтаасан энэ зарчимыг бид ч гэсэн баримталдаг.

19


Аюулгүй байдал

I.

Бүх зүйл ил тод байх ёстой.

II. Сонирхогч талуудын харилцаа, ашиг сонирхолыг илэрхийлсэн байх ёстой. III. Хөдөлмөрийн а ю у л г ү й ажиллагааг маш сайн дагаж мөрддөг. Өөрөөр хэлбэл манай компанид ажилладаг хүн бол хамгийн үнэтэй капитал. Бид дан техниктэй байгаад ажлаа хийж чадахгүй шүү дээ. Тийм учраас манай компани бол мэргэжсэн дадлагажсан хүмүүсээ хамгийн үнэтэй зүйлээ гэж боддог. Зорилго бол ажилчиддаа ажиллах, амьдрах, эрүүл, аюулгүй нөхцөл бүрдүүлж өгөх нь нэн тэргүүний асуудал юм. IV. Дараагийн чухал зүйл бол нөхөн сэргээлт, байгаль орчны асуудал. Монголчууд эх орондоо хайртай, ө ө р с д и й г ө ө байгальтай хүйн холбоотой гэж үзэж, байгалиа шүтэж амьдардаг хүмүүс. Бид үндэсний компани учраас эргээд байгальдаа хоргүй технологи ашиглахыг эрхэмлэдэг. Түүнчлэн зөвхөн нөхөн сэргээлтээс гадна хариуцлагатай уул уурхайн зарчимын хүрээнд бид орон нутагт тогтвортой хөгжил авчрах, иргэдийн амжиргааны түвшин

20

дээшлэхэд зориулсан тодорхой хэмжээний ажлууд төлөвлөн хэрэгжүүлж байна. Ашигт малтмал хэзээ нэгэн цагт шавхагддаг. Уурхай хаагдаад явахад тэр орон нутагт байгаа хүмүүс амжиргаагаа аваад явах чадвартай болсон байх ёстой. Ж.Ч: Орон нутагт хийсэн ажлуудаасаа та ярихгүй юу. Хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа гэсэн. Ц.Ц: Бид орон нутгийн иргэдэд боловсрол, эдийн засгийн хамтын ажиллагаа болон нийгмийн халамж гээд олон чиглэлд туслаж, хамтарч ажиллахыг эрмэлзэж байгаа. Манай компани Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 9 сарын хугацаанд гэхэд 670 сая төгрөгний худалдан авалт хийж, эдийн засагт тодорхой хэмжээний эргэлт бий болгожээ. Манай компани нийт 750 ажлын байр шинээр бий болгосон. Үүнээс 130 ажлын байр нь орон нутгийн иргэдээс бүрдсэн байгаа. Ажилчдынхаа нийгмийн даатгалын мөнгийг бид бас Заамар сумын нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байна. Түүнчлэн ажилчдадаа зориулсан хөдөлмөр хамгааллын, аюулгүй байдлын хувцасыг Заамар суманд оёулж авдаг байхаар шийдэж 24 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж, найман хүнийг ажлын байртай, тогтвортой орлоготой болгосон. Ж.Ч: Боловсрол, нийгмийн салбарт бас чамгүй хөрөнгө зарцуулсан


Аюулгүй байдал

харагдаж байна. Ц.Ц: Тийм шүү. Орон нутгийн иргэдэд аль л болох тогтвортой хөгжилд хүрэхэд нь дэмжих үүднээс залуучуудыг их дээд сургуульд сурахад манай компани тэтгэлэг олгож байгаа. Энэ найман сард 140 сая төгрөгний өртөгтэй, Заамар сумын цэцэрлэгийн байрыг бид өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулна. Спортын арга хэмжээнүүдэд 13,7 сая төгрөгийн ивээн тэтгэлэг үзүүлсэн. Бусад хандивууд ч бий л дээ. Зуд турхантай цагаар Заамар сумын малчдад 8 сая төгрөгний өвс, тэжээлийн тусламж үзүүллээ. Малжуулах хөтөлбөр ч хэрэгжүүлж байна. Бас нэг чухал хоёр ажил байгаа. Энэ жил Заамар сумын 90 жилийн ойг тохиолдуулж ЗДТГ-ын барилгын их засварын ажлыг манай компани ивээн тэтгэж, Заамар сумаас Хайлааст баг хүрэх замд байдаг Халзангийн давааны авто замын засварыг хийхээр төлөвлөсөн байгаа. Та өөрийнхөө хэлтэс болон танилцуулж ярихгүй юу.

гол

үйл

ажиллагаагаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин нөхөн сэргээлтийн хэлтэс маань есөн* хүний бүрэлдэхүүнтэй. Аюулгүй ажиллагааны тав, их эмч хоёр, сургагч хоёр зэрэг хүмүүстэй. Үндсэндээ бид юу хийж байна гэвэл хүмүүсийг ажлаа хийхдээ аюулгүй, зөв арга барилаар ажилла гэсэн зарчим тавьдаг. Тиймээс сургалтанд их анхаарал тавьдаг. Бид шинээр эмхлэн байгуулагдахдаа бусад байгууллагуудаас мэргэжилтэн татсан. Гадны менежментэй уурхайд ажиллаж байсан хүмүүс аюулгүй ажиллагааны талаар ойлголт, чадвартай байхад зарим нь ямар ч мэдэгдэхүүнгүй байсан. Тиймээс шинээр ажилд орж байгаа хүнд 14 цагийн аюулгүй ажиллагааны сургалт ордог. Зөв хандлага, дадал, арга барил, багажийг яаж ашиглах вэ, ажлын байрны эрсдэлийг яаж тодорхойлох вэ гээд маш олон сургалт бий.

Ж.Ч: Аюулгүй ажиллагаанд урьдчилан сэргийлсэнээр маш их зардал, эрсдэлээс компани ангид байдаг гэсэн зарчимыг л та бүхэн хэвшүүлж байгаа юм байна. Тийм ээ, бүх хэсэг нэгж дээр маань ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгаа, горим бий. Ерөнхий аюулгүй ажиллагааны 26, уулын хэсгийн 37, техник ашиглалтын 7-8 горимууд бий. Дээрээс нь манайх ажлын байран дээр аюулыг мэдээлэх хуудас гэдэг зүйлийг маш сайн нэвтрүүлсэн. Хүн бүхэн аюулыг мэдээлэх хуудас гэсэн дэвтэртэй. Тэр дэвтрээ авч яваад би хаа нэг газар аюул эрсдэл таарах юм бол тэрийгээ ахлах ажилтандаа мэдээлдэг. Өөрөө аюулгүй болгох боломж байвал шийддэг. Зам дээр иртэй чулуу уначихсан байлаа гэхэд хүнд даацын машины дугай хагарч мэднэ. Тэрийг аваад хаячихна гэх зэргээр их ач холбогдолтой шүү.

БИД 4 САРЫН 28 НД БОЛОХ ДЭЛХИЙН “WORLD SAFETY” ӨДРӨӨР АЮУЛЫГ МЭДЭЭЛЭХ ХУУДСААС ХАМГИЙН НОЦТОЙ АЮУЛЫГ ИЛРҮҮЛСЭН, ЗАЙЛУУЛСАН АЖИЛЧДАА УРАМШУУЛНА.

21


Аюулгүй байдал

22


Аюулгүй байдал

23


Аюулгүй байдал

Эргэх нарны хооронд хүмүүс биднийг төвшин сайхан амьдрахад маш олон хүчин зүйлс нөлөөлж байдаг. Ирээдүйгээ хамгаалах, илүү амгалан, тайван болгоход тоо баримттай судалгаа маш сайн тусалж чаддаг. Та өөрийнхөө аюулгүй байдлын төлөө санаа тавьж хийж буй бүхэн чинь энгийн зүйлс мэт байвч та өөрөө эдгээр тоо баримтыг нэгээр нэмэхгүй байхаас урьдчилан сэргийлж, бүтэн бүлээн амьдралтай явдаг гэдгээ мартуузай.

Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын 2013 оны I улирлын статистик мэдээнээс Аюулт үзэгдэл, осол:1125

‘‘

Бичил уурхайн нурангины Зуд, малын халдварт маеди весна өвчин, малын гоц халдварт цэцэг өвчин

3.2 сая төгрөг тэсэрч дэлбэрэх бодисын осолд

2

9.8 сая төгрөг мал, амьтны халдварт галзуу өвчинд

2

Объектын түймэр Ой, хээрийн түймэр Хүчтэй салхи шуурга

0 00 000

Тэсэрч дэлбэрэх бодисын осол мян.толгой мал,амьтан хорогджээ үер Объектын түймэр 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт

химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага Сум галт хэрэгслийн осол Мал, амьтны халдварт галзуу өвчин Ой, хээрийн түймэр

0 000

Аюулт үзэгдэл, ослын улмаас объектын түймэрт 5.2 тэрбум төгрөг,

000 000

350.1 сая төгрөг хүчтэй салхи шуурганд

Халдварт өвчнөөр 10538 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс -4.2 % 69.5% Тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 422 хүн

37.3% 28.7% 8.9%

18872 эх амаржсан өмнөх оны мөн үеийнхээс

Гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 526 хүн

Нялхсын эндэгдэл 311 болж,

+5.98%

+6.9%

Вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 1832 хүн

64.7%

Эх сурвалж: Монголын үндэсний статистикийн хороо

Салхин цэцэг 606 хүн

Гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 109 хүн

6165 гэмт хэрэг бүртгэгдсэн өмнөх оны мөн үеийнхээс 377 хэргээр буюу 6.5% өсчээ хүн нас барсан

144 Хүний амь бие эрүүл мэндийн эсрэг

146

Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас

256

2076 хүн гэмтэж Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

24


Аюулгүй байдал

Байгууламжийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөө хийхэд шаардлагатай мэдээллүүд

1

Объектын албан ёсны нэр хаяг, байрлал \ газар зүйн мэдээлэлийн системд байх \

2

Кадастрийн зураглал \ Объектын нөхцөл байдлаас хамаарч 1-2 километрийн хүрээ хамарсан байх \

3

Барилгын зураг \ доорхи зурагнууд иж бүрнээр орно\ • • • • •

Архитектурын зураг Ажлын зураг Хийц бүтээцийн зураг Сантехникийн зураг Цахилгаан, холбоо, дохиололын зураг

4

Барилга барьсан газрын геологийн дүгнэлт

5

Ашиглалтад орсон огноо, их засвар, өргөтгөл, шинэчлэл хйисэн талаар болон цахилгаан, холбоо, дохиолол, сантехникийн шинэчлэл өөрчлөлт хийж байсан талаархи нарийвчилсан мэдээлэл

6

Барилгыг бүхэлд нь оффисийн зориулалтаар ашигладаг эсэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бол тэдгээрийн тухай тодорхой мэдээлэл \ аль давхарт хэдэн тоот өрөө, зааланд ямар үйлчилгээг ямар бодис, материал ашиглан явуулдаг, технологи, бодис материалын хэмжээ ..г.м \ -г багтаасан байх

