АЯЛАЛД ГАРЦГААЯ
Одон орон Технологи Дэлхий Үлэг гүрвэл Түүх
Эрхлэгчийн захидал
Эрдэм дэлгэрч Эх орон минь Эвийн дээдээр Энхжих болтугай
Өөрийнхөө Дроныг ямар байгаасай гэж хүч байна? Дараагийн дугаараас нисэгчгүй нисэх аппаратны эд ангийн задаргааг үзээрэй.
Сайн байна уу
утсанд мөнгөө ороож өгсөөр удалгүй миний сэтгүүл дуусч, бяцхан бизнес ОДОН ОРОН маань өндөрлөв. Хязгааргүй уудам Ингээд 2004 оноос сэтгүүл Хамгийн нууцлаг зүйгээр суралцаж, 2007 оноос төрөл бүрийн сэтгүүл хийж үзсээр өнөөдөр “Шагай” сэтгүүлийг гаргалаа. Шагай сэтгүүлийг хүүхэд, том хүнгүй бүх хүн үзэж, аав хүүгийн найзын цаг, анд найзуудын ярианы сэдэв болоосой. Амтат мөрөөдлийн гэгээн хөтөч, урамтай шинэ санааны хөрөнгө болох урт удаан хугацаанд гараасай гэж хүснэ. Энд дандаа дэлхийн шилдэг сэтгүүлүүдээс уламжилсан мэдээлэл байгаа. Яагаад өндөр хөгжилтэй орнуудад сая сая хүмүүст хүрч буй мэдээллийг бид эх хэл дээрээ үзэж болохгүй гэж. Харин монгол уран бүтээлчид, монгол агуулгатай дугаар маань хаврын адаг сард гарна. Тэр хүртэл бидэнтэй хамт алхаарай. Ж.Чинбат
Өндөр технологи
Шинжлэх ухаан
Шинэ санаа, шилдэг бүтээлүүдийн тухай. Өнөөдөр бүтээгдсэн бүхэн гайхалтай ч хийж амжаагүй бүр олон нээлтүүд чамайг хүлээдэг.
Яагаад гэдэг асуултанд бүгдэд нь хариулах юмсан гэж хичээсээр бүтээсэн бүх мэдлэгийг шинжлэх ухаанаар л баталдаг.
Дэлхийн амьдрал Яг одоогоор манай дэлхий шиг баялаг амьдралтай гараг хүмүүс нээж амжаагүй л явна. Цэнхэр дэлхий минь үзэсгэлэнтэй сайхан.
МАРТИН МҮҮН ХХК-ны БАРХАН Publishing -с эрхлэн бэлтгэв.
Яг энэ мөчид тантай бас чамтай сэтгүүлээрээ дамжин уулзсандаа би маш их баяртай байна. Яагаад гэвэл бид одоо эгэл жирийн зүйлсээс өөр зүйлсийг өгүүлсэн сэтгүүлийг дэлгэн үзэх гэж байна. Тэд өмнө нь маш урт цаг хугацаанд болж өнгөрсөн байлаа ч, бас одоо шинээр буй зүйлсийн алин байлаа ч дэлхийн сонин, сайхны тухай тантай хуваалцах гэж би маш удаан хүлээсэн. Хэр удаан гэж үү? Бараг л 24 жил болох юм байна. Анх би 1991 онд Зүүн Германаас сэтгүүл, комикийн цуглуулгатай ирснээ цонхоороо хүмүүст 1 төгрөгөөр зарж байснаа тод санадаг юм. Гэртээ ганцаараа үлдээд, цонхны дор байх тохиролцооны мухлагийн хажуугаар явах хүмүүсийг дуудаж, “Ахаа, эгчээ та сэтгүүл авах уу?” гэж асуудаг байв. Би сэтгүүлээ цонхоор доош шидэхэд тэд миний унжуулсан
Түүх Монголын түүхийг ойлгохын хүсвэл дэлхийн түүхийг мэдэх хэрэгтэй. Тэгэхдээ их амттайгаар...
Ерөнхий редактор: Ж.Чинбат, Дугаарт ажилласан орчуулагчид: Р.Туул, О.Уянга, Э.Энхмаа, Б.Наранцацрал, У.Хулан Хамтарч ажилласан: Монгол Улсын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Монголын
палеонтологийн олдворыг хамгаалах нийгэмлэг ТББ -д талархал илэрхийлье.
barkhan.pub @gmail.com issuu.com/ magazine-e
`E MAGAZINE barkhan. tumblr.com
ХАЯГ: Монгол улс,Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,4-р хороо,18-1-7. УТАС: 70167277, 89709233
ДАРААГИЙН ДУГААРТ...
АГУУЛГА УНШИХ ТУСАМ УХААН БОДОЛ ТЭЛНЭ. БИЧИХ ТУСАМ БИЛЭГ ОЮУН БҮРЭЛДЭНЭ.
8
44
22 Амьтдын тухай ярилцъя
06 ОДОН ОРОН Одон орны тухай
08 Одон орны A-Z
14 Сансарын нисгэгч амьтад 18 ТЕХНОЛОГИ Нарны нислэг
20
46
Дронуудын эрин
Нохой хэрхэн үнэрлэдэг вэ?
20 Робот тоглоомууд
26 Дэлхийн хамгийн хурдан машин
32 ДЭЛХИЙ Үлэг гүрвэлийн A-Z
22
32
Хамгийн хурднууд
40 Өнөөдөр үлэг гүрвэл хаанаас олох вэ?
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТУХАЙ
14
Сансарын нисгэгч амьтад
42 Оргилох галт уул
44 Амьтдын тухай ярилцья
46 Нохойн ер бусын үнэрлэх чадвар
48 Халим акул
50
ТҮҮХ
Сайн уу, муу юу?
52 Испанийн Галлеон
54
Самурайн мөхөл
ОДОН ОРОН
ОДОН ОРНЫ ТУХАЙ БИД ЮУ МЭДЭХ ВЭ? Тэнгэрт байгаа бүх од эрхэс, огторгуйн олон галактикийн тухай бидэнд өнөөдөр NASA, EASA зэрэг томоохон судалгааны байгууллагууд маш их мэдээлэл өгдөг. Харин Монголчууд эрт дээр үеэс одот тэнгэрийг ажиглаж, зорчил хөдөлгөөнийг нь тэмдэглэж, зурхай зохиож, амьдрал ахуйдаа хэрэглэж иржээ. Яагаад гэвэл бидний өвөг дээдэс орчлонгийн хамгийн хүчирхэг, аугаа зүйл бол тэнгэр гэж итгэж, түүнийг шүтдэг байсан юм. Эртний Монголчууд одон орныг зүгээр нэг судлаад зогсохгүй одон орны шинжлэх ухаан хөгжихөд тус болсон томоохон судалгааны оргилуудыг байгуулж байжээ. Чингис хааны гурван ач, гурван их хаан Мөнх, Хүлэгү, Хубилай нар Монголд одон орон судлал хөгжихөд түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Хүлэгү хаан 1250-аад оны сүүлээр Азербаджаны Мерагу хотод, Хубилай 1260 онд “Одон орон судлалын хүрээлэн”, 1271 онд Хотонгийн одон орон шинжих газар байгуулсан юм. Түүний хойно мөн Монгол удмын язгууртан Үлэг Бэхи Самархандад 1420 онд одон орны оргил байгуулсан. Түүний зохиосон “Шинэ хүснэгт”-ээр европын орнууд цаг тооны бичиг боловсруулж, одон орон судлалынхаа суурь гарын авлага болгодог байв. Энэхүү нарны болон гарагуудын хөдөлгөөний хүснэгт 1088 одны байрлалыг оруулсан төдийгүй Шар, Улаан замын огтлолцолын өнцгийн градус нь таван зуун жилийн өмнө тогтоосон гэхэд өнөөгийн шинжлэх ухааны нарийн техникээр тооцсонтой харьцуулахад нэг минут гучин секундын зөрүүтэй байсан нь гайхалтай.Үлэг бэхийн хүснэгтийг олон эрдэмтэн мэргэд судалснаар барахгүй 1648 онд Английн Оксфордын их сургуульд хэвлэснээс хойш олон хэл дээр олон удаа хэвлэжээ. 1665 онд Перс, Латин хэлээр, 1673 онд Польшийн эрдэмтэд “Одот тэнгэрийн атлас” нэртэй ном болгон хэвлүүлжээ. 1917 онд Америкт, 1963, 1970 онд “Одот тэнгэрийн атлас” нэртэйгээр Орос, Англи, Узбек, Тажик хэл дээр ахин дахин хэвлэжээ. Ийнхүү монгол хүний ухаан нэгэн цагт дэлхийн хөгжилд нэмэр болж байсан бол одоо бид түүнийх нь үр шимийг үзэж эдгээр гайхалтай нээлтүүдтэй танилцаж байгаа билээ.
Энэ гайхамшигт галактик биднээс ойролцоогоор 60 сая гэрлийн жилийн цаана, Эридарус одны ордод оршиж буй цагиран хэлбэрийн NGG 1232 галактик юм. NASA-ийн Чандра рентген туяаны хиймэл дагуулын ажиглалтаар огторгуйн хоёр биет мөргөлдсөний улмаас ямар үр дагавар гардагийг эрдэмтэд судалж байна. Тэдний хооронд болсон “мөргөлдөөн” эсвэл нэгдэл нь 60000 орчим гэрлийн жилийн диаметртэй галактикийн тэн хагаст нь тарсан үүл, манан үүсгэсэн. Галактик хөдлөх үед одонцор түүний чиглэлийг дагах нүсэр том сүүлт одны бүрхүүлээр хучигджээ. Уг хий ойролцоогоор 6 сая цельс буюу Нарны гадуурх агаар мандлын эсвэл титэмтэй адил туйлын халуун юм. Энэхүү клауд зөвхөн рентген туяанд л нил ягаан өнгөөр тодрон харагддаг учраас Чандра хиймэл дагуул зөвхөн түүнийг л илрүүлэх үүрэгтэй бүтээгдсэн.
Галактикууд хоорондоо мөргөлдөхөд их хэмжээний дулаан ялгарч хийн үүл, мананг Нартай адилхан халуун болтол халаах чадалтай.
ОДОН ОРОН
Сансар огторгуйгаар аялцгаая
“Оддын аймаг буюу галактикийн тухай ярилцая”
астериодын цөм тэд юунаас бүтдэг вэ
гадаргуу Астероидын гадаргуу жижиг гарагууд базальтаас Энгийн нүдэнд үл үзэгдэх олон бүрддэг ба энэ тооны жижиг биетүүд Ангараг, нь дэлбэрсэн Бархасбадь гарагийн тойрог замын галт уулын лав хооронд шилжин хөдөлж байдгийг чулуужихад үүсдэг. анх 200 жилийн өмнө илрүүлсэн.
Аsteroids -
Манай галактикт 1 км - 950 км хүртлэх төрөл бүрийн хэмжээтэй сая сая жижиг гарагууд бий. Анхны бага гарагийг 1801 онд италийн одон оронч Дж.Пиацци нээж “1 Ceres” гэж нэрлэсэн ба 1000 км-ийн диаметртэй энэхүү гараг нь одоо мэдэгдэж буй хамгийн том астероид юм. Бага гарагууд ердийн тойрог замаас ялгаатай замаар хөдөлдөг. Тухайлбал Дэлхий, Ангараг хоёрын тойрог замтай огтлолцдог нэг бүлэг астериодууд болон Бархасбадь гарагийн тойрог замтай ойртдог Трояны бага гарагууд гэж байдаг. Одоогоор Дэлхийд ойртдог 2500 орчим бага гараг тэмдэглэгдсэн ба цаашид энэ тоо улам өснө. Бага гарагууд Дэлхийд унах магадлал 100,000 жилд 1 удаа тохиолдоно гэж тооцоолжээ. Бага гарагийн физик шинж чанаруудын дундаас хамгийн чухал нь гэрэлтэлт юм.
царцдас 530 км өргөн хэмжээтэй астероид дахин царцах үедээ ч өөрийн бүтцийг хадгалсаар байдаг
цөм Веста астероидийн дотор хэсэг нь хөгжлийн эхэн үедээ хайлчихсан бөгөөд цөмийг бүрдүүлэхийн тулд тухайн бүтэц дэх төмөр нь цааш хонхойж үлдсэн байна
Баримт, ишлэл Йохан Кеплерийн 5 баримт
одон оронч лам Кеплер анх сүмд лам болох бодолтой байсан ч Н.Коперникийн бүтээлүүдийг мэдэж авснаар одон оронд дурлажээ.
та үүнийг мэдэх үү?
Ангарагийн дайралтууд Тэр Ангараг эргэдгийг тогтоосон нь анхны том амжилт нь байв. Кеплер үүнийг 8 өдөрт тогтооно гэсэн ч 8 жил зарцуулжээ.
гурван хууль
эрхэсийн ангууч
Кеплер одон орны хоёр хуулиа 1609 онд зарласан ба сүүлийн 3 дах хуулиа хэвлүүлэхэд нь 10 жил хэрэгтэй байлаа.
Од эрхэсийн тухай бидний ойлголтыг өөрчилсөн гавьяаг нь хүндэтгэн НАСА 2009 онд хөөргөсөн телескопыг Кеплерийн нэрээр нэрлэжээ.
Тооцооллын хаан Кеплерийн “Stereometrica Doliorum” бүтээл Исаак Ньютоны таталцлын хуулиудын болоод математикийн олон чухал нээлтийн үндэс суурь болжээ.
- Сарыг 150-иас олон астероид тойрон оршдог. - хоёр хиймэл дагуултай хүчирхэг компаниуд олширч байна
Barred spiral galaxy -
мушгиа галактик Мушгиа галактик нь олон тэрбум одод захаасаа төв рүүгээ мушгиралдаж төвдөө тойрог үүсгэсэн байдлаар бүрэлдсэн галактикийн хэлбэр ба ангилал юм. Анх 1936 онд Эдвин Хабл үүнийг таньж ангилжээ. Мушгиа галактик нь нийтдээ эргэлдсэн дискэн хэлбэр доторхи одод, хий, тоосонцороос тогтож төвдөө оддын бөөгнөрөл бүхэл хэсэгтэй байна.
Dark matter
-
хар матери
Сансар огторгуйн нийт 96 хувьд нь юу оршиж байгааг хүмүүс огт мэдэхгүй, хэмжиж үл чадах зүйлсээс тогтдог. Үлдсэн 4 хувь нь та бидний мэддэг одод, одод хоорондын хий юм. Дээрх 96 хувиас 22 хувь нь хэмжихэд арай дөхөм хар матери бол үлдсэн огт мэдэгдэхгүй байгаа 74 хувь нь хар энерги юм. Хар материйн судалгааг өнөөдөр Европын цөмийн судалгааны байгууллагад эрдэмтэд тогтоохоор Галактикийн эргэн тойрон дох цэнхэр өнгөөр хар материйг дүрсэлжээ. ажиллаж байна.
Exoplanets - эксопланет Манай нарны аймгаас бусад нарны аймаг дах гарагуудыг Эксопланет гэдэг. Бидэнтэй хамгийн ойр орших Глиз 581 гараг гэхэд 20 гэрлийн жилийн тэртээ оршдог. Хүмүүс одоогоор 1700 орчим Сүүн замд 200 тэрбумаас илүү одод бий.
Сomet - сүүлт од Сүүлт одууд чулуурхаг харагддаг боловч тэд мөс, тоосонцор, хийнээс тогтсон бөмбөлгүүд юм. Тэдэнд их тэсрэлтийг тайлбайрлаж чадах мэдээлэл агуулдаг. Сүүлт одууд нь сүүл мэт харагдах хийн бүрхүүл үүсгэдэг. Европын сансрын агентлаг сүүлт одон дээр газардах роботон сансрын хөлөг бүтээж Розэта гэж нэрлэжээ.
ийм гарагуудыг нээгээд байгаа ч эрдэмтэд манай галактикт дангаараа багадаа л 160 тэрбум гараг бий гэдэгт итгэлтэй байна. Харин тэднээс 2 тэрбум орчим гарагт амьдрал оршиж болох нөхцөлтэй гэж үздэг.
Од
бүтэц
Манай галактикт багаар бодоход 100 тэрбум од бий.
Нарыг тойрон явах манай нарны аймгийн гарагууд хий юм уу чулуулаг бүтэцтэй байдаг.
Одны аймаг Сүүн замын галактикт 2 тэрбум орчим гарагт амьдрал байх боломжтой.
Аваргууд Бархасбадиас ч том гарагууд галактикийн алс холын булан тохой бүрт үүсэх боломжтой
Эксопланэт
Шар одойчууд
Амьдрал тэтгэгч
Манай нарнаас бусад ямар нэгэн одыг тойрон эргэдэг гарагуудыг эксопланэт гэнэ.
Сүүн замын бүх оддын 10 хувь нь манай нар шиг жижиг шар однууд байдаг.
Галактик дах од бүр тойрог замдаа дунджаар 1,6 эксопланэт гарагтай гэх тооцоо бий.
F
Чурюмов Жерасимэнко сүүлт одны зураг /Churyumov Gerasimenko/
lares нарны шуурга Манай дэлхий Нар юм уу өөр одны соронзон орныхоо соронзон хүч ихсэж, тусламжтай гэнэт тэсрэн эргэн гялбаанаас тойрондох плазмуудаа үүсэх цацрагаас 100 сая хэм хүртэл хамгаалагдана. Гэвч халаах үед энэ гялбаа нарны гялбааны үүснэ. Үүний тулд хүчтэй идэвхжилт наран дээр эрчим хүч тэрхүү, рентген бий болох I үе, хэсгүүд туяа дэлхийн хурдсаж, туяа гаргах өдөөгч II үе болон эцэст ионжсон бүсэд саад учруулсанаар радио нь гялбаа намжин дохио доголддог. унтрах III үе шатуудтай.
Нарны гадаргуу хаанаа идэвхэжиж буйгаас хамаарч дэлхийд ирэх нөлөө ихсэж, буурна.
ОДОН ОРОН
Gas giants аварга хийн гарагууд
Бархасбадь, Санчир гарагтай төстэй хийнээс тогтох аварга гарагууд галактик дах оддын аймагт олон бий. Бүх хийн аварга гарагууд устөрөгч, гелинээс тогтсон, зузаан давхаргатай, чулуу эсвэл төмөрлөг цөмүүдээр хүрээлэгдэнэ.
“Од гэрэлтэх нь түүний цөмд явагдаж буй цөмийн нэгдэх урвал ялгаруулж буй эрчим хүчнээс шалтгаалдаг.”
цөм Бархасбадийн гадаргуу ихэнхдээ үүлэн эргүүлэг үүсгэдэг аммиакын талст, хүхрээр бүрхэгджээ.
Таталцлын хүч Бархасбадийн татах хүч нь. Дэлхийнхээс 2.4 дахин их байдаг.
Тойрог зам Бархасбадь Нарыг тойрон эргэх бөгөөд урт нь 780 сая км. Бусад одны аймгууд дах хийн аваргууд өөрсдийн ододтой ойрхон эргэлддэг. /Буд-нар хоёрын зайнаас ч ойр/ Их бие
темпратур Бархасбадийн цөмийн халуун Дэлхийн цөмийн температураас 6 дахин их буюу цельсийн 35000 градус юм.
Бархасбадь гараг олон давхаргаас тогтоно. Цөм рүү дөхөх тусам тэдгээр давхаргууд улам нягтаргина.
Бүрэлдэхүүн Бархасбадь гарагийн 90%ийг устөрөгч, 10%-ийг гели, өчүүхэн бага хэсгийг бусад хийнүүд бүрдүүлдэг.
цөм Бархасбадийн цөм төмөрлөг устөрөгчийн давхаргаар хүрээлэгдсэн чулуунаас бүрдэнэ.
Цагираг
цөм Бархасбадийн гадаргуу дээрх Дэлхийгээс гурав дахин том энэхүү шуурга нь багадаа л 350 жилийн турш шуурч байна.
Habitable zone - амьдрал байх боломжтой бүс
Одны эргэн тойронд амьдрал үүсэх боломжтой хэсгийг Голдилок бүс гэж нэрлэдэг. Яг л манай дэлхий шиг оршин суугчдаа дулаанаар хангадаг, нартай
ус буцлах хэмжээний ойр биш байхад болно. Глиз 667С одны эксопланэтуудад ийм амьдрал үүсч болох, өөрийн тойрог замтай гурван од байгааг илрүүлсэн.
Амьдрах боломжтой хэсгийг ногооноор дүрсэлсэн болно.
Interstellar medium
-
Оддын хоорондын зайг олохын тулд од хоорондын салхинд өртсөн нарнц шуурга дэгдэх бүсүүдээр тодорхойлдог. Үүнийг од хоорондын дундаж гэх ба хий нь 75%-ийн устөрөгч, 25%-ийн гелиэс
бүрдэнэ. Устөрөгчийн хүйтэн манан эсвэл ионжуулсан халуун устөрөгчийн хэлбэрээс харж болно. NASA -гийн 1977 онд хөөргөсөн Аялагч 1 хөлөг 2012 онд од хоорондын дундажид хүрчээ.
Од хоорондын дундаж
Бархасбадь яг л Санчир шиг цагирагтай бөгөөд үүнийг 1979 онд олж илрүүлжээ. Гэхдээ түүний цагираг дэндүү бүдэг.
Jets - хар хув Танд Чандра телескопоор харах боломж гарвал хар нүхнээс Галактик руу хар хув хэрхэн цацагдаж буйг харж болно. Манай галактикийн төвд орших Сажитариус А* нэртэй хар нүх өдөрт нэг удаа ингэж хуваа цацдаг. Хар нүхний эргэн тойрон дох хийтэй хар хув мөргөлдөж рентген туяа үүсгэдэг нь бидэнд түүнийг дурандах боломж өгдөг юм.
Кеплерийн хуулиуд Гараг эрхэс хэрхэн хөдөлж, оддыг тойрдог болохыг Йохан Кеплерийн хууль тодорхойлдог. Эхний хууль Нарны аймгийн гарагууд яагаад зуувин хэлбэрийн тойрог замтайг тодорхойлоно, Удаах II, III
Сагитариус А*-гийн дэргэд хөвж буй хэсгүүдийн хар хув
хуулиуд гарагууд тодорхой үед хаана байрлахыг астрофизикчдэд зураглах боломж өгдөг. Түүний багш Тико Брагийн томъёолсн ыг эс тооцвол эдгээр хуулиуд өнөө хүртэл хэрэглэгдэж байна.
Тэнцүү хэсгүүд Нэг сар Нар Гараг Гарагийн тойрог зам Од хоорондын дундаж нь аливаа одны нарны шуурга эцсийн доргилтын зурваст хүрээд намдах үед эхэлдэг.
Зурганд: Кеплерийн гараг эрхэсийн хөдөлгөөний тухай II хуулийг дүрсэлжээ
ДЭЭД АМЖИЛТын ЭЗЭд
19,5 тэрбум км
Холын зайн аялагч
та үүнийг мэдэх үү?
хүний гараар бүтээсэн Хамгийн хол аялсан зүйл 38 жилийн өмнө Дэлхийгээс хөөрсөн “Аялагч 1” хөлөг нь одоогоор 19.5 тэрбум км аялжээ. Тэр дэлхийгээс хамгийн хол орших хүний гараар бүтсэн биет болоод байна. Түүний дараа 3.5 тэрбум км аялсан “Аялагч 2” хөлөг орно.
1992 онд анхны эксопланэтийг нээснээс хойш 22 жилийн хугацаанд 1700 гаруйг олж тогтоожээ.
Local Group -
хязгаарлагдмал бүлэг
Nebulae - мананцар
Хязгаарлагдмал бүлэг нэртэй 30 орчим галактик байдгийн хамгийн тод харагддаг нь манай галактик юм. Өөр 20 галактик дэлхийгээс тод харагдах ба бидэнтэй хамгийн ойр орших Андромэда галактик юм.
Галактик дотор хамгийн гайхамшигтай харагддаг зүйл бол мананцарын зураглал юм. “Морины толгой”-н эсвэл “Энгэрийн туузан хэлбэр”-тэй мананцрууд үнэхээр дур булаам харагдана. Мананцар үүсэхэд түүний татах хүчний чанар нэмэгдэж, өөртөө хий болон тоосонцорыг татаж эхэлдэг. Мананцрын цөм халснаар цөмийн нэгдэл үүсэх нөхцөл бүрддэг. Энэхүү урвал нь мананцрын зах руу хийг ионжуулах туяа илгээж, тэр нь плазм болон хувирдаг байна. Түүнээс гадна эдгээр хийн бөөгнөрөлүүд од
болон өөрчлөгдөхөд шаардлагатай орцуудтай. Мананцарыг судалснаар эрдэмтдэд манай Нарны аймаг хэрхэн бүрэлддэг болохыг тайлбарлах түлхүүртэй болно. Мананцарт буй хар үүлсийг олж харахад нилээд хэцүү ч заримдаа “Морины толгой”-н мананцарыг Сигма, Орионис одууд ардаас нь гэрэлтүүлж өгснөөр эрдэмтд түүнийг харах аз таарсан. Хэрэв нар өөрийн түлшийг аажмаар дуусч, аварга улаан од болон мөхвөл мөн л мананцар болно.
Open clusters -
задгай бөөгнөрөл Шинэхэн халуун оддын, шигүү бус бүлгийг задгай бөөгнөрөл гэж нэрлэнэ. Тэд галактикийн бүх од анх үүсдэг хэсэгт буюу устөрөгчийн молекулийн цуглуулга бүхий манан дотор бий болдог. Гэхдээ задгай бөөгнөрөл нь хамтдаа байхдаа ч нягт биш учир бусад аймгуудад өөрсдийн гишүүдийг алддаг.
Сүүн зам, Андромэдын дараа орох гурав дах том галактик бол Триангюлум /М33/ -ийн хязгаарлагдмал бүлэг од.
Плайдис задгай бөөгнөрөл нь хангалттай тод гэрэлтэй тул Дэлхийгээс энгийн нүдээр харах боломжтой.
М
ultiple-star system нйлмэл одны аймаг
P
rotoplanetary disks хийн гарагийн тойрог
Хоёр нар зэрэгцэн орших ертөнц зөвхөн Оддын дайн кинон дээр байдаггүй, ийм үзэгдэл манай галактикт ч бий. Нэгээс олон од тойрон эргэх гараг эрхэсүүд маш ховор тохиолдоно. Оддын нийт халуун ч ийм зүйл болох нөхцлийг бүрдүүлнэ гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхдээ судалгаагаар хос одны аймагтай гарагууд байж болохыг тайлбарласан нь ч бас бий.
Нарны аймаг болон галактик дэх ихэнх гарагууд хийн гарагийн тойргийн ачаар бүрэлдэн тогтсон гэлтэй. Молекулын үүлээр хүрээлэгдсэн эдгээр тойрог жинхэнэ од болох боломжтой хийн бөөгнөрөл бүхий одноос гараагаа эхлэх боловч хангалттай халуун биш байдаг. Харин таталцлын хүч мананг агшааж, эргэлдэх нөхцөл бүрдүүлсэнээр олноороо бөөгнөрсөн хэсгүүд үүсч, гараг эрхэс болон астероидуудыг бүтээнэ.
Морины толгойн мананцар нь Орион одны ордын нэг хэсэг юм. Кеплер-35b гараг нь өөрийн эзэн хос одоо 131 өдөр тутамд нэг удаа тойрдог.
Тойргийн цагирагууд хоорон дох зайнд гараг эрхэс бүрэлдэн тогтож эхэлнэ.
ОДОН ОРОН
Quasar - куазар
Орчлон ертөнц дээрх хамгийн тод биетүүдийн нэг куазарын гайхалтай дүр төрх
Орчлон ертөнцийн хамгийн тод биет болох куазар нь үлэмж том хар нүхнээс үүссэн хэсгүүдийн урсацаас үүсч бий болжээ. Тэд хар нүхийг гэрлийн хурдаар орхисны дараа нийт галактик дах бүх оддоос ч илүү их гэрлийн хүч ялгаруулах эрчим хүчтэй болсон. Манай галактикт куазар байхгүй боловч өмнө нь байсан байх, эсвэл Сүүн зам Андромэда галактиктай мөргөлдөх үед үүсэх боломжтой.
Санчир гарагаас гарах плазм радио долгионд харагдаж байгаа нь
радио долгионууд
Манай нартай адил одуудын үүсгэж буй цахилгаан соронзон туяа нь өөр ямар ч долгионоос илүү хамгийн уртад нь тооцогдох радио долгионы хэлбэртэй байдаг. Энэ нь бидэнд хол зайд буй дохиог хүлээж авч, түүнийгээ аварга тавган антеннаар сайжруулах болон галактикийн олон биетүүдийн талаар дэлгэрэнгүй судлах боломжийг олгоно. Радио телескоп галактикийн алсын алсад буй зүйлийг хүмүүс тольдож, жижиг од, куазарыг үзүүлдэг.
Sagittarius A* - сагиттарус а* Галактикийн тухай ямар ч нэвтэрхий толь байхгүй бол түүний гүнд нуугдах нууцлаг биетүүдийг анзаарахгүй өнгөрөх байсан биз. Сагитариус А* бол бүх л галактик тойрон эргэдэг нүсэр том хар нүх юм. Түүний масс Нарнаас 4 сая дахин их бөгөөд Дэлхийгээс 26000 гэрлийн жилийн тэртээ оршино. Тэрээр гадаргуу дээр нь од унах үед хэлбэрээ олсон байх магадлалтай бөгөөд хэмжээгээрээ огцом буурсан ч өөрийн массыг хадгалсан хэвээр байгаа аж. Түүнчлэн тогтвортой материтай болох эсвэл өөр нэг хар нүхтэй мөргөлдөж, нэгдвэл аварга том хэмжээний хар нүх болох бололцоотой гэнэ. Бараг галактик тус бүр таталцлын
биширмээр хүчийнхээ ачаар олон төрлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг эргэлдүүлэхийн сацуу төвдөө үлэмж том хар нүхтэй байдаг. Гэрэл болон хүрээлэн эргэлдэж буй бүх зүйлсдээ шингэсэн хар нүхнүүдийг бодитоор нь харах боломжгүй. Гэсэн хэдий ч тэднийг ойр орчмынх нь хий болон оддоос гарах өндөр эрчим хүчний гэрлээр тодорхойлж болно. Үүгээрээ зарим зүйлс Сагитариус А* -аас зугтахын тулд заль хэрэглэдэг гэдгийг хэлэх гэсэн юм. Чандра болон ХММ-Ньютон хиймэл дагуулын зурагнуудад хар нүхнээс гайхамшигтай рентген болон гамма туяа, гялбаа цацарч байсныг дүрсэлжээ.
1990 онд хөөрсөн Хаббл сансрын телескоп нийт 4000 орчим ажиглалтын хөтөлбөрийг гүйцэтгэжээ.
U
ltraviolet radiation хэт ягаан туяа
Тelescopes - од эрхэсийн дуран Галактикийг судлахад бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол телескоп. Тэд олон хэлбэр загвартай бөгөөд “Маш том телескоп” гэхэд дан телескопоос 25 дахин холыг харах чадвартай. Атакамагийн Том Миллиметр субмиллиметрийн Бүрдэл
Сагитариус А*-ын гялбаанууд өдөрт ойролцоогоор нэг удаа цацардаг.
гэхэд хэдэн тэрбум жилийн тэртээгээс ирэх дохиог хүлээн авах 66 радио антеннтай. Мөн дэлхийн агаар мандлаас гадна, задгай сансарт дэлхийг 28160 км/ц хурдтайгаар тойрч буй Хаббл дуранг мартаж болохгүй.
Хэрэв та наранд түлэгдэж байсан бол Нарнаас ирэх хэт ягаан туяаны хохирогч болж үзсэн гэсэн үг. Хэт ягаан туяа нь цахилгаан соронзон хүрээний доод хязгаарт байх бөгөөд энэ нь долгионы урт хурдацтай тархаж бидний ДНХ-д саад учруулахыг хэлнэ. Гэхдээ ихэнх тохиолдолд биднийг хүрээлэх орчин уг хэт ягаан туяаг хааж чаддаг. Одод цагаан одонцор болон хувирах үедээ эргэн тойрондох орчноо хийн давхаргаар халаах их хэмжээний хэт ягаан туяа ялгаруулдаг.
Хеликс мананцар нь бөхөхдөө цөмөөсөө хэт ягаан туяа цацдаг.
ОДОН ОРНЫ ТАЛААР ЯМАР МЭДЭЭЛЭЛ УНШМААР БАЙна вэ? Бидэнд захидал явуулаарай. barkhan.pub@gmail.com Волф-Рает оддыг нээн илрүүлэхэд 62 жил зарцуулжээ.
та үүнийг мэдэх үү? одон орончид одоо л тэдний мөн чанарыг ойлгож, тайлбайрлаж байна.
Voyager - аялагч хөлөг Аялагч I, II хөлгийг Бархасбадь, Санчир гарагийг судлуулахаар 1977 онд хөөргөжээ. Уг сансрын хөлгүүд Бархасбадийн Йо саран дээрх галт уул болон Санчир гарагийн цагирагийн гайхалтай зургуудийг авч явуулсан. Тэдний даалгавар бол хүний гараар бүтээсэн зүйлийг урьд өмнө хүрээгүй хол аянд мордуулах юм. Аялагч I хөлөг 1986 оны 1 сард Дэлхий ванд, 1989 онд Далай ванд хүрчээ. Үүний дараа 2012 оны 8 сард од хоорондын хязгаарт нэвтэрч, манай галактикийн Нарны аймгуудын хоорондох нээгдээгүй бүсийн талаарх мэдээллийг Дэлхий рүү дамжуулсан. 40 жилийн өмнөх технологийг ашиглан тэд одоог хүртэл галактикийг амжилттай судлаж, итгэмээргүй холоос бидэнд мэдээ илгээх чадалтай радио антеннаа ашиглан мэдээлэл дамжуулдаг.
Хэт улаан туяаны
Өргөн өнцгийн камер Гэрэл зураггүй аялал гэж юу байх вэ, тэр дундаа галактикаар аялаж байгаа ийм гайхалтай замын турш авч, хадгалах зураг маш их тул камер чухал.
Гараг эрхэсүүдээс үүссэн хэт улаан туяа болон хэт ягаан туяаг хэмжихэд хэрэглэгдэх төхөөрөмж
Өндөр өсөлттэй антенн Уг антенн нь Х болон S радио долгионы хэрэгсэл ашиглан Дэлхий рүү мэдээлэл дамжуулдаг.
Сансрын туяа илрүүлэгч Энэхүү илрүүлэгчийг Аялагч хөлгийн хажуугаар гэрлийн хурднаас бага хурдаар өнгөрөх нягт хэсгүүдийг олоход хэрэглэнэ.
Сунадаг соронзон хэмжүүр
Бага өсгөлттэй антенн Өндөр өсгөлттэй антеннийн нөөц хувилбар. Хэрэв мэдээлэл илгээгдэх боломжгүй болбол дижитал дуу хураагуур дээр хадгалж үлддэг.
тулгуур 16 хайдразиний чадалтай тулгууруудыг Аялагч хөлгийн тойрог замын тохиргоог хийхэд хэрэглэнэ.
Энэ нь галактик дах гарагууд болон гараг хоорондын бүсүүдэд байх плазмыг хэмжих үүрэгтэй.
Wolf-Rayet star Нарнаас хамгийн багадаа 20 дахин том од шатвал аварга том улаан биет болон хувирна. Хэрэв хүнд элементүүд өөрсдийн замаа гадаргуугаасаа түлхэх болон салхи хурдны дээд хэмжээгээр хийг шахахад хүргэх нөхцөл үүсвэл эдгээр аварга биетүүд Волф-Рает болно. Манай галактикт шинэ одны үе шатандаа дэлбэрээгүй 230 орчим ВолфРает одууд бүртгэгджээ.
X-rays - рентген туяа Оддоос эхлээд хар нүх хүртэлх галактикийн бүх төрлийн бүрэлдэхүүн хэсгүүдээс рентген туяа үүсдэг. Харин дэлхийн агаар мандалд рентген туяа нэвтрэх боломжгүй бөгөөд НАСА тэднийг илрүүлэхээр сансарт телескоп хөөргөж байв. Тэрхүү телескопууд бусад дурангийн илрүүлж чадахгүй зүйлсийг олж илрүүлэх чадвартай. Хар нүхнээс үүсэх туяаны гол төрөл нь рентген туяа байдаг.
Телескопууд хар нүхний байршлын мэдээллийг өгөх рентген туяаг илрүүлж чадна.
Yellow dwarf - шар одой
Z-З
Манай нар бол шар одойчуудын нэг тод жишээ юм. Уг одод цельсийн 5030-5730 хүртэлх градустай байх бөгөөд 10 орчим тэрбум жил оршин байх хандлагатай. Харин мөхсөнийхөө дараа аварга улаан од болж, цагаан одонцоруудад хуваагдана. Манай Нарны хувьд үлэмж том улаан од болоход ойролцоогоор 5 тэрбум жил үлдээд байна.
Нар нь Сүүн зам дах хамгийн том шар одойчуудын нэг юм.
“Z” үсэг нь улаан болон цэнхэр шилжилтийн тэмдэглээ юм. Гэрлийн хүрээн дэх долионы урт өөрчлөгдвөл эдгээр өнгийг ашиглана. Хэрэв од биднээс холдож, гэрлийнх нь долгионы урт тэлвэл улаан, харин бидэн рүү ойртвол цэнхэр өнгө тодорч, долгионы урт богиносно. Түүнчлэн “Z” эерэг байвал гэрэл улаан руу шилжиж, сөрөг байвал цэнхэр шилжинэ.
Улаан болон цэнхэр шилжилтийн хэмжээгээр одод хэр хол байгааг тодорхойлдог.
ОДОН ОРОН
Хам нэртэй шимпанзе 1961 онд сансраас эсэн мэнд буцаж ирээд мэндчилж байгаа нь:
Сансарын нисгэгч амьтад сансар огторгуйг судлах замдаа хүмүүс төрөл бүрийн амьтан оролцуулж байлаа. Сармагчингаас эхлээд ялаа хүртэл сансарт нисч очсон амьтдын түүхийг талаар ярилцъя.
Сансрын судалгааны эхэн үед хүн төрөлхтний хийж байсан сансрын нислэгийн үр дүн нууц байв. Хүмүүс огторгуйд хүрч очих том зорилго дэвшүүлэхдээ хүн сансарт амьдарч чадах уу гэдгийг эхлээд тогтоох нь чухал байсан юм. Тиймээс удаан хугацаанд бэлтгэсэн мэргэжлийн хүмүүсээ сансарт хөөргөөд алдахгүйн тулд АНУ болон Зөвлөлт Холбоот Улсууд төрөл бүрийн амьтдыг хүнээс өмнө сансарт нисгэж, олон маргаантай шийдвэр гаргах болжээ. Эдгээр амьтдад ялаа, нохой, сармагчин зэрэг амьтад багтав. Харамсалтай нь эдгээр эхэн үеийн судалгаанд оролцсон олон амьтад туршилтын үед амиа алдацгаасан билээ. Өнөөдөр сансарт хүнийг оруулаад нийт 187 төрөл зүйлийн амьдтад нисчээ. Тэдний бүгдийг жагсааж бичнэ гэвэл энд багтахгүй. 1950 -1960-аад оны сансрыг эзэмших тэмцлийн нэгэн хэсэг болсон сансарт хөөргөсөн олон зуун амьтдын бодит тоог гаргана гэдэг бүр ч хэцүү. Жишээ нь, ЗХУ 1966 оноос огтонуудыг Бион хиймэл дагуул, Космос био пуужинд суулган хөөргөжээ. Сансрын нислэгийн янз бүрийн төлвийг туршихаар ийнхүү нисгэгч амьтдыг хөөргөх явдал нь хүний амь эрсдэж болох нөхцлүүдийг урьдчилан мэдэх боломж олгожээ. Энэхүү анхны алхмыг ямар ч хүн
түрүүлж хийсэнгүй.Тэд амьд эргэж ирэх эсэхээ мэдэхгүй, аз туршсан даалгаварт бэлэн болтлоо туршжээ. Үнэндээ даалгаварт явуулсан амьтдын олонх нь ямар нэгэн ослоос болж дэлхийд ирээгүй. 1957 оны 11 сарын 3-нд ЗХУ сансарт илгээсэн анхны амьтан болох Лайка нэртэй нохой хөлөг доторх хэт халуунаас болж хэдэн цагийн дараа амьсгал хураасан юм. Энэ мэт азгүй явдлыг эс тооцвол өнөөдөр олон тооны нисгэгч амьтад, төрөл бүрийн организмууд сансарт амжилттай нисч ирсэн. Тэдний анхдагч бол Америкийн Хам шимпанзе юм. 1961 оны 1 сарын 31-нд тэрээр сансарт хүрсэн анхны бичин төрөлтөн болсон. НАСА сансарт хүрэх эхэн үеийн сансрын хөтөлбөртөө хүнтэй төстэй байдлыг нь харгалзан олон тооны сармагчинг сансарт хөөргөхийг илүүд үздэг байжээ.
1961 оны 1 сарын 31-нд болох сансрын нислэгт зориулж Хам шимпанзе олон үйлдэлт сандал дээрээ сургуулилж байна.
ЗХУ-ын нисгэсэн нохойны зургийг энэхүү зургийг АНУ-ын ТТГ 1960 онд авчээ.
хэдэн амьтан бэ?
530 2 1
34 Бодит байдалд хамгийн ойр эх сурвалжаас авсан тоо баримтууд
25
амьтад сансарт ниссэн он цагийн хэлхээс
“Лайка нохойноос гадна Зөвлөлтийн “сансрын” гэх тодотголтой 20 гарауй нохой бий. тэдний зарим нь нэгээс олон удаа сансарт хөөрч байжээ.
Амьд ирсэн Нас барсан
Нэр: Лайка Огноо: 1957.11.03 Энэхүү “Матник” хочтой Зөвлөлтийн сансрын нохой нь Дэлхийг тойрсон анхны амьтан боловч харамсалтай нь тэр хөлөг хөөрсний дараахан хэт халалтын улмаас нас барсан.
Нэр: Тодорхойгүй Огноо: 1947.2.20 Анхны сансарт хүрсэн амьтад нь Нацист Германд бүтээсэн V-2 хөлөгт хүлэгдсэн жимсний ялаабайсан ба тус хөлөг 109 км өндөрлөгт хүрчээ.
Нэр: Юрий Гагарин Огноо: 1961.4.12 Дэлхийн тойрог замыг нэг удаа тойрсон анхны хүн Юрий Гагарин байсан бөгөөд тэрээр эсэн мэнд эх дэлгийдээ эргэн иржээ.
Нэр: Арабелла Анита хоёр Огноо: 1973.7.28 НАСА-ийн сансрын төвийн уг хоёр аалз сул таталцалтай орчинд ч тор нэхэх чадвараараа гайхагдаж байсан ч хөөрсний дараа усгүйжиж нас барсан.
Нэр: Алберт II Огноо: 1949.6.14 134 км-ийн өндөрт хөөрсөн анхны сармагчин нь АНУ-ын Алберт II бөгөөд дэлхий рүү эргэж ирэх замдаа нас баржээ.
Нэр: Хам Огноо: 1961.1.31 Хам нэртэй шимпанзе нь сансарт ниссэн анхны хүнтэй нэг төрөлд багтах сармагчин юм. Нисгэгчийн бүхээгт хөшүүрэг хэрэглэснээр тэр организмууд ч сул таталцлын орчинд амжилттай ажиллаж чадна гэдгийг баталжээ.
1970
1960
1950
Нэр: Фэлисэт Огноо: 1963.10.18 Францын эрдэмтэд 1963 онд анхны муурыг сансарт амжилттай хөөргөсөн.Т үүний арьсан дээрх электродууд нөхцөл байдлыг нь мэдээлж байв.
1940
Эдгээр нохдын ихэнх нь амьд эргэн ирсэн ч Пчелка, Муска зэрэг зарим ноход техникийн саатлаас болж амь үрэгдсэн юм. Зөвлөлтийнхэн Корабл, Спутник 3 /Спутник 6 ч гэж нэрлэдэг/ сансрын хөлгөө хөөргөсний дараа удирдлагаа алдсан учир онгоц өрсөлдөгчийнх нь гарт орохоос сэргийлэх үүднээс бортогыг дэлбэлэх шийдвэр хүртэл гаргаж байжээ. Гэхдээ нисгэгч амьтад дандаа бараан хувь тавилантай учирна гэж юу байх вэ. Зарим амьтдын ашиг тус одоог хүртэл шинжлэх ухааны судалгааны ажилд ашиглагддаг. НАСАийн сансрын Шаттл хөлөг хүр хорхойноос зөгий хүртэлх төрөл бүрийн амьтдыг амьдрах хугацаанд нь тойрог зам руу хөөргөхөөр бэлддэг бөгөөд одоогийн байдлаар Олон Улсын Сансрын Төвийн түр аквариумд Японы зарим төрлийн загасыг ч хадгалж байна. Эдгээр бүх амьтад татах хүчний сул нөлөөнд хэрхэн дасан зохицохыг ажиглажээ. Амьтад өөрсдийн дассан газраас цааших орчинд яаж ханддагийг ойлгосноор биологийн шинжлэх ухаанд ач холбогдолтой, шинэ мэдээллийг олох боломжтой. Түүнчлэн анхдагч сансрын нисгэгч амьтдын хувьд сансар руу хүн явах зоригийг өгсөн юм. Технологийн чухал дэвшлүүд гарч, амьтдын талаарх маргаантай даалгаврын асуудал багассан нь бид дахин тиймэрхүү эрсдэлтэй хөтөлбөрүүдийг хийхгүй гэсэн үг. Тэгэхээр та хүнээс өмнө Ангараг руу ниссэн нохой эсвэл сармагчинг дахин харахгүй нь. Гэсэн хэдий ч бидний сансар луу хүн төрөлхтөнг илгээх чадвар зөвхөн тэдгээр сансарт хөөрсөн анхны амьтдаас л улбаатай билээ. Ганцхан сансарт нисэх гэлтгүй анагаах ухааны, биологийн олон судалгаанд хүний төлөө оролцож, туршигдаж байсан амьтдын гавьяаг хүмүүс бид мартах учиргүй.
Нэр: Тодорхойгүй Огноо: 1968.9.15 Зонд 5 хөлгөөр сарыг тойрсон анхны амьтад нь хоёр яст мэлхий, дарсны ялаа мэтийн жижиг организмууд байв.
Нэр: - Тодорхойгүй Огноо: 1985.7.10 Зөвлөлтийн Бион 7 хөлөг буюу Космос 1667 нь сансарт шарх сорви хэр хурдан эдгэдгийг турших зорилгоор урд мөчийг нь тайрсан арван гүлмэрийг хөөргөж байжээ.
Нэр: - Пишам Огноо: 2013.1.28 Иран улс сансарт амьтан нисгэж, турших үйлсэд сүүлийн үед идэвхийлэн оролцох болжээ. Тэд Пишам гэх энэхүү сармагчинг бэлтгэж байгаа юм.
Нэр: - Тодорхойгүй Огноо: 1989.3.13 Сансрын Шаттл аппаратаас STS29 даалгавраар 32 тахианы үр хөврөлийг хөөргөснөөс цөөн хэд нь амжилттай дэгдээхэй болсон байна.
Нэр: - Тодорхойгүй Огноо: 2003.1.16 Сансрын Шаттл Колумбийн сүүлийн нислэгт хялгасан хорхойн хэд хэдэн төрөл зүйлийг хөөргөсөн. Тэд хөлөг эргэн ирэх замдаа дэлбэрэх үед ч амьд байжээ.
Нэр: - Тодорхойгүй Огноо: 2003.10.23 Олон Улсын Сансрын Төвийн тасалгаан дах аквариумд Японы Мидака загасны төрөл зүйл Кибо загас тэжээж байна.
Нэр: - Тодорхойгүй Огноо: 1995.3.18 Япон улсын сансарт хөөргөсөн анхны амьтад нь “Сансрын Хөлгийн Нэгж“онгоцон дах гүлмэрийн төрөл зүйлс байв. Энэ хөлөг нь1996 оны 1 сард тойрог зам дээр Сансрын Шаттл Эндевортой сэлгээ хийсэн юм.
2010
2000
1990
1980
Нэр: - Тодорхойгүй Огноо: 1990.12 сар Хятадуудын анх хөөргөсөн амьтад нь гвинейн гахайнууд болон олон арван ургамал, бусад төрөл зүйлийн амьтад байжээ.
ТЕХНОЛОГИ
“энэхүү онгоц Боинг 747 Жумбо Жетээс өргөн боловч маш хөнгөн. бүх биеийн жин нь нэг жийп машинтай тэнцүү.”