7 8

9 10

Нэг удаад байж болох хүмүүсийн хамгийн их болон хамгийн бага дундаж тоог өдөр, шөнийн гэсэн хоёр хувилбараар гаргах Хулгай, гэнэтийн халдлагаас хамгаалах дохиололын системд холбогдсон бол ямар зарчмаар мэдээлэл дамжуулдаг, хариу арга хэмжээг хэрхэн авах, ашиглалтад орсон он сар өдөр, ашиглалтын хугацаа, ашиглалтын өнөөгийн байдал Галын дохиололын болон гал унтраах автомат системтэй эсэх, тэдгээр нь ямар зарчмаар ажилладаг, гал унтраах үйл ажиллагаанд ямар төрлийн бодис ашигладаг талаар тооцоо судалгаа гаргасан байх Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн, мэргэжлийн байгууллагатай хамтарсан сургалт дадлага явуулсан тухай

25


Экологи

95

Жил бүрийн өдийд бид агаарын бохирдлоосоо бага ч гэсэн салдаг. Гэтэл агаарын бохирдлын дараа үүсдэг бас нэг асуудал нь хөрсний бохирдол. Амьсгалах агаар, худгийн уснаас эхлээд гутал, хувцсанд наалдсан хар тугалга, хром, никель агуулсан хүнд металл, нян бактерууд хөрсөнд байдаг байна. ШУА, Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэд Улаанбаатар хотын хөрснөөс гэдэсний халдварт өвчин үүсгэгч E.Coli, Salmonelle, эмгэг төрөгч зэрэг бактериудаас гадна мөөгөнцөр их хэмжээгээр илэрсэн талаар 2012 оны судалгаандаа дурджээ. 2010 онд нийслэлийн 200 цэгээс хөрсний дээж аван бохирдлыг судлахад хөрсний бохирдол 95 хувь, нянгийн бохирдол байх ёстой хэмжээнээс 10-16 дахин их хэмжээтэй гарсан байдаг. Харин эдгээрийг

26 26

үүсгэгч хүчин зүйлсийн нэгдүгээрт гэр хорооллын жорлонгийн асуудал ордог байна. Гэр хорооллын айлууд хашаандаа нэгээс доошгүй жорлон, муу усны нүхтэйгээс гадна гудамж талбайд угаадсаа асгадаг нь үүнд нөлөөлдөг байна. Энэ нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуулаг нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг аж. Харин энэ хөрс шороо нь цаг, минут тутамд ямар их химийн хорт бодис ялгаруулж, чимээгүй хор хөнөөл дагуулж байдгийг иргэд төдийлөн анзаардаггүй. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт үүссэн хөрсний бохирдол байгалийн жамаараа цэвэршихээс нэгэнт өнгөрч, аюултай төвшинд хүрснийг эрдэмтэд сануулж байна.


Экологи

ШУА, Цэвэр агаар сан, Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэд нийслэлийн 219 цэгээс хөрсний дээж авч, хөрсөн бүрхэвч, голын ёроолын хурдас, тоосны химийн бохирдолт, барилга байшин доторхи шорооны бохирдолтын төвшинг тогтоох судлагаа хийжээ. Судалгаагаар хөрсний бохирдолтын төвшин өндөр, зарим газруудад хэт их бохирдолтой гэж гарсан байна. Тухайлбал, “Арьс ширний үйлдвэр”, “Ногоон нуур’’, “100 айл” орчим болон хүнс, барааны томоохон зах, гэр хорооллын хөрс байх ёстой хэмжээнээсээ их бохирдсоныг тогтоосон байна. Мөн хром, хар тугалга, никель зэрэг хүнд металлууд байх ёстой хэмжээнээс 3-4 дахин их гарчээ. Нийслэлийн хөрсний хромын дундаж агууламж 71.3 байсан бол зарим газруудад 1512-1548.8 хүрсэн байна. Түүнчлэн

арьс ширны үйлдвэр, урьдчилан цэвэрлэх байгууламжийн орчимд хромын бохирдолт 637-555 хүртэл байгаа нь бохирдоогүй хөрснөөс 20-30 дахин, стандарт хэмжээнээс 3-4 дахин их байжээ. Харин хар тугалга агаарт дэгдэж буй тоосонд 254.2 байгаа нь стандартаас 2.5 дахин илүү байгаа ажэ. Одоогоор хөрсний бохирдол хамгийн бага өвчлөлттэй газраар Зайсан орчмын 20 метр газар хэмээн судлаачид үзсэн байна. Гэтэл өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Эрүүл мэндийн байгууллагаас Улаанбаатарыг хөрс болон агаарын бохирдлын гамшгийн хэмжээгээр дэлхийд долоод жагсч байгааг мэдээлсэн юм.

27


Экологи

ÓÑÆÓÓËÀËÒÛÍ ÅÐÒºÍÖ Ганеша ХХК нь Исратес брэндаар дамжуулан Монголын зах зээлд нэвтрүүлэх зорилготойгоор Израйл улсын усалгааны систем үйлдвэрлэгч ‘NaanDanJain” компаний Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар 2009 оноос ажиллаж байна. “НаанДан Жэйн” компани нь 100 гаруй оронд өөрийн 9 салбар компани, 5 боловсруулах үйлдвэрлэлтэй ба бүх тивд улс хоорондын борлуулалтын төлөөлөгчийн газартайгаар тогтвор суурьшилтай үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн томоохон нэр хүндтэй компани юм.

28

28


системээс юугаараа давуу талтай вэ? -Бусад улс орноос орж ирдэг дуслын системүүд амархан бөглөрөх, дусалж буй нүх нь томрон усны зарцуулалт ихсэх гээд асуудалтай байдаг. Харин Израилийнх тэгдэггүй. Бөглөрч байгаа нь дизайнтай холбоотой. Бид бөглөрөх эрсдэлгүй дизайн санал болгодог.

Усалгааны системээ хаанаас оруулж ирдэг вэ. Хамтарч ажилладаг компаниудаа танилцуулаач? -Манайх Израйл, АНУ гэсэн хоёр улсаас бүтээгдэхүүнээ импорлодог. Израйлийн “НаанДанЖэйн”, АНУ-гийн “Рэйнк” компаний Монгол дахь төлөөлөгчийн газар. “НаанДанЖэйн” гэхэд 70 гаруй жилийн түүхтэй. Усалгааны систем болон усалгааны системтэй хамт тавигдах тоног төхөөрөмжүүдийг цогцоор нь үйлдвэрлэдэг. Манай гол үйл ажиллагаа 2011 оноос эхэлсэн л дээ. Энэ жил Израйлийн дуслын усалгааны системийг оруулж ирж байна. Дуслын системийн нэг сайн тал нь ус хэмнэдэг. Дуслын системийн маань өөр нэг давуу тал бол нарийн, зузаан хоёр төрлийн ханатай. Нарийн ханатай дуслын системийг нэг, хоёр улирал ашиглаж болдог. Зузаан ханатай дуслын системийг олон жил ашиглах боломжтой. “Дэвшил” компани болон Дарханы Эрдэм шинжилгээний хүрээлэн гэхэд ийм системийг 10 гаруй жил ашиглаж байна. Танай дуслын систем одоо хэрэглэгдэж байгаа дуслын

Усалгааны систем тавихаар сонирхож байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? -Дуслын систем гэхээр нэг турба цоолоод болчихно гэж хүмүүс бодож болох юм. Манай бүтээгдэхүүний доторх схем нь лазераар зүсэгдсэн байдаг ба нэг цагт хэдэн литр усалгаа хийгдэх ёстой вэ, яг түүгээр нь өгдөг. Дуслын усалгааны классик систем Хятад, Солонгост ч байдаг. Гэвч нэг жилийн дараа элэгдэл даахгүй цагт 1 литр гоожих ёстой байтал 2,3 литр болоод явчихдаг. Усалгааны системийн хувьд тарималдаа тааруулсан зөв сонголттой, зөв тавилттайг нь сонгож тавих хэрэгтэй. Ийм мэдээллийг хүмүүст сайн хүргэж байж хэрэглэгчид сонголтоо зөв хийдэг болно. Манайх мэдээллээр хангалттай хэмжээнд үйлчилдэг. Харилцагч ороод ирлээ гэхэд тухайн газрын хэмжээсийг авч, бүх төрлийн зөвлөгөө өгдөг. Тухайн хүн усалгаагаа үр дүнтэй байлгахын тулд мэдээж сонголтоо зөв хийх хэрэгтэй. Тарималаасаа шалтгаалж нарийн зөвлөгөө өгдөг нь манай үйлчилгээний бас нэг онцлог. Дуслаас гадна өөр ямар усалгааны систем байна? -Хүлэмж, ил талбай, зүлэг тохижилтонд зориулагдсан шүршигч/ насадк/ гэх мэт зүйлс байгаа. Ил талбайн шүргшигч гэхэд 30 орчим төрөлтэй болохоор сонголт ихтэй. Эдгээр нь ус зарцуулалтын хэмжээгээрээ ялгаатай. Жишээ нь байцаа, төмсөн дээр гэхэд ус их зарцуулагдана. Харин нарийн ногооны хувьд ус бага. Тарих гэж буй ногооныхоо онцлогоос шалтгаалж сонголтоо хийж болно гэсэг үг.

Манайд орж ирж байгаа усалгааны системээс юугаараа онцлог вэ. Манайд усалгааны ямар системийг түлхүү ашигладаг бол? -Хүлэмж эрхлэгчдийн дунд бидний хийсэн судалгаанаас үзэхэд өргөст хэмх, улаан лооль зэрэг нарийн ногоо тариалагчид манай мананцар, тоосруулагчийг ашиглаж мэддэггүй гэхэд бараг болно. Эсвэл бүр том талбайтай хүлэмж эрхлэгчид хэрэглэж сурсан, үр дүнг нь бараг мэдэрчихсэн байдаг л даа. Харин мод үржүүлгийнхэн маш сайн хэрэглэж байгаа. Хүмүүс танай оруулж ирж байгаа усалгааны системийг хэр сонирхож хэрэглэж байна вэ? -Хүмүүсийн бодол санаа, сэтгэхүй их өөрчлөгдөж байна. Одоо газар тариалангын салбар өсөн дэвжиж байгаа болохоор түүнийгээ дагаад дэвшилтэт тоног төхөөрөмж хэрэглэх сонирхол нэмэгдсэн нь илт анзаарагдаж байна. Манай бүтээгдэхүүнийг сонирхох хэрэглэгчидийн тоо эрс нэмэгдсэн шүү. Усалгааны системийн үнэ хэдээс хэдийн хооронд байгаа вэ? -Чанарын хувьд өндөрч гадуур зарж байгаа өрсөлдөгч компаниудын үнэтэй адилхан.