нарны нислэг нарны эрчим хүч ашиглан дэлхийг тойрох чадалтай энэ онгоц хэрхэн ажилладаг вэ? 2015 оны 3 сард урьд өмнө нисэж байгаагүй нарны эрчим хүчээр ажилладаг хөдөлгүүрт онгоцыг хөөргөнө. Энэхүү “Solar Impulse-2” онгоцны гайхалтай аялал АНЭУ-ын Абу Даби хотоос эхлэх бөгөөд хөөрсөн газартаа буцаж газардах хүртэл олон далай тэнгис, тивүүдийн дээгүүр нисэх болно. Түүний нислэгийн нийт хугацааг 500 цаг юм уу, эсвэл 20 өдөр болоод дуусна гэж таамаглаж байна. Гэвч нислэгийг 10 хэсэгт хувааж, таван сарын турш аяллыг үргэлжлүүлж мэднэ. “Solar Impulse-2” онгоцны хувьд сэргээгдэх эрчим хүчээр өөрийгөө зогсохгүй хангаж чадах боловч тус онгоцоор нэг ч зогсохгүйгээр дэлхийг тойрох зорилгод өөр нэг асуудал байгаа юм. Тэр бол нисэгчдийн хооллох болон амрах хэрэгцээ хязгаарлагдаж буйг шийдэх асуудал юм. Нислэгийн бүх удирдлагыг гартаа авч, нарны эрчим хүчний хувиарлалт ямар байгааг хянахаар тус онгоцны төслийг үүсгэн байгуулагч CEO Андрей болон Бетранд Пикард нар онгоцоо жолоодох болно. Тэд Номхон далай болон Атлантын далайн дээгүүр нисч өнгөрөхийн тулд агаарт 5 өдөр 5 шөнө байх хэрэгтэй болж байгаа юм. Харин тэсвэр тэвчээр шалгах энэ аялалд багийнхан бэлэн болов уу? “Solar Impulse-2” онгоцны 72 м урттай далавчинд суурилагдсан эрчим хүч хураагуур нь нарны энергийг хураан авч цахилгаан энерги болгон ашигладаг. Хамгийн гол нь сэргээгдэх эрчим хүч ашиглаж буй энэхүү онгоц Боинг 747 Жумбо Жетээс хамаагүй өргөн боловч , нисэх онгоцны нийт жин 2300 кг болно. Ийм хөнгөн жинтэй байснаар л уг онгоц 8500 метр өндөрт хөөрөх боломжтой болж байгаа бөгөөд түүний жин Land Rover жийп машинаас бага байгаа юм. Онгоц шөнийн нислэгтээ зориулж цэнэг хураагч 4 зайнд эрчим хүчийг дүүртэл нөөцлөж, өндөрийг 1500 метр хүртэл буулгана. Түүний дутагдал гэвэл том далавчууд нь шилжилт хийхэд бэрхшээлтэй байдгаас гадна агаарын урсгалаас үүдсэн сэгсрэлтэнд онгоцыг маш мэдрэмтгий болгодог. Гэвч онгоцны хазайлтын өнцөг хүрч болох дээд хэмжээг нисгэгчдэд чичиргээт дохиогоор мэдэгддэг учраас ямар нэг асуудал гарахаас урьдчилан сэргийлж болно. Харин тус онгоцны бүх газардалт болон хөөрөлтүүд шөнийн цагт хийхээр тооцолжээ.
үр ашиг Моторын ашигт үйлийн коэффиецен нь 94 % хүрч, шинэ дээд амжилт тогтоосон. Энэ бол шинэлэг материал, шилдэг технологийн үр өгөөж юм.
дээд хурд Онгоц 70 км/ц хурдтай ба дээд хурд нь 140 км/ц хүрнэ.
хөнгөн материал Онгоцны гол бүтэц нь цааснаас 3 дахин нимгэн нүүрстөрөгчийн *** ялтасаар хйигдсэн.
зай хураагуур Эрчим хүчээ нөөцлөхөд онгоцны нийт жингийн талтай тэнцэх хэмжээний жинтэй 4 ш лити полимер зайн хураагуур ашиглана.
5 онцгой баримт SOLAR IMPULSE - 2
угсаа гарал
Анхны сэдэл
Бертранд Пикардын угийн бичигт судлаач, хайгуулчид олон бий. Түүний өвөө нь агаарын бөмбөг хөөргөгч, аав нь далай тэнгисийн гүнээр аялагч байсан.
та үүнийг мэдэх үү?
Пикард 1999 онд агаарын бөмбөлгөөр дэлхийг зогсолтгүй нисч тойрох аялал хийсэн. Тэр үед шатахуунгүйгээр дэлхийг тойрох хөлөг бүтээх сэдэл төржээ.
Анхны загвар 2015 оноос Парисийн муейд очих “Solar Impulse-1” нь жижиг бүхээгтэй, “00”-гүй учраас удаан нисэхгүй сул талтай байв.
бүтэлгүйтэл “Solar Impulse-2”-ын далавчны шургааг нь 2012 онд хугарч, дэлхийг тойрох зорилго нь жилээр хойшлогдсон. Багийнхан энэ хугацаанд I онгоцоор хойд Америк дээгүүр нисч байв.
Цаг агаар “Solar Impulse-2” дэлхийг тойрох аялалаа 3-р сард эхлүүлснээр Энээтхэгийн дээгүүр нисэх үед борооны улирлаас зайлсхийж болно.
огтхон ч түлш хэрэглэхгүйгээр дэлхийг тойрно гэдэг гайхалтай. www.Solar Impulse.com хаягнаас та илүү ихийг мэдэж болно.
нисэгчийн бүхээг
нарны эрчим хүч Далавчин дах17248 ш нарны эрчим хүч хураах хавтан нь эрчим хүч үйлдвэрлэнэ. Нэг хавтан нь хүний үснээс жижиг буюу 135 микрон хэмжээтэй.
Нисэгчийн бүхээг нь 3.8 м2 хэмжээтэй. Бүхээгт 2.4 кг хоол, 2.5 литр ус 1 литр спорын усыг хадгалах боломжтой. Мөн өдрийн хэрэгцээнээс гадна даралтгүй бүхээгт хангалттай хүчилтөрөгч байх хэрэгтэй. Нислэгийн явцад агаарын хэм +40-аас -40-ын хооронд хэлбэлзэх учраас бүхээг тусгаарлах хөөсөөр тусгаарлагдана. Нисгэгчийн хувцас нь биеийн дулааныг тогтворжуулах нелон материалтай. Суултуурыг олон зориулалтаар ашиглаж болно. Ослын үед хэрэглэх сал, шүхэр эсвэл нисгэгч хөлөө тэнийлгэн амрах зай ч болно. Бүхээг т суурилуулсан цахилгаан зүрхний бичлэг нь нисгэгчдийн цусны даралт, сонор сэрэмж зэрэг олон зүйлийн мэдээлэл өгнө.
хадгалалт Цэнэг хураагуурт нь 260 Вт/кг эрчим хүч цуглуулж чадах бөгөөд онгоц газардсан байхад 3-4 цагийн дотор бүрэн цэнэглэгдэнэ.
Зурагт “Solar Impulse 2” –н бүхээгт нисгэгч амрах байдлыг үзүүлжээ.
даралт үүсгүүр 4 ширхэг мотор тус бүр нь 17.5 морины хүчийг үүсгэх чадалтай мөн 4 диамитрийн эргэлттэй сэнснүүд нь хөдөлгөх хүч үүсгэдэг.
72 цагын нислэгийн загварчлал Дэлхийг тойрох аялалд бэлтгэж буй хоёр нисгэгч хоёулаа “Solar Impulse-2”ийн бүхээгийн нөхцөлд зохицох ёстой. Үүний тулд 72 цагаар хязгаарласан ажиллагааны горим баримтлана. хэлбэрт ажиллах ёстой. Үүнд хооллолт, бие засах болон, венийн судасны тромбоз өвчнөөс сэргийлэх дасгал хөдөлгөөн ч багтаж байна.
Тэд бас хэрхэн амрах стратегиэ туршиж үзжээ. Газар дээгүүр 24-36 цагийн богино нислэгт амрах техник ашиглах бол далай тэнгис дээгүүрх урт нислэгт 15-20 минутын бага хэмжээний нойрыг авна. Анхаарлаа төвлөрүүлэх, сэрэмжтэй байхын тулд тэд бясалгал болон ховсоор өөрийгөө гүн нойрсуулж, хурдан сэрээнэ.
ТЕХНОЛОГИ
Монгол улсад “Made in Mongolia” шошготой Нисгэгчгүй Нисэх Аппаратыг ашиглах, үйлдвэрлэх ажил 2013 оноос эхэлсэн.
Энэхүү ННА нь 720p хэмжээтэй дүрс бичлэг авч, доор нь хянаж буй таны гар утсанд дамжуулна.
Тоть 2,0 загварын ННА 1 GHz-ын 32 битын А8 процессортой.
Нисгэгчгүй нисэх аппаратууд бидний амьдралд ямар өөрчлөлт авчирах вэ?
UX5-ыг газраас 5 км-ын зайнаас удирдаж болох ба түүнээс хэтэрвэл хяналтаас гарна.
Хөнгөн жинтэй, сайжруулсан хуванцар эх бие нь UX5 загварын ННА-ыг ердөө 2,5 кг жинтэй байхад тусладаг.
Луунисгэгч /Dragonflyer X6/ гэж нэрлэсэн энэхүү дрон нь бусдаасаа дулаан мэдэрдэг видео камертайгаараа ялгарна.
Мatternet гэх энэхүү ННА нь 2 кг хүртэл жинтэй эм, эмнэлгийн тусламжийг осол гарсан газарт хүргэх зориулалттай.
Хэрэв уг дрон удирдах боломжтой зайнаас холдвол өөрөө шууд гэртээ харих горимд шилждэг.
“Phantom 2 Vision + ННА нь 1080p хэмжээтэй секундад 30 зургаар өндөр нягтралтай бичлэг хийх чадвартай.
5 онцгой баримт НИСЭГЧГҮЙ НИСЭХ АППАРАТ
Нэрний тухай Нисгэгчгүй нисэх аппарат /цаашид ННА гэе/, алсын удирдлагатай нисдэг тэрэг, замчлагчгүй нисдэг тэрэг, Дрон гэх мэтээр түүнийг олон янзаар нэрлэдэг.
та үүнийг мэдэх үү?
Ирээдүйн сүрэг Дэлхийд өнөөдөр 4000 гаруй төрлийн алсаас удирдлагатай нисдэг тэрэг байдаг. 2020 он гэхэд Америкийн сансрын орон зайд 7500 –с их худалдааны ННА ашиглалтанд орно.
Өнгө Их Британы үйлдвэрүүд ННА-ыг хурц өнгөөр будаж, тэднийг байлдааны бус илүү нөхөрсөг дулаан харагдуулах болжээ.
Анхны ННА
Удирдах арга
Анхны хүнгүй ННА-ыг1917 онд “Archibald Montgomery Low” “Агаарын бай” гэдэг нэртэйгээр зохиосон. Түүнийг ачааны машины тусламжтайгаар хөөргөж байв.
ННА-ыг 2 аргаар буюу компьютерээр удирдах болон алсын удирдлагаар газар дээр нь нисгэгч удирдаж болдог.
Их Британид 2014 онд Нисэгчгүй нисэх аппарат ашиглах зөвшөөрөл авсан байгууллагын тоо 80% нэмэгджээ.
Дэлхийн олон газар “Нисгэгчгүй Нисэх Аппарат”-ыг /Drone буюу ННА/ цэргийн зориулалтаар ашиглаж байгаа боловч ирээдүйд энэхүү алсын удирдлагатай нисдэг тэргүүдийг хүмүүс олон янзаар ашиглаж болно. Үйлдвэрлэл нь маш хурдацтай өсөж байгаа эдгээр автомат нисдэг тэргүүд агаарын видео бичлэгүүдийг хийж, эргийн харуулд хүмүүст туслахын зэрэгцээ байгаль хамгааллын салбарт ч үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Жишээ нь гамшгийн голомт бол ННА-ны ур чадварыг харж болох чухал газар. Тэд газар хөдлөлтийн зурвас, галт уулын орчин, цөмийн цацраг идэвхит бүс дээгүүр ч нисэж чадна. Түүнчлэн тухайн газар нутгийг цэвэрлэх эсвэл чөлөөлөхөөр ажилладаг багийн гишүүдэд өндөр нарийвчлалтай зураг, бичлэгийг хийхэд тусалдаг. Trimble UX5 ННА гэхэд дотроо 2.4 GH модемтэй, самбар нь 5 километрээс илүү зайнд холбоо барьж чаддаг учраас нисгэгчдэд ойр орчимд тулгарч болох ямар аюул байгааг урьдчилан мэдэгдэж, болзошгүй үр дагаврыг тооцолоход тустай. 2011 онд Япон улсын Фукушима цөмийн цахилгаан станцад осол гарахад тэнд ажиллах хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл тулгарч байсан юм. Ийм тохиолдолд
Бристолын их сургуулийн доктор Макфарлений зохиосон их биедээ цацраг туяаны удирдлагатай дээд зэрэглэлийн онгоц шиг нисдэг тэргүүд өөрийн хэргийг гаргах байсан биз. Энэ онцгой тэрэг нь товлосон хэсгээс ялгаруулж буй цацраг идэвхт туяаны хэмжээг хэмждэг гамма спектрометрээр тоноглогджээ. Тэр хүний тусламжгүйгээр хаа сайгүй ажиллаж чаддаг учраас мэдээ мэдээллүүдийг хурдан шуурхай, илүү аюулгүйгээр цуглуулдаг. ННА-ыг зураг болон видео бичлэг хийхэд түлхүү ашигладаг бөгөөд тэдний үзүүлж буй үр дүн ч үнэхээр сайн. Агаараас ямар нэгэн дүрс бичлэг хийхийн тулд хүмүүс онгоц юм уу өргөдөг кран хөлслөх хэрэгтэй болдог билээ. Тэгвэл ННА-нд байрлуулсан камерыг хямд үнээр авч чадах боловч, чөлөөт уран бүтээлч, кино бүтээгчдэд үнэтэйгээ харьцуулашгүй гайхамшигтай зураглалыг бүтээх боломж олгодог. Уг нисдэг тэрэг ерөнхийдөө цэрэг арми, эсвэл засгийн газрын эзэмшлийнх мэт санагдаж болох ч түүнийн бодит амьдрал дээр хэрэглэх олон шинэ боломжууд гарч ирж байна. Тухайлбал интернэт худалдаа, шуудан хүргэлтийн Amazon, DHL гэх хоёр
компани ННА-ыг хүргэлт, дамжуулалтанд ашиглах судалгааг тууштай хийж байна. 2013 онд ННСаар жижиг хэмжээний илгээмжийг 5 өдрийн дотор хүргэж болно хэмээн тэд мэдэгдэж байсан юм. Одоогийн байдлаар АНУ-д арилжааны зориулалттай нисдэг тэрэгний хэрэглээ хориотой байгаа ч хэрэглэгчдэд 2.3 кг ачааг хүргэж өгөх жижиг ННА-ыг ашиглах зөвшөөрөл авахаар тэд “Холбооны Нисэх Хүчний удирдлага”-даа хүсэлт гаргажээ. Тэд 2,3 кг жинтэй ачааг ННА-ын үйлдэх нийт хүргэлтийн 86%-г эзлэнэ гэж тооцоолжээ. Харин ННАаар овор ихтэй, аюултай, задгай ачаа тээвэрлэхгүй юм байна. DHL өөрсдийн туршилтуудаа хэдийнэ гүнзгийрүүлээд байгаа бөгөөд ННА-ыг улсынхаа хойд хэсэг рүү буюу Херманы төвөөс Жүйст арал руу хөөргөжээ. Арилжааны зориулалттай нисдэг тэрэгнүүд нь цэргийн зориулалттай ах дүүсээсээ хамаагүй илүү шуугиан тарих цаг ойрхон байна. Тэдний технологийн чадамж нь бидний амьдралд болоод дэлхий ертөнцөд гүйцэтгэх үүргээрээ бага зэрэг эрсдэлтэй боловч ашиг тусаа өгөх олон ашигтай талаараа олны таашаалд хүрч байгаа юм.
Энэхүү AARM загварын ННА -ыг зохион бүтээсэн доктор Жэймс Факфарианд 2014 ERA сангаас шилдэг бүтээлийн шагнал олгожээ.
ТЕХНОЛОГИ
“Луу Нисгэгч” нисдэг тэрэгнүүд нь гамшгийн бүсэд ажиллах төгс шийдлийг авчирч чадна.”
Амь-аврагчид Тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг аврах үүрэгтэй шинэчилсэн автомат онгоцнуудын нээлт.
Эдгээр гайхамшигт машинуудын үр ашигтай хурдан шалмаг байдал нь тэднийг хүмүүнлэгийн ажилд зориулсан бусад техникүүд, бүр заримдаа хүнээс ч давуу болохыг гэрчилдэг. Сүүлийн үед Аврагч ННА-ыг түргэн тусламжийн үед зөөвөрлөгчөөр ашиглах эрэлт хэрэгцээ их буйн улмаас их хөгжсөн. Хэрвээ та ямар нэгэн аюулд орлоо гэхэд аврах зориулалтын түргэн тусламжийн ННА-ыг дуудах хэрэгтэй. Түүнийг идэвхижүүлэхэд удирдлагын дэлгэц дээр эрхий хуруугаараа дарахад болно. Асуудал гарвал хуруугаа самбараас авах эсвэл өмнөх зааврыг хүчингүй болгоход хангалттай. Мөн та цагдаа дуудах боллоо гэхэд уг ННА хиймэл дагуулын тусламжтайгаар таны байгаа газрыг цагдаад дамжуулж өгч чадна.
Цагт 97 км аялах чадалтай энэ нисдэг тэрэгний гол ач холбогдол нь тодорхой дохиот дуу гаргаснаар довтлогчийг зайлуулах бөгөөд хэрвээ тэд хэрэг гарсан газраас зугтаавал тэднийг хөөж цагдаа ирэхийн өмнөх мэдээллийг цуглуулах явдал юм. Ойрын ирээдүйд дэлхийн олон хотод ийм хууль ёсны үй олон нисдэг тэрэг хэрэглэх магадлал бий. Бас нэгэн шинэ санаа бол Германы инженерийн ангийн оюутан Алек Момонтын зохион бүтээсэн эмнэлгийн түргэн тусламжийн НАА юм. Тэр дрон зүрхний шигдээс болсон өвчтөнд зүрхний хэмнэлийг сайжруулах, эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх зориулалттай. Онгоц нь тоног төхөөрөмжийг 1 минутанд дамжуулах боломжтой байх ба алсаас удирдагч нь тусламж авагчийн ойр хавийг
LED гэрэл
Dragon Flyer x6
Аврагч нисдэг тэрэгний гол бүтэц
Харанхуйд замчлахад зориулсан өндөр хүчин чадалтай энэ гэрэл нь алсаас удирдах боломж олгодог.
Үр ашигтай сэнс
Нүүрстөрөгч агуулсан түүхий эдээс гаргаж авсан маш хөнгөхөн, бат бэх утас (мяндас)-аар хийгдсэн сэнс нь түүнийг 2 м/с хурдтайгаар хөөргөдөг. Дээд өндөр: 2438
бичсэн дүрс бичлэгийг 2 аргаар ашиглаж болно. Зарим онгоцнууд нь аврах ажиллагаанд ажиллаж байх хооронд зарим нь хэдийн ажлаа тэмдэглэж байх тохиргоотой юм. Жишээ нь, Луу-Нисгэгч / Dragonflyer X6/ ННА нь гамшгийн бүсэд цор ганцаараа өндөр ашигтай ажиллаж чадахаас гадна тухайн газарт ажиллаж байгаа аврах албаны багийнханд туслах хэсэгт нэвтрэн орж, үйл явдлын баримтыг цуглуулах, зохион байгуулах үүрэгтэй. Түүний олон төрлийн загвар байдгаас цөөн тооны загваруудыг сонирхогчдын болон мэргэжлийн түвшинд хэрэглэхэд тохиромжтой. Гэвч эдгээр зөөврийн удирдлагатай, дулаан мэдрэгч камертэй дронуудыг ажиллуулахад эхлээд заавартай нь сайн танилцахгүй бол хөдөлгөж ч чадахгүй билээ.
Дохиологч
Эх хавтанд буй 11 төрлийн мэдрэгч нь ННА-ын өндрийг хянах,салхины хурд тооцох зэрэг мэдээллийг хянах самбар руу илгээдэг.
зөөвөрлөх
Нимгэн ширхэгтэй ялтсан материалаар хийгдсэн эх бие нь ашиглагдаагүй үед 16 см болж эвхэгддэг.
Тэжээл Лити Полимер тэжээлтэй ННА-ыг агаарт дунджаар 20-25 минут хөөргөөд цэнэглэх ёстой.
335 Гр Ачааны дээд хэмжээ
Чимээгүй мотор Тэнхлэг тус бүрт дуу авиаг 72 децибелээс илүү гаргахгүй байх, сэнсийг ажиллуулах чимээгүй 2 мотортой.
Ашигтай тээш Тээшний хэсэгт камер холбох эсвэл өөр төхөөрөмжийг хурдан сольж, суурилуулах боломжтой.
Шагай сэтгүүлийн шинэ дугаарыг захиалах бол: issuu.com/magazine-e, barkhan.pub@gmail.com цаасан сэтгүүлийг: 70167277, 89709233 та үүнийг мэдэх үү?
Луу нисгэгчийн түүх Энэ гайхамшигт дроныг Кэвин Лоусчер бүтээжээ.
/
г
й
dragon fly x6-гийн гол зорилго юу вэ?
Өндөр чанартай зураг, видео бичлэгийг агаараас хялбар бөгөөд аюулгүй аргаар авахын тулд үүнийг бид бүтээсэн юм. Өндөр нарийвчлалтай зөөврийн камер бүтээх ажиллагаа маань хөгжлийн эхэн үедээ удирдахад хэцүү, том аюултай учирч байсан билээ.
Сахарын цөлийн 85 хувьд нь удаан явахын аргагүй халуун байдаг тул тэнд зөөвөрлөгч нисгэгчгүй нисдэг аппарат чухал хэрэг болж байна.
Аврагч D Далайд аюулд орсон хүмүүст туслахад хүндрэлтэй, цаг их шаарддаг. Дээр нь агаарын нөхцөл тааламжгүй бол бүр ч хэцүү. Үүнд зориулж Ираны “RTS lab” компани Раrs нэртэй шинэ аврагч робот бүтээсэн ба энэхүү автомат онгоцууд тулгарч буй асуудлыг шийдэж чадна гэж найдаж байна. Жил бүр Каспийн тэнгист живдэг асар олон хүний тоог бууруулахад энэ ННА нэмэр болно. Тэд сан онгоцноос хөөрч, хиймэл дагуулаар газарчлуулан
e
усанд живсэн хүмүүст аврах хүрэм зөөвөрлөх үүрэг гүйцэтгэх юм. Хэдийгээр хүмүүсийг уснаас татах чадваргүй ч гэлээ анхны тусламж үзүүлж, зураг болон бичлэг хийж аваад нөхцөл байдлыг аврах багт дамжуулна. Энэ ННА-ийн анхны загвар нь аль хэдийн туршилтанд орсон бөгөөд аврах багийхан шинэ ННА хүлээж авахад 22 секундэд тэнгист хүрч, 75 метр өндөрт чөлөөтэй нисч чадна гэдгээ баталжээ.
Энэхүү аврагч ННА-ууд нь нь 15 ширхэг аврах тээвэрлэх боломжтой.
Бусад дроноос ямар онцлоготой вэ?
Түүний 6 сэнстэй Y загварын гадаад төрх цор ганц юм. Нэг сэнс нь ажиллахаа больсон ч нисэх чадвараа алдахгүй. Анх гарч ирсэнээсээ хойш л тээвэрлэлтийн зориулалтаар хэрэглэж байгаа бөгөөд өөр адилхан ННА байхгүй болохоор анхаарал татдаг болов уу. ирээдүйн хөгжил нь?
Dragon Flyer X6 нь бидний анхны үйлдвэрлэлд оруулж буй бүтээл учраас их хариуцлага байсан. Х6 дээр хийсэн туршлагадаа тулгаарлан өөр дэвшилтэт технологи гаргаж байгаа. Т ехникийн шийдэлд дэвшил хийж, ННА ертөнцөд дахин тэргүүлэгч болно гэдэгтээ итгэлтэй байна. Цаашдаа Go Prog
сайжруулж, илүү бага жинтэй камер зөөх боломжтой болно.
Анхны тусламж хүргэгч Хөгжиж буй олон орнуудын хөдөө, хээрийн зам бороотой, салхи шуургатайд зорчих боломжгүй болдог учраас эм тариа хэрэгтэй хүмүүст зохих тусламж үзүүлэхэд маш хүнд байдаг. Тэгвэл аливаа зүйлсийг зөөвөрлөх зориулалттай “Matternet” дрон энэ асуудлыг шийдэх зорилготой. Тэд 2 кг эмнэлгийн тусламж зөөвөрлөж чадах ба хол газар тээвэрлэх тохиолдолд дунд нь олон зогсоол гаргаж, удаан нисэх зайгаа солих боломж олгох хэрэгтэй. Дроныг хиймэл дагуул болон бусад олон хувилбараар удирдаж болно.
10 км нэг цэнэгээр зорчих зай
“Matternet” дроныг Гайти, БНДоминикан, Бутан, Шинэ Гвинейд туршиж үзжээ.
ТЕХНОЛОГИ
технолгийн дэвшил тоглоомд
Battroborg роботыг 2,4 герцийн удирдлагын тусламжтайгаар 20 м-ын цаанаас удирдаж болно.
Батерейны хэмнэлттэй, хамгийн гайхалтай робот тоглоомуудын эргэн тойронд Цагийн сайханд ундааны бөглөө, тосны хайрцаг байхад л хүүхдүүд хичнээн цагаар ч хамаагүй саатаж, тоглож чаддаг байлаа. Харин одоогийн видео тоглоомын ноёрхлыг үед түүнийг давж гарахын тулд хамгийн сонирхол татахуйц тоглоомууд л хүүхдийн анхааралд өртөх болжээ. Тэд бол өнөөдөр дэлгүүрт аль хэдийнэ очоод байгаа “Оддын дайн” кинон дээр гардаг шиг дайсан руугаа галладаг роботуудаас аваад бяцхан одон орны төв хүртэлх ер бусын, чамин дэвшилтэт тоглоомууд юм. Сонирхоод үзэх үү?
Робот нохойтой яаж тоглох вэ гэж үү? Текста чиний гарны хөдөлгөөнийг хэт улаан туяаны тусламжтайгаар уншиж, хаашаа зааж байгааг чинь ойлгох болно.
1 ОЛОН ХӨЛТ
АТТАКНИД РОБОТ $79.99, www.toysrus.com “Аттакнид” гэх энэ зургаан хөлт робот эзнийхээ өгсөн тушаалаар хоромхон зуурт зээрэнцэгээр галлах болно. Тэр үнэхээр шинэлэг загвар, өнгө төрхтэй. Эхлээд бидэнд робот болон алсын удирдлагыг зэрэг ажиллуулж сурах хэрэг гарах ч сурсны дараа нэг чиглэлд, хол зайд буудахад төвөггүй болно.. Хоёрыг аваад хооронд нь тулалдуулж тогловол бүр ч зугаатай.
Уян роботууд нь босч, суухад нь тэдний хөлөнд суурилуулсан мэдрэгч тусалдаг.
2 сэм гэтэгч
ХЭКСБАГ ААЛЗ $24.99, www.hexbug.com “Аттакнид”-ийн жижигрүүлсэн үеэл мэт энэхүү алга дарам хэмжээтэй, механикжсан аалзыг алсын удирдлаар нь удирдаж суух зугаатай. Өрөөн дотор гүйж, найзуудыг чинь айлгахаас өөр зүйл хийхгүй ч, олуулаа байгаад хоорондоо уралдах, тэмцээн зохиовол илүү хөгжилтэй байх болно. Мөн ийм роботтой болвол Hexbug Havoc апп-ыг дор нь татаж аваарай.
3 Робот нохой
ТЕКСТА ГӨЛӨГ £51.95, www.toysrus.co.uk Өхөөрдөм робот гөлөгтэй байна гэдэг хүүхдүүдэд аз жаргал, харин эцэг эхчүүдэд жаахан шуугиантай санагдаж мэдэх юм. Тэгэхдээ л хүүхдүүд нохойгоо сургаж, босгож суулгах зэргээр сургуулилж цагийг удаан, хөгжилтэй өнгөрөөх боломжтой. Видео тоглоомыг бодвол энэ нь хамаагүй хөдөлгөөнтэй байдгаараа онцлог. Нохойдоо сайн цаг гаргаж, сургуулилбал тэр сүүлдээ гүйлтийн үзүүлбэрийн мастер болно.
Та олон төрлийн Хексбагийг удирдаж чадвал тантай тоглох гэсэн “дайсны” тан хамгийн сэжиг авахуулхааргүй гэтсэн довтолгооноос хамгаалж чадна. Үүний тулд танд хөнгөн даралтаар ажилладаг хос радио долгионтой хяналтын системтэй хэрэгтэй.
4 Оддыг өрөөндөө ОГТОРГУЙН УУДМЫГ ДҮРСЛЭГЧ £30,$85.00, www.amazon.com Унтлагын өрөөндөө шөнийн тэнгэрийг харахад танд ердөө хөнгөхөн товшиход л бүх юм цэлийтэл нээж үзүүлдэг бяцхан одон орны оргил хэрэгтэй. Таазан дээр оддын гайхамшигт дүрслэл, хаа сайгүй гайхамшигт сансрын үзэгдлүүд, нарны аймгийн гарагууд гээд нүд, сэтгэл баясгана. Хүүхэд байхдаа ийм өрөөтэй байсан бол би том болоод хэн болох байсан бэ гэж өөрийн эрхгүй асуумаар санагдана.
Энд агуулагдаж буй сансарын зургууд нь NASA болон Хаббл телескопоор авсан маш гоё, жинхэнэ зургууд юм.
Түүний тэнцвэртэй зургаан хөл нь хивс, шороо, цасны алин дээр ч явах боломж өгдөг.
Өөрөө суръя Монголд анх 1975 оноос “Залуу техникчдийн ордон” байгуулагдаж, 2000 гаруй хүүхэд залуучууд хичээллэдэг байв.
Робот бүтээе
УУРАА ГАРГАХ УУo.mn .gog ektt.blog
Түүний тэнцвэртэй зургаан хөл нь хивс, шороо, цасны алин дээр ч явах боломж өгдөг.
5 Давстай усаар АЖИЛЛАДАГ МАШИН $31.99, www.red5.co.uk Хайрцгийг нь нээнгүүт л аймшигтай олон жижигхэн хэсгүүдийн цуглуулга гарч ирэхийг нь эс тооцвол давстай усан түлштэй машин нь энгийн, нарийн заавартай, угсрахад гайхмаар амархан тоглоом юм. Жаахан цаг орох ч гэлээ, бүрэн угсраад дууссан цагт янзтай харагдах бөгөөд илүү гайхалтай нь уг машин ердөө таван дусал давстай усаар ажилладаг.
5 Тулаанч робо БАТТРОБОРГИЙН ТУЛААН $79.99, www.tomy.com Nintendo Wii-стилийн удирдах гарны тусламжтай хоёр Баттроборгийг өөд өөдөөс нь байрлуулаад аль нэг нь унатал тулалдуулах боломжтой. Угсрахад хурдан, ажиллуулахад маш хялбар эдгээр тулаанч роботуудаар тоглох үнэхээр зугаатай. Тэд дайралтын мэхийг нарийн гүйцэтгэж чадахгүй боловч бага зэрэг давтаад үзвэл уйдахгүй тоглоом болж чадна.
Та болон таны хүүхэд зохион бүтээх авъяастай юу? Магадгүй роботод дуртай юу? Тэгвэл энэхүү блогоор зочлоод үзээрэй. Хэрвээ хүүхэд тань робот бүтээх авъяастай бол ирээдүйн шилдэг мэргэжилтэн эсвэл дэлхийн хамгийн баян хүн болох ч юм билүү. Үүний тулд одооноос эхлээд л робот бүтээх талаар бодолцох хэрэгтэй.
5 уян робот
УУРАА ГАРГАХ УУ $19.99, www.toysrus.com Та хүчирхийллийг дэмждэггүй байлаа ч энэ роботыг хүссэнээрээ “дарамталж” болно. Түүнийг угсарч дуусгаад асаахад танд бяцхан бүжгээр бэлэг барина. Түүнд уураа гарган түлхэж эсвэл унагаасан ч тэр дахиад л босоод ирнэ. Эргүүлэн угсрахад хялбар, харж суухад зугаатай, танин мэдэхүйн шинжлэх ухааны бүтээл болох уг тоглоом үйл ажиллагааны хувьд хязгаарлагдмал боловч сонирхол татсан хэвээр.
Энэ газар өнөөдөр “Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль” гэдэг шинэ нэртэйгээр 40 багш, 400 сурагчтай үйл ажиллагаагаа дахин явуулж эхлээд байгаа. “Ирээдүйн инженерүүдийг бэлтгэнэ” уриатай тус сургуулийн дугуйланд бүтээлч сэтгэлгээтэй, шинийг хийх эрмэлзэлтэй хэн боловч хамрагдаж болно. Илүү ихийг мэдэж, сурч, бүтээж, бас бусдад түгээх их холын нэгэн зам энд эхлэж байгаа шүү.
робокон facebook.com/RoboconMNB Робокон нэвтрүүлгийн үзэгчид болон робот сонирхогчдод зориулсан албан ёсны хуудаснаас та хайж буй шинэ санаагаа бодит болгох зүйлийг олж болох юм. Робокон бол техник технологийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын оюун ухаан, мэдлэг туршлагын өрсөлдөөний талбар гэжээ. Энэ талбарт та бэлэн үү?
робо? 2dayz.blogspot.com Механик эсвэл виртуал болон хуурамч хүн--- шиг зүйлийг РОБОТ гэж нэрлэдэг. Роботын тухай илүү дэлгэрэнгүй монгол хэл дээрх мэдээллийг энэхүү блогоос унших боломжтой.
Уншигч таныг дэлхийн хамгийн машинд урьж байна.
ТЕХНОЛОГИ
Н Й И Г н М А И Х Ш Н Й А И Х М Л Э Д
онд урдан Х 2015
ж ар г х 8) ы ууд H1 ? ин й (C8на вэ ш ма нта ай ан окта даг бол? д б ай хур өр нэ эй э эр өнд йм б х юм э эрт өөдөр 0 г н й и д р ” э а ээ гч Өн аг (25 ба рдө ээ. э хада. Ямхээр юу Мө тээгдл 0км/цэдэгтэ дан и “ ч д э у 0 н ү в да л г өхө ую ин б нь 4 гэнэ г н хур и б л SC маш хурд нир мгий , ээ х ан dS с р т ээ гүй ан бүт ь сө oun дааны х дээд ин бу ийн хас, агаа хүмүү, д h ү н л г у х л й ш р н ц г э и а ы э а о д г э ур ар д нэ м м. Д тул дло нг йн Та амж нери ары н эх о ол ужи н гэ хю аз е ам а м рлагы үү г айгаа й бай гтоохыуун ор эн нис асаа тээл д ж и н ү Х ин лор н ша г ил үс б гэлтэ г то он з хийс ам н б ,бүр
ит никий ах ол гаар ч хүн үүсий хурд ны мү н Ф ра У-ы , на ши н хү тех арт яв гар ар олон л хүм дууны эх АН ргийн ч ма байса лжээ. эч д газ шиж, болж Гэхдээ олох шинжлуд хэзэ он айн э шиг рьж дож о н 6 г о тур инаас йжээ. мжээ б ээ ч игтну 190эн дал с ши оор з йг бо ууры асан л р нэг арт эл олгох рөмжи алттайашигл лох эл завдаж ба ээд хэ нд хүргүй зо газ дтай б төхө н шат үчийг ин боээ. Гэт ч ал рдны д хурда мшиг ху лийн ас ай хур шинэ ероси рах х ы маш байж ан хү х гэр анч, б цоо бол к ээс га хурдн даг эд ж байс рийн бай уха сохгүй ийсээр Энэ өлгүүр нхны давхи гэгдэ ин бү нхны зог нийг х хөд хийн ам,цаг н дээд н маш лов. Аш нэг ши но. дэл т160к мгий энгий үйл боэс хой илт бол цаг үед хаөөдөр той з дсэнэ ы амж м к ж г тэр ал өн олом бүтээ хурдн 1600 loodчад үлэх б ашин дээд сээр рөх B үзү дан м рөхөд эчлэгдч өнгө хур н өнгө й шин хийс зуу солтгү рдтай зог ийн ху цаг
н р ээсэ гүү бүт ар өл а т д э л х иа үр л хө тер лгү 800 инд F1 , ма өдө нь ууж т рга 0hp) хүтээл) сэн п үлхэл а б үл д т гай 75 Тус9kW (rth-ынийзжүвалта 55 oswo г эрл й хар (C элтийтүүни ис хаж шанө. өг
5 Баримт хурдны ТУХАЙ
11 км/ секундын хурдаар Сар руу хөөргөсөн Apollo 10 хөлөг хамгийн хурдан буюу 11км/секундын хурдаар даалгавараа биелүүлж дэлхийд буцан иржээ.
Өндөр хурдны сэлүүрт завь 1991 онд Массачусетсийн ТИС-ын оюутнууд хүний хүчээр эргэх сэнстэй завийг 34,2км/цаг сэлүүрдэн рекорд тотгоожээ.
Таталцлын хүч буюу G Хүч G хүч хүний биед хэрхэн нөлөөлдгийг 1950 онд нисэх хүчний эмч Жон Стафф туршиж 46.2 G хүч гэж тодорхойлжээ.
Нарны хурд
Галзуу хулгана Дубайд дэлхийн хамгийн хурдан галзуу хулгана Formula Rossa байдаг. Тэр 240км/цаг хурдаараа гайхуулж байна.
Нарны эрчим хүчээр ажилладаг хамгийн хурдан / 88.7 км/цаг/ машиныг 2011 онд Австрали оюутан бүтээжээ.
та үүнийг мэдэх үү?
ууд ин өлгүүр ш а хөд ион , д мйрэлтэдэй долгА НУ э т т д рэлн тулд таиарт хү1ч997 онThrustгийн й Ти длахы ээс агүсдэг. тээсэн евада в.
ү йН хур түүн й ү нб бай г Хэт ллаж, цуура амтра цуура рааж км,ца у и н н х . 9 а а н ж 4 а хаас юм ийн ргас дыг 1,1 тар Британ ны га йн ха урдыг байсаночийн Их маши н цөлидээд х готой , жоло энэ г SSC чулуу дээрх зорил инаар дэгдэх р зори Хар газар гтоох й маш л ший аан, э арын Тэд гон тоугуйта үх зүй ур ух нь агаөд 1м бол вөн д дор бэтгэхэдээрээс бөгө аралт Дөр рдлага г гүйц тэй. Д ёстойарын д ой. уди шилты хэрэг оолох ш ага лэх ёст ортой нь тур аль нь ч тооцн-с дээ эсвэр тогтв с бүр аль алтыг д 10 т нийг т ашинд тулд ту Rollsд э дар албай шин үү хад м үний ртай жээ. элт үр р й ү кв т э. Ма лж бай гөөд ү чадва ж бай оох Ти өлг д ирн хурда хал бө рдлах рилуул д тогт км/ 00 хө 4 2 J E анх e Хэт дал чу цаг ху р суу рекор 1600 эд 201 c й y г й км/ лгүү инэ SSC й. Т ийн -Roүүрий нэртэж а s l б l о ш d т эх дө Ro дөлг лхи риул 49 1,1 ce хө 15 онд dhoun рилго р бүтэ бат хө р са нд зо өөд oy н 20 Bloo лах зо өлгүү бас р ха гоцо н бөг d R и д н а а д он тээсэ hounины г Хар байга үү хур и” хө хөнгө н утса . бү ood маш м/ца гэж аас ил салх болон яндса ээжээ Bl рдны 563к өн. ху рдыг сгөс цаг “хар н тор ийн м ан бүт ху ртэл ө ондд тита төрөгч мгаал хү тул нүүрс ийг ха бэх өлгүүр хөд
ин уж ин пу з ууж й м п ний ли id/ о т р ” ш Э н br гий түл 22кн . /hy хам ингэнар “1үүлдэглсан. й ш и тан он алта тэм илуу Бри бол шат өд уур Их хатуу тийн ргил өnd-д с нь элдэлгаж о dhou ис ч гар Bloo хү нийг Үү
н гаа уй ца г өн н ду г ны н гаа төв йг Хө лши нцабудныү хүчи й ө г а н о х лү н хө ин р и оло лш00грр б ой хай 0 й 0 а 5 Ц льцт г нь эй. хо гира үрэгт ца вах ү да
г тө өр сая$ 25
ч
иг
рч
Зо 1
т етр ур 5м 13,
200 үр ч S EJ лгү хү OY хөдөсэн R llS лтэд жүүл ROй з рэ ти эрлий. ба ужин г /ца пу 0 км 9 6 д 1 ур дх дээ 6 кг 778 н и ж
ТЕХНОЛОГИ
BLOODHOUND SSC машины гадна тал
“Ердөө 55-хан секундын дотор нүднээс нулимс асгарам хурдалж чадна.”
BLoodHound SSC-ыг Сөнөөгч онгоцны нисгэгч жолоодно Англи мөрч нохойн нэрээр нэрлэсэн “Bloodhound SSC” машиныг хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хурдан машин болгохоор бэлтгэж байгаа юм. Энэ машиныг асаагаад ердөө 55 секунд болоход л хүний нүднээс ташуу нулимс гармаар хурдлах болно. Цагт 1600 км хурдлахаар бүтээсэн уг машины цонх болон эх биеийг байлдааны онгоцны хамгаалалтын технологиор бүтээжээ. Жолоочийн урд байх дэлгэцэн дээр өндөр хурдтай давхих аюулгүй ажиллагааны бүхий л хэрэгцээт мэдээлэл гарна. Дэлхийн шинэ дээд амжилт тогтоох зорилготой бүтээж буй энэ машиныг 2015 онд Өмнөд Африкт хурдлуулж олон нийтэд танилцуулах ба жолооч нь Английн эзэн хааны агаарын хүчний сөнөөгч онгоцны нисгэгч Энди Грийн хэмээх эрхэм юм. Тэрбээр өмнө нь газар дээр 1228 км/ц-гийн хурдтай давхиж рекорд тогтоож байжээ.
Газрын хурдны түүх Thrust SSC 1997 онд бүтээсэн энэ машин бол Bloodhound-ын загалмайлсан эцэг нь болсон юм._
Bluebird Proteus CN7 Английн алдарт брэнд Bluebird брэндийг аав, хүү хоёр удирддаг бөгөөд энэ машиныг 1 сая паундын өртөгтэй бүтээжээ.
La Jamais Contente Хурдны дээд рекорд эвдэх зориулалтаар хамгийн анх Францууд энэ машиныг 1899 онд бүтээжээ. Энэ машин дэлхийд хамгийн анх 100 км цагийн хурд үзүүлсэн билээ.
ТЕХНОЛОГИ
Замын донсолгоо Газар дээрх хамгийн хурдан техникийг бүтээхэд инженерүүдэд замын донсолгоо, доргилтын асуудлыг шийдэх чухал байсан юм. Дуунаас хурдан, нам доогуур нисдэг байлдааны онгоц гэхэд ямар ч донсолгоогүй газраар дугуйгаараа 1600км/цаг хурдалдаг. Агаарын нягтаршил газарт ойр байх тусам даралт илүү их байдаг. Энэ нь машин маш их тийрэлтэд хүч гаргахын тулд пуужин шиг шовх хэлбэртэй байхыг шаарддаг. Яг ийм пуужин хэлбэрийн загвартай “Aussie Invader 5R” тийрэлтэд машин гэхэд дугуйны шийдлийг их зөв гаргасан байдаг. Маш хурдтай явж буй машиныг хурдлуулах, зогсоохын тулд дугуйны хийтэй хэсгийг титан болон хөнгөн цагаанаар багасгаснаар газарт ирэх жинг хөнгөлж, хурдыг нэмэгдүүлжээ. Aussie Invader-ын хөнгөнцагаан хайлшин дугуй нь 1сек-д 10 000 эргэлтийг хийдэг. Thrust SSC -ыг туршиж байхад газрын хөрс хурд, хүчинд сөргөөр нөлөөлж байсан тул дараагийн тийрэлтэд машинууд ирэх доргилтыг багасган зөөлрүүлж өгсөн байна.
“Агаарын нягтаршил газарт ойр, доод түвшинд байх тусам их байдаг, Тиймээс галзуу хурдтай, их тийрэлтэт хүчээр давхих гэж буй машинууд үзүүрлэсэн харандаа шиг пуужин хэлбэртэй байх хэрэгтэй болдог.”
Хурдны эрч 2013 оны 1 сард Hennessey Venom GT онгоцны гүйлтийн зам дээр 0-300км/цагийн хурдыг 13,63 секундэд авч дээд амжилт тогтоосон. Хурдатгал, хурд хоёр өөр бөгөөд түүний V8 хөдөлгүүрийн хүчийг нийт жинд нь хувааж гаргана. (ie a = f/m) Venom машин 1,244кг буюу хөнгөн жинтэй учраас илүү хүнд жинтэй Bugatti-г буулган авсан юм. Тэр супер спорт Veyron-аас хавьгүй илүү байсан ч гэлээ газар дээрх хурдны манлай гэдгээ батлах өөр олон даваа бий.
газар дээрх бусад хурдны мангасууд салхин хөдөлгүүрт ecotricity Greenbird 203 км/цаг Мотоцикль Ack attack 606 км/ц бүлүүрт хөдөлгүүрт Speed demon 743.5 Км/ц
BUGAtti Veyron
жин 1888 кг хурдны хайрцаг 7 шатлалтай үнэ $ 2.5 сая
VEYRON SUPER SPORT
Дээд хурд 415 хурдасгал 0-97 км/цаг - 2,5 сек
Bugatti Veyron -ыг Lamborghini шиг дэгжин биш гэж ярих хүмүүс байдаг. Гэхдээ тэр үлэг гүрвэл T-Rex шиг архирдаг. Bugatti –ын 1200 мориний хүчтэй 16 цилиндр хөдөлгүүр нь 0-100км/ цагийн хурдыг 2,5секундэд авч харван оддог. Түүнийг 431км/цаг хурдлах чадвартай болоход резин дугуйнууд нь тусладаг бөгөөд амархан элэгддэг учраас ийм хурдаар нэг цаг давхилаа гэхэд 42,000 $ болно. Бас нэг зүйл гэвэл тэр 12 минутанд банкныхаа бүх түлшийг ховх сорно.
Сансарын хурд
new horizon Хурдан
шилдэг төслүүд та үүнийг мэдэх үү?
2006 онд “Atlas V launch” сансрын хөлөг секундэд 16км туулж байв.
solar probe
helios I, II бүр Хурдан
1970-аад онд хөөргөсөн хоёр пуужин секундэд 70км буюу хуй салхи мэт хурдаар нарны аймгийг судлахаар хөөрчээ.
илүү хурдан
2018 онд NASA 200 км/секунд хурдаар нар руу ойртож, таталцлын хүчийг судлана!
“Шагай” сэтгүүлийн цаасын хувилбарыг захиалж авч болно.
хурдан онгоцнууд Жолоодлоготой онгоц дотроос хамгийн хурдан нь болох X-15ыг анх 47 жилийн өмнө бүтээжээ. Эхэн үедээ X-15-ыг сансарт гарах судалгаанд их ашигладаг байв. Байлдааны тийрэлтэд онгоц шиг богино далавчтай, пуужингийн хөдөлгүүртэй энэ онгоц анхны туршилтын нислэгээрээ 7272 км цагийн хурд үзүүлж байсан юм. Энэ онгоцыг туршилтын зорилгоор л хэрэглэж байсан ба онгоц агаар мандалд тогтворжилтоо хангахад хэрэгтэй мэдээллийг өгчээ.
хөдөлгүүр XLR99 хөдөлгүүр өөрийнхөө дундарсан хүчээ цэнэглэж чадна.
далавч Пагдгар далавч нь салхины эсэргүүцэл бага авч илүү хурдлах боломжтой. эх бие Хром-никел гадаргуу нь өндөр хурднаас үүсэх хэт халалтыг бууруулна.
Хүчилтөрөгч Агаарт өндөрсөх тутам хүчилтөрөгчийн хэмжээ багасна. Тиймээс X-15 нь өөрийн түлшийг шатаах тохируулгатай.
түлш X-15 газардахдаа сүйрэхэд түлшний танкыг салгаж, тусад нь унагаж болохоор бүтээжээ.
Агаарын урсгалын судалгаа Өндөр хурдны агаарын хөлгийн инженерийн бүтэц нь дэлхийн хамгийн хурдан машиныг бүтээхтэй гайхмаар төстэй. Агаарын хөлгөөс гардаг дуу чимээ олон нийтийг тавгүйцуулдаг нэг дайсан мөн. Онгоцны гадуур урсаж байдаг зуурамтгай зүйл нь хөлгийн гадна талын хэлбэр болон агаарын урсгалыг өөрчилдөг. Онгоц агаар хоёрт үүсч буй ялихгүй үрэлт ч өндөр хурдтай нисэх үед яс шархирам доргилт мэдрүүлэн, итгэмээргүй халуун долгион үүсгэдэг. Маш сайн агаарын урсгал үүсгэхийн тулд дуунаас хурдан онгоцны далавч онгоцонд аюулгүй эвхэгдэн орсноор конус хэлбэрийн хэт хүчтэй авиа, шахалттай долгионыг үүсгэнэ. F-14 сөнөөгч онгоц өндөр хурд авахдаа далавчаа хумьж, нам дор нисэхдээ дэлгэх чадвартай. Дуунаас хурдан хөлөг маш хөнгөн материалаар хийгддэг. Ж нь: Хөнгөн цагаан эсэргүүцэх саадыг багасгана. Мэдээж тэр сайн хөдөлгүүргүйгээр тэр өндөр хурдыг үзүүлэх боломжгүй юм. Орчин үед Конкорд болон RollsRoyce хөдөлгүүртэй дуунаас хурдан онгоцнуудад энэ технологи сайн шингэсэн.
Агаарын бусад мангасууд Сансарын хөлөг Virgin Galactic’s SpaceShipTwo, 1,752km Тийрэлтэт оноц Blackbird SR-71, 3,185km/ жолоочгүй онгоц Falcon HTV-2, 20,921km
Дугуй Урд дугуйг жолоодох боломжгүй учраас шулуун гадаргууд газардана.