29


Экологи

Усалгаан дээр өөр ямар асуудал гардаг бол? -Бүтэн талбай дээр усалгааны систем тавьдаг хүн цөөхөн. Гадаад талбайн шүршигч гэхэд л 3-4 ширхэгийг зоогооод усалгаа хийх нь элбэг байна. Зарим нэг хүмүүс нь шүршигч тавьчихаад ерөөсөө ажиллуулж чадахгүй, яагаад ажиллахгүй байгааг нь мэддэггүй. Худалдан авсан газраасаа шүршигчийн мэдээлэл, техник үзүүлэлтүүд ямар хэмжээтэй, хэдэн метрийн урттай хоолойн дээр суурилуулж болохыг аваагүйгээс ийм төрлийн асуудал гардаг. Манай нэг төрлийн шүршигч гэхэд хэд хэдэн төрлийн хошуутай. Хошуунаасаа хамааран усны хэмжээ, хөрсөндөх нэвчилт нь өөр байдаг. Мананцарынхаа онцлогийг сонирхуулаач? - Мананцарын хувьд 2 төрөл, хүлэмжний хэт халууныг бууруулах, чийгшилийг нэмэгдүүлэх зориулалттай. Хүлэмжний цацалтын тойрог нь бас өөр. Стандарт хүлэмж буюу 6х20-ын хүлэмжинд 1 эгнээгээр явъя гэвэл усны зарцуулалт нь цагт 35-120 литр байдаг. Манан гэхээрээ тойрог нь 1-1,5м болоод багасчихдаг. 6х20-ын хүлэмжинд сайн манан үүсгэхийн тулд 3-4 эгнээ услалтын систем тавьж өгөх хэрэгтэй. Стандарт тавилтаараа тавигдсан тохиолдолд хүлэмжин дотор тавигдаж байгаа мананцарын үйлчилгээ зөв байдаг. Танайх бүтээгдэхүүндээ хэр хугацааны баталгаа өгдөг вэ? -Худалдан авч буй бүтээгдэхүүний төрлөөс хамааран 3 сараас 1 жилийн баталгаа өгдөг. Манайх бүтээгдэхүүнээ борлуулаад баяртай гэдэггүй ээ. Худалдан авагч нартайгаа байнгын харилцаа холбоотой байдаг.

30


Экологи

ДУСЛЫН УСАЛГАА

МИКРО ШҮРШИГЧ

НаанДанЖэйн компаний дуслын усалгааны систем нь хүчин чадал сайтай, үр ашигтай, өртөг зардал бага, хүйтэнд тэсвэртэй олон жилийн эдэлгээтэй бүтээгдэхүүн юм. Дуслын усалгааны систем нь дараах онцлог шинж чанаруудтай:

Микро шүршигчийн хүрээнд шүршигч, цацруулагч, тоосруулагч, мананжуулагч зэрэг өндөр түвшиний оновчтой, жигд, найдвартай бүтээгдэхүүнийг санал болгож байна. Микро шүршигч нь дараах онцлог шинж чанаруудтай:

• Ус зарцуулалт бага 1л/ц – 4 л/ц дуслууртай хошуунуудаас сонгох боломжтой • Олон төрлийн ханын зузаантай 0.65 – 1.00мм • Хоолой дахь усны хэмжээ, даралт жигд ирсэн үед ус нэгэн зэргээр дусалж нэгэн зэрэг зогсоно. • Даралтын хохиролтын тохируулагчтай тул усалгааг нэгэн хэвийн явуулна, мөн товгор газар суурилуулах боломжтой

• Микро шүршигчийг хүлэмж, бойжуулалт, суулгац үржүүлэх, цэцэг, ногоо болон ж и м с н и й талбайд ашигладаг. • Шувууны аж ахуй болон малын фермд сэрүүцүүлэх зорилгоор хэрэглэж болно • Микро шүршигч нь \том, дунд, жижиг\ гэсэн 3 янзаар шүршдэг ба эдгээрээс сонгох боломжтой, ус зарцуулалт 16л/ц – 300л/ц • Шүршигчиндээ усны дусал тохируулагчтай, дусал баригчтай. • Энгийн угсралттай засвар үйлчилгээ бага шаарддаг.

ШҮРШИГЧ НаанДанЖэйн-ий дээд зэргийн чанартай хуванцар болон төмөр шүршигчид нь ил талбайд тойрог хэлбэрээр их хэмжээний газрыг бороожуулан усалдаг. Манай шүршигч нь дараах онцлог шинж чанаруудтай: • Шүршигчийг ил талбай, жимсний цэцэрлэг, бойжуулалт, тариалангийн талбай зэрэг төрөл бүрийн тариалалтанд ашигладаг • Усны цацах байдал нь бүтэн болон хагас тойргоор эргэлддэг • Усны цацалтыг жижгээс том хүртэл сонгох боломжтой, усны зарцуулалт нь 300л/ц – 30 м3/ц • Өндөр хурдтай, пластик хошуу нь элэгдэхгүй бат бэх, химийн болон цацраг туяаны хамгаалалттай

НЭМЭЛТ ХЭРЭГСЛҮҮД НаанДанЖэйн-ийн нэмэлт хэрэгслүүд суурьлуулахад хялбар тул таны цаг завыг хэмнэнэ.Тоног төхөөрөмжийн угсралтын үед хэрэгтэй хоолой таслагч, цоологч, хайлуулагч, мэргэжлийн зааварчилгаа гэх мэт зүйлүүдээр бид хангах боломжтой.

31


Экологи

ЭРСДЭЛГҮЙ, ТОГТВОРТОЙ НӨХӨН СЭРГЭЭЛТ Алтан Дорнод Монгол компаний шинэ удирдлага хамгийн түрүүнд шийдэх ёстой даалгавар бол нөхөн сэргээлт юм. Таван жилийн хугацаанд 1200 га газрыг нөхөн сэргээх үүргийг тус компани БОНХЯ болон Заамар сум, Архангай аймгийн Цэнхэр сумын засаг захиргаатай хамтран байгуулсан гэрээгээр хүлээсэн юм. Ж.Чинбат

Э

32

нэ ажлын гараа болж тэд 2012 онд 150 га газар теникийн нөхөн сэргээлт, 19 га газар хувиараа ашигт малтмал олборлогч буюу ХАМО нарын ухсан “шурп” гэгддэг бичил цооногууд булж, 7,8 га газарт биологийн нөхөн сэргээлт хийж Төв аймгийн заамар сум, Архангай аймгийн Цэнхэр суманд хүлээлгэн өгчээ. Энэ жил

нөхөн сэргээлтийн хоёрдугаар шатыг 200 га газраар ахиулах төлөлөгөөтэй байна. Үүнээс 100 га-д нь биологийн нөхөн сэргээлт хийгдэнэ. Оросуудын ашиглаж байгаад орхисон хоёр том нуур Төв аймгийн Заамар суманд байдгийг Алтан Дорнод Монгол нөхөн сэргээж, цаашдаа загас үржүүлэх болжээ. Загас үржүүлгийн

компаний судлаачид нуурын ус болон замгаас дээж авч, гүнийг нь тодорхойлоод загас үржүүлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. 24 метрийн гүнтэй энэхүү хоёр нуурын эргэн тойронд ногоон байгууламж бүхий аялал жуулчлалын бүс болохоор төлөвлөгджээ.


Экологи

Биологийн нөхөн сэргээлт: Ухсан газрыг буцаан шороогоор дүүргэсэн техникийн нөхөн сэргээлт дээр шимт хөрс буюу хар шороог дэвсээд /20-30 см/ дээрээс нь тухайн тухайн орон нутагт ургадаг ургамал болоод ургах чадвартай олон наст ургамалыг тариална.

Техникийн нөхөн сэргээлт: Ашиглалтын үед ухсан хоосон орон зайг буцаан хөрсөөр дүүргэж байгалийн унаган ландшафтад оруулах буюу хэлбэржүүлэх ажил.

БОДЛОГО: Нөхөн сэргээлтийг Нөхөн сэргээлтэд оролцох

оны арав, арваннэгэн сарын үеэр мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль орчны яамны мэргэжилтнүүд нэгдсэн журмаар хүлээж авдаг. Алтан Дорнод Монгол харин нэг удаа хүлээлгээд өгөх биш, цаашдаа үйл ажиллагаа явуулах бүх хугацаандаа нөхөн сэргээсэн талбайдаа хяналт, мониторинг хийнэ.

Нөхөн сэргээлт хийгдсэний дараа тухайн газар ашиглалтын лицензээс гарч орон нутагт шилждэг. Тиймээс зөвхөн олон наст ургамал тарьж нөхөн сэргээлт хийхээс гадна дараа нь тухайн газар ямар зориулалтаар ашиглагдах вэ гэдгийг тооцоолохыг чухалчилж байна. Малын бэлчээр байх бол аль болохоор малд шимтэй уургийн агууламж ихтэй царгас зэрэг ургамал тариална. Орон нутгийн хүмүүс “Танай нөхөн сэргээлт хийсэн талбайгаас бид үр шимээ хүртдэг байя” гэсэн санал тавьж, жимсний мод тарихыг хүсчээ. Тиймээс энэ жил 100 га-д хийгдэх биологийн нөхөн сэргээлтийн 5 га-д нь жимсний мод тарих болжээ. Орон нутаг тухайн чацаргана юм уу бусад жимсний модтой талбайг айлуудад хүлээлгэн өгч, тэр айл өөрөө арчилгаа хийж, жимсээ хурааж аваад зах зээлд худалдаж амжиргаандаа нэмэрлэх боломжтой болно.

хүмүүс:

Мод үржүүлгийн газар, нөхөн сэргээлтийн мэргэшсэн компаниудтай гэрээ байгуулж, нутгийн иргэдийг татан оролцуулах хосломол шийдэл гарган ажиллаж байна. Заамар сумын Мэргэжил сургалтын төвд уул уурхайн нөхөн сэргээлтийн анги байдаг ба тэднээс 15 оюутан дадлагаар ажиллана. Тэд дараа нь Оюу Толгой төсөлд хамрагдах юм. Мөн сумын Хайлааст багийн арван жилийн дунд сургууль эко сургууль болох зорилготой байгаа

2013 ОНД НӨХӨН СЭРГЭЭХ ГАЗАРТАА ХИЧНЭЭН ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН БЭ? УРЬДЧИЛСАН ТӨСӨВ БОЛ НЭГ ТЭРБУМ ЗУРГААН ЗУУН САЯ ТӨГРӨГ. бөгөөд сургуулийн сурагчид хэрхэн мод тарьдаг, ногоо ургуулдагийг нөхөн сэргээлтийн талбай дээр бодитоор хийж сурч, үр дүнг нь нүдээр үзэж, сэтгэлээр мэдэрч өсөх юм. Түүнчлэн хувиараа ашигт малтмал олборлогч хоёр ТББ-ын 50 гишүүнийг нөхөн сэргээлтэд оролцуулахаар хөдөлмөрийн хөлсийг тохирч, гэрээ байгуулжээ. Одоо техникийн нөхөн сэргээлт хийгдэж байна. 4 сарын20-нд мод тарисан. 5 сарын 20 - 6 сарын 10 хүртэл үрэлгээгээ хийнэ.