ДЭЛХИЙ
ҮЛЭГ ГҮРВЭЛийн тухай Энэхүү хөтөч нь балар эртний амьдралын тухай чамд үнэн түүхийг хэлж өгөх тул тухлан сууж, таалан уншаарай.
Орчуулсан: Д.Гэрэлтөв, Ё.Бадрал Хянан тохиолдуулсан: Х.Цогтбаатар (палеонтологич/ScD/)
Балар эртний амьдралын тухай ярихад бидний санаанд хамгийн түрүүнд үлэг гүрвэлүүдийн тухай төсөөлөл орж ирдэг. Эдгээр амьтад нь манай дэлхийн түүхийн нэг чухал хэсэг бөгөөд эртний грекчүүд аварга биетнүүд дэtлхийг захирч байсан тухай цаг тооны бичиг үлдээжээ:. Орчин үеийн бүтээлүүдээс Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн кино нь тэдний тухай нэгдсэн ойлголтыг олон сая хүнд өгч чадсан юм. Харин тэднийг ямар байсныг хүмүүс лабораторийн түвшинд, днх-гийн судалгаагаар бид олж мэддэг. Шагай сэтгүүлд энэхүү онцгой амьдтын тухай дэлгэрэнгүй сэтгүүл тусгайлан гаргана. Харин түүний өмнө бид балар эртний дэлхий болон үлэг гүрвэлүүдийн товч A-Z хүртлэх нэвтэрхий тольтой танилцая. Үүнийг судалснаар та зөвхөн тэдний тухай өгүүллэг унших бус тэднийг илрүүлэхэд ашгилсан техникүүд, мөн тэднийг амьдарч байх үед манай дэлхий ямар байсан тухай олон зүйлийг олж мэднэ.
Монгол улс палентеологичидийн хувьд хамгийн сонирхол татсан орон юм.
мезозойн галавын эрт үе 252.2 САЯ ЖИЛИЙН ӨМНӨ Триасийн галаваар Мезозойн Эрин эхлэв. Үлэг гүрвэл энэ үеэд анх үүсч эхэлжээ.
252.2 С.Ж.Ө Түрүү Триасын эхэн үе болох Индуаны үед дэлхийн уур амьсгал халуун, газрын хэв шинж цөлөрхөг болов.
250 С.Ж.Ө
247,2 С.Ж.Ө
Диапсидийн өвөг болох Архозавр хэлбэртэн үүсэн бий болж хувьслынхаа явцад хагас усан орчинд зохицон амьдарч байв
Триас дунд үе эхлэв. Энэ үеийн зонхилох ургамал нь ойм ба хөвд байжээ.
Amber Хув ба үлэг гүрвэлийн ДНК
Модны давирхай газарт унаж булагдсанаар химийн урвалд орж хатуу биет болсныг хув хэмээнэ. Хув нь анх шингэвтэр байснаас болж биендээ ургамал, шавьж мэтийн амьд организмуудыг шингээн хадгалсан нь тохиолддог. Хув дотор үлдсэн ийм организм усан дотор хөлдөөсөн амьтан адил санагдана. 1990-ээд онд
хуван дахь организмаас ДНК-г нь ялган авч болдог тухай ойлголт нийтэд түгсэн боловч (“Юрийн Галавын Цэцэрлэгт Хүрээлэн” кино гэх мэт) сүүлийн үеийн судалгаанууд 10,000 жилийн настай хуван доторхи организмийн ДНК-г ялгаж авах гэсэн энэ нь бараг боломжгүй зүйл ажээ.
Communication = Үлэг гүрвэлүүд хэрхэн харилцдаг байв хөндий тул хүнгэнэсэн
Өнөөгийн ихэнх амьтад хоорондоо дуу авиагаар ойлголцдог шиг үлэг гүрвэлүүд ч янз бүрийн аргатай. Гадрозаурид хэмээх нугасан хошуут үлэг гүрвэл нүүрэн дээрээ саран хэлбэр бүхий том ясан ургац нь дотроо Яс илрүүлэх Ихэнх яс бага жижиг хэсгээс эхлэн олддог. чулуужих явц өрнөж, Газрын гадрага улмаар зөөлөн мах дээр чулуужсан ясны үйрмэг бодь нь шингэн байгаа нь алга болж, эрдэс чулуулагт идэгдэнэ. тааралдна. М.Ж.Бентон
Палеонтологич хүний гол ажлын эх нь ийм ясыг олж илрүүлэх явдал. Ясыг газрын хөрснөөс тусгай нарийн арга техникээс малтаж авна.
Bone secrets Ясны нууц
Зураг авалт Ясын анхны илэрцээс эхлэн бүрэн малтаж дуустал үйл явцыг гэрэл зургаар баримтжуулах шаардлагатай байдаг.
дуу авиа гаргадаг байжээ. Гадрозауридууд бол харьцангуй жижиг биетэй, өөрт нь аюул учруулах олон дайсантай орчинд амьдарч байсан тул тэд дуу авиаг олон төрлөөр гаргаж чаддаг байжээ. Цэвэрлэгээ Зураг авсаны дараа эргэн тойрных нь шороо, чулууг арилган, нарийн малтлага хийх орчин бүрдүүлнэ.
Нарийн цэвэрлэгээ Ясыг бүрэн цэвэрлэх асар нарийн ажил байдаг.
Багаж
Алх, хүрз, цүүцээр цэвэрлэж, дараа нь зөөлөн нарийн багаж, Дүн шинжилгээ Палеонтологич хүнд үлэг аргыг хэрэглэнэ. Судалгааны гүрвэлүүдийн талаар лабораторид ирсэн хамгийн их мэдээлэл хойно ясуудыг Олдвор өгдөг гол эх сурвалж Гортиг цуглуулах нарийвчлан судалж, Савлах бол яс юм. Яснаас Яс буй газрыг Яснуудыг бэхжүүлсний лазер сканнер үлэг гүрвэлийн нас, Цуглуулсан тогтоомогц дараа хэсэг хэсгээр ашиглан тухайн анатом, тархалт, бусад яснуудыг палеонтологичдийг нь болгоомжтой үлэг гүрвэлийн олон мэдээллийг олж хэмхэрхээс ажиллах хэсэгт салгаж, нарийвчилсан талаар тодорхой авдаг. Өнөө цаг үеийг сэргийлж тусгай хамгаалалтын тэмдэглэгээ хийж мэдээллүүдийг олж хүртэл үлэг гүрвэлийн доторлосон гортиг тогтооно. цуглуулна. авна. яс хадгалагдаж ирсэн саванд хийнэ. цор ганц хэлбэр нь Зарим хээрийн малтлага нь палео-экологийг судлахад зориулагддаг. Үр дүнд нь үлэг гүрвэлийн идэш чулуужсан байдал юм. тэжээлийн тогтоц ба тархалт, үлэг гүрвэлийн биеийн хөдөлгөөн зэргийг тогтоож болно. Мөн газрын Яс газарт булагдаж тогтоцийг метр, метрээр нь судлах замаар геологийн хувирал, өөрчлөлт урт удаан хугацааны даралтанд орсноор туршид хэрхэн явагдсаныг судална.
230
225
С.Ж.Ө
Жижиг архозавр болох Лагозух үүсэв. Эдгээр амьтад хожуу үеийн үлэг гүрвэлүүдийн адил богино зайнд хойд хоёр хөл дээрээ шаламгай гүйж чаддаг байв.
216
С.Ж.Ө
С.Ж.Ө
Цоелофисис хэмээх Нисдэг Шаровиптерикс хэмээх мөлхөгч үүсэв. Тэд хоёр модны хооронд теропод үлэг гүрвэлүүд эх газарт дасан халин нисэх чадвартай байв. хувьсан тархсан.
216
С.Ж.Ө
Тэдгээр нь хойт хоёр хөл дээрээ алхдаг, биеийн хэлбэр нь нарийхан, махчин үлэг гүрвэлүүд байжээ.
Diplodocus: Үлэмж биет үлэг гүрвэл Дүүжин гүүр хочит Diplodocus бол эх газрын хамгийн том үлэг гүрвэл юм. Хүнээс 170 дахин том, 25м өндөр, 12 тонн жинтэй тэд 5 заан эгнүүлсэн юм шиг урт. Diplodocus урт хүзүүгээ
Feathered fiends = Өдтэй мангасууд XIX зуунаас өмнө нь үлэг гүрвэлүүдийг дүрслэхдээ биеийг нь бодит бус содон өнгө төрх, хэлбэр галбиртайгаар дүрслэх нь элбэг байжээ. Эдгээр түгээмэл алдааны нэг нь үлэг гүрвэлийг нүцгэн, өдгүйгээр дүрслэх явдал юм. Эдүгээ мэдэгдэж буйгаар эх газрын үлэг гүрвэлийн 50% нь биеийнхээ аль нэг хэсэгт өдтэй байсныг харуулдаг. Тэдний өд ба зөөлөн эд эс нь барагтай нөхцөлд чулуужиж үлддэггүй,
өргөн модноос навч идэх бөгөөд өөрт нь довтолж мэдэх дайсныг алсаас харж, сэргийлдэг. Юрийн галавын үед хамгийн урт насалдаг үлэг гүрвэлд тооцогддог тэд 50-80 нас зооглодог байв.
баримт хомстой болохоор ийнхүү ташаа ойлголт төржээ. М.Ж.Бентон: “Хүмүүс үлэг гүрвэлийн өд ямар өнгөтэйг хэзээ ч мэдэж авч чадахгүй гэж үздэг байжээ. Харин бүтцийнхээ онцлог шинж төрхийг сайн хадгалсан цөөн тооны чулуужсан өднөөс өнгө тээгч эсүүдийг ялган таниж чадсан”гэжээ
Genetic legacy = Генетикийн мэдээлэл .Т-rex-ийн арьсны чулуужсан үлдэгдлийг ясан дотроос нь ялгаж чадаад буй энэ цаг үед уураг, судас зэрэг микро бүтцийг тодорхойлж чадсанаар үлэг гүрвэлүүд хэрхэн амьдарч, мөхөж тэр бүү хэл хувьсан өөрчлөгдөж байсныг мэдэх боломж бүрдээд байна.
Extinction = Үлэг гүрвэлийн мөхөл 65 сая жилийн тэртээ тохиосон Цэрд-Палеоген (K-Pg) хэмээх галав юүлэлтээр үлэг гүрвэлүүд устаж мөхжээ. Энэ сүйрлийн дараа дэлхийн амьд организмийн 75% устаж үгүй болсон юм. Далайн нэг эст нялцгай биетээс өгсүүлээд эх газрын хамгийн том үлэг гүрвэлүүд хүртэл өртсөн энэ сүйрэлд дэлхийн бүх экосистем өөрчлөгдөж, эх газар дээрхи үлэг гүрвэл 100% устаж алга болжээ. Гол шалтгаан нь одоогийн Өмнөд Америк тивийн ойролцоо сансраас унасан асар том солир боловч үндсэн шалтгаан нь доргилтоос үүссэн хүч төдийгүй түүний уршгаар үүссэн байгаль, цаг уурын үзэгдлүүд болно. Жишээ нь агаар мандалд өтгөн тоосон үүл дэгдэж, фотосинтез явагдахаа больж, асар их талбайг хамарсан далайн их хуй салхи цунами дэгдэж, их түймэр газар дэлхийг нөмөрчээ.
Hunting strategies = Ангуучлах арга Үлэг гүрвэлүүд сүргээрээ ангуучлахдаа хэр сайн зохион байгуулалтанд орж чаддаг байсан нь өнөөг хүртэл маргаан дагуулсан сэдэв юм. 1969 онд палеонтологич Жон Остром Дейноникусийг оюун ухааны хувьд ихээхэн хөгжилтэй, сүргийн зохион байгуулалттай ангуучид байсан гэж тодорхойлсоноор хүмүүс тэгж ойлгож иржээ. Харин өнөөгийн судлаачид Дейнонукусууд нь сүргээрээ ангуучилдаг байсан нь үнэн боловч зохион байгуулалтын хувьд тийм өндөр хэмжээнд байгаагүй, өнөө цагийн арслан мэт дор бүрнээ өөрийгээ хооллох сэдлээр сүрэглэж ангуучилдаг байжээ.
Юрийн галав 201.3 САЯ ЖИЛИЙН ӨМНӨ Юрын галав нь триасын галавын төгсгөл хэсэгт болсон их сүйрлээс хойш мезозойн эриний дунд үе хүртэл хугацааг хамарсан томоохон галав юм.
Ichthyosaurus ихтиозавр Ихтиозавр нь үлэг гүрвэл биш ч гэсэн далай тэнгисийн загасан гүрвэл бөгөөд далайд ноёлогч бүлгийн нэг байжээ. Хэлбэрийн хувьд өнөө үеийн далайн гахайтай төстэй, ойролцоогоор 2 метрийн урттай, усан доогуур 40 км цагийн хурдтай аялах чадвартай тэрээр загас болон наймаалжийг амархан барьдаг байжээ.
183 С.Ж.Ө
199.6 С.Ж.Ө
196.5 С.Ж.Ө
Далай тэнгисийн амьтдын эрлэг махчин араатан Плезиозавр– завроптеригийн мөлхөгч усны амьтан болж хувьссанаар бий болжээ.
Синемур – Юрын галавын түрүү үед Ихтиозаврын төрлийн үлэг гүрвэлийн олон төрөл зүйл хувьсан хөгжиж Гадрокодиум мэтийн хөхтөнгүүд бий болж эхлэсэн юм.
Тоаркийн эргэлт – хожуу Юрын галавын Плинсбын үе нь ихээхэн онцлогтой. Тухайн үеийн далайн усны хүчил төрөгчийн агууламж багасч олон төрлийн амьтан устсан байдаг.
Нүд Нүд нь ясан ухархайтай хүрээтэй байсан тул далайн гүнд сайн хардаг байж. сэлүүр Сэлүүр нь биеийг тэнцвэржүүлэх нэгэн томоохон үүрэгтэй ч бас залуур маягаар ашигладаг байсан байна Их бие Бөгтөрдүү шувтан их бие нь хүзүүгүй бөгөөд тэр нуруугаа атийлгаж тэнийлгэн хурдалдаг. Шүд Эрүү нь хэдэн эгнээ гурвалжин шүдтэй байсан нь нялцгай биетэнг тасдахад зориулагдсан байжээ. Идэш Үндсэн идэш нь загас, нялцгай биетэн болон далайн хэвлээр явагч нар юм Сүүл Одоогийн аврага загасныхтай адил хоёр салаа сэлүүр маягийн сүүлнийхээ ачаар цагт 40 км хурдтай сэлнэ.
rk киноны Jurassic pa даанууд түгээмэл ал Харьцаа алдагдсан ьд: хув Цаг хугацааны нь: киноны уран том г да гар р тус кинон дээ бүтээлчдийн нэгэн йн р зав домогт Тирано алдаа бол тэдгээри , пс ато болон Трицер Велацерапторыг нь уд ру юм. бусад динозав дүрсэлсэн байдал н ий рд Цэ с бу р дээ н но Юрын галав ки ээ юм. Хэрв ж хүний үеийн динозаврууд тэргээрийг дунда
ихэнх байдал. Тэр үеийн өндөртэй үзүүлсэн эгтээ динозавр, тэр дотроо йн байдаг бол үнэн хэр завроподын төрли 60 завр нь өдөн Вилоцераптор нь й но ди ан нь см илүүгүй өндөртэ . гадаргуутай байс юм он. гдс динозавр байсан тло но нэгэн Өдний хувьд: бас тэй том алдаа бол өд эгүй динозавр огт үзүүлэ гавал
King = динозавруудын Хаан Хамгийн том нь ч юм уу? Хамгийн ухаалаг нь биш ч гэсэн Тираннозавр нь аргагүй динозавруудын хаан гэж болох үлэг гүрвэл юм. Тираннозавр 4 м өндөр, 12 м урт ба 7 тонн жинтэй байжээ.Орчин үеийн технологийн дэвшилтэд судалгааны аргаар компьютер графикийн загвар дээр хийсэн хөдөлгөөний туршилтаар тэр ангуучлах үедээ цагт 29 км хурдтай гүйдэг байсныг тогтоожээ. Мөн барьсан амьтдаа 3 тонн -ын хүчтэй тэнцхүйц хазалтаар хазаж амийг нь бүрлэгдэг байжээ. ХМ! Lufeng Люфэнг эрдэнэсийн арал Хятадын Юнан мужын Люфэнг хамгийн их динозавр олддог газар юм. 1938 оноос хойш тус газраас 33 төрлийн динозаврын бүтэн араг яс олджээ. Эдгээрийн зарим нь дэлхийд хосгүй бөгөөд Люфэнгозавр нь өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн анхны динозавр буюу 190 сая жилийн настай аж. Энэ нь түрүү Юрын галавт амьдарч байсан Прозавроподын төрлийн динозавр ажээ.
Гавлын яс нь бахим барагтай хазалт, цохилтонд тэсвэртэй. Уушиг Нурууны ясанд нь зөгийн үүр адил сархинаган хэлбэртэй тогтоц илэрч уушиг нь нилээд нарийн бүтэцтэй байсныг илтгэнэ.
Урд мөч
Урд мөч нь богинохон бөгөөд хүчирхэг. Тэд урд мөчөөрөө ангуучилж буй амьтдаа тогтоож барьдаг байжээ. Зүрх
T-rex-ийн энэ автобус шиг том биед хүрэлцэхүйц хэжээний цусыг шахахад их том зүрх шаардлагатай. Хүний зүрхтэй харьцуулъя гэвэл 100 дахин том зүрх байх хэрэгтэй юм.
Гэдэс
Дан махаар хооллодогоос гадна илжирсэн сэгээр хооллохоос буцдаггүй нэгэн байсан тул тэрний ходоод нь маш сайн том байсан нь ойлгомжтой. Тираннозаврын ялгадасанд шинжилгээ хийхэд бүхэл ясны хэлтэрхийнүүд нилээдгүй илэрсэн байна.
н
176 С.Ж.Ө
175 С.Ж.Ө
154 С.Ж.Ө
145 С.Ж.Ө
Юрын дунд үе – энд далайн амьдрал цэцэглэж Плиозаврууд өнөөгийн халимны хэмжээтэй том болон хөгжжээ.
Пангеагийн хөдөлгөөн Тивүүд нь хэдэн хэсэг болон хагарах процесс явагдсанаар Тетисийн далай бий болж эхлэсэн байна.
Диплодок – Динозавруудын хаант улсад ноёрхож байсан завроподын нэгэн томоохон төлөөлөл болох Диплодок бий болжээ.
Юрын галав дуусав – Хожуу Юрын Титоны зуун дуусч Цэрдийн галав эхлэв.
Mesozoic Мезозойн эрин 252.2 саяаас 65 сая жилийн хооронд асар урт хугацаа буюу Триас, Юра, Цэрдийн галавуудыг дамнасан Мезозой нь аргагүй динозавруудын ноёрхлын эрин юм. Бидний мэддэг бүх л динозаврууд энэ эринд оршин тогтножээ. Тус эринд дэлхий даяараа дулаавтар бөгөөд экватор болон туйлуудын хооронд температурын ялгаа бараг үгүй тул амьтан бүхэн цэцэглэн хөгжиж, тархахад нь эерэгээр нөлөөлсөн. Мезозойн эринд өнөөгийн ихэнх ургамал, амьтад үүсэж эхлэсэн байна. Nesting буюу өндөг дарах
Динозаврууд өндөгөө их өвөрмөц хосолсон ба цувсан хэлбэрүүдээр байрлуулдаг болохыг судлаачид тогтоожээ. Харин эдгээр нь үүрийн хэлбэр, өндөгний хуваарилалт зэргээр цааш улам нарийн задардаг. Жишээлбэл Орнитопод, Майазаврын өндөгний үүрний малтлагын үлдэцийг харахад голдуу “аяган” хэлбэртэй байдаг бөгөөд дээд амсарынх нь голч 2 м, гүн нь 0.8 м бөгөөд дээд хэсэг нь өвс ургамалаар хөнгөвтөр хучигдсан байдаг.
Гаднах хальс
Динозаврын өндөг нь ихэвчлэн гонзгой хэлбэртэй бөгөөд хатуу боловч хэврэг гадаргуутай. Усан бүрхүүлт хальс
Амниот буюу динозаврын үр хөврөлийн гадуур нь бүрхүүлтэй хальс байсан нь түүнийг усаар хангадаг байжээ.
Хойд хөл
Хүчирхэг хойд хөлнийхөө ачаар тэрээр 29 км цагийн хурдтай гүйдэг ч эргэхдээ их болхи байсан болов уу гэж үздэг.
Юра
өндөгний шар
энэ хэсэгт агуулагдах уураг, тосоор үр хөврөл нь хооллодог байна. төрөлхтөний динозаврын талаарх төсөөллийг өөрчилсөн нэгэн эрдэмтэн бол “өнөөгийн жигүүртний ертөнц нь эртний динозавруудын хойч үе мөн юм” гэсэн санааг гаргаж ирсэн Жон Остром юм. Палеонтологичдын тусламжтайгаар хүн төрөлхтөн эртний дэлхий шим ертөнцийн талаар тодорхой төсөөлөлтэй болж чаддаг байна.
“paleo - ontos - logos эртний -орших-мэдлэг”
Эх бие
Мезозойн Юрийн галавын эхэн үед ганцхан тив бүхий эх газрыг Пангея гэдэг, харин түүнийг хүрээлэн орших их далай бол Панталасса юм.
Үр хөврөл
Өөрийн амьдралын ихэнхи хэсгийг эртний амьтдын болон үлэг гүрвэлийн судлагаанд зориулдаг палеонтологичдын ачаар бид мэдлэг мэдээлэлээ бүрдүүлдэг байна. Палеонтологичдын дотроос хамгийн анхдагч гэж нэрлэгдэж болох Отниел Марш юм. Судлаачдын олсон Аллозавр, Стегозавр болон Трицератопсын нэрийг сонсоогүй хүн үгүй. Харин ХХ зууны судлаачидаас хүн
Ихэнх хүмүүсийн төсөөлдгөөр Тираннозавр нь босоо маягаар биш харин эх бие нь газрын гадаргуутай паралель байршилтай явдаг байжээ.
триас
Өндөгний голд төрлөөсөө хамааран хэдэн долоо хоногоос хэдэн сарын дотор гадагшилдаг эмбрион байрлана
Paleontology
Аарцаг Т-rex аарцагт төрлийн динозавр юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл аарцагны яс нь өнөөгийн гүрвэлийнхтэй адил зохион байгуулалттай.
Ocean далай ба тивүүд
Палентологи гэх Грек гаралтай үгээр дэлхий дээр оршин байсан эртний амьдрал, түүний төрлүүдийг тодорхойлдог. Үүний тулд эртний амьтан, ургамлын судалгаанд тулгуурладаг. Энэхүү сонирхолтой эрдмийн аялал нь Биологи, Геологийн шинжлэх ухааны уулзвар дээгүүр аялдаг.
Queensland Австрали улсын Queensland бол үлэг гүрвэлийн хорхойтнууд цугладаг, нэгэн жаргалын орон. Энд эртний гадагш урсгалгүй тэнгис оршиж байсан учраас намгархаг хөрсөндөө зуу зуун үлэг гүрвэлийн яс хадгалж иржээ.
Триасын галав Юрагаар солигдоход Пангеа нь тектоник хөдөлгөөний улмаас хоёр хуваагдаж Тетис далайгаар хиллэсэн Гондвана болон Лауразиа хэмээх хоёр тив болон хуваагджээ. Цэрд
Мезозойн эрин дуусах тэр үед Гондвана болон Лауразиа нь дор дороо хуваагдаж өнөөгийн бидний мэддэг тивүүд бий болжээ. Үүнд: Хойд ба Өмнөд Америк, Антарктид багтана.
Палеоген
Цэрд ба Палеогений зааг дахь томоохон сүйрэлийн дараагаас дээрх тивүүд өнөөгийн байршил лугаа хөвсөөр иржээ.
Цэрд 145 САЯ ЖИЛИЙН ӨМНӨ Цэрдийн эхлэл. Мезозойн эриний төгсгөлийн галав. Энэ үед төрөл бүрийн динозаврууд дэлхийн хуурай газар, далай болон агаарын мандлыг эзэгнэн хөгжсөн байна.
135 С.Ж.Ө Геозаврын мөхөл. 14 сая жилийн турш далай тэнгист аж төрсөн матар хэлбэрийн төрхтэй Геозаврууд мөхөв.
135 С.Ж.Ө Галлорнисын тархалт. Эртний шувууны төрөл Галлорнис нь түрүү Цэрдийн чийглэг орчинд гарамгай дасан зохицож тархав.
125 С.Ж.Ө 15 сая жилийн турш далай тэнгисийг эзэгнэж байсан Плезиозавр Лептоклайдус нэг мөсөн мөхөв.
Relative буюу Өнөө үеийн удам төрлүүд Орчин үеийн шинжээчид үүний нэг илрэл юм. Тэд Т-Rexөнөөгийн амьтдын аль нь ийн удам төрлүүдийг олж динозаврын үеэс угшилтайг тогтоохоор 68 сая жилийн настай олж мэдэхийн тулд маш их тираннозаврын үлдэгдэлээс авсан хөдөлмөрлөжээ. АНУ-ын уургийг задлан үзтэл молекул нь Хойд Каролина Мужын Их одоогийн тахианыхтай их төстэй сургуулийн судлагааны баг байсан бөгөөд колагенийх нь 2007 онд хийсэн судлагаа бүтэц бол бүр 100% таарчээ.
Нурууны сэртэн Хоёр эгнээ гурвалжин хэлбэртэй босоо сэртэнгүүд нь биеийнх нь дулааны тохируулдаг амьд “паар”мэтээр төсөөлж болох юм. толгой
Нилээдгүй доош суусан нарийвтар жижиг байршилтай нь харьцангуй дор ургасан идэш тэжээлээ хүрэхэд дөхөм байжээ
эх бие Хатуу ургамал боловсруулах зориулалттай маш том ходоодтой
Stegosaurus
Хүн бүрт танил Стегозавр нь хэдий өвсөн тэжээлтэн ч сүүлнийхээ үзүүрт хүчирхэг хурц өргөстэйн ачаар барагтай махан идэштэнтэй ана мана тулдаг байжээ. Дунджаар 9 м урттай, 2-3 тн жинтэй, их бие нь их лагс бөгөөд гавлын яс нь их бахим байв.
Tail - сүүл Сүүлгүй үлэг гүрвэл гэж бараг үгүй. Учир нь сүүлээрээ тэнцвэрээ олох, биеэ хамгаалахад хоёр том ажил амжуулдаг байв. T-rex, Диплодок нь данхагар гавал болон хүчирхэг хүзүүтэй байсан тул биеийнх нь урд хэсэг маш хүнд байсан бөгөөд явах, тэр тусмаа гүйхэд эдгээрийг тэнцвэрцүүлэх урт бөгөөд хүнд сүүл хэрэгтэй. Харин жижгэвтэр динозавруудад, жишээлбэл Анкилозаврууд (зүүн талд) махчин амьтдын дайралтанд автахдаа бие хамгаалах зориулалттай сүүлнийхээ үзүүрт ясан булцуутай болсон байдаг.
сүүл
ясан өргөстэй хүчирхэг сүүл дайснаас сайн хамгаална.
Хөл
Урд хоёр хөл нь хойд хоёртойгоо харьцуулбал хамаагүй богино байсан тул ерөнхий төрх нь бөхийсөн хэлбэртэй
Unenlagia Динозавр шувуу хоёрын хоорон дахь холбоосыг батладаг тод жишээ бол Юненлагиа юм. Хожуу цэрдийн үеийн энэ тероподын төрлийн динозавр нь нисэж чаддаггүй л гэхээс бусад бүх шинж тэмдгээрээ одоогийн шувуутай адил юм. Үүнийг анх 1997 онд нээсэн бөгөөд одоогийн байдлаар олдоод байгаа 2 төрөл – Ю. комахуэнсис болон Ю. пэйнимили аль аль нь анхны шувуу болох Археоптериксийнхтэй ижил аарцагны ястай юм.
Velociraptors - Велоцераптор Jurassic Park кинонд гарсанаар энэ динозавр нь “од” болсон. Гэвч амьдрал дээр байснаасаа нилээд ташаагаар ойлгогдсон юм. Кинонд гардаг аймшгийн дүртэй биш олон өнгөт өдөөр бүрхэгдсэн (үржлийн үеээр улам тодордог) 60 см-ээс уртгүй биетэй. Мөн тэдгээрийн яс нь шувууныхтай адил хөндий бөгөөд зулзагаа хамгаалах үүднээс томоохон үүр засдаг байв. Киноныхны нэгэн зөв дүрсэлсэн хэсэг нь бол тэдний хурд юм. Велоцераптор нь 39 км цагийн хурдтай гүйх чадвартай. маш хөнгөн шаламгай байсны ачаар гүйдэл дундаа чиглэлээ огцом солих чадвартай байж. Өөрийн энэ гайхамшигт хурдаа ашиглан Велоцераптор нь жижиг бөгөөд дундаж биетэй Протоцератопс мэтийн өвсөн тэжээлтнийг агнадаг байсан байна. Тэгэхдээ тэрээр өөрийн хурц шүд болон 9 см-ийн хураагддаг хумсаа гарамгай ашигладана
99.6 САЯ ЖИЛИЙН ӨМНӨ Albian төгсгөл - Үлэг гүрвэлүүдэд тулгарсан хамгийн хүнд хэцүү нөхцөл энэ үед үүссэн байна. Дэлхий хүчилтөрөгчгүй болж, амьтдын амьд явах эцсийн арга тасарчээ.
68 С.Ж.Ө Хожим - K-Pg гэгддэг мөхлийн эрин олонх амьтдыг залгихад хамгийн сүүлд өвсөн тэжээлт Triceratops үлджээ. .
Winged - нисдэг гайхлууд Анатомын нарийн төвшинд үлэг гүрвэлд тооцогдохгүй ч тэдний эрин үед тэнгэрт дүүлэн нисэгч жигүүртнүүд нь птерозаврууд байсан болой. Хожуу Триасийн үед далавчтай гүрвэл байгаад хувьсан хөгжиж, хожуу Цэрдийн үе хүртэл агаар мандлыг эзэгнэнхэн ноёрхсон птерозаврууд нь нисэж чаддаг нь тогтоогдсон хамгийн эртний сээр нуруутан юм. Птеросаврууд нь өнөө цагийн шувуу ба сарьсан багваахайтай огт холбоогүй тусдаа үүсэж хөгжөөд устсан амьтад юм. Птеросаврийн төрөл дундаас хамгийн онцгой
67с С.Ж.Ө Хаан төрсөн нь – Эх газрын махчин Tyrannosaurus rex нь бүх үлэг гүрвэлүүд устах хүртэл амьд үлдэж чаджээ. Хошуу
65.5С.Ж.Ө Үлэг гүрвэлийн мөхөл – Дэлхий дээр чулуун бороо орж байсан гэвэл та итгэх үү. Тэрхүү бороооноос болж дэлхийд цөөн зүйлийн амьтад л үлдсэн байна.
Хошуунд 90 ш шүд дээр, доор зөрж байрладаг. Зугатаж буй амьтдыг шүүрэн барихад онц тохирсон байжээ Далавчнууд
Птеродактилусийн далавч нь нэг м урттай байх нь түгээмэл. Түүний далавчны анатомоос харахад өнөөгийн далайн альбатрос шувуу мэт нисдэг байсан болов уу эх бие
нь Птеродактилус бөгөөд энэ дундаас хамгийн содон нь Pterodactylus antiquus болно. Энэ зүйл нь урт хошуундаа шүдтэй, том дүрэлгэр нүдтэй, далавчиндаа хумстай.
Түүний их бие нь уран зохиол, кинонд гардаг шиг том биш харин хөнгөн жинтэй, яснууд нь хөндий, хүзүү нь урт байжээ. Хөл
Птеросаврийн яс нь урт хоёр мөчнийх нь бугуйн үе дээр байрласан бөгөөд бугуй мөрний хоорондох урд сарьсан далавчийг дэмжих тулгуурын үүрэгтэй байв.
X-rays Эртний олдворыг рентген туяагаар судлах хэвлэн гаргажээ. Энэ хэв нь 2013 онд Герман улсын судлаачид тухайн үлэг гүрвэлийн ясны рентген төхөөрөмж ашиглан гипсэн бодит хэмжээ, бүтцийг яг хэвэн дотор байгаа үлэг гүрвэлийн дуурайсан тул жинхэнэ ясан ясны нарийвчилсэн бүтцийг гаргаж дээр судалгаа хийж байгаа авчээ. Улмаар уг рентген дүрсийг мэт бололцоог эрдэмтдэл ашиглан 3-талт принтерээр мөнөөх олгосон байна. үлэг гүрвэлийг бодит хэмжээтэй хэвийг Юкатаны доргилт Мексик улсын Юкатаны хойг дахь Чихсулубын аврага том тогоог 1970-аад онд илрүүлснээр тэртээ 65.5 сая жилийн өмнө дэлхийн бүх амьтдын 75% гаруй хувь нь гэнэт устаж мөхсөн шалтгааныг тогтоох томоохон баримтат тооцогдох болсон билээ. Уг тогооны хэмжээнээс харахад дор хаяж арван км диаметртэй аврага том солир дэлхий дээр унажээ. Уг солир асар их хэмжээний доргилт үүсгэж ойр орчмыг газартай тэгшилснээс гадна далайн хуй салхи, шороон шуурга дэгдээж галт уулын дэлбэрэлтүүд үүсгэж дэлхийн экосистемд бүрэн сүйрэл учруулсан байна. Үүнээс болж эх газар дээрхи бүх амьтдын 75% нь устаж мөхсөн юм. zalmoxes - Залмоксийг хэмжих нь Хожуу Цэрдийн үед амьдарч байсан өвсөн идиштний төрөл болох Залмоксууд орчин нөхцөлдөө зохицон бие нь давжааран жижгэрсэн хамгийн эртний амьтанд тооцогддог. Түүний биеийн хэмжээ нь нөхөн үржилтийнх нь хэдэн үеийн турш давжаарсан нь тогтоогдсон юм. Залмоксийн дор хаяж хоёр зүйлийнх нь яс Төв Европоос олдоод байна. Түүний хамгийн эртний өвгийг өөрөөс нь хавьгүй том биетэй игуанодон байсан байж магадгүй хэмээн үздэг.
Үлэг гүрвэлийн ямар нэг олдвор олно гэдэг тийм ч амархан зүйл биш. Хэдийгээр дэлхийн бүх газар нутагт үлэг гүрвэл амьдарч байсан ч Өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудын газар нутаг нь тариалангийн талбай, уурхайн бүс, төрөл бүрийн зам, хотуудаар дүүрчээ. Харин монгол улсын газрын хэвлийд сая сая үлэг гүрвэлийн эртний амьдрал хадгалагдан үлдсэн байгаа. Тэд хаашаа ч харсан тэнгэрийн хаяа үзэгдэх, ариун дагшин монголын тал нутагт тайван нойрсдог юм.
Өнөөдөр бид үлэг гүрвэлийг хаанаас олох боломжтой вэ? Орчин үед үлэг гүрвэлийн талаар мэдэж авъя гэвэл маш олон музейд очиж болно. Эсвэл бүр чулуужсан яс олноороо олддог алдартай газруудаар аялсан ч болно. Газрын зургаа цээжлээд аваарай.
Үлэг гүрвэлийн дархан цаазат газар /Канад, Алберта/
Энэ газар маш олон үлэг гүрвэлийн чулуужсан яс бий. Хүмүүс эндээс дахин нэг шинэ олдвор нээж ч магадгүй гэж их зорьж очдог.
АНУ Вёминг дах үлэг гүрвэлийн төвд “бүхэл өдөржин” малталт хийж болно.
Хээрийн музей /Чикаго, АНУ/
тамын хавцал
/Монтана, АНУ/ Хачирхалтай нэртэй энэ цөл археологичдод усанд сэлэгч, газраар явагч, птерозавр зэрэг олон төрлийн эртний амьдтыг олох боломж олгодог.
72 Монтанагийн “Тамын хавцал”аас олдсон гурван эвэрт үлэг гүрвэлийн тоо
Байгалийн Түүхийн Музей /Лондон, Англи/
Дэлхийд алдартай энэ музейд бүх төрлийн хэмжээтэй араг ястай, янз бүрийн үлэг гүрвэлүүд бий. Түүнчлэн хөдлөж, архирдаг робот тираннозавр бас бий.
Баян заг /Монгол,
Өмнөговь/ Манай орны Баянзаг хэмээх газраас дэлхийн анхны үлэг гүрвэлийн өндөг олдож байсан бөгөөд зуу гаруй динозаврын яс олджээ.1920 онд Рой Чэпмен Эндрюс энд ирж том судалгаа хийсэн.
Баян загийн голлох олдворууд Тероподууд Орнитомимозаврууд Тираннозавридууд: Алиорам, Тарбозавр Дромеозавридууд Велоцираптор Заурорнитод,Мононихус Теризинозаврууд Овираптор Гадрозавридууд: Зауролофууд Протоцератопсидууд Протоцератопсууд Хятадын Дашанпугаас олон олдвор гарсан.
Байгалийн Түүхийн Музей /Берлин, Герман/
Энэхүү гайхалтай музейд дэлхийн хамгийн өндөр 13.3 м үлэг гүрвэлийн араг яс бий. Хамгийн том үлэг гүрвэлийн нэг байсан түүнийг Бракиозавр Брансэ гэж нэрлэдэг.
Изико музей, Өмнөд Африк
Үлэг гүрвэлийн тохой, Австрали
Австрали нь ганцхан могой, инжээрээ алдартай биш ээ. Энд 100 сая жилийн өмнө олон төрөл зүйлийн үлэг гүрвэлүүд амьдарч байжээ.
ДЭЛХИЙ
Галт уул ургадаг ургамал шиг ургаж, өсдөг бөгөөд уулын энгэрт хайлмаг болон үнсний хэлтэрхийнүүд цацагдан хөрөх үеийг эрдэмтэд ажиглаж тогтоожээ.
Оргилох галт уул
с үүсдэг вэ? Байгаль дахь гайхамшигт дэлбэрэлтүүд юунаа Галт уул гэдэг бол хэдэн зуун тн халуун бялхмагийг олон зуун километрт цацах хүчин чадалтай, байгаль дахь сүйрэл авчрагч томоохон хүчин зүйл юм. Эргэн тойрныхоо чулуунаас нягтын хувьд хамаагүй их бялхмаг нь галт уулаас дээш оргилон гардаг. Бялхмаг гарах цаг дөхөхөд бага хэмжээний утаа ялгаруулж дараа нь хийжүүлсэн ундаа савнаасаа халих мэт багширан буцалдаг. Галт уулын доторх даралт үргэлж өсөн нэмэгдсээр байдаг бөгөөд 1300 цельс халуунтай бялхмаг халуун угаар болж, нурам нь 45км –с ч дээш оргилж гардаг байна. Хайлмаг нь галт уулын тогооноос дэлбэрэлтээр гарсан даруйдаа лава буюу
хайлмаг болон хувирдаг. Энэ нь уулын уруу урсах явцдаа хөрч, чулуулаг хөрс болон тогтдог. Үндсэндээ хайлмаг хүчилтөрөгчөөс тогтдог ба зөвхөн 4/1-т нь цахиур, хөнгөн цагаан, төмөр, кальц, натри, кали болон магни агуулагдана. Энэ нь түүний үлдэгдэл хэсгийг бүрдүүлнэ. Ус бялхмаг буюу магма, хүхрийн давхар исэл болон нүүрстөрөгч хийн бөмбөлөг хэлбэртэй нэгдсэнээр дэлбэрэлт үүсдэг. Даралт ихэссэнээр ус бялхмагтай нэгдэх чадвараа алдаж тусгаарлагддаг нь магмад хийн бөмбөлөгийн маш өндөр агууламж байдгийг илэрхийлж байгаа юм. Дэлбэрэлт үүсэх энгийн нөхцөл нь хийн агууламж 75 хувьтай байх үед ба тухайн нөхцөлд бялхмаг түрэн гарсанаар галт уул дэлбэрнэ.
тэсрэлт Эцэст нь магма агаарт гарах зам нээгдэж гал уул дэлбэрнэ.
Галт уулын дэлбэрэлт нь байгаль дахь хамгийн сэтгэл хөдлөм үзэгдэл юм
Дэлбэрэлтийн явц Даралт нь хэвийн хэмжээнээс хэт халсан үед юу тохиолдох вэ?
Хамгийн Өндөр, хурдан, халуун, чанга Галт уул хамгийн өндөр оргилсон дэлбэрэлт нь 48 км. Энэ бол Эверест уулын өндөртэй ижил гэсэн үг юм. Дэлбэрэлтийн урсац маш хурдтай байдаг бөгөөд 480км/ц-ийн хурдтайгаар буух чулуулаг болон халуун хийнээс тогтоно. Халуун хайлмаг нь 1250 цельс хүрдэг ба Нарны аймаг дотроос хамгийн халуун гараг болох Сугар нь дөнгөж 464 цельс халуун байдаг. 1883 онд дэлбэрсэн Кракатау галт уулын дэлбэрэлтийн дуу 160км-с 18дБ байсан нь сансрын Шаттл хөлгийг ойроос хөөргөсөнтэй ижил.
дохио Хий ба магмын харьцаа 3:1 болоход даралт хэт ихсэж, магма хурдацтай өсдөг.
идэвхижил
чулуу Чулуулаг нь галт уулын хатуу хэсгийг бүрдүүлдэг.
Багтаж ядталаа дүүрсэн магма орон зай хүсэн буцлаж байна.
5 Баримт
Шахалтаар
Илүү өндөр хөрс шороо
Дэлбэрч буй галт уулын хүч нь 42кг / см2 (600psi) .
Дэлхийн төвөөс хамгийн өндөр нь Эверэстийн оргил бол, хмагийн хол цэг нь илүү өргөн хүрээтэй Экваторын Чимброза галт уул болно.
ГАЛТ УУЛЫН ТУХАЙ
та үүнийг мэдэх үү?
Нэг том нь Бүх цаг үеийн хамгийн том дэлбэрэлт 69,0 жилийн өмнө Индонезийн Тоба галт ууланд болсон супер дэлбэрэлт байжээ.
Хамгийн том нь Дэлхий галт уултай цорын ганц гариг биш юм. Ангараг гарагийн унтарсан галт уул болох Олимп юм. Олимп уул 27 км өндөр, 540 км өргөнтэй.
Кракатоа Ява, Суматра арлын дунд орших Кракатау галт уул 1883 онд дэлбэрэхэд Хирошима дээр хаясан атомын бөмбөгнөөс 13,0 дахин хүчтэй дэлбэрсэн.
Бидний ертөнцөд өдгөө 1500 гаруй төрлийн галт уул байдаг. Тэдгээрийн аль нь ч гэнэт сэрж, идэвхжих аюултай
Өөрөө галт уул хийж үзмээр байна уу? Ямар нэгэн зүйлийг тэсэрч байхыг харахсан гэхээс гар нь загатнаж байгаа хүн байвал энэ өөрөө хийж болох галт уулыг туршаарай.
хоолойд тулав Магма нарийн хоолойд ирэхэд даралт улам бүр нэмэгдэнэ.
Хоёр лонх босгож тавьж байгаад түүнийг зуурсан гурилаар галт уулын налуу хэлбэр гаргаж хучна. /гурил, давс, тос, ус/. хий ихэсэхэд Нүүрстөрөгч, хүхрийн давхар ислийн хэмжээ хийн бөмбөлгийг идэвхижүүлдэг.
Усны хомсдол Магмын даралт нэмэгдэхэд ус ууршиж дуусна.
магма Дэлхийн цөмд халж шингэрсэн чулуулаг нь байгалийн хийгээр дүүрэн.
Усны хомсдол Мага цугларч, амрах үе нь даралт ихсэх хүртэл үргэлжлэнэ.
найрлага Хүчилтөрөгч, цахиур, хөнгөн цагаан, төмөр, кальци, натри, кали, магни.
Халуун усан дээр хүнсний будаг, болон 6 дусал угаалгын шингэн хийнэ. Ингэснээр лонхон дахь даралт ихсэж, буцлах болно.
Сүүлд нь хоёр халбага хүнсний сода, дээр нь бага зэрэг цуу хийгээд хойш ухрах хэрэгтэй. Учир нь яг одоо таны хувийн галт уул бэлбэрэх болно.
ДЭЛХИЙ
Судлаачид дэлхийн бүх амьд биетийн дөч орчим хувь ховордож байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ.
амьтдын тухай Ярилцая
Дэлхийн бүх амьтан болоод ургамлын 85-н хувь нь далайд амьдардаг.
Зөгий өвөл хаачдаг вэ? Балт зөгийн сүрэг хатан зөгийгөө өвлийн турш дулаахан байлгахын тулд нөөцөлсөн балаа ашигладаг. Сэрүү орж, дулааны улирал шувтрах үед балт зөгийнүүд цэцгийн шүүс цуглуулахаа больж үүрэндээ орж, нуугдана. Ажилчин зөгийнүүд хатан зөгийнхөө ойр орчмоор бөөгнөрөн нисэлдэж, агаарыг хэлбэлзүүлж, хөдөлгөөн оруулснаар цельсийн 34 хэмийг дулаантай болгодог байна. Харин үхэр зөгийн сүргийн хувьд байдал тун өөр. Тэд өвлийг сүргээрээ бүрэн бүтэн давахын оронд зөвхөн хатан зөгийгөө л амьд үлдээж чаддаг байна. Амьд үлдсэн хатан зөгийнүүд тусгай хамгаалалттай үүрэнд өвлийн турш нуугдсаны дараа хавар урь ормогц гарч ирэн шинээр үүр засаж, өндгөө гаргаж цоо шинэ сүрэг эхлүүлдэг ажээ.
“Дөрвөлжин далайн мөгөөрсний хор нь нэмэх цэнэг бүхий калийн ионийг цусны улаан бөөмнөөс гадагшлуулах нөлөө үзүүлдэг байна.”
Улаан хулсны баавгай яагаад илбэнхтэй илүү төстэй харагддаг вэ? Улаан хулсны баавгай нь муурын дайтай жижиг биетэй, дугуйрсан, өтгөн саглагар сүүлтэй өхөөрдөм хөөрхөн амьтан байгаа биз? Үенээс гаралтай энэ амьтан хэдий бяцхан харагддаг ч биет хулсны баавгай шиг араншинтай. Тэд хоёулаа хулсаар хооллодог уулын оршин суугч бөгөөд хулсны үндэснээс сайн барихад нь зориулагдсан хуурамч эрхий хуруутай. Улаан хулсны баавгай үнэндээ өөрийн Аилуридае гэдэг бие даасан овогтоо багтдаг. Энэ хоёр төрлийн хулсны баавгай нь хувьслын явцаараа биш харин конвергент эволюци буюу ойртолтын эволюци хөгжлөөрөө нэг төрөлд хамаарах болжээ.
Хамгийн хортой амьтан юу вэ? Дэлхийн хамгийн хортой амьтны жагсаалтанд хөх цагирагт наймаалж, Бразилын тэнүүлч аалз, нохой загас зэрэг хэд хэдэн амьтдыг өрсөлдүүлдэг. Харин ихэнх тохиолдолд тэднээс дөрвөлжин далайн мөгөөрс тэргүүлдэг байна. “Далайн хэдгэнэ” ч гэж нэрлэгддэг энэ амьтан зүрх, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, зүрхний шигдээс болгож үхэлд хүргэх хүчтэй хор ялгаруулдаг.
Дэлхийн хамгийн удаан амьтан юу вэ?
Туурай хавчийн цус яагаад цэнхэр өнгөтэй байдаг вэ? Зөвхөн туурай хавч төдийгүй бусад хавч хэлбэртэн, нялцгай биетнүүд цэнхэр өнгийн цустай. Харин бидний цусанд гемоглобин агуулагддаг учраас улаан өнгөтэй юм байна. Төмрийн атом агуулдаг гемоглобин хүчилтөрөгчтэй урвалд орж улаан өнгөтэй болдог. Харин хавч хэлбэртний цусанд гемоглобин биш гемоцианин гэх зэсийн атом агуулдаг пигмент бий. Зэс нь хүчилтөрөгчтэй урвалд орохоороо хөх-ногоон өнгө ялгаруулдаг.
3 хуруут Cлот баавгай хэдий удаан, хойргоороо алдартай ч далайн шүрэн хад бүр ч удаан гэнэ. Гаднаас нь харахад ердөө далайн ёроолын нэг ургамал юм шиг байвч үнэн хэрэгтээ шүрэн хад нь сээр нуруугүйтэн төрөлд хамаарах нэг зүйл амьд биет юм. Тэд байрнаасаа бараг хөдөлдөггүй гэхэд болно. Далайн шүрэн хад нь ургацаг гэж нэрлэдэг тэрбум тэрбум бичил биетнүүдийн салслаг бүрхүүлийн овоорго наалдцаас бүрэлдэн тогтдог ажээ.
Халуун орны шувууд яагаад гойд өнгөлөг байдаг вэ? Дэлхий бүхий л шувуунууд, тэр дундаа эрэгчин шувууд гоёмсог өд сөд, хурц тод өнгөөрөө эсрэг хүйстнээ татахад ашигладаг. Тэр дундаа тогос, тагтааны эрэгчин нь эмэгчнээсээ илүү “царайлаг” байдаг. Тод өнгө бас махчин амьтдаас нуугдахад ч хэрэгтэй. Халуун орны шувуудад энэ бүр чухал байдаг ба амьд үлдэхэд хамгийн хэрэгтэй чадвар юм. Тийм ч учраас шувууд орчин тойрондоо ууссан өнгийн өд сөдтэй байх нь элбэг. Хурц, тод баялаг өнгийн байгальтай халуун орны ойд бол бор, саарлаас илүүтэй шар, ногоовтор өнгийн өд, сөдтэй байх нь нуугдахад илүү тохиромжтой юм. Ийм хурц өнгийн шувуудыг олж харахад тун хэцүү шүү. Харин ойн өндөр моддоос доошлох тусмаа шувуудын хурц, тод өнгө багасаж, ойн төгөлийн хүрэн, бараавтар өнгө рүү уусаж эхэлдэг байна.