Ямар ургамал ашигладаг вэ? Генетикийн өөрчлөлтэй ургамлыг санал болговол яаж хүлээж авах вэ? Бид ашиг хардаггүй учраас генетикийн өөрчлөлттэй ургамал эрсдэлтэй зүйл. Цаг агаар, орон нутгийн хөрс шороо газар бүр өөр учраас яг тохирохоо л урьдчилан шалгаж, ургуулж байж суулгах хэрэгтэй. Нөхөн сэргээлтэнд ашиглаж байгаа хөрс бол нэг жил хадгалагдсан байдаг учраас хөрсөнд агуулагдах эрдэс бодисын хэмжээ өөрчлөгдсөн байдаг. Тиймээс сайн шалгаж байж тарих хэрэгтэй байдаг. Миний санаа зовж байгаа зүйл бол генетикийн өөрчлөлт орсон ургамал маань тухайн нутгийн үндсэн ургамлыг дарангуйлдаг. Өсөлт нь хамаагүй хурдан учраас газрын хамаг шимийг нь түрүүлж сордог. НЭГЭНТ ГЕНЕТИКИЙН ӨӨРЧЛӨЛТӨД ОРСОН ЗҮЙЛ ЦААШДАА МУТАЦИД ОРООД ӨСӨЛТ ҮРЖИЛТ НЬ ЯВДАГ. ТЭРИЙГ НЬ БИД ХЯНАХ АРГА БАЙХГҮЙ. ТЭГЭХЭЭР ТЭР МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ.

33


Экологи

34


Экологи

35


Экологи

36


Экологи

37


Эрүүл мэнд

38


39


Эрүүл мэнд

ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНС ГЭЖ ЮУ ВЭ? “Хувиргасан амьд организм” гэж Монгол хэлнээ хөрвүүлээд буй генийн өөрчлөлттэй хүнсний талаар хүргье.

ЯАГААД ҮҮНИЙГ СОНИРХОХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ? ГЕНИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ

Таныг биш юм аа гэхэд таны үр хүүхдүүдийг мутант болгон хувиргах, эсвэл үргүй болгох зэрэг маш ноцтой таамаглалууд “Хувиргасан амьд организм”-аар гаргаж авсан зүйлсийг дагалддаг. Тэгэхээр та ирээдүйнхээ төлөө үүнийг мэдэх эрхтэй. Үүнийг дэлхий нийтэд “Genetically modified organism” буюу GMO хэмээн нэрлэдэг.

Хүмүүс тодорхой зорилгын төлөө байгаль дээр өмнө нь огт байгаагүй шинэ нэгдлүүдийг гарган авахын тулд генетикийн болон биохимийн арга ашигладаг шинжлэх ухааны нэгэн чиглэл. Өнөөдөр энэ аргаар 50 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Жишээ нь: Хүйтэнд тэсвэртэй улаан лооль гаргахын тулд далайн загасны гень, ган гачигт тэсвэртэй улаан буудай бий болгоход хилэнцэт хорхойн гень ашигласан байдаг.

Д

элхийд тариалж буй өдөр тутмын хүнс, шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлын 80 орчим хувь нь “Хувиргасан амьд организм” болжээ. Учир нь GMO өндөр ашиг шимтэй, өрдөг зардал багатай. Гэвч судлагдаагүй олон сул талтай... Анхны GMO хүнсний тариалалтыг 112 жилийн хугацаандаа сайн, муу алдар нэртэй явсан АНУ-ын “Монсанто” корпораци гарган авсан. /Google-ийн зургийн хайлтын илэрц энэ корпорацийн талаар

ЕВРОП

маш сөрөг мэдээлэл танд үзүүлнэ/. Монсанто 1988 онд анхны трансген арвайг суулгасны дараа генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч эхэлсэн. Улмаар 1-2 жилийн дараа зах зээлд биотехнологийн фирмүүд генийн өөрчлөлттэй улаан лооль, эрдэнэ шиш, төмс, тамхи, шар буурцаг,рапс, хурган гуа, улаан лууван зэрэг ур-гамлын гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэх болжээ.

10% 10% 80%

ЯПОН БА БУСАД

40

АНУ


Эрүүл мэнд

GMO – Р ХАМГИЙН ИХ ТАРИАЛДАГ ЗҮЙЛС:

УЛААН ЛООЛЬ

ЭРДЭНЭ ШИШ

ТӨМС

УЛААН ЛУУВАН АЛИМ

УСАН ҮЗЭМ

БАЙЦАА

ӨРГӨСТ ХЭМХ

УЛААН БУУДАЙ

ХУРГАН ГУА

ШАР БУУРЦАГ

ЦАГААН БУДАА ХӨХ ТАРИА

ТАМХИ

41


Эрүүл мэнд

GMO АЮУЛТАЙ ЮУ

?

ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ GMO АЮУЛТАЙ ЭСЭХ ТАЛААР ЭЦСИЙН ДҮГНЭЛТИЙГ ХЭН Ч ГАРГААГҮЙ БА ЭКОЛОГИ БОЛОН БАЙГАЛЬД УЧРУУЛЖ БОЛОХ СӨРӨГ НӨЛӨӨГ НЬ ТАНИХАД УРТ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ. ПЕНЦЕЛИН ЭХНИЙ ТАВИН ЖИЛДЭЭ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ АВРАГЧ БАЙСАН Ч ӨНӨӨДӨР ХОЦРОГДСОН, АЮУЛТАЙ ЭМ БАЙСАНТАЙ АДИЛ ХУВЬ ТАВИЛАН ТҮҮНД БАЙЖ МАГАДГҮЙ. ТЭГЭХДЭЭ МАШ ИХ ХОР ХӨНӨӨЛ ДЭЛХИЙД УЧРУУЛЖ АМЖСАН БАЙЖ БОЛНО. УЧИР НЬ: GMO СӨРӨГ ТАЛ: • Хоол хүнс хүний биед аминхүчил ба генүүд болж задардаг. Амин хүчил хүнд хүч, чадал өгдөг. Генүүд бие орга¬низмыг нөхөн сэргээхэд оролцдог. Энэ бүхэн ходоод шулуун гэдэсний хананд эдгээр генүүд шимэгдэж орохоос эхэлнэ. Бие организм танихгүй генүүд илрүүлбэл боловсруулж чадахгүй өнгөрч болох ба хүний дотор гаж хөгжил буюу мутаци эхэлдэг. • GMO-гийн эх орон АНУ-д органик хүнс бурхан, GMO чөтгөр адил үнэлэгддэг • Орос, Европын холбоо non GMO, без ГМО шошгийг бүтээгдэхүүнд тавихыг чухалчилдаг. • Хүний удамшилд хор хөнөөл үзүүлнэ • Шинэ харшил үүсэх • Хүнсний хордлого болох • Өмөн үүгээр өвдөх • Хүний үр хөврөл болон бие эрхтэнд гаж хөгжил буюу мутаци үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. • Бие махбодийг антибиотект мэдрэмжгүй болгоно GMO ДАВУУ ТАЛ: • Дэлхийн хүн амын хэт өсөлтөөс үүдсэн хүнсний эрэлт, өлсгөлөнг даван туулахад стратегийн А зэрэглэлийн ач холбогдолтой. • GMO-с болж эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдол гараагүй гэж үздэг. • Богино хугацаанд асар их ургац өгдөг • Хямд үнэтэй • Чанар, илчлэгийн хувьд органик бүтээгдэхүүнээс дутахгүй. • 7 тэрбум хүний хоолыг үүнээс өөрөөр бэлдэх боломж өнөөдөр байхгүй.

42


Эрүүл мэнд

GMO-ГИЙН ТАЛААР ЦАХИМ ЕРТӨНЦӨД ҮЛДЭЭСЭН МОНГОЛЧУУДЫН СЭТГЭГДЭЛ: Монгол улсад генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ огт хийгдэхгүй байгаа. Б.Амар МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн дарга • “Генетикийг механикаар өөрчлөх аргаар гаргаж авсан “Амьд биет”-ийг Дэлхий даяараа сайн судлаагүй. Одоо ч болгоомжилсон хэвээрэй байгаа нь үнэн юм. Мэдэхгүй зүйлээсээ айх нь байгалийн зөн совин шүү дээ 1945 Японд Атомын бөмбөг хаясны дараа очиж дүрс авсан сурвалжлагчид бүгд хордож үхсэн. Гэвч тэд үүнийг хортой гэж төсөөлөө ч үгүй зураг авч байсан байдаг юм” (202.170.68.131) • Долоон тэрбум хүн Г.Ө.Х хэрэглэх шаардлагатай нь ойлгомжтой. Гэтэл Монгол орон цөөн хүн амтай учраас Органик хүнс, өөрөөр хэлвэл уламжлалт бүтээгдэхүүнийг л жинхэнэ бодлогоор дэмжих ёстой. Бид дэлхийд ховордсон зүйлтэй байж түүгээрээ онцгойрч, хүн амаа ч эрүүл байлгаж, эдийн засгаа ч хөгжүүлэн бэхжүүлж, нэр хүндээ ч өндөрт гаргах боломжтой. Иймд Монголд генетикийн өөрчлөлттэй зүйлс тариалах нь маш буруу. • Ийм хүнснээс болоод америк эрчүүд үргүй болж боожгоо нь ажилгүй болсон гэнэ. Ген нь өөрчлөгдөөд хүн удахгүй хүн биш болчихдог гэнэ. Найм дугаар ангийн боловсрол хагас дутуу ч болов авч хүчрээгүй болов уу гэмээр сэтгүүлч гэх жаравгар охид гудамжаар микрофон барин аймшигт гений өөрчлөлттэй хүнсний тухай тайлбарлан эмгэд хөгшдийг айлгангаа үнэнийг илчлэгчийн дүр эсгэж баатар царайлна. Баабар • Дэлхий даяараа шахуу Хятадын GMO цагаан будаанд хориг тавьчихаад байхад яасан хоцрогдсон, харанхуй мэдээлэл

вэ? Монголчууд юунаас болж энэ олноороо хавдар тусаад байгаа гэж бодож байна вэ? (49.0.164.90) • Монголчууд лабораторын харх болох шаардлага алга. Тиймээс эх орныхоо эрүүл хүнсээ л хэрэглэе. GMOтэй бүх бүтээгдэхүүнийг шошгожуулаасай. • Генийн өөрчлөллттэй хүнсийг үйлдвэрлэж байгаа орны багагүй хувийг хятад улс эзэлж байгаа гэдгийг мартаж болохгүй. Мөнхөө • ЗӨВХӨН ТАРИХАД БАЙГАЛЬД МАШ ИХ ХОРТОЙ ҮР НЬ САЛХИАР ХИЙСЧ БАЙГАЛЬД БАЙХ ЁСТОЙ ШАВЬЖ ХОРХОЙ УРГАМЛЫГ ХОРДУУЛЖ УСТГАНА ГЭСЭН байна. Үүнийг сайн судалж байж Монгол улсад тариалахад нь зөвшөөрөл өгөх эсэхээ шийдэх ёстой. Нэг хүний, нэг үеийн биш дэлхийн экологийн тэнцвэрт байдалтай холбоотой чухал асуудал юм байна. • Ядуус ГӨХ хэрэглэж туршилтын цагаан хулгана болох нь. Хөрөнгөтэй хүмүүс хүнсний хэрэглээгээ 100 органик байлгахыг зорьдог. Тэгвэл дэлхийн баячуудад органик хүнс худалдах чиглэлээр хөгжиж, өөрийн буурай иргэдээ тэр мөнгөөрөө хамгаалья. • ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ РАПС ШАР БУУРЦГААР ТЭЖЭЭСЭН ЛАБОРАТОРИЙН ХАРХУУДЫН УДАМ 2 ДАХЬ 3 ДАХЬ ҮЕЭСЭЭ ҮРЖИХ ЧАДВАРГҮЙ ТАРХИНЫ ДОТООД ЭРХТНҮҮДИЙН ХӨГЖИЛ НЬ ГАЖИГ БОЛСОН ТУХАЙ МАШ ОЛОН АЛБАН ЁСНЫ НИЙТЛЭЛҮҮД КИНОУУД YOUTUBEД БАЙГАА ХАРХ ХҮНТЭЙ ХАМГИЙН ОЙРХОН ГЕН ДНК ТАЙ АМЬТАН ШҮҮ ДЭЭ (95.79.25.114) • Ер нь бид аль хэдийн ГӨХ хэрэглэж байгаа байх Нэг хэсэг их зардаг байсан ногоон шүүслэг алимыг нэг хүн алимыг банантай нийлүүлсэн учраас ийм болсон гэж ярьдаг байсан Тийм алимнаас бид зөндөө л идсэн шүү дээ Одоо яагаа ч үгүй байна. (124.158.109.206)

• Эс шинжлэлээр мэргэжсэн професор Христиан Велот гэгч ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ БҮТЭЭГДХҮҮН ИДЭХ НЬ ХОР ИДСЭНТЭЙ АДИЛ гэж тодорхойлсон байхым ХЭСЭГ эрдэмтэн судлаачид хулгануудыг ийм хүнсээр хооллож туршихад хулгануудын элэг бөөр нь өөрчлөлт орж цаашлаад зүрх цусан хангамжын үйл ажиллагаа ч нэрвэгдсэн байна Ер нь хоронд элэг бөөр эхэлж өртдгийн тод жишээг харуулж өгчээ. (85.50.11.246) • Үнэндээ бол хээр ургадаг зэрлэг сонгино хүртэл гений өөрчлөлттэй ш дээ Бүхий л хүнсний бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд аюултай Хоол унд хүнийг өлсөж үхэхээс авардаг боловч өөрийг нь бас удаанаар үхүүлж байдаг юм Өөр арга байхгүй (182.160.38.138) МОНГОЛ ХVНИЙ, МОНГОЛ VНДЭСТНИЙ ЭРVVЛ МЭНД, ГЕНИЙН САН БОЛ ГАЗРЫН АШИГТ МАЛТМАЛ БАЯЛАГААС Ч ИЛVV VНЭ ЦЭНЭТЭЙГ ИШ VНДЭС БОЛГОН ЮУНЫ ЄМНЄ: 1. Гадаадаас импортоор оруулж ирж байгаа хvнс, эмийн бvтээгдэхvvнvvд ГЄАБ-ийн тvvхий эдээр vйлдвэрлэгдсэн агуулсан бол агуулгын хэмжээг заасан тусгай тэмдэглэгээтэй байх зэрэг шаардлагуудыг хуулиар тогтоох. Энэ тохиолдолд хэрэглэгч дор хаяхад ГЄАБ-хvнс худалдан авах уу гэдэгтээ сонголт хийх боломжтой болох юм. 2. Монголын газар тариалан, хvнсний ногооны тариалалтад гадаадаас оруулж ирж байгааГЄАБ-vрvvд тариалж байгаа, цаашид тархах явдлыг зогсоож мораторий зарлах, ГЄАБсчєлєєт бvс нутгуудыг тодорхойлж хамгаалалтанд авах 3. Био аюулгvй байдлын тухай хууль шинээр гаргах, цомхон мэргэжлийн єндєр шалгуурт тэнцсэн боловсон хvчинтэй хvчирхэг бvтэцтэй болох хэрэгтэй байна.

43


Эрүүл мэнд

Зүрхний үйл ажиллагаа гэнэт зогсох үед үзүүлэх анхны тусламж

Зүрхний ажиллагаа зогсох үед арьс цайж, хүүхэн хараа томорч, судасны цохилт мэдрэгдэхгүй болж, амьсгал зогсох шинж тэмдэг илэрнэ. Энэ үед зохиомол амьсгал хийж зүрхэнд шууд бус иллэг хийнэ.

Зүрхний шууд бус иллэг хийх арга: Зүрхний шууд бус иллэгийг 5 хүртэлх насны хүүхдэд 1 гараар, нярай болон хөхүүл хүүхдэд долоовор, дунд хурууны үзүүрээр хийнэ. Зүрхий шууд бус иллэгийг зохиомол амьсгалтай хослуулан хийхэд илүү үр дүнтэй байдаг. Зүрхний шууд бус иллэг болон зохиомол амьсгалыг цаг хугацаанд нь зөв хийвэл зөвхөн зүрхний үйл ажиллагаа төдийгүй бусад эрхтний алдагдсан хэм хэмнэлийг ч сэргээдэг.

44

Гэмтсэн хүнээ газар дээр, эсвэл хатуу тэгш зүйл дээр нуруугаар нь хэвтүүлж цээжнийх нь харалдаа сөхөрч суугаад өвчүүний доод хэсэгт гарын алгаа зөрүүлж давхарлаж тавина.

+

Гарыг тохойн үеэр нугалахгүйгээр гарын хүчээр биш цээж биеийнхээ жингээр жигд огцом дарна. Алга дарсан хэсэгт 3-5 см хонхойж байхаар минутанд 60 удаа давтаж хийнэ.

Нэг хүн тусламж үзүүлж байвал уушгинд хоёр удаа зохиомол амьсгал өгч, 15 удаа зүрхий шууд бус иллэгийг хийнэ.

+

Өвчтөний далан доор хувцас буюу бусад зүйл ивж толгойг нь гэдрэг болгон амьсгалын замыг чөлөөтэй байлгавал зохино.

Хоёр хүн тусламж үзүүлж байвал нэг нь зүрхний шууд бус иллэгийг хийж доош нь дараад буцаах үед нь нөгөө нь зохиомол амьсгал өгөх маягаар ээлжлэн хийнэ.

+

Нэг удаа амьсгал өгч, 4 удаа зүрхний шууд бус иллэг хийх нь зүйтэй.


45


Эрүүл мэнд

МӨСӨН ЗАМЫН ДУГУЙН АЯЛАЛ 2013 “ Эр зориг, авхаалж самбаагаараа цог заль хийн гийж явдаг Монголын экстрим тамирчид олон шинэ сонирхолтой зүйлс сэдэж, санасан хэргээ амжилттай бүтээсээр явна.

Тэд энэ удаа Хөвсгөл далайн мөсөн замыг дугуйгаар туулан аялахаар 2013 оны 2 сарын 27-нд есөн хүний бүрэлдэхүүнтэй замд гарчээ.

‘‘

УЛААНБААТАР > ЭРДЭНЭТ > МӨРӨН > ХАТГАЛ > ХАНХ Өглөө эртийн наранд Саяны уулсын шовх оргилууд алсын бараанд үзэгдэх Ханх тосгоноос аялагчид дугуйгаа угсран, тохиргоо хийгээд аялалын өмнөх халаалтын дасгал хийж биеэ дасгаад аялалаа эхлэв. Аялалын эхний өдрийн гол зорилго бол мөсөн дээгүүр 60 км замыг туулж, Далайн Модон хуй аралд хүрч хонох байлаа. Нуурын мандал дээгүүр их хэмжээний цасан бүрхүүл тогтсон ба автозам тодорхой гарсан тул замыг дагаж явжээ. Цас тогтсон замаар дугуйгаар аялахад таатай ч тэгш тал газар учир амралтгүйгээр ажиллах шаардлагатай байв.

46


Эрүүл мэнд Тэнгэр тольтсон их мөсөн дээгүүр жирийн өнгөрөхөд мөс нь түн тан хэмээн сүртэй чимээнээр аялагчдын мөрийг үднэ. Энэхэн үед мөс цөмрөх вий гэх битүүхэн түгшүүр өрц тогшиж байсныг нуух юун. Мөсөн замын тээвэр хийдэг болсноос хойш Хөвсгөл нууранд дөч гаруй машин живсэн гэсэн тоо бий. Нууранд живсэн машин техникийг татан гаргах төсөл хэрэгжүүлж буй Улаан Тайгын дархан газрын дарга Ж.Төмөрсүх аялалынханд мөсөн дээгүүр аялахдаа аль болох төвийг барьж явах хэрэгтэйг сануулжээ. Мэдэхгүй хүмүүс захыг нь барьж яваад осолддог, Хөвсгөл нуурын баруун эргийн дагуу олон машин живсэн ажээ.