Ноход дээшээ харж чаддаггүй гэж үнэн үү? Ноход хоол горьдохоороо ч юм уу эсвэл гарч салхилахыг ятган гуйхдаа хойд хөл дээрээ оцойн суугаад эзнээ таг ширтдэг шүү дээ. Энэ үед нохойн сээр нуруу шулуун болж тэгширдэг. Харин дөрвөн хөл дээрээ зогсож байх үед ноход толгойгоо төдийлөн дээшээ өргөж чаддаггүй. Мөн нохойны чих яг зэргэлдээ түвшний дуу авиаг сайн сонсдог. Тиймээс шатан дээрээс нохойгоо дуудлаа гэхэд тэд дээрээс дуудаж байна гэж ойлгохгүй.
Ууль хэрхэн ан хийдэг вэ? Шөнийн анчин ууль гэнэтхэн үхлийн дайралт хийдэг онцлог давуу талтай. Тэд толбо бүхий бүдэг өнгийн өдтэй учраас харж анзаарахад бэрхтэйн дээр далавчиндаа тусгай өдтэй тул огт чимээ гаргалгүй нисэж чаддаг. Нүд нь этгээд том бөгөөд тархинд нь байрлах дүрс боловсруулах
тусгай нейронуудын тусламжтайгаар бүдэг орчинд ч сайн хардаг. Нүд нь яг хүнийх шиг эгц урагшаа учраас хоёр талдаа нүдтэй бусад шувуудаас сайн хардаг. Ууль бас маш сонор сонсголтой. Цасан дор, 0,3 м гүнд хөеөндөө хөдөлж буй хулганы чимээг ч тэд сонсож чаддаг.
Чимээгүй ... Чимээ дарах тусгай өд далавчинд нь бий учраас огт чимээгүй нисч чадна.
Хараа Гярхай, хурц хараа нь олзоо төвөггүй олоход нь туслана.
Хурц сонор Чимээгүй нисдэг ууль ямар ч чимээг алдахгүй сонсоно.
Гэнэт дайрсан уулийн хурц хумснаас олз нь зугатана гэж саналтгүй.
Хүний хамарт агаар, үнэрийг нэвтрүүлдэг нэг
ДЭЛХИЙ
л нүх байдаг бол нохойн хамар дотроо агаарыг нэг тийш, үнэрийг нөгөө тийш илгээдэг нимгэн таславчтай тул үнэрийг илүү сайн мэдэрдэг аж.
Нохойн ер бусын үнэрлэх чадвар Хүн хэдий хамраараа 1 триллион орчим үнэрийг ялгаж мэдрэх боловч нохойтой харьцуулахад энэ нь өчүүхэн бага тоо юм. Нохой төрөлтөн үнэхээр тэсрэх бөмбөг, мансууруулах бодис тэр ч байтугай 7 хоногийн өмнөх хэргийн ул мөрийг ч үнэрээр мөшгиж чаддаг. Тэд үүнийг тун нарийн бүтэц бүхий хамрынхаа тусламжтай гүйцэтгэдэг байна. Хүний хамарт агаар, үнэрийг нэвтрүүлдэг нэг л нүх байдаг бол нохойн хамар дотроо агаарыг нэг тийш, үнэрийг нөгөө тийш илгээдэг нимгэн таславчтай тул үнэрийг илүү сайн мэдэрдэг аж. Мөн хүн хамраараа авсан агаар, үнэрийг буцаагаад бүгдийг нь гадагшуулдаг
Нохой яаж гэмт этгээд, хорт хавдартай хүнийг хүртэл үнэрлэж чаддаг вэ?
байхад ноход хамрынхаа хажуугийн 2 сэтэрхийгээр амьсгалаа гаргадаг учраас үнэрийг удаан хадгалдаг байна. Тиймээс ноход 210 км хүртэл хол газар мөр хөөж чаддаг. Ер нь нохой төрөлтний үнэрлэх чадварыг хүнийхтэй харьцуулбал бүр эсийн түвшинд эярих хэрэгтэй болно. Нохойн хамарт зөвхөн үнэр ялгах үүрэгтэй 230 сая гаруй эс оршдог. Харин хүний хамар өөрт байх 5-40 сая орчим эсээрээ бүхий л зүйлийг гүйцэтгэдэг ажээ. Лаазалсан нохойн хоолыг задлав уу үгүй юу л ноход гүйгээд ирдгийг одоо гайхах хэрэггүй боллоо. Тэд энэ гайхалтай чадвараа зөвхөн хоолоо олоход ашигладаггүй. Нохдын хувьд хамар
нь яг л бидний хувьд нүдний адил хорвоо ертөнцтэй танилцахад чухал үүрэгтэй байдаг. Тэд амьсгал авахдаа зөвхөн үнэр авдаггүй. Ихэнх амьтдад байдаг вомероназал буюу үнэрлэхүйн туслах эрхтэн нь нохдын хамрын хөндийн угт байрлаж феромон гэж нэрлэдэг ойр хавьд нь байгаа амьд биетийн талаар цогц мэдээллийг өгдөг химийн бодисыг мэдрэх боломжийг олгодог байна.
чийгтэй хамар Нохой байн байн хамраа долоодгийн шалтгаан нь шүлс үнэрийг хамарт наалдуулахад тусалдагтай холбоотой. Хамрын нүх Нохойн хамрын 2 нүх хавтгай байдаг нь газрыг аль болох ойроос үнэрлэхэд нь дөхөм байдаг.
Гадагшлах Агаар нохойн хамраас гадагшлахдаа 2 хажуу талын сэтэрхий завсраар дамждаг учраас үнэр нь хамар дотор бүтэн үлддэг.
нэвтрэх Хамрын нүхээр агаар нэвтэрсний дараа нэг гуурс руу ороход нимгэн таславч эд агаараас үнэрийг авч үлддэг.
www.issuu.com/magazine-e
`E Magazine
ШАГАЙ СЭТГҮҮЛИЙН ЦАХИМ ХУВИЛБАРЫГ ҮНЭГҮЙ БАС ШУУД ҮЗЭЭРЭЙ. та үүнийг мэдэх үү?
Ноход хавдрыг үнэрлэж үү? Англи үүлдрийн нохой хамгийн шилдэг нь Олон мянган үүлдрийн ноход дундаас англи үүлдрийн мөрч ноход үнэрийг хамгийн сайн ялгадаг. Тэдний хамарт 300 сая гаруй үнэрлэхүйн эс бий учир аливаа үнэрийг хүнээс 1,000 дахин илүү сайн ялгаж чадна. Энэ бол 4 сая литр усанд нэг цайны халбага элсэн чихэр хутгасан ч үнэрээр ялгана гэсэн үг юм.
Үнэрлэхүйн шинжлэх ухаан
Итгэмээргүй байгаа биз.Тэд мөн үнэрээр мөрдөхдөө 210 км хөөж чадахын зэрэгцээ усан дээгүүр ч үнэрлэх тул гэмт этгээдүүд гол гаталсан ч нэмэргүй гэсэн үг юм. Байгалиас заяасан үнэрлэх гайхамшигтай чадвартайн дээр дуулгавартай, нийгэмшсэн чанраараа нохой бол төгс “мөрдөгч машин” билээ.
Яагаад нохдын үнэрлэх мэдрэмж хүнийхээс давуу вэ? Үнэрлэх эрхтэний эсүүд тархинд нөлөөлөх нь
Дүгнэлт Хамрын дэлбэ аливаа үнэрийг таньвал тэр нь тархинд дохио болж очно.
Нохдын үнэрлэх чадварыг цэрэг, хууль сахиулах болон анагаах ухааны салбарт хэрэглэдэг ч сүүлийн үед хорт хавдар илрүүлэхэд ашигладаг болжээ. Калифорнийн “Pine Street” сангийнхан 5 хөтөч нохойг өвчтөний амьсгалаас уушигний болон хөхний хорт хавдрыг үнэрлэхэд сургатал 88-99% зөв гэсэн үр дүн гарчээ. Өөр нэгэн судалгаагаар ноход шээснээс түрүү булчирхай болон давсагны хавдрыг илрүүлж чадаж байгааг нотлов. Тэд үнэрлэж мэдэх сургуулилтынхаа дараа хорт хавдартай өвчтөнүүдийн шээсэн дэх фермон болон дааврыг маш сайн нарийвчлалтайгаар илрүүлж чаддаг болжээ.
Ердийн нохойны хамарт 125-300 сая үнэрлэх эс бий. Үүнтэй харьцуулахад хүнд өчүүхэн буюу 5-40 сая эс байдаг.
Үнэрлэх туслах эрхтэн Энэхүү ер бусын эрхтэн нь нохойд үнэр дэх фермоныг илрүүлэхэд тусалснаар тэд үнэр бүрээс нарийн мэдээлэл олж авдаг байна
халиман аКул Өнөө цагийн хамгийн том загас бол 30 нас хүрч байж нас бие гүйцдэг, 100 хүртэл насалдаг10 метр орчим урттай халиман аварга загас юм. Тэд голдуу 12.65 м урт, 21кг жинтэй байдаг ч илүү том байх боломжтой. Халиман акул нэг онцлог нь түүний эрүүнд 300 эгнээ бүхий 2 мм хэмжээтэй хэдэн мянган шүд бий. Гэхдээ эдгээр шүд нь ан хийхэд зориулагдаагүй. Үнэндээ халиман акул бол хүнсээ шүүж иддэг юм. Тэр өргөн, дөрвөлжин хэлбэртэй амаа ангайн усыг залгилахад заламгайг нь бүрхэх дараалсан мөгөөрсөн араг яснуудаар ус шүүрч
дэлхийн Халиман аварга загас Rhincodon typus Анги – Мөгөөрсөн загас Байрлал Халуун орны, дулаан устай далай Идэш Олон төрөл Тоо толгой нь цөөрч байгаа.
гарна. Ингэж шүүсний дараа далайн залхаг, сам хорхой зэрэг зоопланктуудыг ялгадаг. Хамгийн том биетэй хэрнээ хамгийн жижиг загасаа идэж байгаа нь үнэхээр сонирхолтой. Тэгэхдээ л бусад халим, аварга хадарган загас зэрэг том биетнүүд ч мөн ийм байдаг. Бичил биетнээр баялаг их далай тэднийг харин төвөггүйхэн хооллож чадна. Бусад том биет амьтдын нэгэн адил халиман акулууд ч нас биед хүртлээ нэлээд хугацаа зарцууулах бөгөөд том болж чадвал урт удаан хугацаанд далайд эрх дураараа ноёрхож чаддаг ажээ.
хамгийн том акул 9,000 кг
ЖИН
Хэр зэрэг том бэ?
Нэг акул 6 машинтай тэнцэнэ.
Бусад төрлийн аварга загаснуудтай харьцуулан үзвэл?
Аварга халим загас - 12 м
Аварга хадрага загас - 10 м
Цагаан аварга загас - 7 м
Мега амт аварга загас - 4,6
Сувилагч аварга загас- 4м
Халиман аварга загас 30 нас хүрч байж 10 метр урт болдог.
Этгээд уураг тархи олдлоо
Тархины эд эс үхжих эсвэл устчихвал нөхөн сэргээхэд маш хэцүү. Хүний мэдрэлийн эс л гэхэд маш бэрх тогтолцоотой байдаг учраас эрдэмтэд алзимер, паркинсон зэрэг мэдрэлийн эсийн өвчнийг анагааж чадах зүйл олон жилийн турш хайж байв. Тэгвэл энэхүү эрэл далайн хамгийн гүнд оршдог нэгэн төрлийн нялцгай биетнээс олджээ. Энэ амьтан өөрийн тархины үхэжсэн эд эсийг гурван өдөрт нөхөн сэргээх чадвартай гэнэ. Далайн гүний маш их даралтан дор оршдог энэ амьтан бусад амьд организмд тэс өөр химийн нөлөөлөл үзүүлдэг. Эрдэмтэд тэрхүү чадвар нь мэдрэлийн эсийн өвчнийг сааруулж бүр цаашлаад устгаж чадах эсэхийг мэдэхийн тулд судалгаа явуулж эхлээд байна.
Хачирхалтай тархинууд Хануур хорхой Эдгээр цус сорогч, шимэгч амьтны тархи 32 хэсгээс бүрддэг
Далайн шүр Ургамал шиг харагддаг тэд нэгнийхээ тархийг иддэг нь үнэхээр хачирхалтай.
Спанеил үүлдрийн нохой Сонгомол үүлдэр гаргаж авах гэсний улмаас түүний түүний гавлын яс энгийн нохойноос 3 дахин жижиг болжээ.
Цахим орчны хамаарал, дэлгэцийн дон, хэт их мэдээлэл, нийгэмд зориулж буй шаргуу тэмцэл зэрэг нь мэдрэлийн системийн үйл ажиллагаа доголдоход хүргэдэг. Тиймээс мэдрэлийн системээ маш үр дүнтэйгээр нөхөн сэргээх чадвар орчин үеийн хүмүүст нэн хэрэгцээтэй байгаа юм.
САЙН УУ, МУУ юУ АЛь нь Вэ? Тоглоомын нөлөөнд орсон тархины бүтэц
Видео тоглоомнууд нь хүний тархинд сайн, муу хоёр нөлөө үзүүлдэг. Тоглоом тархи дасгалжуулахад тусалдаг байж болох ч зарим нэг муу нөлөөтэй бийг мартаж болохгүй.
Олон өөр төрлийн тоглоом, түүнд гарч буй үйл явдал, зохиол нь тархины өөр өөр хэсэгт ялгаатай нөлөө үзүүлдэг.
Зулайн урд хэсэгт Тоглоом тоглох нь тархины эсийн үндсэн санах болон сурах холбоосыг бэхжүүлдэг давтах үйлдэлийг хамардаг.
“Space invader” зэрэг дор дор нь шийдвэр гаргахыг шаарддаг тоглоомнууд нь мэдрэлийн хөдөлгөөнийг хянадаг энэ хэсэгт илүү идэвхиждэг.
Тоглоомд нэгэнт донтсон бол тархи өөрөө видео тоглоом шиг л болно. Зулайн урд талд байх энэ хэсгийг эзэгнэвэл хүн сэтгэл санаагаа өөрчлөх чадамжаа дутуу ашигладаг болно. “Tetris “ -тэй адил логик дүгнэлт шаарддаг тоглоом нь шийдвэр гаргалтыг хянадаг энэ хэсэгт идэвхижидэг.
Суралцах, урамших мэдрэмж төрүүлдэг Допаминэ даавар тоглоом тоглох үед тархины энэ үе давхрагад гарж ирдэг байна.
Галт зэвсэг, дайн тулаантай тоглоом тоглосны дараа тархины танин мэдэхүй болон төлөвлөх үйлдэлийг удирддаг энэ хэсэг их идэвхиждэг.
Тоглогчид галт зэвсэгээр буудалцаж байхад, мөн дараа нь түүний сэтгэл хөдлөлийн зөрчилдөөнийг шийдвэрлэдэг энэ хэсэгүүдийн идэвхи сулрана. Тоглогчид магадгүй өөрсдийн хүчирхийлэлийн талаархи сэтгэл хөдлөлийн илэрхийлэлийг нуун дардаг байж болно.
Хүчирхийлэлтэй тоглоомын үр нөлөө
7 хоног хүчирхийлэлтэй тоглоом тоглосон хүнд сэтгэл хөдлөлийн асуудал гарахад баруун доод урд тархины идэвхи буурдаг. Мөн тоо бодлоготой даалгавар биелүүлэхэд тархины урд талын тойрогт идэвхи буурдаг.
Хүчирхийлэлтэй тоглоом хүний түрэмгий мэдрэмж, зан ааш, бодлуудыг урт, богино хугацаанд өсгөдөг байна.
Видео тоглоомын эерэг ба сөрөг нөлөөллүүд Энэ талаар олон судалгаа бий ч тархины аль хэсгийг судалж буйгаас шалтгаалж өөр өөр үр дүн гарах нь бий.
Багын тоглолт шаарддаг тоглоомууд нь хамтрах чадварыг хөгжүүлэхэд тусалдаг.
Тоглоом өмнө нь олж авсан мэдлэгээ ашиглан асуудлыг шийдвэрлэх, учир шалтгааныг дүгнэх чадвар суулгадаг.
Астма зэрэг эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд тоглоом хүүхдэд эмчийн заавраас илүү үр дүнтэй нөлөөлдөг.
Тэсрэх бөмбөг шиг зан авиртай болоход хүчирхийлэлтэй тоглоомноос үлдсэн дурсамж нөлөөлнө.
Инженер шийдэлтэй тоглоом сэтгэхүйн чадвар нэмэгдүүлж, нүдэн баримжаагаар төлөвлөлт хийх аргад сургадаг.
Удаан хугацаагаар тоглох нь анхааралгүй болох, ажил, хичээл сурлагадаа идэвхигүй, цаг үрэмтгий болгодог.
Эрэгтэй, эмэгтэй тоглоомчдыг харьцуулбал Дундажаар авч үзвэл эрэгтэй хүний тархины донтох болон урамшихтай холбоотой хэсэг нь эмэгтэй хүнийхээс хамаагүй илүү идэвхиждэг байна. Үүнийг судалгаанд оролцсон хүмүүсийг тоглоом тоглосоны дараа нь шууд хооронд нь харьцуулахад гарсан судалгааны хариу юм.
эх сурвалж: sciencedaily.com, livescience.com, indiatimes.com, ВИДЕО ТОГЛООМООС ТАТГАЛЗАХ ХАМГИЙН АМАРХАН АРГА БОЛ ИЛҮҮ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ТОГЛООМООР ТОГЛОХ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ, УНШИХ ДАДАЛ СУУЛГАХ БӨГӨӨД ЦАГИЙГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙГ ОЙЛГОХ ЮМ.
Хүчирхийлэл агуулсан тоглоом хүнийг сэтгэл хөдлөлөө маш сайн нуун далдлах зуршилд суулгадаг.
Нүдний хараа муутгаж, тоглоомноос өөр зүйлд сонирхолгүй болгож эрүүл мэнддээ сул анхаардаг болно.
ТҮҮХ
“Хөлөг онгоцны түүхэнд хувьсгал хийсэн загвар болох галлеон бий болсноор далайн ямар ч аюул осослтой хэсгээр дураараа аялах боломжтой болсон юм.”
Испанийн сүр хүч галлеон хөлөг онгоц Энэ жижигхэн хөлөг онгоц хэрхэн дэлхийг өөрчилсөн бэ? XVI зууны эхэнд Италийн алдарт худалдааны хот болох Венец орчмын Газрын дундад тэнгист анх галлеоныг ашиглаж эхэлснээр Европт хөлөг онгоцны шинэ үе эхэлжээ. Улмаар XVI зууны II хагас болоход Бие засах үүнтэй адил хөлөг онгоцнуудыг Англи, Португал, Франц, Испани болон бусад Далайчид хөлгийн орнууд түгээмэл ашиглах болжээ. тавцан дээр ил бие засдаг Хөлгийн урд хэсгийн хээнцэр нам байсан нь тийм ч тавцан, урт нарийн их бие нь далайн мангар зүйл биш усанд тэнцвэрээ гайхалтай сайн харин ч хэцүү, олоход тусалж, салхины эсэргүүцлийг чанга нөхцөл багасгаснаар тухайн үедээ хамгийн байв. хурдан, шалмаг далайн хөлөг болов. Үндсэн 3-4 дөрвөлжин далбаа, 1 гурвалжин далбааны тусламжтай тэд салхи сөрж хөдөлдөг ба маш төвөгтэй бүтэц бүхий өргүүрт механизм бий болсноор нийт багийн гишүүд гэхгүй цөөн хэдэн хүн ч удирдан чиглүүлэх боломжтой байдаг. XVI зууны үед Газрын дундад тэнгисээр аялах нь тийм ч аятай, таатай зүйл байсангүй. Тэр дундаа Атлантын далай таамаглашгүй аюул, ослоор дүүрэн хамгийн аймшигтай усан зам байв. Харин хөлөг онгоцны түүхэнд хувьсал хийсэн загвар болох галлеон бий болсноор далайн ямар ч догшин, аюул, осолтой хэсгээр дураараа аялах боломжтой болсон. Улмаар далайн аялагчид Америк тивийг нээж, Европоос Ази хүртэлх усан замаар дэлхийг тойрч, олон шинэ газар нутгийг нээж, төрөл бүрийн бараа, боолын худалдаа, байгалийн эрдэс баялаг, тамхи, торго, халуун ногоо, алт, мөнгө сэлтийг дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл тээвэрлэх болсон юм. XVI зууны эхэн үед Португаль, Испаний далайн цэргийн хүчин хамгийн хүчирхэг, том нь байв. Ингэж хүчирхэгжихэд галлеон хөлөг онгоцны өмнөх үеийн далайн аялагчид болох Африк тивийг тойрсон анхны европ далайчин гэгддэг Бартоломэу Диаш, XV зууны сүүл үед Америк тивийг булаан эзлэх Испаний түрэмгийллийг эхлүүлсэн Кристофер Колумбус нар чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эцэст нь галлеон хөлөг онгоц Испаний эзэнт улсын сүр хүчийг илтгэх гол бэлгэ тэмдэг болж, алс холын Америк, Африк, Карибын тэнгис, Зүүн Өмнөд Ази орчимд ноёрхлоо тогтооход нь голлох үүргийг гүйцэтгэсэн байна.
Хөдөлгөөнт буу Хөлөг рүү довтлох урилгагүй зочныг хөдөлгөөнт их буугаар няцаах цэг. Эргүүлэг Зангууг буулгаж, татахад усан цэргүүд энэ эргүүлгийг хэрэглэдэг.
Далайчдын өрөө Хөлгийн ахмад тансаг өрөөндөө тухтай амардаг ч далайчид харин умгар өрөөндөө шахалдан унтдаг.
5 онцгой баримт Галлеон буюу олон тавцант хөлөг онгоц
алтан марал
Адлер вон Любек Сао Жоао Баптиста Арк Ралей
Дэлхийг усан замаар, нэг удаагийн аялалаар тойрсон аялсан анхны англи хүн Фрэнсис Дрейк 1577-1580 онд энэ хөлгөөр аялжээ.
Анх 1566 онд далайд гарсан хөлөг онгоц тухайн үедээ хамгийн томд тооцогдож байв. 1,000 хүний даацтай, 3000 тн усыг түлхэн гаргах эзлэхүүнтэй байв.
Тэр цагийн хамгийн хүчирхэг, 366 хүрэл их буутай, “Галаар бөмбөгдөгч” хочтой Португалийн Ботафога хөлөг онгоц 1530 онд анх далайд гаржээ.
Английн Элизабет Хатан хааны үед далайн аялагч Уолтер Ралей эзэмшдэг байсан энэ онгоцыг 1587 он Арк Рояль гэж нэрлэх болсон түүхтэй.
Манила галлеон Испаний галлеон хөлөг онгоцнууд 1565 оноос эхлэн Филиппин, Мексикийн хооронд тогтмол тээвэр хийх болжээ. Тэд бас далайн дээрэмчдийн гол “бай” болдог байв.
та үүнийг мэдэх үү?
Тайрмал тавцант хөлөг онгоц Испаний түрэмгийлэгчдийн эсрэг англичууд тайрмал тавцант хөлөг онгоц Форсайтаар хариу барьсан гэдэг. Адмирал Жон Хаукинсийн 1570 онд танилцуулсан уг хөлөг онгоцны их бие нь сунагар, урт бөгөөд намхан тавцантай учраас
дайсны хөлөг онгоцнуудтай харьцуулахад хавьгүй хурдан байжээ. 1588 онд Испаний Армада далайн цэргийн хүчний дайралтыг амжилттай бут цохиж, хожмын Их Британи буюу Англи улсыг байгуулахад гавьяа байгуулсан хүчирхэг тулааны хөлөг онгоц юм.
гол тавцан Ил гарсан гол тавцан дээр хөнгөн их буунууд байна. Дайсан ойртож ирэхэд цэргүүд гол тавцан дээрээс мушкет буугаараа гал нээдэг байв.
Гол бүхээг Хөлгийн ахмадын байрлах өрөө хамгийн том байх бөгөөд ихэнхдээ том цонхтой байдаг.
Каррак
Зэвсэгийн агуулах Хүнд их буунуудыг тусад нь хадгалах өрөөтэй.
Зуух Хөлөг онгоцны гал тогооны хэсэгт галлей гэж нэрлэдэг зуух бий. Хэт халуунаас тусгаарлах, хөлөг онгоцонд гал, оч үсэргэхгүй хамгаалах үүднээс тоосгоор барьдаг байв.