Сүүлийн хорь орчим км газар аялалын багийнханаас ихээхэн хүч, чармайлт шаарджээ. Аян замын ядаргаагаа тайлж, мөсний баярыг үзэж сонирхон, Хүслийн хаданд хүслээ шивнээд тэндээ аялалаа дуусгав. Унадаг дугуйнуудаа машиндаа ачиж, Хөвсгөл нуурын эрэгт байрлах Ашихай гэдэг тохилог жуулчны баазыг зорисноор Хөвгөл далай ээжийн мөсөн дээгүүр хийсэн Монголын экстрим тамирчдын аялал амжилттай өндөрлөлөө. s

С.Алдархишигийн зөвшөөрлөөр түүний аян замын тэмдэглэлээс хэсэгчлэн авав. Ж.Чинбат

Үдийн 13 цагийн үед аялалын баг амсхийж,гал асаан нуурын мөс үйгээд цай чанаж уун түр амрав. Үдийн цайны дараа аялалаа үргэлжлүүлсээр үдээс хойш 17 цагийн үед Модон Хүй аралд 5 км дөхөн ирлээ. Нар тонгойж орой болсон тул дугуйн аялалыг зогсоож 5 км замыг машинаар туулж аралд ирээд майханаа босгон, оройн хоол, ундаа хийж идээд амарлаа. Түүдгийн мод түүн явахад их орсон цас өвдөгөөр татах бөгөөд цасан дээр үнэг, чонын шинэ мөр тодхон үзэгдэнэ. Г.Өсөхбаяр МУГТ,

А я л а л ы н багийнхан өглөө эртлэн босч цайлаад а я л а л а а үргэлжлүүлж, Хатгал тосгоныг зорилоо. Энэ өдрийн аялал нилээн хүнд өнгөрлөө. Урдаас жавартай салхи хайрч, нуурын мандалын зарим хэсэгт гилгэр мөстэй тул халтирч унан, дугуй унахад хүнд байв. Тиймээс зарим газар дугуйгаа түрж, дугуйтай явган хослуулсаар Хөвсгөл нуурын Хүслийн хад гэдэг газарт болж буй “Мөсний баяр”-т хүрч очлоо.

Б.Цэвээндаш Эвэрэстийн оргилд гарсан уулчин Б.Элбэгжаргал Уулын спортын мастер Ш.Сэргэлэн Уулчин Монгол нийгэмлэг Д.Өнөр Аялагч С.Алдархишиг Mongolia Expeditions БАЛУ НТВ телевизийн сэтгүүлч, зураглаач

47


Барилга Архитектур

Îðîí çàéí ìýðãýæèëòýí Архитектур бүтээгчид бол орон зайн мэргэжилтнүүд гэх юм. Тэд л хязгаар хярхаггүй уудам орон зайд, бодол сэтгэлдээ бүтээсэн уран сэтгэмжээ бодит байдалд буулгаж, бүтээн босгосон зүйлээрээ хүмүүст сайхан амьдрах боломж, орон зай бий болгодог. Анх бүгд урцанд амьдарч байсан хүмүүсийн зарим нь өнөөдөр тэнгэр баганадсан барилгад үүлэн дээр өлмийгээрээ гишгэн тухлана. Өөр нэг хэсэг нь бараг л агуйд, хотын шугам сүлжээн дотор суусан хэвээр байх юм. Ийм ялгаа зөвхөн эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаалахгүй.

48

Тэр хот ямар архитектуртай, хүмүүс нь барилга архитектурыг юу гэж авч үздэгээс шалтгаалдаг ажээ. Дэлхийн хот бүр өөрийн гэсэн онцлогтой, харин Улаанбаатар хотынх юу вэ? Өөчлөхийн оронд өмнөө угтсан ирээдүйдээ түүнийг бүтээх тал дээр илүү “фокуслъя”. Монгол улс мянга орчим архитектурчтай, тэднээс хоёр зуу орчим хүн мэргэжлээрээ ажилладаг. Улаанбаатар хотыг таван удаагийн төлөвлөгөөр бүтээн босгож байна. Одоо 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжиж буй. Гэвч хот гэдэг нэг босгоод болчихдоггүй.


Барилга Архитектур

Үргэлж арчилж тордож, шинэчилж байж гэмээн цаг хугацааны уртад жинхэнэ хот хүрээ болдог гэв. Цаг хугацааны урт шалгуурт тэнцэж, өөрийн нэр алдраа түгээсэн, нэг ёсны хүний ертөнц дэх бодит диваажин болж чадах эсэх нь тухайн ард түмнээс өөрсдөөс нь бүрэн хамаарна. Орчин үеийн хүний амьдрах арга барил аль болох байгальд ээлтэй хандлагыг эрхэмлэх юм. Улаанбаатар хотыг шинэчлэн хөгжүүлэхдээ бид дэлхийн хот төлөвлөлт, барилга архитектурын салбарт олж байгаа дэвшилтэд чанарыг соргогоор авч ашигладаг байх хэрэгтэй.

Хотын иргэд бид өөрсдөө энэ хотод шинээр төрж буй барилга, цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгал гээд бүх зүйлийг өөрийн юм гэсэн нүдээр харж, илүү сайхан байж болох талаас нь бодит үнэлэлт, шүүмжлэлээ зохих газарт нь хүргэдэг байвал ямар вэ? Улаанбаатар хот хэмээгдэх энэ сайхан орон зай байгаль, хүн хоёул эрүүл зэрэгцэн амьдрах боломжтой, монгол хүн бүрийн зүрх сэтгэлд гэрэлтэй сайхнаар дурсагдах жинхэнэ нийслэл шиг нийслэл, хот шиг хот байх болтугай. Ж.Чинбат

49


Барилга Архитектур

Нийт 100 төрлийн эффекттэй Шөнө бүр 30 төрлийн эффект солинддог. Баяр ёслолын үеэр тусгайлан сонгож авсан эффектээр ажилладаг.

БҮР ӨНДӨРТ, бүүр аюулгүй

Гэрэл зурагчид хаа л бол хаана ажилладаг тул тэднийг осол эндэгдэлийн ангууч хэзээ ч татаад авч магадгүй. Дэлхийн хамгийн аюулд өртөх эрсдэлтэй гурван мэргэжлийн нэгд сэтгүүлч ордог бөгөөд фото сэтгүүлчдийн туулж өнгөрдөг орчин энэ дүгнэлтийг гаргахад ихээхэн нөлөөлсөн болов уу. Ж.Чинбат

Зурагчид дайн тулаан, байгалийн хэрвээ өөр хүн гарах, тэр тусмаа очсон ба түүнээс дээш явахыг догшин үзэгдэл, гал усны аюул 120 м – ээс өндөрт хүрэх болвол өөрөө маш их хүссэн ч инженерүүд гээд хаана л бол хаана ажиллаж, 14 хоногийн тусгай сургалтанд аюулгүй ажиллагааны журмын урсан өнгөрөх цаг хугацаанаас хамрагдах ёстой. дагуу зөвшөөрөөгүй байна. гэрэл сүүдрийн зохицол нь гайхалтай нийцсэн “Улаанбаатар хотын Өндөрт гарах тусам гоё агшинуудыг шүүрэн авч шөнийн зургийг авах олон байдаг болохоор тэнд гарахдаа бидэнд дэлгэн үзүүлдэг оролдлогууд дотроос ерөөсөө айгаагүй. Тэгэхдээ ээ.Тийм нэгэн эрсдэлтэй, телевизийн төв цамхагаас экстрим төрлөөр ажиллах авсан энэ зураг өөр нэг, хөл доорх зүйлс, эргэн тойрон дуртай гэрэл зурагчин давтагдашгүй өнцөг болж тэр чигтээ харагддаг болохоор Д.Ууганбаяр бидэнд чадсан. бусад өндөрүүдээс арай өөр, Улаанбаатар хотын хамгийн эвгүй байсан. өндөр цэг болох телевизийн Д.Ууганбаяраас өмнө нь төв цамхаг дээр гарч хотын энд гэрэл зурагчид гарч Цамхаг дээр гарахын тулд ажиллаж байгаагүй юм байна. зураг авснаа хүүрнэж байна. аюулгүй, хамгаалалтын хувцас Тэрбээр дараагийн удаа Монгол хөндлөвчүүдээр улсын хамгийн өндөр цэгт орших, Телевизийн төв станцын ерөнхий өмсөж, тусгаарлагдсан шатаар дээш мөн хамгийн өндөр байгууламж инженер П.Эрдэнэбат болон мацна. Наян метрийн өндөрт болох засварын инженер Б.Мөнхбат Баян-Өлгий аймгийн очиход хот цэлгэр харагдана. нарын сэтгүүлд өгсөн ярилцлагын Өлгий хотын 350 м өндөртэй, зургийг авахаар Д.Ууганбаяр нийт Сентрал таур, Хөх тэнгэр, Рамада радиогийн цамхагт гарч ажиллах 194 м өндөртэй цамхаг руу гарчээ. зэрэг барилгуудын орой дээрхээс бодолтой байгаа аж. Энэ ажилдаа 2006 оноос 268 лед гэрлээр, зуу хавьгүй илүү өндөр, илүү өргөн зориулж мөн тусгай сургалтанд нь гаруй өөр төрлөөр асдаг гэрэлтэй өнцөгөөр хотын шөнийн амьдрал хамрагдана гэдгээ ч төлөвлөжээ. болсон энэ цамхаг руу бэлтгэгдсэн буцлан үзэгдэнэ. Д.Ууганбаярыг Харин энэ зундаа бол ууланд 5-6 инженер ээлжээр гарч, засвар энд ажиллахад дээшээ хөл, авирагчдын зургийг хамт гарч камерьтэй цүнх зэргээ, нарийвтар авахаар хадан хананы сургалтанд үйлчилгээг нь хариуцдаг. зайтай шатаар дээш авч гарах нь явахаар хувийн бэлтгэлээ базааж Тэднээс өөр хэн нэгэн цамхаг бэрхээлтэй байжээ. байна. s Тэрбээр цамхагийн 80 м өндөрт өөд гарсан нь тоотой бөгөөд

‘‘

Телевизийн цамхаг: 190 м Налайхын радио станц: 300 м Өлгий хотын цамхаг: 350 м

50

Цамхагийн лед гэрэл нь гэрэл мэдрэгчтэй, өөрөө асах ба шөнө дундад анхааруулгын гэрэлд шилждэг. Гэрэлтүүлэг микропроцессорын удирдлагатай. Гэрэлт иод ашиглаж хийсэн лед гэрэл нь гэрлийн үндсэн өнгө болох улаан, ногоон, хөх гурваар асна. Ажиллагаа удаантай, эрчим хүч бага зарцуулдаг.


Барилга Архитектур Б.Батхишиг

Барилгын салбарыг сайжруулах үндэсний хөтөлбөр эхэллээ

БХБЯ-ны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Хөтөлбөр хэрэгжснээр: •

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

Зохион байгуулалт

Эрх зүйн орчинг сайжруулах

Эрүүл ахуйн удирдлага

Хяналтын тогтолцоог бүрдүүлэх

Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн

аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал зохих хэмжээнд анхаарах болсон зэрэг эерэг хандлага төлөвшиж байна

Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь хүн амын хөдөлмөр эрхлэлт, орлого нэмэгдэж, амьдралын нөхцөл сайжирч Монгол хүний амьдрах сайхан цаг ойртож байгаа ч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг бүрдүүлэхэд барилгын салбар, барилгын компаниудын өмнө илүү их хариуцлага оногдож байна. Барилгын салбарын аюулгүй ажиллагаа- судлагаа-дүгнэлт Дэлхий нийтээрээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар цаашид хэрхэн хөгжих стратегийн чиг баримжааг тодорхойлж, аюулгүй ажиллагааг хэвшүүлж, бүх төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Өнөөдөр барилгын салбар дах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөрийн IV үе хэрэгжиж эхлээд байна.

Осол гэмтлийн 54%

Ослын шалтгаан нь: Сүүлийн жилүүдэд улс орны их бүтээн байгуулалт, уул уурхайн үйлдвэрлэл, 100 мянган орон сууцны хөтөлбөр зэрэгтэй уялдан б а р и л г ы н үйлдвэрлэлд эрчимтэй хөгжих цаг үе тохиолоо.

‘‘

барилгын осол эзэлдэг

Барилгын салбарт гарч буй ослын судалгааг үзвэл 1-5 жил ажилласан ажил гүйцэтгэгчид ослын дийлэнх хувьд өртжээ.

• Хөдөлмөрийн стандартыг баримтлаагүй • Хамгаалах хэрэгсэл хэрэглүүлж хэвшээгүй

• Тоног төхөөрөмжийн баталгаагүй байдал

• Инженер техникийн ажилтануудад зориулсан сургалт хангалтгүй

• Ажилтануудад өдөр тутмын зааварчилгааг өгөхгүй шалгаалан осол гарч байна.

51


Барилга Архитектур Барилга угсралт болон барилгын материалын үйлдвэрлэлийн талбайд ослын тоо өсөн нэмэгдэх боллоо. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн таван жил барилгын салбарт гарсан

үйлдвэрлэлийн ослын

54% амь үрэгдсэн

Салбарын өнөөгийн бодлого Монгол улс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны тухай” олон улсын хөдөлмөрийн байгууллагын барилгын салбарын 155 дугаар конвенцид нэгдэн орсон билээ. Энэ конвенцид улс бүр үндэсний нөхцөл, дадалд нийцүүлэн ажил олгогч болон ажилчдыг төлөөлөх, томоохон байгууллагатай зөвшилцөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчны асуудлаар харилцан уялдаатай үндэсний бодлогыг боловсруулан хэрэгжүүлж хянан үзэхийг үүрэгтэй. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дөрөвдүгээр бүлэгт “Аюулгүй орчинтой монгол хүн”, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний дөрөвдүгээр хөтөлбөр мөн Засгийн газрын 2013 оны 207 дугаар тогтоол зэрэг нь хууль, эрх зүйн үндэслэл болж байна. 2012 оны байдлаар барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавар гарч түүний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн яамнаас “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга” болон 35 ширхэг ‘’таних тэмдэг’’-үүдийг сайжруулан боловсруулж гаргалаа.

32% тахир дутуу

Осолд өртөгсдийн дийлэнх нь 18-35 насны залуучууд.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Осолд хүргэсэн хүчин зүйлс:

6% 9.2% 7,2% 54,6% 22,8%

Машин механизм, тоног төхөөрөмжөөс

Тээврийн хэрэгслээс

Өргөх төхөөрөмжөөс

Цалингийн дүнгээс 13.6 хувиар тооцно ‘’Барилгын төсөв зохиох дүрэм’’-д /БНбД 81-95-12/ “барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж хэрэгсэл, ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг нийт цалингийн дүнгээс 13.6 хувиар тооцно” гэсэн заалт БНбД нь 2012 оны IX сарын 01нээс мөрдлөг болон хэрэгжиж байна. Барилгын салбарт үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны талаарх дараахи бодлогын баримт бичгүүдийг мөрддөг: - Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт /БНбД 12-01-09/

Уналт нуралтаас

Үйлдвэрлэлийн хүчин зүйлээс

52

Улс үндэстний маань хамгийн үнэт зүйл болсон эрдэнэт хүний амь нас, ирээдүйн амьдралын баталгааг хамгаалахын тулд энэхүү хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийг барилгын салбарт хэрэгжүүлж байна. Та бүхэн ч мөн дэмжээрэй.

-Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-0304/ I хэсэг, Ерөнхий шаардлага,

‘‘

-Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-0406/ II хэсэг, Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, -Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар, /БД12-10105/ -Барилгын инженер-геологи, геотехникийн ажилд мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, Үндсэн шаардлага, -Барилгын материалын үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн дүрэм,

-Өргөх байгууламжтай холбоотойгоор “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг тус тус шинэчлэн батласан. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” III хэсэг “Барилгын үйлдвэрлэл”болон барилгын салбарт хэрэгжүүлэхээршинээр боловсруулж байна.


Барилга Архитектур

Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны I хэсэг, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмүүдэд нэгдсэн судалгаа хийж, KOSHA-н ХАБЭА-н эрсдэлийн үнэлгээтэй уялдуулан норм дүрмийг сайжруулах ажил хийгдлээ. Үүнтэй уялдуулан салбарын байгууллага, ажил олгогчид Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ төлөвлөх хэрэгтэй.

2013 онд багтаан байгууллагын • Хөдөлмөрийн аюулгүй байдал • Эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулж, энэ чиглэлийн ажил хариуцах мэргэшсэн хүнийг томилно.

Тухайн байгууллага ажилтанаа тогтвортой ажиллуулахын тулд:

Нийгмийн даатгалын дэвтрийг нээж, шимтгэлийг тухай бүрт төлж, баталгаажуулах

Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамруулах

Хөдөлмөрийн гэрээ байгуулах

Ажлын байранд аюул, ослоос урьдчилан сэргийлж, хамгаалах зорилгоор өгөх зааварчилгааг чанаржуулах

Үр нөлөөг дээшлүүлэхийн хамт дотоодын хяналт, хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй байна.

Цэнхэр карт Барилгын салбарт энэ 2013 онд төлөвлөсөн нэгэн чухал зүйл бол сайн туршлагыг дэлгэрүүлэх “Цэнхэр карт” нэвтрүүлэх юм. Хөдөлмөрийн эрүүл, аюулгүй нөхнцлийг хангах ажлыг сайжруулахад ажиллагсад, байгууллагуудыг дэмжин сурталчилах нэг чухал хэрэглүүр нь энэ карт болно.

“Цэнхэр карт” нэвтрүүлэх сургалтын хөтөлбөрийн зорилго нь:

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яам, БХБЯ, ХАХН ХЯ, Барилгын хөгжлийн төв болон барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн захирал, ХАБЭА-н ажилтан /менежер/, талбайн инженер бусад холбогдох ажилтан нар оролцоно.

Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн стандарт Хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох Тэдгээрийг ажлын байранд тууштай мөрдүүлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо, чадавхийг бэхжүүлэх замаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдлыг бууруулахад оршино. “Цэнхэр карт” нэвтрүүлэх сургалтын хөтөлбөрт амжилттай оролцож, осол аваараас урьдчилан сэргийлсэн аж ахуйн нэгж, байгуулага, иргэнийг “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал”-д тусгаж, хөрөнгөнөөс урамшуулах ажлыг зохион байгуулна.

Жил бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын үндэсний хурлыг зохион байгуулж байх болно. s

53


ÝÊ

ÀÐÕÈÒÅÊÒÓÐ ÃÝÆ ÞÓ ÂÝ? Ж.Чинбат

Бидний амьдралын салшгүй хэсэг болсон барилга, орон сууц агаар дахь хүлэмжийн хийн

ялгаруултад томоохон хувь нэмрээ оруулдаг. Дэлхийн дулааралд үзүүлж буй энэ салбарын хор хохирлын талаар бид зарим нэг зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. Хүмүүс бид ая тухтай орчинд аж төрж, амьдрал ахуйн бүхий л үйл явдлаа өнгөрүүлдэг барилгын салбар нь олон төрлийн ач холбогдолтой. Мөнгө санхүү, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нөлөөлж, ажлын байр бий

болгодог. Барилга нь байгалиас ихээхэн хэмжээний газар нутаг, эрдэс баялаг, ус, технологийг ашиглахаас гадна химийн үйлдвэрлэлийн гол хэрэглэгч юм. Мөн материал үйлдвэрлэхээсээ эхлээд барилга баригдах хүртэл хугацаанд ихээхэн хэмжээний эрчим хүчийг хэрэглэдэг учраас байгаль орчинд үзүүлж буй нөлөөг нь тоохгүй орхихын аргагүй.

Ямар ч барилга байшин эрчим хүчийг дөрвөн үе шатанд хэрэглэдэг. I. II. III. IV.

54

Тухайн барилгад орох барилгын материал, зүйлсийг үйлдэрвэрлэхэд хэрэглэгдэх эрчим хүч. Барилгын ажил явагдах үед хэрэгллэддэг эрчим хүч. Оршин суугчид зарцуулах эрчим хүч. Барилга ашиглалтаас гарсны дараа нурааж, материалыг нь дахин ашиглах.


Барилга Архитектур

М

онголчууд бидний цаашдын хөгжил цэцэглэлтэд барилга, байгууламж зайлшгүй хэрэгтэй. Тэгэхдээ захиалагчийн хувиар эрхэм та ирээдүйд баригдах барилгуудыг эко архитектурын шийдлээр бүтээдэг байх шаардлагыг тавьж болно.

Э

нэ нь зөвхөн өөртөө, өөрийнхөө ач, гучд хэрэгтэй байхаас зогсохгүй энэ монгол орныг өдий зэрэгтэй бидэнд өвлүүлэн үлдээсэн өвөг дээдсээ хүндэлж буйн нэг илрэл. Учир нь тогтвортой архитектур нь байгаль орчинг хамгаалж, бохирдолыг бууруулж, байгалийн баялаг, эрчим хүчийг хэмнэх тогтвортой загвар, тогтвортой төлөвлөлт, тогтвортой санхүүжилт хөрөнгө оруулалт, арга барил, материалыг нэгтгэсэн нэгэн цогц зүйл болдог юм. Амьдралын материаллаг хэрэглээ цаг тутамд нэмэгдэхийн хэрээр зурагт, агааржуулагч, халаагч, хөргөгч, гар утас зэргийг ажиллуулж, ашиглахад зарцуулах эрчим хүчний хэмжээ асар хурдацтайгаар өсөн нэмэгдэх нь гарцаагүй. Энэ бүхэнд бид ухаалаг хандаж, байгалийг илүү олон жил өөрийнхөө унаган төрхөөр орших боломж үлдээцгээх үү? Эко салбарт ажиллаж байсан туршлагатай архитектурч, инженер, зөвлөгч нарын хэрэгцээ их байж гэмээнэ та бид илүү ухаалаг амьдралын талаар танин мэдэх болно. Дэлхийн олон улс оронд энэ чиглэлээр тодорхой амжилт олж байгаа. Зочид буудал, амралын газар, зоогийн газрууд ч гэсэн экологид ээлтэй барилгыг сонгон үүнийгээ сурталчилан харилцагчдыг

татах болжээ. Байгаль орчинд ээлтэйгээр барилгын загварыг гаргаж, хор нөлөө багатай арга хэлбэрээр барилгаа барих үйл явдлыг ерөнхийд нь эко архитектур буюу тогтвортой архитектур гэж нэрлэнэ.