Чиглүүлэгч Галлеон хөлөг онгоцны бас нэгэн шинэ ололт бол хөлгийг хөнгөн, гавшгай хөдлөх боломж олгосон хажуугийн урт чиглүүлэгч юм.
Галлеоноос өмнө Каррак гэх хөлөг онгоц дайн тулаан, худалдааны үйлсэд зүтгэж байв. Далайн усанд тэнцвэр сайтай, Номхон далай, Атлантын далай хооронд удаан аялахад хүрэлцэхүйц нөөц агуулах багтаамжтай эртний Генуя загварын энэ хөлөг онгоц нь XV зууны үед Португальчуудын нөлөөгөөр их дэлгэрчээ. Өндөр тавцан нь жижиг онгоцноос сайн хамгаалдаг ч салхи сөрсөн аяллалд муу байв. Харин галлеон гарч ирж энэ сул талыг арилгажээ. Каррак нь галлеоны адилаар 3 эсвэл 4 дөрвөлжин далбааг 1 гурвалжин далбаатай хослуулж татдаг байсан нь орчин үеийн хөлөг онгоцны загварын эхлэлийг тавьж байжээ. Кристофер Колумбын Санта Мариа хөлөг онгоц нь ийм каррак загварын онгоц байсан юм.
ТҮҮХ
САМУРАЙН МӨХӨЛ
Японы дайнч анги давхарга хэрхэн мөхсөн бэ? Орчуулсан: У.Хулан
Жаргаж буй нарны сүүлчийн цацрагийн бүлээн илчийг бослого гаргасан 40 самурай л мэдэрч байлаа. Тэдний бусад нөхөд нь цөм урьдны саруудад ээлж дараалан болсон тулааны үеэр амиа алдацгаажээ. Эдгээр самурайн толгойлогч нь Эзэн хааны армийн өндөр нэр хүндтэй маршал Сайго Такамури аж. Тулааны үеэр хөл, гэдэс нь шархдахад Сайго Такамури найз Бэппү Шисүкэгээсээ өөрийг нь аюулгүй газар аваачихыг аминчлан гуйжээ. Тэгээд тэндээ гэдсээ хүүлж, амиа хорлов /сэппүкү/. Энэ нь самурай нарын хувьд маш нэр төртэй үхэл аж. Толгойлогч нь үхэж, Эзэн хааны армийн генерал Ямагатагийн удирдсан, зэр зэвсгээр өөрсдөөс нь хавьгүй илүү 30000 цэрэгт бүслэгдсэн ч Японы нийгэмд хэдэн зууны турш нэр хүндтэй үүрэг гүйцэтгэж ирсэн самурай нарын найдвар тасраагүй байлаа. Бэппү Шисүкэ гутамшигтайгаар бууж өгсөнгүй. Харин үлдсэн самурай нарыг цуглуулж, тэднийг илдээ сугалан Эзэн хааны армид үхлийн цохилт өгөхийг уриаллаа. Пулемётны дуу агаарт нүргэлэн, үйл нь ирсэн нэгнийг онож хэдэн хэсэг болгох аж. Самурайн эрин үе ийнхүү дуусгавар болсон юм. 1000 гаруй жилийн өмнөөс Японы нийгэм даяар улс орны хамгийн чухал үйл хэргийг удирдаж ирсэн самурай нар ийнхүү устаж алга болох юм гэдгийг хэн ч төсөөлөөгүй билээ.
Гэвч дэлхий ертөнц самурайн эрин үеэс тэс өөр болжээ. Япончууд тусгаарлах үзлээ халж худалдааны замуудаа нээхтэй зэрэгцэн техник технологи хөгжиж, уламжлалт соёл, боловсролоо шинэчилж эхлэсэн зэрэг нь дайчдаар бахархдаг байсан цаг үе нэгэнт төгссөний дохио байлаа. Гэвч чухам яагаад энэ их өөрчлөлтийг хийх хэрэгтэй болсныг хэн ч мэдээгүй юм. Дэлхий дахинд холын зайнаас асар хөнөөлтэй галт бөмбөлгөөр тасралтүй шахам шүрших пулемет хэмээх зэвсэг байхад самурайн дайтах урлаг төдийлөн хэрэг болох зүйл гэж үү? Самурай нар нэр төр, ёс жаяг хийгээд өөрсдийн соёл /Бушидо/-оо цогцоор нь хөгжүүлсээр ирсэн бөгөөд нэгэнт л самурай болсон бол буцах зам үгүй юм. Тэд үнэндээ тулалдах чадвараараа товойн гарч ирсэн жирийн л хүмүүсээс үүдэлтэй ажээ. Эдогийн эриний 646 онд Японд Тайка шинэчлэл эхэлжээ. Энэхүү шинэчлэлээрээ дундад зууны үеийн Европт хийсэнтэй адил анги давхарга бий болгож, хуруу дарам хэдхэн хүнийг газрын эзэд болгов. Эдгээр газрын эзэд нь ургац болон газраа хүмүүсийн элдэв халдлагаас хамгаалах шаардлагатай болжээ. Энэ түүхээс үзэхэд самурайн ёс нь хөлсний хамгаалагчдаас үүдэлтэй аж. Хэйян гүрний нэр нөлөө суларч, хөдөө орон нутгууд хяналтаас нь гарч эхлэмэгч дайчид энэхүү сиймхийг ашиглан хөдөлж
“ Тулааныг цааш үргэлжлүүлэх аргагүй болоход Такамури нэр төртэйгээр үхэж, харин үлдсэн самурай нар Эзэн хааны армийнхан буугаа цэнэглэхийг нь хүлээж зогсов”.
эхлэв. Эдогийн эриний 1100 он гэхэд тэд орон даяар өөрсдийн цэргүүдтэй болсон байлаа. Эндээс Самурайн алтан үе эхлэсэн бөгөөд Эдогийн эрин /Эдогийн эрин 16031868/-ийг дуустал хэдэн зууны турш Самурай нар Япон улсын амин зүрх нь болж, өвөр зуураа зөвхөн эрх мэдэл л булаалдан тэмцэлдэх болжээ. Эдогийн эриний үед төр улс тайван, тогтвортой байсан учир самурай нар төрийн хэрэгт зөвлөгөө өгч, зарим нь биечлэн оролцож байв. Хэдийгээр нийгэмд самурайн хэрэг бараг байхгүй болсон ч зөвхөн тэд л биедээ сэлэм авч явж өөрсдийн зэрэг зиндаагаа илэрхийлэх эрхтэй хэвээр байлаа. Ийнхүү цаг үе хэтэрхий тайван амгалан байсан нь самурайн ноёрхлыг түлхэн унахад гол нөлөөг үзүүлсэн ч ирээдүйд болох зүйлтэй харьцуулахад эрх мэдлээ алдах нь юу ч биш байв. Дэлхий ертөнцийн улс төрийг үзэх үзэл болон нийгэм тэр аяараа өөрчлөгдөж эхлэлээ. Энэхүү хувьсгалын давалгааг нум сум, сэлэм барин сөрөн зогсох аргагүй ажээ. Японд 1853 онд АНУ-ын иргэн, хөлгийн дарга Мэтью Перри худалдааны хамтрагч хайн Эдогийн булан /одоогийн Токиогийн булан/-д ирсэн үеэс өөрчлөлт эхэлжээ. Энэ үед Япон улс дөнгөж үүдээ нээгээд байсан ч зарим улс төрийн удирдагчид улс орноо технологийн эрин үед бусад үндэстнүүдээс хавьгүй хол хоцрогдсон гэдгийг мэдэрч байв.
Домогт нэрээ мөнхөлсөн гурван самурай
Мияамото Мусашиг аврага том амьтныг алж буйгаар хийсвэрлэн зуржээ.
XIX зуун, Эдогийн эрин, модон бараар хэвлэсэн Минамото Таметомогийн хөрөг.
Сайго Такамури бол эцсээ хүртэл самурай нарын төлөө тэмцсэн толгойлогч юм.
Мияамото Мусаши Мусаши 60 удаа ирүүл тулаанд тулалдахдаа нэг ч удаа шархдаж байгаагүй. Түүнийг Ниториу буюу хоёр сэлмээр зэрэг тулалдах чадварыг эзэмшсэн гэлцдэг байв. Мусаши чадварлаг зохиолч, зураач бөгөөд түүний “Таван бөгжний ном”, тулааны урлаг болон кенжүцү /модон сэлмээр тулалдах урлаг/-гийн тухай номнуудыг нь өнөө үед ч уншсаар байна.
Минамото Таметомо Самурай нар зөвхөн сэлмээр тулалддаг хүмүүс биш. Нум сумаар тун мэргэн харвадаг олон самурай бий . Минамото Таметомо бол тэдний нэг билээ. Тэрбэр нэгэн тулаанд олзлогдсоныхоо дараа буюу Эдогийн эриний 1170 онд сэппүкү үйлджээ. Тэр тулааны үеэр түүний зүүн гарын шөрмөс тасарсан учир ахиж хэзээ ч нум сумаар харвах аргагүй болсон ажээ.
Сайго Такамури Сайго Такамури Эдогийн эриний 1867 онд шинэ засгийг байгуулалцаж байсан, мөн шинэ засгийн Эзэн хааны зөвлөх байжээ. Гэвч тэр улс орон нь Барууныг шүтэх болж, Солонгос улстай хийсэн дайнд ялагдан, самурайн нэр нөлөө багасч эхлэхийг зүгээр хараад сууж тэвчилгүй Эзэн хааны цэргийн хүчний эсрэг бослогыг удирджээ.
Дайчдын ёс заншил /Бушидо/ үнэнч байдал Эзэндээ үнэнч самурай нар Япон улсыг хөгжүүлжээ. Анх тэд баян газрын эздийн эд хөрөнгийг хамгаалдаг байв.
Эрс шулуун зан Эрс шулуун зан самурай хүнд хамгийн чухал. Энэ л үгүй бол бусад нь бүгд байхгүйтэй адил гэж үзэх нь ч бий. Самурай нар зөв гэж итгэдэг зүйлээ огт эргэлзэлгүй хийдэг.
Эр зориг Бүх цаг үеийн турш самурайнууд дайсандаа олзлогдохгүйн тулд сэппүкү үйлдэн амиа хорлож эр зоригоо харуулдаг байв. Хэрэв тэд тулааны талбарт өөрийнхөндөө туслаж чадахгүй бол харакири хийх ёстой. Энэрэнгүй сэтгэл Самурайн гарт үхэл, амьдралын аль аль нь багтана. Хэрэв жирийн нэг тариачин тэдний нэр төрд харшилсан эсвэл бүр ямар ч гэм зэмгүй байлаа ч түүнийг алах эрхтэй. Тиймээс энэрэнгүй сэтгэл дайчин хүнд заавал байх ёстой эрхэм зүйл юм.
Хүндлэл Эелдэг, хүндэтгэлтэй зан бол самурайн амьдралын салшгүй хэсэг. Тэд өөрсдийн багш, толгойлогч болон нэг нэгэндээ эелдэг, хүндэтгэлтэй хандах ёстой ажээ
Нэр төр Самурай нар нэр төрөө аминаасаа ч илүү эрхэмлэдэг. Нэр төрөө алдасны төлөөс нь заримдаа удаан хугацааны цус асгаруулсан тэмцэл болно. Олон тохиолдолд нэр төрөө аврах ганц арга нь сэппүкү үйлдэх байлаа. Шудрага зан Жинхэнэ самурай эд хөрөнгөнд дурладаггүй, мөнгийг огт хайхрах ёсгүй гэж үздэг.
Тэд аж үйлдвэржээгүй бөгөөд бусад улс оронтой мөр зэрэгцэхийн тулд шинэчлэлт хэрэгтэй байжээ. Энэ үед Япон эзэн хаантай байсан ч үнэн хэрэгтэй жинхэнэ эрх мэдэл шёгунуудын гарт байсан аж. Энэ байдлыг өөрчлөхөд маш их хүч хэрэгтэй байв. Эзэн хаанд албан ёсны эрх мэдлийг нь өгөхийн тулд хоёр дэймио /нөлөө бүхий газрын эзэн, язгууртан/ нэгдэн холбоо байгуулж, шёгунуудын эсрэг босчээ. Шёгунуудын толгойлогч Токугава Ёшинобу өөрийн эрх мэдлээсээ татгалзсан ч үнэн хэрэгтээ эзэн хаан Мэйжи зарлиг гаргаж, орон гэрийг нь хураан авахыг зүгээр хараад сууж чадсангүй. Тэгээд тэр эзэн хааны эрх мэдлийг түлхэн унагах зорилгоор Киото дахь хааны ордонруу хэсэг самурайг илгээжээ. Тулааны үеэр сэлэм харших чимээнээс өөр юу ч дуулдсангүй. Улс орны хувь тавилан хоёр хэсэг хуваагджээ. Энэ тулаан түүхэнд Тобафүшимигийн тулаан нэрээр үлдсэн бөгөөд Эдогийн эриний 1868 оны 1-р сарын 27-нд шёгунууд ялагдсан ч иргэний дайн цааш талд ассан түймэр мэт үргэлжилж, Эдогийн эриний 1869 оны 5-р сард Бошины дайн дуусчээ. Бошины дайн ч мөн дээрх тулаантай ижил зорилготой байсан бөгөөд Эзэн хаан илүү орчин үеийн зэр зэвсэг, тулааны арга барил ашиглаж байсан учир илт давуу байв. Бошины дайны үеийн самурай
“Бослогын тухай мэдээ тархаж эхлэмэгц Япон орны өнцөг булан бүрээс самурай, тариачин нар нэгдэж байлаа”
Дотоодын дайнд ялсаныхаа дараа залуу Эзэн хаан зөвлөхүүдийнхээ нөлөөнд автаж, Япон улсыг дахин шинэчлэх ажиллагаа явуулж эхэлжээ. Энэхүү нийгмийн шинэчлэлээр хүүхдүүдэд олон талт, анхан шатны боловсрол олгох, аж үйлдвэржсэн шинэ нийгэм цогцлоохын тулд хүнд машин механизмад хөрөнгө оруулах гэх мэт зүйлсийг зорьж байв. Мөн Барууны соёлыг ихэд сайшаан, Эдогийн эриний 1871 онд барууны хоол болон хувцасыг дэлгэрүүлэх зарлиг гаргаж байжээ. Түүнчлэн самурай нарт хамгийн хөнөөлтэй өөрчлөлт бол орчин цагийн зэр зэвсэг бүхий цэргийн ангиуд байв. Өөрөөр хэлбэл орон даяар тулааны урлаг эзэмшсэн хүн төдийлөн шаардлагагүй болж, самурай нар биедээ зэвсэг авч явах эрхтэй цорын ганц давхаргынхан биш болжээ. Мөн галт зэвсэгийг ашиглахад төдийлөн их ур чадвар шаардахгүй бөгөөд жирийн нэг буутай тариачин самурайг тулаанд ялах боломжтой болов. Цэрэг татлага болох үед самурайн эрин үе нэгэнт дууссан нь хэнд ч ойлгомжтой болсон бөгөөд дараа нь удалгүй Эдогийн эриний 1876 онд Эзэн хаан самурай нар биедээ сэлэм авч явахыг нь хориглосон хууль батлажээ. Ингэснээр тэд нийгэмд онцгой байр суурь эзлэхээ болив. Хэдийгээр самурайн нэр нөлөө
Самурай Самурай гэдэг нь XII зууны үеэс гаралтай Япон дайчин юм. Тэд дайны урлагт суралцаж, Бушидо хэмээн нэрлэдэг амьдралын зарчмыг улам боловсронгуй болгожээ..
Дайчин Дайчдын зорилго нь тулаанд баатарлагаар оролцож, нэр төртэй үхэх байжээ.
Сэлэм нь анх шулуун байсан ч Монголчуудын довтолгооны дараа махир илднээс санаа авч тахир сэлэм хэрэглэх болжээ. Мөн Монголчуудаас хамгийн сайн ган хийх арга сурчээ.
Кабуто
Төмөр дуулга мемпо
Дайсныхаа зоригийг мохоохын тулд догшин ширүүн нүүр зурсан баг. Иодарэ-какэ
Эртний Японы нийгмийн зохион байгуулалт Японы нийгэм овгийн зохион байгуулалттай байсан. Тэдний хооронд эх захгүй дайн тулаан болдог байлаа. Эзэн хаан Эзэн хаан улс төрийн болоод эдийн засгийн асуудалд төдийлөн оролцдоггүй. Шёгун Шёгун бол эдийн засаг, улс төрийн хэргийг хариуцдаг цэргийн удирдагч юм. Дэймио Өргөн уудам газартай нөлөө бүхий язгууртнууд.
Самурай Дэймиод үйлчлэх бөгөөд эзэндээ туйлын үнэнч, дуулгавартай байх ёстой. Гар урчууд, тариачид, худалдаачид
Зэвсэг Дайчин бүр самурайн зэрэг зиндааг нь илтгэх хоёр сэлэм зүүж явдаг байжээ.
Хүзүүний хамгаалалт Соди
Мөрний хамгаалалт вакизаки
до
Чөлөөтэй хөдлөхөд зориулж уужим хийдэг, цээжний хуяг до Тэкко
Бугалганы хамгаалалт
Тохойноос шуу хүртэлх хамгаалалт Кусари
Кусари хавтгай, чийтэй төмрийг торгон утсаар холбож хийдэг.
катана
Зарим дайчид өөрсдийнх нь тулааны хийморь сүлд зэр зэвсгэнд нь байдаг гэж үздэг байсан учир зэвсгэндээ нэр өгдөг байсан аж.
Бушидо “Баатар дайчин байх арга” гэх Хөнгөн утгатай энэ үг бөгөөд холбоход дайчдын амьдралд сүсэг бишрэл нь хялбар болтлоо гүнзгий Хаидатэ нэвтэрчээ. Өвдөгнөөс доошхи сэппүкү хэсгийг хамгаалах бөгөөд кусазури Зөвхөн самурай дор өмсдөг. нар л нэр төрийнхөө төлөө амь насаа ингэж хөнөөж чадах биз.
Дэймогийн ивээл дор байдаг
Ронин Нэр төрөө алдаж, гадуурхагдсан, харьяалагдах эзэнгүй, хэрэн явагч самурай
Суниатэ
Арьс юм уу даавуугаар хийсэн шилбэний хамгаалалт. Унахаас сэргийлж тойруулж олсоор уядаг. Шаахай
Сэппүкү үйлдэхэд самурай өөрийнхөө гэдсийг хүүлж амиа егүүтгэдэг бөгөөд үхсэнийх нь дараа дотны нөхөр нь толгойг нь тасладаг байжээ.
буурсаар бараг байхгүй болсон ч олон самурайн хувьд нэр төр нь тэдэнд үлдсэн цорын ганц зүйл байв. Японы удирдагчид цаг үетэйгээ зэрэгцэхийн тулд зарим зүйлийг ардаа орхих хэрэгтэй гэдгийг мэдэж байсан бөгөөд тэдний хувьд самурай бол ердөө л дайнд ялагдсан, өнгөрсөн үеэс улбаатай хүмүүс байв. Тиймээс шинэ Япон улсад самурайн хэрэг огт байсангүй. Мөн зарим самурай нар улс орныхоо төлөө өөрсдийн хуучин заншлыг халж, шинэ Японд ч гэсэн тэргүүлэх хүсэлтэй байсан нь орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах явдлыг хавьгүй хөнгөвчилж байв. Засгийн газраас тэдгээр самурайд зориулсан хөтөлбөр гаргаж, тэднийг ажил олоход нь туслаж, аж үйлдвэрийн даргаар томилох болжээ. Учир нь тэд хүн амын ихэнх хэсгээс илүү боловсролтой байв. Гэвч улс орон хэтэрхий хурдан өөрчлөгдөж, өөрсдийн гэх соёл, уламжлалаа алдаж байна гэж үзэх самурай нар ч байлаа. Тиймээс тэд Сайго Такамуригаар удирдуулан энэ бүхний эсрэг зогсжээ. Доод зиндааны самурайн хүү Сайго Такамури 1 метр 83 см орчим өндөртэй, баавгай шиг булиа хүн байжээ. Эзэн нь үхсэнээр түүнд золгүй явдал тохиолдож, алс хол байдаг нэгэн аралруу цөлөгджээ. Гэвч дараа нь дэймиогийн армид дахин хуваарьлагдаж, нэр төрөө сэргээсэн аж. Тэрбээр Мэйжигийн засаг хөл дээрээ босоход чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Эдогийн эриний 1871 он хүртэл төрийн хэрэгт санаа тавих ёстой ноёдын эзгүйд, ажлыг нь хийдэг байжээ. Сайго Такамури хэдийгээр улс орон нь Барууны соёлыг хэт шүтэх болсныг эсэргүүцсэн гэдэг боловч үнэн хэрэгтээ
түүний Солонгосруу дайрах санаа нь бүтэлгүйтэж, төрийн албанаас огцорсон учир Когошимаруу буцаж, тэндээ цэргийн эрдмийн сургууль байгуулжээ. Удалгүй өөрийгөө тойрон хүрээлэгсдээс гадуурхагдан орхигдсон самурай нарыг цуглуулж, өс санасан сэтгэлээр засгийн газрын эсрэг боссон аж. Түүхээс харахад Такамурид хэзээ ч жинхэнэ удирдагч байх хувь тохиогоогүй бөгөөд амьдралынхаа туршид соёл, уламжлал заадаг самурай л байсаар иржээ. Гэвч Эдогийн эриний 1877 онд засгийн газрын зэвсгийн агуулахруу дайрсан босогч самурай нар түүнийг удирдагчаа хэмээн үзэж байв. Ийнхүү тэр өөрөө хүссэн хүсээгүй бослого гаргасан сүүлчийн самурай нарын толгойлогч болжээ. Бослогын сургаар Такамуригийн удирдлага дор самурай, тариачин холилдсон 40000 эрс улс орны өнцөг булан бүрээс цуглажээ. Багагүй тоо боловч илүү шинэлэг тулааны арга барил эзэмшиж, галт зэвсгээр зэвсэглэсэн засгийн газрын 300000 цэргийн хажууд бол чамлалттай байлаа. Тариачин, самурай нийлж, буугаар зэвсэглэсэн босогчид бат бэх хамгаалалттай Кумамото цайзад хүрч, цайзыг бүслэн зогсов. Хоёр өдөр цус асгаруулан тэмцэсний эцэст босогчид бууны сумны өөдөөс ханаруу улангасан авирлаа. Гэвч цаг давчуу байсан учир тэд бэхлэлтийг сэтлэх ямар ч нэгдсэн төлөвлөгөө гаргаагүй
“ Тулааныг цааш үргэлжлүүлэх аргагүй болоход Такамури нэр төртэйгээр үхэж, харин үлдсэн самурай нар Эзэн хааны армийнхан буугаа цэнэглэхийг нь хүлээж зогсов”. Эзэн хааний армийн офицерууд босогчдыг бүслээд байгаа нь.
ажээ. Цэргүүдэд нэмэлт хүч ирж, босогчидруу гал нээлээ. Өмнө нь хэд хэдэн удаа мөргөлдөж, хоёр тал хоёулаа хохирол амсаад байжээ. Бослого зургаан сар үргэлжилж, хоёр тал хоёулаа амжилттай явж байсан ч өөрсдөөс нь хавьгүй илүү зэр зэвсэгтэй цэргүүдийг босогчид арайхийн барьж байхад харин цэргүүд алдсан хүчээ дор дор нь сэлбэж байлаа. Энэхүү тулааны үеэр Эзэн хааны армиас 6000 хүн үхэж, 10000 хүн шархадсан бол босогчдоос 7000 хүн үрэгдэж, 11000 хүн шархадсан гэдэг. Хэд хэдэн удаа гал нээсний дараа хамаг хүчээ барсан босогчид Когошимагаас зугтан, Широияма хот дахь уулын цайзад иржээ. Засгийн газрын цэргүүд тэднийг хэдэн өдрийн турш хайж хугацаа алдсан боловч эцэстээ юу болох нь тодорхой байлаа. Такамури дотны нөхөдтэйгээ хундага тулгаж суув. Тэр цаашид юу болохыг дотроо гадарлаж байсан нь дамжиггүй. Энэ бол түүний амьдралын сүүлчийн шөнө байлаа. Үүрийн 3 цагт Эзэн хааны цэргүүд тэдэнрүү дайрав. Тэр үед тэднээс ердөө 40 хүн л амьд үлдсэн бөгөөд Такамури өөрөө хүнд шархджээ. Тулааныг цааш үргэлжлүүлэх аргагүй болоход Такамури нэр төртэйгээр үхэж, харин үлдсэн самурай нар Эзэн хааны армийнхан буугаа цэнэглэхийг нь хүлээж зогсов. Самурайн эрин үе энэ өдрөөр дуусгавар болсон ч эдгээр домогт дайчид өөрсдийгөө хичнээн үнэнч, эрс шулуун хийгээд нэр төртэй хүмүүс гэдгээ батлан харуулж чадсан юм.