Х

үмүүсийн үзэл санаа өөрчлөгдөж, дэлхийг хайрлах сэтгэл шинэ зууны тэргүүлэх үзэл суртал болсон өнөө үед экологид ээлтэй архитектур бас л моодонд ороод буй. Дэлхийн хүн ам нэмэгдэж, илүү олон хүнд оршин суух байр хэрэг болсоор байгаа нь цаашдаа хүмүүсийг эко архитектур, ногоон байшингуудад амьдрахыг шаардаж байгаа юм. Тогтвортой архитектур нь барилгын бүхий л үйл явцад ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялагыг хэрэглээг багасгаж, барилгыг ашиглах явцад гарах ус болон эрчим хүчтэй хэрэглээг аль болох бага байлгах тал дээр анхаардаг.

Б

арилгын материалыг өөрчилж, шинэ барилгын загваруудыг ашиглаж, хот төлөвлөлтийг сайтар хийж, тухайн орон нутгийн онцлогтой тохируулж чадах юм бол дээрх зорилгуудад хүрэх боломжтой. Жишээ нь гэхэд Улаанбаатарт хотод баригдаж буй ихэнх барилгад ашиглаж буй хайргыг бид Туул голын сав газраас татаж авчраад амьдарч байна. Хэрвээ Туул гол өөрөө ширгэчихвэл Улаанбаатар цөл болж, өнөө өндөр өртөгөөр боссон барилгууд хэнд ч хэрэггүй эзгүй ханхайх л. Иймээс бид Монголд эко архитектурыг нэвтрүүлэхийн тулд юунаас эхлэх нь тун тодорхой байна шүү дээ.

{

ÑÅÍÒÎÇÀ ÀÐÀË ÄÝÝÐÕ ÒÝÍÃÝÐÈÉÍ ÕҮÐÝÝËÝÍ

}

Газрын диваажин гэгдэх Сингапурын Сентоза арлыг жил бүр 5 сая жуулчин зорино. Таван одтой зочид буудал, томоохон хэмжээний хоёр гольфийн талбай зэрэг нь жуулчдыг өөртөө татдаг. Энэхүү арал дээр Guz Architects нэгэн сонирхолтой шийдэл бүхий 852 квадрат метр эко хувийн сууц барьжээ. Цэцэрлэгт хүрээлэн бүхий дөрвөн давхар байшингийн модон хана, нумарсан дээвэр барилгын гол хэв маягийг илтгэнэ. Тэнгэрийн цэцэрлэгт хүрээлэнгээс тэд санаа авч дээвэр дээр нь байгалийн зүлгийг тарьж өгчээ. Айл бүрийг хөршийнх нь дуу чимээнээс тусгаарлах үүднээс бат бөх ханатай. Далайн сэвшээ салхийг барилгад нэвтрүүлж байх зорилгоор голд нь агаарын урсгал болгож шат хийж өгчээ. Барилгын урд хэсэг болон тагт нь давхар болгоны айлыг ногоон байгалийг харж мэдрэх боломжийг бүрдүүлэхээр бүтээгдсэн байна. Байшин бүрийн давхар бүр нь дээврийн цэцэрлэгтэй болохоор хэдий та 4 давхарт амьдарч байгаа ч нэг давхарт амьдарч буй мэдрэмжийг төрүүлэхээр бүтээгджээ.

55


Барилга Архитектур

t

ЛАНДШАФТАА БҮТЭЭХ КОМПАНИТ АЖИЛ Зуслангийн зугаатай өдрүүд таван сараас хусны шүүстэй эхэлж, хацран дээр наалдсан тараг, жимсний чанамал шиг хөнгөн, нар ташсан үдшүүд шиг амгалан, үүрээр шиврэн орох бороо адил ариунаар үргэлжилж намартай золгоно. Энэ хугацаанд тайван амарч, хотын амьдралаас хөндийрөхийн ялдамд ирэх жил зуслангаа улам тухтай, сайхан цэцэрлэгтэй болгохыг хүсэгчдэд багахан мэдээлэл хүргье. Цэцэг, цэцэрлэг сонирхогчдын чөлөөт бүлгэмүүд, тэдний цахим хуудаснаас эмхэтгэн танд зориулав. Ая тухтай, эрүүл амьдрах орчинг хаана ч, ямраар ч бүрэлдүүлж болно. Харин зөвхөн та болон таны хүрээллийн сэтгэлд нийцсэн, дотоод ертөнц, амьдралыг үзэх үзлийг тань илэрхийлж чадсан цэцэрлэгийг Ландшафт гэж нэрлэдэг ажээ. Анх ландшафт гэдэг үг V зуунд үүссэн гэж Ландшафтын архитектур үздэг. Гэвч эрт цагт хаад, язгууртан, баян худалдаачид өөртөө зориулсан тансаг цэцэрлэгт ихээхэн хөрөнгө, хүч хаядаг байж. Монгол хүний бүтээснээс Хубилай хааны “Шандугийн цэцэрлэг”, Могул гүрний Бабур хааны “Үнэнч сэтгэлийн цэцэрлэг” –үүд хамгийн алдартай.

Ландшафтны архитектур дотроо зургаа ангилагддаг ба дан ногоон байгууламж биш юм. Зөөлөн ногоон ландшафтаас гадна хатуу ландшафт гэж бий. Байгалийн тогтоцыг ашиглан утга илэрхийлсэн чулуу, хөшөө дурсгал, гэрэлтүүлэг, явган хүний зам, хогийн сав хүртэл ландшафтын төрөлд багтана. Ландшафтыг бүтээхдээ та өөрөө юу хүсч байгаагаа бүхлээр нь тодорхойлж, түүнтэй зохицсон олон жилийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй.

Цэцэрлэгт байгууламж ХАТУУ ЛАНДШАФТ Ландшафтад тарих модоо сонгох хамгийн чухал. Бусад тохижилтын ажил цаг хугацаа харьцангуй бага шаарддаг тул тухай бүрт нь өөрчилж, шинэчилж болно

МОД, СӨӨГ

56

55-60%

15-20 %

ЗҮЛЭГ

30-35 %


Барилга Архитектур

57


Барилга Архитектур

58


Барилга Архитектур

Ландшафтаа бүтээх модоо сонгож

Түргэн ургадаг мод,сөөг тарих:

авахдаа тавих шалгуур.

Ч

имэглэлийн ургамлын дийлэнх нь мөчрөөр үржих чадвартай. Мөчрөөр үржүүлсэн 2-4 настай суулгацыг сонговол ашигтай. Харин чимэглэлийн шилмүүст ургамлуудыг голдуу үрээр үржүүлсэн, 1-2 настай суулгацыг өргөн хэрэглэдэг.

Шилмүүст

мод болон бусад тохиромжтой ургамал тарих

Шилмүүст

мод нь бусад модлог ургамлуудын дотроос анхилам үнэр ялгаруулдаг онцлогтой. Тэр бодис нь агаарын бичил организмуудыг (ханиад томууны бактери, савханцар) устгадаг. Боломжтой бол мөнх ногоон шилмүүст ургамал, навчит бол навч нь олон өнгө үзүүлж чадах, бас үр тоос нь орчныг бохирдуулахгүй байх нөхцөлийг тооцох хэрэгтэй. Чихэрлэг ургамал таривал шавж хорхой ихээр цугларах тохиолдол бий.

Насны байдал. Чимэглэлийн модлог ургамлууд олон наст ургамал юм. Тухайн сонгосон ургамал хэдэн жил насалж, хэдий хэмжээний титэмтэй болохыг заавал харгалзаж үзэх нь чухал. Өндөр, нам. Чимэглэлийн модыг тарихдаа цаад байгууламжийн гоо үзэмжинд тохируулан өндөр намыг бодолцох учиртай. Тайралт хийдэггүй модыг хаана нь тайрч, хэлбэршүүлдэг модыг тарихдаа зөв байрлуулах хэрэгтэй болдог. Титэм. Ургамал бүрийн газрын дээд хэсгийн хэлбэр дүрс өөр өөр байдаг Цэцэрлэгийг ямар зориулалтаар байгуулж байгаагаас хамаарч титмийг бас янз бүрээр хэлбэржүүлж болдог. Навч. Цэцэрлэгийн модыг шилмүүст навчтай (шинэс, гацуур, нарс, арц), илтэслэг буюу хавтгай навчтай (улиас, улиангар, бургас, хус гэх мэтээр) гэж тус бүр ангилж болно. Навчны өнгө хувиралт. Ургамлын навчны унах хугацаа өөр өөр байхын зэрэгцээ өнгө хувиралт аажим, олон өнгө үзүүлдэг. Цэцэг. Ургамал бүрийн цэцэглэх хугацаа янз бүр байдаг. Буйлс, гүйлс, сакура зэрэг ургамал навчлахаасаа өмнө цэцэглэдэг. Нохойн хошуу, монос

• • •

зэрэг ургамлууд навчилсны дараа цэцэглэнэ. Бүйлс, монос зэрэг нь олон тооны жижигхэн цэцгүүдтэй байхад, нохойн хошуу олон тоотой, том цэцэгтэй юм. Чимэглэлийн ургамлыг цэцгээрээ гоёдог, навчаараа гоёдог гэж ангилдаг. Цэцэглэх үеийн үргэлжлэх хугацаа. Хавар эрт цэцэглэдэг, зуны турш цэцэглэдэг ургамлууд бий. Холтосны өнгө. Модлог ургамлын холтос янз бүрийн өнгөтэй. Үүнийг бас чимэглэлийн явцад анхаарч үзүүштэй. Үндэсний системийн байдал. Ямар ч ургамлын газрын дээд хэсэгтэй тэнцүү хэмжээний үндэсний систем байна гэдгийг ямагт санах хэрэгтэй. Тийм учраас ургамал тарих зайг тохируулах нь чухал.

• • •

Ургамал

судлаач Д.Суран, ойн мэргэжилтэн Н.Баатарбилэг нарын зөвлөгөөг ашиглав.

• •

Эко биржийн үнийн санал -2011 №

Нэр төрөл

Хэмжих нэгж

1

Том мод тарих

ш

2

Модны нүх ухах

ш

3

Сөөг тарих

4 5

Хэмжээ

Нэг бүрийн үнэ

Тайлбар

6 000

Гараар

6 000

Гараар

м

4 000

Нүх ухаж

Ургамлан хайс тарих

м

4 500

Уртааш метр

Шуудуу ухах

м

1 000

Уртааш метр

0,6*0,6

1,0*0,3

1м2 талбайн шарилж, хог ургамлыг бүрэн устгахад

4000₮

59


Барилга Архитектур

MINING SAFETY LLC Tushig Center, Suite-207 Seoul street, Sukhbaatar district Ulaanbaatar, Mongolia

60

Tel: 94450011, 94013366, 99001719 E-mail: info@safety.mn, e.solongo@safety.mn Web: www.safety.mn


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.